Shagdasüren


Basic information
Interviewee ID: 990253
Name: Shagdasüren
Parent's name: Ochir
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: company boss (darga)
Belief: Buddhist
Born in: Nyalag sum, Töv aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: housework
Father's profession: animal products preparation agent (Түүхий эдийн бэлтгэлийн агент)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
family
work
education / cultural production
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

cultural campaigns
red injection
household culture
party member
children's upbringing
lamas
health care


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та эхлээд бид нарт өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?

Шагдарсүрэн -

Би 1945 оны намар 10 дугаар сард Төв аймгийн Баян сум буюу хуучин Нялга сумын 8 дугаар багт төрсөн хүн байгаа юм. Нялга сумын 8 дугаар баг гэдэг маань одоо төмөр замын 18 дугаар зөрлөг буюу элэгний рашаан... энэ төмөр замаар явахлаар зэрэг андашгүй мэдэгддэг юм даа. Одоо тэр Баян тал гээд нэг сум шинээр байгуулагдсан тэрний архан талд байдаг тэр элэгний рашааны урдхан талд Гүн жалга гэдэг газар төрсөн ийм хүн л дээ. Төв аймгийн ийм хүн байгаа юм. Манай ах дүү нар бол тэр Нялга сумын урдуурхан амьдарч байсан улсууд бол Дорноговь аймгийн Сүмбэр суманд орчихсон юм. Баруун урдуур амьдарч байсан хүн бол говь юуны Дундговь аймгийн Говьсүмбэр суманд орсон юм. Зүүн талаар амьдарч байсан улсууд бол Төв аймгийн Баянсэргэлэн суманд, аа тэр яг нутгийн төв хэсэгт байсан улсууд бол Төв аймагт Баян суманд ороод ингээд манай Нялга сум татан буугдсан юм байгаа юм. Ер нь Нялга сум гэдэг маань голцуу одоо Чойрын хүрээнд Зүүн Чойрын хүрээний хар болсон лам нараас голцуу бүрдсэн тийм сум байсан шиг байгаа юм л даа. Яагаад энэ сум татан буугдсан юм бол оо гэж ингэж бодоод тэгээд улсууд мулсуудтай яриад ингээд байхлээр зэрэг лам нар голцуу нөлөөтэй бас сүсэг бишрэл ихтэй тэр социализмын үед бол үзэл суртлын хувьд байдраг урт гээд тоологдож явсан юмуу яасан юм тэгээд энэ сумыг ер нь тараах нь зүйтэй гэж одоо үзээд ингээд л тараасан юм шиг байгаа юм. Тийм. Тэгээд тэр лам нарын нэг ламынх нь хүүхэд би л дээ. Гэхдээ манай лам... аав бол лам байсан боловч тэр нэг тийм ном мом уншаад, юм хум мэргэлж бариад наана цаана гээд ингэдэггүй зүгээр тийм цамд тоглодог цамын бугад тоглодог тийм лам байсан юм гэнэ билээ. Тийм. Тэгээд манайхны ах дүү нар бол нилээд олуулаа л даа манайхан. Олуулаа ярьж байгаад өдийд чинь лам хүн ч байсан, төрийн хар хүн ч байсан, Халх голын дайнд оролцож явсан одоо дайнч хүн ч байсан. Зураг зурдаг, шашны зураг зурдаг тийм уран гартай тийм хүн ч байсан янз бүрийн л одоо мэргэжлийн улсууд байгаад л ингээд л дээд үе маань өнгөрсөн. За одоо үе нь бол яахав дээ нэг морь малтай ноцолдсон, хааяа нэг морь унадаг уядаг тэгээд л хөдөөний малчин ийм л улсууд бий л дээ. Тийм. Зүгээр манай аавын тал бол нэг тийм дэлгүүрийн худалдагч, нягтлан эд нар гээд санхүү тооцооны юм хуманд гайгүй овсгоотой бас тоо моонд сайн тийм улсууд байсан юм болов уу. Ээжийн тал бол яахав малчин удмын л одоо тэр малаа хөөдөг тэр мал ахуйтайгаа ноцолддог ийм л улсууд байсан юмдаг. Тийм. Тэгэхдээ ээжийн тал бол тийм гялалзсан гялалзсан нутаг усандаа нэр хүндтэй тийм гялалзуур гялалзуур улсууд байсан юм аа. Тэгээд 1945 он за би ч одоо... манай аав ч одоо лам хүн байсан болоод ч тэр юм уу намайг бүүр их багаас бие даалгасан хүн байгаа юм. Бүр тавхан настай байхад адууны оторт Дундговийн Цагаан талруу оторт явуулаад л ээжийн ахыг дагуулаад. Тэгээд оторт яваад тавхан настай хүүхэд майханд өвөл байгаад адууны мах идээд ингээд сар гаруй яваад ингээд ирж л байсан юмдаг. Тэгээд тэрнээс хойш бол одоо чи хүүхэд төрүүлж чадахгүй, бусад одоо амьдралд байдаг зүйлийг хийж сур аа. Тэгээд ингээд байнга л тэгж хэлдэг. Өөрөө ч одоо шинэ үсэг мэддэг хуучин үсэг мэддэг, тоо мэддэг, сампин цохиж мэддэг тийм хүн байсан юм л даа. Тэр үедээ тухайн үедээ л нилээн боловсролтой хүн байхгүй юу шинэ хуучин үсэгтэй, сампин цохиж чаддаг тийм хүн чинь боловсролтой л хүн. Гэхдээ сүрхий сургууль соёл төгсөөгүй зүгээр лам байхдаа нэг ном цээжилж барьж цээж ухаан нилээн гайгүй байсан юм уу. Ерөөсөө манай аавын талынхан бас гайгүй тийм цээж ухаантай улсууд байсан шиг байгаа юм л даа. Ээж, манай эмээ ээж бол бараг 100 хүртэл насалж байгаад л нас барсан л даа. Аав маань ч гэсэн 80 гарч байгаад л ингээд бурхан болсон ийм улсууд л даа.

Тэгээд соёлын довтолгооны зах зухыг нь би бол харж л байсан л даа. Тэгэхэд чинь одоо манайх нэг таван ханатай гэртэй. Цагаан даавуу маавуу гэж бол мэддэггүй. Гудас дэвссэн ор, банзан дээр ингээд хөл хийсэн банзан дээр хэдэн гудас дэвсээд тэгээд дээр нь унтчихдаг. Хүүхэд шуухад юм уу гаднаас ирсэн хүн амьтан бол газраар л унтчихдаг. Тэр үед дэвсгэр даавуу юм хум гэж байгаагүй. Тэр адсага мадсага юм хумнууд дэвсэж бариад ингээд яачихдаг тийм л айл байсан юм. Тэгээд тэр цагаан даавуу, орны цагаан даавуу маавуу аяганы алчуур малчуур гэдэг чинь бол намайг сургуульд орохын өмнөхөн 1947-48 оны хавьцаа л одоо бий болсон ш дээ. Тийм аа тэрнээс урд нь бол тийм аяганы алчуур, хөлийн ороолт... одоо орны даавуу, хөнжлийн даавуу дэрний уут энэ тэр гэж тийм юм байгаагүй. Дэр гэдэг чинь бол нэг тийм одооныхонтой адилхан памбагар дэр байгаагүй зүгээр нэг тийм дөрвөлжин хатуу дэртэй. Тэгээд тэрийг дэрлээд л ингээд унтчихдаг. Юм хумаа бол хааяа угааж л байдаг. Одоо яажшуу угаадаг байсан юм саван маван олддог байсан юм уу юу байсан юм. Зүгээр бок моок гэдгийг чинь бүүр сүүлд...Улаанбаатар хотод чинь 5, 6 дугаар ангид байхдаа л тэр бок гэдэг юмыг чинь хэрэглэж үзсэн харсан. Тэрнээс урд нь бол дандаа л саван л байсан эд шүү дээ. Тэгээд соёлын довтолгооны юугаар бол манайх ... аа соёлын довтолгоон болж байна гэдгийг бол баг сумын удирдлагууд айхтар сүрхий явж хэлж ярьдаг. Нэг одоо ухуулагч ирлээ гээд л тэр хот айлыг бүгдийг цуглуулаад айл болгоноос заавал хүн байлгана гэрийн эзнийг байлгана гэрийн эзэн байхгүй бол эхнэрийг байлгана хүүхэд шуухад байлгахгүй заавал хүн байлгана. Тэгээд одоо тэр хүн ярьдаг энэ ариун цэврийн ач холбогдлыг их ярьдаг. Аяга шанагаа угааж барихын ач холбогдлыг их ярьдаг тэр цагаан хэрэглэл хэрэглэж байхан ач холбогдлыг их ярьдаг, дотуур хувцаа сольж угааж арчихын ач холбогдлыг сүрхий ярьдаг. Тэгээд л бид нар чинь хүүхэд учраас тэгээд тоглож бариад наана цаана гээд тэгээд нөгөө хүний ярьж байгаа яриа мариа... тэр ярьж байгаа хүн чинь бол бас тийм дээлтэй суран бүстэй нэг ийм одоо цэрэг ч юм уу даа нэг тийм. Үгүй бол нэг кепик маягийн ийм малгаатай эмэгтэйчүүд нь бол үсээ ингээд нэг тайрчихсан эрэгтэйчүүд нь бол халимагтай одоо ингээд хөдөөний хүнд бол их содон улсууд байхгүй юу. Тэгээд тэр нэгдүгээрт нь тэр улсуудыг харах гэж ингэж цуглана. Хоёрдугаарт нь очоод ингээд үймүүлээд наана цаана байхгүй нөгөө хүнийг ингээд ангайж харна. Тэгээд л ангайж харахлаар зэрэг нөгөө хүн юу ярьж байна гэдгийг бас одоо сонсдог. Олон дахин дахин дахин яваад яриад ингээд наана цаана гэхлээр зэрэг хүний тархи толгойд бүр ингээд нилээн шивж өгч байсан юм шиг байгаа юм л даа. Тэгээд л одоо аймаг маймгаас ингээд комисс гараад ингээд үздэг шалгадаг. Алив танайх орны даавуу хэд байна вэ. Ор болгон одоо 2 даавуутай байх ёстой 2 хөнжлийн даавуутай байх ёстой нүүр гарын алчуур хаана байна вэ. Яахлээрээ энэ цав цагаан байдаг юм. Гар мараа арчихад яадаг юм. Нүүр гараа арчихад яадаг юм хар байх ёстой энэ тэр гээд л. Тэр аяганы алчуур чинь хаана байна вэ энэ тэр гэж яагаад наана цаана гээд ингээд л бүр шалгаад бариад ингээд явдаг. Байхгүй гэх юм бол сүрхий загнадаг торгоно барина гэдэг. Тэр үед чинь улсууд их айдаг. Төвөөс хүн ирээд шалгаад бариад ингээд одоо загнаад яах юм бол их сүрхий айна. Их айхтар хүлээж авна тэрийг их сэтгэгдлээр хүлээж авна. Их хариуцлагатай хүлээж авна. Тэрнээс одоогийнхонтой адилхан нэг юм хэлэхлээр зэрэг бараг хуцваа гээд үгүй бол хэрэлдээд үгүй бол чадахгүй гэхгүй. Тийм юм байгаагүй ш дээ. Тэр үед чинь улсуудын ухамсар айхтар ч байсан юм уу. Үгүй бол ухамсар их дорой шинэ юм мэдье гэж их зүтгэж мэрийж байсан ч юм уу одоо мэдэхгүй. Тэгээд л их айхтар сонсдог тэр улсуудаас их айдаг. Аа тэр улсууд чинь бас зарим нь ч яахав зүгээр ярьж хэлээд явдаг. Зарим нь одоо бас их хэт хувьсгалч их зөрүүд тэгж загнадаг. Бараг л одоо нэг тийм цүнх зүүгээд тэр цүнх мүнхээ шар хийтэл онгойлгоод нэр мэр бичиж авна энэ тэр гээд л бариад ингэдэг. Тэгээд л одоо нэр мэрээ бичүүлэхгүй байх эд нар гээд л... тэр чинь жалга нугынхаа улсаас нэр нүүрээ хамгаалах гэж одоо айхтар сүрхий... тэр жалгандаа тэднийх тэгж гэнэ, эднийх ингэж гэж яригдвал одоо тэр айхтар бузар хэрэг. Бараг одоо ял янхан авснаас илүү тэгж байсан ш дээ тэр үед чинь. Тэгээд л одоо бид нар чинь хүүхэд болохлоор гадаа тоглоод нүүр гар халтартаад л одоо наана цаана гээд одоо гар сайртай ингээд байхлаар зэрэг ээж мээж чинь загнаад л одоо ингээд шалгалт ирвэл яах юм чи яах гээд байна вэ, одоо гэр орны нэр бузарлах гээд байна уу чи тэгж болохгүй шороо ухаж болохгүй, тэгж болохгүй гээд л чухам зүгээр нус мус цэвэрлээд л гар нүүр угааж арчиж өгөөд ингээд яагаад л ингээдл. Тэгээд л нөгөө нэг аяганы алчуур малчуураа аяга маяга угаа энэ тэр гээд тэгээд намайг алчуураар арчаад хар болгохлоор зэрэг чи эхэлж ингэж угаачихаад дараад нь ингээд арчаач дээ. Энийг чинь яаж дараад нь үзүүлэх юм энэ тэр гээд л. Одоо тэгж айхтар хүлээж авдаг байсан. Манайх л бол одоо тэгж байсан. Одоо тэгээд манайх, манай аав бол их сүрхий тийм цэмцгэр ганган хүн байсан юм байна лээ л дээ лам байхдаа. Тийм. Тэр ер нь аав ээж эд нар чинь одоо тийм улсууд байсан юм уу хүрээний гангачуудын эгнээнд ч шахуу байсан хүн гэж нэг зиндааных нь лам ирээд, өвгөн лам ирээд ярихыг нь би сонсож байсан юм. Тэгээд манай аав би тэгж байсан. Би ингэж байсан гээд надад ярьдаггүй л дээ. Пүүсүүгээр хүртэл хөлөө ороож байсан энэ тэр гээд танай аав чинь тэгж байсан ш дээ гээд л юм хум ярьдаг барьдаг одоо тийм л байсан юм. Тэгээд тэр мэр ч одоо нөлөөлсөн юм уу, манайх нилээн гайгүй цэвэрхэн айл майл. Гаднаас хүн амьтан ирэхэд одоо нэг гудас дэвсээд өгчихдөг. Бас нэг одоо тэр авдранд байдаг хөнжил эд нар гаргаад өгчихдөг. Тэр зүгээр ил байхгүй, тэр хөнжил мөнжил эд нар чинь авдранд байна л даа. Аа бид нар ингээд орой морой унтаж бариад наана цаана гэх юм бол за та нар яадаг юм тэр дээлээ нөмрөөд унтахгүй юу гээд. Тэгээд л дээлээ нөмрөөд тэрлэг нөмрөөд унтаад өгдөг тийм л байсан юм. Тэгээд одоо нэг тийм шалгалт ирэхлээр 1 эмэгтэй хүн, нэг 2 эрэгтэй хүн. Нэг тийм савхин дээлтэй аймгийн захиргаанаас яваа шалгалтын улсууд гээд нэг тийм шилэн порт гэдэг тийм машинтай. Одоо энэ пикав энэ тэр байсан юм уу. Тийм машинтай улсууд яваад шалгаад бариад наана цаана ингээд л чухам зүгээр бужигнаад л. Хот хороогоо цэвэрлээд бөөн юм болоод л биднүүсийг хүртэл угааж арчаад л одоо хувцас хунар солиод л ингээд бужигнаад ингэж 2-3 хоног л тэгээд л бужигнаад байсан. Тэгээд л бас нөгөө захиргаа, багийн захиргаа махиргаа юм хумаа бас мэдэгдсэн юм шиг байгаа юм л даа ирүүлэх гээд ингээд наана цаана гээд л. Тэгээд тэр улсууд чинь бол тэднийхээр орно эднийхээр орохгүй гэхгүй ерөөсөө бүх айлуудаар хот айлуудаар орж ингэж үздэг байхгүй юу. Тэгээд бор гэртэй тийм айлуудаар бол бүр сүрхий ордог. Тэгээд манай нутагт нэг Ханд гээд нэг айхтар тийм аманцар авгай байсан юм. Тухайн үедээ л авгай л даа. Тийм 50 гарчихсан хүн байсан юм болов уу яасан юм бол. Тэгээд л соёлын довтолгооны улсууд ирээд ингэхлээр зэрэг аяга арчих гээд ингэсэн чинь тэр үед аяганы алчуур нь ч байхгүй байсан юм уу нэг цагаан юм шүүрээд дундуур нь тасдаад ингэсэн байгаа юм. Манай Буянгийн цамцны ханцуйны тасархай байна. Та нар тийм аавтай л байлгүй буян болно доо гэж хэлээд нөгөө ханцуйных нь тасархайгаар аяга арчаад аваад өгчихсөн чинь нөгөө улсууд чинь цайг нь уухгүй бөөн загнаад. Дараад нь багийн дарга загнаад чухам бөөн юм болоод. Тэглээ гээд яагаав тэр улсууд чинь яачихаав. Би Буянгийн цамцны тасархайгаар битгий хэл өмднийх нь юугаар арчсан аяганд уугаад өдий хүртэл наслаад байна битгий солиороод бай гэж хэлээд ингнэд тэр авгай гараад явчихаж байсан юм. Би тэгээд л бодож байсан юм үгүй ээ энэ ямар айхтар хүн вэ багийн даргыг ингэж хэллээ энэ тэр гээд л. Тэгээд багийн дарга ч яахав дээ бичиг хэргээ хийгээд цагаан даавуугаар бүсэлчихдэг. Тэгээд албаны морь унадаг юм уу нэг тааруухан морь уначихсан тийм хүн байдаг. Тэгээд манай аав бас тэр багийн даргын ажилд тусалдаг ч байсан юм уу. Аа ер нь тэгээд лам хүн байсан болохлоор зэрэг бас жаахан хялалзуулаад ажилд сайн туслахгүй бол бас хэрэг төвөгт ороход ч ойрхон байсан юм болов уу. Аав маань одоо тэр л багийн юуны зар мар тараах тэгээд л одоо энд тэндхийн ажил болгонд л явж байдаг одоо тэгээд тийм л хүн байсан л даа. Тэгээд жин нилээд тээдэг. Ийм хүнтэй тэгээд л одоо манайх яаж ийж байгаад тэгээд л нэг ор болгон 2 цагаан даавуутай 2 хөнжлийн даавуутай болж бариад наана цаана гээд ингэж л байсан. Эхлээд хэрэглэхдээ нэг жаахан хүний нүдэнд харагдахаар ингээд эхлээд ингэж байснаа сүүлдээ ер нь тэгэсгээд аажимдаа аажимдаа ингээд хэрэглээд дасаад ингээд л яасан ш дээ. Тэрнээс одоо тэр соёлын довтолгоо чинь ер нь энэ монгол хүний энэ ахуйн соёлд бол их дэм өгсөн шиг байгаа юм. Ялангуяа одоо энэ манай Төв аймгийн тэр Нялга хавийн айлуудад бол их сүрхий нөлөө үзүүлсэн. Тэр чинь одоо лам голцуу байсан болохоор нилээд дэгтэй журамтай. Бас цэвэр л дээ, цэвэр цэмцгэр ийм газар. Нутаг орон нь ч гэсэн гайгүй юутай, адуу олонтой бусад мал багатай тийм газар байсан.

Тэгээд одоо дараад нь сургуульд ороод 1 дүгээр ангид нэг 5-6 хан сар суучихаад Улаанбаатарт ирээд энэ 6 дугаар сургуульд орсон юм байгаа юм. Тэгээд ингэхэд бол хотын хүүхдээс, яахав дээ эхний үед захны даавуу индүүдээгүй бариагүй, хувцас хунар тэгсэн байна индүүдэж бариагүй энэ тэр гээд тийм яриа сонсож байгаад нэг жил болоод. Тэгээд л хотын хүүхдээс ялгагдахгүй болчихсон байгаа юм. Аа тэрийг би өөрийн сайндаа биш. Ер нь манай нутгийн тэр соёлын довтолгооны юу л одоо ингэж гайгүй сайн явагдаж барьж ингэж байснаас л одоо ингээд болсон юм байж дээ гэж дотроо боддог байхгүй юу. Тэгээд тэр соёлын довтолгоо болохын чинь тэр юугаар чинь тэр нэрмэл архи мархийг нэрүүлэхгүй байх энэ тэр гээд бөөн юм болдог байсан юм. Нэрмэл архи нэрүүлэхгүй одоо тэр айраг цагаа юмнуудыг доошоо моошоо ингээд яагаад ингэхэд чинь заавал тэр дараагийн хүнд өгөхдөө угааж арчиж өг энэ тэр гээд л. Тэгээд л тэрийг ч бол нэг цагаан идээг асгаад энийг угаагаад байхдаа яадаг юм гээд л улсууд яахав тэгээд л ууж л байдаг байсан. Тэрнээс тийм өвчин мөвчин тусаад бариад сүйд болоод ингэсэн юм бол байхгүй л дээ. Тийм.

Тэгээд дараад нь манай аав ингээд аймгийн юу руу нэг санитар одоо энэ эмнэлгийн санитар гэж байсан юм дээр үед. Санитар гэж байсан юм за одоо багийн одоо систра юм уу даа. Одоогийнхаар бол одоо энэ эмнэлгийн систра юм уу даа. Тийм юунд нэг 2, 3 сар яваад тэгээд тариа хийдэг мэргэжилтэй болж ирээд. Тэгээд улаан тарианы улсууд гэдэгт тариа хийж байсан байхгүй юу. Тэгээд тэр улааны тарианы улсууд гэдэг чинь манай гадаа ирээд ингээд бүгдээрээ очерлож байгаад тариа тариулдаг. Эрэгтэй, эмэгтэйгүй их гоё хувцаслачихсан улсууд ирээд тариа хийлгээд л. Тэгээд л нөгөө тарианых нь юу мууг буцалгана тэгэхлээр зэрэг ээж тэр өөрийнхөө тэр зуух муухан дээр тэр тариа мариаг нь буцалгуулах их дургүй. Давхар зуух тавьж байгаад наад юм хумнуудаа энд буцлага. Наад муу сайн юмнуудаа гэрт оруулж тарьж болохгүй чи гадаа тарь ч гэдэг юм уу тэгж бариад л наана цаана гээд л ингэж байсан. Тэгээд би тэгж боддог юм тэр улаан тарианы улсуудад бол тэр тариаг хийлгээд наана цаана гээд зүгээр болсон юм байна. Улаан тариа хийлгэдэг улсуудаас зүгээр жирийн улсууд бол их цэрвэдэг байсан байдаг юм байна. Тэгээд тэр улаан тариа хийлгэж байгаа улсууд их цэвэрхэн хувцас хунартай их гоё ганган ирдэг нь бол ер нь соёлоо бодож тэгж ирснээс ямар баяр ёслол болоод ингэж байгаа биш. Нэгэнт бас нэг эмнэлэг юм байна тариа мариа хийлгэж байгаан юм байна гэж л бодож ирдэг байсан юм байлгүй дээ гэж боддог байсан байхгүй юу.

Тэгээд би хотод ирсэн хойно энэ юунуудыг л харсан л даа. Тэгээд би нэг аавынхаа дүү хүүхнийд байсан юм. Тэгээд тэднийд байгаад ингээд тэдний амьдрал юм юу хумнуудыг нь хараад ахуйн соёл юм хумнуудыг хараад ингэхэд бол манай хөдөөнийхөөс илүү нь илүү байсан. Гэхдээ тэр манай хөдөөний юу бол бас нээх ч айхтар тийм дор байгаагүй бас их гайгүй байсан юм байна. Их зах зайдуу аймаг биш болоод ч тэр юм уу уул айл нь дэгтэй журамтай айл байсан болоод ч тэр юм уу, ер нь өрхийн тэргүүн нь бас гайгүй цэвэр ч хүн байсан болоод ч тэр юм уу. Ер нь одоо зам дагуу газар байсан болоод ч тэр юм уу бас нилээн гайгүй байсан байна аа гэж ингэж л боддог юм.

Тэгээд дараад нь яахав цэрэг мэргийн газар мазар яагаад цэрэгт яваад наана цаана гээд холын аймгуудын улсууд мулсуудыг харахад бол тэр ахуйн соёл янз бүрийн юмнууд их л сүрхий хол харагдаж одоо ингэж байдаг. Тэгэхлээр зэрэг монгол хүний ахуйн соёл бол харьцангуй янз бүр байсан юм шиг байгаа юм. Аа тэгээд тэр соёлын довтолгоо бол ерөнхийдөө л их хэрэгцээтэй зүйл байж байгаад л одоо ариун цэвэр янз бүрийн юм нилээн эмхэлж журмалж одоо ийм байх ёстой гэж ингэж байсан юм шиг байгаа юм. Аа тэр нийгмийн халдварт өвчин янз бүрийн юмнуудыг ч дарж өгсөн юм шиг байгаа юм. Тэр дарагдаад ирэхлээр зэрэг ахуйн соёл бүх юм хум дээшээ гараад ингээд ирсэн л юм шиг байгаа юм л даа. Тэгээд тэр соёлын довтолгооны үеэр чинь л одоо анх эхлээд тэр шүдний оо гэдэг юмыг үзсэн байхгүй юу би. Шүдний оо чинь эхлээд одоо энэ эмэгтэй хүний пудр шиг, пудр гэж одоо тийм пудр байхгүй байх л даа дээр үед одоо ийм пөмбөгөр улаан юутай ийм гурил шиг ийм юм байсан ш дээ пудр. Яг тийм пудр шиг тийм шүдний оо байсан байхгүй юу. Сойзоо жаахан норгож байгаад тэрэнд хийгээд ингээд шүдээ угаадаг. Гэхдээ тэгж одоо энэ шахмал оотой адилхан хөөсөрч барина энэ тэр гэж байхгүй л дээ. Хөөсрөхгүй л байдаг байсан байхгүй юу. Тэгээд л манай аав хот яваад л ингээд шүдний оо гэж байдаг юм байна. Ийм юм байдаг юм байна, ингэж угааж бай энэ тэр гээд л өглөө угаалгах гээд л. Тэгээд яахав дээ хүүхэд болохоор хааяа сониучилхаад угаана хааяа угаахгүй тэгээд ингээд л яаж л байсан. Тэгээд л угаахгүй байлаа ч гээд сүйд болоод, угаалаа ч гээд сүйд болоод ингээд байсан юм байхгүй. Одоо би 60 гараад ингээд байхад шүд унаагүй л байгаа байхгүй юу. Шүд унаагүй байсан нь миний амны хөндий цэвэр байсандаа ч болсон юм уу, ааруул цагаан идээ их идэж байсандаа ч болсон юм уу. Аа энэ манай Төв аймгийнхан бол ихэвчлэн адууны мах иддэг болохлоор зэрэг адууны мах идэж байсандаа ч тийм байдаг юм уу одоо бүү мэд. Тэгэхэд одоо чинь ингээд хүүхэд шуухад, манай Тамираа хүртэл шүд муутай л одоо ингээд ийм болчихдог юм шиг байгаа юм. Тэгээд соёлын довтолгоо бол их л юм өгсөн дөө л гэж яадаг. Тэгээд л одоо тэр соёлын довтолгооны хүрээнд чинь тэр архи нэрдэг юмнуудыг нэрүүлэхгүй. Одоо ингээд л бүрхээр мүрхээр юм хумнуудыг чинь устгаж бариад тэгээд наана цаана гээд ингэсэн. Одоо хүртэл манай энэ Төв аймгийн Баян сум чинь тэр монгол архи мархи сайн нэрж чаддаггүй ш дээ. Ерөөсөө ингээд залгамж нь байхгүй болоод ингээд архи яаж нэрдэг, ингээд яадаг юмнууд нь байхгүй болгоод ингээд. Ер нь их архи уудаггүй газар байсан л даа. Манай суманд бол архи уудаг хүн за ерөөсөө нэг 4, 5 хан л байсан юм даа. 4, 5 хан л хүн архи уудаг. Хааяа нэг ирвэл галуун хүзүүт гэж ганц шил юм л уудаг монгол архи л уудаг өөр юм уудаггүй. Аа тэр соёлын довтолгооны ид дундуур одоо 1950-иад оны үед юмуу даа монополь гэдэг архи ирсэн байхгүй юу. Монополь гэдэг архи дэлгүүрт ирлээ гэж яагаад. Тэгээд манай нутгийн 2 баян хүний хүүхэд нэг нэгнээсээ баярхаж нэг нэг шилийг авч уугаад хоёулаа шатаж үхэж гэнэ ээ амнаас нь хөх дөл бадарч байсан гэнэ ээ гээд ярьдаг байсан юм. Тэгж л анх одоо архи дэлгэрч гарч ирсэн. Тэрнээс урд нь бол одоо их уугаад л одоо наана цаана яагаад найр хурим гээд ингэдэг юм байхгүй. Харин айраг сайтай. Айраг нилээн их уудаг. Намар мамар найр майр болоод наана цаана гэхлээр зэрэг айраг нилээн уудаг. Гэхдээ айраг уухаараа зэрэг гадаа гүйж гараад наана цаана гээд л ингээд байдаг юм байхгүй. Айраг хийгээд... найр хийхэд чинь зуухаа авчихаад зуухныхаа голд ингээд шороо овоолоод ингээд ийм хонхорхой яачихдаг юм. Шороогоор хонхорхой засаад. Тэгээд л одоо тэнд байж байгаа хүн айраг уугаад бөөлжихөөр бол за за тавиарай гээд ингэхэд л тэр нь сайхан ингээд л явж байгаад л тэр юунд ингээд яадаг. Тэгээд их л гэдсээ их чангалж одоо ингэж түрж гаргадаг юм шиг байгаа юм. Тэрнээс одоо ингээд улсууд бөөлжиж байгаатай адилхан огиод наана цаана гээд л хувцаслуугаа бөөлжөөд наана цаана гэж ийм юм... Гараад тэр одоо гадаа бөөлжөөд бариад наана цаана гээд л одоо унаад тасраад ингэдэг юм ерөөсөө байдаггүй байсан ш дээ. Тэгээд энэ соёлын довтолгооны нэг юм нь бол яахав зүгээр ор дэрний цагаан хэрэгсэл одоо усанд ордог барьдаг хуруу хумс гээд ингэж байснаас гадна тэр одоо амьдралын юуны юунд бол бас одоо соёлын довтолгоо айхтар хэрэг болсон юм шиг байгаа юм. Аа зүгээр одоо тийм хоёр үе шаттай ч байсан ч юм уу. Одоо би яг тэр намын бодлого нь ямар байсныг мэдэхгүй л дээ зүгээр манай нутагт л яриа байхгүй л тийм болоод л тэгээд одоо агсан магсан тавих юм бол настай настай улсууд юм хумнууд чинь ингээд үг хэлээд л боль гэж шаардаад бариад ингэдэг. Тэгээд боржигон найр гэдэг чинь их дэгтэй журамтай хоолойныхоо товчыг хүртэл тайлдаггүй. Хөлөө хүртэл сольж суух юм бол заавал найрын даргаас зөвшөөрөл авдаг. Гарч орохдоо хүртэл найрын даргаас зөвшөөрөл авдаг. Дуу хүртэл одоо тийм дуу дуулбал дараагийн удаа тийм дуулна барина гэхээс биш завхай мавхай дуу дуулаад наана цаана гээд ингээд найран дээр хашхиралдаад ингээд байдаггүй. Долоо хоног болгон л шахуу л одоо тийм найр наадам болж байдаг. Айраг л хийх савгүй болчихвол одоо тэгээд найр хийж байсан юм шиг байгаа юм. Намар болоод л одоо сав байхгүй болоод л ингэхлээр зэрэг найр хийгээд л улсуудыг дуудаад л. Аа тэднийх найртай гэнэлээ тэдний айраг их сайхан сагаж байна гээд л ингэж л байсан юм. Тэгэхлээр зэрэг тэр бол бас хүний харьцааны соёл юм уу биеэ авч явах соёл юм уу хүмүүст сүрхий нөлөөлсөн байгаа юм.

Цэцэгжаргал -

Яагаад соёлын довтолгоог хэрэгтэй гэж үзсэн юм бол?

Шагдарсүрэн -

Аа ер нь л одоо нийгмийн халдварт өвчин их байсан юм шиг байгаа юм. Нийгмийн халдварт өвчин ихтэй. Хамуу замуу... За хамуу замуу ч бүр одоо анхан шатны. Тэгээд одоо тэмбүү мэмбүү одоо тэгээд янз бүрийн юмнууд... хөдөө гадаа чинь ингээд явахлаар зэрэг хамаргүй болсон тийм улсууд бас нилээд байдаг байсан. Ялангуяа эмэгтэй улсууд хамар мамар нь ингээд уначихсан барьсан. Ингээд илгээр дарчихсан барьсан улсууд мулсууд их байдаг байсан. Тэгээд л одоо энэ нийгмийн халдварт өвчин ихтэй. Тэгээд ер нь юунаас болж байна вэ гэхлээр зэрэг энэ ахуйн соёл юм хумнаас л болж байна гэж ингэж үзээд л тэгээд соёлын хувьсгал хийх ажил эхэлсэн юм шиг байгаа юм. Тэр нь бол яг цаг үеэ олж их сайн хийгдсэн эд л гэж боддог л доо. Тийм.

Би одоо ингээд Оросод сургууль төгссөн. Оросод ингээд явж очоод ингээд яахад европын ямар ч орноос ирсэн улсуудаас бол монголчууд ахуйн соёлоороо дутаад бариад наана цаана ингээд байдаг юм ерөөсөө байдаггүй ш дээ. Эхлээд нэг очоод нэг 7 хоноход бол яахав дээ нэг тийм бор царайтай тийм улсууд ингээд байж л байдаг. Сүүлдээ сар болохоор зэрэг л европоос ерөөсөө ялгагдах юмгүй ахуйн соёлоороо. Тэгээд яачихсан болохлоор зэрэг явж явж эцсийн үр дүнд нь энэ соёлын хувьсгалын үр дүн байдаг байхаа гэж боддог байхгүй юу. Тэгээд л одоо гудамжинд цэр нусаа хаяад л элдэв өнгийн болоод л нусаа нийгээд үгүй бол хүний өөдөөс шүлсээ үсэргээд л чанга хашгичаад яриад ингээд байдаг юм байдаггүй л байсан ш дээ. Одоо л харин гудамжаар явахлаар зэрэг энд тэнд муухай юмнууд харагддаг ийм болсон. Дараад нь би 1990- ээд оны дундуур Хятад мятад явж л байсан л даа. Тэгэхэд бол ээдээ мөн ч ахуйн соёл мөн ч муутай. Мөн ч хол юм даа соёлын хувьсгал явагдаагүй газар. Одоо соёлын хувьсгал явагдлаа гээд л ингэсэн тэр бол хүний толгойтой л их ноцолдсон юм байна. Ахуйн соёлтой бол ноцолдоогүй юм байна даа л гэж ингэж л бодож байсан би. Тэгээд тэр соёлын хувьсгал чинь бол хүний толгойтой их ноцолдсон ш дээ манай тэр соёлын хувьсгал чинь. Манай аав нөгөө монгол бичигтэй, шинэ бичигтэй байгаад ингээд яасан чинь ерөөсөө л тэр айлынхаа манайхны тэр ах дүү нарын тэр үед чинь ах дүү нараараа нэг 6, 7 айл байдаг байсан ш дээ. 6, 7 айлынхаа бүх хүнд бичиг заана. Хүүхэд шуухад том хүн наана цаана гээд манай ээж хүртэл тэр дугуйланд нь сууна. Аа тэгээд бичиг үсэг бичиж бариад л. Ингээд сүүлд нь тэгээд л өөрийнхөө нэрийг бичээд л ингээд л яачихсан сурчихсан байсан ш дээ. Тэгээд л одоо миний ингээд бас тэдний тэр тэгсэн байна ингэчихсэн байна. Энэ буруу бичсэн байна, би яагаад буруу биччихэв ингээд л хоорондоо ярьцгаагаад л наана цаана гээд ингээд л тэгэхлээрээ зэрэг тэр хүний тархи толгойд бол юм хийж л байсан байгаа юм. Тийм.

Цэцэгжаргал -

Соёлын довтолгооны үеэр хүмүүсээс юу шаардаж байсан бэ?

Шагдарсүрэн -

Айл өрхөөс бол ерөнхийдөө хог юугүй, хог новшгүй цэвэрхэн бай гэж ингэж. За хоёрдугаарт нь бол тэр одоо тогоо шанага, аяга шанага янз бүрийн юм хумнуудаа хүн хооллодог барьдаг юм хумнуудаа цэвэрхэн бай угааж арчиж бай гэж тэгж байсан юм. Аа тэгээд дараад нь одоо хүний хэвтдэг ор дэрний юу цагаан хэрэглэлтэй бай гэж ингэж. Тэгээд дараад нь хүний гар нүүрээ арчдаг алчуур малчуур янз бүрийн юм хир тоосгүй одоо ингэж бай. Зүгээр хадгалах биш соёлын довтолгоонд үзүүлэхээр хадгалах биш хэрэглэж бай. Хэрэглээгүй байна, яахаараа хэрэглээгүй юм цоо шинэ энэ тэр гэж шаардаж байсан чинь тийм л учиртай л юм шиг байна лээ л дээ. Би зүгээр хүүхэд байхдаа энэ манай алчуур шинэ байхад энэ хүн яагаад загнаад байгаа юм вэ дээ гэж ингэж бодож байсан чинь хэрэглэхгүй ингэж хадгалж болохгүй ээ гэж ингэж л байсан юм шиг байна лээ л дээ. Тэгээд тэр манай ээжийн дүү хүүхнүүд гээд хоёр, гурван хүүхнүүд байсан юм л даа. Тэд нар чинь үнэртэй ус мус түрхээд л одоо шүд мүдээ угаагаад л. Хэлний хусуур гэж тэр үед чинь байсан ш дээ. Бүр дээр үед одоо ноёдууд ингээд хэлээ хусдаг одоо бүүр ингээд тийм мөнгөн хийцийн хэлний хусууртай байсан юм байна лээ ш дээ. Тэр ахуйн соёл чинь бол энэ социализмын үед гарсан биш. Бас дээр үед монголчууд их бүдүүлэг харанхуй байсан гэж яригддаг бичигддэг боловч тодорхой хэмжээний хүрээнд тэр соёл моёл ахуйн соёл, оюуны соёл юм хумнууд бол их өндөр байсан юм шиг байгаа шүү. Хэлээ хусчихдаг, шүд амаа угаачихдаг, сахал үсээ зулгаагаад авчихдаг тэр битгий хэл шүд чигжилдэг юм хумтай, гар хуруугаа одоо арчдаг юмтай, хоол унд идэхлээр зэрэг өөрөө аягаа гаргаад идчихдэг. Савхаа одоо байж байдаг хутга нь өөртөө байж байдаг. Тэгээд хүн одоо айлд орж ирээд тэр айлын юм хэрэглэнэ гэж байхгүй. Хүнд, эрэгтэй хүнд бол өвөрт нь бүх юм байдаг. Өвчин мөвчин тусаад наана цаана гээд тэгээд ер нь тийм юм байхгүй. Тэгээд ер нь тэр материал, дээр үеийн тэр дотуур хувцас хийж байсан материал юм хумнууд бол одоо ямар материал байсан юм одоо мэдэхгүй. Тэр хятадаас эхлээд авч байсан юм гэнэ лээ. Тэр болгон айхтар хир болдоггүй, тэр болгон айхтар бөөс хуурс болоод байдаггүй тийм материал байсан гэж ярьдаг юм. Би тийм аавын ганц нэг цамц энэ тэр байсан юм аа. Сүүлдээ алга болчихсон байна лээ. Тэгээд одоо дүү нар яагаад л, сургууль мургуульд яваад ирэхэд хүн амьтан авчихсан юм уу. Одоо нэг чемоданы дор хийгээд мартсан юм уу яасан ийсэн юм. Бас одоо тэгээд хир болдоггүй, их удаж хир болдог. Хир болоод яалаа гэхэд дорхноо арилчихдаг одоо тийм материал байсан байхгүй юу. Тэгээд дараад нь оросын материал гээд оросын цуу ямбуу энэ тэр гээд л одоо их тийм бүдүүн ширхэгтэй тийм юм яасан. Тэд нар бол хир болдог. Янз бүрийн тийм юм хум байхгүй л юм байсан байна лээ л дээ. Дээр үеийн тэр хятадаас орж ирсэн материал бол сүрхий нэг тиймянзын л материал байсан шиг байгаа юм.

Цэцэгжаргал -

Шалгалтын үеэр шаардлага хангаагүй хүмүүст юу тохиолддог байсан бэ?

Шагдарсүрэн -

Тэр чинь багийн хурал дээр ярина ш дээ. Шалгалт явагдчихаад ингээд багийн хурал хийгээд багийн бүх улсуудыг цуглуулаад ингээд хуралдана. Тэгээд багийн хурал дээр тэдний тэр тийм байсан энэ тэр гээд ярих юм бол одоо бөөн шийтгэл. Тэр чинь, тэрэн шиг аюултай шийтгэл байхгүй. Ерөөсөө тэр үед чинь бол баг гэж байгаад багийн улсууд чинь бол амь нэгтэй. Тэр багийн нэг 10-20 айл өрх бол одоо бүр амь нэгтэй. Бие биенийхээ малыг уруудаж явбал нь яагаад өгдөг. Бие биенийхээ мал нь одоо хариулахгүй байх юм бол нэгнийх нь мал нь одоо тарга тэвээргэ аваагүй малаа муу малладаг ч юм уу үгүй бол хадлан бордоогоо аваагүй бариагүй байх юм бол настай улсууд очиж шаарддаг. Бүр хэлдэг загнадаг, одоо чи би аавыг чинь танина ээжийг чинь танина чи яахлээрээ зэрэг ингэж байдаг юм энэ тэр гээд ингэдэг барьдаг. Тийм байсан болохлоор зэрэг тэр багийн хурал дээр шүүмжлүүлнэ, багийн хуралд нэрээ гаргана гэдэг бол том шийтгэл байсан ш дээ. Тэгээд би нэг жишээ хэлье л дээ. Манай нутгийн Цэвэлжээ гэж нэг хүн байсан байхгүй юу зайлуул бурхан болсон л доо ум мааны бад ми хум. Тэр галзуу Цэвэлжээ гэдэг юм. Галзуу нь галзуу хүн биш л дээ. Зүгээр одоо ганц бие эмэгтэй хүн. Морио уургалаад өөрөө солиод уначихдаг. Адуугаа өөрөө хариулчихдаг, тэмээгээ хариулчихдаг. Гэр доторх ажлаа гялалзуулаад ингээд явдаг их л айхтар ажилтай тийм хүн байсан юм. Тэгээд тэр манай Мааньтын хорихын шоронд сууж байгаад гарсан нэг залуутай суухгүй юу. Залуутай суугаад, тэгээд найр хийгээд намар л юмдаг. Би аавыгаа дагаад л найранд очсон юм. Тэгсэн өө бууз хуушуур хийгээд наана цаана гээд л ингээд бөөн юм болоод л. Сайхан айраг майраг гээд их л сайхан найр болж байна гэж би санаж байсан. Тэгээд яасан нөгөө гэрийн эзэн нөгөө нэг шоронгоос гарч ирсэн залуу согтоод Баяны муу сайн гуйлгачангууд өндрийн мах иддэггүй иддэггүй гээд байсан. Ёстой амаараа гартал идэж байх шив дээ гээд ингээд хэлэхгүй юу. Тэгтэл манай тэр нутагт тэмээний мах иддэггүй байсан. Тэгээд өндрийн мах идлээ гэхлээр зэрэг нөгөө өвгөчүүд сэжиглээд зарим нь огиод бариад наана цаана гээд тэгээд бүгд хаяад гараад явчихсан. Тэгээд тэр айлыг ерөөсөө мал нь харагдаад худаг дээр байх юм бол хөөж явуулаад услахгүй яачихдаг. Ер нь ингээд худаг дээр мал зогсож байхад бүгдээрээ л усалчихаад л гаргадаг байхгүй юу. Үгүй бол одоо үхрийнх нь салаа малаанд нь чулуу мулуу хавчуулаад, үгүй бол мал залыг нь хөөгөөд бариад туугаад ингээд. Тэгээд тэр айл нүүсэн ш дээ бүр Хэнтий рүү нүүсэн байх аргагүй болоод. Тэгээд тэр хорин хэдэн амь нэгтэй одоо багийн айл дотор эвгүй зан гаргавал ерөөсөө байх суух аргагүй болдог юм байна гэдгийг би тэндээс харсан. Тийм эв нэгдэлтэй байсан байхгүй юу дээр үеийн баг гэдэг чинь. Тэгээд багийн даргаа бол дотроосоо сонгоно. Тэгээд ерөөсөө юу гэхлээр зэрэг л ингээд ярьдаг. Тэр нөгөө өвгөнийхөө цамцны ханцуйгаар яагаад өгчихсөн авгайг бол сүрхий яриад ингэхлээр зэрэг тэр авгай бол ёстой та нар өдий хүртэл яасан өвгөн хүний юмнаас сэжиглэлээ барилаа энэ тэр гэж хуу загнаад гараад явчихсан. Тэгэхлээр зэрэг дараад нь манай аавын ээж гэртээ ирээд ярьж байсан л даа. Уул нь хэний Ханд гуайн бол зөв л дөө. Гэхдээ энэ соёлын довтолгооны энэ юугаар ингэдэг бол буруу л даа. Одоо ер нь зөрүүд хүн ч гэж хэцүү юм даа насаараа л зөрүүд байх юм гэж ингэ. Яахав жаахан зөрүүд хүн байсан юм байна лээ дээ. Их айхтар ажилсаг сүрхий, олон малтай нутагтаа их нэр хүндтэй тийм хүн. Гэхдээ тийм зөрүүд аштайхан хэлвэл хүлээж авдаг, аягүй хэлвэл хүлээж авдаггүй тийм нэг улсууд байдаг ш дээ. Тийм л улсууд...хүн байсан байна лээ л дээ. Тэгээд яахав ерөөсөө л багийн хурал дээр ингэдэг. Тэгээд торгодог барьдаг бусдыг нь бол ёстой мэдэхгүй. Зүгээр тэр тэгж торгуулж гэнэ, энэ ингэж торгуулж гэнэ энэ тэр гэж яриагүй. Тэгээд нөгөө дүн гараад ингэхлээр зэрэг сумын хэмжээнд ярихлаар зэрэг за тэр багийн тэр гээд цоллуулаад суман дээр ингэдэг. Сумын дарга нь нөгөө багийн даргаа бас зэмлэдэг, барьдаг. Аа сумын юу нь аймаг дээрээ очоод ярихлаар зэрэг Төв аймгийн Нялга сумын тэддүгээр багийн тэр гээд ингээд цоллуулах барих. Ингээд энэ болгоноос юм хумнаас нилээд их айдаг хальширдаг тийм л байсан юм шиг байгаа юм л даа. Тэрнээс одоо ямар зодох биш, нүдэх биш албан тушаалыг нь бууруулна энэ тэр гэж байх биш. Тэр улсууд чинь одоо ер нь их л ухамсартай л байсан юм даа дээр үед бол. Зүгээр одоо тэр үнэхээрийн бас одоо тийм тархинаас нь тийм ухамсар байсан юм уу, аа тийм сахилгын ухамсар байсан юм уу. Аа ерөөсөө одоо нэг ийм байх ёстой гэсэн цусанд нь байсан тэр ухамсар байсан юм уу мэдэхгүй.

Цэцэгжаргал -

Соёлын довтолгоо ер нь хүмүүсийн амьдаралд ямар нөлөө үзүүлсэн гэж та боддог вэ?

Шагдарсүрэн -

Өө сүрхий нөлөө үзүүлсэн ш дээ. Сүрхий сайн нөлөө үзүүлсэн ш дээ. Би түрүүн хэлсэн ш дээ. Тэр манайх л гэхэд чинь одоо эхлээд тэр нэг орны цагаан даавуу хөнжил мөнжил, тэр дэрний уут муут юм хумнуудыг хэрэглэдэггүй байснаа л тэгээд л одоо нэг хэсэг хугацаанд нэг авдранд байгаад л шалгалтанд үзүүлэх маягтай байснаа сүүлдээ л хэрэглээд л. Тэгээд л сүүлдээ хэвшээд л ингээд явчихсан ш дээ. Тийм. Тэгээд л одоо хөлний ороолт гэдгийг чинь ороодог. Сургуульд ороод ингэхэд чинь одоо алив хөлийн ороолтыг чинь үзье гээд багш нар үздэг байсан ш дээ. Тэгээд л одоо хөлийн ороолтоо үзүүлдэг. Тийм. Хумс ямар байна гээд л үзүүлдэг. Хумсаа ингээд л хайчаар мал хяргадаг хайчаар тэгээд л хумс аваад өгчихдөг. Хумсаа үзүүлдэг ингэж байгаад л /гарын хуруунуудаа зөруулэн барьж үзүүлэв/ үзүүлдэг. Хөлийнхөө хумсыг үзүүлнэ, дотуур хувцсаа үзүүлнэ. Бөөс хуурс байна уу үгүй юу хөлийн ороолт ямар байна вэ гэж үзнэ. Сургууль чинь 1 дүгээр ангид ингээд ороход багш нар тийм юм үзээд ингээд л. Тэр болгон чинь одоо нөгөө соёлын хувьсгалын үргэлжлэл л ингээд яваад байсан. Тэгээд би сая хэлсэн Москвад очоод сургуульд сураад ингээд яахад эхний нэг 7 хоног жаахан тийм бол царайтай нэг тиймэрхүү байж байснаа тэгээд л сарын дараа гэхэд европын улсуудаас ялгагдахгүй болоод ингэчихдэг. Энэ соёлын, ахуйн соёл янз бүрийн соёлоороо бол ерөөсөө ялгагдахгүй болоод ингэчихдэг. Энэ болгон чинь л энэ нэвтэрсэн соёлын хувьсгалын үр дүндээ гэж би боддог байхгүй юу. Тийм.

Цэцэгжаргал -

Соёлын довтолгооны нөлөөгөөр манай улсын ямар ямар салбарт өөрчлөлтүүд гарсан гэж боддог вэ?

Шагдарсүрэн -

Энэ одоо хүний ахуйн, хүний ахуй хүний оюуны юунд их өөрчлөлт гарсан юм шиг байгаа юм. Хүний ахуй болон оюуны одоо хэрэгцээнд нилээн их өөрчлөлт гарсан. Эрүүл мэндийн салбарт болбол ер нь их айхтар сүрхий мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байхаа. Тэгээд манай баг гэхэд чинь л одоо тэр манай аавыг курст явуулаад л тэгээд тариа мариа хийдэг болгоод л. Тийм тариа мариа хийдэггүй тийм хүнийг чинь одоо тариа мариа хийдэг болгоод тэр манай жалганд тэр өвчин чинь алга болоод л ингэж л байсан ш дээ. Улаан тариа гэж нэг тийм тариатай. Дотроо нэг шилэн үрэлтэй. Шилэн үрлийг нь авч би тоглох гэдэг тэгээд ээж загнаад тоглуулдаггүй. Зүгээр ёстой бузар юм гэж хэлээд хол шидээд ингээд шороо мороогоор дараад ингээд яачихдаг. Тэгээд аав маань гэртээ ороод цай май уу гэхлээр гар хөлийг нь заавал угаалгаж арчиулж байж тэгж цай май хийлгэж уулгадаг барьдаг. Тэгээд хараад байхад бол тэр эрүүл мэнд, янз бүрийн юм хуманд бол сүрхий нөлөөлсөн байхаа. Тэгээд ер нь айлд ороод ингээд яахад бол түрүү үедээ ингээд л тавагтай идээ мэдээн дээрээ бол марлиар бүтээчихсэн. Хүнд аяга аваад ингээд өгөхөд бол заавал одоо аяга шаазан арчиж ингэж цай унд хийж өгдөг. Аа цай хийгээд ингээд өгөх барихад бол ерөөсөө тэр хуучин цай байх юм бол тэрийг өөр юманд хийчихээд тогоогоо тавиад цоо шинэ цай хийгээд ингээд өгдөг. Би энэ Дорноговьт ажиллаж байсан л даа. Дорноговийн тэр урд талын говийн сумдаар очиход бол хуучин цайгаа аваачиж хийчээд дээр нь аваачиж ус хийгээд ингээд цай хийгээд өгдөг юм байна лээ. Зүгээр тэр юу бол хоёр өөр санагдаж байлаа л даа надаа. Тэгээд хүн ороод ирэхлээр зэрэг дор нь олбог дэвсээд ингээд суулгаад суулгачихдаг. Тэгээд хүн зочлох барих болох юм болвол одоо мах зах юм хумнуудыг сайхан чанаад үс мүс янз бүрийн юм хумнууд байхгүй бүр одоо сайхан хоол унд хийгээд, морь зорийг нь авч чөдөрлөөд тавиад бариад бүүр одоо нэг сайхан амруулаад зочилсон нь зочлоод ингээд явчихдаг. Тэр мэр бол хүний тэр соёл тархи толгойтой холбоотой тэр юунд нилээн их өөрчлөлт гарсан гэж би л одоо боддог юм.

Тэр одоо яг энэ соёлын хувьсгалын үед чинь бичиг үсэг заасан гэж хэлсэн ш дээ би. Одоо нөгөө улаан гэрийн багш гээд нэг кино гардаг ш дээ. Тэрэнтэй адилхан хүүхэд заагаагүй л дээ бичиг үсэг мэддэг тийм... манай сум бол тийм бичиг үсэг мэддэг улсууд нилээн байсан юм шиг байгаа юм. Төвд бичиг мэддэг, монгол бичиг хуучин монгол бичиг уйгаржин монголоор бичдэг. Уйгаржин монголоор бичдэг улсууд нь тэр шинэ үсгийг дорхноо сурчихаж байсан. Нилээн тийм эрдэм номтой ойр тэгээд цээж нилээн сайтай. Юм цээжлэхдээ амархан болохоор тэр 35 толгойг бол дорхон нь ингээд л сурчихдаг байсан юм шиг байгаа юм. Надыг ерөөсөө 5 настай байхад тэр өвөл адууны оторт явуулчихаад тэгээд л хүрээд ирэхэдээр зэрэг хавар манай тэр ээжийн ах Балдандорж гэж тэр бурханч лам байсан юм. Тэр хүн надаа бичиг зааж өгсөн. Тэгээд би сургуульд ороход бол 35 үсэг бүгдийг нь мэддэг, 4 аргын тоо мэддэг л ингэж орж байсан юм. Тэгэхлээр чухам өөр дээрээ ингэж аваад үзэхэд л тэр оюун санааны юунд бол сүрхий өөрчлөлт гарсан тийм. Сургуульд, одоо чинь зүгээр сургуульд ороод тэр бичиггүй ном сурна гэж ингэж байхад чинь би тэр аль одоо 1950 хэдэн оны хавьцаа 52-53 оны хавьцаа одоо сургуульд ороход, хүүхэд сургуульд ороход чинь 35 үсгээ мэддэг, дээр нь үржүүлэх хуваах нэмэх хасахаа мэдэж байдаг мэдээд ингээд орноо гэдэг чинь оюуны нилээн бэлтгэлтэй хүүхэд орж байгаа байхгүй юу. Тийм.

Тэгээд соёлын довтолгоо чинь, соёлын довтолгоо гээд дээр үед чинь 3 жилийн төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөө гээд тэгдэг тэгээд байдаг байсан ш дээ тэр улс ардын аж ахуйг хөгжүүлэх тийм төлөвлөгөө гээд. Тэр соёлын довтолгоо бол нэг 2,3 жил болоод ингээд ерөөсөө хаягдчихаагүй ш дээ. Тэгээд ерөөсөө үргэлжлээд л яваад байсан, үргэлжлээд л яваад байсан. Тэгээд л тэр нам төрийн байгууллага тэр улсын хэмжээний соёлын довтолгоо гэж хэдэн жил яагаад л. Дараад нь бол тэр орон нутгийн нам төрийн байгууллагууд тэр соёлын довтолгоо юм хумнууд үргэлжлээд л ингээд хийгээд байсан. Тэгээд л хүмүүсийн оюун ухамсарт сүрхий хийгээд. Би хамгийн түрүүнд хэлсэн ш дээ ухуулагч нар олон дахиж ирээд яриад тэгээд наана цаана гээд ингээд л яриад байхлаар зэрэг хүний оюун ухамсарт бол сүрхий айхтар суулгаж өгсөн шиг байгаа юм л даа. Тэгээд нэгэнт л хүний оюун ухамсарт ингээд орчихсон болохлоор зэрэг тэр аяндаа ингээд үргэлжлээд яваад бариад ингээд яагаад ингээд явчихсан. Дараад нь би ингээд 1980-аад оны хавьцаа сургуульд төгсчихсөн хойноо нэг нутгаараа явсан юм аа. Тэгсэн чинь айлууд бол бараг хотын айлтай адилхан шахуу болсон шүү. Өө зүгээр л цагаан толгойтой ортой, хөшигтэй, сирвант эд нар тавьчихсан. Сирвантандаа одоо тэр чиг хотын зарим айлд байхгүй одоо телевизор бол... тэр чинь яахав дээ оросын анги манги тэрүүгээр байсан байхгүй юу... тийм мэтийн юм тавьчихсан. Нөгөө айрагны хөхүүр мөхүүр алга болоод бас нэг аятайхан юмнууд тавьчихсан. Тнэгээд л сирвантан дотроос аяга маяга юм хумнууд нь гарч ирээд л. Шалны өр мөр ер нь их хотодчихсон их цэвэр цэмцгэр байсан шүү. Тэгээд л за нөгөө дээр үеийн соёлын довтолгооны үр дүн л ингэж гардаг юм байна даа л гэж би харж байсан. Одоо ч гэсэн яваад очоод үзэхэд бол тэр нэг хүн айлд очоод хоноход бол цэвэр даавуу, цэвэр хөнжлийн даавуу юм хумнууд аваад ингээд л засаад ингээд өгнө үү гэхээс биш алив энд хэвт гээд байдаг юм ёстой байхгүй болсон ш дээ.

Одоо Залуучуудын эвлэлийн байгууллага л одоо их үүрэг гүйцэтгэсэн юм шүү. Залуучуудын эвлэлийн байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага л одоо айхтар сүрхий үүрэг гүйцэтгэсэн юм шиг би ойлгодог юм. Одоо тэрнээс намын байгууллагаас одоо нээх айхтар хүн амьтан ирээд бариад ингээд яриад одоо ингээд байсан юм байхгүй. Залуучуудын юунаас хэн ирлээ энэ тэр гээд. Залуучуудын үүрийн тэр ирж гэнээ, эмэгтэйчүүдын зөвлөлийн тэр ирж гэнэ ээ энэ тэр гээд ингэж л их ярьдаг байсан. Үгүй бол захиргааны тэр хүн ирж гэнэ ээ гээд ингэдэг байсан болохоос одоо намын хорооны тийм хүн ирээд энэ тэр гэж... нам тэр үедээ бол удирдаж л байсан юм байгаа байлгүй л дээ. Тийм. Тэгээд тэр залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага л одоо тэрэнд айхтар сүрхий үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа эмэгтэйчүүдийн байгууллагын улсууд их явдаг үздэг хардаг шалгадаг. Тэгээд тэр соёлын довтолгооны юуг бол тэр гэрийн эзэгтэйтэй нилээн айхтар холбож тэр улсуудын юунд нилээн тархи толгойд нь юм хийж ингэж өгсөн болохлоор зэрэг аяндаа тэр юм хум сайжрах соёлтой болох тэр юм нилээн сайн хийж өгсөн болов уу. Тэрнээс гэрийн эзэн, эрэгтэйчүүдийг бариад бол бас тийм айхтар үр дүнд хүрэхгүй байсан байж магадгүй гэж ингэж боддог ш дээ. Тэр гэрийн эзэгтэйчүүдэд хэлээд ингээд байхлаар зэрэг тэр хүн чинь гэр орноо янзална. Хүүхэд шуухдаа одоо янзална нөхрийнхөө хувцас хунарыг одоо тэг ингэ гэнэ. Тэгэхлээрээ зэрэг тэр эмэгтэй, гэрийн эзэгтэй нарыг гол түлхүү ашиглаж ингэж байсан нь бол сүрхий их зөв бодлого байж дээ гэж би ингэж боддог ш дээ. Тийм.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?

Шагдарсүрэн -

За одоо миний амьдрал ч яахав дээ монголчуудын, монголын дөчин хэдэн онд төрсөн улсуудын л л нэг адилхан л одоо амьдралаар амьдарч ирсэн хүн л дээ. Би хөдөөний малчин ардын хүүхэд. Малчин ардын хүүхэд ёстой сайн эцэг эхийн буянд одоо эрүүл чийрэг өссөн, ямар нэгэн өвчин эмгэг байхгүй. Одоо хүртэл зүгээр хагалгаа мэс засал янз бүрийн юм хумнууд хийлгээгүй, шүд унааагүй ингээд явж байна. Тэр бол миний эцэг эхийн л одоо хүүхдээ зөв хүмүүжүүлсан ийм л одоо ач гавъяа гэж үздэг. Тэгээд хөдөөний малчин ардын хүүхэд сургууль соёлоор явж наана цаана гэж явж байгаад оросод 2 сургууль төгссөн ш дээ би. 2 сургууль төгсөөд тэгээд ирээд 1980-аад оны дундуур гэрээт ажил хийгээд ингээд яасан гайгүй төгссөн л дөө оросын сургуулийг би онц төгсөж ирсэн юм. Сайнгүй онц төгссөн юм улаан дипломтой төгсөж ирсэн. Тэгээд ажил хийгээд ингээд байж байтал аа гэр бүлийн талаар тогтвор алдлаа гэж хэлээд монгол ардын хувьсгалт намаас хөөсөн юм. Тэр миний амьдралд айхтар сүрхий өөрчлөлт авч ирсэн. Урьд нь бол одоо сургууль соёлд явахад чинь одоо тэгээд автоматаар намын орлогч болгоод л тэгээд яахав оюутан байхдаа намын гишүүн болоод л бариад л ингээд нам гэдэг сайхан юм байна гэж бодож явсан. Тэгээд ажил хийгээд... би ажил муу хийгээгүй л дээ ажил хийгээд наана цаана гээд ингээд яваад. Хүний амьдралд чинь одоо таарч тохирохгүй янз бүрийн юм байна. Тэгээд гэр бүлийн талаар тогтворгүй гээд монгол ардын хувьсгалт намаас хөөгөөд. Тэгээд намаас хөөгдөхөөр чинь бас ажил бас өөрчлөгдчихдөг байхгүй юу. Тэгээд тэр их юм бодогдуулсан надаа. Урьд нь бол яахав одоо ингээд сайн эцэг эхийн заяасан тархи толгой, бие бялдар бүх юмаар одоо ингээд яваад бүтээд л ингээд яагаад байсан. Ногоон гэрлээр бүх юм бүтээд ингээд яваад байсан. Гэхдээ миний эцгийн хэлсэн үг бол, сургуульд явахад захиж хэлсэн үг бол “ За миний хүү чи лам хүний хүүхэд шүү. Өчүүхэн төдий алдаа гаргаад наана цаана гэвэл одоо чи хамгийн түрүүнд юманд өртөх хүн чи шүү. Хазгай гишгэж болохгүй, гишгэсэн мөрөө эргэж харж яваарай. Хүн нэг юм мэддэг бол чи хоёрыг мэдэхийг эрмэлзэж яваарай. Ингэж байж л чи одоо сайн амьдарна шүү” гэж хэлсэн болохлоор зэрэг тэр үг ерөөсөө санаанаас гардаггүй. Тэгж явсаар байгаад өөрөө ч би жаахан шартай хүн. Ингэж явсаар байгаад харин гайгүй төгсөж ирээд, гайгүй юм сурж ирээд ингэсэн. Тэгээд одоо монголд бас их сүрхий хэрэгцээтэй ийм юм бүтээх нь ч хаа юм. Яахвээ ямар ч байсан хүлээлгэсэн ажлыг сайн хийе дээ гэсэн эрмэлзэлтэй яваад. Ингээд яагаад тэгтэл гэнэтхэн тийм юмнаас болоод ингэхлээр зэрэг тийм их хачин эвгүй байдалд орсон. Тэгээд бодоод ингээд байхлаар зэрэг өө энэ монгол ардын хувьсгалт нам гэж бол, үгүй ээ ерөөсөө нам гэж байдаггүй юм байна. Намын нэр дор ажилладаг л одоо нэг ийм нөхдүүд байдаг юм байна. Энэ нөхдүүд чинь зүгээр л одоо юу санасан дураараа л одоо ингэж байдаг юм байна. Аа ер нь одоо ингээд байвал миний суудалд ч гарчихаж магадгүй юм байна гэж бодсон улсууд өш авдаг юм болов уу, яадаг юм болдоо гэж бодоод. Заа яршиг намын одоо энэ харъяалалаас ингээд ч байх юу байхав. Улсын юмнаас хүртээд ингээд ч байх юу байхав. Ямар гаргүй биш, хөлгүй биш, тархи толгойгүй биш. Гружик хийгээд ч амьдарна даа. Ерөөсөө янз бүрийн юмны дэмжлэг харахгүй өөрөө өөрийнхөө хар толгойгоор, өөрөө өөрийнхөө мэдлэгээр, өөрөө өөрийнхөө хүч болоцоогоор амьдрах ёстой юм байна даа гэдэг ийм шинэ үзэл бодол надад төрсөн. Энэ миний амьдралд гарсан маш их том өөрчлөлт. Тэр өөрчлөлт гараагүй байсан бол өдийд би цагдаад зүтгэсээр байгаад тэтгэвэртээ гараад тэгээд л одоо ингээд л зүгээр л нэг юм үлгэн салган тэтгэврийн юм л ингээд хараад одоо ингээд явж л байгаа. Тэр өөрчлөлт гарсан учраас би оо одоо ингээд тэтгэвэрт гарангуутаа энэ хувийн хэвшилтэй ноцолдоод ингээд наана цаана гээд. Одоо би 100 гаран хүнийг тэжээж байгаа байхгүй юу. 100 гаран хүнийг ажлын байртай болгоод ингээд ажлаад бариад хүний дор орохгүй ингээд ажиллаж л байна л даа. Аа энэ ингэж ажиллахын тулд бол тэр айхтар сүрхий өөрчлөлт өгсөн. Тийм. Тэр өөрчлөлтийг бол одоо... би бол одоо за намын буян гээд л одоо залбираад худлаа юманд итгээд ингэж ажиллаж чадахгүй, ингээд амьдарч чадахгүй л байсан байх л даа

Цэцэгжаргал -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэж хэлэхээр зүйл юу байдаг вэ?

Шагдарсүрэн -

Миний эцгийн л хүмүүжил юм даа. Бусад улсуудын эцэг эх үр хүүхдээ хүмүүжүүлэхийн төлөө бодолгүй л яахав. Хүмүүжүүлэх гээд л бүгдээрээ л зүтгэж байгаа. Аа миний энэ хүмүүжил, миний энэ одоо ажил төрөл юм хум... бусад... гайгүй сайхан амьдардаг л гэж боддог. Энэ юм хум юу бол миний эцгийн хүмүүжил юм даа гэж би их баярлаж ингэж явдаг юм. Яагаад вэ гэхлээр тэр хүн за чи байгалийн жамаасаа хүүхэд төрүүлж чадахгүй, бусдыг нь хүний амьдралд тохиолддог юм болгоныг бүгдийг хийж сур аа гэж намайг ингэж шахаж шаардаж байдаг ийм хүн. 5 дугаар ангиас авахуулаад л би зуны амралтаар... ерөөсөө хүүхэд зуны амралтаар гадаа тоглоод өнгөрдөг байсан бол би 5 дугаар ангиасаа авахуулаадл зуны амралтаар ууланд явж самар жимс түүдэг. Жаахан том болоод ингээд ирсэн хойно оо бол геологийн ангид яваад тэр юунуудаар яваад уулын ажилчин гээд нүх малтаад чулуу зөөгөөд наана цаана гээд ингээд тэгээд одоо сургалтын сургуулийнхаа номны мөнгийг, пормны мөнгийг юм хумаа бүгдийг нь олоод авдаг. Тэгээд одоо бүр 7 дугаар ангид байхдаа Ховдийн геологийн ангид очоод ажиллаж байгаад ингээд 1000 гаран 1500 гаад төгрөгний ажил хийгээд ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэгээд ингээд хийгээд ирсэн чинь манай аав их баярлаад дээр нь дахиад 1000 төгрөг нэмж өгөөд 2500 төгрөгөөр би өөрөө мотоцикл авч унаж байлаа. Чехийн Яв- 250 гэж мотоцикл 2500 төгрөг байсан юм тэр үед. Тэгээд одоо арван хэдхэн насандаа өөрийнхөө хүчээр олсон мөнгийг ингээд за ер нь ажил хийгээд ингээд байвал одоо ингээд болдог юм байна, бүтдэг юм байна, ажил хийх хэрэгтэй юм байна миний эцгийн хүмүүжил их зөв юм байж гэж ингэж ойлгож авсан. Энэ бол одоо эцгийнхээ юуг л одоо би бусдаас ялгарах бусад одоо эцэг эхээс одоо миний аавын л одоо ялгарч надаа ийм хүмүүжил олгосон ингэж л бодож явдаг юм. Одоо би ингээд тэтгэвэрт гарчихаад 60 гараад ингээд яалаа ч гэсэн зүгээр хэвтээд ингээд яагаад байдаггүй. Энэ бичиг цаастай яагаад, энэ хэдэд бас ам хэлээрээ хүүе хааяа гээд л ингээд л яваад л байгаа юм. Тийм.

Манай аав бол намайг ерөөсөө зодож үзээгүй юмдаг. Хааяа нэг тийм буруу юм хийх юм бол нэг том далбаганасан том нударгаар... манай Төв аймгийхан чинь том нударгатай л даа. Дурдан бүс бүсэлнэ, том бүдүүн бүс бүслэнэ. Нударгаараа л ингээд нэг ороолгодог. Тэрнээс нь л нилээн айх айдаг. Тийм. Тэгээд манай аав зүгээр л хэлдэг ярьдаг. Дандаа л яншаад ингээд байдаггүй, ээж жаахан яншина. Аав бол хааяа л нэг хэлнэ. За миний хүү тэгж байгаарай гэж хааяа нэг хэлээд үгүй бол нэг юм хуманд явж байхдаа хэлнэ. Үгүй бол бүр урдаа суулгачихаад за чи тийм гээд ингээд хэлдэггүй зүгээр л явж байгаад, үгүй бол нэг ажил хийж байгаад юм уу одоо нэг тийм өөрт нь хэлмээр үе байдаг байсан юм шиг байгаа юм л даа. Тэрийгээ одоо яаж мэддэг байсан юм. Лам хүн байсан болоод одоо би яг энэ үед нь хэлэх нь зүйтэй гэж мэддэг байсан юм болов уу яадаг байсан юм бол. Тэгээд л тийм үед хэлдэг. Тэгээд хэлэхдээ бол намайг дандаа үгээр сургаад байдаггүй. Тэр одоо чи зуны ажлаар ингээд яваад ир гээд л. Тэгээд тэрэнд нь явуулаад л хэдэн төгрөг олоод ирэхлээр нь зэрэг урамшуулаад л. За ингээд өөрөө таван төгрөг нэмж өгөөд одоо ингээд сургуульд сурахад чинь одоо аль болохоор үнэтэй цайтай тийм хувцас хунар юмнууд авж өгөөд л. Хүүхдээс илүү хувцаслаад л бариад л. Тэгээд л нэг хэдэн төгрөг олоод ирэхлээр зэрэг өөрөө мөнгө нэмж өгөөд тэгээд л одоо юу яагаад л. Мөнгөгүй төгрөггүй ядуудаа биш байсан байгаамаа. Намайг л одоо аль болохоор тийм ажилд дуртай хүн болгох гээд. Ажилд л их сонирхолтой их ажилсаг хүн болъё гэж ингэж бодоод байсан шиг байгаа юм. Тэгээд л ном авч өгдөг. Аа уран зохиолын ном, тийм уран зөгнөлт зохиолын ном хом юм хумнууд их авч өгдөг. Энийг уншаарай миний хүү энэ их сайхан ном юм гэнэ. Тэрний тэр хүүхэд уншсан гэнэ энэ тэр гээд л. Тэгээд ном момууд авч өгөөд л уншуулж бариад ингээд наана цаана гээд л. Тэгээд гэр орны ажил мажил тэрийг их айхтар тийм яалгаад байдаггүй, гүйлгээд байдаггүй. Тэгээд л юу яадаг... тэгээд түлээ хөрөөдөхийг надаар заавал надаар түлээ хөрөөдүүлдэг. Гэхдээ ганцаарангаар нь хөрөөдүүлдэг. Нөгөө нэг цүдгэр хөрөөгөөр ганцаарангаар нь хөрөөдүүлдэг, ус зөөдөг хоёрыг гэртэй хийдэг. Бусад нь бол миний ажил биш. Тэр 2 бол миний ажил. Тийм 2 ажил хийлгэнэ. Тэгээд одоо сампин цохихыг зааж өгсөн. Аа зүгээр орос сампин зааж өгсөн, хятад сампин зааж өгсөн. Аа ер нь тайлан тооцоо юм хумнууд чинь ингэж гардаг юм шүү гээд наад захын юмнуудыг хэлж барьж зааж барьж ингэж өгсөн. Тэгээд өөрийнхөө биеэр бол нилээн тийм үлгэрлэж байсан. Өөрөө их сайхан хувцасладаг их тийм цэвэрхэн хүн байсан. Тэрүүгээрээ бол би аавыгаа дурайж хувцаслах юмсан гэсэн аавынхаа... тэгээд хэрэглэж байгаа юм хумнууд нь бол дандаа нэг чанартай чанартай нилээн үнэтэй тийм юм хэрэглэдэг. Аа би нэг юм аваад тааруухан юм авсан бол нилээн их голдог байсан. Өө чаваасдаа ийм юм ч авах гэж дээ чи. Энийг чинь аваад ингээд хэрэглээд чи нэг сар болно. Энийг аваад ингээд яах бол илүү үнэтэй 3 сар болно эд нар гэж ингэж хэлдэг. Тэгээд хүн чинь бол хүнтэй харьцахдаа дандаа гадаад үзэмж юм хумыг чинь харж харьцаж байдаг юм. Муу хувцастай хүн хичнээн ухаантай байсан ч хүн тоодоггүй юм. Хичнээн маанаг хүн ч сайхан хувцастай байсан хүн тоож итгэдэг. Хүн гэдэг чинь хэцүү байдаг юм ш дээ. Хүн гэдэг чинь олон ухаантай олон янзын. Хүн болгоны аянд таруулж явна ингэж одоо хэзээ ч байхгүй. Гэхдээ нийгэм дотор чи амьдарч байгаа болохлоор зэрэг тэр нийгэм дотроо хүнд гологдохгүй, хүнд гологдохгүй байхын тулд чи эрдэм мэдлэгтэй байх ёстой, эрүүл чийрэг биетэй байх ёстой, эрд... юутай цэвэр сайхан хувцасласан байх ёстой. Хувцаслаад гангалаад чи ингээд одоо манараад ингээд яв гэж байгаа юм биш ээ. Чи тэр нийгэм дотроо өөрийнхөө л Шагдарсүрэн гэдэг нэрийг чи тэнд хадгалж хамгаалж явж байх ёстой гэж ингэдэг. Өөрөө бол тамхи татдаггүй, архи уудаггүй хүн байсан болохлоор зэрэг би аавыгаа... манай аав намайг 40 гаргаж байж бурхан болсон юм. 40 хүртлээ би архи амсаж үзээгүй, тамхи татаж үзээгүй. Нэгэнт аав тэгж архи мархи ууж, тамхи татдаггүй тийм хүн байсан болохлоор зэрэг тэр хүн өөрийнхөө биеэр үлгэрлээд намайг ийм болгосон. Тийм учраас би эцгийгээ шүтдэг /хэсэг чимээгүй байв/. Ачийг нь ч хариулж чадаагүй л дээ. Үгүй зүгээр баярлуулж байсан юм байлгүй яахав. Би баярлуулсан. Сургууль төгсөөд ирлээ гэхэд баярлаж л байсан. Аа ер нь жаахан юм болбол ааваа тэгэх үү ааваа ингэхлээр зэрэг их баярладаг л байсан. Өөрийг нь хааяа гэртээ аваачаад сайхан ус цасанд оруулаад, сайхан хоол унд хийж өгөөд ингээд сайхан хэвтүүлээд ингэхэд баярладаг л байсан. Дагуулаад одоо театр меатрт оруулаад юм хум үзүүлээд ингэхэд бол баярладаг л байсан. Жаахан юманд баярладаг. Одоо еэвэнд их дуртай хүн байсан. Еэвэн аваад очиход их баярладаг. Мөнгө цаас өгвөл нээх айхтар баярладаггүй, жаахан еэвэн аваачаад өгвөл их баярладаг. Тийм. Тэгээд одоо энэ телевизээр, би бас телевизээр нилээн их ярьсан юм аа. Ярилцдаг байсан юм аа цагдаад байхад. Тэгээд телевизээр гарч байна гээд яахад аав миний хүү тэр телевизээр тэгж ярьж байна гэнэ манай нутгийн тэрний тэр надаа хэллээ энэ тэр гэж байрлаж байсан. Тийм. Одоо сайн л явбал одоо их баярладаг тийм байсан шиг байгаа юм. Тэрнээс одоо эцэг эхийн ачийг хариулна гэж юу байхав. Зүгээр би дандаа аавыгаа ярьчихлаа. Ээжийгээ юу гэж орхих вэ. Ээж минь намайг төрүүлсэн хүн. Ээж маань... ээж аав 2 бол насны хол зүрүүтэй. 20 насны зүрүүтэй тийм хүн байсан. Аав маань юу хэлнэ ээж за л гэдэг. Тийм. Аа чи гэж ерөөсөө хэлдэггүй та гэж хэлдэг. Одоо манай аавыг та гэж хэлдэг тийм хүн байсан. Тэгэхлээр манай гэр орны хүмүүжил бол надад тийм л одоо... тийм ерөөсөө манай аавын л ухаанаар явж байсан тийм л хүмүүжил л дээ. Тийм. Тэгээд энэ сүүлийн үед лам нарыг харахлаар зэрэг зарим нь одоо согтчихсон, зарим нь үс мүсээ яачихсан, зарим нь одоо янз янзын зан гаргаад ингэхлээр зэрэг их тийм харамсдаг юм. Иш ингэж ч байх гэж гэж дээ. Дээр үеийн лам нар тийм байсан шүү дээ. Би тэрийг мэдэх юм. Аа одооны лам нар ээ дээ мөн ч дээ гэж. Тэгэхэд манай аавын зиндааны лам гээд одоо энэ ардын жүжигчин Содном гуай, Данзан гуай, уртын дуучин Долгоржав гуай эд нар одоо нэг зиндааны лам байсан юм байна лээ. Тэгээд нэг зиндааны лам нар нь сар болгоны үгүй жил болгоны намрын юуны нэг сайн өдөр цуглаж айраг уудаг. Тэр нь манайд цуглаж айраг уудаг. Би гадуур гарч харуул харж цагдаа магдаа юм хум яадаг. Нөгөө хэдэн хөгшин цуглаад л айраг уугаад л, заримдаа ном уншаад. Заримдаа дуу дуулаад наана цаана гээд нэг сайхан одоо идэж уугаад ингээд хууч хөөрөөд ингээд явдаг тийм улсууд байсан юм. Тэгээд харахад их тийм сайхан сайхан улсууд байж дээ гэж ингэж боддог.

Цэцэгжаргал -

За сонирхолтой ярилцлага өгсөн таньд их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.