Shiimaa
Basic information
Interviewee ID: 990189
Name: Shiimaa
Parent's name: Batdelger
Ovog: Bayajih
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist? (Уламжлалт бурхны шашнаа)
Born in: Tögrög sum, Övörhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
family
education / cultural production
work
collectivization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
collectivization
children's upbringing
cultural campaigns
family
private life
work - labor
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу, та?
Шиймаа -
Сайн, сайн байна уу.
Саранцэцэг -
Би танд монголын аман түүхийн төслийн талаар танилцуулсан. Тэгэхээр одоо ярилцлагаа эхэлье. За таны нэрийг одоо хэн гэдэг вэ, та өөрийгөө танилцуулахгүй юу?
Шиймаа -
Шиймаа гэдэгээ. 79-тэй.
Саранцэцэг -
Таны эцэг эхийг хэн гэдэг улсууд байв, та хаана төрсөн бэ. Та тэр талаараа тодорхой хэлж өгөхгүй юу?
Шиймаа -
Өвөрхангай аймгийн Төгрөг гэдэг суманд Зэгстий газар төрсөн. Ээж Гаваадондов гэдэг байсан, аав Батдэлгэр гэдэг байсан. Малчин. Дээр үед мал маллахаас ондоо ажил гэж байдаггүй байлаа.
Саранцэцэг -
Танайх ер нь их олон малтай байв уу?
Шиймаа -
Өө цөөхөн. Тэмээ адуу, хонь, ямаа тийм цөөхөн малтай, цөөхөндөө болоод л байдаг, багаасаа өнчин бид нар. Тийм. Тэгээд л яахав, болоод л байсан юм.
Саранцэцэг -
Та ээж, ааваасаа хэдүүлээ байсан бэ?
Шиймаа -
Гурвуул байсан, миний дүү багадаа нас барчихсан. Одоо ах өвгөнтэйгөө хоёулхан, одоо надаас дээш нэг өвгөн л байна. Тэгээд л хоёулхан.
Саранцэцэг -
Та өнчин гэж ярилаа ш дээ, тэгэхээр аав ээж чинь их эрт нас барсан гэсэн үг үү?
Шиймаа -
Тийм, багад.
Саранцэцэг -
Хэдэн настай байхад нас барсан юм бол?
Шиймаа -
Үгүй ээ, одоо өөрийнхөө эхийг бол харуусч байсан санагддаггүй юм, эмэг эх байсан болоод. Эцэг бол саядуухан нас барсийм, тийм. Өөрийнх бол багад нас бараад ер хааяа бас ийм юм байх гэж, нөгөө хөгшин эх дээрээ байсан юм болохоор, хөгшин эх л эх болж байсан юм чинь өөрийн эхийг ёстой үгүйлдэггүй байж.
Саранцэцэг -
Таны хөгшин эхийг хэн гэдэг хүн байв, та хэдийг хүн болгосон юм байна?
Шиймаа -
Тэгсэн юм. Ханд гэдэг хөгшин байсан юм. Янзтай бид нарт чухам. Өө чухам өөрийнхөөс л илүү байсан хэрэг, ямартай эхийгээ үгүйлэхгүй, одоо л боддог юм. Тэрнээс багад бол ер хайран юм гэж харлагашаад бодож байсангүй, эмэг эх байсан болохоор.
Саранцэцэг -
Тэр хөгшин аав гэж байв уу танд, хэн гэж хүн байв ?
Шиймаа -
Байсаан. Батдэлгэр гэж. Гэхдээ Батдэлгэр гэдэг бол гайгүй ээ, саядуухан гэхдээ одоо энэ чинь 30 гаруй жилийн өмнө нас барж л дээ. Тийм, дээр үед нас барсан юм.
Саранцэцэг -
Та нар нэг гэртээ бөөндөө байдаг байсан юм уу ?
Шиймаа -
Гурван хүүхэд л, ер нь тэгээд сайн ах дүүгийн буянд л айл болцгоосон юм даа. Гуравхан хүүхэд л гэрт хоцорсон юм.
Саранцэцэг -
Таны бага дүү чинь нас барлаа гэлээ, өвдөөд нас барсан уу, ямар шалтгаанаар нас барав?
Шиймаа -
Тариа л хийлгэсэн юм гэнэ билээ, тэгээд хөдөөний хүн болсон хойно харих гэж яараад, тариагаа 2-оор нь хийчихье гэсэн юм гэнэ лээ. Тэгээд 2-оор нь хийчихсэн нөгөөх нь доз нь болохгүй юм байгаа биз, тэгээд даагаагүй байгаа юм.
Саранцэцэг -
Та бол тэр дүүгээ санадаг уу?
Шиймаа -
Саналгүй яахав, мэднээ мэднэ. Бас л нэг малчин байсан юм, хүнтэй суусан, гэхдээ хүүхдүүд нь бий л дээ хотод ч бий, хөдөөд ч бий.Тийм.
Саранцэцэг -
Тэгвэл их багадаа ч нас бараагүй юм байна ш дээ дүү чинь?
Шиймаа -
Тийм, 40 гараад л нас барсан юм.
Саранцэцэг -
Дандаа Өвөрхангайдаа байсан уу ?
Шиймаа -
Өвөрхангайн Төгрөг суманд бүүр говьд байсан юм.
Саранцэцэг -
Төгрөг сум чинь Өвөрхангайн урагшаагаа юу ?
Шиймаа -
Хамгийн урд тал, Төгрөг сум чинь тэр Сайхан-Овоо, Мандал-Овооны л харъяа, нутаг нэг тийм байсан юм.
Саранцэцэг -
Та багадаа байсан гэр орныхоо талаар ярихгүй юу ?
Шиймаа -
Бага байхад тэгээд л тогоо шанаганых нь хүн би байж, манай ах бол цэрэгт яваад л нэг багийн ажилтай гээд л оногдохгүй, дүү сургуульд, тэгээд би ганцаараа л байдаг байсан. Ганцаардаад ч байгаагүй. Мал маллана гэж байхгүй, тэр л айлуудын малтай л явна. Дээр үед чинь малаа маллаж байгаагүй юм ш дээ, цаг болохоор нь туугаад л ирнэ. Цаг ч гэж байсангүй л дээ. Үд болохоор л саах гэж туугаад ирнэ. Орой нэг тууж ирнэ. Хулгай гэж байхгүй сайхан л байж л дээ.Тийм.
Саранцэцэг -
Та бол эмэг эхдээ туслаад л гэртээ байж байдаг байж ?
Шиймаа -
Тийм, гэрт л тогоо шанагатайгаа зууралдаад л. Гэрийн хүн, сургууль соёлд ч суудаггүй, дээр үед чинь сургууль соёлд суух чинь санааны юм байсан юм чинь, гэрийн хүн гэчихээд л хоцордог. Энийг сургуульд суувал айл унтарна гээд л тэгээд л суугаагүй юм. Ах бол сургууль төгсөөд, манай дүү бол сургууль төгсөөд би л ганцараа сууугаагүй юм. Энэ гэрийн хүн гээд л, тэгээд л мал малын захтай, цөөхөн шиг малтай тэгсэн мөртлөнгөө болоод л байсан юм. Будаа гурил гэж даанч байсангүй дээ, өнөө махаа л иддэг, өрхөд нэг 5 кг гурил, 2 кг будаа, өнжиж хоноод л агент дээр чухам очиж хүлээж байгаад л авна шүү дээ. Тэгээд л тэрнийг чинь таньдаг хүндээ сайхан загнаж, нэг хоол хийнэ. Танихгүй хүнд бол өнөө махаа л чанана, дээр үед яасан дотортой байсийм, дандаа л шинэ үхрийн мах, будаа гурил нь ч байгаагүй юм чинь, одоо л чухам сайхан элбэг болчихоод чухам мөнгө л мэдэх болж, 2-р гурил шар будаагий чинь л иддэг, 1-р гурил, цагаан будаагий чинь дийлж авч иддэггүй юм шиг л байсан, одоо чинь цагаан будаа 1-р гурил л идэх юм, 2-р гурил шар будаагий чинь ерөөсөө авах гэж байхгүй, дээр үед бол тэр 2-оос өөр юм олддоггүй, өрхөд ямартаа 2кг будаа өгч байхав дээ, тийм л байдаг байсийм.
Саранцэцэг -
Тэр үед ямар ногоо идэх биш дээ ?
Шиймаа -
Ногоо гэж байгаа ч үгүй юм, говьд нэг ургамал хоолны хольц байна тэрнийг л түүж, хоолонд хийнэ ш дээ.
Саранцэцэг -
Тэр нь зэрлэг сонгино уу, гогод уу?
Шиймаа -
Зэрлэг ч сонгино биш, зүгээр л нэг тийм нэг шарилживтэрхэн л байна.
Саранцэцэг -
Цай яадаг байсийм ?
Шиймаа -
Цайг ер нь тэгээд байхгүй дээ. Ногоон цайг, 4 хуваагаад 4 айлд өгдөг байсан.
Саранцэцэг -
Аа тэр агентаар уу?
Шиймаа -
Тийм, агентаар тараагдаад. Тэгээд л дандаа хүүхдүүд гээд манайхыг чинь цай авах гээд л хөгшин улсууд чинь манай цайг гуйна. Орж ирсэн хүнд цай өгнө гээд өгөхгүй, цай бол ёстой ховор, тэмээний цай гээд хятад улсуудад тэмээгээ өгөөд, оронд нь тийм улайцарчихсан цай авдаг байсан том цай, тэгээд л хятад цай байна гээд л уугаад л байхаас биш голж байгаагүй. Цай гурил будаа ёстой ховор байсан, даалимба эд нар байхгүй ш дээ. Дээл мээлийг чинь нөхөөд л, нөхөөд л өмсөнө, одоо нөхөөстэй дээл өмсвөл яаж байх бол, шоолж. Дээр үед чинь нөхөж л өмсөнө, тэрнээс шинээр хийнэ гэж байхгүй, юм олдохгүй юм чинь. Сүүл сүүлдээ л элбэг болсоор байгаад л, одоо чухам авах юм олдохгүй, одооны хүүхдэд чинь элбэг болсон юм байна ш дээ. Миний үе дээр тийм юм чинь байгаагүй юм, мөнгө байгад тийм юм байгаагүй юм, одоо 2,3 төгрөг чинь зүү утасны хайрцганд л байна шүү дээ, авах юм байхгүй. Тэрүүгээр чинь юу авахав, авъя ч гэхнээ юм байхгүй, мөнгө бол байна.
Саранцэцэг -
Тэр агент дээр ер нь юм зардаг байсиймуу?
Шиймаа -
Агент дээр л жаахан юм өгнө, өгөхдөө хуваарьтай. Даалимба гэхэд л өрхийн нэг 2 метр байх юм уу, 4 метр ч байх юм уу, тэгж л өгнө. Тэрнээс ондооноор бол олдохгүй, тэгээд л тэр нь их ховорхон доо, одоо торго гэж ерөөсөө байгаагүй юм, нэг тэмээгээр нэг атласан дээл аваад л чухам хүнд байхгүй юм л авчих шиг санагдаж байсийм, би. Одоо бодоход муу атлас.
Саранцэцэг -
Тэр чинь тэмээгээр гэдэг чинь нэг бүтэн тэмээ өгч байж нэг дээл авах уу?
Шиймаа -
Тэгэлгүй яахав, нэг атласан дээл. Тэр үедээ чухам сайхан дээл шиг л байсийм, одоо юм олдохгүй болоод л тийм байсан юм чинь, мал байгаад заръя, зарагдах газар ч байхгүй, юм нь олдохгүй тийм л байсийм. Тэгээд л мал нийгэмчлэх л гээд л нэг чухам мал авдаг байлаа. Манайх нийгэмчлээ ч үгүй, арай том том болоод, тараад тараад явчихсан, би хүнтэй суугаад явчихсан, манай дүү нэг хүнтэй суугаад явчихсан, ах аймгийн төвд сумын төвд хүрээд ирнэ, тэгээд л мал ч үгүй болсон, одоогоороо ер нь мал байхгүй ээ, манайхан.
Саранцэцэг -
Аа танайх нэг хэдэн малтай байж байгаад сүүлд сумын төв рүү орж ирэхдээ малгүй шахам болчихсон байсан тээ?
Шиймаа -
Тийм, тэгсэн
Саранцэцэг -
Хэдэн оны үе үү, тэгэхэд танай эцэг эх байсан уу, эмээ чинь ?
Шиймаа -
Аа ер нь дээр үед шүү, байсан.
Саранцэцэг -
Эмээ болбол хөдөөнөөсөө Төгрөгтөө байсан юм уу?
Шиймаа -
Байсан, тэгэхдээ мал ч дууссан, эмээ ээж ч нас барсан, бид нар ч тэгээд төв рүү явсан, тэгээд мал ч үгүй болсон л доо.
Саранцэцэг -
Танайх мал нийгэмчлээд, яг одоо нэгдэл байгуулагдаж байх үеэр мал нийгэмчилж байгаагүй юм байна тээ? Малгүй байсан ч гэсэн нэгдлийн гишүүн болж орж байсан тэр үед яасан?
Шиймаа -
Ороогүй, ер нь хүнээс асуугаад л байдаг байсан, ер нь орох нь дээр үү, орохгүй нь дээр үү гээд л. Өө тэгээд л энд тэнд яваад л байвал орохгүй нь дээр, байгаад байвал нэгдэлдээ л байна уу гэхээс орчихоод л, нэг тийшээ явчихвал аягүй бол араас чинь дуудна, тэгэхээр нь тэгээд ороогүй юм. Бид нар тэгээд ороогүй юм.
Саранцэцэг -
Төгрөгт ер нь огт нэгдэлд ороогүй айл үлдсэн үү?
Шиймаа -
Байгаагүй ээ, хөдөөний малчин бол ер нь голцуу орно шүү.
Саранцэцэг -
Анх тэр нэгдэл байгуулагдаж байхад хүмсүүдийг яаж нэгдэлд элсүүлж байсан юм бэ?
Шиймаа -
Үгүй ээ, тэгээд ер нь яриа таниулга л хийгээд байдаг байсийм, айлуудаар яваад. Нэгдэлд ор тийм ашигтай, ийм ашигтай гээд л, тэр ашгийг нь мэдээгүй, манайх бол ороогүй л, амьтан бол ер нь орсон л доо. Хөдөөнийхөн бол ер нь орсон.
Саранцэцэг -
Ер нь орохдоо их дуртай орж байв уу, ятгалга эд нар хийлгэж орж байв уу?
Шиймаа -
Зарим нь ч ятгалгаар орсон, зарим нь ч дуртай орж байлаа,
Саранцэцэг -
Мал ахуйгаа нууж байсан гээд л кинон дээр гардаг юм байлээ, та тийм юм харж байв уу ?
Шиймаа -
Мал бол тийм нуух ч газар байгаагүй говьд бол, нуугаагүй байх. Киногоор бол одоо чухам мал нуугаад, гээд ууланд аваачаад модноос уячихсан, тэр нь алдуурч ирээд л, зурагтаар харахад л тийм харагдаж байсан, тийм юм бол говьд байгаагүй.
Саранцэцэг -
Танай тэр Төгрөг сум чинь хүн ам олонтой юу? Тэр нэгдэлд орсон айлууд нэгдэлд орсон хойноо хөдөлмөр, өдрийн хөлс гэж аваад, бас малнаас нь төрөлжүүлээд хариулдаг байсан юм биш үү?
Шиймаа -
Өө нэлээн байсан. Авдаг байсан. Өө тэгээд нэгдэлд орж байгаа улсууд нэгдлийн мал хариулж байгаа гээд жигтэйхэн олон малтай л байдаг байсан ш дээ. Би болбол тэгж байгаагүй болоод мэдэхгүй, нэгдлийн мал гээд их л олон мал байдаг байсан.
Саранцэцэг -
Заа, өөрийн чинь ах таниас хэдэн насаар ах уу ?
Шиймаа -
3 насаар ах, одоо наян хэдтэй юм б дээ..,
Саранцэцэг -
Та сургуульд суугаагүй гэж ярьсан ш дээ. Таныг гэрийн хүн гээд л аваад үлдчихдэг байж. Тэгэхэд танай баг, сумаас ирсэн улсууд танай энэ хүүхэд сургуульд орох ёстой шүү гээд л хэлдэг байсан уу ?
Шиймаа -
Хэлдэг, хэлэлгүй яахав, сургуульд яв гээд л чухам.
Саранцэцэг -
Та тэгэхэд өөрөө ямар байсан, сургуульд явах дуртай байсан уу, дургүй байсан уу?
Шиймаа -
Өө тэр үед яахав дээ, хөдөөний хүн хэдэн маландаа хорогдоод, санаанд орохгүй, ёстой санаанд орохгүй, ах бол аймаг дээр сургуульд суугаад, сум гэж байхад сургуульд суугаад, тэгээд тэр чигтээ сургуульд явах гээд л манай дүү нэг 2 хүн ирж гэнэ, ямар ч албаны улс байсийм мэдэхгүй, сургуульд явах гээд уурлаад, би явуулахгүй гэж уурлаад тэгээд л нэг яваагүй ш дээ, зайлуул. Тэгээд хүнтэй суучихсан. Тэгээд л нэг малчинтай суугаад л, тэгээд л овоо малтай байсан чинь залуудаа өвчлөөд ойчоод, нөхөр нь ч байхгүй, одоо нэг хэдэн хүүхэд л байдгийм. Мал маллаж байгаа ч юм байхгүй, дандаа төв дээр л нэг хэдэн хүүхэд байдгийм.
Саранцэцэг -
Таны эмээ чинь гэрийн ажилдаа туслуулах гээд таныг аваад үлдчихдэг байж, эмээ тань ..Миний хүү сургуульд орж юм сур даа, одоо яв даа гэж хэлдэггүй байсан юм уу?
Шиймаа -
Үгүй ээ, ашгүй хоцорлоо л гэж бодолгүй яахав дээ, хөдөөнийхөн дээр үеийн улс чинь. Ашгүй л гэж бодно уу гэхээс яв гэхгүй л дээ.
Саранцэцэг -
Танайхан айл саахалт одоо ямар улсууд байсан?
Шиймаа -
Өө, айл саахалтын улс гээд ах дүү энэ тэр гээд л зөндөө байсан.
Саранцэцэг -
Тэдний хүүхдүүдээс сургуульд суугаагүй үлдсэн хүүхэд бий юу?
Шиймаа -
Байхгүй ээ.
Саранцэцэг -
Таны амьдралд ер нь гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Шиймаа -
Байхгүй ээ
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой зүйл байдаг уу?
Шиймаа -
Байхгүй ээ, нийтийн жишгээр л амьдарч байсийм. Нээх дутаад байгаа ч юм үгүй, болж л байсан.
Саранцэцэг -
Танай гэр бүл, хамаатан садан дундаас хэлмэгдсэн бий юу?
Шиймаа -
Байхгүй ээ
Саранцэцэг -
Ерөөсөө хэлмэгдсэн хүмүүсийн талаар таньд сонсож байсан юм юу байна?
Шиймаа -
Хэлмэгдсэн юм гэж дуулдаж л байсийм. Манайд нэг лам байсийм, тэгэхдээ тэр өвдөхөөс өмнө нас барсан байхаа.
Саранцэцэг -
Танай тэр нутагт чинь ямар хүрээ, хийд гэж байдаг билээ?
Шиймаа -
Хойшоо тэр Рашаан гэж байдгийм, тэрэн дээр хүрээ байсийм.
Саранцэцэг -
Танай тэр лам чинь хүрээнд шавилдаг байсан уу?
Шиймаа -
Үгүй ээ, гэрээрээ байсийм, том лам байсийм гэнэлээ, биднүүдийн эцэг, тийм лам байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо та хүүхэд л байсан байх л даа, хэлмэгдсэн улсуудын талаар олж сонсч байсан уу?
Шиймаа -
Бага байсан болоод, өө үгүй, би чинь ойшоох ч үгүй, манайхнаас л тийм юм байгаагүй.
Саранцэцэг -
Тэр хот айл дунд таны мэддэг одоо төрөл хамаатан, одоо юу байдгийм, тэгээд баригдаж гэнэ, тэгээд явж гэнэ, гэсэн юм сонсч байгаагүй юу?
Шиймаа -
Үгүй ээ, тийм ч юм байгаагүй, тийм ч юм бодохыг мэдэхгүй.
Саранцэцэг -
Монголд хөдөө, хотгүй л соёлын довтолгоон гэж явагдсан, та тэр соёлын довтолгооны талаар мэдэх үү?
Шиймаа -
Соёлын довтолгоон гэж байсийм.
Саранцэцэг -
Тэрийг яаж явуулдаг байсан юм бэ?
Шиймаа -
3 дахь өдрийг бол соёлын довтолгооны өдөр л гэдэг байсийм, тийм. 3 дахь өдрийг хүмүүс нэг юмаа угаасан шиг, тиймэрхүү байлаа, нэг аяганы алчуур гаргаад тавих жишээтэй, аяга арчих алчуур нь ч ховорхон л доо. Нэлээн ширүүн байсийм, тийм.
Саранцэцэг -
Тэр соёлын довтолгооны комиссууд гээд л айлаар яваад л албан байгууллагаар ч явдаг юм байсан гэсэн, айлуудаар орохоороо юу шаарддаг юм?
Шиймаа -
Өө тэр л ариун цэвэр үзнэ, аяга шаазангийн алчуур үзнэ.
Саранцэцэг -
Хүний ариун цэвэр шалгах уу?
Шиймаа -
Шалганаа. Шалгалгүй яахав, чухам. Аа тэгээд л тийм юмтай бол ийм юмтай бол гээд л тэгнэ, тэрийг нь олдохгүй юм чинь. Ор дэрний цагаан хэрэгсэл гэж байсангүй, оо, сойз, саван гэж тэр үед байсангүй, сүүлд л ирдэг болсон юм чинь. Олддоггүй байсийм. Хоолны халбага тэр шаазан аяга энэ тэр чинь ховорхон байлаа шүү дээ. Тэгээд л одоо сүүл сүүлдээ элбэгшсээр байгаад одоо авах юмны ая таарахгүй болцорсон, одоо бол юм элбэг гэж дэндүү юм байна ш дээ. дээр үед чинь шаазан аяга гэж байгаагүй юм, энэ хоол иддэг халбага байгаагүй юм.
Саранцэцэг -
Тэгээд яаж хоолоо иддэг байсан юм?
Шиймаа -
Хулсаар халбага зорчихоод л тэргээр л иднэ. Модон аягахан тийм л юм байсан, мөнгөн аяга модон аяга тиймэрхүү л юмаар. Тэгээд л хулс модхоноор л халбага хийнэ, тэр дээд талын айл нь л хулсаар халбага хийнэ. Зүгээр л нэг дөрвөлжин дотроосоо дэрс аваад ч хоол идэж байх шиг, айлууд чинь тийм л байсан. Сүүлдээ л шаазан гарч ирээд л, ганц нэг халбага олддог болоод л байсийм. Аяганы марль энэ тэр чинь сүүлийн үед л гарч ирсэн. Дээр үед байгаагүй юм.
Саранцэцэг -
За тэр СД-ны хүмсүүд айлуудад тийм юмтай болоорой, ийм юмтай болоорой гэчихээд буцаж ирж шалгадаг байх нь байна ш дээ, аа тэгээд ирэхэд нь биелүүлэхгүй байж байвал яах уу?
Шиймаа -
Үгүй ээ, юм нь олдохгүй юм чинь яахвээ, дээ. Арга хэмжээ ч авахгүй. Шаардана хэлнэ, тэгээд тэр нь олдохгүй юм чинь яахвээ дээ.
Саранцэцэг -
Аа тэр СД-ны үеэр чинь бичиг үсэг хоцорсон улсуудаа нэг бүлгэмээр бичиг үсэг заадаг байсан, бас хүмсүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, тариа мариа хийдэг байсан гээд л ярьдаг юм байналээ. Та тэр талаар сайн ярьж өгөхгүй юу?
Шиймаа -
Заа, тэр бичиг үсэг мэдэхгүй улсыг хөдөө баг дээрээ бичиг үсэг заалгадаг л байсийм. Манай ах заадаг, тэгээд нэг гэрийн улс чинь нэг нэгэндээ зааж чаддаггүй юм билээ. Одоо бодож байхад л. Би л ахыг ер ойшоодоггүй байсан. Гайхуулах гэж ч бодох юм уу, юу юм, ер ойшоохгүй. Айлуудын улс, настай улс бол одоо их ойшооно. Ахаар чинь ном заалгаад л, сураад л чухам, тэгэхэд би л ойшоож байгаагүй.
Саранцэцэг -
Тэгж заалгаж байхад их олон хүн хамрагдаж байсан уу?
Шиймаа -
Өө олон хамаарагдана, хөгшин залуу хамаагүй шүү. Хөгшин хөгшин улс чинь эвшээлгээд л, тэгээд л ахыг тэгдэг байсан..заа хүүхээ, бие засах болж байна уу, бие засмаар байна гээд л эвшээлгээд л, ундаа уумаар байна гээд л настай улсууд тэгдэг байсан гэж байгаам. Залуучууд нь бол ....багшаа бие засах болж байна уу, гэдэг байсан гэж байгаам. Жигтэйхэн хөгшин улс чинь одоо тэгээд л, бичииг үсэгт суугаад л, тэгээд л нэг юм бичиг үсэг заалгана шүү дээ. Манай ах бол аймаг дээр суугаад л онц төгсөж ирээд л тэгээд л хөдөө бичиг үсгийн багш хийгээд л, үгүй ээ тэгэхэд цалин байгаагүй санагддагийм. Зүгээр л багт л зарагддаг байсан байх гэж боддогийм. Манай ах тийм юм хийж байгаад л сүүлдээ том болоод л явчихсан юм байгаа юм, сүүлдээ жолооч болсон байдгийм. Тэгээд л бичиг үсгийн багш хийгээд, нэг гэр нэг газар барьчихаад л , тэр гэртээ заана. Хөлөө жийгээд л эвшээлгээд л настай улс чинь ...тарах болоогүй юу, хүүхээ гэж, үгүй ээ тэгээд л өдөр болгон л, бууцны гадаа гэр барьчихсан л тэгээд л морьтой улс ирээд л байгаа харагддаг ш дээ.
Саранцэцэг -
Тэгээд сар мар хичээллэдэг юм уу, арван хэд хоногоор уу?
Шиймаа -
Өө сар ч бол элбэг. Хичээллээд л бичиг үсэг тайлагдаад л байвал явуулаад л байна. Сурахгүй бол байгаад л байдаг байсан байх. Байгаад л байдаг байсан. Хөгшин улс чинь их идэвхтэй сурна, чухам....Эээ хүүхээ гээд л залуучуул нь багшаа л гэдгийм гэнэлээ. Хөгшин улс нь ...Хүүхэээ чухам цайгаа уумаар байна, харьж гээд л байдаг л байсан байгаа юм.
Саранцэцэг -
Та ч гэсэн бүлгэмээр бичиг үсэг сурсан уу?
Шиймаа -
Суулгүй яахав, сууж л нэг юм 4 төгсч байгаа юм, тийм, тэгээд сургууль хэлж өгнө л дөө, тэд төгслөө, тэддүгээр ангийн хичээл гээд л, би бол бага байхад ном заахад ойлгохийн хувьд бол сайн ойлгодог байсан юм. Даанч өөрийнхөө ахыг байсан болохдээр тоож байсангүй.
Саранцэцэг -
Танай ах болохоор хэд хүртэл заах уу?
Шиймаа -
Дээр үед чинь 4-өөс дээш байгаагүй юм чинь. 4 л төгсөөд л, аймагт төгсөөд онц сурсан гээд л чухам, очихдээр зэрэг л бичиг үсгийн багш хийлгээд, тэгээд л тэр цалингүй л байсан байх гэж цалин гэж л юм авчирч байгаагүй л юм байгаа юм. Зүгээр л нэг багийн ажил байсиймуу яасийм, мэдэхгүй. Хаанаасаа ч нэг гэр барьдгийм барьчихсан, тэгээд л хоосон гэрт л байлгүй яахав дээ, тэгээд л сумын төв дээр хүртэл бичиг үсгийг чинь заагаад л мэдэхгүй хүнийг чинь шалгаад л заана шүү дээ. Би бас сууж л байсан. Тэгээд л танихгүй өөр хүн заахаар чинь шал өөр сурч байгаа юм, өөрийнхөө төрсөн ахыг болохоор ойшоохгүй л байсан чинь үгүй ээ, тэгэхэд нь сурч байхгүй яав гэхээр бодогддог л байсан. Жинхэнэ мэргэжлийн багш нар заана шүү дээ, төв дээр чинь. Тэгээд гайгүй ээ, цээжээр уншуулна, цээж бичиг хийлгэнэ, тэрэнд нь гайгүй тэнцээд л 4 төгсчихөж байсан.
Саранцэцэг -
Тэгээд 4 төгсөхөөр нэг үнэмлэх өгдөг ш дээ, тийм юмтай юу?
Шиймаа -
Өө байлгүй яахав, байсан юм, одоо бол байхгүй л дээ, хаячихсан ч юм уу мэдэхгүй, ямартаа одонгийнхоо дэвтрийг хүртэл алга болгочихоод, энэ чинь одонгийн мөнгө саяхаан хотод өглөө ш дээ, дахиж архив мархиваар үзүүлж, ахиж одонгийн дэвтэр аваад, тэгээд мөнгөө авсан. Тийм. Тэгээд дээр үеийн чинь юмыг алга болгочихдог юм, хайчдаг ч юм мэдэхгүй, тиймэрхүү л амьдралтай байлаа.
Саранцэцэг -
Та 4-р анги төгссөн гэхлээр бага боловсролтой боллоо гэсэн үг юм байна, та дараа нь сумын төв рүү орж ирээд ямар ажил хийж байсан бэ?
Шиймаа -
Сумын төвд бол ажил нэгдэлд л жаал жуул юм хийнэ үү гэхээс ажил ерөөсөө олдохгүй, тийм, хөдөө бол тэгж ажил олдоно гэж байхгүй, нэгдэлд бол яахав дээ, нэг гуанз гаргавал гуанзанд нь ажиллана, тэрнээс бол ажил олдохгүй, аймаг дээр л ирж ажил хийцгээнэ. Цэцэрлэг, сургуулиар. Цэцэрлэгийн тогооч ч байх шиг, асрагч хүмүүжүүлэгч тийм л юм хийж байсийм. Хамгийн сүүлд нь сургуульд жижүүр хийж байгаад л тэтгэвэрт гарсийм. Аймагт. Хөдөө суманд бол ажил олдох гэж байхгүй.Нэгдэлд нэг жаал жуулхаан юм хийнэ. Тэгээд нэг хэдэн төгрөг авахаар сайхаан санагдаж л байсийм. Нэгдэлд яахав нэг гуанз гаргах ч юм уу, тийм л юманд оролцоно, тэгээд нэг хэдэн төгрөг аваад зүгээр ч юм шиг л байсийм.
Саранцэцэг -
Тэгэхэд чинь бол нэг зуун хэдэн төгрөг эд нар авдаг байсан байхаа даа?
Шиймаа -
100 хүрэхгүй авна, тэгэхэд юм хямдхан байсан юм чинь одоог бодвол. Тийм. мөнгөний ханш өндөр, 100 хүрэхгүй төгрөг байхад чинь их нэлээн юм авна шүү дээ. Гурил, будаа хямдхан, одоо л үнэтэй болсноос биш, хямдхан байсийм
Саранцэцэг -
Тэр үед улсуудын соёл гэдэг юм жаахан тааруу байсан болоод л энэ улс чинь соёлын довтолгоог явуулсан байх даа?
Шиймаа -
Тааруухан байсан л даа. Ер нь тааруухан байсан. Цагаан хэрэглэл гэдэг юм хөдөө байтугай сумын төв дээр ч ховорхон, олдохгүй юм чинь. Мөнгө байгаад олдохгүй, төвийнхөн бол нэг даавуутай л байдаг байсийм даа. Хөдөө бол даавуу гэж байхгүй л дээ. Тэр дээлээ нөмөрнө үү, юугаа нөмөрнө үү тэгээд л унтана. Ёстой хөнжил даавуу гэдэг чинь байгаагүй юм, одоо бол дээл нөмөрдөг хүн байхгүй, хөдөө чинь сайхан болсон байналээ.
Саранцэцэг -
Яг тэр СД-ны үеэр радио гэдэг юм нэвтэрсэн үү, өмнө нь радио байсиймуу?
Шиймаа -
Радио ч яахав дээр үеэс нэг юм, прожуктор гэж ярьдаг байлаа, радио ч гэдэг байсан дээр үед нэг тиймэрхүү юм ирээд л, ээ яасан сайхан юм гээд л сумын төв дээр л байдаг байсан. Хөдөө малчинд бол байдаггүй, сумын төв дээр л нэг айлууд чинь тооноороо холбочихсон, тийм юм байдаг зүгээр ч юм шиг л байсан. “Эх орон-52” гээд ямар юм билээ, радио юм уу даа, нэг тийм юм байдаг байсан. Зайгаар ч ажиллаж байгаагүй, тогоор ч ажиллаж байгаагүй, өөрөө нэг зайтай байсан юм бол уу даа. Тэгээд сүүлдээ нэг ганц нэг айлд байдаг, сумын төвд нэг айл бүхэнд байдаг болчихсон л байсан.
Саранцэцэг -
Сонин хэвлэл ирж байсан уу?
Шиймаа -
Сонин хэвлэл ер нь ховорхон байлгүй яахав, ёстой байхгүй. Сонин хэвлэл гэдэг чинь ёстой ирэхгүй.
Саранцэцэг -
Соёлын довтолгооноор яаж ийгээд бичиг үсэг хоцорсон улсаа дугуйлан, бүлгэмээр сургадаг байжээ, аа тэр эрүүлжүүлдэг ажил яаж явагдаж байсан юм?
Шиймаа -
Эрүүлжүүлэх гэдэг чинь юу билээ?
Саранцэцэг -
Одоо жишээ нь хүмсүүдэд улаан тариа хийсэн гээд л тэгдэг, тэр чинь СД-ны үед юм уу, тэрнээс өмнө юм уу?
Шиймаа -
СД-ны л үе. Орос эмчтэй ч таараагүй, орос хятад байдаг л юм гэнэлээ, таараагүй. Үгүй ээ, тэгээд л дээр үеийн улс эрүүл байсан ч юм уу, эмч эмч гээд л байсан санагддаггүй юм, агаар нь сайхан болоод тэр юм уу, гайгүй эрүүл л байдаг байсийм.
Саранцэцэг -
СД тэгээд хүмсүүдийн амьдралд нөлөөлж чадсан уу?
Шиймаа -
Чадаж л байгаам л даа, СД-ноос өмнө тэгж дээл хийе, тийм ч юм авъя л гэдэг байсан. Тэгэхээр нөлөөлж л байгаа хэрэг л дээ.Тэр 3 дахь өдөр ариун цэврийн өдөр гэдэг байсан, 3 дахь өдөр бол ер нь их л бэлтгэдэг байсан, тийм. Хир хураа угаагаад, аяга шанагаа угаагаад, их л бэлддэг байсийм. Тэр бол хэрэг болж л байгаа юм, СД гэж байхгүй бол заваан хэвээрээ л байлгүй яахав дээ. Тэрний буянгаар бас жаахан цэвэрлэдэг л байсийм.
Саранцэцэг -
СД-ны үр ашиг эрүүл мэнд боловсролын салбарт гарч байжээ, өөр ямар салбарт өөрчлөлт гарч байсан гэж боддог вэ, та?
Шиймаа -
Өөр одоо ёстой мэдэхгүй. СД бол хэрэг болж л байсан, мал зарах гээд л хүн нь байхгүй, тэгээд ганц хоёр мал зарах гээд л, зуух аваад л хамгийн наад зах нь зуух гэж байдаггүй байлаа ш дээ, дээр үед чинь. Задгай тулга. Манайх тийм л юманд түлдэг л байсийм. Хөө тортог ихтэй, тэр ч бүр янзтай. Өглөөд чинь өрх бүтээлттэй, тэр харгана шавгийг чинь түлээд л гэрээ сайхан дулаацуулж байгаад л өрхөө татна, утаа янзтай байлгүй яахав дээ, тэгээд тэрүүндээ дасчихсан л байхгүй юу, тэгээд л зарим нэг айл адуугаар авч өгнө, тэмээгээр авч өгнө гээд л муусайн зуух, үгүй ээ яасан сайхан юм бэ, манайд олддоггүй юм бол уу, гэдэг л байсан юм. Тэгээд сүүлийн үед л зуухтай болсноос биш тулгатай л байсийм. Утаа бол жигтэйхэн байлгүй яахав дээ, одоо зуухнаас утаа гарахаар нүд сохоллооо, хаая хүүе гээд л орилж байна, тэгэхэд задгай түлээд ер хэцүү байсан санагддаггүй юм, түлээд л байсан.
Саранцэцэг -
Тэр СД-ны үеэр айлууд бүрээсээ сольж байсан уу?
Шиймаа -
Солилгүй яахав, энэ цагаан бүрээсийг чинь. Үгүй ээ, тэгээд арай нэг сэгээтэй нь л нэг олж ирнэ. Хаанаас ч авдаг байсийм, аян жинд явах гэж байдаг байлаа л даа. Тэмээгээр, тийм улс л нэг жаал зуул юм авчирч зардаг, тэгээд тэр жинчин ирвэл юм худалдаж авъя гээд л хөдөөнөөс хүн цугладаг л байсийм. Үгүйдээ л гурил л худалдаж аваад л чухам, гурил мөн даанч ховорхон, тэгээд шуудай гурил тараагаад л, зарахад нэлээн үнэтэй байсан байх гэж боддогийм. Манайхны нэг хүн тэр аянд явдаг байсийм, тэгээд л элдэв юм авчирдаг, тэр харандаа дэвтэр хүртэл авчирч өгдөг, сайхан ч санагдаж байсийм, нэг хөөтэй самбар гэж юман дээр бичдэг байсийм, тийм. Модон дээр ингээд тосолчихоод дээрээс нь үнс үрчихээд, тэгээд бичнэ шүү дээ.Тэгээд л бичихээр гараад байдаг, тэгээд л нөгөөхөө нэг гараараа ингэчихнэ, тэгээд л арилгачихаад л, дахиад л бичнэ. Тэгээд л аянд явсан хүн дэвтэр харандаа авчирч өгөхөөр сайхан юм шиг санагдаж байлаа. Одоо тэгж бал харандаагаар бичдэг хүүхэд гэж ёстой байхгүй, үгүй ээ бас сайхан санагдаж байж билээ, цэвэрхэн чухам.
Саранцэцэг -
Танай гэр чинь бол Төгрөгөөсөө зайтай хол байсан биз?
Шиймаа -
Бүр хол бүр говьд байсийм. Ус ховор, худаг л татна, задгай ус гэж байхгүй одоогоор ч задгай ус гэж байхгүй.
Саранцэцэг -
Бас нэг нутаг орны онцлог байна, айлууд нь их бөөн бөөндөө юу, таруу суурьших уу?
Шиймаа -
Таруудуухан шииг л байна, тэгээд л өнөө худаг, дандаа худаг татна, мал чинь усаар л их дутна, усаар бол мал ер нь их дутна, одоо тэмээгий чинь 3 өнжөөгөөд л усална шүү дээ, тэгэхэд чинь тэмээ цангацраад л, бөөрний үс нь бутраад л, гэдэс нь түнтийгээд л байна, услахаар л. Тэгээд 3 өнжөөчихнө. Уснаасаа хол өнөө хоолонд болоод л явчихна, малын хоолондоо. Дандаа л онгоцонд л ховоогоор татаж л хийнэ. Ажил ёстой их. Тэрнийг чинь татаж л явлаа. Эхлээд л хэцүү нуруу өвдөөд л хэцүү байдаг байсан. Сүүлдээ сурчихаад л эзэнгүй малыг бол ер нь услахгүй шүү, хорьж байгаад л өөрийнхөө малыг услаад л явна, эзэнгүй мал чинь хэцүү, сүүлд нь чухам усан дээрээ овоороод л чухам.
Саранцэцэг -
Эзэнгүй мал гээд, ус бараадаад өөрснөө хүрээд ирсэн?
Шиймаа -
Тэгэлгүй яахав, зайлуул чухам. Тэгээд тэрнийг чинь хорьж байгаад л өөрийнхөө малыг усална. Эзэнгүй мал бол олон л доо. Адуу, тэмээнээс өгсүүлээд л их, хонь ямаа ч тэгж явахгүй, эзэнгүй мал гэдэг чинь чухам цангацарсан амьтан чинь ус уух гэлгүй яахав дээ
Саранцэцэг -
Ундныхаа усыг бол яах уу, юугаар татах уу?
Шиймаа -
Үгүй ээ, үгүй. Тэмээндээ л аччихна. 2,3 айл гэхэд л нэг айл л нэг тэмээнд л ус ачна, тэгээд л холоос авнаа., чухам. Аягүй холоос авна. Тэгээд л ус гэхэд чинь л халуун наранд ирдэг л байлаа. Одоо бол чухам нартай байна, нар цохилоо л гэнэ, тэгэхэд тийм юм мэдэж байсангүй, өдөржингөө яваад л ус хөтлөөд ирдэг л байсан. Жигтэйхэн халуун, чухам халаад л явна. Тэгээд л ирдэг л байсан. Тийм үед л амьдарч байлаа.
Саранцэцэг -
Та чинь 40 онд төрлөө гэж ярилаа ш дээ. Тэгэхээр улс орны амьдрал тухайн үед ямар онцлогтой байв? Хэцүү хүнд л цаг байж дээ,
Шиймаа -
Эмээ нь одоо тэгээд л 2 төрийн нүүр үзээд л явж байна ш дээ. Дээр үед нэг одооных чинь шал өөр, тийм.
Саранцэцэг -
Яг 40-өөд оны таны бага байх үед ёстой юм ховор хэцүү байсан цаг,таны одоо эмэг эх мэддэг л байх, коммун хоршоолол гэж болж байсан гэж ярьдаг юм байлээ?
Шиймаа -
За тэгж л ярьдгийм, тэрнийг бол мэдэхгүй юм,хомуун хамтрал гээд л ярьж л байдаг байсан, би тэгэхэд бага байсан болоод ойшоож ч байсангүй, над хүн тоож ч хэлж байсангүй, тийм. Хомуун хамтрал гэж ярих нь ч ярьдаг байсан шүү, чухам юу ч байсийм, мэдэхгүй. Манай ах л гэхэд цэрэгт явчихаад л заа чухам л довтолж байна, довтлох гэж байна гээд л захиа бичдэг л байсийм. Тэгээд яадаг ч байсийм, хэн мэдэхэв. 49 онд л бууж ирсийм гэнэлээ, цэргээс. Би одоо хэдэн онд яваад хэдэн онд ирснийг нь ч мэддэггүй юм, дөчин хэдэн онд л, дээр үед чинь 5 жил явдаг байсан юм чинь, цэрэг. Тэр үед л явж байсийм, тэгээд одоо довтлох гэж байна, довтолж байна гэж ярьдаг байсан гээд л манайхан тэгдэг, тэгж л ярьдаг байсан. Яанаа ийнээ гээд л тэгцгээдэг байсан.
Саранцэцэг -
Танай эмэг эх та нартай ямар харьцаатай байдаг байсан, та нарт их үлгэр юм ярьж өгдөг хүн байв уу, юу гэж сургадаг байв, ихэнхдээ?
Шиймаа -
Үгүй, тэгээд л ихэнхдээ малынхаа тухай л ярина, бид нарт бол жигтэйхэн сайн ямартаа өөрийнхөө эхийг үгүйлэхгүй байхав, санаанд орохгүй, нөгөө эмэг эхийг байхаар. Аймаг руу бие муу гээд аваад явчихсан, тэгээд л мэддэггүй байсан юм чинь. Намайг тоож хүн ярихгүй, хойно нь нас барчихсан л гэж ярьäаг байсан, үгүй ээ бас тийм юм байх гэж л бодож байсан, өнөө эмэг эх ч бид нарт малынхаа тухай л хэлнэ,
Саранцэцэг -
Мал маллах аргыг л хэлэх үү?
Шиймаа -
Тэгнэ, мал маллах аргыг л хэлнэ.
Саранцэцэг -
Нутаг орныхоо юмыг одоо шуурах нь, цаг агаар муудах нь гэсэн юмнууд хэлдэг, ярьдаг байсан уу?
Шиймаа -
Одоо тэрнийг мэддэггүй, тийм хөдөөнийхөн болохоороо мэддэггүй л юм байгаа биз, радио телевизор ч гэж ямар байсан биш, мэддэггүй л байсан биз. Тийм яг юм хэлдэггүй л байсан. Би ч бага байгаад ойшоож байсангүй л дээ.
Саранцэцэг -
Ажилсаг хүн байсан уу?
Шиймаа -
Өө ажилтай байлгүй яахав, чухам. Настай хөгшин хүн. Бид нарт чинь л чухам энд тэнд яваад ирэхэд л хоол унд бэлдчихсэн чухам, янзтай л миний хүүхдүүд тэг ингэ л гээд байна. Тэгэхээр л нөгөө чухам эмэг эхийнхээ зүгээр уяраад л, өөрийнхөө эхийг үгүйлэхгүй байхгүй, тэгээд л хүн нас барчихсан л гээд яриад байх, ер мэддэггүй байсийм. Тэмээгээр, яах аргагүй задгай авдранд ачаад явсийм байгаам. Тэрнийг нь л мэддэгийм. Бие нь гайгүй болсон гэнэ, явж эмээ аваад байдаг гэнэ, хөгшчүүл ярьдаг л байсийм. Тэгээд сүүлдээ нас барчихсан л юм ярьдаг байсийм. Тэгээд аймаг дээр одоо хаа оршуулсныг мэддэггүй, тэр үеийн мэдэх хүн одоо байхгүй юм чинь. Өөрөө л боддогийм, аймгаас хойш оршуулсан бол уу гэж нэг боддогийм. Нэгдэлд нэг аргал түүдэг байлаа л даа, машинаар. Тарагт руу явахаар зүгээр аргал түүгээд л ирдэг, аймгаас хойш уул тойроод л явахаар очоод л хэвтчихдэг, ядраад л түүж чадахгүй. Тэгээд л юу ч аргал түүхгүй л хүрээд ирдэг, 2,3 явахад. Тарагт руу явахад хамгийн их аргалыг нь түүдэг, тийм байсан. Тэгээд аймгаас хойш л тэр уулнаас хойш л оршуулж дээ, миний эхийг. Тэгээд л эхийн газар хүндэддэг гэж ярьдаг, тэгээд л би ингэж бие муудлаа л гэж боддог байсан, наашаа ирээд л аймгийн төвд ойртох тусам л бие зүгээр болчихно, тийм байсийм. Тэгээд л тэрнийг л сүүлд л боддогийм, эхийг л аймгийн төвөөс хойш л оршуулсан юм байна, эхийн газар л ёстой нэг хүнддээд л би очоод л ядарч л гэж би сүүлд л боддог.
Саранцэцэг -
Тэр аргал түүгээд яах уу?
Шиймаа -
Нэгдэлд өгнө. Нэгдэлд өгөөд л их дуртай л даа, хөдөөнөөс аргал түүлгэх, өнөө түлээ түлш гэж байсангүй, тэгээд л аргал авчраад л аргалаа худалдана, 2 төгрөг шүү дээ, тэрний 2 төгрөг чинь тэгэхэд их юм байж л дээ. Талх 1 төгрөг 40 мөнгө байсийм. Тийм нэг шуудайтай аргал 2 төгрөг, тэгээд л аргалаа хэдэн шуудай болно, тэгээд л чухам овоо мөнгө болоод л, тэрүүгээр чинь овоо юм авчих шиг л болдог байсан. Ажилтай байсан мөртлөнгөө сайн өдөр энэ тэр яваад л, тэгээд тэр аргалыг нь түүгээд л ирнэ, тэгээд л тэр аймгаас хойш явахаар л бие муудаад л, тэгээд л би болддогийм, миний эх л ер нь энд л оршуулж дээ, тэгээд л энэ газар л надад таарахгүй байна, тэгээд л тэр Тарагт сум гэдэг чинь яг баруун тийшээ, тэгээд тийшээ явахдээр зүв зүгээр. Ихэнхийг нь түүгээд л ирнэ. Тэрнээс их түүгээд л ирнэ. Тэгээд л аймгаас хойш явахдээр ганцыг ч түүхгүй, очоод л ядраад л хөдөлж болохгүй, чухам. Тэр хээр газар хэвтэж байгаад л тэрэг явахаар л хүрээд ирнэ. Тэгээд л наашаа аймгийн төвд ойртох тусам л зүгээр болж, явсаар байгаад л бүр зүгээр болно. Тэгээд л асуух гэхнээ л мэдэх хүн байхгүй. Биднүүдийг яасан бол гэж одоогоор асуух хүн одоогоор ч байхгүй. Мэдэх хүн ёстой байхгүй. Хэлүүлдэггүй ёстой сонин юмаа гэж гайхахаар.
Саранцэцэг -
Ээжийг чинь нас барж байх үеэр таны ах хаана байсийм?
Шиймаа -
Ах цэрэгт байсийм. Биднүүдийн эхийн ах нэг гэрийн өргөмөл юм гэнэлээ. Тэр л аймаг руу аваачиж өгөөд л очиж эргэж тойроод л, тэгээд л байдаг байсан. Ирээд л ярьж байгааг нь л дуулна уу гэхээс намайг тоож хүн хэлэхгүй л дээ. Хүний ярианаас л дуулна. Дуулъя ч гэж нэг ойшоохгүй, нөгөө бага байсан болоод. Тийм.
Саранцэцэг -
Таны бага байх хүүхэд насны амьдрал бусад хүүхдүүдийнхээс ялгаатай юм байсан уу?
Шиймаа -
Ялгаатай ч юм байгаагүй. Ер нь жишээ л байсан. Жишээ л байсан.
Саранцэцэг -
Тэр үед хүүхэд том хүний хоорондын харьцаа нь ямар байсан, одоо яаж өөрчлөгдөөд байна?
Шиймаа -
Тэгэхэд бол хүүхдийг ер нь ярианд оролцуулахгүй шүү дээ, хөгшин улс,..... юун саваагүй юм, гар.... гэдэг байлаа. Одооны хүүхэд бол мэдэхгүй юм байхгүй ,хүний үг чагнаад л, хүүхдэд ч хэлнэ, мэдэхгүй ч юм байхгүй. Гар, битгий хүний үг чагнаад бай л гэнэ, тэгээд л гараад, гараад л алга болж өгнө.Чагная ч гэхгүй. Хүн ч тоож юм хэлэхгүй, үг чагнах ч үгүй.
Саранцэцэг -
Томчуул юм хэлэхэд их л дуулгавартай байдаг байсан уу?
Шиймаа -
Өө ер нь дуулгавартай. Янзтай чухам. Их хүндэтгэж үзнэ, одооны хүүхэд шиг дайрч унагачих гээд л явахгүй. Хүнийг их хүндэтгэнэ. Одоо дээр үед чинь сургуулийн хүүхэд зангиа гэж байсан нэг улаан юм уяатай, тэрнийгээ ингэж барьж байгаад, зогсож өнгөрөөдөг байлаа ш дээ. Одоо бол мэдэхгүй, татаж унагачихаад л явчих байх. Тэгээд зогсож өнгөрөөгөөд, их хүндтэй байсийм, их хүмүүжилтэй байсийм. Давтлага эд нар хийж байгаа гээд л, сургуулийн хүүхэд чинь хичээлээс тараад давтлага хийж байгаа гээд л янзтай байсийм. Одоо бол давтлага гэж алга, дөнгөж нэг хичээлийн хэдэн цаг, тэгээд яахав дээ, юм сурах нэг нь сураад, сурахгүй нь тэр л юм байгаа биз
Саранцэцэг -
Ер нь хөдөөний хүүхэд чинь голдуу сумын төв рүүгээ ирж сургуульд сурдаг, заа тэгээд ирэхээрээ айл хунарт байгаагүй хүүхэд бол дотуур байранд ордог, дотуур байранд явуулсан эцэг эх бол хүүхдийнхээ араас нь санаа зовоод л байдаг байлгүй? Танай ах жишээлбэл 4-р анги төгссөн бас дотуур байранд байсан уу?
Шиймаа -
Аймаг дээр байранд байсан. Тэгээд аймаг руу нэг тэмээ гаргаад л аваачиж өгдөг байсан, говьд чинь хүүхдийн хоолонд тэмээ л гаргаж өгнө шүү дээ. Хүнсэнд нь, тэгээд л аймаг руу тэмээ аваад л явдаг байсан, манай дүү сумын төв дээр байранд байсан, бас л тэмээ л гаргаж өгдөг байсан.
Саранцэцэг -
Дотуур байрны түлш гэж аргал юм өгдөг үү?
Шиймаа -
Өгнө, аргал ч. Заг гэж говьд чинь нэг мод байлаа, говийнхон бол тийм юм авчирч өгнө, чухам илчтэй гэж янзтай сайхан, заг гэдэг чинь чухам. Хуурай сайхан цагаан заг бол сайхан шатна, нойтон заг бол шатахгүй л дээ. Илчтэй чухам, лут мод. Цог нь тэгээд бүр хонодог байсийм. Тийм. Өглөө цогийг нь гаргаад л гал түлдэг. Шүдэнз гэж байдаггүй байлаа ш дээ. Урьдаар боссон айлаас л гал авдаг, нэг үүсч байгаа аргал авчраад л аргалаа зэргэлчихэж байгаад л тэрэн дээрээ хийгээд л үлээдэг, шүдэнз олддоггүй юм чинь, боссон айл л хараад байна, уул нь хэт гэж нэг юм байна, тэрнийг ингэж цохиж гал гаргана, тэгж нэг гал гарна. Тийм юмгүй айл олон л доо, тэр чинь тэр болгон айлд олдохгүй, тэгээд л боссон айл л хараад байна. Гал авах гээд л чухам. Тэгээд л боссон айлаас л гал авч нэг юм галлана. Шүдэнз гэж ёстой байгаагүй. Тэгээд л гал унтарна гээд аргалыг чинь цуваргаад л өнөө тулган дээрээ тавиад байна шүү дээ, унтраахгүй гэж. Тэрүүгээрээ галлах гээд л. Шүдэнз байхгүй. Сүүлийн үед л шүдэнзтэй болсийм, хаанаас ч ирж байсийм. Мэдэхгүй.
Саранцэцэг -
Тэр жинд явдаг улс байж байж л нэг ирнэ биз?
Шиймаа -
Аа нэг сар явна. Нэг сар яваад л ирнэ. Хятад руу явна, Орос руу явдаг л байсан байх даа. Хятад руу их явнаа, чухам. Үгүй ээ, тэгээд цөөхөн хүн явна, манай нэг ах өвгөн явдаг байсийм. Самдан гэж байсан. Биднүүдийн тэр төрсөн эхийн ах нэг гэрийн бүлэнцрүүд юм гэнэлээ. Тэр хүн яваад л, аянгаас ирэхээр нь тэгж ямартаа дэвтэр харандаа авчирч өгөөд л, сайхан юм гайхаж байхав. Чихэр авчирна, тэгэхэд хээлт гэж нэг чихэр байлаа, голтой чихэр, бурамтай. Ёотон л нэг чихэр дээ. Янз бүрийн чихэр бол байгаагүй юм чинь. Тэгээд л тэр гурил будаагий чинь аянчин ирэхээр л нэг өгдөг, тэгээд дандаа л махаа иднэ, яасан дотортой байсийм. Орой бүхэн л мах идээд л, болоод л байсан санахийм. Айраг байнаа, ааруул өрөм цагаан идээгий чинь тэрнийгээ л иднэ. Харин өвөл нь бол борц их хийчихээд зунд борц иднээ, чухам. Тэмээгээрээ л борц хийнэ. Говьд бол чухам дандаа тэмээ. Өө чухам дандаа тэмээ. Хоол дууслаа гээд л нэг бага тэмээ гаргана. Тэгээд л тарган ч байна, тэгээд л. Тэмээ л гаргаад байх нь тэр. Зундаа бол мал цөөхөн гаргана, эргүү болтугай гээд л , эргүү малыг л нэг гаргана. Тэгэхээр л нэг мах иднэ. Нэг махсаа гарна. Тэгээд л эргүү болтугай нь гээд л чухам, баярлаад л, мал эргүү болчихвол чухам баярлана. Баярлаад л байна. тэрнийг чинь таргалуулах гэж байгаа гэж аваачиж уяж байгаад л хөшчүүл алдчихна, тэгээд л сулрахаараа хэвтчихдэг юм байна л даа, хаашаа хамаагүй, тэгээд алдчихдаг. Тэгээд л заримыг нь ч гаргадаг, гаргахлээрээ баярладаг. Эргүүтчихээр нь яасан сайхан юм бэ, гэцгээдэг л байсан. Толгойг нь иддэггүй юм, толгойдоо л эргүү байгаа юм хол аваачиж бул гээд л, аваад явдаг л байсан ш дээ. Тэгээд хаана ч булж байсийм, хэн мэдэхэв. Хамаг эргүү нь толгойдоо байдаг л юм хэлдэг байсан.
Саранцэцэг -
Одоо бодож байхнээ хүмүүсийн өвчлөл тэр үед ямар байсан бэ?
Шиймаа -
Гайгүй байсийм. Тийм.
Саранцэцэг -
Халдварт өвчин гарахлээр тэр айл хаалгандаа ингээд улаан хэц татдаг, тэгээд хүн тэрнийг нь хараад өвчин гарсан байна, орж болохгүй юм байна гээд тойроод явдаг байсан гэдэг?
Шиймаа -
Тийм, тэгдэг л байсан . Дээс ингээд хаалгаараа тавьчихдаг, тэгээд л дээстэй л байвал ойртдоггүй, дээсгүй байвал ороод л очдог, тийм л байсийм. Өвчин бол нэг их тусаад байхгүй, ёстой эрүүл байсийм. Агаарынх, цагаан идээнийх байсан байх даа. Зунд чинь гутал өмсөх гэж байхгүй чухам, гутал олдохгүй, нэг монгол гуталны л тамтаг л байна, гутлаа цааш нь хий, битгий зун өмсөөд бай, хөлөөрөө яв гээд л тэгнэ. Тэгээд л хөл чинь шалбараад л чухам тэгнэ. Тэгсэн ч зүв зүгээр хувилсан барьсан юм байхгүй. Одоо бол чухам хүүхэд шалан дээр гишгэхгүй байна ш дээ. Хөл нь хөрнө барина гээд л. Бид шал байтугай газар дээр л гүйгээд байсан юм чинь. Хөлөөрөө л явдаг. Бороо орохоор чухам даарна, газар ухаад л зогсохоор газар чинь сайхан дулаахан, газар малтаж малтаж зогсохоор чинь сайхан дулаахан байдаг л байсан. Дээл гутал энэ тэрийг чинь цааш нь хий гээд л цааш нь хийлгэнэ, тэгээд л хувцас ч нэг их өмсөхгүй, тэгээд л. Тэгээд бөөсөндөө баригдсан ч юм байгаагүй, тэгээд болдог л байсийм байх даа мэдэхгүй.
Саранцэцэг -
Монголд ардчилал гарсны дараагаар хувьчлал гэж их юм болсоон, та энэ хувьчлалыг яаж зарлаж байсныг мэдэх үү?
Шиймаа -
Энийг бол бага байсан болоод нэг их санаанд орохгүй, томчуул бол тойшоож бид нарт ярихгүй, санаанд орох ч үгүй. Хэцүү байгаа л юм ярьцгаадаг л байсан.
Саранцэцэг -
90 онд ардчилсан хувьсгал гарсны дараагаар хувьчлал гээд тасалбар эд нар айлуудаар тарааж байсан ш дээ. Тэрийг та мэдэх үү?
Шиймаа -
Мэднэ. Нэг цэнхэр цаас уу, тийм. Өө тэрнийг чинь чухам өгөөд, сардаа мөнгө авч байх юм хэлдэг л байсан, буруу хойшоо нэг 2 төгрөг хэдэн мөнгө байхад шал дэмий юм гээд л хотоос нэг хүн ирэхээр нь цугааранг нь зарчихсан, зүгээр ч юм шиг л байж байсан.
Саранцэцэг -
Танайхны хүн ам бүлийн тоогоор гээд тэр цэнхэр, цагаан тасалбарыг өгөөд байсан биз дээ? Тэгээд тэрийгээ хэдэн төгрөгөөр өгснийг санаж байна уу?
Шиймаа -
Мянга хэдэн зуугаар мянгаар тэгж өгнө. Зүгээр ч юм шиг байдаг байсан, тэгэхдээ 1000 төгрөг чинь их юм авч байсан, тэр үедээ чухам. Тэгээд л зардаг, зүгээр ч юм шиг л байсийм.
Саранцэцэг -
Одоо ингээд зарим улсууд болбол энэ хувьчлалаар их юм авсан юм гэнэлээ, энэ дэлгүүрээ хувьчлаад авчихсан юм гэнэ, тэр одоо нөгөө үйлдвэрийг хувьчлаад, авчихсан юм гэнэлээ гэж яриад байдаг юм байналээ. Тийм улсууд одоо ямар улсууд тийм илүү их өмч авчихсан юм бол доо?
Шиймаа -
Үгүй ээ, тэр нэлээн баядууд нь тэгж авдаг байх. Тэрнийг бол их сайн мэдэхгүй.
Саранцэцэг -
Аа тэр дэлгүүрийн тэр үйлдвэрийн дарга байсан эрх мэдэлтэй улсууд л голдуу авч байсан бол уу гэж бодож байна уу?
Шиймаа -
Өө тийм, мөнгө хөрөнгөтэй хүн л тэгж авч байсан байх.
Саранцэцэг -
Ер нь хүмсүүд тэр хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар юм олж авч чадсан уу?
Шиймаа -
За ер нь чадаагүй шүү, ер нь зарцгаасан л байх. Зарах нь дээр юм л гэдэг байсан.
Саранцэцэг -
Та тэр үед хөдөөнөө байсан уу? Ийшээ хэдэн онд орж ирлээ, хот руу?
Шиймаа -
Тэгэхэд тиймээ, Өвөрхангайн төв дээр байсан. Хотод ирээд нэг 7 жил гаран болж байна, тийм. Аймагт бол нэг 30 гаран жил болсон байх. Төгрөгт бол нэг их удаагүй ээ.
Саранцэцэг -
Энэ хувьчлал хүйсээр ялгаатай нөлөөлсөн юм байдаг юм бол уу?
Шиймаа -
Байхгүй ээ. Хүн л бол өгдөг байсийм.
Саранцэцэг -
Ер нь одоо юунд их ялгаа харагдаж байсан юм бол, энэ хувьчлал явуулахад?
Шиймаа -
Аа мэдэхгүй ялгаа гэж байсиймуу, хүн болгонд л өгдөг байсийм.
Саранцэцэг -
Тэр нэгдлийн малыг сүүлд хувьчлагдсаны дараагаар баахан улсуудад өглөө ш дээ. Та тэр талаар?
Шиймаа -
Тэр талаар сайн мэдэхгүй юм, нэгдлийн гишүүн биш болохоор мал оногдох гэж байхгүй. Нэгдлийн гишүүдэд мал тарааж өгсөн л байсан. Манайх нэгдэлд ороогүй болоод тийм юм байгаагүй. Орсон дээр үү байсан дээр үү гээд л ороогүй нь дээр гэхээр нь тэгээд л ороогүй. Орох ер нь дэмий ч юм уу гээд л.
Саранцэцэг -
Та хэдэн онд хөгшинтөйгөө гэр бүл болсийм?
Шиймаа -
Заа ер нь 52 онд байсан бол уу. Сумандаа байсийм.
Саранцэцэг -
Таны хөгшнийг хэн гэж хүн байсан?
Шиймаа -
Дэгд гэж байсан.
Саранцэцэг -
Тэр үед социализмын үед гэр бүлийг дэмжиж ямар бодлого явуулдаг байсан бэ?
Шиймаа -
Гэр бүл дэмжих гэж байгаагүй байхаа мэдэхгүй. Байгаагүй санаад байна.
Саранцэцэг -
Би нэг сонссон, гэр бүл болоогүй хүмсүүдээс татвар авдаг байсан гэнэ гэж?
Шиймаа -
Заа татвар авах гэж нэг юм байсан л юм, тийм. Тэрнийг ч би мэдэхгүй юм, над дээр ч тийм юм байгаагүй.Хүүхэд гараагүй хүнээс хүртэл татвар авдаг юм гэдэг л байсан. Тэгдэг байсиймуу, тэрнийг нь ч мэдэхгүй юм.
Саранцэцэг -
Таны залуу хүүхэн байх үед тэр үед, тэр үеийн залуучуудын байдал одоо харж байхнээ залуучууд нь яаж өөрчлөгдсөн байна ?
Шиймаа -
Өө одоо бол их соёлтой болсон харагдаж байгаам. Дээр үед бол ёстой нэг бүдүүлэг байж. Одоо бол их соёлтой харагдаад байгаам. Тийм ёстой соёлтой харагдаж байгаам. Дээр үед бол үнэндээ бүдүүлэг байж л дээ.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүд тэр үед 5 хүүхдээс дээш хүүхэд төрүүлбэл одон авдаг гэдэг?
Шиймаа -
Тийм, 5 хүүхдээс авна. Тийм нэг 200 төгрөг дагалдаж ирдэг байсийм. 200 төгрөг ч бүр их мөнгө байсан л даа. Эхлээд ирэхдээ ганц л авна. Тэгэхдээ харин нэг хүүхдийн мөнгө 400 төгрөг жил бүхэн авнаа, тийм тэр чинь их юм авна, сав гурил гэхэд л 70 төгрөг байж, одоо бол гурилын үнэ хүрэхгүй ш дээ, 400 төгрөг авбал. 2,3 хил/кг/ гурил л авах байх даа. 2,3 хүрэх ч юм уу, үгүй ч юм уу. Тэр үедээ бол их мөнгө байсийм. Хүүхдийн мөнгийг 4,5 хүүхэдтэй айл л авна. Одоо чинь хүүхэдтэй л бол мөнгө авч байна ш дээ. Нэг бодлын сайхан ч болсон, юм нь даанч үнэтэй юм л даа. Одоо чинь хүүхэд бүрийн сард 3000 төгрөг, улиралдаа 25000 өгч байна гэж байгаа.
Саранцэцэг -
Заа би танаас социализмын үед хүмсүүдийн ажил байдлын тухай асууя л даа. Социализмын үед хүн болгон л ажилтай байдаг гэж ярьдгийм байналээ. Ажилд оръё гээд яваад очиход хүнийг ямархуу журмаар ажилд авдаг байсийм, та тэр талаар хэлэхгүй юу?
Шиймаа -
Тэгээд л мэргэжилтэй бол ч яахав тэгээд л орчихно, мэргэжилгүй бол бас танил тал харж л нэг юм орно. Зүгээр ч яваад орчихгүй, дээр үед ер нь ажил хийе гэсэн хүн хийдэг л байсийм, тэгээд тэр үедээ мэргэжил ч байсангүй, санаанд орж байсангүй, амьдрал ч нэг юм болж байсиймуу, тэгээд санаанд орсонгүй. Сургуулийн үйлчлэгч хүртэл хийгээд л тэгээд л хүүхнүүд чинь явдаг л байсийм, тэгэхэд хийгээгүй л байсийм даа, яадаг ч байсийм хэнмэдэхэв.
Саранцэцэг -
Танай нөхөр ямар ажил эрхэлдэг байсан?
Шиймаа -
Багш байсийм, голцуу хичээлийн эрхлэгч сургуулийн захирал, хөдөө сум энэ тэрд явдаг л байсийм. Багын багш. Тийм. Баянгол суманд захирлаар очоод л би дагаж хүүхдүүдээ аваад л очно. Тэгээд л очоод л аймгийн төвөөс ирсэн хүн болохоор ...буудлын тогооч хий гээд л нэгдлийн орлогч дарга дуудсан, тэгээд л тогооч хийсэн чинь чухам жигтэйхэн сайн хийж байгааг гайхаад л, хоол сайхан байна гээд л, аймгийн төвөөс ирсэн улс ....хоол хийгээд шалгуулаад үнэмлэх ав өөрөө гээд л, үнэмлэхгүй ийм сайхан хоол хийж байх юм гээд л, очоод шалгуулаад ав, үгүй бол би хэлээд өгье л гэдэг л байсан. Тэгээд шалгуулаад, үнэмлэх авч л байсийм.
Саранцэцэг -
Заа, таны нөхөр багш хүн байсан болохоор би танаас сургуулийн тухай асууя л даа, ер нь одоо сургуульд голдуу ямар хичээлүүд ордог, хүүхдүүд сургуулиар яаж хүмүүждэг, сурдаг байсан юм болоо? Тэр үед төр боловсролыг яаж удирдаж ирсэн гэж боддог уу?
Шиймаа -
Тэр үеийн багш, хүүхдүүд бол ер нь аль аль нь дэг жигтэй байж. Давтлага гэж байдаг байсан, одоо бол давтлага гэж ерөөсөө байхгүй, би л хүүхэд сургуульд суулгасаар давтлага хийж байхыг ерөөсөөө үзээгүй. Дээр үед чинь давтлага гэж хийдэг сургууль бол их чанартай байж, ёстой чанартай байж. Тэгээд хүүхдүүд нь ч яахав, сургууль соёлд яваад л байсийм л даа. Тэгээд л 4-өөс дээшээ анги байхгүй, 4 л төгсдөг байсийм. 4-г сайн төгссөн хүүхэд чинь сургуульд ч л явдаг, үгүй бол ажил хийдэг, багшилдаг л байсийм. Тийм.
Саранцэцэг -
Сургуулиас өөр бусад ямар газар энэ хүүхдүүд боловсрол эзэмшиж болдог байсан бэ, тухайн үед?
Шиймаа -
Өө тэгээд л сургуулиас гадна тэгээд л сургуульдаа яваад л зарим нь ч багшлаад л, тэгээд л ажил хийх хүүхдүүд бол хийгээд л байсийм.
Саранцэцэг -
Заа одоо хүүхдүүдийг харж байхад ямархуу болсон байна, сургуульд явж байгаа хүүхдүүд?
Шиймаа -
Одооны сургууль бол чанаргүй л гэж хэлэх гээд байна. Давтлага гэж хийхгүй зөвхөн нэг хичээлийн хэдэн цаг хийгээд даалгавар энэ тэр нэг их өгөхгүй, дээр үед чинь даалгавар их өгдөг, хүүхдүүд чинь даалгавар хийж байгаа гээд л суудаг байсан, одоо бол тийм юм байхгүй. Ер тийм даалгавар, давтлага гэж ёстой байхгүй болсон, хүүхэд яахав, сурдаг л байх. Тааруухан шиг нь бол сурдаггүй л байх гэж хэлэх гээд байна. Тэгээд манай нэг охин бол яахав дээ хөөрхий, манай нэг хүүхний хүүхэд их сургуульд л орсон . Давтлага гэж хийж байгаагүй, даалгавар хийж байгаагүй л хүүхэд байхгүй ээ л гэдэг байсан. ...Заа чи нэг техникум, ТМС дээр орж л нэг намайг нэг түлчихэж үзээрэй дээд сургууль л юу юм гэхээс нэмэргүй шүү л гэдэг байсан, дээд сургуульд нэг юм орсон. Одоо нэг бага хүүхний хүүхэд 9-р анги, 9 төгсч байж л хуучны 8 төгсдөг юм байна л даа. Тэгээд л коллежид орно ..чи чухам сураарай л гэж зүгээр байж байгаад сургуульд орох гэж байхгүй шүү, бас давтлага хийхгүй л юм байна. Даалгавар байхгүй ээ л гэх юм, ном харах энэ тэр гэж одооны хүүхдүүд ёстой байчихсан, дээр үед чинь чухам чийдэн гэж байсангүй, лаа барьчихаад л нэг буланд, тэгээд л хичээлээ хийж байгаа гээд л тэгээд л байдаг байсан. Одоо бол юм юм бэлэн байхад давтлага, даалгавар гэж ерөөсөө хийхгүй л юм байна. Тэгээд л сурах хүүхэд л сурдаг, сурахгүй нь үгүй юм байна л гэж боддог, би хувьдаа.
Саранцэцэг -
Заа яахав нэг 8 төгссөн бай,7 төгссөн бай сургуульд сурдаг нь бол аймгийн төв рүүгээ яваад сурдаг байжээ, дараа нь одоо ажилд орно ш дээ, ажилд ороход чинь одоо заавал мэргэшсэн ажилтан авна гэдэггүй л байж л дээ?
Шиймаа -
Дээр үед бол ажил хийх хүн бол хийдэг л байсан, одоо бол сургууль төгссөн хүүхэд нь олонцорсон, ажилтайгаасаа ажилгүй нь л олон юм шиг байна.
Саранцэцэг -
Үйлдвэрийн газар хүмсүүдийг ажилд авахдаа ямархуу журмаар авдаг байсан юм болоо?
Шиймаа -
Үйлдвэрийн газар бас л танил тал жаахан харна, мэргэжил харна тэгээд л үйлдвэрийн газрууд тэгээд л том том газрууд одоо тэгээд л үгүй болчихсон олон хүн ажилгүй болсон ш дээ, аймгийн төвд. Усны аж ахуй, трест барилга 3 чинь чухам хүний олонх л ажилладаг байсан, одоо 3-уул байхгүй. Тэгээд тэр олон хүн хаачдаг ч юм мэдэхгүй, манай нэг хүүхэд л усны аж ахуйд байсан, яг сайхан энэ зах зээл болохдээр зэрэг л хувийн тэрэгтэй хүн тэргээрээ амьдар гээд болоогүй байхад гаргачихсан л байсан. тэгээд лд сүүлд нь ажил чинь тарчихсан, одоо ер нь энэ гэх юм байдаггүй байхаа. Барилга бол жигтэйхэн хүн ихтэй трест бол хүн ихтэй, усны аж ахуй энэ тэр чинь чухам замбараагүй хүн ихтэй байдаг байсан.
Саранцэцэг -
Танай тэр Өвөрхангайд чинь том үйлдвэрийн газрууд байсан уу?Гурилын үйлдвэр ч юм уу, одоо мод боловсруулах үйлдвэр ч юм уу?
Шиймаа -
Байхгүй ээ,тийм юм байхгүй. Ер нь том нь л трест, усны аж ахуй, барилга трест 3 л байсан. Гурвуулаа байхгүй. Одоо ер нь энэ гэх юм байдаггүй байхаа, тэр олон ажилчин хаачдаг ч юм б дээ, тэтгэвэрт гарахыг нь ч яахав нэг шахаад л гаргачихаж байгаам. Хээл хахуулиа өгөөд л тохирдог юм уу, яадийм мэдэхгүй. Тэр олон хүнийг. Ажилгүй л болсон.
Саранцэцэг -
Дээр үеийн залуу байх үед ажиллаж байсан улсуудын ажилд хандах хандлага нь ямар байв, одоо ямар болж?
Шиймаа -
Захиргаадлын үед бол ажил ер нь их чанартай байсан. Би чинь захиргаадлын үед л ажил хийж байсан, энэ зах зээл болоход чинь хэдийн тэтгэвэрт гарчихсан л байсан. ажил тасалбал цалин хасдаг л байсан. Одооны улсыг харахад чинь мэдэхгүй, 8 цаг ажиллаж байна л гэдэг ажил дээрээ байдгиймуу, үгүй юу. Хааяа нэг уулзах гээд очиход алга л байна. Ээлжийн ажилтай улс бол байж л байна. Тэгээд захиргаадлын үед ажил хийж байсан хүн одооны ажил хийж байсан хүнийг харахад чинь өөр л юм, хуурамчхан. 8 цагийн ажилтай хүн мэдэхгүй, ажил дээрээ байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Дээр үеийн улс чинь цагаан сарыг чинь их хорьдог, ёлкноор шинэлүүлнэ гээд л цагаан сарын үеэр чинь цаг болоод юм уу, 30 минут болоод юм уу, бүртгэдэг байлаа ш дээ. Шинэлж байна уу, яаж байна гээд л. Намын хорооноос чинь шалгалт явна, ёлкноор шинэлж үү үгүй юу гээд л, аа шинэлсэн байна гээд л бичиж аваад л явна. Цагаан сараар нэг хэснэ. Хулгайны юм шиг л цагаан сараар чинь нэг жаахан мах чаначихаад л орны хөндий доогуур юм уу, хөргөгчинд юм уу тавьчихаад л нуугаад л чухам, дүүрнэ ш дээ. Шинэлээгүй байх гээд л, чухам. Ёлкноор бол ил л байна. Ёлкноор чинь чухам бичээд л намын хороо эд нараас чинь сайшаагаад л, шинэлж гээд л. Зарим нь хоёулангаар нь шинэлэхгүй хоцордог байсан л гэж тэгдэг байсан. Шинэлдэг байсан юм уу, хэнмэдэхэв.
Саранцэцэг -
Таныг ажил хийж байх үед хэцүү хүнд шантармаар тийм юм тохиолдож байсан уу?
Шиймаа -
Тохиолдож байгаагүй, би нэг их хар ажил ч хийж байсангүй, үнэндээ одоо бол үйлчлэгч гэж ярих юм, дээр үед цэвэрлэгч их л ажилтай юм шиг л харагддаг байсан. Тэгээд л байдаг байсан. Үнэндээ шахагдаж байгаа ч юм байгаагүй, захиргаадлын үе бол хатуу нь хатуу л байсан. Хатуудаа бол болоод л байсан, зарим нь ажил таслаад л тэгээд л олон хүүхэдтэй ч хүн байлгүй яахав, гэр орондоо дутагддаг тал байлгүй л яахав, зайлуул. Тэгээд л зарим нь ажил тасалдаг тэгээд л цалин хасдаг, аашилдаг энэ тэр л байсийм. Би тэгж байгаагүй ээ, цагтаа л ирдэг, хүүхэд жижигхэн л байсан, тэгсэн мөртлөнгөө цагтаа л нэг юм ирдэг, захиргаадлын үе бол үнэндээ хэцүү л байсан. Тэгэхдээ зовоод байгаа ч юм байгаагүй. Би бол тийм үед л ажил хийж байсан.
Саранцэцэг -
Тэр үед чинь таны бахархдаг зүйл, жигшдэг зүйл нь юу байв?
Шиймаа -
Өөчухам цаг таслаагүй тийм улсыг бол хурал дээр сайн гээд л хэлдэг, тасалсан улсыг чинь бас хэлнэ. Тэгэхээр тэд нар дургүй нь хүрнэ үү гэхээс юу гэж баярлах вэ дээ, жигшиж л байж таараа. Захиргаадлын үед ажиллахад тийм л байсан.
Саранцэцэг -
Дарга улсууд, доод тушаалын улстай харьцдаг харьцаа нь ямархуу байсан?
Шиймаа -
Заа ер нь нэлээн бүдүүлэг байж гэж боддогийм одоог бодвол, одоо бол ер нь харьцаа шал өөр л болсон байна. Дээр үеийн харьцаа жаахан бүдүүлэгдүү байсан бол уу гэж боддогийм. Дэлгүүрийн хүүхнүүдийг юм хэлэхэд ойшоодоггүй гэж тэгдэг байсан. Нэг бохь зажилсан сайхан амьтад байх юм, юм асуухаар дуугарахгүй юм гэдэг л байсан, захиргаадлын үед. Цалин л авч байвал тэд хээгүй юм гээд л. Одоо бол үйлчилгээний газар ямар сайхан ажиллаж байна. Ёстой нэг хүний төлөө л ажиллаж байна. Хүн эмнэлэг л гэхэд энэ эмч сувилагч нарыг харахад дээр үетэй ёстой адилгүй байна. Шал өөр байна. ёстой нэг өөриймсөг хандаж ёстой нэг хүний төлөө ажиллаж байна. Дээр үед чинь хүүхэд бага байхад хүүхэдтэй эмнэлэгт их л хэвтдэг байлаа, тэгэхэд тийм ч байгаагүй санагдаад байх юм. Нэлээн бүдүүлэг байсан байх гэж бодогдоод байгаам. Одоо бол сайхан болсон үйлчилгээний газар. Одоо энэ эмч сувилагч нарыг харахад аргагүй л нэг хүний төлөө ажиллаж байна. Сувилагч ч байсан сайхан зантай эмч ч байсан сайхан зантай, сайхан л байх юм, дээр үед ч тийм байгаагүй юм аа тэгэхээр жаахан бүдүүлэг байсан бол уу л гэж бодох юм. Гэхдээ хохироод ч байгаа юм байгаагүй гэхдээ л бүдүүлэг байсан байх. Одоо бол үнэндээ хүний харьцаа бол шал өөр болсон. Одоо дэлгүүрийн худалдагч байсан ч шал өөр болсон, одоо ...юу авах уу, яах уу, ялгаж салгаад л авна, дээр үед чинь үгүй, ямар л юм таарна, тэрнийгээ л авна. Муу мах таарна уу, илжирчихсэн ногоо таарна уу, хамаагүй, авахгүй бол байг гээд л, тэгээд л айгаад л чухам юу л таарна авна. Одоо бол үгүй ш дээ, үзэж хараад л, голж сонгоод л авна, сайхан болсийм. Нэг бодлын сайхан болсийм. Одоо 2 төрийн нүүр харна гэдэг тийм юм даа.
Саранцэцэг -
Ер нь бол та цалинтай, таны нөхөр цалин авдаг, хүүхдүүд жижиг байхад танд ажил амьдралаа зохицуулахад танд хүнд байдаг байсан уу?
Шиймаа -
Үгүй ээ, хүнд ч юм мэдэгдэж байгаагүй. Хүүхдийг 45 хоногтой л ажилд ордог байлаа ш дээ, тэгэхэд ясли авдаг, 45 хоногтой хүүхдийг. Одоо чинь 3 нас хүрэхээс нааш авахаа больсон юм гэнэ, хүүхэд гаргачихсан хүүхэн чинь тэгээд л гэртээ мөнгөгүй, тэгээд л хэвтэх юм. Дээр үед чинь нэг чүүтэй чаатай 45 хонов уу үгүй юу л хүүхэд ч яслид дуугуй л авдаг, өөрөө ч тэгээд л муу биетэй тэгээд л ордог, цэцэрлэгт л байсан. Олон хүнтэй газар байсан болоод, мөртөө ажилаж байсны л буян байх даа. ..Өө чиний царай өнөөдөр хэрэг алга гээд л чухам, тэр үед юм элбэг байж дээ, сайхан шөл хийгээд л, цай чанаад л өгнө, сайхан юм шиг л санагддаг л байсан. Энэ ингээд чимээгүй шиг өрөөнд жаахан хэвтэж үз гээд л ....аргагүй шүү дээ, жил бүхий шахуу л хүүхэд гарах юм ингээд л нялх биетэй орохоор яаж өөдтэй байхав гээд л хүүхнүүд тэгэх сайхан л санагддаг байсан. Одоо бол тийм юм гэж байхгүй байхаа.
Саранцэцэг -
Та ингээд цэцэрлэгт ажиллаж байхдаа өөрийнхөө ажилдаа дур сонирхолтой байсан уу?
Шиймаа -
Сонирхолтой байлгүй яахвээ. Хаа ч ажил хийсэн би сонирхолтой л байсан. Ер нь бол сайхан л байж, цэцэрлэг бол дандаа л хүүхнүүд дээ. Нэг нярав нь нэг эрэгтэй хүн байвал байна, тэгээд дан хүүхнүүд.
Саранцэцэг -
Та яагаад цэцэрлэгийн ажлыг сонгосон юм, хэн таньд зөвлөсөн юм бэ?
Шиймаа -
Үгүй ээ, тэгээд аймгийн төвд эхэлж ирээд л, ер нь ажил хийхгүй бол горьгүй нь гээд л, цэцэрлэгт манай нэг найз хүүхэн байсийм. Цэцэрлэг ...зүгээрээ чи энд ор гээд л тэгээд л эхлээд л хүний оронд явж байгаад л, сүүлдээ бүр болоод л, тэгээд л цэцэрлэгтээ хэдэн жил болсон. Тэгээд л тэр завсар нь хөдөө суманд нөхрөө дагаж яваад л, 2 ч суманд явсийм. Баянголд очоод л буудлын тогооч хийгээд л, нэг үнэмлэх аваад л, уг нь бол нэг тогоочийн курст яваад л байдаг байсан, цэцэрлэгт байхдаа. ...чи одоо юу хамаагүй хийдэг хүн, энэ тогоочийн курст яв, тэгээд нэг курстэй бол зүгээр юм хүн ирж үзэхэд гээд л тэгдэг. Ахлах тогоочийг нь ч хийгээд, туслахыг нь ч хийгээд, тэгээд л одоо бол дамжаа гэж хэлэх юм, тийм юманд явж байгаад л үнэмлэх аваад л, тэгээд л хийдэг байсийм. Одоо намайг бол сайн ажилчин л гэдэг байсийм. Ажил хийж байгаа газраа би ер муу гэж хэлэгдээгүй гээд л одоо хүүхдүүддээ омойтдог юм. Та нарыг бопдвол би албан газар аваргадаж байсан би гээд л ...тэр үеийнх нэг өөр, одооных нэг өөр гээд л суудгийм. Өөр юу байхав дээ, ажиллаж л байвал гээд би тэгдэг. Та нарын л урагш үйлс мэднэ гээд л би тэгдгийм.
Саранцэцэг -
Хоёулаа яриад цаг гаран болчихсон байна, энэ удаадаа хоёулаа ярилцлагаа өндөрлье дөө, дараа уулзаж ярилцлагаа үргэлжлүүлье?
Шиймаа -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.