Baatarchuluun


Basic information
Interviewee ID: 990168
Name: Baatarchuluun
Parent's name: Baldanpuntsag
Ovog: Borjgon
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, radio journalist
Belief: Buddhist
Born in: Bayan-Ovoo sum, Ömnögovi aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
family
keepsakes / material culture
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Танай ахыг хэн гэдэг байсан юм?

Баатарчулуун -

Шантай гэдгийн.

Буяндэлгэр -

Шантай. Нэр нь үү?

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Энэ одоо тэгээд бид чинь эцэггүй хүн чинь эхээрээ овголдог юм ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Баатарчулуун -

Гаажидын Баатарчулуун, Гаажидын Шантай. Өнөө багаасаа энэ Чойсүрэн тайж чинь гарсан, явсан болохлээр.

Буяндэлгэр -

Мнг.

Баатарчулуун -

Манай ах чинь тэдний айлаас гараад гэртээ ирсэн учраас Гаажидын Шантай л гэж явна.

Буяндэлгэр -

Ерэнтэй овогтой Чойсүрэн?

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

Чойсүрэн гэж хүн байсан байна тиймээ?

Баатарчулуун -

Тийм.

Буяндэлгэр -

Энэ юу вэ?

Баатарчулуун -

Энэ чөлөөлөх дайнд оролцож., энэ юу гэж байна.

Буяндэлгэр -

Чөлөөлөх дайнд оролцож олон хүүхэд өс, өсгөлөө гэнэ үү?

Баатарчулуун -

Өө тийн. Би ахынхаа тухай юм бичсэн юм.

Буяндэлгэр -

Зоригт дайчин хэн гэнэ үү? Гаажидын.,

Баатарчулуун -

Шантай гэж.

Шанхай гэсэн байна.

Буяндэлгэр -

Шантай. Тийн тэгсэн байна.

Баатарчулуун -

Өнөө би ахын тухай өнөө юун муун дурсамж бичиж өгсөн юм. Манай ах ийм олон хүүхэдтэй. Арван хэдэн хүүхэдтэй. Тэгээд энэ гэр бүлээрээ байж байгаа нь. Манай ахын маань авгай нь энэ байна.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Энэ олон хүүхэд ач зээ нар нь.

Буяндэлгэр -

Арван хэдэн хүүхэдтэй байсан билээ?

Баатарчулуун -

13 хүүхэд гарсан юм. Одоо 10-аад байна уу.

Буяндэлгэр -

Тийм үү? Өө за.

Баатарчулуун -

Тийм.

Буяндэлгэр -

Таны байна ш дээ оютан моютан байх үеийн зураг байгаа биз дээ?

Баатарчулуун -

Байлгүй яахав.

Буяндэлгэр -

Тэгээд юу юу хэн гуай. 40-өөд оны үед чинь одоо 30-аад оны үед л одоо тэгэж сэм гараа биз дээ тиймээ?

Баатарчулуун -

Тийн гучин хэдэн онд гарсан. Би өнөө тэр хүн гарсан нь 36 онд юм уу. Тэр хавьд байх өө. Арай ч 34,35 биш байх.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Би бас нилээн том болсон 7,8 настай байсан. Би чинь 8 настай 38 онд сургуульд орсон гэж ярьсан ш дээ.

Буяндэлгэр -

тийм.

Баатарчулуун -

Тэгэхлээр 7 настай байсан юм уу. 6,7 настай л байсан. Тэгэхлээр 36,7 оны үед л болсон юм уу. 30-аад оны сүүлчээр.

Буяндэлгэр -

Тэгээд сураггүй болсон юм байна тээ?

Баатарчулуун -

Тэгээд сураггүй болсон. Тэгээд сургууль одоо тэгэж гараад наашаа чинь хил мэл тогтоогоод янз бүрийн юм болоход чинь одоо манай чинь хойно, урд жаал чангарлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийн. Мхнг.Та өчигдөр бас ийм юм ярьж байсийн. Цэдэнбал дарга таны ямар ямар мэдээг уншиж байсан бэ? Тэр бас их сонин юм.

Баатарчулуун -

/инээв/Өө яахав дээ.

Буяндэлгэр -

Жишээлэхэд.

Баатарчулуун -

Өөрийн тухай бичхээр л очсон мэдээг уншихгүй юу. Тэр чинь одоо Цэдэнбал дарга гадаадын чинь юмуу, дотоодын ч юм уу хүн авч уулзана. Янз бүрийн тэр., хэний тухай бичихдээ би зарим мэдээгээ урьдчилан хийгээд л аваад очдог байхгүй юу. Би одоо яаж ч мэдсийн. Чи тэр мэдээгээ хийсэн үү? Хийсэн гээд. Чи одоо наад чинь байхгүй биз дээ? Байлгүй яахав энд байна гээд. Алив үеье гээд тэгээд байдаг.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэгээд нэг Доржын тухай нэг мэдээ бичсэн. Батлан хамгаалах яамны сайд Доржын тухай.

Буяндэлгэр -

Армийн генерал тийм ээ.

Баатарчулуун -

Тийн. Армийн генерал. Тэр бол яахав Дорж армийн генерал болж байгаад Цэдэнбал дарга хүлээж авахгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэгээд одоо тэрийг бичсэн чинь өнөө.. Армийн генерал, Монгол улсын баатар, БНМАУ гэдэг байв.

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

Тэр баатарын нь нэг одоо генералууд нь ойртуулж тавих гэж ... юу.

Буяндэлгэр -

Анг.

Баатарчулуун -

Тэгэхэд чинь одоо Армийн генерал гээд би .... энд тэнд .... тавих хэрэггүй байдагын гээд байсан гэж. Профессор гэдэг үгийг бас 2 дахиж юу яасан юм. Доктор профессор гэсэн.. Энэ профессор гэсний чинь урдуур ... тавьдаггүй юм ш дээ. Ер нь зүгээр тэр доктор, шинжлэх ухааны доктор, профессор тэр гээд л юу яадаг.

Буяндэлгэр -

Мм. Мэдүүштэй юм байна. Би ч гэсэн аягүй бол доктор гээд .... тавиад л профессор гэчих юм байна.

Баатарчулуун -

Тэгээд түүнээс хойш би тэгэж бичиж өгөхөө байсан. Тэгээд 2 дахин тийм, тэгэж хүртэл сайхан зөвлөж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Мхнг.Тантай ер нь өөрөө яаж ярьж байсан бэ? Их сонин юм. Та чинь Цэдэнбал даргатай их ойр байсан юм байна ш дээ.

Баатарчулуун -

Ойр байлгүй яахав. Үргэлж очиж байсан. Намайг ердөө андахгүй.

Буяндэлгэр -

Андахгүй болсон юм байна ш дээ.

Баатарчулуун -

МоЦаМэ л гэнэ. МоЦаМэ-гийн би чинь МоЦаМэ-гийн юм чинь МоЦаМэ-гийн сурвалжилганд явалгүй яахав. Бид ч бас бүр нарийн нарийн ярьвал..

Буяндэлгэр -

Ахнг.

Баатарчулуун -

Миний түрүүчийн авгайн эцэг нь Цэдэнбал гуайн каминдат байсан юм.

Буяндэлгэр -

Мм.

Баатарчулуун -

Бараг л анх л одоо ухаан нь сургуульд ирхээсээ өмнө Цэдэнбал гуай Төв хорооны дарга байхад их удаж байгаад..

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Тэгээд тэр чинь одоо өнөө Цэдэнбал гуай чинь цэргийн хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

Цэргийн норм өгдөгийн байна л даа.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Ноором хувцас гээд цамц, өмд янз бүрийн юм. Цамц, өмд гээд /инээв/. Би тэднийд чинь 48 онд би.. тэдний хүргэн болсон байхгүй юу. 48 онд бид 2 сургууль төгссөн юм. 49 онд тэдний гэрт шахуу болоод одоо өнөөх ердөө. Цэдэнбал гуай чинь 48 он, 50 он, 51 он хүртэл өгч байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аанг. Тэр хувцасыг?

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

Цэргийн нооромын хувцасыг өгч байж за.

Баатарчулуун -

Нооромын хувцас тийн. Нооромын хувцасыг өгөхлээр зэрэг дарга үзээд л тэгээд өгвөл өгчихгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Уг нь надад өгөх гээд /инээв/.

Буяндэлгэр -

Та чинь их л хичээж явсан байна ш дээ тимй ээ?

Баатарчулуун -

Аанг. Надад томдоно л доо нөгөө. Тэр чинь юу ямар цэргийн чинь цагаан өмд, цамц.,

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэр үед чинь юм ховор.

Буяндэлгэр -

Тэгэлгүй яахав дайны дараа юм их ховор байсан ш дээ.

Баатарчулуун -

Тэр цамц ийм лам захтай тийм юм. Тийм захтай цамц байсан юм. Цэргийн цамц тэгээд. Аа өмдий нь их дуртай өмсөнө.

Буяндэлгэр -

Гоё өмд байсан даа тиймээ. Материал сайтай их гоё өмд байсан даа.

Баатарчулуун -

Цагаан ембүү өмд л ийм байж билээ.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэгээд бол., тэр хүн манай.. миний Тогоогын гэж хүн байсан юм. Манай хадам чинь. Тогоо гэдэг чинь тэр хүний каминдат байдаг учраас.. одоо тэр.. авгай их сайн. Каминдатдаа. Орой болгон шил архи өгч явуулна.

Буяндэлгэр -

Аанг. Аль юу Бал даргын авгай юу?

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

Үгүй ер. Хнн.

Баатарчулуун -

Их сайн. Тэгээд жишээ нь.,

Буяндэлгэр -

Одоо Анастасия Иванов гуай юу?

Баатарчулуун -

Тийн. Тэгээд тэр хүний чинь ажил жигтэйхэн эрт өглөө 6 цагт очоод л. 6 цагаас л . Их эрт очино ш дээ тийм хүн чинь.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

6 өнгөрөөгөөд л гэртээ босоод л чүү чай нэг цай цүү бушуухан уучихаад л тэгээд л 7 цаг гэхэд яг Цэдэнбал гуай дээр байранд байна.

Буяндэлгэр -

Анг.

Баатарчулуун -

Тэгээд орой 6,7,6 хагасын үед яг ажил тарангуут одоо., тэгээд нэг шил архитай ирнэ. Өнөөхөө тэр хүн жаахан архинд дуртай байсан. Хүүхнүүд чинь настай болсон юм чинь өнөөх архиа уугаад согтоод зүгээр ердөө орондоо унаад өгнө. Хөөрхий.

Буяндэлгэр -

/инээв/.

Баатарчулуун -

Эмээ нар тэр хүнийг юу яадаггүй. Тэр тэрнийг юу яа сонирховол тэр.

Буяндэлгэр -

Үгүй харин их сонин юм. Ийм ярианууд их сонин байхгүй юу тээ.

Баатарчулуун -

Тэгээд., зайлуул даа тэгээд орон дээр нь сайхан хэвтүүлээд л.. өнөө шээс мээсийг нь яахав дээ тусгай сав арчирч тавиулгүй тэгээд л тэгдэг байж билээ.

Буяндэлгэр -

Мнг.

Баатарчулуун -

Тэгээд тэр хүн өнөө шил архиа уугаад нэгдүгээрт би архи уудаггүй байсан, хоёрдугаарт надад тэр чинь өгөх ч үгүй тэр чинь мэдэж байгаа юм чинь. Юу гэж хүргэнээ архи уулгаад л..

Буяндэлгэр -

Хүргэнтэйгээ юу гэж архи уух вэ?

Баатарчулуун -

Би чинь дөнгөж тэр айлд очоод байхгүй юу.

Буяндэлгэр -

Анг.

Баатарчулуун -

Миний авгай тэр айлын чинь ганц охин нь. Надтай тэгээд суусан. Муугүй сайн байхгүй юу. Дөнгөж эхлэнгүүтээ эхний нэг жил тиймэрхүү байж байгаад. Тэгээд би тэр айлд чинь нэг удаагүй л дээ. Жил шахуу тэр айлд байж байгаад хоёулаа амар тусгайдаа тухайбал байшинд байсан. Би чамд 3 гудамж гэж ярисан ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

3 гудамжинд хачин байр олддог юм байна. 3 гудамж гэдэг нь хятадын нэг амбанд, амбаарт. Амбаар 2 хуваагджээ. Нэгд нь нэг хүн бас залуу байх, жоохон юм байгаа иймэрхүү юм. Тэрний юманд би орж байгаа юм. Авгайтайгаа. Тэр үед тэр тэр айлын, хятадын айлын хашаан дотор нэг амбаарын дундуур тасалгаатай амбаарт бид 2 нэг юм тэгээд. Арай том хүнтэй тэднийх. Багад нь бид 2 ороод.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэгэж анх айл гэр болж эхэлж тусгаар болж амьдарч байлаа. Тэгээд юутай байж вэ гэхлээр. Нэг цагаан толгойтой ортой л доо. Ер нь цагаан толгойтой ховор. Тэгээд тэр айлаас гарчихлээр ганцхан ор аваад гарч байгаа юм. Тэр ороо аваад яв гэсэн та хоёр. Тэр айл чинь бас. Тэгээд тэр ортойгоосоо өөр юуу ч байхгүй. Нэг муу төмөр авдартай, нэг жаахан төмөр хайрцаг байл уу даа. Ерөөсөө л эндээ нэг жаахан юм дайны үеийн юм бас манай ах, ахтай нэг хамт ажилладаг хүн энэ театрт байсан юм. Тэр л надад өгсөн юм. Тэгээл аваад гарч байсан юм. Тэнд нэг 3 сар болов уу 4 сар болоод, би чинь Сангийн яаманд ажилтай хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнг.Та чинь том хүн байна ш дээ одоо тийн тийн.

Баатарчулуун -

450 цаасны цалинтай Сангийн яамны байцаагч. Манай авгай банкинд бас орлогын хэлтэсд тэр юунд суудаг.

Буяндэлгэр -

Хэн гэдэг хүн байсан бэ? Таны талийгаач авгай.

Баатарчулуун -

Дэрэл гэж хүн байсан юм.

Буяндэлгэр -

Дэрэл ээ?

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

Тэр чинь тухайн үед их чухал алба ш дээ. Банкинд ажиллана гэдэг чинь тийм ээ.

Баатарчулуун -

Тийн. Бид 2 чинь хоёулаа санхүүгийн сургууль төгссөн.

Буяндэлгэр -

Санхүү төгсөөд..ахнг.

Баатарчулуун -

Одоогоор бол дээд сургууль төгссөнтэй адил.

Буяндэлгэр -

Адилхан адилхан. Тэр чинь их сайн сургуультай байсан ш дээ. Тийн.

Баатарчулуун -

Сайн сургуультай. Тэгээд тэнд байж байгаад., тэгээд яахав би 2,3-н сар хавар гарсан нилээн эрт гараад. Тэгээд нөгөө яамандаа хэлэхгүй юу. Би одоо иймэрхүү жигтэйхэн., тэр маань цонх байхгүй, өнөө юу чинь.

Буяндэлгэр -

Хөөх. Хнг.

Баатарчулуун -

Тэгээд нэг чийдэнтэй ингээд л юу яах. Тэгээд яахав дээ тэр үүдээр гараад л. Тэр чинь нэг үүдтэй цаашаа дамнаж гардаг нэг айлын юманд байж байгаа.

Буяндэлгэр -

Ммнг.

Баатарчулуун -

Тэнд байж байгаад өнөө муу авгай маань өвдөөд.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ. Ахнг.

Баатарчулуун -

Одоо нөгөө., цонхгүй юу, салхигүй юм чинь. Бид чинь одоо өглөө эрт ажилдаа явна. Нэг ., плитка млиткан дээр нэг юм халааж уучихаад л орой ажлаасаа тараад л 6 цагт ажилд тардаг байлаа. Тэгээд буцаж явдаг байсан ш дээ дээр үед чинь. 6 цагт ажил тарж ирчихээд буцаад., аа тэр чинь 5 цагт тардагын. 6 цагт гэсэн чинь юу гэсэн үг вэ. 5-д ажиллаж ирчихээд 7 цагт буцаж очдог. Тэгээд шөнийн 11 цагт ирдэг тийм байсан.

Буяндэлгэр -

Пөөх. Тэгэж ажлаа хийдэг байсан юм уу?

Баатарчулуун -

Тэгэж ажил хийдэг байсан юм ш дээ. Тэр үед чинь.

Буяндэлгэр -

Ммнг.

Баатарчулуун -

Биднийг., тэгээд биднийг тэгээд л сүүлдээ суларсан юм л даа. Яам, сайд майддаа хэлэхгүй юу. Моломжамц манай дарга.

Буяндэлгэр -

Ммнг.

Баатарчулуун -

Янжив гэж би нэг хүн бид нар яагаав ярьж өгдөг чинь тэр чинь жинхэнэ миний дарга, тэрний дээд дарга нь бас яамны орлогч захирал Сэрээтэр гэж байсан юм. Тэр эд нартай ер нь, бага залуучууд чинь хамаагүй л дээ ерөөсөө айх ичихээч мэдэхгүй.

Буяндэлгэр -

Бүгдээрээ залуу байсан даа тэр үед чинь тийм ээ.

Баатарчулуун -

Тэр хүндээ хэлэхгүй. Ингээд л ингээд л. Тэр бүх юмаа одоо бидэнд өнөө тэр байр гаргаж. Тээр тэнд нэг Санхүүгийн сургуулийн тэнд нэг нэг гэр барьж өгч бидэнд.

Буяндэлгэр -

Ммнг. Гэр нь хамаагүй дээр.

Баатарчулуун -

Тийн. Тэгээл бас нэг хэд хонож байтал тэндээ бас нэг жаахан байшин барьсан.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэр байшиндаа ор.. Тэгээд сүүлдээ би тэр нэг жилд 3 байр сольж байгаа юм. Тэр байрнаасаа гэрт ороод, гэрээсээ тэнд байшинд ороод, байшингаасаа одоо энэ Худалдаа, хөгжлийн банкны урд талд Жин хэмжүүрийн газар гэж байсан юм. Жин хэмжүүр..,

Буяндэлгэр -

Тийн. Стандарт жин хэмжүүрийн газар гэж байсан юм тээ.

Баатарчулуун -

Тэгээд Жин хэмжүүрийн газар их сайхан том байшингуудтай.

Буяндэлгэр -

Ммхнг. Орон сууц юм уу тиймээ?

Баатарчулуун -

Тийн. Үгүй ээ тэр албан ёсны байшин байхгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Дээр үеийн байшин. Тэр байшингийн тэгээд тэр чинь Жин хэмжүүрийн газар нэг өөр байртай болоод өөр тийшээ гарахгүй юу. Тэгээд тэнд нь орон сууц болчихгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Нэг тасалгаанд намайг оруулдаг юм байна.

Буяндэлгэр -

Өө за.

Баатарчулуун -

Өө тэр цэвэрхэн, тохитой сайхан. Жин хэмжүүрийн газар утастай байранд орж байдаг юм байна.

Буяндэлгэр -

Өө бүр амарсан байна. /Инээв/

Баатарчулуун -

Тэр үед утастай хүн гэдэг чинь ерөөсөө ёстой ховор байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Баатарчулуун -

Сайд л утастай байна гэхээс.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Баатарчулуун -

Албан газар утсаа яг.. тасалгүй лав хагас жил илүү болсон юм манайд.

Буяндэлгэр -

Аанг. Тэр чинь одоо багцаагаар яг хэдэн он?

Баатарчулуун -

Өө тэр чинь одоо 49,50-аад он.

Буяндэлгэр -

49,50-аад оны үе аанг.

Баатарчулуун -

Тэгэж ирээд., өнөө Жин хэмжүүрийн чинь хажуу өнөө Янжив гуай чинь манай хажуу талд. Өнөө бид нарын яагаад байдаг тэр сайхан авгай чинь манай нутгийн хүн. Тэгээд ч надад их сайн.

Буяндэлгэр -

Ахнг.

Баатарчулуун -

Одоо Мюнхэнд анхны юуг тавьж өгсөн. Янжив гуай чинь би ч ажилдаа сайн учраас их юм унших дуртай л дээ. Дарга хүртэл надад сайн ш дээ. Юм овоо дандаа, юмаа дээшлүүлэх гэж юм асууж явдаг энэ тэр гээд. Ажилдаа ч идэвхитэй байна гээд. Тэгэж байсан юм манайх.

Буяндэлгэр -

Их гоё юм байна. Аанг.

Баатарчулуун -

Тэгээд нэг цагтаа тэгэж л байранд орж байлаа даа.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэгээд одоо Цэдэнбал гуай бол яадаг гэхлээр намайг бас мэддэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Ммхнг. Тийм байна.

Баатарчулуун -

Ерөнхийд нь. Үгүй чи чинь одоо манай Тогоо гуайн хүргэн болж байна уу? даа. Нэг үеэр нэг, нэг үгүй би ч одоо яахав дээ түрүүлж оччихоод л.,

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Оччихоод байж байхгүй юу. Тэгээд дарга ч одоо хүнгүй нөгөө цаад яг үйл явдал болоогүй байхад сонирхоод юм асуулгүй яахав тэр чинь.

Буяндэлгэр -

Аанг тэгнэ. Тийм.

Баатарчулуун -

Эд нар чинь хямсгар, ихэмсэг зантай хүн биш шүү дээ. Жигтэйхэн цагаан. За юу хийж явна. Наад зураг хөрөг этэр гээд л юуны.. тэр хооронд намайг-Чи чинь одоо тэгээд хэний хүүхэд байна даа гээд намайг гэнэтхэн асуухгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэгэхлээр ч одоо уухай ..–Би одоо говийн хүн л дээ. –Чи аль говь вэ? Өмнөговийн тэгээд Дундговийг заадгийн. –Говийнхон чинь их сайхан улсууддаа. -Би ч одоо Тогоо гуайн хүргэн л дээ. –Ямар Тогоо, манай Тогоо юу?

Буяндэлгэр -

/Инээв/.

Баатарчулуун -

/Инээв/. Тэгэж байсан юм хөөрхий минь.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Үгүй чи чинь Тогоо гуайн хүргэн юм биз дээ. Их сайн хүн шүү дээ. Бие нь сайн байгаа биз дээ энэ тэр гээд л. Тэгэхэд Тогоо гуай амьд байсан юм.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэгээд намайг сургуульд явсан, сургуульд явсаны өмнө чинь нас барчихаад.

Буяндэлгэр -

Цэдэнбал гуайн каминдатаар удсан уу? тэгээд.

Баатарчулуун -

Үү тэр чинь насаараа хийсэн юм чинь.

Буяндэлгэр -

Насаараа хийгээд тэндээс..

Баатарчулуун -

Тэр ч одоо мянга есөн зуун гучин есөн онд Цэдэнбал чинь хойноос.. ёургууль төгсөөд ирсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Ммнг.

Баатарчулуун -

39-нд ирээд Банк, Сангийн яам., юу .., Санхүүгийн сургуулийн юу..

Буяндэлгэр -

Захирал болсон.

Баатарчулуун -

Хичээлийн эрхлэгч байсан юм.

Буяндэлгэр -

Аан хичээлийн эрхлэгч байсан.

Баатарчулуун -

Хичээлийн эрхлэгч байсан 39 онд, 38 онд ирээд 39 онд Сангийн яамны.. сайд бөгөөд Монгол банкны дарга болохгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэгээд тэр Монгол банкны дарга байхдаа энэ.., манай тэр өвгөн банкинд байж л дээ. Тэнд болохлээр каминдат болгочихгүй юу сайдын. Тэгээд 39 оноос л 50-н, за байз би чинь 60 хэдэн он хүртэлээ. 63 онд намайг хойшоо сургуульд манай аав гарсан байсан. 59 онд... 59-н.., 59 онд ч үгүй ээ. Би ч 49., 50 он хүртэл

Буяндэлгэр -

Өө за нилээн удаж.

Баатарчулуун -

50 он хүртэл байсан даа. 49 онд юумаа даа.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

48 онд би гараад явцийн. Ер нь 50 оны эхээр гарсан юм байна.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Цэдэнбал даргын тэндээс. Тэгээд тэр чинь удаа биз дээ. Одоо 39-өөс..

Буяндэлгэр -

Өө 10-аад жил болсон байна ш дээ.

Баатарчулуун -

..50 он гэдэг чинь одоо тэгээд 5,10 жил болсон. Тэгээд Цэдэнбал гуай чинь өнөө ерөнхий сайдын.. юу.. Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болох доо л өнөө өвгөнийг аваа явсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Каминдатаа болгоод. Тэгээд ... тэгсэн юу.. ирсэн хойноо тэнд байгаа л байсан. Тийм л юм тэгээд.

Буяндэлгэр -

Өө за. Та бол даргын хишгийг бас хүртэж явсан байна. /Инээв/.

Баатарчулуун -

Аа бас ямар ч байсан даргын хишгийг давхар хүртэж л явсан.

Буяндэлгэр -

Тийн. Тийм байна.

Баатарчулуун -

За тэгээд даргатай цуг авхуулсан зураг надад бий.

Буяндэлгэр -

Тийм үү? Тэр зураг эд нарыг чинь үзье тэгэх үү? Тэн дээр чинь би... Ер нь бол танийг ажиллаж байх үед дарамт бол байсан уу? Та бол их чухал алба хашиж байсан ш дээ. Маш их хариуцлагатай, нэг ч өгүүлбэр, нэг ч юу алдаж болохгүй, үг үсэг алдаж болохгүй.

Баатарчулуун -

Надад дарамт байгаагүй.

Буяндэлгэр -

Дарамт байгаагүй юу? Тээ.

Баатарчулуун -

Байгаагүй. Тэрнийг чинь би мэдэхийн юм чинь зүгээр. Яам мам чинь одоо хятад монголын харилцаа муудаад.., хятадын сурвалжилагчтай дандаа хамт явах л даа.

Буяндэлгэр -

Ммнг.

Баатарчулуун -

Тэгээд яам ч одоо бас сөрөг тагнуул тавьж байхгүй надаар.

Буяндэлгэр -

Аахнг.

Баатарчулуун -

Юу ярьж байна, Яаж ийж байна гэж. Намайг тагнадаг тусгай хүн байхгүй юу. Яахав.. тэр юм нь, хятадын хүнтэй би юугаа ярьдаг юм. Тэр хятадын хүн над юугаа ярьдагийн ингээд сайхан л байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнг.

Баатарчулуун -

Тэгээд манай 10-аад жил хятадын сурвалжлагчыг бараг тагнасан дөө бид нар.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Тэгээд хаана юунд вэ? Гэж би асуухгүй юу. Би ажилдаа яваад ирсэн хойно хүн чинь.

Буяндэлгэр -

Ахнг.

Баатарчулуун -

Монголчууд шинэ нууц юм авчираа юу? Үгүй үгүй юм болсон юм байхгүй. Тэгэж л байсан юм зайлуул. Тэр чинь бас л нэг юм хийж л байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Хятадын сурвалжилагч эд нар., нөгөө түрүүчийн золиг чинь хэн билээ дээ. Нэрийг нь мартчихаж. Нас барсан гэл үү. Сүүлийнх нь Ван гэж нэг хүн байсан юм. Нэг том өндөр. Чи бараг таних шахуу байх. Манайд их олон жил болсон.

Буяндэлгэр -

Нэг монгол хэлтэй юу?

Баатарчулуун -

Монгол хэлтэй.

Буяндэлгэр -

Тийн. Өвөр монгол юм уу? Өвөр монгол юм уу жинхэнэ хятад юм уу?

Баатарчулуун -

Жинхэнэ хятад. Сүүлийнх нэг өвөр монгол нэг залуу, бас тэгээд бараг монгол хэлээ мэдэхгүй шахуу нэг юм. Цусыг чинь хэн билээ?

Буяндэлгэр -

Аангг.

Баатарчулуун -

Монгол нэртэй чинь, ингээд санаанд бас. Тэр чинь 2 дахин манайд байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Хятадын сурвалжлагч, анхны сурвалжлагчаас эхнээс нь би мэднэ л дээ.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Нэг сайхан хүн байсан юм. Яахав дээ тэр бол сурвалжлагч Жуунлай гэж. ...сурвалжлагч. 60 онд Жуунлай чинь ирсэн юм ш дээ.

Буяндэлгэр -

Өө 60 онд ирсэн юмуу тээ?

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

2 ирсэн байхаа тиймээ? Жуунлай чинь.

Баатарчулуун -

Аан тийм. Түрүү ирсэн тэгээд.

Буяндэлгэр -

Та чинь яг хэдэн онд тэтгэвэртээ гарав?

Баатарчулуун -

Би 1993 онд.

Буяндэлгэр -

93 онд уу?

Баатарчулуун -

Тэх. Намайг 3,4 жил.. одоо 60 хүрсэн ч ажиллуулсан шүү МоЦаМэ. Тийн. Тэгээд би жинхэнэ би 1993 оны 7 дугаар сард МоЦаМэ-д яг 35 жил болоод. Яг 35 жилийнхээ ой дээр гарсан юм. 7 сарын 7-нд би ажилд орсон юм. 58 оны 7 сарын 7-нд.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Яг 93 оны 7 сарын 7-нд гаръя гэж би өөрөө хэлээд тэгээд гарсан юм. Тэгээд гараад дараах нь 8 сард Монголын ахмадын холбоонд ороод.

Буяндэлгэр -

Ахмадын холбоон дээр сонин гаргаж байсан тээ.

Баатарчулуун -

Тийм. “Ахмад үе” сонин гаргаад. Ахмадын холбоонд ажилд их идэвхитэй оролцож байсан л дөө. Тэнд чинь өв..“Өв уламжлал, ёс заншил” гэж хөдөлгөөн байдаг юм. Тэр хөдөлгөөнийг би анх санаачлагчдын нэг нь. Шагдаржав гэж хүн.. бас анх санаачилсан юм.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Тэгэж тийм олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага байхгүй юу. Тэр чинь яг Ахмадын холбооны дэргэд байдаг юм тэр чинь. Гурван үеийнхний юу холбосон ахмад, залуу үе, хүүхдийн одоо тийм сайхан байгууллага байхгүй юу.

Буяндэлгэр -

Мхнг. Одоо ажиллаж байгаа юу?

Баатарчулуун -

Байгаа. Одоо Цэдэвдорж гэж хүн хариуцаж байгаа тэр.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Жинхэнэ ахмадын тэр юуны дарга нь тэр Шагдаржав ч гарчихсан л дөө. Тэндээсээ гараад нилээн удаж байна. Хавх гэж одоо тэр нэг доктор байна ш дээ.

Буяндэлгэр -

Нэг Философийн уу?.

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

Тэр Хавх бидэнтэйгээ нийлж байсан ийн.

Буяндэлгэр -

Бидэнтэй хамт явж байсан ш дээ.

Баатарчулуун -

Пэндийсэн хар юм байхгүй юу./инээв/

Буяндэлгэр -

Хойно курсд хамт явж байсан.

Баатарчулуун -

Тийн тийн.

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

Тэр чинь манай тэр ахмад.. юу ахмад үе.. юу гэнээ ..“Өв уламжлал, ёс заншил” хөдөлгөөний чинь тэргүүн гэж явдаг юм.

Буяндэлгэр -

Мхнг.Тэр одоо яг юу хийх вэ тэр?

Баатарчулуун -

Тэр чинь одоо бас хйивэл их юмтай. Одоо тэр 3 үеийнхний уулзалт муулзалт зохиох, одоо нөгөө л ахмад, аан хүүхэд залуучуудын хоорондын харилцааг л бэхжүүлж өгөх байгууллага байхгүй юу.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Одоо энэ ахмад нь хүүхдүүдээ голоод, хүүхэд нь ахмадуудаа хөгшин зөнөг гээд байдаг тийм муухай уур амьсгалыг л дарж, одоо бие биенээ хайрлаж хүндэтгэж аль аль талыг дэмжсэн тийм байгууллага байгаа юм.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Тийм юмыг хийчиж байсан. Одоо ч сүрхий хийж байгаа л даа. Одоо бас арай гайгүй болсоон. Тэгээд нэг тэр 90-ээд оны үед одоо тэр манайд хачин байсан ш дээ. Ерөөсөө энэ чинь.. одоо үздэггүй байхгүй юу хүүхэд залуучууд чинь.

Буяндэлгэр -

Ардчиллын дараа чинь бас жаахан эвгүй уур амьсгал бий болсон ш дээ. Тийм ээ?

Баатарчулуун -

Эвгүй. Тэр уур амьсгалын үеэр тэр.. ..“Өв уламжлал, ёс заншил” хөдөлгөөнийг тэр Шагдаржав бид 2 жинхэнэ санаачилж хоёулханаа ярьж байгаад байгуулсан юм. Дандаа эвлэлийн гишүүн, эвлэлийн төв хороонд ажиллаж байсан, эвлэлийн төв хорооны ажилтан одоо аймаг хотын дарга нарыг тэр хэлтэсүүдээр яриад тэгээд тийм байгууллага байгуулсан юм. Тэгээд тэр газраасаа л би одоо ч гэсэн бүртгэлтэй хэвээрээ байгаа л даа. Тэрний чинь би нэг тэргүүлэгч гэж явдаг, одооч хүртэл явж байгаа л даа. Тэгээд би одоо тэнд яахав дээ нэгэнт тэндээс гарсан юм чинь юу гэж ажиллахав.

Буяндэлгэр -

Яахав та нарыг цалинжуулах уу? Та нар өөрсдөө санхүүжилтээ олдог юм уу?

Баатарчулуун -

Үгүй үгүй. Тэр ерөөсөө ямар ч санхүүжилт байхгүй.

Буяндэлгэр -

Үү яасан хэцүү юм бэ?

Баатарчулуун -

Юу ч байхгүй. Тэгээд тэгээл аяндаа л. Тийм байгууллага их байна ш дээ. Бид бол сайн дураараа, би одоо ерөөсөө ямар ч цалин хөлсгүй 15 жил би ахмадын холбоонд ажилласан. Ахмадын холбоо яахав хэдэн урамшлын чанартай 5 төгрөг, 10 мянган төгрөг өгдөг байсан. Сүүлдээ өгөхөө ч байсан. Одоо Хяналт шалгалт ирээд. Өглөө муу Ахмадын хорооны дарга муу Цэндсүрэнг маань бараг шоронд хийчихсэн. Тэгэхлээр бид авраач байсан, өгөхөөч байсан. Тэгээд 3,4 жил болж гарсан одоо. Дэмий би чинь нас 80 хүрлээ. Үгүй юу ч үгүй газар тэр ахмадын сонин гаргахад чинь их ажилтай ш дээ.

Буяндэлгэр -

Тийн. Сонин гаргана гэдэг чинь их ажилтай ш дээ тиймээ.

Баатарчулуун -

Их ажилтай. Яг би гардаж гаргадаг байхгүй юу. Адгийн наад зах нь л одоо тэрнийг чинь..

Буяндэлгэр -

Тэр чинь юу гэсэн, ямар нэртэй байлаа?

Баатарчулуун -

“Ахмад үе” гэсэн сонин байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм. Би олж уншиж байсан. Их гоё сонин гардаг байсан юм. Тийн мхнгг.

Баатарчулуун -

Тэгээд би тэр сонингоо өгөөд гарсан. Нодлин 2008 оны 1 сарын 1-нээс гарсан. Одоо би жил болж байна. Жил гаруй болж байна тэндээс гараад.

Буяндэлгэр -

15 жил цалингүй ажиллана гэдэг нээр нь ёстой их оронч санаа шүү. Аан.

Баатарчулуун -

Тэнд чинь одоо муу Цэдэвдорж тэнд ажиллаж байгаад манай хорооны дүүргийн дарга эдэр байсан.

Буяндэлгэр -

Мнхг.

Баатарчулуун -

Тэр нэг бас нэг одоо надаас нэг ах 82-тай нэг өвгөн бий. Даралт маралт нь хөдлөөд үхчих гээд байдаг арай үхэхгүй шүү байж байгаад эмнэлэгт хэвтдэгийн зайлуул. Тэгээд дажгүй л яваад байдаг юм.

Буяндэлгэр -

Та одоо тэтгэвэр хэд авч байна?

Баатарчулуун -

183 мянган төгрөг.

Буяндэлгэр -

183 уу тээ? Бага л байна даа одоо. Аан.

Баатарчулуун -

Муу. Багаа.Үнсэндээ яахав би болж л байна. Чамалдаг ч үгүй өгсөнийг нь авна. Манай авгай 124 авдаг. Энэ бас их бага авдагийн. Энэ чинь .,

Буяндэлгэр -

Ер тэтгэвэр бага ш дээ манайхны тээ?

Баатарчулуун -

Багш байсан хэрнээ тэр юуг нь яадгийн. Тэгээд бид 2 нийлээд одоо нэг сүүлийн үеийн байдлаар ш дээ сүүлд үед нэг жил хэрэгцээнд, жил ч хүрэхгүй хугацаанд 300 мянган төгрөг авч байна ш дээ. Хүрдэггүй юм. Бид чинь ямар дандаа архи ууж байдаг биш. Гэлээ ч гэсэн бас архи, пиво уулгүй яахав. Тэгээд одоо яахав танил нөхөд гэж нэг юм байна. Хэн одоо нэг л өлмүүн зэлмүүн байхыг бодхов хүн.

Буяндэлгэр -

Сайхан хооллож, ундлахыг бодно тийн.

Баатарчулуун -

Хооллож, ундлахыг бодолгүй яахав энэ чинь. Тэгээл одоо байр орон сууц гээд л их мөнгө явчидаг юм. Энэ чинь одоо эсэн бусын утас, мутас гээд л .

Буяндэлгэр -

Мнг.

Баатарчулуун -

Бид 2-т гар утас мутас байхгүй л дээ.

Буяндэлгэр -

Хүүхэд шуухдууд туслах уу танд?

Баатарчулуун -

Хүүхэд яах вэ тэр манай ...-нд 2 хүүхэд бий хааяа. Тэднүүсийгаа зовоохгүйг боддог юм. Энэ чинь одоо тэгээд л , үхэх гэж байж нэг л ийм тийм гээд яагаад яахав ерөөсөө тэгээд. Аль болохлээр хүүхдүүддээ туслахав гэж. Унаа амшиныг нь чинь гуйдаггүй. Тийм бид 2 хачин зарчимтай. Манай бага, Андаа гэж миний охин байна. Тэр., бас Дашдаваа гэж нэг орос хэлний нэг багш байсан даа. Чи мэдэхгүй. Тэрний хүүтэй суусан юм их сайхан. Хоёулаа их сайхан амьдарч байгаа. Том сайхан, бараг танай байшин шиг шахуу байртай, хувийн байранд бариад орсон.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Тэр машинтай унаатай. Унаа мунаа гээд би ерөөсөө гуйдаг ч үгүй. Юм өгвөл 5,3 цаас өгөөл авахгүй бол гуйдагч үгүй. Тэгэхээр л хэцүү. Тэр нэг хүү маань одоо Алдар гэж манай бид 2-ын хүүхэддээ. Тэр бас овоо сайн бензин мензиний компанитай байсан. Тэр сүүлдээ одоо бүр өнөө юу гэдэг билээ дээ. Тэр дампуураад.,

Буяндэлгэр -

Юу хийдэг, юуны компани байсан юм яг? Юу эрхэлж байсан юм?

Баатарчулуун -

Бензин.

Буяндэлгэр -

Бензин клонк чинь гайгүй юм биш үү?

Баатарчулуун -

Тэрнээсээ балраад ийм тийм юманп ороод, тэгээд дарамт марамтанд ороод луйвардуулаад ийм тийм болоод. Тэгээд одоо аль ч үгүй. Одоо тэгээд чүй чүй хөл дээрээ нэг зүгээр нэг байр сууцхан тэгэж ингэж л явж байгаа юм. Тэдэндээ би дарамт учруулна гэж еөр, яршиг тэрнийг, юу яадаг ч үгүй. Тэгээл явж байна. Тэгээд л бид ч яахав дээ хувцас, хунар гэж одоо юунд гоёх юм. Хийх юм байхгүй юунд гоёх юм. Манай авгай бид 2 хуучин хувцасаараа л манай авгай өнөө нөгөө ногоон торгон дээл олон жил яасан яг л тэр л тиймээрээ явна. Энэ их сайн авгай л даа. Нүүрээ ч будадгүй, уруулаач будадгүй тийм сонин. Төрөлхийнхөөрөө л явна одоо.

Буяндэлгэр -

Мнг.

Баатарчулуун -

Одоо энэ хар авгайчуул чинь ямар их одоо тэр будаг шудаг будаад байна. Манай тэр охины нэг охин бий л дээ. Жаахан одоо 22,23-тай тэр цус л одоо тэгээд хамаг мөнгөөр л будаг шудаг хятадуудын тэр юуг.. Одоо энэ жил сургууль төгсөх гэж байгаа.

Буяндэлгэр -

Энэ байранд та хэдэн онд орсон юм?

Баатарчулуун -

Энд ч ороод бас нэг 10-аад жил болж байна. Урд байранд л одоо нэг өрөө, муу ганц өрөөнд их удлаа. Тэгээд яахав тэндээсээ гараад өөр байраар бас нэг жаахан явсан юм аа. Эдэр 3 тэр нэг нэг 4,5 жил өөр байранд явж байгаад. Ерөөсөө энэ байранд л байж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Хотын төвд их сайхан ш дээ харин тээ.

Баатарчулуун -

Их сайхан энэ чинь тэгээд ёстой юу.

Буяндэлгэр -

Энэ сайхан байр энэ чинь, дулаахан тээ? Дулаахан ш дээ энэ чинь.

Баатарчулуун -

Дулаахан. Жигтэйхэн дулаахан.

Буяндэлгэр -

Тэх. Тэр нь сайхан байхгүй юу.

Баатарчулуун -

Энэ чинь 2 өрөө байр. Манай тэр хүү тэр хүнээс авч өгөөд. Лувсаншарав гуайнх энэ байранд байсан ш дээ. Ардын жүжигчин. Тэднийх байсан.

Буяндэлгэр -

Ммм.

Баатарчулуун -

Аваад бид тэр байраа өөр байран д өгөөд.

Буяндэлгэр -

Та ер нь яваагүй.. ороон нутгаар их явсан биз? Хөдөө аймгаар.

Баатарчулуун -

Явсан. Бүх аймагт очсон.

Буяндэлгэр -

Бүх аймагт очсон уу?

Баатарчулуун -

Бүх аймгаар явсан. Бараг бүх аймгийн ер нь явсан дөө. Бүх аймгаар явсан.

Буяндэлгэр -

Ардчилалын юугий чинь та яг сурвалжилж байсан гэсэн тийм ээ?

Баатарчулуун -

Тийн. Тэгсэн. Ёстой эхнээсээ.. хамгийн анхных нь арай мэдэхгүй энд болсон юм гэсэн. Би тэгээд Сэлбэд амарч байсан. Тэр чинь 88 онд байна уу даа. 88 оны сүүлээр юм уу даа. Үгүй мартаад байна. Намайг Сэлбэд байж байхад залуучуудын энэ .. төв байна ш дээ одоо энэ дээр анхны юм л гарсан байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Мнг. Аа нэг анхдугаар хурал болсон юм. Залуу уран бүтээлчдийн..

Баатарчулуун -

За даа тэр

Буяндэлгэр -

.. тэр залуу уран бүтээлчдийн их хурал билүү? Тийм хурал болсон юм.

Баатарчулуун -

Тийн. Тэнд л эхлээд л тэр анх эхэлсэн байгаа юм.

Буяндэлгэр -

Мнг.

Баатарчулуун -

Тэрийг би сурвалжлаагүй. Тэгээд сүүлд жинхэнэ эхлэхэд нь яахав.. би тэгээд .. тэр чинь нэг өвөл оройхон амарч байсан юм. 11 сард ирэхэд л. Тэгээд тэрний сүүлчийн болсон бүх юманд орж байсан л даа. Хаана л хурал ном болдог тэр МоЦаМэ-гийн сурвалжлагч явдаг юм чинь.

Буяндэлгэр -

Та тэр дурсамжаасаа яриач. Эхлээд тэр нэг ингээд анх яаж байснийг нь тэр нь их сонин байна. Би бол тэрэнд нь явж байгаагүй байхгүй юу. .

Баатарчулуун -

Өө тэр чинь яахав дээ. Хэдэн залуучууд..

Буяндэлгэр -

Таны сэтгэлд хоногшсон юмнууд тээ. Мнг.

Баатарчулуун -

Энэ монголчууд энэ.. одоо энэ юуны чинь эдэр хийдэг байсан л даа. Эрх чөлөөний гэж энэ талбай дээр.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Тэр цаад.. одоо тэр ямар кино театр ч гэнэ үү.

Буяндэлгэр -

Одоо Тэнгис болчихсон, хуучин тэр чинь Ялалт кинотеатр байсан юм.

Баатарчулуун -

Ялалт кинотеатрын тэндээр голцуу хийнэ. Тэгээд Элбэгдорж тэргүүтэй хэдэн юм одоо. Элбэгдорж одоо хэн мэн Зориг мориг энэ тэр гээд л олон юмнууд бий л дээ. Манайхаас одоо нөгөөх.. хэн гэж байлаа тэр эд нар оролцсон л доо. Манай энэ нэг..бас нэг нэрийг нь марчихуудаа юм. ...чинь тэнд орсон ш дээ. Баяраа хүртэл тэнд явж л байсан. Гэхдээ яг юунд ороогүй юм. Ардчиллын талд ороогүй юм. Тэр сөрөг хүчинд нь орж байсан юм. Яг ардчиллын талд бол Дамдиндоржын хүү хэн гэдэг билээ? Нэг их тарган цатгалан тэр нэг юу бас одоо нэрийг нь мартчих уу даа. Тэр мэр бид 2 сайн байсан юм. Овоо сайн хүү л дээ. Англи мангли хэлтэй. Тэр нэг хэн гэдэг билээ? Нөгөө юуны хэрэг эд нарт ороод л явсан.

Буяндэлгэр -

Казиногийн хэрэгт үү?

Баатарчулуун -

Өө тийн казиногийн хэрэгт ороод явсан.

Буяндэлгэр -

Тэр чинь МоЦаМэ-д байсан тийм ээ. Нэг буриад тийм ээ?

Баатарчулуун -

Тийн тэр байхгүй юу.

Буяндэлгэр -

Би бас нэрийг нь мартчаад байна. Тийн мхнг.

Баатарчулуун -

Тэр эд нар чинь яг тэнд байсан байгаа юм. Тэгээд л манайхан чинь юу. Тэгээд тэнд яахав дээ улсууд цуглуулаад л одоо тэгээд одоо юу хэлхэв ардчилалын тухай юм яриад л. Тэгээд л одоо энэ биднийг энэ дарамттай байна. Энд тэнд тийм юм болж байна. Энэ Монгол ардын хувьсгалт нам, одоо энэ төр засаг юу юун болж байна ингэж ингэж байна. Цэдэнбал ингэж ингэж, тэгсэн тэгсэн гээд л. Тэр нэг намаа муулаад л Цэдэнбалаа муулаа д л одоо тэгэж тэгэж байгаад л одоо бид эрх чөлөө гэж мэдэхгүй дарамталж тэгэж байдаг чинь одоо. Ийм юм идэж, ууж байна. Одоо ингээд л одоо. Адгийн зах нь л одоо энэ.. хурал хийх л гэж өдийн төдий автобусаар явж, янз бүрийн юм ярина ш дээ тэр чинь одоо.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Аль болох л тийм. Тэгээд л хүн амьтаныг цуглуулаад л, тэгээд уриа хашгирдаг. Тэгээ л хажуу талд даривсан улсууд чинь тэнд чинь өдий төдий яриад л тэгээ л. Тэгээ л тэнд тийм улс төрийн товчооны гишүүн тэр ийм тийм гээд л одоо. Бие биенээ муулаад л бие бие юу байхав дээ. Дандаа тэр

Буяндэлгэр -

Дандаа улс төрийн товчооны хэдэн гишүүдийг шүүмжилдэг байсан тийм ээ?

Баатарчулуун -

Улс төрийн товчоо, төв хороо, засгийн газар тэрийг шүүмжлээд байхгүй юу. Одоо тэгээд л.. одоо шинэ нийгэм байгуулна шинэ засгийг тогтооно гээд л тэгж байсан юмдаа

Буяндэлгэр -

Мхнг

Баатарчулуун -

Тэгэж байсан юмдаа тэгээд одоо тэгэж ингэж байна гээд л. Тэрнийг л их л ярина л даа. Өдөр болгон шахуу л цуглана ш дээ. Тэгээл одоо ер нь ажил хаялт. Тэн дээр чинь огцор могцор одоо янз бүрийн үг мүг чинь тэндээс л эхэлж гарсан ш дээ ерөөсөө. Тэгээд ажил хаяад л.

Буяндэлгэр -

Та Батмөнх даргата хэр их уулзаж учирч байсан?

Баатарчулуун -

Уулзалгүй яадгийн. Батмөнх чинь миний багш байхгүй юу. Би намын дээд сургуульд байхад Батмөнх чинь миний багш. Тийн их сайн багш. Энэ Батмөнх чинь өөрөө их эдийн засагч хүн манайд Большвек намын түүх зааж байсан юм. Намын түүхийг тэнд одоо би 2 бүтэн жил заалгаж. Батмөнх гэж миний их сайн багш.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

Тэгээд би энд ирэхэд нь одоо танилгүй яахав дээ багш, шавь юм чинь. Тийн их сайн ерөөсөө. Тэр чинь ер нь их дуугүй, нэг их юу яадаггүй хүн шүү дээ тэр чинь нэг тийм. Тэгээд сайд нарын зөвлөлийн дарга болоод, би дагаал явлаа. Тэгээл өнөө багш магшдаа юм болохлээр чинь бас архи, дарсаар шахаж л байлаа.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Багшид үг зааж өг. Даргад үг зааж өглөө яамны муу цуснууд чинь тэгэхгүй юу. Бид багш, шавийн холбоотой юм чинь бас ийм тийм юм гэж бие биендээ хэлж бололгүй яахав. Бид 2 чинь арай дөнгүүр юу ч мэдэхгүй улсуудын дунд их дотно юм чинь. Тэр хүн надад зүгээр хандхад чинь би бас тэгээд л хандалгүй яахав. Манай муу хэн.. аа Нина нөгөө гэрэл зурагчин.

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

Тэр цус бид 2 дандаа л намайг дагаж явна л даа. Тэр чинь зураг сайн.,

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

Тэр чинь өөр шиг, тэр чинь өөрөө зохион байгуулаад би ерөнхийд нь тэр одоо бодвол тэрийг удирдаж байгаа бас хуучин хүн чинь тэр улс төрийнхнийг таньдаг, мэддэг юм чинь. Зураг мураг авахлээр чинь дарга та ингэж зогсохгүй энэ хүн гэж зураг авах гэж байна энэ тэр гэж хэлэхэд чинь одоо би тэрнийг зохион байгуулсан болж намайг бас матаж л байсан.

Буяндэлгэр -

Яамныхан?

Баатарчулуун -

Яамныхан. Тэгээд тэр нэг Лантуу намайг тэгнэ .... чамайг матаад болж өгөхгүй юм. Яахав хөөе. Чи яг яасан юм? Яахав дээ би нэг -Та нэг тэгэхгүй юу тэнд нэг зургаа авхуул энэ чинь миний багш юм чинь.Энэ Батмөнх даргыг хэлсэн. Шинэ даргыг юу яалаа гэж намайг одоо бүр муухай матаж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Шинэ даргыг одоо яалаа гэж? Юм заалаа гэж?

Баатарчулуун -

Юу заалаа гэж одоо тэгэж ингэж. Тэгэж л байлаа.

Буяндэлгэр -

Хмм.

Баатарчулуун -

Тэр чинь бас сонин л юм байдаг юм байна л даа. Бид 2 бол одоо сүүлд уулзаад одоо ярьдаг. Та тэгэж байдаг. Үгүй харин тиймээ тийм. Тухайн үеийнхээ өөр өөрийнхөө ажлыг гүйцэтгэж байж дээ гэж л ярьж байлаа. Сүүлдээ танил болчихоод. Яамаар чинь намайг ер андахгүй ш дээ. Өнөө нэг үргэлж явж байдаг юм чинь.

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

Тэр чинь ерөөсөө ордон луу байнга орж байдаг юм чинь одоо тэгээл ердөө.

Буяндэлгэр -

Та ажил дээрээ байхаас илүү ордонд илүү байсан байхаа?

Баатарчулуун -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Засгийн газрын ордонд илүү байсан байх.

Баатарчулуун -

Засгийн газрын ордонд дандаа орон гаран. Тэгээд одоо МоЦаМэ чинь энд өнөө урд. Энэ 2-ын чинь хооронд хар хурдаараа гүйдэг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Баатарчулуун -

Ямар сайндаа заримдаа машинтай тэнд чинь, машинаа мартчихаад тэнд оччихсон. Сүүлд тэр юу яаж инээдэмтэй юм болж байж билээ. Машинтай танд оччихоод гэнэтхэн тэнд бушуухан нөгөө юмаа мэдээнд оруулах гээд сандраад гүйчинэ. .

Буяндэлгэр -

Аахнг.

Баатарчулуун -

Машинаа мартчихаад тэр чигээрээ. Тэгэж мартчихаад сүүлд 3,4 цагийн дараа жолооч маань утасдаж байдаг ажил руу.

Буяндэлгэр -

Баатарчулуун гуай хаа байна гээд.

Баатарчулуун -

Тийн. Ордонд орсон байдаггүй. 4 цагаас одоо тэр хүн байдаггүй. Тийм юм бас л болж л байсан юм даа.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Инээдэмтэй ч юм. Тэр чинь инээдэмтэй хэрэг ш дээ.

Буяндэлгэр -

Тэгнэ. Тэгэж ажилдаа улаараад нөгөө машинтайгаа, машинтай засгийн газрын ордоноо мартаад. Та гүйгээд МоЦаМэ рүү явчихсан байна ш дээ тиймээ.

Баатарчулуун -

Гэнэтхэн юм санаанд ороод машин руугаа очихоо мартаад тэр чигээрээ би ч өнөө урд талын одоотой адилхан тэр арын хаалга гэж байхгүй би ар өвөргүй талаар нь орно. Урд талаар голцуу орно би чинь тийм тусгай үнэмлэхтэй юм чинь.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Би үнэмлэхээ мүнэмлэхээ чамд үзүүлэхсэн бүр олдоггүй хаа хаячихсан юм. Одоо анхны үнэмлэх. Би МоЦаМэ-гийн одоо засгийн газар 35 жил засгийн газрын үнэмлэх авч байжээ.

Буяндэлгэр -

Ммнг.

Баатарчулуун -

Нэг хүн надад ярьж байгаа юм тэр үнэмлэх бичдэг хүн. Сүүлдээ их найз болсон юм л даа. Би жаахан архи уудаг болоод сүүлд өөрөө хасагдчихаад. Чиний пропускийг би 35 жил бичжээ. Тэр их удсан юм уу даа. Тэр нөхөр. Дэслэгч байгаад хошууч ч билүү дэд хурандаа болоод гарсан юм зайлуул.

Буяндэлгэр -

Ммм.

Баатарчулуун -

Нэг нөхөр байдаг юм. Тэр л тэгэж байж билээ.

Буяндэлгэр -

Тань шиг тэгээд засгийн газрын.. ордны сурвалжлагч хийсэн хүн ховор байхааг? 35 жил хийсэн хүн байхгүй шүү. Аан?

Баатарчулуун -

Байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй ээ байхгүй.

Баатарчулуун -

35-д хэд хэдэн онцлог над байдагийн.

Буяндэлгэр -

Ахнг.

Баатарчулуун -

35 жил ордонд сурвалжлагч хийсэн МоЦаМэ сурвалжлагч нэг ч байхгүй надаас өөр.

Буяндэлгэр -

Тийн. Байхгүй.

Баатарчулуун -

Үгүй ээ яахав орон гаран хүн аль алийг тэр гэхэв.

Буяндэлгэр -

Мнхг.

Баатарчулуун -

Нэр дагасан 35 жил болсон манай радиод нэг ч байхгүй.

Буяндэлгэр -

Ммнг. Байхгүй тийн.

Баатарчулуун -

Аан ерөөсөө 35 жил яг болоод гарсан.

Буяндэлгэр -

Мэдээллийн редакцид л одоо яг 35 жил ажилласан байна ш дээ.

Баатарчулуун -

Тийн. Аль ч редакцид ороогүй дээ.. болоогүй.

Буяндэлгэр -

Мхнг.

Баатарчулуун -

.. хүсэхгүй байсан юм яахав. Тийм л сонин бас амьдралд тохиолдог юм над. Чи тэгээд одоо надаас одоо юу үзхийн?

Буяндэлгэр -

За би юу яанаа. Таны бас одоо байгаа зургийг чинь авъя. Бас зулуугийн чинь одоо бас янз бүрийн зураг хөрөг байгаа байх. Тэрнийг чинь авъя.

Баатарчулуун -

Өө одоо үз үз. Ном зом хамаг юмаа цөмийг нь гаргачихсан.

Буяндэлгэр -

Таны байна ш дээ хамгийн их сайхан сэтгэлд хоногшсон баяртай үйл явдал юу байнаа? Тухайлбал их л олон байгаа байх. Тэрнээсээ заримаас нь ганц 2 яримаар байх юм. Тэгээд байгаадаа. Таны сэтгэлд хоногшсон. Тэрүүнд би нэг бас баярлаж билээ гэсэн тийм нэг. Эсвэл айж эмээсэн тийм юм байх уу?

Баатарчулуун -

Одоо юу байхав дээ тэгээд,

Буяндэлгэр -

Тэр үеийн чинь юу их хатуу байсан юм ш дээ.

Баатарчулуун -

Гэхдээ би чинь их.. өнөө номын хүн учраас би чинь их журамтай хүн ш дээ.

Буяндэлгэр -

Та чинь залуугаараа ном уншсан.. Та чинь хэдэн настайдаа намын гишүүн болсон юм бэ?

Баатарчулуун -

Өө би чинь нэг 18-тай болсон. 18.. 18-тай ороод жинхэлхэнэ 19,20-тай болсон юм аа даа.

Буяндэлгэр -

Тийм юм шиг байна. Залуугаараа намын гишүүн болсон юм байна тиймээ.

Баатарчулуун -

Тэгэлгүй яахав. 18-тайдаа нам ордог болсон байхгүй юу. Эвлэлийн гишүүдээс чинь тэр чинь эвлэлээс намд ордог юм чинь.

Буяндэлгэр -

Анхнг.

Баатарчулуун -

Би 15-тай эвлэлд 14-15-тай эвлэлд орсон л доо. Эвлэлийн гишүүн чинь юу яадаг байсан.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он байсан бэ? Танд таны намд орсон гэдэг чинь?

Баатарчулуун -

1943 онд орсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Ммм.

Баатарчулуун -

Эвлэлд ороод, эвлэлд орсон жилээ сургуульд орсон юм.

Буяндэлгэр -

Анхнг.

Баатарчулуун -

16 настай орж байв уу. Манай эвлэлийн тэр хуучин батлах одоо том бүх юмнууд байдаг юм л даа. Нам эвлэлийн гишүүн. Нам батлах ч байхгүй байх өө тэр хураагаад авчихдаг юм.

Буяндэлгэр -

Хэн яагаад, хураагаад авчихдаг юм уу?

Баатарчулуун -

Тэгдэгийн. Эвлэл би хураалгаагүй. До яам ч одоо үнэмлэхээн ерөөсөө он дуусангуут хураагаад..

Буяндэлгэр -

До яам яасан гэнээ?

Баатарчулуун -

Үнэмлэхээ дор нь хураагаад шинэ үнэмлэх өгдөг.

Буяндэлгэр -

Юуны үнэмлэхийг тэгэв?

Баатарчулуун -

Өнөө ордонд ордог үнэмлэх чинь их нарийн ш дээ.

Буяндэлгэр -

До яам хураагаад авчихдаг байсан юм уу?

Баатарчулуун -

Тэгэлгүй яахав. До яам олгож байгаа юм чинь. .

Буяндэлгэр -

Өө хнн.

Баатарчулуун -

Тэгээд энэ Аюулаас хамгаалах яамных чинт их айхтар ш дээ. Хамгийн сүүлчийн юм өнөө 93 онд өгөөгүй над байж байна. Тэр яахав юм сулахсан үе юм чинь.

Буяндэлгэр -

Анхнг.

Баатарчулуун -

Их нарийн ш дээ ерөөсөө ганц ч хоног хүний гар дээр юм байлгахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тэр одоо юуны үед үү?

Баатарчулуун -

Тийн. Дээр үед чинь тийм байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн. Өө тэгээд аан. Аанхнг.

Баатарчулуун -

Хүний гар дээр. Тэгээд тэгэхлээр чинь 93 онд бүх юм сулраад, ардчилал мардчилал болоод нөгөөх хачин төр засаг үймдгээ үймээд ... шинэ засаг тогтосон үед тэр үеэр би гарахдаан үнэмлэхээн өгөөгүй юм. Би өөртөөн дурсгал болгож үлдээе гээд.

Буяндэлгэр -

Мнхнг. Тэр үнэмлэх чинь байна уу?

Баатарчулуун -

Бий. Харин би тэгээд олохгүй юм. Хаана явна тэрийг чинь би бүр олох боломжгүй л дээ. Тэр ордонд орж гардаг.

Буяндэлгэр -

Би бүрэн эрхтэй сурвалжлагч байлаа ш дээ. Тэгэхэд чинь өнөө радио, МоЦаМэ-гийн буян байхгүй юу.

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

Улс төрийн товчооны гишүүдээс та хэнтэй нь их ойр дотно байсан бэ?

Баатарчулуун -

Тэрий нь гэж хэлээд ч яахав дээ. Цөмийн л танидаг мэддэг. Танихгүй мэдэхгүй ер нь намайг харангуут л одоо энэ сайд дарга нар цөм мэднэ шүү дээ одоо тэр үеийн л намайг байхад л.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Дандаа л одоо нөгөө хаана л ордонд уулзалт болно би явж байна. Одоо улс төрийн товчооны гишүүд ч бай, хэн ч бай, ерөнхий сайд нь ч бай, хүлээн авалт одоо тэр дайллага цайллаганд би л явж байна.

Буяндэлгэр -

Та яг төрийн хүлээн авалт, дайллага цайллага их болдог байсан ш дээ. Тэрнээс янз бүрийн юм байдаг байсан байх. Та тэрнээс нэг яриач. Сэтгэлд хоногшсон.

Баатарчулуун -

Юу байхав дээ тэр чинь. Одоо идэж уух нь адилхан юм чинь. Нээх онцлох юм байхгүй л дээ тэнд.

Буяндэлгэр -

Аанхнг.

Баатарчулуун -

Харин чи хойд өрөөгөөр ороод миний бүх хүлээн авалтуудын над, миний нэр дээр ирсэн.. урилгануудаа би ер нь огт хаядаггүй дандаа хадгалдаг юм.

Буяндэлгэр -

Анхнг.

Баатарчулуун -

Их сонин юмнууд байх шиг байдаг юм.

Буяндэлгэр -

Тэр чинь 35 жилийн одоо ой... бараг урилга., 35 жилийн одоо хадгалсан, жил жилийн урилгууд байхнээ?

Баатарчулуун -

Тэгэлгүй яахав. Зүгээр ер нь бүх үеийн урилаг мурилга их сонин юм хадгалана ш дээ.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Тэр нэг 2 хайрцаг дүүрэн юм бий. Би зүгээр хүлээн авалтын урилга чинь цөөхөн ш дээ. Ямар өдөр болгон урилга байх биш.

Буяндэлгэр -

Аанг.

Баатарчулуун -

Жилд 4,5-хан удаа ч байдаг ч юм уу. Над тусгайдаа хадаглагдаж байдаг юм. Тэр гадаадын зочин төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалтын урилга, би чинь МоЦаМэ-гийн сурвалжлагч юм чинь, “Үнэн” сонин, МоЦаМэ-г зориуд уридаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Анхнг.

Баатарчулуун -

Тэр.. урилга маань надад байдагийм. Би чамд үзүүлнэ. Чи одоо хараарай их сонин юм байгаа.

Буяндэлгэр -

Эхлээд тэр урилгууд чинь үзье тэгэх үү?

Баатарчулуун -

Чи наад урдаар наад зурагнуудаа үз.

Буяндэлгэр -

Тэгье зурагнуудыг чинь үзье. Өө энэ чинь их гоё бичсэн байна. Баатарчулуунд гэж байна. Хэлдэг үг нь МоЦаМэ, хийдэг ажил нь МоЦаМэ, энэ л үйлсийн төлөө энэ бие зориулсан байна. Таныг ёстой дурайтал бичсэн байна ш дээ. Энэ хэн ингэж бичиж өгсийн?

Баатарчулуун -

Цэцэгсүрэн.

Буяндэлгэр -

Аан Цэцэгсүрэн гуай юу? Нөгөө яруу найрагч Цэцэгсүрэн тэр бичиж өгсөн байна.

Баатарчулуун -

Энэ миний ээж.

Буяндэлгэр -

Хэн билээ таны ээж чинь?

Баатарчулуун -

Гаажид гэдэг хүн.

Буяндэлгэр -

Тийн Гажид. Анхнг.

Баатарчулуун -

Энэ миний ах.

Буяндэлгэр -

Одоо нөгөө эсэн мэнд байгаа 80-н хэдтэй хөгшин мөн үү?

Баатарчулуун -

Тийн.

Буяндэлгэр -

Хэн нөгөө..

Баатарчулуун -

Шантай.

Буяндэлгэр -

Шантай тийм ээ?

Баатарчулуун -

Энэ эхнэр нь Лха гэдэг юм. Энэ миний авгай байна. Энэ миний хадам ээж. Дүгэрээ гэж хүн. Энэ би өөрөө байгаа юм. Энэ Бямба гэж эдний хүүхэд. Энэ би ээжтэйгээ авхуулсан зураг хоёулаа. Энэ одоо хэдэн он гэж байна? 1948 он гэж байна уу?

Буяндэлгэр -

Тийн 48 он байна.

Баатарчулуун -

Энэ 48 оны тэр авгайтай байх үеийн зураг байна. Энэ одоо 55 оных уу?

Буяндэлгэр -

Тийн 55 оны зураг байна.

Баатарчулуун -

Энэ бидний Сангийн яаманд байж байх бидний ийм сайхан залуучууд байна. Энэ Баатарчулуун, энийг Гэндэн гэдгийн энэ Самдан гэдгийн, энэ Майдарсүрэн..одоо нэг ч байхгүй. Ганцхан би л байна. Энэ манай ээж.

Буяндэлгэр -

Тэр үеийн Сангийн яамны сургалт ч гайхалтай байсан шүү. Гайхалтай. Ер нь боловсон хүчнүүд чинь Сангийн яамаар л дамжиж гарсан юм байдаг ш дээ.Тийн

Баатарчулуун -

Өө тэгэлгүй яахав. Би авгайтайгаа 43 оны..

Буяндэлгэр -

63 онд.

Баатарчулуун -

63 оны зураг. Аа энэ ч яахав дээ залуу үеийн.

Буяндэлгэр -

Энэ чинь их сонин зураг байна ш дээ. Энэ чинь нөгөө сансарын нисгэгч байна ш дээ.

Баатарчулуун -

Гермэн Цатов манай..

Буяндэлгэр -

Гермэн Цатовын зураг байна тиймээ.

Баатарчулуун -

..би сурвалжилж явсан юм.

Буяндэлгэр -

Мнг.

Баатарчулуун -

Тэр зураг л даа.

Буяндэлгэр -

62 онд байна.

Баатарчулуун -

Энэ байна .

Буяндэлгэр -

Тийм байна. Авгайтайгаа ирсэн юм уу тээ?

Баатарчулуун -

Тэгсийм. Авгайтайгаа ирсэн тэрний нь сурвалжилж явсийн. Тэр үеийн зураг. За энэ нөгөө нэг хуралд орж байсан зураг.. .

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.