Adiya
![](../assets/images/interviewees/990202.jpg)
Basic information
Interviewee ID: 990202
Name: Adiya
Parent's name: Manaljav
Ovog: Bal
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh
Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired, herder
Belief: Buddhist
Born in: Bayanlig sum, Bayanhongor aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
work
childhood
family
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
collectivization
collective member
herder
collectivization
collective member
herder
nature and environment
childhood
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө тухай бид нарт товч танилцуулахгүй юу?
Адъяа -
За би өөрийгөө одоо юуг нь.... тэгж... яаж байсан гэж танилцуулах юм?
Цэцэгжаргал -
Өө ер нь өөрийнхөө тухай.
Адъяа -
За за...би чинь бол одоо анх Баянхонгорын Баянлиг сумын Богдын нутагт төрлөө хүүхэн минь. Аман ус гээч газар төрлөө тэгээд төрөөд аав ээжийнхээ гар дээр байсаар байгаад 18 естэйгөө айлын болоод тэгээд айлын болж тэгээд нөхөртэйгөө байж байгаад есөн хүүхэд төрүүлээд тэгээд есөн хүүхэд төрүүлээд тэр есөн хүүхэд чинь цугаараа том болоод эрэгтэйчүүд нь айл болж гараад эмэгтэйчүүд нь айлын болоод, тэгээд одоо сүүлд нь ганцаараа хоцорсон. Аа... хүүхдүүдийн аав хэдэн онд нас барлаа... 1960 хэдэн он бишээ 80 хэдэн он... 76 онд нас барсан юм байна өө манай дээдэх хүн. Тэгээд тэрнээс хойш тэгээд л яахав хүний ёсоор ганцаараа тэгээ л байж байсан чинь тэгээд хүүхдүүд сумын төвд ач нараа харсан, хүүхдүүд айл болчихоод тэгээд л ач нараа төвд харсаар байж байгаад л тэгээ л наашаа нөгөө хүүхдүүд чинь өө хотод тийм сургууль, тийм сургуульд орлоо, тэгж албанд явлаа гээд 5, 6 хүүхэд аваад энд ирсэн. Тэгээд л одоо болтол, тэгээ л хүүхдүүд ач нараа хараал, манай 3 хүргэнийх байдгын тэгээд 3 хүүхнүүд, хүргэн ач нартайгаа, тэгээ л одоо болтол тэгээ л хэдэн ачаа хараад л гэр мэртээгээ ирсэн. Тэгээд л гэр яах вэ та гээд л нэг ийм юм /байшин/ аваад өгсөн нөгөө хүүхдүүд чинь. Тэгээд л энэндээ ингээд л амьдраад л сайхан л байх юм ач нартайгаа...хөдөө гадаагаас хүүхдүүд хоол ундаа зөөчихнө. Тэгээд л ингээд энд иймэрхүү л амьдарч байх юм хүүхээ.
Цэцэгжаргал -
Таныг хөдөө мал маллаж байх үед нэгдэлжүүлэх хөдөлгөөн өрнөж байсан гэсэн, тэр үед ер нь яаж нэгдэлжиж байсан юм бол та тэр талаар ярихгүй юу?
Адъяа -
За хө энэ чинь юу яасан юм шүү дээ /хоолой засав/ нэгдэл гээд гэнэт л одоо нэгдэл боллоо гээд л 1950...49 оноос хойш л тэгээд л нэгдэл гээч юм байгуулж манай тэр Баянхонгорын Баянлиг сум Улаан жихээрийн Аюур гэж том малчин хүн байсан. Тэгээ тэр хүн одоо ингээд нэгдэлжих юм боллоо гээд бид нэрт танилцуулж байсан, тэгээ л сум нэгдлийн дарга нар одоо яваад, Банди гээч хүн байсан, одоо энд бий. Одоо та нар нэгдэлд ороо, одоо нэгдэлийн гишүүн болж байгаа... гэсэн. Тэгээд 1950 хэдэн он. 53 он 54 онд яагаад манай өвөг эцэг энэ тэр цугаараа нэгдэлд ороод за хүүхээ нэгдэлд орох нь сайхан юм байна өө ор ор гэхээр нь манайх 55 онд манай хүн бид хоёр нэгдэлд орсон. Тэгээ л нэгдэлд орохоор чинь яахав дээ хүүхээ тэгээ л өөрийнхөө малыг нийгэмчилээд, өөрөө нэг хэдэн цөөхөн амины малтай, тэгээд л нөгөө хэдэн малаа нийгэмчилээд л, тэгээд л мал малласан. Улсууд ер нь тэгээд л мал маллаад л, дургүй нэгэн нь ч тэгээд ер нь бас нилээд шаардлага тавиулж байж л орсон. Тэгээд яахав эхний нэг хэсэгт нь бол манай өөрийн хадам аав, хэдийнээсээ нэгдлийн гишүүн гээч хүн байсан юм байна лээ. Чимэд гээч хүн байсан. Тэгээд тэр хүн яагаа ч үгүй нэгдэлд ороод ээдээ нэгдэлд орох чинь ашигтай юм байна хүүхээд нэгдэлд ор гээд тэгсэн. Тэгэхээр нь тэгээ л бид нар ороо л. Тэгээд л түрүүч нь ер нь 1954, 55 онд чинь ер нь улс ихэнх нь орсон. Тэгээ л нэг хэсэг нь ерөөсөө орохгүй байсан. Хурал хийж байгаа нь энэ хурал хийж байгаа нь энэ орохгүй байна гээл, торгуулж байгаам, шийтгүүлж байгаа юм л гээ л, тэгсээр байгаа л тэгээ л нэг 1957, 58 онд л ер нь тэгээ л бараг хүмсүүд л орсон доо. Тэгээд л орж ирээд яахав дээ хонь бол хонь, тэмээ бол тэмээ тус бүрдээ мал малалцгаагаа л цугаараа, нэгдлийн мал маллаад л хөлс хөдөлмөрийг нь аваад л одоо бодох юм бол их юу дуу байж дээ хүүхээд ямар ч юм хийж байсан тэрнийгээ л заавал хийж гүйцэтгэдэг ноос үс байсан ч дутаахгүй, сүү байсан ч дутаахгүй өнөөхийг чинь бүгдийг нь сайхан гүйцэлдүүлдэг байлаа. Ер нь тэгээд сүрхий юманд анхаарамжтай ч байж нэгд гэхэд хоёрд гэхэд цаанаа тушаал ч сүрхий байсан. Нэг намын гишүүн хүн хүрээд ирсэн ч л одоо тэгээд л юу л хийх байсныгаа л бүгдийг нь хийж нийлүүлж л өгдөг. Ер нь цаанаасаа ч тэгээд даалгавар сүрхийтэй байсан юм байх даа... юм болгоноо л бид нар бол одоо ер нь бүгдийг нь биелүүлээд л ямар ч гэсэн тэгээ л хүний дор ороогүй, их дээр гараагүй тэгээ л нийгмийн малыг маллаад, алдаа дутагдал гаргаагүй л өдий болсон доо хүүхээ. Тэгээ л 1990 оноос хойш хүүхдүүд малаа маллаад л, энд ч тэгээл нөгөө ардчилсан хөдөлгөөн эхэлсэнээс хойш мал ч маллаагүй хө. Тэгээ л наашаа явсандаа хүүхээ. Тэгээ л, нэгдлийн мал гэдгийг чинь, маллаж байх үед чинь хатуу байлаа хө. Нэг ботго үхчих юм бол одоо тэгээ л яахаараа үхсэн юм энэ чинь одоо, яагаад үхэж байгаа юм бол одоо гээд л ирнэ дээ дарга нар чинь. Тэгэхээр чинь одоо ингэ гэдэг чинь өвдөөд тэгж яагаад тийм хүн үзсэн гэдэг баримттай байж л хасна. Тэрнээс тэгэхгүй бол тэгээд л төлнө, тэр хүн үзээгүй, хараагүй бол ер нь нэгдлийн мал маллана гэдэг чинь нилээн том толгойтой чацуу байсан ш дээ. Тэгээ л 1, 2, 3 ботго юмуу нэг тэмээ үхүүлчих юм бол ер нь тэгээ л нилээн л юм болно ш дээ. Одоо төлүүлнэ, хурал хуй энэ тэр хийнэ. Аймгийн товчоо ирж хуралдана. Хатуу байлаа ш дээ хүүхээ /хоолой засав/ нэгдлийн чинь малыг маллахад. Тиймэрхүү юманд явсаар байгаад л тэгээ л яахав дээ манай хүн чинь аав нь малчин сүрхий хүн байлаа. Тэгээ л тэр удмаараа нэг их ч малыг тэгж хорогдуулаагүй. Тэгж улсын юмыг үрэгдүүлээгүй явсаар яваад л тэгээд л сүүлд нь тэгээ л тэтгэвэр тэтгэмжиндээ гараал ийм болсондоо хүүхээ. Ер нь тэгээд дээр үеийн маллагаа чинь их айхавтар байлаа хүүхээ. Тэр малыг үхүүлж хорогдуулж болохгүй. Тэгээд ер нь ч цаанаасаа тэгээд сүрхий хүн улсууд чинь ер ажил юундаа ч идэвхтэй сүрхий байж хө, одоог бодох юм бол. Одоо чинь бол хэд ч үхэж байсан хамаагүй л байгаа шүү дээ энэ чинь хувь болчоод. Тэр үед чинь тийм юмыг чинь нилээн хашир сүрхий оролдож, малыг бол жинхэнэ чухам ясчилан биечлэн маллаж байлаа. Тэмээ байсан ч хариулна хонь байсан ч хариулчихна. Нарийн сүрхий маллагаанд орж байсан даа бид. Тэгээ л энэ яахав хөөрхий минь ял, төлбөрт ороогүй л явсан. Зарим нэгэн нь бол хэцүү хэцүү юм болж л байсан. Нийгэм, тэр үеийн мал гэдэг чинь тийм амар юм байгаагүй юмаа хүү минь... Тиймэрхүү л явж байсандаа хүүхээ минь тэгээ л... тэр үед ч бас л ер нь нилээн сүрхий хатуу ширүүн байсан шиг л байхын ер нь. Мал хорогдуулж болохгүй. Одоо бодох юм бол хулгай зэлгий элдэв хангайн юм байгаагүй ээ. Юу их сайхан байсан. Байгаагаа маллаад л иддэгээ идээ л хулгай зэлгий тэгж хамаагүй, дээрэм тээрэм юу ч байгаагүй. Хөдөө газар байгаагаа маллаад л.
Цэцэгжаргал -
Тухайн үед одоо хүмүүс яаж нэгдэлд элсдэг байсан бэ?
Адъяа -
Нэгдэлд элсэхийг чинь цаанаас нь шаардана. Сум нэгдлийн дарга гэдэг чинь ирж шаардана. Тэгээ л хурал хуй хийж байгаад л одоо танайх ор, одоо танайх ор гээд л. Тэгээд орохгүй нэг нь бол нилээн хэдэн жил болсон юм даа. Нөгөө улс чинь орохгүй гээ л /хоолойгоо засав/ ордог нэг нь яахавдээ хуучин бас дээр үеийн тийм нэгдлийн гишүүн гэдэг бас нэг улсууд байсан юм байна лээ... хашир малчид. Тэгээ л манай хадам аав тийм байсан. Тийм улсууд нь бол яахав дээ урьдаар түрүүчлээд жаал жуул ах дүү нартайгаа орцон. Сүүлийнх нь ерөөсөө тэгээ л орохгүй бол ёстой хэцүү юм байна, болохгүй юм байна тэгээ л чухам тэгж хуралд орж гэнэ тэгж торгуулж гэнэ гэсээр байгаад нэг юм орсон юм даа. Тэрнээс алсаасаа тэрэнтэй хамт нэгдлийн гишүүн байсан тэгээ л хуучин гишүүн байсан юм уу тийм жаахан туршлагатай улсууд бол ер нь аядаа тэгээ л өөрчлөгдөөд ирэхээр нь орцон. Тэр чинь цаанаас нь нэгдлийн дарга нар энэ тэр ирж шаардана л даа. Танайх одоо тэгж нэгдэлд ор тэгж тийм ажил хий энэ тэр гэж. Тиймээс л орсон улсууд чинь анх л сануулсан бол яахав тэр чинь цаана цаанаасаа тэгж нэгдэлжих юу болоод тэгж ярьж хөөрч байсан юм байгаа биз. Сум нэгдлийн дарга гэдэг чинь тусгай ирээд бид нарт тэгж ярьдаг байсан. Тэгээд ороод ингэж маллана, тиймэрхүү байна гээд суурь зохион байгуулалт гээд дор бүхэнд нэг нэг, хэд хэдэн айл нэг даргалуулаад айл болгочихно. 5 айл 1 суурийн зохион байгуулалттай гээд, тэгээд тэр 5 айл чинь нөгөө тэмээгээ нэгтгээд зарим нь ингийг мал маллах жишээтэй, зарим эр тэмээг нь маллах жишээтэй, зарим нь тормоо маллах жишээтэй нэг даргатай тэгээд суурь зохион байгуулалтыг тийм болгочхоод, нэгдлийн мал маллаж байхад нь тэгж маллаж байсан бид нар. Тэгээд л одоо нэг багд чинь хичнээн өрх байдгын тэрийг чинь дандаа л тэгээ л 4,5 5,6-аар нь тэгээ л суурилчихдаг, тэгээд суурингийн дарга нь бол тэрийгээ ямар ажил хийлгэхийг нь хийлгэнэ. Тэгсэн шүү маллаж байсан юм даа хүү минь. Тэгээд анх л орохыг одоо тэгээ л цаанаас нь шаардаад сум захиргааны нэгдлийн дарга нар л шаардаж байж оруулсан ш дээ. Тэрнээс бид нар өөрснөө тэгээгүй бол ямар юмаа мэдэхэв дээ. Тэр нэгдлийн гишүүн болох нь уу тэгээ л нөгөө танайх ор гээд тэгэхээр чинь манайх орно гээл тэгээ л баахан улс ирээд өнөө малыг нь нийгэмчилж байгаа нь энэ гээд өнөө малнуудыг чинь дор нь тамгаладагыг нь тамгалаад, тэмдэглэдэгийг нь тэмдэглээд тэгээл тэдний тэднийд хонийг нь, тэднийд тэмээгий нь өг тэгээ л нөгөө л орж байгаа юм. Тэгээ л нэгдлийнхээ гишүүний юундаа сум нэгдлийнхээ даргад өө нэр бичгээ оруулаад тэгээл малаа нийгэмчилж байгаан юм. Энэ бүх улсууд тэгж орж байсан юм ш дээ, малаа нийгэмчилж байсан. Тэгээ л нөгөө хонийг нь хонь, тэмээгий нь тэмээ, ямаагы нь ямаа дор нь тэгээ л аваад явна. Манай хөдөө өнөөдөр нэгдэлийн гишүүн боллоо гээ л тэгээл нөгөө сум нэгдлийн багийн дарга марга чинь ирээ л бичиж аваад нэгдлийн гишүүн боллоо гээд танайх ямар малаа маллах вэ гэдгээ авч үлдээд л тэгээ л малаа өгдөгийг нь өгөөд авдагийг нь аваад үлдэнэ. Тэрнээс биш цаанаасаа тийм тушаалгүй бол ямар юмаа яах вэ дээ хүү минь тэр чинь. Цаанаасаа өөрснөө дарга нар чинь яах уу гээд асууж байгаа ш дээ. Та нар нэгдэлд хэзээ орох вэ? Одоо орох уу? Яах уу гэж байгаан. Өө манайх одоо орьё гээ л ордог юм. Тэгээ л орохоор тэгээ л нэг малаа тэгээ л эмхлээд авдаг юм. Одоо мал л өгнө мал юм байхгүй. Манайх тэгээд анхлаад эхлээд 500-гаад мал нийгэмчилж өгч байсан. Тэгээд дараа нь ахиад ахиад өгч л байсан. Эхний хэд нь тийм өгч байсан. Тэгээ л тэр мал нийгэмчилнэ гэдэг чинь одоо өгч л байгаа ш дээ нэгдэлдээ. Тэгээ л тэр өөрснөө ямар мал маллахаа маллаад л манайх малаа тэгээ л нийгэмчилчихээд тэр үедээ хонио аваад үлдэж байсан. Дан эр хонио авч үлдэж байсан. Тэгээ л эр хонь чинь манайд 500 болоод л нийгэмчилнэ. Суурь мал гэдэг чинь одоо бог нь 500-аар суурилна. Тэмээг нэг хэдэн чадвартай хүнд 150-иар тэгнэ. Тэгээ л манайх эр хонио авч үлдээд тэндээрээ улсуудын эр хонь аваад 500-гаад эр хонь аваад маллаж байсан юм. Хамаг малаа улсдаа тараачхаад тэгээ л нийгэмчилнэ гэдэг чинь одоо ерөнхийдөө малаа л өгч байгаа юм дөө хүүхээ өөр юм өгөхгүй л дээ мал л өгч байгаа юм ганцхан.
Цэцэгжаргал -
Тухайн үед ер нь нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
Адъяа -
Тэр улсаан уу? өө тэр чинь ёстой янзтай сайхан авна хө. Одоо тэгж яаж байна, тэгж та нарт одоо тийм туслалцаа хүргэнэ. Нэгдлийн нийгмээсээ тийм мөнгө төгрөгийг хөлс хүчийг нь тэгж өгч байна энэ тэр гэж нэлээн сайхан хүлээж авна. Бид чинь одоо за тэгээд нэг төдий мал маллачихаад тэгж хорогдуулахгүй, тэгж яахгүй тийм сайхан маллаж байна гэж хүлээж авна...миний хүү. Цаад улсууд бол яахав мөнгө төгрөг, малласан малыг чинь төдий хир тийм хөдөлмөрөөр тэгж хийсэн хөдөлмөрөөр чинь мөнгий нь олгоно гэдэг байсан. Тэгээд бие биендээ тохиролцоно. Нөгөө нэгдлийнхээ гишүүн боллоо өнөө дансандаа бичүүлж аваад, тэгээ л өнөөхөө одоо тэгээд нөгөө хүлээж авсан хүмүүс нь малаа аваад, өнөө нэгдэл ч бичиж аваад явдаг. Тэгээд тэрнийхээ хөлс хүчийг авж байсан ш дээ бид нар чинь. Одоогоор бол цалин юмаа даа. Тэгээд өнөө малаа маллаж байгаад, тэрнийхээ хөлс хөдөлмөрөөр мөнгөжиж байсан ш дээ бид нар. Тэрнээс л амины мал гэх юм байхгүй. Дандаа нэгдэл нийгмийн мал маллаж байгаа юм чинь. Тэгэхээр нь тэр хөдөлмөрийнхөө хөлсөөр л мөнгөжиж амжиргаажиж байсан ш дээ. Тэр үед чинь тэтгэвэр мэтгэвэр гэж байдаггүй байлаа. Тэгээ л ганцхан тэр хөдөлмөрийн хөлсөөр л.
Цэцэгжаргал -
Тухайн үед одоо нэгдэлжүүлэх хөдөлгөөний сураг чимээг сонсоод хүмүүс ер нь хэр хүлээж авч байсан бэ? Нэгдэл нийгэмд ор гэхээр?
Адъяа -
Өө тэгэхэд ч жаахан дургүй л байсан. Хаа байсан чухам өө чухам манайх төдий хэр малтай ч гэж байх шиг. Ерөөсөө орохгүй чухам ерөөсөө хэцүү юм гэнэ лээ өө чухам юу гэж өгч байдаг юм гээд сүйд болж байсан зүгээр. Хоор хоорондоо яриад л, Тэгээ л яахав дээ нөгөө хурал хунар нь болоод л, өнөө нэгдлийн хурал болох гэж байж байна гэнээ. Улсуудыг одоо нэгдэлжүүлэх гэж нэгдлийн хурал хийж байгаа юм гэж хурал хийлгээ л. Тэгээ л өнөө хурал дээр очсон улсууд чинь өө манайх орохгүй гэдэг нь орохгүй, манайх орно гэдэг нь орж бичүүлээд. Хэдхээн улс анхлаад, цөөхөн улс орсын. Тэгээ л дээр үеээс чинь нэгдлийн гишүүн гэдэг чинь одоо ховоо хамтрал гэж байхад нэгдлийн гишүүн гэж хэдхэн улс байсан гэнэ лээ. Малчин нь хамгийн сайн дээгүүр малчид. Тэгээд тэр манай хадам аав малчин нь байсан гэсэн. Тэгээд тэр нэгдлийн гишүүн хүн байсан хэзээний. Тэгээд яахав ээ одоо нэгдэл гэдэг тийм байсан хүүхээ. Тэгээ л тарианы ажлын голдуу улсуудыг нэгдэлжүүлж байсан. Яахав нэгдэлд ор гээд манай тэр хадам өвгөн тэгсэн. Тэгээ л бид нар орсон. Тэрнээс биш анхлаад ёстой сүйдийн юм болохгүй юу эхэндээ. Хүмүүс ч ёстой нэгдэлд ор гэж байна тийшээ юу хаа байсан чухам малгүй болдог юм гэнэ ёстой ядарах юм гэж хүн. Одоо амьдрахгүй юм болж байсан. Тэгээ л яахав дээ хүн чинь танилцуулаад цаанаас нь тэгж ингэхлээр чинь тэгээ л нэг хэсэг нь ч амархан орсон. Өө нэг хэсэг нь ч бүр орохгүй байж байгаад тэднийхэн орохгүй юм гэнэ хурал дээр торгуулж байна гэнэ. Ингэсээр байгаад сүүлд нь орсон юм даа зайлуул. Ер нь бол нэлээн юм болж байсан юм шүү дээ зайлуул. Тэгээл яахав манай тэр хадам өвгөн анхнаас ууган тэр гишүүн байсан юм болохоор тэд нараасаа танилцуулаад манай хүн энэ тэр дороо л орсон. Манай хавь мавийн улсууд бол дороо л орцгоосон. Тэгээ л орохгүй нэг нь нэлээн нь юм болж байлаа. Тэгээ л орцон хойно нь үгүй чи чинь яахаараа орж байгаа юм нэгдэлд, яаж байгаа юм энэ тэр гээд л. Өө ёстой нүгэлтэй юм гэнэ лээ ш дээ ядуурахын тэмдэг /инээв/ гээд л аюултай юм болж байлаа ш дээ зайлуул /инээв/. Тэгээ л яана гэхэв дээ тэрнийг чинь маллаад л. Тэгээ л биднийг чинь анх л амины малтай байхад чинь нөгөө, тийм нэгдэлжээгүй байхад чинь одоо үхэрийн, хонь богийн сүү, шар тос гэл чухам янзтай юм өгдөг байлаа. Албан журам гэж ерөөсөө жигтээхэн. Тэгээ л мал, мах гэж хоршоо, моршоонд бол чухам эр малыг чинь хавар, ногооноор чухам янзын өгч байлаа. Тэгээ л нэг тэд нар чинь хүчирхэгдэхээ байгаад л. Хавар намар хоёр малын хөлийн татвар мөнгө гэж их авна. Нөгөө амины малтай байхад. Тэгээ л тэр чинь бүр гүйцэгдэхээ байгаад одоо өнөө хамаг ноосны мөнгийг өгөөд дийлдэхгүй. Тэгээ л одоо 10 сарын 15 гэхэд л тэр бүх мөнгийг л нөгөө хүнээсээ хурааж авна ш дээ нөгөө айлаас нь. Тэгээ л тэгж чадаагүй нөгөө өгч чадаагүй айлыг чинь нөгөө хүүлж байгаа нь энэ гээд өнөө малаас нь орж ирээд туугаад явна. Одоо тэдий мал орох юм байна гээд мөнгөнд нь тааруулаад. Тэгж л өнөө хөрөнгөнд нь орно. Нэлээн тийм хэцүү байсан. Тэгээд тэр нөгөө нэгдэлд орохоороо одоо тийм юм байхгүй болно. Та нар одоо тийм малын хөлийн мөнгө зөнгө тос мос гэхгүй аятай сайхан болно. Та нар одоо дөнгөж мөнгөө авчихаад малаа хариулаад байж байна гэхээр чинь зарим нэгэн нь бүр чухам тийм сайхан юм байна энэ тэр гээд л амархан орсон. Тэгээд ч нээрэн орсон даруйдаа бас сайхан л байлаа. Өө танайх одоо нэгдэлд юундаа хоршоонд тийм мал өг, тийм сүү өг, тийм тос өг гэхгүй зүгээр л сайхан нэгдэлийнхэн яахав өгөх юмыг нь өгчихөөд, өнөө их юм өгч аягүй болбол торгуул шийтгэлд орж байсан улсууд чинь сайхан болчихож байсан. Тэгээ л тэр зарим нэгэн нь тийм юм байна гээд өнөөхийг дуулаад бас орж л байсан өнөөхөө дагаад. Одоо тийм одоо тийм юуны амины нөгөө сүрхий мөнгө төгрөг авдаг чинь одоо гүй л юм байна л даа гэхээр зүгээр өө чухам тийм юм байна гээд зарим нэг бүр дуртай орж л байсан зайлуул. Хүн чинь тэгээ хүнийхээ дагалдангаар байгаа ш дээ. Тиймэрхүү л байсан даа хүүхээ. Тэгээ л залуу зандан байхад чинь тэгээ л тэр үеийнхнээсээ буцахгүй сайхан л ажиллаж явлаа. Малыг нь маллаад л. Хэзээнээсээ мал маллаж байсан болохоороо болж л байсан л даа. Тэгээ л өртөг хөлсийг нь аваад тэрүүгээрээ болж л байсан бид нар. Бид нар болоод хэдэн хүүхдээ төрүүлээд л тэр хэдийг чинь мөнгө төгрөгөөр өсгөөд л өдий болгосон доо. Сайхан л явж байсан хүүхээ. Нийгэм төрийн малыг маллаад ингээ л сайхан малаад ингэвэл мөнгө төгрөг бидэнд их л өгч байсан. Өө тэгээ л сайхан маллавал ашиг шагнал юм өгнө. Сайхан л байсан өө хүүхээ яахав.
Цэцэгжаргал -
Тухайн үед ер нь одоо малчид ер нь малаа нуудаг байсан уу?
Адъяа -
Аан?
Цэцэгжаргал -
Малаа нуудаг байсан уу малчид?
Адъяа -
Тэр чинь, муу дарга чинь бол өнөө тэр амь малтай байхад тэгж байсан. Одоо олон малтай айл чинь өнөө тоолуулахаар чинь тэгээ л сүү мах янзын их ирнэ. Тэгээ л одоо хадуулна, дарна өнөөхийг чинь хээр аваачиж ялгаж тууна. Цөөхөн тоолуулж мөнгөө бага өгөх гээд л. Малын хөлийн мөнгө гэдэг чинь янзын байсан. Тэгэхэд л их дарж булаагаан чирч байсан. Тэднийх тэдий тэмээ хаданд хурааж байгаад баригдчихаж гэнээ, тэгээд л торгуулж гэнэ гээ л. Тэднийх хонь аваачиж хаданд нууж дарж байгаад баригдчихаж гэнээ. Тэр чинь амь малтай байхад тийм юм болж байсан. Зүгээр наана тэр нэгдлийн мал маллаж байхад бол /ханиалгав/ тэгж чадахгүй. Яаж ийгээ л бүрэн тоолуулчихсан. Хэдхэн хоноо л бүрэн цэгийн үзлэг гэж үзнэ өнөө нэгдлийн малтай байхад. Тэрийгээ тэгээ л яаж ийгээл бүрэн тооллуулчихсан /Чимээгүй байцгаа/. Өнөөхөө одоо бүрэн тоолуулчих санаатай нууж дарах юм хаа байх уу. Тэр үед чинь мэрийгээ л нууж дарах юм байхгүй. Тэгээл бүрэн цэгийн үзлэг гээд л одоо 1 тэмээ юм уу, 5 тэмээ юм уу, 10 тэмээ юм уу дутаасан бол чухам дор нь л төлбөр тавина. Тэгээ л хоногын дотор төлөхгүй бол өнөө аягүй бол тэгээ л шүүхэд явна. Хатуу л даа тэр маллагааны тал дээр бол.
Цэцэгжаргал -
Нэгдэлжүүлэх хөдөлгөөний үед нөгөө хүмүүс малаа нийгэмчилж байсан гэсэн ш дээ тиймээ?
Адъяа -
аанхан
Цэцэгжаргал -
Тэгээд тэр нийгэмчилэхдээ нууж дарж авч үлдэж байсан болов уу?
Адъяа -
Өө зарим нэгэн нь тэгсэн л гэнэ лээ. За өнөө /хоолойгоо засав/ мэдэхгүйн чинь гай. Одоо тэр чинь ингээд л хичнээн ч хүн ингээд л өгчихөд чинь яах вэ дээ, өгчиххөд чинь. Аа тэрийг чинь цөөхнийг л өгье нуугаад нэг газар дарж байгаад за бог могуудыг нууж дарж байгаад идье. Энэ чинь одоо идэх юмгүй болчихно гэх жишээтэй. Тийм юм бол зарим хүн бол хийж л байсан юм гэнэ лээ. Тэгээ л түрүү түрүүчийн улсууд чинь зүгээр юм өө чухам сүү, ноос юу гэж малын хөлийн мөнгө гэхгүй сайхан юм байна гэхээр нь өнөөхөд нь уруу татагдаад нэг хэсэг нь сайхан ороод. Нэг хэсэг нь бол одоо огт яахгүй. Өө одоо ерөөсөө энийгээ л энэ хэдийгээ л авч үлдэж хэд хоног амь зуухгүй бол болохгүй юм байна гэсэн улс байсан л юм гэнэ лээ. Өнөөхөө дарж баригдаад. Тэгээ л яахав даа чухам тиймдээ тулаал сүүлдээ шаардлагаар бүгд орсон л доо зайлуул. Тийн, тийм тийм жаахан юм сүүл рүүгээ байж л байсан. Тэгээ л ойлгохгүй байсан юм билээ л дээ. Тэгээ л тэр дор нь шийтгүүлнэ. Жишээ нь одоо торгуулна, элдэв хоёр дээрээ бололгүй яахав. Яахав одоо тэгээ л хонио өгөхийн бол нэг газар аваачаад нэг айлынхаа ядсан ч гэсэн мал руу аваачаад хийчихгүй юу. Өнөө малаа тэгээ л өнөөхөөр чинь хов жив ороо л баригдаа л. Тэмээ мал байдагийн бол нэг тийш нь туучихдаг юм уу яадагийн тэгж байхгүй юу. Тэгээ л тэгээ л өнөө олны амаар мал хов живээр баригдаа л. Тэгээ л өнөөхөөр чинь торгуулж шийтгүүлнэ. Тэгээ л шүүхэд явахгүй бол дээдийн зол шахуу болно ш дээ. Тэгж торгуулж байсан тэгж хоргоогдож байна гэнэ, тэгж дуудуулж байна гээ л. Сүүлийн үед бол жаал жуул тэгж л байсан. Тэгээ л яахав дээ тэгсээр байгаа л амьтан хариугүй хоног ч болдгийн байх. Тэгээ л энийг тэгшлээд сайхан орсон доо нэгдэлдээ. Ер нь зөв ч юм байна гэж ухаарсан ч байх. Тэгээ л ер нь бүгд л энэ янз бүрээр орсон доо зайлуул. Бүгд л нэгдэлчин болсон. Ганц хоёрхон айл ороогүй байж байгаад тэгээ л өнөөх шахуур шаардлагаар ороо л бүгд нэгдэлчин болсон. Тэгээ л өнөө малаа нааш цааш нь малладагийг нь маллаа л.
Цэцэгжаргал -
Нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацдаг байсан уу?
Адъяа -
Хэвлэл мэдээлэл үү?
Цэцэгжаргал -
Аанхаан
Адъяа -
Тэрнийг хаанаас цацдаг байсан гэж үү?
Цэцэгжаргал -
Ер нь нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар мэдээллийг хэвлэлээр, сонингоор ч юм уу тараадаг байсан уу?
Адъяа -
Тийм юм байхгүй.
Цэцэгжаргал -
За.
Адъяа -
Юу ч байхгүй байсан. Ерөөсөө тийм юм сонин, хэвлэл, юу тийм юмаар янз бүрийн юм гарна гэж ерөөсөө байхгүй. Өөрснөө л амаараа яриа л танилцуулга хийгээ л яваад байна. Тэрнээс өөр номоор одоогийнх шиг янз бүрийн хууль муйл гэж ерөөсөө байхгүй. Тийм юм огт гардаггүй байсан. Дандаа өөрснөө л биеэрээ явж танилцуулга хийгээ л, яахав гэхэв гэж ярилцаал. Тэрнээс тийм янз бүрийн ийм юм байгаагүй л дээ тэр чинь хүүхээ тэр чинь. Тэр сонин хэвлэл мэвлэл ярих хөөрөх танилцуулах бичих барих юм байгаагүй. Ёстой байгаагүй юм тийм юм чинь.
Цэцэгжаргал -
Нэгдэлжүүлэлтийн талаар хэсэг бүлэг хүмүүс ирж ухуулга таниулга хийдэг байсан уу?
Адъяа -
Хийнэ.
Цэцэгжаргал -
За.
Адъяа -
Намын хэсэг, намын гишүүнүүд ирж хийнэ.
Цэцэгжаргал -
За.
Адъяа -
Одоо тэгж, тэгж тийм мал маллана. Тэгээд одоо мал малласныхаа хөлсийг тэгж авна. Тийм хариулагтай байна, тийм дэг журамтай байна. Тэгж суурь зохион байгуулалттай байна. Тийм юмыг чинь танилцуулаад хэд хэдээрээ явна ер нь голцуу намын гишүүд нар явна. Намын хэсгийн ахлагч нар гэж байсан. Тэд нар явж танилцуулна. Тэгээ л тэд нарыг танилцуулсаны дараа тэдэнд хурал болно шүү, тэгээ л тэндээр очиж одоо нэгдэлдээ элсээрэй гэнэ. Тэгээ л өнөөх дээр нь очоод элсэх нэгэн нь элсэнэ. Урьдаар чинь тэгээл хэд хэдэн хүн яваа л танилцуулаад яваа л байна ардуудаар за тэгэхийн юм гэнэ тэгээ л өнөөхий чинь тэгж авахын гэнэ яадаг билээ. Одоо малгүй болно гэсэн хэцүүднэ гээ л жаал яриа болно. Өө зарим нь яахав сайхан юм гэнэ түүнийг элдэв хазгай шаардлагагүй, хүүлээд сүүлээр тэр мөнгө зөнгийг чинь хүүлж бариад байхгүй сайхан болж байна. Оръё гээ л зарим нэгэн нь, зарим нь хэцүү гэнээ, гэмтэй юм гэнэ хэн тэрэнд чинь орохоор чинь. Ядуурахын тэмдэг байдаг гэнэ зарим нь. Хүн ч олон янз л даа. Яахав дээ тэгээ л тэгсээр байгаал янз янзын юунаас яриа хөөрөө болсоор байгаад тэгээ л энэ хурал хуй дээр нь очоол элдэв хангай юм сонсоо л тэгсээр байгаад нэгдэлд чинь бараг орсон доо хүү минь. Тэгээ л сүүлд нь шахан шаардлагаар энэ сүрхий орсон л доо. Тэгж л нэг юм бүгд орсон. Ороогүй айл гэж ерөөсөө байгаагүй. Бүгд л орсон. Сүүлчийнх нь нилээн шаардлагаар тэгээ л. Нэг хэсэг нь бол яахав дээ тэгээд түрүүчинхээ улсаас сайхан хүмүүс нь олон хийгээ л орж байсан. Хүн чинь тэгээд хоор хоорондоо бас худал үнэн юм их ярина л даа. Өө энэ чинь одоо тэгээ л ерөөсөө толгойтой чацуу байдаг юм гэнэ тэгээ л нэг хэсгийг алдчих юм бол ер нь тэгээ л орон шоронд орохоор шахуу ярьцгааж байгаа юм даа өнөө нэгдэлд орчихоор чинь. Тэхгүй ээ тэхгүй яах гэж тийм юм байхав тэр чинь одоо ярина хөөрнө тийм юм байхгүй гээд цаанаас чинь танилцуулаад байна. Хүн чинь тэгээд янз бүрийн юм ярьж байгаа юм л даа. Тэгээ л нээрээ түрүүчийн орсон улсууд гайгүй сайхан аятай байгаад байхаар чинь тэгээ л дагаал дагаал орчихдог юм байна лээ дээ. Тэр ухуулагч нар чинь яахав намын хэсэг гэж энэ баг дээр нэг хүн байдаг байсан. Баг болгон дээр. Тэр намын нар гишүүд нар гэж одоо энэ хувьсгалт намын гишүүд нар гэж байсанаа даа за тэгээд намын гишүүд нар чинь ирж хэд хэдээрээ ирээ л айлд чинь одоо 2 юмуу 3 хүн ирчихээд одоо тэгж тиймэрхүү л байна шүү дээ, нэгдэл чинь тийм ашигтай домтой тийм ашигтай шимтэй юм байгаа юм. Энэ одоо орноороо нэгдэлжинэ гэдэг чинь одоо тийм юм байгаа юм. Тэндэх тэр аймаг тэдий хувь нэгдэлжсэн байна энэ тэр гэж танилцуулна. Тэгээд одоо тэр юугаар журмаар манайхан тэгээ л нэгдэлжих гэж байгаа юм. Тэгээд л одоо нэгдлийн гишүүн бол гэж танилцуулж ярина. Тэгээ л одоо манайхаар чинь ирж жаал ярьж яаж байгаад та нар тэгээд одоо ойлгож байна уу, тэгээд л одоо нэгдэлдээ хэзээ орох уу гэдгийг чинь ам өчгийг нь яг аваад тэгээ л нэг айлд очиж ярина. Тэгээд л өнөөхийг чинь явчихаар за одоо тэгээд яахав, орох уу, яах уу, яадаг болоо ер нь болдог юм уу, үгүй юу, энэ чинь амьдралгүй болох юм уу ингэж ярина. Үгүй ээ үгүй түрүүчийн улсууд чинь сайхан байна гэж байна. Янз бүрийн мөнгө төгрөг, татвар мөнгө торгуулгүй болж байна гэнэ. Оръё оръё тэр хуралдаанд нь очъё. Тэгээ л тэдний өдөр хуралтай гэж явна л даа өнөө хүн чинь. Тэгээ л хурал тэнд шүү ороорой гээ л даалгаад л явна л даа. Өнөө намын гишүүд нар чинь. Тэгээ л өнөөх дээр чинь очино. Тэгээ л орох нэгэн нь орно. Орохгүй нэгэн нь тэгээд л жаал болж байгаа л буцаад явна. Нэг хэдэн жилдээ ер нь их тэссэн нэг хэсэг улс. Тийн тэгээ л ор гээд байхын бол орохгүй, ахиад шаардлагын хуудас ирж байна гэнээ. Өнөө айл чинь ороогүй гэнэ тэднийх ороогүй юм гэнэ, тэднийх ороогүй гэнэ. Ахиа л өнөө намын гишүүн энэ тэр гарч байгаа гэнэ. Бас л танилцуулах юм гэнэ бас л яваад очно. За тэдэнд хуралтай. Тэгээ л нэг орох нэгэн нь орно. Орохгүй нэгэн нь орохгүй.
Цэцэгжаргал -
Шаардлагын хуудас ?
Адъяа -
Шаардлагын хуудас гэдэг чинь одоо нэг бичиг л тавих юм байна л даа. За одоо хэдэн сарын хэдний өдөр нэгдэлд орох вэ? Тэгээд л өнөө тэр бичгэн дээр орноо гэвэл бариад очихын байна л даа, орохгүй гэвэл байж л байна. Зарим нь тэгээд л байж байдаг байсан. Зайлуул тэгээ л тэрийг чинь одоо тэгээд л ойлгохгүй байсан байгаа биз дээ. Анхнаасаа тэр үедээ ямар тэгж нэгдэл зэгдэл гэж байсан биш дээ хүүхээд дээр үед нэг комун хамтрал гэж амьтны малыг хурааж авч байсан юм гэнэ лээ. Бид нар бага байж. Тэр үеийн хураалт бол яахав дээ хурааж авчихаад дахиад ядуучуудад нь өгсөн л юм гэнэ лээ. Тэрнээс хойш чинь тэгээ л заяан тэгж нэгдэл нийгэм гэж байгаагүй ш дээ. Ерөөсөө байсан нь 50-н хэдэн 40-н хэдэн оноос л хойшоо болсон ш дээ. Тэгээ л юм үзээгүй дуулаагүй амьтан хүмүүс чинь бас нэг хэсэг тээнэгэлзсэн л байх л даа. Тэгээ л орсон хойноо яах вэ дээ тэгээ л тэрүүгээр чинь амьдраад тэгж 1990-н хэдэн онд чинь энэ ардчилсан холбоо үүсэхээс өмнө тэр дандаа нэгдлийн малтай л байсан. Тэгээ л тэрнээс хойш л одоо нэгдэл гэсэн юм байхаа больсон. Тэрнээс л өмнө юугаар амьдрсан гэхэв түүгээр чинь амьдарч байсан. Өнөөхийнхөө хөлс хүчээр л. Муу малласан нэгэн нь яахав дээ тэгээ л элдэв хангайгаар торгуул шийтгэл авна, төлнө. Элдэв хангай болж байлаа. Тэгээ л сайн малласан нь сайн малчин гээ л нэр сүр гараа л, шагнал урамшуулал аваа л тэгж л байсан. Тэгээ л хэд цөөхөн хүн л муу маллана уу гэхээс хэзээнээсээ малаа маллаж байсан улсууд муухан маллах нь цөөхөн л дөө. Туршлагагүй муухан малчингууд байсан байсан. Тэгээд ял төлбөрт орж л байсан. Тийм улсууд одоо бол хэцүү л байдаг байсан. Төлж байгаа юм гэнэ, торгож байгаа юм гэнэ тэгээ л их л юм болж л байсан. Тэгээд тэгээгүй дээ хүүхэн минь. Тэгээд ямар ч гэсэн улсын юугаар явсаар байгаад, улсын малыг маллалсаар байгаад хэдэн хүүхдээ өсгөсөн дөө. Яахав сайхан л өсгөсөн. Хэдэн хүүхэд ямар ч гэсэн юугаар ч дутаагүй. Нэгдэл нийгэм гэж элдэв хангайгаар яагаагүй. Биднийг сайн ажиллаж байвал шагнаж байсан. Өртөг хөлс сайхан л өгч байсан. Сайн л маллавал юмаар дутаахгүй л дээ хө. Нэг маллаж байж л хаяа нэг нэгдлийн улс л гэхээс биш.
Цэцэгжаргал -
Нэгдэлжүүлэх хөдөлгөөний үеэр яг ямар үйл явдал болж байсан бэ?
Адъяа -
Анхлаад л одоо тэр нэгдэлжүүлнэ гэдэг чинь бол энэ аймаг сумд, аймгаасаа сум руу ороо л тэгээ л сум аймгийн хооронд ярилцлага хийж байсан ш дээ хүүхээ өнөө очиж яриад. Одоо тэгнэ ингэнэ гээд тэр сум тэгж тийм нэгдэл болох гэж байна тэгж нэгдлийн журмаар хөдөлж барина гэдэг нь хоорондоо яригдаад. Тэгээ л өнөөхөөр чинь ирж ардууддаа ирээд сумандаа ирж яриал, сум чинь ирээ л нэгдлийн дарга гэдэг хүн чинь баахан голцуу явна даа танилцуулганд эхлээд явахад чинь. Нэг хэдэн намын гишүүн мишүүнтэй. Оо нэгдлийн дарга ирэх гэж байна гэнээ намын гишүүн эд нартай ирлээ. Одоо нэгдэлд орох тийм юу танилцуулах гэж байна гэнэ хурал хийх гэж байна гэнэ. Тэгээ л нэг айлуудаар жаал ярьчихаал тэгээ л хурлаа хийнэ. Ер тэгээл анхан шатны элсэлтэнд чинь Аюур гэж хүн манай талийдгийн аав хүн. Наана нь Хаданчигмэд гэж байсан, Донойн Чигмэд гэж байсан одоо тийм тийм дээр үеийн тийм хуучин гишүүнүүд байж л дээ. Тийм тийм улсаан дуудаа л нөгөөдүүлтэйгээ яриа л одоо тэгээ л нэгдэл гээч юм болъё, байгуулъя. Тэгээд л Улаанцох Аюуш гэж хүн шууд л тэгээ л байгуулна гэж манай суманд очиж ярьсан юм гэнэ лээ. Одоо ерөөсөө тэр аймгийн тэр суманд тийм юм болж байна манайхан тэгж тийм юм болъё гээд. Тэгээд Донойн Чимэд гэдэг хүн, манай талийгаач Чимэд гэж хүн байсан эд нар шууд нэгдлийн, нэгдэлч нэгдэл болно. Одоо нэгдлийн гишүүд болгоно бүгдийг нэгдэл чинь ер нь хэрэгтэй юм гэнэ. Тэгээ л тэрнээс хойш л чухам дандаа л нэгдлийн л тухай л хурал хийдэг. Хүн л явбал тийм л юм ярьдаг тийм л болцон ш дээ. Тэгж байгаа л тэгээ л сүүлд нь бүр малаа нийгэмчилдэгээ сурсан юм. Анхлаад бол яахав дээ одоо тэгээ л тэр малчдуудыг цуглуулаал одоо ер нь яахуу ийхүү гээл ярилцаад байсан юм байна лээ л дээ сум нэгдлийн дарга чинь. Тэгээ л тэд нар чинь одоо ер нь тэгээ л нэгдэлжье ерөөсөө ер нь зүгээр юм байна лээ гээ л ярьцгаасан улс юм байна лээ дээ. Тэгээ л тэрнээсээ болоол одоо энэ ардуудаараа яваа л тэгээ л яг тэр нэгдэлжих гэдэг юмыг чинь ярьцгаасан улс юм байна. Анхандаа тэр улсууд л ярьцгаасан юм байдаг шүү дээ. Тэр нь анхны томхон гишүүнүүдийг Улаанцох, Аюуш гэдэг л яг л нэгдэлжье энэ чинь зүгээр юм байна гээл ярьцгаагаал тэгээ л өнөөхөөсөө тийм юм болсон гэнэ лээ их удаж байна. Сумын хурал гэдэг чинь айл дээр л болно хө. Тэр өнөө багийн, одоо чинь баг гээ л одоо нэг төвхнөчихсөн байна ш дээ энэ одоо тэр бригад, энэ бригад гээд саяхнаас тэр бригадууд одоо сайхан байшин бол байшин, гэр бол гэр тийм юмтай боллоо ш дээ. Тийм юм байгаагүй. За байз энэ тэднийх л овоо том гэртэй айлдаа, тэнд л хурлаа хийе гэж хоорондоо ярилцаж байгаад тэгж л хурал хийнэ. Айл дээр очиж. Тэрнээс тэгж одоо шиг бэлэн бэлтгэлтэй баг, бригад байгаагүй. Тэгээ л өнөө айл дээрээ очоо л хурлаа хийгээд хэд хоновол хэд хононо. Тэгж л хийдэг байсан юм хурлыг чинь. Тэрнээс тэр өөр юу хайх байхгүй бэлтгэл байхгүй байлаа тэр үед чинь манай сум хүртэл ерөөсөө байшин барилга ч байгаагүй юм. Сургуулийн байр гээ л хэдэн хар гэр. Тэгээ л нэг ганц байшингийн юм л байна. Ерөөсөө байдаггүй байлаа. Тэгээ л хөдөө ямар юм байх вэ дээ хүүхээ минь. Айлд л очиж хуралддаг байсан юм. Нэг айлдаа очоо л хуралдана. Айлыг жаахан гомдооно. Сонгууль болноо айлын чинь гэрийг авчруулна. Том том айлын гэрийг аваачиж барина. Сонгууль хийнэ. Гэх зэргийн тэгээ л хөгжил дэгжээгүй цаг байж шүү дээ. Эхний сонгууль болж байгаа юм гээд чухам нэртэй төртэй л юм болж байсан. Та нар ч ёстой чухам янз бүрийн хэл ам элдэв хангайн юм ярьж хөөрөх байх тэгээд одоо тийм тийм сонгууль болно гэж яаж чухам багийн дарга марга чинь хуралдуулаал тэгээ л нэг хэдэн гэр барьчихаа л сонгууль хийдэг. Янз бүрийн одоо үеийн хүүхдүүдэд ярьвал хаашаа юм л гэхээр байсан орчин нь тийм байсан юм. Урьд чинь одоо тэгээ л хоорондоо баг багийн дарга гэж нэг хүн байна. Өнөөх чинь одоо сүүлд нь хүлээж авахгүй ш дээ. Өнөө сум нэгдлийн цаанаасаа дарга нар чинь одоо тэдий хоногт л одоо тэгээ л энэ улсаа нийлүүлээрэй энэ малыг нийлэгжүүлээрэй энийг одоо нэгдэлжүүлээрэй гээ л одоо багийн даргат үүрэг өгөө л явна. Тэгэхээр тэгээд өнөө ардуудаа нөгөө багийн даргатай чинь бас дахиад нэг хүн ярьж хөөрч бас яана шд. Тэгж байж л өнөөх чинь даамал дамжуурга болж байж нэгдэлжин хүмүүс чинь ганц яриа л яачих юм байхгүй л дээ. Өгөхөөр тэрийг чинь багийн дарга нар аваад үлдэнэ. За та нар тэдний дотор тэгж нэгдлийн гишүүн болгоорой. Тэгээ л нэг хэд хоночоол тэдий айл нэгдлийн гишүүн болсон тэдий айл малаа нийлэгжүүлсэн. Тэгээд өнөөхөө сумруугаа тавьна. За тэгээд үлгэр жишээч айл бий юу бий тэдний тэднийх байжуу ахиал өнөөх хурлаа хийнэ. Өнөө сум нэгдэлийн дарга чинь гаргаад тэгээл орох нэг нь ороол орохгүй нэг нь тэгээ л өнөөх багийхаа даргат үүрэг өгнө. Одоо энэ хүнийг л оруулаарай. Тэгж л нэг ордог байсан юм. Тэгж байна. Эхлээд нэг 77 толгой мал үлдээсэн юм өрхөд нэг айлд тэгээд бишээ бүгдий нь авна. Бүгдий нь нэгдэл болгоод авчихна. Тэгээ л тэр айлын мал биш болж нэгдлийн мал болно ш дээ. Тэгээ л нэг 77-оосоо явсаар байгаад хэдэн жил болоод 10 толгой дээр тогтсон. Бүр хасаар хасаар байгаад тэгээл сүүлийн бүлэг дээр нь бүр зүсгүй болгоно гээд бүр амьны малгүй болох нь байна. Тэгээд бүр амины малгүй болдогынхоо даваан дээр тэгээд энэ юу яалаа даа энэ ардчилсан юу гарчихаад тэгээл энэ цөөхөн толгой тэгээ л тэр чинь янз шаардлагатай бол танайх амины мал чинь аль юм тусгай тэмдэг хийсэн үү ээмэг тэмдэг доор нь хийнэ л дээ хө нэгдэл чинь малаа авахаараа. Тэгээ л тэр бүх малаа өгч байгаа болохоороо тэрүүн дээрээ нэгдлийн ганцхан тамга тэмдэг цаанаасаа хийчихнэ. Цугий нь тийм юм хийж авна. Тэгж байж нэгдлийн мал болгоно. Тэгээ л дээр үед чинь тэгжил ярьдаг байлаа өө нэгдлийн гишүүн болоод өнөө малаа хураалгаж байхад гээ л нөгөө хөгшчүүл зайлуул мал даа харууссан л байх даа. Тэгж малаа хураалгаж байхад чинь гээ л уурладаг байлаа манай ээж чинь /инээв/ нээрнэл тэгээл хураагаад авч байсан юм даа. Тэгээ л тэр чинь нийгэмчилнэ гэдэг чинь хүний болчихож байгаа юм. Тэгээ л нэгдэл чинь өөрөө малаа тоогоо мэдээ л энэ малыг нь тэднийд малыг нь тэднийд гээд хуваачихаж байгаа юм. Тэгээ л малаа тэмээгий нь тэмээ, ямаагы нь ямаагаар ялгаж маллаж байсан бид нар. Тэгээ л хуваагаад авч байгаа юм л даа. Тэднийд хуучин байсан нь байхгүй. Наана нь нэг хэдхэн амины малтай үлдэнэ. Тэрийгээ тусгай өөрснөө тэмдэг тамга хийж аваад хоцорно. Ёстой л хурааж аваад явж байгаа юм. Арваад хонь юмуу арваад ямаа юмуу тийм юм л яасаар байгаад 70 болно л доо, 70 ч юу л болох вэ дээ бас нэг хэдэн унааны морь баймаар, ачлагны хэдэн тэмээ баймаар, хэдэн ямаа баймаар, хэдэн хонь баймаар, хэдэн үхэр баймаар тэгээ л даанч тором болдогийн. Тэгээ л нэг 70 толгой мал үлдээж байсан. Анхлаад нийгэмчилж байхад чинь. Тэгээ л биш нь хүний.... Тэгээ л яахав цаанаас чинь нөгөө баг магийн дарга нар чинь их хараад холбоод тоолоод, тамгалаад тэмдэглээд тэгээд одоо эднийд тэдий малыг нь аваачиж өг, тэднийд тэдий малыг нь аваачиж өг тэгээ л чухам данслаад тамгалаад авчихна. Бүгд тамга тэмдэг хийгээд тэр хүний мал чинь хаа байсан тийм амар юм биш. Дор бүр нь холбоод өнөө дарга нар чинь ирчихээд өөрснөө. Тэгээл одоо энэ Баянаагынд одоо тийм мал өг гэсэн өнөө хүн нь ирчихээ л өнөөхөө авна. Тэгээ л өнөө малаа туугаа л явна. Тоолоод, тамгалуулж, тэмдэглүүлж аваал туугаа л явна. Эднийн эрийг гэсэн бол энэ хүүхэд ирээ л тамгалуулж тэмдэглүүлж аваад тэгээ л туугаад яваад өгнө. Тэгээ л дор бүхийд нь янзын тамга тэмдэг хийнэ. Тэгээ л явчихна. Тэгээ л амины 70 толгой мал яахав дээ тэгээ л өнөөхтэйгөө хамруулаад маллаж байгаа юм. Тэгээ л өнөө тусгай тоолноо. Хашаа л гадаа ямар байна. Ямар сайндаа нөгөө дүрсгүй багачуул улсууд тэгж байсан гэсэн. “ аа хө ихэр төл байвал эзнийх, элэгдэл хорогдол байвал нэгдлийнх” гэж хоорондоо тэгээ л шогчилж байгаа тэгээ л хороож байдаг нэгдэл гээд тэгж хэлж хүн ам алдаж бас сүйд болж л байсан. Тэр үед тэгээ л элэгдэл хорогдол байхгүй болгоно гээ л тэгээ л өгөөд явуулна ш дээ. За одоо тэгээ л энийг чинь та нар сар болоод тэдий төгрөг тэгж бодогдож ийм төгрөг авна шүү гээд л. Энэ малыг сайн маллана шүү гээл тэгээ л тамга тэмдэг хийлгээд аваа л явуулна. Өөрснөө ирээ л өгнө шүү. Янзын тамга тэмдэгээ хийж аваал өгөөд явуулна. Яг сайхан хүлээж аваад гарынхаа үсгийг зурж өгөөд одоо нэгдлийн гишүүн болсон гэсэн юугаа түрүүн өгсөн ахиад одоо жинхэнэ тэр малаа малалж байдаг юугаан нэг нэг дэвтэртэй. Нэгдлийн гишүүний тэр дэвтэр гэж нэг нэг дэвтэртэй байсан.
Цэцэгжаргал -
За
Адъяа -
Тэгээ тэр дэвтэр дээр чинь алдаа дутагдал хийсэн бол өнөөхөө бичнэ. Сайн сайхан байсан бол өнөөхөө бичнэ. Нэгдлийн гишүүний дэвтэр гэж цугаар нэг дэвтэртэй. Тэгээ л тэр дэвтэр дээр чинь сайн муугаа тавиулна ш дээ. Сүүлд тэгээ л малаа маллаж байгаагаа. Тэгэлгүй яахав тэгээ л тэр оногдуулж байгаа л тэгээ л шаардлагаа хүчээр оруулчихсан шүү дээ сүүлчинхийн. Тийн одоо тэгж торгуулж гэнэ. Нэгдэлж орохгүй байж байгаад тэднийх тэгж торгуулсан гэнэ. Тэгээд ч орохгүй гэнэ. Тэгж шийтгүүлж байгаад орж гэнэ дээ гээ л. Тэгээ л торгуул шийтгүүл авч гэнэ. Тэгсээр байгаад сүүлд бүр ёстой тэгээд хүчээр орсон доо зайлуул их. Яг ор гээ л. Нэг тийм юм зөндөө болж байсан. Орохгүй гээ л торгуул шийтгүүлнэ. Тэр улсуудын бодол одоо яадгийн байгаан ядраад хөөрхий минь гээд л /инээв/ одоо зарим нэгэн нь яалт ч үгүй хөгшин улсууд. Зарим нэгэн нь яалт ч үгүй залуу улсууд орохгүй байсан. Тэгээл хөгшчүүл бол ерөөсөө л бол ерөөсөө ойлгохгүй байгаа юм байлгүй дээ. Тэгээ л энэ чинь болохгүй болчихож гэнэ гээ л. Залуучууд нь бол ерөөсөө жаахан цаад ижий аав, ах дүү садан нь жаахан буруутаад байна гэдэг байсан. Тэгээд орохгүй л байсан. Тийм улсууд бол нилээн л тэссэн шүү дээ. Хэдэн жилийн дараа тэгээ л тэгж хуралдаанд тэгж аашлууллаа тэгээ л загнуулаад тэгээд шийтгэл торгуулаар гарлаа ш дээ орох юмуу үгүй юмуу гээл ярьлаа. Тэгсээр байгаа л тэгээ л ёстой нэг хүчээр тэр аймгийн нэгдлийн дарга нар чинь ирж хурал хийгээ л сүүлчийн ёстой хүчээр оруулчихна даа.
Цэцэгжаргал -
Нэгдлийн гишүүн болсноор ер нь хүмүүсийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?
Адъяа -
Яахав хүүхээ тэгээд улсууд чинь өнөө хуучин чинь тэр амины малтай байж байхад чинь яах вэ дээ тэгээ л налмайсан хар гэртээ ямар одооных шиг цагаан бүрээс байгаагүй яндан зуух байгаагүй налмайсан хар гэртэй утаат гэрт л байсан юм ш дээ. Тэгээд тэр нэгдлийн гишүүн болчихоод өнөө хуучин чинь гишүүн болоогүй амины малтай байхад чинь тэрний тэр малын хөлийн мөнгө гэдэг чинь 2 хувааж авна хүүхээ хавар нэг авна намар нэг авна тэгээ л нөгөө үс ноосны чинь мөнгийг өгөө л хүчрэгдэхгүй. Тэгээ л шар цөцгийг чинь өчнөөнийг авна. Хавар болохоор эр малын нөөц хоршоод өгнө. Илүүдээ. тэгээд тэрийг ерөөсөө тоо дутааж болохгүй. Тэгээд тэр болгон сүргийн ялгаа олон малтай сүргийн баян таргандуу улсууд бол их ядарсан улсууд бол сүүлдээ өө амар юм байна гээд нэлээд сайхан байсан. Тэгээ л нэг дунд зэргийн тааруушиг тиймэрхүү улсууд бол бас их тааруу байсан. Тэгээ л нэг хүүхэд шуухан олонтой халиан олонтой юмуу тэгээ л сайхан дунд зэргийн тийм улсууд бол тэгээд наалдасныхаа л юугаар болсон дөө ер нь нэг тиймэрхүү улсууд бол сүрхий. Нийгмийн үе бол дорой байсан. Нэгдэл хоршоод одоо нэг хөлс хөдөлмөрийн хэдэн төгрөг чинь юу ч болохгүй юм байна. Нэг тиймэрхүү улсууд тааруу улсууд их байсөөн их байсан. Ер нь тэгээд хүнийг чинь тэгээд цаад л ямар байснаараа л юм байна лээ дээ. Чимээгүй болцгоо. /зандрав/ харь наанаасаа явцгаа. Урагшаа явцгаа. Яв ийшээ. Наадуулаа хөөгөөд гаргачих хө/зандрав/. Тэгээд одоо жишээ нь одоо яах вэ дээ алсаасаа жаахан амьдрал сайтай юмуу ажил хөдөлмөр сайтай тийм овоо шиг улсууд бол нэгдэлд орчихоод тэгээд тэр нэгдлийнхээ нэлээн мал маллаад өмнөхөөрөө чадаад бас сайн явж байсан. Бүүр одоо нэг ажаад байхад ер нь тэгээд хүний амьдрал гэдэг бол яг хүнээсээ шалтгаалаад ингэж байх юм. За нөгөө мал цөөтэй жоохон ядруухандуу нэг тиймэрхүү байгаад улсууд бол нөгөө малаа алдчихсан гэнэ, төлбөрт орж гэнэ, алах л гэж гэнэ гэнэ. Байхгүй ээ байхгүй одоо ерөөсөө хөлс хөдөлмөрөөр нь амьдрахгүй юм гээл тааруу л амьдраад байгаа байхдаа. Тэгээд хүнийг чинь ерөөсөө яг тэр явж байсан юу заадаг юм байна лээ хө. Тийм л амьдардаг юм. Тэгээ л нэг гол төлөв нэг тааруу нэг улсууд бол тааруу л амьдарч байсан шүү. Тийн өнөө хүүхэд шуухадаа сургуульд оруулах барихаас өгсүүлээл ер нь сургуульд оруулж чадахгүй байна ч гэж байх шиг. Бас тааруу нэг нь тааруу л амьдарч байсан. Ер нь тэгээд тэр амьдрал үзсэн тийм л юм байна лээ л дээ. Малаа маллаад одоо өөдтэйхэн шиг маллаад яагаад аар саархан жаахан тийм юутай улсууд тэрүүгээрээ болоо л байсан. Сайхан маллаа л. Аягүй бол шагнал урамшуулал аваа л. Одоо тэгээ л ер нь их муудаад муу юм болсон юм байгаагүй. Тэгэхдээ тэгээд нэг дунд зэрэгт л байсан. Сүүлийн үед тэгээ л ер нь малч ер нь их олон олноороо болсон зуд зурах нь гайгүй байсан. Тэгээ л олон мал малласан улсууд бол их л сайхан болж байсан. Малныхаа чадвараар л юм байна лээ дээ. Ерөөсөө мал олныг малласан хүн чинь хөлс хөдөлмөр их авна ш дээ. Тэгээд тэрүүгээрээ л байна. Тэгээл ер нь нэгдэлд ороод нээх тэгээд ядарсан шинж нээх үзэгдээгүй. Тааруу нь тааруу байсөөн байсан. Тэгэхдээ тэгээд нэх сүрхий ядарсан юм болоогүй. Ямар ч байсан тэгээд нэг л зиндаанд тэгээ л . юу ш дээ хө нэгдэл чинь одоо энэ нэг айл одоо Баянаагын хүүхдээ сургуульд оруулаад энэ жил нэг 2 хүүхэд сургуульд оруулчаад тэгээ л ерөөсөө мөнгө төгрөгний нөгөө юу тааруу муу байна. Тэгээ л ер нь өнгө мөнгөний хэрэгцээтэй баймаар байх юм. Энэ жил бол одоо хоол хүнс их авах юм байна. Манайханд орох орон хүүхдэд хоол цүй муу ингээ л одоо сум нэгдлийнхээ дарга багийн даргад хэлнэ ш дээ.
Цэцэгжаргал -
За
Адъяа -
Тэгээ хэлэхээр чинь өнөө сум нэгдлээс одоо юу яана. Бас мөнгө төгрөгнийхөө туслалцаа зээлээр хүүхэд шуухадаа ингэж яана. Тэгээд малнаасаа одоо тэдий мал тэгж идье дараа юуг нь мөнгө сангий нь төлнө шүү гээд өгнө. Ухаандаа одоо нэг тиймэрхүү юм бол өгнө ш дээ. Тийн хүүхдүүдийг дэмжинэ. Ядарсан тийм ядруухан төдий л улсдаа. Өө хүүхэд шуухадаа одоо тэгж мөнгө сөнгө яах вэ нэг удаа хэрэглэчихээд дараа нь одоо хөдөлмөрөөсөө суулгана шүү гээд авна. Одоо тийм туслалцаа үзүүлнэ. Тэгээд ядруухан улсад юу нь хөгжсөн гэж гэж үү.
Цэцэгжаргал -
Нэгдэл ер нь цаашид яаж хөгжсөн бэ?
Адъяа -
Гүй ээ тэгээд энэ чинь нэгдлийн мал авчихаад энэ сум нэгдэл чинь чухам янзын тэлдэг байсан юм ш дээ хө. Тэгээд өнөө олон малаа юуны ашиг шим байдаг юм байгаа биз дээ. Өө байшин барилгаа ч барьж байх шиг тэгээ л янз бүрийн ногоо цагаагаа ч тарьж байх шиг ер нь тэгээ л сүрхий хөгжил дэгжсэн ш дээ. За олон малын буян байдаг юм байгаа биз дээ. Сайн дэвжсэн шүү дээ ер нь. Тухайн сум нэгдэл чинь бүр дэвжээд тэгээд сүүл сүүлд нь багдээр башин барилга барьж ч байх шиг. Сум ч гэсэн хэчнээн байшин барилгатай, сургууль ч гээ л барилга ч барьж байх шиг ер нь сайн хөгжсөн ш дээ. Тэгээ л тэр олон малын буян бас байгаа биз дээ. Тэрүүгээр сайн хөгжсөн шүү дээ.
Цэцэгжаргал -
Малгүй хүмүүс ер нь яаж нэгдэлжиж байсан бэ? ор малгүй хүмүүс?
Адъяа -
Энд ор малгүй улсууд чинь бол ер нь цаанаасаа бас юутай хараатай байсан. Энэ айл одоо ядуу гээд малгүй гэсэнд нь мал өгнө. Энд одоо тэдий мал авч худалдаж өгье гэж өнөө нэгдлийн чинь улс тэгж маллуулж байлаа. Тэгээд яахав тэр яаж байхад ер нь тун малгүй улс цөөхөн байсан. Ер нь цөөхөн байсан. Өнөө хоорондоо яагаагүй нэгдэлжээгүй байхад чинь тийм малгүй ядарсаныгаа малжуулна. Нэгнээс нь мал аваад, олон малтай айлаас нь мал худалдаж аваад малжуулна. Тэгээд яг тэр нөгөө юун дээрээ бол за ер нь ганц хоёрхон малгүй айл цөөхөн байсан байх. Тэгээд одоо дандаа тарианы тариалан гэж улс манай сумд их тариа тарьдаг газар байгаа юм.
Цэцэгжаргал -
За
Адъяа -
Тэр тариалан тарьж байгаа улс тэгээ л цөөхөн улс малгүй байсан. Тэгээ л нэгдлийн гишүүн болгож аваа л өнөө тариаланчдаа тэгээ л мал өгөө л өнөө нэгдлийн мал маллууллаа л. Малгүй улс ер нь голцуу тариаланчид л байсын. Тариа их тарьдаг газар байсан манайд. Тэрнээс наад хөдөөгүүр малгүй айл цөөхөн. Тэрийг нь малжуулчихна тэгээ л нөгөөхөө маллаж байгаа л улсууд цаашаа амархан дэгжиж хөгжиж байх шиг болсы ш дээ миний бодолд бол. Тэгээ л би дотроо ер нь малын буян байдын байх даа манай сум бол ганц муу нураачихсан байшинтай байлаа, хоршоо л гэж хоршоо гэдэг байлаа. Хоршооны ганц муу байшин. Тэгээ л өнөө сумын захиргаа, сургууль элдэв хангай чинь дандаа гэр, хар хар л гэр байна даа ямар цагаан юм байх вэ дээ. Яндан ч байхгүй хар гэр л байна. Доодох дээдэхгүй ниль л цагаан гэр болоо л...тэгээ л байшин барилга бариа л эхэлсэн ш дээ. Амархан дэгждэг юм байна лээ юм чинь бас.
Цэцэгжаргал -
Таны амьдралд одоо ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?
Адъяа -
Яаж байсан уу гэнэ.
Цэцэгжаргал -
Таны амьдралд гүн нөлөө үзүүлсэн үйл явдал?
Адъяа -
Одоо сайн сайхан юм болсон уу гэж үү зүгээр муу муухай юм гэжүү?
Цэцэгжаргал -
Өө ямар нэгэн хэмжээгээр л нөлөө үзүүлсэн?
Адъяа -
Өө тийн тийм юм бол одоо юу байх вэ? Хүүхээ надад. Харин мал сайн малласан гэж манайханы өнөө талийгаач малчин хүн байсан. Мал сайн малласан гээ л тэмдэг самбай элдэв юм өгч л байсан одоо тэгээд шаганана. Цагаан сар болгон. Тэр нэгдлийн гишүүн болсон хойно чинь сумын .... ямар юмны хишиг, сумын сум нэгдлийн орлогч гишүүн гээд нэг тийм хэсэг улсууд гишүүнээр 70аад тийм хүн. Дандаа тэргүүний малчдаас авлаа тэгээ л өнөөхийг чинь одоо цугаар нь тэгээ л цагаан сараар сум руугаа аваачиж байгаад дайлан цайлна. Шагнана, тийм юманд орж байлаа даа хүүхээ яахав манай хүн тэр одонг нь авч явлаа даа тэгээ л шагнана. Өнөө л гэрийнхэнд нь хэлж өнөө хөдөө шагналыг нь өгнө. Сайхан л урамшуулдаг байлаа. Тийн 70 гишүүнийг нь тэгж манайд хүн байсан. Яахав ээ яахав тэгээд нэг ч их тийм муу юм ядарч явсан гэж янз бүрийн юм юу ч болоогүй хө. Тэгээ л амьтны дүйгээр явсаар яваал өдий болсон доо хүүхээ. Манай хүн малчин ч хүн байсан. Одоо улсууд хэлдэгийн. Энэ сум нэгдлийн одоо манайхны сум нэгдлийн ид өрнүүлж байсан хүн энд Банди дарга гэж бий. Сангын Банди гэдэг хүн одоо энд нэг хөгшин өвгөн бий. Миний үеийн хүн. Тэр хүн их сайн хүн байсан. Ер нь хүний жааахан ядарсан зүдэрсэнд нь одоо ер нь юм өгнө. Одоо жишээлээд хэлэхэд танай сургуулийн хүүхдүүд 2 ч юмуу 3 юмуу хүүхэд орж ирээ л тэгээ л энэнийхээ амжиргааг дийлж байгаа юмуу гээ л асууж байгаа л тэгээ л өнөөхийг чинь дийлэхгүй чадахгүй тиймэрхүү л байна гэсэн бол өө тэгээ л дараа төлбөр яагаарай гээ л мөнгө төгрөг өгч хүүхдийг нь оруулаа л. За энэ жилдээ та энэ жил яахав багийнхаа даргад бас бичиг аваад энэ жил одоо юугүй өртөггүй хөлс аваарай гэх жишээтэй. Нэлээн сайн дарга байсан одоо энд байдаг. Тийм тийм юмнаас харж үздэг сайхан дарга байсан Банди дарга гэж. Одоо энд байдаг юмаа зайлуул. Олон ч тэгээд хэлээд байх юм алга хүүхээ ер нь. За яагаад тэгж байна гэхээр чинь одоо сайн болоод нээх өндөрт гарсан юм байхгүй. Муу болоод доошоо орсон юм байхгүй. Улсын дүрмээр л яваад ирсэн. Тэхдээ одоо танайх тэгж иймэрхүү алдаа дутагдал боллоо гээгүй. Өө одоо танайх яахав одоо малаа тэгж хорогдуулаагүй тийм байсан гэж л олон л удаа юунд юу авч л байсан манайх. Тэрүүндээ баясаад мал гэдгийг муу маллаагүй хөө тэгээд яахав явж л байсан. Тэгээд элдэв хангайгаар манайх уг нь дээгүүр ноёны нэрэнд явж л байсан айл байсан юм аа. Тэгээд бид яахав дээ юм болгон алсаасаа юутай байсан манай хөгшчүүл хөөрхий том өндөр нэртэй улс байсан. Баян тарган Энгийн Чимдийнхэн гэж. Тийм удамтай л талаасаа нээх тэгээд юмны дор ч ороогүй хүүхээ. Юм ч сайтай байж. Яахав тэгээ л баян тарган нэрний тоонд явсаар байгаа л өдий болсон. Ядраагүй зүдрээгүй дээ хүүхээ. Тэгээд сүүлийн үед яахав дээ манай талийдаг яахав дээ өөрснөө хүнд юутай байсан юм байх. Нэг хүн тэнд төрөх гээд жаахан ядруудуухан энэ жилийн хүнс хоол байгаа ч юмуу үгүй юмуу гэмээр хүнд яваад хүнс хийгээ л өгчихнө. Тийм хүнд нэг сайхан сайхан санаатай хүн байсан. Өө манайхаас очоод тийм нэг ганц хоёр хонь бий байх аваад хүнс хийчих гэх жишээтэй. Тийм нэг сайхан санаатай их сүрхий хүн байсан. Тэгээд тэр талаас нэг буян байдаг юмуу манай 4 хүүхэд яахав дээ гайгүй сайхан л явах юм хүүхээ. Нэг тиймэрхүү л явж байсан даа хүүхээ.
Цэцэгжаргал -
Таны амьдралд одоо ер бусын бусдаас онцгой гэх зүйл одоо юу байна?
Адъяа -
Гүй ээ одоо онцгой гэж хэлэх юм бол одоо надад юм алга л байна ш дээ ер нь. Юу онцгой байх вэ дээ. Ямар ч гэсэн нэг ажилдаа гайгүй дээд зиндаанд нь явж л байсан. Тэгээ л ямар ч гэсэн баян тарган нэртэй л явж байсан. Одоо хүн болгон хэлэхэд. Тэгээ л ондоо өөрөөр бол одоо яасан гэж хэлэмээрийн надад бол өөр хэлэх алга. Өө за за манай талийгдах хүний аав Жамангын Чимэд гэж гэж алдартай олон үеийн баян хүн байсан гэнэ лээ. Тэгээ л тэрний бид нар 9 дэх удаад нь бид 2 айл гэр болсон. Тэгээ л яахав тэрийг ямар ч гэсэн адагт нь оруулчихаагүй. Хүн болгонд одоо ямар ч гэсэн тэднийх баян л гэдэг гэнэлээ гэж явсаар байгаа л өдийг хүрлээ. Ер нь тэгээ л удамыг нь нураачихаагүй. Нэгдлийн мал маллаад ч нээх дор ороогүй. Явсаар байгаа л өдий болж байгаа юм хө. Тэгээд одоо тэрнээс илүү тэгээд одоо өшөөгөөр тэгээд том овойж оцойгоод байх юм алга даа надад. Тэр талаар бахархана гэдэг чинь бол тэгээд яахав би хэдэн үр хүүхдээ өсгөөд одоо цугаарангыг нь хүний зэрэгт хүргэчихлээ. Тэр удмаасаа явж байгаад тэгээд өсгөхдөө яая даа ийе дээ гэсэнгүй хүний дүйгээр яваа л өсгөө л өндийлгөө л өдий болчихлоо. Тэгээд одоо яахав хэдэн хүүхэд маань тэгээ л хаа ч явсан хөдөө ч гэсэн, хотод ч гэсэн аймаг ч гэсэн тэгээ л болох амьдарлаараа болж байна л даа хүүхээ. Үнэхээр би тэгээ л яахав тэгээ л алс явж байсан ч манай аав ээжийн маань буян л юм байх даа гэж бодож явдаг би одоо. Тэгээд би одоо юугаараа ч дутахгүй юугаараа ч яахгүй бүгд л одоо намайгаа гэдэг цугаараа чухам ийм юмаар ч дутаахгүй юмсан, ийм юм, ийм сайхан өмсүүлэх юмсан, ийм сайхан юм үзүүлчих юмсан, ийм сайхан юм үзүүлье л гэсэн улсууд байх юм манай хэд. Би тэгээ л энэ одоо энээс хэт яаж ч явахав дээ гэж бодох л юм байна ш дээ хүүхээ. Яахав одоо хэдэн хүүхдүүд тэгээ л чухам одоо манайг чинь одоо яаж л эрүүл байлгахсан яаж л гоё хувцаслачихсан яаж л юм үзүүлээд сайхан юм үзүүлчихсэн гэсэн тийм бодолтой л байх болж дээ тэд чинь. Тэгээ л би одоо тэгээ л миний буян заяа 2 тэр байх даа гэж бодож явах юм хүүхээ. Тэгээд одоо ач нар байна даа жаал ач нар бий дээ надад баахан, муу сайн ач нар минь одоо тэгээд яахав дээ тэгээл хөөрхий минь сургууль соёлдоо яваа л цугаараа сайхан л байна. Тэгээд одоо миний бахархаж байгаа юм чинь одоо одоо хэдэн муу сайн хүүхдүүд. Сайхан л явж байна даа гэж бодоо л. Төрийн минь сүлд түмний минь өршөөл гэж бодож явах юм хө. Тэгээ л одоо өөр яахав дээ хүүхээ минь би чинь одоо. Энэ газар ирээд ингээд би энд Улаанбаатар хотод ингээд би нэг башинд суугаад байж байна даа гэж бодож яваагүй. Нэгдэлийн хэдэн малыг чинь маллаа л тэгээ л явж байсан чинь энд ирчихээд яахав энэ хот гэдэг газрыг чинь үзээгүй хараагүй байж байгаад ирсэн хүн. Тэгээ л энд ирчихээр чинь сайхан л юм байна хө. Яахав ингэж л явах тийм миний заяа тавилан байсан юм байгаа биз. Нүүрийн буян байх даа хүүхээ. Тэгээ л энд ирчихээ л одоо тэгээ л байшинд одоо тэгээ л идэх уухаа зөөлгөчихөөд гээд байж байх юм хө. Тэгээ л миний заяа тавилан 2 тэр байх даа хүүхээ. Тиймэрхүү л явж байх юм байна ш дээ хүүхээ би чинь. Гүй ээ тэр удам сайтай сайхан л улс байсан. Тэгээ л тэр удамаараа яахав тэгээ л хэдэн муу хүүхэд дээр үеийн тэгээ л удам заяа 2 гэдэг чинь тэгээ л тэрүүгээрээ тэгдэг юмуу хэдэн муу хүүхэд минь яая даа гэхгүй амьдраад байх юм байна ш дээ. Ажил төрөл хийгээ л. Дарга бол дарга, цэрэг бол цэрэг тэгээ л юм хийж л байх юм. Тэгээ л алсын аав ижийгийн, бууралуудын буян байдаг юм байгаа биз дээ хүүхээ гэж бодож явдагын би. Өөрөө ч гэсэн яахав залуу зандан явахад чинь гоё гоё байлаа. Мал маллаа л. Ядрах үедээ ядарч, зүдрэх үе дээ зүдэрч л явлаа даа. Мал малласан хүн чинь тэгж дандаа сайхан байна гэж байдаггүй юм ш дээ. Тийм ядрах өдөр ядрана. Даарах өдөр даарна. Тэгж л яваа л мал маллаа л явсан хүн чинь тэгээ л насны адагт ер нь тийм одоо ер нь жаргалтай байна гэж хэлэхэд ер нь хилсдэхээргүй хө. Хол ойроос хоол хүнсээ зөөлгөчихнө. Бүх хувцасаа угаалгаад өмсчихнө. Хүнээс дор юм өмсүүлэхгүй байх юм энэ хэдэн хүүхэд чинь. Тэгэхээр тэгээ л миний заяа тавилан 2 сайн л байна гэж бодож байгаа би. Өөр ч ер нь яах вэ дээ хө.
За хө 35 онд төрснөөсөө хойш би буурал аав ээжийнхээ гар дээр голдуу өссөн. Айлын хоёрдох хүүхэддээ би. Тэгээ л одоо яахав аав ээж 2 байсан гэхдээ буурал ээжийнхээ гар дээр голцуу өсөө л. . Мал маллаж өссөн. Мал маллаж өссөө л насанд хүрээ л айлын болж айл амьдрал дээр гарсан. Тэр үед мал л маллаж байсан. Сургууль соёлд ороогүй. Элдэв янзын зангүй аав ээжийнхээ гэр дээр яаж хий гэсэн болгоныг нь хийгээ л өсөж өндийсөн. Аргал ус түлшээ аваа л, малаа маллаа л тиймэрхүү л өссөндөө би чинь. Зоотехник гэдэг чинь хэдэн онд үүссэнийг нь түрүүн бичсэн билүү? би бол тэгээ л өвөө эмээ дээрээ голцуу өсөө л тэгээ л эхээсээ 5-уулаа, 4-үүлээ, худлаа хө 5 аа өө тэгдэг юм шүү. Би чинь 5 эрэгтэйтэй би чинь өөрөө айлын ганц охин байгаа юм. 2-дох охин нь байгаа юм. 4 дүүтэй нэг ахтай. Тэгж амьдарч өссөн. Буурал ээж гар дээрээ голдуу өсөө л дараа нь тэгээ л яахав аав ээжийнхээ гар байх нь байсан. Мал маллаа л, ус түлшээ аваа л, айлын ямар л ажил хийдгийг хийж л өссөн. Тэгээ л тэрнээс хойш яахав улсаас нэгдэл гэдэг юунд ороо л нэгдлийн мал маллаа л нэгдлийн ажил явдал хийсээр байгаа л тэгээ л одоо юу хэдэн оноос хойш юм бол доо хөө 57, 58 оноос хойш ер нь тэгээ л би малаас чинь тэгээ л хүүхдүүд гэж яваа л тэрнээс хойш маллаагүй би. Тэгээ л ер нь өөр ч одоо би нэгдлийнхээ малыг маллаа л одоо би яахав маллаж байгаа л хүүхдүүддээ малаа өгөө л юу яасан даа хүү минь хө. Тэрнээс хойш тэтгэвэр тэтгэмжиндээ гараа л. Тэрнээс урьд бол малаа маллаа л. Нэгдлийн малыг дутаагаагүй хорогдуулаагүй. Хүний зэрэгтэй авж яваа л. Хүүхдүүддээ тэгээ л мал хуйгаа өгөө л тэрнээс хойш чинь би тэтгэвэрт тэтгэмжнээсээ гарсанаас хойш тэр мал гээч юмыг маллаагүй. Одоо малыг нэгдэлд юунаас ч аваад нэлээн л жил малласан. Манай үр хүүхдүүд үр ач нар залгаж аваа л тэрнээс хойш би маллаагүй ээ хө. За хө би бол одоо яахав бага наснаасаа өсөж өндийхдөө мал маллаж элдэв хангайгаар өсөөд тэгээ л энэ ойр хавиар том ахмад малчин улсаасаа айж эмээдэг, аав ээжээсээ их айж эмээдэг бид нар чинь бага наснаасаа их даруу. Тэгж янз бүрийн зан гаргадаггүй. Тэнд нэг малчин хүн явж байх юм бол болохгүй шүү гээ л айгаад малаа сайн малладаг. Ер нь хүнээс их эмээдэг. Их даруухан тийм өсөөр өсөлцсөн байх гэж би өөрийгөө бодож байна. Тэгээ л миний хэдэн дүү нар ганц ах байсан тэд нар бол цугаараа л мөн адил миний дэргэд л өсч өндийсөн. 4 дүүтэй 1 ахтай л байсан юм байна. Гэхдээ миний хэдэн дүү нар энэ тэр бол миний адил л өссөн. Тэр үед л ерөөсөө хүнээс их эмээдэг айдаг тэгж байгаад бас их даруухан янзын сайхан өсч байж шүү дээ. Одооны хүүхдүүд шиг дүрсгүйтдэггүй томоогүйтдэггүй малаа сайхан малладаг. Хавь ойрынхоо амьтнаас даруухан сайхан өссөн. Ажил хөдөлмөрөө хийж заавал чадахсан хийхсэн гэж боддог болсон байна ш дээ. Тэгээ л одоо малыг өглөө эрт нар битүү эрт үүр цүүрээр малаа малладаг. Малын тарга хүч шахуулна гэж малыг зөөлөн сайхан маллаж бай малыг түрүүнд нь тогтоож авч бай. Малын тарга хүч тогтооно гэж одоо тэр сүүл түрүүнээс нь дандаа тогтоож тогтуун сайхан идэш дагуулж сайхан маллаж бай гэж аав ээжийн хэлснээр бид тэгж маллаж байсөөн. Өглөө эрт босно. Орой аажуу унтана. Сайхныхаа нийлүүлнэ. Малаа саагаад сайхаа нийлүүлэх гэж оройдоо өөр шөнө орой болсон хойно малаа төлөө ялгаж байж нийлүүлэхүйд орой унтдаг өглөө эрт босдог. Хэдэн дүү нар нэлээн сайн хүмүүжилтэй байсан юм болов уу? Гэж боддын бид нарын одоо одооны юу бодоход. Малын хөл үнэн чанардаа төл мал авдаг байсан юм одооных шиг тэгээ л нэг хаяж хариултанд байхгүй яг дагаатай харж маллаа л ер нь малыг сайн малладаг байсан юм болов уу? Гэж боддог юм одоогоор бодоход. Өглөөний сайхан сэрүүн усаар усалж барина. Орой тогтоол ирж байна. Чоно нохой их ирнэ. Малаасаа салж болохгүй. Малаа яг хотондоо оруулж ирж байж л гэртээ ирж байгэж аав ээждээ тэгдэг байсан юм. Бид нар яг л тэр юугаар маллаж байсан дөө. За бид нар чинь одоо хар багаасаа эхлээд цагаан идээгээр өсөж өндийсөн улс юмөө. Нэг зуны цагт намрын цагт нэг бид ерөөсөө махан хоол ерөөсөө идээд байгаагүй. Дандаа цагаан идээ тараг ундаагаараа байсан. Тэгээд өвөл байсан бид тэгээд нээх мах одооны хүүхдүүд шиг ингэж яагаад юугаар нь идэж байгаагүй. Ээж нэг аяганд нэг жоохон мах хийгээ л өгнө. өнөөхийгөө идчихээ л дараа нь төмс будаа гурилаа л идэхээс махыг ерөөсөө хэд хэзээд бид нарт нэг тэгээ л том томоор нь өгөөд байгаагүй. Ер нь тэгээ л голцуу тэгээ л цагаан идээ төмсөөр л байсан. Төдий үед чинь өссөн улсууд чинь одоо тэгж л өссөн улсууд шүү дээ. Одоо бол одоо хүүхдүүд том томоор нь махыг идэж байгаа ш дээ. Тэрэн шиг байгаагүй ээ бид дандаа цагаан идээгээрээ аарц ааруулаараа өссөн юмдаа бид нар чинь.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.