Budragchaa


Basic information
Interviewee ID: 990133
Name: Budragchaa
Parent's name: Dorjgotov
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Otgon sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (өөлд болсон)
Father's profession: died (өөд болсон)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
repressions
urban issues


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

та өөрийгөө танилцуулаад, хаана төрсөн гээд тэгээд бага наснаасаа эхлээд ярихгүй юу?

Бүдрагчаа -

би бол өөрөө бол Завхан аймгийн Отгон сумын 5-р багийн нутаг Дааган дэл гэх газар төрсөн.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

би бол эхээсээ бол 6-уулаа төрсөн. Эгчтэй 4 дүүтэй тэгээд би дээрээсээ 2 дахь нь. Ерөөсөө ээжтэйгээ багаасаа бол амьдарч байгаад 8, 9 хүртэл амьдарч байгаад 8 насандаа Отгон сумын бага сургуульд сурсан.

Баасанхүү -

та хэдэн онд төрсөн бэ?

Бүдрагчаа -

айн?

Баасанхүү -

та хэдэн онд төрсөн бэ?

Бүдрагчаа -

1938 оны шороон бар жилд төрсөн. Тэгээд 80 нас хүртэл ер нь бол манай тэнд жоохон тийм байсан даа. Багадаа болуул ингээд ерөөсөө. Тэгээл нэг хөлд ороод л ер нь нүцгэн гүйнэ ш дээ. Тийн нүцгэн гүйнэ. Нүцгэн гүйгээд л тэгээд нэг жоохон 5, 6 настай болохлээр хонь хурга энэ тэр малалдаг болохоороо яахав жоохон нэг цамц доогуураа нэг өмд 2 өмсөөд тэгээд хөл нүцгэн л харайгаад л байна. Ингээд 5 сар өнгөрөөгөөд одоо ингээд л би чинь гадаа халахлээр хөл нүцгэн харайна ш дээ. Намар болуул хяруу унатал цагаан хяруу унатал хөл нүцгэн явна. Тийм байдаг. Тэгээд яахав хонь маланд явна, хөл нүцгэн л явна. Ингээд хонь малыг чинь ингээд л хонь хариулж явахад чинь ингээд уулын толгой чинь зарим үед чинь тэнгэр муухайтаад л мөндөр орно.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

мөндөр ороход чинь хөл нүцгэн болохлээр нөгөө хонь мал чинь ингээд хад чулуунд ингээд хураад зогсчихно, бөөгнөөд зогсчихно. Бороо орохлээр нөгөөдүүл чинь ямаа нь түрүүлээд л хонь нь яваад өгнө ш дээ. Хонь нь хойноос нь дагаад л. Тэгсэн нөгөө усан дундуур чинь хөл нүцгэн харайна ш дээ.

Баасанхүү -

аая яая

Бүдрагчаа -

хөл нүцгэн явахад чинь ингээд л мөндөр дээгүүр чинь цасан дэгүүр харайгаад л байна, харайгаад л байна. Тэгтэл хонио тэр чинь буцаагаад л эргүүлэх үед чинь хөл час улаан юм болчихсон байгаа юм чинь. Хөл бол зүгээр байхгүй ш дээ. Хөл чинь хагарцан байна ингээд.

Баасанхүү -

аан нөгөө шороон дээр

Бүдрагчаа -

өвсөн дээр

Баасанхүү -

шороо биш өвсөн дээр?

Бүдрагчаа -

өвсөн дээр хагарчихна. Тэгээд тэрийг чинь яахав ээж яахав унтаж байх үе нөгөө хагархай руу чинь сүүлний тос дусаадаг. Тэгж л эмчилдэг байхгүй юу. Тийм тэгээд сургуульд ороходоо арай нэг нүцгэн явахгүй биздээ мэдээжийн хэрэг. Тэгээл хувасанд орсон. Өнөө хонь мал гэдэг чинь бол сайхан шүү дээ ер нь. Уулын оройгоор ингээд явж байхад чинь ерөөсөө тэр уулын оройд байгаа энэ уулын оройд байгаа юмыг чинь газар байгаль орчин гэдэг чинь ерөөсөө хүн гэдэг чинь тэрэнтэй зохицохдоо бол сайхан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд л хонь малнаас гадна тэр байгаль гэдэг чинь сайхан. Энэ одоо хүний одоо нэг эр хийморь сэргэдэг гэвэл уул хадны орой дээр сайхан юм байхгүй юу. Тэгж явсаар байгаад л ургуульд ороод л нэгээс дөрөвдүгээр ангиа Отгоны байга сургуульд явсан. Тэгээд сургууль гэдэг чинь бол тэр үед одооны сургуультай адилгүй ш дээ. Ямар байсан гэхээр нэг айлаас 135 кл мах авч 4 тэмээ арга авч сургульд суудаг байхгүй юу.

Баасанхүү -

за байз 135 кл мах гэдэг чинь нэг үхэр мүхэр тэээд хонь монь өгөөд л ...,

Бүдрагчаа -

өө тэгж байж л орно.

Баасанхүү -

тэр мэмээ нь тэмээн дээрээ аргалаа яаж хэмжих вэ?

Бүдрагчаа -

тэмээн дээр 2 араг аргал дээр 2 шуудай аргал.

Баасанхүү -

аан тэгээд

Бүдрагчаа -

тэгээд нэг тэмээ аргал. Тэгээд 4 тэмээ аргал. Манай тэнд мод бас ховортой. Тэхдээ мод байна л даа. тэгээд сургууль гэдэг чинь манай сургууль чинь ерөөсөө одоо нэг склад гэж нэг модон байшин, аа тэр хойно гал тогооны ард нэг талх баоьдаг нэг жижигхэн шавар байшин өөр юм байхгүй.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

дан ингээд шургааган хашаатай. Тэгээд...,

Баасанхүү -

сургуулийнхаа гадуур хашаатай?

Бүдрагчаа -

сургуулийнхаа гадуур хашаатхай. Ер нь албан газрууд ч гэсэн тийм л байсан юм чинь ер нь манай сум бол. Тэгээд яахав намар боллоо одоо сургуульд сурлаа. Тэгхэд ангиудад хуваагаад өгчихнө. Танайх энийг хөрөөдөөд ингээд моднуудыг чинь хуваарилаад өгчихлөө ш дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

хүүхдүүд цөмөөрөө модыг чинь цөм хөрөөдөөд ингээд хагалаад ингээд хураачих сажилна гэж ярьдаг шүү дээ. Энэ одоо 3-б эн 3-а гийн хөрөөдсөн моднууд ингээд л дэвхийтэл хашаагаа дагуулаад хураачихна. Аргал ч байна түлээ ч байна. Тэгээд гэртээ хичээлээ хийж гэртээ унтдаг байлаа.

Баасанхүү -

аан хичээл хийсэн ангидаа бараг тээ?

Бүдрагчаа -

ангидаа тийн. Аан ханын толгойд нэг самбар байна жижигхэн самбар, дөрвөлжин самбар. Тэгээд л багш тэр самбарт юу яагаад л тэгээд бүх хүүхдүүд чинь гэрээсээ бол хөнжил гудас бүх юмаа бол гэрээсээ авчирна.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд нэг юун дээр шалан дээр нэг наар шиг юмтай. Наар шиг юман дээр нь эсгий дэвсээд л эсгийн дээрээ гудсаа дэвсээд, тэгээд хөнжилтэй.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тэгээд хөнжил энэ тэрийг гэрээсээ авчирна шүү дээ. 7 хоногт нэг одоо байрны хүүхдүүд чинь нэг усанд орно гэрт орно ш дээ. 2, 3-аараа л ус халааж байгаад л...,

Баасанхүү -

ваннанд уу?

Бүдрагчаа -

ваннанд нэг ийм..., тэр ванн гэж байхгүй ээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

нэг ийм том төмпөнд л орно шүү дээ. Тийм байсан юм, тэгээд зуухтай. За тэгээд сургууль чинь одоо тэр үед чинь сургуулийн дэг журам гэдэг бол хатуу шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

байрны хүүхэд бол хашаанаас бол тэгээл гарахгүй шүү дээ. Жижүүр энэ тэр гадуур явахгүй. Аан хөдөөнөөс чинь хүүхдүүд ирнэ хүүхдүүдийн гэрээс хүн ирнэ. Ирж уулзчихаад л гараад явна. Баахан идэж уух юмтай ирнэ цөмөөрөө байр тасгаараа хувааж байгаад..., анги ангиараа нэг гэрт байна ш дээ.

Баасанхүү -

ойролцоогоор хэдэн хүүхэд.

Бүдрагчаа -

нэг гэрт чинь нэг 15, 16 хүүхэд л бараг байдаг юм ш дээ.

Баасанхүү -

аан за за

Бүдрагчаа -

гэхдээ эрэгтэй эмэгтэйгээрээ бас тус тусдаа байдаг ш дээ.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

тэгээд ер нь долоо хоног бүгд одоо субботник хийж.

Баасанхүү -

хашаагаа...,

Бүдрагчаа -

сургууль, хашаа, хашааныхаа гадна тал дотор талыг цөм цэвэрлэнэ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

аан түүнээс гадна өвлийн цагт чиг байж байна ерөөсөө долоо хоног бүрт хувцсаа гаргаж түлээн дээр гөвж саваад, нөгөө нарийхан саваатай. Нөгөө үстэй дээлтэй тэгээд тэр чинь саваадаж одоо сэргээнэ үсийг нь сэргээнэ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

их тийм байсан юм. Одоо ажилд их сургана даа. Одоо сахилгнаггүй хүүхэд чинь нэлээн шийтгэлтэй ш дээ.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

хашаа тойруулж гүйлгэнэ, мод хөрөөдүүлнэ, аан голын захаас мөс өвлийн цагт бол мөс зөөлгөнө. Нөгөө гал тогоонд. Аа тэгээл гүйлгэх хашаа тойруулж гүйлгэх бол юу ч биш шүү дээ. Тэр үед бол.

Баасанхүү -

хамгийн хүнд шийтгэл нь юу вэ?

Бүдрагчаа -

тэгээд хүнд шийтгэл. Юу байранд байхад чинь хоолонд өглөө нэг талх өгнө.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

аан өдөр нэг хоолтой орой нэг талхтай тийм л байсан шүү дээ. Цагаан сар болно гэдэг чинь тэр сургуулийн хувьд бол их том ажил шүү дээ. Нэг хүүхдүүд байрны хүүхдүүд чинь ингээд байранд байхад чинь ингээд гадуур байгаа айлууд чинь бол байрны хүүхдүүдэд чинь шуудай шуудайгаар боорцог авчираад тарааж өгнө шүү дээ. Жагсааж байгаад л анги ангиар нь жагсааж байгаад л өгнө ш дээ. Ингээд том том боорцог гэж иймхэн юм л боорцогонд хийгээд л өгнө. Нэг дээр нэг хоёр саахар тавиад юм уу нэг ганц нэг чихэр..., цаастай чихэр их ховор байлаа. Ганц нэг өгнө байрны хүүхэд чинь...,

Баасанхүү -

тэр цагаан сарын бэлэг юм уу?

Бүдрагчаа -

цагаан сарын бэлэг байхгүй юу. Айлууд тэгж авчирч өгдөг. Бэлэг авчирч өгөөгүй айлуудаар ангиараа орно.

Баасанхүү -

заавал авах гээд?

Бүдрагчаа -

заавал авах гээд. Аан нэг нэг уут бариад л тэгээл явдаг ангиараа. Аан тэгээд яахав цагаан сараар чинь айл хэсэхээсээ гадна бас юу яанаа хавар болоод ирэхээр нөгөө бид нарыг чинь аргал түүлгэхээр ойр газруудаар шуудай үүрүүлээд л явна шүү дээ.

Баасанхүү -

сургуулийнхаа гэлыг бэлдэж байгаа тээ?

Бүдрагчаа -

ёургуулийнхаа түлээг бэлдэхийн тулд аргал түүж ирнэ. За тэгээл өөр чинь одоо сургуулийн орчинд байгаа бүх хогийг бас сургууль.., хүүхэд л хариуцна ш дээ.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

одоо хогийг чинь бүүр цааш нь одоо манай сургууль чинь нэг ийм жалга шиг юм байдаг юм. Тэр лүү чинь хогийг чинь бүүр цааш нь эрэг рүү нь зөөгөөд хаяна. Тэр нөгөө иддэг хоол нь нөгөө биднүүд одоо нэг их нандин хол байхгүй шүү дээ. Ерөөсөө л гурилтай хоол, цагаан будаатай хоол, шар будаатай хоол, аарц гээд тэрнээс өөр бүхэл мах сард нэг тээ. Тэр бол тун сонирхотой ш ээ. Бүхэл махан хоол, тиймэрхүү.

Баасанхүү -

гэрээ их санах уу?

Бүдрагчаа -

гэрээ их саналгүй яахав. Гэрээ санахлээр зарим хүүхэд чинь оргоно шүү дээ. Өнөө “Тунгалаг тамир” дээр гардаг шиг л оргоно.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

хойноос нь ангийн багш явна. Тэгээд нөгөө өртөөнөөс морь хөлсөлж аваад, өртөөний морины хөлсийг нөгөө хүүхэд оргуулсан айлын гэр нь, айл нь төлнө.

Баасанхүү -

аав ээж нь үү?

Бүдрагчаа -

аав ээж нь төлнө шүү дээ.

Баасанхүү -

аан тэр үед бас өртөө алба байсан юм уу?

Бүдрагчаа -

өртөө байсан морь морин өртөө байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

өртөө байсан. Өртөөний морь гээд тэнчээ чинь айл адуутай зөндөө адуутай ш дээ. Тэрнээс нь морь хөлсөлж багш яваад л авчирдаг. Тэр морь чинь тусгай тарифтай ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр тарифаараа хүүхэд өнөө хүүхдийн авчирахад зориулсан хөлсийг төлнө.

Баасанхүү -

та санаж байгаа болуул тэр морины хөлс хэдэн төгрөг байсан бэ? Та тэгж оргож гэрээрээ төлбөр төлүүлж байв уу?

Бүдрагчаа -

үгүй ээ хэдэн манай тасгийн 2 хүүхэд бол гэрлүүгээ оргоод.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэр чинь өвөл юм аа цагаан сараар сарын өмнөхөн мөсөн дээгүүр оргоод нөгөө гэрлүүгээ харьчихгүй юу.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

багш хойноос нь явсан дөнгөж түрүүчийн хүүхэд гэрлүүгээ ороод ингээд байж байхад багш хойноос нь мориор хөөгөөд очихгүй юу. Тэр чинь 4, 5уулаа оргосон юм. Оргоод л цөмөөрөнг нь ингээд яахав ганцхан морьтой юм чинь нэлээн хол байгаа ш дээ. Бараг л өртөө гаран газар оргочихсон юм чинь.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд нэг хүүхдийн хөл нь хөлдөж байсан юм. Тэгээд ирж нөгөө гутлаасаа нөгөө хөлдсөн хөл чинь сугардаггүй. Тэгээд хайчилж ингэж гутлыг огтолж байж хөлийг нь гаргаж байхгүй юу. Тиймээ тийн за тэр үед чинь яахав хүүхэд чинь тэр чинь багшлах самбар гэж жижигхэн юм. одоо нэг манай хаалганы бариулнаас энэ дээших шиг дөрвөлжин юм хананы толгойноос өлгөчихсөн.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

багш нэг столтой модон столтой. Тэгээд хүүхдүүд нь орон дээрээ суугаад өнөө ийм юутай өвдөгөн дээрээ тавьж хичээлээ бичдэг байлаа ш дээ.

Баасанхүү -

аан за

Бүдрагчаа -

тэхэд чинь бид хэлээд бол нэг хоёрдугаар ангидаа бол балаар бичдэг, 3, 4-р ангидаа бол чернилиэр бичнэ дээ.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

чернилиэр бичихдээ черниль гэдэг уруу амтай шилэн сав гэж байсан юм. Тэрэн рүү л хийнэ. Үгүй бол нэг ийм улсууд чинь төмрөөр сав хийгээд тэгээд тэрэндээ черниль хийгээд л, черниль гэдэг чинь тун ховор. Нөгөө уусгадаг черниль байсан. Түүнээс гадна нөгөө хорын харандаа гэдгийг чинь уусгаж байж черниль хийдэг байлаа ш дээ.

Баасанхүү -

хорын харандаа?

Бүдрагчаа -

хорын харандаа гэж нэг ийм одоо энэ бал шиг тэгсэн мөртлөө уусдаг.

Баасанхүү -

аан за

Бүдрагчаа -

цэнхэр байна одоо юу хөх ийм чернилүүд. Тэгээд үзэг гэдэг үзэгний иш гэдэг чинь олддоггүй.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд нарийхан харганад юм уу өнөө үзгийг чинь ингээд хальсны хооронд шургуулж байгаа тэгээд утсаар ороогоод тэгээд бичдэг байлаа.

Баасанхүү -

үзэг хийгээд?

Бүдрагчаа -

үзэг хийгээд бичдэг. Үзэг, бичихдээ бол хүүхдүүд ямар үзгээр бичих вэ гэхээр зэрэг дан даралттай 86 номерийн үзгээр голдуу бичүүлнэ. Тэр нэг даралттай үзэг байгаа. Шариктай үзгээр бол бичүүлэхгүй. Бичгийн хэв муухай болчихно гээд.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тийм үзгээр бичэнгүүт дор нь хураалгана. Тийм байсан.

Баасанхүү -

аан тэр бага ангийн хүүхдүүдийг балаар бичүүлдэг нь чернильтэй завааруулахгүй гэсэндээ юу?

Бүдрагчаа -

тийн тийн цэвэрхэн бичүүлдэг байхгүй юу. Тэхээр багш нь их хуулан бичлэг, хуулан бичлэг их хийлгэдэг байсан юм.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

хуулан бичлэг хийлгэдэг маань бичгийн хэвийг цэвэрхэн болгох одоо аятайхан сайхан бичүүлэхийн тулд, тэгээд хүүхэд багш нар чинь одоо хичээл дээр одоо манай ангийн багш бол Балбаржигж гэж байсан. Сүүлдээ эмч болсон л доо тэгээд ангийхаа хүүхэд дунд гоё бичгийн уралдаан гэж бичиж байгаад тэгээд дэвтрээр шагнана.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

юугаар одоо тоо сайн бодсон хүүхдэд юу одоо тооны дэвтрээр, монгол хэл бичгийн хичээлд сайн хүүхдэд өнөө юу элементийн дэвтрээр нэгдүгээр ангийн элетент гэж 2 ойрхон 2 холтой ийм ташуу шугамтай байсан тийм юмаар шагнадаг байлаа. Улирлын сайн онц гарсан хүүхдүүдийг оогоор нөгөө...,

Баасанхүү -

шүдний оо юу?

Бүдрагчаа -

шүдний хуурай оо. Ийм дугаргий савтай пудр шиг.

Баасанхүү -

бас хуурай байсан юм уу? Би ёстой мэдэхгүй юм байна.

Бүдрагчаа -

хуурай пудр шиг оо байсан юм. Тэр пудртэй оо тэгээд сойз одоо нөгөө саван тийм юмаар шагнадаг байлаа.

Баасанхүү -

аая яая

Бүдрагчаа -

тийн тэр болуул ер нь тэрийг чинь авах гэж хүүхдүүд чинь нэлээн сурлагаар мэрийнэ ш дээ. Тэгээд ангиудыг салаагаар нь уулзуулна.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

ингээд тэгээд тэрийг чинь яадаг вэ гэхээр ангийн багш нар маань ийм байлаа онгоц, машин, морь тэгээд энэ талд нь гахай зурчихна.

Баасанхүү -

аая яая

Бүдрагчаа -

тэгээд тэрэн дээр чинь нөгөө 7 хоногоор дүн.., 7 юм уу 14 хоногоор дүнг нь гаргаад нөгөөдхийг чинь нэрийг нь биччихнэ дээ. Онгоцондоо хэд байна, машин дээр хэд байна, морин дээр хэд байна, тэр юун дээр хэд байна вэ аан гахайн дээр хэд байна вэ тийм л байлаа. Муу сурсан хүүхдүүдэд бол давтлага их хийлгэдэг байсан ерөөсөө орой гэрт нь бараг л хариулахгүй суулгаж байгаад эцэг эхүүд ирж авдаг байсан ш дээ. Тийм хатуу байж л хүүхэд сургадаг байсан. Манай сургуулийн захирал Адъяа гэж хүн байсан. Тэгээд ер нь тун зарчим, шаардлагатай даа ер нь. Одоо их сахилгагүй хүүхдүүдийг чинь олны өмнө донгодно гэж нэг гаргаж ирж байгаад загнана одоо буруушаана даа.

Баасанхүү -

за тэр нь донгодож байгаа нь.

Бүдрагчаа -

олны өмнө захирлын тушаалаар догодно. Энэ тэнд нь пайз зүүгээд урд талд нь зогсооно.

Баасанхүү -

аая яая

Бүдрагчаа -

их муу авдаг хүүхдүүдийн урд талд нь зогсоож ангиуд хэсүүлнэ. Тийм байсан ш дээ. Тийм байсан ш дээ.

Баасанхүү -

тэр одоо жишээ нь бид нар болуул ингээд сургуульд байхдаа ингээд бид нар ардчилсан нийгэмд амьдарч байна гэсэн аягүй их тийм юм сонссоор байгаад төгссөн байгаа байхгүй юу. Тэхээр та нар болохлээр нөгөө социалист нийгэмд амьдарч байсан тээ? Тэхээр яг тэр нийгмийн онцлогийг та нарт яаж өгч байв? Одоо янз бүрийн уриа лоозон гэх мэтчилэнгийн зүйлүүд.

Бүдрагчаа -

тэр чинь яахав бид нар чинь ийм байсан ш дээ байранд байхдаа орой унтахдаа нэг тооллог хийгээд байранд жагсаад тоолно.

Баасанхүү -

хүүхдээ бүртгэж байгаа юм уу?

Бүдрагчаа -

тэгээд интернационал гэдэг дуу дуулаад унтдаг байлаа.

Баасанхүү -

интернационалаа?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

хөөх би бас сонсоогүй юм байна. Наадах чинь юу гэсэн агуулгатай дуу байх вэ?

Бүдрагчаа -

тэр нөгөө юу байна ш дээ. Одоо биднийхээр бол “шивээ хиагт” тэрийг чинь дуулна.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тийн өнөө шивээ хиагтыг дуулаад юм уу үгүй бол тэр интернационал гэдэг дуу хоёрийг дуулж унтана. Өглөө босоод жагсаагаад бас бүртгэл аваад тэгээд гар нүүрийг нь угаадгаад тэгээд цай хоолонд нь оруулдаг. Ийм байсан юм. Тэгээд Май 1-ний парад байна, октябрийн баярийн парад гэж л 14 хоног л жагсаал бэлдэнэ шүү дээ. Анги ангиараа.

Баасанхүү -

бэлдүүлээд

Бүдрагчаа -

бэлдүүлээд.

Баасанхүү -

сумандаа биздээ?

Бүдрагчаа -

сумандаа сум байхгүй юу. Тэгээд тэр суманд чинь юу байхгүй шороон дээр л бужигнаад л юун засмал зам энэ тэр юм байхгүй юм чинь тийм биздээ. Тэгээл тэнчээ чинь өнөө юу яана шүү дээ одоо октябрийн баяр гэх юм бол Орос Монгол хоёрын хоорондын найрамдлыг одоо бэхжүүлсэн тийм уриа лоозон бол их хашиграна. Тэгээд хашиграад л тийм мандтугай тийм ураа гээд л. Чойбалсан, Сталин, Ленин ингээд л янз бүрийн ийм дөрвөлжин цаасан дээр биччихээд л бариад л жагсаал хийгээд.

Баасанхүү -

сумаараа яваад уу?

Бүдрагчаа -

сумаараа жагсаал хийж сургуулийнхаа гадуур жагсаал хийж хийж л тэгээл нэг 2, 3 цаг л жагсаал хийнэ шүү дээ. Тэгээд л тэр сумын индэр гэж нэг модон индэр байдаг. Дэндээ сумын дарга энэ тэр гарчихаад л нөгөөдхийг чинь тойрч уриа лоозонгоо хашаанд жагсаад жагсаад гараад явна. Сайн тэргүүний сайн жагссан анги ангиудыг бас тэр үеээр бас урамшуулдаг байсан.

Баасанхүү -

өө бас

Бүдрагчаа -

тийн тийм байсан. Тэгээд одоо сургуулиа би чинь 1949 онд төгссөн байна уу 1947 онд би сургуульд орсон ш дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

1947 онд

Баасанхүү -

1951 онд тэгвэл 4-р ангиа төгссөн байхаа.

Бүдрагчаа -

тийн 4-р ангиа 51 онд төгсөөд тэгээд аймгийн 10 жилд манайхаас 23 хүүхдээс чинь 6 нь ер нь төв 10 жилд орсон юм. Манайх бол аймгаасаа нэг 120-оод км зайтай ш дээ манай Отгон сум чинь. Тэгээд шуудангийн тэргэн дээр суугаад явна шүү дээ. тэгээд 4-р ангиа би чинь онц төгсөөд аймгийн 10 жилд очоод аймгийн..., тэгээд 4-р ангийг төгсөхөд чинь сайн сурлагатай нь л явна гэхээс тааруухан шиг сурлагатай ч юм уу тийм хүүхдүүд энэ тэр чинь өнөө мал дээр гарна ш дээ.

Баасанхүү -

ямар ч байсан бичиг үсэг тайлагдана...,

Бүдрагчаа -

тийн тэгээд зун чинь бас хэцүү шүү дээ. Зун чинь 4-р анги төгссөн хүүхдүүд чинь хөдөө завод энэ тэр дээр чинь бичиг үсгийн дугуйланд хичээл заалгадаг байлаа ш дээ.

Баасанхүү -

өө бас том хүмүүст

Бүдрагчаа -

том улсуудад

Баасанхүү -

нөгөө шинэ үсгийн багш гээд нэг кино шиг л юм болдог байсан юм байна тээ?

Бүдрагчаа -

тийн тийн. Тэгээд тэнд чинь нөгөө юутай ийм юутай панеран самбаран доор өнөө тосолчихоод тэндээ үнсдээд нөгөө мод ингээд үзэг шиг юмаар бичдэг. Тэгж тэр үед чинь цаас ховор олдохгүй ш дээ. Тэгээд үнсэн самбар дээр ингэж бичдэг байлаа ш дээ. Тэгээд өнөө үнээгээ саагаад сүүгээ тушаасны дараа өнөө 2 гэртэй.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тэгээд 2гэрт чинь тэгээд 2 гэрт нь ингээд улсуудыг чинь хуваагаад л ингээд бичиг үсгийн дугуйланд А, Б гээд заана шүү дээ.

Баасанхүү -

та заасан уу?

Бүдрагчаа -

заасан

Баасанхүү -

тэр тухайгаа яриад өгөөч?

Бүдрагчаа -

за эхлээд чинь өнөө улсууд чинь А-ийг чинь өнөө яг л өнөө кинон дээр гардаг шиг ингээд л буруу бичихлээр ингээд хуруугаараа балалдаг шиг нөгөө А-г чинь бичихлээр нөгөө гараар ингэж бариулж ингэж бич ингэ гээд л яг ингээд бич гээд л хичнээн дахин олон дахин бичиж байж нөгөө улсуудын чинь гар эвлэхгүй ш дээ.

Баасанхүү -

том болчихсон бүүр тээ?

Бүдрагчаа -

том улсуудын чинь гар нь эвлэхгүй. Тэгж байж арай гэж эхнийхээ зурасыг зураарай гэж ингэж зураад урагш нь жоохон зураад ахиад хойд талаасаа ахиад зураарай гэхэд л зарим бүүр ингээд илүү гаргаад зураад явчихна. За дундуур нь зураарай гээд л өнөө А гээд л хичээллэнэ. Тэгээд бараг л нэг сар шахуу хичээллэж байж бараг л тэгээд улсууд чинь яахав нэг 35 үсгээ нэг юм хагас хугас өөрийнхөө нэртэй бичдэг л болсон юм даа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэрнээс ойр зуурын юм уншина л даа. Тэхэд чинь л тэр бичиг үсгийн дугуйланд зориулсан жижигхэн зузаан ном гарч байсан юм. Нэг зурагтай энэ тэр ном тэр л бид нарын гарын авлага.

Баасанхүү -

цагаан толгой маягийн уу?

Бүдрагчаа -

тийн цагаан толгой маягийн. Тэгээд жижигхэн зузаан тийм юм өгдөг. Тэгээд улсууд чинь бичиг үсэг сурчихаад тэгээд тэнчээ чинь хэвлэл энэ тэр байхгүй унших барих юм байхгүй ш дээ. Байхгүй ш дээ байхгүй. Тэгээд л яахав өөрийнхөө бид нарт сурах бичиг байхгүй. Ерөөсөө бид нар нэгээс дөрөвдүгээр ангид хүртэл сурах бичиг байхгүй ш дээ. Багш л юу гэж хэлнэ тэрүүгээр л бичиж авна цээжилнэ. Бид нарт юуг цээжил гэдэг байсан ерөөсөө цээжлүүлнэ гэдэг чинь бас нэг ёсны сайн юм байгаа юм. Одоо хүний ой ухааныг сайжруулдаг. Одооны хүүхдүүд юм цээжлэхээс маш их юу шүү дээ цээжлэх их дургүй.

Баасанхүү -

бараг шаардлагагүй юмнууд нь бэлэн болчихсон.

Бүдрагчаа -

бэлэн бэлэн болчихсон. Цээжлэх юмыг нь одоо янз бүрийн хальс юу билээ дээ нөгөө орц шиг юмнууд чинь, ингээд л өөрийнхөө тухай юу олж авна, одоо юунд ороод л интернэтэд ороод л вэбсайтаас аваад явчихаж байна. Бид бол тийм юм байхгүй балаа ш дээ. За тэгээд аймгийн 10 жилд 5-р ангиудад 16-уулаа...,

Баасанхүү -

би таны нөгөө шинэ үсгийн багш хийсэн талаар чинь жоохон юм асуучихъя. Одоо та нөгөө жоохон хүүхэд ш дээ тээ? Тэгээд өөрийнхөө аав ээж шиг хүмүүст бичиг үсэг заахад та ямар арга барилаар зааж байв? Тэр хүмүүс бас бичиг үсэг сурах ажилдаа хэр идэвхитэй байсан дуртай байсан уу? Дургүй байсан уу?

Бүдрагчаа -

хүн бүгд өөр шүү дээ. Зарим нь их дуртай шүү дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

зарим нь их дуртай тийн дуртай. Багшаа гээд байна ш дээ.

Баасанхүү -

аан таныг

Бүдрагчаа -

тэгээд багшаа гэнэ. Тэгээд сүүлд нь дөнгөж нэг ойр зуур юм уншаад нэг цагаан толгойгоо бичээд ирэхлээр сумын төвөөс ирж нөгөө улсуудаас чинь шалгалт авдаг байлаа.

Баасанхүү -

аан за бас

Бүдрагчаа -

тийн хэр зэрэг хичээлийг нь заалгаж чадаж байна тээ. Тэгээд одоо үнэг, чоно, ор, дэр, хөнжил, аяга, шанага гээд тиймэрхүү юм бичүүлээд за тэгээд за энэ яахав бичиг үсэг тайлагдлаа гээд одоо 2 дахь шатныхаа ангид оруулна.

Баасанхүү -

2 дахь шатны анги гэж бас байх уу?

Бүдрагчаа -

байна

Баасанхүү -

тэр нь ямархуу агуулгатай хичээл заах вэ?

Бүдрагчаа -

арай дээр тэрэнд яахав уншуулж бичүүлэх л.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

анхных бол яахав дөнгөж цагаан толгойгоо зааж байгаа юм л даа.

Баасанхүү -

Үсгээсээ эхлээд нэрийг нь бичүүлээд үү?

Бүдрагчаа -

тийн. Бид одоо чинь нэг юу яасан л даа бичиг үсэг зааж байхад чинь сумаас нэг хүн ирсэн байна. Үгүй бол нэг багш юм уу үгүй бол нэг бичиг үсэг сайн мэддэг хүн бидний дээр бас биднийг удирдаж хичээл заалгадаг. Тийм байсан. Сүүн завод дээр чинь их олон айл байна ш дээ нэг баг 2, 3 баг нийлээд ийм том саалийн том ферм шиг юм байгуулчихна. Бүх сүүнүүдийг нь аваад л тэрэнд чинь сүүг нь авна, сүүг нь машиндана. Айлууд чинь нормтой ш дээ. Нэг үнээ нэг үнээнд одоо 150 ч юм уу 200 л сүүний нормтой. Ингээд 6 үнээтэй байх юм бол 1200 л сүү өгнө тийм үү?

Баасанхүү -

сардаа юу? 7 хоногтоо юу?

Бүдрагчаа -

үгүй ээ саалийн хугацаанд.

Баасанхүү -

аан за за зундаа л уу?

Бүдрагчаа -

тийн. Тэгээд л юугаа нормоо гүйцээсэн өгөөд дууссан айл бол тэгээд л яваад өгнө. Нүүгээл яваад өгнө.

Баасанхүү -

аан фермнээсээ юу?

Бүдрагчаа -

фермнээсээ 0:24:32 ийм юутай 2, 3 багийн дунд л нэг тийм сүүн завод байгаа юм чинь. Сүүн завод чинь яахав гэхээр сүүгээ хүлээж аваад айл бүгд дээр өнөө карттай. Тэрэн дээр нь юу яагаад тэгээд өнөө картны чинь сард сүүг нь бодоод 1 л сүү 13 мөнгөөр бодож мөнгийг нь бодож өгдөг байсан юм.

Баасанхүү -

өө бас

Бүдрагчаа -

тийн улсуудад. Тэгээд тэрийг чинь бол тэр сумаас ирж мөнгийг нь авч өгдөг тийм байсан. Аан айл бүгд чинь ийм байгаа одоо сайн дураараа сүү тушаах юм бол 2-3 дахин нэмэгдүүлж нөгөө айлд өгдөг. Мөнгө ховор учир зарим айлууд бол тэгээд тэр сүүгээ нэмэгдүүлж өгөөд мөнгө ахиу авч л байсан байх. Тэгж өгдөг байсан. За сүүгий чинь одоо хүлээж авчихаад яг энүүн шиг том одоо тэр үедээ нэг босоо цагаан сав байдаг юм. Тэрэнд хийгээд..,

Баасанхүү -

би бас кинон дээр харсан юм байна нэг ийм гонзгой.

Бүдрагчаа -

тийн тэгээд юун газар ухсан тогоондоо чинь халуун ус бүлээтгэж байгаад тэгээд тэрнийгээ..., тэгээд л машиндаж, машиндана даа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

машиндаад цөцгий гаргана.

Баасанхүү -

аан өтгөрүүлээд үү?

Бүдрагчаа -

өтгөрүүлэхгүй ээ машин чинь сүү цөцгий хоёр хоюулаа л гарч байгаа юм чинь.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

тийн. Шингэн сүүг нь эргүүлээд улсуудад нь эргүүлээд өгчихнө. Саваараа эргүүлээд аваад явна.

Баасанхүү -

цөцгийг нь авчихаад уу?

Бүдрагчаа -

цөцгийг нь аваад. Цөцгийг нь яахав гэхээр том бедонд хийгээд, үгүй болуул одоо зарим нь бол зарим сүүн завод бол өөр дээрээ цөцгийгөө боловсруулаад ингээд бүүр том пошконд хийгээд тэгээд бүүр шууд аймагруу ачуулдаг байсан. Тэгэхгүй бол шууд нөгөөдхийг чинь хадгалж байгаад усанд гашилчихна ш дээ. Тийм учраас нөгөө бедонуудыг чинь холбоод холбоосоор холбоод ийм тогтмол цөөрмөнд хийчихээд хөргөөж байгаад тэгээд ачуулна даа. Шөнө орой болохлээр ачуулна. Тэгээд цөцгий ачих айлуудыг чинь ингээд хуваариараа тэмээнд ачаад, нэг тэмээнд 4 бедон цөцгий. Нэг бедон чинь бол юу шүү дээ 40 литр 160 литр цөцгий ачаад тэгээд явна шүү дээ.

Баасанхүү -

танай нутаг тэмээтэй юм байна тээ?

Бүдрагчаа -

тэмээтэй, тэмээтэй. Тэгээл сумын төв дээр чинь нөгөө сүүг чинь боловсруулаад одоо энэ масло гэж ярьж байгаа ш дээ. тэгээд тэрийг чинь боловсруулахдаа тун хачин боловсруулна шүү дээ. Тэр том ийм пошк шиг юманд хийж байгаад л бүлээсгээд яахлээр пакт нэг шингэн сүү шиг юм гараад үлдсэнийг нь маслаа сайхан усаар шингэлж байгаад цохиод тэгээд тэрийгээ сайхан бүүр ийм сайхан өтгөрүүлж байгаад ингээд бүүр гурил яаж байгаа юм шиг...,

Баасанхүү -

бэмбээлж байгаа юм шиг уу?

Бүдрагчаа -

бэмбээлж байгаа юм шиг ингэж цохиж байгаад тэгээд пошконд хийгээд сайхан чигжээд, тэгээд ачуулна шүү дээ.

Баасанхүү -

Улаанбаатар хот руу юу?

Бүдрагчаа -

Улаанбаатар энэ аймаг руугаа ачуулна.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

аймгийн хүнсний хүнсний комбинат руу ачуулна. Үлдсэн тэр пакт гэж ярьдаг юм. Тэр пактыг чинь улсуудад зараад ааруул ээзгий хийхээр чинь хичнээн сайхан бэ. Тийм байдаг юм. тэгээд яахав би ч би ч яахав өөрөө 8, 9, 10-р ангид орж байхад сүүн завод дээгүүр ажиллаж байсан.

Баасанхүү -

тийм байна та аймаар мэдээд би яг танаас асуух гэж байсан. Та яагаад ийм сайн мэдэж байна гээд.

Бүдрагчаа -

тийн өөрөө сүү авдаг байлаа. Одоо эрхлэгчтэйгээ хоюулхнаа өнөө үнээ цөөрцөн үед бол хоюулхнаа байсан. Тэгээд сүүгээ өөрөө авна, өөрөө халаана, өөрөө машиндана, өөрөө цөцгийгөө одоо юунд усанд хийж байгаа юм. Үгүй бол өөрөө боловсруулна. Бүх юмыг тэгж хийдэг байсан.

Баасанхүү -

бүх дамжлагаар нь уу?

Бүдрагчаа -

бүх дамжлага хийнэ. Тэгээд ердөө 2 сар хүртэл 2 сар заводад зуныхаа амралтаар тэр 8-р анги 9-р ангидаа ажиллаж байсан юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

надтай цуг манай тасгийн эрхлэгч Хадбаатар гэж хүн байсан. Тэгээд хоюулхнаа. Эрхлэгч сүүг авчихаад яваад өгнө. Нөгөө айлуудын картан дээр тавьчихаад л яваад өгнө. Би өнөө сүүтэйгээ үлдэнэ дээ. Тэгээд цөцгийгөө сүүгээ машиндаж дуусчихаад дараа нь машинаа задалж цөмөөрөнг нь угаагаад оройны.., өдөрт 2 удаа авна сүү, өглөө авна орой авна. Үе үе сүүг чинь хольцтой байна уу үгүй юу гэдгийг шалгадаг, ариаметр гэдэг юмаар шалгана.

Баасанхүү -

хольц гэдэг нь яахав?

Бүдрагчаа -

сүүн дээр ус энэ тэр хольчихно ш дээ улсууд чинь яахав..,

Баасанхүү -

литрээ гүйцээх гээд үү?

Бүдрагчаа -

литрээ гүйцээх гээд ус холино шүү дээ. Тийм юмыг чинь шалгана. Тийм ариаметр гэдэг юмаар шалгахлээр зэрэг хэрэв ус хольчихсон сүү бол нөгөө ариаметр чинь бол юу яадаг байхгүй юу дээшээ хөөрөөд гараад ирдэг юм.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

өнөө юу чинь ус сүү 2 чинь ингэхээр нягт их болохлээр нөгөө нэг юм дээшээ хөөрөөд гараад ирдэг байхгүй юу. Дан цэвэр сүү гэхээр чинь тодорхой хуваарьтай тэдэн градуст тэд байна. Ус хийчих юм бол хөөрдөггүй байхгүй юу. Нөгөө сүүний жинийх температураас сүү температура нь багасчихдаг юм. тэгээд ариаметр дээшээ хөөрөөд байдаг. За энэ хольцтой сүү байна авахгүй. Тэр айлдаа торгууль өгнө.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгдэг байсан. Тэгээд өөрөө би 2 жил 8, 9-р ангидаа сүү авч байгаад манай эрхлэгч маань намайг сургуульд явахлээр зэрэг 70, 80 төгрөг л өгнө шүү дээ.

Баасанхүү -

аан зуны цалин.

Бүдрагчаа -

зуны цалин гэж тэр чиньмөнгө их хураасан болохлээр би нэг 80 төгрөг авахад чинь ээждээ 40-г нь өгөөд өөрөө 40-г нь аваад аймаг сургуульд явдаг байлаа.

Баасанхүү -

аймгийн сургууль ямархуу байсан бэ? Сумын сургуулиас ялгаа нь.

Бүдрагчаа -

аймгийн сургууль чинь арай өөр л дөө. Юу цөмөөрөө байшинтай манайх худгийн аманд байсан байхгүй юу. Худгийн аманд цөмөөрөө нэг шавар байшинд байсан. Анги ч байранд юу байшинд тасаг ч байранд тэр хоёр өөр болж байгаа биздээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

унтдаг нэг газар хичээл хийдэг нэг газар болчихож байгаа юм. аан сургуульд бол тийм биш байсан юм.

Баасанхүү -

сумандаа.

Бүдрагчаа -

сумандаа бол тийм байсан юм. тэгээд 6-уулаа бид нар чинь 6-р ангид юу 5-р ангид тэр чинь одоо бид нар чинь 6-уулаа ирчихээд нөгөөдүүл чинь явсаар байгаад бид сумаасаа хоёрхон хүүхэд үлдээд Аюур гэдэг хүүхэд бид 2 л үлдлээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэр чинь 4-р анги төгссөн эмэгтэй хүүхэд чинь 17, 18 настай хүүхэд байхгүй юу. Тийм том эмэгтэй...,

Баасанхүү -

эмэгтэй хүүхдийг хожуу оруулдаг байсан гэсэн үг үү? Эсвэл зүгээр тэр хүүхэд...,

Бүдрагчаа -

ерөөсөө тэр үед чинь нас бол чухал биш байсан л даа сургуульд сууж байвал. Аан том баян айлын хүүхдүүд бараг л сургуульд одоо хажууд нь ядуу айлынхан бол нөгөө баян айлын хүүхдийн оронд ядуу айлын хүүхэд оронд нь явчихдаг байхгүй юу. Хүүхдээ сургуульд суулгах тийм дургүй байхгүй юу даа тээ?

Баасанхүү -

тэр үед бас тийм юм байдаг байсан уу?

Бүдрагчаа -

тийн байсан.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тэгээд яахав өнөө хүүхдүүд чинь тэр том эмэгтэй хүүхдүүд чинь нөгөө сургуульд орж байсан хүүхдүүд чинь сургуульд орж ирсэн хүүхдүүдтэйгээ арай л өөр харагдаад байсан байх даа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд л нөгөөдүүл чинь 6-р ангид байхдаа нөгөө том Пүрэвээ гэж нэг хүүхэд байсан Цэнд-Аюуш, Пагам эд нар яваад өгсөн. Сургуулиас гарчихгүй юу 5-аасаа. 5-аа төгсөөд л 6-аадаа гэртээ малд гарчихгүй юу. Рэнцэндаваа гэж байсан. Тэгээд л Аюуртай хоюулаа 7-р анги хүртэл цуг яваад Аюур маань 7-гоо төгсөөд Архангайн багшын сургуульд хуваарилагдсан мөрдтлөө явж чадахгүй хөдөө мал дээр гарчихсан.

Баасанхүү -

еэ яагаад юм бол?

Бүдрагчаа -

явахгүй харин дургүй л байхгүй юу.

Баасанхүү -

өө дургүй болоод уу?

Бүдрагчаа -

мал дээрээ гарах л...,

Баасанхүү -

би одоо л би болохлээр одоогийнхоороо бодоод мөнгө төгрөг энэ тэр шууд тийм юм орж ирээд.

Бүдрагчаа -

үгүй тийн тэгээд яахав би чинь 6-аасаа явсаар байгаад ганцаараа үлдэж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд л аймгийн 10 жил гэдэг чинь бол нэгэнт байшин, яахав хоол бол 2, 3 болоод л эрс өөрчлөгдөнө л дөө байр. Тэртээ тэргүй л нэгээс дөрөвдүгээр анги гэдэг чинь нэг багшаар заалгаж байсан бол таваас зуравдугаар ангид чинь олон багш орж ирнэ дээ. Олон танихгүй багштай уулзана ш дээ.

Баасанхүү -

Сонирхолтой

Бүдрагчаа -

тийн. Орос хэл заагаад ирнэ, байгаль шинжлэл ороод ирнэ, математик ороод ирчээд байгаа юм дээрээс нь юу ороод ирнэ шүү дээ, биеийн тамир орж ирнэ. Дуу хөгжим ч бараг л ордоггүй байсан ш дээ тэр үед. Тэгээд яахав бас л аймгийн 10 жилд чинь бас л юу яана л даа. Субботникоороо мод хөрөөдөх барихыг чинь тэр сургуулийн хүүхдүүд хийнэ шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

идшээ өөрснөө бэлдэнэ. Малыг чинь бид нар..., айлууд чинь нөгөө малаар өгдөг байлаа ш дээ. Өнөө малыг чинь том ангийн хүүхэд алаад авчирна. Бид нар чинь нөгөө алсан малыг өвчсөний дараагаар чинь нөгөө зөндөө мал алчихаад л зүгээр ингээд за чи зүрхнүүдийг цуглуул чи элгийг нь цуглуул, чи юуг нь цуглуул ингээд бөөрийг нь цуглуул ингээд төрөлжүүлээд нөгөө улсууд чинь нөгөө гэдэс арилгадаг улсууд тусдаа байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд л энд төрөлжүүлээд ингээд хаячихсан. Зарим чадалтай нь мал өвчихөд орно. Тэгээд л ингээд өөрснөө идшээ бэлддэг байсан хүүхдүүд. Хүүхдүүд юм чинь. Тэгээд л яахав дээ бас л байранд байх чинь гэрээсээ хол гэрээ санана. Тэгээд ялангуяа хавар бол хэцүү дээ.

Баасанхүү -

дулаарчихаад.

Бүдрагчаа -

дулаарчихаад өдөр уртасчихна бас гэдэс өлсөнө.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

тэгээд өнөө манай сургууль чинь аймгийнхаа төвөөс нэлээн зайдуу байсан худгийн аманд 4, 5 км-ийн цаана байсан.

Баасанхүү -

өө бас сургууль нь уу?

Бүдрагчаа -

тийн. Тэгээд нөгөө аймгийн төв рүү орж идэш ууш тэр дэлгүүр мэлгүүр чинь тэр сургуулиар чинь байхгүй ш дээ. Тэр лүү л орж идэж уух юм авчирна ш дээ. Тэгээд хаяа нэг нэгийгээ мөнгөтэй болохлээр явуулна нөгөөдхийгөө. Тэгж байгаад байрны багшид баригдчихвал тэндээс ёстой эргүүлээд гүйлгэчинэ шүү дээ. Тэгээд тэр манай сургууль юу тэр аймгийн төв хоёрын хооронд нэг толгой байгаа юм.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

нэг чулуутай хясаа тэрний доод талаар нь замтай шилээр нэг давдаг юутай. Тэртээ тэргүй байрны хүмүүс өнөө толгой дээр гараад зогсчихлээр хаагуур ч явсан хүнийг бариад авдаг байхгүй юу. Тэгээд эргүүлээд хөөгөөд үгүй бол дэлгүүрээс юм ч авч чадахгүй эргүүлээд хөөгөөд орж ирнэ шүү дээ. за манай байрны хүмүүжүүлэгч Адъяажав гэж нэг хүн байсан. Нэг Лхам жав гэж байсан. Өө тэд нар бол...,

Баасанхүү -

чанга уу?

Бүдрагчаа -

чанга шүү дээ.

Баасанхүү -

тэр үеийн гол дэлгүүрт гоё амттай юм нь юу байдаг вэ? Хүүхдүүдийн дуртай амттан юу байсан бэ?

Бүдрагчаа -

пулчикэн талх байсан юм.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

чихэртэй пулчикэн талх. Тэрийг авчираад...,

Баасанхүү -

тэр их ховор байсан байна тээ?

Бүдрагчаа -

ховор тэгээд тэрийг чинь авчираад биендээ бас зарна.

Баасанхүү -

дамлаад

Бүдрагчаа -

дамлаад, сонин. Тэгээд яахав өнөө юунаасаа тэр юу чинь бас ийм байсан юм аа. Өнөө ангиуд хоорондоо бас нэг ийм одоо манай 5а, 5б хоёр гээд хоёр бие биенээсээ харсан ийм хаалганд байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

хаалгаа хооронд нийлүүлчихээд л хоорондоо пижигнэтэл ноцолдоно доо. Хоёр талдаа л.

Баасанхүү -

коридор тийм нарийхан байсан байна уу?

Бүдрагчаа -

коридор тийм нарийхан. Хаалга ингээд хаахад л хоёр түгжээгээр нь ингээд уулзуулаад түгжчихнэ. Гаднаас хүн оруулахгүй. Тэгээд л ингээд л хоёр анги чинь хоорондоо л ноцолдчихно. Тэгээд л багш ороод ирэхээр чинь хаалгаа хаагаад л зүгээр ингээд суучихна. Ерөөсөө гараа ингэчихсэн л сууна ш дээ ерөөсөө.

Баасанхүү -

Аан тэр үе бас яг ингэж зөрүүлж суух сурагчийн суудал байсан тээ?

Бүдрагчаа -

тийн сурагчийн суудал. Тэхэд чинь ххүэд бол эрэгтэй хүүхэд нь цэнхэр дээлтэй хоёр эмжээртэй хөх тэрлэг эмэгтэйчүүд нь ногоон тэрлэг өмсдөг байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

форм

Баасанхүү -

лент мент зүүх үү?

Бүдрагчаа -

лент байхгүй юу яасан гэж тийм юм байхгүй ш дээ. Аан юу харин тэртээ тэргүй л аймаг дээр арай сумыг бодвол юм элбэг шүү дээ. Мөнгөтэй л бол. Ер нь үзэг харандааг бол тэхдээ муу шариктай үзгээр бичүүлэхгүй. Мөн нөгөөдөх 86 номерийн үзгээр юм уу өөр тийм шарикгүй үзгээр бичүүлнэ. Авторучкаар бол бүүр бүүр ярих юм байхгүй.

Баасанхүү -

авторучка гэдэг нь юу юм бэ?

Бүдрагчаа -

байхгүй байхгүй бараг л. Одооны энэ...,

Баасанхүү -

чернилээ соруулдаг уу?

Бүдрагчаа -

тийн соруулдаг үзгээр ерөөсөө бичүүлэхгүй. Багш нар л тийм барьж байхаас хүүхдүүдэд тийм үзэг мүзэг байхгүй байсан. Тэгээд яахавдээ бас тэр юуны жагсаал магсаалын тухай болуул ер нь овоо хийнэ дээ ер нь. Хөл гарын сургуулиуд. Тэр нь бас л тэр чинь бас тэр үедээ бас жагсаал болуул нэгт хүүхдүүдэд бол бас нийллэгийн хүмүүжилд бол зоих хэмжээний нөлөөтэй л дөө.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

жагсаал хийх бол. Тэр хашгирдаг лоозон бол одоо энэ юуны тухай л одоо МАХНам мандтугай ганцхан нам байсан юм чинь. МАХНам мандтугай, маршал Чойбалсан мандтугай, дэлхийн их удирдагч Ленин багш мандтугай.

Баасанхүү -

Сталин

Бүдрагчаа -

Сталин мандтугай. Тэгээд л алгыг чинь Ленин, Сталин, маршал Чойбалсан гээд ингээд алга ташуулаад л тэгээд л жагсаал хийчихнэ.

Баасанхүү -

өө бас

Бүдрагчаа -

тэгээд хүүхдүүд чинь тэр үед чинь тэр жагсаал магсаалыг бол одоо хэрэгтэй бас их одоо тун нарийн горимтой доо ерөөсөө. Жагсаалыг бол тийм их чанга байдалд хийдэг байсан шүү. Ерөөсөө тэгж нэг ангийн хүүхэд нэг ангид жагсаал энэ тэр тасалдаг хүүхэд гэж байхгүй ш дээ. Бүртгэлтэй хатуу бүртгэлтэйхатуу тооцоотой. Тийм байсан. Тэхээр зэрэг хүүхдүүд бол заавал юманд оролцох ёстой гэдэг тийм бас нэг нийгмийн идэвхи нь дээшилчихдэг байх. Тэгэхгүй бол за ирэх нь ир орохгүй нь орохгүй гэж тийм юм байхгүй ерөөсөө. Өвчин зовлонгүй л бол заавал хийнэ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийм байсан юм. Тэгээд яахав манайх чинь худгийн аманд нэг 3 жил 5, 6-р, 7-р анги хүртэл 2 жил хчээллээд 7-р ангид орохын жил манайх нэг 2 давхар барилга руу тэр аймгийнхаа төв рүү очсон юм.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд аймгийнхаа төв рүү бас л байр хүрэхгүй бага ангийн хүүхдүүд нь байранд том ангийхан нь...,

Баасанхүү -

айлаар

Бүдрагчаа -

үгүй ээ байранд өнөө байшин байсан юм. Тэгээд нэг чийдэнгийн хороо гэж нэг цахилгаан станц шүү дээ.

Баасанхүү -

аан тэрийг чийдэнгийн хороо гэдэг.

Бүдрагчаа -

тийн чийдэнгийн хороо гэж нэрлэдэг байсан. Тэр чинь өглөө одоо өвлийн цагт бол өглөө 7 цагаас 10 цаг хүртэл асаад унтарчихна. Орой нэг дөнгөж нэг бүрэнхий болохлээр асаад л 11 цагаас унтарчихдаг. Ийм станцтай байсан. Дизель станцтай. Өөр цахилгааны юм бол байхгүй. Сургууль нэг машинтай байсан юм одоо ЗИС5 гээд.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэрүүгээр хүүхдүүд чулуу мулуу купдэх барих энэ тэр гээд юманд их явна субботникоор.

Баасанхүү -

ммхм ачааны машин уу тээ?

Бүдрагчаа -

ачааны машинтай жолоочтой. Байрны хүмүүжүүлэгч бол хэд хэд байна. Тэгээд байранд жижүүр анги, ахлах ангид ороод ирэхээр зэрэг том ангийхан чинь одоо жижүүр хийгээд хүүхдүүдийг жагсааж хоолонд нь оруулна.

Баасанхүү -

өө бас

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

өөрсдөөр нь үү?

Бүдрагчаа -

тийн өөрсдөөр нь жагсаад л байр байраараа жагсаж явна ш дээ ингээд 1-р байр 2-р байр 3-р байр гээд ингээд байр байраараа жагсана.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

ингээд цуваад жагсаалаараа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд талхаа аваад суугаад өглөө бол. Өглөө чинь нэг талхан дээр өдий зэргийн масло нэг халбага элсэн сахартай идээд л.

Баасанхүү -

ганцхан зүсэм талх юм уу?

Бүдрагчаа -

нэг зүсэм талх л.

Баасанхүү -

өө за. Цаддаг байсан уу?

Бүдрагчаа -

яаж цадах юм бэ тэрэнд чинь. Тэр чинь ахиж идэхийг л бодно шүү дээ.

Баасанхүү -

тэгнэ ш дээ.

Бүдрагчаа -

тийм байсан. Хоол өдөр бол яахав 1-р хоол 2-р хоол юм яах вэ нэг заримдаа нэг бууз хуушууртай тэгээд тэрэн дээр нэг шөлтэй л байсан байх.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

бас хаяа нэг бүхэл мах өгнө. Тэр үед чинь бас юуны мах өгдөг байсан юм аа. Юу..., шувууны мах

Баасанхүү -

өө за

Бүдрагчаа -

тийн тэр хойлогний мах өгч байсан бодогдож байгаа юм. Бас юу өөр ятууны мах өгч байсан нь бодогдож байгаа юм.

Баасанхүү -

дандаа эмчилгээний зориулалттай мах иддэг байсан байна ш дээ тээ?

Бүдрагчаа -

тийн мах өгч байсан. Адууны мах өгнө ,тэмээний мах өгнө, үхрийн мах өгнө хонины мах идээд л янз бүрийн юмны мах иднэ дээ. Тийм байдаг. Тэгээд тэр дээр үед чинь тэр худгийн аманд байж байхад ингэвээ бид нар 6-р ангид байсан юм чинь. Түлээний хашаан дотор л нэг өдөр муухай хар утаа баагаад л байлаа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгсэн чинь хүүхдүүд нь үхсэн хүн сэрж байгаа юм гээд.

Баасанхүү -

айн..., за

Бүдрагчаа -

манай нөгөө биологийн багш өнөө анатомын кабинетэт нэг аймгийн юунаа болницоос нэг тийм халдвартай биш өвчнөөр үхсэн тэгээд оршуулах хүнгүй байх нэг тийм хөгшин авчираад нэг том тогоонд нэг том хүрэл тогоо байсан юм.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэрэнд хөлдүүгээр нь чанасан. Тэгээд хөлдүүгээр нь ачираад өнөө усанд хийгээд доороос нь гал түлчихгүй юу.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд өрөөсөн гар нь ингээд гулзайсан.

Баасанхүү -

еэ нээрэнгээсээ хүн байсан юм байна ш дээ.

Бүдрагчаа -

хүн байсан.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд л тэрийг чинь 2, 3 өдөр чанав аа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

нөгөөдхийг чинь чанахлээр зэрэг нөгөө мах нь ялзраад ингээд цавуу шиг доошоо унахлээр зэрэг яс нь мултраад ирнэ дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд тэрийг чинь нөгөө биологийн кабинетад ингээд яачихсан.

Баасанхүү -

аая яая

Бүдрагчаа -

яг амьдаар нөгөө

Баасанхүү -

араг яс тээ?

Бүдрагчаа -

араг яс тавьчихгүй юу ингээд юугаар тэгээд манай тэр биологийн багш нэг Рэнцэндорж гэдэг багш хоёр авчираад тавьчихсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэхдээ хүний яс чинь асар тостой бор

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тийм тостой аягүй хүний..., нэрийг нь бид нар асуух гээд л энэ ямар хүний яс вэ? Гэсэн чинь. Байга байхад чинь их сониуч шүү дээ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Бүдрагчаа -

хэн гэдэг хүний яс юм бол, тэгээд л хэлэхгүй ш дээ. Аймгийн болницоос авчирсан гээд. Тэгээд тэр хөгшний ясаар бид нар анатомын кабинетад нэг тийм араг ястай болсон. Сонин шүү дээ. за бид нар чинь тэгээд яахав тэр аймгийн төв рүү очсон хоноо бол одоо тэгээд л арай жоохон тэр дээр байснаас арай л соёлтой болж байгаа юм л даа.

Баасанхүү -

тэр үед юм болгон аягүй сонин ш дээ тээ? Ялангуяа тэр хүний яс

Бүдрагчаа -

хүний ясыг чинь. Хүүхдүүд чинь одоо тэгээд л сургуулийн, байрны хүүхдүүд их авдаг нь молоко 1 төгрөг.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

одоо нөгөө юу их авч иднэ. Одоо нэг сахар байна нэг жижиг пулчикэн талх тэрийг л их авна ш дээ. за тэгээд цөмөөрөө аваад орой хувааж иднэ. Гэрээс юм олж ирэхээр гэрийнхээ юмыг хувааж иднэ тасаг тасгаараа. Ангиараа бас хувааж иднэ. Тэрийг чинь. Тиймэрхүү байсан юм. Тэхээр зэрэг тэр чинь бүүр тэгээд одоо дасчихсан одоо 10 жил 5-р ангиасаа ингээд явсан улсууд чинь 5, 6, 7, 8, 9, 10 гэсэн зургаан жил хамт явсан хүүхдүүд чинь бид өө ерөөсөө заримдаа байрны хүүхэд чинь одоо гадуур байдаг хүүхдийндээ очиж боорцог моорцог иднэ. Түлээг нь хөрөөдөж өгнө.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

аан дотуур байрныхан чинь юу нөгөө юунд их явна даа нөгөө одоо өвлийн цагт болуул цан тэшүүрээр их гулгадаг байлаа. Тэхэд чинь тэшүүр бол яахав гэхээр ингэж хийдэг байлаа. Мод байнаа даа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

энэ нарийхан модыг чинь ингээд дундуур нь хөрөөдөж байгаад дундуур нь өнөө боошик энэ тэрт бүс хийгээд байдаг нарийхан төмрийг хөрөөдөж байгаад дунд нь хандчихаад тэгээд нөгөө модон дээрээ хөлөө баглаад л канки гэж гулгадаг байлаа. Аан цана гэж бол одоо ерөөсөө хавтгай мод л байвал дээр нь 2 ийм суран юм хадчихаад л хөлдөө хийгээд л 2 талаар нь ингээд баглачихаад л тэгээд л цанаар их гулгадаг байлаа. Тэгээд манайд бол цана их хөгжиж байлаа л даа тэнчээ чинь, тэшүүр хоёр.

Баасанхүү -

аанхан цаныг тэр цана тэшүүрийг зааж байсан багш нь, багш магш заах уу? Яахав?

Бүдрагчаа -

аан биеийн тамирын багш байсан юм. Тэр үед чинь одоо Майдан амьд байгаа Майдан гэж биеийн тамирын багш байлаа. Манай математикийн багш Баяр гэж нэг багш байсан тэр өөрөө цанаар их сайхан гулгана. Трамблейн гэж нэг өндөр юман дээгүүр харайж үзүүлдэг байсан. Тэгээд хүүхдүүд тэрийг туурайж өнөөдхөөр чинт харайх гэж байгаад нөгөө өндөр овоолсон цасан дээгүүр чинь харайгаад л доор нь унадаг байлаа ш дээ. Заримдаа хүүхдүүд чинь өнөө өөрийнхөө хийсэн цан тэшүүрээр гулгаж байгаад хичээлээ таслах явдал ч бас байна ш дээ. Тэгээд багш нартаа загнуулна. Тиймэрхүү юм бол их байдаг. Аймгийн 10-р ангийг төгссөн тэгээд 10- анги 8, 9-р ангид арай л жоохон тэр байдал жижиг хүүхдүүдийн байдлаас арай л өөр болчихно шүү дээ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Бүдрагчаа -

арай жоохон том болно. Тэр нэг жижигхэн хүүхдүүдийн байдлаас арай юу нь ухамсар бүх юм нь өөрчлөгдчихнө л дөө. Арай хийдэг тоглодог юмнууд нь одоо гар бөмбөг ч юм уу арай нэг өөр юмл тоглоно шүү дээ тэр чинь тиймээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

аан тоглодог юм нь бас их шагай атгадаг байсан байрандаа.

Баасанхүү -

аан ингээд шүүрдэг тээ? нөгөө

Бүдрагчаа -

шүүрдэг тийн. Аан шагай нясалдаг байлаа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тиймээ. Одоо хөзөр гэж байхгүй байсан өнөө юу гэж юу гэж панжиг гэж өнөө ёовуугаар тоглодог. Ёовуу гэж нэг одоо нэг цагаан юм байдаг ш дээ.

Баасанхүү -

би бас сайн мэдэхгүй.

Бүдрагчаа -

ёовуу гэж

Баасанхүү -

сонссон болохоос мэдэхгүй.

Бүдрагчаа -

тийн тийм юмаар одоо тоглодог.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

панжиг гэж тийм юмаар тоглодог байсан. Одоо үүчүүр гэж амьтны дүрстэй юмаар нөгөө шоо хаяж тоглодог хүүхдүүд чинь.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

за тэгээд хүүхдүүд чинь тэрүүгээр хоорондоо бооцоо тавьж тоглоно. Тэгээд өглөөнийхөө талхаар ч юм уу?

Баасанхүү -

еэ нөгөө ганц зүсэм талхаараа юу?

Бүдрагчаа -

тийн үгүй бол өдрийнхөө хоолийг ч бас, зарим өдөр буузтай байвал нэг буузаар ч юм уу тэгж хоорондоо тоглодог байлааш дээ. Шагай тоглоно тэрийг чинь няслахад бас бооцоотой тоглоно бас бооцоотой. Тэр чинь мөрийтэй тоглоом юм даа хүүхдүүд дотор бол.

Баасанхүү -

том юмаар мөрий тавьсан байна ш дээ тэр өглөөнийхөө ганц талхаар гэдэг чинь.

Бүдрагчаа -

тэгээд 8-р ангид чинь манай багш ангийн багш 5-аас 8-р анги хүртэл тийм байсан 5-р ангид Лигдэн багш байан 6-д байж байгаад 7, 8-р ангидаа Санжаа гэж одоо энэ Дарханд байгаа авгайтайгаа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

9, 10-р ангидаа Баатар гэж багш байсан бас тооны багш. Манай ангийн багш бол ер нь дан Лигдэн багш ч тооны багш, Санжаа багш ч тооны багш, Баатар багш ч тоо физикийн багш. Ингээд дан ерөөсөө дунд ангиас эхлээд дан тооны багшын анги дамжиж яваад л 10-р ангиа төгссөн. 57 онд 10- ангиа төгссөн.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

2 анги байж байгаад манайхаас чинь 1-р 10 жил рүү манайхаас нэг арван хэдэн хүүхэдтэй өнөө тусгай бэлтгэлд оруулчихсан. Тэрэнд жоохон бололцоотой хүүхдүүд нь өнөө шудангийхаа мөнгийг төлчих тийм бололцоотой гайгүй шиг хүүхэд гээд 10-аад хүүхэд авчирч энэ 1-р 10 жилд авчирч тэгээд хойш нь сургуульд явуулж байсан юм.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

үлдсэн хүүхдүүд нь 2 анги нийлээд 1 анги боллоо.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд манай ангийн багш чинь Баатар байсан юм чинь тэгээд бид нар 29-үүлээ төгсөөд, 2-өөс чинь одоо ер нь цөмөөрөө л 6 хүүхэд л сургуульд орж чадаагүй.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

23 нь их дээд сургуульд, Хөдөө аж ахуйн дээд сургуульд, Анагаахын дээд сургууль, Багшийн дээд их сургуульд орсон.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо бид нар манай 10-р анги төгссөн хүүхдүүд чинь одоо бид нар чинь цөмөөрөө одоо миний л үеийн улсууд байгаа ш дээ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Бүдрагчаа -

одоо надаас ах улсууд байгаа. Би бол өөрөө 72-той гэхэд чинь тэд нар чинь одоо энэ хотод одоо 13 хүн байна.

Баасанхүү -

өө за

Бүдрагчаа -

13 хүн байна хотод. Цөмөөрөө бол жилд нэг 2-3 удаа уулздаг. Сая цагаан сараар нэг газар цөмөөрөө золголт хийлээ.

Баасанхүү -

Өө за

Бүдрагчаа -

Одоо 5 сар гаргаад бид нар энэ Баянбуурлын амралтад явдаг юм.

Баасанхүү -

Өө төмөр замын амралт

Бүдрагчаа -

Тийн төмөр замын Баянбуурлын амралтанд.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

Бүгд гэр бүлтэйгээ, гэр бүлгүй нь яахав ганцаараа очоод цөмөөрөө хоол унд идэж уугаад л. Нэг их архи уудаг хүн байхгүй цөмөөрөө өвгөчүүл юм чинь эмээ өвөө болчихсон юм чинь тэгэээд нэг сайхан намар нэг уулзаж байгаа юм.

Баасанхүү -

За

Бүдрагчаа -

Жилд нэг 3 удаа уулзаж байгаа юм. Тэгээд хөөрхий тийм багаасаа бид нар хоорондоо ийм сайхан үерхэж байсан болхоос их сургуульд..., тэгээд би чинь их сургуульд байснаасаа 10 жилийн хүүхдүүд бол их найзархаг байгаа юм ш дээ.

Баасанхүү -

өө за

Бүдрагчаа -

тэгээд 5-р...,

Баасанхүү -

амьдраад байсан болохоор

Бүдрагчаа -

амьдраад. Их сургуульд орсон хойноо бол би их сургуульд Физикийн ангид орсон юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

шалгалт өгөөд. Тэгээд одоо 4 жил болоод төгссөн 61 онд. Тэхэд чинь эд нар чинь бараг л уулзахгүй байгаа юм. Нэгийх нь юу гавъяат болоход л цөмөөрөө цугласан. Хотод бол зөндөө олон байгаа мөртлөө нээх уулзаад байдаггүй. Тэгсэн мөртлөө манай 10 жилийх бол тийм. 80 жилийн ойгоор бид нар чинь нэг ном хийсэн бид нар цөмөөрөө.

Баасанхүү -

аан сургуулийнхаа 80 жилээр үү?

Бүдрагчаа -

сургуулийнхаа 80 жилийн ойгоор завхны чинь төв 10 жилийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жил гэдэг юм ш дээ. Тэрнийхээ 80 ойд зориулж өөрснөө нэг ном гаргасан. Манай ангийн дарга байдаг ш дээ одоо.

Баасанхүү -

өө за

Бүдрагчаа -

Содном гээд хүн байгаа. Тэгээд бид нар чинь ангийн дарга за цугла гэвэл тэгээд л зүгээр цуглана ш дээ.

Баасанхүү -

үгэнд нь сайн орно.

Бүдрагчаа -

үгэнд нь сайн оролгүй яахав. Одоо бол тийм ангийхаа даргын үгэнд сайхан орж байгаа хүүхэд бол байхгүй ш дээ. Тийн дарга бол дарга шүү дээ. Тийм байдалд болд дээрээсээ зөрчдөггүй байхгүй юу. Жишээ нь нэг албан газрын дарга гэхэд л тэр дарга манай дарга л гэж яарина шүү дээ. Тэрэн шиг бид нар чинь 5, 6-р ангиас эхлээд л ангийн дарга байсан юм чинь тэгээд л 10 төгстлөө л одоо 0:52:06 наашаа хот руу орж ирсэн гэдэг чинь 8 жил ангийн дарга хийсэн хүн байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд тэр чинь ангийн дарга шүү дээ ангийн дарга.

Баасанхүү -

Тэр үед хүүхдүүдэд нөгөө жүжиг үзэх тийм үзвэрийн асуудал нь хэр байсан бэ? Суманд, аймагт.

Бүдрагчаа -

суманд бол бараг л байхгүй ш дээ.

Баасанхүү -

байгаагүй юу?

Бүдрагчаа -

хааяа нэг кино хийнэ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэрэнд хүүхдүүд орой үздэг болохоор хүүхэд оруулахгй ш дээ.

Баасанхүү -

аан том хүмүүс

Бүдрагчаа -

том хүмүүс. Аймгийн төвд бол одоо кино гарна. Амралтын цагаар бол.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо эд нартай адилхан тийм юм байхгүй ш дээ. Тэгээд манай ангид.., харин манай ангийхан бол юу байсан юм. Бүжиг их хийдэг байсан.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

7 хоногт нэг бүжигтэй манай сургуульд.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

гал тогоонд том гал тогоотой. Ширээ сандлаа гаргаж байгаад хоол хийдэг газраа л...,

Баасанхүү -

аан нөгөө хоолны заландаа тээ?

Бүдрагчаа -

хоолныхоо заланд бүжиг хийдэг байлаа. Бүжиг гэдэг нь нөгөө баяантай.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

манай ангийн хүүхэд дарна

Баасанхүү -

за. Ямар бүжиг хийх вэ?

Бүдрагчаа -

өө одоо вальс хийнэ покстрол хийж байсан хүмүүн төрөлхтөн, задгай цагаан энэ дөрөв л байх дөө. Тэгээд бусад бүжиг байхгүй. Тийм байсан. Бид нар чинь нөгөө партизаны улаан булан гэдэг дээр 7 хоногт нэг хагас бүтэн сайн өдөр нэг бүжигтэй. Тэр лүү манай ангийхан их ордог байлаа.

Баасанхүү -

за. Тэнд тэхдээ бас том хүмүүс ордог байх тээ?

Бүдрагчаа -

том хүүхдүүд орно томчууд нь орно ш дээ. Жижгүүдийг орулахгүй ш дээ манайхан. Томууд нь л орно. Нэг төгрөгөөр ордог байлаа.

Баасанхүү -

өө бас

Бүдрагчаа -

тийн нэг төгрөгөөр ордог байсан. эхлээд 50 мөнгө байснаа сүүлдээ нэг төгрөг болсон. Тэгээд ер нь амьдралаа ингээд бодоод үзэхэд чинь ерөөсөө тэгээд ерөөсөө тэгээд хүүхэд байх шиг сайхан юм байхгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо жишээлбэл сая орж ирсэн жижигхэн нь юмыг чинь шударга ярьдаг тиймээ?

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

жижиг хүүхэд бол жинхэн ардчилалын хүүхэд. Юмыг сайн муу сайн гэж бодох юм байхгүй шууд хэлнэ тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

аав тэгсэн ээж тэгсэн тийм байна ш дээ. Аа тэр ямар үедтэгж хэлэх вэ гэхээр хүүхдийг нэг чөлөөтэй байгаа нээх хүүхдээ дарамтлаад байдаггүй тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

чөлөөтэй байгаа хүүхдүүд тэгж ярьж сурдаг юм. Тэрнээс зүгээр аашилдаг чи том хүний урдаас энэ тэр гээд яарьдаг эцэг эх нь загначихдаг хүүхэд бол худлаа хэлдэг болно ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тиймээ чи тэглээ гээд загначихна ш дээ. Тэхээр зэрэг хэлэхгүй ш дээ. Нууна тэгээд худлаа хэлдэг болно.

Баасанхүү -

таны үед ер нь хүүхдүүдэд одоо томчуудын дарамт ч гэмээр юм уу арай дарамтаас утгыг нь зөөлрүүлээд юу ч гэж ч хэлэх юм дэ? Томчуудын зүгээс тийм..., тэнд том хүн байгаа тээ та жоохон хүүхэд тэхээр томчуудын зүгээс ямархуу хандлагатай...,

Бүдрагчаа -

үгүй ээ тэр чинь ингэхгүй юу одоо би манайх ингээд байж байтал гапнаас хүн орж ирнэ дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

хүүхдүүд бол тэр том хүнтэй тэгж зэрэгцэж юм ярина гэж ерөөсөө байхгүй. Том хүнтэй зэрэгцэж юм ярихгүй. Ингээд одоо яахав манай ах дүү хамаатан садангууд чинь орж ирээд баруун талаар ингээд суучихад чинь ингээд цай хоол унд гээд л ингээд голдуу хөдөөнийхөн чинь зун бол хайлмаг энэ тэр гээд л гурил хайрч энэ тэр гээд шарвин хайраад өгнө. Тэхэд чинь одоо ерөөсөө хүүхдүүд гараад яваад өгнө. Том хүн орж ирж байхад тэгж жижиг хүүхэд бол ерөөсөө байхгүй. Жижиг бүүр жижигхэн юмнууд бол байж л байна.

Баасанхүү -

ойлгохгүй юм чинь

Бүдрагчаа -

бараг ойлгохгүй юм чинь чахав. Тэр чинь яахав орны толгойноос уяатай л байж байна ш дээ.

Баасанхүү -

өө бас

Бүдрагчаа -

тийн тэгээд уйлаад сууж байдаг юм ш дээ. Тэгэхгүй бол нөгөө галзуух янз бүрийн юм руу орчих гээд уначих гээд ингээд тэгээд уяатай л байж байна ш дээ. Доор нь нэг ширдэг дэвсчихсэн үгүй бол нэг нэхий дэвсчихээд тэгээд уяатай байж байнаш дээ. Тийм байсан хүүхэд одоо даруухан чиг гэдэг юм уу тээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд тэр даруухан нэг талаасаа даруухан боловч хоёрдугаарт энэ нэг тийм хүмүүжилтэй л юм даа. Тиймээ тийм хүмүүжилтэй л болчихсон. Жишээлбэл одоо тэгээд орж ирээд яахав орж ирэх юм бол улсууд чинь нэг хишиг гээд өгөхөөр гар тосч авчихаад тэгээд гараад яваад өгнө. Тэгээд л гараад явна. Тийн тэгээд өөр тэгж том улсууд аав ээж энэ тэр улсуудтай ярьж байна энэ тэр ер тийм юм байхгүй.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо бол манайхан чинь хүн орж ирэхээр хоол унд хийгээд л дээрээс нь архи сөгнөчихнө дөө. Хөдөөнийхөн чинь тийм юм байхгүй ш дээ ер нь.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

намайг л жоохон байхад ерөөсөө тийм одоо хамаатан садангаа одоо цагаан сараар ч бай ерөөсөө архи ууж цагаан сар хийж байхыг мэдэхгүй. Нээх бэлэг энэ тэр өгөөд байдаггүй л байсан юм даа.

Баасанхүү -

бас

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

зүгээр нэг гар цайлгадаг

Бүдрагчаа -

гар цайлгана. Гар цайлгахгүй яах юм тэр үед идээ будаанаасаа тэр нөгөө юу энэ тэр...,

Баасанхүү -

боов

Бүдрагчаа -

боов ааруул тийм л юм өгнө. Ааруул, бяслаг, өрөм тийм м л одоо хүүхдэд одоо улсуудад өгнө. Тэхдээ хүүхдэд голдуу өгнө гэхээс том хүнд бол нэг их юм өгөөд байдаггүй ш дээ. Манайхан тэнд бол. Тэгсэн чинь одоо бол ерөөсөө тэгээд л том багагүй цөмөөрөнд нь...,

Баасанхүү -

хавтгай

Бүдрагчаа -

хавтгайдаа. Заавал хүн орж ирж мөнгөтэй юм уу орж ирж золгоно тиймээ?

Баасанхүү -

тийн бэлэг өгдөг

Бүдрагчаа -

бэлэг өгдөг авдаг болчихсон тийм болчихсон юм. Тэгээд нөгөө зарим улсууд аятайхан аятайхан юмнууд гараад байна л даа. Нийтээрээ ингээд нэг газар сайхан хоол идчихээд л.

Баасанхүү -

золгочихоод л

Бүдрагчаа -

золгочихоод л тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд л их авсаархан одоо ингээд ах дүүгээрээ цөмөөрөө ингээд дундаасаа мөнгө гаргаад тийм үү? Тэээр л их ашигтай юм шиг бодогдоод байгаа юм аа. Тэхдээ манайд одоо ийм одоо манайд л цагаан сараар бол 130, 140-өөд хүн орж ирж байгаа ш дээ.

Баасанхүү -

хөөх. Тэгнэ тэгнэ.

Бүдрагчаа -

130, 140-өөд хүн орж ирнэ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

энэ жил харин манайх нэг 130-аад хүн орж ирсэн. Тэрнээс 160, 170-аад хүн орж ирнэ. Хагас нь бас л нэг үхэл зовлонтой болчихоод золгохүй болчихгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийм болчихдог юм. Гэхдээ зүгээр тэр чинь дэндүү одоо хүсэр юм болчихоод байгаа юм л даа. Энэ цагаан сарыг одоо нүсэр хүнд болгохыг бол одоо энэ сүүлийн үеийн моод болчихоод байгаа юм.

Баасанхүү -

90 оноос хойш уу?

Бүдрагчаа -

90 оноос хойш дэлгэрэнгүй золгдог болчихсоноос хойш. Тэрнээс энэ чинь одоо намайг Төв аймагт боловсролын сурганы кабинетийн эрхлэгч гэж байхад чинь хөдөөгүүр золгодоггүй байсан ш дээ. Албан газруудыг чинь бүртгэчихнэ ш дээ.

Баасанхүү -

тэгдэг байсан гэнэ лээ.

Бүдрагчаа -

албан газруудыг чинь бүртгэнэ. За танайхаас хэн хэн өглөө хоцорч орж ирсэн хэн хэн түрүүлж гарсан ингээд бүртгэчихнэ ш дээ. Ингээд бүртгэчмхэд хэн цагаан сар..., тэгээд хулгай зэлгийгээо л одоо хоорондоо одоо нэг таньдаг барьдаг хөгшин дээр чинь золгоно шүү дээ.

Баасанхүү -

харин тэгдэг байсан гэсэн

Бүдрагчаа -

тийн цагаан сараар гэдэг чинь бол ер нь бол нэг нэгдэлчидийн баяр гээд ерөөсөө тэрийг чинь тэр аймаг юу энэ тэр чинь сэхээтэн дарга цэргүүд чинь золгохгүй. Тийм байсан юм. Тэгээд хөдөө аймагт байж байхад бол ер нь хэцүү шүү дээ, хөдөө ажиллах чинь.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

ингээд боловсролын хэлтэст ажиллаж байхад ингээд хөдөө соёл соёлын довтолгооноор хөдөө явна. Соёлын довтолоо гэдэг чинь нэлээн тун хэцүү ажил байсан ш дээ ер нь. Нэг айлд чинь бол ерөөсөө дэндүү ч одоо хаашаа юм дээ юмыг хийж байснаа одоо бодохлээр. Тэр үедээ бол заавар даалгаварынхаа дагуу хийж л байсан л даа.

Баасанхүү -

аанхан тэр үедээ болохлээр та хийх ёстой юм хийж байна гэж

Бүдрагчаа -

хийх ёстой юм хийж байсан. одоо бол бодоход харин дэндүү юм шиг хүний эрх чөлөөнд халдсан юм шиг юм хийж байсан байхгүй юу. жишээлбэл ингэдэг байсан айлд орооп за та хэдэн номтой вэ? Номыг нь тоолно.

Баасанхүү -

би ёстой ном тоолохыг нь ёстой сонсож байгаагүй юм байна. Орны даавуу тэр нөгөө тэр нөгөө зуух тавьсан данх манхыг сонсож байснаас биш.

Бүдрагчаа -

ном тоолно

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

за тэгээд цагаан даавуу бүх юмыг нь гаргана даа. Айлууд чинь соёлын довтолгоо гэхээр зэрэг жинхэн цагаан юмнуудаа гаргаад тавьсан байна шүү дээ. Тэгээд л айлыг чинь дүгнэнэ сайн муу онц гэж.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд сумын хэмжээгээр дүн гаргана. Аа тэр чинь тэгээд ингэнэ ш дээ. за хүүхдийн тоглоом ямар ямар тоглоомтой вэ? Тоог нь бичлээ за танайх хүүхдээс нь асууж байгаа юм энэ тоглоомоор тоглодог уу? Гэдгийг чинь өнөө хүүхдэд бараг бариулдаггүй юм шиг эвдчихнэ барчихна гээд шинэ тоглоом бас бариулчихсан. Тийм байна ш дээ. Аан ном гэдэг чинь танайх хэдэн номтой вэ? За тийм тийм номтой. За хамгийн сүүлд ямар ном уншсан, ингэдэг байлаа ш дээ.

Баасанхүү -

яая яая

Бүдрагчаа -

ёстой чанга байгаа биз.

Баасанхүү -

хэцүү юм байна.

Бүдрагчаа -

тийн тийм байсан юм. Тийм соёлын довтолгоон гэдэг чинь бол.

Баасанхүү -

тэр та одоо аль аймагт ажиллаж байхдаа тэгж соёлын довтолгооны хяналт шалгалт хийж байв?

Бүдрагчаа -

Төв аймагт байхдаа. Төв аймагт...,

Баасанхүү -

аан хэдэн оны үед вэ?

Бүдрагчаа -

1964, 1965 оны үед юм уу даа. соёлын довтолгоон гэж явуулаад. Тэхэд ч аймаг дээр чинь ямархуу янзтай гэж бодож байна.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

юм үзсэн билетээ усанд орсон талоноо авчирч байж бид нар чинь ажлаа дүгнүүлдэг байлаа ш дээ. тийн

Баасанхүү -

ээ золигоо

Бүдрагчаа -

тийн. Та энэ 7 хоногт юу үзсэн өнө киноныхоо билетийг үгүй бол өнөө үзвэрийнхээ билетийг авчирч өнөө захиргааны бүртгэгчид авчирч үзүүлнэ. Усанд орсон бол усныхаа талоныг авчирч үзүүлнэ. Тийм чанга байсан ш дээ.

Баасанхүү -

аая яая. Тэхдээ бас тэр хэмжээгээрээ ч бас монголчуудын амьдрал хамаагүй сайжирсан л даа тээ?

Бүдрагчаа -

тэрүүгээрээ ч гэсэн, анх бол хэцүү байсан ш дээ манайх чинь ер нь.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

ер нь одоо

Баасанхүү -

таныг бага байхад

Бүдрагчаа -

бага байх үед бол. Ер нь одоо тэр хөдөө чинь өнгөтэй дээл өмссөн хүн ховор шүү дээ. Голдуу цагаан нэхий дээлтэйгээ байна ш дээ.

Баасанхүү -

аан гадаргүйгээр гадаргүйгээ?

Бүдрагчаа -

гадаргүйгээр зүгээр нэхий дээл өмсөж байсан. Даалимбан тэрлэг энэ тэр чинь сүүлдээ ер нь одоо дөчин хэдэн онд 45, 6, 7, 8 оноос хойш л нэг гадна талаараа дотортой гадартай өнгөлсөн дээл өмссөн байхгүй юу. Ихэнх нь цагаан дээл өмсөж байсан ш дээ. Тийн монгол гуталтай.

Баасанхүү -

нөгөө нэхий өмд өмсдөг тэгээд тэр нь нөгөө бөөсдчихсөн байдаг майсан гээд л би нэг тийм юм сонссон.

Бүдрагчаа -

тийн тийм юм байсан одоо тэр чинь. Үнэнгээсээ тэр чинь одоо байрны хүүхэд чинь л одоо тийм байсан л байх л даа. Арчаагүй хүүхдүүд бол бөөстэй хуурстай. Бөөстэй хуурстай, бөөсийг нь хүртэл цаасанд боочихоод анги хэсүүлдэг л байсан.

Баасанхүү -

өө бас яая яая

Бүдрагчаа -

хэцүү байгаа биз? Тэгээд сумын төвд чинь бол одоо цэвэрлэгээ мэвэрлэгээг чинь одоо юу 7 хоногт ер нь цэвэрлэгээ хийгээд л байдаг юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

байгаа тэнд чинь одоо жорлонтой айл тун ховорхон байсан шүү дээ. Ер нь л голдуу бие засдаг байсан байх гэж бодоод байдаг юм.

Баасанхүү -

өө бас

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

тэгвэл бас нэг жоохон одоо бодоход жоохон шахалттай ч гэсэн тэр үедээ бас аягүй зөөлөн тээ?

Бүдрагчаа -

тийн тийн. Тэгэхгүйгээр манайхан чинь нөгөө хөдөө голдууу тэр чинь сумын төвд нээх айлууд суурьшаагүй. Сургууль соёл гэж байгаагүй болохлээр ерөөсөө л ил гэзэр бие засчихаад л явж байсан улсууд шүү дээ.

Баасанхүү -

суурийн амьдрал байхгүй.

Бүдрагчаа -

суурин амьдрал байхгүй. Суурин амьдралд орохлээр тийм юм заавал шаардаж байгаа биздээ. Муу усны нүх хэрэгтэй, бие засах газар хэрэгтэй тээ? Тийм болно доо. Тэгээд л одоо ерөөсөө сумын төв дээр чинь нэг л халуун устай байх даа.

Баасанхүү -

аанхан тэгээд хүүхдүүдээ ээлжлээд оруулдаг

Бүдрагчаа -

. ээлжлээд оруулдаг.

Баасанхүү -

хүмүүс нь ч гэсэн тэр халуун усандаа хүүхдүүд ороод тэгээд нөгөө нэг амьдарч байгаа сумын иргэд миргэд албан хаагчид ч гэсэн ордог байсан уу?

Бүдрагчаа -

оролгүй яахав. Хөдөө хөдөө чинь одоо ер нь сайхан эрүүл агаартай тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэхдээ бол ер нь ингээд гадаа инчээ чинь ерөөсөө ингээд тал тал тийшээ харах юм бол өндөр байшингууд.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

харагдах орчин ерөөсөө байхгүй ш дээ.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

тиймээ хөдөө бол хаашаа ч гэсэн уул хад тиймээ

Баасанхүү -

тэнд хүн явж байна тэнд тийм юм болж байна гээд

Бүдрагчаа -

тэнд адуу бэлчиж явна, тэнд үхэр бэлчиж явна, тэнд хонь явж байна гээд юм бүгд харагдаж байдаг байхгүй юу. Ингээд л харагдах юм байхгүй айлын цонхнууд. Тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийм орчинд байхаар орчлон тийм болчихдог байхгүй юу. тэхдээ зүгээр хотын одоо хотын улсуудын нүд хараа яагаад муудаж байна вэ энэ харагдах орчин байхгүй учраас хараа мууддаг. Хөдөө бол тэр уулын оройд тэнд адуу байж байна, тэнд үхэр бэлчиж явна, хонь бэлчиж явна алсын юм харж явахгүй юу. Тэхээр зүгээр хүний хараа гэдэг чинь одоо үргэлж холын юм байх учраас тэр хахгүй юу. Би бол хотод орж ирээд л хараа муудсан. Хот чинь бас нэг тийм муу тал байгаа биздээ? Ер нь

Баасанхүү -

тийм байна

Бүдрагчаа -

. одоо тэгээд л манайх чинь ямархуу байдалтай байгаа билээ 57 онд чинь ийм байгаагүй ш дээ Улаанбаатар хот чинь намайг одоо 57 онд хот орж ирсэн юм. 1-р 10 жилийн хажуу тал руу өнөө юу байсан юм. Аан өнөө тээврийн товчоо гэж тэнд байсан юм.

Баасанхүү -

аан за

Бүдрагчаа -

тэнд байсан юм. Тэгээд л хөдөөнөөс орж ирээд л дан шавар байшинд орж ирээд л шөнө жолооч авчираад л хашаанд буулгасан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд тэнд чинь хонож байхгүй юу. Шөнө нохой бөөсөнд хазуулаад л.

Баасанхүү -

нохой бөөсөнд хазуулаад аа?

Бүдрагчаа -

тийн нохой бөөс гэж айхтар хаздаг юм байдаг ш дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд нэг муу төмөр орон дээр нэг муу хар төмөр орон дээр би нөгөө унтаж байсан чинь нэг ийм нохой бөөс гээд муухай хаздаг юм байдаг юм.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэр чинь тэр буудалд чинь байдаг.

Баасанхүү -

аан та зочид буудалд бууж байгаа юм уу?

Бүдрагчаа -

зочид буудалд бууж байгаа ш дээ.

Баасанхүү -

өө оюутан болж ирж байгаа тээ?

Бүдрагчаа -

оюутан болж ирж байгаа. Тэгээд л оюутан болчихоод ирээд яахав дээ энд ирээд эгчийхийгээ сургалж байж нэг эгчийндээ очоод.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

эгчийндээ нэг 2 жил байж байгаад энэ одоо манай энэ манай одоо ээлжийн дүүгийнд нэг 2 жил болоод тэгээд л сургууль төссөн дөө. Тэр үед одоо энэ чинь хотын ийм барилга байшин бол ховор, тун ховорхон шүү дээ. Ерөөсөө хамгийн түрүүнд л одоо юу байсан гээд л бодохгүй юу 1-р 10 жил байсан даа.

Баасанхүү -

4 давхар 3 давхар

Бүдрагчаа -

их сургуулийн барилга. Анагаах ухааны сургууль чинь манай сургуультай цуг байсан юм.

Баасанхүү -

харъяа

Бүдрагчаа -

эдийн засгийн дээд сургууль чинь цуг байсан, техникийн их сургууль манайтай одоо энэ их сургууль цөмөөрөө хөдөө аж ахуйн дээд сургууль, багшийн дээд их сургууль 3-хан сургууль байгуусан байсан. Аан санхүүгийн техником гэж байсан юм.

Баасанхүү -

санхүү эдийн засгийн дээд сургууль уу?

Бүдрагчаа -

тийн. Анагаах ухааны дээд чинь манайтай хамт байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

намайг одоо сургуульд орж ирэхээр Цогзолмаа гуай чинь одоо найруулагчийн ангид орж байсан гээд бодохгүй юу.

Баасанхүү -

өө за

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

бараг СУИС хамт байсан байна ш дээ тээ?

Бүдрагчаа -

тийн СУИС чинь манай их сургуультай хамт.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо их сургууль бол манай их сургууль чинь бол бас үнэндээ бусад сургуулиудын эх. Цөмөөрөө тэнд салбарласан юм.

Баасанхүү -

тийм байна.

Бүдрагчаа -

багшийн дээд, хөдөө аж ахуй дээр гээд 2-оос бусад нь цөм манайхаас салбарласан юм. Эдийн засгийн дээд байна, анагаахын дээд байна, техникийн их сургууль байж байна ингээд ерөөсөө бүх дээд сургуулиуд ерөөсөө улсын чанартай бүх сургуулиуд манай сургуулиас салбарласан юм.

Баасанхүү -

тийм байна.

Бүдрагчаа -

тэр чинь манай сургуулийн ректор чинь Содном гуай байсан юм. Сайд нарын зөвлөлийн орлогч байсан даа Содном гуай.

Баасанхүү -

өө тийм үү?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

за, за баярлалаа

Бүдрагчаа -

за тийм.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.