Tsogzolmaa
![](../assets/images/interviewees/990183.jpg)
Basic information
Interviewee ID: 990183
Name: Tsogzolmaa
Parent's name: Lomoi
Ovog: Aamaa
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, biology teacher
Belief: Buddhist
Born in: Biger sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: büren bus dund
Father's profession: nurse
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
family
childhood
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За бидэнд ярилцага өгөх зөвшөөрөл өгөөд, цаг заваа гаргаад ингээд ярилцлага өгч байгаа танд их баярлаж байна Цогзолмаа эгчээ. Та эхлээд өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярьж өгөхгүй юу?
Цогзолмаа -
За энэ зүйлүүдтэй одоо танилцлаа. За тэгээд ямарч байсан өөрийнхөө амьдралын түүхийн талаар одоо яг санаж байгаа зүйлүүдээ л яръя. Урьд нь ингэж бэлдэж бариагүй учраас. За би 1954 оны 3-р сард, ээжийн ярьснаар бол 3 сард төрсөн юм шиг байгаа юм. Яг ид мал төллөж байх үед л төрсөн. За төрөхдөө болвол ээж одоо нөгөө хурга ишиг, гэрийнхээ баруун талд л хурга, ишигээ уячихдаг байсан юм байна л даа дээр үеийн улсууд. Тэгээд тэрнийг одоо гаргаж тавьж өгч байгаад тэгээд ерөөсөө өвдөөд төрчихсөн. Тэгээд төрөөд унахдаа бол яг тийм ууцаар дүүрэн өтөг бууц наалдчихсан ингэж байсан гэж ярьдаг. Тэрнийг бодохоор зэрэг одоо тэр үед амьдарч байсан улсуудын амьдрал одоо ямархуу янзтай байсан бэ? гээд бодохоор зэрэг бас их сонин дурсамж надад байдаг юм. Тэгээд одоо яаж төрсөн, өөрөө төрж байсан, ээжийгээ төрж байсан тэр үеийг ингээд бодохоор зэрэг сонин санагдаж байдаг. Тэгээд тэгж төрснөөр би янз бүрийн тийм өвчтэй, янз бүрийн тийм одоо байдалтай байгаагүй эрүүл төрөөд одоо эрүүл хүн болж өссөндөө баяртай байдаг. За тэгээд бага насаа бол эцэг эхийнхээ гар дээр өнгөрөөсөн. Ээж маань хөдөө хадмуудтайгаа мал маллаж ингэж байдаг байсан. Аав маань одоо цэрэгт яваад, цэрэгт байхдаа одоо сувилагчийн эрдэм сурч ирээд, тэгээд сумынхаа хүн эмнэлэгт эх баригч, сувилагч хийдэг байсан учраас аав маань сумын төв дээр, ээж маань хөдөө байдаг байсан. Би дээрээ хоёр эгчтэй. Хоёр эгчийн маань том эгч эмээ өвөө дээр байдаг аймгийн төв дээр. Миний дээд талын эгч надаас хоёр, гурван насаар ах. Ингээд ерөөсөө хоёулаа аав, ээж дээрээ байдаг байсан. За тэгээд бага насаа эцэг эхийнхээ гар дээр одоо байж байгаад, тэгээд намайг нэг 5 настай байхад ээж маань сумын төв рүү орсон. Гэр бүлээрээ орж сумын төв дээр байдаг байсан. За сумын төв дээр орж ирээд байхад ээж одоо тийм эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байдаг байсан. Тэнд ажилладаг байсан. Аав маань нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Тэр үеийн хүүхдүүдийн одоо бага нас яаж өнгөрдөг байсан бэ тэр л маягаар сумын төвийн юу руу орж, сумын төвийн доод талын хаяа гэж ярьдаг руу орж гоёо түүж, тэгээд элсэн дээр тоглож, чацаргана түүж ингэж л тоглож өссөн. За тэгээд намайг 6 настай байхад эгч маань 8 настай сумын дунд сургуульд ороход би дагаж, эгчийгээ дагаж ингэж гүйж байгаад сургуульд цуг орсон. Гэхдээ бол намайг албан ёсоор аваагүй байсан. Тэгээд эгчийгээ дагаад очдог. Очоод сургуульдаа хичээлд суучихаад эгчийгээ дагаад буцаад ирдэг. Тэгээд явж байгаад бид хоёрыг одоо 3-р ангид байхад манайх одоо аймгийн төв рүү шилжих болсон. Тэгээд аймгийн төв рүү шилжих болоход Аацан багш гээд одоо манай хичээлийн эрхлэгч хүүхдээр ингэж тоглоно гэж юу гэсэн үг үү. Одоо энэ хүүхэд чинь эргээд 1-р ангид оролтой биш. Энэ хүүхдийг сургуульд орсноор одоо хувийн хэргийн нээж явуулах хэрэгтэй гээд надаас шалгалт аваад, тэгээд надад хувийн хэрэг нээгээд албан ёсоор би 3-р ангид аймгийн төвд шилжихдээ сургуулийн сурагч болж ингэж аймгийн төв рүү шилжиж, аймгийн 8-н жилийн дунд сургуулийн 3-р ангид Цэрэндорж багшийн ангид одоо шилжиж очоод сурч байснаа тод санадаг. За тэгээд бага байхдаа, сургуульд орохдоо их инээдтэй одоо айлын бага хүүхэд ч байсан. Тэгээд одоо ганцхан эгчийгээ дагаад явж байх ёстой гэж боддог юм шиг тийм одоо таван хошуу, улаан таван хошуу оёчихсон дан цүнхтэй. Тэрийг бодоход одоо ер нь ямарч дэвтэр, үзэг юу байдаг байсан юм тэрнийг би одоо нээх сайн санадаггүй. Тэгээд эгчийгээ дагаж ингэж сургуульд очоод сурахдаа тийм дүрдэг үзгээр хичээл бичдэг байснаа би санадаг байсан. Дүрдэг үзгээр хичээлээ бичдэг, харандаа байдаг. Тэгээд манай Бигэр тийм элсэрхүү газар байсан учраас бид нар элсэн дээр үсгээ маш их юм бичдэг байсан. За тоогоо маш их бичдэг байсан. Эгчтэйгээ л одоо хичээлээ давтаж байгаа байдал нь л тэр байсан юм байлгүй. Гадаа элсэн дээр тоглож, үсгээ бичнэ, үеэ холбож уншина тэгж хичээлээ хийдэг, тийм одоо орчин нөхцөлд сургуульд орж, одоо эрдэм номынхоо мөрийг тэр үеэс ингэж хөөж явсан юм гэдгээ би бас тодхон санадаг. За тэгээд энэ хугацаанд надад бас нэг дурсагддаг зүйл байдаг юм бэ гэхээр би 6 настай сургуульд орчоод, сургуульд байж байхдаа би гимнастикаар хичээллэдэг хүүхэд байсан. Гимнастикаар хичээллээд одоо уран нугаралт л юм даа. Тэгээд бүр тэрүүгээр хичээллээд би одоо Цогт, Чандмань, Эрдэнэ сумуудаар тоглолт хийгээд явдаг байснаа санадаг юм. Тэгээд аймгийн төв дээр ирээд 3-р анги, 4-р анги төгсөөд. Тэгэхэд 4-р анги төгсөж бага боловсрол эзэмшдэг байсан ш дээ. Цэрэндорж багш 4-р анги төгсгөөд, тэгээд 5-р ангид орж байснаа их сайн санадаг юм. Намайг 4-р анги төгсөж байхад манай аав 4-р ангийг эчнээгээр төгсөж байсан. Тэр бас их сонин содон санагддаг юм. Тэр чинь одоо манай аав чинь цэрэгт яваад сумын одоо эмнэлэгт сувилагч, эх баригч сувилагч хийдэг байсан мөртлөө тэгээд надтай цуг дөрөвдүгээр анги төгсөөд, аав нь одоо охинтойгоо цуг ингээд эрдэм номтой хүн болж байна ш дээ гээд аав бүр надад хэлж байсан, тэр үгийг би их тодхон санадаг. За тэгээд 5-р ангидаа би шилжиж ороод хичээл номынхоо хажуугаар би ном их уншдаг хүүхэд байлаа. За үргэлжлүүлээд гимнастикаараа хичээллэдэг хүүхэд байлаа. Миний одоо гимнастикийн багш Гэрэлмаа гэж биеийн тамирын багш байгаа. Даваажав багш байгаа миний жинхэнэ одоо гимнастикаар хичээллүүлж байсан багш нар маань ийм хоёр багш байдаг. За бид нар 8-р ангид одоо ортлоо гимнастикаар явсан. 68 онд одоо 8-р ангид байхдаа ерөөсөө ямарч багшдаа хэлэлгүй гимнастикаа хаяж шууд волейболоор хөөцөлдөж эхэлсэн. За тэгээд одоо 8-р ангиа төгсөх жил Пионер сурагчдын анхдугаар биш ээ хоёрдугаар спартакиад болж. Анхдугаар спартакиад нь 64 онд болж байсан юм аа, намайг 4-р анги төгсдөг жил болж байсан санагдаж байна. 68 онд шууд гимнастикаа хаяад волейболоороо хичээллээд тэгээд 68 онд Пионер сурагчдын хоёрдугаар спартакиадад одоо бид нар бэлтгэл хийж Ховд аймаг руу явж оролцож байсан. За миний анхны волейболын багш болвол Пүрэвжав багш байдаг. За тэгээд Даваа гэж байгаа гэх мэтчилэнгээр Говь-Алтайн одоо охидууд волейболдоо сайн байлаа. Тэр багийг бүрдүүлж байсан хүний нэг. За тэгээд надтай цуг одоо тэр багт байсан улсууд Цэвэгээ байна, Даваахүү байна, Лхамхүү байна, Наст байна, Сарангэрэл гэж байгаа, Алтантуяа гэж байгаа, Алтанхүү гэж байгаа, тэгээд нөгөө Пэрэнлэй гэж байгаа гэх мэтчилэнгээр нэг багт тоглож байсан. За тэгээд сурагч үе яахав хичээл номынхоо мөрийг хөөхийн хажуугаар бас ингэж олон нийтийн ажилд идэвхи зүтгэлтэй оролцдог байсан. Ер нь л бол тийм одоо авхаалж сэргэлэн хөдөлгөөнтэй биш байлаа ч гэсэн нийгмийн идэвхи сайтай, ямарч ажилд оролцчихдог, ямарч спортоор хөөцөлдчихдөг. Ер нь зун болвол дандаа л бэлтгэлд гараад явчихдаг тийм хүүхэд байлаа. Аав, ээждээ бас ажил төрөлд нь тусалдаг, гэр орныхоо ажилд одоо тусалдаг, ээж аавынхаа ажилд тусалдаг тийм л хүүхэд байсан даа. За тэгээд 68 онд 8-р ангиа төгсөөд 9-р ангид орохдоо би арван жилийн 1-р сургуулийн 9-р ангид Ходрой багшийн ангид орж байсан. Ходрой багш маань одоо байж байдаг. За Ходрой багшийн анги бид нар 10-н “Б” анги гэж орж байсан.
Отгонбаяр -
9-н “Б” анги?
Цогзолмаа -
тийм, 9-н “Б” анги гэж орж байсан. За 10-н “Б” ангид бид нар 36-лаа төгсөж байсан. Тэгээд бид нарыг 10 төгсдөгийн урд жил одоо 69 оноос эхэлж энэ конкурс чинь бий болсон ш дээ. 69 онд конкурс бий болсон тэрнийг одоо тухайн үедээ хүүхэд байгаад нээх одоо судлаж явж чадаагүй байж байгаад 70 онд 10-р анги төгсөөд одоо бид нар конкурст орох болж байгаа юм. Ямар сургуульд, ямар юманд орохоо ч мэдэхгүй ингээд байж байсан чинь манай аав намайг эмч болгоно гээд. Би эмч болохгүй гээд, тэгээд одоо яасан ч юмгүй явж байгаад би барилгын инжинерийн ангид конкурс өгч байсан юм. Тэгээд одоо бэлдэж сүйд болсон ч юм байхгүй, ерөөсөө л байгаагаараа л ороод. Тэгээд одоо, одоо би бодоход одоо энэ нөгөө статистикийн дарга байсан Бямбацэрэн байна ш дээ. Бямбацэрэн бид хоёр л одоо нэг ангид орж байсан санагдаад байдаг юм. тэгээд Бямбацэрэн аваад явсан санагддаг юм. Бямбацэрэн чинь одоо өөр мэргэжлээр гэхээр, би тэгээд одоо хэнтэй орж ирснээ нээх сайн санадаггүй юм. Тэгээд 10-р ангиа төгсөөд дээд сургуульд орж чадсангүй ээ. Тэгсэн чинь манай аав чамайг би ерөөсөө л эмч болгоно гэж бодож байсан. Хоёулаа анагаахын дундад өнөө манай аймаг чинь анагаахын удндтай юм чинь, анагаахын дундад оруулна аа хө гээд тэгээд анагаахын дунд руу явлаа. Тэгээд би орохоор боллоо. За тэгээд намар орохоор болоод явж байгаа байхгүй юу. Тэндээсээ гараад, би ерөөсөө орохгүй гэж байсан юм чинь тэндээсээ гараад миний сэтгэл хувираад шууд юун дээр хэвлэх дээр очиж байсан.
Отгонбаяр -
Аймгийн хэвлэх?
Цогзолмаа -
Тийм, аймгийн хэвлэх үйлдвэр дээр. Хэвлэх үйлдвэр дээр очоод Бямбажав эрхлэгчтэй уулзаж байгаа байхгүй юу. Тэгээд Бямбажав эрхлэгчтэй уулзаад ярьсан чинь, тухайн үед чинь бас спортыг их дэмждэг. Намайг нөгөө сайн волейболист гэдгийг мэддэг учраас Бямбажав дарга аягүй сайхан хүлээж аваад тэгэлгүй яахав за чи ямарч байсан нэг сар дагалдан хийнэ, тэгээд гар чинь зүгширчих юм бол үндсэн ажилчин болгоно. Зүгшрэхгүй болвол гурван сар дагалдан хийх ёстой. Чамайг ямар ч байсан авъя гээд. Тэгээд хэвлэх үйлдвэрийн дэвтэрлэгчийн дагалдангаар орж байсан. Нурмаа гээд, Баттогтохын авгай Нурмаа гээд найзыгаа дагаж орж байсан байхгүй юу. Тэгээд би чинь тэнд 2 сар ажиллаад, тэгээд жинхэлээд тэндээ өөр нөгөө үйлдвэр чинь сайхан ш дээ. Тэгээд нөгөө волейболоо тоглоно, уран сайхнаар явна, дуулна бараг арай л шүлэг уншиж байгаагүй байгаа даа, лав л дуулдаг байсан. Цэнгэлтэй үдэш мүдшийг Унгаадай гуай баяан дараад, би Цэнгэлтэй үдшийг дуулаад тэгдэг байсан санагддаг юм. тэгээд тэнд чинь их сайхан байсан. Ажилчин анги чинь их сайхан ш дээ. Тэнд ажиллаад би хоёр сар болоод 8-н сарын сүүлээр, сүүл боллоо. 8-н сарын сүүл болоод байж байсан чинь нэг өдөр Бямбажав эрхлэгч дуудаж байна гэнэ. Яваад орсон чинь за хө хэрэг биш болж байна гээд тэгж байна. Яасан гэсэн чинь Гомбоо захирал яриад болдоггүй ээ. Төгсгөсөн хүүхдээ бид нар мэдье, Цогзолмаагаа авна гээд Гомбоо захирал дүрэмдээд болдоггүй. За чи өөрөө яах саналтай байна, юу ч гэсэн очоод уулзаадах. Явуулаадах гээд байна, би явуулъя гээд хэлчихлээ гээд тэглээ. Тэгээд би тэндээс бодоод гарлаа. Үгүй ямар чиг л байсан очиж уулзъя даа одоо уулзаад ир гэсэн юм чинь гээд сургууль руугаа явлаа. 1-р арван жил нөгөө шинэ сургууль руу орох гэж байсан юм. Яг тэр 71 оны, 70 оны намар гэдэг чинь тэр 71 онд орох гэж байсан юм.
Отгонбаяр -
Хариугүй дөхөж байсан юм байна, 72 онд бид нар орсон ш дээ?
Цогзолмаа -
Та нар 72 онд чинь орчихсон байсан ш дээ. Ашиглалтанд орчихсон байсан ш дээ 1-р арван жил чинь. Тэгээд очлоо, нөгөө хуучин 2-р арван жилийн байранд байсан ш дээ. Захирал чи яаж байна гэнэ ээ, сайхан амьтнаа хэвлэхт очоод ажилд орчихдог гэнэ ээ гээд тэгж байна. Одоо яадаг юм сургуульд орж чадаагүй юм чинь гээд тэгсэн чинь. Аав чинь чамайг эмч болгоно гээд байдаг ш дээ гэж байна. Би эмч болохгүй, би эмч болох сонирхолгүй гээд. Тэгээд нөгөө намайг хэвлэхэд ажилд орчихоор аав, ээж хоёр ч чимээгүй болчихлоо. Тэгээд за хө Бямбажав руу би хэлчихсэн, төгсгөсөн хүүхдээ би мэдье гээд хэлчихсэн. За энэ лаборант байна. Дуугүй ажилд ор. Юу сургуулийн мөр хөөсөн нь чамд дээр ш дээ. Сургуульдаа ажилд ороод цаашаа ахиад дээд сургууль мургуульд орохгүй юу. Одоо шууд ажилдаа ор, одоо тушаалыг чинь гаргана гэж шууд тэгж байгаа юм чинь. Сайхан байгаа юм чинь. Тэгээд би бүр боддог байхгүй юу, бас хувь тавилантай тэ. Тэгээд одоо хэвлэхээр явсан болвол бас тэр чинь тийм амар сургууль соёлд орж чадах уу. тэгээд одоо шууд л би тушаалыг чинь гаргалаа, би Бямбажав руу ярьчихна. Ажилдаа ор л гэж байгаа юм чинь тэгээд одоо Лхаахүү, Янжмаа, Мягмаржав, би, бид дөрөв лаборантоор орж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Та дөрөв танай волейболын багийнхан уу?
Цогзолмаа -
Бараг волейболын багийнхан байхгүй юу. Лхаахүү бид хоёр, харин тийм. Тэгээд нөгөө тэнд чинь усны дөрвөн лаборант байгаа юм. Физикийн лаборант байгаа юм, химийн лаборант байгаа юм, биологийн лаборант байгаа юм. ингээд зургаа, долоон яг л өөрийнх нь төгссөн хүүхдүүд хэрэг болохоор зэрэг бас нөгөө волейболынхоо хүүхдүүдийг захирал авахаа мэдэж байгаа ш дээ. Тэгээд иргээд сургуульдаа орчоод за одоо уучлаарай би одоо ёстой тэгээд сургуульдаа орох нь, шууд одоо тушаалыг ч гаргалаа гээд, тэгээд нөгөөдүүл дээрээ очиж нэг уулзалдаад. Тэгээд л 1-р арван жилдээ орсон юм. Тэгээд 1-р арван жилд ороод би чинь химийн лаборант нэг хэсэг хийсэн. За тэгж байгаад усны, усны шинжилгээний лаборантаар орсон. Тэгээд эндэхийн, эндэхийн гэнэ Дарханы ТИС-н цахилгаан станцын ус шинжилгээний лаборантод дөрвөн хүн сар дагалдан хийж байгаад очиж ажилласан. Тэгээд би чинь 70 оноос 72, 73 он хүртэл лаборант хийж байгаад, тэгээд эргээд 1-р арван жилийнхээ багш руу орсон ш дээ. Тэгээд байрын багш хийж байгаад, багын багш хийж байгаад, тэгээд багшийн курст яваад, 76 онд биологийн багшийн курст яваад тэгээд эргээд багш болох юугаа гараагаа тэндээс эхэлж байгаа юм, өөрийнхөө сургуулиас эхэлж байгаа юм. Тэгээд л өөрийнхөө сургуульд ажиллана гэдэг чинь ямар сайхан бэ? бүгд өөрийн багш нар, юм чадахгүй байсан ч нэг баг, нэг бага ангид хичээл ороодох гээд тэр чинь одоо багш дутагдалтай л байсан юм шиг байгаа юм. за тэнд нэг ангид багш ирээгүй байна. тэнд хичээл ороодох гэхээр зэрэг нэг нь ерөөсөө шууд хөтлөөд аваачаад за ийм юм заадаг, ингэдэг, ингэдэг гээд за ингээд энийг хийгээд ингээд байж бай гээд тэгээд л багш болох гараагаа эхэлсэн. Тэгээд тэр 1-р арван жилдээ ч би өөрийнхөө одоо ханьтай бас тийм багш ханьтай учирсан. Тэгээд л ер нь багш болох тийм гараагаа эндээс эхлээд 76 онд би биологийн багш бэлтгэх курст 3-н сар явж ирээд, тэгээд 1-р арван жилдээ биологийн багш, химийн багш хийж байгаад тэгээд 78 онд Багшийн дээдэд эчнээгээр орсон. Биологийн багшийн эчнээ аваад. Тэгээд бид хоёр чинь хоёулаа манай хүн чинь бага ангийн багш Архангайд төгссөн, бас одоо Багшийн дээдэд эчнээгээр түүх- газарзүйн мэргэжил эзэмшсэн. Би курсээр багш болчихоод тэгээд эргээд бас биологийн эчнээгээр дээд мэргэжил эзэмшсэн Багшийн дээдэд. Бид хоёр ингэж багш болох гараагаа эхэлсэн. Тэгээд ер нь л ингээд 10-р ангиа төгсөөд л ер нь багш болох гараагаа энэ сургууль соёлынхоо холбоотойгоор ингэж эхэлсэн. Тэгээд одоо тэрнээс хойш би чинь 35, 36 жил боловсролын байгууллагад ажиллаж, ингэж одоо насныхаа тэтгэвэрт суучаад байж байна. за тэр хоорондоо энэ ажиллаж байх хугацаандаа бол 75 онд гэр бүл болсон. За тэгээд 6 хүүхэд гаргасан. 6 хүүхэд маань 10-н жилийн дотор гарсан. 10-н жилд 6 хүүхэд гаргаж, өсгөж, хүмүүжүүлсэн. Тэр хооронд ажлаа хийж байсан. Ажлаа хийхийн хажуугаар эчнээд сурч байлаа. Ямар ч их ажлыг амжуулж байсан юм. Ямар ч одоо ажилсаг байсан юм тэгээд л дандаа хоёр ой гаруй насны зөрүүтэй хүүхдүүдийг гаргаж, өсгөж, хүмүүжүүлж байсан. Манай 6 хүүхэд чинь зургуулаа дээд боловсролтой, бүгд одоо хүмүүжил сайтай, боловсролтой тийм хүүхдүүд болгож өсгөсөндөө одоо эргээд бодохоор зэрэг ямар ч их ажлыг амжуулсан юм, ямар ч их сайхан байсан юм, ямар ч их ажилсаг байсан юм гэж өөрийн эрхгүй бодогддог шүү. Тэгээд л одоо ингээд хүүхдүүд өсөөд нэг зав зай гараад ирэхээр зэрэг ер нь ажлаа яаж амжуулдаг байсан юм бэ гэж бодохоор зэрэг ер нь тэгээд тэр үеийн улсууд сайхан, 6 өдрийн ажлын өдөртэй. Хагас сайн өдөр чинь ирчихээд л орой хоёулаа бүх одоо л хүүхдүүдийнхээ хувцас хунар, үс толгой бүх юмыг л угаагаад л шөнөд угааж цэвэрлээд, би чинь орон гэрээ цэвэрлэчихээд. Бүтэн сайны өглөө чинь хоёулаа гараад аавынх руу яваад өгнө, ээжийнх рүүгээ яваад өгнө. Тэгээд л хэдэн хүүхдээ дагуулаад тэр хавиараа өдөр сайхан байж байгаад, үдээс хойш дөрөв мөрвийн үед ирээд нөгөө хүүхдүүдийнхээ хувцас хунарыг индүүднэ, цэцэрлэг хичээлд нь бэлдэнэ. Өөрсдөө хичээлдээ бэлдэнэ, өөрсдөө орон гэрийнхээ бүх ажлыг амжуулна гэх мэтчилэн бүх л ажлаа тэр бүтэн сайн өдөр амжуулаад 7 хоногийнхоо нэг дэхийн өглөө бүх юмаа амжуулчихсан. Хүүхдүүдээ цэцэрлэг, ажилд нь хүргэж өгнө. Сургууль соёлд нь явуулна. Өөрсдөө ажилдаа бэлдэнэ. Тэр үеийн багш нар чинь ерөөсөө ёстой нэг хичээлийн бэлтгэлгүй ордоггүй байлаа ш дээ. Өглөө чинь ёстой жин тан хичээлийнхээ бэлтгэлийг хийчихсэн. Орой чинь хоёулаа сууна, хичээлийнхээ бэлтгэлийн хийнэ. Тэгж л бүх ажлаа амжуулж явдаг байлаа. Тэгээд л нэг иймэрхүү амьдралын зам мөрийг хөөгөөд 2000 би чинь 2002 онд Дарханд тэтгэврээ тогтоолгоод 2007 он хүртэл Дарханд ажиллаж байгаад тэгээд 2008 онд. 2008 он хүртэл юм байна доо би чинь ноднин дөнгөж намар очиж ажлаа өгөөд л наашаа ирсэн. За тэгээд асуух юу байна? тодруулах юу байна?
Отгонбаяр -
тэгэхээр та миний нэг асуух гэсэн асуултыг та бүр өрөө сайхан хөндөөд ярьчихлаа. Эмэгтэй хүнд илүү ачаа очдог юм л даа тэ. 10-н жилийн дотор зургаан хүүхэд гаргасан. Тэр хооронд чинь ажлаа хийгээд, сургуульд сураад, хичээлээ заагаад тэгээд ар гэрийн бүх ажил толгой дээр. ёстой яаж амжуулж байвал гэж л асуух гээд байгаа байхгүй юу? Ахиад хот руу эчнээнд яваад.
Цогзолмаа -
Тэгээд тэр чинь ер нь тэр үеийн улсуудын сэтгэлгээ болвол одооны улсуудын сэтгэлгээгээс шал өөр л байсан надад санагдаад байхгүй юу. Хэдэн л төгрөгний цалин авна, тэрийгээ ахуй амьдралдаа хүргэдэг. Тэрнээс илүүг хүсдэггүй, тэрийгээ бид нар хүргэж л байх ёстой гэсэн юм шиг тэгж л хүргэдэг. Тэгээд л тэрүүгээр чинь гэр орны бүх л тавилга, бүх л зүйл, тэгээд л хүүхдийн хувцас хунар, өөрсдийн хувцас хунар. Тэгээд л өөрсдөө багш улсууд учраас бас хүний өмнө, хүүхдийн өмнө тэр чинь хэр баргийн бас гайгүй шиг л хувцастай байхыг л боддог, эрхэмлэдэг. Тэгээд тэр болгонд зохицуулдаг байлаа. За тэгээд эмэгтэй хүнд бол гэрийн ачаалал нилээн ирдэг. Ирдэг ч гэсэн ханийн бас хайр халамж, за тэгээд тэрийг гүйцэтгэхэд, амжуулахад гэр бүлийн хүний үүрэг байлгүй яахав. Манай хүн чинь бас их сонин сэтгэлгээтэй хүн байсан. Бүх л зүйлийг бүрдүүлж яаж өгөхөөс гадна, маш их сэтгэлийн дэм өгдөг, санаа их өгдөг. Тэрийг тэгж хийвэл зүгээр юм байна, тэрийг ингэж хийчихвэл зүгээр юм байна. энийг хөгшин чинь хийе, ингэж хийдэг гээд. Тэгээд манай хүн бол хүүхдийн юм хум угааж барихдаа болвол аягүй сайн. Юм хум угаахдаа, хурдан түргэн хөдөлгөөнтэй учраас. Тэрнийг хэзээ ч тэгж гадаа гаргаж тохдоггүй. Би л гаргаж тохдог. Тэгээд дараа нь бид нар манай нөгөө найзууд эд нар бас инээлдэж байсан байхгүй юу. манай нэг Гонгоржав гээд авгай нь багш тийм өөрөө одоо аймгийн баазын дарга байсан байхгүй юу. Гонгоржав болохоор Пилхүүгийн угаасан юмыг гаргаад л тохоод гүйгээд байдаг гэсэн. Оруулаад л тэгээд гүйгээд байдаг. Тэгсэн чинь улсууд Гонгоржав их ажилтай юм аа. Дандаа л юм аа угаагаад л тохоод л, хатаагаад, оруулаад ингэж байх юм. Тэгээд би болохоор зэрэг бид хэд инээлдэж байсан юм. Манай хүн болохоор зэрэг бүгдийн угаагаад тэвхийтэл нь сандал дээр эвхээд тавьчихдаг. Гаргаж яадаггүй. Чи наадахаа гаргаач гэхээр өө чи гарга гэчихнэ. Тэгээд хүний сэтгэхүй гэж мөн сонин байх юм гэж Бодьхүү, Гонгоржав хоёрыг сүүлд нь бид нар харицуулаад бөөн инээдэм болж байсан байхгүй юу. Тэгээд л одоо гэрийн эзэн хүн чинь ерөөсөө л тэр гэрт, гэрийн одоо л бүхий л зүйлийг хариуцахын зэрэгцээгээр тэр одоо тэр гэрт амьдрах, ажиллах одоо бүх л бололцоо нөхцлөөр хангаж байдаг учраас, ерөөсөө гэрийн эмэгтэй хүн болвол тэр ажилдаа үүртдэггүй, түүртдэггүй гэж л бодож явдаг ш дээ.
Отгонбаяр -
Тэр үед декретийн амралтаа хэдийд авдаг байсан бэ? ахиад төрчихөөд хэдэн сар болдог байсан вэ?
Цогзолмаа -
Төрөхийн өмнө 45 хоног. Төрсний дараа 56 хоног. Тэгээд нөгөө багш хүрэлцээ муутай байсан чиг л хаашаа юм ерөөсөө л 56 хоноод л ажилдаа ордог.
Отгонбаяр -
Бараг 2 сар арай хүрэхгүй
Цогзолмаа -
Арай хүрэхгүй, тэгээд яахав дээ нөгөө сайн өдөр энэ тэр ороод, ажлын 56 хоног гэхээр зэрэг 2 сар байдаг. Тэгээд л ерөөсөө 56 хоноод л ажилдаа ордог. Хүүхдээ яслид бол яслид өгдөг, цэцэрлэгт бол цэцэрлэгт өгдөг. Тэгээд л ажилдаа орчихдог. Тэр үед тэгээд 2 цаг болоод хөхүүлнэ. Хичээлийн цонх гаргаж өгнө, хүүхэд хөхүүлэх цонх гаргаж өгнө. Сургуулийн ойрхон цэцэрлэг, ясли байдаг байсан учраас тэндээ очоод хүүхдээ хөхүүлчихнэ. Тэгээд л одоо ажил зохицуулагдчихсан. Бид нар чинь өдөр цайныхаа цагаар цайгаа сургууль дээрээ уучихна. Үдээс хойш сургууль дээр чинь бид нар янз бүрийн ажилтай байж байна. Тэр ажил төрлөө амжуулаад л, хичээлийнхээ бэлтгэлийг хийгээд 5 болоод л цэцэрлэг яслиас хүүхдээ аваад түрдэг тэргэнд хийгээд түрээд явна ш дээ. Одоотой адилхан ямар машин зогсоогоод хүүхдээ аваад явчих юм байх биш. Түрдэг тэргэнд хоёрыг нь хийгээд, хоёрыг чирээд юм уу нэгийг чирээд явна. Нэг нь ажилтай нэг нь хуралтай юм чинь. Бас сургууль нилээн зохицуулдаг байсан гэр бүлийн улсуудыг чинь. Нэг нь хуралтай байхад нэг нь хүүхдээ авах ёстой. Нэг нь хүүхдээ аваад явна, нэг нь хуралдаа сууна. Тэгж ажил төрлийг маань нилээн зохицуулж өгдөг байсан.
Отгонбаяр -
Тэр намайг ингээд хүүхэд байхад, ялангуяа бага ангийн багш нар, эмэгтэй багш нар олон байсан тэ? Тэгээд тэр их олон эмэгтэй багш нар яадаг байсан бас их хүүхэд гаргадаг, тэгээд жирэмсэн болчихсон л байж байдаг. Тэгээд ээлжлээд л явдаг. Одоо ингээд бодохоор их хэцүү яаж дийлж байсан юм бол гэж бодогдоод байдаг юм аа. Яг тэр үед эмэгтэй хүмүүст хандах төрөөс, сургуулиас тийм нөхцөл бололцоогоор хангаж өгч байсан, ямар нэгэн тийм хөнгөлөлт байсан уу?
Цогзолмаа -
Одоо үзүүлж байгаа юм нь л тэр л дээ. Гэр бүлийн хоёр хоёулаа хуралтай байхад нэг нь заавал одоо хүүхдээ цэцэрлэг, яслиас нь авах ёстой. 2 цаг болоод хүүхдээ хөхүүлэх ёстой. Ер нь тэгээд хөдөлмөрийн хуулинд болвол заачихсан. Тэгээд цэцэрлэгт биш байлаа ч гэсэн, гэр лүүгээ заавал хол явж яах бол заавал нэг цагийн цонх биш, хоёр цагийн цонх тавьж өгдөг байсан. Тэр үед чинь одоо багшийн ажлын цаг болвол их байсан ш дээ. Одоо бол 21, 19 гэдэг тэр чинь 7 хоногийн ачаалал, тэр чинь болвол бараг л 30 гаруй цагтай байна ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд тэр цагаа бас адилхан хийх үү?
Цогзолмаа -
Адилхан хийнэ. Тэгээд одоо тэр чинь заавал албан ёсоор ч гучин хэдэн цаг заа гэхгүй л дээ. Ямар ч байсан нөгөө хүүхэд хөхүүлэх цаг, хол явдаг болвол хоёр цагаар гаргах ёстой. За тэдэн цаг чамд байвал болох юм байна гээд л хичээлийнхээ эрхлэгчтэй яриад л сардаа бол хэдэн цагийн хичээл л заах хэрэгтэй юм байна гээд. Тэгээд тэрний хажуугаар чинь бол тухайн үед хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдийг хөгжүүлэх маш их ажил хийдэг байсан учраас багш нар бол өглөө 7.30-д сургууль дээр ирээд, орой таван цагт, 5.30-д ирээд 8, 9 гээд л сургууль дээрээс гарна ш дээ. Маш их тэр кабинетуудыг их сайхан одоо манай 1-р арван жил, Говь-Алтайн аймгийн 1-р арван жил чинь одоо улсын тэргүүний сургууль. Маш их ажилтай, маш их одоо хөдөлмөрч багш нар байлаа шүү дээ. Одоо тэрийг та нар мэдэж байгаа ш дээ. Яаж л тэр сургуулийн өнгө үзэмж, тэр хүүхдийн гоо сайхан, хүмүүжил тэр бүх л юманд багш нар анхаардаг байлаа. Сайхан ч сургууль байлаа, сайхан ч хамт олон байлаа. Сайхан ч удирдлагууд байлаа. Тэр сургуульд одоо анхалж өөрийнхөө сургуулийг төгсөөд, эргэж одоо сургуульдаа ажиллаад, тэр сургуулиасаа багшийн гараагаа эхлээд, аж амьдралаа тэр сургуулиас эхэлсэн болохоор зэрэг 1-р арван жилийнхээ багш нарыг бол бид хоёр маш их хүндэтгэдэг, маш их одоо хайрлаж, харж явдаг шүү. Үнэхээр одоо улсын тэргүүний Говь-Алтай аймгийн улсын тэргүүний 1-р арван жилээс ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн юм болвол бид хоёрын бахархал байдаг.
Отгонбаяр -
Хүүхдүүд өвддөг байсан уу? өвдвөл одоо хичээл номоо яаж зохицуулах вэ?
Цогзолмаа -
Хүүхэд өвдөлгүй яахав. Гэхдээ манай хүүхдүүд болвол өвчлөлт нь гайгүй байсан. Нэг л Амарааг л би их сайн мэддэг юм. Манай нэг охин ерөөсөө л хацар дээр нь жоохон юм гараад, тэр нь бүр сэдрээд аймаар болоод тэгээд би охиноо аваад нэг эмнэлэгт хэвтэж байсан. Тэгэхэд бол яахав нөгөө хичээл аргагүй л нөгөө хүүхэд өвдөж байхад чинь тэгээд нөгөө эмийн чөлөө авна. Тэр үеийг болвол тэгээд өвчтэй гэдэг юугаар хичээл нөхөгдөөд л явна л даа. Тэр үед ямар ч өвчнийг бол чөлөөлж өгөлгүй яахав.
Отгонбаяр -
Хот руу нөгөө сургуульд эчнээдээ явдаг байлаа ш дээ.
Цогзолмаа -
Тийм
Отгонбаяр -
Эчнээдээ явах үеэрээ хүүхдүүдээ яах вэ?
Цогзолмаа -
Хүүхдүүдээ ээжид орхидог байсан. Манай ээж чинь залуу сайхан байсан. Ээж дээрээ орхидог. За заримын аваад явдаг. Гэхдээ болвол холоос Говь-Алтай 1200 гаруй км явдаг учраас хүүхдүүдээ бол нээх авч явдаггүй байсан. Ээж дээр одоо орхидог. Тэгээд л ээж дээр орхино. Бид хоёр чинь хоёулаа ээлжлээд л явчихна. Ээлжлээд л эчнээдээ ээлжлээд л, ээлжлээд явчихна. Тэр бүх эчнээтэйгээ л ард бүх ажил төрөл зохицуулагдана. Тэрнийг болвол чөлөөлж өгөлгүй яахав. Тэрийг бол сургуулиас дэмжиж яаж өгнө. Тэр чинь эчнээгийн багш нар маш их ачаалалтай ш дээ. Олон даалгавар, тэр олон хичээлийн даалгавар хийж явна. Тэрийг чинь одоо бүгдийн одоо шиг компъютер байхгүй ш дээ. Би бичгийн машинд бичдэг байлаа ш дээ. Орой болтол суугаад бичээчийн бичгийн машин дээр нөгөөдөхөө бичнэ, цохино тэгээд л явуулна. Тэгээд л тэр чинь хамгийн одоо даалгавар хийхэд хэцүү хичээл надад орос хэл л байсан. Орос хэл л их хэцүү байсан. Бусдыг нь бол ямар ч байсан амжуулаад л нийгмийн ухаан эд нар чинь маш их өргөн дэлгэр ордог байсан ш дээ. Тэрнийг тэгээд амжуулдаг л байлаа. Тэгээд л тэрийг чинь цохиод л, манай хүн чинь хажууд суугаад хэлж өгнө. Би цохино нөгөө хоёр хоёр хүний даалгаврыг чинь маш их материал цуглуулж одоо тэр үед чинь үнэхээр л одоо үнэхээр хийдэг байсан. Аргагүй л өнөө орос хэлийг л хүнээр хийлгээд, хийлгэх гэж л барьж явна уу гэхээс биш, бусдын болвол өөрсдөө амжуулж, уншиж, харж, судлаж, хийж л явдаг байлаа. Учир нь нөгөө шалгалт өгнө тэрнийхээ дагуу тэгээд өөрөө хийгээд яачихсан юм чинь очоод шалгалтаа өгөхөд хүртэл дөхөм байдаг байсан.
Отгонбаяр -
Тэр үед хөдөө аймаг дээр ажлаа хийгээд, ар гэр бүх юмаа авч яваад, тэгээд ахиад хотод давхар эчнээд сураад даалгавар хийгээд мөн олон давхар ачаалал байгаа шүү. Тэгээд тэр эчнээгийн даалгавар хийхэд одоо ном зохиол, юм хумыг хаанаас олдог байсан бэ? аймаг дээрээс.
Цогзолмаа -
Аймаг дээр. Бид нар ерөнхийдөө болвол Улаанбаатарт нөгөө хичээлдээ суудаг ш дээ намар ирж сар хичээлдээ сууна. Тэгэхэд бол Алтайгаас олдохгүй ном юугаа бол бараг Улаанбаатараас олж авна. Номын сан, сургуулийн номын сан, аймгийн номын сан бас фондтой шүү. Ер нь бид нарын ном бараг байж байна шүү. Тэгээд өөрсдөө багш нар юм чинь нөгөө наад багш нарт болвол мэргэжлийн ном нар голдуу байж байна. тэд нараасаа мэргэжлийнхээ номнуудыг авчихна. Одоо үнэхээр аймаг дээр олдохгүй болвол бас нөгөө багшийн дээдийн багш нар чинь бүр тийм эчнээ төгсгөөд сурчихсан. За аймгаас бол энэ материал олдохгүй шүү, энэ материалуудыг одоо ямар ч байсан янзалж хуулж, хувилж авч яваарай. За бид нар чинь бол ийм ийм ном ийм юмаар байж байгаа гээд тэгж бид нар юугаа яадаг байсан. Ер нь бол ном сурах бичиг бол тийм асуудал байгаагүй. Зохицуулдаг л байсан бид нар.
Отгонбаяр -
Ийм асуулт байна. Даалгавар, үнэхээр тэр үеийн хүмүүс үнэнч байсан байгаа байхгүй юу тэ. Ерөөсөө ямар нэгэн юмыг хуурчихъя, хүнээр хийлгэчихье, аргалчихъя гэсэн тийм бодол байгаагүй. Тэр даалгаврыг тэр их ажлын хажуугаар чинь шөнө нойроо хагаслаад л хийгээд л байдаг байсан байна ш дээ.
Цогзолмаа -
тийм
Отгонбаяр -
Одоогийн энэ хүүхдүүдийн сурч байгаа байдал, даалгавар хийж байгаа байдалтай харьцуулахаар тэнд одоо зөрөө байна уу? та жинхэнэ багш хүн дээ.
Цогзолмаа -
Байлгүй яахав. Би ерөөсөө боддог. Би одоо Дарханд чинь би ерөөсөө хоёр сургуульд л багшилсан юм. Очоод 7-р сургуульд багшилж байгаад 7-р сургууль маань нэг сургуультай нэгдээд цогцолбор болоод, тэгээд би нэг уул нь бол ТМС-ийн суурь юм, барилгын ТМС-ийн суурь. Тэгээд нөгөө мэргэжил олгодог есөн жил байгаад тэгээд мэргэжил олгодог арван жил болсон Жигүүр цогцолбор гэдэг сургуульд, сүүлийн одоо арван хэдэн жил тэнд багшилсан. Тэгээд одоо энэ хоёр сургуульд яаж байхад бол 7-р сургуулийн багш нар үнэхээр ажилсаг байсан. Жигүүр цогцолборынхан бол аргагүй, ерөөсөө нөгөө мэргэжил олгодог сургууль учраас мэргэжлийн чиглэлээр нь ерөнхий боловсролын чиглэлээр гээд хоёр яагаад явахаар зэрэг бас их өвөрмөц сургууль байхгүй юу. Тэгээд одоо энэ сүүлийн багшлах гээд ирж байгаа залуучуудыг би дандаа сэтгэлгүй гэж загнадаг. Сэтгэлгүй та нар, одоо бид нар чинь үнэхээр одоо энийг би хийх л ёстой, энэ анги танхим ийм л байх ёстой гэж яг л тэгж л ажиллаж ирсэн учраас, ерөөсөө нэг цаг ороод гарсан чиг л ерөөсөө хог цаастай нь хаяад л гарах жишээтэй. Тэгээд би сэтгэлгүй нэг тийм, юманд тууштай биш, сэтгэл муутай, тийм л гэж би ер нь одоо сүүлийн зарим залуучуудыг загнадаг даа. Ер нь болвол хэлдэг. Тэгээд тийм үнэнч биш, юмыг болвол бид нар бол ийм байж л энэ одоо би ийм байлгаж байж л энэ хүүхдүүдийг эзэмшүүлэх ёстой. Ийм байлгаж байж энэ хүүхэд ингэх ёстой л гэж бид нар тийм л зарчим тавьж ирж байсан болохоос биш, за даа наадах чинь яадгийн хараад л өнгөрнө биз, ингээд хүүхэд хараад л өнгөрөх юм чинь гэж хэзээ ч тэгж санаж байгаагүй. Одооны хүүхдүүдэд бол тийм сэтгэхүй байдаг. Ер нь энэ одооны залуучуудад бол тийм сэтгэхүй байдаг. Тэгээд чухам яг их дээд сургуульд ажиллаж байгаа багш нарт чухам ямархуу юутай вэ, үзэл бодолтой байдаг юм, яг одоо энэ төгсөөд ирж байгаа зарим залуучууд бол тийм дутагдал байгаа. Тэрийг бол тийм нуух юм ерөөсөө байхгүй.
Отгонбаяр -
Тийм байгаа. Би одоо өөрийнхөө оюутан байгаа сурч байсан үеээ, одоогийн энэ байгаа оюутнуудын даалгавар хийж байгаа, хичээлд хандаж байгаа уул нь хамаагүй илүү боломжтой байгаа байхгүй юу.
Цогзолмаа -
тийм
Отгонбаяр -
Бичгийн машин байтугай бүх юмыг гараараа бичнэ ш дээ. Эд нарт чинь компъютер байна, канон байна, интэрнет гээд жигтэйхэн.
Цогзолмаа -
Айл болгон одоо принтертэй байна,компъютертэй байна. Тэгээд одоо боддоо чи, би одоо хоёр жил одоо би бодоод байхад одоо яг хоёр жилийн өмнөөс л одоо би яг одоо нөгөө ингэж хүснэгт шугамдаж хүүхдийн дүн хуулаагүй. Хоёр жилээс л, түүнээс бол бид нар ёстой яс шугамдаад л хүүхдийнхээ нэрийг бичээд л, дүнгээ хуулаад л, тэгээд компъютерт хэлж шивүүлдэг байлаа. Тэгэхэд чинь одоо шууд л журнал дээрээс нь шивүүлээд л ингээд явж байна ш дээ, гэх мэтчилэнгээр багш нарын одоо ажиллаж байгаа залуучуудын ажил бол маш их хөнгөвчлөгдсөн. Тэр чиглэлээрээ одоо хүртэл би заримдаа тэгдэг байхгүй юу. Юу энэ чинь техникийн зуун шүү дээ. Юу яриад байгаа юм наадах чинь бүтэхгүй одоо нөгөө мэргэжлийн өвчин энэ тэнд чинь их хөдлөнө шүү дээ. Шууд л гэнэт уур хүрээд загначихаж байгаа юм чинь. Чи одоо юу яриад байгаа юм наадах чинь техникийн зуун ш дээ. Наадах чинь болох юманд чи болгохгүй, болохгүй байна гээд юу хэлээд байгаа юм гээд л тэгээд загнана шүү дээ.
Отгонбаяр -
Тэр 10-н жилд багшилж байхад эрэгтэй багш нар, эмэгтэй багш нарын хооронд одоо ямар нэгэн тийм тодорхой ил анзаарагдах нийгмийн, боломжийн, одоо халамжийн ч гэдэг юм уу ялгаа их байв уу? Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа.
Цогзолмаа -
За тухайн үед болвол тийм нэг их ялгаа бол байдаггүй байсан. За би ч одоо яг л залуу одоо насандаа тэнд бас л багшилж байлаа. Тэгэхэд бол нээх тийм одоо энэ одоо ёстой нээрээ эмэгтэй, эрэгтэйчүүдийн хувьд ялгаварлалаа, тэглээ, ингэлээ гэсэн тийм юу бол байхгүй байсан. За яг надад нэг анзаарагдаж байсан, залуу багш нарт анзаарагдаж байсан нэг зүйл бол манай сургууль дээр байдаг байсан. Та нар ч гэсэн анзаарч л байдаг байсан байх. Ерөөсөө нэг хэсэг багш нараас 9, 10-р анги дааж төгсгөдөг, нэг хэсэг багш нар таваас нь найм хүртэл явдаг. Нэг ийм юу байсан, тэрнийг би гайхдаг байсан. Гэхдээ би хүн амьтнаас тэгж асуудаггүй байсан. Яагаад ч тэгдэг байсан юм, тэрний дараа би одоо Дарханд ирээд яахад чинь 5-р ангиас нь аваад бид нар 10-р анги төгсгөдөг. 5-с нь даагаад л 10-р анги төгсгөдөг. Тэрнийг би их гайхдаг. Одоо хүртэл бодож л байдаг юм л даа. Одоо тэгээд ямар Гомбоо багш байгаа биш, одоо нөгөө багш нар маань байгаа биш. Яагаад тэгдэг байсан юм гэж би нэг ч хүнээс асуугаагүй тэгээд л тэгдэг байсан. Тэр одоо удирдлагын арга барилд ч байдаг байсан уу, нэг л юм байдаг л байсан байх. Одоо Батцэцэг багш, Чулуун багш эд нар чинь л ерөөсөө л 9-р анги аваад л 10-р анги төгсгөж байдаг шүү дээ. 5-с нь ерөөсөө тэгж авдаггүй тийм байсан. Би болвол нэг 2 анги л 5-с 8-р анги хүртэл даагаад, нэг анги 5-р ангиас нь авч байгаад орхиод ирсэн юм. Тэр дааж байсан ангийнхаа хүүхдүүдээс нэг ч хүүхдийг санадаггүй ш дээ. Зураг ч авахуулж байгаагүй юм шиг байгаа юм. Тэгээд одоо миний анхны шавь нараас чинь одоо Баарангийн Оюунцэцэг гээд нэг охин энд байж байгаад одоо нийслэлийн хяналтын албанд байдаг юм байна. Оросоогийн Оюунгэрэл гэж багш байгаа. Хэний Энхбаяр гэж байгаа Мягмарын Энхбаяр гэж байгаа. Дуламсүрэнгийн Батсайхан гэж байгаа. Ер нь ихэвчлэн багш болчихсон. Миний анхны шавь нар чинь ихэвчлэн багш болчихсон байдаг ш дээ. Хэний Даваадорж гэж бий, Доржнямбуугийн Даваажорж гэж бий.
Отгонбаяр -
Овогтой нь, нэртэй нь
Цогзолмаа -
тийм, байж байгаа юм чинь ерөөсөө хүүхдүүд чинь тийм ш дээ. Тэгээд л одоо тэр хүүхдүүд яагаад л, тэгээд би намар Оюунгэрэлтэй зах дээр таарч байгаа байхгүй юу бүр худалдааны төвд. Би хүнтэй яриад зогсож байсан чинь яг багынхаа төрхөөр алхаад ирж байгаа байхгүй юу энэ талын гараас. Би хараад за энэ Оюунгэрэл мөн байна даа гээд хараад байсан чинь өнгөрөөд явах нь. Оюунгэрэлээ гээд тэгсэн чинь сонссонгүй. Оюунгэрэлээ гээд чанга чанга орилоод байгаа чинь тэгээд уулзсан. Тэгээд Оюунцэцэгийг тухайн үедээ ярьж байгаад би одоо нийслэлийнхэд байдаг юм уу, улсынхад байдаг юм уу анзаараагүй байгаа байхгүй юу. тэгээд утасын ч аваагүй байгаа юм. Тэгээд намар нэг Оюунцэцэгээ сураглах хэрэг гарлаа. Тэгээд Оюунгэрэл рүүгээ яриад яасан чинь болдоггүй. Тэгээд нөгөө Оюунцэцэгээ олохгүй яадаг юм гээд нийслэлийн хяналтын албан дээр очиод олоод авсан. Тэгээд сая ярьж байгаа байхгүй юу. Би нээрээ багштайгаа уулзаад ямар сайхан сэтгэгдэл төрсөн бэ? яг л би 4-р ангид орж ирж байсан миний багш яг хүрээд ирж байгаа юм чинь гэж яриж байгаа юм. Одоо ч гэсэн багштайгаа нэг уулзнаа гэсэн чинь миний бүр нүдний нулимс гарах нь. Хүүхдүүд гэдэг чинь, багш гэдэг чинь нээрээ аугаа шүү. Ёстой аугаа мэргэжил шүү. Би нээрээ багш болсноо их том хувь заяа гэж боддог шүү.
Отгонбаяр -
хүн гэдэг утгаар нь өөр болгодог
Цогзолмаа -
тийм, шал өөр болгодог. Тэгээд одоо нэг энд тэнд чинь хүүхэд яаж байхад чинь, ядарч яваа хүүхдүүдийг хараад өрөвдөнө. Одоо энэ сайн сайхан явж байгаа хүүхдүүдийг хараад баясана. Тэгээд нөгөө киноныхаа урд талд нөгөө юу дууны уралдаан яваад байгаа ш дээ. Тэрнийг үзээд баясаад байгаа юм чинь. Ямар сайхан, манай Монголын хүүхдүүд чинь ямар гоё чадалтай юм бэ. энэ арай гайгүй дуулсан чинь яагаад энийг ингээд оруулсангүй вэ гээд яриад байгаа юм чинь. Манай Монголын хүүхдүүд ямар сайхан байна гээд тэрийг ч харж баясаад байгаа ш дээ.
Отгонбаяр -
Би ч одоо тухайн үед хүүхэд байгаад мэддэггүй байж. Одоо эргээд бодохоор ялангуяа 10-н жилийн эмэгтэй багш нар маань илүү ёстой, эрэгтэй багш нараас хамаагүй илүү ачаалалтай, дахин илүү ачаалалтай л тэр их ачааг үүрээд ажиллаад, тэгээд ажлаа хийгээд л яваад байсан байгаа байхгүй юу. Хүүхэд төрүүлнэ, тэр жирэмсэн байх хугацаандаа нялх хүүхдээ яаж өсгөх үү. Ахиад ерөөсөө нөгөө цагийн нагрузкаг нь хөнгөлөхгүй ч гэдэг юм уу. Тэгээд ав адилхан л ажиллаад, адилхан л ингээд зүтгээд л яваад байсан. Ачаалал нь илүү тэгээд тэр чинь хичээлийн бус цагаар хийж байгаа ажил ч гэсэн бүгд л хийдэг байсан ш дээ.
Цогзолмаа -
тийм, тэгээд яг зүгээр эрэгтэй, эмэгтэй багш нарыг харьцуулаад үзэхэд бол бас яг одоо хүлээж байгаа үүргээ ухамсарладаг юм уу, арай ажилд хандах хандлага нь өөр байдаг. Эрэгтэй улсууд чинь, за яахав зүгээр нямбай улсууд байх нь байгаа л даа бүх эрчүүдэд ижилхэн. Гэхдээ л одоо тэр анги дааж байгаа байдал, тэр хичээлд бэлдэж байгаа байдал, яг одоо ингээд хүүхэдтэй харьцаж байгаа харьцаа энэ бол өөр. Тэгэхээр зэрэг яг одоо бас нэг хүний тэр хүйсийн талаасаа ч байдаг юм уу, одоо нийгэмд хандаж байгаа хандлага ч байдаг юм уу. Яг тийм нэг хувь хүний талаас нь бол тийм юу байдаг. Ер нь бас Алтайд байхад чинь би ёстой нээрээ жаргаж байсан байгаа юм чинь. Юм болгоныг л багшаа энэ ингэж байна, энийг яадаг юм гээд багшаа. Дарханд очихоор зэрэг яг л биеэ даагаад л одоо ерөөсөө л хүн яагаад л 2 цаг явж байгаа юм чинь. Тэгэхээр шал өөр болоод явчихаж байгаа юм чинь. Тэгээд л нөгөө эрчүүдийг, залуучуудыг бол загнана л даа. Тэгээд үе тэнгийнхээ юмнуудыг болохоор зэрэг яах гэж ингэж байдаг юм дээ багш минь, энийгээ ингэчихгүй яасан юм бэ дээ, яах гээд л тэгээд чичлүүлж байдаг юм бэ гээд л үе тэнгийнхээ эрчүүдийг орохоор нь. Нөгөө залуучуудыг болохоор зэрэг та нар яах гэж ингэж байдаг юм гээд л, тоохчгүй нөгөө хэд чинь харин тийм тэгчихлээ гээд байж байдаг. Ер нь ажилд хандаж байгаа хандлагын хувьд бол тийм байгаа. Тэрнийг бол төр засгаас болвол эмэгтэйчүүд арай ийм ачаалалтай байдаг юм, эмэгтэйчүүд одоо 21 цагтай байя, эрчүүд нь 23 цагтай байя гэсэн тийм юм бол байхгүй л дээ. Нийгмийн талаас болвол нийгмийн хамгаалал одоо тийм талаас бол тийм юм байхгүй.
Отгонбаяр -
Ахиад нэг ийм асуулт байна Цогзалмаа эгчээ. Та одоо Говь-Алтай аймаг чинь бүр баруун хязгаар ш дээ. Говь-Алтай аймагт ингээд их олон жил багш хийлээ. Сүүлд нь Дарханд ирээд багш хийлээ. Тэгэхээр Дархан бол харьцангуй хотожсон хот газар суурьшчихсан. Манай тэр баруун хязгаарын одоо тэнд хүүхдүүд, Дарханы хүүхдүүдэд ялгаа байна уу?
Цогзолмаа -
Би одоо 1984 онд Дарханд ирээд нэг 10-н жилд багш байсан, болсон. Гэхдээ бас одоо сонирхож байсан, гайхаж байсан ийм юмнууд бол байсан шүү. Тэр одоо аймаг, энэ Улаанбаатар хотожсон хот хоёрын хооронд ялгаа байсан. За тэр багш нарын ажилд хандаж байгаа хандлага, за тэр сурагчдын хичээлд оролцож байгаа идэвхи, хичээлд хандаж байгаа хандлага тэр бол байсан. За манай 10-н жил болвол үнэхээр гайхалтай байна ш дээ. Тэгээд л одоо тэнд би нэг өдрийн жижүүр багшийн үүрэг гүйцэтгэхдээ өөрийгөө зовоож байсан, зовоож байсан байдал, тэгээд л тэр одоо жижиүүр багш хийх гэж хандаж байсан хандлага энэ тэрээ би бол их эрэгцүүлж боддог, гайхдаг.
Отгонбаяр -
Та яг ингээд нэг тодорхой харьцуулаад яриадах даа
Цогзолмаа -
тэнд юу хийдэг байв, энд ирэхээр яав. Одоо Алтайн 10-н жилд жижүүр багш өглөө гүйж орж ирээд одоо тэр хүүхдийг хүлээж авах бүх зүйлийг одоо бэлддэг. Манай 10-н жил чинь шал өөр ш дээ хүүхэд гутлаа сольж орно. Тэгээд гутлыг нь солиулахын тулд тэр анги танхим ямархуу янзтай байх ёстой билээ. Тэр вестибюльд байгаа дөрөв юм уу таван ангийн форточкийг бүгдийг нээгээд агааржуулаад, бараг л одоо бид нар чинь одоо тийшээ юу коридоорынхаа шалыг одоо шороотой бол арчдаг байсан ш дээ, арчаад л, тэгэд л чийгтэй даавуу тавиад л. Тэгээд л тэр хүүхдүүдийн чинь бүгдийн одоо гутлын солиулаад, оруулаад тэгээд л хичээлд нь оруулаад ингэдэг. Дарханд очоод жижүүр багш хийгээд ингэхэд бол тийм юм байхгүй. Өглөө босоод л туж үүдэн дээр зогсож л байна. Хүүхдүүд гүйгээд ороод л байна, ороод л байна яаж ч орж байсан хамаагүй гэх мэтчилэнгээр. Тэгээд л тэр чинь би тэнд очоод тэр бүх коридоор моридоорыг яваад л, ямархуу янзтай байна үзээд л, хараад л, үүдэн дээр зогсоод хүүхдийг аль чи ингэсэнгүй, аль ингэсэнгүй гээд, тэгээд л гэх мэтчилэнгээр одоо өөрөө өөрйигөө зовоож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд за яг одоо ингээд дүн гаргах гээд 1-р улирлын дүн гаргах гээд нөгөө хүүхдүүдээ нилээн олон хоёр гурван давхар муу эд нартай хүүхдүүдийг хичээл мичээлийн хийлгэх гээд ирэхээр зэрэг багшаа багшаа гэхээр нь зэрэг яасан гэхэд. Наадах чинь багшаа муу гардаггүй бичигтэй хүүхэд ш дээ.
Отгонбаяр -
Дарханд?
Цогзолмаа -
Тийм, яахаараа тэгдэг юм, ямар сонин юм ёстой нээрээ би л үзээгүй юм байна, дуулаагүй юм байна гэхээр зэрэг наадах чинь мэдрэлийн 12-т байх ёстой хүүхэд. Тэгээд муу гаргахгүй тэнд байхгүй, энд байх ёстой хүүхэд гээд л тэгнэ. Тэгээд одоо ямар сонин юм бэ, ийм ийм юм мэдэхгүй байна энэ хүүхэд чинь одоо тэддүгээр ангийн хүүхэд. Ийм л юм мэдчихсэн байх ёстой, мэдэхгүй байна ш дээ энэ одоо ямар сонин юм бэ гэхээр зэрэг манайх чинь ерөөсөө программын хоцрогдол ихтэй ш дээ. Яахаараа одоо тэр Говь-Алтай аймгийн 1-р арван жилийн хүүхдүүд программаар хоцроогүй байхад, энэ Дарханы ийм хот суурин, ийм юутай газар боломж, нөхцөл хангагдсан ийм газар одоо программын хоцрогдолтой байдаг юм гээд ингэхээр зэрэг тэгэлгүй яахав наадах чинь намар 20 хоног дайчилгаанд яваад ирсэн. Тэрний хичээлд тэр юугаараа л хоцрогдож яваа ш дээ гэх мэтчилэнгээр гайхалтай, гайхалтай юм яаж байлаа. Тэгээд яахав би чинь тэндээ зохицож ажиллахаас өөр арга байхгүй, тэгээд зохицоод л зохицоод. Яахав дээ тэгээд яваандаа тэгээд хүн уусдаг даа. Ууссаар ууссаар байгаад, гэхдээ бол өөрийнхөө тийм ажилсаг, өөрийнхөө тийм яг ажилд хандаж байсан хандлагаас гээх юм гэж хаана юу байхав. Ямарч байсан Дархан хотдоо би нилээн манлайлагч л багш байлаа. Тэргүүний багш байлаа. Боловсролын тэргүүнийг авлаа. Алтан гадас одон авлаа. Тэрнээс илүү би юу хүсэхэв. Тэнд миний ажиллаж байсан ажлыг л үнэлж байсан үнэлгээ байх, ямар ч байсан Алтайнхаа 1-р 10-н жилээс одоо гараагаа эхэлсэн багш. Ямар ч байсан тэнд одоо хүний зэрэгтэй, багш нарын дайтай багш, дээгүүр зэргийн л багш явлаа. Тэр маань одоо 1-р 10-н жилийн л багш нар, миний одоо багш нарын маань л гавъяа гэж бодож явдаг юм.
Отгонбаяр -
Хүүхдүүдийн хувьд их ялгаа байна уу?
Цогзолмаа -
Юуны? Ой тогтоолтын хувьд уу.
Отгонбаяр -
Одоо хүмүүжил гэдэг юм уу, үзэл хандлага нь. Ой тогтоолт бол нээх ялгаагүй байх.
Цогзолмаа -
тийм, оюун ухааны хувьд болвол нээх яагаад байх юм байхгүй. Яг одоо Дарханд очсон даруй бид хоёр тэгж ярьдаг байлаа. Ямар сонин юм бэ энэ чинь одоо нэг дайн байлдаан болсон газар шиг дандаа нэг эрэмдэг, зэрэмдэг, доголон, тийм тахир дутуу ийм улсууд явах юм. Ямар сонин юм бэ? гээд ярьдаг байлаа.
Отгонбаяр -
Дарханд уу?
Цогзолмаа -
Тийм, Дарханд тийм юм бид хоёрт ажиглагддаг байсан шүү. Тэгээд миний очоод ажиллаж байсан тэр 7-р сургууль гэдэг маань хуучин Дарханд тэгээд ер нь төмөр замын ажилчдын голдуу, тэгээд Деревений /тосгоны/ голдуу хүүхдүүд ирж сурдаг тийм сургууль байсан. Тэнд болвол үнэндээ тийм хүүхдийн хүмүүжлийн талаар нээх тийм ялгаатай юм байхгүй байсан, за даа бас л ядарсан ард түмний хүүхдүүд л тэнд сурдаг байсан учраас багшийг одоо ялгаварлах, гадуурхах, одоо багшийг үзэл бодлоор нь одоо сонжих тийм янз янзын юм гардаггүй байсан. Би бол ингээд л хөдөөнөөс, аймгаас яваад л оччихож байгаа, Тэгээд яг биологоо заагаад явж байсан учраас яг хүүхдийн дунд бол орж байсан. Өөрөө анги даагаад л явж байсан. Би очоод 5-р анги дааж авч байсан, 5-р ангиа би 8-р анги төгсгөчихөөд, тэгээд 9-р анги деревнээс хоёр анги нийлж над дээр нэг анги болж ирж байсан гэх мэтчилэнгээр. Үнэхээр яг бол деревний хүүхдүүд бол ажилсаг, амьдралд амьдрах ухаантай тийм хүүхдүүд байдаг. За би сүүлд нь манай 7-р сургууль шинэ Дархан руу шинэ сургууль руу шилжээд яаж байсан. Тэгэхэд бол яг л манай сургуулийн хүүхдүүд байсан учраас нээх тийм үзэл бодлын зөрүүтэй юм бол надад ажиглагдаагүй. Яг одоо шинэ Дарханы сургуулиудад бол тийм үзэл бодлын зөрөө байдаг гэсэн. Тэрнийг бол багш нар хэлж байсан. Надтай болвол яг тийм юу яагаагүй л дээ.
Отгонбаяр -
Ахиад нэг ийм асуулт байна. Соёлын довтолгоон гээд нэг юм болдог байлаа ш дээ. Яг одоо таныг нэг хүүхэд, танайхан аймаг дээр орж ирсэн дараах үеэр л. Тэр талаар та одоо юу санаж байна уу?
Цогзолмаа -
Яг одоо соёлын довтолгоон гэж ярьдаг байсан юм уу, тэр чинь бол соёлжилтын үзлэг гэж ярьдаг байсан тэ. Тэр чинь одоо манайх 64 онд аймгийн төв дээр орж ирсэн юм. Тэгээд 65, 66 оны үед л одоо манайх чинь гэрт байсан. хашаанд гэрт байсан. Тэгээд тэгэхэд чинь Нэргүй гараагүй үе байсан. Ерөөсөө бид, ээж аав хоёр аймгийн төв дээр ирсэн ажилтай. Дайдаа бид хоёр сургуульд, Гаагаа бид гурав чинь сургуульд
Отгонбаяр -
Нэргүй гарсан байсан юм биш үү. Нэргүй чинь 64, 63 уу онд?
Цогзолмаа -
Нэргүй чинь 63 он. өө тийм гарчихсан байсан үе юм байна ш дээ. Гарчихсан үе юм байна. Тэгээд тэр үед чинь манайхан бол ерөнхийдөө бол цэвэрч улсууд шүү дээ. Аав маань эмнэлэгт ажилладаг. Ээж одоо аймгийн захиргаанд юу хийдэг жижүүр хийдэг тийм үе байсан. Тэгээд л тэр үед болвол ард түмэнд юм сургаж байсан. Тэр соёлын үзлэг, тэр соёлыг довтолгоон. Эхлээд бол довтолгоон гэж ярьдаг байсан. Тэгээд л одоо нийтээр тийм үзлэг явах гэж байгаа гээд гэр орноо цэвэрлэдэг, арчдаг угаадаг. Тэндээс би ганц юм их тод яадаг санадаг юм. Ерөнхийдөө бол бидний амьдралд хэвшчихсэн хэвшил байсан учраас зүгээр нээх тийм ус цасанд ор, одоо энээ тэрээ, энэ ариун цэврийн юм хумаа янзал барь энээ тэрээ гэдэг бол нээх тийм асуудал байгаагүй. Хамгийн гол нь нэг тийм ургийн бичиг гэдэг юм хөтөлдөг байсан. Тэрнийг би бол их сайн тод санадаг байхгүй юу. Одооны үетэй адилхан ийм гоё дэвтэр энэ тэр байдаггүй байлаа ш дээ. Тэгэхэд чинь би одоо хэвлэхээс авч байсан билүү дээ. Ийм хатуу хавтастай их том бишээ нэг иймэрхүү хэмжээний хатуу хавтастай юман дээр би тэр ургийн бичиг гэдгээ анх би өөрөө хөтлөж байсан юм. Ээж, аавын зургийг наагаад, өөрсдийнхөө зургийг наагаад төрсөн он сар, тэгээд ах эгч энэ тэрээ би хөтлөөд явж байсан юм. Тэгээд тэрнийг би одоо энэ жил одоо ургийн танилцуулга, ээжийн энэ ойг хийгээд ургийн танилцуулга би бүр тэрнийгээ л бодоод байгаа юм чинь. Тэр байж байсан бол надад их юм хэлэх байж дээ. Тэгэхэд чинь одоо жаран хэдэн онд ээж, аав маань тэр сайхан залуу байж байхад нилээд юм хэлж өгч байсан даа. Тэгээд одоо аймгаас нүүх үедээ л одоо, аймгаас нүүхэд чинь одоо байдаг ном энэ тэрээ бүгдийн орхиж байсан ш дээ. Тэндээ л одоо тэгж яасан байх. Миний одоо нөгөө спортоор авч байсан бүх л нөгөө медаль энэ тэр бүгд байдаггүй ш дээ. Би чинь ерөөсөө мөнгөн медальтай, хүрэл медаьтай хүн шүү дээ. Тэр хоёрын диплом байдаггүй юм.
Отгонбаяр -
Тэр үеийн медаль чинь ёстой хөлстэй медаль даа.
Цогзолмаа -
Тийм хөлстэй медаль даа. Тэр хоёр медаль маань байдаггүй юм. Ээжийн юманд байгаа гэж бодоод байсан юм. Сүүлдээ гарч ирээгүй юм. Тэгээд одоо тэр ургийнхаа танилцуулгын дэвтрийг би их санадаг юм. Тийм юм хийлгэж байсан. Тэр бол ард түмэнд өгөөжөө өгч байсан. Үнэхээр ард түмнийг бол соёлжуулж байсан. Тэр чинь айл болгон адил байгаагүй ш дээ үнэхээр бол тийм. Гэхдээ одоо бид нарын одоо Оросын школ гэж ярьдаг тэр бол Монголын ард түмэнд бол их юм өгч байсан шүү. Үнэхээр их юм өгч байсан. Тэр тэгж бодогддог юм. Тэгээд яг одоо лав л одоо соёлын үзлэг, юуны ариун цэврийн үзлэг ирэх гэж байгаа юм гээд тийм тийм юм тэд байх ёстой. Тэрний даавуу тэд байх ёстой. Гар нүүрний алчуур тийм тийм байх ёстой, хүн тус бүрээр байх ёстой энэ тэр гээд тийм юм байдаг, тэгдэг л байсан. Тэр болгон бид нарт байдаг байсан учраас бид нар бол тэрэнд санаа зовж тэгдэггүй байсан. Ерөнхийд нь бол би тэр ургийн юуг их санадаг юм. Тэгээд номын сантай байх ёстой гээд бид нар чинь номын сантай байсан. Хөөрхөн номын сан дотроо зөндөө л янз янзын ном, ямар ч гоё гоё номнууд “Зүрхний хилэн” милэнг чинт би ахиад унших юмсан гэж бодоод байдаг ш дээ. Гишгэх газаргүй хөл, Зам энэ тэрийг чинь бид нар хичээл дээр, одоо тэр хичээлийн багшийн нүдийг хариулаад л доогуураа ном уншаад, тэр том номнууд, зузаан номнуудыг чинь ингэж тавиад л.
Отгонбаяр -
Тэгээд баригдаад, хураалгаад
Цогзолмаа -
Тийм. Нөгөө Халтар багшид загнуулаад. Чи зүгээр ёстой ингэж их энд нөгөө бэлтгэлд яваад алга болчихно. Бэлтгэлд явж явж ирээд нэг цээж бичиг хийхээр алдчихдаг, тэгээд л загнуулна. Чи эсвэл бэлтгэл хийгээд явна, эсвэл чи хичээл дээр ийм зузаан ном уншиж байж чи. Ийм үг бичиж чадахгүй алдаад байхдаа яадаг юм. Би бол одоо хүртэл муу Халтар багшийг бодоод байдаг ш дээ хөөрхий амьтан тэгээд нөгөө Ядамцоо багшаас гэхдээ одоо тэр Орос хэлээ л сайн сурч байхгүй яасан юм. Нөгөө Багшийн дээдэд эчнээд явж байхдаа нөгөө Орос хэл чинь үгээ хэлж байгаа юм чинь. нөгөө алуулж байгаа юм чинь. Тэгээд л хүүхэд нас яахав дээ, тэгээд л хийх юмаа хийж, өөрийнхөө дуртай юм аа хийж, дургүй юмаа хаяж л явдаг үе юм чинь хүүхэд нас чинь.
Отгонбаяр -
Хүүхэд байхдаа та их уран байсан уу? Юм хумаа ер нь оёод өмсчихдөг байсан уу? Ер нь яаж хувцасладаг байсан бэ?
Цогзолмаа -
Ер нь манай ээж чинь их уран хүн ш дээ. Ээж болвол бүх Монгол гутал, монгол хувцасыг бол дандаа хийдэг. Тэгээд бид нарыг хүүхэд байхад ер нь одоо ингээд бодохоор зэрэг юуны хөдөлмөрийн хичээл чинь их сайн ордог байсан юм биш үү. Би чинь доороо бас ингээд, би чинь миний доор нэг эрэгтэй хүүхэд гараад тэгээд үрэгдчихээд, доороо дүүгүй 8, 9 жил явсан хүн шүү дээ. Тэгээд миний энэ доод талын дүүг аваад тэгээд миний бага дүү гарсан. Тэгээд тэрнээс доош чинь одоо энэ Болдоо гээд л одоо энэ манай бүл эгч нарын хүүхдүүд гараад эхэлсэн. Би тэд нарт дандаа палааж энэ тэрийг нь хийгээд өгчихдөг. Тэгээд л одоо энэ жинс минсний өөдсөөр энэ яайк майкыг бол Батаа эд нарт яайк майкыг хийгээд л өгчихдөг байсан ш дээ. Одоо тэгээд бодоод байхаар зэрэг тэгээд хүүхдийн хувцас тэгээд хийдэг байсан. Тэрнээс гадна бид нар чинь маш их юм нэхдэг байсан. Ороолт, малгай тэгээд ерөөсөө нэхэхгүй юм байхгүй. Цамц, маак гээд бүгдийг нэхээд өмсчихнө. Хатгана, хатгаад одоо гэрийнхээ цонхны хөшиг мөшиг одоо юу л байна бүгдийн л хатгаад хаячихдаг. Дэрний уут, хөнжлийн бүтээлэг, ширээний бүтээлгийг хүртэл хатгадаг байлаа ш дээ. Тэр хатгадаг ажлыг чинь би бүр Дарханд очсон хойноо хүртэл хийж байсан. Анхны байранд орохдоо би хөшиг мөшгөө бүгдийн л, цонхны хөшиг мөшгөө бүгдийн л хатгаж байсан. За тэгээд тэрний дараа чинь манай ээж бас юм оёж чадахаа байгаад бас нилээн чадал тэнхээ нь муудаад ирэхээр зэрэг би чинь монгол дээлийг нэг хэсэг аягүй их хийсэн ш дээ. Тэгээд харин манай хүн чинь ухаантай болохоор зэрэг намайг тийм их юм оёуулдаггүй байсан. Битгий юм оёод бай, наад нүд нуух чинь юм харахаа байчихна, нүд мүд чинь муудчихна. Тархи толгой чинь өвддөг болчихно, чи битгий юм оёоод бай гээд тэгээд надаар ер нь нэг ч юм оёулдаггүй. Би ч ёстой дурандаа л гэхдээ би ер нь хадмынхаа талын юмыг л оёж байсан болохоос биш, өөрийнхөө талын юмыг нэг их оёдоггүй байсан. Бид нарын үед чинь нээх монгол дээл өмсөөд байсангүй. Ээжийгээ өөрийнхөө тэрлэг мэрлэгийг оёж чадахаа байгаад ирэхээр зэрэг ээждээ одоо энэ нагац эгч энэ тэрдээ л тэрлэг хийж өгдөг байсан болохоос биш. Гэхдээ бол өөрөө өөрийгөө зовоож нээх тэгж байнга юм оёод байхгүй. Хаяа л тэгж оёх юмаа оёно. Цагаан сараар оёно. Наадмаар оёно гэх мэтчилэнгээр л түүхэн уламжлалт юугаар оёх юмаа оёно уу гэхээс. Тэгээд сүүлдээ нөгөө хүүхдүүд чинь миний оёсон юмыг өмсөхөө ч байж, бэлэн юм чиг л олддог болж тэгээд. Одоо харин хамгийн сүүлд би чинь одоо нэг бараг сарын өмнө тэр нөгөө нэг шүр сувд хэлхдэг юм сурч, одоо нөгөө шүр сувд хэлхээд байгаа ш дээ. Тэгээд зүгээр сууж чадахгүй байгаа ш дээ. Шүр, сувд хэлхээд. Тэгсэн чинь Батаа манай хүү орж ирчээд ээж нь ийм юманд таварлагаж сураад, ийм юм хийгээд гэхээр ядаргаа ядаргаа наадах чинь зүгээр тэр чигтээ хуян, шар ус. Юу хийх гээд ийм их юм хэлхэх гээд байгаа юм. Тэгээд хуян, шар усаа хөдөлтөл тэрийг хийх албатай юу. Заримдаа нэг юм хиймээр санагдах үедээ хийнэ ш дээ тэрийг чинь. Тэгээд нэг юм гараас гаргаад тавьчихна ш дээ. Тэгээд сая нэг утасны гэр, жаахан түрийвч, хоёр бөгж, нэг бамбарууш энэ тэр хийснээ Баярмаад өгөөд явуулж байгаа юм. Эмээ нь юм хийж сурсан гээд. Тиймэрхүү л одоо тэгээд хүн чинь тэгээд цагийг ашиглаад хийгээд л байвал, юм сураад л байвал хүнд сурсан юм илүүддэггүй ш дээ. Хүн хийж чаддаг л байвал аз жаргалтай байдаг байхгүй юу. Чаддаггүй бо гутамшиг ш дээ. Нэг юм хийх гээд одоо чадахгүй болвол тэгээд тэрнийг хийж сурна гээд дайрдаг хүн шүү дээ. Тэгээд л энийг дуусгах ёстой гээд л, миний нэг дутагдал байдаг юм. Юмыг ерөөсөө давхацуулж хийдэггүй. Заавал хийж байгаа юмаа дуусгаж байж, дараагийнхаа юмыг эхэлдэг. Тэгэхээр зэрэг манай хүн намайг шүүмжилдэг байхгүй юу. Чи дандаа маргааш гэж хойшлуулдаг. Манай хүн чинь бол давхацуулаад л бүгдийн зүгээр самраад тавьчихна шүү дээ. Нэг гэр бүлийн хоёрт нээрээ яг тийм зан чанрууд байдаг ш дээ. Нэг нь тийм хурдан түргэн хөдөлгөөнтэй, нэг нь одоо аажуу удаан, тайван айман юмыг одоо цаанаас бурхан тэгэд яачихдаг юм шиг байгаа юм. Манай хүн чинь зүгээр бүгдийг оволзуулаад, бүгдийг яагаад тавьчихна. Би бол нэг юм тэр захад хийгээд тэр бол насны л юм болохоос биш, манай хүний юм чинь бол тэгс хийгээд л тэгээд тэгээд л дуусдаг. Бас нэг тийм хүнд гэр бүлийн хоёрт чинь яг тийм нэг нэгнийгээ нөхдөг, нэгнийхээ одоо дутууг нөхөж, нэгнийхээ юуг одоо гүйцээж явдаг тийм л хувь тавилантай юм шиг байгаа юм. Би чинь сүүлдээ бас тэгж бодоод байдаг болчоод байгаа юм.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна. Таны өөрийн чинь хүүхэд байсан үе, таны хүүхдүүдийн хүүхэд байсан үе. Одоо хүүхдүүдийн хүүхдүүдийн одоогийн ингээд байж байгаа байдал, ахуй амьдралын, соёлын их ялгаа байна ш дээ тийм ээ. Тэгэхээр тэр одоо орчны ахуйн. Одоо бид нарыг та хүүхэд байх үеийнхээ эргээд бодохоор одоо аймаг дээр чинь саван байдаггүй байсан ш дээ.
Цогзолмаа -
тийм
Отгонбаяр -
Үсээ юугаар угаадаг байсан юм? гар нүүрийн саван, намуу цэцэг энэ тэрээр л угаадаг байсан уу?
Цогзолмаа -
Барааны саванг чинь хийдэг байсан ш дээ.
Отгонбаяр -
Өөрдөө юу?
Цогзолмаа -
тийм
Отгонбаяр -
аан нэг хар саван
Цогзолмаа -
Тийм хар саванг хийдэг байсан. Чи одоо тэгээд бодоод үз л дээ. Би яг ингээд өөрийнхөө хүүхэд үеийг бодохоор зэрэг байна ш дээ. Бид хоёр чинь нөгөө манай аав ээж хоёр чинь хоёрхон хүүхэдтэй, тэгээд нөгөө сумын төв дээр шинэ төгсөж очиж байгаа боловсон хүчин манайд их байдаг байлаа. Манай аавын талын, ээжийнхэн болвол бүгд хотод голдуу юу аймгийн төв дээр голдуу байсан болов уу даа. Манай аавын талын тэр үед сургуульд сурч байгаа хүүхдүүд бүгд манайхаар байдаг байлаа. Тэгээд бодохоор зэрэг бид нар чинь ерөөсөө л тэрлэгээ л өмсдөг. Хөл нүцгэн манай Бигэр чинь одоо тэр чигтээ л одоо саар гэж ярьдаг ш дээ тэр нөгөө нил чулуу сайр тийм л газар шүү дээ. Тэнд чинь одоо хөл нүцгэн л явна. Тэгээд нэг Гомбо гээд манай бага эмчээр манай нэгдсэн эмнэлэгт бага эмчээр очиж байсан ах манайд байдаг байсан. Тэр ах нэг аймгийн төв яваад бид хоёрт бор ширэн ултай гутал аваачиж өгч байлаа. Тэр их сонин кейт аваачиж өгч байлаа. Кеет аваачиж өгч байлаа.
Отгонбаяр -
Кеет, бүр хачин ховор юм
Цогзолмаа -
тийм, хачин ховор юм аваачиж өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэр ах нөгөө боксоор хичээллэдэг. Боксын бээлийтэй. Тэгээд нэгийн бид хоёрын гарт хийчээд, нэгийн өөрийнхөө гарт хийчээд бид хоёртой тоглодог. Тийм үе байлаа. Тэгээд л одоо тэр үеийг бодуулаад. Тэгээд сургуульд ороход чинь дэвтэр ховор байлаа. Цүнх гэхэд одоо даавуун цүнхтэй орж байлаа.
Отгонбаяр -
Даавуугаар оёчихдог.
Цогзолмаа -
Тийм, даавуугаар оёчихдог. Харандаа энэ тэр бол маш ховор байлаа. Тэгээд л ямар сайндаа хуруугаар л элсэн дээр тоогоо бичнэ. Тэгээд би чинь нөгөө сургуульд данс байхгүй ш дээ. Эгчийгээ дагаад л нэг эрх юм гүйгээд очдог. Нөгөө багш нар хэрэгсэж байсан юм уу, хэрэгсэхгүй ч байсан юм уу нөгөө нүдэнд нь нэгийн тоо бич гэхээр зөв ч бичиж байсан юм уу, буруу ч бичиж байсан юм уу лав л элсэн дээр л ингэж бич гээд манай одоо тэр бүл ахын хүүхдүүд энэ тэр надад заагаад тэгээд л бичүүлээд л тэгдэг байсан тэгээд бод. Тэгээд л өөрийн хүүхдүүдээ ингээд бодохоор зэрэг арга буюу бид нар чинь өөрсдөө багш улсууд, өөрсдөө бас зохих ёсоор боловсрол эзэмшчихсэн улсууд чинь өөрийнхөө хүүхдүүдийг боловсролтой болгохын төлөө тэмцэлгүй яахав. Тэртэй тэргүй л хар аяндаа бид хоёр өөрөө сургуульдаа хүрээд ирж байгаа юм чинь. Тэгээд одоо бидний үетэй харьцуулахад бол хичээлийн хэрэглэл энэ тэр болвол тийм зовох юм байхгүй ш дээ. Тэгээд л одоо чинь сайхан ш дээ хүүхдүүд чинь одоо бид хоёрын хүүхдүүд гээд тэгэхэд чинь 5 охин, нэг хүү. Тэгээд л дандаа дээд хувцас нь доошоогоо шилжээд, тэрийгээ цэвэрлээд, угаагаад, индүүдээд өмсчихнө. Тэгээд л одоо нэг боодол дэвтэр авахад чинь манай том охин чинь сүрхий ш дээ. Тэрүүнд тэд, тэд тэд дуусгаж байж надад үзүүлж ахиж дэвтэр авах ёстой ч гэдэг юм уу. за чи одоо яг суугаад энэ хичээлийг хийх ёстой гээд. Бид хоёрын бас одоо хийгээгүй, өгөөгүй тэр их сайхан хүмүүжил, тэр их сайхан хичээл зүтгэлийг том охин маань дүү нартаа өгсөн шүү. Бид хоёр чинь одоо бас завгүй ёстой нээрээ хүний хүүхдийн төлөө явж байсан болохоос биш, заримдаа ч өөрийнхөө хүүхдийн төлөө явж байсан юм уу гэж боддог шүү. Миний хоёр том охин чинь ер нь дүү нараа ер нь нилээд юу яасан шүү, агуу хүүхдүүд шүү. Тэгээд бас бодож байдаг юм. Заримдаа бид хоёр чинь тэгээд л түмний хүүхдийн төлөө явахаас биш. Яг одоо өөрсдийнхөө хүүхдийн төлөө за энэ гээд юмыг нь бас бүрдүүлэлгүй яахав. Бололцоо нөхцөлөөр нь бид хоёр хангалгүй яахав. Эцэг эхийнх нь үүргийн хувьд, ер нь бололцоо нөхцөлөөр нь хангаж л байсан. Тэрийг бас яг ажил хэрэг болгож яг одоо дүү нартайгаа яг харьцаж байсан хүн бол манай хоёр том охин шүү. Одоо тэгээд бас ингээд бодох үе ч байна. яг одоо эдийн засгийн хямралын үед одоо нөгөө бүх бараа картанд орчихсан байх үед чинь бид хоёр чинь тэгэхэд ажилтай улсууд сайхан ажилдаа явчихна. Тэгээд л нөгөө хоёр охин маань л картныхаа бараанд дүү нараа явуулна. Өөрсдөө явна зохицуулна. Тэгээд л нөгөө бүр ноднин зун аавынхаа биеийг муу байхад бүх хүүхдүүд ирээд, бид нар нөгөө Дарханы гэртээ байхад нөгөөдүүл чинь ёстой л нялхынхаа юмыг ярьж байгаа юм, чинь багын юмнуудаа. Тэр л картын талх илүү яаж авдаг байсан, яаж тэрнийг баллуурдаг байсан тэр бүгдийгээ ярьж байгаа юм чинь. Тэгээд л Батааг талханд яв гэхээр бага зэрэгтэйгээ талханд явах ёстой зэрэг талхаа авч дөрвөн талынх нь нөгөө захын идчээд хүрээд ирнэ. Хүрч ирээд эгчдээ зодуулдаг байсан гэж байгаа байхгүй юу. Эрхэмээ зоддог, чи яахаараа ингэж байдаг юм зүгээр аваад ирсэнгүй гээд, тэгдэг хүртэл байсан гэж нөгөөдүүл чинь ярьж байгаа юм чинь. Тэгээд тэр тэрнээс аваад үзэхээр зэрэг бид нар бол хүүхдээ боловсролтой, хүмүүжилтэй болгохын тулд нөхцөл бололцоогоор хангаж өгч байсан. Бидний үед тийм. Одооны үеийг бодохоор зэрэг чинь бид хоёрын хоёр том зээ чинь яг сургууль соёлд ороод яахаар бид хоёр дээр байсан. Тэгээд аав, ээж нь Ирланд руу гараад явчихсан. Бас хүүхдээ авах боломжгүй яг бид хоёр дээр байсан. Тэгээд одоо ингээд бодохоор зэрэг харьцуулшгүй. Одоо бол том зээ маань ноднин аав, ээж рүүгээ явчихсан. Одоо Ирландад аав, ээжтэйгээ одоо дүүтэй болчихсон. Тэрнийг байхад бол бид хоёр тэгээд бас л нөхцөл бололцоогоор хангаж, компъютер энэ тэр авч өгөөд, хэл мэл сургаад л байсан л даа. Одоо энэ хоёр дахь охины том баньд бид хоёр дээр 4 сартай л үлдэж байсан. Тэгээд л аав, ээж хоёр нь сураад л, сургуулиа төгсөөд л, тэгээд одоо ажиллаад хотод ажилтай. Хотод ажиллаж байгаад ээж нь Ирланд яваад, аавын аваад л энэ хооронд 11 нас хүртлээ бид хоёр дээр байсан. Тэгээд л аав, ээж хоёр нь аваад жил гаруй, бараг хоёр жил болоод манай хөгшний бие муудаад тэгэхэд ирээд ажиллаж байгаа. Одоо шал өөр байгаа юм чинь. Тэр одоо хэл, тэнд нэг жил гаруй болоод ирэхэд тэр хэл ус сурсан, одоо ингээд л орж ирээд л би одоо хичнээн хэн эд нар байгаа ч гэсэн энэ юмыг чинь ажиллуулж чадахгүй байгаа ш дээ. орж ирээд л тавиад, залгаад өөрийнхөө авах гэсэн бүх юмыг интернэтээс аваад энэ дээр гаргаж аваад, тэгээд бүх юмаа янзалж аваад тэгээд гараад явчихна. Тэгээд л тийм айхтар. Тэгээд л дүүтэй болчихоод хойно яваад л ээж нь дүү гаргасан. 10 настай байхад дүү гарсан. Тэгээд л тэр дүүгээ авч байгаа, өглөө босоод тэр. Бид хоёрыг очсон байхад гаргана гэж байсан чинь түрүүлээд гарчихсан, ингээд дутуу гарчихсан. Тэгээд л өглөө босоод л нөгөө босдоггүй хүн чинь өглөө хичээлд явахаасаа дор хаяж хоёр цагийн өмнө босоод л юм хумаа янзалчихаад дүүгээ цаг гаруй яг харж байгаад л ээжийгээ унтуулж байгаад тэгээд л памперс энэ тэрийн солиод л ээжийнхээ хажууд хэвтүүлчээд л өөрөө гараад явчихдаг. Тийм айхтар байгаа юм чинь. Тэгээд л ирчихээд, зун ирчихээд бид нарыг чинь яагаад л тэгээд бид хоёрыг Бээжин явуулах гээд байж байхад Эрхэмээ хоёр хүүхдээ аваад ир гээд тэгж байхад. Баярмаад тэгсэн гэж байгаа юм чинь чи одоо хурдан дүүтэй бол. Дүүтэй болох ямар гоё, ямар хөөрхөн гээч, дүүтэй болох ямар гоё гээч тэгээд тэрийн Сээгий чинь намайг ёстой тэгээд байна шүү гээд. Тэгэлгүй яахав тэр чинь үнэнээ л хэлж байгаа ш дээ. Чамайг бардаж яаж байгаа юм биш, үнэнээ л хэлж байгаа байхгүй юу миний хүү гээд тэгж байсан байхгүй юу. Тэгээд одоо, одооны хүүхдүүд одоо чинь манай хоёр зээ л сургуульд орж, бусад нь жижиг байна ш дээ.
Отгонбаяр -
тийм байна.
Цогзолмаа -
тийм бусад нь жижиг байна. Хоёр ой өнгөрч байгаа 2 байна. Одоо 3 сартай нэг байна. 3 сартай нэг, 2 сартай нэг байна. 4 сартай нэг байна. Манай зээ нар чинь тасарчихсан байхгүй юу. Дундаа энэ хэд чинь, хүүхдүүд чинь ухаантай тэгээд нэг хоёр нэг нь гаргачихаад ямар ч л байсан хөл дээрээ тосож л авахгүй бол болохгүй юм байна гээд. Тэгээд л хүүхэд гаргахаа байчихна. Би чинь бол том охиноо 28-тай, 18, 19-тэй гаргачихсан юм чинь, одоо 28-тай ээждээ нэг хүүхэд гаргаад өгчих ээж нь өсгөөд өгье, одоо бүр холдчихлоо гэсэн чинь өөрөө зургаа зургаан хүүхэд өсгөчихөөд ямар хүүхдэд дуртай юм. Хүүхэд гаргаад байж байдаг зав хаана байгаа юм гээд загнаад гаргаж өгөөгүй байхгүй юу. Тэгээд юу ярьж байгаа юм чи ёстой одоо ээж, аав хоёр нь ийм сайхан залуу байна. Наадах чинь зүгээр аяндаа явж байгаад хүн болчихно ш дээ. ээ дээ чамд хэрэгтэй ш дээ миний хүү. Чи чинь одоо тэгээд л 30 гараад л хүүхэд мүүхэд гаргах гээд. Би ч багаа 32-той гаргасан юм. Тэгэхэд ээж нь хөгшидөж байсан юм байгаа юм. Ганцыг гаргачих ээж нь 32-той гаргаж байхад хөгшидөж байсан юм. Тэгэхэд тэгээд загнаад гаргаж өгөөгүй. Тэгээд энэ жил гаргаж байгаа юм, хүүхэд гаргасан ш дээ. Одоо хоёр сартай охинтой болсон. Яанаа одоо
Отгонбаяр -
Ирландад төрсөн үү?
Цогзолмаа -
Ирланддаа төрчихсөн. Тэгсэн чинь ёстой тэр сайхан газар чинь яагаачгүй ш дээ. Яадаг ч үгүй юм билээ. Тэгээд гайхаж байсан. Одоо муухай царайтай юм. Тэгээд нөгөө охин чинь зүгэээр ёстой баярлаад ямар гоё юм. Ёстой нээрээ дүүтэй болох яасан сайхан юм л гээд байгаа юм. Тэгээд манайх чинь одоо тиймэрхүү л байна. Ялгаа байлгүй яахав энэ чинь үе үеэрээ л байгаа юм чинь. Үе үеэрээ л энэ одоо соёл байж байна. Хөгжил дэвшил байж байна. Нийгэм байж байна. Тэгээд л одоо яг одоо нийгэм талаас нь ярих дээр зэрэг яг одоо тэр нийгэмд хүн болж төлөвшиж байгаа тэр хүүхдүүдийг зөв үзэл бодолтой, үзэл бодлыг нь л зөв төлөвшүүлэх ёстой юм болов уу гэж би боддог юм. Одоо болвол энэ хүүхдүүд ёстой юугаар ч дутах юм алга. Үнэхээр сайхан орчин нөхцөлд яаж байна. Хамгийн гол нь үзэл бодлыг нь л зөв төлөвшүүлэх хэрэгтэй.
Отгонбаяр -
Яг үнэн
Цогзолмаа -
Одоо ингээд бодохгүй юу. Одоо энэ манай эрэгтэй зээ чинь Дарханд 9-р сургуульд ороод нэгдүгээр ангиа төгсөөд, 2-р ангид орсоныхоо намар 10 сард ээж нь ирээд аваад явчихсан. Тэгэхэд чинь мөн сургуульд ороод бид унаатай байсан. Унаагаар л явдаг. Машинаар л явдаг. Одоо энд ирээд 9-р сургуульд оруулчихсан. Одоо унаагаар хүргээд, унаагаар л авна. Дандаа ингэж байгаа. Тэгээд энэ чинь хүүхдэд бас л нэг л муу төлөвшил, муу зуршил л гээд байгаа ш дээ би. Тэгээд ингээд хол болчихоор зэрэг хүргэхээс ч арга алга. Бас л нийгэмтэй холбоотой, бас тэгээд сайн сайхан юмнууд. Бас тэгээд жаахан жаахан сөрөг талууд гарах гээд байна. Одоо тэр зүгээр янз янзын тэр одоо тоглодог тоглоомууд чинь янз янзаараа эднийд. Нөгөө хүүгээ одоо олон жил хажуудаа байлгаагүй гээд аваад, зүгээр эрхлүүлээд зүгээр ёстой нэг иймээс нь ихсүүлээд ийм хүртэл ингээд аваад өгчихнө. Тэгээд л тэр нь дээрээ тоглоод л. Хичээл хийх улсууд юм уу, хийхгүй улсууд юм уу мэдэхгүй. Тэгээд л одоо яваандаа юм хумаа сураад байхаар зэрэг болох юм байлгүй дээ гээд л бодох юм байна шүү дээ.
Отгонбаяр -
Цагаараа л байх
Цогзолмаа -
Цаг цагаараа л байх юм байлгүй
Отгонбаяр -
Ялангуяа материаллаг тал, ахуйн хангамж технологи юм болов уу үнэхээр өөр болсон шүү. Тэр соёлжилтын үзлэгийн үеэр айлуудад шалгалт хийдэг байсан ш дээ. Та яг тэр шалгалт хийлгэж байснаа санаж байна уу?
Цогзолмаа -
Би нэг нэг л юм санадаг юм. Нэг орж ирээд хураачихсан ор ингээд л сөхөж үзээд л, хичнээн ч одоо хөнжлийн даавуу нь, дэвсгэр даавуу нь хиртэй байна уу, хиргүй байна уу ч гэж үзэж байсан юм уу. Тэр номын санг яагаад хичнээн номтой байна, хичнээн ном байх ёстой гээд тэгээд л тоолоод яаж байсан. Тэгээд л хичнээн гар нүүрийн алчуур байх ёстой юм энэ тэр гэдгийг яг одоо хувцасны шкаф нь дотор чинь аль хэзээний эвхээд хийчихдэг байсан ш дээ. Яг тэр тэрээр нь тоолоод тэгж үзэж байсныг би санадаг. Тэгэхдээ тэр 64, 65-н оны үед намайг бас нилээн том болчихсон хойно үзэж байсан учраас би санаж байгаа юм. Нэг л тэгж яаж байсан. Ер нь явах гэж байгаа гээд айлуудад чинь зар өгчихдөг байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд бэлдчихнэ
Цогзолмаа -
тийм бэлдчихдэг айлуудыг чинь. Тэр битгий хэл одоо бид хоёрыг бүр багш болоод, бид хоёрын бүр найзалж нөхөрлөдөг байхад чинь одоо улсуудыг чинь сард тэдэн удаа усанд орох ёстой. Тэр багш тэдэн удаа орсон байна. энэ багш тэдэн удаа орсон байна гээд ингэж бүр багш нарын хурал дээр хүртэл ярьдаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Бурхан минь халуун усны бүртгэл байгаа юм уу?
Цогзолмаа -
тийм, халуун усны бүртгэл байгаа юм.
Отгонбаяр -
Аймгийн халуун усны?
Цогзолмаа -
Аймгийн халуун усанд орсон бүртгэл байдаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Гэртээ орж болохгүй юу. Гэртээ л ордог байсан биз дээ хүмүүс чинь.
Цогзолмаа -
Улсууд гэрт орно л доо. Гэртээ орно л доо. Ерөнхийдөө бол одоо багш нарыг тэгж нэг бид хоёрыг бүр одоо найзалж, нөхөрлөдөг байхад тэр багш тэдэн удаа орсон. Энэ багш хэдэн удаа орсон бэ? тэрийг тэр хүртэл нэг шоолж л байсан. Тэгэхгүй яах юм энэ хоёр чинь халуун усан дээр л очиж уулзаж, болздог юм байгаа биз. Энэ хоёр л хамгийн олон орчихож гэж байсан. Тийм юм болоод тийм яриа гарч байсан шүү. Өөр ч одоо тийм нарийн марийн юм яаж байснаа санахгүй байна ш дээ.
Отгонбаяр -
Хүүхдүүдээ бол гэртээ усанд оруулчихдаг байсан уу?
Цогзолмаа -
Тийм, хүүхдүүдэд тааруулчихдаг нэг баанатай. Тэгээд л усанд орчихдог л байсан.
Отгонбаяр -
Тэр нэг ийм яриа байдаг ш дээ. Үзлэгийн үеэр үзүүлэх нэг алчуур юм хумыгаа хураачихдаг. Үзэх болохоор нь харуулчихаад. Гэхдээ танайх чинь их нямбай цэвэрхэн айл байсан.
Цогзолмаа -
Тийм, манайх бол ер нь байх ёстой юм байдаг л байсан. Тэгж нээх бэлдэж тэгж яадаггүй. Ямар ч л байсан байх ёстой юм байхдаа тэр айлуудын чинь номын сан чинь яг ийм байх ёстой. Хувцасны шкафанд чинь тэр алчуур энэ тэр ингэж байх ёстой гээд тийм заавар байдаг байсан байх. Тийм заавар байдаг байсан байх. Тэгээд одоо гэрт чинь гэхээр зэрэг одоогийнх шиг ямар гурав, дөрвөн өрөөтэй ийм юм байх биш чааваас. Тэгээд гэртээ л бүх л юмаа овоолно. Орон доогуур, хайрцаг саванд хөнжил дэвсгэрийнхээ даавууг бид нар чинь хүн болгон л тус тусдаа л хөнжил дэсгэрийн даавуутай. Тэр болгонд л тусдаа л хайрцаг саванд байдаг байсан. Тийм учраас тэр нэг их асуудал болдоггүй байсан байх.
Отгонбаяр -
Таныг одоо хөдөө сүүлд Дарханд бол үгүй байх. Хөдөө аймаг дээр багш хийж байхад хүүхдүүдийн ариун цэвэр үздэг байсан ш дээ.
Цогзолмаа -
Дарханд ч гэсэн үзэлгүй яахав.
Отгонбаяр -
Үздэг байсан уу?
Цогзолмаа -
Үзэлгүй яахав.
Отгонбаяр -
Тэрнийг тэгээд сургуулиас цаанаасаа хүүхдүүдийн ариун цэвэр үз гэдэг байсан уу?
Цогзолмаа -
Тэгэлгүй яах юм.
Отгонбаяр -
Бүр ингээд гаргаад, хувцасыг нь тайлаад, үзээд тэр бөөстэй байна, энэ нь ийм байна гээд үздэг байсан уу?
Цогзолмаа -
тэгдэг байсан. Тэгээд тэр чинь бас арай бас нэг он оноороо, үе үеэрээ л өөр байгаа юм л даа. Аймаг дээр бол үнэхээр багш нар бол хүүхдийн төлөө явдаг. Бүр гэр орноор нь хүртэл очиж үс толгойг нь угааж, цэвэрлэж энэ ийм байх ёстой, ингэх ёстой гэж багш нар үнэхээр ингэж явдаг байсан. Дарханд яваад ирэхээр зэрэг болвол нэг хэсэг айлууд, ангийнхаа хүүхдийнд яв л гэдэг байсан л даа. Тэгээд явдаг л байсан. Тэгээд сүүлдээ бол тэгээд л болчихсон ш дээ. Тэгээд яг одоо 7-р сургууль гэхэд бас нэг хэцүү ийм гэр хорооллын айлуудын хүүхдүүд явдаг байсан учраас бид нар чинь нөгөө хавар нь сургах тойрог гээд. Хавар, намар дандаа явдаг. Тэгээд хэцүү ш дээ. тэгээд одоо ингээд яваад үнэхээр одоо идэх хоолгүй, үнэхээр одоо хэцүү амьдралтай хүүхдийндээ оччихоод багш чинь нээрээ юун чи ийм дэвтэр, дэвтэр чинь ийм муухай болчихож энийгээ хар гэж хэлээд загнаж тэгж яадаггүй, тиймгүй болчихож байгаа юм чинь өрөвдөөд. Нэг дэвтэр ч байсан өгөөд л за яи энэ дэвтэр гэртээ яа. Гэртээ нөхцөл бололцоо байхгүй, түүдийсэн хар юм хийчихээд ирж байгаа юм чинь. Тэгээд нөгөө багш нар чинь загнана. Тэгээд нөгөө анги гээд яах дээр зэрэг чинь за чи энэ дэвтэр гэртээ биччихээд ир. Энэ дэвтэр алив энэ багшийнхаа арын өрөөнд сууж байгаад наад энэ дээрээ юм бичээдэх гээд гэх мэтчилэнгээр. Тэгээд л ёстой аймаар аймаар хүүхдүүд байна. Тэгээд л бид нар чинь ер нь хүүхдүүдтэй их ноцолдож байсан. Хүүхдүүдийн ариун цэврийн талаар бол их ноцолдож байсан. Тэгээд би бас боддог байхгүй юу. Аймагт байхад бол би тэр цээрлэнэ, барина гэж тийм сайн муу юм боддоггүй л ноцолддог байсан байгаа юм. Өөрийн хүүхэд жаахан байсан. тэгэхэд чинь юм санавал санахаар ш дээ. Тийм одоо ариухан цагаан, хөдөөнийхэнд бол тийм одоо цайлган, хачин өвчин энэ тэр байгаад ирсэн. Тийм хар байдаггүй байсан байгаа юм.
Отгонбаяр -
тийм байх.
Цогзолмаа -
Тийм, тэгээд угаагаад, цэвэрлэдэг. Очоод л яадаг. Дандаа л таньдаг барьдаг тийм л улсууд байсан. Дарханд ирээд л яахад чинь би ерөөсөө ёстой нээрээ нэг хичээлээс ингээд орж ирээд л бараг гараа хараад л угаагаад тэгэхэд хачин санагддаг байсан ш дээ. Тэр нөгөө хүүхдийн аймаар толгой молгой тэр нөгөө үлд мүлд гээд гарчихсан. Багш хүн чинь явж байгаад хүүхдийн толгойд санаандгүй зөндөө гар хүрчихдэг. Тэр болгондоо л тийм хачин эмзэглэдэг болчихдог юм байна лаа ш дээ. Тэгээд би чинь өөрөө нөгөө биологийн багш учраас янз янзын шавьж бариад ирэхээр зэрэг зөндөө л яана ш дээ. Тэгээд нөгөө хүүхдүүдийг тэр юугаараа айлгана. За ингээд энэ хичнээн дахин томруулдаг, ингээд л одоо үсэнд чинь хуурс муурс, бөөс байх юм бол энэ дээр аваад тавиад харуулахад ямар аймаар юм харагддаг гэж бодож байна та нар. Цус сороогүй нь хүртэл ингэж харагддаг. Цус сорсон нь хүртэл ингэж харагддаг гэж ярьж байгаад бүр одоо 88, 89-онд ш дээ. Бүр одоо энэ Зоягийн ангид хичээл орж явж байгаад, тэгээд нөгөө шавьж үзэж байгаад, өсгөдөг багаж энэ тэр үзэж байгаа санаандгүй явж байгаад ерөөсөө л нэг хүүхдийн толгойг ингээд яасан чинь бөөс байж байхгүй юу. Тэгээд би аваад л ерөөсөө юу ч санаагүй өнөө микроскопон дээр тавиад харуулаад байсан. Тэдний ангийнхан бас аймаар тийм хөдөлгөөнтэй анги байхгүй юу. Аймаар нөгөө хүүхдүүд чинь үзээд л байсан. Яана аа яана аа гээд л тэр одоо ингээд улаан харагдаж байгаа нь цус сорчихсон байгаа юм. тэгээд бүр хуурс ч аваад явж байгаа юм тэгээд харуулахгүй юу. Тэгээд гэнэт би нөгөө анги үсээ засуулаад л яасан чинь би нөгөө хүүхдийн эцэг эхийн сайн таньдаггүй учраас надад бас эвгүй санагдсан байж байгаа байхгүй юу. Тэгээд л за чимээгүй бүгдээрээ бос гээд босгож байгаад л за энэ бол анги дотор, ангийн л нууц шүү. Хэрвээ магад энэ нууц задарсан байх юм болвол ёстой хариуцлага тооцно шүү.
Отгонбаяр -
Та нартай
Цогзолмаа -
Та нартай хариуцлага тооцно шүү. Тэгээд ч ёстой болохгүй. Одоо би энийг юу яана гээд тэгээд нөгөө муу охиноо ёстой аргадаад, за ёстой багшийгаа уучлаарай
Отгонбаяр -
Нөгөө муу охин ч ёстой хэцүүдлээ л дээ
Цогзолмаа -
Хэцүү байдалд орчихож байгаа ш дээ. Би өөрийн нөгөө охиноо яагаад л, ёстой багшийгаа уучлаарай, санаандгүй, ёстой нээрээ санаандгүй л юм болсон. Түүнээс чи багшийгаа бодоод үз дээ. Үнэхээр одоо бөөс хэрэгтэй байсан бол би эхнээс чинь аваад л бүгдийг чинь үзэж явж байгаад л олно, санаандгүй л юм боллоо. За миний хүү очоод ээждээ очоод ингэлээ одоо гээд ээждээ үзүүлээд маргааш толгойгоо сайхан цэвэрлүүлчээд ирээрэй. Би маргааш нь орох байлуу даа. Би хоёр ч хичээл ордог. Маргааш багш нь үзье. Тэгээд ээж нь завгүй бол багш нь цэвэрлэж өгье ингэж байж ерөөсөө болохгүй. Чи юу ч гэсэн өнөөдөр оройдоо ингээд харь. Тэгээд тэдний ангийхан аймаар хөдөлгөөнтэй байдаг байхгүй юу. тэгээд одоо хүртэл тэдний ангийнхан ярьдаг ш дээ. Манай ангийнхан ёстой сайн байгаа биз. Тэр нууц ерөөсөө задраагүй ш дээ гээд. Зоягийн ангийнхан манайд дандаа ирдэг юм чинь. Сайн байгаа биз манай ангийнхан. Хэнч иймээ тиймээ юм яриагүй. Нэгдүгээрт таныг ч бодсон, Мөнхцэцэгийг ч бодсон, ангийнхаа нэр хүндийг ч бодсон. Ёстой сайн. Танай ангийнхад би ёстой их баярлаж явдаг шүү. Багш нь тэгэхэд ёстой санаандгүй алдаа гаргачихаж, ёстой санаандгүй гаргачихсан юм. Хэн тэгнэ гэж санах вэ дээ. Ингээд байж байтал тэгээд нээсэн чинь л байж байсан. Сонин шүү. Би танай ангийн мууг үзэх гэсэн бол ингээд л явах байсан тийм үү? Тэгээгүй учир та нар ёстой зөв ойлгоно шүү гээд тэгээд тэр нууц ёстой задраагүй шүү. Гэмтэй юм байлаа шүү ёстой нээрээ.
Отгонбаяр -
Гэхдээ тэр хүүхэд болвол тэрнээс цааш маш ариун цэвэрч болсон байх
Цогзолмаа -
Тэгсэн чинь тэр яасан гээч. Бүүр Алтайн ээж нь Төгрөгийн, аав нь бүр том ажилтай, ээж нь багш айлын хүүхэд байсан.
Отгонбаяр -
Пөөх бүр ядруу айлын хүүхэд биш.
Цогзолмаа -
Биш, тийм айлын хүүхэд байсан ш дээ. Тийм учраас би сүүлд нь бас аав, ээжээс нь санаа зовж. Нууц алдагдаагүй учраас хэн ч надаас гомдол энэ тэр нэхээгүй. Гэмтэй шүү бас. Тийм тийм юм болдог шүү.
Отгонбаяр -
Тэгээд тэр аймаг дээр болвол ер нь бөөсгүй хүүхэд байсан юм уу?
Цогзолмаа -
Байхгүй ш дээ. Тэгээд тэр битгий хэл тэр нөгөө юу, нөгөө бутач хүүхдүүдийн судалгаа гаргасан чинь ямар их бутач хүүхэд байсан гээч.
Отгонбаяр -
Тэгээд яаж гаргадаг юм бэ? тэр судалгааг чинь
Цогзолмаа -
Ерөөсөө сургуулиудаар гаргачихдаг ш дээ тэрийг чинь. Тэр чинь одоо тэгээд ээжээрээ л овоглоод, тэгээд судлаад үзэхэд нийт 5-н хүүхэдтэй эх 5-н өөр хүний хүүхэд байсан гээд бодчих чи.
Отгонбаяр -
ээ зайлуул аа.
Цогзолмаа -
Ёстой хэцүү байгаа биз.
Отгонбаяр -
Тэгээд их ядруу?
Цогзолмаа -
Тэгээд ядруу. Тийм айлууд чинь тэгээд л ядруу байгаа юм чинь. Орлого байхгүй тийм байгаа учраас тэгээд л ядруу байгаа байхгүй юу тэр чинь. Тэгээд нэг Жульдийз гээд химийн багш байсан ш дээ. Чи танина даа. Жульдийз бүр талийгаач бид нар нэг юунд байхгүй, нэг юу ямар юм гэдэг билээ. Нэг дор ангид байхгүй юу. нэг вестибюльд бид хоёрыг дуудаад тэгж байсан. Тэр нөгөө казакууд чинь казакуудад тийм юм ерөөсөө байдаггүй гэж байна ш дээ. Тийм бутач юу бол ерөөсөө байхгүй. Ямар учиртай юм бэ одоо танайхан энэ хардаа. Манай энд бутач хүүхдүүдийн юуг хараа гэж тэгж үзүүлж байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Анги ангиар гаргадаг?
Цогзолмаа -
Анги ангиар гаргачихдаг. Ангиар гаргаж байгаад тэгээд бүлгүүдэд нэгтгээд тэгээд сургуулиар тэгээд гаргачихдаг. Тийм байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд тэр бутач хүүхдийг мэдчихээд ер нь сургуулиас ямар нэгэн тийм өөр бодлого явуулж байсан тийм юм байгаа юу?
Цогзолмаа -
Байхгүй ш дээ. Юу байх юм. Монголын нөхцөлд тийм юу ерөөсөө байхгүй. Одоо ч гэсэн амьдралд бутач хүүхдүүд зөндөө ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд өрх тусгаарласан эмэгтэй хүн, тэр чинь орлого нь бага байгаа. Хангамж, бололцоо энэ тэр хэцүү байгаа ш дээ.
Цогзолмаа -
Ер нь явдалтай шүү.
Отгонбаяр -
Тийм хүүхдүүд ер нь сурлагандаа ямар байх вэ?
Цогзолмаа -
Янз янз. Муу ч байна, сайн ч байна.
Отгонбаяр -
Тийм байгаа байх тэ?
Цогзолмаа -
Тэр чинь ерөөсөө л тэгээд генээс л болж байгаа юм чинь. Ямар ген үлдсэн байна гэдгээс л болж байгаа юм чинь. Одоо тэр түрүүн ярьсан ш дээ. Дуламсүрэнгийн Батсайхан гээд тэр бол бутач хүүхэд байгаа юм. Аймаар толгойтой. Тэгээд тэр чинь Улсын багшийн дээд төгсөөд анагаахын Дарханы анагаахын захирал олон жил хийсэн. Сая нийгмийн даатгалын дарга хийдэг гэсэн. Толгой молгой бол янз янз байна.
Отгонбаяр -
Би зүгээр яахав дээ нийгэм нь, цаг үе нь тийм байсан болохоор л бутач гэж байгаа болохоос биш. Одоо цагт бол энэ чинь тэгээд ер нь салсан гэр бүлийн, ер нь ямар ч бай түмэн янзын тохиолдол байгаа байхгүй юу.
Цогзолмаа -
Тийм, тэр чинь тэр болгоноор л судалгаа гардаг юм байлаа ш дээ. Ерөөсөө одоо гэрлээгүй. Тэгээд хүүхэдтэй алиныг тэр гэдэг юм. Одоо чинь эмэгтэй улсууд чинь ихэвчлэн тийм юуг сонгодог болчихсон байна ш дээ. Одоо манай эрчүүд жаахан хэцүү болчих дээр зэрэг гайгүй нэг амьдралаа аваад явах арчаатай нь гадаад гараад яваад өгдөг болчихож. Зарим нь одоо гадаадаас орж ирэхээ байчихаад байдаг. Тэгээд л одоо энд чинь одоо тэгээд л ихэвчлэн л одоо монголын төрийг эмэгтэйчүүд авч явж байна гэвэл одоо хэцүү л юм болох байх даа.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Цогзолмаа -
тийм, тэгж хэлвэл хэцүү л юм болох байх даа.
Отгонбаяр -
Та тэгээд айлд очоод хүүхдийн толгойг нь угааж өгөөд, бөөсийн цэвэрлэж байсан уу?
Цогзолмаа -
Цэвэрлэлгүй яах юм. Алтайд бол зөндөө. Алтайд бол зөндөө ш дээ, бид нар зөндөө түүсэн хүүхдийн. Аль одоо анги даасан багш чинь тэр л гучин хэдэн хүүхдийн хувь заяаг одоо өөрийн нэр төртэй холбоотой. Багшийн үйл ажиллагаатай холбоотой. Тэгээд нэг ангийн ариун цэвэр үзээд яахад чинь тэчнээн хүүхэд толгойдоо хуурстай. Тэчнээн хүүхэд бөөстэй байсан гээд цоллоно ш дээ. Тийм учраас ёстой нөгөө нэг бараг л ангид одоо бол угаалгын машин тавиад л угаана ч гэж дайрч байж магадгүй ш дээ. Яагаад гэхээр биологийн багш чинь дандаа арын өрөөтэй. Арын өрөөндөө жижиг ор тавьчихъя, жижиг угаалгын машин аваад тавьчихъя энэний хувцасыг өглөө ирэхэд нь тайлж угаачихаад нэг цамцыг нь өмсгөж суулгаж байгаад явуулчихна гээд тэгнэ ш дээ. Ямар сайндаа манай тэр сүүлийн Жигүүр цогцолборын захирал тэгдэг байсан. Цогзалмаа нээрээ янз янзын юм сэтгэнэ шүү гээд намайг шоолдог байхгүй юу. Яаж байна гээд тэгсэн чинь энэ улсуудын цалингий нь ч хүчирхэхгүй байхад, биологийн кабинэтэд зурагт байх ёстой. Приставк байх ёстой гээд л донгосоод байх юм чи. Чи наад үзэл бодлоо жаахан тогтоож үз гээд л.
Отгонбаяр -
байх ёстой л юм чинь
Цогзолмаа -
Байх ёстой юм чинь. Би гэрээсээ авчраад тавьчихъя гэх нь холгүй л тийм байх ёстой. Тэгээд өгөөч ээ, ингээд өгөөч ээ гээд байх юм. Чи нөхцөл бололцоогоо жаахан хараач. Нөхцөл бололцоо чинь хүүхэд ч тийм л юм ярьж байна ш дээ. Дэмий шүлсээ үсчүүлэн, урд нь ам ангалзаж зогсож байхаар зэрэг нэг юм тавиад өгчихөөр хүүхдүүд чинь шал өөр харж ойлгож байгаа юм чинь. Нөгөө өнөө тэр чинь одоо энэ сургалттай чинь холбоотой байна ш дээ гээд. Тийм л байгаа юм чинь.
Отгонбаяр -
Ёстой нөгөө Сүрэнжав гуайн шүлгэн дээр байдаг шиг л ардын багшид хийхгүй юм байхгүй гээд?
Цогзолмаа -
Тийм ш дээ. Тэр битгий хэл би Дарханд 5-р анги авлаа. Тэр бас нилээд хөдөлгөөнтэй анги ирж байсан л даа. Тэгээд л одоо яг л өөрийн болгож яахын тулд ерөөсөө л цаг ямагт л нөгөө хэдэн хүүхдээ дагаад явж байгаа байхгүй юу. Тэгээд нэг боломжтой айлын хүүхэд мөн энэ хажууханд төмөр замын байранд байдаг хүүхэд өглөө хичээл аягүй их хоцроод, тэгээд л заримдаа хүүхэд гүйлгэнэ. Заримдаа өөрөө явна. Нэг өдөр бүр ирдэггүй. Тэгэхэд чинь нилээн хүйтэн болчихсон байсан юм аа. Би нэг нимгэн цамцан дээр хавар намрын пальто углаад гарахад хайрч байсан гээд бодоход нилээд хүйтэн болчихсон байсан байх. Гэр лүү нь залгаад утсаа авдаггүй. Хичээл орчихдог, би хичээлгүй байсан юм болов уу. Ангийнхаа хүүхдийг явуулахаар бас хүүхэд юманд явууллаа гээд болохгүй. Өөрөө гараад гүйж байгаа байхгүй юу. тэгээд очоод хаалгын нилээд цохисон чинь хүн хүрээд ирлээ. Хаалгаа тайлж өгч байна. Нэг юм цаад том өрөө рүү орчихлоо, тэгээд би жаахан гайхаж зогсож байснаа орлоо. Ороод нөгөө хүүхдийнхээ өрөөг мэдэж байгаа юм чинь өрөөнд нь орсон чинь манай сайхан гар унтаж байна. Тэгээд очоод дуудаад татаад байсан чинь намайг дуудахаар зэрэг аймаар сандраад босоод ирж байгаа байхгүй юу. Хөөш Гантулгаа хичээл чинь орчихлоо ш дээ. Чи чинь юу болж байна гэсэн чинь яана аа багшаа уучлаарай гээд харайгаад л нойлынхоо өрөө рүү харайгаад орчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр нь цаашаа яваад том өрөөнд нь ирсэн чинь битүү том улсууд зулчихсан байгаа байхгүй юу. Унтаж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
За
Цогзолмаа -
Сэрээрэй ээж нь байна уу гээд байсан чинь, би Гантулгын багш нь байна уу ээжтэй нь уулзаадахмаар байна гээд тэгсэн чинь ээж нь үүрэглээд босоод ирж байгаа байхгүй юу. Чи яааваа, чи байгаа юм байна ш дээ. Гантулгыг өглөө хичээлээс нь хоцруулалгүй явуулчихаж бай л даа. Энэ ойрхон байхад чинь. Энэ муу хүүхэд л болсон хойно сэрүүлэг энэ тэр тавихгүй унтчихаад байна ш дээ. Бараг л өглөө болгон л хүүхэд явуулах юм, бас надад төвөгтэй байна ш дээ гээд тэгсэн чинь таг согтуу
Отгонбаяр -
Өө яана аа нөгөө ээж нь
Цогзолмаа -
Тийм, тэгээд одоо тэрүүнтэй би юу ярихав. Тэгээд одоо хүүхдээ хөтлөөд би гүйж байгаа юм. Тэгээд нэг гүйж ирээд ороод яасан чинь манай нэг жижүүр багш онигоонд орчихсон. Цогзалмаа багш чинь эндээс нэг хүрэн пальтоных нь хормой дэрвээд Гантулгыгаа хөтөлчихсөн эгээ нь л ээж ээ, ээж нөгөөдөхөө дагуулчихсан гүйгээд байна аа тэгж байгаа юм чинь. Тэр л гучин хэдэн хүүхдийн хаан юу нь болохгүй байна, ямар л сэтгэл нь яах юм, гэрээсээ сайхан гарсан хүүхэд чинь багшаа сайн байна уу гээд л ороод ирнэ. Муухан нь амьтан чинь ингээд л унжийгаад ороод ирж байгаа юм чинь. Тэгээд дуудахаар нь миний хүү нааш ир, яасан зүгээр үү, толгой молгой нь өвдөөгүй биз дээ гээд багшийг тэгээд яахаар зэрэг шал өөр болчихож байгаа юм чинь. Тэгээд багшаа ингээд багшаа гээд за алив арын өрөө рүү ороодохъё. Тэнд тийм эм байгаа, тэр алив гэхээр зэрэг нөгөө хүүхэд чинь шал өөр болоод ёстой л сэргэчээд гараад ирж байгаа юм чинь. Тэгж л одоо хүүхдийн чинь ая эвийн олж л ярилцана.
Отгонбаяр -
Тиймэрхүү юм нь дээр эмэгтэй багш нар учиртай шүү
Цогзолмаа -
Эрэгтэй багш нар чинь зүгээр нудрага зангидаад чи муу өөе гээд л өөдөөс нь ингээд л тэгээд хөөрхий амьтныг бүр хэцүү байдалд оруулчихаж байгаа юм чинь. Тиймэрхүү тиймэрхүү юм байна, тэгээд л янз янз юм л гарч байгаа юм чинь. Тэр болгоныг чинь тэгээд ой санамжиндаа байлгахгүй арчаад хаячихна шүү дээ. тэгээд бүр нэг дундаж хүүхдүүд тэгс хийгээд л тэгээд нэг багшийн юунд үлдчихдэг. Бүр нэг онцгой, бүр нэг сэргэлэн, авъяастай тийм хүүхдүүд юм уу, бүр нэг болдоггүй хүүхдүүд бүр гоц. Хаа л бол багшаа тэр ингээд, энэ ингээд. Тэр тэгж байна, энэ ингээд, энд тэнд тэгж байна гээд явна. Тэгээд л өнөө дундаж хүүхэд бол таараад сайн уу багшаа, юу байна энээ тэрээ гээд тэгчихнэ. Тэгээд хааяа нэг мэндтэй тийм явчихна. Тийм хүүхдүүд чинь тэгээд шал өөр байгаа юм чинь. Багшийн ажил гэдэг хаана ч гэсэн одоо тэгээд, одоог хүртэл миний эзэмшиж, ахуй амьдралдаа явж байсан одоо зүйл чинь одоо болтол надад хэрэг болдог ш дээ. Сая Зояа чинь эмнэлгээ нээх гээд ингэхэд чинь Зояа чи тэгмээр юм байна яах уу, нөгөөдөх чинь олон жил нутгаас, Монголоос хол байчихсан юм чинь таних хүн ч байхгүй тийм л болчихсон. Би ч шүүж өгч байгаа юм чинь. За тэр тэр эхлээд ах дүү хамаатан. Дараа нь таньдаг нөхөр, тэгээд 10-н жилийн найзууд, тэгээд нөгөө шавь нар за нэг тэгээдэхье. Дархан луу хүртэл утасдана ш дээ би чинь хүүш ээ тэгээд байна Ган-Очироо яахав гээд тэгэхээр зэрэг за байж бай хөгшөөн, за гэснээ жаахан байж байгаад тэр тэгж байна, энэ ингэж байна гээд. Тэгээд хүүш ээ тийм хэрэг болоод байна гээд эмнэлгийнхээ хэдэн шавь нар луу утасдана. Гэх мэтчилэнгээр багш болвол сайхан мэргэжил.
Отгонбаяр -
Ёстой нэг хүүхдүүдийнхээ амьдрал руу үнэхээр орж байгаа юм тэ?
Цогзолмаа -
Орж байгаа.
Отгонбаяр -
Очоод бөөсийн хүртэл угаагаад, одоо бол тийм багш байхгүй байх.
Цогзолмаа -
Байхгүй байхгүй.
Отгонбаяр -
Тэгэх шаардлага ч үгүй.
Цогзолмаа -
Ер нь шаардлага ч үгүй болчихсон. Одоо юунд бол байгаа. Аймгийн төв, сум орон нутагт бол байгаа байгаа. Хэвээрээ л байгаа, ялгаагүй л байгаа. Ялгаагүй ш дээ. Одоо энэ хот суурин газрууд л ингэж яаж байгаа болохоос биш. Одоо чинь Дарханд гээд тэгэхэд чинь одоо Улаанбаатарт ч ялгаагүй төвийн сургуулиуд шал өөр. Захын сургууль бол шал өөр. Чи ноднин одоо ноднин л болох юм даа. Нөгөө талийгаач манай юу яагаадах номын санд очоод аваадах гээд, тэгэхээр нь очоод нөгөө номын санчаар нь ор ж байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь ёстой нээрээ тэр талийгаачийн сургууль шал өөр байгаа юм чинь гэр хороолол дунд байдаг байхгүй юу. Ерөөсөө ороод ирж байгаа хүүхэд нь тэр чигтээ утаа ороод ирж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Тийм яг үнэн.
Цогзолмаа -
Тэр чигтэй утаа ороод ирж байгаа юм чинь.
Отгонбаяр -
тэр чигтэй хир
Цогзолмаа -
Тэгээд одоо тэр болгоныг чинь одоо нөгөө муу асрамжийн байрны хүүхдүүдийг чинь одоо нөгөө байрны 3 багш, нөгөө 2 тогооч тэр хэд чинь угааж, цэвэрлэж, арчиж яаж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Тэгээд нээрээ та чинь байрны багш хийж байсан, бас тэрний зовлонг сайн мэднэ.
Цогзолмаа -
Тийм, тийм яаж байгаа юм чинь. Тэгээд тэр чинь ерөөсөө хот суурин гэх юм байхгүй ер нь одоо манай нийгмийн байдал ч хэцүү байна ш дээ. Яг одоо бид нар л гайгүй нөхцөлд байж байгаадаа л тэгж байгаа болохоос биш нуугаад байх юм бол ерөөсөө байхгүй. Тэгээд л ноднин би нөгөө Бээжинд байгаад,Ирландад 3 сар байгаад л ирлээ. Англиар 3 сар яваад ирэхэд чинь янз янзын юм бодогдож байгаа юм чинь. Юу үзэж харж байна аа энэ төрийн тэргүүнүүд. Юу хэрэгжүүлье гэж ирж байна гээд л зүгээр л энгийн би чинь багш хүн ш дээ. Хүүхдүүдээ ийш, тийш нь явуулаад дандаа л одоо тэр айлуудын гадна талын цэцэрлэгжилт, тохижилт тэр тэгж байгаа гээд хэлчээч дээ ээждээ цэцгийн үүр мүүр гээд тэгэхээр зэрэг нэг өдөр манай хүү ээжээ ээжээ гэнэ. Яасан гэсэн чинь ээжээ та бодоод үздээ. Ирландад цаг агаар, манай Монголын цаг агаар ямар байгаа билээ. Та зүгээр энд нэг хоёр сар болчихоод эндэхийнх шиг л ургах юм бодоод байна уу.
Отгонбаяр -
Сэр сэр салхитай, бур бур бороотой, мөнх ногооноороо
Цогзолмаа -
Тэгээд би бас бодоод байгаа юм чинь за нээрээ ингэж их явж, ингэж их яачаад манай Монголд л энэ нь их хэрэгжих юм байна. Үнэхээр хүний төлөө. Энэ нээрээ ард түмнийхээ төлөө энэ л нэг хийчихмээр юм байна гэж, энэ тэргүүнүүд ер нь ингэж бодогддог юм уу гэж уур хүрээд байгаа юм чинь. Үнэхээр хүний төлөө. Би бүр ямар сайндаа ийм сайхан нойлд, ингэж сайхан арчаад. Зөвхөн суугаад босохын хооронд л зөрж ороод зүгээр угаагаад, цэвэрлээд, арчаад дараачийн хүн нь ингэж оруулаад, даамсаг хүртэл байж байна. Тэгэхэд манайд цэвэрлээчгүй, арчаачгүй заваан юманд оруулчаад 100 төгрөг нэхээд хаагаад хаалга бариад оруулахгүй ш дээ.
Отгонбаяр -
За тэр сургуулийн, их сургуулийн нойл бол аймаар шүү дээ.
Цогзолмаа -
Тэгээд л ингээд бодох дээр зэрэг нээрээ л бас юм бодмоор юм байдаг л юм байна гээд бодоод байгаа юм чинь. Хэцүү хэцүү. Гэх мэтчилэнгээр соёлын довтолгоон дээр ингээд яриад байвал одоо тийм тийм юм гээд ярих юм бол зөндөө байгаа биз дээ. Үнэхээр байгаа байхгүй юу. Тэгээд л одоо энэ байр майр, орон сууц мууц одоо энэ захиалга, одоо би чинь энэ 72 мянган доллар өгөөд байр захиалаад, 3 өрөө байранд орчихсон хүн. Тэгээд одоо энэ ингээд засвар масвар гээд бодоод яахаар зэрэг ингээд судлаад байсан чинь ингэж байрыг бол урьдчилж мөнгө төлж хэзээ ч ордоггүй. Барисаных нь ард л мөнгөө өгч ордог. Манай Монголчууд өгчихөөд одоо яаж байна.
Отгонбаяр -
Зарим нь бүр байр ч үгүй, юу ч үгүй хэдэн жил болоод.
Цогзолмаа -
Юу ч үгүй. Одоо Амараа байр захиалчихсан. 4 өрөө. Одоо Азаа байр захиалчихсан. Одоо тэгээд сая долларын үнэ харайж явсан, юу болж байгаа юм одоо мэдэхгүй.
Отгонбаяр -
Тэгээд нөгөө ханш нь унаад
Цогзолмаа -
Мэдэхгүй тийм. Юу болж байгаа юм мэдэхгүй. Энийг чинь одоо миний муу хүү л хийж байгаа байр. Дарханд байлгахгүй гээд. Ерөөсөө тэр хам хум ч гэж дээ. Энэ чинь Сүхээгийнх дээд 6-н давхарт мансардтай юманд орчоод энэ өвөл бас бөөн юм болж байж гарсан ш дээ. Тэгээд хагас дутуу мөнгөө олж авч, энэ хойно 2 өрөө байранд орж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна Цогзолмаа эгчээ. Одоо энэ төр, засгийн бодлого гэж хэлж байна ш дээ. Одоо энэ төрийн тэргүүнд байгаа хүмүүсийн явуулж байгаа бодлого, социализмын үед яг эд тэр үед ажиллаж, ажил хийж тэр төр засаг, нам засгаас ямар бодлого явуулж байсныг мэдэж байгаа. Энэ хоёрын зөрүү байдал одоо танд яаж мэдэгдэж байна?
Цогзолмаа -
Заримдаа ч би ерөөсөө ухаанаа олохоо байчихдаг ш дээ. Боддоггүй биш, одоо бид нар чинь зохих ёсоор боловсролтой, зохих ёсоор ямар ч байсан энэ нийгэмд байр суурь эзлээд өдий зэрэг хүрчихсэн ийм улсууд чинь бодолгүй яахав. Зарим юмных нь учрыг ерөөсөө олдоггүй. За Социализмын үед сайхан байсан, сайхан байсан л гэдэг. Бид нар сайхан л байсан. Бид нарын үед бол тухайн үедээ одоо өөр энэ нийгэм, өөр тогтолцоо харилцаа мэддэггүй байсан учраас сайхан л байсан.
Отгонбаяр -
Яг үнэн.
Цогзолмаа -
Үнэндээ сайхан байсан. Хаалттай байсан шиг. Бид нар тийм сайхан юмыг мэддэггүй байсан ш дээ. Сайхан л байсан. Бид нар 400 төгрөг авсан ч тэрийгээ хүргэдэг. 1000 төгрөг авсан ч тэрийгээ хүргэдэг. Хүүхэд маань боловсролтой, сургуультай. Бид нар ажилтай, амьдралтай, орон байртай сайхан л байсан. тэр муудаагүй. За яг одоо ардчилал гараад ирлээ. Ардчилал гарч ирээд Монголын ард түмэнд их юм өгсөн. Тэрийг бол хүн болгон л ярьж байгаа. Ээж хүртэл ярьдаг. Монголын ард түмэнд их юм өгсөн. Ихийг ч мэдүүлсэн, их ч нүдийг нь тайлсан. Үнэхээр одоо ардчиллын буянаар Монголчууд сайн сайхан юм зөндөө үзсэн, эдэлсэн. Одоо зүгээр яг ингээд өнөөгийн байдлыг бодохоор зэрэг заримдаа ерөөсөө ухаанаа олохоо байчихдаг юм. Үнэхээр үнэн юм хийгээд байгаа юм уу. Худлаа ч юм хийгээд байгаа юм уу. Яг одоо тэр улсуудын идэж байгаа, ууж байгаа тэр бүх юмыг өөрийнхөө хоёр нүдээр үзээгүй болох дээр зэрэг үнэмшдэггүй. Үнэмшихгүй байя гэхээр зэрэг үнэхээр яригдаад байдаг. Тэрнийг ор үндэсгүй юмыг хүн яриад байна гэж байхгүй. Тийм учраас заримдаа би боддог юм. Хэн ч гэсэн амьдрах гэж, хэн ч гэсэн байх гэж энэ улсууд үнэхээр улайран тэмцэж байж гарч ирчихээд яагаад ард түмнээ бодож болдоггүй юм бол доо. Бид нар үнэхээр одоо ард түмнээ бодохгүй байя гэсэн ч одоо чаддаггүй тийм ухамсар суучихсан. Чадъя гээд явах гэхээр зэрэг бид нарт үнэхээр одоо чадал байдаггүй. Чадал хүрдэггүй. Байдаггүй биш хүрдэггүй. За зарим үед бол ухаанаа олдоггүй. Ямар ухаанаар юу хийгээд байгаа улс вэ? гэдгийн мэдэхээ байчихдаг гэх мэтчилэнгээр янз янзын юм зөндөө бодож л байдаг л даа. Тэгээд өчигдөр орой би дөнгөж ирчихээд, би чинь эрт ирсэн. Ирчихээд нэг зурагт нээгээд энд яаж байсан чинь Энхбаяр, Элбэгдорж хоёрын нөгөө санал асуулга зурагт нь дээр гараад ирж, тэгээд яасан чинь Энхбаяр 34.4 хувьтай 34.6 ч байсан билүү. Элбэгдорж нь 76.4 ч байсан билүү ингээд хуваагаад авчихаж. Улсууд санал өгсөн юм байна л даа. Тэгээд бодлоо за энэ хоёрын би хэнийг сонгох вэ? за улсууд ингэж өгч байгаа юм байна гээд. Би бол Энхбаярыг дэмждэг байхгүй юу. Үнэхээр одоо Монголын төрд хэрэгтэй юм хийх, хийх ч хүн. Одоо тэгээд бас үнэхээр боловсрол сайтай. Одоо ингээд англи хэлтэй, хаа ч очсон бас орчуулагчгүй, бас өөрөө ингээд бас тэр хэлж байгаа, ярьж байгаа юмыг нь ойлгоод явна гэдэг чинь хүний нэг боловсрол байхгүй юу тэр чинь. Одоо яг одоо хэлмэрч дамжуулаад явдаг хүний зовлонг би чинь сая хоёр дахиж өвгөнөө эмчлүүлэх гэж очихдоо үнэхээр мэдэрч байсан. Үнэхээр зөв ч хэлээд яриад байгаа юм уу, буруу ч хэлээд байгаа юм уу мэддэггүй. Тэгээд ингээд хэлж байгаа хүнийх нь амыг ангайгаад хардаг тэр хүн баахан юм хэлчихдэг. Эргээд нөгөө хүн хэлдэг. Тэгээд одоо үнэхээр ёстой хэл устай хүн бол шал өөр байдаг юм байна. Тэр нэг Элбэгдоржийг бол муулаад ч байх юм байхгүй. Адилхан л одоо ингээд явж л байсан. Одоо ингээд хэнийг нь сонгох вэ гэхээр зэрэг би ерөөсөө бас сонгож чадахгүй байна ш дээ.
Отгонбаяр -
Би бас яг тийм байгаа байхгүй юу. Одоо алинд ч өгөхөд хэцүү л байна.
Цогзолмаа -
тийм. Тэгээд одоо за одоо ингээд хувьсгалт нам үнэхээр одоо 70 гаруй жил төр засгийг барьчихсан хувьсгалт намыг л дагая даа гэхээр зэрэг энэ чинь бас л алдаа дутагдал гараад ирнэ ш дээ. Гарахгүй биш, гарч ирнэ ш дээ, гараад байна ш дээ. За одоо Элбэгдоржийг гэхээр зэрэг энэ ардчиллынхан чинь хийж чадах юм уу гэсэн бодол төрөөд байгаа ш дээ. Тэгээд одоо хэн хийх юм бэ, энийг чинь одоо хэн хийх юм. Тэгээд одоо яг ингээд юун дээр бодохоор зэрэг би чинь нөгөө багш хүн учраас энд тэнд заавал бас нэг дүгнэлттэй яваад байгаа байхгүй юу. Одоо ингээд эмнэлэг гээд ярихаар зэрэг эмнэлгийн хөгжил дэвшил манайд байгаа л даа байгаа. Яг ингээд талийгаачийнхаа нас барсан шалтгаан, одоо тэр эмчилгээ энэ тэр гээд яахаар зэрэг дандаа эмнэлгийн алдаа байдаг байхгүй юу. Дандаа эмнэлгийн алдаа байдаг. Тэгээд яахаар зэрэг одоо бодоод үз. Одоо ингээд манай хүргэн гээд нэг эмч сууж байна. Ахиад тэр хавдарт нэг эмч байж байна. Одоо нэг охин маань эмч болчихлоо. Би өөрөө нэг зээгээ сувилагч болгон гэсээр байгаад сувилагч болгочихсан. Гэх мэтчилэнгээр эмнэлгийн ажилтнууд зөндөө боллоо. Манай эмнэлэг муу байна, муу байна гээд байх юм ерөөсөө байхгүй. За энийг л сайжруулахын тулд л энэ залуучуудыгаа гаргаж ирж байгаа. Гэтэл энэ нөгөө егзөрүүд чинь одоо нөгөө залуу эмч нарыг хүлээн зөвшөөрдөггүй гэж байна ш дээ. Ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Нэг юм хийх гэхээр зэрэг дандаа тэрийн буруутгаж байдаг. Дандаа тэрийн яаж байдаг гэх мэтчилэнгээр одоо ерөөсөө за ингээд нөгөө бас боловсрол дээр нэг юм хэлэхэд байна ш дээ. За одоо боловсрол шинэчлэл хийх гэж байна гээд нөгөө багш нараас, нэгж дээр ажиллаж байгаа багш нараас санал авдаг байхгүй юу. Бид нар тэгэлгүй яахав. Тэгдэг тэгдэг, тэгмээр байна. тийм саналтай байна гээд ерөөсөө тэр хэрэгждэггүй. Тэр юунд нь нэг ч тусдаггүй.
Отгонбаяр -
Яг тийм.
Цогзолмаа -
Худлаа баахан дүрэмдэж нэг тийм юу авчаад, цаанаа аваачиж хэрэгжүүлэх юм ерөөсөө байдаггүй.
Отгонбаяр -
Яриа, бодлого хоёр нь шал эсрэгээрээ
Цогзолмаа -
тийм, бодлого болохоор шал өөр бодлогоор юм зохицуулагдаад гараад ирдэг. Ингээд яахаар бас болохгүй байна. Төр засгийн үйл ажиллагаа ерөөсөө болохгүй байна. Болж байгаа ч юм байгаа л байх л даа. Тэгээд энэ залуучуудынхаа үгийг сонсмоор байх юм. Бас болохгүй байна. Үнэхээр болохгүй байна. Нийгэмд одоо, тэгээд бас би одоо намар нөгөө яг эд нарыг эдийн засгийн хямрал гээд орилоод байхаар гэв гэнэт дургүй хүрч байсан байхгүй юу. Өөрсдийнхөө булхайг яах гээд зүгээр хямрал боллоо гээд орилж байгаад л хямрал болгож байгаа юм чинь. Тийм, яг тодорхой одоо юун дээр бол уул уурхайн дээр хямрал байна гээд бодъё л доо. Яг хямралтай байна. мал аж ахуй дээр хямрал боллоо гээд ингээд яах чинь. Хавтгайруулаад хямрал боллоо гэж орилсоор байгаад тэгээд болохоо байлгаад авч байгаа юм чинь. Заримдаа уур хүрдэг юм. Тэгээд одоо бид нар бол яах вэ. Идэх хоолтойгоо, өмсөх хувцастайгаа, орох орон байртай байж байвал тэгээд одоо бид нарын үе бол дууслаа ш дээ. Гэхдээ бол ямар ч байсан бид нар бол дүгнээд цэгнээд л байгаа. Хэлэх газраа бол хэлнэ. Тиймэрхүү л бодолтой л явж байна ш дээ.
Отгонбаяр -
За их баярлалаа, өнөөдөр эхнийхээ яриаг дуусгая.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.