Nyamaa
![](../assets/images/interviewees/990052.jpg)
Basic information
Interviewee ID: 990052
Name: Nyamaa
Parent's name: Lombo
Ovog: Atvagad Tsoongol
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: literature professor
Belief: Buddhist
Born in: Binder sum, Hentii aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: hunter
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
democracy
literature
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Нямаа гуай.
Нямаа -
Сайн байна уу? За сургуулиа төгсөх болж байна уу?
Ариун-Ундрах -
Одоо төгслөө дөө.
Нямаа -
Өө за.
Ариун-Ундрах -
Тэгээд хоёулаа нөгөө түрүүчийн удаа ярилцлага хийсэн ш дээ тийм ээ?Тэгээд тэрийгээ одоо үргэлжлүүлээд ярих уу?
Нямаа -
Тийм.За.
Ариун-Ундрах -
Тэгээд нөгөө яг хэлмэгдүүлэлтийн тухай их сонирхолтой ярьж байсан.Тэгээд тэрийгээ хоёулаа үргэлжлүүлээд ярья даа.Аан тэр хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан хүмүүс байгаа ш дээ тийм ээ? Тэр хүмүүсийн ар гэр тэгээд янз бүрийн хүмүүс нь өртөж байсан ш дээ.Аан тэгээд тэд нарын талаар та дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Нямаа -
За хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүмүүсийн ар гэр,үр хүүхэд гэдэг бол бас одоо тэдний амьдралыг судлах шаардлагатай юм билээ.Ер нь манайд бол ерөөсөө бараг яригддаггүй зүгээр нэр дурдагдаад л явдаг байхгүй юу.Жишээлбэл би одоо Эрдэнэбат хаан гэдэг агуу хүний ар гэрийн тухай эхлээд жоохон ярья л даа.Жишээлбэл Эрдэнэбат хаан гуай бол Монголын анхны ардыг гэгээрүүлэх яамны сайд хүн байсан.1924-1929 онд сайд байсан.За энэ сайд байхдаа Эрдэнэбат хаан ямар гайхамшигтай үйл хэргийг хийсэн бэ?гэвэл Монголын залуучуудыг барууны орнуудад Англи,Франц,Герман,тэгээд Орос гэх мэт орнуудад сургах,эрдэм боловсрол эзэмшүүлэх агуу их үйл хэргийг санаачилсан ийм хүн л дээ.Тэгээд энэ хүн 26 онд Германд сурч байсан эрчүүдээ эргэж,Францад сурч байсан улсуудаа эргэж тэрүүгээр явсан.Тэгээд 29 онд баруунтан гэдэг нэр аваад пайз зүүгээд,тэгээд Орос руу буцаагдсан.Уг нь бол Оросын Буриад хүн л дээ.За тэгээд эдний ар гэр бол 5 хүүхэдтэй Гэрэл гэж авгай үлдсэн.Аа Гэрэл гэдэг авгай юу гэхлээр зэрэг Монголын 1912 онд нөгөө Богд хаант Монгол улс,хан ван Чимэддорж,Жамсраны Цэвээн нар Монголын төрийн анхны сургуулийг байгуулсан ш дээ.Монголын төрийн анхны сургууль 21 онд биш шүү дээ.Манайхан тийм худлаа түүх ярьдаг байхгүй юу.Монголын анхны төрийн сургууль 12 онд байгуулсан.Энийг санаачилсан хүн бол чин ван Ханддорж,Жамсрангын Цэвээн.Анхны сургуулийн дүрэм энд одоо албан ёсоор байна.За тэнд математикийн багш байхгүй болоод Эрдэнэбатхаан өөрийнхөө ханийг их хүрээний тэр ойролцоо Борхон оюунаас авчирч математикийн багш хийлгэж байсан.За тэгээд 29 онд ингээд нөхөр нь яваад өгчээ.Тэгээд энэ хүн бол 21 оноос Монголын анхны банкны мэргэжилтэн,анхны банк байгуулж 1921 оны 7 сард одоо МУ-ын засгийн газар тэр хуучин төрийн бүх юмыг хурааж аваад данслуулахад тэр данс хөтлөгч байсан.Тэгээд тэр хүний амьдралыг яасан бэ?гэх дээр зэрэг 29 онд нөхрийг нь явчих дээр зэрэг тэр банкны ажлаас гаргаад энэ Сэлэнгэ аймагт бас одоо нярав болгож явуулсан.Тэгээд л тэр хүн маш хүнд амьдралыг туулж сайхан хүүхдүүдээ өсгөсөн.Жишээлбэл одоо Эрдэнэбатын Оюун гээд Монголын урлагийн хатан хаан байна.Эрдэнэбатын Карма гэж одоо Монголын сургуулийн өмнөх боловсролыг бүгдийг нь бий болгож,бүх зүйлийг нь санаачилж сургуулийн өмнөх боловсрол одоогийн энэ цэцэрлэгийг анх байгуулж,тэгээд тэрний дүрэм журам программыг нь боловсруулж байгуулсан гайхамшигтай ардын боловсролын ахмад ажилтан ийм хүн байсан.За Раднаа гээд Монголын боловсролд политехник боловсролыг оруулж ирсэн гайхамшигтай хүн байна.Зандармаа гэж одоо хөдөө аж ахуйн Монголын том мэргэжилтэн байна.Раднааг сая хэлчихлээ.Гэх мэт тэгээд одоо Агваандорж гээд хамгийн бага хүү нь одоо өнөөдөр энх тунх амьдарч байна л даа.Тэгээд энэ хүмүүсийн яриа хөөрөөг сонсоход бол маш их зовлон үзсэн,сургуулиас хөөгдсөн,эргэж орсон,хавчигдсан гэх мэтийн тийм хүнд амьдралыг туулсан байдаг.За одоо ухаандаа л агуу их билгүүн номч Ринчин гуайн үр хүүхдүүд гэхэд л одоо бас сургуулиасаа хөөгдсөн,тэгээд эргэж орсон,маш хүнд амьдралыг туулсан тийм баримтууд зөндөө байгаа.Тэгээд ер нь одоо эсэргүүний хүүхэд гэдэг нэрээр,эсэргүүний авгай гэдэг нэрээр бас маш олон хүн шоронд орсон ш дээ.Жишээлбэл одоо Дэмидийн авгай Навчаа гэж гайхамшигтай боловсролтой хүүхэн байсан.Тэр шоронд орсон,цаазлуулсан гэх мэт олон баримт хэлж болно.
Ариун-Ундрах -
Тэгэхлээр Монголын энэ олон дандаа сэхээтэн,сайн сайн хүмүүсийг ингэж хэлмэгдүүлсэний яг хамгийн гол шалтгаан нь юу байсан гэж та боддог вэ?
Нямаа -
За 1-рт... За ер нь ингээд том гүрний эзлэн түрэмгийлэх бодлогын нэг гайхамшигтай зүйл юу байдаг вэ?гэх дээр зэрэг тэр ард түмнийг оюун санаагүй болгох гэдэг нэг том юм байгаа.Ер нь ард түмнийг чинь бол цэцэн мэргэд ухаантай хүмүүс нь авч явдаг.Тэгээд тэднийг нь устгачих юм бол тэр улсыг эзлэн түрэмгийлэх бодлогыг хялбараар эзэлж болдог гэж энэ тийм хүн төрөлхтний эзлэн түрэмгийлэх бодлого явуулдаг улсуудын туршлага л даа.За 1-рт тэгсэн байх.За 2-рт бол тэр хүмүүс бол тэр дарангуйлагч нийгмийн дотор бас нэг тийм үзэл бодлоороо ялгарч байсан.Ухаандаа жишээлбэл Данзан гэхэд л анх удаа баяжигтун гэж лоозонг хэлээд л,бид хөрөнгөтний замаар хөгжих ёстой гэдгийг хэлээд л тэгээд эхлэхлээр зэрэг тэгэж бодох жишээтэй.Аа жишээлбэл Эрдэнэбат хаан бид одоо Франц,Герман мэтийн тийм ээ хөгжилтэй орнуудад залуучуудаа сургах ёстой,ер нь Монголчуудын цаашдын үйлд хэрэгтэй гэж одоо бэлэгшээлтэй.Жишээлбэл Эрдэнэбат хааныг мөрдөн байцаасан мөрдөн байцаалтын тэмдэглэл байдаг юм.Монголын залуучууд эх орноо хөгжүүлье гэвэл баруун зүгийн хөгжилтэй орнуудын эрдэм оюуны сангаас суралцах ёстой.Тэгэж байж бид нар дэлхийн дэвжээнд гарах тийм хөгжилтэй улс болж чаднаа гэж хэлсэн тийм үзлийн үүднээс залуучуудаа тэр оронд явуулсан юмаа гэж хэлсэн байгаа.Гэх мэт тийм үзэл бодлынх нь тийм тухайн тэр төр засгаас байдаг юм уу тэр дарангуйлагч төрийн бодож санаснаас өөр юм бодож санасан тэр юм нөлөөлсөн байх.Ийм 2 зүйл нөлөөлсөн байх гэж би боддог.Тэгээд л өртсөн.Жишээлбэл одоо Цэндийн Дамдинсүрэн багш бол баригдаад байцаагдахдаа юу гэж хэлсэн байдаг вэ?гэхлээр ийм юм байдаг юм ш дээ.Ёстой хөгжилтэй юм байдаг юм.Та яагаад феодалын үзэлтэй байгаа юм бэ? гээд Дамдинсүрэн багшийг бариад байцаадаг юм байна л даа.Тэрэнд нь Дамдинсүрэн гуай тийм байс ёжтой хүн юмыг чинь би феодалын үзэлтэй хүн гээд л тэгсэн чинь бичдэг хүн нь бичиж аваад л.Яагаад феодалын үзэлтэй вэ?гэсэн.Феодализмын үеийн зохиол Лерментов,Пушкины зохиолыг орчуулж феодализмын үзэл санаагаар ард түмнийг мунхруулсан.Тийм учраас феодалын үзэлтэй гээд л хэлсэн нөгөө байцаагч нь учиргүй дуртай бичиж авсан.Тэгээд маргааш,нөгөөдөр нь болсон чинь чи юу ярьсан бэ?Тэд нарыг чинь сайн хүн гэж байцаагч нь тэгэж байсан гээд Дамдинсүрэн багш ярьдаг байхгүй юу.Ер нь тиймэрхүү л юм болсон л доо ерөнхийдөө.Тэгэхдээ бол ер нь тийм нэг хэцүү цаг гэдэг юм уу даа тийм ээ?Хэцүү цаг,тэр нэг нийгэм донсолгоонд орсон үед байна ш дээ тийм хөөрүү,эрдэм боловсролгүй,хүн чанаргүй тийм хүмүүс аягүй хождог байхгүй юу.Тийм хүмүүс хожиж одоо төрийн тэр аппаратад шургаж,тэр бас том хохирол Монголчуудад үзүүлсэн ш дээ.Тэр үед чинь төлөөлөгч гээд ямар улсууд байдаг вэ?гэх дээр дандаа тийм хүмүүсийг олж авдаг.Тэгээд тэр олж хүмүүс нь яадаг вэ? Аягүй үнэнч зүтгэдэг.Тэгэж маш олон хүнийг хэлмэгдүүлсэн ш дээ тэр.Бас одоо бүгдийг нь Сталин ирээд бууд гэсэн юм биш.Тэгээд бас яахав тэр орон нутагт тийм юм хийж байсан.Тэгэхлээр бол ерөөсөө би боддог юм.Эцсийн бүлэгт энэ хэлмэгдүүлэлт,хэлмэгдүүлэлт гэдэг энэ гайг байна ш дээ ерөөсөө оюун санааны хувьд мунхаг тийм хүмүүсийн үйл ажиллагаа.Тэгээд ер нь хэлмэгдүүлэлт Монголын ард түмэнд ямар өв үлдээсэн бэ?гэж одоо бид бодох хэрэгтэй ш дээ гүн ухааны үүднээс ч гэсэн,хүнлэг ёсны үүднээс ч гэсэн.Би бол хэдэн юм боддог юм.За 1-рт бол хамгийн том гай байна ш дээ Монголын ард түмнийг хүнийг хайрлах сэтгэлгүй болгосон.Одоо хүртэл тэр хэвээрээ байна.Хүнийг хорхой шавж мэт үздэг үзлийг дэлгэрүүлсэн байхгүй юу.Ерөөсөө хүн гэдэг энэ агуу их ертөнцийг хорхойтой адилхан боддог тийм үзэл санаа,тийм сэтгэлгээ Монголд бий болсон.Энэ одоог хүртэл салахгүй байгаа хэлмэгдүүлэлтийн хамгийн том гай энэ 1-рт.За 2-р гай бол юу вэ?гэх дээр зэрэг тийм тухайн цаг үедээ зохицож,цаг үеийн боол болж,хүнийг яаж ч хэлмэгдүүлэхээс буцдаггүй тийм хүмүүсийг бүр тийм хүмүүсийн өргөн эгнээг бий болгосон.Тэр хүмүүсийн халдвар одоог хүртэл үргэлжилж байгаа.Энэ бол 2-р том гай.За 3-рт бол Монголын түүх соёлын хэзээ ч давтагдашгүй гайхамшигт зүйлүүдийг бүгдийг нь устгасан.Жишээлбэл одоо би сая чамд хэлсэн ш дээ.Тэр одоо номын санд байгаа ганжуур,данжуурын хуудсан дээр ингээд хуудсыг нь баллаад,энэнийг эсэргүү хүн ингэж балласан шүү гээд биччихсэн тийм хуудас байна.Ганжуур,данжуурын... би энд тэнд юун дотор биччихсэн байгаа.Тэгэж хүртэл баллаад,тэгээд одоо бүх... Оросууд чинь одоо өөрийнхөө сүм хийдийг нэгийг нь ч устгаагүй ш дээ.Тэр золотое кольцо гээд уул нь Москваг тэр сайхан есүс христийн сүмүүд бүх юм нь байж байгаа байхгүй юу.Гэтэл манай бүх сүмийг устгуулчихсан.Тэгээд баахан тэр гуулийг нь аваачаад буу сум хийгээд Гитлер рүү буудчихсан л байхгүй юу.Тэгэхлээр тэр байшин барилга ямар буруутай юм бэ? Тэр одоо Дарьгангын талд байж байгаа хүн чулуу ямар буруутай юм бэ? Тэрний толгойг тайрах ямар хэрэгтэй юм? Тэр одоо их бурхантад байж байгаа Жанрайсиг бурханы хамар ямар гайтай юм? Гэх мэт тийм юмыг... Тэгээд л одоо жишээлбэл хүн чулууны хүзүүг ингээд л хөрөөдөөд л сууж байсан байхгүй юу.Энэ чинь юуг хэлж байгаа юм бэ? Энийг ямар хүмүүс хийдэг юм бэ? Тэгээд ийм их гайг бий болгосон.Ерөөсөө ямар ч тийм соёлын үнэт зүйлийг хайрлах хүндэтгэх тийм сэтгэлгээгүй болгосон байхгүй юу Монголчуудыг.За дараагийн нэг том гай юу вэ? гэх дээр зэрэг хүн хүнээ хайрлах ёсыг устгасан.Одоо тэр хэвээрээ яг хэвээрээ байна.Одоо бид нар харж байна ш дээ.Хүний нэр төрийг ямар их доромжилдог.37 онд яаж байсан тэр одоо яг хэвээрээ байна.Тэгээд энэ бол маш том гай.Монгол үндэстний хүнийг хайрлах,нэр төрийг хайрлах тийм сэтгэлгээнд маш их гажиг суулгасан үйл явдал гэж бодогддог юм.Энэнийг бид нар их зөв талаас нь шинжлэх ухааны үндэстэй гэдэг юм уу дүгнэж бодож,тэгээд сургамж авах хэрэгтэй байхгүй юу.Маш том сургамжтай үйл явдал.Ер нь түүхээсээ сургамж авдаггүй ард түмэн бол хамгийн тэнэг ард түмэн байдаг ш дээ.Тэгээд тэрнийгээ яг тэгээд давтдаг.Сургамж аваагүй бол давтдаг.Тэгэхлээр бол уг нь Монголчууд бол энэ хэлмэгдүүлэлтийн энэ асуудлаас их сургамж авах ёстой,тэгээд давтахгүй байх ёстой байхгүй юу.Тэгээд одоо ардчиллын үед ч гэсэн давтагдаад байгаа байхгүй юу.Хичнээн одоо эгэл жирийн сайхан эх орондоо зүтгэдэг улсуудыг ажил амьдралгүй болгож байна.Тэгээд л одоо хүний нэр төрийг хуулж баахан... одоо нэр төрийг хуулдаг 100 сонин Монголд байж байна ш дээ.Хүний нэр төр гэдэг чинь давтагдашгүй зүйл ш дээ тийм ээ? Тэгээд энэ бүхэн бол 37 оны хэлмэгдүүлэлтийн Монголын ард түмний сэтгэлгээнд үлдээсэн хар гай.Энэ гайгаасаа Монголчууд хэзээ салах юм бэ? гэвэл энэ бүх хэлмэгдүүлэлтийн материалыг үнэн зөвөөр нь урлаг,уран зохиолд үзүүлээд,тэгээд хичээл их дээд сургуулиудад заагаад,бүр одоо энэ жишээлбэл энэ 10 гаруй боть ном байна.Энийг бүх хүнээр уншуулж судлуулаад тэгэж байж л энэ юмнаас гарна даа.Тэгэхгүй бол одоо тэгээд л хэлмэгдүүлэлт бол ингээд л 21-р зуун чинь бол агуу их хүмүүнлэг ардчилсан гайхамшигтай зуун ш дээ.Гэтэл одоо тэгээд л хэлмэгдүүлэлт ингээд давтагдаад л явах юм уу? яах юм гэдэг сонин ш дээ.Энэ бол Монголчуудын ухаан сэтгэлээс хамаарах зүйл.Гэхдээ бол ер түүхээсээ сургамж авах ёстой.Манай ард түмэн,үндэстэн өөрөө тэр манай түүхэнд ямар сургамжтай юм байсан бэ? Тэрнээс бид юуг нь давтагдахгүй байх ётой вэ? Ер нь Монголын түүх чинь миний хүү ийм ш дээ.Маш хэцүү түүх манай түүх.Жишээлбэл одоо Хүннүгийн 11 хаан солигдоход тэрний 8 нь ах дүү,аавыгаа алж гарсан хаад байдаг.Ер нь эвтэй байхдаа хүчтэй гэдэг чинь худлаа үг байхгүй юу.Эвтэй байхдаа хүчтэй байх ёстой шүү гэж Чингис хааны хэлсэн үг болохоос эвтэй байсан үе ерөөсөө байхгүй ш дээ.1206-1227 он хүртэл одоо нэг за эвтэй юу байхав,Чингис хаан байсан учраас эвтэй байсан байх.Тэрнээс хойш дандаа эвдрэл ш дээ.1241 онд Өгөдэй хаан учир битүүлэг нас барсан.Орой нь архи ууж байгаад өглөө нь үхчихсэн байсан.Тэгээд 1941 онд Амар сайд цаазлуулсан.Энэ 700 жилд байна ш дээ Монголын түүхэнд гарсан төр толгойлж байсан удирдагчдын 40% нь учир битүүлэг буюу ямар нэгэн байдлаар хорлогдож үхсэн байдаг ш дээ.Тэгэхлээр Монголын төр ямар байна.Монголчууд юмыг ойлгох ёстой байхгүй юу.Дандаа нэг жоохон төрд гараад юм хийх гэдэг юм уу одоо өрсөлдөгчөө яадаг вэ? няслачихдаг ийм түүхтэй ард түмэн.Тэгээд энэнээс бид сургамж авах ёстой байхгүй юу.Манай түүх ямар байна вэ? Тэгээд л одоо өчнөөн олон хүүхэд алагдсан.Жишээлбэл одоо Мандухай сэцэн хатны гэхэд л өчнөөн хүүхэд нь алуулсан ш дээ.Өө энэ босч ирнэ яана гээд,удам сударгүй болгоно гээд хүүхдийг өө миний хүү нааш ир гээд л хортой чихэр өгөөд л алчихдаг тийм ээ? Тэгэхлээр Монголын түүх бол их гашуун сургамжтай түүх.Одоо энэ 1000 жилийн түүхийг ч бодсон,Хүннүгийн үеэс бодсон ч гэсэн маш их.Тэгээд 21 оноос болсон түүхээ ч бодъё л доо.Тэгээд л 22 оноос эхлээд хүн цаазлаад эхэлсэн тийм ээ? Тэгээд Лоохууз,Сурмайжав,тэгээд сүүлд Зориг.Тэгээд л одоо ер нь эх орон гэж чанга дугарсан хүн болгон яваад байсан.Маш сургамжтай энийг Монголчууд ойлгох ёстой.Тэгээд энийг харамсалтай нь энийг яг үнэнээр нь хэлдэг түүхч алга ерөөсөө.Тэгээд түүхийг гоёор бичих гэж нэг агуу юм байна ш дээ.Нэг худлаа бичих,нэг бол гоёор бичих.Ерөөсөө 5 боть түүхэнд чинь энэнийг тэгэж хэлсэн юм байхгүй ш дээ тийм ээ? Яг одоо ингэсэн шүү Монголчуудаа гэж хэлж байгаа юм ерөөсөө байхгүй учраас ерөөсөө мэддэггүй.Тэгээд няслачихдаг нэг нэгийгээ тийм ээ? Тэгэхлээр маш сургамжтай түүх мөн.Энийг бол одоо соёлт хүн төрөхлтөн ч мэдэх ёстой,Монголын ард түмэн ч мэдэх ёстой.Монголын түүх бол ойлгоход хэцүү түүх бөгөөд маш сургамжтай түүх шүү.Энэ одоо Модун Шаньюгаас эхлэх юм бол 2200 жил,Чингис хаанаас эхлэх юм бол 800 гаруй жил,ардын хувьсгалаас эхлэх юм бол 80 жил.Маш хэцүү тэгэхдээ дандаа хүнийг хохироож явсан түүх мөн.Дандаа ухаантайгаа устгадаг,чадвартайгаа устгадаг.Тэгээд Амар сайдын хэлсэн үг байдаг ш дээ.Монголын төр юм хийсэн хүндээ их хэцүү төрөө гэж Амар сайдын тэгэж хэлсэн үг байдаг ш дээ.
Ариун-Ундрах -
Цөвтэй.
Нямаа -
Цөвтэй тийм.Дандаа гэмтдэг.
Ариун-Ундрах -
Амар сайдыг чинь бас өөрийг нь аягүй муухай цаазлаад...
Нямаа -
Тийм ш дээ.Амар сайдын шарил одоо ер нь онгоцноос түлхчихсэн байх гэж ярьдаг ш дээ.Аа онгоцонд суулгаад явсан тэгээд шарил байхгүй.Гэндэн гуайн шарил энэ тэр чинь байхгүй ш дээ.Амар сайдынх байхгүй.Онгоцноос түлхсэн байх гэж энэ түүхчид таамагладаг юм.Нэг хүнийг түлхсэн гэж тийм Амар сайдын туслах байсан ч гэнэ үү нэг тийм хүний яриа хөөрөө байдаг юм байналээ.Онгоцноос түлхчихнэ ш дээ.Тэрэнд нэг их зовлон байхгүй.Одоо Дэмид жанжныг ингээд Тайган өртөөнд хор уулгаад л алчихсан ш дээ.Тэгээд сүүлд нь хордлого гэж худлаа хэлээд л тийм ээ? Сүхбаатарт ч гэсэн хор уулгачихсан байхгүй юу яг нарийндаа бол тийм.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө ингээд л Монголчууд өөрөө өөрснийгөө ингээд хэлмэгдүүлж байхад бол яг энэ гар бие оролцоод байгаа хүмүүс нь Монгол хүмүүс бас өөрсдөө л байгаа байх...
Нямаа -
Өө байлгүй яахав өөрсдөө байгаа.Өөрсдөө байгаа,тэгээд 2-рт бол зүгээр яг 37,38 тэр өнөөх хэлмэгдүүлэлтэнд байна ш дээ одоо тэр Сталин,Берновский энэ тэр бол бас сүрхий ухаалаг байхгүй юу.Дандаа Халимаг сургагч,Буриад сургагч нарыг авчирдаг байсан.Тэгээд тэд нь байна ш дээ яг ингээд мөрдөн байцаалтын тэмдэглэл дээр сургагч гэж бичсэнээс өөр нэр байхгүй ш дээ.Байцаалтанд яг сургагч тэгэж асуув энэ тэр гээд биччихсэн.За тэдний хувь заяа бас сонин ш дээ.Тэр сургагч нарыг яадаг байсан бэ? гэвэл байна ш дээ.Энд баахан архидуулаад согтоогоод тэгээд онгоцоор Хятадад аваачдаг.Хятадад аваачиж баахан архидуулж байгаад согтууд нь бүгдийг нь буудчихдаг байсан юм гэнэлээ.Тэгээд бүр тэр үед тийм дотоод яамны ажил хийж явсан бичсэн тийм мэдүүлэг байна бүр.Тэр сургагч нарын хувь заяа ямар байсан бэ? гэж асуухад цагаан дээр хараар бичсэн баримт,материал байна.Тэр тэгэж устгадаг байсан юмаа гэж хэлсэн байналээ.
Ариун-Ундрах -
Та тэгээд яг энэ хэлмэгдүүлэлтийн тухай яагаад ингэж ихээр сонирхох болсон бэ?
Нямаа -
Үгүй ээ ерөөсөө л энэ юу ш дээ.За 1-рт миний 2 нагац хэлмэгдсэн. 2-рт бол ер нь сайн зохиол бичих,ирээдүйд одоо нас хүрээд сайн зохиол бичих маш том материал байхгүй юу.Хэрвээ үргэлжилсэн үг бичдэг болъё оо гэж бодоход бол энэ бол одоо үнэхээр сайн зохиол болох ёстой.Жишээлбэл одоо Солжнецм агуу зохиолчийн .... гээд л одоо гайхамшигтай зохиолууд байна ш дээ.Энэ бол Оросын хэлмэгдүүлэлтийн тухай зохиол.За тэрэн дотор хүнийг тамладаг 21 арга гээд бүр 1,2,3 гээд биччихсэн арга байдаг юм.Би тэрнээс санаа аваад энэ аргуудыг түүсэн байхгүй юу.Ер нь хүнийг ямар аргаар тамладаг юм.Тэгэхдээ энэ хүн тамладаг арга чинь юу ш дээ.Бас тэнд чинь маш их уран арганууд байгаа ш дээ.Хүн санамааргүй.Жишээ нь Сталины номхотгох цамц гээд л арга байдаг Бурхан хайрхан гээд л одоо тэр улс төрийн хоригдол хорьж байсан газар байсан арга Сталины номхотгох цамц юу вэ? гэх дээр ийм том брезентэн уут байдаг байхгүй юу.Тэр уутан дотор нөгөө хүнийг чинь хийчихээд амыг нь боочихдог.Амыг нь боочихоод 10-н хэдэн минут болоод тайлах дээр тэр чинь нөгөө хүн чинь амьсгаагүй болоод тэгээд ерөөсөө дээшээ доошоо ингээд өтгөн шингэнээ алддаг.Тэгээд гаргаж ирж тэгээд хорихын дарга нарын авгай нар харж инээдэг.Гэх мэт.
Ариун-Ундрах -
Брезент гэдэг чинь аягүй хатуу тийм ээ?
Нямаа -
Тийм.Брезент гээд тийм даавуугаар уут оёод л ингээд боочихдог тийм юм.Тэрнийг Сталины номхотгох цамц гэж нэрлэдэг.Гэх мэт.Тэгэхлээр бол Оросын 21 арга байсан байна.Солжнецн гуай бичсэн байна.Наана чинь саян авхуулдаг чинь 40-өөд арга байгаа.Тэгээд Монголчууд бас гоё гоё арга санаачилсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Таны тэр хоёр нагац яаж хэлмэгдсэн бэ?
Нямаа -
Үгүй ээ жирийн малчин ард л байсан байгаа юм.Ингээд анчин гөрөөчин байж байгаад л тэгээд л яг Лхүмбийн хэрэгт ороод баригдаад л тэгээд.Нэг нь бол Өндөрхаанд алуулсан.Нэг нь энэ Улаанбаатарт ирж алуулсан байхгүй юу.Гэж ярьдаг юм.
Ариун-Ундрах -
Гэж ярьдаг.Аа та тэр үед байгаагүй юу? Тэгээд жоохон...
Нямаа -
Байгаагүй.Манай 2 ах Цэнджав гээд ах маань байсан,Балжир гээд ах нар маань байсан л даа.Тэгээд саяхан нас барсан.
Ариун-Ундрах -
Та тэгээд яг 45 оны үед төрсөн ш дээ тийм ээ? Тэгээд яг таныг амьдарч байх үед бол хэлмэгдүүлэлтийн тухай янз бүрийн яриа гардаг байсан уу? Намдчихсан байсан уу?
Нямаа -
Үгүй ээ ерөөсөө ярилгүй яахав.Тэр чинь хэлмэгдүүлэлт тэр үеийн манай ээжийн үеийнхэн гэдэг чинь бүгдээрээ л тийм юм амссан хүмүүс байж байгаа ш дээ.Юм ярьдаг байсан.Тэгсэн ингэсэн гээд л дуу дуулдаг.Жишээлбэл хадны оройгоор харагдам харанхуйн наанаасаа наран байна гээд л дуу дуулдаг тийм байсан л даа.
Ариун-Ундрах -
Тэгээд яг хүмүүс хэвлэл мэдээллээр ч юм уу ер нь жоохон мэдээллийн хэрэгслээр ямархуу мэдээлэл цацдаг байсан бэ?
Нямаа -
Тэр үед ерөөсөө хэлмэгдэл гэж огт бичдэггүй байхгүй юу.Энэ чинь 60-н хэдэн онд нөгөө ЗХУ-ын коммунист намын 20-р их хурал хуралдаад л 52,53 онд ч билүү.Тэгээд л Куршоев гарч ирээд л Сталины үйл ажиллагааг шүүмжилж тэр үеэс л хэлмэгдүүлэлтийн тухай яриад л.Тэгээд 62 онд чинь МАХН-ын төв хорооны тогтоол гараад тэр нөгөө хэлмэгдүүлэлтийг шалгаж цагаатгах тийм комисс Гэндэн гэж хүнээр удирдуулж байгуулаад тэгэхэд чинь бас хүмүүсийг цагаатгасан ш дээ.Тэгээд сүүлд нь зогсоочихсон болохоос.Тэгээд 90 эргээд энэ онд цагаатгах ажлын цагаатгах комисс байгуулагдаад одоо тэр үйл ажиллагааг явуулж байна л даа.Тэгээд нэг үе зогсоогоод,нэг үе эхлээд ингээд 2 комисс байгуулагдсан гэж санадаг юм.Тэгээд 60-н хэдэн онд чинь тэр “14-ийн хэрэг”-ийнхэн эд нарыг чинь 66 онд байна уу цагаатгасан.Тэгээд цагаатгаад явсан л даа.Тэгээд дутуу орхиод тэгээд юу ч болсон юм орхичихсон байгаа.Тэгээд дараа нь энэ ардчилсан хувьсгал гарч байж л цагаатгал эд нар хүчтэй боллоо.
Ариун-Ундрах -
Яг хэлмэгдүүлэлтэнд өртөөгүй нөгөө энгийн номхон ард иргэдийн хувьд бас түгшүүртэй байдаг байсан байх тэ? Тэр үед тэ?
Нямаа -
За ер нь за манай нутгийнханд л хэлмэгдүүлэлтэнд өртөөгүй айл гэж бараг байхгүй дээ.
Ариун-Ундрах -
Айл болгоноос л уу? Тийм ээ?
Нямаа -
Тийм.Ерөөсөө тэр хүмүүс ярих нь тэр үед бол ерөөсөө бүх айл аавгүй болж,бүх хүүхэд... Аа бүх өрх гэр өрхийн тэргүүнгүй болж,бүх хүүхэд аавгүй болсон гээд л ярьдаг ш дээ.Ерөөсөө тэнд авгай нар хадландаа гарахдаа хонио алах гэж өөрснөө алдаг байсан.Хутгаа бариад л,ханцуйгаа шамлаад л хониныхоо өрийг өөрснөө цоолдог л байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Аанхан.Тэгээд энэ нөгөө лам нарыг хэлмэгдүүлсэн нөгөө том хэрэг байгаа ш дээ тийм ээ?Тэр 14000 лам гээд.Яг тэр лам нарыг бас яаж яаж хэлмэгдүүлж байсан тухай?
Нямаа -
За лам нарыг хэлмэгдүүлэх бол за тэр бол ёстой яг бүр хатуу Сталины шаардлагаар.Сталин бол Гэндэнд ч бай,Амарт ч бай тэгээд л одоо энэ л Монголын төр засгийн удирдагч Москва очих болгонд ... юу сайндаа Гэндэн гуай гаансийг нь хуга цохиж байхав.Тэгээд хэлмэгдүүлсэн.Тэгэхдээ бол лам нарын хэлмэгдүүлэлтийг зүгээр би нэг жоохон өөр өнцгөөс нь харсан юм.Ерөнхийдөө бас нэг тийм сонирхолтой юм байгаа юмаа.Статистик тоо будлиантай.
Ариун-Ундрах -
Лам нарын хэлмэгдүүлэлт үү?
Нямаа -
Лам нарын хэлмэгдүүлэлт.Ер нь хэдэн лам хэлмэгдсэн бэ? гэдгийг одоо яг хэлэхэд бол төвөгтэй.Маш олон янзын,янз янзын тоо байдаг байхгүй юу.17 онд 18-аас дээш насны 70000 орчим лам байсан гэж байдаг юм.За 37 онд бол 1689 лам,38 онд бол 15260 лам,39 онд 47 бүгд 17000 ламыг баривчлаад 13659 ламыг буудан хороосон гэсэн ийм статистик тоо байдаг байхгүй юу.Тэгэхлээр энд ерөнхий сайд Амарын баталж хэлсэн Монгол улсад бол 96000-100000 лам цаазлуулсан байж болзошгүй ээ.Яагаад гэвэл Амар сайд бол 100000 ламыгаа устга гэж одоо Сталин тэглээ гэж маш олон энд ирээд ч хэлж байсан,тэнд хэлж байсан.Тэгээд одоо тэрийг за 85000 ламын тооны асуудал одоо өнөөдөр маргаантай байгаа байхгүй юу.За 1-рт лам нарын асуудалд энийг 1-рт олох ёстой.За 2-рт бол тэр лам нартай холбоотой агуу их соёл хаашаа явсан бэ?гэдэг асуудал байгаа л даа.Жишээлэх юм бол 41 оны 1 сарын 11-ний өдөр Чойбалсан,Цэдэнбал нарын гарын үсэгтэй,маш нууц зэрэглэлтэй баримт бичиг байдаг юм.7 оны байдлаар 767 хүрээ хийд байснаас 752-ыг нь эвдэж сүйтгэж шатаасан.71644 кг зэс гуулин бурханыг ЗХУ-д сум хийхээр шилжүүлсэн гэсэн ийм тоо байдаг байхгүй юу.Тэгэхлээр тэр устгасан сүм хийдийн тоо ч бас тодорхойгүй.За тэнд тэгээд ярих юм бол сүм хийд болгон ганжуур,данжууртай байсан.Томхон сүм хийд бол.Тэгээд л одоо тэр олон бурхан,тэгээд л ном судар одоо хаа байна вэ?Одоо жишээлбэл Батноровын хийд гэж ярихад л бүрэн ганжуур,данжууртай байсан гэж ярьдаг юм.Тэгээд Батноровын хийдийг шатаахад тэр ном шатдаггүй юм байна л даа.Шатаахад 3 өдөр,3 шөнө тэнгэр улайж байсан гээд Лувсандорж гээд лам надад ярьж байсан юм.Тэгэхлээр бол тэр бүх ном судар,тэр 700 гаруй... Одоо сүм хийд чинь том жижиг сүм хийд бараг 1400 бараг 2000-аад сүм хийд байсан юм байналээ ш дээ.Тэр сүм хийдийн тоо одоо тодорхойгүй.Тэр 700 сүм хийд устгасан гэдэг ерөнхийдөө одоо... Тэгээд өнгөрсөн жил нэг олон улсын байгууллагын юугаар Монголд байсан сүм хийдийн тооллого гээд нэг юм явсан л даа.Тэр бол 1000 гаруй бараг 2000 шахам хийдийн тоо гаргасан гэж надад хүн хэлсэн л дээ.Тэгээд бодоход бол устгасан сүм хийдийн тоо тодорхойгүй,нас барсан лам нарын тоо тодорхойгүй.Тэгээд тэнд сүм хийдэд байсан тэр бүх соёлын дурсгал,ном судар шатсан ном судрын тоо тодорхойгүй ийм л байна л даа.Тэгэхлээр энийг бол их зөв статистикаар бодож гаргаж,Монголын шашин суртахуун ямар хэмжээгээр хохирсон бэ? Лам нар ямар хэмжээгээр хохирсон бэ? гэдгийг зөв тооцох ёстой л доо.Тэгээд соёлын зүйлд ямар хохирол гарсан бэ? гэж тийм ээ?
Ариун-Ундрах -
Тэр тухайн үеийн лам нар нь бол том том эрдэмтэй том том лам нар байсан гэдэг тийм ээ?
Нямаа -
Өө тэгэлгүй яахав.Тэр чинь энд бараг тоо байдаг билүү? Үгүй билүү?
Ариун-Ундрах -
Ер нь л их эрдэмтэй хүмүүс л байсан байх тийм ээ?
Нямаа -
Өө тэгнэ.Эрдэмгүй лам гэж ерөөсөө байхгүй ш дээ.
Ариун-Ундрах -
Аанхан.Нөгөө лам нарыг чинь тэгээд л нэг феодалын үлдэгдэл энээ тэрээ гээд янз бүрээр муулаад байдаг ш дээ тийм ээ? За энэ нөгөө таниас асуух ёстой зүгээр 2 ийм ерөнхий асуулт байна л даа.Тэгэхээр нэг нь болохоор яг таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?Нэг тийм гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байгаа юу?
Нямаа -
Үгүй ээ миний амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн юм бол энэ хуучны дэглэм байна ш дээ.Хуучны дэглэм их нөлөөлсөн 1-рт.Аа 1-рт хуучин дэглэм сайн сайхан юм ч өгсөн,бас одоо миний амьдралыг хохироосон ч юм зөндөө байгаа.Хамгийн их нөлөөлсөн юм энэ.За 2-рт бас нэг нөлөөлсөн юм бол ардчилал байна.Ардчилал бас их нөлөөлсөн.За ардчиллын нөлөөлсөн 1-р том нөлөө бол сэтгэх эрх чөлөөг надад хайрласан.Энэ бол том нөлөө.Тэгээд одоо юу санасан,юу бодож сэдсэнээ бичиж болох тийм сайхан цаг үеийг нээж өгсөн.Тэгэхдээ ардчилал бол юу л даа манай ардчилал бол бас л буруу замаар явчихлаа ш дээ.Ямар буруу замаар явсан бэ?гэхлээр одоо Монголын нийгэм чинь эргээд хуучин дэглэмдээ орох гээд байна ш дээ.Хуучин тоталитар дэглэм тогтох гээд ч байгаа юм уу учир нь олдохгүй.Одоо хүмүүнлэг,ардчилсан,иргэний нийгэм гэдэг чинь энэ ертөнцөд байхгүй нийгмийн тогтолцоо.Манайхан тийм үндсэн хуулиндаа буруу томъёолол оруулсан байхгүй юу.Тийм нийгэм байхгүй ш дээ энэ дэлхийд.
Ариун-Ундрах -
Утопи юм шиг тийм ээ?
Нямаа -
Тийм утопи маягийн одоо тийм шинэ юм зохиож Монголын ард түмний тархийг угааж байгаа байхгүй юу.Тэгээд хүмүүнлэг байж байгаа нь аль вэ? гээд ингээд үзэхэд ардчилал бол гайхамшигтай байсан.Тэгэхдээ энэний хамгийн гол буруу юэ вэ?гэх дээр зэрэг байна ш дээ.Би боддог юм тэр үед ардчилал ялан мандаж байх цагт энэ хуучин системийг улсын системийг системийх нь хувьд устгаагүй.Жишээ нь МАХН-ыг тараах ёстой байсан.Энэнийг тараагаагүйгээс эргээд нөгөө систем нь амьд байгаа учраас эргээд Монголын нийгмийн бүрхэж эхлээд хүчээ авчихлаа ш дээ.Тэгэхлээр энэ бол ардчиллыг газардуулах маш том үйл явдал болсон.Энэнийхээ гайг Монголчууд үзнэ.
Ариун-Ундрах -
За 2-т нь болохоор хүмүүс ингээд л ярьдаг ш дээ.Миний амьдрал бол бусдынхаас нэг тийм юмаараа л нэг онцгой,ер бусын даа гэдэг шиг яг таны амьдрал яг юугаараа бусдынхаас ер бусын онцгой гэж боддог вэ? та.
Нямаа -
Миний амьдрал юугаараа ер бусын онцгой вэ? Би уран бүтээл хийж байгаагаараа онцлог.Би хэрвээ Монголын ард түмэнд сайн уран бүтээл хийх юм бол хэзээ нэгэн цагт үнэлэгдэнэ.Одоо үнэлэгдэхгүй ч байсан,маргааш үнэлэгдэнэ гэдэг шиг.Аа хийж чадахгүй тэгээд л өөрийнхөө биетэй дуусна.Хэрвээ сайн юм хийвэл үлдэх тийм юм байх ёстой.Ерөөсөө эцсийн бүлэгт уран бүтээлийн төлөө амьдарч байгаа.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Нямаа -
За.За баяртай.
Ариун-Ундрах -
За баяртай.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.