Baatarchuluun
![](../assets/images/interviewees/990168.jpg)
Basic information
Interviewee ID: 990168
Name: Baatarchuluun
Parent's name: Baldanpuntsag
Ovog: Borjgon
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, radio journalist
Belief: Buddhist
Born in: Bayan-Ovoo sum, Ömnögovi aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
education / cultural production
democracy
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 4 дүгээр сарын 11 Ням гараг Ням гариг. Би өөрийнхөө гэрт... МонЦаМэ-гийн ахмад сэтгүүлч, миний одоо дотны танил Баатарчулуун гуайтай уулзалдаж байнаа. Баатарчулуун гуай бол тэр чигээрээ ерөөсөө амьд түүх, ялангуяа МонЦаМэ-гийн бол ахмад ажилтан, манай одоо сайн сэтгүүлч ийм хүн байгаа. Баатарчулуун гуай та чинь аль нутгийн хүн билээ?
Баатарчулуун -
Би бол Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат хүн. Говийн хүн. Би бол өөрөө тэр Өмнөговь аймгийн бүүр их Шанхай.. голын... Цагаанхад гэдэг газар төрсөн бүр Өмнөговь аймгаасаа, аймгийн төвөөсөө зүүн тийш байдаг Баян-Овоо сумын нутагт говьд, жинхэнэ говийн хүн байгаа юм. Говьд төрсөн говийн хүн. Би тэгээд говийн тухай их дурсамж мурсамж бас бичиж, би “Тэмээний хүүхэд” гэж өссийм ийм сайхан юм бичсэн... аан тэр дурсамж өгүүлэл бичиж тэр нь хэдэн жилийн өмнө сонинд гарсан. Одоо манай Түдэв “Далд” сониндоо тавьсан. Манай Дундговь аймгийн зохиолчид аймгийнхаа одоо нодлин энэ.. өнгөрч байгаа 2008 онд ном гаргасан юм бид зохиолч сэтгүүлчид Дундговь аймгийн зохиолч.Тэрүүнд нь бас тэр миний “Би тэмээний хүүхэд” гэдэг тэр дурсамж өгүүллийг минь тавьсан байна лээ. 3 хэсэг болгоод их сайхан тавьсан. Тэр 3 ном гарсаны 2 дугаар ботид нь хэвлэгдсэн байна лээ. Тэгэхээр би бол одоо бас.. аа “Тэмээний хүүхэд” гэж яагаад хэлсийн гэхлээр тэр үеэсээ эхлээд ярьчхая. Би бол одоо эхээсээ.. арван хэдүүлээ төрсийн байна лээ манай ээж. Тэгээд би долоо, наймдах нь юмуу даа бас манай ээж.
Буяндэлгэр -
Та чинь одоо яг хэдэн оных вэ?
Баатарчулуун -
Би 1928 онд төрсөн хүн. Луу жилтэй. Ийм хүн байгаа юм. Тэр үед одоо манай олон хүүхэд төрүүлээд одоо нэг, хөх нь сүүгүй болчихгүй юу. Олон хүүхэд төрүүлсэн хүн чинь, дээр үеийн хүн чинь тийм л байж л дээ. Би одоо ная гараад жилийн өмнөх юм ярьж байгаа юм чинь. Тэгээд намайг одоо манайх говийн айл учраас тэмээтэй байхгүй юу. Тэгээд нэг өнөө намайг төрхөд чинь сүүгүй хүн чинь яахав сүүгээр угжихгүй юу. Тэгээд манайх говийн айл юм чинь тэмээний сүүгээр угжаад л.
Буяндэлгэр -
Өөрөөр хэлбэл ингэний сүүгээр угжсан байна ш дээ танийг тиймээ?.
Баатарчулуун -
Ингэний сүүгээр угжаад л. Тэр бол их сайхан. Би бол тэр үед өсөж хүмүүжсэн хүн байгаа юм. Тэгээд би тэмээнд хайртай бөгөөд тэмээгээ дандаа хүндэтгэж, хайрлаж явдаг тэгээд тэр сүү чинь одоо говийн хүнийг нэг хар царайтай хөх хар баргар, нигэр шахуу гэж боддог байхгүй юу. Би бол цагаан царайтай.
Буяндэлгэр -
Аан аан. /инээв/ Та бол их цагаан ш дээ тээ?.
Баатарчулуун -
Тэмээний сүүнд ид шид байдаг юм. Яагаад гэвэл хүний царай ерөөсөө тэмээний сүүгээр угжиж, тэмээний сүү уусан хүн бол их сайхан цагаан царайтай, их чийрэг биетэй, их.. хөл гар нь тэгш биетэй энэ тэр гэж ярьдаг юм. Тэр үнэний хувь байх шиг байгаа юм. Би тэрний нэг мөн шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм. Та ингэний сүү ууж байсан учраас та өнөөдөр ингээд 80 гарчихсан, ийм хөнгөн шингэн байна шүү дээ.
Баатарчулуун -
Нгг.. юу гэхэв. Хөнгөн шингэн. Би бол өвчин зовлон байхгүй. Би ерөөсөө одоо чи намайг ажилд байсныг мэднэ. Яахав чи надаас олон дүү юм чинь. Би ерөөсөө нэг ч удаа өвдөж, ..акт авч үзээгүй ш дээ.
Буяндэлгэр -
Хнн..
Баатарчулуун -
Тийм бие сайн. Одоо бол эм тан уудаггүй ш дээ одоо.Харин одоо нэг сая нэг сарын өмнө одоо 45 хонож байна даа. Миний баруун хөлний энэ өвдөг гэнэт өвдөөд. Яаж байгаа юм бол гэнэтхэн нэг өдөр ингээд өвдөөд болдоггүй. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлсэн чинь зургаа авхуулсан. Ясны сийрэгжилт болж гэнээ иймэрхүү ангархай зайгаараа ийм жаахан юм. Тийм хөл мөл тэр ч яахав дээ настай хүн болгонд таардаг тийм л юм байгаа. Би тэгээд тэрнийхээ одоо яаж байгаа бол сүү тараг уугаад хүн хэлсэн. Сүү тараг өдөрт нэг литр сүү, нэг литр тараг ээлжилж уу, эм уусаны хэрэг байхгүй ээ тэгээ эдгэдэг юм гэсэн. Итгээд бас тэгэж байгаа. Их өвдвөл яахав өвчин дардаг эм ууна биз гэсэн. Овоо гайгүй болж байна.
Буяндэлгэр -
Мм..ингэнийхээ хоормогийг дахиж уух хэрэгтэй шүү дээ.
Баатарчулуун -
Ууж байгаа юм. Эртээр надад нэг хүн хоёр литр. Би тэрийг одоо арван дөрөв хоног уулаа сая. Их сайхан одоо би.Тэгээд одоо би ингэний хоормогоо Өмнөговь уруу захиж уух юмсан гэж бодоод байгаа юм.
Буяндэлгэр -
Одоо ингэний хоормог энд тэндгүй зардаг болсон байна лээ.
Баатарчулуун -
Тийм л дээ. Их сайхан.
Буяндэлгэр -
Гэхдээ хамгийн гол нь амсаж үзэж байгаад тиймээ. Ус мус холиогүй тийм тиймийг л авч уух хэрэгтэй юм шиг байгаа юм.
Баатарчулуун -
За яахав одоо иймэрхүү. Тэгээд одоо цаашаа юу гэж ярих вэ би?
Буяндэлгэр -
Үгүй одоо бодож байгаа юмаа та ярь л даа тийн.
Баатарчулуун -
Тийм байна л даа. Ингээд би эрүүл мэндийн хувьд үнэнхээр эрүүл мэнд, сайн сайхан яваа юм аа. Би одоо нас одоо яг цэвэр насаараа бол би чинь наян нэг болж байна л даа. Мянга есөн зуун хорин найман онд төрсөн өнөөдөр чинь хоёр мянга есөн он байна. Тэр чинь тэр наян нэгэн нас байна. Би зуны эхэн сарын шинийн нэгэнд төрсөн гэж байгаа юм. Одоо зуны эхэн сар мөд гарна. Би яг наян нэг хүрнэ гэж бодож байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Баатарчулуун -
Тэгээд би насаа бас хачин хийсэн байгаа юм. Дээр үед чинь нөгөө нэг ой мой их хийдэг байлаа. Тавин насны ой, жаран насны ой гээд. Тэгээд би бас дээр үеийн хүн болохлээр бодож байгаад би бол яг төрсөн оноо мэдэх бөгөөд сар өдрөө мэдэдгүй байхгүй юм.
Буяндэлгэр -
Тийм. Дээр үеийнхэн тийм.
Баатарчулуун -
Тэгээд яая дээ гээд. Зүгээр нэг зургаан сарын нэгэн энэ тэр барагцаа тийм болов уу зуны эхэн сар шинийн нэгэн гээд бодоод тиймэрхүү явж байсан юм. Тэгээд одоо дээр үед чинь одоо нэг янз бүрийн нөгөө паспорт ч авдаг боллоо, намын гишүүн болоод одоо тэгээд зайлшгүй үнэн зөв юм байх хэрэгтэй гээд. Бодож байгаад тавь, жаран жилийн насны ой мой хийхэд хэцүү юм даа ингээд намар ч одоо ногоо цагаа элбэг, айраг тарагтай ногоо цагаатай есөн сарын 25 гээд тавьчихгүй юу. Тэгээд одоо миний одоо бүх юм 1928 оны 9 сарын 25 гэж явдаг юм.
Буяндэлгэр -
/Инээв/ Болж л байна ш дээ тээ.
Баатарчулуун -
Тэгээд одоо тэгэж явдаг юм. Би бол яг жинхэнэ миний нас бол төрсөн өдөр бол энэ 5 сард л юм байна лээ.
Буяндэлгэр -
Мм..
Баатарчулуун -
Зуны эхэн сарын шинийн би тэр олон он үзээ л дээ. Ер нь 14,15-ны хавьд. Тэгээд ер нь нааш цаашаа хөдөлгөөнтэй шүү дээ. Өнөө хуучин хоёр он.
Буяндэлгэр -
Тийм шүү дээ.
Баатарчулуун -
Ямар ч байсан 5 сарын эхээр, зуны эхэн сард төрсөн юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Та тэгээд яаж яваад МоЦаМэ-гийн сурвалжлагч болсон юм бэ?
Баатарчулуун -
Би ч яахав дээ. Манайх ч одоо говийн айл. Бас зүгээр би яахав дээ түүхээ ярихад миний ээж тайж хүний хатан байсан юм.
Буяндэлгэр -
Өө за. Мм
Баатарчулуун -
Одоо Чойсүрэн тайж, Түшээтунгын хошуу гэдэг юм уу даа. Тэр өнөө ноёны, хошуу захирагч нь манай.. ээжийн.. нөхрийн аав нь захирагч хүн байж, хошуу захирагч. Тэрний хүү нь тайж хүн байхгүй юу. Тайж чинь дээр үед мянга есөн зуун оны үед чинь бүдүүлэг цаг байхгүй юу. Тэр чинь хувьсгалаас өмнө юм чинь. Манай ээжийг одоо жинхэнэ богтолж аваад, бэр буулгана гээд нөгөө нэг кинонд гардаг шиг. Яг тэр шиг авчээ.
Буяндэлгэр -
Аанхан... Хатан болгож. Өөрийнхөө хатан болгож.
Баатарчулуун -
Тэгээд яахав тэгэж байтал хувьсгал гарчихгүй юу. Манай ээж тэгээд байж. Хувьгал гараад 21 оны хувьсгал гараад, нилээн хувьсгалын эхээр үсэг бичигтэй хүнийг тайж, хар хамаагүй татаж байсан шүү дээ. Манай эцгийг ингээд татаж аваад явчдаг юм байна. Тэр хойгуур би төрдөг юм байна өө. Би бол тэр тайжын хүүхэд биш, бутач хүн байхгүй юу. Тэгэхлээр тэр хүн одоо 21 оны хувьсгал гараад, 22 ч юм уу 23 онд ч юм уу наашаа хотод ирчихгүй юу. Тайж хүн чинь хэдэн ч эхнэртэй байж болно шүү дээ. Бага эхнэрээ аваад явчихсан. Манай ээж тэр хэдэн хүүхэдтэй..
Буяндэлгэр -
Хөдөөнөө үлдсэн.
Баатарчулуун -
..хөдөө ганцаараа үлдсэн. Ганцаараа Чойсүрэн тайжын их эхнэр гээд үлдэхгүй юу 3,4 хүүхэдтэй. Хэдэн хүүхэдтэй.Тэр хооронд нь хэдэн жил хэд 3 жил өнгөрч байхад залуу хүн чинь яаж зүгээр байхав. Тэр хооронд нь би төржээ. Тэгээд өнөө тайж чинь тэгэж байгаад тэр улсуудыг халсан байхгүй юу. Тэр үед өнөө жаахан юутай улсууд тайж нар чинь нутаг ус заагдсан. Дээр үед тэгдэг байжээ бутач хүүхдийг чонын нүхэнд хийдэг ёстой байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн. Хөөх ямар аймаар юм бэ. Анг.. Хатуу байсан юм байна.
Баатарчулуун -
Тэр үе их хатуу байсан байхгүй юу. Тэр одоо миний хүүхэд биш өөр хүний хүүхэд гэж тэрнийг чонын нүхэнд хийж алах. Тэгээд яахав би ёстой байжээ. Тэгээд одоо загинаж одоо чи яагаад ерөөсөө бутач хүүхэдтэй байдаг юм. Тэгээд би 2,3 настай бүлтгэнэж байсан байна л даа тэр чинь.. Тэгээд яахав дээ хувьсгалын юм чинь юу сайн юм чинь гэж нөгөө хүн чинь юу гэж шууд чонын нүхэнд хийж худлаа тэгэж сүр бадруулах загинах вэ дээ. Тэгээд би том болдог юм байна. Манай эгч яахав дээ тусгай ш дээ тэр чинь манайх гэж айл тусгай. Мэдэв үү. Тэр Чойсүрэн тайжынх чинь тэр хотод байж байгаад эргэж ирээд тэндээ тусгай айл байхгүй юу. Тэр бага эхнэртэйгээ ингээд байж байдаг. Тэр бага эхнэрээс нь хүүхэд гардаггүй хүн байсан юм. Манай ээжээс нэг хүүхдийг нь аваад ингээд байж байдаг юм байна. 3,4 хүүхэд байна. Ихэнх нь манай ээж дээр байсан. Манай эгч байсан 2 ах байсан. 1 ахыг манай тэр аав авж л дээ. Би бол одоо бутач хүүхэд, бас нөхөргүй ч нөхөрт шууд гарч болохгүй ш дээ нөгөөдөх чинь...... Тэр яахав дээ хувьсгалын эх юм болохлээр жаахан нааштай болоод ингэж тэгэж байгаад бүр салжээ. Салахдаа ч юу нөхөртэй бололгүй яахав дээ манай ээж. Нөхөртэй сууж. Тэгээд манай хойд ээж нээх сайн хүн байсан. Цэвэгдорж гэж хүн байлаа.
Буяндэлгэр -
Хойд аав чинь уу?
Баатарчулуун -
Тийм. Тэгээд тэр хооронд..
Буяндэлгэр -
Хэн гэдэг хүн гэнээ?
Баатарчулуун -
Цэвэгдорж гэж хүн байсан юм.
Буяндэлгэр -
Цэвэгдорж ааахан.
Баатарчулуун -
Сэргэлэн будгынх гэж зодголдгынТэгээд тэр хооронд нэг их сонин юм болсон байгаа юм. Өнөө намайг нүхэнд хийнэ гэж байсан хүн чинь одоо хүүхдээ манай ахыг аваад явсан байхгүй юу. Тэгсэн 2,3-н 3 настай нас хүрэхлээр нь өнөө дүүг өгнө. Тэрнийг ав гээд. Намайг..
Буяндэлгэр -
Таныг авна гээд
Баатарчулуун -
Авна гээд. Юун чонын нүхэнд хийхэв дээ өнөө 3 хүүхдээ авахгүй юу. Аваачаад манай ээжийг тайж тийм дураараа юм чинь дураараа л байхгүй юу. Тэгээд аваачжээ. Өнөө бага авгай нь намайг жаахан ад үзсэн юм уу яасан юм хөөрхий би ч ямар олигтой юм байх биш. Тэр жинхэнэ миний төрсөн эжий биш болохлээр баас, шээстэйгээ хутгалдаа биз. Тэгсэн чинь одоо шоолж байна гээд манай ээжийд хэлдэг юм байна л даа. Чи тэр хүүхдээ очиж ав тэр тайж, тайжын чинь авгай Сосорбарам гэдэг тэр авгай чинь хүүхдийг чинь алах гэж байна чи. Энэ тэр гээд. Хошгинд хавчуулсан байгааг хүн үзсэн энэ тэр гэж гадаа орилж чаралсаныг харсан хоолойгоор нь дүүжилнэ гэдэг ална гэсэн үг ш дээ. Тэгэж хэлж гэнэ. Тэгэхлээр нь манай ээж шууд мориороо давхиж очоод хүүхдээ булааж аваад ирж гэнэ.
Буяндэлгэр -
Мм
Баатарчулуун -
Тэгээд намайг аваад ирсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Говийн хүүхнүүд чинь их сүрхий ш дээ. Эр хүнээс дутахгүй тийм их мундаг улсууд байсан ш дээ.
Баатарчулуун -
Манай ээж шиг “улаан гажид” нэртэй, одоо ямар сайндаа “ягаан гажид” гэдэг юм чинь манай ээжийн дүр байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Тийм үү? /инээв/
Баатарчулуун -
Тэгээд..
Буяндэлгэр -
Улаан.. гажид гэдэг байсан юм уу?
Баатарчулуун -
Гаажид гэдэг юмаа.
Буяндэлгэр -
Тийм үү.
Баатарчулуун -
Тийм.
Буяндэлгэр -
Нутагтаа “Улаан гажид” нэртэй байсан юм уу? Их догь.
Баатарчулуун -
Тэгээд улаан хацартай байхгүй юу. ягаан гаажид гэдэг нэртэй ерөөсөө тийм нэртэй. Их зартай.. Дээр үед бол ингэсэн гэсэн, болдог бол манай төрөлхийн улаан хацартай. Ингэсэг хэргэлдэг хүн байсан юм гэдэг гээд өөрөө ярьдаг байсан юм зайлуул. Тэгээд ягаан гажид чинь миний ээжийн нэртэй их адилхан л даа. Энэ чинь бас ерөөсөө. Энэ чинь манай нутгийнх ш дээ. Цэнд-Аюуш гэдэг чинь нэг нутаг. Эвгүйхэн царай нэг нутаг.
Буяндэлгэр -
Ямар кинон дээр гардаг билээ?
Баатарчулуун -
Яахав нөгөө юун дээр гардаг ш дээ. Говийн.. гардаг юу билээ?..аа Нөгөө нөгөө.. тэмээ мэмээ юу гардаг тэн дээр гардаг.
Буяндэлгэр -
Ямар кино билээ? Одоо нэрийг нь мартчаад байнаа. За за тийн.
Баатарчулуун -
Тэгээд “ягаан гажид” гэдэг.
Буяндэлгэр -
Тийм “ягаан гажид”.
Баатарчулуун -
Манай ээжийн бас нэг дүр байхгүй юу. Энэ Цэнд-Аюушид сайн байдаг. Чи чинь миний ээжтэй адилхан нэртэй чи. Тэгээд би яахав дээ манай аав тэгээд ингээд л өнгөрсөн юм. Сүүлд намайг 9 нас өнгөрхөд морьноос унаад нас барчдаг юм байна. Миний хойд аав.
Буяндэлгэр -
Хойд аав чинь уу?
Баатарчулуун -
Тийм. Би ингээд жинхэнэ аавгүй хүн байгаа юм. Тэгээд намайг одоо сүүлд нэг аав гарч ирдэг юм байна. Тэгээд нутгийнхаа яагаав дээ манайх чинь Дундговьд Дэлгэрхангай сум, Хулд гэж 2 сум байдаг юм. Хулд суманд тэр тэр юутай Огтхон хийд гээд лам банди нар, харчуул ихтэй л дээ. Тэдний нэг нь миний аав болчдог юм байна яван яван.. Дээр үед чинь уншлагтайг лам гэдэг юм.. Уншлага муутай жаахан хүүхэн мүүхэн эргүүлдэг хүнийг осман лам гэдэг байхгүй. Тийм лам миний аав болдог юм байна.
Буяндэлгэр -
Аан за. /инээв/
Баатарчулуун -
Аа би тэрэнд их дургүй нутгийнхан адилхан гээд намайг яриад байхгүй юу адилхан болсон хойно. Манай ээж ерөнхийдөө зөвшөөрдөг юм байна л даа. Бас тийм..
Буяндэлгэр -
Аахан. Таны аав гэж?
Баатарчулуун -
Тийм. Шууд чиний аав мөн ч гэж надад хэлэхгүй л дээ хөөрхий минь болвол тийн. Дээр үед хаашаа юм би ер нь жаахан нэрэлхүү ч хүн байсан байх тэгэж хэлдэггүй байсан юм. Чиний аав энэ мөн шүү гэж хэлдэггүй байж л дээ.
Буяндэлгэр -
Аахан..
Баатарчулуун -
Тэгээд нэг Балданхутаг гээд нэг сүүлд одоо бид мөн ёстой жинхэнэ аав маав даа ордог юм байна. Манай ээжий чинь нас барчихлаа би ч том боллоо одоо энэ МоЦаМэ-д цонцамэд ажиллаж байхгүй энэ радиод.
Буяндэлгэр -
Хэдтэй тань танай ээж нас барсан вэ?
Баатарчулуун -
Манай ээж 1961 онд нас барсан юм. Их эрт нас барсан.
Буяндэлгэр -
Саяхан юм байна ш дээ.
Баатарчулуун -
Тийм гайгүй.
Буяндэлгэр -
Ммнг..
Баатарчулуун -
Тэгээд нэг аавтай болсон чинь өнөө аав маань мал туудаг тэр Хулд сумын их сайн мал тууварчин. Өө хотод ирэхдээ надад хонь авчирч өгдөг юм байна. Одоо бол 3,4 жил тэр хонины аавынхаа хонины шөлийг бас уудаг байлаа.
Буяндэлгэр -
Хэн гэдэг хүн юм бэ?
Баатарчулуун -
Балданпунцаг гэж хүн байсан юм. Тэгээд зайлуул намайг харин гадаад явж байгаа хойгуур 80 хэдэн онд нас барсан даа зайлуул. Тиймэрхүү л янзтай аавгүй би нэг бутач хүүхэд яавлаа тэгээд.
Буяндэлгэр -
Та хэдэн онд Улаанбаатарт орж ирсэн бэ?
Баатарчулуун -
Би ч одоо.. одоо бол Улаанбаатар хотын одоо бол үнэнхээр үндсэн иргэн болж гүйцжээ. Сая үзсэн би одоо 70 жил болж байна Улаанбаатарт ирээд. Би 1943 онд орж ирсэн. 43 онд Санхүүгийн сургуульд.
Буяндэлгэр -
Ааханг..
Баатарчулуун -
Энд 4 жил сураад тэгээд эндээ ажилд орчихгүй юу Сангийн яаманд. Тэгээд жинхэнэ одоо яахав тэр Сангийн яаманд ажилд орчоод жинхэнэ хотын харъяат болох л юм байхгүй юу. Тэр чинь наад сургуульд байхад чинь наашаа цаашаа явж байна. Би 1948 онд Санхүүгийн сургууль төгсөөд, Сангийн яаманд ажилд орохгүй юу. Тэгэхлээр тэрнээс хойш болоод одоо бодоход яг 70 жил болж байгаа юм даа.
Буяндэлгэр -
Өө тийм юм байна.
Баатарчулуун -
48,58,68,78,88,98,108 гэхэд чинь одоо ингээд..
Буяндэлгэр -
Санхүүгийн Техникум .. тийм Санхүүгийн яам чинь тэр үед дарга нь хэн байсан бэ?
Баатарчулуун -
Санхүүгийн Техникумын захирал Долгоржав гэж байсан Сангийн яамны сайд Бямба гэж хүн байсан намайг анх очиход. Тэгээд яг жинхэнэ сайд болоход ч Бямба гуай байгаагүй л дээ. Би сургуульд орж гарах, нааш цаашаа явж байхдаа л манай Бямба сайд гэж хүн байсан юм. Завханы хүн байсан юм. Сүүлд сайд манай Моломжамц гуай болсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Одоо нөгөө Төв хорооны удирдах зөвлөлийн гишүүн байсан.
Баатарчулуун -
Тийм тэр чинь Санхүүгийн сургууль.. төгсөөд.. Сангийн яаманд 48 онд ирхэд яг манай яамны сайд чинь Моломжамц гуай байлаа. Би тэгээд Сангийн яаманд 3 жил ажилласан хүн байхгүй юу.
Буяндэлгэр -
За тэгээд
Баатарчулуун -
3 жил ажиллаад намын шинэ их дээд сургуульд ордог юм байна өө. Тэнд 4 жил сураад Сүхбаатар аймгийн эвлэлийн хорооны даргаар явдагын байна өө. Тэнд 3 жил болоод тэгээд.. өнөө МоЦаМэ яг тэр үеэр байгуулагдахгүй юу шинээр.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он болж байна гэсэн үг вэ? Хэдэн онд байгуулагдсан гэсэн үг вэ?
Баатарчулуун -
МоЦаМэ-г 1957 онд байгуулагдсан.
Буяндэлгэр -
За. Ямар нэртэй байгуулагдаж байсан бэ?
Баатарчулуун -
Ерөөсөө л МоЦаМэ нэрээр байгуулагдаж байсан юм.
Буяндэлгэр -
Монголын Цахилгаан Мэдээ гэсэн нэрээр уу?
Баатарчулуун -
Монголын Цахилгаан Мэдээ. Хуучин нэрээрээ л гарч байгаа юм л даа. Монголын Цахилгаан мэдээ дээр үед байж байгаад алга болчихгүй юу.
Буяндэлгэр -
Аанг
Баатарчулуун -
Өнөө сонинтой нийлүүлчихгүй юу. Дахин шинээр сэргээн байгуулж байгаа юм. Тэр нь 58.. 57 онд байгуулагдаад тэгээд ер нь 57 оны 10 сарын 1-нээр байгуулагдаад яг жинхэнэ ажлаа.. 58 оноос эхэлсэн байгаа юм. 58 оны 1 сараас. Тэгээд би 58 оны 7 сард Сүхбаатар аймгаас Эвлэлийн хороон дээр буугаад хотод ирээд тэгээд Төв хороо намайг МоЦаМэ-д өгөхгүй юу. Тэгээд МоЦаМэ-гийн хүн болчихож байгаа юм. Тэгээд 59-өөс радио, МоЦаМэ нийлэхгүй юу.........Тэгээд би чинь МоЦаМэ, радиогийн хүн. Ингэж л би ер нь би ер нь амьдралдаа 3-хан газар ажилласан.
Буяндэлгэр -
За.
Баатарчулуун -
48 оноос 51 он хүртэл Сангийн яаманд ажиллаад.., намын сургуулийг 55 онд төгсөөд 55-58 онд Сүхбаатар аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаад, тэгээд 58 онд ирээд МоЦаМэ-д 58 оны 9.. 7 сараас л 93 оны 7 сар хүртэл яг 35 жил МоЦаМэ, Монголын радиод ажиллаад тэгээд пенсиндээ гарсан юмдаа. Тэгээд пенсиндээ гараад Ахмадын холбоонд очихгүй энэ... Би тэгээд энэ 4 газар одоо.. насны үедээ 3 газар, наснаасаа гарсан хойно нийтдээ 15 жил одоо нодлин л гарлаа ш дээ би тэр юунаас.
Буяндэлгэр -
Ахмадын хорооноос..
Баатарчулуун -
Тийм.
Буяндэлгэр -
За.
Баатарчулуун -
Бас намайг гаргахгүй гэсэн би өөрөө хүчээр гарсан яршиг яршиг цалин хөлс ч үгүй би юу гэж байдаг юм. Би тэнд ахмадын үе гэдэг сонин гаргадаг байсан юм.
Буяндэлгэр -
Тэгсэн. Тийм. Би санаж байна.
Баатарчулуун -
Зөндөө юм хийдэг байсан. Тэгээд би чинь одоо 54 жил ажил уу даа улсад үнэн чанартаагаа. Тэр чинь юу Монголын Ахмадын холбоо чинь улсын байгууллага байхгүй юу.
Буяндэлгэр -
Мнг.. тийм.
Баатарчулуун -
Тийм. Тэгээд би нэг юу гэж нэг “Өөр ёс заншил хөдөлгөөн” гэж.. байдгийн.
Буяндэлгэр -
Аанхнг.
Баатарчулуун -
Тэнд нь анх одоо тэр нэг сайн дурын байгууллага л даа. Тэр байгууллагад орсон нэрээр Ахмадын холбоонд байгаа юм. Ахмадын холбоонд сонин гаргалцаад тэгээд тэр оронтоо нь ухаан тэр “Өөр ёс заншил хөдөлгөөн” хүн гэж нэртэй. Үндсэндээ Ахмадын холбооны ажилтан байхгүй юу. Тэнд би 15 жил ажилласан.
Буяндэлгэр -
Өө за.
Баатарчулуун -
Тэгээд нодлин гарч байгаа юм. Тэгээд 54 жил улсад ажиллаа.
Буяндэлгэр -
Анхнг..
Баатарчулуун -
Тэгээд би .... сайн ажилласан. Би бол ер нь ёстой.. амны хишигтэй ер нь би нам төрийн буянд их ч юм үзсэн гадаад, дотоодыг алгасалгүй их, дээд сургууль төгслөө. Намын шинэ дээд сургууль гээд 2 дээд сургууль төгссөн. Нэг техникум. Би өөрөө бага сургуулийн боловсролгүй хүн. Хөдөө тийм бага сургууль тийм байсан ч дээр үед чинь одоо өнөө манайх мал залтай айл байсан хүн бүлгүй. Тэгээд нөгөө нэг малаа маллуулах гээд хүүхдүүдийг сургуульд оруулдаггүй тэгээд байхгүй юу.
Буяндэлгэр -
Анг.. Мнг..
Баатарчулуун -
Тэгсээр байгаад одоо би энэ манай ээж их сайн хүн байсан юм. Хэдийгээр хүүхэдгүй ч гэсэн намайг 2.. 3-н бандитай байхгүй юу манайхан гэртээ. Том их банди маань лам байж байгаад уушигны өвчнөөр нас барчдагийн байна хорин хэдтэй. Манай нөгөөх Чойсүрэн тайжынд очсон хүн Чойсүрэн тайж гэдэг хүн чинь гадаадад баригдаад алга болчихгүй юу.
Буяндэлгэр -
Эсэргүүний 30 хэдэн онд?
Баатарчулуун -
Тийм. Тэгээд бас сэм гараад явчихсан. Тэгээд алга болчихсон.
Буяндэлгэр -
Гадагшаа гарчихсан юм уу?
Баатарчулуун -
Тийм гадагшаа гарчихсан. Тэгээд сүүлд..
Буяндэлгэр -
Сураг гаргасан уу?
Баатарчулуун -
Сураг гарсаан. Зүг зүгээр цагаатсан л даа зайлуул. Гадаадад баригдаж ирээд. Тэр айлаасаа нөгөө манай чи юу гэж өнөө хойд эхтэйгээ таархав. ......... манайх. Одоо манай ах бий л дээ. Одоо надаас 5 ах чамтай.. дөнгөж тийм. Нэг том ах маань нас бараад.
Буяндэлгэр -
Одоо байгаа юу?
Баатарчулуун -
Байгаа.
Буяндэлгэр -
Та нар их сайхан настай улс юмаа тээ?.
Баатарчулуун -
Ёстой сайхан настай. Манай 2 сайхан их настай бас өвчин зовлонгүй их сайхан эрүүл саруул. Надаас илүү хөл гартай гээч одоо бас.
Буяндэлгэр -
Хнн..
Баатарчулуун -
Тийм хүн байдаг юм. Одоо 87 хүрч байна даа 86-тай.
Буяндэлгэр -
Өө за.
Баатарчулуун -
Би 84 хүрч байна. Надаас 5 ах юм байгаа юм 86-тай. Ийм хүн байдаг юм.. Тэгээд би ч одоо манай ээж тэгээд намайг 43 онд би 16 настай.. тэрнээс өмнө яахав багын сэргэлэндүү хүүхэд байсан ч юм уу.. өөрөө бие дааж монгол үсэг сурсан юм. Тэгээд хөдөө дээр үед нэг ийм сургууль байлаа л даа. Монгол бичиг яаж сурсан юм гэхлээр яахав өөрөө юм оролдоод манай тэр өнөө тэр миний хойд эцэг гээд байсан хүн бас нэг жаахан муухан монгол бичиг тэр энэ тэр юу яагаад монгол бичиг яахав төстэй байсан юм.
Буяндэлгэр -
Ммхнг..
Баатарчулуун -
Тэр 1938, 39 онд сайн дурын бага сургууль гэж манай улсын хэмжээнд зуны 3 сар нөгөө бичиг үсэг мэдэхгүй хүүхдүүдийг 3 сар албаар сум дээр суулгаж дөрвөн аргын тоо, монгол бичиг заадаг байхгүй юу. Тэнд би 1938 онд нэгдэнэ 2 сар 38 онд суугаад, 2 сар жаахан илүү суугаад 39 онд яг 3 сар суугаад ингээд 5 сар суугаад би монгол бичигтэй болчихгүй юу. Дөрвөн аргын тоо мэддэг. Хүүхдийн чинь ой нь сайн юм чинь юу л бол хамаагүй ном уншдаг одоо тэр чинь. За тэгээд тоо моо бодно цээжээр их тоо бодно тоонд би их сайн байсан. Тэгээд яахав дээ тэгэж байтал нь шинэ үсэг гарч ирдгийн байна. Шинэ үсгийг яахав дээ хөдөө чинь бүлгэмээр сургаж байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Баатарчулуун -
Би 45-хан хоног сураад тэр ч яахав дээ тэр бичиг гарч байгаа үед чинь бас л өнөө өөрөө энэ тэр бараг өөрөө шахуу сурахгүй юу. Тэнд өнөө нэг бичиг үсгийн 45 хоног сураад одоо дүрэм мүрэмийг нь үзээд ингээд шинэ үсгийг нь бас сурчихсан.
Буяндэлгэр -
Та их авъяастай юм байна ш дээ. /инээв/.
Баатарчулуун -
Нөгөө дөчин 1943 онд дайны жил байхгүй юу.
Буяндэлгэр -
Мхнг..
Баатарчулуун -
42 онд манай ах цэрэгт мордсон байна. 43 онд одоо манай ээж одоо чи сургуульд яв даа хотын сургуульд явах гээд л хотоос ирсэн сонингоос хараад. Энэ хооронд их сонин юм манай ээж юун хүн байсан юм... Бичиг үсэг мэдэхгүй тэр чинь боловсрол.. зүгээр хар боловсрол сайтай сонин монин унших болох дуртай өөрөө мэдэхгүй байж. Би чинь нөгөө монгол бичигтэй болчихгүй юу 38,39 онд. 40 оноос эхлээд “Үнэн” сонинтой болдог юм байна манайх. Хөдөө сонин их ховор ш дээ.
Буяндэлгэр -
Мхнг..
Баатарчулуун -
Хүүхэд нь одоо юм мэддэг тэгээд би чинь одоо 40-өөд оноос хойш “Үнэн” сонин захиалаад гэртээ орж ирээд тэр уншиж өгдөг. Хавийнхаа айлд уншиж өнөө багынхан чинь одоо манайд голцуу хурал хийнэ. Ойр хурал хийнэ. Надаар сонин уншуулдаг багын хурал дээр.
Буяндэлгэр -
Их гоё.
Баатарчулуун -
Тэгэлгүй яахав. Тэгээд бичиг үсэгтэй болсон. Тэгээд намайг 43 онд чи ямар нэгэн сургуульд яв гэж ээж зөвшөөрдөг юм байна.
Буяндэлгэр -
Их ухаантай хүн байна тиймээ.
Баатарчулуун -
Тийм. Ямар ч гэсэн чи юм бод ухаантай байна. Чи ямар хэдэн малын хойноос яваад энэ том сайн малчин болооч билүү үгүй ч билүү. Чи бодол чинь дандаа ном эрдэм сурах гэж байх юм. Чи яв. Намайг явхад зөвшөөрдөг. Тэгээд харин тэр хүрээд ирсэн чинь ямар сургуульд орхоо мэдэхгүйгээс энэ чинь. Тэгээд намйаг санхүүгийн сургуульд гэдэг юманд одоо энэ офицерийн сургууль гэдэг сургууль байна гэж бодоод байхгүй юу. Тэгээд өнөө хугацааг бодоод би чинь өнөө одоо 16 хүрсэн хүүхэд байхгүй юу. Том болсон.
Буяндэлгэр -
Мнг..
Баатарчулуун -
Бас энэ чинь 10 дугаар ангийн хүүхэд биш. Тэгэхэд чинь дээр үед чинь 16-тай хүн чинь бага сургуульд сурч байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тэгэж байсан. Тэгэж байсан. Тийм тийм.
Баатарчулуун -
Тэгээд санхүүгийн сургууль.. гэж би сонингоос үзээд.. 2 жилийн хугцаатай гэж анх байдаг юм байна. Цөөн жил сурахсан гэж бодоод байхгүй юу. Нас нэмлээ 16 тай байлаа гэхэд 18-тай төгсөх юм байна даа гэж бодоод.
Буяндэлгэр -
Аанг..
Баатарчулуун -
Тэгээд Офицерийн сургууль гэж 3 жил гэж дуулаад энэ 2-ын нэгэнд орно гээд аймаг дээр хүрээд ирсэн чинь юун Офицерийн сургууль. Юу дууссан. Би жаахан хожуу ч ирсэн юм уу өнөө хугацаа дууссаан элсэлт авах хугацаа. Санхүүгийн сургуульд явбал яв. Санхүүгийн сургууль чинь 2 жил биш 3 жил болсон гэж.
Буяндэлгэр -
Аанг
Баатарчулуун -
Тэгээд Санхүүгийн сургуульд яваад өгсөн. Тэгээд би ердөө Санхүүгийн сургуульд орсон миний анхны соёл боловсролын шатыг тавьж өгсөн. Тэгээд дараа нь намын дээд сургуульд ороод тэгээд одоо соёлтой боловсролтой хүн байгаа юм. Тэгээд Москвагын их сургуульд явлаа. Тэгээд тэгээд тэр чинь улам цаашаа явалгүй яахав. Тэгэж л би дээд мэргэжил эзэмшиж энэ сэтгүүлчийн мэргэжил энэ тэр эзэмшлээ ш дээ. Тэгээд .... би жаахан энэ юм цээжлэх, юм унших дуртай байж л дээ хүний чинь тийм багын авъяас байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Баатарчулуун -
Аа нөгөөх л юу л бол шүлэг мүлэг одоо ерөөсөө манай Дамдинсүрэн гуайн өгүүллийг цээжээр мэднэ. Цэвэгмэд гуайн өгүүлэл, туужыг чинь цээжээр мэднэ ш дээ. Удвал гуайн “Партизан” энэ тэр гээд шүлэг байна ш дээ цээжээр л уншдаг мэддэг. Ийм байна лаа л даа. Тэр чинь л одоо энэ зохиолч энэ болохын үндэс болсон байхгүй юу. Тэгээд Санхүүгийн сургуульд ирсэн чинь нэг сайхан юм нь юу байсан гэхлээр Санхүүгийн сургуульд сурч байхад энэ зохиолчдын хороо Санхүүгийн сургууль дээр.. “Зохиолчдын бүлгэм” байдаг юм байна. “Утга зохиолын бүлгэм”. Тэгээд Гайтав, Явуухулан бид 3 нэг, тэр чинь нэг ангийн юм ш дээ.
Буяндэлгэр -
Мм..Тэд чинь санхүүд байсан юм уу тээ?
Баатарчулуун -
Тийм. Гайтав бид 2 яг төгсөхдөө, би бол арай нэг жилийн түрүү төгсөх байсан юм. Гачигдлаар гээд өнөө цэргийн гэж нэг жил хөдөө байж байгаад бас нэг жаахан ухраад төгссөн юм. Бас зөвшөөрөл энэ тэр авч яваад. Тэгээд Гайтав бид 2 яг нэг ширээн дээр тохой зөрүүлэн сууж байж төгсдөг юм байна. Явуухулан.. бид нэг үе байсан. Бас Явуухулан нэг жил ухардаг юм байна...... Бид тэгэж хочилдогбайсан юм. Тэр үед 43.,44,45 зургаан онуудад 2 жил тэр Уламбаяр гэдэг өнөө өнөө.. эх орны манай ертөнцийн олон баяр гэж бичдэг зохиолч. Тэр чинь одоо манай дээр өнөө утга зохиолын бүлгэм удирддаг. Тэр бүлгэмд бид явдаг байхгүй юу. Тэгээд одоо яахав дээ бид шүлэг мүлэг бичнэ тэр чинь Гайтав шиг бас жаахан гаргуун сайхан ухаантай. Явуухулан бас муугүй л байсан. Би муу бас жаахан оролдох санаатай. Тэгээд бас Лодойдамба гээд нэг цэргийн хүн байх.
Буяндэлгэр -
Мнг..
Баатарчулуун -
Тэр манай радиод байсан ш дээ Лодойдамба гээд.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Баатарчулуун -
Гаальд байсан.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Баатарчулуун -
Тийм нэг хүн байсан шүү дээ нас барчихсан. Тэр “Улаан-од” сонинд байсан юм. Цэрэг хүн болоод Улаан-од сонинд явахгүй юу. Цэрэг хүн “Улаан-од” сонинд явахгүй юу.
Буяндэлгэр -
Мнг..
Баатарчулуун -
Цэрэгт байх хугацаанд. Тэр их сүрхий юм бичдэг. Тэр бол манай бүлгэмд бас давхар оролддог. Тэгээд Гайтав, Лодойдамба 2 бичсэн юмаа “Пионер” сонинд гаргаад байдаг. Явуухулан бид 2 хаанаа ч гаргаж чадахгүй би бас нэг хэдэн юм гаргуулчдаг юм байна.Тэгэж ингэж байж л юмаар жаахан орсон байхгүй юу. Тэр одоо Уламбаярын залсан тэр утга зохиолын тэр надад их юм өгсөн. Би одоо болтол одоо шүлэг, найраглалыг оролдож байгаа. Юм бичиж байгаа. Хөгшрөөд бас шүлэгч, найрагч болж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
/инээв/ Болж байна ш дээ. Гоё ш дээ тээ.
Баатарчулуун -
Тийм. Энэ тэр юм бичдэг байсан тэгээд миний шүлэг их ном зом болж эднүүсийн хойноос орж чадаагүй юм л даа. Эд нар ухаанаараа яваад. Би чинь их нэрэлхүү хаашаа юм бэ дээ бүрэг гэхэд ч хаашаа юм нэрэлхүү нэг хачин юм тэгээд л миний муу нэг юм биччээд тэрнийхээ хойноос хөөцөлдөхгүй явсаар байгаад би хоцорсон байхгүй юу. Тэднээс дутахгүй шүлэгч байх байж л дээ.
2 дугаар бичлэг
Г.Баатарчулуун Юу бичсэн хүн байхгүй юу одоо тэр радиод.
Буяндэлгэр -
Мнг.. Хэдэн оноос гэнээ?
Баатарчулуун -
51 оноос
Буяндэлгэр -
51 оноос..
Баатарчулуун -
50-оноос байхгүй
Буяндэлгэр -
..их дээр үеэс бичсэн юм байна ш дээ тээ.
Баатарчулуун -
Тийм..... бичээд. Радиод яагаад бичсэн гэж.. энэ Сангийн яаманд байхдаа ийм байхгүй энэ байгууллага их шалгадаг тийм нэг байцаагч байхгүй юу.
Буяндэлгэр -
Мнх..
Баатарчулуун -
Тэгээд би радиог шалгасан юм байна.
Буяндэлгэр -
За мнг..
Баатарчулуун -
Одоо өнөө сэтгүүлч болох сонирхолтой. Радио шалгаж яваад
Буяндэлгэр -
Нөгөө Сангийн яамны байцаагч гэж радиог шалгаж тийм ээ?
Баатарчулуун -
Мнг.. Баримт шалгалт.Тэгээд юм бичдэг, юм өгдгийг мэдээд мэдээ өгдөг болдог байна өө.
Буяндэлгэр -
Аанг
Баатарчулуун -
Тэгээд Санхүүгийн сургууль төгсөөд манай нутгийн нэг Бидэръяа гэдэг сайхан авгай “Үнэн” сонинд байна. Тэр хүний нөхрийн .. миний дарга байх. Сангийн яаманд улсын байцаагч, хянан байцаах .... Янжив гэж хүн байв тэр Говь-алтайн хүн. Янжив бол тэр Бидэръяа гэж чи бараг дуулсан даа их сүрхий сэтгүүлч ер нь монголын сэтгүүлч эмэгтэйн нэг байсан юм.
Буяндэлгэр -
Мхнг мхнг
Баатарчулуун -
Удвал гуай эд нартай нас ойролцоо. Тэгээд би нэг тэр үед бас нэг сонгууль болдог юм байна. Орон нутгийн сонгууль.
Буяндэлгэр -
Ахнг..
Баатарчулуун -
Тэгээд манай яамны Сангийн яамны залуучууд Сангийн яаманд сайхан залуучууд очихгүй юу. Сангийн яам чинь тэгээд..
Буяндэлгэр -
Сангийн яам чинь боловсон хүчин их сайтай байсан ш дээ тээ?
Баатарчулуун -
Тийн. Сайтай байсан.
Одоо энэ социализмын үеийн сайд дарга нар чинь ер нь ихэнх нь л Сангийн яамнаас гарсан ш дээ.
Буяндэлгэр -
Мнг. Зөв зөв.
Баатарчулуун -
Сангийн яам, тэр Санхүүгийн техникум эд нараас гарсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Баатарчулуун -
Тэр сонгуулийн үеэр бид яахав дээ залуучууд байсан бие биеэ жаахан хөөргөх дуртай. Би бас энд тэнд юм ярих дуртай. Тэгээд тэр үед чинь одоо энэ Бямбадорж, Лоохууз энэ тэр гээд мундагчуул.. яахав залуучууд энд тэнд ирчээд лекц уншина. Яахав Лоохууз эд нар чинь. Нээх гоё сайхан төв хорооных гээд нэртэй. Сайхан лекц уншина. Тэгээд бид өнөө залуучууд чинь би дөнгөж 20-той залуу байхгүй юу. Ийм сайхан ярьдаг, ийм болох юмсан гээд дотороо бодоод. Тэгээд одоо нэг юм бичдэг болох юмсан гэж бодоод. Тэгээд би өнөө юугаар Намжилсүрэн гээд манай нэг залуу бас овоо юм бичдэгийм байсан юм. Тэрнийхээ тухай бид юу яагаад сонгуульд одоо бас ингээд ухуулга явахгүй юу.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Би энэ бараг танай гудамж шахуу чи хэддүгээр гудам билээ?
Буяндэлгэр -
Артерийн 3 гээд гудамж гээд байсан юм.
Баатарчулуун -
3 дугаар?
Буяндэлгэр -
Одоо энэ Бөмбөгөр байна ш дээ.
Баатарчулуун -
Тийм.
Буяндэлгэр -
Яг Бөмбөгөрийн одоо яг энэ суурин дээр тийм.
Баатарчулуун -
Би 2 дугаар гудамжинд томилогдодгийн байна.
Буяндэлгэр -
Аанг. Тэгвэл энэ нэг хятадуудын 1,2,3, 9 гудамж байсан ш дээ энэ хойшоогоо одоо энэ Гэсэр сүмийн хойшоогоо.
Баатарчулуун -
Тийм. Арай урд байсан шиг санах юм.
Буяндэлгэр -
Зүүн урагшаагаа.
Баатарчулуун -
Тийм ойрхон байсан юм.
Буяндэлгэр -
Зүүн урдуур байсан. Тасганы овооны чигт. Тасганы овооны чигт.
Баатарчулуун -
Тийм. Гэсэр сүмийн хойд.. баруухантайгаа ойрхон байсан юм.
Буяндэлгэр -
Тийм.
Баатарчулуун -
Зүүхэнтэйгүүр.
Буяндэлгэр -
Тийм зүүнхэн зүүн зүүн талдаа байхгүй юу.
Баатарчулуун -
Тийм тийм.
Буяндэлгэр -
Энэ Тасганы овооны чигт байхгүй юу.
Баатарчулуун -
Хөдөө аж ахуйн сургууль гэж байсан юм.
Буяндэлгэр -
Тийм.
Баатарчулуун -
Хөдөө аж ахуйн сургуулийн араар байдаг байсан юм.
Буяндэлгэр -
Яг Тасганы овооны чигт 1 гудамж, 2 гудамж гээд 9 гудамж хүртэл байдаг байсан ш дээ. Өөрөө хэлбэл хятадуудын хороолол гэж байсан ш дээ тэр чинь мнг.
Баатарчулуун -
Намын ухуулга гээд тэнд явдаг юм байна. Тэгэж байгаад тэр Намжилсүрэнгийнхээ тухай нэг юм бичээд “Өлгийтэй ухуулагч” гэж нэг юм биччээд байж байсан тэгээд нөгөө Янжид гуайгаа манай Сангийн яаманд дандаа ирнэ л дээ.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Хөөе чи юм бичиж сур гээд намайг тэгнэ. Би нэг ийм юм бичсэн, ингээд болж байна уу гээд. Үзчээд хөөе чи нэг юм манай сонин дээр бичээд өгчих гэж байна. “Үнэн” сониндоо өг гэнэ. Айгаад өгч болдогч юм уу үгүй ч юм уу гэж бодоод аваачаад өгсөн чинь маргааш нь сонинд гаргачихгүй юу.
Буяндэлгэр -
Хөө бөөн баяр
Баатарчулуун -
Бөөн баяр.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
Тэгэж эхэлж сонинд юм бичдэг юм байна. Өө тэрнээсээ үүдээд Бандгай гэж бас манайд нэг сүрхий хүүхэд байлаа мөн тэр сонгуулийн үеэр.
Буяндэлгэр -
Тэр чинь юуны сонгууль байсан юм?
Баатарчулуун -
Орон нутгийн сонгууль.
Буяндэлгэр -
Орон нутгийн сонгууль уу? Аанг.
Баатарчулуун -
Тэрний тухай “Залуучууд”-ын сонинд өгсөн чинь бас гаргачдаг юм байна тиймэрхүү. /инээв/ Бүүр ч тэр үеэр “Хөдөлмөр” сонин гарч байдаг юм байна. “Хөдөлмөр” сонины эрхлэгч Даржаа гуай байсан юм л даа. Даржаа гуай.
Буяндэлгэр -
Тийм мэднэ Даржаа гуай.
Баатарчулуун -
Даржаа гуайг би бас багаас мэддэгийм. Миний таньдаг Даржаа гуай дээр би очдог бид харин тийн. Чи ер нь овоо юм болмоор хүүхэд байна гэдэг байхгүй юу. Уламбаяр гуайн шавь байсан учраас тэр Уламбаяр гуай, Даржаа эд нар чинь хоёулаа хувиарлаж өнөө юу заадаг байхгүй.. бүлгэмд багш нар байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа зохиолч Уламбаяр?
Баатарчулуун -
Тийм. Уламбаяр гуай манайд явдаг байсан Даржаа гуай очиж заадаг байж л дээ. Намайг өнөө Уламбаяр гуайн шавь гэдгийг мэдчээд надад сайн.
Буяндэлгэр -
Аахнг.
Баатарчулуун -
Тэгээд Даржаа гуай эргээд “Хөдөлмөр” сонины эрхлэгч байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм “Хөдөлмөр” сонины эрхлэгч.
Баатарчулуун -
Бид мэдээгүй л байдаг байхгүй юу. Тэгээд би эртнээс ерөөсөө энэ МоЦаМэ-д ирхээсээ өмнө мэдээд тэр “Үнэн” сонинд юм гаргаад, “Залуучууд”-ын сонинд чиг, радиод чиг юм өгөөд л одоо “Хөдөлмөр” сонинд юм өгөөд байдаг. Бас овоо авхаалжтай байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна ш дээ тээ /инээв/.
Баатарчулуун -
Тэгсэн өнөө нэг шүлэг мүлэг гээд энд тэнд хөөцөлдөхгүй тэрнийг л би алдсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Тэгээд манай жаахан юм бичдэгийг мэдээд МоЦаМэ, Төв хороо аваачаад МоЦаМэ-д өгчихгүй юу. Одоо тэр 58 онд..
Буяндэлгэр -
58 онд анх байгуулагдсан болж байна уу тээ? МоЦаМэ чинь ерөөсөө баргалж хорин хэдэн оны юутай биз дээ?
Баатарчулуун -
Тэр бол 21 оны МоЦаМэ. 21 оны чинь 23 онд .......”Үнэн” сонинтой нийлүүлчихсэн.
Буяндэлгэр -
Аанг. Тэгээд МоЦаМэ гэж байгаагүй юм уу? Монгол Цахилгаан Мэдээний агентлаг гэж байгаагүй юм уу?
Баатарчулуун -
Байгаагүй, байж байгаад тэгээд орхичихгүй юу. Тэгээд хаагдчихгүй юу.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Тэгээд тэр МоЦаМэ-гийн үүрэг гүйцэтгэдэг “Үнэн” сонины дэргэд орос морос юмаа явуулаад тэгээд байдаг байлаа. МоЦаМэ гэдэг юм хаагдчихаад.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Тэгээд тэр үед дахин сэргээгээд гаргаад байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр нь бол бүр 58 онд юм уу тээ?
Баатарчулуун -
57 онд..
Буяндэлгэр -
57 онд юм уу?
Баатарчулуун -
10 сарын 1-нээс эхэлж байгаа юм.
Буяндэлгэр -
10 дугаар сарын 1-нээс яг Монгол Цахилгаан Мэдээний агентлаг гэж байгуулагдсан юм уу тээ? Дарга нь хэн байсан юм бэ? Анхны дарга?
Баатарчулуун -
Зундуй.
Буяндэлгэр -
Аан Зундуй гуай юм уу?
Баатарчулуун -
Зундуй.
Буяндэлгэр -
Өө за.
Баатарчулуун -
Өө тэр чинь хойшоо сургууль мургууль юу..
Буяндэлгэр -
Их боловсролтой хүн байсан ш дээ тухайн үедээ тийм ээ?
Баатарчулуун -
Тэгэлгүй яахав. Тэр чинь хойшоо явж курс, нэг сарын курсд ....... Тэгээд 58 оны 1 сарын 1-нээс албан ёсоор бүх газруудад мэдээлэл өгдөг тийм болчихгүй юу.
Буяндэлгэр -
Ммнг.
Баатарчулуун -
Тэгээд би 58 оны 7 сард.. 6 сард би Сүхбаатар аймгаас ирж байгаа юм л даа. Тэгээд 7 сард нь намайг Төв хороо МоЦаМэ руу өгчихгүй юу.
Буяндэлгэр -
Мнг. МоЦаМэ чинь тэр чинь тэгээд нэг 70 жилийн ой билүү 80 жилийн ой тэмдэглээд байдаг чинь 21 оноос эхэлж тоолж байна уу?
Баатарчулуун -
Тэгэж байгаа юм. Одоо ерөөсөө тэгэж 90 жилийн ой нь болно.
Буяндэлгэр -
Одоо яг..
Баатарчулуун -
Яг хувьсгалтай чацуу.
Буяндэлгэр -
Хувьгалтай чацуу тийм ээ? Мхнг.
Баатарчулуун -
Хувьгал 21 оны 7 сарын үед хувьгалын баяр гэж байдаг. Манайх 7 сарын 19-нд байдагийм.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
11-нд баяр хийгээд.
Буяндэлгэр -
Мм.. зүйтэй зүйтэй. Мнг..
Баатарчулуун -
Энэ Холбоо, МоЦаМэ 2 чинь үндсэндээ 1 байгууллага байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Мнг..
Баатарчулуун -
Тэгээд яахав дээ нэг бол хэвлэлийн байгуулага, Харилцаа холбоо гэж арай өөр аа.. МоЦаМэ гэдэг нь нэг мэдээ л юм чинь хэвлэлийн шинж чанартай.
Буяндэлгэр -
Аанг Монголын Цахилгаан Мэдээ гэж аанг..
¬
Баатарчулуун -
Ер нь 80-н,. би бас их судалдсан л даа юм хум бичихдээ бас хойно сургууль энэ тэр байхдаа.
Буяндэлгэр -
Мнг..
Баатарчулуун -
Яг Холбоо, МоЦаМэ 2 чинь байгаа юм. Нэг даргатай ч байсан Цэрэнпунцаг гээд даргатай.
Буяндэлгэр -
Та дипломынхоо ажлыг яг юугаар бичсэн?
Баатарчулуун -
МоЦаМэ-гоор бичсэн.
Буяндэлгэр -
Тийм үү? МоЦаМэ-гийн түүхээр үү?
Баатарчулуун -
МоЦаМэ-гийн түүхээр .....Сая нэг МоЦаМэ-гийн 80 жилийн ойд зориулсан сайхан ном гарсан л даа. Тэр номны эхний юман дээр миний нэр явж байгаа би ерөөсөө тэр бүх. Би ном гаргах гээд юу яагаад бас гар болж өгөхгүй ........... том охин сургууль төгсөж ирчээд ... хичнээн их юм бичсэн гээч. Тэгээд үндсэн дээ устсан л даа тэр юмыг оруулаагүй. Гэсэн дээ яахав ямар ч миний юмнууд бүтсэн.
Буяндэлгэр -
Аахнг.
Баатарчулуун -
Баасансүрэн, Алтандорж 2-ын юм их сайн болсон.
Буяндэлгэр -
Тэр ном одоо таньд байгаа биз дээ?
Баатарчулуун -
Байгаа.
Буяндэлгэр -
Тэр номны чинь зураг мургийг авна шүү.
Баатарчулуун -
Тэгээрэй.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээд МоЦаМэ-гийн хүн болж байгаа юм л даа 58 оны 6 сарын сүүлчээр ирээд. Тэгээд би ч ажилгүй л байхгүй юу шууд ажил өгөхгүй юм чинь.
Буяндэлгэр -
Мнхг.
Баатарчулуун -
Эвлэлийн Төв хороон дээр.. Би ирээд л нэг.. одоо эвлэлийн төвд ажил хийгүй юу. Хэвлэлийн газар “Үнэн” сонинд орох гэсэн чинь “Үнэн” сонин авдаггүй учрыг нь мэдэхгүй авч өгдөггүй. “Залуучууд”-ын сонинд болохлээр чинь оронтоо байдаггүй. Тэгээд л за жаахан хүлээж бай гээд л Төв хороо жаахан хүлээж бай гээд. Тэр үед МоЦаМэ нээг их шүүмж мүүмж авчээ. Манай МоЦаМэ яахав дээ архичингууд цугалчихгүй юу.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээд л яахав одоо нэг баахан улсууд халдаг юм байна. Халсан хойно нь намайг авч байгаа юм. Халсан хүнийхээ оронд. Ганц хүнийг халаад, ганц хүнийг авах юу байхав дээ 10-аад хүн халаад нэг хүн авч болдог байхгүй юу. Тэгээд намайг авангуутаа намын үүрийн даргаар тавьж байгаа юм тэр чинь өө тэр чинь юу яаж тэгэж тавьж байгаа юм тэр. Тэгэж би МоЦаМэ-д ирсэн юм. Тэгээд МоЦаМэ-д ирээд би яахав дээ 7 сарын 7-ноос эхэлж л миний албан ёсны тушаал гарсан. Тэгээд 8-наас эхсүүлээд л.. би чинь МоЦаМэ-д их хачин алба хүлээсэн байхгүй юу. Төв хороо, засгийн газар хариуцсан сурвалжлагчаар тавьчихгүй юу.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Ерөөсөө том бандгар улаан
Буяндэлгэр -
Шууд л ерөөсөө та Төв хорооны сурвалжлагч болсон байна ш дээ тээ?
Баатарчулуун -
Шууд тийн. Яагаад гэвэл тэр чинь одоо их найдвартай намын сургууль төгссөн, хөдөө 3 жил ажилласан, нөгөө амьдрал мэддэг, намын гишүүн хүн..
Буяндэлгэр -
Та яаж намд орсон юм?
Баатарчулуун -
Өө намд чинь би чинь 1948 онд Санхүүгийн сургуульд байхдаа намд жинхэлсэн л дээ.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Хөдөө намд элссэн юм. Хөдөө нутагтаа ... Тэгээд юм нь ирж өгөхгүй бас 2 жил болж байж 46 онд элсэх байтлаа 48 онд элссэн байхгүй юу. ..... Хөдөөний материал ингэж тэгж үрэгдэж тэгсээр байгаад ингэж. 46 онд би яагаад намд элссэн бэ? гэхлээр 46 онд хөдөө нөгөө нэг гачигдлаар нэг жил хөдөө болсон юм Санхүүгийн сургуульд байхдаа. Чөлөө аваад. Тэнд би хөдөө элсчихгүй юу. Суманд өнөө,. Хөдөө чинь одоо Санхүүгийн сургуульд байгаа хүн гэдэг чинь бараг дээд сургуульд бий гэж боддог байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм ш дээ. Тэр үед чинь маш их том юм ш дээ тийн. Том юм ш дээ тээ?
Баатарчулуун -
Тэгээд тэгэж байгаад тэгээл намд орсон юм даа. Тэгээд намын хүн гээд одоо чинь намын үүрийн дарга болоод би чинь МоЦаМэ-д чинь одоо 2 дугаар дарга нь явлаа ш дээ эхлээд.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Зундуй дарга жинхэнэ нь. Тэгсэн чинь МоЦаМэ руу радиогоо 59-өөр нийлүүлчдэг юм байна. .....
Буяндэлгэр -
Ммнг. Радио чинь тусдаа байсан чинь нийлүүлсэн тээ Монголын Радио Мэдээллийн..
Баатарчулуун -
Улс радио хороо гэж байсан. Радио хороо гэж нөгөө мэдээллийн байгууллага болоод, МоЦаМэ-д өгчихгүй юу. Тэгээд одоо тэр чинь Мэдээлэл Радиогийн Улсын Хороо гээд бас байгууллагдаад хэрэг эрхлэх газар гэж.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэр радио чинь хэрэг эрхлэх газар гэж анх байгуулаад..
Буяндэлгэр -
Тэр чинь Сайд нарын зөвлөлийн дэргэдэх гэдэг байсан тээ?
Баатарчулуун -
Тийм. Тэгээд сүүлдээ МоЦаМэ Мэдээлэл Радиогийн Хэрэг Эрхлэх Хороо болоод өнөө юу телевизтэй нийлээд тэгээд одоо энэ чинь том айл байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тэр ч яахав нилээд сүүлд.
Баатарчулуун -
Сүүлд байх өө.
Буяндэлгэр -
Та тэгээд Төв хорооны одоо Засгийн газар, Төв хороо хариуцсан сурвалжлагч болонгуутаа анх ямар сурвалжлаганд явж байсан бэ? Тэр чинь санаанд чинь байна уу.
Баатарчулуун -
Үгүй байлгүй яахав.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Цэдэнбалын одоо тэр, одоо тэр Цэдэнбал хэдий дотор хэнийг өдөр дотносож хүлээж авахав дандаа тийм юм сурвалжилдаг. Одоо Төв хороо, Засгийн газарт ямар л үйл явдал болно би тэнд очдог. Ерөөсөө радио, МоЦаМэ-гаас ганцхан тийшээ очдог хүнд чинь гэхдээ тэнд чинь бүр Төв хороо тусгай үнэмлэх шифрлэж олгосон юм ш дээ. Тэр чинь албан ёсны сурвалжлагч би. Өөр хэн нэгнийг ч оруулахгүй. Би л орно.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээл одоо бол Цэвээн дарга, одоо өнөө Моломжамц дарга хэн мэний чинь хурал мурал дотор тэгээд л Лувсанравдан маравдан одоо Дүгэр, Төмөр хэн гуайн ер нь Төв хороонд болох бүх үйл явдалд би очиж сурвалжилдаг байсан байхгүй юу. Тун хариуцлагатай сурвалжлагч байсан.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Баатарчулуун -
Би бол үнэнхээр одоо, за тэгээд сүүлдээ одоо ёстой Төв хороонд юу л болно одоо гаднаас их зочин ирнэ. Тэр үед чинь манайд нөл зочид ирдэг байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тухайлбал таны аанхг за Жуунлай,.
Баатарчулуун -
....... сурвалжилсан. Тэр тэр юмандаа би бас дурсамжаа болвол бичсээн. Сонин монинд..
Буяндэлгэр -
Таны одоо санаанд хэн хэн байна. За Жуунлай, өөр одоо хэн хэн байна? Олон хүн байгаа даа тэр үед. Тухайлбал?
Баатарчулуун -
Өө одоо нэр мэрийг нь мартчихаж одоо тэр.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Ерөөсөө энэ баруун талын түмэн томцуул цөмөөрөө ирсэн. Кимерсэнийг би сурвалжилж явсан. Одоо
Буяндэлгэр -
Кимерсэн чинь монгол ирсэн юм уу?
Баатарчулуун -
Ирсэн.
Буяндэлгэр -
Тийм үү?
Баатарчулуун -
Монголд 2 дахин ирсэн. Нэг нь .........сүүлд ирсэн. Сүүлд нэлээд сүүлд ирсэн гээч.
Буяндэлгэр -
Тийм үү?
Баатарчулуун -
Харин юу тэр надад бүр их сайхан юмнууд байгаа.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Тэр дурсамж одоо бий.
Буяндэлгэр -
Бичсэн дурсамж байна уу? Танд фото байна уу?
Баатарчулуун -
Фото зургууд ч бий байх. Би тэгээд нэг дурсамж бий би чамд, чи үзүүрэй тэрийг.
Буяндэлгэр -
Тэгье, тэгнэ.
Баатарчулуун -
Саяны юу яасан. Тийм юмнууд. Их сонин юмнууд байдаг юм өө.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
За тэгээд энэ.. Сансарын нислэгийн тухай чинь би бас сурвалжилдаг байлаа. Хоёрдугаар их сонин юм тэр.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Сансарын нисгэгчийн тухайд манайх чинь одоо зүгээр хачин их сурвалжилдаг их юу яадаг байсан ш дээ ер нь монгол чинь.
Буяндэлгэр -
Мхнг. Тийн.
Баатарчулуун -
Юу л бол ..... Хөдөө болвол Сонгинод амарч байхдаа сансарын нислэгийн тухай радиогоор дуулчхаад дороо л хүний сэтгэгдэл аваад л ёстой суусан газраасаа чулуу авс босдог байлаа ш дээ би.
Буяндэлгэр -
Хнг.
Баатарчулуун -
Тэгээд хүрч ирээд л дор нь л тэгээд өгөөд л радиогоор.....Ухаан нь энэ юу.. Дээрэнцотав анхлан манайд ирсэн юм.
Буяндэлгэр -
Тийм тэрийг би санаж байна. Тийн аанг.
Баатарчулуун -
Дээрэнцотавыг би сурвалжилсан. “Үнэн” сонин хүртэл сурвалжлаагүй. Бид ингээд явж сурвалжилсан байгаа юм. Тэгээд бүх материалыг чинь МоЦаМэ-д хүлээлгээд.. За Кэмдухан гэж мундаг хүн байлаа.
Буяндэлгэр -
Хаанахынх юм?
Баатарчулуун -
Хятадын.
Буяндэлгэр -
Хэн гэнээ?
Баатарчулуун -
Кэмдухан.
Буяндэлгэр -
Мэдэхгүй юм байна. Аахнг.
Баатарчулуун -
Тэр чинь Батлан хамгаалах яамны сайд, ер нь бараг 2 дугаар зэргийн.. 3 дугаар зэргийн хүн л дээ. Жунлай,
Буяндэлгэр -
Жунлай. Жүүдэй гэж хүн байсан бас. Батлан хамгаалахын
Баатарчулуун -
Жүүдэй гэж хүн чинь суут хүн байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Ммнг.
Баатарчулуун -
Тэр хүнийг манайхан би сурвалжилж байсан юм тийн. Сонин сонин юмнууд бас байдаг юмаа тэр. Тэгээд би МоЦаМэ-д яг 35 жил болсон би. Ер нь. Яахав тэр хооронд би 35 жил болохдоо 4 жил.. 5 жил нь хойно байсан л даа. Тэр чинь хойно байхад дандаа МоЦаМэ-д тэгээд дандаа... энэ манай практик эд нар дандаа эндээ хийнэ. Өвөл, хавар ирэхдээ энд ирээд л.. Зуны амралтаараа энд жаахан ажил хийж байгаад л явна. Тэгээд ерөөсөө яг л энэ МоЦаМэ-тай уяатай л байсан. Радио, МоЦаМэ бол миний ёстой.. ёстой миний 2 дугаар гэр байхгүй юу. Тэгээд би МоЦаМэ миний гэр, МоЦаМэ миний.. анг..юу гээд байлаа? МоЦаМэ миний гэр, МоЦаМэ миний нэр гэсэн тийм юм би юунд “Улаанбаатар мэдээ”-нд 60 жилийн ойгоор нь би гаргасан юм. Тэрнийг ашиглаад миний номыг одоо тэр номыг яг “МоЦаМэ миний гэр, МоЦаМэ миний нэр” гэсэн юугаар тэр..
Буяндэлгэр -
Гаргасан байна.
Баатарчулуун -
...том ном гарсан. Баасансүрэн чинь их овсгоотой хөөе Баатарчулуун гуай энэ сайхан үгээр чинь номныхоо нэрийг хийе гээд. Болж байна уу гэж хөөе гээд. Бололгүй яахав гээд.
Буяндэлгэр -
/инээв/ Танд тэгээд шагналыг нь өгсөн үү? Ирэхдээ.
Баатарчулуун -
Миний ном гарч байгаа юм чинь тэр шагнал байхгүй юу.
Буяндэлгэр -
Аанг..
Баатарчулуун -
Тэгээд тэр их том ном гарсан л даа. Тэр номны хамгийн эхэнд нь миний тэр ном байж байгаа юм. Би тэр номыг аваад ирнээ. Их сайхан юм.
Буяндэлгэр -
Аахнг.
Баатарчулуун -
Тэгэж үнэнхээр би бол одоо МоЦаМэ, монголын радио 2-тоо бол их хайртай. Ёстой би тэмээний хүүхэд гэдэг шигээ л яахав дээ би бол ёстой МоЦаМэ миний гэр, монголын радио бол миний гэр нэр байхгүй энэ 2 чинь тийн.
Буяндэлгэр -
Социализмийн үед чинь одоо тэр..улс төрийн товчоог сурвалжилна гэдэг бол тэр маш их хүндтэй, маш их хариуцлагатай үүрэг байсан.
Баатарчулуун -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Та ер нь алдаж онож байсан уу?
Баатарчулуун -
За бараг үгүйдээ.
Буяндэлгэр -
Арга хэмжээнд орж байсан уу Та?
Баатарчулуун -
Ороогүй ээ. Хааяа ч орох гэж байсаан.
Буяндэлгэр -
Жишээлбэл. Тэр нь их сонин байна.
Баатарчулуун -
Өө байлгүй яахав.
Буяндэлгэр -
Аанг тийн.
Баатарчулуун -
Нэг хойно сурч байхдаа би тэрний нэрийг марчихаад байгаа юм. Ердөө 3 дугаар курсд байсан юм уу даа. Энэ 60 жилийн ой болсон юмуу даа. Тэр ойгоор би хойно сурч байгаад ирэхгүй. Тэгээд... тэгээд нэг гадаадын.. өнөө улсын ойгоор ирээд зарим намын төлөөлөгчид ирсэн байхгүй юу манай намын их хуралд юу яагаад. Баярт ороод.
Буяндэлгэр -
Ммнг.
Баатарчулуун -
Нэг нөхөр үлдэж л дээ золиг чинь. Гадуур явж байгаад иргээд буцахгүй юу. Баярын дараа.
Буяндэлгэр -
Социалист орнуудын нөхөр үү?
Баатарчулуун -
Тийм тийн.
Буяндэлгэр -
Аль орныхыг санаж байна уу?Та.
Баатарчулуун -
Харин тэр.. нэг ухаан баруун орных л юм. Тэгээд тэрнийг явж .. үгүй чи тэрнийг сурвалжлаад тэр Цэдэнбал гуай хүлээж авч уулзах гээд байна гээд. Тэгээд нэг гүйж очоод л асуудаг юм байна. “Үнэн” сониных, манайх 2 л очих ёстой ш дээ.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Тэгээд өө тэр сонины хараад биччихгүй юу...........Тэгээд сонин харж байгаад бичээд очсон чинь таних биш нэг хүн байж байна. Үзэж харж юу яачихаад л ....... явсан хүнийг яваагүй юм шиг, бодоод яваагүй хүнийг явсан гэж..
Буяндэлгэр -
Яваагүй юм шиг /инээв/
Баатарчулуун -
..бодоод яваа.. /инээв/ тэгчижээ. За тэгээд маргааш нь одоо сонины маргааш л ажил болдог юм байна. За ийм янзын юм. Чи тэгээд ер нь... За тэгэхлээр чинь өнөө Зундуй гуай манайхаас гараад “Үнэн” сониндоо очсон. Манайх ч бас... Цэрэндэв гэж манай бас орлогч байсан байхгүй юу. Тэр гараад бас Үнэн сонинд оччихсон. Тэгэхлээр Нямсүрэн гэж “Үнэн” сонины нэг нөхөр байдаг юм. Тэр золиг яаж байжээ. Тэр залхуураад надаас мэдээ авчихгүй юу.
Буяндэлгэр -
Аанг. /Инээв/
Баатарчулуун -
/Инээв/. Тэр худлаа шаачихгүй юу.
Буяндэлгэр -
Та 2 хоёулаа л тэгээд.....
Баатарчулуун -
Хоёулаа тэгэж байгаа юм. За тэгээд буруу гараад “Үнэн” сонин хэвлэгдсэн байхгүй юу. Тэр чинь бүр төлүүлдэг байхгүй юу. За тэгээд бөөн төлбөр боловоо.
Буяндэлгэр -
За, нөгөө сонингоо төлүүлнэ.
Баатарчулуун -
Сонин төлүүлнэ тэр чинь буруу гаргаж, одоо дахин хэвлүүлнэ биз дээ нөгөө сонинг.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тийм боллоо. За тэгээд би ч өнгөрлөөдөө. За за манай дарга Жалан ажаа гуай байхгүй юу. За чинь тэгээд буруу л юм хийж дээ гэж их сайхан хүн ш дээ.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Яг Жаажаа оюутан хүн байж их л юм төлөх нь дээ гэж байна. Үгүй одоо яадаг билээ тэгэж хэлж буруу юм болох вий дээ. Үгүй Жаажаа авхаалжтай явах гэж, хашир хүн байна даа ямар хүүхэд биш дээ,... хүүхэд биш дээ тийм биз дээ. Тиймээ гээд залуу. Би буруу юм хийж буруу гээд л. Тэгээд одоо даанч мэдсэнгүй дээ. Тэгсэн чинь “Үнэн ” сонины, өнөө МоЦаМэ Цэрэндэв 2 чинь юу гэж надаар төлүүлэх вэ. Муу оюутан та нар, чи явахгүй яах юм өнөө муу хэн руу.. Лайхайд чи яах гэж хүнээс юм авсан юм. Чи явах ёстой хүн яагаад яваагүй юм. Өнөө муу Нямсүрэнтэйгээ. Тэгээд Нямсүрэнгээр төлүүлсэн сүүлд болоход төлүүлээгүй юм шиг байна лээ. Тэгэсхийгээд өнгөрсөн юм шиг байна лээ зайлуул. Тэгвэл тэр чинь жигтэйхэн төлөлгүй яахав. Тэгээд сонин яадаг хүмүүс дор хаяж 80 мянга гарна ш дээ.
Буяндэлгэр -
Тийн тийн тэгэж гардаг байсан юм.
Баатарчулуун -
Ерөөсөө 100-гаас дээшээгээ хувь, 100 мянгаас дээш. Тийм их сонин захиалдаг байсан юм чинь. Тэр үед чинь 15 мөнгө ч байсан, 20 мөнгө ч байсан тэр чинь хямд байсан ч гэсэн жигтэйхэн их мөнгө байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр үед чинь мөнгө нөгөө хатуу байсан ш дээ.
Баатарчулуун -
Тийм. Тэгээд тэгэж нэг баларч байв. Бас хөөрхий балрах юм.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Энэ Батлан хамгаалах яамны сайд Дорж гуай байхгүй юу.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Дорж гуай Армийн генерал болчихжээ. Тэрийг нь би хурандаа генерал гээд тавьчихгүй юу. Тэгсэн чинь радиогоор нэвтрүүлчихгүй юу.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Тэр чинь тэгээд гомдол гардаг юм байгаа. Тэр чинь өнөө хурандаа генерал...армийн генералыг чинь хурандаа генерал гээд тэгээд юу яасан. Бас нэг тэгэж хөгөлдөг юм байна.
Буяндэлгэр -
Аанг. /Инээв/
Баатарчулуун -
Би тэгээд өршөөгдөж ирсэн юм өө хөөрхий. Тэнд Төв хороо намайг дуудлаа. Өнөө юу яасан хойно. Тэр чинь Төв хороо чинь бүр ер нь аягүй тийм их төлөв.. намаас хөөх ч юм уу. Одоо бүр торгуулж хасах ч юм уу тохион шийтгэдэг байхгүй юу. Өнөө миний тэр өөр 2 алдааг чинь. 2 намын хүнийг чинь тэр чинь хоёулаа хөрөнгөтөний нам байсан байгаа юм. Тэгэж байх хооронд солиод явуулчихгүй юу. Бүүр аюултай социализмын үед бас өөр.
Буяндэлгэр -
Тийм байна.
Баатарчулуун -
Тэгээд би Шагдарсүрэн гуайд Төв хорооны хэлтсийн дарга байхгүй юу, гадаад хэлтсийн дарга. Одоо энэ Шагдарсүрэн гэж өмнө чи мэднэ шүү дээ. Пунцагийн Шагдарсүрэн гэж.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Баатарчулуун -
Гадаад яамны сайд байсан.
Буяндэлгэр -
Сайд энэ тэр байсан тийн.
Баатарчулуун -
Тэр хүлээн аваад дуудаж байна.
Буяндэлгэр -
Одоо тэр чинь байсан байгаа юм. Саяхан болтол байсан ш дээ.
Баатарчулуун -
Байлгүй яахав. Миний найз байхгүй юу даа.
Буяндэлгэр -
Тийм үү. Их сайхан хүн телевизрээр ярьж байсан.
Баатарчулуун -
Тэгээд дуудаж байна. Хаашаа харсан одоо өнгөрсөөн. Би ч одоо тэр “Үнэн” сонинд юм болсоныг мэдсэн. Тэр өнөө сонин гарсаны нөгөөдөр нь дуудаж байна. Төв хороон дээр дуудаж байна гэсэн чинь аан гээд л. За одоо өнөө арай Цэдэнбал дарга биш байгаа гээд айж байсан юм. Гадаад хэлтэс дээр ор гэж байна. Орох л юм байж л дээ. Орчихсон чинь Шагдарсүрэн гуай уг нь таньдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Ммнг.
Баатарчулуун -
Тэр бид 2 хоёулаа Төв хороонд.. төв хороон дээр 48 он.. 58 онд орж . Тэр үеэс л би мэддэг байхгүй юу. Тэр тэнд очоод юу... Би 58 оны яг тэр үеэр одоо Төв хороо, засгийн газрийн аюулгүй сурвалжлагын хороо гэж байсан юм. Тэгээд ч үргэлж уулзсаар байгаад бие биеэ танидаг. Хөөе чи чинь одоо сурвалжлагуудыг чи бичсэн юм уу тэр чинь одоо. Тэр нэргүй гаргаач тэр юмыг чинь.
Буяндэлгэр -
Тийн. Нэргүй гардаг байсан юм. МоЦаМэ гэдэг нэрээр гардаг байсан.
Баатарчулуун -
МоЦаМэ гэдэг нэрээр..
Буяндэлгэр -
Тэр нөгөө онигоо байдаг шиг МоЦаМэ гэдэг өндөр цагаан залуу байдаг гэж. Танийг л хэлж л байж л дээ уул нь. /инээв/
Баатарчулуун -
Тэгээд чи бичсэн юм уу? Чи яаж байгаа нь тэр вэ дээ. Чи чинь одоо хойно төгсөх гэж яах гэж байгаа за за асуулаа. Үгүй би одоо төгсөхгүй, 2 дугаар курсд одоо 3 дугаар курсд орно. Үгүй яасан муухай, чи чинь хашир хүн байж бас муухай л юм болжээ дээ. Үүнээс хойш чи нэг хичээж үздээ.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Тэгээд би бодлоо л доо. Тэгээд одоо намайг намын үүрээр орооч үү үгүй чүү. Одоо би ... намайг сургуулиас хасчиж болно биз дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ тийн. Тэгэхэд чинь хатуу байсан ш дээ тиймээ.
Баатарчулуун -
Хатуу байсан. Намайг сургуулиас яв, намаас зайл,. намаас зайлчихуй
Буяндэлгэр -
Намаасаа хөөгдөх нь гэж бодож байв уу та. Хатуу шүү дээ.
Баатарчулуун -
Хөөчиж болно.
Буяндэлгэр -
Шийтгэл авна. Хатуу шийтгэл авна.
Баатарчулуун -
Ямар ч байсан шийтгэл авна.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
За дээ. За даа сургуулиас одоо яадаг болдоо, явуулдаг болов уу үгүй болов уу гэж бодож байсан. Еөр ажиглагдсан юм алга. Огт зүгээр өнгөрсөн ш дээ.
Буяндэлгэр -
Хнг.
Баатарчулуун -
Тэгээд нэг хүний ивээл байхгүй юу. Таньдаг нүүр, урд нь бас юм хийж байсан гэдэг чинь одоо бага зэргийн юмыг, тэр зэргийн хүн чинь ёстой чипухаа гэж орхидог ёстой юм.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Яахав дээ. “Үнэн” сонин тэгээд өнгөрдөг юм байж. “Үнэн” сонины тэр Цэрэндэв гуай, Зундуй гуай 2 намайг их өмгөөлсөн байгаа юм.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэр муу оюутангаар юу төлүүлэх гэсэн юм гээд бүр. .....байхгүй “Үнэн” сониндоо.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Адилхан төлүүлнэ гэж л үзсэн юм байлгүй энэ хоёроор. Танай энэ яваагүй авсан энэний тэр бурууг МоЦаМэ-гоор төлүүлнэ гээд ...Тэгсэн чинь нөгөө 2 чинь... юу гэж байгаа юм.. амь зуух гэж ядаж байгаа нэг хүн. Тэр бол оюутан явуулсан нь МоЦаМэ –гийн буруу байж болно. Ер нь энэ бол хуучин ажиллаж байсан хүн. Тэгээд. Тэгээд яахав өнгөрч байсан.
Буяндэлгэр -
/Инээв/.
Баатарчулуун -
Өөр ч би нэг өөрч нэг юм бас бодогддоггүй юм аа.
Буяндэлгэр -
Гайхалтай сайхан таны сэтгэлийн их ханамж авсан ёстой бүр нэг, газар дээр биш тэнгэр дээр явж байгаа юм шиг тийм сайхан үйл явдалууд таны амьдралд зөндөө тохиолдож байсан даа. МоЦаМэ-д энэ олон жил ажилласан юм чинь.
Баатарчулуун -
Өө байлгүй яахав хөөрхий минь.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
.... сайн сайхан юмнууд аль болохыг тэр гэхэв. Тэгээд одоо...одоо энэ олон юманд орох ч одоо тэгээд сэтгэл их ханчихдаг юм ш дээ.
Буяндэлгэр -
Ахнг.
Баатарчулуун -
Бас хүн чинь хачин болчихдог юм ш дээ.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
Гэнэтхэн юманд орж байгаад олон юм бодсоор байтал одоо тэгээд явж байгаа юм.
Буяндэлгэр -
Та бол өдөр тутам ордог байсан байна ш дээ ерөөсөө бараг тийн.
Баатарчулуун -
Өдөрт нэг бус хоёр гурав орно ш дээ.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Гурав, дөрөв ч орж магадгүй. Тэгээд их хурлын чуулган болно би сурвалжилна. Их, бага хурлууд болно. Хэвлэл, ном юуны хурлууд., би бол үнэнхээр энэ МоЦаМэ-гийн буянгаар МоЦаМэ, монголын радиогын буянгаар ерөөсөө... монголынхоо отгон их юманд орсон. Их юманд орж байсан. Гадаад ч явж байлаа. Харин намайг одоо Төв хороо, засгийн газрын томчуудыг дандаа одоо дотоод боловс... надаар зуруулдаг байсан юм ш дээ.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Харин гадаад явахад нэг ч сурвалжилж үзээгүй. Цэдэнбал дарга, хэнийг нь ч дагаж гадаадад явж үзээгүй. Гадаадад ерөөсөө намайг явуулдаггүй байсан. Тэр нь ямар ямар учиртай байсан тэрийг би яаж мэдхэв. Тийм л байлаа. Тэгээд ер нь яахав дээ тэр сайхан байлгүй яахав. Цэдэнбал гуай...
Буяндэлгэр -
Та чинь тийн..
Баатарчулуун -
..маршал одоо юу яаж байдаг юм байна. 60,70 насны нь ой болоод их сайхан, их сонин.
Буяндэлгэр -
Та тэрий нь сурвалжилсан уу тээ?
Баатарчулуун -
Сурвалжилсан.
Буяндэлгэр -
Та тэр тухайгаа яриач. Маршал ...их сайхан үе байсан ш дээ.
Баатарчулуун -
Өө тэгэлгүй яахав. Бүх улсууд оочирлоод л одоо тэгээд., сүйд болно ш дээ.
Буяндэлгэр -
Ахнг.
Баатарчулуун -
Одоо баяр хүргэх гээд л. Цэдэнбал гуайд чинь маршал зааршлын хувцасыг нь өмсгөөд л.
Буяндэлгэр -
Одоо тэр чинь хэдэн он байлаа?
Баатарчулуун -
Мэдэхгүй ээ. Он нь хэд байлаа даа би..
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
..Наян хэдэн онд байх.
Буяндэлгэр -
Наян хэдэн он байх.
Баатарчулуун -
Тийм. Нарийн үзвэл бий л дээ зүгээр би бас.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээд бичлэгийн ухаан нь нэг хувийг нь авч үзээд зарим мэдээний хэр хувийг авч хадгалж байсан алдсан тэр их буруу юм.Түүгээр чинь бодоход их юм хийж болохоор байдаг юм.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээд одоо өнөө Төв хороо, засгийн газар болохлээр тэр бүгд юмны чинь үнэмлэх нь байдагын.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Юм бий.
Буяндэлгэр -
Та тэр үеийнхээ мэдээнүүдийг авч үлдээд байсан бол одоо бараг 2,3 боть ном болох байсан байна ш дээ.
Баатарчулуун -
Үгүй миний юм бий л дээ ерөөсөө тийн.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Чи энэ.. аваад манай гэрт оч.
Буяндэлгэр -
Мхнг.Тэгье би. Тэгье. Тэд нарыг үзье тээ.
Баатарчулуун -
Миний юм авчирхад их юм бий мэдэв үү. Тэр бүх одоо би энэ он оноор нь миний юу эд нар. Би нэг хавтас хийж байсан одоо бас арай өөр юу зангидах гэж байгаа юм. Миний МоЦаМэ-гаас гарсан би өөрөө бичсэн болгоныг дандаа хадгалдаг юм. Тэр бас сүүлд ухаарсан юм. Түрүүчийн юм байхгүй ээ.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээд сууж байна. Яагаад гэхлээр тэр урилга мурилга одоо бүр хүлээн авалтын бүх урилгуудыг би хадгалж байдаг юм.
Буяндэлгэр -
Тиймээ тийм. Би тэр зургийг нь авъяа.
Баатарчулуун -
Тэгээ тэг. Их сонин байдаг юм ш дээ.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
Тэгээд тэр нөгөө их хурлын урилга мурилга цөмөөрөө надад бий. Хадгалаж байдаг юм . Тэр чинь бас хэрэг болж магад.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээд яах вэ манай МоЦаМэ их сайхан байгууллага. Манай монголын радио, МоЦаМэ шиг одоо энэ тогтвортой.. энэ сая ардчилал чинь нийгмийн их том давалгаа болж энэ чинь нэг ёсны хувьсгал гэж яриад байгаа юм ш дээ.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Баатарчулуун -
Хувьсгал ч бай, хувьсал ч бай ямар ч юм байсан энэ нэг юмыг дээш нь доош нь ёстой толгойг нь өөд нь, доош нь харуулаад бас нэг улаан ... эргүүлсэн байхгүй юу энэ юмаар. Тэр үед хамгийн тогтвортой үлдсэн байгууллага болвол МоЦаМэ, монголын радио, “Үнэн” сонин 3 байгаа юм. Ерөөсөө ч угаасаа тийм байсан юм.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээд “Залуучуудын сонин” хичнээн ч удаа ....”Хөдөлмөр” сонин бүр бараг алга болсон ш дээ.
Буяндэлгэр -
Мнг. Тийн. Одоо ер нь “Хөдөлмөр” сонин гарч байгаа юм уу?
Баатарчулуун -
Жаахан гарч байгаа сураг байна лээ.
Буяндэлгэр -
Мнг.“Хөдөлмөр” ноён нуруугаа алдахгүй байнаа.
Баатарчулуун -
Тийм. Би зүгээр энэ ардчилал, шинчлэлийн үед жинхэнэ нуруугаараа үлдсэн байгууллага би энэ 3 байгууллага гэж боддог юм.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Би бол энэ ардчиллыг ёстой эхнээс эцсийг нь хүртэл би сурвалжилсан.
Буяндэлгэр -
Аанг. Мнг.
Баатарчулуун -
За энэ л их хурлын чуулган, муулган ерөнхийлөгч болсон одоо тэгээд бага хурал, мурал, ерөнхийлөгч тангараг өргөсөн цөмий нь анхны юм цөмий нь би сурвалжилсан. Харин тэрний хариуд... анхны сурвалжлагчыг нь намайг гэдэггүй бас өөр нэр байхад нь би гомдолтой явдагийм.
Буяндэлгэр -
Одоо тэрийг тодотгох хэрэгтэй аанг.
Баатарчулуун -
Би хийсэн юм чинь хийсэн хийснээрээ үнэнээр байх хэрэгтэй ш дээ.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Баатарчулуун -
Тэгэхгүй бол хүн завсараар завшиж, тэгэж бас болохгүй л дээ. Одоо тэгээд тэр хүнийг мэдэхгүй өөрөө л хөөцөлдөхгүй л бол хүн чинь завсараар нь бас овсгоотой хүн чинь завшдаг юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Баатарчулуун -
Цаадуул нь мэдэхгүй орхичдог юм байна тиймээ.
Буяндэлгэр -
Тийн. Мхнг.
Мхнг.
Баатарчулуун -
..гэсэн иймэрхүү байдагийн. Тэгэхлээр энэ ардчилал бол их сайхан юм болсоон. Би энийг мэднээ анхнаасаа. Энэ одоо Элбэгдорж гэж ямар хүн гэдгийг би бол сайн мэднэ. Нэг муу хөдсөн дээлтэй юмнууд гараад л хашигчаад л, Цэдэнбалыг муу хэлээд л одоо, төр засгийг муу хэлээд л одоо хачин юм одоо би зүгээр. Тэр болгоныг би сурвалжилж явсан.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
....ардчилынхан гэж нэг хачин юм. МоЦаМэ-гаас сурвалжилагч би очино. Сүхжаргал мөн очино. Сүхжаргал маань бол тэр талын хүн ердөө тэгээд Сүхжаргал маань тэр надад энэ одоо хувьсгал болж байна шүү, энэ юмаар хоёулаа зураг авна шүү, зураг авна шүү гээд их сонин хүүхэн.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Сүүлд нэг юм үлдэнэ шүү Баатарчулуун гуай л гэдэг юм. Тиймээ тийм чи сайхан зураг мураг юмаа ав. Энэ чинь зураг мураг авах их дуртай л даа. Муу золиг чинь. Төв хороонд одоо Цахилгаан чинь Төв хороонд боловсон.. үзэл сурталын хэлтсийн дарга энэ ердөө явж өгөхгүй.
Буяндэлгэр -
Үзэл сурталын хэлтсийн дарга байсан.
Баатарчулуун -
Засгийн газарт энэ Бямбасүрэн байсан.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
Тэр сүрхий. Хаа газраас, ер нь Бямбасүрэн тэгээд өөрөө ардчиллын талын хүн байхгүй юу. Тэрнийг ярьж байгаад зохицуулаад тэгээд.. Цахилгаан яаж ч чадахгүй тэгээд ингээд одоо дүлэгнээд өнгөрсөн. Бямбасүрэн хэлж байгаад л ажлаа зохицуулаарай л гэнэ. Харин сүүлд явж явж өнөө бүх юм чинь эргэхгүй юу.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгээд засгийн газар чинь унаад, Төв хороо, засгийн газар бүүх юм унаад, нөгөө чинь Бямбасүрэн өөрөө гараад ирсэн ш дээ. Тийм л байдаг юм байна лээ юм гэдэг чинь. Их сонин л байдагийн одоо.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Гэхдээ энэ бол яахав их.. одоо.. яг одоо хурал мурал болж байхыг би мэдэхгүй зүгээр энэ ардчиллын үеэр. Тэгээд өнөөх тэр яг юу яаж байх тусгайдай нэг юм хийгээд байдаг байсан нэг энэ хурал зохицуулж хийхгээд. Төв хорооны хурал бол хаалттай ерөөсөө хүн улсууд ордоггүй. Тэр тэндээр энэ..
Буяндэлгэр -
Улс төрийн товчоо хуралдаж байна гэсэн үг үү?
Баатарчулуун -
..улс төрийн товчоо, тэгээд Төв хороо..
Буяндэлгэр -
Сайд нарын зөвлөлийн дарга нар, хэлтсийн дарга нар ингээд..
Баатарчулуун -
..одоо тэгээд өнөө наадуул чинь чинь 3 сарын 1-нд чинь одоо нөгөө юу өлсгөлөн заралчаад эд нар чинь талбай дээр хэвтчихээд мартнаар хачин юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
Тэгэхэд чинь тэнд чинь Төв хороо чинь өдөржингөө хачин байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Тэгэж байгаад буугаад өгчихсөн ш дээ.
Буяндэлгэр -
Мнг тийн.
Баатарчулуун -
Тэр юмыг би очиж сурвалжилж байгаагүй ээ. Наагуур юмнууд юу яасан. Тэнд биднийг оруулдаг ч үгүй байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Ахнг.
Баатарчулуун -
Яахав дээ оруулаад мэдээ сэлт өгдөг л байсан. Тэнд одоо хамгийн их хуралддаг хүн одоо.. хэн одоо амьд байгаа чинь Дамдин жаахан юм мэдэж байгаа байх.
Буяндэлгэр -
Нөгөө.. Бааваагийн Дамдинсүрэн нөгөө Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд байсан тиймээ. Тийн.
Баатарчулуун -
Тэр чинь овоо байсан байгаа юм. Намсрай их рольтой байсан байгаа юм. Тэгээд Намсрай дараах нь яаж ч чадахгүй нас барчихсан ш дээ. Их сонин байдагийм тэгээд.
Буяндэлгэр -
Мхнгг.Та ч МоЦаМэ-д ийм олон жил болсон юм чинь олон даргын нүүр үзсэн дээ. Таны сэтгэлд хоногшсон дарга нарын юунаас бас нэг сонирхомоор байх юм.
Баатарчулуун -
Өө бололгүй яахав.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
Манай дарга нар сайн дарга нар л дөө. Зундуй бол их сайн дарга. Би бол ер нь их нудрагтай сайн дарга байсан юм. Гунгаажав гуай гэж нэг их сайхан дарга. Би энэ дарга нарын хэнийг нь ч муу хэлэхгүй цөмөөрөө л үүргээ хүлээсэн сайхан дарга.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Одоо өнөө муу Адъяа байна. Адъяа чинь манай орлогч дарга байсан юм. Лантуу гэж залуу дарга их сүрхий дарга байсан юм. Лантуу гуай бид 2 яахав. Одоо ёстой гялалзсан залуу.. ер нь жаахан Лантуу чинь өнчин өрөөсөн.. хэн хүүхэд байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Их авхаалжтай сэргэлэн, жаахан юунд дуртай л даа, нэр төр тийм юманд дуртай. Тэрийгээ ч хийж чаддаг. Тийм хүн байсан ш дээ.
Буяндэлгэр -
Ахнг.
Баатарчулуун -
Лантуу амьд байвал өдийд бас л явж л байх хүний нэг.
Буяндэлгэр -
Ахнг.
Баатарчулуун -
Бас их найрсаг, их хүнтэй халамжтай.
Буяндэлгэр -
Би нэг Жалнаажав даргатай уулзаж байхад Жалнаажав дарга энэ одоо энэ радио, телевизийн үндэсний энэ байр байна ш дээ.
Баатарчулуун -
Мнг.
Буяндэлгэр -
Энийг чинь одоо ер нь Лантуун хүчээр бариулсан гэж ярьдаг юм байна лээ ш дээ.
Баатарчулуун -
Тэр хойдох байрыг уу?
Буяндэлгэр -
Тийн хойдох байрыг чинь. Лантуу их үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг юм байна лээ.
Баатарчулуун -
Лантуу, Жигжидсүрэн 2-ыг чинь их үүрэг гүйцэтгэсэн ш дээ зайлуул.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
Дэлгэрсүрэн гэж одоо манай тэр бас орлогч дарга байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Мнг.Тийм.
Баатарчулуун -
Одоо Дэлгэрсүрэн байгаа байх даа?
Буяндэлгэр -
Мэдэхгүй. Харин тийн.
Баатарчулуун -
Ер үзэгдэхгүй юм зайлуул. Тэр чинь сүрхий манай холбоочин залуу байхгүй юу. Лантуу багахан хугацаанд сүрхий юм хийсэн.
Буяндэлгэр -
Харин тийм гэж ярих юм байна лээ. Тийм.
Баатарчулуун -
Яахав манай Гүрэвжав бас сайн дарга. Би ерөөсөө нэг. Манай дарга нарт муулаад гэх хүн ерөөсөө байхгүй. Үнэн ажил үүргээ гүйцэтгэхдээ сайн тухайн үедээ тодорцгоож байсан лут дарга нар. Би ч эдний.. 93 оноос өмнөх юмыг мэдхийн тэрнээс хойшыг над хамаа алга. Одоо яахав дээ нэгэнт гарчихсан юм чинь.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэр хойдох дарга нарын тухай мэдэхгүй л дээ. Амарсанаа мамарсанаа гэдэг чинь ардчиллын талыг баримталсан дарга улсууд. Одоо.. Пүрэвдаш мүрэвдашыг сайн мэдэхгүй. Пүрэвдаш чинь одоо Төв хороонд хэлтсийн орлогч байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Баатарчулуун -
Пүрэвдаш одоо анх л одоо радиод тэгэхдээ бид 2 намын аль хавьд уу их хурал билээ дээ сурвалжилж, МоЦаМэ-гоос би, манай радиогоос Пүрэвдаш одоо,. Пүрэвдаш юу ч мэдэхгүй намайг дагаад явж байсан юм л даа. Тэх тийн. Одоо илүү дутуу тодорхойлолтыг би гэж хэлэх вэ.
Буяндэлгэр -
/Инээв/.
Баатарчулуун -
Тэгээ л явж байсан чинь үнэн юм чинь.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Тийм байлаа. Яахав ээ яахав.
Буяндэлгэр -
МоЦаМэ чинь анх байгуулагдахдаа ямар ямар хэлтэстэй, хичнээн хүнтэй байсан юм бэ?
Баатарчулуун -
..тодорхой тэр номон дээр гарахад би өгөө. Үгүй ээ.,
Буяндэлгэр -
Таны санаанд., ахнг.
Баатарчулуун -
Миний санаанд нөгөө одоо бодоход нэг 60 гаруй хүнтэй байсан шиг санагдах юм. ... МоЦаМэ 2. Ер нь сүүлд радио мариодоо нийлэхлээр хүн нь олширолгүй яахав.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Баатарчулуун -
Анх МоЦаМэ 60 гаруй хүнтэй...5,6..
Буяндэлгэр -
Тэгээд хэдэн хэлтэстэй байсан юм.
Баатарчулуун -
Гадаад мэдээний хэлтэс, дотоод мэдээний хэлтэс эдэр гээд 2 том хэлтэстэй. Лавлах товчоо эдэр тэр их нүсэр оронтойтой байсан ш дээ. Нүсэр оронтойтой байгаад намайг ирэхлээр багасгаад одоо би нэг намын үүрийн дарга болоод тэгээд нэг хэсэг оронтоо хасаад тэгээд байж байтал чинь радио нийлээд дахиад томсохгүй юу. Радио нийлээд томсохгүй яахав.
Буяндэлгэр -
Мнг. Тэгнэ тэгнэ. Тийн.
Баатарчулуун -
Манай сүүлийн үеийн мэдээ, сүүлдээ радио чинь дотоод мэдээнйи редакц гэж байсан. Хэлтэс гэж байгаад редакц болоод.
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Ер нь илүү их том болохгүй юу. Тэрийг чинь нөгөө оронтоог болохлээр нэрий нь багасгаад хүний нь цөөлөөд. Дотоод мэдээний газар гэж байхад дотоод мэдээний хэлтэс гэж байгаад, дотоод мэдээний редакц болоод ...... редакц очсон. Сүүлийн үеийн мэдээний редакц, гадаад мэдээлэх редакц,.. сонин.. сонин, хэвлэлийнх ч яах вээ Новости монголия энэ тэр гээд өөр хэвлэлийнх, гэрэл зураг эд нар чинь сүүлдээ орсон юм. Гэрэл зураг хүртэл сүүлд байгуулагдсан юм ш дээ. Анх гэрэл зураг чинь ерөөсөө ганцхан хүнтэй Сусар гэж хүн мөн Гүрнээбазар гэж нэг хар хүн.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Баатарчулуун -
Тэр л байсан юм ш дээ.
Буяндэлгэр -
Ммнг.
Баатарчулуун -
Тэр чинь тэр чинь эхэлж байсан. Тэгээд юм хум энэ тэр гээд байдаг. Тэгээд сүүлч нь одоо өнөө Сүхээ мүхээ орж ирээд л том том ... явах. Та нар чинь гэрэл зураг чинь их том сайхан газар боллоо ш дээ. Баасансүрэн хүртэл дарга нь болж л байлаа.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Баатарчулуун -
Сүүлийн үеийн юмыг би мэдээд байгаа юм. Тийн. Дээр үеийн юмыг би сайн мэдэхгүй байгаа.
Манай Эрдэнээ бол бас сайн орлогч дарга байсан шүү. Олон түмэнтэйгээ их найрсаг харьцаатай их сүрхий.
Буяндэлгэр -
Эрдэнээ дарга удсан байхаа тээ? МонЦаМэ-д?
Баатарчулуун -
Аа юу нилээн удсан удсан. Тэр үед чинь лав Улаан гуай хэдэн жил болсон. Аа тэр соёлтой харилцах товчоо гэж байсан юм уу даа. Тэнд байж байгаад тэгээд Гадаад яамны харъяа тэнд байж байгаад тэгээд л МоЦаМэ руу ирсэн ш дээ.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
МоЦаМэ-д орлогч даргаар ирсэн юм. МоЦаМэ-гийн орлогч даргаар чинь Түмэнжаргал гуай 2 дахин боллоо, МоЦаМэ-д Эрдэнээ боллоо, Адъяа.. Адъяа энэ чинь... Манай радио эрхэлсэн орлогч дарга.. энэ чинь хэн билээ дээ нэг хүн байсан юм.
Буяндэлгэр -
Мятав гуайг би санадаг юм. Мятав гуай байсан юм.
Баатарчулуун -
Аан тийн Мятав гуай байсаан Мятав гуай. Мятав гуай чинь ер нь бас Чойжил, Мятав 2 чинь одоо сүж.. их сүж улсууд ш дээ. Хоёулаа эвлэлийн сонины эрхлэгч эдэр байсан. Мятав их айхтар өө. Мятав чинь их няхуур. Нилээн ч юу байсан.
Буяндэлгэр -
Их удсан байхаа бас тээ? Бас нилээн хэдэн жил болсон байх тээ?
Баатарчулуун -
Эд нар лав 10-аад жил болсон байх. Нилээн удсан шүү.
Буяндэлгэр -
Мнг. Би тэгээд маргааш та байх уу? Нэдийд завтай вэ та?
Баатарчулуун -
Маргааш уу? Би юу ч гэсэн гэртээ очиж байгаад ...
Буяндэлгэр -
Гэртээ үзээд та..
Баатарчулуун -
Чи надад утсаа өгчих.
Буяндэлгэр -
..юм хумаа та үз тиймээ?
Баатарчулуун -
Тийн.
Буяндэлгэр -
Тэр юмнуудаа гаргаад та юу яагаад. Миний нэрийн хуудас байгаа юм. Би таньд нэрийнхээ хуудсыг өгчье.
Баатарчулуун -
Чам руу би утасдаадхий.
Буяндэлгэр -
Та гэртээ үзээд надад өгье гэсэн юмаануудаа гаргаад бэлэн болгочоод юу яая, ард нь би гэрийнхээ утсыг бичье.
Баатарчулуун -
Тэг. Миний хүү гэрийнхээ утсыг гар утастайгаа биччих.
Буяндэлгэр -
За ингээд би биччихлээ.
3 дугаар бичлэг
Баатарчулуун -
Монголын сэтгүүлчдийн холбоо би өөрийнхөө тухай бичсэн. Тэр их зүгээр.
Буяндэлгэр -
За мхнг.
Баатарчулуун -
Чиний энэ юманд яг таарна. Би тэр нэг дурсамжаа,. Одоо хэнд миний товч намтрыг хүртэл Түдэв өнөө,. Түдэвийн би юунд их бичдэг юм ш дээ.
Буяндэлгэр -
Аан. “Далд” сонинд. Би “Далд” сонинг захиалдаг юм ш дээ. Их сайн сонин ш дээ.
Баатарчулуун -
Тийн. Одоо энэ жилийн сонин ирэв үү? Хамгийн сүүлийн.
Буяндэлгэр -
Хамгийн сүүлийнхийг аваагүй байна. Би нөгөө хуучин байрны тэнд нөгөө юу байдаг 7 хоногт нэг юм уу 2 очиж л аваад байгаа. Жаахан холдоод бас.
Баатарчулуун -
Тэр юу гараагүй байна. Би тэр сонингоо юу яасан чинь. Миний өгсөн болгоныг Түдэв гаргадаг юм. Цэдэнбал гуайн тухай бичсэн. Би тэр Цэдэнбал гуай баруун аймгуудаар явж сурвалжилсан тухай би бас “Далд” сонинд бичсэн л дээ. Тэр их сонин юм байдаг юм.
Буяндэлгэр -
Та Цэдэнбал гуайн тухай сайхан дурсамж яриач. Та бол олон жил уулзаж ирсэн. Мэдэж байна уу.
Баатарчулуун -
Цэдэнбал гуайн тухай би 1958 оны 7 дугаар сараас.. 1984 оны 7 дугаар сар хүртэл, хойшоо явах хүртэл нь амьд мэнд явахад нь бичээд. Сүүлд 91 онд нас бархад нь орчуулга би бичсэн. Орчуулгын юм надад байж байгаа. Хадгалаад байж байгаа.
Буяндэлгэр -
Зөв зөв аахнг.
Баатарчулуун -
Би ч одоо, чи үзээрэй дээ авбал аваарай.
Буяндэлгэр -
Тэгнэ ахнг.
Баатарчулуун -
Татаад аваад....Тэгээд би тэр Цэдэнбал гуайн тухай би 2 дурсамж бичсэн юм.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэр 1980 онд баруун аймгуудаар явсан юм. Би сурвалжилж явсан юм. Би сурвалжилсан муухай их үүрэгтэй намайг явуулж байгаа юм. Үнэнхээр МоЦаМэ, монголын радио над үнэнхээр том итгэл өгдгийн. Би бол тэнд их баярлаж явдаг юм. Одоо телевизийн мэдээ,
Буяндэлгэр -
Мнг. Хнн.
Баатарчулуун -
фото зураг,
Буяндэлгэр -
Мнг.
Баатарчулуун -
Гурван юу яах.
Буяндэлгэр -
/Инээв/.
Баатарчулуун -
Радиогийн мэдээ мэдэв үү. МоЦаМэ-гийн мэдээ, радиогийн мэдээ хоорондоо ялгаатай ш дээ.
Буяндэлгэр -
Тийн.
Баатарчулуун -
4 юмыг би гүйцэтгэдэг. Ганцхан 2 гайгүй юм болохгүй нь ерөөсөө. Би тэгээд Завханд очоод л дуудсан. Та нар одоо ингээд л. Дүгэрээ миний хойноос очсон одоо ялангуяа юугаа надаас салгаачээ..
Буяндэлгэр -
Радиогоо.
Баатарчулуун -
Телевизээ салгаачээ. Телевизийн үүрэг их. Телевиз чинь их хэцүү ш дээ.
Буяндэлгэр -
Аанг. Хэцүү.
Баатарчулуун -
Яг дор нь өгөх ёстой.
Буяндэлгэр -
Тийн. Дүрс мүрстэйгээ нийлэх хэрэгтэй энэ тэр гээд хэцүү.
Баатарчулуун -
Телевизэд өгөх мэдээ хожимдож болохгүй. Өнөө МоЦаМэ, “Үнэн” сонин, МоЦаМэ-г гээд байж байтал телевиз гэж хожигдчих гээд болдоггүй юм байна нээрээ гээд. Тэгээд Дүгэрээ нь араас ирээд нэг хийж. Яахав дээ манай Тогтох явуулсан юм. Манай телевизийн сурвалжлагч Тогтох их сайн шүү дээ.
Буяндэлгэр -
Тийн. Аанг.
Баатарчулуун -
Тогтох бид нар явсан юм.
Буяндэлгэр -
Их ачаалал ихтэй явсан юмаа даа та.
Баатарчулуун -
Тийн. Их ачаалал ихтэй. Тэр хол явах хэцүү шүү.
Буяндэлгэр -
Тэгнэ тэгнэ. Их ядарна ш дээ.
Баатарчулуун -
Тэгээд ч би маш их юмтай явсан. Би нэг хөөрхөн машинтай л даа нөгөө хойноос авчирсан юм.
Буяндэлгэр -
Мнг.Бичгийн машин.
Баатарчулуун -
Бичгийн машин.
Буяндэлгэр -
Нөгөө нэг ийм жижигхэн тээ?
Баатарчулуун -
Тэр одоо 1000 гаруй, 2000 гаруй км явахгүй юу наашаа ирж очихын.
Буяндэлгэр -
Ммнг.
Баатарчулуун -
Машинд ингэсээр байгаад. Бүх одоо юуны ийм өнөө кассетны юм чинь цөм суларчихсан. Өнөө нөгөө кассет одоо юу пилонкны кассет тэр чинь би нэг өнөө аппаратны ... тээр. Өнөө Пилонкны өнөө бас сул. Цөм ингээд юу яачдаг юм нөгөө их донсолгоонд..
Буяндэлгэр -
Донсолгоонд.
Баатарчулуун -
..ингээд л явж байдаг юм чинь. Миний муу машин бас эвдэрчихсэн.
Буяндэлгэр -
Хмм
Баатарчулуун -
..Одоо бүх юу нь яагаад л. Ёстой хэцүү.
..Их зохиолч Бааст бид нар чинь их дотно ш дээ. Бааст чинь энүүхэн энэ урд байдаг юм.
Буяндэлгэр -
Өө бас ойрхон уу тээ?
Баатарчулуун -
..Энүүхэнд.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
..Манайхаас 100м-т. 150м ч юум уу. Тэгээд маргааш манайд ирж тоголж магадгүй цус чинь.
Буяндэлгэр -
Аахнг за./инээв/
Баатарчулуун -
..Тэр манайд тоглох ээлж нь болоод байгаа юм. Би ярих юм. Очоод яриад..
Буяндэлгэр -
Аан за.
Баатарчулуун -
..Маргааш юм уу нөгөөдөр байна уу.
Буяндэлгэр -
Ммнг.
Баатарчулуун -
..Тэгэхүү зүгээр.. Би нэг ерөнхийлөгчийн сурталчилгаа мурталчилгаанд дайчлагдахгүй бол гэртээ байж байх юм чинь одоо ерөөсөө.
Буяндэлгэр -
За за.
Баатарчулуун -
..За ийм байна даа. Тэгээд баярлалаа миний хүү.
Буяндэлгэр -
Таньд баярлалаа.
Баатарчулуун -
Жаахан холбоотой байсан юм уу даа. Ах дүү нар нь гадаадад байсан ч юм уу одоо. Монголын хил хамаагүй юм чинь.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Хамгийн сүүлд явахдаа манайхыг дайраад манайд хоноод явсан юм. Бүүр тийм сайхан найзтай болохгүй юу. Би ярьж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аанг. Сүүлдээ тийм.
Баатарчулуун -
Тэгээд цааш явсан. Тэгээд тэр чигээрээ алга болчихсон. Тэгсэн чинь гадаадад явж байхад нөгөө наашаа чинь хил хаагдчихаад л нааш нь ч орохгүй тэнд хоригдоод байхгүй юу.
Буяндэлгэр -
Мхнг.
Баатарчулуун -
Тэгэж тэгэж байгаад сүүлд баригдаад манай ээж бас тэр хүндээ их сайн байсан юм байгаа юм. Миний ээжид чинь, манай ээжийн нөхөр юм чинь. Энүүхэндээ гэж ярихад.
Буяндэлгэр -
Тэгэлгүй яахав. Тийн.
Баатарчулуун -
Сургалсаар байгаад олсон. Баригдаж гэнээ. Тэр хойшоо явсан гэнэ. Сэлэнгэд байгаа бололтой байна гэж манай ээж л бас тэрнийг сураглаад байсан юм байлгүй..Тэгээд сүүлдээ тэгээд одоо.. нас бархаасаа.. энэ чинь одоо үнэн үү 40-өөд оны үед тэгээд мэдэхгүй алагдсан юм шиг байгаа юм одоо тэгээд. Эсэргүй болоод алагдсан юм шиг байгаа юм одоо тэгээд. Сэм нэвтэрч гадаадад., сэм нэвтэрнэ гэж ярина шүү. Гадаад гарч, гадагшаа явахыг.
Буяндэлгэр -
Аан. Аахнг.
Баатарчулуун -
Сэм гэдэг чинь одоо дээр үеийн үг байхгүй юу. Хил нэвтэрч, одоо хилийн наана которватын хэрэг гэдэг ш дээ.
Буяндэлгэр -
Аахнг.
Баатарчулуун -
Тэгэж байгаад сэм нэвтрээд манай говийнхон ярьдаг юм.
Буяндэлгэр -
Аанг. Сэм нэвтрэх гэж. Сэм нэвтрэх гэж ярьдаг юм байна тийм ээ.
Баатарчулуун -
Чимээгүйхэн хил нэвтэрч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аанг.
Баатарчулуун -
Тэр хулгайгаар гараад явчихгүй юу. Хүнд мэдэгдэхгүй хил нэвтэрч. Тэгсийн. Манай ээжийн ээж бас гадагшнаа гарчихгүй юу. Хүүхдүүд нь бас гадаадад байсан юм. Тэгсэн урагшаа, хойшоо тэр чинь өнөө говийнхон манайх бүр цаашаа бүр цаашаа..
Буяндэлгэр -
Хилтэйгээ ойрхон болохлээр зэрэг тиймээ.
Баатарчулуун -
Хилтэйгээ ойр. Манай ээж тэр бас хүүхдээ юугаар нэвтрээд сүүлд Дорноговьт байж байгаад тэгээд нас барсан юм гэнэ лээ. Миний ээжийн ээж миний одоо..
Буяндэлгэр -
Хэн гэж хүн байсан юм?.
Баатарчулуун -
Мядаг гэж хүн байсан юм. Манай ээжийг Мядагын Гаажид гэдэг юм. Уг нь Сүрэн-Гаажид гэдэг байсан. Юун сүүлдээ Сүрэн гэж алга болоод Гаажид эхнэр гэдэг болсон. Гаажид гэж эхнэр манай нутагтаа зартай айл байхгүй юу зүгээр. Чойсүрэн тайжын чинь их авгай., хаягдмал болсон. Тэгээд тэр хүн маань юу яасан., Би чамд нэг юм үзүүлье тэр их сонин юм байх л даа.
Буяндэлгэр -
Ммнг.
Баатарчулуун -
Цагаатгаад тэгээд манай, миний одоо тэр төрсөн ах .... Одоо тэр ах чинь одоо тэр хүнд.. тэр хүнд л нөгөө цагаатгалын мөнгийг нь өгсөн л дөө. Тэднийхэн чинь ганц хүүхэдтэй юм чинь. Би болохоор бутач. Би бол.... байхгүй юу.
Буяндэлгэр -
Ммхнг.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.