Tsetsegmaa
![](../assets/images/interviewees/990217.jpg)
Basic information
Interviewee ID: 990217
Name: Tsetsegmaa
Parent's name: Tooroi
Ovog: Aralynhan
Sex: f
Year of Birth: 1954
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired, herder
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Manhan sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
family
herding / livestock
privatization
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
cultural campaigns
childhood
schoolchildren's life
children's upbringing
collective member
herder
single mother
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө талаар бид нарт танилцуулахгүй юу?
Цэцэгмаа -
За би 1954 онд Манхан сумын Тахилтын нутагт Хясаа гэдэг газарт төрсөн. Тэгээд 1963 онд Дуут сумын...тэгээд хөгшин ээж аавынхаа гар дээр өссөн би. Өөрийн ээж бол амьдрал ядуу учраас туувар туугаад мал туугаад ингээд явчихдаг байсан. Тэгээд хөгшин ээж маань асарч хүн хийсэн надыг. Тэгээд 1963 онд Дуут сумын сургуульд бага сургуульд орсон. 1966 онд 3-р анги төгсөөд дахиад Манхан сумруу шилжиж ирээд 1967 онд 4-р анги төгсчихөөд тэгээд хөдөө гарсан тэрнээсээ. Тэрнээс хойш л нэрвэнгэтээд үргэлж мал дээр явж байгаа. Аа тэгээд яахав 1970 онд, 69 онд аав маань хөгшин аав маань нас барсан. Тэгээд хөгшин ээжтэйгээ үлдсэн. Хөгшин ээжтэйгээ байж байгаад 1970...71 онд хүнтэй суугаад тэгээд амьдарч яваад Баянголуураа тэр 1-р баригад руу хүнтэй суусан юм. Тэгээд амьдарч яваад 4 жил болоод хань маань өвдөөд нас барсан. Тэгээд 3 хүүхэдтэй үлдсэн. Тэрнээс хойш тэгээд өрх толгойлсон эмэгтэй гэдгээрээ ингээд амьдраад эргээд хөгшин ээжийнхээ хажууд очоод хөгшин ээжтэйгээ байж байгаад 1979 онд хөгшин ээж маань нас барсан. Тэрнээс хойш тэгээл одоо хөгшин ээжийнхээ байсан гэр орныг ингээл гал голомт нь ингээл үргэлжлээл байж байдаг юм над дээр. Тэгээл тэрнээс хойш одоо тэгээл хэдэн хүүхэдтэйгээ хүүхдүүдтэй хэдэн хүүхдээ л хоосон хонуулахгүй байя хувцастай л байлгая хүнтэй л адилхан байлгая гээл одоо ингээл зүтгээл өдий бож байгаа юмдаа. Одоогоор бол яахав 2 охин мордсон тусдаа гарсан, гурван залуу гэрлэсэн одоо хажуудаа хоёр бандитай. Долоон хүүхэдтэй төрүүлсэн тэгээд ач зээ олонтой болж байна. Одоо тэгээл отгон хүүгийнхээ төлөө ингээд л зүтгээд явж байна даа.
Цэцэгжаргал -
Хоёулаа соёлын довтолгооны талаар ярилцая. Соёлын довтолгоо ер нь яаж шүү явагддаг байсан бэ?
Цэцэгмаа -
Соёлын довтолгоо бол манай нутагт ер нь их нарийн явдаг байсан ер нь л. Одоо хавар бид нар ингээл мал төрүүлж байхад бол бид нарыг чинь өдөрт л ерөөсөө бараг л эргэдэг байсан ш дээ. Хот юугаан цэвэрлэжүү одоо гэр орны ариун цэвэр ч үзнэ. Бид нар чинь одоо бол тийм ажил хийхгүй байна. Тэр үед бол ёстой нарийн байсан. Машин гараад л ирэхэд чинь бид нар ёстой сандардаг байсан тэр үед бол (инээв). Нөгөө хотны мал төллүүлээд шөнө төрсөн жижүүр, дандаа хүн жижүүр хийж малаа төллүүлнэ хавар мал төрж байхад. Тэгээд тэр шинэ төрсөн малынхаа салиа малиа одоо малын юуг хаяагүй цэвэрлээгүй байх юм бол одоо бид нарт хариуцлага хүлээнэ. За жижүүр түүгээр малаа төрүүлээд л төлөө ч бойжуулна. Босгож авна, эхэд нь амлуулж хөхүүлнэ, нөгөө салиа нь унах дээр харж байгаа л аваачиж нүхрүү нь хийнэ. Түүнийг ил задгай огт байлгахгүй. Тэгээл бид нар чинь ёстойл үнэндээ ариун цэвэрч байсан байгаам л даа. Тэр үед ер нь тэгээл орж ирээд гэр орон дотор чинь ингээл тавиур мавиурыг чинь эргүүлээл энийг чинь арчаал үзээл бүтэн шалгадаг байсан ш дээ. Тэгээл одоо яахав амьдрал ядуу тийм улсууд чинь зөндөөл байлгүй яахав. Тийм хүмсүүдийг чинь одоо бүр зад угаагч гээд бүрэн аптлактай машин явдаг байсан. Тэгээл тэр айлын нүүр, хиртэй юм мумаа угаадаггүй тийм айлуудыг болохоор бүр бүгдийг нь угааж өгдөг байсан гэж байгаа юм. Хүмсүүдий нь усанд оруулаад, хиртэй юмыг нь бүгдий нь угааж аваад... тэгээд зад угаагч явж байна гээд бид нар аптлак машин явах дээр зад угаагч явж байна шүү гэж нэр өгдөг байсан(инээв). Дээр үед соёлын довтолгоо бол ёстой ширүүн байсан шүү. Аа соёлын довтолгоо бол одоо ер нь 1970 оноос хойш байна уу ердөөл үргэлжид л явдаг байсан. Ер нь 1990 оноос хойшооноо тэд л чимээгүй боллоо харин. Тэрнээс урд бол ер нь үргэлж л явдаг байсан. Тэгэхдээ яахав сард, улиралд ирж сард ирж байх шиг. Тэгээл 10 хэдэн хоногт л ирдэг байсан. Сүүл сүүлрүүгээ тэгээ л жаахан холдсоор тэгээд хүмсүүд нь ч одоо соёлтой болоод ирсэн байх. Тийм учраас тэгээд аажим аажмаар явсаар одоо 1990 оноос хойш ер нь нэг л тэгээл юм юм их самгардсан ш дээ (инээв).
Цэцэгжаргал -
Соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Цэцэгмаа -
Тэр яахав дээ ёстой нөгөө одоо бохир заваан байдаг байсан бол тэр соёлын довтолгоо үнэхээрийн хүн бүхэнд цэвэрч нямбай байдлыг сургасан. Том багагүй, эх эцэг л тэрнийг чинь яачихаар хүүхдүүд чинь уламжилж байгаа ш дээ. Тэр нь бид нарт лав сайн болсон соёлын довтолгоо гэдэг юм бол.
Цэцэгжаргал -
Яагаад соёлын довтолгоо хэрэгтэй гэж үзсэн юм бол? Та юу гэж бодож байна?
Цэцэгмаа -
Аа тэр одоо би бодохдоо одоо би ер нь нэг л хүмсүүд тийм жаахан бохирдуу л байдаг байсан юм байлгүйдээ. Хот байраа ч цэвэрлэдэггүй, гэр орчин тойрноо ч нэг бохирдуу байсан байх тэр лав. Тэгээд одоо тэр соёлын довтолгоо гэдэг юмыг гаргаад тэгж цэвэрлэж байна гэнэ шүү тэгж байна гэнэ шүү гэхээр чинь хүмсүүд бас өөр болж байгаан ш дээ. Ойлголт нь орчин тойрноо цэвэрлээл, хот хорооны тэг жартаа татна ер нь ажил их байгаа ш дээ. Хөдөө мал дээр байгаа (инээв) хүмсүүд чинь тэгээд тэр тэг мэг татаад чулуугаа сайхан түүчихсэн хот чинь хүртэл цэвэрхэн гоё харагдаж байгаа. Тэгээл тэр ер нь соёлын довтолгоо ер нь сайн үр дүнтэй л болсон миний хувьд бол ер нь.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгооны үеэр хүмүүсээс юуг шаардаж байсан юм бол?
Цэцэгмаа -
Аа хот айлыг бол бид нарыг цэвэр нямбай байх хэрэгтэй. Одоо нөгөө малчин бол одоо шигүү тоотой юутай тэрний чинь тэг тичнээн төлөг мал төрвөл одоо тэчнээн төл босгож ав гэдэг шаардлага тавьдаг байсан бид нарт. Төлөө дутаах юм бол төл, шаардлага бол маш өндөр байсан. Бас цэвэр цэмцгэр байх талыг бидэнд шаардаж байсан л даа. Ийм юм цэвэр байх хэрэгтэй энийгээ ингэж цэвэрлэ одоо тэг жартаа татаагүй байвал энэ чулууг түү тэгээд жартаагаан тат, орчин тойрноо цэвэр болго, энэ үхсэн малын сэг байсан ч аваачиж устга цэврлэ гээд л ер нь тийм юм байлгадаггүй байсан. Одоо бол хаяагүй л хөглөрч байна. Тэр үед бол тийм юм байгаагүй. Энийг ингээд эргүүлээд тавьчихдаг юм гэж ирээд л. Энэнээс дотогшоо нь ийм, энэ дотор хот байлаа гэхэд энэ орчны чулууг цөмийг нь цэвэрлээд түүчихнэ. Тэгээд нөгөө гадагшаа аваачаад хол асгачихаар чинь ингээд тойрог сайхан цэвэрхэн нөгөө хашаа шиг л болчихож байгаа юмдаа үндсэндээ цэвэрхэн. Газар дээрх чулууг жирийтэл тэгшлээд шугам шиг тавьчина. Тэгэхээр нь болохоор тэг жартаа гэж хэлдиймаа. Аа гэр орноо бол цэвэр цэмцгэр байх хэрэгтэй л гэдгийг шаарддаг байсан. Тэгээд хувь хүмсүүд чинь тэр шаардлага тавихаар аяндаа юм юмаа ямар муу байлаа ч гэсэн салбархай юмаа нөхдөг, хиртэй юмаа угаадаг болчиж байгаа юм л даа тэр шаардлага тавиад ирэхээр чинь. Тэгээд аль болохоор цэвэрхэн байхыг хүн бүхэн хичээдэг байсан. Хүүхдүүдээ цэвэрхэн хувцаслая гээд одоо гуталыг нь цэвэрхэн оёод өгдөг, бид нар бол энэ хүүхдүүдий чинь жаахан байхад дандаа гараараа юм оёж өгдөг байсан. Ийм бэлэн юм байрагтай авч... сургуульд орж эхлээ л одоо ийм бэлэн юм өмсөж байгаа ш дээ. Бусад цагт дандаа гараар оёсон л юм өмсөнө. Тухайн үед л даарахгүй л байвал, хөл нүцгэн явахгүй бол одоо болдог байлаа ш дээ (инээв). Нэг их тийм их юм шаардахгүй хувь хүний амьдралын байдлыг бас харж үзнээ. Тэр болгоныг тэг тэг, заавал тийм юмтай бай гээд нэг их шаардаад байхгүй ээ. Раажив мариодив бол авч тавь, сонс гэж хэлдэг байсан. Тэр үед чинь раажив л байсан болохоос ийм зурагт гэж байсан биш. Айлууд харин тэр рааживын цаг агаар, янз бүрийн юм сонсохын тулд раажив их авдаг байсан тэр үед. Тэр бол харин шахаж шаарддаг байсан. Тэгээд сонин их тараадаг байлаа сонин унш гэдэг байлаа. Лекц уншлага гэж бид нар чинь яваад бүр тусгай хүн явж бид нарт лекц уншиж өгдөг байлаа айлуудаар. Дан ойролцоо байгаа айлуудыг бөөгнүүлээд ярьж өгөөд одоо энэ орон нутагт ийм ийм ажлууд болж байна ийм энийг уншиж өг гээд ярьж өгдөг, сонин тарааж өгдөг. Бид нар хэвлэл захиалдаг байлаа түүгээр бас их юм үзэж сонсож, харж л байлаа л даа. Аа тэгээд бас нэг тиймэрхүү шаардлагатай аяга хатаадаг хатаагч гэж тусгай ийм арзгар төмөр, гагначихсан төмөр байсан юм. Тэрнээс зүүчихээд дээр нь аягаа ингээд хөмрөөд тавьчихдаг, угаачихаад арчихгүй тэн дээр нь сайхан хатаачихдаг тийм бас шаардаад авч чадах нь аваал тавиал. Зарим нь төмөр утсаар ч гэсэн хийгээл ингээд л тавьдаг байсан юм. Тухайн үед одоо шаардаж байсан юмнууд байсан байх л даа, заримыг нь би мартчаад л дахиал санахгүй л байна (инээв). Тэгээл ямар ч байсан цэвэрлэнэ барина. Дэвсгэр нь салбарчихсан, бид нарт тэрнээс ийм дэвсгэр байгаагүй дандаа нэг ямаа хониныхоо арьс дэвсэнэ. Тэрнийхээ ноосыг шулчихаад ингээд зүүгээд дэвсдэг байсан юм. Тэгэхээр ийм битүү дэвсгэртэй, ийм бүтэн дэвсгэртэй айл ер нь байгаагүй л дээ. Дандаа л хагас ийм л нэг хоёр хүрээ нь ингээл эд нар нь цул шороо байдаг. Тэгээл жижигхэн шороогоон ташаалахын хэргээр арьс зүйж байж дэвсдэг байлаа. Тэгэхгүй болохоор нөгөө тэр болгон дэвсгэр мэвсгэр гэж байгаагүй ч юмуу авч чаддаггүй байсан юм уу одоо мэдэхгүй. Дандаал нэг л арьсан голдуу дэвсгэртэй байсан ш дээ. Аль чадал гайгүй шиг нь яахав булгаар мулгаар хүртэл аваад л дэвсчихдэг байсан. Тэгээл энэ хүүхдүүдийн нэг гутлын түрий, бахиал махиал энэ гутлуудын чинь түрийг зүйхээр их хөөрхөн дэвсгэр болдог байлаа. Энийг чинь зүйж байгаад дэвсгэр хийхээр бүтэн дэвсгэртэй бочихдог байлаа. Тийм, тийм юм л их хийдэг байсан. Хувь хүн одоо өөрөө радиогоор юу хэлэв сонссон байх хэрэгтэй. Түүгээн бусдад яриад өгч чаддаг чадвартай байх хэрэгтэй. Тэгээд сонин хэвлэл сайн унш гэж шаарддаг байсан. За тэгээл энд тэнд сумын төв мөвд байгаа хүмсүүд бол одоо орой өглөөний лекцэнд сууж бай гээд гэрт байлгадаггүй байсан. Өглөө орой тэдэн цагаас тэдийн хооронд лекцтэй лекцэнд суугаарай гээл. Тэгээл хүүхэд мүүхэд дээр орсон үедээ тэр лекцэнд суудаг байлаа, сонсдогч байлаа. Тэгээл тийм юманд оролцдог байлаа. Соёлын довтолгооны үед тэр үед чинь одоо янз бүрийн юм их байлаа ш дээ. Бохир зарим нь хамуутай ч байх шиг зарим нь одоо нөгөө бөөс хуурс ч гэж байх шиг юм байдаг байсан байгаа юм. Тэгээд тийм л юм их шалгадаг байсан шиг байгаа юм. Тэгээд л гэр орны ариун цэвэр, одоо аяга шаазангаа хүртэл ямар янзтай тавьсан байна, гэр доторх ямар нэг юм тэд нарыг чин ингээд хөвөнгөөр арчаад арчаад шалгадаг байсан байхгүй юу. Тэгээл зарим нь яахав бүр тусгай дүн тавиад бичээд явдаг байсан. Тэгж ирэхэд тийм байсан дараа ирэхэд ямар байнхав одоо тэрнээрээ үзээд л яваад байдаг. Тийм юм л шалгаад байдаг байсан. Одоо тэр чинь сумаас л одоо явдаг байсан ш дээ. Тусгай тийм улсууд гарсан байсан юм шиг байгаа юм л. Зориулалтын тэр багаараа, баг багаараа хэсээд л яваад байдаг. Тэгээл нэг тойроо л ирдэг. Тэрүүн дотор одоо бүгд л сайн л байх юм бол сайн байнаа гэдгийг мэдэгдээл яадаг байсан юм байгаа биз, тайлагндаг байсан биз. Тэгээд машинтай хүмсүүд явдаг байсан. Оо тэгээд дарга нар чинь одоо бол дарга нар тэгж айл хэсэж байх юм алга л. Тэр үед чинь ингээл нэг цас орох юм бол дарга нар машинаа унаал өдөр шөнөгүй айлаар хэсээ л явчихдаг байлаа ш дээ. Хэнд нь өвс тэжээл хэрэгтэй байна, хэнд нь хүн хүч хэрэгтэй байна. Одоо энд ч сумын төвд ажилгүй хүн байлгадаггүй байлаа. Хөдөө дандаа малчин төлчин айлууд ядарсан улсуудад хүргээд өгчихдөг. Тэнд очиж туслалц гээл яв...аваачаал өгчихдөг байсан. Тэр үед чинь одоо тэгээл ирээд яахав ерөнхийдөө орж ирээл тэр чинь айлын байдлыг нь харна.м Ямархуу байгаа нь харагддаг юм шиг байгаа юм л даа тэд нарт. Тэгээл шаардлагатай юм байвал энийгээн ингэж угаа цэвэрлэ ингээд тэр гэж хэлнэ. Аа яг тэдэнд хүрээд ирнэ шүү гэж хэлнэ. Бас тааруу байх юм бол дахиж шалгаж үзнээ ч гэдэг юмуу одоо бас тэгээд хэлдэг л байсан. Бас тэгээд одоо нэг... одоо дутагдалтай л байвал одоо дахиж ирнэ гэж байгаа юм л даа, дутагдалгүй болвол нэг их ирнэ гээд байх ч үгүй. Нэг хэлж ирэхгүй ээ тэд нар чинь. Гэнэт л ирэхээс биш тэгж хэлж ирэхгүй ш дээ(инээв). Хэзээч мэдэхгүй гэв гэнэт л машин хүрээд ирнэ, тэгээл дарга ч ирнээ, соёлын шалгалттай юм ч явна, эмч ч явж байна янз бүрийн л улсууд явж байна. Арай л гадна хотон дотуур ирээл мал хар нөгөө ишиг төлдөө өвс өгч үү, ус өгч үү гээл эхлээд шалгаад эхлэнэ харж байгаа юм л даа. Мал тавьж байсан бол яахуу нөгөө малын байдал ямар янзтай байна гээл мал дотуур ороол, яваал, эргээл, тойроол тэгээл асууж ярилцацгаагаад л тэгж байгаал гэрт орж цай унд болоол явж байх зуураан ч явж үзнэ. Заавал яг шууд орж ирээд шалгаад байх ч үгүй, бас явдал дундаал шалгана харж чадна.
Цэцэгжаргал -
Тухайн үед шалгалтын үеэр шаардлага хангаагүй тохиолдолд яг юу болдог байсан бэ?
Цэцэгмаа -
Шаардлага хангаагүй байвал тэгж шаардлага хангаагүй байсан. Ямар юм билээ... ханга.. хонго билүү ямар юм билээ (инээв) тийм юм өгдөг байсан юм гэсэн. За би зүгээр тийм юм өгч авч байхыг нь хараагүй юм байнаа. Тийм хонх монх тийм л юм өгдөг байсан юм гэсэн. Тэр нь ч яачихсан байвал одоо энэ айл муу байсан авсан юм байнаа л гэдгийг таних тэмдэг нь тэр байсан юм байгаа биз. Тийм л юм өгч байсан гэсэн. Би яг тийм юм өгч авч байхыг нь хараагүй. Аа мэдэхгүй тэр одоо торгож л байсан юм байлгүй тэрнийг сайн мэдэж байгаа юм алга өөрийн биеэр хараагүй юм болохоор сайн онцолж мэдэж байгаа юм алга. Ямар ч байсан тэр зад угаагч гээд л нэг машин явдаг байсныг, хиртэй юутай байх дээр хүмсүүдийн хирийг угаачихдаг гэнээ, усанд оруулчихдаг гэжийнэ, хувцсыг нь угаагаад бүх юмыг нь угаагаад өгчихдөг юм гэнээ л гэж байсан. Тэгээл зориуд машин яваа л хүмсүүд яваал байдаг байсан л даа. Тэгэхдээ одоо яг тэр айлыг угаагаад явчиж гэнээ гэж би бас хараагүй болохоор би бас хэлж сайн мэдэж байгаа юм алга.
Цэцэгжаргал -
Танай хувцаснаас ер нь угаагдаж байсан явдал байгаа юу?
Цэцэгмаа -
Үгүй байхгүй, манайхаас тэгж угааж байгаагүй
Цэцэгжаргал -
За тэр соёлын довтолгоо ер нь ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд авч ирсэн гэж та боддог вэ?
Цэцэгмаа -
Соёлын довтолгоон гэдэг бол яахав хувь хүмсүүд ямар ч байсан тэр нэг ариун цэвэр, цэвэр байх талаасаа ямар ч гэсэн бүгд ухамсартай дагуу тэрнийг сайн ойлгож авсан байх. Хүмсүүд одоо цэвэр байх талаас нь зүгээр нэг л нэг дэвсгэрээн хүртэл хатгахгүй тэгээл хөглөн даагаад л байдаг айл байсан юмаа гэж бодоход тэр довтолгоон гарсан биш ямарч байсан нөхөөс цоорхоогүй нөхөөстэй болгоод бүтэн болгож л авсан байх гэж би боддог. Тэрний үрээр. Мэдэхгүй тэр одоо тэгээл соёлжилтоороо одоо ямар ч гэсэн тэрнээс авч сайжирч л байсан байх тэр ерөөсөө. Хүн бүхэн үр хүүхдээн ч гэсэн цэвэрхэн болгьё, үс толгойгоон самнадгүй тэгсгээд л хонож өнждөг байсан бол ямар ч гэсэн самнадаг болсон байх. Тэрний үр дүн гэж янз янзаар(инээв) их л нөлөөлсөн байх. Арай надад бол мэдэхгүй яг тодорхой тийм их өөрчлөлт гэх юу байхав зүгээр хог новштой байсан бол ямар ч байсан хог новшноосоо л салсан. Орчин тойрноо цэвэрлэдэг болсон тэр бүх хүмсүүд ямар ч байсан. Үр дүнгээ өгсөн л байх гэж бодож байгаа ямар ч байсан.
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө амьдарлын тухай ярьж өгөхгүй юу?
Цэцэгмаа -
За би түрүүн төрсөн мөрснөө ярьчихсан юм чинь тиймээ. Би сургуульд ороод яахав гурав дөрвөн жил сурахдаа бол сурлагатай байсаан, сурч байсан. Надыг бол багш нар сургуульд явуулахыг их хүссэн. Ганц нөгөө амьдарлын эрхээр хөгшин аав ээж маань гар хөл хийж авна гээд хажууд нь хүүхэд байхгүй хоёулхнаа үлдчихсэн учраас надыг гаргаж аваад тэгээд мал дээр байлгасан. Мал дээр бол мал аж ахуйн хийх л бүх л юм юу л байдаг юм тэр болгоныг тэгээд тэр хоёрыгоо дагаал хийлцээд л явсаар байгаал тэгээд 1972 онд хүнтэй суугаад тусдаа гараад эхлээд бид нар хонь маллаж байгаад тэндээсээ тэмээ маллаж эхэлсэн. Тэгээд нэг жил хагас тэмээ маллачихаад эргээд бог малаа авч хонио малласан. Тэр хугацаанд яахав малаа маллаад яваад бид нар амины малтай ч болоод, ачаад унадаг морь тэмээтэй ч болоод сайхан амьдрал, сайхан болж байтал тэгээд маань хань маань өвдөөд тэгээд нас барсан. Тэрнээс хойш одоо яахав миний өөрийн төрсөн ээж хүнтэй суучихсан байдаг л даа. Тэгээд тэд нарыгаа бараадаад, төрсөн дүү нараа бараадаад тэгээд тэд нарынхаа дэмээр явсаар байгаад тэгээд мал маллалцаад тэд нар ч гайгүй малчин хүмсүүд байсан манай тэр ээж аав тэд нар. Тэгээд тэд нарыгаа бараадаад тэд нараараа ч өөрснөөн ч дэм аваад, тэд нартаа ч дэм туслалцаа болоод тэгээл сааль сүү хийдэг тооты нь хийлцээ л, мал ноос үс л бүх юмыг нь хийлцээд л явсаар байгаал тэгээл 1990 он хүртэл ер нь дандаа л тэд нарынхаа дэмжлэгээр л голдуухан явсан ер нь. Хүүхдүүд ч бага байлаа тэр үед. Нялх хүүхэдтэй тэгээл ер нь тиймэрхүү. Нүүсэнч л нэг хүн гуйж л ачаа ачаагаан ачуулж авдаг байлаа. Нэг морь бариад унасан ч л нэг хүн гуйж байж нэг морь бариулж унадаг байлаа өөрөө нэг яадаг болохоор. Тэгээд дандаа дүү нарынхаа тусламжаар тэгээд явсаар байгаад 1990 он хүрээд, 90 оноос эхлээд нөгөө тусдаан мал гардаж, тусгай малаан тоолж аваад тэгээд нөгөө өөрийн гэсэн тэр үедээ бол сарын цалин гээд тавин мянган... тавин төгрөг өгдөг. Их л цалин авч байгаа нь тэр, ерөөсөө их хийсэн ч бага хийсэн ч би тавь тавин мянган төгрөгний цалин л авдаг байсан. Тавин төгргөний. Тэр тавин төгрөг чинь надад маш их л мөнгө болдог байлаа. Тэгээл нөгөө хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг байлаа. Тэр хоёр нийлж аваад тэгээл ямарч байсан хэдэн хүүгээн нэг болгоол байдаг байсан. Тэгж яваад 1990 оноос хойшоо бол тусдаа мал аваад, мал тэд нараасаа аавынхаасаа мал тасалж аваад одоо өөрсөддөө оногдсон мал тасалж аваал нэг тавин ямаа л оногдож байгаа юм л даа надад. Түүгээн аваад тусдаа өөрийн гэсэн малтай болоод, амины нэг арван хэдэн малтай, ямаатай малтай байсан. Тэгээд тэр тусдаан тэрнээс хойш л толгой дааж л мал маллаж эхэлсэн. Хүүхдүүд түрүүч нь овоо болоод арав марав төгсөөд, том охин хүүхдүүд тэгээд тэрнээс хойш нь тусдаа мал маллаад , тусгай өтөг бууц хүртэл, өвөлжөө хаваржаа хүртэл тусдаан аваад. Тэгээд хэдэн хүүхэдтэйгээн амьдраад, тэгээд хүүхдүүдээ яахав сургуульд оруулаад, том охиноо аравдугаар ангиас нь гаргаж авсан. Дараачийн охин есдүгээр ангиас гарсан. Дараачийн хүү...хоёр хүүг дөрөвдүгээр ангиас нэг хүү зургадугаар ангиас, тэгээд доод талынх нь бандийг дөрөвдүгээр ангиас гаргаж аваад...Аа дөрвөөс хоёрыг гаргасан, наймдугаар ангиас одоо энэ гэрт мал дээрээн байгаа бандийг наймдугаар ангиас гаргаж авсан. Тэгээд нөгөө цаашаа явуулж сургуульд сургья гэхлээр зэрэг боломж байдаггүй. Тэгээд л одоо бүгдийг нь мал дээр гаргаж аваад тэгж байгаад хоёр охин маань цувраад цувраад хоёлуулаа тусдаа гарлаа. Тэгээд тэр хоёрыгоо нэг юм яахуу нэг нөгөө ёстой нэг хувьчлал гэдэг юмнаар нь нөгөө хүүхдүүдийн тоогоор нь хэдэн мал өгсөн байсан. Тэрнийхээ хүчээр л одоо хүүхдүүдээ нэг мордуулдагийг нь мордууж, гэрлүүлдэгийг нь гэрлүүлж авсан. Тэгээд хэдэн мал, ирсэн малаа хүүхдүүддээ хувааж өгөөд одоо цөмөөрөө тэгээд нэг дор дороо нэг зуугаад зуугаад, зуу гаруй тийм малтай байдаг л даа манай хүүхдүүд. Одоо тэгээл түүгээрээн нэг юм амь зуулгаа хийгээд амьдраад явж л байна. Одоо тэр тэгээд нөгөө байгаль хавсраад байхаар чинь бас мал хар нь ер нь өсөж өгөхгүй хэцүү юмоо. Бас хэцүү хэцүү амьрал тохиолдоод байгаль хавсраад бас болохгүй байна. Тэгээд яах вэ хүүхдүүд тэгээд амьдраад явж л байна. Тэгээл, тэгээд л одоо хүүхдүүдийнхээ тавыг нь тусад нь гаргачихаад л одоо хоёртойгоон тэгээл гурвуулан. Өнөө жил нэг хүүхэд яахуу нэг тавиад бог байдын тэрнийгээ хараад ахын дээр хоцорсон нэг хүүхэд. Тэгээл нэгий нь аваа л, энийгээ ямарч байсан сургья гээл ах нар нь зээл мээл авч л бүтэн тэгж байж л бид хоёрыг явуулсан нааш нь. Тэгээл одоо түүгээрээн энд ирээл байж л байна. Тэгээл одоо энийгээн ямар ч байсан нэг сургууль төгсгөөд авах юм сан л гэж бид хүс ч байгаа юм л даа. Нэг нь төгсөөд авчихвал бас ах эгч нарынхаа хүүхдүүдийг үгүй одоо татаад авах юм уу гэж бодоол. Одоо гол нь тэгж л одоо их зүтгэж байгаа хүн байгаа юм би. Аав ээжийнхээ гар дээр өсөж байсан. Хөгшин аав ээж маань... ээж надыг гаргачихаад хоёр сар бололгүй болоогүй гэсэн бараг тэгээл хөгшин ээждээ өгчихөөл өөрөө туувар туугаад явсан гэсэн. Манай хөгшин аав ээж хоёр бас амьдрал муутай улсууд байсан байгаа юм л. Тэгээл хөгшин аав охиноо дагуулаал тууварт явсан. Ээж маань надыг тэжээгээл аваад үлдсэн тэгээл тэдэн дээрээн өсөж хүн болсон би. Тэгээл ээж маань туувар туугаал аймагт ороол ноос моос угаадаг тийм үйлдвэрт ажиллаад дандаа л мөнгө олж амьдрахын төлөө л явдаг байсан байгаа юм. Тэгж яваад одоо хүнтэй суугаад хөдөө малчин болсон одоо малтай, одоо ч далан хэдтэй самган байж л байна л.
Цэцэгжаргал -
Та өөрийгөө өсгөсөн аав ээжийнхээ талаар ярьж өгөхгүй юу?
Цэцэгмаа -
Аа манай өсгөсөн аав ээж бол одоо яахав бас ядуу амьдралтай. Таван охин хүүхэд тавтай байсан байгаа юм. Тэгээд том охин нь нас барчихсан, байхгүй. Дөрөв нь бол амьд байна. Нэг...нэг нь одоо багш, хамгийн том нь... манай ээж болохоор малчин хөдөө байж байна. Тэрний дараачийн ах бас малчин хөдөө байдаг юм. тэрний дараачийн эгч бас хөдөө малчин байдаг юм. Тэрний дараачийн ах нь одоо энэТтөв аймагт багш, уг нь багшилж байсан юм. Одоо тэтгэвэртээ гарчихсан хөгшин байна. Төв аймагт байж байдаг юм одоо. Тэгээд аав ээж маань их ядуу байсан. Ядруу байсан тэгээл хүүхдүүдээсээ бас ганцхан отгон хүүгээ л сургасан. Тэр отгон хүү нь одоо багш хийгээд багшилж яваад одоо Төв аймагт байж байдаг юм тэтгэвэрт гарчихсан /ханиав/. Тэд нар тэгээл бас л хүүхдүүдээ өсгөж хүн болгож авах гэж нилээд ядарч л явж бас нэг юм болгосон юм шиг байна лээ. Тэгж яваал мань тэд нар нь тус тусдаа гараал явсны ард надыг гарахлаар надыг аваал тэжээгээл тэгээл хүн болгоол. Тэгээл одоо миний эх, эцгийн тэр хөгшин аав ээжийн гал голомт одоо яг над дээр байж байдаг юм одоо. Би хүнтэй суусан болсон ч эргээл нөгөө гэртээ хүрээд ирчихсэн. Тэндээс тэр гэр орон морон гэж надад өгсөн юм байхгүй. Тэгээл хадмууд гэрээ аваад аймгийн төврүү орсон. Би зүгээр буцаад ээжийнхээ хажууд ирж байсан юм байгаан. Тэгээл хөгшин ээж аавынхаа гал голомт дээр одоо ингээл байж байдаг юм. Аа манай өвөө эмээ болжим бүгд малчин байсаан. Бүгдээрээ малчин. Тэгээд бид нарыг бодвол их л сайхан хүмүүжүүлж байсан шиг байгаа юм. Би өөр дээрээн бол жишээ аваад үзэхээр мал хариулаал явж байгаал, одоо нэг айлын хүүхэд мүүхэдтэй нийлж суугаал уулзаал тэгвэл загнадаг байсан. Яагаад малаас холдоол хүнтэй нийлж сууж байгаа юм, араас мориороо нисээд ч ирдэг байсан. Мал хар нийлүүлэх юм бол загнадаг байсан. Тэр бол бид нарт маш их л хүмүүжил өгч байсан байх гэж бодож байгаа. Тэгээл бид нарыг чинь одооны хүүхдүүд шиг байхгүй бид нар бол ёстой харцанд нь л байсан ер нь. Нөгөөхөө харвал за энэ уурлаж байгаа юм байна шүү л гэж бодоод айдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй байгаа ш дээ хүүхдүүдэд ер нь(инээв). Жаахан ширүүхэн хараад л тэгэх юм бол манай аав ууртай байгаа юм байна. Ямар юм болохгүй болсон юм бол л гэж өөрийгөө одоо... би яасан билээ л гэж өөр дээрээ эргэцүүлж л боддог байсан. Яагаад намайг уурлаж байгаа юм бол гээл. Тэгээл одоо мал хараа нийлүүлэхийн бол ч одоо бөөн загнуулна ш дээ (инээв). Хариулаад явж байж мал нийлүүлэх юм бол тэгээд бол тэгээл тэрнээсээ тэгээд л.... Тэгэхдээр чинь хүн чинь аяндаан малаа нийлүүлэхгүй явдаг болчиж байгаа юм л. Тэр чинь болвол том хүмүүжил өгч байсан байгаа юм биднүүст. Би л тэгж бодож байгаа ер нь. За наашаа бол зүгээр дандаа л маань, дандаа ядруу учраас дандаа нөгөө малтай айлуудын мал хариулдаг л, дандаа хөлсний мал хариулж л нэг малыг нь хариулаад өгөхлээр ганц хүнс гаргаад өгөх шиг тэр улсууд нь тэгж л дэмжиж тусалж явсан юм байна лээ ер нь. Дандаа нэг хүнд хүнс л, хань ижил олонтой нөхөд сайтай л улсууд байсан. Манай аав бол өөрөө маань элэг өвчтэй их ядруу хөгшин байсан л даа. Шуухраад явж чаддаггүй. Морь унахаар морин дээр яваад байна, буугаад явахаар явж чаддаггүй шуухраад суучихдаг тийм хүн байсан. Ээж бол яахав маань явж байгаад унаж, хаа хамаагүй явж байсан газраа очоод уначихдаг. Тэгээл унаал тэгээл байж байгаад босоол явчдаг тийм бас тийм олигтай хүн байсан юм бас.Тэгээл хаа байсан надаас урд яаж болж байсныг нь мэдэхгүй. Би нөгөө том болсон мэдээнд орсноос хойш болохоор яахав маань гэрт нь байлгаал өөрөө нөгөө малыг нь хариулаал яваад байхаар гэртээ унан тусан тэгээл байдаг байсан. Тийм ядруу биетэй улсууд байсан юм.
Аа би сургуульд ороод яахав анх эхлээд тэр Дуут суманд очиж орсон. Тэгэхдээ нэгдүгээр ангид ороол эхлээл А үсгээсээ заалгаал эхлээл хичээлээ сурсан багш нарынхаа заасныг бол идэвхтэй сурч байсаан би. Тэрнийг бол ёстой сайн сурдаг байсан би. Тоо, монгол хэл одоо заадаг байсан тэр үед чинь. Тэгээл зураг мураг янз бүрийн юмнууд... тэр хичээлүүддээ харин би идэвхтэй сурч байсан би. Цааш сураад явсан бол би надад сурах боломж байсан даанч амьдрал тэгж аав ээж маань явуулаагүй, амьдарлын эрхээр гарчихсан юм байгаа юм. Тэгээгүй бол би дөрөвдүгээр ангиа төгсөөл тэрнээсээ...тэгэхэд чинь долдугаар анги төгсөөл сургуульд явдаг байлаа ш дээ. Тэгээд л явах байсан байх. Тэгээд даанч амьдралын эрхээр тэгээд сурч чадаагүй юм байгаа юм. Тэр үед би бол багш л юу заана заасан болгоныг ямарч байсан бүрэн хийж бүрэн суралцдаг байсан. Тэрнийхээ дүнгээр одоо ч гэсэн ямарч хэвлэл юу ч уншаал байна одоо. Тэр лав үр дүнтэй сурдаг байсан би. Багшынхаа зааж хэлснийг бүгдийг л хийдэг. Багш ч үнэтэй байсан багш нааш цааш явсан ч ангийнхаа хүүхдүүдэд тэгж тэгж тийм хичээл оруулаад байж бай л гэхэд би тэрний нь багшын заа гэснээр нь заагаал өөрийнхөө хичээлийг хийгээд л байж байдаг байсан. Ер нь ангидаа, идэвхтэй суралцаж байсан гэж бодож байгаа өөрийгөө ер нь бол. Оруулая л гэж оруулсан тэгэхдээ би есөн настайдаа орсон сургуульд нэг жил өнжөөгөөд оруулж байсан юм билээ. Тэгэхдээ би намар л одоо есөн сард яваал тэнд манай аавын нэг том охин хүргэн хоёр нь байсан, хоёр эмч байсан юм тэр Дуутад. Тэднийдээ байж байсан юм би. Тэгээл намар яваал өвөл амралт мамралтаар ирнэ гэж байхгүй тэр чигтээ байж байгаал хавар ирдэг байсан гэрт, гэртээ. Тэр хооронд нөгөө аваад явдаг хүн байхгүй учраас нааш цаашаа явж чаддаггүй. Тэндээл байж байгаа л тэгээл хавар хичээл тарахаар л аргагүй нэг очиж авдаг байсан байх тэр. Тэгээд нөхөрт гартлаа бол сургуулиас гарчихаад ерөөсөө бол мал л хариулдаг ажил хийж байсан би ерөөсөө. Мал л хариулдаг ажил тэгээл усаа авнаа гэр оронгоо цэвэрлэнэ, тэгээл хоол ундаа хийнэ тэгээл гэрт хийх бүх л юмыг хийж байсан Цаашид сурах бол сонирхол надад их басйан. Ганцхан нөгөө хөгшин ээж аавын гаргаж авнаа гээд авчихсан. Багш нар бол надыг авнаа гэж зөндөө очсон мотоциклоор ч очсон, мориор ч очсон. Тэгээд манай хөгшин аав бол одоо бүр яах ч арга алга, одоо би явуулж чадахгүй гээд хэлээд хоцордог байсан. Тэгээд хоёр гурав, дахин дахин ирээд тэгээд багш нар ирэхээ больсон л доо. Тэгээд сургуульд цаашаа сурсан бол ямар ч байсан ямарч сургуульд сураад юунд ч хүрэх байсан юм бол гэж одоо л бодож л байгаа юм л. Тэгээл одоо яахав хөгшин аав ээжийн эрхээр л тэгээд авсан юм чинь. Надыг хүн хийсэн юм болохоор тэд нар надыг гар хөл хийхийг хүссэн л байлгүй (санаа алдав). Тэгээл тэд нар хүсээл... тэгээл нөхөрт гартлаа ер нь тэгээд л энэ насаараа мал дээр явж байгаа ерөөсөө. Төв суурин газар орж хийсэн ажил мажил гэж байхгүй. Дандаа л малчин ер нь. Эхлээд бол хувийн малтай байсан гэсэн. Хувийн малтай их айлуудыг дандаа тусалж малыг нь малладаг байсан гэсэн. Манай тэр ах эгч нарыг том, манай ээж мээжийг бага байхад нь. Тэгж байгаад сүүлдээ нэгдэлд гэдэг юманд орсон гэсэн малаа нийгэмчл...цөөхөн малтай байсан малаан нийгэмчлээд, өгөөд тэгээд нэгдэлд ороод. Тэгээд нэгдэлд орчихоод ч гэсэн мөн дандаа амьтаны мал л малалцдаг байсан гэсэн. Хүмсүүдэд л туслалцаж дандаа мал маллаж л явсан гэсэн дандаа. Тэр үед бол би хувь ёстой өөрийнхөө амины л хэдэн мал малладаг байсан. Тэгээд нөхөрт гараад бол нэгдлийн мал малласан. Тэгээд нэгдлийн мал малладаг болсноос хойш бол хөлс хүч авнаа нөгөө бүтээгдэхүүний ноос ноолуур тэгээл бүтээгдэхүүнээ гүйцээгээл өгөх дээр одоо цалингаа авдаг. Маллаж байгаа малынхаа хөлс цалин авдаг байсан. Тэгээд 1971 оноос хойш мал маллаад 75 онд нөхөр маань нас барсан тэгээд тэрнээс хойш одоо дандаа л нэгдлийн мал маллаж байгаад, тэгж байгаад одоо энэ 1990...хэдэн онд дөрвөн онд, таван онд ч гарлуу нэгдлээс гэдэг юмнаас гараад одоо хувийн аж ахуйтан болсон.
Аа би бол яахав 1969 он оноос эхлээд танилцсан бид нар яахав шуудуу малтаж яваад шуудуун дээр эхэлж танилцсан. Тэгээд бусад үед яахав тэгээл шөнө мөнө ирж уулзаал явдаг бидэнд чинь. Аав ээжид бол өдөр харагддаггүй, айгаад үзэгддэггүй тэгээл шөнө мөнө, өдөр хонь мал хариулж явахдаа хээгүүр нэг уулзаа л явдаг байсан. Тэгж эхэлж танилцаж явж байгаад тэгээд 1971 оны хавар (санаа алдав) хоёулаа гэр суусан би оргож явсан, очиж байсан. Надыг оргуулж авч байсан одоо нууцаар (инээв). Тэгээл бид нар амьдраал сайхан амьдрал ёстой сайхан болж байтал яалаалдаа.. даанч.. нас барчихсан. Тэгээгүй бол одоо өдийд амьдрал бас л өөр байх байсан байх л даа. Бид нарыг оргуулж авна гэдэг чинь бид хоёр ингээд суухаар яг шийдээд суулаа тиймээ. Тэгээд яахав залуугийн тал ингээд авнаа баринаа гээд яахдаар нөгөө манай аав ээж болохоор зөвшөөрөхгүй бага байна өгөхгүй гэх жишээний байдаг байхгүй юу. За тэгэхдээр нөгөө тэгж нууж нэг нь нууцаар явж, нэг нь нууж авдаг байсан юм. Тэгээл тэгж оргуулж авч байсан байхгүй юу. Аа арван наймтайгаасаа эхэлж хүнтэй суусан, тэр үед бол надыг бага байна гээд миний ээж аав болохоор зөвшөөрөхгүй байсан байхгүй юу. Тийм учраас тэгж оргож явж, очиж байсан юм. Тэгээд тэр эхэлж хүнтэй суугаад тэр амьдрал гэдэг юмыг эхэлж мэдэж одоо, хүн чинь тэгээд хүнтэй суулаа гэхдээр өрх толгойлсон гэрийн эмэгтэй боллоо гэхээр юм бүхнийг их ойлгож байгаа юмоо хөөрхий. Хийж сурч байгаа юм. Тэр хүнээс хийж байгаа тоотыг хийдэг болж байгаан ш дээ. Тэгээл, тэгээл амьдрал эхэлж байгаа юм тэндээс. Тэгээд 1972 онд оо том охиноо төрүүлсэн, далан дөрвөн онд дараачийн охин төрсөн, далан таван онд бас дараачийн нь охин төрөөд тэгээд амаржаад дөнгөж арван хэдхэн хонож байхад нөхөр маань нас барчихсан юм. Тэгээд 1979 онд тэр бага охиныгоо алдчихсан юм. Дөрвөн настай хүүхэд. Тэгээд ард нь яаж байгаад яахав ард нь таван бандитай болсон. Тэгээд долоон хүүхэдтэй болсон юм.
Арван зургаан нас хүрээл нэгдлийн гишүүн болдог. Тусгай тийм нэгдлийн гишүүн гэсэн үнэмлэх өгдөг байсан юм. Тэгээл арван зургаатай болсноос хойш нэгдлийн гишүүн хаана ч нэгдлийн ажил тэр шуудуу муудуу, хадлан бордоонд явах эрхтэй болж байгаа нь тэр. Тэрнээс урд бол бага хүүхэд гээд тэгж хамаагүй явуулахгүй. Гэрээс гаргахгүй гэр тойрондоо л байхаас биш тийм цаана ажилд явуулдаггүй байсан. Арван зургаа хүрснээс хойш бол шууд насанд хүрсэн гээд хөөгөөд шуудууд явуулдаг байлаа. Тэдэнд ирнэ шүү, тэгж шуудуунд гарна шүү. Тэр хадланд тэгж явна тэгж ирнэ шүү гээд ингээд багаас шаардлага тавьдаг байсан. Тэгээд тэчнээн баг тэчнээн тонн хадлан авна, тэчнээн хүн явна гэж тооцчихдог. Тэгээд тэндээ явахгүй бол бас торгоноо баринаа гээд болдоггүй л дээ. Тэгээд хүн бүхэн өрх айл болгоноос боломжтой айлаас бол хоёр гурваараан ч явдаг байсан. Тэгээл хадланд яваал, тэгээл тэр хадланд яваад хадлан хийлцэхээр хавар нөгөө өвсөө авч идэж байхад амар байдаг байхгүй юу малдаан тэжээл өгч байхад. Тийм учраас заавал хадланд явдаг тэгээл сар гаруй, заримдаа сар болоол сар гаруй болж л хадлангаа хийж явж ирдэг байсан. Тэгээл арван зургаан нас хүрлээ л гэхлээр одоо тийм ажилд орж эхэлж байгаа юм. Тэгээл ирэхээр дээр үед бол одоо тэр өрх толгойлсон эмэгтэй гэж бас тэр тухайн үед яаж харж байсан юм. Одоо ч хүртэл би тийм тусламж авч байгаагүй ер нь нэг их уг нь болохоор тусламж өгч байна, тэгж буцалтгүй тусламж өгч байна тэгж хүүхдүүдийн харж үзэж байна, тэгж төлбөргүй сургуульд сургаж байна ч гээл ярьж л байгаа юм. Тэр үед надад бол тийм юм байж, байгаагүй. Би ер нь тэрнийг хүсдэгч үгүй байсан. Байгаагаараа л болгох гээл зүтгэдэг байсан. Тэр тэгээл яг тэр 1990 оноос урагш бол ер нь тийм өрх толгойлсон эмэгтэй гэж тусламж мусламж өгч байсан юм ерөөсөө байгаагүй. Над л би л мэддэггүй юм. Тэр өгдөг газраа өгч л байсан юм байлгүй. Зүгээр ер нь хөөцөлдөж барьж авдаг байсан юм байлгүй. Би тэрийгээн , тийм юм мэдэхгүй болохоор тийм юм авч байгаагүй ер нь. Тэрийг нь сайн мэдэхгүй байна.
Аа би манайх эхлээд бог мал маллаж байсан. Бог малыг маллахад бол тэгээл эхлээд хавар эхлээд төллүүлнэ малаа. Төллүүлчихээд ард нь нөгөөдхөө ногоонд цатгаж авна малаа. Тэгээл ногоонд цадсаны ард нь нөгөө цаанаас нь тэчнээн литр сүү, тэчнээн тос гээд сүүгээр бол тэчнээн литр тос аа идээгээр бол тэчнээн кг ааруул тос өг гээд даалгавар өгчихдөг. Тэгээд бид нар сүүгээн сааж өгдөг. Сүүгээ сааж өгөөд малаа ялгаад саагаад тэгээд өдөрт хоёр ч саана. Бороо мороотой юун цагт бол нэг саана. Тэгээд сүүгээ саачихаад хичнээн мянган литр сүү сааж өгнө тэрнээсээ бол малаасаа бол. Их малтай бол бүр их ч сааж өгнө. Цөөхөн бол цөөхнийхөө хэрээр тэгээл сааль сүүгээ гүйцээгээд өгчихөөр бид нарт бас гайгүй хялбар байдаг. Идээ хийдгээс арай бага ажиллагаа багатай. Идээгээн хийх юм бол бүр ажил ихтэй. Тэгээд идээ нь бас гүйцэд байхад өөртөө хийсэн юм байхгүй. Харин сүүгээрээ гүйцээчих юм бол намар бол өөртөө идэх идээгээн хийгээд авчихдаг байсан. Тэгээл сүү саалиа саадаг. Саагаад өгчихөөр, үйлдэхүүнээ гүйцээгээд өгчихөөр тэрнээс хойш бол бид нар малаа отор сайн хийж явж байвал саалиа сааж юугаан авч байх нь бид нарт хамаа байхгүй. Тэр цаанаас хашихгүй. Тэгж мал хар саалаа барилаа гэхгүй. Аа оторт нүүхгүй нэг газар байгаад л байх юм бол мал хар саалгахгүй, барихгүй гэж бас хориглоно. Малаан таргалуулахгүй байна гэж. Малаан таргалуулаад явж байх юм бол тэр хүн саалиа сааж байна уу, саахгүй байна уу хамаа байхгүй. Малчдын л дурны асуудал. Тийм л байсан юм.
Би одоо тэр сургуу.. цэцэрлэгт бол өгч чаддаггүй, өгдөггүй байсан. Яахав найман насанд нь сургуульд нь өгдөг байсан. Сургуульд бол харин оруулахдаа бол сайн оруулж байсанн Тэгчихээд цааш нь сургахдаан нөгөө дөрөв тавуулан зэрэг сургуульд орчихоор хувцаслаж дийлдэггүй. Хичээл бэлтгэлийг нь хангаж чаддаггүй учраас тэгээл дөрвөөс, наймаас тэгээл түрүүчийг нь гаргаж аваад байдаг байсан. Тэгээл ардахыг нь ...ямарч байсан бүгдийг нь л уншдаг бичдэг болгоё л гэдэг бодолтой байсан. Тэр үедээ бол амьдралын эрхээр болохоор чинь. Тэгж байгаа л тэгж л сургуульд оруулж байсан л хүүхдүүдээ. Тэгээд хүүхдүүд яахав байранд байж байсан манай хүүхдүүд бараг байраар байсан. Сүүлдээл одоо энэ багачууд нь л айлд байж байгаа болохоос биш, томчууд нь дандаа байранд байсан. Тэр үед чинь сайхан ч байсан байр ямар тийм төлбөр түрээс гэж авч байсан биш. Улсаас дандаал бүх юмыг нь даадаг. Бид нар өмсдөг хувцсыг нь л бэлдэж өгдөг байсан. Хичээл бэлтгэлийг нь л хангаж өгдөг байсан. Бусад иддэг уудаг нь бол дандаа л төрөөс даачихдаг байлаа. Түлш өгч байсангүй. Аа 1990 оноос хойш бол байрны хүүхдэд нэг хүүхэд таван уут аргал ч гэх шиг арван уут аргал ч гэх шиг дандаа түлшийг нь бэлдэж өгдөг байсан. Одоо доо ч бас тэгж өгч л байгаа байсан. Одоо л яаж байдаг юм. Тэрнээс урд тийм юм байгаагүй. Аа 1990 оноос хойш болохоор харин тэрний нь бэлдэх болохоор олон хүүхэд бас хэцүү болчихож байгаа юм. Тэгээл одоо, тэгээл янз бүрийн бэрхшээлээс тэгээл хүүхдүүдээ сургуульд явуулж чадахгүй л гаргаж аваад байгаа хүн л би. Тийн.
Олон малтай хүн бол хангалттай байсан. Цөөхөн цөөхөн бид, над шиг тийм цөөхөн малтай хүн болохоор ер нь л хүрэлцдэггүй. Нэг бол авдаг цалин одоо шиг ийм өндөр байсан биш. Тэр үед чинь хорин төгрөг, гучин төгрөг тавин төгрөг гээл. Тэр тавин төгрөгөөр чинь тэгээл гурил будаа нэг л гутал мутал нэг л тийм л юмаа залгаал тэгээл эвлээл нэг юм байдаг байсан. Нэг сайн хангалттай биш байсан. Ер нь л хангалттай биш байсан л даа. Тэгээл өөрөө хажуугаар нь хүний юм гутал ч оёж байх шиг, нэг нэг хүнд гутлы нь оёод өгөхөөр нэг шанага будаа хийгээд л өгөхөөр надад их л юм өгч байх шиг тийм жишээтэй л байсан. Тэгж л амьдардаг байсан л даа. Өөрийн хувьд бол хүний нэг дээл оёод өгч байх шиг. Нэг дээл оёод өгөх ч юм уу, хөвүүнд нэг дээл хөшөөд өгөхөөр нэг даавуу ч өгч байх шиг. Хүмсүүд тэгэхээр чинь над их л юм өгч байна гээл би тэгж л одоо голдуухан ер нь хүний хувцас гутал л тэгээл янз бүрийн юм оёж голдуу хүүхдүүдээ хувцаслаж нэг юм явж байсан юм. Юм хийгээд байсан хүн бол яахав тэгээл нэг юм болгоол яваал байна. Юм хийхгүй бол болвол тэгээд хийдэг материалгүй болохоор чинь бас их хэцүү гачигдалтай. Юм байгаад материал нь байгаад хийгээд байвал тэгээл жоохон жоохон юмаар нэг нэгнээ болгоол байдаг юм.
Тэр мал хувьчилахад бол нөгөө хүүхдэд, манай хүүхдүүд болохоор бүгд харин тэр хувьчлалд нь хамрагдсан. Бүгд орж байгаа. Тийм учраас би тэнд харин нэг хэдэн малтай болж тэрнийгээрээ харин амьдрал маш сайхан залгаж авсан нэг удаа бүр сайхан болсон. Тэгээд ноолуур эхлээд таван мянга, зургаан мянга байлаа тэгээд хил ноолуур таван мянга байхад чинь их л үнэ хүрч байна гэж боддог байлаа. Тэгээл тэрнийгээрээ мөн тэгээл эвлээд харин ч бүр овоо малтай болоод хүүхдүүдээн ч хувцаслаад. Гэр орон барьж гэрлүүлээд мөн тэрнийл хэд.. хувьчлалын малын буянгаар л одоо ер нь хүүхдүүдээ нэг юм болгож авсан. Тийм байдгүй байсан бол ер нь л хэцүүдэх байх. Энэ хүүхэд гэрлүүлэнэ, мордуулна гэж байхгүй. Аа том.. 1990 онд том охиноо мордоход бол би ерэн хоёр, гурван онд явлуу мордлуу тэр чинь. Гурав дөрвөн ч онд мордсон юм уу. Том охиноо мордоход бол мал эхлээд хувьчлал гэдэг юм өгсөн тэрнийхээ тэмээнүүдийг буцааж нэгдэлд нь өгч байж тэрнийхээ оронд даавуу маавуул тийм юм авч байж охиндоо тийм хувцас оёж өгч явуулж байлаа. Хөнжил дээл мээл гэх шиг мэтийн. Тийм хувьчлал гэдэг өгсөн юм биш надад би овоо сайхан малтай болоод хүүхдүүдээ ямарч байсан бүгдий нь нэг... заримыг нь нэг зуугаад мал өгөөд залуудаа, охидууддаа болохоор далаад далаад мал өгөөд тусад нь гаргасан ямар ч байсан. Тэр хувьчлал бол нэг удаа сайхан малжаад бид нар хүн бүхний амьдрал сайхан болсоон. Тэгээд 2000 он гэхэд чинь ноолуур нэг дөчин мянга хүрсэн чинь тэр үед ч бүүр сайхан боллоо. Бүгд нэг бүрэн хувцастай боллоо. Бараг тэр үеэс эхэлж хүүхдүүд нэг бүрэн цэвэр хувцас...дандаа худалдааны юм авч өмсдөг болсон. Манай хүүхдүүд бол ер нь урд бол дандаал гараараа л оёж хийдэг л. Дандаа нэг гараад явахдаа л өмсдөг дээл, гутал байхаас биш бусад нь дандаа л гараараа оёсон ийм гутлуудыг чинь ул хийгээл өмсөөд байж байдаг байлаа. Тийм л байсан ер нь. Тэгээд би бас тоогоон бас мартчиж. Нэг хүүхэд хэдийг өгч байсан мэдэхгүй байна. Нэг хүнд оногдож байсан... хүний тоогоор нэг хүнд чинь одоо хэд ч өгч байсан юмдоо. Манайх нэг жар далаад мал авч байсан. Тэгэхдээр нэг хүүхдэд дээр лав нэг тав зургаан мал оногдож байсан юм шиг байгаа юм. Тэгээд зарим үедээ бол арван нэг хоёр ч оногдож байсан. Тэр ер нь янз бүр цаад өсч байгаа малынхаа хэмжээ хуваах дээр бүх гишүүддээ хуваахаар л оногдсон хувиар л өгч байсан юм билээ. Тэгээл янз бүр оногдож байсан юм билээ. Тэр нь тэгээл нөгөө хүүхдүүд цөмөөрөө орж байгаа учраас би тэгж овоо мал авч малтай болж байсан юм л.
Хүүхдүүд одоо бүгд тусдаан гараад ирэхээр одоо яахав өөрийн амьдрал байгаагаа нөгөө хэддээ хувааж өгөөд байхаар өөрөө мал маань цөөдсөн. Хүүхдүүддээ л ямарч байсан нэг хүний газар, хүний гар харахгүй юм болгож байтал ямар ч байсан эргээд дүү нар нь яах. Эргээд нэг хоёроор нь эргүүлээд өгөхлөөр нөгөөдүүл нь бас малтай болох юм гэж бодоол би тэд нартаа хуваагаад өгчихсөн л дөө байгаа малыгаа. Тэрнээс хойш тэгээд яахуу тэгээд нэг жил би хоёр залуу гэрлүүлсэн. Тэр хоёр дээрээ нөгөө зээл гэдэг юм авдаг байсан ганцхан тэр жи.. жил аргагүй нэгий нь хавар нь болохлээр яахав ноолуураар нь гэрлүүлчихээд. Нэгий нь намар нь тэр зээл аваад гэрлүүлсэн, тэрнээс хойш харин зээлдээн дарагдаж бас нөгөө зээлийн сүлжээ гэдэг юманд орчихоод бүр сал.. гарахгүй бүр хэцүү тэр л нэг тасарч өгөхгүй байна одоо. Өнөө жил яахав өөрийнхөө гэсэн зээлийг хүүхдүүд маань зээл мээл авч байгаад бүгдий нь миний нэр дээрхийг бүгдий нь хаасан. Хүүхдүүд маань одоо бүгдээрээ зээлтэй болж байгаа. Одоо тэгээд энэ үйлдэхүүн үнэд орохгүй бол хүүхдүүд яаж тэр өрнөөс салах юм байгаа юм одоо бүр их санаа зовж байгаа тэрэнд. Зээл гэдэг юм чинь бэлэн авч байдаг сайхан юм. Авсны хойно эргүүлж төлөхөд бас хэцүү. Цаад үйлдэхүүн үнэтэй байхад ч болоод байдаг юм л. Хэдэн жил болоод болж л байсан, тэгтэл чинь одоо бүх юм үнэгүй болчихоор чинь ёстой мэдэхгүй хэцүү байна.
Цэцэгжаргал -
За таны амьдарч байсан одоо үе ер нь ямар онцлогтой гэж та боддог вэ?
Цэцэгмаа -
Мэдэхгүй ээ юу гэж хэлхэвдээ (инээв). Аа миний амьдарч байсан үеийг бодоход одоо бол сайхан болсон байна. Юм бүхэн бэлэн байна.
Цэцэгжаргал -
Таны амьдарч байсан үе?
Цэцэгмаа -
Миний.. миний үед юм их ховор байсан. Ерөөсөө л их ховор, одоо ерөөсөө л мөнгө л хөдөлмөр хийгээд мөнгө л олох юм бол амьдрал байна. Ямар ч янзаар хийж, одоо юм оёсон ч үнэтэй оёж байна. Материал авсан ч бэлэн байж байна хайх юм алга. Одоо материалыг бол одоо ямар ч янзаар авья гэсэн ч бэлэн байна. Ганцхан одоо юм хийж мөнгөө олох л хэрэгтэй. Мөнгөтэй л байх юм бол ер нь дутагдах л юм алга. Одоо би бол боломжтой байна гэж бодож байна. Ганцхан мөнгө л гэдэг юм хэмжээтэй болохоор болж өгөхгүй байгаа юм. Аа ажил хийгээд цалин авч байгаа бол тэрнийгээ зохицуулаад байж болох юм. Тэгтэл тийм юм байхгүй болохоор чинь сарын тэтгэвэр алиндаа ч хүрэхгүй болчих юм. Одоо энд бол зөвхөн иддэг уудагтаа л таарч байна. Гурил будаандаа. Тэр үед миний тэр үеийг бодоход одоо ер нь бүх юм бэлэн байна. Ёстой хайх юм алга. Мөнгөө аваал захаар орох юм бол бүрэн хувцаслаад гарсан ч болохоор байна. Миний тэр үед чинь бол тийм юм байгаагүй ээ. Юм л олж авна нэгд нь дээлийн даавуу олоод авъя гэвэл бүүр нэгэндээ захиж байж хайж байж олж авдаг байсан. Аа далимба, жигүүн гэдэг юм бол байдаг байсан. Тэр нь л хааяа нэг ирнэ. Заримдаа ч бас тасарчихдаг байсан. Олдохгүй тэр нь тэр болгон олддоггүй байсан. Тэрний хажууд одоо бол ёстой үнэтэйг авъя гэсэн ч байна хямдыг авъя гэсэн ч байна. Ёстой материал бол ёстой бэлэн байна. Ямарч янзаар бэлэн дээл ч гэсэн аваад өмссөн ч бэлэн байна. Одоо ер нь дутах л юм алга. Ганцхан харин одоо хөдөлмөр хийж мөнгө олох л хэрэгтэй болоод байна. Тэгээд бүх д түүхий эд л үнэтэй бол бид нар, малчин бид нар мөнгөтэй байх юм. Бид нарын чинь ганцхан мөнгөтэй болгодог үе бол ноолуур, түүхий эд арьс нэхий л байдаг юм. Тэгтэл чинь тэр нь үнэгүй болчихоор бид нарт ёстой мөнгө орж ирэх хэцүү болоод байна. Аа тэр үед одоо тэр үеийнхээс одоо хамаагүй дээр л дээ. Тэр үед чинь бүх үйлдэхүүн бол үнэгүй байсан цаг. Одоо бол үнэтэй байна ш дээ. Тэр үеийг бодоход, аа нэг энэ ерөн хэдэн он мон 2000 он моныг бодоход үйлдэхүүн бас таг үнэгүй болчихлоо. Түүнээс биш тэр үнэтэй цаг шигээ байдаг юм бол малчин хүнд амьдрахад боломж байна. Болоод, энэ үйлдэхүүн л үнэтэй болохоор малчин чинь болоод байгаа юм л. Ердөө үндсэндээ сарын цалин гэдгийг чинь наад зах нь ноолуураараа авчихаж байгаа ш дээ малчид бол ер нь. Ганцхан бөөн цалингий нь авчихдаг түүгээрээ дараа жилийн ноолуур хүртэл амьдардаг хүмсүүд. Тэгтэл тэр үйлдэхүүн маань үнэгүй болчих дээр тэгээл зогс байдаг.
Цэцэгжаргал -
Танд одоо тэр тухайн үеэс хадгалж үлдсэн захидлууд байдаг уу?
Цэцэгмаа -
Тийм захидал гэж юм байхгүй... захидал гэж байхгүй байхгүй.
Цэцэгжаргал -
Тэр үед одоо ер нь хүмүүс захидал бичдэг байсан уу? Та ер нь тэр үеийн захианы талаар ярьж өгөхгүй юу?
Цэцэгмаа -
Аа захиа бол яахав зүгээр хоорондоо нэгэндээ хүүхэд мүүхэд ах дүү нартаа захиа бичиж л байсан л даа. Түүнээс биш одоо өөр нэг их захиа бичихгүй. Ах дүү нартаа бол захиа бичиж л байсан. Цэрэг мэрэгт хүүхдээ явчихвал захиа бичиж байсан. Түүнээс биш өөр тийм нэг их захиа гэж тийм хадгалж барьсан юм байхгүй. Тэр үеийн захиа бол одоогийн утас гэсэн үг. Гар утас л гэсэн үг. Бид нарын тэр үед гар утас гэж байсан биш цаасан дээр л миний хүү сайн байна уу, ядарч байна уу, өлсч байна уу, зовж байна уу гэж бичээд дугтуйд хийгээд марк наагаад шууданд өгд.. хийдэг байлаа. Холбоон дээр ирээд. Тэр яваад хичнээн юм дам.. хотод ирээд, хотоосоо тал талдаа аймагт тардаг л гэдэг юм байна лээ. Тэгдэг юм байлгүй, тэгээд хүүхдэд очоод, хүүхэд маань эргүүлээд захиа ирэхээр бид нарын холбоо тэр байлаа. Одоо бол хаа дуртай газраасаа гар утсаар ярьдаг боллоо хажууд нь байгаа юм шиг. Тэр үед бол гар утас л гэсэн үг бид нарт тэр захиа бол. Захиа бол хүүхдүүдтэйгээ харилц..ах дүүтэйгээ харилцахын төлөө л бичиж байсан захиаг. Одоо тэр ямархуу яваа бол нэг захиа биччихье нэг хариу ирэх дээр. Тэгээд захиа хариу ирэхээр бид нар аа тэд нар сайн яваа юм байна, ийм байгаа юм байна гэдгийг нь мэддэг байлаа. Одоо л утсаар ярьсантай л адилхан л даа. Тэгэхдээ тэр захиа бол зарим үед бол их хурдан очно. Удахгүй нэг арван дөрөв хоног, долоо хоногт ойр газар бол долоо хоногт ч очно шуудангаар яваад. Аа энэ сүүлийн үед цэргүүдрүү захиа явуулахаар бүр сар болохоос нааш ирэхээ больсон юм байна лээ. Одоо мөн энэ Говь-алтайн Алтайд цэрэгт нэг хүүхэд байсан тэрэн лүүгээн захиа бичихээр бүр сар болж байж нэг очдог байсан. Тэр одоо дамжаал анги юманд дарагдаал байгаад байдаг юм байлгүй. Сүүлдээ бүр тийм удаашралтай л болчихсон юм байна лээ. Тэр Увсд манай гурван залуу цэргийн алба хаасан. Тэгэхэд бол их амархан очдог байсан. Амархан ч хариу нь ирдэг байсан. Хүүхдүүд захиа авангуут л хариу бичдэг юм чинь. Тэгээд л хариу нь дорхноо л ирдэг байсан. Хамгийн сүүлд энэ Алтайд байгаа хүүхдийн захиа л маш уддаг боллоо.
Цэцэгжаргал -
Танд социализмын үеэс хадгалж үлдсэн зураг хөрөг байна уу?
Цэцэгмаа -
Зураг байхгүй ээ. Одоо бид нарын, манай арилдаг нөхрийн нэг бид нарын нэг өвс тэжээл бэлдэж байгаа нэг тийм зураг л байна /Хавсаргаж явуулав/.
Цэцэгжаргал -
Тэр жаазанд байгаа юу?
Цэцэгмаа -
Жаазанд байна, энэ одоо би тэжээл хийж байгаа онгоц руу. Ингээд энд төлөө малаа оруулж идүүл.. яана. Төлөө оруулж усалчихсан услаад явж байгаа хурга ишгээ, тэгээд энэ өвсөө энэ сараана руу хийгээд энэлүү ингээд өвс хийчихээр энэний заагаар хурга ишиг нь өвсөө авч иднэ. Энэлүү ингээд тэжээл хийчихнэ. Энэ их урт онгоц байгаа юм. Хагас нь ил гарахгүй байна. Энэ манай том охин ийм жаахан хүүхэд дараачынх нь гэрт сууж байгаа. Тэгээд дараачынх нь гэдсэнд байж байгаа. Тэгээд энэ тэжээлээ надыг эхлээд бэлдчих гэж хийж байгаа нь энэ. Энэ манай нөхөр ингээд өвсөө сараандаа хийж байгаан. Тэгээд гаднаас хурга ишгээ оруулаад ирэхээр одоо энлүүгээ орж төл иднэ энийг нь. Энэ эд нар бол урт олон юм байгаа л даа зөвхөн нэг нь гарсан байгаа болохоос биш. Онгоц нь ч урт энэ сараанууд бол энд тавьчихсан их олон байгаа. Аа тэгээд бүгдрүү нь ингээд хийж хийчих дээр хурга ишиг нь ирээд түүгээд идээд байж байдаг юм. Хашаа, энэ чулуун хашаатай тэгээд энэ мод тавиад саравч гээд дээр нь хулс тавиад тийм саравтай хашаатай байсан юм. Тэгээд тэр хашаандаа бол малаа төллүүлдэг байсан. Тэгээл төлөө энэ дотроо ялгаж үлдчихээл, малаа эхий нь бэлчээрт гаргачихаал ард нь нөгөө хурга ишгээ гаргаж худган дээр аваачиж усалчихаад эргүүлж ирээд ингээд хашаа руу нь оруулах дээр энэ өвс идээд, тэжээлээ идээд байдаг байсан юм. Энэ одоо барьж өгдөг байсан юм. Нэгдлээс ийм хашаанууд барьчихсан, тэгээд тэр айлуудад эзэмшүүлээд эзэмшүүлээд өгчихсөн байсан юм. Танайхан тэр хашаа дээр бууж эзэмш, эзэн бол энийг нурвал бид нар барина, эвдэрвэл засна, тийм сэ.. сэ..сэлбэж барина тордож байна. Одоо нилээд дээр үеэс энэ л зураг байна бусад нь өшөө тийм юм алга.
Цэцэгжаргал -
Орчин үеийн зурагнууд уу?
Цэцэгмаа -
тиймээ.. бусад нь орчин үеийн зурагнууд. Энэ л одоо ганцхан манай нөхрийн байж байгаа цагийн зураг байна.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Цэцэгмаа -
Надаа тийм нэг их гүнээр нөлөөлсөн юм ч одоо юу гэж хэлмээр юм дээ. Нээх их онц юм байхгүй байхаа. Одоо тэр лав хувьцааны мал хар л аваад малтай болох л надад сайхан байсан тэр үед бол. Одоо малтай боллоо энэ чинь ёстой тэр үедээ бол урд нь тэр амины мал гэж их мал байсан биш. Тэгээд хувьцаа авах дээр чинь амины их малтай болж байгаа юм л даа. Тэр л бол надад их сайхан байсан ер нь. Их малтай болж хэдэн хүүхдүүдтэйгээ нэг хүнс гаргаад идсэн ч одоо айлтгүй. Цөөхөн болохоор чинь нэг мал гаргаал бараг сар л иддэг байлаа ш дээ ер нь. Нөгөө малынх нь хэр хэмжээ нь тэр юм чинь тэгээл. Олон болохоор чинь арай гайгүй. Хүүхдүүддээ нэг ганц ганц хвирга барих жишээтэй. Тэгээд хоол хийгээд идсэн ч бүр нэг сайхан болж байгаа юм, олон малтай болчихоор чинь. Тэгээд нэг үе малчид бид нар чинь бүр нөгөө гурил гэдэг юм тасраад бас бараг махаар байдаг байлаа шүү бас нэг үе. Тэр үед чинь тэр хувьцааны мал байж л болохоос биш мал өгөөгүй байсан бол над шиг юм ч яах юм байгаа юм мэдэхгүй л байна. Тэр үед ер нь. Картны гурил гээд гурил хэмжээд хүний нэг кг гурил ч гэж байх шиг, хүний тоогоор нөгөө бүл олонтой нь яахав нэг долоон кг гурил авчихдаг. Манайх бол одоо нэг таван зуун грамм будаа гэхэд чинь нэг гурван кг таван зуун грамм будаа авчих жишээтэй тийм байсан юм. Түүгээрээ одоо бүл олон бас овоо юм авдаг. Тэгээд олныхоо энгээр идчихдэг юм чинь ялгаагүйлдээ бас. Тийм. Тийм л өөрчлөлт ордог орж байсан байна тэр үед. Надад амьдралыг маань дээшлүүлж өгсөн юм л тэр гэж одоо би боддог ер нь. Хувьчлал, малтай л болж байгаа юм чинь түүгээрээ бид нар иддэг хоол ч элбэгтэй авсан, нөгөө ноос үйлдэхүүнээ өгсөн ч тэрний үнэ мөнгө нь хүртэл өндөр овоо гараад ирж байгаа юм чинь. Тэр л бол надад том өөрчлөлт оруулж байгаа ер нь, тэр миний амьдралыг нилээн тэгшилж өгсөн гэж боддог.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ер нь ер бусын бусдаас онцгой гэх зүйл байна уу?
Цэцэгмаа -
Надаа онцгойрох юм байхгүй ээ, надад яахав би зүгээр нөгөө үргэлж л гараараа нөгөө юм болгоныг хийж л. Мал саасан ч идээгээ л хийж байдаг. Юм оёж ч байдаг. Тэр л бүгдийгээ хийдэгдээл би чинь юу юм байгаа юм. Түүгээрээ ч өшөө өгүүлээд байх юм байхгүй. Барина гээл оёж л байдаг нөгөө идээ малаа сааж л байна, идээгээн хийж л байна тэгээл зэрэг зэрэг л тэгээл нэг юм самардаал байж байдаг юм. Тэгээл түүгээрээ л одоо би чинь онцлог болохоос биш надад тийм онцлогдоод байх юм байхгүй. Би бол анх юм оёхыг их хүсдэг сонирхдог байсан. Тэгээд арьс бол чинь жаахан жаахан арьсны бушгууг өөдсийг авч яваал хээр малынхаа хажууд зүүгээд хөвөрдөөд оёод, хүмсүүдийн оёдгыг их хардаг л даа. Тэгж харчихаад тэгж жаахан жаахан өөдөснүүд оёж үздэг байлаа. Тэгээд ирээд эмээдээ одоо үзүүлдэг. Аа миний хүү болсон байна энэ чинь одоо ингээд яг болох гээж байна гээд л. Тэгсээр байгаад сүүлдээ одоо энэ чинь яг болж байна одоо дандаа ингэж оё гээл. Одоо тэгж л явж сурсан. Шилбэ хөвөрдөөд ингэж хөвөрддөг юм гээл манай эмээ ингээл жаахан давууны өөдөс ингээд заагаад эхлээд өгнө. Тэрний нь авч яваал хээр нөгөө малынхаа дэргэд оёод л хөвөрдөөд хийгээд байдаг. Тэгсээр байгаад нөгөө дээлэнд шилбэ хаддаг шилбэ хөвөрддөг болоод тэрнээсээ зүгээр хормой мормой байгаа газраа хаддаг болоод тэрнийгээ. Тэгж байж л анх ер нь сурсан л даа. Хатгадаг оёдог юмыг яахав хүмсүүд л, хүний л хийж байгаа юмыг дууриаж хийж сурч байгаа юм л. Түүнээс биш огт харахгүй юм хийгээд байна гэж байхгүй. Нэг хүн нэг тор нэхэж байвал тэрнийг хараад хэдээр тоолоод ингээд яг бичээд яг нөгөөдхийг нь таг ингээд авчхана. Тэгчихээд утсаар нөгөө зүү хийж авна гэж төмөр утсыг чинь янзалж байж нэг нэхмэлийн зүү хийж авна. Тэгж түүгээрээ нөгөөдхийг нь дуурайж, тэгсээр байгаа нөгөө орны тор мор нэхдэг барьдаг болоол тэгээл янз бүрийн юм хатгаал тэгж явтал нөгөө хүүхдүүд охидууд чинь овоо болоод ирэхээрээ нөгөөдүүлдээ заагаал. Тэр хэд чинь хатгаал оёол одоо хийдэг болоод ирж байгаа юм л. Тэгээл тэгж л сурсан ер нь. Өөрөө сонирхолтой л байвал хүн юм бүхнийг л хийнэ ерөөсөө. Сонирхохгүй энэ чадахгүй байна л гээд байх юм бол чадахгүй л байгаад байна. Энийг л оролдъё хийе...одоо нэг гутал оёсон ч л би жижигхэн жаахан хүүхэддээ ийм савхин шиг юм хийгээл одоо том охиноон гарахад энийг ингэж хийж үзье гээд нэг бичхэн бажинк шиг юмтай байсан түүгий нь дуурайлгаал эхлээл гутлын түрийгээр хийгээл, түрийтэй юм болгож оёж өгөөл. Энэ нь болох юм байна гээл тэрнээсээ цаашлаа байгаал хүүхдүүддээ гутал оёдог болсон би. Тэгээл том гутал болохоор яахуу хүмсүүдээс эсгүүр мэсгүүр аваал исгээл оёол тэгээд л тэгж байж л сурсан. Тэгээл оролдоол ер нь сурья л гээл зүтгээл байвал хүн сураал байх юм байна лээ. Тэгээл яахав, тийм юм байгаагүй юм чинь дандаа л гараараа хийдэг байсан. Тэгж байгаа л сүүлд нь хүнтэй суугаад том охиноо гарах дээр хүүхдийнхээ нөгөө лист гэдэг мөнгөөр нэг оёдлын машин авч байсан. Тэгээд тэр машинаар...тай болсноос хойш одоо тэр машинаар бүхнийг оёод байж болдог болж байгаа. Тэгж л эхэлж машинтай... далан хоёр оны хавар намар эхэлж машинтай болсон. Тэрнээс л хойш одоо машин гэдэг юм барьж юм оёдог болсон. Тэрний урд бол дандаа л гараар. Дээл эмжсэнч л энийг чинь бүгдийг нь гараараа оёдог байлаа ш дээ. Бүгд л гараараа оёол байж болоол байдаг юм. Тэгээд л машинтай болчихоор чинь нөгөө гар оёдол чинь муухай юм шиг харагдаад л байгаа юм ш дээ (инээв). Арзайгаал, хол байгаа ч юм шиг мэдэгдээл. Тэрнээс биш машин байхгүй байхад бүгд л гараараа оёод болоод байгаа байсан байхгүй юу. Малчид чинь бүгд л адилхан хийж байгаа юм чинь ерөөсөө. Бүгд л оёдог л эмэгтэйчүүд байгаа ш дээ. Ар араасаа гарч байгаа багачууддаа бол заагаал оёулна, хийлгэнэ. Тэгсээр байгаад бүгд нэг их ялгараад байх юм байхгүй ээ тэр. Одоо хүүхдүүдээл одоо дандаа гараараа оёдог юмаараа л гараар оёсон юм өмсгөсөндөө л ялгардаг юм байгаа биз. Өшөө надад тийм онцгойроод байх юм байхгүй. Нөгөө л боломжтой улсууд чинь тэр болгон гараараа оёж өгөхгүй ш дээ. Зүгээр нэг өвлийн гутал мутал оёхоос биш зуны гутлыг гараар оёхгүй. Би болохоор зун байсан ч л хамаагүй өвөл байсан ч хамаагүй гараар л оёсон юм өмсүүлдэг байсан (инээв). Нэг гэрээс гараад явах болохоор яахав томхон болсонд нь нэг гутал авч өгчихөөл түүнийг нь харамлаад өмсгөхгүй ш дээ. Салчхана гээд (инээв) дарж авна. Гарсан цагт нь л өмсгөнө. Түүгээрээ л ялгардаг юмуу гэхээс нээх ялгараад байх юм байхгүй. Одоо бол хүнд л дээ. Хүнд хүнд. Хамаагүй хоёр аавтай ээжтэй хүүхдүүд чинь хүртэл ондоо шүү дээ. Ганцаар хүүхдүүд өсгөнө гэдэг амар байхгүй ер нь л. Одоо энийг л зөв хүмүүжилтэй болгох юм сан. Энийг л одоо хүнтэй адилхан хувцастай байлгах юм сан. Тэр болгоныг чинь бүгдийг л хүүхдүүддээ ч хүртэл ярьдаг байсан. Та нар миний хүүхдүүд цэвэрхэн л, хүнтэй л адилхан бай. Хүнээс дутаж л болохгүй хийсэн тоотыг л хий. Та нар худал хэлүүзээ хулгай хийвүүзээ. Одоо тийм муу л юм хийж болохгүй та нар. Аль хүний сайныг л аль боломжийг харж байж л дууриаж хийдэг л болоорой л гэж захидаг байсан би хүүхдүүддээ. Тэгээд манай хүүхдүүд ч гэсэн одоо тийм болохоо байсан юм бай.. алга нэгэн хэвийн л явж л байна. Яахав одоо зөв хүмүүжилтэй л болоосой л гэж аль болохоор эелдэг зөөлөн л хандаж л хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхийн төлөө л боддог ерөөсөө. Аа ширүүн уурлах цаг байна. Уурлсан ч одоо загнасан ч дараа гуйгаал хэлээл одоо тэгж болохгүй шүү чамайг тэгэхээр чинь ээж чинь уур хүрлээ шүү гэх юмуу одоо. Тэгээд эргүүлээд тайлбарлаад одоо яриад байх дээр хүүхдүүд одоо бас зөвөөр ойлгоод байдаг л даа. Өшөө одоо нэг их тийм онцлог болоод байх юм алга өө. Хүүхдүүдийн амьдралын талаар бас ярих юмуу. Манай хамгийн том охин бол хүнтэй суугаад одоо таван хүүхэдтэй амьдарч байгаа. Энэ бол яахав маниуст аргагүй амьдралын эрхээр нөгөө сургалгүй сургууль арваас гаргачихсан юм аа. Боломжтой байсан бол сурах боломжтой байсан. Дараачийн охин маань бас яг ерэн оны тэр хямралын үед одоо ... нэг үед чинь бараг сургууль аваад сургуульд орноо, баринаа явна гэж ямар юм байхав. Хүүхдүүд чинь нэг хачин тийм ойлголттой болсон байсан үе. Тэр үед аравдаа оролгүй есөөсөө гарчихсан юм. Зүгээр мал дээрээ л байя гээд. Одоо хаашдаа сураад цаашаа сургуульд явах боломж байхгүй юм чинь одоо ингээд өөрсдөө маань тэгээд аравд оролгүй есөөсөө гарсан. Тэгээд бас хүнтэй суусан одоо хоёр бандитай. Одоо бол сайхан амьдарч байнаа. Дараачийнх нь банди одоо энэ Сэлэнгэ аймагт ирсэн байна. Гурван хүүхэдтэй. Одоо тэнд манай нутгийн өвс ногоогүй хэцүү болоод энэ хавар шилжиж ийшээ нүүж ирсэн. Энэ өвлийн хувьд бол сайхан амьдраад байж байна. Одоо төл мөлөө аваад сайхан байнаа л гэж байна. Одоо хавсарчихгүй бол төлөө авлаа л гэж байна. Тэд нар яахав ингээд тавуулаа амьдраад байж байгаа. Хоёр хүүхэд нь сургуульд орчихсон одоо ганц жижиг нь л хажууд нь байдаг юм. Тэрний дараачийн банди одоо хоёр жижиг бандитай хөдөө мал дээр байж байна. Тэрний дараачийнх нь банди бас хоёр хүүхэдтэй охин залуу хоёртой бас малчин малтай өөрийн хувийн нэг зуугаад малтай байцгаадаг юм. Тэгээл одоо байгаа хэдээрээ амьдраал. Цаана нь нэгдлийн мал гэж малгүй болохоор чинь тэгээл байгаагаараа л байх юм л. Тэрний дараачийн банди одоо тэр ах нар дээгүүрээ зүгээр байж байнаа тэнд. Би гэрээ ачаад наашаа явчихсан. Тэр нь тэнд үлдчихсэн байж байгаа. Тэрний дараачийн одоо энэ отгон хүүхдээ бол бид нар яахуу бусдыг нь бүгдий нь л сургуулиас гаргачихсан юм чинь отгон хүүгээ ямар ч байсан сургья гэдэг би. Ах эгч нар нь ч гэсэн энийг ямарч байсан сургья. Тэгвэл бас энэ дүү нараа татаад бас нэгий нь аваад хажуудаа сургаад авах боломж гарч магадгүй. Энийг л ям.. өөрөөн ч манай энэ хүүхэд бол их сурлагатай л даа. Тэгээд өөрөөн ч энэ чинь ерөөсөө чи хичээл хий, ийм тийм гэдэг ч гүй юм. Амьтан чинь бас хүүхдүүдээ сургахыг яагаад багш нар мартай нь уулзаал явж байдаг юм. Би огт тийм юм байдаггүй юм. За тэгээд л айлд бол айлд аваачаад л өгчихдөг тэгээд л байж л байдаг юм. Тэгээд өөрөө ёстой бор зүрхээрээ сурч байгаа. Тэгээд өөрөө мачыгаад сурч байгаа юм чинь энийг ямар ч байсан нэг сургууль... энэ хаа маа сургууль авнаа авнаа гэсэн газар нь л явуулья гэж бодож байгаа юм. Тэгээд хав.. уг нь тэр багшийн дээдэд сурах эрхийнхээ бичгээ авчихсан байсан юм л даа олимпиодоор ороод. Тэгээд нөгөө түүхээрээ найм зуун оноотой гараад тэгээд онооныхоо дагуу энэ археологийн ангийг аваад наашаа ирсэн юм. Тэгээд ямарч байсан сургья гээд тэр ах эгч нар нь зээл мээл авж байгаад бид хоёрыг одоо ай.. айл явахаар чинь их л юм хэрэг болох юм байна лээ. Тэгээд бид хоёрыг дэмжээд хэдэн хүү явуулсан. Одоо тэгээд бид хоёр сур.. байж л байна л. Одоо энэ өвөл өвөл явдаг бол болж л байна. Болж л орхилоо. Одоо тэгээд их л хоног дөхөж л байна даа (инээв). Тэгээд одоо ямар ч байсан сурч л байгаа. Одоо чи л сайн сурна шүү гэдгийг би одоо хэлж байгаа юм л. Чи бид хоёрын ажил юу билээ, сурах л ажлаар ирсэн шүү. Одоо (инээв) чи л одоо түүгээ яаа.. гэсэн. Одоо тэгээд л сурахыг бодноо л гэж байгаа юм л. Мань ямар ч байсан төгсгөхийг бодно л гэж байгаа юм. Тэгээл өөрөө мачыгаал сурч байгаа ер нь.
Цэцэгжаргал -
За өөрийнхөө амьдарлын талаар, соёлын довтолгооны талаар сонирхолтой ярилцлага өгсөн танд их баярлалаа
Цэцэгмаа -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.