Yunden


Basic information
Interviewee ID: 990165
Name: Yunden
Parent's name: Tserendorj
Ovog: Buurangiinhen
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bat-Ölzii sum, Övörhangai aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
education / cultural production
collectivization
work
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

five-year plan
childhood
schoolchildren's life
mother - father
private life
repression
belief
privatization
work - labor


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За сайн байна уу?

Юндэн -

Сайн сайн байна уу?

Саранцэцэг -

Танд би аман түүхийн талаар танилцуулсан, тэгэхээр одоо хоёулаа ярилцлагаа эхлэе, таныг хэн гэдэг вэ, та аль нутгийн хүн бэ, таны аав ээж ямар хүмүүс байсан, та өөрийнхөө тухай нэлээн дэлгэрэнгүй ярьж танилцуулахгүй юу?

Юндэн -

За баярлалаа. Би 1942 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын долдугаар багт, тэр дээр үеэрээ бол, тэгээд тэр долдугаар багт 1972 онд төржээ. Тэгээд тэр манай хар луу морин жилтэй хүн юм. За юуны манай эх эцгийн хувьд бол 1911 онд төржээ, Цэрэндорж гэдэг хүн байсан. За энэ хүн юу гэхлээр зэрэг 39 оны байлдаан,45 оны дайнд хоёуланд нь орж явжээ. Хойтолдоор анхны юу гэхдээр зэрэг тусгай малчдын зөвлөгөөнөөр ороод одоо сайн малчин гэдэг тэмдэгтэй тийм хүн байлаа. 39,45 оны байлдаанд оролцсон бүх юм нь одоо ингэж байсан. Манай эцэг 79 насан дээрээ өөд болсон. Манай өвөг эцэг болоод ирэхдээр зэрэг 90 хол гарч байж өөд болсон. Өвөг эцэг гэдэг маань ээжийн аавыг хэлж байна. За тэр хүн их өндөр насалсан, иймэрхүү. За өөрийн хувьд бол эхээсээ нас биенд хүрсэн 14 -үүлээ, бүгдээрээ юу гэхдээр зэрэг амар мэнд яасаан. Манай дээд талын 2 эгч байсан, 60 гараад өөд болцгоосон, манай дээд талдаа нэг ахтай байсан. Тэр ах 67 нас хүрээд уржнан өөд боллоо. Би өөрөө 68 насыг зооглож байна. Миний доод талын 3-н эрэгтэй дүү маань өөд болсон. Одоо Бат-Өлзий суманд юу гэхлээр зэрэг 7-н дүү минь байдаг. 7 дүүгийн юу гэхдээр зэрэг хамгийн дээд тал нь 61-тэй, доод талынх нь 53-тай. Ийм одоо 7-н дүүтэй байдаг. Би одоо өөрөө 1962 онд Алтанбулагийн хөдөө аж ахуй /ХАА/ -н техникумд 7-р анги төгсөөд, 58 онд ХАА-н техникумд ороод малын эмч болсон, малын бага эмч. Дараа нь юу гэхдээр зэрэг 1962 онд төгсөөд, ХарХориний сангийн аж ахуй /САА/ -д малын бага эмч 2 жил хийгээд, Нарийнтээл суманд бас юу гэхдээр зэрэг 2 жил болоод, ингээд ЗүүнБаянУлаан сумын нутагт эвлэлийн үүрийн дарга, клубын эрхлэгч хийж байгаад 1971 онд Улаанбаатар хотод Сонгины Биоүйлдвэрт САА, ХАА-н Холбооны юугаар энд хүрч ирээд, тэрэн дээрээсээ хуваарь авч Био үйлдвэрт мэргэжлийн дагуу хуваарилагдсан боловч тэнд орон тоо байхгүй байж байгаад, цалин хөлсний нягтлангаар 2 жил ажиллажээ. Аа үүний дараа би амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд арьс ширний үйлдвэрийн нэгдэлд ажилчингаар орж, тэнд бригадын дарга бөгөөд нормчноор 17 жил ажиллаад, 50 насандаа тэтгэвэртээ суусаан. Тэгээд одоо юу гэхдээр зэрэг манай хөгшин ер нь 40 гаруйхан насан дээрээ бас 5 хүүхэдтэй гэсэн нэрээр тэтгэвэртээ гарсан. Бид хоёр нэг нь дөчин хэдтэй, миний хувьд 50 настай тэтгэвэртээ гарч одоо яахав дээ, тэтгэвэрийн нэг 200 гаран мянган цаас бид хоёр дундаа авдаг.Амьдрал болж байна даа. Иймэрхүү л түүх намтартай хүн дээ би.

Саранцэцэг -

За танай аав, ээж болбол мал ахуйтай хөдөө, одоо тэр Өвөрхангайн Бат- Өлзий суманд амьдарч байжээ. Та хүүхэд байх үеийнхээ одоо эцэг эхтэйгээ хамт байх үедээ ах эгч нартайгаа хамт байсан тухайгаа дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

Юндэн -

Тиймээ, бид нар бол ёстой зүгээр нэг тэр үед бол хүй нэгдлийн гэж л эрин байдаг байсан бол тийм үед л би өссөн. Эцэг эх маань мал хөрөнгө их сайтай, тэгээд улсын сайн малчин цолтой,1000 гаран малтай айлын хүүхэд.Тэхдээ бид нар эхээсээ юу гэхдээр зэрэг арван хэдүүлээ, хориод улсууд бужигнаж байсан. Одоо тэр үед болбол ер нь одоо 5-н жилийн төлөвлөгөө гэдгээрээ тэр үеийн хувийн аж ахуйтай улсуудыг дээрээс их дарамталдаг байж. Одоо жишээлхэд юу гэхдээр зэрэг, албан журмын мах, албан журмын мөнгө, албан журмын сүү, албан журмын агт гэж одоо авдаг байсан. Тэр битгий хэл тэр үед чинь за тэгээд, албан журмын ноос, за тэгээд тэрнийгээ дуусгасны дараа болбол сайн дурын сүү, сайн дурын мах энэ тэр гээд одоо ерөөсөө дээрээс их дарамт ирдэг. 5 жилд малаа бууруулчихсан айл бол нөгөө түрүүчийн 5 жилд тоолуулчихсан малынхаа албыг өгдөг. Энэ учраас тэр үед эцэг эх минь ерөөсөө амьдрахад хэцүү болсон л доо. 1958 онд аргагүйн эрхэнд шахалтаар одоо дээрээс юу гэхлээр зэрэг та нар одоо та нар нэгдэлжих хөдөлгөөнд орохгүй бол ер нь.. таван жилийн түрүүчийн байж байсан малын өртгөөр өгөөд байхлээр зэрэг нөгөөдхийн чинь юмыг дийлэхээ байсан л даа. Манайхныг нэгдэлд орохдоо 600 гаруй хонь, 50, 60 аад адуу, 50, 60 н үхэр, арван хэдэн ат өгч байж нэгдэлд элсэж орсон доо. Тэгээд 200 хоньтой болоод ирэхээр зэрэг нөгөө нэг албан журмын юм дуусч, манай ээж эд нар арай гайгүй цээжин дээрхи ажил нь хөнгөрсөн. Иймэрхүү л байдалтай өнгөрсөн.

Саранцэцэг -

Аа та их багаасаа л мал хариулсан юм байна...

Юндэн -

Тэгэлгүй яахав би их багаасаа мал хариулсан. Яагаад вэ гэхлээр би чинь сургуульд орохынхоо урд тал дээр 4,5-н настайгаасаа авахуулаад л хонь дагасан. Тэр их олон малыг чинь одоо дагаад л явдаг, одоо тэгээд л тэрнийг чинь ерөөсөө өвөл зунгүй хариулна шүү дээ, одоо тэгээд хүүхдүүд бол одоо ерөөсөө ..дотуур хувцас эд нар бол одоо жишээлэх юм бол одоо дотуур өмд, дотуур цамц гэдэг ойлголт бол тэр үед байхгүй. Хөдсөн өмдтэй, хөдсөн дээлтэй тэгээд одоо ерөөсөө тэр дотор талд цамц эд нар гэж юм байдаггүй байлаа.Тэгээд одоо хөдсөн өмд, хөдсөн дээлтэй л хонинд явна. Тэгээд доогуураа монгол гуталтай, маахай гуталтай нөгөөдхийн чинь өсгий эд нар цоорно. Хөлийн өсгий эд нар чинь холгох бол ерөөсөө энүүхэнд. Тиймэрхүү амьдралтай өссөөн, гэхдээ тэр үед юу гэхлээр зэрэг би аав ээжийгээ буруутгах гэж байгаа юм биш, аав ээж маань идэш хоол авлаа гэлээ гэхэд чинь нөгөөдхийг чинь хүүхдүүддээ ерөөсөө одоогоор бол цувдай юм даа, ер нь нь юуны ..идэш хоол хийлээ гэхэд манайх нэг 2 үхэр, нэг адуу, хорь гучаад бог мал идшэндээ хэрэглэдэг байсан. Тэрнийг болбол ер нь гадна дотноос мал хуйны эрлээр эрж байгаа улсуудад тэр гадар мах чанаж өгнө үү гэхээс биш хүүхдүүддээ бол ерөөсөө хярамцаг, цувдай гэж одоо бол таван цулын шөлөөр л юу гэхдээр зэрэг шар будаа 2- оор л хүүхдүүддээ өгдөг байсан. Энэ бол одоо сонин санагдах байх, тэгээд яагаад вэ гэхдээр зэрэг хүүхдүүд юу гэхдээр зэрэг тэр дотор мах хүнд хичнээн чанартай вэ гэдгийг мэдүүлэхийн үүднээс тэгж өгч байсан болов уу гэж боддог. Одоо тэрний юу гэхдээр зэрэг бие маань эрүүл, тэр аав ээжийн маань хүний шуналыг хүргэхгүй, та нар бага юмаар юу гэхдээр зэрэг дайвар бүтээгдхүүнээр одоо ингэх юм бол чи аж ахуйч болно, чи юу гэхдээр зэрэг сайхан амьдарна. Хэрэв тэгэхгүй ээ гээд дал дөрвөн өндөр идээд байх юм бол нөгөөдөх чинь чи юу гэхдээр зэрэг сүүлд чи юу гэхдээр зэрэг буруу замаар орноо, аж ахуйч болгож багаасаа хүмүүжүүлсэн аав ээждээ их баярладаг, аа харин манай аав ээж бол тэр гадар махыг хэнд чанаж өгдөг байсан гэхдээр зэрэг мал хуй эрж явж байгаа гадна дотны одоо эрэл суралд явж байгаа, тэр улсуудад хайргүй чанаж өгнө. Иймэрхүү амьдралтай л өссөн хүн дээ би, хоол ундны хувьд.

Саранцэцэг -

Одоо тэр үед чинь даавуу, даалимба бусад юм ховор л байсан цаг байлгүй?

Юндэн -

Тэгэлгүй яахав.

Саранцэцэг -

Тийм болохоор хүүхдүүд өвөлдөө хөдсөн дээлтэй, зундаа болохоор зүгээр даалимбан дээл өмсдөг байсан байлгүй дээ?

Юндэн -

Тийм, одоо ерөөсөө тэр үед дотуур өмд, цамц байхгүй шүү дээ. Ерөөсөө тэгээд л.

Саранцэцэг -

Та сургуульд хэдэн настай ирэв? Сургуульд ирэхдээ ямархуу байдалтай ирэв?

Юндэн -

За тэр чинь нэг хөгийн л дөө. Би одоо жишээлэхэд би дээрээ 2 эгчтэй гэж түрүүн ярьсан тиймээ, 1 ахтай гээд тэгээд 2 эгчийн маань нас хүрдгийн байна аа, тэгээд нөгөө 8 нас нь хүрэхээр зэрэг нь оронд нь миний дээд талын ах хамгийн том нь 2 эгчийн оронд 2 эрэгтэй дүүгий нь явуулж байсан юм. За яагаад уу гэхлээр зэрэг нь /инээв/ танай гэрээс 2 хүүхэд сургуульд оруулна шүү гэж.., нөгөө цаанаас нь тэгэхлээр нь нөгөө 2 эгчийг маань ингэж байгаа юм л даа. Нөгөөдүүл чинь нөгөө манай эх эцэг олон малтай болохоор зэрэг нь нөгөөдүүлийг чинь нөгөө 2 эмэгтэй эгч маань тэд нарт их тустай байж л дээ, яагаад гэхлээр зэрэг сааль сүү саана, одоо ингээд тэр үед чинь ерөөсөө юу гэхлээр нөгөө 2 эрэгтэй дүү юу болоод ирэхлээр зэрэг сахилгагүй ч байдаг юм уу, яадаг ч юм энэ хоёрыг оронд нь явуулж, одоо би тэгээд би 7 настай, манай ах 8 настай тэр чинь бас урьд жил нь оруулаад, тэгээд дараагийн жил нь юу гэхлээр зэрэг нь 2 эгчийнхээ оронд би одоо юунд сургуульд тэгж одоо чихэгдэж, орж байсан. Заа тэгээд эгчийнхээ оронд алба хааж, одоогийнхоор бол нэг өр төлбөрийн оронд 2 эгчийнхээ өр төлбөрт би явж байгаа юм л даа. Би ер нь би тэгээд яахав, явж байсан тиймэрхүү хөгийн амьдрал тэр үед байсан юм. Танайх юу гэхлээр олон хүүхэдтэй, 2 хүүхдээ сургуульд оруул гэж, тийм.

Саранцэцэг -

Аан тэр болохоор шууд л баг, сумаас бичиг ирэх нь байна ш дээ?

Юндэн -

Бичиг ирнэ. Сургуулийн багш нар чинь хүрээд ирнэ ш дээ. Хүрч ирээд юу гэхлээр зэрэг 2 хүүхдийг чинь авч явна ингээд л суучихна. 2 эгч ажил сайтай, нөгөө хоёрыг юу гэхлээр зэрэг зарцлахын тулд 2 дүүг нь юу гэхлээр зэрэг чихээнд өгч байгаа нь тэр.

Саранцэцэг -

Заа тэгэхээр та Батөлзий сумандаа бага сургуульдаа сурав уу ?

Юндэн -

Тэгсэн. Заа Батөлзий суманд бага сургуульдаа суугаад, дараагийн 55 онд юу гэхлээр зэрэг Өвөрхангай аймагт хоёрхон арван жил байдаг байлаа. Намайг бага байхад нэг нь юу гэхлээр зэрэг Өвөрхангай аймагт нэг нь юу гэхлээр Хужирт суманд, Өвөрхангайн Хужиртад, тэгээд Хужирт юу гэхлээр зэрэг Батөлзий сум, Зүүн Баянулаан сум, аан наанаасаа Шанд сум, тэр ийшээгээ Бүрд сум, эд нар ингээд ойрхны сумууд нь Хужирт дээр 4-р анги төгссөн хүүхдүүд 5-р ангид тэнд ордог. Аа тэгээд урд талын сумдууд нь юу гэхлээр зэрэг аймаг дээр одоо хоёрхон арван жил байсан юм чинь. Тэгээд одоо Өвөрхангайн хэдэн сумдууд чинь хоёрхон газар л одоо 7-р ангид, 5 дугаар ангидаа дэвшдэг байлаа ш дээ одоо. Тийм л байсан үе, тийм. Бусад нөгөө сумдууд нь дандаа 4 дүгээр ангитай байхгүй юу.

Саранцэцэг -

Та 4 дүгээр ангид бага сургуульд ирчихээд танайх чинь хөдөөнөө байсан байлгүй?

Юндэн -

Хөдөөнөө байлгүй яахав.

Саранцэцэг -

Тэгэхээр айлд суух юм уу, дотуур байранд суух юм уу?

Юндэн -

Хөдөөнөө байлгүй яахав. Би Батөлзий сумандаа юу гэхдээр зэрэг манай өвөг эцэг гэж, манай эцгийг Ринчен гэж ёстой зүгээр алдартай анчин байж байгаад, тэгээд сүүлдээ маань эргүүлдэг, хонь хариулдаг хүн болсон, тэр их баян хүн байсан. Манай өвөг эцэг. Хонь нь гэхэд л 1000 хүрсэн, адуу нь гэхэд 200 хүрчихсэн байсан хүн. Тэгээд манай өвөө аав маань одоо өөрөөр хэлбэл ээжийн маань аав ээж хоёр ганцхан охинтой байсан байна. Тэгээд баян айлын ганц охин байнаа даа, манай ээж, тэгээд манай тэр эцэг болоод ирэхдээр зэрэг доод үенд байсан хүн байгаа юм, тэгээд цэргээс халагдаж хүрч ирээд, манай аав болбол бас мал хөрөнгө гайгүй, хүн байж л дээ. Цэргээс халагдаад ирчихсэн нэг залуу байж байгаад, манай аав ээж дээр юу гэхдээр зэрэг хүрч ирж, дээр үед нэг хүргэн суух гэж нэг ажил байсийм. Баян айлд юу гэхдээр зэрэг очсон хүнийг хүргэн гэж хэлдэг, өөрөөр хэлбэл одоо баян айлын одоо манай эцгийг залууд нь хүргэн Цэрэндорж гэж хэлдэг байсийм. Баян айлын хүргэнийг, дээр үед одоо болбол яахав дээ, нөгөө юуны улсууд баян ноён эд нар улсуудыг бол тавнан гэж хэлдэг ш дээ. Тэрүүнтэй ижилхэн юмаа даа. Ринченбоо хүргэн гэж ярих жишээтэй.

Саранцэцэг -

Эхнэрээ бол гэртээ авчраагүй, өөрөө тэр айлдаа очиж сууна гэсэн үг?

Юндэн -

Өөрөө тэр айлд очно, тэр айл юу гэхдээр зэрэг манай өвөг эцэг бүх орон гэр мал хуй, эд нарыг бүгдээрэнг нь тасалж өгнө. Заа тэгэхдээр зэрэг манай ээж болбол тэр хавьд болбол баян танхай айлын юу гэхдээр зэрэг охин, аа тэр инж минж эд нар болбол том, яагаад вэ гэхдээр, бид нарыг юу ч мэддэггүйдээ болсон болохоор манай ээжийн тэр эхнэр хүний хэрэглэл гэдэг бол хүн даахын аргагүй юм байсан, тэгээд бага нялхдаа юу гэхдээр зэрэг тамхины хүүдий мүүдийнд одоо оюу, шүр, сувд эд нарыг үрээд хаячихсандаа одоо гомдож явдаг өөрсөддөө.

Саранцэцэг -

Та тэгээд өвөг эцгийндээ байсан хэрэг үү?

Юндэн -

Үгүй ээ, тэгэхээр нөгөө нэг сургуульд суулаа ш дээ, 1-р ангид орохдээр зэрэг өвөг эцэг маань ах бид хоёр, нөгөө чихээсэнд очсон авга ах бид 2-г юу гэхдээр сумын төв дээр нэг жижиг гэр бариад, хөсөг гэж байдгийм, тэр сумын төв дээр өөрөөр хэлэх юм бол ааруул ээзгий ч байдаг юм уу, нөгөө эсгий бүрээс эд нар гээд тавьдаг, тэрүүнийхээ хаяанд 4 ханатай гэр барьчихаад, 2 ачийгаа юу гэхдээр зэрэг сургуульд суулгаж байгаам. 4 жил тэр өвөг эцгээрээ юу гэхдээр зэрэг гал тогоогоо бариулж байгаам. /инээв/. Тиймэрхүү байдлаар л 4-р анги төгсөөд, 5- ангид нөгөө Хужирт луугаа шилжихээр зэрэг дотуур байранд орохгүй хаачихав дээ. Заа тийм л юм даа.

Саранцэцэг -

5-р ангид Хужиртад ирээд тэгээд яасан, дотуур байранд ямархуу байв?

Юндэн -

Дотуур байранд ирээд их хөгийн царайтай байлаа. За яасан б гэхээр одоо энэ Доноровын Долгорсүрэн гээд энэ Дагвадоржийн эцэг байна ш дээ. Тэр чинь Хужиртын юм байгаам ш дээ, хуучин Архангайн Өндөрсант гэж байсан хүүхэд байгаам. Тэгээд одоо энэ Гадаад Явдлын Яамны сайд байсан Гомбосүрэн гэхмэтчлэнгийн хүүхдүүд л нэг ангид орлоо доо. Энэ Гадаад Явдлын Яамны сайд байсан Гомбосүрэн чинь багаасаа гавал, тэр битгий хэл физик, тоо эд нарын хичээл дээр чинь багш самбар дээр томьёо юм бичнэ ш дээ, өө нөгөө багштайгаа маргалдаад зүгээр энчээ нэг ийм юм байх ёстой гээд төрөлхийн гавал толгойтой хүн гээд байдаг, би байхгүй ээ, нойл. Ах маань юу гэхдээр зэрэг онц сурна. Аа нөгөө Гомбосүрэн онц сурна. Лхам гээд нэг хүүхэн одоо энэ аймгийн төв дээр дунд сургуулийн багш байна л даа. Над шиг одоо 70 руугаа дөхөж яваа чавганц байгаа. Тэр бас гавал. Манай ах, тэр, Гомбосүрэн 3 гавал. Тэгээд би яадаг уу гэхлээр нойлын ногоон тэг л дээ. Тэгээд л шалгалт эд нар өгөх болохдээр зэрэг манай муу ах маань гадаа юу гэхдээр зэрэг цонхон дээр тийм билет ирлээ гэхдээр зэрэг цонхон дээр ингээд наадаг, тэгээд нөгөөдхийг нь юу гэхдээр зэрэг арай чуу нэг 7-р анги төгсөөд л Алтанбулаг руу яваад өгсөн. Тийм л түүхтэй болсон хүн дээ.

Саранцэцэг -

Би тэр Гомбосүрэн гэдэг хүний чинь эгчээс очиж ярилцлага авч байсан, Цэрэндулам гэж хүнээс. Танд зүгээр сонирхуулж байгаам. Гомбосүрэн гэдэг хүнийг дамаанаа мэднэ л дээ, яагаад гэхлээр охин нь надтай хамт анагаах төгссөн юм, тэр Цэрэндулам гэж хүний охин л доо.

Юндэн -

Заа за.

Саранцэцэг -

Танай гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Юндэн -

Тэр их төвөгтэй л дээ. Яг өөрийн хамаатан дунд бол байхгүй. Манайхан юу гэхдээр зэрэг манай өвөг эцэг гөрөөчин хүн байж байгаад, дараа нь баяжсан, эрхи эргүүлдэг өвгөн болсон гэсэн ш дээ. Аа манай аавд бол бас хэлмэгдсэн хүн байдаггүй юмаа, ганцхан аавын маань багш Өрнөх хувилгаан гэж Хужиртын хүн байлаа. Заа тэгээд тэр л одоо их муухай хэлмэгдсэн, тэрнээс болж юу гэхдээр зэрэг аав, өвөг эцэг хоёр маань хэлмэгдсэн, яагаад вэ гэхдээр нөгөө аав маань тэр Өрнөх хувилгааныг Батөлзий суманд аваад очихгүй юу, очоод яахав дээ, нөгөө гэр орондоо юу гэхлээр нэг хийморийн сан ман тавиулаад л ингээ биз, тэгсэн чинь юу гэхдээр зэрэг Өрнөх хувилгааныг баривчлаад, манай эцгийг баривчлаад, явчихдаг юм байнаа. Тахин шүтлээ, тэр чинь одоо би 56, 57 оны үед заа тэгээд, нөгөө аавыг минь яахдээр зэрэг тэр үед чинь аавын маань нэг 2 өдөр байцаасан юм шиг байгаамаа. Тэгээд юу гэхдээр зэрэг тэр бас..., Өрнөх хувилгаан яасан б гэхдээр зэрэг манайд нэг ном эд нар уншиж сан эд нар тавьчихаад, манай аав болсон хойно яахав дээ, бас хадмындаа очиж бас нэг ном зом уншуулдаг юм байна л даа. Тэгсэн нөгөө муу атирсан 70 хол гарсан 80 хүрэх гэж байгаа нэг муу өвгөнийг бариад. Тэгээд яасан гэхдээр зэрэг өө тэр одоо шарын шашин шүтсэн барьсан, энэ тэр гээд. 15 хоног юу гэхдээр зэрэг аймаг дээр нөгөө хаалгыг нь дэрлээд л байж байсан байгаам. Манай эцэг бас хойд жил нь бас ахиж дуудагдаад, бас нэг сар шахуу тэрэн дээр байцаагдаж байлаа. Тэгээд хойд тал дээр нь тэр Өрнөх хувилгаан чинь болбол юу яасан л даа, олон ч дахиж баригдсан олон ч тавигдсан тэгээд сэтгэл санаагаар тэгээд л яваад өгсөн. Ийм л юм бий, надад. Ер нь ганц тэр биш л дээ. Манай эцгийн нэг холын хамаатан багадаа хурдан морь унаж явж байгаад тэгээд нөгөө хөлөө юу гэхдээр зэрэг хөлөө гэмтээгээд, шагайгаар нь тайруулчихсан, тийм өвгөн байсийм. Манай малыг хариулдаг, манай зарц юмаа даа, тэгсэн чинь зайлуул, тэр юу гэхдээр зэрэг айлд нэг жасаа уншчихжээ. Багадаа лам хүн байж. Тэгсэн нөгөөдхийг аваад явчихаж. Тэгээд шоронд байж байгаад л өөд болсон доо, хөөрхий минь. Нөгөөдхийг баривчилж аваачаад. Тэр юу гэхдээр манай мал хариулдаг, зайлуул, ядуу нэг хувраг хүн л дээ. Айлд жасаа уншиж өгөөд л, тиймэрхүү юм болбол их бий л дээ.

Саранцэцэг -

Ер нь тэгээд барьж авч явахдаа юу гэж хэлээд барьж авч явдаг байсан юм болоо?

Юндэн -

Үгүй ээ, тэр чинь юу гэхдээр зэрэг юу л даа. Аймгаас нөгөө юу эд нараас дуудаж байнаа, хэсгийн төлөөлөгч дуудаж байнаа гээд л аваад явчихдаг. Юу гэхдээр зэрэг тэр үед чинь багийн дарга юу багийн ахлах ухуулагч явдаг байсан юм. Одоогоор бол нөгөө юу гэдэг юм б дээ, хороо хорины баг гэдэг чинь хороо л гэсэн үг. Тэгээд л дуудаад л аваад л явна, нөгөөх чинь очоод л за нөгөө хэлдэг юм байна л даа, зарлага ёсоор л хэлээд л, тэгээд л хүрээд очдог, очихдоор зэрэг л нөгөө юуг нь нөгөө асуух юмаа асуугаад л, тэгээд л хорихыг нь хориод л, хорихгүйг нь өө гаднаас дуудаад л, явах болоогүй ээ, чи байж бай гээд ингээд байдаг байсан.

Саранцэцэг -

Ер нь бол төр хэлмэгдэж байсан улсуудад тайлбар эд нар хийж байсан талаар хүмсүүд ярьдаг байсан уу?

Юндэн -

Хэзээ ч байхгүй. Тэрнийг болбол хэзээ ч хийж байгаагүй. Ер нь хэлмэгдэлтийн үед бол би нэг л юмаар боддогийм. Хувьсгалт Нам хийгээгүй гэж боддог юм. Яагаад вэ гэхдээр тэр одоо бас би нэг түүх мүүх уншина л даа, тэгээд байж байхад одоо бодож байхад болбол, юуны...,/бодов/ Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ хийчихсэн юм шиг юм яриад байдаг юм, тэр бол худлаа. Яагаад вэ гэхдээр Чойбалсан гэдэг хүний хийсэн хэрэг гэхдээр хэцүү байх хэцүү, яагаад вэ гэхдээр албан тушаалгүй болчихсон нэг хэсэг байсан юм байлээ л дээ. Тэр үед нь юу гэхдээр зэрэг Сталин ч байдаг юм уу, тэр Ёжов ч байдаг юм уу, тэд нар гярхай ажигласан байна л даа. Чойбалсанг юу гэхдээр зэрэг ажил албагүй болгочихсон бараг л гудамжинд шахуу байж байхад нь ..за энэ хүнийг л ашиглая гэсэн байдлаар л тэгээд юу гэхдээр зэрэг нөгөөдхийг дуудаж аваачаад л, ...Чи ерөөсөө танай одоо энэ Гэндэн ч байдаг юм уу, Бодоо ч байдаг юм уу, тэд нар одоо нэг ийм юм хийгээд байна, чи тэр Монголынхоо лам нарыг устга, феодалуудтай тэмц, одоо ерөөсөө тэгвэл одоо чамайг албан тушаалд...,гэсэн маягийн л тулгалт хийгээд, тэрүүнд юу гэхдээр зэрэг яасан. Би одоо тэгээд янз бүрийн түүхийг харж байдгийм л даа, тэгэхэд юу гэхдээр зэрэг Чойбалсангийн ганц туслагч нь Лувсаншарав гэдэг хүн байдаг юм байналээ. Тэр эд нар л юу гэхдээр зэрэг өөрсдийгөө л яриад л, дайраад л 37,32 оноос хойш л тэгээд ерөөсөө дуулдаж байсан төр засгийн юу гэхдээр зэрэг 7 хүн бүгдээрэнгий нь яачихаад, мэдэхгүй.., Сүхбаатар жанжин ч одоо ямар байдлаар явчихсан юм, бусдуудыг нь бүгдийг нь алчихсан юм байлээ. Тэгээд би одоо юу гэхдээр зэрэг Чойбалсанг юу гэхлээр хэний ., Сталиний гар хөл болж л бүгдээрэнгий нь тэр цэргийн дарга нар, малчид, энгийн малчид ер нь тэгээд ар талын буриадууд, би эд нарын төлөө үнэндээ харамсаж тэр үедээ л анхны зохиолч, Дашдоржийнхоо Нацагдоржийг за тэгээд л Наваанюндэн гэж Баатар ван гэж байсан, тэр эд нар гээд л. Тэгээд анхны хөгжмийн зохиолч юмаа даа, Дугаржав эд нар гээд л, бүгдээрэнг нь л одоо ингээд хэлмэгдүүлсэн. Одоо ингээд л Намдаг гуай гэх юм уу, зохиолчдоос. Хамгийн анхны эмч байлаа гэхэд л Дэндэв мэндэв гээд л. Тэгээд одоо хамгийн анхны генералууд юмаа даа, Мальж, Дэмид энэ тэр гээд л бүгдээрэнг нь устгаад л, тэгээд тэр битгий хэл хамгийн анхны улсын наадамд түрүүлсэн, Далантай арслан эд нар одоо Шагдар арслан босоо Шагдар эд нарыг чинь бүгдээрэнг нь устгасан байдаг юм байлээ.. Энэ мэтээр л ерөөсөө монгол хүн болохоороо тэр их сайхан амьтдыг одоо ерөөсөө энэнд л их харамсаж явдаг даа.

Саранцэцэг -

Ер нь бол нээлттэй шүүх хуралдаан муралдаан гэж сонсож байсан уу?

Юндэн -

Сонсож байсан, би тэрнийг л юу гэхдээр зэрэг хүүхэд байсан юм чинь, тэрнийг юугаа мэдэхэв, гучин хэдэн онд л ш дээ, миний төрөхөөс өмнөх үеийн юм ш дээ. Монгол улсад олон хувилгаадууд байж л дээ. Одоо жишээлэхэд Заяын Гэгээн Жамбалдорж, Егзөр Хутагт Галсандаш, урагшаа юу гэхдээр зэрэг манай уулын өвөрт манай энэ Хануулын өвөрт байдаг байсан Манзшир хутагт, гэхмэтчлэнгээр. Заяын гэгээн 17-хон настай хүүхэд, тэр эд нарыг л цаазалсан байгаам л даа, одоо тэгээд л ерөөсөө бүгдээрээ ерөөсөө ганцхан юу гэхдээр зэрэг Наваанюндэн зохиолч л үлдсэн, одоо нөгөө “Үхэрчин хүү” эд нарыг зохиосон хүн ш дээ. Тэрнээс бусад нь бүгдээрээ цаазлагдсан. Би нэг юман дээр их хармсдгиймаа. Манай эх эцэг юу гэхээр Ламын гэгээн гэж одоо ийм арван долоон настай нөгөө түрүүний хувилгаан өөд болж л дээ, тэгээд нэг 6,7 настай хүүхдийг дараагийн хувилгаан гээд тэгж. Тэгэхлээр тэр арван долоохон настай байж байсан, өө тэгээд л хувьсгалын эсэргүү гээд л тэгжээ. Манай Баянхонгорт л байж л дээ. Манай Батөлзий сумаар ингээд дайраад явсан чинь 2 хөлийг нь юу гэхдээр зэрэг ганзгаар нь ингээд даруулчихсан, чи хөдлөх эрх байхгүй гээд. Нэг түгжсэн мориндоо, тэгээД хөтлөөд нөгөө ногоон малгайтууд аваад явж байсан. Тэгэхэд манай эх эцэг юу гэхдээр зэрэг манай эх эцгийнд л тэр баривчилж явж байсан Дотоод яамныхан л буусан байгаам. Тэгээд буухдаа юу гэхдээр зэрэг нөгөө тэр ламынхаа тэр муу 17-той хүүхэд чинь жаахан хүүхэд байна биз дээ, одоо чиний хүүхэд гэсэн үг бараг. Тийм, тэр нь юу гэхдээр чичрээд, одоо ингэчихсэн, тэгээд. ...үгүй ээ одоо энэ хувилгаанд багшдаа юу гэхлээр цай аваачиж өг, гэсэн. ...Битгий өг, муу хувьсгалын эсэргүүнд энэ тэр гэж загнаж байсан байгаам. Өөрсдөө манайд орж гахай шиг идчихээд, тэгэхдээр зэрэг муу өвөг эцэг маань юу гэхдээр зэрэг цай, домботой цай, өөх эд нар барьж очоод тэгээд нөгөөдөх улсуудыг гэрт найралж байх хооронд нь авч очсон чинь эрүү ам нь татаж унаад, идэж чадахгүй байсан гээд бодчих доо. Айчихсан зайлуул. 17-той хүүхэд чинь нялх амьтан юм чинь. Иймэрхүү л одоо тэгээд үүн дээрээс л би Хорлоогийн Чойбалсан гэдэг хүн хүнийг их муухай ад үздэг, тэгсэн мөртлөнгөө харин юу гэхдээр зэрэг Чойбалсан гуайд зарим нэг зөвтгөх юм байдаг, яагаад вэ гэхдээр зэрэг 2-р дайнд Монгол улсаа юу гэхдээр зэрэг Өвөрмонгол шиг болгочихоогүй ш дээ, тиймээ. Тэгээд хүнд чинь сайн муу 2 тал л байдаг байна л даа. Би болбол Хорлоогийн Чойбалсанг хэзээ ч зөвтгөж бодохгүй. Тийм л.

Саранцэцэг -

Ер нь танай өөрийн аав ах 2 хэд хоног байцаагдаж байгаад ирсэн?

Юндэн -

Хэн... Өвөө аав маань юу гэхдээр зэрэг 15 хоног байцаагдсан байх, манай аав нэг байцаагдаад 2 хоночихоод ирснийхээ дараа сар болж байж ирж байсан. Тэгэхдээ юу гэхдээр зэрэг манай аав, өвөө хоёр маань юу гэхдээр зэрэг ном уншуулсан уу, уншуулсан. Одоо тэгээд л тэр. Өө чи яахаараа энэ лам хувраг одоо ингэж байдаг юм, гэсэн юман дээр л орсон юм даа. Тэгээд юу гэхдээр зэрэг нөгөө сар болно гэдэг чинь юу гэхдээр зэрэг баргалж гүүгээ тавиад үнээгээ тугалтай нь эхтэй нь явуулж байх л болж байгаам л даа. Тэр үед ч болбол тэгээд сэтгэл санаагаар яаж өөдтэй байхав дээ, тиймээ. Ногоон малгайтууд аваад явчихсан, Дотоод яамныхан аваад явчихсан, гэхдээр.

Саранцэцэг -

Дараа нь тэгээд тэр хэрэг нь дахиж сөхөгдөөгүй тэр чигтээ намдаад тэгсэн үү?

Юндэн -

Дахиж сөхөгдөөгүй, тэгээд тэр цагаадсан ч юм байхгүй, ерөөсөө асууж байцаасан нь ч мэдэгдээгүй, тэр одоо архивт байж л байгаа байх, гэхдээ юу гэхдээр зэрэг, би одоо бас заримдаа бодож л байдгийм, зүгээр нэг хэлмэгдсэн улсууд гээд ингээд улсууд л янз бүрийн юм хөөцөлддөг л юм шиг байналээ. Үгүй ээ яахав дээ, манай өвөө аав 2-г маань ямар шоронд хийчихсэн биш, тэгж бодогдоод тэрнийг ч эргэж сөхдөг ч үгүй юм.

Саранцэцэг -

Тухайн үед Өрнөх гэдэг хувилгаан чинь айлуудаар ганц нэг ном уншаад явдаг байж тээ?

Юндэн -

Тийм, нууц маягаар.

Саранцэцэг -

Тэгэхэд тэр хөдөөний айлууд бурхан тахилаа ил авдар дээрээ ингээд тавьчихдаг юм байсан уу?

Юндэн -

Тэрүүн дээр их хөгийн юм байдаг юм. Юуны.., ингэж байгаам л даа миний хүү. Манайхан юу гэхдээр зэрэг ихэнх нь бурхан тахилаа ууланд агуйд хийчихсэн, одоо өөрөөр хэлбэл юу гэхдээр зэрэг тэр надыг жаахан байж байхад хувьсгалын эсэргүү гэж хэлүүлнэ гээд л бурхан тахилаа одоо хураах, тэгэхдээр зэрэг манай эцэг манай өвөг эд нар болбол том том гуулин бурхантай байж л дээ. Бүгдээрэнг нь ууланд агуйд аваачаад залчихсан. Одоо нөгөөдөх маань юу гэхдээр зэрэг энэ зах дээр ...үгүй ээ одоо энэ манайд байсан бурхан ч юм уу гэмээр юмнууд одоо нөгөөх нэг дандаа бурхан тахил хуучны юм зардаг улсууд дээр харагдаж л байдгийм л даа. Би болбол одоо тэрнийг юугэхэвээ дээ. Одоо тэгээд л нөгөө агуйнаас нь хойно нь юу гэхдээр зэрэг манай Батөлзий сумын тэр одоо агуйнуудаас асар их юм, дандаа хотоос ирсэн улсууд. Бид нар л болбол тэр агуйд байж байгаа юмыг хардаг, хонь эд нар хариулж явж байгаад л , тэгээд л тэнд л одоо нэг баахан бурхан тахил тахиастай, урд тал дээр нь юу цөгц мөгцтэй харагдаж байдаг, тэрүүнд хүрэх эрх байхгүй. Бид нар чинь өөрөөр хэлбэл багаасаа юу гэхдээр зэрэг нөгөө нэг тэр талаараа л болчихсон болохдээр зэрэг агуйнд залсан юм хум бурхан тахилд битгий хүрээрэй гэдэг байсан, тэгтэл бол хойно нь юу гэхдээр зэрэг 50-иад оны үедээр тэр лүү шуурцгаасан. Тэгээд хотоос л өнөө хотод ах дүү нар нь байдаг нь манай тэр ууланд тийм юу эд нар байдаг тэнд одоо баахан тахил байдаг гээд хотынхон аваачаад л бүгдээрэнг нь туусан даа. Одоо болбол ерөөсөө тэр ууланд юм байхгүй болсон байна. Бүгдээрэнг нь авчраад, энэ юуны хар гартангууд одоо тэгээд бизнес хийгээд байх шиг байна.

Саранцэцэг -

Танайхан ер нь нэгдэлжих хөдөлгөөнд хэдэн онд яаж нэгдэлжсэн бэ? Нэгдэлжих хөдөлгөөний талаар нэлээн дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Юндэн -

Заа тийм. Би хэлсэн ш дээ. 1000-аад хонь, тэгээд нэг 200,300-аад юу.., үхэр адуу нийлсэн, 10-аад атан тэмээ, тэгээд л сая л болбол нэгдэлжих хөдөлгөөнд 58 онд албан хүчээр орсон л доо. 8 хүний үлдсэн нэг нь манайх байсан юм байгаам. Нөгөө ахиухан малтай болохоороо. Тэгээд юу яасаан. Их эвгүй юм байналээ. Яагаад вэ гэхдээр зэрэг байна ш дээ, зэлтэй унага чинь л юу гэхдээр зэрэг нөгөөдүүлийг чинь тавиад, нэг 2-хон унага үлдэх жишээтэй, өө нэг адуу чинь.., азаргыг нь юу гэхдээр зэрэг ингээд өгөөд явуулчихдээр зэрэг нөгөө унага гүүнүүд чинь унгалдаад, заа нөгөө үхрийг чинь юу гэхдээр зэрэг үхэр бяруу мөөрөлдөөд, ижлээ дагах гээд л. Заа тэгээд нөгөө хонийг чинь яахдээр зэрэг л 20, 30-хан хонь үлдэнэ биз дээ, нөгөөдүүл чинь их сүргийг нь нөгөө туугаад явахдаар майлалдаад, тэрүүн шиг ерөөсөө тэр битгий хэл би хүүхэд байсан мөртлөнгөө уйлж байсан. Ийм л байдгийм. Тэгээд сая нөгөө нэг энэ ардчилал гарлаа гээд ингэж байхад нэг новшийн юм болсон л доо, яасан б гэхээр нөгөө малыг чинь аваачаад, би манайх 1000 гаруй мал нийгэмчилжээ. Тэгээд миний дүү нар юу гэхдээр зэрэг 7,8 хүн байнаа тэнд, тэгсэн чинь тэд нарт ирсэн мал байнаа, буцааж нөгөө нэг юу тараахад нэгдэл тарахад тэгэхэд байна ш дээ. 10% нь ч ирж чадаагүй. Тэр их малын одоо тэр тушаасан, нэгдэлд элсэхэд өгсөн малын. Өөрөөр хэлбэл нэгдлийн 10 хонь, 2 үнээ, үхэр нэртэй 2 юм, адуу нэртэй 2 юм, тэгээд л амыг нь хаагаад л бусдууд нь яасан б гэхдээр нөгөө нэгдлийн дарга марга эд нар байсан, тэгээд бүр гадны зувчуул улсууд аваад ингээд арилсан. Ерөөсөө тэр ардчиллын хөгөө тарьсан юмнуудыг ерөөсөө ёстой би мэднэ. Яагаад вэ гэхдээр тэд нар чинь энэ ардчилал бол ерөөсөө буруугаар явчихсан ш дээ. Яагаад вэ гэхдээр одоо сум гэж байсны ерөөсөө үгүй ээ одоо наадмын талбайг хүртэл нүүлгэж аваачаад л, түлээд л, байшин барихыг нь бариад л, худаг байлаа гэхэд л заа тэгээд хэдэн тийшээ нөгөө мотор эд нарыг нь аваад л, нэг сайхан тэр одоо нэг бололцооны одоо гадааны боловсон хашаа байшингий чинь ачиж аваад л , яваад өгсөн ш дээ, ерөөсөө тэгээд л түлэхийг нь түлээд л, байшин барихыг нь бариад л. Одоо болбол ерөөсөө Монгол улсад юу гэхдээр зэрэг социализмын үед байгуулсан, бүтээн байгуулсан юмнуудыг болбол ёстой нэг дээрмийн юм шиг л юм болсон. Ерөөсөө л дээрмийн юу л гэсэн үг. Ерөөсөө тэгээд л дуртай нь ингээд л, ерөөсөө устгаж хаялаа ш дээ. Тэр чинь тэрэнгүй бол их юм бүтээсэн, сангийн аж ахуй байлаа гэлээ гэхдээр чинь Монгол улсад чинь САА гэдэг бол ерөөсөө Монгол улсыг хангаад зогсохгүй, тариа бригаднууд цаад тал дээр нь илүү гарчихаад, гадаадад экспортолдог байсан, одоо би мэднэ. Энд ажилчин болсон энд ирж байхад наадмын талбай дээр чинь зүгээр ингээд л нуруулдчихсан, ийм л байсан ш дээ. Тэгээд тэрнийг хэн яасан б гэвэл ардчиллын нэрийг барьсан энэ Элбэгдоржтонгууд эд нар л устгасан, би бол тэрнийг хаана ч хэлнэ. Батүүлтэнгүүд л одоо тэгээд Баабар эд нар л устгасан байна. Сүүлд би энүүгээр жаахан юу яалаа, юм ер нь буруу замаар явж байнаа, эд нар ийм замаар явж болохгүй шүү, гэж Зориг тэрнийг ойлгож эхэлсэн, тэгэхдээр зэрэг Зоригийг лав би одоо бодоход санаа нь л бол бид нар буруу явчихлаа гэдгийгээ илэрхийлээд тэгсэн, тэр үед нь ерөнхий сайд тавих гэхээр Халзан Ганболдыг Даваадоржийн Ганболдыг тавих гэсэн, тэгтэл юу гэхдээр нөгөөдүүл эсэргүүцээд, Ганболдыг 7 дахиж явуулаад, Багабанди 7 дахиж буцаасан, тэгэхэд маргааш юу гэхдээр зэрэг Зориг ер нь бүр албан шаалтаар юу гэхдээр зэрэг ерөнхий сайдаар томилогдохын тэр орой нь алуулсан хүн шүү дээ. Энийг бол Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Иймэрхүү л юм болж байсан.

Саранцэцэг -

Нэгдэлд хувь хүнийг элсүүлэхдээ ямар журмаар элсүүлдэг байсан юм, малтай нь малыг нь нийгэмчлээд элсүүлдэг байж, ор хоосон малгүй хүнийг яаж элсүүлж байсан юм бэ?

Юндэн -

Тэр үед юу гэхдээр зэрэг харин юу гэхдээр зэрэг малтай хүнийг бол феодалууд гээд тэр чинь их малтай улсууд нь ад үзэгддэг, малгүй хүн бол ..Чи малгүй байна гэхгүй, зүгээр элсүүлээд авчихна, харин бүүр малгүй улсууд чинь их нэр хүндтэй шүү, тийм одоо өөрөөр хэлбэл малгүй улсууд болбол ерөөсөө нөгөө юу гэдэг билээ, пролетари анги гэдэг билүү, тийм маягаар ..өө энэ ядуу ард түмэн энийг элсүүлэх ёстой, ганц “чаа” гэх ямаагүй, “туу” гэх нохойгүй, улсууд бол бүр нэр хүндтэй, өө бид нар шиг мал ахуйтай, одоо тийм улсууд болбол феодал. Хар феодал байх нь. Шар феодал нь юу гэхдээр зэрэг лам. Бид нар олон малтай болохоор зэрэг хар феодалын хүүхэд л одоо би байж байгаам л даа.

Саранцэцэг -

Заа. Тэр үед одоо малаа хүмсүүд нэгдэлд өгөхгүй гээд нуудаг байсан гээд ярьдаг?

Юндэн -

Бий бий. Тийм юм байсан. Жилд одоо мал тооллого болно, 12 сард малаа тоолно, 8 сард тоолдог байлаа. Би нэг удаа юу гэхдээр зэрэг аав маань надыг нэг оруулганд хийгээд, бүүр уулын мухарт, нөгөө нэг муу хэдэн юугаа яах гээд зайлуул, нөгөө хэдэн малаа яах гээд, 2 хоног 2 шөнө юу гэхдээр зэрэг уулын мухарт хэдэн сарлагтай, хашигдчихсан, нэг жаахан ааруул ээзгийтэй, 2 хонож л байлаа, ууланд. Очоод л сууж л байсан. Тэр чинь бол тийм юм их гарна, ерөөсөө. Тэр одоо нөгөө юун дээр гардаг ш дээ, “Нийслэл хүү” дээр ч билүү юун дээр билээ, нөгөө нуусан сарлаг нь модоо чирчихсэн орж ирж байдаг. Тэр чинь үнэн юм байгаам. Ерөөсөө тийм.

Саранцэцэг -

Тэгээд тэр хэдэн малаа авч үлдэж чадсан уу?

Юндэн -

Үгүй ээ, чадах ч юмаа юу болохов дээ зайлуул. Тэгээд л нөгөө 5 жилийн эхэнд үлдээсэн малыг чинь тэр чигээр нь л ерөөсөө л тоолоод л, нөгөөдөх нь цөөрчихсөн байж байхад л дахиж авах гээд л. Тэр малаар чинь л танайх юу гэхдээр зэрэг юу яахгүй, танайхыг. 1200 хоньтой байсан байна, тэдэн үхэртэй, тэдэн адуутай байсан байна, энэнийхээ ноогдлыг л өг гэнэ. Тэгээд манайх чинь ерөөсөө бараг юу гэхдээр зэрэг арай л нөгөө дээл хувцсаа хяргаагүй ш дээ. Одоо тэгдэг л байсан, албан журмын ноос гэдэг чинь их хэцүү. Тийм л байсан.

Саранцэцэг -

Одоо нэгдэлд чинь элсэхэд нөгөө сайн дурын гээд яриад байдаг.., хүчээр.. ?

Юндэн -

Өө хүчээр элсүүлчихсэн юм, ерөөсөө тулгалт хийчихгүй юу. Яаж тулгалт хийсэн б гэхдээр ингэсэн юм. Нөгөө 55 онд хэдэн малтай байсан б тиймээ, манайх 1300 малтай байж л дээ, дараагийн жилүүдэд нөгөө олон албан журмын чинь юмыг төлөхгүй болохдээр зэрэг үгүй ээ төлөөд байхдээр зэрэг нөгөөд малаа юу гэхдээр зэрэг 800 орчим хонь, нөгөө мал чинь 1200 байсан болбол нөгөөдхийн чинь цаад тал дээр нь 500-аад мал дутчихнаа, заа тэгэхэд чинь нөгөөдхийн чинь ноос болбол бага болноо доо, тэгэхдээр зэрэг л малаа зарна ш дээ, тэгж байж нөгөө ноос, ноолуур нөгөө бүх юмыг нь төлнө. Тэгээд л багасаад л яваад байна. бүүр тэр битгий хэл зарим айлууд юу гэхдээр зэрэг 2000-аад малтай байсан хүн, дараагийн 5 жилд төлөвлөгөөнд юу гэхдээр зэрэг 200 малтай үлдсэн, ийм тохиолдол байдгийм. Тийм болтлоо одоо өөрөөр хэлбэл, албан журамд яачихсан.

Саранцэцэг -

Нэгдэлжих хөдөлгөөн хүмсүүдийн амьдралд хэр нөлөөлж байсан бэ? Нэгдэлжих хөдөлгөөн болсны дараа?

Юндэн -

Ерөөсөө дараахан нь болбол үгүй ээ, харин юу гэхдээр зэрэг нэгдэлжих хөдөлгөөн өрнөснөөс хойш бас бололцооны болсон шүү. Тийм. Яагаад вэ гэхдээр яахав дээ, нөгөө нэг их албан журмын ажлаасаа чөлөөлөгдчихсөн улсууд чинь 1000 гаруй малтай хүн чинь 200-хан хонь хариулахтай зэрэг чинь манай аав ээж л лав ямар ч байсан нэг нуруун дээрх ачаагаа авчихаад болж байна гээд. Тэгээд 70 цаасаар тэтгэвэрт гарч байна, хөгийн/ инээв/. Нэгдлийн гишүүн тэтгэвэрт гарч байгаам л даа, 60 хүрээд. Тэгээд 70 цаасаар тэтгэвэрт гарна гэдэг чинь тэр үеийн их мөнгө байсаан. Тэгээд л би болохоор нэг удаа би бас нэг албан хаадаг байлаа, тэгээд тэгэхэд юу гэхдээр зэрэг хүрээд ирэхэд ингэж л байсийм. Заа аав ээж хоёр тэтгэвэрт гарсан уу гэлүү гэлээ. ...Тийм. Хэдэн цаасаар гарав гэсэн, ...70 цаасаар гаргасан гэж байнаа. Тэгэхдээр зэрэг би тэгэхгүй юу, 1000 гаруй малыг минь авчихаад, дараа нь 70-хан цаас өгөөд байхдаа яадаг юм, гээд тэгсэн чинь би аав ээждээ загнуулаад, ..Пээ төрийн минь сүлд, чи над тэнд энд явж байна гэж дуулддаг, тэгэхдээ сар болгон 70 кг гурил авчирч өгч байгаа юу гээд, тэр үнэн юм. яагаад гэхдээр тэр чинь байна ш дээ, гурил юу гэхдээр зэрэг 70 кг-аар савладаг, 2-р гурил тэгэхэд 70 цаас л байсан юм. 1кг нь 1 төгрөг байсан ш дээ. Тэгэхээр их мөнгө байхгүй юу, тэд нарт чинь. Сар болгон 70 кг гурил авч байгаа гэхээр чинь ерөөсөө аргагүй л юм л даа.

Саранцэцэг -

Хөдөлмөр өдрийн хөлс хэд үү ?

Юндэн -

Хөдөлмөр өдрийн хөлс хөгийн хөгийн. 13 цаас ч байж байх шиг, 50, 60 ч байж байх шиг. Тиймэрхүү л.

Саранцэцэг -

Хөдөлмөр өдрийн хөлс нь жилдээ нэг?

Юндэн -

Үгүй ээ, сард. Сард л нэг 50 төгрөг, арван хэдэн төгрөг ч авах улсууд байна. Тиймэрхүү л юм байна.

Саранцэцэг -

Танай нэгдэл мал маллахаас өөр аж ахуйн юм эрхэлж байсан уу?

Юндэн -

Байгаагүй.

Саранцэцэг -

Заа. Та соёлын довтолгооны талаар мэдэх үү?

Юндэн -

Тиймээ, би соёлын довтолгооныг мэднэ. Би соёлын довтолгоон болж байхад би Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд малын эмч байлаа, заа тэгээд нөгөө соёлын довтолгооны ухуулга хийгээд, ...Чи ухуулга хийнээ, дээрээс заавар зөвлөгөө өгнө. Заа, хүн болгоныг цагаан халаадтай /халат/, хувинг нь өнгөр мөнгөр тогтоож болохгүй ээ, цагаан хувингаар саалгаа, цагаан хувинд саахлаар чинь нөгөө мал чинь үргэдэг байхгүй юу, нөгөө модон хувинд саахлээр дуу байхгүй, хувинд саахлээр чинь сар сар хийхлээр нөгөө үнээ нь.., тэд нарыг юу яах гэж. Өөрөө нэг албан ажил эрхэлж байгаа хүн чинь, нөгөөдүүлийг чинь сургах гэж зовж л байлаа. Тэгээд цагаан халаадыг чинь харахдээр зэрэг сарлаг чинь дэвхэрч цовхроод, ерөөсөө болохгүй ээ, үнэртэй ус аа ерөөсөө их гангамсаг байх хэрэгтэй, үнэртэй ус түрхэж бай гэхдээр чинь нөгөө муу сарлаг чинь тийрч хаячихаад, яваад өгнө, зовлонтой юм их л болж байсан. Тэгээд ид залуу 22,23-хан настай байсан, залуу насны хүн юм чинь тэгээд соёлын довтолгооныхон улсууд ирдэг юм байнаа. Тэгсэн чинь би зочид буудалд ганц бие эр хүн байж байсан чинь хотоос юу гэхдээр зэрэг Норовжанцан гэж энэ гадаадад хаанахын ч билээ нэг дээд сургуульд байдаг нэг нэрэлхийлсэн юм, энэ хамгийн анхны кинодрамын ангийн Борхүү гэдэг жүжигчний ангид байдаг нэг хүүхэн ирж байсан. Тэгээд бас нэг фотозурагчин, нэг гар зурагчин эд нар очсиймаа. Тэгээд тэр юу гэхдээр зэрэг нөгөө сэхээтэнгүүдээр концерт эд нар бэлдээд, би юу гэхдээр зэрэг бүргэд мүргэд гэж юу яагаад, нөгөө концер монцертний бүжигчин болж эд нар тэгж л хөгөө тарьж байлаа. Одоо Борхүү гэдэг нь юугэхдээр зэрэг одоо энэ харин гавьяат авахгүй юм, олон кинонд тоглосоон. Тэгээд нөгөө их олон кинонд тоглосон. Тэгээд тэр би хааяа нэг л нэг тааралдах юмсан гэж боддогийм. Өө тэр бид 2 их бүжиглэнэ. Бүлтэлзсэн бор хүүхэн байсан тэгээд. Тэгээд соёлын довтолооноор чинь юу гэхдээр зэрэг айл руу очноо, ..аяганы алчуур чинь хаа байна, заа арай л өмд гутлаа тайл гэхгүй л, тэгж л одоо их ариун цэвэрч, байх хэрэгтэй гээд. Аяганы алчуур, хүн хүнд нэг алчууртай байх хэрэгтэй ч гэдэг юм уу, хүнд биелэхээргүй юм өгдөг байсиймаа тэр үед, тэр чинь. Цагаан халаадтай хүнийг чинь юу гэхдээр зэрэг мал нь үргэнэ. Цагаан хувин бариад гарахдээр зэрэг нөгөөдүүл чинь тор тор гэхдээр зэрэг нөгөөдөх үнээ нь юу яана. Яг албан хүчээр тэгээд л нэг тиймэрхүү байдалтай л яасийм даа. Тэгээд тэр ч бас үрдүнгээ өгсиймуу, яасан юм. Тэгээд л соёлын довтолгооны жилүүдэд сумын төвийн сэхээтэн гэж байгаа хэдэн залуучууд л очиж юу гэхдээр зэрэг дуу хуур болно, нөгөө муу зайлуул хөдөөний маахай гуталтай охидуудад чинь бүжиг зааж өгнө гэнээ/инээв/ Заа нэг тиймэрхүү л нэг хөгийн, хашаа ч юм б дээ, нэг тийм. Одоо бодоход бол заа нэг юу билээ нэг ямар юмны багш билээ .., “Шинэ үсгийн багш” шиг л юм болж байлаа. Заа ерөөсөө нэг шинэ үсгийн багшийг л харчихаарай, тэгээд л нэг тийм байдалтай.

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгооны үеэр хүмсүүдийн хувийн ариун цэврийг хэр үздэг байсан бэ?

Юндэн -

Үзнээ. Хумс хуруу, заа тэгээд ...

Саранцэцэг -

Шаардлага хангаагүй, юм захиад орхисон байхад биелүүлээгүй хүмсүүдийг яадаг байсан?

Юндэн -

Үгүй ээ, үгүй. Тэр нэг их арга хэмжээ авч байгаагүй юм шүү, ер нь одоо тэгээд л шаардчихаад л, одоо ер нь л тийм байна, ийм байна, гэчихээд л. Тэгээд тэрүүнд нэг их шийтгэл хүлээж байсан юм бол байхгүй.

Саранцэцэг -

Бусад одоо ямар ямар салбаруудад өөрчлөлт гарч байсан бэ энэ үед? Ер нь эрүүл мэндийн салбарт байдаг юм уу, боловсролын салбарт байдаг юм уу, энэ соёлын довтолгооны үед?

Юндэн -

Үгүй ээ тэр чинь бас юу гэхдээр зэрэг юуны нэг харахад юу гэхдээр зэрэг жүжиг юм шиг мөртлөнгөө бас юу шүү. Тэр чинь хөдөөний тэр ардуудад нөлөөгөө үзүүлсэн юм шүү, заа яагаад вэ гэхдээр бичиг үсэггүй улсууд ч байсан тэр үед, тэд нарыг сургалтанд хамааруулсан. Нөгөө талаар ер нь тэгээд айлд ингээд яваад ороход дотоод хормойгоороо аягаа арчаад өгдөг хүн тэр үед байсан юм шүү, хажуугаараа ингээд арччихаад, юу гэхдээр зэрэг одоо чамд цай хийж өгье ханцуйгаараа арччихаад, тэр эд нар бол тэрүүгээр таслан зогсоогдсон юм. Энэ дээр болбол бас ололт болбол бий. Зүгээр тэгэхдээ нэг жүжиг маягийн. Тэгэхдээ бас зарим ололт гарсан юм байгаам.

Саранцэцэг -

Ор дэрний цагаан хэрэгслийг ээлжийн?

Юндэн -

Өө тийм, ээлжийн мээлжийн. Одоо тэр ор дэрний цагаан даавуутай бол, энэ ор дэрний 2 ээлжийн цагаан хувцастай, цагаан хэрэгсэлтэй бол гэдэг байсийм. Тэгэхдээ харин тэр үед чинь юу гэхдээр зэрэг би чинь их том мэргэжилтэй, малын эмч. Тэр үед ерөөсөө малын бага эмч гэдэг хүн хүний бага эмч ч байлаа их том мэргэжилтэй, тэр үед чинь тийм байлаа ш дээ. Би одоо ингээд хүрээд очно, өө нөгөө Юндэн эмч, зочид буудалд нь байрлана. Их эмч байхгүй.

Саранцэцэг -

Та Хархоринд малын эмчээр очиж байв уу?

Юндэн -

Хархоринд эхэлж очоод, дараа нь Нарийнтээл суманд очиж байсан. тийм. Тэгээд тэр үед болбол юу гэхдээр бид нарын үеийн мэргэжилтэн болбол одоо та нарын хажууд ёстой..., би болбол ерөөсөө өөрийгөө дээд зэргийн мэргэжилтэн хүн гэж хэлнэ. Малын талаар. Яагаад вэ гэхдээр одооны энэ малын эмч нар байна ш дээ, Улаанбаатар/УБ/ хотын хүүхдийг УБ хотод энэ Хөдөө аж ахуйн дээд сургууль /ХААДС/-ийг төгсгөөд, ганц удаа юу гэхдээр зэрэг мал төллүүж үзээгүй, ер нь малын эр эмийг мэдэхгүй, ХААДС төгссөн диплом л өвөртөлж байна ш дээ. Тэр үед чинь яадаг уу гэхдээр элдүүрийг нь хангадаг байсийм. Би одоо ХАА-н дунд сургуульд явж байхад техникумд байж байхад Сэлэнгэ аймгийн бүх сумдуудаар явсан, хавар юу гэхдээр зэрэг мал төллүүлнэ, намар тариа хураана, хавар силкэн дээр сууна, тариа тарьдаг. Өө намар нь болоод ирэхдээр зэрэг хонь малын хээлтүүлэг мээлтүүлэг энэ тэр гээд, тэгээд яваад өгнө. .. бараа ачна, газар дээр нь. Одоо энэ ХААДС-г төгссөн хүүхдүүд манай бэр ч байна, ХААДС-г төгссөн юу....., зүгээр нэг хонь ямаа 2-г ч ялгахгүй шахам юм, одоо ингэж одоо ийм эрлийз балай, дээд сургууль төгссөн нэртэй юмаар яах юм бэ. Тэгээд энэ тэгээд яахав дээ, бусдууд нь яадаг юм, би одоо өөрийнхөө мэргэжлийн дагуу хэлэхэд л одоо тийм ерөөсөө. Одоо өнөө хүний эмч юу эд нар нь ямар байдгийм, зүгээр ерөөсөө мал эмнэлгийн талаар л ярихад л тийм юм билээ.

Саранцэцэг -

Соёлын довтолгоог тухайн үедээ төр яг явуулах шаардлагатай гэж үзээд явуулсан гэж боддог уу?

Юндэн -

Тэр ач тусаа өгсөөн, хагас хугас нь, хагас нь ч яахав, тэр үедээ бол одоо бодож байхад зарим нь хүүхдийн тоглоом шиг санагддаг боловч, ямар ч байсан 1 удаа л ямар ч байсан соёлын довтолгоон бол аяганы алчууртай, ээлжийн нэг хөнжил даавуутай, ер нь бид нар юу гэхдээр зэрэг бага байж байхад, дээлээ нөмөрч аваад л, өнхрөөд ойчдог байсан, ямар ч байсан айл болгоныг хөнжилтэй болгоод л орхисон байх. Энүүн дээр бас юу гэхдээр зэрэг бас ашиг тусаа өгсөн гэж боддог.

Саранцэцэг -

90-ээд оны үед ардчилсан хөдөлгөөн гарсан түүний дараагаар хувьчлал гэж гарсан..?

Юндэн -

Тэрүүн шиг ёстой балиар юм болоогүй, Монгол улсад ерөөсөө энүүн шиг. Энэ бол ёстой хэлмэгдэлт. Тухайлах юм бол ингэж байна л даа. Аа дараа нь гарсныхаа дараа юу гэхдээр зэрэг хувьчлалыг явуулсан. Хувьчлалыг юу гэхдээр зэрэг ногоон тасалбар, ягаан тасалбар, гээч юм, тэрнийг чинь ард түмэнд юу гэхдээр зэрэг, тархи толойд нь шингэтэл яалгүй байж, «Бушуу туулай борвиндоо баастай» гэгчээр тэрнийг хэрэглэсэн улс бол ерөөсөө бүх ард түмний 90% нь ерөөсөө хэрэглээгүй, тэрнийг юу гэхдээр зэрэг ардчиллын нэрээр луйварчид л тэрнийг харин цуглуулж аваад, Монгол улсын социализмын үед бүтээн байгуулсан тэд нар бүдээрэнг нь хувьчлаад авчихсан, өнөөдөр байгаа ажилчид тэр үед юу гэхдээр зэрэг би одоо жишээлэхэд хүүхэд шуухдынхаа хувьчлалыг аваад, ерөөсөө юу ч болоогүй, тэрнийг ерөөсөө дараа нь ерөөсөө надад 5 цаас ч өгөөгүй тийм л юм. Тэрнийг ерөөсөө мэдэхгүй, нэг тийм л юм байж байсан, хүн авъя гэж хэлээгүй, энийг ийм ашигтай ч гэж хэлээгүй, нэг тийм юм болоод л өнгөрсөн, тэрнийг бол юу гэхдээр зэрэг одоо боддог, өнөөдөр харагдаж байна л даа, амьдрал дээр. Энэ одоо Ардчиллыг дээр үед юу гэхдээр зэрэг дутуу боловсорсон сэхээтэн ерөөсөө дайсан гэж хэлдэг болбол саяын энэ Ардчиллаар болбол ард түмэндээ ойлгуулаагүй байж ардчилал гэдгийг тэрүүгээр үймээн гаргаж далимдуулж, одоо улсын хөрөнгийг идэж ашиглах улсуудын гаргасан юм, би одоо мэдэж байна. Золжаргал гэдэг билүү дээ, нөгөө юун дээр нөгөө хувьчлалын нөгөө нэг юу гэдэг билээ дээ, Элдэв кинотеатрын тэнд байдаг байсан, одоо нөгөө Содхүүгийн удирдаж байгаа “Хөрөнгийн бирж” гэж. Тэд нар бол одоо ерөөсөө луйварчид ш дээ. Тэгээд одоо өөрсдөө ашиглаад л өнгөрсөн, Монгол улсын тэр гурилын комбинат хаачив, Мах комбинат хаачив, Арьс ширний үйлдвэр хаачив, бүгдээрээ юу яачихсан, одоо тэгээд хятадууд юу гэхдээр зэрэг монгол хүүхдүүдийг доромжилсон, тийм юмны оромж л болж байна. Ард түмэндээ бол юу ч өгөөгүй, тэгээд би тэрүүн дээр ерөөсөө одоо «Тэмээ туйлаад, тэнгэрт хүрэхгүй» гэгчээр дотроо тийм л юм бодож явдаг.

Саранцэцэг -

Зарим улсууд бол яалтгүй одоо маш их хөрөнгө эзэмшсэн, та ямар улсууд илүү их хөрөнгө эзэмшээд авав гэж бодож байна, Жишээлбэл эрх тушаалтай юу?

Юндэн -

Тийм. Эрх тушаалтай улс ерөөсөө бүр яасан. Эхний үед бол ерөөсөө би одоо мэдэж байна л даа. Эхний үед бол юу гэхдээр зэрэг Ардчилсан эвслийнхэн ерөөсөө шууд улаан цайм, луйвар хийж эхэлсэн, тухайлбал, Голомт банк, Лу Болд, Элбэгдорж, Баабар энэ хэд болбол ерөөсөө 4 банкийг гөвчихсөн ш дээ. Хувьсгалт Нам бол тэр үед гайгүй байсан, одоо болбол ижилхэн идээд эхэлсэн, одоо Хувьсгалт Намынхан болбол яг тэд нарын мөрөөр ..өө та нар иддэг юм бол бид нар иддэг гээд, одоо ерөөсөө Их Хурлын гишүүд ч бай, заа тэгээд ерөөсөө л бүгдээрээ л иддэг болчихсон, тэгээд нэг тендер мендер зарлана гэж хэдэн цаас гаргуулаад, тэгээд хуйвалдаад гөвчихдөг болжээ 1-рт. 2-рт гэх юм бол Их хурлын гишүүн хүн дандаа юу гэхдээр зэрэг хувиа бодсон юуны.., юу гэх юм б дээ, компанийн эзэд, компанийн эзэд гэдэг одоо өөрөө кинон дээр харж байдаг биз дээ, «Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болно» гэдгийг мэдэж байдаггүй гэж тэгж байдаг ш дээ “Төөрсөөр төрөлдөө”, тэрүүнтэй ижилхэн одоо Гүндалай яаж балайртаж байна, Жаргалсайхан яаж балайртаж байна, Эрдэнэбат яаж балайртаж байна, дандаа юу гэхдээр зэрэг өөрийнхөө юу руу туухын төлөө л байна ш дээ. Энэ чинь ерөөсөө нууц биш, ерөөсөө одоо..., Өө Сайхансамбуу мамбуу Хувьсгалт намын нэг хэдэн дандаа хувийн бизнес хайсан улсууд л зүгээр л өөр лүүгээ л юм чихэх гээд л байж байна ш дээ, энэнийг л бол би ерөөсөө бүр одоо би Монголын ард түмэн хэрвээ надыг сонсож байх юм бол энэ хувийн компанийн улсуудыг битгий энэ Их хуралд дэмжээсэй л гэж тийм л юм бодож байна.

Саранцэцэг -

Энэ хувьчлал хүмүүст хүйсээр ялга атай нөлөөлсөн юм байна уу? Эрэгтэйд, эмэгтэйд гэж ялгаатай юм харагдсан уу?

Юндэн -

Ерөөсөө тийм юм харагддаггүй юм, юу гэхдээр зэрэг би болбол энэн дээр нэг л юм бодож байгаам. Намыг л одоо тэр одоо болбол ерөөсөө тэгээд, нам л одоо тэгээд л нэг хэсэг нь над шиг зөнөг амьтан бол тэгээд л Хувьсгалт нам, Хувьсгалт нам гээд л, хүүхдүүд учрыг нь мэдэхгүй Ардчилсан нам, Ардчилсан нам гээд л, тэгээд энүүгээр л 2 хуваагдаж байгаа болохоос биш, өөр одоо хүчтэй нам ч алга. Нэг ардчиллыг яасан, нөгөөдөх нь Хувьсгалт намыг дэмжсэн одоо нэг ийм 2 бүлэг л бий болж дээ. Уг нь юу гэхдээр зэрэг Монголд юу гэхдээр зэрэг ерөнхийлөгчийн засаглалтай, тийм нэг төрийн нэг одоо тийм л зохион байгуулалттай байвал зүгээр юм уу гэж л би одоо боддогийм л доо. Одоо дөхөж байна уу, миний хүү, одоо ах нь ядарч байна шүү, ах нь.

Саранцэцэг -

Заа. Та одоо Алтанбулагийн техникумыг төсчихөөд, анх хөдөлмөрийн гараагаа эхэлсэн чинь малын эмч байжээ. Заа тэр үед хүмсүүд ажилд орохдоо ямар журмаар ордог байсан бэ?

Юндэн -

Тэр үед чинь юу гэхдээр зэрэг миний хувьд бол ерөөсөө сангийн аж ахуйн удирдах газраас томилгоо аваад л, очоод л шууд орсон. Ерөөсөө тэр үед болбол ерөөсөө ажилгүй хүн гэж байлгадаггүй байсан юм, хүнийг 18 нас хүрэх л юм бол одоо хөдөлмөрийн чадвартай энэ яахлаараа ажилгүй байдаг юм гээд л, тэгэхлээр зэрэг тэр сум САА байдаг юм уу бригад эд нар нь эсвэл мал хариул, эсвэл юу гэхдээр зэрэг энэ юу хий гээд, ингээд ингэчихдэг. Тэр үед ажилгүй хүн гэж тэр үед ерөөсөө байгаагүй, байх л юм бол ерөөсөө нүдний бөөс шиг, ерөөсөө..., ..Чи яахаараа ажилгүй байдаг юм, гээд л. Ажилд оруулчихдаг байсан. Хамгийн онцлог нь тэрүүн дээрээ л байгаа юм даа.

Саранцэцэг -

Хүмүүсийн ажилд хандах хандлага одоог хүртэл яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ?

Юндэн -

Одоо бол юу гэхдээр зэрэг тэр үеийн улсууд бол чин сэтгэлээсээ ажил хийдэг байсан. Одоо болбол ерөөсөө нүд хариулж байгаад л хуурчихаад, яваад өгөхийг боддог болсон. Ерөөсөө хаана ч гэсэн, яагаад вэ тэр үед болбол ерөөсөө..., ..социализмын эс ширхэг бүрийг... гээд ингээд тархи толгойд нь оруулчихсан учраас хүн ерөөсөө чанартай хийдэг, одоо болбол ерөөсөө зүгээр ингээд дандаа одоо хувийн үйлдвэр болохоор энэ хувийн хэвшлийн юм болоод ирэхдээр зэрэг..., тэр ч ёстой яамай хэвтнээ гээд, хуурчихаад нэг хэдэн цаасыг нь явъя гэсэн тийм л бодолтой байна ш дээ.

Саранцэцэг -

Та техникумын хуваарийг авахдаа өөрөө сонгож дурлаж авсан уу, яг энэ ажлыг хийхдээ хэр дур сонирхолтой байсан бэ?

Юндэн -

Үүй ээ үгүй, энэ ийм юмаа. Би хүн эмнэлгийн техникумд хуваарилагдсан юм. заа тэгээд нөгөөдөхдөө яасан чинь ах нь нойл сурдаг байгаад ойчихгүй юу, шалгалтаа өгөөд. Аа тэгэхээр зэрэг юунд ч хамагүй орчихъё гээд тэгсэн чинь тэгээд тэр шалгалт өгөх өдрөө нөгөөд хол газар болоод ирэхдээр зэрэг нэг муу жаахан хүүхдийг дагуулаад л явчихгүй юу. Шалгалт эд нар авалгүйгээр. Тийм л байдалтайгар хөдөө аж ахуйн мэргэжил эзэмшчихсэн юм.

Саранцэцэг -

Таныг ажил хөдөлмөр хийгээд явж байхад танд хэцүү шантармаар зүйл тохиолдож байсан уу?

Юндэн -

Хөдөө байж байхад ерөөсөө тийм юм тааралдаж байгаагүй. Хотод хүрч ирчихээд энд нягтлан хийж байхад юм тааралдаж байгаагүй. Харин үйлдвэрт ороход ерөөсөө бүр нэг би бүр 30 хол гарчихсан байсан, авгай хүүхэдгүй байсан, би 34-тэйдээ гэрлэсэн хүн ш дээ, 33 насандаа авгай ч байхгүй, эх эцэг маань ч муу хэлээд байдаг болчихлоо, тэгээд ер нь амьдрахгүй бол болохгүй нь гэж бодогдоод, Биоүйлдвэрт нэг 425 цаасны цалинтай, аа тэгээд нөгөөдөх чинь хот руу хүрч ирнэ, дүүгийнх төмөр замд байсан, тэр лүү хүрч ирэхэд нөгөө 425 цаас нь дуусчихдаг, үгүй ээ ерөөсөө нэг ах дүү нар ч дурамжхан, голдуу айлаар явдаг хүнийг чинь нэг их сайнаар хэлдэг хүн байдаггүй ш дээ, ах дүү нар. Тэгээд л нэг ер нь энэ үйлдвэрийнхэн л их цалин авдаг юм гэнэлээ гэхдээр зэрэг нь ёстой бүр нэг сар мэрийсэн дээ. Бие өвдөнө, их зовно, тэгсээр байж байгаад л дасаад л, ах нь юу гэхдээр зэрэг тэр үйлдвэрт ажиллаж байхдаа 2000 цаасны цалин авч байлаа ш дээ. Тэгэхэд Паавангийн Дамдин гэж Улс төрийн товчооны гишүүн байсан, тэр хүн манай дээр ирж ажиллаж байгаад, миний нэрийг дурьдаад.., тэр тийм хүн байна уу гээд тэгсэн, ..Би улсын 9 удирдагчийн нэг. Тэгэхэд би юу гэхдээр зэрэг 1500 цаасны цалинтай, одоо энэ Юндэн гэдэг хүн болбол энэ сард 2250 цаасны цалин авах нь байна. Манайх «Чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр авдаг» гэдэг зарчим Монголд одоо үйлчилж байгаа нь энэ гэж одоо ийм сайшаалд орж байлаа. тийм.

Саранцэцэг -

Заа таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу, сайнаар ч, муугаар ч?

Юндэн -

Заа даа, юу юм даа. Нэгт энэ жилийн өнгөрсөн 7 сарын явдалд л би их дургүй хүрдэг дээ. Ерөөсөө надад юу гэхдээр зэрэг тэрүүн дээр би арай харвалт аваагүй, арай ч дээ, монгол хүн ингэх игэж дээ, тэр намын байр луу дайрч байгаа юм бол над руу дайрах шиг болсон, яагаад вэ гэхлээр тэрэн дээр миний эхийн бүх түүх байжээ, тэрнийг устгаж байна, аавын минь материал одоо тэр одоо юу эд нар нь болбол байхгүй болж дээ л гэж би бодсон. Ерөөсөө тэгээд ер нь одоо би тийм юмыг ерөөсөө ахиж бүү үзээсэй л гэж бодож байна. Хамгийн сэтгэлд муухай нөлөөлсөн юм л тэр.

Саранцэцэг -

Та7сарын 1-ний үймээний тухай ярьж байнаа даа тээ. Таны амьдралд ер бусын бусдаас онцгой тийм юм байдаг уу?

Юндэн -

Заа байзөө, тэр чинь. Одоо онцгой гэхлээр чинь Засгийн Газрын ордонд нэг жуух бичиг авсан, за тэгээд одоо..., би бригадын дарга бөгөөд үйлдвэрт нормчин хийж байхад. За тэгээд юу гэхдээр зэрэг ардчилал дөнгөж эхэлчихээд байж байхад энэ одоо анхны ерөнхийлөгч Очирбат байж байхад, Бямбасүрэн ерөнхий сайд байж байхад, тэгээд нэг бөнөөрөө очиж, манай нэг юуны Хөнгөн Хүнсний үйлдвэрийн Яамны нэг хэдэн жилийн ой энэ тэр болж байхад, тэд нартай нэг гар барьж, Дорлигжав эд нартай гар барьж, нэг Засгийн газрын жуух нэг хавтас барьж гарч ирж байсан. Тэр л юмуу даа. Засгийн газрын ордонд анхалж орж байгаа нь тэр. За тийм.

Саранцэцэг -

Заа за. Та ядарч байгаа байхаа. Энэ удаад ярилцлагаа өндөрлөөд дараа дахиж уулзаад, ярилцлагаа үргэлжлүүлье.

Юндэн -

Заа, за.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.