Anonymous


Basic information
Interviewee ID: 990167
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1948
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: organizer (zohion baiguulagch)
Belief: Buddhist
Born in: Hairhan sum, Arhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (өөлд болсон)
Father's profession: died (өөлд болсон)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
literature
family
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

сайн байна уу?

Нэргүй -

сайн. Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?

Баасанхүү -

өө сайхан сайхан. Та ярилцлагаа ингээд нийтийн хүртээл болгож, хэрвээ хэрэгтэй бол бусад хүмүүст судалгаа шинжилгээний зорилготойгоор ашиглахыг зөвшөөрч байна уу?

Нэргүй -

зөвшөөрөлгүй яахав.

Баасанхүү -

за тэгвэл хоёулаа ярилцлагаа эхлээд, та өөрийнхөө бага насны амьдралаас эхлээд ингээд та өөрийгөө танилцуулаад яриад явахгүй юу.

Нэргүй -

ммхм баяраллаа. Ярих сонирхолтой байна. Сайхан бүсгүй байна чамд ярилацлага өгөхөд таатай байна.

Баасанхүү -

за баяраллаа.

Нэргүй -

за бидний бага нас чинь, бүүр бага нас бол би 4, 5 нас хүртэл би хөдөө байлаа. Хөдөө тэр үеийн 50-аад оны эхэн үеийн хөдөөгийн малчдын амьдрал ямар байсан тийм амьдрал дунд л өссөн, 5 нас хүртлээ.

Баасанхүү -

аль аймагт вэ?

Нэргүй -

Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

4 нас хүртлээ Архангай аймгийн Хайрхан суманд байгаад 4 настай байхад манайх хот руу нүүж ирсэн. Хотын орчинд одоо ингээд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт 2 жил орчим мал хуйтайгаа амьдарч байгаад дараа нь Улаанбаатар хотын унаган иргэн боллоо доо.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

6 настайдаа Улаанбаатар хотын үндсэн иргэн болохгүй юу. 4 настайдаа орж ирээд.

Баасанхүү -

тэр Архангайгаас нүүсэн шалтгаан нь юу байсан болоо?

Нэргүй -

ээж аавын маань ах дүү нар бүгдээрээ хотод байсан. Аав маань айлын бага хүүхэд, ээж маань айлын бага хүүхэд. Бүх ах дүү нар нь хотод боломжын схээтэн хүмүүс байсан.

Баасанхүү -

аан

Нэргүй -

ммхм тэгээд наашаа ирлээ.

Баасанхүү -

хэдэн оны үед вэ?

Нэргүй -

тэр чинь 52, 53 оны үед л юм байна.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

нүүж ирснээ бол муухан мэднэ. Ер нь явдал нь бол машинаар ирсэн машинтай явж ирж байсан. Ирээд Улаанбаатарыг анх үзэж байснаа бол мэднэ, гэрэл гялалзсан их сайхан санагдаж байсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тийн. Ээжийнхээ ах тийм цэргийн дарга том офицерийнх байсан. тэднийд энх ирж байснаа мэднэ. Түүнээс хойш хотод ирснээ бол нэлээн сайн мэднэ. Яагаад гэвэл 4 настай орж ирсэн юм чинь түүнээс хойшихоо нэлээн сайн мэдэж байгаа юм 6 хүртлээ. 6 хүртэл энүүхэн энэ хойно Төв аймгийн Батсүмбэрийн нутаг одоо энэ найрамдал зуслан орчимд байдаг байсан.

Баасанхүү -

аан

Нэргүй -

тэгээд л дараа нь орж ирсэн дээ. Тэнд 2 жил болоод, 2 жил болоход бол бас нэг ойр зуурын хурга ишгээ хариулчихна, мал сайн нүдлэнэ. Ер нь их малч болмоор хүүхэд байна айл айлын малыг хариулна. Тэдний бөөр алаг тэрний, түнтэн улаан гэх мэтчилэнгээр малд нэлээн зүстэй байсан. тэгээд л хот суурин газар орж ирээд малаас хөндийрсөн. Яах аргагүйгээр хөндийрчихөж байгаа юм. Хурга хөгнөхийг мэддэг байлаа. Нэлээн өлчир чийрэг тийм хүүхэд байсан юм.

Баасанхүү -

та одоо хэд дэх хүүхэд вэ?

Нэргүй -

би айлын ууган хүүхэд.

Баасанхүү -

аан тийм байх.

Нэргүй -

айлын том нь. Одоо доороо олон дүү нартай. Тэхдээ манай аав ээж хөдөлмөрч нямбай ажилсаг улсууд байсан. Бид нар их эмх цэгцтэй өссөн.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

манайд хэр буртаг гэж байгаагүй, чимээ шуугиан орилоо хашгираан байгаагүй. Багаасаа ном сурах л их сонирхолтой, номонд дуртай болгох гэж аав ээж маань их хичээдэг тийм хүмүүс байсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

сургуульд орохоос өмнө үсэг заадаг 35 үсэг заана. Тэгээд сонинг уншаад цээжилчихсэн хамаагүй ярьдаг байсан. Тийм учраас 6 настай сургуульд орсон.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

тийн. 50 оноос өмнө төрсөн улсуудад тийм төрсний гэрчилгээ энэ тэр байнаагүй. 50 оноос хойш төрсний гэрчилгээ бий болсон.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэгээд яахав 6 настай хүн авахгүй байсан л даа. 8 тай гээд л зүтгээд байсан. тэгээд биеэр жижиг авахгүй. Тэгсэн чинь үсэг мэдээд байсан тэгээд аргагүй эрхэнд туршилтын журмаар суулгая гэж суулгасан.

Баасанхүү -

тэгээд тэр чигээрээ үлдсэн үү?

Нэргүй -

тийн. Сандал ширээндээ хүрдэггүй дандаа босоод зогсдог. Багш маань дандаа суу суу чи суугаач гэдэг тийм намхан хүүхэд байсан даа.

Баасанхүү -

тэгээд хотод орж ирээд танайх хаана...,

Нэргүй -

Ганданд

Баасанхүү -

аан за

Нэргүй -

Ганданд нэг хашаа, нашаанд байсан, гэрт амьдардаг байсан. Тэгээд онц судаг хүүхдүүдийг пионерт элсүүлүнэ гээд 1-р ангид байхад пионерт элсүүлсэн. Тэгээд пионерт элсээд их баяралсан. Тэр үед үсэглэлийн номон дээр байдаг Бат холбо гэдэг шүлэг байсан тэр шүлгийг уншаад, ёслоод, тэр үед ээж маань, маш ховор байсан л даа улаан паас олж улаан паасан гастуг зүүж ингэж пионерт элсэж байсан.

Баасанхүү -

тэр Бат холбоо гэдэг шүлэг ямар утгатай шүлэг байдаг вэ?

Нэргүй -

эв найрамдлын тухай л шүлэг байдаг байсан.

Баасанхүү -

Орос Монголын юу ямар...,

Нэргүй -

ер нь л хүмүүсийн, тийм шүлэг байдаг байсан юм. тэр үеийн үсэглэлийн номон дээр төрөлх хэл гэсэн ном байгаа. Төрөлх хэл гэж ордог байсан ш дээ ухаандаа унших бичиг юм даа одоогийхоор бол. Тэр номон дээр тийм шүлэг байдаг байсан.

Баасанхүү -

аль сургуульд сурч байсан бэ?

Нэргүй -

11-р сургуульд

Баасанхүү -

аан

Нэргүй -

Гандангийн дэнж доор 11-р сургууль гээд тийм хэсэг хэсэгхэн жижиг байшингуудтай сургууль байдаг байсан.

Баасанхүү -

тэр үеийн нэг хотын байдал ямархуу байсан бэ?

Нэргүй -

надад асар сайхан том санагддаг байсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэгээд хөдөөнөөс орж ирээд гайхаж биширдэг байсан. ямар гоё юм бэ энэ гэрэл гэгээ ямар сайхан юм бэ, энэ хөгжим ямар гоё юм бэ, радио энэ тэрийг анх л тэр 4 настай байхдаа орж ирээд л үзсэн ш дээ. Дээр үед чинь бөөрөнхий хар одоо энэ дугуй хэлбэртэй хар. Радио нь сүүлийн үеийнх дугуй хар байдаг байсан.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

иймэрхүү диаметртэй. Ёолк гэдгийг анх 1-р ангидаа үзсэн, сүлд модны наадам гэдгийг.

Баасанхүү -

за

Нэргүй -

анх удаа учраас гинжээр цаасаар, цаас будаад цаасаараа гинж хийгээд тэр гинжээрээ том ногоон өндөр ногоон гацуур модоо чимгэлдэг байсан. Тэгээд нөгөө дээрээ 12 жил баавгай үнэг одоо юу байдгийн хулгана үхэр тахиа нохой гэх мэтчилэнгээр 12 жил маань орж ирж байх жишээтэй.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэрнээс гадна ан амьтад маань орж ирэх жишээтэй. Онц сурлагатанд өвлийн өвгөн бэлэг өгж байсан. Манай багш Лодойдамба гэж хүн байлаа, тэр маань өвлийн өвгөн болоод, би багш маань өвгөн шиг байх юм ямар хачин юм бэ гэж л одоо бэлэг авч байлаа.

Баасанхүү -

тэр сүлд мод засахадаа сүлд мод нь яг жинхэнэ уулын мод байх уу?

Нэргүй -

тийн жинхэнэ уулын мод. Жинхэнэ өндөр гэхчийн уулын мод, таазанд тулсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

анх одоо 6 настайдаа тэгж сүд мод чимгэлж үзлээ. Ер нь бол би азтай амьдралд их азтай явсан. Тааралдаж байсан хамт олон найз нөхөд дандаа сайн хүмүүс таарч байсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

дараад нь 1-р ангиа тэнд төгсөөд дараад нь 4-р бага сургууль одоо энэ боловсролын газар байгаа.

Баасанхүү -

за

Нэргүй -

арслантай гүүрний хойд талд 4-р бага сургууль гээд байсан, тэр сургуульд 3 жил сурсан.

Баасанхүү -

4-р ангиа төгссөн...,

Нэргүй -

2, 3, 4-р ангиа төгсөөд, тэр чинь 4 жилийн сургууль учраас одоо энэ Хүмүүнлэгийн их сургууль байгаа газар чинь 10 жилийн 2-р дунд сургууль гэж байсан тэнд 10-р ангиа төгссөн.

Баасанхүү -

ммхм одоо тэр тухайн үеийн сургуулийн сурах орчин нөхцөл нь ямар байв тэр 11-р сургууль 4-р бага сургууль 2-р сургууль, ер нь ингээд жоохон таныг том болох тусам барилга байшин нь сайжираад томроод ирсэн үү? Ямар байсан бэ?

Нэргүй -

барилга байшин сайжирсан 1-р ангид байхад бол дан байшинд галладаг дан байшинд байсан. 1 давхар байхгүй юу.

Баасанхүү -

аан за.

Нэргүй -

4-р бага сургууль тухайн үедээ дөнгөж 1954 онд ашиглагдсан одоо хүртэл байгаа 2 давхар сургууль. Хотын төвийн яг л хотын төвийнх ш дээ, арслантай гүүрний ард ердөө циркийн ард одоо болтол байгаа гэдгийг давтан хэлье. Тэр сургуульд байсан. сургуульд байхдаа багш нараараа дээд зэргээр хүндэлж хайрлаж яаж энэ багш шиг ийм сайхан гоё бичдэг, ийм сайхан хурдан боддог болох юмсан гэж боддог байсан. Ийм хүн болно доо гэж боддог байсан. 1-р ангид Лодойдамба гэж багш байлаа, дараа нь Данзандорж гэж багш байлаа. 4-р анги төгсөхдөө нээх гоё түнтийсэн цагаан Цэрэннадмид гэж багштай байлаа. Ийм гоё багш байдаг аа, энэ хүн хүн шиг гоё багш байдгаа гэж боддог байсан.

Баасанхүү -

ер нь хүүхдүүд багшийгаа аягүй их дуурайдаг тээ?

Нэргүй -

багшийгаа хайрладаг хүндэлдэг тийм байсан. Тэр маань сурахад их нөлөөлсөн. Нээх гайхамшигтай ой тогтоолт сайтай байгаагүй ч ном гэхээр л бөөн баяр болдог, хичээлдээ очно гэхээр дандаа баярладаг. Яагаачгүй байхад хүрч ирдэг, тийм л байсан.

Баасанхүү -

тэгээд та чинь...,

Нэргүй -

дараа нь 4-р ангиа төгсөөд л 5-р ангид 2-р 10 жилийн дунд сургууль байна ш дээ. тэнд Янжмаа гэж багш авсан тэр маань 10-р анги төгсөгсөн. Одоо болтол тэр багштайгаа уулздаг цагаан сараар очиж золгодог.

Баасанхүү -

ямар гоё юм бэ? Тэр 6 настай байсан тэгээд тантай зэрэгцээд сурч байгаа хүүхдүүд чинь 8 настай байгаа ш дээ тээ?

Нэргүй -

үгүй ээ. 8 аас ч илүү настай хүүхэд байсан. Хамгийн жоохон бас нэг тийм дутагдал байна тийм жоохон болчихоор чинь хүн болгон өхөөрдөөд жижигхэн жижигхэн гээд байхаар хүн бас нэг тэр тал дээрээ алддаг юм байна лээ. Юм болгонд эрхлэх гээд тээ. Өөрийгөө нээх жижиг гэж бодчихоод юу гэдэг ч юм, тэгээд тэр бол бас нэг тиймэрхүү. Хүнд нэг..., хамгийн урд сууна тээ. Тэгээд эрх биш ялгаа гараад байдаг. Тэгээд бие нь жижигхэн, 2 насаар бага бас яах аргагүй нөлөөлдөг.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэр үед бол бүүр 10-тай ч хүүхэд орсон байдаг байсан. Том том хүүхдүүд байдаг байсан. Гэхдээ тэр надад..., урдаа урдаа оруулж зогсож байсан болохоос өөрөөр юм байгаагүй. Тийн жоохон байсан.

Баасанхүү -

тэгээд...,

Нэргүй -

өөртөө л ер нь яг хүн тийм нэг эрхлэх тээ? Би жижигхэн гэсэн хандлага, тэр бол их сургуульд орсон хойноо эвгүй болчихож байгаа юм чинь. 1-р курсын хүүхэд сангийн аж ахуйд очихоороо ахаа гэж нэг хүүхдийг тэгсэн чинь нөгөө хүүхэд болохоор чи ч адилхан 10 төгссөн би адилхан 10 төгсөөд ирсэн биздээ гэсэн. Тэхээр тэр чинь нөгөө нэг жоохон гэсэн сэтгэлгээ нь хэвээрээ байсан байхгүй юу.

Баасанхүү -

за тийм байна. Би яг асуух гээд байсан юм. Одоо нэгдүгээр ангид бол ингээд насны ялгаа гараад байсан одоо тэгээд та хэддүгээр ангидаа ч юм уу ер нь хэдэн жилийн дараа ангийхантайгаа ингээд үеийн юм шиг насны ялгаа чинь мэдэгдэхээ болисон бэ?

Нэргүй -

өө оюутан болоод л мэдсэн. Тэрнээс өмнө нэг жоохон мэдрэгдэж байсан. Өөрөө ч гэсэн тийм хандлагатай. Тэхдээ насны ялгаа бол байдаг юм байна лээ.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

гэхдээ зүгээр амьдралаас багш болсон хойноо харахад бол 16 настай хүүгийн хашрын хэмжээ 18 настай охины хашрын хэмжээ эрэгтэй хүүхдээс 2 насаар илүү л хашир байх юм байна лээ.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэхэд чинь 18-тай хүү бол нэг 16-тай охин шиг л сэтгэх нь байна ш дээ. Тийн хашраараа.

Баасанхүү -

тэхээр ер нь ангийхаа банди нартай зэрэгцээд өссөн байна.

Нэргүй -

тийн тэгсэн л гэсэн үг.

Баасанхүү -

тэгээд яг сургуульд сурч байсан үйл явцаасаа гэх юм уу даа тодорхой ингээд тэр үеийн хүүхдүүд яаж суралцдаг байсан вэ? Хичээлдээ яаж ханддаг байв? гээд ингээд дэлэгрэнгүй яривал.

Нэргүй -

хүүхэд хүүхдийн тийм нэг насны онцлогоос болдог байх. 6 настай хүүхэд бас юм тогтоохдоо сайн байдаг юм шиг санагддаг. Багш ингэж захихгүй юу даалгавар гээд дасгал номер 34 шүү бичээд тэмдэглээд ав мартваа гээд ингээд бүх хүүхдэд захина. Багш нэг л хэлчихсэн байхад дасгал 34 энийг яагаад дахин дахин хэлээд байгаа юм болоо одоомартахгүй ш дээ гэж бодогдож байсан. Тэр бол бас нэг хаашаа хувь хүний онцлог ч байж болно. Хөдөө байж байгаад ирсэн учраас тархи толгой элдвийн юманд самуураагүйгээс ч байсан байж болно тээ. Багш нэг л хэлвэл тогтоолоо болоо. Радиогоор шүлэг нэг уншлаа тогтоолоо тийм л байдаг байсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

одоо бол мэдээлэл харьцангуй их болсонтой холбогдоод биднүүсийн 6 нас тай хүүхдийн тархи бол юу ч бичигдээгүй цагаан цаас шиг байхаа болисон байхыг үгүйсгэх арга байхгүй тээ. Хүүхэд ерөөсөө форм өмсдөг, формын бор палажтай хар парчигтай, ёслолын үед өмсдөг цагаан парчигтай байсан. Цүнхтэй, би бол нээх гоё ширэн цүнхтэй байсан. Аав маань цэргийн дарга байхдаа шагнуулсан.

Баасанхүү -

аан

Нэргүй -

тийм цүнх ирж байсан. тэр ширэн цүнх бол зөндөө удаан хугацаагаар баригдсан. Элэгддэггүй тийм ширэн цүнх байдаг байсан.

Баасанхүү -

тэр үед тийм ширэн цүнх хүүхдүүдэд нээх олон байгаагүй байх тээ?

Нэргүй -

ер нь хотын хүүхдүүдэд бол..., хөдөө төгссөн хүүхэд бол даалимбан дээлтэй зөндөө бид нараас дүү хүүхэд ч л даалимбан дээлтэй цүнх даавуун цүнхтэй байсан. Бидний үед бол тийм юм байгаагүй. Бид нар харьцангуй, хамаагүй соёлтой тийм хувцастай байдаг байсан. Монгол гуталтай хүүхэд ерөөсөө байгаагүй.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

тийн зүгээр сайхан гуталтай байсан.

Баасанхүү -

одоо жишээ нь нэг ангийн хүүхдэд сэхээтний ч хүүхэд байгаа ажилчны хүүхэд ч байгаа. Эд нар бол байхгүй юм байна тээ?

Нэргүй -

огт тийм юм байхгүй. Тийм ялгаа бол ерөөсөө байхгүй.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

харин их тийм бие биентэйгээ их найрсаг, багш нарын нэр хүнд л их өндөр. Багш нараа хүндлэн дээдэлдэг байсан учраас бид нар бас нэлээн тийм өөрсдөө бие даахдаа ч сайн, ер нь амьдралд хөлөө олоход багын суурь хүмүүжил суурь зөв тавигдаж байсан байх гэж боддог.

Баасанхүү -

ммхм ер нь таныг ингээд бага наснаасаа эцэг эхээсээ ч бай, сургууль багшаасаа ч бай нэг үлдчих нэг тийм эрхэмлэж явдаг ч юм уу тийм сургамжтай өөртөө, амьдралдаа мөрдөж явдаг тийм зүйл юу вэ?

Нэргүй -

ммхм санаа зөв бол заяа зөв гэж.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

ээж аав хоёр маань байнга хэлдэг байсан. Санаа зөв бол, чи өөрөө сайхан санаж хөдөлмөрлөж байх хэрэгтэй гэж захидаг байсан. тэгээд тэр үед бол чиний хажуугаар өнгөрч байгаа боловч эцэг эхийн ярисан зүйл заавал ой тойнд байдаг л юм байна лээ.

Баасанхүү -

ммхм одоо тэр үеийн хүмүүсийн яриаг сонсоод байхад нэг л гоё нэг тийм, хүн юм ярихаар ингээд төсөөлөгднө ш дээ тээ. Тэгээд надад нэг тийм нэг гоё нартай аягүй тунгалаг ийм өдөр тэгээд ингээл нэг гоё өнгөлөг тийм хөгжөөнтэй тийм байдал төсөөлөгдөөд байдаг байхгүй юу. Таны...,

Нэргүй -

чи зөв дүрслэж байна. Би том болоод энэ агшинг мартахгүй гээд, солонго татчихсан тээ ээж аав маань налайгаад суучихсан гадаа идээ цагаа болоод дүү нар маань тоглоод байж байхад би бас энийг хэзээ ч мартахгүй. Би том болоод зохиолч болоод энийг дүрслэнэ гэж боддог байсан.

Баасанхүү -

аанхан тэхээр ер нь тэр үеийн хүмүүүсийн ч бай хүүхдүүдийн амьдралд, амьдралын өнгө аяс нь ямархуу байсан бэ? Надад болохоор гэгээлэг дүрслэгдээд байдаг байхгүй юу.

Нэргүй -

гэгээлэг байсан. тэр болгон муу юм л лав боддоггүй байсан. Тийм юм тохиолдох болов уу, одоо бол, биднүүсийн үед бол машин замаар гарахдаа болгоомжой яваарай гэж захидаг байсан.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

машинзамаар гарахдаа болгоомжтой яваарай.

Баасанхүү -

өөр аюул

Нэргүй -

өөр аюул гээд байгаад байх юм айгаад байх юм бол тийм юм ер нь байгаагүй санагдаж байна.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

зөндөө л эрт явдаг байсан. өглөө баярлаад л хамгийн түрүүнд ангидаа очно гээд л харанхуйгаар ааваараа гудамжнаасаа гаргуулаад л гэрэлтэй зам руу ороод ирнэ ш дээ. Манайх энүүхэн энд 2 буудал байхгүй юу одоо энэ урлан бүтээх төвийн ард.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

урлан бүтээх төв хүртэл гэрэлтэй. Тэхээр аав маань гудамжнаасаа гаргахад л, гудамжнаасаа гараад ирвэл гэрэлтэй замруу шууд засмал руу орчихож байгаа юм. Тэгээд засмалаар гүйгээд 4-р бага сургууль дээр очно юмуу 2-р сургууль дээр хүрээд ирнэ ш дээ. Тийм айж эмээх юм байгаагүй ээ. Тэр үед 58 онд намын 13-р хурал болно гээд 1000 хүүхдийн концерт гэж болсон.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

тэр хооронд зогсож байлаа. Жижигхэн биетэй хамгийн түрүүнд нээх гоё хувцас өмсчихсөн цэцэг бариад хачин юм болж байсан. Тэрэндээ бас дуртай ер нь л завгүй юмандявах дуртай хүүхэд байсан даа. Жүжгийн дугуйланд явна, зохиолчдын дугуйланд явна гэх мэтчилэн. Одоо тэгээд сонгуульд янз бүрийн ажилд оролцно.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

ариун цэврийн комиссын дарга ч гэдэг юм уу, бүлгэмийн зөвлөлийн гишүүн гэдэг ч юм уу одоо юу л бол юунд ч хамаагүй оролцоод байдаг тийм нийгмийн идэвхитэй, хүмүүсийг зохион байгуулах сонирхолтой. Чухам чадаж байсан эсэх нь харьцангуй ойлглт ш дээ тээ.

Баасанхүү -

ямар ч байсан хийдэг байсан гэж үү?

Нэргүй -

ямар ч байсан хийдэг байсан. Найз нөхдөө ядарсан хүүхэд байвал, хүн эмнэлэгт хэвтвэл түрүүлж эргэдэг тойрдог тиймээ.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

яаж ийгээд багш нараа өвчтэй байвал багшыгаа эргэж тойрох дуртай тийм л хүүхэд байдаг байсан. Хүн өрөвдөж хайрлах тэр талаараа бол гарамгай. Анги танхимаа угааж цэвэрлэх, хар бор ажил хийх дуртай. Нийгмийн ажилд нэг өдөр хоцорч үзээгүй. Хоцроно гэхээс л..., ээжийгээ амаржих гэж байхад хүртэл би, уул нь хүүхэдийн гэнэн гэтгэлгээ байх ээж маань дүүг төрүүлэх гэж 9 сарын 27-нд явахад би субботниктой гээд ээжийгээ түргэний машинд суулгаж өгчихөөд өөрөө субботникт явж байсан. Тэгээд тэр бол яахав хүүхдийн гэнэн зан гэж бодож байгаа юм л даа. Яаж тэр ээж төрж ядрах билээ тээ аавтайгаа хамт төрөхийн үүдэнд ч байхгүй, ээжээ би субботникт явлаа гээд үнсүүлчихээд л хүрзээ бариад субботник руугаа гүйчихэж байсан юм.

Баасанхүү -

ээж ч гэсэн явуулж байгаа...,

Нэргүй -

явуулна явуулна ээж бол төрөх гэж байхдаа ээж маань хуушуур хийгээд л баахан хуушуур хийгээд л амар гээд, дүүд хөвөнтэй өмд 2 дүүд хөвөнтэй өмд хийгээд л тэгээд ээж маань түргэн дуудаад л явчихаж байсан. тэгээд манай ээж 11 төрсөн.

Баасанхүү -

хөөх

Нэргүй -

одоо 80 гаруй настай эв эрүүл сав саруул ухаан санаа гэж цэцэн цэлмэг гэж чигтээхэн тийм хүн бий.

Баасанхүү -

аанхан.

Нэргүй -

ямар том хүүхэд гарав аа 3кл 500гр гээд л тээ. Тэхээр нь би бодлоо за ёстой том хүүхэд байгаа гээд тэгээд ахынхаа, манай ах машин унадаг дарга тэрнийхээ тэргийг гуйгаад жолоочоор нь төрхөөс өвхуулчихгүй юу. Тэгсэн чинь өдийхөн улаан хүүхэд байсан.

Баасанхүү -

яриагаар нь л

Нэргүй -

яриагаар нь л одоо том хүүхэд байх гэж бодохгүй юу. Өдий том юм байх гээд очоод харсан чинь иймхэн улаан юм байж байсан.

Баасанхүү -

тэр намын 13-р хурал хэдэн онд болсон бэ?

Нэргүй -

58 оны 4 сард болж байсан юм.

Баасанхүү -

тэр тухай дэлэгрэнгүй..., яагаад гэвэл нам улс төрийн тийм ажил хүүхдүүдийн амьдралд яаж нөлөөлж байсан бол хүүхдүүдэд ямар харагдаж байсан бол.

Нэргүй -

тэр чинь дөнгөж 4-р ангид байсан юм чинь хурал болно илэрхийлэлд орно гэж байдаг байсан ш дээ нэг уншаад нэг намынхаа замналаар бид их сайн сайхан амьдарч байна гэсэн утгаар хүүхдүүд жагсаад, нэг нь тодорхой уншаад нөгөө хүүхдүүд нь давтан хүч нэмэх байдлаар жагсалаараа уншаад илэрхийлэлт гэж болдог байлаа ш дээ.

Баасанхүү -

за

Нэргүй -

пионер сурагчид залуучуудын илэрхийлэлт гэж ордог байсан.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

аль ч хуралд даа тухайн үеийн аль ч хуралд тэгдэг байсан. тэр үед бол капиталист нийгэмд нэлээн их бэлтгэж байсан даа. Тэгээд хоороороо дуулдаг л байсан. Зөвхөн хоор ш дээ тэр хүүхдийн дуу чинь. Том том юунууд нь тусдаа номерууд байдаг байсан байх. Би бол жижиг хүүхэд юм чинь хамгийн урд талд зогсоод л бичиг бариад л.

Баасанхүү -

тэгээд тэр ёслолын ажиллагаа нь та нар жишээ нь 1000 хүүхэд нь хаана ингээд хоороор дуулж байсан бэ?

Нэргүй -

энэ одоо юу ш дээ театрт ш дээ дуурийн.

Баасанхүү -

өө

Нэргүй -

далбайн хажуу талын, тэнд тогож байсан юм чинь. Тэнд бэлтгэл сургуулилтаа хийнэ.

Баасанхүү -

ммхм бэлтгэл сургуулилт нь ямархуу болох вэ?

Нэргүй -

өө тэрэндээ туртай дуртай. Харшын ёолк ч гэж болж байсан тэрэнд ч л орж л байлаа. Бас хүүхэд насны юунаас нэг ярихад тэрэнд бол хоороор зогсож дараагийнх нь байна ш дээ хулгана жил болсон. 60 онд.

Баасанхүү -

аан нөгөө шинэ жилээр үү?

Нэргүй -

тийн шинэ жилээр хулгана жил болсон. Хуучин он хулгана жилийг жижигхэн биетэй гэж чамлалгүй их амжилт гаргалаа шинэ он үхэр жилдээ хүлээлгэж өгье гээд гар барьдаг байхгүй юу. хулганы хувцастай хулганы багтай.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

одоо энэ дүрслэх урлагийн юу байна ш дээ урлан бүтээх төв чинь пионерийн ордон 58 онд, 58 онд пионерийн ордон чинь ашиглалтанд орсон ш дээ. Монголын анхны пионерийн ордон. Пионерийн ордны захирал гэж Сүрэнжав гэж хүн одоо байгаа даа настай хүн бий. Анхны захирал нь Авирмэд гэж хүн бий тэрний дараа Сүрэнжав гэж хүн байсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тийн пионерийн ордны дугуйлан гэхэд чинь төрөл бүрийн утга зохиолын дугуйлан, одоо бөхийн секц, жүжгийн анги, одоо шатар даамных гэх мэтчилэн дандаа л тийм дугуйлан явна ш дээ хичээлээс гадуур. Үдээс өмнө хичээлдээ суудаг хүүхэд бол үдээс хойш нь очно. Үдээс хойш сурдаг хүүхэд болуул үдээс өмнө очоод дугуйландаа суралцчихна. Гэх мэтчилэнгээр.

Баасанхүү -

аан за

Нэргүй -

тухайн пионерийн ордны дугуйлангаас “гарын 5 хуруу” тоглодог жүжигчин Лхасүрэн гэж байдаг тэр л гэхэд урлан бүтээх төвийн одоо, одоо бол урлан бүтээх төв тэр пионерийн ордны дугуйлангаас жүжигчин болон гарсан хүний нэг.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

бас Цээнямбуу гээд маш сайн жүжигчин бий дээ.

Баасанхүү -

за

Нэргүй -

тэр гэхэд бас дугуйлангаас тэр жүжгийн дугуйлангаас төрсөн нэг жүжигчин гэх мэтчилэнгээр олон бий.

Баасанхүү -

тэр хичээлийн хажуугаар янз бүрийн дугуйлан энэ тэр нь пионерийн ордонд л байсан уу бас нөгөө сургуулиуд дээрээ...,

Нэргүй -

сургууль дээрээ ч бий. Сургууль дээрээ би зургийн дугуйланд явдаг байсан.

Баасанхүү -

за

Нэргүй -

зургийн багш маань зураг зурах сонирхолтой зургийн дугуйланд орох хүүхэд байна уу, би би багшаа би оръё гээд яваад орчихдог.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

уул зурж байлаа. Богд уулаа зурж байлаа Туул голоо зурж байлаа. Тэр үед хүүхдийн сэтгэлгээгээр зурна багш маань урамшуулаад сайн байна гэдэг. Урмаар бол нэлээн явдаг гэж боддог. Хүүхэд болгон шавхагдашгүй оюуны чадавхитай түүнийг нээн илрүүлэх нь багшын эцэг эхийн илрүүлж гаргах нь бас өөрийнх нь энэ тал дээр бодох нь хэрэгтэй. Тэрнээс бол юм сурдаггүй хүн гэж ерөөсөө байхгүй. Огт оюуны чадамжгүй хүн гэж ерөөсөө байхгүй. Ямар авъяас байнав түүн дээр нь тулгуурлаад тэр авъясыг хөгжүүлэхэд нь багш эцэг эх ахмадууд анхаарах нь зүйтэй гэж бодож явдаг.

Баасанхүү -

ммхм тэр дугуйлан секцүүд ер нь хүүхдүүдэд эерэгээр сайнаар нөлөөлж байсан уу?

Нэргүй -

эерэгээр нөлөөлөлгүй яахав.

Баасанхүү -

дуртай байдаг байсан байх тээ?

Нэргүй -

ер нь нөлөөлнө ш дээ. Цаг завгүй одоо М.Чимэд гээд тэр утга зохиолын дугуйлан ажиллуулдаг байлаа.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

яаж хүүхдийн зохиолч болсон тухайгаа ярина. Ахмадуудтай уулзалт хийнэ. Ардын жүжигчин Гантөмөр гуайтай уулзалт хийдэг байлаа.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

тэр үедээ бол залуухан хүн.

Баасанхүү -

Хичнээн сайн хүн байна ийм болох юмсан гээд

Нэргүй -

өө тэгэлгүй яахав ийм болох юмсан ямар сайхан шүлэг уншдаг хүн бэ ингэж унших юмсан гээд л. Орос хэлийг дээдэлдэг байлаа.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

дандаа л их урмаар явдаг романтик сэтгэлгээтэй хүүхэд байсан шиг байгаа юм. Орос хэлний багш хэлж байна их сургуульд орсон хэллэг их цэвэрхэн байна. тэхээр нь улам сайн болох гээд хичээдэг тээ? Гэх мэтчилэнгээр. Тухайн арга барил тохирч байна л даа. сурагч багш хоёрын арга барил тохирхоороо зэрэг цаашаа яваад байна.

Баасанхүү -

тийм байна

Нэргүй -

зарим хүнийг бол бас жоохон доош нь зэмлээд хатуу шаардаад ирэхээр ахидаг хүн байдаг, хатуу шаардаад байхаар доошоо уначихдаг хүүхэд бас байна ш дээ тээ. Тэхээр багш хүн бол бас тухайн хүнд бас яаж харьцвал дээшээ ахих вэ , яавал бие дааж сэтгэн бодох нь хөгжих вэ гэдэг талаар анхаарах нь зүйтэй юм байна л гэж бодож явдаг ш дээ.

Баасанхүү -

ммхм одоо тэр үед пионерийн ордноос гадна хүүхдүүдэд зориулсан өөр ямар ямар байгууллагууд байв? сургуулийн хүүхдүүд бас пионер байхаас бас нөгөө...,

Нэргүй -

монголын залуучууд эвлэлийн гишүүнд элсэх гэж юм болно ш дээ. 16 нас хүрэхээрээ.

Баасанхүү -

аан за.

Нэргүй -

яам эвлэлийн байгууллагууд тухайн үедээ бас хүчтэй байсан. Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга гэж одоо энэ ардын уран зохиолч Түдэв гуай байлаа ш дээ тиймээ, тухайн үед бол энэ албан тушаал бол арай шагнал магнал ирээгүй байсан 79 онд.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

ном их уншдаг. Тийн эвлэл пионерийн ажил бол тухайн үедээ яг тухайн цаг үедээ хүүхдэд өгөөжөө өгч тэр үеийнхнийгээ хүмүүжүүлж тэр хүмүүжүүлснийхээ үр дүнгээр одоо хөдөлмөрлөж байгаа гэж боддог юм ш дээ. тэр бүгдийг хараар будаад байж болохгүй.тэр хүмүүс бол хүнийг сайн сайхан байлгахын төлөө залуу үеэ эрдэм мэдлэгтэй эрүүл чийрэг хүн болгохын төлөө хүн бүхэн л чармайж байсан гэхдээ алдаа оноо байхыг үгүйсгэхгүй ш дээ.

Баасанхүү -

төгс байна гэж байхгүй тээ?

Нэргүй -

бүрэн төгс байна гэж байхгүй ямарваа зүйл бол, ямарваа үнэлэлт бол харьцангуй гэдгийг ингээд алхам тутамдаа бодож байх хэрэгтэй.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

туйлын юм бол байхгүй.

Баасанхүү -

хүүхдүүдэд зориулсан тийм үзвэр үйлчилгээний газар ямар байсан бэ?

Нэргүй -

кино гэж заавал үзүүлнэ 7 хоногт нэг удаа кино үзүүлнэ. Одоо энэ хөрөнгийн бирж байгаа Элдэв-Очир кино театрт манай сургууль хуваарьтай.

Баасанхүү -

за

Нэргүй -

7 хоног бүрийн 3 дахь өдөр Элдэв-Очир кино театрт кино үздэг байсан орос хэл дээр монгол киног хамгийн түрүүнд л үзээд дуусгачихна. Цөөхөн монгол кино сонирхолтой бөгөөд сургамжтай сайн кино цөөхөн байсан юм. Тэр биднийг хүүхэд байхад. Ихэвчлэн орос кинонууд гардаг байсан. Орос хэл дээр, тэр үед орос хэл сурахад дөхөмтэй байсан. 2 орчим хэлийг хүссэн ч хүсээгүй ч мэддэг байх хэрэгтэй гэж би боддог.

Баасанхүү -

аанхан. Тэр бол таны бодол нийгмээсээ бол тийм шаардлага бол тавьж байгаагүй...,

Нэргүй -

тэр үед бол зүгээр орос хэлийг бол биднүүс дунд сургуульд бол маш олон цагаар үздэг байсан ш дээ. Их дээд сургуульд ч маш олон цагаар үздэг байсан. Орос хэл дээр бол, орос хэлийг үнэлэж байх хэрэгтэй гэж боддог. Хэрвээ орос хэлийг одоо мэдэхгүй бол түрүүчийн бидний үеийнхний бий болгосон оюуны залгамж холбоо алдагдахад хүрнэ. Яагаад вэ гэхээр орос хэл, манай доктор профессор манай юм мэддэг монгол улсын төлөө их юм хийсэн ийм хүмүүс, тэдний бүтээлүүд ямар хэл дээр байна, ихэвчлэн орос хэл дээр. Ашиглаж байсан үзэж байсан ном нь ямар хэл дээр байна ихэвчлэн орос хэл дээр. Тэгээд тэр орос хэл дээр бэлтгэгдсэн боловсон хүчнийхээ оюуны чадавхийг дараагийн үедээ бас зохих хэмжээгээр залгамжлуулах хэрэгтэй гэж би боддог байхгүй юу. Тэгэхгүйгээр одоо их дээд сургуулиуд шууд орос хэл дээр ингээд зөвхөн англи хэлээр явчих юм бол тэр залгамж холбоо алдагдахад хүрнэ гэж би хувьдаа боддог байхгүй юу. тэр бол хувийн бодол. Англи хэл хэрэгтэй, орчин цагтайгаа орчин цагтайгаа хөл нийлүүлэх хэрэгтэй. Заавал тэрүүнийг ягштал баримтал гэж байгаа биш. Авахыг нь аваад гээхийг нь гээгээд орчин цагт нь тохируулаад урагшаа хөгжих ёстой.

Баасанхүү -

тэр үед таны үзсэн хамгийн анхны монгол кино ямар кино байсан бэ? Тэгээд тэр кинонуудаас та жишээ нь...,

Нэргүй -

бүүр анх 5 настай байхдаа би нэг кино үзсэн. Тэрэн дээр зүгээр нэг оросын аж ахуй гарсан, гахайны ферм. Гахайгаа өсгөж байгаа, үржүүлж байгаа, сойздож угаагаад цэвэрлэж арчлаад тордож байгаа тийм кино анх удаа үзэж байсан. тэр үед сургуульд ороогүй жоохон хүүхэд байхдаа үзсэн кино маань тийм кино байсан. Александр невский гээд кино байдаг байсан.

Баасанхүү -

за

Нэргүй -

тэрийг үздэг байлаа.

Баасанхүү -

тэр нь юуны тухай вэ?

Нэргүй -

бас л одоо орос кино л доо.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

тийм аятайхан кино байдаг байсан хүүхэд байхад. Тэгээд дайн байлдаантай кино үзээд эмэгтэй хүүхэд юм чинь бас айна тээ. Яг тэр киноныхоо дүрд орчихсон адилхан айгаад л, баярлавал ижилхэн баярлаад ингээд явж байдаг байсан. Биднийг хүүхэд байхад чинь Сэрэлт кино гарсан юм. Олон монгол кино байдаг дотроос сэрэлт сайн кино.

Баасанхүү -

тийн мэднэ мэднэ.

Нэргүй -

их сайхан санагддаг байсан. Одоо энэ улсын их хурлын гишүүн оюуны ээж залуухан орос эмчид тоглож байж ээ.

Баасанхүү -

өө тийн ш дээ нээрээ тээ?

Нэргүй -

Санжаасүрэнгийн Зориге, Санжаасүрэнгийн Оюуны ээж тээ?

Баасанхүү -

тийн тийн.

Нэргүй -

тэр орос эмчид нь тоглодог. Сайхан кино байсан. Одоо энэ Төмөрбаатрын аав ээж мэдэх үү? Гол дүрд нь тоглодог.

Баасанхүү -

аан тийн. Өөр Элдэв-Очироос өөр...,

Нэргүй -

Ард кино театр байсан.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

хуучин Ард кино театр байсан одоо энэ шинэ биш. Хуучин Ард кино гэж одоо энэ барилгын яамны урд талд байгаа ш дээ. Ердөө л тийм 2 кино театр байсан даа дээр үед. Сүүлд нь энэ шинэ Ард кино театр чинь бий болсон, байгууллгдсан юм.

Баасанхүү -

одоогийн Ард

Нэргүй -

одоогийн Ард сүүлд бий болсон юм. Пионерийн зуслангууд байсан ш дээ. Анх бол Налайхын тэрээп пионерийн зуслан байсан. Анх бол Убулан гэж пионерийн зуслан байсан.

Баасанхүү -

за Убулан

Нэргүй -

тийн Убулан гэсэн одоо тэр газар нутгийн нэр байхгүй юу.

Баасанхүү -

аан

Нэргүй -

тийн тэнд үйл ажиллагаа бүтэн сараар явдаг байсан. Бүтэн сар 1 сар амардаг.

Баасанхүү -

за

Нэргүй -

нэгдүгээр ээлж амралтаар явна гээд нэг сар, дараагийн хүүхдүүд нь хоёрдугаар ээлжийн нэг сар гээд зуны 3 сар дуусна биз дээ.

Баасанхүү -

тийн.

Нэргүй -

тэгдэг байсан. Сүүлдээ бол тэрийг багсагаад 21 нэг хоногоор явдаг байсан. сүүлдээ 14 хоног явдаг болсон.

Баасанхүү -

хүүхдүүд олширсон юм болов уу яасан юм бол?

Нэргүй -

хүүхдүүд олширно ш дээ. Монголын хүн ам ч олширсон Улаанбаатарын хүн ам ч олширсон. Тэрэн дун хүүхдийн эзлэх хувь ч нэмэгдсэн шүү дээ. Хүн амын өсөлт бол сайн байсан. сургуулиуд шинээр байгууллагдсан.

Баасанхүү -

хүн амын өсөлтийг төрөөс бодлогоор зохицуулж байсан тээ?

Нэргүй -

тийн ш дээ. тэр үед хүн амын өсөлтийг нөхөн үржихүйн талаар төрөөс зохицуулж дэмжих арга хэмжээ авч байсан. Яагаад гэвэл 5 хүүхэд төрүүлбэл алдарт эхийн 1-р зэргийн одонтой, 8 хүүхэд төрүүлбэл..., 5-д нь 2-р зэргийн одонтой, 8 хүүхэд төрүүлбэл 1-р зэргийн одон өгнө.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэрнээс гадна юу өгнө орос хувцасанд ч гэсэн сайн хамруулна ш ээ. Олон хүүхэдтэй айлыг аль болох дэмжих талаас нь анхаардаг байсан. Хүүхдийн мөнгө гэж өгнө. 4 хүүхэдтэй айлд бол 400 төгрөг өгч байсан байхаа.

Баасанхүү -

сарын уу? Жилийн үү? Сард уу?

Нэргүй -

тийн тэр үед чинь 400 төгрөг гэдэг чинь их мөнгө ш дээ, их мөнгө. Олон хүүхэдтэй бол улам л олонг өгч байсан байх даа.

Баасанхүү -

та пионерийн зусланд явж байсан биздээ тээ?

Нэргүй -

явалгүй яахав. Дөнгөж 4-р анги төгсөөд дионерийн зусланд явсан.

Баасанхүү -

анх удзаа?

Нэргүй -

анх удаа. Анх удаа гэрээсээ холдож үзэж байгаа юм.

Баасанхүү -

за

Нэргүй -

хөгтэй юм ярья. Өдөр унтдаг, хоолнуудыг барна гэсэн ойлголт байхгүй. Нэгдүгээрт би жижиг биетэй, ер нь хүүхдүүд бол хоолоо бардаггүй тийм их хангалт их сайтай байдаг байсан. Чанартай, тэгээд өдөр унтана.

Баасанхүү -

за

Нэргүй -

өдөр унчихаад шөнө унтаад босож байгаа гэж бодоод өглөө гимнастикандаа гаръя гэж бодоод хурдан хувцасладаг байхгүй юу. Тэгсэн чинь гимнастиканд гаргахгүй, яагаад гимнастиканд гарахгүй байгаа юм бол гэсэн чинь харин өдөр унтсанаа шөнө унтсан гэж бодоод босдог байсан. Цэцэг навч дэлгэрсэн 00 нь тэр модон дотор. Багш нар бас их голын эргүүлэгтэй, голын үерээс их болгоомжилдог байсан. Тэр Убулангаасаа болиулаад энэ хойно пионерийн Сэлбэ зуслан гэж бий болсон. Дараа нь Сөгнөгөр гэж хойно Сөгнөгөр Баянгол гэж 3 амралтын газарт байсан.

Баасанхүү -

ммхм. Зусланд хүүхдүүд юу хийж цагийг өнгөрөөх вэ?

Нэргүй -

өглөө бүрээнээр босоод хувцаслаад, бие засаад гимнастикаа хийгээд цайндаа орно тэгж байгаад дугуйланд хамрагдана. Пионер дээр хөгжимийн дугуйланд явдаг байлаа.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

тэгээд дараа нь цайнд орно тараг ууна. Тэгж байтал үдийн хоолондоо орно. Үдийн хоолонд 1, 2-р хоолтой компоттой, зууштай байх жишээтэй. Тэгж байтал тэгээд унтана. Унтаж босоод хөнгөн цайндаа орно тэгээд амралт чөлөөт цаг гэж нэг 2 цаг гаран болно. Тэгээд оройн хоолонд орно. Тэгээд ахиад тоглоомын цаг гэж ирнэ, тэгээд дараа нь шугам жагсаал хийгээд...,

Баасанхүү -

шугам жагсаал гэж?

Нэргүй -

шугам жагсаал гэдэг чинь одоо пионеруудын тэгш өнцөгт хэлбэртэйгээр жагсаад бүлэг бүлэгтээ, 1- бүлэг, 2-р бүлэг гээд бүлгийн дарга нар нь манай пионерууд бэлэн гээд мэдээлэл өгөөд тэгээд шөнө унтахдаа тугаа буулгана, зуслангийнхаа тугийг буулгана. Өглөө болохоор тугаа өргөнө.

Баасанхүү -

өө

Нэргүй -

тиймэрхүү маягаар ажилладаг байлаа. Хүүхэд нас давтаад хэлье маш жаргалтай өнгөрсөн. Ханиад томуу ч хүрч байгаагүй. Яагаад вэ гэхээр гимнастикт явдаг байсан ш дээ. бид нар бас нэг янз бүрийн. Уран гимнастикийн дугуйланд явна. Тэрэнд явахаар чинь бас хүний булчин шөрмөс чинь чангараад, тэр агаар нь ч сайхан байсан байх тэрэн дээр юм юм л нөлөөлж байсан байх. Тийм учраас ер нь хүүхдүүд тэгж нээх акт аваад байдаггүй тийм л байсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

за би одоо пионерийн зуслангаа ярьчихлаа, анх сургуульд орсоноо ярьчихлаа.

Баасанхүү -

зуслангйн одоо байр сав тэр байрлаж байгаа байр нь ямархуу байсан бэ?

Нэргүй -

байх нь сайхан, их сайхан байр. Дөрөвүүлээ тавуулаа аьдарна.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

одоо бодоход. Тэр үед бол ямар тэдэн метр куб агаар гэх биш. Одоо лав л нэг хүүхдэд нэг 5 квадрат талбай оногдохоор байранд сууж байсан. Одоо бодоход тээ тухайн үед бол. Хүүхэд болгонд цагаан хэрэглэл бэлэн, өөрсдөө өмсөх хувцастайгаа л очно. Багш нар байнга эргэж тойроод, эмчтэй зуслангийн эмчтэй, ер нь бол их анхаарал халамж тавьдаг байсан даа. Дэг журамтай тийм л байсан.

Баасанхүү -

та яг айлын том охин гэсэн том хүүхэд ш дээ.

Нэргүй -

тийн

Баасанхүү -

тэгээд сургуульдаа явна, тэгээд бас нэг айлын том охины үүрэг ямархуу байсан бэ?

Нэргүй -

за тэр талаар их муу байсан. Тэр гэр орны ажилд их муу байсан. Яг миний дараагийн дүү хамаг юмыг түрүүлээд хийчихдэг. Би зөвхөн л одоо хичээлээс гадуурх гэрээс гадуур ажилд л оролцдог. Тийн тэр талаар их тааруу байсан. Миний дараагийн дүү хамаг дүү нараа бөөцийлнө, асарч тойлно. Би ч ерөнхийд нь тэг гээд л зохион байгуулаад байхаас биш ер нь гардаж заримыг нь бол үнэнийг хэлэхэд ер хийж байгаагүй. Одоо ярьж хөхөрөлддөг. Ажаа зүгээр зааварлачихаад л биднүүс хийдэг байсан гэдэг байхгүй юу.

Баасанхүү -

гэхдээ зөв зохион байгуулж байсан?

Нэргүй -

гайгүй, гайгүй зохион байгуулж байсан. Хааяа хийгээд л бүүр олигтойхон чанартайхан сайн гэгч нь хийчихнэ. Аан байнгийн юм хийхийг бол миний дараагийн 2 бүсгүйдүү хийчихдэг байсан. Эмэгтэй хүүхдүүд маш ажилсаг. Одоо бол байхгүй л дээ тэр дүү маань.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

өөд болсон. Цэл залуугаараа тэгсэн. Одоо хүүхдүүд нь их сайн яваа. Их ажилсаг маш ажилсаг хүүхэд байсан. Гадаадын пионерийн зусланд явуулдаг байсан.

Баасанхүү -

тэр хүүхдийг үү?

Нэргүй -

тийн. Унгарт пионерийн зусланд явуулдаг байлаа.

Баасанхүү -

за. Та явж байв уу?

Нэргүй -

Эгч нь явж байгаагүй ээ. Миний найз явдаг байсан. Онц сурдаг тэр охин маань ч хичээлдээ ч онц сурдаг бүжиглэдэг, дуулдаг, зурдаг, оёдог хатгадаг бүхий л юманд оролцдог. Тэр хүүхдийн л хэмжээнд шүү дээ. тэрнээс биш уран бүтээлийн одоо жинхэнэ мэргэжлийн хэмжээнд ярьж байгаа хэрэг огтхон ч биш. Хүүхэд л болсон хойно юм оёно гэвэл ч нээх гоё цэцэг навч хадчихдаг юм нэхье гэвэл цүнх мүнх янз бүрийн юмаа нэхээд тавьчихдаг байх жишээний. Тэгээд нэг хэр хэмжээгээрээ нэг шүлэг зохиочихно, бүжиг концертонд ороод бүжиг бүжиглэчихнэ. Тийн хүүхэд байсан тэр маань гадаадын пионерийн зуслан урилгаар амарч байлаа.

Баасанхүү -

аан та түрүүнээс та ингээд яриа сууж байхад за ямарч байсан зургийн дугуйланд явсан гэсэн юу юуны дугуйланд явж байсан бэ?

Нэргүй -

жүжгийн дугуйланд явж байлаа.

Баасанхүү -

за

Нэргүй -

тийн

Баасанхүү -

тэхээр яадаг юм бэ? Одоо жишээ нь нэг шинэ хичээлийн жил эхэллээ тэхээр л энэ хичээлийн жилд хэн ямар дугуйланд явах вэ гэх юм уу?

Нэргүй -

тэгнэ. Солиж болно, тэр дугуйландаа үргэлжлээд явж болно. Наад дугуйлангууд чинь пионерийн зуслан дээр нэг сар амрахлээр хөгжимийн дугуйланд явчихгүй юу.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

одоо юу байдаг юм соль түлхүүр гэж ийм юм байдаг юм, ийм ийм нот байдаг юм гэх мэтчилэнгээр юм уу даа. Баян хуур гэж энийг хэлнэ. Аман хуур гэж энийг хэлнэ ингэж хөгжимийн зэмсэг ийм үйлдэлтэй гээд. Эсвэл дараагийн жил явахдаа фото зургийн дугуйланд явах жишээний.

Баасанхүү -

өө бас фото зургийн дугуйлан байдаг юм уу?

Нэргүй -

байсан. фото зургийг бол хүмүүс дээд зэргээр сонирхож байсан үе.

Баасанхүү -

харин надад бас тэгж санагдаад.

Нэргүй -

зураг яаж хадгалах вэ, зураг яаж угаах вэ гэж байгаад зураг авдаг угаадаг ийм л байлаа ш дээ. Фото зургийг бол хүмүүс маш их сонирхож байсан.

Баасанхүү -

Хүүхдүүд ч гэсэн үү?

Нэргүй -

тэгэлгүй яахав. Хүүхдүүд чинь хаана шинэ соргог юм байна тэр лүү эцэг эх хүссэн ч хүсээгүй ч өөрийн дураар сонирхож байдаг .

Баасанхүү -

ммхм. Ингээд таныг ер нь хүүхэд насаа бодоод байхад хамгийн дурсамжтай тийм зүйл нь юу байдаг вэ.

Нэргүй -

хийчээл эхлэхийг л их хүсдэг байсан. Ээж аав хоёроороо миний 3-р, 4-р ангийн сурах бичгийг аваад өгөөрэй гээд. Тэрнээсээ сонирхолтой гэгч нь тоог нь бодоод, нөгөө унших одоогийхоор бол унших бичиг тээ.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэрийг нь бүгдийг нь уншчихдаг. Ном уншина гэхээс л нэг л баяртай, хүн нэг идэх юм авахаараа нэг дуртай идэх юмаа авахаараа баяралдаг даа тээ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Нэргүй -

ном харахаараа уншихаараа, ер нь номны л хоббитой байсан. Ном сайн уншвал ач холбогдолтой.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

номноос их юм сурна. Үгийг зөв ойлгодог хүн бол номноос их юм сурна ш дээ. Ахлах ангид орсон хойноо дэлхийн сонгодог зохиолуудыг болуул уншиж л байсан. Зохиолууд байсан, чухам ямар хэмжээгээр халбагаар юм у, шанаагаар хутгаж авах юм уу тухайн уншигчийн хэр хэмжээ. Тэрнээс биш цаана нэг том тогоотой хоол байна гэсэн үг. Тэрийг жижгхэн амны халбагаар авах юм уу, томоо гэгчийн шанагаар хутгаж авах уу гэдэг тухайн уншигчийн хэрэг.

Баасанхүү -

тэхээр одоо хүүхдүүд аягүй их ном уншдаг гээд байсан худалдаж авах уу? номын сангаас авах уу?

Нэргүй -

номын сантай ш дээ. Одоо энэ Горкийн нэрэмжит номын сан гээд одоо энэ усанд автчихлаа гээд яриад байна даа тээ

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

энд хүүхдэд зориулсан ном уншдаг байлаа. Ахиад энүүхэн энд шуудангийн салбарын урд талд энэ хүүхдийн номын сан байсан. Хамгийн сайн уншдаг хүүхдийг зрагтай нь хадна хүүхдийг 4-р сургуулийн 4-в ангийн Доржханд, Долгор гэх мэтчилэнгээр, хичнээн ном уншиж ойлгож уу үгүй юу бас зохих хэмжээний заримыг нь шалгачихна. Тийн хамгийн сайн уншдаг хамгийн олон ном уншдаг, сургууль болгон номын сантай. 3-р сургууль дээр бол жигтээхэн том номын сантай байсан ш дээ.

Баасанхүү -

тэр үйл ажиллагаа нь бас сайн явагдах уу тээ?

Нэргүй -

Тусдаа номын санчтай юм чинь.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

бид нар дуртай номоо аваад уншина, хугацаанд эргүүлээд өгнө. Харин хүүхэд байхдаа л тэр ном урах барих одооных шиг хэрэгтэйг нь авчих барьчих юм байгаагүй шүү.

Баасанхүү -

одоо болуул аягүй айхтар ш дээ.

Нэргүй -

тэр талаар учир дутагдалтай байх шиг байна аа.

Баасанхүү -

тийн намайг одоо жишээ нь энэ дунд сургуульд байхад гэхэд чинь номын сан ерөөсөө ажилдаггүй байсан.

Нэргүй -

тийн тийн тэр үед нэг л зогсонг үед нь чи тэр үед нь таарч. Шилжилтийн нэг хэцүү үе байлаа ш ээ. Бодвол нэг 90-ээд он байх тээ?

Баасанхүү -

тийн тийн.

Нэргүй -

бидний үед бол эд номонд намаг анхаарлаа хандуулж, бас шал өөр л дөө бидний өсөж байсан үе. Яг та нарын тэр үед чинь чамайг тэр, бодлого бол байхгүй үед эд л нөгөө талх давснаас өөр юм байхгүй байсан үе байх гээд байгаа юм. Эцэг эхчүүд ном авахын оронд яаж хүүхдээ талхтай хонуулъя даа гэж бодно ш дээ. Тэхлээр ходоод хоосон байвал яах юм бэ ямар ч арга байхгүй ш дээ. тураалд орчихно. Тийм учраас яавал талхтай болох вэ, яавал гурилтай будаатай болох вэ гэхээ хүн эхний ээлжинд бодохоос өөр зам байхгүй.

Баасанхүү -

тийн

Нэргүй -

бидний үед талх нь гэдэг юм уу нэг л их овойж оцойтол бүрэн дүүрэн агуулах саваар дүүрэн байдаггүй юм аа гэхэд өдөр тутмын талхтай, өдөр тутмын махтай.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

айх юм байхгүй ш дээ. Ээж аав сардаа цалингаа авчихсан, ямар ч байсан 90-ээд оных шиг юу ч байхгүй болчихно гэж байхгүй ш дээ. Бас ч гэж хэдэн малтай тиймээ?

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

бага байхад бол бүүр сургуульд ортолбол малтай байсан болохоор тэр үед бол бүүр хангалуун сүү сааль бялхаж байсан үе байхгүй юу.

Баасанхүү -

одоо хүүхэддээ ч гэсэн нээх тийм тэр өрхийн эдийн засгийн чадавхи ч гэмээр юм уу тийм юм нь доошоо ордоггүй байсан байх тээ?

Нэргүй -

тэр үед үү?

Баасанхүү -

тийн

Нэргүй -

тэгтлээ юучгүй болчихсонэ юм ер нь байхгүй байх аа. Ямар ч л байсан өлсөх талын ойлголт л лав байгаагүй байх гэж би боддог юм. манай хувьд ээж аав айхтар улсууд юм чинь тэнд юмгүй болчихно гэж байхгүй л дээ. зохих хэмжээгээр заавал гурил будаа бол байнга л байдаг. Тэр талаар гурилтай байх болов уу манайх будаатай байх болов уу гэж хүүхэд бид нарт хэлдэггүй тэрийг бол эцэг эх хариуцна.

Баасанхүү -

ямар ч бодох шаардлаггүй.

Нэргүй -

байхгүй байхгүй. Бас тэр дотор чинь тийм хүүхэд байдаг байж л дээ. Эцэг эх нь бэлдчихдэг манай гэрийн хувьд бол. Зарим айлын хүүхэд бол яах аргагүй гуриландаа явдаг, будаандаа явдаг байсан байхыг үгүйсгэхгүй ш дээ тээ.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

манай аав 2 бол номтой болгох юмсан ном л сургах юмсан гэж их хүсдэг хүн байсан. Аав өөрөө тийм ой тогтоолт сайтай. Бүүр багадаа хүрээнд шавилан сууж байсан хүн.

Баасанхүү -

өө за.

Нэргүй -

тэгээд бүүр багадаа айлын өнчин хүүхэд. Тэгээд яахав дээ хүрэээ хийдэд хамгийн эхлээд жижигхэн юм л тэгж ингэж явж байгаад л ах дүүгээр гар дамжиж байгаад тэгээд цэрэгт явсан. Тэгээд цэргээс халагдаж ирээд манай ээжтэй нийлсэн. Ээж бол яахав ямарч юманд суугаагүй шинэ үсэг л тайлагдсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэхдээ бас их овсгойтой хүн байсан. Тэсвэртэй, хатуужилтай бас хүүхдэд үлгэр дуурайлал их байсан. Тийм үлгэр дуурайлалтай гэр бүл учраас тэр үеийн улсууд чинь тийм олон хүүхэд төрүүлээд тэр нарыг өсгөж өндийлгөхийн төлөө явдаг байсан. Тэрнээс бол төрүүлэхгүй мөрүүлэхгүй гээд төрүүлэхгүйл байх байсан байлгүй.

Баасанхүү -

тийн

Нэргүй -

эцэг эхдээ бол ихх баярлаж их шүтэн дээдлэж залчирч явдаг.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

ээж маань амьд, аавын маань сүнс харж байгаа гэж аавдаа зориулж ном бүтээсэн.

Баасанхүү -

ном оо?

Нэргүй -

ном.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

тийн бурхны ном.

Баасанхүү -

аан бурхны ном уу?

Нэргүй -

тийн. Хэвлүүлээд крилл дээр.

Баасанхүү -

аавдаа зориулж

Нэргүй -

аавынхаа дурсгалд зориулж.

Баасанхүү -

одоо ингээд хүүхдүүдийг харахаар чинь за энэ гайгүй баян айлын хүүхэд байна энэ нь жоохон гэр нь ядуу юм шиг байна гээд ер нь ангийн хүүхдүүд хоорондоо ингэд ялгаатай, бие биенийгээ ч гэсэн мэдрэгдэхээр ш дээ тээ?

Нэргүй -

тийн

Баасанхүү -

тэрг үед болуул тийм ялгаа харагддаг байсан уу? Харагддаггүй байсан уу?

Нэргүй -

гоц харагддаггүй. Зүгээр яахав би бол нэлээн чинээлэг тэр үеийнхээ сайн сэхээтний хүүхдүүдтэй хамт нэг ангид суралцаж байсан. Багшийн их сургууулийн орос хэлийн тэнхмийн декан гэж байсан ш дээ.

Баасанхүү -

за

Нэргүй -

деканы хүүхэдтэй нэг ангид байх жишээтэй. Одоо төрийн соёрхолт ардын жүжигчин Сувдтай нэг сургуульд зэргэлдээ ангид байх жишээтэй.

Баасанхүү -

өө за

Нэргүй -

гэх мэтчилэн. Гэхдээ Сувд бол энгийн ховор сайн охин гэх мэтчилэнгээр. Бид нарт ялгаа заавал байгаагүй. Тэр нь ажилчны хүүхэд тэр нь сэхээтний хүүхэд гэж үерхэл нөхөрлөлийн хувьд бол гарч байгаагүй. Бид ч тэр хүүхдүүдээс, ажилчны хүүхдэд боловч тэр сэхээтний хүүхдүүдтэй ижилхэн хэмжээнд л сурдаг байсан. Гэхдээ би гэр хорооллоос явлаа гэхэд ижилхэн л усанд орсон бол орсон адилхан л хувцастай. Гэхдээ цаанаа хураасан хөрөнгө чинээ хадгалсан юм бол өөр байж болох л доо.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

гэхдээ биднүүсийн хичээл номонд шамдан суралцахад ямар ч сөрөг нөлөө байхгүй. Багш нарын зүгээс ч өнчин өрөөсөн ядарсанд нь илүү анхаарал халамж тавьдаг байсан болохоос, ийм ядарсан юм цаашаа гэж түлхдэг тийм ухамсартай тийм ёс суртахуунтай багш ерөөсөө байгаагүй.

Баасанхүү -

ммхм тэгээд нийгэм аягүй баталгаатай аюулгүй тийм байсан юм байна тээ?

Нэргүй -

тийн аюулгүй. Тайван амгалан янз бүрийн тийм гэнэтийн осол аваар байдаг ч юм уу тиймээ. Хүнлэг Биш араатанлаг дээрэм тонуул тийм байхгүй байсан.

Баасанхүү -

хүүхдүүд чинь ингээд л өсвөр насны бага гээд л жоохон сахилгагүйээд л янз бүрийн хэрэг төвөгт холбогдох ч юм уу тиймэрхүү, одоо болуул аягүй их байдаг ш дээ. Дээр үед ямархуу байсан бэ?

Нэргүй -

тэр үед ер нь мэдэхгүй ээ. Сайн л байсан гэнэн цагаан. Хичээл дээр ярилаа эргэж харлаа эргэж харлаа, инээлээ гүйлээ харайлаа тийм л юман дээр зэм авдаг байсан тэр цагт чинь хүүхэд байхад бол. 2-р сургууль бол их сайн олон сэхээтхүүдийг төрүүлж гаргасан сургууль шүү дээ тээ. Олон сайн сэхээтнүүд төрж гасан сургууль. Сургалтын чанар сайтай.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

багш тухайн үеийн нийгмээр тээ үнэхээр бас багшын ёс горимыг дээдэлсэн, багшлах ажилдаа дур сонирхолтой, энэ хүүхдийг би сургаж төгсгөх ёстой гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй багш нар байсан учраас бид энэ дайны байгаа л гэж боддог. Хэрвээ тийм үлгэр дуурайлал бидэнд үзүүлж чадаагүй бол намайг үлгэрлэ гэээгүй байхад ерөөсөө л томчууд тухайн хүүхдийн ямар бай гэдгийг л ерөөсөө өөрөөрөө заагаад өгчихөж байгаа байхгүй юу. Дууны өнгө, би оюутнуудтайгаа аль болохоор эелдэг даруухан зөөлөн намдуу хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Хэдийгээр тэр оютнууд минь одоогоор мэдэхгүй ч гэсэн яг миний тусгал тэр хүүхдэд очих ёстой.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

би оюутныхаа заавал хаалгыг тогшиж байж ордог.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

хоол идэж байвал сайхан хооллоорой уучлаарай би одоохон энийг хэлээд гарах уу? Гэж зөвшөөрөл авч байж хэлдэг байх жишээтэй.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

энэ бол бас оюутнууд маань сураасай л гэж бодож байгаа юм. Зүгээр наад зах нь хэлэхэд байна ш дээ хүүхдүүдийг бол одоо монгол дээл тэй нүүр нь хэртэй тоостой ер нь тийм улсууд байхгүй.

Баасанхүү -

ммхм тийм шүү.

Нэргүй -

ядаж л цагтаа тохируулаад хөнгөн нимгэн угааж арчдаг, торгон дээл өмсчихөөр чинь хэд угаагаад л торгон дээл чинь үнэтэй, товч нь унана. Тэр бол хүндэтгэлд өмсөх ёстой хувцас.

Баасанхүү -

таны бодлоор тэр үеийн сургууль боловсролын асуудалд төрөөс хэр нөлөөлдөг байсан бол? Яаж нөлөөлдөг байан бол? Таныг сургуульд сурч байх үеэр.

Нэргүй -

тийн сургуульд ссурч байх үед бол залуу үеэ хүүхэд багачуудаа зохих хэмжээний мэдлэгтэй болгох талаар бол нэлээн сайн анхаарч байсан гэж бодож байгаа.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

яг тухайн одоо шинжлэх ухааны үндэс суурийг тавихад бол маш сайн анхаарч байсан. Гэхдээ нэг юман дээр алдсан байж магадгүй гэж боддог.

Баасанхүү -

за

Нэргүй -

яагаад вэ гэхээр зүгээр амьдралд бэлтгэх талаар амьдралд, хөдөлмөрт, том болоод чи зааал математикч болох албагүй, заавал шинжлэх ухааны доктор болох албагүй. Чи ээж болно, аав болно гэдэг тэр үед амьдралд бэотгэх талаар тийм сургалт зохион байгуулж байх ёстой байж ээ гэж боддог.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

бид нар тэр талын мэдлэгийг хаанаас авч байсан гэхээр түрүүч түрүүчийнхээ залуусын, түрүүч түрүүчийн ангийн хүмүүсийн амьдралаас л тэрийг мэддэг байсан. Эцэг эх чинь тухайлбал миний эцэг эх бол тэгдэг юм ингэдэг, тэгэх ёстой ингэх ёстой гэж захиж занаж байгаагүй. Зүгээр номноос л ерөнхийдөө номноос түрүүчийн одоо ангийн ах дүү найз нөхдийн амьдралаас сурч авч байан болов уу гэж бодож байгаа. Зүгээр ер нь бол одоо энэ боловсронгуй болчихсон цагт бол зохих хэмжээгээр тэр талын юм хүүхдүүдэд захиж занаж тиймээ. Гэр бүл ахуйн амьдралаа явах талаар бас багаас нь сургаж байх нь зүйтэй юм аа гэж одоо бол боддог байхгүй юу. Тухайн үед бол тухайн хүний амьдрах арга нь тэр юм чинь. Нийтээрээ анхаарахгүй бол ганцхан багш бол шиидээд тэрийг бол дийлэхгүй. Яагаад гэвэл тэр баг амьдрахын тулд бол тэр ажилтайгаа байх хэрэгтэй. Ажилтай байхын тулд дээрээс ирж байгаа шалгалт программын мэдлэгийг тухайн хүүхдэд эзэмшүүлэх шаардлагатай.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тухайн хүүхдийн пифагорын тиоремыг бодлогт хэрэглэж чадаж байна уу үгүй юу гэдгийг дээрээс ирсэн хүн шалгаж та энэ ажилдаа тэнцэнэ тэнцэхгүй гэж хэлэх болохоос биш Дуламсүрэнг амьдралд бэлтгэх талаар нь энэ яаж яриа вэ, яаж сургамж зөвлөгөө өгөө вэ гээд энэ хичээлийг яаж заагаа вэ гэдгийг тухайн багш бас шалгахгүй л байхгүй юу. Тийм учраас энийг бол нийтээрээ том багц болгож харж үзэж харж хэрэгжүүлэх асуудал болохоос биш нэг бас хичнээн хичээгээд хичээгээд тэр бол үр дүн нь хомсхон бага хэмжээтэй байх юм. Яахав нэг хүн хичээх хоёр хүн хичээх хорин хүн хичээхэд бол гарна л даа. Үр дүн нь бол нийтээр нь багцар нь авч үзэж байж л эцсийн үр дүн өгөөжтэй болно ш дээ. Тийм л юм орхигдож байсан байх.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэрнээс бусад талаар бол одоо түүхийн хичээлээр юу үзэх ёстой юм тээ, программд юу гэж заасан юм, сургадтын төлөвлөгөөгөөр энэ хүн 45 минутанд тухайн багш юу эзэмшүүлэх ёстой юм тэрийгээ багш болгон хийчихсэн гэхийн оронд бид нар түүхээр бол ярьчихна, монгол хэлээр бол ярчихна, математик бодвол бодчихно.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

гэхдээ дунд сургуулийн программ хүнд юм байна аа гэж боддог. Яагаад вэ гэхээр их дээд сургуульд гадаадад явуулахаар таны төгсгөсөн оюутан чинь математикт ийм сайн байна аа гэж деканых нь газраас надад захиа ирэх жишээний.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

тэр бол багш хүнд их ирч хүч болдог юм. Ядаж л дунд сургуульд байхад чинь бас нэг тэргэжлийнхээ хичээлийг гарчигийг нь хүртэл хүүхдүүдэд оросоор хэлээд өгчихдөг он сараа оросор биччихдэг л байлаа ш дээ. Тэр битгий хэл эх хэлийг орхих гэсэндээ биш бас нэг жоохон ч болсон орос хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх санаатай тэрийг оросоор бичиж байгаа хэрэг шүү дээ.

Баасанхүү -

ммхм одоо бол ингээд өсвөр насны хүүхдүүд шилжилтийн нас гэж ярьдаг ш дээ тээ?

Нэргүй -

тийн

Баасанхүү -

тийм үедээ явж байхад нь янз бүрийн асуудал тулгарахад нь мэдээлэл ч нээлттэй байгаа, эцэг эхчүүд нь ч харьцангуй нээлттэй харьцдаг болчихсон тээ?

Нэргүй -

аанхан

Баасанхүү -

гэтэл таны үед ямархуу байсан бэ? Аав ээжтэйгээ янз бүрийн асуудал ярилцах, ах эгч дүү нартайгаа ярилцах тийм ойлголцох зөвлөлдөх юм байсан уу? Бас тэр мэдээлэл хаанаас олж авдаг байсан бэ? Олддог байсан уу?

Нэргүй -

янз бүрийн мэдээллийг бол номноос бол найз нөхдийн хүрээнээс л авдаг байсан. Би лав одоо бодоход ээж маань надад тийм нарийн нандин юм тэгж бай ингэж бай гэж захиж байсныг санахгүй ээ.

Баасанхүү -

аанхан

Нэргүй -

тийн ерөнхий юмаа л ярина гэхээс яг бүсгүй хүүхэд энэ тэр гэдэг юм уу амьдралын, хайр дурлал, сэтгэлийн тийм нарийн юмыг бол тэр болгон тэгж байгаарай ингэж байгаарай гэж зөвлөж байгаарай гэж зөвлөж байгаагүй юм байна. Зүгээр яахав өөрсдийнхөө амьдрал ахуй аавтай минь нийлсэн тухайгаа ч байдаг юм уу амьдралаас гэр дотор ярьж л байсан. Тэрнээс хүн санаа авна ш дээ. Тэрнээс бол яг тулаад сонсож бай даа миний охин гэж ингэж байсан юм бол байхгүй.

Баасанхүү -

ммхм багш нар бас хэр зөвлөгөө өгдөг байсан тиймэрхүү юм бас бага байсан уу?

Нэргүй -

за бид бол ангийхаа багштай их ойр дотно байдаг байсан болохоор багш маань зөвлөдөг байсан шүү. Тэр Янжмаа гэж багш маань зөвлөдөг. Бид нар багшдаа эрхэлдэг, яасан та нар муудалцаа юу Пүрэвсүрэнтэй муудалцаа юу, Батжаргал Гантөмөр хоёр зүгээр үү? Гэх мэтчилэнгээр.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэр үерхдэг хүүхдүүд байхгүй юу.

Баасанхүү -

аан эрэгтэй эмэгтэй юу?

Нэргүй -

тийн. Биднүүсээс ахлах ангийн нэг эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд үргэлж салдаггүй болохоор багш нар мэдэж байгаа болов уу яанаа гээд тэрийг бол нэлээн хориглосон байсан ш дээ тээ.

Баасанхүү -

өө тийм үү?

Нэргүй -

тийн багш нар мэдэж байгаа болов уу энэ 2 аймаар дотно байна. Яанаа мэддэг болов уу багш нар мэддэг болов уу гээд одоо бид нараас 3 ангийн хүүхэд энэ тэр гээд андахгүй ш дээ 7-р ангид байхад 10-р ангийн ах эгч хоёр ойр дотно яваад байхаар чинь. Яанаа Алимаа эгч найзтайгаа яваад байна багш нар мэддэг болов уу дан байнга холбоотой байх юм аа мэддэг болов уу гээд. Тэхэд багш нар нь мэддэг байсан байна лээ л дээ. Тэгээд зүгээр үерхэж нөхөрлөж л байвал тэгээд л багадаа үерхэж нөхөрлөж байгаад бат бэх гэр бүл болсон улсууд чиг л байдаг, цагаан цайлганаар үерхэж нөхөрлөж байгаад жирийн найзууд болсон хүмүүс чиг л байдаг. Амьдрал өөрөө баян юм болохоороо яг тэг ингэ гэсэн жор огтхон ч байхгүй.

Баасанхүү -

тийм учраас л яг нэг хүн бүрийн амьдрал сонирхолтой чухал байгаад байгаа байхгүй юу.

Нэргүй -

тийм үү?

Баасанхүү -

тийм учраас та өөрийгөө чухал биш энэ тэр гэж ярих ёстой хэрэггүй.

Нэргүй -

би жирийн нэгэн эгэл учраас, тийм гоц гойд юмгүй учраас хаана ч л байдаг эмгэн.

Баасанхүү -

за одоо нөгөө “Би чамд хайртай” энэ тэр гээд ер нь нэг кинонууд дээр тэр үеийн хүүхдүүдийн үерхлийг ингээд харуулаад байдаг ш дээ.

Нэргүй -

тийн

Баасанхүү -

одоо тийм нэг чөлөөтэй гайгүй л харагддаг юм. Тэр үедээ яг ямар байсан юм бэ? Одоо жишээ нь та багш нар жоохон хориглодог...,

Нэргүй -

би тэр талаараа байна ш дээ тиймээ. Би 10 жилд байхад нас арай бага байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тийм учраас би бол тэгж нээх их одоо нэг хүүхэдтэй үерхэх юмсан гэдэг бодол ерөөсөө төрөөгүй өнгөрчихсөн юм аа 10 жилд байхад.

Баасанхүү -

ммхм ер нь хүүхдүүд нь ямархуу байсан бэ?

Нэргүй -

аан ангийн хүүхдүүдэд бол тийм юу зөндөө л байсан ш дээ. Тийн сайхан сайхан охидууд. Их гоё царайлаг сайхан охидууд сайхан хөвгүүдтэй анги байсан.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

соёлтой харахад хайрлаж хүндэлмээр тийм хүүхдүүдтэй анги байсан шүү. Би бол тэр дотор нь өчүүхэн жоохон биеэр ч жоохон, насаар ч жоохон, царай зүсээр ч маруухан тийм л хүн байлаа.

Баасанхүү -

таныг, ер нь ингээд таны амьдралын туршид хүүхдүүдийн, хүүхэд багачуудын амьдрал яаж яаж өөрчлөгдсөн бэ? Одоо харагдана ш дээ за 70-аад оны хүүхэд нэг иймэрхүү өнгө аястай, аа тэгээд 80-аад оныхон нэг тиймэрхүү өнгө аястай, 90-ээд оныхон бол нэлээн өөрчлөгдсөн ч юмуу тиймэрхүү юм анзаарагддаг байсан уу?

Нэргүй -

одооны хүүхдүүд бас бие бялдарын хувьд гадна талаасаа их сайхан үзэмжтэй болсон ш дээ. Өндөр биетэй болсон орчин цагийн хүүхдүүд бас ахиж дээшил, хөгжил гэдэг чинь дандаа л урагшилж явж байх ёстой юм чинь. Зүгээр ерөнхий мэдээллийн хувьд асар их мэдээлэлтэй болчихсон гэж бодож багаа юм. бидний үед чинь бас мэдээлэл жоохон хомсхон л байж л дээ одоогийхтой харьцуулбал.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

гэхдээ боловсрол тал руугаа дунд сургуулийн сургалт ч байсан, их дээд сургуулийн сургалт ч байсан тэпээрийг төгсөж байгаа сурагч болон оюутнуудыг аваад үзвэл бидний үеийн 70 онд төгссөн миний үеийнх байдаг юм уу тиймээ, 80 онд төссөн бидний дараагийн хүмүүсийн мэдлэгээс мэдлэгийн хувьд зарим талаараа жоохон хоцрогдоод байна уу даа гэж бодогддог. Хүн болгон биш юм. Гоц гойд олон хэл мэддэг өргөн цар хүрээтэй сэтгэж чаддаг өдөр тутум урагшлахыг хүсдэг трэмүүлдэг тэрэндээ хүрдэг ийм оюутнууд сурагчид байгааг үгүйсгэх арга байхгүй. Тэрний хажуугаар зөвхөн дипломны хойноос 10-р анги төгссөн 11-р анги гэрчилгээний хойноос явж байгаа цагийг үр дүнгүй өнгөрүүлдэг, алсын хараагүй бодлоггүй зорилго чиглэлгүй, далайд яваа далбайгүй завь мэт яваа нэлээд хэсэг байна.

Баасанхүү -

таны хүүхэд нас одоо тэр бусад таны үеийн хүүхдүүдийнхээс ер нь ялгаатай онцлог зүйл байсан уу?

Нэргүй -

мэдээллийг бол, мэдээлэл авсны хувьд янз бүрийн юм сайн мэдэж байна. Гэхдээ яг мэргэжил мэргэшил болгоод амьдрал ахуйд хэрэглэх талдаа бол учир дутагдалтай байна.

Баасанхүү -

ммхм за баярлалаа.

Нэргүй -

сургалтын тоо тэр бидний үед их биднүүсийн их сургууль төгсөж байсныг бодвол одоо чинь сургалтын тоног төхөөрөмж маш боловсронгуй болсон шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэгээд энэ боловсронгуй байгаа тоног төхөөрөмжийг үр ашигтай зарцуулах хэрэглэх шаардлагатай. Тэрэн дээр компьютерийн хажуугаар ном унших шаардлагатай.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх сэтгэхүйг нь хөгжүүлэх тоглоом хэрэгтэй дандаа компьютерийн байлддаг дайсагнадаг донтдог энэ тоглоомнуудыг хязгарлах шаардлагатай.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

хүүхдийн оюун гэдэг бол бага залуу шилжилтийн насны хүүхдийн оюун гэдэг бол хэрэгтэй хэрэггүйг ялгахгүйгээр мэдээллийг цуглуулдаг. Энэ мэдээлэл зөв мэдээлэл хүний уураг тархи руу орж байх ёстой. Буруу юмыг аль болох бас хааж зохицуулж байхгүй бол аяндаа найр тавин дунд нь ингэж орхиж болохгүй гэж боддог.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

шашны элдэв урсгалууд байна, гадаадын монгол орчинд тохирохгүй манай нөхцөлд таарахгүй элдэв номнууд байна. Хараалын ном ч байдаг юм уу.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэр энэ тэрийг орчуулж байгаа хүн нь ч бодох хэрэгтэй, хэвлэж байгаа хүн нь ч бодох хэрэгтэй, тэрийг уншуулж байгаа номын сан нь байдаг юм уу, худулдуулж байгаа номын дэлгүүр ч бодох хэрэгтэй. Хүүхэд тэрийг буруугаар тусгаж авна.

Баасанхүү -

ммхм

Нэргүй -

тэр хараалыг 3 удаа шивнээд 30 удаа шивнээд хаа тэгвэл хараал чинь тэр хүнд хүрнэ гэдэг тусна гэсэн тийм ном хэвлэгдээд гарчихсан байж байна.

Баасанхүү -

тийм үү?

Нэргүй -

тийн тэрийг хэвлэж байх шаардлагагүй юм шиг тэрийг орчуулж байх хэрэггүй юм шиг бодогдож байгаа байхгүй юу.

Баасанхүү -

хөөх яасан айхтар юм бэ?

Нэргүй -

тэр чинь одоо хүүхэд мэдэхгүй биднүүс шаардана. Одоо мэдэхгүй бухимдаад л энэ багш ийм дэмий шаардлага тавиад байна гээд нөгөө хараалаа хэлдэг хүүхэд хүмүүжвэл яахав тиймээ. Тийм юм хүрнэ гэж бодож байгаа юм биш тийм юм гаргасан нь бол ямар ч хэрэггүй юм аа л гэж хэлэх байна.

Баасанхүү -

за, за баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.