Gombo
![](../assets/images/interviewees/990203.jpg)
Basic information
Interviewee ID: 990203
Name: Gombo
Parent's name: Tseveen
Ovog: Jambaldorj
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired, was pensions bursar(?)
Belief: Buddhist
Born in: Gurvansaihan sum, Dundgovi aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
environment
work
childhood
herding / livestock
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
Гомбо -
За би одоо… одоо энд байгаагаа юу?
Цэцэгжаргал -
Өөрийнхөө амьдралын тухай?
Гомбо -
Аа миний амьдралын тухай бол яахав дээ. Одоо тэгсхийгээд л, эцгийн гар дээр бага насыг бол эцэг, эхийн гар дээр мал маллаж өссөн. За тэгээд 1954 онд цэрэгт ирсэн. Улаанбаатар хотод 3 жил цэргийн алба хаасан. За цэргээс халагдаж очоод, болбол юу яасан багт ахлах ухуулагч гэдэг ажил алба хийдэг байсан. За тэгээд 1950, аа тийм 1959 онд нэгдэлд орсон. За нэгдэл гэдэг бол яахав, нэгдэлд орж малчин, адуучин байсан, за адуу маллаж байсаан. 1963 он хүртэл адуу маллаад, 63-оноос багт одоо нэгдлийн, юуны бригадын аж ахуй хийж байсан. За тэгээд аж ахуй аж ахуйгаасаа агент хийсэн, агентаасаа сумын төвд малын санитар хийсэн, малын санитараасаа Гурвансайхан Гурвансайхан бригадад малын эмч хийсэн, за тэгээд малын эмчээсээ бригадын дарга хийсэн, бригадын даргаасаа гараад л одоо 1975 онд Улаанбаатарт, юу Дундговьд ирээд, Дундговьдоос... Дундговьдоо Материал техникийн хангамж удирдах газарт барилгын агуулахын нярав хийж байсан, 75-аас 92 он хүртэл хийсэн, за тэгээд одоо тэтгэвэрт гарсан. За тэтгэвэрт гараад одоо юу хийсэн бэ гэхлээр, тэтгэвэрт гараад эхлээд бол би Дундговь аймагт нэг 10 гаруй ажилчинтай оёдлын үйлдвэр үйлдвэртэй байсан. Тэгээд одоо сүүлийн үед одоо юм жаахан дампуухан, материал техник ч олддоггүй, тийм болохлээр нь л одоо энэ Улаанбаатар хотод 1995 онд Улаанбаатарт ирсэн дээ. За тэгээд л Улаанбаатарт ирээд одоо яахав дээ, тэтгэврийн хүн нээх онц гойд хийгээд байх юу байхав дээ, одоо гэр зуурын ажил хийгээд ингээл байж л байна даа.
Цэцэгжаргал -
Нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар ярилцъя. Тухайн үед ер нь яаж нэгдэлжиж байсан бэ хүмүүс?
Гомбо -
Тухайн үед болбол ингэсээн, анхан 1957 онд, 56-онд ч эхэлсэн байх. Нэгдэл гэдэг хэдхэн, арван хэдэн айлтай тэгээд тийм юм анхан “Жалгын нэгдэл” гэж тийм юм байгуулагдсан. Түүний дараа болбол одоо өнөө бол жижиг нэгдлүүдийг нийлүүлээд том болгосон. За тэхлээрээ 1959 онд чинь одоо ер нь ухаандаа нэг үгээр хэлбэл ухаандаа албан журмаар ч юм шиг ингэж ард түмнийг нэгдэлд оруулсан. За нэгдэлд анхан, анхан оруулсан. Анхан оруулахдаа яасан бэ гэхлээр яахав тэгээд одоо малаа нийгэмчилдэг байна уу, тэхдээ анх нь оруулах бол тэр үед улс малтай байсан учраас нэг өрхөд ухаандаа одоо, жишээлбэл юу байхгүй юу 150 толгой мал өгч, үлдээж байсан. За тэгээд 57,59, 60... 62 онд байна уу даа дахин нийгэмчилж ингэж гарсан. Өнөө улсын чинь малыг дахин, дахин хамж авсан. Дахин хамж авахдаа нэг өрхөд одоо 75 толгой мал үлдээсэн. Ингээд л юу яасан юм даа нэг 75 толгой мал үлдээхэд чинь бол яасан бэ гэхлээр чинь юу шүү дээ, 25 нь бод, 50 нь бага мал байх ёстой. Аа тэр дотроо үхэр болбол 12-с дээш 13 болбол нэгийг нь нийгэмчлэх ёстой. Тийм л хэмжээний ингэж л нэгдэлжсэн юм даа ерөөсөө. Тэгээд л одоо тэр 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн яллаа гэдгээр л одоо энэ тэнд ганц нэг хүн нэгдэлд орохгүй байж байгаад ийш тийшээ хот хүрээ рүү дайжсан уу гэхээс тэгээл орон нутагт байсан бүх улсууд нэгдэлд орсон. Тийм л хэмжээтэй яасан даа. Тэгээд л одоо тэр мал малладаг, одоо тэгээд л янз бүрийн ажил хийдэг. Одоо тэгээд л одоо тэр л аймаг, сум нэгдэл чинь одоо нэгдлийн үүрэг даалгавар чинь бол одоо тэр малын ноос үсийг одоо бүрэн өгнө. Ухаандаа тэмээ маллаж байгаа хүн гэхэд л одоо 1 тэмээнд төдөн шуудай аргал гэж ноогддогоор л аргалаа өгнө шүү дээ. Тэгээд л аргалаа биелүүлж өгөөгүй байвал одоо тэр цалин хөлсийг чинь суулгадаг байхгүй юу. Нэгдэл чинь одоо ухаандаа юу гэдэг юм бэ дээ. Тэр үед чинь мөнгө, мөнгө бага юм чинь за нэг, сард нэг 200, 300 төгрөг ч юмуу тийм л юм авдаг байлаа гэж үзье л дээ. Тэрнээс чинь 20 хувийг нэгдэлд суутгаж байдаг. 20 хувийг суутгах биш 20 хувийг үлдээдэг байхгүй юу. Тэгээд бүх юмаа гүйцээсэн хүнд бол 20 хувийг, тэгээд ухаан нь тэр хүний цалингаас тэр чинь юу шүү дээ одоо ухаандаа 2000 төгрөг үлдсэн байя л даа тэр хүний мөнгөнөөс жишээлбэл. Тэгээд 2000 төгрөг үлдээсэн байхад сүүгээ, аргалаа одоо ингээд бүх ноосоо тэгээл бүх юмаа гүйцээсэн хүн болвол 2000 төгрөгөө авна. Гүйцээгээгүй хүн болвол 2000 төгрөгөө суулгаад, аа тэгээд өшөө дээрээс нь нэхэн төлүүлдэг тийм л юутай байсан нэгдэл ш дээ ерөөсөө. Тийм. Одоо тэгээд л үхсэн барьсан мал энэ тэрийг чинь бол одоо яг л эмчийн акт л гарахгүй бол одоо төлнө. Тэгээд л ухаан нь одоо адуу үхлээ гэхэд 3 нүдэн чандмань тамгатай адуу үхсэн гэдгийг л одоо арьс ширийг нь авч ирж үзүүлж харуулж, ингэж л байж л яана ш дээ. Одоо тэгээд л ухаандаа хөгшрөлт юмуу, өвчин юмуу ингэж үхсэн гэдгийг одоо юу яадаг байхгүй юу даа. Одоо бригадын нэг нэг малын бага эмч нар байна. Тэр тухайн үедээ акт хийж өгвөл л, акт хийж өгвөл одоо ингэж ингэж үхсэн гэж. Одоо Гомбын гэдэг айлын хээр морь хөгширч үхсэн. Аа ухаандаа цагаан үрээ болвол одоо өвчнөөр үхсэн гэдгийг л байж байж л хасна ш дээ. Тэгж л хасахгүй бол одоо ерөөсөө тэгээд л тийм л хэмжээтэй болсон. Тэгээд ер нь сүүлийн үед болвол бод малыг бол нэг их тэгж байгаагүй тэгэхэд бог малыг чинь болвол ерөөсөө үсий нь ч юмуу арьсы нь ч юмуу тиймээ ингэж ашиглана. Ясыг одоо, ясыг нь хүртэл тушааж байж юунаас гарна ш дээ. Ясыг нь өгөхгүй байвал одоо тэгээд л ясны хэдэн төгрөг байдаг юм тэрнийг суулгадаг. Тийм л хэмжээтэй байсан шүү дээ нэгдлүүд гэдэг чинь ер нь. Ер нь сүүлийн үед бол айхтар хатуу дэгтэй болоод их сандарч байсан юм чинь одоо. Яг манай нутагт ч бас биш байх. Одоо ийм юм энд тэнд зөндөө л гарч байсан. Одоо ухаандаа нэг ямаа үхэхэд шүү дээ. Ямааг чинь ингээд аваад ирэхэд бүтнээр нь авч ирэхгүй. Ясыг чинь авч ирэхээр бараг яг тоогоор нь тавина. Ингэж авч байдаг. Ийм л хэмжээтэй байсан нэгдэл дээ. Тэгээд л одоо сүүлд л одоо тэр бутралын нэгдэл бол тийм л хэмжээгээр эхэлсэн ерөөсөө. Аа 1959 онд бол бүр аргагүй л одоо нэг, одоо ерөөсөө л албан журмаар одоо ерөөсөө одоо үлдсэн улсуудыг болвол шууд. Тэгээд тэр чинь нэгдэлд анхан орж оруулж байгаа шалтгаан нь яаж гарсан гэхээр байна ш дээ нэгдэлд чинь ерөөсөө л ингээд тийм албан журмын ноос, өнөө хувийн малтай байгаа ш дээ. Албан журмын ноос, мах гээд ийм юмаар шахаж эхэлсэн байхгүй юу. Өнөө мал хөлийн татвар гээд ийм юм өгдөг. Тэгж шахагдаад тэгээд энэ чинь одоо адуунд гэхэд л мах оноодог. Тэгэхлээр адууны оноосон махыг адууны мах авахгүй хонины махаар төлдөг байсан. Адуутай айл бол одоо хонио дуусчихсан ш дээ ерөөсөө. Тэгээд л одоо ер нь бүх юмаа дийлэхгүй тэгэхээр зэрэг нэгдэл чинь анх болохдоо яасан бэ гэхлээр зэрэг ерөөсөө л одоо таануудын бүх юмыг ерөөсөө л мал хөлийн татвар одоо тэгээд л бүх юмыг чинь төлүүлж өгч орох дээр зэрэг, түрүүчийнх нь орохоор зэрэг сүүлийн улс чинь өнөө юугаа дийлэхгүй болох дээр зэрэг л ингэж орсон юм л даа. Тийм. Тэгээд л тэрүүгээр л одоо ингээд аргагүй л болохгүй юм байна гэдгийг ойлгосон учраас бас л тэгж л... яахав өнөө мал хөлийн татвар гээд л ухаандаа, одоо ч гэсэн бас нэг ярьж л байна ш дээ мал хөлийн татвар гэж. Одоо тэрийг чинь өгөхгүй бол өдий төдий торгуультай, торгууль төлөөстэй, цаашаа хүү өгдөг. Тэгээд тэр чинь албан журмын ноосоо биелүүлээгүй, мал хөлийн татвараа өгч чадаагүй улс энэ тэр чинь шоронд хүртэл орж байлаа ш дээ ерөөсөө. Тийм байсан шүү дээ. Тэрийг та нар бол одоо мэдэхгүй л дээ. Ор мэдэхгүй шүү дээ. Тийм л үед л яасан даа. Тэгээд л одоо тэгж л нэгдэл чинь тийм болоод л тэгээд яахав ер нь... за яахав юмаа биелүүлж байсан хүн бол яахав мөчүү амьдарна. Одоо ингээд юу шүү дээ ухаандаа тэр чинь. Ер нь нэгдлийн мал маллаж байгаа хүн гэдэг чинь байна шүү дээ бригадын дарга, сумын дарга л цохож өгөхгүй бол тэр айлын нэг хүн төрсөн байхад л тэрнээс одоо шөл хийгээд уухгүй шүү дээ. Тэр чинь одоо өөрсдөө малгүй улс. Одооных шиг тэр нэгдлийн мал л маллаж байгаа болохоос унах унаагүй малгүй улсууд бол олон байсан шүү дээ. Дандаа хүний юугаар л тэгж явж байсан юм. Тийм л учиртай юм даа нэгдэл чинь одоо ерөөсөө. Тийм. Нэгдлийн талаар бол одоо тиймэрхүү л юм ярихаар юм шив дээ.
Цэцэгжаргал -
Хувь хүмүүс яаж нэгдэлд элсэж байсан юм бэ?
Гомбо -
Хувь хүмүүсүүд бол нэгдэлд элсэхдээ яах л даа нэгдлийн хуралд очдог юм. За тэгээд өнөөх түрүүн байгуулсан улс л нэгдлийн хуралд очно шүү дээ. Одоо тэгээд гишүүд яриад одоо энэ Гомбыг авахуу үгүй юу гэдгийг ярилцаад, за энийг нэгдэлд оруулъя гээд л ингэж гар өргөж батлаад л тэгээд л одоо юутай төдөн малтай манайх, тийм тийм малаа нийгэмчлэнэ гээд л. Одоо ухаан энэ чинь 150 толгой малтай гэж байсан юунаас чинь нэг 100 ч юмуу 250 толгой малтай байлаа гэхэд 100 малаа нийгэмчилье. За тэр нийгэмчлэхдээ адуу тэдийг өгье, тэмээ тэдийг өгнө, хонь төдийг өгье, ямаа тэдийг өгье гэж ингэж актлуулаад тэгээд л одоо тэр айлд хүргэж өгөөд л ингэж л юу яасан юм л даа ер нь тийм. Ийм л юм байгаа юм даа. Гишүүнээр элсүүлэхэд 16 нас хүрсэн, 16 настай хүнийг л элсүүлдэг байсан ерөөсөө. Тэгээд элсүүлээд, нэгдэлд элсүүлээд нэгдлийн гишүүн гэдэг болгоод. За тэгээд л нэгдлийн гишүүн болсон хойноо л одоо тэгээд нэгдлийн үйл ажиллагаанд бүр оролцох эрхтэй тийм л юу байдаг юм. 16 нас л хүрсэн бол одоо тэгээд л ердөө нэгдэлд элсэж байсан. Одоо тэрнээс дээд хэмжээний нас бол байхгүй, 70, 80 ч бай 90, 100 ч бай хамаагүй тэр айл, тэднийх л нэгдэлд элсэж байгаа бол тэгээд тэр яахав нэгдэлд элсэж юу яагаад юу яахгүй л бол зүгээр дээ. Нэгдэл чинь тэгээд за яахав малчдаа сайн сайн байсан малчдыг бол сайн гэсэн юмаар бас тодорхойлдог. Ойн мойн медаль зедаль өгдөг тийм л байсан. За нэг хүн чинь эрэгтэй хүн 60 хүрч, эмэгтэй хүн 55 хүрч одоо тэтгэвэрт гарч байсан л даа. Тэгээд эрэгтэйчүүдийг, одоо дөмөгхөн мал маллаж байсан настайхан улсуудыг бол одоо 60 насны ой тэмдэглэх энэ тэр гэж бас тийм юмнууд болдог, тэгдэг л байсан юм. Монголын цагаан сараар тийм үйл ажиллагаа хийж байсан. Тэгээд яахав асуух юм байвал асуу л даа. Асуухаар мэдэж байгаа юм байвал хариулж өгье. Ерөөсөө нэгдэл бол тийм л юм. За тэгээд одоо хонь маллаж байгаа айл энэ тэр чинь яадаг вэ гэхлээр зэрэг адуу малласан айлаас одоо унаа, бригадын дарга 2 юмуу 3 морь өгсөн байдаг. Тэгээд тэрнийгээ унаж л өнөө малаа малладаг болохоос өөр одоо ямар юм байх вэ. Улс чинь амьдралын хувьд болохоор өнөө бодоо нээх авч хоцрохгүй. Идэж уух бага малаа авч хоцордог учраас унах унаагүй айл бол олон байсан. Тэр бол дандаа нэгдлээс өгдөг байсан. Тэмээ унадаг нь тэмээ унаж, морь унадаг нь морь унаж тэмээний сууриас тэмээ, адууны сууриас одоо морь ингэж л олгож байсан юм ш дээ. Тийм л юугаар л явж байсан улс даа.
Элсүүлэхгүй гэсэн юм байгаагүй. Аа тэр юу яагаагүй, заавал төдий толгой мал өгвөл авна гээгүй ерөөсөө мөнүү. Эхлээд нэгдэлд ороход бол, анхны нэгдэлд орж байхад бол их сулхан байсан ш дээ. Оруулахын л, элсүүлэхийн л арга юм шүү дээ нэг үгээр хэлбэл ерөөсөө тиймээ. Аа тэгээд л одоо яахав би одоо ерөөсөө өрхөд 150 толгой мал байх ёстой юмаа гэхэд л би 150-хан малтай хүн орлоо гээд үзэхэд байна ш дээ заавал малнаасаа хувь, хөрөнгө оруулна шүү дээ тэр чинь. Аа зүгээр тэгж их малтай хүн бол яахав 150 толгой малтай үлдэх ийм л хэмжээтэй байсан юм. Тийм нэгдэл бол.
Цэцэгжаргал -
Тухайн үед нэгдэлжүүлэлтийг хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
Гомбо -
Анхных нь үе бол юу яасан л даа. Жаахан, анхан бол одоо тэр мал хөлийн татвар, одоо тэр албан журмын бүх юмнаас л чөлөөлж байсан учраас улс бол яахав түүнээс болж орж л байсан л даа. Тэгээд сүүлхэн үедээ нэг хэсэг нь бол ерөөсөө орохгүй байсан юм. Тэгээд 1959 онд чинь одоо ёстой аймаг, хотоос ч төлөөлөгчид, аймаг, хот, сумын төлөөлөгчид очиж одоо ёстой шахаж шаардаж байж одоо ер нь энд айл бүр орох шаардлагатай гэж гэдгээр яаж байж л хамгийн сүүлд л тэгээд 1959 онд ухаандаа бүх хүн орсон байхгүй юу дээ. Бүх хүн орж л нэгдэлжих хөдөлгөөн ялсан гэдэг чинь 1959 оныг л тэгж ярьдаг юм ерөөсөө. Тэндээсээ асуух л юмаа харж байгаад асуу л даа, би бас... Тэр хүмүүсийн чинь яахав ямар хүмүүс вэ гэдэг нь одоо тэр л албан үүргээ биелүүлж чадахгүй болж байгаа улс бол орохгүй л дээ ухаан нь. Жишээлбэл одоо ингээд 100 адуутай, 150 хоньтой, хэдэн ямаатай тийм айл байлаа гэж үзье л дээ. Тэгэхлээр тэр чинь өнөө хонинд нь мах оноогоод тэд гээд авчихна тиймээ. Адуунд нь мах оноогоод адуунд нь хонины мах авна. Тэгэхлээр зэрэг өнөө хонь малгүй болж байгаа юм ш дээ. Тэгэхлээр зэрэг л одоо ерөөсөө л өнөө татвар матвараа дийлэхгүй болохоор л оръё гэдэг тийм ухаан жаахан сулхан малтай хөрөнгөтэй улс л эхэлж орсон юм л даа ерөөсөө. Тийм. Мөн үү. Ухаан нь зүгээр нэг мал хөлөө дийлдэг бүх юмаа чаддаг улсууд бол нэг хэсэг цааргалаад, одоо тэр нэгдэл гэж байхад сум нэгдлийн дарга гэж байсан, тэгэхлээр чинь нэгдэл гэж байхад бол юу ш дээ. Одоо баг гээд тэр юунд ороогүй улсуудыг ухаан нь нэг баг улс байсан л даа. одоо баг гэж ярьж байна шүү дээ. Уул нь бол бригад гэж байсан юм. Нэгдэл гээд, нэгдлийн бригад гэж байсан юм. Дээр үед бол баг гэж байсан л даа, сум, сум тэдэн багтай гэж байсан юм. Одоо мөн ялгаагүй сум төдөн багтай гэж ярьж байна шүү дээ. Тийм л хэмжээгээр л эхэлж байж л дээ ер нь.
Дургүй нь үлдчихгүй юу, дургүй нь үлдсэнийг бол албаар шахсан л даа. Аа тэгээд дургүй нь одоо нэг, дургүй хүн ч бас тэгээд олон хүн тэгж чадахгүй ш дээ. Ганц нэг. Нилээн олон хүн байсан мөртлөө зарим нь тэгээд л яаж ч чадахгүй орохгүй юмсан гэж бодож байгаад л албан журмаар орсон. Жаахан зальтай жаахан сэргэлэн улс нь бол байна ш дээ мал хөрөнгөө одоо нэгдэлд орохоосоо өмнө зараад, үрээд тэгээд одоо хот хороо руу зайлаад ингэж л явсан юм билээ. Ердөө л тэгсэн шүү дээ /инээв/. Тэрнээс нутагтаа нэгэнтээ л малаа маллаад хонхортоо байвал тэр нэгдлэх юу гэж байхгүй. Тэр нэгдлээс зайлах юм гэж байхгүй. Ер нь албан журмаар оруулсан гэж үздэх юм даа. Тэгээд л 1959 онд л хамгийн сүүлд л ороогүй бүх улсыг л бүгдийг нь хамж оруулсан байхгүй юу.
Цэцэгжаргал -
Нэгдэлжүүлэх хөдөлгөөний үед яг юу болсон юм бэ?
Гомбо -
Анх эхлэхдээ юу. Эхлэхдээн бол ерөнхийдөө тийм нэг бас одоо нэгдэл чинь тэр л унаа унаш одоо, айраг сүү гээд одоо тэр л амьдралыг бүгд хардаг учраас л ерөөсөө юу байхгүй юу даа. Тийм ядмагдуухан улсууд л орсон. Хөрөнгө муутай улс эхэлж орсон. За тэгээд хөрөнгө муутай улс ороод тэрэнд ганц нэг хөрөнгөтэй хүн ороод өнөөх мал хуйгаа хувааж аваад ингэж эхэлсэн. Тэгээд тэрнийхээ дараа тэр яасан бэ гэхлээр зэрэг мал хөрөнгөө, албан үүргээ биелүүлж чадахгүй улсууд одоо нэгдэл албан үүргээс нь чөлөөлдөг учраас малаа өгч ингэж орсон. Ийм л учиртай байгаа юм л даа ерөөсөө. Ер нь тийм байхгүй юу даа, тэгж л орсон юм. Тэгээд л аа тэрүүн дотроос чинь албан үүргээ биелүүлж чадаж байгаа тийм хүмсүүдийн хувьд болбол үлдчихээд өөрөө өөрийгөө чадна гэсэн улс үлдчихээд орж өгөхгүй байсан байхгүй юу даа. Тэрнийг л одоо ухуулга сурталчилгаа, одоо тэгээд л ер нь зайлах замгүй орох ёстой гэдэг албан шахалт одоо ийм л юмаар л тавьж байж л 1959 онд л тэгээд л бүгдээрээ орсон. Тийм л учиртай юм. Одоо тэгээд юу л даа. Анхан нэгдэлжихдээ болбол одоо тэгээд яахав тэр албан үүргээсээ чөлөөлөгдөөд ингээд одоо сайхан үлдээд тэгээд өөрөө мал хөрөнгө ихтэй ингээд одоо болж л байсан байхгүй юу даа 150 толгой малтай болохоор амьдарчих хэрэгтэй. Тэр дахин нийгэмчилнэ гэдэг чинь ёстой юу юучгүй ёстой хумьж хаядаг байхгүй юу нэгдэл чинь. Тэгж л хумиж авсан эд байгаа юм.
Цэцэгжаргал -
Нэгдэлжих хөдөлгөөний үед ер нь малчид малаа нууж байсан уу?
Гомбо -
Малаа үгүй нэг ер нь нууж байгаагүй. Ер нь нууж байгаагүй л дээ. Байгаа юмыг нь байгаагаараа байна. Зүгээр тэрийгээ зарим нь өгнө зарим нь өгөхгүй гэснээрээ л байсан. Аа яахав зүгээр тэр нэгдэлд ороход бол юуг нь харамлах вэ дээ. Анхан бол ухаандаа сайн дураараа төдөн мал нийгэмчилье гэж орж байсан бол сүүлийн үед бол яг тэр миний хэлдэг 75 толгой малыг чинь хуваагаад л надад тэрийг үлдээгээд л тийм хувь үлдээгээд л. 75 малын, малд чинь би хэллээ ш дээ тэр 25 нь бод байх юмаа, 50 нь бог мал байх юм аа гэж байгаа. Тэгэхлээр зэрэг тэр чинь хорин, аа харин 25 бод байхгүй 75 уулаа болуул одоо бог мал байж болох байсан байхгүй юу. Аа тэгэхлээр тэр бодыг бол 25-аас ерөөсөө давуулдаггүй. Үхэр гэхэд л бол 12-оос давуулж болохгүй 13 болвол нэгийг нийгэмчлэх ёстой. Тийм л хэмжээтэй болгосон юм л даа. Тийм. Аа одоо яахав дээ тэр л, ухаандаа 75 бодтой айл бол байж болохгүй л байсан байна л даа тэр ерөөсөө. Бог л байлгах ёстой байсан байна. Тэр одоо ухаан юу гэдгийн, бодоо олон юу яачнав одоо олон бодтой болчино гэнэ үү яанав, тэр л байх. Гэхдээ тэр дотор болбол улс бас ерөнхийдөө нэгдэлд орсон хойно болбол тэр дахин нийгэмчилсний дараа болбол бас улсууд нууж л байсан байх л даа малыг ер нь айн. Тийм, тэгээд л яг ёс номоороо байлгаж байсан малтай хүн бол цөөхөн л байсан байх. Ер нь тийм л юм байна лээ. Нуугдуулах тийм юм байхгүй ээ, тэр үед бол тийм юм байгаагүй. Харин дээр үед, дээр үед бол бас мал хуйгаа нуудаг одоо тэр кино минон дээр гардаг биз дээ тэрэн шиг. Тийм юм бас гарч л байдаг шүү дээ. Тэрнээс одоо тэр нэгдлийн үед бол юу яагаагүй ээ тэр үед чинь тэр мал хуйгаа нууж барьж байгаагүй ээ. Базарваань юун нуух. Тэр чинь одоо тэр тооллого мооллого гэдэг чинь одоо ер нь их мундаг явж байсан ш дээ хөдөө. Одоо ингээд ерөөсөө за тооллогын комиссууд гээд хэсэг улс гараад л тооллого хийнэ. За тэгээд тооллого хийж байгаа улс яадаг вэ гэхээр ухаандаа өнөөдөр Гомбынд очлоо, Гомбынд хоноод маргаадар өглөө нь эхэлнэ. 12 сарын 15- нд эхэлдэг эхэлдэг тооллого яг тийм номтой улс даяар. За тэгээд өнөөдөр Гомбынд, маргаадар Доржийнд нөгөөдөр... аа юу маргаадар өглөө Доржийнд ч байдаг юм уу ингээд л одоо яг тийм маршруттай явдаг байхгүй юу. Тэр маршрутаар чинь одоо юу яана ш дээ сумнаас шалгалт явна. Дараагаар нь аймгаас явна. Тэгээд улсаас ч явна. Тэр шалгалтууд чинь одоо тоолж байхад одоо очиж нэгдлийн малыг чинь одоо тоолохдоо болвол нэгдлийн малыг цувуулж тоолдог. Амины малыг нь болбол холбож тоолно. Ийм байсан байхгүй юу тийм нарийн. Холбоод одоо яг нас, шүдээр чинь насыг чинь тоолдог тийм л байсан юм л даа. Тийм.
Цэцэгжаргал -
Тухайн үед нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг байсан уу?
Гомбо -
Аа яахав дээ одоо тэр үед чинь “Эх орон 52” гээд л нэг хүлээн авагч ирнэ. Тоо цөөхөн байсан үе шүү дээ. Нэг тийм юмаар ярина. Яахав дээ одоо сум, аймгаас одоо бол одоо нэгдэл бол ийм юм, таануудыг одоо ийм аж ахуй амьдралыг чинь одоо дээшлүүлэх юм гэсэн ийм л юугаар л их л ухуулж байсан. Тэр ухуулга сурталчилгааг бол одоо инээд тэр нэгдэлд ордоггүй улс энэ тэрийг чинь одоо сум муман дээр чинь аймгаас маймгаас улс ирээд одоо юу яадаг, одоо хүлээж авч одоо бүр л магад нэг ухуулж өгдөг л байсан байхгүй юу. Ингэх ингэх ёстой, та одоо ийм юмнаас ингэж гажлаа барилаа. Одоо төрийн юунаас гээд л ингэж л ярьж байсан юм л даа. Ер нь тэгж л ярьж байсан юм. Зайлбаргүй орно гэдэг бол үнэхээрийн шахалттай шаардлагатай. Анхны үед бол шахалт шаардлаггүй нэгдэл гэж ийм юм болох нь гэдгийг ямар ч учир мэдтэл учиргүй ухуулаад, нэг хүн даргалаад л нэг нутгаас 17-18 айл ч юмуу тийм айлууд л эхэлж л нэгдэл байгуулсан юм л даа. Тэгээд л нэгдэл гэдэг чинь ухаан нь нэг суманд гэхэд, Гурвансайханд гэхэд чинь одоо 4, 5 ч нэгдэл байдаг юмуу. Тэгээд л өнөө мал дахин нэгэмчиллээ гэдэг чинь, дахин нийгэмчиллэгээ юугаар чинь мал дахин нийгэмчилж аваачаад бүгдийг нь зангидаад ганцхан том нэгдэл болгохгүй юу. Тийм л байсан юм даа. Өшөө юу асууж байлаа чи чинь одоо. Тэр юун дээр чинь одоо яахав дээ нэгдэл чинь одоо тэгж бүх хүмсийн ахуй амьдралыг одоо дээшлүүлнэ, мөн албан журам гэдэг юм чинь их айхтар юм байсан байхгүй юу даа. Тэгээд л албан журмын мах, ноос гэдэг чинь дандаа албан журмаар төлнө шүү дээ одоо. Тэгтэл танайх одоо хонины мах төдийг, ямааны мах төдийг, адууны мах төдийг энэ тэр гэдгийг чинь бүгдийг нь өгдөг. Тэгээд л одоо бүх юунаас л, яаж л ард түмэн одоо энгийн ядмаг хүн гэж байхгүй мөнүү, нэгдэлд одоо бүгдээрээ одоо нийлж одоо ерөөсөө ингээд нэг айлын хүн шиг хөдөлмөрлөх гэдэг тухай болбол зөндөө бичигдэж байсан даа ерөөсөө.
Цэцэгжаргал -
Сонин дээр үү?
Гомбо -
Тийм, бичиж байсан л даа. Тэр үед бол бичилгүй дээ. Зөндөө л бичиж байсан. Ерөөсөө тийм тийм нэгдэл байгуулагдаад, за тэгээд л одоо тэгж сайн ажиллаж байна гэдэг ч юмуу одоо тийм юмнууд бол зөндөө л яригдаж байсан тэр.
Цэцэгжаргал -
Тухайн үед тодорхой бүлэг хүмүүс нэгдэлжүүлэлтийн тухай ярьдаг байсан уу?
Гомбо -
Үгүй яах вэ дээ, сум, аймгаас бол одоо зөндөө ирж ярьж л байсан л даа ер нь. Гэхдээ яахав дээ ухуулагч гэдэг чинь бол яахав баг гэж байхад бол багт ахлах ухуулагч гэж нэг байдаг юм. Аа өрхийн ухуулагч гэж нэг 2, 3-н ухуулагч байдаг юм. Тэгээд тэд нар бол яахав дээ сонин хэвлэлээс, аймгийн нам хорооноос одоо нэг тийм ийм юмны чиглэлд танилцуул гэсэн юмыг л ард түмэнд хэлж л явдаг байсан улсууд даа ер нь.
Цэцэгжаргал -
Нэгдэлжүүлжэх хөдөлгөөний үед одоо яг юу ярьдаг байсан бэ тэр хүмүүс?
Гомбо -
Юу ярих вэ дээ одоо. Нэгдэлжих, нэгдэлжүүлэхийн талаас л одоо ухуулгыг хийж байсан даа ерөөсөө мөн үү. Одоо нэгдэлд орсон ийм сайхан байна, нэгдэл ийм сайхан ахуй амьдралтай одоо ерөөсөө ингэхэд ард түмэнд ядуу зүдүү хүн гэж байхгүй хүмүүсийн амьдрал бол одоо тэгшхэн байх, тэгшхэн болно, мөн үү. Аа тэгэхлээр одоо ухаан нь тэр үед чинь одоо ядуу улс бол зөндөө байсан шүү дээ. Тэр чинь одоо малгүй ядуу тийм нэг, өө арай гуйлга гуйхгүй ч байдаг юм уу тэгж амьдарч байсан улсууд чинь л нэгдэлд ороод л ажил сайн хийгээд л ирэхдээр зэрэг бол ер нь яг нарийндаа бол яг юмгүй ядуухан байсан улсууд бол нэгдэлд ороод сэхсэн байхгүй юу ерөөсөө. Өөрийн хөрөнгө гэж байхгүй байсан өөрийн хөрөнгө, мөнгө цалин гэж байхгүй тийм улсууд байгаа шүү дээ. Тэгэхлээр чинь нэгдэлд ороод ажил хийгээд, хөдөлмөрийн хөлс аваад одоо ухаандаа цалин аваад ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд ирэхдээр зэрэг бол ахуй амьдрал бол дээрдсэн дээ. Тэгэхлээр зэрэг одоо ийм ийм байна. Ингэж одоо орохгүй юу, тэднийх гэхэд тийм байсан айл одоо ийм боллоо гэх хэмжээний ухуулгыг бол зөндөө л хийсэн л дээ. Ер нь тэгээд одоо энэ чинь одоо төр засгийн бодлого болбол одоо энэ нэгдэлжих хөдөлгөөн гэдгээрээ ард түмэн хоорондоо нэгдэж амьдрах учраас энэ бол хамгийн зөв зүйтэй ийм асуудал байгаа юмаа. Тэгэхлээр энүүнд одоо та нар орох нь зүйтэй. Нэгдлээс бол хойш сууж болохгүй гэдгийг л ухуулдаг, ярьдаг. За яахав тэгээд одоо цаг үеийн, ойр зуурын үе одоо ийм боллоо гэдэг юмуу тийм хурал боллоо, зөвлөгөөн боллоо ч гэдэг юмуу тийм л юмыг л ухуулж л таниулдаг байсан шүү дээ. Тэр чинь одоо юу биз дээ, юуны багийн хурал гэж дээр үед хийж байсан мөн үү. За тэгэхлээр ороогүй улсууд чинь, за тэр багийн хурал дээр чинь харин одоо ер нь нэгдэлжүүлэх талаар бол ер нь тэгээд аймгаас төлөөлөгч ирнэ, сумнаас төлөөлөгч ирнэ, багийнхан байна, одоо тэгээд ухуулагч байна. Бүх л улс тэр сүүлхэн үед бол ер нь тэр багийн хурал дээр чинь бол нэгдэлжих хөдөлгөөний тухай бол их ярьсан л даа. Одоо та нар ингэ, энүүнээс одоо ингэж түргэн шуурхай орохгүй бол болохгүй гэдгийг л ингэж их л сайн ухуулж л ард түмэнд их л ойлгуулсан л даа. Тэгээд л ойлгосоны хүчинд ер нь ихэнх нь орсон л доо. Тэгээд л сүүлийнх нь, үеийнх нь цөөхөн нь орж өгөхгүй нилээн цааргалж байж л тэр тэгээд 1959 онд л маш олон тэр одоо аймгаас, аймаг сумнаас их олон зэргийн хүн явж л шахсан, шаардсан тийм л юмнаас болж бүр нэг тэгээд нэгдэлжих хөдөлгөөн гэдэгт орсон юм байгаа юм л даа. Дургүй байсан улс бол ухаан нь юу вэ гэхлээр зэрэг нэгдлийн түрүүний улсуудыг хараад байхаар зэрэг өмч хөрөнгө цөөхөн байгаа биз дээ. Одоо ухаандаа 75 толгой малтай, 150 толгой малтай гээд л. Тэгэхээр тэр чинь олон малтай хүн албан журам, юугаа өөртөө ноогдсон албан үүргээ биелүүлж л байж чадсан бол ухаан нь одоо нэгдэлд ороод одоо ерөөсөө өөрийн гэсэн юмгүй болох учраас л ерөөсөө нэгдэлд орохгүй л гэж тэмцсэн тэмцэл л тэр шүү дээ ерөөсөө. Өшөө юм байхгүй мөн үү. Хөрөнгөө л одоо ер нь ухаан нь нэг үгээр хэлбэл хөрөнгийг нь улс хураагаад авчихаж байгаа шүү дээ. Тиймээ. Тэгэхлээр улсад хураалгахгүй өөрийн хувийн хөрөнгөтэй байя л гэж, одооных шиг хувийн өмчтэй байна гэсэн хэмжээгээр л орохгүй гэж их тэмцсэн байхгүй юу. Тэгээд л за ер нь болдоггүй юм байна, одоо ингээд малтай хүн зайлбаргүй орох шаардлагатай юм байна гэхлээр чинь тэр үед арилжаа наймаа хийдэг улс одоо мал хөрөнгийг чинь их үрж зарж одоо тэрнийгээ ухаан нь мөнгө төгрөг, янз бүрийн юм болгож аваад одоо тэгээд ийш тийшээ явсан улсууд бол гац нэгхэн л байдаг байх. Тэрнээс биш тийм олон байхгүй л дээ. Тэгээд л тэр чинь юу ш дээ арга байхгүй орохоос өөр ямар ч арга байхгүй. Сүүлийн үед одоо тэр л албан журам, энэ тэрийг чинь, ноогдол үүргийг чинь өндөрсгөөд л тэгээд одоо шахалт шаардлага ихтэй болоод ирэхээр өнөө юугаа дийлэхгүй ш дээ. Миний хэлдэг өнөө албан журмын үүрэгт ноогдсон юмаа дийлэхгүй учраас л одоо тэгж байгаа юм даа. Тийм л юм байсан юм даа. Одоо дахин нийгэмчилэхээс урьд ч яахав нилээн бололцоотой, одоо хүмүүсийнхээ цалин хөлсийг өгсөн бүх юм нь бүрэн бүтэн болж л байсан л даа. Аа зүгээр тэгэхдээ яахав олон малтай болохоор нэгдэл чинь их нэгдлийн орлого учиргүй том болсон учраас л нэгдэл чинь хөл дээрээ бүрэн зогсдог. Тийм л хэмжээтэй болсон байхгүй юу ерөөсөө. Нэгдэл одоо хөрөнгө сайтай, дансандаа их мөнгөтэй тэгээд өнөө улсуудад чинь олон төрлийн юуг нь юу яаж өгдөг одоо тийм л байна л даа. Өнөө хөлс хүч, шагнал урамшуулал бүх юмыг өгөхөд л юу яадаг байхгүй юу. Одоо тэр орлого сайтай болоод томроод ирэх дээрээ зэрэг л тийм болсон л доо. Тэгээд сүүлд нь яахав малчид бас жаахан муухан, малчид нь бас малаа дийлэхгүй. Одоо малчин нэг 2 хүн гэхэд л бараг 1000 толгой мал өгдөг байсан шүү дээ. Тэгээд тэр чинь сүүлийн үед бол бас малаа дийлэхгүй, хүмүүсийн чадал нь муудсан, залуучууд нь сургууль соёл гээд нэгдлээс бас ерөнхийдөө бол яахав дутаагаад, том газарлуу зайлчихсан. Малчин бол жаахан ховорхон болох хэмжээнд тийм л болсон ш дээ. Тийм л хэмжээнд явж байгаад л бид бол тэгээд ер нь 1990 оны ардчилалаас хойш л тэр хувьчлал гэдэг юмыг л тэр, ерөнхийдөө болбол мал гэдэг юмыг бол хүнд өгөхөд бол олон хүн өгсөн мал. Аа зүгээр ер нь тэгээд байж байхад сум орон нутагт ажил хийж байсан хүн, мал маллаж байсан улсад л одоо тэр малыг ингээд одоо хувьчилж өгсөн. Хүн хүнийх нь тоогоор хувьчлаад л ингээд л. Олонхон хүнтэй, олонхон хүүхэдтэй айл энэ тэрд чинь бол хувьчлалаар бол их олон малтай болсон ш дээ ерөөсөө. Одоо харахгүй юу тэр үед чинь мянган малтан гэдэг чинь бол хаа л бол хаа л мянган малтан боллоо шүү дээ. Тэрийг чинь бол одоо хурааж хумьж авсан. Тэгээд одоо тэр чинь юу яадаг байсан юм. Хүмүүст чинь одоо идэшний нь мал өгнө л өдөө. Яриа байхгүй хямд үнээр их хямдхан үнээр одоо 5-ийг ч авдаг, 10-ийг ч авдаг одоо тэр олон, цөөнөөр бол зөндөө л өгч байсан, тэр улсууд бол өгөлгүй яахав зөндөө өгнө. Заримдаа бол юу яаж өгнө цувж өгнө. Тэр малаас чинь хөгшин мөгшин мууг нь заазлаж. Заазлах гэж мууг нь ялгаж тусгай суурь хийгээд, тэр сууриа одоо сумын төвд авч ирж нядалгаа хийдэг байхгүй юу бой хийгээд. Тэгээд одоо тэрнээсээ ард түмэндээ тэр авъя гэсэн юугаар нь, өртгөөр нь ингэж одоо өгдөг. Одоо нэгдлийн аж ахуй гэдэг чинь өдий төдий махтай ийм л юугаар ч яахав л даа. Өлсгөж байгаагүй гэдэг чинь зөндөө л ууж идэхийн хувьд их л болгож л байсан л даа. Зүгээр сүүлийн үед л жаахан малаа дийлэхгүй л жаахан сандруухан байсан л даа. Улсын хувьд бол ер нь малчин гэдэг хүн чинь хуучин бол жаахан мал маллаж байсан, олон жил мал маллаж байсан хөгшчүүл. Хөгшчүүл нь хөгшрөөд гардаг, залуучууд нь сургууль соёл энээ тэрээ гэж одоо ер нь нэгдлээс нэг жаахан зайлсан. Нэгдлээс зайлдаг нь юу юм гэхлээр бол өлсөөд байх юм байна, хөлс өгөхгүй байна гэж ч их зайлаагүй л дээ. Аа зүгээр ерөөсөө л жаахан өнөө л төлбөр төлөөс тэр жаахан хатуу юмнаас л одоо ер нь жаахан болгоомжилсон байхгүй юу дээ. Хүмүүсийн амьдралд болбол хэдхэн баян хүн байсныг бодох юм болбол ч, хэдхэн олон малтай хүмүүс байсныг бодох юм болбол ч хөөрхөн л өөрчлөлт гарсан л даа. Улс болгоны амьдрал бол ер нь дээрдсэн л дээ яриа байхгүй дээрдсэн. Дээшилсэн ер нь. Одоо нийлж ажлыг хийж байгаа учраас одоо ерөөсөө, мал, малыг ноослодог ч байсан ухаан нь одоо нэгдэл гэдэг чинь одоо нийгмийн өмч гээд нийтийн юмыг манайх одоо, манай хөгшин одоо малтай байхад одоо би чинь одоо ноолуурыг нь самнах ч юмуу, хонь хяргах ч юмуу бүх юмыг чинь нийлж хийдэг ийм байсан л даа. Ингээд амьдралын хувьд гайгүй боломжийн байсан. Тэгээд ер нь манай тэндхийн жишээгээр л үзэхэд. Сүүлд л малаа дийлэхээ байснаас л малын хорогдол их гардаг. Одоо тийм л өсгөхөө байсан болохоос, тэр нэгдэлд байгаад бол ёстой өлсөж цангаад байсан юм байхгүй. Сайн ажил хийж чаддаг улсууд бол үнэхээрийн амьдралын хувьд бол их сайн байсан ер нь. Ер нь гэхдээ нийт амьдралын хувьд ер нь нэгдэлд ороод хуучин баг, бригад байснаас их доошилсон юм бол байхгүй ерөөсөө байхгүй. Өнөө баг, бригад гэж байхад чинь ямар юм нь байдаг юм. Ганц нэг мал хуйгаа зардаг юмуу малын ноос үс, дэл 5 төгрөг байдгаас өөр юм байгаагүй шүү дээ. Тэгэхлээр тэнд ороод бүгдээрээ нэг үгээр хэлбэл бүгдээрээ яадаг болсон байх нь байна ш дээ, цалинтай болсон. Ийм л учраас хүмүүсийн амьдрал бол дээшилсэн дээ. Тэрнийг бол дордсон гэж хэлэх юм байхгүй. Сүүлийн үед л одоо нэг жаахан малчдын юу л чадахгүй, жаахан тийм малчид ховордсон учраас нэгдэлд ер нь хорогдол, морогдол их гардаг, орлого, ашиг мууддаг тийм тал бол малчид л муудсанаас л их болсон. За яахав сургууль дамжаад нэг хэсэг нь ямар нэг аргаар оргож зайлна, кинон дээр хүртэл гардаг биз дээ. Дээр үед чинь тийм юм гарч л байдаг ш дээ. Тийм л юм байдаг юм байна лээ дээ. Өөр тэгээд юу юу гэхлээр сүүлийн үед бас нэг жаахан мал хөрөнгө нь их олон болсон. Малчин нь цөөхөн учраас мал нь нөгөө хоёр хүн дээр их бөөгнөж байсан учраас бас нэг үүрэг даалгаварыг нь бүрэн биелүүлж чадахгүйгээс жаахан тэгж байсан болохоос биш өөр юм байхгүй л дээ. Тийм.
Өнөө гэртээ мөн үү, нэг одоо гэр контортой хэдхэн цөөхөн хүн. Нэгдэл гэдэг чинь эхлээд бол юу байдаг юм гэвэл нэг даргатай, нэг тоо бүртгэгчтэй, нэг аж ахуйтай иймэрхүү л нэг жижигхэн юм эхэлсэн шүү дээ. Сүүлийн үед бол яахав бүх нэгдлүүдийг бөөгнүүлээд тэгээд одоо нэгдэл том болоод ингээд ирлээ. Өө яахав ер нь жижиг ч байлаа гэсэн ухаан нь бүх хүмүүсээс ирсэн адууг бөөгнүүлж 2 суурь ч юмуу, 3 суурь ч юмуу ингэж олгоод адуучид гэж ийм одоо ингэж өгнө. Аа тэгээд тэр чинь ухаандаа хонь, ямааг нэг их ялгаагүй. Ганц ялгаж л байсан ерөөсөө, хонь ямааны суурийг одоо төллөх малын суурь гэж, сувай малын суурь гэж, төлөг шүдлэнгийн суурь гэж ингэж хуваарилж байсан ш дээ. Тэгэхлээр юу юм бэ гэхлээр зэрэг ноднингийн төлөг шүдлэнг энэ жил сувай гээд, эмийг нь зусаг гээд одоо энэ тал руу шилжүүлээд, эрийг нь хонь ямааг малладаг суурь, аа охин төлөг шүдлэнг малладаг суурь, эр төлөг шүдлэнг малладаг суурь, төллөх хонь ямааг одоо малладаг суурь мөн үү. Аа ингэ одоо юу байна ш дээ. Ингэ гэдэг чинь одоо юу вэ гэхлээр ухаандаа төллөх ингэний суурь, сувай тэмээний суурь ингэж ялгаж байсан шүү дээ. Нэг хүн, нэг хүн чинь одоо 30 ингэ ботголуулж, 3 хүн 90 ингэ ботголуулж энэ тэр ингэдэг байсан байхгүй юу тэр чинь. Тэгээд тэрийгээ болохлоор өшөө суурь луу шилжүүлэх хэмжээний ингэж л яг төрөл төрлөөр байсан шүү дээ. Үхрийн суурь, адууны суурь мөн үү. Төлөг шүдлэнгийн суурь. Төлөг шүдлэнг эр, охиноор нь суурилдаг. Тийм л ингэж л ялгаж л мал малласан шүү дээ малчид чинь одоо ерөөсөө. Малчны хөдөлгөөн гэдэг яахав дээ одоо ер нь ядуу зүдүү орон гэр муутайд нь орон гэр бариад өгч байсан ч юм байж л байна. Тэтгэвэр, тэтгэмж өгч ч байсан юм байж л байна. Тэгээд л нэгдэл бол яахав дээ ард түмнийхээ төлөө бол яриа байхгүй ажиллаж л байсан. Сүүлийн үеийн тоноглогдсон үеийг асууна гэж ярихлаар ухаандаа сум нэгдлийн дарга гэж нэг хүнтэй, нэгдлийн орлогчтой, сумын орлогчтой, за тэгээд одоо нэгдлийн нэг их том нүсэр аж ахуйтай, нэгдлийн орлогч гэдэг нь аж ахуйгаа хариуцдаг. Тэр аж ахуй гэдэг чинь бол одоо байшин барилгын материал, одоо тэр л малын цагаан идээ, мах сүү одоо бүх юмыг нь авч байдаг, тэгээд тэрнийгээ хуваарилж байдаг тийм л юм байсан даа. Тэгээл одоо ухаандаа цагаан идээ энэ тэрийг чинь бол нэгдлээс очоод л өөрийн мөнгөө л хайрлахгүй бол тэндээс авч иддэг байсан л даа. Элбэг дэлбэг л байсан анх үедээ бол. Сүүлхэн үедээ ах нь түрүүний хэлээд байгаа л мал ер нь жаахан муудсан юм, ард түмний юм ашиглах нь муудсан юм. Эхэндээ бол их сайн байсан ухаан нь. Чухам цагаан идээ мэдээ, тос ааруул, шар тос гээд л хураалттай тийм л байсан шүү дээ тэр үед. Мал өсгөхөөс өөр үйл ажиллагаа гэвэл яахав дээ нэгдлийн төвийг одоо тохижуулах, зохицуулах одоо тэгээд тэр чинь нэгдлийн одоо тэгээд юу гэдэг юм бэ дээ тэр сүүлийн үеийн чинь одоо туслах бригад гэж одоо тийм барилга, байшинг барьдаг, одоо мод төмрөөр юм хийдэг одоо тийм олон одоо олон уран дархчуудыг цуглуулсан тийм туслах үйлдвэр гэж байсан юм нэгдэлд чинь. Тэр л одоо нэгдлийн бүх юмыг хийдэг. Бригад суманд одоо , контор барилга ч нэмж барьдаг юм уу, аж ахуйн склад агуулах ч барьдаг юмуу одоо ийм л юм хийж байсан л даа. Тэгээд л одоо нэгдэлд орвол нэгдэл унаа өгнө. Нэгдлийн унаагаар нүүнэ. Тийм л байлаа даа. Нэгдлийн унаа, нэгдлийн машин тэрэг гээд л бүх л нэгдэл чинь улсын хөрөнгө шүү дээ. Өнөө очсон малыг чинь одоо борлуулаад машинаар ч, трактораар ч одоо тиймээ, тэгээд л одоо яахав тэр л олон трактор, маракторыг чинь авч өгөөд л одоо наашаа энэ хангай руу явж одоо энэ хадлан бордоо юу яадаг. Одоо хадлангаар чинь нэг хэсэг залуусыг хамж авч одоо хадлан хадна. Тэгээд тэрнийгээ сүүлд нь нэгдэл чинь өөрснөө зөөнө. Аа зөөж аваачиж одоо тэгээд суурьтай тэжээл мэжээл, тэр үед чинь бол юм элбэг байсан дөө. Тэжээл энэ тэрийг чинь бол хэд хэдэн машинаар л буулгана. Тэжээлийн өвсийг чинь бол. Чадахгүй л байсан уу гэхээс л бүх юм нь элбэг байсан үеэ тэр чинь яриа байхгүй. Тэгээд л айлын хороон дээрээс хавар нүүхэд өвс чинь идэж дуусаагүй өвс чинь тэгээд л одоо арчилгаа муутай байсан байна шүү дээ. Одоо хороон дээр илжрээд, шалбараад тэгээд л одоо хаягддаг тийм л хэмжээтэй юм байсан юм.
Цэцэгжаргал -
Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ?
Гомбо -
Амьдрахад уу? Үгүй ээ амьдрахад одоо яахав дээ нөлөө үзүүлсэн гэдэг чинь одоо тийм ийм ч гэж яахав дээ одоо амины өмчтэй ч байсан аа тэрүүгээр ч одоо болж л байсан гэхэд одоо ер нь нэгдэл болцон хойноо одоо яах вэ дээ тийм юмаар дутаад байсан ч юм байхгүй л дээ. Нөлөө үзүүлэхийн хувьд бол. Ер нь онцгой юм байхгүй. Тийм надад нөлөө үзүүлээгүй тэгж одоо байсан гэж их тийм гомдолтой юм бол байхгүй. Ер нь нэгдэл бол харж үзэж л байсан тухайн цаг үедээ. Амьдралд одоо нөлөөлж байсан юм бол одоо би тэр хангамжинд л одоо нярав хийж байсан үед ерөөсөө ахуй амьдралын хувьд бол ер нь хамаагүй л дээшилсэн нэгдлээс. Нэгдлээс гарах ч юу байхав нэгдлийн гишүүн гэдгээс гарна гэж одоо юу яасан юм байхгүй. Тэгээд л одоо аймгийн төвд ирж суугаад л тэгээд л хангамжинд л одоо ер нь тэгээд л нилээн олон жил нярав хийсэн. Тэндээс бол төлбөрт ороогүй, одоо ер нь зөндөө л одоо тэр л байгууллагад аварга, маврагыг нь ч олон удаа авч байсан. Тэгээд л одоо ойн юунуудын медаль, олон олон жилийн гавшгайч мавгайч энэ тэрийг чинь ганцхан тэндээс л авсан хүн шүү дээ. Нэгдэлд байхад тийм юм ер нь аваагүй. Ер нь улсад одоо улсаас өгсөн гавъяа шагнал гэдэг юмуу юу гэдэг юм одоо байж л байгаа надад болуул. Одоо таван жилийн гавшгайчууд бол бүрэн бий надад. Надад одоо 60, 70, 80-н жилийн медалиуд бий. Дандаа л эндээс л авсан би. Тийм. 60-н жилийн гавшгай гээд л авч л байсан, байгууллагын аварга гэж бол олон удаа л авч байсан. Одоо ер нь ахуй амьдралын хувьд хамгийн ихээхэн.төр засгийн шагнал авч байсан юмаа гэж үзэх юм бол би материал хангамжинд л авсан хүн дээ. Тийм ерөөсөө. Хөдөө бол ажил их л хийсэн. Тэгээд... ер нь нэгдэлд бол ажил их л хийсэн. Гэхдээ яах вэ тэрнийг бол зөндөө л авч байсан л даа ерөөсөө. Тийм. Тэгэхдээ би ажилд бол ер нь тийм муу ажиллаад тийм юманд орж байсан гэх юм бол надад байхгүй. Хувь юугаар бол одоо ер нь ерөнхийдөө бол болж л байсан. Хаа ч ажил хийсэн ажлаа ер нь би цаг үеийн ер нь бүгдийг нь л одоо биелүүлж байсан хүн дээ. Одоо бригадад бол тэр аж ахуйг нь хийсэн, агентийг нь хийсэн. Малын эмчийг нь хийсэн, бригадын даргыг нь хийсэн. Одоо бүгдийг хийсэн хүн дээ ер нь. Тэр бол тийм юманд орж ямар нэгэн хэл ам, ямар нэгэн өр төлбөр тийм юманд орж явсан юм ерөөсөө байдаггүй надад. Тэр миний одоо, ухаан одоо нэг урдын цагаар хэлбэл хэнхэгтэй ч гэдэг юм уу тэрүүн шиг жаахан ажлын төлөө бол би ер нь их зүтгэдэг. Үнэнч зүтгэдэг. Ер нь тэгж нэг тийм...манай эх, эцгийн ч сургамж байдаг, төр засгийн ч сургамж байдаг. Одоо ер нь тэгж нэг, одоо ухаандаа нэг нийгмийн өмч энэ тэрд буруу ханддаг тиймээ... нэг бага зэрэг ч одоо юм идэж уудаг тийм улсууд байдаг шүү дээ. Тийм юманд бол би ороогүй. Би ер нь тэрнийг болвол магад их цээрлэдэг байсан. Тэгээд одоо шүдэнз 10 мөнгөний үнэтэй байхад одоо жилдээ 27 сая төгрөгний гүйлгээ хийдэг тийм том байгууллагын нярав байсан хүн шүү дээ би. Нэг туслахтай. Тийм нэг туслахтай. Тэгэхлээр чинь тэр үедээ бол, цаг үедээ бол их л мөнгө байгаа биз дээ. Тиймээ? Тийм. Материал хангамж гэдэг бол зөндөө л их харж үзсэн. Нэгдэл ч харж үзэхгүй байсан юм байхгүй. Цаг үеийн ажилд бол ерөөсөө муу гэж би одоо ердөө хэлэгдэж яваагүй ерөөсөө.
Цэцэгжаргал -
Таны амьдралд одоо ер бусын, бусдаас онцгой гэхээр юмар зүйл байна вэ?
Гомбо -
Бусдаас онцгой гэхээр ямар юмаа хэлэх вэ дээ надад бол. Амьдралд бусдаас онцгой таарсан юм байна уу, үгүй юу. Тийм бусдаас онцгой гэж тэгж хэлэх юм одоо надад байхгүй дээ ер нь. Юу байхав дээ одоо. Дээр үеийн нэг тийм бага боловсролтой, сүүлийн үед бас нэг бага боловсролтой л гэж байсан болохоос биш би уул нь бол тэгж нэг айхтар ном зом үзчихсэн тийм юм байхгүй ер нь. Тийм. Тэгээд л амьдрал одоо яахав сайхан болоод л байна. Ардын армид бол би 3 жил бас л их сайн явсан ерөөсөө. 3 жил бол би ёстой шагнал урамшууллыг нь аваад, одоо энэ ардын армид 3 жил алба хаасан л хүн байгаа юм. Одоо тэгээд намайг алба хааж байхад чинь одоо энэ хөдөө аж ахуйн дээд сургуулийг чинь манай анги хүлээлгэж өгч байсан юм. Хурандаа Бямбаа гэж гавъяат барилгачин, хөдөлмөрийн баатар авч байсан хүн чинь манай ангийн дарга байсан. Энд чинь Барилгын батальон гэж их том юм байсан шүү дээ. ХАА-н дээд сургуулийг чинь 1957 оны 12 сард улсад хүлээлгэж өгч байхад улсын хэмжээнд хамгийн том барилга гэж байсан барилга шүү дээ. Тэгээд одоо та нар ингээд харахлээр ямар байх нь вэ /инээв/. Би бол одоо ер нь эдийн шуналгүй л хүн дээ. Хүнээс одоо онцолъё гэвэл. Одоо ер нь тэгж энэнээс иймхэн юм аваад ингэчих юмсан, тэгээд энэ хүнийг ингээд хуураад нэг юмыг нь авчих юмсан, за энэ төр засагт ажил хийж байхад одоо ухаан нярав хийж байхад одоо тэр том хөрөнгө байна. Тэрнээс бол би одоо нэг ингэж юм авчих юм сан гэж бодож байгайгүй. Ер нь ухаан нь миний нэг өөрийн бодож байгаа юм энэ. Хүн юу гэж дүгнэдгийг мэдэхгүй зүгээр. Өөрийн бодлоор бол би одоо ер нь төр засагт чадлын хэмжээний үнэнч л ажиллаж явсан хүн. Өшөө буруу юманд орох зүйл байхгүй. Ер нь ч одоо тэгээд л хүнд дольдогоногч гэдэг юмуу хувиа бодсон ч гэдэг юмуу тийм юм байхгүй. Тэгээд л ганцхан л албаны төлөө л боддог байсан хүн дээ. Тэгээд одооны хүүхдүүдийг бол би бас л жаахан хариуцлага муутай, сулхан юмуу даа гэж одоо ингэж л боддог шүү дээ /инээв/. Тийм.
Цэцэгжаргал -
Танай нутагт байгаль орчин яаж өөрчлөгдөж ирсэн бэ?
Гомбо -
Одоогийн байгаль орчинд өөрчлөгдөх гэж, одоо сүүлийн үед одоо бороо хургүй л айхтар сүрхий өөрчлөгдөөд байна манай нутаг бол. Манай нутаг бол одоо 2002 оноос хойш ер нь цаг сайжраагүй шүү дээ манайх чинь одоо. Одоо манай сум чинь бол ингээд л нүүгээд л одоо энэ Хэрлэнгийн хөвөө, энэ л Төв аймаг, энэ нутгаар л Ар, Өвөрхангайн одоо энэ баруун хойшоо ингэж л их нүүлээ шүү дээ. Ноднин л нэг, ноднин намраас л нэг ихэнх нь цуглаж байгаа юм. Нутагтаа айл байгаагүй болсон ш дээ манай нутагт чинь. Ер нь л айл байхгүй болчихсон ш дээ. Сумын төвийн хэдэн хүн, хэдэн сургуулийн хүүхэд, хөгшчүүд голдуухан, тэгээд л нэг манай төр засгийн албан хаагчид бий. Ингээд өшөө юм байхгүй одоо ерөөсөө. Ер байхгүй болгосон ш дээ манайхон чинь одоо. Хачин их муудсан шүү дээ. Тэрнээс хойш л бороо хур гэдэг юм ороогүй. Одоо энэ жил яах юм мэдэхгүй, энэ намар нэг яльгүй жаалхан юм орж жаал, жуулхан таана маана гарсан тийм л юм билээ. Тэрнээс дээр үед бол их л сайхан байсан. Манайх бол бороо хур ороод л, хургүй тийм ийш тийшээгээ нүүж байсан удаа байхгүй ер нь. Одоо бол маш их нүүсэн. Ер нь одоо Өвөрхангай ч орсон манайх чинь. Тэгээд тэр ингээд л Хэрлэнгийн хөвөө, энэ Чойр, энэ Багануур, Мааньт гээд л одоо ер нь энүүгээр чинь манайхан бүгд байж байгаад л одоо буцаж байна шүү дээ. Тийм. Тийм л өөрчлөлттэй болсон доо. Байгалийн, цаг агаарын хувьд бол нилээн өөрчлөлттэй дөө манай тэнд бол. За яахав хөөрхий тэгээд манай тэнд бол их сайхан дурсгалтай, их хүн амьтан яадаг юу бол одоо тэр Их газрын чулуу гэж ярьж байгаа. Тэр чулуу бол яг манай нутгийнх. Манай нутаг. Манай суманд хорин хэдэн км-т байдаг. Одоо аялал жуулчлал их явдаг газар чинь тэр шүү дээ одоо ер нь. Тийм. Жуулчлал муулчлалын юу муу, оддоо баазтай тэр чинь ерөөсөө тийм газар байдаг юм манайд тэнд.
Цэцэгжаргал -
Танай нутгийн байгаль, цаг уурт гарч байгаа сайн өөрчлөлтүүд нь юу байсан бэ?
Гомбо -
Сайн өөрчлөлт ч гэж одоо тийм сондгой ч юм байхгүй дээ ерөөсөө. Ер нь яахав хэвийн хэмжээний ер нь сайхан цаг, ерөнхийдаа их л сайхан байдаг тийм л. Газар нутаг яахав говь нутаг учраас уул нь бол их л сайхан говь л газар даа ер нь. Урд тал нь говь, хойд тал нь жаахан хангайрхуу тийм л газар ер нь. Тэрнээс чинь өөрчлөөд байсан онц юм байхгүй. Сүүлийн үед цаг их муудаж бороо хургүйгээс л их өөрчлөлт орж одоо нүүдэл суудал хийдэг юм л их болсон доо.
Цэцэгжаргал -
Байгаль цаг уурт гарсан муу өөрчлөлт гэвэл юу байна вэ?
Гомбо -
Одоо, одоо шороо л их тавьдаг болсон газар даа. Ер нь шороо их тавьдаг, элс ер нь ихээхэн. Ер нь нилээн их, цөлжилт маягтай болоод байгаа газар шүү дээ одоо бол ерөөсөө. Тэгж л хэлэх байна. Тийм. Тийм ер нь цөлжилтийн л маягтай болчоод байгаа газар. Уул нь бол тийм байгаагүй юмаа. Одоо ер нь тийм л болсон юм.
Цэцэгжаргал -
Танай нутагт газар усны нэр өөрчлөгдсөн үү?
Гомбо -
Газар усны нэр өөрчлөгдөөд байсан юм байхгүй байхаа. Ер нь тэр газар тийм гэдэг нэртэй байсан гээд байх юм бол байхгүй. Манайх чинь уул, юугаар нь түүхээр нь ярих юм бол энэ чинь дөчин хэдэн онд одоо Дундговь гэдэг байгуулагдсан ш дээ. Дундговь аймаг чинь одоо Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв за эндээс л баахан сумууд тасарч очиж одоо байгуулсан юу л даа ер нь. Тэрнээс өөшөө ч ер нь тэгж нэг сүрхий юу яагаад байсан юм бол байхгүй. Энэ чинь одоо тэгээд хэвээрээ байна, хэвээрээ байна. Тэгээд тэр, тэр Өмнө-говийн Зүүн Гурвансайхан гэдэг сум шүү дээ манай сум бол. Хуучин Өмнө-говийн харъяат байсан, тасарч очсон сум. Тэгээд одоо Баруун Гурвансайхан гээд чи мэдэж байгаа шүү дээ Гурвансайхан... энэ юу гээд л, манай Говь Гурвансайханы үзэсгэлэнтэй газар гээд л ярьдаг ш дээ. Тэгээд Өмнө-Говь чинь гурван сайхантай байсан байхгүй юу. Зүүн гурван сайхан гэдэг нь манайх байсан. Тэгээд одоо Дундговь аймаг гэхэд тасарч байсан. Энэ чинь, юу чинь одоо юу гэдэг юм бэ дээ. Тэгээд Өмнө-говиос ч одоо Буянт гэж сум байж байгаад татан буугдсан. Буянт, Өлзийт, аа Дэлгэр хангай, Хулд, Луус гээд одоо энэ сумд бол Өмнө-говиос орж ирсэн. Тэгээд Баянжаргалан, говь юу… тийм Баянжаргалан, Өндөршил гэдэг нь Дорноговиос ирсэн. Говь-Угтаал, Цагаандэлгэр, тэр Дэрэн, Адаацаг гээд одоо дандаа энэ Төв аймгийн харъяанаас орж ирсэн. Өвөрхангайгаас бол одоо Сайхан-Овоо, Эрдэнэдалай ийм сумнууд орж ирсэн. Ингэж л одоо байгуулагдсан юу шүү дээ. Тэгээд л одоо тэр Зуугийн Хар-Овоо гэдэг энгэр дээр Дундговь гэдэг байгуулагдсан. Ийм л учиртай юм. Тийм. Харин манай нутагт бол тийм юу яаж байгаа юм бол байхгүй. Тийм сүрхий өөрчлөлттэй, энд тэндэхийн алтыг нь, хүдрийг нь ухаад одоо газар орныг нь янз бүр болгоод ингэсэн юм бол ер байхгүй. Харин манай нутагт бол хэдэн газарт бол одоо тэр жонш гэдэг билүү тэрнийг л ухаж байгаа байх. Тэрнээс өшөө за энэнээс боллоо гэдэггүй. Одоо ер нь цаг үеийн л ийм л юм байдаг юм байх гэж байгаа болохоос яг энэ газрыг нь ухаад, ингэж усыг нь үгүй болгоод одоо энэнээс болж ийм боллоо гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Байхгүй ер нь. Ер нь л одоо байгалийн зохицоогоороо л явж байгаа.
Цэцэгжаргал -
За сонирхолтой ярилцлага өгч байгаад баярлалаа.
Гомбо -
За, өгч байгаа юм болж байгаа бол боллоо. Би бол малчин л гаралтай, мал аж ахуй дээр л байсан бага насандаа. Сургууль соёлд суугаагүй. Ердөө л ийм байгаа. Өөв. За миний бага нас чинь одоо юу гэх юм 1933 оны 6 сарын 10-нд хуучнаар Өмнө-Говь аймаг, Зүүн гурвансайхан сумын Цолмонгийн хярын энгэр Баянбулаг гэдэг газар төрсөн. Үүнээс хойш бага насаа эх, эцгийн гар дээр хүмүүжиж, аа бага насандаа зургаа, долоон насандаа хурга хариулаад, аа тэгээд арваад наснаасаа хонь хариулж, аргал түүж, гэрийн ажил хийсэн. Сургуульд суугаагүй ээ. Аа тэгээд одоо сургуульд суугаагүй, ном сурсан нь болбол айлын хүүхдүүд, сургуульд явсан хүүхдүүдээс цагаан толгойн үсгийг 35 байдгийг бичиж авч, аа тэгээд цагаан толгойн үсэг чинь 35 үсэг маань заримдаг 9, онцгой 4, тэмдэг 2, гийгүүлэгч 20, эгшиг 7-оор хувааж өөрөө үзэж ингэж сурч нэр болон ойр зуурын юмыг бичиж сурсан би. За тэгээд түүнээс хойш чинь 1954 онд ардын армид ирж 1954-57 оныг хүртэл барилгын 64-р ангид, хурандаа Бямбаагийн ангид барилгын хороонд одоо алба хаасан. За манай барилгын хороо бол 3 батальонтой их том хороо байсан. Аа тэгээд юу билээ, мартчихаад байна. Тийм, тийм манай хороон дарга маань хурандаа Бямбаа гэж тийм хүн байсан. Штабын дарга дэд хурандаа Баадай, улс төрийн орлогч дэд хурандаа Мэжид. Штабын дарга дэд хурандаа Баадай гэдэг маань Халх голын эх оронч цолтой, Өмнө-говийн Улаанбадрах сумын тийм хүн байсан. За тэгээд 1957 оныг дуустал ардын цэргийн албыг хаасан. Нэг жил... аан тийм 54 онд байлдагчаар, 55 оноос 1957 оныг хүртэл түрүүч цолтой тасгийн даргаар ажиллаад, сүүлд нь манай салаа барилгын, юу харуулын салаа болж харуулын захирлаар жил гаруй хугацаатай ажиллаж байсан. Аа тэгээд энэнээс халагдаад 1957 онд цэргээс халагдаж очоод одоо малчнаар ажиллаж байгаад 1959 онд нэгдэлд гишүүнээр элсээд, 1957 оноос... 1959 оноос аан 1962 он хүртэл нэгдэлд адуучнаар, 1962-63 он хүртэл хоньчиноор, 1963 оноос бригадад аж ахуйн агент, малын эмч, бригадын даргын үүрэгт ажлыг 1975 оныг хүртэл хийсэн. 1975 оноос Дундговь аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газар барилгын агуулахын ахлах нярваар 1992 оныг хүртэл ажилласан. 1992 оноос тэтгэвэрт гараад тэгээд одоо чинь юу билээ дээ хө. Тэтгэвэрт гараад Нийтийн ахуй үйлчилгээнд оёдлын тасагт ажиллаж байсан. 1985... юу 1995 онд Улаанбаатар хотод ирсэн. Тэтгэврийн хүн Улаанбаатар хотод ирээд одоо өнөө Улаанбаатар хотын... Улаанбаатар хотод ирээд Баянгол дүүргийн 11-р хороонд амьдран сууж байгаад тэндээсээ, тэндээсээ дунд... юу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт одоо болтол энх тунх, эрүүл мэнд сайхан амьдарч сууна аа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.