Nergui

Basic information
Interviewee ID: 990170
Name: Nergui
Parent's name: Pagma
Ovog: Zul Eh
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: economist
Work: retired
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: master pastry chef
Father's profession: pastry chef
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
literature
democracy
industrialization
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Өнөөдөр 2009 оны 4-р сарын 16 өдөр Би Гүнтийн аманд доктор профессор, эдийн засагч, социализмын үед төлөвлөгөөний комиссын хэлтсийн эрхлэгч байсан. Нэргүйтэй уулзаж байна. Ярилцлага 27-гоос эхлэж байна аа.
Социализмын үед төлөвлөгөөний комисс гээд чухал яам байлаа. Тэнд гол үүрэг гүйцэтгэж байсан хүн өөрийнхөө түүх намтраас ярьчихмаар байх юм. Хэдэн онд сургууль төгсөж ирлээ. Тэгээд төлөвлөгөөний комисст ажиллаж байхад танд дарамт их байсан уу? Янз бүрийн юмнууд бас байсан ш дээ. Би бол их дарамтанд байж байсан. Таны хувьд ямар байсан юм. Монголын үйлдвэр их сайн байсан гэж боддог юм дотроо одоотой харьцуулахад энэ талаар та надад ярьж өгмөөр байх юм.
Нэргүй -
За би ямарч байсан өөрийнхөө гаргасан 3 номыг чамд өгье.
Буяндэлгэр -
За
Нэргүй -
Тэр номнууд дотор санаа авах юм байгаа байх гэж бодож байна.
Буяндэлгэр -
За
Нэргүй -
Дараа нь ярилцлага бол надад төвөгтэй биш
Буяндэлгэр -
За
Та чинь эхээс их олуулаа тиймээ?
Нэргүй -
Тийм би бол эхээсээ 9-үүлээ би дээрээсээ гуравдахь нь
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
9-өөс 6 нь амьд байсан юм. Гурав нь бага байхдаа нас барсан юм. Манайх чинь 6 охин 3 хүүтэй ийм айл. Миний эцэг бол Бойдгон нутгийн хүн. Хятад өвөө бас Хятад Юуншаны хүн манай өвөө бол тариачин миний эцэг бол багш ийм л улсууд байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэхдээ бидний хүмүүжилд ялангуяа хэлний хүмүүжилд тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Заавал Монгол улсынхаа төлөө эсрэг ажлаараа гэж хэлээгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хятадын төлөө зүтгээрэй гэж хэлээч үгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хамгийн гол нь сайн сураарай. Ээжийнхээ үгэнд сайн ордог юм шүү. Сайн хүн болоорой гэсэн ийм л гурван зүйлийг бид нарт захидаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд би анх 1946 онд Хятад хэлний бага сургуульд орж суралцсан. Энэ сургууль сүүлдээ 13-р бага сургууль болж хувирсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэнд хоёр төрлийн сургалт явагдаж байсан. Хятад хэлний сургалт, Монгол хэлний сургалт тэгээд би 1950 онд хоёр сургууль төгссөн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хятад хэлний бага сургууль, Монгол хэлний бага сургууль тэгээд хоёр гэрчилгээ авч байсан. Хятад бага сургуулийн Монгол бага сургуулийн.
Буяндэлгэр -
Өглөө хятад хэлэнд орой Монгол хэлэнд явах уу? Яаж явах уу? Зэрэг заачихдаг юмуу?
Нэргүй -
Өглөө 9 цагаас 1 цаг хүртэл Монгол хэл, үдээс хойш 2 цагаас 5 цаг хүртэл Хятад хэл заана.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд бид нар сургууль дээрээ бараг 8, 9 цаг болдог.
Буяндэлгэр -
Жинхэнэ Хятад хэлний багш нар заах уу?
Нэргүй -
Жинхэнэ Хятад хэлний багш нар заана.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд тэр үед Хятад хэл, Хятад бичиг аль алиныг нь сурчихсан байсан. Хятад хэлийг бүр багаасаа сурчихсан байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр үеийн нөхцөл байдал тийм байсан юм чинь яах бэ дээ. Аав Хятад, өвөө Хятад, манай ээж Хятадаар маш сайн ярина. Эргэн тойрон Хятадууд байж байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Орж гарна. Цагаан сар цагаан сарыг хоёр хийдэг байсан. Монголын цагаан сарыг хийнэ. Дараа нь Хятадын цагаан сар үргэлжилдэг. Нэг бол Хятадын цагаан сар өнгөрөөд Монголын цагаан сар болдог. Хоёулангийн хийдэг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Еэвэн сар гээд хүмүүс еэвэн сар гээд их муу хэлдэг би тоохгүй. Хаврын баяр гэж бас бий. Тэр нь цагаан будаа жигнээд үзэм тавиад иддэг.
Буяндэлгэр -
Аа ха. Аа Еэвэн сар нь намрын баяр юм байна тиймээ?
Нэргүй -
Намрын баяр Маатан иддэг баяр гэж бий тэр их гоё
Буяндэлгэр -
Чихэр тиймээ шаргал өнгөтэй зунгааралдсан тиймээ?
Нэргүй -
Тийм
Буяндэлгэр -
Би бас багадаа идэж байсан. Хятадын маатан гээд гоё юм байдаг байсан.
Нэргүй -
Тэгэлгүй яахав. Хоёр янзаар иддэг байсан юм. Нэг нь хавтгай, нөгөөх нь дугуй бөөрөнхий...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Түүнийг цаасанд боогоод оосроор осорлоод байшингийн дээврээс уячихдаг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд хааяа хааяа авч иддэг.
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Тэр үед бид нар Хятад сургуульд байсан юм чинь Хятадаар ярина. Тэгээд дараа нь 13-р сургуулиас шууд 5-р сургууль руу шилжсэн. Манай ангиас 10 хэдэн хүүхэд тэгээд 56 онд 10-р ангиа төгсөөд Москвад би 5 жил Улсын эдийн засгийн дээд сургуульд суралцаад төгссөн.
Буяндэлгэр -
Та чинь 10 жилийг алтан медальтай төгссөн тиймээ?
Нэргүй -
Тэр үед өгдөггүй байсан юм.
Буяндэлгэр -
Өгдөггүй байсан билүү? Гэхдээ та онц дүнтэй төгссөн тиймээ?
Нэргүй -
Үгүй яахав. Гурван сайнтай.
Буяндэлгэр -
Аа ха Нийт хэдэн хүүхэд төгссөн бэ? 50 хэдэн он гэхээр чинь
Нэргүй -
Нийт 30 гаруй хүүхэд төгссөн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
56 онд тэгээд дараа нь Москвад 5 жил суралцаад төгсөж ирээд шууд төлөвлөгөөний комисст ажилласан.
Буяндэлгэр -
Пилхановын сургууль уу?
Нэргүй -
Биш өөр сургууль тэр бол жинхэнэ төлөвлөлтийн чиглэлээр ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр сургууль намайг төгссөний дараа хаагдчихсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би хамгийн сүүлчийнхэн төгсөгч байсан.
Буяндэлгэр -
Тэр үед юу гэж нэрлэж байсан бэ тэр сургуулийг?
Нэргүй -
Москвагийн улсын эдийн засгийн дээд сургууль нэртэй.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Тэр сургуулийг манайхаас Монголоос олон хүн төгссөн.
Буяндэлгэр -
Хэн байна?
Нэргүй -
Улс төрийн товчооны гишүүн, төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга байсан Цэнд...
Буяндэлгэр -
Цэнд гуай юу?
Нэргүй -
Тийм
Буяндэлгэр -
Цэнд гуай тэр сургуулийг төгссөн юмуу? Аа
Нэргүй -
Төгссөн. Тэгээд дараа нь Ренчинпэлжээ төгссөн.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Одоо энэ Салдан
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дамдин, Дашдондог, Цагаанхүү гээд тэгээд дараагийн төгсөлт нь бид нар болж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр сургуульд хэд хэдэн хүн эрдмийн зэрэг хамгаалж байсан. Түүний нэг нь бол Цэнд гуай Монголчуудын нэрийг маш өндөрт гаргаж ирсэн хүн.
Буяндэлгэр -
Аа аа. Оюуны чадвар их сайтай хүн байж тиймээ?
Нэргүй -
Сайтай хүн байсан. Их авъяастай. Тэгээд сүүлд нь хэлмэгдээд нэг ёсондоо үхүүлж байгаа юм чинь тийм байна аа. Тэгээд би төлөвлөгөөний комисст Монголын амьдралыг бол нарийн мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ах
Нэргүй -
Онолын мэдлэг бол ямар нэг хэмжээгээр олчихсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгэхдээ онолын практик дээр холбох чадвар суугаагүй. Тийм л байдаг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэхдээ онолын мэдлэгийг ямар хэмжээнд яаж олох бэ? гэдэг их чухал юм билээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Онолын мэдлэгийг практикт оруулахын тулд арга зүй аргачлал гэсэн хоёр зүйл бас хамт явдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Түүнийг хүн бол тэр болгон анзаарахгүй явсан. Тэр арга зүй аргачлал нь гурван зүйлд нуугдаж байдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1-рт улс төр эдийн засгийн ухаанд, 2-рт төлөвлөлтөнд, 3-рт статусикт ийм гурван зүйлд аргачлал нь байдаг байсан. Түүнийг би зах зухаас нь ойлгочихсон байсан учраас тэр их ач тустай болсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яг бид нарыг төгсөх гэж байхад төгссөний дараа дэлхийг шуугиулсан маш том улс төрийн үйл явдал болсон. Энэ юу гэхээр Хятадын Коммунист нам Зөвлөлтийн коммунист нам хоёр Марксизм Ленинизмын бүх аргачлалын талаар маргаж эхэлсэн. Тэр маргалдааны явцад толгойгоо ажиллуулдаг хүн онолын талаар тодорхой мэдлэг олж авч чадна. Зүгээр нэг талыг баримтлаад гүйгээд байх юм бол юм олж авахаасаа илүү буруу мэдлэг олж авдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би бол аль талыг ч баримтлаагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Сүүлд ингээд эргэж харахад энэ хоёрын маргалдаан бол утгагүй байсан байна. Яагаад гэхээр энэ хоёулаа Коммунист нам биш байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ хоёулаа Марксизм, Ленинизмын замаар яваагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Явж чадахгүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Учир нь юундаа байсан гэвэл Зөвлөлт Холбоот Улс нь Их Монгол Улсаас 15 сая кв планк хулгайлчихсан байсан. Хятад нь Их Монгол улсаас 5 сая кв планк хулгайлчихсан байсан.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Ингээд Их Монгол Улсын 25 сая кв планкийн 15 саяын Оросууд аваад 5 саяын Хятадууд аваад 5 саятай үлдсэн.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Тэр 5-аас 3,5 нь дундат Азид үлдсэн. Тэгээд Монголчууд 1,5 дээр үлдсэн. Энэ бол түүхийн маш том эмгэнэл
Буяндэлгэр -
Аюултай байна шүү.
Нэргүй -
Энэ том эмгэнэлийг үүнийг би энэ хоёр том коммунист гүрэн маргалдаж байхад олж мэдсэн. Энэ хоёр хоёулаа Марксизм Ленинизмээр яваагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ хоёулаа коммунист нам биш тэгээд ямар нам бэ? Бусдын юмыг хулгайлж авсан улс социализм байгуулж чаддаггүй юм байна лээ. Тэгээд энэ хоёр коммунист нам биш Коналист нам байна шүү гэдэг нь сүүлд мэдэгдсэн. Зөвлөлт холбоот улс коммунист улс биш, Монгол улс коммунист улс биш Зөвлөлт холбоот улс бол том Колоничлогч улс, Монгол улс бол Колоничлуулагч гүрэн мөн гэдэг нь том үндэстэн бага үндэстэнгээ яаж нухаж болдог бүх муухай хувилбар Монгол дээр амилсан байсан. Үүнийг бол 80 он 70 -аад оны сүүлээр мэдээд төлөвлөгөөний комиссоос явж байгаа нь тэр. Амьдралд ийм том өөрчлөлт гарна гэж 60 оны үед төлөвлөгөөний комисст ажиллаж байхдаа би мэдээгүй байсан. Тэгээд төлөвлөлт заавал том улс төртэй холбогдож байдаг. Тэгэхгүй бол төлөвлөлтөнд утга байхгүй. Төлөвлөлтийн ард дандаа бодлого байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аа тэр төлөвлөгөөг бол зөвхөн нэгдсэн төлөвлөгөөний хэлтсийн дарга байхдаа би олж харж байгаа юм. Тэгээд би төлөвлөгөөнд ажиллаагүй. Нэгдсэн төлөвлөгөөний хэлтсийн дарга байгаагүй бол, Марксизмын гол нууцыг олоогүй байсан бол хэзээч энэ хоёр гүрний нууцыг илчилж чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ойлгохгүй ч явна.
Буяндэлгэр -
Аах а
Нэргүй -
Нэгэнт төлөвлөгөөний комисст миний мэргэжил тэр юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Том бодлого руу орсон уу? Орсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зүгээр нэг философи, зүгээр нэг Марксизм Ленинизмын философи үзсэн юм биш сүүлдээ би түүнийг улс төрийн гүн ухаан болгож хувиргасан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Улс төрийн социологийг гаргаж ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Улс төр эдийн засаг заалгуулсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэрнээс гадна төр эрх зүйн онолыг мэдэх ёстой. Улс төрийн соёлыг мэдэх хэрэгтэй. Улс төрийн том бодлогыг тодорхой хэмжээнд аваачиж тавихдаа түүний цаана ангийн тэмцэл явагдаж байгаа биш, түүний цаана өөр тэмцэл явагддаг юм байна. Өөрөөр хэлбэл их Орос гүрэн, их Орос үндэстэн Монгол үндэстэн хоёрын тэмцэл....
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нэг талаас, нөгөө талаас Их Хятад үндэстэн Монгол үндэстэн хоёрын тэмцэл, болж хувирсан. Аргагүй ш дээ. Бид асар их газар нутгаа энэ хоёр том үндэстэнд алдчихсан юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ хоёр гүрэн чинь хулгайлж авсан юм чинь яах ёстой бэ? Эцсийн дүнд Монголчуудыг устгана шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Одоо яг устгах чиглэлийн бодлого явагдаж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Одоо улам ширүүн болж байгаа энэ тэмцэл.
Буяндэлгэр -
Тухайлбал ямар хэлбэрээр мэдэгдэх бэ?
Нэргүй -
Одоо манай байгалийн ордуудыг, баялгуудыг бүгдийн авна даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Газрын авчихсан. Одоо Монголд байгаа байгалийн баялгийн цөмийн авч дуусгаад Монголд нэгмөсөн ирнэ гэсэн ... Тэрнээс гадна Оросууд ялангуяа энэ Путин 15 сая кватрат км-т байгаа тэр олон үндэстэн ястангуудыг бүгдийн уусгаж устгах төлөвлөгөө хийчихсэн байгаа. Тэр төлөвлөгөө одоо биелэж эхэлсэн. Хэрэгжүүлж эхэлсэн. Одоо жишээлэх юм бол Уст ордын Буриадын автомат тойрогийг Эрхүүд нэгтгэж байгаа юм. Эрхүү мужид.
Буяндэлгэр -
Тийм нэгтгэсэн. Тийм.
Нэргүй -
Агийн Буриадын Автомат тойргийг Читанд нэгтгэсэн. Дараа нь энэ хоёр Эрхүү муж Чита муж хоёр эргээд Буриадын Бүгд Найрамдах улсыг нэгтгээд ... дуусгана. Яг ийм хувилбар одоо явж байгаа. Түүнээс гадна хэд хэдэн мужууд хавсарч энэ бүгд найрамдах улсуудыг залгих автоматаар хөдөө улам олон болгож үгүй хийх бодлогууд явагдаж байгаа. Путин бол яг Зөвлөлтийн ХХБ-ын харгис бодлогыг хэрэгжүүлж байгаа хүн. Сая манайхан манай төлөөлөгчид Москвад ажиллав.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
С. Баяр энэ тэр 300 сая доллар Монголд зээлдүүллээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ бол Оросуудын өгч байгаа бэлэн мөнгө биш.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ оросууд биднээс монжсон мөнгөө эргүүлээд бидэнд өгч байгаа юм. Яаж монжсон гэсэн чинь өөрийнхөө Монголд оруулдаг импортоо 1,2 тэрбум доллар дээр бариад ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аа Монголын гаргадаг экспортон дээр гурван давхар татвар ... манай экспорт 85 саяас дээш гардаггүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд 1,2 тэрбум доллар 84 тэрбум 84 сая доллар хоёрын хооронд 15 дахин их зай гарч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголын экспортыг бага барьж өөрсдийнхөө импортыг нэмж тэрнийхээ ачаар эд нар Монгол банкнаас 365 сая долларын гадаад валютын нөөцийг монжиж авлаа ш дээ. Тэр 365-аас 65-ын өөртөө үлдээгээд 300-ын бидэнд ирүүлээд зээл болгож байгаа юм. Ийм аргыг хэрэглэдэг.
Буяндэлгэр -
Нарийн юм байна тийм ээ?
Нэргүй -
Сая ч сонин дээр гаргасан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Одоо Хөх толбо сонины 10-рт байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Социализмын үед бол бас нэлээд их идүүлж байсан тиймээ?
Нэргүй -
Социализмын үед гэж та нар ярьдаг тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би тэр үед Улсын Төлөвлөгөөний Комисст очоод ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
20 жилийн төлөвлөгөө гээд их ажилд хамгийн түрүүн тулгарч орсон. Энэ 20 жилийн төлөвлөгөө гэдэг маань 1961-1980 оныг хамарсан 20 жилийн төлөвлөгөө байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ төлөвлөгөө хийж байх явцад надад хамгийн түрүүнд айхтар сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол Монгол-Зөвлөлтийн гадаад худалдааны баланс.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гадаад худалдааны баланс.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголчууд цаг ямагт асар их алдагдалтай байгаа гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр надад маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яагаад Монголчууд заавал алдагдалтай байх ёстой юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яагаад манай экспортыг манай экспортын барааг дундажаар 3 дахин доогуур үнэлж байгаа юм бэ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
900 сая рублийн бараа гарахад үүнийг үнийн заавал 3 дахин буулгаж 300 сая дээр буулгаж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Адгалж тарваганы арьс гэхэд л гадаад зах зээл дээр 10 долларын үнэтэй байхад оросууд манай тарваганы арьсыг хэдээр авдаг гэж санаж байна? Хоёрхон доллараар авч байгаа юм.
Буяндэлгэр -
Пөөх...
Нэргүй -
Амьд хонийг гуравхан рублиэр үнэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Ямар аймаар юм бэ?
Нэргүй -
Тийм. Гэтэл амьд хонь гэдэг чинь ямар байх нь мэдэж байгаа ш дээ. Наад зах нь 150 доллараас бууна гэж хэзээч байхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Бүх юмын хэрэглэнэ ш дээ. Хаях юм байхгүй ш дээ.
Нэргүй -
Бүгдийн аваад тэгээд гуравхан рублиэр ...
Буяндэлгэр -
Пөөх яасан аймаар юм бэ? Тэгж үнэлж байсан юмуу?
Нэргүй -
Тэгж үнэлж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Нэргүй -
Гурван рубль гэдэг маань яахав дээ. Нэг рубль нь 4 төгрөг 44 мөнгөтэй тэнцүү л дээ. Тэгээд гурван рублиэ 12 төгрөг болно гэсэн үг шүү дээ.
Буяндэлгэр -
Пөөх ...
Нэргүй -
Тэгээд гадаад худалдаагаар дамжуулж том гүрэн буурай гүрнийг зориуд алдагдалд оруулж мөлждөг юм байна. Ер нь эдийн засгийн далд мөлжлөг ингэж амилж болдог юм байна шүү гэдгийг анх анзаарч эхэлж байгаа нь тэр.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэндээс бүх юм ургаж байгаа юм чинь. Тэгээд манайд бараа өгөхдөө өндөр үнээр өгнө.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд бидний 900 сая рублийн барааг 300 саяар үнэлээд өөрийнхөө барааг үнэлэхдээ энэ 300-гаа байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
1,5-аар үржүүлээд 450 болгочихож байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Тэгээд 450, 300-ийн хооронд 150 гараад ирнээ?
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Бид 300-аар бараа аваад цаана нь 150-ийн зээл аваад тэдний бараа авч байгаа юм. Ингээд бид 600-аа алдаж байгаа биз? 900-аас 300 болчихсон юм чинь.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
600-аа алдаад дээр нь 150-ийн зээл аваад ингээд байнгын алдагдалтай.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Байнгын зээл авдаг. Хараат орон болж хувирч байгаа юм. Ингээд бидний хараат болгож байгаа байдал манайхыг далд колони улс гэж далд колоничлуулах улс гэж нөгөөх нь 600-ийн ашиг хүртээд дээрээс нь 150-ийн зээл өгч дахиж гүвээд ингэж том гүрний бодлого. Ингээд Монгол улсын улс төр статус , Зөвлөлт Холбоот Улсын статус яг мэдэгдэж байгаа юм. Ингээд аажуухандаа явсаар байгаад хамгийн сүүлд бүх юм болохоо байсан нь мэдэгдсэн. Энийг хүн зөвхөн бодлогын түвшинд л ойлгоно.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Түүнээс биш тооцооны түвшинд энэ тэр бол ойлгохгүй. Тэгэхдээ Монголчууд дотор айхтар улсууд байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
50-аад оны эцсээр 30-аад оны үед Монгол-Зөвлөлтийн худалдаанд Монголчууд дандаа монжуулж байх юу юм гэсэн асуудал яригдаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросуудыг бол мэдэнгүүтээ алдаг байсан.
Буяндэлгэр -
Тухайлбал хэн байна?
Нэргүй -
Их олон хүн. Хамгийн сүүлд ганц эмэгтэйг дурьдаатгая. Монголын өрлөг жанжин Дэмидийг мэднэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Мэднэ.
Нэргүй -
Дэмидийн хань Навчааг мэднэ ш дээ.
Буяндэлгэр -
Мэднэ.
Нэргүй -
Тэр Навчааг байцаасан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Навчаа жирэмсэн байсан ш дээ. Хөөрхий.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Юу гэж байцаасан. Хоёр юмаар буруутгасан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Навчаа чи дандаа Монгол-Зөвлөлтийн худалдааг дандаа алдагдалтай хийдэг...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хоёрдугаарт чи Их Монгол улсыг байгуулах гэж зүтгэж яваа эмэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм учраас чи амьд явах эрхгүй.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Тэгээд Навчааг жирэмсэн байхад нь далан давхарын энгэрт аваачиж буудаж алсан.
Буяндэлгэр -
Яасан аймаар юм бэ?
Нэргүй -
Ганц энэ биш зөндөө олон жишээ байна. Голдуу Монголыг бол Их Монгол Улсаа байгуулах гэж байна гэдэг нэрээр, аль эсвэл Монгол-Зөвлөлтийн гадаад худалдаа алдагдалтай байна гэдэг нэрээр яаж айхтар нууц шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Ийм юмаар цааш нь харуулдаг байсан. Өөрөөр хэлэх юм бол Монголын эдийн засгийг өөдтэй болгоё гэсэн хүн алуулж байгаа юм. Их Монгол Улсаа байгуулъя гэдэг хүмүүс алуулдаг байсан. Тэр байтугай Бодоо байна ш дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Каспийн тэнгисийг манайд өг. Тэр чинь манай нутаг ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Уралыг бидэнд өг. Манай нутаг ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ерөөсөө Монгол нутгаа авна гэж тэгж оросуудтай зөрж байгаад алуулсан хүн шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм учраас Бодоог ганцааранг нь алаагүй. Ах дүү удмын цөмийн устгасан байна лээ.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Данзан бас тэгж алуулсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нутгаа нэхэж оросуудаас ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Жанжин Сүхбаатар бас алуулсан. Яагаад гэвэл бүх Монгол овогтныг нэгтгэнэ гэж гүйж байгаад алуулсан.
Буяндэлгэр -
Аа ха. Шараар өвчнөөр үхсэн гэдэг нь оргүй болох нь байна ш дээ. Тиймээ? Худлаа болох нь байна ш дээ. Түүхэнд л тэгж тайлбарлаж байгаа юм байна ш дээ?
Нэргүй -
Тийм. Тэгж тайлбарлаж байгаа юм. Жинхэнэ эд нар яг Монголын төлөө амиа өгсөн улсууд. Зөндөө олон хүн байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Одоо Амар сайд байна. Мундаг. Эд нарыг бүгдийн алсан. Амар энэ тэрийг хэзээ алсан гээч? Эх орны дайн эхэлж ....
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
41 оны 7-р сарын 10-нд. Москвад эдний хэргийг шүүгээд буудан алах ял өгч байгаа юм. 93 хүн тэр Амар, Догсом хэдэн мундаг сайдууд бүгд байхгүй. Монголын түүх бол эмгэнэлтэй түүх байдаг. Бид Монголын түүхийг Найрамдал гэдэг шалгуураар биш жинхэнэ цаад утгаар нь ойлгох хэрэгтэй. Сайхан сайхан улсууд алуулсан даа. Энэ бүхэн бичигддэггүй байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Би энэ бүгдийг сонсоогүй. Гэхдээ төлөвлөгөөний комисст ажиллаж байхдаа нэгтсэн төлөвлөлтийг улс төрийн бодлого руу оруулахдаа үүнийг ойлгосон. Дараа нь хэлмэгдүүлэлт бүх юм гараад ирж байгаа юм. Учир нь олдож байгаа нь тэр.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
... тэмцээгүй л дээ. Ардчилсан хувьсгал ил гаргаж өгсөн дөө. Монголчуудад.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энийг гаргаж ирэх гурван том шалтгаан байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нэгдүгээрт 81 онд Монголд Эдийн засгийн хямрал болчихлоо гэдгийг би өөрөө мэдсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Хямрал бол 81 оноос эхэлсэн үү? Тиймээ?
Нэргүй -
81 оноос эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би бол нөгөө нэгдсэн төлөвлөлт гэдэг бол улс орон хүнд байдалд орж байна уу?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Эсвэл арай гайгуу байдалд байна уу? Хоёрдугаарт Монголын эдийн засаг ашигтай байна уу? Алдагдалтай байна уу? Их алдагдалд орж байна уу? гэдгийг хардаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бусад салбарууд бол тэгэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгэхдээ үүнийг харахын тулд би нөгөө Марксизм-Ленинизмын гол нууц руу орж чадсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр нь юу гэвэл яахав жирийн хэлээр ярихад үйлдвэрлэх хүч, үйлдвэрийн харилцаа, нэг бол үйлдвэрийн хүн үйлдвэрийн харилцаа зөрчилдөж ирдэг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр зөрчлийн цаана шал өөр тэмцэл өрнөж байсан. Түүнийг бол олж харах хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха Тэр нь юу байхав.
Нэргүй -
Оросууд ч өөрсдөө мэдээгүй байсан. Тэр нь юу гэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ жижиглэн гүйлгэх бараа таваараас давчихсан байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ жижиглэн гүйлгээний 60% тай тэнцэх ёстой.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
100% байх ёсгүй. Тэр тэнцэх ёсгүй. Бараа гүйлгээний үнэ 4 тэрбум байхад хөрөнгө оруулалт 4 тэрбум байх ёсгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
2 тэрбум их л сайндаа 3 тэрбум байх ёстой.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэтэл жижиглэнгийн бараа 4 тэрбум байхад хөрөнгө оруулалт 5 тэрбум болчихсон байсан.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Ингээд харьцаа алдагдаж байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Хүний толгой хүний бие ингээд ийм болчихож байгаа юм.
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Эдийн засаг гэдэг чинь өвөрмөц харьцаан дээр тулгуурлаж байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр харьцааг мэдэх хэрэгтэй 1-рт, 2-рт энд заавал том гүрний ашиг сонирхол байдаг. Тэр ашиг сонирхолыг заавал харах хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зүгээр ашиг сонирхол биш Монголын язгуур эрх ашиг, их гүрний ашиг сонирхол яаж зөрчилдөж байна гэдгийг харах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нэрээр Монголыг цаана нь өрөнд оруулах бодлого явагдаж байгаа. Дараа нь улс төрийн зөрчлөөс эдийн засгийн зөрчил заавал явагдах ёстой. Тэр 84 онд болсон. Тэр бас 84 онд болсон. Би хараад суугаад байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дараа нь эдийн засгийн хямралаас улс төрийн хямрал руу орсон. Дараа нь үзлийн хямрал заавал гарч ирнэ. Тэр үзлийн хямралыг зөв тогтоох уу? Буруу тогтоох уу? гэдгээс их зүйл шалтгаалдаг. Буруу тогтоовол хувьсгалын асуудал тогтоогдож чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зөв тогтоож чадвал ардчилсан хувьсгалын тохироо гараад ирнэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Манай энэ дээдсүүд тийм хэмжээнд хүрээгүй ээ. Асуудлыг зангидаж ерөөсөө мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм байсан. Тэгээд ардчилсан хувьсгалын онолыг 90 онд Монголын ард түмэнд би өгч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм тэгээд хувьсгалыг эхлүүлээд Оросууд энэ хувьсгал хэний эсрэг чиглэгдсэн бэ? гэдгийг мэдсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ бол үнэхээр Зөвлөлтийн далд колоничлолыг эсэргүүцсэн тэмцэл байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би хэлсэн ш дээ. Монголын эдийн засаг бол өргүй эдийн засаг үлэмжийн авлагатай эдийн засаг шүү 1-рт, 2-рт нь юу байсан гэвэл 4 том стратегийн ордыг хаана.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросууд ойлгохдоо Монголчууд бидэнд өгөхгүй гэсэн шүү. Үүнийг устгах хэрэгтэй. Амьд илдээнэ. Гэхдээ ...
Буяндэлгэр -
Амьдралгүй, ажил төрөлгүй болгох.
Нэргүй -
Тийм, хамгийн гол нь хувьсгалд оролцож байгаа залуучууд ямар ч бэлтгэл байхгүй. Даанч их цаг аваад харин ч эсэргүүцэл биш том тойрогдол,,,,
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Улс төрд урвалт байдаг. Хуйвалдаан байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд Монгол улсын залуучуудын мэдлэгийн түвшин доогуур байна 1-рт, 2-рт залуучууд маань хүмүүжлийн тодорхой түвшинд хүрээгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Архи ууна. Авгай эргүүлнэ. Дэмий юм ярина. Тэгээд албан тушаал хөөцөлдөнө. Албан тушаал хөөцөлдөхөөрөө Америк долларт шунаж эхэлж байгаа юм. Америк доллар, албан тушаалтай болчихоороо алдар нэр хөөцөлдөөд эхэлдэг. Одоо энэ их доктор профессор утгагүй болчихсон шүү дээ.
Буяндэлгэр -
Утгагүй болчихсон. Хүн болгонд ойлгомжтой болчихсон.
Нэргүй -
Доктор аваад л
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Гэтэл Монголын асуудал ойлгомжгүй тийм байгаа юм. Ер нь Монголын асуудлыг жинхэнэ утгаар нь өндөрт тавья гэсэн хүн Монголд төрөхгүй байна. Төмөр-Очир бол чадалтай юу чадалтай. Боловсролтой юу боловсролтой. Энэ хүний ажиллах боломжийн хаачихсан. Тэр өндөрлөгт очуулахгүй. Цэнд байна. Тодорхой түвшинд хүрсэн үү? Хүрсэн. Эндээс энд гарах ёстой байсан. Очуулаагүй. Өөр ажилд аваачаад насан туршид нь бага цалин өгөөд ингээд баллаад хаячихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Танд ямар ямар дарамт ирж байсан бэ?
Нэргүй -
Надад дарамт эхлээд бол мэдэгдэхгүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хэлтсийн дарга байхад.
Буяндэлгэр -
Та хэдэн жил хийсэн бэ?
Нэргүй -
Би 18 жил хийсэн.
Буяндэлгэр -
Нэлээд удсан байна.
Нэргүй -
61 онд ороод 81 он гэхэд тэндээс явж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Та өөрөө явсан юмуу? Таныг өөр ажилд томилсон юмуу?
Нэргүй -
Үгүй. Би өөрөө явъя гэсэн. Ерөөсөө болохгүй болчихсон байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Үнэ төлөвлөгөөний комисс гэж зүгээр агуулга байсан. Хүмүүсийн хувьд төрийн том бодлого руу ороход бэлтгэгдээгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр 20 жилийн төлөвлөгөө гэж ямархуу юм байсан юм бэ? улс орныг үйлдвэржүүлэх юм байсан уу?
Нэргүй -
Тэр бол Монгол улсыг их өндөр түвшинд хүрнэ гээд төлөвлөчихсөн байсан. Гэхдээ Оросоос их зээл авна гээд...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аа тэр зээлийн зарим нь манжааны зээл байсан. Утгагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1сая төгрөгөөр баригдах барилгыг 3 сая төгрөгөөр үнэлээд бариулчихдаг. Бид өрөнд л орно шүү дээ. Өөр яах юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд бид нар ямар асуудал тавьсан бэ гэхээр зэрэг Монгол улсын эдийн засгийг яаж үр бүтээлтэй болгох бэ? 1-рт, 2-рт Зээл авч байгаа нөхцөлд Монголын ард түмний амьдрал дээшлэх үү гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд сүүлдээ болохгүй юм байна гэдгийг ойлгосон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зөвлөлт Холбоот Улс гэдэг чинь социалист орон биш юм байна гэдэг нь мэдэгдээд эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хятад ч ялгаа байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха социализм гэдэг чинь одоо жишээ нь Куба социализмаар явж байна. Ардчилсан Солонгос социализм байгуулж байна гээд эд нарын амьдрал үнэхээр хүнд байна шүү дээ. Тэгэхээр ер социализм гэж байгаа юмуу?
Нэргүй -
Энэ хоёр гүрэн анх.... колоничлогч орон байна гэдгээ ярихгүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ хоёр том гүрэн Колоничлолынхоо тогтолцоог задлаад тэгээд андагч сууриас эхлэх ёстой гэж тэгж чадахгүй. Өөрсдөө дуусаж байгаа нь тэр...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Социализм байгууллана гэдэг өнөөгийн энэ нөхцөлд нэг ч орон байгуулж чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нэлээд хугацаа хэрэгтэй. Аа түүний бэлтгэл үед нь өнөөдөр Хойд Солонгос явах гээд зүдэрч байна. Куба явах гэж зүдэрч байна. Латин Америкийн нэлээд хэдэн орон тэр замаар явах гээд чадахгүй байна. Вьетнам ч ялгаагүй чадахгүй байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1-рт хүмүүсийн бэлтгэл их доогуур 2-рт улс төрийн ухамсар улс төрийн соёл нь өндөр түвшинд хүрээгүй.
Буяндэлгэр -
Мэдээж шууд зах зээл рүүгээ явчихсан нь дээр юм биш үү? Арай амар юм биш үү?
Нэргүй -
Зах зээл гэдэг бол явсаар байгаад Манжаас зах зээл болж хувирсан. Гэхдээ зах зээл орох эрх байхгүй. Монголчууд өөрсдөө зах зээлээ атгаад манай энэ баялагууд Монгол улсыг бие даалгах баялагууд шүү дээ. Гаднаас нэг төгрөгний зээл авахгүйгээр харин магадгүй гадныханд зээл өгч Монгол улс тийм хэмжээний баян улс байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Хямралаас гарч чадах уу? бид нар ер нь?
Нэргүй -
Хямрал байх ёсгүй.
Буяндэлгэр -
Ёсгүй юу? Эдийн засгийн хямрал байх ёсгүй юу.
Нэргүй -
Байх ёсгүй.
Буяндэлгэр -
Дэлхийн нийтийн....
Нэргүй -
Дэлхийн хямралаас тусдаа...
Буяндэлгэр -
Тусдаа юу?
Нэргүй -
Тусдаа би бол Монголдоо холбож ярьж байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яагаад гэвэл бид нар ордуудыг хамаагүй ашиглуулахгүй лицензүүдээ бүгдийн хураана гээд байгаа шүү. Гадныханд өгчөөд байгаа лицензүүд...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголчуудын жинхэнэ урвагч нарын хийж байгаа ажил шүү дээ. Гадныханд худалдана гэдэг чинь юу гэсэн үг бэ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зарим нь 300 лицензтэй байна шүү дээ. Баяжихын төлөө явж байгаа алуурчид байхгүй юу. Тэд нарыг буудах хэрэгтэй. Миний үзэл бодол 75% өөрчлөгдсөн. Яагаад гэвэл Эрдэнэттэй холбоотой. Эрдэнэтийн уурхай агуу уурхай байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ уурхайг Оросууд авахдаа хамгийн муухай балиар арга хэрэглэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Эрдэнэтийн уурхай ашиглалтанд ороход Монголын үндэсний орлого 20%-иар биш 2 дахин өснө гэсэн ийм тооцоог Оросууд ярьдаг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бүх тооцоогоо бид нарт үзүүлээгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн сүүдээ 78 онд Монголын үндэсний орлого 2 дахин өснө гэж байсан Эрдэнэт маань явсаар байгаад Монголын эдийн засгийг 20%-иар өсгөх болчихсон байсан.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Гэтэл 2 дахин биш Эрдэнэт ашиглалтанд ороход Монголын үндэсний эдийн засаг 5 дахин өсөх байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Түүнийг Оросууд нуусан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
2 дахин өсөх, 5 дахин өсөх хоёрын хооронд байгаа зай чинь асар их зай шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Валютын өсөлтийг 100 гэж бодъё л доо.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
2 дахин өснө гэдэг нь Монголчууд энэ ордынхоо 25%-ийг л авна.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
75%-ийн Оросууд авна гэсэн үг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аа гэтэл Цэдэнбал Бережнев хоёр 70 оны дундуур Софид ч юмуу хаана ч юм уулзаад Бережнев Цэдэнбалаас асуусан байгаа юм. Цэдэнбалаа
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Болгар улсын Тодар Живков өөрийнхөө улсыг Болгар улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлыг тавьж байна аа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аа Цэдэнбал чи ямар бодолтой байна гэж...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Цэдэнбал дарга дуугараагүй юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дараа нь энэ асуудлыг огт сөхөөгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэхдээ үүний цаана шал өөр юм байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хэрэв Монголчууд Монгол улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулахгүй гэх тохиолдолд бид Эрдэнэтийн Монголд өгөх ёстой 25%-ийг 5 дахин багасгана.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгэхээр 5 дахин багасгахаар 5% болно биз?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгэхээр 25%-иас 5%-ийг хасахаар зэрэг 20% болно биз.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
20-ио дахиад 75 дээр нэмэхээр 95 болно биз.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Ингэж тооцоо хийсэн байгаа юм. Тэр тооцоо нь 200 саядаа гараад ирэхгүй юу бүх юм нь...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би түүнийг мэдчихсэн байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яагаад 200 сая 5%-тай тэнцэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ 200 саяын 5% нь байна шүү дээ. 4 тэрбум алтан рубльтэй тэнцэж байгаа юм. Нэг жилийнхэн орлого шүү дээ. Эрдэнэтийн
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Эрдэнэтийг 16 саяар олборлоход 4 тэрбум алтан рублийн 5% буюу 200 сая рубль нь Монголд цаад үлдсэн мөнгийн Оросууд авч байгаа юм.
Буяндэлгэр -
Үгүй мөн их мөнгө авч байна аа.
Нэргүй -
Шууд Оросууд кармалсан. Аа хэрвээ 25%-иар бодох юм бол бид хэдийн авах уу? 1 тэрбум рубль манай санд орж ирнэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
3 тэрбум нь Оросуудын гарт орно.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ буруу хуваарилалт шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. 49%, 51%-иар авах ёстой байсан биз дээ. Уул нь бол?
Нэргүй -
Одоо бол 49, 51% гэж яриад байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
49%, 51% хувь гэдгийг 4 тэрбум дээр ярьж байгаа юм биш 200 сая дээр ярьж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
200 саяас....
Буяндэлгэр -
Аа аа тэгвэл их бага юм байна шүү дээ.
Нэргүй -
Тийм 200 саяаас 100 гаруй сая нь өртөг зардалд гарна. Тэгэхээр цаана нь 100 сая үлдэж байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
100 саяаас 10%-ийг Эрдэнэтийн үйлдвэр өөрөө авна. 10 саяыг авч байгаа биз. 100 саяаас 10 саяыг хасахаар зэрэг 90 сая үлдэж байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Энэ 90 саяаа 50, 50% хувааж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
49, 51 хуваарь хувааж байгаа юм.
Буяндэлгэр -
Харьцангуй бага авдаг юм байна шүү дээ.
Нэргүй -
Хамаагүй бага хувь авч байгаа юм. Тэр ашгаар Монгол хэзээ ч өндийхгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Өндийхгүй өндийхгүй.
Нэргүй -
Гэхдээ төсөвт орж байгаа болж их мөнгө.
Буяндэлгэр -
Аа ха. Төсөвт орж байгаа их мөнгө гэхдээ Монголын эдийн засагт нэмэр болох их мөнгө биш.
Нэргүй -
Биш гаднаас зээл аваад байх тийм хэмжээнд л барьчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Одоо яг ийм бодлого явагдаж байгаа. Би түүнийг нь эсэргүүцэж байгаа юм.
Буяндэлгэр -
Үүнийг дахин сөхөж ярьж болохгүй юу?
Нэргүй -
Ярьсан. Ярьж байгаа нь тэр байхгүй юу? Ардчилсан хувьсгалаар 4 ордыг хаана гэсэн ш дээ. 1-рт Эрдэнэтийн зэс, 2-рт нь Марданы орд, 3-рт нь Заамарын алт, 4-рт нь Асгатын мөнгөний ордыг хаана гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ дотор байж байгаа шүү. \юм хайв\
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ ардчилсан хувьсгалын...
Буяндэлгэр -
Тийм байна. Монгол орны эд хөрөнгө үнэт баялагуудыг хойч үедээ үлдээхгүй тонон дээрэмдэх үйл ажиллагаа таслан зогсоож Мардан уроны, Эрдэнэтийн зэсийн, Заамарын алтны, Асгатын мөнгөний уурхайнуудыг нэн даруй хааж цаашид газрын баялагыг ашиглах бүрэн эрхийг цорын ганц эзэн нийт ард түмнээр хэлэлцүүлж шийдэхийг тус тус шаардаж байна аа гэсэн байна. Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлын төлөөлөгч нар гэж байна.
Нэргүй -
Ингэж асуудлыг тавьсан байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Нэргүй -
Энэ хоёрыг унш даа. 1-рт, 2-рт гээд
Буяндэлгэр -
За 1-рт ингэж байна. Монголын ардчилсан холбооны анхдугаар хурлаас гэж байна. Эх баригч намын төв хорооноос шууд томилогдсон ард түмний итгэл найдварыг биелүүлж чадаагүйгээ нэгэнт харуулсан. Сайд нарын зөвлөлийг огцоруулж, ардын их хурлыг тараах...
Нэргүй -
2-рт нь
Буяндэлгэр -
2-рт нь засаг төрийн бүх эрхийг гартаа авч, ард түмний эрх ашигт харш бодлого явуулж хувьсгалт өөрчлөлтийг хазаарлан барьж байгаа намын төв хороог огцоруулж, хэмжээгүй эрх мэдлийг нь халах. Засгийн бүх эрхийг гартаа авч улмаар улс орны хувь заяагаар тоглоно, хөдөлмөрчдыг ядуу зүдүү амьдралд байлгаж, нийгмийн өмчийг бүрэлгэн сүйтгэж, эдийн засгаа их өрөнд унаган доройтуулж өөрсдийн эрх ямбаар ард олноо золиослосон этгээдүүдийн хэргийг нийт ард түмний өмнө онц зүйлээр шалган шүүж яллах.
Нэргүй -
Ийм 4 заалт...
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Тийм
Буяндэлгэр -
Чухал 4 заалт байна даа. Энэ чинь бараг мартагдсан байх тиймээ? Маш чухал 4 заалт байна.
Нэргүй -
Энэ 4 заалтыг яг 90 оны 2-р сарын 18 нд ...
Буяндэлгэр -
Энэ бүгдийг бүгдийн та боловсруулж өгсөн юм байна ш дээ тиймээ?
Нэргүй -
Тийм бүгдийн боловсруулсан. Хамгийн сүүлийн шийдвэрийг онц их хурал хуралдаж байхад би Эрдэнэ-Манлайгаа дуудаад....
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Манай хуралд сууж байсан юм. Дуудаад өөр өрөөнд оруулаад бичүүлээд...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд Элбэгдоржоор үүнийг уншуулж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шийдвэр уншина шүү дээ тэр чинь...
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Хурлаа удирдаад явуулж байгаа юм чинь энэ шийдвэрийг сонсоод алга ташаад бүгд босож тэгээд өргөн барих бичгийг дээш нь өгсөн.
Буяндэлгэр -
Тэр үед манайхан үйлдвэр ихтэй байсан ш дээ. Хувьчлал буруу явагдсан уу? Би ер нь жаахан буруу явагдсан гэж бодоод байдаг юм.
Нэргүй -
Тэр үед манайхан өмчийн асуудлыг их буруу ойлгосон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Социализм гээд буруу ойлгоод яваад байсан. Гэтэл социализм хэзээч байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бүгд Зөвлөлтийн мэдлийн үйлдвэр болчихсон байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зээлээр барьчихсан юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ үйлдвэрээ хаах уу? Үйлдвэрээ зогсоох уу? Бүгдийн Оросууд мэдэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ бол нам төрийн аппаратын өмч, Зөвлөлтийн талыг баримталдаг. Зөвлөлтийн төлөө үхэн татан зүтгэдэг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Айхтар Кадрууд удирдаж байсан шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Түүхий эдийн өгөхөө зогсчих юм бол тэгээд л үйлдвэр хаагдчихна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Сэлбэг нь байхгүй бол тэгээд л хаагдчихна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгж үйлдвэр байгуулсан шүү дээ. Тэр зорилгоор баригдсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд бид нар чинь импортоор хамаг материалаа авдаг байсан шүү дээ. Бүх химийн бодисуудыг...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Арга байхгүй. Үйлдвэртэй юм чинь Оросоос авна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бүх барилгын материалын дийлэнхийг нь хойноос авна. Бүх сэлбэг хэрэгсэл хойноос авна. Бүх машин техник төхөөрөмжийг хойноос авна. Аа түүнийг ажиллуулах гол гол кадруудыг Зөвлөлтийн кадруудыг гуйж ирж ажиллуулж байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Тэгээд ардчилсан хувьсгал гараад ирэхээр Оросууд яах уу?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шууд импортоо багасгаж байгаа юм. 5 дахин багасгаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
1 милиард хүрч байсан импортыг Оросууд 250 болгочихож байгаа юм. 5 дахин унах юм даа манай эдийн засаг тэгээд байхгүй болчихож байгаа юм.
Буяндэлгэр -
Тэгээд картын системд орчихсон юм байна тиймээ?
Нэргүй -
Тэгээд картын системд шилжээд үйлдвэрүүд зогсоод ажилгүйчүүд гараад ирэхгүй юу. Ингэж том гүрэн тоглосон байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Манай экспортын бараа гарна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Манай экспорт чинь 500 сая шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэтэл Оросынх 200 шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Импорт нь манайхан 300 саяын алдагдалд орох гээд байгаа биз?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросууд яасан гэхээр манай экспортыг багасгахын тулд 3 том татвар гаргаж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Гаалийн татвар, өөрийн өртгийн татвар,
Буяндэлгэр -
Нэмээд байсан юм байна тиймээ?
Нэргүй -
Тийм татвараа нэмээд экспорт гаргах боломжгүй болгочихож байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Тэгээд алдагдалд орчихож байна шүү дээ. Тийм хачин муухай балиар хорлонтой бодлого явуулдаг байсан юм. Тэгээд манай эдийн засаг сүйрчихэж байгаа юм. Зах зээлд орсноор Монгол сүйрсэн юм биш. Зах зээлд орохын далимдуулж байгаад Оросууд бидэнд давхар цохилт өгчихсөн.
Буяндэлгэр -
Тийм юм байна шүү дээ.
Нэргүй -
Энэ эдийн засгийн нууцдаа байдаг юм. Наана чинь томъёолол нь байж байгаа. Оросууд эдийн засгийн ... 89 оноос эхэлсэн шүү.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
90 онд жаахан багасгаад 91 онд гол цохилтоо өгөөд хаячихсан.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Тэгж бид нарыг алж байгаа ш дээ. Оросууд алж байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм байна шүү дээ. Эрчим хүч мүч тог мог байхгүй болоод
Нэргүй -
Оросууд хэргээр тэгж байгаа юм шүү дээ.
Буяндэлгэр -
Хүнд үе байсан шүү.
Нэргүй -
Аймшигтай хүнд үе. Монголчууд өөрсдөө хүнд болгоогүй. Оросууд би болгочихсон.
Буяндэлгэр -
Одоо бас тэр үеийг бодоход Монголыг их өөдрөг хараад байгаа юм.
Нэргүй -
Үгүй.
Буяндэлгэр -
Үгүй юу?
Нэргүй -
Үгүй.
Буяндэлгэр -
Одоо бид нар яах ёстой бэ?
Нэргүй -
Одоо энэ хоёр том гүрэн хамтарч Монголын эсрэг бодлого явуулж байгаа. Одоо эргээд Оросууд Монголын бүх баялагыг гартаа оруулж авна. Тодорхой хэмжээний баялагийг Хятадуудад өгнө. Тийм учраас Монголыг хувааж авах асуудал яригдаж байгаа.
Буяндэлгэр -
Өөрөөр хэлбэл энэ хоёр эдийн засгийн талаар хамтарч хувааж иднэ гэсэн үг юм байна шүү дээ тиймээ?
Нэргүй -
Тийм харагдаж байгаа биз дээ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Уроныг Оросууд бүгдийн авна гээд дайрч байна. Таван толгой авна гээд л Оросууд бол Айнхо Майнз гээд компани байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Үүний тусламжтайгаар Оюу толгойг авч байгаа юм. Өшөө хэд хэдийг Хятадууд авчихсан байгаа. Яг хувааж авч байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Мянганы зам гардаг шиг би Болдод ярьдаг байсан юм. Манай бүдүүн Болд байна шүү дээ.
Буяндэлгэр -
За тийм
Нэргүй -
За Орос Хятад хоёр хувааж авна. Жирийн үгээр ярихад Далан давхрын орчмоор Оросын хил хязгаар орж ирнэ ээ. Туул голын урдуур Хятадынх орж ирнэ ээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр хоёрын дунд чи бид хоёр үхнэ гэж хэлсэн.
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Болд маш сайн ойлгож байгаа. Нээрээ юу гээд нээрээ байлгүй яахав. Мянганы зам чинь тийм учиртай зам ш дээ. Чамд асуудлыг ойлгуулахын тулд ингэж ярьж байгаа юм шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Далан давхрын энгэрээр Оросын хил шугам Туулын урдуур Хятадын хил шугам түүний дунд чи бид хоёр орж үхнэ л гэсэн үг шүү дээ.
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Монголыг бүгдийн ална гэсэн үг шүү дээ.
Буяндэлгэр -
Аймшигтай жишээ байна шүү.
Нэргүй -
Тэгэхээр хүнд ойлгомжтой болж байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм байна. Үүнээс бид нар ер нь яаж болгомжлох бэ? Ямар бодлого явуулах хэрэгтэй байна.
Нэргүй -
Үүнийг яахын тулд Оросыг Хятадыг илчлэх ёстой.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тиймэрхүү ажлууд хийгдэж байна шүү. Нэлээд сайн хийгдсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хамгийн сүүлд бид нар нэг баримт бичиг боловсруулсан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Чи нэг үзээрэй. Бид 2007 оны 12 сарын 31 нд НҮБ-д НАТО-д тэгээд Америкийн нэгдсэн улсын засгийн газарт, Европын холбоонд,...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Японд илгээлт явуулсан. Энд байна. Орос Хятадын шинэ аюул буюу
Буяндэлгэр -
Аа ха. Захидал байна.
Нэргүй -
НҮБ,НАТО, Европын холбоонд Японд илгээсэн. Ардчилсан хувьсгал уу? монтер зах зээлийн шилжилт үү гээд 1-р заалт энэ дотор 25 нь заалт байгаа шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ хэсэг байна шүү дээ. Би үүнийг том ахдаа зориулж бичиж байгаа юм. Монголчуудын есөн цагаан төмөрлөг байна шүү дээ. Үүнийг би хоёрдахь ахдаа зориулж бичиж байгаа юм. Нас барчихсан ахдаа.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
3-р дахь нь энэ тусгаар тогтнол тарчилсан настай өөртөө зориулж бичиж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
4 дахь нь манай уул уурхайн асуудал байгаа. Ашигт малтмал нэртэй.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Үүнийг Хосбаяртаа зориулж бичиж байгаа юм. Хосоо геологийн мэргэжилтэй шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм геологийн мэргэжилтэй. Академид байсан шүү дээ.
Нэргүй -
Тийм дараа 5 дахь нь Даваасүрэнд зориулж бичиж байгаа юм. Том луйврын давтамж, гадаад худалдааны алдагдал, нэмэгдсэн өртгийн татвар гэж байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
6 дахь нь Цэрэнхандад зориулж бичиж байгаа. Одоо энэ Газар нутгийг бусниулсан нь гэдэг нэрээр 7 дахь нь 6 дахь эмэгтэйд үлдээнэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Цэрэнхандын ах дүүд зориулж Эдийн засгийн нууцтай зах зээлийн хувьсгал гэж 8 дахь нь нас бардаг эгчийн дүүд зориулж бичиж байгаа юм. Засаглалын ялзрал, гадны түрэмгийлэл, далд төрийн хяналтууд гэдэг. Хамгийн сүүлийнхэн Баасанхүүд зориулж бичиж байгаа. 9 чиглэлээр дотроо 25 асуудалтайгаар бичиж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ дээр хэн хэн нэмж гарын үсэг зурах бэ? гэхээр Түмэнцогт, Болд, Нэргүй, ийм хэдэн хүний гарын үсэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгээд явуулчихсан байна тиймээ?
Нэргүй -
Явуулчихсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд Японых өөр замаар танай ашигт малтмалыг гадныхан зөөж байгаа юм. Зөөлөрүүлэх хэрэггүй. .... бид туслая.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яг тийм албан ёсны бичиг сонин дээр гарсан шүү дээ. Бидэнд хариу өгч байгаа юм биш тойруу замаар...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ асуудлыг тавихдаа Монгол улсын эсрэг Хятад Орос хоёр колоничлолын бодлого явуулж байгаа учраас энэ хоёр гүрнийг НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн 45 байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Хоёр нь энэ хоёр ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Энэ хоёрыг аюулгүйн зөвлөлөөс зайлуулъя. Энэ хоёрын оронд нэгэнд нь Японыг оруулъя. Нөгөөд нь Германыг оруулъя гэсэн тийм асуудал тавьсан юм.
Буяндэлгэр -
Аа ха Тэр хоёрыг зайлуулаад Япон Герман хоёрыг оруулна гэсэн юм яригдаад байгаа тиймээ?
Нэргүй -
Байнгын гишүүнд нь оруулна гэж яригдаагүй. Бид наанаас нь тавьж байгаа юм. Япон түүнд баярласан гэж яана.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Юу гэж санана чи Япончууд улс төрд айхтар шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Япон Хятадыг түлхэж гаргаад оронд нь Япон орж ирнэ. Ингээд НҮБ-ийн аюулгүйн зөвлөл энэ хоёр орноо цэвэрлэх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Колоничлолын бодлого явуулж байгаа улс НҮБ-д байх ёсгүй. НҮБ чинь колончлолын эсрэг чиглэсэн байгууллага байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Одоо л бишдээд байгаа болохоос биш. Асуудлыг ингэж тавьсан байгаа шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Их нарийн юм яасан байна.
Нэргүй -
Тийм зүгээр нэг ярих биш олон улсын хэмжээнд авч ирсэн.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Монголын асуудлыг гаргаж ирэхгүй бол болохгүй.
Буяндэлгэр -
Та хувийн зүгээс тэр дарамтыг хэзээнээс эхлэж мэдэрч эхэлсэн бэ? Таныг ажиллаж байх үед ямар ...
Нэргүй -
Төлөвлөгөөний хэлтсээс гараад МУИС-д эдийн засгийн факультетэд кафедрийн эрхлэгчээр очсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шийдвэр нь гарчихсан байсан. Тээврийн төлөвлөгөөний комиссоос явж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Төлөвлөгөөний комиссоос явахын өмнө би хоёр зүйлийг шүүмжилсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1-рт улсын төлөвлөгөөний комиссын дарга Содном...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Удирдлагын арга барил нь буруутай. Энэ хүнээс болж төлөвлөгөөний комиссын бүх орлогч дарга нар явсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1-рт, 2-рт Жасрайг орж ирээд төлөвлөгөөний комиссын ихэнх хэлтсийн дарга нар явсан.
Буяндэлгэр -
Яагаад тэр үү? Таарахгүй байна уу? Дарамттай байна уу? Ажлын арга барил нийцэхгүй байна уу? эсвэл өөрсдөө яриад талцаж байгаа юм уу?
Нэргүй -
Тэр үеийн Кадрууд маш сайн мэднэ. Улс төрийн товчоо дотроо хоёр том бүлэгт хуваагдчихсан байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нэг бүлэг нь Моломжамц, Содномын бүлэглэл, нөгөө бүлэглэл нь Майдарын бүлэглэл. Аа Майдарын бүлэглэл зөв чиглэлээр явдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Моломжамц, Содномын бүлэглэл буруу чиглэлээр явж байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Содномыг ороод ирэхээр зэрэг төлөвлөгөөний комисс дургүйцэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Төлөвлөгөөний комисс аль ч бүлэглэлд орохгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зөвхөн Монголын төлөө...
Буяндэлгэр -
Бие даасан зөвхөн Монголын төлөө гэсэн хүмүүс их байж тиймээ?
Нэргүй -
Аа ха тэгээд Моломжамцын бүлэглэл хүчээр түрээд ороод ирэхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Тэгэхээр чинь орлогч дарга нар зугтаж байгаа юм. Дараа нь Содномын бүлэглэлд Жасрай байсан учраас хэлтсийн дарга нар гараад зугтачихаж байгаа юм. Тэгээд 1984 онд улс төрийн хямрал болоход Моломжамцын бүлэглэл Оросыг түшиж байгаад Цэдэнбалыг гүвээд Майдарыг гүвчихсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ийм нэг аймшиг байдаг юм шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дотоодод болж байгаа явдал ш дээ. Балиар, хэрэг байхгүй. Одоо Моломжамцын бүлэглэл даялаж байгаа шүү дээ. Майдарын бүлэглэл байхгүй. Содном Жасрай нар гарч ирээд Монголыг баллаж хаясан. Үүнийг бас харах хэрэгтэй.
Буяндэлгэр -
Их сургуульд та удсан уу?
Нэргүй -
Үгүй. Тэнд ерөөсөө багшлуулаагүй.
Буяндэлгэр -
Багшлуулаагүй юмуу?
Нэргүй -
Үгүй шууд мэдээллийн төв рүү өгөөд цалин буулгаад ...
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он бэ?
Нэргүй -
80 онд би доктор хамгаалчихсан байсан үе шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Тэгээд миний цалинг 800 дээр буулгаад...
Буяндэлгэр -
Мэдээллийн төв рүү өгчихсөн юм байна тиймээ?
Нэргүй -
Тийм юу гэхээр 1967 онд Маршеген манай улсуудтай уулзаад би хамт явсан юм. Тусгай уулзалт байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Жасрай биш Содном, Рагчаа дарга нар авч явсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Түүн дээр Маршеген юу ярьсан гэхээр хоёр асуудал тавьсан. 1-рт та нар бүх барилгачин Хятад нарыг нутгаасаа гарга.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
2-рт нь
Буяндэлгэр -
Хэдэн он байлаа.
Нэргүй -
67 оны хавар та нар Хятадын эрлийзүүдээ хяналтанд аваа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ийм л хоёр асуудал тавьсан. Бүх Хятадын барилгачдыг нутгаасаа гарга. Бид оронд нь өөрсдийнхөө барилгачдыг оруулна гэсэн үг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
2-рт нь Хятадын эрлийзүүдийг хяналтанд ав.
Буяндэлгэр -
Тэгээд л дарамт эхэлсэн юм байна тиймээ?
Нэргүй -
Тэр асуудал яригдсаар байгаад л 70 оны эхээр эрлийзүүдийн тухай нууц тогтоол гарсан. Тэр тогтоол дотор эрлийзүүдийн талаар шийдсэн. Аа сүүд Цэдэнбалын тэмдэглэл дотор эрлийзүүдийн тухай бас тэмдэглэсэн байсан. Дунд талд нь Монголын гол лидерүүд байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гадна тойгоор нь Лидерүүдийн улсууд байгаа. Тэгээд тэр чинь айхтар зүйл харуулж байна шүү дээ. Тэгээд Оросууд хүнийг хохирохдоо хоёр аргаар сонгодог байсан. Аа Манжууд бол ганц арга л хэрэглэдэг байсан. Ганц аргаа хэрэглэхдээ 3 юм зааж өгдөг байсан. Жишээлбэл Чингүүнжавыг баривчлаад аваачсан шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аваачаад 3 юм өгсөн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1-д оосор 2-т цаасанд боодолтой юм өгсөн. 3-т хутга өгсөн. Юу гэсэн үг..
Буяндэлгэр -
Өөрийгөө хороох зүйл үү? Үхлийн сонгуульж байна тиймээ?
Нэргүй -
Сонгуульж байгаа. Оосор бол өөрийгөө дүүжилнэ. 2-рт хутга авбал өөрийгөө ална.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
3-рт цаасанд боодолтой зүйл.
Буяндэлгэр -
Хор байх хор л байх.
Нэргүй -
Тэгээд Чингүүнжав цаасанд боосон зүйлийн авсан байгаа юм. Хор ууж үхье гэж ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгж сонголт хийлгүүлдэг байсан. Оросууд бол хоёр сонголт өгнө. 1-рт шууд ална.
Буяндэлгэр -
Буудаж ална тиймээ?
Нэргүй -
Тийм. 2-рт амьдралаар нь тоглоно. Бага цалингаар гуйлгачин амьдралд хүргэнэ. Тэгээд намайг бага цалинтай гуйлгачин амьдралаар байлгая. Энэ нөхрийг алж болохгүй. Байж байг зовож үхэг гээд тэгээд ээж маань 81 онд нас барсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Манай ээж бол нэлээд хүнд байсан. Нэргүй докторын зэрэг хамгаалчихаад ингээд хэлмэгдлээ гэдэг зүйл ээжийг маань их зовоосон.
Буяндэлгэр -
Аа ха Маам их шаналсан байх л даа тиймээ? Шаналсан байх хөөрхий.
Нэргүй -
Тийм тэгээд 81 онд нас барсан л даа. тэгээд 82 оны миний асуудлыг улсын прокурорт оруулсан. Цаанаас нь матаас...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Сая энэ номыг бичихэд байна аа. Намайг бичээч гэж гуйсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би оролцохгүй гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Өөрсдөө гарга. Надад хамаа байхгүй.
Буяндэлгэр -
Төлөвлөгөөний комиссоос юу гэж таныг матсан бэ?
Нэргүй -
Улсуудад даалгавар өгчихгүй юу цаанаас нь..
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Жасрай масрай элдвээр муулна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хамгийн гол юу гэхээр Нэргүй бол төлөвлөгөөний комиссын боловсруулж байсан нууц нууц материалуудыг Хятадуудад өгч байсан. Хятадын тагнуул гэдгээр шалгаад...
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Тэгээд шалгаад юу ч олоогүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шалгах тусгай комисс гарсан.
Буяндэлгэр -
Пөөх
Нэргүй -
Тэр комисст 5, 6 Хятад орсон байхгүй юу. би 20 хэдэн цүнх материал хүргэж өгсөн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шалгаад юу ч олохгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэхдээ би нэгждэггүй байсан.
Буяндэлгэр -
Хэдэн он билээ?
Нэргүй -
82 он Маамыг нас барсны дараа жил тэгээд намар нь Хосбаярыг ажлаас нь халаад бага цалинтай ажилд өгчихөж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Ингэж гэр бүлээр нь ах дүүгээр нь хэлмэгдүүлж эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хосбаяр гайхсан. Яагаад намайг гаргаж байгаа юм. Яагаад өөр газар очиж ёстой юм. Үйлдвэрчний ажил сайн хийсэн гээд шагнуулсан уу? Шагнуулсан. Одоо болохоор үйлдвэрчний хорооны ажил муу хийсэн гээд халж байдаг. Нэгэнт ийм шийдвэр гарсан. Ярих юм байхгүй. Хотын геологийн газар очиж хар ажил хий дээ гээд явуулж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Цалингийн буулгаад явуулж байгаа нь тэр
Буяндэлгэр -
Аа Ха
Нэргүй -
Дараа нь Даваасүрэн надтай хамт мэдээллийн төвд байсан шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм байсан.
Нэргүй -
Даваасүрэнг өөр ажилд ахтайгаа цуг байж болохгүй. Тэгээд Даваасүрэнг аваачиж өөр газар өгөөд бас цалинг нь буулгачихаж байгаа юм. Эрдэм шинжилгээний туслах ажилчин болгоод бас цалингийн буулгачихсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дараа нь 83 оны 4 сард Баасанхүүг дарга нь дуудаж байгаа юм. Дарга нь дуудаад танай хэлтсийг татан буулгаж байна аа. Баасанхүү хэлтсийн дарга нь байсан ш дээ.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Намайг их сургуульд очиход Даваасүрэнг очуулахгүйн тулд
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Улс ардын аж ахуайн төмөртийн хэлтсийг татан буулгаж байгаа юм. Яг тэр аргыг Баасанхүүд хэрэглэж байгаа юм. Баасанхүүгийн хэлтсийг татан буулгаад хэлтсийн дарга хэрэггүй болчихож байгаа биз дээ?
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
За чи мэргэжилтнээр ажил Баасанхүү хэлсэн байгаа юм. Баасанхүү айхтар ширүүн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би ажлаа муу хийсэн үү? Үгүй ээ тийм зүйл байхгүй. Тэгээд манай хэлтэс яагаад татан буугдаж байгаа юм бэ гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дарга нь эрлийз байсан гэсэн. За би чамд хэлье би татан буулгаж байгаа юм биш материал хангамжийн улсын хороо татан буулгаж байгаа юм. Бүр дээрээс танай ахтай чинь холбоотой.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шийтгэж байгаа юм.
Буяндэлгэр -
Бүх юм ойлгомжтой болсон.
Нэргүй -
Ойлгомжтой болсон. Ингээд Баасанхүүг ажлаас нь чөлөөлөөд цалингийн бууруулаад хаячихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд миний асуудалтай холбоотой тэр хоёр хохирч байгаа юм. Даваасүрэн хохирч байгаа юм. Тэгээд Баасанхүү хохирч байгаа юм.
Буяндэлгэр -
Бүр энэ
Нэргүй -
Мэндээ ах бас төмөр замд ажиллаж байсан болиулаад...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шууд вагон дотор билет шалгагч болгочихож байгаа юм. Ингээд хохирчихож байгаа юм.
Буяндэлгэр -
Бүр гэр бүлээр нь яасан байна ш дээ. Бүр ингээд ах дүүсээр нь яасан байна ш дээ тиймээ?
Нэргүй -
Ингэж муухай би ярьдаггүй шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр надад гомдол гаргаагүй. Мэндээ ах ч гаргаагүй. Хосоо ч гаргаагүй.
Танаас болж хохирлоо гэж хэзээ ч ярьж байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Манай ах дүүс тэсвэртэй улс юм чинь харин 90 оны хувьсгал болоход Хосбаяр, Даваасүрэн хоёр шиг туслалцаа үзүүлсэн хүн байхгүй. Тэнд 4 ... хаан гэж бичсэн байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Энэ асуудлыг боловсруулахад би Хосоотой зөвлөсөн.
Буяндэлгэр -
Геологич юм чинь тиймээ?
Нэргүй -
Тэгээд нөгөө өлсөлт болдог өдөр байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа тийм
Нэргүй -
Яаж ч магадгүй гээд өдөр нь Даваасүрэнг дагуулж гэртээ хариад амарч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яв яв гээд Хосбаяр надтай хамт байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгж байтал орой 5 цаг өнгөрч байтал хаалга цохиод хаалга онгойлгож өгч байгаа юм. Намайг хамгаалсан залуу сууж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр хамгаалалтын залуу бол надад одоо энэ Жаргалсайхан байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Их хурлын гишүүн байсан Жаргалсайхан аваад ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ залууг Батням гэдэг юм шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Мундаг хардаг ш дээ. Таныг хамгаална.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Содном ороод ирдэг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Орж ирээд цай хийж өгсөн чинь цай май уухгүй гар нь жаахан чичигнээд л ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Чимээгүй сууж байгаад Нэргүй ганц асуудал ярих гэсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха. Нөгөө физикч Содном мөн үү?
Нэргүй -
Мөн, мөн. Цэрэндулам гуайн ...
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Гэндэнгийн охин.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Цэрэндулам гуайн.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Ганцхан асуудал ярих гэсэн юм. Толгойд нь сууж байсан. Нэргүй энэ өлсөлтөө зогсоохгүй юмуу?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зогсоохгүй гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд жаахан сууж байгаад яваад өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яагаад энэ хүнд үед Шинжлэх ухааны академийн Содном над дээр ирэв? Батмөнхийн даалгавраар манайд ирсэн шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Батмөнх намайг өлсгөлөн зогсоогооч гэж асуудлыг өөрөө шийдэж чадахгүй ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Өөрөө тавьж чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Содномоор дамжуулж байгаа юм. Манай хүн сүүлд ярьдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Арай та мартаагүй биз. Би юу гэж мартаж байх юм. Мань хүн яваад өгсөн. Тэрний дараагаар ... цаад улсууд ашигласан байгаа юм. Тэр 4 асуудал тавигдсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Яг тэр 4 асуудал байсан. Тэр 4 асуудлыг дөрвүүлэнг нь авч хаяад зөвхөн улс төрийн товчоог огцруулах асуудал болоод хуйвалдаад ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд тэр асуудлаар улс төрийн товчоог ... болж байгаа юм. Тэгэхэд асуудлыг тавиагүй ш дээ. Лоозон моозон бүгд бичээстэй байгаа ш дээ. Ард түмний ... ардын түр хурал байгуулъя. Тийм биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Төв хороог татан буулгая. Тиймэрхүү л юм байж байгаа ш дээ. Тэгсэн чинь байдаггүй. Ганцхан улс төрийн товчоогоор зууралдаад тэгээд Батмөнх дарга шийдвэр гаргасан. Оросууд тусалсан. Оросоос өөр туслах хүн байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яагаад гэвэл төв хороог авч үлдэх нь тэдэнд чухал.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нэгдүгээрт. Хоёрдугаарт Монголын Ардын их хурлыг авч үлдэх , сайдын зөвлөлийг авч үлдэх шаардлагатай. Тэнд тэдний гол кадрууд байж байгаа юм чинь. Яах юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бүгдийн гөвөх гэж байсан. Чадаагүй. Тэгээд улс төрийн товчоог татан буулгах гэдэг дээр эд нар сайхан хуйвалдаад ... бид 3 ирчихсэн байсан юм чинь. Бямбасүрэн энэ тэр. Бямбасүрэн ч яахав хэзээний бидний эсрэг байсан юм чинь. Ингэж балиартсан шүү. Тэгээд 5 сарын 6-нд зогсоосон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1 нь сонгуульд оролцохгүй. 2 нь улсын бага хурлыг зөвшөөрөхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ийм хоёр юмаа л би бариад байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн Бат-Үүл муу урвагч шууд улсын бага хурлыг зааж гарын үсэг зурж өгч байгаа юм чинь...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Намын дарга болчихсон байсан юм чинь. Тэгээд Бат-Үүлийг ирэхэд нь чи манайхаас зайл урвагч гээд хөөгөөд гаргасан. Ингээд 5 сарын 06 нд хувьсгал зогсож байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
3-хан сар үргэлжилсэн. 90 оны 2 сарын 18нд эхлээд 5 сарын 6 нд хувьсгал зогсож байгаа юм. 5 сарын 5 нд Марксийн төрсөн өдөр 5 сарын 6 нд манай хувьсгал зогсож байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Яг ийм юм болж байгаа юм.
Буяндэлгэр -
Мэдээллийн төвд та удсан уу?
Нэргүй -
80 онд очоод 88 оныг дуусгаад шинжлэх ухааны академид очоод тэнд намайг шинжлэх ухаан секторын даргаар тавьчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросуудын хийж байгаа ажил. Тэр юугаа мэддэг юм. Ардчилсан хувьсгал ойлгохгүй байгаа юм чинь. Юу байдгийг мэдэхгүй. Ардын хувьсгалаа ч ойлгохгүй явж байгаа хүн. Сүүлд оросууд ирээд бүгдийн задлалаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросуудыг бүгдийн задалсан. Оросууд болбол том колоничлогч гүрэн байсан учраас муухай коммунист аргаар Октябрийн социалист их хувьсгалыг булшилсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросын коммунистууд Ленинийгээ алсан шүү. Яагаад гэвэл Ленин коммуникзмын эсрэг тэмцэж байсан хүн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хятадууд Леочевсийг алсан шүү. Улс төрийн товчооны гишүүн Леочевс.
Буяндэлгэр -
Хнн.
Нэргүй -
Яагаад гэвэл Леочевс сайн ч бай, муу ч бай бусад Хятадуудад аваад ирэх юм бол Марсизм рүү жаахан ойртсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд энэ хүн бол хамгийн гол нь юу гэвэл Хятадын их Хятадын коммунизмын эсрэг тэмцэж байсан хүн. Хятадууд энэ хүнийг алсан. Ийм эмгэнэлтэй түүх байдгийг бас мэдэж байгаа. Хятадын коммунист бол жинхэнэ коммунист нам биш. Колонист нам шүү. Оросын коммунист нам хэн устгасан ... өөрөө устгасан. \инээв\
Буяндэлгэр -
Таныхаар бол жинхэнэ коммунист нам гэж ямар нам бэ?
Нэргүй -
Жинхэнэ коммунист нам уу?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ленин анх удаа байгуулж чадаагүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нэргүй -
Тийм хөөрхий минь. Өөрөө алуулчихаж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Эд нар том том колонийхоо тухай дотор бэлдэх гээд байсан өөр юм байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголоос авсан 15 сая километр нутгаа өгөхгүй л гэж бүх аргаа хэрэглэсэн. Тэгээд чадаагүй.
Буяндэлгэр -
Монгол зах зээлийн үед жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь зөв биз дээ. Яаж хөгжүүлэх вэ? Үүнийг?
Нэргүй -
Гайгуу тэр бол тусдаа яригдах асуудал. Хамгийн гол нь одоо ингээд хамгийн энгийн жишээ яръя л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголчууд Оюу толгой ашиглах хэрэг байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Таван толгой ч ашиглах хэрэг байхгүй. Жил болгон оросууд манайхаас 25 сая тонн хүдэр авч байгаа биз.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм. 25 сая тонн хүдэр. Энэ 25 сая дотор юу байгаа. Зөвхөн зэс молибден ярьж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Бусдын огт ярихгүй байгаа. Тэгвэл 25-аас гадна бас өөр юм ярьж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Жил болгон 25 сая тонн авахад оросууд эндээс 875 тонн алт авч байгаа шүү. Хөөш 875 тонн алт шүү.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
8 тонн алт биш. 80 тонн алт биш. 900 тонн алт.
Буяндэлгэр -
Тэр чинь дагалдах материал металууд нь хамт явчихаж байгаа тиймээ?
Нэргүй -
Хамт явчихаж байгаа. Эрдэнэт чинь зэсийн орд биш алтны орд.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
875 тонн алт авна. 1600 гаруй тонн мөнгө авч байгаа шүү. Бас мөнгийн тоолохгүй байгаа юм. Алтаар нь ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
875 сая тонн алт гэдэг маань хэдэн төгрөг вэ? Хэдэн тэрбум доллар вэ?
Буяндэлгэр -
Пөө ёстой талийж өгөх байлгүй.
Нэргүй -
Тэгэлгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
9 тонн алт цэвэрлэхэд 230 сая доллар болж байгаа юм.
Буяндэлгэр -
Пөө?
Нэргүй -
230 сая доллар шүү.
Буяндэлгэр -
Тоолж баршгүй их мөнгө юм байна ш дээ.
Нэргүй -
Тийм.
Буяндэлгэр -
Хэрэв 20 саяыг 20 тонн алт авахад хэдэн сая доллар болох вэ?
Нэргүй -
500 сая доллар болж байгаа юм. Тэгэхэд манай алт олборлогсод яаж байна. Монгол банканд 9 саяыг тушаагаад 10 саяыг гадныханд өгчихөж байгаа юм. Тэгж болохгүй ш дээ. Манай Монголчууд заримдаа дэндүү балиар. Алтанд 68%-ийн татвар оноолоо гэхээр л тэгж байхгүй юу. Тийм тэнэг байж болохгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тэр бол их буруу оногдол тиймээ?
Нэргүй -
68% уу?
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Үгүй. 68%-ийг авахад тодорхой хувь байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Нэг унц алт 500 доллар байх юм бол тэрнээс дээш худалдах юм бол тэрнээс дээш ашгаас чинь суутгана.
Буяндэлгэр -
Аа тэгж яах ёстой юм байна тиймээ?
Нэргүй -
Аа ха. 500-аа зарлаа. Маш их ашиг авч байгаа ш дээ. Тэдгээрээс унагаж байгаа юм биш.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шунаж байгаа манай алт олборлогсод. Ялангуяа гадаадынхан. Алтан Дорнод , Боро-голд энэ тэр.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Шунаж байхгүй юу бүр. Тийм балиар. Тэгж Монголыг хорлож тэрэн дээр нь бас оросууд тоглочихож байгаа юм. Давхар. Одоо тэгвэл 20 тонн алтнаас 500 сая доллар авч байгаа бол 800 тонноос ...
Буяндэлгэр -
Тэр чинь бүр аймаар тоо гарна.
Нэргүй -
25-аар бодчих доо.
Буяндэлгэр -
Талийж өгнө.
Нэргүй -
Талийж өгнө. Тэгэхгүй яах юм.
Буяндэлгэр -
Хэлж мэдэхгүй тоо байна. Би бол бодож чадах ч үгүй юм байна.
Нэргүй -
Асар их мөнгө шууд хулгайлж авч байгаа юм. Бид 1 грамм алт өгөөгүй шүү.
Буяндэлгэр -
Тэр чинь зэстэйгээ хамт явчихаж байна уу?
Нэргүй -
Зэстэй, Хүдэртэй хамт явчихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Хүдэртэй хамт явчихаж байна уу?
Нэргүй -
Тийм. Очоод уул нь зэс хайлуулах үйлдвэр эндээ байгуулъя гэсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зэс хайлуулах үйлдвэр байгуулахад алт тунгаах үйлдвэр бас цуг байгуулагдана.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Мөнгө тунгаах үйлдвэр хамт байгуулагдана.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тэгээд бусад хаягдал материалуудыг бид хаяхгүй ш дээ. Бүгдийн боловсруулна. Тэгвэл хөл дээрээ зогсчихно. Оросууд хэзээ ч Монголыг хөл дээр нь зогсоохгүй. Хөл дээр зогсоод эхлэх юм бол нөгөө Буриадууд чинь Монгол руу орж ирнэ. Монголтой нэгдэх асуудал тавина. Бүх Монгол үндэстэнгүүд бүгд тийм асуудал тавина. Оросын Холбооны улс задрах юм байгаа юм. Задрах ёстой улс. Колонизмоор юугаа хийх юм. Хятадын Колонизм юугаа хийх юм. Утгагүй л шүү дээ. Энэ чинь.
Буяндэлгэр -
Тэрнээс их болгоомжилж эдийн засгаа их барьдаг юм байна тиймээ?
Нэргүй -
Зөв. Чи цай уух уу?
Буяндэлгэр -
Цай байна.
Нэргүй -
Тэгж улс орныг баллаж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн. Их нарийн юм байнаа.
Нэргүй -
Эдийн засгийн талаас нь хараад байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр буруу.
Буяндэлгэр -
Эдийн засаг нь улс төртэй салшгүй холбоотой юм л даа. Ер нь?
Нэргүй -
Тэр холбол зүйг мэдэх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Одоо Содном байна. Жасрай байна. Намжим байна. Бусад эрдэмтэнгүүд зөвхөн эдийн засгаа яриад төлөвлөлт рүү оруулахгүй. Том бодлого руу оруулахгүй. Харин би төлөвлөлтөө бол нэгдсэн төлөвлөлт рүү оруулаад нэгдсэн төлөвлөлтөө стратегийн төлөвлөлт рүү оруулаад улс төрийн том бодлоготой холбоод ингээд ярьж байгаа хүн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шал өөр зарчмаар ярина гэсэн үг. Тиймхүн чинь ад үзэгддэг юм байна. Тийм хүн чинь бараг алуулдаг юм байна лээ. Харин ингээд амьд үлдээд явж байгаа ньих юм. Нээрээ шүү. Ардчилсан хувьсгалыг залуучууд юугийн ч ойлгоогүй. Юугийн ч ойлгоогүй. Та бидэнд онолоо өгөөч. Бид онолыг чинь хэрэгжүүлье гээд тэгээд би хэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би онолоо та нарт өгч болно. Та нарт өгч байгаа юм биш. Ард түмэндээ өгч байгаа юм. Харин би ганц юм асууя. Та нар урвахгүй биз гэсэн. Үгүй гэсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд өгсөн. Цөмөөрөө урвасан. Ойлгоогүй. Урвах байтугай тэд нар хүн муулж байгаа юм чинь. Нэргүй Хятад цустай, Нэргүй Хятадын тагнуул гэж байнга ярьсаар байгаад ... бас өөр юмнууд байсан л даа. Тэд бол ямар ч ач холбогдолгүй асуудал байхгүй юу. Нэргүй архи уух уу? Уухгүй. Тамхи татах уу? Тамхи татахгүй.
Буяндэлгэр -
Тамхи татахгүй. Тэгэхээр таныг муу саналаа гээд бүр яагаад байгаа юм байна л даа.
Нэргүй -
Улсуудад юм хэлж өгөөд яаж байхад Нэргүй хэзээ ч юмаа хэлж өгөхгүй тас нуудаг. Нарийн марийн ч гэдэг юмуу? Юу гэдэг юм. Хүйтэн царайтай ч гэдэг юмуу?
Буяндэлгэр -
\инээв\
Нэргүй -
... Хамгийн гол нь Монголын асуудал чухал. Үүнийг ойлгоно гэдэг бол том амжилт шүү. Тэгээд Ленинизмийг Хятадууд ойлгоогүй байхад нууцын олоогүй байхад Монголчууд бид нар олсон шүү. Хятадууд Хятадын өчнөөн олон миллиард хүн Марксизм- Ленинизмийн нууцыг олоогүй байхад 2-хон сая хүн амтай Монголчууд тэрний учрыг харчихсан байна шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нэгдүгээрт. Тэр нь юу байсан гээч ... би нэг ярилцлага дотроо өгчихсөн байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Америкууд та нар тэр холоос ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бээжинг Москваг шүүмжилдэг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Та нар Зөвлөлтийн Коммунизмтай л байлдаад байсан байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Та нар буруу юмтай байлдсан шүү. Монголчууд бид нар жинхэнэ байлдах ёсын олсон шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр юу байсан гээч. Зөвлөлтийн далд колоничидтай байлдах байсан юм. Та нар хэзээ ч байлдаж чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бид байлдаж чадна. Ингээд Зөвлөлтийн далд колонизмын эсрэг бид томъёолол гаргасан байгаа биз.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд тэр тогтоол дотор хамгийн сүүлд 4 ордыг хаана гэж байгаа ...
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тийм. Тэр чинь ...\инээв\ 4 ордоо хэлж болно ш дээ. Тэрнийг хэлсэн. Монголчууд дахиад нэг нууцыг мэднэ. Юу гэвэл та нар энэ Марксизм-Ленинизмийг муулаад байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Монголчууд бол юу харсан гээч. Зөвлөлт Холбоот Улсын коммунист нам хэзээч Марксизм-Ленинизмээр яваагүй шүү. \инээв\
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гоё байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тэгдэг ш дээ. Хараагүй ш дээ. Марксизмыг муулаад л байсан. Муулаад л байсан. Социализмыг муулаад л байсан. Монголчууд юу харсан. Энэ хоёр их гүрэн Марксизм-Ленинизмээр яваагүй. Дараа нь бас нэг юмын харчихсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Юу гэвэл тэнд Зөвлөлт Холбоот улс задарлаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Коммунизм задарсан гэж яриад байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Монголчууд юу ярьсан гээч. Тэнд коммунизм байгаагүй ээ. \инээв\ Коммунизм задраагүй ш дээ. Юу задарсан ...
Буяндэлгэр -
Колоничлол ...
Нэргүй -
Зөвлөлт Холбоот Улсад далд колонизм задарсан. 14 улс тусдаа гарсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Одоо цаана үлдэж байгаа аймшигтай юм задрах гээд Чечениүд байлдаж ...
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тувагийн бас Башкирууд боссон шүү. Татарууд босно. Хамгийн аймшигтай нь Чечениүд байлдсан.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тэрнийг задлах гээд чадаагүй шүү. Та нар энэний эсрэг тэмцээгүй ш дээ. Монголчууд бид харсан шүү. \инээв\ Тэгээд Хятадын тухай ярьсан байгаа. Ярилцлага дээр байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хятадууд юу юу яасан. Оросууд одоо юун дээр ажиллаж байгаа ямар балиар юм хийж байгаа бас байгаа.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Бүгдийн илчилж байгаа л даа. Уншаад өөрөө яана биз.
Буяндэлгэр -
Яаж Монголчуудын амьдралыг дээш нь татах вэ? Яавал болох вэ?
Нэргүй -
Харин улсууд дандаа асуудаг юм. Дандаа асуултыг тулгаж тавьдаг. Тэгэхдээ Монголчууд өөрсдөөсөө асуулт тавих хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Одоо энийг яана. Би яах ёстой вэ? Би юуг нь ойлгох хэрэгтэй вэ?
Буяндэлгэр -
Аа ха. Өөрсдөөсөө асуух хэрэгтэй юм байна.
Нэргүй -
Тэгэлгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Би яах вэ? Би юу хийх хэрэгтэй вэ? гэж ...
Нэргүй -
Би юугийн хийх ёстой юм. Би хүүхдүүдээ юун дээр нь ажиллуулах вэ? Яаж Монголоо хамтарч өөд нь татах вэ? Яаж цөмөөрөө хамтдаа хариуцлага хүлээх вэ? гэдгийг бодох хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд Марксизм-Ленинизмийн учрыг бид олчихлоо тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Дараа нь бид Оросод Америкад ... энэ бол зөвхөн нэг л юм байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дараа нь бид бас нэг юм олсон шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр нь юу вэ?
Нэргүй -
Бид Чингис хааны тухай асуудлыг ярихдаа би бол голдуу бодлого үзлийн талаас нь яриад байсан.
Буяндэлгэр -
Ааха
Нэргүй -
Үзэл бодол хоёрын яриад байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь Монголчууд гайхамшигтай нэг юмаа огт мэдэхгүй явсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр юу гэвэл Их Тэмүжин Чингис хааны баримталдаг онол.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Онол.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Онол үзэл бодлого...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ийм сүлжээ байдаг байсан. Зөвхөн үзэл бодлоо яриад онолоо бид мэдэхгүй байсан. Яагаад мэдэхгүй байсан. Бидэнд материал байхгүй. Ямарч өгсөн материал байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголын нууц товчоон дотор тэр онол нь байхгүй байсан ш дээ. Ямар ч агуу тийм онол гараагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд ноднин жил манай Хосбаярын хүү надад нэг жижиг ном аваад ирэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Та энэ номыг уншаач гээд үзсэн чинь Чингис хааны алтайн аялгуун нууц гэж байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд би уншлаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Уншаад уншаад эхний 10 хэдэн хуудас уншаад хаячихдаг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шүлэглэчихсэн юмуу дандаа ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би тэр номын уншаад 20 хоногийн дараа тэр хүү ирээд номоо авч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд би тэмдэглэл хөтөлдөг л дөө.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд тэр номон дотор хүн бүгдийн унших хэрэгтэй. Болбол дахиад унших хэрэгтэй. Гуравдахиа унших хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгэхэд хүн ийм байсан бол ийм болоод ийм болоод яваад байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Өөрөө анзаардаггүй юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд л яваад байдаг.
Буяндэлгэр -
Ухаан нь задраад байдаг...
Нэргүй -
Үйл явдлын гүнзгий рүү орж эхэлж байгаа нь тэр.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингэж хүний гэгээрэх гэгээрэл явагддаг юм. Манайхан бол мэргэжил олсон уу? Олсон. Боловсролтой юу? Боловсролтой. Гол юмаа хаячихсан. Тэр хоёроо түшиж тулаад цаашаагаа гэгээрэх тухай асуудал байгаа юм. Тэр лүү манайхан орохгүй. Манайд боловсролтой улсууд байна уу? Байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Мэргэжилтэй юу? Мэргэжилтэй. Том албан тушаалтай юу? Тушаалтай. Яагаад бүгдээрээ ингээд байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Балиар ш дээ. Яршиг ш дээ. Гэгээрэл рүү ордог хүн цөөхөн байна. Бараг байхгүй шахам.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэтэл Монголчууд бидний өвөг дээдэс ямар ч шашин шүтэж байгаагүй. Яагаад гэвэл Монголчууд дээд онолыг мэдчихсэн байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дээд онол.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дээд онолын цаана юу байсан гээч. Шинэ онол ,шү онол, хачир онол гурав байсан байна. Дээд онолоор юу гаргаж ирэх юм. Дээд хүнийг гаргаж ирнэ биз.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дээд онол гаргахын тулд дээд ухамсар байх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дээд зөн байх хэрэгтэй. Ингээд Монголын онолын том асуудал жинхэнэ онол өөрөө агуу мундаг юм байсан байлаа шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Би тэр номыг үзүүлээтгэе.
Буяндэлгэр -
За.
Нэргүй -
Тэр ном Монгол хэл дээр биш. Баруун аймгуудын хэл дээр байсан. Яагаад юм мэдэхгүй. Тэр Монголчуудад ... хэлтэй хүн баллагдаад олдоогүй. Жинхэнэ Монгол хэл дээр байсан номыг Өгөдэй хааны хатан Арабын нэг нөхөр өгчихөөд тэд нар Монголын бодлогын нууцыг аваад явчихсан гэсэн. Тэгээд Монголчууд ... болчихсон. Ганцхан хувь байдаг юм байна л даа. Тэр алтан ураг гэдэг нь тэр номыг унших эрхтэй. Бусад хүнд хамаагүй ярьдаггүй. Алтан ургийн шийдвэр гарна л даа. Тэгэхдээ тэр хувь нь ерөөсөө олдохгүй байж байгаад сая Солонгост Их засгийн явуулсан том шийдвэр олдсон шүү. Нэг хувь.
Бичлэг 04
Буяндэлгэр -
Одоо та ямар ном бичиж байна?
Нэргүй -
Одоо юу? Дараагийнхаа номыг бэлдээд л хэсэг хэсгээр нь бага багаар нь бэлдэнэ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Та шууд бичиж байна уу? Гараар бичиж байна уу?
Нэргүй -
Би юу. Миний арга барил өөр ш дээ.
Буяндэлгэр -
\инээв\
Нэргүй -
Их төвөгтэй арга барил ш дээ. Анзаарах ч үгүй хүн амьтанд юу яагаад ч байхгүй. Энэ 96,97-р хуудас дээр айхтар юм байдаг юм. Анзаарахгүй явсан.
Буяндэлгэр -
Тийм байна. Чингис хааны алтайн аялгуун нууц гэдэг ном байна.
Нэргүй -
Тийм.
Буяндэлгэр -
Хүрэлтогоо гэдэг автор. Номыг гол болгон ухамсар ингэж үүссэн юм байна. Мөн Гамин Хятад орж ирсэнгүй байжээ. Энэ дундаа малтай байхын ач тусыг мэдэрч нийтээрээ хамгаалдаг мал ахуйтай болжээ. Нэг нэгэндээ найдаж малаа хамгаалахаас төвөгшөөж нийт дундаа алж иддэг заншилдаж эхэлжээ. Түмэн жил муу малтай байхыг сонгоод ч хичнээн сайхныг идэж чадахгүй. Мал ихтэй ч хүнийг хамтаар хариуцах ёстойг мэдэрч мөнгийг голлох ухамсар үүссэн юм байна. Мөнгөн гэж юу гэж байгаа юм бол?
Нэргүй -
Цааш нь унш даа.
Буяндэлгэр -
Мөнгөн тархитай Мянган малыг үнэлэхэд түмэн настай байжээ. Энэ үлгэр мөнх өчнөөн мөрөөдөл байвч эгэл жирийн ам бүлийн хамтын харицлага олоогүй учраас амьдралд өчүүхэн авъяас байж чадахгүй. Амин гоёл болсон ажгуу. Их засгийг зарлав гэнэ. Хаан Ханшу .... Чингис хаан 180 нд дуудаж 95 түмэн улсаа байгуулан ахыг томилж орчлонгийн амин чанарыг онолж үйлдэхүүн шүр, онолын дээд номч хур болсон их засгийг зарлав. Улсаа мөнгөн, босоо оршихын, есөн ухааныг есөн цагаан тугаар бэлэгдэж талыг харуулж зогсоов. Оюуны найман шинжийг бэлэгдэж найман цагаан өргөө барьж онолын багш нарын анхны өвөрт нь болгоож намайг харуулд тавив. Энэ юу гэсэн үг вэ? тэнгэрлэг гэсэн үг байх даа.
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Тэнгэрлэгийг энэ юу гэсэн үг вэ?
Нэргүй -
Зарлиг гэсэн үг.
Буяндэлгэр -
Аа зарлиг өргөгч Мянган ам нэгдсэн тархитай байхын түмэн наст үлгэр. Миний газар өнөөдөр байгалийн бус хүчин боллоо. Мөнх тэнгэрийн хүчин гэж их засгийг хэл түгэй гэж Монгол улсыг их болгосон Чингис хаан тэнгэрийн зарлиг өргөв. Жамуха цэцэн тайлга өргөв. Хэллэг нь их сонин юм байна. Дээр үеийн хуучин Монгол хэллэгээр хэлж байна уу? Баруун аймгийн хэллэг үү?
Нэргүй -
Баруун аймгийн хэллэг голдуу
Буяндэлгэр -
Голдуу юу тиймээ?
Нэргүй -
Үүнийг гарахаас өмнө энэ гарсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Их Монголын нүүдлийн соёлоор бадрах их засгийн алтан дээд ... Чингис хааны их засаг сургууль нийтийн соёл иргэншлийн академи ...\тасрав\
Бичлэг5
Нэргүй -
Уншаад байгаагаа уншчихаарай
Буяндэлгэр -
Ардчилсан хувьсгал уу? аль эсвэл... зах зээлийн хувьсгал уу гэж
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Хятадуудын онцгой социализм өнөө үед, хөгжингүй социализм гэж Зөвлөлт холбоот улсад яригдаж байснаа аажмаар суларч нэр хүндгүй болсны адил Хятадын энэ социализм улам бүр өнгө зүсээ алдаж имфляцийг нэмэгдүүлж мөнгөний эрч суларлаа гэж байна. Юмны үнэ эрс өссөн нь олон Хятадуудыг социализмд ч зах зээлд ч, каптиализмд ч итгэх итгэлийг айхтар суларуулж чадсан байна. Хятадад манай оронд дэгдсэн балай үзэгдлүүд газар авч гаарч эхэллэлээ. Авилга хээл хахууль, мафи, эмэгтэйчүүд хүүхэд худалдах, янханчлах, наймаа ид цэцэглэж байна. Төрийн албан хаагч нар эд мөнгөнд айхтар автсан. Ер нь Хятад улс дотроосоо, төрийн албан хаагч дундаасаа элдэв ялзрал, луйварт улам автаж байгаа учраас энэ улс 5, 6 жилийн дараа улам том бужигнаанд өртөх нь улам тод томруун болж ирлээ. Би Монгол хүн эсвэл далд Колоничлогчдын мөлжлөгийн золиос эзэн баян Монгол хүн болоход үндэсний үзэл хэр их чухал нөлөөтэй бэ? таныхаар үндэсний үзэл гэж юу вэ гэж байх шиг байна тиймээ?
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Бидний гол олзуурхаж байгаа нь үндэсний үзлийн нэгэн чухал асуудал онцгой анхаарал татах боллоо. Бид их жанжны бодлого, үзэл, онол гэсэн чухал сүлжээг цогц байдлаар ярих ёстой. Бид их Тэмүжин Чингис хааны үзэл бодлыг хөндөж судалсан бөгөөд харин онолын асуудлыг түүхэн мэдээлэл байхгүйгээс болж судлагдахгүй хоцорсон байсан юмаа. Саявтар Хүрэлтогоогийн бичсэн Чингис хааны Алтан аялгууны нууц хэмээх нэгэн номыг олж үзлээ. Энэ номонд бидний өвөг дээдсийн олон мянган жил баримталж явсан дээд онолын нэгэн хувилбар тусгагдсаныг уншиж юуны өмнө энэ номын хэвлэж нийтэлсэн Хүрэлтогоод юуны өмнө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа Хөх толбо сониноор дамжуулан илэрхийлж байна аа гэсэн байна.
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Бидний өвөг дээдсүүд гайхамшигтай онолын нууц руу орж чаджээ. Тийм ч учраас Хүннү гүрэн Шүндүү гүрэн Мөрөн гүрэн, Түрэг гүрэн, Хамаг Монгол гүрэн зэрэг лут лут гүрэн байгууллагдаж байсан нь чухамдаа бидний өвөг дээдэс чухам том бодлоготой байснаас гадна энэ бодлогын цаана агуу дээд онол далдлагдаж байсныг зориуд зон олондоо хэлье гэж бодлоо. Монголчууд 10 мянган жилийн тэртээд гэрийн онол бий болгожээ. Иймд 40 мянган жилийн өмнө Монголчуудын ухамсар доод шатнаас дээд шатанд ахихдаа тулгуур гурван онол Мон онол хамтын хариуцлагын ухамсар бүрэлдэж төлөвшсөн байна аа. Хариуцлага гэдэг одоо ч гэсэн их чухал байна аа тиймээ?
Нэргүй -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Тэр үед их сүрхий байсан юм байна. Бидний өвөг дээдсүүд үнэхээр том материалистүүд төдийгүй. Аливаа үзэгдэл юмсыг зогсонг байдалд нь биш өөрчлөлтийн эрин зэрэглэлийг тогтоох зэргээр авч үздэг байжээ. Монголчууд дээр үеэс 5 янзын тусгаар тогтнолын асуудал тодруулсан байна. Тусгаар тогтнол нь удам, ахуй, засаг, хэрэгцээ, зоригдол, гэсэн чиглэлээр хөндөгддөг бол үнэнийг чин үнэн, чу үнэн, хажир үнэн, хаавуу үнэн, сүүл үнэн, гэсэн огтлолоор авч үздэг байжээ. Бид Монголчууд баримталж байсан. Дээд онолын сүлжээг одоо гаргаж үзье. Гэрийн онол нь хамтын хариуцлагын ухамсар, номыг голлох ухамсар, 2-ыг төлөвшүүлсэн. Урт удаан хөгжлийн явцад дээрх хоёр ухамсар 10 мянган жилийн тэртээ онолын дээд сэтгэхүйг төлөвшүүлэхэд хүргэлээ. Онолын дээд сэтгэхүйн нь засаглалыг гоц өндөр түвшинд өргөж тавих боломжийг олгов. Онолын дээд сэтгхүйг тодорхойлох хоёр гол үндэс байсан. Нэг нь улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухаан, нөгөө нь оюуны найман хэм, есөн ухааны есөн цагаан тугаар бэлэгдэж оюуны найман хэмийг найман цагаан өргөөгөөр төлөөлүүлж ярьдаг агуу уламжлалт ёс бий болжээ. Их Тэмүжин Чингис хаан 95 түмэн улсаа байгуулж, их засгийг тунхаглахдаа онолын дээд сэтгэхүйд хүрч чадсаныг харуулсан ажээ. Их Тэмүжин Чингис хаан дээд онолыг том үзэл рүү оруулж улс төрийн лут бодлогоор зангидаж чадсан нь дэлхийн улс төрийн шинжлэх ухаанд бидний өвөг дээдсийн оруулсан гайхамшигт өв байсан гэж бид дүгнэж байна аа. Дээд онолыг хөгжүүлэхэд Тэмүжингийн хүү Тул чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр хажир онолыг боловсруулсан байна. Их Тэмүжин Чингис хаан их Монгол улсыг түвшин сайхны нэг хэмээр бадраасан их гавъяатай хүн мөн. Их гавъяатай хүн тул харин Тулын эхнэр Сорхон бөө цэцэн хатан Их Монголыг нүүдлийн соёлоор бадраах онол номлолыг боловсруулж хүү Мөнхийг 1251 онд их Монголын хаан болгон өргөмжилөхөд энэхүү номлолоо хүүдээ өргөн барьсан билээ. Монголчуудын онол, улс төрийн сэтгэлгээ агуу их түүхэн уламжлалтай гэдгийг ялангуяа өнөө цаг үед бид ойлгож мэдрэх учиртай. Гадны элдэв номлол болно шашинд Монголчууд бид толгойгоо мэдүүлхээ больцгооё. Өвөг дээдэс маань Монголчууд бидэнд өнөөгийн төв Монголоо аврахад улмаар их Монгол улсаа ухаалга бадраахад агуу их тус дэмжлэг үзүүлэх тийм лут онолыг бүтээж өгсөн байна аа. Энэхүү дээд онолыг бид бүгд үзэж шүүнэ тунгааж улмаар үндэсний үзлээ улам улс төрийн түвшинд улам өндөр гарган тавих ёстой гэжээ. Эмсийг эзэгнэн эмнэглэж эрээгүй садарлагч эрийг эхнэр үгүйг үл хэрэгсэн ирлэж толгойг мухарла. Энэ бол их засгийн юунаас байна тиймээ?
Нэргүй -
Тийм байна.
Буяндэлгэр -
Тэгээд ..
Ашиг горилогч ар харамтгай.
Суудал горилогч нүүр харамтгай.
Мэргэн хүн мууг жигшмүй.
Мунхаг хүн мууд дурламой.
Нэргүй -
Өөр номонд бас байгаа.
Буяндэлгэр -
Түүнийг сайхан уншина аа.
Нэргүй -
Аа ха өөрөө энд сургууль төгссөн үү?
Буяндэлгэр -
Үгүй би 67 онд Ленинградын сэтгүүлчийн дээд сургууль төгссөн.
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
67 онд?
Буяндэлгэр -
Тийм 67 онд тэгээд телевиз анх байгууллагдахад анхны сэтгүүлчээр ирээд тэнд 32 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн ш дээ би.
Нэргүй -
Аа аа
Буяндэлгэр -
Тэр хооронд бас 2 удаа ажлаас хөөгдөж барьж бас дарамтанд орж байсан.
Нэргүй -
Хнн
Буяндэлгэр -
Гэхдээ таныг бодоход гайгүй ээ. Том хүн том хэлмэгддэг. Жижиг хүн жижиг хэлмэгддэг юм байна лээ. \инээв\
Нэргүй -
Миний хэлмэгдэлт шал өөр ш дээ. Хүн Монголын төлөө яваад байхад хэлмэгдүүлээд байгаа байхгүй юу. бялдууч улсууд нь шагнуулаад...
Буяндэлгэр -
Тийм ш дээ.
Нэргүй -
Бялдуучлахгүй жинхэнэ Монголын төлөө зүтгэдэг хүмүүс нь алуулдаг юм байна л даа.
Буяндэлгэр -
Тийм ш дээ. Таныг бол чадалтай. Тухайн үед бол тань шиг чадалтай хүн байхгүй гэж би бол сонсож л байсан юм байна.
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Хятадтай, Оростой, тэгээд маш их оюуны чадавхтай. Тань шиг хүн байхгүй л гэж тухайн үед ярьдаг байсан даа.
Нэргүй -
Шал өөр юман дээр гарч ирж байгаа биз. Тэр бол хамаа алга. Тэгээд
Буяндэлгэр -
Би таны зургийг авъя болох уу? Аппараттай ирсэн. Та юмаа хийж л бай.
Нэргүй -
Яахав яахав. Үүнийг гол нь чамд үлдээх гээд байгаа юм.
Буяндэлгэр -
Харин тийм та юмаа бичиж л бай бичиж байх хооронд чинь авъя.
Нэргүй -
Манайхан ром тэмдэг зүүдэг ш дээ. Чи санаж байна уу?
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Ром тэмдэг их олон янз байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм
Нэргүй -
Цэдэнбалын авгай хүртэл ромтой түүний учрыг манайхан мэдэхгүй.
Буяндэлгэр -
Би ч гэсэн мэдэхгүй.
Нэргүй -
Энэ хоёр
Буяндэлгэр -
Аа ха.
Нэргүй -
Дээд үнэн, дээд үнэн, дээд үнэн дандаа хамтын хариуцлагыг шаардаж байдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Дээд үнэн хамтын хариуцлагыг шаардана. За
Нэргүй -
Хамтын хариуцлага гэрийн нөхцөлд хамгийн түрүүн бий болсон байх ёстой.
Буяндэлгэр -
Аа ха . Хамтын хариуцлага хүлээнэ гэдэг нь гэрийн нөхцөлөөс их шалтгаалах нь тиймээ?
Нэргүй -
Тийм Хамаг зүйл тэнд үүссэн байх ёстой.
Буяндэлгэр -
Аа ха.
Нэргүй -
Гэрийн онол гарч ирэхээр зэрэг Монгол улс байгууллагдах бүх үндэс суурь нь гарч ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Үндэс суурь нь?
Нэргүй -
Үндэс суурь нь тавигдаж байгаа юм. Эхлэл нь дээд онол бол дээд сэтгэхүй. Дээд үнэн дээд зөн
Буяндэлгэр -
Дээд сэтгэхүй хүн болгонд байх уу? Хүмүүжил сэтгэхүйгээс шалтгаалах уу?
Нэргүй -
Үгүй Өөрөөс нь шалтгаална.....\тасрав\
Дөрвөн юм гараад ирж байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм 4 ром хэлбэртэй юм гараад ирлээ.
Нэргүй -
Одоо хамтын хариуцлага байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Бас нэг юм шаардана энд. Энэ бол есөн ухаан.
Буяндэлгэр -
Яагаад ес гэж байгаа юм бол зургаа яагаад байгаагүй юм бол? Долоо ч юмуу? Есөн ухаан юутай холбоотой юм?
Нэргүй -
Маш нарийн өвөрмөц байрлалтай есөн ухаан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ бол улсаа өмөөрч босоо есөн ухаан байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ есөн ухаан бол манайхан наадам болохоор есөн туг бариад спортын талбайд ирдэг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тэрнийг чинь бэлэгдэж байгаа нууц нь тэр. Есөн цагаан тугаа бэлэгддэг.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Гэхдээ тэрний цаана есөн ухаан байдаг. Энэ талд нь найман оюун байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгж байж хамтын хариуцлага амилдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Найман оюун... Манайхан чинь тугаа буруу байрлуулчихсан. Дунд нь нэг туг зоогоод ...
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Бусад найм нь тойрчихсон байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тэр нь биш.
Буяндэлгэр -
Яаж байрлуулах ёстой юм?
Нэргүй -
Ингээд гурав, энд хоёр, энд гурав, энд нэг ...
Буяндэлгэр -
Та энд зур даа.
Нэргүй -
Сүүлд нь хэрэггүй ээ. Тэгээд хэдийгээр энд 6 гарсан ч энд хоёр гараад ирж байгаа биз.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Үүнийг мэргэшихүй гэж хэлдэг.
Буяндэлгэр -
Мэргэшихүй?
Нэргүй -
Мэргэшихүй. Мэргэжил олгох гэсэн үг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ гэгээрэхүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд найм болж байгаа.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Аа энд нэг юм байгаа. ...
Буяндэлгэр -
Аа өөрөөр хэлбэл хууль цааз энд байх нь байна ш дээ. Тиймээ?
Нэргүй -
Үгүй их засаг.
Буяндэлгэр -
Их засаг уу?
Нэргүй -
Их засаг.
Буяндэлгэр -
Төр засаг гэсэн үг үү?
Нэргүй -
Тийм. Их засаг гээд нэрлэчихсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Их засаг бол хамтын хариуцлага дээр тулгарлана.
Буяндэлгэр -
Аа аа.
Нэргүй -
Дээд ... юу тулах вэ? .... Нүүдлийн соёл ...
Буяндэлгэр -
Аа ха. Ингээд өлзий хээ гараад ирж байгаа юм байна ш дээ. Тиймээ?
Нэргүй -
Гараад ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм байна ш дээ. Их утгатай юм байна ш дээ.
Нэргүй -
Хамаагүй утгатай. Юу ярьж байгаа юм. Ахад хэн ч ингэж авч үздэггүй байсан.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Нэргүй -
Өлзий ийм учиртай. Энийг хэн гаргасан гээч. Тэмүжин Чингис хаан өөрөө энийг гаргасан юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Нэргүй -
Тэгээд үүнийгээ онголохдоо манайх онголно гэдгийг шал буруу ойлгодог юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Онголно гэдгийг юу гэж ойлгох вэ? гэхээр Их Монгол улсын одоо алтан дээд хуулинд зааж бичихийг онголно гэж ярьдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа аа.
Нэргүй -
Онголно гэдгийгээ мориор соёолон морь төсөөлөөд зурдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд соёолон мориныхоо толгойн энэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ урд бие. Энэ бөгсөн бие нь. Энэ хоёр хойд хөл. Энэ сүүл нь.
Буяндэлгэр -
Тийм байна ш дээ.
Нэргүй -
Туг сүлд явна. Ингээд яг давхиж байгаа морь шиг.
Буяндэлгэр -
Аа тийм байна ш дээ. Их нарийн юм байна.
Нэргүй -
Энийг хамгаалах энэнээс бөөн аюулууд орж ирдэг. Энэ хоёр хамгаална.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгж байж яадаг. Оросууд ингээд нэг яадаг ш дээ. Манайх 10 цэгтэй. Нэг, хоёр, гурав.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арав. Их нарийн учиртай.
Буяндэлгэр -
Их нарийн юм байна шүү.
Нэргүй -
Тийм. Нэг ,хоёр, гурав, дөрөв, тав ,зургаа, долоо, найм, ес, арав.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Мундаг цэглэж байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Одоо энд ямар юм орж ирэх вэ? Таван тамлал орж ирж болно. Таван тамлал.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ хамгаална.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дөрвөн үхэл орж ирж болно.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ хамгаалалт. Долоон доройтол орж ирж болно.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ хамгаалалт. Тэрнээс гадна Монголчуудын бөө тэргийг устгах тийм бас юу байдаг. Тэр орж ирнэ. Бас хамгаална.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд найм есөн ийм аюул байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бүгдээс нь энэ хамгаална. Ингээд хамгаалалтынхан онолыг хүртэл гаргаж байсан байгаа юм. Түүнээс гадна ... Учиртай гурван толгой гэж байдаг биз. Тэр чинь их өөр учиртай юм байна лээ. Учиртай гурван толгой ийм юм байна лээ. Энд нэг. Энд хоёр тиймээ? Энд гурав. Дөрөв, тав, зургаа, долоо,найм, ес, арав. Арван юм байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Арван онол байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энд урилгын онол гэж байгаа. ... Энд гэрийн онол гэж байгаа. Энд эзэн биеийн онол гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энд сүнсний онол гэж байгаа. Энд мон онол гэж байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энд тэнгэрийн онол. Энд тэсэж үлдэхийн онол.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энд хачир онол. Энд чин онол. Энд чуу онол гэж байгаа. Чуу онол мундаг шүү. Чуу онолын үндсэн дээр Чухон гэж гарч ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Чумон гэж гарч ирсэн. Манайхан одоо иргэн гэж ярьдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тийм. Иргэн гэдэг чинь их муу үг шүү.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нэргүй -
Тийм. ... Эргүн гэвэл мундаг.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Одоо манайхан нийгэм гэж ярьдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Энэ бол нийгэм муу үг шүү. Нийхэм гэвэл сайн.
Буяндэлгэр -
Хуучин бичгээр ингэж яваад энэ шинэ үсэг ийм болчихсон юмуу?
Нэргүй -
Үгүй. Дээрээс ингэж хэрэглэдэг байсан.
Буяндэлгэр -
Хэрэглэдэг байсан?
Нэргүй -
Манайхан тэрийг мэдэхгүй бөөнд нь аваачаад нийхэм гэж ярьдаггүй ш дээ. Ний гэдэг үг чинь нэрлэх гэсэн утгатай үг. Тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Олон олон гэм нийлээд баллана биз дээ.
Буяндэлгэр -
Тийм. Ний гэм байна ш дээ. Утгаар нь бодоход?
Нэргүй -
Хэм гэдэг бол монгол чинь үгээ утгаар нь айхтар хэрэглэдэг байсан. Тэр нь хамаагүй орхигдоод явчихсан.
Буяндэлгэр -
Нийлээд гэм хийх болчихсон байна ш дээ.
Нэргүй -
Нийлээд гэм лүү орох уу? Хэм рүү орох уу? гэдэг асуудал гараад ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Тэгээд 16 хар зөн, 16 хар зэм гэж байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголчуудын онол ёстой мундаг. Хувилгаан онол бол хамгийн мундаг онол.
Буяндэлгэр -
За.
Нэргүй -
Гэрийн онол бас мундаг. Энэ хоёулаа хамт байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ эзэн биеийн онол гэдэг эрэгтэй хүнийг хэлж байгаа юм. Сүнсний онол гэдэг нь эмэгтэй хүнийг хэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ бол муу онол.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Мон гэдэг маань дээд оюун гэсэн утгатай үг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд Мон онол гэрийн онол хоёр энэ чигтээ уулзаж байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Тэнгэрийн онол, тэсэж үлдэх онол дагаад гараад ирдэг. Хувилгаан онол бол хажийн онолтой холбоотой.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хажийн онолыг хөгжүүлсэн хүн бол Тулуй. Тулуй Чингис хааны дөрөвдэх хүү.
Буяндэлгэр -
Мундаг хүү байсан юм байна. Тулуй тийм оюунлаг хүн байсан юм уу?
Нэргүй -
Тийм. Тулуй хажийн онолыг боловсруулаад хоёрхон юм хэлсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд мань хүн нэлээд улсуудыг шийтгэнэ гэж тэрэн дотор санаж байна уу?
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Монголын ард түмний золиос болсон гэмт этгээдүүдийг ард түмний хамт цөлөөр яллаж ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм юм гаргасан ш дээ. Яг тийм үгийг Тулуй хэлчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгэнгүүт Өгөдэй хаан түүнийг алсан. Ах нь энийг алж байгаа шүү.
Буяндэлгэр -
Тийм. Тэгж байж Өгөдэй чинь хаан ширээг булааж аваа биз дээ?
Нэргүй -
Ер нь түүхэн ямар байсан нь мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Лав л Өгөдэйн хатан их муухай муухай юм хийсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголын төрийн бодлогын нууцыг Арабын нэг муу баян наймаачинд өгсөн ш дээ. Энэ хажир онолын Хажир онол байхгүй бол Чин онол Чуу онол хоёр байгаад гүйцэт юм гаргаж чадахгүй. Хажир онол үүнийг гаргаж ирдэг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хажирийн онол урилгын онолтой холбоотой. Энийг хэн гаргасан гээч.
Буяндэлгэр -
Тулуй гаргасан уу?
Нэргүй -
Үгүй. Эзэн Чингис хаан гаргасан.
Буяндэлгэр -
Бүгдийн үү?
Нэргүй -
Тэгсэн. Тэмүжин чинь айхтар хүн байхгүй юу. Тэмүжин энийг голсон.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Агуу эрдэмтэн хүн байсан байна лээ. Том онолч хүн байсан гээд мэдэгдээд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо бичиг үсэггүй хэрнээ яаж ийм онолуудыг гаргаж чадаж байнаа?
Нэргүй -
Хэн бичиг үсэггүй гэж байгаа юм. Ёстой мундаг бичиг үсэгтэй байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Өөрийнхөө бичиг үсгээ голчихсон ш дээ. Сүүлд.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нэргүй -
Тийм. Хуучин бичгээр ямар гоё бичдэг хүн байсан гэж санаж байна.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Оросууд л худлаа бичиг үсэггүй гэж чалчиж байгаа болохоос биш Чингис болбол байна ш дээ. Оросууд хэлдэг ш дээ. Чингис бол алуурчин гээд тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Харгис гээд тийм биш. Чингис бол дэлхийн цээжнээс харгислалыг цэвэрлэсэн хүн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Түүнээс биш дэлхийн цээжинд харгислалыг суулгасан хүн биш.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросын шонхорууд бол энэ оросын дээрэмчингүүд, луйварчид хэдэн удирдагч нар бол Зөвлөлтийн том гүрэн гэдэг нэрийн доор тэнд харгислалыг аллагыг суулгасан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд булхайгаа нуухын тулд Чингис хаан руу чихэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха.
Нэргүй -
Оросууд Монголчуудыг үзэн яддаг шүү. Ялангуяа Монголын хамгийн том дээд оргил болсон Чингис хааныг муу хэлнэ. Одоо тэрнийг болих хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха. Гайхамшигтай ...
Нэргүй -
Гайхамшигтай онол. Тэгээд энийг гаргаж ирсэн. Монголчууд хамтын хариуцлагатай учраас агуу мундаг зохион байгуулалтанд орсон байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Зохион байгуулалттайг хоёр юман дээрээс харж болно.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нэг нь цэргийн зохион байгуулалт. Тэр бол гайхамшигтай.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
10000 цэрэгтэй байхад 50000 цэрэг ялдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Мундаг ...
Буяндэлгэр -
Зохион байгуулалттай байна тиймээ?
Нэргүй -
Зохион байгуулалтаас гадна хэний төлөө байлдаж байгаагаа мэддэг. Ер нь хүн дээрэмдэнэ, барина байхгүй. Монголчуудад юу ярьж байгаа юм вэ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шархдуулаад алдаггүй байсан. Чингис хаан бол зарлиг гаргачихсан байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ дээр Чингисийн нэлээд олон сургаалиуд байж байгаа.
Буяндэлгэр -
За. Та энэ бүгдийг яаж яваад мэдсэн бэ? Нээлт юм байна ш дээ.
Нэргүй -
Энийг уншаад л олчихгүй юу. Би бол номыг бүрэн уншдаг хүн ш дээ.
Буяндэлгэр -
Та бол шал өөрөөр уншина л даа.
Нэргүй -
Би бол номыг нэг удаа уншина гэж байхгүй. Тэгэхдээ бас анхааруулж хоёр юм хэлье.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Юу гэвэл хүн өөрийнхөө мэдрэмжийг унтрааж болохгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Мэдрэмжийг унтраахгүй нь тулд мэдрэмжээ байнга ажиллуулахын тулд аливаа асуудалд маш хянуур ханд.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Маш няхуур авч үз.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгвэл хүний мэдрэмж ажиллаад эхэлнэ. Мэдрэмж ажиллана гэдэг бол хүний сэтгэхүй ажиллахаас тодорхой нэг юм руу чиглүүлэх боломж олгож байгаа юм. Тэндээс шинэ юм олж авна.
Буяндэлгэр -
Тэгнэ.
Нэргүй -
Тэгээд тэр бүх мэдээллүүдээ олоод өөрийнхөө ой санамжинд хадгал.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ой санамжиндаа замбраагүй хадгалж болохгүй. Их эмх замбраатай хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол мартагдана.
Буяндэлгэр -
Та бол юмыг мартана барина гэсэн ойлголт байх уу? Бид нар чинь заримдаа юм хумаа тавьчихаад хаана байна гээд ...
Нэргүй -
Тэр бол жижиг юм.
Буяндэлгэр -
Жижиг юм тиймээ?
Нэргүй -
Хамгийн том нь онолын том асуудал. Харах гэж хэлээд байгаа юм.
Буяндэлгэр -
Би бүр гайхаад байна. Ямар гайхамшигтай тогтоосон юм бэ? гээд ...
Нэргүй -
Тогтоолт учиртай тогтоолт байх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Та ч аргагүй л дээ. Үргэлж тоотой харьцаж байсан хүн ш дээ та чинь.
Нэргүй -
... Минийх бол учиртай. ... Энд алдартай сургаалиуд ...
100 наслах заяагүй байж
Зувчуулах олзлоход шунаж
Мянган жил эдэлж барахгүй
Эд эрдэнэс хураахыг цээрлэ. Өдөртөө байж болно. Замбраагүй хураах хэрэггүй ш дээ. Тийм биз дээ.
Буяндэлгэр -
\инээв\
Нэргүй -
Зуурдын жаргалд сатааран эрх мэдэлд шунахыг цээрлэ гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шуналыг бол эсэргүүцдэг хүн байсан. Дараа нь:
Биеэ мэдвэл
Хүмүн болмой
Би-гээ мэдвэл
Ухаан суумуй.
Буяндэлгэр -
Гоё хэлж тиймээ?
Нэргүй -
Би гэдгээ мэдэх хэрэгтэй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Биеэ мэдэх хэрэгтэй. Тэгвэл хүн болно. Ухаан сууна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бас нэг өөр газар байгаа байхаа. Хүний биеийг хэн захирах вэ? Ухаан захирдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Сэтгэл захирдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дараа нь Хүмүн хөвүүн хэдий хатуужил сайтай ч эхийн ёс үгүй болбоос хүмүн эс болмой гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ёс мэдэхгүй бол хүн болохгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Төр улсыг зуун эзэн засаглал авах бол төр завхарч улс орон мөхнө. Одоо манай улсын их хурлын 76 гишүүн бүгдээрээ эзэн болох гэж байгаад улсаа баллаж байгаа биз.
Буяндэлгэр -
\инээв\
Нэргүй -
Их ёс цаазыг гүр их манлай улсын засахын дээд болгосугай. Гоё байгаа биз?
Буяндэлгэр -
Гоё гоё.
Нэргүй -
Ургийн урагт их засгийг бүү зөрч.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бүү өөрчлөгтүн. Манайхан өөрчилчихсэн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Өнөөдөр төрийн гурван өндөрлөг байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Их засаг мөн үү? Биш
Буяндэлгэр -
\ Утсаар ярив\
Нэргүй -
Үүнийг хараа хамгийг цөлмөх шуналт хар элэгтэнг бүү хавьтуул гэж
Буяндэлгэр -
Аа ха. Одоо яг энэ уул уурхайтай холбогдуулж хэлсэн үг байна шүү дээ.
Нэргүй -
Манайх гадныхныг их дуурайна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Төрийн гурван өндөрлөг. Үүнийг хараа.
Харийг даган дуурайвал Хөх Монгол гутна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гоё хэлсэн байгаа биз.
Харь эрхэмсэг ноёдоос хөх Монгол хүн эрхэм.
Харь ноёд дарлан зовоох гэвэл
Хатуу гэсгээн цээрлүүл.
Манайхыг маш их дарлан зовоож байга шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хөх Монгол нутаг усыг
Хаан эзэн ч хөндөж үл зүрхэлмой
Мөнх тэнгэр соён дархалсан.
Монгол угсаатны амь эрхэм буюу гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха. Гоё хэлжээ нээрээ. Яаж ингэж холыг харж хэлж чадаж байна аа. Гайхамшигтай шүү.
Нэргүй -
Энд бас нэг гоё үг байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Шунхай түшмэд төрийн чөтгөр.
Суурьгүй ноён улсын чөтгөр
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Манай охин байна ш дээ. Манай ач охин.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Манай хөгжим бүжгийн сургуульд явдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Үүнийг бүгдийн мэднэ. Бүгдийн цээжилчихсэн.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Сайн цээжилсэн байна лээ. Бүгдийн уншдаг юм. Маш олон оньсого мэднэ.
Буяндэлгэр -
Гайхалтай. \Инээв\ Хэддүгээр анги юм?
Нэргүй -
Энэ жил 4-р анги 10 настай.
Буяндэлгэр -
Жаахан юм байна ш дээ.
Нэргүй -
Хүн амьтан ирэхэд оньсого таалгаад цаадуул нь нэг ч таахгүй.
Буяндэлгэр -
\инээв\
Нэргүй -
Нинжин авдар чинжин дотортой гэж байгаа юм. Ойлгохгүй байгаа юм. Юу гэнээ гээд Нинжин авдар чинжин дотортой гэж юу вэ?
Буяндэлгэр -
Мэдэхгүй.
Нэргүй -
Тархи
Буяндэлгэр -
Аа \инээв\
Нэргүй -
Гоё байгаа биз?
Буяндэлгэр -
Гоё байна.
Нэргүй -
Энд бас байна. Улсын эзэн монхорууд Лосорын сайд Ловшмой. Ухаант мэргэд адлагдвал засаглах ёс нь завхарна.
Буяндэлгэр -
Тэгж байна.
Нэргүй -
Энэ бол агуу гоё өгүүлбэр.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дайн тулаанд шархдан унасаныг
Дайсан өөрийн хэмээн бүү ялга.
Дайн тулааны хөлөөс холдуул
Даруй түргэн асран эдгэрүүл гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Өөрийн гэмийг мэдтүгэй.
Өөрийн сэтгэлийг шинжтүгэй.
Төр түших хүн төв шударгыг эрхэмлэнэ.
Буяндэлгэр -
Аа ха гоё хэлсэн байна. Үүнийг харахад бүх юм ойлгомжтой болж байна шүү дээ.
Нэргүй -
Тийм бүгдэд нь байгаа. Энэ юу харуулж байна вэ гэхээр бид Чингисийн гол гол сургаалиудыг мэдээд зогсох биш амжуулах хэрэгтэй.
Буяндэлгэр -
Хэрэгжүүлэх хэрэгтэй.
Нэргүй -
Яаж амжуулах вэ? гэдэг өөр асуудал л даа. Эд нар бүгд өөрийн гэсэн нэртэй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нэргүй -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
Дор дороо нэртэй юмуу?
Нэргүй -
Тус тусдаа нэртэй. Найман цагаан гэр Монголд байна уу гээд харсан.
Буяндэлгэр -
Ингэж байрлах ёстой юм байна тиймээ?
Нэргүй -
Энэ чинь улсаа өмөөрч босоо оршихуйн ухаан болохоос биш зүгээр нэг туг зоочихоод найман туг эргүүлээд зоочихож байгаа юм биш цаана шал өөр утгатай.
Буяндэлгэр -
Цаанаа шал өөр утгатай юм байна тиймээ?
Нэргүй -
Найман гэр хаана байна уу гэтэл Өөрөө Монголын шигтгээн гэдэг газар мэдэх үү?
Буяндэлгэр -
За тийм. Улиастайн тийшээгээ
Нэргүй -
Тэнд би очлоо.
Буяндэлгэр -
За
Нэргүй -
Ноднин зун
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Очоод үзсэн чинь төв...
Буяндэлгэр -
Хархоринд байдаг.
Нэргүй -
Тэр байж байна. Өргөөнд нь орлоо. Санаандгүй тойроод үзсэн чинь энд талд нь 4 цагаан өргөө байж байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нөгөө талд нь 4 байна.
Буяндэлгэр -
Аа ха Аа нөгөө найман өргөөгөө дөрөв дөрвөөр нь...
Нэргүй -
Байрлуулчихсан байна.
Буяндэлгэр -
За
Нэргүй -
Санаа нь яахав 8 өргөө нь юм байна лээ л дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Өөр хаана ч байхгүй 8 цагаан өргөө анх тэнд анх харж байгаа юм. Гэхдээ дөрөв дөрвөөр байрлуулаад голд нь зочид буудлын гэр тавьчихсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Байж байна. Инээд хүрч л байлаа.
Буяндэлгэр -
Аа ха Уг нь бол байрлал нь ийм л байх ёстой юм байна тиймээ?
Нэргүй -
Ийм байх ёстой. Үүнийг бол эмэгтэй хүн хамгаалдаг.
Буяндэлгэр -
Эмэгтэй хүн хамгаалдаг аа?
Нэргүй -
Тийм
Буяндэлгэр -
Пөөх ямар сонин юм бэе
Нэргүй -
Тулын эхнэр Сорхон Бэх Тайхуу хамгаалж байсан. Тэр чинь хоёр цолтой эмэгтэй шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Түрүүн тэнд уншиж байхдаа өөрөө анзаарсан уу?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Өөрийнхөө хамгийн том хүү Мөнхийг 1251 онд Монголын их хаан болгоход энэ Сорхон Бэх Тайхуу нөгөө Монголын бодлогын ном алдагдсан шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Тэр эмэгтэй чинь дуудагдаад тэгээд бичээд хүүдээ өгч байгаа юм. Тэгээд дараа нь мань хүн чинь нас барсан. 1252 онд хоёр цолтой. Нэг нь эрдмийн цол, нөгөөх нь улс төрийн цол, улс төрийн цол нь Сорхон Бэх Тайхуу гэж явдаг. Тэгээд энэ эмэгтэйг янз бүрээр бичдэг. Сорхогтун...
Буяндэлгэр -
\Инээв\ ном болгонд өөр өөр..
Нэргүй -
Өөр өөр Хэнтий аймгийнхан нэг өөрөөр дууддаг. Бүр тийшээгээ өөрөөр дууддаг. Хачин болгоод будлиулчихсан. Жинхэнэ нэр нь Сорхон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Улс төрийн нэр нь Бэх Тайхуу эрдмийн зэрэг нь байгаа юм. Бөө цэцэн хатан бөө гэдэг нь дээгүүр цэцэн хатан гэж бол бий. Тийм цолтой улс зөндөө байдаг. Мандухай цэцэн хатан байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Цэцэн хатнаар явдаг. Сорхон бол Бөө цэцэн хатнаар явдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Мандухай цэцэн хатан бол энэ 8 өргөөг хамгаалах эрх олж авдаг. Найман цагаан өргөө гэдэг маань эсвэл найман цагаан соёолон гэж ярьдаг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм түүнийг хамгаалдаг хүн бол эмэгтэй хүн байдаг. Тэгээд үүнийг хамгаалах эрхийг Чингис хаан энэ эмэгтэйд өгсөн.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Тулын эхнэрт өгсөн. Хүүгээ 9 тугыг хамгаалуулаад цаана нь есөн ухаан байгаа шүү дээ. Түүнийг хамгаалж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Есөн туг бол хамаагүй шүү дээ. Бэлэгдлийн юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм учиртай. Үүний байрлал маш өвөрмөц энэ хоёроос гадна бас өөр байрлал байдаг юм. Түүний нууцыг бид олчихсон байгаа.
Буяндэлгэр -
Аа ха Та түүгээр ном бичих юм байгаа биз дээ?
Нэргүй -
Тэгээд тэр сонингуудаа аваад ир дээ. Энэ Америк хүн л дээ. Намайг гол гол юм яриач гээд...
Буяндэлгэр -
Том ярилцлага болсон байна шүү дээ.
Нэргүй -
Тэгээд би үүний тухай хэлсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1990 оноос 2000 он хүртэл уналт үргэлжилсэн Монголд
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Их уналт үргэлжилсэн Монголд 81- 91 он хүртэл хямрал явагдсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд дараа нь их уналт эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ уналт юутай холбоотой бэ? эдийн засгийн нууцтай ... бид их уналтанд орсон. Их уналтын дараа яасан бэ? их сүйрэл рүү орсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд манай улс 2000 онд сүйрэлд орчихоод байгаа. Яагаад орчихсон бэ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Манай газар нутгийн 50 %-ийг том том дарга нар лицензээр зарчихсан шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо үүнийг аврах боломж байна уу?
Нэргүй -
Тийм асуулт хамаагүй тавьж болохгүй. Хүлээж байгаарай.
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Одоо ингээд яахав гэж хүн асууна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Одоо ингээд ардчилсан хувьсгал эхэлнэ.
Буяндэлгэр -
Дахиж уу?
Нэргүй -
Дахиж урьдын хувьсгал бол Зөвлөлтийн колоничлолыг эсэргүүцсэн. Одоо ардчилсан хувьсгал хийвэл гурван том колоничлолын эсрэг тэмцэх болчихоод байна аа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Харж байгаа биз. Гурван том колоничлолын эсрэг гэхдээ бид сэтгэлээр унана гэж байхгүй ээ. Бид өнгөрсөн онд бас нэг том хандлага руу орсон. Энэ бол Чингис хааны үзэл бодол хоёрыг ярьдаг байсан. Хамгийн гайхамшигтай нь онол нь байсан юм шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ онол ерөөсөө мартагдчихсан байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Буддизм дарчихсан байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ онолын нууцыг бид олчихсоон. Марксизм Ленинизмын онолыг олсон юм чинь Чингис хааны бодлогын нууцыг энд онолын болон бодлогын гэж байгаа шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нууцыг олж тогтоосон нь маш том ололт байсан гэж.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Чингис хааны үзэл, онол, бодлого, бидний өвөг дээдсийн үзэл бодол, онол агуу бид түүнийгээ өөрсдөө мэдэх ёстой. Аврах ямар боломж байна уу гэж ярихаасаа өмнө бид нар өөрсдөө онолоо мэдэх. Энд нэг эрэгтэй байгаа юм. Содномбалжир гээд энэ бас Чингис хааны Алтайн аялгууны нууцыг уншаад энэ номын дор сөгдөн мөргөмүй гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Сэрж мэдэрмүй. Гэж байгаа юм. Энэ дотор бас байгаа. Гадныхан ирээд толгой эргүүлээд яваад байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Тэгээд би хэлсэн юм. Ер нь ингэхэд манай төрийн гурван өндөрлөг гадныхны заавар зөвлөмжөөр биш дотоод хүчин чадалдаа мэргэжлийн мэргэжилтэн боловсон хүчиндээ найдаж ажиллах хэрэгтэй юм шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бид гадныхны заавар зөвлөмжөөр мөн ч олон жил явлаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд бид өөдлөөгүй. Харин ч өрөнд орж доройтсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголчууд өөрийн гэсэн том онол, үндэсний үзлээр, өөрийн гэсэн бодлоор урагшлах ёстой шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бидэнд дараагийн хүнд асуудлууд ... Путины бодлого яагаад гүйцэт таалагдаагүй юм вэ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэсэн асуудал Путины том бодлого Америкийн Нэгдсэн улсын засаг захиргааны бухимдал их болж тэр бодлого нөгөө талаар Монгол улсын язгуур эрх ашигт айхтар харшилсан гэдгийг хэлэх ёстой.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монголын дээд удирдлага ч Америкийн Нэгдсэн улсын удирдлагын нэгэн адилаар Путины том бодлогод улс төрийн бодлогыг улс төрийн том шалгуураар шүүн тунгааж цэгнэх ёстой байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Америкийн Нэгдсэн улсын дээд шинэ удирдлага тухайлбал Бүгд Найрамдах Намын удирдлагууд гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Америкийн Нэгдсэн Улсын засгийн дээд эрхийг 2001 оноос ард нь гарч Путины том бодлогын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэтэл манай дээд удирдлага Путины том бодлогыг улсын том шалгуураар шүүн тунгааж чадаагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд Америкийн Нэгдсэн улсын ерөнхийлөгч ерөнхийлөгчөөр Буш сонгогдмогц тэрбээр Оросын холбооны талаар ямар бодлого явуулсныг одоо дуръдая.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Путин 2000 оны 3-р сарын 26-нд Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч болсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгвэл Буш 2001 оны 1 сард Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Клинтоны засаг захиргаа Оросын Холбооны Улсын хувьд зөөлөн бодлого явуулж байгааг Буш Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч болонгуут шууд таслан зогсоосон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бушийн захиргаа Оросын Холбооны Улсыг стратегийн түнш гэж үздэг үзлээсээ татгалзаж ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросын Холбооны Улсыг Америкийн Нэгдсэн Улсын дайсан. Путиныг Зөвлөлтийн ХХБ-ын харгис бодлогыг хэрэгжүүлэх болсныг мэдэж дэлхийд учрах гол аюул Оросын Холбооны Улсаас гарна гэсэн дүгнэлтийг Буш хийжээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Урьд нь Америкийн Нэгдсэн Улс Оросын Холбооны Улсыг хяналтандаа авахын тулд 50 тэрбум доллар зарцуулсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэвч Оросуудыг хяналтандаа оруулж чадаагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросууд Путины бодлогоор хүчин чадлаа сэргээж эхэлбэл Америкийн Нэгдсэн Улсын хувьд том аюул болно гэдгийг бодож тооцоолжээ. Путин.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Путин Оросыг дэлхийн том гүрний хэмжээнд байлгана гэсэн чиглэлийг АНУ зөвшөөрөөгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ийнхүү Оросын холбооны улсыг хүчирхэгжүүлэхгүйн тулд Буш өөрийнхөө бодлогыг гаргасан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросуудад нэг ч центийн ч зээл өгөхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Орос руу хөрөнгө оруулалт оруулахыг үргээн Оросын том том авилгачтай тэмцэнэ гэсэн чиглэлийг гаргаж тавьсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Америкийн Нэгдсэн улс ялангуяа Оросын Холбооны улсын гадаад валютын нөөцийг үлэмж багасгах асуудалд тусгаалж анхаарсан гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ сурвалжлагч асуулт тавьж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросууд манайд оросууд манай гадаад валютын нөөцийг багасгах гэж зорьдогтоо адил юм байна ш дээ гэж ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд Оросын импортыг нэмэгдүүлэхгүй байх харин импортын үлэмж нэмэх тэгсээр гадаад худалдааны алдагдал үүсгэхийг Америкийн Нэгдсэн Улс баримталсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросын Холбооны Улс Америк долларыг өөрийнхөө орноос бас зүүн Евродын орнуудаас гаргах оролдлогыг бараг хийж байсныг Америкийн Нэгдсэн Улс маш эмзэглэн хүлээж авч байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Үүнээс гадна Оросын Холбооны Улсын Хойд Солонгостой дараа нь Кубатай бас Хятадтай тогтоосон харилцаа Америкийн Нэгдсэн Улсын засаг захиргаа мөн ч олон удаа бажигтууж байсан даа.
Буяндэлгэр -
\инээв\
Нэргүй -
Буш 8 жил ерөнхийлөгчөөр ажиллахдаа Оросын эсрэг бодлогоо тууштай явуулж чадсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ялангуяа 2007,2008 онд манай дэлхийн валют санхүүгийн нөөцийг өөртөө ашигтайгаар дахин хуваарилах бодлогоо хэрэгжүүлж чадсан шүү гэж ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
За энэ дээр асуулт тавьж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Орос хэрэгжихгүй хүч хүрэхгүй байх нь Америкт ашигтай.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд Америк Оросыг тогтоон барьж чадсан уу? гэж асууж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэрийг хэлж байгаа юм. Миний хариулт. Бушийн засаг захиргаа Путины эсрэг бодлого явуулж Оросын Холбооны Улсын гадаад валютын нөөц 2008 оны 8 сард 600 тэрбум доллар байсныг 2009 оны 2 сарын эхэнд 383 тэрбум доллар болгож даруй 200 гаруй доллараар энэ нөөцийг нь багасгасан.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Энд бас нэг юм байгаа. Монголчууд даяарчлалын тухай асуудлыг 800 жилийн тэртээд айхтар ярьж байсан.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Саявтар Лондонд болж өнгөрсөн их 20-ын дээд хэмжээний уулзалт боллоо ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр уулзалт юу харуулав гэвэл Америкийн Нэгдсэн Улс ам доллар Америк долларыг дэлхийн гол валютаар хадгалж үлдээх чиг шугамыг үргэлжлүүлэх болсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Хятад Орос хоёр хавсарсан колонизм байгаа дэлхийн бүс нутгийн валют буулгах явдал цаашдаа ямарч үр дүн өгөхгүй гэдгийг энэ 20 ярьсан шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Их 20-ын уулзалтын үеэр Лондонд том эсэргүүцлийн жагсаал болж жагсагчид даяарчлалыг эсэргүүцэж муу сайн хулгайч нараа гэж лут уриаг цуурайтуулж байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгсэн ш дээ.
Нэргүй -
Даяаршлыг эсэргүүцэж том гүрнүүдийг аргаа барсандаа ...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Муу сайн хулгайч нараа гэж хэлсэн юм шүү. Лондонгийн энэ уулзалт 84000 цагдаагийн хамгаалалт дор хуралдаж 1тэрбум гаруй долларын тусламжийн мөнгө гаргахдаа түүний 100 тэрбум төгрөгийг л ядуу буурай орнуудад өгөхөөр болсон. 1,5 терлионоос шүү дээ.
Буяндэлгэр -
Жаахан юм байна шүү дээ.
Нэргүй -
Жаахан 8% л гэсэн үг. Бид одоо Монголчууд яасан бэ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
800 жилийн тэртээд Их Монгол улсын аюулгүй байдалд заналхийлэх нэгэн сүрхий заналхийллийг улс төрийн бодлогын түвшинд Монголчууд ярьж байсыг бид энэ төрд яаа гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бидний өвөг дээдсүүд их оршихуйг агуу 16 өнгөөр мөрдлөгө болгодог байсан гэж уул номонд 5 номлол, 7 доройтуулал, 4 үхвэр, гэсэн томъёолол бий.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бид 4 үхвэр гэдгийг өнөөгийн даяарчлал дээр буулгаж ярих юм бол зүгээрсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
4 Үхвэр гэдэг нь хоосрол, өрсөлдөөн, байлдаан, даяарчлал гэсэн 4 том үйл явцыг хамаардаг юмаа. Энэ дэлхийд өндөр хөгжилтэй орон тийм ч олон биш, харин буурай хөгжилтэй ядуу зүдүү орон манай хорвоо ертөнцөд дэндүү олон болчихсон байгаа. Эдгээр орнууд даяарчлалд чирэгдэж...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Том өрсөлдөөн ялагдаж, иргэд нь нутгаасаа дайжиж, эцэст нь улс орноо хоосролд нэрвэгдүүлчихээд байгаа шүү. Манайх бас яг энэ замаар явчихсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Манай иргэд гадаадад гараад байгаа биз дээ?
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Наад зах нь танай охин Америкт байгаа биз дээ?
Буяндэлгэр -
Тийм Америкт байгаа.
Нэргүй -
Тэр хооронд яаж байна. Монгол улс баларч байгаа биз.
Буяндэлгэр -
Одоо Солонгост 10000 эрэгтэйчүүд байна гэдэг чинь аймаар байгаа байхгүй юу. Би түүнд их харамсаж байгаа.
Нэргүй -
10000 тогтохгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Тэр чинь нэг удаад тэгж байгаа ш дээ тиймээ? Үгүй мөн хайран байгаа юмаа.
Нэргүй -
Хайран байлгүй яахав. Хайран. Энд Оросын явуулж байгаа бодлого байгаа. Бид зөндөө хуурагдлаа шүү дээ. Одоо болоо ш дээ. Мөнх найрамдал сэтгэл харамгүй тусламж гээд л худлаа яриад л өрөнд оруулчихаад юу нь сэтгэл харамгүй тусламж байх бэ дээ. Одоо Эрдэнэтийг 30 жил ашиглалаа шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Оросууд 24000 тонн алтын аваад явчихсан. Одоо цаана нь 32000 тонн алт үлдчихээд байгаа.
Буяндэлгэр -
Тэр одоо хэдэн жил хэрэглэх бол?
Нэргүй -
Тэр одоо 30 жил ашиглана.
Буяндэлгэр -
30 жил ашиглах уу?
Нэргүй -
Ашиглаад авна гэж байгаа. Гэхдээ үүнд Энхбаярыг ашигласан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Үүнийг унш даа.
Буяндэлгэр -
Эрдэнэтийн зэсийн болон түүн дээр нэмэх нь 2% дээр ямар наймаа явагдсан ба явагдах бэ? гэж байна. 2008 оны 12 сард Эрдэнэтийн Оросын талын 49%-ийг өөр компанид өгөх асуудлаар Путин манай төрийн дээд удирдлагуудтай тохиролцож ерөнхийлөгчийн сонгуулийн наймаа хийсэн сураг байна аа. Одоо нууц байдлаар 51%-ийг авах асуудлаар ярьж хэрвээ үүнийг манай талд өгөх юм бол МАХН-аас нэр дэвшигчийг ялуулна гэсэн нууц амлалтыг Оросын талаас өгч байгаа гэсэн яриа байна аа гэнэ.
Нэргүй -
Харж байна уу?
Буяндэлгэр -
Дандаа наймаа л юм байна л даа.
Нэргүй -
Энхбаяр гарна гэж маш их итгэлтэй байгаа. Яагаад гэхээр Оросуудтай наймаа хийчихсэн. Та нар Эрдэнэтийнхээ...
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
49%-ийг бид авна. Дээрээс нь 2%-ийг нэмж авна гээд...
Буяндэлгэр -
Тийм байна. Тэгээд 51% болох нь байна шүү дээ.
Нэргүй -
51% болно. Тийм тэгээд Энхбаяр чи ерөнхийлөгч бол чамайг ерөнхийлөгч болгуулъя. Цаадах нь бөөн баяр ингэж Эрдэнэтээр наймаа хийсэн шүү сая. Одоо Энхбаяр ялна. Хэн бол ялахгүй.
Буяндэлгэр -
Элбэгдорж бол гарахгүй юу?
Нэргүй -
Гарахгүй. Яаж байсан ч гарахгүй. Яагаад гэвэл Энхбаяр юуг мэдээгүй гэхээр 49%, 51% бол Оросуудын тоглоом, тэр 200 сая рубль дээр ирж байгаа юм. Жинхэнэ дээр бол тэд 32000 тонн алтыг бүгд өөрөө авах гэж байгаа юм. Үүнийг огт ярихгүй. 32000 тонн алт авна гэдэг чинь аймаар юм байгаа биз?
Буяндэлгэр -
Аймаар
Нэргүй -
Жилд 850 тонн алт олборлож байгаа юм.
Буяндэлгэр -
Түүнийг бол одоо манайхан мэдэж байгаа биз дээ?
Нэргүй -
Мэдэхгүй.
Буяндэлгэр -
Мэдэхгүй юу?
Нэргүй -
Ярихад итгэхгүй. 1сая грамм хүдрээс хэдэн грамм алт авах уу?
Буяндэлгэр -
Би бол мэдэхгүй геологийн улс л мэдэх байх. Хүдрээс хэдэн тонн алт гардгийг геологчид бол мэднэ биз дээ түүнийг?
Нэргүй -
Геологич нар сайн мэдэхгүй. Манай геологич нар их муу бэлтгэгдсэн. 1 сая граммаас хэдэн грамм алт авах уу?
Буяндэлгэр -
Мэдэхгүй.
Нэргүй -
100 грамм алт авах уу? 1сая граммаас шүү дээ.
Буяндэлгэр -
100 граммыг авах байлгүй дээ. 1 сая гэдэг чинь их тоо шүү дээ.
Нэргүй -
Хамаагүй том тоо шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Манайхан 1 сая граммаас 1 граммыг авна гээд байгаа. Тийм тэнэг юм хаана байсан юм. 1 сая грамм хүдрээс Асгатын орд дээрээс 250 грамм мөнгө авч байгаа шүү .
Буяндэлгэр -
Аа ха. Алт, мөнгө хоёр чинь ойролцоо биз дээ.
Нэргүй -
Алт нь 100 грамм байж болно.
Буяндэлгэр -
100 грамм байж болох уу?
Нэргүй -
Болно. Ер нь тэгээд алт байсан газар мөнгө заавал дагалдаж байдаг.
Буяндэлгэр -
Тийм байна лээ. Олон эрдэмтэн дагалддаг гэсэн ш дээ. Ганцхан хүдэр гэхгүй. Ганцхан зэс гэхгүй. Олон металлууд дагалддаг гэсэн ш дээ. Тийм
Нэргүй -
Түүнийг манайхан мэдэх ёстой ш дээ. Байхгүй. Манайхан тооцоолохдоо 1 граммыг л авна гэж тооцоолоод байгаа. Цаадуул нь итгүүлчихсэн манайханд 1сая грамм гэдгийн бодох хэрэгтэй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм 1 сая грамм гэдэг чинь их тоо шүү дээ.
Нэргүй -
Оросын Мөнгөний орд 1 сая граммаас 280 грамм мөнгө авч байгаа.
Буяндэлгэр -
Аа манайх бол 250-ийг авч байгаа юм байна тиймээ?
Нэргүй -
Манайд 250 байх ёстой.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аа бид Эрдэнэтийгээ 250-иар аваагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
150-иар ч аваагүй. 100-гаар ч аваагүй.
Буяндэлгэр -
Түүнээс багаар авсан гэсэн үг үү?
Нэргүй -
Бага тооцоогоор бодсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
1сая хүдрээс 70 грамм мөнгө авна. 70-аасаа 2 дахин бага 35 грамм алт авна гээд тогтчихсон. Энэ тооцоогоор бодохоор Тэрбум тонн хүдрээс 56000 тонн алт гарч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
112000 тонн мөнгө гарч байгаа юм. 56000 мянган тонн алны 24000 тонныг Оросууд 30 жил ашиглаад авчихсан. Одоо 32000 тонн орчим байгаа. Одоо 32000 тонныг нь авна. Тэгэхийн тулд 49, 51%-ийг авна гэдэг наагуураа тоглож байгаа заль цаанаа алтын авах гээд байгаа юм. Одоо 11 нд ярилцлага гарна. Түүнд тайлбар өгч байгаа. Энэ бол Энхбаярын хийж байгаа гэмт хэрэг.
Буяндэлгэр -
Аа ха Ураны онцгой эрхийг Оросод өгөхийн тулд эвслийн засгийн газар тарах дээрээ тулаад байнаа гэж байна.
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Оросын холбооны улсад болон. Ерөнхий сайд Путин Монголд тухайлбал ерөнхий сайд Баярт Монголын уроны онцгой эрхийг Оросод өгөх шахалтыг үзүүлж байгаа бололтой.
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Энэ асуудлаас болж эвслийн засгийн газар дотроо хүнд байгаа юм байна. Тус засгийн газрын гишүүд Оросод Мардаа болон түүний хавийн зарим ордыг хуучин ашиглаж байсан учраас түүнийг нь ашиглуулах онцгой эрхийг нь өгье гэсэн саналтай байхад Оросын холбооны улсын Монголын бүх уроны онцгой эрхийг авах шахалтыг янз бүрийн түвшинд хийж Баяр ч ураныг нь өгч салъя гэсэн байр суурьтай байна аа. Зарим гишүүд энэ ч арай ч дэндэн дээ гэж эсэргүүцэж байгаа бололтой. Тэгж байгаа байх л даа. Оросууд Мардааг ашиглаж байхад 80 хэдэн онд би очиж л байсан юм.
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Дараа нь бас очиж л байсан. Ашиглаж байхад нь очиж байхад яг л нэг Оросын тосгонд оччихсон юм шиг санагдаж байсан. Их л сайхан тохижуулчихсан ашиглаж л байсан л даа. Манайд тэгээд ямар гэрээтэй байсан юм бол манайх тэгээд хэдэн хувийн авах ёстой байсан юм.
Нэргүй -
Авахгүй.
Буяндэлгэр -
Авахгүй тэгээд бүгдээрээ Орос руу гарч байсан юм уу?
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Зарж байгаа биз дээ. Зүгээр үнэгүй ашиглуулж байсан гэсэн үг үү?
Нэргүй -
5-хан рублээр л...
Буяндэлгэр -
Тоннын 5-хан рублээр үү?
Нэргүй -
Тийм Оросууд авч байсан байх оо. Тэр чинь нууц ш дээ. Бид нар мэдэхгүй ш дээ. Би 5 рубль гэж дам сонссон. \инээв\
Буяндэлгэр -
Нээрээ аймаар авдаг байжээ тиймээ? Зүгээр шахуу тиймээе
Нэргүй -
Монголд бол уроны гурван том орд байгаа.
Буяндэлгэр -
За Мардаа байна. Өөр хаана байгаа юм бэ?
Нэргүй -
Гурван булаг гээд орд байгаа.
Буяндэлгэр -
Хаана юм бэ?
Нэргүй -
Бас Дорнодод тэр нь 16 сая тонн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Нөөцтэй. Дорнод гээд байгаа.
Буяндэлгэр -
Бас Дорнодод юмуу?
Нэргүй -
Үгүй Дорнод гээд нэртэй.
Буяндэлгэр -
Тэр нь аль аймагт бэ?
Нэргүй -
Бас Дорнод
Буяндэлгэр -
Бас Дорнод уу? Тийшээгээ уронаар их баялаг юм байна тиймээ?
Нэргүй -
Бас хажуугийн Сүхбаатар аймаг рүү орчихсон байдаг гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Наашаа Дундговь Дорноговь руу ороод байдаг гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд Монголд 100 гаруй уроны жижиг ордууд байдаг. Судлууд ...
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Тэгээд энэ 100 гаруй ордыг бүгдийн Оросууд авах гээд байгаа юм.
Буяндэлгэр -
Зөвхөн Мардаан биш уроны бүх ордыг эзэмшье гэсэн бодолтой байгаад байгаа юм байна шүү дээ.
Нэргүй -
Тийм Юун орд авах Монголын нутгаас зайл. 15 сая нутгийг минь буцааж өг. Алс Дорнодыг өг. Якутыг өг. Энэ Байгал нуурыг бүгдийн авна. Ийшээ яваад Уралыгг авна. Урал бол манайх ш дээ. Тэнд дандаа Монголчууд байдаг юм шүү дээ. Ташкентчүүд бүгд Монголчууд Тува бүгд Монголчууд юу ярьж байгаа юм. Ташкент бол боссон ш дээ. 89 онд...
Буяндэлгэр -
Ер нь ийшээгээ бол Монгол туургатан юм байна тиймээ?
Нэргүй -
Тийм Кабелин Болкар гэж байна шүү дээ. Кабелин гэж Хавар гэсэн утгатай үг. Болкар гэж Бал хар гэсэн утгатай үг. Тэгээд Чеченьжүүд байна. Торгууд үндэстэн шүү дээ. Бүгд Монголчууд 800 жилийн дараа хөөрхий амьтад бүгд Оросжоод Кавказжаад байж байгаа ш дээ. Уг нь бол бүгд Монголчууд одоо Халимагууд байна. Сая К. Үльемжев ирээд юу гэж хэлсэн гээч Та нар Далайд гарцгүй гэж байна. Хар тэнгис ч, Каспийн тэнгис, шар тэнгис бидний далай шүү дээ.
Буяндэлгэр -
Гоё хэлсэн байна шүү дээ.
Нэргүй -
Монголчууд далайд асар их гарцтай улс шүү гэж хэлчихээд яваад өглөө шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха За Халимагууд яахын аргагүй Монголчууд, Кавказ, Чеченийг манайхан мэдэхгүй байх. Монголоос гараад явчихсан.
Нэргүй -
Монгол улсууд шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм юм байна шүү дээ. Олон зуун жилийн дараа...
Нэргүй -
Мартуулчихгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Түүхийг мартуулахад нөлөөлсөн юм бол шарын шашин шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Балиар юмнууд Монголын уроныг бүгдийн таслаж хаяад, аваачиж түүхийн мартуулаад, гэрийн онолыг нь мартуулаад, гэрийн онол байдаг гэдгийг Монголчууд мэдэхгүй байсан байна шүү дээ.
Буяндэлгэр -
Мэдэхгүй.
Нэргүй -
Аргагүй шүү дээ. 10 хэдэн үеийн дараа бүгд мартагдана шүү дээ. Аваачиж бүгдэд нь Төвд нэр өгөөд Цэрэнханд, Цэндсүрэн бүгд Төвд нэр шүү дээ.
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Ямар хэрэг байгаа юм. Би гэрээсээ Монгол нэртэй. Хосбаяр Монгол нэртэй. Гэрээсээ Цэрэнханд байхгүй Төвд нэртэй ш дээ.
Буяндэлгэр -
\Инээв\ М. Буяндэлгэр гэж Монгол нэр байхаа тиймээ?
Нэргүй -
Монгол нэр Монгол нэр арга байхгүй. Харин дүү чинь Төвд нэртэй.
Буяндэлгэр -
Сүрэн гэж төвд нэр үү?
Нэргүй -
Төвд нэр
Буяндэлгэр -
Болд гэж Монгол нэр үү?
Нэргүй -
Монгол нэр.
Буяндэлгэр -
Дэжид гэж Монгол нэр үү?
Нэргүй -
Төвд нэр
Буяндэлгэр -
Сонин юм байна шүү.
Нэргүй -
Зөндөө Төвд нэр байгаа.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Одоо гэр байна даа. Байшинд бол байхгүй. Гэрт яваад орно. 5 тусгаар тогтнол гэрт байгаа. 5 тусгаар тогнолоо тайлчихъя.
Буяндэлгэр -
За
Нэргүй -
1 нь удам, 2 дахь нь ахуй, 3 дахь нь засаг, 4 дахь нь хэрэгцээ, 5 дахь нь зоригдол,
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Удмыг яасан хүнтэй холбоод өгчихдөг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Унь бол тусгаар тогтнолыг илэрхийлнэ. Ахуй тотго,...
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Ахуй болгочихсон. Одоо энэ засаг гэж байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Сагалдраг түүгээр илэрхийлсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Чагтаг гээд байгаа ш дээ. Гэрийн юуг одоо ингээд чагтаглаад яачихсан байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Түүнийгээ аваачаад хэрэгцээ гээд хэлчихсэн. Зоригт гэсэн чинь сагалдраг байна шүү дээ. Түүнийг гэрийн толгой байна шүү дээ түүнтэй холбож байгааг зоригдол гэж байгаа юм. Ингээд ханыг сагалдрагыг униар холбож тооно бүтдэг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ингээд гэр тогтож байгаа юм.
Буяндэлгэр -
Тэгээд тусгаар тогтнол.
Нэргүй -
Гэрт хоёр багана байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Баруун багана бол эцгийн удамшлыг даадаг. Зүүн багана бол эхийн уламжлалыг даана. Их Монгол улсын үндэсний дархлаа. Гэр дотор байж байгаа.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Яаж гээч иргэд бүгд ханандаа багтаж...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Дээдчүүд нь дээвэртээ нэгдэж, энэ бүгд хэнд захирагдах бэ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тоонондоо захирагдана.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Энэ юу вэ гэхээр Их Монгол улсын үндэсний дархлаа мөн гээд хэлчихсэн байгаа. Гэтэл нөгөө байшин дотор хаана байна.
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Шал тусгаар тогтнол мөн үү? Биш Цонх мөн үү? Биш, гэтэн гэр дотор бүгд байж байдаг.
Буяндэлгэр -
\Инээв\ Гоё гүн утгатай юм байна.
Нэргүй -
Гүн утгатай. Тэгээд гэрийг 6 ханатай барьдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
6 ханын тоолоход яг 550 нүд байгаа. Энэ 550 бол зүгээр нүд биш.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аливаа үзэгдэл юмсын учир шалтгааныг задалж өгдөг нүднүүд 550 байдаг. Тэгээд хаан хүн 35 эрдэм эзэмшинэ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Хатан их хатан 15 эрдэм, төрийн түшмэл 9 эрдэм эзэмшсэн байх учиртай гээд заачихсан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тоогоор заачихсан байгаа.
Буяндэлгэр -
Тоонд их учир байна аа тиймээ?
Нэргүй -
Монголчуудын гол учир нь тийм юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бүгдийн заачихсан байгаа. 99 тэнгэр гээд заачихсан байгаа. 1393 нь мэргэшил эзэмшинэ.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Монголчууд Хятадаас бараа мараа авна гэсэн юм байдаггүй байсан юм байна лээ ш дээ. Бүгд өөрсдөө хийдэг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэр хаан хүн хаан болохын тулд 8 оюуныг гартаа оруулж авна. Дараагийн том шалгуур нь 9 ухааныг эзэмшсэн байх учиртай.
Буяндэлгэр -
9 ухааныг нэрлэбэл юу байх уу?
Нэргүй -
Надаас нэг хүн асуусан. Нинж гээд байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ бүгдийг яриулсан л даа. Тэгээд би 9 ухааныг нь хэлээгүй юм. Нэрлээгүй орхичихсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
8 оюуныг нэрлээгүй орхичихсон. Цаанаас нь хүн бас шаардсан байх л даа.
Буяндэлгэр -
Би бас 8 оюун гэдэг чинь юу вэ гэж асуух гээд л бэлдээд байгаа юм.
Нэргүй -
8 оюун энд байна шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Утгыг тайлах увдис бай.
Буяндэлгэр -
Утгыг тайлах увдис.
Нэргүй -
Тийм энэ бол дайныг төвшнөөр цайруулах, дайныг ухаанаар цайруулах, Энд бол төвийг төвшнөөр тайлах , зовлонг мөрөөр тайлах, тус тусдаа юутай. Үүн дээр зурхай гарч ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Монгол зурхай гарч ирсэн. Энд бол тэсч үлдэх ухаан байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энд түвшин сайхны мөрөөдөл байх жишээтэй. Энэ түвшин сайхны хүсэл байж байгаа. Үүнд бол өмөөрөх ухаан, нинжин сэтгэл хоёр энд байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энд уламжлал удамшил хоёр байх жишээтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энд бол цогц мэдлэг, Энд бол гэрийн онолыг мэдэх жишээтэй гэдэг ч юмуу тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энд он дор үлдэх.
Буяндэлгэр -
Их нарийн юм байна.
Нэргүй -
Аа
Буяндэлгэр -
Их нарийн юм байна.
Нэргүй -
Тийм ингээд энэ бүгдийг ухаан болгоод оруулчихсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Үүнийг заавал мэдэх ёстой. Тусгай сургууль байсан шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Төрийн томчуудыг бэлтэх сургууль дээр үед тэгээд Чингис нас барсны дараа аваачаад түүнийг нь устгачихсан байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тийм хачин. Аа тэр сургуулийг төгссөн Сорхон гоц айхтар охин байсан байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа аа Тэгээд их содон байж тиймээ?
Нэргүй -
Тийм Оюунтан гээд биччихсэн байгаа ш дээ. Үг өгүүлбэрийг нарийн уншихгүй бол болохгүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ доор оюуны 8 хэмийг бэлэгдэнэ 8 цагаан өргөө барь гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Онолын их багш нар анхны Оюунтан болгоож намайг харуулд тавилаа гэж байгаа юм. Сорхон Тайгуу байгаа ш дээ. Тэр үүнийг бичсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Сорхон их Тайгуу гэж бичсэн байгаа биз. Сорхогт цэцэн гээд биччихсэн байгаа шүү дээ. \инээв\
Буяндэлгэр -
Тийм тийм
Нэргүй -
Чингис бол Их Монголын түвшин сайхныг их бадрааж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ бол нүүдлийн соёлоор бадраахыг мань хүн гаргаж ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Онолын багш нарын анхны Оюунтан гэж байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Намайг харуулд тавилаа гэж байгаа юм. Мөнх тэнгэрийн хүчин гэж юу вэ? Их засгийг хэлтүгэй гэж.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Чингис хаан зарлиг буулгаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Мөнх тэнгэрийн хүч гэж манайхан яриад байдаг шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Энэ чинь их засгйиг хэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Одоогоор бол төрийн гурван өндөрлөг байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Гэхдээ төрийн гурван өндөрлөг биш шал өөр юутай.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо энэ зах зээлд Нэргүй гуай үйлдвэр ер нь сэргэж чадах болов уу?
Нэргүй -
Үйлдвэр үү?
Буяндэлгэр -
Тийм.
Нэргүй -
Үйлдвэр бол ямар ч нөхцөлд сэргэнэ шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нэргүй -
Манай бүх мөнгийг Оросууд тоншоод байна аа. Хулгайлаад байна аа. Тэгээд мөнгөгүй болчихоод зээл аваад байгаа юм. Жилд 800 тонн алт хулгайлж байгаа шүү Оросууд гээд би хэлээд байгаа. Тэр 800 тонн алт байсан бол бид юу гэж гаднаас зээл авах юм. Хэний ч гар харахгүй. Тэгээд Монголчуудыг 150 жил тэжээх тийм их нөөцтэй орон бүгд Оросууд хулгайлж байгаа юм. Оросууд яагаад 600 тэрбум долларын хөрөнгөтэй болчихов. Манай ордуудыг хулгайлж авсны ач шүү дээ.
Буяндэлгэр -
\инээв\
Нэргүй -
Эдийн засгийн хулгайн арга.
Буяндэлгэр -
Ямар ч нийгэмд эдийн засгийн хулгайн арга байдаг байхаа?
Нэргүй -
Манайхан өөрсдөө хулгайлж аваачиж өгнө. Энэ бол жижиг хулгай. Том хүн бол томоор хулгайлж байгаа. Энэ бол балиар ....\тасрав\
Манай үүнийг Сорхон гэдэг юм.
Буяндэлгэр -
Аа та нэрийн өгсөн байна ш дээ тиймээ?
Нэргүй -
Тийм тэгээд энэ сонинд ярилцлага өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ чинь ноднин жил тэмцээнд ороод байр эзлээд...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд ярилцлага өгч байгаа нь энэ. Энэ өөрийнхөн дуулсан дуу. Бичлэг мичлэгтэй. Мундаг сайхан дуулдаг шүү дээ. Манай ач охин чинь...
Буяндэлгэр -
Тийм үү?
Нэргүй -
Хичнээн гоё дуулдаг гээч. Энэ дуу бол дүүдээ зориулж гаргасан дуу.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Хайрын цэцэгхэн гээд нэртэй.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Энэ дууг сонсоод манайхан бүгд уйлаад цөмөөрөө. Энэ манай Цэрэнхандын хоёрдахь охин Алтанцэцэг гээд мэднэ ш дээ.
Буяндэлгэр -
За
Нэргүй -
Олон улсын буудлагын спортын мастер...
Буяндэлгэр -
Сонгодог оноогоо алдахгүй бол олимпийн медаль ойрхон байна.
Нэргүй -
Энэ нь шавь нь...
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Энэ нь медаль авч чадаагүй. 5, 6 байранд ороод, энэ нь мөнгөн медаль аваад Гүндэгмаа...
Буяндэлгэр -
Охины чинь шүлгийг хараадахъя.
Нэргүй -
Энэ
Буяндэлгэр -
Хийлийн ангид явдаг юмуу?
Нэргүй -
Хөгжим бүжиг.
Буяндэлгэр -
Хийл миний сэтгэлээс гарсан аялгуу. Их гоё үгтэй юм байна. Үнэхээр уйлмаар юм байна шүү.
Нэргүй -
Тийм. Хэд хэдэн шүлэг байгаа. Надад алга биччихсэн байдаг юм.
Буяндэлгэр -
Энд та биччихсэн байна шүү дээ.
Нэргүй -
Нөгөө 9 ухаан, 8 оюун...
Буяндэлгэр -
Аа аа Нинжин сэтгэл гэж байна.
Нэргүй -
... Ухаан хамт...
Буяндэлгэр -
Энэрэх ухаан. Нинжин сэтгэл хамт байна.
Нэргүй -
Хамт байгаа биз?
Буяндэлгэр -
Хамт байна. 5 дахь нь байна. Уламжлал удамшил гээд байна. Тоо нь хэд вэ? Гурав байна.
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Хөх нуруу, хөх сэрэхүйн анир гэнэ үү?
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
Үйлдэхүйн ухамсар,
Нэргүй -
Анираа?
Буяндэлгэр -
Би буруу хараад байна уу? Сайн харахгүй байна. Энэ ойрын харааны шил.
Нэргүй -
Хардгүй юмуу. Би нүдний шилгүй харна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нэргүй -
Миний ойрын хараа сайн. Холын хараа байхгүй ээ.
Буяндэлгэр -
Оо энэ 6 дахь нь байна. Хараа Хөх сэрэхүйн онолоор үйлдэхүйн ухамсар гэж байна.
1дахь нь Босоо авъяас дээд ухамсар гэж байна.
Нэргүй -
Тийм.
Буяндэлгэр -
дахь номын онолсон 5 тусгаар тогтнол гэж байна. 3 дахь нь Түвшин сайхны хүсэл гэнэ үү? Түвшин сайхны хүсэл гэж байна 3 дахь нь,
Нэргүй -
Аа ха
Буяндэлгэр -
2 дахь нь Уялгын онол амьдрахын зөн гэж байна. 8 дахь нь хүчил эрчим хүчил гэж байна. 9 дахь нь эрчээр суралцсаны жүр дүн гэж байна. Цогц мэдлэг гэж байна.
Нэргүй -
Тийм.
Буяндэлгэр -
Энэ бүгд нийлээд цогц мэдлэг болох юм байна тиймээ?
Нэргүй -
Гурав гурваар нийлээд.
Буяндэлгэр -
Тийм байна. Гурав гурваар нийлж байгаа юм байна.
Нэргүй -
Гурваар хоёроор, нэгээр ..
Буяндэлгэр -
Тийм байна. Хаан суух эрдэм гэж байна. Хамгийн сүүлд нь..
Нэргүй -
Тийм
Буяндэлгэр -
Хаан суух эрдэм, тэгээд утга тайлагч мэргэн тархи гэж байна тиймээ?
Нэргүй -
Мөргүн гэж байгаа. Мөр гүн гэсэн утгатай.
Буяндэлгэр -
Аа аа
Нэргүй -
Томъёолол нь өөр байгаа биз?
Буяндэлгэр -
Нүд осолдохуйн зөн гэж байна тиймээ? Тэгээд хаан хүслийн зөн гэж байна. Төгтийг гэнэ үү?
Нэргүй -
Төвгийг...
Буяндэлгэр -
Төвгийг түвшнээр ариутгах чадвар гэж байна. Зовлонг мөрөөр засах авъяас, түвшин сайхныг цогцлуулах гэнэ үү?
Нэргүй -
Аа
Буяндэлгэр -
Зохицуулах увдис гэж байна. Дандаа хоорондоо холбоотой юм байна тиймээ?
Нэргүй -
Тийм. Энэ Монголын дээд сэтгэхүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ийм загварт ордог юм. Миний бичиж өгсөн юм байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм тийм Та эд нарыг нийлүүлээд ном болгомоор юмаа.
Нэргүй -
Аа?
Буяндэлгэр -
Монголчууд мэдэхгүй байгаа ш дээ.
Нэргүй -
Энэ андын түвшинд 35 эрдмийг яаж эзэмших үү?
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Аа нөгөөд нь их хааны эзэмших 35 эрдэм тусдаа байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Айхтар заагтай шүү.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нэргүй -
Гэрийн түвшинд 5 нь тусгаар тогтнол байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Андын түвшинд бас 5 нь тусгаар тогтнол байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Улсын түвшинд 5 нь тусгаар тогтнол байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гэтэл Их Монгол улсын түвшинд 7 тусгаар тогтнол байгаа.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Нийт 12...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ Их Монгол улсын 7 нь тусгаар тогтнолыг Чингис өөрөө гаргасан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Бусад нь урьд нь байсан. Өвөг дээдсүүд гаргачихсан байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ Чингисийн гаргасан 5 тусгаар тогтнол ийм загвартай.
Буяндэлгэр -
Харъя. Их сонин зурлагатай юм байна. Аа аа их нарийн юм байна. Та эд нарыг нэг ном болгож гаргамаар юмаа. Энэ нь чинь хүн хараад уншихад их ойлгомжтой юм байна шүү дээ. Их гоё юм байна.
Нэргүй -
Оруулжил байхгүй бол болохгүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Нэргүй ахаа социализмын үед байсан үйлдвэрүүд байна ш дээ. Нэлээд үйлдвэртэй байсан ш дээ.
Нэргүй -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр хувьчлал та зөв гэж боддог уу?
Нэргүй -
Юу гэнээ.
Буяндэлгэр -
Хувьчлалыг та ер нь юу гэж үздэг бэ?
Нэргүй -
Хувьчлал буруу болсон. Оросууд материалын өгөхгүй. Аваачаад хаачихаад тэгээд аваачиж хувьчлуулаад Монголыг нэг мөсөн яасан байхгүй юу.
Буяндэлгэр -
Хэрвээ хувьчлал болоогүй улсын мэдэлд байсан бол сэргэж чадах байсан болов уу?
Нэргүй -
Оросууд Монголыг хорлож байгаа юм чинь үйлдвэр байгуулахдаа заавал өөрийнхөн материалаар үйлдвэрлэл явуулдаг хараат байдал бий болгочихоод, та нар бидний эсрэг юм яривал ингэн шүү гэж хорлож байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха \инээв\
Нэргүй -
Урьд нь ажиллаж байсан үйлдвэр ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нэргүй -
Хэрэв та нар үйлдвэрийнхээ барилгыг өгөхгүй бол ингэж хорлон гэж их муу санаатай юм хийдэг хогнууд байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ямар сайндаа хичээнгүй сайд Цэрэндорж...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
20 хэдэн онд Оросуудын эсрэг юу гэж хэлсэн гэж санаж байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Жинхэнэ үнэн голын олж хэлсэн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Энэ дээр биччихсэн байгаа. Аа би зах зээлийн онолыг эсэргүүцэж...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Янз бүрийн үг гаргасан. Тэр зах зээлийн онолоор манайхан явж байгаа нь тэр...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
98 оны эдийн засгийн чиглэлийн үндсэн 13 чиглэл гээд...
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Холболт нь хүртэл буруу. Стратегийн төлөвлөлтийн 18 шалгуур байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Тэгээд нэг загварт оруулж байгаа юм. Үүнийг унш даа. НАТО-д явуулсан бичиг дотор байгаа шүү
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Ардын засгийн газрын гээд унш даа.
Буяндэлгэр -
115-р хуудас юм байна тиймээ? Энэ чинь ямар ном билээ. Ардчилсан хувьсгал уу? Аль эсвэл монтер зах зээлийн хувьсгал уу гээд аа 135-р хуудас юм байна. Өнөөгийн Монголчууд бид Оросуудад дарлагдана...
Нэргүй -
Хаанаас уншиж байна.
Буяндэлгэр -
Эндээс...
Нэргүй -
Биш эндээс эндээс...
Буяндэлгэр -
Аа эндээс үү? Ашигт малтмал гээд үү? Аа ардын гээд үү? Ардын засгийн газрын анхны ерөнхий сайд Б. Цэрэндорж Орос хүний нүдний ухархай нь бүтүүрэн тэгширсэн цагт л тэдний шунхай дээрэнгүй зан нь арилна гэж ягштал бичиж байжээ гэж. Пөөх яасан аймаар хэлсэн юм бэ? Тиймээ?
Нэргүй -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Эрхтэн нүдтэй холбож бичсэн байгаа биз?
Буяндэлгэр -
Сэтгэлд буутал бичсэн байна ш дээ.
Нэргүй -
Тийм
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Оросын хулгайг сайн мэдэж байсан хүн.
Буяндэлгэр -
Тэр үеэс мэдэрч байсан байна тиймээ?
Нэргүй -
Тэгэлгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Мэддэг улсууд нь яваад мэддэггүй улс нь үлддэг юм байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Мэдэхгүй явсаар байгаад өнөөдрийг хүргээ биз дээ. Дуусаа мэддэгийн бүгдийн алчихсан юм чинь..
Буяндэлгэр -
Хнн
Нэргүй -
Ганц өгүүлбэр тиймээ?
Буяндэлгэр -
Ганц өгүүлбэрээр хэлж чадаж байна тиймээ?
Нэргүй -
Шунхай дээрэнгүй зангийн хэлчихэж байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Тийм
Агуу үг.
Нэргүй -
Агуу үг агуу үг. Лениний хэлсэн үг би яг Цэрэндоржийн хэлсэнтэй адилхан Их Оросын шавнист гэж нэгдүгээрт адгийн шаарнууд 2-рт алуурчид мөн гэж үхэхээсээ өмнө ингэж хэлсэн байгаа юм. Тэгээд алуулж байгаа нь тэр
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Гоё хэлж байгаа биз. Нүдний ухархай нь хэзээ бүтүүрнэ тэр цагт гэж.
Буяндэлгэр -
\Инээв\ Бүтүүрэхгүй улам шунаад байгаа биз дээ.
Нэргүй -
Хэзээч арилахгүй тэгээд дуусаж байгаа нь тэр.
Буяндэлгэр -
\Тагнаагаа ташав\
Нэргүй -
Судалгаа хийсээр байгаад ийм түвшинд хүрсэн. Оросын паян илчлэгдсэн дээ. Болоо болоо амьд явсных...
Буяндэлгэр -
Та одоо нас сүүдэр хэд хүрч байна.
Нэргүй -
71
Буяндэлгэр -
Хөнгөн байна. Таныг 71 тэй гэж хэлэхгүй юм байна.
Бичлэг: 08
Нэргүй -
Толгойтой лидерүүд манайд хэрэгтэй байна . Даанч манайд гарч ирэхгүй байна.
Буяндэлгэр -
Таны амьдралд түшиг тулгуур болж байсан. Сэтгэлд үлдсэн ямар улсууд байна аа? Ажил амьдралд
Нэргүй -
Бодож байсан юм алга.
Буяндэлгэр -
\Инээв\
Нэргүй -
Нэг мэдэхэд л...
Буяндэлгэр -
Өнгөрсөн гэж үү?
Нэргүй -
Хүн өөрөө өөрөөр л явах хэрэгтэй.
Буяндэлгэр -
Та ном их уншдаг.
Нэргүй -
Толгойгоо цэнэглээд л сууж байсан нь дээр. Мартаж болохгүй гол гол юмнуудыг унших хэрэгтэй. Хэлд орж баахан Хятад үсэг тогтоож байсан. Дараа нь Орос хэл сурах гэж баахан үг цээжилж байсан. Хүний тархины үйл ажиллагааг сулруулахгүй чангаруулж байдаг юм байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Түүнийг мэдэх хэрэгтэй. Гадаадын үг сурна гэдэг хэрэгтэй л юм байна лээ.
Буяндэлгэр -
Хэлийг ер нь цээжилж сурдаг байх тиймээ?
Нэргүй -
Цээжилнэ гэдэг хүний оюун ухааныг сулруулахгүй бариад өгчихдөг.
Буяндэлгэр -
Аа ха
Нэргүй -
Юмыг утгачилж ойлгох их чухал\тасрав\
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.