Ölziit
![](../assets/images/interviewees/990174.jpg)
Basic information
Interviewee ID: 990174
Name: Ölziit
Parent's name: Jigjid
Ovog: Jigjid
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: cook
Father's profession: machinist on railroad
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
new technologies
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За өнөөдөр түрүүчийн ярилцлагаас хойш 20-иод хоногийн дараа бид хоёр уулзаж байна. Түрүүчийн ярилцлагаас асууж тодоруулах зүйл байна аа. Өнөөдрийн хувьд...
Өлзийт -
За
Дэжид -
Тэгээд таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн зүйл бий юу? хэрвээ бий бол энэ ямар үйл явдал бэ? энэ талаар өнөөдрийн ярилцлагаа эхлэж ярьж өгөх үү?
Өлзийт -
За миний амьдралд Монголын бүх хүмүүсийн амьдралд нэлээд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал бол Монголд ардчилсан хөдөлгөөн үүсэж, ардчилал ялсан үйл явдал гэж үздэг. Энэ ардчилал гарч ирснээр хүмүүсийн амьдрал, хүмүүсийн хоорондын харилцаа бас бус бага сага өөрчлөлт гарч ирсэн. Энэ өөрчлөлтийг хүмүүс эдлэж чадсанаар хүмүүс өөрсдөө амьдралаа зохиож амьдралаа ямар хэлбэрээр авч явах уу гэж сонгох боломжтой болсон. Гэж би үздэг. Үгүй гэхэд энэ ардчилал гарснаар хүмүүс чөлөөтэй ярьж, чөлөөтэй хэвлэж, чөлөөтэй сэтгэж, өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон. Энэ нь хүний амьдралд гарч байгаа бас нэг нөлөөлөл гэж би үзэж явдаг юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэхдээ бид ардчилалыг цаашид улам нарийн зөв голдирлоор нь авч явах нь хэрэгтэй юм шиг надад бодогдож байдаг. Энэ тухай аажимдаа ярих юм байвал ярина.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ардчилал бол хүмүүс маш их юм өгсөн. Хүмүүсийн амьдралд маш их өөрчлөлт өгсөнөөр хуучин хувийн аж ахуй эргэн сэргэж байна. Хүмүүс ямар нэгэн юм шинээр сэдэж зөвхөн нийгмийнхээ төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаж байгаа нь маш их нөлөө байгаагийн шинж юм. Тэгж үзэж байна аа.
Дэжид -
Аа ха За таны амьдралд ер бусын бусдаас ялгарах онцлог гэж байгаа юу? хэрвээ байгаа бол юуг та ер бусын зүйл гэж үзэж байна аа?
Өлзийт -
За миний амьдралд бусдаас ялгарах онцлог зүйл байхгүй ээ. Би ер Монголын жирийн нэг хүмүүсийн амьдралаар амьдарч байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Өөрөөр хэлбэл тухайн үед амьдрал маань сайн байвал сайн. Амьдрал муу бол муу гэж хэлж болох...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тиймэрхүү байдлаар амьдарч байна. Аа гэхдээ бол Монголын бүх хүмүүсийн амьдралд өөрчлөлт орох нь орсон. Гэхдээ заримд нь онцгой зүйл олон байдаг байх. Ер нь гэхдээ ихэнх хүмүүсийн амьдралд онцгой гэх тийм том өөрчлөлт гараагүй байх гэж би бодож байна.
Дэжид -
Аа ха За та ардчилалтай холбоотой хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлт тиймээ?
Өлзийт -
Аа ха
Дэжид -
Чөлөөтэй боллоо. Хувийн өмч давамгайлах боллоо тиймээ? Хүний эрх чөлөө хязгаарлагдмал биш өөрөөр хэлбэл гадаад дотоод чөлөөтэй зөрчдөг боллоо тиймээ? Энэ олон ардчилалын давуу талуудыг та ярилаа. Тэгээд та өөрийнхөө амьдралтай холбоод ардчилал таны амьдралд юу авч ирэв? Тухайн үед та яаж ардчилалд оролцож, яаж хүлээж авч байсан. Энэ талаараа сэтгэгдэлээ ярих уу?
Өлзийт -
Аа ха Монголд ардчилал 80-аад оны сүүл 90-ээд оны эхээр маш хүчтэй үүсэж бий болсон. Ардчилалыг анх Монголын залуу сэхээтнүүд бий болгож үүсгэсэн гэж үздэг. Монголд ардчилалыг бий болгохын төлөө анхлан зүтгэж байсан хүмүүсийн нэг болох Санжаасүрэнгийн Зоригийг бол би нэлээд сайн мэднэ. Энэ хүнийг ЗХУ-д сургууль төгсөөд анх ирж байхад нь би танилцаж байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэхдээ бид хоёр ардчилалын талаар ярьж зөвлөж байсан тийм юм бол байхгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Яг ардчилалыг чин үнэнээр нь хэлэх юм бол тухайн үед өөрчлөлт шинчлэлтийн талаар жагсаал цуглаан болж байхад би хажуунаас нь харж байсан болохоос биш нэг их хүчтэй дотор нь орж ардчилалын хөдөлгөөнд оролцож байгаагүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гэхдээ тэд нарын хийж бүтээж байсан зүйлд талархаж байсан уу гэвэл талархаж байсан. Зөв юм. Ямар ч байсан манайд ийм юм болох ёстой зөв гэж ойлгож байсан. Яагаад гэвэл энэ ардчилалыг анх гаргаж ирсэн хүмүүсийн ихэнх нь Монгол улсын их сургуулийн физик, математикийн факультет, шинжлэх ухааны чиглэлээр явдаг эрдэмтэд тийм чиглэлээр явдаг залуу эрдэмтдийн дунд үүсэж байсан болохоор ихэнхийн би таньдаг байсан юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Бүр нэлээд идэвхтэй оролцож байсан хүмүүс байж л байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Зарим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байж л байна. Иймэрхүү юм байгаа. Ер нь төлөвлөгөөт социализмын үед Монголын ард түмэн нэг л түвшинд саарал амьдарч байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Цалингаас цалингийн хооронд л амьдарч байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгвэл ардчилал үүсэж бий болсноор хэн юу хийж чаддаг. Яаж ч амьдралаа өөрчлөх боломжтой болсон.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ ч одоо харагдаж л байна. Ардчилалын нөлөөгөөр Монголын хүмүүсийн амьдралд маш том том өөрчлөлтүүд бий болсон.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Үүнийг бол яаж харж болох вэ гэхээр зарим хүмүүсийн амьдрал маш их баяжиж байна. Зарим нэг нь огт юуч үгүй болтлоо ядуурч хоосорч байна. Зарим нэг талаараа ардчилал доголдолтой явагдаж байгаа юмуу даа гэж надад бодогддог юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ яагаад юунаас болж үүсэж байна вэ гэж би хувь хүнийхээ талаас бодохоор зэрэг социализмын үед би болсон нийгмийн өмч гэж нэрлэгддэг ард түмний өмчийг хувьчлахдаа маш их буруу хувьчлал явуулсан учраас ийм юм болсон болов уу гэж би боддог.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Яагаад гэхээр тэр үед Ягаан ногоон тасалбар гэж гаргаж ирээд тэр тасалбарыг хүмүүст өгөхдөө эргээд та бүхний амьдралд нөлөө үзүүлнэ гэж ярьж байсан мөртлөө яг одоо тэр тасалбараар амьдралаа өөрчлөөд, тэр тасалбараар амьдралаа аваад явж байгаа хүн Монголд байхгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Аа харин тухайн үед гарсан ханшаар нь тасалбар худалдаж аваад үйлдвэр техник байшин барилга авсан зарим нэг хүмүүс байгаа. Тэгээд баяжаад явчихсан тал байгаа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ бол яг үнэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тийм амьд жишээ зөндөө олон байдаг.
Дэжид -
Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний хүмүүс тэр тасалбарыг ашиглаж...
Өлзийт -
Тухайн үед үнэ цэнийг нь сайн ойлгуулахгүйгээр хүмүүст тасалбар өгчихөөд нөгөөх нь эргээд цөөхөн хүмүүсийн гарт ороод нөгөө хэд нь баяжаад нөгөө тасалбараа үрээд зараад байсан хүмүүс нь хоосороод...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Үлдсэн гэсэн үг шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Өөр юм юу байхав. Ийм байгаа юм. Ардчилал бол зөв авч явахгүй бол бүр буруугаар ч нөлөөлж магадгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгж бодогдож явдаг юм.
Дэжид -
Аа ха Ер нь ардчилалд эрэгтэй эмэгтэйчүүдийн нөлөө зөрөө ямар байсан бэ? та юу гэж үздэг бэ?
Өлзийт -
Ер нь би бас сайн мэдэхгүй байна. Аа хажуу талаас нь харж байхад ардчилалд эрэгтэй хүн ч эмэгтэй хүн ч ялгаагүй оролцож байсан байх.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Саяхан ардчилалын 20иод жилийн ойн талаар зурагтаар гарч байгааг харахад тухайн үед ардчилалд эмэгтэй хүмүүс маш их оролцож байсан юм байна аа гэж би ойлгосон.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Миний таньдаг улсуудаас ч байсан байна лээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Надтай хамт шинжлэх ухааны академид ажиллаж байсан эмэгтэй хүмүүс телевизээр ярьж байхыг нь би сонссон. Ялгаа байгаагүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тийм учраас эмэгтэй эрэгтэй хүнд нөлөөлөөгүй байх. Гэхдээ тэр явж байсан эмэгтэйчүүдийг яагаад дээш нь гаргаж ирсэнгүй вэ? яагаад олон түмэнд танилцуулахгүй байсан гэдгийг сайн мэдэхгүй юм байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Элбэгдорж л би гэж яриад байдаг болохоос биш ардчилалыг эхлүүлсэн эмэгтэйчүүд байдаг л юм байна лээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Нэг их олон эмэгтэйчүүд нэр хүнд олж гарч ирсэн юм байдаггүй юм.
Дэжид -
Аа ха За ардчилалын талаар ийм байна. За социализмын үед гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ? тиймээ? Гэр бүлийн талаар улсаас ямар бодлого баримталж байсан. Энэ талаар?
Өлзийт -
Социализмын үед гэр бүлийн төлөвлөлт тэр талаар би сайн мэдэхгүй юм. Ер нь гэр бүлийг тогтвортой байлгах талаар маш их бодлого баримталдаг байсан. Яагаад гэхээр социализмын үед гэр бүл салалт тийм юманд амьдралд нь нөлөөлөхөөр тийм арга хэмжээ авдаг байсан. За тэгээд авгайгаасаа салсан эр хүн бол намын гишүүнээсээ хөөгдөөд, ажил төрөлгүй болоод, албан тушаал нь доошоо буудаг тийм тал байх нь байсан юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Аа харин сүүлийн үед тийм юм сонсогдохгүй байна. Ардчилал гараад хувь хүний асуудал болсон юм шиг байна лээ. Ер нь гэр бүлээс гадна сүсэг бишрэл хүртэл хаалттай байсан гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Ардчилал гараад ямар шашин шүтэх нь чөлөөтэй болчихсон шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
За ингээд ардчилалтай холбоотой ярих юм маш их байна. Энэ ардчилалын далбаан дор албан тушаалын төлөө, албан тушаал авахын төлөө, олон түмний өмнө нэр хүнд олохын төлөө ч юмуу. Өөртөө ашигтай юмны төлөө зүтгэдэг тийм хүмүүс гарч ирж байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ийм хүмүүс нь төрийн бус байгууллага гэсэн нэртэй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Болж гарч ирж байгаа харагдах юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Эсвэл хөдөлгөөн, ийм юмын хөдөлгөөн, тийм юмны хөдөлгөөн, эвсэл мэвсэл гэсэн нэртэй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Зарим нь бүр давраад томроод нам хүртэл байгуулаад гарч ирж байгаа харагддаг юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Болохгүй бүтэхгүй байгаа нь харагдаад эхлэж байна л даа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Саяхан хэдэн сарын өмнө 7 сарын 1ны үйл явдал болоод өнгөрлөө. Тэр үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцсон. Батзандан Магнай нар намаа орхиод ондоо намд зугтаж орж байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэд нар зүгээр л албан тушаал олж авах болж өгвөл жаахан нэр хүнд олж авах, тийм л зорилготой нам мам байгуулсан болов уу гэж би бодоод байгаа юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Иймэрхүү юмнуудыг хүмүүс салгаж ялгаж ойлгох болох байлгүй дээ гэж би бодож байгаа юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ бол ардчилал биш зүгээр л албан тушаал ашиг сонирхолын хойноос хөөцөлдөж байгаа юм. Төрийн бус байгууллага, хөдөлгөөн мөдөлгөөн зарим ч бас зөв юм ярьж л байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Байгаль орчин унаган байгаль гээд яриад явж байгаа хүмүүсийг би буруу гэхгүй. Гэхдээ зөвхөн байгаль орчин гэж яриад ард түмний амьдралд нөлөөлөх зүйлд саад болох нь буруу гэж би боддог юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Социализмын үед эрх мэдэлтэй улс гэхээр ямар нэгэн байгууллагын дарга ч юмуу. Аймгийн дарга ч юмуу байсан юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ямар нэг сайд ч юмуу.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ямар нэгэн газрын дарга ч юмуу тиймэрхүү улсууд байсан. Тэр хүмүүс доороо байгаа хүмүүсийг удирдах зохион байгуулах тийм чиглэлтэй байсан. Тушаадаг захирдаг. Эрх мэдэл нь тушаалаар шийдэгдэж явсан гэж хэлж болно шүү дээ. Тиймээ? Аа гэхдээ эрх мэдэлтэй хүн, эрх мэдэлгүй хүмүүсийн хооронд ялгаа байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл цалин ахуй хангамжаас эхлээд л байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Дарга нарын цалин зүгээр нэг жирийн ажилчнаас мэдэгдэхүйц их байсан. Нэлээд их байх жишээтэй. 1-рт аа тэгээд жаахан том болсон дарга нар тусгай дэлгүүрээр үйлчлүүлж, тусгай хангамж эдлэх, тийм жишээтэй. Сайд нарын дэлгүүр гээд байсан шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Түүнд сайд дарга нар л орохоос биш жирийн хүн орохгүй. Түүнд нь тухайн үед олдоц муутай тийм бараанууд элбэг байж байдаг.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Жишээ нь би 10 жилд суралцаж байхдаа сурагчийн дүрэмт хувцас олдохгүй болохоор зэрэг манай аав ээж таньдаг дарга сайдын ээжид нь очиж гуйж мөнгө өгөөд дүрэмт хувцас авч өгч байсан тийм юм бол бий.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ бол яг баримттай юм байгаа юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэр хүмүүсийг нэрийг хэлээд яахав. Таньдаг мэддэг байсан болохоор манайханд туслаад...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд ардчилалын үед эрх мэдэлтэй хүмүүс гарч ирж байна уу? гарч ирж байна. УИХ –ын гишүүд, төрийн захиргааны улсууд гарч ирж байна. Эрх мэдлээрээ цалин хөлс нь илүү биш эрх тэгш байвал зүгээр юм шиг надад санагдаж байна.
Дэжид -
Аа ха Социализмын үеийн дарга цэрэг одоогийн компаний дарга захирлын хооронд ямар ялгаа байна гэж та үзэж байна?
Өлзийт -
Би хувийн пүүс компанид нэг их ажиллаж үзээгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ажлын зохион байгуулалтанд орж гүнзгий ажиллаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Гаднаас нь хараад байхад хувийн компаний захирал өөрт нь таалагдаагүй хүнийг халах эрх мэдэл нь өөрсдөд нь байдаг юм шиг байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Хэр цалин өгөх нь өөрсдийнхөн мэдэлд байдаг юм шиг байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Түүнээс биш тухайн хүний мэдлэг чадварт тохируулж цалин өгдөг юм байдаг юмуу. Байдаггүй юмуу. Мэдэхгүй. Би сайн мэдэхгүй байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ер нь тэгээд ардчилалаа улам сайн болгоод явъя гэх юм бол хүний оюуныг хөдөлмөрийг үнэлдэг үнэлгээ байх л ёстой юм байгаа юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Чадварыг үнэлдэг үнэлгээ байх л ёстой байгаа юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Юу ч чаддаггүй хүнд өгөх цалин чадалтай, мэдлэгтэй, боловсролтой хүнд өгдөг цалингаас өөр л байх хэрэгтэй байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тиймэрхүү л юм байна л даа. шинжлэх ухаан технологийн талаар жаахан ярих хэрэгтэй гэж бодож байна. Социализмын үед шинэ технологи байгаагүй. Тухайн үед нам төр засгийг удирдаж байсан хүмүүс юуг нэвтэрүүлэх үү? Гэдгийг шийддэг. Түүнд орсон технологиор хүмүүс ажилладаг байсан. Тэгж л явж байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тийм болохоор миний хамгийн сайн мэдэх цахилгаан холбоо их муу хуучирсан технологиор саяхан хүртэл явагдаж байсан шүү дээ. Аа сүүлийн 10 гаруй жил цахилгаан холбооны технологи маш өндөр шатанд хүрээд манай хүмүүсийн амьдрал ахуйд маш гүн гүнзгий нөлөөлж байна. Гар утас бариагүй худалдагч, цэвэрлэгч ч байхгүй болсон байна шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ чинь шинэ технологи хүмүүсийн амьдралд нэвтэрч байна гэсэн үг шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Үүнтэй адилхан хүмүүсийн амьдралд шинэ технологийг улам сайн нэвтрүүлэх хэрэгтэй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Одоо төр засгийн толгойд сууж байгаа хүмүүс анхаарах ёстой.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тийм л шаардлагатай юм шиг бодогдож байна л даа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Одоо газар тариалан гээд яриад ирэхээр зэрэг шинэ дарга Баяр дарга шинэ техник технологи нэвтрүүлэх талаар ярьж байсан. Энэ л зөв анхны атарын аян эхлэж байхад Оросод л ямар техник байна түүнийг л авч ирээд сайн ч муу ч байсан түүнтэй л явдаг байсан болохоос биш өөр гаднаас авах эрх мэдэл ч байгаагүй байх. Мөнгө төгрөг ч байгаагүй байх. Шинэ технологи гэдэг чинь ургацаа хаягдалгүй. Бүрэн гүйцэд хурааж авах тэр шинэ технологийг хаанаас ч гэсэн аваад ашиглах хэрэгтэй. Тийм дээд зэргийн ургацыг аваад дээд зэргийн гурил үйлдвэрлэх тийм үйлдвэрүүд эхнээсээ байгууллагдаад эхэлж байна шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Энэ бол зөв хуучин шинэ технологи нэвтэрч байгаагүй гэдгийг би ч гэсэн хүлээн зөвшөөрнө.
Дэжид -
Аа ха социализмын үед байсан шинэ технологиос юун танд гайхамшигтай байсан бэ? радио байсан уу? телевиз байсан уу? таны амьдарч байсан тэр үед ямар технологийг гайхамшигтай гэж хүлээж авч байсан бэ?
Өлзийт -
Аа яг социализмын үед шинэ технологи оруулж ирэхийн төлөө түүний төлөө бол хөөцөлдөж байсан. Статисткийн тооцоолон бодох машин ... 23 гэсэн машин байсныг би сайн мэдэх юм. Энэ машинуудыг тавиад манай Монголын статисткийн тоо бүртгэл маш сайн гарч байсан. Үүнийг бол би сайн мэднэ. Яагаад гэвэл би тооцоолон бодох чиглэлээр ажиллаж байсан учраас юу орж ирж, юу нэвтэрч байсныг бол нэлээд сайн мэднэ л дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тийм учраас тооцоолон бодох төвийн хүмүүс дээр их очдог уулздаг. Тухайн үедээ бас л сайхан шинэ технологи байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэгээд 80 оны эхээр ус цаг уурын газарт дэлхийн цаг уурын 3-р үеийн тооцоолон бодох машинууд орж ирсэн. Би түүнийг нь тавилцаж байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэр машиныг ашиглалтанд оруулахад би цаг уурын тооцоолон бодох төвд инженер хийж байсан л даа.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Ус цаг уурыг чанарын дээд түвшинд аваачих тийм боломжийг олгож байсан. Энэ чинь социализмын үед бас л юм бүтээх гэж байсны илэрхийлэл шүү дээ. Энэ чинь ...
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Яам тамгын газрууд бүгд тооцоолон бодох машинтай болохын төлөө зүтгэдэг. Ширээний тооны машин орж ирснээр сампин халагдаж байсан. Чанар нь сайжираад явж байсан гэсэн үг шүү дээ. Улам цаашаагаа сайн авч явахын тулд улс орноо авч яваа хүмүүс ажиллах хэрэгтэй байгаа юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Одоо бид нарын үед яригдаж байсан шинэ технологи чинь Инваци гээд ороод ирлээ шүү дээ.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Аль болох шинэ юмыг оруулж ирэх хуучин юмыг цааш нь явуулахгүй гэсэн санаа юм болов уу гэж би ойлгож байгаа юм.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
За тэгээд социализмын үед жирийн хүмүүст гадаад харилцааны асуудал маш хүндрэлтэй байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Дарга байгууллагын дарга биш жирийн нэг хүн гадаадад явна гэдэг онцгой аз таарвал мэргэжил дээшлүүлэхээр гадаадад явна уу гэхээс биш тийм зүйл байгаагүй. Одоо ардчилалын үед хүн дуртай газраа явж дуртай газраа зугаалж дуртай юмаа үзэж харж байна.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гадаад харилцаа маш хүн байсан гэж би та нарт түрүүн ярьсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэр ус цаг уурын тооцоолоон бодох машиныг тавихад Австралиас 4 мэргэжилтэн ирсэн юм. Тэд нарыг ирэхэд нийгмийг аюулаас хамгаалах газраас орчуулагч эмэгтэй дагаад ирчихсэн.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Тэд нартай жаахан юм ярих юм бол яасан юу ярьсан гээд асууж сураглаад Зөвлөлтөөс өөр улс оронтой харьцахгүй. Хятадтай хүртэл харилцаа байхгүй. Хүн болгон мэдэж л байгаа байлгүй дээ. Орос чинь саяхан хүртэл зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн юмыг ашигладаг илүү сайн байсан ч гэсэн авч ашиглахгүй байлаа шүү дээ. Би гадаадын найз нөхөд гээд сүйд болоод байх олон байгаагүй ч гэсэн ганц нэг найз нөхөд байсан. Гэхдээ тэд нар социалист гэдэг орнуудын хүмүүс байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Би оросод тооцоолоон бодох чиглэлээр явж байсан болохоор арай илүү гадаадад явсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Орос, Болгар, Польш гэсэн гайгуу боломжтой улс орнуудаар явж байсан.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Болгарт Болгар найзтай болж л байсан. Польшид найзтай болж л байсан. Оросод Орос найзтай болж л байсан. Түүнээс биш 3 дахь ч орон дээр үед хөрөнгөтөн орон гэдэг байсан. Одоо бол ардчилал хөгжсөн тийм орноос найз байгаагүй. Тийм учраас одооны манай залуучууд хэрэглээд байгаа барууны тэр хувцас хунар олдохгүй.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Адгийн муу женс хүртэл болдохгүй аз таарвал нэг муу юм олж өмсдөг байсан. Тийм л байсан үе шүү дээ. Ер нь эд бол маш цөөхөн хэрэглэдэг.
Дэжид -
Аа ха
Өлзийт -
Гадаадад явна гэж бөөн баяр хөөр болдог байсан.
Дэжид -
Ажилдаа амжилт гаргасан.
Өлзийт -
Тийм одоо бол Америк явна гэж ярьж байна. Тэр үед бол Америк явна гэж ярих нь битгий хэл Америк гэж ярих нь хориотой байсан.
Дэжид -
За бид хоёр нэлээд өргөн хүрээтэй сайхан сайхан асуудлын талаар ярилаа. Ялангуяа гадаад харилцааны талаар..
Өлзийт -
Аа ха
Дэжид -
20-р зууны аман түүхийн энэ судалгаанд өөрийн хувь нэмрээ оруулж социализмын үед амьдарч байсан. Онцлог байдлыг үнэн зөвөөр хариулж харилцан ярилцаж өгсөн танд талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд танд дахин баярлалаа.
Өлзийт -
За
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.