Nyamaa
![](../assets/images/interviewees/990171.jpg)
Basic information
Interviewee ID: 990171
Name: Nyamaa
Parent's name: Norzod
Ovog: Dorig
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, teacher
Belief: Buddhist
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: NAHYam Clerk (see notes)
Father's profession: NAHYam representative (see notes)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
literature
belief
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 4-р сарын 13-ны өдөр. Би Н.Нямаа багштай ярих гэж байна. Н.Нямаа багш боловсролын салбарт маш олон жил ажилласан.
Нямаа -
33 жил ажилласан.
Буяндэлгэр -
Монголын боловсролын талаар боловсрол сургууль соёлын талаар та өөрийнхөө мэдэх чадах юмаа яримаар байна. Хэдэн онд төрсөн юм? Ямар нутгийн хүн юм?
Нямаа -
За би байна ш дээ. 1944 онд төрсөн юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэхдээ 43 он гээд төөрөгдсөн байхаа. Миний нагац эгч л төөрүүлсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэхдээ миний төөрсөн айлыг хэлээд яахав. Тэгэхдээ би бол хүний ертөнц дээр амьдрахыг хичээж байна. Тэгэхдээ энэ орчлон их хачин гажчихсан.
Буяндэлгэр -
Та аль нутгийн хүн бэ?
Нямаа -
Би Өмнөговь аймгийн хүн ш дээ.
Буяндэлгэр -
За. Эх эцэг чинь ямар хүмүүс байсан?
Нямаа -
Миний эцэг бол хуульч хүн.
Буяндэлгэр -
Хэн гэдэг юм?
Нямаа -
Олзод ... Нүрзэд гэдэг. Гэхдээ би эцгээ мэдэхгүй. Бас энүүнтэй адилхан миний хойд эцэг маш сайн эцэг миний ээжийг Чимэдцээеэ гэдэг байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Манай эцэг эхийн юу байдаггүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
Нямаа -
Тавуулаа манай ээж арван хүүхэд төрүүлээд 5 нь эндчихсэн.
Буяндэлгэр -
Эндчихсэн.
Нямаа -
Гэхдээ миний таван дүү их сайн.
Буяндэлгэр -
Та том нь болж байна уу?
Нямаа -
Үгүй миний ах бий.
Буяндэлгэр -
Аа ха. Та хоёрдахь болж байна тиймээ?
Нямаа -
Яваад байсан. Яваад байсан гэнэ ээ. Ертөнцөд яваад байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд би боддог юм. Угаасаа би бодоод байдаг юм. Энэ ертөнц хувьсах юунд оршдог байхгүй юу. Миний хүү ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Гэхдээ үүнийг хүн бүр мэддэггүй. Тэгээд би боддог юм үүнийг солиотой ч байж магадгүй.
Буяндэлгэр -
Та хэдэн онд юу төгсөөд хотод орж ирсэн бэ? Улаанбаатарт хотод?
Нямаа -
Улаанбаатар хотод би байна ш дээ. Ээж маань Улаанбаатар хотод ирсэн байхгүй юу. НАХ яаманд бичээчээр...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Уг бол хуучин юу юм байна лээ ш дээ. Гэртээ очиж төрдөг гэсэн ёс байсан байгаа юм. Тэгээд намайг очиж гэртээ төрүүлээд хотод ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Өмнөговьд очиж төрчихөөд таныг өлгийтэй Улаанбаатар хотод аваад ирсэн.
Нямаа -
Аа тийм.
Буяндэлгэр -
За та чинь Улаанбаатар хотын хүн байна. Өмнөговьд төрсөн л болохоос биш
Нямаа -
Улаанбаатар хотын хүн ч бас биш.
Буяндэлгэр -
За
Нямаа -
Аав эднийгээ дагаад явж байсан.
Буяндэлгэр -
Тухайлбал хаагуур хаагуур явж байсан бэ?
Нямаа -
Төв аймгийн бүх нутгаар явсан.
Буяндэлгэр -
Бүх сумдаар явсан гэсэн үг үү?
Нямаа -
Тийм
Буяндэлгэр -
За
Нямаа -
Аа юу байна. Увсад очсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дөрөвхөн настай очсон түүнийгээ би мэдэрдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд Увсаас тэр үед их хатуу байсан юм билээ. Тэгээд миний Увсад өвөө ч юмуу ээжий ч юмуу алга болсон. Тэгээд Увсаас явангуут Минжүүрт цөлчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр үед хүнийг байна ш дээ. Ерөөсөө энэ нийгэм чинь хүнийг ерөөсөө ингээд л энэ лүү яв гээд.
Буяндэлгэр -
Аа албан томилолтоо тэгж хэлдэг байсан юм байна тиймээ? Аав чинь хуульч хүн байсан учраас томилолтоор их явдаг байсан юм байна. Тиймээ?
Нямаа -
Тийм миний ээж чинь мэргэжилтэй хэрнээ аавыг дагаад юу ч биш болсон. Хүний үс хусдаг хүн болсон байхгүй юу. Үс хусна гэдэг чинь их сайхан ш дээ. Толгой хөнгөрөөд тэгээд би бодоод байдаг юм. Ертөнцийн би ээждээ дэндүү хайртай байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Түүнийг хэн ч мэдэхгүй. \уйлав\
Буяндэлгэр -
Ээж нь хэд хүрсэн бэ?
Нямаа -
81хүрсэн.
Буяндэлгэр -
Оо их сайхан насалсан юм байна ш дээ. Их сайхан нас байна. Хэдэн онд өөд болсон юм зайлуул?
Нямаа -
Мэдэхгүй ээ мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аав чинь хуульч хүн байсан юм байна. Тэгээд томилолтоор их явдаг байсан юм байна тиймээ?
Нямаа -
Хүүхэнд их дуртай.
Буяндэлгэр -
За яахав. Эр хүний л сул тал даа. Та тэгээд аль сургууль төгссөн юм?
Нямаа -
Би Төв аймагт байсан.
Буяндэлгэр -
Төв аймагт арван жилийн сургууль төгссөн үү?
Нямаа -
Аав маань Төв аймагт үлдээгээд явсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд хаашаа ч явах юм мэдэхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд хаяад явсан.
Буяндэлгэр -
Айлд үлдээгээд явсан хэрэг үү?
Нямаа -
Үгүй юунд үлдээсэн. Нөгөөдөх юу билээ? Төмөр замд үлдээх гэсэн чинь төмөр замын хүүхэд биш гээд намайг аваагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд Төв аймагт үлдээсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Айлд үлдээсэн хэрэг үү?
Нямаа -
Айлд үлдээгээгүй байранд ...
Буяндэлгэр -
Байранд ... аа сурагчдын байр гэж байсан уу? Тиймээ?
Нямаа -
Тэнд байдаг. Зуун жил зуу байтугай хэдэн зуун жил насалсан ч ...\уйлав\ ... ээж аавдаа их хайртай хүүхэд \уйлсаар байв\
Буяндэлгэр -
Хүн дандаа тэгж боддог юм байна лээ. Нямаа эгчээ...
Нямаа -
\уйлсаар ...\ Тэгэхдээ би зовоогүй ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
\уйлсаар ...\ Тэгэхдээ бүх хүн адилхан байхаа адилхан байх.
Буяндэлгэр -
Ер нь дандаа тэгж боддог юм байна лээ. Ээжийнхээ ачийг хариулж чадаагүй гэж дандаа тэгж боддог юм байна лээ.
Нямаа -
Тийм үү?
Буяндэлгэр -
Тийм. Би ч гэсэн ээжийгээ 80 гаргаж өөд болгосон тэгээд ач тусын ...
Нямаа -
Зөндөө сайхан байсан байна лээ. Одооны хүүхдүүд ... би бодоод байдаг юм.
Буяндэлгэр -
Та ингэсэн юм байна ш дээ.
Нямаа -
Аа
Буяндэлгэр -
4-р сургуульд 5 жил багшилчихаад тэгээд багшийн дээдэд орсон юм байна ш дээ.
Нямаа -
Тийм Баян-хошуунд оччихоод тэгээд хөгжим бүжигт очоод
Буяндэлгэр -
Багшийн дээдийг төгчихөөд Баянхошуунд очсон юм уу?
Нямаа -
Миний дүү бас төгссөн байхгүй юу. Тэгээд би дүүгээ аваад Өвөрхангай руу явсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Миний дүү эмнэлгийн сургууль төгссөн юм. Хархоринд өгнө гээд тэгээд Лүнчин гээд хүн байсан юм. Их сайн хүн. Тэгээд харин Польш явчихсан хойгуур нь Гучин- Усад хуваариллана гээд тэгээд миний дүү яваад өгсөн. Хархоринд бол болно гэж байсан. Тэгээд миний дүү яваад өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Юм бол угаасаа юу юм байна. Даалуу тоолдог шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Даалуу тоглодог поохуу байдаг юм. Түүнийг би яс мэддэг л болчихсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Гэхдээ хүн бол тэгж болдоггүй л байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хүний ертөнц бол их ариухан байх ёстой. Гэхдээ хүний ертөнцийн ариун ёсыг хүн өөрөө эвддэг. Нээрээ шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ертөнцийн хүмүүс бүгд л адилхан. Хар ч бай. Улаан ч бай. Шар ч бай. Цагаан ч бай цус нь яг адилхан өтлөхдөө үс нь адилхан цагаардаг л байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Та тэгээд багшийн дээдийг төгсөөд.... хөгжим бүжигт ирээд
Нямаа -
Цэрэндорж гэж байсан юм.
Буяндэлгэр -
Захирал нь байсан.
Нямаа -
Тийм тэр тэгсэн юм намайг. Түүн шиг сайн хүнийг би мэддэггүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би юманд их итгэл муутай болчихсон. Яагаад гэвэл Амгалан намайг авна гэчихээд өөр хүн авчихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа нөгөө зураач Амгалан багш уу?
Нямаа -
Аа тийм муухай хүн ш дээ. Ёстой муухай хүн
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би тэгээд бодчихгүй юу. За Амгалан намайг тэр сургуульдаа авах нь дээ гээд бодчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн чинь аваачаад өөр хүн авчихсан байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр хүнийг хүн татсан юмуу яасан юм мэдэхгүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
За яахав, яахав гээд би их хэнэггүй ш дээ. Тэр үед их хэнэггүй байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд яасан юм. Эхлээд намайг яасан байхгүй юу. Баянхошууны сургуульд хичээлийн шинэ жил бүр тулаад ирсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тулгаад ирсэн чинь надад октябрийн раойнд сургууль байна гэсэн байхгүй юу. Өөр газар сургууль алга гэсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд октябрийн раойнд очсон чинь та хаана очих бэ? гэнэ ээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
9-р сургууль байна. 12-р сургууль байна. Бас нэг сургууль байна гэсэн байхгүй юу. Тэгэхээр нь хамгийн сүүлд байгаа сургуулийг авъя гэсэн юм. Тэгсэн чинь тэр нь байшингаа ч бариагүй тийм сургууль байсан.
Буяндэлгэр -
Тэр нь аль сургууль юм.
Нямаа -
67-р сургууль тэгээд 67-рсургууль очсон чинь байшин ч баригдаагүй юу ч юу байхгүй. Одоо бол 67-р сургууль их сайн сургууль л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд очсон чинь яаж энэ сургууль ирэв дээ гэж бодогдож байлаа. Наваан гээд Өмнөговийн нэг багш захирал нь байсан юм. Тэгээд очсон чинь нөгөө хэд чинь шороо шавхаанд дарагдаад би шороо шавхаанд их дургүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Бас жаахан хотын амьдралд байсан болохоор...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Наваан багш чи тамга тэмдэг хийнэ үү? гэж байна. Би 67-р сургуулийн тамга тэмдэг хийсэн хүн ш дээ.
Буяндэлгэр -
Хнн. Та тийм гарын уртай сийлбэр мийлбэр хийдэг байсан хэрэг үү?
Нямаа -
Би бас жаахан юмтай ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд би хийгээд гэхдээ би түүнийгээ хэлээгүй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хийгээд батлуулаад тэгээд би боддог юм. Би бүтэн сар явсан байхгүй юу. Тэр сургуулийн тамга, тэмдэг, патент гэдэг юмуу даа. Одоогоор бол бүх юмын хөөцөлдсөн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд би тэр сургуульд сэтгэлтэй байгаагүй ээ. Ер нь яагаад гэхээр тэнд дэндүү их ажил...
Буяндэлгэр -
Замбраагүй байсан гэсэн үг үү?
Нямаа -
Замбраагүй биш сайхан хэрнээ надад тохирохгүй байсан.
Буяндэлгэр -
Юугаараа тохирохгүй байсан гэж?
Нямаа -
Сэтгэхүй
Буяндэлгэр -
Сэтгэхүйгээрээ?
Нямаа -
Тийм сэтгэхүй оюун санаа, хүн ч бас сэтгэхүй оюун санааны далай байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тийм юм бол байсан. Тэгээд яахав тэгээд...
Буяндэлгэр -
Тэндээсээ хаачсан бэ?
Нямаа -
Тэндээсээ яахав дээ. Цэрэндорж, Оюун гэдэг ажилчин авгай Чой. Лувсанжавын авгай Япон руу явсан юмуу даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэнгүүт энэ Цэрэндорж чинь намайг хаа явсан газраа авч байдаг байхгүй юу. Цэрэндорж гээд их сайхан хүн байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм би мэднэ мэднэ. Хөгжим бүжгийн захирал байсан. Захирал их олон жил хийсэн.
Нямаа -
Олон жил хийсэн. Их сайн хүн байдаг юм.
Тийм аль нутаг юм түүнийг нь сайн яагаагүй. Их сайн хүн уг нь их сайн хүн. Гэхдээ би сайн хүн гэж нэг их ярьдаггүй юм. Бид хоёр бид хоёр чинь 3 цаг хэрэлдэж байж салдаг юм. Тэгээд би боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би захирал махирал гэж айхгүй ш дээ. Дургүй хүрвэл хүүхдүүдээ өмөөрөөд хаячихдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тийм л багш ш дээ. Одоо багш нарыг хахууль махууль гэж яриад байх юм. Би ерөөсөө аваагүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Та хөгжим бүжгийн дунд сургуульд хэдэн жил багшилсан бэ?
Нямаа -
17 жил багшилсан.
Буяндэлгэр -
Тэндээсээ тэтгэвэрт гарсан уу?
Нямаа -
Тийм түрүүнд нь 7 жил ажиллаад сүүлд нь 10 жил ажилласан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Бас Цэрэндорж авч ирсэн байхгүй юу. Нэг ангийн нэг хачин эгч тэр намайг ёстой үхүүлэх шахсан даа. Морин хуурын ангийн гэхдээ одоо тэд их сайн явдаг юм гэсэн. Тэд нарт очиж нэг агсам тавимаар санагддаг юм. .. хэн чинь миний тэр Оюуны дараачийн анги ш дээ.
Буяндэлгэр -
UBS телевизийн захирал Балхжав
Нямаа -
Одоо аягүй муухай хөгшин болчихсон байна лээ.
Буяндэлгэр -
Юуны анги төгссөн биз дээ.
Нямаа -
Морин хуурын анги...
Буяндэлгэр -
Морин хуурын анги
Нямаа -
Дэндүү цовоо, дэндүү зальтай хүүхэд байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Та хичээл зааж байсан уу?
Нямаа -
Тэр ангидаа би нэг ч хичээл зааж байгаагүй. Тэр ангидаа
Буяндэлгэр -
Багшийн дээдийн ямар анги төгссөн бэ?. Хэл утга зохиолын анги төгссөн үү?
Нямаа -
Тийм
Буяндэлгэр -
Аа та зүгээр л анги даасан багш байсан уу?
Нямаа -
Би их олон анги дааж байсан. Гэхдээ би анги даасан ангийнхаа хүүхдүүдэд их хайртай.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэднийхээ төлөө нүглийг ч үйлдэнэ. Буяныг ч үйлдэнэ.
Буяндэлгэр -
Сайхан сайхан дурсамжууд их байгаа даа. Та түүнээсээ ярь даа.
Нямаа -
Аа
Буяндэлгэр -
Дурсамжаасаа яриач
Нямаа -
Яагаад гэвэл миний хөнгөн хүнсний техникумын 9 жил их сайхан. Яагаад 9 жил сайхан гэж хөдөөний хүүхдүүд...
Буяндэлгэр -
Та есөн жил багшилсан юмуу та?
Нямаа -
Есөн жил багшлаад гурван анги төгсгөсөн байхгүй юу. Би түүн шиг сайхан юм үзээгүй.
Буяндэлгэр -
За
Нямаа -
Яагаад гэвэл тэд их ариухан хүүхдүүд байдаг юм. Нэг нь одоо хүртэл хүнтэй суугаагүй. Би бас заримдаа хачин зан гаргачихдаг юм шиг байгаа юм. Яагаад гэвэл тэд нарыгаа хамгаалах гээд.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хамгаалах гэсэн маань буруутаад байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр хүүхэд ямар гоё хүүхэд байсан гээч. Би хоёр анги төгсгөөд тэгээд ардчилал үүссэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би тэнд 10 жил багшилсан юм чинь яасан юм л даа. Санал хүсэлт авсан юм. Одоо яахав явна явахгүй гэсэн тэгсэн чинь Чулуунхүү гээд нэг багш байсан юм. Нэг их олон хүүхэдтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд би бодсон байхгүй юу. Нөгөө хэдэн багш нар надад бас талтай. Намайг үлдээсэн юм. Гэхдээ би дотроо бодсон юм. Энэ хүүхэн бол олон хүүхэдтэй. Би бол ажилгүй байсан ч болоод явчихна. Тэгээд хажууны хүнсний ТМС-д очсон байхгүй юу. хүнсний ТМС-д Базар гээд нэг сайхан залуу дээр очоод танай сургуульд 1 жил байж болох уу гээд гуйсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн чинь тэр залуу та ямар хичээл заадаг юм гээд яахав дээ Монгол бичиг л намайг аварсан байхгүй юу. Би Монгол бичиг заадаг юмаа. Монгол бичиг мэднэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Оо манайд багшил гээд шууд авчихлаа. Нөгөө хүн чинь...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ерөөсөө оронгуут шууд ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би ерөөсөө тэр миний хөдөлмөрийн дэвтэр нэг оны зайгүй ингээд явдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Харин их сайн шүү минийх. Ерөөсөө зайгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Ерөөсөө тасраагүй юм байна тиймээ?
Нямаа -
Тасраагүй. Ерөөсөө тасраагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яахав би хүний сэтгэлийг татдаг юмуу яадаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би ерөөсөө худал ярьдаггүй. Хүний сэтгэлийг татдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд намайг авчихаж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд л би чинь очоод л Чулуун ээжийн үед. Тэр хүн их баярласан. Тэгэхдээ худлаа ярьсан юмуу би чамд аягүй их баярласан гээд байсан. Дахиж утсаар ч яриагүй. Тэгээд би боддог юм. Тэнд Гантөмөр гээд Нэргүй хүүхэн байдаг ш дээ. Нэргүй хүүхнийг чи мэдэх үү?
Буяндэлгэр -
Мэдэхгүй.
Нямаа -
Их сайхан эдийн засагч хүүхэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр надыг бас сайн гэдэг юм.
Буяндэлгэр -
Тэр үед хичээл заахад хэцүү байсан уу?
Нямаа -
Хичээл заахад ерөөсөө хэцүү байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хүүхэд надад их сайн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хичээл заахад хэцүү гэдэг бол багшийн л ур чадвар байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хичээл заахад хэцүү гэж ер юм байдаггүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хичээлийг бол яаж ч зааж болно.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Энэ чинь ингээд ургуулан бодох байхгүй юу. Цэцэг шиг байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Цэцэг яаж навчилдаг чи харна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Зуун мод яаж дэлгэрдэг ... ер нь тэгээд ургамал, цэцэг бүх юм адил байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэхдээ хүн бол ингэж боддог байхгүй юу. Юм бүгдийг хэцүү гээд боддог. Хэцүүгийн цаана хэцүүгүй байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Чи бас мэднэ. Бүх хүн мэднэ. Ер нь хэцүү юм байдаггүй юм. Хэцүүг өөрөө үүсгэдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хэцүүг өөрөө үүсгээд өөрөө бүрдүүлдэг байхгүй юу. Хэцүү хэцүү байна гээд ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хэцүү байдаггүй л байхгүй юу. Миний хүүхдүүд ерөөсөө хэцүү байгаагүй.
Буяндэлгэр -
Та тэгээд тэр Хүнсний ТМС-д техник мэргэжлийн сургуульд Монгол бичиг заасан уу? Та?
Нямаа -
Монгол бичиг заасан. Гадаадын уран зохиол заасан. Уран зохиол заасан бүгдийг заасан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Бүр ёс суртахуун хүртэл заасан.
Буяндэлгэр -
Аа ха. Хүүхдүүд Монгол бичиг хэр хурдан сурах вэ?
Нямаа -
Хүүхэд сурдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Монгол бичгийн хүүхдүүд гарсан ш дээ. Надаас ... тэгээд миний тэнд Хүнсний ТМС-д байсан мөртлөө миний юмаар явчихсан хүүхдүүд бий ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Монгол бичиг надад их хэцүү юм шиг санагддаг юм.
Нямаа -
Төвд Монгол бичиг хоёр яг адилхан байдаг. Хэцүү биш байхгүй юу. Хамгийн амархан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би чамд заавал чи дорхноо 7-хон хоногт сурна.
Буяндэлгэр -
Аа ха. Хүүхдүүд дуртай байсан уу?
Нямаа -
Дуртай байсан.
Буяндэлгэр -
Хуучин Монгол бичигт дуртай юу?
Нямаа -
Дуртай. Аягүй дуртай. Хүмүн бичиг.
Буяндэлгэр -
Уул нь их гоё бичиг ш дээ.
Нямаа -
Гэзэг байна. Гэдэс байна. Тэрийг нь ургуулдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би чамд заах юм бол чи дорхноо сурна. Чи чинь дотоод сэтгэхүйтэй хүн дорхноо сурна.
Буяндэлгэр -
Тэгээд юу юу хүүхдүүд хуучин Монгол бичиг заалгаад тэрийгээрээ ном зохиол уншиж чадах уу?
Нямаа -
Чадна.
Буяндэлгэр -
Уншдаг байсан уу? Тэр үед?
Нямаа -
Уншилгүй яадаг юм.
Буяндэлгэр -
Ямар ямар ном уншдаг байсан бэ?
Нямаа -
Субашид, Оюунтүлхүүр бүх юм уншдаг байсан миний үед. Тэгээд тэд нар надад баяр хүргэж байсан. Одоо миний шавь нар их сайн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Барагцаалбал хүүхдүүд хэд хоногт сурах вэ?
Нямаа -
7 хоногт.
Буяндэлгэр -
Сурна гэж үү? 7 хоног дотор уншиж бичиж чадна гэж үү?
Нямаа -
Тийм. Уншиж бичих нь биш ээ. 7 хоногт ерөнхий рамын заана.
Буяндэлгэр -
Тэгээд уншиж бичиж сурахын тулд ямар хугацаа хэрэгтэй вэ?
Нямаа -
Уншиж бичиж бичих бол мэдэхгүй ээ. Бичихийг бол би мэднэ.
Буяндэлгэр -
Хэцүү тиймээ?
Нямаа -
Тийм. Тангадын Галсан ч бичихгүй. Хэн ч бичихгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хэн ч бичихгүй. Ренчин Бямбаев ч бичихгүй. Бичнэ гэдэг бол агуу их эрдэм байдаг байхгүй юу. Уншиж болно.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Мэдэрч болно. Тэгэхдээ энэ юм чинь их урт хугацаа байдаг байхгүй юу. Би бол Төвд бичгийг бас мэдсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ерөөсөө хүн суръя гэвэл сурдаг.
Буяндэлгэр -
Тэндээсээ та тэгээд хаачсан юм? Тэр Хүнсний ТМС-иасаа?
Нямаа -
Цэрэндорж нэг өдөр утасддаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Энд нэг хэцүү анги байна. ... хаяад явчихлаа. Чи ирэхгүй юу гээд ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд би чинь хөгширчихсөн тэтгэвэрт гарах болчихсон байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд би бодлоо. Тэрнээс надыг Багшийн алдар малдар гээд намайг шагнаад байсан чинь хүүхдүүд алга ташаад байсан чинь тэгээд би бодсон юм. Тэгээд би Хөгжим бүжигт ирлээ. Яагаад гэвэл энд бол хөгжмийн аягүй их аягүй гоё юм байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хөгжим гэдэг чинь хүн байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хөгжим бүжиг чинь урлаг байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд энд юм хийх гэж бодсон. Яг би чамд хэлье. Бетховен бүх яруу найрагчид хосолмол байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэр бүгдийг би өөрчлөлт хийе гэж бодсон чадаагүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэхдээ байна ш дээ. Хөгжмийн хүн хөгжим бол агуу. Би ер нь хөгжим үүсгэж чаддаггүй. Энэ чинь хүний ертөнцийн аймаар тансаг ертөнц. ....
Буяндэлгэр -
Тэгээд та тэр хэцүү ангийг авсан уу?
Нямаа -
Ёстой намайг алахдаа дөхсөн.
Буяндэлгэр -
Аа ха. Яасан тэд нар?
Нямаа -
Төгсгөхгүй бүгдийн хөөнө л гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ёстой хуга өмөөрч ....
Буяндэлгэр -
Хэцүүдээ яадаг анги байсан юм? Хичээл таслаад байдаг юмуу? Яадаг юм?
Нямаа -
Үгүй, үгүй яахав дээ хүүхдүүд томоогүйтдэг л байхгүй юу. Хэцүү ч анги. Яахав дээ хүүхдүүд нэг томоогүйтдэг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яахав охидууд мохидууд хөөгөөд, архи дарс уугаад бөөлжөөд яадаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр үедээ нэг их том юм шиг боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Архи уугаа л биз дээ. Охинд дурлаа л биз.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Тэрийг хэн хорьдог юм тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн ш дээ.
Буяндэлгэр -
Би дараа ярьж байгаад нэг ирье.
Нямаа -
Нэг их сайхан ярьмаар байна. ... Ертөнцийн Есүс шиг ярьмаар байна. ...
Буяндэлгэр -
Би бас одоо нэг хүнтэй уулзах гээд байгаа юм. \саржигнаад сонсогдохгүй байна\
Нямаа -
Чи хүний сэтгэлийг ойлгоё гэвэл дотоод сэтгэлийг нь \саржигнаад байна\
Буяндэлгэр -
Дараа ирээд тухтай ярина. \ 26 минутаас хойш ярилцлага байхгүй байлаа аппарат ажилласаар байлаа.\
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.