Anonymous
Basic information
Interviewee ID: 990177
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Anonymous
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayandelger sum, Sühbaatar aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
cultural campaigns
illness / health
work
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За амьдралынхаа тухай ярьж өгнө үү?
Нэргүй -
Би төрснөөсөө эхэлнэ биздээ.
Эрдэнэтуяа -
Тийм төрснөөсөө эхэлнэ.
Нэргүй -
Эмээ нь 1943 онд хөдөө Сүхбаатар аймагт хөдөө төрсөн. Бага хөгшин ээж өөрийнхөө ээжтэй өссөн байхгүй юу хөдөө. Тэгээд олон үхэртэй байсан, тэр нь зудад гахай жилийн зудаар байхгүй болчихоод ингэний сүүгээр өссөн гэсэн би.
Эрдэнэтуяа -
Аа яа яа
Нэргүй -
Ээж маань залуу 16, 17-той ч байсан юмуу
Эрдэнэтуяа -
Өө залуудаа хүүхэд гаргасан.
Нэргүй -
Тийм ээж. Тэгээд сүү хуй жаахан хүүхэд чинь сүүгүй ч байдаг юмуу тэгээд хөхүүлээгүй тэгээд ингэний сүүгээр өссөн. Тэгээд бага насаа бол хөдөө өнгөрөөсөн л дөө. Тэгээд тоглож байгаа юм гэдэг чинь гадаа хороон дотор чулуу мулуу тиймэрхүү л юмаар тоглоно доо. Морь болгож би биенийгээ одоо нэг давхисан
Эрдэнэтуяа -
Унаад бие биенийгээ унаад уу
Нэргүй -
Үгүй зүгээр мод бургас. Их амьсгаадсан, хөл гаранда улаан даавуу уясан. Тийм хүүхдүүд л байсан шиг санадаг юм жаахан байхдаа.
Эрдэнэтуяа -
Улаан даавуу уядаг нь яаж байгаа юм?
Нэргүй -
Тэр нь их хурдан болно энэ тэр гэж уяж байгаа нь тэр байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан /инээв/ , бас
Нэргүй -
Тийм. Тэгээд сүүлдээ аав бид хоёр өвгөн аав бид хоёрын бие өвчлөөд тэр ямар ч өвчин хүрлээ дээ. Одоо төв газар бараадах гээд Хонгор сум руу нүүгээд явсан юм. Тэгээд хонгор суманд очсон л доо. Тэгээд тэнд очоод байж байхад Девизийн цэргүүд дөнгөж тараад л, нэг их сайхан барилгатай, нэг их сайхан одоо бараг театр шиг тийм улаан булан одоо тийм газар байсан юм. Тэнд байсан цэргүүд нь тараад нэг л их сум тэсэрдэг хүүхдүүд тоглоод бхрисан чинь тэсэрдэг, сумны үлдэгдэл, том том их бууны сумнууд байсан тийм газар байсан. Тэгээд бид нар эвдэрсэн танкан дотор тоглочихно. Танкны нөгөө эргүүлдэг юу энэ тэр нь хэв хэвээрээ.
Эрдэнэтуяа -
Жолоо нь?
Нэргүй -
Тийм жолоо нь хэвээрээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд асааж чадах уу танкаа?
Нэргүй -
Асаахгүй л дээ эвдэрчихсэн байхгүй юу дугуй ч байхгүй, гинж ч байхгүй. Зүгээр нэг эргэдэг тэгээд сумтай ингээд дээгүүр эргэдэг
Эрдэнэтуяа -
Тийм хошуу
Нэргүй -
Том эргэдэг энэ тэр нь ингээд л яадаг /гараараа эргүүлж үзүүлэв/. Тэгээд хүүхдүүдтэй нийлжээд дутахгүй ээ тэгж л тоглодог байсан даа. Тэгээд нөгөө өвгөн аав авсан юм. Манай ээж миний төрсөн ааваас тийм залуу хоёр хүн байсан чинь тэр нь цэрэгт яваад аав маань цэрэгт яваад тэгээд л ухаан нь тэр чигтээ салчихсан юм шиг байгаа юм. Тэгээд л би хөгшин аав ээж дээрээ өссөн байхгүй юу. Тэгээд өвгөн хөгшин хоёртойгоо тоглож өссөн дөө. Тэгээд нөгөө Мөнхөө аав маань Хонгор сумын юунаар сургуулийн юунд гал тогоонд ажилладаг байсан.
Эрдэнэтуяа -
Аан за
Нэргүй -
Тэгээд манайх ээж маань аргал түүгээд сургуульд тушаадаг ядуухан тэр үед олон мал эд нар байхгүй ядуу байсан. Тэгээд тушаадаг байсан. Аавдаа хоол цай өгнө гээд ирдэг байсан. Тэгээд сургуульд их ойр дотно байж байгаад л тэгээд сургуулийн нас хүрэнгүүтээ л аав маань ухаан алга нэг нүдгүй байсан юм.
Эрдэнэтуяа -
Та хэдтэйдээ орсон?
Нэргүй -
Би 9-тэйдөө орсон.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед хэдтэйдээ ордог байсан юм?
Нэргүй -
Тэрэнд чинь бүр том том хүүхдүүд 15-16-тай хүртэл ч хамаагүйгээр одооны залуучууд зэрийтэл сургуульд ордог байсан юм.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нэргүй -
Мэдэхгүй. Сургуулиас нөгөө юу яачихсан явуулахгүй гээд л сүүлдээ нэг жаахан ухамсарладаг ч юм уу тэгээд том том залуучууд ордог байсан. Хамгийн бага гэж байгаа л 9-тэй. 9 настай 10 настай тэгээд сургуульд орж байсан. 1952 онд юмдаа. Намайг сургуульд орохоос өмнөхөн маршалл Чойбалсан нас барлаа гээд цагаан сар болоод л гоё байсан чинь хүмүүс барайгаад л юун золгож барих, ууц идэх чиг аа сургуульд орсоны дараахан юм байна. Багш нар эд нар уйлчихсан хүн бүхэн гашуудаад л
Эрдэнэтуяа -
Тийм сүрхий байсан юм уу?
Нэргүй -
Аа сүрхий. Хүн бүхэн л булуу болтлоо л уйлчихсан сүртэй л юм болж байсан юм.
Эрдэнэтуяа -
Чойбалсан тэгэхээр нилээд сайн байжээ?
Нэргүй -
Маршал нас барчихсан гээд л одоо болоод бид нар ч гэсэн энэ дээрээ цагаан хар даавуу уяулаад л тэгж байсан юм.
Эрдэнэтуяа -
Өвөл байх нь байна ш дээ цагаан сар гэхээр?
Нэргүй -
Би тэрийг л мэддэг юм.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь яаж нас барсан талаар нь ярьж байсан уу?
Нэргүй -
Ярьж байгаагүй хүүхэд байсан болохоор нэг их том хүн байж байгаад нас барчихаж дээ гээд л. Манай хөгшин ээж найзындаа ороод л яасан чинь маршалл Чойбалсан сэлэм бариад зогсож байгаа зураг байсан юм
Эрдэнэтуяа -
За
Нэргүй -
2 хөгшин хүртэл бүр сүйд болж байсан юм.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр ер нь их чухал хүн байсан байна тийм ээ?
Нэргүй -
Харин тийм их л хүндэлдэг байсан даа хөгшчүүл. Чойбалсан гуайг тиймэрхүү байсан. Тэгээд сургуульд ороод яахав сурлагаараа бас гайгүй, 6-р ангиа дуустал сургаад тэгээд 7-р ангидаа сайн сураад тэгээд аймгийнхаа 10-н жилийн сургуульд очсон. Тэгээд 10-н жилийнхээ сургуульд жаахан өвчилж бариад хагас хугас суугаад тэгээд нэг 10-н жилийнхээ сургуулийг тийм сайн төгсөж чадаагүй. Тэгээд санхүү эдийн засгийн техникумд
Эрдэнэтуяа -
Сайн сургуульд орсон байна ш дээ?
Нэргүй -
Тийм. Тэгээд би 1964 онд ер нь би сургуульд сурч байхдаа статистикийн төв газрын харьяа бүртгэлийн мяханикжсан станц гэж байсан юм.
Эрдэнэтуяа -
За
Нэргүй -
Тэрэнд нь анги ангиас нэг нэг хүүхэд авсан юм.
Эрдэнэтуяа -
Ажиллуулах гээд уу?
Нэргүй -
Тийм. Тэрэнд нь иб орсон юм.
Эрдэнэтуяа -
Төгсөөд үү?
Нэргүй -
2-р курсээсээ.
Эрдэнэтуяа -
Оюутан байхдаа ажиллаж байсан юм уу?
Нэргүй -
Тийм. Оюутан байхдаа ажилаад л 500 төгрөгний цалин аваад л.
Эрдэнэтуяа -
Оо ёо ёо өндөр цалин тийм ээ?
Нэргүй -
Дээрээс нь стипентээ аваад л тэгээд ээж аавыгаа хотод аваачаад л унааны мөнгө өгдөг байсан. Сайхан л амьдарч байсан.
Эрдэнэтуяа -
Стипент мөнгө гэдэг чинь их л мөнгө ш дээ?
Нэргүй -
Сайхан хоол эд нараа хөгшин хоёртоо өгөөд л сүү цагаан идээ аваад л амьдарч байсан. Тэгээд би өөрийнхөө сургуульд яваад л найз их байсан л даа. Тэр маань хөдөө аж ахуйн дээд төгсөөд яваад өгсөн юм нутагруугаа. Тэгсэн чинь нөгөөдөх чинь ир гээд л, ээж аав хочр жаахан дургүй. Сайхан газраа, сайхан ажилтай намайг байлгах гээд
Эрдэнэтуяа -
Тийм.
Нэргүй -
Тэгээд яахав нэг суманд ажиллаад намайг авч яваад, энэ ажлаасаа гараад
Эрдэнэтуяа -
Та эндээс
Нэргүй -
Тэр сайхан ажлаасаа гараад. Тэгээд би очингуутаа нэгдэлд, худалдаа бэлтгэлийн анги энэ тэрт нябо, нярав хийж байсан л даа. Тэгээд сүүлдээ усны аж ахуйд нягтлан бодогчоор ирээд. Тэгээд тэнд удаан ажилласаан цалин хөлсний нягтлан бодогчоор. 20 хэдэн жил хориод жил ажиллаад
Эрдэнэтуяа -
Олон жил ажилласан байна ш дээ.?
Нэргүй -
Тэгээд тэтгэвэртээ гарсан. Тэгээд тиймэрхүү л юутай. Тэр үед чинь нэгдлийн үед манай нэг цөөхөн малнаас чинь л нийгэмчилдэг л байсан. Би тэрийг нэг их сайн яадаггүй юм аа. Яг нөгөө суман дээр яг л төв газар байсан болохоор чинь яг нөгөө мал дээрээ байгаад яаж мэдэхгүй, тэр нэгдэлжих хөдөлгөөн гэж болж л байсан.
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад уу?
Нэргүй -
Намайг бага байхад би тэрийг яг сайн мэддэгүй юм. Яг тэгээд туугаад явж байсан, тэдний малыг авч байсан, энэ тэрийг сайн мэддэггүй юм.
Эрдэнэтуяа -
Танайх ер нь мал цөөтэй байсан уу?
Нэргүй -
Бага байхад ерөөсөө байга. Хэдхэн л хонь ямаатай, хоёр ингэтэй, тэгээд өөр ерөөсөө тийм юм байгаагүй. Өвгөн аав ажил хийнэ. 180 төгрөг ч авдаг байлуу тйимэрхүү л. Тэрүүгээрээ амьдардаг. Ээж маань аргал бас нэг хэдэн ямааныхаа ноолуурын хялгас мялгасыг түүгээд суудаг тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд амьдралаа болгоод л?
Нэргүй -
Амьдралаа болгоод л. Сүү мүүгээ зүгээр л төвийнхөнд найз нөхөд болоод зөөгөөд л тэгээд төвийнхөн өнөх малгүй найз нөхөддөө. Тэгээд тэд нар нь болохоор оронд нь жаахан будаа гурил ч юмуу тэгж л амьдарч явж байсан дөө.
Эрдэнэтуяа -
Ер нь тийм амьдралтай хүн их байсан уу?
Нэргүй -
Ер нь байсан хөдөө. Их байсан шүү. Суман дээгүүр нэг их айхтар бие биенээсээ илүү гараад байх юм бйхгүй. Тйимэрхүү шиг ядуу зүдүү амьдралыг туулж, тэгээд яахав сүүлдээ сургууль мургууль төгсөөд гайгүй л болсон л доо. Тэгээд шинэ гэр энэ тэр барьж юу энэ тэр хийж л байсан. Тэгээд намайг бага байхад соёлын довтолгоон гээд айл айлаар яваад л, ер нь хэзээ хойно ч гэсэн дээ, тэдний авгайн майк гээд л хиртэй бөөн хар тэрүүгээр үзэсгэлэн гаргачихна суман дээр.
Эрдэнэтуяа -
Хаагуур нь үзэсгэлэн гаргадаг юм
Нэргүй -
Одоо тэр
Эрдэнэтуяа -
Клуб уу
Нэргүй -
Тийм. Клубт өлгөчяихөөд үзүүлж харуулж байсан шиг санадаг юм. Аягүй айхтар
Эрдэнэтуяа -
Уурлахгүй юу хүмүүс
Нэргүй -
Одоо уурлаад яахав дээ. Тиймэрхүү юмнууд болж л байсан. Айлаар бөөн бөөнөөр яваад юм хумыг нь үзээд л тэр ч муухай байна, энэ ч тийм байна гээдл
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон ер нь хэдэн
Нэргүй -
Соёлын довтолгоон юу билээ хэдэн ч он билээ. Тэдэн дэвсгэр даавуутай байх ёстой, тэгэх ёстой ингэх ёстой. Айлуудын юмыг чинь аваад ир тэрийг чинь харья гэх жишээний айлд орж ирээд.
Эрдэнэтуяа -
Яг ямар ямар шаардлага тавих вэ?
Нэргүй -
Өө тэгээд л юмаа угааж бай, цэвэрхэн бай. Одоо тэр үед ббөс хуурстай хүмүүс их л байлаа л даа. Тэгээд тэрнийгээ цэвэрлэх ёстой энээ тэрээ гээд л. Тиймэрхүү л тэгэд хүмүүс яваад бас жаахан дээрдэж л байх лдаа. Тэгж байгаад хүмүүс арай гайгүй болсон.
Эрдэнэтуяа -
Хэн явах вэ?
Нэргүй -
Одоо бодвол сумаас л эмнэлэг зэмнэлгээс ч нэг хүн байдаг мюуу, сумаас нэг, хочр хүн ч байдаг юмуу. Тэгээд явдаг л байсан л даа.
Эрдэнэтуяа -
Хүмүүс шаардлагыг хэро хүлээж авч байсан бэ?
Нэргүй -
Өө одоо тэр албаны хүмүүсийг чинь том хүмүүс гээд их хүндэтгэдэг тийм байлаа ш дээ. Их л хүлээж авч байсан дөө. Чадал нь хүрдэг юм бол тэр олон даавуу шуувуу аваад л
Эрдэнэтуяа -
Тийм л байсан юм байна л даа.
Нэргүй -
Тиймэрхүү л байсан. Эгч нь тэр нэгдэлжих хөдөлгөөн гээд тэр тэрийг айхтар сайн мэдэхгүй. Ер нь манай хаматангуудаас малтай хүмүүс нилээн баяндуу улсууд байсан. Тэд нар тэгээд л малнаасаа баргийг нь өгч байсан шиг санадаг юм даа. Цөөхөөн малтай энэ тэр үлдэж байсан тэд нар. Тэгээд нэг их айхтар зөрөлдөөд л өгөхгүй гээд хэрүүл бёолж байсныг би хараагүй. Хөдөө байгаагүй болохоор мэдэхгүй юм тийм.
Эрдэнэтуяа -
Аан.
Нэргүй -
Тийм. Тэгээд тиймэрхүү л амьдралд яасан юм дөө өссөн юм дөө. Эмээд нь яриад байх одоо нэг их
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад ламд шавь оруулах асуудал хэр байсан бэ?
Нэргүй -
Ламд шавь орно гэж бараг л миний яг юунд бол яг жаахан жижиг байсан болохоор мэдэхгүй байнаа бага байсан болохоор. Ер нь бол жаахан сургуульд орохоос өмнөхөн энэ тэр, лам ирээд айлд жаахан нууцхан шиг ном уншаад л тэгээд л хэд хоноод л нөгөө бариад явчихаж гэнээ нөгөө ламыг чинь бариад явчихаж гэнэ. Одоо тэднийд ном уншчихсан бие биенээ матдаг ч юмуу яадаг юм дээ аягүй тийм хавчилганд байсан байх.
Эрдэнэтуяа -
Лам нар уу?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэр тухай мэдэх бол жаахан дэлгэрүүлж яриач мэдэх юмаа?
Нэргүй -
Үгүй ээ тийм нэг их айхтар тийм яагаад байх юм байхгүй. Жамсранцорж гээд нэг сайн лам байсан. Тэгээд тэр энэ тэр манай нэг эгчийг өвчтэй байхад ирээд буцалж байгаа тогоотой усанд л нэг том хар даавуу хийгээд бүр буцалж байгаа усанд хар даавуу дүрээд шалдан хэвтүүлчихээд гэр дүүрэн би бүр жаахан байсан. Бүгдийг сууогачихаад айл сахалтын бүх улсыг суулгаад тэгээд нөгө муу хүүхнийг бүр шалдан газар хэвтүүлчихээд, тэгээд өнөө шазам халуун усанд хийсэн хар даавуугаараа ороолгож байсан юм. Тэгээд багш минь өршөө гээд бахираад байсныг би мэддэг юм. Тэгээд тэр хүн түлэгдээгүй л байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд зүгээр болчихсон
Нэргүй -
Тэгээд зүгээр болчихсон. Аймар хүнд өвчин туссан байсан. Тэгээд би ламын тал дээр тэр хүний тэгж байсныг бага байхдаа яг тэрнийг мэддэг би өөрөө хараад сууж байсан болохоор. Тэгээд нууцаар л тэр айлуудаар явж уншина. Миний юун дээр толгой энэ тэр жаахан тэр үсэргэнээд л юм гараад түүхийрээд тэгсэн нэг ламыг авчраад яасан чинь надад нэг ном уншаад үлээгээд л нөгөө толгойг чинь тэгсэн маргааш нь нөгөөдөх нь хогжроод л, зүгээр болоод яаж байсан юм. Тэрийг сайн мэддэг юм.
Эрдэнэтуяа -
Ер нь үед эмнэлэг гэхээсээ манай монголын ард түмэн лам гэхээрээ л илүү байсан юм шиг байгаа юм тэй?
Нэргүй -
Тийм. Илүү байсан шиг байгаа юм. Тэгээд өөр ч одоо
Эрдэнэтуяа -
Тэгээд бага басан болохоор ламд шавь орох асуудлыг мэддэггүй байсан юмаа?
Нэргүй -
Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Таны найзууд бүгдээрээ сургуульд орсон уу, тоглодог?
Нэргүй -
Ер нь орсон доо, ер нь тэр үед орсон юм байгаа юм. Ер нь сургуульгүй үлдэнэ гэсэн хүүхэд бараг байхгүй. Ер нь зарим нь үлдэж байсанс байх мал дээр
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нэргүй -
Зүгээр дургүйлхэж байдаг юмуу, аав ээж нь дургүй байдаг юмуу. Сургульгүй үлддэг л байсан зарим нь. Тэгээд сүүлд нь том том болсон хойноо л орж байсан ш дээ яагаад юм мэдэхгүй. Тиймэрхүү л
Эрдэнэтуяа -
Аанхаа. Ер нь та сүүлд нэгдэлд ажиллаж байсан гэсэн ш дээ. Тэгэхэд нэгдэл ямархуу байсан юм бэ тэр талаар яриач ер нь. Ер нь нэгдлийн үйл ажиллагаа ямархуу үйл ажиллагаа яьуулдаг байсан бэ?
Нэргүй -
Нэгдэл яахав дээ ерөнхий нягтлан бодогчтой туслах нябо-той. Тэгээл нэгдлийн орлогч дарга гэж бүх л ажлуудыг зохицуулдаг. Тэнд ч одоо зуд боллоо грэвэл хэдэн залуучууд цуглуулаад тийшээ явна шүү, чи тийшээ яв гээд ажил хуваарилсан тийм гнэг өвгөн байсан юм. Их л ажилтай өглөө босов уу үгүй юу ер нь баахан хүнтнй наана цаана чи ажил хийсэнгүй барьсангүй гэсэн шиг. Чи ч тийшжээ яв гээд хуваарилаад тиймэрхүү л байсан. Би нэг их тэнд удаагүй хоёр жил гаран болсон.
Эрдэнэтуяа -
Ер нь хүмүүс сүүлд нэгдэлд элсэх хүн байдаг юм байна уу?
Нэргүй -
Тэрэнд чинь ер нь нэгдэлд
Эрдэнэтуяа -
Элсчихсэн
Нэргүй -
Элсчихсэн. Нэгдлэ энэ тэр чинь
Эрдэнэтуяа -
Нэгдэлд ер нь ямар үүрэгтэй байсан бэ ер нь, нэгдэлжих хөдөлгөөнөөр элссэн улсууд?
Нэргүй -
Өө тэгээд малаа л сайн маллана. Тэгээд тэр чинь ухуулагч юу юу ч байдаг юм бас нэг нам юу хариуцсан хүмүүс чинь нэгдэл эд нарт чинь одоо бригадын дарга, бригадын юу юу ч байдаг юм албан хаагчи эд нар бас тэр үедээ юу яаж байсан хүмүүсүүд байсан юм аа. Дуудаж авчираад семинар эд нар хийгээд л тиймэрхүү. Тэгээд малын их, бага эмч
Эрдэнэтуяа -
Нэгдэл ер нь том газар байсан уу?
Нэргүй -
Овоо том газар байсан. Том шүү.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдлийн талаар хүмүүсийн ам ямар байх юм?
Нэргүй -
Нэгдэлд муу гээд энэ ээ тэрээ гээд байх юм байхгүй зүгээр яахав хийсэн ажлын хөдөлмөр өдрийн юу гээд бодчихдог нэг их цалин хөлс энэ ээ тэрээ гээд сүйд болоод байгаа юмыг би бас мэдэхгүй юм.
Эрдэнэтуяа -
Та бол цалинг нь бодох уу?
Нэргүй -
Би тэр малчидын тэрийг бол бодохгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Юуг нь бодох вэ?
Нэргүй -
Зүгээр юуг энэ одоо албан хаагчид, одоо цайны газар байдаг ч юм уу, гуанз юунуудыг нь хариуцсан юунуудаа л бодно. Малчидынх нь бол цаана тоо бүртгэгчтэй тэд нар нь бодоод аваад ирдэг
Эрдэнэтуяа -
Та сургуулиа төгсөөд хотол ажиллаж байсан гэж байна ш дээ тэр үеийн нийгэмд хотын ялгаа ямар байсан? Ялгаа их байсан уу?
Нэргүй -
Их байсан.
Эрдэнэтуяа -
Тухайлбал нэрэлбэл? Дэлгэрүүлж яривал?
Нэргүй -
Үгүй одоо яахав дээ тэгээд хөдөө очсон чинь нэг л их хүнийг харсан одоо намайг ажил хийгээд сууж байхад чинь хаалганы завсраас хүүхнүүд ирээд хараад байх жишээтэй.
Эрдэнэтуяа -
Яах гэж харж байгаа юм?
Нэргүй -
Одоо мэдэхгүй. Хотоос ирсэн хүүхэн гээд сонирхоод харж байгаа юм байлгүй яадгын
Эрдэнэтуяа -
Бас айн
Нэргүй -
Тийм. Тэгж л харж байдаг юм байлгүй л гэж боддог.
Эрдэнэтуяа -
Амьдралын байдал ямар байна? Хөгжил дэвшил?
Нэргүй -
Амьдрал бол хөдөө дажгүй болчихсон тиймэрхүү л байсан ер нь. Их айхтар ядуу улс байсан л байсан байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Хөдөө орон нутгийнхан малаа л маллаж амьдарна?
Нэргүй -
Тийм малаа л маллана. Тэгээд сум дээр байлаа ч гэсэн үнээ малтай тиймэрхүү л байна. Тэгээд ажилтай нэг нь ажилаа хийнэ.
Эрдэнэтуяа -
Та хөдөө гэж яриад байгаа аль аймаг юм бэ?
Нэргүй -
Сүхбаатар аймаг
Эрдэнэтуяа -
Сүхбаатар аймгийн аль сум байсан юм? Бүр урд талын зах уу үгүй юу?
Нэргүй -
Тийм. Урд байхдаа тийм Асгат сум гээд хамгийн урд тал ч арай ч биш л дээ.
Эрдэнэтуяа -
Та тэр үед хөдөө очоод малтай байсан уу? Малтай байх тохиолдол байна хүмүүс ингэж яриад байх юм билээ: төрийн албан хаагч байгаа ш дээ 16-аас дээш толгой малтай байх ёсгүй ч юм уу?
Нэргүй -
Үгүй ээ тэгж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Та нар өөрсдөө малгүй байсан болохоор анзаараагүй юм болов уу?
Нэргүй -
Анзаараагүй, малгүй тэгээд ер нь цалингүй болоод байсан. Тийм болохоор малтай больё гэж бодоогүй.
Эрдэнэтуяа -
Хот хөдөөгийн цалингийн ялгаа хэр байсан та ер нь хэдийг авч байгаад хөдөө очоод хэдийг авдаг болсон?
Нэргүй -
Хөдөө очоод 450-ийг авдаг байсан
Эрдэнэтуяа -
Энд?
Нэргүй -
Энд 500-г авч байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд нэмэгдэл гэж байх уу?
Нэргүй -
Тэгээд оюутных нь стипент байсан.
Эрдэнэтуяа -
Төгссөний дараа?
Нэргүй -
Төгссөний дараа нэмэгдэл гэж байхгүй. 400 байж байгаад 450 болох жишээтэй. Тэгээд 450-иас нэг их дээшлээчгүй тэгээд
Эрдэнэтуяа -
450 хүрэлцээтэй?
Нэргүй -
Хүрэлцээтэй.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед хуримтлал хэр байсан хүмүүс?
Нэргүй -
Өө тэр банкинд мөнгө хийж мэддэггүй байсан байх.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нэргүй -
Мэдэхгүй. Би ер нь хийдэггүй гэж боддог байсан. Санахгүй л юм байна.
Эрдэнэтуяа -
Амьдрал нь баталгаажсан болохоор санаа зовох юм байхгүй байсан байх? Цалин нь хүрж л байдаг, илүү дутуу юманд санаа зовох юм байхгүй?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Ер нь одоогийн цахилгаан бараа хэзээ гарч байсан? Хүмүүс ер нь хөргөгч, зурагтыг хараад гайхаж байсан асуудал гарч байсан байх тийм ээ?
Нэргүй -
Гарч байсан гарч байсан. Би бол тэр юунд 10 төгсөж ирээд л техниумд байж байхдаа л манай ахынх нэг хамаатныхдаа очдог байсан юм тэгсэн чинь махны машин махны нэг хөргөгчтэй машин байдаг ш дээ тэрнээсээ мах оруулж ирээд л халуун зунаар хөлдүү мах оруулж ирээд хөшиглөөд тэгээд бүр гайхаад яадаг юм бол гэж бодоод тэгээд бүр ээж аавдаа сонирхуулаад захиандаа хүртэл бичээд хөлдүү мах машинаас гаргаж ирээд идэж байна сонин юм аа гээд л хөргөгч гэдгийг нь ч мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Хөдөө орон нутагт мэдэхгүй ш дээ тийм ээ?
Нэргүй -
Мэдэхгүй. Айлд хөргөгч гэж тэр үед байгаагүй л дээ.
Эрдэнэтуяа -
Цөөхөн айлд л байх уу?
Нэргүй -
Зурагт гэж юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Зурагтыг анх яаж мэдсэн?
Нэргүй -
Хөргөгч юу баян айлуудад байсан юм уу мэдэхгүй бид нар тийм айлуудаар ордог биш юугаа мэдхэв дээ. Харж үзээгүй л юм байна. Тэрийг чинь ер нь бараг сургуулиа төгсөөд явтал аа үзээгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Сургуулиа төгсөөд өөрөө авсан уу?
Нэргүй -
Сургуулиа төгсөөд мөн яваад ээ суманд тог могч байхгүй юм чинь юугаа авах вэ дээ тэгээд тийм. Өөрөө ч тэрийг чинь мэдэхгүй юм чинь.
Эрдэнэтуяа -
Манай ээж бас тэгж гайхаж байсан гэсэн бас л халуун зунаар яагаад, орон нутагт бол махаа борцлоод л идэх үү зундаа?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэр үед бараг зун мах иддэггүй байсан гэж үнэн үү?
Нэргүй -
Үнэн. Манай өвгөн хөгшин хоёр бол бүр өвөл л жаахан мах иднэ, өвөлдөө нэг хонь ямаа гаргаад нэг адууны тал мах иддэг байсан тэгээд зун бол нэг ч шүдлэн ямаа ч гаргахгүй. Дандаа цагаан идээгээрээ л байна.
Эрдэнэтуяа -
Ая яа яа та нар ч сурсан байх л даа
Нэргүй -
Сурчихсан тэгээд л цагаан хоолоо идээд л тэгээд ч олон таван үг байхгүй мах идэх юмсан гэж ээж аавдаа гомдол мэдүүлнэ ч гэж байхгүй угаасаа л тийм л байх ёстой юм шиг
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хүмүүс хүүхдээ сайн хүмүүжүүлдэг байсан юм шиг о санагдаад байдаг л даа, зодох асуудал байх уу? Ямар байдлаар хүмүүжүүлдэг байсан?
Нэргүй -
Зодно л доо.
Эрдэнэтуяа -
Хэр их?
Нэргүй -
Хааяа даа л нэг ороолгоод авах жишээтэй. Байнга биш л дээ. Манай өвгөн аав бол ер нь хүүхдийг ер нь зодохгүй. Ээж л нэг жаахан үглээд л нэг буруу юм хийвэл шилбүүрдээд авах жишээтэй тэгдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны үед манайд хүйтэн өвчтэй хүмүүс аягүй их байдаг байсан гэсэн тэр талаар?
Нэргүй -
Тэрэнд суман дээр байж байхад намайг бага байхад ш дээ Хонгор суманд байж байхад нэг л олон миний бодоход ганган хүүхнүүд л нэг их морьтой наадмын улсууд шиг ирээд эмнэлэгт тариа хийлгэдэг байсан юм. Тэр нь л одоо өвчтэй улсууд байсан юм байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Ам хамраа битүүлсэн үү?
Нэргүй -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Хамар нь унсан байдаг гэсэн?
Нэргүй -
Хонгорт бол тэгээд двиз газарт бол нэг юу байсан унаган хөгшчүүл угаасаа байсан дандаа ийм хар юм хамрандаа зүүчихсэн, хамар нь байхгүй болчихсон тэгээд дандаа тийм өвчинөөр цэрэг байсан болоод ч тэр юм уу өвчин их тарчихсан байдаг. Ганц бие гэр оронгүй ядарсан хөдөөгүүр, суман дээгүүр тэнэсэн өвгөн хөгшин хамаргүй, хөлгүй ч юм уу тийм хачин их байсан. Тэр двиз гээд их том газар байсан. Зарим нь нэг жаахан4 хана гозойлгоод дээр нь нэг навтас эд нар тавьчихсан, баахан төмөр пошкоор тойруулаад ингээд яачихсан, нэг их ядуу улсууд элбэгтэй тийм байсан. Тийм хачин улсууд тэгээд манайд орж ирэхээр үхтэлээ айдаг. Хамаагүй эндээс нь ч нэг нүхтэй, эндээс нь хачин юм цуваад л энд нь ч нэг нүхтэй юм цуваад л тийм өвгөн байсан тэгсэн чинь манай нэг хамаатан, хамаатан биш ээ найз охин ярьж байсан юм. Энэ чинь манай ээжийн ч гэнэ үү хамаатан гээд аягүй сайхан бүдүүн тарган цагаан лам байсан ш дээ аягүй сайхан лам байсан ш дээ. Сүүлдээ өвчин хүрээд ийм болчихсон юм гэж. Тэгээд морь унаад ямар ч хэрэгтэй байдаг юм нэг их морь унаад ямар ч хэрэггүй зүгээр манайхыг эд нар сумаас гараад буучихсан байхад ирж орж ирчихээд цай амсчихаад олон таван ч үггүй мордоод шогшчихдог тийм л юу хэрэгтэй гэж тэгж явдаг юм мэдэхгүй хийх ажилгүй болоод л тэгж явдаг байх.
Эрдэнэтуяа -
Социализмын үед ламын хавчилга, ламын хавчилга гэснээс социализмын үед шашин шүтлэг төр хоёр ер нь ямархуу байсан бэ?
Нэргүй -
Одоо тэр чиг сайн мэдэхгүй юм аа.
Эрдэнэтуяа -
Зарим хүмүүс ярихнээ янз янз л даа, олон газрын хүмүүстэй ярилцлага хийж байсан дээж өргөхийг хориглодог байсан, бурхан шүтээн гэртээ тавихыг хориглодог байсан л гэх юм?
Нэргүй -
Манай өвгөн хөгшин хоёр бурхан шүтээнээ бүгдийг нь авдрандаа хийчихсэн ерөөсөө хэзээ хойно л гаргаж ирж байсан ш дээ. Гаргадаггүй бодвол гаргуулдаггүй л байсан юм байлгүй дээ. Бүр авдрандаа боогоод хийчихсэн.
Эрдэнэтуяа -
Зул өргөх асуудал байх уу?
Нэргүй -
Байхгүй. Бүр байхгүй
Эрдэнэтуяа -
Цагаан сарыг яадаг байсан?
Нэргүй -
Цагаан сараар өргөдөг байсан байх аа. Цагаан сараар чиг тэгээд яахав дээ айл хэсвэл жаахан хавсай өгнө
Эрдэнэтуяа -
Хавсай гэж нэг юм байсан юм шиг байгаасаа тийм ээ?
Нэргүй -
Тийм. Нэг жижиг том тийм ямар л олигтой юм байв гэж нэг гурил бадраагаад тийм юмаар хийсэн боов л хүүхдүүдэд өгдөг байсан. Морьтой хэсэгт чинь тэрийгээ ганзгалчихсан нөгөө хайрсан боов юугаа авч явдаг л байсан.
Эрдэнэтуяа -
Цагаан сарыг нэг хэсэг хийлгэхээ больсон юм шиг байгаа юм тэр ер нь ямархуу байсан бэ?
Нэргүй -
Мэдэхгүй гэнэтхэн л сүүлдээ л бид нарыг сургуульд орсоны дараахан барагл тэр маршалл Чойбалсангийн чинь дараа болчихсон юм биш үү.
Эрдэнэтуяа -
Аан за
Нэргүй -
Ер нь тэгсэн юм. Тэгээд л ёлкоор цагаан сар хийдэг болсон юм. Юугаар шинэ жилээр. Манайхан сайхан улаан булантай байсан нэг л их жаахан байхад одоо ингээд манайхны нэг хамаатан хөгшин янз бүрийн туулай, чоно гарна та нар үзээрэй гээд л гайхаад л баавгай чоно эд нар чинь яахаараа байшинд ороод ирдэг юм болоо гээд гайхаад л байдаг. Тэгээд хөвөн утсанд бөөрөнхийлөөд эндээс нь мах унжуулаад л цаасан гинж ингээд том том цаасан гинжүүд ингээд хийгээд л энэ тэрүүгээр өлгөчихсөн, дан гараараа хийнэ ш дээ. Цаасан гинжүүдийг чинь хар бол хар, улаан бол улаан зүгээр харандайн будгаар будаад тэр их юуг чинь
Эрдэнэтуяа -
Нэг бүрчлэн
Нэргүй -
Тийм хүүхдүүд хийдэг байсан. Жонхуугаар гурилаар наагаад нөгөөдхийг чинь их зэхнэ ээ. Тэгээд л тоглолт болоод л том том хүүхдүүд залуучууд их байсан юм чинь. Сургуульд том том залууд байсан юм чинь багш нараасаа дутахгүй залуучууд тэд нар эд нар чинь их л сайхан дуулж хачин л гоё юм болж байсан шиг л санадаг юм. Тэр үед хүүхэд байсан л даа би.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн сургууль сургая, мэдүүлье гэсэн сэтгэлтэй байсан уу?
Нэргүй -
Их хичээдэг байсан.
Эрдэнэтуяа -
Одоо бол байна л даа байна?
Нэргүй -
Хүүхдийг чинь үнэн голоосоо ерөөсөө л хүүхдийг чинь нэг юу эд нар уншаад л бүр их сайхан уншаад л яангуут чинь зэрэг дэвтэр харандай хоёр багш нь ухаан нь хүүхдүүдийн нүдэн дээр л бэлэг болгоод өгч байх жишээтэй ер нь аймар урамшаалалтай тэгдэг байсан юм. Тэгээд хөгшин ээж маань аан би онц сурна аа хөгшин ээж маант дүнгийн хуралд явна гээд л ээж аавыгаа дагуулаад аавыгаа дагуулаад л явна. Тэгээд нөгөө шагнал авна гээд нэг тийм эрээн даавуугаар зүгээр ор дэрний даавууг гастуг шиг хошуу алчуур, нэг балын харандаа, нэг дэвтэр нэг толь жижигхэн нүүр хардаг толь тийм юмаар шагнана аа. Нөгөөдхийг чинь ээж аав хоёр хэдэн жилээр хүүгийн минь төрийн шагнал гээд л авдарандаа хийгээд хадгалчихана ш дээ.
Эрдэнэтуяа -
Хөөрхөн юм тийм ээ?
Нэргүй -
Хөөрхөн. Өрөвддөг юм.
Эрдэнэтуяа -
Тэр үед чинь сургууль яагаагүй ганц хүүхэд нь тэгэхээр бөөн баяр байхгүй юу.
Нэргүй -
Намайг бүр 10-н жилийн сургуульд яваад техникумд явтал л авдранд байдаг л байсан. Тэгээд сүүлдээ яасан юм мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Настай улсууд чинь жаахан юманд баярладаг цаана л нэг уярамтгай болчихсон байдаг тийм ээ?
Нэргүй -
Тийм. Тэгдэг л байж билээ ээж аав хоёр.
Эрдэнэтуяа -
Ер нь танай төрсөн ээж яасан бэ?
Нэргүй -
Миний төрсөн ээж өөр нэг хүнтэй суугаад тэгээд хөдөө Баяндэлгэрийн нутагт хөдөө байдаг юм. Явчингуут нь их санасан. Тэгээд өөрөө олон хүүхэдтэй болсон л доо. Би нэг эмэгтэй дүүтэйгээ хоёулаа муу хөгшин хоёртойгоо өссөн юм.
Эрдэнэтуяа -
Ээжтэйгээ ер нь уулздаг байсан уу?
Нэргүй -
Уулзалгүй яахав. Тэгэхдээ жаахан хол болхоороо хааяа нэг сурагчидын амралтаар тэр өвлийн хүйтэнд тэрэг эд нар авчируулаад л чингэлэг тэрэг шиг юманд суугаад л ээж рүүгээ очдог байсан юм. Сүүлдээ жаахан хөндийрсөр хөндийрсөөр санах нь арай гайгүй болсон.
Эрдэнэтуяа -
Хэдэн настайдаа хаягдсан? Үлдсэн? Хөгшин настай өвгөн эмээ хоёр дээрээ ээжээсээ орхигдоод ?
Нэргүй -
Өө бүр усны аж ахуйд нябо байхдаа аав ээж хоёр хөгшин нас барсан. 70 хэд 70-н хэд хүрээд нас барсан.
Эрдэнэтуяа -
Сайхан насалсан байна ш дээ?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Буянтай буурлууд байна өө?
Нэргүй -
Миний хүүхдүүдийг би одоо 10 хүүхэдтэй
Эрдэнэтуяа -
Аа ямар сайхан юм бэ?
Нэргүй -
Миний хүүхдүүдийг л ер нь дунд зэргийг нь өнгөртэл шахуу хүн болгосондоо. Миний муу ээж. Өрөвдөөд байдаг юм.
Эрдэнэтуяа -
Өндөр настай улсууд?
Нэргүй -
Харин тийм.
Эрдэнэтуяа -
Сайхан насалсан байна шүү? 70 гэдэг чинь сайхан?
Нэргүй -
Миний өөрийн ээж бас 70-н хэд хүрээд 3-4 жилийн өмнө нас барсан.
Эрдэнэтуяа -
Одооноос уу? Хуучин аймагт байсан Буянтогтох гэж үү?
Нэргүй -
Тийм. Аймгийн төв дээр элэгний хавдар билүү
Эрдэнэтуяа -
Өө яана аа? Тэр үеийн хүмүүс хүүхдээ өргүүлэх асуудал их байсан юм шиг байх юм?
Нэргүй -
Харин тийм.
Эрдэнэтуяа -
Юутай холбоотой байсан юм бол оо? Нийгэмтэйгээ л байхдаа
Нэргүй -
Тийм л байх.
Эрдэнэтуяа -
Өргүүлэх нь нэг талаараа танай ээж шиг байж болох юм бас үр хүүхэд гардаггүй хүн их байсан юм шиг байгаа юм. Тэгээд ах дүүдээ өргүүлэх тийм ээ?
Нэргүй -
Тийм. Тэр дэмий юм шиг байна лээ. Би нэг охиноо хамгийн том охиноо сургуульд явах гээд сургуульд байсан болохгүй гээд өөрийн нөхрийн ахынд өргүүлчихсэн. Одоо аягүй хөндий байна ш дээ. Миний биеийг бараг тоотой асууна. Энэ юунд хотод байдаг юм. Яах вэ энэ ээ тэрээ гэж л байдаг юм. Гэхдээл бусдыгаа бодвол хамаагүй хөндий.
Эрдэнэтуяа -
Яг цуг өсөж яагаагүй болохоор нэг л өөр?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Бодоод байхад тийм л юм шиг санагдаад байдаг юм.
Нэргүй -
Ер нь тиймэрхүү шиг л амьдарлтай л явж байна даа.
Эрдэнэтуяа -
Олон хүүхэд сайхан байна уу?
Нэргүй -
Сайхан л даа. Гэхдээ хэцүү л юм байна бас нэг охиныгоо, нэг хүүтэйгээ алдчихсан нас барчихсан.
Эрдэнэтуяа -
Залуу юу залуу л байгаа л даа?
Нэргүй -
Тийм. Нэг нь дөнгөж 40 хүрч байгаа, нэг нь дөнгөж 30 хүрч байгаа
Эрдэнэтуяа -
Өвчин үү?
Нэргүй -
Өвчин.
Эрдэнэтуяа -
Өвчин гэж хүнийг яалтчиггүй ?
Нэргүй -
Миний муу хүү юу ч мэдэгдэхгүй зүгээр л яаваад байсан чинь ходоодны хорт хавдар болчихсон байсан. Надтай хамт байсан юм. бусад нь гэрлээд яваад өгөхөөр чинь тэр маань гэр бүл байхгүй, бас хамгийн бага хүү маань гэр бүл байхгүй 3-уулаа амьдарч байсан байхгүй юу. Нэг охин бий л дээ хүнтэй суугаагүй тэр нь яахав нэг гайгүй ажил хийдэг болохоор айлын байшин хөлслөөд амьдардаг юм. тэр муу маань яваад өгсөн. өргүүлсэний дараах хамгийн том охин элэгний цероз болчихоод биеэ эргэхгүй ажилд зүтгэсээр байгаад, хүн тэгээд өөрийн биеийг тэглээ ингэлээ гэхгүй л бол мэддэггүй юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Анзаардаггүй яг үнэн?
Нэргүй -
Тэгж байгаад л хэрэглэхгүй байсаар байгаад тэгээд нас барчихсан. Тэгээд их зовох юм аа амьд явахаар.
Эрдэнэтуяа -
Танай гэр бүлийн хүн байгаа юу?
Нэргүй -
Байхгүй. Аль 30 –н хэдэн насандаа нас барчихсан.
Эрдэнэтуяа -
Залуудаа?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдээ бага байхад л нас барсан байна даа?
Нэргүй -
Бага байхад.
Эрдэнэтуяа -
хэцүү шүү бас тийм ээ?
Нэргүй -
Хэцүү.
Эрдэнэтуяа -
Ганцаараа энэ олон хүүхдийг өсгөнө гэдэг чинь?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
бас л их ажилтай шүү?
Нэргүй -
Тэгээд яахав дээ хүүхдүүд зарим нь техникум төгссөн тэгсэн харин хөдөө аж ахуйн мэргэжил болохоор тэрийгээ ч дагнаж хийсэн юм байхгүй тэгээд яаж байгаа л даа. Зүгээр өөр өөрсөндөө таарсан ажил хийгээд явж л байгаа тэгээд одоо надтай байгаа хамгйин бага хүү эхнэр авах гээд эхнэр нь уул нь эхнэр хүүхэдтэй юм хүүхэд нь 4-р анги одоо 30 хүрч байгаа юм. тэгсэн чинь эхнэр нь солонгос яваад тэгээд тэр чигт нь хаячихсан юм. хүүхэд нв нь тэр эхнэрийнх нь ээж аав дээр байдаг юм. одоо 4-р анги. Хөөрхөн хүү байгаа. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө хүн амьтантай танилцья ч гэхгүй бүр тэр тал дээр таг болчихсон.
Эрдэнэтуяа -
Амьдрал эрээн байх юм тийм ээ?
Нэргүй -
нэг машинтай тэрүүгээрээ халтуур хийсэн шиг л тэгээд л, охин маань надад бас тусалдаг юм аа бас тэгээд бусад нь яахав амь амьдралаа л хөөчих юм байна ш дээ. Хэдэн сайхан хүүхэд байна аа яахав болж л байна.
Эрдэнэтуяа -
Социализмын үед ер нь төрөөс гэр бүлийн талаар ямар анхаарал халамж тавьдаг байсан бэ? ямар бодлого явуулдаг байсан бэ?
Нэргүй -
би тэр хүүхдийн мөнгийг л мэднэ. өөр бусдыг нь мэдэхгүй. Би чинь олон хүүхэдтэй болохоороо жилдээ 800-1000 төгрөг авдаг шиг байсан сандаг юм. тэгээд тэрүүгээрээ өвлийнхөө идшийг авна даа. Тэгдэг л байсан тэгээд
Эрдэнэтуяа -
800 төгрөг чинь тэр үедээ их л мөнгө тийм ээ?
Нэргүй -
Тийм. Тэгэхдээ тэр үед идэш бас их үнэтэй л дээ. Яг л тэр тэрэнд нь бараг тохирдог байсан шиг санадаг юм. тэгээд хэдэн хүүхдээ тэжээгээд л
Эрдэнэтуяа -
Та хотод байсан бол арай дээр байсан байх гэж бодоог уу?
Нэргүй -
Боддог
Эрдэнэтуяа -
Арай л өөр ажилтай тэй?
Нэргүй -
Тийм. Арай л энэ хүүхдүүдийн боловсрол юу ч гэсэн хамаагүй дээр байсан болов уу гэж би бодоог юм.
Эрдэнэтуяа -
Заримдаа ээж аавын үг ч зөв юмдаа.
Нэргүй -
Айн
Эрдэнэтуяа -
Нөхрөө бараг энд авчирсан байсан бол тэй?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Дуудаад
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хотын амьдрал чинь шал өөр. Та холёр чинь бүр сайхан байх байсан болов уу?
Нэргүй -
Тийм. Тийм ш дээ. Ядаж л нэг орон сууцтай энэ тэр байж байна ш дээ тэй одоо аягүй бол. Одоо бол манайх нэг 100 айлд жижигхэн галладаг байшинд л байдаг юм.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны үр нөлөө юу гэж боддог вэ, соёлын довтолгооноор ямар ач холбогдол гарсан бэ?
Нэргүй -
Хүмүүсийг арай нэг дээрдэж соёлжиход тус болсон байх гэж боддог ш дээ би. Тэр чинь зөв л юм л даа. Гэхдээ жаахан бодлого юу нь харгисдуу гэх юмуу.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нэргүй -
Тэр хүний юмыг өлгөчихөөд хамаагүй нэр усыг нь хэлээд байж байна гэдэг чинь тэр бас онцгүй л хэрэг ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд төрөөс хэлсэн юмыг дуулгавартай биелүүлдэг байсан гэдэг нь харагдаад байна уу даа
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хүн үг хэлэх эрх байхгүй. Үзэл бодлоо хир яөлөөтэй илэрхийлдэг байсан.
Нэргүй -
Ай тэр ч одоо мэдэхгүй муухан байсан байхоо. Ингэж л боддог юм одоо мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Орон нутагт хүүхдүүдээ тийм сургуульд сургах боломж байгаагүй юу, ер нь сургууль соёлоор хэр явуулсан бэ?
Нэргүй -
Сүүлд бид нарын үед бол овоо явуулсан тэрнээс өмнө бол бараг явуулдаггүй л байсан байх ер нь.
Эрдэнэтуяа -
Та хүүдүүдээ
Нэргүй -
Айн
Эрдэнэтуяа -
Та хүүхдүүдээ сургуульд
Нэргүй -
Би сургууль соёлоор явуулсан.
Эрдэнэтуяа -
Их дээд сургуулиар
Нэргүй -
Тийм явуулсан. Тэгэхдээ нэг их айхтар дээд сургуульд оруулж яаж бол явж чадаагүй миний хүүхдүүд. Дандаа л тийм техникум энэ тэр төгссөн л дөө, зарим нь ч ТМС /техник мэргэжлийн сургууль/ төгсч байсан. Харин миний нэг охин тэр охин дээд суругуль төгссөн юм хамгийн бага охин дээд сургууль төгссөн.
Эрдэнэтуяа -
Ер нь зүгээр би бодох нь ээ олон ч хүмүүсээс слнсч байна. Таны том хүүхдүүд бол том л байгаа ш дээ. Тэр үеийн хүүхдүүд ч ерөөсөө 10 жилээ төгсөөд, одоо илгээлтийн эзэд юмуу тэгээд нэг ажилтай болоход
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Ажил нь баталгаатай байсан шахуу байсан болохоор нэг их юм анзкаардаггүй
Нэргүй -
Тийм. Анзаардаггүй байсан тимй.
Эрдэнэтуяа -
Тэгээд нэг 1990 он гарахаар, хүүхдүүд ч өөрсдөө анзаардаггүй юмуу тэй?
Нэргүй -
Тийм. Тэгээд бия г ингэж бодож байсан. Хүмүүс өөрсдөө дураараа хөдөлмөр эрхлээд юу ч хамаагүй хийгээд, ммөнгө олоод наймаа хийгээд явлаа ш дээ. Тэгэхээр нэг их айхтар дээд сургууль гээд яваад байх хэрэг байгаа юмуу ер нь. Хүн ер нь хийдэг юмаа хийгээд явж байвал болох юм бишүү гэсэн юунд бодсон л байхгүй юу. Тэр жаахан яагаад зарим хүүхдээ юунд явуулж, тэр сүүлийн хоёр хүүгээ явуулах бололцоо байсан. Тэгтэл би явуулаагүй тэр л их алдчихсан юм болов уу гэж боддог юм.
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд нэг л их худлаа их дээд сургууль төгссөн хүн байна даа.
Нэргүй -
Тийм л дээ. Тэгээд юм хийж чадвал болж л байна.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн одоогийн нийгмийн ялгаанууд нь ямар байна.
Нэргүй -
Яахав одоо тэгээд хувиараа юм хийхийн арга байхгүй тэр үед чинь тэгээд. Албанй юуны ажил хйинэ үү гэхээс дураараа нэг юм
Эрдэнэтуяа -
Хувийн аж ахуйтан болчихно
Нэргүй -
Тийм. Болохгүй тийм л байгаа ш дээ ер нь. Жаахан л илүү гарвал малыг чинь нэгдэл авчихна хагасыг нь тийм.
Эрдэнэтуяа -
Одоо тэр сонин сэтгүүл үнэн гээд гарч байсан байх. Тэрэн дээр ямархуу мэдээлэл гардаг байсан бэ?
Нэргүй -
Нэг л их сайн сайхан юм гардаг байсан даа.
Эрдэнэтуяа -
Зурагт радиогоор бас?
Нэргүй -
Тэрнийг ч би бас хэзээ хойно аль зурагтыг чинь 1978 онд л үзсэн байх шүү. Би нөгөө хөдөө байж байгаад ирээд л.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр сонин сэтгүүлээр сайн талыг нь гаргах уу?
Нэргүй -
Сайн. Сайн талаас нь
Эрдэнэтуяа -
Намын юм л гарах уу?
Нэргүй -
Тийм. Намын л. Тэгж ч манлайллаа, тэглээ ингэлээ. Одоо тэгээд илгээлтийн эзэн залуучууд тийм ч амжилт гаргалаа энээ тэрээ гээд. Юмыг нэг их илэн далангүй юугүй... муулсан юм энэ тэр бараг л гарахгүй дээ. Нэг л их сайн сайхан юм гаргадаг байсан шиг санадаг юм.
Эрдэнэтуяа -
Тэрүүгээр тархийг нь угаадаг байсан юм болов уу?
Нэргүй -
Бодвол тэгдэг л байсан байлгүй.
Эрдэнэтуяа -
Тийм магадгүй. Одоо тэр ардчилал гээд байга аш дээ. Ардчилал ер нь хэдэн онд яаж гарч байсан юм бэ? юу гэж ямар үр ашигтай гэж хэлж уриалаад явж байсан?
Нэргүй -
Ай одоо ерөөсөө л их л эрх чөлөөтэй болно. Хүн ямар хөдөлмөр эрхэлнэ тэрийгээ эрхэлж болно, үг хэлж болно тиймэрхүү их л эрх чөлөөтэй болгож зарлаж яагаад, бид нар ч их сонирхоод л. Дэмий л сонирхож байснаас айхтар яаж байсан юм байхгүй. Ойлгож байгаа ч юм байхгүй л байсан дөө тэгээд л.
Эрдэнэтуяа -
Үр нөлөө нь юу байна?
Нэргүй -
Үгүй яахав зарим талаараа сайхан л байна л даа. Бид нар бол яахав тэр социализмын үед бол тэр нь ч ажилгүй энэ нь ч юугүй цалин мөнгө хэцүү байна гэж санаа зовохгүй амар л байлаа тэр үед. Тэгэхдээ одоо яахав. өөрийнхөө яадаж л байвал өөрийнхөө хэр хэмжээгээр амьдрах нь байна ш дээ одоо тэр нь зүгээр юмуу л гэж. Юу ч хийж байсан одоо тэгээд болж л байна. Ххийж л яадаж байвал. Тэгэхдээ бас жаахан дарамт их байнаа. Хүнийг нэг юм хйинэ гэнгүүт олон татвар юу гээд баахан дарамт л энэ тэндээс ирж байдаг. Нэг муу ТҮЦ(Түргэн үйлчилгээний цэг) ажиллуулах гэж байсан чиг л ажиллуулж болдоогүй тийм ч шинжилгээ ийм ч юу газрын зөвшөөрөл энээ тэрээ гээд тэр нь л
Эрдэнэтуяа -
Дарамт
Нэргүй -
Жаахан дарамт байх юм.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарснаар таны өдөр тутмын амьдралд өөрчлөлт гаргасан уу?
Нэргүй -
Одоо яахав дээ. Мэдэхгүй л юм дөө. Сайхан л амьдарч байсан. Одоо тэгээд яахав. Хүүхдүүд энэ тэр сайхан амьдарч л явах байлгүй дээ. Бас тэгээд хүнд чинь өвчин зовлон элдвийн юм яахаар бас зовлонтой юм тиймээ. Бас нэг сайхан амьдраад явахын аргагүй. Тэгэхдээ бол сайхан л доо. Одоо бас юм чинь сайхан л болоод байна. одоо улам л хойшдоо сайхан л болох байлгүй би боддог юм.
Эрдэнэтуяа -
Таны маьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу. Муу сайн, бас нэг сэтгэлд гүн шарх үлдээсэн
Нэргүй -
Үгүй яахав тэгээд хань бүл минь оочоод өгнө гэдэг чинь тэгээд одоо тэгээд тэрэн шиг хэцүү юм тэгээд хаа байхав дээ ер нь тиймээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд идэр залуу насандаа
Нэргүй -
Тийм. Идэр залуу насандаа
Эрдэнэтуяа -
өвчин үү?
Нэргүй -
өвчин
Эрдэнэтуяа -
өвчин гэж нэг айхтар юм байнаа.
Нэргүй -
Тийм. Тэгээд аймгаас энд ирээд 1-р эмнэлэгт. Хүүхдүү джаахан байсан.
Эрдэнэтуяа -
Та цуг ирсэн үү?
Нэргүй -
Тэгсэн. Би сахиж байгаад л. Хүүхдүүд яахав би өөрийнхөө ах дүү дээр үлдээчихээд хэцүү шүү /уйлав/ хэцүү юм хүнд тохиолдох хэцүү
Эрдэнэтуяа -
Тэгээд дээрээс нь хань ижил гэдэг чинь амьдралын гол тулгуур муу сайн бүхэнд тулж түшиж явлаг хүн гэдэг чинь чанга байхгүй юу?
Нэргүй -
өө юу гэхэд юу гэхэв хэцүү.
Эрдэнэтуяа -
Тэгээд үхэсний хойноос үхэх биш дээ. Одоо тэгээд
Нэргүй -
Тэгээд яахав нэг явсан шиг л.
Эрдэнэтуяа -
Ядаж нэг үр хүүхдээ өсөхийг хараад, ажил төрлөө дуусгаад нэг сайхан амарч байгаад явсан бол сэтгэлд жаахан ч гэсэн сэвгүй.
Нэргүй -
Тийм ш дээ. Тэгээд жаахан наслахаар чинь дээрээс нь элдвийн юм үзээд.
Эрдэнэтуяа -
Хэцүү л байна дөө. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Хадгалж явдаг дурсанм захиа,
Нэргүй -
Нэг их айхтар тийм онцгойлоод байх юм байхгүй дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед сонсохнээ хүмүүсээс их татвар авдаг байсан юмаа, гэр бүлгүйн татвар, хүүхэдгүй татвар
Нэргүй -
Аан тийм. Авч байсан. Цалин энэ тэр бодож байхад дандаа хүүхэдгүй тавар гээд авч байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Ямар настай ямар улсуудаас ямаро байдлаар авах уу, тэрийг тодруулж яриач
Нэргүй -
өө эмээ нь мартчихаж ээ авч л байсан даа. Залуучуудаас л ер нь хүүхэдгүй татвар тэр тэрнээс авна гэж жагсаалт бичиж байгаад тэр нэрээр цалин дээрээс нь суутгаад авдаг л байсан. Тэгээд би нэг настайвтар хүнээс авдаггүй байсан байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Аан залуу улсуудаас авна.
Нэргүй -
Тийм залууулсуудаас авна.
Эрдэнэтуяа -
Тэр нь ер нь ямархуу бодлоготой ажил байсан юм бэ тэр татвар нь?
Нэргүй -
Одоо ер нь тэр ямар ч хэрэгтэй гэж тэгж байсан юм бүү мэд гэрлүүлэх эгж тэгж байдаг юмуу.
Эрдэнэтуяа -
Хүн амаа өсгөх зорилготой байсан юм болов уу?
Нэргүй -
Тиймэрхүү байж магадгүй л юм. тийм юм авдаг л байсан юм. тэгээд сүүлдээ больчихсон юм тэрнийг чинь.
Эрдэнэтуяа -
Тэр үед өндөр албан тушаалтай, эрх мэдэлтэй улсууд гэж ямар улсууд байсан бэ, өдөр тутмын амьдралд ялгагдаж байсан уу?
Нэргүй -
Одоо яахав дээ дарга л бол дарга их л хүндэлж, тэд нарын чинь үгнээс нь гарахгүй өөр л байсан л даа тийм. Тийм л байлаа.
Эрдэнэтуяа -
За. Дарга гэхэр ер нь дээр тахидаг байсан.?
Нэргүй -
Тийм. Дарга гээд л
Эрдэнэтуяа -
Хэлсэн үг нь хууль
Нэргүй -
Хууль. Тэгээд нэг хууль болгоогүй нэгийг нь загнана. Бас л мөн жаахан яадаг л байсан байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь хараат байсан юмуудаа.
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хувьчлал ер нь яаж гарсан юм бол та хувьчлалд яаж оролцсон бэ?
Нэргүй -
Хувьчлал одоо байр байшин энэ тэрийг нь үнэгүй өгөөд л. Малыг нь үнэгүй бас өөрсдөд нь өгөөд яаж л байсан. Тэр харин надад зүгээр л санагдаж байсан.
Эрдэнэтуяа -
Та хувьчлалд яаж оролцсон юу авч байв, танд хувьчлалаар олж авсан юм байна уу?
Нэргүй -
Надад нэг их хувьчлалаар авсан юм бараг байхгүй дээ ер нь. Ер нь юм аваагүй.
Эрдэнэтуяа -
Тэр тасалбар ч аваагүй юу?
Нэргүй -
Тасалбар авсан
Эрдэнэтуяа -
Тасалбараа
Нэргүй -
Тэгээд тэрийгээ ямар ч ашигласан юм байхгүй хичнээн жил хадгалж хадгалж, нэг хүнд хэдхэн төгрөгнөөс зарчихаж байсан тийм.
Эрдэнэтуяа -
Тэр хувьчлалыг анх юу гэж зарлаж гарч ирж байсан бэ? Зурагто радтогоор гарч байсан уу, сурталчилга хийж байсан уу, ухуулга хийж байсан уу?
Нэргүй -
Нэг ч их ухуулга хийж байсан юм байсан ч юмуу. Хэрэгтэй хэзээд хөрөнгө олдоно ухааны юм хэлээд л өгч байсан. Тэр хичнээн жил болоход юу ч мэдэгдсэн юм байхгүй. Бараг зарим нь энэ тэнд үрэгдээд л өнгөрч байсан байх. Тэгээд сүүлд нь би ирчихээд нэг юм байгуулагдаад, тэрэнд яах гэсэн чадсан ч үгүй. Тэгээд хэдэн төгрөг болдог юм байна шүү гээд надад нэг хүн хэлсэн. Тэрнийг нь тэгээд зарчихсан.
Эрдэнэтуяа -
Бага үнээр
Нэргүй -
Тэгэхэд бололцоо ч муутай.
Эрдэнэтуяа -
Хувьчлал ер нь ард түмэнд хэр ялгаатай хандсан бэ? Хэр ялгаатай явагдсан бэ
Нэргүй -
Мэдэхгүй ээ хувьцаа л тарааж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүмүүс тэгээд ярьдаг л юм байна лээ. Хувьчлалаар гол гол том үйлдвэрийг чинь хувьчлалаар л эрх мэдэлтэй томчууд худалдаад
Нэргүй -
Аан тийм. Тэрэнд бол нэг тийм ядуу зүдүүхэн хүмүүс энэ тэр бол хцвьцаагаараа тэрэнд нь оролцож чадаагүй л байх дөө. Томчууд нь аваад өнгөрсөн байх. Чухам яг орно гээд хөөцөлдөөд байсан хүн яаж байсан юм сайн мэдэхгйү юмаа тэрнийг бол.
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад кино театрт жүжиг гардаг байсан уу?
Нэргүй -
Гардаг байсан.
Эрдэнэтуяа -
Үзэх үү?
Нэргүй -
Үзнээ.
Эрдэнэтуяа -
За яаж үзэх үү, бас томчууд хүүхдүүдийг оруулахгүй гээд зарим хүүхдүүд хормойн доогуур нь шургаж байгаад орчихдог байсан гэдэг.
Нэргүй -
Тийм тэгээд л орчихдог байсан. Тэгээд шөнө үзүүлэхгүй гээд л бас. Ганаа гарна. Кино бол гарна шүү. Тэгээд ээж аав хоёр явуулахгүй ээ шөнө гардаг болохоор явуулахгүй. 2-улаа нэг гуйж байгаад л явсан чинь олон хүнтэй пээ их олон хүнтэй. Нэг харсан дүү алга болчихож. Тэгсэн чинь юц киногоо үзэх манатай уйлаад л тэрүүгээр чинь дүү алга болсон гээд уйлаад улсуудын доогуур харах юм өнөөх нь байдаггүй. Тэгсэн чинь гэрээдээ гараад гүйчихсэн гэж байгаа, өнөөх киногоо үзэхээ больчихоод. Тэгээд орж ирсэн чинь. Яав чи чинь гэсэн чинь нүд нь орой дээрээ гарчихсан “дүү алга болсон гээд” бүр уйлсаар л орсон гэж байгаа юм. Тэгээд л чи дүүгээ яачихдаг юм гээд л өвгөн хөгшин хоёр чинь чи явна явна гэж яасаар байгаад чи тэгнэ ш дээ чи гээд тэгэхээр нь улам бахирч уйлаад. Тэгсэн өнөөх нь гүйж ирээд ээж аав хоёрынхоо өвөрт гүйж орж иржжд хэвтээд өгчихсөн.
Эрдэнэтуяа -
Инээв.
Нэргүй -
Инээв. Надаас нөгөө төөрчихөнгүүтээ тэр чигтээ гараад гүйчихсэн.
Эрдэнэтуяа -
Бас сэргэлэн байна ш дээ.
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэгээд та юун кино манатай.
Нэргүй -
Тэгэхэд чинь би юун кино манатай. Тэгэхэд чинь юу билээдээ Хайдав гуай энэ тэр дуулдаг кино байдаг даа. Ямар билээ галт тэрэгнээс энэ тэр Цогзолмаа гуай энэ тэр гараад л нэг их урлаг юутай.
Эрдэнэтуяа -
Ямар кино юм бол , дэр үеийн монгол кино юу тэй?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Ер нь монгол кино гарах уу гадаад кино гарах уу?
Нэргүй -
Монгол кинол гардаг байлгүй дээ бодвол. Их үзэж байгаагүй ээ. Их л кино гардаг юм ер нь тэгээд. Тэр үед шөнө гардаг болохоор явуулахгүй. Явьж гэж нэг их. Ганцхан явж байга царай нь тэр.
Эрдэнэтуяа -
Дүүгээ алдчихаад
Нэргүй -
Тийм. Дүүгээ алдчихаад.
Эрдэнэтуяа -
Төлбөр мөнгө төлөх үү?
Нэргүй -
Мэдэхгүй төлөхгүй байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Тэр сургууль соёлд ямар юм голчлон зааж байв, сургуулийн ном дэвтэр ямархуу элбэг дэлбэг, ховор байсан уу. Зарим хүмүүс тамхины цаасан дээр бичдэг байлаа
Нэргүй -
Тэр мэр бол миний үед бол
Эрдэнэтуяа -
Дэлгэрчихсэн
Нэргүй -
Арай гайгүй болчихсон бас нэг. Дэвтэртэй болочихсон байсан юм. Тэгэхдээ л жаахан ховор эдний нэг байсан л даа. Тэр хүүхдийг дэвтэрээр шагнахаар баярлачихаж байна. нимгэхэн дэвтрээр шагнахад бөөн баяр
Эрдэнэтуяа -
12-н хуудастай одоо бол
Нэргүй -
Тийм. Бөөн баяр болж байна гэхээр тэр бас ховор байсан шиг байгаа юм л даа. Магадгүй. Тэгээд дандаа чернилэнд үзэг ингээд дүрж бичнэ.
Эрдэнэтуяа -
Нэг пранпашик байдаг байсан?
Нэргүй -
Тийм. Дүрж бичнэ. Хээх юугаар элементээр бичнэ. Хаичн гоё бичнээ тэрийг чинь бүр аягүй сайхан бичнэ. Тэгэд сүүлдээ заваартаад л алтан чернилээр бичиж байгаа нь энэ гээд л чернилийг чинь аймар өтгөн болгочихоод. Тэгээд нөгөөдхийг чинь өтгөн болгочихоод дүрээд бичингүүт нөгөөдөх чинь ингээд алт шиг гараад л.
Эрдэнэтуяа -
Гоё гялалзаж уу?
Нэргүй -
Гоё гялалзаж, бүр ингээд алт шиг өнгөтэй болоод бүр боронз шиг болоод гоё гарна. Тэрнийгээ их гоё гээд л тэгээд пранпашкаар дараад л сүүлд нь нөгөө тэрийг нь пранпашикийг нь авчихаар яваандаа нөгөө өтгөн юм чинь нөгөө дэвтрээ уугаад хоёр талыг нь тэгээд жаахан заваартуулаад хаячихдаг байсан юм. Тэгж бичдаг байлаа нэг.
Эрдэнэтуяа -
Тэр үедээ бас моод
Нэргүй -
Тийм. Үзэг нь бас 5 хошуутай үзэг, хомбон үзэг гээд л нэг үзүүртээ хамгийн урдаа бөөрөнхий нэг шааригтай.
Эрдэнэтуяа -
Тийм.
Нэргүй -
Тэрүүгээр бичихэд их дуртай.
Эрдэнэтуяа -
Тэр нь яах уу?
Нэргүй -
Тэр нь их хатуу дарахад нэг их яагаад байхгүй. Одооны нөгөө юун үзэг шиг одоо зүгээр үзэг шиг. Тийм хачин гоё. Бусад үзэгнүүд бол дарахад л ангайгаад л нэг их бүдүүн гараад л нэг тиймэрхүү байсан юм. Тэгээд нэг гуурстай сав гээд шилэн дотогшоо гуурстай ингэхээр нэг их асгахгүй /доошоо харуулж заав/. Бага асгана уу гэхэс нэг их асгачихгүй. Тийм сав байсан юм тийм савтай. Тэгээд тэрнийгээ жижигхэн юун уутанд даавуун уутанд хийгээд юундаа хйичихсэн. Тэгээд нэг муу даавуун цүнхтэй тэрэн дээрээ 5 хошуу энэ тэр оёчихноо. Тэгээд л явдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
Форм нь?
Нэргүй -
Форм нь хамагүй ээ
Эрдэнэтуяа -
Дээлээ өмсөөд л
Нэргүй -
Тэр байтугай хөл нүцгэн явж байсан юм чинь сургуульдаа.
Эрдэнэтуяа -
Хөлт нүцгэн үү боломжгүй айлууд нь уу
Нэргүй -
Намайг 1-р ангид байхад зүгээр боломжтой харин зун бол одоо хөдөө сумдын хүүхдүүд энэ тэр чинь хөдөөний хүүхдүүд зун бол гутал өмсөхгүй. Зүгээр л багш нар нь ч тэр тийм л байх ёстой юм ишг байж байдаг. Тэгээд хичээлдээ хөл нүцгэн энэ тэр явж байсан юм.
Эрдэнэтуяа -
Бас айн
Нэргүй -
Цөмөөрөө л хөл нүцгэн болохоор бие биенээ хэлэх ч юм байхгүй сайран хөллөчихөөд л тэр
Эрдэнэтуяа -
Шоолох ч юм байхгүй
Нэргүй -
Шоолох ч юм байхгүй
Эрдэнэтуяа -
Тэр үед тэгээд маяг гэж байхгүй болохоор шоолно гэсэн юм байхгүй, байгаагаа өмсөөд л идэж уугаад л явж байдаг.
Нэргүй -
Тэгээд морь унавал нэгэ гутал өмсөнө. Тэгээд юунд гараад явчихна. Жаахан зайтай энэ тэр намар дөнгөж сургууль цуглахад айлууд гараад явчихсан. Жаахан зайтай мориор их явна. Тийм. Нэг саахалтын айл юунууд чинь нийлээд л морь унаад сундлах нь сундлаад тэгээд уралдчихна даа. Тэгээд байшингийнхаа сургуулийнхаа ар талын юунд аваачиж морьдуудаа тушихыг нь тушаад л дандаа л нэг номхон морь байж байдаг. Тэгээд мориор явцгаадаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Сургуулиас хол байсан уу?
Нэргүй -
Сургууль аа тэр үедээ бол зайтай овоо зайтай. Мориор явж байхад.
Эрдэнэтуяа -
Гэрээсээ л явах уу
Нэргүй -
Гэрээсээ л явна.
Эрдэнэтуяа -
Дотуур байр гэж байсан уу?
Нэргүй -
Байхгүй. Дотуур байр гэж мэдэхгүй ээ. Бүр хөдөөний хүүхдүү днэг юманд байсан шиг санаад байнаа. Тэгээд мориор явдаг байсан юм. тэгээд жаахан нилээн орой болоод хүйтрээд ирэхийн үед гэрүүд нь юун дээрээ ороод ирнэ, суман дээрээ ороод ирнэ. Тэгээд зүгээр сумын төв дээр байгаа хүүхдүүд зүгээр хөл нүцгэн дулаахан үед бол тэгээд хөл нүцгэн сургуульдаа ирнэ. ....манай анги тэр урд тусгай байшинд байсан. Нөгөө бүр нилээн том сургууль нь бол нилээн ийшээгээ байсан дөө (Зүүн урагш заалаа). Манай ангид лав хөл нүцгэн явцгаадаг байсан. Тэр сургууль нь чухам яадаг байсан юм бүү мэд.
Эрдэнэтуяа -
Аан сум дээрээ хоёр сургуультай?
Нэргүй -
Үгүй ээ тэгээд орох газар байхгүй л анги ангиараа энд тэнд
Эрдэнэтуяа -
Аан.
Нэргүй -
Тэгээд энэ талд нь хоёрдугаар анги ингээд суучихсан, энэ талд нь 4-р анги суучихсан /1 ангид хоёр өөр ангийн хичээл зэрэг ордог гэнэ/.
Эрдэнэтуяа -
Нэг ангид уу?
Нэргүй -
Нэг ангид. Тэгээд нөгөө багш чинь тэнд нэгш заачихаад энд ирж заагаад л.
Эрдэнэтуяа -
Аан нэг ангид нэг багш ороод, хоёр ангид
Нэргүй -
Тийм. Сүүлдээ олон хүүхэдтэй энэ тэр болчихоод тийм болж л байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд сатаарахгүй юу, хэцүү биш үү
Нэргүй -
Одоош хэцүү л байдаг баймаар юм. тэр үедээ тэгээд болж л байсан юм байлгйү гэж боддог юм ш дээ. Тэгж л хичээл зааж байсан юм. нэг хэсэг тэгж л зааж байсан. Яаж ч болж байсан юм мэдэхгүй ээ.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.