Choijiljav


Basic information
Interviewee ID: 990176
Name: Choijiljav
Parent's name: Chimedbaljir
Ovog: Modchin
Sex: m
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: security for private company
Belief: none
Born in: Tosontsengel sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Будгийн цех нормчин
Father's profession: Мод боловсруулах комбинатын боловсон хүчин


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
repressions
privatization
education / cultural production
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За амьдралынхаа тухай ярьж өгнө үү? Та

Чойжилжав -

Ах нь 1956 оны 6-н сарын 13-нд Завхан аймгийн Рашаант сумын Хожуулт гэдэг газар анх төрсөн.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Хүүхэд ахуй цагаа Завханы Тосонцэнгэл хотод л өнгөрөөлөө дөө8 өнгөрөөсөн.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Өнгөрөөсөн. Тэгээд л сургуульд ороод 8-р анги төгсөөд Баянчандманын хөдөө аж ахуйн ТМС-д орж 2 жил сураад 8-р анги төгсөөд 1973 онд суугаад 1975 онд төгссөн. Тэгээд тэрнээс хойш 1975 оноос цэргийн албанд яваад хилийн цэргийн 164-д 1 жил жолооны сургуульд суугаад, тэрийгээ төгсөөд тэгээд авто сургууль төгсөөд, тэгээд энд цэрэгт тэрэг барьж байгаад 2 жил гаран усны тэрэг сонсмоол барьж байгаад, тэгээд Тосонгийн усны конторт очиж машин барьж байгаад, сонсмоол барьж байлаа. Тэгээд Цогт, Баянтэс, Эрдэнэ 3-н хооронд их явдаг байлаа. 1988 онд шинэ тэрэг аваад түрүүчийн үеийн сонсмоол. Тэрнээс өмнө хуучин муу тэрэгтэй их ойр зуур Түдэвтэй, Баян Хайрхан, Их-Уул явдаг байлаа.

Эрдэнэтуяа -

Ойр зуур

Чойжилжав -

25 хонож явж ирээд дараа сарын 1-нээс цалингаа аваад л эргээд гардаг. Нэг даамалтай тэгж явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

За өөр юу билээ.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд хүүхэд байхдаа юугаар тоглож өсдөг байв? Анх яаж сургуульд оров. Тэр үед ер нь ухуулга сурталчилгаа гэж байсан уу? Хүүхдийг сургуульд оруулах

Чойжилжав -

Аа ухуулга сурталчилгаа гэж мэдэх юм байхгүй. Аа миний хүү 8-н настай. Би Хөөтөд явахаар анх удаа сургуульд орж байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан. Сургуульд орох хэр дуртай байсан?

Чойжилжав -

Их дуртай байсан. Сургууль руугаа гүйгээд л

Эрдэнэтуяа -

Яагаад?

Чойжилжав -

Сүүлдээ шал дэмий л юм даа. Гүрийж байгаад л төгссөн дөө би.

Эрдэнэтуяа -

9-р анги төгссөн

Чойжилжав -

8-р анги төгссөн. Оройгоор 10 төгссөн. Сүүлд нь цэргээс ирээд

Эрдэнэтуяа -

Аа та чинь тэгвэл овоо гайгүй боловсролтой юм байна ш дээ. Тэр үед чинь тэгээд 4 юмуу 7 төгсчихдөг юм байгаа юм.

Чойжилжав -

8 төгсөөд сүүлд нь цэргээс ирж байж оройгоор төгссөн. Дан 6-н цагтай 70-ын салааг төгссөн. Тэрэнд чинь хилийн цэргийн 164 гээд энд авто сургууль төгссөн. Одоо штаб нь орчихсон байна лээ. Жолооны сургууль

Эрдэнэтуяа -

Тэр үед хүүхдүүд ер нь юугаар тоглодог байв?

Чойжилжав -

Хүүхдүүд бөмбөг, гахай цохих гээд янз бүрийн л юмаар тоглодог байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Гахай цохих гэж гүйдэг маатак уу?

Чойжилжав -

Аа нэг унь шиг юм өмнө нь ингэж барьж байгаад тэгээд л цохидог.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Авсай гавсай гээд түлээ шиг юм тавьдаг. Тэгээд гэтэж тоглодог.

Эрдэнэтуяа -

Газар өрчихсөн юмуу?

Чойжилжав -

Газар өрчихөөд нэг гялтайсан юм цацчихаад тэрийгээ сум шиг юмаар цохиж барьдаг. Тэрийгээ их тоглодог байлаа.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдийн л хэмжээнд

Чойжилжав -

Сагс волейбол тоглоно.

Эрдэнэтуяа -

Аа тэр үед сагс волейбол дэлгэрчихсэн байсан уу?

Чойжилжав -

Дэлгэрчихсэн байсан. Бага шиг хүүхэд байхдаа ид л тоглодог байлаа. Үеийнхээ хүүхдүүдтэй. Нэг зураас нь ингээд гялтайчихсан.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн хүүхдүүдийн тоглоом.

Чойжилжав -

Аа тэр үеийн хүүхдүүдийн тоглоом.

Эрдэнэтуяа -

Тэгвэл ер нь ихэнх цагийг тоглож өнгөрөөх үү? Тэр үеийн хүүхдүүдийн амьдрал ер нь ямар байв? Юу хийх вэ?

Чойжилжав -

Аа голцуу тоглоно. Ажлаа хийнэ. Усаа авна. Гурилаа тасална. Янз бүртийн ажил хийдэг байсан.

Эрдэнэтуяа -

Та айлын хэддэх хүүхэд байсан? Айлын

Чойжилжав -

Айлын хамгийн бага хүүхэд.

Эрдэнэтуяа -

Өө тэгвэл ёстой хийх юм байхгүй юм бишүү?

Чойжилжав -

Хийлгүй яахав. Эгч нар энд хотод сургууль руу яваад өгсөн. Ганцаара байсан би.

Эрдэнэтуяа -

Танайх эхээс хэдүүлээ юм бэ?

Чойжилжав -

Аав ээж ажилдаа яваад өгчихдөг. Эхээс одоо яг 3-уулаа.

Эрдэнэтуяа -

Цөөхөн юм байна ш дээ. Тэгвэл ч аргагүй л дээ.

Чойжилжав -

Нэг ах одоо Эрдэнэтэд тэтгэвэрт гарчихсан байгаа. Нэг эгч одоо энэ Аварга Тосонгийн рашаанд амралтанд тэтгэвэртээ гарчихсан. Хүүхдүүд нь тэнд гэрээрээ байдаг юм.

Эрдэнэтуяа -

Өө за за. Тэгээд та 3. Цөөхүүлээ юм байна. Аав ээжийнхээ тухай яриач?

Чойжилжав -

Манай аав 1910 онд төрсөн. Хүнс нарийн боовны сангийн аж ахуйн дарга хийсэн. Мал аж ахуйн станцад байлаа. Манай аав 1910 онд төрсөн. 85 насандаа өөд боллоо доо чааваас.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Чойжилжав -

Нам нэгдлийн даргын ажил хийж байсан

Эрдэнэтуяа -

Нам нэгдлийн байгууллагад ажиллана гэхээр танай аав чинь ер нь завгүй юу?

Чойжилжав -

Аа намын дарга, үйлдвэрт борлуулалт хийнэ. Боловсон хүчингээс болсон.

Эрдэнэтуяа -

Аав чинь ер нь юу гэж ярьдаг байсан. Ажлынхаа тухай ярьдаг байсан уу?

Чойжилжав -

Ажлынхаа тухай надад 1930 оны эсэргүүнд явж байсан тухайгаа яриад би бүр магнитофондоо бичиж аваад хуурцаг нь одоо манай нутагт хадгалагдчихсан байж л байгаа.

Эрдэнэтуяа -

Та тэгээд тэр тухайгаа яриач. Аав чинь яаж хэлмэгдүүлтэд оролцож байв? Тэр тухайгаа тодруулаач? Маш чухал тийм ховор

Чойжилжав -

Ногоон малгайт Дамдинсүрэн гэдэг л

Эрдэнэтуяа -

Аан

Чойжилжав -

Ногоон малгайт л Дамдинсүрэн гэдэг л баривчлагдаж Янсанжав, Калесро гэж байсан орос одоо тэр Тосонгийнхон мэднэ л дээ. Хөшөө босгочихсон. Тэрний тэнд л шоронд орж байсан гэсэн. Манай аав

Эрдэнэтуяа -

За тэгээд дэлгэрэнгүй ярь л даа сайн

Чойжилжав -

Нарийн мэдэхгүй юм чинь ах нь одоо яаж дэлгэрэнгүй ярих бэ одоо

Эрдэнэтуяа -

Та тэгээд хуурцаганд хурааж авсан юм чинь сонссон юм чинь сайн мэднэ биз дээ?

Чойжилжав -

Хуурцаганд хурааж аваад байнга тавихгүй ш дээ. Тэрийг чинь одоо хааяа нэг тавиад ахиж байнга сонсохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо энд гэрт чинь байхгүй юу?

Чойжилжав -

Байхгүй. Нутагт байгаа.

Эрдэнэтуяа -

Аа тэгвэл танай аав чинь хоригдсон уу? Тээ

Чойжилжав -

Хоригдолгүй яахав. Хоригдож шоронд хоригдож Орос оронгоос оргож байсан гэж ярьдаг юм. Ногоон малгай тавьж байсан гэдэг юм. Эсэргүү хөдөлгөөнийг дарах хэрэгт оролцож

Эрдэнэтуяа -

Хаанаас яаж баригдсан гэж байсан? Ямар

Чойжилжав -

Тариатаас баригдсан гэж байна лээ. Модонд 6-н сарын хугацаатай ирээгүй дүрвэж явж байсан гэж надад ярьдаг байсан. Модонд 6-н сарын хугацаатай ирдэггүй.

Эрдэнэтуяа -

Зугтааж уу? Баригдахаасаа зугтааж уу?

Чойжилжав -

Тийм. Ногоо хуйгаар дамжиж

Эрдэнэтуяа -

Ямар шалтгаанаар барих болсон гэж байсан?

Чойжилжав -

Нам эвлэлийн ижил байр суурийг баримталж хороох гэж шоронд ороод шоронгоос оргож гарч байж

Эрдэнэтуяа -

Нам эвлэл гэдэг чинь хувьсгалт намын л ажил биз дээ?

Чойжилжав -

Нам эвлэлийн Рашаантын эвлэлийн үүрийн дарга байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр чинь хувьсгалт намын харьяа биз дээ?

Чойжилжав -

Тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тэгсэн мөртлөө яагаад хувьсгалт намын за тэр хэлмэгдэлтийг хувьсгалт нам л барьж байгаа байлгүй дээ.

Чойжилжав -

Хувьсгалт нам бишээ ногоон малгайт Дамдинсүрэн гэж , хувьсгалт намын хүнийг л барих гээд байхгүй юу , дарж нөгөө эсэргүү хэлмэгдүүлэлт болоод ногоон малгайт Дамдинсүрэн гэж байсан юм. Би тэр талаар ямар мэдэх биш

Эрдэнэтуяа -

За тэр нь ямар учиртай юм бэ?

Чойжилжав -

Тэр нөгөө нэг хувьсгалын эсэргүү байхгүй юу тэр чинь наад хувьсгалт намаа дарах гэсэн эсэргүүнүүд,

Эрдэнэтуяа -

Аан , хувьсгалт нам нь дарах гээд байгаа юмуу тээ? Тийм юм уу? 1930-н хэдэн онд билээ?

Чойжилжав -

1932 он

Эрдэнэтуяа -

Өө тэр чинь эрт юм байна ш дээ тээ

Чойжилжав -

Эрт эрт

Эрдэнэтуяа -

1937 онд чинь хэлмэгдүүлэлт болж байсан биз дээ

Чойжилжав -

Тийн 1937 онд хэлмэгдүүлэлт хийлгээд байхын тэгээд

Эрдэнэтуяа -

Тэр үеэр аав чинь

Чойжилжав -

1932 онд

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгээд 6 сар тэгж явж байгаад баригдцаан

Чойжилжав -

6 сар болж баригдчаад, тэгээд шорон моронгоос оргож байж тэгж байж нэг гайгүй болсон юм шиг байгаа юм

Эрдэнэтуяа -

Хэдэн жил авсан юм, ер нь хэдэн жил шоронд суусан?

Чойжилжав -

Өө тэчнээн жил суусан уу гэж би нээх асуудаггүй шүү дээ тэр чинь

Эрдэнэтуяа -

Аанхан

Чойжилжав -

Аав нь ингэж байлаа тэгж байлаа гээд надад магнитафонд бичиж байса юм

Эрдэнэтуяа -

Аанхан

Чойжилжав -

Хэрэг болсон бол тэрийг чинь тавиулж магнитафонд хийхэд бүгд байсан. Тэрийг яаж хэрэг болно гэж орхихов нутагтаа

Эрдэнэтуяа -

Аан тэгээд юу , оргож байж яасан юм уу тээ ?

Чойжилжав -

Оргож байж амь гарсан юм .

Эрдэнэтуяа -

Өө за тэгээд ер нь тэнд байсан бол алах байсан байх гэж ярьдаг уу?

Чойжилжав -

Алалгүй яахав , ална ш дээ хороогоод байсан гэсэн

Эрдэнэтуяа -

Тийм үү

Чойжилжав -

Янсанжав гэдэг чи ч нарийн мэдэхгүй манай тэнд

Эрдэнэтуяа -

Харин тэгээд та тэгээд нарийныг нь яриад өг л дөө

Чойжилжав -

Манай тэнд хөшөө байгаа.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Хөшөө босгоно гээд тэгээд нэг хэдхэн хөшөө суулгачихсан, тэгээд одоо хаана байна, одоо айлууд хашаагаа бариад бараг муу ус нээх нь шиг байна аа тэр манай Тосонд байгаа, нэг цагаан шилтгээн давдаг юм. Тэр Завхан зүгийн хүмүүс анддаггүй аль Галисов Ялгацов гэж ярих нь бий. Бас тэгээд дүүфүү шиг босгочихсон. орос орос цэргийн дарга боож гэж ярьдаг юм, тэр хоёрыг алаад хаячихсан гэсэн буудаад.

Эрдэнэтуяа -

Тийм үү

Чойжилжав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Өө , за за тэгэхээр танай аав чинь ерөнхийдөө тэр улсууд дундаа их том жаахан томхон албан тушаалтай байсан уу үгүй юу

Чойжилжав -

Манай аав чинь одоо эмнэлэгийн дарга, мөрөн сумын эмнэлэгийн дарга хийж байсан гэсэн баригдахдаа

Эрдэнэтуяа -

Аан за за. Бичиг үсэгтэй болохоороо тэгээд л

Чойжилжав -

Бичиг үсэгтэй , бүр хуучин монголыг өөрөө бие дааж сурсан гэж ярьдаг байлаа тэгээд

Эрдэнэтуяа -

Өө за за за. Мундаг хүн байна аа тээ?

Чойжилжав -

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн

Эрдэнэтуяа -

Аа?

Чойжилжав -

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн болсон юм сүүлдээ

Эрдэнэтуяа -

Яасан?

Чойжилжав -

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн

Эрдэнэтуяа -

Өө. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн

Чойжилжав -

Байсан юм .

Эрдэнэтуяа -

Өө за за за , 85 настайдаа өөд болсон юм байна ш дээ тэгвэл тээ. 1995 онд юм байна ш дээ , саяхан юм байна ш дээ тээ

Чойжилжав -

1910 онд төрсөн юм , 1998 онд оо

Эрдэнэтуяа -

1998 онд , тэгвэл 88 юм байна ш дээ. Тийм байна саяхан юм байна ш дээ

Чойжилжав -

1910 онд төрсөн 1998 онд

Эрдэнэтуяа -

10 жил өнгөрч байгаа тийм 1998 онд юм байна. Тэгээд юу, тийм 1998 , тийм 88 настайдаа юм байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай ярьж байсан уу

Чойжилжав -

Тэгж их тэр хэлмэгдүүлэлтийн тухай надад нэг их би ер нь асуудаггүй юм нэг их

Эрдэнэтуяа -

Аанхан. Ер нь танайхаас өөр хэлмэгдсэн хүн байна уу ? ааваас чинь өөр

Чойжилжав -

Манай авгайгийн аав нь хэлмэгдсэн юм гэсэн

Эрдэнэтуяа -

За тэр талаар яриач

Чойжилжав -

Тэрийг би нарийн мэдэхгүй. Шоронгоос оргож гарч гэж яриад байгаа самганы аав

Эрдэнэтуяа -

Аанхан. Ямар шалтгаантай баригдаж байсан юм. Хаанаас баригдаж байсан юм?

Чойжилжав -

Өө тэрийг нарийн мэдэхгүй. Жижигхэн бараг хэлд ороогүй байхад нь ярьдаг юм. манай самганы аав

Эрдэнэтуяа -

Өө тэгээд хэн танай аав чинь гэрээс нь барих гэж очиход зугтаад явсан юм уу?

Чойжилжав -

Гэрээс нь барих гэсэн юмуу, тэр албан өрөөнөөс нь барих гэсэн юмуу тэр баригдаад шоронд орсон гээд л ярьдаг байсан лав.

Эрдэнэтуяа -

Тэгэхэд гэр бүлтэй байсан уу?

Чойжилжав -

Манай аав уу?

Эрдэнэтуяа -

Тийм. Ээжтэй чинь суусан байсан уу?

Чойжилжав -

Суусан байсан уу, үгүй юу тэрийг нь асуудаггүй байсан. Суучихсан байсан юмуу мэдэхгүй одоо мэддэггүй юм.

Эрдэнэтуяа -

Танай том эгч хэдэн настай юм?

Чойжилжав -

Том эгч одоо 60 гараад явчихсан.

Эрдэнэтуяа -

60 нэлээн гарчихсан. Тэгвэл гэр бүлгүй л байсан юм байна даа. Том эг чинь арай л төрөөгүй байсан юм байна. Тийм байна тээ.

Чойжилжав -

Тийм. Том ах одоо 70 гараад явчихсан. Эрдэнэтэд байгаа.

Эрдэнэтуяа -

Том ах чинь 70 гарчихсан юмуу? Тэгвэл ерөнхийдөө 90-н хэдтэй гэдэг чинь гэр бүлтэй бараг л байсан юм байна даа. Тээ?

Чойжилжав -

Магадгүй л байх.

Эрдэнэтуяа -

Тийм. Магадгүй л юм байна. Тээ?

Чойжилжав -

Тэр түүхээс бол бичиж авсан ингэж явлаа. Ингэлээ гээд л ярьдаг байсан.

Эрдэнэтуяа -

Танай аав чинь тэгвэл хэлмэгдэлд өртөж л байсан юм

Чойжилжав -

Аав нь гадуур хүүхэд байхдаа цуг сууж яваад бид нараас урьдаад цэргийн нэгдсэн сургуулиар очиж аавтайгаа дагаад баахан цэргүүд дээр очоод давын газар гээд Рашаантын эхээд уулан дээр газардсан. Содномдаржаа гэдэг цэргийн сургуулийн захирал алагдсан энэ хавьд буудуулсан эсэргүүнүүдэд буудуулсан гээд шомбогор зүрхэн хэлбэртэй уул манай тэндээс 50, 60-аад километр зайтай

Эрдэнэтуяа -

Тэр тэгээд эсэргүү нарын талаар ярьж байсан уу? Яасан? Сүүлд нь тэгсэн ингэсэн гэсэн.

Чойжилжав -

Сүүлд нь одоо баригдаж 6-н сарын хугацаатай түүшинд явж байсан гэдэг юм. Яг хаана баригдаж байсан юм. Шорон нь манай тэр юуны манай хорооны тэнд л байсан гэж ярьдаг юм. Ийшээ Дагалын талын Дархан уул гэдгийн цаад талд байсан гэж ярьдаг юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд л таныг танай ах, эгч таныг ер нь эсэргүүний хүүхэд байсан гэдгээрээ одоо дарамт шахалт байсан уу? Сургууль соёл ажил төрөлд ороход чинь

Чойжилжав -

Байхгүй ээ. Байхгүй.

Эрдэнэтуяа -

Танай аав чинь цагаатгагдсан уу?

Чойжилжав -

Цагаатгал авахаар хэлмэгдэлд ороогүй шүү дээ. Тэр чинь

Эрдэнэтуяа -

Хэлмэгдэлд тооцогддоггүй юмуу? Тэр

Чойжилжав -

Тооцогддоггүй юм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Чойжилжав -

Мэдэхгүй тооцогдоогүй.

Эрдэнэтуяа -

Танай тэр өөр хамаатан садан найз, нөхдийн эцэг эх нь хэлмэгдэж байсан хүн байдаг уу?

Чойжилжав -

Би тэрийг нарийн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь хэлмэгдүүлэлтийн талаар юм ярьж байсан уу? Та сонссон уу?

Чойжилжав -

Хэлмэгдүүлэлтийн талаар ёстой ах нь сонсоогүй дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь сайн мэдэхгүй юу?

Чойжилжав -

Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан. Таныг одоо сургуульд орох үед тэр юунд лам багшид шавь орох асуудал ямар байсан бэ?

Чойжилжав -

Өө тэр шавь орох тийм юм байхгүй ш дээ. Лам багшид миний үед

Эрдэнэтуяа -

Аанхан

Чойжилжав -

Сургуульд орох үед тийм юм байдаггүй.

Эрдэнэтуяа -

Аав ээж чинь ер нь тэр талаар ярьдаг байсан уу?

Чойжилжав -

Манай тэнд чинь лам багшид шавь орно гэж ерөөсөө юм ярьдаггүй л байсан ш дээ. 2-уулаа хувьсгалт намын гишүүн байсан. Манай аав ээж 2 чинь

Эрдэнэтуяа -

Аанхан. Та?

Чойжилжав -

Би одоо ном манай аав чинь хааяа ном уншдаг. Тэрүүгээрээ сайн тавьчихья гээд намайг үүд хаалгаа сайн түгжиж байгаад надад ном уншиж өгдөг л байлаа. Юу сүнс нь зайлчихаж гээд л холдосхийж усан дотор яадаг. Ном мэддэг л хүн байсан юм байлгүй. Би тэгэхэд ганц хийморийн сан мэдэх юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр үүд хаалгаа түгжихийг бодоход жаахан юу хаагдмал байжээ.

Чойжилжав -

Хаагдмал байсан гэж ярьдаг юм байсан.

Эрдэнэтуяа -

За тэр талаар жаахан та дэлгэрүүлж яриач?

Чойжилжав -

Хаагдмал тэр чинь мэдчих юм бол цааш нь тэр матна гэж ярих юм байна лээ. Тэр чинь одоо тэгээд болдоггүй.

Эрдэнэтуяа -

Юуг?

Чойжилжав -

Нөгөө ном шүтлээ гэж

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Чойжилжав -

Аанхан.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд лам улсууд ерөнхийдөө хаагдмал хязгаарлагдмал байх уу?

Чойжилжав -

Хязгаарлагдмал л байсан байх гэж боддог юм. Би лам нарыг

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь очиж хэр үзүүлэх үү?

Чойжилжав -

Манай аавд уу?

Эрдэнэтуяа -

Ер нь лам нарт? Танай аавд ч байж болно л доо

Чойжилжав -

Аа нэг их хүн ирдэггүй л юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Бурхан шүтээн бол ил байх уу?

Чойжилжав -

Бурхан шүтээн бол манай аавын бурхан шүтээн ил л байдаг байсан шүү дээ. Юун дотор ямар юм билээ. Тэр чинь

Эрдэнэтуяа -

Гүнбэрваа

Чойжилжав -

Аа нэг ийм сирваант билүү одооны хэллэгээр тэр нь дотор ил л байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Гуулин бурхан бол байхгүй. Тэр чинь гэхдээ зурмал бурхан бол байдаг л байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед бол айхтар бурханыг дагахыг зарим хүмүүс бол яахав бурхан тахин шүтэхийг хориглодог гээд ил тавиулдаггүй байсан гээд л тэгдэг гэсэн. Тэр талаар хүмүүс ярьж байсан юм билээ.

Чойжилжав -

Манай аавынх гуулин бурхан байхгүй байсан. Ер нь харагдаж л байдаг байсан шүү.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Гэрт нь. Тэгээд би сүүлд нь аваачиж энэ өөрөө мэдэхгүй болохоор номнууд нь үлдсэн юм. Том ахынх руугаа нэг охин нь авья гээд ирэхээр нь цөмийг нь өгөөд явуулчихсан юм. Буруу зөв тавиад манай авгай шүтэж чадахгүй буруу зөрүү тавьчихав юу хийх вэ гай болно гээд тэгээд цөмийг нь өгөөд явуулчихсан.

Эрдэнэтуяа -

Танай ах чинь яадаг юм. Бас лам хүн байсан юмуу?

Чойжилжав -

Манай ах ном мэддэг үгүй нь мэдэхгүй. Уг нь насаараа багш хийсэн. Намын дээд төгссөн л хүн.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Амарбаясгалан хийдэд юу хийж байсан гэсэн. Нэг хэсэг манаа хийж байсан гэсэн. Ном мэддэг үгүйг нь би л мэдэх юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Өө тэгээд ямар ч байсан өгөөд явуулчихсан.

Чойжилжав -

Өгөөд л явуулчихсан.

Эрдэнэтуяа -

Арай л дээр байх гээд үү?

Чойжилжав -

Арай л дээр байх. Бид нар мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Судар бол ер нь байсан л юм байна тээ?

Чойжилжав -

Ном баринтагтай ном байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за за.

Чойжилжав -

Мангар ил тавьчихдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд 8-аа төгсөнгүүтээ ТМС-д ороод

Чойжилжав -

8-аа төгсөөд ТМС-д ороод

Эрдэнэтуяа -

Яагаад ТМС-д орох болсон? Хэн ТМС-д оруулсан бэ? Ер нь

Чойжилжав -

Өөрөө би ТМС-д явъя гээд барилгын ТМС-д тэгээд л ТМС-ийн хуваарь байна гэхээр л энэ хөдөө аж ахуйн бригадын трактор комбайн ангид сууж 2 жил болоод төгссөн юм. 8-аа төгсөөд л

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Тэр үед чинь жил Тосонгийн үйлдвэрт гүрүүшгэн цехд ажиллаж байгаад 2,3-н сар ажиллаж байгаад сүүлд нь баруун баазад силийсэр хийж байгаад тэгээд цэрэгт ирсэн дээ. Авто силийсэр хийж байгаад

Эрдэнэтуяа -

Аан.

Чойжилжав -

Цэрэгт чинь ирээд жолооны жолоочийн авто сургууль төгсөөд хилийн цэргийн 164-д тэрэг барьж байгаад тэгээд халагдаад барилга ус сувгийн газарт очиж хуучин муу тэрэг хүний муу хуучин муу тэрэг авч засаж, орос тэрэг угсарч байгаад ус зөөж авчирч байгаад. Би одоо энэ нийгмийг хөдөлгөнө. Энэ нийгмийг бодвол сайхан нийгэм байсан юм л даа. Унаа тэрэг

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Мөнгөний ханш сайтай. Хүн болгон ажил амьдралтай. Энэ нийгмийг бол тааруухан л нийгэм гэж боддог ах нь бол

Эрдэнэтуяа -

Аанхан. 2 нийгмийн ялгаа юу байна?

Чойжилжав -

Аа энэ капатилист нийгэм, социолист нийгэм нь л сайхан байсан гэж боддог юм. Би одоо залуу хүүхдүүд та нар ч өөрөөр л боддог байх.

Эрдэнэтуяа -

Яахав. Социолист нийгмийн үед юм бүхэн тийм цаанаасаа дүрэм журамтай тогтчихсон дэг жаягтай л байсан юм болов уу л гэж боддог юм ш дээ.

Чойжилжав -

Улсын төлөвлөгөө нормоо хийгээд тэр хийхгүй бол улс ч гэхдээ бага төлөвлөгөөтэй хийхгүй бол болдоггүй байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

За тэр төлөвлөгөө гэдэг нь яах уу?

Чойжилжав -

Төлөвлөгөө би одоо 1988 онд шинэ тэрэг авсан. Улсын төлөвлөгөө гэж өгдөг.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Барилгаас шинэ тэрэг авахад сард 10-н хэдэн 10-н мянган тонн километр ачаа тоо хий гэхээр тэрийг нь хийж ирдэг байлаа. Тэгээд л одоо ах нь зах зээлийн үед ерэн цагаан морь жил чинь хэдэн онд боллоо доо. Тэргүүр байгууллагаас шийдвэр нэг удаа ирсэн би. Зах зээлээс өмнөхөн цагаан морь жил чинь 1990-н хэдэн онд билээ дээ.

Эрдэнэтуяа -

1985 он үхэр байсан. 1986 онд бар, туулай

Чойжилжав -

1999 онд байна уу?

Эрдэнэтуяа -

1999-өө

Чойжилжав -

1999 онд мөн үү? цагаан морин жил.

Эрдэнэтуяа -

1989-өө

Чойжилжав -

Биш байхаа. 1991 байна уу?

Эрдэнэтуяа -

1991 онд юм байна. 1991 онд

Чойжилжав -

Энэ одоо байгууллагийн аварга хийгээд сүүлд нь

Эрдэнэтуяа -

Тэгээд л зах зээл

Чойжилжав -

Сүүлд нь 50-н жилийн ойн медалийг авсан. За тэгээд л барилгаас авсан гавьяа шагнал тэр шүү дээ.

Эрдэнэтуяа -

Та ер нь барилгийн салбарт насаараа ажилласан хүн үү? Жолооч

Чойжилжав -

Насаараа жолооч хийж ажиллалаа.

Эрдэнэтуяа -

Ер нь байгууллага солигдож байв уу?

Чойжилжав -

Өө манай дарга нар ингээд зах зээл болоод Чимэдгаадан дарга гэж энд манай нэг хөгшин дарга байсан юм. Тэрийг солиод аймгаас Сүрэнжав гээд одоо энэ манай тэр барилгийг авчихсан шүү дээ. Хувьцаагаар аваад

Эрдэнэтуяа -

Одоо хувийн компани

Чойжилжав -

Хувийн компани. Тосонд одоо дэлгүүрт бага зэргийн засвар хийгээд л яваад байдаг юм. Дарга уржнан хот руу нүүж ирээд уржнан өөд болчихсон. Хуучин дарга

Эрдэнэтуяа -

Нөгөө Чой хэн

Чойжилжав -

Өмнө нь байсан дарга Чимэдгаадан дарга.

Эрдэнэтуяа -

Чимэдбаатар аа?

Чойжилжав -

Чимэдгаадан

Эрдэнэтуяа -

Чимэд...

Чойжилжав -

Гаадан дарга гэж байсан юм.

Эрдэнэтуяа -

Аа Гаадан юмуу?

Чойжилжав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь сонин сонин нэртэй байгаа юм. Би ер нь нэрний учрыг бодохдоо тэр үед хүүхэд ер нь их тогтдоггүй байсан юм шиг байгаа юм. Тээ?

Чойжилжав -

Зарим нь ч тогтоно.

Эрдэнэтуяа -

Зарим айлуудад тэрэнтэй холбоотой лам нараас нэр асуух ч юмуу тийм юм байдаг болов уу гэж боддог юм. Зарим нь тийм сонин сонин нэр байдаг юм ш дээ?

Чойжилжав -

Манай ааваас л одоо манай хүүхдүүд манай хүүхдийн нэрийг манай аав л өгсөн ш дээ. Тийм нэр өг гээд

Эрдэнэтуяа -

Аанхан. Жаахан үзэж харж тиймээ.

Чойжилжав -

Үзэж хардаг барьдаг. Манай аав л амьд сэрүүн байхдаа манай 2 охинд нэр өгсөн.

Эрдэнэтуяа -

Танай аав тэгвэл сайхан насалсан байна. Урт. Ээж чинь юу хийдэг байсан.

Чойжилжав -

Ээж чинь одоо худгийн цехд л ажиллаад яваад байдаг байсан.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Барилгад ч ажиллаж л байсан. Манай ээж 1915 онд төрөөд 70-н хэдтэй өөд болсон шүү бас.

Эрдэнэтуяа -

За тэр таныг сурагч байхад сургууль соёлын байгууллага ямар байв?

Чойжилжав -

Сургууль соёл чинь төлбөр гэхгүй. Сургууль сайхан л байлаа ш дээ. Уг нь Мэдлэгээр нь дүгнэдэг. Мэдэхгүй бол 2 л тавьчихдаг. Ийм л байсан гэж боддог би.

Эрдэнэтуяа -

Шулууханаар хэлэхэд үү? Багш нар нь ер нь ямархуу

Чойжилжав -

Одоо чинь ер нь жаахан өнгө мөнгөтэй ажил болчихсон байхгүй юу. Одоо чинь мөнгөгүй бол онц тавьдаггүй гэж ярьдаг юм биз дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед бол тийм юм байхгүй.

Чойжилжав -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Мөнгөтэй айлын хүүхэд ч муу байвал муу

Чойжилжав -

Мөнгө үйлчлэхгүй байх. Мөнгө өгсөн ч авахгүй байх л даа. Тэр мэдээж.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн багш нарынхаа талаар яриач?

Чойжилжав -

Аа тэр үед сургуульд 1-р ангид ороод гавьяат багш Уртнасан гэдгээр заалгаж, 3-р анги төгстөлөө заалгасан. Тэгээд дараагаар нь Жамсран гэж тэтгэвэрт гарсан өвгөн багш манай тэнд байгаа. Тэрний ангид байж байгаад 7-р анги төгсгөөд, 8-р ангиас Оюун гэдэг багш манай ангийг аваад бид тэгээд Оюуны ангид байж байгаад 8 төгсөөд бушуухан шиг ТМС-д явахын юу сургуулиас гарахын түйс болоод тэгээд барилгийн ТМС-д ах нь явж байлаа.

Эрдэнэтуяа -

Аанхан. 8-аа төгсөөд үү? Уул нь 10-аа төгссөн бол цаашаа явах л байсан байх.

Чойжилжав -

Аа сургуульд орвол орохгүй гээд л. Манай аав ээж 2 чинь сургуульд орвол 10-аа төгс гээд л байдаг байсан юм. Үгүй үгүй гээд би тэгээд

Эрдэнэтуяа -

Яагаад? Яагаад дургүй юм.

Чойжилжав -

ТМС-д ороод сүүлд нь жолооч болъё гээд дургүй хүрээд

Эрдэнэтуяа -

Яагаад дургүй хүрсэн юм?

Чойжилжав -

Дээд сургуульд ор гээд орвол орох л байх байсан л даа.

Эрдэнэтуяа -

Аав чинь нэг юм хийх л байсан байх даа. Дээд сургуулийн бараа харуулах л байсан байх?

Чойжилжав -

Жолооч болох хүсэлтэй. Дургүй. Аргалаад оруулалгүй яахав тэр чинь.

Эрдэнэтуяа -

Та ер нь яагаад сургуульд сурах дургүй байсан юм?

Чойжилжав -

Сургуульд сурах дургүй. Жолооч болохыг л бодоод байсан юм. Тракторын жолооч ч бай. Тэрэгтэй жолооч л болно гэж хүссэн. Хүссэн юм хүзүүгээр орооно гэж тэр ч биелсэн.

Эрдэнэтуяа -

Жолоочийн сайхан нь юу байна?

Чойжилжав -

Сайхан байлгүй яахав. Хүний ачаа ачаад хээрийн замд явах шиг сайхан юм байхгүй шүү дээ.

Эрдэнэтуяа -

Юу нь гоё байдаг юм ганцаараа тэгээд л жолооны ард гөлийж, бөгсөө хавтгай болтол

Чойжилжав -

Сайхан байлгүй яахав. Барилгийн чухал шаардлагатай ачаа барааг тээвэрлээд

Эрдэнэтуяа -

Яагаад ер нь жолооч болох сонирхолтой болсон? Хэн нөлөөлсөн

Чойжилжав -

Би өөрөө л ерөөсөө жолооч болохыг хүсчихсэн байсан. Надад жолооч ах байхгүй. Манай аав жолооч биш.

Эрдэнэтуяа -

Юунаас үндэслэв? Жолооч нарыг харахад тийм гоё харагддаг юмуу?

Чойжилжав -

Машинтай хүн л их гоё харагдаад. Машинд сууж байсан хүн их гоё харагдаад байдаг байсан. Хүүхэд байхад

Эрдэнэтуяа -

Тэр үед нөгөө машин ховор ч байсан байх тээ?

Чойжилжав -

Машин ч байлгүй яахав. Элбэг.

Эрдэнэтуяа -

Элбэг байсан уу? Том жижиг тэрэг үү?

Чойжилжав -

Гуч. Эднүүд чинь яаж байх вэ? Солонгос тэрэг чинь байхгүй байлаа ш дээ. Дан Орос тэрэгнүүд.

Эрдэнэтуяа -

Одоо энэ талын хашаанд СҮА гэчихсэн нэлээн хуучны тэрэг байгаа. Тийм тэрэг байсан л байх даа бодвол тээ?

Чойжилжав -

69 бол байсан.

Эрдэнэтуяа -

Томчууд л унах уу?

Чойжилжав -

А-69 байсан. Байгууллагийн дарга нар 69-өө унана ш дээ.

Эрдэнэтуяа -

Энгийн улсууд

Чойжилжав -

Энгийн улсууд юу гэж 69 унах вэ. Унаа тэрэг хувьчлагдаагүй байсан юм чинь унахгүй ш дээ. Хувийн тэрэг гэж байгаагүй.

Эрдэнэтуяа -

Аанхан. Хувьдаа тэрэгтэй хүн гэж ерөөсөө байхгүй юу? Тэр үед тэр нийгэмд

Чойжилжав -

Их ховор байсан байх.

Эрдэнэтуяа -

За. Ямар улсуудад нь байх уу?

Чойжилжав -

Аан

Эрдэнэтуяа -

Ямар улсуудад нь байх уу?

Чойжилжав -

Тэргийг чинь байгууллагаас ерөөсөө чи наад хэрэгтээ хойшид унахгүй. Даргаас өөр хүн байхгүй. Үйлдвэрийн дарга нэг тэрэгтэй. Байгууллагийн дарга нэг тэрэгтэй. Жолоочтой ийм байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Тэрнээс өөр хүн бол ямар юмаа тэрэг унах вэ? Би чинь одоо 1988 онд л ганц шинэ тэрэг авч үзсэн. Дан хуучин тэрэгтэй байж байгаад үйлдвэр засварт ороод. Тэгээд барилгийн салбарт тогтмол нэг айлд очоод овоолттой юмаа найз айлдаа очоод тэнд сар болоод барилгийн элс, цемент , атангар тоосго татдаг юманд нь явдаг. Айлуудаар сарын 25, 26-наар нарийн тэр даамалтайгаа ороод 1-н 2-н гээд эргээд буцдаг байж.

Эрдэнэтуяа -

Гэр бүлээ яаж зохицуулах вэ? Тэр чинь одоо

Чойжилжав -

Авгай ажил хийдэг байсан. Хүүхдээ орхиод л явахаас зохицуулах гэж. Өшөө арга байхгүй.Тэгээд л бүтэн сар алга болно. Арга байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд л бүтэн сар алга болно.

Чойжилжав -

Бүтэн сар явахаас арга байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд таны цалин ямар байх вэ?

Чойжилжав -

Цалин 800 төгрөг , 900 төгрөг тэргүүлээд ороод байсан. 5 хоногтойгоор

Эрдэнэтуяа -

Сайн авч байсан байна тээ?

Чойжилжав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Гэхдээ жолоочийн ажил хүнд гэж санагддаг уу? Танд

Чойжилжав -

Аа тэрэг эвдэрвэл бас хүнд л дээ. Бас

Эрдэнэтуяа -

Хээр гадаа ганцаараа л явна биз дээ? Кабендаа

Чойжилжав -

Ганцаараа голдуу л ганцаараа явна даа. Тэгээд даргатайгаа тэр нарийн даргатайгаа голдуу явна. Тосонгоос 650 километр одоо ч хэвээрээ байгаа. Баянтоорой, Эрдэнэ, Цогт Говь-Алтайн Эрдэнэ, Цогт, Баянтоорой гээд

Эрдэнэтуяа -

Энэ 3-н сум л явах уу? Тосонцэнгэлээс

Чойжилжав -

Явна. Өшөө ер нь зөндөө олон салбар байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Зөндөө олон салбар байсан. Баянхайрхан, Асгат, Баянтэс гээд Тэс зөндөө олон салбартай байсан. Хүрээмаралд ч зарим нь барилга барьж байсан. Их-Уул гээд зөндөө олон салбар, зөндөө олон даргатай.

Эрдэнэтуяа -

Тэгээд л бас хэцүү юм хэцүү л байсан байх л даа? Тээ?

Чойжилжав -

Хэцүү л байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Та ер нь жолооч болсондоо харамсдаг уу?

Чойжилжав -

Юу гэж хармсах вэ? Хармсахгүй.

Эрдэнэтуяа -

Өөрөө хүсэж, ер нь аав ээж чинь тийм мэргэжилтэй болгоно гэж ярьдаг байсан уу? Тэгнэ ингэнэ гэж?

Чойжилжав -

10-р анги төгс сургуульд ор. Өө орохгүй орохгүй гэж хэлж байсан би.

Эрдэнэтуяа -

Эрх байсан болохоор дийлдэхгүй.

Чойжилжав -

Ямар ч байсан жолооч болно гэж зүтгэсээр байгаад тэгээд л жолооч болж байгаа юм даа. Хүслээ хангасан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Манай аав бол одон медаль зөндөө бий.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Алтан гадас хамгийн дээд тал нь. Тэгээд л хөдөлмөрийн хүндэт медаль, эвлэлийн төв хорооны тэргүүний ажилтан медаль

Эрдэнэтуяа -

Хувьсгалт намын ахмад дайчин, аа ахмад зүтгэлтэн

Чойжилжав -

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн. Одоо манай тэр ах Эрдэнэт рүү аваад явчихсан. Тэгээд нас барахад нь аваад явчихсан. Юм байсан. Ажлын газрынханыг нь цай уулгана гээд аваад явчихсан. Одоо медаль нь байхгүй. Ийм ийм гавъяа байгуулсан. Ингэж шагнуулсан гэх бүх юмнууд нь надад байгаа. Үнэмлэхүүд нь

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Тэр том ах л аваад явчихсан. Одоо тэгээд байдаг юмуу, үгүй юмуу. Хамгийн дээд талын алтангадас

Эрдэнэтуяа -

Та л ер нь гал голомтоо сахиж үлдсэн үү?

Чойжилжав -

Аан

Эрдэнэтуяа -

Та л гал голомтоо сахиж үлдсэн үү?

Чойжилжав -

Тэгсэн. Тэр медалийг зүүгээд, миний энэ барьж байгаа гэр манай аав ээж 2-ын гэр. Хот руу зөөж ирсэн юм. Хүүгээ тэгээд барьчихсан юм.

Эрдэнэтуяа -

Аан за за. Тэр ер нь үед айлууд, тэр үеийн зүгээр айлууд бас нэг отгон хүүхдэдээ гал голомтоо нэг үлдээх тийм одоо ер нь манай монгол ёс заншил

Чойжилжав -

Ерөөсөө тийм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр нь юутай холбоотой юм болоо? Тэр талаар мэдэх үү?

Чойжилжав -

Тэр талаар одоо отгон хүүхдэдээ гал голомтоо үлдээх

Эрдэнэтуяа -

Одоо ч гэсэн тэгдэг л дээ.

Чойжилжав -

Одоо чиг л хэвээрээ байх. Ер нь

Эрдэнэтуяа -

Тийм. Тэр үед тэгж ярьж байсан.

Чойжилжав -

Үр хүүхдийнхээ хүүхдийнхээ бага хүүхдийн зулайг үнэрлэнэ барина гэж тэгж амьтан ярьдаг юм даа.

Эрдэнэтуяа -

Бага хүүгийнх аа?

Чойжилжав -

Аан одоо гэрлээгүй залуу байвал утааг нь үзээд

Эрдэнэтуяа -

Утаа?

Чойжилжав -

Аан утааг нь үзээд айл ором болгоно гэсэн үг.

Эрдэнэтуяа -

Аан за.

Чойжилжав -

Тэгж л ярьдаг.

Эрдэнэтуяа -

За за бас. Бага охинтой бол яах уу?

Чойжилжав -

Бага охинтой бол тэгэх юмсан гэж ярьдаггүй. Дуугүй л байдаг юм ш дээ. Манай бага охин одоо гэртээ байж л байгаа.

Эрдэнэтуяа -

Аанхан. Ер нь хүү бага тэгээд отгон тэгээд тэр тусмаа хүүд их дуртай юм шиг байна аа тээ?

Чойжилжав -

Хүүд л жаахан тийм.

Эрдэнэтуяа -

Охин байвал яана аа? Ер нь тэр ёс заншилтай л холбоотой байх л даа?

Чойжилжав -

Би 2 охинтой. Одоо манай том охиноос нэг бандитай. Жижгээс нэг танай энэ нь шиг нь бандитай л байгаа би.

Эрдэнэтуяа -

Аа банди юмуу?

Чойжилжав -

Тийм. Банди.

Эрдэнэтуяа -

Та одоо чинь 50-н хэдтэй яагаад ажилгүй болчихов? Хэдэн оноос хойш ажилгүй байв? Тэтгэвэрт гараагүй байж?

Чойжилжав -

Нөгөө өмч хувьчлаллаар 1998 онд. 1999 оноос хойш ажилгүй болоод тэргээ хувьдаа авсан би.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Тэгээд барилга дампуураад хувьд нь тэргийг нь өгчихсөн. Дампуураад хэсэг амьтан ажилгүй боллоо ш дээ.

Эрдэнэтуяа -

За тэгээд өөр машнаа аваад өөр газар ажилд орох боломж

Чойжилжав -

Машнаа хувьдаа авчихсан байж байгаад хүүхдийн сургалтын төлбөр гээд энд хотод оруулж ирчихсэн байж байгаад зарчихсан. Хувьдаа авах нь авсан юм машнаа

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр машинтайгаа өөр юм хийгээд эсвэл өөр байгууллагад ажиллаж болоогүй юм уу?

Чойжилжав -

Өө тэгж олдохгүй юм байна лээ. Хувиараа амьтны хог ачна уу гэхээс биш. Манай Завханд. Хот дотор ингээд би залуу байдаг шигээ тэрэг барих байтугай мэдэх юм ер нь багассан юм байна лээ. Одоо бодохоор

Эрдэнэтуяа -

Тэгээд мэдэхээ байчихсан уу? Машнаа

Чойжилжав -

Өө машин хот дотор л машин барина гэж байхгүй байгаа юм. Мөргөчих гээд.

Эрдэнэтуяа -

Хот дотор уу?

Чойжилжав -

Аанхан. Нутагтаа яаж ч нэг барина. Би орос тэрэг бол засаад л залуучууд ахаа засаад өг гээд л би засаад өгөөд л байдаг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Та чинь тэгвэл ер нь машиндаа жаахан мэргэжилтэн талдаа юм байна?

Чойжилжав -

Силийсэр гэж одоотой адил юм байхгүй. Өөрөө л чи машинтай бол өөрөө л машнаа засаж явдаг байлаа ш дээ. Запас сэлгээгээ заримыг нь өөрөөсөө тавина. Дээр үед

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Шинэ тэрэг бол лимит энэ тэр гээд төлбөр тавина шүү гээд цалинг чинь авна гээд амьтнаас гуйж чамаас гуйдаг юмуу засаж тавьдаг байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Эвдэрсэн тохиолдолд уу?

Чойжилжав -

Төлөвлөгөө биелүүлээгүй машин эвдрүүлсэн гээд л. Цоо шинэ тэрэг аваад

Эрдэнэтуяа -

Хэдэн километр яваагүй?

Чойжилжав -

Ерөөсөө 120 яваагүй. 70, 80 ч яваагүй тэрэг эвдрэх юм бол тахир гол нь хугарах юм бол акт гаргана. Өөр нарийн юм эвдэрвэл өөрөө засна.

Эрдэнэтуяа -

120-н мянган километр үү? Мянга уу?

Чойжилжав -

120-н мянган километр байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Аа

Чойжилжав -

Тэрнээс нааш баталгаат засвар 10-н мянган километр дотор эвдэрвэл яахав нэг баталгаат газар нэг үнэгүй засаж өгнө. Тахир гол хугарвал яахав акт гаргаж автийн зардлаас цаанаас тавьж өгдөг байсан юм. Баталгаат засварын газрынхан.

Эрдэнэтуяа -

Аанхан. Цаанаасаа шинэ машин олгочихвол бас л чанга л байж дээ. Тэр үед тээ? Хариуцлагатай

Чойжилжав -

Хариуцлагатай.

Эрдэнэтуяа -

Тийм байна. Улс царайчлах гээд

Чойжилжав -

Нямбай ч үздэг. Өөрөө ч нямбай үзнэ.

Эрдэнэтуяа -

Тийм. Ард хүмүүс ч гэсэн өөрсдөө тийм хариуцлагатай бролчихжээ. Энэ ер нь юутай холбоотой вэ? Тэр үеийн хүмүүс ер нь хариуцлага гэдгийг аягүй ухамсарлачихсан хүмүүс байх юмаа?

Чойжилжав -

Хариуцлага одоо дээрээсээ юмаа эвдчихэв. Социолист нийгмийн өмчийг хайрлан хамгаална гэдэг. Тэрэнтэй л холбоотой байхгүй юу. Хүн бүхэн арвич хямагч гэж тийм лоозон байдаг байсан юм ш дээ. Чи ч одоо жаахан хүүхэд байсан мэдэхгүй байх.

Эрдэнэтуяа -

Хүн бүхэн...

Чойжилжав -

Арвич хямагч гэж. Социолист өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалъя гэсэн Бал даргын лоозон байдаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу ямар учиртай лоозон юм? Яагаад тэгдэг юм?

Чойжилжав -

Тэр нь одоо социолист өмчийг одоо өөрийн нүднээс илүү

Эрдэнэтуяа -

Бал даргын лоозон гэдэг нь?

Чойжилжав -

Цэдэнбал даргын. Социолист өмчийг өөрийн өмчнөөс илүү хайорлан хамгаал гэсэн үг байхгүй юу. Тэр чинь.

Эрдэнэтуяа -

Цэдэнбал даргын хэлсэн үг юмуу? Цаанааса гаргасан тийм үг юм уу?

Чойжилжав -

Намын их хурал дээр хэлсэн үг гэсэн. Тэр чинь лоозон байх.

Эрдэнэтуяа -

Өө тэгээд тэрийг нь лоозон болгочихдог уу? За тэгээд цээжлэх ёстой юу?

Чойжилжав -

Лоозон болгоно. Хүн бүр байшингийн юун дээр улаан ийм ноосон дээр бичдэг байсан юм.

Эрдэнэтуяа -

Та нар тэгээд цээжлэх ёстой юу?

Чойжилжав -

Цээжил ч гэдэггүй. Тэгээд л цээжилдэг ч үгүй дотроо бараг мэдчихээд тэгээд явж байдаг байлаа. Цээжил гэвэл тэрнийг цээжилчихнэ. Цээжил ч гэж хэлдэггүй байлаа.

Эрдэнэтуяа -

Тэгээд харсаар байтал цээжинд орчих байлгүй дээ?

Чойжилжав -

Тэгээд харсаар байтал барилгийн гал манадаг юм чинь хэд дахин яваад цээжинд орчихож байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд өөр ямархуу лоозонгууд байсан?

Чойжилжав -

Өөр одоо лоозонгууд одоо 5-н сарын 1-нд чинь майн баярын жагсаал гэж нэг жагсаал хийдэг байлаа бас.

Эрдэнэтуяа -

За

Чойжилжав -

Октябраар бас жагсдаг байлаа. Бас туг барьж ажилчид . Өнөөгийн зах зээлд л байхгүй болчихсон болохоос биш.

Эрдэнэтуяа -

Аанхан. Ер нь тэр үед улсаас аягүй их тийм мөрдөх журам тийм юм гаргадаг байжээ тээ? Тэг ингэ гэсэн заавар хариуцлагатай тийм ард иргэд тэрийг нь аягүй дуулгавартай тийм биелүүлдэг юм шиг байна аа тээ?

Чойжилжав -

Дуулгавартай биелүүлэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тэр юутай холбоотой вэ? Тэр дуулгавартай нь

Чойжилжав -

Дуулгвартай одоо өөрийнхөө хийсэн юмыг одоо өөрийнхөө ажлыг одоо хүний доор оруулахгүй гэсэнтэй л холбоотой байх гэж бодож байна би.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Одоо жишээ нь сарын төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол 1,2 сарыг биелүүлэхгүй бол өөрөө тэргээ өг чиний юм биш гээд л тэгээд л миний тэргийг чамд өгөх жишээтэй. Ийм л байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэр тэргээ бас хамгаалж үлдэх гээд

Чойжилжав -

Тэрийгээ хамгаалж, тэрийгээ барьж талхныхаа мөнгийг олох гэж тэрэндээ зүтгээд байх санаатай. Өдөр шөнөгүй хамаа байхгүй. Тэгэхгүй бол төлөвлөгөө биелэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх тийм үнэлэмж хэр байсан юм.? Одоо тэр үед авч байгаа 900-н төгрөг гэж байна ш дээ. 900 шахаж байгаа гэж байна

Чойжилжав -

800 гардаг.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь амьдралд чинь хэр хүрэлцээтэй байв? Ерөнхийдөө одоо таныг бодоход бас тэр хөдөлмөрийг үнэлж байгаа хөлс ер нь

Чойжилжав -

Хүрэлцээтэй л гэж хэлнэ. Ямар ч байсан. Огт хүрэлцдэггүй гэж хэлэхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Хангалттай л мөнгө гэж би бол хэлнэ.

Эрдэнэтуяа -

Танай эхнэр хэдэн төгрөгний цалин авах вэ? Танай эхнэр юу хийдэг байсан юм?

Чойжилжав -

Манай эхнэр чинь одоо болконд ч л байсан, ахуйн үйлчилгээнд ч л оёдолчин хийж байсан. Болкон цех чинь сүүлдээ барилга руу ороход бас хийж байсан.

Эрдэнэтуяа -

За. Хэдэн төгрөгний цалин авах уу? 500

Чойжилжав -

Өө 500-гаар юу гэж тогтдог юм. 800, 900-г авдаг байсан. Манай эхнэр

Эрдэнэтуяа -

Та бол ер нь сайн цалинтай байсан байна ш дээ?

Чойжилжав -

Аа цалинтай байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь тэгээд 500, хүмүүсийн одоо ярьж байгаагаар бол их л сонсож байна. Тэгээд л нэг 500, 600

Чойжилжав -

Аваанз чинь л 100-н цаас урьдчилгаа өгдөг байлаа шүү дээ. 15-даар.

Эрдэнэтуяа -

Тэгээд бүх мөнгөн дээрээ

Чойжилжав -

Бүх мөнгийг нь тэрнээсээ суутгаад авах өгөхийг нь авна. 100-н төгрөгний урьдчилгаа 15-даар өгдөг. Сайхан байсан. Тэрнийг бол муу хэлэхгүй ээ. Үнэндээ. Хэзээ ч буруу хэлэхгүй. Одоо л жаахан тааруу байна.

Эрдэнэтуяа -

Юу нь тааруухан байна? Яриач дээ? Та

Чойжилжав -

Одоо долларын ханш гээд улаан тамхи авах гэхэд цагаан цагаан сарын өмнө 2500 байсан тамхи чинь одоо 3000 болчихсон. Би эндээс тамхи авах гэснээ авгайгаа зах яваад ир гэсэн чинь захны ардууд шатаад юун 3000 байтугай болчихоод би эндээс тамхи авдаг болж байна. Сүүл рүүгээ улаан тамхиа. Хүүхдээр нь тоглоод долларын ханш буураад байх чинь буудаггүй юмуу миний дүү гэсэн чинь буухгүй энэ чигээрээ тогтчихлоо гэж байна лээ. Надад

Эрдэнэтуяа -

Бас л чанга байна шүү тээ? Тэгээд дээрээс нь тэтгэвэрт гараагүй. Яахав энд жаахан ажиллаад ч гэсэн гайгүй байна л даа. Нэг сахиул хийгээд тээ?

Чойжилжав -

Энд схиул хийгээд цаг үүрээгээд яахав дээ. Тэгээд даалгавар одоо

Эрдэнэтуяа -

Нэг зуу юу?

Чойжилжав -

100-г нь урьдчилгаа 15-даар 100-г нь өгдөг юм. Бөгсөд 100-г нь өгдөг юм. Тэгээд л болоо. Юм алдвал баларна.

Эрдэнэтуяа -

За одоо нэг гэхдээ хашаанд нь үнэгүй байна биз дээ?

Чойжилжав -

Хашаанд үнэгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд л нэг цалинтай байна гэдэг чинь яахав дээ. Тээ?

Чойжилжав -

Нягтлан тэгж загнаж байна гэсэн. Хашаанд үнэгүй байна. Зүгээр байж байж машин угаа гээд намайг манай сахиулд тэгж хэлсэн байна лээ. Хашаанд үнэгүй байж байж хаашаа юм би л өргүүлдэг юм гэсэн.

Эрдэнэтуяа -

За.

Чойжилжав -

Цалин зүгээр өгч авахаа байсан. Би тэгэхээр нь эртэд наад нэг сахиулдаа хэлээд нягтлан тэгээд зарагдах гэж байгаа машин угаа. Усанд яв. Ус авахуулмаар байна гээд менежер нь давхиад байгаа юм чинь. Усыг нь аваад өгвөл угаачихна гэсэн. Тийм юм байхгүй. Чойжоо гуай минь. Наад машин угаагаарай. Ус авчирч өгөхөөс угаахгүй гээд л хариуцлага хүлээж авахгүй л гэж хэлээд байхад л сүүлд нь ус барьж хүүхэд ирэхээр нь өөрөө ч гэсэн барьж байгаад угаачихсан. Машнуудыг нь зарах машнуудыг нь.

Эрдэнэтуяа -

За. Бас л одоо тэгээд нэг одооны таны бодлоор одооны ажил олгож байгаа хүмүүс ч байна. Ажил хийж байгаа хүмүүс байна. Тэр үеийн ажил олгож байгаа хүмүүс, ажил хийж байгаа хүмүүсийн ялгаа нь юу байна аа?

Чойжилжав -

Тэр үеийн ажил хийж байгаа улсууд хүн амьтан загнах нь бага байлаа шүү дээ. Одоо чинь хамаагүй хувийн компанийхан би мөнгөтэй болно гээд бие биенийгээ загнаад байдаг болчихсон. Манай тэнд чиг л их.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Дээр үеийн улсууд бол хүн загнах нь ер нь гайгүй дээ. Ер нь хааяа буруу хийвэл загнуулахаас яахав. Дарга нартаа

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгээд ажилчид чинь өөрөө ажлаа хариуцлагатай хийдэг л байсан юм шиг байгаа юм тээ?

Чойжилжав -

Хариуцлагатай хийлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тийм. Тэгэхээр загнах ч юм байхгүй. Тэгээд бас тэр үед харьцаа сайтай юм шиг байгаа юм? Хүмүүсийн

Чойжилжав -

Өөриймсөг л хийнэ. Яг ажлаа ерөөсөө хулхидана барина гэж юм байхгүй. Ямар ч хүн. Тоосго хийж байгаа нь тоосгоо сайхан яавал сайхан гарах вэ гэж боддог тийм л хариуцлагатай байлаа. Болк цохиж байгаа нь яавал сайн гарах вэ хольцийг нь сайн тааруулж тэгж л хийдэг байлаа.

Эрдэнэтуяа -

Тэр нэгдэлжих хөдөлгөөний талаар та?

Чойжилжав -

Мэдэхгүй ээ. Мэдэхгүй. Нэгдэл хөөгөөгүй. Ах нь насаараа барилгад байлаа.

Эрдэнэтуяа -

Аан. Соёлын довтолгооны талаар?

Чойжилжав -

Морины ийм зурагтай эмблэм л нэгдэлжих хөдөлгөөний эмблэм л гарчихсан байдаг байсан.

Эрдэнэтуяа -

За. Эмблэмээ?

Чойжилжав -

Аан. Эмблэмтэй. Морины дүрстэй эмблэм нэгдэлжих хөдөлгөөний эмблэм гээд гарчихсан байдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөний гишүүдэд яах юмуу? Зүүх юмуу?

Чойжилжав -

Аа тэгээд одоо тэгдэг байсан юм байлгүй. Баярын бичигтэй ийм одоо төмөр малчид нэгдлийн малыг маллаж байсан улсуудад баярын бичигтэй морины толгойтой ийм тариан түрүү шиг ийм арс мэдэх үү чи?

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй ээ. Тэр үед одоо ч тийм юм ирдэггүй болохоор

Чойжилжав -

Нэгдэлд байгаагүй болохоор нарийн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан. Сайн нарийн мэдэхгүй.

Чойжилжав -

Бас барилгачид зөөврийн барилгын газарт л би насаараа байлаа. Нэлээн л хол.

Эрдэнэтуяа -

За тэр соёлын довтолгооны талаар яриач? Та соёлын довтолгоо анх яаж гарч байв? Ямар үйл ажиллагаа болов?

Чойжилжав -

Соёлын довтолгоондоо юу нь юм?

Эрдэнэтуяа -

Аан.

Чойжилжав -

Юуг нь хэлж байгаа юм. Соёлын довтолгоон гэж

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны тэр үед чинь яагаав дээ. Тэгээд л нэг ард түмнийг манайхан чинь ор хөнжлийн даавуу гэж мэддэггүй байсан юм шиг байна? Оо сойз гэж мэддэггүй байсан юм шиг байна? Саван вок гэж мэддэггүй байсан юм шиг байна? Тэр болгоныг

Чойжилжав -

Намайг багад бүгд байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан.

Чойжилжав -

Намайг мэдээ орсноос хойш бүгд л байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Чойжилжав -

Орны даавуу манайх л лав тасраагүй байсан. Саван вок оо гэж Болгарын цэрэгт байхад унтаж байгаа хүнийхээ хамар луу шахчихдаг байсан. Бие биенийхээ хөлөнд дугуйруулж байна гэж гудас эргүүлж хийж сонин хавчуулж байж шатааж сайхан золигнууд дугуйруулж байна гэж. Манай ангид тийм тийм юм гардаг байсан юм.

Эрдэнэтуяа -

За. Тийм үү? Тэгэхээр танай тэр хавьд соёлын довтолгоон тэгж явдаг байсан юмуу? Би зүгээр л яг хүмүүсийн яриаг л ярьж байна л даа. Хүмүүсийн ярьж байгаагаар тэгж байсан?

Чойжилжав -

Зарим улсууд тэгж байсан. Надаас ах хүмүүс тэгж тийм байсан байж болох л юм. Би л одоо

Эрдэнэтуяа -

Таны насны улсууд чинь одоо бас юу 1958 онд төрсөн улсууд 1970, 1960-н хэдэн оны үеийн соёлын довтолгооны үеэр гарч байсан гээд Баянхонгорын хүн л дээ. Тэгж ярьж байсан? Тэгэхээр яахав соёлын довтолгоон яаж яаж байсан юм бол ард иргэдэд ямар шаардлага тавьж байсан юм бол гэдгийг би тэр бүр

Чойжилжав -

Тэрийг бол ах нь нарийн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэр үед хүмүүсийн ажилд орох процесс ямархуу байв?

Чойжилжав -

Би нэг ТМС төгсөөд үйлдвэрт ажилд ороод, барилгийн ТМС төгсчихөөд өргөдөл бичээд ир гээд муу тэр ааваараа өргөдөл бичүүлээд тэгээд л орж байсан юм би.

Эрдэнэтуяа -

За. Танайд ажилд ормоор байна аа гээд л

Чойжилжав -

Ажилд орохоор өргөдөл гаргахаар болчихлоо гээд л мод ус комбинатын захиргаанд гээд за 2, 3 хоноод ир тэгээд л би дараа нь орчихсон ш дээ. Мод ус зөөж аваачиж өгдөг.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр тэр үед ажилд орох процесс, ажилд орох тийм их асуудал биш байсан юм шиг байгаа юм? Хүнд биш

Чойжилжав -

Амархан орчихдог байсан юм. Гайгүй байх.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь ажилд авахгүй хүмүүс гэж байх уу?

Чойжилжав -

Ээ ер нь бараг байгаагүй байх даа. Юм л хийж чадаж байвал, чадахгүй бол амархан гаргачих байх.

Эрдэнэтуяа -

Гаргачихдаг байсан уу?

Чойжилжав -

Гаргачихаад байсан ч юм байхгүй. Төлөвлөгөө биелүүлж чадахгүй жолооч бол доод дөрөөнд өгдөг байсан ш дээ. Доод дөрөөнд өгдөг.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр жолооч яах уу? Ажилгүй

Чойжилжав -

Тэр жолооч барилга дээр гарах юмуу, тийм барилгаас гарах юмуу тийм л юм хийнэ шүү дээ. Барилга дээр ажилладаг машнаа унагааж бариад юм барьж чадахгүй гээд өргөдлөө өгнө ш дээ. Мэдээж.

Эрдэнэтуяа -

Тийм л байсан юм байна л даа тээ?

Чойжилжав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Та хотод хэдэн онд нүүж ирсэн юм?

Чойжилжав -

Би одоо өдий удахгүй ингээд хүргэн гуч авчихсан. Би одоо 5-н сарын 1-н, 2-н гээд энийг авгайдаа үлдээчихээд аа ингээд даргатайгаа уулзаад авгай ингээд хийж болох уу гээд болохгүй бол эндээс нүүлгэх гэж байгаа юу гэж асуух гэж байгаа юм би. 5-н сарын 1, 2–ний дундуур дуусна. Энд одоо ингээд байгаад байхаар чинь даралт ихдээд бүтэхгүй юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Тэнд очиж нэг ажил олж хийнэ гэж бодоод байгаа юм. Ах нь машин барьдаг юмуу яадаг юм. Хүн амьтны тэргийг

Эрдэнэтуяа -

Та ер нь одоо социолизмын нийгмийн дараа ардчилсан нийгэм гарснаас хойш ажлаа сольсон уу?

Чойжилжав -

Ардчилсан нийгмээс тэргээ хувьдаа аваад ардчилалын нэг ашиг нь тэргээ хувьдаа авлаа. Тэгээд сүүлд нь ажил олдохгүй шахуу байж байгаад одоо үзэж дараад явган болж авлаа би.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд зарсан? Машнаа

Чойжилжав -

2006 онд

Эрдэнэтуяа -

Өө саяхан зарсан юм байна ш дээ? Тээ?

Чойжилжав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд Завханд зарсан юм уу?

Чойжилжав -

Энд энд оруулж ирээд зарчихсан юм.

Эрдэнэтуяа -

Энд барьж чадахгүй. Ажилд хэрэглэхгүй юм чинь тээ?

Чойжилжав -

Энд барьж чадахгүй. Танил талгүй хүнд ажил олдохгүй юм чинь. За хүүхэд төгслөө. Бас нэг 6, 7-н жил 65 хүртэл тэрэг барьчих юм сан. Хоолоо олоод идчих юм сан гэж боддог юм даа би. Ямар ч байсан хүүхдээ төгсгөчихье гэж бодоод.

Эрдэнэтуяа -

Ямар ч байсан хүүхдүүдээ их дээд сургууль төгсгөчихсөн л юм байна. Тээ?

Чойжилжав -

Энэ төгсөөгүй л дээ. Энэ л сургуулиа төгсөх

Эрдэнэтуяа -

Том нь уу?

Чойжилжав -

Жижиг нь.

Эрдэнэтуяа -

Хамгийн бага нь уу? Хамгийн бага нь одоо гэртээ байгаа юмуу?

Чойжилжав -

Гэртээ байгаа.

Эрдэнэтуяа -

Аан за. Тэгээд л одоо ер нь муу ч бай, сайн ч бай нэг боловсролтой л болгох

Чойжилжав -

Боловсролтой нэг авгай нэг цоохор цаас аваад тавьчихья л гэдэг л хүн байгаа юм.

Эрдэнэтуяа -

За.

Чойжилжав -

Болсон болоогүй нэг цоохор цаас авчихаад энэ хүүхдүүдээ өгчихье гэж ярьдаг.

Эрдэнэтуяа -

Та нөгөө бага байхдаа сургуульд аав чинь аваачиж өгч байсан гэсэн. Ер нь дотуур байранд байдаг байсан уу?

Чойжилжав -

Үгүй ээ. Гэртээ аав ээжтэйгээ байдаг байсан би.

Эрдэнэтуяа -

Танайх ер нь төвд нь байсан юмуу?

Чойжилжав -

Төв дээр байдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Аа тэгвэл ч аргагүй юм байна л даа.

Чойжилжав -

Дотуур байранд би энд би барилгийн ТМС-д дотуур барилгийн ТМС-д л оросын барьсан барилгад л байлаа. Тэгээд цэрэгт 3-н жил болоод 5-н жил явсан би.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхад кино жүжиг тийм юм байдаг байсан уу?

Чойжилжав -

Кино байлгүй яахав. Кино жүжиг үзнэ.

Эрдэнэтуяа -

Хүүхдэд зориулсан уу?

Чойжилжав -

Аа нэг юм хүүхэлдэйн кино хүүхдэд зориулсан кино өдөр гардаг. Тэрийг чинь нэг төгрөгөөр үздэг байлаа ш дээ. Киног чинь

Эрдэнэтуяа -

За. Их үзэх үү?

Чойжилжав -

Үзэлгүй яахав. Цогт тайжаас авахуулаад энэ ардын хэдийг чинь үзнэ ш дээ. Хүүхэд байхад

Эрдэнэтуяа -

Одоо ч тэр киноноос уйдахгүй юм аа. Тээ? Би л лав уйддаггүй ээ. Тэр кинонуудаас ерөөсөө уйддаггүй үзээд л баймаар санагдаад байдаг ш дээ. Гоё кино

Чойжилжав -

Тийм ш дээ. Солонгос кино манай авгай хүүхдүүд дуртай. Би үздэггүй юм. Хичнээн солонгос кино үзсэн ч балайрдаг юм уу. Мэдээ гаргадаггүй юм.

Эрдэнэтуяа -

Аанхан. Ер нь анхнаасаа л жолооч мэргэжилдээ жолооч ажилдаа дуртай байжээ?

Чойжилжав -

Залаат компаний жолооч ах нь болсон. Надад үнэмлэх бий. Автийн жолоочийн үнэмлэх байгаа надад. Засвар, силийсэр, автомашин, хөдөө аж ахуйн силийсэрийн 4-р зэргиийн үнэмлэхтэй. Засварчны

Эрдэнэтуяа -

Социолизмийн нийгмийн үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?

Чойжилжав -

Эрх мэдэлтэй тэр дарга нар л орох байх даа. Эрх мэдэлтэй хүнд

Эрдэнэтуяа -

Тэгээд дарга цэргийн хоорондох харьцаа ямар байсан?

Чойжилжав -

Харилцаа ер нь айхтар ч муугүй гэж хэлнэ. Гайгүй л байсан.

Эрдэнэтуяа -

Өдөр тутмын амьдралд ер нь дарга цэрэг эрх мэдэлтэй улсууд, эрх мэдэлгүй улсуудын хоорондын харилцаа ер нь ямар байдлаар харагддаг байсан. Ер нь өдөр тутмын амьдралд ялгаатай байдаг уу? Хувцас хунар, эрх мэдэл юу ч байдаг юм тээ?

Чойжилжав -

Ялгаатай юм би л лав мэдэх байхгүй. Яв гээд л өгдөг. Бензин тосоо аваад л яваад өгдөг.

Эрдэнэтуяа -

Аанхан. За яахав одоогоор бол баян нь л даа. Тэгээд нэг зүгээр амьдралтай хүмүүсийн хоорондын ялгаа өмссөн зүүсэн хувцас хунар, үг яриа, тийм хэрэглэж байсан эд зүйл тийм юмаараа

Чойжилжав -

Тийм юмаараа айхтар ялгараад байх юм байхгүй байсан байх аа. Дарга цэрэг нар. Дарга цэрэггүй. Маниуд нь яахав тэгээд засварын нэг хувцас, хувийн нэг хувцастай пүүгээгээ аваад л тэгээд явдаг байлаа. Тэргээ ухахаар муугаа өмсөөд тэрэг эвдэрвэл, аа бүжиг таанз болвол нэг гайгүй шиг пиждак өмд бажинк авчихдаг тийм жишигтэй байсан.

Эрдэнэтуяа -

Пиждак, бажинк гэснээс тэр пиждак, бажинкууд нь манай монголынх байсан уу? Ер нь бараанууд хаанаас орж ирдэг, хаанахын бараа байдаг байсан?

Чойжилжав -

Дан оросынх ч байна. Оросынх ч байна. Монголынх ч байна ш дээ. Өшөө энэ Солонгос гэж ямар юм байх биш.

Эрдэнэтуяа -

Манай монголчууд ер нь оросын барааг авч хэрэглэх тийм чадалтай байсан уу?

Чойжилжав -

Чадалтай байлгүй яахав. Их дуртай авдаг байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Чанартай.

Чойжилжав -

Чанартай. Их удаан эдэлгээтэй.

Эрдэнэтуяа -

За. Тэр одоо тэр үеийн байгууллагийн дарга эрх мэдэлтэй хүнийг ажилчид нь юу гэж боддог байсан. Одоо ер нь бас ямархуу байдалтай тийм ойлголцолтой байна вэ? Таны хувьд одоо тэр үед барилгийн салбарынхаа даргыг тэр үед юу гэж боддог байсан. Одоо ер нь байгууллагуудын дарга ер нь ямархуу юм шиг байна? Ойлголт яаж өөрчлөгдсөн?

Чойжилжав -

Тэр үеийн байгууллагийн дарга нар чинь ажилчдаа ажилгүй үлдчихэв л гэж боддог юм шиг байгаа юм. Ер нь тэр тендер гэж байсан юмуу одоо барилгийн үйлдвэр яамандаа манай дарга чинь их нэр хүндтэй дарга байсан юм гэсэн. Тэгээд энд тэндэхийн барилгууд авчихдаг. Тендер гэж байхгүй байсан юм. Одоо зах зээлд тендер гэж гарсан. Ажилтай болгочих юмсан нэг 5-н цаас ахиу олгочих юмсан гэж боддог байсан байх гэж даргыгаа боддог юм.

Эрдэнэтуяа -

Та ер нь гадаад дотоод гадаад явж байсан уу?

Чойжилжав -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Ерөөсөө монголдоо юу?

Чойжилжав -

Монголдоо. Хил давж явж үзээгүй.

Эрдэнэтуяа -

Сурагч байсан үеээ яриач? Тэр үед юу голдуу сурав? Эдлэл ном дэвтэр ямар байв? Ховор байв уу? Элбэг байв уу?

Чойжилжав -

Ном дэвтэр элбэг байсан. Аав ээж 2 аваад өгчихдөг. Ном дэвтрээр ер нь тасарч үзээгүй. Эхлээд сургуульд орохдоо 1-р ангид байхдаа дүрж бичдэг гахай үзэг гээд шааригтай, 11-ийн тоотой үзэг дүрж бичдэг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Чойжилжав -

11-ийн тоотой бор тийм оросын үзэг байдаг байсан юм. Дүрж бичдэг байсан юм.

Эрдэнэтуяа -

Шумалын гэлүү? Юу билээ?

Чойжилжав -

Нэгийг нь гахай үзэг гэдэг байсан юм. Нэг нь 11-ийн тоотой л юм байсан. Ингээд давхар хийгээд биччихдэг.

Эрдэнэтуяа -

За ишийг нь

Чойжилжав -

Хугархай ингээд гол руугаа юүлүүр шиг савтай. Тэрэнд дүрж бичдэг. Хатуу бал ч бол байдаг. Бичгийн хэв эвдэнэ гээд багш хураагаад авчихна. Бичүүлдэггүй. Заавал дүрж бичнэ. Хумбан үзэг гэж сүүлдээ байсан юм. Шааригтай сайхан дэлгээд хувдайгаад тийм л шаариггүй бол байнга ингээд нүдчихдэг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр бол ер нь л түрүүлж бичдэг үзэг байжээ тээ?

Чойжилжав -

Түрүүлж бичдэг үзэг байсан юм. Авто ручк гэж байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Авто...

Чойжилжав -

Авто ручка гээд

Эрдэнэтуяа -

Аанхан. Авто ручка юу?

Чойжилжав -

Черниль сорчихдог орос үзэг

Эрдэнэтуяа -

Аан за.

Чойжилжав -

Тэргүүр бичүүлдэггүй байсан юм. Бичгийн хэв яадаг энэ тэр гээд

Эрдэнэтуяа -

Аан бас бичгийн хэв алдагдана гээд

Чойжилжав -

Тэгээд бичдэг. Хэд дугаар анги хүртлээ бичлээ. 3, 4-р ангиа 3-р ангиа төгстөлөө бич лүү. Улаан богоо шиг биетэй тиймэрхүү юм байсан. Ингээд завсар нь үзгээ хийчихдэг. Үзэгнийхээ хошууг

Эрдэнэтуяа -

Тэр одоо математикийн багш, монгол хэлний багш, дуу хөгжмийн багш тиймэрхүү багш нар тус тусдаа явах уу? Нэг багш л олон хичээл орох уу?

Чойжилжав -

Тус тусдаа. Дуу 5, 6-н багш тус тусдаа орно ш дээ. 3-н цаг. Өглөө чинь одоо 8-аас ороод 2 цаг гээд тардаг байлаа ш дээ. Биологийн багш тусдаа, химийн багш тусдаа, дуу хөгжмийн багш тусдаа, түүхийн багш нар дан тусдаа мэргэжлийн багш нартайгаа. Энэ багшийн дээд сургууль багш нар.

Эрдэнэтуяа -

Одоо сургууль дээр хичээлээс гадуур өөр ямар ажил явагддаг байсан?

Чойжилжав -

Хичээлээс гадуур олимпиад явагддаг байлаа.

Эрдэнэтуяа -

Олимпиадаа болдог байсан юмуу?

Чойжилжав -

Явдаг байсан. Тооны олимпиад би тэрүүнд орж яваагүй. Хичээлээс гадуур цанаар их гулгах дуртай хүүхэд байлаа би.

Эрдэнэтуяа -

За танай тэнд чинь нээрээн л хүйтэн дээ тээ?

Чойжилжав -

Хүйтэн.

Эрдэнэтуяа -

Цас мөс ихтэй.

Чойжилжав -

Цас ихтэй. Намын даргын их хурал дээр би нэг түрүүлж байсан. 1-р байр. Манай нэг ангийн эмэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээсээ түрүүлж байлаа бас. Бид 2-ын зургийг тавьчихсан л байсан.

Эрдэнэтуяа -

Пөөх. Сайн л байна ш дээ.

Чойжилжав -

Цанаар уралдаад

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгээд цанаараа явахгүй яасан юм?

Чойжилжав -

Тэр чинь одоо цанаар яваад хичнээн арви байхав. Тэгээд дээд сургуульд суухгүй цанаар яваад амжилт олохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд харин цанаараа мэргэжил болчихгүй яасан юм? гадаадад цана спортоор явж л байсан юм байна лээ ш дээ. Гимнастикийн чиглэлээр

Чойжилжав -

Аа явдаг л юм. Би зүгээр 8-р анги хүртлээ гулгадаг л байсан юм. Цанаар

Эрдэнэтуяа -

Цана ер нь бас аягүй гоё спорт тиймээ?

Чойжилжав -

Гоё.

Эрдэнэтуяа -

Хацар их хөлдөх байх аа?

Чойжилжав -

Гайгүй дээ. Урь орчихвол гайгүй байдаг юм.Тгээд цанаар чинь гүйгээд гулгаад байхаар чинь хөлс гараад хацар хөлдөх байтугай болдог юм.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Өвлийн ийм хагас чихэвчтэй малгай бол гарын залуур чинь цан хүүрэг татчихдаг. Тэрийг чинь хатаана гэж байхгүй. Тэр бол газар доороо.

Эрдэнэтуяа -

Одоо телевизор, радио за радио ч бас эрт л байсан байх. Хөргөгч эд нар ер нь хэдий үед гарсан бэ? Машин, газар тариалангийн машин механизм эд нар ер нь

Чойжилжав -

Энэнийг одоо яг хэдэн онд гарсныг нь мэдэхгүй. 1930-н хэдэн онд радио гарсан. Радиог ярьдаг байсан.

Эрдэнэтуяа -

Зурагт ер нь анх яаж хүмүүст яаж авч, та анх зурагт хөргөгчийг аваад ямар байдлаар хүлээж авч байв?

Чойжилжав -

Би одоо 7-н настай аавтайгаа хотод орж ирж байхад хотод зурагт гарч байна гээд монгол телевиз гардаг байсан. Манай тэнд чинь одоо зах зээлээс өмнөхөн хэдэн хоног энэ орбит гардаг байж байгаад сүүлдээ монгол гардаг болсон. Одоо энд чинь бүгд гарна гэж байхгүй ш дээ. Манай тэнд бол ээлжээр гарна. ТВ-5, ТВ-9 хоёр ээлжилнэ. UBS монгол телевиз энэ 4 л гарна. Ноднин тэгж л байсан. Телевизер. 4-н суваг ээлжилж гарна.

Эрдэнэтуяа -

Анх тэр социолизмын нийгмийн үед зурагт хотод хараад ямар сэтгэгдэл төрж байсан?

Чойжилжав -

Их л гоё сэтгэгдэлтэй. 7-н настай аавтайгаа хотод эмнэлэгт үзүүлж байсан юм. хэдэн онд орж ирсэн юм.

Эрдэнэтуяа -

Гайхаж байв уу? Зурагтан дотор хүн яваад байхаар нь?

Чойжилжав -

Гайхах ч юу байхав. Мэддэг болчихсон ш дээ. Тэгээд л нөгөө өрөө рүү нь ороод сууж байдаг байлаа.

Эрдэнэтуяа -

Тэр үед яаж хотод анх ирээд зурагт анх харахдаа зурагтын талаар мэддэг болчихсон байсан юмуу?

Чойжилжав -

Зурагтын талаар манай тэр ахынд ирэхэд л ээжийн ахынд ирэхэд л яриад байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Танайх хэзээ авсан?

Чойжилжав -

Манайх чинь одоо зурагт орбит гарахад л авсан даа. Тосонд гарахад. Оросын хар зурагтыг ЛК-300, 440 гэж авч бай луу. Хэдээр авч байлаа. Тэр үед их ховор.

Эрдэнэтуяа -

Тэр үед ЛК-тууд л байсан тээ?

Чойжилжав -

Хүнд хар юмнууд. Стрилизатортой гардаг.

Эрдэнэтуяа -

Намайг бага байхад скорт л байдаг байсан ш дээ.

Чойжилжав -

ЛК-445 гээд сүүлдээ гарч байсан. Орбит гардаг байж байгаад сүүл рүүгээ монгол телевиз гардаг болсон юм. Нэг үе сансрын юу хөөргөөд ямар юм хөөргөсөн гэлээ дээ

Эрдэнэтуяа -

За.

Чойжилжав -

Тэгээд гардаг болсон юм.

Эрдэнэтуяа -

Хөргөгч, хөргөгчийн талаар? Өөр цахилгаан барааны талаар. Тэр үед эрт хэрэглэгдэж байсан нь хөргөгч л юм даа? Тэр талаар?

Чойжилжав -

Хөргөч чинь тогноос хойш хэдэн онд гарсан юм бэ дэ. Мэдэхгүй. Нэг хөргөгч ахаасаа худалдаж аваад хөргөгчтэй байсан. Сүүл рүүгээ Тосон тоггүй болоод нөгөө зах зээл болоод дизель асахаа байхаар нь хөргөгчөө хүнд зараад хот руу явуулчихаж байсан юм. Окв гэж оросын хөргөгч байлаа.

Эрдэнэтуяа -

Окен...

Чойжилжав -

Окенд

Эрдэнэтуяа -

Тэр үед нээрээн окенд гэж хөргөгчнүүд аягүй их байдаг байсан тээ?

Чойжилжав -

Саротов чиг л бас байдаг л байсан. Арай жижиг

Эрдэнэтуяа -

Тэгээд анх саротов, экоев гээд тийм л юмнууд оросоос орж ирдэг байх даа?

Чойжилжав -

Манай муу оросынх л доо.

Эрдэнэтуяа -

Танайх ер нь сумандаа ч юмуу, аймагтаа ч юмуу ер нь боломжтой болов уу? Ер нь боломжтой айл уу? Ямархуу айл уу? амьдралын хувьд ямар түвшинд нь орж байв?

Чойжилжав -

Амьдралын боломжтой. Боломжтой айл л гээд байдаг байсан ш дээ. Намайг одоо.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Сайн ч сурах боломжтой. Боломжтой гээд л хувийн хэрэгт биччихсэн байх юм байна лээ. Боломжийн амьдралтай гээд хувийн хэрэг дээр

Эрдэнэтуяа -

Тэгсэн чинь ах байхгүй ээ?

Чойжилжав -

Өөрөө сурах дургүй гээд биччихсэн байна лээ. Манай багш 8-р анги төгсөхөд

Эрдэнэтуяа -

Яахаараа тийм сайхан сургуульд сураад дээд мэргэжилтэй болоод гэхдээ ч яахав вэ нэг жолооч болсны буруу ч гэж айхтар ч юм алга л даа. Сайхан л амьдарч байна.

Чойжилжав -

Байхгүй л дээ. Одоо л хэрэглээ болчихож дээ тээ?

Эрдэнэтуяа -

Тийм. Одоо бол би боддог юм энэ хэл, жолооч, юу байдаг юм дээ. За тогооч нар ч яахав нарийн хоолыг хийж байгаа шиг байна. Тэр яг бас мэргэжил гэхэд бол хэцүү болчихсон юм шиг байна. Хүн бүхэн л яриад байна ш дээ?

Чойжилжав -

Уг нь бид нарыг чинь дунд мэргэжил гэдэг байлаа ш дээ. Зах зээлээс өмнө

Эрдэнэтуяа -

Дунд мэргэжил гэхээр аа нөгөө жолооч өөр

Чойжилжав -

Жолоочийг чинь дунд мэргэжил гээд

Эрдэнэтуяа -

Өрлөгчин барилгачин гээд үү?

Чойжилжав -

Жолоочийг л лав дунд мэргэжил гээд тэгдэг байсан юм лав.

Эрдэнэтуяа -

Тэгсэн чинь одоо бараг хэрэглээ хүн бүр л барьдаг болоод одоо нөгөө жолоочийн асуудал байхгүй болчихсон.

Чойжилжав -

Мөнгөтэй нь бол тэгээд л авчихдаг болсон. Бид нарыг чинь 5, 6-н сар 3-н удаа дүрэмэнд унавал тэгээд л жолооч болдоггүй өнгөрдөг байлаа ш дээ. Дүрмэнд 3-н удаа ороод 7 хоног, 14 хоногийн давтантай. Эхэлж шалгаж 2 ороод л тэгээд чадахгүй бол тэгээд л байдаггүй. Дуусаж байгаа.

Эрдэнэтуяа -

Хэдэн ямар хугацаанд сурах уу? Жолооч?

Чойжилжав -

Жолоо чинь одоо би 9-н сарын 20-доор ороод 7-н сарын 20-доор төгссөн би. Цэрэгт байхдаа

Эрдэнэтуяа -

За.

Чойжилжав -

Жил шахуу болж байгаад тэгээд 9-н сард каринтий дуусгаж ороод дараа жил 7-н сарын 20-доор төгссөн ш дээ. Манайх чинь одоо үзүүлэн таниулан гэж үзэж байгаад.

Эрдэнэтуяа -

Пөөх. Жил болсон байна тээ? Тэр хооронд бас машин эвдрэхэд яаж засах вэ? Гэдгийг үздэг байсан уу?

Чойжилжав -

Өө үзэлгүй яахав. Араа нь эндээ ийм шааригтай. Тэр ийм шааригтай гээд л нарийн.

Эрдэнэтуяа -

Харин тийм. Одоо нэг тэгж заавал тээ?

Чойжилжав -

Одоо мэдэх юм байхгүй. Мөнгөний жолооч гэж манай найз энэ 64-д нэг ярьдаг юм. дан мөнгөний жолооч. Мэдэх юм байхгүй. Цоолготын даваанд манай тэнд явж байсан жолооч энд ус халаад болдоггүй гээд сэнс супер-69-ний сэнсийг нь тасадчихсан. Яаж сольдогийг нь мэдэхгүй. Ахаа гээд зогсож байсан гэсэн ш дээ. Тэгэхээр л нрийн юмыг мэдэхгүй л байгаа юм даа.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

Одоо мөнгийг нь өгөөд төгсдөг болчихсон юм байна.

Эрдэнэтуяа -

Ер нь социолизмын нийгмийн үед гэр бүлийн талаар ямар бодлого арга хэмжээ явуулдаг байсан?

Чойжилжав -

Өө тэрийг нарийн хийж байгаа юмыг нь мэдэх хийж байгаа гэж мэдэх юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр зүгээр би сонсож байх нээ тэр зөндөө олон татвар авдаг байсан байх юм?

Чойжилжав -

Хүүхдийн татвар гээд л лав аваад байдаг байсан. Намайг гэрлээгүй байхад

Эрдэнэтуяа -

За. Хүүхдийн татвар нь хэдэн хувийн? цалингийн

Чойжилжав -

Өө нарийн мэдэхгүй тэр нягтлангууд л нарийн мэдэх байх. Би ч одоо нарийн мэддэггүй. Өлгий сүүний мөнгийг хүүхдээ төрчихөөр авъя гэхээр та 2-ын цалин хэд болчихлоо гээд өгдөггүй л лав.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Чойжилжав -

Өөр бага хэдэн цаасны цалинтай хэдүүлээ тэгээд л. Лав л би авч үзээгүй өгдөггүй байсан юм.

Эрдэнэтуяа -

Аан бас боломжгүй улсууд нь өгдөг.

Чойжилжав -

2 хүн байлаа гэхэд 2-уулаа цалинтай байвал авгай та 2-ын цалинтай тэнцэнэ гээд өгөхгүй гээд боломжтой улсууд гээд өгдөггүй байсан. Авч үзээ ч үгүй би.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Чойжилжав -

Уг нь хүүхэд гарахад өгдөг байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Өө тэр чинь бас хязгаартай байдаг байсан юмуу?

Чойжилжав -

Цалингийн хязгаартай. 2 хүний цалин нийлээд хэд ч болохоороо өгдөггүй байсан юм.

Эрдэнэтуяа -

Аягүй бол нэг 1000-аас доош л гэдэг. Та 2-ынх чинь бараг 1000 гарчихаж байгаа юм чинь аргагүй ш дээ тээ?

Чойжилжав -

Харин өгдөггүй байсан. Заримыг нь хөөцөлдөөд өгөхгүй болохоор нь за яахав яахав гээд болж л байна гээд

Эрдэнэтуяа -

800, 800 гээд доод тал нь 1600. Тэгээд авч үзээгүй.

Чойжилжав -

Үзээгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд гэр бүлгүйн татвар?

Чойжилжав -

Хүүхдийн татвар л гэж авдаг байсан гэсэн. Одоо хэдийг авч байсан юм мэдэх юм байхгүй. Цалинг чинь одоо ингээд гаргачихсан. Тэрийг нь л авчихдаг байлаа. Цааш нь үзье гэхгүй. Зав ч байхгүй. Үйлдвэрт нь баталгаа өгчих гээд л хурааж аваад тамга дараад лициенз гарчихсан байна. Ашиглалтын лициенз энэ тэр үйлдвэрчний эвлэлийн батлах.

Эрдэнэтуяа -

Та хувьсгалт намын гишүүн байсан уу?

Чойжилжав -

Аль ч намын гишүүн бус байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Чойжилжав -

Манай аав ээж 2 гишүүнд элс гэхээр гишүүнээр яах юм шал дэмий юу гэхэв гээд би ороо ч үгүй. Хувьсгалт намын гишүүн бус.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь бүх л хүмүүс хувьсгалт намын гишүүн байсан юм биш үү? Хувьсгалт нам чинь сайн гээд л

Чойжилжав -

Тэр болгон байгаагүй.

Эрдэнэтуяа -

Та тэгээд яагаад болоогүй юм. Хувьсгалт намаа одоо магтаад байдаг байж тэр үеийн нийгмийн

Чойжилжав -

Гэхдээ би хувьсгалт намаа дэмждэг байлаа ш дээ би.

Эрдэнэтуяа -

Дэмждэг ээ?

Чойжилжав -

Тийм. Аав ээжийгээ дагаад аав ээж 2 байсан юм даа гээд. Сонгууль өгөхдөө Оюунхорол дээр зурчихсан. Ноднин би байхдаа Сайхансамбуу 3 дээр нь зураад хаячихсан би. Хувьсгалт намыг дэмждэг би.

Эрдэнэтуяа -

Хүнээ хараагүй юу? Одоо ерөөсөө та хувьсгалт нам байлаа. Тэгээд сонгууль өгөхөд шууд хувьсгалт намыг дэмжих үү?

Чойжилжав -

Хувьсгалт намыг дэмжинэ би. Хүн харах юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь сонгууль ямархуу юм байдаг байсан. Сонгууль гэж явах уу?

Чойжилжав -

Өө дээр үед одоо чиний төлөө гэхэд Лувсан л ганцхан хүн саналаа өгнө шүү гээд тэрийгээ л зурчихдаг байлаа шүү дээ. Энэ ардчилал байхгүй.

Эрдэнэтуяа -

Ганцхан л хүн дэвших юмуу?

Чойжилжав -

Ганцхан л хүн дэвшдэг.

Эрдэнэтуяа -

Тэр нь гарах нь ойлгомжтой юм биш үү?

Чойжилжав -

Аймгаас ирдэг тэгээд л шууд зурчихдаг байлаа ш дээ. Одоотой адил тоолж барина гэж байхгүй. Олон ургалч үзэл байхгүй.

Эрдэнэтуяа -

Ухуулга гэж юм явах уу? Сонгуульд оролцохгүй гэсэн нийгмийн тийм одоо нийгмийн ямар нэг ажилд оролцохгүй тийм асуудал байх уу?

Чойжилжав -

Оролцохгүй асуудал бараг байхгүй байсан юм байлгүй дээ. Мэдэхгүй юм.

Эрдэнэтуяа -

Оролцохгүй бол одоо яах уу?

Чойжилжав -

Мэдэхгүй. Одоо яадаг юм. Мэдэх юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Та ардчилсан нийгмийн тухай яриач? Анх юу гэж гарч ирж байв? Ямар уриа лоозон тавьж байв? Хэдэн онд гарч байсан юм?

Чойжилжав -

20-н жил боллоо л гээд байсан ш дээ. Одоо юу болж байгаа юм. Телевизерээр ардчилалын үр ашгаар би тэргээ л авч үлдсэн. Өшөө үлдсэн юм надад байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэрэг авч аа?

Чойжилжав -

Тэргээ нөгөө өмч хувьчлалаар Элбэгдорж эд нар чинь өмч хувьчлалаар тэрэгнүүдээ өгсөн ш дээ. Тэгээд тэрэг авсан.

Эрдэнэтуяа -

За хувьчлалын талаар мэдэх үү? Анх юу гэж гарч ирж абйв? Зурагт, радиогоор юу гэж ярьж байв? Та юу гэж хүлээж авч байв?

Чойжилжав -

Өө тэрийг чинь одоо явахтай явахгүй. Сонсохгүй нь их байдаг юм ш дээ. Маниус чинь одоо хавьд радио байхгүй болохоор тэр болгон зав болдоггүй. Нэг юмнаас хүрээд ирнэ. Түлээт рүү ачаа зөөгдөхөөч гээд байнга зурагт харна гэж байдаггүй. Тийм зав их ховор байлаа.

Эрдэнэтуяа -

Аанхан. Юм сонсох?

Чойжилжав -

Ардчилсан нийгмийг ер нь би ганцхан юман дээр дэмждэг тэгж тэргээ авсан гэж тэгж боддог. Өөр туссан юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгвэл хувьчлалын талаар?

Чойжилжав -

Өмч хувьчлалаар энэ барилгийг тендерээр өгөөд, малыг малчдад өгсөн шүү дээ.

Эрдэнэтуяа -

Өмч хувьчлал ер нь хэр зөв бэ?

Чойжилжав -

Аан.

Эрдэнэтуяа -

Өмч хувьчлал хэр зөв бэ?

Чойжилжав -

Өмч хувьчлал уг нь зүгээр л хуваагдсан юм. Гэхдээ зарим хүнд илүү баяжуулаад их буруу хийсэн гэж боддог би.

Эрдэнэтуяа -

Яагаад ийм ялгаатйай өмч хувьчлал явагдав уу? Ер нь юутай холбоотой вэ?

Чойжилжав -

Одоо манай тэнд нэг үйлдвэр замбараагүй энэ ардчилал хамаагүй дарга нар дээгүүрээ хамаагүй идсэнээс болдог юмуу. Үйлдвэр гэхэд бүх машин тоногийг нь ачаад хувьчлаад тэгээд хот руу ачаад байхгүй болсон шүү дээ. Тосонгийн модны үйлдвэр, тоосгон цех, нарийн юм бүх юм хийж байсан газар шүү дээ. Гризер машинд цөмийг нь ачаад байхгүй. Худалдаж аваад энэ хот руу өгөөд тэгээд байхгүй болсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд өөр олон

Чойжилжав -

6311 гэж одоо ганцхан. Үйлдвэрийн эднээс үлдсэн нь. Хувийн нь травнууд нь зөндөө. Траго төмре гээд.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо мод дуусах гээд байна ш дээ?

Чойжилжав -

Шатсан моднууд гээд зөвшөөрөл авах гээд ирсэн. Бүтчихсэн. Манай тэндээс улсууд ирсэн. Тэгж ярина лээ. Хяналтын газар үзсэн гэж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Өө за за.

Чойжилжав -

Мэргэжлийн хяналтын газар.

Эрдэнэтуяа -

Тэгвэл бас хядаад дуусгана нь дээ?

Чойжилжав -

Шатсан. Түймэр гараад их мод шатчихсан л даа. Тийшээ

Эрдэнэтуяа -

Аан тэгээд тэрийг одоо авах гээд байгаа юмуу?

Чойжилжав -

Тэрийг ноднин авч ачаад байсан ш дээ амьтан. Нөгөө муу хулс инь ингээд харлачихсан. Гар хүрэхээр тас хар болгочихдог. Нойтон мод бол хяргуулахгүй л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгнэ л дээ тээ? Тэгээд танай байгууллага чинь хувьчлал явагдахад ажилчдадаа хувьцаа маягаар юм өгөөгүй юм уу?

Чойжилжав -

Хувьцаагаа оруулаад тэгээд мөнгө нэмж өгч байж тэргээ авсан шүү дээ. Дарга нартаа өгөөд тийм.

Эрдэнэтуяа -

Аан. Зүгээр өгөөгүй юмуу?

Чойжилжав -

Юу гэж зүгээр өгөх үү. Зүгээр өгөөгүй.

Эрдэнэтуяа -

Худалдаж авсан юм байна тээ?

Чойжилжав -

Худалдаж авалгүй яахав. Хувьцаагаа ам бүлтэйгээ 5-н хүний хувьцаа байсан. Их хувьчлалаа өгөөд дээр нь мөнгө нэмж өгөөд л.

Эрдэнэтуяа -

Ам бүлийн 5-н хувьцаа гэж 3000, 10000 уу?

Чойжилжав -

10000-хыг

Эрдэнэтуяа -

10000-ын хувьцаанууд мөн үү?

Чойжилжав -

Хоршоочдын гарын үсэгтэй цэнхэр юм.

Эрдэнэтуяа -

Яагаа вэ нөгөө ягаан тасалбар юу юу гээд яриад байдаг билээ?

Чойжилжав -

Цэнхэр тасалбар. Цэнхэр тасалбар.

Эрдэнэтуяа -

Цэнхэр нь их нь үү?

Чойжилжав -

Цэнхэр нь их нь. Тэрийг манай авгай намайг байхгүйд аваачаад авах үед нь Говь-Алтай буцаагаад авах үед нь өгчихсөн юм. Заримыг нь ихэнхийг нь аваагүй. Нууцаар зарагдаад ихэнхийг нь аваагүй. Өөрсдөө аваад нуучихсан юм шиг байна лээ. Манай дарга

Эрдэнэтуяа -

Танайх харин азтай авчихсан?

Чойжилжав -

Манай авгай харин тэр болкон дээр ажиллаж байсан мэдээд оруулчихсан юм байна лээ. Зарим нь яаж ч чадаагүй юу ч аваагүй улсууд байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Бас сэргэлэн авгай байна аа? Тээ. Тэр үед би сонссоноор хүмүүс тэгдэг юм. Өмч хувьчллаар бас хохирсон хүмүүс байдаг аа?

Чойжилжав -

Байгаа. Цэнхэр тасалбараа авч чадаагүй.

Эрдэнэтуяа -

Тэр нь ямар хүмүүс байна?

Чойжилжав -

Тэрийг би одоо яриад яахав. 2-уулаа. Манай барилгийнханаас бол ийм бүтэлгүй үлдсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Өмч хувьчлал жаахан буруу явагдсан?

Чойжилжав -

Буруу явагдсан гэж бид нар ярьдаг юм.

Эрдэнэтуяа -

Юутай холбоотой вэ? Яагаад буруу явагдсан юутай холбоотой бэ? Энэ нь?

Чойжилжав -

Энэ ардчилсан намын бодлого шийдвэргүй хийснээс л болсон гэж боддог юм.

Эрдэнэтуяа -

Ямар бодлогоор хийсэн бол зөв байсан байх вэ?

Чойжилжав -

Буруу хийсэн. Буруу хийсэн байх гэж би боддог юм. Өмч хувьчлалыг бол

Эрдэнэтуяа -

Юу нь буруу юм?

Чойжилжав -

Одоо буруу хийсэн байх гэж бодохоос яг тийм юм нь буруу гэж нарийн ах нь эрдэмтэн биш яаж нарийн мэдэхэв дээ.

Эрдэнэтуяа -

Яахав дээ. Зүгээр тэр үед нийгэмд хувьчлалд орж байсан улсууд та нар ярьж л байсан байлгүй. Тэр талаараа л юу гэж дүгнэж байв?

Чойжилжав -

Тэр одоо тэргээ авч болоогүй хүн тэргээ авчихъя гээд л манайхан бас л ярилцаж л байсан. Дарга нарын арын хаалганы хүн гээд л зарим жолооч, манаач нарыг ярьж л байдаг байсан. Тэгээд удаагүй өмч болгоод авчихлаа даа гээд л.

Эрдэнэтуяа -

Ардчилал гараад ардчилал ер нь таны өдөр тутмын амьдралд ямар үр нөлөө үзүүлсэн бэ?

Чойжилжав -

Надад нөлөө үзүүлсэн юм байхгүй байхгүй.

Эрдэнэтуяа -

Сайн муу?

Чойжилжав -

Тэр надад нөлөө үзүүлсэн юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Байхгүй юу?

Чойжилжав -

Тийм. Ардчилал гарч барилгаас нэг тэргийг нь худалдаж авсан.

Эрдэнэтуяа -

Хүмүүсийн амьдралд?

Чойжилжав -

Хүмүүсийн амьдралд заримд нь хэрэг болдог л байх л даа. Надад л лав хэрэг болсон юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Чойжилжав -

Байхгүй байхгүй.

Эрдэнэтуяа -

Баяр жаргалтай шагнал урамшуулал авч байсан үе, гэр бүлтэй болж байсан үе, хүүхэдтэй болж байсан үе эсвэл ямар нэгэн гунигт үйл явдлууд сэтгэл дотор дурсагдаад үлдчихсэн байдаг. Зарим улсууд болохоор аав маань хэлмэгдэж байлаа. Тэр маш их хүнд дурсамжууд үлддэг гээд л тээ. Сайн муу дурсамжууд аав ээжийнхээ талаар ч байж болно. Таны амьдралд тохиолдсон ч байж болно.

Чойжилжав -

Аав ээжийгээ л нас барахад их гуниж гутсан. Өөр юм байхгүй дээ. Яахав дээ тэгээд

Эрдэнэтуяа -

Аанхан. Танай ээж чинь

Чойжилжав -

Хүүхэдтэй болохоор л авгай аваад хүүхэдтэй болохоороо баярлаж байсан үе бий.

Эрдэнэтуяа -

Танай ээж чинь эрт нас барсан уу?

Чойжилжав -

1993 онд нас барсан.

Эрдэнэтуяа -

Өө бас аягүй урт насалсан байна ш дээ? Танай ээж аав 2 чинь.

Чойжилжав -

70-н хэдтэй 78-тай л өнгөрсөн.

Эрдэнэтуяа -

Сайн насалсан байна ш дээ? 73 гэдэг чинь их л байлгүй яахав дээ. Надад лав их байна.

Чойжилжав -

78 байхаа.

Эрдэнэтуяа -

78 уу? Их байна. Надад их байна.

Чойжилжав -

Хүн одоо миний ээж их насалчихлаа. Үхээсэй гэж хэн ч хэлж чадахгүй ш дээ. Байж байгаасай гээд амар жаргаад.

Эрдэнэтуяа -

Тийм. Ер нь яахав зүгээр тэр үеийн хүмүүсийн наслалтыг нь

Чойжилжав -

Суугаа бболсон ч гэсэн байж байгаасай гэж боддог байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тийм. Насных нь хувьд бол өндөр л насалсан байна тээ? Гэхдээ байж байсан бол бүр л илүү сайхан л даа. Цуг байж ээж аавдаа үр нь байнгын л нялх нялхаараа байгаараа. За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Чойжилжав -

Байхгүй ээ. Байхгүй.

Эрдэнэтуяа -

Байхгүй ээ?

Чойжилжав -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Танай нутагт соиолизмын нийгмийн үед ч бай одоо нийгмийн үед ч бай байгаль орон нутаг өөрчлөгдсөн тийм юм байгаа юу? Байгаль орчин?

Чойжилжав -

Хуучнаасаа өөрчлөгдсөн юм байгаа юу гэж үү?

Эрдэнэтуяа -

Тийм.

Чойжилжав -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Ерөөсөө л хэвээрээ байгаа юу?

Чойжилжав -

Яг л хэвээрээ байгаа.

Эрдэнэтуяа -

Одоо ч тэгээд бас

Чойжилжав -

Өмч хувьчлал гээд баахан барилга, үйлдвэрүүд л оргүй болсноос одоо бусад нь хэвээрээ байгаа.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгж дээ. За та соёлын довтолгооны талаар мэдэх үү? Ер нь таны амьдралын туршид монгол дахь шашин шүтлэг ер нь хэр өөрчлөгдөв үү? Одоо тэр үед чинь таныг бага байхад чинь бас тэр шашин шүтлэг, ламыг хориглож байсан байна тээ? Хэзээнээс ер нь энэ тавигдав уу?

Чойжилжав -

Энэ нөгөө Очирбат ерөнхийлөгч болсноос хойш тавигдсан шүү дээ. Хэдэн онд билээ. Энэ 12 сард золгодог байснаа цагаан сараар золгодог болсон юм. Манай тэнд чинь одоо 12 сар 1 сарын 1-нд золгодог байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу гэсэн үг үү?

Чойжилжав -

Хуучин тиймээ. 1сарын 1-нд золгодог байсан. Очирбат ерөнхийлөгч болоод цагаан сараар золгодог болсон юм.

Эрдэнэтуяа -

Яагаад 1 сарын 1-нд золгодог байсан юм?

Чойжилжав -

Оросыг дуурайж л он солигдох үед золгодог байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хэн тэгж золгодог болгож байгаа юм?

Чойжилжав -

Оросыг л дагаж золгож байгаа юм. Хэн болгосныг нь би яаж мэдэхэв. Тэр чинь одоо оросыг л дуурайдаг байсан юм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Өө Цэдэнбал аа

Чойжилжав -

Бал дарга тэгсэн байж мэднэ. Дан тэгж золгодог байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Хэдийнээс хойш? Таныг хүүхэд байхаас эхлээд үү?

Чойжилжав -

Намайги хүүхэд байхаас л дан тэгдэг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм үү? Цагаан сар гэж үү?

Чойжилжав -

Цагаан сараа хийхгүй. Цагаан сараа хөдөөгүүрээ ах дүүгээсээ очно.

Эрдэнэтуяа -

Тэгээд танайх нууцаар цагаан сар хийнэ гэсэн ойлголт байхгүй юу?

Чойжилжав -

Байхгүй. Ялгаагүй тэгээд л ах дүү нартайгаа очдог. 1сарын 1-ндээ л золгочихдог. Ийм байсан.

Эрдэнэтуяа -

Өө сонин юм тээ? Ёстой сонсоогүй юм байна. 1 сарын 1-нд. Одоогоор бол 1 сарын 1-н, 12 сарын 31-н чинь ёолк л биз дээ?

Чойжилжав -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тийм. Ёолк

Чойжилжав -

1 сарын 1-нд л золгочихдог байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр чинь ёстой сонин юм байна.

Чойжилжав -

Очирбат ерөнхийлөгч болоод цагаан сараар золгуулдаг. Нийт монголын цагаан сар болгосон ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Чойжилжав -

За одоо болоод явав уу?

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.