Anonymous
Basic information
Interviewee ID: 990178
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Anonymous
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayantsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: veterinarian
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
work
collectivization
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Нэргүй -
За би Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн хүн.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
1948 онд төрсөн.
Эрдэнэтуяа -
За төрж өссөн нутгаа
Нэргүй -
Балжинням гэдэг хүний тэр одоо 5-р хүү нь болон төрсөн. Би эхээсээ 13-уулаа. За тэгээд л нэг бага насандаа эцэг эхийн гар дээр байсан даа. Тэгээд л одоо малын зах дээр л одоо манай аав одоо тэгээд л энэ малын эмч хүн байсан.
Эрдэнэтуяа -
Өө бүр
Нэргүй -
Малын эмч хүн байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед сайн л мэргэжил шүү бас тээ? Тэгээд том мэргэжил
Нэргүй -
Тийм. Тэгээд цэргээс халагдаж ирээд тэгээд л зайлуул 25-н настай тэгээд л цэргээс халагдаж ирээд тэгээд нэг бичиг үсэг мэддэг байсан тулдаа тэгээд л нэг практик, практикаар л нэг малын тавьтар хийгээд л
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тэгээд л нэг байж байсан чинь тийм байсан. Ээж бол яахав нэгдлийн малтай. Тэгээд л аав сумын төвд ирэн очин иймэрхүү л байдаг. Иймэрхүү л амьдралаар амьдардаг байсан даа. Хөдөө тэгээд л. Манай аав чинь олон жил малын эмч хийсэн хүн дээ. 20 гаран жил 27, 28-н жил малын эмч хийгээд тэгээд залуугаараа өөд болсон доо.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Цэргийн алба 5-н жил хаасан даа. Манай аав. Тэгээд л манайх чинь одоо тэгээд яахав дээ. Олон нялх нойтон хүүхэдтэй байсан. Айл аймагтай айл буудаггүй. Олон нялх хүүхэдтэй. Тэгээд л мал маллаад л тэгээд амьдардаг байсан даа. Тэгээд л одоо 1950 онд чинь одоо 1950 онд одоо Чойбалсан маршал гуай нас барж тэгээд цагаан сар хийдэг байлаа. Нэг тиймэрхүү л байлаа. Бид нар чинь одоо нарийн дэгтэй хүмүүжиж өслөө дөө. Өсөж байлаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тухайлбал, одоо дэгүүдээсээ ярьвал?
Нэргүй -
Янзын л одоо эрэмбэ дараатай сууна одоо том нь эндээс жижиг нь ингэнэ гээд л хамгийн жижиг нь ээжийн орон дээр сууна.
Эрдэнэтуяа -
Аан. Гэртээ суухдаа?
Нэргүй -
Тийм. Одоо тийм л байдаг байлаа. Одоо хүүхдийн дэггүй гэдэг нь. Сахилгагүй загнаж болдоггүй. Гадуур дотуур булаг шанд, ус, мод хуй хугалахыг чинь одоо бүгдийг нь цээрлэдэг тийм байлаа ш дээ. Мундаг тэр одоо хонь мал хариулж явахад чинь одоо нутгийн хөгшчүүл одоо хонь малыг муу хариулаад тоглож байвал одоо шилбүүрдэнэ. Тийм дэгтэй байлаа шүү дээ. Тэгээд сургуульд орлоо доо. 1-р ангид орсон. Тэгэхэд чинь одоо янз бүрийн сургууль соёлд одоо тэр сургуульд нас л болсон бол 8-н нас л болсон л бол тэгээд сургуульд хөөдөг байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тэгээд л амьтан чинь одоо хүүхдүүдээ сургуульд оруулахгүй гээд л насыг нь их дардаг байлаа.
Эрдэнэтуяа -
За.
Нэргүй -
Даан ялангуяа эмэгтэй хүүхдүүдийн насыг нь
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нэргүй -
Хэн мэдэх үү одоо. Тэгээд хөдөө мал хуй ихтэй байдаг болохоор л тэгээд тэгдэг байсан юм байх даа. Тэгээд л насыг нь их дардаг байлаа. Тэгээд л сургуульд орлоо. Тэгээд л сургуульд орсон чинь тэгээд л одоо би чинь 8-н настай сургуульд орсон. Тэгэхэд чинь одоо юу байдаг байлаа. Би их л жаахан байсан. Нуруугаар тэгэхэд чинь одоо манай ангид чинь том том сахал нь ургачихсан тийм 16, 17-тай том том харчуул. Тийм хүүхдүүд одоо том том эмэгтэй хүүхдүүд үгүй ээ нэг. Өнөө нэг сургуульд байхад эрүүл мэндийн үзлэг гээд л явдаг байлаа.
Эрдэнэтуяа -
За тэр нь юу үзэх үү?
Нэргүй -
Одоо тэгээд л эрүүл мэнд үздэг байлаа. Тэр чинь сургуульд байхад та нар одоо тэр чинь одоо тэд нарыг чинь одоо ялгаж аваачаад үзүүлнэ ш дээ. Өндөр байна гээд л байдаг юм.
Эрдэнэтуяа -
За тэгээд одоо шаардлага хангаагүй хүмүүсийг одоо яах вэ?
Нэргүй -
Ямар шаардлага хангаагүй?
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө ариун цэврийн?
Нэргүй -
Үгүй ээ. Тэр чинь нөгөө эрүүл мэндийн үзлэг. Тэр одоо яр, ямх ихтэй байлаа. Тэр тийм юмны чинь үзлэг их явдаг байлаа шүү дээ. Одоо дээхин нь үед чинь
Эрдэнэтуяа -
Аанхан. Тэрийг яаж эмчлэв? Манайхан
Нэргүй -
Тийм өвчин. Хэн мэдэхэв дээ. Эмчилдэг л байсан байлгүй. Эрүүл мэндийн үзлэг чинь тэгж хамардаг л байсан. Тэгээд байнга л явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед тэгэхээр манайхан нөгөө бас нөгөө анагаах хөгжөөгүй байсан юм байна даа тээ?
Нэргүй -
Тийм. Тэгээд тэрний арьс өнгөний улаан машнууд явдаг байсан юм. Тэр үед тийм орос эмч л их явдаг байлаа. Малын эмч чинь дан орос эмч байлаа. Хүний эмч орос эмч байлаа. Тэгээд л монгол эмч дагачихсан. Тийм юмнууд явдаг байлаа ш дээ. Одоо хөдөө чинь. Тийм л байсан юм даа. Мал хуй их. Дандаа л мал аж ахуй л байсан юм шүү дээ. Мал хуй одоо бог мал. Тэгээд л одоо би чинь одоо 4-р ангийг 41-үүлээ төгслөө. 5-н ханатай гэрт.
Эрдэнэтуяа -
Пөөх.
Нэргүй -
41-үүлээ 5-н ханатай гэрт төгсөөд. Тэгээд цаашаа өшөө суманд очиж нэг 7-р анги төгссөн болоод 7-р ангийг 21-үүлээ төгссөн. Тэгээд тэндээсээ нэг барилгын ТМС гэдэг юманд хуваарилагдаад тэгэхэд чинь мэргэжил гээч олдоход тун ховор ш дээ. Одоо тун нарийн
Эрдэнэтуяа -
Тэр үед үү?
Нэргүй -
Их ховор байлаа. Онц сурдаг хүүхдүүд л тийм юманд явдаг. Тэгээд нэг дундчуул мань мэтүүд чинь сургууль соёл олддоггүй. Тэгээд голдуу л баахан хөдөө л гаргачихдаг. Тийм байсан ш дээ. Тэгээд нэг барилгын инженерийн мэргэжлээр нэг сургууль төгсөөд тэрнийгээ нэг төгсчихөөд барилга конторт тэгэхэд чинь ажилчид их ховор байлаа. Тэнд чинь одоо барилга ид хөгжиж байлаа. 1960-аад оны эхээр чинь. Барилга хот их хөгжиж байсан үе. Тэнчээ чинь барилга чинь настай хөгшин авгай нар их байдаг байлаа. Тэгээд тэр барилга дээр чинь дадлага хийх гэж байгаа юм гэж нэг баахан хүүхдүүд очиж ажилладаг.
Эрдэнэтуяа -
Сургуулиа төгсөөд үү?
Нэргүй -
Тийм. Тэгээд тэнд дээр очиж ажиллаж байгаад 3-н жил гарантай ажиллаад тэгээд цэргийн албанд яваад цэргийн алба 3-н жил хаагаад тэгээд цэргийн алба 3-н жил хааж ирчихээд тэр Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилал гэж
Эрдэнэтуяа -
Аан тийм.
Нэргүй -
Дуулсан биз дээ. Тэнд ажилчнаар очоод тэгээд байж байгаад энэ хүнтэй танилцаад 1970 онд. Тэгээд энэ хүнтэй гэр бүл болж байж байгаад 7 хүүхдийн эцэг эх боллоо доо. Янз янзын ажил хийлээ дээ. Гагнуурчин хийж байлаа. Сантехник хийж үзлээ. Мал маллаж үзлээ. За тэгээд 9-н шидийн л ажил хийлээ. Гахай маллаж үзлээ. Туулай маллаж үзлээ.
Эрдэнэтуяа -
Пөөх
Нэргүй -
Цахилгаанчин хийж үзлээ дээ. 9-н шидийн л юм хийж үзлээ дээ. Ногоо тарьж үзлээ дээ. Одоо тэгээд адаг сүүлд ингээд яахав дээ. Тэтгэвэртээ гарчихсан. Иймэрхүү хүүхэд маллаад иймэрхүү л юм хийж явна даа.
Эрдэнэтуяа -
Анхны ажлын гараа ерөнхийдөө тэр барилгаас
Нэргүй -
Барилгаас эхэлсэн.
Эрдэнэтуяа -
Цаанаас нь шууд томилсон юмуу?
Нэргүй -
Ерөөсөө өнөө ТМС төгсөхөөр чинь мэргэжлийн дагуу шууд барилга тэр хэдэн 1960-аад оны эхээр чинь барилгын салбар нэг эрчимтэй хөгжиж байлаа шүү дээ. Тэр үед бараг л албан хүчээр тэр барилгын сургуульд хуваарилдаг байсан. Тэр үед чинь
Эрдэнэтуяа -
Аан.
Нэргүй -
Цэргээс халагдсан улсуудыг чинь барилгын юу руу чинь хөөдөг барьдаг. За Дархан хот л гэхэд тэр үеэр ид сүндэрлэж байсан үе. Тэр үед чинь 1960-аад оны эхээр 1960-аад оны үеэр чинь тэр лүү цэргээс халагдсан хүмүүсийг чинь бөөнөөр нь энэ тэр хөөдөг. Тийм үе байлаа. Социолизмийн үед чинь одоо тийм.
Эрдэнэтуяа -
Та бол цэргээс халагдаад л нутагтаа л очсон юм байна ш дээ?
Нэргүй -
Нутагтаа очсон.
Эрдэнэтуяа -
Цэрэгт ер нь ямар журмаар татаж байсан? Тэр үед
Нэргүй -
Цэрэгт бол одоо 20-н наснаас эхэлж татдаг байсан.
Эрдэнэтуяа -
За.
Нэргүй -
Тэгээд зарлан дуудах өгнө. Тэгээд л яваад тэнцэнэ. Тэнцвэл эрүүл мэнд тэнцвэл тэгээд л цэргийн албанд очно. Цэргийн албанд очоод би бол жаргасан жаргасаан. Каринтиний 45 хоног дуусаад л бага дарга болсон.
Эрдэнэтуяа -
Сайн байна ш дээ?
Нэргүй -
Бага дарга болоод л бага түрүүч цолтой. Тэгээд л байж байгаад тэгээд сүүлдээ аж ахуйн салаан туслах, ахлах түрүүч цолтой байж байгаад тэгээд л халагдсан даа.
Эрдэнэтуяа -
Сайн байна. Тэгээд цэрэгтээ үлдэхгүй яасан юм?
Нэргүй -
Цэрэгт улирах гэхээр ар гэрийн бололцоо болоогүй.
Эрдэнэтуяа -
Ар гэрийн бололцоо?
Нэргүй -
Тийм. Миний эмээ гэж ээжийн ээж 80 гарчихсан хөгшин байсан юм. тэр дуудуулаад болоогүй юм.
Эрдэнэтуяа -
Аан.
Нэргүй -
Аав залуугаараа өөд болчихсон. Хэдэн өнчин дүү нар байсан.
Эрдэнэтуяа -
Аан. Тэгээд тэд нарыгаа харж хандах гээд
Нэргүй -
Аан. Тэд нарыгаа харж хандах гээд. Цэргийн газар улирч ороогүй юм. тэгээд ардаа татлаатай болоод болоогүй юм.
Эрдэнэтуяа -
Та ер нь хаа очиж бас тэр үед олон дүү нартай гэхэд 8-н настайдаа сургуульд орчихсон юм байна ш дээ?
Нэргүй -
Тэгсэн юм.
Эрдэнэтуяа -
Яаж гайгүй оров уу? Тэр үед
Нэргүй -
Тэр үед чинь 8 хүрээд л сургуульд авчихдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан.
Нэргүй -
Сургуулиас завсардах юм энэ тэр гэж байдаггүй байсан юм. Тэр үед чинь энэ соёлын довтолгооны үед хүн бүрийг нэг 4-р ангийн бага ангийн мэргэжилтэй боловсролтой болгоно гэсэн лоозон байсан юм. Тэр үед
Эрдэнэтуяа -
Аан аан.
Нэргүй -
Ойлгож байна уу?
Эрдэнэтуяа -
Ойлгож байна.
Нэргүй -
Тэгээд тэр чинь одоо сургуулийн насны бүх хүүхдийг сургуульд хөөдөг.
Эрдэнэтуяа -
Нөгөө хүмүүс ирж ухуулга хийх үү?
Нэргүй -
Тэгээд л ухуулга хийгээд явахгүйг нь одоо ээж аав нь явуулахгүй гэвэл торгоно, шийтгэнэ. Тэгж байж заавал яадаг. Тэгээд нэг 4-р анги дутуу дурам төгсөв үү үгүй юу гараад явчихдаг. Том том болчихсон хүүхдүүд чинь ийм л байсан юм.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүүхдүүд нь өөрсдөө ер нь за цаанаасаа сургууль явуулъя гээд байдаг. Эцэг эх нь дургүй байж болно. Хүүхдүүд нь хэр сонирхолтой байсан тэр үед?
Нэргүй -
Тэр үед байлгүй яахав. Сонирхолтой сайн суръя гэсэн. Зарим нь ч бас тийм сонирхол муутай л байсан л байх л даа. Байсан.
Эрдэнэтуяа -
Хэдий үеэс ер нь сургуульд орох ийм ухуулга сурталчилгаа явж
Нэргүй -
Тэгээд л одоо хагас жилийн амралт болно ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тэгэхэд энэ хүүхдүүд ирэхгүй. Тэгээд л ирэхгүй байна.
Эрдэнэтуяа -
Амарч гэр лүүгээ харьчихаад тэр чигтээ
Нэргүй -
Харьчихаад ирэхгүй. Зарим нь тэгээд л сургуулиас завсардах гэдэг байлаа. Их жингийн тэмээ ачаад сургуулиас нэг багш, тэгээд л өртөөнөөс тэмээ, морь унаад л явна шүү дээ. Очоод хөөж ирнэ. Сургууль нь тэгдэг байсан. Тийм л байсан юм. бараг л тэр хүний сурч боловсрох талаас чинь бол одоо шан хар тээх юм. хүмүүсийн одоо тэгээд тэр чинь одоо хөдөөгүүр чинь одоо 20 гарсан, 30-н хэдтэй тийм улсууд чинь гэрээр явж, явуулын багш гэж нэг юм байсан юм. Тэрнээр гэрт нь тэр хөл бөмбөгийн багш нэртэй тийм юм явж, хичээл ном заадаг байсан ш дээ. Цагаан толгой
Эрдэнэтуяа -
Бүр нөгөө сургуульд явахгүй нас нь хэтэрчихсэн үү?
Нэргүй -
Өө бүр нас нь хэтэрчихсэн. Айлын авгай болчихсон. Тийм хөгшин хөвөө одоо нэг 40-н хэдтэй тийм улсуудад чинь гэрээр нь яваад явуулын багш ном заана ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тэмээ уначихаад, баахан богцонд хийгээд ном ганзагалчихсан. Тэгээд явж гэр ангиар тойрч, өнөө баг, сумаар чинь явж явдаг юутай. Ном заана, цагаан толгой 35 үсгээ заагаад л уншуулна, бичүүлж сургана. Тийм байсан. Бүлгэм нэртэй тийм юм байсан юм.Тийм л юм байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр юу яахдаа нэг айлд тэр хэсэг айлын хүмүүсийг цуглуулж байгаад заах уу? Айл айлд нь заах уу?
Нэргүй -
Ойр орчинд нь тэр чинь за тэдэнд , тэдэн сарын тэдний өдөр тэднийд цуглаарай гээд заадаг.
Эрдэнэтуяа -
Аа тэгээд л ирж заагаад л
Нэргүй -
Ирж заагаад л даалгалвараа өгчихөөд л. Одоо тэдэнд ирнэ. Тийм тийм юм хийчихсэн байгаарай. Тэгээд л ирээд л шалгаад шалгалтаа аваад л өнөө даалгавараа өгөөд юмаа аваад тэгээд л явдаг байсан. Тийм байсан.
Эрдэнэтуяа -
Улсаас ер нь аягүй их анхаардаг байсан юм байна тээ?
Нэргүй -
Сурч боловсрох тал дээр бол их анхаардаг байсан ш дээ. Тийм.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Нэргүй -
Тийм. Тэгээд тэр одоо мал хүн 2-ыг анхаарч ирсэн. Тэр малын өвчинтэй, малын эргүү, тойруу, хамуу, янз бүрийн өвчнийг чинь ёстой янзын их явуулдаг. Янз бүрийн эм тариа хийнэ. Одоо тэр янзын мал хүн 2-ыг бол анхаарч байсан ш дээ. Одоотой адил тэгээд л газар дэлхийг чинь сэндийчдэггүй. Хайрлаж гамнаж байдаг. Мод унагадаггүй. Гол горхийг чинь хайрлаж хамгаалдаг. Тэр үед чинь янзтай байсан шүү дээ. Хүнийг бол
Эрдэнэтуяа -
Хүмүүс нь бас дээрээс нь ухамсартай байсан юм байна аа?
Нэргүй -
Тэр үнэн.
Эрдэнэтуяа -
1-рт бас арга хэмжээ авахаас гадна
Нэргүй -
Тэр үед бол тэр юу байсан байгаа юм. Хар багаас нь тэр ээж аав нь нарийн нандин монгол хүний ёс заншлыг толгойд нь суулгаж өгдөг байсан.
Эрдэнэтуяа -
Ямар байдлаар ерөнхийд нь суулгах вэ?
Нэргүй -
Ер нь тэр юмыг хайрладаг нинжин сэтгэлийг л их суулгаж өгдөг байсан байгаа юм. юмыг одоо хар нялхаас нь ийм жаахан байхаас нь авахуулаад нохойн гөлөг, малын нялх төл тэр юмыг их хайрлуулж сургаж байсан. Тэгээд юмыг өрөвддөг, хайрладаг тийм юмыг л одоо нутаг, усыг гамнадаг. Булаг шандны эх рүү чинь шээж болохгүй. Хог хаяж болохгүй. Ухаж түнхэж болохгүй. Уул усыг хамаагүй чулууг нь онхижиж болохгүй. Хөдөлгөж болохгүй. Бургас модыг огтолж болохгүй. Хугалж болохгүй гэдгийг бүгдийг тэр ухамсарт нь суулгаж өгч байсан байгаа юм. ах зах хүнээ хүндэлж сур. Ах зах хүнээс үг дуулж сур. Дүү нараа хүндэлж сур, ачилж сур гэдэг тийм ээж аавыгаа ачилж сур гэдэг энэ тэрийг чинь энэ толгойд нь чухам яг хар нялхаас нь одоо тэгээд суулгаж өгч байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Тэр үед манайхан тэгээд тэр үеийн монголчууд чинь бас бичиг үсэг мэддэггүй ч гэсэн бас нэг тийм хар ухаан сайтай юмаа тээ?
Нэргүй -
Өө тийм. Тэгэлгүй яахав. Хар ухаан сайтай байдаг.
Эрдэнэтуяа -
Сонсоод байхад, одоо бол нэг л их эрдэмтэй улсууд байхгүй шүү.
Нэргүй -
Үгүй. Би л тэгж боддог юм. Одоо бол ерөөсөө ингээд л юмыг л нэг өрөвч нимгэн гэдэг л байхгүй юм шиг санагдаад байдаг юм.
Эрдэнэтуяа -
Би бодоод байх нээ ийм байх юм. одоогийн үед чинь тэр үед жаахан байсан хүүхдүүд бол одоо бол нэг хүүхдүүдээ хүмүүжүүлэх хэмжээний хүмүүс байгаа ш дээ? 40, 50-тай. Тэгтэл тэдний хүүхдүүд тийм байна гэхлээр өөсдийнх нь хүмүүжил өөрсдөө бас нэг эцэг эхээсээ хүмүүжил олчихсхон. Тэрийгээ хүүхдэдээ өвлүүлж чадахгүй л байгаа юм шиг санагддаг. Тэрнийг л хүүхдүүд одоо бохирдол, орчноо бохирдуулаад, тэгээд тийм юм байхгүй л байх?
Нэргүй -
Журамтай байсан юм. Тэр үед одоо тийм л байх юм даа.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөн анх яаж гарч байсан бэ? Танайх ер нь нэгдэжих хөдөлгөөнд орж байв уу? Танайх ер нь хэдэн малтай?
Нэргүй -
Нэгдэлд орж байсан. Нэгдэлд 300 гаран богоо өгсөн л гэдэг юм. тэр үед ч бага л байсан. Бод одоо хичнээн нэр төрлийг, 1958 онд л бас ахиж нийлэмж өгдөг байсан шүү. Нэгдэлжих хөдөлгөөн
Эрдэнэтуяа -
Ахиж нийлэмжилсэн.
Нэргүй -
Ахиж нийлэмжилж байсан шүү. Тэр чинь нэг толгойн тоо заачихсан байдаг юм. Говьд одоо 75-н толгой ч гэдэг юмуу бодод шилжүүлсэнээр тэдэн толгой малтай байх ёстой. Сумын төв албан хаагч нар 16-н малтай. Бодод шилжүүлснээр тийм байсан. Тэгээд тэрнээс илүү гарсныг нь ахиж пенис хийж байсан юм. 1958 онд ахиж нэгдэлд өгч байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан. Урдынхыг нь нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд явагдсан юм?
Нэргүй -
За тэрнийг би мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр нь болохоороо тэгээд дуртай малаа тэгээд нийгэмд өгч байсан юмуу? Өөрийнхөө боломжоор хэдийг л бол хэдийг
Нэргүй -
Тийм тийм. Өөрийнхөө боломжоор өгч байсан юм.
Эрдэнэтуяа -
Дараачийнх нь болохоороо шууд тоо заачихсан?
Нэргүй -
Тэгээд тоо заачихсан. Тоо заагаад тэрнээс илүү гаргахгүй гээд. 1958 онд буцааж авсан. Сүүлчийн нийлэмж тэгж 1958 онд авч байсан юм.
Эрдэнэтуяа -
Яагаад тэгж тоо заасан юм бол хэтэрхий олон өсөөд байсан юм болов уу?
Нэргүй -
Мэдэхгүй яаж байсан юм байгаа юм. Хэн мэдэх вэ
Эрдэнэтуяа -
Хүн тэгээд хувийнх нь ч бай улсынх нь бай сайн өсгөх л байлгүй дээ. Тэгээд л тоо заачихсан байж мэднэ.
Нэргүй -
Тийм. Тэгээд тоо заасан ч байж мэднэ.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөнд анх юу гэж, нэгдэлжих хөдөлгөөн анх гарч ирэхдээ юу гэж гарч ирж байв? Ямар уриа лоозон тавьж байв? Ард түмэнд ямар байдлаар ухуулга явуулж байсан бэ?
Нэргүй -
Одоо хамтын хүч одоо хамтын хүч. Эд нар бол одоо хамтын хүч л гэж хамтын амьдралыг л одоо сайжруулна. Нийгэм журам гэдэг нэг үг л одоо явдаг байсан шүү дээ. Нийгэм журам гэж дэглэм явдаг байлаа. Тэгээд л одоо баг сумаар чинь одоо ухуулга сурталчилгааны төлөөлөгч гэж их явдаг. Одоо аймаг, сумаас тийм л юм явдаг. Тэгээд соёлын довтолгоон энэ тэр гээд л тэр чинь одоо ариун цэвэрч нямбай байна. Ариун цэвэр энэ тэр гээд тийм л юм явдаг байсан шүү дээ. Тийм л юм явдаг байсан шүү дээ. Бага байхад одоо. Зарим юмны чинь нарийн учрыг сайн мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон гэж яаж гарч байв?
Нэргүй -
Соёлын довтолгоон гэдэгт л одоо хүний л нөгөө одоо хөгжил соёл дэвшил бас ухамсартай л холбоотой юм. Нэг айл өрхөд байх 10-н зүйлүүд энэ тэр нэг юм байдаг. Одоо танай ээж чинь мэдэж л байгаа болов уу гэж бодож байна. Тэр үед л юм л ярьдаг л байсан юм. Соёлын довтолгоон гэж. Тийм л юмаар
Эрдэнэтуяа -
Ямар шаардлага тавьж байв? Шаардлага хангахгүй айл өрхийг яаж байв?
Нэргүй -
Тэр чинь одоо торгодог л байсан. Шаардлага хангахгүй ариун цэвэр муу бол
Эрдэнэтуяа -
За. Яг юу юу шаардах вэ? Яг айлд орж ирээд
Нэргүй -
Үгүй одоо юу шаарддаг байсан бол доо. Энэ чинь одоо тэгээд л одоо хэн мэдэхэв. Тэгээд л нэг одоо 10-н зүйл л гэж ярьдаг л байсан юм.
Эрдэнэтуяа -
10-н...
Нэргүй -
10-н зүйл.
Эрдэнэтуяа -
Аан 10-н зүйл үү?
Нэргүй -
Айлд байх ёстой 10-н зүйл гэж нэг тийм л юм ярьдаг л байсан юм. тэгээд л орчин тойрны хог шороо.Чи наад дээрээ юм асгаад заваараад байх юм алив.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь явж ухуулга хийх үү? Бас нэг газар очиж хурал цуглаан хийлгэх үү?
Нэргүй -
Хурал цуглаан ч хийнэ. Амьтан хүнд тэрнийг чинь бас явж ухуулга семенараа хийнэ. Тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцэж байсан хүмүүс байсан уу?
Нэргүй -
Тэрнийг үү. Ээ байгаагүй шүү. Байгаагүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нэргүй -
Тэр чинь хамтын хүчийг нэгтгэж, хамтын хүчийг одоо нэгдэлд ороод хамтаараа юм хийж байгаа тэр ашигтай талыг чинь одоо нээрээн мэддэг болчихсон. Тэрний давуу талыг чинь ойлгочихсон. Эсэргүүцэж байсан хүн байгаагүй. Ер нь байгаагүй юм шүү. Нэгдэлд ашигтай юм байна гээд.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тэр чинь хувийн малтай хүн бол цалин пүнлүү гэж байхгүй шүү дээ. Ноос ноолуурын мөнгө гэж авдаггүй. Одоо нэг тийм л байсан юм. Нэгдэлд ороод л мал маллаад хөлс хүч аваад л мөнгө цаас аваад энэ чинь амьдрал ахуй нь дээшилнэ. Тэгээд л нэгдлийн малны ноос ноолуурыг авдаг байв. Хөл хөдсүүд нь нөгөө хадлан хийгээд, нийлээд хадлан бордоогоо хадчихсан. Сум бригадаараа малынхаа ноосыг одоо өвөл чинь одоо юутай гэнэ. Бригадаас сумаас хүн гаргаад аваад өгчихнө. Нэг тийм талаасаа нэгдлийг бол эсэргүүцэх хүн байгаагүй ээ. Тийм юм байгаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд ингээд юу яахнаа манай монголчууд бас их тийм номхон дөлгөөн улсууд байсан юм шиг ээ? Тээ. Цаанаас нэг юм явууллаа гэхэд тэгээд нэг их эсэргүүцэх ч юм байгаагүй за гээд л хийж байдаг. Тэр ер нь тийм байсан байх аа гэж би боддог юм.
Нэргүй -
Тийм байна.
Эрдэнэтуяа -
Үнэн болов уу? Тэр хэр ортой бэ?
Нэргүй -
Үнэн үнэн. Тэр бол үнэн. Дээрээс тэр нам засгаас ямар юм, нам засгийн шийдвэр ямар байна тэрнийг дагадаг. Тэр битгий хэл Цэдэнбалын хэлсэн үг гээд л ёстой уриа лоозон болчихсон байна. Бүгдээрээ.
Эрдэнэтуяа -
За. Хэлсэн үг болгон нь уу?
Нэргүй -
Цэдэнбалыг бараг тийм уриа лоозон хүртэл болгосон байна. Нөгөө хүн бүр бага балчраасаа аривч хямагч байх ёстой гээд л тиймэрхүү гадаад дотоод явсан хүн ч гэсэн тэрнийг хүртэл цээжилж явдаг чухам. Улсын шалгалтан дээр хүртэл Цэдэнбалын хэлсэн үгний лоозонгоос гээд л шалгалтан дээр хүртэл ирдэг байлаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Өө тэгэхээр тэрийг цээжилсэн байх ёстой?
Нэргүй -
Өө цээжилсэн байх ёстой.
Эрдэнэтуяа -
Цээжлэхээс гадна бас хэрэгжүүлэх ёстой.
Нэргүй -
Албан газарт ороход Цэдэнбалын хэлсэн үгнээс гээд ингээд бүүр лоозон нөгөө улаан даавуун дээр ханан дээр биччихсэн. Тийм үйлчилгээ бий. Тэгээд дээрээс гарсан шийдвэрийг бол тэгж л биелүүлдэг байсан. Социолизмын нийгмийн үед одоо
Эрдэнэтуяа -
Биелүүлэхгүй хүн гэж байхгүй.
Нэргүй -
Өө байхгүй байхгүй. Эгцэрхэг уриа гарынхаа ар дээр байх ёстой энэ тэр гээд. Тийм лоозон хүртэл байсан юм. Тийм л байсан юм даа. Тэгээд нам засгаас ямар шийдвэр тогтоол гарна. Сум бригадаас ямар юм гаргана. Тэрнийг л одоо бүүр одоо биелүүлж байдаг. Тийм л байсан. Бригадын ухуулга хийдэг хүн гэж бас тусдаа ирж байдаг. Тийм байлаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Бригадын ухуулагч гэж тусдаа байсан юм ш дээ. Хүн бүүр орон тоотой. Цалинтай.
Эрдэнэтуяа -
Өө тэгээд лнэг цаанаас нэг юм гарангуут ингээд л ард иргэд нь ухуулаад
Нэргүй -
Өө тэрнийг чинь тэгээд л ухуулаад тэгээд л өнөө сонин хэвлэлийг чинь тараагаад л тэрнийг чинь сонин хэвлэлээр юу гарсан байна. Энэ тэр гэдэг тэрнийг чинь тараагаад тэрнийг чинь унш гээд л ухуулга хийгээд тэгээд явж байдаг. Тусгай цалинтай хүн байдаг байсан юм. Тэгээд тэр чинь сүүлдээ эх орон-52 гэдэг радиогаар айл бүгдэд энэ тэр захиалгаар ирдэг, тараадаг. Тэгээд мэдээ сонсдог болж байлаа шүү дээ. Эх орон- 52 радиогоор. Тийм л юм байсан юм даа. Одоо тэгээд л.
Эрдэнэтуяа -
Танайхаас ер нь хэлмэгдсэн хүн байдаг уу?
Нэргүй -
Байхгүй байхгүй. Манайхаас бол байхгүй. Манай аав бол цэргийн алба 5-н жил хаагаад л тэгээд л ирээд бичиг үсэг мэддэг хүн байсан. Цэрэгт явахаасаа өмнө аавын ах нь тэр нэг сүрхий лам хүн байсан. Тэр нь монгол бичиг сайн мэддэг хүн зааж өгсөн юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Аан
Нэргүй -
Тэр хүний буянаар манай аав бичиг үсэг сурч тэгж тэгээд тэр бичиг үсэг мэддэг малын тавтлер хийж байгаад практикаар практикийн малын эмч хийж байгаад тэгээд харин эрт л өөд болсон доо. Манай аав тэгээд унааны нуруун дээрээс буулгүй явж байгаад тэгээд дан малын төлөө, улсын төлөө гэж тэгж явж байгаад тэгээд өөд болсон доо. Цэл залуугаараа өөд болчихсон. 1967 онд нас барчихсан.
Эрдэнэтуяа -
Эрт байна ш дээ. Одоо бараг 40-н хэдэн жилийн өмнө тээ?
Нэргүй -
Өө тийм.
Эрдэнэтуяа -
Танай ер нь таны дээд талын 4 чинь сургууль соёлд ер нь явж байсан уу?
Нэргүй -
Манайхан цөмөөрөө сургууль соёлоор явсан. 10-н хэд бүгд
Эрдэнэтуяа -
Тэгвэл хүүхдүүдээ бүгдэнг нь ямар ч байсан боловсрол эзэмшүүлсэн юм байна?
Нэргүй -
Бүгд бүгд сургуульд. Манайхаас чинь бүгд сургууль соёлоор явсан. Манай аав чинь улаан намын гишүүн. Янзтай тэрүүнийг чинь чухам ёстой бөөн сургууль соёл. Би бүүр сургуульд явахгүй гэж зугтааж барьж хүртэл албан хүчээр баригдаж аавд баригдаад тэгж л байлаа.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь бас нэг бичигтэй номтой хүмүүс аягүй тийм их сайн байсан юм шиг байгаа юм. Тэгээд сайн албан тушаалтай бас нэг нэр хүндтэй тээ?
Нэргүй -
Ер нь тэр үед за даа тийм л байсан юм болов уу даа. Тэр бичиг үсэг мэддэг хүн жаахан ховордуу л байсан юм шиг байгаад байгаа юм. 1940-н хэдэн оны үеэр одоо 1930-н хэдэн он, 1950-аад оны үеэр тэр одоо тийм л байсан юм шиг байгаа юм. бичиг номтой хүн яахав дээ. Тэгээд одоо нэг юм уншдаг болохоороо тэгээд ёстой ухамсар гэж тэр байгаа юм байлгүй. Тийм л юм байж байдаг билээ.
Эрдэнэтуяа -
Ер нь сургуульд сурагч байхдаа ер нь юу сурав?
Нэргүй -
Яахав дээ. Одоо уншиж бичиж сурсан. Уншиж бичиж сурсан, тоо бодож сурсан. Тэгээд л юм их ойлгодог болсон доо. Манайханы хуучны багш нар чинь ч одоо сайхан ёстой алтан улсууд байлаа шүү дээ. Дээр үеийн багш нар чинь
Эрдэнэтуяа -
Юу нь алтан байна?
Нэргүй -
Үгүй юм бүхэн нь л. Одоо юманд сургахдаа одоо ном эрдэм заах гэж янзтай шүү дээ. Одоо ер нь янз янзаар нь заадаг байлаа. Тэгдэг л байлаа шүү дээ одоо.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдийн төлөө явдаг байсан юм шиг байгаа юм? Яг сургахын төлөө
Нэргүй -
Хүүхдүүдийн төлөө анги даасан багш чинь одоо 40-н хэд ч бай, 30-н хэд ч бай хүүхдийн чинь одоо тэрнийг чинь одоо тэр чигээр нь хариуцна. Дотуур байранд чинь одоо 1-р ангид орж байгаа хүүхдийг чинь одоо хөдөө малтай улсууд чинь 8-н настай хүүхдийг авчраад л дотуур байранд өгчихнө ш дээ. 8-н настай хүүхдийг чинь тэгээд
Эрдэнэтуяа -
За
Нэргүй -
Тэгээд эмнэлэг чинь ховор. Малтай улсууд чинь эргэлт өгдөг тийм л байсан юм. тэгээд л том том хүүхдүүд нь тэрэндээ ах эгч болоод л тэд нарыг чинь өөд нь татаад ээж аавын оронд ээж аав болоод тэгээд байранд чинь тийм л байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед бас арай ах захын ёс өөр байсан болохоор тийм дээрэлхэнэ гэсэн ойлголт байхгүй тээ?
Нэргүй -
Байхгүй байхгүй.
Эрдэнэтуяа -
Одоо чинь оюутны байранд чинь аягүй дээрэлхэж байна ш дээ? Хүүхдүүдийг
Нэргүй -
Тийм юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тэгэхэд бол бараг л ээж аавынх нь оронд ээж аав болоод
Нэргүй -
Тийм байсан юм. Харин нь
Эрдэнэтуяа -
Аягүй тийм.
Нэргүй -
Тэгээд одоо 8-н настай хүүхэд бараг үсээ самнаад сүлжиж чадахгүй байлаа гэхэд эмэгтэй хүүхэд тэрнүүдийн чинь одоо үсийг нь самнаад өгнө. Бүтэн сайн өдөр усанд оруулна. Тэр чинь галладаг тийм нэг юутай тийм байлаа шүү дээ. Одоо ванн гэж нэг сав байлаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
За.
Нэргүй -
Тийм юманд сувруулж оруулдаг. Нөгөө усыг нь халаагаад гоожуулаад
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тийм юманд ордог байсан юм. Дотуур байрны хүүхдүүд. 7 хоногийн бүтэн сайн өдөр бүгд ордог. Би өөрөө ч гэсэн дотуур байранд байлаа. 3-н жил дотуур байранд байлаа.
Эрдэнэтуяа -
Ер нь гэрээсээ хол дотуур байранд байх ямар байна? Ер нь дотуур байрны амьдрал ямар байв? Тэр үед
Нэргүй -
Дотуур байр бол тэр үед жаргалтай байсан шүү дээ. Тэр үед лаагаа барьчихна. Шөнө болохоор лаагаа барьчихна.
Эрдэнэтуяа -
Орой болохоор
Нэргүй -
Орой болохоор лаагаа барьчихна. Тэгээд гал зууханд хоолоо идчихнэ.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тийм л байсан үе. Байрны жижүүр гэж байсан. Галч гэж байсан. Өвөл болохоор тэр галч галаа түлчихнэ. Дотуур байрны жижүүр гэж тусдаа жижүүртэй. Хүүхдүүдийг шалгаад л тойроод л ингээд явна. Энэ байруудаар дутуу хучлагатай унтсан хүүхэд энэ тэр байвал тэрнийг нь засаад тэр жижүүр чинь тэгээд л жижүүрифйн багш гээд гарчихсан. Янзтай байсан. Муу галч чинь тэгээд л галаа түлээд л энд нь тэгээд л хонодог. 3-н галч байсан санагдаад байна. Ээлжээр гардаг. Тийм том том ханан пийшингүүдтэй. Тэгээд заг нүүрсээ түлчихдэг. Тийм сонин л байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Сүүл рүүгээ цахилгаантай болж дизель мотор асааж тэр чинь одоо 1960-н хэдэн онд за байз 1962, 1963 онд л дизель мотор ирж гэрэл чийдэнтэй золгож байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Гэхдээ тэр чинь бас цагаар байх тээ?
Нэргүй -
Өө тийм. Оройд л асна ш дээ. Оройд асна тэгээд унтраатай. 12 хүргээд унтарна. Тэгдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь та нарыг сургуульд орох үед чөлөөт цагаа өнгөрөнө гэсэн ойлголт ямар, юу хийх вэ? Ер нь
Нэргүй -
За даа ер нь өвлийн цагт бол тэгээд яахав дээ. Тэгээд оройд нэг шагай шүүрнэ дээ.
Эрдэнэтуяа -
За.
Нэргүй -
Шагай шүүрнэ. Шагайгаар тоглодог. Тийм л байсан даа.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Эрэгтэй хүүхдүүд нь барилдана даа. Маатак цохино. Гяртаа тоглоно доо. Тийм л юм хийнэ дээ. Гар бөмбөг сүүл рүүгээ гарч ирсэн юмаа. Тэгээд гар бөмбөг чинь даавуу ингэж чихэж чихэж бөөрөнхийлж байгаад ийм тунтгар бөөрөнхий бөмбөг хийдэг. Тэрүүгээр нь маатак тоглоно.
Эрдэнэтуяа -
Гүүтек маатак гээд тээ?
Нэргүй -
Аан яг тэгж тоглоно.
Эрдэнэтуяа -
Тэр их гоё тоглоом шүү.
Нэргүй -
Аан тийм. Тийм л тоглоом байсан даа. Сүүл рүүгээ л энэ гар бөмбөг гарч ирсэн. Тэгээд л гар бөмбөг, сагс эд нар тоглодог болсон. Тийм болсон доо. Тийм л юм байсан. Тэгж л тоглодог байсан юм.
Эрдэнэтуяа -
Одоо бол тийм юм алга аа. Хүүхдүүдэд бэлэнчлээд
Нэргүй -
Тийм л байсан даа. Тэр үеийн хүүхдүүд.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Их хүмүүжилтэй байсан. Ганц нэг тийм сахилгагүй хүүхдүүд нэртэй. Дэггүй хүүхдүүд. Гэхдээ одоотой адил. Ийм сахилгагүй хүүхдүүд байгаагүй. Тийм хүүхэд байгаагүй. Сахилгагүй нэртэй л болохоос биш.
Эрдэнэтуяа -
Сургуульд байхад нь сайн эерэг тал руу нь хүмүүжүүлчихсэн тээ? Зөв тийш нь хандуулаад одоо бол тэгээд л чи муу чи муу гэсээр байгаад л муу болгоод хаячихаж байгаа байхгүй юу?
Нэргүй -
Тэр үед л одоо би боддог юм. Манай тэр сумаас л одоо тэр сахилгагүй нэртэй хүүхдүүд колонид л явж байгаагүй л юм даа. Сургуулиас гаргана янз бүрийн хэрэг төвөг гаргаад, хулгай хийгээд хэрэг төвөгт орж байсан хүүхэд байгаа тэр бол. Тийм л юм лав байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь 7 төгсөж байсан уу? Хүүхдүүд
Нэргүй -
7-р анги төгсөөд л техникумд явж байсан юм.
Эрдэнэтуяа -
Та бол 4 төгсөж байсан юмуу?
Нэргүй -
Би 7р анги төгссөн.
Эрдэнэтуяа -
7 төгсөөд ТМС-д яваад л тэгээд шууд Шаргалжуутын рашаанд очоод
Нэргүй -
Цэрэгт яваад тэгж л байсан даа. Тийм л юм хийж байсан даа.
Эрдэнэтуяа -
Ер нь цаанаас нь тэр 7 төгссөн хүүхдүүдийг шууд бариилгын ТМС-д юу яаж байна уу? Томилж байна уу?
Нэргүй -
Томилж байсан юм. Шууд томилж байсан.
Эрдэнэтуяа -
Өөрсдийнх нь хүсэлтийг харгалзахгүй ээ?
Нэргүй -
Харгалзахгүй. Шууд одоо тэр чинь улс нийгмийн асуудал. Барилгийн юу дэд бүтэц ид хөгжиж байсан үе.
Эрдэнэтуяа -
Аа тэгээд л шууд ерөөсөө л аль дутагдалтай мэргжил рүү л хүмүүсээ
Нэргүй -
Аа тэгж байсан юм. Тэгээд л ганц нэгхэн нэг тусгай жаахан онц сурдаг, идэвхтэй тийм хүүхдүүдийг тэгээд л тэр багшийн сургууль нэг тийм л юманд эвлэл тийм юманд л явуулж байсан юм. Тиймэрхүү юманд
Эрдэнэтуяа -
Зарим нэг нь гадаад дотоод уу?
Нэргүй -
За даа гадаад
Эрдэнэтуяа -
Гадаад явах асуудал хэр байсан?
Нэргүй -
Гадаадын тийм юм чинь ховор байсан шүү. Ховор байсан. Бас сүүл рүүгээ л явуулж эхэлсэн. Намайг төгсөж байхад тэр гадаадын юу ирж байгаагүй. Гадаадын тийм юм ирж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Аан. Тэгээд л ерөөсөө хотын л
Нэргүй -
Тийм. Дотоодын тийм ТМС-д л яваад л сүүл рүүгээ надаас нэлээн хойш л тэр гадаадын ТМС, барилгын ТМС-д явдаг болсон юм шиг байна лээ. Тэгж байсан юм.
Эрдэнэтуяа -
Та цаашаа юунд сураагүй юм уу? Дээд сургуульд
Нэргүй -
Би цаашаа ерөөсөө сургууль соёлд яваагүй.
Эрдэнэтуяа -
Бас нөгөө нэг дүү нараа юу?
Нэргүй -
Аа тэгээд л ер нь дүү нараа тэжээж байгаад цэргээс ирчихээд тэгээд амьдралын эрхээр яахав. Тэгчихсэн л байж байгаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд одоо тэр үед өвдлөө гэхэд яах уу?
Нэргүй -
Өвдлөө гэхэд шууд эмнэлэг. Үнэ төлбөр байхгүй.
Эрдэнэтуяа -
Эмнэлэг тэр үед одоо таныг жаахан байхад ер нь өвдлөө гэхэд шууд эмнэлэг үү? Лам?
Нэргүй -
Тийм. Лам чинь их нууц. Байхгүй.
Эрдэнэтуяа -
Нууц аа?
Нэргүй -
Тийм. Юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
За.
Нэргүй -
Тэр ламуудын чинь асуудлыг чинь 1950-аад оны үед чинь шийдчихсэн байсан үе шүү дээ. Лам хуврагийг чинь хамба лам гэж байхгүй шүү дээ.
Эрдэнэтуяа -
Яагаад байхгүй байна?
Нэргүй -
Тэрнийг чинь өнөө тэр эсэргүү гээд хэлмэгдүүлээд сүүлдээ дуусчихсан байсан үе шүү дээ. 1950-аад оны үеэр чинь
Эрдэнэтуяа -
Аан 1930-н хэдэн оноос хэлмэгдүүлж эхлээд үү?
Нэргүй -
Тийм. Тэр чинь дуусчихсан байсан үе шүү дээ.
Эрдэнэтуяа -
Байсан нэг нь хар уу?
Нэргүй -
Байсан нэг нь хар болцгоочихсон.
Эрдэнэтуяа -
Тэгээд үзэж харах уу?
Нэргүй -
Юм үзэж хардаг. Нууцаар үзэж хардаг хүн байсан. Байсан шүү.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь манайхан эмнэлэг гэхээсээ илүү тэр эхний ээлжинд
ламаа гэдэг байсан байх аа тээ?
Нэргүй -
Үгүй үгүй.
Эрдэнэтуяа -
Шууд эмнэлэг үү?
Нэргүй -
1950-аад оны үед чинь эмнэлгээ гэдэг шинжлэх ухаанаа гэдэг болчихсон. Тийм болчихсон байсан. Тэр бол шинжлэх ухаан бол хөгжчихсөн. Малын эмнэлэг хөгжчихсөн. Хүний эмнэлэг хөгжчихсөн. Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Сүүлд нь хар болчихсон байж байгаад юм үзэж байгаад баригдсан тохиолдол байсан уу?
Нэргүй -
Байсан. Тэр чинь нөгөө юуны хэргээр шоронд явчихдаг байсан ш дээ. Ламын хэргээр
Эрдэнэтуяа -
Чанга байсан байна тиймээ?
Нэргүй -
Чанга байсан.
Эрдэнэтуяа -
Яагаад төр, шашныг юу яагаад байна? Тэр ер нь төр яагаад шашныг тэр одоо хязгаарлагдмал байлгаад байсан юм бэ? Тэгж хаалттай
Нэргүй -
Мэдэхгүй одоо тэр хаалттай л байлгаад байсан ш дээ. Одоо тэр энэ сайхан юмнуудыг чинь одоо тэгээд л усатгачихсан ш дээ. 1930-н онд чинь нураагаад л аваачаад л юу ч үгүй болгоод хаячихсан ш дээ. 1930-н хэдэн оны үед
Эрдэнэтуяа -
Та нар бол гэртээ энэ зулаа барьж, бурхан шүтээнээ тавих уу?
Нэргүй -
Тавихгүй. Тийм юм байгаагүй. Манайх бол манай аав намын гишүүн хүн байсан. Тийм юм манайд юу ч байгаагүй. Намын гишүүн хүн байсан. Манай аавын ээж эмээ бол тэр бурхан шашин шүтдэггүй байсан.
Эрдэнэтуяа -
Яагаад? Тэр үед чинь ерөнхийдөө л шүтдэг байсан тиймээ?
Нэргүй -
Тэр үед тэр манай аавын ах нь бол том лам хүн байсан. Тэр үед тэгээд намайг хүн болж төрснөөс өөд болтол байсан. Тэр ахын бурхан шүтээнүүд нь хайчихсан байсан юм юу ч байхгүй. Манай тэр аавын ээж бол тэр зул хүж өргөхийг мэдэхгүй. Харин ээжийн ээж л тэр нууцаар зул хүж өргөдөг. Тийм жаахан шүтлэгтэй хүн байсан. Манай эмээ. Ээжийн ээж нууцаар жаахан зул хүж өргөдөг. Тийм хүн байсан.
Эрдэнэтуяа -
Дээж өргөх бол хамаагүй биз дээ?
Нэргүй -
Өө тэр хоол цайны дээж бол өргөнө. Тийм юм бол байдаг.
Эрдэнэтуяа -
Тэгээд зул хүж өргөж байгаад баригдсан тохиолдолд яах уу?
Нэргүй -
Аан.
Эрдэнэтуяа -
Баригдвал?
Нэргүй -
Тэр бурхан шүтлэг юуг нь усатгана. Бурхан шүтээнийг нь усатгана.
Эрдэнэтуяа -
Шийтгэл өгөх үү?
Нэргүй -
Өө шийтгэл өгөхгүй.
Эрдэнэтуяа -
Ямар ч байсан тэрийг нь усатгаад л
Нэргүй -
Тийм. Тэрийг нь усатгана. Усатгадаг байлаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд харин тэр танай аавын ах нь лам хүн байсан гэж байна ш дээ. Яагаад баригдаагүй юм. Яаж овоо явж байгаад баригдсангүй?
Нэргүй -
Мэдэхгүй. Тэрнийг одоо тэр бол баригдаагүй хүн.
Эрдэнэтуяа -
Тийм үү? Тэр үед ерөөсөө тэгээд бас нэг лам хүмүүсийг чинь бас хүмүүс хошуу өргөдөг байсан юм шиг байгаа юм тээ?
Нэргүй -
Хар болчихсон л хүн байсан.
Эрдэнэтуяа -
Аа тэр үедээ хар болчихсон байсан байж магадгүй тээ? Тэрнээс бол хошуу өргөдөг байсан байгаа юм ш дээ? Тээ?
Нэргүй -
Тэгээд тэр хойт Завхан чиглэлийн хүн байсан тэр. Завханаас хойшоо нуугдаж ирдэг байсан.
Эрдэнэтуяа -
Би бодоод байх нээ ингэдэг юм ш дээ. Тэр үед одоо нөгөө хошуу өргөдөг хүмүүс байдаг байсан гэхийг бодвол төр түмэн нүдтэй гэдэг тэндээс л гарсан болов уу гэж боддог юм ш дээ.
Нэргүй -
Тийм л байсан байх.
Эрдэнэтуяа -
Энд тэнд тагнуул хүмүүс тээ? Тавьдаг.
Нэргүй -
Тэр манай хүн бол аавын өвөө манай өвөө Завхан чиглэлийн хүн байсан гэсэн. Тэндээс бол хэлмэгдлээс зугтаад оргоод энд ирээд хар болоод хүний нутагт хошуунд орж ирээд тэр чигээрээ тэгээд хар чигээрээ байж тэгээд баригдаагүй тэгээд өнгөрч байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан тийм байна. Тэгээд
Нэргүй -
Тэгээд л янз бүрийн юм үзэж хардаггүй тийм болоод хар болчихсон. Тийм болчихсон.
Эрдэнэтуяа -
Тэгж л байсан байх тээ?
Нэргүй -
Тэгсэн юм. Тэгдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Нэргүй -
Тэгээд л нутагтаа болохгүй л болоод баригдах гээд л шорон гянданд орчих гээд тэгсэн л юм байгаа биз тэр. Тэгээд л зайлуул орж ирээд буцаагүй. Тэгээд л нутаг буцаагүй эндээ л үлджээ. Тэгээд тэрнээс л үлдсэн юм.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хүмүүсийн одоо тэр дарга цэргийн ч юмуу, хүмүүсийн амьдралын ялгаа ер нь ямар байсан? Өдөр тутмын амьдралд яаж нөлөөлж харагддаг байсан?
Нэргүй -
За даа тэгээд харагддаг л байсан даа. Тэгээд даргын хүүхэд, даргын амьдрал, дарга хүний хүүхэд, багш хүний хүүхэд эд нарын амьдрал бол шал ондоо байсан.
Эрдэнэтуяа -
Юугаараа ондоон бэ?
Нэргүй -
Яагаад бэ гэхээр захын юм л гэхэд л өмссөн зүүснээрэээ хүртэл өөр л байсан. Драга нарын хүүхэд чинь тэр үед чинь орос хувцас өмсдөг байсан. Нааш цаашаа хот хүрээ явдаг. Маниус тийм юм байхгүй. Хөдөөний маниус монгол гуталтай, даалимбан дээлтэй. Тийм л байлаа. Нөгөө нэг даавуун цүнхэн дээр улаан 5-н хошуу хадчихсан тийм даалимбан цүнхтэй. Тэд нар чинь бас нэг орос маягийн цэргийн цүнх зүүчихсэн. Тэр багш нарын хүүхэд, дарга нарын хүүхэд тийм ялгаатай байсан юм. Шал ондоон байсан шүү. Ондоон байсан.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Нэргүй -
Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Яахав. Наашаа цаашаа явдаг харилцаатай болохоор тээ?
Нэргүй -
Хот хүрээ явдаг барьдаг. Тийм улсууд чинь ийш тийшээ яваад янз бүрийн үнэтэй цэнтэй юм өмсч, манай ах гоё савхан гутал солиод өмсчихсөн байх шиг. Багшийн хүүхэд, даргын хүүхэд
Эрдэнэтуяа -
Харин тэд нарын хүүхдүүд бас арай гайгүй дээшээ сургуульд явдаг байсан байж магадгүй шүү. Шууд хот хүрээ рүү тээ?
Нэргүй -
Ээ тэр явдаг байсан байх тэр. Явдаг байсан байх тэр. Багш нарын хүүхэд арай л анги байдаг. Дарга нарын хүүхэд бас л анги л байсан. Арай л анги харагддаг байсан шүү. Бас нэг ялгаа байсан.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь хүмүүсийн хөдөлмөрийн үнэлж байгаа хөлс нь ер нь хэр бодитой байсан бэ? Багаар үнэлдэг байсан уу? Хүмүүсийн хөдөлмөрийг эсвэл яг
Нэргүй -
Тусгай тарифтай байсан. Хөдөлмөрийн хөлсний тусгай тарифтай байсан.
Эрдэнэтуяа -
За тарифтай. Тухайлбал?
Нэргүй -
Тухайлбал одоо нэг хонь гэхэд чинь хэдэн мөнгөөр тариулдаг юм. 30-Н мөнгөөр юмуу, 20-н мөнгөөр нэг хонь
Эрдэнэтуяа -
Аа тэгээд 500-н хонинд үржүүлээд
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө нэг
Нэргүй -
Тийм тусгай тарифтай.
Эрдэнэтуяа -
Тэр нөгөө нэг барилгын ажил, үйлдвэрийн ажлууд ямар байх уу?
Нэргүй -
Өө бас тийм тарифтай.
Эрдэнэтуяа -
Ер нь тарифтай л байдаг юм байна тээ? Тэгээд хийснээрээ авна гэсэн үг үү?
Нэргүй -
Тийм. Хийснээрээ авна. Тэгээд тэр ажилчин чинь барилгын ажилчин чинь зэрэгтэй ш дээ. Одоо
Эрдэнэтуяа -
Өө за.
Нэргүй -
Зэрэгтэй. Өрлөгчин гэхэд 4 дунд байрын зэрэгтэй.
Эрдэнэтуяа -
Зэргээрээ ялгаатай цалин авна?
Нэргүй -
Зэргээрээ цалинжина. Тийм тийм ялгаатай байсан. Зэрэггүй ажилчин бол бага шиг л цалин авна. Өндөр зэрэгтэй бол өндөр л цалин авна. Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Хүмүүс тэгээд аягүй тайван байсан юм шиг байгаа юм? яг авсан мөнгө нь тэгээд л яаж ийж байгаад л хүрчихдэг тээ?
Нэргүй -
Юм хямдхан. Юмны үнэ хямдхан байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан. Сарын цалин бол хүрнэ?
Нэргүй -
Хүрнэ. Хангалттай хүрнэ.
Эрдэнэтуяа -
Тэр үед хураах асуудал байх уу?
Нэргүй -
Мөнгө үү?
Эрдэнэтуяа -
Тийм. Хадгаламж одоо хуримтлал үүсгэх
Нэргүй -
Байсан байсан.
Эрдэнэтуяа -
За та нар?
Нэргүй -
Манайх бол манай бригад энэ тэр бол тусгай хуримтлалтай байсан. Дундаа наанадаж сардаа нэг
Эрдэнэтуяа -
Ажилчдынхаа юу?
Нэргүй -
Байсан байсан. 10-н цаас, 5-н цаас өгчихдөг. Тэгээд л яваад байдаг байсан. Тэр үед чинь одоо 2-р гурил чинь байна ш дээ. Юу байлаа. Төгрөг байсан. 75-н мөнгө байсан биз дээ. 70-н мөнгө байсан. 2-р гурил. 1-р гурил төгрөг 60-н мөнгө байсан. Дээд гурил 2 цаас, 10-н мөнгө байлаа.
Эрдэнэтуяа -
Яана аа? Хэд дахин бага юм бэ?
Нэргүй -
Саахар гэхэд чинь 2 төгрөг байсан. Улаан тамхи 2 төграг байдаг байсан. Улаан тамхи том боодолтой улаан тамхи.
Эрдэнэтуяа -
Яаа тэгэхэд одоо хэд юм бэ? Юм аймаар
Нэргүй -
Нэгдлээс хонь худалдаж авч идэхэд, авч идлээ гэхэд л хонь гэхэд 30-н төгрөг байлаа. Эм хонь 30-н төгрөг. Ямаа 25-н төгрөг. Эм ямаа авдаг. Тэгээд
Эрдэнэтуяа -
Ямар хямдхан юм бэ? Одоо нөгөө 10, 20-н төгрөг чинь карменд бараг байхгүй болчихоод байна ш дээ. Томчуудын карменд бол тоож хийхгүй юм байна ш дээ.
Нэргүй -
Тийм байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед нэг буцаад очих юм сан. Ямар, ер нь одооны тэр үед амьдарч байсан улсууд тэр үеийн нийгмээ аягүй их үгүйлэх
Нэргүй -
Хоорондоо панз наймаа хийж байхад төлөг 5-н цаас, одоо хурганы ах 5-н төгрөгөөр
Эрдэнэтуяа -
За тэгээд 5-н төгрөгөөр тооцож юм худалдаж авна гэсэн үг үү?
Нэргүй -
Тийм. Одоо ухаандаа би чамд нэг 2 төлөг зарах гэхэд л 5, 5 нийлээд 10-н төгрөгнөөс өгчихнө. 2 төлөг.
Эрдэнэтуяа -
Яана аа. Тийм хямдхан. Юмны ханш аягүй бага тиймээ?
Нэргүй -
Тийм хямдхан байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр бараа бүтээгдэхүүнүүд хаанахын бараа бүтээгдэхүүнүүд байдаг байсан?
Нэргүй -
Оросын бараа их ирдэг.
Эрдэнэтуяа -
Монгол байна биз дээ?
Нэргүй -
Оросын бараа л их ирдэг. Дандаа оросоос ирдэг байсан ш дээ. Оросын бараа их ирдэг байлаа. Дээхин нь үед чинь хятадын бараа ирдэг байж байгаад сүүлдээ ирэхээ байчихсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нэргүй -
Хятад Монголын харилцаа муудаад ирэхээ байчихсан.
Эрдэнэтуяа -
1975 онд гэдэг тээ?
Нэргүй -
Өө тэрнээс өмнө өмнө
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Нэргүй -
Тэрнээс өмнө хятадын бараа ирэхээ байчихсан. 1960-н хэдэн онд чинь хятадуудтай чинь монгол 1961-н онд, 1962 онд,
Эрдэнэтуяа -
НҮБ-д элслээ гээд үү?
Нэргүй -
1962-н онд чинь хятадад чинь одоо улаан хувьсгал, соёлын хувьсгал гараад бүх хятадуудыг монголоос татсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Хятад өөрөө юу?
Нэргүй -
Тийм. Хятадуудыг чинь гаргачихсан ш дээ. Соёлын хувьсгал гарлаа гээд монголоос чинь бүх хятадуудыг чинь гаргасан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан за за. Тэгээд тэрнээс хойш жаахан муудсан уу?
Нэргүй -
Тэгээд ер нь харьцаа муудсан ш дээ. Харьцаа муудаад хятадуудтай. Тэгээд л энэ ардчилал гарч ирж л ахиж энэ юмнууд сэргэж байгаа болохоос. Тэр чинь тийм байсан юм. Одоо тэр соёлын хувьсгал гарлаа гэж
Эрдэнэтуяа -
Тэгээд яахав. Тэр үед юм хямдхан ч байсан. Бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ хнш төрөл ер нь их бага байсан юм шиг байгаа юм. Сонголт бага тиймээ? Тэр үед ярихнаа нэг пальто тэр дэлгүүрт ирж л гэвэл тэр пальтогоор ингээд л ижилсчихдэг байсан юм шиг байгаа юм аа тээ? Тэр л гоё пальто гээд тэгээд
Нэргүй -
Тэр янз бүрийн юм одоо
Эрдэнэтуяа -
Гэхдээ чанартай.
Нэргүй -
Их чанартай байсан. Оросын бараа чинь хувьтай байсан. Дээр үеийн одоо Хятад бараа ч гэсэн дээ чанартай ирж байсан шүү. Хятад бараа чинь за тэр одоо хятад булгиар гээд л байдаг. Янзын сайн бөх хатуу. Улайж халцардаггүй. Хятад булигар тэр хятадын үйлдвэрийн бараа таваар явдаг байлаа. Сайн ирж байсан шүү дээ. Тэгээд оросын бараа энэ тэр чинь. Тэгээд оросын тэгээд нэг оросын чисчүү гээд нэг даавуу байдаг байсан юм. Бороонд норохоороо нэвтэрдэггүй л юм байсан ш дээ. Орос чисчүү гээд л нэг юм норохоороо дарайгаад л брежник шиг болчихдог. Бороо нэвтэрдэггүй тийм л даавуунууд ирдэг байсан юм. Урагдана гэж байдаггүй. Тийм л. Тэр орос бакалийг чинь хичнээн ч үе дамжиж өмсдөг байсан юм дээ. Би өмсөж байгаад хөл багтахаа байхаар нь доод талынхаа дүүд өгчихдөг. Орос бакаль чинь одоо тийм л байсан. Тийм л бараа бөх байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Өө за за.
Нэргүй -
Тийм л чанартай бараанууд ирдэг байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тэр ер нь хүмүүсийг ажилтай байлгах гэж улсаас аягүй их арга хэмжээ ч авдаг байсан юм шиг байгаа юм тээ?
Нэргүй -
Байсан. Авдаг байсан. Тэгэлгүй яахав. Авдаг байсан ажилтай байлгах гэж. Янзтай байсан үе шүү дээ. Ажилтай.
Эрдэнэтуяа -
Өөрсдөө мэргэжил эзэмшчихсэн байхад бол юуг нь ажлыг нь бол цаанаас нь чөлөөтэй л хангах юм шиг байна тээ?
Нэргүй -
Чөлөөтэй л хангачихна.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүн ерөөсөө ажлыг
Нэргүй -
Одоо барилгын ТМС-д янз бүрийн сургууль соёл төгсөөд ирэхэд л шууд тэр газар оч гээд хуваарилаад хөөгөөд явуулчихна ш дээ. Одоо ингээд л нэг дээд сургууль төгсөөд л ажилгүй. Тэр үед чинь сургууль соёл л төгсвөл за тэнд оч гээд үг дуугүй тэгээд л албан томилолт өгөөд л хөөгөөд явуулчихна. Тэгээд тэнд нь очно. Тэгдэг л байлаа.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ч сэтгэл амар болчих юм даа тээ? Таныг ер нь хүүхэд байхад кино, жүжиг, ший гэж юм байсан уу?
Нэргүй -
За тэр ший гэж байсан юм. Дуугүй ший гэж байсан. Ший гэж байсан.
Эрдэнэтуяа -
Үзэх үү? Үзэх боломж хэр зэрэг вэ?
Нэргүй -
Тэрнийг чинь хүүхэд үздэг юм тусдаа байсан юм шүү дээ. Ер нь
Эрдэнэтуяа -
Юу үзэх вэ?
Нэргүй -
Тэрнийг чинь ухаандаа одоо тэр нэг эрэгтэй, эмэгтэй хүн үнсэлцэхийг бол хасаад хаячихна. Тэрнийг чинь хасаад дундуур нь урдуур юм хааж байгаад үзнэ. Тийм юмыг чинь хүүхдийн кино гэж тусгай байлаа шүү дээ. Хүүхэд үздэг. Насанд хүрсэн томчуудын үздэг ший эд нар чинь тусгай тийм байсан үе.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тэгээд 1960-аад оны үед чинь хамаагүй юм үзүүлдэггүй байлаа. 1960- хэдэн оны үед чинь. Тусгай тэр хүүхдүүдийн үздэг кино. Хүүхдийн кино. Одоо насанд хүэгчдийн киног бол хүүхдүүдэд үзүүлдэггүй байлаа. Тэр кино механикч тэр үүдэн дээр билет тасалдаг улсууд чинь тэр насанд хүрээгүй хүүхдийг өө чамайг оруулахгүй гээд хөөгөөд явуулчихна. Том хүний кино үзэх гэлээ чи гээд тэгдэг тийм байсан юм. Журамтай байсан байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тэр ер нь кино үзэх тийм юу хэр дэлгэрэв? Хэр дэлгэрч одоо юу гэх юм бэ? Их байсан?
Нэргүй -
Байсан.
Эрдэнэтуяа -
Аягүй их үзэх үү? Ховор байсан уу?
Нэргүй -
Үзнэ. Одоо тэрийг чинь одоо сумын кино механикч чинь өвөл зунгүй тэмээн дээр аппарат, киногоо ачаад тэгээд сум бригад, дацаг, баг, фермүүдээр чинь одоо ингээд яваад киногоо тавиад явдаг. Тэгээд явна ш дээ. Үзнэ. Үздэг тэгээд үзэх юм бол одоо чөлөөтэй байлаа. Тэр чөлөөтэй байдаг юм.
Эрдэнэтуяа -
Бас ард түмнийг соёлд нэвтрүүлэх гээд л тээ?
Нэргүй -
Тийм. Чөлөөтэй байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан тийм байна. Социолизмын нийгмийн үед ажилд орох процесс та ер нь ажлаа сольж байсан гэсэн. Ажилд орох процесс, ажил солих процесс ер нь ямархуу байсан бэ?
Нэргүй -
За ер нь хамгийн 1-рт бол одоо намын гишүүн, эвлэлийн гишүүнийг хамгийн түрүүнд ажилд авдаг байсан.
Эрдэнэтуяа -
За.
Нэргүй -
Нам, эвлэлийн гишүүнийг
Эрдэнэтуяа -
Тэр нь яаж байгаа юм бол?
Нэргүй -
Намын дайчин туслах гэж эвлэлийн гишүүнийг албан хүчээр элсүүлдэг байлаа. Пионерийн гишүүнээс дамжаад эвлэлийн гишүүн болдог. Ёс байлаа. Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Заавал ингээд л доод талын шатнаасаа ингэж өгсөж явах ёстой?
Нэргүй -
Өө тийм. Сургуульд орсон хүн л одоо пионерийн гишүүн болно. Сурагч боллоо. Пионерийн гишүүн. Тэгээд л пионерийн гишүүнээсээ эвлэлийн гишүүн. Эвлэлийн гишүүнээсээ намын гишүүн болдог тийм зарчимтай байлаа. Эвлэлийн шударга туслах нь пионерийн гишүүн. Намын шадар туслах нь эвлэлийн гишүүн байсан. Ийм юмны гишүүдийг бол ажилд 1-рт авна. Аль тийм гишүүн бус улсуудыг бол яаран тийм авчихдаггүй байсан юм. Ойлгож байна уу?
Эрдэнэтуяа -
Аа тэр гишүүдэд элсүүлэхийн тулд бас юу бүх юмыг нь харгалзаж үзэж элсүүлдэг учраас найдвартай гэж тооцдог юм байх даа?
Нэргүй -
Тийм. Тэр чинь одоо бүх л талаараа одоо тэнцсэн. Одоо тэгээд л сахилгагүйтдэггүй. Тэр одоо ухамсартай тийм улсуудыг элсүүлдэг байсан үе. Тийм байлаа.
Эрдэнэтуяа -
Бас давуу тал?
Нэргүй -
Давуу тал байгаа. Ажиллаж байх хугацаандаа намын гишүүн хүн цэргээс халагдаад намын гишүүн бус 2 хүн цэргээс халагдаад нэг албан газар дээр очиход намын гишүүнийг нь хамгаас урдаар авдаг. Та жаахан байж бай гээд л тийм.
Эрдэнэтуяа -
Тийм. Бас л нэг талаараа бодлого л юм л даа тээ?
Нэргүй -
Тийм. Бодлого бодлого л байхгүй юу. Тэр чинь бодлого
Эрдэнэтуяа -
Намын гишүүн болно оо гэдэг чинь тэгээд л бүх намын гишүүд гэдэг чинь тэгээд л улсаас явуулж байгаа бүх бодлогыг биелүүлэх л үүрэгтэй. Болохоос биш. Гарцаа оруулчихаж л байгаа юм?
Нэргүй -
Намын программ гэдэг чинь тэр чинь одоо их янзтай юм байсан. Намын дүрэм энэ тэр чинь янзтай юм байсан юм.
Эрдэнэтуяа -
Тэгээд л ерөнхийдөө нам тэр үеийн улс нийгэм өөртөө тохирсон хүнийг л бэлдэх гээд л?
Нэргүй -
Бэлдэх гээд. Тэгж байсан үе.
Эрдэнэтуяа -
Тэрүүгээрээ ч бас нэг талаараа хөгжиж л байсан юм даа. Тэгж санагддаг юм?
Нэргүй -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тийм. Ер нь манай монгол улс социолизмын нийгмийн үед ер нь эрчимтэй хөгжсөн үү?
Нэргүй -
Юу нь эрчимтэй хөгжих вэ яахав дээ. Тэгээд л нэг одоо тиймэрхүү л байсан даа. Нэг хүний одоо нэг юугаар л бараг нэг тэгж байлаа даа.
Эрдэнэтуяа -
Нэг хүний удирдлаган доор
Нэргүй -
Тийм. Нэг хүний удирдлаган доор
Эрдэнэтуяа -
Тэр хүн юу гэж хэлнэ. Тэгээд л
Нэргүй -
Тийм. Тэрний үгээр
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Тэр хүнийг чинь буруу юм хийчихсэн байхад бараг шүүмжлэх эрхгүй байлаа ш дээ. 1960-н хэдэн оны чинь намын 10-н хэддүгээр их хурлаар билээ дээ. Лоохууз, Нямбуу, Сурмаажав гуай 3 чинь толгойлоод Цэдэнбалыг эсэргүүцэж хуралдаж байлаа шүү дээ. 1960-н хэдэн онд
Эрдэнэтуяа -
Юу гэж эсэргүүцэж байв?
Нэргүй -
Яахав одоо бол одооны энэ ардчилалын л түрүүч юм даа. Гандан хийдийг эсэргүүцэж, нэг хүнийг дахин шүтлээ барилаа гээд тэгж намын 10-н хэддүгээр хурал билээ дээ биз одоо мартчихаж тэрнийг чинь хаалттай хийж, Нямбуу, Сурмааажав энэ тэрийг чинь тэгээд л хэрэгтэн болгож байсан даа. Буруутгаж тэгээд Нямбуу, Сурмаажаынханыг хамаатан гээд амьтныг чинь мөн ч их ажлаас халсан. Тангадын Галсан хүртэл одоо багш байж байгаад шүлэг биччихээд тэгээд буруудаад тэгээд тэмээ маллаж байсан хүн шүү дээ. Одоо тэгээд яруу найрагч Тангадын Галсан гуай.
Эрдэнэтуяа -
Яахав. Танил хүрээгүй?
Нэргүй -
Үгүй ээ одоо тэрнийг би намын эсрэг ухалгатай шүлэг ном биччихсэн гэсэн утгаар багшаас нь халж, тэр тэмээ маллуулж говь руу цөлж байсан. Ингэж л тэгж хэлмэгдүүлж байсан юм ш дээ. Ламыг чинь тэгж л сонины төвийн нам гэдэгт чинь тэгж хэлмэгдүүлж байсан шүү дээ. Ярьж хэлэхийг нь хааж тэр томчуулыг одоо шүүмжиллээ гээд тийм л байсан юм.
Эрдэнэтуяа -
Үг хэлэх эрх байхгүй юу?
Нэргүй -
Бараг тийм дээ. Томчуулыг чинь одоо шүүмжлэх эрх байхгүй байлаа шүү дээ. Намын төв хорооны 9-н гишүүн эд нарын өмнөөс нь бид нар чинь амнаас чинь юу гэж л гарна за гэдэг байлаа шүү дээ. Тийм л байсан шүү дээ. Комунизмын үед чинь
Эрдэнэтуяа -
Тэгээл тэд нарыг яаж шийтгэж байв?
Нэргүй -
Яахав. Албан тушаал буулгаж тэр л одоо тэр тийм удирдах ажил хийх эрхийг нь хасчихдаг. Шүлэг зохиол бичихийг нь одоо хориглочихдог байсан.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр тэр үед бас хүмүүсийн ном бичих асуудлыг одоо бичихэд бол хорио тавьдаг байжээ?
Нэргүй -
Хорио тавих биш л дээ. Эсрэг юм л намын эсрэг юм л хийдэггүй байсан байх.
Эрдэнэтуяа -
Шалгалтан дээр бичдэг байсан гэсэн үг үү?
Нэргүй -
Яг намынхаа дүрэм, журамыг барина. За одоо болоо. Ардчилал бол хамгийн зөв асуудал. Хамгийн зөвөө. Хүний эрх нээлттэй байх зөв шүү дээ. Өнөө арчилсан нийгэмд хамгийн зөв асууудал. Би тэр ардчилалыг бол их дэмждэг хүн шүү дээ би.
Эрдэнэтуяа -
Ардчилалын гишүүн үү?
Нэргүй -
Дэмжигч л байгаа.
Эрдэнэтуяа -
Одоо гэхдээ хувьсгалт намын гишүүнээрээ л байгаа юу?
Нэргүй -
Үгүй. Би аль ч намын гишүүн биш. Пионерийн гишүүнээс өшөө юм байхгүй. Надад
Эрдэнэтуяа -
Аа тэгээд дээшээ дэвшээгүй юмуу тээ?
Нэргүй -
Би ерөөсөө тэгээд аль ч намын гишүүн биш.
Эрдэнэтуяа -
Аан за.
Нэргүй -
Тэгээд ардчилал
Эрдэнэтуяа -
Анх ямар уриа лоозон гаргаж байсан юм? юу гэж гарч ирж байв? Хэдэн тээ? Тэр талаар
Нэргүй -
Ардчилал чинь 1992 онд гарч ирээ биз дээ. 1992 он билүү 1990 он билүү. Тиймээ 1990 онд шүү дээ. Тэр чинь одоо тэгж гарч ирсэн шүү дээ. Ард түмний эрхийг нээлттэй болгох гэж гарч ирж байсан шүү дээ. Тэгж байлаа. Тэр үед чинь хэдийгээр ерөнхийлөгч Монголын их хурлын дарга чинь Жамбийн Батмөнх гуай байсан ш дээ. Жамбийн Батмөнх гуай чинь ёстой чухам ёстой их ухаан зарж байж үнэтэй настай хүн ардчилалыг дэмжээд одоо цаг нь болсон юм гээд л дэмжээд байсан. Албан тушаалаасаа бууж өгсөн хүн шүү дээ. Жамбийн Батмөнх гуай чинь одоо бараг л одоо адвал эсэргүүцэх гэж байгаа төв хорооны 9-н гишүүн эсэргүүцэхэд дагасан. Жамбийн Батмөнх гуай чинь л ганц энэ одоо цаг нь болсон ардчилал нь зөв зүйтэй асуудал гэж гарч байсан. Ингэж байж л ардчилал чинь амилж гарч ирсэн шүү дээ. Тэгж гарч ирсэн.
Эрдэнэтуяа -
Тэр үед одоо энэ байгаа Бямбасүрэн гуай одоо ер нь ямар албан тушаал дээр байсан юм?
Нэргүй -
Мэдэхгүй юм байна. Би тэрнийг бол мэдэхгүй юм байна. Би тэрнийг бол ор мэдэхгүй юм байна. Бямбасүрэн гуайг бол
Эрдэнэтуяа -
Дээр нэг зурагтаар нэг 25-аар гарч байлуу яаж байлаа. Тэгэхэд нэг юуны төрийн ордон дотор байж байсан юм байна л даа. Тэгэхэд л гаднаас нь ардчилалынхан бас л нэг чулуу шидээд янз бүрийн юм болоод л сууж байсныг ярьж байсан юм?
Нэргүй -
Би тэрнийг ёстой мэдэхгүй ээ. Хөдөө байсан болохоор ёстой мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь ардчилалын үр нөлөө ямар байна? Өдөр тутмын амьдралд яаж нөлөөлж өөрчлөгдөж байсан?
Нэргүй -
Яахав дээ. Хүн дуртай цагтаа хүнд хэлэх үгээ хэлэх юм даа. Тийм байна даа одоо.
Эрдэнэтуяа -
Сайн тал нь? Муу тал нь?
Нэргүй -
Муу тал гэж юу байхав дээ. Одоо ардчилалын муу тал гэж юм алга байна. Тийм байгаа биз дээ. Харин одоо энэ Ху нам чинь л одоо энэ ардчилалын эрхийг боомилоод энэ чинь ингээд байгаа болохоос биш. Хэнийг Цахиагийн Элбэгдоржийг ерөнхий сайд байхад яалаа даа. Одоо энэ хэн чинь одоо энэ Энхболд
Эрдэнэтуяа -
Одоо шадар сайд байгаа юу?
Нэргүй -
Тийм. Энэ чинь одоо 10-н сайдаа бараг өлсгөлөн зарлуулж байж нэг Элбэгдоржийг ерөнхий сайдаас буулгасан хүн шүү дээ. Тэгээд өөрөө ерөнхий сайд болсон хүн шүү дээ. Тэгээд албан тушаалын хойноос үхэн хатан хөөцөлдөж байгаа хүн шүү дээ. Энэ байгаа юм харин. Ингэж л энэ Ху нам чинь ардчилалыг ингэж боомилоод байгаа юм даа. Энэнийг дарах гээд нугачих гээд ингээд байгаа улсууд. Ардчилалын одоо Зориг амьд байсан бол одоо ерөнхийлөгч болох байсан хүнийг эд нар л цааш нь харуулсан.
Эрдэнэтуяа -
Байхгүй болгочихсон. Хувьсгалт намынхан нь уу?
Нэргүй -
Эд нар л цааш нь харуулсан
Эрдэнэтуяа -
Гэхдээ л социолизмын үед ер нь
Нэргүй -
Зүгээр нэг энгийн гудамны танхай юманд алуулчихсан бол одоо тэр илэрчихсэн л байгаа. Хэдэн жил болж байна аа?
Эрдэнэтуяа -
Одоо бараг 11, 12 жил болчихсон байх шүү. 1997 он гэдэг билүү 1998 он ч билүү.
Нэргүй -
Үгүй одоо тэгэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Ер нь таны амьдралд ардчилал нөлөөлсөн үү?
Нэргүй -
Миний амьдралд уу?
Эрдэнэтуяа -
Тийм.
Нэргүй -
За даа би чинь одоо ажилтай, ажилгүй 2-ын хооронд явсаар байгаад тэгээд л одоо би бол хувьчлалд ороогүй хүн.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нэргүй -
Хөдөө мал маллаж байгаад төв рүү орж ирсэн. Шилжүүлэггүй ороод ирсэн. Тэгээд явж байгаад алинд нь ч үгүй, хаана ч харьяалалгүй явж байгаад
Эрдэнэтуяа -
Хөдөө мал маллаж байхдаа хувийн мал байсан уу?
Нэргүй -
Хувийн мал байсан.
Эрдэнэтуяа -
Өө нэгдэл гэж байхгүй юу? Тэр үед чинь тэгээд хувийн мал маллаж болдог юм байсан юмуу? Социолизмын нийгмийн үед заавал нэгдл, сангийн аж ахуй гэхгүй юу?
Нэргүй -
Хувьдаа малтай байсан. Тэгэхэд чинь нэгдлийн малаа л маллаж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аа тэгээд хувьдаа?
Нэргүй -
Хувьдаа цөөхөн малтай л байсан. Энэ толгой даасан л малтай л байсан юм.
Эрдэнэтуяа -
Тэгээд нөгөө мал хувьчлахад авч чадаагүй юм уу?
Нэргүй -
Аваагүй аваагүй. Хойшоо шилжээд л энэ Дархан руу шилжчихсэн байсан. Тэгээд л тэр чинь нэг тэгж ингэж байгаад нэг юм олдоогүй өнгөрсөн. Би хөөцөлдөж яваа ч үгүй. Тэгээд ламьдрал боломжтой бололцооны гээд. Хөөцөлдөөгүй. Би бол шунал гээд байх юмгүй. Тэгээд нэг алсаасаа л тийм байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь хувьчлалын талаар мэддэг юмаа яриач? Анх яаж гарч ирж байв?
Нэргүй -
Мэдэх юм надад лав мэдэх юм байхгүй. Холуур явлаа.
Эрдэнэтуяа -
Ер ньэнэ ардчилал гарснаас хойш ажилд авах процесс тээ, социолизмын нийгэмтэй харьцуулахад ер нь яаж өөрчлөгдөв үү? Ямар өөрчлөлт гарав?
Нэргүй -
Өө тэрүү. Тэрнээс хойш чинь болбол тэр ажил ерөөсөө олдоогүй ээ. Тэрнээс хойш бол
Эрдэнэтуяа -
Юутай холбоотой байна?
Нэргүй -
Өнөө танил тал ах дүү, нутаг нуга тэргүүрээ л дандаа ажилд авчихдаг болсон шүү дээ. Тэр чинь өнөө Ху намынханы хийж байгаа ажил. Тийм тийм л юм байгаа юм. танил талаа дагаад л ах дүү, амраг садан, төрөл садангаа аваад тэгээд л энэ засгийн жаахан хөрөнгийг чинь энэ хурган дарга нар идээд дуусгачихсан. Хувааж аваад л идээд дуусгачихсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед байсан дарга нар?
Нэргүй -
Өө тийм тийм. Хурган дарга нар л идэж уугаад дуусгачихсан дээ. Ах дүүгээрээ тэгээд худлаа далимдуулаад идээд уугаад дуусгачихсан.
Эрдэнэтуяа -
Нэг хүн ярьж байсан хувьчлал болоход няраваас дээш албан тушаалтай улсууд л байгууллагынхаа юмыг хувааж авсан. Гэдэг юм байна лээ. Үнэний ортой болов уу?
Нэргүй -
Үнэн үнэн. Тэр бол үнэний ортой. Сангийн аж ахуйн дарга, тоо бүртгэгч, нягтлан, орлогч дарга тийм юмнууд чинь одоо тэд нар хувааж идээд л дууссан юм байна даа. Гэхдээ малыг нь маллаж байсан улсуудад цөөвтөр бог мал үлдсэн л байх.
Эрдэнэтуяа -
Бага багыг өгсөн болоод
Нэргүй -
Бага багыг өгсөн болоод тэгээд өнгөрсөн байх. За тийм л байна. Ардчилалын талаар бол
Эрдэнэтуяа -
Социолизмын нийгмиийн үед хамт ажиллаж байсан. Ажлынхаа хамт олны тухай яриач? Тэр үед хамт олон гэж ямар байв?
Нэргүй -
Хамт олон гэдэг чинь янзтай юм байсан. Тэр үед өвдөж зовох ёстой тэр үед янзтай байсан. Хамт олон гэж хамт олны коллектив гэж тэнд л байлаа. Социолист хөдөлгөөний төлөө брагад болчихсон. Чухам янзтай юм байсан. Тэр үед чинь ёстой
Янзтай юм байсан байхгүй юу. Өвдөж зовох, ядрах зүдрэх ер нь баяр ёслол тэмдэглэх зэрэгт чинь янзтай юм байсан. Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Социолизмд ер нь хэр их баяр ёслол тэмдэглэдэг байсан бэ?
Нэргүй -
За тэр чинь одоо баяр ёслол тэмдэглэдэг байсан. Октябрын бааяр, майн 1-н, мартын 8-н байсан, шинэ жил байсан. За малчдын цагаан сар гэдгийг бараг хаачихсан байсан даа. Хаачихсан байсан. Хөдөөний улсууд нэг алдаг оног хийдэг байсан. Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Яагаад цагаан сарыг хаасан бэ? Тэр үед
Нэргүй -
Хэн мэдэхэв. Тэрнийг чинь тэгээд одоо
Эрдэнэтуяа -
Малчдын цагаан сар гээд хотод хийхийг хориглсон юмуу?
Нэргүй -
Одоо энэ төв суурин газар хийдэггүй байсан юм. Ёолкноороо л
Эрдэнэтуяа -
Аа ёолк нь ер нь төв суурин газрын баяр
Нэргүй -
Тэгээд октябрын баяраар баяр тэмдэглэнэ. Албан газрууд жагсаал хийнэ. 5-н сарын 1-ний баярыг чинь бас нэг сүртэй хийнэ. Тэгээд мартын 8-ныг чинь тэмдэглэнэ. Хүүхдийн баяр тэмдэглэнэ. Тийм байлаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед социолизмын нийгмийн үед бас хүмүүсийг ажил хийлгэх урам зориг оруулахын тулд шагнл урамшуулал их өгдөг байсан юм шиг байгаа юм тээ? Та ер ньулсаас ямар шагнал урамшуулал авч байв?
Нэргүй -
За даа би чинь ер нь дипломноосоо ахиагүй дээ. Янз бүрийн тийм шагнал бол авч байгаагүй. Байгууллагаасаа тийм аварга энэ тэр авч л байсан. Тийм байсан юм. том шагнал бол хэр барагтай бол тодорхойлддоггүй байсан ш дээ. Одоо л эмнэлгийн ахмад хүн боллоо. Хэдхэн жил дуулаад л гавьяат, ардын жүжигчин аваад хөдөлмөрийн баатар аваад л. Их юм хийж байж авдаг байсан үе шүү дээ. Одоо л ийм амархан авчихаад байдаг болохоос биш. Урьдны тэр шагшнал урамшуулал дээр чинь нэлээн юм хийж байж л авдаг байсан үе. Тийм байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр нэлээн юм хийж байж шагнал урамшуулал авна аа гэдэг чинь хүмүүст бас урам зориг тиймээ?
Нэргүй -
Тийм. Тийм. Хөдөлмөрийн баатрыг чинь ч их юм хийж авдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны талаар юм асууя. Соёлын довтолгоо ер нь ямар ямар салбарт өөрчлөлт оруулсан? Ямар ач холбогдолтой гэж соёлын довтолгооныг гаргасан юм бэ?
Нэргүй -
Соёлын довтолгооныг одоо хүний л ухамсартай одоо байгаль орчинтой л холбоотой юм даа одоо. Хүний ухамсарыг дээшлүүлэх сур хүмүүжих соёлжих талын юм л даа гол нь анхаарч байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь эрүүл мэндийн талд өөрчлөлт гарсан уу?
Нэргүй -
Гарсаан. Гаралгүй яахав.
Эрдэнэтуяа -
Эрүүл мэнд, боловсрол
Нэргүй -
Эрүүл мэнд, боловсрол, хүний оюун уханн сур ч болвсрох тал дээр болбол их нийтээр бол ахиц гаралгүй яахав. Тэр үед тэнд дээр л гарч байсан даа.
Эрдэнэтуяа -
Ер энэ соёлын довтолгоон, нэгдэлжих хөдөлгөөн, за ямарваа нэг нийгэмд өөрчлөлт гарахад ухуулга сурталчилгаа нь ер нь зурагт, радиогоор гарах уу? Тэр үед ер нь
Нэргүй -
Тэр үед чинь зурагт гэж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос ер нь зурагт гарсан бэ?
Нэргүй -
Зурагт чинь манай нутаг руу чинь хөө юу билээ 1980-н хэдэн онд гарч байсан шүү дээ. Зурагт чинь
Эрдэнэтуяа -
Анх яаж харж байв? Зурагтыг
Нэргүй -
Зурагт уу, анх эхлээд яахав дээ тэгээд зурагтны антенитэй болж тэгээд ч зурагт ч их ирсэн. Тэгээд 1900 төгрөгөөр нэг зурагт авсан. Ямар юм билээ.
Эрдэнэтуяа -
Рекорд одооны
Нэргүй -
Рекорд-30 гэж байсан юм.
Эрдэнэтуяа -
Бид нарыг бага байхад л рекорд гээд ирдэг байсан.
Нэргүй -
Рекорд-30 гэж байна уу, Тийм зурагт ирдэг. 1000 хэдэн зуун цаасаар авч байлаа. Тэгээд л зурагт үзсэн дээ. Хүүхдүүд жаахан байсан даа. Бага байсан юм. 1980-н хэдэн онд л авч байсан даа. Манай нутаг руу Баянхонгорт л одоо
Эрдэнэтуяа -
Энэ ер нь цахилгаан бараа хөргөгч?
Нэргүй -
Аа хөргөгч чинь нэлээн түрүүнд ирсэн юм аа. Нэлээн түрүүнд ирчихсэн юм.
Эрдэнэтуяа -
Ер нь анх тэр зурагт, хөргөгч энэ цахилгаан бараанууд гарахаар бас л нэг гайгүй дарга ч юмуу тийм боломжтой айл нь түрүүлж авч байсан уу?
Нэргүй -
Тэгж байсан. Тэр чинь бараг юугаар ирж байсан эд шүү дээ. Дарга нарын дэлгүүр гэж тусдаа дэлгүүртэй байсан юм. Тэрүүгээр чинь том том зурагт ирдэг тусгай үйлчилдэг. Гэрт нь л үздэг.
Эрдэнэтуяа -
Дарга нарын дэлгүүр гэхээр яадаг юм?
Нэргүй -
Томчуул л дандаа ордог дэлгүүр. Тэр лүү чинь одоо энгийн ажилтан энгийн хүн орохгүй. Аймгийн том том дарга нар тэгээд албан газрын дарга нар энэ тэр ордог. Тийм тусгай дэлггүүртэй байдаг байсан юм даа. Томчуул чинь эрх тушаалыг янзын эдэлдэг байлаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд бараа нь өөр байх уу?
Нэргүй -
Өөр байлгүй яахав. Маниусын эдэлдэггүй юм тэдний дэлгүүрт байна. Манай аав бол хошигноод тэр дээд заяатаны дэлгүүр нэртэй юм. Тийм байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэтэрхий бас ямбатай. Эрх мэдэлтэй байжээ. Нэг бодлын нэг утгаараа. Бас нэг ялгавартай тээ?
Нэргүй -
Ялгавартай. Юмаар дутаахгүй. Томчуулыг одоо юмаар дутаахгүй гээд тусгай тийм дэлгүүр хоршоотой. Дага нарын авгай орно, дарга нарын хүүхэд орно, дарга нар орно.
Эрдэнэтуяа -
Та нар орох эрх байхгүй юу?
Нэргүй -
Байхгүй. Хөөчихнө.
Эрдэнэтуяа -
Та нар өөр дэлгүүрээр л орох уу?
Нэргүй -
Өөр дэлгүүрээр л орно. Бид нар орох эрх байхгүй. Тийм байсан юм.
Эрдэнэтуяа -
Ер нь юм их хот суурин газраас ачигдаж байсан байхаа тээ?
Нэргүй -
Тийм. Тэгээд тэр одоо сумын даргад чинь тусгай захиалгатай юм ирээд л
Эрдэнэтуяа -
1, 2 асуулт асууя. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үшйл явдал бий юу? Баяртай, гунигтай? Сэтгэлд чинь ингээд ерөнхийдөө байнга дурсагдаад хоногшиж үлдсэн байдаг тийм
Нэргүй -
За юу байхав дээ. Одоо хэдэн хүүхэд минь л нялх нойтон байхад нэгдлийн олон мал маллаж байхад нэги жаахан хэцүү л байдаг байлаа. За даа хүн бүл муутай. Тэгээд одоо хүүхдүүд торничихлоо доо. Тэгээд юугаар дутах бэ дээ тэгээд одоо. Хамгийн баян юм үр хүүхэд л байх юм даа. Тэрүүгээрээ л хэдэн хүүхэд эрүүл саруул одоо их бахархаж явах юм даа. Сайн ханьтай таарсан. Намайг их өөд нь татаж яваа. Хань үр хүүхдүүдээ л их баярлаж явах юм. эх орон ард түмэндээ их баярлаж явах юм даа. Тийм л юманд баярлаж явах юм даа.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Нэргүй -
Байхгүй ээ. Хүний л яаж амьдардаг амьдралаар л амьдарч ирсэн. Уйлахдаа уйлсан. Дуулахдаа дуулсан. Тэгж явж ирлээ.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Нэргүй -
Хүн яаж амьдардаг уу тэр л амьдралаар л амьдарсан. Хүний үздэг хал зовлонг үзсэн. Хүний баярладаг баярыг үзэж явсан. Хань ижил авлаа гэж баярлаж явсан. Үр хүүхэд гарлаа гэж нэг баярлаж явсан. Тэгээд нэг сайн сайхан явна гэж нэг баярлаж явсан. Тийм л байна даа ах нь.
Эрдэнэтуяа -
За. Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Нэргүй -
За тэгээд ажил амьдралд чинь сайн сайхныг хүсье.
Эрдэнэтуяа -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.