Dariimaa


Basic information
Interviewee ID: 990188
Name: Dariimaa
Parent's name: Jamsran
Ovog: Holboo het tamgatan
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Bornuur sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
childhood
repressions
collectivization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

mother - father
childhood
schoolchildren's life
repression
changes in household culture
cultural campaigns
collectivization
work - labor
belief


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу.

Даариймаа -

Сайн, сайн байна уу.

Саранцэцэг -

За, би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан болохоор хоёулаа ярилцлагаа эхэлье. Та өөрийгөө танилцуулахгүй юу, өөрийнхөө амьдралын тухай ярьж өгөхгүй юу?

Даариймаа -

За би Ховд аймгийн Манхан сумын 2-р багийн уугуул нутаг болох Шар булаг хэмээгч газар 1941 онд Борнойн Жамсран гэдэг айлын 6-р охин болж төржээ. Тийм. За 1948 онд сумын бага сургуульд ороод, 1953 онд 4-р анги төгсчээ. 4-р анги төгсчихөөд ар гэрийн гачигдлаар ахуй байдлаасаа сургуулиасаа чөлөөлөгдөөд, ээжийнхээ хамт мал аж ахуй дээр ажиллаж байсан, тийм. Мал аж ахуй дээр ажиллаж 18 нас хүртлээ би ээжтэйгээ хоёулаа амьдраад, нөгөө ах нар маань цэрэгт яваад, зарим нь сургуульд яваад зарим нь айлын хадамд гараад, ингээд би ээжтэйгээ хоёулахнаа үлдэж байгаам. Тийм. Тэгээд л ээжтэйгээ хоёулаа үлдчихээд л би 5 хошуу малын дунд би ёстой морины сайнаар л морин дэл дээр л 18 насыг хүрсэн дээ. Ер нь тэгээд өдөр хонио хариулж ирчихээд л эжий маань тэр цагаан идээ, сүү сааль бэлтгэнэ, тэрэнд би ер нь багахан тусална. Миний юу хийдэг үү гэхлээр тэр морин дэл дээр тэр таван хошуу малын дунд л одоо хээр хонохдоо хээр хоноод л, адуу манана тэмээгээ ойртуулна, тэр одоо жижиг малаа хариулж тэгээд нөгөө сарлаг гэдэг мал чинь уулын толгой дамжаад явчихдаг, ийм. Их омголон мал. Тэгэхлээр их өндөр өндөр уулаар би чинь мориор явж болохгүй, өндөр уулаар тэр сарлагууд чинь тарчихдаг юм ш дээ. Тэгээд л дээр үеийн улс чинь аягүй тийм хичээнгүй, малч улс даа, заавал тэр малыг олж ир, одоотой адилхан хулгай гэж юм байсангүй, тэгээд дээр үед бол одоо хээрийн бурхан л одоо мал айлгана уу гэхээс тэр хүмүүсийн сэтгэл санаа сайхан, гэгээлэг, бурханлаг байсан, тэгээд одоо хулгай гэдэг юм мэдэхгүй, ганцхан тэр одоо хээрийн юмнаас л айж ...Чи одоо заавал тэр малыг олж ир, ерөөсөө тэр мал төллөх гэж байгаа, тэр хөлдчихнө, осгочихно, тийм л их сайхан гэгээлэг, дээр үеийн тэр өвөг дээдэс болбол үе дамжсан тийм их сайхан, гэгээлэг сэтгэлгээтэй, бурханлаг сэтгэлгээтэй хүмүүс байсан. Ерөөсөө л одоо хэний мал ч яг өөрийн юм шиг ханддаг, үгүй ээ тэр тэдний мал, тэр адуу, одоо тэнгэр муухай болж байна, одоо буруу газар явж байна шүү, шуурганд одоо цаашаа.. , Одоо морд, адууг тийшээ эргүүл гэнэ, аа одоо тэдний мал тэгж байна шүү, ингэж байна шүү, тэр нэг айлын үхэр одоо төрчихсөн байна, ..Өө чи тэрнийг авчир, тэр одоо юм одоо хээрийн мал айлгачихна, тиймээ, авчир, тэдний мал байна, эдний мал байна, тийм сайхан бурханлаг сэтгэлгээтэй, тэр хүмүүсийн сэтгэлгээ надад бас хүүхэд ахуй, 18 нас тэрүүхэн одоо мэдээ л орсон цагаас тэр хүмүүсийн сэтгэлгээ надад их шингэсэн, тийм учраас л одоо ээж л юу гэж хэлнэв одоо, ээж л гэх юм байхгүй, ерөөсөө л настай өөрөөсөө ахмад хүн л ерөөсөө ..Чи тэг хөөе гэхэд л ерөөсөө л ...Заа. Заавал эжий над хэлэх ёстой, энэ хүн хамаагүй, гэсэн тийм сэтгэл ерөөсөө байхгүй ерөөсөө л хүний хэлсэн үгийг л ягштал биелүүлдэг. Бид хүүхэд ахуй насандаа тийм уян хатан сэтгэлгээтэй гэхиймуу даа, эсвэл одоо хаашаа юм, тийм л сэтгэлгээтэй байсан л даа. Тийм.

Саранцэцэг -

Танай аав ээж ямар улсууд байсан?

Даариймаа -

Манай аав бол аягүй их эрдэм их сайхан, тийм эрдэм номын гэгээлэг тэгээд тэр хуучин монгол, тэр намайг би чинь одоо жаахан байхад, манай энэ том эгч нар ярьдаг л даа, би одоо аавыгаа бол миний аав залуудаа бурхан болсон болохоор, аавыгаа нэг сайн мэдэхгүй, тийм. Энэ эгч нар ах нар маань хэлэхдээ одоо энэ зон ард, одоо энэ номонд хүртэл орчихсон байж байгаа л даа. Тэр хүн бол одоо их сайхан гэгээлэг, эрдэм номын гэгээлэг, хуучин монголын багш байсан, энэ шинэ үсгийг сурчихсан, энэ 2-г заадаг, өөрөөр хэлбэл одоо тэр үед намын гишүүн гэдэг юманд хамгийн түрүүн элссэн. Тэгээд намын дарга, багийн дарга, тэгээд тэр үед бичиг үсэгтэй хүн маш их хуруу дарам цөөхөн байсан болохдээр, нөгөө бичиг үсэгтэй болохлээр зэрэг одоо их олон давхар ажил хашиж байсан юм шиг байгаам. Багийн даргын ажлыг хийж байсан байгаам, одоо багийн тэр одоо засаг төрийн байдал суртал ухуулгыг хийдэг байсан байгаам, эрдэм тэр ном заадаг, явуулын багш гэж байсан байх, өө нэг хэдэн уулын цаана нэг айлд очиж таван үсэг хүнд бичиж өгчихөөд ...Би хэдүүд ирнэ, чи энийг ийм үсэг шүү, цээжилсэн байгаарай гэх жишээтэй тиймээ, тэгчихээд ингээд айл хэсээд, цүнхээ үүрээд явж байдаг ийм, байсан байгаам, манай аав. Манай аав бол их сайхан дуулдаг, хуурддаг ийм, тийм хийморьлог сайхан монгол хүн байж дээ, хөөрхий. Ээж болбол одоо нэг л ээж болбол тэр үед малын ажил хийх биш, нэг гэрийн ажил хийсэн л баахан олон хүүхэд ойрхон ойрхон гаргасан, айлын ижий хөөрхий. Тийм.

Саранцэцэг -

Таны дээр одоо хэдэн ах байна, хэдэн эгч байна?

Даариймаа -

Миний дээр 2 ах байсан чинь нэг нь байна, нэг нь байхгүй. Нэг нь одоо 70 гарчихсан хүн Ховдод байна л даа. Аа 4 эгч, тийм. Аа тэр манайд чинь бас нэг олдсон нэг эгч байдаг юм ш дээ, манай эжий хонь хариулж яваад олсон, олж ирсэн эмэгтэй жаахан хүүхэд, ийм хүүхэд. Хөөрхий нэг тийм ядуу айлын аавтайгаа амьдардаг тийм, ээжгүй тийм охин, тэгээд ээжий нэг хонь хариулж яваад тэгсэн чинь хөөрхий минь, нэг аав нь бурхан болоод хүүхэд нь дэргэд нь 3,4-тэй гэмээр, тэгээд ээжий минь морин дээр дүүрээд ирсэн, бид нартай цуг өссөн, бид нар чинь 6-уулаа биш, 7 хүн байна. Нэг ёсондоо тийм, манай эжий тэрнийг авчирч, бид нартай цуг өссөн. Тийм нэг эгч одоо Ховдоос ирээд энд эмнэлэгт хэвтсэн байна л даа. Бид нар тэрийгээ нэг өдөр очиж эргэсэн. Бүгдээрээ очиж, тийм.

Саранцэцэг -

Та бага байхдаа мал ахуйд ямархуу байдлаар тусалдаг байв, ер нь хүүхдүүд хоорондоо ямархуу тоглоом наадгайгаар тоглодог байв? Хүүхэд ахуй үеэ ярих уу?

Даариймаа -

Өө бид нар чинь их гоё тоглодог байлаа ш дээ. Одоотой адилхан буудаж байна, алж байна гэж тийм юм тийм ойлголт ерөөсөө байхгүй, ерөөсөө морь унаж байна, малаа хариулж байна, аав ээждээ тусалж байна, морь уралдаж байна, айл гэр болж байна гэсэн өнгө бүрийн чулуу, янз бүрийн эрээнтэй мяраантай шил шаазангийн хагархай, яаж л одоо тэгж л тоглодог байсан ш дээ, бид нар чинь тийм. Аа тэгээд л хээр яачихаад л нөгөө морь уралдаж, хонины дэргэд уулзчихаад л нөгөө мориороо уралдаж, хээр баахан тоглоно. Тийм л ажил хийж байсан, тэгээд л одоо аав ээж л юу хий гэж хэлнэ бид нар чинь жаахан байхад мал аж ахуйн ажилд ёстой ер нь цөөхөн цаг унтаж байсан байх шүү, тээр орой болсон хойно дандаа малын ажил, тийм. Тэр их эрт босно, зуны цагт чинь болохдээр зэрэг одоо нар гарахаас урьд малаа бэлчээж, өвс идүүлнэ, нар гарчихаар өвс иддэггүй гээд, одоо ерөөсөө нар гараагүй байхад чинь хонио бэлчээнэ. Тэгээд л бид нар чинь хонь дагаад л үүрэглэх шахуу л юм л болно ш дээ, тэгээд өдөр ирээд л хонио саана, саадаг, сувайг чинь ялгачихаад л тэр их мал чинь манайх чинь 1950 онд манай өвгөн аав, тэр Боорной гэдэг өвгөн, манай аав чинь айлын ганц хүү ш дээ. Тэр Жамсран гэдэг хүн чинь, айлын ганц хүү, тийм учраас айл гэр болгоод, тэр их малтай өвгөн хүн хүүдээ өмч хөрөнгө буян тасалж өгсөн л юм байна л даа. Тэгээд манай аав их малч хүн байсан болохдээр тэр малыг бас 1000, зөвхөн хонь 1000 хүрсэн тохиолдолд 1950 онд Засгийн газрын тэр их том шагнал, төрийн том шагнал 1000 малтны шагнал гэдгийг авсан ш дээ, манай өвгөн аав. Манай өвгөн аав манай гэр хоёулаа. Тэгэхэд манай аав бурханд хальчихсан байсны хойтон жил билүү, тийм. Тэгэхэд чинь манай хоёр гэрээрээ тийм төрийн том шагнал авч байлаа. Тэгэхэд би жаахан ийм байсан юм уу хаашаа юм, энэнээс том байсан юм уу, тийм тэгэхэд тааруухан мэднэ шүү тэр үеийг бол, нэг л их том эрээн майхан, юу яагаад л нэг л их амьтан хүн цуглаад л, морьтой нь морьтой, тэмээтэй хүн чиг л ирчихсэн байсныг санаж л байна. тийм. Нэг л их том ёстой нижгэр л юм болж байсан даа. Тийм.

Саранцэцэг -

Танайх ямар малтай байсан, бог бод?

Даариймаа -

Тэгэхэд чинь таван хошуу мал бүгд байсан. Аа тэгэхдээ эжийгийн маань нэг удаа хэлж байсан, дурсамжийг санадаг юм. Нэг эжий маань ярьж байгаад, мал одоо ер нь хэдэн онд мал ухаан нь хонь гэхэд хэдэн онд яаж өсч байсан бол ямаа гэхэд яаж өсч байсан бол доо гэхэд ....хонь 1200 гараад л байдаг байсан юм, 1200,1300. Аа ямаа нэг 800 гараад тогтдог байсийм, тэгээд адуу, үхэр болохлээр зэрэг 60 хүрээд л тогтдог байсан, цөөхөн цөөхөн байсан байгаам. Адуу үхэр нь нэг 60-аад 60-аад л тэрнээс дээшээ гарч үзээгүй, аа тэмээ болохоор нэг хэдэн онд ч юм, нэг 28 хүрч байсан юм, хамгийн их л өссөн л тэр л гэж хэлж байсан нь ерөөсөө санаанаас гардаггүй юм. Бод мал нь бол цөөхөн цөөхөн, бог мал болохдээр зэрэг тэгж өсч байсан, тэгээд айлууд таслаад таслаад, айлууд бас маллана бас, манайх болбол бас чадах чадахаараа өөртөө тохируулаад, нэг хэсгийг нь маллана, тэгээд айлууд маллаж өгнө бас тийм байсан, тэгээд тэр буянаар бас амьтан хүн бас хоолтой, тэжээлтэй, тэгээд дуртайгаа тэр хүн хэрэглэдэг, иддэг уудаг, дуртай морио барьж унадаг, дуртай хэдэн үнээгээ.. чи нэг таван үнээ аваад саа, тэгээд чи нэг хэдэн морь аваад яа энэ тэр жишээтэй. Тэгээд одоо малаа малла, нэг юм уу, 2 малаар одоо шөл ууж бай, гэх жишээтэй. Тиймэрхүү байдлаар маллуулж байсан байгаам л даа.

Саранцэцэг -

Аа тэр танай малыг маллаж байсан айлууд бол огт малгүй, мал цөөтэй айлууд байсан уу?

Даариймаа -

Тийм, тийм. Хөөрхий минь мал цөөтэй айлууд. Бид нар чинь ухаан нь дайн гэдэг юмыг нүдээрээ үзээгүй ч гэсэн тэр дайны сүүдэрт дарлуулсан, дайны гамшигт ядарсан зүдэрсэн, өвөг дээдэс аав ээж ард түмэн чинь хэцүү байсан үе, тэгэхлээр бид нар тэр хүмүүсийн чинь тэр хүмүүсийн амьдралд дунд төрөөд, өссөн болохоор дайны сүүдэрт бас дайрагдсан гэсэн үг. Яагаад вэ гэхлээр чинь биднүүс нар чинь хүнд байсан ш дээ. Маш их малтай мөртлөө тэр болгон дураараа тэрнээсээ хүртчихэж чаддаггүй, тэр одоо чи төчнөөн хил /кг/ төчнөөн шуудай ааруул над өг, төчнөөн гүзээ шар тос өг, төчнөөн арьс, төчнөөн мах өг, төчнөөн мал өг танайх гэдэг. Одоо би нэг удаа санаж байна, яаж өгч байсан юм, 400 гаруй мал, зөвхөн ганц манай хотноос 400 гаруй мал туугаад, дандаа эр, сувайг нь ялгаад л одоо ирэг, сэрх юу байдгийм, нөгөө юунд өгдөг, хоршоонд. Жилийн жилд өгнө ш дээ, тэрийг чинь. Ганц жил өгөхгүй, эжий маань тэгээд нэг яриад зогсож байсийм, ингээд л хоршооны мал ялгаад л явчихлээр зэрэг дандаа томчуулыг нь ялгаад л явчихлээр зэрэг тэгээд л мал цөөхөн болоод л, миний толгойтой хэдэн үс шиг цөөхөн болоод л, сиймийгээд л явчих юм даа гээд л яриад зогсож байсныг би санадаг юм. Тэр үед хүүхэд байсан юм болохлээр тэр юм болгоныг тэгж ойлгож мэдэхгүй, их л одоо тэр үеийн байдал ч тийм байсан, одоотой адилхан юм болгоныг хэлээд өгч байсан хүн байсангүй, одоотой адилхан хүн хүний нүдэн дээр ийм сайхан мэдээлэл тийм юм байсангүй, зүгээр нэг мухар ийм юман дотор байж байсан гэсэн үг шүү дээ. Тийм л байлаа тийм.

Саранцэцэг -

Та санадаг уу, дайны .., одоо фронтод манайх агт магт нийлүүлдэг байсан талаар?

Даариймаа -

Ээ яриа юу байхав, тэрнийг аягүй их өгдөг байсан ш дээ. Зөндөө их тэр адууг чинь хурааж ирж байгаад л, хүмүүс чинь ирээд л ёстой барьж аваад л, шүд амыг нь сөхөөд л, нүд амыг нь сөхөөд л, би ч их жаахан байсан, муу мэдэж байгаам. Тэгээд л одоо хамгийн сайныг нь л одоо авна хөөрхий дөө, өгөлгүй яахав, тэр чинь. Тэр дайны одоо мухар савраас эх орноо хамгаалах гэж, эрх чөлөөгөө олж авах гэж, өөрийн гэсэн Монгол гэдгээ тусгаар тогтнуулах гэж, өөрийн гэсэн сайхан төрөө бий болгох гэж, одоо тэр хамаг юмаа өгч байж тэр чинь өгөхөөс яах юм, тэр чинь. Тэгээд одоо тэр монголын сайхан эрчүүд бидний өвөг дээдэс тэр сайхан бурхан хүмүүс эх орныхоо төлөө амь насаа золиослоод, одоо хань ижил үр хүүхэд гэр орон аав ээжээ аль байдгаа хамгаалах гэж одоо халуун амь бүлээн цусаа зарцуулж байж одоо энэ эрх чөлөөг монголын ард түмэнд олгож өглөө, эх орныг нь авчирч өглөө. Аль байдгийг нь л авчирч өглөө. Тэр хувьсгалын үед чинь миний мэдэхэд бол тэр юм одоо заавал муутай сайтай байх юм л даа, муу хэлэгдэж л байгаам л даа, дээр үед тийм байсан гэж. Одоо дээр үеийн тэр хүнд хэцүү хатуу үед хардлага байхаас арга байхгүй, хардлага байхаас арга байхгүй, хатуу диктатур байхаас арга байхгүй, тийм үе байсан. Тэрнийг бас манай залуучуул ялгаж салгаж бодох хэрэгтэй. Уян хатан бодох хэрэгтэй гэж би боддог. Дээр үеийг бүхэлд нь муулаад байхдээр зэрэг надад бас эвгүй санагдаад байдаг л даа. Бид нарын ингээд одоо байж байгаа, ингээд сайхан байж байгаа, та нарын одоо ингээд амьдарч байгаа амьдралыг бидний үеийн амьдралын тэр түүхийн хуудсыг сөхөөд харахын бол газар, тэнгэр 2 шиг шал хоёр өөр байгаа байхгүй юу, тэгээд ийм гэгээлэг болтол нь ингээд аваад явж байгаа энэ төр маань болбол хүний төлөө их л юм хийсэн байхгүй юу. Тэр чинь одоо ганцхан шулуухан, ганцхан өдөр бүх юм бий болоод ирэхгүй ш дээ, зугуухан зугуухан хүний оюун ухаанаар нийгмийн амьдрал гэдэг юм чинь бүтээдэг, тийм болохлээр зэрэг тэр чинь тэр хөгжлийнхөө дагуу хөжлийнхөө хүчин чадлаар, аяндаа одоо, хүний дотор сэтгэл ч гэсэн улс нийгэм ч гэсэн хөгжиж л байдаг байхгүй юу. Тиймээ.

Саранцэцэг -

Таны тэр одоо яг нутаг орны байдал ямархуу.., одоо дайны цаг байлаа гээд ярилаа, одоо тэр нь амьдралд яаж мэдрэгдэж байв?

Даариймаа -

Өө тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Одоо бид нар чинь гурил гэдэг юмыг мэдэхгүй шахуу байлаа, одоогоор болбол хивэг идэж байсан байлээ ш дээ. Хивэг чинь тэгж барагтай тэгж олдож байсиймуу, хөөрхий минь. Одоо тэр хивгийг чинь гурил шиг идэхгүй хөөе, шөлөн дээр цацаж нэг бужигнуулж ууна, цайн дээр нэг цацаж бужигнуулж ууна, тэрний сайхан байгаа үнэр амт байгаа гэж. Одоо тэр чинь дайны сүүдэр тэр чинь тиймээ, 1-рт одоо шинжлэх ухаан хөгжөөгүй, газар тариалан хөгжинө гэдэг мэдлэг одоо хол явж байсан, манай Монгол улс бол маш их хол явж байсан, тийм учраас бид юм юмны захад хүрэх тэр үед бол өдий байсан байхгүй юу, мэдэх ч үгүй, төсөөлөх ч үгүй л байсан байхгүй юу. Тэр бол одоо дайны сүүдэр, 1-рт. 2-рт дайны сүүдэрт бид нар чинь асар их юм алдчихсан учраас ямар тэр дайны үед болбол хүмүүс монгол эх орон дээр үлдсэн б гэхээр хамаг сайхан тэр аав ээж, тэр эрчүүд нь дайнд болбол ирэхээсээ ирэхгүй нь их байсан, тиймүү. Тэрний ард ямар амьдрал үлдсэн б гэхээр зэрэг бэлэвсэрсэн сайхан залуу ээжүүд, өнчин үлдсэн хүүхдүүд, тэгээд үр хүүхдээ юу яачихсан хөгшчүүд, ийм хүнд амьдрал үзсэн болохоор тэр орон гэр яаж сайхан амьдралтай байх юм, юм болгон дэр гачигдаж юм болгон дээр дутагдаж, бид нар болбол тэр эх эцгийн буянд болбол хоолоор дутаагүй байх, хувцсаар дутаагүй гэж яахав, малынхаа арьс ширээр л дандаа юм хийнэ ш дээ, одоотой адилхан ямар ингэж тансаглаж байсанүй, одоо дэндүү тансаглаж байна. Ингээд дэндүү ядуу, дэндүү муу байна гэж яриад байгаа болбол энэ буруу гэж боддог би. Энийг би буруу гэж боддог. Ядуу л байгаа болбол хүн өөрөөсөө л шалтгаалж байгаа байхгүй юу. Яагаад ядуу байх ёстой юм, эрх чөлөөтэй байж байна, хүн яаж л амьдрах уу, юу хийгээд амьдрах уу, өөрийнхөө төлөө л ажиллах л ёстой л доо. Бидний үед дээр үед болбол социализмын үед болбол яахав, чи өнөөдөр энд хий, чамд тэдэн төгрөгний цалин өгнө, чи яагаад ажилгүй байгаам, чи заавал ажил хий гэж байгаад ажил хийлгээд, хэдэн төгрөгтэй болгож л байлаа л даа, хөөрхий. Одоо болбол эрх чөлөөтэй болсон, тэр аавын хүү, ээжийн охин ямар л хөдөлмөр хийж өөрийгөө оюун ухаанаа зарцуулж юу л бүтээж чаднав, тэр хэрээрээ л амьдрах бүрэн эрхтэй л болчихсон байна ш дээ. Ажлын юугаар тиймээ, тэгэхдээ би одоо нэг зүйлийг л боддог л доо. Ардчилал гэдэг чинь одоо байх ёстой зүйл гээд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн зүйл гээд, улстөрийн нэг ийм хувьсал юм, тэгэхлээр тэр ардчилалыг хамгийн гол нь юун дээр анхаарах уу гэхдээр зэрэг, хүмүүс манай залуучууд ялангуяа энэ улстөрөөр юм хийе, бүтээе гээд бодож байгаа сайхан залуучуул байгаа л даа. Тэд нарыг бол алдчихвий, эндчихвий, залуу насны одоо гэнэн байдлаар, юманд гэнэн хандчих вий, тиймээ. Гэнэн хандсанаас болж маш их том алдаа бий болчихвий л гэж би боддог л доо. Тийм учраас маш их ухаалаг, тиймээ, байгаасай л гэж би боддогийм ш дээ. Тэгээд тэр болбол нэг их тонгочоод, холбироод байлгүйгээр сайхан тогтвортой байвал одоо улс нийгмийн хөгжилд бас хэрэгтэй юм бол уу гэж боддог. Тонгочоод байхлээр чинь зэрэг хүмүүсийн санаа самуураад байгаа л юм шиг над санагддаг ш дээ. Тэгээд самуураад өө энэ урд нь тэгчихсэн юм, тэрний юмыг би хазгайг нь тэгшлэх гэж байгаад би цаг алдчихлаа, гээд одоо ингээд байх юм болбол хэрэв тийм буруу энэ нийгэмд аюултай, тийм буруу хэрэг хийгээд, буруу одоо харш юм хийгээд байгаа болбол тэрэнтэй одоо тулж ажиллах нь зөв л байх л даа, тэгэхдээ зөв буруу үнэн юмаар л хөөцөлдөж, үнэн юмаа л ярьж ингэж л нэгийнхээ төлөө хоорондоо хэрэлдээд байлгүйгээр их л тайван эвсэг байж л улс төр болов уу л гэж боддогийм ш дээ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг ингээд л тал тал тийшээгээ арзайгаад л, бие биентэйгээ ингээд л бие биенээ худлаа ч байдгиймуу, үнэн ч байдгиймуу, бид нар одоо тэрнийг нь мэдэхгүй, аймар аймар юм бичдэг ш дээ,одоо чинь л. Аливаа нэгэн юуны сурталчилгаан дээр чинь л одоо янз бүрийн юм биччихсэн л, сонин хэвлэлээр аймар аймар юм биччихсэн ч байх шиг, тэрнийг л одоо болимоор санагдах юм. Үнэхээрийн тийм харш, нийгэмдээ эх орондоо тийм буруу юм хийгээд байгаа болбол тэрэн дээр одоо арга хэмжээ аваад, одоо түс тас, нялуунаас шулуун дээр одоо арга хэмжээ авмаар байна. худлаа болбол аавын сайхан хүү ээжийн сайхан охины нэр сүрийг гутаагаад баймааргүй байна, тэр болбол тийм бидэнд ямар ч ашиг авчирч өгөхгүй, тийм.Би тэгж боддогийм.

Саранцэцэг -

Та нөгөө ээж аав дээрээ байж байгаад, сумын төв рүү ирж бага сургуульд орсон байхаа. Бага сургуульд ороход танай ээж аав хэр дуртай явуулав?

Даариймаа -

Өө манай ээж аав бол дуртай явуулсан. Миний хүү эрдэм сур, манай эжий болбол өөрөө бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн аягүй гэгээлэг сэтгэлгээтэй хүн байсан. Нэг сонин ч байсан тэрнийг одоо ингээд эвхээд, үзээд ингээд эвхээд тавьж байх жишээтэй. Энэ одоо их сайхан ном, их сайхан биччихсэн байгаа гэж, өөрөө бичиг үсэг мэдэхгүй ш дээ, хөөрхий минь. Тэгээд намайг сургуульд байж байхад миний хүү том болоод юу яагаарай, энэнийг сургуульд орж ном сурч аваад, ээждээ уншиж өгөөрэй, тэр хүн одоо их гэгээлэг сэтгэлгээтэй хүн байсан байгаа биз дээ, тээ. Тийм. Тэрнийг учрыг ойлгох гэж.

Саранцэцэг -

Та суман дээр ирээд айлд сууж байв уу?

Даариймаа -

Өө би аймар олон айл хэсэж, тэднийд суман дээр сургууль төгсч байхад ядарч байсан шүү. Тэгээд.., айлд сууж байсан. Би айлд сууж байсаан хөөрхий, тэр үед чинь бас одоо ингээд л бодоод байдгийм, би өөрөө нөгөө бас бүрэг өсчихсөн, нэг ёсондоо одоо бодвол тийм, янз бүрийн амьдралын тийм гачаалал, эх эцгээ санах, өнчрөх хагацах тийм үед одоо хүүхдийн сэтгэл санаа мэдээжийн дорой байсан л байж таараа ш дээ. Тэгээд би нэг аймхай, юм л бол уйлчих дуртай, нэг хүн...Эвий эвий гээд толгой илчихвэл уйлчихдаг, нэг жаахан эгцлээд ...Чи яав, яасан хүүхэд үү гэвэл уйлчих жишээтэй, тийм сул хүүхэд байсан. Тэгээд эжий маань намайг ингэдэг байхгүй юу, ингээд сургуульд оруулсан чинь тийм айлд бай, миний хүү, тэр даргынх, манайд хүүхдээ байлга л даа гэж байна, ..миний хүү тэр даргынд бай гэнэ, би чинь айгаад юун дарга маргынд байх манатай. Би байхгүй тэр дарга айлд байхгүй, гээд айна. Их унхиагүй, тэгээд ..Тэр захирлынх миний хүү Бадамхорлоо захирал миний хүү, миний хүүг байлга, та манайд хүүхдээ байлга гэж байна Бадамхорлоо захирлынд бай миний хүү, гэхдээр ..Өө яаж захирлынд байх юм, багшийнхаа нүүр лүү зөрж харж чадахгүй тийм амьтан чинь ёстой, үгүй ээ нөгөө гөлөг шиг амьтан чинь бүр ухаан алдаж байгаам. Би байхгүй, байхгүй гээд л, хамгийн одоо тийм өөртэйгөө таарсан тийм борогдуу тийм айлд байх гээд, тэгээд тэр үеийн улсууд бас нэг ингэж бодож байсан, ядуу ядуу айлд байсан аймар ядуу айлд, их олон хүүхэдтэй, ядуу айлд, тэр ядуу айл яагаад тийм байгаад байсан гэхдээр өөрөө олон хүүхэдтэй, тэгээд гэдсээ тэжээх тийм чадвараар муу тийм борог амьдралтай л байсан байхгүй юу. Хөөрхийс минь тэр чинь. Тэгээд бас удирдах хүмүүс бас нэг юм бодож байсан шиг байгаам. Яагаад вэ гэхдээр зэрэг тэр айлуудыг сумын төвд оруулаад, тэр айлын хүүхдийг танайх байлгаад, тэр хүүхдийн одоо мэдээж хэрэг танайд хоол авчирч өгнөө, тэгээд тэрийгээр нь та нар идэж уугаад, хүүхдийг нь хараад, өвөлжүүлээ тийм л зохион байгуулалт хийж байсан юм бол уу гэж боддогийм. Тэгж байсан л юм шиг бодоод байгаам. Тэгээд манай ээж чинь ганцхан хүүхдэд болбол одоо үхэр алаад, хүрээд ирнэ, сарлаг хэдэн сарлагийн мах ачаад, ааруул, ээзгий, шар тос, арвайн гурил тээчихсэн, тэгээд л аягүй их юм ганц хүүхдэд өгнө. Тэгээд л жижиг малын мах болбол одоо бүр ингээд л тэмээгээр ачиж ирнэ. Жаахан хүүхдэд, тэгээд одоо тэрнийг л идэж, тэр айл онд орно. Тийм.

Саранцэцэг -

Хэн гэж айл байсан?

Даариймаа -

Өө би чинь их олон айлд, Далай гээд л айлд байж байсан. Чулуун гэж, 4 жил болоход их олон айлд байж байсан байгаам, яагаад тэгж байнга солигдоод байсийм мэдэхгүй л дээ, тэр айл нь нааш цаашаа нүүгээд байсиймуу, яасийм хөөрхий минь, тэгээд л аягүй гоё айл та хүүхдээ байлга гээд л манай ээжид тэгдэг гэнэ л дээ, ..та хүүхдээ манайд байлгачихгүй юу даа, танай хүүхэд чинь жаахан юм байна ш дээ, намайг 8 настай сургуульд орж байхад чинь бараг сахал самбаа нь ургачихсан хүүхэд миний ангид байж байсан. Бүр 17,18 хүрчихсэн хүүхэд байсиймуу яасийм, 15,16 бүүр .., юу ярьж байгаам, ийм өндөр хүүхэд, би чинь жаахан унхиагүй жаахан хүүхэд, тэгээд л би гарахад нь ч түлхэгдээд унаж л байдаг, орж ирэхэд нь түлхэгдээд унаж л байдаг, дээлнээс татаад босгож л байдаг нөгөөдүүл чинь, тэр үеийн хүүхэд чинь нэг их хүүхэд зодоод, ингээд алгадаад байдаг тийм юм мэддэггүй л тийм хүүхдүүд байсан юм байлээ ш дээ, хөөрхий минь. Миний ангийн багш болбол Доржравдан гээд ёстой сайхан, тэр үеийн багш нар их гоё багш нар байсан ш дээ, яадаг гээч. Намайг чинь гэртээ аваачиж өгнө, өө нөгөө толгой түрүү чинь бөөстөнө ш дээ, тийм. Тэрнийг чинь аваачиж цэвэрлүүлж өгнө, намайг усанд оруулж өгнө, тэр оёдлын машин гээч юм үзээгүй байсан чинь би нэг тэр манай Доржравдан багшийн авгай нь нэг дөрвөлжин хар юман дотор нэг юм торжигнуулж дуугаргаад юм оёод байхаар нь би бүүр гайхаад, ямар сайндаа тэгсэн чинь энэ хүүхдэд цамц оёж өгөөд, тэгээд тэгсэн миний үс толгойг цэвэрлэж өгнө, тэр ангийн багш, тийм сайхан багш, тэгээд цэвэрлэж өгөөд, дотуур өмд цамц оёж өгөөд, ингээд хооллоод ундлаад, тэгээд намайг явуулна. Тэгээд намайг дагуулж гэр лүү явахдаа намайг манай тэнд чинь модгүй, ийм өндөр дэрс ургадаг байхгүй юу, тэр дэрсэн дундуур хэдэн ч зуун жилийн түүхтэй зам юм бүү мэд, тэгээд доошоогоо хонхойгоод орчихсон бүүр тийм суваг ухчихсан юм шиг зам байх, тэгээд тэр замаар намайг дагуулж явахдаа ингээд намайг дээш нь өргөөд, бүүр ингээд дээш нь өргөөд, дэрс нүдийг нь хатгачихна гэж, явж байсан юм байлээ л дээ, яагаад ингээд багш намайг ингэж өргөж явдаг юм бол доо л гэж, бодоод бүр гайхаад л, ингээд явдаг байсан, намайг бүр ингээд өргөчихсөн, би жаахан ч өвс шиг ч юм байсан байгаам, тэгээд намайг ингэж өргөчихөөд, тэгээд хэсэг явж байгаад дэрснээс өнгөрөөгөөд намайг тавьдаг байсан. Ийм сайхан бурхан шиг багш байсан. Тэгээд гоё гоё багш нар байсан манайд, тэр үед Дашхүү гээд, одоо тэр номон дээр гарсан байлээ дээ, Сумжав багш гээд, одоо тэр Эрдэнэ багш гээд одоо тэр үед л хэддүгээр анги төгссөн хүүхэд байсан юм бол над зааж байсан багш нар.

Саранцэцэг -

Та сургуульд тэгээд юу голдуу сурсан бэ?

Даариймаа -

Үгүй ээ, одоо тэгээд л 4-р ангийн хичээл л сурна ш дээ. Тийм монгол хэл, тоо тийм. Одоотой адилхан 9 шидийн юм зааж байсан биш дээ, зураг заалгүй яахав дээ, тэр үеийн программыг бүгдийг нь л үзнэ ш дээ. Байгалийн ном дэлхийн ном, гээд байж байсан, сүүлд нь байгалийн ном, дэлхийн ном гэдэг чинь хураангуй болоод ганцхан дэлхий гэдэг ном боллуу, байгаль гэдэг ном боллуу, нэр нь хасагдсан байсан, тэгээд тэр номнууд чинь орно, тэр үед чинь нэг ийм бөөрөнхий харандааг 4 хүүхдэд хувааж өгдөг байлаа, намайг сургуульд байхад, нэг хүүхдэд ийм юм оногдоно, манай тэр Доржравдан багш их уран хүн байсан байлгүй, хаанаас ч юм юугаар ч тэгж харандааг өсгөж өгч байсийм, тэр тайрсан харандааг чинь ийм болгоод бид нарт өгнө, тэгээд бид нараар үзүүрлүүлэхгүй, үзүүр нь мохохдээр зэрэг дандаа өөрөө хурааж авчихаад дандаа өөрөө үзүүрлэж өгнө, бүр зүү шиг болгож аягүй гоё ирлээд, ингэж өгнө, тэгээд нөгөө харандаан дээр нэрийг нь нэрийг нь бичээд, тэрний харандаа энэний харандаа гээд, чи харандааныхаа үзүүрийг хугалчихсан байна, энэ тэр гээд бид нар чинь ингээд загнуулна ш дээ. Тэгээд харандааныхаа үзүүрийг хугалахгүйн тулд их хичээнэ, сүүлд нөгөө хошуутай үзэг гарсан нэг 2 салаатай хошуутай үзэг байдаг ш дээ, дүрдэг чернилтэй, тэгээд тэр манай ангийн багш чинь бид нарын чернилийн саванд бүгдээрэнд нь тэр авгайгаараа оюулж байсан юм байлгүй, тийм ногоон даалимбаар ингээд дээрээ оосортой ийм хөөрхөн уут хийгээд өгчихсөн, тэр уутанд мөн тэр багш маань нэрийг нь бичээд тэр уутанд чернилийг нь хийгээд, хийгээд чернилтэй болсон үед. Тэгээд одоо бид нар чинь ам чернил, үзгээ буруу бариад буруу бичээд, хошууг нь эвдчихээд, нөгөөдхөө шүдээрээ ингэж тэгшилж байгаа нь энэ гээд ам нь ч нэг чернил, энэ ч нэг чернил тиймэрхүү байлаа ш дээ. Одоо бүр яаж тансаглаж байнаа, одоо тэгээд би ингэж боддог, монголчууд ядуу байна, зүдүү байна гээд тэгээд байхаар надад айдас хүрэх шиг болдог, ...пээ тэгж болохгүй, одоо хүн ядуу байгаа бол хүн өөрөө залхуу, ухаан муутай учраас ядуу байж байна, өөрийгөө авч явж чадахгүй учраас ядуу ,зүдүү байж байна, би тэгж л боддог.

Саранцэцэг -

Сурах бичиг ховор уу?

Даариймаа -

Аягүй ховор. Тэр багшид л байна уу гэхээс, бид нарын өмнө сурах бичиг гэж байхгүй ш дээ. Тэр хэддүгээр анги хүртэл сүүлийн үедээ нэг ганц 2 ном байсан санагдаад байгаам. Тэр одоо нэг хэдэн хүүхдийн дунд л байсан байх. Тэрнээс биш одоотой адилхан хүүхэд болгоны урд нэг ном байгаагүй, нэг ширээнд нэг ном байсан уу, яасан, тийм.

Саранцэцэг -

Танай тэр сургууль чинь гэрт юм уу, байшинд юм уу?

Даариймаа -

Байшинд байсийм, нэг дан байшинд. Дан байшин байсан юм, тийм.

Саранцэцэг -

Аа дотуур байранд нь хүүхдүүд олон байсан уу?

Даариймаа -

Дотуур байранд хүүхдүүд байсан. Тэгээд л дотуур байрны одоо тэр одоотой адилхан мод байсан биш, дандаа аргал ш дээ. Дандаа аргалыг чинь эх эцгүүд тэмээгээр ачиж ирж өгнө. Аргал харгана хоёр, тэр сургуулийн түлш гэж авчирч өгнө дандаа тэр аргал хорголоор л амьдрана ш дээ, тэр Ховдынхон чинь одоо болтол тэгж амьдарна ш дээ хөөрхий. Хүнд байсан, хүнд байсан. Тэр үед тэр ард түмнээ юуны урд эрүүл мэнд болгож авахсан, эрүүл мэнд тард түмэнтэй болсон, юуны урд эрдэм номтой, тийм ард түмэнтэй болох юмсан гэж ёстой аягүй их ажил хийж байсан ш дээ, тэр үед чинь. Би дөнгөж ийм байсан, зах зухыг нь мэдэж байгаам. Одоо манай энэ эгч нар чинь энэнээс дээд талын эгч нар ч байна, энэ эгч нар чинь бол оройд, өдөржингөө малынхаа ажлыг хийчихээд, харанхуй болтол хийчихээд, тэр орой болсон хойно тэмээ унаад юм уу, морь унаад, аягүй хол хэдэн гүвээ давж явж, бичиг мэддэг хүнд очно, нэг бүсгүй дээр юм уу нэг ах дээр очно, тэрэн дээр очиж, нэг хэдэн үсэг бичүүлж авахын төлөө тэгж явна, бүүр шөнө явна шүү, одоогоор бол хэдэн цагт ч юм. Тэгж явж нэг хэдэн үсэг бичүүлж авчихаад шөнө, тэгээд тэрнийгээ одоо 3 хоноод ир ч гэдгиймуу, 5 хоноод ир ч гэдгиймуу, тэр үсгээ цээжилтэл нөгөө гэртээ ажлаа хийнэ дээ, тэгээд тэрнийгээ цээжлэхдээр зэрэг багшийнхаа одоо ир гэсэн үед нь очно, нөгөө хэдэн үсгээ цээжилчихээд, тэгээд дахиад нэг хэдэн үсэг нэмүүлж бичүүлж авна, тэгж нэг цагаан толгой тайлагдана гэдэг билүү юу гэдэг билээ, нэг нэртэй тэр чинь. Манай энэ эгч нар, дээд талын эгч нар. Тийм байсан ш дээ.

Саранцэцэг -

Таныг суманд бага сургуульд байхад та кино үзэж байсан уу?

Даариймаа -

Үзэж байсан, одоо нэг дайн байлдаантай кино үзэж байсан санагдаад байгаам. Нэг манай сумын киномеханикч Сэрчинсүрэн гээд нэг ах байлаа, Сэрчин гэлүү, тэр хүн аймаар одоо бодоод байхнээ, их сэргэлэн хүн байсан шиг байгаам. Би тэр үед жаахан байсан болохоор биднүүдийн чинь урд ингээд гарч зогсчихоод, нэг кино хараад бид нарт чинь тайлбарлаад л өгөөд байна, энэ тийм тийм учиртай, энэ тийм тийм учиртай юм байгаам, энэ одоо тэгж байна, энэ одоо ингэж байна гээд л. Одоо тэрийг чинь тэгж ярьж өгдөг. Тийм хүн, тэр үеийн хүмүүс их гэгээлэг байсан шүү. Манай тэр ангийн багш Доржравдан гэдэг багш бол тэр үеийн багш нар бол бид нарыг чинь өвлийн хүйтэнд биднийг мөсөн дээр дагуулж очиж наадуулна. Яаж наадуулна гээч, тэр үед чинь коньки гэж байсангүй, манай багш нэг тийм төмөр хөлдөө углачихаад явж байхийн тэрнийг чинь тийм тоглоомын зүйл гэж ойлгохгүй гутал юм байна гэж ойлгоод л, би л хувьдаа тэгж байсан, бусад нь яаж байсийм, ...ямар сонин гутал вэ гэж бодоод л, мөсөн дээр авчраад л манай тэр багш чинь зүгээр л ээрүүл шиг эргэлдээд л, ингэж шуугиулж явж байснаа л доороо ээрүүл шиг эргэлдээд л тэгээд л тэгж явахдаа ганцаараа тэгж наадахгүй, нэг ийм дөрвөлжин, дөрвөлжин ийм ийм энэний тал шиг ийм мөс бид нарт хагалж өгчихөөд, тэрэнд зүүгдээд, нэг явахдаа 4 хүүхэд хойноосоо чирч явна, дээлийнхээ хормойноос. Тэр үед чинь нөгөө европ хувцас байсангүй, дандаа монгол хувцастай, аягүй гоё уран авгайтай хүн байсан юм байлгүй дээ, гоё гоё дээл өмсдөг, манай тэр багш. Тэгээд хөөрхий минь бид нарыг 2,3 удаа мөсөн дээр аваачиж наадуулаад л, нөгөө хөдсөн, хурган дотор нь хэзээний цухуйчихсан явж байна, бид нөгөө хойно хойноос нь багшийнхаа хормойноос нэг хэсэг нь чаргуулдаад, хойд хүүхдийнхээ хормойноос чаргуулдаад, багш 4 хүүхэд чирээд, тэр мөсөн дээр наадуулдаг. Тийм гоё багштай байсан. Янзын гоё багш нар байсан. Тэгээд л бид нарыг чинь тэр хавар, дулаахан болоод ирэхдээр зүлэгтэй газар аваачаад, тойруулж суулгхачихаад тоглуулнаа, өөрөө дотор нь орж суучихаад, дуу заагаад, шүлэг заагаад, бид нарыг чинь алчуур хаяулж тоглуулдаг, аминдаа л одоо тэр үеийн багш нар чинь хөөрхий минь, бид нарын сайн сайхны төлөө тийм сайхан ажиллаж байсан ш дээ. Их гоё сэтгэлтэй улсууд байсан ш дээ, одоо бодоод байхад.

Саранцэцэг -

Таны мэдэж байгаагаар төр ер нь боловсролыг яаж удирдаж ирсэн бэ?

Даариймаа -

Төр боловсролыг удирдахдаа болбол би тэгж ч муу удирдаж байсан гэж бодохгүй байгаа, их л одоо.., хаана л одоо аль суманд ямар бичиг үсэг сурчихсан хүү байна, ямар бичиг үсэг сурсан охин байна тэрэнтэй их хөөцөлдөнө. Одоо чи тэдний тэчнээн айлыг, чи тэчнээн хоногийн дотор тэдэн хүн байгаа, бичиг үсэг сурах болоцооны тэдэн хүн байгаа, тэр хүнд чи тэр бичгийг зааж өг, тэдий хугацаанд зааж өг, аягүй их шахаж байсан, тийм учраас шөнө ч гэсэн морь унасан тэмээ унасан хүмүүс тэмээгээ бахируулж ирнэ, морь унасан хүн нохой хуцуулж ирнэ, тэр чинь шөнөд орж ирээд, бичиг үсэг зааж өгөөд, ном бичиж өгөөд, дээр үед чинь нөгөө нэг хавтгай модон тэр тос түрхчихээд, үнс түрхчихээд үзүүртэй модон дээр бичиж авч байсан ш дээ, би тэрийг санаж байна. Миний үед бол би тэгж байгаагүй, энэ манай эгч нар ээж аавын үед бол тэгж байсан байхаа. Тэгж байсан гэсэн. Тэгээд одоо тэр айлын унинд нэг хавтгай мод байж байдаг, тэрэн дээр нь нэг хэдэн үсэг бичиж аваад ингэж хавчуулчихаад, нөгөө шөнө ч болсон нөгөөдхөө юу яадаг, их юм хийж байсан, хөөрхий.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал байдаг уу? Сайнаар ч бай, муугаар ч бай?

Даариймаа -

тийм гүнээр нөлөөлсөн юм болбол одоо аавыгаа бурхан болсон байхад л одоо би нэг хэдэн настай байсан юм бол доо, би одоо муу мэддэгийм ш дээ, би аавыгаа. Нэг мартагдсан зүүд одоо ингээд л нэг бодоод байхаар, тийм зүүд зүүдэлсэн шиг тэгж санагдаж байдаг. Тэрэн шиг л би аавыгаа тэгж санадаг даа. Их цагаан шүдтэй, тийм өндөр нуруутай, хүн байсан шиг санагдаад байгаам. Аавыгаа үгүй болчихсон байхад үхнэ гэдэг юмны цаад талын юмыг мэддэггүй, би аавыгаа эгч нараасаа нэхээд байсан байна л даа. Аав яагаад ирэхгүй байна гээд, тэгээд нэхээд байхаар чинь зэрэг нөгөө ах эгч нар маань саатуулахын эрхэнд л ..тэнгэр гараад явчихсан дулаарахаар ирнэ гэсэн л дээ, надад. Тэгэхээр нь л үргэлж тэнгэр лүү хараад л, би чинь гадаа гараад л, гэрээ түшиж зогсчихоод л, тэнгэр лүү хараад л, үнэхээрийн санаа дагаад тэр тэнгэрт чинь морь унасан хүн ч гараад ирэх шиг, тэмээ унасан хүн ч гараад ирэх шиг нөгөө үүл нүүгээд л, гэр ч харагдах шиг, тэгээхээр л үнэхээрийн итгээд л, одоо тэр манай аав тэр одоо тэмээ унасан хүн наашаа хараад зогсож байгаа ч юм шиг, морь унасан хүн ингээд гараад ирэх шиг болоод л, өө тэр аав мөн байх, гээд л. Одоо гэж бодоод л ингээд байдаг байсан ш дээ. Тэгээд л тэр чинь зун ингээд л манай аав чинь дуу, хууранд дуртай их сайхан дуулдаг тийм хүн байсан, сайхан хуурддаг тийм хүн байсан, зун нэг тэрнээс хойш л манайд ингээд хүн цуглаад, найр майр болоод үе үе гоё найрладагийм ш дээ, одоотой адилхан залуучууд тэгж архи мархи ууна тэгж энд тэнд тэгнэ гэж ёстой тийм юм байхгүй, дандаа буурлууд цагаан сахалтай буурлууд, ээжүүд тэгэхдээ зүгээр дуртай өдрөө тэгж архи уугаад дуулаад унахгүй, өдөр сараа тохирно, тэр хэнийхээс найр эхлэх үү, ухаан нь Доржийнх гэдэг айлаас найр эхлэх байсан болбол Доржийнд хоногийн өмнө зар хэлнэ, одоо нэг хүүхэд морьтой мордуулж, тэр чинь өдөр сараа үзнэ, хэдийд ууж идэж болох нь уу бид нар, хэдийд одоо хэнийхээс эхэлж болох нь уу гэдгээ одоо харж байж, одоо тэднийхээс эхлэх юм байна найр, өнөө жилийн найрыг тэгээд тэр айлыг чинь бэлдэнэ, гэнэт одоо баахан морьтой хүн давхиад очвол нөгөө айлд чинь хэцүү ш дээ. Урьдаар явж тэр айлыг чинь идээ будааг нь бэлдүүлж хөөрхий, айлыг чинь. Тэгж найр эхлүүлнэ. Аа тэгээд тэр үед чинь намайг жаахан байхад хүмүүсийн үгнээс л сонсож байсан. За байз, тэдний тэр хүүг тэр адуу маллаад явж байхдаа хонины дэргэд явж байхдаа ч гэдгиймуу, тэрний хүү тэрний охин их гоё дуулдаг, их гоё исгэрэх юмаа, тэдний тэр хүүхэд. Аав нь тийм хүн байсан юмаа, тэр хүүгийн аав нь их гоё дуулдаг тийм хүн байсан, тэр охины ээж нь одоо их гоё дуулдаг хүн байсан юм энэ тэр гэж ярьдаг. Тэрнийг болбол тэр найранд орохыг зөвшөөрнө. Яагаад гэвэл хойчдоо юм үлдээх гэж тэр. Тиймээ. Сайхан дуулдаг охиныг дуучин болгож үлдээх гэж, ингэж хүүг дуучин хүү болгох гэж, тэгж тэдний хүүг одоо хойтон жилээс одоо тэдний хүүг одоо найранд оруулж болно, болгочих байхаа, тэртэй тэргүй архи өгөхгүй, зөвхөн архи өгөхөд духандаа хүргэж юу яана. Тэгээд сурчихсан.Тэр архи амандаа балгах гэж байхгүй. Зөвхөн духандаа хүргээд буцааж өгнө, тэр хүүхэд сөн түшнэ, тэгээд дуулна, дуулж сурна, өвөг дээдсүүд тэр ямар дууг яаж дуулж байна гэдэг тэрнийг нь сурч авна, аа тэдний охиныг одоо одоо найранд оруулахад болноо, тэр. Үгүй ээ одоо ээж нь одоо мөн гоё дуулдаг эхийгээ дуурайсан охин байна гээд хонины дэргэд ямар гоё дуулж байна, гэх жишээтэй. Тийм тэр чинь тийм байлаа ш дээ. Одоо энэ орчин үеийнхээ нэг богинохон богинохон ардын дууг дуулдаг л байсан байх, тэгээд тэр чинь тэр уртын дууг дуулж сургах гэж, тэр хүүхдийн нүүрийг хагалах гэж, тэр чинь тэгж байсан ш дээ. Тэрнээс биш нэг дуртай хүн, айлын найран дээр дуртай залуучууд давхиж ирж дуулаад, хашгираад байдаггүй тийм ёстой. Дандаа одоо тэр өдөр үзэж байж тэр найрыг хийнэ. Тэднийд хийнэ, дараа нь тэднийд хийнэ, тэгээд сард нэг удаа юм уу, тэгж хийнэ. Тэрнээс биш тэгж найрлаж байгаа нь гэж тэр ажил нь их маш их, малын ажил болбол ёстой үнэхээрийн их, одоо болбол ингэж байна ш дээ, ядуу гэж байна, малынхаа ноосыг ашиглаж чадахаа байлаа ш дээ, дээр үед чинь хонийг удаа хяргаж байлаа ш дээ, жилд. Уртын ноос гэж нэг хяргана, одоо 1000 малтай айл гэхэд уртын ноос гэхэд тэр 1000 малаа хяргана, богинын ноос гээд намар болоод ирэхээр тэр малыг хяргана. Богины ноос гэж авна. Тэрүүгээр чинь л одоо тэр дайн тулааны үед чинь одоо тэр хувцас хунар эсгий гутал мутал тийм юмаа хийж байсан хөөрхий минь. Ямаа тэр малын үс ноосыг чинь аягүй ашиглаж байсан, одоо ядуугаа гайхсан мөртлөө одоо байгаа юмаа юм хийж чадахгүй юм байна ш дээ, тийм. Малынхаа махыг идээд, улаан цагааныг нь идэх гээд дайраад байдаг мөртлөө малынхаа үс, ноосноос сэжиглэдэг болсон байна ш дээ, хүмүүс одоо. 1-рт тэр. 2-рт надаа нэг ийм юм бодогддог, одоо яагаад энэ малын.., би одоо өөрөө малчин хүний хүүхэд юм болохдээр малчин хүнийг малчдад, малд одоо нэг жаахан эвгүй юм болоод байна ш дээ, одоо малчдыг одоо их үнэгүйдүүлж байна, малын тэр ашиг шим, мах сүүг үнэгүйдүүлж байна, мал малчин 2-оо их доошоо хийж байна ш дээ. Монголын ард түмнийг эрт дээр үеэс монгол хүнийг тэтгэж тэжээж ирсэн нь юу гэхдээр мал аж ахуй чинь ш дээ, аль ч нийгэм байлаа, махыг нь идэж байлаа, арьсыг нь нөмөрч байлаа, улаан цагааныг нь идэж л амьдралаа авч явж байлаа, дайн дажны үед ч тэр, амгалан тайван үед ч тэр, мал аж ахуй л ард түмнийг нь өөд нь татаж ирсэн ш дээ. Одоо тэгээд яахлээрээ мал малчид хоёрыг тэгж доош нь хийдэг юм, энэ бол одоо их хүнд цохилт болох болов уу гэж бодож байгаа, малчдыг болбол аль болох маш хүндлэх хэрэгтэй, тэр малчдыг урмыг хугалж ерөөсөө болохгүй, тэгвэл монголын ард түмний амьдрал улам л доошоо явна ш дээ. Малын олон зүйлийн бүтээгдхүүн орж ирэхгүй болохоор чинь яаж юугаараа хөгжүүлэх гээд байгаам тиймээ, энэ дээр би ёстой аягүй ёстой гайхаж байгаам. Малчдыг яагаад ингэж шоовдорлож байгаа юм шиг малыг тэр үнэгүйдүүлж байнаа, хамаг юмыг нь үнэгүй болгож байнаа, малчдыг тэгж урмыг хугалж байнаа, тиймээ. Одоо энэ малчид чинь одоо аягүй малдаа их дургүй болж байна ш дээ. Одоо хөдөөгүүр харж байхад ....Өө энэ хэдэн малыг чинь алга болгоё цус, энэ нэг хэдэн малыг алга болгочихоод ерөөсөө алт руу л явъя, тэгээд хулгай нь улам л ихдэнэ ш дээ. Малыг нь алга болгочихдээр зэрэг тийм. Хулгайчдын арга техник, улам ихдэж байгаа, бүр улам боловсронгуй болж байгаа ,хулгай нь улам ихсэнэ, алаан хядаан нь ихсэнэ, авиргүй муухай юм улам ихдэх болуу гэж л малчдыг ингэж байгаад би одоо аягүй их эмзэглэж байгаа шүү. Яагаад ингэдэг юм, төрийн ямар бодлого байдаг юм бол гэж, надаас дор хүмүүс байв гэж дээ зүгээр, ямар учиртай юм бол доо, энийгээ одоо дахин эргэж бодоосой л гэж, боловсруулаасай л гэж бодож байгаа шүү, тийм.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл байдаг уу?

Даариймаа -

Миний амьдралд уу, юу байдгийм, хүний л адилхан нэг бор амьдралтай айл. Нэг хүн ороод ингээд танайхантай адилхан ингээд гутал шаахайгаа тайлаад, ингээд тийм юм байхгүй, зүгээр л нэг хулдаасан дээр давхиад л орно /инээв/ хүн гуталтайгаа сууж байгаад л гарна даа, бүр нэг шаардлагатай, бороо шороотой үед л гарах ажилгүй болбол гутал хувцсаа тайлаад, нэг суух юм биз дээ, тэрнээс биш хөдөө одоо тав гурван мал, тэр цөөхөн ч гэсэн тэр малын ажил чинь тавь ч байсан ялгаагүй, тав ч байсан ялгаагүй, малын ажил чинь гадаа шороотой хутгалдаад, ингээд байж байх юм чинь тийм. Тийм.

Саранцэцэг -

Таны хүүхэд бага ахуй үе чинь бусад хүүхдүүдийнхээс ялгатай юм байсан уу?

Даариймаа -

Миний хүүхэд ахуй үе үү, мэдээжийн хэрэг ш дээ. Аав ээжийнхээ хайрыг бүрэн дүүрэн эдлээд явж байгаа хүүхэд болбол сайхан л байгаа ш дээ. Тэр амьдрал нь хагасарчихсан, аав ээж нь хайраар дутсан хүүхэд болбол мэдээжийн хэрэг сул дорой л байж таараа ш дээ, тийм, Тэр талаараа л би ялгаатай байсан л байх. Тэгээд л одоо би чинь ааваа гээд л, ээжээ гээд л ингээд л ааваа гээд л аавтайгаа дагаад л явж байгаа хүүхдийг харахаараа аягүй гоё санагдаад л, би чинь жаахан байхдаа уйлдаг байсан ш дээ. Их л жаахан байхдаа. Тэр их л юм бодож байжээ дээ, тийм жаахан байхдаа яагаад уйлж байсан юм болоо гэж бодогдоод тийм.

Саранцэцэг -

Бага сургуульд бол эцэг эхчүүд дотуур байранд хүүхдээ оруулчихаж байгаа, тэгээд одоо арааснь санаа зовоод л үлддэг байх даа?

Даариймаа -

Санаа нь зоволгүй яах вэ, манай ээж чинь аягүй их, тийм ааваас хойш аягүй их чадмаг тийм хүн, биеэр жаахан мөртлөө аягүй их чадмаг, их ажилсаг, тийм их гоё хүн байсан манай ээж. Би ээжийгээ ер нь мэдээ орсон цагаас хойш нэг их сайхан хувцас хунараа тайлаад, нэг налайтал унтаж байхыг нь цөөхөн харсан шүү, яагаад вэ гэхдээр зэрэг эжий маань ингэж хэлдэг байсан, шөнө ингээд л бид нарыг унтаж байхад чинь босоод л юм оёод л суучихна, машин гэж байсан биш дээ, ядахдаа оёдлын машинтай бол дандаа өөхөн дэнгийн гэрэлд шүү дээ, бидний бага үед өөхөн дэнгийн гэрэлд эсвэл задгай галын гэрэлд, ингээд л юм оёод л шөнө. Тэгж байсан мөртлөө монгол гутлын чинь оёно, дээлээ оёно. Тэгж байсан мөртлөө ингээд зүүгээ барьчихсан үүрэглээд, нөгөө гартаа зүүгээ бариад үүрэглээд, нөгөө оёж байсан монгол гутал нь энэ дээр нөгөө оёж байсан гутал нь юм нь энэ дээр нь, тэгээд ингээд үүрэглээд, тэгээд нэг ингэж нэг цочиж сэрчихээд л ингээд л юм оёод сууж байдаг хүн байсан. Тэгэхлээр юу гэхлээр зэрэг 6 өнчин хүүхдийг нүүрийг нь улайлгахгүй гэдсийг нь юу яахгүй гэж. Тэгээд заримдаа тэгж шөнө тэгж юм оёно, заримдаа болохлээр зэрэг шөнөжингөө айргаа бүлээд, тогоогоо нэрээд л, тийм их ажилсаг. Өглөө эртөө босоод нохойгоо дуудаад, аргалд явчихдаг тийм хүн байсан манай ээж, тийм. Өглөө эрт босоод нохойгоо дуудаад, одоо харанхуй одоо харанхуйгаар яваад гэрэл гэгээ тусаж байх үед тэр аргал байгаа газраа очих нь байна ш дээ тэр хүн. Тэр нэг айлын хаваржаан дээр ч юм уу өвөлжөө дээр ч юм уу их аргал байдаг байхгүй юу, одоо тэрнийг очиж авах гэж харанхуйгаар явдаг, одоо явж байтал явах замд нь үүр цайх нь байна ш дээ. Тэгж явж аргал түүж ирдэг хүн байсан, манай ээж. Дандаа шөнө голдуу тэгээд өөрөө тэгдэг байсан, ..Шөнө юм уу, өглөө эрт босож хийсэн ажил бол зүгээр нэг хүн орж ирээд, сайн дураараа, санаагаараа хийгээд өгчих юм шиг санагддаг юмаа, тийм учраас унтаад байсан хүн одоо уруудах, хүн унтах идэх гэж байдаг юм өөдлөх хүн санах сэрэх гэж байдаг юм, эрт босож, орой унт гэж тэгж ажлаа амжуулж сур, гэж бид нарт их сургадаг байсан. Тийм сайхан хүн байсан, манай ээж. Их гоё дуулдаг, их цовоо сэргэлэн сэргэлэн тийм хүн байсан.

Саранцэцэг -

Заа, тэр үеийн хүүхэд эцэг эх хоерын харьцаа ямар байв? Одоо энэ хүүхдүүдийг харж байхад ямар байна вэ?

Даариймаа -

Тэр үеийн хүүхдүүд бол аймар хүмүүжилтэй хүүхэд байсан, ёстой хүмүүжилтэй байсан. Тэгж зодолдоод байхыг мэдэхгүй, тийм зодолдож нүдэлдэнэ одоотой адил одоо үед одоо чинь хүүхдүүд чинь бие биенийхээ тархи толгойг хагалчихсан тийм тийм юм дуулдаж л байх юм байна ш дээ. Үгүй бүүр тэрнээс гадна одоо бүүр хүүхдүүдийн хэл ярианы юу бол аймшигтай шүү дээ, бараг нялх хүүхэд муухай юм хэлж хэлд орох гэж байна ш дээ. Хэлд орохдоо зарим эх эцгүүд тэр байтугай тэрүүгээр бахархаад ярьж байна тиймээ, одоо манай хүүхэд тэгж хэлдэг юм ш дээ, хүмүүс өхөөрдөөд ч гэж байх шиг. Манай хүүхэд ална шүү гэдэг юм ш дээ, ална шүү л гэдэг манай хүүхэд аймар хэрүүл хийнэ юу вэ ч гэж байх шиг. Тийм муухай юмаар нь бахархаж, зарим эх эцгүүд хүн болгон тийм биш л дээ. Зарим эх эцгүүд тийм дутуу, дутмаг бодолтойгоор хүүхдээ өсгөж, тийм дутмаг бодолтойгоор тийм арчаагүй өөрийгөө авч явж байна гэж би боддог л доо. Тэгээд одоо дээр үед чинь хүүхдүүд аймар хүмүүжилтэй байсан, өөрийн эх эцэг ч ялгаа байхгүй, хүний гадны айлын ахмад хүмүүс тэр хүмүүсээс ч айна. Тэр хүмүүс л юу гэж хэлнэ, чи морио хаана аргамж, тэнд аргамж л гэсэн бол тэнд нь л аваачиж аргамжина. Чи өглөө тэдэн цагт морь авчир, эмээллэчихсэн байгаарай, би тийм юманд явна шүү гэвэл өө тэрнийг чинь мартана гэж байхгүй. Өглөө тэгж хэлэх тусам л бүр яг тэгж хүний хэлсэн ёсоор мундаг сайн хийхийг л их бодно, одоо үед хүүхдийн тийм ямар зан гэх юм б дээ, одоо хүнд сайн хүн болох гэсэн дуулгавартай байх гэсэн өөрөө их сайн гэж сайн хүүхэд байна гэж хэлүүлэх гэж л их одоо бодно доо. Заа миний хүү яасан сайн хүүхэд вэ, гое гүйгээд хурд алдалгүй, аравдаа гүйгээд ирлээ ш дээ гэх жишээний, миний яасан сайн хүүхэд вэ, хонио маш гое хариулаад, миний хүү санаснаараа хариулж ирлээ ш дээ гэх жишээтэй, тиймээ. Тэгж л одоо магтуулах гэж, магтаалын үг сонсох гэж, их л одоо тэгдэг байсан даа, тээ. Одоо бол бас хүүхдүүдийн зан харьцаа эвгүй болчихоод байна. Энэ дээр би их зовдог шүү, тэр зан харьцаа их эвгүй болоод, юм нь аягүй их элбэгших юм хажуу талаар хүүхдийн чинь сэтгэл санаа, хүний сэтгэл санаа их даврамтгай юм байдаг юм уу өшөө л одоо бүр их ерөөсөө л их дээгүүр болоод, эх эцгээ болвол их нэлээн хойгуур бодож, өөрийгөө бол нэлээн дээгүүр зиндаанд бодож байгаа юм шиг надад санагддаг. Зарим хүмүүсийг харж байхад тийм. Өөрийгөө бол илүүд тавьчихсан, их өрөөл бусдаас ер нь эх эцгээсээсээ ч юм уу, өрөөл бусдаас илүү, нэлээн дээгүүр зиндаанд тавьчихсан, тэр өөрөөсөө бусдыг бол жаахан доогуурхан шиг маягтай ойлгодог. Ойлгоод явж байгаа юм шигээ, тийм хүмүүс харагдаж л байдаг юм, залуучууд. Тийм.

Саранцэцэг -

Таны ер нь гэр бүл, хамаатан садан дундаас таны мэдэж байгаа хүмүүс дундаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Даариймаа -

Манай аав чинь дээр үед би намын гишүүн байсан гэж хэлсэн тээ. Манай аав чинь айлын ганц хүү байж байгаад, Зэрэг гол сумын ямар одоо тэр ламын юу гэдэг билээ дээ тээ, Хүрээ зэрэг гол хүрээ гэж байсан гэнээ, Зэрэг гол гэж ламын хүрээ байсан гэнэ, ямар хүрээ гэж байсан юм бол. Хүрээ гэж одоо хэн сайн мэдэж байгаа л аймар түүх ярьдаг хүн байналээ ш дээ. Хэн.., нөгөө Төрөө чинь тэр тийм байсан, ийм байсан, тэрний ах дүү гэж аймар ярьдаг. Тэнд байсан 7 настай ороод, айлын ганц хүү. Аав өвгөн аав болохоор хүүгээ тэр ламд суулгах дургүй байж, энэ ламд суулгаж байхын оронд энэ мал аж ахуйд нь энд гэр оронд нь байлгая хоёулаа, ганц хүүгээ гэж. Ээж болохлээр зэрэг ганц хүүгээ юу яана, эмээ ээж болохлээр зэрэг би лам болгоноо ганц хүүгээ, би лам болгоно, одоо хөөрхий минь яахав эрдэм ном сургах гэж л бодож л дээ тэр хүн, тэр ижий бол тиймээ. Тэгээд тэгж байгаад хоёулаа бол ээжийн юунд ээжийн саналаар, эмээгийн саналыг дагуулаад, манай аав тэр ганц долоон настай хүүгээ тэр Зэрэг голын тэр сүм тэр одоо ламын сургуульд одоо ном заалгаж л дээ. Гарамгай сайн сурсан гэж байгаа юм манай тэр аав. Тэгээд 17 настайдаа манай тэр одоо энэ хувьсгалын юу энэ тэр үнэртээд эхэлчихсэн байна ш дээ тэр төр хувьсах нь ээ тиймээ, төр өөрчлөгдөх нь гэхлээр нь зэрэг манай тэр өвгөн аавыг л нэг хүн дуудаж хэлж гэнээ,... За чи одоо нэг иймэрхүү иймэрхүү юм сонсогдож байна, иймэрхүү иймэрхүү юм дуулдаж байна. Иймэрхүү аястай чиглэлтэй мэдэгдэж байнаа, дуулдаж байна, чи ганц хүүгээ гаргаж ав аа, чи одоо энэ мал дээр нь өөрийнхөө дэргэд ганц хүүгээ ав, тэгэхгүй бол чиний хүүхэд залуу тэр настай хүн хэлсэн юм гэнэлээ. ...Бид нар бол яахав хөгшин хүмүүсээ, иддэгээ идээд, уудгаа уугаад, одоо энэ нарт ертөнцийг эдэлдгээ олон жил эдэллээ бид нар, хамаагүй ээ. Чиний энэ хүүхэд залуу хүүхэд, тэгээд чи одоо ганцхан хүүтэй хүн, энэ хүүхдээ энэ газраас гаргаж ав, сурлагын хувьд чиний хүүхэд бол ярих юм байхгүй ээ, амьд мэнд өөрөө амьд явах юм бол их хүнд их хэрэг болох ийм хүүхдээ. Тэглээ ч гэсэн чи одоо хүүхдээ аваад гаргаж аваад, нутаг соль оо, тэгэхгүй бол яагаад уу гэхлээр зэрэг нэгжлэг хардлага явагдана аа, явагдах байх шүү хэн лам байв, хэний хүүхэд ламд байв, хэн лам байв гэдгийг одоо ингэж бүртгэх юм шиг байна аа, шүүх юм шиг байна аа, тэгэхлээр зэрэг нутаг солихгүй бол чиний хүүхдийг энэ нутгийн хүмүүс мэднэ ээ, энэ чинь лам нарын сургуульд сураад лам шүү дээ гэж хэлнэ ээ, тийм учраас чи нутаг сольж амьдраа гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр нутаг солиод, аль суманд нь орж ирсэн юм, одоо тэгээд Манхан суманд орж ирсэн юм байлгүй бодвол, тэгээд ганц хүүгээ аваад Манхандаа орж ирээд, тэгээд ганц хүүгээ гэрлүүлсэн юм байна л даа. Бидний хэлдгээр тэр үед одоо аав ээж яриад суулгаж байсан юм уу, өөрснөө сууж байсан юм уу, суугаагүй байхаа тэр яриад л суулгаж байсан гэж боддог ш дээ би. Тэгээд манай ээж, айлд бэр хүүдээ тэр хөрөнгө юуг нь салгаж өгөөд, манай аав тэгээд аавийнхаа салгаж өгсөн хөрөнгийг мөн өөрийнхөө аавдаа барьцалдаад, мянга хүргээд авсан байгаа юм л даа. Тэгж их малч хүн байсан гэж байгаа юм, манай аав. Тийм. Аймар малч хүн байсан гэж байгаа юм, тэгээд их сайхан дуулдаг, хуурддаг, тийм эрдэм номын гэгээлэг хүн байсан гэж байгаа юм. Тэгээд монгол бичгийг лам байж хоорондоо төвд хүнээр монгол бичиг заалгаж байсан гэж байгаа юм, төвд хүнээр гэж байгаам шүү. Төвд хүн монгол бичгээр бичдэг байсан юм байхдаа, мэддэг байж. Тэгээд монгол бичиг заалгаад, багшаасаа нуугаад, тэр бурхны ном зааж байгаа багшаасаа нуугаад, тэр бурхны ном зааж байгаа багшаасаа нуу гэж тэр багш нь хэлсэн гэж байгаа юм. Тэр багшдаа үзүүлж болохгүй, тэр хүүхэд юм болохлээр сонирхоод л одоо энэ ямар юм юм бол гээд сонирхлоор нь наад хүн нь зааж өгсөн юм байлгүй хөөрхий. Тэгээд монгол бичиг тэндээ бас сураад авчихсан, бас тэр крилл бичгийг сураад авчихсан, тэрийг одоо яаж сурсан юм тэрийг одоо манай том эгч их сайн ярьдаг юм, крилл бичгийг одоо бичээд сурчихсан, уншаад сурчихсан, монгол бичгийг бол гайхамшигтай сайн сурсан хүн байсаан манай аав гэж ингэж ярьдаг л даа. Тэгээд манай аавыг намын гишүүн байсан, багийн дарга хүн байсан, суртал ухуулгыг хийдэг, багийн ухуулагч хүн гэж байдаг байсан юм байналээ, ш дээ тээ. Тэгээд тэр үеийн тэр засаг төрийн тэр хувьсалын тэр өөрчлөлт юмыг л одоо ард түмэнд хэлж өгдөг, тийм хүн байсан юм байналээ ш дээ, хөөрхий. Тэгж байгаад манай аав сүүлд нь хардагдаж эхэлсэн гэж байгаа юм, яагаад хардагдаж эхэлсэн гэхлээр зэрэг тэр ажлыг хийж байх үед хийж байсан байгаа юм. Одоо тэгээд бүх л бичиг үсэг л ямар удирдах ямар л юм байна, бүгдийг нь хийж байсан байгаа юм, манай аав. Их олон төрөл тэгж байгаад хардагдаж эхэлсэн, яагаад хардагдаж эхэлсэн гэхлээр зэрэг энэ намын гишүүн энэ хүн овоо зэгсээн овоо зэгсэн гэж одоо ингэж хардагдаад, тэгээд одоо амьтан хүн цуглуулж, их найр наадам хийдгээ, уул овоогоо тахиж , уртын дуу их аялдаг гэж л одоо буруушааж, ингэж л одоо хардагдаж эхэлсэн, энэ хүн ер нь одоо энэ намын хүрээн дотор одоо байж болох нь уу үгүй юу, байж болох хүн мөн үү биш үү гэж одоо хардагдаж эхэлсэн гэнээ, тийм. Тэгээд барьж авах гэж 2, 3 удаа ирсэн гэнэ, манай аавыг. Манай эгч бол зах зухыг нь мэднээ тэрийг хэлсэн үү үгүй юу, манай энэ том эгчийн тэр үеийн том хүний амнаас тэгж дуулдагдаж л байдаг л даа, гэхдээ манай эгч бол сайн мэднэ, тийм. Тэгээд барьж авах гээд аав дээр ирсэн манай аав болвол оройд унтахдаа нэг судар гаргаж хараад, гэртээ тайван унтах үедээ бол унтчихдаг, нэг судар гаргаж хараад л ...аа би өнөө шөнө гэртээ унтаж болохгүй юм байна, би явлаа гэж хэлээд явдаг, хүн асуувал малд явсан гэж хэлээрэй гээд явдаг, айлд очоод ч хонодог юм уу, хээр ч хонодог ч юм уу, тэгээд тэр үед бол шөнөд бол хүн хүрч ирдэг, буутай саадагтай тийм хүн хүрч ирдэг, баривчилж авна, гэж. Аа тэгээд л заримдаа нэг өглөө босоод л .. Аа би өглөө эрт явахгүй бол болохгүй юм байна, одоо намайг тийшээ явчихсан, ийшээ явчихсан гэж хэлээрэй гээд л хэлчихээд л явдаг, тэгээд л тэр үед хүн ирж байсан гэж байгаам. Буутай саадагтай хүн таныг барьж авна, баривчилж авна, гэж таныг эрж.., эхлээд зарлан дуудах гэж нэг юм өгч байсан гэнээ, таныг одоо тэдэн сарын тэдний өдөр, тэнд одоо аймгийн шүүх яамны газар оч гэдэг юм байна л даа, аав очихгүй л байгаад байж, эжий маань ярьдаг л даа, аавыг ярьж байсан гэж......Би үнэхээрийн миний үр хүүхэд үлдэх юм чинь, үр хүүхэд ач гуч миний хамаг сайхан юм энд байж байгаа юм чинь, би юу гэж энэ засаг төрд хар буруу санахав, би үнэхээрийн ийм ч хар буруу санаагүй, би яагаад ингэж хардагдаж байгаа юм болоо, намайг яагаад ингэж хардаж байгаа юм болоо, хурал дээр намын хурал дээр шүүмжилдэг юм байна лдаа, энэ хүн одоо овоо тахиж байсан, энэ хүн одоо шарын шашны одоо жинхэнэ биет төлөөлөгч байж байна ш дээ, энэ одоо энэ намын ажилд орж болох юм уу, үгүй юу, гээд нүүрийг нь хараад ч хэлж байсан юм уу, далдуур ч хэлж байсан юм уу, тэгээд л матаж байгаад л аавыг бариулах гээд байсан, тэгээд нэг ирэхэд нь аав байгаагүй юм байна л даа, тэгээд манай нэг том ах одоо байхгүй л дээ, бурхан болчихсон, тэр том улсуудын ярианы түүхээс л ярьж байна ш дээ, би одоо ямар тэрнийг мэдэх биш, тийм. Тэгээд аав манай тэр том ах 12,13-тай л хүүхэд хонь хариулаад явж байсан юм байна л даа, тэгээд 2,3 хүн очоод аавыг асууж, ...Аав чинь хаачсан, гэрт ирж асуучихаад ээж болохоор одоо малдаа явсан л гэж хэлсэн юм байлгүй, тэгээд тэр хонь хариулж хүүхэд хариулж яваа хүүхэд дээр очоод асуусан, хонио хариулаад явж байгаа гэж бодсон юм байлгүй, тэр 2 морьтой хүн. Очоод асуусан чинь тэр муу жаахан хүүхэд яахав, мэдэхгүй малд явсан л гэж хэлсэн юм байлгүй дээ, тэгж хэл л гээд хэлээд явсан юм байлгүй аав. Тэгсэн чинь ...Чи нууж байна уу, чи аавыгаа хэл гээд, чамайг авч явна гээд, ингээд ханцуйг нь мушгиад, мориныхоо цулбуураас уяад, нөгөө хүүхдийг чинь чирээд, өөрснөө мориндоо мордоод, манай ахыг хөтлөөд явсан юм байна л даа, тэгээд нөгөө хүүхэд чинь айж орилоод, үнхэлцэг нь хагарах шахна биз дээ. Тэгээд жаахан тэгж явж айлгаж байснаа, буугаад, чихэр өгөөд, бас хүүхэд айлгачихлаа л гэж бодсон л байгаа юм л даа, тэр улсууд чинь яахав хөөрхий, цаад талын улсуудын юугаар л ирж байгаа ш дээ, барьж авах гээд байгаа улсууд чинь хөөрхий. Зүгээр нэг тэнгэрээс буугаад ирэхгүй ш дээ. Цаад талын давхар давхар тийм айхтар шахалтаар хүмүүс чинь тэр хатуу диктатуртай үе байсан юм болохоор тэр улсууд чинь бас хатуулдаад л үнэнчээр л явж байсан байхгүй юу, тэгээд л нөгөөдөх чинь чихэр, михэр өгөөд, ...Одоо чи дараа аавыгаа ирэхээр чи аавыгаа үнэн зөвөөр ярьж өгнө шүү, аавыгаа өглөө босоод хаашаа явж байна, сайн харж байгаарай, аав чинь та нарт юу гэж хэлдэг үү, юу гэж ярьдаг уу, энэ тэр гэж байцааж байсан гэсэн, тэр үед хүүхэддээ юу л ярив гэж дээ, тэгж байсан тийм нэг юм байдаг шүү. Тэр настай тэр буурлуудын үгнээс тэгж тэр муу ахыг минь тэгж айлгаж байсан, тэгээд манай аав чинь яасан гэлээ гэж, хөдөө малд адуундаа явж байгаад гэлүү, айлд гэнэт бурхан болчихсон гэнэлээ, гэртээ биш, айлд. Тэгээд яг нөгөө ажил үйл болоод явж байхад амьтан хүн цуглачихсан байсан чинь барьж авна гэж хүн ирсэн юм гэнэлээ, тэгээд одоо яахав, тийм болчихсон болохдээр нөгөө улс чинь аавын намынх нь батлахыг тэр одоо бичиг баримт ном дэвтэр, юу л цүнх мүнх тийм юмыг нь хурааж аваад явсан гэдэг ш дээ, тийм. Тэгээд аавын тэр юм үлдсэн болбол бас л нэг түүх болоод л бид нар бас нэг А үсгийн толгой гаргачихаад, адгийн наад зах нь би нэг 4-р анги төгссөн, тэрний сөхөж харах л байсан байх.

Саранцэцэг -

Та хүмсүүдийн ярианаас сонсож байв уу, тэр баригдсан хүмсүүдийн шүүх хуралдаан болж гэнээ, гэж?

Даариймаа -

Хүүе, сонсолгүй яадийм, бурхан минь. Аймар сонсч байсан, тэр настайчуулын үгийг. Шүүх хуралдаан болж гэнэ, буудаж унагаж гэнэ, зарим нь одоо дутуу алчихаад тэр нүхэн дотор 2,3 хоног одоо орилж байсан гэнэлээ гээд, зөндөө л юм сонсч байсан. Тэгээд аав минь болохдээр зэрэг их сэтгэлээр унаж, дандаа ингэчихээд л царай нь харлачихаад, гэртээ байж байхдаа ингээд л юм бодоод л, хэвтээд байдаг байсан. Аягүй их сэтгэлээр унаж байсан, би даанч энэ төрд хар буруу санаагүй дээ, юу гэж би төрд тэгж хар буруу санахав дээ, миний үр хүүхэд удам судар энд байж байна шүү дээ, тэгэхлээрээ би эх орноо дайснаа савраас эх орноо аварч авчихаад, би сайхан л гэгээлэг л юм бодож амьдарна уу, гэхээс биш би юу гэж энэ төр засагтаа хар буруу санахав, яагаад намайг уул овоо тахьсан төдийд, өвөг дээдэс дээр үеэс эхлээд ингээд шүтээд сүсэглээд ирчихсэн болохлээр би 2,3 жил болж байгаад би яагаад уул овоогоо тахиж болдоггүй юм болоо, жил болгон л тахьдаг байсан юм байна л даа, 2,3 жил болоод л нэг тахиж л байсан юм байж л дээ, хөөрхий. Нэг удаа тахиж байсан юм уу, хэн мэдэхэв. Тэгээд л уул овоо тахиж байсан гэж матагдаад л, эсэргүү болж байна гэсэн л сэрдэлт явагдаж байсан гэсэн л сэрдэлт явагдаж байсан гэсэн. Хэн болбол сайн сайн мэдэж байгаа. Төрөө бол.

Саранцэцэг -

Яг тэр хэлмэгдэжж байсан улсуудын талаар төр тайлбар хийж байсан юм уу?

Даариймаа -

Өө зарим нь цагаадаж л байсан юм гэсэн, цагаадахаасаа цагаадахгүй нь их байсан юм шиг байналээ шүү, тэр хэлмэгдлийн үед хэлмэгдэл гэж одоо нэг хэсэг хүмүүсийг барьж авч сүйтгээд, дайн дажинд нэг хэсэг эрчүүдийг нь аваачиж сүйтгээд, тэгээд ер нь манай буурал ээжий тэгж хэлж байсан, хэдэн оноос тэр үед чинь нөхөртэй эмэгтэй хүн байгаагүй гэж хэлдгийм шүү, эр хүн ямар хүн байсан гэхээр доголон сохор, дайнаас нэг хөлгүй болчихсон, нүдгүй болчихсон, тахир дутуу болчихсон, ганц хоёр хүн өдрийн од шиг байсиймуу хаашаа юм, тийм л юм ярьдийм ш дээ, хөөрхий. Тэр үнэний хувьтай гэж боддогийм шүү би, үнэний хувьтай байлгүй яахав дээ, тэр чинь. Мэдээжийн хэрэг ш дээ.

Саранцэцэг -

Яг баригдаад явж байсан улсуудын талаар хүмсүүд юу гэж бодож сэтгэж үлддэг байсан бол? Тэр талаар хүмсүүд юу гэж дурсаж ярьдаг юм бол?

Даариймаа -

Өө тэр болбол яахав дээ, одоо энэ төрд хувьсал болж байна, одоо төр өөрчлөгдөнө л гэж бодож байсан байх. Өөр тэд нар нэг их юм ойлгуулж бодож байсан болуу, хөөрхий минь. Өө зарим нь бол харамсаад л одоо зүгээр нэг байж байсан хүнийг л одоо баривчлаад л явчихаар чинь харамсч л байсан байлгүй, мэдээжийн хэрэг тиймээ. Тэр мэдээжийн хэрэг шүү дээ. Харамсаад л тэгээд нэг их хэрэг хийсэн хүмүүс ч бас үгүй ээ, нэг их хэрэг хийнэ гэхээр чинь бас хайшаа юм, үр хүүхдийг нь ч чи бас ламын хүүхэд л гэж байсан гээ биз дээ, чи лам гаралтай эд нар гэж байсан юм гээ биз дээ, тийм. Тэр ламаас л тэр бурхан шашнаас л их сэжиглэж байсан хүмүүс шиг л байдгийм ш дээ. Би л тэгж ойлгодог ш дээ, тийм.

Саранцэцэг -

Та соёлын довтолгооны /СД/ талаар ярих уу, соёлын довтолгооныг яг яаж явуулж байсан юм болоо?

Даариймаа -

Соёлын довтолгоон гэдэг чинь бас л тэр үеэс л бас л хөөрхий ард түмнээ л их сайхан болгоё, эрүүл энх болгоё, цэвэр цэмцгэр болгоё, их сайхан ард түмэнтэй болгоё л гэсэн бодлогын үүднээс л соёлын довтолгооныг өрнүүлж эхэлсэн ш дээ. Соёлын довтолгоон бол ард түмэнд их юм өгсөн хөөе, хүмүүсийг хиргүй явдаг болгосон, бөөсгүй явдаг болгосон тиймээ, айл гэр болъё гэхэд бохир байдаг байсан бол сайхан цэмцгэр айл гэр болдог болсон, тийм болгосон. Их юм болгосон. Тэр чинь бас нэг төрийн гэгээлэг бодлого явагдаж байсан ш дээ, тийм.

Саранцэцэг -

Яг соёлын довтолгооны үеэр чинь соёлын довтолгооны комисс гэж айл гэрээр албан байгууллагаар явдаг байсан тээ, тэд нар яг юу шаарддаг байсан бэ?

Даариймаа -

Хөөе, цэвэрхэн яв, одоо тэр айлын данхыг хүртэл онгойлгож үзээд, одоо тэр унь ханыг нь үзээд, тэгдэг байсан ш дээ, хүмүүсийг чинь хуруу хумсыг нь үзээд л, гутлыг нь тайлуулж үзээд л, ор дэрийг нь үзээд л. Та нар чинь тэр чинь их сайхан л юм л даа, зарим хүмүүс эмзэглэдэг л байсан, ер нь хүний амьдрал дотор орж юм онгичлоо, төнгөчлөө гэж. Тэр чинь хүний төлөө л хийж байсан л ажил. Тэр чинь сайхан л юм байхгүй юу, бохир явж байсан бол сайхан цэвэрхэн явдаг болно, заваан айл байсан бол сайхан цэмцгэр айл болно, тэрнээс тэр айл гэрийн амьдрал харагдана, үр хүүхдийн хүмүүжил харагдана,тэднээс хөгжил харагдана тиймээ.

Саранцэцэг -

Аа тэд шаардлага тавиад шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд яадаг байсан?

Даариймаа -

Шаардлагыг биелүүлэхийн төлөө л аль болох чармайна ш дээ, тэгээд л дахин давтан бас муу дүн авчихвал одоо хурал дээр, лекцэн дээр хэлэх жишээтэй, тийм л. Аа тэднийх одоо тэдэнд очиход тийм муу байсан, даалгавар өгөөд тэдийд очиход мөн л муу байж байсан гэж хэлэх жишээтэй, нэг лекцэн дээр хэлээд л, нэг торгож барьж байсан юм бол уу, яасан юм. Манайх хувьдаа бол “Соёлч айл” гээд маадгар л байсан л даа/инээв /.Үлгэр жишээнд ороод л тийм /инээв/.

Саранцэцэг -

За, бусад одоо ямар салбаруудад өөрчлөлт гарч байсан бэ?

Даариймаа -

СД-ны үеэр чинь өөрчлөлт гаралгүй яахав, мөн л албан газар ялгаагүй ш дээ, гаднаа модгүй байсан бол зөндөө сайхан мод тарьчихна. Зүлэггүй байсан бол олон наст ургамал гээд юм авчраад тариад, аягүй гоё ургадаг, одоо тийм олон наст ургамал гээч юм харагдахаа байчихжээ. Тийм юм байдгийм, байдаг газраа. Тэгээд тэр чинь мөн л ялгаагүй, ядуу муу байгууллага байсан бол засвар хийгээд л, мөн л ялгаагүй тэр чинь СД-ны л холбоотой ш дээ. Тэгээд л гоё болгоод л, дээвэр нь муудсан байвал тэрнийгээ сайхан битүүлээд авна, замгүй үүдэн дээрээ довжоогүй байсан бол довжоогоо хийгээд авна, тэгдэг байсан байхгүй юу. Одоо нөгөө «Хүн хэлэхээс нааш мэддэггүй, цааш чичихээс нааш урагддаггүй» тэгээд хэлээд, нөгөө энэ хүмүүс чинь одоо манай сумын эмнэлэг чинь нэг ёстой ширүүн байсан шүү. Энэ ийм цагаан халаадтай хүүхэн залуучууд чинь цагаан халаадаа өмсчихөөд, эмнэлгийнхээ нэг бөмбөгөр машин байх нэлээн том, одоо бодохноо ямар машин байсийм, пургон /микроавтобус/-орхуу юм байсиймуу яасийм, тийм машин дотор эмнэлгийн ажилчид чинь бүгдээрээ цагаан халаад, цагаан малгайгаа өмсчихөөд, ёстой сүртэй ш дээ, бурхан минь. Айчихаж байгаа юм чинь. Тэгээд нөгөө албан газруудаар орно. Албан газруудаар ороод, албан газруудаар нөгөө олон цагаан халаадтай улсууд чинь орно ш дээ, албан газарт чинь шалгаад, тэгээд одоо сайн мууг нь хэлж өгөөд, тэгчихээд айлуудаар явна, тэгэхдээ айлуудаар явахдаа дандаа мууг нь сөхөөд явахгүй, сайн айлуудаар бас оруулна. Одоо энэ айл ийм гоё, цэмцгэр байна энэ тэр гээд. Тэгээд тэрнийгээ хэлнэ, тэгэхээр чинь хүмүүс юм бодохгүй яах юм. Бохир байсан болбол тэрийгээ хэлнэ, тэчнээн хүүхэдтэй айл мөртлөө тийм гоё байсан гээд л, тэднийх тийм сайхан залуу гэр бүл байж тийм балиар байсан гээд л, лекцэн дээр ярихаар чинь цочихоос биш яах юм, сайхан болохын тулд л тэд нар чинь мэрийнэ ш дээ. Онгирно одоо, гэрчилгээ мэрчилгээ авчихвал, улам л гоё байх гээд, дахиж л сайн гэж сайжруулах гээд л хөөрнө ш дээ.

Саранцэцэг -

Тэр одоо эрүүл мэндийн салбарт улсуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг явагдах уу?

Даариймаа -

Тийм, байлгүй яахав, тэр чинь намайг бүр жаахан мэдээ ороогүй байхад чинь л одоо анх эхлээд л хувьсгал мандахад л ард түмнээ эрүүл мэнд л болгож авъя аймар их том хөтөлбөр ажил явж байсан байна, тэр Оросын сайхан мэргэжилтнүүд чинь л авчраад ,тэрийгээр чинь үзлэг хийгээд л, эрүүл мэнд үзээд, одоо тэр арьс өнгө гэдэг муухай аймшигтай юмыг чинь ёстой ингэж цэвэрүлэж байсан ш дээ. Тэр улаан тариа гээч юмыг чинь тариад л байсан юм байналээ ш дээ, тийм, тариулж байгаа гээд л хүмүүс чинь яриад л, тэр хонь хариулаад л явж байхад улаан тарианы тэр пагдгар улаан шил чинь хонхор монхор энд тэнд асгаад хаячихсан л байдаг байсан, тэр айлын ойролцоо, одоо тэр эмнэлэг мэмлэг байдаг гэж байсан, тэр чинь хөөрхий, машинтай ирээд л майхан татчихаад л, тэр хүмүүсийн төлөө чинь тэр эмч нар чинь ажиллаж байлаа ш дээ. Монгол сайхан эмч нар тэр оросын сайхан хүмүүс чинь аан, үнэ төлбөр авдаггүй эрүүл болгох гэж, тэр чинь том алхам байхгүй юу бурхан минь, юу ярьж байгаам, эрүүл байж л нийгэм хөгжинө, эрүүл байж л хүн амьдарна, эрүүл байж байж л эрүүл сайхан гэр бүл байна ш дээ, том алхам байхгүй юу тэр чинь.

Саранцэцэг -

Тэр бичиг үсэг хоцорсон улсуудыг бүлгэмээр сургаж байсан уу?

Даариймаа -

Тийм, багийн бүлгэм, би түрүүн хэлсэн ш дээ, шөнө морь унаад явж байсан од мичид гийчихсэн байхад чинь айлд очиж ном сурах гэж, тэр чинь одоо очиж нэг болбол тэр шат дараалсан ажил явагдаж байсан байхгүй юу. Тэр нэг хэдэн 5 ч бай, 3 ч бай, нэг одоо бичиг үсэг мэддэг охин ч юм уу, ах ч юм уу, тиймээ, үсэг заана, аа тэр нэгэн хэдэн тийм үсэг заах хүн цуглахгүй болбол нэг хэдэн үсэг бичээд, 4,5 үсэг бичээд энэ ийм үсэг гэж бичээд даалгавар өгөөд, өвөрт нь хийж өгөөд, гэр лүү нь явуулдаг, тэр чинь том алхам, тэгээд цааш цаашаа ахисан байхгүй юу. Тэгээд сүүлд нь манай тэр аав хийж байсан бичиг заагаад л, айл хэсээд л бичиг заагаад л, айл хэсээд л морь унаад тэгээд явж байсан хүн ш дээ.

Саранцэцэг -

Хүмүүсийн амьдралд СД нэлэн сайн нөлөө үзүүлсэн гэж боддог уу?

Даариймаа -

Хүүе сайн нөлөөлөлгүй яахав, маш сайн нөлөөлсөн.

Саранцэцэг -

Тухайн үедээ СД-г явуулах шаардлагатай юм байна гэж үзээд СД-г явуулж байсан уу?

Даариймаа -

Аан, явуулж байсан, тийм, ёстой зөв. Тэгж цочроохгүй болбол хүмүүс чинь манай монголчууд чинь тайван хүмүүс ш дээ, тиймээ.

Саранцэцэг -

Та нэгдэлжих хөдөлгөөний /НХ/ талаар ярьж өгөхгүй юу?

Даариймаа -

Нэгдэл гэдэг юмыг чинь байгуулж байхад би бага байсан, би чинь 14 настайдаа нэгдлийн гишүүн гэдэг юманд бүртгэгдэж байлаа. тийм. Тэгээд нэгдлийн гишүүн гэдэг юманд бүртгэгдээд, би чинь бас нэг мал их сайн өсгөсөн гээд ээжийн минь ач шүү дээ, миний ач гэж юу байхав, ээжийн л юу хэлнэ хийж байсан, би чинь бас алтан үсэгтэй үнэмлэх мүнэмлэхээр шагнуулж байсийм, бас/инээв/.Тийм.

Саранцэцэг -

Хувь хүнийг нэгдэлд элсүүлэхдээ ямархуу журмаар элсүүлдэг байсан бэ?

Даариймаа -

Үгүй ээ, одоо саналыг нь асуугаад л элсүүлж байсан байлгүй дээ. Тэгээд орно гэсэн нь ороод л одоо хөөрхийс минь, хөөрхий минь бас юу шүү дээ, мэдээлэл богинохон тэр хүмүүсийн өөрийнх нь ухаалаг чанар нь нимгэн байсан учраас энэ надад үнэн зөв хэлэх байх гэсэн хүнийхээ амыг хараад л ...Би орох нь зөв үү, яах уу гээд л асуудаг байсан ш дээ. Одоо яах уу, одоо тэднийх орчихлоо, одоо яах уу, манайх яах уу, орох уу яах уу гээд л бие биенээсээ асуугаад л тиймээ, тэгдэг л байсан ш дээ. Тэгж байгаад л орж байсан ш дээ.

Саранцэцэг -

Нэгдэлд анх мал ахуйтай айлуудыг элсүүлж байсиймуу, огт малгүй айлууд элсч байсан уу?

Даариймаа -

Тийм байхөө, огт малгүй айлууд бол ажилчин болох тийм, одоо ухаан нь сумын төв дээр ороод ажилчин болох тэр нэгдэлд одоо барилга байшин гэдэг юм одоо ганц байшин бариад авъя гэхэд л туйпуу цохих юм уу, тэр нэгдэлд ямар нэгэн юмны ажлын хувилбар байвал тэрэнд хүчин зүтгэх юугаар элсэж байсан юм байгаа биз. Малтай айлуудыг бол одоо танайх элсэх үү гээд л санал асуугаад л, элсүүлж байсан ш дээ. Чи заавал ор гэж нэг их хуруудаж байсан юм би одоо мэдэхгүй байна, ер нь тэгсгээд л орох л ёстой юм байх, орох л ёстой шүү гэдгийг л хэлж л өгч л байсан байх, тийм.

Саранцэцэг -

Нэгдэлд малаа нийгэмчилж байхад мал эд нар нуудаг байсан уу, кинон дээр гарч л байдаг, яг тийм юм байсан уу?

Даариймаа -

Аа би сонсч л байсан юм байна хөөрхий, нууж л байсан гэсэн эвий минь. Яагаад тэгж байсан юм бол, бас нэг юм бодож байсан юм бол уу.

Саранцэцэг -

Танайх одоо хичнээн мал нийгэмчилж байсан?

Даариймаа -

Энэ эгч л сайн мэдэх байх, би ёстой тэрийг мэдэхгүй. Их л мал нийгэмчилж .., одоо тэр эгч л сайн мэдэж байгаа байх. Их мал нийгэмчилж байсан байх, өөрт нь хэдийг үлдээж байсан юм бол, хувийнх гэж. Дүрэм гээд байсан ш дээ. Өө одоо нэг айлд 75 толгой мал гэж байсан байх. Өө тэр ам бүлээр нь өгч байсан байх. Цөөхөн болбол цөөхөн, нэг хүнд одоо 14 толгой мал гэдэг нь үнэн байх. Тэр 14 толгой чинь богтой бодтойгоо нийлээд 14 болж байсан байх л даа. Одоо нэг морь ч гэдгиймуу унагатай гүү ч гэдгиймуу, нэг саалийн үнээ, нэг 5 хонь, 3 ямаа ч гэдгиймуу, тийм тэгж л өгч байсан байх.

Саранцэцэг -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэр яригддаг байсан болоо?

Даариймаа -

Нэгдэлжих хөдөлгөөнд орох нь монголын ард түмэнд хэрэгтэй шүү, яагаад вэ гэвэл зүгээр манайх 1000 малтай айл гэдэг чинь малынхаа арьсыг дээл хийж өмсөөд, махыг нь идээд л, сүүгий нь уугаад л, тэгээд л танайх төчнөөн кг ааруул өгнө шүү,тэдэн кг шар тос өгнө шүү, тийм юмыг биелүүлээд л, тэгээд л мөнгө зөнгө гэдэг юмыг авч байсан юм бол уу, одоо тэр ноос, үсээ өгөхөөр мөнгө цаас өгч л байсан байлгүй дээ. Тийм. Нэгдэлжих хөдөлгөөнд орохдээр чинь зэрэг цалин гэдэг ашиг гэдэг юм авч байсан байх

Саранцэцэг -

Хөдөлмөр өдрийн хөлс гээд авдаг байсан уу?

Даариймаа -

Сайхан юм болж байлгүй яахав тэр чинь. Тиймээ. Одоо ахиж дэвшиж байгаа л тэр үеийн хөгжлийн..., тэр одоо хэд дэх шатных нь хөгжил байсийм, хөөрхий. Улсын төрийн бодлого байсан, тийм л. Хүмүүсийн алхаж л явсан тийм л алхаа л даа, нэгдэлжих хөдөлгөөн чинь. Өө манайх чинь нэгдэлд олон мал өгсөн болохоор аягүй их мөнгө авч байсан байлгүй, би нэг санадгийм, манай эгч ээж хоёр нөгөө ашгаа авна гээд л сумын төв рүү яваад л, 2,3 хонож ирдэг билүү, яадаг билээ, би ард нь нэг бортого шиг юм, тэр малаа малласан болоод л, гэрээ сахиад л, нэг байж байсан чинь л манай энэ эгч л одоо энэ эгч л хамгийн бага нь. Бусдуул нь айлын авгай болоод явчихсан л, энэ хүн гараагүй надтай байж байсан байлгүй, тэгээд л өө нэг их баярлаад л, нэг л их чихэр ёотон ганзгалчихсан, ээж тэр хойно нь ачаа мачаагаа хөтлөөд ирж байсиймуу, яасийм, энэ эгч л нэг түрүүлж давхиж ирээд л, ..Өө ёстой аймар их мөнгө авсан манайх, ёстой гээд надад хөөрөөд л, тэгж байсныг би нэг санадгийм/инээв/.

Саранцэцэг -

Миний сонсож байснаар бол танай сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн даргаар Лувсан гэж хүн байсан гэсэн?

Даариймаа -

Лувсан гэж гарамгай сайхан зохион байгуулагч, ёстой сайхан чадварлаг удирдагч байж. Тэр үед тэр хэл яриа тэр хүмүүсийг ухамсарлуулна сэнхрүүлнэ, хүнд юмыг ойлгуулна гэдэг чинь хүний сэтгэлд гэгээлэг талаас нь бодогдуулах талаас нь их ярьдаг, тийм их сайхан хүн байсан ш дээ. Одоо ч байгаа тиймээ. Ёстой гоё хүн байсийм тэр. Их гоё хүн байсан, тэр.

Саранцэцэг -

Танай нэгдэл малаас гадна туслах аж ахуй эрхэлдэг, гахайтай шувуутай байсан уу?

Даариймаа -

Тийм, байлгүй яахав, тэр чинь намайг явсан..., за тэр тариа тарьдаг үе болбол дөнгөж нэг зах зухыг нь үзээд л, тэр тариагий чинь ийм нэг жаахан дүгэргий юу гэдэг билээ, нөгөө тариагаа ингэж базаж авчихаад, ёроолоор нь ингээд гараараа, одоотой адилхан техник гэж байсангүй, гараараа ингэж огтолж аваад, энэ дээрээ тавиад нэг ийм тэвэр болохоор нь нөгөөдхөө багалж аваад, нэг газар аваачиж бөөгнүүлдэг, жаахан охид хөвгүүд байхдаа тэгж байлаа, тийм.

Саранцэцэг -

За, таны амьдралын туршлагаас харж байхад эрэгтэй, эмэгтэй улсуудын байдал ер нь яаж өөрчлөгдсөн бэ?

Даариймаа -

Одоо үеийнхээс үү?

Саранцэцэг -

Таны залуу байх үед эрэгтэй эмэгтэй улсууд ямар байгаад одоо ямар болоод байна? байдал нь?

Даариймаа -

Бидний үед үү, бидний эх эцгийн үед үү?

Саранцэцэг -

Таны үед ?

Даариймаа -

Аа миний үед үү. Бидний залуу байхад яахав дээ, тэр үед чинь тарчиг байсан болохлээрээ тэр болгонд чинь одоо өвгөн бид 2 чинь л нэг нэг чемодантай дундаа нэг ортой л байшингийн буланд л орж байсан ш дээ /инээв/. Тэгээд өвгөн маань яахав, нэг 400 гаруй төгрөг авч байсан юм бол уу, би нэг 200 гаруй төгрөг авах жишээтэй, сайн ажиллавал тэр чинь бас нэмэгдэл мэмэгдэл авдаг байсиймөө. Тэгээд л би голдуу гэртээ хүүхэд гаргахаас л өөр ажилгүй шахуу, гэртээ л голдуу байна, завсар чөлөөнд л гуанзанд нэг касс ч хийж үзэж байх шиг, холбоонд хэдэн сар ч юм уу, хэдэн жил ч юм уу, тэр гуанзан дээр кассанд суусан ч байдгиймуу, нөхөөсний ажилд явсан болоод, хэдэн төгрөг олсон болоод, заримдаа олох ч үгүй, тэгээд л тиймэрхүү л явж байсан даа. Тэр үед болбол яахав, амьдрах л юмсан одоо нэг овоохон шиг айл болчих юмсан л гэсэн сэтгэлээр тэгээд явж байсан даа. Ажлаа л хийх, ажилдаа л их идэвхтэй байсан, бидний тэр үеийнхэн бол. Манай өвгөн чинь балгадаг л хүн байсан л даа. 30 гараад л нэг жаахан юм балгадаг, эхлээд бид 2- айл гэр болж байхад оросууд их байсан. Тэгээд манай өвгөн оросуудтай их нөхөрлөнө, загасанд явах дуртай, оросуудтай их явдаг тийм, оросоор маш их сайн ярьдаг, бүр одоо ёстой нээрээ цохиж ирээд л, хөхөрч ирээд л ярьдийм, одоо. Сайн л ярьж байгаа юм байлгүй, одоо тэр бол, тийм. Тэгээд намайг тракторын курс төгсч байхад халзан Ёндон гээд настай хүн, дандаа орос багш нар хичээл заадаг байсан, тийм. Тэгээд л орос багш нар хичээл заана, нэг зураг гаргаж өлгөчихөөд л, юм заана тэр чинь. Тэрнийг орчуулдаг, Ёндон гуай гэж нэг настай өвгөн байсийм, тэр үдээс урагш нь хичээл орвол тэр орчуулж өгнө, тэгээд л тэр өвгөнийг байхгүй байвал манай өвгөн орчуулж өгдөг тийм байсан, тийм.

Саранцэцэг -

Танай нөхөр тэр үед ямар ажил эрхэлдэг байсан ?

Даариймаа -

Хөдөө аж ахуй/ХАА/-н механик хүн байсан, Давга гэж хүн байсан, тийм. ХАА-н механик хүн байсийм.

Саранцэцэг -

Социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага ер нь ямархуу байсан бэ?

Даариймаа -

Мундаг сайн байсан, идэвхтэй байсан шүү. Ёстой үнэнч байсан, тэр үед, хөөх, ёстой үнэнч байсан. /уулгалав/ Мундаг үнэнч байсан, ажилд.

Саранцэцэг -

Хүмсүүд ер нь ажилд орохдоо ер нь ямархуу журмаар ордог байсан бэ?

Даариймаа -

Өөрөө би тэнд нэг тийм ажил..., сэргэлэн шиг нь бол нэг ажлын сураг сонсчихоод, өөрөө гүйж очоод, танайд ийм ажил байна гэнэ, би оръё гэвэл ..Заа л гэдэг байсан байх гэж бодож байна, тийм. Хүнийг ажил хийсэнгүй гэж хүүе юу ярьж байгаам, манайд гэхэд чинь л ажлын насанд, нэг 17,18 хүрчихсэн хүн байсан болбол тэрний чинь ёстой лекц, мекц юу муун дээр хэлээд, тэднийд одоо тийм ажилгүй хүн байж байна, яахаараа тийм ажилгүй хүн байж байдгийм, гээд одоо бүүр шахаад. Танайх ажилгүй хүн байлгасан гээд одоо бас яадаг билээ, бас. Бүр ажилгүй хүн байлгалаа гэж аягүй ад үздэг, зарим нэг нь болбол ингээд тийм ажил хий, энээ тэр гээд хийнэ. Зарим нь болбол өөрөө гүйж яваад, сайхан ажлаа олоод хийнэ, тийм. Ажилтай байлгах гэж ёстой аягүй юу яадаг байсан шүү, тийм.

Саранцэцэг -

Одоо ингээд хүмсүүдийг харж байж байхад яаж ажилд ороод байх шиг байна? Ажилд орох процесс яаж өөрчлөгдөөд байна?

Даариймаа -

Өө ажилд орох процесс аймар өөрчлөгдсөн ш дээ. Одоо ухаан нь гуанзанд ажилд оръё гээд очиход зүс царйг нь хардаг болсон байна, нуруу турууг нь хардаг болсон байна, үзэл суртлыг нь хардаг болсон байна, цаадах наадхыг нь боддог болсон байна. Өө одоо ядуувтархан амьдралтай хүнийг бол одоо ажилд авахгүй л байна ш дээ. Хөдөө л бол тийм л ажиглагддаг л болсон байна ш дээ, тийм. Тэгсэн мөртлөө одоо нөгөө хувийн хэвшил гэдэг юм давамгайлсан учраас би одоо ухаан нь хувийн нэг юм ажиллуулж байлаа гэхэд аль болохоор тэднийг бага цалингаар ажиллуулаад, их юм хийлгээд авчих сэтгэлгээгээр л ажилдаг болчихсон байна, тийм. Гуанзанд ажиллаад, энэ голдуу залуу охидууд л гуанзанд ажиллах юм л даа, хөөрхий, сонсч л байхад одоо ажлаа дийлэхгүй ёстой гар хөл нь хавдаад, яагаад чиний гар хөл хавдав гэхлээр одоо ерөөсөө өдөр шөнөгүй л ногоо арилгуулж байна гэнээ, ногоо арилгуулаад байхдээр зэрэг хутганд гар нь энэнээсээ эхлээд үрэвсээд, ингээд хавдаад, бүр дэлэн хүртэл нь, тэрнээсээ энэнээсээ дээшээ хавдаад, хөх нь хүртэл хавдсан хүн харж байсан. Тэгээд яагаад ингэчихэв гэсэн ...төмс арилгаад өдөр шөнөгүй төмс арилгаад, хайр найргүй төмс арилгуулдаг, дээр үед чинь бол тийм байхгүй байсан шүү. Хүмүүсийг хайрладаг байсийм. ..За чи тэдэн цаг ажиллана шүү, аа тэгээд илүү цаг ажиллавал тэдэн цагийн мөнгө өгдөг, одоо энэ хувийн хүмсүүд бол тийм сэтгэлгээгээр ажиллах хэрэгтэй гэж бодож байгаам.

Саранцэцэг -

Та Ховдоос гараад Батсүмбэрийн.., Төв аймагт ирсэн тиймээ, ?

Даариймаа -

Ховдоос гараад би чинь Хөвсгөлд нэг жил болсон ш дээ. Хөвсгөлд манай том ах энд сургууль төгсчихөөд, тэнд ажил хийж байсийм. Тэгээд би тэр ахыгаа л дагаж гарсан хүн ш дээ. Манай тэр ах очоод намайг тэр сургуульд оруулъя ..сургуульд суръя гэж боддог уу, гээд намайг өрөвдсөн юм байлгүй, ээжтэйгээ хоёулахнаа тэр их малтай, ганцхан муу сайран хацартай охин зогсож байдаг. Тэгээд одоо энэ маань одоо яана даа, одоо энэ хүн яаж одоо амьдрах юм бол доо гэж л бодсон шиг байгаам. Би тэнд нэг цай чанаад л, тэнд нэг зогсож байсан чинь ах минь орон дээр ингэчихсэн, ингээд л юм бодоод л сууж байснаа л гэнэт л надаас асуудгийм, ...Чи сургуульд суръя гэж боддог уу, чи намайг дагаж явах уу, гээд тэгдэг юм байна. Би тэр талаар юу ч бодоогүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь л одоо энэ дотор гал асчихсан, үгүй ээ ерөөсөө явах юмсан, ээж маань эхлээд дургүй байсан, дургүй байхгүй яах юм тэр чинь би явчихаар тэр их ажил малыг чинь ээж яах юм, ганцаараа тэр их малыг. Тэгж байснаа сүүлд нь ...чи явах нь зөв юм байна, чи ахыгаа дагаад яв, яв, эрдэм ном сураад миний хүү, миний хоолой их өвддөг хүүхэд байсан жаахан байхдаа. Юуны урд чи Улаанбаатар гэдэг газар очоод, наад хоолойгоо эмчлүүл, хоолойгоо сайн эмчлүүлж ав, дараа нь сургуульд сур, тэгээд л энд ирж сурсан, сурахгүй байж байгаад/инээв/.

Саранцэцэг -

Та нутгаас гарч байхдаа хэдтэй байсан?

Даариймаа -

18-тай байсан. Хөвсгөлд очоод би цэцэрлэгт ажиллаж байсан, цэцэрлэгийн нөгөө аяга шаазан угаана, юмыг нь шал шавхайг нь угаана, цэцэрлэгийн асрагч нь. Тэгэхэд чинь хөдөөний улс ёстой зүгээр гөлөг шүү дээ, очоод тэрнийг тэг л гэвэл босоод л ..За. Тэгээд л Хөвсгөлд ирж л би чинь соёл, өө Хөвсгөл их гоё аймаг, өө Хөвсгөлд ирээд би гоё гоё юм үзсэн, би чинь бага байхдаа тэр коньки -гоор тоглож сурсан, Хөвсгөлд.Тэр анх эхлээд л ёстой хөдөөний хөөсөн мантуу, анх эхлээд л очсон чинь бас нэг хөдөөнөөс очсон 2,3 жил болчихсон гэсэн нэг охинтой танилцаад, ..мөсөн дээр очиж тоглоё гээд намайг, тэгээд тэр Хөвсгөлийн Мөрөн гол дээр зах дээр ингээд яваад очсон чинь өөөө пиг дүүрэн хүмүүс, зүгээр л тэр мөсөн дээр чинь цоохортож байна, зүгээр. Толь шиг байгаа юм чинь тэр Хөвсгөлийн тэр өргөн гол. Бүр цоохортоодп л нөгөө төмөр юмыг чинь л хөлдөө углачихсан, шувуу шиг нисч байх юм, тэгсэн чинь тэр маань оръё, хоёулаа очъё гэсэн би айгаад ойртдоггүй ээ, олон хүний бараа харж үзээгүй ,зэрлэг амьтан чинь. Барьж идэх гэж байгаа юм шиг, холоос харж зогсчихоод, тэгсээр тэгсээр өдөр өдөрт тэгсээр тэгсээр бүр очоод, нөгөө юмыг нь хөлдөө угладаг болоод, хөлдөө угалж хоёулаа урагшаа нэг савж, хойшоо нэг савж байснаа овоо хөөрхөн болоод, тэгээд 2-уулаа бүр салаад, тэр дунд чинь биеэ даагаад, тэгээд л хүн жаахан олон болоод ирэхээр л хоёулаа алга болж өгнө, хүн л цуглаад ирэхийн бол тэгээд л алга болж өгнө, хүн цөөхөн байх юм бол хойшоо урагшаа саваад, хоёулаа нэлээн уднаа, тийм. Тэгээд явахын тэнд 1 жил болсон, ганц өвөл л юм чинь тэр чинь, нэлээн сүрхий сурсан шүү би тэрнийгээ хийгээд. Тэгээд одоо манай тэнд манай энэ Борнуурын хүүхдүүд, ийм жаахан жаахан хэсэг газар мөс асгаад, тийм юм хийж байна л даа, тэр чинь бас хөөрхөн юмаа, хүүхдүүд их саатаж байгаам, тэрэн дээр чинь. Тэгээд би тэрэн дээр юм углаад очих юмсан гэхээр манай хүүхдүүд ...та хэмхрэх гэж байгаам, гээд манай хүүхдүүд явуулахгүй байгаам, тийм.

Саранцэцэг -

Таны ажил хийгээд явж байх үед танд хэцүү санагдаж байсан юм байдаг уу?

Даариймаа -

Өө байлгүй яахав, би чинь орон нутгаа санана, аймар их нутгаа санадаг юм ш дээ. Одоо хүртэл нутгаа санана. Тэгээд л хүний амьдралд чинь элдэв шалдав даваа, халуун, хүйтэн юм их тааралдаж байгаа юм чинь. Шантрах, хэцүү, хүүхэд өвчин зовлон эргүүлнэ, тэгээд өөрөө ажилгүй ажил хийж чадахгүй, хүүхдэд аргамжигдаад, залуу хүн чинь гэрт байна, нэг их хүний урд ам бардам дэлгээд тавьчих нэг их гоё мэргэжил байхгүй, ...чи ямар сургууль төгссөн гээд л СД-ны үед чинь хамийн түррүүн тэгээд л асууж байгаа юм чинь, тэр байтугай намайг нэг чам шиг хүүхэн орж ирээд би чинь дуугардаггүй барагтай бол, хүн юм ярьвал асуувал ярина уу гэхээс барагтай бол дуугардаггүй тийм, дүнхүүдүү юм шиг юм харагдаад байсан юм байлгүй, СД-ны үед, нэг хүүхэн эмч билүү, юу билээ, тэгсэн чинь нэг хүүхэн орж ирчихээд л манайхыг баахан шалгаж байснаа, ...Заа за за, гайгүй л байх шиг байна, тэгж байснаа ...За гээд хойд өрөө рүү гүйж орж ирснээ ном сугалж авчраад, нэг ном аваад гараад ирдэг юм байна, тэгснээ л нэг хуудас эргүүлж байснаа ...За энийг уншчих гээд л тэглээ. Тэгэхээр нь би бодлоо, тэрүүхэн дотор би бодлоо,...намайг бичиг үсэг мэдэхгүй хүн байна л гэж боддогийм байна гэж бодоод, бүр зориуд, жаахан юу яагаад, мэдэхгүй хүн шиг царайлаад, нөгөө дэвтрийг нь ингэж баахан харж, ингэж чимээгүй ингэж зогсож, зогссон чинь энэ яг л бичиг үсэг мэддэггүй юм байна гэж бодох шиг боллоо, тэр хүүхэн. Тэгэхээр нь ингээд л уншсан чинь ....Өөөө яанаа гэж ирээд л, миний номыг булааж аваад л, хурдан явж билээ/инээв/тийм.

Саранцэцэг -

Аа за, таны нөхөр 425 төгрөгний цалин авдаг байсан, тэр нь одоо амьдралд хүрч байв уу?

Даариймаа -

Хүргэхээсээ хүрэхгүй нь их шүү дээ. Нөгөө шинэ нэг 2 чемодантай хоосон буланд байж байгаа 2 чинь ядахдаа нэг аяга авчих, нэг шкаф хоолны тумбочки/шүүгээ/ авчих нэг орон дээрээ ганц одъяло /бүтээлэг/ аваад тавьчих жишээтэй. Тэр айл гэрийн, тэр аж ахуйн юм чинь одоо нэг их.., нэг 5 аяга авах.., тэгсээр байтал мөнгө гэдэг юм чинь л бага байсан болохоор дэлгүүрт орохоороо мөнгөө аятайхан үрэхээ зарцуулахаа ч мэдэхгүй, мэдлэгээр муу л байсан байж таараа ш дээ. Тэгээд л нэг мэдэхэд нөгөө мөнгө чинь дөрвийн 400 төгрөг гэдэг чинь их юм байхгүй юу, их мөнгө байхгүй юу. Юм хямд байлаа, хөөрхий.

Саранцэцэг -

Та Хөвсгөлөөс Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд ирсэн юм байна, гэр бүлийнхээ хүнтэй хаана танилцсан юм бэ?

Даариймаа -

Борнуурт ирээд л, тийм.

Саранцэцэг -

Та тэнд тракторын курст сурлаа гэж ярьсан, тракторыг хэр удаан барьсан?

Даариймаа -

Жил болоогүй, ганцхан хавар явсан би. Туслах жолоочоор ганцхан хавар газар хагалсан. Шөнө нь багш маань явна, өдөр нь би газар хагална. Шөнө багш маань явж газар хагалдаг. Нэг 54 трактортай, тэгээд тэр чинь тэгнэ....За чи өнөөдөр Нанзад гуайн трактороор чи яв гэнэ, тэр Нанзад ахын тракторыг би асаагаад явна, аа маргааш нь өө өнөөдөр чи Догмидын трактороор яв гэдэг ч юм уу, тэгээд л явуулдаг л байсан ш дээ. бид нар ганц биш, нэлээн хэдэн хорин хүүхэд, миний төгсөлт одоо анх л Борнуурын сангийн аж ахуйд тэр тракторын курс анх л нээгдэж байсийм. Тийм.

Саранцэцэг -

Трактор бариад явж байх үе чинь тэр л САА тариа тарьж байгаа үе л биз дээ..,?

Даариймаа -

Тийм ногоо тарьж байгаа үед тийм, газар тариалан эхэлж эрхэлж байсан үе

Саранцэцэг -

Тэр үед одоо хүндрэлтэй бэрхшээлтэй үе байсан уу?

Даариймаа -

Одоо тэр үед одоо юмыг миний хувьд л тэгж их тойруулж, айхтар цааш нь ургуулж, ухаж бодож байсан юм одоо байсан бол уу даа, тэр одоо нимгэн байсан байх шүү. Одоо яаж амьдрах уу, яаж хэдэн төгрөг олох уу, одоо хүний хий гэсэн ажлыг л ёстой хийхгүй бол болохгүй гэсэн нэг тийм л юм л энэ дотор эргэлдэнэ, тэрнээс биш цаад талын нэг их юмыг тойруулж ирээд л, бодож байсан тийм юм одоо тэр талаар нимгэн байсан байхөө.

Саранцэцэг -

Та ер нь шүтлэгтэй юу?

Даариймаа -

Шүтлэгтэй.

Саранцэцэг -

Таны амьдралын туршид харж байхад Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдсөн ?

Даариймаа -

Миний багад бол айхтар шүтэж байсан юм байхгүй, одоо нэг хэсэг хаагдаж байгаад л одоо ингээд энэ шашин чинь ингээд дэлгэрлээ л дээ. Газар сайгүй дэлгэрч байна, харин дэндүү их олширч байгаа юм бол уу, дэндүү хавтгайрч байгаа юм бол уу гэсэн нэг тийм юм надад бас бодогдож байгаам, тийм. Нэг их маш их хүнд хэрэг болох тийм үнэхээрийн тэр эрдмийг сурчихсан, тийм хүн их олон байгаасай, одоо ухаан нь энэ Пүрэвбат ламтан манай Борнуурын хүүхэд шүү дээ. Тэгээд тэрний зиндаанд эрдэм сурсан хүн олон л байгаа л даа хөөрхий , тэгэхдээ бас дэндүү хавтгайрах гээд байгаа юм бол уу гэсэн юм бодогдоод, тийм.

Саранцэцэг -

Ер нь энэ шашин шүтлэг төрд нөлөөлдөг үү?

Даариймаа -

Үгүй ээ, одоо нөлөөлж байна гээд хүмүүс буруугаар мухар сохор юмаар хүмүүсийг ухаан санааг төөрөгдүүлж байна гээд тэднийг шийтгэж байсан юм биш үү, би тэгж л ойлгодог ш дээ, бурхан дотор, шашин дотор бурхны номон дотор, сайхан юм их байсан гэж боддог. Би бурхныг шүтдэг юм ш дээ, шашныг шүтдэгийм. Тэгэхндээ зөв л шүтэх хэрэгтэй, зөв хүнээ олж шүтэх хэрэгтэй. Зөв шүтэх хэрэгтэй.

Саранцэцэг -

Монголд гадны шашны урсгал их орж ирж байгаа, та энэ талаар ямар бодолтой явдаг уу?

Даариймаа -

Үгүй ээ, би энэ талаар одоо Есус гээд л аваад үзэхэд Есусийн салбар байж л байгаа ш дээ, хүмүүс явж л байх юм, тэгээд би бас нэг 2,3 удаа очиж үзсэн, тэгээд бас л сайхан л юм хэлж байлаа ш дээ. Их сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, одоо муухай бодол сэтгэлийг сэтгэлдээ хадгалж болохгүй, бас л манай юу шиг бас л гоё л юм хэлээд л байлаа ш дээ. Тэгээд муухай юм хэлдэггүй ш дээ, Есус чинь, би бас шүтчих юмсан гэж бодохоор чинь 2 юманд зэрэг хольж, хутгаж болохгүй гээд л байгаа ш дээ. Тэгээд би багшид нь тэгсэн юм байхгүй юу, Ким гээд багш байдгийм, аягүй сайхан монгол хэлтэй, ...та яагаад .., би 2,3 очоод очихоо байчихсан чинь тэнд нэг их үнэгүйгээр эм өгч байна гээд эмч нар үзэж байна гээд л, хүн цуваад байдаг юм байна, тэгэхээр нь зэрэг дурлаад нэг очсон чинь өө тэр хөл тавих зай байхгүй, ёстой бүр амьтан чинь бүр л хахчихаж байгаа юм чинь хүүхэд, багачуулгүй. Багтдаггүй. Тэгээд хүүхдүүдэд юм тараадаг байхгүй юу. Тэгэхээр чинь тэр хавийн муухай, бүр санаа зовж байгаа юм чинь би, ....Яанаа, нөгөө үнэгүй юм гэхээр чинь л амьтан очоод л шавчих юм, тэгээд л бүх юм нь үнэгүй, тэгээд л тэр хүмүүст чинь бэлэг, өндөг мөндөг, боов ч өгч байх шиг, тэгэхээр л нөгөө улсууд чинь дахиж ирээд л, дахин дахин гүйж ирээд л, шаваад байгаа юм чинь ерөөсөө, санаа зовоод бүр очихоо байчихсан ш дээ. Тэгээд намайг харчихаад ...та яагаад ирэхээ байчихсан юм, та яагаад ирэхээ байчихсан юм гээд байхгүй юу тэр багш нь, тэгээд хэлсэн... би үгүй ээ та нар чинь өөрснөө танай энэ бурхныг шүтье гээд танай бурхан аягүй гоё юм хэлдгийм ш дээ, манай бурхан ч гэсэн их л гоё юм хэлдгийм ш дээ, адилхан л байдаг ш дээ, үзэл бодол нь тэгсэн мөртлөө яагаад хольж, хутгаж болохгүй заавал нэгийг нь гээд өрөөсгөл ингээд хандаад байдгийм, хоёуланг нь шүтвэл яадгийм гээд тэгсэн. ..Таны өөрийн чинь л юу мэднэ ш дээ, болно ш дээ гээд тэгж байналээ. Тэгээд очиж чаддаггүй ш дээ, одоо нэлээн хол байдгийм, манайхаас.

Саранцэцэг -

Аа тэр танай Борнуурын САА-д сүм нь байдаг уу?

Даариймаа -

Байдаг юм. Байр нь байдгийм. Хүмүүс очно, үе үе очно. Үе үе очоод юм тараагаад, тэгээд байдаг юм ш дээ, хөөрхий. Тэгээд манайхыг муу хэлдгийм ш дээ, тэд нар. Нэг айлд ороод тэглээ гэсэн, нэг бурхантай айлд орсон юм байна л даа, энийгээ буулгаж хая гээд, энийг оронд нь тавь гээд баахан ном өгсөн гэсэн яриа байдгийм.

Саранцэцэг -

За хоёулаа яриад бараг цаг гаран болсон байна, тэгэхээр энэ удаа ярилцлагаа өндөрлье, дараа хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье?

Даариймаа -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.