Tögsjargal


Basic information
Interviewee ID: 990184
Name: Tögsjargal
Parent's name: Orshih
Ovog: Bulgadar
Sex: f
Year of Birth: 1956
Ethnicity: Bayad

Additional Information
Education: higher
Notes on education: doctor
Work: head of private women's hospital
Belief: Buddhist
Born in: Tes sum, Uvs aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
illness / health
funerals
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Төгсжаргал эмчээ миний хүсэлтийг хүлээж аваад ярилцлага өгөхөөр ингээд цаг заваа гаргаад сууж байгаа танд талархаж байна. Ингээд хоёулаа ярилцлагаа эхлье. Эхлээд та өөрийнхөө амьдралын түүхийг, өөрийнхөө амьдралын тухай нэг тодорхой ярьж өгөхгүй юу.

Төгсжаргал -

За баярлалаа. Би 1956 оны 3 сарын 1-нд алс баруун хязгаарын Увс аймгийн Тэс суманд малчин ард Оршихын гэр бүлд төрсөн. 10-н хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд нь. Доороо 7-н дүүтэй. Дээрээ ах эгч хоёртой. Тэр үеийн амьдрал бол одоо би яг 3 сарын 1-нд төрсөн гэдэг боловч төрсөн өдрөө бас сайн мэддэггүй.

Отгонбаяр -

Би яг таниас асуух гэж байлаа.

Төгсжаргал -

Төрсөн өдрийг бол ээжийгээ амьд байхад би яг 3 сарын 1-нд төрсөн үү? гэхэд, үгүй миний хүү урд нь төрсөн. Бүртгүүлсэн өдөр нь л тэр байхгүй юу гэж байсан. Одоо би тэгээд яг төрсөн өдрөө мэддэггүй болохоор бас одоо ямар ордных юм, ямар цагт, ямар өдөр төрснөө ч мэддэггүй юм. За тэгээд ер нь хөдөөний амьдрал бол тэр үед одоо санахад бол маш хүнд, ядуу тийм л байсан. Цөөхөн хэмжээний, одоо манайх гэхэд хангайн бүсэд ордог гэдэг утгаараа 75-н толгой малтай. Говийн бүс нь бол 75-н толгой малтай. Үгүй хангайн бүс нь 50-н толгой малтай байх ёстой. Тэгээд тэр чинь манайх гэхэд 10-н хүүхэдтэй. Аав үйлдвэр бригад гэдэг юманд гэрийн мод хийдэг. Ээж бол ажилгүй. Тэгээд мэдээж тэр 12 ам бүл чинь ийм орлогоор тэр үед амьдарч байсан гэж бодохоор ядуу л байсан байгаа байхгүй юу. Өвөлдөө л тэр үед одоо хамгийн хүнд амьдралыг бол эцэг, эх хоёр маань л туулсан. Ээж бол ямар нэгэн тийм үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж байхгүй. Нэг ширхэг цамц, нэг ширхэг бандааж бол үйлдвэрээс гараад тэрийг худалдаад авна гэсэн ойлголт байхгүй. Одоо метрийн даалимба, цууямбуу даавуугаар л намайг 5, 6-н нас хүртэл манайх оёдлын машин байхгүй, гараараа оёдог байсан. Тэр арван хэдэн хүүхдэд арван хэдэн дээл, тэгээд гадуур дотуур бүх хувцас. Тэгээд өвлийн хувцасыг чинь өвөлдөө идсэн ямаа, хониныхоо арьсыг зун нь элдээд, тэр хоёр гараараа элдээд тэгээд бид нарт хувцас хийж өгнө. Гутал бол бойтог гэж нэг тийм. Гадна талаар нь ямааны арьс, дотор талаар нь эсгий хийчихсэн нэг тийм эсгийгээр урлаад тийм гутал хийж өгдөг. Бас монгол гутал гэж ул, зуузайг нь ширсэн тийм гутал хийдэг. Тэр бол ёстой аягүй хүнд хөдөлмөр.

Отгонбаяр -

Гараараа хийдэг үү?

Төгсжаргал -

Гараараа хийдэг. Бүгдийг гараараа хийдэг.

Отгонбаяр -

Тэгээд 10-н хүүхэддээ хийж өгнө.

Төгсжаргал -

10-н хүүхэддээ хийж өгнө.

Отгонбаяр -

Өөрсдийнхөө бас хийнэ.

Төгсжаргал -

Өөрсдийнхөө бас хийнэ. Тэгээд хүүхэд болохоор ерөөсөө одоо би бол, миний дүү нар бол ерөөсөө яг надаас доошоо 2,2 насаар доошоо дүү. Намайг 6-н настай байхад миний доод талын хоёр дахь дүү төрөхдөө ихэр хүүхэд төрсөн юм. Ихэр хүүхэд төрөөд ээж маань одоо бодож байхад юу яасан. Саванд нь юм одоо, ихэс үлдсэн юм шиг байгаа юм. Тэгээд ерөөсөө арван хэд хоногийн дараа нөгөдөх чинь 40 хүртэл, тэр үедээ хэд хүрч байсан юм халуураад орилоод. Төрөхийн дараах нөгөө солиорол өгөөд тэгээд эмч дуудъя гээд эмч байхгүй, бригад дээр эмч байхгүй, суман дээр эмч байхгүй. Тэгээд манай аав юу яаж байсан юм. Хоёр ихэр хүүхэд 6-н настай хүүхдэд найдаж орхиод би хоёр ихэр дүүгээ харж үлдээд.

Отгонбаяр -

6-н настай та?

Төгсжаргал -

Тийм, Нөгөө ах эгч хоёр маань сургуульд ороод явсан байгаа байхгүй юу. Тэгээд ээжийг аваад явж байсныг би санадаг байхгүй юу. Тэмээн дээр хоёр том ийм ботгоны араг гэж томоо араг байдаг юм. Ботго гэдэг чинь шинэ төрсөн ботго хийж ачиж явдаг том арганд нэг талд нь ээжийг хийгээд нөгөө талд нь нөгөө арагтайгаа тэнцүүлээд элс ачаад, чулуу мулуу хийж ачаад араг нь дотроо тэгээд аав сумын эмнэлэг рүү аймгийн эмнэлэг рүү. Аймаг чинь манайхаас 200-гаад км газар ш дээ. Тэгээд тэр 12 сард, ид нөгөө идэр есийн хүйтэнд тэгээд ээжийг ачаад явж байсан юм даа.

Отгонбаяр -

Тэгээд тэгж халуурч байгаа хүнийг.

Төгсжаргал -

Тэгээд тэгж халуурч байгаа хүнийг. Тэгээд тэр хавь ойрын хүмүүс энэ хэдэн хүүхдүүд өнчин хоцорчихлоо хөөрхий гээд. Тэгээд би 6-н настай хүүхэд төрөөд арваадхан хонж байгаа хоёр хүүхэд авч хоцорч байгаа гэрт. Тэгээд миний доод талын дүү 3-н настай.

Отгонбаяр -

Яана аа, ямар аймаар юм?

Төгсжаргал -

Аймаар байгаа биз. Тэгээд тэр үед чинь юу яадаг юм гэхээр хоёр дүүгээ угжина. Тэгээд өлгийдөж тавиад гараад би малын баас түүнэ. Түлээгээ хагалж оруулна. Тэгээд 6-н настай хүүхэд гэхэд би шөнөжингөө тэр хоёр хүүхдийн хооронд гүйгээд, угжаад, хуурайлаад ингээд. Тэгээд аав ээжийг эмнэлэгт хүргээд арав гаруй хонож байж ирсэн юм. Тэр хооронд туж би тийм байдалтай байж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тэгээд гадна хажуу талын айл майлаас том туслах хүн байгаа юу?

Төгсжаргал -

Тэгээд нэг айлын эмгэн авч ирээд, хажуу талд нэг айл байдаг тэр орж ирж хаяа нэг бид нарын хараа барааг хардаг. Тэгээд байж байсан чинь манай ээжийн ах нь, нагац ах миний одоо саяны зураг үзүүлдэг өвгөн байна ш дээ. Тэр ирээд одоо энэ хүүхэд яг үхэхнээ энэ 6-н настай хүүхэд. Би бүдэрч ойчоод ер явж чадахгүй байгаа байхгүй юу. Өрөвдмөөр. Тэгсэн чинь нэгийг нь өргөж авъя гээд, өргөж авъя биш ээ нэгий нь бид нар ээжий нь иртэл харж байя гээд эмэгтэй хүүхдий нь аваад явсан юм.

Отгонбаяр -

Эрэгтэй, эмэгтэй хоёр ихэр байсан юм уу?

Төгсжаргал -

Тийм, эрэгтэйг нь би авч хоцроод. Тэгээд аав арваад хонод ирсэн юм. Тэгээд аав арваад хонож ирчэхээд аав ирээд ч яахав тэгээд амьдрал арай гайгүй болоод л явж байгаа юм л даа.

Отгонбаяр -

Ээжийг чинь аймгийн эмнэлэгт үлдээсэн.

Төгсжаргал -

Ээжийг аймгийн эмнэлэгт хүргээд үлдээчихсэн. Тэгээд тэндээс ачаад очиход бүх үе мөч нь хавдаад очсон гэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Хэд хонож очсон юм бэ?

Төгсжаргал -

сепсист орсон.

Отгонбаяр -

Хэд хонож очсон бол аймгийн эмнэлэгт?

Төгсжаргал -

Аймгийн эмнэлэгт дөрөв хоноод 5 дахь дээрээ орсон гэсэн. Тэгээд нөгөө ах эгч хоёр сургуульд явсан байсан юм чинь. Тэр хоёрт ерөөсөө чөлөө өгдөггүй. Ар гэр ямар ч байсан чөлөө өгдөггүй. Тэгээд ахлагч бол би. Тэгээд ёстой нэг аавтайгаа чүү ай нэг дүүгээ асраад, нөгөө малын баас шээс элдэв шидийн ерөөсөө том хүн ямар л хөдөлмөр хийдэг 6-н настай хүүхэд, тэр бүгдийг хийнэ. Тэгээд юу яадаг. Өдөрт ингээд ээлжлээд нөгөө дүүгээ хардаг. Манай аав дүү хардаг өдөр намайг хонинд явуулдаг. Идэр есийн хүйтэнд ш дээ.

Отгонбаяр -

Увс аймгийн Тэс сум.

Төгсжаргал -

Увс аймгийн Тэс сум гэдэг чинь бол тэр үед байна ш дээ 40, 45 хүрч хүйтэрдэг. Одоо ингээд шүлсээ хаяхад газар хүрэхгүйгээр замд хөлддөг тийм байхгүй юу. Тийм хүйтэн байдаг. Тэгээд тэрэнд манай аав намайг мориор сундлаад нөгөө өглөө бэлчээд гарсан хонины цасан дээр гарсан мөр нь дээр хүргээд мөр хүргээд л за энэ хонины мөрийг мөрдөөд хонио ол тэгээд хариулаад орой эргээд ир гээд явуулдаг. Тэгээд би яадаг гэхээр ганц ширхэг, аминдаа их арчаатай. Ганц нэг ийм шүдэнз мүдэнз авч гардаг. Тэгээд хээр хонио мөрдсөөр байгаад хонин дээрээ очно. Хонио тогтоочоод ингээд хуурай бургас мургас, жижигхэн моднууд цуглуулж байгаад тэрэндээ гал өгөөд, Тэгээд өдөржин галд ээгээд сууж байдаг. Тэгээд галд дулаацаад тэгээд орой нар шингэхийн алдад хонио тууж орж ирнэ дээ.

Отгонбаяр -

Мөн хэрсүү байжээ. Тэгээд тэр өглөө гараад орой ирсэн хүүхэд чинь тэр хооронд юм идэж уух гэдэг юм байх уу?

Төгсжаргал -

Тийм, тэр чинь 6-н настай хүүхэд ш дээ. Тэгэхээр надад нэг ийм урт хурууд гар нь даарчихна гээд аав гараа гаргаж болохгүй миний хүү, гар нь хөлдчихнө гээд энэ бүсэнд хавчуулаад өгчихдөг байхгүй юу. Тэгээд урт хуруудын үзүүр миний энд явж байдаг байхгүй юу бараг л тэгээд нөгөөхөө доош нь дарж ингэж идсээр байгаад ам нь хүрэхгүй болохоор энд хавчуулаастай үлдэнэ нөгөөдөх нэгд. Хоёрдугаарт байна ш дээ. Адууны нөгөө далан гэж юм байдаг ш дээ. Энэ нуруун дээр байдаг.

Отгонбаяр -

Тийм, гоё өөх байдаг.

Төгсжаргал -

Өөх байдаг. Тэрийг нэг ийм хэртэй хэрчмийг өгдөг байхгүй юу. Тэрийг би сул л ингээд өвөртөлчихнө. Тэгээд цасанд нөгөөдөхөө хутгаад, нөгөөдөхөө ингээд шимээд л. Тэгээд өлсөхгүй. Тэгж ирдэг байсан. Тэгээд тэр үед чинь талх тариа гэж юм байхгүй. Нэг кг гурил чинь нэг төгрөг байсан юм хоёрдугаар гурил. Ер нь бол нэгдүгээр гурил авахгүй л дээ. Нэгдүгээр гурил чинь нэг кг нь төгрөг жаран мөнгө байсан юм. Тэгэхээр чинь хавьгүй их зөрүүтэй байгаа биз. Тэгээд 70-н төгрөгөөр 70-н кг гурил авна. Тэр болвол ерөөсөө норм нь хоёр сар болох ёстой. Манайх тийм л бас их хоолонд зарчимч гэдэг юм уу. Тэгээд тэр гурил чинь голдуу л одоо лавшаанд, оройны хоолонд л зарцуулагдах ёстой. Өдөр бол тэргээр чинь гамбир мамбир хайрч идээд байвал дороо дуусчихна ш дээ. Тэгээд өдөр яадаг юм гэхээр арвайн гурил гэж юм хийнэ дээ. Арвайн гурилыг чинь, нөгөө 6-н настай хүүхэд арвайн гурил хийнэ ш дээ. Арвайн гурил чинь, тэр арвай чинь аймаар тийм сөдтэй, гадуураа аягүй тийм хатуу хальстай тэрийг чинь тэр цохиур гэж юманд өдөржингөө нүдэж байж нөгөөдөх хальсын унагаж авдаг.

Отгонбаяр -

Манай баруун зүгийнхэн бол уур нүдүүрэнд хийдэг тийм үү?

Төгсжаргал -

Тэгээд тэрийгэээ салхинд хийсгээд, нөгөөдөхөө салгаж аваад тэгээд хуурна. Том хар тогоон дотор хийгээд гал дээр хуураад, тэгээд гаргаж ирээд тээрэм гэж нэг ийм жижигхэн ийм одоо юу чулуун тээрэм байдаг байсан. Гараар эргүүлдэг. Тэрүүгээр эргүүлж байгаад гурил хийнэ. Нэг болвол нөгөө нэг уур үдүүр дотроо адууны харвин хийгээд, нөгөөдөхдөө ингээд давхар нүдчихнэ. Адууны нөгөө өөхнүүд байдаг ш дээ. Тэгээд л тэрнээсээ бага багаар иддэг.

Отгонбаяр -

Манай ээжийн тэр хүүхэд байх үедээ хийж байсан. Идэж байсан юмыг л ярьж байна ш дээ. 61 он гэдэг чинь, ээж чинь дайны дараахан 50-д оны үед.

Төгсжаргал -

Тэр чинь тэр байдал чинь одоо ч хөдөө болвол амьдрал болвол ерөнхийдөө болвол бараг багцааны юм байгаа ш дээ.

Отгонбаяр -

Тийм үү?

Төгсжаргал -

Тийм, за тэгээд хүүхэд нас жинхэнэ одоо хоёр ихэр дүүтэй, дороо бас нэг дүүтэй. Тэгээд доодох 3 дахь дүү маань гарч байхад би 8-н настай нэгдүгээр ангид орсон. 1-р ангид ороход сумын, бригадын бага сургууль гэж байдаг. Манайхаас нэг 30-д км зайтай.Тэрэнд бол их хүйтэн ортол бол гэрээсээ явдаг байхгүй юу. Мориор, тэмээгээр. Тэмээний хоёр бөхний дунд миний толгой бөхнөөс нилээд доор л ингээд хөөрхий, тэмээн дээр суулгаад хамрын бариулаад л за сургуульдаа яв гээд ногоон даалимбан дээлтэй. Ногоон даалимбан дээлтэй, тэр нь дээрээ эмэгтэй хүүхэд болохоор яг тэр ногоон даалимбаараа цүнх хийгээд оёод тэрэн дээр нь улаан таван хошуу хатгаад өгчихсөн. Тэгээд тэрийгээ хүзүүнээсээ бригад ын дарга шиг зүүж аваад л гарч өгнө дөө. Юу гэж, 11 гээд одоо жаахан соёмбо тийм 11 гэдэг юм аа тэр үед. Чернилэнд дүрдэг үзэгтэй. Тэгээд чернээл гээд чернээлийн сав гэж одоо энэ стакан шиг тэгээд энэ амыг нь ингээд доошшоо харуулчихсан юм шиг тийм юманд чернээл найруулаад хийчихсэн. Нөгөөдөхөө сургуульд авч явна гэж бөөн ажил болно.

Отгонбаяр -

Асгахгүй авч явах гэж.

Төгсжаргал -

Асгахгүй. Асгана л даа. Тэмээгээ ч будна, өөрийгөө ч будна. Тэгээд л нөгөөдөхөө аваачаад нэг дүрээд л нэг үсэг тавиад л тэгж бичдэг. Тэгээд өвөл нь болохоор нөгөө чирнээл нь хөлдчихнө. Чирнээлээ дулаацахаар үзгээ хийгээд. Үзгээ хийгээд үзэг маань ингээд дэвтэртэй хүрэхийн алдад нөгөөдөх нь юу яачихдаг хөлдчихдөг ангид.

Отгонбаяр -

Бүр тийм хүйтэн анги байсан юм уу?

Төгсжаргал -

Тийм. Нөгөөдөхөө аа гэж үлээж байгаад л нэг үсэг тавьдаг. Манай ангийн багшийг Бямбажав гэж дөнгөж багшийн сургууль төгсөөд ирсэн залуухан багш манай ангийн багш байсан юм.

Отгонбаяр -

Эмэгтэй юу, эрэгтэй юу.

Төгсжаргал -

Эрэгтэй. Тэгээд яг ингээд гэрээсээ 11 сар хүртэл, эхний улирал дуустал тэмээ, мориор явна. Тэгчихээд дотуур байранд орно доо. Дотуур байранд орохоор хоёр хүүхэд нэг айлаас явж байвал, малчин айлын хоёр хүүхдийн нэгийг дотуур байранд авна. Нэг нь бол заавалчгүй хувиараа байх ёстой. Тэр нь яах вэ гэхээр бүх л айлын хүүхдүүдийг ерөөсөө бүгдийн хоёр хүүхдийн нэгийг, гурван хүүхдийн хоёрыг дотуур байранд авдаг байхгүй юу нэг нь үлддэг. Тэгээд нөгөө төв дээр байдаг айлын хүүхдүүд орно ш дээ, бас байранд. Тэгээд тэд нар чинь гэртээ гарна. Бодоор сольж байж тэднийд орно. Тэрний оронд. Бод хүргэж өгч байж би бараг л дотуур байранд орно.

Отгонбаяр -

Бод хүргэж өгнө гэж?

Төгсжаргал -

Бод гэж одоо тэр айлын хүүхэд дотуур байранд орчихно ш дээ. Би тэрний оронд орохын тулд тэднийд морь ч юм уу, тэмээ ч юм уу, одоо үхэр ч юм уу өгдөг байхгүй юу.

Отгонбаяр -

За за.

Төгсжаргал -

Тэгж байж л ордог байсан. Тэгээд тэр сурагчдын байр нь байна ш дээ. Нэг байранд 12, 13-с дээшээ байна. Аймаар хүйтэн.

Отгонбаяр -

Байшин юм уу, гэр юм уу?

Төгсжаргал -

Байшин гэхдээ ёстой аймаар хүйтэн. Өвөл тэр чинь идэр ес тачигнаж байхад юу яаж болохгүй. Бид нар хөнжлөөсөө нүүрээ цухуйлгаж болохгүй. Хөнжлөөрөө ингээд нүүрээ бүтээгээд унтахаар нөгөө амьсгал гаргасан хэсэг нь хөлдчихсөн. Маргааш өглөө нь нөгөө малын хашаа шиг цана хүүрэг татсан байдаг. Тэгээд өглөө галч гээд одоо би сайн санадаг юм. Шараан Жавзан гээд өндөр нэг ганц бие авгай манай тасгийн галч байдаг. Өглөө орж ирээд нөгөө хусны үйсэнд ингээд шүдэнз зураад хийчихээр хусны юу чинь шар шар гээд шатна ш дээ. Тэгээд л босоорой босоорой гээд бид нарын хөнжлийг хуулаад хаячихна. Тэгээд хөнжлөө хуулуулаад босохын хооронд нөгөө нойтон хус нь асахгүй болоод Тэгээд ёо ёстой үнэн аймшигтай. Одоо бодохоор яаж амьд үлдсэн юм бэ гэж бодож байгаа юм чинь.

Отгонбаяр -

Кино шиг л юм ярьж байна.

Төгсжаргал -

Тэгээд 4-р анги төгсөж байгаа байхгүй юу бригадын сургууль дээр. За Тэгээд бригадын сургууль дээр юу болж байгаа юм аа. Корьтож байгаа юм, улаан бурхан туслаа. Би чинь дүүтэйгээ, 4-р ангид байхдаа улаан бурхан тусаад дүүтэйгээ 1-р ангид сурдаг дүүтэйгээ, бас нэг хамаатныхаа 3-н хүүхэдтэй ингээд тавуулаа улаан бурхантай болоод амралтаар явж чаддаггүй. Тэгээд бид хэдийг карентилчихсан. Үнэн өрөвдөлтэй. Тэр хүйтэн байранд. Одоо бодож байхад тэр улаан бурхантай хүүхэд хүндрээд ер нь яагаад үхчихээгүй юм мэдэхгүй. Эх, эцгий нь оруулдаггүй. Бас нэг муу каринтелмээр болчихсон. За Тэгээд 4-р анги төгсөж аваад сумын сургуульд. Сумын сургууль бол манай гэрээс за нэг 50, 60-н км хол сумын байр. Сумын сургуульд очиход одоо тэр 50, 60-н км газар одоо дулаан цагт бол мориор яваад оччихно. Тэнд бол заавалчгүй байранд орохгүй бол мориор гэрээсээ явна гэсэн ойлголт байхгүй. Тэгээд унаа байхгүй. Одоо юу байдаг юм гэхээр өндөр одоо ерөөсөө кузовээс метр хэрийн өндөр түлээ ачсан тийм тракатор юм уу, зил-130. Тэр үед зис-5 мав гээд тэрэг байсан. Тэрний орой дээр.

Отгонбаяр -

Модных нь дээр үү?

Төгсжаргал -

Модных нь дээр сууж явна. Үнэхээр тэр нээрээ хүний хүүхдүүдийг ачаад явж байхад тэр жолооч яасан зүрхтэй. Тэрийг суулгаад явуулж байгаа эх, эцэг яасан зүрхтэй юм. Байсан орчин нь тэр болохоор өөр ямар ч арга байхгүй ш дээ.

Отгонбаяр -

Мэддэггүй ч байсан байх.

Төгсжаргал -

Мэдэх ч үгүй. Идэр есийн хүйтэнд тракаторын орой руу гаргаад шидчихнэ ш дээ. Бид хэд чинь Тэгээд амьд хүрэх үү, үхэж хүрэх үү тэр ойлгомжгүй асуудал.

Отгонбаяр -

Яанаа тэр явцад эндсэн хүүхэд бий юу. Тэр үед?

Төгсжаргал -

Байхгүй.

Отгонбаяр -

Байхгүй ээ?

Төгсжаргал -

Аймаар аймаар. Би 56 онд төрсөн болохоор 59-ны мал нийгэмчилж байсныг мэддэг байхгүй юу. Одоо 3-н настай хүүхэд.

Отгонбаяр -

Хөөх за.

Төгсжаргал -

Миний ой тойнд тэр байдаг байхгүй юу. Яагаад гэвэл манайх бас нилээд их малтай байсан юм шиг байгаа юм тэр үед. Тэгээд нэгдлээс яг нийгэмчлэлийн комиссууд ирээд яг улаан цайм малы нь харж байгаад аль өнгөтэй өөдтэй тэрийг авна, тэрийг авна гэж аваад бүх малаа холбоод туулгачихаад манай ээж, аав хоёр орж ирээд уйлж байсан юм даа гэрт, тэгээд ерөөсөө 300-гаад малтай байсан айл гэхэд чинь 200 гаруйг нь туулгаад 50-хан малтай үлдэхээр чинь тэр айл яах юм.

Отгонбаяр -

Хамаг мууг нь үлдээгээд.

Төгсжаргал -

Хамаг муугийн. Аав маань би энэ хэдэн хүүхдийг юугаар тэжээнэ гээд уйлж байсан.

Отгонбаяр -

Тэгээд нэгдэлд орсон уу аав ээж хоёр чинь?

Төгсжаргал -

Орсон, орохгүй гээд яах юм. Тэр чинь албаар оруулж байгаа байхгүй юу. Малы нь нийгэмчлээд л нэгдэлд оруулж байгаа байхгүй юу. Тэгээд нэгдэлд ороод манай аав ерөөсөө нэгдлийн мал маллаагүй. Манай аав тийм шудрага гэдэг юм уу. Ер нь манай аав чинь нөгөө хоёр дайнд оролцсон хүн ш дээ. 1939 оны халх голын дайнд, 1945 оны чөлөөлөх дайнд ингээд сунжруулаад оролцсон хүн байхгүй юу. 7-н жил цэргийн алба хаасан. Одоо нөгөө нэг арын албанд, нөгөө нэг цэргүүдийн хоол хүнс бэлтгэд арын албанд явж байсан. Нэг удаа тулааны талбарт очоод баруун гар нь хугарсан, цээжиндээ хүнд гэмтэл авсан. Тэгээд арын албанд очсон гэдэг юм билээ. Одоо манай аав бол хоёр дайнд оролцсон гэсэн нөгөө нэг ахмад дайчдын үнэмлэхийг 88 онд нас барсаных нь дараа өгсөн юм.

Отгонбаяр -

Тэгээд олон жил цэрэгт явсан, дайн тулаанд орж байсан хүн их шудрага, бас тэрслүү.

Төгсжаргал -

Тэрслүү, тэгээд нэгэнт миний шудрага хөдөлмөрөөрөө олж авсан аав, ээжийн минь буян, миний шудрага хөдөлмөрийн үр дүнг ингээд булаагаад авчихаж байгаа юм чинь энэ нэгдэл ямар өөдтэй юм байдаг юм. Би орохгүй гэж нэг хэсэг зүтгээд, Тэгээд сүүлдээ орсон. Орохдоо би мал маллахгүй. Би нэгдлийн мал маллахгүй. Тэнд үйлдвэр бригад байсан юм. Үйлдвэр бригад гэдэг нь болохоор гэрийн мод хийдэг. Гэрийн мод, манайх чинь Тэс чинь бургас ихтэй. Бургасаар чинь гэрийн унь, хана хийгээд Тэгээд бусад нөгөө нэг модгүй газрын улсуудыг хангадаг. Тийм юманд их олон жил болсон юм. Би аавыгаа аягүй их өрөвддөг юм хөөрхий. Тэр гэрийн мод хийх чинь нэг азрага гээд нэг ийм том юм зүүчих нь тэр гэрийн мод хийхэд одоо нялх багаасаа тэрэнд оролцсон би. Гэрийн мод хийхэд эхлээд тэр бургасыг чинь аваад ингээд урсалдаг байхгүй юу, мод урслах бол хүүхдийн ажил

Отгонбаяр -

Эхлээд яана гэнээ дурслана аа?

Төгсжаргал -

Эхлээд тэр модыг чинь одоо нөгөө тэр зулзаган моднуудыг чинь тайрна ш дээ. Тэгэхэд одоо бид нарыг яг хавар гуравдугаар улирлын амралтаар очиход таардаг байхгүй юу тэр нь. Дагуулаад хүүхдүүдээ дагуулаад явна даа. Тэгээд тэр чинь үнэхээр их том том мод одоо найм есөн настай хүүхдэд ахадсан тийм юм байдаг байхгүй юу. Тэгээд бүдэрч унаад л нөгөө моды нь чирээд бүдэрч унаад нөгөө модын чирээд, Тэгээд өдөржингөө ажиллана аавтайгаа. Тэгээд тэрийг чинь гэрийн гадаа авч ирээд гадна талын нөгөө хальсын энгэж хальслах байхгүй юу. Манай нутагт бол урслах гэж ярьдаг юм. Тэгээд хальслана Тэгээд тэр хальслаад хатаагаад тэгээд тэр азрага гэдэг юманд хэлбээд тэр зороод тэр унь, хана болтлоо ёстой маш их ажил туулна. Аягүй хүнд хөдөлмөр тэр.

Отгонбаяр -

Бургасан гэрийн мод чинь илүү үнэтэй илүү чанартай гэдэг биз дээ?

Төгсжаргал -

Тийм, тэгээд тэр бургасан гэрийн модыг чинь аав ёстой маш олон жил хийсэн тэрүүгээр л биднийг тэжээж байсан. Тэгээд сүүлдээ намайг 6-дугаар ангид. Өө нээрээ ээжийгээ нэг эргүүлээд ярьчихая. Ээж маань Тэгээд хавар 4 сард ирсэн 12 дугаар сард явчаад хөөрхий амьд хүрээд ирсэн.

Отгонбаяр -

Ээвий гэж.

Төгсжаргал -

Тийм 4 сарын одоо би санадаг юм. 4 сарын 17 нд ирсэн билүү, 18 нд ирсэн билүү, нэг их бөөн баяр болж байсан. Бид нар ээжийг ирэхэд.

Отгонбаяр -

Юугаар ирэх үү?

Төгсжаргал -

Аймгаас нэг манай хамаатангийн нэг хүн Зис-5 гэдэг машинтай. Тэгээд тэр нөгөө ээж аав дээрээ ирсэн чинь ээж дайгдаж сумын төв дээр ирээд сумын төвөөс аав хөтөлгөө морьтой очиж авч ирж байсан. Тэгээд нэг өнчирөх зовлонгоос салав хагас. Дараагаар нь тэгээд амьдрал үргэлжлээд ердийн л одоо ерөөсөө хоёр идэхгүй хоосон хонхгүй. Хүүхдүүдээ нэг өлбөрүүлчихгүй, үхүүлчихгүй тэгээд одоо өвдвөл юу яана өвс ургамал одоо тийм л юмаар бид нарыг юу яана ш дээ. Одоо жишээлбэл миний юу яагаад чихнээс идээ гоожоод би их өвддөг байсан юм шиг байгаа юм. Чихнээс идээ гоожоод чихээр хатгуулаад унтдаггүй одоо бодож байхад нөгөө дунд чихний үрэвсэл болсон юм шиг байгаа юм. Тэгээд аав маань манай хүргэн ах Мэнрэг гэж хүн байсан, тэрийг авч ирээд амьдаар нь одоо хонийг нөгөө голын таслахгүйгээр амьдаар нь зүрхий нь сугалж байгаа байхгүй юу тэр хонины.

Отгонбаяр -

Пөөх юу гэдсээр нь үү?

Төгсжаргал -

Гэдсээр нь, гэдсий нь зүсэж ороод нөгөө голы нь таслаж байж малыг ална ш дээ. Тэгээд голыг нь таслахгүйгээр зүрхий нь суга татаад тэгээд миний чихэн дээр авч ирээд тэгээд нөгөө

Отгонбаяр -

Халуун зүрх?

Төгсжаргал -

Халуун зүрх тавихаар зүрх нь ингээд цохилоотой байгаа байхгүй юу. Тэгээд би уг нь тэгээд яг цохилуулж тавьдаг юм гэнэ.

Отгонбаяр -

Өө за

Төгсжаргал -

Тийм, тэгээд тэр цохилуулж тавиад эм дом эм дом эм дом гээд тэгээд хөөрхий амьтан тэр шөнө олон хоног халуураад нойргүй байсан хүн чинь тэр шөнөдөө унтаж хоноод, сонин байгаа биз.

Отгонбаяр -

Учиртай юм.

Төгсжаргал -

Тийм, тэгээд нэгдүгээр ангид 2 дугаар ангид байхдаа би цагаан сараар гэрлүүгээ оргоод цагаан сараар чөлөө өгдөггүй. Нөгөө нэг Чойбалсанг нас барсанаас хойш Чойбалсан чинь яасан юм шдээ. Шинийн битүүний өдөр нас барсан юм уу, нэгэнд нас барсан юм уу.

Отгонбаяр -

За тэгсэн гэдэг юм.

Төгсжаргал -

Тийм, Тэгээд тэрнээс хойш цагаан сар тэмдэглүүлэхээ больсон байхгүй юу. Тэгээд цагаан сарыг чинь хөдөө малчид бол ерөөсөө хулгайгаар цагаан сарыг бол ямар нэгэн аргаар хийдэг. Тэгээд бид нар бас нөгөө цагаан сараар гэртээ харих сонирхолтой. Чөлөө өгдөггүй Тэгээд жаахан сэргэлэн гарууд нь оргодог тэгээд эгч оргосон тэгээд эгч оргож байгаад багшид баригдаад яг гэрийнхээ хагаст хүрч яваад, араас багш морьтой хөөж ирээд одоо ч миний нүдэнд харагдаж байна. Гансүх гээд нэг багш ёстой хөөе гээд гараад ирсэн араас

Отгонбаяр -

Явган гүйчэхиж байгаа юм уу.

Төгсжаргал -

Явган гүйж байгаа байхгүй юу бид нар

Отгонбаяр -

50 километр газар

Төгсжаргал -

50 километр газар, тэгээд гэрийнхээ яг хагаст, замынхаа хагаст орж ирээд багшдаа баригдаад, ирээд хатгаа авсан. Хүнд хатгаа аваад тэгээд багш бол мориор. 2 хүүхэд эмэгтэй хүүхэд байхгүй юу оргоод явж байгаа юм. Тэгээд чинь тэрийг багш бол сундалж явахгүй шууд мориор хөөсөөр байгаад эргэж

Отгонбаяр -

Пээх ямар аймаар хатуу юм.

Төгсжаргал -

20 гаруй километр газар тэр 2 хүүхдийг хөөсөөр байгаад мориороо хөөж гэрт нь хүргэж, сургууль дээр хүргэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Эрэгтэй багш?

Төгсжаргал -

Мэдэхгүй. Миний тэр төрж байх тэр үед бол хүний эрх, эрх чөлөө тэр хүүхдийн хувь тавилан гэдэг бол үнэхээр дорой байсан .

Отгонбаяр -

Ая яаяа үгүй ээ тэгээд тэр чинь одоо хүн байна даа. Хүний энэ амьтны нялх хүүхдийг ингээд мориор хөөгөөд өөрөө морь уначихсан.

Төгсжаргал -

Үгүй ээ харин тийм.

Отгонбаяр -

Ядаж сундлаад явж болдоггүй.

Төгсжаргал -

Тэр үед тийм байсан юм. Тэгээд хатгаа авсан би. Хатгаа аваад, гэртээ хатгаатай учраас цагаан сарын дараа гэрт нь хариулсан санаж байна. Гэртээ очиж одоо юу яадаг байсан юм. Нэг пенициллин л байсан байх тэр үед. Тэгээд нэг ийм буцалгадаг шприцтэй ш дээ. Ерөөсөө угаасаа төмөр шприцтэй байсан. Нэг тийм айлын шприц гуйж авч ирээд буцалгаад тэгээд нөгөө пенициллинээ юугаар найруулах вэ гэхээр хоолны тогооны одоо хоолны тогооны тагийг арчиж арчиж байгаад одоо хөдөө арчина гэхээр сонин шдээ. Тэгээд нөгөө сайн буцалгахаар тэр чинь нөгөө нэг нэрмэл ус маягийн юм гарна даа Тэгээд нөгөөдөхийн шил рүү нөгөө антибиотик руугаа хийгээд найруулж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Яанаа.

Төгсжаргал -

Тэгээд намайг тарьдаг байхгүй юу. Тэгээд би нөгөөдөхийн тариулахгүй санаатай тэр үед чинь нөгөө резин байхгүй. Ийм хөвөнтэй өмдтэй дотор талд нь рейтүүз мэртүүз бандааш мандааш байхгүй ш дээ тэр үед чинь. Ганц тийм хөвөнтэй өмдтэй тэр нь

Отгонбаяр -

Даалимбан хөвөнтэй өмдтэй.

Төгсжаргал -

. Даалимбан хөвөнтэй өмд тэр нь ингээд өлх гэж амтай. Өлх гэдэг байхгүй юу. Ийм ризен биш уяатай.

Отгонбаяр -

Уяатай

Төгсжаргал -

Уяатай тэрнийгээ гаргаад би ёстой улам зангидаад ингээд татаж татаж татаж татаж аваад орж ирдэг. Аав уурлаад нөгөөдөхийн хутгаар хэрчиж байгаад, Тэгээд миний өмдийг доошлуулаад нөгөө тариагаа хийдэг.

Отгонбаяр -

Аав чинь тарьчихна.

Төгсжаргал -

Аав тарьдаг. Тэгж байгаад гайгүй болсон байхаа тэгээд их дахиад их олон дахин хатгаа авсан. Тэгээд зайлуул аав маань зун нь хөтөлгөө морьтой хажуу талдаа нэг хүргэн ахтайгаа 2-уулаа Увс аймгийн Тэс сумаас 6 сард гараад, 9 сарын эхээр ирж байсан. Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд ургадаг Вансэмбэрүү гэдэг эм түүж хатаагаад тэгээд авчирч надад уулгаж байсан юм.

Отгонбаяр -

Пөөх бүтэн 3н сар явсан байна ш дээ.

Төгсжаргал -

Бүтэн 3н сар. Тийм амьдралтай байсан. Тэгээд сумын сургуульд яах вэ. Хамгийн гол нь манайхан бол юу яана, манайх бол тэр хавьдаа бол хүүхдүүд нь их сурлагатай тийм айл. Тэгээд одоо оюутан сурагчидын амралт болохоор манайд чинь нэг тийм одоо бодож байхад нэг тийм ногоон саван л байсан юм даа. Ямар нэртэй саван байсныг санадаггүй. Онц гарсан хүүхдэд нэг нэг тийм ногоон саван өгдөг байхгүй юу. Тэгээд бид хэд сумаас, тэгээд Малчинаас, манай ах чинь Малчин суманд 7н жилд сурдаг байсан,тэгээд манай эгч сумын сургуулиас, би ирэхээр бүгдээрээ нэг нэг ногоон савантай ирдэг.

Отгонбаяр -

Бүгд онц сурсан

Төгсжаргал -

Бүгд онц сурсан тэгээд тэрийг ээж юун дээр тавьчихна. Бурханыхаа өмнө тавьчихна.

Отгонбаяр -

Ээ хөөрхийдөө.

Төгсжаргал -

Тийм тэгээд тэр гэр дотор тэр ногоон саван гоё үнэртэнэ дээ.

Отгонбаяр -

Одоо бол ямар үнэр байгаа бол?

Төгсжаргал -

Одоо ямар ч үнэр байхгүй ш дээ. Тэр чухам ямар ч саван байсан юм.

Отгонбаяр -

Монгол саван байсан байхаа даа. Ямар байсан юм бол.

Төгсжаргал -

Мэдэхгүй. Нэг л ногоон саван байдаг байсан юм тэгээд сумын сургуульд очоод сумын 8-н жилийн сургуулийг онц төгсөөд тэгээд 8 дугаар ангид ерөөсөө очоод бүлгийн дарга болсон, дараагаар нь бүлгэмийн зөвлөлийн дарга болсон. Бүлгэмийн зөвлөлийн дарга хийж байгаад төгсөөд, Баруунтурууны 10н жилд хувиарилагдаж очсон хөөрхий тэгээд Баруунтурууны 10-н жилд орсон жилдээ 9 дүгээр ангид хөдөө байж байхад олгой тусаад. Олгой тусаад юу сумнаас эмч дуудсан чинь нэг бага эмч ирээд магнизм хийж өгчихөөд яваад өгдөг юм даа нөгөөдөх чинь. Тэгээд сүүлдээ гэртээ бүр одоо бүр нөгөө перитонит болчихсон хүн чинь яах уу гэртээ шоконд ордог юм байгаа биз дээ тэгээд аав ерөөсөө харж байгаад үхүүлэлтэй биш гээд мотоцикл мотоциклтэй хүнд гуйж сумын төврүү явуулаад сумын төв дээр ирэхэд л миний хэл мэл бүр годойгоод мод болсон юм шиг байгаа юм. 16, 17-той хүүхэд хөөрхий тэгээд нэг бага эмч Раш гээд бага эмч намайг сумын дуудлагын тэргээр за их олон цаг давхисан даа. Аймгийн төврүү бараг 10-д цаг давхиж байж шөнө дунд нэг шөнийн 3 цагийн үед орж, ороод тэгээд

Отгонбаяр -

Аймгийн төв ороод

Төгсжаргал -

Аймгийн төв ороод. Аймгийн төв дээр нөгөө жижүүрийн эмч нь үзээд энэ чинь аймаар хүнд хүүхэд байна ш дээ. Одоо яанаа наадах чинь гарах юм уу, үгүй юм уу гээд мэс заслын эмчээ шөнө дууддаг. Мэс заслын эмч нь бас жижүүртэй байдаггүй тэгээд тэр нэг Даваадорж гэж эмч дуудаж ирж надад хагалгаа хийж байсан. Би перитонит болчихсон 2 талдаа ийм том гуурстай, сахиуртай, сахиур нь яаж хэн байхав гээч тэр үед манай хамаатан нэг малын хулгайч залуу байсан юм. Тэр тэгээд шоронд явсан байхгүй юу хөөрхий амьтан. Тэр нөгөө тэр оргож босож явахадаа л хөл нь хугарсан юм байна л даа тэгээд хөл нь хугарахлаараа нөгөө хадаасаар хадуулчихсан тэр нь ингээд үрэвсчихсэн тэгээд нөгөө шоронгоос нөгөөдөх маань мэс засалд ирж нөгөө хөлөө эмчилүүлж байхад нь би таарахгүй юу хөөрхий тэгээд хөөрхий тэр оргодол маань надад намайг гурван хонг сахиж байгаа байхгүй юу тэгээд хөөрхий намайг үхсэн гэнэ амьд гэнэ гээд гэрт маань дуулдаад байдаг тэгээд нэг юм сүүлдээ би 10-н сар болж байхад 7-н сард явсан хүн ш дээ би. 10-н сар болж байхад гэртээ харьж байсан юм. Хичээл ч байхгүй юу ч байхгүй, тэгээд сүүлдээ 9 дүгээр ангид хожигдож 10-р ангийн эхэнд юм байна хожигдож очоод тэгээд 10 төгссөн л дөө. Гэхдээ би бас их зөрүүд байсан. 10-р ангид манай сургуулийн захирал Цэвэгээ гэж хүн байсан тэгээд ерөөсөө бид нарыг чинь өглөө орой ерөөсөө ялгахгүй гаргаад галуун цуваагаар алхуулчихна. Хашаа тойруулаад гээч, эр эм ерөөсөө хөгшин залуу хамаа байхгүй ш дээ. Тэгээд нэг өглөө унтаж байсан чинь бос бос гээд хашгираад нөгөө дэх чинь бараг шалдан шахам бид нарыг үүдэн дээр гаргаад зогсоосон. Юу болсон гэсэн чинь л одоо ах дүү Чили оронд маань хувьсгал, ха ха ха ах дүү Чилийн ард түмнийг дэмжих гэж байна. Чилийн ард түмэнд одоо нөгөө нэг Пиночетийн дэглэм тогтсон юм байна билээ л дээ. Нөгөө цэргийн эргэлт Хунтын тийм тэрийг тэгээд одоо цэргийн эргэлт гарсан. Ах, дүү Чили оронд гарсан бид нарт тэрийг дуулгаад Чили оронд одоо ингээд ах дүү Чили оронд цэргийн бослого гарчаад байхад та хэд унтлаа гээд бид нарыг загнахаар нь би тэгээд хэлчихгүй юу сүртэй юм Чили мили гэж юу байдгийн гээд хэлчихсэн чинь тэрнээс болоод бид хэдийг чинь ёстой нэг манай 10-н бас нэг хэдэн хүүхдүүд байсан юм. 3,4-н эрэгтэй хүүхдүүд. Бид хэдийг ерөөсөө нэг нүдээрээ үзэхгүй тэгээд сүүлдээ намайг 10 төгсөхөд юун дээр нийгэм, монголын түүх дээр 3 гаргаад .

Отгонбаяр -

Тэр өөрөө хичээл ордог байсан юм уу?

Төгсжаргал -

Тэр өөрөө өөрөө ордог байсан юм тэгээд намайг би аймагтаа бол уг нь сурлагаараа 2 дугаарт орж байсан юм. Тэгсэн чинь нэг алтан медальтай хүүхдийн дараа орж байсан. Тэгтэл би очоод 38т очоод орчихож байгаа байхгүй юу 2 гуравтай болохоор

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Төгсжаргал -

Тэгээд аймагт очсон чинь хүүхдүүд хуваарь амлаад байдаг, амлаад байдаг.

Отгонбаяр -

Тэгээд хэдэн онд та 10 төгссөн юм.

Төгсжаргал -

75 онд,

Отгонбаяр -

Конкурстай болсон байсан үе ш дээ.

Төгсжаргал -

Конкурстай тийм конкурстай болсон байсан үе тэгээд эхэнд яах уу нөгөө нэг эхлээд сурлагаараа тэр үед чинь 45, 46 намайг байхад 45, 46 тийм гадаадын хуваарь. Тэр нь дандаа Орос л доо тэгээд эхний хуваарь Анагаах манагаах ч, юмуу эм зүй мэм зүй гээд их гоё гоё ангиуд хүүхдүүд аваад байна л даа. Тэгээд 38 дээр намайг ороход бол нэг Уралын Политехникийн дээд сургуулийн өнгөт металын анги байсан юм. Тэгээд би шарандаа авчихдаг ч юмуу гэж бодсон чинь манай ах гараад ирсэн чинь намайг загнаад чи Орост очоод яах нуу чи 5-н жил сурдаг л юм байгаа биз. Ирээд чи юу хийнэ гэж бодоод байгаа юм чи. Эмэгтэй хүүхэд чи геологич болоод чи хаачдаг юм. Чи Анагаахад ор гэж байна. Наана чинь 13н Анагаах байна. Хэн ч аваагүй ор чи гээд буцаад л хөөж оруулаад Анагаах авлаа хөөрхий. Тэгээд Анагаах авсан чинь Анагаах аваад ямарч л байсан би 42 оноотой. Тэр үед гурван шалгалт өгдөг. Арван тав, арван таван оноо авах ёстой л доо. Тэгээд би 42 оноотой нөгөө конкурс өгсөн хүүхдүүдийн хамгийн эхэнд жагсаад, тэгээд байсан чинь намайг намын хороон дээр одоо тэр Шагдар ч гэлүү нэг тийм юу нэг цагаан толгойтой багш байсан юмаа математикийн багш шиг санаад байна би. Тэр үед нөгөө комисс ахалж байсан хүн нь аймгийн намын хороон дээр дуудаад, чи аягүй сайн хүүхэд байна юу яачих чи ерөөсөө л энэ геологийн инженер менженэр гэсэн мэргэжилүүд байна. Энд гадаадын, энийг аваад тэгээд хотод очихоор чинь гадаад хуваарь авсан хүүхдүүдийг очоод хотод шалгалт өгнө. Тэгэхээр чи шалгалт өгөхөөрөө дахиад сайн өгчих юм чинь. Чи бол өшөө гоё хуваарь олоод авчихаж чадна гээд намайг, тэгсэн чинь манай ах ерөөсөө тэгэхгүй тийм юм байхгүй ерөөсөө л авсан сургуулиа л ав тэгээд болоо. Тэнд очоод тэгэхгүй. Одоо сүүлд бодож байхад нэг даргын хүүхэд хуваарьгүй хоцорчихсон юм шиг байгаа юм л даа. Анагаах авах сонирхолтой тэгээд намайг жийх гээд байсан юм шиг байна билээ. Одоо би тэгж хардаад байгаа юм. Тэгээд хөөрхий тэгээд нэг юм Анагаахад хуваарь аваад

Отгонбаяр -

Хотод оюутан болоод.

Төгсжаргал -

Тэгээд гэрлүүгээ харьдаг юмаа хөөрхий. Аав ээж дээрээ. Тэгэхэд манайх аав маань бие муутай болчихсон. Ээж маань ч бас тийм бие хаа нь жаахан тааруу тийм ерөнхийдөө бол ер нь нөгөө нэг гэрийн мод зод хийдэг ажил ч зогсчихсон. Аягүй тийм амьдрал аймаар хүнд байсан юм. Тэгсэн хэрнээ манай аав хөөрхий надад 1000 төгрөг, тэр үед 1000 төгрөг гэдэг чинь одоо надад хувцас ч байхгүй. Одоо нэг өмсөөд явах хувцас ч байхгүй одоо юм юм л байхгүй ш дээ. Тэгээд 1000 төгрөгтэй тэгээд аймгийн төв рүү аав намайг дагуулж орж ирсэн хөөрхий машинд. Нэг машинд дайгдаад бид 2 аймгийн төв дээр орж ирсэн чинь манай аав намайг би энийг онгоцонд суулгаж ерөөсөө чадахгүй гэж хэлээд, шуудайтай юмаа үүрч аваад яваад өгсөн хөөрхий амьтан. Онгоц нисэхээс өмнө.

Отгонбаяр -

Ээ хөөрхий үлдэж чадахгүй.

Төгсжаргал -

Тийм

Отгонбаяр -

Таны дээд талын ах эгч 2 чинь өмнө нь сургуульд явсан байсан уу?

Төгсжаргал -

Тийм явсан. Манай ах чинь юу яасан их сургууль төгссөн байсан юм.

Отгонбаяр -

Аан төгсөөд очсон тэгээд тэр ах таныг тэр Анагаах ав гэсээр байгаад авхуулсан.

Төгсжаргал -

Тэгсэн юм. Тэр чинь нөгөө нэг их сургуулийн Орос хэлний ангид төгсөөд суманд орос хэлний багш хийж байсан байхгүй юу. Янжмаа эгч угаасаа сургуульд яваагүй тэгээд манай хамаатангийн нэг Хорлоо гэж хүн байсан юм. Тэгээд тэрийг ирэхэд нь аав захиж өгөхгүй юу намайг, нэг тосож аваад нэг ингээд хичээл мичээлд нь яагаад нэг зүглүүлээдэхээрээ гэж. Тэгээд намайг нэг онгоцноос буугаад ирсэн чинь нэг цэргийн хүн Төгсөө гэж хүүхэд байна уу гээд нэг цэргийн хүн зогсож байдаг юм байна. За тэгсэн чинь тэрний нөгөө нэг нөхрийнх нь дүү гэнэ тэр хүн тэгээд намайг тосож аваад тэгээд автобусанд бид 2 суугаад тэгээд 120 одоо чинь 120 дээр ирж бууж байгаа байхгүй юу. Тэднийх 19-р хороололд байсан юм байна билээ. Тэгээд 120 дээр буугаад тэр хүн надад нэг ийм юм нэг ийм нэг ийм бор ийм юм авч өглөө иддэг юм бололтой тэрийг нь. Тэгээд өөрөө нэг ийм юм ингээд долоогоод байна. Тэгээд би нөгөө авч өгсөн юмыг нь долоох гэхээр нэг аягүй хачин амттай. Тэгээд нэг яаядаа байз гэж байгаад нүдийг нь хариулж байгаад нөгөө бургасны юу руу шидчихгүй юу. Тэгээд маруужин авч өгсөн юм байна билээ.

Отгонбаяр -

Нөгөөхий нь та мэдэхгүй шидээд.

Төгсжаргал -

Тэгсэн чинь нөгөө дэх чинь өө миний дүү идэхгүй бол ахдаа өгчихгүй яасан юм.

Отгонбаяр -

Ёоё та хөдөөнөөс тэгээд 1000 төгрөг өвөртөлчихсөн юу өмсөж ирэв.

Төгсжаргал -

1000 төгрөг өвөртөлчихсөн. 1000 төгрөг чинь ийм юм байхгүй юу. 305 төгрөгөөр нь би онгоцонд суучихаж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

За тэгээд,

Төгсжаргал -

Тийм, 306 төгрөг 90 мөнгө ч билүү тийм байсан юм онгоцны зардал

Отгонбаяр -

Үгүй ээ яасан сайн санадаг юм.

Төгсжаргал -

Тийм тэгээд би чинь 690-д төгрөгтэй ирж байгаа юм л даа. Хотод юу өмсөхөв нэг, ээж маань хөөрхий аавыг уйлж муйлж, би бас уйлж нүцгэн яаж явахын гэж байж Далай гээд нэг айл байсан юм. Тэднийхээс нэг ийм томоо дугуй ийм дугуй хээтэй хөх торго аваад надад нэг ийм оодгор дээл хийгээд өгчихсөн. Доогуураа нэг муу сандаалтай, бас болоогүй тэгж ирсэн юм. За тэгээд тэгсэн чинь тэр айл бас юу яагаад тэгээд яах уу тэр 2 ирээд тэднийд хонолоо. Ёстой нэг аймаар байсан надад ёстой үнэхээр л би ёстой юу гэж би хотод ирэв ээ. Би юу гэж энд ирэв ээ. Ёстой буцаж явмаар санагдаад гэр лүүгээ.

Отгонбаяр -

Гав ганцаараа.

Төгсжаргал -

Гав ганцаараа. Тэгээд тэр нөгөө орон сууцны байшин майшин үзээгүй юм чинь би тэгээд юу яалаа орон сууцны тэр цонхоор харахаар баахан байшингууд тэгж байтал нөгөө айлын авгай чинь хүүхэд шуухадтайгаа нөхөртэйгээ яахав дээ. Намайг нөгөө нэг шүршүүр яаж онгойлгодогийг зааж өгөөд тэгээд ингэж усанд ороод тэгээд энэ телевизор ингэж асаадаг юм гээд нэг хар телевизор ингэж асаахыг зааж өгөөд гараад явсан. Усы нь онгойлгож усанд орж чаддаггүй, айгаад нөгөөдөхөөс нь, телевизоры нь асааж чаддаггүй тэгээд ирэхэд нь ёстой нэг аймаар уйлмаар санагдаад уйлж байсан чинь өө энгэж байгаад чи хойтон жил бол архаг болчихдог юм гээд ер нь тоохгүй юм намайг. Тэгээд маргааш нь намайг бүртгүүлэх боллоо, Анагаахын дээдэд. Оодон дээлээ өмсөж яваад л нөгөө эгчийг дагаж яваад л явсан чинь багшийн дээдийн буудал дээр буулгаад хаячихдаг юмдаа намайг. Сургууль чинь тэр харагдаж байна гээд Анагаах руу заагаад тэгээд эгч Анагаах руу явж байснаа төөрөөд тэгээд тэр нэг морьтой, нэг морь булигуулсан саадан дотор орчихсон, нааш цааш холхиод гарч чаддаггүй нөгөөдөхөөсөө. Уйлаад, нэг өнцөгт нь хүрэхээр л гарч чаддаггүй, ийшээ явахаар л гарч болдоггүй. Тэгж явтал чинь харин надтай цуг 10 төгсөөд бас Анагаах авсан миний үеэл, бид нар бүр цуг 10 төгсөөд, хамт явсаар байгаад 10 төгссөн тэр эгчтэйгээ, эгч нь их сургуульд сурдаг байсан юм. Тэр 2-той таарч нэг юм сургуулиа олж авч бүртгүүлээд

Отгонбаяр -

Бөөн аз.

Төгсжаргал -

Тэгсэн чинь сургуульд орсон чинь нөгөөдөр билүү 2 хоноод ч билүү аж ахуй яв гэдэг юм байна. Тэр үед чинь нөгөө Орхоны сангийн аж ахуй явдаг байсан юм Анагаахад тэгээд надад юу ч байхгүй аж ахуй явахад чинь одоо юм юм хэрэгтэй ш дээ хөнжил гудаснаас эхлээд тэгээд нөгөө хичээлдээ бүртгүүлчихээд эргээд нөгөө 19 рүү нөгөө хүмүүс хүргэж өгөөд очсон чинь, нөгөө айлын эгч чинь ингэдэг байгаадаа. Тэднийх нөгөө айлын байранд түр байж байсан. Одоо бодож байх нь ээ энэ сэлбийн гүүрийн энэ хавьцаа гэрт амьдардаг байжээ. Тэгээд гэрээ барих гэж байгаа. Юу хана туургаа угаах гэж байгаа гээд намайг дагуулаад явчихдаг. Тэгээд өдөржингөө тэдний хана туургыг шал малыг угаагаад

Отгонбаяр -

Гэрийн бүрээс, унь тооныг нь угаагаад.

Төгсжаргал -

Угаагаад тэгээд тэр өдөр яаж ч чаддаггүй. Юм бэлдэж чаддаггүй нөгөө аж ахуй явах гэж байдаг. Тэгээд манай аавын нагац эгч Жигжид гээд тийм авгай нилээн эрт хотод орж ирсэн тийм хүн байсан юм. Тэднийд очлоо доо одоо Жигжид эгчийнд.

Отгонбаяр -

Яаж олж очив.

Төгсжаргал -

Тэр, тэднийхээс ерөөсөө хэдхэн хашааны цаана байдгийн байна.

Отгонбаяр -

Аан за.

Төгсжаргал -

Тийм Жигжид эгчийнх энд байдаг гэж надад зааж өгсөн. Тэгээд очсон чинь нөгөөдөх чинь сүйд болоод, намайг дагуулаад одоо бодож байх нь энэ дэнжийн мянгын зах руу явлаа. Тэндээс 2 уулаа очиж нэг шар хайрцаг авлаа нэг модон хайрцаг. Тэгээд модон хайрцагаа аваад

Отгонбаяр -

Бакиаль аваад.

Төгсжаргал -

Бакиаль аваад нэг ногоон куртка аваад

Отгонбаяр -

Хөвөнтэй куртка.

Төгсжаргал -

Хөвөнтэй куртка аваад, за тэгчихээд нөгөө авгай чинь мөнгө төгрөгөө эгчидээ хадгалуулчих гээд би тэрэнд 600 төгрөгөө өгч хадгалуулаад. 90-д төгрөгөөр л тэд нарыг авсан юмаа. Тэгээд л аж ахуй явах гэсэн чинь маргааш нь, нөгөөдөр нь, маргааш нь бас тэр айлын нөгөө нэг юу гэр бариад гэрийн барилцаад. Тэгээд хөөрхий одоо бодож байхад би, арай ч Нямдоржийн аавынх арай л биш байгаадаа. Нэг Увс айл байсан юм. Тэднийхтэй айл Цэнд гэж байсан санагддаг юм.

Отгонбаяр -

Одоо энэ их хурлын дарга байсан Нямдоржийн.

Төгсжаргал -

Тийм, тэр арай биш байхаа. Тэдний хамаатан л гэж би, тэр одоо манай нутагт Сайжрах гэж хүн байсан юм л даа прокурор хийж байсан. Тэрний хамаатан гэж тийм айл тэдний хамар хашаанд байсан юм. Тэгээд энэ хүүхэд хөөрхий хэцүүдлээ энэ чинь одоо аж ахуй явах гэж байдаг юу юу ч байдаггүй тэгээд энийг чинь одоо өглөө ч хүн гаргаад өгчих хүн байдаггүй гээд. Тэгээд юу яагаад тэр айл нэг боорцог хийж байсан. Тэрнээсээ надад нэг уут боорцог хийж өгөөд аж ахуй явахад чинь миний хүү хоол хэрэгтэй байдаг юм. Ингээд жигнэсэн мах ав, тэр үед элэгний нухаш ав гэж надад нэг гарч хажуу талын дэлгүүрээс элэгний нухаш мухаш авахуулаад. Тэгээд тэр нэг авгай тэр хөгшин надыг нэг хүнээр хүргүүлсэн аж ахуй дээр. Анагаахын дээд дээр нөгөө нэг хайрцагий маань өргүүлж

Отгонбаяр -

Нөгөө айлын болохоор юмыг нь л хийгээд байдаг?

Төгсжаргал -

Намайг яагаа ч үгүй. За тэгээд аж ахуй дээр, тэгээд хөөрхий аж ахуй гараад өглөө дөө. Аж ахуй нэг талдаа надад сайхан байгаа байхгүй юу орох оронгүй, оочих аягагүй. Айл хэсэж явж байгаа хүнд чинь.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

Тэгээд тэр Номгоны сангийн аж ахуйд. Төрөлх нутагтаа буцаад очиж байгаа юм чинь хөдөө.

Отгонбаяр -

Орхоны сангийн аж ахуйд.

Төгсжаргал -

Орхоны сангийн аж ахуй дээр очоод ОП-20 гэдэг машин дээр ажиллаж байлаа ёстой нээрээ. Тэгээд хөдөөнөөс ирсэн бид 2 тэр манай үеэл бид хоёр, ёстой аягүй сайн ажилтай нэрд гарсан тэр оюутнууд дотор.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Төгсжаргал -

Тийм, тэгээд бас тэр Цэдэнбал даргын хамаатан гээд хоёулаа өөр өөрсөддөө худлаа оюутнуудын дунд цуу тараачихсан.

Отгонбаяр -

Увс аймгийн Тэс сум. Бас сэргэлэн.

Төгсжаргал -

Балын хамаатангууд гээд бид 2-ыг чинь ёстой тэгээд нөгөө аж ахуйн дарга марга нар хүртэл аймаар сайн. Том даргын хамаатан хүүхдүүд гэсэн гээд, тэгээд нөгөө ингэсээр байгаад аж ахуй дуусаад 2 сар гаруй ажиллаж байгаа байхгүй юу. 8 сарын 20 дээр явсан юу чинь 10-р сарын 10 дээр бууж ирж байгаа юм. Тэгэхэд бид хоёр би 309 төгрөг, тэр 308 төгрөг авч байгаа байхгүй юу. Хоёулаа тэгж аймаар сайн ажилласан. Зарим хүүхдүүд хоолны өр мөртэй ирсэн гээд. Тэгээд тэр 300 хэдэн төгрөгөөрөө залгуулаад тэгээд оюутны байранд ороод. Тэгээд ёстой тэгж ингээд архаг болсондоо оюутан.

Отгонбаяр -

Ёстой архаг болсон.

Төгсжаргал -

Тийм. Тэгээд Анагаахын дээд бол яах вэ хөөрхий юу яадаг байсан. Анагаахын дээд чинь онц гарахаар 300 төгрөг нэмж өгдөг ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Хамгийн гол нь надад ядуу хүнд тэр хэрэгтэй байхгүй юу. Тэгээд тэрийгээ авахын тулд ёстой чармайна.

Отгонбаяр -

180, 200, Тэгээд 240. Онц сурахаар 260 ч билүү, 300 ч билүү стипэндтэй.

Төгсжаргал -

Тийм. Тэгээд шууд л тэрий нь бөөндөөд өгчихдөг байсан юм намайг байхад.

Отгонбаяр -

Аан за.

Төгсжаргал -

Бөөнд нь өгчихдөг.

Отгонбаяр -

Нэмэгдэлийн

Төгсжаргал -

Нэмэгдэлийн тэгээд ёстой багш нартай үзэж тарна даа. Ёстой Х үсгийн толгой тавингуут книжкээ булааж авдаг тийм байлаа ш дээ.

Отгонбаяр -

Аан хорошо гэж байгаа юм уу?

Төгсжаргал -

Тийм. Тэгээд маргана даа. би таны асуултанд бол ёстой яг асуултанд чинь бол би онц авахаар хариулсан. Зарим нь ч тэгээд дүнгээ дахиж орж ирээд асуугдаад нэг юм отлично болгож авна. Зарим нь бол тэгээд хорошо-гоороо л дуусна л даа хөөрхий. Тэгж явсаар байгаад тэгээд яадгийн нөгөө 300 төгрөг нэмэгдэлээ яг авангуутаа би гараад бэлэг авдаг байхгүй юу. Ээж, аав 2-тоо дээлийн өнгө, дүү нартаа хувцас хунар, тэгээд нөгөө хөдөө аж ахуйн бэлгээ бэлддэг тийм байсан нэгд. Тэгээд 2, 3 дугаар курсад орж ирээд юу яасан хөөрхий нэхмэлийн утас их ирдэг. Нэхмэлийн зүү байдаг. Тэр үед чинь нөгөө нэг цамц мамц тийм нэг нэхмэл юм ховор ш дээ. Ер нь бараа материал бол маш ховор, тийм үед оюутнуудад цамц нэхнэ дээ. Юу яадаг 5-н төгрөгөөр цамц нэхдэг байсан ш дээ би.

Отгонбаяр -

Нэхмэлээр нэхсэн үнэ нь юмуу?

Төгсжаргал -

Нэхэх үнэ нь,

Отгонбаяр -

Яанаа мөн их хөдөлмөр шүү?

Төгсжаргал -

Өрөвдөмөөр байгаа биз. Тэгээд одоо зарим өдөр хичээлд очихгүй подгруппын даргадаа нэг цамц нэхэж өгөөд хахуульдчихаж байгаа байхгүй юу. Тэгээд манай подгруппын дарга намайг ирснээр бичнэ. Би бол байрандаа цамц л нэхэж байна. Тэгээд цамц нэхнэ. Зүгээр би утсаа гаргаад ингээд нэхээд байвал 30-р өгдөг байхгүй юу. 30-р ч цамц нэхнэ. Сүүлдээ 3,4 дүгээр курсэд орж ирээд нөгөө нярав авгай нартаа танилцаад

Отгонбаяр -

Байрны.

Төгсжаргал -

Байрандаа оёдлын машин тавьж аваад төгсөх оюутнуудын пиджак, юбка, дээл

Отгонбаяр -

Цагаан халаад

Төгсжаргал -

цагаан халад, хүүхдүүдэд палаж малаж ер нь оёхгүй юм байхгүй.

Отгонбаяр -

Өө за за.

Төгсжаргал -

Тийм. Тэгээд одоо хамгийн их мөнгөтэй байдаг оюутнууд дотроо, надаас оюутнууд мөнгө зээлдэг гэхдээ бол хичээлээ бол хийнэ л дээ. Хичээлээ хийнэ.

Отгонбаяр -

Онц сурна.

Төгсжаргал -

Онц сурна, шалгалтын үед бол эхний 2, 3 өдөр бол ерөөсөө ангийнхандаа үзэгдэхгүй. Бүх юмаа уншиж дуусаж аваад тэгээд 4, 5 дах өдөр очиж консультаци маягийн юм өгнө. Тэгэхдээ өөрийн юмаа бататгана, бататгаад авчихна. Тэгээд тэгж явсаар байгаад 6-р курс төгссөн. Гэхдээ л мөнгөний гачигдалд ороогүй яагаад гэвэл өөрөө жаахан зах зээлтэй байсан учираас. Тэгээд ингээд Анагаах төгссөн чинь харин улсын шалгалтууд дээр 3 мурав аваад байсан нөхдүүд чинь харин улаан диплом гардаж аваад байдаг нүүрэн дээр.

Отгонбаяр -

Яг төгссөн чинь.

Төгсжаргал -

Төгссөн чинь, тэгсэн чинь яадгийн гэхээр нөгөө нэг диплом бичих дээр ороод найруулчихдаг байсан юм байна билээ ш дээ.

Отгонбаяр -

Өө хөөрхий.

Төгсжаргал -

Бүр намайг хараад ичмээр, ичмээр хүн хүртэл улаан дипломтой.

Отгонбаяр -

Ичихгүй тэгээд.

Төгсжаргал -

Ичихгүй улаан диплом аваад байдаг. Бас тэгээд тэр үед бол найраа зөндөө л байсан л даа. Ер нь бол одоо тэр сурж байсан оюутнуудыг одоо тооцоод үзэхээр ангид бол их алаг эрээн байдаг байсан. Аягүй их муу хүүхдүүд ирдэг бас сайн хүүхэд ч байдаг байсан. Тэгэхээр бодвол бас арын хаалга байсан байх л даа.

Отгонбаяр -

Элсэлт ч, төгсөлт ч аль алинд нь л байсан.

Төгсжаргал -

Байсан байх. Тэгээд хасагддаг л байсан. Бас шалгалтанд унаад хасагдаад л гэхдээ сургалт бол одооны оюутнуудтай харьцуулахад бол харин гайгүй сурж төгссөн байхаа.

Отгонбаяр -

Тэгсэн.

Төгсжаргал -

Тийм.

Отгонбаяр -

Та оюутан байхдаа оюутны байранд л 6 жил амьдарсан тийм үү?

Төгсжаргал -

Тэгсэн.

Отгонбаяр -

Тэгэхэд чинь бол бүр амьдраад сурчихсан байна ш дээ.

Төгсжаргал -

Амьдраад сурчихсан.

Отгонбаяр -

Аан сумын сургуулийн дотуур байранд амьдрахдаа ер нь одоо юу иддэг байсан бэ? Юу өмсдөг байсан бэ?

Төгсжаргал -

Юу тэрэнд чинь юу байна ш дээ. Сумын сургуулийн дотуур байранд чинь гал тогоо гэж байна ш дээ, сумын юуны сургуулийн гал тогоо тэрэнд чинь юу яадаг байсан юм. Одоо өглөө болохоор ингээд талхан дээр масло,

Отгонбаяр -

Элсэн чихэр

Төгсжаргал -

Элсэн чихэр түрхээд нэг тийм томоо том зүсэм талх өгнө өө. Өдөр болохоор чинь хоёрдугаар хоол гэж байхгүй. Голдуу л нэгдүгээр хоол лапша голдуу л тийм хоол иддэг. Орой ч гэсэн ер нь тийм нэг 3-н удаагийн хоолтой л байсан.

Отгонбаяр -

Өлсөхгүй.

Төгсжаргал -

Өө оюутнууд өлсөнө.

Отгонбаяр -

Сумын сургуульд байхдаа юу.

Төгсжаргал -

Сумын сургуульд ёстой янзтай өлсөнө ш дээ.

Отгонбаяр -

Тэгээд яах уу?

Төгсжаргал -

Тэгээд яах уу, гэрээс нэг жаахан чанасан мах зах хааяа нэг ирнэ. Гэхдээ манайхаас бол ер нь бараг хоол моол ирдэггүй байсан даа. Тэгээд тэр үед намайг 8-н жилд байхад одоо энэ Зөвлөлт рүү чинь мах гаргадаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тийм тэр махыг чинь ингээд монголын ёстой өнцөг булан бүрд бэлддэг байсан байхгүй юу Тэгээд тэрэнд бол хүн болгон дайчилагдана тэр бойнд. Тэгээд хүүхдүүд аягүй их дайчилагдана. Тэгээд тэнд яадаг юм, бид нар ямар үүрэгтэй байдгийн гэхээр одоо багахандуу нь байна ш дээ. Хоёрдугаар гурил биш, бүр нэгдүгээр гурил. Бид нар ер нь одоо би л гэхэд жишээлбэл гэртээ бол нэгдүгээр гурил бол миний бүр одоо ингээд хүслэн л байхгүй юу. Идье ч гэсэн хааяа нэг л одоо манайх нэгдүгээр гурил авбал хааяа нэг нэгдүгээр гурилаар гамбир мамбир идвэл тэр нээрээ пичень, чихэр юу байдаг юм тэрнээс илүү. Гэтэл тэр юуг Зөвлөлтөд гаргах гэж байгаа махыг нэгдүгээр гурил зуураад. Тэгээд нэгдүгээр гурилаар тэр махыг арчидаг байхгүй юу бид нар.

Отгонбаяр -

Өө цэвэрлэж.

Төгсжаргал -

Аан ерөөсөө ганц ч ширхэг хялгасгүй ганц ч ширхэг тийм одоо юугүй. Орос сургагч гэж ийм 2, 3-н ийм орос ингээд зогсчихдог. Төлөөлөгч нар мах авахад. Тэс суманд л тэгж байгаа ш дээ. Тэгээд бид нар нөгөө гурилаараа арчаад тэгээд багш нар ирээд нөгөө арчсан болсон байна гэхээр аваад нөгөө комисс дээр аваачиж үзүүлээд. Тэгээд нөгөөдүүл нь шалгаад болсон байвал махыг нь цаашаа аваад тийм юм нь дээр ажилладаг байсан. Гэхдээ нөгөө арай жаахан анги ахиад ирсэн чинь бид нар хулгай хийгээд гэдэс доторноос нь, одоо гэдэс дотор тэр чинь аягүй олон мал нядалж байгаа юм чинь дандаа ингээд бөөр, бөөр бишээ

Отгонбаяр -

Зүрх.

Төгсжаргал -

Зүрх, тэгээд нөгөө эрэгтэй хүүхдэд үнхэлцэг рүү нь мах чихээд тэгээд нөгөөдүүл чинь ингээд муу усныхаа нөгөө нүүр гар угаадаг муухай 8-ын хувингаа аваачаад нөгөө махаа, зүрхээ бүгдийн тэр лүү хийж байгаад яаж ч авч ирдэг байсан юм. Ямарч л байсан байрандаа аваад ирдэг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг нүүр гар угаадаг тэр бохир түмпэндээ нөгөө махаа буцалгаад иднэ.

Отгонбаяр -

Яанаа?

Төгсжаргал -

Аймаар, идэж байсан юм чинь харин иднэ. Тэр үед яах уу бид нар чинь арай анги ахичихсан 7, 8 дугаар ангийн эгч ах нарын хийж байгаа ажил ш дээ. Тэгээд л нэг өдөр би 5 дугаар ангид байсан юм. Тэгсэн нэг өдөр бид нар нэг найзалдаг 2, 3-н банди тэгээд тэд нар л энгэдэг юм байна. Юу бид нарт Дорш гээд нэг газар байдаг сургиулаас арай холхон тийм тал газар байдаг байхгүй юу. Тэр нь дээр гарч хичээлээ уншингаа нөгөө жартаа тоглодог бас бие биенийгээ хөөцөлдөж тоглодог. Тэгсэн чинь л бид нар дэлгүүр, дэлгүүрт юу бууж байсан чинь кисель бууж байсан. Тэгээд бид нар нэг кисель авчихсан. Тэгээд хэдүүлээ хээр гарч идэх үү гэдэг байхгүй юу. Тэгээд хээр гараад нөгөө киселээ задлаад нэг ийм хайрцагтаа юм байна л даа. Тэгээд задлаад нөгөө хэд чинь эхлээд долоож үзээд кисель биш байна гээд тэгээд тэр Төмөрбаатар, Цэндээ гээд нэг тийм хүүхдүүд л байсан юм. Тэгээд тэд нар өөр хэн хэн ч байсан билээ 3, 4-н эрэгтэй хүүхдүүд байсан. Энэ залуучуудаа энэ ер нь болохгүй байнаа ерөөсөө идэж болохгүй байна гээд тэгээд нөгөөдүүл бид нарт бас долоолгож үзүүлээд ер нь бишээ тэр нь ерөөсөө л биш байна. Тэгээд

Отгонбаяр -

Бүр хайрцагаар нь авсан.

Төгсжаргал -

Хайрцагтай том ийм хайрцагтай юм байхгүй юу. Тэгээд тэд нар ер нь энэ дэлгүүрт юу байсан юм бол. Бид нар асуугаад ирье гээд буцаад дэлгүүр лүү, дэлгүүрийн бараа зөөж өгсөн юм байна л даа тэд нар. Тэгээд тэр Журжмаа гэж худалдагч байсан. Тэгээд тэрлүү очоод ийм савтай юу вэ гэсэн чинь угаалгын нунтаг! Тэгээд анх удаа тийм нөгөө боок ирж байсан нь тэр. Тэгээд юм угаадаг юм гэсэн гээд худалдагч нь бас тэгж байгаа байхгүй юу. Юм угаадаг юм гэсэн энэ нунтаг боок. Тэгээд бид нар боок хулгайлаад нөгөө долоох гээд

Отгонбаяр -

Идчихсэн. Идэж болдоггүй .

Төгсжаргал -

Тийм, нөгөө оросын сгущенный молоко гээд нэг юм байдаг байлаа ш дээ. Цэнхэр цаастай тэрийг л их авч иднэ. Хадаасаар нөгөөдөхөө ингээд цохиод цоолчихон. Тэгээд ингээд

Отгонбаяр -

Сороод

Төгсжаргал -

Сороод, өлсөж байсан. Ёстой аймаар өлсөнө, бурхан минь. Тэр үед сайн ч байсан юмуу, их өлсөж байсан.

Отгонбаяр -

Магадгүй, эрүүл агаарт экологи нь цэвэрхэн. Тэгээд өдөрт 3 хоолтой учираас учиргуй тураалд орохгүй.

Төгсжаргал -

Турахгүй. Тэгээд гэртээ харина. Гэртээ харихаар яах уу, тэр чинь хүн сэтгэлээрээ гэртээ байгаа болохоор сэтгэлээрээ л цатгалан байгаа болохоос биш, гэрт бас илүү хоол байхгүй ш дээ. Зун бол ерөөсөө хүүхдүүдэд, манайх бол ерөөсөө мах амсуулдаггүй айл байсан. Өөрсдөө ч бараг мах идэхгүй л дээ. Нэг жаахан борц морцтой байвал тэрийгээ өөрсдөө л жаахан ээж аав 2 л хоол хийж иднэ. Бид нар бол ер нь голдуу цагаан идээгээр, сүүтэй цай ч нээх уулгахгүй. Дандаа хар цай уулгана. Тийм л айл байсан.

Отгонбаяр -

Тэгээд тийм учираас шүд их сайн, гэдэс дотор их сайн байгаа байхаа?

Төгсжаргал -

Тийм, тэгээд яах уу тэгээд ядуу айлын хүүхэд багадаа тийм хүчир ажил хийж өссөн болохоор яг ингээд амьдралын явцад тохиолдсон юм болгоныг л хар эрчээрээ давдаг тийм л тактиктай болсон доо.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

Тийм нугарахгүй л зүтгэж байгаа байхгүй юу тэрний хойноос.

Отгонбаяр -

За тэгээд Анагаахын дээд төгсөөд.

Төгсжаргал -

Анагаахын дээд төгсөөд би Ховд аймагт хувиарилагдсан. Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод тэгээд тэнд би хүүхдийн эмчээр төгссөн юм. Хүүхдийн эмчээр нэг жил Ховд аймагт ажиллаад тэгээд яах уу тэнд очиход бол хөөрхий нэг айлын нэг ийм карма өрөө гаргаж өгөөд, тэгээд цалин 650 төгрөг авах юм чинь хангалуун ш дээ. Жижүүрийн мөнгө авна. Тэгээд ганц бие хүн чинь яахав дээ. Тэгээд намайг том биетэй одоо хүдэр хадар ер нь эмэгтэйчүүдийн эмч байвал таарсан юм гээд тэгээд хойтон жил нь намайг эх барихын эмчийн курсэд явуулсан.

Отгонбаяр -

Хот руу?

Төгсжаргал -

Хот руу. Тэгээд би 3 сар эх барихын эмчийн курс хийгээд 11 сард төгсөж очиж байлаа буцаад. Тэгээд төгсөөд очоод ерөөсөө нэг л өдөр болсон чинь л, юу төгсөж очсоны маргааш нь л намайг Буянт сум руу төрөх эхийн дуудлаганд явдаг юм даа. Угрожающий разрыв гэсэн оноштой хүн өвдөж байна гэнэ гээд. Тэгээд очсон чинь би тэнд намайг нөгөө халамжлан хүмүүжүүлэгч гээд Хишгээ гээд их олон жил эмэгтэйчүүдийн эмч хийсэн. Тэр эмч гуай намайг сургана гээд бас дагаад явж байгаа байхгүй юу. Тэр одоо Буянт нь ойрхоон, нэг 10 гаруй километр байдаг байсан. Тэгээд одоо чинь нэг казак авгай л орилоод тэнд хар хөлс нь цувчихсан ёстой би ч бараг ер нь юу болоод байгааг мэдэхгүй байгаа юм чинь. Сүйд болж байна даа. Тэгсэн нөгөө эмч маань үзчихээд разрыв болчихсон байна разрыв болох гэж байна хүүхдийнх нь толгой буруу тавилттай. Хүүхэд амьгүй болчихсон байна. Миний хүү энийг юу яагаад авч чадах уу, эвдээд авч чадах уу. Эмч нь тэр хол чамайг хараад байж байя. Тэгээд нэг аман дээр нь одоо нэг ийм маск гээд дээрээс нь эфир асгачихдаг.

Отгонбаяр -

Гэрт нь биз дээ?

Төгсжаргал -

Гэрт нь, гэрт нь биш ээ. Сумын Буянтын эмнэлэг дээр байхгүй юу. Буянтын сумын эмнэлэг дээр.

Отгонбаяр -

Аан за.

Төгсжаргал -

Тэгээд тэр судас унтуулга мунтуулга гэж ерөөсөө байгаагүй ш дээ. Аман дээр нь эфир хийгээд маск тавьж байгаад эфир асгаад л нөгөө авгай чинь дуржиганатал хурхираад, би доогуур нь хүүхдийн эвдээд л одоо.

Отгонбаяр -

Яанаа анх удаа.

Төгсжаргал -

Анх удаа. Үгүй ээ яаж нэг юм цоолж моолчилгүй эвдэж байсан юм. Тэгээд тархийн гоожуулаад нэг юм шипцы тавиад татаад л авсан. Тэгээд манай нөгөө Хишгээ эмч энэ их сайн хүүхэд, ёстой сайн хүүхэд. Ёстой сайн эмч болно. Ийм хүүхэд тэр бүр байдаггүй юм. Тэр холоос намайг магтаад нөгөө хасгууд нь тэр үүдэнд нь баахан каз чанаад авч ирээд барчихсан. Манай хүн каз идээд, тэнд ёстой. Тэгээд тэр үед бол ёстой бас л их бүдүүлэг байсан юм даа анагаах бол хийсвэр гэдэг юмыг ер нь хийхгүй. Ихэвчлэн бол болохгүй тохиолдолд ураг эвдэнэ.

Отгонбаяр -

Ураг эвдэхээр доогуур нь эвдэнэ.

Төгсжаргал -

Доогуур нь эвдэж авна. Ураг эвдэж авна. Одоо гарцаагүй л айхтар цус алдаж сихэс ховхорсон тийм юман дээр хааяа нэг л хийсвэр орно.

Отгонбаяр -

Үгүй ээ, тэгээд тэр ураг эвдэж байхаараа хийсвэр орчихгүй яадаг байсан юм бол доо.

Төгсжаргал -

Тэр харин, тэр үед тийм юу байхгүй нэгд. Хоёрдугаарт нөгөө амьгүй урагт хийсвэр орох ч бас хармсалтай л даа. Тийм сорвитой матка үлдэнэ хүүхэдгүй. Тэгээд доогуур авахаас өөр арга байхгүй. Тэгээд суманд тэр чинь 18, 19-н сумтай Ховд аймаг чинь аягүй их дуудлаганд явна. Ёстой нээрээ жонжилж өгнө дуудлаганд бол. Нэг дуудлагаас ирээд буцаад дуудлаганд гарна. Тэгээд дуудлаганаас ороод ирэхэд амбулаторын үзлэг гээд нэг юм. Амбулатори бараг өргөх шахаж байна эмэгтэйчүүд. 80 маян хүн үзэх бол өдөрт бол юу ч биш, мэдэхгүй тэгээд юу үзэж байсан юм залуу эмч. Тэгээд өдөрт дуудлаганд явж, шөнө нь нойргүй нэг сумаас дуудлаганд орж ирчихээд ус цасанд орно гэсэн ойлголт байхгүй. Тэр чинь одоо 20, 30 километр сум ч байгаа, 200 километр сум ч байгаа ш дээ. Тэгээд тэр хүмүүсийг үзээд хөөрхийдөө болж л байсан л даа тухайн үедээ. 6-н жил ажилласан. Тэгээд наян 84 онд нөхөрт гараад 85 онд охиноо төрүүлсэн. Гэхдээ бол ёстой өөрөө бас арай ахиу болчихсон 28 настай байсан юм байна даа төрж байхдаа. Бүтэн 24 цаг өвдүүлээд би эмч нь шдээ хөөрхий. Би бүр сүүлдээ тамир алдаад манай нэг тасгийн бүх ажилчид ирчихсэн хөөрхий. Хөдөөнийхөн чинь нэг тал нь аймаар сайхан сэтгэлтэй байхгүй юу. Манай нэгдсэн эмнэлэгийн бүх эмч нар ирчихсэн намайг төрөх гэж байна гээд. Тэгээд манай ажилчид бол нэмнээ гудас барьчихсан. Би өвдөхөөрөө унадаг байхгүй юу хаа хамаагүй.

Отгонбаяр -

Яанаа.

Төгсжаргал -

Тэгээд л хөөрхий хаашаа унах нь уу, тэр унах газар нь нөгөө гудас хаяж өгдөг. Тэгээд л орилоод байна би, орилоод байна орилоод. Тэгээд үүрээр намайг нэг 4, 5-н цагийн үед л одоо ер нь болошгүй байна. Кесарево хагалгаа хийе угаасаа толгойн сайн суухгүй юм байна. Гэхдээ тэр үед би одоо бодоод байгаа юм. Төрөлт их буруу удирдагдсан байсан л даа. Тэгээд хөөрхий Сүхдээ, Даваабал гэдэг 2 эмч надад хийсвэр хийж, хийсвэр бас 2 цаг гаруй үргэлжилсэн гэж байгаа юмаа. Тэгээд манай, миний охин чинь гурван хэл 700гр жинтэй, охин төрүүлж байлаа хөөрхий.

Отгонбаяр -

Кесаревогоор .

Төгсжаргал -

Кесаревоор, тэгээд тэр үед одоо би чинь 6 сарын 21-нд төрсөн хүн ш дээ. Тэгэхэд би 7сарын10 дээр 21хонг төрөхөд хэвтэж байсан юм. Юугаа хийж байсан юм. Халуураад, тэгээд эс халуураад байгаад байдаг.

Отгонбаяр -

Жаахан хүндрэх гээд.

Төгсжаргал -

Тийм, тэгээд гэртээ гараад хөх мөх өвдөөд аймаар зовсон ёстой нээрээ. Сүүлдээ ч ер нь халуураад нутаг дагах юм шиг байна гэж бодогдож байсан. Тэгээд дахиж антибиотик эмчилгээ авч байж тэгж байж гайгүй болж байсан. Тэгээд 45 хоног хончихоод дарга дээрээ чөлөө авах гээд орсон чинь, чи юу ярьж байгаа юм. Бүх эмч нар 45 хоноод ажилдаа ордог. Чи яах уу чамайг хүний нутгийн юм байна нэгдүгээрт, хоёрдугаарт яах уу. Чи их хүнд төрсөн юм байна. Тэгээд чамайг юу яая чамд нэг 3 сарын чөлөө өгье гээд, тэгээд 3 сарын чөлөө өгсөн. Тэгээд 3 сарын чөлөөгөө эдэлчихээд тэгээд хөөрхий хүүхэд харах хүн байхгүй хүүхдээ тэврээд ажилд орсон. Тэгээд авч ирээд нэг эмэгтэйчүүдийн тасагт хүүхдээ орхичихдог юм. Тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн тасагт хэвтэж байгаа авгай нар нь миний охиныг дамжуулаад ингээд.

Отгонбаяр -

Тэврээл

Төгсжаргал -

тэврээд тэгээд, хөхөх болохоор надад хөхүүлчихээд. Тэгээд тийм байдлаар нэг жаахан байж байгаад сүүлдээ хөөрхий надтай нөгөө ах дүү шиг болчихсон нэг айл байдаг байсан юм. Тэдний нөхөр нь слесарь хийдэг хүн байсан ш дээ хөөрхий. Тэгээд тэр өвгөн амралтаа аваад тэгээд миний охиныг харж байсан.

Отгонбаяр -

Ямар сайхан юм.

Төгсжаргал -

Харин тийм, тэгээд яг тэр төрөхийнхөө өмнө би ерөөсөө декретээ авч чадалгүй ажилласаар байгаад төрсөн юм. Эмч байхгүй юм чинь тэгсэн чинь за нэг Улаанбаатараас билүү нэг ирсэн юм. Сэлэнгэ аймгаас ч билүү нэг ирсэн. Анхны төрөгч охин жирэмсэн хожуу хордлого аягүй хүнд хэлбэртэй. Тэгээд тэрэнд би нөгөө тэр үе чинь глюкоз новокайний смесь гээд нэг юм хийдэг байсан юм хордлогонд. Тэрийг бичээд тэгээд даралт бууруулах, барих юмнууд бичээд тэгээд жижүүрийн эмч аваад хоцорсон юм. Тэр хүнийг, тэгсэн чинь тэр шөнөдөө тархи нь цус харваад нас барчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө ар гэрийнхэн нь нөгөө даралт ихтэй хүнд шингэн юүлсэн буруу эмчилгээ хийсэн гээд намайг чинь баривчлах юм болов оо. Том гэдэстэй би чинь одоо өнөө маргаашгүй төрөх гэж байдаг бас. Тэгээд баривчилахаар болсон чинь манай газрын дарга тэгвэл та нар намайг баривчил. Хөөрхий амьтан. Наадах чинь бас үхвэл бас нэг эхийн үхэл болдог юм байгаа биз дээ.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тийм, тэгээд аймгаас 9 хоног, бүр Улаанбаатараас шүүх эмнэлэгийн эмч ирээд тэгээд задланд ордог байхгүй юу нөгөө хүүхэн чинь. Тэгээд би том гэдэстэй үүдэнд нь манай бүх эмч нар миний толгойн дээр тайвшир тайвшир гээд, одоо бодоход нээрээ өрөвдөлтэй юм билээ. Тэгээд л тархи нь, би бол тархи нь цус харвасан гээд байгаа байхгүй юу. Даралт ихтэйгээс тэгсэн оношоор орж байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар болохоор шингэний хүндрэл гээд байгаа байхгүй юу. Тэгээд цус харвасан байвал юу яахгүй гомдолгүй гэсэн юм. Тэгээд цус харваагүй байвал намайг баривчилна. Дээл мээлийг нь бэлд мэлд гээд.

Отгонбаяр -

Яанаа.

Төгсжаргал -

Тэгээд цус харвасан байна гээд дотроос нэг нь дамжуулаад, манай хэдэн эмч нар алга ташаад бужигналдаж байсан юм даа тэнд хөөрхий амьтад.

Отгонбаяр -

Тийм ш дээ нэгнийгээ.

Төгсжаргал -

Тийм, тэгээд би удалгүй 2 хоноол төрсөн ш дээ, хөөрхий тэрнээс хойш.

Отгонбаяр -

Үгүй ээ. Тэгээд баривчилсан бол яах байсан юм бол доо. Одоо шоронд төрөх юмуу, үхнэ ш дээ тэр чинь.

Төгсжаргал -

Мэдэхгүй шоронд төрөх юм уу, яах юм. Тэгээд тэр үед чинь одоо бас намайг өмөөрөөд эмчээ шинэ залуу эмчдээ бас сүүлийн үед орсон эмчилгээний юмыг бас амьдралд хэрэгжүүлэх гэж байгаа гээд манай эмч нар өмөөрөөд. Тэгээд тэр үед ч хүн ч их хүндэрдэг эхийн нас баралт маш ихтэй тийм байдаг байсан юм. Хөдөө мөдөөнөөс ер нь тэгээд холоос ч ирнэ. Тэгээд эмчилгээний арга барил ч гэсэн аягүй хэцүү тийм л байсан юм. Тэгээд одоо юу чинь мэс заслын нэг удаагийн багаж магаж гэсэн юм хэзээ ч бараг тэр үед сонсоогүй. Шприц бол одоо ёстой нэг хальт л тэр шприц угаадаг зарчим ч гэж байгаагүй. Тэр үед тэгээд одоо тэр үед баримталж байсан нэг юм байсан байх л даа . Одоох шиг ийм боловсронгуй хууль мууль гэж байгаагүй. Тэгээд шприцийг чинь ёстой хэдэн минут пар пар хийтэл буцалгаад. Тэгээд цагийн тариа мариа судас тариа мариа чинь одоо тэгээд тэр үед л манай монголын ихэнхи хүмүүс л ВС вирус тээгч болсон байх.

Отгонбаяр -

Тэгсэн байх.

Төгсжаргал -

Тийм 50, 60д онд л одоо аягүй их дэлгэрсэн гээд байгаа ш дээ. Одоо 50, 60д онд тэр ВС вирус авсан хүмүүс одоо энэ элэгний хорт хавдарын ихэнхи өндөр процесс тэрэнтэй холбоотой гэж боддог юм би.

Отгонбаяр -

Яг тийм байгаа.

Төгсжаргал -

Тэгээд хөдөө 5-н жил 6-н жил ажилласан юм байна. 6-н жил ажиллаад тэгээд юу яасандаа нөхөр маань хотод ажиллаж байсан учираас ёстой арай гэж нэг юм шилжиж.

Отгонбаяр -

Тэр үед чинь одоо хот руу шилжих маш хэцүү байсан.

Төгсжаргал -

Ёстой аймшигийн байсан.

Отгонбаяр -

Тэгээд одоо яаж нэг шилжив.

Төгсжаргал -

Аврал байхгүй. Тэр чинь одоо нөхөр нь төгсөөд юу явчихсан юм чинь. Нөхөр нь АН 24 онгоцны нисгэгчээр юу явчихсан юм чинь. Тэгээд яалт ч байхгүй намайг. Тэр аймгийн түрүүчийн дарга Насанжаргал байсан юм тэр манай нутгийн хүн байсан юм хөөрхий.

Отгонбаяр -

Тэс сумын.

Төгсжаргал -

Тэсийх ч биш л дээ. Гэхдээ

Отгонбаяр -

Увсын.

Төгсжаргал -

Увсын, Тэр чинь Ховд аймгийн дарга байсан. Гэхдээ тэр нөгөө нэг намайг явахаар тэр Норовсамбуу гэдэг даргад, өөрийнх нь оронд ирсэн даргад энэ миний одоо хамаатан садангийн юм байгаа юм. Чи энийг ямарч байсан нөхрийн дагуулж шилжүүлээрээ гэж гуйчихаад явсан юм. Тэгээд хөөрхий тэр Норовсамбуу дарга сүүлд нь энэ их хурлын гишүүн мишүүн байсан ш дээ

Отгонбаяр -

Тийм тийм.

Төгсжаргал -

Тэр чинь намайг оронгуут хөөрхий зурж өгсөн.

Отгонбаяр -

Нөгөө төрийн албаны зөвлөлийн дарга байсан ш дээ.

Төгсжаргал -

Тийм

Отгонбаяр -

Тийм

Төгсжаргал -

Оронгуут намайг шилжүүлэг дээр минь зурж өгсөн. Тэгээд тэр үед яг намайг шилжих гэж байтал аймгаас манай аймгийг тэр үед 20-иод эхийн нас баралттай байсан юм. Аймаг гэхэд л аймаар байсан байгаа биз. Тэгээд тэр эхийн нас баралтаар бас яамнаас шалгалт ирээд, тэр шалгалтад 2-р амаржих газрын ерөнхий эмч байсан Должинсүрэн тэр шалгалт ахалж очсон юм. Тэгээд тэр шалгалт ахалж очоод чи шилжих гэж байгаа юм уу. Шууд чи манай төрөхөд ир гээд тэгээд намайг би ерөөсөө яг орж ирээд шууд 2-р төрөхөд орсондоо. Газар мазраар ч дамжаагүй дарга тэр газар мазраар авна гээд яричихсан байсан юм байна билээ. Намайг эрүүл мэндийн газар дээр очисон чинь шууд 2-р төрөхөд оч гээд Тэгээд 2-р төрөхөд.

Отгонбаяр -

Хэдэн жил болсон бэ?

Төгсжаргал -

2-р төрөхөд 86 оны 12-р сард орсон би. Тэгээд 2006 оны 10 сард гарсан юм. 20 жил ажилласан. Тэгээд 20-н жил ажиллахдаа наян, 86-гаас 91 он хүртэл юу хийж байсан юм. Дандаа л одоо ординатур эмч хийж байсан юм. Эхийн нэг, хоёр дугаар тасагт тэгээд зөвлөгөө өгөх тасагт эмч хийж байгаад 92 онд нөгөө ардчилал ялаад, хүмүүс чинь нэг ингээд нэг хүслээрээ одоо хамт олныхоо юугаар дарга доргоо сонгодог тэр үед манай хамт олон намайг зөвлөгөө өгөхийн тасгийн эрхлэгчээр сонгоод тэгээд зөвлөгөө өгөхийн тасгийн эрхлэгч 2 жил шахам хийсэн. Тэр үед юу яасан юм нөгөө нэг спираль, тэгээд үр хөндөлт эд нар чинь зөвлөгөөнөөр орж байж шийдэгддэг байсан юм. Тэгээд тэр үед бол яах уу нөгөө Мөнхөө сайд эрүүл мэндийн яамны сайд Мөнхөө байсан. Тэр сайд байхдаа 89 онд нөгөө нэг үр хөндөх асуудалыг чинь чөлөөтэй болгох хууль гаргачихсан байсан юм л даа. Тэглээ ч гэсэн юу яадаг байсан. Бүх юм зөвлөгөөнөөр орж шийдэгддэг. Тэрэн дотор нь тэр чинь эхлээд бол заалт нь болохоор жаахан өргөсөөд нийгмийн талын юм орсон гээд 4-н хүүхэд төрүүлж өсгөсөн мөсгөсөн бас нэг тийм амьдарлын заалтууд орчихсон тийм байдаг байсан юм. Тэгээд тэр хойд зөвлөгөө өгөх 2 дугаар амаржих газрын хойд талын тэр зөвлөгөө өгөхийн хашаан дотор 2дахь 5 дахь өдөр бол сайхан найр болно. Сумын наадам шиг зөвлөгөөнөөр орох гэж байгаа. Тэгээд нөгөө тэрийг чинь шүүж өгнө ш дээ одоо, Чи ийм тийм, ийм тийм гэсээр байгаад уйлуулаад гаргаад байна нөгөөдүүлийг. Уйлаад гарна. Одоо заалт нь таарахгүй тэгсэн мөрөөсөө ингээд шөнө жижүүр хийхээр зулбаа бол одоо зулбаж орж ирж байгаа хүн бараг 20 мориороо зулбаж ирнэ. Сүүлдээ цэвэрлээд байна, цэвэрлээд байна бараг, бараг гар чилтэл цэвэрлэнэ. Шөнөдөө ингээд социализмын тэр энэ ардчиллаас өмнө тийм байсан. Шөнөдөө одоо 2-р төрөх чинь 30 муч хүрж төрдөг. Ер нь нэг хоногтоо 30-аад хүн төрнө. Шөнөдөө 17, 18, 20 хүрч төрнө. Тэгээд дээрээс нь зулбалт маш их ирнэ. Дээрээс нь нөгөө нэг оролдчихсон оролдоод криминальдаад халуураад. Одоо тэр үед чинь юу юугаар оролдох вэ гэхээр янз янзын, савангийн хөөс их шахаж ирнэ.

Отгонбаяр -

Савруугаа.

Төгсжаргал -

архи шахаж ирнэ.

Отгонбаяр -

Пээх.

Төгсжаргал -

Хулганы хор уучихсан ирнэ. Байшин дээрээс үсэрсэн гээд ирнэ.

Отгонбаяр -

Өө за хүүхдээ гаргах гэж байгаа.

Төгсжаргал -

Хүүхдээ гаргах гэж байгаа юм. Тэгээд гадуур бас нөгөө нэг тийм авгай нар их байдаг байсан юм. Катетер тавидаг катетер гээд нэг ийм гуурс нөгөө нэг системийн гуурсыг чинь аваачаад нөгөө сав руу нь шургуулчихдаг. Тэгээд нөгөөдөх чинь гаднаас ингээд халдвар малдвар ороод сайхан явж байгаад

Отгонбаяр -

Хүндрээд.

Төгсжаргал -

Хүндрээд, халуураад тэгээд юу маш ихтэй үхэл, криминаль үхэл.

Отгонбаяр -

хм

Төгсжаргал -

Тэгээд шөнөдаа арван хэдэн бараг 20-аад шахам хүн зулбаад хүрээд ирчихнэ.

Отгонбаяр -

Ая яаяа.

Төгсжаргал -

Тэгээд тэр үр хөндөлтийн хууль чөлөөтэй болчихсон чинь ерөөсөө зулбалт байхгүй болчихсон. Тэгэхээр оролдож ирж байсан байгаа биз.

Отгонбаяр -

Тийм байна. Зориудаар л оролдоод л зулбачихаж.

Төгсжаргал -

Тийм тэгээд харин нөгөө аборт нь өдөр ордог аборт нь 30 мучаар орж ирнэ дээ ёстой тийм байсан юм. Тэгээд ер нь ажлаа бардаггүй. Нисэхээс явдаг гэр маш хол. Нисэхэд бол одоо чи мэднэ ш дээ нөгөө хойгуураа 2 паз автобус урдуураа 2 улаан автобус явна. Тэгээд төрөх дээр бол би нөгөө гардан ажилбар маш ихтэй. Өдөр хагалгаанд орж хүн төрүүлж өгсөөр байгаад историо бичиж чадахгүй. Тэгээд истори мисторио бичсээр байгаад 7 болгоод гарч ирдэг байхгүй юу орой.

Отгонбаяр -

Тэгээд автобус дамжаад нисэх орсоор байтал.

Төгсжаргал -

Тэгээд автобусанд суух гэж зоолттой цаг шахам хүлээнэ ш дээ. Тэгээд автобусанд орсон хойноо нөгөө автобус чинь хүн маш ихтэй бараг цаг явж хүрнэ ш дээ. Тэгээд нэг 9 өнгөрч байхад гэртээ орно доо. Тэгээд гэрт ороод бөөн хэрүүл болно.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Төгсжаргал -

Аанхаан, нөгөө хүүхдээ тэр чинь цэцэрлэгт өгчихсөн хүүхдээ авахгүй нөгөө айлаас, айлаар авахуулна. Айл дамжиж нөгөө муу хүүхэд маань орж ирсэн байдаг. Тэгээд нисэхийн байрны хүйтнийг хэлэх үү, ёстой аймаар байсан шүү. Тэгээд нэг муу хоол ундаа хийгээд байгаад тэгсээр байтал 12 болно. Хүүхдийнхээ хувцас хунарыг угаагаад, гэр орныхоо ажлыг хийгээд тэгээд нэг юм унтаад өглөө 6 өнгөрөөгөөд автобусны буудал дээр гарахгүй бол 8:20-д бол ажилдаа амжихгүй.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тийм. Тэгээд 8:20-д, 20-с өмнө манай ажил чинь аягүй чанга одоо Должинсүрэн дарга чинь одоо зартаа чанга дарга байсан ш дээ. 8 гэхэд ирээд усанд орчихсон байх ёстой байхгүй юу.

Отгонбаяр -

Бүх эмч нар ажилчид уу?

Төгсжаргал -

Бүх ажилчид усанд орж орно.

Отгонбаяр -

Хэдэн душтай вэ?

Төгсжаргал -

2 душтай. 2, 2 душтай, 2 тасагтай. Тэгээд ингээд ороод усанд ороод, гарч ирээд хувцасаа өмсөөд үүдэнд нь маск одоо маскы нь угаагаад индүүдчихсэн. Халаад угаагаад индүүдчихсэн тийм тусгай хүнтэй. Тэгээд гарч ирээд тэрийгээ өмсөөд урд кварцид зогсоод тэгээд амаа пурацилинээр зайлаад тэгээд дотогшоо ордог байсан.

Отгонбаяр -

Бас л мундаг байсан байна шүү.

Төгсжаргал -

Аан.

Отгонбаяр -

Чанга байсан байна.

Төгсжаргал -

Тэгдэг байсан. Тэгээд Должинсүрэн даргаас бол ёстой аймаар их юм сурсан. Мундаг хүн байсан аягүй аж ахуй ч, аягүй зарчим ч.

Отгонбаяр -

Тийм байна.

Төгсжаргал -

Тийм. Тэгээд эмч нарт бол тийм өрөө гэж байхгүй. Эмч нарын, ширээ сандал байхгүй одоо жишээ нь чи өвчтөн гэхэд би чамайг үзсэн бол би чиний дэргэд өвдгөн дээр историо бичнэ.

Отгонбаяр -

Одоо хотын төвийн тийм том эмнэлэг байж.

Төгсжаргал -

Юу ч байхгүй тийм байсан. Тэгээд бид нар чинь бас тэр үед хүн ш дээ. Бас нэг унд цай ууна. Тийм юм байх ёстой биз дээ. Ёстой тийм юм нэг ширхэг хийлгэхгүй. Дарга бол байнга дотор холихоостой.

Отгонбаяр -

Одоо хүнийг, хүний асуудлууд ер нь яаж, юу болдог байсан юм.

Төгсжаргал -

Ер нь одоо хүний эрх, эрх чөлөөний асуудалыг чухам одоо,

Отгонбаяр -

Нийгмийн асуудал,

Төгсжаргал -

Нийгмийн асуудал тэр ерөөсөө үнэхээр гадуур. Тэгээд одоо би санадаг юм нэг. Ариунжаргал гэж нэг эмчтэй бид хоёр 2уулаа хоорондоо ярилаа. Ер нь хоёулаа өдөрт нэг юм авч ирж идэж байя гээд, хоёулаа ядарч байгаа байхгүй юу гүйсээр байгаад. Тэгээд ээлжилье гээд тэгээд би маргааш юм аваад ирэе гээд Ариунжаргал гэрээсээ нэг хатаасан годгор хиам, хиам талхтай ирсэн шүү гээд өдөр хоёулаа ингээд шогшиж байх хоорондоо бие биеэндээ яриад байгаа байхгүй юу. Тэгээд бид 2 өвөл ажлаа дуусахад 7 болчихсон нөгөө хиам талхаа идэж чадаагүй. Тэгээд хоёулаа тэр буузны гуанзны ур талд гарчихсан хиамаа хуваагаад өвөл ш дээ. Тэгээд тэгсэн Ариунжаргал надад ингэж байдаг юм. Төгсөө эмчээ уг нь энийг ингээд гадуур гаргахын ингээд бүлээн усаар угаачихангуут аягүй сайхан салчихдаг байхгүй юу хальс нь. Тэгээд хоёулаа гадаа 7 цаг болж байхад нөгөөдөхөө орой идэж аваад явж байгаа байхгүй юу. Бас хэцүү байсан.

Отгонбаяр -

Үгүй ээ тэр тэгээд бас ажилчдыгаа өглөө болгон усанд оруулаад амы нь зайлуулаад, кварцаар шараад оруулж байгаа юм чинь, энэ хүмүүс одоо ингээд ийм олон цагаар ажиллахад цай хоол хэрэгтэй, дунд нь жаахан амс хийх хэрэгтэй. Өдрийн цайны цаг эд нар байхгүй.

Төгсжаргал -

Байхгүй, тэгдэг юм даа.

Отгонбаяр -

Тэр талаар одоо та нар тэгээд гомдол энэ тэр хэлэхгүй юу.

Төгсжаргал -

Хэлэхгүй, ер нь хэлэхээс ч. Ер нь би, би ер нь ийм эрхтэй гэдгээ ч мэдэхгүй юм чинь.

Отгонбаяр -

Тийм дээ.

Төгсжаргал -

Мэдэхгүй ш дээ. Би тангараг өргөсөн эмч гээд урагшаа зүтгээд байна.

Отгонбаяр -

Нээрээ социализмын нэг юм нь тэр шүү, хүмүүс мэдэхгүй.

Төгсжаргал -

Тийм, мэдэхгүй үнэхээр одоо тэр тамлуулж байна гэдгээ мэдэхгүй л байхгүй юу. Одоо үнэхээр надад би болвол, үдийн цай байх ёстой, би чинь бас хүн юм чинь юм идэх ёстой. Би бас нэг алжаалаа тайлах ёстой гэсэн ойлголт ерөөсөө байхгүй

Отгонбаяр -

Тэгээд социализмынхаа төлөө зүтгээд л байдаг. Эх орныхоо төлөө

Төгсжаргал -

Тийм, тэгээд социализмын төлөө зүтгээд байдаг. Тэр нь хаана ч байсан юм. Тэр социализмыг хэзээ гоё юм болох юм. Лав л амьдрал нь бол аймаар зовлонтой. Тийм биз дээ чи боддоо.

Отгонбаяр -

Тийм тэгээд юм аягүй ховор, юм.

Төгсжаргал -

Юм аягүй ховор. Одоо энэ ялангуяа энэ эх барихын эмч нар талх мах энэ тэр авна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл тэр дэлгүүр чинь аймаар оочиртой юм чинь.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

Тийм тэгээд яах уу юу нөгөө эмэгтэйчүүд голдуу худалдаг ч байдаг болохоор хөөрхий тэгээд араар нь нэг юм амжуулдаг. Нөгөө хэд нь нэг ийм арын хаалгаар өгдөг. Нэг нүүрээ харуулахад нэг ганц талх чулуудчих дайны.

Отгонбаяр -

Тээр

Төгсжаргал -

Тийм байсан юм. Ойрхон жижүүр хийнэ. Аягүй хэцүү, тэр 20н жил бол их л хэцүү байсан. Сүүлдээ яах вэ 90-ээд он болоод ардчилал гарч ирээд тэгээд манай улс чинь нэг яахаа ч мэдэхгүй нэг ийм юм боллоо ш дээ.

Отгонбаяр -

Задгайрлаа ш дээ.

Төгсжаргал -

Задгайрлаа ш дээ. Тэр үед бол, овоо харин даже харин, хүн ч төрөхөө болисон. Бид хэд чинь

Отгонбаяр -

Зулбаа ирэхээ байсан.

Төгсжаргал -

Зулбаа ирэхээ байсан. Өдөр нь бараг ингээд төрөх бараг тэр чигээрээ хоосон. Тэгээд бид хэд чинь яах уу архидна. Төрөх дээр. Тэр юу ууж байсан гээч хятадаас нэг хачин улаан вино орж ирдэг нэг, нээх гоё чихэр амттай, тэрийг ууна.

Отгонбаяр -

Хийх ажилгүй юм чинь.

Төгсжаргал -

Одоо тэр хэний чинь, одоо манай нэг эмчийн нөхөр нь ингээд урагшаа яваад ирсэн гээд бид хэд нөгөө өвгөнт, өвгөнт архи хоёр хоёрыг өгөөд би Мэндээд авчраад л өгч байж билээ ш дээ нөгөөдөхийн.

Отгонбаяр -

Аягүй ховор нандин.

Төгсжаргал -

Аймаар гоё архи.

Отгонбаяр -

Ёоё инээдтэй юм.

Төгсжаргал -

Тэгж нэг тэнд нэг 2, 3 жил байсан.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Ер нь бараг хүн төрөхгүй хүн ч ирэхгүй. Тэгээд бид хэд чинь өдөрт оччихоод сайхан чөлөөтэй, ярьж хөөрөөд л, архидаад л.

Отгонбаяр -

Юу хөдөө эмэгтэйчүүдийн эмч байсан тэ? хөдөө Ховд аймагт, хотод орж ирээд 2-р төрөхөд ингээд эмч хийх энэ хоёрт тийм орчины, хангамжийн, одоо тэр эмчилэх технологи ч гэдэг юм уу, эм тарианы хангалт гээд энэ талын ялгаа их байсан уу?

Төгсжаргал -

Юу байсан юм. Би болохоор аймгийн нэгдсэн эмнэлэгээс ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэг чинь болохоор дотороо, тэр социализмын үед нэг авах юм чинь хөдөө хангамж их сайтай байдаг байсан ш дээ. Хөдөөг бол алс газрыг их харж үздэг. Эм тарианы хангалт бол хөдөө арвин, тэгээд дээрээс нь аймгийн нэгдсэн эмнэлэг гэдэг чинь дотроо ингээд бүх нарийн мэргэжлийн одоо төрөлжсөн юмнууд байдаг. Тэгээд эмэгтэйчүүдийн асуудал шийдэхэд бол ерөөсөө яг нэг байшин дотор гүйгээд шийдчихдэг. Энэ 2-р төрөхөд болсон чинь яг л цэвэр амаржих газар гэхдээ бол яахав эмч нарын мэргэжлийн ур чадвар мадвар бол өндөр, тэр чинь мэргэжлийн газар юм чинь, эм тарианы хангамж бол харин бишээ жаахан тааруу.

Отгонбаяр -

Хөдөөнөөс муу.

Төгсжаргал -

Хөдөөнөөс муу. Дээрээс нь хүнд хүний асуудал шийдэхэд аягүй хэцүү. Дандаа гаднаас 3-р эмнэлэг, 1-р эмнэлэг гээд гаднаас эмч дуудаж, одоо гадагшаа жишээлбэл ингээд нэг хүний цээж гэрэлд харах ч юмуу цээжний зураг авах шаардлагатай байлаа гэж бодоход хөдөө чинь бол амаржих газар нь доор нэг давхарт, рентгэн хоёр давхарт гараад авхуулчихдаг байхгүй юу. Энд болохоор тэгэхгүй нөгөө хүнээ тээвэрлээд 3-р эмнэлэг рүү явж өгдөг гэх мэтээр. Ер нь манай төрөх чинь бас нэг тийм хоцронгуй ш дээ, бусад одоо юуг бодоход. Тэгээд одоо яг энэ миний бодлоор бол юу юм билээ, ер нь ингээд эмнэлэгийн байгууллагууд бол ингээд цогцоороо нэг дор төвлөрч явбал, амаржих газар гээд ингээд тустай биш яг ингээд тэр мэргэжлийн тасаг гэдэг утгаар, яг хөдөөний тэр зохион байгуулалт бол надад бол, хүнд их ойрхон зохион байгуулалт. Надад бол энд ирээд бол их хэцүү байсан. Хөдөө байсныгаа бодоход, гэхдээ яахав эмч нарынхан ур чадвар бол өөр тийм байсан.

Отгонбаяр -

Тэгээд 90 оноос өмнөх үе, 90 оноос хойших үе хоёрт бол маш их ялгаа байсан байна тэ? ажиллахад.

Төгсжаргал -

Ялгаа байлгүй яахав. 90 оноос хойш чинь одоо яг ингээд ардчилал гараад, би тэр үед чинь одоо дөнгөж 30 гарсан л сэхээтэн хүн байсан ш дээ. Тэгээд би мэдээгүй маш олон юм мэдэж авч байгаа байхгүй юу нэгд. Хоёрдугаарт би чинь нээрээ, би чинь нээрээ хүн юм байна ш дээ. Би ер нь ийм эрхтэй байх ёстой юм байна. Би ингэж байх ёстой юм байна. Би энийгээ эдлэх ёстой юм байна. Энэний өмнөөс би бас юм хэлж болох юм байна.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

Даргыгаа хуц гэж болох юм байна гэдэг л юм одоо болж өгвөл,

Отгонбаяр -

Чи ингээд болохгүй байна ш дээ гэдгийг хэлэх эрхтэй,

Төгсжаргал -

хэлэх эрхтэй,

Отгонбаяр -

Шүүмжлэх эрхтэй

Төгсжаргал -

шүүмжлэх эрхтэй. Би бас социализмын үед даргатайгаа нилээд зөрдөг л хүний нэг л байсан л даа. Гэхдээ хамгийн гол нь ер нь бол тийм, одоо нэг тийм яг биеэ даасан, мэргэжилдээ бол ямар ч байсан би бол хэний ч өмнө ороод юугаа ч хийж чадна гэсэн тохиолдолд бас ингээд дарга дургатай бол зөрөөд байхаар ерөөсөө дээшээ ахидаггүй. Одоо яг би тийм ордонд төрсөн яг тэрүүгээрээ дууссан. Тийм.

Отгонбаяр -

Тэгээд ингээд их олон зүйл, эмч хийж явахад яг энэ клиник дээр маш хүнд ийм хэцүү тийм тохиолдлууд байв уу?

Төгсжаргал -

Яг ер нь төрөхийн эмч чинь юу ш дээ, одоо нэг хөл нь наранд, нөгөө хөл нь нарсанд гэдэг яг тэр үг яг оносон үг гэж би боддог.

Отгонбаяр -

Төрөхийн эмчийг тэгж хэлдэг үү.

Төгсжаргал -

Тэгдэг, би чинь одоо инээгээд ороод ирсэн хүн ямар нэгэн одоо хурц шалтгааны улмаас инээгээд орж ирээд төрөх орон дээр гарсан хүн үхчихдэг байхгүй юу. Тэр тохиолдол байдаг нэгд, хоёрдугаарт нэг бол аягүй асар хүнд хүн гаднаас орж ирээд сайхан засрах тохиолдол байдаг. Тэгэхээр ер нь эмч хүн бол, одоо миний яг өөрийнхөө юугаар бодоход одоо хүн ингээд, хармасалтайгаар одоо миний гар дээр ингээд хүн үхэхэд би оронд нь үхэх нь яав гэж бүр чин сэтгэлээсээ боддог. Тэгэхээр л одоо тэр, тэр хүний төлөө харамсаж гашуудахаас гадна, тэр гэр орны, хүмүүсийн хэл ам, тэгээд одоо тэр одоо өөрийн мэргэжлийн хүмүүсийн шүүмж , ер нь захиргаадалтын үед ч бай, ер нь одоо үед ч бай яг эмч хүмүүсийг бол асар их хэмжээний одоо олон насыг авч оддог гэж боддог би. Маш хүнд стресийг давдаг байхгүй юу, тэр ерөөсөө нэг хүн, үхэх хүн гэж байхгүй ш дээ. Тийм эмч хүн болвол үхэл үзэхгүй явдаг эмч хүн ч гэж байхгүй. Тэгэхээр тэр яг тэр үхэл дайрахад ялангуяа манайд бол бусад салбарын эмнэлэгт бол яах юм бэ? жишээлбэл олгой тусаад дотроо хагарчаад орж ирээд үхэж байгаа хүн, яг нэг талдаа ар гэрийнхэн бодоход, хэдийгээр тэр эм, эмч эмнэлэгийн буруу бас байлаа ч гэж бодсон тэр чинь бас давхар шалтгаантай ш дээ. Манайд жишээлбэл одоо, зүрхний одоо хүнд өвчтэй ч юмуу, ер нь элэг дагавар ингээд архаг өвчтэй ч юмуу тэглээ гэхдээ жирэмсэн. Тэгээд орж ирээд уг өвчнийхөө хүндрэлээр үхэхэд л нөгөө айл ойлгодоггүй байхгүй юу.

Отгонбаяр -

Яг тэгнэ ш дээ.

Төгсжаргал -

Эрүүл хүн оруулсан

Отгонбаяр -

Төрөхөөс болоод.

Төгсжаргал -

Төрөхөөс болоод та нар чадсангүй. Үнэхээр эмч хүнд бол, одоо яг манай нөхцөлд бол анагаах, анагаахын хөгжил бол одоо бусад оронтой харьцуулахад ямар байна, ямар байв. Тоног төхөөрөмжийн хангамж, эмчилгээ оношилгооны арга маань хэр байв. Хэдий эмч ч сарвалзаад ч хүр ч болохгүй оргил гэж байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

Оношилж болохгүй тохиолдол чадахгүй тохиолдол байна. Тэр болгонд яг тэр болгоныг өөр дээрээ үүрдэг. Би тэгэх минь яав, ер нь яахав дээ аливаа нөгөө нэг алдсан юмны чинь араас хүн аягүй бол, тэгэх минь яав, ингэх минь яав гэсэн харамсал байна. Нэгэнт хүн өнгөрчихөж байгаа болохоор нэг хэсэг сэтгэлээс гарахгүй, нойр хүрэхгүй, хоол аманд орохгүй, яг л одоо өөрийнхөө л одоо хамаатан садан ойр дотныхоо хүнийг адчихсан юм шиг, тэрнээс ч илүү гашууддаг, тэрнээс ч илүү харуусдаг, тэрнээс ч илүү хүнд зовлон туулдаг. Энэ болбол одоо яг миний мэргэжлийн эмч нарын бол насны ер нь их олон насыг авч байгаа гэж би боддог юм.

Отгонбаяр -

Тийм байх шүү. Эмч нар ер нь их урт насалдаггүй .

Төгсжаргал -

Насалдаггүй.

Отгонбаяр -

Тэгс хийгээд явцгаадаг.

Төгсжаргал -

Тийм, тэгээд яахав одоо би ч бас арай гайгүй гарсан гэж боддог өөрийгөө, хувийн салбар луу.

Отгонбаяр -

Тийм дээ.

Төгсжаргал -

Тийм, 2006 онд гарсан уу?

Отгонбаяр -

2006 оны 10 сард гарсан. Тэгээд хувиараа хувийн эмнэлэг байгуулаад.

Төгсжаргал -

Тийм.

Отгонбаяр -

За тэгээд одоо энэ улсын Улаанбаатар хотын төв 2-р төрөхөд улсын эмнэлэгт ажиллах, хувиараа хувийн эмнэлэг байгуулаад ажиллах хоёрт бас их ялгаа байгаа байх тэ?

Төгсжаргал -

Байна, байлгүй яахав. Одоохондоо манайд бол юу байна л даа, хувийн хэвшилийн эмнэлэг бол тэр бүр жинхэнэ хүний одоо хар бор зүрхээрээ гэдэг юмуу, бор зүрхээрээ, одоо ингээд хувийн хэвшлийн юм гэж нэг ийм юм байдаг байх гэсэн тийм л ойлголттой дөнгөж эхэлж байгаа байхгүй юу. Одоо манайд улсын, хувийн хэвшилийн эмнэлэг чинь яахав нэг эмч нар ядуу, тэрний тэр орон байр байхгүй, авъяа сайхан тоног төхөөрөмж авчихая мөнгө байхгүй. Зөвхөн бор зүрхээрээ өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр хүнд одоо нэг ойр, өдөр тутмын, ойр тутмын нэг тийм л одоо үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгүүд ихэнхи нь байна. Яахав хөл дээрээ тогтсон гадна дотны хөрөнгө оруулалттай цөөхөн хэдэн эмнэлэг байгаа л даа. Гэхдээ манай одоо, энэ дээгүүр байгаа албаны хүмүүс манай удирдах хүмүүс яадаг юм гэхээр тэр одоо төрийн мөнгөөр асар олон жил оршин тогтночихсон тэр улсын эмнэлэгтэй бид нарыг харьцуулаад байдаг.

Отгонбаяр -

Яг үнэн ш дээ.

Төгсжаргал -

Тийм тэр бол их хэцүү. Тэгэхээр улс, хувийн хэвшилээ жаахан төр засгаас харж үзмээр л байна л даа. Тэгээд нийлэх хэрэгтэй байна. Тийм одоо олон мэргэжлийн эмч нар нийлээд, нэг нэгдсэн эмнэлэгч юм уу, нэгдсэн амбулотор хэлбэрээр ядах нээ тийм хэлбэрт ормоор байна. Бут бутын ёроол очоод суучихсан нэг хэдэн эмч л байна ш дээ, одоо болбол.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

Тийм, яах уу энэ нь болохоор биенд амар байна. Биенд амар болов ч урагшаа хөгжихгүй байна. Би бол одоо жижүүр хийхгүй, үнэхээр бол одоо өөрт төвөгтэй санагдсан юмаа авахгүй, Тэгээд өнөөдөр одоо бор, нөгөө нэг юу билээ бор хоног шар өдөр билүү?

Отгонбаяр -

Аанхаан

Төгсжаргал -

Тийм л байдлаар өнгөрөөж явж байгаа байхгүй юу. Уг нь бол тэгэмээргүй л санагдаж байгаа юм л даа.

Отгонбаяр -

Хөгжих хэрэгтэй, аль аль талаараа, хүн нь

Төгсжаргал -

аль аль талаараа эмнэлэг нь, хүн нь хөгжих хэрэгтэй байгаа байхгүй юу. Эмнэлэг нь хүн нь хөгжөөд ирэх юм бол тэр үзүүлж, тусламж авч байгаа хүмүүс нь бас хөгжинө ш дээ. Дагаад бид нарыгаа дагаад

Отгонбаяр -

Тийм .

Төгсжаргал -

Тэгэхээр тийм биш байна одоо. Улсын эмнэлэг нь ч одоо бас сайн биш байна. Дээрээс нь хувийн эмнэлэгүүд нь одоо материаллаг бааз муутайгаас болоод хөгжихгүй байна. Тэгээд манайх бол одоо ер нь болбол бас ийм одоо ингээд ажиглаад байхад юу болчихож, хүмүүсийн одоо жинхэнэ нөгөө оюуны хоосрол гэдэг билүү, тийм юманд л их орчихсон. Ер нь юм уншидаг ч хүн алга сайхан, сайхан залуучууд байх юм. Тэгсэн хирнээ тэд нар одоо тийм, ер нь л нэг учираа олохгүй байгаа юм уу? одоо ямар хандлагатай байдаг юм гэхээр, арай гайгүй ингээд толгойндоо нэг жаахан юм сүвтэй нь ямар нэгэн аргаар хил давах тийм бодолтой байх юм. За толгойндоо жаахан эрүүл мэндийн хувьд жаахан тэнцвэртэй гайгүй нь ямар нэгэн аргаар хар хөдөлмөр хийж л хил давах сонирхолтой.

Отгонбаяр -

Тийм гадаадад очоод хар ажил хийх.

Төгсжаргал -

Хар ажил хийх сонирхолтой. Тэрнээс доошоо нь бол ерөөсөө учраа олохгүй. Тийм л байдалтай болчихсон байна ш дээ. Манайхыг одоо хэзээ яаж цэгцэлэх вэ нээрээ одоо

Отгонбаяр -

Үгүй бол төрд орж баяжчих гээд хэрэв, тэр лүү орж баахан.

Төгсжаргал -

Төрд орж баяждаг чинь өөр л дөө. Одоо тэр чинь юу болчихлоо. Одоо бол хэрийн хүн төрд орохоо боличихлоо. Яасан гэхээр манай төр чинь бол ерөөсөө авилгын сайхан сүлжээ болчихлоо ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

Тэр нөгөө нэг боловсон хүчний шилэлт сонголт гэдэг юм чинь аль 90 оноос өмнө л байсан. 90 оноос өмнө арын хаалгаар хүн бол төрийн албанд орж байсан. Гэхдээ учиртай байсан шүү. За нэг 20 хувь нь арын хаалгаар ордог байхад 80 хувь нь бараг боловсон хүчний шилж сонголтоор ордог байсан. Одоо бол тийм юм байхгүй ш дээ. Одоо бол төрд ордог хүмүүсийн чинь одоо дээд талд нь татдаг сүлжээ гэдэг бол ах дүүгийн сүлжээ болчихсон. Одоо бол

Отгонбаяр -

Эсвэл авилгын сүлжээ.

Төгсжаргал -

Авилгын сүлжээ л дээ, тэр чинь ах дүү гэдэг бол тэр чигээрээ л авилгын сүлжээ болчихсон. Тэгээд одоо бол тэр Баабарын ярьсантай бол үзэл санаа бол яг нэгтэй байдаг юм. Тэр Энхбаяр бол одоо манай монголыг бол нийгмийнх нь хувь д бол эвдэлсэн, сүйтгэсэн гэсэн нэг тийм юм байдаг ш дээ, Дүгнэлт тийм л байна. Одоо бол миний одоо яг байж байгаа байдал бол тийм. Бор өдөр шар, хонг өнгөрөөж байна.

Отгонбаяр -

Хувийн эмнэлэгтэй.

Төгсжаргал -

Хувийн эмнэлэгтэй. Яах уу одоо 20-н жил би чинь бараг 30-аад жил эх барихын эмч хийчиж байгаа хүн чинь энэ хугацаанд надад хэн эс үзүүлэхэв дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

тийм, тэр хэдээс одоо үнэхээр энэ Төгсөө эмч л одоо сайн гэсэн тийм хүн над дээр сурж ирж надад үзүүлж байгаа байхгүй юу тийм .

Отгонбаяр -

Түрүүн та ярьж байхдаа өнгөрсөн зун нутаг руугаа явсан гэсэн. Тэгээд, одоо олон жилийн дараа төрсөн нутагтаа ингээд очиход тэр нутгийн хүмүүсийн аж амьдрал, байр байдал, өөрчлөгдсөн байна уу? Сайжирч, дээшилсэн байна уу? Амьдарлынх нь чанар нь. Одоо тэр сумын сургуульд сурч байгаа хүүхдүүд таны сурч байсан үеийнхээс өөр байгаа байлгүй дээ.

Төгсжаргал -

Би одоо зуны улиралд очсон болохоор сургуулийн хичээл бол тарчихсан байсан. Би яг төрсөн сумаараа орсон, очсон юм чинь. Миний сурч байсан сургуулийг бол аль дээр нураасан, нураачихсан юм. Тэгээд оронд нь гурван давхар, хоёр давхар сургууль баричихсан юм байна билээ. Тэгээд анги танхим нь тэр үед сургуулийн ой болох гэж байна гээд бас нөгөө төгсөгчидөөсөө хандив мандив аваад ихэнхи анги мангиа гайгүй будаж шунхадаад засчихсан юм байна билээ. Гэхдээ сумын төв бол одоо, сумын төв бол бас үнэхээр өрөвдөлтэй. Үнэхээр өрөвдөлтэй нэг тийм эзгүй орхисон, одоо нэг тийм

Отгонбаяр -

Мартагдсан.

Төгсжаргал -

мартагдсан. Бүр одоо хаана хүрээд ирсэн юм гэж бодогдохоор. Гэхдээ ер нь би бол бас Монголчуудыг ялангуяа ер нь хаа хаагүй л одоо эх толгойгүй болчихсон. Тэгээд дээрээс нь тийм одоо нөгөө Бат-Үүлийн хэлдэгээр бүр тийм хоноцын сэтгэлэгээтэй болчихсон.

Отгонбаяр -

Оюун ухаандаа

Төгсжаргал -

Тийм ийм юм байна гэж ойлгосон. Яагаад гэвэл би сумынхаа гүүр нь дээр. Тэс гол дээр, Тэсийн гол дээр тавьсан гүүр байдаг байхгүй юу. Тэр нь дээр ирээд бид нар шөнө оройхон ирээд гар ч чадаагүй хонсон. Яагаад гэхээр гүүр нь нурчихсан байгаа байхгүй юу ,

Отгонбаяр -

За.

Төгсжаргал -

Бүр ингээд нураад доошоо ингээд уначихсан. Тэгээд тэр чинь унаж, унавал орвол амь насаа алдчихаар санагдаад тэгээд тэр аймаар их шумуултай. Тэгээд тэр гүүрний доор хонох гэж үүлээ үзлээ. Машин дотор их олон хүн суучихсан. Нөгөө амьсгалмаар байдаг, амьсгалахаар нөгөө нэг шумуул ингээд чихчихдэг машин дотор. Тэгээд өглөө үүр цайж байхад цаанаас нэг нутгийн индиан ирж, машинтай зүгээр гулалзаад л гараад явчихаж байна. Бид нарын ур талд. Тэгээд чи энийг нэг гаргаад өгөөч гэж байж машинаа гаргуулж авлаа.

Отгонбаяр -

Гол гаталж байгаа.

Төгсжаргал -

Гол гаталж байгаа. Тэгээд гүүр нь бүр ингээд унаад, нураад тэр ер нь зоригтой л хүний ажил тэрүүгээр гар нь гэдэг. Тэгээд сургуулийн ой болох гэж байгаа, сумын наадамтай хамт болох гэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Сумын ой бас болох гэж байгаа?

Төгсжаргал -

Сумын ой бас болох гэж байгаа юм. Тэгээд их адаггүй хандив нэхээд тэгээд миний араас бол маш олон хүн машинаар ирж байгаа байхгүй юу. Энэ хот орон газраас, тэгээд тэр нар нэг бүгд гүүр нь дээр нь очиж хондог гэж байгаа байхгүй юу. Тэгээд маргааш нь гардаг.

Отгонбаяр -

Тэгээд нэг нутгийн индиан гаргаж өгдөг.

Төгсжаргал -

Тийм, тэгээд би юу яасан юм. Тэр сумын засаг дарга чинь миний одоо садангийн л юм л даа. Тэгээд би тэднийд очсон шууд. Уур нь, уур хүрсэн гэж миний, чи энэ сумыг авч явж байхдаа чи нэг гүүрийг янзалчихад яадаг юм. Чи 8 жил хоолы нь хороочихоод,тэгээд тэгсэн чинь 3 сая төгрөгөөр зассан гээд. Битгий хуцаад бай чи 3 мод ч шургуулаагүй байж, үхсэн элэнцэгийн чинь 3 сая төгрөг гээд би

Отгонбаяр -

Яанаа.

Төгсжаргал -

Тэгж хэлээд гарсан би тэднийхээс, тэгээд тэр сумын төвөөр явахад би, надад үнэхээр нэг тийм хэлж болошгүй. Тийм нэг ийм хар гуниг гэдэг юмуу цээжин дотор, би нутагтаа оччихсон сайхан яваа хүн ш дээ уг нь төрсөн. Тэгээд баруун аймаг, би одоо анх удаа ерөөсөө би газраар би Увс явж үзээгүй байхгүй юу. Дандаа л өмнө нь бол онгоцоор, оюутан байхдаа ч онгоцоор сүүлд нь нэг ганц хоёр очихдоо онгоцоор, тэгээд сая би машин бариад явсан өөрөө. За ингээд Завханы Сонгино өнгөрөөд манай Увсын нутаг руу тонгойдог юм л даа. Тэгээд ерөөсөө Увс руу ороод тэр зам мам гэдэг бол ёстой нээрээ үнэн аймаар. Би тэгээд хувь тавилангаар одоо аймаар тийм урд насандаа ямар ч юм байсан юм. Аймаар муухай тэр газар төрүүлсэн байна гэж ойлголоо би, аймаар хувь тавилангүй л гэдэг юм уу.

Отгонбаяр -

Тэс чинь бүр цаад нөгөө хилтэй ойрхон биздээ?

Төгсжаргал -

Яг Туватай хил,

Отгонбаяр -

Туватай хил.

Төгсжаргал -

Тэр зам мам гэж үнэн тойм алгаа, тэр замын муу байгаа гэж. Тэгээд тэрүүгээрээ ер нь юу юм байна билээ. Энэ хангай аймгууд чинь ингээд бас зуны улиралд бас нэг бизнес маягийн юм их цэцэглэдэг юм байна. Яагаад гэвэл нөгөө нэг аялал жуулчилалын, одоо замд нөгөө том том пургонтой гадаадын жуулчид, Архангай мангай бол шигүү л байгаа юм л даа ер нь. Тэгэхэд чинь манай аймаг руу ороод ирэхээр юун жуулчин, ерөөсөө амьд амьтны бараа харагдахгүй байгаа юм чинь. Ер нь ихэнхи нь тэгээд

Отгонбаяр -

Наашаа нүүчихсэн.

Төгсжаргал -

цөлжчихсөн нутаг нь, тэгээд ихэнхи нь наашаа нүүчихсэн. Байгаа хэд нь тэр нөгөө нэг ёстой нэг сүүлчийн могикан гээд нэг ийм юм байдаг билүү. Нөгөө кино, тэр шиг л санагдаж байгаа юм чинь нээрээ үнэн аймаар. Тэр Тэс суманд бол би тэгж очоод нэг л хонсон. Хэцүү юм байна билээ.

Отгонбаяр -

Малчдын амьдрал бол ямар байна.Гаднаас нь харахад, хуучинаа бодоход дээрдсэн гээд байгаа юм даа.

Төгсжаргал -

Малчид ийм байгаа байхгүй юу, малчид чинь байна ш дээ. Мал нийгэмчлэхэд би бол байсан. Одоо ер нь тэр үед, яг нийгэмчлэхэд чинь хэзээ билээ. Малыг малчидад хэзээ өглөө.

Отгонбаяр -

Хувьчлал, өмч хувьчлал уу?

Төгсжаргал -

Аан.

Отгонбаяр -

Тэр нөгөө 90-н оны дараагаар ш дээ. Нэгдэлжих хөдөлгөөн, нэгдэл задраад

Төгсжаргал -

За байз энэ Долгормаа чинь хэдэн онд төгсөлөө 10-р анги. Долгормаа 10-р анги төгсөж байхад л авч байж байсан юм. Тэгээд яахав тэр үед чинь нэг хүнд 15-н толгой мал өгч байсан юм.

Отгонбаяр -

Тийм тэгэхэд Долгормаа 10-р анги төгсөж байна гэдэг чинь л 90-д он л байхгүй юу.

Төгсжаргал -

Тийм байна.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тэгээд Долгормаад 15-н толгой мал ноогдож байсан юм. Би сайн санадаг байхгүй юу. Тэгээд тэр малаа хувьчиллаар малаа хувьчилж аваад өсгөсөн нь байна ш дээ одоо бол гаднаа олон малтай, яахав гайгүй сайхан амьдарч байна. Өөрөөр хэлбэл бас нэг тийм хөдөлмөр ч хэсэг нь гэсэн үг ш дээ тэр чинь.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тийм, нөгөөдүүл нь бол дорой ерөөсөө одоо би эрх чөлөөтэй болсон гэсэн араншингаар нөгөө өгсөн юмыг нь хагалж иддэг юмуу, алдаж туудаг юм уу. Тэгээд хот орон бараадчихсан юм байна. Тэгээд ялангуяа одоо манай суманд гэхэд одоо тийм айхтар үгээгүй ядуу хүн байдаггүй гээд байгаа байхгүй юу. Яагаад гэвэл ядуучууд нь бүгд хотруу нүүчихсэн юм чинь.

Отгонбаяр -

Тийм ш дээ, яг үнэн ш дээ. Тэгээд хотод ирээд одоо хог түүгээд, траншейнд очоод эсвэл хулгай хийгээд.

Төгсжаргал -

Тийм, үнэн тийм байхгүй юу. Одоо тэгээд манай ах дүү нар, би ямар айл болгоноор орж суух биш. Ах дүү дээрээ орж үзэхэд бол, одоо тэнд байгаа манай ах дүү нар их сайхан, мал хуй ихтэй сайхан, сайхан амьдарч байгаа хүмүүс байдаг юм. Зүгээр би нөгөө нэг Батхүү эд нараас сонирхоод асуудаг байхгүй юу. Их ядуу хүн нь хэн бэ? ер нь ямар айлууд ядуу байдаг юм, гэхээр энд ядуу хүн байхгүй яагаад гэвэл бүгдээрээ хот нүүчихсэн гэж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тийм байхаа.

Төгсжаргал -

Аймгийн төв ч гэсэн тийм. Одоо аймгийн төв дээр бол ингээд явахад байна ш дээ, архины шил бол одоо тэр хараа, ерөө, хархираагийн шил бол ингээд зам зуур хэвтээд байдаг байхгүй юу. Тэгээд би үгүй ээ энэ шилийг түүж авахад яадаг байна. Шил түүдэг юмнууд байдаггүй юмуу? гэхээр байхгүй ээ, бүгд хот явчихсан юм чинь гэж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Хотод ирж түүдэг байхдаа, тэд нар.

Төгсжаргал -

Аан.

Отгонбаяр -

Одоо тэр хэд бол тэд нар чинь энэ ажлыг л хийнэ ш дээ.

Төгсжаргал -

Тэгнэ ш дээ, хотод ирээд манай аймгаас одоо эхэнхи нүүж ирсэн нь энэ хойд талын хогийн цэгээр дамжидаг юм гэсэн.

Отгонбаяр -

Харин тэгдэг гээд байгаа юм даа. Ялангуяа тэр их нэн ядуу юугүй улсууд нь бол тэ?

Төгсжаргал -

Хотод харин сайхан байна гэж ойлгодог юм биш үү. Тэгээд баруун аймаг, тэгээд аа тийм юу нэг онцлог юм юу яасан. Тэгээд эргээд бид нарыг ирж байхад тэр чинь 8 сарын дундуур шдээ. Архангай аймгийн дунд чигт хөөрхий манайхаас гарсан нүүдэлчид явж байгаа байхгүй юу. 6 сард гарцгаасан гэнэ нутгаасаа. 20 гаруй айл, одоо нэг сумаас гэхэд л 20 гаруй айл нүүж явж байгаа юм чинь тэнд

Отгонбаяр -

Тээр.

Төгсжаргал -

Ганцхан Тариалан сумаас гэхэд гэхэд л 20 д айл нүүж яваа байхгүй юу.

Отгонбаяр -

Нэг дор.

Төгсжаргал -

Нэг дор

Отгонбаяр -

Тэгээд малаа нийлүүлээд туучихсан.

Төгсжаргал -

Малаа нийлүүлээд туучихсан, ачаа бараагаа нийлүүлээд аччихсан, хүүхэд шуухдаа дагуулчихсан. Тэгээд Сэлэнгэ аймаг л орно гэж ярьцагааж байгаа юм даа. Тэгээд Сэлэнгэ орно л гэж ярьж байна билээ.

Отгонбаяр -

Тэгээд тэр нар чинь бөөнөөрөө орж ирээд Сэлэнгийн тэр тариалангийн бүс нутагт тариа мариагий нь алаад, балалж хаяж байна гэсэн. Мал хуйгаа оруулаад

Төгсжаргал -

Тэгнэ ш дээ.

Отгонбаяр -

Аягүй хэцүүдүүлж байгаа сурагтай.

Төгсжаргал -

Тэгээд одоо, одоо би ингээд хүмүүсийн ярианаас нутгийнхаа тухай сураг сонсохоор одоо байна ш дээ. Лав л одоо миний тэр мэдэх айлуудаас 20 гаруй айлууд өнөө жил нүүх гэж байгаа гэж ярьж байгаа байхгүй юу наашаа,

Отгонбаяр -

Дахиад энэ жил

Төгсжаргал -

Тэгээд Сэлэнгэ рүү мал оруулахгүй гэсэн юм шиг байна билээ.

Отгонбаяр -

Тийм, нэг тиймэрхүү юм болж байгаа байх тийм.

Төгсжаргал -

Тэгээд тэд нар хаачих гэж байгаа юм бол.

Отгонбаяр -

Ер нь бол баруун зүгээс их нүүдэл наашаа 90д оноос хойш. Тэгээд харин хүн нь барагдахгүй юм даа. Үлдсэн нь нүүгээд байх юм, нүүгээд байх юм.

Төгсжаргал -

Манай улс 3 сая, 2 сая гаруй хүнтэй гэж үнэн үү?

Отгонбаяр -

Тал нь гадаадад.

Төгсжаргал -

Гадаадад маш их хүн бий. Одоо монголд, монгол өрх айлаас асуухад гадаадад хүнгүй айл байгаа юу?

Отгонбаяр -

Байхгүй.

Төгсжаргал -

Бараг байхгүй ш дээ. Тэгээд дээрээс нь энэ чинь одоо энэ тооллого мооллогоор, автын ослоор л гэхэд хичнээн хүн үхсэн байна, Тэгээд ингээд 2 аравны хэдэн сая 3 сая хүрч байгаа гээд байдаг. Энэ Улаанбаатрын гудамж энэ тэрийг харахаар би бол үгүй гэж бодоод байгаа юм. Их л олон хүн амтай.

Отгонбаяр -

Хүнээ тоолж чадахгүй байгаа юм.

Төгсжаргал -

Аан.

Отгонбаяр -

Түрүүн чинь нэг малаа тоолж чаддаг, хүнээ тоолж чаддаггүй. Хүнийх нь бүртгэл байдаггүй сонгуулиас болж тийм шүүмжлэл гараад ирсэн шүү.

Төгсжаргал -

Энэ чинь одоо, бусад оронд чинь тэр хүний бүртгэл гэдэг бол маш нарийн л байдаг л юм байх чинь билээ ер нь л. Тэгээд манайд бол тийм юм алга байна ш дээ. Баяржих нь гарч ирээд нэг бүртгэлийг төгөлдөржүүлнэ гээд нэг юм яриад байсан чинь. Төгөлдөржүүлэх юм уу тэр.

Отгонбаяр -

Ёстой, за за та чинь тэгээд төрсөн цагаасаа хойших өнөөдрийг хүртэлх амьдралаа, ялангуяа хүүхэд нас их тийм сонирхолтой, хатуу

Төгсжаргал -

Хатуу

Отгонбаяр -

Хүнд үнэхээр

Төгсжаргал -

Ерөөсөө бүх

Отгонбаяр -

Бас их юм ухааруулдаг, амьдралд дөхсөн.

Төгсжаргал -

Ер нь гэхдээ яахав хүүхэд, тэр үеийн хүүхдүүд бүгд л тийм байсан л даа. Ерөнхийдөө бол, тэр дундаа бол би бол одоо, би бол одоо яг өөрийгөө боддог байхгүй юу. Би ер нь хөл дээрээ тэнцэж эхэлсэнээс хойш л ажил хийсэн хүн байна хөөрхий.

Отгонбаяр -

Тээр.

Төгсжаргал -

Тэгээд одоо би ингээд нуруу туруугаа өвдөх ч юмуу ингээд бодохоор, боддог юм. Би энийг хүүхэд насандаа тэр идэх ёстой тэр витамин, тэжээлт бодис, кальц мальци хэрэглээд байсан бол би өнөөдөр ийм байх уу? Одоо ингээд нуруу муруугаа өвдөхөөр тэгж боддог байхгүй юу нэгд, хоёрдугаарт би чинь одоо энэ 2-р төрөхөд байхдаа бараг 20-н жил хагалгаанд зогссон хүн л дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Төгсжаргал -

Тийм, кесарево гэхэд чинь би 800 гаруй кесарево хийчихсэн байдаг юм. Хөөрхий, 2000 гаруй хагалгаанд орсон байдаг юм.

Отгонбаяр -

Тээр.

Төгсжаргал -

Тийм тэгэхээр чинь тэгээд нэгд, хагалгаа нь тэр шдээ. Тэрнээс төрөлт удирдана гэдэг бол асар том нэг хүний бөгсөнд би 3, 4 цагаар ч зогсон ш дээ. Тэгэхээр одоо энэ зэрэгтээ байгаа минь ч одоо зүгээр ч юм уу.

Отгонбаяр -

Хүүхэд байхад чинь бол хөдөө тэр экологи, агаар ус эрүүл бараг эм шиг орчинд тиймээ?

Төгсжаргал -

Тийм.

Отгонбаяр -

Тийм, тэгээд идэж ууж байгаа юм нь бас их тийм органик хүнсүүд байсан учраас тэр бол муудаагүй байх. Ажил хийсэн, хүнд орчинд ажилласан.

Төгсжаргал -

Хүнд, би ер нь боддог юм. Ер нь л би нэг 3 настай орчмоосоо л хөдөлмөр хийж эхэлсэн.

Отгонбаяр -

Та ч тэгээд ер нь ясны хөдөлмөрч хүн дээ.

Төгсжаргал -

Ясны хөдөлмөрч, одоо бол нөгөө Номингоор загнуулдаг ш дээ. Заримдаа гэртээ битгий бүртгэнээд байгаач ээ, суугаач ээ гээд

Отгонбаяр -

Тийм ш дээ, ерөөсөө тэгээд сурчихсан.

Төгсжаргал -

Тийм сурчихсан. Нэг унтаад хэвтвэл нэг орон дээр бүртгэнэхгүй юм даа. Бусад цагаараа дан бүртгэнэж байдаг. Тэрний муу ч гэж алга. Гэхдээ бол одоо би хүүхэд нас бол аймшигийн их хөдөлмөр хийж өнгөрөөсөн дөө бас. Аргал гэдэг юмыг чинь одоо ёстой тэн тэнгийн арагаар үүрдэг байлаа ш дээ. Ер нь хөдөө бол үнэхээр би энийг одоо ярьж чадахгүй байна л даа. Би одоо энгэж бодоод байгаа юм. Бүр бага насаа бодсоор байгаад, бодсоор байгаад одоог хүртэлх юмаа ингээд сийрүүлж бичнэ. Тэгээд яахав миний хүүхдүүдэд үлдэг. Тэгээд бас хэрэгтэй шдээ. Гэхдээ тэрийг бол дан өөрийгөө яриад байхгүй л дээ. Улс нийгмийнхээ амьдралтай холбож ярина ш дээ.

Отгонбаяр -

Тийм шдээ.

Төгсжаргал -

Тийм, тэр үед ямар байсан юм.

Отгонбаяр -

Ер нь тэр чинь хувь хүний амьдрал гэдэг чинь, тэр нийгмийн орчины тусгал тэнд байгаа юм чинь.

Төгсжаргал -

Тийм, Тэгээд 84 онд, би 81 онд би Анагаах төгссөн шдээ. Би ёстой нөгөө Гүрбазарын хэлдэгээр, Гүрбазарын нэг шүлэг байдаг ш дээ. Ээжээ та хүүдээ гомддоггүй биздээ гээд, Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах, Урт холын бодлын тэнд дараастай л яваа шүү гээд. Тэр шиг нээрээ дараастай яваад би ээждээ тусалж чадаагүй. 84 онд ёстой жинхэнэ хорт хавдар оншлогдоод, тэгээд удаагүй нас барсан шдээ миний ээж. Тэгсэн чинь тэр үед би жирэмсэн бас, ээжийгээ нас барахад жирэмсэн. Тэгээд дуудагдаж очиж байгаа байхгүй юу. Ёстой л нэг сайн хүмүүсийн буянаар би бас нэг машин, надад баазаас машин гаргаж өгч Ховдоос, тэгээд би юу яаж байсан юм. Ээжтэйгээ ёстой нэг арай ухаантай байхад нь очиж уулзаж байсан юм. Тэгээд аймгийн төв дээр, тэгээд ямар ч байсан одоо үхэх нь одоо тодорхой болчихож байгаа юм чинь. Тэгээд Янжмаа эгчийн амьдрал ч гэсэн аягүй хэцүү байсан тэр үед, нөхөр нь хаяаад явчихсан 4 хүүхэдтэй, Тэгээд өөрөө нэг муу оёдолчин. Гэр мэр нь гэж ёстой өвчтэй хүн хэвтэх нь байтугай эрүүл хүн хэвтэх аргагүй тийм гэр оронтой.

Отгонбаяр -

Тэгээд ээж чинь эгчийнд чинь.

Төгсжаргал -

Ээж эгчийнд, тэгээд юу яасан чинь, нөгөө аймгийн эмнэлэгт хэвтэж байсан чинь манай дүү аваачаад Ахууна гээд нэг шувуу байдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тэр тэгээд ахууна гэдэг шувууны цус уухаар эдгэдэг гээд, ээж бүр байнга үглээд нөгөө дүүд. Тэр нөгөө цэргээс ирсэн байсан юм. Манай доод талын дүү тэр нөгөө Өвөрхангай, Өндөрхангайгаас очиж Ахууны цус авчирч уулгаад. Тэгээд нөгөө хавдар нь задардаг юм байна. Тэр шөнөдөө цус алдаад доошоогоо.

Отгонбаяр -

Аяа.

Төгсжаргал -

Тэгээд намайг Ховдоос очиход еө ёстой хувхай цаас шиг болчихсон байсан ш дээ. Гэхдээ ухаантай.

Отгонбаяр -

Юуны хавдар байсан юм.

Төгсжаргал -

Элэгний, тэгээд нутагт нь л. Тэгээд намайг ороход хэлж байгаа байхгүй юу. Миний хүү ээж нь нутагтаа л очимоор байна гэж. Би хүний хүүхдийн гэрт үхмээргүй байна гэж, хүргэнийндээ үхмээргүй байна гэж байгаа байхгүй юу. Ямарч байсан суман дээр ч очсон хамаагүй. Тэгээд тэр үед чинь юу билээ,

Отгонбаяр -

Ногоо онгоц байсан юм. Ан 2 гэж.

Төгсжаргал -

Тэгээд юу рүү, нөгөө нисэх, аймгийн нисэх дээр ороод юу яасан чинь яг 12 хүний суудалтай байдаг чи 12 хүний суудал бичүүл. Тэр үед чинь нэг хүний суудал чинь одоо 33 төгрөгч билүү байсан юм. Тэгээд 12 хүний суудалыг би 400-аад төгрөгөөр 12 хүний суудал бичүүлээд. Тэгээд ээжийгээ авч явсан юм. Цаашаа сум руу. Тэгээд авч яваад юу яасан чинь, нөгөө ногоон онгоцны нисгэгч нь Мэндээг таньдаг байсан юм билээ. Тэгээд бүр хөөрхий буудлаасаа бүүр сумын төв хүртэл буугаад нөгөө явагчлаад явсаар байгаад Тэгээд манай муу ахын урдхан талд авчирч буулгасан бид нарыг.

Отгонбаяр -

Нөгөө онгоцоо явуулаад.

Төгсжаргал -

Тэгээд тэндээс хөөрхий бид нар өргөөд, тэгээд нөгөө ахындаа оруулаад. Тэгээд тэнд ороод нэг урт амьсгаа аваад өнгөрчихсөн.

Отгонбаяр -

Өө за.

Төгсжаргал -

Манай ахынд, сумын төв дээр. Тэгсэн чинь, тэр 84 онд, тэгээд чи боддоо тэр үед одоо социализм их сайхан, баян тарган байсан бол тэн дээр л гарна биздээ хүн үхчихээд байхад. Зул барих гэсэн чинь шар тос олддоггүй, сүүлний тосч олддоггүй. Манай ахынд, манай ах чинь одоо авгай нь багш, өөрөө багш ш дээ. Юу ч олддоггүй. Тэгээд манай ахын найз гээд нэг орос, тэнд одоо ямарч ажилтай явсан юм мэдэхгүй нэг орос орж ирж одоо бурханы цөгц олддоггүй зул барих гэсэн чинь, тэгээд тэр орос орж ирээд байна ш дээ гурилаар энгэж нэг ийм цөгц шиг юм хийгээд тэгээд есийн тос, өөрөө нэг есийн тос авчирч хийж зул барьж өгч байсан юмдаа бид нарт.

Отгонбаяр -

Орос хүн тэгж хэлж, хийж зааж өгч байна ш дээ.

Төгсжаргал -

Орос харин тэгж зааж өгч байсан юм. Тэгээд тэрийг ярин бид нар есийн тос олж зул бариад. За тэгээд юу яадаг юм, ээжийгээ ахынхаас оршуулах боллоо. Тэгээд дээр байсан 2 хүүхэд, нөгөө Долгормаа, Долгормаагийн дүү хоёрыг нэг нь 2-р анги, нэг нь 5-р ангид байсан ш дээ. Тэгээд дуудуулаад хөөрхий өнгөрчихсөн юм чинь аав маань ирээд тэгээд сумын төв дээрээс ээж маань их уртаа гэзэгтэй байсан юм. Тэгээд одоо чи эмнэлэгийн хүн юм чинь чи л толгойгий нь янзал тэгээд би үсий нь хайчилж олгойноос нь хайчилж аваад. Тэгээд 12сарын 12 нд нас барсан байхгүй юу ид өвлийн хүйтэн байгаа биз. Аа ёстой ээжийг нас барахад тэр үед өвөл хүйтэн ч гэж жигтэйхэн ёстой гадаа тас няс хийж байсан юм. Тэгээд нэг 16 нд оршуулсан юмаа. Тэгсэн чинь одоо манай ээжийг л анх удаа машинаар оршуулж байна гэж хүмүүс яриад байгаа байхгүй юу. Тэмээгээр л явдаг хүмүүс одоо олон хүүхэдтэй болохоор буянтай байна гэж яриад байгаа байхгүй юу машинаар оршуулж байгаа. Аймаар байгаа биз. Тэгээд муу ээжийн минь зайлуул нэг ийм цагаан орон дээр эвхэдэг 40-ийн цагаан ор байлаа ш дээ.

Отгонбаяр -

Эвхдэг ор.

Төгсжаргал -

Эвхдэг ор.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

тэрэн дээр ингээд нөгөө манайхан чинь нөгөө ингэж дээш нь харуулж маруулж засдаггүй юм байна билээ. Би тэгэхэд мэдсэн. Манай аав ирээд юу сөхөж харчихаад зөв зассан байна гээд ингээд хажуулдаад ингээд хэвтэж байгаа юм шиг

Отгонбаяр -

Өө тээр

Төгсжаргал -

Тэгээд нөгөө аваачихаж тавихдаа яг нөгөө нэг элэг, элэгээрээ ингээд нарлуу харж байх ёстой гээд.

Отгонбаяр -

За.

Төгсжаргал -

Тэгээд нэг юм 2 хөлийн ингээд хагас ингээд нугалуулаад тэгээд нөгөө хөшчихсөн аймаар хүйтэн байсан юм аа. Тэгээд машин дээр тавьж байгаад хөөрхий. Тэгээд нөгөө нутагт зөв зүг рүүгээ явж байгаа байхгүй юу. Сум чинь бас хол, тэгээд тэнд очоод юу хийдэг. Манай тэр аав чинь Баянгомбо гэж одоо Тэсд тийм ер нь баячуудын удам байна ш дээ. Тийм удмын хүн байхгүй юу. Тэгээд Баянгомбын оршуулгын газар одоо дээрээсээ ингээд тэр одоо удмын тийм оршуулгын газар гэдэг юмуу одоо нөгөө.

Отгонбаяр -

Хүнээ тавьдаг газар.

Төгсжаргал -

Том хүмүүсээ аваачиж, нас барсан хүмүүсээ тавьдаг тийм хонхортой. тэнд нь өөр бусад хүн ч юм тавьдаггүй. Тэгээд тийм газар манай ээжийг жижигхэн тийм надад тийм хонхор монхор нь ч мэдэгдээгүй. Тэгээд тэнд аваачаад яадаг юм гэхээр. Тэгэхэд л би хайрцаг саванд хийгээд тавьсан бол бас арай нөмөртэй юмуу гэсэн юм бодогдож байгаа байхгүй юу. Зүгээр л ил аваачаад тавиад одоо тэр цээж нь талын ингээд нөгөө нар луу, нар луу ээврэлж байгаа юм шиг харуулаад тавиад Тэгээд нэг цагаан давуугаар бүтээгээд.

Отгонбаяр -

Хувцасгүй биздээ.

Төгсжаргал -

Хувцасгүй. Тэгээд цагаан даавуугаар бүтээгээд тэр цагаан даавуу нь зүгээр ёс л байхгүй юу. Тэгээд 4 булан дээр нь шороо чулуу мулуу тавьсан болоод. Тэгээд нэг энэ явангуут ингээд хийсээд явчихаж байгаа байхгүй юу. Тэгээд би харуусаж байсан юм. Нэг хайрцаганд хийгээд бас нэг хувцас хунар ч юмуу нэг юмаар ороосон бол сэтгэлд өег байхгүй юу. Тэгээд аавд тэгвэл яасан юм гээд аавд хэлсэн чинь тэгж болохгүй миний хүү тийм юм байхгүй тэрийг бол аав нь зөвшөөрөхгүй.

Отгонбаяр -

Ээж чинь хэдэн настай өнгөрсөн бэ?

Төгсжаргал -

55-тай

Отгонбаяр -

Өө залуу явсан байна ш дээ, эрт явчихсан байна ш дээ.

Төгсжаргал -

Тийм тэгээд хөөрхийдөө тэгээд. Тэгж орхичоод яваад өгж байгаа юм чинь оршуулж байгаа нь тэр.

Отгонбаяр -

Тэгээд ирээд одооных шиг нөгөө нэг будаа цагаа.

Төгсжаргал -

Одоо яахав тэгээд тэр нь ижилхэн л дээ. Тэгээд л оршуулганд явсан хүмүүсийнхээ гар цайлгана, гар хөлий нь угаалгана яг л одоо энэ юутай адилхан. Тэр орхидог нь л тийм. Сүүлд 88 онд бас аав чинь 4 сард нас барсан юм. Тэгэхээр дулаахан байсан юм байна. Тэгээд бас л яг ээжийн таьсан газар газар яг л тэр хонхорт бас л яг л ил тавиад, Тэгээд нэг даавуугаар бүтээгээд тэгээд орхиж байгаа юм чинь. Хэдэн хүүхдүүд нь өвдгөнөөс нь адис аваад, тэгдэг юм билээ.

Отгонбаяр -

Тэгээд тэр тавьсан шарил ер нь хэр зэрэг удаж байна. Зарим нь бол их уддаггүй гээд байгаа юм даа.

Төгсжаргал -

Ээжийнхийг болохоор өвөл тавьчихаад манай тэр цэрэгт яваад ирсэн дүү 10-д хоногийн дараа очсон гээд байгаа байхгүй юу, байхгүй байсан гээд байгаа юм..

Отгонбаяр -

Тээр.

Төгсжаргал -

Тийм юу ч байхгүй байсан гээд байгаа юм. Тэр аавын шарилыг болохоор байсан гээд байдаг юм билээ хүмүүс, одоо бол толгойн байдаг. Толгойныхан яс байдаг. Жилийн одоо би чинь аав нас бараад одоо өнөөдөр бол 21 жил болж байна ш дээ.

Отгонбаяр -

Яг өнөөдөр 21 дэх жил нь гэсэн?

Төгсжаргал -

Тэгэхэд л тэр 21 жилд тэр толгойны яс байгаа юм даа.

Отгонбаяр -

Энэ зун очиход байсан уу?

Төгсжаргал -

Байж л байна. Тэр дагзны хэсэг нь.

Отгонбаяр -

сонин юм шүү.

Төгсжаргал -

Сонин юм.

Отгонбаяр -

Зарим нь бол ерөөсөө бараг маргааш нь алга болдог гээд байгаа юм. Тэгээд маргааш нь бол тэгээд амьтан шумуул иднэ тэгэхэд бол юу ч үгүй алга болох арга байхгүй ш дээ тэ?

Төгсжаргал -

Аймаар байсан.

Отгонбаяр -

тэр их сонин.

Төгсжаргал -

Ээжийг нас барахад тэр жил аймаар их чонотой байсан байхгүй юу. Тэгээд би нэг ил аваачаад тавьчихсан. Тэгээд шөнө ингээд би тэгэхэд чинь гэртээ нэг сар болсон юм аавынхаа хажууд тэгээд орой гараад бие засна. Ёстой чоно улиад шуугиад, аймаар санагддаг байж билээ. Чоно шуугиад, амьтан иддэг юмуу иднэ гэж одоо баймааргүй л юм.

Отгонбаяр -

Харин тийм

Төгсжаргал -

Аан?

Отгонбаяр -

Ёстой учир нь олдохгүй тэр сонин тэ?

Төгсжаргал -

Мэдэхгүй, Тэгээд манай дүү л тэгсэн байхгүй байсан гэж. Би хэдхэн хоноод очсон байхгүй байсан гэж.

Отгонбаяр -

Одоо Увсынхан ил тавьдаг уу, оршуулдаг болсон уу?

Төгсжаргал -

Одоо Увсынхан чухам мэдэхгүй. Одоо манай эгчийн хүүхэд сая нэг аваарт нас барсан ыш дээ, Янжмаа эгчийн том банди нь

Отгонбаяр -

Өө тиймүү.

Төгсжаргал -

Тэгсэн ш дээ. Тэрийг бас ил л тавьсан. Тэгээд одоо ингээд сая ингээд хөдөө замд яваж байхад бол ил тавьчихсан хүн байдаг юм билээ. Ил л харагдаж байсан. Нохой шувуу эргэсэн, үхэр мал эргэсэн тийм юм байдаг юм билээ.

Отгонбаяр -

Сүүлийн үед харин ил тавьдаг болдог гээд байгаа юм, болсон гээд байгаа юм даа.

Төгсжаргал -

Тийм тэр ер нь манай нутагт чинь бол тэр хайрцаганд хийж тавих тухай ойлголт ер нь байдаггүй л байхгүй юу. Тэгээд нэг хараамны Содном гээд хүн нас барсан чинь тэрийг хайрцаганд хийсэн байхгүй юу намайг хүүхэд байхад л даа. Гэхдээ тэд нар нөгөө нүх ухаж хийдгээ мэдэхгүй. Аймаар тэнэг байгаа биз, зүгээр хайрцаглаад, зүгээр хээр тавьчихсан.

Отгонбаяр -

Ээ.

Төгсжаргал -

Тэгэхээр чинь нөгөө нэг үхэр очоод тэрийг чинь орилоод, мөргөөд тэгээд нөгөө хонины хүүхдүүд очиж ороолгоод нөгөөдөхийг чинь, таг магий нь онгойлгоод.

Отгонбаяр -

Бүр тэрнээсээ эс юм болох нь байна ш дээ.

Төгсжаргал -

Тийм тэгээд л одоо мал хавыгаа хүмүүс нөгөө ярихаар бол нөгөө хараамны хавьцаа байгаа гээд яриад байдаг. Тэр ч хэцүү биз дээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Төгсжаргал -

Аан?

Отгонбаяр -

Нөгөө газар доор хийдгээ мэддэггүй, булдагаа мэддэггүй.

Төгсжаргал -

Булдагаа мэддэггүй зүгээр аваачаад тавьчихсан нөгөө хайрцагтаа нь. Тэрнээс манай нутгийнхан одоо хайрцагладаг хүн байхгүй байхаа. Дээр үеэс л тийм байсан юм гэнэ билээ. Тэр ил тавьдаг нэг талдаа бас яахав байгальд цэвэрхэн юм уу?

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Аан.

Отгонбаяр -

Тийм. Нөгөө талдаа бол тэгээд одоо жишээлбэл та хорин хэдэн жилийн дараа нутагтаа очоод, яахав газар дээр нь л очиж байгаа юм. Түүнээс биш яг нөгөө уул нь

Төгсжаргал -

Байхгүйш дээ.

Отгонбаяр -

Юу нь оршуулгын газартай бол тэр чинь.

Төгсжаргал -

Тоймолгоо байхгүй одоо Тэгээд тэр хотгорыг чинь би мэдэхгүй. Манай тэнд амьдардаг дүү нар л энд гэж зааж өгч байгаа юм чинь, тэрнээс мэдэхгүй ш дээ. Тэгээд одоо оччихоод ээжийнхээ тавьсан газрын толгой молгой дээр нь гишгээд яваад байгаа юм уу гэж бодоод. Тэгээд айгаад бид нар тэр хонхор луу ерөөсөө ордоггүй. Тэгээд тойроод, холуур тойроод ингээд гэхдээ яах уу энд ээжийг, аавыг маань оршуулсан гэж бодоод очихоор сэтгэл бас сайхан л байдаг юм. Гэхдээ л тэр одоо бас хэцүү.

Отгонбаяр -

Ээж аав хоёрын чинь амьдрал ингээд 10 хүүхэд төрүүлж өсгөж бүгдээрийг нь хоолонд хүргээд, тэр хатуу хүтүү нийгэмд ёстой нэг яг яс хөдөлмөрлөөд л

Төгсжаргал -

Үгүй,

Отгонбаяр -

Өөрсдөө ер нь юу

Төгсжаргал -

Ер нь ганц ч өдөр одоо тийм юу байгаагүй амар суугаагүй гэдэг юм уу. Тэгсээр байгаад тэгээд хатуу хүтүүтэй ноцолдсоор байгаад нэг эхний хүүхдүүд мүүхэд нь хоол моолонд хүргээд арай гайгүй болоод ирэхийн даваан дээр тэгээд өөрснөө

Отгонбаяр -

Бас залуу явцгаачихаж.

Төгсжаргал -

Тийм бас залуу, залуу яваад өгсөн.

Отгонбаяр -

Уул нь бас жаахан нас насалсан бол хүүхдүүд нь хоолондоо хүрээд бас

Төгсжаргал -

Бас нэг

Отгонбаяр -

сэтгэл нь тэнийгээд.

Төгсжаргал -

Ядаж байхад энэ ардчилал гараад ирэхийг үзэхгүй.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тийм, тэгсэн бол бас нэг малаа буруу нийгэмчлүүлж байсныгаа хүртэл нэг хүнд хэлээд ч гэсэн нэг дотроо онгойлгоно ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тэр чинь дотроо хадгалаад яваад байгаа байхгүй юу. Манай аав бол ерөөсөө бүр өширсөөр, ер нь үхэх хүртлээ өширч байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм.

Төгсжаргал -

Тийм энэ засаг гэж, ийм засаг гэж юу байсан юм гэж дандаа тэгж ярьдаг байсан юм.

Отгонбаяр -

Амьд байсан бол тэр чинь 90 оны үед хувьсгал, ардчилсан хувьсгал дэмжээд явах хүн байхгүй юу.

Төгсжаргал -

Тийм тэр чинь 2 дайнд оролцсон.

Отгонбаяр -

2 дайнд оролцсон.

Төгсжаргал -

Тийм. Тэгээд одоо яахав дээ хөдөө, манай ээж бол тийм биш, аймаар цайлган хүүхэд шиг. Тийм хүн байсан юм. Тэгээд яагаад тийм эрт элэгний хорт хавдартай болсон юм бол удмын юм байсан юм болов уу? боддог юм даа хөөрхий. Одоо цаг сайхан болж л гэж хүмүүс ярьдаг юм. Гэхдээ би одоо тэр сумын сургуулийн дотуур байранд хүүхдүүд ямархуу аж төрж байгааг бол мэдэхгүй. Одоо зүгээр өөрийнхөө тэр яг сумын сургууль дамжиж явсанаа бодоход миний энд одоо ёстой чичрүүдэс хатгах шиг болдог шдээ аймшигтай. Ёстой үнэн аймшигтай. Ялангуяа тэр бригадын сургуульд байсан үе бол ёстой эгээтэй л хөлдөж үхээгүйдээ яг үнэнээ хэлэхэд бол.

Отгонбаяр -

Ер нь л хөдөөний малчины хүүхдүүд бол яг л ийм замыг туулсан ш дээ.

Төгсжаргал -

Бүгд, бүгд. Бүгд ерөөсөө бүгд л туулсан юм чинь. Аймаар байсан шүү бас л.

Отгонбаяр -

За за, за өнөөдрийнхөө яриаг хоёулаа ингээд дуусгая. Их баярлалаа Төгсөө эмчээ, үнэхээр л кино шиг л байлаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.