Peljee
![](../assets/images/interviewees/990182.jpg)
Basic information
Interviewee ID: 990182
Name: Peljee
Parent's name: Myatav
Ovog: Sarlagtynhan
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: doctor of economics
Work: retired, economist
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
foreign relations
authority
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
Пэлжээ гуай миний хүсэлтийг хүлээж аваад ярилцлага өгөхөөр надтай хамт сууж байгаад их баярлаж байна. Тэгээд таньд урт насалж, удаан жаргаарай гэж сайхан ерөөл тавъя. Та өөрийнхөө амьдралын түүхийн талаар, амьдралынхаа тухай бидэнд ярьж өгөхгүй юу?
Пэлжээ -
Их баярлалаа. За би 1927 онд одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 82 настай. Манай эцэг эх 9-н хүүхэд төрүүлж өсгөсөн. 3-н эмэгтэй, бусад нь эрэгтэй. Тэдэн дундаас би хамгийн түрүүнд сургуулийн мөр хөөсөн. Тэгээд 1938 онд сумынхаа бага сургуульд орсон. Тэнд 4-р анги төгсөөд аймгийнхаа 7-н жилийн сургуульд шилжиж орсон. 7-н жилийн сургууль төгсөөд, 1944 оны үед Монгол улсад 42 онд юм байна, 42 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдсан юм. Бэлтгэл анги хийдэг байсан юм. 1944 онд бэлтгэл ангид 7-н жилийн сургууль төгсөөд 2 жилийн бэлтгэл ангид, хөдөөгийн 7-н жил төгссөн хүүхдүүдээс 60-н хүүхэд авч бэлтгэл анги байгуулж байсан юм. Тэнд 2 жил сурсан. Их сургуулийн эдийн засгийн ангид жинхэнэ ангид элсэж орлоо. Тэнд 4-н жил сураад 1950 онд их сургууль төгссөн юм. Тэр үед манайд боловсон хүчин бэлтгэгдэж амжаагүй. Түрүүчийн л хэдэн багш байсан. Бидний өмнө тоо, физик, малын эмнэлэг, хүн эмнэлгийн хүмүүс бидний өмнө 2 жилийн өмнө төгссөн л дөө. Би 1950 онд Их сургуулийн анхны төгсөлт бид 11-лээ төгсөж байлаа. Тэгээд дээд боловсролтой гэж биднийг үзэж байсан. Тэгээд удирдах байгууллагуудад хувааж байсан юм. Ер нь ажил хийж үзээгүй тийм л хүмүүсийг ажилд сургах гэж байсан байх. 1950 онд Намын төв хорооны үйлдвэрийн хэлтсийн зааварлагч гэдэг ажилд хүлээгдсэн юмаа. Тэр үед аж үйлдвэр сүрхий хөгжөөгүй байсан. Ер нь 1936 оноос эхлээд л аж үйлдвэрлэлийн комбинат гэж байгууллагдаад, тэнд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулдаг их сайхан үйлдвэр байгуулагдсан даа. Гол үйлдвэр тэр байсан. Цахилгаан эрчим хүчний үйлдвэр ч олигтой хөнжөөгүй. Жижиг дизель станцаар эхэлсэн юм байгаа юм энэ цахилгаан. За тэгээд тэнд хүнд үйлдвэрийн тал дээр хүнд үйлдвэр гэж олигтой юм байгаагүй тэнд. Юунд, налайхын уурхай, Баянхонгорын алтны уурхай гэж ийм л юмнууд байсан даа. Гэхдээ манай хэлтэс бол зөвхөн үйлдвэр биш, үйлдвэр, барилга, тээвэр, худалдаа гээд бүгдийг хариуцдаг. Эдийн засгийн хэлтэс маягтай юм байсан юм даа. Ингээд энэ аж үйлдвэр гэдэг асуудалд чинь эндээс л эхэлж би анхныхаа мэдэгдэхүүнийг эхэлж авсан даа. Тэгэж байж л намын төв хорооны дарга Дамба гуай гэж байсан юм. Тэрний нарийн бичгийн даргаар хувиарлагддаг юм байна.
Отгонбаяр -
хэдэн жил ажиллаад
Пэлжээ -
би ерөөсөө жил хагас л ажиллаад. За тэгээд дараа нь 5-н жил ажиллаад Зөвлөлт Холбоот Улсад нийгмийн шинжлэх ухааны аспирантурт явсан. 1960 онд юугаа төгсөөд, аспирантур төгсөөд, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн гэдэг цол хамгаалаад эргэж ирсэн. Иргэж ирээд намын төв хорооны үйлдвэрийн хэсэгт дарга эрхлэгчээр нь томилогдож ажилласан даа. Би тэгээд өөрийнхөө ажлын тухай л яриад байх уу?
Отгонбаяр -
тэгнэ
Пэлжээ -
иймэрхүү. Тэгээд би тэнд 6-н жил ажилласан. Үйлдвэрийн хэлтсийн даргаар. 1966 онд анх Монгол улсад геологийн яам гэж байгуулагдсан юм. 1966 онд би тэнд анх яамны сайдаар томилогдож ажилласан. Тэгээд ажиллаж байтал яамдын зохион байгууллалт өөрчлөгдсөн. 1968 онд түлш эрчим хүчний яам, геологийн яам гэж тэнд сайдаар нь ажиллаж байсан даа. Тэгээд тэндээ 5, 6 нь жил ажиллаад яамаа хоёр хэсэг салгаад, би геологи уул уурхайн сайдаар үлдэж байсан. Нөгөө яамных нь сайдаар, түлш эрчим хүчнийх нь сайдаар Очирбат болж томидлогдсон юм. Очирбат нэгдсэн яам байхад миний орлогч сайд байсан юм. Тэнд тэр яамны сайдаар 10-н жил ажиллачихаад, 1976 онд сайд нарын зөвлөлийн орлогч гэдэг ажилд томилогдсон юм. Тэндээ бол хуучин яаманд хариуцаж байсан ажлаа хариуцна, гадаад худалдааны яамаа хариуцна. Социалист орнуудын эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн Монголын байнгын төлөөлөгч гэдэг ажлыг хавсарч хийлээ. СЭВ-ийн, энд 14 жил ажиллаад өнөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход
Отгонбаяр -
1990 онд тээ?
Пэлжээ -
тийм 1990 онд огцров оо. Тэрний дараагаар яахав дээ бид ч одоо нилээн л хүндхэн байдалд орсон л доо. Амьдрахад ч нэлээн бэрхтэй болсон. Тэгээд нэг компанид зөвлөхөөр орж ажилласан. Тэр нь одоо энэ Эрэл компани гэж байгаа. Эрэл компани зөвлөх хийж 10-н жил болсондоо. За миний ажлын түүх гэвэл энэ дээ. Иймэрхүү түүхтэй хүн.
Отгонбаяр -
маш тодорхой, цэгцтэй, тэгсэн хэрнээ компактный сайхан ярилаа.
Пэлжээ -
би ерөөсөө төв хороо засгийн газрын аппаратанд ажилласан, яамны аппратанд ажилласан, ийм л хүн л дээ, ажиллах хугацаандаа. Ер нь их сонирхолтой үе байлаа. Тэр үед бол миний ажиллаж байх үед геологийн ажил бол маш өргөн далайцтай явсан. Зөвлөлт холбоот улсын геологичид маш их тусалж байсан. 1962 онд манайх СЭВ-ийн гишүүн орон болсон. СЭВ-ийн гишүүн орнууд манай геологийн ажлыг маш их сонирхож, орон бүхэн манайд зээл олгож, өөрсдийнхөө мэргэжилтэнг явуулж, өөрснөө тус тусдаа газар авч, хайгуулын ажлыг хийдэг болсон юм. Тэр бол манай геологийн хувьд маш их тус болсон. Тэр үед л биднийг ажил хийж байх үед геологийн яаманд ажиллаж байхад одоогийн яриад байгаа стратегийн том ордууд бүгд тэр үед нээгдсэн. Зарим нь ашиглалтанд орсон. Зарим нь нөөцөнд бодогдоод, техник эдийн засгийн үндэслэл хийгдчихсэн тийм ордууд байсан. Тэрнээс хойш 90 оноос хойш ер нь тоймтой тийм том орд газар ганцхан Оюу Толгой л байх шив дээ. Бусад нь бол дандаа л хуучин ордууд. Яахав жижиг сажиг ордууд нээгдэлгүй яахав. Гэхдээ л геологийн ажил бол ер нь зогсчихсон шүү дээ зогсчихсон. Хувиараа, геологичид хувиараа жаахан юм хийж, хайгуул хийхээсээ ашиглалтын ажил руу геологичид сайн сайн геологичид ажлаа хийж л явж байсан, одооноос харин сэргэх шинж байна. Тэр үед байгуулагдсан үйлдвэрээс томоохоноос нь аваад үзэхэд нүүрсний үйлдвэр байна даа. Багануурын нүүрсний уурхай, Адуунчулууны нүүрсний уурхай, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, тэгээд тэр аймгуудын нүүрсний уурхайнууд бүгдээрээ нээгдсэн юм. Нээгдэж ашиглалтанд орж, аймгийн уурхайнууд цөмөөрөө ашиглалтанд орсон юм. Аймгаа хүчтэй болгохын тулд. Тэр үед МУ-ыг мал аж ахуйн орноос аж үйлдвэр хөдөө аж ажуйн орон болгоно гэсэн асуудал тавьж түлш эрчим хүчний үйлдвэрийг бусад салбараас түрүүлэн хөгжүүлэх юу тавьж байлаа. Уул нь энэ хэвээрээ яваад байсан бол аюулын сайхан болох байсан юм. Тэр үеийн нэг олсон том амжилт юу гэхээр уул уурхай, геологи, эрчим хүчний үйлдвэрийн үндэсний мэргэжилтнүүд буй болсон юм. Буй болох болохдоо маш өндөр хэмжээний мэргэжилтнүүд бэлтгэгдсэн. Ихэнх нь ЗХУ болон бусад социалист оронд бэлтгэгдсэн. Тэрнийг би маш их амжилт гэж би боддог юм. Тэр сайхан ажилд оролцож явсандаа бахархалтай санагддаг юм. Ер нь би аль ч салбарын энэ уул уурхай гэлтгүй геологи, эрчим хүчний энэ 3-н салбарын бусад салбарт ч ялгаагүй адилхан хөгжсөн. Энэ хүмүүс бол гадаадын ямарч мэргэжилтэнгүүдтэй эн тэнцүү ярилцаж чадах тийм хүмүүс бол маш олноороо төрсөн. Мэргэжилтэн, эрдэмтэд ч маш олноороо төрсөн. Энэ ер нь их сайхан Монгол улсыг, Монгол улсад үйлдвэр хөгжүүлэх үндсийн үндсийн нэг л мөндөө гэж бодддог, үүндээ тун их бахархаж явдаг юм даа. За ингээд яахав дээ хуучин бол манайхыг чин натураль аж ахуйтай, хоцорсон буурай тийм аж ахуй л гэж тэгэж ярьж, бичиж байлаа. Тийм ч байлаа. Ер нь жижиг гар урчууд л гэж байснаас биш үйлдвэр гэж байгаагүй, социализмын үеийн нэг том ололт бол аж үйлдвэр хөгжүүлэх, хөгжих суурийг тавьж өгсөн юм. За аж үйлдвэрийн талаар өөр юу асуумаар байна.
Отгонбаяр -
анхны үйлдвэрүүдийг яг яаж байгуулдсан, суурийг нь яаж тавьсан вэ? Ихэнхийг нь одоо хуучны СЭВ-ийн хуучин социалист улсуудын тусламжтайгаар хөрөнгө мөнгөний тусламжаар байгуулсан уу?
Пэлжээ -
тийм л дээ. Томоохноос нь яръя л даа. Одоо би Эрдэнэтийг дурдая. Яг л одоо биднийг ажиллаж байхад Эрдэнэтийн орд газрыг Чехословакийн геологичидтай хайгуулчтай хамтарч, хайгууд хийж, техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж, тийм байгууллагатай энэ орд газрыг ашиглах ёстой юм гэдэг юуг манай яам санаачилж эхлээд оруулж байсан байгаа юм. За тэгээд Эрдэнэтийг байгуулна гэдэг маш хэцүү байлаа. Тэгээд манайд хөрөнгө байх биш заавал нөгөө өөр байгууллага, өөр хүнтэй хамтарна гэдэг. Эхлээд Чехийнхэнтэй л бид нар яамныхаа хэмжээнд ярьж эхэлсэн. Чехийнхэн хариугаа өгдөггүй л байлаа. Орох ч юм шиг орохгүй ч юм шиг нэлээнд их ажлыг хийсэн. Зүгээр харин геологичид орох юмсан гэдэг. Чехийн геологичид орох юмсан гэдэг засгийн газар нь шийд гардаггүй тэгээд л байлаа. Тэгээд СЭВ-ийн хурал гэдэг юм болдог байлаа л даа бидний. СЭВ-ийн геологийн комисс гэдэг бол манай монгол улсад төвлөрдөг. Манай геологичийн сайд нар СЭВ-ийн геологийн байнгын комиссын дарга. Би уул нь дарга ухаантай. Тэгээд Германд нэг СЭВ-ийн хурал боллоо.
Отгонбаяр -
хэдэн онд вэ?
Пэлжээ -
1968 оны үед байх. 68-н онд. Яг тэр үед Чехэд Чех, Монголын засгийн газар дундын комиссын хурал болж байсан юм. Тэгэхэд Б.Дүгэрсүрэн гэдэг хүн Монголын хэсгийн дарга байдаг байсан юм. Шууд миний удирддаг хүн. Засгийн газарт манай яамыг удирдаж байсан хүн. Тэндээс утсаар ярилаа. Германдаа байхдаа Чехийн геологийн яамны сайд Правда гэж хүн байсан юм. Бид нар үеийн залуучууд, надаас ганц ах. Үеийн залуучууд ер нь их дотно. Манайд ажиллаж байсан юм болохоор үргэлж манайхаар ирдэг. Сайхан яриа хөөрөөтэй, өндөр мэргэжилтэй хүн байсан юм. Тэрэнтэйгээ хоёулаа Германд ирээд тэнд засгийн газар дундын комисс хуралдаж байгаа. Би даргатайгаа нэг яриад орхия, энэ асуудлыг тавиад өгөөч гэж. Одоо тэр хурал дээр тавиад өгөөч гэж. Тэгээд л Дүгэрсүрэн дарга руугаа утасдлаа. Чи хаана байгаа юм вэ? гэж байна, би Германд ийм хуралтай явж байна гэж. Чи тэгээд бичиг хийсэн үү гэж байна шүү. Үгүй ээ үгүй би хийгээгүй таниас зөвшөөрөл авая гээд чи тэгвэл бичиг хийгээрэй. Хурал чинь хэзээ тарах юм. Маргааш тарна. Тэгээд л маргааш Чехээсээ гараад Хурц орлогч байсан юм даа. Та хоёр хоёулаа хүрээд ир л гэж байна. Тэгээд давхиад л очсон. За нэг бичгийг нь төлөвлөчихөөд л очоод л дарга засах юм чинь гэж бодоод л, тэгээд л давхиад л очлоо. За яахав юу ч гэсэн тавиадахыл гэж байна шүү. Тэгээд л тэндээ өөр хийх юм байхгүй юм чинь пиво уугаад л нэг хонолоо. Хоёр дахь хоног дээрээ хариу ирлээ шүү. Чех улс энд оролцох сонирхолгүй гэж. Тэр нь ч аргагүй л дээ. 68-н оны юу үүсээд Дубчик гэж хүн намын төв хорооны ерөнхий дарга болчихоод байлаа шүү дээ. Тэрнийг бол би их баяртай хүлээж авч байгаа юм. Яагаад гэвэл ЗХУ-д байхад Чех тэнд байгаа үед Зөвлөлтийн тал оролцохгүй гэж яамныхан хэлж байсан. Ингэдэг юм байна аа. Тэгээд л одоо Дүгэрсүрэн гуай ч яахав биднийг их дэмждэг хүн байлаа. Ер нь Эрдэнэтийг л ашиглалтанд оруулчих юмсан гэж өөрөө ч хариуцдаг хүн. Тэгээд л нөгөө Правда сайддаа хэллээ. Юу гэж. Сонирхолгүй гэж байна аа. Тэгээд иргэж ирээд төв хороонд засгийн газраа танилцуулсан чинь за тэгвэл Зөвлөлтийн талд чи яамны хэмжээнд тавь гэсэн. Чехийнхэн ингэсэн, албан ёсны бичиг баримт гараагүй ч гэсэн ийм байна. Сидоренко гэж, академич мундаг хүн л дээ. Манайхаар бол гурав, дөрвөн ч удаа дайрсан хүн байгаа юм намайг ажиллаж байхад. Тэгсэн чинь мань хүн юу гэсэн гэвэл за би манайхан дээд албаныхан сонирхох байх. Би юу ч гэсэн өнөөдөр танилцуулаад маргааш чамд хариу өгье гэж байна шүү. Тэр үед чинь тийм нэг шууд гэж утас байлаа ш дээ. Зөвлөлтийн сайдуудтай ярьсан чинь мань хүн маргааш үдээс хойш нь л миний шууд утас дуугарч байна шүү. За тэгсэн чинь юу яана. Албан ёсны Чехтэй хэлэлцээр хийгээд, танайх одоо Чех оролцохгүй гэсэн хэлэлцээр дээр гарын үсэг зурахаас нааш ярихгүй ээ гэж. Тэгэхээр нь Правда руугаа утасдлаа. Чи тийм юу зөвшөөрлийнхөө бичигтэй хоёулаа хэлэлцээр байгуулая. Чи бид хоёр л хэлэлцээр байгуулвал боллоо. Тэгээд мань хүн хүрээд ирсэн. Тэгээд Чех З дахь өөр ямар ч орон орсон татгалзахгүй ээ гэсэн засгийн газрын хэмжээний хэлэлцээр байгуулаад, тэгээд л одоо Зөвлөлтийн тал зөвшөөрч эхэлсэн юм шүү дээ. Тэгээд ч болоогүй ээ хэцүү. Тэгээд Зөвлөлтийн тал чимээгүй болчихсон ерөөсөө. Тэгээд байж байсан чинь Чилитэй Зөвлөлтийнхөн хэлэлцээр байгуулчихжээ. Чилээс зэсийн концентраци авна гээд Чили бол дэлхийд нэг номерынх шүү дээ. Тэгэж байтал манай аз дайралдаад Пиночет гарч ирэхгүй юу, Пиночет гарч ирээд түрүүчийн хэлэлцээрүүдийг бүгдийг нь хүчингүй болгоод хаячихсан. Тэгэхдээ ЗХУ-д хэцүү байхгүй юу. Өөр орноос бол тийм их хэмжээний зэсийн юу олох аргагүй байсан. тэгээд энэ юу Удакан гэж Зөвлөлтийн их том орд газар байдаг юм зэсийн. Тэр Удакан гэдэг том орд газрын зөвлөлтийн яам нь өнгөт төмөрлөгийн яам нь Удаканыг ашиглана гэдэг, Удаканыг ашиглана гэдэг нь нөгөө Сибирийн төмөр зам байна ш дээ тэрнээс нэлээнд зайдуу. Дандаа Сибирийн их намаг дотор. Тэгээд маш их хөрөнгө орно. Төмөр зам тавьж чадахгүй байсан юм. Зөвлөлт холбоот улс л чадахгүй байсан юм.
Отгонбаяр -
БАМ тавигдаагүй байсан ш дээ тэр үед чинь
Пэлжээ -
БАМ тавигдаж дуусаж дуусч байсан үе
Отгонбаяр -
дуусч байсан үе үү?
Пэлжээ -
тийм дуусч байсан үе. Манайхан бэлэг зэлэг хүргээд л очдог. Дамдин сайд энэ тэр бэлэг хөдсөн дээл энэ тэр хүргэж л байсан юмдаг. Бүрэн дуусаагүй л байсан байх. Гэхдээ ер нь ойрхон, ойрхондоо тийм ойрхон биш тийм газар байсан юм. Ийм болчихоод одоо ингээд хүлээгдээд байдаг. Тэгээд нэг юу яалаа. Манайд төлөвлөгөөний комиссын зөвлөх гэж Петр Михайлович Постнов гэдэг хүн. Зөвлөлтийн төлөвлөгөөний комиссын геологийн хэлтэсийн дарга байж байгаад манайд зөвлөхөөр ирсэн. Манайд төлөвлөгөөний комиссын зөвлөхөөр ирсэн. Тэгээд тэр байсан. Манай засгийн газарт үйл ажиллагааны хурал боллоо. Зөвлөлтийн талаас Мисник гэдэг хүн. Овог нэрийг нь мартчихаж. Тэр даргалаад ирсэн. Манай талаас Моломжав гуай даргалсан юм. Тэгээд хэлэлцэх асуудалд юу ороогүй байсан юм. Эрдэнэтийн асуудал ороогүй байсан юм. Тэгсэн чинь Моломжав гуайгаас л бас л гуйсан даа. Үгүй ээ даргаа энэ засгийн газрын дундын комиссын энэ хуралд чинь энэ асуудлыг зүгээр нэг танилцуулаад орхивол яадаг юм бэ гээд л. Тэгсэн чинь Моломжав дарга өөрөө үйлдвэр хариуцаж байсан хүн чинь бөөн л туслах туслах л юм болоод явчихгүй юу. Тэгсэн Мисниктэй яриад өгсөн чинь яадаг юм байна шүү. Моломжав дарга зөвшөөрүүлчихсэн. Өө яриа хэлэлцээр хийчих. повестка-д ороогүй асуудал нэмээд оруулчихсан. Тэгсэн чинь яриад байлаа. Тэнд одоо би танилцуулга хийсэн. Геологийнх нь сайд ухаантай болохоор. Тэгсэн чинь нөгөө Мисник чинь нөгөө Постнов геологичийг газар дээр нь очиж үз. Тэгээд дүгнэлтээ хэл гэсэн. Би дагаад л явсан. Тэгээд Петр Михайловичийг танина. Сайн мундаг геологич. Тэгээд мань хүн тэнд очоод улам тэр материалыг мэдэж байгаа юм даа. Тэгээд тэнд очиж Эрдэнэтийн геологийнхан дээр очиж хоёулаа нэг хоноод, өөр юу хэрэгтэй юм, бүх юмаа мэдэж байгаа 2 юм чинь. Тэгээд л яахав, тэгэж байхдаа хоол унд идээд л, ганц хоёр шил архи уугаад л ингээд л. Тэгээд эхлээд би үг хэлнэ гэж байна шүү. Тэгээд чи дэмжиж үг хэлээрэй. Би юу гэж үг хэлэх вэ? гээд л асуусан чинь би юу гэж дэмжих вэ? Яаж дэмжих вэ? гэсэн чинь өө мань хүн сайхан үг хэлж өгч байна аа. Бас сайхан үг хэлж өгсөн. Дэмжиж барих үгээ бодож л байсан чинь, өө тэр чинь их том геологийн хүн болохоор чинь их сайхан юм яана. Дор нь л бичээд л, нэг юм яагаад л байна. Орос дээр л нэг юм чиглүүлэх ухаантай болж байгаа юм даа. Тэгээд маргааш нь хүрээд ирлээ. Нөгөөөдөр нь хуралддаг байсан юм даа тэгэхэд чинь. Засгийн газрын төв комиссынхон л. Яасан чинь Постнов үг хэллээ. Аан нөгөөхөө дэлгэрэнгүй танилцуулаад л. Тэгсэн чинь ингэж хэлдэг байна шүү. Хэрвээ энэ орд газар хөрөнгөтөн орны нутаг дээр нээгдсэн бол энэн дээр нарийвчилсан хайгуул хийх гэж нэг ч төгрөг зарахгүйгээр шууд ашиглалтанд орох орд газар байна. Тэрнийг нь нөгөө эвтэйхэн тохиролцсон юугаар би үг хэлж байгаа юм л даа. Ингээд л дэмжээд л улсынхаа эдийн засаг масаг элдэв бусын юмтай хольж хутгаж байгаад л нилээ ярьчихлаа. Тэгсэн чинь тэр Мистник гэдэг хүн хэлж байна аа. Үнэхээр сайхан орд юм аа. Үнэхээр энэ танай яамны сайд, манай элчин зөвлөх Постнов 2 хэлж байгаа бол маргаашнаас эхлээд Эрдэнэтийн тэр зэлүүд хээр газар Постнов Пэлжээ хоёрын нэг капиталист нэг үйлдвэр босжээ гэж. Тэгэж хэлж байлаа шүү. Бөөн баяр, бөөн баяр байлаа шүү. Гэхдээ үүнийг бол би зүгээр өөрийнхөө бодлыг ярьж байгаа юм шүү. Засгийн газрын бодлого биш шүү. Энийг шийдэх газруудад нь очиж ярина. Тэгээд л яасан. Тэгээд хөөрхий тэр Мистник, Постнов гэдэг хоёр хүн бол энэ Эрдэнэтийн овооны орд газрыг үйлдвэр байгуулах явдалд маш их роль гүйцэтгэсэн хоёр байгаа юм. Тэгээд л ажил эхэлсэн шүү дээ. Тэгээд л ЗХУ-н хүч хөрөнгөөр, ЗХУ-н ихэнх ажилчдаар боссон л доо. Нэг ийм сайхан үйлдвэр байдаг юм даа. Миний одоо геологи хайгуулын, юунаас нь хайгуулынх нь шавийг тавихаас эхлээд байгуулаад дуустал нь ажилласан. Үүнийгээ би яримаар санагддаг юм.
За тэгээд шууд оролцсон юм бол Багануурын уурхайд шууд оролцсон юм. Багануурын уурхайг бол би эхлээд, би ч гэх юу байхав дээ манай яам эхлээд дургүй байсан юм. Яагаад уу гэхээр Таван толгойг л ажилд оруулахын юмсан гэж, Таван толгой гэхэд чинь хайгуул хийгдээд бүр сайхан болчихсон байсан үе. Тэгээд Өвдөг худгийн уурхай гэж бий. Өвдөг худаг хүртэл Чойроос 90 км байдаг юм. Тэр Өвдөг худгийг л ашиглана гэж яагаад тэгэж яриад байсан гэвэл Таван толгой руу төмөр зам ойртуулах гэж нэг тийм манай яамны политик тийм байсан. Тэгээд засгийн газрын дундын хурал дээр түлш эрчим хүчний яам Багануурын уурхайг, уурхай байгуулахад нэг тийм нааштай хариу өгөөгүй гэсэн юм засгийн газар дундын комиссын Зөвлөлтийн талд очиж л дээ. Тэгээд тэр хуралд ордог л доо бид нар. Ведущий яамны сайдууд ордог. Тэрэн дээр банга авсан даа Зөвлөлтийн талаас, ямар үхсэнээрээ байхав дээ. Улаанбаатар хотын хажууд ийм сайхан уурхай байхад тийшээ юмаа зөөдөг, ёстой усан толгойтой сайд байна чи гэж шууд тэгсэн. Өөрөө л мэд. Чамтай бид хамтарч ажиллахгүй гэж зөвлөлтийн тэр том хүн тэгэж хэлсэн. Тэгэхээр л ёстой хачин болсон. Тэгээд л дуугай л байлаа. Тэгээд л ашиглахаар болсон. Тэгээд л бас л юунаас нь л орсон доо. Үйлдвэрийн шав тавихаас эхлээд л орсон доо. Тэгээд дараа нь Адуун чулууны уурхай байна, томоос, Шивээ овоогийн уурхай байна. За тэгээд л 3-р цахилгаан станц, Дарханы цахилгаан станц, Дорнодын цахилгаан станцуудад мөн л анхнаас нь эхлээд л ингэж оролцож явлаа.
Отгонбаяр -
эд нарыг байгууллахад, одоо Багануурыг, цахилгаан станцуудыг байгуулахад Зөвлөлтийн хөрөнгөөр л байгуулсан тийм үү?
Пэлжээ -
Зөвлөлтийн хөрөнгөөр байгуулсан.
Отгонбаяр -
тэгээд одоо ЗХУ буцаад ямар ашиг авдаг байсан бэ?
Пэлжээ -
Ашиг гээд нэг их юу авхав дээ. Зээл, дандаа зээлээр.
Отгонбаяр -
зээлээр?
Пэлжээ -
дандаа зээлээр. Манай яам чинь зээлээр их туйлдаг яам байлаа шдээ. Аргагүй л одоо хэрэгтэй газар нь зээл өгдөг байсан. Зээл авдаг байсан. Тэгээд ер нь Зөвлөлтийн талд ямар ч ашиг байгаагүй гэж боддог юм. За яахав Эрдэнэтэд яахав
Отгонбаяр -
Эрдэнэтийг бол өөр тээ?
Пэлжээ -
Өөр шүү дээ.
Отгонбаяр -
49/51 байхаа тээ?
Пэлжээ -
Тийм. Манайх 49, зөвлөлтийнх 51 байлаа шүү дээ. Бусад нь бол тэгээд л юу л даа. За яахав Монгол Совцветмет-ийнхэн бол алтаа тэр чигээр нь гаргадаг байсан л даа. Алт нь жижигхэн юм байсан шдээ. Жоохон юм. Нийтдээ 600кг л байх.
Отгонбаяр -
Одоо энэ Бороо гоулдын дэргэд бол харьцуулахгүй байлгүй дээ
Пэлжээ -
600-н кг л алт гаргалаа шүү дээ.
Отгонбаяр -
жилдээ юу?
Пэлжээ -
жилдээ. Тэрийг чинь их л юм гэж боддог байлаа. За тэгээд жоншны уурхайнууд байна. Жоншны уурхайг бол за яахав түрүүчийн Санжаагийн уурхай гэж байсан даа. Одоо Бэрхийн уурхай. Санжаагийн уурхай гэж нэрлэдэг байлаа шдээ. Санжаа гэдэг өвгөн жонш жоншилж, Зөвлөлтийн СовМонголМеталл гэдэгт аваачиж өгч байсан юм. Тэгээд сүүлд нь ЗХУ жонш авахаа байсан юм. Яагаад гэвэл тэнд чинь жоншийг чинь искуственный аргаар өсгөдөг болчихсон юм. тэгээд тэр нь удаагүй юм аа. 3,4-н жил болоод ашиггүй болохгүй юу. Их хэмжээний юуманд маш их хөрөнгө гараад ашиггүй болсон. Тэгээд энэ Харанхуйн үйлдвэр гэж байсан юм даа энэ. Жонш боловсруулдаг үйлдвэр. Тэр нь хоосон болчихсон. Сүүлдээ дарга, сайд нь энэ үүгээр ирээд л хогийг нь түүж аваад ашиглая гэж манай яамнаас гуйгаад л байдаг байсан юм даа. Тэгээд 1968, 69 оноос л дахиж сэргэж эхэлсэн юм. 1966 онд би төлөвлөгөөний комиссын Салдан үйлдвэр хариуцсан дарга байсан. би төв хорооны үйлдвэрийн хэлтэст байсан. Бид 2 энэ юу руу Дорноговь, Сүхбаатараар арав гаран хоног явж үзээд, тэгээд тэрний дараагаар энэ жоншоо явуулая. Бид 2 гэсэн хүсэлт засгийн газарт тавиад л тэгэж байснаа Зөвлөлтийн талтай ерөөсөө хамтарсан үйлдвэр байгуулая гээд тэгээд хамтарсан үйлдвэр байгуулсан даа. Тэгээд жоншоор нэг үе дэлхийд Мексикийн дараа цохиж явлаа шүү дээ. Зүгээр зээлээр үйлдвэр байгуулаад. Тэгээд л 1970-н хэдэн онд 76, 77 оны үед л байх одоо юуны үйлдвэр байгуулагдаж, жоншны боловсруулдаг юу билээ одоо мартчихаж ээ. Бор-Өндөрийн уурхай.
Отгонбаяр -
Бор-Өндөр?
Пэлжээ -
Бор-Өндөрийн уурхайг ашиггүй байхад нь Зөвлөлтийнхөнтэй яриад. Ашиггүй үйлдвэр эхлээд байгуулсан шдээ. Зөвлөлтийнхөн алдагдалыг нь нөхөж өгч байсан юм. тэрнээс хойш одоо жоншны баяжмал гэдэг үйлдвэр. Одоо энэ чинь маш чухал үйлдвэр болоод байна л даа. За иймэрхүү л байна л даа үйлдвэрийн талаар бол.
Отгонбаяр -
тэр үед уурхайнууд байгуулсан. Үйлдвэрүүд байгуулсан. Зөвхөн уурхай биш дагаад л хот бүтнээрээ байгууллагдаж байлаа шдээ тийм ээ?
Пэлжээ -
тэгэлгүй яахав. Одоо Эрдэнэтийг л хар л даа. Манай одоо хамгийн том
Отгонбаяр -
Багануур байна.
Пэлжээ -
Багануур байна. Одоо Бор өндөр байна. Дархан байна. Дарханыг чинь СЭВ-ийн улсууд бүгдээрээ л байгуулсан юм. Дарханы станц, ЗХУ-н цагаан тоосгоны үйлдвэр, цементийн завод, мах комбинат, одоо нэхий дээлний үйлдвэр цөмөөрөө СЭВ, ЗХУ-н хүчээр л байгууллагдсан шүү дээ. Дээр нь олон аж ахуй үйлдвэр бол социалист орны хүчээр л Монголын аж үйлдвэрүүд хөгжсөн юм даа. Нилээд сайн хөгжсөн юм даа.
Отгонбаяр -
Үйлдвэрийг нь байгуулж өгсөн. Мэргэжилтнүүдийг нь бэлтгэж өгсөн тиймээ?
Пэлжээ -
тийм ээ. Мэргэжилтнүүдийг нь бэлтгэж өгсөн. Ажилчин гэдгийг чинь л манайхан сайхан бэлтгэж өгдөг байлаа шүү дээ. Техник мэргэжлийн сургуулийг үйлдвэрийн техникум, Налайхын техник мэргэжлийн сургууль, Чойрын техник мэргэжлийн сургууль гээд дандаа үйдвэрийн ажилчид байсан юм. Тэд нар чинь л одоо үйлдвэрүүдийг ажиллуулж байлаа шүү дээ. Мэргэжилтнүүд байсан л даа.
Отгонбаяр -
ахиад тэр үйлдвэрийн ажилчдыг тэр үед гадагш нь их жилээр, олон сараар сургадаг байсан тийм ээ?
Пэлжээ -
олон сараар байтугай олон жилээр сургадаг байсан. Одоо ЗХУ-ын Барилгын техник мэргэжлийн сургууль, уул уурхайн техник мэргэжлийн сургууль эд нар чинь одоо зөндөө техник мэргэжлийн сургууль Сибирийн зөндөө олон хотоор, би тэр хотоор эргэж явдаг л байсан юм. Одоо юу Новосибирск, Магнитогорск, Новотроцкий, Свердловскт бас байсан байх аа. Ер нь тэгээд бас юунд их явдаг байсан бусад холбооны улсуудад энэ тэрд явдаг байсан. Ер нь үйлдвэр хөгжүүлэх талаар энэ 60,70, 60-80 оны үед бол тун өндөр хөгжлийн үе байсан юм даа.
Отгонбаяр -
хамгийг нь байгуулчихсан үе тээ? Одоо байгаа юмнуудыг
Пэлжээ -
одоогийн байгаа бүхнийг байгуулчихсан. Хамгийн харамсалтай нь юу гэвэл аж үйлдвэрийн комбинат сөнөж байхыг би бүр биеээрээ харсан хүн дээ. Аж үйлдвэрийн комбинатад чинь нөгөө яндан дугардаг байлаа шдээ. Та нар мэдэх юмуу үгүй юу?
Отгонбаяр -
аан шатаж байхыг нь үү?
Пэлжээ -
үгүй үгүй. Яндангийн дуугаар. Ажил тардаг, ажил эхэлдэг байлаа шүү дээ. Тийм байлаа шдээ. Аж үйлдвэрийн цахилгаан станц. Тэгээд л бүх л юм тэр яндангийн дуугаар, радио ч гэсэн яндангийн дуугаар л хөдөлдөг. Яндан дуугарвал аж үйлдвэрийн комбинат ын хүмүүс чинь хаалгаар юугаар багтахгүй шдээ. Жигтэйхэн сайхан. Ер нь тэнд нэг ажилд түүртсэн, зовсон шинж ерөөсөө байхгүй. Хөхрөлдсөн, наадсан бие биенийгээ тоглосон жигтэйхэн сайхан байсан. Тэгсэн чинь 1990-д оны үед л яасан чинь нэг нь ч байхгүй. Цөмөөрөө ажилгүйчүүд болоод.
Отгонбаяр -
тэр үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд яасан бол?
Пэлжээ -
үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг, ардчиллын зарим хүмүүс чинь ингэж ярьдаг байлаа шдээ. Тогоо сайдыг манай эрчим хүчний домогт инженер хүн. Орлогч сайд байсан юм. Анхны энэ одоо инженер хүн л дээ. Энэ одоо Тогоо гэдэг үхэр шиг юм Оросын муу сайн зэвэрсэн төмрүүдийг авчраад цахилгаан станц гэж овоолсон төмөр байгуулсан юм гэж. Тэгэж хэлдэг байлаа шдээ.
Отгонбаяр -
одоо хаана байна.
Пэлжээ -
одоо ер нь нэг ч цахилгаан станц, одоо л харин Улаанбаатарын 5 дахь эх үүсвэр гэдгийг л барих гэж байна даа. Тэр нь одоо 3-н жилийн дараа л яах байх л даа. Ээ дээ янз янзын юм үзэх юмаа.
Отгонбаяр -
харин тийм ээ. Нэг ийм асуулт байна. Та одоо тухайн үед бол төрийн яамны бодлого барьдаг байсан том сайд байсан. Тухайн үеийн хэлээр бол нам засгийн бодлогыг боловсруулж, тэрнийг гүйцэтгэж, яг одоо амин зүрхэн дээр нь байж байсан хүн. Удирдаж байсан. Энэ том үйлдвэрүүдийг байгуулахад жишээлбэл: Эрдэнэтийг, Багануурыг байгууллахад ямар нэгэн тийм тодорхой бэрхшээлүүд, хэцүү юм байв уу? Таны ажиллаж байсан түвшинд?
Пэлжээ -
Ер нь ганцхан юуны бэрхшээл л байсан даа. Хөрөнгийн бэрхшээл л байсан л байсан л даа. Бусад нь одоо тэр үед чинь ажилчдаасаа эхлээд төрийн сайд нар хүртэл цөмөөрөө тэрний төлөө зүтгэдэг. Тэр хүмүүс болбол хүн бүхний ажил тодорхой, тэрэн дээр нь зөвхөн журам ёсоор нь л гүйцэтгэдэг. За яахав сайнтай, муутай юм байлгүй яахав. Аан ерөнхий нуруу болбол цөмөөрөө ерөөсөө улсаа хөгжүүлэхийн л төлөө. Тийм хүмүүжлээр хүмүүжүүлчихсэн. Зарим хүмүүс нь жаахан эвгүй юмнууд байсан нь мэдээжийн хэрэг. Алдаа дутагдал ч байсан, дэндүү хүчирхийлэлийн тийм юмнууд ч байлгүй л яахав. Тэгсэн мөртлөө ажлаасаа хоцордог хүн байхгүй, ажлынхаа төлөвлөгөөг биелүүлдэггүй хүн байгаагүй. Тэрэнд журам, дүрэм тийм нэг хатуу дэглэм байсан л даа. Тэгэхдээ тэр бол яахав, ашиг л өгч байсан гэж би боддог.
Отгонбаяр -
тийм
Пэлжээ -
ер нь хүн бүхэн л, бичгийн хүмүүсийн юм нь бол яахав юу яасан. Одоо үзэл сурталд баримтлуулж байсан ч гэсэн тэр бүх юмаа хийхийн дүрстэйгээр хийдэг, бүх юмаа чармайж хийдэг тийм сайхан л байсан юм даа. Сайхан юмнуудыг , эвгүй юмнуудыг нь бүгдийг нь халаад, сайхан юмнуудыг нь хэрэглэвэл зөндөө юм байсан юм аа.
Отгонбаяр -
тийм. Тэгээд хөрөнгийн бэрхшээл бол ах дүү социалист улсууд хөрөнгө мөнгө гаргаад өгчих үү?
Пэлжээ -
тэр хөрөнгийг олж авна гэдэг бол хамгийн хэцүү юм байхгүй юу? Яахав ЗХУ бол манай улсын үнэхээрийн янз янзын шалтгаан байсан ч гэсэн ямар ч л гэсэн Монгол улсыг ганцаардуулж орхих ёсгүй гэдэг тийм нэг ерөнхий зарчим байсан учраас тэрнийг олж авна гэдэг чинь бол ганцхан одоо Цэдэнбал даргын, улс төрийн товчооны хөөцөлдөөн л их яадаг даа. Тэгээд л бололцоотой хэмжээгээр л хөрөнгө олж авдаг. Тэгээд ер нь улсын төсөвт бол Орос, ЗХУ л юм үлдээдэг, үргэлж бодолтойгоор л төсөвт заавал юм бодолтойгоор үлдээдэг байсан юм байна лээ дээ.
Отгонбаяр -
Монголд зориулж
Пэлжээ -
Монголд зориулж. Монгол улс бол нэг талаар маш их хувьтай улс. Миний нэг боддог бодол бол ингэдэг юм. Лениний нэг сургаал бий шүү дээ. Ялсан пролетарийн тусламжтайгаар хоцрогдсон орон капитализмыг алгасаж, социализмыг байгуулна аа гэсэн онолын том асуудал юм. Тэгэхдээ энэ ЗХУ Монголд ийм орон болно оо гэсэн классический орон ганцаараа байгаа юм. Аан тэгээд яахав бусад оронд байдаг л даа. Зөвлөлтийн хамтарсан зөвлөлтийн эд бүлгүүд бол бүгд л капитализмыг алгасаж яасан юмнууд. Тэгэхдээ тусгай юу байсан. Тэрнийг хэлэхийн учир бол энэ бол улс төрийн том эксперимент гэж үздэг юм. Энэ экспериментийг л юутай ашигтайгаар энэ онолыг практик дээр биелүүлж чадвал социализм байгуулах, комминизм байгуулах зорилго биелэгдэнэ дээ гэсэн ийм юу байдаг юм уу даа. Тийм учраас л ЗХУ сая хүрэв үү үгүй юу л хүнтэй байсан. Сайн л бол нэг 20 сая хүнтэй. Сайхан том газартай. Тэр ер нь ЗХУ ямар гээчийн тэр үед ашигт малтмал энэ тэрийг нэг их олж нээгээгүй. Тийм учраас энэ эксперментийг л подопытное государство гэж би бодож байна.
Отгонбаяр -
ёстой өмнө нь бодож байгаагүй бодол байна.
Пэлжээ -
философич хүн бол шүүмжлэх л байх даа. Энэ одоо дэмий юм ярилаа гэж.
Отгонбаяр -
үгүй ээ тийм нэг сонирхолтой санагдаж байна. Улс төрийн эксперимент, подопытное государство байсан гэж, тийм учраас тэгэж их мөнгө хөрөнгө хайрлахгүй зарсан байх?
Пэлжээ -
тийм учраас л хөрөнгө хайрлахгүй, улс орон коминист нам энэ журманд заавал биелүүлэх ёстой юм шүү дээ гэдгийг л. эрдэмтэн хүмүүс л тэрнийгээ биеллүүлэх гээд байдаг шиг л тийм л юм биш байдаг байгаа даа л гэсэн тийм нэг юу яадаг юм даа. Тэгээд би одоо үүнийг нэг тийм гэж яриад зүгээр л тийм л юм санаанд л ордог болохоос би ямар философич биш, би бол эдийн засагч хүн тэгэж бодож байдаг юм.
Отгонбаяр -
тэгээд түрүүн таныг ярьж байхад нэг ийм юм бодогдлоо л доо. Одоо та нар хөрөнгө мөнгө олж ирэх, ялангуяа Зөвлөлтөөс хөрөнгө мөнгө гаргуулах бол тэр үеийн улс төрийн товчооны гишүүд, сайд нарын товчооны гишүүдийн авхаалж самбаатай байж, их харилцаа холбоотой байж их сайн нөлөөлж байж хөрөнгө гаргуулдаг байдаг байсан байна шдээ.
Пэлжээ -
тиймээ. Ялангуяа бол улс төрийн товчоо бол их хөрөнгө олохыг бол тэр дотор бол Цэдэнбал гуай бол Брежневтэй маш их дотно, сайн төв хорооны гишүүд нь улс төрийн товчооны гишүүдээс их олон улсууд дэмждэг байсан зөвлөлтийн. Тэгээд ирэхээр нь яг хэлсэнээр нь юу гэж өгөхөв. Ер нь достаточный хэмжээний мөнгийг л олдог л байсан юм даа.
Отгонбаяр -
одоо цагт бол тэдий дайны хөрөнгө гаднаас оруулаад ирчихсэн хүн нэг тэдэн хувийг нь авна гэдэг юм уу аль эсвэл авчихсан сууж байнгаа даа?
Пэлжээ -
юун тэгэх, нэг төгрөг ч гэсэн хэн ч ямар ч хүн идэх ёс байхгүй. Идэх тийм хүмүүс бол гарч байсан л даа. Цөөн хатуу байсан.
Отгонбаяр -
тийм тохиолдол байна уу? Идэж байсан тохиолдол. Та санаж байна уу?
Пэлжээ -
том хэмжээгээр бол нэг тийм улс орныг донсолгосон том хэмжээний байгаагүй. Жижигхэн юмнууд зөндөө л гардаг. Хамгийн жижигхэн жишээ хэлэхэд намын төв хорооны хөдөөгийн асуудлыг хариуцсан нэг байцаагч хүн хөдөө ажилд яваад, юуныхаа
Отгонбаяр -
томилолтынхоо
Пэлжээ -
томилолтынхоо хуудсыг засаад 25-н төгрөг идсэн байгаа юм. Тэр хүн яасан гэвэл, тэр хүнийг намаас нь хөөгөөд, ажлаас нь халаад, хөдөөгийн нэгдлийн юу ч юм дээ нэг жижиг ажил дээр тавьж байсан юм. Тэрнийг бол би мэдэж байна.
Отгонбаяр -
одоо бол юу вэ? Бүтэн банкаар нь идчихсэн байхад юун намаас нь хөөх байтугай дэвшээд явж байхад чинь.
Пэлжээ -
өмч, өмчийг чинь одоо яалаа?
Отгонбаяр -
шамшигдуулах уу?
Пэлжээ -
өмч хөрөнгийг чинь үрэн таран хийх бол зүгээр нэг жирийн асуудал болсон байна шдээ. Өмч хувьчлал буруу хийсэн учраас л энэ
Отгонбаяр -
тийм
Пэлжээ -
өмч хувьчлал бол маш буруу, буруу буруудаа бүр их эвгүй бүдүүлэг хэлэх юм бол ийм юм ер нь юм байж болмооргүй байгаа юм даа.
Отгонбаяр -
тийм яг тантай санал нийлж байна.
Пэлжээ -
өмч хувьчлал гэдэг бол ер нь идэж уух, үрж үгүй болгох тийм л асуудал болсон. За яахав юутай нэг нь овсгоотой хэсэг улсууд бол одоогийн олигархи гэж яриад байдаг тэр л хүмүүс л дээ. Тэр хүмүүсийн буруу ч биш л байгаа юм даа. Нэгэнт юу нь хууль, зарчим нь тийм буруу болгоод тавьчихсан. Тэрний юун овсгоо, социалистический восприимчивий идэж байгаа юм. Эдийн засгийн өмч хувьчлалын асуудал даанч буруу явсан. Тэгээд яахав дээ. Одоогийн энэ ардчилалын хүмүүсийг хараагаад ч яахав дээ. Нэг их буруушаагаад ч яахав, ерөөсөө л ямар нэгэн нэг бодлого байхгүй, бодлогогүй. Ерөнхийл одоо капитализмд орох ёстой. Их сайхан нийгэм л гэж бодсон. За одоо ганцхан л хэлдэг юм бол өртөгний хууль. Өртөг л бүх юмыг шийдэх ёстой. Зах зээл л бүгдийг яана. Олохын хувьд бол тэр чинь үнэхээр их Давид Рикардо, Карл Марксаас эхлээд л тэрнийг чинь баталчихсан яачихсан эд байхгүй юу. Өртөгийн хуулиар явна гэж. Өртөгийн хууль гэдгийг яаж биелүүлэх вэ? Яаж явах вэ? гэдэг асуудлыг хэн ч, юу ч ойлгоогүй. Ер нь эдийн засагчид гээд л бид одоо яахав ерөнхий эдийн засгийн улсууд байсан. Тэр капитал гэдэг номыг чинь зөвхөн уншиж л байсан болохоос судлаад мэдсэн хүн бараг л байхгүй шүү дээ. Миний багш нар бол дандаа академикууд, член корреспондент улсууд л байсан. Комунист намын төв хорооны академи гэж байлаа л даа.
Отгонбаяр -
Академия общественных наук гэж байсан?
Пэлжээ -
Академия общественных наук багш байсан юм. Балдоо бол философич хүн. Балдоо, Б.Лхамсүрэн, Сүрмаажав, Батмөнх, Дугар, Лигүү, Лодойдамба гуай, Готов гуай бид нар нэг үе сурч байлаа.
Отгонбаяр -
Москвад уу?
Пэлжээ -
Москвад. Би тэгэхэд 29-тэй байж дээ. Би тэгэхэд ажил хийгээгүй. Хүний үүд сахисан, нарийн бичгийн дарга. Би бол их зовсон хүн. Тэнд сурах гэж. Дотоодын сургуууль төгссөн, хэл муу. Тэгээд л зүтгэсээр байгаад л болсон юм даа.
Отгонбаяр -
өмч хувьчлал гэснээс өмч хувьчлал явагдаж байхад та улс төрийн товчооны гишүүд бүгдээрээ огцорчихсон. Компанид зөвлөх хийж байсан уу?
Пэлжээ -
Компанид зөвлөх хийж байсан.
Отгонбаяр -
тэр үед таньд өмч хувьчлал хийж байх процессын үед бодогдож байсан, хэлмээр нэг дуугармаар юм байдаг шдээ. Тийм юм санагдаж байсан уу? Одоо нэг сонинд өгүүлэл биччихмээр ч юм уу? Тэр хүмүүст ингээд хэлэх юмсан гэж
Пэлжээ -
би ер нь өмч хувьчлал ч гэсэн сүйд боллоо доо. Буруу боллоо. Ганц яасан юм бол хөрөнгө мөнгө ч байхгүй, зүрх ч хүрэхгүй гэхүү дээ би нэг ийм юм Үндэсний үйлдвэрийг сэргээн хөгжүүлэе гэдэг тийм хөдөлгөөн үүсгэсэн юм.
Отгонбаяр -
аан хэдэн онд. Нээрээ тийм шдээ
Пэлжээ -
98 онд.
Отгонбаяр -
аан сүүлд
Пэлжээ -
сүүлд тэр компанид ажиллаж байхдаа. Тэгээд нөхдүүдтэйгээ уулзаад, хуучин ажиллаж байсан. Үгүй ээ чи өөрөө тэрнийгээ битгий толгойлоорой гэж манай нөхдүүд хэлж байсан юм. Тэгсэн чинь одоо яах ч аргагүй хэдэн хүмүүс цуглуулаад баахан хүмүүс цуглуулаад яачихсан юм чинь энэ тэндээс бас жаахан мөнгө цуглуулаад яасан чинь МАХН маань буруушаагаад, сүйд болоод явчихсан л даа. Бас тэгээд сонгуулийн асуудалд ч одоо холилдох болоод, тэгээд больчихсон юм.
Отгонбаяр -
тэр үед үү?
Пэлжээ -
тийм.
Отгонбаяр -
98он гэхээр ардчилсан хүчнийхэн засгийн эрх барьж байсан
Пэлжээ -
2000 оны сонгуулийн асуудал босоод ирсэн үе байхгүй юу. Тэгэхээр л тэр хөдөлгөөнийг чинь хөдөлгөөн бүхэн л нам бүхэн л тэрнийг чинь л булаацалдаж эхэлсэн үе л дээ.
Отгонбаяр -
тэгээд нөгөө Эрэлийн Эрдэнэбатын намтай холбож ойлгосон юм болов уу? Танай намынхан?
Пэлжээ -
тэгсэн л дээ. Мэдээжийн хэрэг, намайг тэнд байгаа учраас. Намайг ч бас оролдсон л доо.
Отгонбаяр -
дараа нь
Пэлжээ -
тийм. Өө би зорилгоо биелүүлсэн л гэдэг юм. Яагаад уу гэхээр 2000 оны сонгуульд МАХН, АН, Хөрөнгөтний нам, ерөөсөө бүх намуудын мөрийн хөтөлбөрийн цөм нь болж орсон асуудал бол үндэсний үйлдвэрийг сэргээж хөгжүүлэх асуудал байсан. Юуг нь хийсэн л дээ.
Отгонбаяр -
мөрийн хөтөлбөрийг нь
Пэлжээ -
мөрийн хөтөлбөрийг нь үз л дээ, бүр цөм нь болгож МАХН. Тэгж байж нэг юм
Отгонбаяр -
Мултарсан уу?
Пэлжээ -
мултарсан. Ёстой гудийгаагүйболсон доо. Хэн ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга нь Энэбиш байсан юм.
Отгонбаяр -
нас барчихдаг уу?
Пэлжээ -
нас барчихсан. Манай нутгийн хүн л дээ. Нэг сумынх. Булганых. Намайг муу хэлж л байсан л даа. Олон түмний өмнө. За чи одоо битгий дэмий юм ярь. Юу ч ойлгохгүй хэвтэж байж, юу ч хийгээгүй юм байж битгий дэмий юм ярь. Тэгэж яриад байсан. Тэгээд сүүлд нь удалгүй нас барчихасан даа.
Отгонбаяр -
үгүй ээ нээрээ л тийм шдээ. Аль нэгэн нам нь ингээд өмчлөх биш аль нам гараад ирсэн гол цөм асуудал нь л үндэсний үйлдвэрээ дэмжие гэсэн тэр идей санаа хамгийн хамгийн чухал байна шдээ тиймээ?
Пэлжээ -
тэгэхээр одоо үг хэлж чадахаа байчихаж байгаа юм.
Отгонбаяр -
яг тийм. Сүүлд таниас одоо зөвлөгөө авая одоо ингээд бодлогын хувьд та бүхний хуучны энэ их мундаг кадаруудын туршлага, эрдэм чадлыг ашигая гэсэн санал ирж байв уу?
Пэлжээ -
намаас бол их айхтар юм байдаггүй юмаа. Намаас бол тун их тааруухан хандлагатай даа. Гэхдээ яахав ээ зайлуул цагаан сар, хөгшдийн өдөрт л бид нарыг цуглуулна уу гэхээс намын юунаас тэгэж нэг их юм авдаггүй юмаа. Аан зүгээр одоо хуучин ажиллаж байсан яам тамгын газар үргэлж л ирж байдаг юм.
Отгонбаяр -
тодорхой асуудлууд дээр таниас зөвлөгөө авч байв уу?
Пэлжээ -
аан авалгүй яахав. Ялангуяа энэ Би одоо бол энэ Таван толгойг л юуны түрүүнд Таван толгойгоо ашигла. Оюу толгой бол удна аа. Наадах чинь одоо маш хүнд асуудал. Эхлэхдээ буруугаар эхэлчихсэн асуудал байгаа юм аа тийм болохоор үүнийг чинь засахад хэцүү. Таван толгойгоо яах юм бол Таван толгой чинь нэгдүгээрт ашиглахад хямд, хоёрт, монголчууд өөрсдөө ашиглачихаж чадна. Ашиглахад маш өргөн. Запаас нөөц бол манайдаа л туйлын их запаас байгаа. Би үе болгоны сайдуудад хэлж зөвлөдөг байсан. Зүйтэй л гэдэг байсан, зүйтэй л гэдэг байсан. Саяхан шинэ орсон залуухан хүү бий сайд. Түлш эрчим хүчний сайд. Зоригт гэж.
Отгонбаяр -
Зоригт. Нас барчихдаг. Бадраагийн ах тээ?
Пэлжээ -
Тийм. Тэр Авирмэд, Дамдин, Жигжид мэгжид гээд хуучин сайдууд цагаан сараар ирсэн юм. Тэгэхэд нь би зүгээр л цай ууж, архи ууж, хоол идэж байхдаа тэгээд л дэмий юм яриад л, дэмий юу байхав дээ. Энэ байдлынхаа юмыг л яриад л. Одоогийн ашигт малтмалын хуулийг л их ярьсан л даа. Дамдин бол их хурц хүн шүү дээ.
Отгонбаяр -
Тийм. Заазуур Дамдин гэдэг
Пэлжээ -
тийм. Заазуур Дамдин гэдэг. Хурц хүн. Ер нь ажлыг эхэлсэн л бол заавал дуусгадаг. Юу ч дайралдсан хусаад л өнгөрдөг тийм хүн байсан мань хүн ширүүн ярьдаг хэвээрээ л дээ. За яахав ардчилал үүсээд их олон яамны сайд лав л долоо найман сайд биднийг ингэж хүлээж аваад зарим нь их сайхан мөнгөн аяга бэлэглээд бидний хэлсэн үгийг ёстой сайхан зүйтэй юм хэлээ гээд хүлээгээд авдаг. За чи залуу хүн байна бидний хэлсэн үгийг тэмдэглэж авсан ч юмуу тэгээд тэр чигтээ байхгүй болчихдог. Бид хэрэгтэй юмуу гээд хэлдэг, та нар хэрэгтэй сайхан байна гээд л байдаг тэрнийг хэрэглэсэн юм ерөөсөө байхгүй шдээ. Нэг ч байхгүй. За чи залуу хүн байна өөрийнхөө цагийг алдаад, бидэнд нэг их алдаад байх цаг байх биш. Пенсинд байгаа улсууд. Ингэж дэмий юманд цаг битгий үрээрэй гэж байсан. Үгүй тэгээд л хүүхэд яахав дээ. Настай улсууд хамаагүй ширүүн хэлэхэд ойлголоо ойлголоо л гээд байхаас яахав дээ. Тиймэрхүү янзаар л бид нар ярина уу гэхээс хамгийн сайн яридаг хүн бол Хурц, Авирмэд, Бямбаа гэж гурван геологич л байна даа. Ашигт малтмалын хуулийг зөв голдригт нь оруулах гэж маш их тэмцэж байгаа гурван хүн байгаа.
Отгонбаяр -
та тэр Оюутолгойн талаар арай жоохон өөр бодолтой байна гээд байна шдээ. Анхнаас нь тэр талаараа тодруулж ярьж өгөөч.
Пэлжээ -
аан би Оюутолгойг дургүйцэж би яриагүй. Түрүүлээд л Таван толгойгоо ашигла. Тэргүүрээ л би Оюу-толгойг эсэргүйцсэн бол би зүгээр шууд эсэргүүцээд ёстой хэрүүл болдог байсан. Таван толгойгоо л их ярьдаг байсан юм даа. Харин саяхан хэн Баяр сайд нэлээн түлхүү яриад байх шиг боллоо. Ураан, нүүрс хоёрыг
Отгонбаяр -
Оюу-толгой ер нь ямар учиртай юм?
Пэлжээ -
Оюу-толгой бол ер нь дэлхий дээрх хамгийн том ордуудын нэг. Үнэхээр сайхан орд. Одоо тэр материалтай нь танилцахад тийм байна л даа. Эхлэхдээ л манайхан их буруу эхэлсэн. Эхлэхдээ л гадаадын том хөрөнгөтнүүдийн арганд орчихсон. Одоо Оюу-толгойн хувьцаа гаргаад дэлхий дахинд яачихлаа шдээ. Яагаа ч үгүй байхад. Газарт юун нь батлагдаагүй нөөц нь бүрэн батлагдаагүй. Техник-эдийн засгийн үндэслэл хийгээгүй. Ямар нэгэн тооцоо компаний хэмжээнд л эсвэл өөрийнхөө дур зоргоор л хийсэн. Хичнээн төгрөгөөр одоо хайгуул хийж байгаа нь учиргүй 400 гаруй сая энэ тэр гээд л байна. Тэрнийг одоо шалгасан барьсан юу бол байхгүй. За тэгээд одоо бол хамгийн сүүлд ерөөсөө 34%-н ашгийг нь авдаг, тэр цементний тэрийг ашиглах хэмжээний 34%-н юунд нь зээл өндөр хувьтай зээл өгнө. Тэр бүр юу төлнө, тэргүүр нь болоод ирсэн байгаа юм. Тэр Шоон хэн гээч нь яасан юм байгаа юм Баабарын юугаар байгуулагдсан гээд байдаг юм.
Отгонбаяр -
Баабарыг сангийн сайд байсан үед үү?
Пэлжээ -
сангийн сайд байх үед. Баабар хэн хоёр ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Элбэгдорж хоёр. Тэр нь үнэнч юмуу худлаа ч юм уу бид нар тийм нарийн юманд орох биш дээ. Тийм учраас үүнийг одоо засах, ихээхэн хэмжээгээр засах ёстой доо. Дэмбэрэл даргатай уулзаад ярьж байгаа нь компанийн ерөнхий захирал гэж байгаа нөхрийн хэлж байгаагаар бол ер нь нээрээ жигтэйхэн муухай юм хэлж байна лээ шдээ. Ерөөсөө энэ юуны хэлэлцээрийн төсөлд нэг ч үг үсэг өөрчлөгдөхгүй. Энэ бол тэр хэвээр нь засна гэж байх шив лээ.
Отгонбаяр -
тэгнэ лээ шдээ
Пэлжээ -
их хурлын даргатай уулзаад ярьж байгаа юм. Их хурлын дарга ч чамгүйхэн хариу өгнө лээ. Хийнэ ээ, энэ бол манай газар дээр байгаа баялаг аа бид өөрсдөө мэднэ ээ, яаж хийхийгээ бид өөрсдөө хийж байна аа гэсэн тийм утгатай юм хэлж байна лээ. Телевизоор л сонсох юм байна шүү дээ.
Отгонбаяр -
харин тийм. Нэг ийм асуулт байна аа Пэлжээ гуай. Одоо тэр үед анхны энэ үйлдвэрүүдийг, уурхайнуудыг бүгдийг нь Эрдэнэт хотуудыг байгуулж байсан байна шдээ. Тэр үед та тэд нарыг удирдаад, зохион байгуулаад, бодлогыг нь боловсруулж байсан байна. Яг энэ асуудлын талаар тухайн үед үзэл сурталын ажил тэр үеийн хэллэгээр яаж явуулж байсан бэ? Одоо цагийн хэлээр суртал ухуулга яаж хийдэг байсан бэ? Тэр талаар
Пэлжээ -
үүнийг бол тэр үеийн суртал ухуулгыг бол зөвхөн сайн талаас нь хийдэг байсан. Тэр үед Эрдэнэтэд намын хороо байгуулаад л намын төв хорооны үзэл суртлын хүмүүс гэж Эрдэнэтийн арай л хэтрүүлж л магтаж байсан уу гэхээс дутаагаагүй, ер нь л сайн хийж байсан шүү. Тэгэхэд чинь одоо бидний нэр хүнд ч гэсэн их яригдаж байлаа л даа. Манай яамны
Отгонбаяр -
за ахиад нэг ийм асуулт байна. Та бол тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байсан, том төрийн сайд байсан. Одоо цагийн хэллэгээр бол шадар сайд байсан тэгэхээр бол их эрх мэдэлтэй байсан. Тэгэхээр тэр үеийн эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдэл гэдгийн дор таньд юу ойлгогдож байв. Бусад жирийн хүмүүсээс юугаараа ялгаатай байв.
Пэлжээ -
өө тэр чинь яахав дээ биднийг хангамж хангалуун байсан л даа. Эрх мэдэлтэй хүн гэдэг чинь одоо өөрөө идшээ бэлдээд орхихгүй, өөрөө орон сууц, гэрэл, цахилгаан станц, цахилгаан хэрэгсэл үнэгүй улсаас л яадаг байлаа шдээ. Мэдэл гэх юмуу даа. Эрх л болчихож байгаа юм даа. Унаа цуцаа ямар нэгэн төлбөр байхгүй. Үгүй ээ ер нь өөрийнхөө хариуцсан ажил бол төлөвлөгөөний дотор ямар нэгэн ажил зохион байгуулахад өөрийн салбарын дотор бол эрхтэй. Ажил зогсоож ч болно. Явуулж ч болно. Тэр нь хэтрээд л явчихвал болохоо болино доо. Ер нь нэгдүгээрт эрхтэй ч байсан. Хоёрдугаарт маш их нэр хүндтэй байсан. тийм байсан. тийм ерөөсөө аль ч яамны сайдыг хаана ч очсон, өөрийн харьяа байгууллага байна уу? үгүй ч байна уу, Тэр сайд ирсэн, тэр сайд ирсэн гээд л яг л сайд хүн шиг л хүлээж авдаг. Тэр хүний өгөгдсөн үүрэг даалгавар нь ер нь юу яана шүү дээ, биелүүлнэ.
Отгонбаяр -
үг дуугүй?
Пэлжээ -
үг дуугүй. Жишээлбэл, хамгийн наад захын жоохон жишээ хэлэхэд би экспортын төлөвлөгөө биелүүлэх төв хороо засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж тийм юм байсан юм. Экспортын төлөвлөгөө биелүүлэх, ерөөсөө. Юуны ясн, яс экспортлох төлөвлөгөө тасрах боллоо.
Отгонбаяр -
малын яс?
Пэлжээ -
малын яс, экспорт чинь их үнэ хүрдэг байлаа. Тэгэхээр нь намын хорооны орлогч дарга сүүлд улсын прокурор болоод ирсэн Балжинням гэдэг хүн миний орлогчоор томилсон юм. За 7 хоногийн ажил зохио. Энэ Улаанбаатарт байгаа бүх ясыг цуглуул. Хаана л ямар л яс байна бүгдийг нь цуглуул. Тэрнийг яахад бүх машиныг нь дайчил. 7 хоногийн дотор. Өөр ямар яам байна тэр бүхэн бүгдэээрээ л биелүүлнэ. Тэгээд нэг зарга гарсан юм. Мах комбинад өөрийнхөө хэрэгцээний яс махны хувьд хийдэг байсан. Тэрний складанд байсан бүх ясыг нь туучихсан байгаа юм. Дамдин сайд зарга мэдүүлээд л. Чи яасан өвчтэй хог уу? Хохь чинь хамгаалж байхгүй яасан юм.
Отгонбаяр -
та тэгэж хэлж байгаа юмуу?
Пэлжээ -
тийм. Хохь чинь хамгаалж байхгүй яасан юм. Тэгээд яаж ч чадахав дээ. Тэгээд л яасан болоод л
Отгонбаяр -
сургуульд байхад яс цуглуулж авчир гээд л норм өгчихнө өө. Тэгээд нөгөөдэхийг нь цуглуулж тушаадаг байсан шдээ.
Пэлжээ -
тийм. Тэгээд бас их нугалаа хийж байсан байгаа юм аа.
Отгонбаяр -
эргээд бодохоор
Пэлжээ -
эргээд бодохоор. Одоо нэг жил нэг их төмс ургалаа. Дотоодын хэрэгцээ яагаад ч юм Эрхүү төмс хэрэгтэй болсон. 3000 тн төмс гаргах боллоо. Тэгсэн чинь шуудай байдаггүй. Тэгсэн чинь тэр үед чинь нөгөө юу гэдэг худалдаа бэлтгэлийн анги, удирдах газар гэж аймаг болгонд байсан.
Отгонбаяр -
тийм байсан
Пэлжээ -
тэгээд би яваад л үзсэн юм л даа. Ямар аймагт нь ороод үзлээ. Нэг их шуудай л харагдсан. Зарим нь илжирч байсан юм. Тэгэхээр нь зэрэг л бүх аймгуудад хэрэглээнд байгаа биш бүх шуудайгаа машинд ачаад нааш нь гарга. Тэгсэн чинь л хуучин муусайн шуудайнаасаа салах гээд элдэв бусын юм авчираад л овоолчихсон. Тэгсэн чинь л дараа жил нь л шуудай олддоггүй байсан юм. Тэр чинь одоо тийм нугалаатай байхгүй юу.
Отгонбаяр -
тийм
Пэлжээ -
тэгэхэд тиймэрхүү л эрхтэй л байсан байхгүй юу.
Отгонбаяр -
нэг юм хэлэхэд шууд биелүүлнэ.
Пэлжээ -
Шууд биелүүлнэ.
Отгонбаяр -
их ачаалалтай ажиллаж байв уу?
Пэлжээ -
ачаалалтай байсан. ачаалалтай байсан.
Отгонбаяр -
тийм байх тээ?
Пэлжээ -
үнэхээр ачаалалтай байдаг байсан. оролцохгүй юм гэж байхгүй. Одоо яахав. Ялангуяа ерөнхий сайд бол өрөвдмөөр байпаг байсан л даа.
Отгонбаяр -
Сайд нарын зөвлөлийн дарга уу?
Пэлжээ -
тийм. Би ч одоо Цэдэнбал даргатай их ажиллаж үзлээ сайд нарын зөвлөлийн дарга байхад нь. Хавсарч байхад нь. Цэдэнбал дарга бол их сайхан л даа. Жилдээ хоёр удаа уулзана. Зориуд өөрөө дуудаж уулзана. Аан зүгээр бид нар одоо түргэн түргэн шийдэх асуудлаа ороод л яана л даа. Уулзаад л яахад чинь л одоо. Тэр өнгөрсөн юугаар танилцуулж байсан асуудлыг л одоо тэр үед чинь одоо бичлэг энэ тэр байгаагүй л дээ. Тийм их ой сайтай хүн байсан. дараа нь яахад үгүй ээ чи чинь хөөе ноднингоос хойш шинэ юм энэ л хоёр гурван юмтай байна уу? гэдэг тийм хүн байлаа шдээ.
Отгонбаяр -
тийм их аккуратный тээ?
Пэлжээ -
шинэ юм чинь, шинэ юм хийх чинь бага байна аа гэж ингэж л загнадаг хүн байсан юм. загнах юу байхав дээ. Загнаж чаддаггүй хүн байсан юм. тийм л байсан юм даа.
Отгонбаяр -
ер нь 7, хагас бүтэн сайнд амрахгүй биз. Тэр үед чинь хагас сайн гэж байсан ч биш.
Пэлжээ -
сайд байхад хагас бүтэн сайн өдөр амарчихна аа. Дандаа хээр гараад л явчихдаг тийм л байсан. Залуу ч байж хэдэн сайдууд нийлээд л чоно хөөгөөд л явчихдаг. Аан ер нь ажлын өдөр бол дээд дарга хөдлөөгүй байхад бол хөдлөхгүй. хөдлөхгүй дээ. За нэг сонин юм ярихад за дэмий л юм яриад, хэрэггүй л юм донгосоод байх шиг байна даа.
Отгонбаяр -
аан за би тэгэж бодохгүй л байна
Пэлжээ -
Маршал би 53-н онд төв хороонд байхад Маршал ерөнхий сайд байлаа шүү дээ. Үйлдвэрийн яамны сайд Бавуудорж гуай гэж байсан. Чи мэдэх болов уу? Бавуудорж гуайг
Отгонбаяр -
мэдэхгүй
Пэлжээ -
одоо тэр Баянхонгорын алтны уурхай гэж нэг жоохон юм байсан л даа. Хэдэн кг юм л авдаг байсан байх. Гар аргаар л тэгээд тэрнийг үйлдвэр л гэж нэрлэдэг л байсан л даа. Тэгээд нэг өдөр зүгээр л тэрнийхээ тэр уурхайнхаа ажилтай танилцах гээд л гараад яваад өгсөн гэж байгаа юм. Хэнд ч хэлэлгүй яваад өгсөн байгаа юм. Яамны сайд хүн чинь
Отгонбаяр -
Бавуудорж гуай тиймээ?
Пэлжээ -
Бавуудорж гуай. Тэгсэн чинь тэр орой нь Баянхонгор орох гэж байгаа юм, хол шүү дээ. Зам байх биш. Маршал Бавуудоржийг дуудсан байна. Хаачсан юм? гэж. Баянхонгор руу уурхайгаа эргэхээр явсан гэж. Маргааш 9-н цагт миний өрөөнд бэлэн байж бай гэж хэл гэсэн байгаа юм. Тэгсэн чинь Баянхонгор хүрээгүй Өвөрхангай л шөнө хүрч л дээ. Эндээс яваад л. Маршал маргааш өглөө 9-н цагт миний өрөөнд бэлэн байж бай гэсэн гэж гэнэ. Тэгээд л тэр чигтээ л эргээд туусан байгаа юм даа. Тэгээд өглөө юунаас өмнө тэр чинь давхиж л дээ. Өглөө юу ажил Маршал ажлаас хоцрох гэж юу байхав 8-н цагт л ирчихсэн байдаг. 9-н цагаас өмнө л 9-н цагаас өмнө л очих ёстой гэж л хувцасаа ч сольж чадсангүй л хөдөө явсан хувцастайгаа л Маршал дээр очсон. Ажил дээр нь очиж л дээ. Орох уу л гэж, ор л гэж. Чи хаачаад ирэв. Үгүй ээ би ингэж явж байгаад таныг дуудахаар л шөнөжингөө яваад л ирлээ л гэж. Тэгээд ерөөсөө л ганц л үг хэлж байгаа юм. За төрийн сайд хүн гадагшаа яамнаасаа өөр газар явахдаа ерөнхий сайддаа заавал хэлж явах ёстой байгаа юм. Чи үүнээс хойш заавал хэлж яв гэж. Ерөөсөө л энэ. Тийм л байсан байсан байгаа юм.
Отгонбаяр -
тэгээд их нөлөөтэй л байсан байна ш дээ.
Пэлжээ -
нөлөөтэй л байсан байгаа биз дээ. Бусдууд нь сургамж аваг гэж
Отгонбаяр -
ер нь тэгээд зарчмын хувьд зөв шүү дээ.
Пэлжээ -
зарчмын хувьд зөв байлгүй яахав. Тэгэхдээ тэрнийг чинь нэг дараа ирэхээр нь хэлж болноо доо. Маршалынх чинь одоо засгийн газар одоо багшийн дээд сургууль гэж байна шдээ тэнд байлаа. Засгийн газар. Төв хороо чинь одоо хуучин манай төв хорооны юу гэдэг төв хороо тусдаа одоогийн шатдаг байшингийн суурин дээр намын төв хорооны байран дээр байсан юм. Хоёр давхар. Хааяа ирнэ. Маршал яваад ирнэ. Дамба гуай энэ тэр дээр ордог. Маршалыг ирлээ, тэндээс гарлаа. Төв хороон дээр очлоо гэхэд чинь л одоо төв хороо чив чимээгүй коридорт нэг ч хүн гарахгүй явж байсан улсууд бушуухан зугтаагаад л ордог. Маршалаас тэгэж их айдаг байлаа шдээ.
Отгонбаяр -
Маршал тийм их ширүүн хүн байв уу? Эсвэл тийм их зангаргаагаас нь тэгэж их айдаг байв уу?
Пэлжээ -
Зангарагаас нь.
Отгонбаяр -
зангаргатай хүн байсан байх тээ?
Пэлжээ -
ер нь их хатуу хүн байсан шүү. Ер нь хатуу. Халахыгаа хүрвэл тэр дарга нарыг чинь цөмийг нь сийхгүй халаад хаячихна шүү дээ.
Отгонбаяр -
Бал дарга ямар байсан?. Харьцуулахад
Пэлжээ -
Бал дарга зөөлөн. Их зөөлөн уурлаж чаддаггүй хүн байсан юм. худлаа уурлана. Уурлаж байгаа хүн болж худлаа хүнийг загнана. Бал дарга ховор хүн байсан юм даа хөөрхий.
Отгонбаяр -
Батмөнх дарга бүр зөөлөн байсан уу?
Пэлжээ -
зөөлөн биш. Хүмүүст зөөлөн харагдана. Тэгээд ер нь хүнийг загнахгүй. Тэгээд хүнд мэдэгдэхгүй болохоос маш их чадалтай. Бичгийн их чадалтай тийм хүн байсан шдээ. Батмөнх дарга бид нар бол их сургуульд их ойролцоо миний дараагийн ангид аспирантурт миний дараагийн ангид, ерөөсөө дотуур байранд хамт байсан улс л даа. Бүр багаасаа мэднэ. Тэгээд ер нь бидэнд маш их тусална. Тэгээд ингэдэг байсан юм. СЭВ-ийн асуудал гэдэг чинь СЭВ-ийн хурал гэдэг чинь жилдээ 4 удаа СЭВ-ийн гүйцэтгэх хорооны хурал гэдэг чинь жилдээ нэг удаа ерөнхий сайдын оролцох хурал тэрнийг одоо би хариуцах ухаантай юм хумыг нь бичиж өгдөг. Аппараттай л даа. Юм хумыг нь бичиж өгөх, зохион байгуулах, элдэв юм хумыг нь хариуцах сантай байна. Манийг нөхдүүдтэйгээ цуг дандаа л бичиж байгаа л юм л даа. Аан нэг тал талаас нь хэд хэдэн юм хэлж яриад л өгөх, үүниийгээ чи одоо сайн бичсэн юм байгаа юм биз дээ л гэнэ. Аан тэгээд би нэг их айхгүй л дээ. Хуучин юу аан би үзэж үзэж хийгээд ирсэн минь энэ дээ л гэнэ. Ингэж нэг харж үзчихээд л дахиад хараарай чи гэнэ. Дахиад нэг юм хийгээд очно оо. Тэгэхдээр өөрөө үздэг юм. Тэгээд хэлдэг байсан юм би засгийн газраас л гарахад засгийн газрын араас ямар нэгэн бичгийг дөрөв дахин засаж байж өөрийнхөө хийсэн юмыг дөрөв дахин засаж байж за яахав миний хэмжээнд боллоо. Цаана нь болоогүй юмнууд зөндөө л байдаг байх гэж тэгэж хэлдэг байсан юм. Тийм хатуу хүн байсан юм.
Отгонбаяр -
хариуцлагатай.
Пэлжээ -
хариуцлагатай. Маш хариуцлагатай. Тэр хариуцлагаараа хүнийг айлгаад байдаг байсан юм.
Отгонбаяр -
Таньд одоо тэр үеийн эрх мэдэлтэй гэдэг юм уу? Одоо энэ хариуцлагатай алба хашиж байсан тэр ажилдаа хандаж байгаа хандлага хариуцлагын байдал одоогийн энэ хүмүүсийнхтэй харьцуулахад зөрөө байна уу? Ямар бодол байна?
Пэлжээ -
одоо чухам яадаг байгаа юм. Энэ нарийн ажлыг мэдэхгүй л дээ.
Отгонбаяр -
дотор нь байгаа биш болохоор мэдэхгүй лдээ, гаднаас нь ажихад.
Пэлжээ -
Гадна талаас нь харахад эв нь олдохгүй л байна. Өөр өөр л өөр, өөр байлгүй яахав. Ер нь одоо бол амин хувиа хичээх явдал л илүү байна даа. Хувиа хичээх асуудал л давамгайлаад болж өгөхгүй юм. Түүнээс яахав ээ, одоо дээд талын хүмүүс бол ялангуяа Баяр сайдыг би түрүүн хэллүү яалаа. Ер нь ноцтой ноцтой асуудлуудыг сөхөж тавьж, нөгөө таван юу билээ, төгөлдөршил ч билүү хэрэгжүүлмээр л байдаг юм. Тэгэж л тодорхой, тодорхой ярихгүй бол асуудалд их тодорхой ханддаг хүн. Тийм учраас ерөнхийдөө нэг хоёр тал болчихоод нэгдсэн политик явуулж чадахгүй байна. Тэрүүгээр л хамаг ялгаа гарч ирж байна даа.
Отгонбаяр -
за за. За тэгээд хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөе. Ингээд дуусгая тэгээд дахиад нэг удаа хоёулаа ярилцана аа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.