Gombo-Ochir

Basic information
Interviewee ID: 990185
Name: Gombo-Ochir
Parent's name: Avir
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: Miner, retired
Belief: Buddhist
Born in: Bürd sum, Övörhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
industrialization
childhood
family
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?Гомбо-Очир гуай.
Гомбо-Очир -
Сайн.Сайн байна уу?За сайхан хаваржиж байна уу?
Ариун-Ундрах -
Сайхан хаваржиж байнаа.Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Гомбо-Очир -
Зөвшөөрч байнаа.За ярья аа ярья.
Ариун-Ундрах -
За та нэрээ нууцалж ярих уу?Нууцлахгүйгээр ярих уу?
Гомбо-Очир -
Өө нууцлахгүй нууцлахгүй.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Та өөрийгөө танилцуулаад...
Гомбо-Очир -
За миний нэрийг Гомбо-Очир гэдэг.Аа Налайхын уурхайд ажиллаж байгаад 1991 онд өндөр насны тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарсан.Одоо гэрийн ажилтай тэтгэвэрт ийм хүн дээ.
Ариун-Ундрах -
Та яг өөрийнхөө амьдралын товч намтрыг танилцуулж ярьж өгөөч?
Гомбо-Очир -
За.Би 1944 онд Өвөрхангай аймгийн бүрд сумын нутагт төрсөн.За яахав тэндээсээ бүр сумаасаа одоо 50-аад оны үед нүүсэн юм шиг байгаа юм.Тэгээд Төв аймгийн Лүн сумын нутагт ирж суурьшсан манайхан.Тэгээд би Лүн сумын дунд сургуульд 1954 онд суралцсан.7 жилийн сургуульд тэр жил орсон юм байгаа юм.Тэгээд 1961 онд 7 жилийн сургуулиа төгсөөд ингээд Улаанбаатар хотод орж ирсэн.Яахав тэр сургуульд 7-р анги төгсөөд намайг хөдөө аж ахуйн техникумд хуваарилсан.За тэр ч бас хөдөө аж ахуйн техникум Алтанбулагт.Тэгээд тийшээ яваагүй.Тэгээд Налайхын уурхайд ирж ажилд орсон.Тэгээд Налайхын уурхайд ерөнхийдөө ажиллаж байгаад тэгээд аа тэтгэвэртээ гарсан даа.Янз янзын л ажил хийсэн энэ хоорондоо бол.
Ариун-Ундрах -
Та нөгөө төрж өссөн нутаг усныхаа тухай,аав ээжийнхээ тухай ярьж өгөөч?
Гомбо-Очир -
Миний төрж өссөн нутаг бол Өвархангай аймгийн бүрд сум Армаач гэдэг газар төрсөн.Аа өссөн нутаг бол одоо Төв аймгийн Лүн сум.За одоо бол шилжээд ингээд амьдарч байгаа нутаг маань Налайх дүүрэг дээ.
Ариун-Ундрах -
Бага байхдаа яг ямар хүүхэд байсан бэ?Хүүхэд насныхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Гомбо-Очир -
За би ч яахав дээ бага байхдаа ердийн л нэг тийм хөдөөгийн хар бор амьдралаар өссөн.Яахав нэг хурга ишиг хариулж,нааш цааш нь болгодог ийм хүүхэд байсан.За яахав хааяа нэг хонь хариулдаг байсан.За тэгээд яахав сургуульд ороод сургуульд бол нэг их тийм сайн сурлагатай байгаагүй,бүр ч нэг муу ч амьтан байгаагүй.Яахав ер нь тэгээд нэг дундад нь явдаг.Ялангуяа ам хичээлдээ бол нилээн дажгүй сайн,аа тооны хичээлд нилээн муухан ийм л нэг хүн байж байгаад тэгээд 1961 онд тэр 7-р ангиа дунд дүнтэй төгссөн.За яахав сүүлдээ одоо Налайхад ирээд оройн сургуулийн 10-р анги төгссөн.Ийм л боловсролтой,бүрэн дунд боловсролтой л ийм хүнтэй.Аа яахав ЗХУ-д консмолын дээд сургуулийн дээд курс төгссөн.Тэгээд яахав бүрэн бус дээд боловсролтой гэж явдаг юм даа.
Ариун-Ундрах -
Аа тэр үед бага насандаа сургуульд сурахад ер нь ямархуу байсан бэ? Сургуулийнхаа амьдралын тухай ярьж өгөөч? Бага насны.
Гомбо-Очир -
Бага насны сургуульд бол яахав дээ тэр үе чинь одоогынхтой харьцуулахад шал өөр шүү дээ.Нэг яажгий ширээтэй,тэндээ 4,5-уулаа суудаг.За нэг яажгий муу урт сандалтай.Аа тэр үед чинь дэвтэр харандаа бүр ерөөсөө олдохгүй.Харин манай одоо ах бол яахав аян жинчин хийдэг,хот хүрээ явдаг хүн байсан.Тэр бас нэг ирэхдээ хотод бол бас харандаа дэвтэр олдоод байдаг юм шиг байсан юм байгаа юм.Аа тийм л юм аваачдаг.Тэрийгээ одоо бие биендээ илүүчилдэг.Ингээд л яахав нэг тийм аа дээх нь үед чинь одоо сургуулийн дотуур байр байсан.Бид хөдөөний хүүхэд учраас бас тэрэнд дотуур байранд,тэгээд таньдаг айлдаа ах дүү нарындаа тэгэж л байж байж сургуулийн хичээлийн жилийг өнгөрөөдөг тийм л байсан.За яахав зүгээр мөн хүүхдүүдтэй барилдахдаа барилдаад,зодолдохдоо зодолдоод,уйлахдаа уйлаад ингээд ийм л амьдралтай хүүхэд байсан даа.Ер нь тийм.
Ариун-Ундрах -
Таны аав ээж яг ямархуу хүмүүс байсан бэ?Аав ээжийнхээ тухай.
Гомбо-Очир -
Манай аав ээж хоёр бол ерөөсөө угийн малчин,харц ард одоо хуучнаар бол харц ард гэж ярьдаг.Харц эгэл хүмүүс.Ерөөсөө л өөрснөө хувийн мал аж ахуйтай.Хувийн аж ахуй нь харин бүх төрлийн мал байсан.Аа тэмээ нилээн олонтой байсан.Аа сүүлд яахав нэгдлийн гишүүн болоод нийгэмчлэл гэдэг асуудал явагдаад,хувийн хэдэн аж ахуйтайгаа тэгээд нэгдлийн гишүүн.Нэгдлийн гишүүн гэдэг одоо нэгдлийн мал маллана.Аа тэрүүгээрээ одоо бас зохих ёсны орлоготой.Аа яахав ёстой нэг хоёр идэхгүй,хоосон хонохгүй ийм л амьдралтай айлууд хүмүүс байсан даа.Тэгээд одоо түрүүч нь 1962 онд аав нас барсан.За 70-н хэдэн онд манай ээж нас барсан.Хоёулаа одоо 80,80 гараад нас барсан даа.
Ариун-Ундрах -
Та яг эцэг эхээс хэдүүлээ вэ?Тэгээд ах дүү нарынхаа тухай ярьж өгөөч?
Гомбо-Очир -
Би эхээсээ 7-уулаа.7-ын одоо хамгийн бага нь би.Аа миний хамгийн том эгч бол малчин хүн байсан.Дараагын ах бол уурхайчин байсан,одоо уурхайд бас нэртэй төртэй одоо Палам гэж уурхайчин,уурхайн хэсэг цехийн дарга янз янзын алба хашиж байсан ийм хүн.За дараагын ах бол одоо жолооч хүн байсан.Хотод хотын барилгын баазуудад тэрэг барьж байгаад одоо ингээд мөн 90-н хэдэн онд бас л бурхан болсон.За 2 эгч маань одоо малчин улсууд.За бас л одоо нэг нь байна.Одоо Налайхад хүүхдүүдээ бараадаад ирсэн.Аа нэг нь бол нас барчихсан.За одоо ингээд хамгийн сүүлд би.Одоо үндсэндээ эхээс долуулаа байсан бол өнөөдөр одоо жамаараа хоёулаа үлдчихээд л ингээд байж байна даа.
Ариун-Ундрах -
Аа та тэгээд яг бага насандаа яаж тоглодог байсан бэ?Яг танай гэр бол аймгийн төвөөс хол байсан уу?Ямархуу байсан бэ?
Гомбо-Очир -
Аа манай тэр Лүн сум гэдэг маань үндсэндээ Улаанбаатараас 120-иод км зайтай.Тэр үед чинь засмал гэж байсангүй.За лав 10-аад цаг хот руу машинаар явж байж хот руу орж ирдэг.За би тэр жин тээх юм уу мориор явж үзээгүй.Аа тэр үед бол шуудангаар юм уу замын машинд суугаад л хот орж ирэхэд их л донсолгоотой,лав 10-аад цаг явдаг байсан байх аа,их л удаан явж ингэж ирдэг байсан.Одоо ингээд яахав бас л зам нь муудсан байналээ.Зүгээр одоо засаж байгаа юм билээ.Одоо бол тэр машин нь 2 цаг яваад л ирдэг.Тийм л болсон байналээ.Аа аймгийн төвөөсөө бас адилхан 130,140-өөд км-ын зайтай болов уу тийм л юу даа.За яахав яг манай тэр Лүн сум бол яг одоо баруун зүгийн баруун замын гол уулзвар,ерөөсөө л баруун тийшээ явж байгаа бүхэн машин техник юу байдаг юм дандаа л өнгөрч байж ингэж явдаг гол уулзвар зам л даа.Тийм л газар.Тийм учраас бас санасныг бодвол том,төв зам гэхэд хөгжил бас жоохон одоо бол тааруухан л байналээ л дээ.Иймэрхүү янзтай байна л даа тэр.
Ариун-Ундрах -
Та тэгээд бага сургуулиа төгсөөд наашаа ирсэн ш дээ тийм ээ?Улаанбаатар хот руу.Тэр тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Гомбо-Очир -
Би юу яасан даа.Лүнд 7 жилийн сургуулиа 61 онд төгсөөд тэгээд Сэлэнгийн Алтанбулагын техникумд хуваарилагдсан.Тэгээд хуваарилагдаад тэнд яваагүй.За тэр яахав тэр үед бол жоохон сурлага,сахилгаараа асуудалтай тийм хүн хөдөө явдаг байсан ш дээ.Ер нь тийм.Яахав тийм хүний тоонд л орж байсан юм байлгүй дээ.Тэгээд Налайхад ирээд энэ сургууль комбинат гэж байсан юм байгаа юм.Эхлээд тэнд одоо токарийн курст орсон.Аа токарийн курст токарьчин болсон,токарийн мэргэжил эзэмшсэн токарьчин.За ингээд мөн хуваарилагдсан.Хуваарь одоо тэр үед аж үйлдвэрийн яам гэж байсан.Аж үйлдвэрийн яамны хуваарь ирсэн.Намайг Дорнотын эрээний гэрний үйлдвэр гэж байсан.Дорнот аймгийн эрээн гэрний үйлдвэр.Тэнд хуваарилсан.За мөн яваагүй.Тэгээд л уурхайчин болсон хүн дээ би.Тэгээд л одоо уурхайчин болоод уурхайд янз янзын ажил хийсэн.Одоо сүүлд нь мод зөөдөг,мод оруулдаг,одоо тэгээд бэхэлгээчин,малтагч,аа тэгээд одоо комбайны машинист ч бас хийж байсан.Тэр үеийн ВК3 гэж нэг тийм машин ВК3 байх аа нэг тийм жижигхээн тийм комбайн байсан юм.Тэрний машинист хийж байсан.Тэгээд 1964 онд цэрэгт явсан даа.
Ариун-Ундрах -
Тэгээд яг анх яагаад Налайхад ирэх болсон бэ?Хэн танд зөвлөсөн бэ?
Гомбо-Очир -
Анх Налайхад ирэх гол учир шалтгаан нь юу гэх дээр зэрэг миний хамгийн том ах Налайхад Палам гэж хүн ажил хийж байсан.Аа энд Налайхад суурьшаад эндээ олон жил болсон.Аа мөн дадлага туршлагатай,уурхайд тэр үед уурхайн ерөнхий инженерийн орлогч инженер гэж хийж байсан.Тэгээд энэ ахыгаа бараадаж л Налайхад ирсэн.Тэгээд Налайхад ерөөсөө Налайхын суурин амьдралтай хүн болох шив дээ ер нь.
Ариун-Ундрах -
Анх уурхайд яг яаж ажилд орсон бэ? Тэгээд ямархуу байсан бэ?
Гомбо-Очир -
Анх уурхайд 61 оны сүүлээр орсон юм уу даа.Тэгэхэд чинь токарийн курс чинь 6 сар байсан байх.Тэр курс төгсөөд тэгээд хуваарилсан газар яваагүй.Ингээд уурхайд орсон.Уурхайд бол яахав анхлан ороход эхлээд мод чирдэг байсан.Одоо нөгөө тэр бэлтгэл малталтын ажил хийдэг байсан.Аа нэг их бүдүүн мод бараг одоо 3 метр өргөн,диаметр нь нэг 20-иод сантимертийн диаметртэй ийм мод ингээд байсан.Тэгээд эхний үед бол мөр нуруу их өвддөг байсан.Нуруундаа мөрлөж явна ш дээ модыг чинь,заримдаа чирнэ.Тэгээд яахав сүүлдээ ингээд мөрөндөө мөрлөөд байхад чинь мөр чинь ингээд сүүлдээ эвэршээд барагтай юм тоохоо байчихдаг юм байналээ.Тэгээд л тэгэж байгаад л сүүлдээ тэгээд малтагч болоод тэгээд одоо энэ янз янзын хүмүүстэй ажилласан.Тэр үед болоогүй байсан л даа хөдөлмөрийн баатар сүүлдээ болсон хөдөлмөрийн баатар Чанкий,сүхбаатарын одонтой Султан гэж байсан,гавъяат уурхайчин болсон Аадар гэж байсан.Их сайхан нэр хүндтэй тийм одоо хашир уурхайчидтай би цуг ажиллаж байсан.Тэднээс бол уурхайн талын мэдлэг бас практик эд нар сурж,аа сүүлд намайг бас нэг уурхайчин болоход маш их удаан 1970-аад оны сүүлээр би жинхэнэ уурхайчин болсон хүн дээ.За ингээд би 1964 онд цэрэгт яваад ингээд уурхайнхаа ажлыг орхисон.1964 онд цэрэгт яваад ингээд цэрэгт очоод аа тэр манайх барилгын цэрэг байсан.Барилгын цэргийн тэр салбар гэдэг чинь одоо өнөө 100-аад хүнтэй тийм хэсэг л дээ.Нэг одоо цэргийн ангийн нэг хэсэг нь.Тэгээд салбарын эвлэлийн үүрийн даргаар сонгогдсон.Тухайн үеийн барилгын цэргийн эвлэлийн үүрийн салбарын дарга бол орон тооны ерөөсөө тэр эвлэлийн ажлаас өөр ажил хийдэггүй.Ийм ажил хийж байгаад ингээд 2 жил арай болоогүй энийг хийж байгаад тэгээд 1966 онд офицер цолоор шагнагдаад ингээд тэр ангидаа эвлэлийн хорооны дарга гэдэг албыг хашсан.Ингээд 1966-1969 он хүртэл эвлэлийн хорооны дарга байж байгаад бага дэслэгч цолтой байсан.Сүүлдээ дэслэгч цолтой болоод ингээд 69 онд тэр үеийн ажил төрөл нилээн сайн байсан байх.ЗХУ-ын консмолын дээд сургуулийн дээд курст намайг явуулсан.Аа тэр курсийг төгсөж ирээд ингээд ирэхэд буцаад намайг армийн цэрэг буцааж авна гээд авсан.За авсан хойноо яахав одоо тэр үед Налайхын энэ нисэхийн цэргийн анги анх байгуулагдаж байсан.70 онд яг одоо жинхэнэ боловсон хүчнүүд нь тэнд Оросод бэлтгэгдээд шижигнэсэн сайхан залуучууд ирж надтай яамны... Тэгээд тэр арми юу гэж ямар тохироо хийсэн бэ?гэх дээр зэрэг энэ шинэ байгуулагдаж байгаа нисэхийн цэргийн ангид эвлэлийн ажилтнаар өгнөө,чи тэнд очноо гэдэг ийм тохироо хийсэн.За би зөвшөөрсөн.Яагаад вэ?гэх дээр 1-рт Налайхад юм, 2-рт одоо мэддэг газар юм гэж бодоод ажил зөвшөөрөөд ингээд засгийн газрын коллегийн хурлаар орсон.Засгийн газрын коллегийн хурлаар орсон чинь намайг Зүүнбаянгийн цэргийн дивизийн улс төрийн хэлтэсийн эвлэлийн ажилтны туслахаар одоо яахав дээ нэг тэр үеэр ярих юм бол районы эвлэлийн хорооны дарга л даа.Ийм албанд томилсон.Тэгээд би яваагүй.Би явахгүй гэсэн.Тэгээд намайг хэд хэдэн удаа энэ коллегийн хурлаар хойшлуулаад оруулна гээд оруулахгүй байсаар байгаад тэгээд би өөрөө тэр үед бас тохироо ч байсан.Налайхын уурхайд анх эвлэлийн хороо бас тухайн үедээ байгуулагдаж байсан.Тэгээд Налайхын уурхайн эвлэлийн хорооны даргаар ирж ажилласан.Ингээд Налайхын уурхайн эвлэлийн хороон даргаар 8 жил ажилласан.Үндсэндээ би ингээд 1978 оны хавар эвлэлийн ажлаас чөлөөлөгдөөд мөн уурхайдаа уулын засварын мастер гэдэг ийм албыг хашсан.За уулын засварын мастер гэдэг албыг хашихад үнэхээрийн одоо яг би бол уурхайн эвлэлийн хороон дарга хийхдээ уурхайд орж гарч л байсан бас хүн ажил төрөлтэй танилцаж.Тэгээд ямар биеэр ажил хийж байсан биш тэр чинь.Аа тэгэхэд яг энэ уулын засварын мастер гэдэг ажлыг хийхэд яг жинхэнэ одоо мөнөөсөө анх уурхайд ажиллаж байсан тэр туршлага үнэхээрийн тэр хэрэг болсон.Тэр одоо сайхан улсуудтай ажиллаж байсан туршлага үнэхээрийн хэрэг болсон.Яагаад вэ?гэх дээр энэ уулын засварын мастер гэдэг маань хаана нуралт гарсан байна вэ?Хаана одоо хүнд хэцүү байна вэ? Тэр бүгдийг засч явдаг нэг бие даасан үндсэндээ нэг тийм хэсгийн хэлбэртэй ийм газрыг хариуцаж байсан л даа би.20-иод хүнтэй тэрийг л одоо хариуцаад.Аа тэр хүмүүсийн туршлага,тэр хүмүүсийн ажиллаж байсан тэр арга барил яг тэр үеийн ёстой улаан гараараа ажиллахад хэрэг болсон доо.Тэгээд одоо энийг ажиллаж байгаад 1987 онд 5 жил би үндсэндээ уурхайд дагнаж ажилласан байгаа юм.Дараа нь мастер бас слесерь ч хийж үзсэн.Ингээд хөнгөн ажлын акт гараад тэгээд уурхайд одоо ажиллаж болохгүй гэсэн юу гараад ингээд би 1987 онд байх аа Налайхын ахуй үйлчилгээний комбинатад намайг тэнд тэр тухайн үеийн мастераар ажиллуулсан.Яахав дээ энд намын томилолтоор ирсэн.Тухайн үед тэнд орон тооны бус намын үүрийн дарга бөгөөд мөн ажил хийдэг ийм ажил хийж байгаад тэгээд 91 онд тэр чинь 45 нас хүрсэн,уурхайд олон жил ажилласан хүн бол тэтгэвэрт гардаг тийм хууль гарсан юм.Тэгээд 91 онд өндөр насны тэтгэвэрт 46 настай тэтгэвэртээ гарсан.Тэгээд одоо 13 жил тэтгэвэртэй л явж байна даа.Тэгээд одоо яахав дажгүй,сайн сайхан амьдарч байна.Бас яахав 2 нийгмийг үзчихлээ.Социалистыг нь үзлээ,энэ чинь одоо капиталист нийгэм ч үзэж байна.2 нийгэм үзлээ ингээд яахав надад амьдрал дажгүй сайхан байж байнаа.
Ариун-Ундрах -
Та нөгөө тэр хуваарилах болгонд нь явахгүй гээд л өөр газар руу өөрийнхөө хүслээр явна ш дээ тийм ээ?Аа тэгэхэд янз бүрийн хааж боох ч юм уу эсвэл хүндрэлтэй асуудлууд гардаг байсан уу?
Гомбо-Очир -
Тэр хуваарилалтыг янз янзын сургуулиуд төгсөөд ингээд явахад бол надад тийм өөрийн гэсэн яахав өөрийн дургүйгээсээ болсоноос биш тийм ажил таслаад,ийм ажил таслаад гэж байсангүй.Ерөөсөө л өөрийнхөө тийм нэг дургүй байдлаасаа л яваагүй.Аа тэгээд яахав зүгээр ер нь бас хол газар ганцаараа явж үзээгүй хүн чинь тэр,бас би чинь айлын бага болох дээр бас жоохон нилээн бараан өссөн.Аа тийм байдал нөлөөлсөн болов уу даа.Аа яахав цэргийн газрын тэр үед бол тэр говь гэдгийг чинь би одоо үнэхээр үзээгүй болох дээр зэрэг их л хэцүү газар байдаг юм гэж бодоод ерөөсөө л тийм л ойлголтоор л яваагүй.Аа тэрнээс биш одоо янз янзын хүмүүс баллаж тийм юм болоогүй л дээ ердөө.
Ариун-Ундрах -
Таныг явахгүй гээд тэгэхэд чинь нөгөө цаанаас нь зөвшөөрөхгүй ч юм уу татгалзах тиймэрхүү...
Гомбо-Очир -
Аа тийм юм бол байгаагүй даа байгаагүй.Харин сүүлд нь яахав тэр цэргийн юугаар манай тэр Данзан гэж цэргийн улс төрийн хэлтсийн дарга байсан.Тэр намайг тэр үед чинь хувьсгалт намын батлах солилтын үе байсан юм.Тэгээд намынхаа батлахыг хуучин байсан газраасаа авна гээд.Би тэр консмолын сургуульд явсан учраас тэр батлах солилтонд ороогүй,сүүлд очиж авсан батлахаа.Аа тэгэхэд харин тэнчээ... яахав сүүлд нь тэр Дарханд явуулна гэдэг асуудал гарсан юм л даа.Дарханы одоо улсын ажилтнаар явуулна гэдэг асуудал.Тэгээд Данзан генерал өөрөө тэгсэн.Чи улс төрийн газрын коллегийн хурлаар би генерал Ёндондорж гэдэг хүнтэй ярьчихсан,чи одоо дараагын хурлаар ороод Дарханд ажлаар яв аа.Би одоо Дорнот явлаа.Ингээд явуулахгүй байж чадахгүй ээ гэсэн.Тэгээд дараагын коллегийн хурлаар тэр орсон чинь намайг яв гэсэн газар яваагүй хүнийг би мэдэхгүй гэж тэр улс төрийн газрын боловсон хүчин тэгсэн.Тэгээд ч яахав тэр бас залуу байсан,бас ч насны цэнэгтэй байсан учраас тэгээд л адармаатаад л тэгээд шууд Налайхад яваад ирсэн.Аа сүүлд нь тэр генерал намайг эргүүлж авна,чи дураараа хүн гэж намайг загнаж л байсан л даа батлах авахад.Тэгээд авсан ч юм байхгүй,би ч орсон юм байхгүй тэгээд л асуудал өнгөрсөн.
Ариун-Ундрах -
Яг социализмын үеийн цэргийн амьдрал ямархуу байсан бэ?
Гомбо-Очир -
Социализмын үеийн цэргийн амьдрал яахав ер нь манайх бол барилгын цэрэг байсан.Барилгын цэрэг байсан учраас ер нь бас хатуу.Манай ангийн дарга хурандаа Бямбаа гэж хүн байсан.Сүүлдээ гавъяат барилгачин болсон,сүүлд хүүхэд залуучуудын “Найрамдал” зусланг бариулаад хөдөлмөрийн баатар болсон ийм хүн.Тэр хүний гар дор ажилласан.Үнэхээрийн дэгтэй,тэндээ өглөө раборт аваад тэгээд цэргүүд жагсаж явдаг.Цэрэг дарга,цэрэг офицергүй жагсаж ингэж ажилдаа гардаг.Тэгээд ажил дээрээ бүгдээрээ барилгын ажил эрхлэнэ.Аа яахав би бас тэр эвлэлийн үүрийн дарга учраас канслертаа үлдэнэ.Яахав штабын жижүүр гэж гардаг,бас доороо цэрэгтэй.Аа хааяа офицер болсоны дараа бол ангийн хариуцлагатай эргүүл гэж гардаг ийм байсан.За яахав тэр үед хоол унд бол их сайн.Өдөрт одоо өглөөн хоолтой,өдөр 1,2-р хоолтой,орой талхтай янз янзын сүүтэй будаа ч юм уу янз янзын байдалтай.Хоол ундны асуудал үнэхээрийн сайн,дэг журам бол үнэхээрийн сайн байсан.За яахав тэр хүнд ажил хийдэг улсууд чинь одоо энэ мах комбинатыг барьж байсан ш дээ.Хүнд ажил хийж байсан цэргүүд чинь бас тэгээд бүх л юмыг хийнэ.Оройн тооллого,тэгээд жагсах,сургуулилах юмнууд хийнэ.Ийм л байсан.Аа яахав офицеруудын хувьд бол харин их гол ажил нь оройн цагаар явагддаг учраас нилээн орой ажил тардаг.Өглөө эрт босдог,орой тарна.Өдөр бол үндсэндээ чөлөөтэй ийм л байсан даа.Би тэгээд их тийм цэргийн нэг их айхтар дарамтанд дарангуйлал үндсээрээ үзээгүй би.Аа зүгээр яахав бас эвлэлийн ажилд сонгогдсон хүнийг чинь янз янзын сахилгын арга хэмжээ авдаггүй ийм байсан л даа.Бас яахав ангийн дарга бол бас тэр арга хэмжээ авахгүй.Зүгээр намын шугамаар,үүрийн шугамаар бол бас хэрэг зөрчил юм гаргачих юм бол янз янзын шатны арга хэмжээ авдаг ийм л байсан л даа.Тэгэхдээ би бол тийм арга хэмжээнд орогдож байгаагүй.За миний ажил бол аймгийн хэмжээний эвлэлийн хороо шалгаруулах уралдаанд гэдэг юм уу даа манайх 2-р байр эзэлж л байсан.Ингээд ер нь дажгүй.Тухайн үед би эвлэлийн төв хорооны хүндэт бичгээр шагнуулсан.Аа барилгын цэргийн удирдах газар,барилгын цэргийн улс төрийн хэлтсийн хүндэт дэвтэрт бичүүлж байсан.Аа ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд Догсүрэн гуай байлаа.Догсүрэн гуайн гарын үсэгтэй сайшаалын үнэмлэх авч байсан.Аа мах комбинатыг барилгыг ашиглалтанд орууллаа гэж намайг засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнаж байсан.Тэгэхээр бол бас дажгүй ажилтай эвлэлийн ажилтайн байсан юм шиг байгаа юм даа.Тэр чинь ийм л юм.
Ариун-Ундрах -
Тэр үед хүмүүс заавал цэрэгт явах ёстой байсан уу?
Гомбо-Очир -
Юу?
Ариун-Ундрах -
Эрэгтэй хүмүүс тэр үед заавал цэрэгт явах ёстой байсан уу?
Гомбо-Очир -
Тэр үед чинь ерөөсөө 20 нас хүрсэн эрэгтэйчүүд заавал цэрэгт явдаг.Ер нь тэр цэрэгт тэнцэхгүй байна гэж бараг байдаггүй байсан юм.Ер нь эрчүүд чинь цэргийн алба 3 жил гэж байлаа.Ёстой 3 жил цэргийн алба хаасан хүн чинь жинхэнэ эр хүн болж төлөвшдөг.Ер нь цэрэгт явсан хүн тураад ирж байхыг би үзээгүй.Таргалаад бие бялдар нь өсөөд,одоо бүр хатуужил суугаад ингээд ажлын ялангуяа тэр барилгын цэрэг бол одоо жинхэнэ ажлыг мэдээд,ажил сураад ингээд халагддаг байсан.Одоогын 1 жилийн цэрэг бол бараг турж үхэх гэж юм шиг одоо тэгдэг болсон байна ш дээ.Ерөөсөө юм сураагүй,юу ч сураагүй,юу ч сурахгүй зүгээр хий 1 жил явж байгаа д л ингээд ирдэг болсон байна ш дээ.Тэр үед цэрэг бол үнэхээрийн сайхан хатуужилтай байсан,цэргийн үнэхээрийн сургадаг,хүйтэнд дааруулж сургадаг,явган гүйлгэж сургадаг,явган алхуулж сургадаг.За тэгээд л янз янзын марш,гүйлт их хийнэ ш дээ.За одоо өвлийн тачигнасан идэр есийн хүйтэнд чинь номхон команд өгөөд зогсоочихно ш дээ.Аа жаахан сахилгагүйтэх юм бол.Тэгээд зогсож л байна,чих хацар чинь чим чим хийгээд хөлдөж л байна.Ер тоохгүй.Тэгээд л маргаадар нь жоохон ... юм уу эсвэл тэгээд зүгээр л болчихсон байна.Ийм байдлаар бол хүнийг хатуужуулж сургадаг байсан юм даа.Амьдралын онолыг зүгээр нэг дэглэлт ч гэсэн ерөөсөө хүнийг хатуужуулж,үнэхээрийн цэрэгт цэргийн эрдэм ном сургадаг ийм л үе байсан юм даа.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр үеийн улс төрийн орлогч билүү?Тэр бол яг ямар мэргэжил юм бэ?
Гомбо-Очир -
Улс төрийн орлогч одоо жишээлэх юм бол ер нь эвлэлийн ажилтан ч бай,улс төрийн ажилтан ч бай ерөөсөө хүмүүжлийн ажил хийнэ.Ерөөсөө л хүмүүжлийн ажил.Одоо янз янзын юмны тухай улс төрийн сонсгол хийнэ,лекц хийлгэнэ зохион байгуулна,аа тэгээд л одоо биеийн тамирын есөн шидийн арга хэмжээ зохион байгуулна.Тэгээд л одоо янз янзын уралдаан тэмцээн дууны шүлгийн ч байдаг юм уу урлаг соёл,биеийн тамирын ийм л ажил хариуцна ш дээ.Аа тэгээд ерөөсөө хамгийн гол нь юу вэ?гэх дээр зэрэг тэр цэргийн... тухайн үед чинь тэр үед чинь юу гэх дээр зэрэг тэр үед чинь социалист ухамсар гэж байлаа,коммунист хүмүүжлээр хүмүүжүүлнэ гэж байдаг байсан.За ийм хүмүүжлээр хүмүүжүүлж бол одоо өөрийнхөө тухайн үед чинь юу сурч байна уу?Тэрийгээ л өөрийнхөө мэдсэн юмыг семинараар ч юм уу,аа ном хэвлэлээр ч юм уу,уншсан сурсан юмаа л нөгөө цэргүүддээ дамжуулдаг ийм л байсан.Тэр бол тэр үеийн л ямар сурталчилгаа байсан тэр сурталчилгааг л одоо коммунист хүмүүжлээр хүмүүжүүлнэ гээд л,социалист үзэл санаагаар хүмүүжүүлнэ гээд тийм л юмыг бид нар сурталчилдаг,сургадаг.Аа тэрнээс янз янзын гаж юм гардаггүй л байсан л даа.Зүгээр нэг хоёрын хооронд жижигхэн сахилгагүйтэх,дүрэм журмын зөрчил гаргах тийм л байна л даа.Тийм юманд хүмүүжлийн янз янзын... Тэгээд гол нь хичээл сургалт.Өвлийн цагт нь өвлийн хүмүүжлийн ажил гээд хичээл явдаг байсан.Тэр хичээлийг л олигтой явуулах,олигтой багш олох ийм л юм.Тухайн үед бол яахав би тэр армид эвлэлийн ажилтан хийж байхдаа ер нь одоо тухайн үеийн эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нар,армийн улс төрийн газрын дарга,орлогч,хэлтсийн дарга нар.Ер нь бараг манай тэр барилгын 3-р бателон гэж тэр газар очоогүй,очиж лекц сонсгол хийгээгүй тийм хүн байхгүй байсан тухайн үед.Ерөөсөө бүгдийг нь уриад аль болохоор олигтойхон тэр хүнтэй,аль болохоор чадалтай чансаатай ийм хүмүүсээр хэлүүлэх яриа хийлгэхийн төлөө л тэмцэж явсан.Аа тэр байтугай би одоо ангийнхаа дууг хүртэл зохиолгуулж манай анги бол хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой ийм анги байсан.Ийм дууг зохиогчдоор үгийг нь бичүүлээд одоо ардын жүжигчин,хөдөлмөрийн баатар Лувсаншарав гуай одоо амьд байна.Тэрүүгээр аяыг нь зохиолгоод тэр дор нь тэр дуулдаг хөгжимддөг улсуудаа авчирч заалгаад,тэгээд сураад тэгээд манай анги жагсаалаараа тэр дуугаа дуулаад ажилдаа гардаг ийм л байсан даа.Одоо би тэр дууныхаа үгийг мартчихаж.Их сайхан тийм марш хэлбэртэй дуу байсан юм.Иймэрхүү л юм хийж байсан даа.Ерөөсөө л хүнийг цэргүүдийг аль болохоор хөгжөөнтэй л байлгахын төлөө л байдаг байсан.Тэгээд яахав тэр клубын дарга гэж хүн байсан тэр үед цэрэгт бол.Аа клубын дарга эд нартайгаа хамтарч ажиллана.Одоо урлаг,уран сайхан янз янзын л юманд,тухайн үед би өөрөө ч хүртэл дуулдаг л байсан.Тэгээд .... дуулж л байсан байгаа юм даа.За яахав энэ Налайхын уурхайд ирээд бол мөн хуучин арга барилаараа үндсэндээ ажилласан даа.Ер нь тэгээд би чинь тухайн үедээ тэр улсын цирктэй хамтраад “Уурхайчдын алдар,циркчдийн золбоо” гэсэн уламжлалт ажил жил бүхэн зохиодог байлаа.Улсын фелирмонтой хамтраад “Хар алт”,”мөнгөн чавхдас” гэсэн ийм өндөр бүтээлийн ажлууд жил бүхэн уламжлал болгон зохиодог байлаа.Тэнд ч ялгаа байхгүй бие биендээ яаж.Тэгээд л одоо янз янзын уурхайн залуучуудын тэргүүний залуучуудын 1,2-р зөвлөгөөн,уурхайн тэргүүний залуучуудын 1,2,3-р тойрон аялал.Одоо тэр Хөвсгөл,Өлгий нутгаар аа мөн Дорнот,Хэнтий,тэр Алтанбулаг Сэлэнгийн нутаг,тэгээд Дархан,Булган,Эрдэнэт ийм мэтчилэн газруудаар тойрон аялал хийдэг байлаа.Аа тэгээд одоо урлагийн нэртэй сүртэй хүмүүсийг... Нээрэн одоо манай Налайхын уурхайд ирээгүй урлаг соёлын зүтгэлтнүүд бараг байхгүй.Ерөөсөө бүгдийг нь авчирсан.Аа мөн адилхан Налайхын уурхайд ирж лекц уншаагүй... Тухайн үед ардын их хурлын тэргүүлэгчид байсан,тэрний хэлтсийн даргаас авхуулаад тэгээд яамны орлогч сайдууд,эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нар,за бусад эрдэмтэн докторууд Налайхын уурхайд ирж лекц 7 хоногийн 4 дэхь өдөр билүү 5 дахь өдөр.Нэг алгасаад хийдэг байсан юм аа.Тэр чинь нэг нь районы лекц,нөгөөдөх нь уурхайн лекц.Ингэж хүмүүсийг яадаг байсан.Сүүлд ерөөсөө лекцийг бол эвлэлийн ажил хариуцдаг байсан,аа биеийн тамирын асуудлыг эвлэлийн хороо хариуцдаг байлаа.Аа тэгээд янз янзын уулзалт тэмцээнүүдийг их зохиодог ийм байсан.Тэгээд нөгөө үндсэндээ уурхайчин залуучуудыг аль болохоор хөгжөөх,аль болохоор хөдөлмөрт дурлах,аль болохоор жавхаатай ажилд нь оруулах.Тэр одоо урлаг соёлоос өгсүүлээд сайхан дуу дуулуулаад,сайхан шүлэг уншуулаад,сайхан яриа хийлгээд л ингээд уурхайд ороход тэр өдөржингөө л ажил өөд нь ундарч,хүмүүс их нөгөөдөхөө яриад тэр сайхан дуулж байна,тэр сайхан ярьж байна,тэгэж ярьж байна гээд энийгээ хоорондоо зав чөлөөгөөрөө яриад ингээд их урамтай л ажил хийдэг байсан.Тэр үед бол улсын уурхайн төлөвлөгөө,нүүрс гаргалтын хэмжээ нэмэгддэг ийм л байсан юм даа.Тэгээд ч одоо би 8 жил уурхайн эвлэлийн хорооны дарга хийхдээ манайх дандаа төлөвлөгөө биелүүлдэг байсан уурхай.Аа яахав тэгээд сүүлдээ уурхайн ашиглалтын буруугаас ч байсан юм уу уурхай бол ерөнхийдөө дампуурах байдалд орсон л доо.1988 оноос эхлээд ингээд уруудаж эхэлсэн.Тэгээд 90-н хэдэн онд хаагдах шив дээ үндсэндээ тийм.Аа миний үед бол үнэхээрийн уурхай жинхэнэ номоороо ажилладаг ийм байсан.Шинэ техник нэвтэрч байсан тэр үед гар ажиллагаа үндсэндээ багасч байсан.Тэгээд тэр сайхан юмнуудаа одоо тэгээд үндсэндээ газар дор булагдаад л өнгөрсөн ш дээ.
Ариун-Ундрах -
Уурхай яг техник тоног төхөөрөмжийн хувьд ямархуу байсан бэ?
Гомбо-Очир -
Уурхайн тоног төхөөрөмж бол тэр үед 72 онд байх аа уурхай шинэчлэгдсэн.Уурхайн одоо тэр барилга байгууламжийг шинэчилсэн,их засвар хийсэн,өрөө тасалгааны тавилгыг хүртэл шинэчилсэн.Дандаа тэр хагас мебель тийм тавилгатай болсон.Аа уурхайн уурын зуух шинээр байгуулагдсан.Тэр ОМКТМ гэж иж бүрэн өөрөө явагч бүгдийг өөрөө хийгээд,өөрөө тийм төмөр бэхэлгээтэй.... Ийм том техниктэй болсон нэг.Аа 2-рт тэр ... гэдэг дээр лентэн дамжуулагчтай болсон.Тэгээд одоо тэр нүүрсээ гадагшаа ч гаргадаг,дотогшоо дамжуулагч тийм юм нь шинэчлэгдсэн.Тэгээд уурхай бол үндсэндээ 72 он гээд бүрэн шинэчлэгдсэн юм байгаа юм.72 онд бүрэн шинэчлэгдээд ингээд хэвийн 20-иод жил сайхан ажиллаад ингээд 90-н хэдэн онд бүрмөсөн хаагдаад ингээд дууссан.Тэр үед бол үнэхээрийн одоо уурхай гар ажиллагаа багассан.Яахав зүгээр мод зөөдөг юм бол уурхайн гүнд орчихоод цаашаагаа зөөхдөө бол яахав тэр өөрийнхөө гар аргаар явна,өөрийнхөө мөчөөр хийх ийм асуудал гардаг болохоос биш гаднаас гарч байгаа юм бол дандаа техникээр хийгддэг байсан.Тэгээд ингээд үнэхээр уурхай шинэчлэгдсэн.Аа яахав яваандаа тэр үе давхаргуудыг ашиглана гэдэг асуудал юу гэх дээр зэрэг тэр уурхай чинь 5 үетэй л дээ.Аа шавар нүүрс шавар гээд 5 үетэй.Тэгээд 5-р үеийг ашиглах хүрэх дээр зэрэг тэр нэг бэхэлгээ биш сеткээр явна гэдэг.Сеткээр ингээд явна гэж зүгээр ярьдаг байсан.Тэрийг нь үзсэнгүй.Зүгээр тийм болох юм гэнээ гэж ярьдаг байсан.Тэрнээс биш гар ажиллагаа багассан,тэр 70-аад оны үед бол уурхай үнэхээр шинэчлэгдсэн ийм үе байсан даа.Тэгээд уурхай чинь 80-аад онд билүү хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 дахь удаагаа шагнагдсан ш дээ.Аа 1 дэхь нь бол тэрнээс урд шагнагдсан юмаа.Тэрнийг бас он сарыг нь марчихжээ.
Ариун-Ундрах -
Тэр техник тоног төхөөрөмжүүд нь ЗХУ-аас орж ирдэг байсан уу?
Гомбо-Очир -
Ерөөсөө тэр үед чинь уурхайн бүх юм ЗХУ.Уурхайн өргөтгөлийг хийх,уурхайн тэр барилгын конторыг шинэчлэх,өөрчлөх,засварлах Орос хийсэн.Аа Оросын техник,ерөөсөө одоо бүх юм Оросынх.Зэс дамжуулагч нь ч Оросынх,тэр техник нь ч Оросынх,одоо тэр уурхайн контор дотор тавьсан ширээ сандалууд ч Оросынх,ерөөсөө бүх юм л Оростой л байсан ш дээ.Оросын мэргэжилтнүүд их ажилладаг байсан.Жинхэнэ ажиллах ажиллагааны зөвлөгөө өгдөг Оросын мэргэжилтнүүд их байсан.Ерөөсөө манай уурхай ер нь Орос ах нарын хүчээр явж байсан шүү дээ тэр үед бол тийм.Ийм л юм.
Ариун-Ундрах -
Орос мэргэжилтнүүд гэхээрээ энд яг ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?
Гомбо-Очир -
Оросууд бол ерөөсөө төрөл бүрийн цахилгаанчин,бэхэлгээчин,комбайны машинист,засварын ажилчид бүгд Зөвлөлтийн мэргэжилтнүүд.Тэд нар юу гэх дээр зэрэг Монголчуудыг ажилд нь сургах,дадлагатай болгох ийм л чиглэлээр ажиллана.Өөрснөө хийдэг,их ч юм хийдэг.Аа тэгээд хамгийн гол нь тэрийг Оросууд дагалдан сургадаг ийм.Тэгэхлээр би эвлэлийн ажилтан байхдаа багш шавийн барилдлагаан гээд бас янз янзын үнэмлэх гардуулаад л,Оросоос одоо юм сайн сурсан,ийм сайн бэхэлгээчин болсон,ийм ёстой сайн комбайны машинист болсон,ийм сайн слесерь болсон гээд үнэмлэх өгдөг,үнэмлэх гардуулдаг.Багш шавийн барилдлагаатай болгож ингэж ажиллуулдаг байсан.Тэгээд тэрнээс чинь одоо манай хөдөлмөрийн баатар болсон Пүрэвээ байна,төрийн шагнал авсан Дорж байна,сүүлд нь их хурлын депутат болсон Гонгор байна,за сүүлдээ ардын нэгдсэн бригадын дарга байсан Буянтогтох гээд л зөндөө олон.Бүгдээрээ энэ бол тухайн үед л Оросоос,Оросын мэргэжилтнүүдээс сурч өөрөө бие дааж ажилладаг ийм одоо.Тэгээд сүүлдээ алдар хүнд олсон ийм л хүмүүс,тэр үеийн залуучууд.Одоо бол бараг хүмүүс маань алга болж дээ,бараг өтлөөд ийм л болсон доо.
Ариун-Ундрах -
Тэр Орос мэргэжилтнүүд ааш зангын хувьд,хувь хүний хувьд яг ямархуу хүмүүс байсан бэ?
Гомбо-Очир -
Оросууд их нөхөрсөг.Хамгийн нэг дутагдал нь юу гэх дээр зэрэг хүнд... бас тухайн үед хөнгөн гэхгүй хурдан уурхайгаас гарахыг боддог байсан байлгүй дээ.Тэр засварын ажлыг ердөөсөө өөрснөө голцуу хийчихдэг.За энэний чинь тэр мотор ажихаа байлаа ч гэдэг юм уу,тэр цахилгаан болохоо байлаа ч гэдэг юм уу.Ерөөсөө өөрснөө шууд орж ирээд,дуудаад хүрээд ирнэ.Деспичертэй,машинтай дуудаад аваад ирнэ.Өөрснөө ороод тэгээд засаж байгаа юм.Нөгөөдөх дагалданаа нэг их дуудаад байдаггүй.Ийм л дутагдалтай байсан.Юу гэх дээр зэрэг өөрснөө хийчихдэг голцуу.Тэгээд манайхан сурчихсан.За тэр Николайвич босоод явчихаж байгаа юм чинь яршиг яршиг гээд болж өгвөл зугтана өөрснөө.Юм суръя гэж бодохын оронд өөрснөө зугтачихдаг.Нөгөөх нь гэртээ байхгүй юм чинь хаанаас олох уу?Нөгөө муу Орос мэргэжилтэн бол гэртээ байж л байна.Тэгээд дуудагдаад ирнэ,тэгээд ажилладаг ийм л байсан.Их нөхөрсөг Оросууд бол ерөөсөө их сайхан ш дээ.Янз янзын баяр болно,их тэмдэглэдэг.Ялангуяа Октябрийн баярыг их сайхан тэмдэглэдэг байсан улсууд байсан даа.Оросууд их нийтлэг хэлбэрээр тэмдэглэдэг ийм хүмүүс байсан.Их нөхөрсөг шүү дээ Оросууд бол ерөөсөө тэр ний нуу байхгүй,илүү дутуу зан байхгүй,шулуухан хэлвэл хэлчихдэг,загнавал загначихдаг ийм л улсууд шүү дээ.Ерөөсөө манай Оросууд бол үнэхээрийн ер нь Орос бол Монголын ард түмнийг хөл дээр нь босгосон ачтангууд шүү дээ ерөөсөө.
Ариун-Ундрах -
Аан тэр уурхайн ажилчдыг нөгөө та ингээд соёл,урлагийн иймэрхүү зүйлүүдээр хангахаас гадна бас нөгөө өөр ямар ямар хангамж үйлчилгээнүүд байдаг байсан бэ?
Гомбо-Очир -
Уурхайд бол яахав тэр соёл урлагаар үйлчлэхээс гадна уурхайд чинь юу байсан.Тэр чинь өнөөдөх газрын хүнд хортой нөхцөл гээд уурхайд орохын өмнө сүү өгнө.Аа өмнө нь юм уу гарахад нь юм уу заавал халуун хүйтэн сүү өгнө.Тэр чинь юу билээ нэг 500 гр билүү тийм.Нэг том сээеэ аягаар л өгдөг байсан юм даа бид нарын үед.Аа нэг боодлын хоол гэж өгдөг байсан.Аа тэр маань юу гэх дээр зэрэг 3 төгрөгөнд,тухайн үеийн 3 төгрөгөнд чинь их юм багтана л даа.Тийм бор цаасанд боосон ийм хоол.Тэрүүнд нь юу байна уу?гэх дээр зэрэг мах,маслотой талх,сахар,үгүй бол өндөг,печень,24-ийн чихэр тухайн үеийн.Тэгээд янз янзын ийм.Тэр нэг өдөрт нэг өөр байх жишээтэй.Ингээд тэрийг чинь уурхайд орж байгаа хүн бүхэнд өгнө.Орж байгаа хүн бүхэн сүүгээ уугаад орно.Мөн уурхай тэр үед чинь хийжүүлсэн ус өгнө.Өнөө крант онгойлгоод л хийжүүлсэн ус.За тухайн үедээ тэр чинь архи уугаад шартсан хүн бол тэр хийжүүлсэн усыг чинь уух дээр зэрэг цэвэр шар нь тайлагдана.Ийм хангамжтай байсан.Хоолтой ундтай.Аа тэгээд халуун устай,бүгдээрээ цэвэр бохир хувцасны шкабтай.Уурхайд орохдоо цэвэр хувцсаа орхичихоод гарч ирээд усанд ороод цэвэр хувцсаа өмсөөд ингээд орно.Аа сүүлдээ харин өнөө боодлын хоолоо орхиод халуун хоол идээд ордог болсон.Тэр үед нь би бол уурхайгаас бүр гарчихсан,хөнгөн ажил хийчихсэн,наашаа ирчихсэн байсан.Халуун хоол хийдэг бүр том хоолны газартай байж байгаад ингэж хангамжтай байсан.Аа тэгээд уурхайн гүнд ажилласны нэмэгдэл 5 жил болохоор 10%,15%,20%. Цалингаас гадна шүү дээ.Уурхайд ажилласан жилээр нь удаан жилийн нэмэгдэл тоолдог.Аа амралтан дээр хувийг нь нэмдэг.Тэгээд би чинь уурхайд бол ажлын 45 хоног амардаг байсан.Тэр үед одоо олон жил болсон гээд.Яахав явахад маань зэрэг л эвлэлийн хороон дарга чинь эвлэл,нам,үйлдвэрчний хороон дарга нар газрын гүний нөхцөлөөр явдаг байсан юм.Тэгээд тэр маань ингээд жинхэнэ уурхайчин болсны дараагаар миний амралт чинь ажлын 45 хоног болчихдог байсан юм.Тэгээд л одоо бид чинь амралт сувилалд хамгийн түрүүнд явна.Хужиртад 21 хоночихоод,гэрээрээ ч юм уу хаана байдаг юм 14 хоноод тэгээд нэг хоёр хоног гэртээ байж байгаад тэгээд л ажилдаа ордог ийм байсан.45 хоногийн амралт гэдэг чинь их урт амралт байсан ш дээ.Одоо юу гэдэг юм хамгийн дээд тал нь нэг сар амардаг юм уу даа тийм л юм шиг байналээ.Тэгээд ер нь хангамж сайтай.Хамгийн гол нь юу гэх дээр зэрэг уурхайн тэр дэлгүүрийг маслоор таслахгүй,тарган махаар таслахгүй,ерөөсөө байнгын.Бүр тухайн үеийн засгийн газар,намын төв хорооны хараанд байдаг байлаа ш дээ уурхайчид.За тэр үед ганцхан Налайхын уурхай Улаанбаатарыг түлш,цахилгаанаар хангаж байсан ш дээ.Ерөөсөө одоо сүүлдээ яахав Багануур,Шарын гол эд нар яахав нэмэгдсэн.Тэрнээс биш ерөөсөө Налайхын уурхай Улаанбаатарыг хангадаг байсан учраас их улсын хараанд байсан даа ер нь тийм.
Ариун-Ундрах -
Аа дарга ажилчдын хоорондын харилцаа нь ямархуу байсан бэ?
Гомбо-Очир -
Тэр чинь одоо тухайн үед чинь юу ш дээ.Уурхайн дарга гэж хүн байна.Уурхайн дарга Мавлет байлаа миний үед.Ерөнхий инженер гэж Амар гэж хүн байлаа.Тэгээд уурхайн орлогч,санхүү эрхэлсэн орлогч,аж ахуй эрхэлсэн орлогч гэж байлаа.За харин Жийгээ гэж хүн байсан.Сосорбарам гээд нэг сайхан ажилсаг хүн байлаа орлогч дарга нь.Ерөнхий инженерийн туслахууд гээд баахан орлогч инженер,туслах инженер гээд 2-3 инженер.Тэгээд үйлдвэрийн хэлтэс,төлөвлөгөөний хэлтэс,санхүүгийн хэлтэс,хөдөлмөр хамгааллын хэлтэс гээд баахан хэлтэсүүдтэй.Аа тэгээд намын хороо орон тооны,эвлэлийн хороо орон тооны,үйлдвэрчний хороо орон тооны.1600-аад хүн ажилласан байдаг юм.Сүүлдээ ч яахав ер нь нэмэгдэх хандлагатай л байсан байх.1600-аад хүн гэдэг маань газрын дээр ч нилээн хэсэг нь,газрын гүнд ч гол зонхилох хэсэг нь ингэж ажилладаг байсан юм.Аа тэгээд янз янзын туслах цехүүд байлаа л даа.Модон цех,тэгээд л одоо агааржуулалтын хэсэг,өргөтгөл шинэчлэлтийн хэсэг гээд нөгөөдөх уурхайн аюулгүй байдлыг хангасан ийм баахан хэлтэс тасгууд ажилладаг байсан.Тэгээд удаагүй мөн намын хороо гээд орон тооны болоод орон тооны бус намын үүрүүд тэр доороо,эвлэлийн хороо гээд мөн эвлэлийн үүрүүдтэй,үйлдвэрчний хороо гээд салбар хороодуудтай.Ингээд нөгөөдөх удирдах бүрэлдэхүүн бол үндсэндээ хангамжтай хангалттай.Аа мөн тэр цалин хөлс нь ч бас муугүй тийм байсан.Аа нөгөө талаар төлөвлөгөө биелүүлнэ урамшил өгнө.Одоо жишээлбэл 40% бол тогтмол авна шүү дээ.Тэр үед чинь 700 төгрөгний цалинтай байсан,280 төгрөг л улиралд тогтмол авна шүү дээ.Тэгээд авдаг л байсан юм чинь.За тэгээд ажилчдын харилцаа бол яахав дээ.Ширүүн үедээ ширүүн,зөөлөн үедээ зөөлөн.Янз янзын л хүмүүс тэр хэсгүүдийг удирдаж байгаа.Нэг хэсэг гэхэд чинь бараг одоо 50,60 хүнтэй байсан юм уу даа.3 ээлжээр ажиллана.Аа тэр хэсгийн дарга гэдэг чинь өндөр цалинтай,том эрх мэдэлтэй.Чөлөө ч өгчихдөг.Аа мөн одоо яахав шагнал урамшлыг бол уламжлагдаж байж авдаг ийм л байсан.Тэрнээс хэсэг цехийн ялангуяа тэр хамгийн гол нь юу гэх дээр зэрэг,уурхайчдын харьцдаг хамгийн гол шадар хүн нь юу гэх дээр мастер,бригадын дарга.Аа тэгээд хэсгийн дарга бол нилээн мастер,бригадын даргаараа дамжиж байж хэсгийн даргадаа хүрнэ.За тэгээд нэг хэсэг гэдэг маань доороо инженертэй,механиктай,хоногийн нэгдсэн бригад гэж бүх ажлыг хариуцдаг тийм бригадын даргатай.Аа тэгээд ерөөсөө л нэг албан байгууллагатай адилхан ийм л байсан.Аа яахав зүгээр мөнгө төгрөгөө бол үндсэндээ үйлдвэр хариуцаж байна.Ажлыг бол хэсгүүд хариуцна.Аа хэсэгт даалгавар өгнө,тэгээд тэрнийг даалгаврыг биелүүлэхийн төлөө ажиллана.За илүү дутуу ажилгүй болохоор нүүрс гаргахад бэлтгэдэг бэлтгэл малталтыг хийнэ,лаав ашиглана.Тэгээд ашиглалтын хэсэг,бэлтгэл хэсэг гэж.Ашиглалтын хэсэг гэдэг маань өнөө нүүрсээ гаргадаг хэсэг,аа бэлтгэл хэсэг маань нүүрс гаргахыг бэлтгэдэг,тэр лаав гэдгийг бэлтгэж байгаа,ерөөсөө шулуухан эгцээрээ ухна.Өндрөөрөө 2 метр гаруй,уртаараа 3 метр ч юм уу нэг тийм байдаг санагдаж байна.Тэгээд шууд эгцээрээ яваад ухалт хийгээд бэхэлгээ хийгээд явна.Аа тэгээд тэрийгээ 2 талаасаа 100,100 метрийн зайтай тийм хоёр бэлтгэл явагдаж байгаад хооронд нь нөгөөдөхийг чинь нийлүүлээд ингээд лаав гэдэг юм гарч байгаа юм.Тэгээд лаав гэдэг маань нөгөөдөх тэр комбайнаа зөөвөрлөөд ингээд нөгөөдөхөө байрлуулаад тэгээд урагшаа гаргана.Тэгээд явсаар байгаад нөгөөдөх нь дуусна.Дахиад тэр бэлтгэл малталт дахиад нөгөөдөх том техникээ зөөвөрлөж дандаа одоо ....-р татаад татаад ингээд аваачаад байрлуулна.Дахиад ингээд ингэж одоо.Сүүлдээ бүр 600-700 метр,сүүлдээ бүр 1000 метр дор орж байгуулагдаж байлаа ш дээ.1000 метр газар бэлтгэл малталт хийгээд ингээд 1000 метр газар наашаа иднэ гэдэг чинь нийтдээ босоогоор нь иддэг юм.Тэгээд нүүрсээ нэг 50-60 метр орхиод л тэгээд зөөгөөд дахиад л явдаг ийм байсан юм.
Ариун-Ундрах -
Тэр эвлэлийн үүрийн дарга,эвлэлийн хороо гэдэг нь яг ямар байгууллага байсан бэ?
Гомбо-Очир -
Эвлэлийн хороо гэдэг бол яахав дээ ерөөсөө залуучуудын хүмүүжлийн байгууллага шүү дээ ерөөсөө тийм ээ? Залуучуудын хүмүүжлийн байгууллага.Ерөөсөө л залуучуудын хүмүүжилд л тус болох л,аль болохоор сайн ажиллуулах,сайхан хүмүүжилтэй байлгахад л чиглэгдсэн ийм л байгууллага байсан шүү дээ ер нь.Эхлээд дээрээ эвлэлийн төв хороо гэж том байгууллага байлаа.Эвлэлийн төв хорооны дарга хүн гэдэг чинь эвлэлийн төв хороо чинь 1-р нарийн бичгийн дарга,нарийн бичгийн дарга гээд л 4-5 нарийн бичгийн даргатай.Эвлэлийн төв хорооны 1-р нарийн бичгийн дарга чинь ардын их хурлын тэргүүлэгч гишүүн,тэгээд л ардын хурлын депутат,тэгээд нарийн бичгийн дарга нь голцуу их хурлын депутат ийм их нэр хүндтэй.Одоо өөрөөр хэлэх юм бол МАХН-ын туслагч,бэлтгэл хүч л гэж явна ш дээ эвлэл.За ингээд анхан шатны байгууллага болох дээр зэрэг за одоо Налайхын уурхай гэхэд эвлэлийн хорооны дарга чинь намын хорооны товчооны гишүүн,аа тэгээд өөртөө бол намын үүрийн товчооны гишүүн байх жишээтэй.Аа тэгээд л одоо тэр үед чинь раойн гэж байсан юм.Раойны эвлэлийн хорооны товчооны гишүүн байх жишээтэй.За тэгээд л Улаанбаатар хотын эвлэлийн хорооны гишүүн байх жишээтэй.За тэгээд янз янзын дайвар юмнууд сонгуульд бол их ирнэ шүү дээ.Ерөөсөө тэгээд л үйлдвэрчний эвлэлийн хороо бүх ардын шинэлэх хорооны гишүүн,үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн гишүүн,районы намын хорооны гишүүн гэх мэтчилэнгийн ийм одоо нэг тухайн үедээ л үйлчилж байсан энэ байгууллагууд,олон нийтийн байгууллагуудын гишүүн.Тэр байтугай манайд одоо хорих анги байж байсан юм ш дээ Налайхад бас.Хорих анги чинь уурхайд туслах зориулалтын.Хорих анги жишээ нь тэр уурхайн эвлэлийн хорооны дарга чинь хорих ангийн тэр хяналтын комиссын гишүүн ч билүү тийм байсан юм.Яагаад гэвэл өнөөдөх хоригдлууд тухайн үедээ хорих хугацааг нь богиносгодог,багасгадаг ч юм уу хорих хугацаанаас нь өмнө суллах ч юм уу.Тэрийг энэ районы ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга гэж байдаг байсан юм.Одоо бол тамгийн газар.Хоригдлын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга нь Бадарч гэж хүн байсан.Аа тэр хүн тэр юуны дарга нь.Тэгээд бид нар одоо хэд хэдэн улсууд гишүүн нь,бас нилээн том том албаны улсууд гишүүн нь.Тэгээд л одоо тэр хорихынхон дотроо овсгоотойхон шиг яахав хорих байгууллагын зөвлөлийн дарга ч билүү тэд нар чинь бас бид нарын аваачиж хоригдлуудад яриа хийлгэнэ шүү дээ.Тэгээд сүрхий танил болно.Бас тэгээд жич намайг одоо... хэн гэх юм Доржийг ингээд хуралд оруулах гэж байгаа шүү.Та дэмжээрэй гэх мэтчилэнгээр бас яахав тухайн үедээ бас хаалгадаж үзэж байгаа юм.Ийм л үе байсан.Тэгэхээр янз янзын юмнууд их бас.Нэр хүндтэй ийм янз янзын сонгуульт ажил хүлээдэг байгууллага байсан даа.Ерөөсөө эвлэл нь ч адилхан,үйлдвэр нь ч адилхан,нам нь ч адилхан дандаа л хүмүүжлийн байгууллагууд шүү дээ энэ чинь.За үйлдвэрчний эвлэл яахав уурхайчдын эрх ашгийг хамгаална,буруу зөрүү юм бий бол тэмцэл хийдэг,айлгадаг ийм.Аа эвлэлийн ажил бол юу гэх дээр зэрэг ерөөсөө л залуучуудыг аль болохоор л хөгжөөх,аль болохоор юм үзүүлэх,аль болохоор юм сургах ийм л чиглэлээр ажилладаг байсан.Тэгэхдээ ажил мундахгүй л байсан тухайн үед.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө цэргийн ангид эвлэлийн үүрийн дарга хийсэн гэсэн ш дээ та? Тийм.Тэгэхэд тэр нөгөө социалист,коммунист хүмүүжил гээд байсан.Тэр яг ямар хүмүүжлийг ярьдаг вэ?
Гомбо-Очир -
Тэр чинь одоо нөгөөдөх коммунист хүмүүжил гэдэг маань за яахав дээ тэр үед ерөөсөө социализмыг хүчтэй байгуулж байнаа МУ.Социализмыг одоо хурдан байгуулж дуусгаад коммунизмд орноо.ЗХУ бол одоо коммунист нийгмийг байгуулж байнаа.Манай улс бол юу гэх дээр зэрэг социалист нийгмийг байгуулж байнаа.Одоо байгуулж дуусах шатандаа орж байна.Ингээд коммунизмд орно.Ингэж л ярьдаг байсан.Тийм учраас тэр социалист хүмүүжил,социалист ухамсар бий болгох.Тэгээд коммунист хүмүүжил яахав дээ хүмүүжлийн хэлбэр,явуулж байгаа ажлын агуулга нь бол адилхан.Аа зүгээр ярианд болох дээр зэрэг социалист,коммунист гэдэг л юм ярианд л байсан болохоос биш за тэр капитализм гэдгийг чинь хамгийн муу нийгэм гэж хорсдог байсан шүү дээ.За номон дээр тэрийг муулах жишээтэй,социализмыг нь магтах жишээтэй ийм л ажил хийж байсан.Ерөөсөө л тийм.Тэгээд яахав тухайн үед янз янзын хүмүүсийн,эрдэмтэн мэргэдийн бичсэн тийм ном зохиол,лекц бүгдийг л хүмүүст таниулдаг.Өөрөө бараг үзнэ дээ.Өөрөө сайн мэдэхгүй юмаа л хүмүүст мэдүүлэхийн төлөө л явж байсан шиг байгаа юм.Ингээд тухайн үеийг одоо бодвол.Тэгэхээр тийм л чиглэлээр явж байсан.Ерөөсөө л одоо эвлэлийн ажил гэдэг маань ерөөсөө л хүнийг аль болохоор хөгжөөх,аль болохоор зөв хүмүүжилтэй,зөв боловсон байх,сахилгатай байх,ажилсаг байх ийм л юманд л эвлэлийн ажил чиглэгддэг л байсан.За тэгээд л одоо янз янзын өндөр бүтээлийн ажил бас эвлэлийн байгууллагын зүгээс зохиодог байсан.Аа тэгээд л одоо алт,мөнгөн хайрцаг задална ч гэдэг юм уу,аваргын төлөө ч гэдэг юм уу,тийм юманд явахын төлөө ч гэдэг юм уу ийм уралдаан,хот хүрээ ч юм уу иймэрхүү тойрон аялалд оролцуулах ийм уралдаан зарлаад л ингээд.Иймэрхүү л одоо аль болох бүтээлтэй л ажиллаж байлгах ийм л чиглэлийг барьж ажилладаг байсан даа.Ер нь тэгээд аль аль нь адилхан даа.Эвлэл намын ажил ялгаа байхгүй.Үйлдвэрчин бол арай өөр ажил нь бол.Нөгөө ийм чиглэл нь адилхан мөртлөө хүрээ нь бол арай өргөн эвлэлээс.
Ариун-Ундрах -
Тэр социализмаас коммунизмд ороод яаж яаж юу юу өөрчлөгдөнө гэж ярьдаг байсан бэ?
Гомбо-Очир -
За социализмд орно гэх дээр зэрэг социализм,коммунизм гэдэг чинь ерөөсөө тийм нэг адилхан.Хүн бүхэн адилхан.Хүн бүхэн бараг л одоо ижил тэнцүү нэг хоол иднэ,ижил тэнцүүгээр хувцас өмсөнө,аа нэгнээсээ илүү баян байхгүй ижил тэнцүү байна,нэгнээсээ хоосон байхгүй ижил тэнцүү байна.Ажилгүй хүн байхгүй бүгд ажилтай байна тийм ээ?Аа ядуу хүн байхгүй бүгд ижил амьдралтай байна гэсэн ийм л.Коммунизм социализмыг байгуулаад дуусахад ийм л байна гэсэн.Одоогынхтой адилхан тийм компани байгуулахын төлөө гэж байсангүй.Тэр одоо тэр сарынхаа төлөвлөгөөг биелүүлэх ёстой.Аа төлөвлөгөө биелүүлж чадахгүй бол ажлаасаа мултардаг,ажлаас нь буулгадаг.Аа төлөвлөгөө биелүүлнэ тэр сайн дарга нараа л тавьдаг.Ерөөсөө л төлөвлөгөө ерөөсөө л чи энийг л хий,чи энийг л хийж байж хоолоо иднэ.Энийг хийхгүй бол чи хоолоо идэхгүй.Энийг билүүлж,энэ 100 тонн нүүрсийг чи гаргаж байж л,аа тэр барилгын тэр ханыг чи өрж байж л чи ажлаа дуусна.Тэрнээс нааш чи хоноод хийнэ үү,өнжөөд хийнэ үү,хоолгүй хийнэ үү,хоолтой хийнэ үү чи энэнд л хүр.Ийм л байсан ш дээ ерөөсөө тийм.Аа бүр чадахгүй бол бага цалинтай ажил хий,үгүй бол бага тушаалын ажил хий.Ийм л байсан ерөөсөө л зарчим нь ийм.Аа одооныхтой адилхан бол яахав дээ зүгээр тийм яг хүнийг бие даасан тийм ажиллагаанд бол сургаж чаддаггүй байсан.Дандаа нэг тийм нэг ёсондоо дуулгавартай,тэгээд хүнийг одоо юу гэдэг юм бэ?дээ юм сургах эрмэлзлэл нь үнэхээр бага байсан юм шиг байгаа юм тэр чинь.Аа юм илүү хийчихье гэсэн тийм сонирхол байдаггүй.Ерөөсөө энийг л хийчихвэл болоо гээд тийм ээ?Аа яахав төлөвлөгөө биелүүлэх юм бол цалин ахиу авна,давуулан биелүүлэх юм бол цалин ахиу авна гэдэг ийм л ойлголт байсан.Аа шинээр юм хийчихье гэсэн ийм ойлголт үндсэндээ байгаагүй юм шиг байгаа юм.Тийм л дутагдалтай байсан шиг байгаа юм.Одоотой адилхан тийм.
Ариун-Ундрах -
Нөгөө цэргүүдэд хичээл заадаг байсан уу?Янз бүрийн.
Гомбо-Очир -
Заанаа.Тэр чинь нөгөөдөх тэр хүмүүжлийн ажил гэж нэг тийм ажлаас бууж ирсэний дараагаар нэг цаг л хичээл хийдэг байсан юм.Мөн л одоо нөгөө социализм,коммунизмаа л ярина шүү дээ хичээл нь.Тэгээд хүмүүжлийн нөгөө цэргийн дүрэм... Тэгээд хичээл заана.Нэг хаашаа билээ дээ улиралд л байдаг билүү тэгэж л хичээл заадаг байсан санагдаад байна.За бүгдээрээ дэвтэртэй,харандаатай,үзэгтэй.Аа тэр үзэг,дэвтэр,харандааг нь ангиас гаргаад өгчихнө.Тэгээд одоо тэр үед чинь 70-аад оны үед чинь,60-н хэдэн оны сүүлээр чинь офицеруудын мэдлэг ч бас тааруухан байсан юм ш дээ зайлуул.Аа нэг 7-р анги төгссөн юм уу,нэг техникум төгсөөд ирсэн офицерууд бол үндсэндээ хүнд юм хэлэх чадвар багатай.За яахав улс төрийн орлогч нь гэдэг бол арай нэг дөнгүүр.Тийм улсууд л... одоо улс төрийн орлогч нь л хичээл заана ш дээ үндсэндээ.Тэгээд бас ангийн хариуцлагатай хүмүүс бас нэг хичээл заана.За тэгээд нөгөөдөр конспектээ хийх гэж хөөрхий ядарсан улсууд чинь бас ядарна шүү дээ.Юм хум олж бас нөгөө цэргүүдийнхээ өмнө дуугүй байхгүйн тулд,бас аль болохоор л мэддэг хүн байхын тулд бас тэр чинь нилээн чармайна.Аа хүмүүс бол нилээн зовоодог л байсан юм шиг байгаа юм.Чадал муу болохоор бас дээрэлхэнэ.Хичээл заахын тулд бас нилээн бие дааж юм хийдэг байсан юм шиг байгаа юм.Би хүртэл бас бие дааж л ном сонин л уншиж,танилцаж,конспект хөтөлж ингэж л хичээл заадаг байлаа л даа.Зүгээр тэр үед чинь бас нэг их цээжээрээ ярьчихдаг тийм чадал ч байхгүй л байсан байх л даа ер нь.Тийм л байсан даа.Ер нь миний л нэг тийм үеийн л улсууд байсан даа.Одоо бол ерөөсөө адаглаад нэг цэргийн дээд сургууль төгссөн улсуудыг л офицероор авна ш дээ.Тэгээд л 2-3 дээд сургууль төгссөн улсууд.
Ариун-Ундрах -
Дээд сургууль төгссөн хүн тэ?
Гомбо-Очир -
Тийм.Тэр үед чинь одоо миний үед чинь адаглаад 45 оны дайн юм уу,39 оны дайнд оролцсон улсууд л офицер байлаа ш дээ.Тийм одоо нэг 50 гарчихсан,тэгээд л нэг 50 гаруй настай хошууч юм уу дэд хурандаа.Хурандаа болно гэж бараг байхгүй.Тэр албан тушаалдаа бас захирагдана.Ангийн дарга бол хурандаа болчихдог,аа яамандаа бол нэг хэсгийн дарга нь хурандаа болчихдог.Одоо бол цэрэг чинь албан тушаалаараа санал аваад яагаа ч үгүй байж... Зовж байж нэг муу хошууч авдаг байлаа ш дээ дээр үед.Аа тэгээд яахав ээ нэг одонг бол хугацаанд нь өгөөд байдаг байсан шиг байгаа юм.За би бол одонд нь орох хугацаа нь болоогүй тэгээд үндсэндээ тэгээд гаргачихсан ийм л юм ер нь.
Ариун-Ундрах -
Энэ Налайхын уурхайн түүхийг нь та мэдэх үү?Яг хэдэн онд байгуулагдсан,тэгээд хэдэн жил ажиллаад хаагдсан бэ? гэдэг ч юм уу?
Гомбо-Очир -
За энэ чинь Налайхын уурхай бол яахав дээ 1922 онд анх улсын мэдэлд шилжсэн ийм л газар шүү дээ.За 22 оноос урд гэх дээр зэрэг одоо гурван хэмжээст кинонд гардаг биз дээ тийм ээ? Уурхай нээгдэж байгаа,олж байгаа нь тарваганы нүхнээс нүүрс гаргачихсан.Тэгээд нөгөө хужаад хүүхэд үзүүлсэн чинь баахан чихэр өгөөд ингээд сүүлдээ өнөө тэр морь тэргээр наашаа хот руу зөөж байгаа энэ кинон дээр гардаг байхаа.Ингэж гардаг байсан ш дээ.Тэгээд 1922 онд Налайхын уурхай байгуулагдсан,анх улсын мэдэлд шилжсэн.Тэгээд л яахав мөн л Оросын тусламжаар одоо янз янзын... Одоо тэр үед чинь морь тэргээр нүүрс гаргаж байсан байгаа юм.Яг одоо Налайхын уурхай нээгдэхэд Сүхбаатар ирж нээж байсан гэсэн үг байдаг юм.Тэр нотлогдоогүй зүгээр тийм үг байдаг юм зүгээр одоо.Аа тэгээд сүүлдээ тэр мөн Оросын тусламжаар .... гэж нөгөө цахилгаанаар ажилладаг,нүүрсээ татаж гаргадаг.Тэгээд модон яшкаар мод татаж гаргадаг ийм л юм байсан ш дээ.Тэгээд яахав хөгжсөөр хөгжсөөр хөөрхий минь тэгээд янз янзын одоо тэр төмөр гинжтэй тийм гинжит каньверууд бий болсон.Сүүлдээ лентэн туузнууд бий болсон,сүүлдээ тэгээд механикжаад янз янзын үе шатаар дамжсаар байгаад тэгэж... Тэгээд ер нь ашиглалтын буруугаас,тэгээд тэр үеийн бас улс ядарчихсан ядруу Налайхын уурхайд тусламж өгч дэмжиж чадахгүй байсан учраас тэгээд хаагдсан.Үндсэндээ уурхай усанд авхуулаад хаагдсан юм байналээ ш дээ.Би тэр үед уурхайгаас гарчихсан байсан л даа.Зүгээр усанд авхуулаад хаагдсан гэж ярьдаг юм байналээ.Уурхайд чинь усыг цааш нь гадагш нь зайлуулдаг тийм юм байсан ш дээ.Уг нь бол тийм том насосууд байдаг байсан.Тэгээд сүүлдээ тэрийгээ дийлэхээ байгаад,хуучин ажиллаж байснууд нь эвдэрч хэмхрээд ашиглалтгүй болоод тэгээд л хаагдсан юм шиг байгаа юм.Ерөөсөө тийм.Тэгээд яахав нэг 70 гаруй жил ажилласан байх даа.70 гаруй жил ажиллаад 82 онд 70 жилийн ой нь болсон байна тийм ээ?За тэгээд 90-н хэдэн онд... Одоо зүгээр сургаар л ой тэмдэглэхээс биш уурхай бол одоо юу ч байхгүй ш дээ.Зүгээр яахав уурхайн мэргэжилтнүүд тэнд гар аргаар ажиллаж байгаа нь байна л даа.Хөөрхий тэр бол нүүрс нь ч их юм шиг байна,аа нүүрс олох нь ч амархан юм шиг байна.Нөгөө одоо гар аргын нэг жижигхэн тийм.Яг одоо өнөөдөх 22 оны үед ашиглаж байсан,хужаа нарын хийж байсан аргаар л ажиллаж байна ш дээ.Одоо бол тийм.
Ариун-Ундрах -
Одоо бол уу?
Гомбо-Очир -
Тийм.Одоо шуудайгаар зөөгөөд гараар жоотуудаж нүүрсээ гаргаад ингээд одоо ажиллаж байна ш дээ.За яахав зарим нь ч ер нь жоохон хөгжсөн хөгжсөн юмнууд байгаа байх аа.Одоо бол бас яахав хөл дээрээ зогсоод зарим нь леботки ашиглаад нүүрсээ гаргаж байгаа,трактороор чирж байгаа,одоо тэр ..... гэдэг юмаар нааш нь цааш нь татдаг ийм болсон юм шиг байгаа юм.Одоо бас л яахав гар арга нь бас өөрчлөгдөж л техник ажиллагаа руу шилжиж байгаа юм шиг байналээ жижиг уурхайнууд.Тэрнээс одоо хуучин тэр Налайхын уурхайтай адилхан гүний уурхай байгуулаад ажиллана гэж бараг байхгүй байх л даа.
Ариун-Ундрах -
Та 700 төгрөгний цалин авдаг байсан гэсэн тэ?
Гомбо-Очир -
Тийм.
Ариун-Ундрах -
Аа тэр социализмын үеийн хүмүүсийн яг дундаж цалин нь ямархуу цалин байсан бэ?
Гомбо-Очир -
Социализмын үеийн дундаж цалин юу гэх дээр зэрэг манай уурхайн дарга бол 1200 авдаг байсан.Яамны сайд нарын авдаг цалин.Аа яахав гүнийхээ нэмэгдлийг авдаг байсан.Аа намын хорооны дарга 900 авдаг байсан байх.Энэ үйлдвэрчний хороон дарга 800 авдаг байсан.Эвлэлийн хороон дарга 700 авдаг байсан.Тэгээд голцуу тэр татварынхаа хөрөнгөөр цалинждаг ийм байсан л даа.Аа яахав би манайх бол ер нь татварынхаа төлөвлөгөөг биелүүлээд байж чаддаггүй байсан байх аа тэр.Тэгэхдээ манай өнөөдөх хотоос цалин ирдэг байсан.Одоо тэр үеийн 700 төгрөг чинь юу вэ? мэдэхгүй.Өндөр цалин шүү дээ.Яамны хэлтсийн дарга 800 төгрөгний цалинтай,жижигхэн албан байгууллагын дарга нар 800 төгрөгний цалинтай л байсан ш дээ ерөөсөө.Одоо районы юу ч байдаг юм нэг хэлтсийн дарга ч байдаг юм уу.Хэлтсийн дарга одоо... тэр тухайн үед район гэж байсан.Районы хэлтсийн дарга 800 төгрөг,за нэг гүйцэтгэх дарга нар 1000 төгрөг,хариуцлагатай нарийн бичгийн дарга нар 800 төгрөг,намын хорооны 1-р дарга гэхэд 1000 төгрөг,хэлтсийн дарга нар нь 800 төгрөг,за тасаг гээд 700 төгрөг.Тэгээд 600,тэгээд 500 гэдэг ийм.Тэр үеийн 700 төгрөг чинь өндөр цалин байсан.Би тэтгэвэрт гарахдаа 675 төгрөгөөр тэтгэвэрт гарч байсан.675 төгрөг гэдэг чинь дээд мэргэжилтэй хүний,одоо нэг овоо том албан хаагчийн цалин шүү дээ.Тэгээд бодох дээр зэрэг 700 төгрөг бол өндөр цалин байсан.Өндөр цалин.Уурхайд ч гэсэн 700 төгрөгийг тийм амархан аваад байхгүй ш дээ.Тэр төлөвлөгөө биелүүлж байж л авна уу гэхээс биш зүгээр нэг тийм сайхан хүнд бол 700 төгрөг олдохгүй шүү дээ.Уурхайн хэсгийн дарга нар чинь 700 байдаг билүү тийм байсан.
Ариун-Ундрах -
Та нөгөө 675 төгрөгний тэтгэвэр чинь яг ардчилал гарснаас хойш өөрчлөгдөхөд яг хэдэн төгрөг болж хувирсан бэ?
Гомбо-Очир -
Аан?
Ариун-Ундрах -
Ардчилал гарсны дараа таны 675 төгрөгний тэтгэвэр хэдэн төгрөг болж хувирсан бэ?
Гомбо-Очир -
Тэр чинь 2 нугалаад,нөгөө мөнгийг 2 нугалаад 675 чинь 13000 хэдэн зуу юу? Ингэж явсаар байгаад өссөөр байгаад 13000 чинь өссөөр өссөөр одоо нэг 170000-аад мянга болж байгаа байх аа.Яахав алтан уурхайн буян,бараг 18 жил идчихэж байгаа юм уу? Ингээд 18 жил идэж байгаа,одоо хэдэн жил ч идэх юм байгаа юм.Тэгээд ер нь манай уурхайчид алтан уурхайн буян гэж ярьдаг юм.Алтан уурхайн буяныг идэж байгаа,болж өгвөл дахиад нэг хэдэн жил идчих юмсан гэсэн ийм.Алтан уурхайн буян гэж ярьдаг юм.Манай уурхайчдын ганц яриа нь тэр алтан уурхай.Ерөөсөө уурхайн ахмад үеийнхний,ахмад уурхайчдын амны уншлага нь л алтан уурхай.Ингэж ярьдаг уншдаг юм ш дээ.
Ариун-Ундрах -
Та энэ уурхайд ажиллаж байхдаа ажилдаа хэр дуртай байсан бэ?
Гомбо-Очир -
Хэр дуртай байсан бэ?
Ариун-Ундрах -
Аанхан.
Гомбо-Очир -
Би ажилд одоо өөр ажил би чадахгүй ш дээ,мэдэхгүй ш дээ.За яахав өөр жаахан тийм юм уу хэнхэг нэг хурган дарга бол хийчих л байсан байх л даа.Аа тэгэхдээ миний ажил бол бас л хурган дарга шүү дээ.Тэгэхдээ тэрэндээ дургүй гэхгүй.Аль болохоор юм сурахын төлөө л бас нэг нилээн энэ уурхайг яаж аштайхан хурдан аргаар засчих уу?сэргээчих үү?Бид яавал энийг одоо дахиад нураачихгүй байх вэ?Аль болохоор юм сурах,энд тэнд явж бэхэлгээ хийж байгаа улсуудыг харах,очиж үзэх,аа тэгээд хамгийн гол би түрүүн ярьсан.Тэр сайхан анх 61 онд уурхайчин болоод сайн хүмүүстэй ажиллаж байсны тэр завшаан.Тэр чинь яахав хүний санаанаас гардаггүй юм байналээ л дээ.Аа Аадар гуай нэг тэгэж байсан шүү,Чанкий гуай нэг тэгэж байсан шүү ингэж.Тэгээд тэр уурхай чинь нурахдаа тэр яг циркийн ... шиг болчихдог юм ш дээ.Тэгээд дээшээгээ нэг их өндөр огшоод ингээд гарчихаад хэзээ хаанаа нурах гэж байгаа юм бүү мэд.Тэгээд уурхайчид андахгүй тэгээд урт юмаар ингээд тоншиж бариад одоо энэ дахиад суларч байгаа юм байна гээд ингээд байдаг.Өө энэ гайгүй гээд дотор нь том бэхэлгээ хийж л байна.Тэгээд тэрийг чинь ингээд модоор хийсээр хийсээр яваад нөгөөдөх тэр таазанд тулгачихаж байгаа юм.Тулгаад тэгээд банзлана.Тэр нуралт байхгүй.Тэрнээс чинь яг чихрийн цааш шиг юм гардаг юм ш дээ.Уурхай аюултай ш дээ.Эхлээд ер нь ороод ажиллахад ч эхлэхдээ бас л аймшиг шүү дээ.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагийнхаа ярилцлагыг ингээд өндөрлөе өө.Дараа дахин үргэлжлүүлье.Танд баярлалаа.
Гомбо-Очир -
За за.
Ариун-Ундрах -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.