Tögsjargal
Basic information
Interviewee ID: 990184
Name: Tögsjargal
Parent's name: Orshih
Ovog: Bulgadar
Sex: f
Year of Birth: 1956
Ethnicity: Bayad
Additional Information
Education: higher
Notes on education: doctor
Work: head of private women's hospital
Belief: Buddhist
Born in: Tes sum, Uvs aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
education / cultural production
work
repressions
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Төгсөө эмчээ өнөөдөр хоёулаа хоёр дахь яриагаа эхлье. Тэгээд тохирсон ёсоор соёлын довтолгоо гэдэг сэдвийг та бид хоёр ярихаар тохиролцсон. Тэгээд одоо соёлын довтолгоо яаж явагдаж байсан, тэр үеийн тухай?
Төгсжаргал -
Соёлын довтолгоо чинь 60-аад оноос эхэлсэн байх гэж би боддог юм би. Намайг мэдэхийн л одоо бага ангид байхад соёлын довтолгоон гэж болдог, ярьдаг байсан юм. Арай дунд ангид ороод ирсэн чинь дөрвөн яамны үзлэг гэж тэр тэр нь одоо бодвол эрүүлийг хамгаалахын яам, боловсролын яам, өөр одоо ямар яам орж байсан юм мэдэхгүй. Дөрвөн яамны үзлэг гэдэг байсан юм. Тэгээд эхний соёлын довтолгоон чинь намайг одоо нэг 4,5 настай байхад, бишээ худлаа ярих гэж байна. Тийм 4,5 настай байхад л манайхнаар чинь одоо соёлын довтлогооны үзлэг болж байгаа гээд л юу яадаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Соёлжилтийн үзлэг гэдэг байсан тэ?
Төгсжаргал -
Аа, соёлын довтлогоо, соёлжилтын үзлэг тэр нь юу юу үздэг вэ? гэхээр хөнжилийн даавуутай юу, одоо хөнжилийн даавуу хэд байна. Хөнжилийн даавуу, дэвсээ даавууг л хэлж байгаа юм л даа. Ор хөнжилийн даавуу хэд байна, Нүүр гарын алчуур хэд байна, Саван байна уу үгүй юу, оо сойз байна уу үгүй юу, тогооны алчуур нь тусдаа байна уу үгүй юу, одоо дээр үед чинь нүүр гарын алчуур ч нэг тогооны алчуурч нэг байсан юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Пөөх.
Төгсжаргал -
Тийм тэгээд одоо тэр чинь тогооны алчуур нь тусдаа байна уу үгүй юу гэж шалгадаг байлаа шдээ. Аяганы алчуур, тогооны алчуур, тэгээд хөдөөний айлууд чинь тийм тогоо одоо яг соёлын довтлогоо явсан ч гэсэн тэрнийг ялгаад одоо жишээ нь хүн болгон хөнжилийн даавуутай байна гэж хэзээ ч байхгүй.
Отгонбаяр -
Тийм шдээ.
Төгсжаргал -
Тийм ерөөсөө би бол жишээлбэл үнэхээр бол одоо 65 онд 1-р ангид ортолоо хөнжил даавуу гэж юм байдгийг би мэддэггүй л байсан. Одоо нэг хонины эр хонины нэхий элдээд тэр эр хонины нэхий чинь дээл болдоггүй байхгүй юу, яагаад гэвэл нөгөө тос ихтэй байдаг учираас. Тэгээд элдээд хүүхдүүдэд хөнжил хийж өгдөг юм. Тэгээд би нэг тийм эр хонины нэхийтэй тэгээд доороо талыг нь дэвсээд талыг нь нөмрөөд аавынхаа араар унтдаг тийм л байсан.
Отгонбаяр -
Өвөлд
Төгсжаргал -
Өвөл ч биш, зун ч биш. Зундаа бол ямар хүүхдүүд ямар хөнжил мөнжил гэж ямар юм байдаг юм. Зунд чинь бол одоо хүүхэд хаа л явна хаа явсан газар л унтана. Нүцгэн шалдан хамаагүй ш дээ.
Отгонбаяр -
Тийм үү?
Төгсжаргал -
Хаа хамаа байхгүй. За өвөлд л хөлдөө нэг юу өмсөнө. Одоо хүйтрээд ирэхээр л хөлдөө нэг гутал, тэр гутал нь бол нөгөө ээж гараараа хийдэг, бойтог, монгол гутал, эсгий гуталтай айлын хүүхэд бол бүр гайгүй их агент маагент одоо тийм алба хаширхуу маягийн тийм айлын эрхи танхи хүүхдүүд өмсөнө эсгий гутал, цагаан ултай гутал эд нарыг. Бид нар бол би болохоор 10 хүүхэдтэй айлын хүүхэд чинь мэдээж ш дээ ер нь.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тийм тэр 10 хөлд зун юу ч углуулахгүй ш дээ. Тэгээд сургууль тарж ирээд нэг гутлын оронцогтой бол тэгээд гутлаа тайлаад, тавиад намар одоо хичээлд орохдоо л өмсөнө. Тэр хооронд, 5 сарын 15-нд тардаг байсан юм. Тэгээд 9 сарын 1 хүртэл би хөл нүцгэн л таваргана ш дээ. Тэгээд хөөрхий тэр чинь хүүхэд гэлтгүй юу яаж байгаа юм. Хонь мал сааж байгаа юм. Тэр нь нөгөө ац туруутай мал хишгэнэ хөл дээр.
Отгонбаяр -
Яая.
Төгсжаргал -
Тэгээд нөгөө нэг үргэлж хөл нүцгэн явахаар чинь ингээд сайр тогтчихно хөл, сайртаад тэгээд мал гишгэнгүүт нөгөө дэх нь ингээд арзайгаад хагарчихдаг байхгүй юу цус шүүрээд. Тэгээд,
Отгонбаяр -
Тэгээд тэр нь өвдөнө биздээ хорсоод.
Төгсжаргал -
Өвдөхгүй яадаг юм. Тэгсэн, тэгээд хоорондоо тоглохоороо анзархайг чинь хүртэл мөрий тавьж тоглон, нөгөө анзархайгаа сөхөж цус гаргаж, садист
Отгонбаяр -
Өө жинхэнэ садист.
Төгсжаргал -
Садист байсан юмуу хаашаа юм.
Отгонбаяр -
Тэгээд хага чимхээд цус гаргана.
Төгсжаргал -
Тийм, шагай магай, хөзөр мөзөр тоглоод одоо ах дүүгийн хэдүүлээ ш дээ. Одоо Тэгээд анзархайгий нь чимхэж уйлуулна даа. Тэгээд зүгээр бодисын солилцооны байдлаасаа юм уу, заримынх нь ерөөсөө зунжингаа байхад минийх бол хөл ерөөсөө хагардаггүй.
Отгонбаяр -
Тээр.
Төгсжаргал -
Тэгтэл манай дүү нар мүү нарын хөл бол ёстой Долгормаа молгормаагийнх ёстой янзтай хагарна ш дээ.
Отгонбаяр -
Та чинь ийм хөрслөг бор Долгормаа тийм улцгар цагаан талдаа.
Төгсжаргал -
Харин тийм тэгээд тэгдэг юм байлгүй. Тэгээд одоо ээжийгээ бодохоор одоо нэг жил бид нар бол дандаа л бие биенээсээ 2 насаар дүү, Тэгээд ээж маань 10 хүүхэд бол ингээд 20 жил, одоо 10 жил, завсар зайгүй жирэмсэн том гэдэстэй явсан байгаа биз.
Отгонбаяр -
Тийм байна.
Төгсжаргал -
10 жил завсар зайгүй нялх хүүхэдтэй. Тийм тэгээд тэгж явсан. Тэгээд хажуугаар нь ерөөсөө нэг ганц ширхэг бандааш дэлгүүрт байдаггүй учираас одоо тэр их олон юмыг оёно шиднэ, тэр цагаан идээ боловсруулна, тэр гэр орны ажил мал аж ахуй, би ээжийгээ өдөрт ер нь шөнөдөө хэдэн нэг 3, 4 цаг унтаж байсан байх гэж боддог юм. Тэгээд аав ч ялгаа байхгүйдээ тэгээд гадна дотно тэр хүнд хүчир бүхэл юм хийнэ ш дээ. Тэгээд одоо бид нар чинь сургуульд орно. Байнга л одоо нөгөө унаа малын аргамжина, өглөө нөгөө малын авчирч мордуулна сургуульдаа явна. За байранд оруулчихвал нөгөө айлд чинь нэг айлд бод өгөхөөс гадна бас 10,20 тэмээ түлээ өгдөг нөгөө хүүхдийн байранд сольж оруулсаны төлбөр гээд. Тэгээд нөгөө түлээ түүнэ, тэрийг чинь тэр сумын төв рүү ачиж гаргана маргана гээд хөөрхий муу аав маань ёстой хүнд хөдөлмөр туулсан л даа. Ер нь дээр үеийн хүмүүсийн амьдрал бол одооны хүмүүстэй харьцуулах юм биш аймшигтай хүнд хөдөлмөр, аймшигтай хүнд орчинд.
Отгонбаяр -
Тийм байна. Тэр тэгээд хөнжил дэвсгэрийн даавуу тэр алчуур малчуур шалгаж байх нь яахав. Сумын хоршоонд ер нь тэр нь байдаг байсан юм уу?
Төгсжаргал -
Байхгүй.
Отгонбаяр -
Тэгээд юугаа шалгадаг юм.
Төгсжаргал -
Одоо манай бригадын, бригад бол нэг, нэг агенттай байхгүй юу тэр аагентад юу ирдэг юм гэхээр гурил ирдэг. За юу гурил нь үе үе ирдэг. Цагаан будаа мудаа гэдэг юм ерөөсөө байдаггүй байсан шдээ. Гурил л ирдэг, даалимба ирдэг, цай ирдэг, сахар ирдэг. Нэг цаастай чихэрнүүд одоо нэг 10кг нь 14 н төгрөгт 7 ирдэг чихэр гэдэг тэрийгээ нэг төгрөг өгөхөөр долоон, төгрөгт долоон ширхэг өгдөг нэг тийм чихэр ирдэг тийм л байсан ш дээ аагент чинь. Тэр хөнжилийн даавууг би мэдэхгүй, тэр хавийн айлууд миний л мэдэхийн тэр манай ах дүү нар бараг төрөл тэр хавийн айлуудад тийм их хөнжилийн даавуу маавуутай айл байгаагүй. Шалгаад одоо тухайн үедээ юу яадаг байсан байх одоо дүн хангаад авдаг байсан юм байгаа биз. Тэгэхдээ бол мэдээлэхдээ тэр чинь бригад бригад дотроос өөрийнхөн хүмүүс бас явна. Тэгээд соёлын довтолгооны үзлэг дотор тэгээд чинь дүнгээ сайн гаргуулахын тулд ингээд бүгдийн ингээд хөнжилийн даавуу маавуутай гээд явна ш дээ.
Отгонбаяр -
Тэгдэг л байсан байх.
Төгсжаргал -
Аан тэрнээс биш юу гэж бүгдийг нь хөнжилийн даавуугүй, одоо манайх бол үнэхээр соёлын довтлогоо ороход бол хөөрхий муу ээж минь нэг тогооны алчуур гээд нэг юм тэнд өлгөж байсан, өлгөсөн байсан л байх тэрнээс нүүр гарын алчуур гэж юм ер нь бараг байсан уу? үгүй юу мэдэхгүй. Би мэдэхгүй юм байна нүүр гарын алчууранд арчиж байсаныгаа мэдэхгүй.
Отгонбаяр -
Хүүхэд байхдаа.
Төгсжаргал -
Хүүхэд байхдаа, Тэгээд
Отгонбаяр -
Үлгэр шиг юм.
Төгсжаргал -
Үлгэр шиг
Отгонбаяр -
Кино шиг л юм.
Төгсжаргал -
Тийм, тэгээд одоо бөөсдөнө ш дээ. Бөөстэй тэр соёлын довтлогоо явж байхад чинь одоо бөөс маш ихтэй. Бөөс бол ёстой айл болгон бөөстэй, хүүхэд болгон бөөстэй.
Отгонбаяр -
Томчууд ч бөөстэй.
Төгсжаргал -
Томчууд ч бөөстэй. Тэгээд бид хэд чинь бид нар чинь юунд сургуульд орно. Сургуульд ороод одоо дотуур байранд орохоор 14 хоногт нэг удаа усанд оруулж байгаа байхгүй юу. Тэр нь тэр нэг ийм одоо нэг муу хөх төмөр баананд 2 хүүхэд зэрэгцэж ороод Тэгээд 5-ын данханд нэг ус өгдөг, бүлээн ус. Тэгээд тэр усанд ордог байр майр нь аймшигын хүйтэн. Тэгээд тэр нэг данхтай усаар эхлээд хоёулаа толгойгоо угаана, 2 хүүхэд тэгээд биеэ угаана. Тэгээд яг бүх юм дуусна. Тэгээд дахиад нэг ус өгөөч гэхийн бол нөгөө галч малч бол ёстой галтай бууна ш дээ. Загнаад, яасан их ус хэрэглэдэг юм гээд. Тэгээд аваачаад юу яачихана. Тэгээд нөгөө хиртэй усандаа хувцасаа угаадаг байхгүй юу.
Отгонбаяр -
Хоёулаа.
Төгсжаргал -
Хоёулаа хувцасаа угаана, Тэгээд тэгэхээр чинь бөөстөхгүй яах юм. Гэхдээ яахав одооных шиг хэмжээ дамжаагүй их юу байхгүй ш дээ.
Отгонбаяр -
Хувцас байхгүй ш дээ.
Төгсжаргал -
Хувцас байхгүй ш дээ, хөөрхий өвлийн цагт бол ерөөсөө бүр шалдан гуян дээр нэг хөвөнтэй өмдтэй.
Отгонбаяр -
Бандааш байхгүй.
Төгсжаргал -
Байхгүй, бандааш байхгүй, Тэгээд сүүлрүүгээ бандааш өмсдөг болсон. Сүүл рүүгээ тэр бандааш юу болохов гэхээр даалимба юугаар хийсэн ийм одоо хагас гуя хагасладаг тийм даалимбаар хийсэн тийм.
Отгонбаяр -
Дээгүүрээ резинтэй?
Төгсжаргал -
Дээгүүрээ резин гэж байхгүй ш дээ. Тэр үед чинь өлх гэж одоо тийм даавуун машин дээр ингээд хийсэн өлхөө урд талд нь ингээд зангидчихдаг байхгүй юу. Тэгээд сүүлрүүгээ би 4-р анги мангид ороод ирэхэд бол машины хээр хаясан машины дотор хаймаарыг ингэж нарийхан зүсэж ингээд.
Отгонбаяр -
Дугуйны дотор хаймаар?
Төгсжаргал -
Дугуйны дотор хаймаар, тэгээд резин хийгээд тэрүүгээрээ нөгөө өмдөндөө резин хийдэг байлаа ш дээ.
Отгонбаяр -
Пөөх сэтгэж байна шүү.
Төгсжаргал -
Ёоё. За Тэгээд сургуульд байхад тэр соёлын довтлогоо чинь ерөөсөө жил болгон явдаг байсан юмуу хаашаа юм. Тэгээд одоо соёлын довтлогооны үзлэг болох гэж байна гээд.
Отгонбаяр -
Дөрвөн яамны үзлэг.
Төгсжаргал -
Дөрвөн яамны үзлэг чинь дунд сургуульд ороод ирэхэд, Тэгээд юу яадаг байхгүй юу одоо тэрийг чинь ус мусанд оруулж янзалж байгаа нь тэр. Тэгээд бид нар чинь гадуур дотуургуй бөөстэй. Тийм гадуур хувцас нь ч бөөсдөнө ш дээ тэр чинь.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Цууямбуун цамцан дээр л тэгээд нөгөө дээлээ өмсчихсөн. Тэр цууямбуун цамцыг чинь угаана гэж байхгүй солино гэж байхгүй шдээ. Одоо тийм ээлжийн хувцас мувцас гэсэн ойлголт бол байхгүй ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Байхгүй, тэгээд юу яадаг юм нөгөө бүх хувцасыг маань багш ингээд 11 цагт бид нарыг орлуу одоо бүгдийн ингээд ширээн дээр гаргаж зосоогоод.
Отгонбаяр -
Оройны 11 цагт уу?
Төгсжаргал -
Оройны 11 цагт юу тэгэхээр чинь одоо бид нар мэтийн бага ангийн хүүхдүүд бол хамаагүй, тэр чинь умдаганд нь үс ургаагүй, мээм зээм ургаагүй тэд нар гялс гялс босоод л ширээн дээр нүцгэн, одоо би нүцгэн орондоо орж байна шүү гэдгээ багш даа харуулж байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Ямар учиртай юм?
Төгсжаргал -
Аан?
Отгонбаяр -
Яах гэж байгаа юм?
Төгсжаргал -
Үгүй ээ зарим хүүхдүүд нөгөө хувцасаа нуугаад унтдаг байхгүй юу. Тэгэхээр маргааш тэр хувцасанд нь бөөс гардаг юм байгаа биздээ. Тийм тэгж л бодож байна. Тэгээд тэр эрэгтэй багш нар бол маш их сонирхолтой.
Отгонбаяр -
Нүцгэлж харах.
Төгсжаргал -
Нүцгэлж харах.Тэгээд нөгөө хөдөөний хүүхдүүд чинь наймтай сургууль орохгүй ш дээ ,
Отгонбаяр -
Тэгнэ шдээ.
Төгсжаргал -
Ер нь ихэнхи нь 9,10 ордог. 4-р анги гэхэд 14,15- тай охидууд байдаг байхгүй юу?
Отгонбаяр -
Тэгнэ.
Төгсжаргал -
Тэд нар чинь мээм ургачихсан умдаганд нь үс ургачихсан. Тэгээд нөгөө жижүүр багш нар чинь одоо тэр охидуудыг бол ширээн дээр их удаан зогсоон хөөрхий. Харж таашаал авч байсан юмуу хаашаа юм.
Отгонбаяр -
Дуртай, хараад уу?
Төгсжаргал -
Дуртай. Тэгээд, тэгчихээд бүх хувцасыг маань тэр багш зайлуул 11 цагт гадаа гаргаж тавьдаг байхгүй юу. Гадаа гаргаад тавьхаар нөгөө угаасаа одоо гадаа өвлийн хүйтэнд бол нөгөөдөх чинь бөөснүүд нь бүгд хөлдчихдөг. Тэгээд өглөө багш эртээ ирээд бид нарыг 6 цагийн үед босгохоос өмнө ирээд багш гэрээсээ авгайгаа дагуулж ирээд ингээд,
Отгонбаяр -
Эвий эвий .
Төгсжаргал -
Хөөрхий бас өрөвдөмөөр
Отгонбаяр -
Бас их өрөвдмөөр юм.
Төгсжаргал -
Тэгээд нөгөө бүх хүүхдүүдийн хувцасыг чинь нөгөө саваагаар гөвөөд. Тэгээд бүх бөөсийг нь унагаад. Тэгээд бид нарыг босоход хувцасыг маань оруулж ирээд тавьчихсан байдаг байсан. Тэгээд хөөрхий дөрвөн яамны үзлэг ч ирнэ. Бөөстэй ч гарна даа, хуурстай ч гарна тэгээд толгойндоо ч хуурстай тэгээд хумс нь ургачихсан энэ тэр бол гарна л даа. Тэгээд тийм л гарах юм бол багш магшийн чухам юутай нь ч тооцдог байсан юм. Хариуцлага тооцдог л байсан ш дээ. Тэр үед гэхдээ болвол одоо аварга маварга болгох ч юмуу тийм урамшуулалын юм ер нь би багш нарт байсаныг мэдэхгүй юм байна. Тийм гэхдээ л ямарч л байсан тэд нар бол тэр бид нарын бөөс арилгахын төлөө бол чин сэтгэлээсээ одоо тэгж зүтгэдэг байсан.
Отгонбаяр -
Толгойны чинь бөөсийг яах уу, түүж өгөх үү?
Төгсжаргал -
Толгойны бөөсийг түүнэ шдээ. Гэртээ дагуулж очоод түүх юм чинь.
Отгонбаяр -
Хуваарилж өгөх үү?
Төгсжаргал -
Их бөөстэйг нь, хувиарлачихсан. Одоо яахав том том ангийн арай дунд ангид ороод ирсэн чинь долоо молоо наймд ороод ирэхээр бөөстөх. 7, 8 ын хүүхдүүд бол арай гайгүй болно л доо бөөс нь, Тэгээд нөгөө бага ангийнхаа хүүхдүүдийн бөөстөөд хүч хүрэхгүй гээд нөгөө хувиарлагдсан сургуулийн ажилчид гэртээ дагуулж ирж бөөсий нь түүнэ. Тэгдэг байсан.
Отгонбаяр -
Ерөөсөө тэгээд тэр сумын сургууль бол бүр тэр чигтээ л бөөс байсан юм байна ш дээ.
Төгсжаргал -
Ерөөсөө тэр чигтээ. Ер нь сумын сургууль гэх юу байдаг юм. Ерөөсөө л хөдөө гэр мэр ерөөсөө бүгдээрээ л бөөс ш дээ. За тэгээд энэ бөөс чинь их урт түүхтэй, Тэгээд би Тэсийн 7 жил 8-р анги төгсөөд тэгээд Баруунтуруунд 10 жилд очиж байгаа байхгүй юу. Тэгээд Баруунтуруунд 10 жилд очсон чинь дан нөгөө том том хүүхдүүд байдаг. Тэгээд бас тэр Баруунтуруун сумын жаахан жаахан хүүхдүүд бас бид нартай нэг ангид , тасагт орно л доо. Нэг тасаг чинь 15,6 хүүхэд байдаг. Тэгээд бага хүүхдүүд бас бөөстэй. Том нь ч гэсэн одоо тэгээд бас тэр үед чинь одоо бие биенээсээ ичнэ том болчихсон охидууд чинь бөөстэй байгаад байхгүй. Би Баруунтуруунд бол бөөсдөж байсанаа бол мэддэггүй мэддэггүй юм. Ер нь толгой молгойны бөөс бол, ээж л тэгдэг байсан ш дээ. Найм төгсөөдөхвөл эд нарын толгой тэгээд өөрөө аяндаа гайгүй болчихдог юм гээд.
Отгонбаяр -
Тээр.
Төгсжаргал -
Тийм , тэр үед чинь нэг хятадаас нэг тийм аягүй нарийхан шигүү тийм юутай шүдтэй тийм хулсан шүүр орж ирдэг байсан. Тэр чинь сүүлд би Улаанбаатарт оюутан болж ирээд тэгээд би бүр хар зах дээрээс гарч ээж надад бүр хулсан шүүр аминчлан захиж байгаа байхгүй юу дүү нарын чинь толгой одоо өтгөн ч гэж жигтэйхэн юм. Ээж нь одоо хараа хараа бас муудчихаад байна. Түүж ч чаддаггүй ээждээ хулсан шүүр л байвал явуулаарай гээд. Тэгээд би бүр хар зах дээрээс гар ч хайсаар байж хулсан шүүрээ авч хөдөө 1-р курсээ төгсөөд очихдоо ээждээ хулсан шүүрээ авч өгж байсан юм. Тэгээд тийм хулсан шүүртэй айл бол одоо юу ш дээ мундаг ш дээ ер нь,
Отгонбаяр -
Юмтай айл.
Төгсжаргал -
Юмтай. Тэр чинь одоо механикжаад байна ш дээ юм чинь одоо бас тэ.
Отгонбаяр -
Намайг бага байхад тийм шүүр байдаг байсан юм. Манайд тэгэхэд би чинь нөгөө аймгийн төв дээр бөөсдөөгүй л дээ. Нэг их тэгж, мэдэхгүй байна.
Төгсжаргал -
За тэгээд юу яасан Анагаахад сурсан. Тэгээд Анагаахад сурахад одоо Тэгээд би бол хөдөөнөөс хот орж ирээд тэгээд дараагаар нь одоо шал өөр ертөнцөд ирчихэж байгаа хүн чинь юу гэж бөөсдөхөв. Сургууль мургуульд байхад гайгүй байсан. Тэгээд анагаах төгсөөд ингээд Анагаахад байхад бас л одоо яг нэг хоёрдугаар курст байхад гайгүй гурав, дөрөв, тав, зургадугаар курст байхад Улаанбаатарт энэ эмнэлэг гэгээрлийн ажил гэдэг юм одоо тэр дөрвөн яамны үзлэгийн л одоо дараагийн шатны л юм байхгүй юу. Тэр бид нарыг чинь оюутан гэхгүйгээр одоо энэ Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа гээд гэр хорооллуудаар эмнэлэг гэгээрлийн ажилаар явуулна. Тэгээд бид нар чинь одоо нөгөө нэг муу усны нүх чинь хаана байна. Өвсний чинь одоо юу хаана байна. Хогоо хаана овоолдогийн. Тэгээд тэр гэрлүү нь ороод ёстой жинхэнэ нөгөө нэг хөнжилийн даавуу чинь хаана байна.
Отгонбаяр -
Орыг нь сөхөж үзээд.
Төгсжаргал -
Орыг нь сөхөж үзнэ. Тэгээд гудсан доогуураа хийчихсэн бандааш мандааш элдэв юмыг нь авч чулуудаад л одоо гэрийнхэнийг бол эвгүй байдалд оруулна ш дээ, Тэгээд хүн болгонын тоолно. Хэдэн хүнтэй юм. алчуураа гаргаад ир одоо. Хэдэн алчууртай юм. Нүүр гарын алчуур хэд байна. Тогооны чинь алчуур хаана байна. Тэрийг одоо ёстой
Отгонбаяр -
Үздэг байсан уу? Та нараар үзүүлдэг байсан уу?
Төгсжаргал -
Бид нараар үзүүлдэг байсан. Тэгээд одоо тэрэнд чинь яахав эмч нар, хариуцсан эмч нар байдаг л даа. Тэгээд тэд нар дээр бид нар нөгөө оюутнууд хүч нэмж өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ маш их үнэнч ч хийнэ нөгөөдөхөө. Тэгээд төгсөөд Ховд аймагт очсон. Тэгээд төгсөөд Ховд аймагт очоод оо ёстой тэр Ховд чинь бол баруун ерөөсөө одоо нам засгийн тогтоол шийдвэр хаа нэг үнэнч хэрэгжидэг баруун аймгуудад.
Отгонбаяр -
Тийм байх, яг одоо.
Төгсжаргал -
Тийм, тэр яагаад тэгдэг юм гэхээр одоо нутаг алслагдсантай холбоотой. Нэг л тэд нарын толгойнд ерөөсөө хүн юм хийж өгөх гэж тийшээ одоо олон дахин очдоггүй нэг л очдог нэг л ярьсан хэлсэн юмыг тэд нар тогтоож авдаг. Дахиад тэрийг худал ч гэж шалгадаггүй үнэн ч гэж шалгадаггүй. Одоо л энэ Ху намд айхтар үнэнч байдаг нь баруун аймгууд биз дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тэгээд Ховдод очсон чинь тэр эмнэлэг гэгээрлийн ажил гэдэг чинь ёстой бодит үр дүнгээрээ явдаг юм байна, бид нарыг чинь 3 дахь өдөр, хагас сайн өдөр хоёр байсан байхаа. Хоёр цагаас одоо бүх эмнэлэгийн ажилчидыг цуглуулаад тэгээд одоо Ховд хотыг чинь самнаж өгнө шүү дээ, бурхан минь.
Отгонбаяр -
Пөөх.
Төгсжаргал -
Би одоо сайн санадаг юм тэр Хасаг голдуу байдаг зүүн хаалганы хороолол руу, зүүн хаалга гэдэг юм. Хороолол руу эмнэлэг гэгээрлийн ажлаар явдаг байсан юм. Тэгээд томоо тоншуул модоор хийгээд, тэрийгээ дугуйтай одоо тэр нь тийм хараа чи 69-д чирчихсэн явж байгаа байхгүй юу. Машины дугуйн дээр суурилуулаад томоо тоншуул хийчихсэн за юу.
Отгонбаяр -
За
Төгсжаргал -
Тэгээд нөгөө муу хашаа одоо их одоо ариун цэврээр хоцрогдсон одоо нөгөө тоншуулаа хонуулна. Тоншуул хонуулахаас гадна аймгийн намын хорооны үүдэн дээр томоо самбар дээр тэгээд ингээд тэр нь дээр чинь тоншуул, морь тэрэг, машин, онгоц, ингээд ийм дөрвөн зурагтай. Тэгээд сайн айлууд нь ингээд онгоц нь доор бичээстэй муу айлууд нь ингээд нөгөө
Отгонбаяр -
Тоншуулны дор
Төгсжаргал -
Тоншуулны дор, тэр нь бол тоншуулны дор бичүүлчихээр чинь одоо бараг бүтэн сар шахам эмнэлэг гэгээрлийн ажил дээр тийм байсан гээд нөгөө залуучууд улс төрийн лекц, сонсгол одоо залуучууд гэх ч яахав ер нь одоо улс төрийн лекц сонсгол гэж болно ш дээ. Тэр нь дээр одоо мэдээлэл маягаар аягүй их явдаг. Тэдний хашаа тийм хогтой,
Отгонбаяр -
Тэр айл.
Төгсжаргал -
тэр гэр нь тийм байсан майсан гээд, тэгэхэд одоо аймгийн төв дээр одоо ер нь айл руу нь бас их гүн орж тэгж айхтар одоо эмнэлэг гэгээрлийн ажил явуулдаг байсан юм. Тэгчихээд, одоо аймгийн төв тийм. Тэгээд
Отгонбаяр -
Бөөстэй байсан уу? аймгийн төв
Төгсжаргал -
Бөөс, бөөстэй бөөстэй бөөстэй байлгүй яахав. Ер нь тэр нь гэхдээ хүүхдийх нь хувцас хунарыг захаас нь татаад үзэхэд бөөс гарна. Эмнэлэг гэгээрлийн ажлаар явж байхад. Бас ингээд яг эмнэлэг дээр төрөх гэж ирж байгаа ижий нараас бөөс гарна. Тэгээд хөдөө ингээд дуудлагаар явдаг байхгүй юу бид нар, хөдөө дуудлагаар яваад айлд ерөөсөө тэр арган дээр хураасан одоо айлууд чинь нэг хоёр талдаа ингээд том аргатай арган дотроо баахан юм хийгээд арган дээрээ ингээд нөгөө хөнжил гудас мудсаа хураагаад нэг юмаар бүтээчихдэг байхгүй юу.
Отгонбаяр -
Бараа гээд тэгдэг.
Төгсжаргал -
Бараа, тэрэнд л ердөө ойр сууж болохгүй би эхлээд мэдэхгүй очоод налж суугаад шилэн хүзүүн дээр минь юм гүйгээд байсан. Нөгөө жолооч чи даанч нэг юм налаад байсан юмаа наад шилэн хүзүүн дээр чинь бөөс явж байна ш дээ. Эмч болсон хойно ш дээ, Тэгээд ёстой одоо дуудлагаар явж очоод л одоо тэр айлд тэр хүн муу, муу байхад эмчилгээ домчилгоо хийгээд хоноход бол тэр айлд ер нь бараг хонож болохгүй дээ машиндаа л хоносон дээр, бөөстэй.Тийм байсан юм. Тэгээд одоо эмнэлэг гэгээрлийн ажил яах вэ ер нь бол хөдөө намайг байхад тэр ховд аймаг бол их цэгцтэй тэр эмнэлэг гэгээрлийн ажилаас их ч айдаг бас бид нар ч бас их айхтар их тэгж хүнийг бас хүний эрх чөлөөнд их айхтар халдаж тэгж явдаг байсан юм уу хаашаа юм.
Отгонбаяр -
Үгүй ээ, тэгээд тэр үедээ тэгж байна гэж мэддэггүй байсан юм чинь, нөгөө улсууд нь ч халдуулж байна гэж мэддэггүй байсан.
Төгсжаргал -
Тийм, тэгээд ер нь аймгийн төв дээр бол ер нь хэдхээн муухан одоо хашаатай айлууд хог могоо эмх цэгцгүй хаядаг. Одоо муу усаа гадагшаа асгадаг. Одоо үнсээ хамаа замбараагүй хаядаг гээд хэдхэн айлд л бараг тэмцэл явуулдаг бусдуул нь ер нь ерөнхийдөө ер нь жигд арааманд орчихсон тийм байсан ш дээ.
Отгонбаяр -
Одоо л энэ гэр хороололд наадахыг чинь хэрэгжүүлмээр байна.
Төгсжаргал -
Харин тийм. Одоо бодохоор тэр их сайн л үр дүн байж л дээ. Тэгээд хүний толгойнд хүн тэгээд байнгын давталттай тийм юм хийгээд байхаар хүн бол тэгээд хүүхэд шуухадгүй л тэр хог хаяхгүй, хашаа хороо цэвэрхэн байх ёстой мостой гэсэн ойлголттой болчихдог. Угаасаал тэр нь тэрний үүрэг бид нар хийж явж байгаа болохоор бид нараас айх одоо бид нараас бас ичих зочих нь тэд нарын бас нэг тийм совесть ч юмуу одоо байсан юм. Тэгээд 86 онд Улаанбаатарт шилжиж ирээд, Тэгээд тэрнээс хойш би эмнэлэг гэгээрлийн ажил гэдэг юмаар яваагүй ээ. За нэг, үгүй ээ нэг хоёр гурван жил явсан юм байна бас
Отгонбаяр -
Тийм байна 90 он хүртэл.
Төгсжаргал -
Тийм Хайлааст, Чингэлтэй гээд бид нар чинь одоо бас таслан барин нэг хааяа нэг айлуудаар орно бүртгэл судалгаа авна. Голдуу л нэг тийм эмч нар бол тийм бүртгэл судалгаа мудалгааны ажлаар ч юм уу, нэг тийм юмаар айлаар ордог байсан юм. Гэхдээ бол би 2-р төрөхөд ялангуяа тэр эхийн 2-р тасаг гэж шинжилгээгүй, тэр бичиггүй, хяналтанд үзүүлж байгаагүй, хөдөөнөөс ирсэн иймэрхүү хүмүүс хүлээж авдаг юм 2-р тасаг нь. Би тэр эхийн 2-р тасагт одоо 10 гаруй жил ажилласан ш дээ. Ёстой бөөс гэдгийг чинь бас тэнд би харж байлаа хөөрхий. Ёстой нэг ёстой бөөстэй ш дээ.
Отгонбаяр -
Тэгэхээр зэрэг гэр хороодолын ядруудуу улсууд голдуу ирэх үү?
Төгсжаргал -
ирнэ. Голдуу гэр хорооллын ядруудуу голдуу улс ирнэ. Тэгээд социализмын үед чинь тэрийг чинь толгойд нь бөөс байна уу, үгүй юу гээд хүлээн авах дээр, бөөстэй бол хүлээн авахаас дотогшоо оруулдаггүй хүлээн авах дээр нь янзал гэдэг байхгүй юу. Тэр бол ёстой аягүй том ажил. Тэгээд ярзганасан бөөстэй ингээд толгойндоо
Отгонбаяр -
Умдаг нь ч бөөстэй?
Төгсжаргал -
Умдаган ч бөөстэй толгойн ч бөөстэй хүн ирнэ. Тэгээд нөгөө толгойны чинь бөөсийг эфир гээд одоо тэр үед одоо бол судас унтуулга энэ тэр гээд аягүй боловсронгүй болчихсон. Тэр үед ер нь нэг яаралтай ингээд хүнд юм ирэхээр хамар дээр нь нэг ийм маск шиг юм тавьж байгаад асгачихдаг тийм шингэн байсан юм эфир гээд унтуулдаг. Тэгээд тэрийг тэр хүний толгойруу нэг бүтэн шил эфир задлаад л толгойруу нь хийчихдэг байхгүй юу тэгээд
Отгонбаяр -
Нөгөө бүх бөөс нь унтаад өгчихдөг юм байна ш дээ.
Төгсжаргал -
Тийм.Тэгээд нэг бөгс даавуу гээд нэг юм байдаг байлаа. Бөгс даавуу гэж одоо даамсагын одоо памперс эд нар гээд гараад ирчихсэн байна ш дээ. Тэрний чинь оронд гаднаас нөгөө ерөөсөө юу ч оруулдаггүй. Тэгээд ер нь төрсөн эхэд бол бөгс даавуу гэдэг юмыг одоо өгж нөгөө шавхарга эд нарын гаргуулдаг. Тэгээд бөгс даавуугаар тэр толгойг ёстой ороогоод хаяна. Тэгэхээр нөгөө хүн маань ч ер нь унтаад өгнө бөөс нь ч унтаад өгнө. Тэгээд нөгөөдөхийнхөө толгойг кушетканаас илүү гаргаж доор ингээд сонин цагаан цаас маас тавьж байгаад тал талаар нь гараа ингээд гөвж өгнө дөө. Тэгээд нөгөө унтчихсан хар бөөснүүд чинь ёстой улаагайд улайгаад унаад өгнө. Тэгээд под под гээд, тэгээд дотогшоо оруулна нөгөөдөхөө. Аа нэг болохоор, заримын бүр одоо бүр арчаагүйг нь хусаад хаячихна. Тэгээд Социализмын үед чинь хүлээн авах дээр ирсэн хүмүүсийн умдагны үс болгоныг хусдаг байсан юм. Тэгэхэд л манай эх баригч одоо бид нар эмч нар хусахгүй л дээ. Ажилчид, асрагч нар хусна ш дээ. пи па энэ одоо умдагандаа бөөстэй байна гээд тэгж л байдаг юм. Тэгээд нөгөө умдагных нь үсийг хусаад оруулдаг болохоор тухайн үед гайгүй байсан. Тэгээд сүүлрүүгээ 90 оноос хойш одоо хүний эрх, эрх чөлөө гэдэг юм бас хүмүүс мэдрээд, хэн ч тэгж үс ноосондоо одоо айхтар тэгж хутга шүвэг хүргүүлээд байхыг бодохгүй. Бид нар ч бас тийм биш болоод. тэгээд ирсэн чинь нөгөө умдагны, умдаганд нь бөөстэй хүн орчихоод төрөлт удирдаж энэ тэр байхад хүзүү хоолой руу нөгөө бөөс нь үсчээд.
Отгонбаяр -
Яанаа.
Төгсжаргал -
Тэгээд хавь ойрынхоо одоо нөгөө хажууд нь хүн оруулчихаар бөөстэй байна гээд хажуу талынхан хүмүүс сэжиглээд одоо ч гэсэн, бөөс одоо ер нь 2000 он хүртэл байсан. Одоо би 2006, дөрвөн онос хойш ер нь бараг эмчлэгч эмч хийж дотор байгаагүй болохоор бөөстэй хуурстай хүн ирж байгаа эсэхийг одоо л харин сайн мэдэхгүй.
Отгонбаяр -
Одоо бас нөгөө нэг саван угаалгын нунтаг юм хум их элбэг болсон учираас гайгүй болсон байж магадгүй.
Төгсжаргал -
Магадгүй
Отгонбаяр -
Тийм
Төгсжаргал -
Одоо бол тэгээд мэдээж бөөс чинь, бас тэр цагийн ч юм биш ер нь бол одоо тэгээд хиртэй газар л бөөстэй л байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ .
Төгсжаргал -
Тэгэхээр одоо манайд гэр хороолол маш хаяаагаа тэлж байна халуун ус алга байна.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Одоо бол бид нар одоо мэдэхгүй байгаа болохоос биш Толгойтын эцэс рүү, Баянхошууны эцэс рүү, Дамбадаржаагийн эцэс рүү, Дарь-эхийн эцэс рүү яваад нэг үзээрэй. Тэнд үнэхээр бол за би ийм оронд амьдарч байгаа бол миний улсын нийслэлд ийм юм байдаг юмуу гэж хэлэхээр тэгж гайхширахаар юм бол захаас авна байх.
Отгонбаяр -
Тийм байна билээ. Ёстой тийм байна билээ. Үзсэн тийм зун бид нар судалгаагаар явсан.
Төгсжаргал -
Үнэн хэцүү ш дээ.
Отгонбаяр -
Ялангуяа тэр Шархадны эцэс үнэхээр хэцүү.
Төгсжаргал -
Тэр соёлын яамны үзлэг тэр соёлын довтлогоо ч юм уу. Дөрвөн яамны үзлэг чинь бас монголчуудад одоо айхтар тийм одоо ариун цэвэр эрүүл ахуйн дэглэм сахих ухамсарыг төлөвшүүлсэн.
Отгонбаяр -
Тийм шүү.
Төгсжаргал -
Ач холбогдолоо өгсөн. Тухайн үедээ яах уу нугалаа маягаар явдаг байсан. Арга аргачилал нь тийм. Хамгийн гол нь тэр үед чинь одоо хүн гэдэг амьтан одоо ийм эрхтэй, ийм үүрэгтэй гэдгийг ер нь бараг мэддэггүй. Хүн бол үүрэг талаа их сайн ойлгодог. Социализмын үед чинь эрх талыгаа ер нь нэг их сайн мэддэггүй байлаа ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тийм үед бол одоо явж байсан арга нь харин өөр байж магадгүй. Гэхдээ бол тэр дундад зууны хоцрогдлоос Монголчуудыг суга татаж гаргахад бол их үүрэг л гүйцэтгэсэн гэж би тэрийг боддог юм.
Отгонбаяр -
Үнэн шүү.
Төгсжаргал -
Соёлын хувьсгал чинь одоо соёлын гэнэ. Соёлын довтлогоо л гэдэг байсан юм л даа. Тухайн үедээ тэгээд дөрвөн яамны үзлэг болж төгсөөд сүүлдээ эмнэлэг гэгээрлийн ажил болоод одоо ер нь эмнэлэг гэгээрлийн ажил гэж явдаг юмуу?
Отгонбаяр -
Мэдэхгүй.
Төгсжаргал -
Айн?
Отгонбаяр -
Хувь хүнд л өөрт нь даатгаад л орхисон байх л даа .
Төгсжаргал -
Явдаг бол одоо энэ хувийн эмнэлэгийн эмчийг маш сайн дайчилж л баймаар юм. Явдаггүй байхаа.
Отгонбаяр -
Та ер нь хэзээ форм өмссөн бэ? сурагчийн форм.
Төгсжаргал -
Сурагчийн формийг 5-р ангид байхдаа. Бага сургуульд байхад бид нар формгүй явдаг байсан.
Отгонбаяр -
Дээлтэйгээ байдаг байсан?
Төгсжаргал -
Угаасаа манай нутагт чинь их хүйтэн айхтар ширүүн уур амьсгалтай газар форм өмсөөд суух ямар ч боломж байхгүй ш дээ. Форм байтугай одоо азарган нэхий дээлтэй суухад л хөлдөж үхчихээд байдаг. Намайг бага байхад цаг уур нь ч тийм байсан юмуу? Маш их хүйтэрдэг байсан юм. Чухам одоо би өвөл Увс аймгийн Тэс суманд очилгүй 20, 30 жил болж байна л даа. Тэгэхээр одоо хүйтний нь харьцуулах ч арга алга.
Отгонбаяр -
Хэвээрээ л байгаа байх.
Төгсжаргал -
Хэвээрээ л байгаа байх тийм,
Отгонбаяр -
Тэр Увсын Тэс, Завханы Тэс гээд тэр лүү чинь айхтар хүйтэрдэг ш дээ. Өвөл чинь бол хүйтний эрч нь 40 гараад 50 дөхөөл байдаг биздээ бараг л.
Төгсжаргал -
Тэгдэг юм. Тэгээд ихэнхи үхэр нь сүүлгүй, сүүл нь хуга хөлдчихсөн.
Отгонбаяр -
Өө.
Төгсжаргал -
Эвэр нь хуга хөлдчихсөн тийм байдаг. Үхэр ингээд, өглөө ингээд хашаанаас бүх мал хашаатай ш дээ, үхэр мүхэр хашаалахгүй бол хөлдөж үхнэ. Өглөө ингээд үхэр хашаанаас гаргахаар нөгөө гараад тэр чинь хашаанаасаа гараад шээдэг байхгүй юу, шээхэд л шээс нь ингээд гозгороороо хөлддөг тийм байсан.
Отгонбаяр -
Паах.
Төгсжаргал -
Аймаар байгаа биз.
Отгонбаяр -
Ёстой аймаар хүйтэн байна шүү. Тэгээд тэр айлууд чинь одоо пийшин гэж байхгүй ш дээ?
Төгсжаргал -
Үгүй ш дээ зуух,
Отгонбаяр -
Зуух, зуух ч бас сүүлд болсон ш дээ
Төгсжаргал -
Зуух сүүлд болсон
Отгонбаяр -
тулгатай?
Төгсжаргал -
Тулгатай
Отгонбаяр -
Тулгатай, тэр өвлийн хүйтэнд яаж болдог байсан юм.
Төгсжаргал -
Одоо би бол бага байхдаа тулгатай айл бол үзээгүй ээ. Намайг бага байхад тулгатай айл байхгүй байсан юм. Тулга нь халагдчихсан байсан үе. Тэгээд зууханд чинь одоо дандаа л түлээ л түлнэ. Одоо бургас мургас манай нутагт бол одоо бургас голдуу л түлнэ дээ.
Отгонбаяр -
Малын баасаа түлнэ.
Төгсжаргал -
Малын баасаа түлнэ. Малын баасаа түлнэ одоо үхрийн баасаа хатааж түлнэ. Тэрнээс гадна нөгөө хонины шээгийг ингээд
Отгонбаяр -
Хонины шээг гэж юу юм.
Төгсжаргал -
Одоо хонь яахав дээ хашаандаа шээгээд байдаг байхгүй юу,
Отгонбаяр -
Аан за.
Төгсжаргал -
Тэгээд тэрийг чинь ингээд шээсээр, хорголоор баагаад шээгээд байхаар тэр чинь ингээд өндөрсөөд байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм тийм.
Төгсжаргал -
Тийм тэрийг чинь ингээд хүрзээр ингээд нэвт
Отгонбаяр -
Хөр,
Төгсжаргал -
Көр л
Отгонбаяр -
Көр гэдэг юмуу?
Төгсжаргал -
көр тэрийг чинь хатаагаад түлнэ ш дээ.
Отгонбаяр -
Танай нутгийн хэллэг, бас зарим хүний нэр бол өөр шүү тэ?
Төгсжаргал -
Тийм.
Отгонбаяр -
Юу малчид чинь нэг нөгөө малаа угаасан керлинтэй усандаа өөрсдөө орчихдог байсан шдээ. Тэр юунаас болдог байсан юм.
Төгсжаргал -
Хамуутай байсан. Одоо ерөөсөө би хүүхэд байхад, би одоо их олон жил манай гэр хамуурч байсныг би мэднэ. Манай гэр гэж ерөөсөө хамуу тэгээд халдвартай өвчин учраас нэг айлаас нөгөө айл дамжаад халдана. Тэгээд айлууд ер нь тэр хамуу хамуугаа эмчилэх гэж тэр усанд ордог байсан байхгүй юу. Одоо томоо нүх ухаад тэр лүү чинь керлин ус хоёр хольж хийгээд тэгээд чухам ямар доозоор найруулж байсан юм мэдэхгүй. Тэгээд суурь хонь, одоо суурь хонь гэдэг чинь тэр үед чинь 250-р суурилдаг байсан юм хонийг. Тэгээд нэгдлийн мал малладаг айлууд голдуу 250 суурьтай. Тэгээд тэр чинь нэг булангийн айлууд одоо нэг тийм ухсан нүхээр бол ер нь 10, 20-иод айлын одоо хонь орно биз. Хашаад л одоо бараг суурь сууриар нь хөөж оруулаад гаргаад байдаг. Тэгж угаагаад бараг нар шингэхийн алдад дуусдаг байсан байхгүй юу. Тэгчихээд нөгөө айлуудын хүмүүс одоо нүцгэлж аваад нөгөө малынхаа угаадастай керлин рүү бүгд үсрээд орно доо.
Отгонбаяр -
Хамуугаа арилгах гэж байгаа?
Төгсжаргал -
Хамуугаа арилгах гэж байгаа юм. Арилдаг ч байсан юм тэр нь керлинд ороод эдгэчихдэг байсан юм.
Отгонбаяр -
Учиртай юм. Одоо тэгээд харин одоо бүр ороод элдэв арьс марьсны өвчин тусмаар юм.
Төгсжаргал -
Үгүй ээ, үгүй манайхан чинь одоо юм болгонд нүдэндээ хүртэл аваачиж керлин хийж нэг юм сохорч байх вэ дээ,
Отгонбаяр -
Тийм үү?
Төгсжаргал -
Сохрох шахаж байхав дээ, нөгөө баагаач гээд нэг юм байдаг ш дээ. Одоо дүнгэнэээд байдаг нэг хар батгана,
Отгонбаяр -
Тийм.
Төгсжаргал -
Хар ялаа тэр чинь ийм хүний нүдэн дээр баачихдаг байхгүй юу.
Отгонбаяр -
Аа тийм.
Төгсжаргал -
Баахаар баахан өт гараад ирнэ ш дээ. Тэр лүү манай нэг нагац эгч аваачиж хүүхдийнхээ нүд рүү керлин хийгээд сохлох шахаж байсан юм.
Отгонбаяр -
Ээ балай юм.
Төгсжаргал -
Тэгээд одоо бодвол манай нутаг чинь одоо Улаанбаатараас 1700 гаруй км, тэгэхээр арай илүү бүдүүлэг байсан байж болно ш дээ.
Отгонбаяр -
Магадгүй ээ, магадгүй.
Төгсжаргал -
Одоо төвийн хөгжлөөс тийм хол юм чинь, одоо бага байхад хаяа нэг сонингийн мухар хардаг. Тэр нь сарын дараа ирдэг байсан юм. Тэр Үнэн сонин. Хааяа нэг айлуудын Родина 52 гээд биччихсэн. Эх орон 52 гээд тийм шар хүлээн авагчтай тэр нь тэгээд шуугинаа ерөөсөө юу ч дуулдахгүй. Долгион их муутай. Тэгээд чихэндээ нааж байгаад сонсондоо ялангуяа хөдөөнийхөн бол улсын баяраар тийм радиотой айлдаа цуглаад бөх.
Отгонбаяр -
Бөх сонсоно.
Төгсжаргал -
Аан, Баянмөнхийн барилдаж байсан эд үед л одоо бидний бага нас байсан тэгээд.
Отгонбаяр -
Тэгээд нөгөө Увсын хүн чинь нутгийнхаа бөхийг.
Төгсжаргал -
Баянмөнх, Хайдав, Мөнгөн арслан эд нарыг сонсох гээд одоо бүгдээрээ л чих тавиад суучихна даа.
Отгонбаяр -
Өөр одоо соёлын довтлогооны, соёлжилтын үзлэгийн талаар танд өөр санаж байгаа яримаар юм байна уу? Шалгалаа ш дээ. Тэгээд шалгаад муу гарсан айлуудыг тоншуул тавиад аймгийн самбар дээр тавьчихдаг, Тэгээд өөр ер нь тэд нарт ямар арга хэмжээ авдаг, арга хэмжээ авахаасаа урдаар тэд нар чинь ерөөсөө орлого багатай ядуу хэцүү айлууд байгаа ш дээ. Тэгээд дэлгүүрт нь тэр юмнууд нь бараг байхгүй олддоггүй. Тэгээд нэг юм төр засгаас ер нь тэр талаар бодлого байсан юм уу?
Төгсжаргал -
Байхгүй тийм юм байхгүй. Одоо нам засгаас авч байсан бодлого чинь болохоор байна ш дээ, одоо яг Социализмын үед ямар ямар юу очиж байсан юм гэхээр олон хүүхэдтэй айлд хүүхдийн мөнгө гэж өгдөг байсан юм. Тэр чинь, за нэгд, нэг тийм мөнгө. Би тэр хүүхдийн хүүхдийн мөнгийг ёстой сайн санахгүй байна. 150 төгрөг байсан шиг санаад байх юм би.
Отгонбаяр -
Танайх бол олон хүүхэдтэй юм чинь.
Төгсжаргал -
Олон хүүхэдтэй 750 төгрөг мөгрөг авж байсан санаад байгаа юм би.
Отгонбаяр -
Жилдээ?
Төгсжаргал -
Жилдээ, тэгээд эхийн нэгдүгээр одон, эхийн хоёрдугаар одон 100 төгрөгийн дагуултай. Эхийн нэгдүгээр зэргийн одон 200 төгрөгийн одоо юутай байсан юм.
Отгонбаяр -
Жилдээ юу, нэг удаад уу?
Төгсжаргал -
Үгүй ээ үгүй, нэг удаа өгөхдөө л.
Отгонбаяр -
Өгөхдөөл
Төгсжаргал -
Ер нь одоо өгч байсан би тэтгэмж тэтгэлгүүдийг яриад байна ш дээ. Хамгийн гол юм нь л тэр хүүхдийн мөнгө, тэр алдарт эхийн одонд дагадаг мөнгө. Өөр би ер нь тийм, одоо манайх их олон хүүхэдтэй айл байсан гэж бодоход, тэгээд аав маань өвдөөд ер манайх үндсэндээ юу ч үгүй орлогогүй ийм болсон үед бол би тэтгэвэр тэтгэмж гэдэг юм би одоо тэтгэлэг нэг удаагийн ч юмуу тийм юм авч байсанаа ёстой мэдэхгүй. Харин хамгийн гол нь би энэ хүүхэд байх насандаа 3, 4 удаа манайх малаа нийгэмшүүлснийг би сайн мэдэж байна.
Отгонбаяр -
Тэгж олон удаа юу.
Төгсжаргал -
Тийм 59 онд, 62 онд , жаран 59 онд нийгэмчилээд тэгээд дахин 62 онд нэгдэлд ороогүй бас нэг хэдэн хүн үлдсэн юмаадаа янз нь. Тэгээд би одоо 62 онд манай авга ах Мэнцэн гэж Шомбодойн Мэнцэн гэж их малтай тийм айл байсан юм. Тэгээд би тэд нарыг аягүй санадаг байхгүй юу. Нэг орсон, одоо хүүхэд юм чинь гүйгээд орсон чинь тэр манай тэр ах согтуу уйлаад л. Тэгээд л хурганы мах чаначихсан. Намайг нөгөө жаахан юм болохоор өхөөрдөөд хурганы мах ид гэсэн чинь аа би хурганы мах идэхгүй гэсэн чинь. Энэ хүртэл хурганы мах голж байна тэгэхээр би энийг яахав гээд. Тэгээд тэр нь яадаг юм гэхээр одоо нийгэмчлэл болох гэж байгаа, тэгэхээр чинь нөгөө хурга мурга нь ингээд малын тоонд ороод явчихаар тэр чинь дээд талаас нь сайн малын нийгэмчилэлд авах юм чинь. Тэгээд нөгөө хургаа албаар боож ална. Ингээд би тэр хурга боож алж байсныг нь харсан. Одоо хүртэл би мэддэг байхгүй юу нөгөө яг ингээд нөгөө хөвүүрхийтэй уядлаар уяад нэг өнцөгөөс татахаар ингээд чангарчихдаг. Тэгээд 30, 40-өөр нь нөгөө хургыг чинь нөгөө сайхан сайхан зун нөгөө сайхан таргаа авчихсан хөөрхөн хөөрхөн хургануудыг чинь 30, 30-р нь ингэж татаад нөгөөдөх нь ингээд,
Отгонбаяр -
Тэгээд бүгдээрэнг нь алчих уу?
Төгсжаргал -
2 өнцөгөөс нь ингээд татахад бүгд боогоод үхчихдэг. Тэгээд би монгол хүн байна. Би эх эцгийн буянгаар ингэж явна гэж би ийм нийгэм үзнэ гэж ийм нийгэмд амьдарна гэж би санаж байгаагүй гээд үхчихмээр байна гэж орилж байсан юм тэр өвгөн. Тэгээд тэр юугын авахгүй хөөрхий юуг нь өвчөөд махын
Отгонбаяр -
Арьсыг нь авдаг.
Төгсжаргал -
Махы нь хаяад арьсы нь авдаг. Тэгээд тэр чинь.
Отгонбаяр -
Хурганы махнаас ер нь идэх юм байдаг юм уу?
Төгсжаргал -
Хурганы мах чинь их сүү амтагдсан тийм мах байдаг юм. Одоо яахав одоо бол энэ барууны оронд чинь хурганы мах л одоо үнэтэй хамгийн дээд зэргийн хүнс юм биш үү. Тэр үед манайд ч тэр, хурганы махыг чинь тэр нийгэмчлэлээс малаа дарах гэж улсууд тэр бөөн бөөнөөр нь хэцэлж алаад тэр жалгаруу чулуудаж байсан юм ш дээ.
Отгонбаяр -
Махлаагүй тэр бас монголчууд бол нэг идэхээр мах биш л дээ.
Төгсжаргал -
Биш биш, биш тийм сүү амтагдсан нэг тийм мах ч биш нэг тийм сонин амттай
Отгонбаяр -
Тийм юм байгаа байх
Төгсжаргал -
Аан тийм юм байдаг юм. Тэгээд юу яадаг тэр чинь одоо хэдэн оны тогтоол нь тийм юм байсан юм бэ? сүүл рүү гарсан одоо говьд 75 толгой мал, хангайд 50 толгой малтай. Тэрнээс хэтэрсэн болгоныг одоо нударган баячуудыг өсгөхгүйн тулд одоо жил болгон нийгэмчилж байх тийм одоо тушаалтай байсан ш дээ. Тэгээд одоо МАХН-ын гишүүд голдуу тэрэнд манлайлан оролцоно. Одоо сумын идэвхитэн сонгуультангууд гэсэн үг ш дээ. Тэр нь дотор чинь одоо тэр ХУ намын сурталд бүр улаан солиорсон, тийм солиотой юмнууд байдаг байлаа ш дээ.
Отгонбаяр -
Яг тийм.
Төгсжаргал -
Айл болгоныг айлгасан, ичээсэн бараг буу тулгаж байгаад малын хөөгөөд явдаг тийм юмнууд байсан юм.
Отгонбаяр -
Нөгөөхдөө ард түмэн дургуй.
Төгсжаргал -
Дургуй, галзуу согтуугаар нь дууддаг. Тэгээд би тэр 59 оны нийгэмчиллийг би одоо 3, 4 нас гурван настай байсан тэрийг аягүй сайн санаж байгаа юм би. Гаднаас мал тамгалаад тууж байсаныг 62 оны нийгэмчиллийг одоо тэр хургаа хэцэлж алж байсныг санаж байгаа юм. Сүүлд намайг оюутан болсон хойно одоо 72 гурван оны үед дахин нийгэмчлэл болсон ш дээ. Намайг оюутан байгаад ирэхэд аав ээж 2 уйлж байсан юм. Хамаг малаа туулгачихлаа гээд.
Отгонбаяр -
Дахиад.
Төгсжаргал -
Аан бид нар одоо яаж амьдрах юм. Юу идэж амьдрах юм бүү мэд. Тэгээд одоо гурав нийгэмчлүүлчээд сүүлдээ хашираад манайх чинь нөгөө нэг хангайн бүсэд орох уу. Говийн бүсэд орох уу гэж байгаад говийн бүсэд орсон. 75 толгой бишээ, манайх чинь хангайн бүсэд ороод 50 толгой малтай тэр чинь 50 толгой мал чинь ийм байдаг юм л даа. 20 нь одоо хонь ямаа. 10-аад нь үхэр, Тэгээд нэг 2, 3 тэмээ, 5, 6 адуу ингээд таардаг байхгүй юу. Тэгээд тэр чинь олон бүлтэй айл чинь хүнс хүч л сайн идэхгүй бол амьдрахгүй ш дээ. Өөр идэх юм байхгүй юм чинь
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тэгэхээр манай аав одоо жилд ингээд манайх чинь би бүр дотроо мөрөөддөг. Хүүхэд байхдаа мөрөөдөж байсан юмаа нэг 20 хонь төллөхийг харах юмсан гэж мөрөөддөг байлаа. 5 тугалтай болох юмсан ээжээ гээд тэгж мөрөөддөг байлаа ш дээ. Тэгээд манайд бол ингэдэг байсан юм. Нэг 13, 4 хонь төллөдөг. Төллөх хонь нь тэгээд нэг ганц хоёр, ганц хоёр унага одоо гүү унагалдаг. 3, 4-н үхэр төрдөг төрдөг байхгүй юу. Тэгээд ер нь нэг нийтдээ нэг 20 дотор нөгөө бог нь тэгэхээр зундаа нэг ганц нэг хонь одоо бүр одоо 2, 3 сар болж байж ганц хонь гаргана. Зундаа бол, намартаа бол яах вэ ойр шүү ганц хоёр хонь иднэ. Тэгээд өвөлжөөнд буухаараа хүнсээ гаргахдаа манайх чинь нэг одоо нэг одоо адуу нэг үхэр тэгээд дээрээс нь нэг 10 гаруй хонь идчихдэг. Тэгээд нөгөө нэг төлөө яг ингээд толгойнд бариулаад таарч байгаа биз өсөх ч үгүй .
Отгонбаяр -
Тийм байна нөгөөхөө бариад л.
Төгсжаргал -
Юу ч үгүй. Тэгээд тэр чинь тэгээд тэр 50 толгой мал чинь их төвөгтэй л дээ. Өөрснөө идшээ иднэ, хүнсээ иднэ. Тэгээд дээрээс нь нөгөө холиод солиод хүүхдээ дотуур байранд оруулах гэж мал өгнө. Тэгэхээр үнэхээр тэр нь дутагддаг. Тийм болохоор манай аав хөөрхий одоо би бодож байгаа юм би тэрийг яг ямар зориулалтаар авч байсан юм мэдэхгүй. Агт гэдэг юм агт туугч байсан юм. Агт тууна гэхээр би одоо тэр нь манай одоо Увс аймагт байрлаж байсан цэргийн ангиудад Завхан аймгаас морь авдаг байсан юм шиг байгаа юм. Тэрийг явж манай аав тууж ирдэг байсан юм. Тэгээд агт туух далимдаа тэр завханд нөгөө нэг адуу ихтэй байсан юм уу. Тэгээд завханаас нөгөө хямд үнээр ганц нэг адуу худалдаж хүнсэндээ хэрэглэдэг. Тэгээд бас юу яадаг байсан юм хөөрхий жин тээдэг байсан юм манай аав. Жин тээнэ гэдэг нь болохоор одоо юул яадаг байсан ш дээ. Хөвсгөл аймгийн Хатгал руу тээдэг байсан. Одоо ноос, үс, арьс, шир л тээж байсан одоо тэр нь тэгээд Ханхын боомтоор цаашаагаа орос руу гарж байсан байх. Тэгчихээд тэндээс цай, тамхи, гурил, сахар ийм юм авчирдаг байсан юм. Хавар эртээ 3, 4 сарын үед нөгөө идэж уушны мал хяргасны дараа арьс нэхийгээ ачаад гараад хөөрхий намар орж ирдэг байсан ш дээ. Тэмээгээр жин тээгээд.
Отгонбаяр -
Тэгээд хүмүүстэй нийлээд явах уу?
Төгсжаргал -
Нийлээд гурав дөрвүүлээ жин тээнэ.
Отгонбаяр -
Цаашаагаа Баян-Өлгийн Цагаан нуур луу тээдэг байсан юм болов уу? бас нэг боомт ч билүү?
Төгсжаргал -
Ямар ч л байсан би аавыг бол Хөвсгөлийн Ханх руу явдагыг мэднэ. Ханх ордог байсан юм.
Отгонбаяр -
Хатгал бол Хатгалын цаана Ханх чинь бүр хойшоогоо ш дээ тэ?
Төгсжаргал -
Тийм
Отгонбаяр -
Аяа.
Төгсжаргал -
Тэгж, тэгж жин тээдэг байсан юм хөөрхий тэмээгээр. За нэг тиймэрхүү. Тэгээд өөр юу ярьж байлаа би. Ер нь юу ярьж байгаа юм.
Отгонбаяр -
Мал.
Төгсжаргал -
Аа тийм. Тэгээд нөгөө өвөл болгон малыг тоолно. Тэгээд илүү гаргахгүйн тулд манайх чинь л жижигхэн аж ахуйтай айл ш дээ. Тэгэхээр нэг нуруу өвс хадаж авдаг юм л даа. Нөгөө малын тэжээлдээ, тэгээд хөөрхий аав маань тэр нуруу өвсөнийхөө доор нь газар зоорь ухаад, тэрийг бол ерөөсөө надад, бид хүүхдүүд ч үзүүлээгүй өөрөө манай ээжид ч үзүүлээгүй байгаа байхгүй юу ам гарчихна гээд.
Отгонбаяр -
Тийм ш дээ .
Төгсжаргал -
Ганцаараа ухаад нөгөөдөхийг, тэгээд зоорио ингээд дээрээс нь ингэж мод тавьж доторлоод дээр нь ингээд нуруутай өвсөө хураачихдаг. Тэгээд юу яадаг малын тооллого ирэхээр юу яадаг тэрлүүгээ нэг 10, 10 бог туугаад оруулчихдаг өвс тавьж өгөөд тэгээд аман хашааг нь хаачихдаг. Тэгэхээр ерөөсөө тэнд одоо мал хаа байна гэж харагдахгүй нэгд, хоёрдугаарт нөгөө нэг манай сум бригадынхан манай аавыг бол тийм юм хийхгүй одоо айхтар үнэнч хүн гэдгийг үүднээс нэг хэн ч сэрж хэн ч сэжиглэхгүй. Тэгээд л нөгөө улсууд ирэхээр цай цүй болоод манай ээж юу яана. Зүрх нь түгшээд байдаг байсан байхгүй юу хөөрхий амьтан. Ёстой босон суугаад л гарч ороод тэгдэг байсан юм. Тэгээд за яахав жаахан манай дүү нэг эрэгтэй хүүхэд бид нарт бол нэг ганц нэг үхэр мүхэр туулгаад тэгээд алсын алсад явуулчих нь л даа. Бид нар бас нэг тийм битүү модтой газар нөгөө хоёрыгоо хариулаад ингээд хоёр гуравхан мал. Тэгээд малаа дарж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Тэгж байна.
Төгсжаргал -
Тийм.
Отгонбаяр -
Нөгөө кинон дээр гардаг шиг л юм болж байна. тийм
Төгсжаргал -
Тийм яг л одоо тэр л байгаа биздээ?
Отгонбаяр -
Тийм байна.
Төгсжаргал -
Тэгээд хөөрхий одоо мал тоолсон хүмүүс ч гэрээс мордоод явахаар ээж аав хоёр бие биерүүгээ хараад нээх инээмсэглээд ,
Отгонбаяр -
Дотор нь уужраад.
Төгсжаргал -
Дотор нь уужраад тэгдэг байсан ш дээ их олон жил тэгж явсан
Отгонбаяр -
Жилийн жилд л тэгнэ. Олон хүүхдүүд чинь өөр яах юм,
Төгсжаргал -
Өөр яах юм харин тийм. Жилийн жилд, их олон жил тэгж мал нэг 10-д мал дарж гаргадаг байсан ш дээ хөөрхий.
Отгонбаяр -
Бас л эргээд бодохоор үнэхээр хүний ёстой төрөлх эрх рүү халдсан, тэ бүх эрх рүү нь халдсан.
Төгсжаргал -
Аймшигтай байсан байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Хэцүү, утгагүй нийгэмд тэ? Харанхуй Монголын тэр аймшигтай юмнаас гаргасан юм их л бий л дээ.
Төгсжаргал -
Тэгээд одоо тэр дээр үеийн ээж, аав энэ тэрийн ярьж байх нь болохоор гучин хэдэн оны эсэргүү одоо тэр их баривчлагааны үеэр, тэр чинь ёстой Монгол оронд дэлгэрээгүй газар байхгүй юм байна билээ ш дээ. Очиж хүрээгүй газар байхгүй юм байна билээ ш дээ. Тэгээд бүр орой ахуйн ойр зуурын юм ч хоорондоо ярьж болдоггүй байсан гэж байгаа байхгүй юу. Баривчлаад явчихдаг. Мал аж ахуй ч юм уу, одоо ахуйн хүрээний юмаа ярих гэж шөнө дунд цугладаг байсан гэж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Хүмүүс?
Төгсжаргал -
Тэгж байсан гэж ярьдаг юм. Яг тэр юуны хэд бол. Бие биентэйгээ юм ярьж чаддаггүй. Тийм байсан гэдэг юм билээ.
Отгонбаяр -
Тэгээд шөнө дунд бол ёстой яг тэр яричихаар хүмүүс нь уулздаг байсан уу?
Төгсжаргал -
Уул нь гадаа жижүүртэй тийм байсан гэсэн. Хоолой моолойгоо засч, хүн амьтан ирж байвал, одоо сумын төлөөлөгч мөлөөлөгч харагдвал шууд дардаг. Бид нарын үед ч гэсэн одоо тэр Монголын мал өсөөд, нударган баячууд төрөөд тэндээс л одоо нөгөө дарлах, дарлагдах ёс гарч ирнэ гээд л жигд бүгдийг хоосруулж байсан юм биз дээ. Ер нь бол нэг ёсондоо.
Отгонбаяр -
Яг нөгөө Коммунизм, соцализмын л үзэл л дээ. Хувийн өмчгүй байх ёстой?
Төгсжаргал -
Тийм, угаасаа тэр чинь ерөөсөө хүн хөдөлмөр хийж л байвал тэр хүн идэх хоолтой байна. Хөдөлмөр хийхгүй болвол тэр айл чинь нурна биз дээ. Тэгэхээр хөдөлмөр хийдэггүй нурсан юмнууд тэр тэр Итгэлтийн хөрөнгийг хурааж аваад баахан ядуу юмнуудад тараадаг ш дээ. Ерөөсөө яг тэр шиг. Яг л явж байсан юм нь гэр ш дээ. Нэгдэл гээд байгуулчихсан. Одоо тэр үнэхээр болвол тэр хүний нөгөө төрөлх чанартай зөрөлдсөн тийм нийгмийн шинж ш дээ. Яагаад гэвэл хүн чинь бол өөрийгөө л хичээх, одоо амиа л хичээх тийм төрөлхийн л араншин нь тэр ш дээ. Би л амьдрах л гэж энэ эмч хийж байгаа болохоос биш, би хэн нэгэнд одоо хэрэгтэй учираас хийгээгүй ш дээ. Гэхдээ бол эцсийн бүлэгтээ нийгмийнхээ эрх ашигтай зохицолддог тэр л байхгүй юу.
Отгонбаяр -
Яг үнэн ш дээ.
Төгсжаргал -
Тэгэхэд чинь хүн ингээд хэдий тэр нэг айл гэхэд чинь 1000 толгой малыг бүгдээрээ идэхгүй ш дээ. Тэгэхээр чинь тэр өөрөө өөрийнхөө төлөө зүтгэж байвчиг тэрний үр шимийг хажууд нь дагалдаад өчнөөн олон хүн хүртэж болох л байхгүй юу. Тэгээд тэрний тэр хүний төрөлх чанар руу тэгж халдана гэдэг чинь аймшигтай. Тэр нийгмийг хойш ухраасан аймшигтай ажил байхгүй юу тэр чинь. Тэгээд нийгмийн мал гээд тэр чинь 250-аар суурилуулна гэхэд чинь. 250 нь мал суурилуулахад чинь одоо тэр айл бол нэг нэг мал маллаж байгаа айл бол тэр нь дотроос сорчлоод өөрийнхөө хэдэн малыг одоо юу яадаг байхгүй юу. Тэр нэгдлийн малнаас аль үүлдэр, угсаа сайтайг нь өөртөө аваад, бусад нь бол нэгдлийн мал. Туранхай л байвал нэгдлийнх. Хөгшин л байвал нэгдлийнх. Сүүгүй л байвал нэгдлийнх тийм л байлаа ш дээ.
Отгонбаяр -
Яг тэгнэ.
Төгсжаргал -
Тийм, нөгөө хүнээс хурааж авсан сайхан өмч чинь эргээд тийм болчихож байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Яг үнэн ш дээ.
Төгсжаргал -
Тийм, Тэгээд нэг 90 онд л өмч эзэндээ ирж, амьтан гялайх шив дээ. Тэгээд тэр мэрийгээ бас ойлгохгүй байна ш дээ. Энэ улсууд чинь.
Отгонбаяр -
Тэгээд 90 онд бол жишээлбэл танай тэр Тэс сумын нэгдэл задраад өмчөө ингээд буцаагаад тараалаа ш дээ. Тэр үед танайхнаас тэр суманд хүн амьтан байсан уу? Ах дүү нараас. Эргээд юм олж авч чадсан уу?
Төгсжаргал -
Байсан. Авсан. Манай нэг дүү, одоо Долгормаа. Аав тэр үед чинь нас барчихсан байсан. Тэгээд тэр хөдөө байдаг дүүгийн нэр дээр хөдөө байдаг нэг дүү, Тэгээд Долгормаа, тэгээд манай тэр хамгийн бага дүү ингээд 4-н хүн. Нэг хүнд 15 толгой мал. Эд нар чинь 15 толгой мал авсан. Гэхдээ хөөрхий бүр сэглүүлчихсэн. Нэгдлийн мал бүр сэглүүлчихсэн Тийм туранхай, сэлхий, хааш яааш болсон тийм 60-н толгой мал авсан. Тэгээд яахав тэр хөдөө байгаа дүүгийн гараар л тэр мал ч болсон юм уу, мах ч болсон юм уу. Тэгээд л дууссан.
Отгонбаяр -
Өөр тэр нөгөө малнаас гадна нэгдлийн дундын хөрөнгө, өмч байсан ш дээ. Тэрийгээ яаж хувиарласан юм бол. Тэр нь задарсан юм болов уу? та тэр талаар юм мэдэж байна уу?
Төгсжаргал -
Одоо тэр чинь сүүлд тэр өмч, хувичлалаар л бас одоо энэ үйлдвэр яаж дампуурч, задарч, хүмүүс тонож, дээрэмдэж, зүй бусаар өөрийн болгосон яг тэр янзаар ш дээ. Жижиг хувилбар нь тэр хөдөө суманд тэгж л яасан.
Отгонбаяр -
Булган аймгийн нэг сумын нэгдлийн одоо сумын клуб байна ш дээ. Тэд нарыг нураагаад мод модоор нь одоо айлуудад тарааж, тэгж задлаж өгсөн байгаа байхгүй юу. Өмч хувааж байгаа юм. Тэгээд тэр дотор талын гайгүй шиг Орос паниар энэ тэр байна ш дээ. Тэрийн сумын дарга авдаг ч юм уу. Тийм болсон байгаа ш дээ түүх зарим газар.
Төгсжаргал -
Монголчуудын энэ юунд их юм байна. Монголчуудын генд нь нэг тийм бусдын юмыг эвдлэн сүйтгэх нэг тийм тогтсон. Одоо тэр Чингисийн үеэс л юу яасан цусны онцлог байх гэж боддог юм би тэрийг. Одоо энд тэр Дорноговь аймгийн, одоо Булган аймгийн ямар суманд билээ. Нэг тийм зөвлөлтийн, бүр техникум мом байдаг Хялганат билүү.
Отгонбаяр -
Тийм,
Төгсжаргал -
Гоё газар байсан гэж байгаа байхгүй юу тэр чинь одоо. Ёстой нэг сайхан орос тосгон байсан гэж байгаа юм. Тэрийг юу яасан. Оросууд буцаад маргааш нь харахад ёстой бүх цонх нь хагархай, ёстой тонож болох бүх юмыг тоносон гэж байгаа ш дээ.
Отгонбаяр -
Тэнд чинь ядаж өөрсдөө очоод суугаад байна биз дээ.
Төгсжаргал -
Одоо энүүхэн ойрхон жишээ гэхэд Налайхын цаад талд юу Гордок гээд нисэхийн тийм хот байлаа ш дээ жижигхэн. Би тэр Гордокт чинь орос дэлгүүр мэлгүүрт оюутан байхдаа очдог байсан юм. Тэгээд тэр Гордокыг би уржинан одоо тэр Гордокт гайгүй болчоод байна гэхээр нь зэрэг очиж үзэж байгаа байхгүй юу. Энэ угсарсан, угсармал саарал байшингууд байна ш дээ. Тийм байшин 8, 9-н ишрхэг тийм байшин байсан юм байна. Тэрнээс нэг, хоёрт нь хүн, айл амьдраад бусад нь хоосон байна. Нэг байна шинг байна ш дээ. Тийм одоо угсармал байшинг нураагаад одоо тэрүүхэн тэрүүхэн гэрийнх нь хашааны хаалга маалганд харагдаж байгаа байхгүй юу, хана мананд.
Отгонбаяр -
Ерөөсөө тэр бүтээлч биш, сүйтгэгч, хүний тэр бүтээгээд өгчихсөн юмыг чинь.
Төгсжаргал -
Тэр чинь яахав, одоо тэр дэлхийн талыг эзлээд одоо ерөөсөө тэр хотожсон улсуудын даавуу, нэхсэн торго, эд баялаг одоо бүтээсэн тэр сайхан урлагийн бүтээлийг шууд дээрэмдээд авчихсан юм чинь. Тийм биз дээ.
Отгонбаяр -
Одоо цагт чинь Чингис гэхээр бүх юмныхан дээд юм шиг л, Чингисээс сайн хүн байгаагүй юм шиг л
Төгсжаргал -
Үгүй ш дээ. Гэхдээ тэр түүхийг нууц товчоонд бичсэн байдлаар юу, арай жаахан төсөөлөөд байдаг. Тэр чинь Чингисийн аялдан дагалдагч л бичсэн байж таарна ш дээ тэрийг. Нууц товчоо чинь тэр агуа тийм их магтан дуулах аястай зохиол биз дээ ер нь. Тэгээд одоо бодоод үз л дээ чи. Газарт ганц ширхэг төмс тарихгүй хүмүүс л тэр газар тариалан эрхэлдэг Хятадад очоод хамаг юмыг нь дээрэмдээд, иддэг, уудаг бүх юмыг нь дээрэмдээд авчихна. Ийшээ эргээд Арабын тэр сайхан ертөнцийн тэр одоо тийм сайхан соёл, тэр сайхан торго дурдан эд юмыг нь дээрэмдээд авчихна.
Отгонбаяр -
Хоты нь сүйтгээд
Төгсжаргал -
Хоты нь сүйтгээд л хаячихна. Тэгээд тэнд нь ороод л суучихна. Тэр Тэгээд одоо хүртэл манайд ингээд үеэс үед цусанд нь дамжаад
Отгонбаяр -
Таны тайлбарыг үгүйсгэх арга алга.
Төгсжаргал -
Тийм байгаа байхгүй юу. Аягүй муухай. Тэгээд сая бол манайх бол арай өөр тактикаар, арай өөр сэтгэлгээгээр одоо Социализмын тэр бүтээн байгуулж байсан юмнуудаа нааш нь аваад одоо тэр сайхан олон үйлдвэрүүд. Тэр сайхан оросын цэргийн ангийн үлдээсэн тэр сайхан байгууламжийг тэр чигээр нь аваад одоо энэ зах зээлд орж ирсэн бол
Отгонбаяр -
Энэ орон гэргүйчүүлд
Төгсжаргал -
Юу байхав дээ тийм биз дээ. Нэг шөнө эвтгээд, сүйтгэчихэж байгаа байхгүй юу тэрийг. Одоо Тэгээд, одоо бол манайд юм уншдаг хүн байхгүй. Тэрийг авсанаас биш, бичиг үсэг бараг мэддэг юм уу, үгүй юм уу. Ямар нэгэн тийм нийгмийн системчилсэн ойлголт байхгүй. Тэр байтугай нийгмээ байтугай, өөрийгөө хэн болохоо мэддэггүй. Энэ байдлаар удаан үргэлжлэх юм бол манайх юу болох юм мэдэхгүй.
Отгонбаяр -
За ахиад нэг ийм асуулт байна. Та одоо ингээд анагаахын дээдийн оюутан болсон цагаасаа хойш л ер нь дан эмэгтэйчүүдтэй л ажиллаа ш дээ. Дан эмэгтэйчүүд дотор байлаа. Эмэгтэйчүүдийн эмч болчихсон учираас, Анагаахын дээдийн оюутнуудад дан охидууд их олон байсан. Тэгээд ингээд таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн одоо байдал, аж амьдрал нь байгаа байдал нь яаж өөрчлөгдсөн бэ? Ээжээсээ ч эхэлж болно л доо. Түрүүн та ээжийгээ нэг хэсэг ярьсан ш дээ.
Төгсжаргал -
Яахав дээ оюутан хөдөөний эмэгтэйчүүд, хотын эмэгтэйчүүд хоёр өөр байсан. Оюутан болоод бид чинь 14,15-уулаа нэг подгрупт ордог. Тэрний гурав нь л эрэгтэй, бусад нь эмэгтэй байсан. Тэгээд яахав тэр үед чинь одоо миний л бодлоор ш дээ. Одоо эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, ер нь идэвхи санаачлага тэгээд тэр хүний үүргээ ухамсарласан байдал бол тэс өөр байсан. Яагаад гэвэл одоо улс орны амьдрал ч тэр, гэр орны амьдрал, хувь хүний амьдрал эр хүний нуруун дээр үүрэгдэх ёстой гэсэн тийм ойлголт одоо эмэгтэй хүнд ч, эрэгтэй хүнд ч байдаг байлаа. Тэр үед манай залуучууд, эрэгтэйчүүд ер нь дийлэнх нь. Их дээд сургууль гэхэд дийлэнх нь эрэгтэйчүүд. Одоо Анагаах, Багшийн дээд, Анагаахын дунд гэсэн одоо ийм охидууд олонтой газар байсан л даа. Оюутнууд эмэгтэйчүүд голдуу байдаг. Тэрнээс цэргийн ерөнхий сургууль, Политехникийн дээд сургууль, МУИС, тэгээд Хөдөө аж ахуйн их сургууль энэ тэр гэдэг чинь бүгд, бүгд харчууд байлаа. Тэгээд тэр үед чинь бид нар нөгөө нам засгийнхаа ач буянгаар тэгшитгээд өгчихсөн юм чинь одоо тэр баян, энэ ядуу гэх юм байхгүй. Тийм болохоор хөрөнгө чинээний гараа нэгтэй. Ерөнхийдөө бол Монголчууд чинь бүгдээрээ л малчин гаралтай ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тийм 21 онд хувьсгал ялахад л одоо хүрээ хавьцаа ойролцоо байсан л одоо юу, аргагүй ингээд сэхээтэн түрүүлж төрсөн учираас, тийм болохоос ерөнхийдөө бүгдээрээ л малчин гаралтай. Тэр үед чинь, миний байх үед чинь залуучууд олон байж. Тэр ихэнх нь, их дээд сургуульд сурдаг одоо, эрдэм сурдаг нөхдүүдийн ихэнх нь одоо залуучууд, эрэгтэйчүүд байж. Тэгээд хүүхнүүдэд бол нэг бараг миний бодлоор бол нэг эмэгтэй оюутанд хоёр, гурван эрэгтэй оюутан ноогдож байсан байх гэж боддог юм би.
Отгонбаяр -
Магадгүй, тийм байх тэ.
Төгсжаргал -
Тийм,
Отгонбаяр -
Анагаахаас бусдад нь тэ?
Төгсжаргал -
Анагаахаас бусдад нь. Тэр үед бол охидууд бол жинхэнэ өнөө хайр сэтгэлээрээ, бас ханиа шилж, сонгож, сууж чаддаг тийм нийгэм байсан. Яг тэр үед олзуурхууштай нь. Одоо тэр чинь бас гайгүй 2,3-н хүн дундаас шилж, сонголт хийж Тэгээд сонгодог. Өөрөө хайртай хүнтэйгээ суудаг. Тийм нийгэм байлаа ш дээ. Тэр хоёр бол хоёулаа л хоёр талаасаа хоёр чемодан бариад нийлдэг. Гараа, эдийн засгийн гараа ижилхэн. Одоо өнөөдөртэй бол харьцуулшгүй. Тэр одоо миний байх үеийн оюутны, эмэгтэй оюутны сэтгэж байсан, өнөөдрийн эмэгтэй оюутны сэтгэж байсан хоёр бол тэнгэр, газар шиг зөрөөтэй. Тийм байсан. Тэгээд яахав Анагаах төгсөөд тэгээд хөдөө очсон л доо. Хөдөө би Ховд аймагт очиход бас л нэг тиймэрхүү байдалтай. Одоо голлох байр суурь, голлох мэргэжилтэн бол дандаа л тийм эрэгтэйчүүд. Яахав эмнэлэг, сургууль хоёр бол эмэгтэй дээд боловсролтой сэхээтнүүд олонтой. Гэхдээ тэр үед болвол нөхөргүй, бүр өдрийн од шиг, нөхөргүй хүүхэн бол.
Отгонбаяр -
Тийм байх шүү.
Төгсжаргал -
Өдрийн од шиг. Ер нь бол яг гэр бүл зохиох насан дээрээ гэр бүлээ зохиосон, үр хүүхэдтэй тийм байдаг байсан. Тэр үеийн хүүхнүүд бол яг л адилхан даа. Ер нь бол одоо гэр орноо авч явах, улсад ажил хийх, үр хүүхэд төрүүлэх. Тэгээд Социализмын үед хүн нэг, хоёр хүүхэд төрүүлээд зогсдоггүй байлаа ш дээ. Үр хөндөлт ч чөлөөтэй биш байсан. Үр хөндөлтийн заалт гэдэг юм маш нарийн байсан.Тэр нь зөвөлгөөнөөр орж байж шийдэгддэг. Тэгэхээр хүн бол одоо олдсон болгоныгоо л түрүүлдэг. Миний ээж, миний аавын үед бол 10-н хүүхэдтэй айл бол дундаж л хүүхэд байсан. Миний сэхээтэн байсан үе бол 4, 5-н хүүхэдтэй бол дундаж л байсан. Тэгээд сэхээтнүүд нь тийм. Ерөнхийдөө бол ажилчин голдуу. Арай тийм оюунлаг биш салбарт ажилладаг тийм хүмүүс бол бас л
Отгонбаяр -
8-10 байсан.
Төгсжаргал -
8-10 байсан. Би чинь Ховд аймагт очиход, Ховд аймгийн бараг 30, 40 хувь нь Казакууд ш дээ. Казакууд бол 15,16-н хүүхэдтэй айл бол зүгээр нээх захаас аваад тоолоход байдаг. Тэгээд яахав гэр орны ажил, тэр олон хүүхэд өсгөх тэр болгон. Эрэгтэй хүн чинь одоо би гэр орноо тэжээдэг гээд ажил төрлөө хийгээд, гэрт ер нь ойртохгүй. Эмэгтэй хүн бол бодвол гэрийн тийм ажилд яг л одоо ажилд эмэгтэйчүүд яаж л нухлагддаг, тэр л янзаар одоо амьдарч байсан даа. Тэгээд одоо дээд мэргэжилтэй сэхээтэн эмэгтэйчүүд гэхэд чинь декретээ аваад, эмнэлгийн одоо мань мэтийн бол ховор местийн хүмүүс бол декрийт мекрийт авахгүй төрнө. Тэгээд 45 хоноод, үсрээд нэг сарын чөлөө өгч байсан уу. Зарим нь ерөөсөө 45 хоноод л ажилд ордог. Ясли, цэцэрлэг гээд тэр хүүхдийн хүлээгээд авдаг хөөрхий, чухам яаж болж байсан юм. Тэр үеийн амьдрал сайхан, аз жаргалтай байгаагүй боловч, маш их ажил үүрч, маш их хөдөлмөр хийж байсан боловч сэтгэлийн хувьд жаахан тийм гэгээтэй гэдэг юм уу,
Отгонбаяр -
Зовох юмгүй.
Төгсжаргал -
Зовох юмгүй, бодох, санах юм байхгүй. Дор хаяж атаархах юм байхгүй. Тэднийх тийм юмтай, тэднийх машин авч гэнэ, би одоо машингүй яана гэх бодол байхгүй.
Отгонбаяр -
Бүгд адилхан.
Төгсжаргал -
Бүгд адилхан.
Отгонбаяр -
Тэгээд өөр юм мэдэх ч үгүй.
Төгсжаргал -
Өөр юм мэдэх ч үгүй. Тэгээд ерөөсөө мэдэх зав ч байхгүй. Яагаад гэвэл одоо тэр чинь хар үүрээр босоод, улс төрийн сонсголд суучихаж байгаа юм.
Отгонбаяр -
Улс төрийн сонсгол нь өөр юм ярихгүй, гэгээрүүлэхгүй тэ? Намын бодлогоо яриад.
Төгсжаргал -
Тийм, тэгээд ажилдаа ирчихэж байгаа юм. Ажил дээрээ байж байгаад үдийн цайнаараа хар хурдаараа шургаж ирчээд цайгаа уучаад ерөөсөө хар хурдаараа ирнэ. Манайд жишээлбэл нэгдсэн эмнэлгийн цаг бүртгэгч Сэрчмаа гээд авгай байдаг байсан. 30 секунд энэ тэр тавьж солиордог байлаа ш дээ. Тэгээд тэрийг нийлүүлсээр байгаад цалингаас минь хасчихна.
Отгонбаяр -
Нөгөө 30 секунд энэ тэрээ нийлүүлдэг.
Төгсжаргал -
Тэгээд одоо орой тарна. Орой тарахад байгууллага бол зоолттой ямар нэгэн хуралтай. Ямар нэгэн хуралтай. Тэгээд тэр хурлаас гараад орой 7 цаг болгоод залуу хүн бол залуучуудын улс төрийн дугуйланд хамрагдана. Тэндээ яваад өгнө. Хөгшин хүн бол ямар дугуйлантай ч байдаг юм тэндээ яваад өгнө. Тэгэхээр чинь үнэхээр завгүй. Тэгсэн мөртлөө би одоо дотроо Социализм байгуулах гэж байгаа. Одоо энэ Социализм байгуулсан. Материал, техникийн бааз нь байгуулагдаад дуусаж байгаа, одоо тэгээд Коммунизм руу шилжих гэж байгаа. Коммунизм нь болохоор хийсэн одоо чадлынхаа хирээр хийж, хэмжээнийхээ хирээр ав гээд л. Тэр нь үл ойлгогдон. Тэгсэн хирнээ тэр лүү тэмүүлнэ.
Отгонбаяр -
Нэг их гоё баян, хэрэгцээнийхээ хирээр авах юм гэнэ лээ.
Төгсжаргал -
Тийм, тэгнэ харин. Цалин малин гэдэг чинь хамаагүй. Би бол чадлынхаа хирээр л хийчихнэ. Тэгээд би ямар л хэрэгцээтэй байна, тэрийг нийгмээсээ авна гэхээр, тэр нь ерөөсөө ойлгогдохгүй. Тэгсэн хирнээ тэр лүү хүрч яваа гэж хуралдсан бүгд хуралдсан ч хэлнэ. Хайрт намын маань их хурал ч хэлнэ. Тэр одоо ханандаа их, их томоор бичээд хадчихна. Хүний толгойг ёстой сайхан угаана л даа. Тэгж явсаар байгаад хөөрхий, яаж яваагаа мэдэхгүй байсаар байгаад хөөрхий залуу насаа тэгээд л өнгөрөөчихөж байгаа юм л даа. Ер нь тэгээд ардчилал гэдэг юм гарахаас өмнө би чинь дээд мэргэжилтэй сэхээтэн, бас чиг л овоо хүмүүсийн дунд юм хум уншдагаараа гайхагддаг. Хөдөө болвол одоо ер нь айхтар толгойтой гэж ярьдаг байсан. Гэтэл би энэ хилийн цаана ийм нийгэм байгаа гэдгийг мэдээгүй л явсан хүн ш дээ ер нь.
Отгонбаяр -
Бас ч гэж одоо тэрслүү, нэг юм хэлвэл хэлчихээр л дээ, хүний эрх гэдэг ойлголт байгаагүй.
Төгсжаргал -
Тийм, байхгүй харин.
Отгонбаяр -
Хэлж мэдэхгүй.
Төгсжаргал -
Тийм байсан. Тэгээд яахав ер нь одоо байгууллагын намын үүр гэж юм байдаг байлаа, байгууллагын эвлэлийн үүр гэж юм байдаг байлаа. Оюутан байхад яахав оюутны зөвлөл, тэгээд бас намын гишүүн оюутнуудын үүр гэж тусдаа байдаг байсан. Тийм тийм юмыг ингээд оюутан байхдаа ч тэр, ажил хийж байхдаа ч ингээд харахаар Монгол ардын хувьсгалт намын гишүүн гэдэг хүн бол хамт олон дотроосоо үлгэр жишээ хүн ерөөсөө байдаггүй. Миний бодлоор бол үлгэр жишээ хүн бол шулуун шударга, цэгцтэй мэдлэгтэй, одоо үнэхээр бол чин сэтгэлээсээ л юмыг хийдэг, хэлдэг тийм хүн байна байх гэж боддог. Гэтэл намын гишүүн бол тийм биш, аль л бол жаахан больхоотой, жаахан мэргэжилдээ муу, зальтай, хоёр нүүртэй, тийм хорлонтой тийм хүмүүс л намын гишүүнд элсчихнэ. Тэгээд даже дарга нь болчихно. Тэгээд дотроос нь ингээд нөгөө арай гайгүй толгойтой, арай гайгүй урдаас нь үг хэлчихдэгийг л чичлээд өөд гаргахгүй ш дээ.Ажил төрөл нь хамаагүй сайн байхад тэрэнд шагнал хэзээ ч өгөхгүй. Аманцар бол шагнал ерөөсөө олдохгүй.
Отгонбаяр -
Одоо ч тийм ш дээ.
Төгсжаргал -
Тэгэхээр одоо энэ чинь ингээд үргэлжлээд яваад байна гэдэг чинь тэр үеийн юм яваад гэсэн үг мөн байгаа биз.
Отгонбаяр -
Мөн. Одоо бүр улам дордсон байгаа байх. Энэ хувьсгалт намд байгаа улсууд.
Төгсжаргал -
Одоо тэгээд сая одоо би бодож л байна л даа. Ардчилал хөгжөөд, ардчилал ялаад, ардчилал гэдэг юм сонсоод 20 жил болчихлоо. Ардчиллыг чинь үзээд байхаар бас ч гэж манайх шиг ингэж байх нь ардчилал биш юм шиг.
Отгонбаяр -
Яг үнэн ш дээ.
Төгсжаргал -
Одоо Тэгээд сая одоо эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгээр цагдаагийн шалгалт явж байгаа байхгүй юу. За тэгчихээд яадаг юм гэхээр эмэгтэйчүүдийг, бид нарыг одоо нэг нүхэнд сууж байгаад үр хөндөөд, хүн алаад байдаг гэж хүн болгон бичих юм. Хүн болгон ярих юм. Тэгээд одоо эмэгтэйчүүдэд чинь өөр асуудал бий ш дээ. Надад үзүүлээд ярьдаг өөр асуудал байдаг байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тийм, тэнд чинь хэнд ч хэлдэггүй нууц байна. Би чинь одоо хүнийг үзэхээсээ гадна тэрэнтэй би 30 жил эмэгтэй хүний зовлон жаргалыг хуваалцаж явж байгаа байхгүй юу. Ээждээ ч хэлдэггүй юмаа надад ирж хэлж байна ш дээ. Тэр хүн. Тэгэхэд чинь одоо яагаад тэгж ойлгоод байгаа юм. Гаднаас ингэж утасдаж байгаа байхгүй юу. Танайх аборт хийх үү? гээд. За тэгээд хийнэ, хийхгүй гээд янз бүр ярьдаг юм байна л даа. Хийнэ гэснийн орж ирээд хамаг юмыг нь сандаачаад хаячихаж байна гэж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Өө за за.
Төгсжаргал -
Тэр чинь юу юм бэ? би одоо фашист дэглэмтэй оронд амьдраад байгаа юм уу? Ер нь яагаад байгаа юм.
Отгонбаяр -
Төрийн бодлого байна ш дээ.
Төгсжаргал -
Хэрвээ би хүнд муу юм хийгээд тэр хүн гомдол, санал ч гаргадаг юм уу, одоо үнэхээр тэнцэхгүй байгаа бол энэ зах зээлийн нийгэм чинь намайг шахаад гаргачихна ш дээ. Надад хэн ч үзүүлэхгүй. Би тэгээд зах зээлээс шахагдаад, дампуураад л дуусдаг юм байгаа биз дээ.
Отгонбаяр -
Хуулиар хориотой юм хийгээгүй ш дээ.
Төгсжаргал -
Хуулиар хориотой юм хийгээгүй.
Отгонбаяр -
Хууль нь зөвшөөрчихсөн.
Төгсжаргал -
Хууль нь зөвшөөрчихсөн. Хууль нь ерөнхийдөө зөвшөөрчихсөн байгаа биз дээ. Тэгээд эх болохыгаа эх хүн өөрөө шийднэ гээд заагаад өгчихсөн. Дээрээс нь өөрөө эмчээ сонгож болно, эмнэлгээ сонгож болно гээд тэр хүнд чинь эрхийн нээж өгчихөөд Тэгээд юу яриад солиороод байгаа юм.
Отгонбаяр -
Тэгээд тэр цагдаа нарт тэгж хэлсэн үү?
Төгсжаргал -
Над дээр орж ирээгүй л дээ. Ерөөсөө бусад газар дээр бүгд нь дээр тэгж явж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Мэдээгээр гарч байна билээ. Та нэг хальт гарсан уу, зурагтаар?
Төгсжаргал -
Үгүй, зурагт орж ирээгүй. Тэгээд байгаа байхгүй юу гэх мэтээр. Тэгээд за Тэгээд эмэгтэйчүүд чинь ингээд ер нь болвол нөгөө нэг хүний зовлон бүгд л адилхан, нулимс хүртэл хүний одоо хоолойн дээр адилхан зангирдаг гэдэг үг байдаг ш дээ. Тэрийг л ерөөсөө Монголын эмэгтэйчүүд, социализмын үед ч ер нь одоо зах зээл гараад гэнэтхэн л эмэгтэй хүн нуруун дээрээ ачаа үүрээд гүйчихсэн юм биш ш дээ. Угаасаа л тэр нуруун дээрээ бол Монголын амьдралыг тэр үүрч л, ихэнхийн үүрч л явсан, үүрч явсан хүмүүс угаасаа тэр ил гараад л үүрч байгаа байхгүй юу тэр ачаагаа.
Отгонбаяр -
Яг үнэн.
Төгсжаргал -
тийм, Тэгээд Монгол бас яахав найман ч билүү их сургуультай. Нэг их сургууль, долоон дээд сургуультай ч байлуу даа. Тэгээд энэ боловсон хүчин Монголдоо бол яг л захиалгаар таарч л байсан байхгүй юу. Гэтэл 90 он гараад маш олон их, дээд сургууль байгуулагдаад тэгээд одоо дээд боловсрол гэдэг юм чинь одоо үнэгүй болчихлоо. Тэрний хажуугаар яг жинхэнэ социализмын үед одоо боловсорсон. Сайхан ажил төрлөө хийж явсан эмч, багш, инженер гээд одоо тэр баахан үйлдвэр чинь дампуурахад одоо тэнд байсан гадаад, дотоод, одоо бүр барууны оронд ч төгсөж ирсэн инженер минженер гээд сайхан сайхан мэдлэгтэй хүмүүс бүгд гудамжинд гарч байгаа байхгүй юу. Эмэгтэйчүүд тэгээд эд нар юу хийх юм, өлсөж үхэлтэй биш. Тэр угаасаа багаасаа ямар нэг дээд боловсрол эзэмшчихсэн, тэр хүнд амьдралын төлөө тэмцэх жаахан юм байна ш дээ. Тэрийгээ ашиглаад л Эрээн рүү наймаанд гарсан ш дээ хөөрхий.
Отгонбаяр -
Орос руу. Урагшаа хойшоогоо
Төгсжаргал -
Хойшоогоо ерөөсөө гараагүй газар байхгүй. Тэгээд тэрэнд чинь яасан гэхээр угаасаа л нөгөө амьдралын хүндийг үүрч явж байсан эмэгтэйчүүд чинь манлайлаад орж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд нийгэм задгайраад алийг нь ч мэдэхгүй болоод ирэхээр эрэгтэйчүүд яадгийн өөрийн эрхгүй архинд орчихож байгаа юм. Нэгдүгээрт тэр хүн тэгэхээр нийгэмд, тэр гэр оронд бүсгүй хүнээс доор үүрэг хашиж явсан нь нэгдүгээрт тийм дээрээ гарч байгаа байхгүй юу. Яагаад гэвэл амьдрал шалгаад ирэхэд, амьдралын шалгуурыг дааж чадахгүйгээрээ архинд орж байгаа юм. За хоёрдугаарт огт хоосон хүмүүс одоо бүр нэг гараанаас гарсан. Нэг чигтэй байсан хүмүүс чинь гэнэтхэн нөгөө нэг хувьчлал мувьчлал гээд хуудуутай юм хүртээд огт юм хийхгүйгээр, нэг хэсэг нь жаахан мөнгө гар дээр нь ороод ирсэн чинь нөгөөдөхөө одоо ёстой Султан хааны үлгэр шиг нөгөөдөхөө нааш нь, цааш нь татаж, хүүхэн шуухан авч моральгүй юм энэ тэр болж бүр халуурч явж архинд нэг хэсэг нь архинд орсон. Тэгээд яахав цөөхөн хэсэг нь одоо бас сайхан хувийн үйлдвэр мүйлдвэр, компани байгуулаад. Тэр компани одоо хуудуу хийж авсан юм ч байгаа байх. Зүгээр хөдөлмөрөөрөө хийсэн юм ч байгаа байх. Тэгээд яахав цаашаа явж байгаа арай гайгүй өндөрлөгт хүрсэн эрчүүд манай нийгэмд байна л даа. Тэр нь их биш. За нөгөө тэгээд наймаанд явсан хүүхнүүд яасан гэхээр зарим нь хөл дээрээ зогссон. Зарим нь ч одоо тэгээд нуруугаа бөгтийтөл зүтгээд хоногийн хоолноосоо ч хэтрээгүй. Ингээд нэг хэсэг тэр боловсрол гэдэг юм бүр ингээд эмэгтэйчүүдийн хувьд бол боловсрол огтын хэрэггүй шал нь дээр унаад. За ингээд үүрээд явж байсан тэр хүмүүс чинь нөгөө нэг айхтар хүнд хүчир ажлуудыг чинь энэ ер нь эмэгтэй хүнд зохихгүй юм байна. Үр хүүхдээ л ингэж өөрийнхөө замаар явуулахаа байя гээд за даамай ялангуяа охин хүүхдээ зовоохгүй байя гээд тэгээд эргээгээд нөгөө охин хүүхдээ ямар ч хамаагүй сургуульд оруулаад. Тэр хүүхэд толгойтой байсан ч хамаа байхгүй. Толгой муутай байсан ч хамаа байхгүй. Нөгөө муу гахай үүрч олсон хэдэн төгрөгөөрөө эмэгтэй хүүхдээ ингээд сургаад.
Отгонбаяр -
Мөнгөө үрээд.
Төгсжаргал -
Үрээд. Тэгээд нэг муу бас нэг эрэгтэй хүүхэд яахав, эмэгтэй хүүхэд гэсэн тийм ойлголт бас төрөөд. Тэрний хажуугаар дээд талын ах, аав эд нар бас үлгэр жишээ биш байснаас болоод хөвгүүдийн одоо идэвхи гэдэг юм уу сулраад, Тэгээд тэрнээс бүр цөөн хэсэг нь толгойтой хэсэг нь Монголоо голоод барууны орон руу яваад, тэрний доод талын толгой нь юм ойлгохгүй ч гэсэн булчин, бие нь эрүүл тийм хүмүүс нь таван төгрөг олохын төлөө эрэгтэй хүүхдүүд одоо онгоц онгоцоор Солонгос руу ачигдаад, өөр орон руу хар хөдөлмөр хийхээр яваад, тэгэхээр ард нь юу үлдэх үү. Тэгэхээр байна ш дээ. Арай гайгүй толгойтой, амьдралаа аваад явчихаар одоо арай дээгүүр месттэй өөрөөр хэлбэл оффист байрлалын ажил хийдэг хэдэн банди нар одоо үлдээд. Доошоо нь болохоор бүр одоо Солонгосын доод талын, Солонгос явсан хүүхдүүдийн доод талд үлдсэн тэр хэд яах вэ гэхээр боловсролгүй, архи ууна, ажил байхгүй танхай, одоо ядуу ийм хэсэг нь үлдчихсэн. Банди нарын хувьд тэр. Охидын хувьд болохоор нөгөө эцэг эх нь ч их анхаарчихсан. Ер нь бол амьдралын жишээн дээрээс хатуу хүтүүг ээж нь туулж байгааг бас тэр хүүхэд харсан. Тийм болохоор сургуульд явах хэрэгтэй юм байна гэдэг утгаар одоо манай охидын хөгжил бол хөвгүүдээс нэг алхмаар урагшилчихсан. Та нар хараарай гудамжинд. Хараад алхаж байгаа харц нь хүртэл өөр байгаа. Өмсөөд явсан хувцас, хувцасласан байдал, нүүрэнд туяарч байгаа гэрэл гэгээ тэр жавхаатай байдал бол охидод бол бүр хөвгүүдээс нэг алхмын урд талд, за тийм болчихсон. Тэгээд одоо алхмын урд талд гарчихсан охидод чинь нөхөр олдохоо байсан одоо. Миний нөгөө оюутан байх үд хайр сэтгэлээрээ, шилж сонгож байгаад гэрлэдэг байсан тэр аз өнөөдрийн охидод бол байхгүй болсон. За яахав 100-н охидоос 10-н тийм азтай байлаа гэхэд 90-н охинд байхгүй болсон. Тэр охидын сайн толгойтой нь хоёроос гурван дээд сургууль төгсөж байна.
Отгонбаяр -
Хоёроос гурван хэлтэй болсон байна.
Төгсжаргал -
Хоёроос гурван хэлтэй болсон байна. Гадаад дотоод яваад галуу шувууны мах идчихсэн байна. Тэгээд нөгөө тэр одоо Солонгосын доод талд үлдсэн тэр банди нартай яаж суух вэ.
Отгонбаяр -
Тийм ш дээ. Яг үнэн.
Төгсжаргал -
Хэцүү ш дээ. Сууж болохгүй. Яагаад гэвэл тэрэнтэй суух ямар ч тийм тэр боловсорсон охинд бол тэрэнтэй суух ямарч боломж байхгүй. Тэгээд хүн л юм болохоор нэгдүгээрт хорвоогийн жамаар хосоороо амьдрах тавилантай. Хоёрдугаарт хүний биологийн хэрэгцээ гэж байна. Угаасаа үндэс угсаагаа үлдээх, бүр жинхэнэ одоо биологийн нэг нойморын тэр хүний, хүн болж төрсний зөв ухагдахуун байна. Тэгээд тэр хүн яах уу. Арай гайгүй харийн хүнтэй гэрлэх чинь энэнээс болно. Гэрлэнэ ш дээ.
Отгонбаяр -
Хүний л эрхийн асуудал л даа.
Төгсжаргал -
Хүний л эрхийн асуудал. Хятад байна уу, Солонгос байна уу, Герман байна уу, Америк ч байна уу гэрлэнэ тэр хүн. Монголын нөгөө нэг айхтар архичин залуутай, боловсролгүй залуутай сууж нүдүүлж зодуулж байснаас хавьгүй дээр. Хүн нэг л удаа амьдралаа өнгөрөөх юм чинь нэгд, хоёрдугаарт би өөрөө өөрийнхөө эзэн юм чинь. Би яаж ч амьдарсан болно ш дээ гэдэг утгаар. За хоёрдугаарт Монголд тэгээд юу байна уу гэхээр сайхан сайхан цүнх барьсан, хавтас тэвэрсэн одоо ажил, ажил, ажил гэсэн өглөө оройгүй гүйсэн эрдэм шинжилгээний ажил, ийм ч ажил, тийм ч төсөл гэж гүйсэн 30 гарсан нөхөргүй хүүхэн маш олон болсон.
Отгонбаяр -
Тэгсэн.
Төгсжаргал -
Тийм, Тэгээд одоо тэд нар яах уу гэхээр одоо арай гайгүй явж байгаа тийм юмнуудтай, эхнэртэй, хүүхэдтэй тийм юмтай нууц амрагийн холбоотой. Тэд нар нь бол тэжээгээд гийгүүлээд байхгүй. Ерөнхийдөө бэлгийн хэрэгцээгээ хангадаг гэдэг юм уу, тэр утгаараа. Тэгээд зарим нь бол нөхөргүй хүүхэд төрүүлсэн, зарим нь огт хүүхэдгүй. Би одоо үздэг гайгүй хүүхнүүдийн маань тэр одоо нөхөргүй тэр хүүхнүүдийг хараад би одоо өрөвддөг юм бас. Энэ чинь хүний л жам юм чинь бас хэцүү ш дээ. Тэгээд өдөржингөө эд нар чинь дайчин царайлаад гүйгээд байгаа чинь дайчиндаа ч бас биш. Тэр хүнд сатаарах хань ижил байхгүй байна. Үр хүүхэд байхгүй байна яах юм тэр өөр. Тэгэхээс өөр арга байхгүй ш дээ. Тэгээд одоо нэг иймэрхүү болчихсон. Тэгээд одоо энэ нийгэм энийг бол төрийн бодлогоор бас их зохицуулмаар юм шиг надад санагддаг юм. Энэ аясаараа явбал одоо тэр их толгойтой хэсэг нь гадагшаа гарсан тэр улсууд эргэж ирэхгүй. Ийм нийгэмд амьдарлын хангамж ийм байхад хэн эргэж ирэх юм ирэхгүй ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тэр чинь хүн амьдарлаа сонгох эрхтэй. Энэ өнөө цагт бол тэр бол ирэхгүй. Хоёрдугаарт Солонгос руу явсан тэр залуучууд ихэнх нь одоо хүний Солонгос хүний ажилладаггүй одоо ер нь аль ч оронд байсан ялгаагүй л дээ. Яг тэр орны хүмүүс нь ажилладаггүй маш хортой тийм нөхцөлд ажлаад тахир дутуу, эрэмдэг, зэрэмдэг өвчтэй болоод ирнэ. Тэгээд одоо нөхөргүй хүүхнүүд чинь одоо гадаадын хүнтэй за одоо нэг нөхөргүй 30 хүүхэн байлаа гэхэд, 15 суух байх л даа. 15 тэгээд хань ижилчгүй. Тэгээд юу ч үгүй ингээд насаа барах нь байна ш дээ. Тийм тэгээд энэ яг энэ одоо тийм нийгмийн ийм бусармаг ийм юмыг бол төрөөс зохицуулдаг байх гэж бодож байна би бодлогоор.
Отгонбаяр -
Одоо хөдөө суманд бол малчин залуутай суух авгай олдохгүй байна гээд байгаа ш дээ. Яагаад уу? гэхээр нөгөө охидууд нь болсон болоогүй хотод орж ирээд хувь ч юм уу, юу ч юм сургуульд сурчихдаг.
Төгсжаргал -
Тэр чинь бас юм үзээд нүд тайлж ч байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм, тэгэнгүүт нөгөө сумынхаа малчин тэндээ үлдсэн найм төгсөөд үлдсэн ч гэдэг юм уу, эсвэл нөгөө бичиг үсэг тайлаагүй хүмүүстэй суухгүй ш дээ.
Төгсжаргал -
Тийм суухгүй.
Отгонбаяр -
Тийм тэгэхээр чинь аягүй их тийм ялгаа гарчихаад байгаа байхгүй юу. Тэнд эрэгтэйчүүдэд нь авгай олддоггүй. Энд эмэгтэйчүүдэд нь нөхөр олддоггүй.
Төгсжаргал -
Тэр чинь энэ чинь харин одоо нийгэм буруу явж байна гэсэн үг биз?
Отгонбаяр -
Нэг талд тийм.
Төгсжаргал -
Тийм.
Отгонбаяр -
Төрөөс бас тодорхой бодлого байхгүй.
Төгсжаргал -
Бодлого, төрөөс л аятайхан тийм зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ ингээд яваад л байна ш дээ.
Отгонбаяр -
Тэгнэ.
Төгсжаргал -
Явж явж чухам эцсийн цэгтээ тулахаараа Монгол цэвэр Монгол үндэстэн гэдэг юмны тухай л яригдана. Тиймээ?
Отгонбаяр -
Нөгөө талаар бол бас юу л даа. Ерөөсөө одоо орчин үеийн нийгэм бол бас нэг ийм болоод байна гэж хэлээд байаа юм. Хүмүүс нөгөө уламжлалт утгаар нь нөгөө хуучин патриархи нийгэмд байдаг шиг эмэгтэйчүүд нь нөгөө эмансипаци болоод чөлөөлөгдчихсөн учираас өөрийнхөө, өөрөө сонголтоо хийдэг болчихсон. Тэгээд нэг талаар нөгөө талаар бол яг энийг дагаад гэр бүл салалт их өндөр болсон. Ганцаараа амьдардаг хүмүүс их олон болсон. Тэгээд нөгөө нэг нийгмийнх нь ерөөсөө хүний төрөлхнийн ,
Төгсжаргал -
Би бол тийм.
Отгонбаяр -
За нөгөө гомо, секс байна.
Төгсжаргал -
Тийм би бол дээд мэргэжлийн сэхээтэн эмэгтэйчүүдийн тухай яриад байгаа юм. Тэгэхээр энэнээс доошихноо нь юу байна уу гэхээр, юу яаж байна ш дээ. Одоо хүний амьдрал, нэгдүгээрт амьдрал одоо ядуу байна. Тэгэхээр амьдрал ядуу гэхээр би бас их ойлгодоггүй юм. Хүн хөдөлмөр хийгээд зүтгээд байвал уг нь монголд бол амьдарч болохоор юм шиг. Биеэ үнэлэхгүйгээр байж болмоор юм шиг. Тэгтэл одоо мань, манай нөхдүүд эхлээд манай эрэгтэйчүүд эхлээд мөнгөтэй болонгуутаа нөгөө цалин 750 төгрөгөөс илүү мөнгө олоод ирэхээрээ хүүхэн худалдаж авдаг, хүүхэн тэтгэдэг тийм юм эхлүүлчихсэн байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тэр чинь яах уу тэгэхээр ажил хийхгүй ингээд бэлнээр мөнгө олж болдог юм байна гэсэн тийм одоо ялангуяа залуу хүүхнүүдийн сэтгэлгээнд суучихсан. Тэгээд одоо ерөнхийдөө толгой молгой нь жаахан тааруудуу ажилдаг ч гэдэг юм уу, сайн ажилдаг ч байсан бас байдаг юм биш үү биеэ үнэлдэг. Одоо биеэ үнэлэх явдал бол хавтгай байна. Зүгээр хавтгай байна.
Отгонбаяр -
Үгүй ээ тэгээд биеэ үнэлэх явдал их байна гэдэг чинь тэрний цаана нийгэмд нь тийм хэрэгцээ, тэрнийг үнэлүүлээд байгаа эрэгтэйчүүд их олон байна л гэсэн үг биз дээ.
Төгсжаргал -
Тэгээд манайхан одоо юу ярьдаг юм гэхээр байна ш дээ биеэ үнэлэгч нартай л юм яриад байдаг.
Отгонбаяр -
Тийм.
Төгсжаргал -
Биеэ үнэлэгч чинь хоосон агаарт биеэ үнэлдэггүй юм байгаа биз дээ.
Отгонбаяр -
Яг үнэн.
Төгсжаргал -
Тэр, тэрийг чинь цаана нь нэг хүн үнэлээд аваад байна даа тэр. Үнэлж авж байгаа хүнтэй нь ярих хэрэгтэй ш дээ бас.
Отгонбаяр -
Тийм.
Төгсжаргал -
Сонирхолтой юм. Одоо биеэ үнэлэгч л гээд байх юм. Үнэлнэ гэдэг чинь цаана хүн үнэлж авч байгаа нэг нөхөр байгаа ш дээ тэр. Тэгээд одоо биеэ үнэлэгч нар сүүлийн үед юу болж байна гэхээр хүүхдүүд рүү их орж байна. Одоо би нөгөө охидын охид үзүүлнэ. Тэд нарт ингээд ний нуугүй ярихаар нөгөөдүүл чинь ярьдаг л байхгүй юу. Манай ангийнхан тэгдэг ингэдэг гээд.
Отгонбаяр -
Одоо арван жилийн хүүхдүүд үү?
Төгсжаргал -
Арван жилийн одоо биеэ үнэлэлт чинь арван дөрөв мөрөвтэй хүүхдүүд. Одоо бүр хөгшин тэгээд одоо тийм 13, 14-тэй охидууд захиалдаг тийм хүн байна ш дээ.
Отгонбаяр -
Мөнгөөр.
Төгсжаргал -
Мөнгөөр захиалж олж авч, дандаа тийм охидуудтай унтаж явдаг. Монгол ч байна, Хятад ч байна тийм Солонгос ч байна. Тэгээд тэр охидууд чинь ярьдаг байхгүй юу.
Отгонбаяр -
Тэгээд хэдээр үнэлдэг юм тэд нар.
Төгсжаргал -
Өө тэр чинь янз бүр байдаг гэсэн. Онгон монгон байвал арай илүү үнэтэй.
Отгонбаяр -
Тэгж л таарах.
Төгсжаргал -
Одоо бүр давтаж одоо онгон охинтой л унтдаг Солонгос байдаг гэнэ Монголд. Тэрэнд
Отгонбаяр -
Цагдаа нь харин тийм юм л хайж баймаар юм.
Төгсжаргал -
Тэрийг л хаймаар байна харин тийм. Хувийн эмнэлэг рүү дайрч явж байхын оронд.
Отгонбаяр -
Тийм.
Төгсжаргал -
Тэр надад нэг арван жилийн охин 14, 15 тай охин л доо тэр. Тэгээд ээж нь баривчилж ирээд үзүүлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр охин бол аль дээр л бэлгийн харьцаанд орчихсон байсан л даа. Тэгээд асуухаар хэлж байгаа байхгүй юу манай ангид хүнтэй унтаагүй хүн байхгүй ш дээ.
Отгонбаяр -
Орчин цагийн ааш.
Төгсжаргал -
Айн?
Отгонбаяр -
Таныг хүүхэд байх үед бол юу унтах.
Төгсжаргал -
Өө байдаггүй, унтана гэж 10-р анги төгсөөд их сургуульд Анагаахад ирж байхдаа би хүнтэй унтах тухай ойлголтгүй ирж байсан.
Отгонбаяр -
Юу ч мэдэхгүй.
Төгсжаргал -
Тэгээд одоо би бараг л одоо эрэгтэй хүний дараа л одоо усанд ороод гарахад л одоо жирэмсэн болчихсон юм биш байгаа гэж айдаг байлаа ш дээ. Одоо халуун усны газар орчихоод.
Отгонбаяр -
ийм ш дээ.
Төгсжаргал -
Тэр үед чинь бид нарын хооронд тийм л яриа явдаг байсан ш дээ.
Отгонбаяр -
Бараг жорлонд араас нь ороход.
Төгсжаргал -
Ороход жирэмсэлсэн гэнээ хүүхэд гарч гэнээ гэж ярьдаг байлаа ш дээ. Одоо мэдэхгүй ээ. Тэгээд одооны хүүхнүүд яг тийм л болсон. Мэргэжлийн хувьд бол одоо ямарч байсан одоо тэгээд банди нараас бол шал өөр тасархай өөр болчихсон. Үгүй ээ чи маргаашнаас гудамжаар хараад яваарай чи. Өөртэй чинь зөрж өнгөрч байгаа банди нар ямар байна. Чи ч их сургуулийн орчинд байдаг болохоор танай оюутнууд арай гайгүй байх.
Отгонбаяр -
Тийм байх.
Төгсжаргал -
Би одоо энэ хавиар явахад л одоо банди нар бол үнэхээр тийм хийморь золбоогүй харагддаг юм надад. Охидууд бол тийм биш.
Отгонбаяр -
Тэгсэн хирнээ тэд нар чинь аягүй их тийм патриархи үзэлтэй. Нөгөө эр муу ч эмийн дээр гэдэг бүр өөрсөдөд нь байж байдаг. Ярихаар яг тэгдэг байхгүй юу.
Төгсжаргал -
Тийм, тэгээд ингэдэг гэж байгаа юм. Одоо тэр банди нарт ямар ойлголт байна уу гэхээр байна ш дээ оюутан моюутан одоо болчихсон банди нар бий ш дээ. Одоо монголд сурж байгаа. Тэд нар яадаг юм гэхээр хөөе баян айлын охин ер нь дор хаяж байшинтай айлын охинтой сууна гэдэг гэнэ шүү. Хирээ мэдэхгүй. Одоо ер нь өөрөө хөдөлмөрөөрөө дээш гарна гэсэн тийм одоо ойлголттой хүмүүс залуучуудын дотор хэд байдаг юм бүү мэд. Одоо та нар тэр ардчилсан социалист залуучуудын холбоо л гэнэ. Тэгээд одоо ХУ намд гишүүнээр элсэж байгаа залуучууд л гэнэ. Тэд нар чинь юу яаж байна. Одоо дээд ах эгч нар нь ингээд улсын ийм хулуу хийгээд ингээд баяжчихсан, идчихсэн яг ийм замаар энэ ХУ намыг дагавал би ийм юманд хүрч болох юм. Бүр хүрэхгүй гэхэд талд нь ч хүрж болох юм гэсэн горидлого тээж элсэж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тэрнээс биш эх орноо гэж элсэж байна гэж бодож байна уу? Үгүй ш дээ. Одоо улс төрд гараад ямар нэгэн одоо улсын алба хашаад тэгээд ингээд зүгээр л үзэгний үзүүрээр хий мөнгө олдог. Тэр бол ингээд бүр одоо энэ залуучуудын оюун тархинд суучихсан байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Яаж ийж байгаад нэг төрд шургалаа л бол тэгээд сайхан амьдрах юм байна гэсэн бодолтой байна ш дээ.
Төгсжаргал -
Тийм тэр чинь одоо угаасаа урд талынхан хүмүүс тэгээд байгаа юм чинь яах юм.
Отгонбаяр -
Тийм. Загвар болчихсон, ингэдэг л юм байна.
Төгсжаргал -
Загвар, загвар болчихсон байгаа байхгүй юу. Тэрнээс биш одоо үнэхээр оюундаа толгойндоо юм хийгээд үнэхээр бол олон улсын хэмжээнд ч юм уу. Монголдоо ч юмуу өрсөлдөхүйц хэмжээний одоо мэргэжил мэдлэгтэй болж аваад ингээд би биеэ аваад ингээд амьдарлаа дээшлүүлээд явна гэсэн тийм ухагдахуун бол ер нь цөөхөн л хүнд байгаа байх.
Отгонбаяр -
Тийм.
Төгсжаргал -
За энэ хугацаанд бас тэгээд хүний чанар гэдэг юманд аягүй их өөрчилөлт орсон. Социализмын үед намайг оюутан байхад залуу эмч байхад хүний үерхэл нөхөрлөл гэдэг бол үнэхээр тийм их үнэнч тийм бас нэг талаас авууштай юм нь тийм их сайхан тийм үе байсан юм. Одоо бол яах уу гэхээр ер нь найз нөхөд хэрэгцээгээр хүнтэй ханилдаг болсон. Хэрэгцээ гарвал би тэр хүнд хэрэгтэй хэрэггүй бол огт хэрэггүй. Тэгээд хүний одоо ингээд нийгэм хөгжөөд ингээд ирэхээр хүний чинь чанарт бас одоо тийм хүйтэндүү сэтгэлгээ гэдэг юм уу. Суудаг юм байна ш дээ ер нь.
Отгонбаяр -
Ер нь бол наадахыг чинь нийгэм судлаачид хэлдэг юм. Яг тэгдэг гэж.
Төгсжаргал -
Тийм.
Отгонбаяр -
Ингээд материаллаг баялаг, материаллаг орчин ахуй ингээд сайжраад байх тусам л тэр мораль жаахан тэгдэг юм даа гэсэн.
Төгсжаргал -
Одоо тэр манай Номин хэлээд байгаа байхгүй юу. Европт ингээд одоо Азид бол ялангуяа Монголд ингээд одоо үр хүүхдээ эх эцгүүд ингээд насан туршидаа одоо ер нь хүний эх эцэг л болсон бол тэгээд надад бол миний ээж л бол эцсийнхээ ганц центийг ч гэсэн надад өгнө гэхээр гайхдаг гэж байгаа байхгүй юу. Тийм юм хаана байдаг юм. Тэгээд одоо би ингээд ээжийгээ ингээд одоо хөгширлөө гэхэд би ээжийгээ бол эцэст нь хүртэл ингээд асрана, өргөнө би өөрийгөө надад өөр ямарч үүрэг байх ёсгүй тэгэхээр гайхдаг. Тэгэхээр тийм танай энэ их гоё юм байна гэж байна гэж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм шүү.
Төгсжаргал -
Тийм энэ их гоё юм байна. Энийг хүн бол ёстой үр хүүхдэдээ л одоо болж өгвөл ингэж хүмүүжүүлмээр юм байна. Гэхээр тэгэхээр нөгөө одоо манай ээж бол надад ингээд сүүлчийнхээ ганц центийг ч гэсэн өгнө надад гэхээр гайхдаг гэж байгаа байхгүй юу. Яагаад тэгж байгаа юм тэр чинь тэрний л юм ш дээ чамд яагаад өгж байгаа юм. Чи чинь одоо авдагаа аваад гарсан биз дээ гээд тэгээд байдаг.Тэгээд хүний чанарт их өөрчилөлт орсон. Хүний чанар муудсан гэсэн л үг байхгүй юу.
Отгонбаяр -
Нийгмийн нөгөө үнэлэмж, энэ үнэлэмжийн систем нь их өөр болчихсон.
Төгсжаргал -
Тэгээд харин миний залуу социализмын үед чинь одоо хүн хүнийхээ төлөө харин юу ч хийж чадахаар тийм байсан юм шүү ер нь хүмүүжил бол.
Отгонбаяр -
Үгүй ээ одоо эргээд бодоход одоо бол нээрээ чи тэр айлын хүүхдийн бөөс очоод цэвэрлэ гэж хэлвэл ёстой.
Төгсжаргал -
Үгүй ш дээ. Юу гэсэн юм тэр чинь бөөн зарга болно биз дээ.
Отгонбаяр -
Тийм би яахаараа тэр хүний хүүхдийн бөөс цэвэрлэдэг юм гээд.
Төгсжаргал -
Тийм
Отгонбаяр -
Гэтэл чинь эмч багш тээр үеийн ёстой тэгээд тэр сургууль эмнэлгтэй холбоотой хэн байдаг юм бүгд л хүний хүүхдийн бөөсийн очоод цэвэрлэдэг.
Төгсжаргал -
Хоёр, гурваар нь гээч нэг хүнд чинь хоёр, гурван хүүхэд ноогдоно. Гэртээ аваачиж бөөсийг нь цэвэрлээд.
Отгонбаяр -
Тэрнийгээ юу ч бодохгүй.
Төгсжаргал -
Юу ч бодохгүй. Тэгээд тэгэх ёстой хийх ёстой ажил гэж ойлгож байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Тэгэхээр яах уу тэр нөгөө талаар тэр моральтай нь биш харанхуй байсан ч гэдэг юм уу, нийгмийнхээ систем нь бас тэгж нөлөөлсөн байх.
Төгсжаргал -
Яахав дээ, тэр нийгэм чинь одоо тэгэх ёстой гэдэг юм л одоо юу яаж байсан ш дээ. Чи тэгэх ёстой чи одоо сургуульд л галч л байвал чи наад хүүхэд бөөс цэвэрлээд тэгээд байх л ёстой.
Отгонбаяр -
Ёстой нам засгаас юу хэлдэг юм тэрнийг нам дуугаар биелүүлэх ёстой.
Төгсжаргал -
Тийм тйим л байсан байхгүй юу.
Отгонбаяр -
За за их сайхан ёстой кино шиг л ярьж байна даа та нээрээ. Тэгээд нэг ийм асуулт байна. Таны амьдралд их тийм онцгой гэж хэлэхээр нөлөө үзүүлсэн тийм үйл явдал байна уу? үнэхээр их сэтгэгдэл үлдээсэн, таныг их өөрчилсөн гэдэг юм уу эсвэл одоо нэг бүр төрхөнд чинь ингээд санагдаад байдаг тийм үйл явдал.
Төгсжаргал -
Одоо ямар үйл явдал байхав дээ.
Отгонбаяр -
Амьдралд чинь л.
Төгсжаргал -
Баяртай юу.
Отгонбаяр -
Аль нь ч байж болно. Дээр үе та надад нэг тэгж хэлж байсан санагдаж байна. Би ингээд өөрийнхөө амьдарлыг эргээд бодохоор ээжтэй байсан үе ээжийн өнгөрсний дараа үе гэж бодож байна гэж.
Төгсжаргал -
Хүн юу л даа, эх эцэгтэй байхдаа хүн нэг өөрөөр сэтгэдэг юм. Би бол одоо ээж, аавтай л байсан бол одоо өнөөдөр бол би хөдөлмөрийн баатар болсон ч баярлахгүй. Ээж, аавтай л байсан бол болно.Тэгэхээр хүний эх, эцэг л хүний амьдралаас явахад л хэцүү л дээ.
Отгонбаяр -
Та ч их багадаа, залуудаа явуулсан л даа.
Төгсжаргал -
Тиймтэгээд дээрээс нь харамсалтай явуулах их хэцүү. Тэр л байдаг. Тэрнээс одоо ингээд нэг амьдралдаа алдаад ч юм уу. юу эсэхийг үзэхэв дээ. Миний амьдралд нээх зовлонтой юм тохиолдоод ч юм уу. Тэгэх юм бол хэрвээ би ээжтэй байсан бол зүгээр л очоод уйлахад л болох байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тэгэхээр чинь ингээд хүн ингээд ээжгүй болчихоор сүүлдээ хэцүү байдаг юм. Одоо нэг амьдралд болохгүй юм гараад, бүтэхгүй юм гарахад нэг бол, нэг бол жаахан амьдрал сайжраад ч юм уу. Ер нь бол нэг баяртай үйл явдал тохиолдоход, тэгэхэд бол ээж шиг хуваалцах хүн байхгүй л дээ. Ах, дүү ер нь тэгээд төрсөн ах, дүү нар худлаа ш дээ. Өнөөдөр би нутагтаа очиход чинь ах дүү нар яахав баярлах нь баярлана. Баярлахгүй нь баярлахгүй ш дээ. Тэгээд одоо юу яах юм гэхээр нутагтаа очихоор ёстой хэдэн толгод л өндөлзөж угтдаг.
Отгонбаяр -
Нээрээ л тийм дээ.
Төгсжаргал -
нээрээ хэнийг ч ялгадаггүй. Хөөрхий өндөлзөөд л байх шиг. Гүвээ даваад гараад ирэхэд намайг тосоод ч байгаа юм шиг. Буцаад явахаар даллаад байгаа юм шиг санагддаг.
Отгонбаяр -
Нээрээ л тийм байна шүү.
Төгсжаргал -
Хүн Тэгээд юу болохоор эх, эцгийнхээ зовлог мовлонг бас тэгээд их сайн ойлгодоггүй юм доо. Хүн эх болж байж л одоо миний ээж ийм зовлон туулж, намайг ингэж хайрлаж гэж ойлгодог юм шиг байгаа юм. Эх, эцэгтэй байхдаа ер нь л хүн ойгодоггүй. Нэг үг хэлсэн нь лайтай юм шиг санагддаг үе байдаг ш дээ. Үхсэн хойно нь бол ёстой тэр нөгөө нэг орой руу орно доо. Тэр л одоо ээж, миний ээж аав болохоор хоёр намайг нөгөө эмч болж байгаа гэж аягүй их баярлаж байсан юм. Тэгээд би тэр үед ерөөсөө ганц ширхэг тариа ч хийж өгч чадаагүй.
Отгонбаяр -
Загасчны морь усгүй гэж.
Төгсжаргал -
Тэр л аягүй аймаар харамсалтай надад. Миний ээж, аав хоёр тийм азгүй байсан юм уу. Би өөрөө тийм азгүй юм уу. Уг нь нэг дэргэдээ асраад жил болгосон бол гэж би аягүй их боддог байхгүй юу. Дотроо харамсдаг. Ерөөсөө үхсэн ч миний яснаас гарахгүй байх.
Отгонбаяр -
Их тийм баярлаж байсан юм байна уу?
Төгсжаргал -
Үнэхээр их баярлаж байсан баяр бол оюутан байхдаа л гэртээ харихдаа л үнэхээр их баярладаг байсан байх, ээж аавтайгаа уулзахдаа л.
Отгонбаяр -
Сүүлд тэгээд тэргүүлэх зэргийн эмч болоод, сургуулиа төгсөөд.
Төгсжаргал -
Тэр мэр үнэндээ баярлаж байсан л даа.Гэхдээ гэртээ харих шиг баярлаагүй. Оюутан байгаад жил болоод гэртээ харих шиг одоо би.
Отгонбаяр -
Сумын сургуульд байж байгаад гэртээ харих, оюутан байгаад гэртээ харих бол шал өөр байгаа биз дээ?
Төгсжаргал -
Шал өөр, тэр чинь бүтэн жил хүний нутагт явж байгаад, хүний нутаг ш дээ одоо ер нь. Хүний нутагт явж байгаад ирж байгаа хүн ш дээ. Би одоо ингэдэг юм л даа. Одоо дэлхийн бүр сайхан хот, тэнд нь одоо хэдэн зэрэглэлийн ч байдаг юм зочид буудал энэ тэр миний сэтгэлийг хөдөлгөхгүй. Зүгээр л хөдөө очоод агаарт сайхан адуу малын үнэртэй ч юм уу, хонь хурганы үнэртэй ч юм уу агаарын амьсгалаад, аргалын утаа үнэртээд нээх хар бор, хир баргийн борог бүдүүлэг тийм амьдрал дунд ороод аяга цай уух тэр бол үнэхээр амьдралдаа авч болшгүй том кайф авна тэндээс.
Отгонбаяр -
Малчин айлд ороод.
Төгсжаргал -
Сонин байгаа биз. Одоо ингээд би хотын зах руу гараад тэгээд нэг айл майлын захад очоод аргалын утаа үнэртэнгүүд ёстой нэг хачин болоод явчихдаг ш дээ дотор. Тэрнээс биш нэг гоё хот мот үзээд ч юм уу. Гадаад мадаад яваад ч юм уу. Тэр бол дотор бас ч айдас ургаад байгаа юм шиг сонин байдаг ш дээ.
Отгонбаяр -
Эмэгтэйчүүдийн амьдрал ер нь өмнөх үеийнхээс илүү сайжирсан уу? яг эмэгтэй хүний амьдрал.
Төгсжаргал -
Сайжирсан. Сайжиралгүй яахав. Дор хаяж л миний сургууль төгсөж байх үед л эмэгтэйчүүдийн өмсдөг байсан хувцас, хувцаслалт, үс засалт, нүүр будалт өнөөдөр бол тэс өөр орчинд орчихсон байгаа ш дээ. Шал өөр.
Отгонбаяр -
Адгийн наад зах нь дамсак тэ?
Төгсжаргал -
Тийм, юун чи тэр дамск чинь хувьсгал байхгүй юу. Намайг хүүхэд байхад чинь одоо хөвөн ч олддоггүй байсан ш дээ. Дээлэнд тавьчихсан бор хөвөн, тэр чинь хөдөөний хүний хөвөнтэй дээл гэдэг чинь аймшигийн олон жил өмсчихсөн. Ингээд дагтаршаад
Отгонбаяр -
Бөөстэй байгаа байлгүй.
Төгсжаргал -
Эсгий шиг болсон. Тийм хөвөн дээлнийх нь завсараас, ээжийнхээ хуучин дээл мээлний завсарын хөвөнг авч тавьдаг байсан ш дээ. Яаж одоо халдвар ороод, тэр нь үрэвсээд, таглараад тэр нь хүүхэд шуухад гаргахааргүй болчихоогүй юм.
Отгонбаяр -
Харин тийм, бор хөвөнгөөс чинь өмнө бол шар навтас хийдэг байсан гэдэг биз дээ.
Төгсжаргал -
Тэгчихээд хотод орж ирээд хөвөн, маарл хоёр хийнэ тэрэндээ. Тэгээд эмч болоод, намайг эмч болж байхад бас л нөгөө хөвөн, маарлтайгаа. Тэр чинь бор хөвөнг маарланд ороогоод хийчихээр бор хөвөн чинь юм шингээдэггүй, хажуугаар нь нөгөө хальтраад, урсаад байдаг. Тэгээд дандаа цагаан хөвөн л хийхгүй л бол, цагаан хөвөн чинь шингээлт сайтай. Хөдөө эмч байж байгаад энд хотод орж ирсэн чинь нөгөө 2-р төрхийн дарга Должинсүрэн юу яадаг. Менструаци ирсэн хүмүүсийг шалгадаг. Салтаантай юу хийсэн байна уу гэж. Тэр нь яагаад тэгж байна гэхээр эмнэлгийн хөвөн, бинтээс авч байна уу гэж шалгаж байгаа байхгүй юу. Тэр даргын нэг талдаа зөв, яагаад гэхээр тэр олон хүүхнүүдийн менструаци ирээд эмнэлгийн хөвөн, бинтийг дуусгачихвал хэцүү ш дээ тэр чинь. Бас л төсвөөр ирсэн юмыг. Тэгээд бид нарыг нэг өдөр бүгдэнд нь даалгавар өгч байгаа байхгүй юу. Та нар маргааш нөхрийнхөө хуучин маак, эрэгтэйчүүд л дотроо нэг тийм хөвөн даавуун маак өмсдөг байсан ш дээ. Нөхрийнхөө нэг нэг хуучин майк авчир гээд тэгээд бид нар нэг нэг хуучин майк, нөхрийнхөө майк авчирсан чинь дарга ингээд нөгөө нэг дээд талынх нь юуг хайчлуулаад хоёр ээлжийн барьж байгаа ш дээ. Ард, урд хоёр. Тэгээд ингээд Төгсжаргал ногоон майк ч гэдэг юм уу. Бадрал цагаан майк ч гэдэг юм уу.
Отгонбаяр -
Яана аа, Социализм нүдэнд харагдаж байна.
Төгсжаргал -
Тэгээд бид нар одоо менструаци ирэхээр нөгөө цагаан майкаа авч ирээд нэгийн хийгээд угаагаад, Тэгээд нөгөөдөхөө хатаагаад ээлжилж хийж байх ёстой байхгүй юу. Тэгээд бид нар байхад яадгийн төрөхийнхөө хөвөнгөөс хулгайлах байхгүй юу. Юу гэж тэрэнд захирагдах юм. Майкаа авч ирж үзүүлчихээд, тэгээд менструаци ирэхээр төрөхийнхөө хөвөн бинт, эмнэлгийнхээ хөвөн бинтээс авч хавчуулна гээд өөрөө ч бас худалдаж авна л даа. Завсарт нь солих молих дутвал, одоо ажил дээр байхад бол тэндээс авчихна.
Отгонбаяр -
Гэхдээ аптекд ховор байсан ш дээ.
Төгсжаргал -
ховор байсан харин. Тэгээд авч ирээд нөгөө марлаа угаагаад пааран дээр тавьчихдаг байхгүй юу. Услаад, тэгээд дарга орж ирээд сайн байна. Угааж арчсан байна.
Отгонбаяр -
Нээрээ ёстой бүр хүний гаднаас халдаж болохгүй юм руу хүртэл аймаар халддаг тэ?
Төгсжаргал -
тийм, тэгж байсан.
Отгонбаяр -
Тэр Социализмын үед хөдөө ялангуяа нөгөө нэг хүүхдийн эцэг тогтоох гэж юм болдог байсан. Соёлжилтын хөдөлгөөний үеэр.Таныг Ховдод байхад тийм юм байсан уу?
Төгсжаргал -
Байсан байсан. Бүр тэр чинь аян явж байлаа ш дээ. Ер нь ингээд бодохоор бас тэр үед би эцэг тогтоолтоор Дарви, Зэрэг сумдад явж байсан юм.
Отгонбаяр -
За, эмчийг явуулна.
Төгсжаргал -
Тийм, эмч, хэсгийн төлөөлөгч, цагдаа ийм юмнууд.
Отгонбаяр -
Намын хороонос
Төгсжаргал -
Намын хороонос бас явна ш дээ бүрэлдэхүүнээрээ. Тэгээд яадаг юм гэхээр, тэр жил чинь ямар юм боллоо. Ерөөөсөө одоо хөдөөгөөр эцэггүй хүүхэд их байна гэсэн тийм одоо ямар шалгалтаар билээ илэрсэн юм байлгүй. Нэг бригади гараад эцэг тогтоохоор явдаг юм байна.
Отгонбаяр -
Ямар сонин юм ярих гэж байна. Их сонин гоё юм ярих гэж байна.
Төгсжаргал -
Одоо Ховд аймаг чинь бол гайгүй л аймаг ш дээ. Говийн аймаг биш. Ер нь тэгээд хөдөөгөөр явж байсан чинь би тэр үед их гайхаж байсан. Нөхөргүй хүүхнүүд, нөхөргүй авгай бас их байдаг юм байна. Хөдөө малчин. Тэгээд яах уу гэхээр сүүлдээ би тэр ээж, охин хоёр нэг хүнээс жирэмсэлсэн, хоёулаа хүүхэд гаргасан байхыг хүртэл үзэж байсан ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд хамт амьдарч байдаг.
Төгсжаргал -
Үгүй, тэр нь нөгөө өөр хүний нөхөр байхгүй юу.
Отгонбаяр -
Үгүй ээ нөгөө ээж, охин хоёр нь хамт амьдрах
Төгсжаргал -
Хамт амьдралгүй яахав. Хоёулаа нэг хүний хүүхэд гаргачихсан. Хамт амьдарна ш дээ. Нэг гэрт. Нөхөр байхгүй юм чинь.
Отгонбаяр -
Тэгээд тэр хүн нь ч өөрөө авгайтай. Тэгээд ээж, охин хоёр луу хоёулан луу нь орох уу?
Төгсжаргал -
Хоёуланг нь тэгчихсэн
Отгонбаяр -
Овоо гар вэ?
Төгсжаргал -
За Тэгээд хэний хүүхэд болохын би хариуцдаг байхгүй юу. Нөгөө хүүхэнтэй уулзаж, тодруулдаг. Зарим нь бол ёстой хэлэхгүй. Үхэж байсан ч хэлэхгүй. Та нарт ямар хамаатай юм. Энэ миний асуудал гэдэг. Зарим нь болохоор уйлж, унжиж байгаад хэлдэг байхгүй юу. Зарим нь болохоор яахав тэтгэвэр мэтгэвэр тогтоолгон гэж панаалдаж байгаад хэлүүлдэг. Тэгээд ингэсэн чинь Зэрэг суманд явж байсан юм. Тэгсэн чинь Зэрэгт намын хорооны даргын хүүхэд гэж 3-н хүүхэн надад хэлдэг юм байхгүй юу.
Отгонбаяр -
Аль, сумын намын хорооны дарга уу?
Төгсжаргал -
сумын намын хорооны дарга
Отгонбаяр -
Нөгөө чононд хонио хадгалуулна гэж болсон байна ш дээ.
Төгсжаргал -
Сумын намын хорооны дарга гэж 3-н хүн хэлдэг байхгүй юу. Тэгээд би ч бас нөгөө хамт явсан хүмүүсдээ хэлээгүй.
Отгонбаяр -
Бас айхтар.
Төгсжаргал -
Тийм, хэний хүүхэд гэж байна гэхээр нь мэдэхгүй, хэлэхгүй байна гээд байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг чинь тоймчлоод тэрнийх, тэрнийх гэж бичиж авчихаад цусыг нь шинжлэх байхгүй юу дараа нь. За тэгсэн чинь сумын бригадын бага эмчийн хүүхэд, дандаа тийм албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд. Ихэнхи нь одоо хоорондоо хоёр малчины хүүхэд бол ховор байгаа байхгүй юу. Тэр чинь бол уг санаа нь малчиныг олж залхаах, цээрлүүлэх, одоо олонд жигшүүлэх үүднээс хийгдэж байгаа ажил ш дээ. Тэгсэн чинь сум дээр орж ирчээд би нөгөө даргатай уулзмаар санагдаад болдоггүй.
Отгонбаяр -
Намын даргатай.
Төгсжаргал -
Тэгээд утас, шөрмөс гэх юм биш. Сумын зочид буудалд байж байгаад, зочид буудалд байрлаж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө дарга руу тантай уулзмаар байна гэсэн чинь би өрөөндөө байна хүрээд ир гэж байна. Үгүй та манай өрөөнд хүрээд ир. Би тантай очиж уулзахгүй гэлээ. Тэгсэн чинь яасан гээд ороод ирдэг байна ш дээ. Надаас ахимаг хүн байсан юм л даа. Би хорин хэдтэй байхад, 40 хүрсэн хүн байсан. Тэгээд би энэ таны хүүхэд гэсэн хүн гурав байна. Танд хэлье гэж бодоод энэ улсуудад дуулгаагүй шүү гэсэн чинь аймаар болоод явчихдаг юм даа.
Отгонбаяр -
Царай нь хувираад.
Төгсжаргал -
Царай нь хувираад. Тэгээд би урдаас нь мэлзээд олон юм яривал ярина ш дээ. Харилцаа хандлагаас нь болоё гэж бодсон чинь нөгөөдөх чинь хөөрхий минь миний дүү гээд намайг чинь бараг сөхрөх гэж байгаа юм чинь урд талд. Тэгээд маргааш нь нөгөө явах ажлаа гүйцээгээд, ерөнхийдөө хоёр гурван сумаар явсан ажлаа дүгнэсэн чинь 60, 70 хувь нь, 70,80 хувь нь тэр сумын эрхтэн дархтан. Аймгийн хүн ч байгаа байхгүй юу тэр нь дотор нь.
Отгонбаяр -
Аймгаас явсан төлөөлөгч нар.
Төгсжаргал -
Тийм, тэгээд би ч ихэнхийн мэдэж байгаа. Нөгөө хамт явсан хүмүүс ч яахав дээ мэдэхгүй л байгаа юм чинь. Тэгээд би тэр аймгийн даргад ирж хэлсэн. Өөрөө ороод, аймаг ороод. Иймэрхүү байдаг юм байна. Гэхдээ би нэрийг нь хэлэхгүй. Ер нь би яг хэлүүлсэн, тийм байна. Энэ асуудлаа ингээд цааш нь үргэлжлүүлээд байх юм уу. Аймгаас ч цааш нь хүн гарах юм байна ш дээ. Одоо энийг больчих юм уу гээд тэгээд больсон ш дээ. Тэгээд за яах юм, яах юм гээд ийм байна уу, тийм байна уу гээд жаахан хэрэгт дурлаад хэн хэний юу байна гэхээр нь тийм нэрийн хэлэхгүй. Яг албан ёсоор эцгийн тогтоож байж хувийн асуудал хөндөхгүй бол би өөрөө хэрэгт орно ш дээ. Ер нь тэр хүүхнүүдийн амаар бол тиймэрхүү юм байна билээ. Нэг их хөндөөд байх сэдэв мөн ч юм уу, биш ч юм уу. Таны ч нэр гарч магад. Яваад байх юм бол. Яадаг хүүхэд вэ энэ чинь гээд тэгээд больсон ш дээ. Нэг хэсэг оволзоод, цөөн тооны төлөөлөгч гаргаж байгаад.
Отгонбаяр -
Тэр хөдөөний ялангуяа суманд амьдарч байгаа аймаг дээр ч гэсэн адилхан даа жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэл энэ тэр гэж байсан уу?
Төгсжаргал -
Байсан. Байсан гэнэ. Эмний төрлийн юм ширхэг ч байхгүй. Эм чинь бол саяхан л орж ирж байгаа байхгүй юу. Одоо нөгөө ардчилал, зах зээл хөгжөөд нөхөн үржихүйн төсөл гэдэг юм Монголд эхэлж хэрэгжээд, Тэгээд энэ эмний тухай ойлголт орж ирсэн байхгүй юу. Жирэмслэлтээс хамгаалах эмний тухай ойлголт. Зүгээр намайг хөдөө төгсөөд очиход бол спирал байсан. Спирал, Чехээс нэг ийм, Чехийнх гээд гогцоо шиг ийм, ийм ийм хэлбэртэй нэг тийм спирал орж ирдэг байсан. Оросоос нэг ийм бас нэг имй гогцоо хэлбэртэй спирал орж ирдэг байсан.
Отгонбаяр -
Тэр одоо эмнэлэг дээр заалтаар
Төгсжаргал -
Заалтаар ш дээ. Спиралын заалт чинь одоо 5-н хүүхэд төрүүлж өсгөсөн, тэр хүүхдүүд нь амьд бол, 40-с дээш настай бол, одоо сэтгэхүйн өвчтэй бол мөн хүүхэд тээж төрүүлж болохгүй тийм эмч нарын магадлагаатай бол хэдэн тийм арав гаруй заалттай. Тэрийгээ хурал хийдэг байхгүй юу. Одоо хөдөлмөр магадлалын хурлын дараа үргэлжлээд нөгөө үр хөндөлтийн, спиралын хурал үргэлжлээд хуралдана. Тэгээд тэр нь дээр үр хөндөлт бол нийгмийн талын заалт бол нэг ширхэгч байхгүй. Тэгээд сүүлдээ нэг 88 оны үед билүү одоо 5-н хүүхэд төрүүлээд нэг нас хүртэл нь өсгөсөн бол тийм заалт орж ирж байсан юм. Хоёрдугаарт бол өөр ер нь ямар юм байсан юм бэ, нийгмийн заалтаас тийм л юм орж ирж байсан. Тэгээд бусад нь дандаа өвчний заалтаар. Одоо жишээлбэл бөөрний өвчин даралт ихсэх шатандаа ч гэдэг юм уу. Зүрхний өвчин цусны эргэлтийн алдагдал ч гэдэг юм уу, хоёрын а гээд заагаад өгсөн. Тэгээд тэрийгээ зөвлөгөөнөөр оруулаад тэнцсэн хүмүүсээ аваад. Тэнцээгүй тэндээс хоёр гуравхан хүн л орно л доо. Зөвлөгөөнд тэнцсэн. Бусад нь бол тэнцэхгүй зөвлөгөөнд. Хүүхдээ тээ гээд л гаргана. Тэгээд сүүлдээ хөдөө байхад тийм байсан. Тэгээд тэр спирал бол бас яах вэ, гайгүй боломжийн хэмжээний хүмүүст, тавьчихаар хэмжээний ирдэг байсан. Тэгээд хөдөө сумаас хүмүүсийг чинь аймгаар оруулж ирж зөвлөгөөнөөр оруулж ирж спирал тавьж өгөөд. Тэр хөдөөний малчидын 60,70-н хувь нь бараг л төрөхгүй гэсэн шаардлагатай тийм хүмүүсийн 60, 70 хувь нь спирал тавьсан. Намайг хөдөө очиход нэг жаран хэдтэй эмээ үзүүлсэн чинь тэр хүн спиралтай байдаг юм тэр хүн.
Отгонбаяр -
За
Төгсжаргал -
Тэгээд авах гэсэн чинь намайг загнаад авахуулаагүй ш дээ. Чи юугаа мэддэг юм. Чи жаахан хүүхэд мэдэхгүй чи. Энийг чинь манай мундаг эмч нар тавьж өгсөн юм. Би энэнтэйгээ үхнэ гээд.
Отгонбаяр -
Сайн юм гэж бодсон юм болов уу.
Төгсжаргал -
Хэн мэддэг юм. Тэгээд зайлуул спиралаа авахуулаагүй.
Отгонбаяр -
Яг одоо жирэмслэлтээс хамгаалах хувиараа эм гэж байгаагүй юм байна тэ? Гондом энэ тэр их ховор байсан уу?
Төгсжаргал -
Гондом гэдэг юм ер нь байхгүй байсан. Мэдэхгүй, гондом тэр үед байх нь ч байсан байх. Гэхдээ дэлгэмэл биш, сурталчилж байгаа ч дэлгэмэл биш. Ерөөсөө л спирал л ганцхан байдаг байсан. Тэгээд энд 2-р төрхөд хүрээд ирсэн чинь манайд Галина Александровна гээд оросын зөвлөхтэй байсан юм манайх. Тэгээд тэр нэг мяндсан утас шиг юмаар спирал хийдэг байсан ш дээ.
Отгонбаяр -
Өөрөө юу.
Төгсжаргал -
Өөрөө. Тэгээд бид нарт өгдөг. Бид нар тэрийг нь 24 цагийн спиртэнд хийж байгаад хүнд тавьдаг байлаа. Тэр нь тэгэхдээ худалдаж барихгүй ш дээ. Тусламж үзүүлж байгаа юм. Спирал олдоц ховор.
Отгонбаяр -
Пөөх ямар сонин юм. Гараараа хийчихдэг.
Төгсжаргал -
Арын хаалгаар тавина. Тэр спиралыг чинь. Сүүлдээ тэр Орос руу явсан оюутнууд тэр Оросын чинь юуг авчирч худалддаг байлаа ш дээ. 30 төгрөг мөгрөгөөр. Тэр спиралыг чинь худалдаж аваад би ч бас арван хэдийг худалдаж аваад амьтанд тавьдаг байлаа. Тэрнээс эм, тариа чинь сүүлийн үеийн асуудал байхгүй юу. Тэгээд 89 онд Мөнхөө сайд байхад үр хөндөлтийг чөлөөтэй болгосон. Тэрнээс өмнө үр дагавар байсан юм. Одооны энэ сурвалжлагч энэ тэр үүх түүхээ сөхөж үзэхгүй учираас мэдэхгүй байна. Үнэхээр хүний эрх рүү халдах гээд юм ярих гээд байгаа бол 89 оноос өмнө хэдэн хүн зулбаж байж уу. Хэд нь үхэж байж уу гэдгийг үзэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр 89 оноос өмнө үр хөндөлт чөлөөтэй болохоос өмнө шөнөжингөө зулбаа цэвэрлэнэ. Хүн зулбаад орж ирээд байна, цэвэрлээд байна, цэвэрлээд байна. Заримдаа би хорин хэдэн зулбалт цэвэрлэсэн байдаг байхгүй юу шөнөдөө. Тэгэхээр яадаг юм гэхээр мань хүүхнүүд оролддог л байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Өөрсдөө
Төгсжаргал -
Өөрсдөө хувиараа оролдоод л цус гаргачихаад л тэгээд эмнэлэг рүү хүрч ирээд цэвэрлүүлдэг л байсан байхгүй юу. Тэгээд яг үр хөндөлт чөлөөтэй болоод, аборт чөлөөтэй болсон чинь нөгөө зулбалт байхгүй. Даже хоёр, гурав хоногтоо ганц зулбалт ирдэг болсон.
Отгонбаяр -
Яг ингээд бүр жинхэнээсээ л зулбалт ирнэ.
Төгсжаргал -
Тийм, жинхэнээсээ л зулбалт ирнэ. Өмнө нь болвол зулбалт ирээд байна. Ирээд хориод хүн цэвэрлэхэд бол тэрнээс гурваас, дөрөв нь ингээд халуунтай. Нэг нь гэхэд л, нэг хоёр нь гэхэд л бараг бактериальный шоктой орж ирнэ. Тэгээд үхнэ ш дээ.
Отгонбаяр -
Үхнэ ш дээ.
Төгсжаргал -
Үхдэг байхгүй юу. Сайхан сайхан хүүхдүүд миний нүдэн дээр үхэж л байсан. Би тэрийг мэдэж л байна. Ёстой криминаль абортноос болж сайхан сайхан хүүхнүүд, олон хүн үхэж байсан. Үхэж байсан. За энэ үр хөндөлт чөлөөтэй болгох чинь нэг талдаа бас яахав боломжийн л асуудал болсон. Тэгээд өмнө нь ямар байсныг бодох л хэрэгтэй л дээ. Гэхдээ яахав хаавал хаана л биз дээ тийм ээ.
Отгонбаяр -
Тийм.
Төгсжаргал -
Болж байгаа юм бол. Тэр хуулиа л гаргачих хэрэгтэй ш дээ. Манай улс үр хөндөлтийг зөвшөөрөхөө байя. Ингээд гаргачих.Тэгчихээд тэр хуулиа л баричих хэрэгтэй байхгүй юу. Одоо өнөөдөр хуулиа гаргачаад, хуулийнхаа эсрэг юм хийгээд амьтан дарамтлаад гүйгээд байж болохгүй ш дээ.
Отгонбаяр -
За за их баярлалаа Төгсөө эгчээ. Үнэхээр нэг эмэгтэйчүүдийн дотор байсан хүн. Хамаг нарийн нандин юмыг үнэхээр нээрээ ээжтэйгээ ярьдаггүй юмаа л танд ярьж байгаа ш дээ.
Төгсжаргал -
Одоо тийм, хэнд ч ярьдаггүй юмаа ирж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр чинь би тэр хүнтэй тэрийг нь хуваалцах ёстой ш дээ. Зовлонгийн хуваалцах ёстой. Би бас одоо олон эмэгтэйчүүдийн дотор байгаад хүний амьдралын сайн муу, эрээн барааныг үзэж явсан хүн чинь бас зөвлөгөө өгөх ёстой. Гэхдээ би нээрээ хүүхнүүдийг болж л өгвөл нөхрөөсөө битгий сал гэж зөвлөдөг юм. Үнэхээр л одоо тэр хүн увайгүй, одоо айхтар ухамсараа уусан архичин байвал салах хэрэгтэй гэдэг юм. Тэр засардаггүй байхгүй юу. Тэгж өөрийгөө шулуулаад яахав. Зүгээр нэг хүүхэн рүү яваад ч юм уу, одоо эд хөрөнгөтэй амьдралаа аваад явж байгаа тийм нөхөр байна л даа. Гэхдээ цаанаа одоо хүүхэн мүүхэнтэй орооцолдоод, авгай нь гомдоод салъя гэдэг. Тэрийг би битгий сал гэдэг юм. Битгий сал, салж болохгүй. Гурван хүүхэд дагуулсан, хоёр хүүхэд дагуулсан одоо гуч гарсан чамд байтугай, гунхсан сайхан нөхөргүй хүүхэнд нөхөр олдохгүй байхад, чи нөхөртэй байя гэж бодож байвал салж болохгүй. Араас нь хөөгөөд ч байх хэрэггүй. Харин хамгийн гол нь чи хэн нэгэнд хэрэгтэй хүн гэдгээ үзүүлээд даже өшөө өөрөө өөрөөс нь холдоод байгаа царай гаргах юм бол хүн чинь өөрийн эрхгүй нөгөөдөхөө харамлаад гүйгээд ирнэ ш дээ тэр чинь. Угаасаа хүн чинь, эрэгтэй хүн чинь хэдий тийм сонирхолтой ч гэсэн бөөгнүүлсэн амьдрал, босгосон амьдралаа нураах сонирхолгүй байдаг байхгүй юу. Тэр дөч гарчихсан хоёр хүүхэдтэй, гурван хүүхэдтэй, хүүхэд нь баас шээснээсээ салчихсан ийм амьдрал дахиад одоо нөгөө нэг эхлээд арай гэж босгосон амьдралаа дахиж үрэх гэж, ахиж одоо шинэ залуу хүүхэн аваад ахиад амьдрал босгон. Тэгээд ганц нэг явсан, тэр бол алдсан л байдаг байхгүй юу. Хэцүү. Дахиад тэр чинь нялх хүүхдүүд гарч ирнэ. Дахиад ингээд цагийн аясаар явна. Нөгөө хүүхэн чинь 25-тай хүүхэнтэй суувал 10-н жилийн дараа тэр хүүхэн 35-тай ид насандаа явна. Нөгөө хүн 50 гарчихвал өөрөө 10-н жилийн дараа заазлагдана шдээ.Тэр чинь амьдралын хууль. Эрэгтэй нь залуужаад, эмэгтэй нь хөгширөөд байдаг юм биш. Байгалийн хууль бол адилхан л үйлчилнэ ш дээ.
Отгонбаяр -
За их баярлалаа Төгсөө эгчээ. Ёстой урт сайхан ярьлаа. Баярлалаа.
Төгсжаргал -
Тэгээд хөөрхий.
М.
Отгонбаяр -
Танай гэр бүлийнхэнээс ялангуяа ээж аавын чинь ээж, аав, эмээ, өвөө нараас чинь хэлмэгдэж байсан хүмүүс бий юу? Төгсжаргал эмчээ.
Төгсжаргал -
Тэгээд манай би сайн мэддэггүй юм аа. Тэгээд манай аавын аав Лувсан гэж хүн байсан юм. Тэр их хэлмэгдүүлэлтийн үед л солиорсон тэгээд ерөөсөө ухаан нь одоо эрүүл хүн шиг байхгүй байж байгаад тэгээд зуурдаар нас барсан гэсэн. Тэгээд тэр яасан гэхлээр ааваасаа би яагаад тэгж галзуурсан юм бол. Галзуу гэж өвчөний удам байгаа юм биш биз манайд гээд нөгөө анагаахад орчихоод асуусан чинь ерөөсөө манайд тийм юм байхгүй манай аав эв эрүүл бид нартай эв эрүүл байж байгаад нас барсан. Тэр бол яасан юм гэхээр өөрийн баривчилах болсон чинь ухаан солиотой болж жүжиглээд яг тэр чигээрээ байхгүй бол эрүүл байж байна билээ гээд эргээд нөгөө мэдээ очивол эргэж барих гээд байсан учир үхэн үхтлээ тийм солиотой дүр үзүүлж байгаад үхсэн гэж тэгж надад хэлж байсан. Өрөвдмөөр байгаа биз.
М.
Отгонбаяр -
Ёстой өрөвдмөөр юм.
Төгсжаргал -
Тийм
М.
Отгонбаяр -
Бүтэн хүний амьдарлаар.
Төгсжаргал -
Тийм тэгээд тэр чинь гурван хүүхэдтэй байсан юм байна билээ. Тэр үедээ тэгээд гурван хүүхэдтэй гурван хүүхэд нь их жоохон жоохон байхад л одоо тэр баривчилагдах болохоороо юу ухаан солиотой юм шиг байж байгаад тэгээд үхсэн. Тэгээд аав бол их бага даа 5 настайдаа гэлүү өнчин хоцорсон юм гэдэг.
М.
Отгонбаяр -
Аавыг чинь бүр бага байхад.
Төгсжаргал -
Тийм аавыг бүр бага байхад. Тэгээд одоо ээжтэйгээ л гурван өнчин хүүхэд хоцроод тэгээд хүн болсон юм гэсэн. Тэгээд аав нь болохоор тэр баривчилгааны үед л ухаан солиорч одоо тэгж амьтанд харагдаж
М.
Отгонбаяр -
Жүжиглэж.
Төгсжаргал -
Жүжиглээд тэгээд одоо нөгөө намын туршуулууд хажууд нь аягүй олон. Тэгээд нөгөө эрүүл байвал юу яана. Эргэж матаад нөгөө баривчлагдана гэж бодоод тэр зуурдаар үхэхэд л тийм солиотой юм шиг байсан гэсэн. Тэгээд тэрийг мэдэхгүй одоо тэр намайг нөгөө айлын хашаанаас хурга шүүрч аваад довтлохоор нь Мямпайн галзуу гэж намайг.
М.
Отгонбаяр -
Мямпайн гэдэг нь.
Төгсжаргал -
Аавыг манай аавын аавыг тэр нутгийнхан хүмүүс Мямпай гэдэг байсан юм билээ.
М.
Отгонбаяр -
Галзуу Мямпай л гэдэг байсан.
Төгсжаргал -
Тийм тэгээд намайг Мямпайн галзуу гэж байгаа байхгүй юу.
М.
Отгонбаяр -
За тэгэхээр нь та яасан.
Төгсжаргал -
Тэгэхээр нь би ааваасаа асуусан юм. Яагаад намайг мямпайн галзуу гэж байгаа юм бол гээд.
Отгонбаяр -
Та айлын хашаанаас хурга шүүрээд зугтаачихсан юм уу?
Төгсжаргал -
Манай хурга байхгүй юу. Тэгээд манай дүүг авах гээд очсон. Нөгөө ээж аав хоёр Рашаант явчихсан том хүн байхгүй. Тэгээд манай хургыг хашж авчихаад өгөхгүй байна гээд манай дүү хүрээд ирэхээр нь би зайдан морьтой очоод хашлаган дээрээс нь хургаа шүүрч аваад урдаа тавиад зугтаачихсан юм. Тэгээд хөөрхий манай.
Отгонбаяр -
Дайчин үзсэн байна ш дээ.
Төгсжаргал -
Тийм манай аав ээжийг ирэхээр нэг халамцуу ирээд тэр хүн ирж ярьж байсан юм. 10 муу хүүхэдтэй байснаас танай энэ хүүхэд шиг ганц хүүхэдтэй байсан нь дээр. Яасан ч мундаг хэл амтай , яасан ч айхтар хүүхэд үү гэж ярьж байсан юм тэр. Би бол ёстой багадаа энэ тэр ерөөсөө хэрүүл урууланд бол ёстой нэг үнэхээр ёстой хүн гурван ч үг хэлүүлдэггүй байсан ш дээ би.
Отгонбаяр -
Тэгээд та анх тэгж Мянтайн галзуу гэдэг үг сонссон юм уу?
Төгсжаргал -
Тэгсэн юм.
Отгонбаяр -
Тэгээд тэрнийг их гайхсан.
Төгсжаргал -
Тэгээд нэг удаа бага байхад минь, ээж аав хоёр хэрэлдэж байгаад галзуугаа дуурайж галзуурлаа юу чи гээд аавыг тэгээд байсан байхгүй юу ээж.
Отгонбаяр -
Аан.
Төгсжаргал -
Тэгээд надад миний дотор нэг ийм галзуу хүн манайд байсан юм байна гэсэн тийм таамаглал байсан юм. Тэгээд нөгөө сүүлд гадны хүн намайг тэгж хэлэхээр нь ааваасаа асуусан байхгүй юу. Тэгээд ээжээс бас асуусан тэгсэн нээрээ тэгсэн юм гэнэ лээ. Манай аав хүртэл тэгж ярьдаг байсан юм.
Отгонбаяр -
Ээжийн чинь аав.
Төгсжаргал -
Тийм.
Отгонбаяр -
Болж л байна ш дээ хөөрхий амьтан. Тэгээд та сүүлд эмч болчихоод , бас эмчийн утгаар асуусан байна ш дээ.
Төгсжаргал -
Эмчийн утгаар, юу би нөгөө нэг бас оюутан байхдаа багш магш нартай хамаагүй ярина л даа. Тэгээд групп мрупийн юм болоод элдэв тийм зарга марга болонгуут би хамгийн түрүүнд яваад орчихдог байхгүй юу. Тэгээд намайг нөгөө нэг манай ангийнхан галзуу, аймар галзуу гэдэг.
Отгонбаяр -
Тээр.
Төгсжаргал -
Тэгээд би яанаа энэ чинь одоо удамтай юм болов уу гээд энэ улсууд тэгээд намайг галзуу гээд байгаа юм болов уу гээд.
Отгонбаяр -
Бас нөгөө нэг ,юм.
Төгсжаргал -
Тийм тэр чинь одоо тэгээд ер нь ааваас бүр хожим Анагаахад орсоныхоо дараа хүртэл асууж байсан юм би. Намайг тэр хурга шүүрэхэд галзуу гэж хэлнэ, энэ ер нь ямар учиртай юм. Манайд тийм галзуу удам байсан юм уу гээд. Тэгээд тэр үед психиатри ч орж байсан билүү манайд.
Отгонбаяр -
Хичээл ч орж байж.
Төгсжаргал -
Хичээл ороод бас өөрөө жоохон нөгөө нэг синдром трьетего курса гээд нэг юм байдаг ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Бүх юм нь өвддөг. Тэрийг ер нь өвчин хөдөлчихсөн байхаа. Тэгж асууж байсан юм би. Тэгээд аав тэгэхэд тэгж байсан юм. Баривчилагдахгүй гэж тэгж явсан юм аа. Сүүлдээ тэгээд өөрөө зуурдаар нас барсан гээд.
Отгонбаяр -
Тэгээд тэр чинь бол тэгж яваад хэсэг байгаад өөрт нь психическое внушение болоод аяндаа өрөө тэрүүндээ автаж хэцүү ш дээ.
Төгсжаргал -
Тийм.
Отгонбаяр -
Тийм учираас ч тэгж их бага насалсан байж магадгүй.
Төгсжаргал -
Магадгүй ш дээ чухам яаж үхсэн юм хэн мэдэхэв тэ?
Отгонбаяр -
Аягүй не нормалны амьдарлаар амьдрах сонголттой байгаа байхгүй юу?
Төгсжаргал -
Тэгээд тэр чинь яах юм өөр нэгэнт тэгээд галзуураад сэтгэцийн юмтай юм шиг болоод жүжиглэчихсэн хүн чинь.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Хавь ойрт нь өчнөөн л тагнуул матаас нар байхад эрүүл саруул юм шиг гүйгээд байж болохгүй ш дээ.
Отгонбаяр -
Болохгүй ш дээ.
Төгсжаргал -
Тэгээд хүнийг
Отгонбаяр -
Нээрээ бас ингээд тэр чигт нь л хэлмэгдчихсэн байгаа байхгүй юу.
Төгсжаргал -
Тэр чинь хэлмэгдэхээс гадна бүр дэндүү хэлмэгдэл байгаа биз ингээд бодоод байхад.
Отгонбаяр -
Тийм.
Төгсжаргал -
Тийм.
Отгонбаяр -
Тэр ер нь л жоохон хэлэмгий , доломгой шудрага л гар байж л дээ.
Төгсжаргал -
Тийм баривчилж аваачаад буудаагүй ч гэсэн тэр чинь аймар юу, хэлмэгдэлийн нэг айхтар онцгой хэлбэр ш дээ тэр чинь.
Отгонбаяр -
Тийм ш дээ. Ерөөсөө л хэлмэгдчихсэн.
Төгсжаргал -
Тийм.
Отгонбаяр -
Хувь хүний амьдарлыг тэр чинь нээрээ.
Төгсжаргал -
Тийм манай удамд болохоор Сахилт гэж одоо тэр хавьдаа л цоорчихсон эрдэмтэн байсан юм гэсэн. Уншаагүй ном яриагүй юм байдаггүй ярьдаггүй юм байдаггүй.
Отгонбаяр -
Лам номтой лам гэсэн үг үү?
Төгсжаргал -
Лам биш ер нь л жирийн хүн гэхдээ бол одоо монгол нөгөө тод үсэг тайлагдсан. Тэгээд ер нь багадаа бол нөгөө нэг хүрээ хийдэд жоохон шавилж сууж байгаад гарч ирсэн. Одоо манайхныг ер нь хэлдэг ш дээ нөгөө нэг та нар ч Сахилтын удам юм чинь толгой сайтай байлгүй яахав гээд. Ерөнхийдөө манай ээжийн талынх бол одоо яг одоо ээжийн тал гэхэд чинь одоо эмэгтэй, эрэгтэй нэг наймуулаа. Тэрнээс чинь одоо бид нар удамдаа гэхэд эмч гэхэд л одоо яг эгч дүү, эгч дүү тавын одоо долоо, найман эмч байна ш дээ бид нар. Яг төрсөн эгч дүүгийн хүүхдүүд.
Отгонбаяр -
Тээр.
Төгсжаргал -
Тийм тэгээд нэг Алтангэрэл судар байсан юм гэнэ билээ тэр хүний. Их олон ном байсан гэсэн. Тэрийг тэр нэг эмэгтэй манай нэг одоо нагац эгч авч тахьсан. Эрэгтэй нь аваачаад хаячихсан байсан биш үхсэн хойно нь. Тэгээд энэ одоо, одоо сэхээтэнлэг, оюунлаг удам бол эмэгтэй талдаа долоон удам дамжиж эрэгтэйгээс юу ч гарахгүй гэсэн юм гэнэ лээ. Тэгээд одоо манай ээжийн эрэгтэй ах дүү нараас нэг ширхэг ч сургуульд байдаг хүн байдаггүй ш дээ.
Отгонбаяр -
Тээр.
Төгсжаргал -
Сонирхолтой байгаа биз. Эмэгтэйгийнх хүүхдүүд болохоор онц сураад сургуульд сураад байдаг.
Отгонбаяр -
Танай нутагт ер нь тэр хэлмэгдүүлэлт яаж байсан юм бол тэр талаар та юм сонсож байсан уу? өвөөгөөс өөр.
Төгсжаргал -
Үгүй ээ одоо тухайн үед ер нь аав ээжийгээ амьд байхад энэ тухай ер нь ёстой асууж сурж байгаагүй.
Отгонбаяр -
Хальт л сонсож.
Төгсжаргал -
Хальт л сонссон нь тэр. Ер нь бол манай аав 39 онд цэрэгт яваад ер надад тэр нөгөө оюутан байхад бид хоёр нэг, 39 онд дайн эхэлсэн гэж аав яриад. Би 41 онд нөгөө зөвлөлт рүү дайрсанаар эхэлсэн гэж яриад хоёулаа муудалцаад. Тэгээд аав нь 39 онд халх голд явлаа ш дээ чи яагаад мэдэхгүй байгаа юм. Намайг нэг тэгж байж билээ хөөрхий. Гэхдээ би энэ засагт итгэдэггүй, гэж Чойбалсан, Сүхбаатар гээл дахиж шүтээд л байна. Би Сүхбаатар гэдэг нь ямар хүн байсныг ямар мэдэх биш дээ. Би Чойбалсанг бол мэднэ. Ёстой харгис дурак байсан гэж ярьдаг байхгүй юу.
Отгонбаяр -
Тээр.
Төгсжаргал -
Тэгээд яасан юм гэхээр, аав нөгөө нэг цэргийн , гараа хугалчихаад нөгөө нэг армийн пронтноосоо халагдаад цэргийн ар талд дээр ирсэн. Хугархай гартаа, тэгээд нөгөө цэргийн хүнс цуглуулж складанд хийдэг. Тэгээд нөгөө нэг тогооч нарт ингэж хүнс хувиарилж өгдөг тийм хүн байсан юм билээ. Тэгээд нэг удаа Дорнод аймгын бүр Матад сумаас гэсэн нэг өвгөн 13 настай хүүхэдтэйгээ одоо цэргийн хүнс авчирч гэнэ. Яг тэр үеэр тэр анги дээр Чойбалсан ирж таарсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө яг складанд нөгөө тэр өвгөнийг нөгөө ачаагаа буулгаж байхад нь тэд нар ороод ирсэн аав дэргэд нь байсан гэж байгаа юм. Тэгээд нөгөө өвгөн ч сандарсан нөгөө Чойбалсанг ороод ирэхээр. Тэгээд нөгөө холоос ирсэн нөгөө ачааных нь татлага ингээд чирхараад тайлагдахгүй болохоор нь өвгөн өврөөсөө хутга гаргаж ирээд нөгөө татлага хирчтэл Чойбалсангийн хажууд явж байсан хүн нь шууд буу гаргаж ирээд нөгөө өвгөнийг буудаад унагачихсан гэж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Өө яанаа.
Төгсжаргал -
Тэгээд тэр бол ер нь Чойбалсан рүү хутга шидэх гэсэн хүн байгаагүй ш дээ. Бууд наадахаа гээд буудуулсан гэж байгаа байхгүй юу Чойбалсан.
Отгонбаяр -
Тээр
Төгсжаргал -
Тэгээд 13-хан настай хүүхэд нь буудуулсан аавынхаа толгойг тэвэрч орилоод би тэгэхэд ерөөсөө ёстой дэргэд нь ёстой л алчихмаар надад санагдаж байсан. Ёстой, ёстой зивүүн дурак байгаа юм. Тэрний сайн удирдагч гэж хаан байдаг юм. Тэгээд тэрийг ширтээд аав бодоход энэ нийгэм нэг л бишээ гэж надад тэгж ярьдаг байсан юм. Тэгээд тэр чинь 39 оны халхын, тэгээд бүр тэр чинь 45 онд одоо чөлөөлөх дайн хүртэл явсан хүн шүү дээ. Тэгэхээр тэр чөлөөлөх дайнд явсан тэр Оросуудын тэр зэрлэг, хэрцгий байсан. Тэгээд тэр хэсгээр чинь өрлөгчинүүд байсан юм байна лээ ш дээ Өвөрмонголчууд. Тэгээд тэр Өвөрмонголчуудыг алж талж байсан. Юмыг нь дээрэмдэж байсан. Тэгээд буцаад явахдаа бие биенийгээ хөнөөж байсан ёстой бүр нүдэнд харагдтал ярьдаг байсан ш дээ аав Оросуудыг.
Отгонбаяр -
Тэр үед чинь бас тиймэрхүү юм ярих .
Төгсжаргал -
Хориотой байсан ш дээ.
Отгонбаяр -
Хориотойгоор барах уу, айдастай ш дээ тэгээд бас.
Төгсжаргал -
Айдастай, тэгэхэд аав тэгж ярьдаг байсан юм. Оросууд бол яахав дээ тэгээд, би ёстой тэр дайных нь учирч олоогүй. Гэхдээ бол үнэхээр л бол жинхэнэ л одоо ер нь дээрэм, тонуул л хийж явсан Оросууд гэж ярьдаг юм. Ерөөсөө одоо айлд ороход л гэрийн эздийг нэг нэг сумаар буудаад, тэгээд одоо хойд авдарын уудлаад тэгээд ерөөсөө өнгөтэй өөдтэй юмыг нь аваад ачаад ингээд гардаг байсан. Тийм эргээд буцахад Оросууд тэр нөгөө айлаас авсан нөгөө голдуу л тэд нар нөгөө нэг хурганы арьсан дотортой дээл мээлийг нь монголчууд нь авдаг байсан гэж байгаа юм. Голдуу хатуу эдлэлийг нь Оросууд авдаг. Ер нь тэр үеийн чинь тэр талын тэр.
Отгонбаяр -
Хатуу эдлэл бол зүүн тийш урагшаагаа байсан ш дээ.
Төгсжаргал -
Урагшаагаа байсан. Тэгээд айл болгонд л тэр.
Отгонбаяр -
Барууны нөхдүүдэд ховор байсан тэр.
Төгсжаргал -
Байдаг байсан гэнэ. Тэрнийхээ олзноосоо болоод бие биенийгээ буудаж хөнөөж байхыг би нүдээрээ харж байсан даа .Оросууд бас айхтар улсууд шүү гэж ярьдаг байсан. Тийм. тэгээд Чойбалсанг аав тэгж ярьдаг байсан юм.
Отгонбаяр -
Тэр нүдээрээ харж.
Төгсжаргал -
Ерөөсөө 13 настай хүүхдийнх нь дэргэд олс, тэр өвгөн сандраад одоо хурдан ачаагаа буулгахын тулд өврөөсөө хутга гаргаад ачаагаа хэрчих гэсэн чинь л шууд буудаад унагасан гэнэ. 13 настай хүүхэд нь орилоод эцгийгээ тэвэрч аваад, би тэгэхэд л ёстой элэг эмтэрч байсан. Тэгээд тийм юмыг л одоо их жолоодогч, удирдагч гээд шүтээд байхаар би энэ засагт бол итгэдэггүй гэж ярьж байсан юм.
Отгонбаяр -
Тэр хүүхдийг бол аягүй бол тэгээд бас л хөнөөсөн байхдаа.
Төгсжаргал -
Тэгсэн л байх л даа. Тэгсэн байх. Тэгээд бид нарыг эндээс гар гээд. Тэгээд одоо юуг одоо Маршалыг хөнөөх шахсан гээд тэгээд одоо хурал мурал болоод. Цагийн байдлыг хатуу чанга болгоод тийм асуудал.
Отгонбаяр -
Яг тэгнэ ш дээ.
Төгсжаргал -
Тэгж байсан гэнэ лээ. Тэр зүгээр л хөдөөний малчин өвгөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд хүний амь гэдэг бол тэр үед огт хэрэггүй байдаг байсан юм ш дээ.
Отгонбаяр -
Үнэхээр ингээд таны ярианаас сонсоход тэр хэлмэгдүүлэлт, нэгдэлч хөдөлгөөн, тэгээд ингээд социализмын нэг аймшигтай тэр нэг сул тал тэ? Хүний эрхэнд халдаж байсан. Хүн лүү халдаж байсан илүү тод
Төгсжаргал -
Илүү тод байгаа байхгүй юу. Тэр чинь угаасаа хувь хүндээ тэгж л тусаж байсан.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Төгсжаргал -
Гэхдээ одоо түүхэн үйл явдал гээд тэр чинь илтгэл /00-12-57/ тэр чинь цав цагаанаараа ордог юм байх.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ. Бүгдийг нь засаад, сайжруулаад, баяжуулаад.
Төгсжаргал -
Бүгдийг нь засаад, сайжруулаад тэгээд ар талд нь байсан хүний тийм одоо айхтар харуусал дунд явж байсан тэр үйл явцад.
Отгонбаяр -
Эргээд бодоход социализмд тийм одоотой ингээд харьцуулахаар чинь тэнд хүмүүс одоотой их харьцуулж социализмыг их санагалзаж байна л даа. Тийм нэг сайн тал гэмээр юм байсан уу?
Төгсжаргал -
Ер нь социализмын үед чинь юу л байхгүй юу, нөгөө нэг тэгшитгэн хувиарлах зарчим гэдэг юм л үйлчилж байсан ш дээ. Тийм одоо дунд мэргэжилтэйл бол ажил хийсэн ч 450, ажил хийгээгүй ч 450 төгрөг өгнө. Дээд мэргэжилтэй л бол ажил хийсэн ч 750, ажил хийгээгүй ч 750.
Отгонбаяр -
Сайн байсан ч, муу байсан ч.
Төгсжаргал -
Муу байсан ч 750. Нэгд тийм, юм санагалздаг байх. За хоёдугаарт бол юу яадаг одоо эдийн засгынхаа хувьд амьдарлын түшингийнхээ хувьд эв ижилхэн. Эв ижилхэн одоо санаа зовоод байх юм байхгүй. Тэр надаас илүү тэр надаас дутуу гэж одоо бодох юм байхгүй. Тийм нэг тал байсан тэр нь хүмүүст таалагддаг байсан байж магадгүй. Тийм зүгээр нэг авах юм нь бол монголд бол бичиг үсгийг бол ёстой хавтгааруулан бичиг үсэгтэй болгосон. Тэр бол сайхан ололт. Хоёрдугаарт бол одоо соёлжих тал дээр бол бас их юм хийсэн. Их юм хийсэн. Одоо тэр хар бүдүүлэг, тэр их бөөсний орчин, тэр их бүдүүлэг орчингоос үнэхээр бол тэр соёлын довтлогоо мовтолгоо, тэгээд одоо нөгөө зөвлөлтийн хоёр гурван удаагийн
Отгонбаяр -
экспедици
Төгсжаргал -
экспедици тэр нөгөө яарнаас шалгасан. Араас нь ингээд цагаан цэцгийг устгасан. Одоо сүрьеэг хязгаарласан гээд ингээд яриад байх юм бол аягүй олон юм одоо социализмын үед байсан. Ололттой юмнууд. Чухам одоо өөр социализмаас санагалзана гэхээр сургалт үнэ төлбөргүй байсан. Эмнэлэг үнэ төлбөргүй байсан. Цахилгаан дулаан үнэ төлбөргүй. Ер нь их олон юм үнэ төлбөргүй байлаа ш дээ. Тэгээд эд нарыг санагалздаг байх одоо.
Отгонбаяр -
Нөгөө бэлэнчилдэг.
Төгсжаргал -
Бэлэнчилдэг. Одоо ер нь хүмүүсийн сэтгэлгээнд байдаг ш дээ. Өнөөдөр нэг хүн орж ирээд надад 5000 төгрөг төлөөд үзүүлэхдээ тэр мөнгийг бол асар их мөнгө гэж ойлгодог. Зүгээр хоолны газар орж суугаад одоо нэг аяга хоол, нэг хоёрдугаар хоол нэг закусактай захиалаад, за тэгээд нэг 2 лааз пиво уучихвал тэр нэг хэдэн төгрөг болдог билээ.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Төгсжаргал -
Тэрийг бол өгч байна гэж боддоггүй. Тэр чинь угаасаа нөгөө нэг идэх юмандаа бага сага ч гэсэн хоолны мөнгө төлөөд сурчихсан бүр багаасаа. Тэгээд сургалт юу хоёрт, эмнэлэг хоёрт мөнгө төлж өгж үзээгүй. Тийм болохоор аягүй харамсалтай санагддаг. Угаасаа үнэгүй байх ёстой юм шиг мэдрэгддэг, тэр геньд нь суучихсан бас. Одоо боловсролд өнөө оюутнууд төлбөр нэмчихлээ гээд гараад жагсаад ямар хэрэгтэй юм.
Отгонбаяр -
Үгүй ээ харин тийм. Одоо энэ Энхбаяр чинь төлбөргүй болгоно гээд байгаа ш дээ.
Төгсжаргал -
Юу яриад байгаа юм. 750000 төгрөг өнөөдөр юуны төлбөр юм.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төгсжаргал -
Тийм төлбөрөөр ямар боловсрол эзэмшихийн.
Отгонбаяр -
Одоо бүр ерөнхийлөгч төлбөргүй болгон гээд байгаа ш дээ.
Төгсжаргал -
Тийм. Үнэхээр дэлхий нийтийхээ жишигт оръё гэж байгаа бол төлбөр шиг төлбөр аваад сургах шиг сургах хэрэгтэй ш дээ.
Отгонбаяр -
нээрээ ш дээ. Тийм. Яг үнэн.
Төгсжаргал -
Энэ одоо мөн зэргэлдээ хоёр хөршид сургалтын төлбөр ямар үнэтэй байна. Харьцуулах хэрэгтэй ш дээ.
Отгонбаяр -
Үгүй ээ харин тийм.
Төгсжаргал -
Тэгээд яагаад байгаа юм нээрээ. Би одоо гайхаад байгаа юм. Төлбөр сая нэг сургалтын төлбөр нэг жилд сая төгрөг хүрэх нь гээд гаслаад байгаа юм. Хүргэлдээ хүрэхгүй яадаг юм. Хүрж байж хүн юм сурдаг юм байгаа биз дээ.
Отгонбаяр -
Тэрийг чинь тэгээд нөгөө оюутны байгууллагууд чинь улс төрийн намуудын, нөгөө түрүүчийн таны хэлдэг. МАХН ын дэргэдэх оюутны холбоо
Төгсжаргал -
Горьлогчид.
Отгонбаяр -
Тэд нар нь зохион байгуулаад хийчихдэг байхгүй юу, жагсаад.
Төгсжаргал -
Үгүй ээ тэгээд одоо Энхбаяр одоо тэгээд Энхбаяр чинь юу ярьж байна л даа. Одоо хүний оюуныг ямар ч үнэ цэнэгүй болгох нь байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм.
Төгсжаргал -
Тэгэхээр шийдчихлээ.
Отгонбаяр -
Нээрээ тийм шүү.
Төгсжаргал -
Би одоо боддог юм. Нээрээ 750000 төгрөг одоо энэ тэрнээс дотогшоо байна ш дээ. Төлбөрүүд тэр ямар мөнгө юм өнөөдөр. Яг тэрүүгээр юу сурах юм. Хэний ямар цалингаар нь ямар багшийг цалинжуулаад тэгээд сургалтанд нь бэхлэлт гаргахаар ямар юм худалдаж авах юм. Тэгээд одоо үнэгүй болгохоор Энхбаяр яахын бүх юмаар нь хангаж өгөх юмуу.
Отгонбаяр -
Тэр мөнгөө өгөх юм байлгүй. Өөсдөө идэж уухаа аваад мөнгө өгөх гэж байгаа юм байлгүй.
Төгсжаргал -
Би нээрээ гайхаад байгаа юм. Тэгээд одоо үнэгүй билет өгсөнгүй гээд жагсах юм. Тэр чинь үнэхээр буруу үнэхээр тэр ухамсарт нь ер нь юм алга тэр хүүхдүүдийн.
Отгонбаяр -
Юу нөгөө эргээд социализмд сайн тал байсан уу, гэснээс тэр үеийн хүмүүс илүү тийм нэг үнэнч хариуцлагатай байсан уу?
Төгсжаргал -
Байсан.
Отгонбаяр -
Одоогийнхтэй харьцуулахад.
Төгсжаргал -
Одоогийнхтэй харьцуулахад бол үнэхээр бол тэр толгойд нь хийж өгж байсан суртал нэвтрүүлэг нь бурууч гэсэн тэрийг бол одоо дээд зэргийн итгэл үнэмшилтэй хүлээж аваад тэр чинь 70 жил болчихлоо ш дээ. 70 жил гэдэг чинь нэг хүн төрөөд үхэх хугацаа ш дээ. Дунджаар, тэгэхээр чинь тэр дунд одоо тэр суртал нэвтрүүлгийн дунд өссөн хүмүүс. Одоо жишээлбэл миний насны хүмүүс ч юм уу. Надаас арай ахимаг хүмүүс ч юмуу одоо миний доод талын яг одоо 90 оноос өмнө сургууль соёл төгсөөд улсад ч юмуу улсад л хийнэ ш дээ ажил, хийж байсан тийм хүмүүс одоо ингээд хамтраад ажиллахад бол үнэн санаанаасаа ажил хийдэг. Бүр чин сэтгэлээсээ хулхидахгүй, хуурахгүй юм хийдэг байхгүй юу тэр. Тэгээд тэр нь тэр хүний геньд нэг юм суулгаад өгчихсөн байгаа биз бас. Тийм ,Тэгээд залуу тал руугаа болоод ирэхээр л одоо нэг шал арчисан ч тэр буланд заавал юм үлдээдэг. Наах нь талын арчаад явдаг. Тэгээд тэрийг арч гэхээр л бөөн юм болдог.
Отгонбаяр -
Яг тэгнэ.
Төгсжаргал -
Асуудал гарч ирдэг тэндээс. Тийм байсан. Одоо бол тийм ялгаа байгаа.
Отгонбаяр -
Цаг барина гэж байхгүй? Үнэн юм гэж байхгүй. Худлаа ярих бол ёстой юу ч биш ш дээ.
Төгсжаргал -
Юу ч биш. Одоо цаг барина гэдэг асуудал байна ш дээ. Дээд мэргэжлийн ер нь тун гайгүй боловсролтой хүмүүсийн дунд цаг барих асуудал байхгүй байна ш дээ. Хүнтэй болзчихоод 2 цаг шахам хоцорч ирчихээд уучлаарай ч гэж хэлэхгүй байна ш дээ. Хэдэн цагт ирэхээ ч мэдэхгүй. Би бол тийм хүнтэй ер нь би ийм хүнтэй харьцдаггүй гэж хэлдэг юм. Дахиж чи битгий ирээрэй над дээр. Чи өнөөдөр над дээр цаг баримтлахгүй орж ирж байгаа юм чинь маргааш чи миний тухай юу ч гэж ярьж болох юм байна. Тэгэхээр чинь одоо хүмүүсийн чанар муудна гэдэг чинь тал тал дээрээ байна л даа. Одоо ер нь тэр ямар ч байсан Монголын нийгмийн тогтолцоо чинь нэг ийм одоо нэг ийм чиглэсэн. Одоо нэг гайгүй голдрилд орчихсон тэр социализмын үед чинь байсан юм боловсон хүчний шилэлт, сонголт ч гэсэн. Арын хаалгаар хүн ордог байсан. Гэхдээ 10 хүний 3 нь л арын хаалгаар ордог байсан байх тиймээ. Тэр чинь мэдлэг мэргэжил муутай бол тэгээд дотроо гологдоно, шилэгдэнэ. Тэрүүгээрээ тэгж байгаад зайлуул өгдөг л байсан байхгүй юу. Гэтэл өнөөдөр боловсон хүчний шилэлт, сонголт байтугай юу ч алга болчихлоо ш дээ. Ер нь Монголын нийгэм бүхэлдээ нийгмийн тогтолцоороо эвдэрчихсэн.
Отгонбаяр -
Яг тэгнэ.
Төгсжаргал -
Тийм эвдэрчисэн.
Отгонбаяр -
Системээрээ.
Төгсжаргал -
Системээрээ эвдэрчихсэн. Монголын нийгмийн тогтолцоо тэр чигээрээ системээрээ нурчихсан. Энэ эвлээд эргээд цэвэршээд тэр нийгэм явтал лав одоо бид нар лав үзэхгүй.
Отгонбаяр -
Үзэхгүй.
Төгсжаргал -
Үзэхгүй.
Отгонбаяр -
Аягүй хармсалтай байгаа байхгүй юу.
Төгсжаргал -
Аягүй хармсалтай. Гэхдээ энэ олдсон энэ сайхан завшааныг бид нар буруу ашиглалаа. Буруу голдрил руу одоо хүмүүсээр оруулж авлаа. Үүнийхээ шанг одоо багад энд одоо амьд байгаа, одоо дөнгөж төрж байгаа хүүхдүүд ч гэсэн ер нь нийгмийн тогтолцоо энэ янзаараа яваад байвал зөв голдрилд орохыг үзэх үү. Манай орны хувьд бол яах уу хоёр том гүрний хооронд байдаг. Тэгэхээр ийм арчаагүй байх юм бол тусгаар тогтнол гэдэг юм бол яригдахгүй байж болох л юм. Тиймээ.
Отгонбаяр -
Төр нь ийм байгаа юм чинь.
Төгсжаргал -
Хоёр дэлхийн асар том хоёр гүрний хооронд байгаа ш дээ манайх чинь. Тэгээд өөрийнх нь нийгэмд тогтсон ингээд системэрээ ялзарчихсан. Одоо бол итгэл бол багатай болсон.
Отгонбаяр -
Нэг бодлын бид нар аягүй их тийм харамсалтай юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд ялангуяа залуу нас нь ингээд социализмаар үргэдчихсэн. Тэгээд одоо ингээд бодох нь ээ юу ч биш болчихсон. Бараг социализмаасаа ч доор болчихсон юм шиг тэгээд одоо байгаа энэ, энэ лав ардчилсан нийгэм биш.
Төгсжаргал -
Биш, биш ардчилсан нийгэм биш. Социалист нийгэм чинь бас нэг ёс суртахууны дэвтэр мэвтэр байсан ш дээ. Ингэж болохгүй тэгж болно гэсэн. Тэр нь зүгээр ёс төдий л болохоос биш. Одоо энэ чинь болохоор аль ч үгүй болчихлоо. Ялзарчихлаа, авилга гэдэг юм одоо ёстой ангийн дарга гэж болох гэж нэгдүгээр ангийн хүүхэд ангийнхаа хүүхэд болгонд 100 төгрөг тараасан байна гэж байна ш дээ. Тэр юуг хэлж байгаа юм. Сонсоогүй юмуу чи. Цэнддоогийн өгүүллэг дээр байсан юм билээ.
Отгонбаяр -
Овоо гаруу.
Төгсжаргал -
Тийм ангийн дарга болох гэж, ангийнхаа хүүхдүүдэд 100 төгрөг тараасан байна.
Отгонбаяр -
Тэрний толгойнд тийм юм орж ирсэн юмуу эсвэл ойр хавиас нь тийм үлгэр жишээ байв уу?
Төгсжаргал -
Үлгэр жишээ, тэгээд бодол доо чи . Тэр чухам ээж ааваасаа ч өвөлсөн байна. Эгч дүүгээсээ ч өвөлсөн байна. Тэгэхээр тэр Монголын нийгмийн тэр чинь нэг эд эс биз дээ хамгийн жижигхэн. Тэнд хүрчихсэн байгаа биздээ. Тийм нэгдүгээр ангийн хүүхэд байгаа байхгүй юу ангийн дарга гэж болох гэж намайг дэмжээрэй гэж 100 цаас тараасан байна гэж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Их сургууль дээр л ангийн дарга гэдэг бол их тийм амбицтай ажил шүү ер нь.
Төгсжаргал -
Яанаа ямар хэцүү юм.
Отгонбаяр -
Оюутны холбоонд орно.
Төгсжаргал -
За.
Отгонбаяр -
Жоохон нөгөө нөгөө дүүлээсээ арай жоохон том ч гэдэг юм уу. Харин одоо сүүлийн нэг хоёр жилээс арай дээрдээд байна бас ч гэж.
Төгсжаргал -
Тийм үү.
Отгонбаяр -
Тийм одоо л учиртай болоод байгаа юм. Хүүхдүүд ч арай дээрдэж байна.
Төгсжаргал -
Яахав одоо чинь ийм бочихоод байна л даа. Манай нөгөө хувийн, улсын юм гэхээсээ илүү хувийн компаниуд чинь юу яаж байна ш дээ. Арай нөгөө нэг оюуны шалгарлаар чадамжаар нь мэргэжилтэн авч ажилуулдаг болдог ш дээ. Дээх нь үед чинь бол одоо ёстой бор халзан хонь ч байсан хамаагүй авдаг байлаа ш дээ. Ах дүү амраг садан хамаатан л бол ер нь ямарч байсан хамаагүй авдаг байсан. Одоо бол оюуны шалгарлаар, мэдлэгийн хүрээгээр нь, чадамжаар нь хүн үнэлж авдаг болчихоод байгаа юм. Тийм учираас бас тэр чинь нөлөөлж байгаа юм л даа цаашаагаа.
Отгонбаяр -
Энэ төр бол одоо дуусаж байх шиг байгаа юм. Энэ төрийн байгууллага.
Төгсжаргал -
Байхгүй байна. Төр чинь бол аймшигтай.
Отгонбаяр -
Тэнд зүгээр нэг гайгүйхэн шалгалтаа өгөөд гэдэг юмуу тэмцээд орно гэдэг бол боломжгүй юм шиг байгаа юм.
Төгсжаргал -
Үгүй тэр чинь би чамд хэлсэн. Би чамд хэлсэн. Бүгд ингээд авилгын торон сүлжээнд хэлхэлдсэн байгаа юм чинь яах юм, яах юм. Чи нэг хүн над руу явуулж би тэр хүнээ тэнцүүлж дундаас нь тэр хүмүүс авж чи бид хоёр тэр мөнгөө жар далаар ч хуваадаг юмуу, дөч жараар ч хуваадаг юм уу, тавь тавиар ч хуваадаг юмуу тийм л болчихсон байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Бас л хэцүү байна шүү нээрээ ингээд бодоод байхаар. Ямар ч нийгэмд амьдарч байгаа юм. Ямар ч үнэ цэнтэй энэ үнлэмж нь юу юм. Заримдаа ч бүр аягүй муухай сэтгэгдэл төрдөг юм шүү надад.
Төгсжаргал -
Харин тийм надад ч гэсэн.
Отгонбаяр -
Та бид хоёр адилхан юм.
Төгсжаргал -
тийм бүр зарим өдөр бүр унтаад сэрмээргүй сангдаж байгаа юм чинь заримдаа ийм ч юманд амьдарч явах гэж.
Отгонбаяр -
Гэхдээ та бас харьцангуй хувийн байгууллагад байгаа учираас өөрийн дураар
Төгсжаргал -
Одоо би бол стресгүй. Одоо бол би яадаг юм. Би бол хэдэн жил сайхан сурсан мэдсэн уншсан одоо би бол ганц эмчийн талаас биш хүний оюуны гэгээрүүлэхийн тулд одоо маш их юм ярьж өгнө ш дээ. Эрүүл байхын тулд ч гэх юм уу, сэтгэлийн хувьд ийм, идэж уух юмны хувь д ийм, хөдөлгөөний хувьд ийм. Ер нь манай нийгэм ийм болчихсон байна. Дэлхий ертөнц ийм болчихож. Тийм юм дандаа л ярьдаг байхгүй юу. Зарим нэг ийм гоё ингээд юм уншчихсан хүүхнүүд ингээд гоё ярьдаг хүүхнүүд байдаг юм. Зарим нь шал дэмий ганц өгүүлбэр хариулж чадахгүй хүүхнүүд бол.
Отгонбаяр -
Сонсоод ч ойлгохгүй ш дээ.
Төгсжаргал -
Ёстой энэ архичинд аягүй сайхан юм ярьсан гэдэг шиг л болно ш дээ. Ямар сайндаа зун нөгөө Увс явж байхдаа Долгормааг загнаж байхав дээ. Чи одоо гадаадад байсан галуу шувууны мах идсэн юм байна даа. Чи одоо надтай нэг ухаалаг ганц өгүүлбэр ярил даа чи одоо, аян замын уртад яасан мангар юм бэ. Нөгөөдөхөө.
Отгонбаяр -
Үгүй ээ тэгээд яахав дээ. Америкт очоод тэгээд хар ажил хийж байгаа амьтан чинь. Юм ч унших мантай байдаг биз.
Төгсжаргал -
Хүүшээ бүр тупой болчихож өнөөдөх чинь бүр.
Отгонбаяр -
Уул нь их сургууль төгссөн хүн шүү дээ.
Төгсжаргал -
Үгүй ээ. Ерөнхийдөө бол Манкурьт Воол маягийн юм болчихсон байна билээ тэр хүүхэд. Нөгөө нэг сайхан элсэн дээр суулгаад толгойгоо ширлээд бор давхаргын хайлуулчаад. Үнэн манхууртуулж. Тэгээд бор давхаргын хайлах хооронд л юм зааж өгөөд байгаа байхгүй юу.ээжийгээ чи алах ёстой гэхээр нөгөө дэх чинь ингээд ойлгочихсон ээжийгээ алдаг байсан юм тэр сүүлд нь. Тэгдэг ш дээ харин. Чингис Айтматовын нэг зохиол байдаг биз дээ.
Тэгээд бүр чи яг Манкурт воол шиг болчихож гэсэн чинь тэгэхгүй яадаг юм. Ажил хийгээд орой телевизор мелевизорч үзэхгүй. Тэгээд унтаад хэдэн цаг амарч авахаа л боддог юм чинь.
Отгонбаяр -
Тэгдэг л байхал даа тийм хэдэн цаг амарч авахаа бодоод. Орж ирж унаад тэгээд нэг хэдэн төгрөгөө аваад.
Төгсжаргал -
Тийм тэгээд одоо би тэгээд өөрт нь хэлж байлаа. Чи тэгэн тэгэн ингэж амьдрах ямар шаардлага байна. Хураасан мөнгө алга. Чи Монголд нэг байр авчихсан бол бас ашиг нь гарлаа.
Отгонбаяр -
Яваад одоо хэдэн жил болж байгаа билээ.
Төгсжаргал -
5 жил болоод ирсэн сая.
Отгонбаяр -
5 жил тэгээд хураасан мөнгө байхгүй юу?
Төгсжаргал -
Байхгүй. Барбаатарт нэг жаал мөнгө явуулаад Барбаатар нь тэрийгээ тэгээд 3 өрөө байр авсан. Гэхдээ Барбаатар чинь би мөнгөөрөө авсан гээд дайраад байгаа ш дээ, одоо нөгөө салчихсан юм чинь. Тэгээд одоо тэр нэг хар юмтай суусан. Тэр нь тэгээд байр хөлсөлдөг. Тэр одоо тэндээ бол нэг нийгмийн шаар л байхгүй юу. Ерөнхийдөө яг зүгээр ний нуугүй ярихад. Тийм л байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм л байх.
Төгсжаргал -
Тэгээд тэрэнтэйгээ байр хөлсөлдөг. Тэгээд одоо цагийн ажил хийнэ. Хоёулаа л нормын ажил хийдэг. Гэхдээ тэр нь бол Вьетнамын дайнд оролцож байсан. Тэгээд ялих ялихгүй шалгаанаар ингээд аагт чөлөө авахад бол нөгөө нэг ахмад дайчин гэдэг юмаар тэтгэмж нь арай өндөр байдаг юм шиг билээ. Тэгээд тэр нь их зайлуул одоо христ мрист шүтэлгүй яахав дээ. Угаасаа христийн орон юм чинь. Тэгээд бурханд залбирч гуйсан л нэг тийм л улс байдаг юм биш үү. Тэгээд сайхан сэтгэлтэй юм шиг байна лээ зайлуул түрүүн хөдөө очиход байн байн асуугаад байна билээ, утасдаад л байсан.
Отгонбаяр -
Вьетнамын дайнд оролцож байсан гэхээр настай хүн байх нь ээ.
Төгсжаргал -
Тийм тэр чинь одоо Вьетнамын дайн чинь үлгэр биз дээ. Эцэг Бушын үед л болж байсан юм ш дээ. Жаран хэдэн онд.
Отгонбаяр -
Тийм 50 жилийн өмнө 70д настай юмуу хаашааа юм.
Төгсжаргал -
60 гарчихсан л хүн байна лээ.
Отгонбаяр -
Тийм үү.
Төгсжаргал -
Тийм за хоёр ихэр хүүхэдтэй. Тэр нь 40 хүрж яваа. Долгормаатай ойролцоо настай. Тэгээд л боддоо.
Отгонбаяр -
Тэгээд нигер, хар аристай тэ.
Төгсжаргал -
Нигер.
Отгонбаяр -
Үгүй ээ ямар арьстай байх нь ч ямар хамаатай юм зайлуул. Гэхдээ л ингээд гадагшаагаа гарсан Монголчуудын амьдрал нэг иймэрхүү л байгаа юм. Америкт ч гарсан хаашаа ч гарсан.
Төгсжаргал -
Тэгээд би Долгормааг өрөвдөх юм. Би тэгээд чи санхүүгийн хүн байна. Нягтлан бодох хүн байна. Ямар би биш. Хэл бол хэл сурсан юм байгаа биз дээ. Тэгээд чи нийгмийн хамгаалалын систем нь ямархуу юм. Даатгалын тогтолцоо нь ямар юм. Одоо чи энэ оронд насаа барлаа гэж бодоход хамгийн сүүлд эцэст чамд нийгмийн халамжаас ямар тэтгэвэр тэтгэмж ирэх юм. Тийм юм байна уу, чамд бодсон юм байна уу. Мэдэхгүй одоо би тийм юм бодож үзээгүй ш дээ.
Отгонбаяр -
Хэл сурсан юм болов уу?
Төгсжаргал -
Айн?
Отгонбаяр -
Тэр хар ажил хийж байгаа бол хэл сурахгүй бол.
Төгсжаргал -
Үгүй байхаа. Тэгээд юу юм шиг байна билээ. Нөгөө хүүхдийнхээ application бөглөж нөгөө нэг Америкийн элчин лүү оруулах гэж ядчихсан шүү дээ компъютер дээр. Тэгээд би нөгөөдөхийн Мобикомд ажилладаг нэг охин руу явуулаад, тэр охин ганцхан минутын дотор таглаад явуулчихаж байлаа ш дээ.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Төгсжаргал -
Тэр нь дээрээс би, тэр компъютер дээр надаас муу байгаа юм чинь. Би бол ингээд зэрэлзээд бичнэ компъютер дээр.
Отгонбаяр -
Тэгээд л харин энд их сургууль төгссөн ийм хүн, тэнд очоод 5 жил хар ажил хийгээд ийм л сонголт байна ш дээ.
Төгсжаргал -
Одоо миний хэлдэг тэр ш дээ. Одоо нөгөө хүүхнүүдийн чинь тал хагас нь ингээд өөр орон руу тэнээд явсан нь энэ юм байгаа биз дээ. Сайхан л дээд боловсролтой хүн ш дээ. Тэгээд би хэлэв Долгормаад. Эгч нь яахав энэ талынх нь ажлыг хариуцъя. Чи нэг бол тэр big sale-ийнх нь үеэр сайхан брэндийн маягийн хулхи брэнд л авна шдээ, сайхан нэг тийм дэлгүүр нээчихээр юм над руу явуулаад, тэгээд чи өөрөө нэг байр суурь олж аваад Монгол тал руугаа эндээ ирээд жаал жуул юм хийгээд, чи толгойгоо сайн ажилуулбал 1000 долларын хөлс сард энд олж болно ш дээ. Хүний нутагт тэгж байхаар. Наад хар чинь л өнхөрөө бол миний дүү тэгээд яи над дээр л ирэх юм байна л даа. Чамайг бол ойлголоо. Нэг хүн багтааж, тэжээх савтай бай гээд намайг бурхан тэгээд байна ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд харин ядуу нийгмийн, ядуу орны иргэд гэдэг чинь нийгмээ, орноо дагаад ядуу л байдаг юм байна ш дээ. Тэгээд гадагшаагаа гарлаа гээд тэнд очоод сайн сайхан болно гэж байхгүй ш дээ. Хар ажил хийгээд.
Төгсжаргал -
Тэр нийгмийн хөгжил тэрэнд нь ширхэг ч алга. Одоо сая тэр нэг NTV дээр гардаг шдээ. Дэлхийн Монгол айл гээд нэвтрүүлэг Хөлөнбуйрийн тийшээ нэг Өвөр-Монголынх гарлаа ш дээ. Тэр нь дээр очоод манай нөхдүүд ингэж авч байдаг юм. Энэ зууныг эзэгнэж байгаа хятадын хөгжлөөс түй ч гэсэн хальт орсонгүй гэж. Яг одоо миний багад манай хөдөө ямар байсан тэнд тийм байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Манай хөдөө ч гэсэн тийм л байгаа ш дээ одоо.
Төгсжаргал -
Харин тийм л байна л даа. Эсгий үүдтэй, сөхөөд орж байна, тэгээд тэр сууж байгаа хүмүүс мүмүүс гадаа нь хэдэн аргал ингээд авч ирээд, тэрнийг нь дээрээс нь ингээд шидээгээр хуччихсан. Нохой хажууд нь хэвтчихсэн, за тэр чи яахав нэгд. Хоёрдугаарт торон хашаатай, тэр чинь бэлчээрийн бүгдийн хувиарлаад өгчихсөн юм байна ш дээ. Тэгээд тэр торон хашаанаас хаашаа ч гардаггүй гэнэ. Мал нь ч, хүн нь ч.
Отгонбаяр -
За
Төгсжаргал -
Тэгээд тэнд гайхаад сууж байгаа юм тийм байна ш дээ. Ар Монголд дураараа нүүдэг гэж үнэн үү гэж. Ерөнхийдөө бол манай Улаанбаатар чинь нийгмийн тогтолцоо нь сүйрсэн улс нь, нийслэл нь ингээд балгас болсон ч гэсэн ер нь харьд байгаа Монголчуудын Иерусалим юм биш үү гээд. Нөгөө дэлхийн Еврейчүүдийн нийслэл шиг тийм л байна гэж ойлгоод байгаа юм. Тэр ер нь их гайхширч байна. Ёстой Монголд очиж амьдарсан хүн, Монголоос ирсэн гэхээр гоё дээлээ өмсөж ирээд уулзаж байлаа ш дээ. Өрөвдмөөр бас. Сүүлд тэд нар Афганд очиж байна. Афганд 2000 орчим хазаар Монголчууд байдаг гэнэ. Тэгээд тэр Хазааруудын амьдрал ахуй бас хэцүү байна. Уулын бэлд аймшигтай юм.
Отгонбаяр -
Тэгээд аягүй их гадуурхагддаг.
Төгсжаргал -
Тэгж байна. Аймшигтай хэдэн юм сар сар гээд тосож авч байна тэр хэдийг. Энэ сонирхолтой л юм байна билээ хөөрхий нэвтрүүлэг нь. Одоо цаашаа Тажигстан явж байгаа юм байна билээ. Тажикстанд бас Чингис хаан аваачаад хаячихсан Монголчууд байдаг юм биш үү.
Отгонбаяр -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.