Norov


Basic information
Interviewee ID: 990426
Name: Norov
Parent's name: Samdan
Ovog: Sutai
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired (Teacher's College Lecturer)
Belief: None
Born in: Darvi sum, Govi-Altai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
herding / livestock
collectivization
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
education
collectivization
socialism
wolf hunt


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Норов багшаа таниас би нөгөө зөвшөөрөл авсан ярилцлага хийх, ярилцлагыг интернет, онлайн хэлбэрээр ашиглаж болох, бусдад сонсгож болох тухай зөвшөөрлийг өмнө авсан. Ингээд хоёулаа ярилцлагаа эхэлье. Та өөрийнхөө нэр ус, хаана хэзээ төрөв, өөрийнхөө бага наснаасаа эхлээд, өөрийнхөө намтар түүх, амьдралынхаа тухай ярьж эхлэхгүй юу ?

Норов -

За миний аав Самдан гэж малчин ардын хүү 1892 онд төрсөн, миний ээж 1900 онд төрсөн. Аав маань хоёр зуун дамжиж амьдарч байсан. Би 1939 онд Говь –Алтай аймгийн Дарви сумын нутаг Аръяа гэдэг газар төрсөн. Манай аав ээж болбол халх, жинхэнэ бүтээлч хөдөлмөр өрнөсөн ийм л айл байсан юм.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэгэхээр ер нь тэр үеийн айл өрхүүд тийм байсан л даа, тиймэрхүү байсан тэрнээс би онцолж өөрийнхөө гэр орныг болбол бүтээлч хөдөлмөр өрнүүлсэн айл байжээ гэж бодож явдаг. Тийм л байсан байх. Эхээс төрөнгүүтээ би нялх насандаа миний ээж хойно нь ярьдаг, аав ээж их уйлдаггүй хүүхэд байсан гэж. За би бол хонины хөдсөн манцуйд манцуйлуулж, хөлд орох хүртлээ манцуйнд өссөн хүн гэж байгаа юм. Тэр их хөдөлмөр байдаг манайх болбол зөвхөн малаар л амьдардаг. Таван хошуу малтай, 1000 орчим малтай манай аав, ээж болбол хүн зарахыг эрхэмлэдэггүй . Өөрт оногдсон ажлаа өөрөө л хийнэ гэж өөрсдөө зүтгэдэг тийм л айл байсан, тэгээд бага үед болбол хүүгээ хөхүүлчихээд гадуур ажилд явчихдаг, явахгүй ч арга байдаггүй ээж маань тэгж ярьдаг байсан . Тэгээд л үхэр мал, аргал түлш гэж ингэж түүж явж байгаад л хөх нь чинээд сүү нь гоождог байсан гэж, тэгэхээр тэр дороо хаячихаад л гэрлүүгээ харьдаг, хүү минь харангадчихаа болов уу гэж бодоод л тэгээд л ирдэг байсан гэж, тэгээд л ер нь уйлна гэж байдаггүй тийм л хүн байсан гэж байгаа юм тэгж ярьдаг юм.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Энэ болбол надад их сонин санагддаг юм, тэгээд л нэг орны урд талд дөрвөлжлөөд , дээл тойруулаад тавьчихсан тэр дотор л манцуйтайгаа байж байдаг. Ингээд овоо өсөөд хөлд орох дөхөөд ингээд ирэх дээр зэрэг уяанд орсон байгаа юм . Талбайг нь жаахан тэлэсгээд тэгээд л уячихдаг, тэгээд л тэр уяан дотроо л байж байдаг ийм л байсан байгаа юм. Тэгээд эгч маань ярьдаг юм нэг өдөр намайг ингээд эргээд хүрээд ирсэн би унтчихсан, яг над дээр нэг могой гараад ингээд зоослоод унтчихсан зэрэгцээд байж байсан гэж, тэгээд л эгч хашгираад л айгаад нөгөөдөхөөс чинь. Тэгээд л манай аав, аавд л хэлнэ л дээ бусад нь болбол тиймэрхүү юм чадах юм биш, аав хүрч ирээд энийг хөндөж болдоггүй гэж маш хүндэлж, тэр могойг их зөөлөн эвтэйхэн байдлаар тэр могой ямар нөхцөлд амьдардаг юм тийм бололцоотой газар аваачиж тавьсан, миний хүүд гэм хүргээгүй лусын юм л аварсан гэж тэгж хэлдэг. Тийм л нөхцөлд амьдарсан байгаа юм амьдарч явсан, за 3- 4 наснаасаа эхлээд л ажилд орж эхэлсэн.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм, за ямар ажил эрхлэх үү? гэхлээр би айлын хамгийн отгон хүү, голдуу л гэрийн ажил хийдэг гэр цэвэрлэнэ , гадуур дотуур хэнз мал, өвөлд бол муу мал тэрнийг усална, тэжээнэ бордоно. Ийм ажил голдуу хийдэг юмаар явсан.Тэгээд таван настайгаасаа хонь хариулж сурсан миний одоо анхны сурсан ажил бол хонь хариулж сурсан ажил, хонь хариулахыг миний аав зааж байсан одоо хүртэл миний сэтгэл санаанаас гардаггүй юм. Тэгэхээр би одоо бодож байгаа юм. Би болбол сурган хүмүүжүүлэх ажлыг 50 шахам жил хийж явна, би болбол аав шигээ тэгж хүнд юм ярьж, ойлгуулж чаддаггүй ийм л хүн байна гэж өөрөө бодож явдаг хүн. Тэгээд миний аав надад хонь хариулахыг зааж байсан, тэрнийг болбол би их дурсаж явдаг. Нэг ёсондоо бол хонь хариулахыг заана гэдэг бол сургалт л явагдаж байсан байгаа юм. Хүүгээ л юманд сургаж, хөдөлмөрт сургаж байсан байгаа юм. Тэгээд юу гэж ярьж байсан бэ? гэхлээр зэрэг эхлээд хонийг ингээд морин дээр хоёулаа хамт суулгачихаад хойноос нь хонио бэлчээдэг, хонь болбол хотноос бэлчихдээ ийм тэгш өнцөгт хэлбэртэйгээр ингээд бэлчээд явдаг. Тэгээд хотны захад гараад хониныхоо урд орж тогтоодог тэгээд ямар хэрэгтэй вэ? гэхлээр саран хэлбэртэй байдалтай болгодог юм урт ийм дугай саран хэлбэртэй болдог гэж тэрнийг тэгж дүйцүүлж ярьж байсан чи бол өглөө босоод тогоонынхоо өрмийг хуулаад идчихдэг хүн өрөм идэх их дуртай тэрэнтэй адилхан мал бол сөлд ногоо ургадаг юм ногооны сөл бол өглөө ирдэг тэгээд хамгийн өнгөнд нь хонио явуулахын тулд ийм сар хэлбэртэй болгож байгаа юмаа.Тийм болгохдоо зэрэг бүх хонь чинь болбол бүгдээрээ л тэр шим, шүүстэй сайн ногоог нь хамж иддэг. Тэгш өнцөгт хэлбэртэй ч гэж тэгш өнцөгт ч яриагүй л дээ зүгээр ингээд дөрвөлжлөөд явчихлаар зэрэг чинь урд талынх нь ногоог шүүрээд байхаас биш ар талынх нь ногоогоо шүүрээд байж чаддаггүй гэж тийм учраас тэгээд л ингээд хонь чинь дугуйраад ингээд сар хэлбэртэй болчихдог юм, тэгээд яаж хонио эргүүлэх үү? гэхлээр зэрэг нэг захынхан ингээд хойноос нь дагаад явдаг тэгэхээр нөгөөдүүл нь наадуулаа түрүүлээд босоо шугамаар эргээд тэгээд ингээд буцаад эргэдэг тэгээд л хонь гүйлгэж болохгүй гэж ярьдаг юм. Тэгж сар хэлбэртэйгээр яваад л сар хэлбэртэйгээрээ ирдэг юм болбол хонь сайн хариуллаа гэж үнэлдэг байсан.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

За нөгөө нэг зүйл болбол юу байсан морь унаж чаддаггүй, өөрөө мордож чаддаггүй, дөрөөндөө хүрдэггүй байсан. Тэгээд мний аав болбол хоёр газар чулуун овоо босгож өгсөн нэг газар нэг ийм сайр байгаа юм, тэр сайрын нэг эрэг байдаг. Энэ гурав дээр л чи бууна, эцэс хол болбол энэ гуравдаа л бууна тэгээд л морин дээрээ явж байдаг. Тэгээд л тэр гурав дээрээ бууна, тэгээд л морин дээрээ явж байдаг. За өөр юу байна гэхлээр зэрэг мориныхоо сүүдэрт сууж болдоггүй юм гэж морио чөдөрлөж бөхөлчихөөд хол суудаг гэж яагаад уу ? гэвэл ялаархсан морь цочдог юм, тийм учраас малаасаа, мориноосоо хол хөндий байж бай гэж тэгж сургадаг байсан. За өөр нэг юм нь гэвэл тэр үед цаг байдаггүй тэгээд л тэр үед болбол хонийг өдөрт хоёр удаа саадаг тэгэхээр үд дунд орой хэдийд болов цаг байх биш дээ тэрнийг надад болбол айхтар зааж өгч байсан. Унаж яваа морины чинь сүүдэр яг ингээд гэдсэндээ орохлоор л зэрэг л яг чи хонио хотондоо үдийн хонио оруулдаг юм шүү, одоо бодохоор нээрээ л нар яг дээрээс нь унадаг тэр бол үд дунд болж байсан үе байгаа юм. Тэгээд л морины сүүдэр гэдсэндээ ордог тэгээд л нөгөө хонио хотлуулдаг байсан. Үдээс хойш дагаад явна оройд яаж оруулах вэ? гэхлээр зэрэг одоо төрийн тахилгатай “Сутай Хайрхан” гэж бий, тэрний зэрэгцээ нь замлий од гэж маш өндөр од байдаг яг тэр дээгүүр нь нар жаргадаг. Тэр дээгүүр нь нар орохдоо гүйтээд л орой хонио оруулж ирж бай гэж тэгж цагийн хувиарыг болбол мөрдүүлж байсан байгаа юм нэг ёсондоо болбол би тэр 3 босгодог энэ цагийн хувиар эд нарыг бол тэр хонь хариулах сургалтын орчинг бүрдүүлж байжээ гэж ингэж ойлгодог л доо сайн бүрдүүлсэн байна гэж. За нөгөө талаар бол маш хяналт тавьдаг байсан байгаа юм \надад болбол\ зүүн уулан тийшээ л голдуу аав малдаа явна, тэгээд тийшээ явлаа гэдэггүй хаа яваа газраасаа л ажиглаж, хардаг юм шиг байгаа юм. Ээж гэрээсээ хардаг тэгээд нэг ийм сайр байдаг, тэр сайр нь дотор нэг морин дээр гарч мордоход зориулсан эрэг байдаг тэр сайран дотор сайхан нурам элс байдаг. Тэгээд л нөгөө элсийг чинь нураагаад л, ингээд л малтаад л тэрүүгээр чинь уул, нуруу хийгээд л, тоглоод л нөгөө сайр дотор чинь л байгаад л байдаг. Тэгээд манай аав, ээж хоёр ажигласан байгаа юм л даа хүү тэр сайрлуу орчихоод удаад байх юм тэр ер нь юу байна вэ ? цаашаагаа уул руу оруулж болохгүй хонио яг тэр талаар нь эргүүлээд л, эргүүлээд хүрээд ирдэг байх ёстой. Тэгээд манай аав нэг өдөр тэр сайр руу давхичихсан байгаа юм. Тэгээд хүрч ирээд надад хэлж байсан тэгээд нөгөө эрэгний ёроолыг чинь малтаад, малтаад доогуураа ингэж хөндийрөөд тэр эрэг болбол нурж унах аюултай болсон байгаа юм л даа дээрээс нь дардаг гэж тэгж сэргийлж байсан байгаа юм. Тэгээд тэр болбол аав ээжийн их хяналтын дунд би тэр эргэнд дарагдаагүй гэж бодож явдаг хүн л дээ, за ийм байдлаар бага балчир нас өнгөрлөө. Ингээд 1947 онд аав, ээж маань ярьдаг юм байна.Сумын төвөөс л нэг багш сургуулийн насны хүүхдийг сургуульд явуулахаар шаардаж ирлээ.Тэр үед 10 настай хүүхдийг авдаг байсан тэрнээс дээшихийг, сургууль 10 насанд л авдаг сургуулийн насны хүүхэд гэж тооцдог байсан. Тэгээд би болбол 8настай байсан 7 наснаасаа 8-д шилжиж орж байсан үе.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Чамайг сургуульд суулгахаар боллоо ах чинь чамаас илүү малд туслана. Чи болбол сургуульд сууна л гэдгийм байна. Би бол сургууль гэж юу байдгийг мэддэггүй, хаана тийм юм байдаг гэдгийг ч мэддэггүй. Тэгээд яадаг юм гэсэн чинь за нэг жил болоод л ирдэг юм даа гэрээсээ яваад гэж тэгдэг юм байна тэрний нь бодохоор явмааргүй аа нөгөө талаар болбол эрдэм ном үзнэ үеийн олон хүүхдүүдтэй тоглож, бужигналдаад ингэж өнгөрөөнө тэрний нь бодохлоор явмаар л байдаг, гэрээс нэг жил холдоно гэхийг бодохоор ер нь явах арга байхгүй ээ. Тэгээд явахгүй л гэлээ тэгсэн аав, ээж хоёр ятгалаа яасан бэ? гэхлээр зэрэг цоо шинэ даалимбан тэрлэг хийж өгдөг юм байна тэр үеийн даалимбан тэрлэг гэдэг чинь цоо шинэ тэрлэг гэдэг чинь маш гоё хувцас байхгүй юу нэг сайхан монгол гутал хийж өгдөг юм байна. Манайхтай айл саахалт шахуу явдаг байсан Баян- Уул сумын баян Чойжоо гэж их баян айл байсан, тэр хүнээс цэргийн хоёр тасалгаатай биржээкэн суран оосортой тийм цүнх авч өгдөг юм байна. Тэр үед болбол их л гоё юм харагдаж байсан л даа. Тэгээд л энийг чамайг сургуульд ороход авч өгч байгаа юмаа гэж, тэгсэн тэр үед болбол дандаа л даага, үрээ, байдас тийм л юм унадаг л даа бүдүүн морь унуулдаггүй тийм, тэгсэн манайд нэг босоо халиун гэдэг нэртэй хурдан халиун морь байсан тэр мориороо чамайг сургуульд хүргэж өгнө гээд л ингээд л хуураад л сургууль руу аваад явлаа даа аав хүргэж өглөө. Тэгсэн сумын төв гэж нэг тийм баахан тэр үед болбол ямар юмны олон байх уу одоо болбол ямар юм байх уу тэр үедээ болбол их л олон айл байх шиг л болсон тэгээд л хүрээд ирлээ. Нэг ийм шавар хашаанд л ороод ирлээ тэгээд л сургуульд бүртгүүллээ, тэгээд аав маань намайг бүртгүүлж, хичээлд оруулчихаад л явах юм даа одоо буцаад л яваад өгөх юм байна. Мал ажил их байсан тэгээд л бүртгүүлээд аа сургуулийн хүүхдүүдийг жагсаадаг юм байна. Тэгсэн яг ингээд нуруугаар нь жагсаадаг нарийн дүрэмтэй, бүр нэг хамгийн адаг дээр нь би жагслаа, 240 орчим хүүхэд байсан тэрнээс хамгийн доод талд, надтай хамт байгаа хүүхэд болбол хамгийн доод зах нь 10- тай хүүхэд дээд зах нь 18 - тай хүүхэд надаас 4- 10 ах хүүхдүүд, тийм хүүхдүүд л нэг анги болсон зарим нь бүр айлын авгай болох шахуу болсон, гэрлэх шахуу болсон тийм л одоо хүмүүсүүд л нэг анги болсон л доо тэр янз бүрийн насны тэгээд л сургуульд суулаа, тэгсэн нэг байшинд оруулаад хичээл хийх юм болдог юм байна. Би бол төрөлхийн солгой хүн байсан тэгсэн чинь багш маань ирээд чи энэ гараар бичиж болохгүй нөгөө гараараа бич гээд ингээд би нөгөө гараар нь цаас юу харандаа цаас хоёроо нийлүүлж чаддаггүй тийм, тэгээд миний багш Ягаан Нямаа гэж хүндлэгдсэн их сайхан багш байсан манай нутгийн хүн тэгээд миний мөрөн дээгүүр баруун гараа давуулчихаад л миний баруун гарнаас бариад ингэж бичдэггүй юм гээд баруун гарыг гаднаас нь барьж, дээгүүр нь барьж ингэж бичсээр байгаад баруунаар бичиж сургасан тэр агшин алдар , гавъяа түүхийг болбол би одоо хүртэл дурсаж явдаг хүн ямар их хөдөлмөрч хүн байсан залхууралгүй хүний хүүхдийг аваачаад л баруун гараар нь барина гэж тэгж баруун гараар бичүүлж сургадаг юм байна. Тэгээд бичдэг боллоо тэгээд эхний хагас жил суулаа тэгсэн миний бие жаахан муудаад, тэгээд эхний хагас жил суугаад л жилийн чөлөө аваад гардаг юм байна. Тэгээд жилийн чөлөө дуусаад дахиад нэгдүгээр ангидаа суусан тэр бол овоо үе тэнгийн хүмүүсүүдтэй хамт суусан, тийм дөхөж очсон тийм, тэгээд нэгдүгээр ангид үндсэндээ хоёр жил суусан ийм хүн юм л даа.

Оюунтунгалаг -

1948 онд ш дээ тиймээ?

Норов -

Тийм 1947 онд элсээд

Оюунтунгалаг -

1948 онд?

Норов -

1948 онд дахиад нэгдүгээр ангид суугаад тэгээд л сургуульд суулаа, гэр их санадаг тийм л байлаа за тэгээд хоёрдугаар ангиас эхлээд манай сургуулийн хүүхдийн тоо их олширсон орон байрны хүрэлцээгүй болоод гэрт суудаг болсон гэрт хичээллэдэг, гэрт байрладаг тэгээд тэр байрласан гэртээ л хичээл хийдэг тийм болсон өнөө дээгүүр ангийнхан гурав, дөрөвдүгээр ангийнхан нь өнөө хоёр муу жаахан байшин байдаг тэндээ хичээллэдэг доогуур ангийнхан нь аргагүй л одоо гэрт олон хүүхэд багтдаг гээд гэрт хичээлд суудаг байлаа л даа тэр бас л одоо их сонин санагдаж байсан. Өглөө босоод л ор дэрээ хураачихаад л тэгээд л орон дээрээ сандайлаад л суугаад л, өвдгөн дээрээ дэвтрээ бариад л хичээлээ хийдэг, тэр үед үдээс өмнө 4 цагаар хичээл хийнэ, үдээс хойш 2 цаг давтлага хийнэ яг л нарийн дүрэмтэй ийш тийшээ хөдлөхөөр болбол ангийн даргаас чөлөө авна, бие засахаар болбол ангийн даргаас чөлөө авна тэгж явдаг дүрэмтэй байсан за тэр болбол сурагчдын одоогоор яривал сурагчдын зөвлөл, байрны зөвлөл гээд л тийм том том сурагчид л зохион байгуулдаг тэд нар болбол сургуулийн ажлыг маш их зохион байгуулдаг байсан санагдаж байгаа юмаа тийм. Орой тооллого явна, анги ангиар нь жагсаагаад л, тоолуулаад л тэгээд л хүүхдийнхээ тоог л бүртгэдэг байсан юм байлгүй дээ. Тэгээд л эх орон гэдэг дууг дуулна, бүгдээрээ тэгээд л дуу дуулаад унтана тэгээд л тэр болбол надад их сонин санагддаг байсан тэр үед радио гэж байхгүй, цаг гэж байхгүй сумын төвийн айл өрх болбол сургуулийн хүүхэд дууллаа одоо унтах цаг боллоо гээд унтдаг байсан оройдоо бодвол 10, 11 цагийн үе л болж байдаг байсан байлгүй дээ тэр бодвол \инээв\ тэгээд л дуугаа дуулаад л унтдаг. Өглөө эрт босно, гимнастик хийнэ аа сургуулийн хүүхэд бослоо гээд л ард түмэн өглөө босдог. Ийм байсан үе л дээ за

Оюунтунгалаг -

Эх орон дуу гэдэг нь ямар дуу байх уу?

Норов -

Дэлгэр монгол орноо гээд л нэг дуу байдаг шүү дээ

Оюунтунгалаг -

аан тийм

Норов -

тийм яндаж болдоггүй далай шиг гээд л тэр дууг дуулдаг л байсан тэр үед л одоо сүлд дууны оронд л дуулж байсан тийм дуу л даа тэр тийм

Оюунтунгалаг -

Аан

Норов -

тийм дуу байгаа юм тийм тэгээд л их нарийн дүрэмтэй байсан, за 14 хоногт 1 удаа усанд орно 4 юмуу 6 хүүхэд л түмпэнд ус галч ирж ус хийчихээд л тэгээд л дээрээсээ ус хийж өгдөг, бас л хөөрхий соёлжуулахын төлөө тэмцдэг л байсан байна л даа тэр чинь тэгээд л 14 хоногт 1 удаа усанд орчихдог. Тийм дүрмээр явсан за ингээд сургуульд болбол цэвэр, сайхан, гоё бичихийг манай сургууль их тэмцдэг байсан. Багшид шаардаад л манай сургуулийн захирал нь манай номын санд байсан Нарангийн аав нь байсан.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм тэр захирал байсан тэгээд л гоё бич л гэдэг захирал өөрөө их гоё бичнэ, самбар дээр орж ирээд л өөрөө сайхан бичээд л тэгээд л ийм байдлаар гоё бич гэдэг та нар гоё бичихийг их хичээ гэдэг, тэгээд тэр манай сургуулийн хүүхэд болбол ер нь бичгийн хувьд болбол жигдэрхүү их сайхан бичигтэй байсан л даа, тийм амьдралд өссөн. За нөгөө нэг зүйл болбол сургуульд сууж байгаа явдал болбол гэртээ их ачаалалтай байсан, яагаад гэвэл тэр үед бол манайх одоо айлын эдийг бодоор хөөж, айлын мал хөрөнгийг их тооцдог байсан тэгээд л манайх болбол бод нэлээн ихтэй айл байсан сумандаа бол хамгийн олон тэмээтэй айл гэдэг байсан айл л даа. Тэмээ болбол нэг бодонд тооцогддог тийм байсан тэгээд яахав гэхлээр зэрэг бодоор хөөж сургуулийн хүүхдийн түлшний даалгавар өгдөг, аа бодоор хөөж сургуулийн хүүхдийн өнөө дотуур байрны хүүхдийн хоолны даалгавар өгдөг тийм хэмжээний, тийм тийм төрлийн мах, төчнөөн төчнөөн тушаадаг.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Төчнөө хэмжээний түлш тушаа гэж тэгээд миний хоол, түлшийг бэлдэхээр аав минь болбол одоо их ажил хийж байсан даа ер нь сургуулийн хүүхдийн түлш гээд л зөөгөөд л байдаг зөөгөөд л байдаг манай тэнд чинь мод байдаггүй за тэгээд хөр, аа шаваг, тэсэг тийм л юм зөөж зөөдөг байсан. За мал болбол яах вэ тэр үед болбол адуу, үхэр, тэмээ, тэгээд бог тийм юм л аргалаад өгчихдөг тэр нь өөрт байдаг болохлоор зэрэг зовлонгүй л байдаг байсан гэхдээ л их явдалтай л байсан л байхдаа тийм л байдаг байсан. За тэгээд 1949 он болдог юм байна их сонин зүйл боллоо, авто өртөө байгуулагдах юм гэнээ морин өртөөг халах юм гэнэ гээд л ийм л юм шуугиад л авто өртөө ирэх боллоо авто өртөөг хүлээж авна гээд л нэг өглөө зүгээр сургуулийн хүүхэд жагсаагаад сүйд болоод л явчихдаг юм байна үгүй ээ авто өртөө гэж ямар юм байдаг юм гэдгийг мэдэх юм биш дээ тэгсэн сумын захиргаа сургуулиас дээшээ байдаг байсан хойшоо жагсаагаад л аваад явдаг юм байна. Мөн л адагт нь би хамгийн доод талд нь жагсахгүй юу энэ талд нь тэр авто өртөөний авто машин гээч нь яг миний тушаа ус гаталж ирээд л тэгээд л энээд өгсөөд л жагсаж байгаа хүүхдүүдийн урдуур явах юм даа, баруун уулаад харж бай гэж байна баруун уулын ам руу өө тоос татаад л одоо ирлээ гэж байна өнөөх цагаан тоос татсан хар юм л айсуй аа удсан ч үгүй дөхөөд ирлээ дөхөөд ирсэн чинь нэг их тоос татуулсан хүрээд ирлээ, муухай үнэртэй, нэг ийм хар ногоон юм л өнхөрөөд ирж байна, үгүй энэ ямар сонин юм байдаг юм бэ? ингээд өнхөрөөд байдаг л гэж тэр нь яасан ч их жигтэйхэн дуугардаг юм тэгээд тоос яасан их гаргадаг юм гэж бодоод л морины туруу шиг туурай алга үүнд зүгээр ийм нэг хавтгай ийм л юм байх юм яаж тоос гаргадаг юм бол гэж бодоод л, оо тэгсэн чинь үнэр нь гэж жигтэйхэн зүгээр над руу ингээд л олилзоод л гараад ирдэг юм байна нөгөөх чинь өнхөрөөд л айгаад л хариачихлаа, буцаад л хариалгачихсан тэгсэн чинь багш араас нь хөөж хүрч ирээд л тэгдэггүй юм наана цаана болоод л \ инээв\ тэгээд одоо бодож байхад улааан туг л байсан юм билээ л дээ тэр үед тийм улаан даавуу наачихсан юм шиг л байсан тийм тэгээд тэр авто өртөө гээч юм нь солигдоод л тэгээд анх удаа машин засч эхэлсэн сумандаа. Тэгээд энэ нь машин байсан юм л гэж тийм байдлаар Дарви сумын бага сургуулийг төгслөө. Тэгээд цаашаа баруун тийшээгээ 28 километр зайд Тонхил сум гэж 7 жилийн дунд сургуультай байсан тэр сургуульд 5-р ангид орж суралцах юмаа гэж тэгээд газар нэлээн холдсон аавын минь түлш, хоол зөөдөг газар ч бас их сунасан тэгээд Тонхилийн дунд сургууль дээр ирсэн, өө манай сумаас их өөр юмаа сум маань болбол 1000 ламтай Есөн зүйлийн хүрээ гэж байсан тэр үеийн тийм хүрээ алдартай хүрээ

Оюунтунгалаг -

ямар хүрээ

Норов -

одоо ч Есөн зүйлийн хүрээ гэж нэртэй тэр тахилгатай “ Сутай уулын урд бие нь дээр байгаа юм, урд ёроолд нь тийм хүрээ юм гэнэ. Одоо ч суурь нь байж байгаа их шавар байшинтай, хашаатай айл бүгд л ингэсэн шавар хашаатай тийм сонин газар ирдэг юм байна. Тэгээд тэнд байшинд ордог юмаа хичээл хийдэг юм байна. За тэр үеийн миний багш болбол доктор Галсан багш байлаа маш их сонирхол татаж байсан тэр Тонхил суманд болбол пальто өмссөн, костюм өмссөн хүн анх удаа үзэж байлаа бид нар, тэр нь Галсан багш маш цэвэр одоогоор болбол цэвэр цэмцгэр маш их тийм сайхан хүн байсан байгаа юм. Бид нарт бол хувцас нь муухай харагддаг нэг их тийм нэвсгэр саглайсан дах өмссөн ч юм шиг тэгж харагддаг. Тэгж байдаг байсан сүүлдээ их гоё болдог байсан тийм тэгээд орос хэл заадаг байсан сайхан заана тэгээд тэнд өөр юу байна уу? гэхлээр зэрэг болбол тэр сургуулийн нэг ийм улаан булан гэж байсан тэр улаан булан нь үдэшлэг олон нийтийм ажил явж байгаа юм л гэж ингэж ярьдаг байсан яригддаг хүүхэд оруулдаггүй тэгээд л ингээд нэг орой байрандаа ингээд сууж байсан чинь манай ангийн одоо энэ Төв аймагт бий нэг нөхөр тэгнэ сургуулийн зааланд эрэгтэй, эмэгтэй элгээрээ наалдчихсан л сүйд болоод байна, сарваганаад л жигтэйхэн болоод байна л гэдэг юм байна, тэрнийг очиж харцгаая хөөе нээрээ л тэгээд л нэг муу жаахан, жижигхэн ийм цонхоор ингээд л харсан чинь нээрээ л эрэгтэй, эмэгтэй хүн тэврэлдсэн, сарваганаад байх юмаа ер нь жигтэйхэн наалдах нь ч юу юм дээ зүгээр л сарваганаад л

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм тэгээд тэрнийг их сонирохдог байлаа, тэгээд тэр нь яав гэхлээр зэрэг бүжиг нийтийм бүжиг хийдэг байсныг тэгж анх удаа харж байлаа, манай түрүүчийн сумаас их хөгжилтэй сум байсан байна тэр чинь дунд сургууль гэхлээр зэрэг сургууль бол хөгжил авчирдаг юм байна л даа гэдгийг одоо харж байгаа юм тийм байсан. Тэгээд сургуульдаа 7 жил сурч, дунд сургуулийг төгслөө тэндээ суугаад одоо дараа нь 10 жилийн дунд сургуульд явна гэдэг юм байна, тэгсэн 10 жилийн дунд сургуульд дамжуулна техникумд явуулахгүй гэж манай ах намайг зүтгээд тэгээд 10 жилийн дунд сургууль гэдэг бол 270 км цаана байгаа тэгээд 10 жилийн дунд сургуульд ирж сурлаа, аймгийн төв дээр ирлээ л гэж, үзсэн өө бүр их сонин газар ирээд хоёр давхар барилгатай энэ бол сургууль тэр хоёр давхар барилга гэдэг чинь ёстой жигтэйхэн сонин харагдаж байна. Энэ ер нь хаанаасаа яаж ордог юм болдоо л гэж бодож байлаа. Тэгээд үүдээр нь орсон чинь нэг ийм жигтэйхэн ийм довжоотой юмнууд ингээд явчихдаг юм байна. За энэ ер нь хүн явдаггүй л газар байхдаа гэж бодоод л доогуур нь ингээд яваад байсан тэгээд харахнээ харин хоёр давхраад гардаг шатыг нь тэгж ойлгож байсан байгаа юм, тэр ер нь хаашаа хүн ордоггүй хориглосон газар юм байлгүй гэж бодож байсан чинь тэгээд л тэр хоёр давхар байрандаа хичээллэдэг. Миний аав болбол 250 гаруй километрийн цаанаас миний түлш зөөдөг, миний хоол зөөдөг мөн л тэр үргэлжилж яваад тэгээд тэгсэн чинь намайг дотуур байранд авдаггүй юм байна, мал аж ахуйн хэлтсээс бичиг хийлгэж ир гэдэг юм байна, бодынхоо. Тэгээд мал аж ахуйн хэлтэс дээр нь яваад бичиг хийлгээд ирсэн чинь оо танайх болбол олон бодтой айл байна, их баян айл байна чамайг дотуур байранд авахгүй гэр орон авчирч, аав, ээж чинь чамайг харж асардаг юм байгаа биз гээд авдаггүй ээ тэгээд сургуулийн хүүхдийг өдөр нь хөөгөөд байдаг юм, орой ирж ангийнхаа хүүхдийнд нуугдаж, ангийнхаа хүүхдийнхээ өвөрт унтчихаад яваад байлаа, тэгсэн баригдлаа чи одоо хүртэл энд хургаж байгаа юмуу чи энэ байрнаас гар гээд л ингээд л хөөдөг юм байна тэгээд мөн аргалаад, ангийнхан жаахан ятгаад байдаг чи байж бай ингээд тэгээд байж байсан чинь ер нь л болохгүй боллоо, хоёр дахь удаагаа хөөгдлөө тэгсэн за одоо би явна харина л гэж байна тэгсэн хүүхдүүд аа чи одоо өдийдээ хүрсэн юм чинь жаахан байж бай гэнэ жаахан хуучраад ирэх дээр болохгүй юу тэгсэн чинь миний математик заадаг байсан багш одоо улсын гавъяат багш одоо бурхан болсон Бадарч гэж нэг багш байсан их настай сайхан багш тэгсэн чинь нөгөөх чинь нэг өглөө жижүүр багш босгодог юм л даа тэгсэн хөөе чамайг яриад байна, чи одоо энд ингээд хүүхдийн өвөрт унтаад байдаг юм байна.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэгээд нөгөөх чинь бүр их уян байна аа за багш нь би нэг ярья чи явж болохгүй шүү, чи явна гэж ярьсан явж болохгүй шүү би нэг яриадахъя гэсэн тэгээд багш яриад байранд оруулаадахдаг юм байна, тэгээд л байрандаа ороод л тэгээд л Говь –Алтай аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд 1958 онд Говь –Алтай аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгсэн манай ах их эмч бол чи гэж манай ах багш байсан улсын их сургууль гэж байдаг юм чи тэнд их эмч болоорой гэж ингэсэн, тэгээд тэр үед бол сургуулийн захирал 10-р анги төгсөхдөө зүгээр хуваарь л уншчихдаг юм тэр сургуульд тэр тэр гээд л уншчихдаг байсан тэгээд л үлдсэн нь яах уу тэр хөдөө орон нутагт л хуваарилагддаг байсан шиг байгаа юм. Тэгээд л хуваарь дуудахад чинь намайг Багшийн дээд сургуульд гээд л хуваарь гаргачихдаг юм байна. Өнөөх сургууль өнгөрлөө, Багшийн дээд сургуулийн химийн ангид суралцана гээд л манай захирал химийн мэргэжилтэй хүн байсан тэгээд надад их сайн байдаг байсан химид их сайн хүн гэж, тэгээд химийн ангид нь хуваарилагдаад тэгээд намар орой аажуу явж чадахгүй байсаар байгаад нэг машинд дайгдаад хоёр Цуваа зургаа гэж байсан тэр Цуваа зургаа нь бараг хагас сар шахуу орж ирдэг юм байна. 10 жилийн, энэ Багшийн дээд сургууль дээр яг л энэ урд байр байсан тэгээд энэ байр дээр ирээд бүртгүүлсэн чинь оо хуваарь дуусчихсан, химийн анги аль эрт дуусчихсан одооо чи шугам зураг, математикийн хоёр анги л байна тэнд элсэлтийм шалгалт өг тэгээд чамайг тэнцвэл авна тэнцэхгүй бол чи буц л гэж байна, тэгээд нөгөө хоёрыгоо бодож байгаа л математикийн ангид нь элсэлтийм шалгалт өгье л гэсэн тэгээд математикийн ангид нь элсэлтийм шалгалт өгөөдөхсөн чинь тэнцлээ л гэсэн тэгээд сангийн аж ахуй яваад өгдөг юм байна. Батсүмбэрийн Сангийн аж ахуйд явсан тэгээд Багшийн дээд сургуульд суралцаж төгслөө 4 жил яахав математикийн мэргэжлээр тэгээд суралцаад л төгсчихлөө, төгсөөд одоо Улаанбаатар хотод сууна аав, ээжийгээ хөдөөнөөс аваад ирсэн Улаанбаатар хотод сууна гэж ингэж яриад л нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд суухаар л тохироодохдог юм байна. Тэгээд сургууль дээр би дипломоо аваад л нэгдүгээр 10 жилийн сургууль дээрээ очиж ажлаа авья даа гэж бодоод л явж байсан энэ Улаанбаатар зочид буудал цоо шинэ орсон байсан үүдээр нь гарч явсан чинь хөөе чи наашаа ир гэж байна, ингээд харсан манай аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга байна, миний багш байсан наашаа хүрээд ир л гэж байна, төв хорооны боловсон хүчин хариуцсан Санжмятав гэж манай аймгийн хүн бас тэр хоёр байж байна, за чи сургуулиа төгссөн үү? л гэсэн төгссөн л гэж, хаана суух гэж байна би нэгдүгээр 10 жилд суух гэж байна, одоо тэр сургууль дээрээ очих гэж байна л гэсэн, аа чи яасан задарсан нохой вэ орон нутагтаа очно суу чи энэ машинд жаран ес машинд суугаад л тээврийн товчоо гэж байсан дээр үеийн тэндээр яваад очдог юм байна, тэгсэн чинь Тавин нэг гэдэг машин шуудан зөөдөг байсан манай нутгийн бүр манай сумын Довчин гэдэг жолооч ирсэн байж байна, өнөөх чинь чи энэ нөхрийг аваад явна шүү чамайг энэ нөхрийг алдсан байвал намын талонтой ярина шүү гэж байна гэж үүрэг өгчихөөд , өнөө муу жолооч чинь намайг хөөе чи алга болчихвий зээ гээд л тэгээд орон нутаг явлаа, тэгээд Говь –Алтайд яваад л ажиллахаар болсон, аймгийн төвд суух л эрмэлзэлтэй очоод Гэгээрлийн хэлтсийн даргаасаа гуйсан тэгээ тэг л гэдэг юм байна, тэгээд амрах уу л гэсэн чинь чи энэ урд очиж 10 жилийн дунд сургуульд жорлон ух л гэдэг юм байна, би найзтайгаа байсан хоёулаа бид хоёр нэг анги хоёулаа аймгийн төвд суучихъя гэсэн чинь аа та хоёрыг аймгийн төвд суулгана та хоёр тэр жорлон ух л гэж байна, тэгээд тэр чинь 4 метр гүн 6 метр урт 2 метр өргөнтэй тийм л жорлон хийдэг. Тэр жорлонг нь зуныг дуустал ухлаа, ухаад дуусчихсан тэгээд намар ажилд орох болсон багш нарын семинар боллоо, хуваарь дуудаадахсан чинь намайг Баян- Уул суманд, миний найзыг Бигэр суманд гээд л хоёр тийш нь томилчихдог юм байна, тэгээд л нэг жорлон ухчихаад л миний ажлын гараа эхэлсэн юм даа тийм, тэр жорлон одоо хүртэл байсан, 1990 он хүртэл дүүрээгүй 2500 хүн бие засдаг тэр үед бол сургуулийн хүүхдүүд тэгээд тэрийг их сонирхдог байлаа л даа, тэр тэгээд хөдөө суманд явлаа. Баян –Уул сумын дунд сургуульд очиж зочиллоо тэр болбол дунд сургууль байгууллагдаад 2 дахь жилдээ ажиллаж байсан тэгээд тэнд очиж багшийн ажил хийлээ. Тэгээд тэндээ одоо суурьшилтай ажиллая гэж бодож байлаа их сайхан, тэгээд 1962 оны 9 сарын 1-ний өглөө лхагва гариг байсан даа тэр чинь тэнд л одоо 9 сарын 1 – ний хичээл эхэлж байсан юм. Тэгсэн сургуулийн захирал надад хичээл эхлэхийн өмнө надад 2,3 даалгавар өгдөг юм байна, за шинэ ирсэн залуу багш л гэж би тэгэхэд тэр Баян- Уул сумын дунд сургуулийн, сургуульд очиж байгаа хоёр дахь дээд боловсролтой багш нь надаас өөр ганцхан дээд боловсролтой багш байсан.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэр нь миний багш яах юм гэсэн тэр үед сургууль, амьдралын холбоо бэхжүүлэх, ардын боловсролын системийг хөгжүүлэх тухай хууль гэж гарч байсан, шинэ гарсан байсан тэр хуулийг л одоо ингэж ухуулга хуудас маягаар л ингээд л дөрвөлжин, дөрвөлжин ватум цаасыг дөрөв хуваасны нэг дээр л бич, сумыг тойрон эргэн тойрон хадна, бүр хол аваачиж хадна чи тэрийг бич л гэдэг юм байна тэгээд за бичье бийр, будаг байна уу? гэсэн өө чи өөрөө л аргалдаг юм байгаа биз будаг байхгүй тэгэхээр нь мод зорж, хавтгайлж , зорчихоод л бичсээр байгаад л тэр одоо их сайн арга байсан шиг байгаа юм тэгээд ингээд сургууль тойруулаад хадчихсан тэгээд нөгөө сургуулийн хүүхдийг хүргэж ирж байгаа эцэг эхчүүд гэдэг чинь заавал тэрнийг хардаг юм байна уншдаг юм байна их чухал хөдөлгөөн болж байсан шиг байгаа юм тэгээд тэрний нь биелүүлсэн үүрэг даалгавар сайн биелүүллээ гэж байсан, тэгээд л хичээлдээ орсон доо. Тэр 62 оны 9 сарын 1-ний өглөөний хамгийн эхний цагийн хичээл 9 цагаас ордог байсан тэрүүгээр миний багшлах ажлын эхлэл тавигдаж эхэлсэн, тэгээд тэндээ 9 сар ажиллаж байсан чинь аймгийн гэгээрлийн хэлтсээс дуудаж байна л гэдэг юм байна, аймгаас яах гэж байгаа юм болдоо л гэсэн гэгээрлийн хэлтэст байцаагчаар ажиллуулна яаралтай ир л гэж байна, явахгүй л гэлээ тэндээ багшаа хиймээр санагдаад л нэг багшаар өргөдөл бичүүлээд л явуулчихлаа, оо тэгсэн чинь 14 хоногийн дараагаар л оо хөлсний тэрэг явуулах шахуу юм болоод л ирэхгүй юм болбол тийм юм болоод л тэгээд манай ах чи яв яв чи явахгүй бол болохгүй гээд л. Тэгээд ирээд л гэгээрлийн хэлтсийн байцаагч болсон юм. Тэгээд тэгэхэд манай гэгээрлийн хэлтэст болбол дарга сургуульд явсан, дунд сургууль хариуцдаг байцаагч нь сургуульд явсан, нэг бага ангийн сургалт хариуцсан байцаагч, хоёр нягтлан бодогчтой ийм л хэлтэс байсан, тийм хэлтэст ирж ажиллахаар болоод, тэгээд тэр хэлтэст ажиллалаа, тэгээд удирдах ажилтан болоод аймгийн хэлтэст дээд боловсролтой 4 дэх ажилтан, манай аймгийн гүйцэтгэх захиргаа 38 ажилтантай байсан, тийм аймгийн дарга, нэг орлогч нь дээд боловсролтой,санхүүгийн хэлтсийн дарга дээд боловсролтой 4 дэх нь би \инээв\ дээд боловсролтой багш болж, тэгж орж байсан.

Оюунтунгалаг -

Хэдэн он билээ.

Норов -

Аан 1962 он

Оюунтунгалаг -

Та чинь хэдэн настай ухаандаа

Норов -

22 настай

Оюунтунгалаг -

Албан тушаалтай хүн боллоо ш дээ

Норов -

Аа 23 настай албан тушаалын хүн болсон

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм 23 настай тэгээд гэгээрлийн хэлтсийн ажил гэдэг чинь ер нь юу байдаг юм байцааагч гэж ямар юм байдаг гэдгийг ч мэддэггүй байлаа. Сургууль, багш нарын ажлыг авчирч шалгана гэдэг чинь яаж шалгахыг мэддэггүй, юу гэж зааварлахыг мэддэггүй , зааж өгөх хүн ч байдаггүй тэгээд сургууль дээр очоод яах вэ дээ зүгээр нэг таамгаар л ийм байх гэдгийг л багш нартаа их ярьдаг, багш нартай их дотно байдаг байсандаа зөвлөдөг, их тусалдаг, туслахыг хичээдэг, тэд нараас их одоо хамтарч их юм ярилцдаг, тэр дундаа үг сургамж их авдаг үгнээс нь тиймэрхүү байлаа. Тэгээд нэг сар л болдог юм байна гэгээрлийн хэлтэст.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Нэг сургууль очиж шалгасан тэгээд бичиг баримт нэлээн юмнуудыг цэгцэлж янзалсан нэг сар болсон, өвөл болсон тэгсэн манай аймаг зун нь баруун тал, баруун говь зун нь ган болчихсон өвөл нь зуд болчихсон оо малчдад очиж туслах юм л болдог юм байна, хамгийн залуугаараа хамгийн эхлээд би томилогддог юм байна . Тийм Цогт гэдэг суманд очиж тэнд улсын бэлтгэлийн мал нядалж байгаа тэр мал нядалгаанд очиж чи элбэлцэнэ гээд л аймгийн захиргаа гаргаад явуулчихдаг юм байна. Тэгээд л Цогт суманд яваад хүрээд ирлээ, тэгсэн 20000 мал нядлах юм гэнэ, тэгээд 20000 малыг нядлаад улсад улсын бэлтгэлд тушаах юм гэж тэгээд хаягдал ерөөсөө гаргаж болохгүй гэж, тэгээд тэр 20000 малыг болбол хоолойг нь огтолж ална гэдэг тийм юм л тогтож байсан юм. Тэгээд тэр хоолойг нь огтолж алах гэсэн жаахан тийм юм дургүй хүрээд эвгүй санагдаад тэгсэн 20000 малын толгой, шийрийг халуун усанд хийж үсийг нь зумалж, татдаг тийм тэгээд ашигладаг тэр чинь гоё юм болдог юмаа \инээв\ яг л хүний мах шиг янзтай болдог юм

Оюунтунгалаг -

инээв

Норов -

тэр толгой, шийр зумалдаг хүн олддоггүй

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэгээд өнөө гаднаас гэдгээрээ л би тохоон томилогддог юм байна за тэгээд малын хоолой огтолж байхаараа энийг ч хийдэг юм уу гээд тэгээд нэг өвгөн өгдөг юм байна өвгөн бид хоёр 20000 малын толгой, шийрийн үсийн зумлалаа тэр бол хатуу ажил халуун усанд нэг дүрээд л тэгээд, ингээд л зумална

Оюунтунгалаг -

Аан

Норов -

гарын 3 хуруу гэдэг чинь ерөөсөө болчихсон

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэгээд л 20000 малынхаа толгой, шийрийг ч хуйхаллаа даа, зумлаад тэгээд л зумлаад тушаасан, тэгээд аймгийн төв дээр буцаад хүрээд ирсэн оо чи одоо тэр сумандаа очно одоо чи тэр суманд очиж айлд мал хариулна гэдэг юм байна, буцаад л томилогдлоо ямар хугацаатай вэ гэтэл 45 хоног тэгээд байж байгаараа аймгаас чиг өгтөл чи байж байгаараа юу ч болсон 45 хоног явж бай гэдэг юм байна. Тэгээд буцаад нөгөө сумандаа хүрээд ирлээ, за хаана очих уу? гэсэн чинь за чи нэг Готов гэдэг айлд очно.Тэр Алтайн нурууны ар талд байгаа юм тэр ар бэл дээр байгаа тэр айлд очиж хонь хариулна даа чи хоёр хөгшин байгаа 1500 малтай 70 гарсан хоёр хөгшин байгаа тэр бол сумаасаа тасарсан айл байгаа юм чи тэнд оч гэлээ. За унаа аваад ир л гэлээ тэгсэн чинь нэг муу асман буур хөтлөөд ирдэг юм байна, үгүй наадах чинь яаж тэр энэ өндөр давааг давж цаад энгэрт хүрдэг юм бэ? л гэсэн өө чи наадахаа унаж яваад л тэгээд тэр хэвтсэн газар нь хаячихгүй юу тэгээд би яах юм гэсэн цаашаа явган яваа л гэдэг юм байна, тэгээд энэ тэмээг чинь яах юм гэсэн тэгээд хаячих л гэсэн тэгээд нөгөө муу тэмээгий чинь унаад л миний аав, ээжийн сургаал даа, би чинь бас мал тордож сурсан байсан байгаа юм л даа эвийг нь олж явсаар байгаад өндөр даваагаараа даваад Алтайн нурууны бэл рүү л дөхөж явсан чинь өнөөх чинь хэвтдэг юм байна, босдоггүй ээ нэг тэгээд хэвтсэн тэмээ босдоггүй. Хаячихаад л алхчихлаа хойшоо алхаад байсан нэг өндөр гөвөөн дээр гараад ирсэн оо нэг цагаан гэр гараад ирлээ жижиг цагаан гэр тэр л мөн юм л даа тэр тал дээр ганц гэр бий л гэсэн \ инээв\ нөгөө айлдаа хүрээд ирлээ. Тэгээд тэр айлд хонь хариуллаа өө мал нь их үхсэн, нэг хоёр хөгшин уйлаад л суудаг, тэгээд тэнд 30 хоног хариуллаа өглөө босоод л үхсэн мал хуулнаа аавын сургаал даа тэр ерөөсөө одоо надад тэр шаардсан хүн байхгүй тэр үхсэн малыг болбол дор нь хуулаад учрыг нь олдог байсан, тэгээд малыг нь тэжээнэ тэгээд хонио хариулна тийм байсан тэгээд үхсэн малыг нь хуулаад зовлогийг нь буцалгаад, буцалгасан шөлөөр нь малыг нь тэжээгээд л тэгээд нэг сар болсон, тэгээд нөгөө айлаа дээш нь нутгийн зах руу аваачиж нүүлгэж өгчихөөд л буцаад л сумын төв дээр хүрээд ирсэн одоо харина гээд. Тэгсэн чинь 15 хоног дутуу одоо чи бригад явна гэдэг юм байна. Тэгээд бригадад явлаа, Баян- Уулаан, Рашаант гэдэг бригад явна хоёр бригадад явдаг юм байна, 34 айлаар орно чи зудны хорогдлын мэдээ гаргаж ирнэ ингээд тэглээ.Тэгээд за тэгээд унаагаа аваад ир гэсэн тэгсэн чинь машин явдаггүй тэгэхэд ч бэрх байсан тэгсэн чинь тэр түлээний хашаан дотор нэгдлийн түлээний хашаан дотор гурван тэмээ бий тэрнийг үзэж байгаад нэгийг нь чи өөрөө үзэж мэдэж аваад яв гээд байх юм тэгээд гурван тэмээг нь харсан чинь юу унаад явах нь бүү хэл үхэх гэж байгаа юм байна аа тэр чинь унааны гар даахгүй юм байна л гэсэн тэгээд явган яв л гэсэн тэгээд түлээний хашаанаас жаахан мод аваад суга руугаа чихчихээд л тэгээд явган. 7 хоногийн хугацаатай айлаар нь орлоо, айлыг нь хэсээд л, наад захын айлаас, цаад захын айлуудыг заалгаад л яваад байсан тэр нөгөө зудаар үхсэн малын зовлого идсэн нохой гэж аюултай, ерөөсөө таргалсан ноход гэдэг чинь барьчих гээд болдоггүй тэгж явсаар байгаад айлыг нь хэсээд л тэгээд тойрсон юм даа.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэгээд л нэг айлд ирээд л дараагийнх нь айлд очих ёстой байсан арай нэг нар дөнгөж жаргаж алдаж байна. Тэгээд айлд хонолтой биш дээ энэ чинь танай дараагийн айл ойрхон уу л гэсэн ойрхон л гэдэг юм байна, энэ уул хөтлөөр давсан замаар яваад орно гээд тэгээд тэр айлд очиж хононо, тэгээд тэр айлд очиж хононо гээд харвасан чинь оо өнөө цасан шуурга битүү шуураад л чухам аюултай юм болдог юм байна. Өнөө айл чинь нөгөөх хөтөл дээр нь гараад ирсэн чинь зам нь мэдэгддэггүй тэгээд хаашаа ч явах учраа олохгүй, чоно улиад л, шуурга ерөөсөө нүд, чихгүй шуураад л тийм байдалтай боллоо. Миний аавын сургаал даа эр хүн айдаггүй юм гэж тэгж намайг сургадаг байсан эр хүн айдаггүй юмаа гэж тэгээд намайг хээр хонохдоо айдаггүй юм шүү гэж тэгж ярьдаг байсан мал хайгаад л хээр хонодог л байсан л даа, аав болбол тэнд хээр хоноорой чи тэнд хоноорой л гэж ярьдаг байсан хээр хоноход тэгээд л одоо тэр үлгэрээр л айх ч юм юу байх вэ дээ осгож үхэхгүй гээд л, чононд бариулчихгүй юмсандаа л гэж бодож явдаг тэгээд арай гэж ... Харин тэгсэн тэр шуурга маань арлуугаа давж явж зах нь үлдээд тэгээд гараад шөнө хашгирч явж нэг айлд ирсэн тэр болбол надад их хүнд байдалд учирч байсан тийм санагдаж байгаа юм. Тэгээд 7 хоногийнхоо айлыг хэсчихээд л тэгээд сумын төв дээр ирж байсан, тийм тийм байдлаар, тиймэрхүү ажлаар болбол миний ажил эхэлсэн юм тийм байцаагчийн ажил болбол тэгээд л \инээв\ багшийн ажил болбол жорлон ухахаас эхлээд л байцаагчийн ажил бол хонь хариулах, толгой, шийр зумлахаас эхлээд л тийм ажлаар эхэлж байлаа. Гэхдээ болбол одоо аав, ээж маань ажилд сургаж л байсан учраас болбол үүртдэггүй л байсан л даа

Оюунтунгалаг -

Та түрүү хэлсэн ш дээ 20000 хониныг хоолойг нь огтолж алдаг

Норов -

Тийм хоолойг нь огтолж алдаг

Оюунтунгалаг -

Тэр нь ямар учиртай юм яагаад хоолойг нь огтолж алдаг юм

Норов -

Тэгдэг юм гэнэ, нөгөө өрцлөх гэхлээр зэрэг маханд нь цус их шингэдэг юм гэнэ

Оюунтунгалаг -

Аан

Норов -

хоолойг нь огтлохоор өнөө цус чинь гадагшаагаа арьсныхаа гадуур цус нь гадагшаагаа урсчихдаг учраас мах нь их цагаан байдаг тийм л ном байсан тэгж хоолойг нь огтолж байсан юм. Тэгээд 45 хоночихоод тэгээд гэртээ ирж байлаа. Тэгээд ажилдаа орж байсан тэгэхэд болбол залуу боловсон хүчнүүдэд, сэхээтнүүдэд гэдэг одоо улс олон нийтийм байгууллагын сонголт ажил гэж их даалгадаг байсан, би гэгээрлийн хэлтсийн байцаагч байсан, аа дарга болсон, аа тэгэхэд надад болбол тэрнээс гадна 16 төрлийн сонгуульт ажил байсан одоогоор яривал би 17 хүний ажил хийж байсан байгаа юм гэж үздэг байсан тэр үеийн жишиг учраас одоо намын даалгавар ухарч болохгүй, хийх ёстой гэдэг хийдэг л байсан аа голдуу одоо хуралд их суудаг тийм л ажил байдаг байсан цаг ихээр гэгээрлийн хэлтсийн ажлыг болбол ажлын бус цагаар голдуу шөнө орой тэгж л хийдэг голдуу тэгж л явдаг байсан л даа тийм. Зүгээр тэр дотроос тоймлоод хэлэх юм болбол аймгийн депутатууд, намын хорооны гишүүн, эвлийн хорооны товчооны гишүүн гээд ингээд явдаг л даа аймгийн хурлын байгаль хамгаалах байнгын комиссын дарга гэдэг тийм ажлыг болбол 20 жил хийж байсан тийм тэгээд тийм ажил болбол 0:4356 хийдэг тийм байсан.Тэгээд 1970 онд гэгээрлийн хэлтсийн дарга гэдэг албыг томилж өгөөд тэгээд гэгээрлийн хэлтсийн дарга боллоо, ажил үүрэг ч улам их өндөржлөө. 5 жил тутамд л нэг өргөдөл өгдөг байлаа ажлаас чөлөөлж өгөөчээ гэж сургуульд явуулж өгөөчээ гэж өргөдөл өгдөг зөвшөөрдөггүй байсан, тэгээд тэр ажил дээр болбол байнга байж байх ёстой л гэж намын даалгавар засгийн шийдвэр чи хийхгүй яадаг юм л гэж намын төлөө ажиллах ёстой л гэж одоо тийм л юм л ярьдаг байлаа л даа

Оюунтунгалаг -

Аан

Норов -

тийм тэгээд тэр ажлыг хийж байлаа

Оюунтунгалаг -

Уучлаарай

Норов -

Манай аймгийн гэгээрлийн хэлтэст болбол намайг ажилд авахад улсдаа сүүлээсээ 3-р байранд орж явсан аймаг гурван их гол асуудлаар улсдаа хойгуур байранд орох шалтгаан болж явсан байгаа юм. Тэр нь болбол юу байна гэвэл сургуулийн насны хүүхдүүд их завсарддаг.

Оюунтунгалаг -

Нэгдүгээрт

Норов -

Хоёр дахь нь болбол материаллаг баазын хувьд болбол бэхжээгүй, хоцрогдсон аа гуравдахь нь болбол юу байна гэвэл мэргэжлийн багш их дутагдалтай тийм аймаг байсан. Энүүгээрээ болбол сүүлээсээ 3-р байранд орж явсан тэгээд гэгээрлийн хэлтсийн дарга болоод энийг өөрчлөх, ийм л эрмэлзлэлийн доор ажилласан л даа тэгээд юуны өмнө одоо энэ доголдож байгаа гурван асуудлыг өөд нь татахын төлөө гэж анхаарлаа хандуулж ажилласан аа өөрийнхөө ажиллах хугацаанд болбол 86 ширхэг барилга бариулсан

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Аймгийн сургуулиудад бүх сургуулиудыг зориултын барилгаар хангасан би болбол тэр дээхэн үеийн боловсролын байгууллагуудын ерөнхий чигийг бас гадарлаад байгаа юм л даа, хуучин ажилаж байснаасаа. Хамгийн эхэнд болбол зууханд галладаг явдлыг болбол эцэс болгосон.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм бүх сургуулиудыг барилгатай болгоод, бүх сургуулиудыг барилгатай болгох дээр зэрэг уурын пийшин дагуулж аваад тэгээд бүх сургуулиудыг зай юуны зориулалтын барилгатай, уурын халаалттай тийм болгосон тэр бол аймагт маань их соёл авчирсан гэж би боддог юм. Тэгээд тэр барилгатай болгохоос гадна нөгөө уурын зуухнуудыг чинь ажиллуулахад их бэрх байдаг байсан. Зуух галлахыг мэддэг хүн байдаггүй чаддаггүй яаж зуухыг галлах ёстой юм гэдгээ ч мэддэггүй, тэгээд сургуулиудын уурын зуухан дээр очиж уурын зуухыг галлах асуудлыг их зааж өгдөг байлаа. Тэгээд өөрөөр хэлбэл уурын зуухны галлагчдад тусалж их бэлтгэдэг байлаа, тэгээд ер нь янз янзын юмны гачаалалд ороод уурын зуухнуудаа түшиглэж байгаа нэгдэл рүү нь чихэж тэрний мэдэлд өгөхийг их хичээж, нэлээдийг нэгдэл рүү нь өгсөн л дөө

Оюунтунгалаг -

Аан

Норов -

За тэгээд материал баазын хувьд болбол би улсынхаа хэмжээнд аймгийнхаа сургуулиудыг хамгийн эхний ээлжинд уурын зуухтай болгосон , зориултын барилгатай болгосон гэж ингэж үздэг. Аа нөгөө нэг зүйл болбол хамгийн эхний ээлжинд гэрт хичээл хийх явдал байрлах явдлыг болбол халсан тийм тэр барилга бариулсаны ачаар

Оюунтунгалаг -

Аан

Норов -

За ингээд сургуулийн насны хүүхдийг болбол бүрэн хамарч чаддаг болсон гурав дахь том зорилт болбол багшаар хангах, мэргэжлийн багшаар хангах асуудал болбол

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Их чухал болсон тийм учраас энэ тэндээс мэргэжлийн багшийг авчирна гэдэг бол бүтэхгүй асуудал гээд өөрийнхөө аймгаас сургууль төгсөж байгаа хүмүүсүүдийг Багшийн сургуульд захиалгаар өгч төгссөн бүгдийг дансаар эргүүлж авдаг нэг ёсондоо их л нүгэл үйлдэж байсан байгаа юм .

Оюунтунгалаг -

\Инээв\

Норов -

Тийм, жагсааж байгаад аваад явчихдаг ийм байсан энэ үр дүнд болбол багш болсон хүчин жигтэйхэн сайхан бүрдэж бүр хангагдаж бараг илүүдэх тооны хэмжээнд хүрч бэхэжсэн л дээ. За энэ гурван асуудлыг шийдсэнээр Говь- Алтай аймгийн боловсролын байгууллага болбол 15 жил дараалан тэр үед болбол аймгуудын боловсролын хэлтсийг жил бүр уралдаанд байр эзлүүлдэг байсан, 15 жил дараалан эхний гурван байранд шалгарч байснаа засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагдаж байснаа тэргүүний аймаг гэдэг ийм цол өгөөгүй ч гэсэн ингэж нэрлэж явдаг байсан тийм, эхний гуравт л орж явдаг байсан ингээд сайжирсан энэ болбол яахав гэхлээр миний сайных биш Говь – Алтай аймгийн багш сурган хүмүүжүүлэгчдийн их ажилсаг мэрийлт, хөдөлмөр ч энэ ажиллагааны үр дүнд ингэж бэхжиж хөгжсөн гэж, ер нь манай сургуулиудын захирлууд болбол их чадалтай захирлууд байсан. Алтайн шилдэг 10 захирал гэгддэг тийм 10 захирал яригдаж байсан тийм тийм одоо бүтээлч хүмүүсийн хүчээр болбол Говь –Алтай аймгийн боловсрол болбол ихээхэн хөгжсөн гэж ингэж ойлгож явдаг ийм байсан тийм.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо 86 сургуулийн барилга байгууллаа гэж байна

Норов -

Тийм

Оюунтунгалаг -

байгуулж , бариулсан

Норов -

бариулсан тийм

Оюунтунгалаг -

тэгэхээрчинь Говь- Алтай аймаг чинь одоо хэдэн оны үед наян хэдэн сургуультай боллоо гэсэн үг үү?

Норов -

Тэр болбол 1988 он гэхэд л бүгдийг нь бариулж дууссан байгаа юм

Оюунтунгалаг -

за та чинь хэдэн онд

Норов -

Би бол 1970 онд

Оюунтунгалаг -

1970 онд

Норов -

гэгээрлийн хэлтсийн дарга болсон

Оюунтунгалаг -

гэгээрлийн хэлтсийн дарга болсон

Норов -

Тийм

Оюунтунгалаг -

Урьд нь та гэхдээ мэргэжилтэн хийж байсан ш дээ

Норов -

Тийм мэргэжилтэн хийж байхад болбол барилга хөөцөлдөх эрх мэдэл надад байдаггүй байсан л даа

Оюунтунгалаг -

за

Норов -

Тийм

Оюунтунгалаг -

Тэгээд

Норов -

Сүүлдээ бол гэгээрлийн хэлтсийн дарга болчихлоор зэрэг чинь болбол намын хорооны гишүүн, аймгийн депутат, захиргааны гишүүн гээд \инээв\ эрх мэдэл өндөрсөөд л төлөвлөгөөнд оруулах гэхээр нэлээд шахуу байдаг зарим үед дэмжиж байдаг л байлаа дээ, тэгэхгүй бол энэ ажлаа ав ийм юм хийж өгөхгүй бол гээд л

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм ийм байдлаар одоо бий болсон юм даа

Оюунтунгалаг -

Аан хэдэн оноос яг хэдэн он хүртэл гэсэн үг билээ

Норов -

1970-1988 он хүртэл

Оюунтунгалаг -

18 жилийн турш

Норов -

Аан Говь – Алтай аймгийн бүх сургуулиуд бүх сургууль цэцэрлэгүүд зориулалтын барилгатай болсон

Оюунтунгалаг -

Аан 80 хэд 88 онд

Норов -

Тийм, тийм

Оюунтунгалаг -

Мундаг байна шүү

Норов -

Маш их том график хөтөлчихөөд тэгээд ханын график дээр харж суудаг байлаа л даа ерөөсөө тэгээд бэхжсэн, ганцхан харин нэг сургуульд болбол заал бариулж чадаагүй байсан тэр л одоо миний дутагдал байсан бариулчихаарай гээд хундаментыг нь ухуулчихаад ирсэн юм, би тэр одоо хүртэл баригдаагүй байгаа гэсэн

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм\инээв\ хойшоо тэмцэл муу хийсэн байх шиг байгаа юм

Оюунтунгалаг -

\ Инээв\

Норов -

Тийм бусад нь баригдсан, нэлээн их бэхжсэн, ер нь Говь –Алтайн багш сурган хүмүүжүүлэгчид ардчилсан, их бүтээлч тийм хүмүүсүүд байсан учраас болбол тийм ажил их шургуу хийсэн л дээ гэж ингэж боддог. За тэрүүгээрээ болбол одоо Говь –Алтайн 10 жилийн нэгдүгээр сургууль гэж улс аймагтаа их алдаршиж байсан ийм сургууль байсан

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Ер нь одоо улсын тэргүүний соёлч сургууль гэж , улсын тэргүүний сургууль гэж, хөдөлмөр сургалтыг болбол хөл дээр нь зогсоосон монгол улсын анхдагч сургууль гэж

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Ингэж үздэг байсан би зүгээр энүүхэндээ нэгэн дурсамж хэлье гэж бодож байна л даа. Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийн захирал Д. Гомбосүрэн гэж хүн байсан манай багшийн сургуульд ч багш байсан манай ахмад сурган хүмүүжүүлэгч алдартай сурган хүмүүжүүлэгч тийм хүн байсан, тэр намайг атарт ажиллаж байхад яваад ирдэг юм байна. Танай 10 жилийн нэгдүгээр сургууль дээр Гомбын сургууль гэж цэвэрхэн сургууль байдаг юм гэнэ лээ тэрийг чинь үзэх гэж ирлээ хө гэж\ инээв\ тэгээд юу нь сайн юм гэж би өөрийнхөө сургуулийг болбол монгол улсдаа одоо тэргүүний сургууль үлгэр жишээ 10 жил, манайх шиг, манай сургууль шиг цэвэрхэн сургууль болбол монголд бараг байхгүй байх гэж ингэж бодож явдаг танай сургуулийг үзнэ ёргооно л доо хөөрхий минь, тэр чинь цаанаа ийм бодолтой л байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр сургуулийг үзлээ тийм 10 жилийн сургуулийг үзчихээд тэгээд надад ярьж байсан л даа үнэхээр цэвэр сургууль гэж ийм сургууль байдаг юм байна, манай сургуулиас хамаагүй хол илүү юм байна гэж тэгж ярьж байсан л даа, тэр манай 10 жилийн захирал улсын гавъяат багш захирал болбол их хөдөлмөрч алдартай хүн байсан л даа монгол улсын их сургууль төгссөн ерөөсөө сургууль төгсч очоод л тэр сургуульдаа насан эцэс болтлоо ажилласан хүн байгаа юм.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм гэхчилэнгээр одоо сайхан сургуулиуд байсан. Төрөл бүрийн олимпиадуудад их идэвхтэй оролцдог байсан монгол хэлний бараг автор сургууль болж байсан, тийм манай нэгдүгээр сургууль гэхдээ тэр нь их дэлгэрч олон сургуулиудад болбол ерөөсөө одоо Говь – Алтай хэзээний л түрүүлж байдаг. Ийм сургууль байсан тийм хөдөлмөрч за манай физикийн олимпиад гэдэг болбол 10 гаруй жил улсын хэмжээнд физикийн олимпиадад манай багш шалгарч байсан. Одоо гавъяат багш болсон байгаа тийм мэтчилэнгээр болбол сургалт мэргэжлийн ажилд болбол их ахиц гарч байсан их зүйл байж ярихад, за ингээд миний одоо ажилласан түүх болбол 1990 он хүртэл ажилласан. 1990 онд болбол одоо ардчилсан хувьсгал ялж хуучин ажилсаг хүн ажиллах аргагүй болсон ямар ч саад тотгоргүйгээр шууд ажлаасаа чөлөөлөгдсөн би \ инээв\ Улаанбаатар хотод шилжихэд ямар ч саад тотгор байхгүйгээр болсон ингээд нэг 4 жил тэндээ багшилчихаад 1995 онд гачигдлын учир Улаанбаатар хотод шилжиж ирсэн, тэгээд одоо манай соёлын уурхай болсон Багшийн сургуулийн энэ сайхан хамт олон дотор орж ажиллаад өдий хүртэл ажиллаж явна даа.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

За миний түүх бол нэг иймэрхүү

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Түүхтэй гэж

Оюунтунгалаг -

Аан та одоо бас нэг 10- аад жил, бараг 20- иод жил шахам Говь-Алтай аймгийн боловсролын хэлтсийн дарга хийлээ гэж тэгээд ер нь тэр үеийн албан тушаалтан ямар эрх мэдэл эдлэдэг байв, ямар хангамжтай байв гэдэг юмуу одоо бусад жирийн багш нараас гэдэг юмуу , боловсролын газрынхаа мэргэжилтнүүдээс одоо албан тушаал зэрэг дэвийнхээ хувьд ялгаатай хангамж, цалин хөлс одоо юм байхуу ? нэгдүгээрт, хоёрдугаарт бас тэр үеийн албан тушаалтны хэлсэн үг одоо хүмүүст хэр хүрдэг байв, албан тушаал, тушаал шийдвэрийг хүмүүс хэр хүлээж авдаг байв ер нь тэр цагт?

Норов -

За би Говь- Алтайн гэгээрлийн хэлтэст 7 жил байцаагч 21 жил боловсролын хэлтсийн дарга хийсэн байгаа юм. Аа зүгээр сонирхуулж хэлэхэд ардын боловсролын яам гэж байсан ардын боловсрол гэдэг нэртэй байсан, манайх тэр ардын боловсролын гэдэгт миний дарга хийсэн хугацаа яг чацуу үе байгаа юм. Намайг гэгээрлийн хэлтсийн дарга болж байхад гэгээрлийн хэлтэс гэдгээ больж Ардын боловсрол гэж нэртэй болсон юм.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэр жил би эхэлж дарга болсон юм. 1990 онд ардын боловсрол гэдэг нь больж буцаж гэгээрлийн хэлтэст болсон юм, би 90 онд халагдсан

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм хангамж гэж юм байдаггүй байсан тийм надад нэг таван ханатай гэрийн таван хана, тооно, хаалгатай л одоо орон сууцны туслалцаа үзүүлж байгаа юм гэж тийм л юм өгсөн, бүрээс байхгүй тийм л юманд нь би гадуур нь бүрээс олж хийж , тэр таван ханатай гэрт нь амьдардаг байсан. За цалин гэдэг болбол 750 төгрөгний цалинтай дунд сургуулийн багш нараас бага авдаг байсан тийм дунд сургуулийн багш нар чинь илүү цагийн мөнгө гээд л цаг илүү авна ш дээ тийм, 2 сар амардаг би дунд сургуулийн багш нараас бага дунд сургуулийнхаа багш нарынхаа цалинг юу эс андах вэ дээ, бодож олгодог хүн нь байсан юм чинь 750 төгрөгний цалингаар гэгээрлийн хэлтсийн дарга хийдэг байсан л даа өөр хангамж гэж байдаггүй, орон сууц гэж байдаггүй, орохоор зэрэг чи нутгийн хүн өөрөө аргал гэдэг тэгээд сүүлдээ ч тэгээд орон сууц мууц гэж ярихаа ч байсан тэр таван ханатай модыг нь ашиглаад л гэрт байсаар насыг өнгөрөөсөн л дөө. Тийм за тэр хөдөлмөрчид болбол ер нь үүрэг, даалгавар, зөвөлгөөн жигтэйхэн сайн хүлээж авна . Маш уриалгахан хүлээж авдаг байсан надад тийм байдаг байсан, тийм манай багш нар бол ерөөсөө миний үгнээс гардаггүй намайг маш их хүндэтгэдэг дарга ирэх гэж байгаа гэнэ гээд л хэзээ ирсэн бэлдээд л сууж байдаг. Би тэрэнд нь болбол маш их бахархаж явдаг, миний энэ яриаг Говь - Алтай аймгийн боловсролын байгууллагын тэр үед ажиллаж байсан багш нар маань дуулаасай гэж бодож явдаг.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм, тийм хэзээ нь л одоо тэр үед болбол хөдөө их явдаг би бас сургуулиудаараа эргэхийг их хичээдэг байсан аймгийн харин ажлын боломж болгох нь их муу байдаг байсан тэгээд дуудсан голдуу тэр үед чинь болбол шөнө явдаг өдөр ажилдаг тийм байсан шөнө яваад очиход чинь болбол 12,1 цаг гэхэд чинь болбол эмнэлэг, сургууль хоёрын цонхоор л гэрэлтэй байж байдаг, лаа асаасан, энэ одоо энэ сургууль дээр ямар хүн байж байдаг байна гэхлээр багш л сууж байж байдаг. Ороод ирэхлээр бол эмнэлэг бол яахав дээ тэр чинь жижүүр нь сууж байгаа юм тэгээд нөгөө багш нартай чинь тэгээд эхлээд уулздаг л даа та нар одоо юу гэж ийм орой болсон хойно харьж унтацгаа, та нар битгий ингэж бай гээд л тэгж л бэлддэг байсан багш нар болбол сургуулиудууд маш их бэлддэг байсан, тэр болбол бэлддэг нь юу нь гэвэл үүрэг даалгавар сайн бэлддэг хөдөлмөрч байсны шинж л дээ, тэрний үед л тэд нарын хүчинд л ажил урагшаа явдаг байсан. Суманд ч гэсэн сумын одоо удирдлагууд болбол их сайхан биелүүлдэг байсан л даа, тийм хөдөө ажлаар явахад сум хариуцуулж өгдөг байсан, тэр үед болбол гэгээрлийн хэлтсийн даргад болбол дархан сум хариуцсан штаб гэж дархан өгдөг, гэхдээ хамгийн хатуу сумдаа өгдөг байсан манай аймгийн төв чинь болбол аймгийнхаа зүүн зах дээр юм шүү дээ тэгээд баруун тийшээгээ манай аймгийн гол нутгууд явдаг тийм хамгийн хол сум болбол 371 км зайнд оршдог, Хятадын хилээс наашаа 17 км, наана 3 нуруу 3 говь гаталж очдог тийм сум байдаг байсан, тэгээд тэр суманд голдуу явдаг байсан штабын төвөөс тэгээд сум хариуцсан штаб гэж тэр сумын хөдөлмөрчид болбол тэр штабын дарга ч гэх юмуу даа штаб хариуцаж байгаа хүн тэр аймгаас явж байгаа тэр төлөөлөгчийн үүрэг даалгаврыг болбол их хардаг, тэр үеийн зохион байгуулалтыг болбол их биелүүлдэг тийм байсан л даа за тэгээд хугацаагүй томилдог тэнгэрийн аясаар томилдог цаг агаар хэзээ сайхан байна уу тэр цаг агаарын мэдээ таатай боллоо гэхэд л ир гэсэн ийм томилолт өгдөг байсан тэр суманд болбол. Дааж давашгүй, хүчрэгдэшгүй их ажлууд байдаг байсан тэр үед болбол сэтгэл санаа их зовоодог өнөө тэр суурь яаж байгаа бол, тэр тээр говьд нэг айл байж байгаа тэр яаж байгаа бол, одоо мал төллөж байгаа тэндээр өвс тоосгүй болж байгаа тэр яаж байгаа бол тийм юм л тэр хүнд бодогддог ерөөсөө нэгдүгээрт тэгж л бодогддог байсан өгч байгаа үүрэг юу байна уу? гэхлээр зэрэг тийм малын хорогдол гаргахгүй тэнд гарч байна тэр малын хорогдлыг таслан зогсоо тийм үү, төл бүрэн хүлээж ав нэг ч төлийн хорогдол гаргуулж болохгүй, цаг агаарын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, гээд л одоо энэ урьдчилан сэргийлэх мэдээг чинь болбол тэгж л дамжуулж явдаг байлаа л даа одоотой адилхан тэр үед фаркс гэж нэг юм байдаг байлаа .

Оюунтунгалаг -

Юу гэнээ

Норов -

Фарксаар ярина гэдэг нэг юм л байдаг байлаа тийм нэг холбоо

Оюунтунгалаг -

За

Норов -

Тэр л одоо сумын төвд сайн бол, тэр нь тэгээд заримдаа барьдаг заримдаа барьдаггүй өөр утас шөрмөс гэж байдаггүй тийм үе байсан тэгээд сумаас явж байгаад штаб хариуцсан нь л очиж л бүх суманд л очиж төлөөлөгч илгээнэ өөрөө машинаар дугуйлна, тэгж явж л хэл хүргэдэг байлаа л даа, ийм байсан ер нь их хөдөлмөрч байсан гэж бодож байгаа юм тийм маш их хөдөлмөрч байсан маш их ажил хийдэг байсан гэж ингэж байсан би зүгээр ганцхан жишээ хэлье. Говь - Алтайн Шарга сум гэж байдаг, Хамтын хүч бригад гэж хавар яг мал ид төллөж байсан тэгсэн цаг агаар муудаад ерөөсөө метр цас орсон цасанд дарагдсан тэгээд тэр дээр очиж арга хэмжээ ав гээд намайг томиллоо доо тийм, ерөөсөө мал идэх юм байхгүй одоо энэ цасанд дарагдсан тэгээд тэр суманд очиж 20 км цаана очдог юм, ерөөсөө одоо цас байхгүй өвстэй халцгай говь дээр очих байгаа юм. Тэгээд яахав гэхлээр зэрэг өдөр шөнө хоёр үүрэг өгөөд л тааран хашаа хий 500 малын багтаамжтай тааран хашаа 30 ширхэгийг хий гээд л сумын төвийг чинь дайчлаад л өдөр шөнө багтааж хий, тэгэхгүй бол энэ бригадын мал сүйрлээ ингээд л тэгээд өдөр шөнөгүй өгөхөд нэг өдөр, нэг шөнийн хагаст багтаагаад хийж билээ. 30 машин тааран хашааг тэгээд л ерөөсөө шөнөд нь юунд нь ачуулаад л тракторт нь ачуулаад л тэр 30 машин таараар хашаа цувуулж бариулаад л тэгээд л тэр айлуудыг хонио туугаад малаа туугаад яв, гэр орныг чинь ардаас чинь ачаалж өгнө гээд л тэгээд ерөөсөө нэг хоногийн дотор багтааж 30 айлыг малтай юутай нь гаргаж байсан л даа, тийм тэгж тэгэхээр тэр бол хөдөлмөрч байсан шинж сайхан одоо ажил бүтээж байсан шинж л гэж бодож байгаа юм л даа би бүтээсэн юм биш шүү дээ, тэр хөдөлмөрч л тэгээд малын хорогдолгүй гарч байсан аймгийн дарга нар болбол надад маш их сайн үнэлгээ тавьсан, ер нь одоо сайн байна хорогдлыг сэргийлж байна гээд л ингэж ажиллаж байх хэрэгтэй гээд л ингэдэг байсан л даа тийм тэгээд хэцүү даалгавар ч оногддог л доо.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Арга хэмжээнд орох шахаж байж зүтгэж яваад арга хэмжээнд ордог ч байсан . Тэр бүгдийг би ярих арга байхгүй л дээ энэ чинь цаг бага зүгээр нэг даалгаврыг бас ярья. Халиун гэдэг нэг сум байдаг юм тэр сумыг хариуцсан штаб байсан, тэгсэн томилдог юм байнаа цаг агаар маш их хүндэрнэ маш муудна гэж байна аа гурав хоногийн өмнө очиж одоо тэндээ арга хэмжээ ав гээд гэхдээ 6 хоногийн өмнө томилдог юм байна, тэр гурван хоног нь яахав гэхлээр зэрэг улс төрийн товчооны гишүүн Рагчаа дарга ирнэ тэр энэ Шарга сумаар ирнэ тэрүүнд бэлдүүл тэрний маршрутын дагуу байгаа газрыг бэлдүүл, тэр нь сумын төвөөрх хог новшийг арилгуул гурван хоног тэрнийг хийчихээд тэгээд сумдаар оч л гэж тийм үүрэг даалгавар өгсөн. Тэгээд би Шарга суманд очиж гурван хоног хог арилгуулдаг юм байна. Тэр дээд голынх гэж нэг жилийн 4 улиралд айл байж байдаг баахан айл байдаг юм байна голын эхэнд яг тэр рүү дамжиж орж ирэх юм байна л даа, тэр гэж арга байхгүй алж идсэн малын сэг сэвс, үхсэн мал,тэгээд л хог шороо хог гээд л дэрсэн дотор тэмээн дээр суучихаад л нөгөө хогийг нь арилгуулаад л овоолоод л жигтэйхэн сайхан цэвэрлүүлээд л гидртай трактор дуудаж авчраад л гядартай тракторт нөгөө хогийн ачуулаад л за чи тэр ямбатын тал гэдэгт аваачиж чи энэ хогийг асгачихаарай тийм гээд, тэгсэн тэнгэр муудаж байгаа юм тэгсэн миний нөгөө очих сум руу өнөө эхлүүлэх сар эхлэх гэж байгаа тэр лүүгээ яараад л овоо ч сайхан цэвэр болчихлоо тэгээд л явлаа сум руугаа давхичихлаа, сум руугаа давхисан цасаар ч шуурлаа манай тэнд чинь нэг бүрхвэл л хүүе хаая гэхийн зуургүй л тэр чигтээ л явчдагийм ш дээ говийн шуурга болбол тийм л байдгийм юм шиг байна, одоо ер нь харж байхад болбол тэгээд явчихдаг тэгээд л суман дээрээ арай гэж л цас шороон шуурга дотор нүдэлцээд л ингээд л хүрээд ирсэн хүрч ирээд л зочид буудал гэдгийг олдоггүй сумын төвийн байшин олдоггүй арай хийж явган тэмтэрч би явган тэмтэрч машин миний тэмтэрч яваа газраар ингэж яваад л энэ мөн шиг байна гээд л зочид буудлын үүдэн дээр нэг юм буулаа мөн л юм байна, гэж тэгээд гараад буух гэсэн чинь жорлонг нь хайгаад олдоггүй тийм тэгээд арай гэж нэг юм явж жорлонг нь олсонгүй хаана ч байгаа юм бүү мэд бие засчихаа д л \инээв\ ирээд л хүрээд ирсэн чинь намын дарга нь зүгээр нүд нь орой дээрээ гарсан л зогсож байна нөгөөх чинь нэг ийм ус урсадгийм, сумын төв дээр жаахаан ийм горхи шиг юм урсдгийм, тэндээр наадаж байсан 2 хүүхэд байдаггүй ээ алдчихлаа одоо хайгаад олдоггүй тийм их сайхан дулаахан байсан гэж байна тэр нар гарчихсан, их сайхан байсан тэгээд л хүүхдүүд нь тэр усандаа тоглож байсан ганцхан минут харанхуйлаад тэгээд л шуурсан чинь 2 хүүхэд тэгээд алдчихсан олж чаддаггүй, одоо яахав даргаа л гэж байна тийм. Тэгэхлээр нь яах ч арга олддоггүй за хоёр хом олс аваад ир 16 хүн дуудуул маш яаралтай дуудуул гэлээ тэгээд л яахав дээ дороо л олс аваад ирдгийм байна өнөө улсууд ч цугладаг юм байна, 16 хүнийг нөгөө олсоор ойрхон ойрхон холбочихоод л хэлхчихээд л \инээв\ за ингээд яв ингээд л явна гэж баримжаа газрыг газрын баримжааг сайн мэдэж байгаа хүн та нар дотор бий юу, ер нь үзэгдэх юм байхгүй байгаа ч гэсэн газрын баримжааг гишгэж байгаа чулуунаасаа авахуулаад л энэ ийм баримжаатай газар явж байна гэдгийг нь хараарай гээд л тэгээд гараад л байшин машин тээглүүлээд л сумын төвөөс гарах шиг боллоо доо тэгээд гараад л явчихсан тэгээд гараад л явчихсан чинь өө өнөө хоёр чинь энд байж байна л гэдэг юм байна тэгээд хүрээд ирсэн байж байна дуугарч чадахгүй байна. 2 жаахан хүүхэд тэгээд нөгөөдөхий чинь тэврээд л хүүхэд оллоо үхээгүй байна бөөн баяр, тэгээд мөн олстойгоо яваад яваад л\ инээв\ чиргүүлтэйгээ яваад л за тэгсэн тэнгэр жаахан сийрэх шинж гарлаа, тэгээд гэрт нь авчруулаад л өгчихлөө за та нар энэ хүүхдийг галаас хол битүү юманд ингэж битүү хучаарай, галд битгий ойртуулаарай, цочмог их юм битгий өгөөрөй, алгуур аажуу өгөөрөй хүүхэд алчихвуузай амьд авчирлаа шүү хоёр хүүхдийг та нар гал үзүүлбэл осгочихдог юм шүү тэгж л захиж байгаа юм л даа \инээв \ миний хэлж байгаа. Тэгээд яваад л зочид буудал дээрээ ирлээ тэгээд шуурч л байгаа өглөө нь босоод л ирсэн чинь бас л хүрээд ирдгийм байна өглөө эрт яагаачгүй тэгээд сумын төвийн урд талд би тэр тэрний түрүүчийн явалтаараа тэр айлыг хөөж байсан юм, та нар өвөлжөөнөөсөө эрт ороод ирж нүү одоо өвөлжөөндөө буцаж очиж буу гэж тэгсэн тэр тэгж байсан юмаа, би 30 жил энэ дээр хаваржиж байсан энэ ирмэгнээс наашаа цас ордоггүй юм 30 жил манай хаваржиж ээсэн хаваржаа гэж надаас их олон ах хүн байсан л даа тэгээд би тэр үед нь яриад за тийм бол яахав дээ гэсэн тэр нь миний алдаа болсон байгаа юм л даа бас. 30 жилийн юм одоо адилгүй шүү дээ гэж хэлэх ёстой байсан байхгүй юу даа тэгсэн тэр айл цасанд дарагдсан гэнэ зөвхөн яндан нь цухуйж байгаа гэнэ, 1500 гаруй малаа тэгээд одоо гадаа нь тэмээнүүдтэй тэгээд үзэгдэх юм байхгүй ерөөсөө битүү цас болсон хойд талынх нь толгойтой нь чацуулаад дарсан тэгээд тооноороо гар ч байгаа гэж. Тэгээд би чинь яах арга байхгүй сургуулийнхаа хичээлийг хаалгаад л багш нараа ачаалж аваад л сургуулийнхаа нэг муу кабитал 64 байсан тэрүүнд багш нараа ачаалж аваад л тавьчихлаа. 20- иодхон км зайтай байгаа юм аа тэгээд хүрээд ирсэн нээрээ л тийм байна тэгээд багш нарыг за энэ цасан доор байж байгаа мал, аа нэгдлээс 20 ширхэг архи байгаа тэр үе болбол энэ цагаан архи гэдгийг чинь амыг нь ингээд лацадчихдаг ийм байдаг байлаа ш дээ ингэж цохиж байж гаргадаг тийм архитай байдаг байсан. Цагаан архийг 20 шил 20 ширхэг халбагатай жижиг иймэрхүү хоол хутгадаг халбагатай тэгээд авчраад л 20 багшид өгчихлөө тэгэхэд чинь манай тэр сургууль болбол зол нь болбол эрэгтэй голдуу багш нартай их сайхан багш нартай, архи уудаг нэг ч багш байхгүй тэр дотор \инээв\ тэгээд 20 багш нартаа өгчихсөн за та нар одоо ингэж малтаж гаргаад л энэ жижиг цагаан халбагаар малынхаа ам руу нэг ингэж хутгаж өгөөд л ингээд тавиад бай гэж тэгж хэлж тэгсэн манай нэг хашир шиг багш энэ ямар хэрэгтэй юм бэ дарга аа ? энэ тэгээд хэрэг байдаг юм уу? гэж байсан осгодоггүй юмаа наадах чинь осгоо нь түргэн гардаг юм \инээв\ олон таван юм ярихын хэрэг алга ярих зав алга гээд тэгсэн туг ширээ бөхтэй ат түрүүн энд уяатай байсан байхгүй л гэдэг юм байна тэгээд би тэр атыг хайлаа сонирхоод, тэгээд ингээд мод цас руу шургуулаад ингээд яваад байлаа өөрөө шигдчихээд л тэгсэн туллаа тэгээд өнөөхөө малтсан чинь тохой хэр малтсан чинь тэмээний бөгс цухуйгаад ирлээ тэгээд тэр атыг гаргаад тэрүүнд нь нэг шил цагаан архи цутгаад өгчихдөг юм байна тэгээд нэг саахалтын дайтай газар цасыг нь малтаж гаргаж авдаг юм. Тэгэж цасыг нь малтаж гаргачихаад л тэгээд тэр ат болбол хөдлөхөд нь дэнжих шахуу болоод л 2 цаг зогссон зогсоод л байсан тэгээд явсандаа тэр ат, тэгээд нөгөө хотноос гараад явсан малыг нь цуглуулах юм даа урагшаа гараад л тэгээд бог мал чинь яг ингээд цасанд дотор яг гэдэс нь тулаад л дөрвөн хөл нь ингээд л газар цас руу шигдээд гэдэс нь тулахлээр зэрэг тэгээд гацчихдаг тэгээд нөгөө малнуудыг чинь гаргаж аваад л нэг халбага цагаан архи цутгаж өгөөд л \инээв\ тэгээд гаргаж аваад 182 мал цуглуулсан, би тэр 2,3 хүнтэй хамжиж тэгээд авчраад малыг нь гаргасан, малыг нь тоолоод үзсэн мал нь бүрэн байсан \инээв\ тэгээд тэр малыг аварч байсан л даа тэр мэтчилэнгээр. Тэр болбол яахав дээ хэдэн багш нарын хүчээр манай багш нар гэж шургуу ч улсууд байсан ерөөсөө жигтэйхэнгэж жигтэйхэн улсууд байсан, дор нь гаргаж өгчихөөд л орой нь нөгөө айлд нь ийм ийм юм боллоо гэж малыг нь тоолж хүлээлгэж өгөөд тэгсэн надад нөгөө хэдэн багш нар нөгөө архины үлдэгдэл, сав шил, халбагануудаа хүлээлгэж өгч байгаа юм.

Оюунтунгалаг -

\Инээв\

Норов -

Тэгсэн хоёр хоёр багшийн архинд бүр тал дундуур хэртэй тал дундуур ийм 2 шил архи надад буцааж өгч байхгүй юу хөөрхий минь тэгээд ямар сайхан юм миний сэтгэл хөдөлж байсан л даа тэрнийг балгачихгүй тэгээд надад эргүүлээд тушааж байна гэдэг чинь болбол жигтэйхэн хэрэг шүү дээ тийм тэгээд би тэр айлын эзэнд өгчихлөө л дөө та их ядарлаа нойрныхоо даруулга хийчихээрэй гэж тэр хоёр шилтэйгээ тэгж ирж байсан тийм мэтчилэнгээр жигтэйхэн ажилсаг, хөдөлмөрч байлаа үүрэг даалгаврыг жигтэйхэн сайхан биелүүлдэг байсан гэж тэгэхээрболбол багш сурган хүмүүжүүлэгчид болбол бүр их сайн биелүүлдэг байсан. Говь- Алтайн малчид хөдөлмөрчид болбол бас үгнээс гардаггүй байсан гэж би одоо хэлэх байна, эцэст нь.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм

Оюунтунгалаг -

Тэгэхээр ер нь хүмүүс ингэж ярьдаг ш дээ нутаг нутгаар нь онцлогтой ярьдаг тиймээ, жишээ нь говийн хүмүүсийг их ажилч, хүн сайтай гэж тэгэхээр энэ үг ер нь одоо яг амьдрал дээрээ хэр үнэний хувьтай тэр нь одоо жишээ нь юугаар илэрч байна тиймээ таны одоо дурьдсанаас гол нь ер нь одоо бусад төв аймгуудын ч гэдэг юмуу хангай аймгуудын хүмүүсийг ажилсаг гэж ярьдаггүй мөртлөө говийнхон их ажилсаг гэж ярьдаг ш дээ

Норов -

Аан

Оюунтунгалаг -

Жишээ нь янз бүрийн нутгийн үгнүүд байдаг тиймээ, Булганынхан будлиантай , будаан дээрээ зодоонтой гээд л янз бүрийн нутаг нутгийн Төв аймгийнхан шанаган тавынхан, гээд л говийнхон ажилч хөдөлмөрч гээд л тэгээд ингээд олон янз яриа хөөрөө байдаг . ТэгэхээрГовь – Алтайн нутгийн хүн та говийнхны ажилч хөдөлмөрч гэдэг нь юу юугаар илрэх үү тэр үг бол яг үнэн үү? ер нь таны бодлоор

Норов -

За тэгж ярьдаг байсан Говь – Алтай аймагт очиж байгаа удирдах албан тушаал хийж байгаа хүн Алтайг хөдөлмөрч, ажилсаг юмаа гэж би тэрийг нь үнэмшдэггүй, итгэдэггүй байсан, үгүй залхуу л байна ш дээ юу нь ажилсаг байгаа юм гэж дотроо, дасчихдаг юм байна л даа тэгж л байдаг байсан. Тэгээд би тэр яах уу гэхлээр тэр аймгаасаа шилжиж энд ирж байж л ойлгосон, манай нэг ахынх Алтанбулаг суманд байдаг байсан Төв аймгийн Алтанбулаг суманд надаас өмнө шилжиж ирсэн байсан, тэгээд би тэднийд очдог байсан тэгсэн чинь манай тэр ах болбол ёстой ажилсаг гэж гарамгай бас л агуу би хажууд нь юм хийж чаддаггүй би чинь хамгийн отгон дүү нь зайлуул тэр ах маань миний золиосонд аав, ээж маань малд энэ нь дээр юм гэж аваачиж үзээд миний золиосонд яваад сургууль дамжилгүй өнгөрсөн ах байхгүй юу, оронд нь би яваад нас хүрээгүй байж байж явсан \инээв\ тэгээд яаж байна уу гэхлээр зэрэг болбол тэгдгийм байна лээ цаг баримталдаггүй ерөөсөө цаг гэж баримталдаггүй юм байна лээ, манай тэнд чинь Говь- Алтайн хүн болбол ерөөсөө үүрээр л нартай уралддаг, тэр болбол илт харагдаж байгаа юм бүр нар ханы толгой руу орсон байхад адуу хураагаад ирж байгаа юм нэгдүгээрт, аа хоёрдугаарт хонь саахыг мэддэггүй тэгээд энэ хонийг яаж саадаг юм заагаад өгөөч гэж байсан гэж байгаа юм заагаад өгөөч, за тэгээд мал хариулахдаа болбол зүгээр туучихдаг тэгээд алсаас харж байдаг гэх жишээтэй за тэр хот, өвөлжөө бууц задлана гэдгийг чинь ерөөсөө мэддэггүй тийм байдаг. Би тэр Алтанбулаг сумын хөдөлмөрчдийг муу гэж байгаа юм биш шүү зүгээр ер нь тийм манай Говь- Алтайтай зэрэгцүүлж үзэхэд болбол тэр нь хэзээ л хийдэг юм бэ, хийдэг юмуу, хийдэггүй юмуу бүү мэд тэгж ажиглагдаж байсан. Би ер нь хангай нутагт болбол явдаггүй хүн л дээ, нэг явж үзсэн улсын ажлаар нэг явж үзсэн тийм, манайх ер нь монголын сургуулиудад ямар сайхан уламжлал тогтож байсан бэ гэхлээр зэрэг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг ханганаа гэдэг ийм эрчимтэй хөдөлмөр болбол 60- аад оны үеэс эхэлсэн, энэ эхлэлийг болбол Булган аймгийн боловсролын хэлтсийн дарга Алтангэрэл гэж хүн байсан тэр бурхан болсон тэр хүн эхэлж улсын хэмжээнд болбол санаачилсан байгаа юм, тэр одоо аймгийнхаа хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаад тэр зүйтэй юм байна гээд бүх сургууль тавьж байсан тийм сайхан уламжлал тогтож байсан. Тэгээд хавар гэхэд болбол сургууль тараад л түлш нь бэлэн, аа хичээллэх танхим нь бэлэн, засвар нь бэлэн аа намар ерөөсөө ирж байгаа юм шиг хичээл яг ороод л суугаад хичээл хийхэд бэлэн бүр укасак модыг нь хүртэл бэлддэг тийм юмыг болбол сургууль багш нар болбол бэлддэг байсан тавьж, бэлддэг тэгээд ерөөсөө намар болбол шууд ангиа онгойлгоод л орно, тэгээд ороод сууна тэгж бэлддэг ийм уламжлалтай. Аа түлш манай Говь- Алтай болбол түлш их ховор их хэцүү тийм аймаг байсан л даа тэгээд түлшээ гээд л түүнэ, түүж бэлддэг орон нутгийн түлш түүнэ шаваг түүнэ, аргал хоргол түүнэ, хөрз түүнэ, заг түүнэ заг руу орсон. Тэгээд л ерөөсөө зүгээр жигтэйхэн байшин шиг л овоолчихдог, бүх багш нар чинь ерөөсөө ханцуй шамлаад л ордог л байж дээ, энэ олны гар ч мөн сайхан шүү дээ тэгээд л сургуулийн ахлах ангийн хүүхдүүдтэйгээ, дунд ангийн хүүхдүүдтэйгээ, багш нар, ажилчид ингээд түлшээ бэлдчихдэг ийм байсан . Тэгээд би нэг аймгуудын гэгээрлийн хэлтсийн дарга нарын үзлэг гэж энэ аймгуудад явдаг байсан юм, тэр албаны хэлээр, тэгээд л аймагт очиж хийдэг байсан. Тэгээд би нэг Хөвсгөл аймагт явлаа тэрүүгээр яваад тэгээд тэр нэг Улаан- Уул гээд нэг сум байна, дархадын Улаан- Уул гэдэг сум дээр ирж сургуулийн ажлыг би шалгаж илтгэл, доклад тавихаар болдог юм л даа ээлжээр тэндээр тавьдаг юм байна, тэгээд би тэндээр маш их гайхаж байсан тэгээд тэр сургуулийн ажлыг ингээд шалгасан тэр чинь одоо 9 сар гарангуут 9 сарын дунд үе л юм шүү дээ дунд үе тэгээд харсан ерөөсөө галд хийх ганц мод байдаггүй тэгээд тэр хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаа нь юу байна гэсэн үгүй ерөөсөө олигтой хийсэн юм байдаггүй тэгээд би тэр захиралтай нь уулзаж ярьж байлаа л даа үгүй танайх чинь одоо энэ модон дотор байж байж үгүй тэр чинь монголын швецарь гэдэг чинь тэнд л байдаг юм байна лээ шүү дээ энэ модон дотор байж байж одоо сургуулийн чинь ганц хашаанд чинь ганц ч бөөрөнхий мод байдаггүй одоо түлшээ яаж олдог юм бэ гэсэн аа тэр болбол бөөн проблем болж байгаа гэж байна.

Оюунтунгалаг -

\ Инээв\

Норов -

Тийм яагаад вэ гэхлээр зэрэг манайх болбол тэр харагдаж байгаа тэр уулын ар дээрээс модоо бэлддэг бэлдээд бэлдчихдэг байсан, тэгсэн энэ жил хорьчихоод 30 км цаанаас модоо бэлд гэж байгаа тэгээд бид нар 30 км цаанаас модоо бэлдэж чадахгүй тэрнээс дотор зөвшөөрөл өг гээд ингээд заргалдаад, маргалдаад зогсож байгаа гэж тэгж ярьж байсан шүү сургууль эхэлсэн байхад тэгээд би одоо элбэг юман дотор байгаа улсууд ийм л байдаг байдаг юм байна даа ер нь яасан санаа нь амар юм гэж, би тэгээд ярьж байсан л даа манай тэнд талдаа700 км цаанаас л түлшээ бэлддэг, одоо манай тэнд болбол гадаанаа түлшгүй сургууль нэг ч байхгүй бүр жилийнхээ хэрэгцээт түлшийг татаад буулгасан байж байгаа гэж чи итгэхгүй болбол нэг завандаа очиж үзээрэй гэж, тийм танай энэ аймагт болбол тиймэрхүү сургуулиуд зөндөө л байдаг байх гэж би тэгж хэлж байсан. Тэгээд тэрнээс нь бодоод үзэхлээр говийн хүмүүсүүд болбол их ажилсаг юм байнаа, хангайхан болбол залхуу юм байна лээ залхуу юу байхав дээ бас тэр чинь юм нь бэлэн байгаа учраас юмаа урьдчилж өрсөж хийдэггүй юм байна гэдэг л би тийм юм л ойлголт авсан. Үнэхээр одоо бас хоёр өөр юм байдаг юм байна гэдгийг л тэрнээс л ойлгосон доо.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм

Оюунтунгалаг -

Тэгэхээрта ерөнхийдөө боловсрол талаа бариад л ер нь боловсролын байгууллагатайгаа олон жил ажилласан тиймээ тэгэхээрмонголын боловсрлын байгууллагын одоо түүхээс та өөрийнхөө ажиллаж байсан амьдралын туршлага дээр бодоод үзэхэд сургуулийн шинэчлэл, ямар ямар шинэ шинэ үзэгдлүүд одоо ер нь хэзээ, хэзээ болж байв? Ямар шинэ сонин юмнууд яаж өөрчлөгдөж байв ямар сонирхолтой үйл явдал тохиолдож байв?

Норов -

Аа тэр болбол их тэгэхээрнамайг сургуульд сурч байх үед чинь болбол ямар хүн хичээл зааж байв вэ гэвэл голдуу цэрэгт яваад ирсэн хүн хичээл зааж байсан тийм, аа тэгээд тэр нь нэг сайн тал нь юу нь гэхлээр зэрэг нөгөө цэргийг зохион байгуулдагтайгаа адилаар тийм цэрэгжлийн хяналттай, хагас цэрэгжлийн тийм, гимнастик хийлгэнэ, тэгээд өнөө дуу дуулдаг, оройн тооллого явдаг гэдэг чинь дандаа л цэрэгжүүлэлт байсан шүү дээ тэгээд одоо бичиг үсэг мэдэх төдий нэг тийм хүмүүсүүд багшилж байсан . 50 он гэхэд болбол шал өөр болоод явсан 50 он гэхэд болбол манай багшийн сургууль жинхэнэ багшийн сургуулийн анхны багш бэлтгэж байсан анхны төгсөлт болж байсан . Тэрэн дотроос болбол манайд олон багш төгсөж очиж байсан тэгээд жинхэнэ багш хүн гэдэг чинь болбол бичиг нь ч өөр, ярьж хэлж байгаа нь ч өөр, ингээд одоо өөр болж хувирсан даа тэгээд нөгөө цэрэгжлийн багш нар гэдэг чинь болбол одоогоор болбол нэг тийм дотуур байрны хүмүүжил хариуцсан багш болж шилжсэн л дээ.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм унтуулдаг барьдаг тийм багш болж шилжсэн тэр нь болбол их өөрчлөлт боллоо гэж бодож байсан надад болбол

Оюунтунгалаг -

Аан

Норов -

За тэгээд 60 –аад он болсон 60 –аад он болсон чинь л ердөө одоо юуны соёл их түгсэн өнөө үзэж харах юм байдаггүй чинь багш нар одоо маш их концерт бэлдэж тоглодог, соёл хүмүүжлийн ажил маш их явуулдаг ерөөсөө багш болбол маш их сайхан харагддаг хөдөлмөрчид болбол одоо тэр багш нарын соёл хүмүүжил тэр концертийг үзэхээр маш ихээр бэлддэг их тэмцдэг аа би бол ахтайгаа хамт нэг байранд байдаг байсан нэг гэрт байдаг байсан сүүл рүүгээ би тэгээд нөгөө ахаараа далимдуулж \хүүхэд оруулдаггүй\ тэрнийг үзчихдэг байсан л даа тэгээд л одоо багш нар чинь ямар их гайхамшигтай тийм сайхан чадвартай багш байсан юм жүжиг тоглоно, дуу дуулна, концерт тоглоно хорон хошин юм яриулна, тийм одоо байдаг байсан. Тийм сайхан юм үзэнгээ нүд их тайлдаг байлаа, тэнд бол тэр одоо их соёлжиж байсан үе гэж тэгээд костюм пиджак өмссөн багш нар маш олон болсон тэр үед болбол голдуу өмсдөг тэгээд ном хэвлэл гэдэг чинь их олон болсон черниль хичээлийн хэрэглэл гэдэг чинь маш өргөжсөн, элбэг болсон 60-аад он гэдэг чинь бор цаастай дэвтэр дээр бичдэг байсан чинь биш цагаан цаастай дэвтэр дээр бичдэг болсон, будаг мудаг бэх ийм юмнууд их элбэг болсон энэ болбол их сайхан санагдаж байсан л даа тийм. Тэгээд нэг сайхан юм болбол хөгжим гэж ийм юм гарч ирж байсан, тэр үед болбол тэр нь болбол юу байна вэ гэвэл янз бүрийн хөгжмүүд нэлээн гарч ирж эхэлж байсан, тэрний эхний гарч байсан нь болбол гармошик гэж тийм хөгжим гарч ирж байсан тэр болбол мандолин хөгжим гэдгийг болбол халж, тэр гармошик гэдэг хөгжим одоо хөгжиж байлаа, за 60-аад он тэр чинь одоо юу байна гэвэл 60-аад оны эхээр чинь болбол акордён гэж тийм аймаар хөгжим одоо үзэгддэг тэр болбол үзэгддэг баяан гэдэг тийм хөгжим үзэгдэх төдий, бид мэт ийм юм бол хүрч чаддагүй шахуу байсан гэтэл 10 жилийн сургуульд болбол тэр баяан гэдэг хөгжим болбол надад ирж оногдож байлаа тийм сургууль одоо сурагчдын концерт гэдгийг их бэлтгэдэг их сайхан ийм юм явдаг байсан хүмүүжлийн ажил, тэгээд би нөгөө цаана нь болбол гармошик дуугаргадаг байсан юм чинь манай ах тийм юм надад дуугаргуулдаг болсон юм чинь тэр баяан гэдэг хөгжмийг дуугаргадаг, тэгээд тэр сургуульд тэр хөгжмийг барьдаг байлаа л даа би, за тэгж их хөгжиж байсан тэр одоо ер нь их сайхан үе байлаа. За ингээд 1970 он 1972 он гэхэд эрс өөрчлөлт болсон Ардын боловсролын системийн хуулийг хэрэгжүүлэх ид үе явсан, хэрэгжилтүүд одоо эхэлсэн л дээ эрт эхэлсэн тэгээд сургуулийн одоо шинэ системд шилжсэн 1972 онд боловсролын шинэ системд шилжсэн, тэр бол одоо маш их хөгжил авчирсан боловсролд болбол сургуулийн насны бүх хүүхдийг хамран сургана гэдэг хөдөлмөр их өрнөсөн, заах арга гэдэг болбол их өрнөсөн тэр одоо энд тэндэхийн шилдэг заах аргач багш нарын аргуудаар эмхэтгэл их гаргаж байсан сурталчилгаа их явагдаж байсан манай сурганы хүрээлэн манай яам болбол маш их эрчимтэй байсан, сургууль бүхэн дээр очиж ажиллах 500 гаруй сургуультай байсан. Боловсролын яам чинь тийм зорилттой байсан ш дээ 500 гаруй сургуультай, 500 гаруй сургуулийн хүүхэд бүгдэд нь хүрнэ тэгж байж яам удирдахаас биш түүнээс нэг хэсгийг нь удирдахгүй гэж тэгээд 500 гаруй сургуульдаа очсон бүр тэр одоо хонин усны говийн тэр бригадын нэг сургууль чинь за яах вэ гэж байх чинь оо очиж үзнэ гэж тэгж үздэг. Тэр Булган аймгийн Булганы бага сургууль гэж цаад хилийн хошууны бага сургууль байдаг тэндээр чинь ингээд л очоод үздэг ингэж бүгдийг нь үзэж байсан даа тэр үеийн одоо сурган хүмүүжүүлэгчид гэдэг ч алдартай улсууд байдаг байжээ. Их ч одоо зөвөлдөг, зааварладаг сургуулиа бүгдийн мэддэг улсууд байсан тийм үе эхэлж ингэж 70 он гэдэг чинь тэр шинэ системийг хэрэгжүүлэх ажил болбол маш их хэрэгжлээ багш их дутагдалтай тэр мэргэжлийн багш их дутуу байсан тэрний нэг гахамшигтай юм нь гэвэл Багшийн сургуулийн чадал тэндээр харагдсан гэж би бодож явдаг хүн. Яагаад вэ? гэвэл одоо 72 оноос эхлээд бүх сумдыг дунд сургуультай 8 жилийн дунд сургуультай болгоод, ингээд орсон дунд сургуульд заадаг багш нь бэлтгэгдээгүй, тийм учраас дунд ангийн хичээл заадаг багш нараар болбол маш их дутмаг болсон, тэрний нь юу залгасан гэхлээр зэрэг Багшийн сургууль төгсөж очсон багш нар л тэрнийг залгаж тэр их системийг хангасан, тэгээд жинхэнэ 80 он гараад л жинхэнэ мэргэжлийн багш болбол овоо хүрэлцээтэй болсон тэр хүртэл болбол Багшийн сургуулийг төгссөн багш нар болбол тэр эрчим хүчийг давж дааж өнгөрөөсөн гэж чадалтай багш байжээ гэдэг нь болбол одоо хүртэл бодогдож явдаг юм даа тийм. Одоо манай сургуульд байж л байна ш дээ Батчулуун багш гээд \ инээв\ багшийн сургууль төгссөн багш багаас нь дундад хийгээд багшлуулчихсан Цэдэн - Иш багш гээд л одоо эдгээр багш нар чинь болбол дундын тэр багш нарын олон төрлийн хичээл заадаг шүү дээ ганц хичээл биш олон төрлийн хичээл заадаг

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэр үеэр одоо их сонирхол татаж байсан за тэгээд нөгөө гэр, уурын зуух муух гэдэг чинь бүгд халагдлаа. 70 оны эцэс 80 оны эх гэхэд бүрмөсөн халагдсан жинхэнэ сургууль гэдэг чинь болбол хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаад л одоо бүр цэгцтэй ордог, эхэлдэг барьдаг ийм сайхан үе дамжиж эхэлсэн юм даа.

Оюунтунгалаг -

Та амьдралаа эргээд харахад хамгийн онцгой үйл явдал ямар үйл явдал байв аа?

Норов -

За надад хамгийн онцгой үйл явдал болбол одоо ийм юм бодогддог юм, 1956 онд манайх хөдөө аж ахуйн нэгдэлд элссэн.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм, тэр 1954-1955 оны үеэс эхлээд л хөдөө аж ахуйн нэгдэл гээч юм байгуулагдах юм гэнэ гээд л улсууд шуугилдаад л ийм их хөдөлмөр өрнөж байлаа л даа, тэгээд л энд тэнд чинь ардууд ярилцаад л бүр одоо зарим улсууд чинь тэр нэгдэл болж байгаа юмаа гэсэн тэр хот руу очиж нүүгээд л тэнд очиж нэгдэлд элсээд л ийм юм болж байсан ийм байгаа юм, тэгээд л тэр нэгдэл гэдэг болбол их сонин санагдаж байсан байгаа юм надад, манайх 1956 онд элссэн 56 онд болбол бүх төрлийн малаа болбол нэгдэлд нийлүүлж энэ яагаад зүгээр өгч байгаа гэсэн л үг, тэгээд манай аав ээж нар чинь болбол нэг ч малаа татгалзалгүй нийлүүлчихсэндээ, за тэгээд 200 гаруй малтай үлдсэн дээ хувьдаа тэгээд улсад малаа бүгдийг нь нийгэмчлээд тэгээд тэндээр болбол одоо тэр гэр бүлийнхэн дотор болбол их өрсөлдсөн ийм юм гардаг байлаа л даа яагаад уу гэхлээр зэрэг бидний унадаг хайртай сайн морио өгөхгүй гэдэг, аав хөгширч байгаа энийг өгнө гэдэг тийм үү, ээж болбол тугалтай үнээгээ өгөхгүй гэдэг бид нар үнээ өгнө адуу тэмээнээсээ голдуу авч үлдэнэ гэдэг, ийм юм л их өрнөж байсан их чухал үе байлаа л даа тэгээд сайхан нийгэмжүүлсэн л дээ сайхан нийгэмжсэн. За тэгээд нэг сонин юм нь болбол хүүхэд үеийн юм их сонин сонсогддог тэр үеийн дэг журам ямар байна вэ ? гэвэл зунд болбол махан хоол иддэггүй

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Өвөлд л махан хоол иддэг байсан тийм зуршилтай, за тэгээд мах их идмээр болдог тийм байсан, тэгсэн тэр хөдөө аж ахуйн нэгдэл гээч юманд элсэж байгаа юм гэж малаа нийгэмчлээд айл бүгд мал гаргадаг юм байна малаа нийгэмчлэлд өгчихөөд оо тэгээд л өнөө мах иддэггүй чинь хаа байхав айл болгон мал гаргаад, борцлоод л өнөө хөргөгч мөргөгч байх юм биш дээ тэр чинь тэгээд л тэр их сонин санагдаж байлаа энэ хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг чинь мах идүүлчихлээ шүү овоодоо гэж

Оюунтунгалаг -

\ Инээв\

Норов -

Тийм \инээв\ тэгж байсан тэгээд тэрнээс эхлээд би бодож байгаа юм монголчууд маханд орсон гэж тэгээд урьд нь болбол зунд нь цагаан хоолоороо өвөлд нь махаар иддэг болбол маш сайхан уламжлал байжээ маш сайхан диктатур байжээ, байгаль цаг уур ч аяндаа тийм юмыг хүмүүсийг захирч байж л дээ шинжлэх ухааны хөгжил гэдэг тийм юм хөргөдөг барьдаг юм байхгүй учраас тэгээд өөр аргагүй л байж л дээ тийм тэр их сонин үйл явдал болж байсан гэж боддог юм л даа . Тэгээд зөвхөн мал аваагүй тэр чинь мал аж ахуйн тоног төхөөрөмж гээд л бүгдээс нь нэгдэл авдаг байсан тэгээд өнөө манайх чинь яаж байна уу гэхлээр зэрэг аав жинд явдаг 15 тэмээгээр, аттай байдаг 15 тэмээгээр хомнодог хом байдаг тэр хом , бамбай , ширдэг юу хүртэл бүр юм ачдаг энэ хунз хүртэл авч байсан дээс оосор маш их дээс оосор байдаг байсан, манайх чинь малжихуйн тоног төхөөрөмж гэж тэгээд л гүүний зэл, тугалын зэл , хөгнө үгүй ер нь их сонин юм шүү тийм ээ? тийм юмыг хүртэл одоо өгч байсан, авч байсан тэгээд нэг мэдэхнээ болбол хамаг юмаа хураалгачихаад юу ч үгүй боллоо гэж байх шиг болсон өнөө хот нь хонхойгоод ирэхлээр чинь за тэр ч тэгээд малаа дагаад явж байгаа юм байна даа гэж боддог байлаа л даа

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм1000 шахам мал ингээд тойрдог байсан юм чинь 200- гаад малтай юм чинь юу ч үгүй болчихож байгаа юм шиг харагддаг л байлаа нэг үе болбол

Оюунтунгалаг -

Ухаандаа тавны дөрвийг нь өгсөн байна ш дээ

Норов -

Аан тийм

Оюунтунгалаг -

200 үлдлээ гэхээр чинь

Норов -

Тийм тийм

Оюунтунгалаг -

Тийм 800- гаадыг өгчихлөөр чинь хот бараг л харлахаар шахуу л юм болно шүү дээ

Норов -

Тийм тэгээд1962 онд яваад очсон чинь бүр байхгүй нөгөө мал чинь яасан гэсэн чинь нэгдэлд өгсөн 75 толгойгоос илүү мал байж болохгүй гэсэн гээд 75 толгой малтай наймхан тэмээтэй манайх зуугаад тэмээтэй айл байсан байхгүй юу наймхан тэмээ үлдсэн байсан тийм\инээв\ тавхан морь үлдсэн байсан, тийм харин миний унадаг \хүү минь ирэх юм \гэж миний унадаг хоёр морийг өгөөгүй байсан \инээв\ тийм тэгээд тэндээр болбол би чинь их ухамсар суужээ оо өгөх ёстой юм өгөлгүй яахав дажгүй ээ л гэж байлаа даа.

Оюунтунгалаг -

\ инээв\

Норов -

Түрүү нь хот хонхойчихлоо гэж хардгаас гадна тийм ном заалгаад ирнэ гэдэг чинь болбол хөгжил байна л даа цаана чинь тэгж байсан юм тэр надад их сонин санагдаж их чухал үйл явдал болж байсан их чухал юм гэж би боддог. Тэр юу байна уу гэхлээр зэрэг тэр хөдөө аж ахуйн нэгдлийг ялсанаараа за юу байна гэхлээр зэрэг ядуу хүнгүй болсон тэр болбол хөдөө аж ахуйн нэгдлээр яагаад уу гэхлээр зэрэг нөгөөх малтай их айлууд чинь малыг нь авчихлаар зэрэг зарим нь ч гомдсон л байх тэгээд зарим нь хот суурин бараадаад явчихсан, за тэгээд мал багатай шиг нь нөгөө гуйлга гуйгаад явдаг улсууд чинь зөндөө малтай болсон тэрнийхээ буянаар одоо их хөлжсөн тийм тийм байсан. Тэр үед болбол ард түмэн их нүнжигтэй байсан гуйлга гуйдаг хүмүүс ч байдаг байсан л даа хөөрхий ядуу зүдүү хүн тэрнийг болбол жигтэйхэн их хүлээж авдаг өө өнөө тэр муу ирж байна тэр минь ирж байна нохой хорьж өг за, нохой хорьж өг гээд л явдаг тэгээд л нэг үүрэг үүрсэн зайлуул нэг ийм настай хүмүүсүүд ирээд л аав ээжтэй чинь жигтэйхэн яриад л ээж чинь зүгээр тампуунд нь юм хийж өгөөд л, өнөөхөөс нь жаахан ахиу юм байдаг юм бол чи энийг унаагаар дөхүүлээд өг гээд л ингэж тусалдаг байсан буян нь дэлгэр гээд л ерөөгөөд л явдаг тэр улсууд чинь буян нь дэлгэр гээд л ингээд л ерөөгөөд явдаг тийм улсууд байдаг байсан . Тэгээд тэр байхгүй болсон бүгдээрээ бүр баян ядуу айлууд бүр баян айл болсон .

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм, тэгээд тэр их сонин байгаа юмаа, тэгээд их сайхан одоо их жигд тийм л айл болсон доо би за тэгээд сүүлдээ яаж байна уу гэхлээр зэрэг унаа мал эдэлдэг явдал их багасан, миний тэр бага үед чинь болбол эдэлдэг унаа нь юу байна уу тэмээгээ ачих гэж нүүнэ, морио унана, одоо хамаг юмыг бүрдүүлж байсан юм чинь тэр байлаа ш дээ манай аав жилд 2 удаа жинд явдаг, тэр Говь –Алтайн Дарви сумаас чинь Хөвсгөлийн Хатгал хүртэл явдаг тийм тэрүүгээр чинь болбол ноос түүхий эдээ аваачиж тушаагаад тэмээн жингээр явж 1 сар явна, сар 15 хоног л явдаг юм даа, за тэгээд ирэхдээ гурил, будаа ард түмний өргөн хэрэгцээний юмыг авчирч залгадаг одоотой адилхан хүнсний өргөн юм байхгүй шүү дээ, тэр чинь гурил, будаа, тийм л юм цай даалим тийм л юм авчирдаг тэрүүгээрээ л залгадаг тэгээд тэндээ болбол манай аав жинд явдаг болохоор тэрүүгээр тасардаггүй манайх гэртэй айлууд болбол тасраад байдаг. Тэгээд тэр их сонин байгаа юмаа ерөөсөө надад тэр айлаас одоо жинд явах гэж тэмээгээ их өгөх гэдэг жинд манай аавд тэгээд манай аав чинь өөрийнхөө хэдтэй болохоор зэрэг нэг хүн 15 тэмээний нормтой байдаг байлаа л даа жинд тэгээд тэмээгээ аавд өгөхийг их хичээдэг яагаад уу гэхлээр зэрэг тэр жинд аваад явсан тэмээнд 1 шанага гурил тийм үү нэг шанага гурил шүү 1кг цагаан гэдэг нэг ийм жижигхэн цагаан таваг байдаг байсан юм тэрүүгээр нэг гурил тэмээний хөлс болж байгаа юм ш дээ өөр одоо юу ч байдаг билээ дээ, 1 цай даалим ч өгдөг юм уу нэг тийм юм өгдөг тэрүүнд нь олзшоод тэмээгээ өгөхийг их хичээдэг тэгээд манай аавыг нөгөө тэмээ сайн эдэлдэг гэдгээр нь болбол одоо тэмээ өгөхийг их хичээдэг байлаа л даа тэгээд аав нэг 18 ,7, 8 тэмээтэй явдаг л байсан л даа за тэгээд айлууд болохоор зэрэг дандаа манайхаас ачлага авна тэмээгээр ачна нөгөө нүүхдээ тэгээд л оо чи ачиж аваачаад тавьчихна, тийш нь залаад тавьчихаарай л гэдэг эргэж ирүүлэх юм байдаггүй тэгээд л тэмээ нутагтаа гүйгээд ирдэг тийм байсан л даа, за унаа бол морь тийм манай аав болбол хэдэн сайхан морьтой хурдан морийг болбол манай аав ойшоодоггүй хурдан мориор яахав энийг сойж байх гэж ажлын гарз дараа тийм нэгдүгээрт, хоёрдугаарт хурдан морь унааг даадаггүй гээд л тэгээд л доод зах нь нэг сар унахад л унаж чаддаг тийм л морьдтой байлаа л даа манай аав болбол өөрийнхөө унадаг нэг догшин хүрэн халзан морь өөр хүн унадаггүй тийм хүрэн халзан морьтой байсан догшин тэр болбол ерөөсөө 3 сарын зодоо даадаг хүйсийн говийг нэг бүтэн эргүүлэхэд болбол шогшоод байдаг сүүлдээ, ямар ч байсан сульддаггүй тийм морь байлаа тийм тэгж байсан тэгээд нэгдэлд элсэхлээр зэрэг чинь нөгөөх машин техникээр явахыг их хичээгээд л машинаар явахыг хичээгээд л тэр унаа эдлэх явдал болбол багасан л даа нөгөө Хатгал явдаг юмыг чинь тээвэр авто тээвэр эзлээд хөлсөлсөн, тэгээд унаагаар явах болсон тийм л болсон л доо, тийм л явдал л болсон тийм сонин үйл явдал болсон юм л даа тийм

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Өөр нэг сонин юм байдаг юм. Миний одоо л бодож байхад болбол тэр үед одоо ард түмэн ер нь яасан их эвтэй найрамдалтай байсан юм бие биенийнхээ үг, дэг жаягийг яасан их сахидаг байсан юм гэж боддог юм. Манайх болбол тэр хүйсийн говьд нутагладаг хүйсийн говьд 4 хот айл л байдаг бусад айл ирдэггүй яагаад уу ялаа, халуунаас нь төвөгшөөгөөд зунд орж ирдэггүй тэгээд 4 хот айл л одоо тэмээ голдуу малтай тэрнийхээ нутгийн аясыг дагаад 4 хот айл л байдаг тэгээд тогоо нэрдэг тогоо нэрье гэж нэрдэггүй яахав гэхлээр өнөө тэр халуун газар чинь нөгөө айраг руугаа сүүгээ хийж айраг хийж байж айргаараа цагаан идээ авна шүү дээ, тэгэхгүй болбол нөгөө малыг чинь удаан саавал шинэ сүү нь гашилчихна шүү дээ тэгээд нөгөө айраг цагаан идээ чинь буян болохоор идээнийнхээ дээж шимийн архи нэрнэ тэгээд өнөө сав суулга олддоггүй их ховор тэгээд тэр манай говийн 4 айлд тийм заншил байсан юм хярынхан ярьж байж тийм нэг 7 хоногоор ирж бүр ярьж байж бөөнөөрөө ирж найрладаг, тэгээд найрлаж савыг нь султгаж өгдөг, овоо сайн султгаж өгдөг тийм жаягтай байсан, тэгээд одоо үгүй өнөө саванд одоо хийх юмгүй боллоо одоо яана гээд хярынхан ирээсэй түргэн ирээсэй, одоо ирж байгаасай л гэж ингэж л хүсч байдаг байлаа л даа тийм, би андуураад суулгатай архиар нь халаалтын усыг сольчихдог л байлаа сольсон л байна л даа тийм юм их байна, тэгээд тэр говийн 4 архи уухгүй тэр их архины хажууд байж байж архи уудаггүй тийм л айлууд тэгээд говийнхонд ирнэ 30 хүн ирнэ дээд доод тал нь, тэгээд ирээд нэг 7 хоног л найрлана одоо бодож байхад тэр найр гэдэг чинь тэр үед чинь концерт тийм урлаг уран сайхны ажил гэж огт байдаггүй тэр нь л тэр уран сайхны ажил байсан байгаа юм л даа, тэгээд л найрлаад байдаг, найрлаад байдаг их согтож байгаа хүн харагддаггүй тэгээд жаахан согтоод согтохлоороо их сайхан зантай болчихдог

Оюунтунгалаг -

\ Инээв\

Норов -

Аа миний хүү гээд л дуудаад л тэгээрэй, ингээрэй гээд л дуудаад л тийм л сайхан зантай хүмүүсүүд л байгаад байдаг болсон өдөржин шөнөжин найрлаад би тэр найрчдын морь харна , услана морь алдаж болохгүй тэгээд согтоогоо гаргаж аваад буцдаг байсан нутаг руугаа тэгээд л харьдаг, тийм л одоо сайхан дэг жаягтай тийм байдаг байсан юм архи ууж агсам тавина барина гэх юм байдаггүй тийм л байсан үе дээ.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Би болбол одоо хүүхэд байхдаа хүүхэд ахуй цагтаа гэр орондоо 3 удаа хэрэг тарьсан хүн байгаа юм 3 удаа, нэг дэх хэрэг нь яахав гэхлээр зэрэг галынхаа эхэнд байдаг авдрынхаа эрмэгийг нь зорж байсан

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Манай аав нөгөө жинд явах гээд хом шатаа засаж хийх гээд л ийм урт хутга барьчихаад л ингээд л нарийхан нарийхан холтсууд гаргаад л хоёр гараараа барьчихаад л ингээд л надад их сонин санагдаж байлаа л даа ингээд хом, шат, бамбай засаж байсан юм тэгээд би аавыг дууриаж байгаа нь гээд аавын том хутгыг барьчихаад гэртээ галынхаа эхэнд байдаг дээр нь цоохор навчин хээтэй авдарныхаа ирмэгийг ингээд л 2 гараараа ингээд л \инээв\ зорж байлаа тэгсэн чинь л манай эгч орж ирээд хөөе яаж байгаа юм ийж байгаа юм болоод л хэрэг тарьчихжээ болдоггүй юм гэж тэгээд л манай тэр ирмэгийг нь ингээд зорчихсон би зорчихсон эвдэрхий ирмэгтэй авдар их олон жил болсон л доо тэгээд аав ч их юм загнаагүй ээж загнаагүй аав ээж ч намайг их загнадаггүй ер нь манай аав тийм хүн байсан загнадаггүй , эрхлүүлдэггүй тэгэхдээ алсыг их хардаг, тийм хүн хүүхдээ үнсдэггүй тийм хүн байсан манай аав болбол нөгөө нэг хэрэг нь болбол яахав гэхлээр зэрэг манай тэр өвөлжөөний тэрлүү хоёр зэлүүд бууртай тэмээ явдаг юмаа, ороо бууртай тэмээ тийм нэг жаахан муухай зантай тэмээ тэгээд буурнаас айдаггүй буур ирэхээр хамгаалдаг гэдгийг чинь аав л заагаад сургачихгүй юу даа тэгээд нэг гэм нь жаахан тийм муухай загнах гээд болдоггүй тэгэхээр нь нэг өдөр нөгөө хоёр бууртай тэмээг чинь нэгийг нь хөөж явуулчихаад гайгүй зан гайгүйг нь хөөж явуулчихаад нөгөө хоёр бууртай тэмээг чинь нийлүүлдэг юм байна, тэр хоёр буурыг ноцолдуулах гээд тэгсэн нөгөө хоёр буур чинь байж байгаад ингээд өө их удлаа, байж байж байгаад ноцолддог юм байна аа, тэгээд ноцолдсон чинь нэг нь ухас хийгээд дороо хийгээд үзүүлчихдэг юм байна очоод босгох гэсэн чинь босдоггүй ядлаа, тэгээд доорх нь үхэх шиг боллоо янз нь сүүлдээ ориллоо буур орилж байна гэдэг чинь одоо том тамирдаж байгаагийн шинж шүү дээ \ инээв\ тэгээд яахав хаячихаад явсан тэгэхнээ бариад хаясан байсан аав одоо тэр тээр алсын уулнаас харсан байгаа юм, тэр тэмээ хөөгөөд явж байна тэр бууртай тэмээ тэр муухай зантайг нь хөөж явуулаа бол уу гайгүйг нь хөөж явуулаа бол уу гэдгийг нь харж байсан байгаа юм тэгээд 3 хоног хэвтдэг юм байна лээ тэр буур нөгөө барьсан буур нь дээрээс нь босдоггүй тэгээд 3 хоног хэвтэж байгаад тэгээд босоод явсан тэр буур тэгээд айлын буурыг барьчихсан тэгээд тэр чи одоо тэр бууртай тэмээ нийлүүлээд буур барьчихлаа даа, айлын буур барьчихлаа гэж айхтар хэрэг тарилаа даа гэж аав намайг нэг ч зэмлээгүй тэгээд аав тэр айлд буур тавих тайлаг өгсөн юм гэнэлээ хойно нь тэгж нэг тийм хэрэг тарьчихжээ, гурав дахь хэрэг нь юу гэх дээр зэрэг манай тэр нөгөө сумын манай тэр айлын ах нь алсхан нутаг л даа бүр ээжийнхэн хүүхэдтэй их тоглодог тэр үед болбол хүүхдээс начгуу хүн байсан л даа тийм их сайхан хүн байсан их тоглоом наадам наргиантай нэг тийм, аа тэр их агсан гэнэт ийм агсам тавьдаг хүн тийм, тэгээд манайхтай айл Баян- Уул нэг айл ирж ганц охинтой ганц охиныхоо найр даахь авдаг юм байна аа, 14 хоногийн найр хийдэг юм байна, тэгээд тэр найран дээр нөгөөх агсам чинь ирж , ирэлгүй яахав дээ тэр чинь аавынх нь ах байсан юм тэр агсан тавьдаг хүн \инээв\ тэгээд 14 хоногийн найр хийсэн жигтэйхэн болсон тэгээд нэг үдэш гүйгээд л тэр айлын найрын үүдэн дээр гүйгээд л хүрсэн чинь өннөө муу чинь ингээд эсгийд хүлэгдээд хэвтэж байна шүү өнөө бидний их таньдаг хүн чинь, үгүй энийг яахлаараа ингээд эсгийд хүлэгдээд хэвтдэг юм гэж хэлээд хүлгийг нь тайлчихваа, тайлаад тавьчихсан тэгсэн чинь нөгөө золиг чинь архи нь гараагүй байж эргэж орж хутга шөвөг ингээд л эргүүлээд л дээр үеийн улсууд чинь дандаа хутга зүүж явдаг байсан ш дээ мундаг ийм зүүдэг хутгаар халдах хүнгүй болдог юм байна аа тэгсэн чинь л манай аавыг дууддаг юм байна аа манай хоёр айл манай аав одоо тийм их лидер хүн байсан шиг болоод байгаа юмаа, манай аав архи уудаггүй л дээ аавыг л дуудаад л за даа сүйд боллоо доо тэгээд би л тиймэрхүү юмны заллаганд их явна гүйгээд л аавыг аваад ирлээ тэгсэн аав гарч ирээд л нэрээр нь дуудаад л хөөе чи наадахаа хая л гэж байна аа хая тэрлүү шууд чулууд, шид гээд л тэгсэн нөгөөх чинь хутгаа шиддэг юм байна аа аавын үгэнд ороод л тэгээд л аав дахиад барьж аваад хүлчихдэг байна аа тэр хүнийг, тэгээд одоо согтуу хүний одоо хүлэг тайлах ёсгүй юмыг хүлэг тайлсан гэж нэг хэрэг тарьж байсан гэж тийм хэрэгт орж байсан юм даа.

Оюунтунгалаг -

Тэгээд аав , ээж чинь айхтар их зэмлээгүй ч гэсэн та болбол их л өөрийгөө айхтар хэрэг тарьжээ гэж бодож явдаг байх нь

Норов -

бодож явдаг хүн байхгүй юу тийм, аав хэрэг тарилаа гэж ярьж байсан байхгүй юу

Оюунтунгалаг -

Аан \инээв\

Норов -

Тэр үед болбол хэрэг тарилаа гэж тэгж явж байсан юм даа

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм тэгээд одоо тийм сайхан найрамдалтай , эвтэй бие биендээ их тусархаг , ядуу зүдүүгээ асарч тойлдог тийм сайхан үе байжээ гэж

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Би болбол одоо хамгийн их сайхан амгалан тайван амьдарч аж төрж амьдарч байсан үе болбол 1970,1980 –иад оны эхэн үе байсан л гэж ойлгож явдаг

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм тэгж л бодож явдаг чи юугаар нь тэгж байгаа юм, айхын зовлон гэж байдаггүй

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Хулгай зэлгий гэж байдаггүй манай тэнд чинь хүйсийн говьд өглөө гараад л мал орой хүрээд ирнэ дурангаар л барааг нь харна чоно гэж байдаггүй , хулгай гэж байдаггүй, энэ тэндээс хүн зодчихвий гэж айдаггүй тийм л одоо сайхан тэгээд л хүн хүндээ хань, бие биенийхээ ажлыг хампаандаад хийчихнэ үнэ өртөг нэхэлгүйгээр тэднийх хонио хайчлах болж байгаа гээд л давхиж очоод л хонийг нь хайчилчихна, тэднийх гүүгээ барих болж байгаа гээд л очоод л гүүг нь барилцчихна тийм одоо сайхан үе байжээ гэж, за тэгээд тэрнээс хойшоох үе нь ч одоо муухай юм хаа байх уу нийгэм их хөгжиж асар их хөгжиж гэж миний одоо бодож явдаг нэг юм байгаа юм одоо энэ улсууд хөгжихгүй байна л гээд байгаа юм, одоо улсаа хөгжүүле гэж яриад байгаа юм улсаа хөгжүүлье , улс хөгжихгүй байна ингэвэл хөгжих ёстой гэж одоо их л ярьж байна ш дээ. Одоо тийм би болбол бодож явдаг юм байгаа юм харийн орны дарлалд 200 жил дарлагдаж явсан орон гэдэг чинь ямар аюултай юм байсан ю бэ тэрнийг л сэтгэж бодоосой л гэж бодож явна, тийм яахлаараа одоо тэр 200 жил дарлалыг дааж явсан ямар их даацтай орон байв аа гэдгийг л их гайхаж явдаг хүн, ямар их даац орон байв гэж өөрсдийгөө одоо тэрийг дааж явсан байна л гэж ямар гэнэтийн ийм аюултай ядуу зүдүү байдалд орсон юм бэ гэдгийг ямар ч эрх мэдэлгүй хүнд байдалд явжээ гэдгийг л тэрнийг л би гайхаад олохгүй байгаа юм, тэр 1921 он гэдэг чинь болбол ямар бэрх юм байж вэ гэж, за би тэрнээс 21 оны хувьсгалаас 18 жилийн дараа би төрж л дээ

Оюунтунгалаг -

Тэр 21 оныг нь мэдэхгүй, за би болбол ухаандаа 45,46 оны юмыг л одоо гадарлах гээд байгаа юм л даа,

Норов -

тийм 47 онд сургуульд эхэлж орсон энэ үе гэдэг чинь ямар ямар сайндаа машин өнхрөөд ирж байхад муухай үнэр ханхлуулсан тоос татуулсан юм өнхрөөд ирж байна гэж ойлгож байхав дээ энэ чинь тийм тэгжбайгаа хүмүүсүүд чинь ямар одоо бүдүүлэг хоцрогдсон байна вэ гэж бодож байлаа л даа тэрэнтээ одоо бодоод л алхам алхмаар бодоод ирэхэд ямар түргэн хөгжив энэ хөгжихөд болбол хөдөө аж ахуйн нэгдэл ямар их үүрэг гүйцэтгэв ээ, энэ сум орон гэдэг чинь төвлөрөөд л суурьшаад ингээд суурьшаад ирсэн юм чинь хөдөө аж ахуйн нэгдэл шүү дээ, хөдөө аж ахуйн нэгдлийг бараадаж л тийм юм суурьшсан ш дээ ерөөсөө тэрнийг дагаж л би бодож явдаг хүн тийм тэгээд их хөгжиж байна одоо болбол ерөөсөө хичнээн их хөгжиж байна вэ би ингэж бодож явдаг хүн одоо 70- аад он 80- аад оны эхээр 70- аад оны дунд үеэс чинь болбол харилцаа холбоо гэдэг чинь байдаггүй байж шүү дээ, үндсэндээ яахав нэг утсаар л ярьдаг тэр утас гэдэг болбол тэр холбооны шугам тавьсан газрууд л ярина уу гэхээс биш өөр газар утсаар ярихгүй ш дээ ерөөсөө тийм өнөө тэгэхэд сууж байгаад л хаа бол хаа ярьж байна ш дээ, дэлхийн өнцөг булан бүртэй ярьж байна ш дээ тэгэхэд болбол энэ болбол гайхамшиг үнэхээр гайхамшиг

Оюунтунгалаг -

Хөгжил

Норов -

Энэ бол хөгжил , хөгжил гэж за тэгээд энэ үеэс авахуулаад л хүний эдэлж хэрэглэдэг юмнаас авахуулаад одооо хөгжил гэдэг чинь жигтэйхэн байна ингэж бодож байгаа юм тийм, би энийг юутай харьцуулж байна уу гэхлээр зэрэг тэр 200 жил дарлагдсан орон ямар хүнд хэцүү юманд явж вэ? тэгээд өнөөдөр ийм болчихно гэдэг чинь тэр их айхтар даацыг даагаад тэгээд өнөөдөр ийм байдалтай хөгжиж явнаа гэдэг болбол их сайхан юмаа гэж ингэж бодож яваа, аа ганцхан харин хойч үе маань энэ орон ийм байсан гэдгийг ойлгохгүй тэр 200 жил ингэж монголын хөдөлмөрчид ингэж дарлагдаж явсан тэр их айхтар юмыг ингэж дааж явсан даацтай, бидний аав, ээж өвөг түүх ингэж байсан байна шүү, тэр даацыг тэр хайр халамж тэр уламжлалыг харж үзэх юм сан гэдгийг бодохгүй мэдэхгүй тэрнийгээ таниулахгүй байж болохгүй, тэгэхээр чинь аргагүй л дээ тийм би зүгээр нэг жишээ хэлье би бардаж хэлж байгаа юм биш хичнээн их ажил хийдэг байв, монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд гээд л чухам ямар их юм бүтээж байв ямар их юм бүтээж байв, иддэг ногоог чинь болбол гадаадад экспортлох гээд бэлдээд тавьчихдаг байлаа ш дээ тавьчихдаг, тэгээд одоо тэр их гайхалтай сайхан ажил хичнээн их байв гэж би зүгээр нэг жирийн өөртөө тохирсон жишээ хэлье л дээ 40000- тын барилга баригдаж байгаа юмаа гээд л ердөө Улаанбаатар хотын чинь ёстой нэг гол район нь энд босч байлаа ш дээ 120 мянгат гээд л цаана нь маш өндөр барилга тэнгэр баганадсан барилга гээд л тэгээд л 40000- тын орон сууц гээд л барилга босч байлаа ш дээ, тэр барилганы туйпууг нь зөөж явсан хүн би шүү дээ хоёр мөрөө сэтэртэл туйпуу зөөж явсан тийм хятад барьж байсан тэр хятад гэдэг чинь ямар түргэн өрдөг хүмүүсүүд байсан юм би тэр үед болбол 10 туйпуу өргөдөг л чадалтай байж дээ 10, 10- аар нь л үүрээд явна туйпуу туйпуу гэдэг тэгээд яваад байдаг байсан, тийм тэгтэл тэгээд одоо ингээд бодоод үзэхэд болбол тэр 40000- тад тэгж тэр туйпуу барьж өсч төрж байсан улсууд чинь одоо энэ төрийн удирдлагууд байна ш дээ голдуу 23 – р сургууль төгссөн гээд одоо манай ерөнхийлөгч Энхбаяр гээд л ингээд л эд нар чинь яриад байдаг шүү дээ тэгэхэд чинь тэр барилгыг бариад ороход л тэд нар орж байсан байна ш дээ тэгж мөрөө сэтэртлээ туйпуу зөөж явж байсан, барьж байсан гэдэгт итгэхгүй ш дээ хөөрхий минь тийм үү, мэдэхгүй ш дээ хөөрхий нэг ёсондоо краны үүргийг гүйцэтгэж байсан байна ш дээ тэр үед чинь кран байхгүй, гэтэл одоо яаж байна одоо би бүр бахарахдаг юм одоо тэр кранаар зөөж байгааг хардаг юм хардаг үгүй мөн гоё юмаа зөөж аваачаад л дэргэд нь аваачаад л тавьчихаж байна ш дээ, гайхамшигтай хөгжил юмаа л гэж би ингэж боддог юм. Тэгээд энэ залуу үедээ тэр хуучны ямар улс байсан гэдгийг ойлгуулах тийм ажил л их эрчимтэй баймаар юм гэж л би бодож явдаг юм.

Оюунтунгалаг -

Миний ч одоо энэ таньтай уулзаад ярилцаад байгаа бидний энэ хийж байгаа ярилцлага чинь л одоо энэ ам дамжуулж та бүхнийхээ энэ сайхан түүхийг яриулж хойч үедээ л одоо энэ бидний тэр хүүхдүүдийн мэдэхгүй байгаа түүхийг л авч хэлэлцэх, мэдүүлэх

Норов -

Аан

Оюунтунгалаг -

Тэд нарт хүртээх, мэдүүлэх, зорилготой л хийж байгаа ажил

Норов -

Аа за за сайхан байна

Оюунтунгалаг -

Тийм учраас энэ аман түүхийг ингэж цуглуулж байгаа

Норов -

Аан

Оюунтунгалаг -

Тэгэхгүй бол бид номон дээр тэр болгон бичсэн ч гэсэн ном гэдэг бол ном шүү дээ

Норов -

Тийм

Оюунтунгалаг -

Аа хүмүүсийн ам дамжаад ингээд сайхан өдөр тутмынхаа амьдралыг өөрийн нүдээр харж байсан юмаа өнөөдрийг хүртэл нүдэнд нь харагдаад дурсагдаад явж байдаг тэр үйл явдлыг яриулаад тэрийг бичээд тэгээд тэрийг залуу хойч үедээ сонсгоно, бичлэг үлдээнэ гэдэг бол аман түүх тиймээ тэгээд энэ түүхийг л бид нар тэр үзээгүй амьдралыг нь мэдүүлэхийн тулд л ийм түүхтэй ард түмэн шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд л одоо таньтай ярьж л байна.

Норов -

Аан зүгээр хөгжилтэй явдал гэвэл би өөрт тохиолдож байсан хөгжилтэй явдлаас 2-ыг хэлье л дээ. Өөрөө тийм санаа сөхнө лээ, би Говь – Алтайд гэгээрлийн хэлтсийн дарга болчихоод тэгээд суруулийн барилга хүлээж авах гээд Заахуу суурингийн говь гэж байдгийм, тийм Заахуу гэдэг бол их эвгүй үг л дээ хойно нь оросууд болбол тэрнийг соль гэж байж, Заахуу гэдэг орос үгээр ойлгоод байдаг юм байна л даа.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм тэгээд сольсон л доо, тэгээд тэр говьд нэг бригадын бага сургууль байсан юм арай гэж нөгөөдөхийг маань барилгатай болгодог юм байна,тэгээд тэрнийгээ хүлээж авах гэж очсон юм, намар 10сарын эхээр 9 сарын сүүлчээр тэгээд хэдэн сайхан инженертэй залуу инженер тэд нар цөм надаас дүү л дээ нэгээс бусад нь дүү, тэр инженерүүдээ дагуулаад л тэгээд надад тийм нэг үүрэг өгөхгүй юу сургуулийнхаа барилгыг хүлээж авчихаад цаашаа яваад Алтай суманд очоод тэр хилээс 17 км наана нь байдаг сум шүү дээ, тэр 17 км наана нь байдаг сумын төв дээр очоод тэндээс туг аваад ир улс аймгийг шагнасан юм одонгоор тэр одонтой тугийг хөдөлмөрчдөөр аялуулж ингэж явдаг байсан юм тэр тугийг очиж аялуул гээд хугацаа заагаад өгчихдөг юм байна, тэгээд би тэрүүгээр явж үзээгүй дарга болоод удаагүй байсан учраас тэгээд тэр сургуулийнхаа барилгыг хүлээж авчихаад өглөө нар тусаж байсан эд халуун байдаг байхгүй юу тэр говийн чинь жигтэйхэн халуун дөнгөж нар тусаж байхад л хүмүүсээр заалгаад явж байгаа юм дээр үеийн шар зам гэж нэртэй тэмээн жингийн цуваа тэр тэмээн жингийн цувааг бараадаад яваарай гэж тэгээд машин зам байхгүй тэгж явж байгаад тэр алс уулын харагдаж байгаа уулын урд үзүүрээр тойроод хойшоо ир гээрэй тойроод хойшоо ир гэхгүй бол цаашаа хятадын хил рүү яв чинь шүү гэж тэгэхэд Хятад, Монгол хоёрын хил их түнжээ хагарсан үе одоо бие биеийнхээ хил рүү нэвтэрвэл эргэж ирэхгүй гэж байсан.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэгээд л тэрнийг нь бараадаад яваад байлаа, яваад байлаа тэгсэн бага үд болдог юм байна тэгээд явж байсан чинь нэг ийм уул шиг юмны аман дээр ирээд машин суучихдаг юм байна аа халуун шатчихсан газар мэдэхгүй тэгсэн чинь жолооч тэгж байна нэг ийм бордооны төмөр шиг нэг ийм хуруу шиг төмрийг л нэг муу мохоо гурвалжин хуурайгаар тас огтолж, нэг ийм төмөр авах юмаа тэгээд нэг юм мултраад унасан тэгээд тэрнийг таглах юм гэнэ тэгээд нөгөөдөхийг л мохоо гурвалжин хуурайгаар хуурайдаад л байлаа , хуурайдаад л байлаа , тэгсэн бас халиавар /калибр/ буутай манай жолооч тэгсэн манай нэг барилгын инженер л ийм хөх ноосон цамцтай, өтгөн үстэй халимаг нь битүү халимагтай их өтгөн үстэй тийм л юм тэнд сууж байгаад би энэ урд толгой дээр гараад ирье урд нь толгой байгаа юм толгой дээр гараад ирье л дээ гээд байна, оо чи тэгээч одоо цангаж ч байна энэ чинь одоо айл хүнтэй уулзаж , айл бараадахгүй бол цангаж үхэж мэдэх нь байна шүү энэ буугаад яв чи гэж ийшээгээ элсэрхүү говь байхгүй юу тэр чинь тэгсэн чинь жаахан байж байсан чинь бид нар ээлжлээд л хуурайдаад байлаа тэгсэн тэгж байна нөгөөдөх чинь наашаа дөхөж ирээд энэ урд ус байна энэ уулан дээр тэгээд унагатай , даагатай , эмээлтэй, илжигтэй нэг хүн байна тэгээд над руу хараад хэвтчихээд буу шагайгаад хэвтчихээд дуугарахгүй юм гэдэг юм байна, оо цаадах чинь мал хайж байгаа хүн байлгүй дээ чи уулзъя гээд наанаасаа дуудаж очоод уулзахгүй юу гээд л нөгөө муу төмрөө хуурайдаад байлаа тэгсэн чинь нөгөөх чинь жаахан яваж байгаад үгүй ер нь л бишээ ...... бууных нь төмөр гялалзаад байх юм нэг ийм жаахан юмны ёроолд хэвтчихээд гал түлчихсэн, утаа баагиад байх юм, тэгээд нэг биш тэгэхээрэнэ гал түлээд утаа баагина гэдэг чинь юу юм бэ дээ, тэрний түрүүхэн цаанаас нэг хятад оргож ирээд дотоод яам руу аваад явсан байгаа юм, Улаанбаатар луу тэрний нь бид харж байсан юм нүдийг нь боочихсон онгоцон дээр суулгаад л явж байсан юмаа, арай тэрний нэг л байдаг юм биш байгаадаа эндээ үзэхгүй болбол болохоо байлаа шүү одоо тэгээд нөгөөдөхийг чинь ер нь одоо барьж авах юм боллоо үгүй буутай хүнийг яаж барьж авдаг юм буудчихвал яах уу гэсэн аа барьж авна даа л гэж, манай жолооч цэрэгт явсан хүн юм гэнэлээ өөр юм байхгүй нэг каливартай тэр дээр үед болбол нөгөө хилийн будлааныг хороох цэргийг хороогоор нь таслах гэж байсан тийм бартаатай газар яг хүний хуруу шиг маягтай шовгор , шовгор ийм хадтай газар байгаа юм л даа тэгээд цаанаа устай тэр хороо цэргийг устгаж байсан газар гэж ярьдаг юм.

Оюунтунгалаг -

Юу гэж нэртэй газар билээ

Норов -

Хар дэлийн ам гэдэг газар

Оюунтунгалаг -

Аан

Норов -

хар дэлийн ус гэж тэгээд бид нар наад өндөр толгой дээр нь гараад ирсэн нээрээ л яг л тэмээ усанд ороод л утаа баагиад л тэр нээрээ л бид нарлуу чигтэй хараад хэвтчихсэн байна бууныхан төмөр гялалзаад л ингээд хэвтэж байна чухам ямар буу нь мэдэгдэхгүй байна том буу байна гэж, манай жолооч тэгсэн бусад нь буу мэдэх юм биш том буу байна шүү гэж тэгж л хэлсэн тэр төмрийг нь хараад тэгсэн байлгүй тэгээд байж байна нээрээ л нэг муу эмээлтэй илжиг, гүүтэй, илжиг хоёрыг холбочихсон тэр нь өвсөн дээр байна тэгээд л тэр нэг ийм таван хуруу шиг юм нь болбол тавуулаа л нэг, нэг юм тааралдуулаад давж байгаа юм л даа уул хад нь жижигхэн ийм шовгор, шовгор хаднууд шовгор, шовгор тэрэнд тааралдуулаад нэг нэг ийм юм тааруулаад ингээд л оръё за тэгээд би эхэлж харна шүү нэг талаар нь би л эхэлж харна шүү тэгээд л болохоо л байсан юм байвал би л дохио өгнө шүү гэж хэлэлцээд тэр лүү гүйгээд л орчихлоо гүйж ороод л нэг нэг юмаар ингээд л ороод л би ингээд л харсан чинь өө тэгсэн чинь золиг өнөөх хүн чинь босоод суучихсан, завилаад суучихсан монгол хүн бололтой хөгшин сууж байна нөгөөх чинь үгүй нэг хөгшин сууж байна ш дээ энэ чинь босоод, завилаад суучихсан байна энэ монгол хүн байгаа биз дээ, аа тийм байна тийм байна тэгээд л босоод л дэргэд нь хүрээд ирлээ хөөрхий тэгсэн сайн муугаа ярилцаад хүргэн нь манай гүйцэтгэх захиргаанд ажилладаг юм байна, хүргэн нь тэр Алтай сумын нэг малчин унагатай, даагатай, илжиг, илжигээ өвөлжөө рүүгээ гүйлгэж алдчихаад хойноос нь илжигээ алдаад хойноос ирсэн унага, даага хоёрыг нь чоно идчихсэн тэгээд нэгэнт ирсэнийх яахав гээд усанд ирж байгаа тэмээ хараад л сууж байсан чинь гэнэт хойт толгой дээр хятад харагдсан гэж яриад байгаа юмаа, нөгөө манай инженерийг хятад гэсэн гэж, байгаа юм тэгсэн чинь наашаа ир уулзъя гэхийг наашаа ир буудлаа шүү гэж дуулсан байгаа юм аа нөгөө хөгшин чинь

Оюунтунгалаг -

\ инээв\

Норов -

За тэгээд энэ ил зэлүүд газар энд хятадаас өөр хүн явах учир байхгүй гэж хэлээд энд дайсан л ирлээ гээд тэндээ хэвтээд винтов доторлоод бид нар руу шагайгаад хэвтчихсэн тийм тэгээд нөгөөхтэй чинь ярьж, хөөрч, тэгээд түүхээ ярьж нөгөөдөх чинь хар цайгаа чанаж өгдөг юм байна, тэгээд ингэж явж байсан тэгээд саваагүйтсэн болбол тэгээд алалцах юм байна лээ дээ тэр чинь гэмтэй.

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тэгээд тэгдэг би, бид тав болбол ерөөсөө нутгийн нэг хөгшинд ёстой нэг нам авахуулах байж дээ тэгж байсан юм \ инээв\

Өөр нэг сонин тохиолдол болбол нэг явж байгаад чоно чулуугаар цохиж алдаг юм байна аа

Оюунтунгалаг -

Аан

Норов -

Тийм яг намрын сайхан тарвага гарсан байсан дөт замаар нь явна гээд ингээд жаран естэй давхиж явсан тэрүүхэндээ тогооны хонхор шиг жаахан тийм сайхан чөлөө, хонхор газар байдаг юм тэр хонхор газар руу ороод явж байсан чинь нэг ийм сүүдийсэн юм явж байна энэ чоно биш биздээ гэсэн чинь оо чоно байна л гэдгийм тэгсэн чинь цаана нь бас нэг явж байна цаад хонхорт тэгсэн буутай хүн нэг ч байхгүй, ан хийдэг хүн нэг ч байхгүй жолооч л буутай юм гэнэ, буугаа мартчихсан байна гэнэ тэгээд л тэглээ би, за энэ энүүхэндээ газар нь цагаан юм байна, жаран естэй тааралдсан байна юу нь төлөө чонотой тааралдсан билээ энийг хөөгөөд авна шүү, хөөгөөд үзнэ шүү гээд л тэгээд л хөөгөөд элдчихлээ тэгээд хөөж, яваад л тэгээд нөгөөдөх чинь бартаа руу орох шахлаа тэгээд л хөөе чи холуур яв, одоо холуур яв одоо ойртохлоор наадах чинь бартаа барьж явах гээд байна гээд л холуур явахаар чинь дугуйлсан чинь тэгэхнээ чоно чинь тэгдэг юм байна лээ, их цатгалан чоно юм байлгүй жаал харайж байгаад хэвтчихээд гэдсээ шахдаг юмуу баахан бөөлжиж байгаа юм тэгэхээр бие нь хөнгөрдөг юмуу хайшаа юм тэгээд л нэг сумаар болж байгаа юм, тэгээд л явж байгаа юм бид нар аманд нь ороод л нөгөө чоно эргүүлээд л тэгээд л эргүүлээд л араас нь дээд талаар нь манаад л бартаатай талаа манаад л явсан чинь бензин дуусчихлаа бишээ бас нэг юм болохоо байсан, тэгээд нөгөө жолооч чинь харайж гараад л тэгсэн нэг юм нь мултарчихсан байж тэгээд л харайж гараад л араас нь явсан тэгсэн тэр хойд руу явж байна чоно явж л байна нэгийг нь алдчихсан нэг нь л явж байна өө нэлээн муудчихсан явж байсан, тэгсэн чинь бензин дуусчихлаа чоноо эргүүлээд авлаа чоно урагшаа явж байна тэгээд нөгөө чоныг чинь хөөгөөд цаад уулын бэл рүү нөгөө уулын бэл рүү дөхүүлж аваад тэгсэн чинь нөгөө чоно чинь ингээд л нөгөө жаран есийн чинь араас туугаад л явах юмаа үндсэндээ урдуур нь ингээд л ороод л , урдуур нь орох гэхлээр араар нь эргэх юм буцаад л орох гэхлээр араар нь эргэх юм өө бүр уулын бэлээд дөхлөө тэгж тэгж харин нэг доор очоод хэвтчихсэн байна нөгөө чоно чинь босдоггүй чулуугаар шидээд байдаг шидээд байдаг онох л юм зарим нь онохгүй л юм босдоггүй ээ арайхийж нэг юм босдог юм байна тэгээд босоод нөгөөх чоно чинь нэг жаахан хөндий шиг юм руу уруудах гэж байгаа юм тэр хөндийгөөр ийшээ гардаг юм болбол нэг өндөр гүдэн байдаг юм ийшээ гарвал цагаан тал руугаа гарна тийшээ гарвал бүр хад руу гарна арга байхгүй тэгээд, бартаатай тэгээд хойноос нь яваад очсон чинь өө харин өнөө цагаан талынхаа гүдэн өөдөө орой дээр нь бараг гарах гэж явна нөгөө чоно чинь өө шургаж уначихаа алдаад л тэгээд бид нар чинь хойноос нь хөөгөөд л нөгөө цагаан тал дээр сайхан цагаан гүдэн дээр гараад л хэвтчихсэн байна, дээгүүр нь гарч ирээд л цагаан гүдэн дээр за энийг дайруулаад алчихдаг юмуу гээд л дээгүүр нь зүгээр хурдаараа л гарлаа тэгсэн юу нь дайрах эргээд л араар нь гарч байна тэгээд нөгөө хойд талынхаа гүдэн рүү ордог юм байна, нөгөө чоно чинь өндөр эргэ рүүгээ тэгээд тэгсэн чинь хэвтчихсэн байна нөгөө өндөр эрэгний чинь дээгүүр нь ингээд өнгийгөөд харсан чинь өө ойрхон хэвтэж байна, тэгэхээр нь чулуу булгалаад дээрээс нь шидээд байлаа толгой руу нь шидээд байлаа чулуу ч бас элбэг олдож өгөхгүй байна, тэгсэн хамраас нь цус гойжиж байна аа за нухлаадаа гэж бодож байлаа, бид нар ч зэвсэг юу гэхлээр зэрэг маниул жолоочийн маниул байгаа жолоочийн маниул бариад гардаг юм байна, аа чи болохгүй нөхөр минь чононд уруулбал зайл гэдэг юм тэгээд бид хоёр зэрэгцэх шахаад яваад л надтай чинь 4,5 хүн яваалдаа зэрэгцэх шахаад л яваад л нөгөөх чинь сүүлэн дээр нь очоод л гишгэлээ хөөе, чи хүзүүн дээр нь гишгэ л гэлээ нөгөөдөх чинь тэгсэн хүзүүн дээр нь гишгэлээ толгой руу нь жаахан цохилоо ямар ан хийж үзсэн биш, үхэж байгаа ч юмуу үгүй ч юмуу бүү мэд шүү дээ \ инээв\ тэгсэн бид нартай нэг эмч явсан хүний эмч, тэгсэн өнөөх чинь ирж үзэж өө үхсэн байна л гэнэ үхсэн байна эмч мэдэлгүй яахав тэгээд л нэг чоно нухаж авсан, тэгээд л хуулах гэсэн чинь хутгатай хүн байдаггүй тэгээд жаран есийн багажинд хийж аваад л аймгийнхаа төв дээр орой хүрээд ирлээ тэгэхэд лекцтэй байсан дөрөвдөх өдөр лекц ордог тэгээд гэртээ бууж, нэг цай уучихаад л лекцэнд хүрээд ирсэн чинь л аа зээ гээд дуулдчихсан байна та чоно алсан юмуу тийм би нөгөө байгаль хамгаалах байнгын комиссын даргыг 20 жил хийсэн юм тэгээд намайг болбол ерөөсөө нөгөө ан хийдэг улсууд их өднө л дөө, төр гэж мөн нүдтэй юмаа буу барьж чаддаггүй хүнээр байгаль хамгаалах байнгын комиссын дарга хийлгэчихдэг тэд нар нь хялалзаж хараад байх юм гэнэ ганц зээр алчихмаар л байх юм гэж ярьдаг л байлаа л даа, тэд нар тэгээд энэ одоо буу барьж чаддаггүй ёстой нэг эр хүн бишүү чи гэдэг тэгээд л би заримд нь тэгсэн би чинь байгаль хамгаалах байнгын комиссын дарга шүү дээ байгалиа эзэмшиж байгаа шүү дээ та нар яаж ч байсан тэрний чинь ал гэвэл бариад л ирнэ ш дээ та нарын хурдан буугаар алаагүй би бариад ирсэн гээд л тэд нартай тоглож наадаад л тэгээд нэг тийм чоно алж ирж аймагт их хөгийн юм болж байсан юмаа тэр чинь намайг их шоолдог байсан юм. Тийм юм надад тохиолдож тааралдсан юм л даа тиймэрхүү юм их тохиолдоно л доо

Чоныг ер нь болбол тэгдэг хийморьтой хүнд харагдаж, өөрөөсөө илүү хийморьтой хүнд амиа өгдөг гэж тиймээ

Аан манай ээж их баярлаж байсан их өндөр настай хүн байсан тэгээд чоно ингээд алчихсан байна гэсэн их баярлаж байсан хийморьтой хүн алдаг юм миний хүү хийморьтой явна гэж тийм тэгж байсан хэн мэдэхүү одоо өдий зэрэгтэй явж л байна.

Оюунтунгалаг -

За ингээд маш сайхан түүхийг урт удаан ярьж өгсөн таньд их баярлалаа, их сайхан сонин сайхан түүх ярьж өглөө тэгээд энэ таны сайхан түүхийг одоо олон хүнд хүргэж уншаасай гэж би бодож байна аа.

Норов -

За би ч бас баярлалаа миний энэ яриа болбол бас олон хүмүүсүүдэд сонсогдож байх юм байна гэдэгт болбол би их баяртай байна, харин буруу зөрүү юм ярьсан болбол өвгөн буурал багшийгаа уучилж үзээрэй гэж хүсмээр байна тийм\ инээв\.

Оюунтунгалаг -

За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.