Nyamsambuu


Basic information
Interviewee ID: 990181
Name: Nyamsambuu
Parent's name: Namjildorj
Ovog: Sharilj
Sex: m
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Academy of Science, Geography Institute researcher
Belief: [blank]
Born in: Baruunturuun sum, Uvs aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: retired
Father's profession: retired


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
environment
repressions
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

agriculture
state farm
education
socialism
repression
climate change
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та надад өөрийгөө танилцуулаад өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярьж өгөнө үү?

Нямсамбуу -

1956 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Ам бүл 5 уулаа айлын 2 дох хүү болон мэндэлсэн. Миний бага нас бол бусдын адил ясал цэцэрлэгээр явж байгаад 1964 онд сургуульд ороод 1974 онд Баруунтурууны сургуулийг төгсөөд 74 оноос эхэлж сумандаа тракторчиноор 5 жил ажиллаад 1979 онд Хөдөө аж ахуйн дээдийн бэлтгэл ангид хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны урилгаар орж суралцсан. Тэндээ агрономын 1-р курсээ төгсөөд ЗХУ-ын Эрхүү хот руу сургуульд явсан энэ нь яахав ажиллаж байгаад орсон болохоор ч тэр юмуу тухайн үедээ онц сурж байсан хүүхэдүүдийг хойшоо сургуульд явуулдаг байсан тэр завшаан надад таарж 1981-1986 оны хооронд эрхүү хотын хөдөө аж ахуйн сургуулын биологи хөрс судлалын факультетэд агрономч химчээр суралцсан. 86 онд төгсөж ирээд Төв аймгийн хөдөө аж ахуйн удирдах газар сар ажилласан тэгээд аймгийн төв дээр ажиллаж хөдөлмөрлөхөд байр орон сууц байхгүй болохоор хөдөө ажиллаж санал гаргаж октябар сангийн аж ахуйд ажилласан юм. Тэнд агрономчоор ажиллаж байхдаа эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран газар тариаланд нэвтэр ч байсан эрчимжсэн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж байсан. Манай сангийн аж ахуй бол га-гаас 14-15 цн төмс хүнсний ногоог гэвэл 130-140 цн ургац хурааж авч байсан байгаа юм. Тэндээ 3 жил ажиллаад тухайн үедээ би 30 гарталаа гэрлээгүй байсан тэндээ гэр бүлийнхээ хүнтэйгээ танилцаад хотруу орж ирэх шаардлага гарч ирсэн тэр үед хувьсгалт нам бүх боловсон хүчний асуудалыг мэддэг байсан. Тэр үед Улаанбаатар хотод хөрс судлалын сектор гэж юм байгуулаах болоод тэнд шалгалт өгж тэнцээд иргээд сангийн аж ахуйдаа очоод би ингээд хотод эрдэм шинжилгээний байгууллагат ажилахаар боллоо гэсэн өргөдөл гаргасан чинь аж ахуйн дарга зөвшөөрөөд харин намын дарга зөвшөөрдөггүй тэгээд миний асуудал урд оны 7 сараас авахуулаад хөөцөлдсөөр байгаад дараа оны 4 сард шийдвэрлэгдэж байсан юм.

Ганболд -

Аль намын дарга зөвшөөрөхгүй байх уу ?

Нямсамбуу -

Хувьсгалт намын дарга

Ганболд -

Сумынх уу, аймгийнх уу?

Нямсамбуу -

Сумын л намын дарга тэр үед ямар өөр нам гэж байсан биш дээрээс нь янз янзын хүмүүсээр яриулсаар байгаад 7-8 сар явсаны эцэст шийдэврлүүлэж байсан юм. Тэгээд газар зохион байгууллатын институтэд 1989-1997 он хүртэл ажиллаад 1997 онд 3-4 хүрээлэнг нийлүүлж геоэкологийн хүрээлэн байгуулсан юм тэнд шилжиж ажиллаад 2001 оноос газарзйүн хүрээлэнд өөрийн мэргэжилээр хөрс судлаач гэсэн чиглэлээр ажиллаж байна даа. газар зохион байгууллатын институт аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан юм эрдэм шинжилгээний бус би ерөнхийдөө 10 гаруй жил Монгол орны газар тариалангийн элэгдэл эвдэрлийн чиглэлээр ажилласан. Тэнд эврэлийн судалгаа явуулахаас гадна доройтсон газарт яаж нөхөн сэргээлт хийх үү гэсэн чиглэлээр судалгаа явуулж ажиллаж байсан. 2001 онд газарзүйн хүрээлэнд ирээд хөрс судлалын эвдэрлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Би сургуулиа төгсөөд хөрсний судалгаа гэдэг юманд явж үзээгүй байсан тэгээд хөрсний бүрэн зүсэлт судалгаа явуулж Батхишиг доктортой хамтарч ажиллаад 7-8 жил болж байна л даа. Миний бага нас бол бусдын адил тэр үед Монгол орон социалист системтэй материаллаг техник тоног төхөөрөмж байгуулана гэж хүн болгон мал хөрөнгө байхгүй манай сум бол сангийн аж ахуй байсан аж ахуй нэгдэл 2 хоорондоо ялгаатай аж ахуй бол яахав ажилчиддаа унааны нэг морь өгнө хөрөнгө гэдэг юм бол үндэсэндээ байдаггүй байсан. Тэгэхдээ яахав дээ сүүхээтэй нэг нь ганц нэг үнээ авч тэжээдэг л байсан. Миний хүүхэд нас бол Баруунтурууны гол дээр л өнгөрсөн. Хүүхэд байхдаа хийдэг байсан ажил гэвэл мод усанд явж модоо хагалж хөрөөдөж бэлдээд тавьдаг байсан. Манай сумын биеийн тамирын багш нар сайн ажилладаг байдаг тэрний буяанд голын мөсөн дээр тэшүүрээр гулгаж өссөн.

Ганболд -

Баруунтурууны сургуульдаа бага боловсролоо эзэмшсэн үү ?

Нямсамбуу -

Тийм 10 жилийн боловсролыг сумынхаа сургуулийг төгссөн. Тухайн үед конкурс гэж хүн болгон өгдөг байсан. Конкурсэнд орохдоо яахав дээ нэг найзтайгаа хоёр гурван хүнтэй яриад би хичээлдээ тийм ч муу биш тийм ч сайн биш дундаж л сурдаг байсан. Бидний үеийн сургалт бол чанга байсан. Тэгэхдээ тэр үед би өөртөө итгэлгүйгээс л болж амьдралынхаа нэг хэсэг хугацааг алдсан үе тэр үед би орос хэлний даалгаврыг би хоёр гурван хүнд хийж өгнө тэр хүн надад матиматик, физикийн шалгалтанд туслана. Би ямар чиглэлээр сурах сонирхолтой байсан гэхлээр геологийн чиглэлээр сурах сонирхолтой байсан. Хамгийн эхлээд Орос хэлнийхээ шалгалтанд орсон тэр шалгалтанд би эхний 30 миниутанд бүх юмнуудаа хийчхээд л гарах гэсэн чинь багш жаахан байж бай гээд тэгээд хамаг юмаа хийгээд дууссан хүн чинь хүлээж байх явцдаа арынхаа хүнд хамаг юмаа дэлгэж харуулчаад за чи ивтээхэн хуул гээд өгчихсөн байсан чинь нөгөө залуу хуулах гэж байгаад баригдаад тэгээд миний материал шууд нойлолсон. Тэгээд л нэг шалгалт нойлолж байгаа юм чинь бусдад нь нөхөж авна гэхэд хэцүү. Тэгээд нэг шалгалт маань нойлолсон учир хүнээс тусламж аваад төвөг гэж бодоод өөрөө чадах чинээгээрээ хийсэн тэгээд л 2 шалгалтандаа 15 оноо авахаас 9-12 оноо авсан даа. Тэр үед 30-аас дээш оноо авсан хүн сургууль авдаг байсан. Би чинь хорь гаруй оноотой учир авч чадаагүй. Тэгээд л дээд сургууль нэгэнтээ өнгөрсөн. Тэгээд Сэлэнгэ аймгийн Шаамарт Тракторын нэг жилийн курсэд явж төгсөөд Бор нуурын сангийн аж ахуйд ирж ажиллаж байгаа юм. Зун нь тракторын засвар дээр ажиллаж байгаа юм намар нь төмсний соортлогч гэдэг юман дээр ажилласан. Бор нуур чинь том сангийн аж ахуй л даа 1000 орчим гаа газар тариалдаг тэгээд л хоёр гурван мянган оюутан ирдэг нэг соортон дээр 50-60 хүн ажиллана. Хураана ачна зөөнө гээд л тэгээд л тэр намрын ажил дуусаж байгаа юм. Дараа нь юу хийхэв гэхдээ зэрэг манай нэг хамаатны ах байдаг байсан юм. Тэр ах маань барилгын трестэд даамал хийдэг байсан юм. Тэр хүн чи одоо ингэж дэмий байхаар манайд ажилд ор гээд л тэгээд барилгачин болж 3 4 сар болсон. Тэгээд л гэр орноосоо ч хол байсан хотын голдуу хүүхдүүдтэй хамт ажиллаж байсан ер нь л буруу талруу хазаах тийшээгээ хандаад л өөрөө ч бодоод л ер нь нутаг буцахгүй бол болохгүй юм байна гээд л нөгөө ах нартаа ч ярьсан. Ийм тийм байна гээд л нутаг явмаар байна гээд л аж ахуйн даргатай нь ярьсан бас манай нутгийн хүн байсан. Тэгээд л өө тийм юм бол энэ хүүхдийг одоохон явуул гээд л шууд тушаал гаргасан. Тэгээд л Баруун-турууны сангийн аж ахуйд хувиарлаж байсан юм. Тэгээд Баруун-турууны сангийн аж ахуйд очоод тракторчин болоод тэр нь Батсуурь гэдэг баатар тэр үед баатар болоогүй байсан юм. Тэр хүн шинэ салаа байгуулаад л дандаа залуучуудын тэрэнд орсон. Тэгээд л СК4 комбантай задгай комбан байсан. Ерөнхийдөө аагтлагдсан хоёр комбан байсан тэр хоёрыг сэлбээд л 4 жил ажилласандаа. Тэгээд 5н жилийн гавшгайч гэдэг цол хүртсэн. Тэр үеийн залуучуудын ноором хөнгөлөлттэй байсан тэр хөнгөлөлттэй ноормыг давуулан биелүүлээд л гавшгайч цол хүртсэн. өвлийн улиралд нь техникч нар бараг ажилгүй болдог 5 6н зуун техникчид ажилгүй болчихдог. Тэр үед техникчдийг харж үзэх үүднээс сарын тогтмол 483 төгрөг өгдөг байсан.

Ганболд -

Өвөл үү?

Нямсамбуу -

Тийм харж үзэх үүднээс л тэр л дээ. Тэгээд тэнд ажил олдохгүй юм чинь эхний нэг жил гүрүүшиг хийлээ дараа нь хоёр жил гачигаар дараа нь нэг жил мужаан хийлээ ерөөсөө л өвөл нь тийм юм хийдэг байлаа. Олдсон тааралдсан ажил нь тэр. Гачигаар нь л хүнд байсан сангийн аж ахуйн нэг уурын зуухтай тэрнийг нь халаана. Ер нь залуу байхдаа юм юм л хийдэг байлаа. өвөл бид нар чинь тракторчин байхад өвөл нь сургааг билдэнэ гээд л ууланд аваачаад хаячихна салтайгаа татсан цасанд тэгээд л хоол унд ч дуусна техник нь ч ирдэггүй яагаад гэхлээр цас их орсон трактор нь цасанд суугаад явдаггүй долоо найм хоног тэгээд хоол ундачгүй гэр шиг юм барьчихсан. Хавар нь засврын ажил гээд гарцгаана тэрүүгээр өдөр нь засвар хийгээд л орой үдэш нь тоглоом тоглоно. Тэгээд л тэр үед янз янзын ажил хийдэг байсан.

Ганболд -

Засвар үйлчилгээг бол өөрөө л хийх үү?

Нямсамбуу -

Засвар үйлчилгээг бол өөрөө л хийнэ одоо кобани гэхэд л зөвхөн рамыг нь үлдээчихэж байгаад л бүх боолт энээ тэрээг нь салгаж байгаад л эхнээс нь солино засна шүү дээ. Солан гэх бүгдийг нь засна. 1976 оны 9-р сараас л анх тариа хураасан тэгээд л бүх юм ажиллаад хөдлөөд ирэхэд бол хэзээ араас ямар төмөр ирээд зохих бол гэсэн айдастай явна ш дээ. Үндсэндээ бага хэмжээний үйлдвэрлэл явагдаж байгаа юм ш дээ. Тэр үед залуу ч байсан дураараа байсан манай баргиад 20-д залуучууд байсан. Орой 12-с наана буудаггүй байсан хар чийг буухгүй эвдрэл гарахгүй бол ажиллаад л байдаг байсан. Тэгээд л ажиллаа богино хугацаанд дуусгаад л хөрш зэргэлдээ баргиадуудаар явж хураалцдаг байсан. 1976 онд манай сангийн аж ахуй чинь 30 орчим мянган гаад тариа тариалаад л 400 тонн будаа авч байсан аж ахуйн хэмжээгээр тэр жил манай сангийн аж ахуй бүрэн ургац алдаж байсан 7 хоног явж байж нэг пункр дүүргэж байсан. Тэгэж ургацаа алдаж байсан юм. Тэр жил хит гантай байсан. Тэгэхэд 1977 онд 10 гаруй сангийн аж ахуй байшуулагдсан юм Булганы Хутаг-Өндөр, октябар гээд байгуулагдаж байсан энэ сангийн аж ахуйнууд бол их өндөр ургацтай байсан. Манай сангийн аж ахуй ургацаа алдчихсан ехникчид байж байдаш тэгтэл Хутаг-Өндөрийн сангийн аж ахуй маш их ургацтай тэрийгээ хурааж дийлэхгүй мэргэжилийн техникчид байхгүй ойн ТМС төгссөн дандаа шинэ хүүхэдүүдтэй тэд нар нь хотоос комбайнаа авч явахдаа замдаа уралдаад эвдэлээд тэгээд манай сангийн аж ахуйгаас баатар 2 улсын аварга 5 3 залуу гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй комбайнчид ирэхээр болоход нь би багтаж магсаржав сангийн аж ахуйд намрын ургац хурааж байсан юм. Бид очоод шинэ комбайнуудад засвар хийхэд 7 хоног хийж байж гарч байсан. 7 хоногтоо урд эд ангийг нь бүрэн засварлаж байсан. Шинэ байгуулагдсан аж ахуй болохоор ажилчидийн байр сууц байхгүй нэг гэртэй тогооч байхгүй нэг орос мэргэжилтэн л бидэнд талбайдээр шопрод талх хар цайтай авчирч өгдөг өөр зүйл байхгүй зохион байгуулалтын хувьд муухан байсан л даа. Тэр намартаа сайн ажилласан тэр үед нэг өдрийн хамгийн их ургац хурааж авч байсан хүмүүсийг тодоруулдаг байсна юм тэгтэл манай нэг ажилчин буюу Баруунтурууны хөдөлмөрийн баатар Батсуурь гэдэг хүн 100 тн ургац хурааж билээ. Урд нь бол улсын дундаж 60-70 тн байсан бид нар Баруунтуруунд байхдаа СК-4 комбайн барьдаг байсан бол тэнд ирээд СК-5 барьж эхэлсэн энэ нь бүтээмжийн хувьд арай өндөр л дөө. Газар тариалангийн үйлдвэрлэлд ургац өндөр авхад урамшуулал цалин өндөр өгдөг байсан. Би бол Баруунтурууны сангийн аж ахуйд ажиллаж байхадаа өөрөө гардаж цалин авч үзээгүй манай аав сумын туслах нягтлан байсан тэр хүн аваал бүх зүйлийг зохицуулана. Би ер нь асууя гэж боддог юм би ер нь хэдэн төгрөгний цалин авдаг байсан юм гэж. Тэгэхэд манайхаас эгч 2 дүү оюутан байсан аав дунд мэргэжилийн туслах нягтлан 600 төгрөг авна ээж болохоор сумын цэцэрлэгийн туслах нярав хийдэг байсан 400 төгрөг авдаг байсан байх за тэгээл нийлээл 1000 орчим төгрөгий цалинтай байсан байх одоо бодохоор тэр нь хүрдэгч байсан ч юмуу үгүй ч юмуу хүрэлцээ муу л байсна байх.

Ганболд -

Тэр үед сургууль төлбөртэй байсан уу ?

Нямсамбуу -

Сургалт бол төлбөргүй байсан бүх юм улсаас харин ч улсаас цалин авдаг байсан. Оюутан байхад сайн сурвал нэмэгдэл мөнгө авна тааруухан сурвал авдаг 180, 200 төгрөгөө л авна. Би хөдөө аж ахуйн оюутны байранд 2 жил байсан. Тэгхэд хөдөө аж ахуйн дээдийн сургалт чанга байсан л даа багш нар сэдэв болгоны дараа шүүлэг авна тэр бүгдийгээ өгөөд яваад байсан бол шалгалтан дээр ямар ч асуудал байхгүй. Хөдөө аж ахуйд сураад надтай хамт сурч байсан сангийн аж ахуйд мөн адил тракторчин хийж байсан нэг казак залуу байсан юм тэр бид 2 онц төгсөөд орос явахаар болоод тэгээд мэргэжилээ сонгохоор болоод би тэгэхээр нь за чи сонго би үлдсэн хувиарийг нь авъя гэсэн чинь тэр үндсэн агрономын ангийг нь аваад би үлдсэн хөрс агрохимийн ангийг нь аваад хойно 5 жил болж байсан.

Ганболд -

Очоод хэлний бэлтгэлтэй байсан уу?

Нямсамбуу -

Байгаагүй очоод шууд хичээлдээ явж эхэлсэн.

Ганболд -

Анх очход чинь Монгол оросын соёлын хөгжилийн ялгаа ямар байв ?

Нямсамбуу -

Одоо үеийн оросуудыг бодвол тэр үед чинь их хүнд дусархуу багш нар гудамжинд яваа хүмүү снь ч гэсэн их сайн ханддаг байсан юм. Би 2001 онд эрхүүд сургуулийн 80 жил гээд очсон л доо оросуудын харьцаа шал өөр болсон байна лээ муу талруугаа ер нь тэгээд хүмүүс нь уур уцаартай биднийг байхад чинь зам энэ тэрийг асуухад хэлээд өгдөг одоо бол тийм байхаа больсон байна лээ.

Ганболд -

Очоод бол ямар нэгэн байдлаар хэлний бэрхшээл байсан л биз дээ?

Нямсамбуу -

Оросоор лекц сонсоход эхний нэг сар бол чих битүү л явна шдээ сарын дараа лекцээ алдаг оног бичдэг болоод хагас жил гэхэд бүрэн бичдэг болоод ирнэ.

Ганболд -

Оюутан байхдаа хоол ундаа яаж зохицуулдаг байсан юм?

Нямсамбуу -

Мөн л адилхан хойно цалин өгнө суурь цалин нь 70 рубель, сайн сурвал 84, онц сурвал 91 рубель болно. Би тэр үед 84 рубель л авдаг байсан. Тэр үед 1 рубель 4 төгрөг 10 хэдэн мөнгөтэй тэнцүү байдаг байсан.

Ганболд -

Тэр нь хангалттай юу?

Нямсамбуу -

Хангалттай боломжийн өглөөдөө бид нар чинь 20-30 копекоор хоололчихно.

Ганболд -

Илүү гарсан мөнгө өө наашаа цаашаа явуулж байсан уу?

Нямсамбуу -

Тэр үед хойно сурж байгаа оюутанууд их наймаа хийдэг байсан л даа Монголоос хилэн давуу, тарвагны арьс хойшоо гаргаад эргүүлээд бакал гутал, хором, Монголд тэр болгон олддоггүй байсан терлёж ширээ тэр энэ тэрийг л зөөвөг байсан.

Ганболд -

Та зөөдөг байсан уу?

Нямсамбуу -

Би яахав өөрийнхөө хэрэщээний юмаа л авдаг байсан. Төгсөж байгаа оюутанууд гэрийнхээ тавилагыг авч явна гээд 5 тн-ын чингэлэг хөөцөлдөөд байдаг байсан. Төгсөж ирээд ажлын байр бол бэлэн л дээ би чинь боловсролын яамнаас явсан гэхээр чинь аль нэг их дээд сургуульд багшлах л байсан тэгээд надаас санал асуухаар нь газар тариалангийн үйлдвэрлэл дээр ажиллъя гэсэн тэгээд яам солиулаад хөдөө аж ахуйн яаман дээр харъяалалтай болсон чинь за чи төв аймгийн хөдөө аж ахуйн удирдах газар ажил гэсэн аймгийн төв дээр байр сав муутай байдаг болохоор за би болий гэсэн 14 хоног ажиллаад манай төгсөлтөөс чинь 10 гаруй хүүхэд нь хөдөө 2 хүүхэд нилээн сайн хөөцөлдөж байж хотод хүрээлэнгүүдэд ажиллах болсон.

Ганболд -

Таныг төгсөж ирхэд чинь ямар сангийн аж ахуйнуудаас таныг ажилуулъя гэсэн тиймэрхүү санал ирдэг байсан уу ? тухайн үед

Нямсамбуу -

Социализмын үед бол аль дутагдалтай байгаа газараа шууд мэргэжилтэнээ хувиарладаг байсан. Жишээ нь намайг тракторын курс төгсөөд Баруунтуруун явъя гэсэн чинь явуулахгүй ажлын байо дутагдалтай байгаа газарууд руу явуулна гэдэг байсан. Тэгэхээр нь за би Борнуурт хувиарлагдъя гэсэн чинь Борнуурт хувиар байгаа юм байна за тэгвэл чамайг тийшээ явуулъя гэсэн.

Ганболд -

10-р ангиа төгсөөд сургууль соёлд явж чадаагүй гэртээ байсан хүмүүст ажил байр олддог байсан уу ?

Нямсамбуу -

Олдлоо гэхэд цэвэрлэгч гачигар л олддог байсан байх. Гэхдээ тэр үед чинь хүн болгон мэргэжил эзэмшсэн байдаг байсан адгийн наад зах нь тракторчин, оёдолчин, саалчин гэсэн мэргэжил эзэмшчихдэг байсан л даа. Мэргэжилгүй болон хүчин бол маш ховор байсан байх тиймгүй хүмүүс нь цэвэрлэгч гачигаар хийдэг байсан байх.

Ганболд -

Хойно төгсөж ирээд цалин хэдийг авдаг байсан бэ?

Нямсамбуу -

Аж ахуйд очоод 700 төгрөгний цалинтай байсан. Анх төгсөөд очиж байгаа хүмүүсд 300 төгрөгний тэтгэмж өгөөд 14 хоног амраадаг байсан. Би бол 14 хоног амраагүй лдээ

Ганболд -

Гэхдээ мөнгө өө авсан биз дээ?

Нямсамбуу -

Авсан. Анх аж ахуй дээр очоод даршан дээр зогсож байгаа юм чинь.

Ганболд -

Таны мэргэжилийн хувьд төлөвлөгөө нормыг яаж биелүүлдэг байсан бэ?

Нямсамбуу -

Би сангийн аж ахуйд химжүүлэлтийн агрономч гэдэг мэргэжилээр очиж байгаа юм сангийн аж ахуй чинь ерөнхий агрономчтой, үрйин агрономчтой тэгээд би 3 дах агрономчоор очиж байгаа юм. үрийн агрономч бол дан үзээ хариуцаад явчихна харин химжүүлэлтийн агрономч бол хортон ургамал шавьж хорхойтой тэмцэх зорилгоор нэг жижигхэн салаа брагиад байлуулж байгаа юм хор цацдаг техникүүд аваад 10 гаруй техникчид аваад бүх зүйлийг шинээр эхлээл эхэлж байгаа юм. Аж ахуйн талбайн хаана хог ургамал их байна тэнд л хороо цацана

Ганболд -

Хэзээ цацах уу?

Нямсамбуу -

үр тарианы ургамалыг бол 6 сарын дундаас 7 сарын 10 ны хооронд цацана тэрнээс хойш бол өвчтэй ургамал амьтантай баярын дараагаас л тэмцэнэ дээ. Тэр хортон шавьж ургамал устгадаг хор нь маш ховор байсан л даа. өөрсдөө гараараа хороо найруулана тэрийг цацахаар хувцасанд шингэнэ тийм байдалтай 3 жил ажилласан.

Ганболд -

Хортой нөхцөлд ажилдаг гэж ямар нэг нэмэгдэл энэ тэр юм өгдөг байсан уу?

Нямсамбуу -

Хортой нөхцөлд ажилдаг хүмүүс нэмэлт мөнгө өгнө гэсэн тушаал бол гарчихсан байсан тэр нь гэхдээ албан тушаалтанд хамаарахгүй техникчидэд хамаатай байсан . Би бол тэр 10 гаруй хүний цалинг чинь доороо нэг туслахтай тэр хүнтэйгээ яриад нөгөө хүмүүсийнхээ цалин хөлсийг бодож гаргадаг байсан.

Ганболд -

Тухайн үед норм биелэгдээгүй дохиолдол ямар арга хэмжээ авдаг байсан бэ?

Нямсамбуу -

Норм биелээгүйн шалтгаанаас л болдог байсан. Техник эвдрэх энэ тэр гэсэн асуудалаас л болдог байсан ур чадвараас шалтгаансан зүйл байхгүй болохоор гайгүй байсан. Тэр үед оросын техникийг 10 жил ашиглаал акеталдаг байсан юм.

Ганболд -

Баруунтуруунд байхдаа ургац алдсан гэж ярьсан шдээ тэрэндээр ямар нэг шиятгэл хариуцлага тооцуулсан уу?

Нямсамбуу -

үгүй л дээ тэр бол яалтачгүй байгалийн гамшиг гэдгээрээ гайгүй өнгөрсөн юм шиг байгаа юм. Баруунтурууны сангийн аж ахуй урагцаа алдсан байхад өөр сангийн аж ахуйнууд нормоо давуулан биелүүлэж улсын дундаж хэмжээ яг л байсан.

Ганболд -

Октябар сангийн аж ахуй гэж хаана байдаг юм?

Нямсамбуу -

Баруунхараагаас хойш 10 гаруй км-ын зайд байдаг юм. Жаргалантын сангийн аж ахуйд хар эрэг гэсэн тасаг байсаныг нь салгаад октябар сангийн аж ахуйг байгуулсан юм. 10700 орчим тариалангийн талбайтай 800 гаруй га-д нь төмс тариалдаг үлдсэн нь дандаа үр тарианы аж ахуйд ашиглдаж байсан.

Ганболд -

Таны гэр бүл болон хамаатан садангуудаас чинь ямар нэг байдлаар хэлмэгдүүлэлтэд өртсөн хүн байгаа юу?

Нямсамбуу -

Манай аавын аав 1930-аад оны хэлмэгдүүлэлтэнд өртсөн байгаа юм. Манай аав тэр үед 7-8 настай байсан байга юм баригдаж яваал хаашаач явсан юм бүү мэд тэгээл цаазлуулсан юм гэсэн манай аав болохоор бага байсан болохоор сайн мэддэггүй манай аавын аав хамжлага тайж байсан юм гэсэн доороо ард иргэдтэй малаа хүнээр маллуулдаг тийм хүн байсан гэсэн. Хамжилага тайж байж учираас тэр хүн баригдаж цаазлуулсан юм шиг байгаа юм. Манай хөөцөлдсөөр байгаад 1962 онд цагаатгалын бичгийг нь гардаж авсан юм.

Ганболд -

Тэр талаараа нь та бүр дэлгэрэнгүй тодорхой ярьж өгөөч?

Нямсамбуу -

Манай Увсад дотороо НАХ яамны тагнуулууд их байсан байгаа юм янз бүрийн үздэг хардаг бөө маягийн хүмүүс чинь тэнл тодрохгүй шдээ дандаа нууц байдалтай байсан байгаа юм. Суманд ирээл хүмүүсийн бүртгэлийг хараад танайд тийм тийм тайж гэх мэт улсууд байдагийн байна гэж нөгөө хүмүүсийг баривчилаад малыг нь хураагаад нэг ч удаа биш 2 удаа хураагаад юу ч үлдээгээгүй гэсэн тэр үед нь аавын том ах нь тусдаа гарчихсан эгч нь тусдаа гаргах гээл тэгээл манай аав дээд талынхаа ахтайгаа эжтэйгээ гуравуулаа гэрээ сахиал үлдэж байсан юм гэдэг. Бүх мал хөрөнгийг нь туугаад явчихсан 5 ханатай гэртэйл үлдсэн юм гэсэн. Ят юунаас болсон юм гэхээр хамжилага тайж байсан доороо хүн амьтан зардаг байсан гэдэг утгаар нь барьсан юм болов уу гэж боддог юм. Энэ талаар манай аав сайн мэдэхгүй би ах дүү нараас л сонссон юм. Гэхдээ би 1980-д оноос нутгаасаа гарсан болохоор тэр хүмүүстэй уулзалдаж чадаагүй 80 оноос өмнө тэр талаар ах дүү нараас нь асуухаар тэдгээр хүмүүс нэг их сайн ярьж өгөхгүй тэр үе чинь социализмын үе байсан юм чинь жаахан айж эмээдэг байсан байх.

Ганболд -

Цагаатгахдаа яаж хөөцөлддөг юм бол ? архиваас хайх уу ?

Нямсамбуу -

Архиваас тийм аймгийн тэр сумын тийм овгийн хүний хавтаст хэрэгтэй нь танилцах материалаа бүрдүүлээл тэр үйл явдалыг нь батлах зарим нэг хүмүүсийн материалыг хавсаргаж өгдөг байсан гэсэн.

Ганболд -

Таны амьдралд ямар нэг гүн гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Нямсамбуу -

Сайн талаасаа юу муу талаасаа юу?

Ганболд -

Аль аль ч байсан болно оо?

Нямсамбуу -

Миний амьдрал бол хүн болгоныхтой адилхан биш л дээ. Хүмүүс 10 төгсөөл их дээд сургуульд явсан бол би төгсөөл хамгийн доод шатнаас нь эхэлсэн гэж өөрийгөө үздэг. Би 10 төгсөөд тракторчин болъё гэж бодоод Шаамарын ТМС-ыг аваад тракторчин болоод хамгийн доороос нь эхэлсэн би тэр замаар явсан даа алдаагүй гэж боддог. Бусдын адил хөдөлмөрлөж байсан авах ёстой шагналаа авч байлаа төр засаг маань ажилчидаа харж үздэг байсаны ачинд сургууль соёлд нь орсон. Манай ангийг 40 хүүхэд төгсөж байсын Увсын Тэс, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Өндөрхангай гэх зүүн талын хэдэн сумдуудаас 5-10 хүүхэл ирж сурна

Ганболд -

Бусад сум нь 10 жилгүй байсан юмуу?

Нямсамбуу -

Аймгийн төвийн 10 жил, Баруунтурууны 10 жил гэж байсан. Манай төгсөлтийхнөөс тэн хагас нь дээд сургуульд ороод явчихаж байгаа юм 7-8 хүүхэд гадаад явах эрх аваад явчихсан тэгээл техникум гээл явцгаасан ер бол тракторчин болсон 2 хүүхэд байдгийн надтай хамт тракторчин болсон залуу маань одоо Баруунтуруунд хэсгийн төлөөлөгч хийж байгаа. Тэгээд ангиасаа эрдэмийн зэрэг цол хамгаалсан хүн гэвэл би ганцаараа байдгийн хамгийн доод шатнаас нь ажиллаж байгаад сургуульд орсон нэг чиглэлээрээ тууштай явсаны үр дүн байхал даа. Манай бусад төгсөлтөөс чинь докторууд 10 гараад явчихдаг юм. Манай цэвэдгт ажилдаг Ванчигийн ангиас гэхэд 10 гаруй хүн Доктор болсон байгаа юм.

Ганболд -

Доктор болсон тухайгаа ярьж өгөөч ?

Нямсамбуу -

1989 онд газар зохион байгуулалтын институтэд ирээл эрдэм шинжилгээний ажлын чиш баримжаатай болсон л доо бид анх судалгааныхаа ажлын арга зүйг боловсоруулаад усалгаагүй талбай буюу 1.2 сая га газрыг хамруулан судалгаа явуулсан. Хавар хөрсний эвдрэл элэгдэлийн судалгааг явуулдаг байхгүй юу намар явуулахаар чинь өвс ургамал шарилж ургачихна тэгэхээр чинь хаана аа эвдрэл элэгдэл байна гэдэг нь харагдахгүй тэгэхээр хавар ургамалын нөмрөггүй байхад аль хэсэгт нь эвдэрч аль хэсэгт нь элсжсэн байна гэдэг нь илүү сайн харагддаг байхгүй юу. Би 70-80 мянган га газарт 40 гаруй хоног явдаг байхгүй юу нэг аж ахуй 20-30 мянган га газартай гэхэд 2-3 аж ахуйн газрыг нэг хаврын ажилаараа явуулана шүү дээ тэгэхдээ 7-8 групп гардаг байсан юм.

Ганболд -

Урдьд өмнө нь тийм судалгаа явуулдаг байсан уу?

Нямсамбуу -

Урьд өмнө нь 1974 онд төв аймгийн хэдэн сум, дорнод аймгийн хэдэн суман дээр хамруулаад 200 га газар явуулсан байдаг юм билээ. Тэрнээс хойш хийхгүй байж байгаад 80-аад оны сүүлээр дахин хийж эхэлсэн юм газар зохион байгуулалтын институт хөдөө аж ахуйн яамны харъяа газар байсан юм тийм болохоор хөдөө аж ахуйн яам чинь бүх төрлийн эдэлбэр газрыг хариуцдаг байсан юм. Одоо чинь газрын асуудал хаана харъяалагдаж байгаа нь тодорхойгүй байгаа шдээ. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын элэгдэл эвдэрлийн судалгаа чинь 230 000 га газарт явуулсан байдаг юм. Энэ бүгдийгээ эрдэм шинжилгээний ажил болгьё гээл байгалиас шалтгаалсан хамаарал нь ямар байдаг юм гээд энэ чиглэлрүү судалгааныхаа ажлын хандуулъя гээд түрүү хийж байсан материалаа боловсронгуй болгох үднээс бичиж эхэлсэн юм. 1990-ээд оны сүүлээс миний бүтээлийн 70-80 хувь нь бэлэн болцон байгаа юм гэдгийг хэлж үзүүлж экстарнат маягаар академийн эрдмийн зөвлөлп санал оруулсан юм. Тэгээд 2001 оноос Доржготов багшын мэргэжилийн үүднээсээ түшэе өөрийн хийсэн бүтээлдээ үнэлүүлж дүгнүүлье гэж газарзүйбайгалиас хамаарч хөрсний эвдэрэл элэгдэл ямар байдгийн гэдгийг нь бичээд 2004 онд хамгаалалтаа хийсэн юм. Сүүлийн үед байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж хөрс маш ихээр элэгдэж эвдэрч байна би эхлээд тариалангийн талбай судалдаг байсан одоо нийт бэлчээрийн эдэлбэр газрын доройтолыг судалж байна. Дундговь аймагт цөлжилтийн судалгаа гэж явууллаа тэгэхэд тэнд ургамал нөмөргөн бүрхэвч гэж үндсэндээ байхгүй болсон.

Ганболд -

Тэрний шалтгаан нь юу байна ?

Нямсамбуу -

Байгаль цаг уурын нөхцөлөөс л болж байгаа. Тэгээд Өмнөговь аймаг, Дундговь аймаг, Төв аймгийн нутгийг харьцуулаад үзэхээр мал байна уу гэвэл адилхан л байгаа Өмнөговь аймаг урьд нь Дундговиос илүү хөрсний доройтолтой байсан. Тэгтэл сүүлийн хэдэн жилд Өмнөговь аймаг газрын гарч сайн өвс ногоо гайгүй байгаа Дундговийн харахаар төвийн хэдэн сумынх нь ургамалан бүрхэвч юу ч байхгүй байгаа энэ нь байгаль цаг уурын өөрчлөлтэй л холбоотой байгаа юм. Судалгаа хийгээд явж байхад Дэрэн суман 6070-аад онд тарвагчидын дунд тэмцээн зохион байгуулаж байсан байгаа юм одоо тэгтэл тэнд тарвага байтугай мал идэх өвсгүй болоод сумын нийт малчдын 60-80 хувь өөр аймаг сумын нутагт оторлоод явж байна шдээ.

Ганболд -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар та хир мэдэх вэ?

Нямсамбуу -

Нэгдэлжих хөдөлгөөнийг анх 1959 онд Монгол оронд явуулсан гэдэг юм тэрнээс өмнө мал бүгд хувийн өмч байсан байхгүй юу тэр үед бараг 20 000 орчим толгой малтай айл Увс аймагт байсан байгаа юм. Тэгээд нийгэмчлэл нэрийн дор бүх малын улсын өмч болгоод бүх айл өрх хүмүүсийн амьралын гарааг нэг түвшинд аваачсан. Тэр үед Монголын ихэнх хүн ам нь малчид байсан шүү дээ хүн болгоныг ажилтай цалинтай байлгахын үүднээс малыг нийгэмчлээд нэг ёсондоо улс хурааж авч байна гэсэн үг л дээ. Тэгээд сангийн аж ахуй юмуу нэгдэл гэдэг нэрийн дор бүх малаа суйр суйраар нь малчидад хариуцуулдаг болсон. Тэгээд хувьд нь байх мал нь бүсээсээ хамаараад янз бүр байсан говьд 75 тоо толгой мал хангайд 100 гэх мэтчлэн. Гэхдээ нэгдэлийн малыг тэр хүн маллаад сардаа 70-80 төгрөг буюу шуудай гурилын мөнгө авдаг байсан байгаа юм.

Ганболд -

Сүү цагаан идээгээ өөрсдөө хэргэлчих үү?

Нямсамбуу -

Хэрэглэнэ л дээ гэх дээ улсаас тогтоосон нормтой байсан. Тэгээд нэгдсэн системээр отор нүүдэл хийнэ оторт явчихсан хойгуур нь гэрт үлдсэн эхнэр хүүхэдүүд хадлан өвс хаддаг тийм л хуарангийн системд оруулчихсан байсан юм. Улсын малыг хорогдуулвал төлж улсыг хоиролгүй болгоно гэдэг тийм аймар чанга дэглэмтэй байсан. Тэр үед зун хонио хаглаад байнга мах идээд байдаггүй байсан би бага байхдаа аавынхаа ахынд зундаа очиж хонь малыг нь хариулдаг байсан оройдоо сүү тараг өрөм аруул идээл унтдаг байсан.

Ганболд -

Нэгдэл сангийн аж ахуй 2-ын ялгаа нь юундаа байсан бэ?

Нямсамбуу -

Нэг нь улсынх нөгөө дөх нь хөдөө аж ахуйн харъяа хоршоололын байгууллага байсан. Сангийн аж ахуй нь улсын байгууллага тэр 2-т ажиллаж байгаа малчдын цалин нь хүртэл өөр. Сангийн аж ахуй нь газар тариалангийн чиглэлээр голлоод явна.

Ганболд -

Та судалгаагаар явж байсан байх Монгол орны хаагуур хаагуур явсан бэ?

Нямсамбуу -

Баянөлгийд очиж үзээгүй мөн Ховдын баруун сумдаар очиж үзээгүй тэгээл бусадаар нь бол явж л байсан.

Ганболд -

Хамгийн гоё үзэсгэлэнтэй газар хаагуур байна вэ?

Нямсамбуу -

Хөвсгөл аймаг Дархадын хотгор гоё, одоо гэхдээ элсэн хуримтлал үүсээд байгаа. Говь гэсэн сайхан нутагтайдаа алтайн өвөр говь гэх мэт.

Ганболд -

Хувьчлалын талаар ?

Нямсамбуу -

Хувьчлалд бол манайхан дэндүү бэлтгэл муутай орсон. Цэнхэр ягаан тасалбар гэхээс өөр ойлголтгүй байсан шдээ сүүхээтэй овсгоотой хүмүүс л сайн ажилласан байх тэрнээс биш хувьчлал монголын ард түмэнд ямар ч үр ашигаа өгөөгүй.

Ганболд -

Та хувьчлалаар юм олж авч чадсан уу ?

Нямсамбуу -

Би хувьчлалаар юм олж авч чадаагүй ээ. 2 сандалтай л үлдсэн байх.

Ганболд -

Тухайн үед хувьчлалын талаар ард иргэдэд ямар нэг мэдээлэл өгч байсан уу?

Нямсамбуу -

Өө тийм мэдээлэл сурталчилгаа юу ч байхгүй байсан. Хувьчлал явуулахаасаа өмнө жишээ болгон ямар нэг үйлдвэр үйлчилгээний газрыг хувьчлаад ард иргэдэд сурталчилгаа явуулж ийм байна тийм гэж хэлэх байсан юм. Хувьчлалаар санхүү эдийн засгийн мэдлэгтэй мөн хэнэггүй хүмүүс л хожсон.

Ганболд -

Хэнэггүй хүмүүсээ ?

Нямсамбуу -

Жишээ нь тэр үед 1 сая төгрөг зээлнэ гэдэг чинь бид нарын хувьд асар их мөнгө байлаа шүү дээ тэрийг чинь хэнэггүй хүмүүс л авч байсан юм тэгээд мөнгөний ханш унаал нөгөө 1 сая төгрөг нь үнэ цэнээ алдаж байгаа юм эргээд тэрийг төлхөд амархан болсон. Энэ нь бол төрийн бодлого буруу байгаагийн хандлага байгаа байхгүй юу? Том том мөнгөн дэвсгэр гараал байгаа нь буруу байхгүй юу?

Ганболд -

Социализмын үед дарга цэргийн харьцаа ямар байсан бэ?

Нямсамбуу -

Жинхэн утгаараа дарга юу гэж хэлнэ тэрийг л биелүүлдэг байсан.

Ганболд -

Тэр нь албан тушаал гэсэн утгаараа аль эсвэл ухамсарын асуудал байсан уу?

Нямсамбуу -

Албан тушаал ч гэдэг утгаараа байсан мөн тухайн хүмүүсийн ухамсарын асуудал ч байсан. Хүмүүсийн ухамсарын асуудал л даа

Ганболд -

Тэр үед авилгал хээл хахууль байсан уу?

Нямсамбуу -

За ерөнхийдөө байхгүй байсан л даа. Тэр үед өр юунд ордог хүмүүс бол дэлгүүрийн худалдагч нар л байсан яагаад гэвэл өөрсдийн болгоомжгүйгээсээ болж бараа таваараа алдах данс тооцоогоо буруу хийсэнээс зарим нь өөрсдийн шуналд автаснаас болж өрөнд ордог байсан. Тэгээд гурилын уут, архины шил цуглуулж өрөө дардаг байсан.

Ганболд -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Нямсамбуу -

Түрүү би хэлсэн л дээ миний амьдрал хүн болгоныхтой адилхан биш гэж түрүү хэлсэн л дээ. Надад хийж үзээгүй ажил гэж байхгүй тракторчиноос авахуулаад өвөл жорлон хүртэл ухаж байсан юм шүү дээ. Тэгсэндээ би амьдрал дээр алдаагүй л дээ.

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөн анх гарч байхад та институтэд ажиллаж байсан уу? Хөдөлгөөнд оролцож байсан уу?

Нямсамбуу -

Ардчилсан хөдөлгөөнийг үндэслэгчид нь манай Эрхүүд сурж байсан хүмүүм байгаа юм. 80-д оны дунд үед төгссөн залуучууд хонхын Цогтсайхан, Энхбаяр байна тэд нар манай Эрхүүгийн сэтгүүлийн ангид сурж байсан хүмүүс гамма агентлагын Цацралт, сэтгүүлч Золжаргал энэ хүмүүс чинь л анх болж бүтэхгүй байгаа талаар хэлж нийтэлж байсан. Цогтсайханы хонхны дуу гэж байдаг шдээ

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөн жагсаалд оролцож байв уу?

Нямсамбуу -

Би тэр үеэр чинь хойшоо Москвад 3 сар ажиллах шаардлага гарсан юм. Гэхдээ хойно байхдаа дэмждэг байсан. Хойно очоод мэдээ хархад чинь Монголд арчилал гарч байна гээл ярьдаг л байсан.

Ганболд -

За таньд баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.