Norov


Basic information
Interviewee ID: 990175
Name: Norov
Parent's name: Pagva
Ovog: Pagva
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Jargalant sum, Arhangai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: carpenter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
democracy
family
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За бид хоёр түрүүчийнхээ ярилцлагыг дуусгаад 2 дахь удаагийнхаа ярилцлагад орох гэж байна. Тэрний өмнө танаас тодруулах юм байна. Бид хоёр эхний ярилцлага дээрээ нэрээ бүтнээр нь үлдээе гэж байснаа та саналаараа П. Норовоороо үлдээе ер нь миний нэрийг голцуу хүмүүс П. Норовоороо мэддэг гэсэн ийм юм ярьсан тиймээ? Тэгэхээр болж байгаа бол та зөвшөөрөл дээр гарын үсгээ зурж байгаа юм байна тиймээ?

Норов -

За

Дэжид -

Таны юунаас би бас энэ гурван зургийг сонгож авлаа. Жаргалантын төвд анх багш болж байсан үеийн зураг, хүүхдүүдтэйгээ авахуулж байсан зураг, одоо сүүлийн үеийн гэсэн ийм 3 зургийг авч байна болох уу?

Норов -

Аваад тэр юунд яах уу? Гэж ?

Дэжид -

Тийм. Энэ гурван зургийг явуулахаар авлаа. За ингээд гол ярилцлагатай холбогдуулаад хоёулаа хоёрдахь ярилцлаганыхаа зарим нэгэн зүйлийг ярилцах эхний ярилцлаганаас тодруулах ийм асуудлуудаа оръё доо. За та боловсролын байгууллагад ажиллаж байсан. Тэгэхээр таны ажиллаж байсан үед танай сургууль Москвагийн нэрэмжит ийм сургуульд байсан юм байна.

Норов -

Аа ха\утас дуугарав\ Миний утас.

Дэжид -

За та авчих авчих. За сая утасны дуудлага ирээд бид түр завсарлалаа. Тэгэхээр та тэр үеийнхээ боловсролын байгууллагын онцлог сургууль чинь Москвагийн нэрэмжит 33-р сургууль гэж байсан. Тиймээ? Тэгэхээр бусад сургуулиас ямар онцлогтой байсан юм? Ямар давхаргын хүүхдүүд сурдаг байв?

Норов -

Аа?

Дэжид -

Ямар давхаргын ямар айлын хүүхдүүд сурдаг байв?

Норов -

Тэр үед сайд дарга нарын хүүхдүүд эмч нарын хүүхэд хороо хоринд ойрхон ч байсан. Тэгээд багш ажилчдын хүүхдүүд тийм л хүүхдүүд сурдаг байсан. Гэхдээ бол эцэг эхчүүдтэй 33-р сургуулийн доторх байр майр бол анги болгон 2 давхар өрөөтэй. Доод талд нь бага ангиуд. Дээд талд нь дунд ангиуд.

Дэжид -

Аа ха

Норов -

Хичээллэдэг байсан. Дунд бага ангийн багш нар биеийн тамирын заалтай.

Дэжид -

Аа ха

Норов -

Тийм л байсан. Захирал нь Носка багш байсан. Хичээлийн эрхлэгч нь би одоо нэрийн мартчихаад байгаа юмаа. Сая Доржоос асуудаг байж дээ.

Дэжид -

Аа ха

Норов -

Тэгээд нэг эмэгтэй байсан л даа. Тэгээд бид нар яахав. Багын хичээлийн эрхлэгч гэж тусдаа. Дундын хичээлийн эрхлэгч гэж тусдаа. Тийм л байсан. Тэгээд хичээлийг бол яахав хичээлээ заагаад 7хоног болсны дараа бүх багш нарын зөвөлгөөн хийгээд ...

Дэжид -

Аа ха

Норов -

Эдний ангиуд саяны 7 хоногт ямархуу янзтай танай анги сурч байсан. Ямар хүүхдүүд тааруухан байсан талаар ярилцаж тэрийн тэгвэл зүгээр юм байна. Энийн ингэвэл зүгээр юм байна гэж бүх багш нарыг цуглуулаад хоорондоо зөвлөлдөж ярьдаг тийм байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Тэгээд гадны сургуулиас юмуу хөдөөний сургуулиас манай сургуулийн дотор тавьсан самбар мамбар хүүхдийнхээ тухай хүүхдийг 7 хоноод ийм ийм хүүхдүүд онцгой сайн байсан. Тийм тийм хүүхдүүд тийм байна гээд самбар 7 хоног болгон гаргадаг байсан.

Дэжид -

Самбар ажиллуулдаг байсан байна тиймээ?

Норов -

Аа ха. Тэгээд тиймэрхүү л байдалтай байсан. Тэгээд бас пионерийн удирдагч багш байсан. Пионерийн удирдагч багш пионеруудын ажлыг 7 хоног бүр зохион байгуулж тэр биеийн тамирын заал мааланд зохион байгуулдаг. Тэгээд тэр үед 33-р сургууль бүх сургуулийн багш нарын концерт гэж жилд шалгаруулж явуулдаг байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Тэгэхэд манайхны багш нар цөмөөрөө уран сайхны шалгалтанд орж манай сургууль 1-р байранд орж тиймэрхүү байсан даа. Тэр үед би нэлээд сайн ажиллаж байсан учраас багш нарын 4-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан. Тэгэхэд жагсаал магсаал хийж угтаж аваад мэнд сэнд хүргээд тэр үед жуухаар шагнасан.

Дэжид -

Аа ха

Норов -

Жуух бичгийг тэгж авсан.

Дэжид -

Яамны?

Норов -

Яамны жуух авсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Тиймэрхүү байдалтай 33-р сургуульдаа багшилж байгаад тусгай сургууль гээд сургууль байгуулагдаж байнаа. Энэ дотроосоо бас нас жаахан юу олон жил ажилласан туршлагатай ийм багш нарыг авна гэж боловсролын яамнаас хэн багшийг явуулах вэ? гэж хурал хийгээд намайг тэр тусгай сургуульд явуулахаар томилсон.

Дэжид -

Аа ха

Норов -

Тэгээд би 55-р сургуульд багшлахаар ирсэн. 55-р сургуульд ирээд багшилж байх хугацаанд бол тусгай сургуулийн 55-р тусгай сургуулийн хүүхдүүдийг яаж сургах вэ? ямар юмаар яаж сургах вэ? гэж 7 хоног бүр хичээл сургуульд сууж байгаа юм. Тиймэрхүү байдалтай.

Дэжид -

Ер нь тэр үед эцэг эхүүд хүүхдийн хоорондын харилцаа ямархуу байсан бэ?

Норов -

Яахав ингээд дэвтэр эцэг эхүүдийн хооронд хөтлөх янзтай. Зарим эцэг эхүүд бол ирээд хүүхдийнхээ тухай уулзаад байдаг.

Дэжид -

Аа ха

Норов -

Зарим хүүхдүүдийн эцэг эхүүд уулздаггүй яваад байдаг эцэг эхүүдэд энэ хүүхдийг ингэмээр байна. Надтай ирж уулзаач. Тийм хичээлээ тэгж хийж байна. Бичиж барихдаа өгүүлбэр мүгүүлбэр дээр их алдаатай бичиж байна. Тиймэрхүү юм бичиж өгөөд эцэг эхчүүд ирж уулздаг байсан.

Дэжид -

Аа ха. Эцэг эх хүүхдийн хооронд дэвтэр ажилладаг байсан юм байна. Тэр үед таны ажиллаж байх үед авч байсан цалин амьдралд хэр хүрэлцээтэй байсан бэ? Хэдий хэрийн цалин авдаг байсан юм?

Норов -

Хүрдэггүй байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Яахав дээ хүүхдүүд сургууль соёлд байсан болохоор хувцас хунар наад юмнуудаа зохицуулсан болоод болж л байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Тэр үед чинь бага цалин авч байсан ч юман хямд байсан байна л даа.

Дэжид -

Аа ха

Норов -

Тиймэрхүү л янзтай байсан. 55-р сургуульд байхад удаагүй хөгшин сургуулиа төгссөж ирсэн юм. Тэгээд 55-р сургуульд байхад тусгай хүүхдүүд ерөөсөө их л удаж 12 юмуу 14 юмуу 10 хүүхэдтэй янз янз л байдаг байсан. Тэр хүүхдүүдийн дунд яахав гэхээр зарим нь юм бичээд өгөхөөр ингээд дөрвөлжин зураад өгөх юм бол нөгөөдөхийг чинь сараачаад хаячихна. Ямарч тийм мэдэх юм байхгүй.

Дэжид -

Аа ха

Норов -

Зарим нь өгсөн юмнуудыг дуурайлгаад хийчихнэ. Зарим нь хийгээд гараар нь ингээд заримыг нь дэвтэрт нь ингээд ингээд ингэж зурна. Ингэж зурна гээд дэвтэр дээр нь бал харандаагаар бичнэ. Тэрэн дээр нь өөрсдөө дуурайлгаж бичнэ.

Дэжид -

Аа ха

Норов -

Зарим нь бол зүгээр яахав. Юм ойлгохдоо юу болохоос биш ЕБС-ийн хүүхэд шиг хэлээд өгсөн юмыг хийж чаддаг хүүхдүүдэд зүгээр хичээлийн самбар дээр бичээд заадаг. Гурван янзаар гурван бүлэг болгож хувааж байгаад үзүүлэн таниулан их хийдэг байсан. Энэ тааруухан суралцдаг хүүхэд энэ үзүүлэнгээр хичээл хийн. Дунд сурлагатайд нь энэ. Сайн сурлагатайд нь энэ тус тусад нь ингээд эвхээд хүүхдүүдэд ярианы хэл сургахын тулд дэвтэр гаргаад үлгэрийн тухай зургуудын зураад зурсан зурган дээрээ энэ энэ ийм ийм амьтан ингэж ингэж амьдардаг. Тийм үзүүлэн ийм том дэвтрийн хэмжээтэй хийгээд өгчихөөр зэрэг хүүхдүүдийн сэтгэхүй маш их хөгждөг.

Дэжид -

Тэр үед бэлэн зэлэн материал байхгүй. Өөрөө бие дааж хийдэг байсан байна тиймээ?

Норов -

Байхгүй. Өөрсдөө бие дааж хийдэг. 55-р сургуульд байхад миний хийж танилцуулж байсан материалууд бүх багш нарын гарын авлага болсон. Түүнээс гадна хүүхдүүд математикийн бодлого бодохдоо 1115-аас 115 хас гэхээр хүүхэд чинь тэндээс нь зээлдээд хэдэн төгрөг үлдэнэ гэдгийн мэдэхгүй учраас шууд 10 аас 7-г хасахын тулд яахав гэхээр зэрэг за чи арван юм гэж бодоод 7-г гараараа тоолоод хасчих тэгээд цаана нь хэд үлдэх үү? Тэгээд бод гэхээр зэрэг манай багш нар дунд ангийн хүүхдүүд ч гэсэн том юмнаас хасахад том туршлага болох юм байна гэж. Тийм хоёр туршлага багш нарт туршлага болж...

Дэжид -

Туршлага болж ...

Норов -

Бүх багш нарт хэлж манай эрхлэгч Чулуунбат гэж хүн хэлж өгч байсан.

Дэжид -

Энэ ажиллаж байх хугацаанд ажлын 8 цагаас илүү ажиллаж байсан юм байгаа юу. Хэрэв байгаа бол илүү цагийн цалин гэдэг ч юмуу. Урамшуулал ямар хэлбэрээр авдаг байсан бэ?

Норов -

Тэр үед зарим багш нар бие ч өвддөг юмуу. Жаахан хүүхэдтэй ч байдаг юмуу тийм үед өглөө өөрийнхөө хичээлийг заагаад орой нь нөгөө сменан ангид ороод заасан цагаар нь мөнгө өгдөг байсан.

Дэжид -

Аа ха Илүү цагийн мөнгө өгдөг тиймээ?

Норов -

Аа ха тэгдэг. Бид нар хүүхдийн дэвтэр заслаа гэхэд хэдэн хүүхдийн дэвтэр зассан мөнгө гээд өгдөг байсан. Тэр үед тэр үед яадаг байсан гэхээр хэдэн дэвтэр зассан гэдгээ дэвтэр дээр тэмдэглэчихээд түүнийг нь тоолж хичээлийн эрхлэгч үзэж байгаад хэдэн дэвтэр зассан байна гэдгийн харж байгаад дэвтэр зассан мөнгө гэж өгдөг байсан юм.

Дэжид -

Аа ха Сарын эцэст авах уу?

Норов -

Сарын эцэст л...

Дэжид -

Цалин авахдаа авах уу?

Норов -

Аа ха

Дэжид -

За таны амьдралд одоо би хоёр гол асуулт асуух ёстой. 1-р асуулт нь таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт үзүүлсэн ямар асуудал байна бэ? гэдэг дээр өчигдөр ярилцсан. Түүн дээр бид хоёр 3 хүүдээ яаж өсгөсөн нөхрөө сургуульд сурч байхад нь гурван хүүхдээ өсгөсөн нь гүн гүнзгий үеэ гэж та ярьсан тиймээ?

Норов -

Тийм.

Дэжид -

Тэгэхээр бас нэг асуулт танаас асуух шаардлагатай байна. Таны амьдралд онцгой гэх зүйл байна уу? Байвал энэ одоо ямар асуудал бэ? юугаараа та энэ асуудал онцгой гэж үзэж байна бэ? Энэ талаараа та надад хариулж өгөхгүй юу.

Норов -

Дахиад асуу даа.

Дэжид -

Таны амьдралд онцгой гэх зүйл байна уу? Байвал энэ одоо ямар асуудал бэ? юугаараа та энэ асуудал онцгой гэж үзэж байна бэ? Энэ талаараа та надад хариулж өгөхгүй юу.

Норов -

Тийм юм онцгой. Ийм юм онцгой гэж юугийн онцгой хэлээд байгааг би сайн ойлгохгүй байна.

Дэжид -

Амьдралд чинь онцгой....

Норов -

Өөрийнхөө амьдралд уу?

Дэжид -

Тийм.

Норов -

Өөрийнхөө амьдралд бол би анхан хөгшнийгөө явсны дараа их л ядарч өөрийнхөө амьдралд хэцүү л байсан. Тэгээд яахав. Хөгшнийгөө төгсөж ирснээс хойш миний амьдрал их сайхан сэтгэл санаа их өндөр хэдэн хүүхдэд идэж уух зүйлийн яаж олж өгөх билээ. Нөгөөдүүлийгөө яаж зохицуулах билээ гэсэн тийм юм байхгүй. Сэтгэл санааны хувьд тайван сайхан аятайхан сайхан амьдарч байсан. Тэр үед намайг гурван хүүхэдтэйгээ цуг байхад 33-р сургуулиас манай ангид офицерийн хүүхэд байсан тэд нарын ар гэрээс түлээ түлшийг маань гэрт ачиж ирж өгөх, хөрөөдүүлээд цэргүүдээр бэлдүүлж өгдөг байсан. Миний амьдралд бол тусладаг л байсан даа.

Дэжид -

Аа ха

Норов -

Сүүлд хөгшнийг ирснээс хойш миний амьдрал сэтгэл санаа тайван, байр саванд орсон.

Дэжид -

: Аа ха. Байранд орсон нь бас онцгой үйл явдал байна тиймээ? Орон сууц..

Норов -

Дарга нарын орон сууц баригдсан тэнд..

Дэжид -

Аа ха

Норов -

3 өрөө байр хөгшинд өгсөн. Тэгээд 3 өрөөндөө хүүхдүүдээ тусад нь тусад нь оруулаад өөрөө нэг өрөөндөө ороод сайхан л амьдарч байсан.

Дэжид -

Аа ха. За энэ бол таны амьдралд тохиолдож байсан онцгой үйл явдал тиймээ? Сайхан шинэ орон сууцанд ороод сэтгэл амар явах тиймээ?

Норов -

Гэр хороололд чинь намар яадаг билээ. Гэрийн эмэгтэй хүний онцлог их гардаг байсан л даа.

Дэжид -

Аа ха

Норов -

Том охин маань их сургуульд явдаг байсан. Тэгээд хоёр банди маань 10 жилийн сургуульд 57-р сургуульд явдаг байсан. Ингээд хоёр багыгаа цэцэрлэгт явуулчихдаг байсан даа.

Дэжид -

Аа ха

Норов -

Дамиран Нансалмаа хоёрыгоо...

Дэжид -

Аа ха

Норов -

Тэрнээс л эхэлж миний амьдрал сайхан болсон. Тэгээд 3 өрөө байранд орсноос хойш орой ирээд хэдэн хүүхдийнхээ дэвтрийг засахын засаад манай энэ хэд чинь зурагт үзэх нь үзээд хоолоо идэх нь идээд эд нарыг унтасны дараа миний ажил орой 1, 2 цаг гэж л дуусдаг.

Дэжид -

Аа ха

Норов -

Тэгж хичээлийн сургуулийн ажил дуусдаг байсан.

Дэжид -

Аа ха , аа ха , за за тэр үед ер нь энгийн улс гадаад харилцаа ямар байсан. Танайх Москвагийн нэрэмжит гэдэг сургууль байсан болохоор танайд гадны мэргэжилтэн багш нар ажилладаг байсан уу?

Норов -

Гадны мэргэжилтэн багш нар ажилладаггүй байсан.

Дэжид -

Багш нараас гадагшаа явж Зөвлөлт холбоот улс гэж тэр үед байсан. Явж туршлага солилцож байсан тийм зүйл байгаа тиймээ?

Норов -

Байгаа байгаа. Сүүлд л бүр хойно тэгдэг байсан байна лээ.

Дэжид -

Хойно. Аа энгийн хүмүүс гадагшаа дотогшоо чөлөөтэй явж чадаж байсан болов уу?

Норов -

Явж байсан байхаа. Амралт мамралтаар хүмүүс явсан дуулдаж байдаг байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Би ч хөгшин тэнд байсан болохоор ийш тийшээгээ явдаггүй байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Төгсөж ирсний дараа хөгшний ажлын газраас сайн ажилласан гэж гадаадад гэр бүлтэйгээ амрах урилга өгөөд бид нар Ленинград , Москва эд нараар сарын хугацаатай явж амарсан.

Дэжид -

Аа ха

Норов -

3 томыгоо гэрт үлдээгээд хоёр багыгаа дүү хүүхэн Равшаа гээд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Дунд ангийн багш хүүхэн бий. Нөхөр нь хэн гээд.... боловсролын хэлтсийн дарга 33-ын захирал махирал хийж байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Тэднийд хоёр багыгаа орхиод сар гаруй явж байсан.

Дэжид -

Шагналаар аа за за. Тэр үед соёлын довтолгоо гэж таны ажиллаж байх үед, амьдарч байх үед явагддаг байсан уу?

Норов -

Дээр үед үү?

Дэжид -

Одоо дээр үед?

Норов -

Дээр үед соёлын довтолгоо гэж болж байсан. Намайг хөдөөнөөс дөнгөж хотод орж ирээд дөнгөж байж байхад за соёлын довтолгооны үе шүү. Айлуудаар та нар явна шүү.

Дэжид -

За

Норов -

Тэр тэр багш нар ч гэдэг юмуу. Тэр тэр ажилчид тэр хороогоор явж айлуудыг шалга гээд гэр орноор нь яваад гэр орноо цэвэрлэж чадахгүй байгаа настай хүмүүс байвал хорооны даргатай ярилцаж байгаад хүмүүсээр туслуулж гэр орныг нь арчуулж цэвэрлүүлж, янзалуулж туслаж байсан.

Дэжид -

Аа ха Тодорхой хуваариар багш нар ажилчдын гэр орноор явдаг байсан байна тиймээ?

Норов -

Аа тийм тэгээд бас эцэг эхүүдтэй нь хоёр долоо хоногт нэг удаа ч юмуу хүүхдүүдээ хичээл хийснийг нь шалгаж бай тэг ингэ гэж эцэг эхтэй нь очиж уулздаг байсан юм. ямар байлгадаг юм гэр орондоо хүүхдүүдээ гэдгийн очиж хардаг. Тааруухан амьдралтай эцэг эхчүүдэд тиймэрхүү байдаг юм байна гэж хороонд нь мэдэгдэж

Дэжид -

Аа ха хороо хориныг хамарсан тийм арга хэмжээ болж байж тиймээ? Аа сургуульд ер нь соёлын довтолгоо үр нөлөө өгсөн үү? Яаж соёлын довтолгоо мэдрэгдэж байсан бэ?

Норов -

Урьд өгсөн үүрэг даалгавраа дараа нь очоод шалгаад үзэхэд шал өөр болсон. Энд тэнд юмаа овоолоод хаячихдаг. Тийм юмнууд нь шал өөр болчихсон байсан. Тэр бол үнэндээ ашгаа өгсөн байнаа гэж тэр үед ойлгож байсан.

Дэжид -

Аа ха Хүүхдийн ариун цэвэр, соёлын довтолгоонтой холбоотой хүүхдэд шаардлага тавигдаж байсан уу?

Норов -

Тийм тодорхой шаардлага тавьж байгаагүй.

Дэжид -

Аа ха

Норов -

Аа зүгээр цэвэр цэмцгэр байхын тал дээр тэгж байгаарай. Ингэж байгаарай. Хорооны даргатай уулзаад ингэж баймаар байна гээд зөвөлгөөн өгдөг. Түүний дагуу арга хэмжээ аваад тэглээ шүү ингэлээ шүү гээд мэдэгддэг байсан.

Дэжид -

Аа ха. За за соёлын довтолгооны талаар хоёулаа ийм асуудал ярилаа. За хоёулаа ерөнхийдөө өчигдөр, өнөөдөр хоёр нэлээд асуудал хамаарч ярилаа. Би тэгээд сүүлийн нэг сэдэв рүү оръё гэж бодож байна. Тэгээд та бас үүн дээр санал бодлоо хэлж өгөхийг хүсье. Та ардчилал гэж юу гэж үзэж байсан. Ардчилалын талаар урьд нь сонсож мэдэж ойлгож байсан зүйл бий юу.

Норов -

Ардчилал мардчилал нэг их санаж мэдэж байгаагүй би. Ардчилалын сонгууль монгууль гээд явж л байсан. Тэр үед чинь сонгууль өгөхөд тэр нь сайн энэ муу гэсэн юм бодож байгаа юм шиг байгаа юм.

Дэжид -

Аа ха Ер нь хувь хүний хувьд Ардчилал ер нь юу авч ирж өгнө гэж та бодож байсан бэ?

Норов -

Сүүлийн үед нэг ардчилал сонгогдсон шүү дээ.

Дэжид -

Аа ха

Норов -

Тэр үед би байснаасаа арай илүү болжээ гэж бодож байсан. Тэгж бодогдож байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Хүн амьтныг цагаатгах ажил, хүний ажил дүгнэх барих юмнууд бол шал өөрчлөгдсөн юм шиг санагдаж байсан.

Дэжид -

Аа ха Ер нь энэ ардчилал гараад хүмүүс хэр чөлөөтэй болсон бэ? Энэ ер нь танайхан болон таны өөр дотны хүмүүст мэдрэгдэх юм байна уу? Үр хүүхдүүд чинь гадагшаа дотогшоо чөлөөтэй явж барих энэ үеэр нээгдэж байсан уу?

Норов -

Мэдэхгүй. Хүүхдүүд тусдаа байсан болохоор мэдэхгүй. Үгүй яахав цэрэгт явах нь цэрэгт яваад л сургуулиа төгсөх нь сургуульдаа яваад л ..

Дэжид -

Аа ха

Норов -

Гадаад явж сурах нь гадаад явж сураад тиймэрхүү л байсан.

Дэжид -

Тиймэрхүү л байсан уу? Аа ер нь та өөрөө ардчилал оролцож байсан уу? Биечлэн оролцож байсан уу?

Норов -

Тийм ийм гэж ардчилалд оролцож байсан юм байхгүй ээ. Мөрөөрөө тэгээд л явж л байсан. Бусадтай адилхан сонсоод л явж байснаас өөр юм байхгүй.

Дэжид -

Аа ха Биечлэн оролцож байгаагүй юм байна. Аа ха за ингээд ардчилалын талаарх таны юуг яалаа. Бид хоёрын ярилцаад байгаа гол утга учир бол 20-р зуунд Монгол хүний яг тодорхой нэг хүрээнд тодорхой нэг хүний амьдралыг яг бодит үнэн түүхийг дэлхийн түүхэнд оруулах ийм л гол зорилготойгоор хоёулаа энэ асуудлаа ярилаа. Та энэ дээр нэмж ярих, түрүүчийн яриан дээр тодотгох, зүйл байна уу?

Норов -

За одоо юу байхав дээ.

Дэжид -

Аа ха танай тэр хоёр эгч чинь ямар мэргэжлийн хүн байсан бэ?

Норов -

Манай том эгч малчин. Манай одоо байгаа энэ эгч оёдолчин үйлдвэрийн ажилчин ..

Дэжид -

Үйлдвэрт тэр үед саналаараа орж байсан уу?

Норов -

Аймгийн Архангайн төвд үйлдвэр байсан. Артелийн үйлдвэр...

Дэжид -

Аа ха

Норов -

Тийм үйлдвэр байсан. Манай эгч дандаа дээл хувьцас хийдэг. Түүгээрээ 1-р байр майр эзэлж шагнал авч ер нь хамгийн сайн оёдолчин тийм хүн байсан. Одоо бол өөрийнхөн тэтгэвэр өндөр ажилчин хүний тэтгэвэр өндөр байдаг юм байна шүү дээ

Дэжид -

Аа ха

Норов -

Надаас дутахгүй л тэтгэвэртэй байгаа шүү дээ.

Дэжид -

Аа ха Өөрийнхөө саналаар үйлдвэрт орж байсан уу?

Норов -

Нөхөр нь үйлдвэрийн нягтлан байсан. Жаахан байхаасаа юм оёдог. Эгч нь хүнтэй суугаад явчихсан. Манай эгч чинь 16-тай хүнтэй суусан. Дунд эгч намайг жаахан хүүхэд байхад ээж тэгээд тийм юм хий ийм юм хий гээд эгч өөрөө хийж оёдог байсан. Тэндээсээ болоод үйлдвэрт орж ажиллах нь зөв гэж бодож байсан байлгүй дээ гэж боддог юм. тэгээд эгч үйлдвэрт ажиллаад яаж оёх уу яаж томруулбал гоё болох уу?

Дэжид -

Аа ха

Норов -

Гээд туршлагаасаа ярьж өгдөг тийм хүн байсан юм байна лээ.

Дэжид -

Аа аа ээжээсээ өвлөж авсан уран тийм юм байна тиймээ?

Норов -

Манай ээжийн аав уран Чойжин тайж гэж их уран зураг мураг зурахаас гадна уран юм их хийдэг. Хөгжим дардаг. Монгол бичгээр жигтэйхэн гоё бичдэг. Тангадаар биш Монголоор гоё бичдэг. Манай ээж чинь Монголоор их гоё бичдэг хүн байсан ш дээ. Сүхбаатар гуай эд нар орж гарч байсан. Хотод байсан хүн юм байна лээ.

Дэжид -

Аа тэгэхээр бас удам дамжсан тийм сайхан...

Норов -

Манайхаас бас манай хөгшин бол зураг их сайхан зурна. Одоо тэр Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байдаг морь давхиж байгаа бөх барилдаж байгаа зураг байна ш дээ.

Дэжид -

Аа ха

Норов -

Оюутан байхдаа анх зурсан зураг нь...

Дэжид -

Аа ха

Норов -

Одоо Дамдингийн бага бол янзтай сайхан зурна.

Дэжид -

Үр ач нь ...

Норов -

Яг зурна шүү дээ. Хүүхдэд бас эцэг эхийн юм нөлөөлдөг юм шиг байна лээ. Сурлага мурлага бүх юм нь ...

Дэжид -

Аа ха

Норов -

Монголын эх орны зургаар наагаад хийсэн. Юу билээ?

Дэжид -

Наамал уу?

Норов -

Наамал биш. Шавраар ингэж хийсэн. Төв үзэсгэлэнгийн тэнд нэг байдаг юм шиг байна лээ. Яг өөрөө хийж байгаад тавьсан. Тэгээд би хүүхдүүдэд хэлдэг юм. аавынхаа юмнуудыг үзэж байгаарай. Аавын чинь хийсэн юмнууд шүү.

Дэжид -

Хүүхдүүдээ дугуйлан секцэнд хамруулж авъяасын хөгжүүлж байсан уу? Тухайн үед яадаг байсан бэ?

Норов -

Чөлөөт цагаа гэхээр манай энэ Дорж, Дамдин хоёр чинь гараар ингээд цохидог чинь юу билээ?

Дэжид -

Хоккей

Норов -

Хоккей тоглох хөл бөмбөг тоглодог. Дорж одоо мартсан уу яасан хичээлийн завсарлагаанаар гараад гитар дараад суучихдаг.

Дэжид -

Урлаг спортын тал дээр тиймээ?

Норов -

Улсын зэрэгтэй хөл бөмбөгийн тамирчин шүү дээ. Хэд хэдэн алтан медальтай. Хүүхдүүд чинь тийм юманд их сонирхолтой. Дандаа биеийн тамирын юм үзэж байдаг.

Дэжид -

Аа ха

Норов -

Манай том охин ч гэсэн Гар бөмбөг сайн тоглодог.

Дэжид -

Өв тэгш хүмүүжүүлэх тиймээ? Сурлагаар нь спортоор, урлагаар...

Норов -

Аа ха Ганцхан дутагдалтай тал нь чи ямар хичээл хийж байна аа. Гэж ямар хүүхэд шалгаж үздэггүй байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Багш хүн хүүхдээ хичээл хийж байгааг хайхрахгүй. Эмч хүн бие чинь яаж байна гэж хүүхдээ хайхрахгүй гэдгийг бичсэн байсныг уншаад тийм байна гэж мэдэрч байсан.

Дэжид -

Аа ха

Норов -

Хүүхдүүд өөрсдөө хичээл номоо хийгээд болдог л байсан юм байлгүй. Багш нар нь дуудаад тэгж байна ингэж байна гэж хэлдэггүй л байсан юм.

Дэжид -

Өөрөөр хэлбэл ардын хүүхдийг сургаад байдаг. Өөрийнхөө хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй.

Норов -

Тийм байна. Цаг зав ч гардаггүй байсан байх.

Дэжид -

Тийм байх.

Норов -

Хичээл мичээл хийж байна уу? Гэж юм хумын үздэг байсан байх. Гэхдээ бас цэргийн дарга тийм хүмүүс чинь чөлөө зав байхгүй. Хөдөө гадаа явах сургууль соёл гээд зөндөө л юм байдаг юм байна лээ.

Дэжид -

Аа ха За за ингээд гол асуудлуудаа сайхан ярилаа. Ингэж сайхан хүмүүжүүлж байсан юм байна. Ингэж ажиллаж амьдарч байсан юм байна. Үнэхээр ажил амьдралын төлөө өөрийнхөө залуу насаа ирээдүй хойч үеийн төлөө та бас их үүрэг хүлээж байсан ийм хүн байна аа. Ингээд зориуд цаг зав гаргаж ярилцлага өгсөн таньд би бас баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа.

Норов -

Миний үнэхээр ингэж байсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. ... манай захирал Янжмаа гэдэг хүн байдаг. Тэр хүн нэг өдөр багын заах аргын даргыг авч ирээд. Дандаа жаахан жаахан охидууд манай хэн шиг ... тэр багшаас энэ багшаас яаж ямар туршлага хэрэглэж байсан юм. туршлагын бичиж ав гээд бид нарыг яриулж бичүүлж байсан ш дээ.

Дэжид -

Аа ха Тэгэлгүй яахав. Таны амьдралын бодит сайхан түүх..

Норов -

Манай сургууль одоо миний хэрэглэж байсан үзүүлэнг би ямар тэтгэвэрт гарахдаа аваад гарах биш Алтанцэцэг гээд залуухан багш байсан юм. Түүнд өгөөд гарсан. Тэр одоо манай сургуулийн хамгийн тэргүүний багш болж энэ жил тэтгэвэрт гарах болж байна шүү дээ.

Дэжид -

За

Норов -

3 жил дараалан тэргүүний багш болж нодлин жил гавъяат багш авлаа шүү дээ.

Дэжид -

Таны туршлага үе үед дамжигдаад...

Норов -

Харин тиймээ.

Дэжид -

Энэ чинь таны бусдаас ялгарах онцлог байна шүү дээ. Үе үед өөрийнхөө арвин туршлагаа дэлгэрүүлж байдаг. Ийм сайхан урт наслаж гавъяа шагнал авч байгаа нь үнэхээрийн бахархууштай байна. Ингээд таньд өөрийнхөө амьдралын түүхийг үнэн зөв ярьж өгсөнд баярлалаа. Зүгээр зүгээр байгаа байдлаар л таны энэ бичлэг явагдах учраас санаа зовох зүйл байхгүй. За ингээд таньд дахин баярлаж талархаж байгаагаа илэрхийлье .

Норов -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.