Nyamaa
![](../assets/images/interviewees/990052.jpg)
Basic information
Interviewee ID: 990052
Name: Nyamaa
Parent's name: Lombo
Ovog: Atvagad Tsoongol
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: literature professor
Belief: Buddhist
Born in: Binder sum, Hentii aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: hunter
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
literature
repressions
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?Нямаа гуай.
Нямаа -
Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Нямаа -
Зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За та нэрээ нууцалж ярих уу?Нууцлахгүйгээр ярих уу?
Нямаа -
Өө нууцлахгүйгээр ярина.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Та өөрийгөө танилцуулаад намтраа ярихгүй юу?
Нямаа -
За би 1945 оны 2-р сарын 16-нд одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг хунгийн гол гэдэг газар төрсөн.Тэгээд миний бага насны амьдрал бол манай аав бол анчин гөрөөчин хүн байсан.Ээж маань малчин хүн байсан.Тэгээд би бага насандаа бол мал хариулж,Монголын малчны жирийн амьдрал ямар байдаг вэ?тэр амьдралаар л амьдарч ингээд 10 настайдаа Хэнтий аймгийн Батширээт сумын бага сургуульд орсон.За бага сургуульд ороод 4 жил тэр сургуульдаа сурсан.Тэгээд 1959 онд Биндэр сумын дунд сургуульд очиж суралцаад,65 онд 10-р ангиа төгсөөд 65 оны 7-р сард манай МУИС-ийн хэл бичиг,уранзохиолын ангид орж суралцсан.Тэгээд 1970 онд сургуулиа төгссөн.Төгсөөд Хэнтий аймагтаа очиж багшийн ажил хийсэн.Тэгээд тэнд 35 жил багшийн ажил хийсэн.Тэгээд сүүлийн 4 жил энд одоо Улаанбаатар хотод Чингис хааны нэрэмжит “Их засаг” сургуулийн “Чингис СОСО” олон улсын харилцааны сургуульд багш хийж байнаа.
Ариун-Ундрах -
Аанхан.За Та өөрийнхөө бага насныхаа тухай,нутаг усныхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Нямаа -
За миний өсөж өндийсөн нутаг ус бол Хэнтий аймгийн Биндэр сум бол одоо Оросын хилээс 10-20 км дотогшоо,Монголын хилийн зүүн хойд талд байдаг ийм сайхан хангайн сайхан орон.За энд бол Онон их мөрөн урсаж өнгөрдөг,аа Хөмөл балж гээд сайхан устай голтой ус байдаг маш сайхан тийм хөвч хангай нутаг.За энд бол ан амьтан баялагтай,ургамал сайхантай,хүн мал амьдрахад тэгш сайхан нутаг аа.Энд бол голцуу одоо манай Буриад ястан амьдардаг ийм нутаг.За Буриадууд бол 1920-иод оноос эхэлж одоо хойд нутгаасаа нүүж Хөвчийн Жонон вангийн хошууны Онон хошуу гэдэг газар... одоо Богд хааны өгсөн газар нутгийг авч амьдарч эхэлсэн тийм хязгаар нутаг юм.За энд бол голцуу Буриадууд амьдардаг.Одоо ч тэнд бас манай Буриадууд амьдарч байгаа.За тэнд бас цөөхөн Халхчууд амьдардаг байсан.Яагаад вэ? гэх дээрээ зэрэг Чингис хааны алтан ургаас... Чингис хаанаас хойш бол өөрийнхөө газар нутгийн алтан ургийнхаа хүмүүсээр харуулдаг,хилийн манаач хийлгэдэг тийм язгуур сайхан соёл байсан юм билээ.Тэгээд тэр соёлын дагуу бүр халхын өмнөд нутгаас очсон Халхчууд тэнд “Харуулынхан” гэдэг нэрээр амьдардаг.Тэнд бол цөөхөн харуулын алтан ургийн Халхчууд амьдардаг.Тэрэн дээр алтан ургийн Халхчууд дээр хойд нутгаас ирсэн Буриадууд нийлээд Халх,Буриад холилдсон ийм сайхан амьдарсан тийм сайхан орон нутаг.Тэнд эвтэй найртай сайхан амьдардаг,хамтарч ажлаа хийдэг,бие биенийхээ сайн зүйлээс суралцдаг тийм сайхан ард түмний өлгий нутаг гэж хэлж болно.
Ариун-Ундрах -
Аав ээжийнхээ тухай...
Нямаа -
Аа манай аав бол....манай аав ээж хоёр төрсөн газар нь бол одоогийн ОХУ-ын нутаг энэ одоо Шаргалжин гэж нутагт аав минь төрсөн.Ээж минь одоогийн Цүхийн 7 нуур гээд энэ Сэлэнгэ мөрний хойд урсгалд төрсөн.Тэгээд одоо 20-иод оны үеэр Буриадын их нүүдэл болоход Монгол газар ирж суурьшсан тийм хүмүүс.Аав минь гөрөөчин,ээж маань малчин.Манай аав бол маш сайн гөрөөчин байсан.Нутаг усандаа алдартай.Манай одоо алдартай юм нь юу вэ? гэвэл нэг сайхан шарга морьтой,нэг сайн анч нохойтой.Тэр анч нохой нь бол гичий байсан.Тэр гичий бол одоо хүнээс илүү ухаантай,одоо ан барих тэр чадвараараа гайхамшигтай,нутаг усандаа алдартай гичий байсан.Тэгээд манайхаас 2,3 сумын цаанаас манай гичийнээс гөлөг авах гэж анчид ирдэг тийм байсан.Энүүгээрээ бол одоо их алдартай,маш сайхан ухаантай гэж хэлж болохоор хүнд их тусладаг,ан хийхдээ бол эзэндээ гайхамшигтай тусч,ер нь одоо гахай энэ тэр барихыг бол эзэндээ заагаад өгчихдөг тийм сайхан ухаантай нохой байсан.Тэр бол алдартай.Тэрүүгээрээ манай нутагт бол өө Ломбын тэр шар гичий алдартай гэдгийг тэр үеийн хүмүүс мэддэг тийм сайхан байсаан.
Ариун-Ундрах -
Анх аав чинь тэр нохойг хаанаас олсон юм бол?
Нямаа -
Өө тэр нохой зүгээр санамсаргүй нэг айлаас гөлөг тэжээгээд л,тэр тэжээсэн гөлөгнөөс гарсан тийм гөлөг байсан гэж аав маань ярьдаг байсан юм.Тэгээд тэр гичийнээс гарсан олон гөлөг,олон нохой манай аавыг олон үед ан хийхэд нь туслаж байсан.Хамгийн сүүлд миний мэдэхээс Доов гээд нэг шар том нохой байсан.Тэр нохой бол манай аавыг нас барсны дараагаар авч манайд байж байгаад тэгээд өндөр настай болоод үхсэн л дээ.Тэгэхдээ бид нар бол тэр гичийг аягүй их хайрладаг байсан,бас тэр нохойгоо ч их хайрладаг.
Ариун-Ундрах -
Аан таны аав гөрөөчин гэхлээр яг анчин,гөрөөчин гэдэг энэ нэр төрлүүд ялгаатай юу?Гөрөөчин....
Нямаа -
Үгүй ээ ерөөсөө анчин гэдгийг бол бас одоо манай Монгол бичгийн хэлэнд гөрөөчин гэж нэрлэдэг байхгүй юу.Анчин гэдэг бол ярианы хэлний,бас анчин гэдгийг бичгийн хэлэнд ч хэлнэ л дээ.Зүгээр манай буриадууд бол голцуу гөрөөчин гэж хэлдэг.
Ариун-Ундрах -
Аан одоо бол гөрөөчин хүн их ховор байх л даа.Тэгээд тэр үеийн гөрөөчин хүн гэж яг ямар хүнийг хэлж байсан бэ?
Нямаа -
За тэр үеийн гөрөөчин хүн гэдэг бол яг өөрийнхөө хэрэгцээгээр ангаа алдаг,алж хэрэглэдэг,хэрэгцээнээс өөр учиргүй олныг алж тэгэж анг сүйтгэдэггүй тийм ёс суртахуунтай,ёс зүйтэй анчин гэсэн үг л дээ.Манай аав бол агнах үед нь л агнана,агнахгүй үед ямар ч амьтаныг алдаггүй.Тэгээд ангийн цээрлэл гэж одоо гайхамшигтай цээрлэл байдаг.Жишээлэх юм бол одоо анг үр төлөө гаргаж байх үед нь ч юм уу орооны үед алж болохгүй.Тэгээд л одоо олноор нь алж болохгүй.Тэгээд алсан ангийнхаа цусаар байгалийг бузартуулж болохгүй.Гэх мэтийн маш олон цээрлэлийг дээр үеийн анчид бол баримталдаг байсан.Одоо бол байгаль дэлхийг ангийн цусаар будаад,бүгдийг нь ангийн махыг чинь зүгээр цул махыг нь аваад л бусдыг нь хаячихдаг тийм болчихсон байна ш дээ.Тэр үеийн гөрөөчид бол алсан ангийнхаа махыг яг бүгдийг нь авна,бүгдийг нь ашиглана.Тэгээд тэр хаях ёстой юмыг нь их журамтай орхиж хаядаг,хангай бузартуулдаггүй тийм сайхан ёс зүйтэй анчид байсан.Одоогын анчид бол ёс зүй гэж байхгүй,одоо бараг л ангийн алуурчид л болчихсон байна ш дээ.
Ариун-Ундрах -
Та хүүхэд насаа яаж хэрхэн өнгөрүүлсэн бэ?
Нямаа -
Миний хүүхэд насанд бол... миний одоо ингээд бодоход бол их дурсамжтай,гайхамшигтай юмнууд байдаг.Жишээлбэл манай нутаг миний төрсөн газар бол хорхойт гэж газар байдаг.Тэр хорхойт гэдэг газарт бол маш их могой элбэгтэй,могой ичдэг газар.Тэгээд ухаандаа хавар ингээд могой ичээнээсээ гараад манай гэрийн гадуур тэгээд л одоо пийшин дээгүүр могой ирээд хэвтэж байдаг.Би тэгэхэд нь айдаггүй,могойтой хамт өссөн.Могой бол яг нарийндаа ингээд ойртсон хүнд бол их сайхан ш дээ.Тэр одоо хүнийг хатгадаг барьдаг гээд л улсууд ярьдаг юм.Би тэр их могойн дотор амьдарч байж нэг ч хатгуулаагүй.Тэгээд манай өвөлжөөнд бол могой ичиж байсан,могойн ичээг манай... могойн чуулган гэж болж байсан.Могойн чуулганыг манай ээж өөрөө яг нүдээрээ үзсэн гэх мэтийн айхавтар дурдатгал бий.Гэхдээ миний бага нас бол маш их ажил дунд... Би 13 настай байхад аав минь нас бараад өнчирсөн.Тэгээд өнчин хүн хөдөө,айлын ганц хүүхэд-эрэгтэй хүүхэд,нэг эгчтэйгээ тэгээд бас одоо хүүхэд нас бол тийм хүнд амьдралын дунд өнгөрсөн.Ухаандаа хүнд амьдрал гэдэг нь юу вэ?гэх дээр зэрэг аж ахуйн ажил гэдэг шиг хөдөөний амьдрал бас тийм амар биш шүү дээ.Тийм амьдралыг ээжтэйгээ,эгчтэйгээ нуруун дээрээ үүрч өссөн.Тэнд бол 1-рт ажил хийж сурсан,2-рт бол ер нь хүн зовох гэж яадаг юм бэ?гэдгийг үзсэн.Тэгээд зовсоны эцэст жаргадгийг бас үзэж байгаа.Тэр амьдрал бол өөрөө ерөөсөө зовлон,жаргал хосолсон ийм агуу их ертөнц.Тэгэхлээр энэний аль алийг нь амсана гэдэг бол хүний өөрийнх нь хувь тавилангаас ноогдсон ийм зүйл л дээ.Тэгэхдээ бол ер нь би боддог юм.Хүүхэд насандаа зовсон жаахан зовлон бол надад бас их тус болсон байхаа гэж боддог юм.Дандаа жаргал цэнгэл хөөгөөд л явсан бол өдий хэртэй амьдраа ч уу?үгүй ч үү?гэж бодогдох үе бас байдаг.Тэгэхдээ бол ер нь одоо агуу их Байроны хэлсэн үг байдаг л даа.Зовлон бол цэцэн хүний багш гэж.Энэ бол үнэхээр одоо олж хэлсэн,ямар ч үед мартаж болохгүй тийм сайхан цэцэн үг гэж боддог юм.
Ариун-Ундрах -
Аан тэгээд та нөгөө бага сургуулийнхаа тухай ярьж өгөөч?
Нямаа -
За бага сургуулийн тухай бол би 10 настайдаа сургуульд ороод л... Миний багш Долгормаа гэж багш байсан.Маш их авъяастай,сайхан дуулдаг,хүүхдүүдтэйгээ сайхан харьцдаг тийм байсан.За тэр манай сургуульд бас нэг тэр бага сургуульд нэг сонирхолтой юм бий л дээ.Юу вэ?гэх дээр зэрэг биднийг сурч байхад одоо ахмад уран зохиолч Цэрэндоржийн Цэдэнжав гэдэг хүн тэнд сум нэгдэлийн даргаар очих таарсан юм.Тэгээд тэр хүн бол өөрөө Монгол улсын спортын түүхэнд анхны мастер цолтой,шатрын мастер.Тэгээд тэр хүн нэгдэлийн даргаар очоод манай сургууль дээр ирж бүх хүүхдийг шатар сургадаг.Тэгээд модоо шатар зороод л,бид ч нэг тийм хазгай муруй шатар хийгээд л бүгдээрээ шатар заалгасан.Тэгээд манай Батширээт сумын бүх сургуулийн хүүхдүүд шатар тоглодог байсан.За бидний тэр үед бас Сүхбаатар гээд нэг багш очсон юм.Тэр манай Долгормаа багшийн нөхөр л дөө.Тэгээд тэр багш болох дээр зэрэг бол цанаар маш сайхан гайхамшигтай явдаг,цанын одоо бараг 1-р зэрэгтэй байсан байх.Тэгээд тэр багш манай бүх хүүхдүүдийг бүгдийг нь цаначин болгосон.Тэгээд хагас бүтэн сайн өдрөөр ингээд бид нөгөө нэг жоохон богинохон цанатай,тэр цанаа ингээд хөлдөө углаад л бид нар уул хадаар дамжаад л ингээд бүдэрч явдаг.Тэгэж биднийг бас одоо спортод дуртай болгосон.Шатар бол хүнийг их тийм сууж сургадаг,оюун ухааныг тэлдэг гайхамшигтай спорт ш дээ.Шатар тоглодог хүний гайхамшиг нь бол 1-рт оюунаа юман дээр төвлөрүүлж сурна,2-рт бол сууж сургадаг.Сууж сурна гэдэг бол,бага насандаа сууж сурна гэдэг бол эрдэм боловсрол эзэмшихийн анхны тийм том чадвар юм.Тэгэхлээр бол энэ 2 тийм гайхамшигтай 2 тохиол таарч,ер нь бидний тэр үед сурч байсан хүн бүр хүүхдүүдийн амьдралд маш тус болсон гэж би хувьдаа боддог.За нөгөө талаар Цэдэнжав гуай бол өөрөө зохиол оролддог,хүүхдүүд энэ тэрээр шүлэг бичүүлж бас үздэг байсан.Тэгээд манай сургууль бас цөөхөн номтой номын сантай.Би тэгээд анх миний уншсан ном бол “Монголын нууц товчоо”.Нэг цагаан цэнхэр хавтастай ном байсан.Тэрнийг юу ч ...одоо нэг ном ингээд л багш ингээд л хүүхдүүдэд ном тарааж өгөөд л,надад таарсан нь тэр нууц товчоо таарсан байхгүй юу.Би тэгээд одоо тэрэнд их бэлэгшээж явдаг.Яагаад вэ?гэх дээр зэрэг би өөрөө түүх их сонирхдог.Тэгээд одоо Монголынхоо тухай...Би бол одоо Чингис хааны тухай хичээл заадаг юм.Манай сургууль бол Чингис хааны тухай,Их засаг хуулийн тухай бүх анги ялгаварлахгүйгээр бүх 1-р ангиудад Чингис хааныг заадаг.Яагаад тэгэж зааж байгаа юм бэ?гэхлээр манай сургууль бол түүх,соёлын тэргүүлэх сургууль болох эрхэм зорилготой.Хоёрдугаарт Чингис хааны нэрэмжит гэдэг утгаараа ер нь одоо бүх оюутнууддаа Чингис хааны мөн чанар,Чингис хааны тухай цэгцтэй мэдлэг өгөх ёстой.Тэр 2 дахь мянганы агуу их хүнээр шалгарсан хүний тухай их,дээд сургуулиудад ярихгүй бол болохгүй.Цаашдаа бол улам... Чингис хааны удирдлагын ухааныг дэлхий сонирхож эхлэж байна ш дээ одоо.Ухаандаа л Америкийн,Японы,Солонгосын том бизнесменүүд Чингисийн удирдах ухааныг судлаад амжилтанд хүрлээ гэж маш их олон ном товхимол одоо бүтээлүүд гарч байна л даа.Тэгэхлээр Чингис хаан бол 21-р зуунд хүн төрөлхтний анхаарлын төвд байх нь ээ гэж... аа байхын учир бол өнөөдөр хүн төрөлхтний шийдэж чадаагүй олон асуудлуудыг 8 зууны тэртээ шийдэж байжээ.Жишээлбэл одоо шашинд тэгш хандах үзэл санаа байна,байгалийг хамгаалах үзэл санаа байна,хүний эрхийг... одоо хүнийг баян ядуу,доор дээр гэж ялгаж болохгүй гэдэг үзэл санаа байна.Ерөөсөө хүний сэтгэлийг ойлгох тухай хүний одоо сэтгэлийг ойлгож чадвал бие нь хаашаа вэ?гэж Чингис хаан хэлж байсан.Тэгэхлээр эзлэгдсэн орны ард түмний үсийг ч битгий хөдөлгө гэж одоо айлдаж байсан.Тэгэхлээр ерөөсөө сэтгэл гэдэг юмыг хүнийг удирдах ухаанд оруулж ирсэн агуу их удирдагч гэж би хувьдаа боддог юм.Тэгэхлээр Чингис хааныг манай сургуульд бас одоо гүнд нь орж,Чингис хааны амьдралын гүн ухааны,тэр одоо дэлхийг байлдан дагуулсан тэр түүхийн гүн ухаанд нь орж зааж оюутнууддаа ойлгуулах бол одоо ирээдүйн удирдагч,ирээдүйн одоо бизнесменүүдийг бэлтгэхэд тус болох болов уу гэдэг үүднээс энэ хичээлийг зааж байгаа.Тэгэхлээр бол хүүхэд насандаа Чингис хааны тухай,анх удаа ном барьж уншихдаа нууц товчоо барьсан явдал бол надад бол одоо их тийм бэлэг дэмбэрэлтэй бөгөөд миний цаашдын амьдралд бас их тус болсон зүйл болсон байх аа гэж бодож байгаа.
Ариун-Ундрах -
Аанхан.Анх ном унших уншихдаа “Монголын нууц товчоо” уншчихдаг тэ?
Нямаа -
Тийм.Тэгэхдээ бас 2-р анги гэдэг чинь заримыг нь гаргахгүй ш дээ.Тэр чинь бас хэцүү хэцүү үгнүүдийг ч бараг юу гээд байгааг Өөлүн гэдэг чинь одоо 2-р ангийн хүүхдийн хувьд,тэгээд л Билгүүдэй,Хасар,тэгээд л Тэмүжин энэ тэр гэдгийг чинь гаргахад их төвөгтэй.Тэгээд л ямар ч гэсэн тэгээд л нэг үсэглэж барьж байгаад л уншиж л би... уншаад дуусаад багшдаа шалгуулж байсан л санагддаг юм.Тэгэх дээр багш маань бас шалгадаг.Юун тухай гарч байна?Тэмүжин гэж хүний тухай гарч байна энэ тэр гээд ярьж байсан.
Ариун-Ундрах -
Бас ойлгосон байх нь ээ?
Нямаа -
Тийм бага сага юм ойлгож л байсан байх даа хөөрхий.
Ариун-Ундрах -
Өөр бага сургуульд сонирхолтой зүйлүүд хэр байсан бэ?
Нямаа -
За бага сургуульд байхад,4-р ангид байхад манай суманд трактор анх ирсэн юм.Нөгөө газар хагалдаг 75 трактор.Тэгээд тэр 75 трактор газар хагалахыг бид чинь одоо ер нь трактор гэж огт үзээгүй,газар хагална гэж юм огт үзээгүй.Тэгээд бид 4-р ангийн шалгалтын комисс шалгалт авах байхад тэр газар хагалж байгаа трактор харж,тэрний араас гүйж явж шалгалтнаасаа хоцорч багшдаа загнуулж байсан.Тэгээд энэ бол 59 он ш дээ.Тэгээд 59 оны хүүхдүүд ингээд трактор хараагүй,тракторын араас үхтлээ гүйж сонирхож явна гэдэг бол бас л сонин л доо.Тэгэх дээр одоогийн хүүхдүүд ямар вэ?гээд ингээд бодоход бол 59 оны хүүхдүүд бол танин мэдэхүйн хувьд ч гэдэг юм уу одоо сэтгэлгээний хувьд хөдөөгийн буйд газрын хүүхдүүд ямаршуу байж вэ?гэдэг бол одоо яруу тодорхой харагдах нь л дээ.Маш их сонирхож байсан.За нөгөө талаар манай суманд бас тэр Цэдэнжав гуай очоод л одоо гайхамшигийг бүтээж байсан л даа.Алимны мод тарьж манай сургууль дээр сургуулийн хашаагаар баахан тойруулаад мод тариад,бас жоохон жоохон хэдэн жилийн дараагаар ургаж байсан.Тэгээд нөгөө... одоо өвөл ингээд нөгөө хүлэмж хийгээд өнөө эрт ургацын ногоо... Жамц гэж нэг тийм агрономи очсон юм.Цэдэнжав гуайн шавь гээд,Цэдэнжав гуай чинь өөрөө ургамлын их мастер байсан.Одоо Монголын Мичүрэн болно гэж романтик тийм сэтгэлгээтэй явж байсан хүн ш дээ.Тэгээд ерөөсөө маш их ногооны тухай,мод тарих тухай,алим... ер нь Монгол орныг алим,жимсний орон болгоно гэж мөрөөдөж явсан.Тэгээд маш их алимны мод манай тэнд нутагтаа аваачиж тарьсан.Тэгээд тэр хүлэмж байгуулаад өвөл ногоо ургуулахыг анх удаа үзэж байсан.Өө гайхалтай ерөөсөө хүн болгон сонирхоод тэр рүү нь орж нөгөөдөхийг нь дааруулах шахдаг.Нөгөө орсоор байгаад нөгөө хүүхдүүд,тэгээд л том улсууд ч явж ирж үзнэ ш дээ.Өвөл ногоо ургана гэдэг чинь ямар сонин юм бэ?гээд л гайхдаг байхгүй юу.Аягүй гоё тийм ногоон ингээд л хүлэмжин дотор ногоо ургачихсан байхыг хараад л хүмүүс гайхаад л ямар бурханы орон шиг газар вэ?гээд улсууд тэгдэг байсан.Тэгэхлээр бол бас хөдөө тэр үед бол хаана тэнд нэг тийм соён гэгээрүүлэх сайхан хүн очно,тэр хүмүүс бол одоо хүнд,нутгийнхаа ард түмэнд гэдэг тэр буйд хөдөөний газар бол тийм танин мэдэхүйн шинэ,гайхамшигтай шинэ юмнуудыг үзүүлж байсан.Энэ бол одоо Монголын түүхэнд бас Монголын ард түмний түүхэнд ер нь тийм тохиолууд их байсан л даа.Жишээлэх юм бол одоо бас л 50,60-аад оны үед Говь-Алтай аймагт л гэхэд Лодойхүү гуай очиж алим жимс тарьж,ургамал алим тариад,тэр нь одоо Говь-Алтайн Халиун сумынхныг тэжээж байна ш дээ.Гэх мэт тэр үед маш тийм романтик,сайхан одоо зөв сэтгэлтэй тийм сайхан нэгдэлийн дарга нар Монголд маш их төрсөн.Энэ бол Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд их тус болсон гэж би хувьдаа боддог юм.Ухаандаа л одоо Ховд аймгийн Манхан сумын Лувсан гээд л гайхамшигтай дарга байсан.Одоо Лувсан гуай амьд авгайтайгаа Ховд аймгийн төвд 1000 мод тариад явж байна ш дээ.Одоо...
Ариун-Ундрах -
Мод тариад уу?
Нямаа -
Тийм мод тариад явж байна.Тэгээд Чингис хааны цэцэрлэг байгуулна гээд сая телевизороор ярьж байгаа байхгүй юу.Тэр 60,70-аад оны үед бас л одоо тэр Манхан суманд мод тарьж алим жимс ургуулж,тэгээд одоо энэ өргөст хэмх юж... нөгөө шийгуа эд нарыг тарьж мандаж байсан нөхөр байхгүй юу.Тэгэхлээр тэр үеийн нэг тийм одоо Монголын хөдөө аж ахуйд яг тэр миний сурагч байхад... одоо дунд сургуулийн сурагч байхад,бага сургуулийн сурагч байхад нутаг нутагт тийм сайхан нэгдлийн дарга нар очиж байсан юм.Тэд бол маш их юм хийсэн.Тэрний одоо танин мэдэхүйн юмыг одоо Цэдэнжав гуайн юун дээр гэхэд тийм л байдалтай байсан.Ногоо тарьж,алимны мод тарьж,тэгээд л дандаа шинэ юм хийдэг сайхан хүмүүс байсан.Тэр бол бидний хүүхэд насны амьдралд бол ерөөсөө мартагдашгүй сайхан сэтгэгдэл үлдээсэн ийм байгаа юм.
Ариун-Ундрах -
Та нөгөө бага сургуульдаа 10 настайдаа орсон гэсэн ш дээ тийм ээ?Тэр үеийн хүүхдүүд ер нь ихэвчилэн тэгэж ордог байсан уу?
Нямаа -
Ер нь тэгэж ордог байсан юм.Тэгээд нөгөө хөдөөний хүүхдүүд чинь байранд сууна.Тэгээд 8 настайгаас ороход бол бас жоохон дэндүү бага балчирдана гээд л голцуу 10 настайгаас,9 настайгаас ордог.Өө 8 настайгаас ч ордог сумын төвийн хүүхдүүд энэ тэр байсан л даа.Тэгээд хөдөөний хүүхдүүд голцуу нэг 10 хүрээд,9 хүрээд ордог байсан юм.Тэр бол нийтлэг хандлага байсан.
Ариун-Ундрах -
Та тэгэхлээр байранд суудаг байсан уу?
Нямаа -
Байранд суудаг.Тэгээд байранд суухад бол тэр үеийн байр бол одоогийн байрыг бодвол бас хэцүү л дээ.Тэгэхдээ ямар ч гэсэн өлсдөггүй,за ямар ч гэсэн бөөстдөггүй тийм байсан.Тэгээд тэнд бол багш нар их анхаарал тавьдаг.Багш нар чинь ерөөсөө хүүхэд бүр дээр бүр өөрийнхөө төрсөн үр шиг тэгэж хайрладаг,хүндэтгэдэг.Тэгээд тэгэж тэр жоохон хүүхдүүдийг арчилж хамгаалдаг,усанд оруулдаг,хувцсыг нь бараг өөрөө заримыг нь угааж өгдөг.Тэгээд өөрөөр нь харж байгаад угаалгадаг.Ахлах ангийн хүүхдүүдээр дүүгийнхээ хувцсыг угаа гээд угаалгадаг тийм нэг сайхан хүнлэг гэх юм уу даа.Хүнлэг чанар бол сургуульд их байсан юм.Тэгээд нэг ахлах ангийн хүүхэд нэг дүүгээ дагуулаад байрныхаа одоо орны хажууд зэрэгцээд ор байх жишээтэй.Тэгээд тэр хүүхдийг арчилж хамгаалах даалгавар өгдөг.Тэр үед чинь багшийн хэлсэн үг бол хууль байсан ш дээ.За тэр нэг хүүхдийг харж хамгаал гэвэл тэгээд л яг төрсөн дүү шигээ хайрлаж хамгаалдаг тийм байсан.
Ариун-Ундрах -
Тэр үеийн нөгөө дотуур байр нь ийм зүгээр орон сууц байсан уу?Гэр байсан уу?
Нямаа -
Өө манайх манай сум чинь хангайн сум учраас байшин байсан.Тэгэхдээ тэнд бол даарах хөрөх юм байхгүй сайхан дулаахан түлээ мод элбэгтэй тийм байсан.
Ариун-Ундрах -
Галладаг байшин тэ?
Нямаа -
Галладаг байшин.
Ариун-Ундрах -
Аа тэгээд бага сургуулиа төгсөөд цаашаа яаж яаж явсан бэ?
Нямаа -
Бага сургуулиа төгсөөд Биндэр суманд дунд сургуульд очсон.За Биндэр сумын дунд сургууль бол 7 жилийн сургууль байсан.Тэгээд 5-р ангид орсон,5а гэж ангид орсон.Манай ангийн багш Базар гэж Орос хэлний багш,миний их сайхан багш байсан даа.Тэр багшийн гар дээр бид нар 7-р анги төгссөн.Тэгээд 8-р ангидаа бол Чимид гээд багш байсан.Тэгээд 10-р анги төгсөхдөө Чимид багшийн гар дээр 10 төгссөн.Тэгээд тэр үед бол манай сургууль дээр бараг хэд хэдэн тийм мартагдашгүй,хэцүү,хүнд ч юм үйл явдал болж байсан л даа.Биндэрийн сургууль дээр очоод байж байхад манай сургуулийн байшин шатсан.Тэгээд бид нар нэг өглөө боссон чинь тэгээд л баахан 10-н хэдэн яндан үллчихсэн,нэг байшин маань байхгүй.Тэгээд бид нар дутуу барьсан дээвэргүй байшин дотор,дээвэр нь онгорхой байшин дотор хичээл хийж байлаа.Үзэгээ үлээгээд л гэсгээгээд тэгээд бичдэг тийм үе байсан.Тэр бол хүнд үе.Сургуулийнхаа байшинг яагаад шатсаныг одоо ч хүртэл хэн ч олоогүй.Ингээд л өглөө... шөнө ингээд л бид нар унтаж байсан чинь л өө бөөн хүн шуугиад л,хашгираад л,дуу алдаад л гарсан.Тэгээд гарахад сургуулийн маань хичээлийн байр нэг тал нь шатаад дуусч байсан.Тэгэхдээ ер нь хүмүүсийн ярих нь бол цоноор нь хүн гал шидсэн л гэж ярьдаг юм.Тэгэхдээ одоо тэр шидсэн эзэн нь ч олдоогүй тэгээд л хохироод өнгөрсөн л дөө.Тэгээд тэр бол хүүхэд насанд,сурагч байхад бас бидний хувьд мартагддаггүй юм.Тэгээд нөгөө хажуу талд нь бас том байшин байсан.Тэр том байшинд нөгөө их байшингийн дөлөнд шатах гээд бид нар цас цуглуулж,нөгөө байшингаа аварч гарах гэж цас цуглуулж бөөн юм болж байсан.Тэгээд би... манай ээж нэг цоо шинэхэн хурган дотортой дээл хийгээд явуулчихсан байсан.Тэр дээлийг нь өмсөөд,тэр дээлэндээ нөгөө цас тэвэрч яваад тэр дээлийг баллаж байсан.Баахан нөгөө цас дээлийн маань энгэр дээр хайлаад сүүлд нь хатуураад,сүүлд нь дахиж задалж элдэж дээл болгох тийм хэмжээний юм болж байсан.
Ариун-Ундрах -
Аан дээлийг тэгэж хамаагүй норгож болдоггүй юм уу тэ?
Нямаа -
Тийм хэтэрхий их норгох юм бол тэгээд тэр хатуурна ш дээ элдсэн юм нь.Тэгээд тэрийг чинь ингэж үнгэж барьж яахгүй бол болохгүй.Дахиж элдэж л яахгүй бол дээл болоход их төвөгтэй.Тэгэж нэг дээлээ баллаж байсан.Тийм ер нь олон... ер нь тэгэж хамгаалаагүй бол 2 байшин хоёулаа шатах байшин.Тэгээд 1 байшингынхаа талд тийм бүр цас овоолж байгаа юм чинь,том том цас авчраад овоолж байгаа юм.Тэгэж хамгаалж байсан.Тэгээд тэр цас чинь эргээд л тавиад л ингээд харахад хайлаад л,тавиад л хайлаад л.Тэгэж учиргүй их том гал болж байгаа,тэр чинь их том байшин байсан.10-аад ангитай,дотроо хурлын заалтай тийм том сайхан дүнзэн байшин байсан байхгүй юу.Тэгээд 10-н хэдэн яндан үлдчихсэн өглөө боссон чинь.Тэр бол одоо миний хүүхэд насанд болсон их гунигт амьдрал.Тэгээд бид нар өглөө босоод бүгдээрээ уйлж байсан манай хүүхдүүд.Тэгээд хичээллэх анги байхгүй болохлоор манай сургуульд нэг байр барьж байсан юм.Хичээлийн байр тэр нь дээрээ дээвэр байхгүй,1-р давхар нь дээвэртэй,2-р даавар нь дээвэр байхгүй.Тэгэхдээ дулаалга байхгүй зүгээр тэнд цонх хийгээд тэгээд пийшин тавиад хичээллэж байсан санагддаг юм.
Ариун-Ундрах -
Өвөл байсан тулдаа бас цастай байсан юм шиг байна тийм ээ?
Нямаа -
Тийм өвөл байсан тулдаа цастай байсан.
Ариун-Ундрах -
Өөр бас юу тохиолдсон бэ?дунд сургуульд.
Нямаа -
За дунд сургуульд ч одоо тэгээд л би тэр үеэс... одоо манай Осор багш гэж гайхамшигтай сайхан монгол хэлний багш байсан.Тэр багшийн удирдлаган дор,Гомбосүрэн гээд багш байсан.Тэдний удирдлаган дээр ингээд шүлэг зохиол оролдож эхлээд л.Тэгээд Биндэрт сургуульд сурагч байхад одоо манай Монголын нэрт зохиолч Батын Нямаа гэж зохиолч манай сум нэгдлийн дарга байсан.Тэгээд тэнд Нямаа гуай байсан явдал бол намайг бас оюун ухаан,авъяасыг минь хурцалж өгсөн.Тэгээд л зохиол бүтээл оролдож,Нямаа гуайн шавь мэт хэдэн жил амьдраад тэгээд их сургуульд ирээд агуу их Гаадамбын шавь болж,Тэгээд Цэдэндорж багшийн шавь болж,тэгээд л тэр хоёр агуу их багштай багшийгаа шүтэж,тэдний эрдмийг суралцаж ингэж явж байгаа.
Ариун-Ундрах -
Аан та тэгвэл дунд сургуульд сурч байх үеэс л эхэлсэн юм байна тийм ээ?
Нямаа -
Тийм тийм.
Ариун-Ундрах -
Аанхан.Аа тэгээд бас Гаадамба гуайн шавь...Аан тэгээд их сургуульд яаж орж байсан тухайгаа ярьж өгөөч?
Нямаа -
Их сургуульд бол... ер нь манай 10-р анги төгсөхөд ганцхан хуваарь очсон юм.Монгол хэл,уран зохиолын ангийн.Тэр хуваарийг л авсан л даа.Тэгээд их сургуульд ирсэн.Тэгээд мэргэжлийн шалгалт өгсөн.Тэгээд тэрэндээ тэнцээд л их сургуульд орсон.
Ариун-Ундрах -
Их сургуульд сурахад ямар байсан бэ?
Нямаа -
Бидний үед чинь их сургууль бол юу байсан ш дээ ер нь маш тийм чанга дэг журамтай.Тэгээд одоо би бол их сургуульд МУИС-ийн алтан.... одоо яг миний мэргэжлийн хувьд бол алтан үе байсан.Жишээлбэл агуу их Лувсанвандан түүхийн хэл зүй зааж байлаа,агуу их Чойлувсанжав үг зүй зааж байлаа,одоо энэ хөдөлмөрийн баатар Баясгалан багш бидэнд зааж байлаа,МУ-ын ардын багш Чойжилсүрэн монгол бичиг зааж байлаа,агуу их Жамцын Базараа дорно дахины уран зохиол найруулга зүй зааж байлаа,Гаа багш өөрөө утга зохиолын ерөнхий онол гэж хичээл,аманд харьцуулсан аман зохиол гэж хичээл зааж байлаа.Яг бидний мэргэжлийн хувьд бол одоо их сургуулийн алтан үе яг тэр үед байсан.Тэгээд бидний төгссөнөөс хойш тэгээд л залуу багш нар заагаад л,нөгөө агуу их багш нар маань тэтгэвэрт гараад л.Одоо Гаадан хамба Төвд хэл зааж байлаа.Анхны Төвд хэлийг бол одоо Дорж гавж гээд нэг сайхан хүн байсан.Тэгээд ерөөсөө Төвд үсгийн цагаан толгойг Дорж гавжаар заалгаад,тэгээд гавж тэтгэвэртээ гараад бие нь тааруу болоод тэгээд Гаадан хамба манай Төвд хэлний багш болсон юм.Тэгээд Гаадан багшаар заалгаж байлаа.Тэгээд их сургуульд тэр үед нэг сонирхолтой юм байгаа.Биднийг 2-р курст байхад Английн Оксфордын их сургууль төгссөн Мист Трэнч гэж нэг англи хэлний багш ирсэн юм.Тэр багш зөвхөн манай ангид,ганцхан манай ангид,тэгээд мэргэжлийн ангиудад орж байсан л даа.Мэргэжлийн биш манай ангид англи хэл заасан байхгүй юу.Яг одоо англи хэлний А үсэг заагаад.Тэгэхдээ бол манай тэр багш бол их сонин.Ерөөсөө хагас жил заасан.Тэгээд ингээд төгстөл заах байсан.Тэгээд нөгөө багш маань ингээд нэг ч үг бичүүлдэггүй.Ерөөсөө ингээд харилцааны аргаар явдаг.Тэгээд бичүүлдэггүй,үсэг тавиулдаггүй,тэгээд л бид чинь одоо ингээд л яриа хөөрөө болдог.Хагас жил тэгэж яваад тэгээд хагас бүтэн сайн өдрөөр биднийг дэлгүүрээр ингээд дагуулж явдаг байхгүй юу.Тэдэн цагт цугла,их дэлгүүрт гээд л,музейд гээд л.Тэгээд л ингээд яваад англи хэлээр яриад энэ ийм тийм гэж яриад л.Тэгээд нөгөө англи хэл чинь их олон цагтай ш дээ.Тэр цагийг чинь дандаа ингэж үйл хөдлөлөөр үзүүлнэ.Тэгээд л ухаандаа өөрөө нэг гоё цүнхтэй орж ирдэг.Тэр цүнхэнд жишээлбэл идэх уух юмтай холбоотой юм заах бол ингээд жоохон чихэр,талх ийм юмнууд авчраад бүгдийг нь ингээд жоохон жоохон савтай.Тэгээд харуулаад л яг тэгэж заана.Ухаандаа нэг чихэр гэдгийг юу ч гэдэг юм,гутал гэхэд л shoes гээд тайлаад л үзүүлдэг,оймс гэхэд бидний оймсыг тайлуулдаг байсан байхгүй юу.Тэгээд бид ерөөсөө тэгээд нэг ч үг бичиж чадахгүй мөртлөө чөлөөтэй англиар ярьдаг болчихсон байсан.Тэгсэн чинь нөгөө тэр үед чинь хэцүү цаг байсан юм чинь нөгөө манай багш нар матсан юм уу?одоо хэн хэн матсан юм бэ?Энэ одоо хөрөнгөтний багш,хөрөнгөтөн орноос ирсэн багш энэ хүүхдүүдийг элдэв газраар дагуулж явж муу юм сургаж байна.Нөгөө дэлгүүр,гандан хийд,тэгээд л номын сан элдэв газраар явах дээр зэрэг нөгөө улсууд дотоод яамныхан харж байсан байх гэж би дотроо боддог байхгүй юу.Тэгээд матаад багшийг маань 24 цаг өгөөд буцаасан ш дээ.
Ариун-Ундрах -
Пөөх 24 цагийн дотор яв гэсэн үг үү?
Нямаа -
Тийм.Тэгээд хөөрхий багш маань явахынхаа өмнө бидэнд.... Мист гээд нэг их гоё залуу,оксфордын их сургуулийн философийн анги төгссөн тийм сайхан багш байсан юм.Тэгээд бид нар уйлалдаж уйлалдаж ингээд л,тэгээд бас нөгөө тэр Английг явахад нь гаргаж өгч болохгүй.Их хатуу ш дээ,их хэцүү.Тийм юм үзсэн.Тэр бол одоо яг манай ангийнхны хувьд тэр бол оюутан байхын хамгийн эмгэнэлт явдал бөгөөд ямар хэцүү цаг байсан юм бэ?Нөгөө эрдэм сургах гэж байгаа хүний аргыг нь ойлгохгүй тэгэж хий дэмий хардаж тэгэж баллаж байсан.Одоо тэр багш маань их өвгөн болсон байдаг байх гэж би боддог юм.Ямар сайхан зантай,ямар сайхан тийм их гоё хүн байсан.Тэгээд Улаанбаатар зочид буудалд байдаг.Тэгээд бид чинь ерөөсөө ингээд багшийнхаа тэр буудлаас салахгүй ш дээ.Тэр буудлынхан тэр улсууд матсан байж мэднэ.Тэгээд ер нь сургууль бүхэнд ч дотоод яамны төлөөлөгчид байсан юм чинь тэгээд тэд энэ тэр матаад тэгээд явуулчихсан байх.Тэгэж явуулсан.Тэр бол маш харамсалтай.Ер нь оюутан байхад миний үзсэн хамгийн том харамсалтай юм бол тэр.
Ариун-Ундрах -
Аанхан.Тэр үед угаасаа хэцүү л байсан байх л даа тэ?
Нямаа -
Тийм.Тэгээд тэр үед бол бидний төгсөх үед бас нэг хэцүү явдал болсон л доо.Нөгөө агуу их яруу найрагч Чойном шоронд ороод,эсэргүү шүлэг бичиж байна гэж шоронд ороод,тэгээд манай байрны... одоо их сургуулийн дотуур байрны 1-р байр л даа.Тэгээд тэнд нөгөө Чулуунбазар гээд манай их сургуульд сурч байсан,надаас нэг ангийн ах тийм залуу байсан юм.Тэр Чойномыг их таньдаг,багшаа гэж хүндэтгэдэг байсан байхгүй юу.Тэгээд Чойном яг тэдний 2 давхарын 211-р өрөөнд тэр байсан,бид нар 212-р өрөөнд.Тэгээд бас би чинь нэг муу шүлэг бичдэг юм чинь Чойном ирэх дээр зэрэг гүйж орно,тэгээд мань эр ч манай өрөөгөөр орж ирнэ.Тэгээд бид нар дотоод яаманд байцаагдсан ш дээ.Чулаанбазар бол хэд байцаагдсан, 2,3 байцаагдсан.Зүгээр бид нар бол нэг удаа очиж дотоод яамны ямар ч гэсэн тэр хаалгаар нэг удаа орж байцаагдаж,тэр юу очиж юу ярьж байсан бэ?гэдгийг биднээс асууж байсан.Тэгээд бидний яг төгсөх жил энэ залуучуудын эвлэлийн төв хорооны хурлын зааланд Чойномыг бут ниргэх том хурал болж байсан юм.Одоо тэгэж ... нөгөө Чойном мэдүүлгэндээ юу гээд хэлчихсэн байхгүй юу.Дэмждэггүй учраас би эсэргүү шүлэг бичсэн.Зохиолчдын хороо,Монголын одоо төр засаг гэдэг юм уу залуу уран бүтээлчдийг дэмждэггүй учраас бичсээн гээд тийм мэдүүлэг өгчихсөн.Тэгээд зохиолчдын хороо сургамж аваад залуу зохиолчдыг нэг юу яасан юм.Нээлттэй хаалганы өдөр гэж 7 хоног бүр зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга 5,6,7 хүн ингээд 7 хоног сууж залуу зохиолчдын шүлгийг сонссон байхгүй юу.Тэгээд тэр үед чинь одоо өнөө Бямбажавын Хүрэлбаатар,Урайнхай,С.Оюун гээд л өнөө Монголын томчууд байна даа.Тэр үед яг эвлэлд элссэн.Тэнд Лувсандорж гээд миний нэг найз залуу байсан юм.Яруу найрагч,том яруу найрагч аа.Тэр бид хоёр бас тэр үед эсэргүү шүлэг бичсэн гэж бас тэр зохиолчдын эвлэлд орж чадаагүй.Яагаад гэвэл би “Хараагүй хүн” гэж шүлэг бичсэн байхгүй юу.Тэгсэн чинь Удвал дарга намайг чи ертөнцийн муу муухайг хардаггүй учраас жаргалтай гэж хэллээ.Би хараагүй хүн жаргалтай гэж нэг тийм утгатай шүлэг байсан юм.Тэрнийг маань мушгиад чи ертөнцийн муу муухайг хардаггүй учраас жаргалтай гэж хэлсэн байна.Чамайг одоо ярихгүй ээ,өө бас хурган Чойном төрж магадгүй.Өө хэн Лувсандорж нөгөө хайртай үрийнхээ хөлийг ингээд ээж нь амандаа үмхэж эрхлүүлдэг гэж нэг тийм утгатай шүлэг байсан юм.Тэрнийг болох дээр зэрэг синтментализм ханхалж байна гэж зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга нь зад шүүмжлээд бид хоёр зохиолчдын эвлэлд орох эрхээ хасагдаж байсан юм.За тийм гашуун амьдралыг бас үзсэн.
Ариун-Ундрах -
Тийм нарийн хүний үзэл бодлыг тэгэж хязгаарлах нь байна ш дээ тийм ээ?
Нямаа -
Тийм тийм.Тэнд бол би зүгээр нэг хараагүй хүн жаргалтай гээд л зүгээр нэг тийм цагаахан шүлэг байсан л даа.Тэрнийг тэгэж аягүй мушгиж,тэгэхдээ ер нь цаад санаа нь бол миний шүлгийн санаа тийм байсан л даа.Тэрнийг аягүй нарийн олж байгаа байхгүй юу.Маш нарийн мэдрэмжтэй олж байгаа юм.Би тэгээд бас Удвал гуайд баярладаг юм.Нэг талаас баярладаг,нөгөө талаас гомддог.
Ариун-Ундрах -
Нэг талаас бас шүлгийг нь ойлгоод байна.Тэр Чойном гуай тэгээд яг хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ?
Нямаа -
Хүнийхээ хувьд бол гайхамшигтай сайхан хүн байсан.Дөлгөөхөн,тэгээд авъяастай.Авъяас бол ерөөсөө тэр биенд багтахгүй их авъяастай хүн байсан.Би одоо нэг удаа Чойномыг тэр үеийн дугуй ресторан,одоо нөгөө юуны... одоо нэг гайхамшигтай гоё гуанз болчихоод байна даа хоолны газар.
Ариун-Ундрах -
Хан Брой юу?
Нямаа -
Хан Брой.Хан Бройд нэг шарыг нь тайлаад,хоёулаа номын санд очиж нэг шүлэг бичиж байсан.Мань эр тэгээд бүтэн цагийн дотор бүтэн 12 хуудастай дэвтэр дүүрэн шүлэг бичиж байсан юм.”Долгор” гэж найраглал.Тэр найраглал одоо олдохгүй байгаа.Долгор гэж тэгээд
Хайртайхан Долгор хар нүдтэй
Харин би хар дээлтэй
гэж тэр Чойномын анхны шүлэг юм билээ.13,14-тэй байхдаа тэр шүлгийг цээжээр хэлчихээд тэр айлын нөгөө уясан уяатай байсан тугал бярууг таслуулж,Ринчингийн хүү галзуурлаа гэж хэлүүлж байсан.Тэр тийм хайртай Долгор хар нүдтэй,харин би хар дээлтэй гэж их гоё шүлэг л дээ.Тэр шүлэг анхны минь шүлэг гэж тавиад,Долгор гээд бүтэн 12 хуудас найраглал бичиж байсныг би харсан.Нүдээрээ харж хажууд нь сууж байсан.Тэгэхдээ тэр бол ямар их авъяастай,гайхамшигтай хүн байсан.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө Долгор гэдэг нь яг бага насанд нь тохиолдсон...
Нямаа -
Бага насанд нь тохиолдсон тийм анхных нь л одоо... нэг баян айлын охин байсан юм гэсэн.Тэр баян айлд Чойном ээжтэйгээ зарцлагдаж байсан гэж өөрөө ярьдаг байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр шүлгэн дээрээ хар дээлтэй гэдгээрээ өөрийгөө ядуу гэдгийг...
Нямаа -
Тийм хар дээлтэй,тийм ядуу.
Ариун-Ундрах -
Аанхан тэгээд тэр Чойном гуай чинь яг ямар ямар хэргээр яаж яаж буруутгагдаад явсан юм?
Нямаа -
Өө тэр ерөөсөө л юу яасан ш дээ.Одоо “Уур минь хүрч байна” гэж тэгээд “Диваажин” тийм шүлгүүд бичсэн байхгүй юу.Тэгээд бичээд,тэр шүлгийг нь Очирхуяг гэж нөхөр хуулж аваад,тэгээд нэг хорооны улаан булан дээр уншсан байгаа юм.Тэгээд уншихад нь дотор нь нөгөө дотоод яамны одоо тагнуул гэдэг юм уу даа мэдээлэгч нар байж байсан.Тэгээд Очирхуяг эсэргүү шүлэг уншиж байнаа гэж мэдээлээд л тэгээд эхлээд Очирхуягыг нь шоронд хийсэн л дээ.Тэгээд Очирхуяг нь шоронд 2,3 сар суугаад,би бичсэн гээд л суугаад байсан юм байналээ л дээ.Тэгсэн сүүлдээ бүр ядраад,энэ ганц худагт үхэх гээд өө Чойном бичсэн юм аа гэж хэлээд л,тэгээд Чойномыгоо татаад орчихсон ш дээ.Тэгээд 4 жилийн шорон авсан ш дээ.Эсэргүү шүлэг бичиж социалист байгуулалтыг үгүйсгэсэн.Тийм одоо эсэргүү шүлэг бичсэн,нам төрийн байгууламжийг доромжлон гүтгэсэн шүлэг бичсэний учир шийтгэв ээ гэж тэр хүний шүүхийн тогтоолд байдаг.Тэгээд хажуу улаан гэдэг газар 4 жил хоригдсон.Тэгээд Чойном бол тэгэж гарч ирээд хэдэн жил амьдарсан л даа.Тэгээд тэр үед нь би уулзаж байсан.Тэр шоронд байхдаа бол эрүүл... ер нь бие муутай хүн байсан.Уушигны сүрьеэтэй.Тэгээд нас барахдаа бол энэ 3-р эмнэлэгт нас барсан юм.Тэгээд Дондов гээд манай нутгийн нэг докторын гар дээр нас барсан.Тэгээд задлан хийж үзэхэд ерөөсөө яг хүний организмын хувьд амьд явах боломжгүй,уушиг нь ингээд байхгүй болчихсон,тэгээд ардаа наалдчихсан.Тэгээд сэтгэлээрээ өөрийгөө чирч явсан агуу их хүн гэж Хэнтий аймагт энэ ардчилал ялчихсан Чойномыг алдаршиж байх үед алтан оюун ухаан гээд наадам болсон юм.Тэр наадам дээр очоод Дондов гуай хэлж байсан.Тийм хүн байсан шүү,сэтгэлээрээ биеэ чирч өчнөөн жил амьдарсан шүү.Тэрнээс биш задлан хийж үзэхэд бол тэр амьд явах боломжгүй тийм бие организм нь тийм хэцүү байдалд орчихсон хүн байсан шүү гэж.Тэгвэл ёстой л их орондоо хайртай,ард түмнээ хайрладаг хайр нь амьд явуулсан байх аа гэж би боддог юм.
Ариун-Ундрах -
Заа.Та өөрийнхөө яг уран бүтээлийнхээ тухай ярьж өгөөч?
Нямаа -
За би яахав дээ.Би чинь бол шүлэг бичдэг.За тэгээд нэг хэдэн ном гаргасан.”Миний зуун” гээд ном 83 онд гаргасан.За сүүлд “Хүн танаа өргөх өчил буюу гүн ухааны алаг чулуу” гэж ном гаргасан.Аа мөн өнгөрсөн жил одоо Монголын агуу их суутангууд,тэгээд хэлмэгдэж хохирч явсан хүмүүсийн тухай гэдэг юм уу,тэдэнтэй хийсэн ярилцлага “Амьд одтой хөөрсөн алтан хором” гээд ном гаргасан.За одоо бол “Хар он жилүүдийн хар туульс” гээд энэ хэлмэгдлийн тухай нэг ном хийж байгаа.Материал цуглуулаад ер нь одоо ихэнхийг нь хийж байна.За шүлгийн ном “Миний амьдардаг ертөнц” гээд шүлгийн ном хийж байгаа.
Ариун-Ундрах -
За тэр нөгөө 83 онд ном гаргалаа ш дээ тийм ээ?Тэр үед ном гаргахад хэр хэцүү байсан бэ?
Нямаа -
Аан тэгээд маш хэцүү байсан.Хэцүү байх нь яах вэ?гэх дээр зэрэг бас сонин.Би 1970 онд их сургууль төгсөөд Хэнтий аймагт очсон юм.Хэнтий аймагт очоод сургалт заах аргын кабинет гээд одоогийн энэ боловсрол соёлын газар тэнд арга зүйчээр ажиллаж байсан.Тэгээд 71 оны хавар 5-р сард манай Хэнтий аймгийн 1-р сургууль дээр нэг үдэшлэг болохгүй юу.Тэгээд нэг түргэн зургийн уралдаан зарлаад,тэр уралдаанд би Пикассогын нэг “Болзоо” гэж зураг байдаг юм аа.Тэр кубизмын үед кубизмын урсгалыг их шүтэж байх үедээ нөгөө ингээд дээшээ харсан,доошоо харсан гурвалжин тавиад,дээр нь сар зураад “Болзоо” гэж зурсан тийм нэг наброск байдаг байхгүй юу.Тэгээд тэр наброскийг нь би хуулж зураад тэргүүн байранд ороод,тэрнийгээ тайлбарлаад ингээд энэ нь бол эрэгтэй хүн,ингэж татсан нь нөгөө эмэгтэй хүн гээд,тэгээд энэ сар зурах дээр болзоо.Эрэгтэй эмэгтэй хоёр хүн болзож байнаа гэж тайлбарлаад,маш бага сэдвээр бүрэн санаа гаргасан гээд 1-р байранд оров оо.Өө маргаашаас нь эхлээд дотоод яаманд дуудагдаад,хөрөнгөтний урсгалыг сурталчилсан хэрэгтэй балрах дөхөв өө.Тэгээд Хэнтий аймгийн намын хорооны товчоогоор ороод,тэгээд дотоод яаманд байцаагдаад,тэгээд хөдөө хөөгдөж байсан.Тэгээд тэр хөдөө хөөгдсөнөөс болж би бараг 10 гаран жил ном гаргах эрхгүй явсан.Нөгөө номыг чинь ингээд бүхэл бүтэн бэлэн болчихоод байхад Хэнтий аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтэсээс ном гаргахыг зөвшөөрсөн бичиг авдаг байсан байхгүй юу.Тэгээд тэр бичиг олгодоггүй.Нөгөө үзэл суртлын талаар тогтворгүй гэж үздэг тийм байсан цаг л даа.Тэгээд 10 гаруй жил бараг 13 жил ном гаргах боломжгүй байсан л даа.Тэгээд би яг тэгэж тэр Пикассогоор одоо тэгэж зураг зурж хөөгдөх тэр үед 71 оны 10 сард нэг азтай явдал болсон байхгүй юу.Пикассогын ой болсон юм.Тэр ойгоор Правда сонинд “Вилекие коммунист” гэж том өгүүлэл гараад,тэгээд тэрнийг манай Цэдэндорж багш намын хорооны дарга Дашчирэв гэж хүнд дугтуйн дотор хийгээд захиа болгоод явуулчихсан байхгүй юу.Тэгээд тэр очиж байж,Пикассогын ой болж байж... Тэгээгүй бол намайг Өмнөдэлгэрт хөөчихөөд дараа нь малчин болгох төлөвлөгөө байсан гэж намын хорооныхон ярьдаг юм.Тэгээд аягүй бол малчин болж миний амьдрал бол тэгэж төгсөх байсан.Тийм хатуу ертөнцийг бас туулсан.Тэгэж одоо агуу их Пикассогын зургийг зурсаны төлөө малчин болоод,тэгээд малчин болсон бол юу ч болдог.Тэгээд ер нь амьдралд бол их хүнд явдал тохиолдох байсан.Тэгэхдээ тэнд бас нэг аварсан аврал бий л дээ.Манай аймгийн дарга Аюуш гэж хүн байсан юм Даваагын Аюуш гэж.Тэр Аюуш гуай бид нар нэг нутгийнх,сайн яривал садан төрөл.Тэгээд малчин болгох шийдвэр энэ тэр гаргана гээд нөгөө дарга нар уурлах дээр зэрэг энэ хүү бол өнчин юм аа,ганц ээжтэйгээ амьдардаг юм аа,би мэднэ ээ.Тэрийг малчин болгоод яахав дээ хөдөө рүү багшаар явуулчихъя,тэгээд ээжийгээ хараад амьдраг гэж тэгэж Өмнөдэлгэр гэдэг суманд явж байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд багшаар бүр явуулсан юм уу?
Нямаа -
Тэгээд багшаар хөдөө суманд,төвд байж болохгүй,хүн удирдаж болохгүй гээд тэгээд хөдөө сургуульд багшаар.Тэгээд багшаар байж байгаад удаа ч үгүй дээ 7 сард очоод,10 сар гээд тэр нөгөө Цэдэндорж багшийн Пикассогын ойтой холбоотой материал намын хорооны даргад очиж байж тэгээд намайг цагаатгасан л даа.Цагаатгаад тэр Пикассо гэдэг сайн хүн байна,вилекие коммунист хүн байна,бид нар буруу юм хийсэн байна,чамайг цагаатгаж ажилд тавья гээд намайг захирал болгож байсан юм.Тэгээд Өмнөдэлгэр сургуулийн захирал болж байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр үед чинь хүн бол өөрийнхөө амьдралыг биш бараг тэгээд л бусдын амьдралыг...
Нямаа -
Үгүй ер нь тэгэж хүний амьдралыг хохироодог байхгүй юу.Тэгээд тэр чинь өчүүхэн юм ш дээ уг нь бол.Тийм томоор ингэж,бас тэгээд өөрснөө юу ч мэдэхгүй хүмүүс.Пикассо гэж ямар хүн байдаг,тэгээд ямар гавъяа байгуулсан юм.Тэгээд Пикассо гэхэд л хөрөнгөтний зураач л гэж ойлгоод.Тэгээд ямар ч азаар Пикассо ийм зураг тавиад вилекие коммунист гээд тэгэж Правда сонинд гарчихсан юм.Тэр Правда сониноо ч... одоо Правда... коммунист намаа үхтлээ шүтдэг хирнээ Правда сониноо захидаг дарга байгаагүй л байхгүй юу даа.Тэгээд ямар сайндаа тэр манай Цэдэндорж багш тэр Правда сонины хайчилбарыг Дашчирэв даргад явуулж байж.Тэгээд тэр хэн явуулсан нь мэдэгдэхгүй нэг дугтуйтай юм очсон пад тийм юм гарсан байхгүй юу.Тэгээд Дашчирэв гуай танд хүргүүлэв гээд багшийн гараараа бичсэн бичигтэй.Тэгээд тэр намын хорооны намайг бут ниргэж байсан тогтоол байдаг байсан.Энэ 90 он гараад дараа нь бүгдийг нь устгачихсан байналээ.Хэнтий аймгийн намын хороо.Би сүүлд нь олж авъя гээд явсан байхгүй болчихсон байналээ.Уг нь байдаг байсан юм.Би яг байх үед нь нөгөө канон гэж байгаагүй юм чинь нөгөө ингээд үдчихсэн юман дотор гаргаж авч болохгүй байсан л даа.Тэгээд сүүлд нь очоод авъя гээд би байсан газрыг нь... тэр чинь би 71 оны 5 сар гээд л тэр тогтоолууд байдаг байхгүй юу.Тэгээд үзэх гээд яасан чинь байхгүй дундаас нь ингээд приткээр зүсээд алга болгочихдог юм байналээ ш дээ.
Ариун-Ундрах -
Тийм үү? Тэр албаар устгаж байна уу? Эсвэл цаг үеэ өнгөрөөсөн гээд алга болгочихож байгаа юм уу?
Нямаа -
Үгүй үгүй.Албаар л устгаж байгаа юм.Энэ юм баллаж мэднэ биднийг гэж бодсон юм уу яасан тэгээд дундаас нь авчихсан байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд л хэргээ баллаад явдаг байх нь.
Нямаа -
Тэгээд ер нь тийм ш дээ тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд таныг тэнд багшаар аваачаад бараг цөлж байгаа юм шиг байна ш дээ тэ?
Нямаа -
Өө ер нь тэгээд л цөлөх гэсэн юм уу даа хөөрхий.Тэгэхдээ агуу их сайхан ард түмний дунд очсон л доо.Өмнөдэлгэрийн ард түмэн сайхан ард түмэн.Гэхдээ ерөнхийдөө ямар ч гэсэн энэ төвийн сургууль,Өндөрхааны төв дээр багш удирдах ажилд байж болохгүй гээд л явуулсан байхгүй юу.Тэгээд ... намын хорооны тогтоолд нь ч тийм Өмнөдэлгэрт багшаар томилсугай гэсэн байдаг юм.
Ариун-Ундрах -
Аан тэгээд ардчилал гарсанаас хойш таны яг энэ уран бүтээлээ хийх тал дээр чинь ямархуу өөрчлөлтүүд гарсан бэ?
Нямаа -
Үгүй ээ яахав одоо ардчилал гарсанаас хойш одоо юу санасан мэддэг чаддаг юмаа бичих боломжтой тийм сайхан цаг үе ирсэн.Энэ бол одоо сайхан цаг.Хүний сэтгэх эрх чөлөө нээгдсэн,бичих бодох эрх чөлөө нээгдсэн.Тэр үед чинь одоо бодсоноо хэлж болдоггүй,сэтгэснээ хэлж болдоггүй,бичиж болдоггүй тийм цаг байлаа ш дээ.Одоо ямар ч гэсэн тэр бодож сэтгэх эрх чөлөө төгс төгөлдөр болсон.
Ариун-Ундрах -
Аа та уран бүтээлийнхээ хажуугаар бас яг социализмын үед ямар ямар ажил эрхэлж байсан бэ?
Нямаа -
Өө социализмын үед бол ер нь голцуу хөдөөгийн сургуульд захирал хийсэн.Одоо Өмнөдэлгэрт тэгэж очоод би 76 он хүртэл захирал хийсэн.За 76 оноос Батширээт суманд очиж 2 жил захирал хийсэн.Тэгээд Батширээт сумаас Өндөрхааны 10 жилд хүмүүжлийн эрхлэгч хийж байгаад дараа нь Биндэр суманд очиж захирал хийгээд,тэгээд дараа нь Өндөрхаандаа эргэж ирээд захирал хийгээд.Тэгээд захирал эрхлэгчийн ажил л хийсэн дээ.Тэгээд сүүлийн 18 жилд боловсрол соёлын газар аргазүйч хийсэн.Аймгийн төвд одоогын энэ аймгуудын боловсролыг удирддаг газрууд байна ш дээ.Тийм ажил хийсэн.Тэгээд 2005 онд тэтгэвэртээ гараад тэгээд наашаа ирсэн.
Ариун-Ундрах -
Та тэр үед социализмын үеийн тэр хүмүүсийн ажилд хандлага нь ер нь ямаршуу байсан гэж боддог вэ?
Нямаа -
Тэр социализмын үед бол хүмүүс ажилд хандах хандлага бол ер нь юу байсан ш дээ.За тэгэхдээ бол тийм асар том дарангуйллын дунд хүн бол ажил хийдэг,аа үнэнчээр ажилладаг байсан.Тэгэхдээ бол манай тэр социализмын үед чинь хүнийг хичнээн их шүүмжилж дарангуйлж байвал хүн төчнөөн сайн ажиллана гэж үздэг тийм үзэл бодол бүх удирдах байгууллагын одоо эрхэм зорилго байсан.Хүнийг бол олны өмнө хичнээн хатуу шүүмжилнэ,тэгээд одоо тэр хүн сайн ажиллах ёстой гэдэг.Хүнийг магтаж болохгүй ээ гэж.За ялангуяа өөрөөр сэтгэдэг хүмүүс гэдэг юм уу даа.Арай өөр сэтгэдэг хүмүүс бол маш хүнд байсан.Дандаа тэр социализмын үзэл сурталд яг тэр эргэндээ хавчигдаж явах... сэтгэлгээ нь хавчигдаж явах,үзэл бодол нь ч хавчигдаж гачигдаж явах.Жоохон ингээд халих дээр зэрэг л амаа халуун төмрөөр хайруулдаг тийм л байсан цаг л даа.Тэгэхдээ ер нь дуулгавартай боолын сэтгэлгээтэй хүнд бол сайхан амьдрах бололцоотой байсан.Жаахан өөр сэтгэдэг хүмүүст бол тамын амьдрал байсан.Тэгээд өөрөөр сэтгэдэг хүмүүс бол өчнөөн зовлон амссан даа хөөрхий.Одоо тэгээд л зохицож амьдрах гэж их зовно,өөрөө их шанална тийм ээ?Өө тэр боол мэт амьдардаг хүмүүс бол дуулгавартай зарц болоод л,тэгээд одоо хэлсэн үгийг биелүүлээд л,тэгээд л одоо алдар хүндийг нь хүртээд л,шагнал урамшил аваад л,тэгээд л одоо сайхан явах тийм бололцоо байсан.За тэр жоохон өөр сэтгэдэг гэдэг юм уу өөрийнхөө үсийг өөрөөр,ажил төрлийг өөрөөр хардаг хүнд бол зовлонтой тийм л цаг үе байсан.
Ариун-Ундрах -
Ардчилал яг гарах гээд л өрнөж байх үед та яг юу бодож байсан бэ?
Нямаа -
Би ардчилал гарахад Хэнтий аймагт ардчилал эхлэхийн алдангаар очсон ш дээ.Хэнтий аймагт ардчилал эхлэхэд би анхны эхлүүлэхэд оролцсон хүний нэг.Тийм ардчиллыг би ерөөсөө сонсоод л дэмжсэн.Тэгээд л тэрний төлөө явсан.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр Хэнтий аймагтаа тэнд бол бас их олон үйл ажиллагаа явуулсан байх тийм ээ? Ардчиллын...
Нямаа -
Өө зөндөө явуулсан.Цуглаан хийх,тэгээд л хурал хийх,тэгээд л... Бас тэгээд хувьсгалт намд элсчихсэн байсан.Тэгээд л хувьсгалт намынхаа батлахыг намын хорооны 1-р даргад аваачиж өгөөд л,ардчиллыг дэмжиж намаасаа гарлаа гээд гарсан л даа.Тийм сонголт хийгээд гараад л.
Ариун-Ундрах -
Өөрөө гарлаа гээд үү?
Нямаа -
Тийм тийм.Батлахаа аваачиж өгөөд л,баярлалаа гээд л.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр үед их олон хүмүүс ардчиллыг дэмжиж байсан уу?
Нямаа -
Ер нь Хэнтий аймаг чинь ардчиллын том голомт ш дээ.Хэнтий аймаг,Улаанбаатар,Хөвсгөл гээд энэ газрууд байна ш дээ ардчиллыг хамгийн их уухайлан дэмжсэн газрууд.Анхны сонгуульд чинь Хэнтий аймагт ардчиллынхан бүгдээрээ гарч байлаа.Хөвсгөл,Сэлэнгэ,тэгээд Дорнот,Хэнтий газруудад бол ардчиллаас дэвшсэн хүмүүс бүгдээрээ сонгогдоод гарч байсан.
Ариун-Ундрах -
Хэнтий аймгаас яг хэн хэн гарч байсан бэ?
Нямаа -
Хэнтий аймгаас одоо Баярсайхан гээд залуу гарч байсан,Цэрэн гээд хүн гарч байсан юм,Ганзориг гээд хүмүүс гарч байсан.Энэ ардчиллаас дэвшсэн залуучууд гарч байсан.
Ариун-Ундрах -
За та тэгээд нөгөө хэлмэгдүүлэлтийн тухай ярина гэж байсан ш дээ тийм ээ? Тэрийгээ ярьж эхлэх үү хоёулаа?
Нямаа -
Тийм.За хэлмэгдүүлэлт бол ер нь одоо Монголын ард түмний... ер нь Монгол чинь ингээд Хүннүгээс эхлээд хөөх юм бол 2200 жил,Чингис хаанаас хөөх юм бол 800 жил энэ агуу их амьдралыг туулж л дээ Монгол үндэстэн тийм ээ?Энэ амьдралын дунд Монгол үндэстэнд тохиолдсон хамгийн хар толбо бол энэ хэлмэгдүүлэлт юм.Энэ хэлмэгдүүлэлт бол одоо тэр түүхийн тэр цаг үед ... одоо большевизм гэдэг юм уу коммунист дэглэмийн үед хамгийн их өртсөн үндэстэн бол монголчууд.Жишээлэх юм бол Халимаг гээд л одоо үндэстэн байна,манай Монголчууд байна.Тэр Халимагууд бол 1941 онд асар их хэлмэгдэл үзэж,бүр хэдэн мянган зуун мянган Халимагыг ачааны вагон дотор ачаад Сибирь рүү цөлж байсан.Сталины тушаалаар.Тэгээд сүүлд энэ коммунист намын 20-р их хурал хуралдаад Куршев түүхийн тавцан дээр Оросын коммунист намд гарч ирж Халимагуудыг эргэж нутагт нь аваачиж байсан.Тэр хэдэн мянган хүн тэгэж баларсан.За энэ бол Сталины хийсэн ажил.Тэгэхдээ тэр бол Халимагын ард түмэн бол Гитлерт бууж өгсөн гэдэг тийм худлаа мэдүүлэг цуурхалаар тийм ажил хийсэн.За тэгээд одоо өнөө Оросын Буриадууд байна.Оросын Буриадууд бас маш их хэлмэгдсэн.За тэгээд Монголчууд байна.Тэгээд энэ Өвөр Монголууд байна.Ер нь коммунист дэглэм энэ системд байна ш дээ яг үндэстнийхээ хувьд Монгол үндэстэн шиг хэлмэгдсэн үндэстэн байхгүй.Тэгээд тэр талаар надад биччихсэн юм байгаа чи сүүлд үзэж хар.Тэгэхлээр Монголд энэ хэлмэгдэл гэдэг юм яаж анх гарсан бэ?гэхлээр зэрэг ерөөсөө 1922 оноос л эхэлсэн ш дээ.22 онд Бодоо,Шагдаржав,Данзан гурвыг бол цаазлах энэ үйлээс эхэлсэн.За энэ 3 хүн яасан 3 хүн юм бэ?гэдэг бас сонин ш дээ тийм ээ?Энэ 3 хүн бол... Ер нь МАН байгуулагдаад 1921 онд ардын хувьсгал ялна гэдэг бол Монголын түүхэнд бол тийм муу юм байгаагүй.Ер нь Монголчууд бол их тийм хэцүү байдалд орчихсон байсан.21 оны.. 20 он,19 он.За тэр хувьсгал болсоноор бол Монголчуудыг аварсан гэж хэлж болно.Том үйл явдал байсан.За тэгээд 22 онд яагаад эд нар цаазлуулсан юм бэ?гэдгийг манай түүхчид бол нэг их гаргаж тавьдаггүй юм л даа.Тэгээд сүүлийн үед бол Отгонжаргал гээд нэг доктор байгаа их сургуулийн багш.Тэр Кембриджэд очсон уншсан лекцэндээ бас тийм шинэ санаа хэлсэн.Энэ хүмүүс бол жишээлбэл Бодоо байна,Шагдаржав байна,тэгээд Япон Данзан гэж хүн байгаа,Хаянхярваа гэж хүмүүс байгаа.Тэр Хаянхярваа сүүлд,Данзан ч сүүлд цаазлуулсан.За Бодоо,Шагдаржав хоёр ямар улсууд байсан бэ?гэхлээр тэр яг МАН ардын хувьсгал... Тэр чинь ерөнхий сайд чинь Шагдаржав гэж.Тэр хүн бол... нэг хэдэн тийм хүмүүс,Монголын суу билэгтэй сайхан хүмүүс ингээд гадаад оронд 19,20 оны үед ингээд... ухаандаа Шагдаржав гэхэд л энэ Төвд,баахан Англи,Японоор явчихсан хүн.Аа Япон Данзан гээд хүн чинь Японоор явчихсан тийм тэр билгийн нүд нээсэн тийм сайхан сэхээтнүүд байсан байхгүй юу.За тэр сэхээтнүүд бол юу гэж бодсон бэ?гэх дээр зэрэг нөгөө явсан орнуудаасаа үзээд,за энэ эх орноо тэр хөрөнгөтний замаар гэдэг юм уу одоо тэр Япон шиг,Англи шиг,Франц шиг,Герман шиг тийм замаар явуулъя аа гэж бодож.Тэгээд тэр шууд Шагдаржав ирээд л хоршоодын холбоо байгуулаад л,Данзан ч бас тусгай байгууллага байгуулаад л ингээд эхэлсэн байхгүй юу.За тэр тэрэнд нь одоо тэрнийг нь хэн таалаагүй вэ?гэх дээр зэрэг коминтерн,Оросын большевик намын төлөөлөгчид таалаагүй.Ер нь тэрнээс болж алуулсан ш дээ.Данзан ч гэсэн ялгаа байхгүй,Шагдаржав ч гэсэн ялгаа байхгүй.Бодоо чинь харин ерөнхий сайд байсан.Тэгээд Англи,Америкийн ер нь голцуу Америкийн консул энэ тэртэй уулзах,тэр Ларсонкоор дамжуулж Бээжинд байгаа Америкийн консултай очиж нууцаар уулзаж барьж тэгээд тиймэрхүү юмнуудаас болоод тэгээд л цаазлуулсан л даа.Энэ тэндээс эхэлсэн.Тэгээд л дараагаар нь болох дээр зэрэг одоо 30-н хэдэн он болоод ирэх дээр зэрэг тэгээд л 33,34 он “Лхүмбийн хэрэг” гээд л хэрэг.Тэгээд л дараа нь “14-ийн хэрэг“ гээд л энэ баахан олон хэргүүд гарсан байхгүй юу.Тэгээд л тэр хэрэг чинь явсаар байгаад л 60-аад онд сэхээтний төөрөгдөл.Тэгээд Лоохууз,Жамбуу,Сурмайжав,тэгээд л Төмөр-Очир гээд л,Цэнд гээд тэгээд ингээд үргэлжилээд л явсан л даа.Тэгээд энд бол хэлмэгдүүлэлтийн түүх одоо жишээлбэл цагаатгах ажлыг зохион байгуулах комисс байгуулагдаад одоо 20 гаруй мянган хүнийг цагаатгачихаад байна л даа.За тэр цагаатгаад бас тэр хүмүүсийг нөхөн олговор олгоод ингээд ингээд байж байгаа.Тэгэхдээ энд бол нэг хэд хэдэн юм байгаа.Ер нь тэр хэлмэгдэл юунаас гарсан бэ?гэдгийг үзэх... За 1-рт одоо тэр манай түүхчдийн хэлж байгаа Оросын Сталинч удирдлагын нөлөө,хавчилт байсан.За 2-рт бол манай өөрсдийн удирдагчдын бас үзэл санааны гэдэг юм уу тийм нөлөө маш их байсан.Тэгээд 3-рт бол манай Монголын ард түмний тийм сэтгэлгээний мунхаг явдал маш их нөлөөлсөн.Ерөөсөө тийм хөөрүү,тэгээд одоо нүүдэлчний пратикаль сэтгэлгээ нөлөөлсөн.Одоо Монголчууд тийм жоохон туйлшрамтгай сэтгэлгээтэй.Уг нь бол одоо жишээлбэл 37 онд гэхэд чинь л яаж байсан бэ?гэхлээр феодализмын үлдэгдлийг бүтэн үлдээж болохгүй гээд л хүн чулууны толгойг тайрч байсан улсууд шүү дээ.Одоо Дарьгангад хүзүүгээ тайруулчихсан толгойгүй хүн чулуу байж байна ш дээ.Тэр яасан бэ?гэх дээр 37 онд тайрч хаясан.Тайрч хаясан бүр зураг байдаг юм.За тэр То вангийн байгуулсан “Их бурхант” гээд л Дорнот аймгийн тэр халх гол суманд гайхамшигтай .... байсан бурхан зүүн тийш ингээд налуу хэлбэртэй босгочихсон Жанрайсиг байсан байхгүй юу.Аа тэрнийг бас феодализмын үлдэгдэл гээд бүгдийг нь устгаад,79 онд би очиж тэр бутарчихсан хэлмэгдчихсэн бурханыг очиж үзэхэд хамар нь бүтэн үлдсэн байхгүй юу.Тэгээд хамрыг нь энийг бүтэн үлдээж болохгүй,хамрыг нь ингээд оройд нь цүүцлэчихсэн тийм хамрыг дүрсэлсэн чулуу,оройдоо ингээд цүүцний нүхтэй чулуу харсан байхгүй юу.Гэх мэт.Тэгээд бидний өөрсдийн маань тийм мунхаг сэтгэл хэлмэгдүүлэлтэнд асар их... Үгүй ээ яг нарийндаа бол Сталин бол лам нарыг бол бүгдийг нь ал гэж хэлж байсан.За тэр Буриадуудыг бол устга гэж хэлж байсан.Нөгөө халхчуудыг алтан ургынхныг ал гэж хэлж байсан байж бас болзошгүй.Зүгээр жирийн номхон ард түмнийг ал гэж хэлсэн юм бол яг одоо түүхэнд байхгүй ш дээ.За Амар сайдыг очиход бол тэр 100000 лам нараа яасан бэ чи?Хэзээ алах юм бэ?гэж шахалт үзүүлээд,тэгээд буудуулаагүй хэдэн лам алсаныг ч одоо мэдэхгүй.14000 лам гэж ярьж байгаа.Гэтэл одоо Амар гуайн бичиг баримт,тэр хэлсэн үгнээс 100000 ламын тухай яриа байдаг байхгүй юу.Монголд 30-н хэдэн онд 130000 лам байсан гэсэн статистик тоо байдаг юм.Тэгэхлээр одоо хэдэн ламын... Ер нь одоо энэ хэлмэгдүүлэлтийн статистик бол тодорхойгүй.Яг тэр 30000 хүн гэдэг үнэн юм уу?Худлаа юм уу?Тийм ээ?Яг одоо нэрээр нь сураггүй ерөөсөө хэн ч мэдэхгүй алга болсон үй түмэн хүн,нөхөн олговроо авч чадахгүй өчнөөн хүн байгаа ш дээ.Алга болсон нь алга болсон.Тэгээд одоо юу ч ямар ч нэг хаяг байхгүй,нэр байхгүй.Тэгээд л баахан барьж аваачаад буудчихсан тийм жишээ маш олон байна.Тэгэхлээр статистик бол 1-рт бол одоо жинхэнэ тоо гарахгүй,одоо гаргаж чадахгүй байна.Зүгээр цагаатгаж байгаа.Тэгээд одоо 1-рт статистикаа зөв болгох ёстой.100000 ламын хувь заяа одоо хаана байна вэ?Тэр 90-н хэдэн мянган ламын хувь заяа гэдэг асуудал.За 2-рт бол алтан ургынхны тухай асуудал бас их бүрхэг байна.Ухаандаа 1918,19 онд хүн амын тооллого болоход Майский гуайн номонд дурдсанаар 13200 алтан ургын тайж байнаа гээд халхын 4 аймаг гээд гаргачихсан номын тоо байдаг байхгүй юу.За тэгээд яг алтан ургын тайж язгууртай алагдсан хүн бол 2000 гаруй байдаг билүү дээ.Тэгээд бусад нь яасан юм бэ?Одоо алтан ургынхан хаана байна?гэдэг асуудал.За нөгөө талаар хэлмэгдүүлэлтэнд өртсөн эмэгтэйчүүд тийм ээ?Хүүхдүүд маш их олон байсан.Жишээлбэл одоо “14-ийн хэрэг”-т байна ш дээ.” 14-ийн хэрэг гэж одоо 37 онд 12 хүнийг цаазалсан.Энд бол Монголын маш их өндөр алба хашиж явсан тийм сайхан хүмүүсийг цаазалсан.Жишээлбэл одоо сайд нарын зөвлөлийн орлогч,гадаад яамны сайд байсан хүн байна.Ардыг гэгээрүүлэх яамны сайд байсан Баттөмөр байна.Театрийн дарга Мөрдэндэвийн Ядамсүрэн гэх мэт 12 хүнийг байна ш дээ энэ Сонгины амны тэнд цаазлахад байна шүү дээ нэг сонин явдал болсон.Адуу эрж явсан 13,14-тэй хүүхэд тэр цаазлуулж байгаа улсууд дээр давхиад ирчихсэн байхгүй юу.Юу болж байна?гээд давхиад ирчихсэн чинь гэрч үлдээж болохгүй гээд тэр 13,14-тэй хүүхдийг буудаж алсан байгаа юм.Тэрнийг бол хэн гэрчилж байна вэ?гэх дээр зэрэг тэр буудаж байсан,буудах ажиллагааг хийж байсан хүн сүүлд нь өөрийнхөө... тэр чинь бас мөрдөгдсөн ш дээ.Өөрийнхөө мэдүүлгэнд бичсэн байгаа юм.Одоо тэр Сонгины аманд бол 12 том хүн,1 хүүхдийн шарил байгаа гэж одоо үзэж болно.Тэгээд одоо бүр ингээд энэ ингээд уг нь бол Монголчууд яах ёстой юм л даа.Ухаандаа бүх аймагт тийм ээ?Баахан тэр одоо хүмүүсийг буудсан газрууд байдаг.Жишээлбэл Хөвсгөл аймагт ардчиллын эхэнд нэг малталт хийсэн ш дээ.1000 ламын шарил бүрэн эхээр нь гаргасан.Тэгээд бүр ингээд тоолж тавиад,тэгээд тэр чинь давхарлуулаад ингээд буудчихсан.Тэгээд тэр нь мөнх цэвдэгт ороод бараг хүн танихын аргагүй ингээд хацрын мах нь бараг байсан гэсэн ш дээ.Мөнх цэвдэгт ороод хөлдчихсөн.Тэгээд тэднийг зүгээр хүний ёсоор оршуулах ёстой байхгүй юу Монголчууд тийм ээ?Тэгээд тэр чинь ингээд хүлээтэй,нөгөө эсэргүүцэж байсан хүмүүс чинь төмрөөр хүлээтэй,хүлээтэй шарил энэ тэр өчнөөн байгаа байхгүй юу.Тэрнийг бол одоо бүх... ухаандаа л одоо Ховдод гэхэд л Улаан ямаатад нь бол бас 1000 хүнийг ингээд хоолойгоор нь төмөр утсаар боож байгаад буудсан буудсан газар байж байна.Аа Хэнтий аймагт бол одоо Дулааны энгэр гэж газар өчнөөн мянган Буриадуудыг бараг амьдаар нь булсан газар байдаг.Тэгээд тэрийг уг нь Монголын төр яах ёстой вэ?гэвэл бүгдийг нь гаргаад тийм ээ хүний ёсоор оршуулж,тэднийг бол одоо хүндэтгэх ёстой.Энэ цагаатгах бол юу ч биш байхгүй юу.Энэ нэг зүгээр сая төгрөг юу ч биш.Тэгээд одоо бас нэг юу гараад байгаа ш дээ.Энэ хэлмэгдүүлэлтийн нэг том гай бол 1-рт за тэр хүнийг ингээд бариад яваад алчихжээ.Гэтэл авгайг нь шоронд хийсэн,үр хүүхдийг нь ерөөсөө хэзээ ч нар үзүүлээгүй сургуулиас хассан өчнөөн олон жишээ байгаа.
Ариун-Ундрах -
За таны хэлмэгдүүлэлтийн тухай яриа их сонирхолтой байна л даа.Тэгээд хоёулаа яг энэ удаагынхаа ярилцлагыг өндөрлөөд дараа тухтай уулзахдаа бүр дэлгэрэнгүй ярья тэгэх үү?
Нямаа -
За за.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.