Norov
![](../assets/images/interviewees/990175.jpg)
Basic information
Interviewee ID: 990175
Name: Norov
Parent's name: Pagva
Ovog: Pagva
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Jargalant sum, Arhangai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: carpenter
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
work
childhood
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За юуны өмнө таньд миний урилгыг хүлээн авч ярилцлага өгөх болсонд баярлалаа.
Норов -
За зүгээр баярлалаа.
Дэжид -
За тэгэхээр бид хоёр ярилцлага эхлэхээс өмнө танаас асууж, лавлах тодруулах зүйл байна. 1-рт Кембрижийн их сургуульд та өөрийн 20-р зууны аман ярилцлаганд оролцож өгч байгаа энэ материал, зураг, дүрс бичлэг одоо яриа бичлэг, кембрижийн их сургуульд бүрэн цаашаагаа тодорхой хугацаанд эрдэм шинжилгээний бүтээлд, интернетед оюуны бүтээлийн бааз маягаар интернетед тавих энэ бүгдэд энэ эрхийг өөрөөр хэлбэл судалгаа шинжигээний ажилд ашиглуулахыг зөвшөөрч байна уу?
Норов -
Зөвшөөрч байна аа. Зөвшөөрч байна.
Дэжид -
За тэгэхээр энэ ярилцлага өгөхтэй холбогдуулаад таньд одоо нэрээ нууцлах шаардлага байгаа юу?
Норов -
Нэрээ нууцлаад ч яахав. Нэрээ нэг их тодорхой тавиад байх ч шаардлага байхгүй.
Дэжид -
Аа ха
Норов -
Хүн амьтан үзвэл энэ одоо юу гээд байгаа юм гээд мэдэж мэднэ шүү дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Гэхдээ яахав. Ерөнхийдөө нэг ийм хүн байсан гэдэг нь байж л байна биз.
Дэжид -
Аа ха За тэгэхээр хоёулаа...
Норов -
Гэхдээ миний нэрийг П. Норов гээд биччихэд болно шүү дээ. Хичнээн П. Норов байдаг аль П. Норов гэхэв дээ.
Дэжид -
За тэгэхээр энэ 20-р зууны аман түүхийн ярилцлагынхаа дагуу хоёулаа асуудалд оръё. Та бага насаа яаж өнгөрөөсөн. ...
Норов -
За
Дэжид -
Та бага насныхаа талаар ....
Норов -
За би бүүр бага наснаасаа ээж аавтайгаа хөдөө амьдардаг байсан. Хонь мал хариулах. Аа хурдан морь давхих, тэгээд тиймэрхүү юманд их дуртай. Тиймэрхүү юм хийдэг байсан. Би юм юманд нэг хийх юмсан гэсэн сэтгэлтэй. Тэгээд би сургуульд 9 настай нэлээд хойно орсон юм байна. Одоогоор бодох юм бол намайг сургуульд ороход аав дуртай. Ээж дургүй намайг сургуульд оруулж байсан юм. Сургуульд ороод юу онцлог байсан гэхээр сургуульд ороод би 1-р ангид ороогүй. Шууд би 9 настай байхдаа энэ хуучин Монгол бичгээр биччиж чаддаг. Тоо бодчихдог тийм хүүхэд байж байгаад сургуульд орсон. Тэгээд тэр сургуульд орохдоо 1-р ангид ороогүй. Шууд 2-р ангид орсон.
Дэжид -
Аа ха
Норов -
Гурван жилээр бага анги төгссөн.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд бага ангийг тэгж гурван жилээр онц төгсчихөөд өөр манай Архангайд дунд сургууль гэж байгаагүй учраас Эрдэнэмандал гэдэг суманд очиж...
Дэжид -
Аа ха
Норов -
5 ангиас эхлэн тэнд суралцаж 7 ангид сурч байхдаа бүжиг хийдэг. Дуу дуулдаг. Хөгжим дардаг. гитар, манделин хуучир хөгжим дардаг. Бага ангид байхдаа дараад дуулдаг. Манделин хөгжим дараад хүнийг бүжиглүүлдэг тийм бага байхын авъяастай.
Дэжид -
Авъяастай.
Норов -
Тэгээд биеийн тамирын янз бүрийн гимнастик хийж чаддаг.
Дэжид -
Аа ха
Норов -
Тийм урлагийн авъяастай. Янз бүрийн авъяастай байсан. Тэгээд 7 ангийг төгсөх жил бүх тэр 7 ангийн хүүхдүүдийн урлагийн үзлэгт хоёрхон хүүхэд шалгарахад би нэгд нь орж тэнцээд Улаанбаатар хотод ирж дээл мээлээр шагнуулж би багын тийм авъяастай. Урлаг юуны авъяастай. Нуглуур хийдэг байсан. Миний нуглуур хийсэн зураг Архангайн юунд нуглуур хийнэ. Бүжиглэнэ. Дуу дуулна. Хөгжим тоглоно. Тийм авъяаслаг хүүхэд байсан .
Дэжид -
Аймгийн түүхийн музейд тиймээ?
Норов -
Тийм
Дэжид -
Та хэдэн онд аль нутаг усанд төрсөн хүн бэ?
Норов -
Би 1930 онд Архангай аймгийн Жаргалан сумын тэр Тариат гэдэг газар төрсөн юм.
Дэжид -
Аа ха
Норов -
Жаргалан сумын Тариат гэдэг газар байсан юм. Тэнд төрсөн.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэр үед сар өдөр гэж байсан биш. Манай ээж чи наадам гэж болж байхад чи гарч байсан гэж хэлдэг юм. Тэгэхээр зэрэг 7 сар би өөрийгөө 7 сард л төрсөн гэж бодож явдаг өөрийгөө.
Дэжид -
Аа ха Таны эцэг эх ямар хүн байсан бэ?
Норов -
Манай эцэг Погва гэдэг хүн бол өөрийнхөө ерөөсөө үйлдвэрт л ажилладаг. Мэргэжилтэй. Модоор янз бүрийн юм хийдэг. Түүн дотроо эмээлийг бүр онцгой хийдэг. Тэнд байгаа хүмүүст модоо яаж авах, модоо яаж ашиглах, яаж үүнийг хийхэв гэдэг бүх юмын зааж өгдөг. Үйлдвэрийн ажилтан байсан. Ээж бол ерөөсөө мал малладаг л хүн байсан. Манай ээж малчин хүн байсан.
Дэжид -
За тэр үеийн 30 онд төрсөн. 9 настай сургуульд орж байсан байна. Хуучин бичиг тоо бодож сураад сургуульд орж байсан юм байна. Хэн зааж өгч байв.
Норов -
Анхан Төр-Арслан гэж манай ээжийн төрсөн дүүтэй сууж байсан.
Дэжид -
За
Норов -
Төр-Арслан гээд зурган дээр байдаг л юм байна лээ.
Дэжид -
За
Норов -
Ярьдаггүй юм. гарсан хүүхэд мүүхэд нь нас барчихаад одоо байхгүй л юм байна л даа. Тэр Монгол бичиг тоо моо Төр- Арслан ах надад зааж өгч байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд би мэдэж байсан учраас сургуульд ороод шууд анги дэвшиж ороод сурч байсан. Тэгэхэд хүүхдүүд Монгол бичиг заалгадаг л байсан л даа. Монгол бичиг заалгаж ороод цааш нь шинэ үсэг гарч ирсэн.
Дэжид -
Аа ха
Норов -
Намайг хоёрдугаар ангид ороход 3-р ангид байхад шинэ үсэг гарч ирсэн.
Дэжид -
Аа ха
Норов -
Шинэ үсгээр хичээл заагаад явж байсан. Тэгээд энэ 4-р ангиа төгсөөд ЭрдэнэМандалын 7-р ангид ороод тэгээд сүүлд Архангайн 10 жилийн сургуульд байсан. Архангайн 10 жилийн сургууль байхдаа би байранд байсан. Тэр үеийн хоол яахав дээ. Төмс мөмс янз бүрийн ногоотой хоол хийгээд тэгээд талх малх хар талх л байдаг байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Цагаан магаан талх байдаггүй байсан юм.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд тэр хар талх идэхийн тулд би байранд байсан хүүхэд тэр үед өлсдөг л байсан байгаа юм. Ээлжээр бид нарыг жижүүрт гаргадаг байсан юм. Тэгээд жижүүрт гарч нөгөө талхнаас нь арвин идэхийн тулд жижүүрт гарч тэр талх олж идэхийн тулд жижүүр мижүүр хийдэг л байсан. Байранд байхад эрэгтэй эмэгтэй байр байсан. Эмэгтэй байрны дарга гэх юмуу даа. дээр үед юу гэдэг ч байсан юм. Зохион байгуулагч л гэдэг байсан юм.
Дэжид -
Аа ха
Норов -
Тийм л байсан. Тэгээд би 10-р ангиа сайн төгссөн. 10 ангиа сайн төгсөөд анагаахын дээдэд хуваарь авсан. Анагаахын дээдэд хуваарь авчихаад намайг харихад ээж маань хэвтэрт ерөөсөө босож чадахгүй. Чүү хүнээр бие засуулдаг. Тийм байсан учраас би ээжийгээ би айлын отгон хүүхэд юм чинь. Чи ээжийгээ харах шаардлагатай байна гэж манай аав тэгж хэлсэн.
Дэжид -
Аа ха
Норов -
Өргөдөл бичиж сумын захиргаанд өгөөд, сумын захиргаа Архангайн боловсролын хэлтэст явуулсан. Тэгээд боловсролын хэлтсээс сарын дараа хариу нь ирсэн.
Дэжид -
Аа ха
Норов -
Энэ хүүхэд ийм учиртай юм бол Жаргалантын бага сургуульд багшаар томилъё гэсэн би 10-р анги төгсөөд бага ангийн багш хийсэн.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд бага ангийн багш намайг 10-р анги төгсөөд очиход чинь Орос багштай байсан учраас Орос хэл сайн мэддэг. Газрын зураг авах гэж ирсэн Оросуудтай би чинь чөлөөтэй сайн ярьдаг байсан юм.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд явж байхад чинь надтай хамт багшилж байсан улс чинь 4-р анги төгссөн хүмүүс байсан. Тэгээд тэр 4-р анги төгссөн хүүхдүүд чинь өгүүлбэртэй тоо бодож чадахгүй.
Дэжид -
Аа ха
Норов -
Надаар заалгаж боддог байсан. Тэгээд яахав тоо моо бодно. А Ма гээд шинэ үсэг дөнгөж гарч байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Өмнө нь үзэж байсан болохоор үсэг мүсгийн тэгж нэг зааж өгөөд л тэгээд би түүн дотроо заах аргын нэгдлийн дарга гэх юмуу даа. Бас нэг тийм юм байдаг байсан юм.
Дэжид -
Аа ха
Норов -
Тийм юм хийж байсан.
Дэжид -
Туршлагатай тиймээ?
Норов -
Тийм.
Дэжид -
За таны сурч байх үе, сураад ажиллаж байх үед байсан нөхдийнхөө талаар, ямархуу ажил төрлийн юутай байсан. Сургуулийн захирал дарга нарын харьцаа ямар байсан юм. Тиймээ? Ямар шаардлагаар ажилд томилогдож байсан юм.
Норов -
Аа ха тэр үед бол яадаг байсан гэхээр тэр үед сургуульд хүүхэд суулгах аягүй дургүй. Сургуулийн хүүхдийг элсүүлж авахын тулд бид нар морь унаад хөдөө сумуудад явж өөрсдөө явж нэрийн бичиж тэр одоо Ж. Дэжид гээд сайд байсан ш дээ. Тэр чинь миний сурагч тэрийг авахын тулд би мориор яваад уул муулаас айж ингэж явж байгаад за төдөн сарын төдөнд хүүхдээ өгөөрөй гэж өөрсдөө явж өөрсдөө элсүүлж авдаг байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Хүүхдүүдээ элсүүлж авдаг байсан тэгж явж ...
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд элсүүлж аваад хүүхдүүдээ тэгж элсүүлж авдаг байсан. Тэгээд тэр үед хүүхдүүд маань яахав тэгээд ирээд сургуудьд суух нь суугаад зарим эцэг эхүүд чинь хүүхдээ сургуульд сургах дургүй ш дээ. Ирүүлэхгүй. Тэгээд бүх багш нар ийштийшээгээ явж хүүхдээ цуглуулж авдаг байсан. Их олон хүүхэдтэй гэхэд л 12-13 хүүхэдтэй.
Дэжид -
Нэг анги?
Норов -
Тийм. Тэгээд тэр үед чинь эцэг эхийн хороо гээд бас нэг хүүхдээ сургуульд суулгаад гэрээрээ нүүж ирдэг улсууд байсан. Тэгээд эцэг эхийн хороо гээд айлууд ингээд эгнээд буучихна. Тэгээд эгнээд буусан айлуудын хүүхдүүдийн эцэг эхэд сайн өдөр мөдрөөр эцэг эхүүд нь бас хичээл заадаг байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд завсар зайнд нь хичээл заана. Нөгөө хүүхдүүдийг чинь бүрээ тэр үед чинь дун гээд нэг юм үлээж хичээл оруулдаг байсан л даа. Дунгаа үлээхээр зэрэг хүүхдүүд сургууль дээр цугладаг. Эцэг эхүүд хурал хийх гэхээр тэрийг үлээхээр цугладаг тиймэрхүү л янзтай байсан. Тэр үед хүүхдүүд бас хүмүүжилтэй байсан байгаа юмаа. Тэр эцэг эхийн хороо гээд байгаад тэнд чинь дун үлээхээр хүүхдүүд жагсаад эрэг лүү очиж бүгдээрээ бие засдаг. Тэгээд унтдаг. Тиймэрхүү байсан ш дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэр чинь бас аминдаа л хүмүүжилтэй л байж дээ тэр чинь.
Дэжид -
Бүр нэгдсэн зохион байгуулалттай тиймээ?
Норов -
Нэгдсэн зохион байгуулалттай.
Дэжид -
Тэр дотуур байранд таныг өөрөө сурагч байгаад дотуур байранд байж байхад дотуур байр ямар онцлогтой байсан бэ?
Норов -
Дотуур байр онцлог бол яахав дотуур байранд бол дотуур байр удирдсан нэг эмэгтэй багш байдаг байсан. Тэгээд тэр эмэгтэй багш маань бол та нар байрандаа ийм дуу дуулаад ингээд хэдүүлээ ингээд байгаарай. Хичээлээ сайн давтаарай. Тэгээд хичээлээс гадуур сургалт мургалт байх биш тэр үед чинь. Чөлөө мөлөөгөөр яваад юм хум үзэх бол үзэж байгаарай энэ тэр гэж сурталчилдаг байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд яахав дээ байранд байхад чинь цөмөөрөө гараад өглөө орой болохоор гимнастик хийгээд өглөө болохоор, орой болохоор бүрээ үлээхээр бүгдээрээ унтдаг. Тийм хүмүүжилтэй тэр чинь зайлуул. Хоол тийм сайхан юм байгаагүй. Оройд нэг удаа талх бор талх л өгнө. Сүүтэй цай байхгүй зүгээр тиймэрхүү л байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Ор дэр гээд байх юм байх вэ? Бандан шиг юм засчихсан өөрсдийхөө дээлийг нөмөрч унтана. Хөнжил мөнжил ... Тэгээд хоорондоо бид нар дуу муу дуулаад тоглох барих юм бэлдэж концерт монцерт тоглодог
Дэжид -
Дотуур байранд сургаж байгаа хүүхдийнхээ ...байх уу?
Норов -
Байхгүй.
Дэжид -
Байхгүй юу?
Норов -
Байхгүй.
Дэжид -
Хоол хүнсийн ?
Норов -
Өөрсдөө цаанаасаа бэлддэг байсан байхдаа гэж боддог юм би.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэр үед идэж уух юм аягүй ховор байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд яахав бор цай май өгөөд тэгээд бид нар бас нутгийнхаа таньдаг айлаар оччихно. Явчихаад ирээд загнуулна. Тийм юм бас байна шүү дээ.
Дэжид -
Аа ха. Чөлөө зөвшөөрөлтэй явдаг байсан байх.
Норов -
Аа ха
Дэжид -
Та хэдэн онд ажиллаж байсан бэ? Хэдэн онд ...
Норов -
Цэцэрлэгийн сургуулиудад ерөөсөө 50 онд 58 он гэхэд Архангайн төвийн сургуульд багшилж байсан.
Дэжид -
Сумаасаа төв рүү ирсэн юм уу?
Норов -
Сумаасаа төвийн сургуульд багшилж байсан.
Дэжид -
За
Норов -
Тэгээд тэндээсээ 4-р сургуульд ороод манай хүн чинь цэрэгт явчихсан. Ерөнхий сургуульд орчихсон байсан. Ерөнхий сургуульд ороод тэнд суралцаж байгаад 3 жил болоод төгсөх дөхөхөөр нь би 62 онд байна даа. 62 онд Улаанбаатарт тэр үед хүүхэд шуухад ч үгүй байсан л даа. Би энд байж байгаад тэгээд ерөнхий сургууль төгсөөд манай хөгшин чинь Алдар нийгэмлэгээс гадаадад Москвагийн нэрэмжит тэнд 6 жил .. төгссөн. Тэгэхэд би хотод байж байгаад 33-р сургуульд 33-р сургуульд багшилж байхдаа би гурван Амраа , Дорж , Доржсүрэн хоёр ... Амраагаа 6 ой өнгөрөхөд 4-р сургууль манай ... тэрний тэнд 4-р сургуульд нөгөөдөхийгөө өгчихөөд тэр хоёрыгоо тэнд сургуульд өгөөд одоогоор бол юуны ингээд урсдаг чинь юуны би түрүүн хэлж байсан даа.
Дэжид -
Сэлбийн...
Норов -
Хойхон талд нь. ... айлтай. Тэгээд цэцэрлэгт дөхүүлж өгчихөөд би өөрөө 33 4-р сургуульд гараад орчих ойрхон. Тэр үед бол амьдрал хамгийн хүнд байсан. Би чинь 42 хүүхэдтэй. Тэгээд 1- р ангид хүүхдүүдийн хэл бичиг дэвтрүүдийг цүнхэнд хийж явдаг байсан. Манай хүүхдүүд том цагаан цүнхтэй багш байна уу? Гэж асуудаг байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгж яваад л тэгээд орой ирэхэд манай ангийн хүүхдийн эцэг эх нь түлээ нүүрс авч ирээд буулгаад өгчихсөн. Тэрийгээ хөрөөдүүлээд ... өөрөө ирээд хагалаад түлнэ. Тэгээд сайн өдөр болохоор нөгөөдүүлийгээ усанд оруулах болохоор гал түлж байгаад л гурвуулангийн цувуулж усанд оруулаад л орон дээр суулгачихаад л хувцасын угаачихаад л хүүхдийнхээ дэвтрийг засна. Заримдаа Доржоо миний хүү Доржсүрэн Амраа миний хүү гээд юм оруулж чадахааргүй байсан юм чинь . Муур харчихаар нөгөө хэд чинь тээглэж унаад хамар мамраасаа цусаа гоожуулчихна. Тэгээд амьдрал их хүнд. Ямар сайндаа Доржоог талх аваад ир гээд 300 төгрөг явуулсан чинь яасан бэ? нөгөө талх гэсэн чинь энэ уланд хийсэн чинь алга болчихжээ гэж байсан гэж байгаа юм. Тэр үед л хүнд байсан миний амьдрал. Тэрнээс хойш яахав тэгээд л миний амьдрал үнэндээ сайхан болоод манай хөгшин 3 өрөө байр офицеруудын ордон 3 өрөө байр манайд өгсөн. Тэгээд бид хүүхэд шуухадтайгаа тэнд орчихоод .. манай энэ хоёр чинь ус цасанд ороод шавхай ханхалсан жаахан хүүхэдтэй айл хөөрхөн юмаа тэгээд Доржсүрэн, Намсрай хоёр гарсан юм. Доржсүрэн Дамдингаасаа 6 ах байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд тэрнээс хойш бид нар байртай савтай боллоо. Байр саваа тохижуулаад авчихсан. Хэдэн хүүхдүүд одоо Амраа маань дээд сургуульд орчихсон. Хоёр хүүхэд маань .... Дорж, Доржсүрэн хоёр маань явж байсан. 2 жижиг нь цэцэрлэгт яваад тиймэрхүү л байдаг юм. Тэгээд яахав тэр үед хөгшин дэд хурандаа болоод дараа нь 2 жилийн дараа хурандаа болоод .... юу идэх уух юманд дутах гацах юмгүй сайд нар тусгай дэлгүүрээр ордог. Нэг үе сайхан байсан. Тэрнээс хойш би ч ингэж тэтгэвэрт гарснаас хойш багшийн сургуульд биеийн тамирын ... эрхлэгч тэгж байгаад сүүлд нь тэндээсээ гараад одоо тэрний нэрийг мартчихжээ. Доржсүрэн сургуулиа онц төгсчихөөд төмөр замын төмөр замын ажиллаж байсан. Дэслэгч цолтой. Бага дэслэгч цолтой байсан юм. Тэгээд тэнд ажиллаж байгаад 2 зам автобус явдаг зам байна ш дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Вагон явдаг замын худалдагч хийгээд за та хэдийг ... юу гэдэг билээ. Мартаад байна .... Ийшээгээ хойшоо бүр ингээд явдаг сум чинь
Дэжид -
Мандал руу юу?
Норов -
Мандалын тэр хойд талын юун дээр вагон явдаг газар очиж тэнд дэлгүүрийн худалдагч хий гээд Доржсүрэн маань. Би тэр үед бас мөнгө төгрөгтэй л байсан л даа. Тэгээд хоёулаа тэнд үнээ мал аваад сүүлдээ 2 үнээтэй болчихоод тэгээд энэ жижигхэн хүүхдүүд бүгдээрээ тэнд байдаг байсан л даа. Тэгсэн чинь харин ерөөсөө залуугийнхаа зүрхээр хатгаад байна.
Дэжид -
Аа ха
Норов -
Би хотод очиж үзүүлье гээд хотод ирээд үзүүлсэн чинь Доржсүрэнгийн авгай энэ ... 7 хоног .. гарч ирдэггүй. Нөгөөхийг чинь хүн хараас очоод энэ чинь ... гадуур тариагаа хийлгэж байсан чинь бөгс тариа хийхдээ судас дайруулж хийгээд тэгээд явж чадахаа байгаад тэндээ 21 хоног хэвтээд таягтай. Таяг тулж явсан хүн чинь мод тулж яваад тэгээд мод нь хугарч унаад ...
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд тэрнээс хойш амьдрал яахав хөгшин тэтгэвэрт гарчихсан болохоор .. тэгээд хэвтэрт байхад хөөрхий амьтан Бямбаа Бямбаа нэг жиижгхэн юм цэцэрлэгт яваад ... эд нар хагас сайн өдөр тавьчихна. Тэгээд хагас сайн өдөр авчихаад өглөө цэцэрлэгт би тэгэхэд 55-р сургууль гээд сургалтын ... сургууль байгаа. Миний ажиллаж байгаад гарсан сургууль. Найрамдлын районы тийшээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Би тэнд энэ чинь бороо цас орчихсон байвал ... энийгээ үүрч аваачаад автобус мавтобусанд суухгүй гүйсээр байгаад ... тиймэрхүү л янзтай. Одоо яахав нэг жилийн цалин. Тусгай сургууль чинь бас ...
Дэжид -
Хэдэн онд та тусгай сургуульд ирсэн?
Норов -
Би чинь ... 80 онд ирсэн юм байна. 80 онд ирчихээд тусгай сургуульд ажиллаж байхад дандаа оюуны хомсдолтой хүүхэд байсан ш дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Би курсанд сууж тэнд ажиллаж байгаад тэр хүүхдүүд чинь 3 хүүхэд гэхэд 3 групп болгоно. Юу ч сурахгүй хүүхэд байна. Зарим нь гайгуу бичдэг хүүхэд байна. 3 группэд дандаа тараах материал би энд багш байхдаа үнэндээ их зүдэрч байсан байгаа юм. Нөгөө хүүхдүүдийг орой тарахаар суулгаж өгнө. Тэгэхдээ яахав 12-13 хүүхэд байсан. Сүүлдээ манайх чинь өөр сургууль болсон ш дээ. Нөгөөдүүлийг чинь гаргаж өгөөд би хамгийн анхны тусгайд багшилж байсан юм. Хамгийн анхныхан багш байхгүй юу. Багш нарыг шилж авч байсан байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Норов -
Чадалтай багш авна гэж. Тэгж ажиллаж байсны хүчинд яах вэ? Авдаг цалин шагналуудын аваад л улс намайг баярлаж л байдаг юм. Хөгшний ... байсан байлгүй гэж би боддог байсан. ... 4-5 машин гарсан. Албан газраас нь үлээвэр хөгжимтэй явсан. Үлээвэр хөгжимд эх орны тухай дуу тэгээд хамгийн сүүлд нь оршуулчихаад нэг уйлчихаад дараад нь эх орны тухай эх орны тухай дуу дуулахаар миний нулимс гардаг байсан. Одоо ч манай хөгшин нас бараад 8 жил болж байна.
Дэжид -
Аа ха. Хэдэн онд төрсөн хүн байсан юм?
Норов -
Манай хөгшин чинь надаас 43 онд төрсөн. Архангайн Цэцэрлэгийнх. Жаргалантад хоёулаа. Тэр чинь бас багш хүн байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Норов -
Манай хөгшин чинь бол. Би бол Архангайн төвд байж байхдаа ... тэгээд Архангайд багшилж байхдаа багшийн сургууль төгсчихсөн байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд жинхэнэ багшийнхаа яачихсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тиймэрхүү л байдалтай. Заримдаа ч яах вэ? Бие хар муудахаар би одоо юундаа хорогдох вэ? хүүхдүүд цөмөөрөө биеэ даачихлаа. Өөрөө ингэж зүдэрч байхаар .. бас нэг хоёр таягтай. Олзвой гээд байгаа гэмтлийн эмч байна ш дээ. Доктор профессор тэр чинь миний шавь
Дэжид -
Аа ха. Олон сайхан шавьтай.
Норов -
Олзвой багшаа та энэ хэвээрээ насан туршдаа зүүнэ гэж байгаа байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Норов -
Энэ чинь цоож нь бүтэн салдаг юм байна л даа. 3 хоног болоод бүр сайхан болоод байж байтал сувилагч нь боодог байсан чинь өнөөдөр сувилагч нь боож чадахгүй гэж байна гээд сувилагч нь 2 жаахан охин. Шатнаас унагаачихсан байхгүй юу.
Дэжид -
Хнн
Норов -
Юун дээрээс унагаачихгүй юу. Насилка дээрээс унагаагаад тэгээд хадаас уначихгүй юу. Тэгээд үзээд багшаа нэгэнт ингэчихсэн юм гээд миний энэнээс авахуулаад ингээд ингээд хуруунаас бусдын бүгдийн шохойдоод л тэгээд таны хадаасыг авъя. Тэгээд хадаасаа авахуулах гээд очсон чинь олдоггүй ээ тэгсэн тэд нар Олзвой багшийг дуудая гээд оруулсан чинь энд л байна ш дээ хадаас дээд талынх нь хоёр хадаасын авчихаад доошоо унасан хадаасын энд байна ш дээ гээд доош нь зүсээд 2 дахиж зүссэн ш дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгсэн чинь тэр хадаастай ...тэгээд тэнд бас нэг бариа мариа тариа мариа хийж өгсөн. Тэгээд та ингэж байгаарай гээд баахан эм бичиж өгөөд л тэр үедээ тэгсэн. Гэрэлхүү гээд барилгын доктор профессор том том улсууд төгссөн. Тэгээд эд нар ирдэг ш дээ манайд.
Дэжид -
Тэгэлгүй яахав. Багш хүн гэдэг чинь ...
Норов -
Манайхан утсаар асууж байсан. Эрэгтэй хүн ярья гээд байна гэсэн чинь багшаа танайх хаана байдаг юм тань дээр очъё гээд 1-р ангиас нь заасан хүүхдүүд шал өөр ...
Дэжид -
Анхны А үсэг заасан багш.
Норов -
Одоо бол тэгдэг юм. Та багшаа сандал түшээд явж чадахгүй бол заавал хөдөлж бай. Хөдөлж л байвал таны бие чинь гайгуу. Та өвдөөд байна гээд хэвтээд байх юм бол та улам л тэр үгэнд ороод би чинь манайх ганцхан ... дотроо жорлонтой. Заавал жорлондоо бие засахгүй бол бас чаддаггүй ш дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Таягтай явж байхад лагерьт байсан байхгүй юу манайх. Лагерьт хоёр таяг тулж байх нь төвөг гээд гар таяг сугандаа хийдэг таяг аваад энэ түнх мултархай ...
Дэжид -
Хнн
Норов -
Үнэндээ бол их л зовж байгаа хүн л дээ. Тэгээд .. энэ хуруу хүртэл шохойн хордлоготой. Дээр үед бид нар шохой шиг юм аваад бичдэг байсан ш дээ. Шохойн хордлого бүр болохоо байгаад тэгсэн чинь нэг орос эмч та тайруулаад ... тэгээд нэг их нарийхан хэрчсэн юм шиг байдаг юм байлаа ш дээ. Энэ хуруу чинь. Миний хоёр нүд. Хоёр нүдэндээ хоёуланд нь апресс хийлгэсэн ш дээ. Ингэж зүдэрч л амьд явах ... Заримдаа ч хүүхдүүдээ зүдрээж ... Амраа дээрээ байя даа. Эрх биш эмэгтэй юм гэж бодоод ... хүү нараасаа яагаад явах юм. Түүнээс биш Дамдингийн байр уул нь манай 3 авгайтайгаа ... байр байх ёстой байхгүй юу. Тэгээд яахав бага хүүдээ би бол ингээд явъя гэсэн тэгсэн чинь саллаа гэж 7 жил хүнтэй суучихаад энэ жил ирэх гэж байна.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгсэн чинь манай ... та тэр өөрийнхөө байрыг өгөхгүй гэж хэлээрэй. Дамдингийн байр л байх ёстой. Та хүүдээ л өгсөн юм чинь. Тэнд очиж хүнтэй суучихаад хүнтэй суучихсан байсан байхгүй юу. ...тэгээд иймэрхүү л амьдарч байна.
Дэжид -
Амьдралд их асуудал байна аа тиймээ? Үр хүүхдийнхээ төлөө ...
Норов -
Тайвангийндаа байгаа. Яахав хэцүү л байдаг байлгүй. Надад яахав том өрөөгөө ээжид дулаахан өрөөгөө чи бид хоёр жижиг өрөөндөө ...
Дэжид -
Ж. Дэжид танай том охин тиймээ?
Норов -
Амраагийн том охин чинь хоёр сургууль төгсчихсөн ш дээ. Тэндээ л байгаа. Тэрний дараагийн бага хүү ямар юуны гэлээ нэг тэр сургуулийг төгсөөд л авгайн төгсчихөөд тэнд юу хамгаалах гэж байсан юм бэ? Нэг л юм хамгаалах гэж цол хамгаалах гэж явсан. Тэгээд тэр авгай руугаа явсан. Өөрөө ... манай охин бол яахав .. манай талийч орос хэл аягүй сайн мэднэ.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд орос сургуулиасаа япон хэл сураад японд сургууль төгссөн ш дээ. Том охин нь. Том сургууль төгсөөд дараа нь энэ технологийн сургууль төгсөөд юуны нэг сургууль оччихсон. Одоо нэг жил болоод төгсөнө. Одоо тэрэндээ орохоор явж байгаа юм шиг байна лээ дээ. Нөхөр нь англид төгссөн хүн. Тэгээд энд бас нэг юм хийж байгаад ийшээ яваад Австралид 2 жил болчихоод ирсэн энэ хоёр чинь . Тэгээд ... удирдлагын дээд курсэд сурч байгаад тэгээд 2 хүүхэд төрүүлээд хүрээд ирсэн. Нөхөр нь .. юуны орлогч дарга байж байгаад ...тэгээд хадмуудтайгаа тэнд байсан л даа. Эдний хоёр хүүхэд бол гараас гарчихсан.
Дэжид -
Өөрөө ардын үр хүүхэд өөрийн үр хүүхдийг та ярилаа. Зээ энэ тэрээ. Тэгэхээр зээ ач нарынхаа мэргэжил эзэмшсэн эзэмших нэр хүндтэй ажил хийх таны юутай зайлшгүй холбоотой. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаатай...
Норов -
Ганцхан асуудал ийм байгаа юм. Аав нь ингээд цэргийн алба хаахаа болилоо хүүгээ цэргийн сургуульд оруулчихсан байж байсан байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгсэн чинь ангийнхан нэг хүүхэд очоод .... яамны эрхлэгч дуудсан байгаа юм. Танаа хүүхэд чинь дураараа гэрлүүгээ явсан байна. .....
Дэжид -
Та хотод 62 онд орж ирсэн гэж байна ш дээ. Тиймээ? Тэрнээс өмнө хотод ...
Норов -
Анх удаа орж ирээд ерөөсөө тэр чигээрээ ажилласан. Өмнө нь оюутан байхдаа нэг урлагийн үзлэгээр тэгэхэд орж ирэхэд бол би шууд яваад орсон болохоос хотод дэлгүүр байдгийг юугаа мэдэх вэ? Хүүхэд чинь.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд харин түрүүн намайг Улаанбаатарт ирснийг одоо бодох юм бол тэр чинь их дэлгүүр гээд ганцхан тэгээд анги дэлгүүр мэлгүүр гэх юм байхгүй. Сүүлдээ намайг орж ирснээс хойш одоо би гарахгүй 8 жил болчихож байна. 9 жил шахуу болчихож байна ш дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Хааяа нэг автобусаар явахад тэр энэ гээд тэгдэг юм. Оо тиймүү гэхээс биш юу ч мэдэхгүй ш дээ.
Дэжид -
Таныг хотод орж ирэхэд өөрт чинь юу байдаг бол энэ тэр гэсэн ...
Норов -
Бодож л байсан. Манай ах нэг гэрт байсан юм. Сайхан л санагдаж байсан. Гоё харагдаад л \чи явах гэж байгаа юмуу юм хум ууж идсэн юмуу\
Дэжид -
Таны 2 эгч чинь сургууль соёлоор явж байсан уу?
Норов -
Манай дунд эгч бол үйлдвэрийн ажилчин.
Дэжид -
Аа ха
Норов -
Манай одоо байгаа эгч бол.
Дэжид -
Эхээс гурвуулаа тиймээ?
Норов -
Тийм. Хоёулаа л тэтгэвэртээ гарсан. Дээл хувцас тийм юм оёдог хүн байсан.
Дэжид -
Аа ха. Таныг бага залуу байхад хэлмэгдүүлэлт гэдэг юмны талаар та ер нь ойлголттой байсан уу? Тэр талаар ...
Норов -
Үзсэн мэдсэн юм байхгүй.
Дэжид -
Аа ха
Норов -
Намайг бага байхад хэлмэгдэнэ гэдэг чинь надад байгаагүй.
Дэжид -
Аа ха
Норов -
Манай ээж намайг жаахан байхад л бага гэрт эгч бид нар хэцүү л байдаг байсан. Тэгээд манайх сайхан гэр мэрт нүүж ирээд л өмнийн юмыг би ерөөсөө мэддэггүй юм. Манай эгч бол тэр аавыгаа баригдсныг хүртэл мэддэг юм. Тэр манай эгчийн нэр ээжийн нэр байдаг юм байна лээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Манай талийч хөөцөлдөж байж .. Нэгэнт төрсөн дүү нь байгаа юм чинь би талын авна шүү адиа гэж ...
Дэжид -
Хоёр эгчтэйгээ та яг төрсөн эгч дүүс үү?
Норов -
Төрсөн эгч дүүс.
Дэжид -
Эцэг эх нэгтэй тиймээ? Сүүлд тэр хүнтэй ээж чинь суугаад та ... тиймээ?
Норов -
Тийм.
Дэжид -
За тэгэхээр Монголын түүхийн талаар хоёулаа нэлээдгүй ярилаа. Одоо байгаа үр хүүхдийнхээ талаар сургуульд сурч байсан үе тэр үеийн боловсролын ... тэр үед соёл яаж явагддаг байсан бэ?
Норов -
Намайг Жаргалантын сургуульд байж байхад чинь багш нар л яахаас биш өөр концерт монцерт гэж байгаагүй. Багш нар нь концерт бэлдээд жүжиг мүжиг бэлдэж тоглоно.
Дэжид -
Аа ха
Норов -
Би бол эвлэлийн гишүүн байсан л даа.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд гадаад мадаадаас ирсэн зурагт мурагт байдаггүй байсан.
Дэжид -
Хотод анх та ямар кино театрт жүжиг үзэж байсан?
Норов -
Хотод юу үзсэн юм ... жүжиг мүжиг үзэх зав байдаггүй юм. .....
Дэжид -
Аа Учиртай гурван толгой.
Норов -
Учиртай гурвыг билет авчихлаа. Хоёулаа явж үзье гээд тэрнийг хамгийн анхны жил үзэж байсан. Тэгээд цэргийн газар байсан болохоор концерт , тоглолт урлагийн үзлэг гээд л үзэж байсан л даа.
Дэжид -
Аа ха. Одоо энэ боловсролын сургалтын гэж ярих юм даа. Боловсролын салбарт хамт олноороо яаж цагийг өнгөрөөдөг байсан?
Норов -
Тэр үед багш нарыг жил бүгд нэг удаа багш нарын мэргэжлийн шалгалт авдаг байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд асуулт хариулт сугалаа сугалуулж тэрийг хариулж чадсан улсууд нь тэнцэхгүй нь тэнцэхгүй гэж хасдаг. Тиймэрхүү шалгалт байдаг байсан.
Дэжид -
Аа ха. Өөрөөр хэлбэл мэргэжлийн ур чадвараар ...
Норов -
Мэргэжлийнх нь ур чадвараар ...
Дэжид -
Та ер нь сүсэг бишрэлтэй юу? Тэр үед сүсэг бишрэлийг юу гэж ойлгодог байсан бэ?
Норов -
Би ойлгодоггүй байсан. Зүгээр үзүүлээд эм л уугаад явж байвал болох юм байна гээд явдаг байсан. Хөгширсөн хойноо л харин шүтэж байна.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэр үед сүсэг бишрэлийн тухай юу ч мэддэггүй.
Дэжид -
Аа ха. Тэр үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа ямархуу байсан? Таны амьдралын явцад тиймээ? Одоо энэ амьдрах хугацаанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаар юу гэж бодож байна вэ? Өөрчлөгдсөн үү?
Норов -
Дээр үеийн миний үед нэг л хүнтэй амьдарвал тэрэнтэйгээ насан туршдаа амьдрахаас биш манай хөгшин 6 жил тэнд байлаа. Дараа нь курс мурсад нууцын курс мурсад яваад 7-8 жил болж байхад чинь тэр хүн тэндээс орос авгай авдаг тийм ч юм байхгүй. Би ч гэсэн энд энээ тэрээ гэсэн юм байхгүй байсан. Одоо тэгэх юм бол цөмөөрөө нэг нэг гэр бүлтэй болчихсон байх юм байна гэдгийг ...
Дэжид -
Аа ха
Норов -
Дээр үед хөгшин бид хоёр амьдраад яг 50 жил болох жилээ нас барсан ш дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд 50 жил болж байна. Хүүхдүүд маань бид хоёрын 50 жил тэмдэглэхгүй юм байхдаа гэж ярьдаг л байсан. Амраа байхгүй болохоор бусдууд нь сайн анхаардаггүй л байсан байх.
Дэжид -
Аа ха. Өөрөөр хэлбэл тэр урт хугацааг яаж байсан. Таны амьдралын бусад улсуудын амьдралтай ингээд яахад эмэгтэй хүн ямар үүрэг рольтой байсан юм? бүгд тэгж ажиллаж сурч чадаж байсан уу? Ихэнх нь гэрийн эзэгтэй байсан уу? Ер нь нийгэмд гүйцэтгэх үүрэг нь эмэгтэйчүүдийн хэр байсан юм?
Норов -
Эмэгтэй хүн ерөөсөө эмэгтэй хүн бол гэрийн бүх үүрэг мүүрэг бүх юмыг биелүүлж хийдэг бүх юмыг хийдэг. Эрэгтэй хүн бол яахав ерөнхийдөө тэр айлын сайн сайхан байх тэр идэж уух юмын бэлэн байлгах тэр юмын хариуцаад эмэгтэй хүн бол нарийн ажлыг бол эмэгтэй хүн л хариуцдаг байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Одоо бол тиймгүй болсон юм байна л даа. Хэн хариуцна. Хэн ч хамаагүй хариуцдаг. Хараад байхад хүүхдүүд ийм л байх юм байна ш дээ.
Дэжид -
Аа ха. Тэр үед эмэгтэйчүүд бүгд ажил алба эрхэлж чаддаг байсан уу? Таны үед ?
Норов -
Миний үед яахав ямарч байсан том албан ажил хийхгүй гэхнээ зүгээр нэг газрын цэвэрлэгч юмуу, угаагч юмуу ажил хийхгүй хүн гэж ерөөсөө байдаггүй юм. Гэртээ зүгээр мал идээгүй л хүн бол цөм ажил хийдэг байсан.
Дэжид -
Аа ха. Өөрөөр хэлбэл ажилгүй хүн байхгүй.
Норов -
Мал аж ахуйтай нь малтай. Мал аж ахуйгүй хүн бол заавал нэг газар худалдагч юмуу цэвэрлэгч юмуу тийм л ажил хийдэг. Үйлдвэр мүйлдвэр ажилладаг. Оёдолчин моёдолчин хийдэг юмуу. Тиймэрхүү л ажлууд хийдэг байсан ш дээ.
Дэжид -
Аа ха. За бид хоёр бас нэлээд асуудлууд ярилаа.
Норов -
Заримдаа дэмий юм ярьчих шиг боллоо. Уучлаарай.
Дэжид -
Зүгээрээ. Байгаа юмаа хоёулаа энэ юуны талаар харилцан санал солилцож байна ш дээ. Ер нь та хувьчлалын үед хувьчлал гэж юу байсан юм? хувьчлал ер нь таны амьдралд нөлөөлж оролцсон юм бий юу?
Норов -
Хувьчлалын үед надад оролцсон юм ч байхгүй. Хувьчлал болоод надад туслалцаа илүү юм гарсан ч юм байхгүй.
Дэжид -
Аа ха
Норов -
Хэвийн байдаг байсан.
Дэжид -
Хувьчлал бол таны амьдралд нөлөөлж та хувьчлалд яг биечилж ажиллаж байсан газар мазар чинь орсон юм байхгүй тиймээ? Өөрөөр хэлбэл төрийн байгууллагад боловсролын байгууллагад ажиллаж байсан тиймээ? За ингээд бид хоёр нэлээд юунууд асуудлууд ярьж байна. Ингээд хоёулаа энэ зураг дээрээс бас харж асуудлууд ярья. Энэ танд алдарт эхийн одонгийн үнэмлэх байна. Энэ алдарт эхийн одонг тухайн үед ямар хүн авдаг байсан?
Норов -
Энэ алдарт эхийн одон бол 5 хүүхэдтэй эх бол 2-р одон 5-аас дээш хүүхэдтэй эх бол 1-р зэргийн одон авдаг байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд би яахав 73 онд Дамдин 71 онд Намсрай 72 онд гарсан юмуу даа. Тэгж л ингэж одон авч байсан. Тэгээд их хачин хүн байж билээ. Намайг энэ одон авахад Дамдингийн Доржийн багш нь одон авч байхгүй юу. Тэгсэн чинь тэр аягүй хөгжилтэй. Энийг зүгээр ярья. Хэлмээргүй байна.
Дэжид -
Энд угаасаа бичлэг явагдаж байгаа.
Норов -
33-р сургуульд багшилж байхад Дамдин Дорж маань 1-р ангид орсон байхгүй юу
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд багш нь тэгдэг байсан юм. Дорж ямар хачин юм бэ? Дэнсмаа гэдэг байсан юм. 7 хоночихоод шууд уншаад чаддаг болчихсон байх юм. Тэгээд сургуулийн самбарт биччихсэн байсан юм. Тэгээд тэнд чинь тийм сайн сургадаг газар сурч байсан хүүхдийг чинь тэнд нь байлгахгүй худлаа дэвшүүлээд 4-р сургууль гээд сургууль байсан тэр лүү шилжүүлсэн. Оо ийм тоо юмуу гээд дор нь хийгээд өгдөг байсан. Өөрийнхөө хүүхдийг харуулдаг байсан гэж байгаа юм. Чи мэддэгээс хойш энд ингэж суугаад яах вэ? Манай хүүхдийг хар гээд хүүхдээ харуулдаг байсан гэж байгаа юм.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгсэн чинь тэгж хүүхдээ харуулаад байдаг байсан чинь сүүлд харин намайг жирэмсэн Дамдинг гэдсэнд Дамдин гэж Дамдин гарчихсан. Намсрайг гэдсэнд байхад бас хүүхэд гарсан уу? Чи тэгвэл хүүхэд харсаар байгаад таарах юм байнаа танай ээж чинь яасан их хүүхэд гаргадаг юм бэ? гэчихээд өөрийнхөө хүүхдийг Доржоор харуулж байсан байгаа юм.
Дэжид -
Өөрөөр хэлбэл сурагчаар?
Норов -
Сурагчаар. Хичээл хийлгэхгүй. Мэддэг юм чинь чи суугаад яадаг юм манай хүүхдийг очоод харж бай тэгээгүй 33-той байсан бол өдийд бас шал өөр л байх байсан юм. Тэгээд тэр манай сургуульд хүүхэд элсүүлэх гэж нэг ирлээ дээ. Тэгэхээр би тэр элсэлт мэлсэлтийн мэдэхгүй ээ. Шалгалт авдаг байхгүй юу элсэлт.
Дэжид -
Аа ха
Норов -
Мэдэхгүй ээ. Тэр захирал багштай уулз гээд явуулсан юм. Тэгээд дараад нь одон авах гээд байж байсан чинь тэр хүүхэн надаас түрүүн дуудагдаад одон авч байна л даа.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд хажуугаар гарахаар нь хөөш гээд дуудсан чинь аа гээд тэгж байна. Чи чинь их олон хүүхэд гаргадаг бас хүүхдээ гаргаж байгаа юу танай ээж чинь гээд үнэлдэг байсан. Чи чинь өөрөө надаас илүү дутуугүй л хүүхэд гаргасан юм байна ш дээ гэж би зориуд тэгж хэлсэн.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэр санаанаас гардаггүй юм. \инээв\ Тэгж хүнийг хүүхдийг баллаж байх хэрэг юу байсан юм.
Дэжид -
Аа ха. Тэр бас хүүхдийн амьдралд ...
Норов -
Тэгээд би тэр хүүхдийн сургуульд оруулъя баръя гэж хөөцөлдөж яваагүй.
Дэжид -
Тухайн үед боловсрол бас тийм багш нар байсан уу?
Норов -
Байдаг юм байна лээ. Тэр үеийн багш нар бол харин хүүхэд зоддоггүй байсан. Одооны багш нар бол нэлээд хүүхэд зоддог болчихсон юм байна лээ. Цэцэрлэг ч ялгаагүй. Сургууль ч ялгаагүй. Хүүхэд зодлоо. Тэр зодлоо. Энэ зодлоо гээд зурагтаар яриад л байх юм байна ш дээ.
Дэжид -
Хнн. За энэ зураг дээр хэдэн оны үеийн зураг вэ?
Норов -
Энэ чинь 56 оны зураг.
Дэжид -
Аа ха
Норов -
Энэ миний зураг. Энэ нэг багшийн авгайн зураг. Энэ нэг захирлын зураг. Энэ бол багш. 4-р анги төгссөн багш.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд дунд нь би зогсож байгаад авахуулсан.
Дэжид -
Аа ха. Одоо энэ байр бол ...
Норов -
Энэ чинь манай сургуулийн байр.
Дэжид -
Сургуулийн хичээлийн байр уу?
Норов -
Тийм.
Дэжид -
Аа ха. Өөрөөр хэлбэл Жаргалантын тиймээ? Жаргалантын бага сургууль гэж байх уу?
Норов -
Жаргалантын бага сургууль.
Дэжид -
Бага сургууль.
Норов -
Одоо л дунд сургуультай болсон болохоос бага сургуультай л байсан.
Дэжид -
Бага сургууль байсан.
Норов -
Тийм.
Дэжид -
Аягүй сайхан 10-н жил болсон байна лээ. Ноднин хажуугаар нь машинаар явсан уржнан явахдаа харсан. Уржнан би Архангайд .. явсан ш дээ. Энд та гурван хүүхэдтэйгээ. Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлж байсан хүнд үеэ гэр бүлээ хойш нь сургуульд явуулаад ..
Норов -
Хүнд байсан.
Дэжид -
Хүнд үед одоо өөрчлөлтэй хэцүү байсан үед одоо ажил амьдралаа ганцаараа зохицуулж байсан ...
Норов -
Аав нь хойноос өгүүлсэн малгай.
Дэжид -
Аа за. Их гоё хатгамалтай зурагтай ийм малгай байна.
Норов -
Аав нь хойно оюутан байхдаа хоёр хүүдээ өгч явуулж байсан юм.
Дэжид -
Охиных нь бас арай өөр хөвгүүдийнх бас арай өөр.
Норов -
Тийм.
Дэжид -
За энэ их сайхан зураг байнаа. За ингээд хоёулаа нэлээд дэлгэрэнгүй байлаа. Энэ хэдэн оны зураг вэ?
Норов -
Энэ чинь нэлээд хойно. 70 оны зураг байх шүү.
Дэжид -
Аа ха. Та 33-т багшилж байх үеийн л зураг байна. Социализмын үед та таны ажлыг одоо дүгнээд шагнал урамшуулал тодорхой хэмжээгээр үнэхээрийн гавъяа шагнал хүртэж байсан ийм юмнууд байх шиг байна. Тэгэхээр социализмын үед та ямар гавъяа шагналтай байсан бэ?
Норов -
Социализмын үед яахав дээ. Тэр үед чинь багшийн ... би чинь тэр үед сайн багшилж байсан гээд багш нарын 4-р их хуралд төлөөлөгчөөр орж байсан.
Дэжид -
Аа ха
Норов -
4-р их хуралд төлөөлөгчөөр ороод тэрнээс хойш багшилж байхдаа Ахлах багшийг авсан. Тэгээд дараад нь юу ... яамны боловсролын хэлтсийн 60 жилийн ойн медалийг сайн ажилласан гэж авсан. Тэрний дараагаар Цагаан лавай гээд боловсролын яамны 50 жилийн ойгоор тэр Цагаан лавай гэдэг хүндэт тэмдэг авсан.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд тэрнээс хойш Багшийн алдар эднүүдийг 55-д байхдаа авсан. Багшийн алдар, багшийн гавъяа, багшийн алдар
Дэжид -
Та ер нь ажил мэргэжилдээ дуртай байсан уу?
Норов -
Ажил мэргэжилдээ үнэхээр дуртай байсан. Дамдин жижигхэн шүү дээ. Жижигхэн. Нөгөө өөрийнхөө хүүхдээ яах гэсэн чинь орой болчихсон харанхуй болчихсон ирдэггүй ээ гээд над руу эцэг эх нь утасдаад байхгүй юу. Юунд Амгаланд.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгэхээр шөнө 9 цаг болж байхад Дамдинг дагуулаад гэр лүү нь явж очоод тэгээд утсаар асуусан чинь гадуур тэнэж яваад шөнө оччихсон байсан. Юуны газар ... юу ч гэх юм бэ дээ. Одоогоор бол сэргийлэхийн газар л юм байна л даа.
Дэжид -
Аа ха
Норов -
Тэгээд энд нэг хүүхэд ирчихсэн байнаа. Тэгээд тэрнийг хүртэл тэр харанхуй шөнө 9 цаг болоход одоо тэгж хүүхдийнхээ араас явах багш байх уу? Байхгүй. Тэгэхэд тэр жижигхэн хүүхдээ дагуулаад ганцаараа бас явахаас яагаад тэгж явж байж тэр хүүхдийг олж нааш цааш дамжуулж ...
Дэжид -
Гэрт нь хүргэж ...
Норов -
Эцэг эхүүдэд тусад нь дэвтэр хөтөлнө. Танай хүүхэд ийм сурлагатай байна. Энийг яагаарай гээд тэгээд миний конспект монспект бичнэ гэдэг ерөөсөө тэр муухай бичдэг хүүхдүүд .... сайн өдөр гараад дэлгүүр мэлгүүр зах мах гээд юм үзэх зав надад байхгүй. Өдөр өнжингөө хүүхдүүдийн хичээлийн тэрийг нь тэрэнд энэнд нь энийг бичүүлнэ гэж цагийг авдаг байсан. Үнэхээр яахав зүтгэж зүтгэж ажиллаж байсныг үнэлж улс намайг сайхан шагнасанд баярлаж явдаг. Тэрийг мэдэхгүй өнгөрсөн бол яахав. Үнэндээ хэцүү юм ингэж байсан хүн шүү гэдгийг үнэлсэнд би боловсролынхоо байгууллагад цуг ажиллаж байсан багш
Дэжид -
Аа ха
Норов -
Захиралдаа баярлаж байдаг.
Дэжид -
Аа ха
Норов -
Манай тэр чинь Носка багш байсан ш дээ. 33 Москвагийн нэрэмжит 33-р дунд сургуульд Носка багш байсан ш дээ.
Дэжид -
Аа ха
Норов -
Носка багш сүүлд хичээлийн эрхлэгч байж байгаад манай тэр сургуульд хичээлийн эрхлэгч байж байгаад нас барсан ш дээ.
Дэжид -
Аа ха. Тэгвэл та үнэхээрийн эмч болох уг нь юутай байсан тиймээ?
Норов -
Тийм.
Дэжид -
Хуваарьтай байсан ч гэсэн болохгүйгээр багш болсон ч гэсэн өөрийнхөө ажилд дуртай сонирхолтой.
Норов -
Надтай хамт анагаахын дээдэд хуваарилаж байсан багш нараас байна л даа. Ганцхан танихаас тэр амралтанд нь очиж амарсан юм. Төв аймагт байдаг юм байна лээ. Хэн гээд Цэрэндорж гээд багш байгаа. Тэгээд тэрний амралтанд би очиж 2 жил дараалан очиж амарлаа. Тэгээд яахав цуг ажиллаж байсан болохоор амралтанд сайхан л амарсан.
Дэжид -
Аа ха. За ингээд хоёулаа энэ удаагийнхаа ярилцлагыг ...
Норов -
Элдэв юм ярьчих вий дээ.
Дэжид -
Өндөрлөе. Дараагийн ярилцлагаар энэ ярилцлагаас эргэж тодруулах юу байнав. Өшөө нэмж асуух юмнуудаа хоёулаа дараагийн удаа үргэлжлүүлье. Ингээд танд өөрийнхөө амьдралынхаа талаар өөрийнхөө тухайн үед ажиллаж байсан ажил амьдралын талаар тодорхой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Норов -
Охиндоо ч гэсэн баярлалаа. Хүндэтгэж намайг байгаа явдалд чинь баярлалаа. Өдий насны хүн чинь мартамхай гэж жигтэйхэн. Хөөш Дамдингийн хүүхэд хэн билээ гэж байснаа Дамдингаа дуудснаа хөөш Доржоо гэж дуудна. Амраа гэх гэснээ Намсрай гээд дуудна. Орон гаран хүн шиг л байдаг юм.
Дэжид -
За баярлалаа. Өнөөдрийнхөө ярилцлаганыхаа эхний хэсгийг дуусгая.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.