Peljee
![](../assets/images/interviewees/990182.jpg)
Basic information
Interviewee ID: 990182
Name: Peljee
Parent's name: Myatav
Ovog: Sarlagtynhan
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: doctor of economics
Work: retired, economist
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
politics / politicians
foreign relations
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
за Пэлжээ гуай өнөөдөр 2-лаа хоёр дах уулзалтаа хийж байна. Тэгээд би таниас өнөөдөр нэг зүйлийг их сонирхож асуумаар байгаа юм. Тэр бол юу бэ? гэхээр 90 онд ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг тиймээ? Ардчилал гарч ирэх үеэр та бол сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан хүн. Тэгээд яг тэр үед улс төрийн товчоо, сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан, ардчиллалынхан огцор гээд шаардчихсан өлсгөлөн зарлачихсан болж байсан үйл явдлыг та яг халуун тогоон дотор байсан хүн яг өөрийн туулснаар ярьж өгөөч ээ.
Пэлжээ -
энэ бол Монголын түүхэнд тун ховор тохиолдсон том үйл явдал болсон юм даа. 1990 оны өмнө 1980-аад оны үеэс эхлээд социализмын эдийн засгийн тогтолцоо ер нь ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдөх шалтгаан бол өөр болж байсан үе байсан. Тэр бол социалист лагерь гэж байсан орнуудад мөн энэ эдийн засгаа яаж шинэчлэх вэ? яаж өөрчлөх вэ гэсэн тийм давалгаа буй болж ирсэн юм байгаа юм. Эхэлсэн юм байгаа юм. Энэ байдал ч гэсэн манайд нөлөөлсөн 1985 оны үеэс эхлээд 80-аад оны дунд үеэс эхлээд ер нь төлөвлөлт эдийн засгийн урамшиллын шинэ систем гэдгийг манайх ЗХУ-н жишээгээр хийж эхэлсэн юм аа. Тэр нь юу гэхээр үйлдвэр аж ахуйн газруудад бол эдийн засгийн ямар нэгэн хэмжээний эрхийг өгч биеийг нь даалгах тийм асуудал явж улсын үйлдвэрийн дүрэм энэ тэр гэж гарч байлаа л даа. Тэрний дагуу манай түлш эрчим хүчний яамны төвийн эрчим хүчний систем гэдэг цахилгааны системийн газар хөдөлмөр урамшууллын шинэ системийг нэвтрүүлсэн юм. Үүнийг нэвтрүүлэхийн тулд Зөвлөлтийн Прибалтикийн зарим орнуудад зориуд хүмүүсээ өгч судалгаа хийгээд манайх өөрсдөө ингэж хий гэсэн төлөвлөгөөгөө боловсруулчихсан очсон. Латвид очсон байхаа даа. Тэгээд тэднийхэнтэй уулзаад байж байхад үгүй энэ танайхны чинь юм манайхны юмнаас зарим талаараа шал ондоо бөгөөд бүр илүү юм байх чинь ээ. Аль аль талаасаа туршлага судлая гэж хүрч ирээд сайд нарын зөвлөлд танилцуулаад одоо энэ Б.Дүгэрсүрэн гуай гэж дарга нь байсан юм. тэр чинь бараг л санхүүгийн хүн. Тэгээд түүнийг төвийн эрчим хүчний системд нэвтрүүлсэн юм. тэгээд тэр нь юу гэхээр ашгаас нь 5% -г нь шууд юунд нь өгчихдөг, байгууллагад нь өгчихдөг. Тэгэхээр байгууллага нь түүгээр юугаа л хийвэл хийг гэсэн тийм бодолтой. Тэгээд тэр зөвшөөрлийг авангуутаа манай яам яасан бэ? Гэхээр ерөөсөө энэгүүр чинь эрчим хүчний амралт байгуулчихая гээд. Тэгээд Дуган хадны амралт гэж байдаг даа. Дуган хадны амралтыг байгуулаад тавьчихгүй юу. Тэгэхдээ зөвхөн өөрийнхөө хүчээр. Цахилгааны станцуудын ажилчдыг хэсэг хэсгээр нь аваачаад ерөөсөө 6-хан сарын дотор овоо юм хийчихвээ. Тэр үедээ л аятайхан амралтын газар. Тэр үедээ бол өөр амралтын газар улсын амралтын газар ганц хоёрхон амралтын газар байсан болохоос. Тэгээд тэр үедээ нэг жил болоод ирсэн чинь хөрөнгө хамаагүй үрэгдэж байна гээд тэр системийг нөгөө ашгаасаа өгдөг юмаа бууруулаад тэгээд орхичихсон л доо. Тэр жишээгээр л ер нь ямар нэгэн хэмжээгээр л эдийн засгийн системээ өөрчлөе гэсэн тийм бодол явж байсан. Тэр нь яагаад ч болохгүй эд байсан юм байна лээ. Яагаад вэ гэхээр ерөөсөө өмчлөлийн, өмч одоо нийгмийн өмч байхад хувийн өмчтэй явах ямар ч үндэсгүй. Тийм учраас нийгэм өөрчлөгдөхөөс өөр аргагүй л болсон юм байна лээ дээ. Тэрнийг одоо манай хэсэг залуучууд голцуу их сургуулийн багш нар, эдийн засагчид одоо энэ Зориг энэ тэр чинь гарч ирээд. Одоо энэ Ганболд, Зориг одоо энэ Элбэгдорж байсныг мэдэхгүй энэ хэдэн залуучууд Гончигдорж энэ тэр гээд багш нар л голцуу хүмсүүд яасан. Тэгээд тэд нар их сүрхий бэлдсэн юм байна лээ. Айхтар бэлдээд гадаадын байгууллагуудтай их холбоо барьж, гадаадаас ч их дэмждэг, дэмжих ч юу байхав дээ. Тийм хувьсгал болох гэж байгааг. Тэгээд гэв гэнэтхэн тэр яасан шүү.
Тэр дээд удирдлагуудад нэг их айхтар өөрчлөлт мэдэгдээгүй. Зөвхөн цэргийн яам, дотоод яам энэ тэртэй яриад л. Яриа хэлэлцээр бол яахав. Бие биенийгээ эсэргүүцэхгүй. Ер нь зэвсэг хэрэглэхгүй байдлаар л үйл ажиллагаагаа явуулая гэдэг тийм яриа явсан байгаа юм. Тэгээд одоо тэр чинь хэдийд билээ мартын 8-наар болоо биз дээ. Гэв гэнэтхэн өлсгөлөн зарлаад л. Гончигдорж, Ганболд энэ Элбэгдорж байсан юмуу үгүй юмуу мэдэхгүй.
Отгонбаяр -
Бат-үүл байсан
Пэлжээ -
тэгээд л өлсгөлөн зарлаад л суучихсан. Ямар ч бэлтгэлгүй байсан. Аажмаар л хийх, аажмаар л энэ юуг өөрчлөх хэрэгтэй байсан. Арга нь буруу байсан тийм л үе л дээ. Тэгээд яахав бүх сайдууд, албан тушаалтнууд, засгийн газар цуглачихсан байсан. Тэр үед хэн гуай намын төв хорооныхон хуралдах гэж байсан юм даа. Батмөнх дарга бол илтгэлээ дуусгана гээд Их тэнгэрийн аманд ганцаараа суучихсан. Яахав илтгэлийг нь бэлдээд тавьчихсан. Эцсийн вариантанд оруулах гээд л. Гэтэл үүгээр чинь л элдэв өнгийн л юи болоод байдаг. Жигтэйхэн. Тэгээд бүр биш болоод ирэхээр эд нар чинь жагсаал цуглаан болоод явчихсан. Хичнээн ч гадны сурвалжлагч ирсэн юм байгаа юм. хэзээ ч ирсэн юм байгаа юм. 70, 80-д л хүн. Зөндөө л хүн ирсэн байх. Тэгээд л удахгүй талбайд хүрээд ирсэн шдээ. Тэгээд яг тэр талбайд хүрэхээс нь өмнө ер нь биш боллоо гэдгийг мэдээд дарга нар, засгийн газрынхан хэнд Батмөнх даргад хэлүүлсэн. Батмөнх дарга ч ирсэн. Тэгсэн чинь тэнд удирдах бүрэлдэхүүний дотор янз янзын л саналтай хүмүүс байсан л даа. Нэг хэсэг хүмүүс төв хорооны дарга нар оролцоод төв хорооны хэлтэсийн дарга нар зарим яамдын сайдууд яагаад ерөөсөө бага тойргоос эхлээд хөл хоръя. Хөл хорих асуудал хийгээд. Тогтоолын төсөл бэлдчихсэн байсан. Тэр улсууд. Тэгээд Батмөнх дарга ирсэн. Тэгээд бүр хариуцсан зөвөлгөөн болж байгаа юм даа. Цуглаад. Батмөнх дарга ерөөсөө ийм ийм юм болж байгаа юм байна. Нэг их олон юм яриагүй. Ийм тогтоолын төсөл гарсан байна аа бэлдсэн байна аа. Холбогдох хүмүүсээс. Хөл хоръя гэдэг чинь онц байдал зарлая гэсэн үг шүү дээ. Ийм тогтоолын төсөл байна. Энэ тийм үймээн гарц болох аюултай. Одоо мөргөлдөөн гарах аюултай. Тийм учраас үүнийг батлан хамгаалах яамны сайд үүнийг юу гэж үздэг юм болов уу гэж. Тэр дотроос л асуусан. Батлан хамгаалах яамны сайд, батлан хамгаалах яам гадны халдлага довтлогооноос хамгаалах үүрэгтэй. Тэрнээс дотоодын үймээнд орохгүй ээ гэж. Ингэдэг юм байна. Дотоод яамны сайд Жамсранжав гэж хүн байсан. Дотоод яамны сайдаас асуусан. Дотоод яам юу гэж үздэг юм бэ гэж. Дотоод яам бол дотоодын үймээн самуун элдэв өнгийн юмнаас ард түмнээ хамгаалах тийм үүрэгтэй. Түүнээс биш ард түмний эсрэг тийм хүч хэрэглэх тийм юманд орохгүй ээ. Тийм байр суурьтай байна гэсэн. Тэгээд бусад хүмүүсээс нь нэг их юм асуугаагүй. Тэгээд яахав энэ тогтоолыг батлах уу? гэж. Хүчний яамны нөхдүүд ийм байр суурьтай байдаг юм байна. Тэгвэл энэ тогтоолынхоо юуг батлах уу гэж. Нэг ч хүн гар өргөөгүй. За тэгвэл та нар үг хэлэхгүй, санал өгөхгүй бол энэ тогтоолыг батлахаа болилоо гэж. Улс төрийн товчоо, хамгийн гол асуудал бол улс төрийн товчоог огцор гэсэн ийм юу байгаа. Энэ шаардлагын хамгийн гол цөм нь бол энэ. Тийм учраас улс төрийн товчоо огцрох уу? Үгүй юу гэдэг асуудлыг улс төрийн товчоо жичдээ хуралдаж байж шийднэ ээ. Одоо бол эндээс гаргахгүй. Тэр нөхдүүд байж бай л гэж байна. Тэгээд ч удаагүй л дээ. Цаг хүрэхгүй л гуч, дөчин минут л болсон байх. Эргээд ороод ирсэн. За энэ ерөнхий байдал чинь одоо ийм болоод явчихлаа. Улс төрийн товчоо одоо гурав хоногийн дараа болох бүгд хуралд улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг бүгд хуралд тавьяа гэсэн ийм шийд гарлаа гээд. Үүнийг одоо өллсгөлөн зарлаад сууж байгаа хүмүүст очиж мэдэгдэе. Тэнд одоо Бямбасүрэн сайд нарын зөвлөлийн орлогч байсан. Одоо намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга, нөгөө нь Бээжинд элчин байсан чинь хэн билээ дээ. Энхтайван найрамдалын хорооны дарга байсан?
Отгонбаяр -
Цахилгаан
Пэлжээ -
Цахилгаан тэр хоёр очиж мэдэгдээд л. Тэгээд л тэр нөхдүүд тарсан. Тэгээд л талбай дээр байгаа хүмүүс чинь тараад л
Отгонбаяр -
өлсгөлөнгөө зогсоогоод л тийм ээ?
Пэлжээ -
өлсгөлөнгөө зогсоогоод л, тараад л. Тэгээд л асуудал шийдэгдсэн юм л даа. Тэгээд үнэн хэрэг дээрээ огцролгүйгээр яасан юм байгаа юм. түүнээс биш одоо тэр талбай дээр чинь маш их үймээн болж бид одоо тэнд чинь хоёр хоног юунаасаа гараагүй л дээ.
Отгонбаяр -
ордноос
Пэлжээ -
ордноос. Өө тэнд чинь одоо хашгираад л, гуйгалаад л, ер нь алчих ч юм билүү гэж бодогдохоор л байсан шүү. Тэр үед чинь яг нөгөө Чаушеску-г авгайтай нь буудаад алчихсан галстук нь салхинд хийсээд л байхыг телевизорээр харагдаж байхыг нь харсан юм чинь хүн ер нь ямар олиг байхав дээ. Тэгээд л бүгд хурлаар шууд шийдээд л. Тэгээд л хуулийн байгууллагад улс төрийн товчоо, сайд нарын зөвлөлийн гишүүд бүгд сайд нарын зөвлөлийн дарга орлогч нар прокорт шилжээд л тарсан шүү дээ.
Отгонбаяр -
Прокурорт шилжүүлсэн үндэслэл нь юу юм вэ?
Пэлжээ -
Прокурорт МАХН-н төв хорооноос одоо нэг тийм групп байгууллагдсан байсан юм аа. Тэгээд л тэр төв хороо засгийн газрын дарга хийж байсан хүмүүсүүдийг л байцаасан юм байгаа юм. тэгээд яахав дээ улс төрийн товчооны гишүүдийн л одоо битүүмжилсэн шүү дээ.
Отгонбаяр -
гэрийг нь?
Пэлжээ -
гэрийг нь ч битүүмжилсэн хадгаламжинд байгаа хэдэн төгрөгийг нь ч битүүмжилсэн. Тэгээд л 7 хоногтоо нэг удаа мань мэтийн хүмүүс ч одоо тэнд явж л байлаа. Дуудагдаад л. Гол нь бол одоо надад бол тийм өө тэр дарга нар чинь одоо юу яадаг байсан байна лээ. Мэдээллүүд, янз янзын матаас элдэв бусны юмнууд зөндөө оччихсон, Бүх юмыг нь ингээд улсын прокуор дээр тавьчихсан. Намайг яаманд байхад гаргаж байсан тогтоолуудыг хүртэл дэс дараагаар нь тавьчихсан. Зарим илтгэл, докладуудыг тавьчихсан. Тэр дотор бол надад ерөөсөө матаасын чанарын юм ерөөсөө байгаагүй.
Отгонбаяр -
тийм
Пэлжээ -
ганцхан Цэдэнбал даргад геологийн ашигт малтмалын дээжтэй хамт гучин хэдэн грамм алт хамт өгсөн. Тэр үед чи тушаал дэвшихийн тулд улсын алтыг Цэдэнбалд бэлэглэсэн байна гэж. Ийм юугаар гол юм яасан даа. Тэгээд жил шахуу мөрдөгдөөд төл гэсэн юутай
Отгонбаяр -
улсад буцааж төлөх
Пэлжээ -
тийм ээ улсад төлөх. Би төлөхгүй ээ төлөхгүй. Тэр чинь буух эзэнтэй. Гадаадын хүмүүс ирэхэд ашигт малтмалынхаа дээжийг өгсөн. Тэгээд л ашигт малтмалынхаа дээжийн дагуу л өгсөн. Тэрнийг Цэдэнбал дарга тэрүүгээр юм хийх нь гайгүй байлгүй дээ. 30гр алтаар тушаал дэвшдэг ч хүн байхгүй гээд зөрөөд байсан чинь шүүхэд дэвшүүлсэн байхгүй юу. Шүүхэд шилжүүлээд гурван сар хиртэй гурван сар хиртэй ер нь л өдөр тутам л Сүхбаатар дүүргийн шүүхэд очиход л үүдэн дээр нь л дан л зодоо хийсэн, зарим нь хутгалсан, хачин хачин л хулгайлсан хүмүүс л хамт суугаад байдаг. Тэгээд л нэг л байцаагч хүүхэн л гурван сар яасны дараагаар л Пэлжээ гуай та одоо үүнийг төлчих өө яаршиг энэ чинь хичнээн сар жилээр ч хамаагүй та шүүхийн үүд сахиад байна шүү. Та одоо харж байгаа биз дээ. Гадаа үүдэнд сууж байгаа хүмүүс ямаршуухан хүмүүс сууж байна. Энд ингэж хутгалдаж байхаар та үүнийг төлчихлөө гэхэд тэр чинь 7000 төгрөг байсан юмаа. Би 7000 төгрөг
Отгонбаяр -
бас л мөнгө шдээ.
Пэлжээ -
Мөнгөөр барах уу. Энэгүүр төлтлөө ч хаашаа юм. Энэгүүр хоосортлоо ч хаашаа юм. улс энэгүүр баяжитлаа ч хаашаа юм зүгээр та төлчих гэдэг байна шүү. За би жоохон бодоя гээд л үгүй та бодох юмгүй дээ миний хэлснийг зөвшөөрчих гэж. Тэгээд л эргээд ирлээ. Хөгшинтэйгээ тэглээ ингэлээ гэж хэллээ. Үгүй ээ төлчихөөч ээ төлчихөөч гэнэ. Тэгэж одоо тэнд очиж үйлээ үзэж байхаар төлчихөөч ээ гэж байна. Тэгээд л 7 хоногийн дараагаар л нэг банканд тушаачихаад л юуг нь аваачаад өгчихлөө. Хуулбарыг нь аваачаад өгчихлөө. Тэгсэн чинь л, тэгээд л би ерөөсөө юу яасан л даа прокороос Сүрэн бид хоёрыг л түрүүлж прокурорын мэдлээс гаргаад л тэгээд би Эрэл компанид ажиллаж байсан. Эрэл компанийхны нэг орой хэсэг улсууд ороод ирлээ. Тэгсэн чинь шүүхийнхэн байна, тэд нар зэрэг дэвээ авчихсан, архи уугаад хэн хэн нь юм нэг нь одоо Эрдэнэбатыг танидаг найзууд л байсан юм байна л даа. Эрдэнбат ч байсангүй. Би тэгэхэд зөвлөх нэртэй. Миний өрөөнд ороод ирлээ. Тэгсэн чинь нөгөө миний байцаагч хүүхэн байж байна. Сайн байна уу? гэсэн чинь сайн. Сайн байна уу? Та гэж байна. Нэг их танихгүй байгаа юм шиг.
Отгонбаяр -
танихгүй байгаа юм шиг.
Пэлжээ -
өө би таныг их сайн таньж байна. Би таныг таниж байна, одоо хүртэл хайгаад байна гэж би тэгсэн юм. үгүй ээ та чинь хэн билээ гэж байна.
Отгонбаяр -
үгүй ямар хаашаа юм бэ? Хүн танидаггүй хүн ч бас байдаг шүү.
Пэлжээ -
уг нь ч хүн таньдаггүй. Үгүй ээ миний нэрийг Пэлжээ гэдэг. Таних нь заавал танина даа. Үгүй ээ бүр бөнбөгнүүлээд байгаагүй бил үү? үгүй энэ чинь Пэлжээ гуай юу гэж байна. Пэлжээ гуай байна. Жоохон халамцуу, согтуудуу байсан юм чинь. Пэлжээ гуай юу гээд л. Та их гүрийгээд байсан. Гүргэр хүн байсан. Хэдэн төгрөг төлөхгүй гурван сар болсон. Тэгэхээр бодож бодож би тийм ад болсон юмаа. Тэгээд л бөөн хөхрөөн олж тэнд чинь нэг архи ууцгаагаад л. Тэд нар архи уугаад л архи өгөөд л тэгээд л. Би зөвлөх хүнд ямар юмных нь архи байхав. Тэгээд л Эрдэнэбат захирал гэдгийгээ ирэхээр л тэндээс л архи гэдгээ уухгүй юу гээд л. Надаа ганц шил архи байсан юм л даа. Нэг дотоодынх байгаагүй юм аа. Гадаадын хаанахынх ч байлаа. Югославийн байлуу даа. 700гр коньяк. За яахав та нөхөддтэй сайхан танилцлаа. Нөгөө хүүхэн хэн ч билээ дээ. Одоо мартчихаж. Байцаагч эмэгтэйтэйгээ ч танигдлаа. Танихгүй байсан. Тэгээд л архи уугаад л салцгаасан юм аа. Тиймэрхүү байдалтайгаар л 90 оны юу өнгөрч байлаа шүү дээ.
Отгонбаяр -
та тэр улс төрийн товчоо огцрох тухай шийдвэрээ гаргаад бүгд хуралд тавингуут л сайд нарын зөвлөлийн орлогч дарга байлаа шдээ. Шууд ажлаа өгсөн үү? тэр ажлаа яав ер нь.
Пэлжээ -
Тэрнийг ажлаа ер нь шууд л
Отгонбаяр -
таниас хүлээж авсан ийм тиймээ юм байхгүй юу?
Пэлжээ -
байхгүй ээ. Байхгүй ямар юм байхав. Нэгэнт л одоо хөгширчихсөн хүн надаас нэг хүлээж авах юу байхав. Миний оронд Шаравсамбуу гэдэг хүн болсон доо. Одоо энэ
Отгонбаяр -
тийм. Их хурлын гишүүн байсан тээ?
Пэлжээ -
худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд байсан юм. Завханы хүн байсан даа. Шаравсамбуу гэж.
Отгонбаяр -
Завханых уу? Говь-Алтайх уу?
Пэлжээ -
одоо хариуцлагатай ажил хийж байгаа. Санхүүгийн талын нэлээд том ажил хийж байгаа шүү. Сайд нарын зөвлөлийн орлогч байсан хүмүүсээс Шаравсамбуу л жоохон сүүлд болсон юм л даа. Яахав ардчиллын үед болсон юм болохоор. Шаравсамбуу л болсон юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Тэр үед та хэдэн настай байсан билээ? 90 он гэдэг чинь.
Пэлжээ -
Өө 63-н настай байсан.
Отгонбаяр -
тэгээд таны тэтгэврийг шууд тогтоосон уу? Шүүх мүүхээр явж дууссаны дараа юу?
Пэлжээ -
шууд тогтоосон. Нөхдүүд нөгөө танидаг улсууд чинь гадаад яамныхан байлаа, хэнийхэн байлаа. Хэрэг эрхлэх газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар хэвээрээ байлаа. Яахав, таныг чинь одоо яахав? Өө яахав пенсэнд гарнаа. 63 хүрчихсэн юм чинь одоо яахав. Тэгсэн чинь яахав гадаад яамнаас миний танидаг улсууд хөөе чи пенсэнд гарч болохгүй шүү. Нэг гайгүйхэн шиг газар элчингээр яваад өг. Өө би одоо 60 гарсан өвгөн яахын одоо. Хүнд юу болчихно, Садаа болчихно, хро хүргэнэ юухэв.. Та нарт их баярлалаа битгий л ийм юм хий. Яах юм бэ? Ийм үед тийм юм яриад хэрэггүй байхаа. Тэгсэн чинь хэрэг эрхлэх газрынхан засгийн газрын үйлчилгээ эрхлэх газар гэж нэг газар байна шүү дээ. Тэр чинь одоо засгийн газрын л том ажил. Та тэнд ажилчих аа тэнд ажиллачих. Тэнд ажиллачих. Хэрэггүй хэрэггүй. Та нар шиг эндээ л байгаад л байхгүй юу. Мэдээжийн хэрэг. Тэр тусмаа би тэнд үлдэх юм бол та нар бүр аванхайлна. Тэгээд пенсэндээ гарчихсан юм байхгүй юу.
Отгонбаяр -
тэгээд л шууд Эрэлийн зөвлөх болчихсон уу?
Пэлжээ -
Үгүй ээ. Жил хагас өнгөрсөн дөө. Тэгээд л Эрэлийнхэн намайг оч гэж гуйгаад л би ч жил хэртээ больё гэж байгаад л сүүлд нь тэгээд ер нь амьдралын байдал ч яаггүй болоод л ирсэн л дээ. Одоо тэр чигээрээ. 900 төгрөгний цалинтай. Юу пенс тогтоосон шүү. Тэгээд юу хоёр дахин ханш нь буурчихав даа.
Отгонбаяр -
20-р тогтоолоор
Пэлжээ -
20-р тогтоолоор. Тийм. 45000 төгрөгөөр ч одоо юу хийхэв дээ. Тэгээд би Эрэлд зөвлөхөөр ажилласан юм байгаа юм. 10-н жил ажиллачихсан юм шүү. За одоо ингээд болоо доо.
Отгонбаяр -
Эрэл одоо хувийн компанид зөвлөлөөр ажиллахад 10-н жил ажилласан байна шээ. Тэгэхээр одоо энэ ажилласан үе өмнөх одоо тэр улсын, төрийн тэр их том сайд энэ улсын нэг том салбарын авч явж байсан энэ хоёрт яг ажиллах арга барил гэдэг юмуу? Ажиллах нөхцөл байдлын хувьд ялгаа байсан уу? Их байж таарна тээ?
Пэлжээ -
ажиллах нөхцөл байдал бол тэрнийг удирдаж байсан хүнээс шалтгаалсан байх тэр бол ер нөхцөл байдал бол их аятайхан байсан. Намайг бол тун хүндэтгэж үздэг миний хэлсэн барьсан, гаргасан санал энэ тэрийг болж л өгвөл биелүүлдэг дийлэнх нь тийм байсан. Ер нь тэгээд их авьяаслаг залуу байсан. Тэгээд ч социализмийн үед ажиллаж байсан залуухан хүүхэд байсан. 30 л хүрч байсан залуухан хүүхэд байсан их мундаг ажиллаж байсан. Геологид ажиллаж байсан хүн л дээ. Намайг байхад байгаагүй. Их тийм сэргэлэн, маш их өндөр боловсролтой, инженер хүн л дээ. Одоо геодезийн инженерийн хүн.
Отгонбаяр -
Эрдэнбат дарга тээ?
Пэлжээ -
Эрдэнэбат. Тэгээд тэднийхэн их сайхан хүрээлж авч байсан. Тэгээд ажиллах арга бол би дандаа хуучнаараа ажиллаж гээд байсан. Тэгээд шинэ улсууд чинь шинээр ажиллахыг бодолгүй яахав дээ. Тэгээд тэрнийг тохируулах гэж дотроо өөртөө бол нилээ зовлон байсан л даа. Тэгмээргүй л юм л гэж бодоод байдаг. Тэгсэн чинь арга барил шал ондоо болчихдог юм. тэгээд сүүлд нь тохируулс хийгээд байж байгаад амьдралын эрхээр 10 жил болчихсон юм аа. Сайхан харж үзэж байсан л даа. Сайхан. Машинтай унаатай, контор энэ тэр чинь, аан цалин мөнгө ерөөсөө л би шахаж байгаагүй. Болохгүй. Тийм л дажгүй ээ. Хөгшин маань яахав дээ тэгээд л намайг пенсэнд гарчихаад л тэр нэг алтных нь хэдэн төгрөгийг төлөөд л өг гээд л
Отгонбаяр -
тэр ер нь төлөхгүй байсан бол яах бол.
Пэлжээ -
төлөхгүй л байсан байх байсан байна лээ дээ.
Отгонбаяр -
төлөхгүй л байсан байх тээ? Ёстой нээрээ тэр хүмүүстэй тэр шүүхийн үүдэнд суугаад байх чинь моралийн хувьд их эвгүй
Пэлжээ -
прокурорын тусгай хэргийн байцаагч гэж нэг хүүхэн байсан. Тэр их сайн эмэгтэй байсан. Залуухан 30 л гарсан байх. Тэр ер нь сүүлдээ бүр за мэдэхгүй мэдэхгүй би бүр юу ч хийгээд байгаагаа мэдэхгүй байна. Асуух л ёстой гэж дээрээс яасан ингээд л асуугаад л байхаас гэж хөхрөөд байсан юм. тэгээд ч тэр ч нэг их удалгүй бидний дараахан л халагдчихсан юм шиг байна лээ дээ. Тийм юмнууд нь мэдэгдэж л байсан юм байлгүй дээ. Бас тийм сайхан хүүхдүүд байдаг л юм даа. Дахиж тэр хүүхний чинь үүдэнд Батмөнх дарга, Гомбожав дарга, би, Майдар бид дөрөв гадаа үүдэнд нь байцаахыг нь хүлээгээд л сууж байлаа.
Отгонбаяр -
тэгээд л тэд нар бол тохитой, ир гэсэн цаг нь оччихно тиймүү?
Пэлжээ -
яг л яс. Цаг хожидох гэж ерөөсөө байхгүй ш дээ.
Отгонбаяр -
байхгүй шдээ. Шал өөр хүмүүүс байхгүй юу.
Пэлжээ -
асуусан асуултанд нь яг л өөрийнхөө мэддэгээр өөрийнхөөрөө бодсоноор хариулаад л тэгээд л байж байдаг. Тэгээд тиймэрхүү байгаад байхаар чинь байцааж байгаа хүнд чинь ч бас гайгүй байдаг юм байна лээ л дээ. Яг нөгөө хуучин шигээ харьцаад байж болохгүй л дээ. Яалаа гэж ялтан болчихсон уулсууд чинь. Тэгээд гайгүй өнгөрсөн шүү. Бид нар чинь бас ерөнхийдөө гайгүй өнгөрсөн. Гайгүй өнгөрсөн юм байгаа юм.
Отгонбаяр -
үгүй ээ одоо өөрөөр ч яахав дээ. Өөр одоо жишээ нь таниас ухаад юу олохов дээ тээ?
Пэлжээ -
үгүй ээ зарим дээд удирдлага, дээд удирдлага ч юу байхав дээ. Ер нь дээд удирдлага ч юу байхав. Ер нь удирдаж байсан улсуудад бусад орнуудад нилээ хатуу хатуудсан юм байдаг шүү. Бусад социалист орнууд. Манайх бол ерөөсөө нормальный яваад байсан. Батмөнх даргыг л жаахаж олигтой үзээгүй дээ. Бусадтай нь яг адилхан. Түүнээс улс орныг 16-н жил удирдсан хүнийг бол гайгүй л баймаар байсан.
Отгонбаяр -
харин тиймээ. Тэгээд үүнээс хойш түүх бас 90-н оноос хойш 20-н жил шахам өнгөрчихлөө шдээ. Тэгээд 20-н жилийн дараа эргээд бодоход таньд сэтгэгдэл, үнэлгээ энэ талаар одоо юу байна. Тэр үед өөрийнхөө байсан байдлыг иргээд бодохоор
Пэлжээ -
өөрийн хувь хүн дээрээ бодоод огт хэрэггүй юм шиг байгаа юм. Ерөнхий байдал бол яахав шинэ нөхцөл байдал бол үүссэн. Энэ бол зүй тогтлын дагуу явсан тийм процесс гэж би боддог юм. Ер нь социализм бол өөрийнхөө хөгжлийн нилээд дээд цэгт нь тулаад цаашаа явах бололцоогүй болчихсон байж л дээ. Тэр талаас нь бодох юм бол за яахав манайхны хэсэг залуучууд энэ ардчиллыг одоо эхлүүлсэн явуулсан. Зориг одоо их зоригтойгоор гарч ирж хийсэн. Ер нь их л зөв л юм эхэлсэн юм байгаа юм. тэгээд аятайхан болгочих юмыг энэ морин дэл дээр давхиж байгаад дэлхийн талыг эзлэх сайхан, мориноосоо буугаад улс орноо тохинуулах хэцүү гэдэг бол яах аргагүй л тэр үлгэр л болсон юм байгаа юм. нөгөө залуучууд бол онолын талаар мундаг, ер нь практик асуудал дээр хүмүүсийг удирдах, байгууллагыг удирдах, зам замаа удирдах тийм юман дээр туршлага суугаагүй байсан болохоор хугацаа их зарсан. Хэтэрхий их хугацаа зарлаа. Энэ хооронд манайх бол хүн бүрийн л толгойд бууж байсан юм юу гэвэл анхны ерөнхийлөгч гарч ирээд Очирбат “Азийн бар болно” гэж хэлж байлаа шдээ. Хүн бүр л тэгэж бодож байлаа шдээ. За энэ чинь одоо ингээд нэг намын дарамтаас гараад, нэг улсын дарамтаас гараад ингээд чөлөөлтэй хөгжих нь энэ бол дорхноо хөгжих нь гэж бодоод л. Хүн бүр тийм ойлголттой байсан. Тэгээд л удирдах тушаал буруу, буруугаар л удирдчихсан л даа. Өмч хувьчлалаас эхлээд л буруудсан. 20-р тогтооллоос л эхлээд буруудсан.
Отгонбаяр -
би бол тэр улсуудыг онолын талаар их мэдлэгтэй байсан гэдэгт их эргэлзээд байгаа юм. Жишээлбэл: өмч хувьчлалыг үнэхээр ингээд буруу явуулчихсан шдээ. Тэгэхээр тэр эдийн засгийн чиглэлийн улсууд түүнийг онолын хувьд урьдчилж харж чадаагүй юм болов уу?
Пэлжээ -
тэр бол зөвхөн бусдыг улс. Гайдар гэж байлаа шдээ. Оросын ерөнхий сайд.
Отгонбаяр -
Егор Гайдар.
Пэлжээ -
Егор Гайдар манайхны энэ залуучуудтай хойно нэг сургуульд байсан юм шиг байгаа юм. тэгээд тэд нар бол тэнд холбоо тогтоогоод л Гайдарыг Ельцин хөөрөгдөөд л. Тэгээд л Гайдарын тэр хүү гэдэг чинь хэний Гайдарын юу шдээ. Өмч хувьчлалын юу гэдэг чинь Гайдарынхаар хийсэн. Яг тэр загвараар хийчихсэн. Өөрийнхөө юуг яг мэдээгүй.
Отгонбаяр -
Тийм.
Пэлжээ -
Мэдэхгүй. Нэгдэл гэдгийг эд нар ер нь сайн мэдэхгүй байсан улс шүү дээ. Хөөрхий. Дандаа сайхан л капитал уншсан. Материализм уншчихсан. Тийм дээгүүр л улсууд. Тэр талаараа бол мэдлэг сайтай. Бэлтгэл сайтай тийм хүүхдүүд байсан. Ямар сайндаа л одоо Эрдэнийн хүү чинь хэн билээ дээ одоо?
Отгонбаяр -
Эрдэнэбат уу?
Пэлжээ -
биш ээ. Сая ерөнхийлөгчид дэвших гээд байдаг. Элбэгдоржтой хамт яваад байдаг.
Отгонбаяр -
Бат-Үүл үү?
Пэлжээ -
Бат- Үүл. Бат-Үүл чинь л одоо л Марксын капиталыг шүүмжлээд л байж байсан хүн шүү дээ. Марксын капиталыг 10 дахин уншсан том профессор хүртэл түүнийг шүүмжилж чадахгүй байсан. Учрыг нь олж чадаагүй байна гэж ярьдаг байсан. Тэр чинь ч тийм амар зохиол ч биш л дээ. Тиймэрхүү л байна даа.
Отгонбаяр -
Одоо манайд энэ өнөөдрийн төр, төрийн тогтолцоо өнөөдрийн байж байгаа байдлын талаар та ямар бодолтой байдаг вэ?
Пэлжээ -
би харин нэг жаахан зүгширч магадгүй юмуу? гэж бодоод байгаа юм. Уг нь одоо үндэсний цогц бодлого гэдгийг чинь юу гэдэг билээ? Манай ерөнхийлөгчийн санаачилсан 20-н он хүртэл үндэсний хөгжлийн цогц бодлого гэж. 20-н жилийн хугацаагаар нэг ерөнхий юм гарч ирлээ шдээ. Тэр гараад ирлээ. Түүнийг биелүүлэх гэж Баяр анхан ерөнхий сайдаар гарч ирээд их аятайхан аятайхан таван төгөлдөршил гэдгийг гаргаж ирээд намаа цэгцлэх талаар нэг жаал жаахан юм хийгээд их аятайхан юунууд эхлэлүүдийг хийж эхэлсэн. Тэгээд ер нь яахав зүгшрэх нүүдээ. Удаан ч гэсэн урагшлаад. Яахав одоо бол миний бодлоор бол Улаанбаатар хотод ядуус их байна. Хөдөө бол яахав дээ. Хөдөө би 20-н нас хүртлээ байсан хүн. Юун хоол идэх. Зуны цагт бол хоол идэх гэж байхгүй шүү дээ. Тараг сүүгээр л тэгэс ингэж байж байгаад л, ааруул өрөмөө идчихээд л тарваганы мах олдвол идчихээд л тэгээд л. Одоо тийм байдалд хүрээгүй байна гэж би бодоод байгаа юм. За яахав сүүлийн үед ноолуурын үнэ буурлаа. Махны үнэ буурлаа. Арьс, ширний үнэ буурлаа. Ийм явдал бол энэ бол үнэхээрийн түр зуурын асуудал. Энэ бол манайх шиг энэ баялагтай, ийм малтай, ийм цөөхөн хүн амтай улс тэгэж их гуйлгачилах ч үгүй болов уу? гэж бодож байна. Зарим нь айхтар дэвэргэх юм даа. Дэвэргээд болж өгөхгүй юм. манайхан чинь туйлшруулах их дуртай юм байна шдээ. Нэг сайн хүнийг чинь бол ч тэнгэрт тултал нь магтдаг, нэг муу хүнийг бол бүр газар доор ортол нь муулдаг. Нэг тийм туйлшрах сэтгэлгээтэй улс юм даа Монголчууд чинь. Тийм учраас одоогийн юу бол энэ хэвээрээ яваад байхад нэг их удахгүй миний үед бол хаанаас тэгэж нэг их сайхан жигдэрчихээд л, та нарын үед бол тэгээд гараад ирнэ гэж бодож байгаа шүү би л хувьдаа.
Отгонбаяр -
Таны хүүхэд байсан үе дараа нь ингээд социализмын энэ их бүтээн байгуулалтын үе 90 оноос хойшхи үе хүүхэд та хөдөө байсан шдээ тээ? Тэгэхээр та энэ үеүүдэд хүний амьдралын орчин, материаллаг байдал, тэгээд цааш нь оюун санаа, үзэл санааны хувьд их ялгаанууд байна уу?
Пэлжээ -
байлгүй яахав. Одоо 1950-иад оны сүүл хүртэл бол ерөөсөө л одоо хөдөөгийн амьдрал гэдэг чинь ерөөсөө л харанхуй амьдрал байлаа шдээ. Яахав сургууль соёл байгуулагдаж хөгжиж байсан. Сургуулиас хүүхдүүдээ гаргах, зайлуулах гэсэн юм хүн бүхэнд л байлаа шдээ. Хамгийн наад зах нь би есүүлээ хүн тэрнээс сургуульд явсан хүн хоёрхон байгаа шдээ. Анхны нь би, тэгээд миний нэг хүнд өргүүлсэн дүү. Бид хоёр л бид хоёр л тэгээд улсын ажил хийж явлаа шдээ. Бусад нь яахав ажилчин энэ тэр болсон л доо. Жаахан сэгээтэй нэг нь хүүхдээ сургуульд өгдөггүй байлаа шдээ. Тэгэж байхад чинь одоо бол юугаа ч хайрлахгүй зарж байгаад хүүхдээ болсон болоогүй дипломтой болгох л гэж явж байгаа шдээ. Аан харин одоогийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийн ер нь дийлэнх нь л юм суръя гэж улайхгүй л байх шиг байна. Бидний үед чинь шөнө сууж сурч байгаа юм гээд заримдаа нэг хоёр хүртэл, бүр юм хийхгүй ч гэсэн шөнө сууж нойр хүрэхгүй сууж сурч байгаа юм гэж тэгэж хичээл хийдэг байлаа шдээ. Тэгээд ер нь бие биендээ нэг их айхтар яахгүй. Цөм л сургуулийн төлөө л явдаг байсан л даа. Бид нарт чинь стипент өгдөг байсан. Зуны амралтаар амралтын мөнгө өгдөг байсан. Гайгүй сайн сурвал нэмэгдэл цалин өгнө. Хүн ч цөөхөн байсан л даа. Тэгэж л сургуульд татагдаж, багш нар нь ч ялгаагүй хүн сургахын төлөө, Биохимийн хичээлд би эхлээд хүн эмнэлгийн ангид байсан юм л даа 1-р ангидаа. Шманенко гэдэг багш, гурван эрэгтэй оюутан хүн эмнэлгийн. Бид гурвыг орой 6 цагт өөрийнхөө лаборторт түгжчихээд тэгээд шөнө та нарыг гаргаж өгнө. Тэгээд нэг химийн анализ хийлгээд суулгачихаж байгаа юм. тусад нь. Шөнийн нэг цагт хүрч ирж гаргаж өгч байж гаргаж өгч байсан шүү дээ. Тэгэж л сургаж байсан шүү дээ. Хүний биеийн анатомын хичээл дээр 1-р ангийнхаа эцсийн шалгалтыг бусад хичээлүүд бол дундыг нь дунд сайныг нь сайн ер нь бол хүн эмнэлгийн анги ч хэцүү эд байсан байна л даа. 7 унаад бид гурав. Гурван найз шүү дээ. 6 унаад 7 дахь дээр нь хоёр нь дунд өгөөд нэг нь уначихаад намар ирж өг гээд. Яг тэгэхээр нь хичээлдээ өргүй хүнийг өөр ангид шилжүүлдэг байсан юм. Нөгөө нэг дунд өгсөн хоёр маань нэг нь зоотехникийн ангид, би эдийн засгийн ангид шилжчихсэн. Нөгөө дахь маань намар хүрч ирж байж шалгалтаа өгч байж анги дэвших ийм болоод тэгээд намар хүрч ирээд гэж нэг багш байсан юм даа. Орос багш тэрэнд шалгалт өгсөн гэж байгаа юм. дахиж тав дахин унасан гэж байгаа юм.
Отгонбаяр -
Орос хэл дээр өгнө биз дээ
Пэлжээ -
Орос хэл дээр. Орос ч юу байхав дээ. Анатомын ерөнхийг л цээжлэх юутай. Латин. Цээж гэдэг чинь ерөөсөө турчигнаад л байна л даа. Залуухан хүүхэд байсан юм чинь. 5 унах чинь
Отгонбаяр -
7 унаад дахиж 5 өгөөд 12 унаж байгаа юм.
Пэлжээ -
12 унаад за чи нөгөөдөр хүрээд ирээрэй гэж үгүй яахав анги дэвшихийн тулд очихоос яахав хүрээд л очиж, тэгсэн чинь тэр моорогт байлаа. Моорог гэдэг чинь хүний хүүр хадгалдаг газар. Тэнд нэг муу ширээтэй манай багш. За чи суу л гэж гэнэ. Овоо их сайхан зантай л байна. Тэгээд л нөгөө асуултуудаа асууж л гэнэ. Чи зачетныйхаа дэвтрийг авчирсан уу л гэж байна гэнэ. Авчирсан л гэнэ. Аан өгөөдөх. Ер зачетныйх нь дэвтэр дээр нь шууд аваад 4 тавьчихлаа гэнэ. Тэгээд хэлсэн байгаа юм: за нормальную анатомию человека мы с тобой в монголии 4 знаем, никто 5 незнает анатомию человека. За чи тэгээд надтай адилхан мэддэг боллоо шүү. Их мундаг эмч болсон ш дээ. Тэгээд хөөрхий зайлуул дөчин насан дээрээ байна уу? Шизофрени тусаад үхчихсэн юм байгаа юм. Миний нэг найз. Бид хоёрыг 5,6 унагаад энэ хоёр үүнээс илүү явахгүй гэж бид хоёр ч хэрээ мэдээд бушуухан зайлж байгаа юм даа.
Отгонбаяр -
уйгагүй байна шдээ. Багш
Пэлжээ -
багш тэгэж л ажиллаж байсан юм даа. Одоо тийм багш байдаг үгүйг би мэдэхгүй.
Отгонбаяр -
одоо тэгэж олон унагаавал багш нь сургуулиас хөөгдөнө шүү Пэлжээ ахаа. Хүүхэд унагаалаа гээд элдвийн юм болно шүү.
Пэлжээ -
хүн эмнэлгийн ангид унаж сурваа. Хүн эмнэлгийн ангиас эдийн засгийн ангид орохгүй юу. Төмөрбаатар багш гэж нэг марксизмын багш байсан юм. Би өөрийгөө марксизмд гайгүй гэж өөрийгөө тооцоод байхгүй юу. Марксизмын түүх, Ленинизмийн асуудал энэ тэр гэдэг номнууд өгдөг байсан тэгээд л Монголын түүх мүүхтэй яагаад л тэгсэн чинь хагас жилийн шалгалтаар юу яадаг байна шүү. Нэг цитат асуугаад, нөгөөдөхийг нь би мэддэггүй ээ. Чи уншсан юм уу? Үгүй юу гэнэ. Уншсан л гэлээ. Тэгсэн чинь чи хүн эмнэлгийн ангиас орж ирсэн байх аа үхсэнээ хийж орж ирсэн юм, тэндээ л тэр хүүртэйгээ л ноцолдоод л байж байхгүй. Үхсэнээ хийж энд орж ирсэн юм л гэж байна шүү. Уг нь би сурах л санаатай орж ирсэн юм даа багшаа л гэлээ. Бас хэнэггүй байжээ. Тэгээд чи тэгвэл энэ цитатыг яагаад цээжилчихдэггүй юм. үгүй ээ багшаа би түүхийг л үзнэ үү гэхээс цитат нэг их тогтоогоод байдаггүй ш дээ гэлээ. Яв чи гээд л хөөгөөд гаргачихав аа. Тэгээд тэнд уначихаж байхгүй юу даа. Хагас жилээр. Тэгсэн нь Ш.Бат-Очир гэж Төмөр-Очирын хэрэгт ороод байсан даа. Шагдарын Бат-Очир гэж. Тэр бид хоёр нэг анги л даа. Надаас ахмад. Тэгсэн нь Төмөрбаатар багш тэр хоёр КУТВ-д хамт бас байсан юм гэнэ. Тэгсэн чинь ингэчихлээ л гэсэн чинь чи яаж галзуурч байгаа юм бэ? Төмөрбаатарын урдаас тэгэж хэлдэг хүн байдаг юмуу. Төмөрбаатар багш чинь нэг их олон ном сугачлаад л орж ирнэ. Лекц уншиж байгаа юм. дандаа орос ном. Тэрийгээ эргүүлээд л тэгээд л монголоор яриад л байна. Цаас хавчуулчихаал хааяа нэг цитат бичүүлнэ. Тэрнийг нь мэдэхгүй байхгүй юу. Тэгээд хөөгдчихөв өө. Хагас жилээр. Тэгэхдээр нь тэр чигтээ хаячихаад хөдөө гараад явчихсан. Тэрийг өгч яахав дээ гээд л. Манайх ганц гэр, ганц гэр хэдэн хоньтой, хэдэн үхэртэй, гурав дөрвөн морьтой, нэг их хүйтэн өвөл байсан юм. Эх бол их л баяртай л байна. Амралтаараа л ирлээ гээд л бодчихгүй юу? Тэгээд намайг нилээ хувьцас хунар мунар зарим нэг юмаа аваад оччихсон юмаа. Манай эцэг эх нилээн хардсан байгаа юм. Арав хонолоо. Манай эцэг бид хоёр гадаа үхрийн баас хөдөс арилгаж байгаад л миний хүү ер нь амралтаараа ирсэн юм уу эсвэл яваад ирсэн юм уу? л гэж байна. Би ч амралтаараа л ирсэн л гэлээ. Амралтаараа ирсэн. Үгүй чи одоо арав хоночихлоо тийм олон хоногийн амралттай байдаг юмуу хагас жилийн амралт чинь. Тийм байдаг юм аа 15 хоногийн амралттай байдаг юм аа тэгэж байгаад явна аа л гэлээ. Үгүй ээ тэгээд л нэг морь унаад л явсан чинь нэг км явбуу үгүй юу морь гэдэг чинь бөөн цан. Ерөөсөө тийм хүйтэн. Тэгсэн чинь өрөөсөө байж болохгүй нь ээ энэ хөдөө, явнаа л гэлээ. Дүүгээрээ мориор Дашинчилэнг хүртэл 80км газар өвлийн хүйтэнд хээр хонож байж хүрээд
Отгонбаяр -
яаж осгочихдоггүй юм.
Пэлжээ -
өө сайхан үстэй дээлтэй тэгээд л 18 хоносон байгаа юм даа тэгээд. 18 хоночихоод хүрээд ирсэн чинь сургууль ерөөсөө мэдээгүй. Ангийнхан л мэдэж байсан. Тэгсэн л Бат-Очир л одоо их тийм сайн хүн байсан юм л даа. Одоо намайг яахав дээ хүрээд ирсэн нь зөвөлдөө л гэж. За одоо яахав би нэг Төмөрбаатар багшид чи нэг шалгалт аваад өгөөч гэж нэг хэлээд үзээдэхэе. Тэгээд цаадах чинь нэг дунд тавина биз дээ цаадах чинь. Дунд авах яахав дээ. Чиний сурлагын байдлыг би мэдэж байна. Гээд л шалгалт өгөх гээд л айгаад л орлоо доо сүүлд нь одоо ингээд л хөөгдөж бариад л хэн их сайн хэлсэн. Бат-Очирт их сайн хэлсэн, чи их л даруухан шиг л байж үзээрээ л гэж. Надаас асууж л байна. Чи юу гэж явна л гэж багшаа би шалгалтаа дахиж өгье гэж. Чи яаж чадахын гэж байна. Үгүй ээ багшаа би амралтаар үхсэнээ уншихав дээ хөдөө оччихсон юм чинь. Амралтаараа хичээлээ давтаад нилээн сайн болоод ирлээ л тэгээд л өгөе гэж бодлоо л гэлээ. Суу л гэж байна. Өө тэгсэн чинь билет милет байхгүй зүгээр тэгээд л нэг хачин ингэж ярьдаг хүн байсан юм. тэгээд л асуугаад л байна асуугаад л байна. Асуусан болгоныг нь яахав мэддэг заасан юм аа л асуугаад байсан болохоор нь л хэлээд байлаа. За за яахав чи одоо яахав нэг л анги дэвшсэн болж үзэхээс яахав. Зачетныхаа дэвтрийг өгөөдэх тэгсэн чинь дөрөв тавиад өглөө шүү. Өө гуяа алгадаад л гарч өгсөн гэж. Тэгээд сүүлд аспирантурт хоёулаа нэг дор дайралддаг байна шүү.
Отгонбаяр -
багштайгаа хоёулаа.
Пэлжээ -
Тэгээд сүүлд эхлээд л айдаг л байсан л даа. Багшаасаа. Сүүлд нь яахав дээ оюутан болчихсон улсууд чинь тийм нарийн байх биш. Аан та одоо ёстой адаар юм мэддэг ч байсан юм уу үгүй ч юмуу мэдэхгүй ном хараад л уншаад л орчуулаад л яриад л байдаг байсан та тэгсэн мөртлөө хүн унагаж байсан гэсэн. Заяа чинь хаяг хохи чинь ээ тэр үед чи өшөө дахиад унах байсан юм. дахиад унагасан бол өшөө аятайхан явахгүй юу чи. Миний тэр унагасны ачаар чи энд хүрээд байж байгаагаа мэдэж байна уу чи гэж ахмад л хүн байсан юмсан. За за сүүлд нь бараг дэмий юм яриад явчихлаа.
Отгонбаяр -
тэгээд сүүлд нь нэг ийм асуулт байна аа. Таны амьдралд онцгой гэж хэлмээр их тийм гүн гүнзгий нөлөөлсөн нэг тийм үйл явдал байна уу? Амьдралд чинь их хүчтэй нөлөөлсөн.
Пэлжээ -
эерэг талаараа юу? Сөрөг талаараа юу?
Отгонбаяр -
аль нь байж болно л доо.
Пэлжээ -
за одоо анхныхаа муу хөгшнийг алдсан л айхтар нөлөөлсөн л дөө.
Отгонбаяр -
хэдэн онд билээ тэр чинь
Пэлжээ -
71 онд
Отгонбаяр -
71 онд. Залуу байсан байна.
Пэлжээ -
тэр л ер нь хүнд аюултай цохилт юм. хүүхдүүдэд, төрсөн ганц, үрчлүүлсэн хоёр хүүхэд гээд ингээд гурван хүүхэд байсан. Хүүхдүүдэд бол аюултай муухай цохиолт болсон.
Отгонбаяр -
тэр үед та алба хашиж явсан ар талаа хүүхдүүдээ яана
Пэлжээ -
тэр үед геологийн яамны сайд л байсан л даа. Тэр л хамгийн аюултай л даа.
Отгонбаяр -
гэнэт явчихсан юм уу?
Пэлжээ -
гэнэт яваагүй ээ. Их эмнүүлсэн. Их эмнүүлж байж явуулсан
Отгонбаяр -
их эмнүүлсэн үү? ер нь бол боломжийн хэрээр л эмнүүлсэн дээ.
Пэлжээ -
боломжийн хэрээр л эмнүүлсэн л дээ.
Отгонбаяр -
болдог бол үлдээх л байсан байх даа.
Пэлжээ -
зөвлөлтөөс 2 профессор хүртэл урьж авчирч эмнүүлж байсан юм. тэгээд яагаад ч юм болоогүй юм. 36-н настай яваад өгсөн юмаа.
Отгонбаяр -
залуу байж
Пэлжээ -
залуухан байсан. Тэр л хамгийн айхтар хүнд цохиолт болсон юм даа хүний амьдралд, тэгээд харин сүүлд нь бол 74-н онд байна уу бид 2 суугаад 3-н хүүхэдтэй энэ хүүхдүүд л бол ерөөсөө алтан хүүхдүүд болж байгаа юм бага ч байсан юм даа. тэгээд л энэ хүүхэн бид хоёр суугаад ерөөсөө юу яагаагүй дээ. Хэдийгээр ажил төрлөөсөө хусагдаж, орон шорон элдэв бусын юм болж байсан ч гэсэн.
Отгонбаяр -
өө тэр яахав дээ.
Пэлжээ -
бид хоёр тэгээд л яахав дээ ерөнхийдөө сайд нарын зөвлөлийн орлогч дарга байхад чинь хивс мивс, диван миван гэдэг чинь дандаа сангийн юм байлаа шдээ. Бүгдийг нь хусаад аваад явчихсан шдээ.
Отгонбаяр -
ээ цусаа гэр хоосорчихсон.
Пэлжээ -
гэр хоосорчихсон. Аан энийг авч үлдсэн юм. тэр үед чинь одоо Румынаас нэг ийм стенк ирдэг байсан юм. тэгээд манай хөгшин авчихсан байсан. Нэг одоо телевизор хоёр тэр маань одоо өнгөрсөн жил яагаад хямдыг нь бодоод эвдрэхдээр нь үүнийг аваад тавьчихаж байгаа юм.
Отгонбаяр -
Аан энэ стенк бол та нар өөрсдөө авчихсан байсан болоод үлдээж
Пэлжээ -
өөрсдөө авсан болоод. Өөрсдөө авчихсан болохоор яахав дээ. Өөр хөргөгч мөргөгч цөмийг нь авсан
Отгонбаяр -
бүгдийг нь ачаад явчихсан уу?
Пэлжээ -
цөмийг нь ачаад явчихсан.
Отгонбаяр -
яасан муухай юм. тэр үед чинь
Пэлжээ -
хуучин нэг хүмүүс сайн л хүмүүс байсан юм. зарим юмнуудыг нь үнийг нь төлөөд авсан юм байгаа юм. нэг л хуучин хивсийг нь авсан байх. Одоо түүнийг нь бага охиндоо дэвсээд өгчихсөн. Энэ муу өрөөг дүүрдэг тийм том хивс байсан юм. тэрнээс өөрөөр яахав дээ. Эцэг эх, ах дүү нар нас барахдаа яахав дээ жамын дагуу явсан. Жам бусаар явсан өвчнөөр үхсэн тийм залуу хүмүүс чинь одоо харамсалгүй яахав дээ. Олон хүн бол тун хэцүү. Олон хүн бол үхэж барагдахгүй шдээ. За хамгийн их эерэг талаар баярлаж байсан юу гэвэл би тэр аспирантурт явахад л дотоодод дээд сургууль төгссөн, хэл мэдэхгүй, хэл бол муухан мэднэ. Тэгээд очиход их сайхан. Очсон хойноо яана даа гэж бодогдох тэгээд би очсон жилээ найман кг турсан байсан шүү. 11-н сар хүртэл 9-11 сар хүртэл. Өдөр шөнөгүй суугаад л. Их сайн хүмүүс байсан учраас айхтар сайн сурсан байсан л даа. Энэ Балдоо байна. Лхамсүрэн дарга байна. Лодойдамба гуай байна. Готов гуай байна. Готов багш бол миний багш л даа. Эд нар түрүүлээд оччихсон байсан. Бид нар яаж хичээл, цагаа яаж хувиарлахав тэр бүгдийг зааж өгөөд л мэдэхгүй юм аа бид нар чинь асуухад ч мундаг хүмүүс л байсан даа тэд нар чинь. Хамгийн азтай тохиолдол тэр ээ. За одоо сайд нарын зөвлөлийн орлогч дарга болох ч одоо яахав дээ. Түлш эрчим хүчний сайд байхаас л хэцүү учраас айж нэг их баярлаж яах ч юмгүй дээ. Энэ хүнд юмыг даахгүй л гэж хэцүү үнэн голоосоо л болиё гэж байлаа. Цэдэнбал дарга улс төрийн товчоонд үнэн учраа хэлсэн чинь хэн хийх юм бэ гэж загнаад Цэдэнбал дарга хий. Москвад сурна гэдэг бол ер нь тэр үеийн гайгүй сэхээтнүүдийн их дээд завшаан байсан шүү.
Отгонбаяр -
тийм
Пэлжээ -
тэр үедээ ч тэгэж бодогдож байсан. Тийм ч их дээд завшаан болсон доо.
Отгонбаяр -
Тийм байсан, тийм байсан.
Пэлжээ -
за одоо надаас өөр юм үлдээгүй ээ одоо байхгүй.
Отгонбаяр -
юм үлдээгүй ээ юу?
Пэлжээ -
одоо юу ч мэдэхгүй юу ч үлдээгүй.
Отгонбаяр -
за таньд их баярлалаа. Та нээрээ үнэхээр их сайхан ухаан саруул, ой тогтоолт их сайтай, хүмүүсийн нэр ус, он сар, газар усны нэр, их сайхан байна. Та тэгээд одоо таньд их баярлалаа.
Пэлжээ -
үгүй ээ тэгээд яахав хэрэг болсон бол чиний ажилд ямар нэгэн дуслын төдий хэрэг болбол одоо өвгөн хүнд баярлалаа л гэхээс яахав.
Отгонбаяр -
Би ч гэсэн танайтай уулзсан даа их баяртай байна. Таньтай уулзуулж өгсөн Дагзмаад бас их баярлаж байна. Үнэхээр хуучин цагийн ийм сайхан кадрууд чинь одоо тэр яасан юм, яг таг, яс тас тиймээ юманд аягүй хариуцлагатай үнэнч
Пэлжээ -
ёстой үнэнч байсан даа
Отгонбаяр -
үнэнч байсан. Ийм хүмүүс байсан учраас би их л хүндэлдэг л дээ та нарыг. За их баярлалаа таньд.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.