Tungalag


Basic information
Interviewee ID: 990172
Name: Tungalag
Parent's name: Dorjsüren
Ovog: German Dorjsüren
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, film school teacher
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Mongolian language, literature teacher
Father's profession: economist, teacher


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
education / cultural production
work
family
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Сэтгэлгээ нь шал өөр тиймээ? Тэр үед бид нар эрх чөлөө олго тэг ингэ гэж мэдэхгүй ш дээ?

Тунгалаг -

Тэгэхдээ энэ хоёр тэгж байсан. Манай Намдаг гуай энэ тэр хийнэ гэсэн юмаа хийдэг байсан.

Буяндэлгэр -

Яахав хүний суурь зан чанараас болж байгаа юм.

Тунгалаг -

Тэр байтугай Намдаг гуай хөөрхий 8 жил суугаад гарсан. ... гуай 12 жил сууж гарч ирсэн ш дээ.

Буяндэлгэр -

Ямар их удсан юм бэ? Пөөх ...

Тунгалаг -

Энэ хоёр хийсэн хэрэг байхгүй. Хэргээ хүлээхгүй гээд. Тэгээд суллаж байсан байгаа юм л даа. Суллаад гараад ирэнгүүт Гэгээрлийн яамны сургалтын хэлтэсийн даргаар тавьчихсан.\инээв\ Би зөвхөн ааваараа боддог.

Буяндэлгэр -

Хэрэгтэй хүн байхгүй юу.

Тунгалаг -

Тэгээд сургалтын хэлтэсийн дарга байж байтал дахиад 42 онд фашизмыг эсэргүүцэх жагсаалд 6 сарын 9-нд тэрийг ээж их сайн мэдэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Адгийн хүүхэд нь гарчихаад байж байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

40 онд төрсөн. Дөнгөж ой өнгөрөөд байж байсан хүүхэд.

Буяндэлгэр -

Машка ах чинь уу?

Тунгалаг -

Үгүй. Машка ахын дээр нэг хүү байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа бас уу?

Тунгалаг -

Баатархүү. Тэрнийгээ салхинд гаргаад оруулж өгөхдөө фашизмыг эсэргүүцсэн цуглаан болох юм гэнээ талбай дээр тэрэнд ороод ирье. Очиж сонсоё гээд явсан байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аав чинь уу?

Тунгалаг -

Аав:

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгсэн чинь ирдэггүй орой болсон чинь харин нэг хүн орж ирээд Дэрэм гуай таныг гадаа хүн уулъя гэж байна. Доржсүрэн гуай уулзая гэж байна гэхээр ээж хөөрхий сүүлд 94 онд үзэсгэлэн гарснаас хойш ярьж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Би тэгэхэд хүүгээ аваад гарахгүй гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Юу болсон юм болоо? Яасан юм болоо? Гээд сандраад гарсан чинь Хүүгээ сайн өсгөөрөй. Өсгөөрөй гэж хэлээд хоёр талд нь хүн суучихсан машины ард сууж байсан гэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хнн

Тунгалаг -

Тэгээд ээж ухаа алдчихсан гэсэн.

Буяндэлгэр -

Хнн

Тунгалаг -

Хөөрхий амьтан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд айл хунар нь гарч ирээд хүнээ ... хоёр хөгшин нь гарч ирээд хоёр хөгшин байсан гэж байгаа юм тэгэхэд ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Манай хоёр ард нь байсан. Шавар байшинд байсан гэж байгаа юм. Тэгээд уйлаад хөөрхий амьтан. Ээж ч өрөвмөөр байж дээ. Ямарч зовлонд унасан мэдэхгүй. Би бичих тоолондоо нулимс дусна.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Яаж ингээд бид нарыг өдий олон жил амьдарч байхад аав ч гэсэн бид нарыг жаахан байхад энэ тухай ярьдаггүй. Бүр сэтгэлд нь яс зоогдчихсон байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Герман Доржсүрэн гуайн охин мөн үү? Гэхээр бүр нүд орой дээрээ гарч байгаа юм чинь. Юу асууж байгаа юм бэ? гээд ... Яахаар нь Герман гэж байгаа юм. Германд ажилладаг болохоор тэгж байгаа юмуу? Тийм би Доржсүрэнгийн охин гээд Германы нь хаяад хэлж байгаа байхгүй юу. Герман Доржсүрэнгээр нь үргэлж ярих хүүхдүүдээ үлдээх хүсэл байдаг юм. Яагаад гэхээр Герман гэдэг үг л аавын бүх амьдралд нь дагаж сайн муу бүх юм нь бий болсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгэхээр талбай дээрээс бариад аваад явчихсан байх нээ?

Тунгалаг -

Тийм. Цуглаан дээр байхад нь. Тэгээд бас фашизм сурталчилсан гээд тулгаад тэнд бол аав хөөрхий удаагүй юм байна лээ. 6 сард очсон юм чинь өвөл 11 сард гэлүү? 10 сард гэлүү гарчихсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэнд байх хооронд л хүү нь ч нас бараад л хоёр хөгшин ч нас барчихаж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хнн

Тунгалаг -

Тэгээд хүүхэдтэй зулайгийн үнэрлэх хүүхэдтэй болсон хүн чинь ерөөсөө улам улайх дайрдаг байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Үгүй ээ би амьдралтай, эхнэртэй, хүүхэдтэй өөрийн гэсэн амьдралтай хүн юу яриад байгаа юм та нар гээд тэгээд дээлнийхээ одончуу цэмбэ шиг ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Улаан дээлнийхээ дотоод энгэрээс тайрч аваад л тоорцог хийгээд л тэгээд Баярын Доржсүрэн гээд юмыг яаж мэдэх вэ? Үлдэхгүй байж магадгүй гэж бодоод тэгээд 1933 он билүү? Тэр чинь хуучин тооллоор байхгүй юу. Шинэ тооллоор 11 оноос эхлээд 0 гээд тоолдог ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

43 ч билүү? Тэгээд хадаасаар хонин холбоогоор утсын ингэж аваад л оёсон тоорцогийг сүүлд ээж 94 онд л гаргаж өгсөн ш дээ. \

Буяндэлгэр -

Хнн

Тунгалаг -

Тэгээд чив чимээгүй тиймээ? 94 онд чинь 47-г хасахаар хэд вэ? Намайг 47 Машка ах надаас 3 ах 50 хүртэл ээж тэрийг таг нууж байдаг. Тэр тоорцогны тухай тиймээ? Тэгээд гарч ирээд Худалдааны техникумын захиралаар томилогдож байгаа байхгүй юу. \инээв\

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр үеийнх нь шавь нар гээд олон сайхан хүмүүс байдаг байхгүй юу. Бүгд аавыг ярьдаг.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд аа манай Доржсүрэн багш, Доржсүрэн багш одоо энэ Наваан гуай байна ш дээ. Архелогийн ...

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Энэ чинь бүр шүтнэ ш дээ аавыг.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хөдөөнөөс багшийн сургуульд орох гэж ирсэн гэж байгаа юм. Багш л болох гэж л орж ирдэг ш дээ манайхан бол.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгсэн чинь Гэгээрлийн яамны сургалтын хэлтэсийн даргатай уулз гээд хэлсэн юм байна. Хайгаад байсан чинь нэг тийм тагдгар махлаг өтгөн хөмсөгтэй, цагаан, навтар хамартай хүн хүлээж уулзаад хүү аль нутгаас ирсэн гэсэн чинь Наваан гуай чинь аль нутгийнх юм бэ? Тэрийг хэзээ Наваан гуай надад ярьсан гэхээр одоо би олж очиж ярилцлага авъя гэхээр Наваан гуай мартчихсан байхаар гэхээр Наваан гуай мартахгүй ээ мартахгүй ч юу байхав намайг харахаар эвий эвий миний муу Доржсүрэн багшийн зээ \инээв\ Тэгээд миний амьдралдаа дандаа дурсах зүйл юу гэхээр би яваад орсон чинь тэндээс ирсэн. За тэгээд аль сургуульд орох гэж байна гэсэн чинь багшийн сургууль гэсэн. Миний хүү чи багшийн сургуульд орохгүй.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Чи дотуур байртай сургуульд ор. Бараг 1-р 10-н жилд сур гэсэн юмуу?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд 10 жилийн боловсролтой бол.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд чи мэргэжилээ сонгож ав.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгж миний замыг зааж өгсөн багшаа...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Би 10-н жилээ төгсөөд Архелогийн мэргэжил Зөвлөлт Холбоот Улсад явж насныхаа хоолтой золгосон юмаа гэдгийн 94-оны үзэсгэлэнгийн үеэр Ичинноров гуай дээр давхиад орсон чинь тэнд Гэндэн гуайн охин Цэрэндулам гуай сууж байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгсэн хажууд нь нэг хөгшин сууж байсан юм. Тэгсэн чинь Наваан гуай энэ Доржсүрэн ахын охин ш дээ гээд тэгсэн чинь ямар нөгөө Герман Доржсүрэнгийн уу? Гэсэн чинь би аймаар мэдлэгтэй тийм гэж байгаа байхгүй юу.\инээв\ Тэгсэн чинь пий миний багшийн ... гээд намайг барьж авч үнсээд миний багшийн охин юмуу? Үгүй мөн сайхан хүн. Миний амьдралын замыг зааж өгсөн хүн. Одоо хэр баргийн хүн хүнд тэгж зөвлөж өгөхгүй шүү. Би мартдаггүй юм. Доржсүрэн багшийгаа гээд ээж нь сайн уу? Хаана байна танайх ойрхон банкны хажууд ээж байгаа юм чинь. Ээж ойрхон энд ш дээ гэсэн чинь та очиж хуучлаач гээд тэгсэн чинь. Тэрэнтэй ч юу хуучлах вэ? дээ. Тэр чинь шал өөр багшийн сургуулийн бүтээгдэхүү.\инээв\ Өөрөө их том хүн байна ш дээ. Ээжийн дэргэд.

Буяндэлгэр -

\инээв\

Тунгалаг -

Тэгээд би ээжид ирээд ярьсан чинь аа Наваан гээд нэг юм байдаг юм. Шар юм байна уу? Тийм гэсэн чинь аа тийм гээд тэгж байгаа юм. Тэгээд ээж сүүлд... 46 онд ороод Оюутан байхдаа намайг төрүүлээд Машбилэгийг төрүүлж байж их сургууль төгссөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн

Тунгалаг -

Их сургуулийн Монгол хэл-Уран зохиолын анги төгссөн юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд хөөрхий \инээв\ шар хүн байна уу? Гэж байсан юм. Бодвол багшийн сургуулийн бүтээгдэхүүн гэдгээр нь их сургууль төгссөнийг нь мэдэхгүй тэгж бүтээгдэхүүн гэж байлаа таныг гээд тэгсэн чинь тэр бид хоёр юм ярих вэ?дээ. Багшийн сургуулийн бүтээгдэхүүн гэсэн чинь аа нэг шар юм байна уу? Гэж байсан. Одоо бодоход хөөрхий Наваан гуай 10 жил төгсөөд дээд боловсрол эзэмшснээ аавын л ач гэдэг юм байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Тийм хүн олон байгаа л даа.

Тунгалаг -

Одоо цөөрч байнаа. Мөнгөний Чимэд гуай нас барчихсан байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Тунгалаг -

Тийм. Машка ах утасдаад л чад хийчихсэн байна ш дээ гээд \инээв\

Буяндэлгэр -

Их настай биз дээ. Бараг 90 хүрээ биз.

Тунгалаг -

Тийм, тийм. 91-тэй.

Буяндэлгэр -

Тийм байх.

Тунгалаг -

92-тай ч байна уу? Аа ээжтэй чацуу байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

За миний аав чинь багшийн сургуулийн багшаас хичээлийн эрхлэгч багш тоо физик заадаг тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Гадна дараа нь одоо хэлтэсийн дарга байхдаа ингэж хүнд тус болж байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Гэгээрлийн яамны. Дараа нь Худалдааны техникумын захирал байхдаа тэнд маш олон хүнийг худалдааны мэргэжилд сургаж худалдааны нягтлан бодох худалдааны чанар шалгагч тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Худалдааны нярав мэргэжлээр сургахад захирлаар нь ажиллаж байсан байгаа юм. Тэгээд ах хэдийн ярьж байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Худалдааны техникумаа төгсчихөөд шууд 41 онд их сургууль байгуулагдсан гэж үздэг ш дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Их сургуульд ороод төгсчихсөн шавь нар нь эргээд Гэгээрлийн яаманд аавыг удирддаг хүмүүс болоод ирчихсэн гэж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Сонин юм.

Тунгалаг -

Тэгээд ирэхээрээ Доржсүрэн багшаа тэр чинь уул нь номондоо гээд эхэлдэг.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Байсан бололтой юм гэж Машка ах прогноз хийж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Дүгнэлт хийж байгаа байхгүй юу. Тэгэхээрээ аав гэнэт ойлгосон гэж байгаа юм би боловсрол ахиулах ёстой юм байна гэж.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Яагаад гэвэл миний шавь нар дээд боловсролтой болж байгаа юм чинь би зүгээр л дүрслэх урлагийн сургууль төгсөж ирээд л өөрийнхөө чадлаар яасаар өдий зэргийн олон жил сургалтын ажил удирдаж явсан юм чинь гээд аав маань 54 настай их сургуульд орж байсан юм.

Буяндэлгэр -

Хнн. Их зориг шүү.

Тунгалаг -

44 настай билүү?

Буяндэлгэр -

44 байх л даа.

Тунгалаг -

54 он гэдэг чинь. Манай Машка ах 1-р 10-н жилд орж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд их сургуулийн эдийн засгийн ангид орж суралцаад 4 жил болоход өөрийнх нь шавь байсан хүүхдүүд бас оюутан болоод ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Шавь нар нь багш болж орж ирчихээд одоо энэ академийн Содном гуай бас Доржсүрэн багш гэдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Доржсүрэн багшаа гээд заримдаа Доржсүрэн ахаа гээд л байна. Тэгсэн ахаа гэдгийн учир нь болохоор аав нь бас хэлмэгдэж байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хэлмэгдэж байх үед нь аав бас тусалж байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Энэ гудамж нь 3-р хороо гээд одооны үйлдвэрчний төв зөвлөл байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Үүний тэр байр хавьцаа байсан гэж байгаа юм. Тэр хавьцаа нэг хэсэг айлууд байсан. Намсрай, Түдэв гуайнх энэ тэр байсан. Тэгээд Намсрай гуайг баривчлаад аваад явчихлаа гэхээр л Содном ахад тусалдаг. Бид нар ах л гэдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Машка ах ахлаад байхдаа яадаг юм. Гуай гэж байгаа ч гээд тэгдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

... Содном ах их том профессор,эрдэмтэн тийм хүн болчихож байгаа юм чинь. Аавын шавь, ааваар туслуулж байсан амьдралдаа энэ хүн.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд их сургуулийг онц улаан дипломтой төгсчихөөд ... алдар гавъяа хүртээгүй л байхгүй юу даа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Алдар гавъяа хүртээгүй болохоор аавын тухай хүмүүс дурсахгүй л байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхээр би Элдэв байна ш дээ. Жүжигчин. Тэр нэг хөрөг явсан юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Аман хуурт тоглодог.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэрний хөрөг явж байсан чинь та одоо соёлын тэргүүний ажилтан ч байхгүй та одоо Монголын киноны нэлээд тэргүүлэх жүжигчин ийм хүн юу гэж боддог вэ? Алдар гавъяаг гэсэн чинь Хийх ёстой юмаа хийгээд л явж байсан нөхцөлд хүмүүс тэртэй тэргүй дурсдаг л байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Гэхдээ энэ алдар гавъяаг би сүүлийн үед бас сонирхоод байгаа юмаа гэсэн...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгсэн яагаад гээд асуусан чинь хүүхдүүд л хэрэгтэй юмуу даа гэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хэрвээ тэр алдар гавъяа хүүхдүүдэд ахуй амьдралд нь хэрэг болно уу? Гэхээс алдар гавъяа бас түүхэнд хуудсанд үлдэхэд бас хэрэг болдог юм болов уу? Одооны үед бол тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхдээ тэр ард түмний гавъяат олгодог төрийн бус байгууллагын залуу ажиллаж байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Төрийн алдраас илүү ард түмний гавъяатын алдар илүү их олонд үнэлэмжтэй байдаг гэдгийг би хэд хэдэн хүнд өгөөд миний ард түмний гавъяат өгсөн хүмүүс бүгдээрээ төр хүссэн хүсээгүй өгч байна ш дээ гэж ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Одоо Магсаржавд өгөх гээд байгаа юм байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Жүжигчин үү?

Тунгалаг -

Жүжигчин тэр чинь их сайн жүжигчин ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Сэлмэн ... өгөхгүй байсаар байгаад явуулчихлаа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр шиг аав маань алдаргүй л дээ. Донровын Намдаг гуайгаас бусад нь Намдаг гуай Удвал гуай үнэхээр хүнээ үнэлж чаддаг хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Удвал гуай “ Цаг төрийн үймээн” дараа нь үргэлжилсэн олон жүжгэнд нь хоёр дахиж төрийн шагнал өглөө ш дээ. Тэгэхдээ “Цаг төрийн үймээн”-ийг байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Одоо бид нар ойлгохыг хүсэхгүй ш дээ. Одоогийн ороо бусгай цаг “Цаг төрийн үймээн” дээр байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха. Их гоё зохиол ш дээ. Дээр үед уншиж байсан мартчихжээ. Тэгэхдээ гоё зохиол.

Тунгалаг -

Гэтэл Намдаг гуай ямар их соверменый тиймээ? Сонгодогоор бичсэн юм бэ? Батбаяр ах байна ш дээ. Зохиолч манайд байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр чинь ингэж байгаа юм чинь. Намдаг Монголын Шекспир гэж энэ үнэн. Үнэн шүү. Ерөөсөө л Монголын одоо түүхэнд нийгмийн амьдрал ямар байсан юм бэ? Гэдгийг судлая гэж үзвэл Намдагийн зохиолуудыг унш гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр “Хөгшин чоно улисан уу” гэдгийг уншаад ..

Буяндэлгэр -

Тэр Чингис Айхматовоос өмнө бичсэн юмуу?

Тунгалаг -

Чингис Айхматовын нэг зохиолууд байдаг даа. Чонын бэлтрэг суйлаад тэгээд сүйрдэг ш дээ. Би “Хөгшин чоно улисан”-ыг уншаагүй л дээ. Гэхдээ Батбаяр ах хэлж байгаа байхгүй юу. Агуу зохиол.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Та нар одоо уншаад ойлгоно. Бидний тэр 50,60-аад онд бол ойлгодоггүй байлаа. Бид нар тэр нийгэмд байгаа далд үзэгдлийг мэдэрдэггүй байсан байна гэж байгаа юм чинь. Тэр шиг аав,аавын өвөө алсыг хардаг. Би тэгээд хэлж байгаа байхгүй юу. 30-аад оноос 60,70-аад он хүртэл тэргүүлэх сэхээтнүүд байсан гэж. Тэгээд миний аав чинь Германд 6 жил болох хооронд Герман чинь Югославын элчинд хамардаг. Аав Австрихыг хамардаг. Унгарынхыг хамардаг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр ерөөсөө Европын орнуудыг бүгдийг нь хамарч байдаг үйл ажиллагааг л элчин сайд хамт эндээс намын төв хороо, засгийн газраас өгсөн үүрэг даалгавраар л ажил гүйцэтгэж л байсан. Амжилттай гүйцэтгэж байсан учраас л ирээд төлөвлөгөөний комиссын гадаад харилцааны хэлтэсийн дарга байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Ааха

Тунгалаг -

Төлөвлөгөөний комисс гэдгийг байгуулсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Төлөвлөгөөний комисс юу хийдэг юм вэ? гэхэд СЭВ-ийн орнуудын нэгдсэн интеграц гээд тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Тэр бодлогыг хэрэгжүүлдэг.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хэрэгжүүлэх тэр бодлогын Монголоос тэрэнд оролцох Монголд хэрэгтэй болгох бүх юмыг төлөвлөгөөний комиссоор битүүмжилж одоо эд нар хаашаа өгөөд байгаа юм? Сангийн яаманд өгөөд байгаа юмуу? Хаашаа өгөөд байгаа юм. Яам яаманд өгөөд байгаа юмуу? Эдийн засгийн яам гээд бий болох гээд байгаа юмуу?

Буяндэлгэр -

Хөгжлийн яам, эдийн засгийн яам байгуулна гээд л байгаа ш дээ. Байгуулах юмуу?

Тунгалаг -

Яах юм. Сангийн яам л гол яам байгаад байх шиг байгаа юм. Гадаад харилцааны яаманд нэг юм өгчихсөн ш дээ. Худалдаагаа бас өгчихсөн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Тунгалаг -

Тийм. Миний аав худалдааны тийшээ байхдаа гадаад худалдааны яамтай харьцаатай байсан. Соёлын яамтай Сосорбарам гуайтай яамны сайд байсан. Сосорбарам гээд байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд Герман-Монгол хамтарч анхны Алтан Өргөө гэж кино хийж байлаа. Өнгөт кино. Монголын анхны өнгөт кино.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Өнгөт кино ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Доржпалам гуай хийсэн.

Тунгалаг -

Доржпалам гуай хийсэн.

Буяндэлгэр -

Тэгэхэд хэлмэрчээр ажиллаж байсан юм байна тиймээ?

Тунгалаг -

Хэлмэрч, тэр киноны төсөл мөсөл бүх юмын орчуулалцаж өгнө.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Соёлын атташе юм чинь. Аль алинд нь ..

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Бүр эхлээд элчин сайдын яаманд хэлмэрч байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр Алтан Өргөө кино хийж байх тухайгаа өөрөө ярьж байсан уу?

Тунгалаг -

Үгүй.

Буяндэлгэр -

Үгүй юу?

Тунгалаг -

Өрөвдмөөр ш дээ. Ерөөсөө юмаа ярьдаггүй.

Буяндэлгэр -

Бас их айдас хүйдсийн дунд л байна л даа.

Тунгалаг -

Хоёр ч удаа баригдаж юу яасан юм чинь ерөөсөө.

Буяндэлгэр -

Та нарт хал бал болохгүй нь тулд тиймээ?

Тунгалаг -

Ярьдаггүй байж дээ. Энэ чинь ардчиллын эрх чөлөө биз дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Ээж нэг хагас дутуу яриад нүд анилаа хөөрхий. Бид нар ингэж ... би ардчиллын эрх чөлөө гэж бодож байгаа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Би ерөөсөө айдас хүйдэсгүй хэлж байдаг. Хэлснийхээ төлөө ажилгүй хөдөлмөргүй болсон ч гэсэн би айдаггүй.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Яалаа гэж намайг яах юм. Би яагаад бодол саналаа хэлж болдоггүй юм. Өнөөдөр бас СӨХ-ийн дарга нь оршин суугчдаа гараад ирээрэй гээд орилохгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд Тулгаа байж байхаар нь ээж одоохон гээд гараад очсон чинь өөрийнхөө контейнерийг үлдээх гэж оршин суугчдыг дуудаж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн. Тийм муухай ш дээ. Өрөөлийн контейнерийг бол ...

Тунгалаг -

Ач гэж байгаа. Өөрийнхийгөө үлдээж авах гээд байдаг. Үгээ хэлээд л гараад ирсэн. Бүгдийн цэвэрлээд гараад ирлээ ш дээ. Бүхэл бүтэн байрны ариун цэвэр тав тухтай орчин хариуцсан холбооны гүйцэтгэх захирал мөртлөө ямар ч сэтгэл гаргадаггүй. Тэрэнд нь дургүй хүрээд байгаа юм. Яагаад болдоггүй юм. Сайхан сэтгэл гаргаж ажиллаад зүтгэвэл хүмүүс зүтгээд байгаа хүнд өөрийн эрхгүй тусалдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Зүтгэлгүй болохоор муу хэлээд гарах ч үгүй, хуралдаа ч орохгүй хурал хоёр дахиж хойшлогдож байгаа. Би нэг зарлал гаргая гээд өчигдөр комьютерт шивчихсэн байгаа өнөөдөр гарганаа.

Буяндэлгэр -

\инээв\. Юу юу. Аав чинь тэр Алтан Өргөө кино хийж байхад Германд байсан юм байна тиймээ?

Тунгалаг -

Герман байсан.

Буяндэлгэр -

Тэгээд тэр киноны тухай ерөөсөө юм ярьж байгаагүй юу? Тэгж байсан. Ингэж байсан гэж?

Тунгалаг -

Үгүй.

Буяндэлгэр -

Доржпалам гуайн тухай ерөөсөө юм ярьж байгаагүй юу?

Тунгалаг -

Үгүй.

Буяндэлгэр -

Дурсамж энэ тэр бичиж үлдээгээгүй юу?

Тунгалаг -

Үгүй. Зургууд л байгаа байх.

Буяндэлгэр -

Аа ха. Хэдэн онд өөд боллоо?

Тунгалаг -

Аав уу?

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

72 онд.

Буяндэлгэр -

72 онд очиж байснаа санаад байгаа юм.

Тунгалаг -

Мягмарсүрэн та хэд очиж байсан. Энэ хараа Мөрдорж гуай. Гаваа гуайтай ...

Буяндэлгэр -

Алтан Өргөөгийн хөгжмийн зохиолч ш дээ.

Тунгалаг -

Мөрдорж гуай хөгжмийн зохиолч ...

Буяндэлгэр -

Аа Гаваа гуай зураач нь байсан юм байна. Эд нарыг канондох хэрэгтэй байнаа. Комьютерт оруулах хэрэгтэй байна. За энийг чинь авъя. Тэмдэглэчихье.

Тунгалаг -

Надаа сулаар байгаа.

Буяндэлгэр -

Өгчихөөч. Өшөө зураг байна уу?

Тунгалаг -

Харин хайя найз нь за. Аавын чинь 52 онд билүү Монголд Шилэн хүн билүү үзэсгэлэн анагаахын үзэсгэлэн байгуулагдаж байсан байх.

Буяндэлгэр -

Би бүдэг бадаг санаж байна.

Тунгалаг -

Тийм.

Буяндэлгэр -

Бид нар жаахан байсан.

Тунгалаг -

Тэр үзэсгэлэн дээр ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Эхнийх нь зураг. Энэ байна. Тэр ирсэн Германууд.

Буяндэлгэр -

Би бүдэг бадаг санаж байна. Чамайг хэлэхээр... Энэ хэн бэ?

Тунгалаг -

Туяагийн аав ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү? Их үзсэн хүн байх юм.

Эхлээд хэдэн онд баригдсан гэнээ?

Тунгалаг -

30 оны 10 сарын 26-нд.

Буяндэлгэр -

За

Тунгалаг -

Аав 30 онд ирээд багшийн сургуульд ирээд багшлаад хичээлийн эрхлэгч болоод 8 жил гаран болсны дараа тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд 40 оны 4 сарын 11-нд суллагджээ. Тэгэхээр хэдэн жил вэ?

Буяндэлгэр -

2 жил. 2 гаран жил болсон байна.

Тунгалаг -

Тэгээд хэрэгт холбогдолгүй болгож тусгай комиссын 4-р тогтоолоор цагаатгагдан суллагдсан байнаа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

1942 оны 6 сарын 9-нд улс төрийн хэргээр дахин баривчлагдан мөрдөгдөж байгаад ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

43 оны 12 сарын 30-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон тусгай шүүхийн 43 оны 12 сарын 14-ны өдрийн дугааргүй тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон суллагджээ гэсэн байгаа юм.

Буяндэлгэр -

Та нарын цагаатгасан хилс хэрэгт холбогдоод цагаатгасан гэж мөнгө төгрөг өгч байгаа гэсэн тэрийн авсан уу?

Тунгалаг -

Авсан ш дээ. Ээж амьд байхдаа сая төгрөг аваад тэгээд 450 мянгын надад ... 80 жилийн ... Алмаз уралдааны эхний жил 6 онд анх зохиохдоо тэр Түмэн-Өлзий чинь урьж оруулахгүй юу намайг.

Буяндэлгэр -

Аа ха.

Тунгалаг -

Ярилцлага авч байхад нь би хэлсэн юм. Би 3 цуврал нэвтрүүлэгтээ ерөөсөө энэ тухай дурдаагүй. Ээжийгээ бурхан болсон хойно бодоод байхнээ ерөөсөө бид нар яагаад оройтсон хойно нь ингэж боддог юм вэ? Тэрийг энд яах аргагүй хэлмээр байнаа. Энийг оруулаарай. Яагаад гэвэл сургуулийнх нь 80 жилийн ойд оролцохоор явах зардлыг ээж маань аавын маань хэлмэгдсний нөхөн олговрын сая төгрөгний 450 мянгын надаа өгч ивээн тэтгэж байсан юм ш дээ гэсэн чинь аягүй сайхан хүмүүс байна ш дээ гэж хэлж байсан. Хөөрхий минь.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Мундаг хүн чинь буянаа өгдөг л байхгүй юу тиймээ? Ямарч үед. 048

Буяндэлгэр -

Хоёрдахь ярилцлага эхэлж байна.

Тунгалаг -

Улс төрийн эсэргүү хэрэг гээд бариад авдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд гарахад нь хариуцлагатай албанд томилдог нь тодорхой байна л даа. Дүйнхэржав гээд Нийгмийн аюулаас хамгаалах яамны архивын эрхлэгч байсан хүн аавын тухай дурсамж өгсөн байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

38 оны 10 сарын 25 ны хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдаад байцаагдсан боловч хэрэг хүлээлгүй байсаар 40 оны 4 сарын 11-нд суллагджээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Доржсүрэнг 38 оны 10 сард баривчлаад цөөн байцаасны дээр 39 он гараад хэрэгтнийг баривчлах шийтгэх явдал урьдынхыг бодвол зогссон тул түүнийг суллахаар төлөвлөн хэлэлцэж байна.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Доржсүрэн 40 оны 6 сараас Ардыг Гэгээрүүлэх яаманд зааварлагч 41 оны 1 сараас тасгийн дарга мөн 5 сараас нь яамны сургуулийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байхдаа багшийн сургуулийн тоо бодлого сурах 3 дэвтэр, дунд сургуулийн алгебрийн сурах бичиг, шинэ үсгийн цагаан толгой зэрэг номнуудыг хэвлэн гаргаж байжээ. Доржсүрэн 42 оны 6 сарын 9-нд дотоод яаманд хоёрдахь удаагаа дайчлан баривчлагджээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Доржсүрэн 42 оны 12 сарын 23-ны өдөр үнэн хэрэг өдүүлсэн эсэхийг хууль мэдээгүй байна. Хэрэв танай газраас заавал хэрэг хүлээлгэн хэмээн байцааж байгаа бол байцаагч асуулт гаргаж бичээд миний хариултыг өөрөө бичиж авах хэрэгтэй. Надаас мэдүүлэг гаргах бол гэм нь худал мэдүүлэг гаргах болно. Иймд та өөрөө асуулт гаргана хэрэг зохион бичиж аваад хуруун чинээ мах олж идээрэй хэмээн ...

Буяндэлгэр -

\инээв\

Тунгалаг -

Гэсэн байна.

Буяндэлгэр -

\инээсээр\

Тунгалаг -

Герман улсыг магтдаг учраа тайлбарлан хэл гээд би Германыг магтдаггүй ээ. Хүмүүсийн асууж сонирхсоныг үзсэн харснаасаа тайлбарлаж хэлж өгдөг байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Герман тагнуулын талаар ямар харилцаа холбоотой байсан юм. Германд хамт сургуульд байсан нөхөдтэйгээ ямарч харилцан холбоо байхгүй. Би Герман тагнуул гэдгийг огт мэдэхгүй гэж мэдүүлсээр л байжээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Бага хурлын тэргүүлэгчдийн 2-р тогтоолоор томилогдсон тусгай шүүхээс 43 оны 6-р сарын 25-нд шүүх хурал хийж Германд суралцаж байсан хүмүүсийг эрүүгийн хуулийн 43,44, 45, 48-р зүйлд заасан гэмт хэргийг өдүүлсэн гэж хэргийг таслахдаа байцаан шийтгэх хуулийн 2-р бүлгийн 1-р ангид зааснаар Бавуу, Доржсүрэн, Бадарч, Цэвэг, Гомбожав нарыг ял холбогдолгүй болгон сулласан байна. Ийнхүү Германд суралцаж байсан хүүхдүүдийг Германы тагнуул хэмээн сэрдэж дайны жилүүдэд тэднийг чөлөөтэй явуулах нь осолтой юм байна хэмээн үзэж байсан Сталинизмын хардлагын хар сүүдрийн нэгэн сэжүүр Монгол оронд тойролгүй дайрч гарсны гэрч билээ. Ингэж бичсэн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхдээ Бавуу багштай Бадарч гэдэг нь бас .. хэн гуайтай хамт сурч байсан юм. Сэдэд гуайтай.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд төмрийн заводад механик байснаа арьс ширний үйлдвэрт механикаар олон жил ажилласан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Шалааны Цэвэг гэж анхны геологийн хүн.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Гомбожав гэдэг нь эд нарын энэ 35 дараа нь бас 4-5 хүүхэд 37-38 болсон. Энэ хүүхдүүдийн аж ахуй эрхэлсэн дарга байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Захирал байсан хүн байгаа юм. Шилэн Гомбожав гээд чи сонссон уу?

Буяндэлгэр -

Үгүй ээ.

Тунгалаг -

Энэ хүний гэрэл зураг авна гэж агуу авдаг хүн байсан байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Нацагдоржийн ...

Буяндэлгэр -

Шилэн дээр зураг авдаг байж?

Тунгалаг -

Өөрөө нүдний шилтэй. Тэгсэн мөртлөө зураг авна.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд шилэн Гомбожав гээд. Тэгээд бас шилэн дээр бас авдаг.

Буяндэлгэр -

Дээр үед шилэн дээр аягүй сайн ...

Тунгалаг -

Юугаар ..

Буяндэлгэр -

Фотокороор ...

Тунгалаг -

Тийм. Энэ хүний Монголын Хатдын дүр зураг шинжлэх ухааны академид альбом болоод байж байсан гэж байгаа юм. Тэр нь алга болчихсон гээд 94 онд үзэсгэлэн гаргаж байхад охин нь ярьж байсан. Тэгээд охин нь хоолойны хорт хавдраар нас барчихсан ш дээ.

Буяндэлгэр -

94 оны үзэсгэлэн анхны үзэсгэлэн байсан уу?

Тунгалаг -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Нэр нь юу гэж байлаа?

Тунгалаг -

Алс газар сураар одогсод.

Буяндэлгэр -

Алс газар сураар одогсод. Сураар аа?

Тунгалаг -

Сурахаар нөгөө хуучин Монгол бичгээр тэгж бичдэг юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа

Тунгалаг -

Сурах гэдэг бол ямарваа юманд ингээд суралцаж байхыг хэлнэ. Сурахын тулд гэдгийг сураар одогсод ...

Буяндэлгэр -

Хуучин Монгол бичгийн дуудлагаар алс газар ...

Тунгалаг -

Сураар одогсод. Тийм. Сурахаар одогсод гээд.

Буяндэлгэр -

Тэр чинь Энх-тайван Найрамдлын Нийгэмлэгт нээгдсэн ш дээ. Чи манайд ирж байсан.

Тунгалаг -

Сар болж байсан.

Буяндэлгэр -

Их удсан тийм.

Тунгалаг -

Тэгээд 94 онд сар болоод хаагаад Ичинноров гуайн Үндэсний түүхийн музейн архивт ингээд байж байтал 97 онд Тэр элчин сайд хэвээрээ байсан байхгүй юу. 94 оны...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Ирсэн ш дээ. Яг нээлтийн арга хэмжээний маргааш нь давхиж ирсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Давхиж ирж үзээд бүр баяр хүргээд тэгээд 97 онд 3 жилийн дараа энэ хүмүүс хаана байнаа гээд тэр үзэсгэлэнг манай ... авч ирж гаргасан юм. Энд авч ирж гаргах ... санхүүгийн туслаж хэрэгтэй бол хэлээрэй гэсэн надад ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэрнийгээ Ичинноров гуай орчуулагч хэн билээ. Балдан гуайн охин чинь? Оюунсүрэн тэрүүгээр хэлүүлээд тэгээд Оюунсүрэн тэгж хэллээ гээд Ичинноров гуай бид нарыг түргэн авахуулаад тэгээд бид хоёр элчин сайдын яаманд нэг 7 сарын хэдэнд гаргалаа. Наадмаас хойш 20 хэдэнд гаргаад 9 сарын 5-6 хүртэл байлгаад Цэрэндулам гуай 1997 оны 9 сарын 10-нд байна уу? Хэлмэгдлийн музей нээгээгүй юу?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Аваад ирээч. Аваад ирээч. Манайх хоосон байна. Бүгдээрээ хэлмэгдэж байсан юм чинь гээд ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хоёр давхарт нь тавьсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Одоо бий биз дээ?

Тунгалаг -

Одоо байхгүй. Зургуудаа авчихсан. Бид нар ингээд конвертлоод хадгалчихсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Одоо дахиж нэг гаргамаар байгаа юм. Одоо хүмүүсийн танин мэдэхүй арай өөр болчихсон.

Буяндэлгэр -

Хоёрдугаарт зургийн чанар... та нар зургуудаа гаргаад зурагнуудаа DVD-д буулгаад авчихаж болно ш дээ. Өөртөө үлдээгээд тэгээд тэр зурагнуудаа тэндээ байнга байлгахаар байлгасан дээр ш дээ. Олон түмэн үзсэн нь дээр ш дээ.

Тунгалаг -

Цэрэндулам эгч байнга байлгая гэсэн чинь Ичинноров гуай .. байгаад л аваад явчихсан байсан. Одоо бодохноо Ичинноров гуай бид нараас олсон мэдээлэл судалгааны юмнуудыг докторын зэрэг хамгаалах гэсэн хүүхдэд зарсан бололтой юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэнд ингээд байгаад байхаар нь бид нар илүү холбоотой болчихно ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хүмүүстэй. Энэ Доржсүрэн гэдгийн хүүхэд хаана байдаг юм гээд тэгэхээр зэрэг яршиг гэж дарж хаяад Төрдалай гээд гайгуу доктор хүүхэд л дээ. Тэрэнд юу юу байна гэхээр ... чи нээрээ тэрэнтэй уулзаач. Төрдалайтай.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Их сургуулийн утсын би чамд өгье. Надад утас нь байдаг юм. Тэр нь цаашаагаа \тасрав\ Бичлэг№-049

Буяндэлгэр -

Тэр Герман чинь хэний шавь гэнээ?

Тунгалаг -

Вархман гээд Монгол улсын их сургуулийн зөвлөх багш гээд Герман хэл судлалын Монгол хэл судлалын би сайн ойлгоогүй. Зөвлөх багш гэж явдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Вархман гээд хүн байгаа. ... Тэгээд ээж маань 62 онд Гумбольдын их сургууль Монгол хэлний багшаар явсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд Монгол хэлний багшаар явахдаа үг үсгийн дүрэм тэгээд уйгаржин монгол бичиг зааж байсан байгаа юм. Тэгэхэд 3 шавьтай байсан юм. Би сайн мэддэг юм. Зуны амралтаараа очиход Үйдэншино нөгөөдөх нь хэн билээ одоо энэ Хархорин төсөл дээр ажилладаг юм. Хандаа гэдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Үйдэншиног л их сайн мэдэж байгаа юм. Надад виза карт нь байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Дулмаа гэдэг юм. Үйдэншиног тэгээд Хандаа гэнэ. Тэгээд Гантөмөр гээд 3 шавьтай байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Монголч эрдэмтнээр суралцаж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Групп болоод Монгол хэл заалгадаг. Нөгөөдүүл нь Японоо Хятадтай залгаа байдаг юм байна ш дээ. Тэгээд тэр Үйдэншино 2000 онд би охин дээрээ очиход миний шавь их сайн явж байгаа. Монголд их сургуульд багшилж байгаа. Вархман гэдэг юм гэж хэлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд юмны тохиол их сонин манай Машбилэгийн хүү шар такси гэрээгээр барьж явдаг байлаа. Тэгсэн нэг өдөр Европ царайтай хүн суусан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд суугаад явж байгаад Та ямар хүн бэ? гээд тэгсэн чинь би Герман хүн байна. Би монголд ажилладаг гээд аягүй Монголоор ярьж байна гэнээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Та Монгол хэл хаана сурсан юм гэсэн чинь би Германдаа сурсан. Энд ирээд үсгээ сайн сурч байна. Манай өвөө Германд сурч байсан ш дээ. Герман хэлээ сайн мартдаггүй юм байна лээ. Та их бага насандаа сурсан юмуу? гэсэн чинь үгүй үгүй 10-н жилээ төгсөөд Гумбольдын сургуульд ороод сурсан юм байгаа юм. Танай өвөө хэн гэж хүн байсан юм гэсэн 26-30 он хүртэл байсан Доржсүрэн гэж хүн байсан гэсэн. Аа би бараг мэдэх байхаа гэсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгсэн чинь манай эмээ бас танай Гумбольдын их сургуульд багшилж байсан гэнэлээ ш дээ гэж хэлсэн чинь ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Ямар хүн байдаг юм. Би тэр эмээг их сонирхож байнаа би Гумбольдын оюутан байсан хүн миний виза картыг өгөөд надтай уулзуулаа гэсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд авч ирж Вархманы виза картыг өгсөн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд ээж яршиг яршиг би юу гэж очиж тэрэнтэй уулзах юм. Тунгаа эгчийгээ тэрэнтэй уулз гэхээр нь би яагаад ч юм за за тэгж байгаад нэг уулзана гээд тэгсэн. Надаас өмнө Ичинноров гуай уулзчихсан байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр хүнтэй. Тэгээд дараа нь надаа танайхныг бүгдийн мэддэг юм байна лээ. Ээжийг чинь хүртэл мэддэг юм байна лээ. Бидэнд энэ хүмүүсийн тухай ном гаргахад тусалнаа гэсэн тэгээд таг чиг.

Буяндэлгэр -

Аа ха. Бид нар хөөцөлдөхгүй болоод тэр байхгүй юу.

Тунгалаг -

Харин тийм.

Буяндэлгэр -

Хүн тусална гэж байхад ...

Тунгалаг -

Төрдалай эрдмийн цолоо хамгаалчихлаа ном чинь хэзээ гарах гэж байнаа гэсэн чинь таг чиг. Төрдалай мэдэхгүй ээ гэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха. Төрдалайгийн утас хэд вэ?

Тунгалаг -

Одоохон миний утас хаана байна.

Буяндэлгэр -

Хэлмэгдэлтийн талаар судалдаг юмуу тиймээ?

Тунгалаг -

Өөрөө Герман хэлгүй. Германд сурсан хүмүүсийн тухай. Гэхдээ одоо Германаар сурчихсан байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Их хичээлтэй хүүхдээ.

Буяндэлгэр -

Германд сурсан хүмүүсийн тухай судалгаа явуулж байгаа юмуу?

Тунгалаг -

Монголд чинь Герман судлалын төв гэж байдаг юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм байх.

Тунгалаг -

Тэрний гишүүн. Гадныхан ёстой нээрээ юу шүү дээ. Уйгагүй гүйж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Харин тийм. Бид нар харин залхуу байхгүй юу.

Тунгалаг -

99810220.

Буяндэлгэр -

99810220.

Тунгалаг -

Төрдалай гээд Д. Тунгалаг эгчээс чинь авсан юмаа гэхэд ойлгоно. Намайг залгахаар Тунгаа эгчээ сайн уу? Сандран гэж жигтэй юу?

Буяндэлгэр -

Эрэгтэй юмуу? Эмэгтэй юмуу?

Тунгалаг -

Эрэгтэй. Энэ ш дээ. Бичлэг:№-050

Буяндэлгэр -

Аав чинь уран-зохиолд их авъяастай хүн байсан гэсэн? Тэр талаар бас их сонин юмаа? Тэр үеийн ... сурч байсан залуучууд тал талын авъяастай байсан юм шиг байгаа юм тиймээ?

Тунгалаг -

Тийм. Кино сонирхдог. Театр сонирхдог. Намдаг гуай чинь хойноос ирээд л театрт туслах найруулагч хийж байсан ш дээ. ... гээд театрыг үндэслэгч

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Оросын найруулагч, сургагч байсан. Тэрний туслах найруулагч байж байгаад л найруулагч болсон хүн байхгүй юу. Уншиж мэддэг. Тэр хүнээс ер нь илүү урлаг соёлын юмыг уншиж надад нэг ном байгаа. Ишдорж багшийн хэлсэн сургааль гэдэг юм гэнэлээ. Тэр үед сэхээтнүүдэд өөрөө сур, сураад бусдыг сурга гэдэг уриа байдаг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхээр эд нар хэлтэй.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Герман хэлтэй бол герман. Орос бол ойлгодог. Дуржгинатал ярьдаггүй ч гэсэн тийм болохоор дандаа уншсан мэдснээ хүнд сургаж өг гэдэг.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тийм ч учраас аав маань багшийн сургуулийн хичээлийн эрхлэгч байхдаа тэр Төмөрийн Нацагдорж гуай энэ тэр кино хороо байгуулагдахад Нацагдорж гуай багшилахаа болиод тэнд найруулагчаар явсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Гэтэл найруулагч гэдэг мэргэжлийг 4-5 жил сурч байж л ...

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Гэтэл тэр хүмүүс өөрсдөө уншиж сурч авч тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Тэрийгээ ажил дээрээ хэрэгжүүлдэг.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд аав маань анхны уран зохиолын дугуйланд явж байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Магадгүй уран зохиолын дугуйлан 29 онд байгуулагдаад эд нарыг ирэхэд явагдаж л байсан байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр анхны дугуйланг Дашдоржийн Нацагдорж гуай ...

Тунгалаг -

Үндэслэж байгуулсан. Тэгээд Нацагдорж гуай чинь Германд эд нартаа авахуулсан зураг бас байдаг юм. Тэр зураг нь их ховор оо. Хаана байдаг юм. Манайд байсан зураг нь тэр үзэсгэлэнгийн самбараас авчихсан байсан. Тэр Ичинноров гуайд хэрэг болсон юмуу? Яасан юм?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд Улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон уралдаанд оролцоод эрхэм уран зохиол цолыг авсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Одоогийн энэ Ардын уран зохиолч гэж тэрийг чинь өгч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Бүр сайд нарын зөвлөлийн урлагийн зөвлөлөөс олгосон тийм үнэмлэхээр эрхэм уран зохиолч гэдэг цолыг авч байсан. Тэгээд өөрийнхөө шавь П.Хорлоо Пүрэвийн Хорлоо тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Зандраа гуай байна. Мөнгөний Чимэд гуай байна. Эд нарыг тэр уран зохиолын дугуйландаа дагуулж очиж ...

Буяндэлгэр -

Хнн

Тунгалаг -

Сургадаг байсан. Түүгээр ч барахгүй 35 онд анх радиог үүсэхэд Буяннэмэх гуай багшийн сургуулийнхаа сурагчдыг багш нартай нь хамт одоо дайчилж гэх юмуу даа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Та нар энд ирж туслаачээ. Радиогийн цагийг одоо бас та нарын мэдлэг соёл боловсролыг чинь олон түмэнд түгээгдэх эрхтэйгээр .. дурсаж ярьж байсан юм тэрнийг...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Өглөө Дархан Төрийн сүлд дууллын дараагаар ёочин хөгжим, үндэсний гурвал хөгжим хөгжимдөөд янз бүрийн дуу энэ тэр дуулахад багшийн сургуулийн сурагчид ирж дуулдаг хуурддаг. Тэгээд радиогийн тэр уран зохиолын өдөрлөгт оролцсон гээд сая тэр Дүйнхэржав гуайн дурсамж дээр байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд оюутан сурагчдаа дагуулж ирээд уран зохиолын дугуйланд шүлэг энэ тэрээ уншдаг. Тэр шүлэг дотроос нь Дугаржав гуай Жавхлант сүрэг гэдэг шүлгийн ая оруулж Жавхлант сүрэг гэдэг дуу радиогийн фондонд байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд хамгийн сонирхолтой нь тэр Жавхлант сүрэг, Баян Монгол, Соёл-Эрдэнэ энэ тэрийг 30 хэдэн оноос улс төрийн хэлмэгдлээр хувьсгалын эсэргүү гэдэг нэр өгчихсөн болохоор дандаа ардын дуу гэж зарлагдаж явдаг.

Буяндэлгэр -

Авторын хэлэхгүй?

Тунгалаг -

Хэлэхгүй. Авторын хэлэхгүйгээр ардын дуу гээд явуулдаг. Тэгээд сүүлд л судалгаагаар энэ хүмүүс зохиосон байна гэдэг нь тодорсон. Тэрнийг тэр Хувьсгал танаа өчье гэдэг дээр намайг хэн ингэж эсэргүү гэж мэдээлсэн байж таарах вэ? Юунаас болж намайг эсэргүү гэж бариваа гэхээр дуунаас болов уу? Гэсэн хэсэгт нь эр өсөж эсгий сунана гэж үнэн байна. Саяхан нэг жаахан хүү гүйж байсан. Намын хоёрдугаар их хуралд пионеруудыг төлөөлж үг хэлж байсан. Доржсүрэн гадаадад сургуульд сурч ирчихээд тэгээд надад дууны үг бичиж өгч байдаг сонин юм даа. Жавхлант сүргээс болсон гэж баймааргүй юм гэж дурсаж бодож байгаа байх.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Романд дүрслэгдэж бичигдсэн байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхээр миний аав юм юмны авъяас байсан боловч хоёр удаа баривчлагдсаны дараа урлагийг хөөцөлдөх тэр сонирхолыг зогсоосон гэж би боддог байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхдээ дотор нь дандаа байсан. Байсан ч учраас 71 онд тэтгэвэртэй гараад гэртээ их олон зохиол бичсэн юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэрний нэг нь Вьетнам Америкийн дайны үеэр партизаны үйл ажиллагаанд оролцож байсан ... гэж нэг бяцхан вьетнам хүүгийн тухай одоо Аюултай даалгавар гэсэн шүлэглэсэн найраглал зохиолынхон эмхтгэлд Мөнгөний Чимэд гуай оруулсан байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр үнэхээр сонирхолтой бараг кино үзэж байгаа юм шиг бичигдсэн байдаг юм. Тэгээд сургамжийн шүлгүүд бас их бичсэн байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Өөрөө өөрийгөө уул даа гээд архийг ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хэрвээ амьдралаа үгүй хийе гэж бодвол Авгай хүүхдээ гудамжинд гаргая гэж бодвол уул даа уу гэх ч юмуу тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тат л даа. Тат гэсэн тамхины эсрэг сурталчилгаа сургамжийн тэр шүлэг нь болохоор уушгиа харлуулж ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Шүдээ цоохортуулъя гэж бодвол тат л даа. Тат гэдэг ч юмуу ...

Буяндэлгэр -

Их гоё хэлсэн байна ш дээ.

Тунгалаг -

Тийм. Их сонирхолтой бичсэн байдаг. Энэ зохиолын эмхтгэл гарахаар хүмүүст хүртээлтэй. Хүмүүст их ойлгомжтой яруу найраг гэдэг бол нэг ёсны бас цаад утгаар нь хүн ойлгохоор байдаг ч гэсэн жирийн үгээр хүнд бүр ..

Буяндэлгэр -

Ой тойнд ортол...

Тунгалаг -

Ой тоонд ортол ...

Буяндэлгэр -

Дүрсэлж хэлж чаддаг хүн байна тиймээ?

Тунгалаг -

Арга барил нь зохиолд нь байдаг юм. Тэр уран зохиолч гэдэг талаас нь бол одоогийн зохиолчдын хороо бол гээчихсэн л байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхдээ Эрхэм зохиолч гэдэг хүн байсан юмаа. Доржсүрэн гээд гэж ярилдаад байдаг гэнэлээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Мэддэг хүн нь байхгүй. Олзуурхууштай нь 108 ботийн 29-р боть дээр хувьсгалын эсэргүүгээр хэлмэгдэж явсан зохиолчдын бүтээл гэдэг нь гарсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэрэн дээр аавын тухай аавын шүлэгнээс эмхтгэлээс нэлээд хэдийг оруулсан байдаг. Үүнийг оруулсан хүн бол Дашдооров гуай.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Яагаад тэгж байгаа юм гэхээр Дашдооров гуай Нацагдорж гуайтай их ойр дотно ажиллаж байсан. Д. Нацагдорж гуайтай.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Кино зохиол их сонирхож бичдэг хүн байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Дашдооров гуай чинь. Тэгэхдээ Нацагдорж гуайгаас аавын тухай сонссон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт 56 билүү? 57 оны үед зохиолчдын хоёрдугаар хурал болоход манайх одоогийн энэ гутлын 22-р дэлгүүр байгаад байгаа байшинд Бээжин гуанз гэж гуанз байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэрний хашаанд манайх байдаг байсан. Тэгээд Гэгээрлийн яамны багш нарын орон сууцанд ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгсэн бид нар зохиолчдын 2-р хуралд оролцсон улсуудад Төмөрийн Нацагдорж гуай энд миний нэг найз байдаг юм гээд аав дээр дагуулаад орж ирж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд аав дээр дагуулаад ороод ирсэн чинь ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Аав тэд нартай танилцаад л тэгэхэд тэд нар хоолныхоо талыг Машка ах бид хоёрт өгөөд ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд аавтай яриад үлдэж байгаа юм л даа. Тэгээд очоод энэ компатын өгөө гээд \инээв\ Тэгээд үзэмтэй компат авч Машка ах бид хоёр ууж байснаа мартдаггүй юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд Дашдооров гуай 94 онд Туяа бид хоёр очиж аавын зохиолын бэлтгэл харъя гээд зохиолчдын хорооны дарга Нямаа гэж байлаа л даа.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Тэрэн дээр очиж хүсэлтээ тавихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд та нар яаж туслах вэ? Бид нар яаж дэмжих вэ? гэсэн мөнгө байхгүй ээ. Манайх. Та нар өөрсдөө мөнгөөрөө хэвлүүл.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Боломжгүй бол байж бай бид нар хэвлүүлж болно гээд ингээд хэлж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгсэн Дашдооров гуай таараад хөөш Д. Тунгалаг чи энд юу хийж яваа юм гэсэн. Нэг ийм учраас явж байна гэсэн чинь юу ярьж байгаа юм. Өвгөний шүлгээс 108-д оруулах ёстой.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Энэ бол оруулах ёстой эрхэм зохиолч хүн байхгүй юу гэж хэлж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Их тус болсон байна ш дээ.

Тунгалаг -

Тийм. Тэгээд 108-ийн 29 дээр гарсан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Аавын тухай бяцхан түүх намтрын бичээд, хэлмэгдэж байсных нь тухай бичээд, тэгээд шүлгүүдээс нь оруулсан байдаг юм. Тэгээд Эрхэм зохиолч гэдгээр нь би бодохдоо зохиолчдын байгууллагын бүх л 70 жил 75 жил энэ тэрээр нь дурсагдах болов уу? Гээд бодохоор ерөөсөө дурсагдахгүй. За аргагүй Дашдоржийн Нацагдоржоо дурсаж байгаа юм. Аа тэгээд огт хүмүүс мэдэхгүй хүмүүсийг бол дурсаж байгаа юм. Яахав түүхээ судалсан байна л даа. Эд нар...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд яахав юу ч гэсэн эмхтгэлийн гаргачихсан.

Буяндэлгэр -

Ивээн тэтгэгч олсон уу?

Тунгалаг -

Олоогүй ээ. Тэгээд олдоно доо. Аавын шавь эдийн засагч нэлээд хэдэн хүн байдагийг манай Чойжил дарга хэлсэн. Чойжил дарга чинь манай аавын шавь байхгүй юу. Худалдааны техникумын ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд аавын тухай тэр худалдааны Үйлдвэр худалдааны дээд сургуулийн 80 жилийн ойн номон дээр аавын тухай дурсамж гаргасан байлаа л дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Мартаж болохгүй багш минь гээд ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхдээ мартахгүй хүн гэдэг нь байгаа л даа. Зохиолын хэвлээд гаргах юм бол хүмүүст бас тодорхой хуудас нээнэ байх гэж боддог.

Буяндэлгэр -

Аа ха. Ивээн тэтгэгч олоод, сайн дизайнер олоод номоо их хөөрхөн аятайхан гаргачих хэрэгтэй.

Тунгалаг -

Би энэ манай охин чинь телевикэд МН-ийн сурвалжлагч хийдэг юм. Тэгээд байнга өвөөгийнхөө тухай бяцхан сурвалжлагууд одоогийн амьдрал юутай холбож гаргадаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд тэр нь дандаа чанарын үнэлгээ авна. Нэг нь 9 сарын 10-ны хэлмэгдлийн өдөр өвөөгийнхөө дотоод энгэрээрээ тоорцог оёсон тухай ...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Мэдээ гаргаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Ахаас ярилцлага аваад ах болохоор хэлж байгаа юм л даа. Аав бол сонин хүмүүжил хүүхдүүддээ өгдөг хүн байсан. Болохгүй гэдэг үг хэлэхээсээ өмнө үз, үз.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Өөрийнхөөрөө үз гэж сургадаг.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Жишээлбэл харанхуйд ингээд аав ээжтэйгээ явж байхад гүйгээд тоглоод байгаа бол битгий хол яваа болохгүй гэхийн оронд үг дуугүй нуугдчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Маашка ах үнэлдэг юм байна л даа. Аа аа гээд гудамжинд үүрээд, тэгсэн чинь гарч ирээд болдоггүй ш дээ. Ээж ааваасаа хол явж болохгүй ойлгов уу? Гэхээр ойлгох жишээтэй. Ингэж хүнийг хүмүүжүүлдэг. Тэгж дурсаж ярьсан байдаг юм. Өнгөрсөн 2 сард Улаанбаатар хотын утааг яаж багасгах талаар сонирхолтой ярилцлага хийсэн. Хүмүүст хүрсэн юм шиг байна лээ. Хүмүүс утасдаад байсан байна лээ. Одоогийн гайгуу сайхан хот болсон. Бээжин хот тиймээ? Лондон хот тэгээд Берлин хотын тухай өөрийнхөө л мэдээлэл авсан хэмжээндээ сурвалжлага хийгээд Лондонг Английн элчин сайдын яамны нарийн бичиг дарга хэлж байна лээ. Нүүрс түлэхгүй байх хууль гаргаж байсан гээд....

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

30-аад оны төгсгөл, 40-өөд оны эхээр түүний оронд газ түлэх тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хийн түлш ашиглах, хийн түлшээс айдаг байсан байгаа юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

За ингээд нүүрс түлж болохгүй гэсэн хууль гаргаж байжээ. Англид аа Бээжинг Хятадын элчин сайдын нарийн бичгийн дарга ярилцлага өгч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Дэмжлэг өгдөг. Иргэдэд гал түлэхэд тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг өгдөг учраас тэд маань нүүрс түлдэггүй.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд нүүрс түлэхээр аж ахуйн нэгж үйлдвэрүүдийг нүүлгэсэн.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Ингээд манайхан утаанаас салсан гээд. Берлин яасан юм бэ? Гээд ахаасаа асууж байгаа байхгүй юу. Одоогоос 30 гаруй жилийн өмнө манай өвгөн ийм захиа бичиж байлаа гээд үзүүлсэн чинь аавын захиа байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Берлин хар утаа нүүрсний үнэр нь ханхлаад өмсөн цагаан цамц маань оройдоо угаалганд өгөхгүй бол өмсөх аргагүй хар болж байлаа гэсэн захидлын хэсгийн дуудаад....

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд ах ярьж байгаа байхгүй юу. Улаанбаатар хотод 4 хоног цагаан цамц өмсөхөд хар болдоггүй. Аа Берлинд нэг хоног өмсөөд тас хар болдог байсан. Тэгээд яаж утаанаас салсан талаар миний судалгаа, миний сонирхож уншсан зүйлээс харахад Атомын цахилгаан станц байгуулах гэх мэтээр зүтгэсэн. Баруун Германд бол. Утаагүй түлш ашиглаж ийм болсон юмаа гэж. Аа Улаанбаатар хот өнөөдөр яах бэ? Гэсэн чинь энэ утаан дотор чинь ийм ийм хор ийм ийм зүйл илүү байна аа. Гэдгийг үзүүлсэн самбар хэд сая төгрөгийн үнэтэй самбар хэд хэдийг өлгөсөн болохоос биш. Одоогоос 30, 40 жилийн өмнө Англи, 60 жилийн өмнө Берлин ийм үнэтэй самбар тавилгүйгээр салсан байна гэж сурвалжлагаа дуусгасан байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд би охиныгоо хэлдэг байхгүй юу. Чи өвөөгийнхөө талаар сонирхдог бол өвөөгийнхөө талаар юу боддог бэ? Гэхээр хэзээ нэгэн цагт би баримтат кино хийнэ гэж хэлдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха Зөв ш дээ.

Тунгалаг -

Би судлаж байгаад баримтат кино хийнэ гэдэг юм. өвөөгийнхөө талаар дүрстэй баримт үлдээх юм бол илүү үзэгч нарт сонирхолтой болох байх.

Буяндэлгэр -

Аав чинь хөөрхий амьтан хоёр удаа баригдаад бас хүнд амьдралыг туулсан. Ээж чинь бас их юм үзсэн дээ. 5 хүүхдийг ганцаараа ингэж өсгөнө гэдэг бас амаргүй дээ.

Тунгалаг -

Ээж бол аавтай хамт багшийн сургуульд сурагч байсан. Өнчин хүүхэд тэгээд эгчийндээ байдаг. Хүргэн ахындаа ээжийн эгч нь Дашнамжил гээд хүргэн ах нь Сандуйжав гээд энэ хоёр хөгшин ээжийг гэртээ байлгаж ер нь Дашнамжил гэдэг хүний дүү нар тэднийхээр өсөж айл гэр болж туурга тусгаарлаж гарсан байхгүй юу. Аав маань энэ бол их сэргэлэн охин үүнтэй сууя гэж бодсон. Урьд нь бол Банзрагч гээд хүрээний баян хүний охинтой сууж байсан юм билээ. Тэгээд тэр эмэгтэйн шаардлагыг өөрөө биелүүлж чадахгүй болохоороо зэрэг төрхөмд нь буцаагаад тэгээд өөрийнхөө шавийг авч суусан байгаа юм. Төмөрийн Нацагдорж гуай, Бавуу багш эд нар ээжийг зааж өгсөн гэж ярьдаг юм. Танай аав сайндаа олоогүй. Нацаг багш Бавуу аавд чинь зааж өгсөн гэдэг байсан юм. \инээв\ тэгээд 35 онд багшийн сургууль төгсөөд манай ээж чинь ар талын бэлтгэл ангид багшаар очсон байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

35 онд чинь 16-аас 19 настай очиж байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд тэр ар талын бэлтгэл Ардын их хурлын нарийн бичиг Готов гуай байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр чинь сурч байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд надад сүүлд таараад миний багш байсан ш дээ. Багшийн бие сайн уу? Гээд л асууж байдаг юм. Тэгээд би сайн сайн гээд миний мэнд дамжуулаарай би одоо багш дээрээ золгох ёстой ингээд явж байдаг үгүй мөн тэнэг толгой шүү гээд 60 хүрээд ухаан ороод 61 хүрээд үхдэг гэгчээр ....

Буяндэлгэр -

\инээв\

Тунгалаг -

Монголчууд хэзээ хойно нь багш гэдэг хүний үнэ цэнийг ойлгодог бололтой юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр нь аавтай байгаад л аавыг нас барсны дараа аав маань ухаандаа бүх юманд намайг ингэж засаж чиглүүлж өгч байсан гээд ярьдаг юм. Ээж маань бас их ухаантай бодлоготой хүн байсан яагаад гэхээр ааваас өмнө их сургуульд мэргэжил дээшлүүлсэн хүн.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хэл уран зохиолын ангийг 51 онд төгсөж байсан байгаа юм. 47 онд их сургуульд ороод оюутан байхдаа хоёр хүүхэд төрүүлээд төгсөж гарсныхаа дараа бас хүүхэд төрүүлж байсан. Аавтай амьдраад 5 хүүхэд төрүүлсний анхны хүүхэд нь аавыг хоёрдахь удаагаа баригдаад явж байхад нь эндсэн юм байгаа юм. Ээж хэзээ хойно ярихдаа хоолны хордлогоор эндчих шиг боллоо гэж ярьдаг. Тэгээд ээжийн маань тэр их хүлээцтэй. Нямбай тэр зан аавд их нөлөөлсөн байх гэж боддог юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Нөлөөлөхөөр барах уу? Аав хоёр дахиж баригдаад гараад ирэхэд ээж намдаа гомдож болохгүй. Чи намдаа буцаж ор тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Намын гишүүнээс нь хөөчихдөг юм байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Хувьсгалын эсэргүй гээд тэгээд аавыг намд нь оруулаад аав маань нас барах хүртлээ намын гишүүн байсан. Одоо энэ хувьсгалт намын гишүүн чин сэтгэлээсээ тийм байсан хүн байгаа юм. миний ээж аав хоёр. Тэгээд ээж маань миний дунд охин 92 онд хүүхэд гаргаад хүүхэд нь тархины даралттай гарахгүй юу. Банди нь...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд хэлсэн юм бариул гэж тэгээд 45 хоног явж бариулж байгаа байхгүй юу. Хоёрдугаар эмнэлэг рүү....

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд заримдаа ядардаг юмуу хаашаа юм. Уйлаад би ямар их зовж байна аа. Арай гэж нэг хүүхэд гаргахаар тархины даралттай хүүхэд гарах юм гээд уйлаад л тэгсэн чинь ээж энэ зовлон бишээ. Миний хүү эмээ нь бол эмээ нь ш дээ. Миний ээж миний охинд эмээ нь болчихож байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Эмээ нь өвгөнийгөө баригдаад явахад хаалгаар гарсан хүн эргэж ирдэг юм. хатавчаар гарсан хүн эргэж ирдэггүй юм гэнэ лээ гэж үргэлж бодож явтал нэг өвөөтэй чинь яг адилхан хүн явж байхаар нь өөрийн эрхгүй Доржсүрэн гээд дуудсан чинь буруу хараад явчихаар нь зэрэг ухаан алдаад уначихсан байсан гэж байгаа юм. Тэгээд сэрсэн чинь нэг хөгшин хүү минь юу болж байгаа юм гэсэн чинь миний нөхөр баригдаад явчихсан юм. Тэгээд сая энд явж байгаад намайг танихгүй өнгөрчихлөө гээд уйлсан байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгсэн чинь тэр хөгшин, манай Монголын хөгшид чинь их ухаантай ш дээ. Хүү минь чи ингэж болдоггүй юм. Ухаан самуурна. Нэг хүнийг битгий их удаан бод эргээд ирнэ гэж бодоод ажил хөдөлмөрөө бодоод явж бай гэж хэлснээс хойш ээж биеэ их барьж хатуужсан гэж байгаа. Хамгийн гол нь аавыг их үгүйлж ухаан алдатлаа тэгж хямрав гэхээр аавыг хоёрдахь удаагаа баригдахад хүү нь нас бараад хүүгийнхэн араас хадам ээж аав хоёр нь өөрхөн өөрхөн нас барчихсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд ганцаараа мэдээж ээжийг маань хүмүүс зүгээр байлгаагүй. Нөхөр нь баригдаад явчихсан.

Буяндэлгэр -

Сайхан хүүхэн байсан ш дээ. Ээж чинь нуруу туруутай.

Тунгалаг -

Гоё нүдтэй. Тэгэхэд аавыг хүлээгээд харанхуй болтол алга болчихдог. Түүнийг манай аавын хүж барьсан дүү нь ярьж байгаа юм. Харанхуй болтол алга болчихдог. Тэгээд Дашнамжил эгчээс асуухаар өө далан давхарт байгаа байлгүй. Та нар гэрэл гэгээ аваад хай гэхээр хүүгийнхээ шарил дээр очоод сууж байдаг. Залуугаараа 30 гараад л цэл буурал болсон ш дээ. Миний ээжий 6, 7 насаар эгч нь хар толгойтой байхад хүмүүс их гайхдаг байсан гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Яг аав ээжийн үеийн хэлмэгдэлтийн гашуун зовлонг хүмүүс амсаагүй болохоороо ямар ч тэд нар ч тэр зовлонг ярьдаггүй болохоор Дашнамжил гуай эгч нь яагаад хав хар толгойтой юм. Дэрэн багш цав цагаан юм бэ? Гэж л асуулт тавина.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэд нар юу ч хариулахгүй өнгөрдөг байсан гэж байгаа юм. Аав ээж маань тэр хатуу хөтүүг туулж ирчихээд бидэнд бид нар ингэж зовж байсан. Янгинсан үглээ яншаа юм хэзээч сонсож байгаагүй болохоор зэрэг үнэхээр сэтгэлийн хад, хатуужилтай хүмүүс байсан юм байна аа гэж хэзээ хойно нь бид нар ойлгох юм даа. хүүхдүүддээ түүнийг ойлгуулах гэж их ярьдаг хэлдэг. Одоо манай дунд хүү компьютерт аавын маань тухай дурсамжийг шивчихээд их өөр хүмүүс байжээ гэж ухаарч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн

Тунгалаг -

Их өөр хүмүүс байжээ. Хэрвээ би өвөө байсан бол ямар хүн байх байсан бол гэх шиг тиймээ? Өөрсдөдөө бас их дүгнэлт хийдэг бололтой юм. Тэгээд байнга юм шивээд хараад суугаад байдгүй болохоор энэ орой бусгай цагийн тоглоом шоу моунд явахаараа мартчихдаг бололтой байгаа юм. Тэгээд ёстой Баабарын хэлдэг. Бүү март. Мартвал сөнөнө гэдгийг байнга л эд нарт сануулж байдаг. Тэгээд миний аав чинь бас кино зохиол бичиж байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

“Морин цэрэг” Танкис тэгээд кино, мэдээний тайлбар хийдэг гэж манай Дэлгэр ярьдаг юм. Юм болгоныг сурч хүн болгоныг сургах ажилд хүчтэй оролцож байсан хүмүүс юм даа гэж боддог юм. Одоо бас манай залуучууд тийм болсон байна л даа. Тэгээд Англи хэлний Shark гээд нэг курс явж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Түүний нэг залуу үнэхээр дайчин...

Буяндэлгэр -

Даваахүү гээд...

Тунгалаг -

Тийм дайчин, ярьж суръя гэж бодож байвал чөлөөтэй бай. Битгий биеэ барь гээд л гоё ярьдаг. Тэд нарын өөрөө сураад бусдыг сурга гэдэг телевизийн нэвтрүүлэг Янжмаа эгч бид хоёр хийсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Ер нь юм уншдаггүй ухар мөчиг богинохон ухаантай. Алсын бодлогогүй хүмүүс их атаархагч маягаар юманд ханддаг юмуу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Нацагдорж байна ш дээ. Программын дарга байсан. Тэр тэгж байгаа юм чинь энэ дээр заавал Бэрэн багш гэдэг хүний тухай гаргах шаардлага байсан юмуу. Уйгаржин Монгол бичгийн тухай. Тэртэй тэргүй тэр бичиг маань их үнэтэй шүү дээ гэж. Гэтэл тэр уйгаржин Монгол бичгийг А, Б, На Нэ гэж заасан хүн маань Бэрэн багш маань байсан юм гэж Цэрэндулам гуай дурсаж ярьсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха Цэрэндулам гуай их олон ном гаргасан ш дээ.

Тунгалаг -

Тийм. Цэрэндулам гэж дурсах ч байсан юмуу. Ахлах зураглаач Д. Тунгалаг ийн гэж дурсах ч байсан юмуу гэж хэлж байгаа байхгүй юу. Сэтгүүлч нь Байгал гэж байсан юм. одоо Америк явчихсан. Тэр уг үндэс нь хаанаас бэ гэдгийн гаргаж ирэх нь сэтгүүлчин үүрэг тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Зүгээр нэг хий юмнаас өөрөө зураад бусдыг зурах гэдэг юм. А, На Нү гэдэг юм. манай нэг багш заасан юм. гэж ярих ёсгүй ш дээ. Тиймээ? Хамгийн чухал түүнийг л сэтгэл зүйд онцлож заадаг байх ёстой юм шиг санагддаг юм. Харамсалтай нь саяхан UBS телевизээр киноны тухай нэвтрүүлгээр Давааням гэдэг хүнийг Цэнддорж гээд гаргаж байгаа юм. \инээв\ найруулагч Цэнддорж гээд...

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Гэтэл тэр нь кино оператор Давааням байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Манай Мөрөнгуаг Урангуа гэж гаргаж байгаа юм.

Буяндэлгэр -

\ Тагнаагаа ташав\

Тунгалаг -

Эд нар сурвалжлага хийхдээ гүйлгээд шударч хийж байгаа байхгүй юу. Гүйцэд тэр юмныхаа тухай сонирхохгүй. Бид нарын үед та нарыг сурвалжлага хийгээд дууссаны дараа төгсгөлийн бид нараас мэдээ авахаар хэлчихье гээд дараагийн сурвалжлагад явдаг байлаа тиймээ?

Буяндэлгэр -

Тийм

Тунгалаг -

Болж байгаа арга хэмжээг төгсгөлд нь яав юу болов гэж заавал мэдэж байж мэдээгээ өгөх ёстой. Тийм юм байхгүй болчихоод байгаа байхгүй юу. Миний аав их сайхан анхны хойчийг залгамжлагч гишүүн Марксийн бүлгийн дарга байлаа. Тэгсэн 65 онд пионерийн байгууллагын 40 жилийн ойгоор Марксийн бүлгийн даргаар Д. Доржсүрэн гуайн зураг гардаг юм. Би болохоор тийм л юм байх гээд бодож байсан чинь Доржсүрэн чинь манай аавын хүж барьсан Пүрэвдоржтой их найз манай ирэхээрээ сахарын өвчтэй болохоороо 3 литр цай уудаг өвгөн байхгүй юу. Тэр ороод ирсэн чинь Шараа эгч уурлаад чи ямар муухай хүн бэ? Ахыг минь гадаадад ажлаар байгаа гэж хэлэхийн оронд чи өөрийгөө ингэж гаргахаас ичихгүй юу. ..... дараа нь асуусан чинь аав чинь Марксийн бүлгийн дарга байсан байхгүй юу. Энэ чинь өлгийтэй хүүхэд байсан юм. Тэр үед гэж тайлбарлаад дараа нь 67 онд буцаад ирэхэд Сүрэнжав гуай уучлал гуйж байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Хэнээс?

Тунгалаг -

Ааваас бид нар андуу гаргасан байна аа гээд. Тэгээд аавын тухай Пионерийн үнэн сонинд сурвалжлага гаргасан байдаг юм. Түүнийг радиогийн Туяа эгч авч явчихаад буцааж авч ирж өгөөгүй байгаа. Анхны Марксийн бүлгийн дарга гээд аавын зурагтай сурвалжлага байсан. Ийм хоёр хүн миний ээж чинь Монгол хэлний сурах бичгийн хоёрдугаар ангийн 61 оны сурах бичиг зохиолцож байсан. Бас л гавъяатад тодорхойлоод өгөхөд ах нь Цагаанламын Дүгэрсүрэн улс төрийн товчоогоор орохоор хасаад хаячихаж байсан хүн байгаа юм. \инээв\ Тэгэхээр тэр үеийн хүмүүс их шударга байсан байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

\Инээв\

Тунгалаг -

Цагаанламын Дэрэн гавъяат болох юм бол энэ Дэрэн ах нь байдаг юм чинь аргагүй л гэж хэлнэ ш дээ. Одоо бол ах дүүс нь татаад танил тал нь түлхээд шагналыг үнэ цэнгүй болгож байна тиймээ?

Буяндэлгэр -

Эхээс хоёулаа юмуу тиймээ?

Тунгалаг -

Ээж үү? Үгүй тавуулаа. Нэг ахтай. Эгч нь Дашнамжил эгч тэгээд хоёр ахтай юм байна. Дүгэрсүрэн тэгээд дүү нь дүү нь Лагаа гээд намын түүхийн инстутид байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Ээж бол нийгмийн аягүй их идэвхтэй.

Буяндэлгэр -

Хэдэн жил багшилсан бэ? Олон жил багшилсан уу?

Тунгалаг -

Хүүш ээ бараг 40-өөд жил багшилсан байх. 35 оноос эхлээд багшилсан. Улаан гэрийн ухуулагч байснаа...

Буяндэлгэр -

За

Тунгалаг -

Улаан гэрийн ухуулагчаар багшийн сургууль төгссөн хүмүүс дагуулж яваад багшилж явсан ээжийн дурсамжууд байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас хүн дагаж явдаг байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Ухуулагчийг уу?

Тунгалаг -

Тийм.

Буяндэлгэр -

За

Тунгалаг -

Тэгээд Дундговь руу ухуулгын баригадад явж байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он байх уу?

Тунгалаг -

37 онд аавыг баригдсаны дараа явсан юм шиг байгаа юм хөөрхий. Тэгээд томилолтоор явахгүй бол цаг нөхцөхгүй. Багшийн сургуульд байхад сурлага сайтай 5 хүүхдийг Буддари гэж багш байсан байхгүй юу. 27-32 онд явсан хүүхдүүдийг удирдаж байсан. Одоо түүний судалгаа их явж байна.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тал талын авъяастай. Тэр хүн химийн их мэдлэгтэй хүн байсан. Тэгээд химийн хичээл дунд сургуульд анх орох болоод багшийн сургуулийг 35 онд онц төгссөн 5 хүүхдийг сургасан байгаа юм. Энэ хичээлээр ийм ийм урвал явдаг юм. Тэгдэг юм ингэдэг юм гээд . М.Буяндэлгэр: Аа ха Д.Тунгалаг: Тэгээд цагаан усан дээр үгүй өнгөгүй усан дээр юу хийхэр улаадаг ш дээ. Цусан улаан өнгөтэй болдог. М.Буяндэлгэр: Тийм. Д.Тунгалаг: Урвалын учир байдлыг тайлбарлаад л тэрнийгээ тэр ухуулгын бригадаар явж байхдаа гаргадаг байсан юм байна лээ. М.Буяндэлгэр: Аа ха Д.Тунгалаг: Тэгэхээр зэрэг лам хувцастай хүмүүс хүрч ирээд нэг муу гичий хамаг нууц тайлаад гээд үглээд байдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Сүүлд надад тайлбарлахгүй юу. Тэгэхээр лам нар хүмүүсийг мунхруулж гар мараа хутгаар зүсээд хутгандаа тийм юм түрхээд тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд энэ дээр нь ус түрхчихсэн байгаад дээгүүр нь явахаар урвал явагдаад л

Буяндэлгэр -

Ус гоожоод л ...

Тунгалаг -

Ус гоожоод л. Хүмүүс бишрээд л ...

Буяндэлгэр -

\инээв\

Тунгалаг -

Тэгээд дараа нь арччихаар энэ юу юм болоо гээд тарнидаад л ...

Буяндэлгэр -

\инээв\

Тунгалаг -

Тэрийн задалж илчилж өгч байгаа байхгүй юу. Химийн урвал ингэж явдаг юм гээд тэгэхээр энэ улаан хошуутай гичий хамаг нууц задлаад гээд ингэдэг байсан.

Буяндэлгэр -

\инээв\

Тунгалаг -

Тэгээд Осорхүү гээд Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас явсан сүүлд энэ Должинсүрэн гээд эмч байлаа ш дээ. Гавъяат эмэгтэйчүүдийн эмч.

Буяндэлгэр -

За

Тунгалаг -

Тэрний аав байсан юм гэнэлээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд ээж хэлдэг юм. Должинсүрэнгийн аав явж байлаа ш дээ. Хө мөн сайн хүн байсан. Бид нарыг их харж хамгаалдаг. Тэр чинь одоо 90-иэд оноос л хойш ээж юм хумаа бидэнд ярьдаг. Надад л ярьж байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Нэг тийм юм болж байтал эмийн ургамлын тухай тэгж байж билээ гээд. Тажигнатал хөхөрч байснаа л яасан бэ? гээд л тэгсэн чинь бид нарыг чинь Буддарийн 5 гэдэг байсан юм. бид нар ухуулгаар явж байхдаа тэгдэг байсан чинь лам нар улаан хошуутай гичий хүүхэн хамаг нууц задлаад гээд ...

Буяндэлгэр -

\инээв\

Тунгалаг -

Тэгээд НАХЯ-аас хүн явах нь бас хэрэгтэй л байсан.

Буяндэлгэр -

Хэрэгтэй. Хэрэгтэй.

Тунгалаг -

Хамгаалж байх хэрэгтэй тэр үед чинь.

Буяндэлгэр -

Тийм.

Тунгалаг -

Дөнгөж нөгөө эсэргүү хөдөлгөөн 32 онд бүгд дарагдчихсан байсан. Өшөө дахиж гарахыг үгүйсгэх аргагүй.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхдээ лам хувраг хувцасаа өмсдөг нь өмсдөг л байсан байгаа юм л даа. Ер нь атизм гэдэг бол бас л байх ёстой л зүйл байгаа юм тиймээ? Хүн өөрөө өөртөө итгэлтэй бүх юманд л ингээд даатгаад л мөнгө хөрөнгөө золиослоод л байх хаашаа юм зүгээр энэ Мөнхнаран ээжийн Ганболд хэдий чинээ их өглөг өгнө. Төдий чинээ чамд хаялга ирдэг гэж тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэр л үүднээс чи өөртөө итгэлтэй бай. Аливаа юмны бэрхшээл бурууг өөрөөсөө л олж ав.

Буяндэлгэр -

Буддагийн сургаал бас тэгдэг ш дээ. Бүх бурууг өөрөөсөө хай гэдэг байхгүй юу.

Тунгалаг -

Тэгээд яагаад энэ лам нар нь буруу ном тийм ном ийм ном уншуулж гэж ингэдэг юм.

Буяндэлгэр -

Тэрийг бүү мэд.

Тунгалаг -

Энэ Ганболд багш бол Буддаг үгүйсгэдэг ш дээ. Одоо энэ цаасан дээр байгаа .. хийчихсэн бурхан багш бууж ирж та нарт тусалж чадахгүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха. Өөрөө өөртөө л тусална гэж байгаа биз дээ.

Тунгалаг -

Өөрөө өөрийгөө та нар гэрэлтүүлж гэрэл гэгээ цацруулж байдаг нарны гэгээ тусална.

Буяндэлгэр -

Энэ чинь оргүй юм биш.

Тунгалаг -

Наран ээж, тэнгэр аав хоёр. Яагаад Чингис чинь 9 өдөр 9 шөнө уйлж байж Мөнхтэнгэр эцэгтээ залбирч байж дэлхийн талыг эзлэв ээ.

Буяндэлгэр -

Энерги авдаг байх л даа.

Тунгалаг -

Энерги авдаг. Ерөөсөө та нар мөнхнаран ээж мөнхтэнгэртэй залбирч л байвал та нарт бүх чадал тэнхээ ирнэ. Үхлийг ялна.

Буяндэлгэр -

Энерги нөлөөлж байгаа л даа.

Тунгалаг -

Тийм. Тэгээд одоо дэлхийн 1 номерийн гүрэн Америк чинь манай бөө залбирлын энерги авдаг энэ ухааныг их судалдаг юм байна ш дээ. Гэвэл Төвдөд бол залбирлаар биш тарниар энерги авахыг л их чухалчилдагийг Молдашев чинь тэр их зөв гэж үздэг юм байна л даа. Тэгээд залбирах сүсэглэх хоёр хоёр өөр үг шүү хоёр өөр болоод нэг нь сүсэглэх, нөгөөдөх нь залбирал гэж хоёр өөр үг байгаа гээд ...

Буяндэлгэр -

Ялгаа нь юу гэж байна?

Тунгалаг -

Нэг нь залбирал нь ерөөсөө өөрөө биенээсээ энерги авч байдаг. Нөгөөдөх нь зүгээр харанхуй сүсэглэж байхгүйюу.

Буяндэлгэр -

Аа ха. Их ялгаатай юм байна.

Тунгалаг -

Тийм харанхуй сүсэглэж байгаа. Зүгээр энд бишир.

Буяндэлгэр -

Ээж аав чинь сүсэг бишрэлтэй байсан уу? Тэр үеийн хүмүүс сүсэг бишрэлгүй байсан уу?

Тунгалаг -

Аав тэгээд байгаа юм чинь үгүй ээж тэгээд байгаа юм чинь. Ямар азаар би бурхан гэдгийг чинь ерөөсөө шүтэлгүй өдий насалваа. Чам шиг ийм байх юм бол хамаг юмаа барах юм байна.

Буяндэлгэр -

\инээв\

Тунгалаг -

Би яваад өгдөг байхгүй юм. Ном уншуулна. Чиний ном уншуулснаар бол танайх ер нь мандахаар айлаа гээд ...\инээв\ Юу ч хөөцөлддөггүйгээрээ Машбат, Машбилэг хоёрыг хар гээд л тэгдэг. Шүлгийн бэр их хөөцөлддөг байхгүй юу. Ганц хүүгийнх.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Ерөөсөө бүх юманд засал хийлгэнэ. Багшаар. Машка ахын авгай тэр чинь хөөрхий дуудахгүй байлгая гэхээр намайг шүтэж чаддаггүй юм байна буулга гэсэн ш дээ. Гэрээсээ. Хүргэн асуусан байхгүй юу. Том ламаас танай хадам ээж шүтэж чаддаггүй юм байна. Түүнийг болохоор UBS телевизийн 10 жилийн ойгоор арванайлж Мэгжид Жанрайсаг бурхныг шүтэж байх ёстой хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Ээжид өгөхөөр ээж арванайлаад урьд талд нь арц уугуулаад тавьчихдаг. Чингэлтэйд байдаг. Ээж хөөрхий бурхан болчихсон чинь Чингэлтэйд нь орхичихсон. Тэгсэн чинь эзгүй газар байлгадгүй гэнээ.

Буяндэлгэр -

Тийм байх.

Тунгалаг -

Тэгээд авч ирээд энд тавьчихсан. Тэгсэн энэ Мэгжид Жанрайсаг бурхан чинь төрийн бурхан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд яахав ном нь уншигдчихаар зэрэг арцын уугуулаад сүүтэй цай чанахаараа өргөдөг юм. Хумхын тоосонд өргөөд байгаа ш дээ. Манай Ганболд багш хумхын тоосонд өргөж бай гэсэн. Бид нар чинь хумхын тоосноос бий болсон бүтээгдэхүүн гэж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа х а

Тунгалаг -

Хорвоогийн өргөөд байвал чамд төдий чиний сайн гэж тэр их бодитой байгаа юм. тэгсэн чинь манай Туяа бишрэхгүй. Туяаг дагуулж явах гэсэн чинь Туяа нээрүүтээд хөөрхий амьтан \Инээв\

Буяндэлгэр -

Аа ха

Тунгалаг -

Бид нарыг ерөөсөө чирчиж юм гээд гомдлоод байгаа юм хөөрхий амьтан...

Буяндэлгэр -

Хэдэн хүүхэдтэй билээ?

Тунгалаг -

Хоёр ш дээ.

Буяндэлгэр -

Хоёр билүү? \тасрав\

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.