Alimaa
![](../assets/images/interviewees/990166.jpg)
Basic information
Interviewee ID: 990166
Name: Alimaa
Parent's name: Mashlai
Ovog: Bagshilhan
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: Тарих дутуугийн группт
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
illness / health
family
cultural campaigns
collectivization
relations between men and women
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
family
private life
collectivization
cultural campaigns
work - labor
urbanization
industrialization
salary - incentives
belief
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу, та
Алимаа -
Сайн, сайн байна уу
Саранцэцэг -
Би танд аман түүхийн талаар танилцуулсан болохоор одоо хоёулаа ярилцлагаа эхэлье. Та юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Та аль нутгийн хүн бэ, эцэг эхийнхээ тухай, гэр орныхоо байдлын тухай, хүүхэд ахуй үеийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
Алимаа -
За юуны өмнө энэ ярилцлаганд оруулж байгаа та нөхдөд баярлалаа. Заа, би бол хүүхэд нас гэх юм бол аав ээжийнхээ гар дээр өсөж бойжсон. Манай аав, ээж бол малчин улсууд байсан. Бага насандаа ээж минь надыг 6-тай байхад нас барсан. Эгч минь 10-тай байсан. Ингээд ах, эгч, бид 3 үлдсэн. Аа ингээд манайх нэг их тийм баян ч айл байгаагүй, мал ахуй цөөхөнтэй, хэдхээн үхэртэй, нэг 2, 3 адуутай, тийм айл байсан. Ингээд эгч маань хэдэн үхрээ сааж, би нэг үхэр дээрээ мордчихдог, ах үхрээ ивэлдэг, эгч үхрээ саадаг, энэ маягаар ингээд 10 хүрээд, ингээд би бага сургуульд 10 настайдаа орсон. Тэгээд 4-р анги төгссөн. Сургуульд болбол би дотуур байранд орсон. Дотуур байранд ороход болбол одоо миний хувьд хэцүү л байсан. Ээжээсээ өнчин хоцорсон, аав ах эгч 3-тайгаа байсан, тэгээд л энэ мэтийг би зовлон гэж бодоогүй, дээр үед сургууль сайхан байсан. Тийм гэрт байдаг байсан. Тэгээд хичээл сургууль гэдэг маш их хариуцлагатай, аа нэг л алдах, 3,4 алдах л юм бол тэр өдрийн цайнаас хоцордог, хоолноос хоцордог, тэрүүнд тэр сургуульд явахын хэрээр хоолоо л идэх, талхаа авч идэхийн хэргээр хичээл маш их хийдэг, маш их шаардлагатай байсан. Тэгээд л одоо сайн сурвал идээ хоолонд орно. Тиймгүй болбол одоо идээ, хоолонд бараг оруулдаггүй, багш яг хажууд ингээд хичээл заагаад сууж байдаг. Тийм үе байлаа. Одоо бол тийм юм алга. Тэгж мэрийж байж. Аа хэдий 4-р анги төгссөн ч гэсэн одоо би бол маш чанартай төгссөн гэж би өөрийгөө боддог. Тийм.
Саранцэцэг -
Заа, таныг хэн гэж байгаа билээ?
Алимаа -
Надыг Алимаа.
Саранцэцэг -
Танай аавыг хэн билээ?
Алимаа -
Машлай.
Саранцэцэг -
Ээжийг чинь?
Алимаа -
Өлзий.
Саранцэцэг -
Аа за. Ээж чинь бол таныг их бага байхад чинь нас баржээ, тэгээд өвчтэй, хүнд өвчтэй байж байгаад нас барчихав уу, ямар шалтгаанаар ээж чинь нас барчихав?
Алимаа -
Хүнд өвтэй байж байгаад нас барсан гэж байгаам. Би одоо сайн мэдэхгүй байгаам. Манай ээж бол одоогоор ингээд бодоход бол ер нь хатгаа туссан хүн юм уу, харвалт болсон хүн юм уу, тиймэрхүү л байсан шиг байгаам. Тэгээд ээж маань өнгөрсөн. Тэгээд одоо дээр үед хүн өнгөрөхөд чинь их хачин тавьдаг байжээ, одоо болбол их сайхан юм, би ээжийгээ өнгөрснийг сайн мэдэж байна. Гадаа ингээд тэмээ хэвтүүлээд, 2 араг доошоо харуулж тавиад, тэгээд одоо ингээд ачаад, ингээд аваад явж байсан. Би тэрийг болбол одоо сайн санаж сайн мэдэж байна. Тэр үед би бол одоо хүн үхнэ гэж бараг мэддэггүй байлаа. Ер нь хүн өвддөг үхдэг, одоо хүн бурхан болж гэнээ, ..Пээ хөөрхий амьтан, тэдний тэр өөд болж гэнээ гэж л сонсч байсан болохоос үзэж, харж одоо нэг их айхтар тийм үзэж, харж байгаагүй, тийм. Одоо болбол өөр болж л дээ. Тэр үед чинь одоо довын нэг л айл байдаг байлаа ш дээ. 3,4-хөн л айл байдаг. Тиймэрхүү үе байлаа. Тэгээд ээжийгээ бол би их сайн санадаг, 6 настай байсан. Миний муу эгч бол ёстой надыг хүн болгосон. Урдаа үүрч, би чинь жаахан л дургүй хүрвэл, ...Ээж дээрээ очно... гэдэг байсан гэж байгаам. Тэгээд л эгч над ...За би чамд цай хайруулж өгье, шарвин хийж өгье, миний дүү ээж рүүгээ битгий яваарай, тэгдэг. Тэгээд л ус авдаг, голоос ингээд ус авдаг, булгаас ус авдаг, усаа аваад л жаахан тавьчихаад л надыг үүрээд л, тэрний цаад талд жаахан тавиад л, ингээд л ингээд л ирдэг, тэгээд л аа тэгвэл би одоо ээж дээрээ очихгүй, тэгэхгүй бол би ээж рүүгээ явлаа, тэгдэг. Миний дүү ээж рүүгээ битгий яваач, миний дүү цай хайруулж өгье, шарвин хийж өгье гэдэг байсан, би бол сайн санаж байна. Тэгээд л хүн чинь бага байхад ээжийгээ өнгөрсөн гээд л бодохоос биш, сайн мэддэггүй байж. Одоо болбол би ээжийгээ маш их бодож явдаг, одоо би яагаад тэр чинь одоо ээжийнхээ төрсөн тавьсан газрыг бол би заалгасан. Одоо бол их мэдэрч байгаа, хүн ээж гэдэг хүн энэ хорвоод ер нь одоо хамгийн нандин юм байдаг юм байнаа гэдгийг болбол би бүр хэзээ хойно мэдэрч байгаа. Ер нь удах тусмаа л одоо хүний одоо аав, ээж хоёр гэдэг болбол ер нь тэрийг гүйцдэг одоо тийм юм алга. Тэр дундаасаа одоо ээж гэдэг хүний роль/үүрэг/ одоо ер нь тэрийнтэй зүйрлэх юм алгаа. Тийм. Тэгж одоо бодож сэдэж явдаг юм, ээжийгээ.
Саранцэцэг -
Танайх одоо олон ч малтай байгаагүй, цөөн малтай байжээ, танайх айлын мал хариулдаг байв уу?
Алимаа -
Айлын мал хариулдаг байсан. Өвөлд нь манайх айлын үхэр малладаг, Гаарин гэдэг айлын үхэр малладаг, тэгээд нэг морь өгдөг, тэрийг л алж идээд л, өвөлжингөө одоо юу иддэг үү, айлын үхэр маллаад, адуу малыг нь малладаг, мөстэй тараг уугаад л, нэг адуу алж аваад л тэгээд л ингээд л одоо өвлийн идэш тэр. Зун болбол аав маань тарвага алдаг, маш их тарвага алдаг, тошил их түүдэг, тэгээд л эгч бид хоёрт чинь ах бид 3 чинь 3,4 тарвагатай, нэг 5 литр тошлой түүж ирдэг тэрийг нь иддэг, одоо манай аав бол маш их тийм чөдөр, тушаа, ногт одоо тэр л одоо малын бүх юм хийдэг байсан, манай аав. Ташуур заа тэгээд одоо юу л байдгийм, морины хэрэглэл их хийдэг, маш их гарын дүйтэй, хорол гэдэг юмыг одоо сийлж, бүдэд нь өвлүүлсэн. Ах эгч бид 3-т. Маш их юмаар юм хийдэг тийм сайхан хүн байсан. Муу ээжээс хойно элдэв эсийн хүн амьтантай ингэж тэгээгүй, аа нэг хүнтэй их сайхан аяга цайгаа хувааж ууж байсан, одоо энэ Төрбат гэдэг хүн байдгийм. Энэний ээжтэй нь манай ээж 2, 3 жил ёстой сайхан байсан. Бид хоёр одоо бараг нэг одоо .., миний ээжээс зүйрлэшгүй сайхан ээж байсан. Тэгээд одоо бараг ээжийгээ л гэж бодож явдаг. Тэр хүн маань тэгээд өөд болсон. Тэгээд миний аав бол үнэхээрийн маш их ажилч, маш одоо.., бид хэдийг хүний гар харуулаагүй дээ, өөрөө юм хийгээд л, тэгээд ах маань 51 онд Ядмаагийн Хишигт гэж хүнтэй гэр бүл болоод, бэргэн маань одоо хязгааргүй сайн, надад одоо юм оёхыг гардан зааж өгсөн, эмэгтэй хүн гэдэг хүн чинь одоо гэртээ хүүхэд гаргадаггүй юм шүү, болж өгвөл мэргэжилтэй боловсролтой тийм хүнтэй суухыг бодоорой, аа ажил хийж сайн сур, гэр оронгоо сайхан цэвэрлэ, эмэгтэй хүн гэдэг чинь одоо өдий болсон эмэгтэй хүүхэд чинь эр нөхрөө хайрлаж яв, айл гэрийг авч явна гэдэг чинь эмэгтэй хүнээс шалтгаалдгийм, айл гэдэг юм чинь Сономцэрэн гэдэг нэрээр овоглоод, Алимаа гэдэг айлын авгайн нэрээр гардгийм орж ирсэн хүн. Устай, ундтай өнгөтэй царайтай, өөдтэй явах эмэгтэй хүнээс шалтгаалдгийм шүү миний дүү, гэж манай бэргэн над зааж өгсөн. Надад их сайхан юм оёхыг зааж өгсөн. Би одоо болбол ер нь 5 төгрөггүй боллоо гэхэд би би залуухан байхдаа дээл оёод 25 төгрөг авдаг байлаа, дээр үед чинь 10 төгрөг авдаг байлаа. Би одоо миний мэргэжил гэвэл надад тийм овойж оцойсон юм байхгүй мөртлөнгөө би оёдолчин хийж байсан, тогооч хийж байсан, аа бэргэн маань болбол оёх юмыг гардан зааж өгсөн. Би одоо ямар ч дээлийг бол хэдийд ч гэсэн мөнгөгүй болбол би хүнээс нэг хүн дээл оёод л өгөхөд л би надаа 15000 цаас өгчихнө. Би тэгээд бэргэндээ болбол маш их хайртай, миний эгч, бэргэн 2 бол надыг одоо сайхан ажилтай, төрөлтэй дасгасан, цэвэрч нямбай, энэ бүгдийг л зааж өгсөн дөө.
Саранцэцэг -
Та хэдэн нас хүрээд сургуульд орлоо?
Алимаа -
Би 10 настайдаа орсон.
Саранцэцэг -
Танай ах, эгч хоёр сургуульд орсон уу?
Алимаа -
Орсон, ах эгч ч гэсэн бүгдээрээ 4-р анги төгссөн. Манай ах ч гэсэн 4-р анги төгсчихөөд сестра санитар /эмнэлгийн туслах ажилтан/ гэдэг юм сумын одоо тийм юм хийгээд, дээр үед чинь одоо нээх улаан тариа хийдэг байжээ, бихенол гэдэг байсан, тэр улаан тариаг чинь одоо ямар ч юманд хийдэг байсан юм, ах маань их тариа хийдэг, халуун усанд буцалгаж байгаад, тэгээд л их хүн тарьдаг байсан. Санитар хийж эхэлсэн, тэгээд нягтлан хийж эхэлсэн, туслах нягтлан худалдаа бэлтгэлийн ангид хийгээд, тэгээд тэрнээсээ нэгдлийн ерөнхий нягтлан хүртэл ажиллаад, тэгээд санхүүгийн техникумыг сүүлд хожуу төгссөн, ах маань насаараа нягтлан хийсэн, бэргэн маань насаараа худалдагч хийсэн. Тэгээд ах маань өнгөрсөн, бэргэн маань байдаг. Ах маань 74-тэй өнгөрлөө. Бэргэн маань одоо 74-тэй, хулгана жилтэй, амьд сэрүүн байна. Миний эгч болбол 5 сайхан хүүхэд гаргасан. 2 охин, 3 хүү, нэг хүү нь жолооч, 2 банди нь багш, нэг охин нь эмч, 3 багш нэг эмч, нэг жолооч, 5 хүүхэдтэй. Амьдрал ахуй болбол одоо дээд зэргийн, хамгийн том охин Дээгий маань Манхан сумын менежер хийдэг, сургуулийн багш. Эгчийн хувьд бол ярих юм байхгүй, би ч одоо ..,
Саранцэцэг -
Эгч чинь нутагтаа юу?
Алимаа -
Нутагтаа. Өнөө жил Манханы 80 жил болоод би нутагтаа яваад ирлээ. Эгчийнхээ хажууд үнэхээрийн сайхан өвөлжлөө. Надыг миний төрсөн газар Тарвагатайн бэлчир гэдэг газар аваачиж, гаргаж, тэнд одоо өтөг бууцанд хөлбөрүүлж, чи энд төрсийм, гарсийм гэдгийг зааж өглөө, зураг хөрөг авахууллаа эгчтэйгээ. Ийм сайхан үйл явдал боллоо. Энэ бол одоо миний мартагдашгүй, би одоо дахиад нутаг явж чадахгүй, би өөрөө болбол 1970 оноос хойш 8 удаа операци/хагалгаа/-д орсон, хамгийн сүүлчийнхэд нь 2006 онд операцид орсон. Тэгээд өөрөө одоо маш их бие муутай, эхинококк гэж бэтгээр, байнга л одоо групптэй явдаг тийм.
Саранцэцэг -
Таны амьдралд одоо ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Алимаа -
Одоо миний би бол ингээд операци хийлгээд байна ш дээ, би анхан эхэлж 1960 онд бол Улаанбаатар /УБ/ битгий хэл аймгийнхаа төв орж үзээгүй байсан. Тэгсэн Манханы урлагийн 10 хоног болно гэгээд, тэгээд анхан 60 онд УБ хот гэдэг юманд хөл тавьж үзлээ. Бүүр одоо онгоцоор ирсэн, Манханы төв дээр онгоц буугаад, тэгээд УБ хотод ирж, урлагийн 10 хоногоор очиж, би “Тэргүүний залуу алтан медаль” авсан. Арван хэдхэн настай 60 онд, ингээд 61 онд би МУИС-ийн геологийн ангийн Сономцэрэн гэдэг хүнтэй, гэр бүл болсон. Ингээд би 2 хүүхэд гаргасан. Аа том хүү одоо насандаа гарах гэж байна, цэргийн газар ажилладаг, бага хүү хамгаалалтанд ажилладаг, бүүр хамгийн бага хүү одоо 3 хүүхэдтэй, миний хамгийн бага хүү Монгол улсын их сургуулийн 3-р курст ажиллаж байна, миний тэр хүү бол одоо маш ухаалаг, маш одоо сайхан хүүхэд. Надыг одоо..., хүн ер нь хүн гэдэг юм чинь «Ах нь заавал сургадаг, эгч нь заавал сургадаг, дүү нь заавал сонсдог» тэрнийг л одоо зөв гэж боддог болбол биш байдаг юм байна. Хүн чинь ерөөсөө ухаанаараа, нийгмээ дагаад тиймээ, ямарваа юм чинь одоо ингээд нийгмээрээ хувьсаж явдаг юм байна, би юунаас олж харав гэхдээр би бага хүүгээсээ олж харсан. Миний хүү болбол энэ их ардчилал энэ их үймээн самуун дотор болбол ...Эмээ битгий бухимд, энэ чинь болдог ёстой юм, болдог жамаараа болж байгаам, энэ үед хэн зөв ажиллана, хэн л одоо ажилсаг байна, тэр хүн л амьдардаг нийгэм ирж байгаам. Тэр чинь болдог юм л болоод, одоо хорвоо дэлхий дээр болж байгаа ганцхан Монголд ч болж байгаа юм биш, тэгэхдээр одоо та хүний амьдралын нууц гэж юм байдаг, миний хүү их сонин юм надаас асуудаг юм, ..Өвөө та 2 яаж танилцсан юм, яаж яаж одоо гэр бүл болсон юм энэ тэр гээд л гоё гоё юм асуудаг л даа, би тэгээд одоо өөрийнхөө хүүхдэд бага хүүдээ хэлдэг, тэгэхэд манай 2 том хүүхэд бол тун одоо тийм ийм асууж сурах, та яасийм, ингэсийм үү, ерөөсөө тэгэхгүй. Би бол одоо бага хүүгээрээ маш их бахархаж явдаг, надыг одоо ...Илүү дутуу үг битгий ярь, ах дүүгийн хооронд үг битгий яриарай, одоо 2 том ахынхаа, тэнд болсон амьдралыг энд битгий ирж ярь, энд болсон амьдралыг тэнд битгий очиж ярь, хүний амьдралын нууц задрах юм бол хэн ч биш болно эмээ минь, одоо аль л болох сайхан талаас нь юмыг бодож бай, би одоо ингээд л хань ижил өнгөрчихсөн, ганцаараа хэцүү байна, энэ тэр гээд л ингэхдээр ...Тийм биш ерөөсөө, 2 хүү чинь таныг архи ууж зовоож байх юм алга, ийм сайхан байж байхад битгий ингэж муу юм бодож, дандаа өөдрөг сэтгэлтэй бай гэдэг, би одоо бага хүүгээрээ л үнэхээрийн бахархаж явдаг даа.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр юм бий юу?
Алимаа -
Миний хамгийн онцгой юм бол миний операци хийлгэсэн энэ надад бол харагдаж байгаам. Би одоо ингээд 1970 онд операцанд ороход би одоо хөдөө ярьсан ш дээ, амьдрал ахуй их тааруу, хойлогны мах идээд, нөгөө мөстэй тараг уугаад, ингээд амьтны мал маллаад явж байхад чинь би хойлогны мах маш их идэж байсан, ерөөсөө манайх тэр “Гурван цэнхэр”-ийн агуй гэж байдаг даа, өнөө Монголд цуутай, тэрний дээд шовх улаан хаданд бол хойлог их байдаг, тэгээд муу аав маань хойлог их алж өгдөг, тэр анхны операцанд ороход одоо Хөдөлмөрийн баатар Отгондалай, Нямхүү гэдэг улсууд, тэр үед Хөдөлмөрийн баатар болоогүй байсан, тэр улсууд операцанд орсон, тэгээд надыг бүжигчин юм уу, чи одоо тамирчин юм уу, гээд миний операци бол ерөөсөө 10 оёо, 12 оёо тавихад ерөөсөө 3 хоноход л аньдаг байсан. Одоо бүр гуурс тавиад, одоо бүр идээ бээрийг нь гаргах гээд ингэхэд одоо ерөөсөө л бүтчихдэг, одоо ч гэсэн хэвээрээ. Тэгээд би боддог, өөрийгөө. Би одоо миний аав, ээж ядуу зүдүүгийн амьдрал бол нэг тал дээрээ бол миний хувьд бол одоо над нас хайрлажээ гэж. Миний операци маш амархан бүтдэг, миний одоо ямар нэг өвчин байхгүй, өнөөдөр одоо над ханиад хүрнэ гэдэг юмыг үзээгүй, ханиад хүрнэ гэж яадгийм, аа өлсөнө гэдэг юм үзээгүй, хүн өлслөө гэх юм, өлсөх дээр яадаг юм гэж би асууж байгаам, гол харладагийм, хар шүлс асгадгийм, би тэрнийг бол сайн хань сайн эгчийн буянд, сайн бэргэний буянд, сайн ханийн буян гээд дэс дараагаараа тээ, ийм өлсөх цангах юмыг би үзээгүй, аа яахав амьдралын нугачаанд болбол элдэв эсийн юм үзэж харж л байлаа л даа, тэгээд миний энэ одоо гоц яасан юм бол миний муу аав надыг одоо тэр л хойлогны мах, зунд бол тарвага туулай, одоо юу байдгийм, хойлогны мах. Одоо энэ хонины мах манайх иддэггүй байсан, мал ч байхгүй, бог мал ч байхгүй, ерөөсөө л иддэг нь л адууны мах тарваганы мах, туулайн мах, тэгээд арай л нохойн мах л идэж байгаагүй, арай чонын мах л идээгүй байх, аа тэгээд л ан амьтны за тэгээд л хярс мярс, юу байдгийм, одоо тэр иддэг төрлийн мах л бол манай аав өгч байсан. Жимс бол маш их түүж өгч байсан, тэр тошил/тошлой/ гэдэг жимсийг бол биднүүс одоо бараг л хэрэглээ юм шиг, варенье/жимсний чанамал/ шиг л одоо бодохноо нэг л их варенье идэж байсан юм шиг л одоо миний иддэг юм нь л тэр. Өдрийн л одоо 5, 5-ийн литрээр л түүж ирж өгдөг аав. Тэгээд би энийг болбол ер нь тэрнээс болсон юм болов уу гэж боддог, одоо 2006 онд би 9 оёо операцанд ороход л минийх 9 хоноод гарахад л бүгдээрээ аньчихсан, би гарч ирээд ёстой нэг удаа, тэр өрхийн эмнэлэг мэмлэгээр боолгоно, барина гэдэг юм ч би мэддэггүй. Тэгээд 8 удаа операцанд ороход л миний гэдэс бол одоо яахав дээ, оёо л харагдахаас өөр юмгүй, одоо ч гэсэн зөндөө юм тээгээд л явж л байна. Тэгээд миний бие одоо тийм одоо. Тэрнээс би тамирчин биш, бүжигчин биш, одоо ямар нэгэн тийм биеийн юу байхгүй, тэр идэж, ууж байсных тэр их сайхан газар байсных юм бол уу гээд л өөрийгөө боддогийм ш дээ, тийм.
Саранцэцэг -
Таны одоо хүүхэд байх үеийн нутаг орны амьдрал, багийн амьдрал, тэр айл хотлын амьдрал ямархуу байсан бэ ?
Алимаа -
Аа тэр үед чинь хэцүү байлээ. Тэр үед ч маш хэцүү байлаа, манай нэгдэл ч одоо нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд, манай нэгдлийн дарга Хөдөлмөрийн баатар Лувсан гэдэг хүн байлаа. Үнэхээрийн ажилтай, одоо хүртэл байна, 86-тай байна уу, 87-той байна уу, Баяраа гэдэг авгайтай, Хөдөлмөрийн баатар хүн байж байна. Энэ хүн бол биднийг ёстой нээрээ айл айлын гадаа одоо бараагаа тэгж хураа, одоо тэг, ингэ, одоо тэр соёлын довтолгоо тэрийг чинь одоо гардан хийсэн хүн нь одоо Лувсан гуай. Одоо амьд байж байна, одоо телевизээр гардгийм. Одоо би ингээд сая очиход чинь юу яасан, тэр хашаа машаа тэр л байгаа мод зод, үхэр малын сарай тэр юм хумыг чинь одоо ерөөсөө одоо нэг суманд тийм 10 айл байдаг юм бол одоо хөгжжээ, чухам. Дээр үеийн улсууд бол маш их одоо ажилч, юмаар юм хийдэг, ийм байж. Одоо болбол тийм юм алга. Одоо болбол юун тийм юм байдгийм. Дээр үед чинь одоо тэмээгээ ачаад л нүүдэг байлаа. Машин тэрэг байхгүй, тийм л үе байлаа ш дээ, миний үед болбол.
Саранцэцэг -
Танай одоо гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүмүүс байдаг уу?
Алимаа -
Одоо эгч нь ёстой хэлмэгдсэн хүнийг ёстой мэдэхгүй. Ёстой сонсоогүй юм байна.
Саранцэцэг -
Тэр үед чинь хүмсүүд хэлмэгдлээ гээд хүмсүүд ярьдаг байсан, та хэвлэл мэдээллээр ерөөсөө сонсож байгаагүй юу?
Алимаа -
Би яг өөрийнхөө ах дүү, төрөл төрөгсөд дотроос ерөөсөө сонсоогүй, тийм.
Саранцэцэг -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар ярьж өгөхгүй юу? Танай суманд нэгдэлжих хөдөлгөөн яаж өрнөж байсан? Нэгдэлжих хөдөлгөөн ямархуу байдлаар явагдаж байсан юм? Сайн дурын л гээд тэгж байсан, нэгдэлд гишүүнээр элсүүлэхдээ хувь хүнийг ямархуу байдлаар элсүүлдэг байсан талаар ярихгүй юу?
Алимаа -
За даа, миний хувьд чинь би тэр үед чинь бага л байсан болоод нэг их сайн мэдэхгүй юм, амьтан бол мал ахуйгаа өгөөд л, нэгдэлжих хөдөлгөөнд ороод, би болбол ер нь аятайхан болсон юм болов уу гэж би тэр үедээ боддог байлаа. Довын нэг довын нэг байсан улсууд чинь нэгдэлд ороод, тэр нэгдлийн даргыг чинь одоо тэр хөдөлмөрийн баатар Лувсан гэдэг хүн удирдлаа ш дээ. Тэгэхэд чинь яахав, малтай хартай нь малаа өгөөд л, нэгдэл гэдэг юм надад болбол их боломжийн аятайхан байсиймуу, гэж боддог. Тэр үедээ би нэгдэл гэж байхад сүүн тасаг сарлагийн тасаг, монголын тасаг гэж бүр 2 тасаг байдаг байлаа. Тэнд би өөрөө бүр саальчин байлаа. 58, 59 онд би үхэр саадаг байлаа. Нэг хүн 15 үхэр саадаг байсан. Тэгээд нормлоод өгчихсөн, одоо төчнөөн литр сүү сааж өгнөө гээд, тэрнийгээ сааж өгчихөөд, нэгдлийнхээ үхрийг өгчихөөд, өөрөө сумын төвд ахындаа ирдэг байлаа. Тэр бол надаа их боломжийн, нэгдэлжих хөдөлгөөн их зүгээр юм уу гэж өөрөө одоо боддогийм. Тийм. Тэгээд манай Лувсан дарга болбол тэр нэгдэлжих хөдөлгөөн юу яахад чинь дэлгүүр барьдаг юм байнаа, сумын төвд, нэг дэлгүүр барина, гээд. Одоо сайхан том кино байгаа. Тэгээд тэр дэлгүүрийг барихад одоо хуралд ирсэн улсууд мориндоо чулуу ганзаглаж ирж байсан, би одоо бүр нүдээрээ үзэж байсан, одоо тэр кино нь байгаа. Ингээд чулуу ганзаглаж ирээд байхгүй юу, одоо бүр уулаас чулуу авчирна ш дээ. Тэр байгаа газраасаа л нэг хүн 2 чулуу авчирна, хичнээн ч хүн байх бол доо, тэр чинь мэдээжийн хэрэг. Тэгээд л одоо тэр дэлгүүрийнхээ суурийг тавиад л, одоо дэлгүүр барьж байсан жишээтэй. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь тэр үед хүн болгон, машин тэрэг гэж байсангүй, дандаа морьтой тэмээгээр хөсгөлж нүүдэг, суудаг байлаа шүү дээ. Тийм. Тэгэхэд одоо Луяа дарга бол ажилд одоо морьтой улсууд чулуу ганзгалж ирээд, сууриа тавиад, тэгээд явж байсан. Надад болбол тэр хамтарч ажиллана гэдэг тэр их аятайхан шиг санагддагийм. Тийм. Нэгдэлжих хөдөлгөөн бол надад боломжийн аятайхан юм санагддагийм шүү. Нүдээр үзсэн юм нь тийм байна.
Саранцэцэг -
Танай нэгдлийг чинь ямар нэгдэл гэдэг байлаа?
Алимаа -
Манай “Баясгалант амьдрал” нэгдэл гэж.
Саранцэцэг -
Танайх чинь малаас гадна туслах аж ахуй эрхэлдэг байсан гэж би сонсож байсан юм байна?
Алимаа -
Өө тариа тарьдаг байлаа, ногоо тарьдаг байлаа, тэр үед чинь тариа ногоо тарьдаг, ерөөсөө юм юмтай байлаа, тариа ногоогий чинь авчраад өгдөг, ногоогий чинь бүр иддэггүй, хаядаг байлаа ш дээ. Бүр одоо иддэггүй, өө тэр заваан ногоогоор яадаг юм гээд. Тариа болбол ерөөсөө хэд хэдэн айлууд тариа тарьдаг, тарианы гурил гэдэг чинь одоо ерөөсөө биднүүсийн иддэг юм байлаа, бид чинь юу билээ, дээр үед чинь тэр үед чинь болбол хонь зун бол хонь ална гэж юм бараг байдаггүй, ерөөсөө юугаа идэх үү, цагаан идээгээ иднэ. Гурилаа иднэ. Одоо тийм л байдаг, ямар сайндаа л хөдөө ..Үгүй ээ одоо мал ногоодож үхээсэй билээ гэж хүүхдүүд хоорондоо ярьдаг, ерөөсөө мах иддэггүй, цагаан идээгээрээ, тийм л үе байлаа.
Саранцэцэг -
Тэр нэгдэлжих хөдөлгөөнд малаа нийгэмчилж байхдаа зарим улсууд малаа нуудаг байсан гэж ярьдаг юм байналээ, та тийм юм сонсч байв уу?
Алимаа -
Заа би бол ёстой тэрийг болбол мэдэхгүй, манай тийшээгээ.., кинонд хүртэл нөгөө шараа нуугаад л кинонд гардаг шүү дээ, тийм. Би бол сонсож, дуулсан юм ёстой алга. Тэр нь яахав их малтай улсууд айл айлд нэг хэдэн юм тавиад, цөөхнөөр өгч байсан тал бий байх шүү. тийм.
Саранцэцэг -
Танайх нэгдэлд малаа нийгэмчлэхэд мал өгсөн үү? Танайхыг яаж нэгдэлд элсүүлж авсан?
Алимаа -
Мал цөөхөнтэй байсан учраас тэгэхээр яахав, биднүүс малгүй юм чинь нөгөө би жишээлбэл нөгөө үхэр саалаа гэдэг чинь л байхгүй юу, өгдөг мал байхгүй, тэгээд тэр одоо нэгдлийнхээ гишүүдээс үхрийг нь одоо малгүй улсуудад тэр нэгдлийн үхрийг л одоо нэг саальчинд одоо 15 үхэр, төчнөөн литр сүү тушаана шүү, тэдэн сарын хугацаатай гээд л энэ маягаар л манайх явсан.
Саранцэцэг -
Аав чинь одоо нэгдлийн үхэр, адуу хариулж байгаагүй юу?
Алимаа -
Үгүй ээ, ерөөсөө байхгүй. Тийм.
Саранцэцэг -
Ах эгч хоёр чинь нэгдэлд орсон уу?
Алимаа -
Ах эгч 2 нэгдэлд орсон, манай ах чинь нэгдлийн ерөнхий нягтлан болтлоо явсан.
Саранцэцэг -
Эгч чинь болохоор нэгдлийн үнээ сааж байсан уу?
Алимаа -
Нэгдлийн үхэр сааж байсан, нэгдлийн барилга марилга, гуанз муанзаар бүх ажил хийж байсан. Ах эгч хоёр болбол нэгдэлд болбол байнга л ажиллаж байсан. Би л харин одоо 2 жил үхэр саагаад л, тэгээд л хүнтэй суугаад л одоо УБ ороод ирчихсэн болохоос биш. Тийм.
Саранцэцэг -
Тэр нэгдэлжих хөдөлгөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьдаг байсан уу, тэр талаар?
Алимаа -
Тэр талаар би онц гойд их сайн юм мэдэхгүй юмаа.
Саранцэцэг -
Яг нэгдэлжих хөдөлгөөнд хүмсүүдийг элсүүлэхэд улсууд ирж ухуулга юм хийдэг байсан, гэр орноор явж нэгдлийн талаар сайн талыг нь магтаж ярьдаг байсан гэж тийм юм сонсч байсан уу?
Алимаа -
Би тийм юм ёстой санахгүй байна. Тийм
Саранцэцэг -
Соёлын довтолгоон яаж явж байсан?
Алимаа -
Заа соёлын довтолгоо гэдэг юм чинь биднүүсийг жинхэнэ одоо хир буртаг элдэв эсийн өвчнөөс одоо салгасан юм даа, соёлын довтолгоо гэдэг юм чинь, тэр болбол одоо нэн ач тусаа өгсөн, одоо бараг дахиад тэр соёлын довтолгоон болохоор шахуу болчихоод байна, одоо Манхан гэхэд чинь халуун ус байхгүй, гэм нь одоо өнөө жил 8 сар болоход халуун ус байхгүй, гэртээ дандаа ваннад усанд орж байгаад ирлээ. Тэр үед чинь халуун усны Лхамсүрэн гэдэг авгай бүр ажилладаг байлаа. Тэр соёлын довтолгооны үед чинь. Нэг хүн гэхэд чинь л сойзтойгоо, савантайгаа, алчууртайгаа тэр бүх хүн шүү нэг нэг. Тэгээд одоо хоноцын хөнжил гэх жишээний соёлын довтолгоон гэдэг чинь ийм сайхан болгож өгсөн, энийг болбол Лувсан дарга болбол гардан хийсэн. Одоо хиртэй, буртагтай тэр чинь одоо нээрээ мартахааргүй л, би одоо бөөстөж үзэж байсан, би одоо 10 настай, 9,10-тай байхад, бөөстэй байж үзсэн, аа тэр соёлын довтолгоо гэж юм ирснээс хойш бол одоо би тийм юмыг ёстой бөөс гэж одоо муухан мэдэхээс өөр юм байхгүй. Тэр үнэхээрийн одоо ач тусаа өгсөн, хамгийн сайхан зүйл бол миний тэр мартагпдашгүй сайхан зүйл бол соёлын довтолгоо. Одоо эргээд бахь байдаг юм руугаа орох гэж байна, хөдөө болбол. Халуун усгүй болохдээр чинь яадгийм тэгээд, яахав дээ тэгээд л хүн чинь тэгээд л гэртээ угаагаад л арчаад л, тэгээд л болж л байна.
Саранцэцэг -
Тэр айлаар ирж байгаа соёлын довтолгооны комиссийн гишүүд яг юу шаарддаг байсан бэ?
Алимаа -
Одоо хүмсүүдээс юу эс шаардахав, би хэлж байна ш дээ, алчууртай бол, сойз савантай бол, хир буртгаасаа сал, бөөс хуурснаасаа сал, дээр үед чинь улаан тариа хийдэг байсан, тэр ямар өвчинд хийдэг байсан, одоо сайн санахгүй байна, тэр одоо ямар өвчтэй хүнд юм, нэг л бихенол гэдэг улаан тариаг чинь манай ах санитар байсан буцалгаж байгаад л, хөгшин голдуу улсад л хийдэг байсан, тэр одоо ямар учиртай юм, би одоо санаад санаад санахгүй байгаам. Соёлын довтолгоо бол маш үр нөлөөтэй, одоо сургуульд болбол бөөс, хуурстай байвал соёлын довтолгоо гэдэг юм чинь алга хийж өгсөн, үнэхээр.
Саранцэцэг -
Тэр соёлын довтолгооны үеэр чинь бичиг үсэг хоцорсон хүмүүсийг бичиг үсэгтэй болгосон уу?
Алимаа -
Байлгүй яахав, ёстой. Бичиг үсэг ёстой, бүлгэмийн багш байлаа ш дээ, бүр багт, бригадад тэр саальчингууд дотор чинь бүр хичээл заадаг байлаа ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Та болбол тэр хөдөөнөөс наана суман дээр ирж сургуульд орж байсан уу?
Алимаа -
Тэгсэн, би бүр хөдөө сумандаа байж бүр хөдөө ууланд байж байгаад, тэгээд сумандаа ирж ,одоо 10 настай сургуульд орж байсан.
Саранцэцэг -
Та суман дээр 4-р ангиа төгсчихөөд дараа нь яасан билээ?
Алимаа -
4-р ангиа төгсчихөөд би чинь хөдөө аав, ах,эгч гуравтайгаа хөдөө гарч байгаам. Хөдөө гараад л мөн 10-тай сургуульд орж байгаа юм чинь 14-тэй би 4-р анги төгслөө дөө, тэгээд 15,16-тайгаасаа эхлээд л үхэр саагаад л нэгдлийн чинь үхэр 15 үхрийг чинь одоо тийм өдий жаахнаасаа би 10-тайгаас эгч 6-тайгаасаа эхэлж үхэр сааж сурсан. Тэгээд л хоёулаа мөн нэгдлийн үхэр сааж байгаад л, би чинь хүнтэй суугаад л явахдаа тэр гэр оронгоосоо явж байгаагүй, би Цэвээнээ гэдэг айлын гадаа үхэр сааж, эгчтэйгээ 2-уулаа явж байгаад л тэгээд л одоо нөгөө 60 онд Манханы 10 хоногоор энд ирээд л, тэгээд л хөгшин миний зургийг аваад л, тэгэхэд оюутан байсан байгаам, манай нөхөр тэгээд л үгүй ээ, одоо энэ их дуулдаг бүжиглэдэг, энэ их сайхан хүүхэн байна, тэгээд одоо хаана байдаг юм бол, манай нутгийн л юм байна гээд, очоод одоо Очир гэдэг эгчээсээ асуусан гэж байгаам л даа. ...Үгүй ээ одоо би нутгаасаа авгай авмаар байна, нэг ийм хүүхний зураг авсан, тэр урлагийн 10 хоногоор УБ-т очсон юм, энэ хүүхэн хаана байдгийм гэж асуусан гэж байгаам. Тэгсэн чинь манай тэр Очир эгч тэгсэн гэж байгаам, ....Хөө ёстой тэрийг л авдаг юм болбол чи одоо хүний сайныг авна, дээр үед чинь одоо мэдлэг, мэргэжил гэдэггүй байлаа, их сайхан юм оёдог, их сайхан ажилтай, их сайхан ааш зантай, одоо тийм л хүүхнийг одоо удам.., уг удам сайтай гэж дандаа ярьдаг байсан. Тэгээд жил ус тааруулдаг, одоо дээр үед тэгж байлаа ш дээ, одоо болбол машинтай юмуу, байртай юм уу гэж асууна. Тэр үед бол тиймгүй. Одоо хэр зэрэг ажилтай юм, одоо юу хийдэг, удам нь юу юм гэдэг байлаа, тэгээд манай хөгшний эгч нь одоо хүртэл байж байна, бичин жилтэй, одоо 75-тай, тэгээд тэр эгч нь тэгсэн гэж байгаам....Үгүй ээ, чи миний дүү, одоо Алимааг хаанаас олж харж авав гэсэн, ...Өө 60 онд УБ-т урлагийн 10 хоногоор үзлээ, энэ хүүхэн л надаа одоо таалагдлаа гэсэн, үгүй ээ, чи одоо аваад л явдаг юм бол чи чадна шүү, энэ чинь өнчин өрөөсөн, одоо нэг өдрийн өл даана, чи Улаанбаатар дагуулаад ороход нэг хоёр өдөр би одоо махгүй яанаа гэвэл тэрийг даана, үг даана, одоо бүх юм чадна, сайхан оёдог юм, сайхан цэвэрч нямбай, одоо тэр л охиныг авбал миний дүү насны хань шүү гэж Очир эгч надыг зааж өгчээ, өгч байлаа гэж манай хөгшин тэгж ярьдаг байхгүй юу. Тэгээд би одоо 60 онд хөгшинтэйгээ суусан юм даа. Тэгээд заводон дээр би чинь үхэр саагаад л, өөрийн гэсэн гэр орон байхгүй, тэгээд л ингээд л Цэвээнээ гэдэг айлын гадаа эгчтэйгээ хоёулаа байж байсан, хөдөөний залуучууд чинь болбол ноцолдоод л зүгээр, ямар ч хүмүүжил байхгүй. Тэгэхэд чинь Улаанбаатарт байсан хүн гэдэг чинь оюутан гэдэг чинь тэр 60-аад онд их сайхан соёлтой байжээ. Их сайхан цагаан, тийм курткатай залуу ирээд ...Өнөө орой чамтай уулзъя, энэ тэр гээд над бичиж тавьчихаад, үхэр сааж байхад, тэгээд явчихаж байгаам. Тэгээд би .....үгүй ээ одоо ямар сонин юм, гэж бодоод л, тэгээд л орой унтсан чинь гадаа унтдаг, дандаа гадаа унтдаг байлаа ш дээ, гадаа унтсан чинь тэр залуу ирээд л ..одоо сууя барья энээ тэрээ гээд л, тэгэхдээр би айж байхгүй юу, айдаг, УБ-ын энэ улсууд бараг л алдаг, алдаг юм гэнэ, УБ-ын энэ улсууд ёстой чухам.., ..Үгүй ээ чи айх юм байхгүй ээ, энэ тэр гээд л. Би аргал түүдэг, тэр аргал түүдэг, сүүгээ тушаачихаад 2-уулаа хамрын цаана уулздаг, аав ээждээ харагдана тийм ийм юм байхгүй, тэр үед чинь одоо тийм байла шүү дээ. Тэгээд л би одоо хөгшинтэйгээ 33 жил амьдарсан даа. Тэгээд л одоо аав ахад хэлсэн чинь одоо их зөвшөөрч, тэгээд л ....За чи одоо эр нөхрөө хүндэлж яваарай, хүний газар явж байгаа шүү, чи одоо бүр хөдөө сумаас бүр сумаас хөдөө тэр толгод дотроос УБ явж байгаа хүн чинь одоо ерөөсөө улам сайн байна шүү, тэгээд л одоо маш их гярхай, эр нөхрөө их хайрлаж яваарай, УБ-т чинь одоо базарваань, авгай нөхөр болсон 2 чинь нэг нь гурилаа зуурч байдаг юм гэнэлээ, нэг нь махаа хөшиглөж байдаг юм гэнэлээ, нэг нь хогоо шүүрдэж байдаг юм гэнэлээ, нэг нь хогоо асгаж явдаг юм гэнэлээ, ер нь одоо манай нутаг их ёс заншил сайтай байж гэж одоо боддогийм. Над ингэж хэлж байсийм, манай аав. ...Заа тийм байдаг юм гэнэлээ, эр нөхрөөрөө хогоо асгуулав, хог үнсээ асгуулавзай, ээ дээ турсы/ эмэгтэй дотоож/ өмдөө угаалгав, эр хүний хийморь гэдэг юм чинь тэндээ байдаг юм шүү, бусад ажлыг хийг, юмыг чинь угааг, хоолыг чинь хийг, хогийг чинь шүүрдэг, чамайг асраг, өргөг, одоо яадийм, гэж ингэж захиж байлаа. Тэгээд ингээд бид хоёр 33 жил амьдарсан даа.
Саранцэцэг -
Танай нөхөр яг ямар мэргэжлээр сурч байсан бэ?
Алимаа -
Манай нөхөр ёстой 10 жил онцсайн дүнтэй төгсч байсан, 10 жил онц сураад, Анагаахын дээдийг авсан, Ховд аймагтаа. Тэгээд ядуугийн зовлонгоор надаа ярьдаг байсан, хөгшин. ...Би ингээд ядуугийн зовлонгоор ингээд Анагаахын дээдэд явах гэсэн чинь мөнгө байхгүй, тэгээд Мухаршар гэдэг жолооч шийгуа ачаад наашаа УБ явах гээд, Эрдэнэчулуун, Жийдээ манай хөгшин 3 сургуульд явж байгаам. Хэзээ хойно оюутнууд явчихсаны дараа тэр машинд суугаад, УБ орж ирээд, Анагаахдаа хуваарилагдах гэсэн чинь оюутнууд аж ахуй явчихсан, тэгээд онц сурсан учраас ёстой диплом юугаа бариад сургуулиудаар явсан чинь Геологийн сургуульд байсан гэж байгаам. Бусад нь одоо энэ Багшийн дээд мээд тэр үед цөөхөн сургууль байлаа ш дээ, тэр үед чинь одоо шиг олон сургууль байсан биш, Геологийн сургууль л байна, анхны одоо сургууль л юм байна, анхны 13 хүн төгссөн тэр геологийг тэр сургуулийг аваад одоо яадийм. 10-хан төгрөг эгч нь өгсөн гэж байгаам. Дээр үед нэг улаан 10-т байдаг. 10 төгрөг эгч нь өгөөд л, тэгээд л тэр Мухаршар гэдэг хүний машинд суугаад, 3 оюутан Манхнаас ирж байсан, сурлага болбол сайн, их сайхан сурлагатай, маш их сайхан хүн байсан, манай өвгөн болбол. Тэр одоо мэддэг хүн нь мэднэ. Тэгээд геологийн сургуулийг онц төгсөөд, надад дипломоо авч ирээд, дээр үеийн 100 төгрөг гэдэг чинь хичнээн юм байсан юм бэ, ...Би аав ч байхгүй ээ, ээж ч байхгүй ээ, би энэ 100 төгрөгийг хэнд үзүүлэх юм, би ханиасаа өөр над үзүүлэх хүн алга гэж над хэлээд уйлж байсан. Манай хөгшин сурлага сайтай, үнэхээрийн шаардлагатай, сайн хүн байсан, Геологийн энэ УБ хотын энэ лабораториос эхлээд, тэгээд л ямар байгууллага байдаг юм, Ховдын экспедици, алтны экспедици бүгдийн нь дарга явсан. Ажил унасан газар л хэнийг тавьдаг юм, манай нөхрийг л тавьдаг байсан, ингээд би болбол үнэхээрийн хөгшнөөрөө бахархах ёстой хүний нэг, би бодож явдгийм даа.
Саранцэцэг -
Ер нь одоо ингээд таны амьдралын туршлагаас харж байхад таны үеийн залуучууд хүүхнүүд одоо үеийн залуучууд хүүхнүүдийг харж байхад яаж өөрчлөгдөөд байна?
Алимаа -
Одоо хүүхдүүд бол их эрх танхи. Одоо өөр болжээ, тэр үед яахав, одоо бүдүүлэг бүрхэг байсан, гэхдээ ер нь дэг журамтай байсан шүү, ер нь монгол жудаг гэж монгол зан заншил, тэр дундаа захчин гэдэг юм болбол ер нь одоо ихээхэн шиг сайхан улсууд байжээ гэж одоо, манай Ховдын Манханд чинь захчин казак, өөлд, торгууд, дөрвөд гээд үгүй ээ одоо ястан болгон байгаа. Тэгээд захчин гэдэг хүн бол ер нь их л одоо ном, их л ёсорхуу хүн байдаг юм байна, тийм ёсорхуу байдал одоо ч байж байна, ерөөсөө. Тэгэхэд болбол ахлах захлах аав ээж хаа хамаагүй хэн хүнээс айдаг, ичдэг, эмээдэг, одоо багш гэдэг хүн хичнээн сайхан, нэр хүндтэй байваа, одоо нэг л багш л болбол одоо бүтэн айдаг, ичдэг л байлаа. одоо болбол ...өөө юун багш магш, аав ээж тэр одоо ерөөсөө өнгөрчээ. Одоо яахав дээ, ерөөсөө. Энэ нийгэм одоо...нийгэм гээд байгаам. Би одоо нийгэмтэй ерөөсөө хольдоггүй ш дээ, ер нь хувь хүн хүн гэдэг амьтан чинь, одоо буурь суурь сайтай л болбол байшин барьж байдагтай нэг ялгаагүй, ер нь жаахан буурьтай, суурьтай, төлөвшил зөв хүмүүжсэн хүүхэд бол ер нь өөрийгөө авч яваад, энэ аль ч нийгэмд одоо альд нь ч болсон таараад тэгээд дээр үеийн юманд ч тараад одоо үеийн юманд ч таараад, одоо энэ урсгалыг дагаад, өөрийгөө л аваад яваад байвал болж байна гэж боддог, байхгүй юу. Тэгэхэд болбол санаанд хүрэхгүй юм болбол одоо зөндөө байсан, зөндөө байна, за одоо их дээд сургууль гэж ерөөсөө бараг л мөнгөөр худалдаж авах нь холгүй, дээр үед биднүүс ямар сурч байв, ямар байв, яаж сурч байж, одоо ажил хийж байв, одоо болбол тийм юм байхгүй, дээр үед бид нар чинь одоо 4,5-хан 6 цагийн ажил хийгээд, тэр л лекц дугуйлан, үгүй ээ тэрний ажил төрөл гэж ямар нэгэн хуралд цуглаан нэг л болдог юм болбол тэрэнд товчлол, Үйлдвэрчний гишүүн, Намын гишүүн, Эвлэлийн гишүүн, Улаан загалмайын гишүүн, бүгдийг нь. Хувьсгалт Намын гишүүн байгаагүй, би бүгдэд нь байсан, тэрийг чинь бүгдийг нь шалгалт өгнө, тэгж байж цалин авна шүү, тэрнээс зүгээр одоо өглөө 8 цагт ажил дээрээ оччихоод, орой 5 цагт ирнэ гэсэн юм байхгүй, тэр чинь одоо 7 хоногийн 4 өдөр нь бараг одоо дугуйлантай байлаа. Лекц дугуйлан, намын дугуйлан, эвлэлийн дугуйлан үгүй ээ тэгээд л одоо ерөөсөө зав чөлөө байхгүй, ер нь сэлгүүцэх зав байхгүй. Одоо болбол 5-хан өдөр ажил хийчихэж байна, тэгээд л охидууд залуучууд одоо баар /bar/ хэсээд л ерөөсөө аав ээжийнхээ өгсөн хэдэн цаасаар зугаа цэнгэл л хийж явна даа, зарим хүүхдүүд ер нь. Зүгээр хаанаас бүгдээрээ тийм байхав, тийм. Одоо сургуулийн чанар ч гэж хэрэг алга. Одоо энэ 12 -р жил, 11,12 –р жил гэдэг юм одоо болж л байдаг юм байлгүй яав гэж дээ.
Саранцэцэг -
Хүмсүүдийн ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдөж байна?
Алимаа -
Ажилд хандах хандлага гэж ёстой алга, одоо ер нь хаана хэн ажил хийж байна гэвэл эмч ажил хийж байна, аа нэг багш нар нэг ажил хийж байна, заа даа хийж байгаа чанар нь ч гэж ёстой, ерөөсөө бүх л юм одоо хүний гар харсан, бүгд л тийм болчихсон ерөөсөө. Тийм л санагдаад байх юм.
Саранцэцэг -
Социализмын үед хүмсүүд ажилд орохдоо ер нь яаж ордог байсан юм, одоо ажилд орох процесс яаж өөрчлөгдөж байна?
Алимаа -
Дээр үед ажилд орноо гэдэг чинь ёстой шалгуураар шалгаж байж, ёстой шүүрэн шанага дээр байж ажилд ордог байлаа. Тэнд болбол нэг гэр бүлийн хүн нэг газар ажил хийж болдоггүй байлаа. Жишээлбэл, би нөхрийнхөө ажлын газар цэвэрлэгч ч хийхгүй. Тэр ч одоо хийдэггүй болдоггүй л гэдэг байсан. Одоо ямар юм нь болдоггүй байсан юм. Ямар нэг ажил хийгээд архи, дарс уух тийм юм байдаггүй байсан ш дээ. Тэр ажил таслах, ажилд ямар нэгэн бас жаахан дэг журамтай байгаад ч тэр юм уу, ер нь ажил хийхэд зовлон байхгүй дээ, сайхан. Маш их нэгэндээ эвсэг найрсаг, уучилдаг, одоо ийм сайхан үе байлаа. Тэр тийм ажил таслах бодол хүнд байхгүй, ерөөсөө тийм юм орж ирэхгүй, үгүй ээ, хийх юмсан, тэр үед чинь духнаас хөлс гарч, гар дээр эвэр ургаж байж ажил хийж байж тэгж байж, мөнгө авч байлаа. Тэрнээс биш одоо шиг зүгээр одоо тэр Энхбаяр одоо яачихсан юм, тэр согтуу хүн хэвтэж байна, үгүй ээ энд тийм юм нь үер ус болчихож, Энхбаяр яачихсан юм, тийм юм байхгүй. Дээр үед чинь болдог юм болж л байлаа ш дээ. Үер ус болж л байлаа, халуун хүйтэн болж л байлаа, үхэл зовлон болж л байлаа. Үгүй ээ би одоо ингээд боддогийм. Үгүй ээ одоо энэ нэг нисдэг тэрэг юу яагаад л, баахан хүн үрэгдчихсэн чинь одоо ерөөсөө бараг л Энхбаярыг аваачаад л тэрийг юу яачихлаа, бараг Энхбаяраас л хүүхдүүдийнхээ амийг нэхээд байх юм. Би бол миний хүүхэд энэ гал командад ажилладаг, тангараг өргөөд орсон, үгүй ээ энэ хүн чинь явж яваад үхвэл үхэхээс биш яадаг юм, тангараг өргөөд л ажилд орсон юм чинь, би одоо тиймэрхүү л одоо хачин бодолтой хүн ш дээ. Ер нь хүн ч хэн ч гэсэн би ч гэсэн тангараг өргөөд л ажилд орсон болбол үхэх ажил байдаг юм уу, гар хөл хугарах ажил байдаг юм уу, үгүй ээ би одоо ажлаа хийж яваад л тэгсэн юм чинь Энхбаяр тэр, Ардчилсан нам, Хувьсгалт нам, ямар хамаа байнаа, тэр чинь одоо хувь хүн л хийж яваа юмаа хийж яваад л, одоо өөрөөсөө ч болсиймуу, цаг агаарын байдлаас ч болсиймуу, ямар нэг юмнаас болсон юмыг тэр хүн лүү түлхэхийг би үнэхээрийн надад хамгийн дургүй юм, одоо тэр Ардчилалын саяын тэр сонгуулийн байр, майр шатаах бол бүр тэр над бараг сэжиг хүрэх шиг тэр чинь хэл амаараа ойлголцож болно ш дээ.
Саранцэцэг -
Та заводон дээр саальчин хийгээд дараа нь хотод энд орж ирснийхээ дараа ямар ажил эрхэлж байв? Яаж ажилд оров, танд хэн тэр ажлыг зөвлөв, орсныхоо дараа танд тэр ажил таалагддаг байв уу, хэцүү юм юу байв?
Алимаа -
Аа би анхан тэгж орж ирчихээд, ахынхаа авгайг дагаад, гутлын 3-р артель гэж байсийм, тэрийнд орж үзлээ. Тэрийнд ороод манай бэргэн надыг хэсэг ажил хийлгээд, том хүү жирэмсэн болоод, тэгээд декрет аваад, тэгээд би ажил хийсэнгүй, тэгээд нөгөө нөхөр ийшээ тийшээ явдаг, би Дарханд оёдолчин байлаа, Ховдод тогооч хийж байлаа, хамгийн сүүлд энэ 79-р цэцэрлэгт би тогоочоор гарсан. Аа манай 79-ийн цэцэрлэгийн эрхлэгч Цэцгээ гэдэг болбол ерөөсөө гайхамшигтай ажилсаг хүн. Тэр тэнд болбол би их юм сурсан, тэр хүн болбол ер нь албан газрын дарга, ямар нэгэн ахлах захлах хүн өөрөө үлгэр дууриалтай л байвал доод хүн ерөөсөө аяндаа хийнэ. Дээд хүн л жаахан дампуудуу нэг л тийм сэлгүүцсэн байвал доодох ажилчид яг л тийм надад харагддагийм. Миний нөгөө ажил хийж л явсан үе байхгүй юу. Цэцгээ дарга бол ингээд л дандаа хүүхнүүд тэр ясли цэцэрлэт чинь дандаа хүүхнүүд ажил хийдэг, тэгээд л хүүхнүүдийн халаадыг эсгээд л өөрт нь өгчихнө. Чи 48, чи 46, чи 44 размер өмсөнө гээд л, оёод ир хүүхнүүд ээ, ингээд л оёулна. Тэгээд л одоо тэрийг чинь үзнэ. Юу ярьж байгаам. Эмэгтэй хүн гэдэг чинь одоо ингээд л халаадаа оёод өмсчихөж чадахгүй байхдаа яадийм, чи одоо мөрийг нь бүр мушгичихсан байна ш дээ, ингээд одоо энийг чинь сайхан тэгшхэн, шингээгээд энийг нь татаад, ингээд оёдог байхгүй юу, ингэх хүртэл, Цэцгээ дарга ёстой надаа одоо насанд гарчихсан, тэр одоо хүүхнүүдийг чинь хүүхэд унтаад, тэгээд л тэр зав чөлөөгөөр чинь юм оёулна даа, 2 зүүгээр юм нэхүүлнэ, өөрөө зүгээр ингээд пальто нэхээд өмсчихнө, юбка нэхээд өмсчихнө, цамц нэхээд өмсчихнө, тэгээд тэрнээсээ биднүүст заана даа. Юм хатга, тэрнийг хий, би бол айлд ороод ингээд хэдэн хивстэй юм гэж хардаггүй, би юмаар юм хийсэн хатгасан оёсон юм байвал бүтэн тэрийг хардаг, үгүй ээ тэрийгээ тэгэх юмсан, би 2 хүүхэддээ болбол бараг ер нь цөөхөн хувцас авч өгч байсан даа. Аавын костюмаар нь брюки хийж өгөөд л, үлгэр хүнээс авчихаад л, пиджакаар нь хөөрхөн пиджак хийдэг як оёдог, ерөөсөө юмаар юм хийх би маш дуртай, би одоо хивс авснаас нэг даавуу аваад хатгах юмсан, оёх юмсан, одоо ийм л юмаар би өөрийгөө цэнэглэж, тэрүүгээр ажил хийж явсан даа. Тэрнээс биш би олон жил операци хийлгэсэн болохдээр гэртээ сууж байдаг болохдээр чинь мөнгө цаас байхгүй, тэгээд дээлээ оёно, хатгана, ерөөсөө л амиа тээх юмсан, би хүнээс юм нэхээд гуйгаад, одоо ингээд суухгүй юмсан, гэж л би өөрийгөө бодож явсаар одоо өдий хүрлээ. Одоо 67 нас хүрлээ.
Саранцэцэг -
Та ер нь хагалгаанд орж байснаасаа хойш ажил хийж байгаагүй юм байна тээ?
Алимаа -
Тийм ажил хийж байгаагүй ажил хийх арга байхгүй, ерөөсөө юм хийж өргөж барьж болохгүй
Саранцэцэг -
Таны ингээд ажил хийгээд явж байх үед хамгийн бахархалтай хамгийн жигшдэг зүйл юу байсан бэ?
Алимаа -
За миний бахархдаг зүйл бол би Цэцгээ даргаараа л бахархаж явдаг, ийм сайхан хамт олон дотор ороод тиймээ, ийм сайхан даргаар удирдуулаад, ингээд явна гэдэг чинь аягүй сайхан. Аа жигшдэг зүйл гэхдээр чинь одоо ер нь тийм одоо нэг ийм ажлыг хийхгүй байх юмсан гэсэн ийм юм одоо алга, одоо жигшиж байна. Одоо л бол жигшил төрж байна. энэ гадаа байгаа хог мог, тэр үед надаа бол тийм жигшдэг зүйл байгаагүй. Би анх УБ-т 60 онд орж ирж байхад чинь УБ чинь одоо их дэлгүүр дөнгөж баригдаж байсан, эрүүлжүүлэх гэж юм байсиймуу үгүй юу, хог гэдэг юм байхгүй байлаа. ерөөсөө чүдэнзний мод хог гэж юм байхгүй, нэг эрүүлжүүлэгдсэн гэсэн 5,6 хүн хүзүүнд нь овог нэрийг нь юу яагаад, нэг гарт нь 8-ийн хувин бариулаад, нэг гарт нь хямсаа бариулаад, одоо их л хүнтэй газар байхдаа, одоо хуучны Туул ресторан одоо Туулын урдуур өндөр хоршоо гэж байсийм, тэрүүгээр хог түүлгээд ингээд явдаг. Тийм сайхан цэвэрч,, түүх хог байхгүй, тэрийг л би болбол жигшиж байгаам. Тэр одоо байдаг л юм байсан байх даа. Одоо бол жишихээр юм ерөөсөө энэ цонхоор хараад л жигшиж байна, хог, утаа үгүй ээ тэгээд л юу байдгийм, одоо тэгээд л ер нь яахаараа хүн гэдэг амьтан чинь ингээд зөвхөн ийм жаахан юманд бүгдээрээ ингээд сөхөрчихдөг юм бол, энэ бол би хувь хүнтэй л тооцдог. Болдог юм нь болдог жамаараа болж л таараа ш дээ. Ганцхан одоо хувь хүний л ухамсар, хувь хүний л бодол байх гэж одоо бага хүүхэдтэйгээ ингэж санаа сэтгэл нэгтэй явдаг юм даа. 2 хүүхэддээ ч би хэлдэг, ер нь одоо нийгэмд аль ч нийгэм тиймээ, дээр үеийн тэр нийгмийг даваад ирлээ, жаран хэд хүртэл би 2, 3 төрийн нүүрийг үзлээ, Болох ёстой юм болоод явж л байг л дээ, хүн л ганцхан өөрөө хичээх хэрэгтэй ш дээ. Хүн гэдэг амьтан чинь одоо өөрөө өөрийгөө л хичээхгүй бол өөр хэндээ, хэн ирж харах юм бэ, хэн ч харахгүй биз дээ, энэ чинь. Гэхдэээ, манай монголчууд үнэхээрийн залхуу байна, маш юм хийхгүй байна, бэлэнчилж байна, засаг төр нь ч их бэлэнчлүүлж байна, үгүй ээ дээр үед сонгууль болоход манай өвгөн болбол дандаа сонгуулийн хорооны даргаар явдаг байсан, одоо энэ 12-р сургууль одоо мэднэ дээ, Батхүү гэдэг хүн одоо хүртэл байж байгаа. Тэгэхэд чинь би хоолыг нь хийж өгдөг байлаа ш дээ, Энэ хороонуудаас 3,3-н төгрөг 100,100-н төгрөг гаргуулаад, өдрийн хоолыг л дааж өгдөг, өөр тэр юун мөнгө, цаас өгч надыг сонгооч, намайг сонгооч гэж хашгирч машинтай давхиж, хөдөө гадаа онгоц монгоцоор явдаг, тийм юм байхгүй байлаа ш дээ. Хүн болгон одоо саналаа өгөх ёстой, тэр саналаа өгөөгүй хүнийг чинь одоо бүр одоо олж ир гээд манай хөгшин бүр нэг хүүхнийг эрээд, бүжиг мүжигтэй газраар яваад, би авчирч өгч байсныг би тодоо санаж байна, ...үгүй ээ бүр 12 цаг болоод хайрцаг хаах гээд байдаг, нэг хүн байхгүй, тэр хүнээ олж ирэхгүй л болбол одоо бараг л шийтгэл хүлээх гээд байдаг, ганцхан хүний төлөө шүү. Тэгээд барилгачдын соёлын ордноос бүжгэн дээрээс олж ирж байсан юм, ийм түүхтэй. Ийм дэг журхамтай, ийм. Тэнд нэр бичүүлсэн л хүн бол өөрөө л ирж саналаа өгнө. Тэрийг авчраагүй бол манай хөгшин тэгээд шийтгэгдэх байсан юм уу, үгүй юу мэдэхгүй. Одоо ийм хатуу чанга, ийм дэг журамтай, би өгөх ёстой л. Одоо болбол сонгууль бол ингэж байна ш дээ, ...Өө хүний эрхийн асуудал, сонгууль өгөхгүй ч байсан яадаг юм, одоо нэг л их л эрх мэдэлтэй улсууд. Би тэр хүний эрх мэдэл олон тэр доктор, профессор, хэдэн сургууль төгссөн тэр болбол нэг их санаа тавьдагггүй, хамгийн гол нь одоо хүнлэг энэрэнгүй сэтгэл, хүнийг хайрладаг өрөвддөг, нэг нэгээ мэддэг, одоо энэ болж байгаа юмыг л мэдэрдэг л, тийм л хүнээс айна уу гэхээс биш тэр доктор профессор одоо одоо хичнээн овоолгоотой диплом байсан ч би тэрнээс айхгүй, хүний сайхан сэтгэлээс л хүн айж явдаг, хүний сайхан зан чанар хүнтэй нэг сайхан харьцдаг, ярина гэдэг чинь одоо хүнд нэг ёстой таашаал өгөх шиг болж байгаам ш дээ, Зарим эмч нар ингээд л ороод л үзүүлэхэд чинь ... та юунд байдаг юм, ямар юм чинь өвдсөн юм, энэ тэр гээд л. Тэгэхдээр ёстой зүгээр, ингээд л хачин, ёстой худлаа ч гэсэн, ...Заа эмээ та яасан, яадаг уу, ямар өвчтэйв, гэхээр шал өөр болж байгаа юм чинь. Үгүй ээ бараг бие тавигдах шиг, хүзүү хөшиж байсан бол бараг тэр хүүхнийг хараад, ямар сайхан хүүхэд вэ, нээрээ эелдэг зантай хүнд чинь энерги өгч байх шиг, би бүр өөрөө мэдрээд байгаа юм, ийм юм одоо надтай зөндөө тохиолдсон.
Саранцэцэг -
Социализмын үед одоо гэр бүлийг дэмжиж ямар бодлого явуулж байсан, тэр бодлогууд танд, танай гэр бүлд нөлөөлж байсан тийм юм мэдэгддэг үү?
Алимаа -
Мэдэгддэг, тэр бол одоо надад их тодхон санагдаж байна, тэр мэдрэгддэг зүйл чинь. Би болбол одоо зөвхөн 4-р анги төгссөн, тэгээд Коммунист Намын дээд сургуульд явах болдог юм байгаа, манай хөгшин. Тэгсэн чинь одоо авгай чинь мэргэжил байхгүй гээд, манай хөгшнийг хасч байсан, тийм жишээний. Би болбол зүгээр л нэг сайхан сэтгэлтэй л авгай байсан болохоос биш тэрний хажууд заавал инженер байдаг, эмч байдаг, заавал одоо багш байдаг байсан юм уу, яасан юм, би тэрнийг хөгшин бид 2 бүр ярьдаг байсан. ..Үгүй ээ, одоо ямар сонин юм бэ, одоо яагаад тэгдэг юм болоо миний хөгшин болбол гадаад дотоод ч явж байсан, тэгээд одоо гэр бүлийн л хүн ямар байна, тэр хүний ажлыг үнэлдэг байлаа шүү дээ. Бас сайхан тал ч байсан, муу тал ч байсан, тиймээ. Тийм үе байдаг байлаа. Тэрнийг одоо нүдээрээ үзэж байлаа. Жишээлбэл, одоо гэр бүл нь нэг нь одоо ажилгүй ч байдаг юм уу, нэг дампуудуу тийм байсан болбол тэр хүнийг нэг цаашаанаа нэг хуралд явах байвал хасагддаг. Нэг хүүхэд нь одоо ямар нэг сургуульгүй ч байдаг юм уу, сахилгагүй ч байдаг юм уу, тэгвэл одоо тэр хүнийг халдаг, тийм үе байсан шүү. Тэр чинь одоо ер нь болж байсан юм бол уу гэж би боддог байхгүй юу, одоо. Тийм тийм юм байсан.
Саранцэцэг -
Хүмүүс ер нь гэр бүлийн талаар ямархуу бодолтой явдаг байсан бол, дийлэнх улсууд?
Алимаа -
Гэр бүл бол сайхан байсан шүү, гэр бүл болбол их сайхан тогтонгуй, одоо бид 2 ... Үүй ээ миний л бодол шүү дээ, ингээд хүн санаа сэтгэл нийлээд л, суусан л болбол сална гэдэг юм байхгүй л юм байх гэж би өөрөө төсөөлдөг, боддог, тэрэндээ итгэж өдий хүрсэн, Тийм. Тийм одоо хүнд нэг юм байлгүй яахав, хүнд чинь бас нэг юм, кино үзчих, нэг гуанзанд орж хоол идчих юм байдаг байлгүй, тэрийгээ ойлгодог мэддэг, тэгээд л одоо энэ хүнтэй л нэг насны хань юм шүү, гэдгийг зүрх сэтгэлдээ бодсон хүн чинь хоол идсэн хүнтэйгээ элдэв эсийн юм зохиогоод явахгүй ш дээ. Одоо болбол мэдэхгүй, кино үздэг юм бол одоо тэгээд оронд ордог юм уу яадаг юм, тиймэрхүү шахуу юм болчихсон юм шиг, тэр чинь бол хувийн дүгнэлт шүү дээ. тийм, би хувьдаа л тийм байлаа.
Саранцэцэг -
Сургуульд ер нь голдуу юу заадаг байсан бэ, сургуулиар ямар боловсрол олж авдаг байсан бэ?
Алимаа -
Сургууль бол их юм зааж байжээ, сургууль болбол одоо. Бага ангид бол ерөөсөө тоо монгол хэл, 2-г л заадаг байсан тиймээ. Аа тэрнээс хойш бол одоо биеийн тамир, тэгээд л байгаль орчин, биологи одоо ер нь нэг хэсэгтээ болбол миний хөгшний одоо үе болбол үнэхээрийн одоо хүн сургаж байсан шүү, одоо бүр яс сургаж байсан. Одоо болбол тийм юм алга. Одоо 10-р анги төгссөн хүн одоо цээж бичиг нэг 100 үг бичүүлэхэд одоо 6,7 алдах байх, ер нь л тийм л жишигтэй болчихсон юм шиг л санагддагийм. Дээр үед сургууль маш чанартай байсан. Тэр их дээд сургууль гэдэг чинь ёстой шүүрэн шанага дээр л элссэн хүүхэд л тэр одоо сургууль төгсөө л бол одоо тэр газраа очиж ажилладаг байлаа. Тэр үед чинь техникум, техник мэргэжлийн сургууль /ТМС/, хичнээн тийм юмнууд байлаа. Техникумаар явсан, ТМС-ээр явсан хүүхдүүд чинь тэр техникумаа төгсөөд л, ТМС-ээ төгсөөд л, тэр харьяа харьяа газраа очиж ажилладаг, дээд сургууль чинь цөөхөн байлаа ш дээ. МУИС, ХААДС, Анагаахын дээд бараг л энэ 3-хан сургууль, энэ 3 сургууль чинь Багшийн дээд сургууль, сүүлдээ одоо Биеийн тамирын дээд сургууль боллоо л одоо, политехникийн сургууль мургууль гээд сайхан сайхан сургуулиуд байсан. Одоо болбол хүүхдийн сургуулийн чанар бол мэдэхгүй. Ерөөсөө мөнгөтэй л харьцдаг болчихсон юм шиг надад санагдаад байгаа. Дээр үед одоо үнэн, үнэн чанартай байсан. Манай өвгөн чинь одоо 62 оноос, за даа 70,80-аад оноос хойш л мэдэхгүй сургууль ямар болсийм.
Саранцэцэг -
Таны мэдэж байгаагаар боловсролыг төр яаж удирдаж байсан бэ? Боловсролын салбарт төр яаж нөлөөлж байсан бэ?
Алимаа -
Одоо болбол мэдэхгүй ёстой, одоо болбол би боловсролыг ер нь нэг их таатай биш гэж бодож явдаг, тийм. Одоо энэ нэг л дураараа авирладаг, энэ одоо нэг л эрх чөлөө дураараа гэдэг юм одоо ерөөсөө би Монголыг энийг л эвдэж байна л гэж боддог. Энэ нэг л дур зоргоороо байдаг, ерөөсөө тэнд одоо захирагдах юм гэж байдаггүй, аав ээждээ захирагдах, ах дүүдээ захирагдах, одоо энэ Хархорин дээр архи уугаад хэвтэж байгаа хүнийг чинь төрийн ерөнхийлөгч болсон Гүндалай ч байдгиймуу, одоо Баяр ч байдгиймуу, Энхбаяр ч гээд яах юм бэ, тэр хүн чинь эзэнтэй хүн ш дээ, аавтай ээжтэй байж таарна, аав ээж нь байхгүй болбол ах дүү нь байж таарна, үр хүүхэд нь байж таарна. Тэрэнд захирагдахгүй тэнд байгаа хүнийг чинь тэр төрийн толгойд байгаа Элбэгдорж, Энхбаяр, яаж хүмүүжүүлдгийм. Миний нэг санаанд таарахгүй юм л энэ төр лүүгээ дайраад байдаг, энэ Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёр хоор хоорондоо юм шидэлцээд байдаг, энэ одоо ерөөсөө худалдаа наймааны юм, бүх л юм одоо худалдаа наймааны юм, ерөөсөө нэг л юманд л гарвал ерөөсөө чамд тэдэн төгрөг өгнө, одоо нэг сонин юм ярихад миний нэг таньдаг айлын хүүхэд нөгөө 3000 төгрөг гарч ирж байхад би тэгдэг юм байна. ...Заа энэ 3000 төгрөгийг таанууд болж байсан юм чинь банкны дэвтэр нээгээд, энэ 3000 төгрөгийг энэ хүүхдэд нь өгчихөөрэй гээд тэгсэн чинь тэр хүүхэд ч юм хэлсэнүй, аав ээж нь ч юм ярьсангүй, тэгээд нэг 2,3 сар болоод яваад очсон чинь ...Эмээ би мөнгөө авсан ш дээ, 3000 төгрөгөө авсан, Би тэгэхээр нь ярьж байгаам. ...Юу ярьж байгаам, авч болохгүй ээ, ээж аавдаа хэлээд, банкинд хийхгүй яав гэсэн,...Телевизороор нэг ах хэлсэн ш дээ, тэрийг яг хүүхдэд нь өг гэсэн, аав нь аваад архи уучихна, ээж нь аваад цай сүлээд уучихна, мөнгөөр нь сүү авчихна, хүүхдэд өөрт нь зарцуул гэж хэлсэн гэж байгаам. Тэгэхээр нь ...Чи яах юм, чи өөртөө зарцуулна гэж яадийм, гэсэн ...Өө би унадаг дугуй авна, модтой чихэр авна, жимс мимс ямрийм ямрийм гэлээ, 3000 төгрөгнөөс илүү их юм ярьж байгаам. Тэгээд энэ бэлэнчлэх сэтгэлгээ дээр үед чинь бид 2 суухад чинь ах дүүгээсээ ганц гудас аваагүй, ганц аяга аваагүй амьдарч байсан, одоо яаж байна, одоо ерөөсөө бүх юмыг нь хангаж байна. Засаг төр ч хангаж байна, ах дүү нь ч хангаж байна, тэгээд болж байгаа амьдрал байна уу би бол байхгүй гэж боддог. Энэ их бэлэнчлэх сэтгэлгээ болбол Монголыг үнэхээрийн алж байна. Ерөөсөө үнэхээрийн. Одоо ер нь ер нь ямар ямар юм ч гэнэ үү, та 2 суух гэж байна уу, гээд л мөнгө өгч байна, одоо энэ чинь энэ утаагаа яах гэж байгаам, энэ хогоо яах гэж байгаам, хүндээ ийм маягаар хандах юм бол би болбол буруу замаар хандаж байнаа л гэж бодож байгаа. Тийм.
Саранцэцэг -
Таны бага байх үед үзэж байсан, дуулж тоглож байсан жүжиг кино сэтгэлд үлдсэн юм байвал ярихгүй юу?
Алимаа -
Одоо алиныг нь хэлэхэв дээ, одоо дээр үед бага байхад бол манай нутаг бол маш тийм шогч ард түмэн, захчин нутаг болбол. Ер нь нэг хүн ороод ирэхэд л бараг л дуунд оруулаад л буцаадаг. Ямар сайндаа одоо жаран хэдэн онд юм даа, одоо ч амьд байна, Баточир гээд малын эмч Манханд одоо төгсч очиж байлаа. Ховд аймгийн Манхан суманд, тэгээд одоо би хүртэл дуу зохиож байлаа, тэр залууд одоо..
..Цэл цэлхэн морь нь туурай сайтайм гэнэлээ
Цэнхэр тасгийн эмч нь сэтгэл сайтайм гэнэлээ
Төгрөгийн хар үзүүрийг тойруу гэлцээд байнаа
Төвөөс ирсэн эмчийг боломжийн гэлцээд байнаа..
гэж манай бэргэн бол ингээд нэг урт шанхтай саарал морь унадаг байсан,
..Ээлээ цэнхрийн шанхыг
Эмээл шүргээд байнаа
Эмнэлгийн цагаан богц нь
Эмээл дүүргэм билээ....
тэгээд би дуу зохиогоод, одоо тэр Баточир гэж хүн 74-тэй одоо байж байна. Энэ жишээтэй одоо их сайхан ард түмэн байжээ. Шогч, дуу зохионо, нөгөө дээр үеийн одоо цэцэн цэлмэг юм уу, бас сайхан сайхан үг хэллэг байжээ. Өөрөө л урсаад ордог байж, одоо болбол тийм юм алга, одоо бол 8 удаа наркоз /хагалгааны үед ерөнхий мэдээ алдалт хийх/ авчихсан, одоо ерөөсөө хүний хагас л гэсэн үг, тэр тухайн үедээ болбол тийм үг орж ирж л байсан, тэр үеийн юм л үлдсэн болохоос биш одоо үеийн юм эргээгээд хэлж чадахгүй шахам болчихсон байна ш дээ. Тэр 8 удаагийн наркоз гэдэг чинь ерөөсөө одоо яг бариад авчихсан.
Саранцэцэг -
Та УБ-т урлагийн 10 хоног гэж ирж байсан, та дуу дуулж байв уу?
Алимаа -
Би бүжиг хийж байлаа, бүжиг бүжиглэж байлаа, аа хор /найрал дуу/-нд зогсож дуулдаг байлаа. Одоо тэр юу чинь кино болчихсон, кино болчихсон одоо CD-гээр би Манханд үзээд ирлээ. Хамгийн жижигхэн нь би байдгийм, хамгийн сүүлд ингээд бүжиглээд явж байна. Өөрийгөө үзлээ. Тийм.
Саранцэцэг -
Заа, Монголд ер нь аж үйлдвэржилт ямар байдлаар явагдаж байв, таныг хотод орж байх үед ямар ямар үйлдвэрүүд УБ хотод ажиллаж байв?
Алимаа -
Үйлдвэрүүд болбол сайхан сайхан үйлдвэрүүд байсан шүү, жишээлбэл одоо үйлдвэр комбинат аж үйлдвэрийн комбинат, эсгий гутлын үйлдвэр, шевретийн үйлдвэр, савхин гутлын үйлдвэр гэж байлаа. За ингээд хойшоо мах комбинат гэж байлаа савангийн үйлдвэр гэж гурилын үйлдвэр гэж байлаа, тэгээд одоо чихэр боовны үйлдвэр гэж байлаа. За одоо миний санаанаас гардаггүйм, чихэр боовны үйлдвэр чинь “Хавар” энэ “Алтан шагай” гэж гоё гоё чихрүүд гардаг байлаа. Тийм. Аа энэ савангийн үйлдвэр чинь “Тансаг” энэ нээх гоё гоё саван хийдэг байлаа. Монгол чинь юмаа хийдэг байлаа ш дээ. Тийм. Шевретийн үйлдвэр байхад чинь л гоё гоё хромон гутал хийдэг байлаа, цагаан ултай гутал хийдэг байлаа, эсгий гутлаа хийдэг байлаа, бүхий л юмаа хийдэг байлаа ш дээ. Даавуу хүртэл сүүлийн үед хийсэн. Хийж байсан. Одоо бол тийм үйлдвэрүүд нохой гүйсэн л газар. Тэр савангийн үйлдвэр бол юу ч байхгүй. Нохой, гахай гүйсэн л ерөөсөө тийм юу ч байхгүй. Хичнээн сангийн аж ахуй /САА/-нууд байваа, Гургалдайн САА, одоо энэ хойшоо Борнуур л, Зэлтэр, Цагаан толгой, Октябрь энэ их САА-нууд чинь ерөөсөө бүгд байхгүй, одоо л нэг юм сэргэж амьтан хүн Атрын 3-р аян гарч ирж л одоо л нэг л жаахан эзэнтэй болж байх шиг байна. Тэр үед чинь тэр цагаан үнээний ферм мерм, үгүй ээ ер нь чухам аа бас гайхамшигтай сайхан юмнууд байсан шүү. Энийг болбол ардчилал гэдэг юм гарч ирээд л, нэг өдөр л бүгдийг нь бүх амьтныг ажилгүй болгосон, 20-р тогтоол гэгээд л ерөөсөө хэдтэй ч бай, насандаа сулгаад л, энэ бүх үйлдвэрүүдийг чинь тэр үйлдвэр дотор байсан хөрөнгө, тэр эд материал тэр одоо өчнөөн юмыг хэн авсан юм мэдэхгүй. Энэ одоо хөлжсөн баяжсан энэ улсууд л авсан байх, тэрнээс биш тэнд дотор ажиллаж байсан улсууд хөөгдөөд л гарсан болохоос юмаа аваагүй ш дээ. Цэргийн оёдлын үйлдвэр гэж байлаа, цэргийн оёдлын үйлдвэрээс машинаасаа буугаад л, улсууд гараад л явсан болохоос тэнд л байсан тэр л машин тэгээд тэр тоног төхөөрөмж тэр байшин, барилга хэний мэдэлд хаана очив, мэдэхгүй. Заа тэр нэг цэнхэр, ягаан тасалбар гэж байгаа тиймээ, их хувьчлалын тэр болбол ерөөсөө хэдхэн хүний гараар ороод л, одоо байхгүй. Би болбол одоо Цэнгэл гэдэг хүнд ягаан, хөх тасалбараа өгөөд л, одоо нэг ч төгрөг байхгүй. Тэгээд л хүнийх болоод л алга болсон. Тэр хүн нь хот руу явсан гэсэн нэг хэдэн төгрөг л авсан. Одоо бүр мартчихсан, хэдэн төгрөг өглөө.
Саранцэцэг -
Цэнгэл гэдэг хүн чинь тийм компани эд нартай байсан уу?
Алимаа -
Тэр одоо ямар ажилтай байсийм мэдэхгүй. Уул нь цэргийн газар офицер л байсан. Тэгээд л тэр хүнд цэнхэр, ягаан тасалбараа ахан дүүгээрээ 2,3 айл өгөөд л, тэгээд л байхгүй. Тэр хүн цаашаа хэндээ өгөөд тэр яасийм мэдэхгүй.
Саранцэцэг -
Хувьчлалын үеэр та орон сууцанд амьдардаг байв уу? Танайх орон сууц хувьчилж авав уу?
Алимаа -
Орон сууц хувьчилж аваагүй. Би тэгэхэд орон сууцгүй байсан. Би хөгшнөө тэгээд л даралт харваад, 90 онд Ховд яваад өгсөн ш дээ, тийм. Тэгээд би ерөөсөө орон сууц хувьчилж авсан юм ерөөсөө байхгүй. Өөрийн гэсэн юм ерөөсөө байхгүй.
Саранцэцэг -
Таны амьдралд хувьчлал юу авчирч?
Алимаа -
Ерөөсөө авчирсан юм байхгүй. Ягаан цэнхэр тасалбар нь тэр Цэнгэл гэдэг хүнд алдаад, тэгээд хөгшний даралт харвачихаар хөдөө би хөгшнөө авч яваад л 2 жил болоод л, яг одоо тэр шуурганаар чинь 90 оны шуурганаар чинь, 92 онд манай хөгшин өнгөрсөн ш дээ. Тэгээд л 2 жил болоод л хөгшин өнгөрөөд, тэгээд энэ яахав, 2 хүүхдийнхээ хувь заяаны төлөө тэгээд ингээд орох орон байхгүй би одоо, том хүүхэдтэйгээ одоо бүгдээрээ амьдардаг.
Саранцэцэг -
Тэр таны өөрийн ах, эгч нар хөдөө байсан улсууд мал хувьчилж авсан уу?
Алимаа -
Тэднүүст нэгдлээс мал өгсөн гэсэн. Өөрийн гэсэн малгүй л, нөгөө л малгүй нэгдэлд орчихоод л тэгээд л нэгдэлд ажил хийж байлаа ш дээ, тэгэхэд нэгдэл мал өгсөн гэсэн. Зохих ёсны мал өгсөн гэж ярьж байналээ.
Саранцэцэг -
Одоо тэр улсууд малтай юу, малжиж үү?
Алимаа -
Одоо болбол муу эгч маань нас нь 70 хүрч байнаа, хүүхдүүд нь тэгээд сумын төвд бүгдээрээ багш нар ажилтай, нэг хүргэн залуу л малтай, бусад нь нөгөө мал залаа..., сумын төвд мал байлгахгүй, тэр чинь нөгөө нэг юу байна ш дээ, хөдөө нөгөө малтай дүү нь алга, бүгдээрээ нөгөө сумын төвд, бүгдээрээ албан хаагч болохдээрээ өөрийн гэсэн мал байхгүй, ганц хүргэн нь л малтай. Тийм.
Саранцэцэг -
Хувьчлал тэгээд хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм байсан уу?
Алимаа -
Үгүй. Тэрийг болбол би ёстой мэдэхгүй.
Саранцэцэг -
Яг одоо хувьчлалд ялгаатай нөлөөлж байсан юм гэвэл та юуг хэлэх вэ?
Алимаа -
Надад болбол хувьчлалаас авсан юм нэг ширхэг ч байхгүй. Орон байр ч байхгүй, ганц мал ч байхгүй, тэгээд энэ шуурган дунд л одоо нэг намайг бэтэгдсэн үед чинь миний муу хань 33 жил ханилаад л, хаяад л явсан, надад одоо 2 хүүхэдтэйгээ л үлдсэнээс өөр юм байхгүй.
Саранцэцэг -
Зарим улсууд үйлдвэрийн газар хүртэл хувьчлаад авчихсан байгаа, түүнийг яаж хувьчилж авсан гэж боддог вэ?
Алимаа -
Энэ улсууд чинь өөрсдийнхөө л ах дүү, өөрсдийгөө л бодохоос өрөөл бусдад ер нь өгсөн авсан юм нэг ч байхгүй. Тийм.
Саранцэцэг -
Тэр улсууд одоо эрх тушаал дагаж л авсан уу?
Алимаа -
Үгүй ээ тэгэлгүй яадаг юм бэ, одоо ерөөсөө.
Саранцэцэг -
Аа тэр үйлдвэрт ер нь хүмсүүд ажилд орохдоо.., одоо танай үйлдвэрт ажилд оръё гээд очиход, ямар байдлаар хүмсүүдийг шалгаж үйлдвэрийн ажилтан болгож авч байсан бэ?
Алимаа -
Заа яахав дээ, одоо жишээлбэл оёдолчин хүн гэхэд чинь л одоо юм сайхан оёдог, мэргэжлийн үнэмлэх гэж байлаа ш дээ, дээр үед чинь оёдолчин үнэмлэхтэй байлаа, тогооч үнэмлэхтэй байлаа, тэрнийхээ дагуу л одоо ажилд авна ш дээ. Тэрнээс биш одоо ирсэн тоотыг л чи одоо ор гээд байхгүй, тэр чинь юугаа оёх юм, юугаа хийх юм, тэр чинь заадаг сургалт байсангүй, сургалтанд сураад, тэгээд одоо үнэмлэх өгдөг байлаа ш дээ. Би болбол оёдолчны үнэмлэхтэй, тогоочийн үнэмлэхтэй, тэрнийхээ дагуу л очиж ажил хийж байсан. Тэр үед чинь одоо ер нь техникум, ТМС, одоо ямар нэгэн оёдолчин, тогооч нар дандаа курсээр сууж, үнэмлэхтэй байдаг байлаа ш дээ. тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо үйлдвэрт ажиллаж байгаа улсууд бусад газарт ажиллаж байсан улсуудаас цалин нь ямар байсан бэ?
Алимаа -
Цалин болбол ерөөсөө хийсний хэрээр авдаг байлаа ш дээ, хийсний хэрээр авдаг. Жишээлбэл та одоо нэг товч шилбэ хадахад л одоо 3 төгрөг байсан бол тэрийгээ л авна, 6 төгрөг байсан бол тэрийгээ л авна, өөрийнхөө чадлын хэрээр, өдөрт 10 дээлний товч шилбэ хадна уу, 3 дээлийн товч шилбэ хадна уу, тэр одоо юугаараа.
Саранцэцэг -
Ер нь одоо үйлдвэрт ажиллаж байсан улсуудын цалин мөнгө нь амьдралд хэр хүрэлцээтэй байсан гэж боддог вэ?
Алимаа -
Хүрдэг байсан, хүрэлцээтэй. Цөөхөн мөртлөө. Би бол ажилчин хийж байхдаа яахав сард 300 тэгээд л 400 хүргээд л 500 хүргээд л тэгж авдаг байлаа. Хүрэлцээтэй байсан, тэр үед юмны үнэ хямд байлаа. Тогоочийн цалин 325 байдаг, ахлах тогооч бол 375 авдаг байсан. Хүрэлцээтэй. Тэр чинь одоо ерөөсөө хүргэж ядсан юм ерөөсөө байхгүй. 10 төгрөгтэй байхад чинь бид чинь гүйж гараад, 1 кг мах аваад, 1 талх аваад л ороод ирдэг байлаа ш дээ. Нэг одоо хамгийн хямд мах чинь л ямааны мах, 2-р мах чинь 4 цаас 20 мөнгө, тэгээд талх гэдэг 1 төгрөг 40 мөнгө, маш хүрэлцээтэй. Одоо би ер нь тэр үед болбол одоо өнөө шөнө яанаа, маргааш яанаа чухам тийм юм байхгүй, сайн ханийн буянаар чинь геологи чинь хонь авчраад өгчихдөг, геологи гэдэг чинь бүр тусгай, одоо тэр алтны үйлдвэр гэдэг чинь одоо тэр алтны үйлдвэр гэж яриад байна, тэр алтны чинь үйлдвэрийн дарга манай хөгшин байсан, одоо тэр Ерөөгийн алтны үйлдвэр гэдэг чинь би очиж бүр үзэж байлаа, тэнд манай өвгөн экспедицийн дарга хийж байсан. Ховдын экспедицийн дарга энэ лабораторийн барилга контор үгүй ээ, геофизикийн геологийн бүх газрын дарга явж байсан, муудаа явж байгаагүй, ажил унасан газар л манай өвгөнийг тавьдаг байсан.
Саранцэцэг -
Ер нь үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын зэрэг дэвийг яаж ахиулдаг байсан бэ?
Алимаа -
Дандаа зэргээр шалгалт авдаг зэрэглэлээр, үгүй ээ одоо Гүнжинлхам болбол тэр үйлдвэрээсээ Хөдөлмөрийн баатар боллоо ш дээ. Гүнжинлхам эднүүс таван жилийн гавшгайч, ийм тийм гавшгайч, цолны норм, одоо төлөвлөгөө норм болбол одоо маш их өгдөг, одоо шагналт цалин өгдөг, тэр нормоо давуулан биелүүлбэл тэмдэг мэмдэг, мөнгөн шагнал маш их өгдөг байсан ш дээ, дээр үед чинь. Хүн хийж л чадвал, хийснээрээ л авна. Тэрнээс биш одоо зүгээр байж байхад мөнгө, цаас өгнө гэж байхгүй. Энэ нүх ухаад мод суулгахад хэдэн төгрөг байсийм, тэрийг чинь л өгнө. Чи одоо нэг дээл оёод л одоо хаваад л, юу яахад 2 төгрөг байсиймуу, 1 төгрөг байсиймуу, өөрийнхөө чадлаар л авна, цалинг.
Саранцэцэг -
Социализмын үед эрх тушаалтай дарга улсууд доод тушаалын улсуудтайгаа ямархуу харьцаатай байдаг байсан?
Алимаа -
Аа сайхан харьцдаг байсан тэр болбол, ер нь харьцаа их зүгээр ш дээ, шаардлага өндөр, шаардлага маш өндөр.
Саранцэцэг -
Үйлдвэрийн ажилчдад өөрийн норм төлөвлөгөөт ажлаас гадна өөр ямар олон нийтийн ажлууд зохиогддог байсан бол?
Алимаа -
Заа, одоо ер нь тэгээд амралтанд явах чинь болбол хувийн асуудал заавал жилд нэг удаа амарна, цаг цэггүй ажилласан бол илүү цагийн мөнгө гэж өгдөг, жишээлбэл одоо нэг баяр ёслол болдог, хурал боллоо гэхэд манай үйлдвэр чинь энэ туг далбааг чинь оёдог байлаа шүү дээ, оёдог наадаг, зүгээр ингэж шар будаг зурчихдаггүй байсан юм. Шар даавуугаар ингээд хийгээд, энийг чинь яг гараар ингэж оёдог, хийдэг байлаа, энэнд чинь хүртэл илүү цагийн мөнгө өгдөг, маргааш нь ажилд явуулахгүй, амраах жишээтэй. Тийм, тийм байдаг байлаа. Одоо болбол тийм юм байхгүй. Одоо болбол ер нь чухам ажил хэдэн хоног хийж байсан ч одоо өнөө өгдөг 120 л авахаас биш, манай хүүхэд хамгаалалтын албанд ажилладаг, хичнээн ямар юм хийж байсан ч сард 120000 цаас, тэр үед бол хэн оёсон хийснээрээ хүн хийсэн хөдөлмөрөөрөө л авдаг байсан ш дээ. Тэгэхэд чинь зэрэг дугаартай, ахиулж болно тэрийгээ, оёдлынхоо зэргийг ахиулж болно, тогоочийнхоо зэргийг ахиулж болно. 1-р зэргийн тогооч болж болно, 2-р зэргийн тогооч болж болно.
Саранцэцэг -
Аа хүмүүсийг ажил мэргэжилд нь гаршуулах, сайжруулах, зэрэг дэвийг нь ахиулах зорилготой сургалт явуулж байсан уу?
Алимаа -
Аа нөгөө тусгай техникум, ТМС-үүд байдаг учраас яг манай үйлдвэр дээр жишээлбэл тийм юм байж байгаагүй. Цаана нь тусгай тийм юмнууд байгаа ш дээ. сургалтууд байсан.
Саранцэцэг -
Үйлдвэрийн газарт социалист хөдөлмөрийн төлөө бригад гэж юм ажиллаж байв уу?
Алимаа -
Байлгүй яахав, социалист хөдөлмөрийн бригад гэдэг юм ёстой ажиллаж байсан.
Саранцэцэг -
Тэр хөдөлмөрийн бригад гэдэг чинь илүү их ач холбогдолтой одоо тийм байсан?
Алимаа -
Тэгэлгүй яахав, тэр чинь үлгэр дууриалалтай бригад. Тэрэнд чинь сайн ажилладаг хүн л ордог, бүүр сайн ажилладаг улсууд чинь одоо бүгдээрээ нийлээд, одоо тааруухан шиг ажилладаг улсууд бол тэгсхийгээд үлдээд, шигшигдээд, сайн ажилтай улсууд чинь социалист хөдөлмөрийн төлөө бригадад орж, тэр чинь тэмдэг үнэмлэхтэй бүр юутай байсан ш дээ. Үнэмлэх мүнэмлэхтэй, нэг их илүү цалин авах юм байхгүй, тийм. Тэрийгээрээ л үнэлэгдэж, дүгнэгддэг явсан байх. Одоо жолооч нар гэхэд чинь л хаалган дээрээ баахан таван хошуутай байлаа ш дээ. Тэддүгээр 5 жилийн гавшгайч, өддүгээр таван жилийн гавшгайч, одоо энэ Доржбал шиг. Их л тэмдэг мэмдэг, гавьяа шагнал тэр үед чинь социалист хөдөлмөрийн бригадын ахлагч гэдэг хүн байлаа, би бол үнэндээ тийм юманд нь орж үзээгүй. Тийм юм манай үйлдвэрт бол байсан.
Саранцэцэг -
Ер нь хүмсүүд үйлдвэрт ажиллахдаа хэр дуртай ажилладаг байсан бэ? Ер нь эхлээд дургүй, сүүлдээ ажилдаа дадаад ирэхлээрээ гайгүй болдог байсан уу?
Алимаа -
Чаддаг чаддаг юмандаа орсон учраас хүн бол дуртай байдаг байсан байх гэж бодож байгаа. Жишээлбэл, барилгачин биш болбол энэ барилгад хийгээд орхи гэвэл одоо мөн дургүйяа даа, тийм биш. Тэр дээр үед чинь үнэмлэхээрээ одоо чи барилгачин бол барилгачнаа хийнэ, оёдолчин бол оёдолчноо хийнэ. Тогооч бол тогоочоо хийнэ. Одоо бол тийм юм байхгүй ш дээ. мөнгөөр худалдаж аваад л, нэг тогоочийн юу аваад л, тэгээд л яадийм. Дээр үед чинь тийм үнэмлэх дугаартай, тэрийг үндэслээд л одоо ажилд авдаг байсан ш дээ.
Саранцэцэг -
Одоо энэ хүмсүүдийн ажилд хандаж байгаа хандлага нь ямар байна?
Алимаа -
Ёстой сэтгэлд хүрдэггүй. Одоо хүн хувиараа, хүн сэтгэлээрээ юм хийнэ гэж нэг юм байна даа, одоо нэг сэтгэлээрээ юм хийнэ гэж байна. Одоо энэ нэг гэрийг цэвэрлье гэхэд одоо нээрээ нэг санаандаа хүртэл нэг сайхан юм хийнэ гэж байна даа, ийм юм ямар ч хүнд алга. Тийм юм ерөөсөө дээр ч алга, доор ч алга. Үгүй ээ, энэ дээд талын хүмүүсийн хэрүүлийгээ, ерөөсөө телевизор нээж харахаас бүр хоёр чихээ бөглөмөөр. Үгүй ээ энэ чинь яачихсан юм бэ, нээрээ ёстой. Үгүй ээ тэр юм болоо л биз, болдог юм болдог жамаараа болоо л биз. Яваад л өнгөрөө л биз, тэр л хэрүүл нэгнийгээ муулсан, магтсан яасан, үгүй ээ ерөөсөө магтаж байгаа юм нэг ч алга. Би тэрүүнд бол үнэхээрийн сэтгэл дундуур байдаг. Заа тэгээд л тэр ярьж байгаа улсууд нэг л муухай, сул үг хэлнэ. Одоо энэ хошин шогийнхон гэж ёстой нээрээ хүүхэд хүмүүжүүлэх талаар одоо хүүхэд маш их сул үгтэй,.... аа бүр ёстой алаад өгөх юм байна л даа..., ч гэж байх шиг, ёстой тэр. Хүн гэдэг амьтан чинь хүүхэд гэдэг амьтан чинь ерөөсөө орчноосоо хүмүүждэг, энэ айлын гэрийн түвшин ямар байна, дуу шуутай архи дарстай, хэрүүлтэй тийм байвал, тэр хүүхэд ямар сэтгэлийн дарамтанд ямар янзтай байх уу, өө тайван сайхан тийм байвал тэр хүүхэд тэрүүнтэй яг ижилхэн, энэ гэрээс л хүүхэд хүмүүжих ёстой, тэгвэл одоо тийм юм алга байна ш дээ. Телевизор нээгээд харнаа, дандаа хэрүүл. Дандаа хэл ам болсон, өө тэр тэр хоёр салж байна гэнэ, үгүй ээ нөгөө Эрдэнэбат чинь тэгчихэж гэнэ, өө нөгөө хэний юу чинь тэр хоёр чинь салчихсан гэнэ, үгүй ээ тэр бол над хамгийн таалагддаггүй юм бол тэр. Тэр улсуудын салж байна уу, нийлж байна уу, тэр чинь хувь хүний л амьдрал юм шиг санагдаад байгаа. Үгүй ээ тэр Жавхлан салж ч байна уу, гавьяат болж ч байна уу, энэ чинь одоо ер нь.., үгүй ээ тэр гавьяатыг нь хэлэхээс л яахав, салж сарниж байгаа бидэнд одоо ямар хамаа байнаа, энэ гарч байгаа энэ явагдаж байгаа, энэ зүйл болбол надад ёстой таалагддаг юм нэг ч алга. За тэгээд УБ хот надыг ирж байхад үнэхээрийн сайхан хот байсан. Одоо болбол ерөөсөө Сүхбаатарын талбай эргээд л, ингэсхийгээд л жаахан гайгүй байдаг юм байгаа биз, тэгээд цааш нь гэр хороолол руу явах юм бол өнөөх дээр үеийн соёлын довтолгоон чинь тэнд л одоо ажилламаар шахуу болчихсон байж байна ш дээ. Зүгээр энэ дотроо л төв дотроо л ингэж байхаас биш. Тэр цаана улс нь яаж байнав, тэр айлын хашаа хороо, тэр хүүхдүүдийн байж байгаа, тэнд байж байгаа, одоо хүмүүсийн байр байдал, тэр сэтгэлзүй, үгүй ээ, чухам нээрээ за тэрнээс цаана тэр дээр үед тийм юм байхгүй байсан ш дээ.
Саранцэцэг -
Таны амьдралд ер нь Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байгаа санагддаг вэ?
Алимаа -
Заа шашин шүтлэг.., гадны урсгал бол надаа ерөөсөө таалагддаггүй, тийм. За яахав, одоо засаг төр нь ч зөвшөөрөөд ирсийм. Одоо манайд ч их юм орж ирлээ л. Ерөөсөө одоо ер нь чухам, одоо төр жолоодохоос бусад юм л орж ирж байх шиг байна. одоо болдог л юм байлгүй яав гэж, тэр ч одоо мэдэхгүй ээ, энэ их олон урсгал нэг нэгэндээ, нөгөө олон хавар нэгэндээ гэж юу л болох бол гэж бодогддог. Одоо миний ганц чиглэдэг юм болбол ээждээ л шүтэж явъя гэж боддог. Би хэдий ээж байхгүй ч гэсэн, байгаа юм шиг, миний муу эгч минь байж байна, би эгчийгээ шүтэж явдаг, миний ээжийн ард эгч, би энийгээ шүтэж явдгийм ерөөсөө. Одоо лам шүтсэнтэй ялгаагүй юм болуу гэж бодож явдгийм.
Саранцэцэг -
Төрд шашин шүтлэг нөлөөлсөн үү?
Алимаа -
Аа нөлөөлөлгүй яахав, дээр үед чинь шашин шүтлэг ерөөсөө чухам үздэггүй хардаггүй байлаа, одоо болбол харин нээлттэй юм шиг байна, элдэв эсийн урсгал орж ирээд, Есус юу юу ч гэнэвээ, урсгал орж ирээд, элдэв өнгөөр үгүй ээ, одоо дээрээсээ болж байгаа юм нэг ч алгаа, гадуур энэ зарж байгаа хувцас, хунар бид чинь одоо хүний хуучин хувцас өмсөх энэн дээрээ тулаагүй л баймаар юм, санагдаад байгаа юм. Үгүй ээ юм л хиймээр санагдаад байна. Үгүй ээ одоо цааш нь хэлдэг л ярьдаг л юм байдаг л юм бол одоо ерөөсөө монголчууд гэдэг чинь ерөөсөө бэлэн юм л хараад байна, үгүй ээ одоо бэлэн юм л алгаа тосоод л ерөөсөө. Хөгшин ч бай, залуу ч бай, одоо ерөөсөө. Нэг газар орноо ерөөсөө тэтгэврийн мөнгө өгч байна уу, юуны мөнгө өгч байна уу, үгүй ээ тэтгэвэр нэмэх нь үү, үгүй ээ энэ засаг төр юм өгөх юм бол уу, үгүй ээ энэ ч одоо үгүй ээ одоо ингэж суунаа гэдэг чинь хүн одоо ерөөсөө би одоо 70 хүрч байж байж би тэр 80000 цаасыг залбирч авчихаад, хүргэх юмсан, хүргэх л ёстой, бидний аав ээж 80000 байтугай, 8000 ч авч үзээгүй шүү дээ. Миний тэр үед чинь миний муу ээжийг нас барж байх үед чинь би хэлж байна ш дээ, тэмээ хэвтүүлээд л, 2 араг тавиад л, ингээд л. Одоо чинь нөгөө сая нөгөө бурхан болсон чинь тийм юмны мөнгө авна, ийм юмны мөнгө авна, үгүй ээ ерөөсөө мөнгө л авах юм. Одоо юм л авах л одоо ерөөсөө. Тийм юмны мөнгө өгч байна уу, одоо хаашаа юм бэ, бие өвдөхөд асарч өргөдөг, хүнд нь мөнгө олгодог ч гэнэ үү, энэ ер нь ямар их мөнгөтэй ч юм шиг мэдэхгүй, ерөөсөө. Учраа олохоо байлаа, ерөөсөө.
Саранцэцэг -
Заа, хоёулаа яриад цаг гаран болчихжээ, энэ удаа 2-уулаа ярилцлагаа өндөрлье? Дараа уулзаад, ярилцлагаа үргэлжлүүлье дээ.
Алимаа -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.