Nyamaa

Basic information
Interviewee ID: 990171
Name: Nyamaa
Parent's name: Norzod
Ovog: Dorig
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, teacher
Belief: Buddhist
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: NAHYam Clerk (see notes)
Father's profession: NAHYam representative (see notes)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
literature
belief
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 04-р сарын 18ны өдөр Н.Нямаа багштай хоёрдахь удаагаа уулзаж байна. Н.Нямаа багшаа та чинь хэдэн жил багшилсан гээд байгаа билээ.
Нямаа -
33
Буяндэлгэр -
Оо тэгэхээр чинь Монголын боловсролын бүх салбарыг сайн мэдэх юм байна шүү дээ.
Нямаа -
Туршилтын туулай гэж хэлсэн ш дээ. \инээв\
Буяндэлгэр -
Тэр туршилтын туулайны талаар яриач?
Нямаа -
1967 онд багшийн сургууль төгсөөд тэгээд 4-р сургуульд очсон. Бага сургууль байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэр бага сургуульд очиход Өлзийбаяр гээд захирал нь ..
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэр захирал нь залуухан бор нөхөр байсан. Тэгээд би танайд томилолттой яваад ирлээ гэсэн чинь өөдөөс анги байхгүй анги байхгүй гээд байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Нэгэнт томилолт аваад ирсэн. Би хэнэггүй явсаар байгаад оройхон томилолт авсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха. Та багшийн дээдийг хэдэн онд төгссөн бэ?
Нямаа -
1976 онд
Буяндэлгэр -
76 онд аа. Тэгээд очсон юм байна шүү дээ тиймээ?
Нямаа -
Үгүй үгүй багшийн сургуулийг
Буяндэлгэр -
Аа багшийн сургуулийг
Нямаа -
Аа багшийн сургуулийг 67 онд
Буяндэлгэр -
Аа 67 онд төгссөн.
Нямаа -
Тэгээд туршилтын анги байна. Түүнийг авбал ав гээд...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Туршилтын ангиас нь хүмүүс зулчихсан юм байна л дээ.
Буяндэлгэр -
Туршилтын анги нь нөгөө ангиасаа ямар ялгаа байх бэ?
Нямаа -
3 жилээр сурч байсан юм.
Буяндэлгэр -
Аа аа ачаалал нь их байсан.
Нямаа -
Ачаалал их байсан. 4 жилийн сургалтыг 3 жил болгосон.
Буяндэлгэр -
Аа за
Нямаа -
Тэгж сургана гэсэн сургалт байсан юм.
Буяндэлгэр -
Аа аа
Нямаа -
Гэхдээ тэр туршилтын анги тустай. Яагаад гэхээр бид нар шалгалт өгч авдаг байсан байхгүй юу. Сайн хүүхдийн түүгээд авлаа гэсэн үг шүү дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
28 хүүхэдтэй. Дашмаа багшийн анги бас 28 хүүхэдтэй. Тэгээд тэр олон ангиас А, Б анги нь туршилтаар бусад нь 4 жилийн ангийн элсэлт байсан. Тэгээд аваад ажилласан л даа. Тэгээд яахав эхлээд жаахан хэцүүхэн залуухан багш болохоор чинь гэхдээ би бас тийм ч их залуухан биш л дээ. 22-той байсан юм чинь.
Буяндэлгэр -
22 хүнийг залуухан гэлгүй яахав. Аа
Нямаа -
Залуухан улсыг бодоход залуухан биш л дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд нөгөө ангийг чинь аваад хичээл хийгээд. Эхлээд бол багшлахад хүнд байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яагаад гэхээр тэр хүүхдүүдэд хичээл ойлгуулах барих заах арга барил бүгдийн мэдсэн ч гэсэн яг очоод заахаар хэцүү. Тэгээд манай ангид Ичинноровын Пүрэвдорж гээд нэг хүү байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Сонин юм ярих уу?
Буяндэлгэр -
Тэг тэг
Нямаа -
Тэр хүү нэг өдөр үлдчихээд суугаад л байх юм.
Буяндэлгэр -
За
Нямаа -
Чи одоо яваач дээ гэсэн чинь чихрээ хэзээ өгөх юм гэнэ ээ.
Буяндэлгэр -
Еэ хөөрхий
Нямаа -
Цэцэрлэгийн хүүхэд байсан учраас чихэр авдаг. Түүнээс ургуулаад би хүүхдүүддээ чихэр авдаг болсон байхгүй юу. Залуу ч байсан. Өөрөө чихрэнд дуртай байсан.
Буяндэлгэр -
Ямар чихэр өгдөг байсан тэр үед?
Нямаа -
Ёстой сайхан чихэр өгдөг байсан. Тэр үед Баавгайтай чихэр энэ тэр гээд ...
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Би тэгээд нэг их дээс тоглоод байсан биш тэгээд дураараа цалин ... байсан юм чинь.
Буяндэлгэр -
Тэр үед цалин хэд байсан бэ? Бага ангийн багш?
Нямаа -
Бага ангийн багшийн цалин 320 байлуу даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дажгүй ээ дажгүй.
Буяндэлгэр -
Мөнгө чанга байсан үе ш дээ.
Нямаа -
Хоёрдугаарт тэр туршилтын анги их сонин. Олон хүүхэд их суувал хүний тоогоор 2 төгрөг нэмдэг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд бас овоо мөнгө авчихдаг.
Буяндэлгэр -
38 сурагч гэдэг чинь 56 төгрөг авчих юм байна ш дээ.
Нямаа -
Үгүй үгүй хүүхдээр биш ард хүн хичээл дээр суухад ...
Буяндэлгэр -
Аа зүйтэй, зүйтэй.
Нямаа -
Сурганы хүмүүс багшийн дээдийн лаборатори сургууль гээд манай хичээлд ирж их сууна л даа. Дандаа хүн ирж сууна.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хүн ирээд сууна. Нөгөө Базар багш энэ тэр ирээд сууна. Загнах үедээ загнана. Зөвлөх үедээ зөвлөнө.
Буяндэлгэр -
Аа хүн суусны тоогоор таны цалин дээр 2 төгрөг нэмэгдэх үү?
Нямаа -
Нэмэгдэнэ.
Буяндэлгэр -
4 хүн суувал 4 төгрөг нэмэгдэнэ.
Нямаа -
Тэр чинь өдөр болгон сууж байгаа юм чинь нэмэгдэж л таараа.
Буяндэлгэр -
Овоо мөнгө болох нь байна ш дээ.
Нямаа -
Овоо төгрөг болно. Юу гэсэн дунд ангийн багшид бараг хүрчихдэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэнд чинь заалаа. Хөгжинөө хөгжинэ. Нөгөө хэдэн хүүхдүүдтэй хөгжсөөр байгаад сүүлдээ эвээ оллоо. Тэгээд Дашмаа багшийн хичээлд би бас сууна. Тэр багш ахмад байсан юм чинь. Бас хүүхдийн арга барил яаж заах вэ? энэ тэрийг харна. Ингэсээр байгаад 1-р ангийг төгсгөсөн юм.
Буяндэлгэр -
Та тэгээд хичээл тарсны дараа хүүхдүүддээ чихэр өгдөг байсан юмуу?
Нямаа -
Бүгдэд нь өгөхгүй. Шагнаж өгнө.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо хичээлдээ сайнд нь өгнө. Тэгэхээр зэрэг тэд нар чинь хичээлдээ их сайжирна.
Буяндэлгэр -
Аа ха. Чихэр авах гээд л ...
Нямаа -
Аа ха. Тэгээд ... Алтанцэцэг гээд одоо хаана явдаг юм мэдэхгүй. Нэг хүүхэд байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр их сонин хүүхэд. Би түүнийг А гээд М заадаг байсан байхгүй юу. Ам гээд ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн чинь Д гээд тогтоогоод болдоггүй ерөөсөө. М үсгийг ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд олс татаад А, Б гээд тоглодог байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд нөгөө М үсгийг чинь Д гээд нүдэнд нь буучихсан. Тархинд нь А, Б гэж олс татсан чинь Ма гэж уншихгүй Аб гэж уншаад Ба гэж уншаад ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Бас их сонин сонин юм гараад ирлээ. Тэгээд маш их бүтэн сар оролдож байж ганцхан тэр үсгэн дээр ш дээ.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
М үсгийг аваачаад Д үсэг гээд ерөөсөө тогтоочихсон. Донхийсон шар охин байсан юм. Гурван Алтанцэцэгтэй байсан нэг Алтанцэцэг нь их зовоосон юмаа намайг. Сурах гэж ... Ихэнх нь сайн хүүхдүүд байсан л даа. Дандаа сэхээтний хүүхдүүд байсан. Сайн хүүхдүүдэд хичээл заах амар аргаа олохоор амар.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд төгсөх болоход 3-р анги төгсөхөд шүү дээ. Манай анги нөгөө ангиасаа сайн байсан. Ний нуугүй хэлэхэд ...
Буяндэлгэр -
Таны заах арга сайн байсан байна шүү дээ.
Нямаа -
Сайн нь юу яахав. Залуу байсан учраас хортой шартай байсан юм байгаа биз.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Надаас бултуулаад Дашмаа багшийн ангид оруулаад байсан байхгүй юу. тэгэхэд би дотроо юм бодож байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ер нь тэр тэгж төгсгөх шалтгаан болсон байх.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд нөгөө ангиа төгсгөсөн чинь Цэвээнжав гээд хичээлийн эрхлэгч солигдоод нэг шар эмэгтэй. Тэгээд тэр шалгасан чинь бүгдээрээ шахуу 100 онц авчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн чинь хоёр гурван алдаатай хүүхдийг дунд гэж тавьж байсан гэсэн. Дүүрэнжаргал нэг нь хэн байлаа даа. Нэг охин байсан.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
Онц авах хүүхэд зөндөө л байсан байх. Нэг алдсан сайн гээд тавьж л байсан. Тэр яахав дээ. Тэгээд тэр анги төгсөөд энэ 2-р сургуульд ирсэн юм. Тэр бага анги байсан юм. Тэгээд дараа нь дахиад туршилтын анги авангуут нийтээрээ 3 жил болох юу гараад ирсэн байхгүй юу. бага ангийг...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дахиад нэгдүгээр анги аваад 2 жил болохын даваан дээр хоёрдугаар ангид орох жил орон даяар 3 жилийн сургалттай болчихсон юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэнгүүт бага ангийн 1000, 1000 багш ажилгүй болохгүй юу.
Буяндэлгэр -
Тэр үед 1-3, 1- 4 ангийн хооронд ямар ямар хичээл заадаг байсан бэ?
Нямаа -
Бүх хичээл заадаг байсан л даа. Бага ангийн багш нар
Буяндэлгэр -
За
Нямаа -
Дуу хөгжим гээд юу ч мэдэхгүй мөртлөө заана.
Буяндэлгэр -
За
Нямаа -
Зураг, хөдөлмөр, газар зүй, тэгээд тоо, монгол хэлээ заана.
Буяндэлгэр -
Аа ха. Биеийн тамир бас заана.
Нямаа -
Биеийн тамирын багшаа хийнэ. Тэр үеийн багш нар бүх хичээл заадаг байсан юм.
Буяндэлгэр -
Олон талын авъяастай.
Нямаа -
Тэнгисболд манай ангид байсан юм.
Буяндэлгэр -
Зураач уу?
Нямаа -
Тийм тэр их сайн сурлагатай байсан. Хоёр Болд байсан. Хоёулаа л сурлага сайтай тийм хүүхдүүд байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Багадаа сайн зурдаг байсан уу?
Нямаа -
Багадаа сайн зурдаг байсан. Би харьцаа муу байна гээд дунд тавьж байсан. Чи яасан толгой томтой хүүхэд зурсан юм толгой нь том байна гээд\инээв\ тэгсэн хэрнээ өөрөө юу ч мэдэхгүй.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Тэр үед юугаа мэдэв гэж дээ. Харьцаа марьцаа гээд жаахан юм мэдэж байсан юм байлгүй дээ. Дуу хөгжим бүр хөгийн ганцхан Маамуу нааш ир манделин дээр тоглодог. До рэ ми па гээд ном харж байгаад заачихдаг.\инээв\
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Болж л байсан юм байлгүй. Хэдэн дуу сургаж л байсан юм. Гэхдээ овоо дажгүй сурчихсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха тэгээд цомхотголд орсон уу?
Нямаа -
Цомхотголд ороогүй. Өөрөө нэг дээр нэгийг нэмээд хоёр гээд цагаан толгой заагаад байх сонирхол байхгүй байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Нэг байрандаа байгаа юм шиг санагдаад...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дүүрэг сургуулиар бэлтгэл хийгээд байдаг байсан байхгүй юу. Юм хум уншаад тэгэнгүүт Лхамсүрэн,Мягмар бид гурав ярьж байгаад бага ангийн гурван багш хоорондоо ярьж байгаад гурвуулаа ер нь сургуульд оръё. Тэгээд гурвуулаа шалгалт өгөөд гурвуулаа тэнцсэн ш дээ.
Буяндэлгэр -
Багшийн дээд үү?
Нямаа -
Аа ха
Буяндэлгэр -
Багшийн дээдийн хэл утга зохиолын анги уу?
Нямаа -
Тийм хэл утга зохиолын анги тэгээд орсон чинь би А ангид хуваарилагдаад нөгөө хоёр маань Б ангид нь хуваарилагдсан. Тэгээд тэр хоёрыгоо дагаад Б-д нь орох гэсэн чинь намайг оруулаагүй. А-д орсон нь зөв болсон байсан. А-д дандаа залуучууд байсан. 10-р анги төгссөн залуу хүүхдүүд байсан. Залуу хүмүүсийн дунд байх бас сайхан юм байна лээ. Тэгээд л багшийн дээдийн ...
Буяндэлгэр -
Багшийн дээдийн тэр үеийн сургалт ямархуу байсан бэ?
Нямаа -
Лекц сайн багш нар ч байсан. Янз янз л байсан даа. Тэгээд муу хэлээд яахав.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Юу ч гэсэн манай Цагаан багш сайн хичээл заадаг байсан. Цагаан багш чинь яахав дээ. Монголын эртний уран зохиол орж байсан юм. Цэнд багш болохоор Түүх судлал тэгээд бас Монголын орчин үеийн уран зохиол орж байсан. Цагаан багш эртний уран зохиол Данзанравжаа энэ тэрийг зааж байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Надмид гээд сайн багш байдаг байсан. Тэр авиа зүй заадаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо энэ Өнөрбаян дэлхий нийтэд нэр төр нь гараад ирсэн. Тэр багш чинь юу зааж байсан гэвэл Үг зүй, задлал тэгээд практик юмнууд зааж байсан. Залуухан багш байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд зөндөө л багш нар бий.
Буяндэлгэр -
Юу юу ордог байсан бэ? Тэр үед?
Нямаа -
Улс төр нийгмийн ухааны хичээл гээд бас их хичээлүүд ордог байсан ш дээ.
Буяндэлгэр -
Коммунист ...
Нямаа -
Коммунист намын түүх, Шинжлэх ухаан- Коммунизмын онол, Эдийн засгийн онол гээд энэ бүх номууд чинь ороод ирдэг. Хамгийн хэцүү юм бие дааж унших номнууд бүр мэргэжлээсээ илүү нийгмийн ухаан түлхүү ордог байсан. Сүүлдээ нийгмийн ухаанд дуртай болчихсон ш дээ.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Ер нь нийгэм рүү орчихоо дөхсөн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
... сүүлд нь дургүйцээд ... дөхсөн. Тэгсэн чинь яахав нэгэнт энэ ангид орчихсон юм чинь гээд явсаар байгаад төгссөн.
Буяндэлгэр -
Тэр үеийн нийгмийн ухааны багш чинь хэн байсан юм?
Нямаа -
Нас бардаг чинь хэн билээ. Нэг настай хүн байсан юм.
Буяндэлгэр -
Дагвадорж уу?
Нямаа -
Бишээ.
Буяндэлгэр -
Рэнцэндорж гээд нийгмийн ухааны ... скетик энэ тэр ордог байсан уу?
Нямаа -
Ордог байсан. Гоо зүй гээд оролгүй яахав. Бүгд орно. Ер нь замбраагүй их юм оруулдаг байсан.
Буяндэлгэр -
Монголын түүх ордог байсан биз дээ.
Нямаа -
Хувьсгалт намын түүх гэдэг юм чинь ёстой сайхан ордог.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Программаар нь шалгалт өгчихдөг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд энэ номнуудыг чинь ихэнхийн уншчихсан.
Буяндэлгэр -
Бараг мэргэжлээсээ илүү нийгэм улс төрийн ухааны юм ордог байна ш дээ.
Нямаа -
Харин тийм ш дээ. Тэр үед чинь 1-р курсд тэгээд баллачихдаг байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
2-р курсын хагасаас эхлээд мэргэжил рүүгээ ордог юм. Тэгээд мэргэжил дотроо гадаадын уран зохиол, дотоодын уран зохиол хэл гээд хэлний талдаа би жаахан....
Буяндэлгэр -
Хэл шинжлэл гээд?
Нямаа -
Аа ха тэгээд тэр нь их адармаатай. Одоо эргээд үзэхэд гайгуу л юм байна лээ л дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тухайн үед яг юу хэлээд байгааг сайн ойлгохгүй байсан юм байна лээ л дээ. Гэхдээ одоо ч гэсэн хэл шинжлэл хоёр хуваагдчихаад их заваараад байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хэл бол би одоо ч гэсэн боддог юм. Хэлний дүрэм бол буруу...
Буяндэлгэр -
Хэл шинжлэлийн үү?
Нямаа -
Аа ха. Яагаад гэвэл яагаад буруу одоо хүртэл хүүхдүүд ойлгохгүй буруу яваад байна гэхээр Энэтхэг Европын хэлийг Алтайн язгуурын хэлтэй хольчихсон байхгүй юу. Би 4-р курсэд курсын ажлаа хийж байсан чинь нэг мэдсэн чинь оройтчихоод уран зохиол авна гэж байтал чинь яг энэ хэл дээр буучихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд хэл дээр буучихсан чинь багшийнхаа буруу талын номыг их уншчихсан.
Буяндэлгэр -
Аа ха. Яг юугаар бичсэн юм та дипломынхаа ажлыг?
Нямаа -
Хэл шинжлэлийн талаар
Буяндэлгэр -
Аа тэгээд шүүмжилтэй хандчихсан.
Нямаа -
Шүүмжлэлтэй хандчихсан. Надмид багш чи чинь ер ямар хачин юм бэ? төгсөх гэж байж гээд аа хичээл нь сайн байсан л даа. Ном нь дээр л ийм юм байсан. Яг нарийн ярих юм бол дүрэм мүрэм чинь зөрчихсөн юм байна лээ ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Та нарт хуучин бичиг орж байсан гэсэн тиймээ?
Нямаа -
Монгол бичиг орж байсан. Хуучин Монгол бичгийг чинь хэдхэн хоног заачихаад шууд уншуулдаг байсан юм чинь.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
Дүрэм ч гайгуу би Монгол бичигт гайгуу байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд яахав Монгол бичиг сурсан маань сайн болсон. Бушуухан төгсөх юмсан гэж бодож байсан. Гэхдээ энэ сургуульдаа 4 жил явсан шүү. Багшийн сургуулийг би 1 жил хагасаар төгссөн ш дээ. Дундаас нь орж..
Буяндэлгэр -
Аа та нээрээ 10 төгссөн гээд орчихсон гэсэн тиймээ?
Нямаа -
10 төгссөн гээд шууд орчихсон. Ажил нь сайн явдаг нэг сайн тал нь өврийн дэвтэр үзчихээд нэг хүн тэгсэн ш дээ. Та дундаа завсаргүй юм хийж явдаг хүн байна гэж ...
Буяндэлгэр -
Аа ха та төгсөөд хаана очив?
Нямаа -
Төгсөөд Баянхошууны 67-р сургуульд 1 жил багшилсан. Орой ирсэн дээ. Хичээлийн шинэ жил эхлээд байхад манай дүү би манай ээжийн 4 хүүхэд сургууль зэрэг төгссөн. Би арай настай нь тэгээд дүү нар маань тэгээд эмэгтэй эмч дүүгээ Өвөрхангайд аваачиж өгөх гээд тэгээд хичээлийн шинэ жил эхэлсэн байхад Баянхошууны сургуульд байшин нь баригдаагүй. 9-р сургууль дээр тэгээд 11 сард дан байшинд орсон. Гэхдээ Баянхошууны хүүхдүүд сайн хөөрхий минь
Буяндэлгэр -
76 онд
Нямаа -
76, 77 онд тэгээд 77, 79 оны хичээлийн жил хөгжим бүжгийн сургуульд тэнд чинь би хэдэн жил багшилсан билээ дээ. Нэлээд хэдэн жил багшилсан.
Буяндэлгэр -
Яаж ирсэн билээ? Таныг авъя гэсэн үү?
Нямаа -
Би л өөрөө гүйж өөрийнхөө төлөө хотын төв гэж тэгээд яахав багш явах гэж байгаа оронд нь хүрээд ир гэсэн тэгээд очсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Цэрэндорж л авсан хөөрхий минь.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэнд байж байгаад Хөнгөн хүнсний техникумд хичээл нь эхэлчихсэн байхад боловсролын хорооны Гомбо гэдэг хүн намайг Хөнгөн хүнсний техникум руу явуулсан.
Буяндэлгэр -
Юу жирийн 10 жилийн сургуульд заах хөгжим бүжгийн коллежид заах ялгаатай юу?
Нямаа -
Хөгжим бүжгийн коллеж амар хүүхэд цөөхөн.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нямаа -
Хоёрдугаарт нот сурсан хүүхдүүдэд хичээл заах тоглом шиг л байдаг байхгүй юу. Тэд нар чинь ой сайтай.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нямаа -
Хичээлээ сайн явуулаад байхад тэд нар ямар ч хичээлээс хоцрохгүй. Харин уйтгартай байвал дургүй байж магадгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Жирийн сургууль маш олон хүүхэдтэй. Би чинь тэр Баянхошуунд 44 хүүхэдтэй байсан.
Буяндэлгэр -
Нэг ангид
Нямаа -
Тийм 22 эрэгтэй. 22 эмэгтэй.
Буяндэлгэр -
Пөөх
Нямаа -
Тэгээд Баянхошууны сургууль шинээр байгууллагдсан болохоор эрэгтэй хүүхдүүд нь хулгайч дээрэмчин ... тийм хүүхдүүд байсан. Би ганц ч тийм үг хэлээгүй. Тэр үгэнд сурчихсан байх гэж бодоод
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Харин тэр хүүхдүүд үгэнд их сайн ордог байсан.
Буяндэлгэр -
Та их зөв харьцдаг байж л дээ.
Нямаа -
Би дотроо бодсон. Муу үг ерөөсөө хэлэхгүй гэж
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Гэхдээ тэр танхай хүүхдүүдийг хааяа нэг гөвөлгүй яахав. \инээв\ хүүхдүүд болохгүй шүү дээ.
Буяндэлгэр -
\инээв\ Аа ха. Хөгжим бүжигт хэдэн жил болсон бэ?
Нямаа -
Хөгжим бүжигт би яг л 17 жил болсон юм шиг байна лээ. Тэндээ хэдэн жил болоод Техникумд очсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Хөгжим бүжигт байхад янз бүрийн дарамт шахалт байсан уу? багшлахад?
Нямаа -
Эхлээд очиход тийм хэцүү байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Сүүлд ардчилалын дараа их эвгүй болчихсон байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Өөр болчихсон байсан.
Буяндэлгэр -
Яасан?
Нямаа -
Нэг анги авсан чинь тэр чинь үндэсний хөгжмийн анги шүү дээ. Хүүхдүүд жаахан эвдэрсэн, сул болчихсон байсан шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Задгай болчихсон. Хүүхдүүд мэргэжлийн хичээлээ яагаад бусад хичээлд сонирхолгүй болчихсон. Ерөнхий юу авах ёстой ш дээ. Хүүхэд чинь...
Буяндэлгэр -
Тийм авах ёстой.
Нямаа -
Дэг ёс хэрэгтэй. Тэгээд хүүхдүүд их хасагдаж байсан.
Буяндэлгэр -
Яагаад тэр үү?
Нямаа -
Мэдэхгүй эцэг эх нь ажилгүй болчихоор зэрэг хөгжим бүжгийнхэн ганган ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би тэгж ойлгодог юм. Тэгэхээр зэрэг тэднийхээ зиндаанд хүрэхгүй хүүхэд бас тэгээд ичдэг юмуу яадаг юм. Гараад явчихдаг. Хасахдаа их сайн байсан ш дээ. Хөгжим бүжгийн коллежийн нэг дутагдалтай тал нь тэр морин хуурын эрчүүдийг хасна гэж айлгасан байхгүй юу.
Буяндэлгэр -
Яалаа гэж?
Нямаа -
Яахав дээ. Архи уулаа гэж зад хэрэлдэж байгаа юм. \инээв\ Мэдээж 4-р курсын оюутнууд баярлаа л биз.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хэрэлдсээр байгаад аваад хоцорсон. Одоо сайн морин хуурчид байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хамгийн сайн хөгжимчин нь харагдахгүй байгаа юм. Хаана яваад байна. Үндэсний хөгжимчид чинь ийшээ тийшээ яваад алга болчихдог юм байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха Гадаадад гараад явчихдаг байх л даа.
Нямаа -
Гараад явчихдаг. Тэгээд дараа нь нэг анги аваад 5-р ангиас нь авдаг байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэтгэвэрт гарсан даа. Эндээс ингээд явсаар байгаад 33 жил, тэгээд цаашаагаа явсан л даа. хөгжим бүжгийн коллеж намайг тэтгэвэрт гарсны дараа нэлээд хэдэн жил ажиллуулсан.
Буяндэлгэр -
Аа ха. Таныг тэтгэвэрт гарсны дараа дуудаж багшлуулсан уу?
Нямаа -
Үгүй зүгээр цагийн багшаар зөндөө багшлуулсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Намайг яв ч гээгүй юм. Би өөрөө ядраад яваад өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха. Хөнгөн хүнсний техникумд ?
Нямаа -
Хөнгөн хүнсний техникумд 11 жил багшлаад наашаа ТМС-д нэг жил гаруй багшлаад тэгээд..
Буяндэлгэр -
Хөнгөн хүнсний техникумд багшлах 10 жилийн сургуульд багшлах ялгаа байна уу?
Нямаа -
Ялгаа бий. Том хүүхдүүд амар үгэнд орох нь сайн, тэгээд ухаалаг болчихсон байдаг ш дээ. Тэгээд голдуу хөдөөний хүүхдүүд байдаг учраас тархи нь цовоо, чих нь зөөлөн...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хотын хүүхэд, хөдөөний хүүхэд зан чанарын хувьд эрс тэс шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм үү? Мэдэгдэх үү?
Нямаа -
Мэдэгдэнэ. Ирэээд л хөдөөний хүүхдүүдийг эвдээд хаячихдаг болохоос биш одоо хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүдийг хотын хүүхдүүд эвдэж хаячихаад өөрсдөө цаана нь зогсоод байх шиг надад санагддаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Нөгөө хэд нь замаа алдаад сурсан ч биш сураагүй ч биш тэгээд завхраад байна уу? даа гэж бодоод байдаг юм. Эцэг эхийнхээ мөнгийг үрэхдээ мэргэжсэн юм шиг байна лээ шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Манай энэ сүүлийн үеийн зээ нар багш нарыг их муу хэлж миний уурыг хүргэдэг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ном шахдаг гэнэ. Номын авч уншихгүй бол яадаг л гэнэ. Их л мөнгө татдаг гэж яриад байх юм байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би олон жил багшлахдаа үгүй яахав набор зэргийн юм өгч байсан.
Буяндэлгэр -
Тэр чинь хүн баярласан сэтгэлээ илэрхийлж өгч байгаа ш дээ. Манайх хахууль гэдгийг буруу ойлгоод байх юм. Би жишээ нь нэг эмчид үзүүллээ. Баярлаж талархлаа гээд нэг чихрийн цуглуулга ч юмуу. 1 кг алим ч юмуу өгч болно шүү дээ. Түүнийг нь хахууль гээд та номонд дуртай юм байна. Би бас номонд дуртай ш дээ. Гадаадаас хүмүүс ирэхдээ контейнер тавилга авч ирдэг байсан бол би ном авч ирдэг байсан. Намайг хавийн хүмүүс эрхийн тэнэг хүүхэд нь контейнер ном авч ирлээ гэж ярьж байсан гэсэн. Ер нь ингэж яриад байдаг ш дээ. Монголчуудын ой ухаан бусдаас ялгаатай гэж та юу гэж боддог бэ?
Нямаа -
Хөдөөний хүүхэд надад бол ёс суртахууны асар их юм өгсөн. Жнь: Данхаа хаашаа нь харуулах уу? Би мэдэхгүй үүд рүүгээ харуулаад цай буцалгаад байсан. Багшаа болохгүй шүү. Буян заяа нь үүд рүүгээ явчихдаг гэсэн үнэн байна лээ. Хочрдугаарт хоол хийчихээд халбагын аваад дүрээд орхиод байдаг энэ чинь бас болохгүй юм байна лээ. Үнэн юм байна лээ.
Буяндэлгэр -
Яадаг юм бол?
Нямаа -
Идээний заяа гомддог.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би хотод өссөн юм чинь мэдэхгүй хоолныхоо халбагыг дүрээд орхичихдог. Өөрсдөө хийж иднэ биз гээд орхичихдог гэх мэт их юм хэлж өгдөг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Би ч гэсэн сайн мэдэхгүй ш дээ. Хотод өссөн юм чинь
Нямаа -
Тэд надад их хэлж өгдөг. Би багшдаа буруу юм байвал хэлж өгөөрөй гэдэг. Их дуртай уралдаад болж бүтэхгүй юмнуудыг хэлж өгдөг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Аягаа хааш нь харуулах уу? Их олон юмыг хүүхдүүд мэддэг юм.
Буяндэлгэр -
Одоо фен-шу гэдэг юм чинь Монголд байсан юм байна.
Нямаа -
Орхигдоод социализм, коммунизм гээд үсэрсээр байгаад гэхдээ бас буруу ч юм биш л дээ. Бид нарыг хөгжүүлсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би тэгээд дотроо боддог юм. Хүүхэд жижигдэхгүй хүнийг сургадаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Жаахан хэрнээ үнэн айхтар хөдөөний хүүхдүүд одоо харин ямар болоод байгаа юм.
Буяндэлгэр -
Та сэтгэлд хоногшсон юмнаасаа ярь даа.
Нямаа -
Оо тэгээд миний хүүхдүүд их сайн. Ер тэгээд багш болсон нь их сайн болсон. Хэрвээ жолооч болсон бол тостой хар жолооч болоод дээд зэргийн архичин болох ч байсан юм билүү.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Хоёрдугаарт жүжигчин байсан бол дон тусах ч байсан юм билүү.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Эргээд зургаа харсан чинь дажгүй хүүхэн байсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Тийм
Нямаа -
Залуудаа мэдэхгүй явсан юм байна лээ. Хуульч болсон бол одооны балиар хууль тогтоомж дотор эргэлдээд алиныхан ч талд орж чадахгүй эргүүтээд байж байх ч байсан юм билүү дээ. Миний аавын зааж өгсөн зам зөв байсан. Хүүхдийн цагаан сэтгэл дээр яв гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр нь намайг бас хүүхэд шиг болгочихсон.
Буяндэлгэр -
Аа ха. Хүүхэдтэй адилхан болохоор хүн их хөгшрөхгүй байхаа тиймээ? Сэтгэл их өөдрөг байдаг байх тиймээ?
Нямаа -
Гоё байдаг юм. Бие өвдөөд очдог байхгүй юу. Өвдөх өдөр бас байна шүү дээ. Тиймээ? Тэгээд тэдэнтэйгээ хамт байж байтал зүгээр болчихдог байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
Энерги байна.
Буяндэлгэр -
Сайхан эерэг энерги байна.
Нямаа -
Гоё ш дээ.
Буяндэлгэр -
Манай боловсролын систем....
Нямаа -
Боловсролын системийн ганц муухай нь багш хүүхэд хоёроор тоглосон.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хаана юу байна бүгдийн дуурайж хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэгчээр Оросын сургалт дуурайж байснаа Оросын сургалт бас муу биш шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Сайн тал бий. Тэгж байснаа Америк энэ бол буруу...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хүний ой ухаан янз бүр тэгвэл тэр хурдан ой тогтоол сайтай хүүхдүүдээ шилж аваад түүнээс биш доороос нь чирэх нь буруу гэж би боддог юм. Нэг ангид байгаа 30 гаруй хүүхэд цөмөөрөө нэг түвшинд сурч болохгүй шүү дээ. Тэр чинь ёстой буруу хүүхдэд муу тавьж болохгүй гэснээс болоод хүүхэд их задгаарсан шүү дээ. Нэг үе тэгсэн шүү дээ.
Буяндэлгэр -
Оо бас тэгсэн юмуу? Хэдэн он бэ?
Нямаа -
Яг л тэр үеэс...
Буяндэлгэр -
Ардчиллын үеэс үү?
Нямаа -
Ардчиллын үеэс хүүхэд дарамталж байна. Муу тавьдаг багш бол их муу багш багшийн эрдэм шавиасаа гэж худлаа дарамталдаг гээд багш нар нь хүн болохоор яахав дээ. Муугаа цөөлсөн юм байгаа биз. Би техникумд очоод 74 муу тавьж л байсан.
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Муу байсан юм чинь муу тавихгүй яадаг юм гээд...
Буяндэлгэр -
Багш нарын хурлаар донгодуулсан уу?
Нямаа -
Би их донгодуулж байсан. 4-р сургуульд 7 удаа донгодуулсан.
Буяндэлгэр -
Яагаад?
Нямаа -
Субботник их таслана. Би цэвэрлэгч биш гээд зөрүүд байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Олон нийтийн ажил их таслана. Тэр үед чинь олон нийтийн ажил тасалсан хүний цалинг хасдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм
Нямаа -
Тэгээд дийлэхгүй болохоороо донгодоод эхлэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Ажлаас хоцрох юм бол цалин мөнгө хасдаг.
Нямаа -
Аа ажлаас бол харин хоцрохгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Субботник хийх, үе үе салхинд гарах, юу юу ч билээ дээ. Аар саар юмыг их тасалдаг.
Буяндэлгэр -
Аа ха. Өглөөний сонин уншлага гээд байсан.
Нямаа -
Оо түүнийг их тасалдаг.
Буяндэлгэр -
Та намын гишүүн үү?
Нямаа -
Биш \инээв\
Буяндэлгэр -
\Инээв\ Тухайн үедээ та их эсэргүүцэгч байсан байна шүү дээ.
Нямаа -
Эсэргүүцэгч юу байхав дээ. Өөрөө кино үзэх их дуртай. Кино үзэхээр явчихаж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Өөрийнхөө дураар байх дуртай.
Нямаа -
Чөлөөтэй байх дуртай.
Буяндэлгэр -
Аа ха чөлөөтэй байх дуртай.
Нямаа -
Одоо тэд нар хурал хийж байлаа гэхэд ном уншаад хурал дээр нь сууж байдаг.
Буяндэлгэр -
Ном унших их дуртай юм байна тиймээ?
Нямаа -
Ном унших их дуртай. Лхамсүрэн багш хөгжим бүжгийн коллежийн тооны багш Лхамсүрэн...
Буяндэлгэр -
Аа тооны багш миний багш байсан ш дээ.
Нямаа -
Хоёулаа ном унших дуртай. Тэр намайг ном уншихаар өнгийгөөд хардаг ямар ном уншдаг бэ? гэхээр гарын дор байдаг эсэн бусын ном уншдаг. \инээв\
Буяндэлгэр -
5-р 10 жилд миний тооны багш байсан ш дээ. Сайхан ч хүүхэн байсан. Нөхөр нь Сүхбаатар гээд түүхийн ухааны доктор их дарамтанд орж явсан ш дээ.
Нямаа -
Тийм их дарамтанд орж явсан юм. Лхамсүрэн багш юм л бол ном уншаад сууж байна. Тэгээд би дотроо боддог байсан юм. Номонд их хорхойтой өдий хүртэл хорхой нь дарагдаагүй хүн байна даа гэж ...
Буяндэлгэр -
Та одоо тухайн үед ямар ном уншиж байсан бэ? Санаанд чинь байна уу?
Нямаа -
Би юу?
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Францын уран зохиол их унших дуртай байсан.
Буяндэлгэр -
Гадаадын сонгодог уран зохиол ч гоё л доо.
Нямаа -
Тийм тэгээд Английн уран зохиол унших дуртай байсан. Францын голдуу уншсан юм байна аа. Франц нь илүү орчуулга ихтэй байсан юмуу Монголд Оросын уран зохиолыг бүр багаасаа уншсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Оросын уран зохиол их орчуулагдаж байсан. Пушкины 150 жилийн ойд зориулсан бүтээлүүд. Гоголийн “Амьгүй албат” манайд орчуулагдсан. Цөмийн нь л үзсэн дээ. Уран зохиолд их дуртай. Түүн дотроос “Сохор хөгжимчин” гэдгийг уншиж уйлж байсан юм.
Буяндэлгэр -
“Сохор хөгжимчин” чинь хэнийх билээ?
Нямаа -
Би бас нэрийн мартчихаж сонгодог зохиолд ордоггүй юмаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Монто Криста гүн чинь сонгодогт ордоггүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Горькийн зохиол надад бас их гоё санагддаг юм.
Буяндэлгэр -
Эхлээд их гарч байсан.
Нямаа -
Тийм хоёрддугаарт Горькийн тэр үлгэр их шигтгээ сайхан хийсэн байдаг.
Буяндэлгэр -
Данка гэж байна уу?
Нямаа -
Горькийн зохиол их сайн сүүлрүүгээ жаахан улс төрд орчихсон юмуу яасан юм хувьсгал тал руугаа орчихсон.
Буяндэлгэр -
Тийм
Нямаа -
Одоо миний уншиж байгаа ном шашны гүн ухааны номнууд байгаа. Ном их уншаад байхаар сүүлдээ нэг иймэрхүү юм гарах гээд байна гэдэг чинь юмуу ойролцоо утгатай болоод ирэхээр зэрэг хаячихдаг юм.
Буяндэлгэр -
Харин тэгдэг юм. Нас ахиад ч юмуу за энэ яваандаа ийм болох юм байна гэдэг ч юмуу гүйлгээд харчихад ойлгомжтой болчихдог юм.
Нямаа -
Ойлгомжтой болчихдог юм. Хоёрдугаарт энд нэг ном байсан юм. Бас алга болчихож “Тэрс үзэлтэн” гээд тэр их сайн ном байсан. Сайн номнууд нь алга болчихоод байх юм.
Буяндэлгэр -
Та Бальзак уншиж байсан уу?
Нямаа -
Уншилгүй яахав. “Шидэт арьс” дандаа мөнгөтэй холбоотой байдаг юм. Бальзакийн зохиол нь
Буяндэлгэр -
Тийм Виктор Гюгогийн “Инээмтгий хүн” байна.
Нямаа -
Түүнийг уншилгүй яахав.
Буяндэлгэр -
Гоё зохиол байсан шүү.
Нямаа -
А. Дюмагийн “Морь унасан толгойгүй хүн” “Цагаан бээлий” ер нь тэгээд мэдэхгүй.
Буяндэлгэр -
Орчуулагдсан номыг бүгдийг нь уншдаг байсан юм шиг байгаа юм.
Нямаа -
Хоёрдугаарт би багшийн дээдэд ороход бүгдийн уншчихсан байсан учраас амар байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Өмнө нь уншчихсан.
Буяндэлгэр -
Урьд нь уншчихсан учраас дахиж унших шаардлага байхгүй.
Нямаа -
Тийм тэгээд өөр юм уншаад нийгмийн ухаан руу давхиж ороод ядахдаа манай ангийн хүүхнүүд кино үзээд сууж байхад нь одоо ийм ийм юм гарна гэдэг байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд гараад ирэхээр нь чи яаж мэдсэн юм гэдэг байхгүй юу. Тэртэй тэргүй үйл явдлаар нь гараад ирдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Ном бол хүнийг нээдэг юм шүү.
Буяндэлгэр -
Нээдэг нээдэг. Сайхан шүү.
Нямаа -
Би одоо хүмүүсийг ном уншихгүй болохоор зэрэг номгүйгээр яаж амьдардаг юм болоо гэж бодоод байдаг юм.
Буяндэлгэр -
Би бас номгүй айлд орчихоороо яаж өдөр хоног нь өнгөрдөг юм болоо гэж боддог байхгүй юу.
Нямаа -
Толстойн “Болд хэрхэн хатаагдсан нь”
Буяндэлгэр -
Би 10-р ангид байхдаа уншиж байсан юм байна.
Нямаа -
Бага байхдаа уншиж байсан учраас тэр шорон моронд орж байгааг сайн ойлгохгүй байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн чинь эмэгтэй хүнийг оролдсон юм байна лээ л дээ. Түүнийг ойлгох гэж их хичээнэ.
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Чи бид хоёр их ойролцоо байсан юм байна. Би 2-р ангид байхдаа уншсан юм.
Буяндэлгэр -
\Инээв\ би 3-р ангид байхдаа уншсан юм.
Нямаа -
Тийм байна. Уншиж сууж байгаад...
Буяндэлгэр -
Цэнхэр хавтастай. Улаанаар биччихсэн.
Нямаа -
Улаанаар биччихсэн. Манайх бас их номтой байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Манай аавын номнууд алга болчихсон юм. Бүгд сонгодог зохиол тэгээд бүгдийн уншаад сайн ойлгохгүй дээгүүр нь тэгс гээд яваад өгсөн. Дараа нь том болсон хойноо уншсан чинь оо тэр хайр дурлал мурлал нь их гоё...
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Сүүлд уншсан чинь өөрийгөө ингэж золиосолдог хүн байдгаа гэж дахин дахин уншаад байхаар их сонин санагддаг юм билээ.
Буяндэлгэр -
Сонгодог зохиолыг уншаад байхаар шинээр нэг юм нээгдээд байдаг тиймээ?
Нямаа -
Аа ха нээгдээд байдаг юм. Тэгээд би хүүхдүүддээ тэгдэг байхгүй юу. Та нар нэг хоёр гурав уншиж өөрийн болгож унш л даа гэж тэгвэл номонд хорхойтой болно. Телевиз бүх юмнаас ном л надад хамгийн гоё сайхан юм шиг санагддаг юм.
Буяндэлгэр -
Аа ха Ном бол ярих юм байхгүй. Сайн номыг юу ч орлохгүй.
Нямаа -
Аа ха Би дотроо бодоод байдаг юм.
Буяндэлгэр -
Дарь эхийн гүм гээд гоё ном байлаа тиймээ?
Нямаа -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Виктор Гюгогийн их гоё ном байсан. Түүнийг их унших дуртай байсан.
Нямаа -
Энэ улсууд дотор чинь сайн ном уншдаг улс байдаг юмаа. Хоёрдугаарт Нэргүйн Гантөмөр гээд багш ном бас их сайн уншдаг юм. Тэр дэлхийн сонгодог зохиолын ихэнхийг нь уншсан юм шиг байдаг юм.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
Нэг үе сайхан байсан. Одоо ч уран зохиолыг мартаж эхлэж байна.
Буяндэлгэр -
Толстойн зохиол сайхан ш дээ.
Нямаа -
Тийм Долгион Дон байна.
Буяндэлгэр -
Оросын уран зохиолууд их гоё ...
Нямаа -
Ер нь тэгээд яруу найрагт илүү дуртай даа. Би бас...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Үргэлжилсэн үгийн зохиол сайхан нь сайхан гэхдээ сүүлийн үед тэгээд яахав ном унших нь бага болчих ...
Буяндэлгэр -
Хамгийн дуртай яруу найрагч хэн бэ?
Нямаа -
Пушкин ...
Буяндэлгэр -
Пушкин уу?
Нямаа -
Тийм.
Буяндэлгэр -
Пушкины Дамдинсүрэн гуайн орчууллагууд гайхамшигтай ш дээ.
Нямаа -
Тийм. Тэгээд Лермантов ороод ...
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Тэгээд дараачийн жижиг жижиг зохиолчид үздэг л дээ.
Буяндэлгэр -
Есенинд дуртай юу та?
Нямаа -
Есениний шүлгээс нэг их уншаагүй. Уг нь гоё шүлэгтэй хүн л дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ахметов энэ тэр ...
Буяндэлгэр -
Ахметов энэ тэр гоё, гоё.
Нямаа -
... уншиж багштайгаа маргалдаж байж сүйд болохоо дөхсөн.
Буяндэлгэр -
Ямар юм дээр маргасан та?
Нямаа -
Мэдэхгүй ээ. Нэг юм дээр маргалдаад ...
Буяндэлгэр -
Хэддүгээр ангид байхдаа?
Нямаа -
1-р курсдээ ...
Буяндэлгэр -
1-р курсдээ?
Нямаа -
Сүүлдээ хичээлээсээ хөөгдөх дөхөөд ...
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
За за яахав, яахав.
Буяндэлгэр -
Тэр чинь гоё юм байна. Та түүнийгээ яриач? \инээв\ Яасан та?
Нямаа -
Үгүй, үгүй. Бэлтгэж бэлтгэж очсон чинь яршиг л байна тань шиг багш үзээгүй гэчихсэн чинь ...
Буяндэлгэр -
Яасан хөрөнгөтний юм уншлаа гэсэн үү?
Нямаа -
Тэгсэн.
Буяндэлгэр -
Тэгсэн.
Нямаа -
Буруу тодорхойлолт хэлсэн. Тэгэхдээ хөрөнгөтний ч гэж дээ. Хүний сэтгэхүйд байсан. Улсууд тэр үед яагаад тэгдэг байсан юм. Заримдаа багш нарт тохирдоггүй байсан.
Буяндэлгэр -
Сонин юм тиймээ?
Нямаа -
Болдыг Болд гээд багш байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Гадаадын уран зохиол зааж байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ганцхан орос хэл мэддэг нь чи юмуу гээд би ч бас жаахан танхай байсан юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо бодоход багш нараа тэгдэг буруу л байж. Дандаа хэлчихдэг юм. Нэг орой загнах гэхээр зэрэг оо больж үз. Ил хэлдэг нь л би байгаа биз. Далд юу гэж хэлдгийг мэдэх үү гэсэн.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Тэгсэн чинь өөрөө тачигнатал хөхрөөд за гар, гар гэсэн.
Буяндэлгэр -
Та тэгээд шүлгэнд их дуртай юм байна тиймээ? Данзанравжаагийн шүлгийг ...
Нямаа -
Данзанравжаад хайртай.
Буяндэлгэр -
Гайхамшигтай.
Нямаа -
Данзанравжаа чинь шашин төр, эд, хайр сэтгэлийг бүгдийн нэг дор цогцлуулж чаддаг л хүн ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр нь надад сайхан санагддаг юм. Ер нь тэгээд манай шашны төлөөлөгч нар шашныг шүүмжилсэн байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нямаа -
Тийм ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Жишээлбэл энэ дээр биччихсэн байна. Мянга түмэн зулыг сахиснаас багшийнхаа өмд гутлыг шүт энэ тэр гэсэн юм зөндөө байдаг ш дээ. Түмэн зул асаалаа ч гэсэн түүний доор хоол унд хувцас хувцаслах биш энэ тэр гээд ... Тэгэхдээ зул хэрэгтэй л дээ. Яахав бэлэгдэл ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би ... хувцасны гайхамшигийг уншчихаад уншсан юмаа бас турших дуртай ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Харин тийм байнаа. Сэтгэлийн үүднээс.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо тэгээд шашны хүн болох нь дээ хүү минь. Тэгэхдээ чадахгүй байна. Бурхны орны хүн учир.
Буяндэлгэр -
Аа ха. Та яаж байгаад бид нарын үеийн хүмүүс чинь ер нь шүтэж биширч чадахгүй байгаа ш дээ.
Нямаа -
Харин би хэлсэн ш дээ. Ингээд модон юм мөргөөд байгаа хүмүүсийг хараад хөхрөөд байсан гэж би чамд хэлсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа тийм.
Нямаа -
Тэгсэн чинь энэ Баатарчулуун бид хоёр нэг одоогоос 6 жилийн өмнө юмуу даа. 2002 онд суудал зэрэгцчихжээ.
Буяндэлгэр -
За
Нямаа -
Тэгэхэд хоёулаа зэрэг өвдөөд ерөөсөө өвддөггүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ханиагаад боож үхчих гээд л ... Тэгсэн чинь манай эмч дүү жаахан зурхай оролдоод байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Бас дуртай л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд би санаанд ч орсонгүй байж байсан чинь та хоёрын суудал нэг болчихож гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд Дамбадаржаалин хийдэд очиж суудлаа салгуулсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн чинь маргааш нь зүгээр болсон байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
76 эм уугаад зүгээр болоогүй юм чинь бид хоёр.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
Тэгэхдээ нэг юм бий.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэнд би нэг ламд загнуулсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яагаад гэвэл би гараа ингээд зогсож байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн чинь өдий нас хүрчихээд шүтлэггүй л гэнэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Юу юу гэнэ вэ? урдаас загнаад л байсан. Нэг эмээ ирээд залбираад л ...
Буяндэлгэр -
Тэр залбираад та гараа унжуулчихсан байна. \инээв\ Тэр чинь одоо хэдэн он вэ?
Нямаа -
2002 он
Буяндэлгэр -
Саяхан байна ш дээ.
Нямаа -
Тэгээд гарсан чинь бид хоёрын суудлыг шатаагаад хоёр тийш хийчихээрэй гэсэн. \инээв\ Тэгээд би яасан муухай юм бэ? Ингэдэг гэдгээ хэлэхгүй яасан юм гэж ... Хэн мэдэх вэ? Чамайг сүм хийдээр яваад ... аялгуун гоё санагдаад байдаг байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Төвд уншлаганы?
Нямаа -
Нэг их гоё. Чи ямар хачин муухай гэдэг чинь тэр ламын зөв байлгүй яахав гээд хоёулаа орж баахан ном уншуулчихаад явсан. Тэгсэн чинь маргааш нь зүгээр болсон. Тэгээд жаахан бас сонин юмаа гэж итгэсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд л итгэл төрөөд тэгээд орхичихсон юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд сүүлд Баатарчулуун чинь баахан далай багшийн номнууд авч ирсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Зураг мураг ...
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Тэгээд Монгол дээр орчуулагдсан ном тэгээд уншсан чинь яахав дээ зүгээр л байсан байхгүй юу. Дахин дахин уншаад байсан чинь их сайхан санагдсан. Тэгээд л Далай багшийн ном олоод бариад авчихдаг байсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгж байсан чинь нэг мэдэхэд орчихсон байсан. Тэгээд орчихсон юм. Тэгээд бурхан багшийн сургаал ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэрийг уншсан чинь бүүр ороод ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд ингээд байж байсан. Нэг өдөр урилга нь дандаа давхцдаг юм чинь. Энэ намын шатсан байрны тэнд байранд зааланд нь энэ шашны Богдын шашны төлөөлөгч нар уулзалттай чи очих уу? гэхээр нь би энэ номыг уншсан учраас бас нэг жаахан татагдаад байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ухаан тас гүйгээд очсон байхгүй юу. Очоод сонсож байсан чинь танай Итгэлт билүү тэгэхэд амьд байсан. Тэр чинь хэдэн он байсан юм. 2003 он байсан.
Буяндэлгэр -
Ямар? Манай радиогийн уу?
Нямаа -
Тийм.
Буяндэлгэр -
Итгэлт нас барчихсан юмуу?
Нямаа -
Нас барчихсан гэсэн биз дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Нямаа -
Тэгж л хэлсэн ш дээ.
Буяндэлгэр -
Оо хөөрхий. Би мэдээгүй ш дээ. Үгүй ш дээ. Баатарчулуун гуай мэдэж байгаа байх.
Нямаа -
Тэгсэн чинь тэр англиар их сүрхий юм байна лээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Тэр сайхан орчуулаад манай их хөлгөн 260 гаруй оронд байдаг. Тийм тийм гээд нэг туранхай итгэлт лам баахан ярив.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
За тэр ч яахав зүгээр тоо баримт юм. За тийм байж гэж бодоод ... Тэгээд тарахын тэнд маргааш нэг Төвд хүн ирж бас лекц уншина. За энэ хүнтэй нь уулзчихсан юм чинь Төвдтэй нь уулзъя гээд ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр манай Нямдорж багш.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хар даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд энэ хүн чинь ёстой нэг энэ хүний ярианд уярчихсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хойт насны тухай ярьсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн чинь нэг таньдаг ч сонин болоод явчихсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яг үнэмшил төрчихсөн юм. Тэгээд үнэмшил төрчихөөд тэгээд энэ их хөлгөн чинь хаана байдаг юм гэсэн чинь харин энд энд чинь харин бүр 1999 онд тэр дээрээс бууж ирсэн юм байлаа ш дээ. Тэгэхэд чинь 2003 оны 9 сарын 28-нд хичээлдээ суусан. Бодинчира Антарик Энэтхэгийн ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
... хэл зааж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэрний дэвтэр бий л дээ. Эхлээд их замбраагүй суралцсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо бол замбраатай.\инээв\ Тэгээд дээр доор нь оруулаад л тэгж байгаад энэ багш дээр тэрийг сурчихаад дараа нь Бодингийн Цэвэг гээд ламиран
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Зааж байгаад дундаас нь явчихсан. Ер нь гурав гурван жил байж байгаад явдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд эхлээд нөгөө хүний сэтгэхүйгээр бодоод Шанхала багшийн юмыг өгөөд явуулчихлаа гэж бодоод байсан чинь үгүй юм байна лээ. Эд нар гурав гурван жил болоод явдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха. Өөрөө хэлбэл та Буддын гүн ухаанд суралцаж байгаа юм байна ш дээ.
Нямаа -
Суралцаж байгаа. Ойлгохыг хичээгээд байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр Хавхын тэр ном сайн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Энэ зүгээр. Гэгээрсэн. Гэхдээ гэгээрч чадахгүй юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха. Гэгээрнэ гэдэг бас амаргүй байхаа.
Нямаа -
Үгүй ядахдаа гэгээрэхгүй гэхэд зөв байхгүй юу.
Буяндэлгэр -
Таны бодлоор та чинь их олон жил боловсролын салбарт ажилласан. Манай одоо явж байгаа социализмын үед бас юу байж тиймээ?
Нямаа -
Төлөвлөгөөтэй. Программтай. Бас нэг зарчимтай байсан. Одоо бол замбраагүй ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дуртай юмаа хийгээд тэгээд хичээл зааж байгаа юмуу? үгүй юмуу? Оюутнууд нь сурч байгаа юмуу? Сураагүй юмуу? Ер нь зааварчилгаа их муутай сургалтууд явагдаад байгаа юм.
Буяндэлгэр -
Одоо юу?
Нямаа -
Тийм юм мэдэгдээд байгаа юм. Хүүхдүүд ирээд асуудаг байхгүй юу. Диплом энэ тэр яаж хамгаалах юм зааж өгдөггүй. Нэг юм өгөөд тавиад шууд оруулчихдаг. Тэгээд овсгоотой хүүхдүүд нь ... ашиглаад өөрийнхөө замыг олчихдог.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ийм олон оюутнууд дотор зарим нь овсгоо муутай байна ш дээ. Тэр нь хаанаас юугаа олж уншихаа мэдэхгүй. Яаж хийхээ мэдэхгүй. Ядахдаа эхлэл, төгсгөл гэдэг ойлголт ч байхгүй улсууд юм байна лээ.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
Тэгээд үе үе ирж асуудаггүй. Төгсөх болохоор эд нарт овоо зөвөлгөөн өгдөг юм би.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Өөрийнхөө ойр орчмынход нь. Тэгэхээр зэрэг хүнд бас нэг хийх арга замын хэлж өгөхгүй бол ...
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Болохгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ядахдаа би бол хүүхдэд хичээл мундаг заадагтаа биш байхаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Сурах арга барилын ...
Буяндэлгэр -
Тэр чинь их гол юм ш дээ.
Нямаа -
Хэлж өгч чаддаг юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Жишээлбэл чиний сурах арга бол багшийн заасан энэ жаахан хэсэг байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Чи өөрөө гэдгийг нэлээд сайн хэлж өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд 2-т бол хүүхдийн энэ хүүхэд муу байгаад арай дээшилсэн бол дүн бол нэг их яадаггүй. Дүн бол хүүхдэд юу биш. Энэ хүүхэд ахиж байгаа юм чинь ахиж байгаагаар нь дүгнэдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Энэ хүүхдэд энэ хүүхэд атаархаж болохгүй гэж хэлдэг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Зарим нь атаархдаг байхгүй юу. Яагаад гэвэл би энэнээс илүү байхад та надад дунд тавьчихлаа гэдэг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Чиний толгой чинь өөр юм чинь.
Буяндэлгэр -
Чи илүү хийж чадна.
Нямаа -
Чи ингэхгүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Багшаа энэ надаас хуулаад ... хүүхдүүд чинь томоогүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Чамаас аваад хийж байгаа нь их юм. Тэгээд болоош дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Чи тэгвэл энэнээс илүү байгаа юм чинь ... тэрнээс биш нэг хүүхдэд дүн тавиад байж болдоггүй л байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэхээр хүүхэд хөгжинө. Заавал. Ямар нооль хүүхэд хөгжинө гэж боддог. Харин тэр хүнийг тэр дээд зиндаанд аваачиж тавих гээд байвал тэр хүүхэд туйлдана.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд миний хамгийн дургүйцээд байгаа юм жижиг хүүхдийг хурдан сургалтаар сэтгэхүйн хөгжилтэй олон хүүхдүүд гараад ирэх вий гэж их айж байгаа. Оюун санаанд хамаагүй их ачаалал өгөөд байвал хүүхэд чинь ачааллаа даахгүй ш дээ. Чи боддоо. Хүн чинь нас насны онцлог байх ёстой ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо энэ 5-6 настай хүүхдийг бол тоглоомын аргаар л сургахгүй бол яг ингээд ширээний ард сургах бол болохгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тоглож байж л сурна. Тоглоом дундаа ойлгоно. Тэр анги зүггүйтвэл зүггүйтэж л байна биз. Нэг багш ярьдаг юм гэлээ. 10 жил хаана билээ? Бага ангийн багш ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр анги хичээл хийж байгаа юмуу? Юу хийж байгаа нь мэдэгддэггүй гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгсэн мөртлөө хүүхдүүд нь маш сайн сураад байдаг гэсэн. Болоош дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хүүхэд л сайн сурч байвал ...
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Заавал ...
Буяндэлгэр -
Ширээний ард суулгах албагүй ш дээ.
Нямаа -
Албагүй ш дээ. Тэр хүүхэд гүйж яваад сурна уу? Яаж яваад сурна. Хүүхэд яаж ч зарим хүүхэд хажуугийнхтайгаа ярьж ойлголцсон байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Зарим нь гөлийтөл чагнаад байсан хэрнээ ойлгодоггүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тэр хүүхдээ мэдэх ёстой юм шиг байгаа юм. Тиймээс хүүхдээ л их гартаа ... бас нэг юм нь багш хүн бол хүүхдэд маш их хайртай байх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
За чи тэг тэрнийгээ ойлгуулж хэлэх хэрэгтэй. Сайн шийтгэх хэрэгтэй. Том хүүхдүүдийг бол өөрийнхөө уурыг хүргэж байгаад сайхан шийтгэдэг байхгүй юу. Бага хүүхэд бол шийтгэж чадахгүй ш дээ. \инээв\ Одоо бодоод байхад зодсон хүүхдүүдээ ... би нэг их загнаж чаддаггүй юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ярьж ярьж байгаад уур хүрээд аваад хаячихдаг.
Буяндэлгэр -
\инээв\ Томоожино биз?
Нямаа -
Томоожихоор барахгүй их сайн болно. Хэд хэд авахуулж байж ээж аавд нь сүүлд нь хэлнэ л дээ. Танай хүүхэд чинь болохгүй ....
Буяндэлгэр -
Жавтий хүртсэн шүү гэх үү?
Нямаа -
Үгүй. ... хүртээнэ шүү л гэдэг юм. Жавтий гэдэг чинь Ухнаа гуайн номон дээр байдаг. Хулсаар, эрхээр их олон юмаар жавтийддаг.
Буяндэлгэр -
Алгадах уу?
Нямаа -
Үгүй ээ. Нэлээд сайн гүвчихнэ.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Боксчин байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
\инээв\ Та тэгвэл сайн боксчин байсан байна ш дээ.
Нямаа -
Сайн боксчин. Угаасаа сайн боксчин.
Буяндэлгэр -
Дүрсгүй хүүхдүүд нээрээ нотой байхаа тиймээ?
Нямаа -
Дүрсгүй хүүхэд гэж монгол хүн хэлдэг. Манай хүүхдийн чих нь хонгондоо байдаг гэдэг үнэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дүрсгүй хүүхдэд мянга үг хэлээд тоохгүй. Яг өөр шиг нь өөрөөр хэлбэл хүүхэд зоддог хүүхдийг зодуурын амсуулахаар мэддэг байхгүй юу. Хүүхэд зоддог хүүхэд байдаг. Тэрийг бол хэд харж байгаад л тэгээд авч үлдэж байгаад за хүн зодох ямар байна. Тэрийг чинь ээж аавд нь хэлнэ ш дээ. Энэ олон хүүхэд зодсон танай хүүхдийг би одоо өөрийн хувийн арга хэмжээ авна. Зөвшөөрөл авахгүй бол болохгүй.
Буяндэлгэр -
Аа ха. Эцэг эх зөвшөөрнө биз?
Нямаа -
Зөвшөөрнө. Өөрсдөө дийлэхгүй байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд нэг авч үлдэж байгаад л тэгээд зодсон хүүхэд нь байвал гэнэт уур хүрэхгүй юу.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Ямар байна гэдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Тэгэхээр яахав дуугүй л байх уу?
Нямаа -
Багшийнхаа өөдөөс яаж зодолдох вэ?
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Тэгээд зайлуул хэд хэд уйлж аваад л дараа нь тэгээд хүн зодохоо больчихдог юм.
Буяндэлгэр -
Та тэгвэл өвөрмөц аргатай байсан байна ш дээ. \инээв\
Нямаа -
Хулгайч хүүхдэд бас дургүй. Хулгайч хүүхэд их нарийн ш дээ.
Буяндэлгэр -
Тийм үү? Яах уу?
Нямаа -
Үзэг мүзгээ хулгай хийчихээр цүнхнийхээ ёроолыг аваачиж ингэж яачихаад дундуур нь хийчихсэн байдаг юм.
Буяндэлгэр -
Цоолоод яах уу?
Нямаа -
Тэгэхдээ би хулгайч хүүхдийг хэлдэггүй ангид нь.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэхээр чинь хулгайч гээд явчихна.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
Хэлэхгүй байхаар хулгай хийхээ больдог юм. Хулгайч гээд зарлачихвал хулгайч болж л таараа л даа.
Буяндэлгэр -
Та бол ганцаарчилж авч уулзаад ?
Нямаа -
Цүнх мүнхийн авч нэгжиж байгаад л ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дарж марж үзэж байгаад л олоод өөрөө авчихна.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэхдээ ер мэдээгүй хүн шиг. Тэгээд нөгөөдөхтэйгээ ярина л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яах вэ? гэхээр жаахан ичдэг л юм. Тэр өдөр болохгүй. Мэдчихнэ хүүхдүүд.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр хүүхэд ч гэсэн гайхсан царайтай л байдаг юм. Багш яачихав даа гэсэн шиг ... бүр нуучихсан юм болов уу гэж боддог.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд яахав мартагнуулж байгаад нэг өдөр ирдэг л байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэх нь зөв байдаг байхгүй юу. Ээж ааваа худлаа ярина. Энэ хүүхдүүд чинь бас их хачин сонин.
Буяндэлгэр -
Аа ха. Юу гэх вэ?
Нямаа -
Даалгавар хийх гэсэн чинь ээж цонхоор үзэг шидчихсэн. Шал худлаа ярина.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Эхлээд үнэмшиж байгаа юм шиг харагддаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгж байгаад л авдаг байхгүй юу. Манай ангид Түвшинбаяр гээд хүү байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд хичээл их таслах дуртай.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тасалж ирчихээд яасан гэхээр аав нас барчихсан. Дахиад тасалсан яасан гэхээр аав нас барчихсан.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Дахиад яасан гэхээр хол хол өдрүүд ш дээ. Аав нас барчихсан.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
3 удаа аав нь үхчихэж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
4 дэх аав гэж баймааргүй юм гэж бодоод нэг өдөр биеийн тамирын хичээл хийгээд Эрдэнэчимэг багш байсан. Хөгжим бүжгийн сургууль 3-р курсэд байсан байхаа. Тэгээд би Түвшинбаяраа яагаад хичээл таслаад байна гэсэн чинь аав нас барсан гэж байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
... Чи ямар олон нас баруулдаг муу ёрын амьтан бэ? Аваад хаясан.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Хүүхдүүд ч хачин болчихсон. Намайг хүүхэд зоддог гэж мэддэггүй юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Багш нар ч мэдэхгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Нөгөө Эрдэнэчимэг багшийн хичээл дээр хүний хичээл дээр нөгөөдөх ч хачин болчихсон. Эцэг нь нас барчихсан байхад зодоод байж болж байгаа юмуу? Чи ямар хүн нас баруулдаг юм. Чи одоо хэдэн настай юм гэсэн чинь дөнгөж 19 настай. Хадам аав чинь нас барж тоглоом хийгээд залуу аав чинь нас барж, өвөө чинь нас барж, одоо хадам өвөө чинь нас барсан уу?
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Аль нь нас барсан юм гэсэн чинь би хүнтэй гэрлээгүй гэнэ. Тэгээд чи яахаараа дөрвөн аавтай болчихдог юм гэсэн чинь багшаа би аманд орсноо хэлчихсэн. Тэгсэн аав нь бүгд аав нь амьд байхгүй юу. Тэгж нас баруулдаг хүүхэд байхгүй юу.\инээв\
Буяндэлгэр -
Тэрнээс хойш тэгж хэлэхээ болио биз дээ?
Нямаа -
Юу гэж хэлж байх вэ?
Буяндэлгэр -
Тэр чинь аягүй билэг дэмбэрэлгүй юм ярьсан байна ш дээ.
Нямаа -
Тийм. 4 аав нь нас барсан. Тэр чинь яадаг юм нас барчихсан гэвэл багш дуугүй байдаг гэсэн бодол толгойд нь орчихсон. Тэгэхдээ тэрийгээ мартчихдаг юмуу? Уул нь худлаа хэлсэн хүн чинь дандаа л аав нас бараад байхгүй юу. Тэгээд би бас боддог байхгүй юу. Эх нь гээд гүйгээд байдаг байхгүй юу. Нэг туранхай хүүхэн. Нэг аав нь түрүүчийнх нь юм болов уу? гэж бодсон. Эцэг гэж хүн явдаггүй юм чинь эцэг нь нас барсан юм байхдаа зайлуул ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд ангийнхандаа эцэг нь нас барчихсан гэнэ. Та нар мөнгө төгрөг цуглуул гэсэн цуглуулахгүй байсан байхгүй юу. Тэгээд би бас нэг хар авсан юм. Хүн нас барсан бол цуглуулж л таараа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Тэгээд л өнгөрсөн юм. Тэгсэн чинь бас хичээл таслах дуртай хүүхэд. Дараа яасан гэхээр 1-р курсэд орсон бас аав нь нас барчихсан. 3-р курсэд орсон чинь бас аав нь нас барчихсан. 3-р курсэд 4 дэх ааваа нас баруулаад ...
Буяндэлгэр -
\инээв\ Баригдаад ...
Нямаа -
Баригдаад. Гэнэт муухай амьтан дандаа нас баруулж байдаг. Ээжийг нь ирэхэд би хэлсэн. Танай хүүхдийг зодчихсон. Аав нь нас барсан гэлүү? гэсэн чинь юу ярьж байгаа юм. Яасан муу ёрын амьтан бэ?
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Тэгж хөгждөг улсууд их байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд би хүүхдүүддээ миний хүүхдүүд чинь овоо ирдэг байсан. Одоо нааш цааш нүүсээр байгаад одоо ирэхээ больчих шив дээ. Тэгэхдээ Хөнгөн Хүнсний Техникумынхан их ирдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Манай Хөгжим бүжгийнхэн жаахан завгүй байдаг байх. Жаахан явж байгаад 2-3 жилийн дараа уулздаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би бол дотроо тэд нар завгүй гэж боддог юм. Уулзвалдвал уулзалдах л байх л даа.
Буяндэлгэр -
Манайх чинь социализмын үед үйлдвэр их олон байлаа ш дээ. Хувьчлал ер нь хэр явагдсан гэж боддог вэ?
Нямаа -
Булхайтай гэдэг нь хүн бүгдэд мэдэгдэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хувьчлал чинь доод тэр яг гардаж ажил хийж байсан хүнд очоогүй. Дээгүүр хүмүүс тэгээд аваад аваад явчихсан юм чинь. Хоёрдугаарт энэ чинь энэ төрийн чинь энэ бодлого надад зарим нэг нь зохицдоггүй юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яагаад гэвэл энэ олон үйлдвэрүүд үйлдвэрийг хувьчилж болно л доо.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хувьд шилжүүлж болно. Тэгэхдээ хүн бүгдэд байгууллагад байсан хүн бүгдэд бас тодорхой хэмжээний хувьцаа хүртэх ёстой байсан юмыг л ингээд баллачихсан. Хоёрдугаарт яахав тэр эдийн засагч халзан Ганболд эд нар ерөөсөө тоохоо байсан ш дээ. Тоглоом юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Улс төрийн тоглоом явагдаад одоо хүртэл явагдаж байгаа гэж ойлгодог юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд одоо яая гэхэв 2 гол 2 нам байна. Энэ хоёр намыг ний нуугүй хэлэхэд хоёулаа бие биентэйгээ хүзүү сээрээрээ тэврэлдсэн. Жаахан үзэл өөр ах дүү хоёр байна л гэж ...
Буяндэлгэр -
\инээв\ Их гоё хэлж байна.
Нямаа -
Хүний нүдэн дээр болохоор хоёулаа хэрэлдээд байдаг юм. Тэгээд элэг, зүрх хоёр нь адилхан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хувааж идвэл хуваагаад идчихдэг. Похойдвол похойдчихдаг. Ерөөсөө тэгээд ганцхан Монголын засгийн газар биш ерөөсөө засгийн газрын энэ улсууд чинь хараад байхад өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр мөнгө олсон тийм үү? Дандаа авилга, хахууль махууль нь байж байдаг хүмүүстэй гэж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд улс эх орон гэхээсээ өмнө төр засаг өөрийнхөө эх орон гэхээсээ өмнө хувийнхаа юмыг тун сайн бэхжүүлж байгаа юм биш үү?
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Харин Монгол хүнийг би доогуур улсуудыг жинхэнэ бор зүрхээрээ мундаг улсууд гэж боддог байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Угаасаа хатуу ширүүн байгальтайгаа зохицсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Улсууд л даа. Баабарын бичлэгт дуртай мөртлөө ганц хоёр юманд нь дургүй. Баабар тэгдэг юм. Хамгийн тэнэгүүд нь Монголдоо үлдсэн гэдэг юм. Би бол хамгийн тэсвэр хатуужилтай, сэтгэлийн хаттай, байгалиа дагасан эрүүл чийрэг нь Монголдоо үлдсэн гэж боддог.
Буяндэлгэр -
Аа ха. Аа ха.
Нямаа -
Тэгвэл гараа чавчихгүй яасан юм. Одоо хүүхдүүдийн ихэнх нь гар ... манайх ер нь тайван ш дээ. Яахав үл бүтэх улсууд дотор нь байлгүй л яахав.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр үл бүтэх хүн ч гэсэн гэгээтэй юм байгаа байлгүй дээ.
Буяндэлгэр -
Манай ард түмэн үнэхээр тэсвэртэй сайхан ард түмэн шүү.
Нямаа -
Хэрэгцээ бол бага ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нямаа -
Илүү дутуу юм сонирхдоггүй. Тийм сайхан улсуудыг аваачаад хачин болгоод байгаа байхгүй юу. Хоргүй сайхан хоол хүнсээ идэж байтал одоо тэгээд худлаа эмийн сан юу өгч байгаа нь мэдэгдэхгүй байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Заримдаа би чинь эмэгтэйгээсээ илүү энийг чинь бодохоор зэрэг хямарчихдаг юм. \инээв\
Буяндэлгэр -
Тийм ш дээ. Нөгөө төрийн төлөө оготно боож үхнэ гэж ...
Нямаа -
Тэгэхдээ би хашгираад яахав дээ. Баасан авгай биш дээ.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Баасан авгай, баадаг авгай.
Буяндэлгэр -
Та санал бодлоо сонинд бичиж баймаар юм байна ш дээ.
Нямаа -
Бичвэл хязгааргүй их юм байна ш дээ. Өөрөө өөрийгөө тайтгаруулж суудаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яахав, яахав. Тэгэхдээ энэ миний бичсэн юманд хүүхдүүд хүмүүжүүлээд байдаг юм шиг байна лээ. Миний юмыг уншчихаад өөрсдөө хүмүүжээд байдаг юм.
Буяндэлгэр -
Болж байна ш дээ. Тиймээ?
Нямаа -
Би харин Баасан , юуны шүдэт хүүрийн үлгэр эднүүсийг хуучин монгол бичгээс орчин цагийн монгол хэлэнд хоёр янзаар хүүхдэд тохируулаад юунд тохируулаад 10-аад үлгэрийг хүүхдийнхээ төрсөн өдрөөр одоо 7-р анги болчихсон.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би уншаад таны энэ юмтай танилцчихлаа гээд надад эргүүлээд өгсөн. Төрсөн өдөр 10 насанд хүргэсэн юм байна лээ. Би эд нартаа тэгж л бэлэг бэлддэг юм. Түүнээс биш эд нарыг бурмаар тэтгэдэггүй юм. За яахав урмаар хааяа нэг тэтгэдэг. Манай дүү энэ өдөр төрсөн ш дээ. 55 жилийн өмнө яваад өгсөн дүү маань
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Чи дандаа сайхан өдөр орж ирэх юм. Тэгээд дотроо бодож суусан юм. Хамгийн эрүүл чийрэг нь хорвоогоос тэгээд яваад өгдөг юм байна шүү дээ. Гэхдээ М. Буяндэлгэр минь яаж ч аргалаад дийлдэггүй юм байна лээ дээ. Тэгээд энэ муу өвгөнтэйгээ суусныгаа жаргал гэж үздэг юм. Хөөрхий манай өвгөн сайн сайн намайг чөлөөтэй уншиж сэтгэхэд минь тусладаг юм. Би ч өөрөө хуурч суугаагүй л дээ. Надтай ханилаж суухад хэцүү шүү. 1-рт би орон гэрийн ажил мэдэхгүй. 2-рт би ном тэврээд хэвтчихдэг хүн шүү дээ гэдгээ хэлсэн. Тэгээд сургачихсан юм чинь ээж аав...
Буяндэлгэр -
Та хоёр адилхан юм байна даа.
Нямаа -
Гэхдээ яахав номын жаргалыг насаараа л эдэлж байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Болоо ш дээ тиймээ? Ном л байвал болоо ш дээ. Би номыг ингэж нугалаж хэрэглэж чаддаггүй өөр юм нь дээр тэмдэглэж авдаг. Одоогийн номны хуудас нь их муу болж...
Буяндэлгэр -
1-рт салж унаад байх юм. 2-рт орчуулгын номны хэллэг нь их муу болсон байна лээ.
Нямаа -
Их модон хэлтэй болсон байна лээ.
Буяндэлгэр -
Модон хэлтэй болсон байна лээ тиймээ? Заримдаа би орчуулгын ном уншиж байгаад Монголоор ингэж хэлдэг билүү гээд бодож уншиж байгаа юм чинь ...
Нямаа -
Монголоор ингэж хэлдэг билүү гэснээс энэ телевизийн хүүхдүүд Монголоор хэлээд байх шиг байгаа юм. Сонсоод байхаар яах аргагүй Монголоор хэлээд байх шиг байгаа юм.\инээв\
Буяндэлгэр -
Тэгсэн хэрнээ ойлгомжгүй байгаа биз. Би бас тэгж боддог юм.
Нямаа -
Нэг их зурагт үзээд байдаггүй л дээ. Ямар нэвтрүүлэг үздэг бэ? гэхээр зэрэг “Би” зураачийн тухай нэвтрүүлэг үздэг. Балхжавын телевизийн тэр хөгжмийн поп дуунууд саллаа барилаа яалаа яалаа ч гэнэ тэр дуунууд сонгууль нураасай багш маань үхээсэй тэр одоо юу дуулаад байгаа юм. Үхэж болно л доо гэхдээ заавал үхүүлж яах гээд байгаа юм. Ямар ч багш шавиа муу яваасай. Ямар эмч өвчтөнгөө үхээсэй. Жолоо бариад явж байгаа хүн хүн дайрна гэж бодохгүй шүү дээ. Би тэгж их боддог юм.
Буяндэлгэр -
Таны бодлоор Нямаа гуай сургалт ямар чиглэлээр явбал зүгээр бэ? Арай хэт их хичээл ороод байна уу?
Нямаа -
Гол хичээл гол биш хичээл гэж байхгүй. Би тэгдэг юм. Монгол хэл тоо хоёр яг гол хичээл биш. Аа тэр хүүхдийг гол хөгжүүлэх хичээл бол хөгжим, зураг, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх хичээл, яаж зурах нь хамаагүй тэр хүүхэд өөрийн бодсон дүрсээ л гаргаж байвал болно. Бид нарыг чинь бас нэг загварт оруулчихсан байсан байхгүй юу. түүнийг би одоо биш Багшийн дээдэд байхад ойлгосон юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ерөөсөө Монгол хүний сэтгэхүй маш сайн байсныг аваачаад ингээд хувцасны загвар шиг юманд оруулчихсан. Тэр буруу байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр социализмын үеийн алдаа байсан юм байна тиймээ? Түүнээс биш сургалт сайн байсан тиймээ? Би сайн байсан гэж боддог юм.
Нямаа -
Сургалт сайн байсан. Зарчимтай багш нар нь ч сайн байсан. Сургая гэсэн бодолтой.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Аа одоо бол сурна уу байна уу хамаагүй.
Буяндэлгэр -
Нэг гэм нь нэг загварт оруулаад дэглэчихдэг тиймээ?
Нямаа -
Дэглэчихдэг. Аа тэр үеийн хүүхдүүд сайн байдаг нь зөв яагаад гэхээр тэр үед хүмүүжлийн ажил их байсан юм. Одоо бол байхгүй. Хичнээн өндөр боловсролтой байгаад хүмүүжилгүй бол араатнаас ялгаагүй шүү дээ. Боловсролтой араатан болж хувирч байгаа юм биш үү?
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би тэгж бодоод байгаа юм. Боловсролтой араатан шинжтэй хүн чинь араатнаас долоон дор шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тийм л байгаа юм. Би энэ төрийн хэд хэдэн хүнд дургүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Нусан пульмёотонд дургүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Төрийг завхаруулсан. \инээв\ Тэгээд би нусан пульмёотонд дургүй. Энэ дээрээ мэнгэтэй хүн байгаа.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Тэр муухай хүн.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
За Элбэгдорж яахав ингэж дээшээ доошоо гүйж байгаад гайгуу болох байх. Гэхдээ зальтай. Муухай амны фигуртай. Мянгуужин гэдэг юм.
Буяндэлгэр -
\инээв\
Нямаа -
Гончигдорж уруулаа унжуулаад нэг юм яриад л байдаг юм. Би ойлгодоггүй юм. Асуудал тэр бол их чухал ярина.
Буяндэлгэр -
Гончигдорж их ойлгомжгүй ярьдаг юм.
Нямаа -
Яах гээд байгаа юм.
Буяндэлгэр -
Хэл бичгийн та ойлгохгүй байхад ард түмэн хэцүү дээ. Их тойруу ярьдаг юм тиймээ?
Нямаа -
Харин яг яах юм бол Баабар бол жин тан ёжтой, ёгтлол ихтэй хааяа нэг халитарчихдаг юмуу даа. Жаахан дургүй хүрмээр юм үе үе хэлчихдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яахав яахав өөрөө гайгуу юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
Энхбаяр хэр ярих вэ?
Нямаа -
Энхбаяр энэ дотор хамгийн соёлтой юм шиг санагддаг ш дээ. Надад ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яагаад гэвэл өөрөө уран зохиол, утга зохиолын юм төгссөн. Тэгээд энэ шашны ном бас төвд хэлтэй юм байна лээ. Англи ...
Буяндэлгэр -
Илүү их юм уншсан юм шиг байгаа юм.
Нямаа -
Их оюунлаг.
Буяндэлгэр -
Оюунлаг илүү уншсан тиймээ?
Нямаа -
Ой сэтгэмж сайтай улсууд чинь байх хэрэгтэй л дээ. Ярих бол нэг өөр ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хүн бол маш гоё ярьж болно. Ярьсныхаа эцэст юу байхав гэдэг л асуудал байгаа ш дээ. Хүн ингээд гоё ярьдаг улсууд зөндөө бий.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо энэ фэн-шугийн Ганбаатар их гоё ярина. Тэр гоё ярьдагаараа хүний толгой эргүүлээд явахгүй худлаа улс төр лүү ороод үйлдвэрчний эвлэл гээд тэр эвлэлийнхээ хүмүүсийг авахгүй ингэж байх хэрэггүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хүн чинь нэг хийж чаддаг юмаа л хийх хэрэгтэй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Чи бол фото эвлүүлгээ хийж байна. Тэрийг л хийх хэрэгтэй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд бас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Бас юм хийгээд байх чинь бас хүний сэтгэхүйд сайн биш гэж хэлдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тийм учраас их олон талын юм хийх хэрэгтэй байгаа юм. Хүн бол агуу л даа. Хүн өөрийгөө таньдаггүй юм шиг байна лээ. Бусдыг сайн таньдаг хэрнээ гагцхүү өөрийгөө таньдаггүй юм байна гэж би ойлгоод явдаг ш дээ.
Буяндэлгэр -
Буддын гүн ухаан чинь тэгээд байгаа ш дээ. Өөрийгөө танин мэдье гээд байгаа ш дээ. Тийм биз дээ?
Нямаа -
Өөрийгөө ерөөсөө таньдаггүй. Гол дайсан бол өөрөө л юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Намайг хэн ч ам руу архи цутгадаггүй. Тэгсэн хэрнээ уучихаад байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр чинь нөгөө хүслийн орон байхдаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би тэгээд өөрийгөө их шуналгүй гэж бодож байсан чинь бас шунал байсан байна лээ. Тэр нь юу гэвэл хүнээс асар их хайр энэрлийн шуналтай юм байна лээ. Тэрийгээ одоо болино гэж бодож байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.\инээв\ Та одоо гүн ухаан буддын гүн ухаанаар их хүмүүжиж байгаа хүн байна ш дээ.
Нямаа -
Нээрээ би тийм юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хүнийг дандаа над руу хараад инээгээд тийм сайхан байх ёстой гэж боддог тийм тэнэг. Хүүхдийн дунд байсаар байгаад тэд байна загнасан ч гэсэн инээсээр байгаад сургачихсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха \инээв\ аргагүй ш дээ. Та их сайхан энерги дотор байсаар байгаад тийм болчихсон байхгүй юу.
Нямаа -
Би ерөөсөө хүнд гомдож чаддаггүй юм. Ямар ч хүнд төрөлхийн тийм.
Буяндэлгэр -
Тэр чинь агуу чанар гэсэн ш дээ. Буддын гүн ухаанд...
Нямаа -
Яагаад ч тэгдэг юм. Хүнийг аягүй их уучилдаг. Миний ганц уучилж чаддаггүй хүн бол худлаа хэлдэг, хулгай хийдэг хүн хоёрыг уучилж чаддаггүй. Хүн зодсон барьсан тийм хүмүүсийг бүгдийн уучилна.
Буяндэлгэр -
Уучилахаар нөгөө хацраа тавьж өгөөд байдаг гэнэ. Би тэгж уншиж байсан юм байна. \инээв\
Нямаа -
Түүнээс илүү өөрийн биеэ тавьж өг гэж байгаа юм чинь...
Буяндэлгэр -
Тийм
Нямаа -
Чиний бие өвдөхөд би биеэ тавьж өгч байна. Хацар тавьж өгөх юу ч биш. Хацар тавиад өгөхөд нэг алгадах биз.
Буяндэлгэр -
Цаад хүн нь их энэрэнгүй юмаа. Би өөрийгөө бас хатуу хүн юмуу гэж боддог байхгүй юу. Буддын гүн ухаан уншаад....
Нямаа -
Хатуу байх нь зөв юм байна. Энэрэнгүй байх буруу юм байна. Хүнийг буруу замаар явуулчихаж магадгүй юм байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яагаад гэхээр тэр олон хүнд хатууд нь хатуу би бас зөөлөн үү? Гэхээр зөөлөн биш юм шиг байгаа юм. Зодоон цохионд бол гарамгай.
Буяндэлгэр -
\Инээв\ Та ер зодоонд....
Нямаа -
Зодоон гарамгай шүү дээ.
Буяндэлгэр -
Зодолдох их дуртай юм байна шүү дээ.
Нямаа -
Би дандаа эрэгтэй хүүхдүүдтэй үерхэж байсан юм чинь.
Буяндэлгэр -
Тийм үү? Гайхалтай. Таны өндөр хэд бэ? их өндөр юм шиг байна.
Нямаа -
Би уг нь 6-р ангид байхдаа 172 байсан юм. Одоо суучихсан байна лээ. Би ичдэг байсан ш дээ. Тийм муухай өндөр гээд....
Буяндэлгэр -
Таны үед 172 өндөрт орно шүү тиймээ?
Нямаа -
Тийм өндөр хүүхдүүд 9, 10 ангид би тэгэхэд 5, 6 ангид байсан. 3-р ангиасаа эхлээд муухай хурдан өссөн. Өндөр биетэй хүүхэд өөрийнхөө биенд эрэмшээд жаахан хүн зодох дуртай. Гэхдээ би хүнийг дуугүй, зүгээр байхад нь зодохгүй. Уур хүргэх юм бол зоддог.
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Дээрэнгүй хүмүүст их дургүй.
Буяндэлгэр -
Их дургүй юм байна тиймээ?
Нямаа -
Ангийн эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд дээрэлхэх юм бол шууд. Би эмэгтэй хүүхэд зодож байгаагүй. Шавь нараа ч зодож байгаагүй. Хөвгүүдийг жаахан балбачихдаг. Хөвгүүдийг тэгэхгүй бол болдоггүй юмаа.
Буяндэлгэр -
Социализмын үед бол сургалт сайн байсан. Гэхдээ хүмүүсийг нэг загварт барьж байсан тиймээ? Чөлөөтөө сэтгэх.....
Нямаа -
Төлөвлөгөөнд уягдаж түүнийг бас би мэдэрсэн ш дээ. Дараачийн ангиа аваад 2-р анги төгсгөөд Багшийн дээдэд орсон гэж би ярьсан ш дээ. 5 жил болоод тэгэхэд тэнд Энхсайхан гээд хүүхэд байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ганбаатар 10-аас тийм сайн хүүхэд байсан юм. Түүн дотроо Энхсайхан арай гарамгай.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ингээд хийгээд ир гэхэр хэдхэн минутын дотор хийгээд ирдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн
Нямаа -
Тэгээд би тэр 10-аад хүүхдэд тусад нь хичээл бэлддэг байсан юм. Өөрсдөд нь аваачаад тараагаад өгчихдөг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгж өгөхгүй бол хүүхдүүдээс түрүүлж хийж ирээд хүүхдүүдэд хичээл заалгуулдаггүй байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Нөгөө нусгайнуудыг нэг талд нь ингээд гурав хуваачихдаг байсан. Тэгээд тэр хүүхэд 2-р ангиасаа 5-р ангид орсон байхгүй юу. 33-р сургуульд тэр хүүхдийг олох юмсан гэж боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр Энхсайханыг нэр нь жаахан өөрчлөгдсөн Чингист тоглосон гээд байдаг юм. Биш юм шиг харагдаад байдаг юм. Би эрэгтэй хүүхдүүдэд чанга, эмэгтэй хүүхдүүдэд зөөлөн байсан даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Харин эмэгтэй хүүхдүүдийг их уйлуулдаг байсан.
Буяндэлгэр -
Яаж уйлуулдаг байв?
Нямаа -
Хэд хэдэн хатуу үг хэлээд уйлаад ирэхээр нь чи ямар усан гүнж юмуу гээд зэмлэж байснаа сүүлдээ гайгуу болдог байсан. Бас хэт хатуу байж болохгүй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэд нар маань сайн явдаг. Уулзана.
Буяндэлгэр -
Одоо социализмын үе шиг нэг хэв загварт барихгүй байгаа ч гэсэн хүүхдүүдийн сэтгэн бодож чадварыг нь хөгжүүлж чадаж байна уу?
Нямаа -
Сайн хүүхдүүдийг чадаж байна. Муу хүүхдүүдийг байранд нь байлгаад улам мангуу болгож байна шүү дээ. Яагаад гэвэл оюун ухааны багтаамж сайтай хүүхдүүд дээшээ явж л таараа ш дээ. Ер нь ой санамжийн гол цэг нь анхаарлын төв ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хуваарилалт, тогтоолт, тийм чадварууд орж ирдэг болохоос биш юу ш дээ хүүхээ юм анхаардаггүй хүн юу ч сурдаггүй. Сэтгэхүй нь ийшээгээ тийшээгээ ном унших хэрэгтэй байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Радио хичнээн сонсоод хөгжүүлэхгүй. Ном л анхаарлыг хөгжүүлдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Номоос хүн дүрслэлийг хардаг байхгүй юу. Дүрс өөрөөр хэлбэл ургуулан бодох чадвар гэх юмуу даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Түүнийг бол бүх номноос олно. Шинжлэх ухааны номноос ч олно. Хүн гол нь гол цөмийн олж байж тойруулж ойлгох ёстой байхгүй юу даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Зарим хүүхдүүд голын олохгүй Гончигдорж шиг тойруулж давхиад байдаг байхгүй юу. Хүн чинь ерөөсөө цөмийн олчихоор зэрэг цааш нь дэлгэрэнгүй болгох уу? Багасгах уу? өөрийн дур ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Мэдрэмж бодол санаа хоёр зөрчилддөг юм шиг надад санагдаад байдаг.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Мэдрэмж далд оюун санаа би яг сайн гаргаж хэлж чадахгүй байна. Хүн гэдэг амьтан чинь нэг бодлын маш гоё амьтан мөртлөө нэг буруу тийшээгээ эргэхээр аймшигтай амьтан болж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Гэхдээ хүн чинь уснаас тогтсон гэдэг нь үнэн байгаа биз. Уснаас нь тасалж бохирдсон хүн хэзээч сайн хүн болохгүй маш хүнд юм шиг байгаа юм. Тийм учраас мэдрэлийн эсүүдийг тэтгэж байдаг гурвалжин хэлбэрээр байж байгаад хоорондоо нийлж дадал зуршилууд үүсдэг гэж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Түүний нэг муу юм нь надад байгаа байхгүй юу. Архи
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
2 зүйл нөлөөлсөн. 1-рт тэтгэвэрт гараад уйтгарлаад ганцаардаад тэгээд үүнийг чинь уугаад мансуурч байхад сайхан байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Та зөвшөөрөх үү? Монгол хүний оюун ухаан бусдаас өөр гэж манайхан их ярьж бичдэг шүү дээ. Түүнийг та юу гэж үздэг бэ?
Нямаа -
Үгүй бүх хүний оюун ухааныг ижил төстэй хөгжүүлсэн хүн л хөгжинө. Түүнээс биш Монгол хүнийх нь илүү гэж тэгж алагчлах юм байхгүй. Генийн хувьд яагаад илүү байгаа юм бэ? гэхээр Монгол хүн олон юманд сатаардаггүй учраас бусдаас илүү байгаа юм.
Буяндэлгэр -
Өөрөөр хэлбэл нэг юмандаа төвлөрч чадаж байна гэсэн үг үү?
Нямаа -
Анхаарлаа төвлөрүүлж чадаж байна. Бусад орны хөгжил нь арай түргэн байна. Дээр нь хүмүүсийн оюун ухаан адилхан ш дээ. Шар ч хүн байна. Хар ч хүн байна. Бүгд л адилхан. Улаан ч бай цагаан арьстан ч бай бүгд адилхан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Уураг тархи нь адилхан. Яваандаа хүний уураг тархи бэртэж болно л доо. Яагаад гэхээр хүний уураг тархи чинь хамгийн эмзэг л юм байгаа юм л даа. Тийм учраас оюуны хомсдолтой хүүхэд мэдэгдэхгүй байгаа ш дээ. Харахад их сэргэлэн цовоо ой ухаан их сайтай юм шиг. Тэд нарыг барьж авах тун амархан. Тэд нар чинь савлаад байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа тэр оюуны хомсдолтой хүүхдүүд үү?
Нямаа -
Аа ха. Зүгээр хөгжүүлээд байвал болчих ч тал бий.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Гол нь ном сайн уншуулаад байвал тэр хомсдолоос гарч чадна. Гэхдээ хомсдолыг хэд хэд хуваах ёстой. Тэр хүүхэд төрөлхийн байвал хоолоо барьж идэж байвал их юм. Уураг тархи нь бэртчихсэн.
Буяндэлгэр -
Аа тэр бага хомсдолтой хүүхэд яаж мэдэгдэх үү?
Нямаа -
Сагсуу золиотой хүүхэд шиг байдаг юм. Гэнэт гэнэт дүрс дүрс гээд л ер нь тогворгүй дээ. Эцэг эхэд нь хэлэхээр зэрэг зөвшөөрөхгүй.
Буяндэлгэр -
Хүлээн зөвшөөрөхгүй?
Нямаа -
Зөвшөөрөхгүй. Сүүлдээ тэр бол маш хэцүү ээж аавдаа ч хэцүү нийгэмдээ ч хэцүү хүн болно.
Буяндэлгэр -
Би бол мэдрэхгүй. Та бол 30 хэдэн жил боловсролын байгууллагад ажилласан болохоор мэдэрч чадна. Оюуны хомсдолтой хүүхэд байна тиймээ?
Нямаа -
Том хүн ч байна. Бид чинь нарийн ярих юм бол сэтгэл зүйч болчихдог байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нямаа -
Тийм олон хүүхэдтэй харьцаж тийм олон хүүхдийн эвийг олно гэдэг чинь амар юм биш.
Буяндэлгэр -
Аа ха тийш дээ.
Нямаа -
Нэг хэсэг нь худалч байхад, нэг хэсэг нь хулгайч байдаг. Нэг хэсэг нь нөхрийнхөө төлөө худлаа хэлдэг байхгүй юу. Тэр бол сайн худалч...
Буяндэлгэр -
\Инээв\ Нөхрөө хамгаалж...
Нямаа -
Аа тэд бол нөхрөө хамгаалж байгаа биш бүр хорлож байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би тэгж хэлдэг юм. Чи ч их сайн юм хийж байна даа. хамгаалаад бай хамгаалаад бай гэж худлаа хэлсэн хүн дор нь баригддаг байхгүй юу. Маргааш нь нөгөө юмаа асуухаар өөрөөр хэлдэг байхгүй юу. Үнэн юм чинь нэг ярьсан хэвээрээ өөрчлөгддөггүй байхгүй юу. Тийм учраас дахин дахин байцаасаар байгаад сэтгэл зүйч болдог байхгүй юу. Худлаа ярьсан хүн чинь өнөөдөр ярьсан юмаа мартчихаад маргааш нь нөгөөдөр нь өөр юм ярьдаг байхгүй юу. Баригдаад явсаар байгаад баригдчихдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Түүнтэй адилхан багш хүн чинь тэвчээртэй ажиллах хэрэгтэй болдог байхгүй юу. шууд хүүхдийг загнаж болохгүй. Би харин тэгдэггүй байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Шууд хүүхдэд тэр нь зөв энэ нь зөв гэж болдоггүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яг зөв юм шиг ярьсан хүүхэд заримдаа буруу байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хатгуур байдаг юм. Буруу гэж бодож байсан хүүхэд зөв байх нь ч байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Багш хүн хүүхэдтэй тэр тусмаа жижиг хүүхэд амархан гомддог шүү дээ. Том хүүхэд арай гайгуу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би жижиг хүүхдүүдтэй ажиллаж байсан. Арай цэцэрлэгийн хүүхэдтэй ажиллаж үзээгүй. Арай гэж дээ ач зээ нартайгаа ажиллаж байгаа юм чинь цэцэрлэг гэсэн үг дээ.
Буяндэлгэр -
Тийм ш дээ.
Нямаа -
Жижиг хүүхдийг дандаа энхрийлээд байх юм бол хүн биш бэлтрэг болно.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Зарим эцэг эхчүүд ялихгүй юм нь дээр хүүхдээ хөөрүүлээд тэр нь хамраа сөхөөд ...
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэр айлын баастай бурхан болчихдог байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхдийг эвдээд хаячихаж байгаа байхгүй юу. Дараа нь тэд нар яаж байна. Эцэг эх нь нас барахаар зэрэг хог дээр гардаг. Ихэнх хогийнхон зарим нь тийм л байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тийм учраас Монголчуудын хэлээд байгаа хайр нь дотроо хал нь гадна гэдэг чинь тэр байхгүй юу. Манай дүү нар намайг ачтан гэдэг байсан юм. Манай ээж аав хоёр чинь ажил ажил гээд гүйгээд явчихдаг байсан юм чинь бие даагаад гарахаар хүн чинь хаячихдаг юм байна. Хүн чинь хойно нь л юм боддог юм байна. Одоо би боддог юм. Хүнтэй суугаад явахаар нь одоо боллоо гээд орхичихдог. Тэр чинь үгүй юм байна лээ. Өөрөө дүүтэй юу?
Буяндэлгэр -
Дүүтэй дүүтэй. Би айлын том нь ш дээ.
Нямаа -
Дүүгээ сайн асар дүү нар чинь нэг биш байна шүү.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Цаад амьдрал нь ямар байна. Өрх тусгаарлаад гарсан гэж бодож болдоггүй юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд ингээд нарийн нарийн юм их боддог юм. \Инээв\
Буяндэлгэр -
Монголын ...
Нямаа -
Монголын эвсэг гэр бүл тэр тал дээр ярьж болно.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дэлхийд харин элэгсэг дотно эвсэг найрсаг амьдардаг гэр бүл бол, хэрэлдэж зодолдож байвч гэр бүлсэг хүмүүс бол Монголчууд..
Буяндэлгэр -
Аа ха. Ах дүүсэг тиймээ?
Нямаа -
Ах дүүсэг амраг садан шиг найз нөхдөд дуртай. Гэр оронд нь ороод ирсэн хүнд дуртай.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Аа харийнхан бол тийм биш. Түүгээрээ их өөр ...
Буяндэлгэр -
Манайхан эцэг эхээ их сайн хардаг.
Нямаа -
Сайн хардаг. Өрх гэр гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулчихаад байна шүү дээ М. Буяндэлгэр минь.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тийм байгаа ш дээ. Аа гэхдээ зарим нь давраад байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Түүнийг ойлгохгүй байна. Даварсан хулгайч нар\ инээв\
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Тэгж болохгүй шүү дээ. Хөөрхий амьтан. Би этгээд хүнд хайртай. Соёлмаа Баабар надад таалагддаг юм.
Буяндэлгэр -
Монголд маш их хувийн сургуулиуд байна.
Нямаа -
Аа ха. Энэ сургуулиуд чанартай чанаргүй янз бүр л байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Хараад л байна. Зарим нь хүний хүүхдийг сургах гэж явж байна. Зарим нь мөнгөний хойноос явж байна. Бүгдийн бас муу хэлж болохгүй. Гэхдээ би хувийн сургуульд хоёр янзын хүүхэд сурч байна гэж үзэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Нэг хэсэг эцэг эх оо ганц хүүхдээ хувийн сургууль өгчихье. Нөгөө хэсэг эцэг эх нь 10 жилд сурч чадаагүй хүүхдээ аваачаад мөнгө өгсөн гээд шаантгалчихдаг юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгэхээр бол буруу ш дээ. Тэнэг хүүхдэд хичнээн мөнгө зараад ч сурахгүй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
10 жилдээ тэр хүүхдүүд дотроо л байж байгаад хүн болно биз.
Буяндэлгэр -
Аа ха. Монголын ирээдүйг яаж харж байна та?
Нямаа -
За бүрхэг хардаг гэхдээ яахав дээ. Эв эеэ сахиад байвал эргээд бас хэдэн жил тэсэх юм байгаа биз.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яг нарийн ярих юм бол Монгол чинь сүйрлийн ирмэг дээр байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Харагдаж байна. Би бол хэд хэдэн сүйрэл байна гэж бодож байна. 1-рт хүний оюун ухаан тархийг маш сайн угааж байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд тархи нь угаагдсан хүүхэд хэн бэ? гэвэл...
Буяндэлгэр -
Буруу бодож байна гэсэн үг үү?
Нямаа -
Тийм буруу бодож байна. Тархийн буруу угаачихсан. Тэд зоосны нүхээр хараад байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Зоос хэрэггүй хүн байхгүй л дээ. Түүгээр л юм бүтнэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Гэхдээ цул зоосны нүхээр харна гэдэг байхгүй л байдаг байхгүй юу. Хэлж чаддаг хийж чаддаг хүн байх ёстой болохоос биш түүнээс биш зүгээр л одоо ийм байна ш дээ. Чи хар л даа. Ченж гэж гарч ирээд эндээс хямд авчихаад тэнд очиж 5 дахин нэмж өгдөг тийм юм байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Оюун ухаан нь угаагдчихаад хүн гэхэд хэцүү болоод байгаа юм даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Би залуу улсуудыг наймаа хийгээд байгаад дургүй ээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Наймаа яахав хийж өнөөдөр хэдэн төгрөг олж болно.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Эрүүл мэнд хэрэгтэй байгаа байхгүй юу. Зоосноос илүү эрүүл гуйлгачин дээр гэдэг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Мэдэхгүй. Мөнгөний төлөө явсаар байгаад биегүй болж байна шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ихэнх нь биегүй болоод үхэж байгаа юм биш үү?
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Архи ууснаар үхдэг бол би аль хэдийн үхнэ.
Буяндэлгэр -
Монголд үйлдвэрлэл хөгжих боломж байгаа болов уу?
Нямаа -
Хувийн жижиг үйлдвэр хөгжих боломж байлгүй яахав.
Буяндэлгэр -
Байгаа юу?
Нямаа -
Харин түүнийг бол дэмжих хэрэгтэй. Тэр чинь сүүлдээ том үйлдвэр болохыг байг гэхгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ур ухаанаас болно. 2-рт Монгол хүн чинь өөрөө их уран юм биш үү? Үнэн
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Түүнийгээ улам хөгжүүлэх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Дархан хүн бурхан ухаантай гэдэг тийм л юм билээ.
Буяндэлгэр -
Манайхныг их залхуу гэдэг худлаа биз?
Нямаа -
Үгүй яахав. Нэг их залхуу биш байхаа. Залхуурагчид болчихоод байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Залхуурагчид бий болгоод байгаа тиймээ?
Нямаа -
Залхуу биш залхуурагчид болгоод хаячихсан байхгүй юу даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд залхуурагчид болчихоороо залхуугаасаа гарч чадахгүй.
Буяндэлгэр -
Хэн залхуурагчид болгочихов?
Нямаа -
Өөр бас байна. Нийгэм байна. Нийгмийн энэ давалгаа чинь нэг хэсэг ажилгүйчүүдийг бий болгочихоор зэрэг хөлөө олоогүй байхгүй юу. Мань мэт нь яахав бор зүрхээрээ зүтгэсээр байгаад дундуураас доогуур гэхдээ бидэнд бол энэ амьдрал болж л байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Паартай байшинд суугаад плантай жорлонд бие засаад болж л байна.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Бид үүнээс цааш ч юу хийхэв. Бид нар яах бэ? Энэ ирээдүй
Буяндэлгэр -
Харин тиймээ энэ ирээдүй.
Нямаа -
Харийг хэт шүтэн бишрэгч нар ядахдаа Азийнхан гэж хэлүүлмээр байна.
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Их олон улс усдаад алга болж байна даа. Саяхан Манж дайчин улс гэж байлаа. Тусгаар улс байж байгаад. Дайтсан улс өөрөө бас устдаг юм биш үү?
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Ер нь тэгээд хүчирхэг байж байгаад мөхдөг тал байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Мэдэхгүй ээ. Ер нь нэг их хүчирхэг болно гэж тэмүүлэх нь зөв юмуу? Хүчирхэгжинэ гэдэг чинь мөхөх шинж юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо ер Орос хүн гэж байдаг юмуу? Би тэгж боддог юм. Шар царайтай сэвхтэй нүүртэй дээр үеийн жинхэнэ Орос хүнийг олно гэвэл их цөөхөн байх.
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Ази царайтай холилдоод намхан хамартай болоод байгаа юм биш үү? Азийнхан ген сайтай юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Одоо энэ Монголжруу төрх Ази төрх Нигер хар төрх хоёр үлдчихээд байгаа юм биш үү?
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Худлаа юу?
Буяндэлгэр -
Түүнийг сайн мэдэхгүй.
Нямаа -
Хүмүүсийн царайг сайн хар. Их сайхан царайлаг улсуудыг ч гэсэн хар сайн хар ерөнхийдөө шингэн бие биедээ уусаад байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Аргагүй л дээ. Дэлхийн хил хязгаар өөр болчихоод байна шүү дээ.
Нямаа -
Алийг нь Хятад хүн гэх юм. Алийг нь Орос хүн гэх юм. Алийг нь Монгол хүн гэх юм. Заримдаа би өөрийгөө толинд харахаар зэрэг би Монгол хүн мөн үү? Биш үү? гэмээр төрх харагдах гээд байдаг юм.
Буяндэлгэр -
Өндөр хүн шүү дээ.
Нямаа -
Туранхай өндөр намайг багад Оросын шонхор гэдэг байсан ш дээ. Би манай ээж юу л бол гэж бодоод байгаа байхгүй юу. \Инээв\
Буяндэлгэр -
\Инээв\
Нямаа -
Гэхдээ Монгол төрх байгаа л даа.
Буяндэлгэр -
Манай хүүхдүүдийг тал талын авъяастай гэж хэлж болох уу? Монгол хүүхдүүдийг?
Нямаа -
Монгол хүүхдүүд Дэлхийн хүүхдүүдийг бодоход .... бүх юмны анхдагч нарыг мэднэ.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Их сайн мэднэ. Ер нь дэлхий ертөнц гэж юу юм. Маш сайн мэднэ. Ер нь их сониуч тийм талдаа.
Буяндэлгэр -
Монгол хүмүүс их сониуч уу?
Нямаа -
Сониуч сонирхчихоод хаячихдаг. Түүнийг нь залхуу гэж нэрлээд байх шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яагаад гэхээр талын салхи шигээ давхиж өсчихөөд оюун санаагаа бас тийм чөлөөт байдалд байлгах гээд байдаг улс байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Энэ бүх хүнд байгаа.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Яг нарийн ярих юм бол бие биедээ захирагдах их дургүй улс шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха Тал нутгийн нүүдэлчин амьдралын чөлөөтэй байх....
Нямаа -
Чөлөөт ертөнц тал дундуур морин дэл дээгүүр давхиж өссөн тэр ген тэр удам байгаа. Тийм учраас суурин амьдралд зохицол муутай.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Тэгээд ингээд түчигнээд байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Энэ их муухай хаалт үүсээд байгаа юм. Ийм сайхан нутагтай байж. Усыг их хайрламаар байна.
Буяндэлгэр -
Ус хэрэгтэй шүү. Ер нь Монголын ирээдүй дажгүй биз дээ?
Нямаа -
Дажгүй байгаасай гээд ерөөгөөд байгаа шүү дээ.
Буяндэлгэр -
\Инээв\ За баярлалаа.
Бичлэг № 03- 3 минут
Нямаа -
Хүн ам 2 сая 500 мянга хүрчээд байна гэсэн. 1921 оны Франц Английн сонинуудад 840,0 болсон гэж бичсэн байсныг бодоход ...
Буяндэлгэр -
Яг 21 онд хувьсгал ялахад 630000 л байсан юм байна лээ ш дээ.
Нямаа -
Би гурван тоо баримт олж харсан.
Буяндэлгэр -
Аа ха
Нямаа -
Нэг нь 630000 билүү 640000 байсан. Нөгөө нь 840000 гэж байсан. Бас нэг нь хэсэг нь сүм хийдэд шавилан суусан. 300 гаруй сүм байсан. Өсөлт маш муу байсан. Тэгээд өвчин маш их газар авсан. Хамуу мамуу улаан тарианы хүүхнүүд их байсан л гэж ярьдаг юм билээ. Одоо харин эрүүлжиж байснаа бас нөгөө ДОХ мох гараад одоо оюутан залуучуудын талаар Түдэвийн сонин дээр бичсэнээр бол 40-өөс доош насны хүмүүсийн дунд бэлгийн замын өвчин их байна гэж бичээд байна шүү дээ. Ийм замбраагүй юм чинь үргүйдэл болгоно.
Буяндэлгэр -
Тийм
Нямаа -
Олон янзын шалтгаан байна. Санаа зовоосон юм их л байна. Тэр бүгдэд санаа зовоод ийм тарган биенээс юм үлдэхгүй байлгүй дээ.
Буяндэлгэр -
\Инээв\ гэхдээ Монголын ирээдүй байна аа тиймээ?
Нямаа -
Цэцэглэл байлгүй яахав. Хүн байсан цагт хөгжил байж л таараа.
Буяндэлгэр -
Монгол улс маань хөгжөөсөй цэцэглээсэй, үр хүүхдүүд нь эрүүл саруул байгаасай гэж боддог юм байгаа биз дээ.
Нямаа -
Оо би ордны гадна очиж ерөөл хайрлаж. Төрийн ордон маань хэрүүлийн буцаргүй байтугай.
Буяндэлгэр -
Тэгж ерөөдөг үү та?
Нямаа -
Ерөөдөг ерөөдөг. Өглөө би үүл сарниах тарни уншсан. Богд ууланд борооны үүл болоод рашаан болж орох болтугай гээд .... \тасрав\
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.