Tserendolgor
![](../assets/images/interviewees/990254.jpg)
Basic information
Interviewee ID: 990254
Name: Tserendolgor
Parent's name: Gonchig
Ovog: Shand
Sex: f
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdene Mandal sum, Arhangai aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
family
education / cultural production
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
public meal
cook
collective
children's upbringing
family
childhood
schoolchildren's life
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Эмээ та бидэнд өөрийнхөө талаар танилцуулахгүй юу? Хаана төрж өссөн билээ?
Цэрэндолгор -
Аа 1933 онд Архангай аймгийн Эрдэнэ-мандал сумын Шанд гэдэг газар төрсөн юм байна лээ, төрсөн. Тийм. Тэгээд тэрнээс хойш чинь ээж аавынхаа гар дээр мал маллаж байж байгаад...Одоо үлдээж тунгаахгүй л ярих уу?
Цэцэгжаргал -
Аанхаа.
Цэрэндолгор -
Тэгээд нэг сургуульд явсан байсан. Аа тэгээд анх эхлээд нэг сургууль байгуулагдаад дөчин хэдэн оны үе юм шиг байгаамаа тэр. Сургуульд байгаад тэгээд гэрт байранд, гэрт байранд, байранд гэрт хоол ундаа иддэг тийм байж байгаад манай ах сургуульд байлгахгүй гээд намайг мориор сундлаад сургуулиас оргуулаад аваад явчихсан юм.
Цэцэгжаргал -
За
Цэрэндолгор -
/инээв/ Тэгээл очоол тэгээл яахав дээ. Тэгээл тэрнээс хойш сумаас хөөж ирээчгүй. Тэгээл аав ээжийнхээ гар дээр байж байгаад л. Манай ээж 13... намайг 13-тай байж байхад нас барчихсан. Тэгээд дороо 5 дүүтэй байсан, дээрээ ах эгч нар гараад явчихсан байсан. Хэдэн малтай тэгээд малаа маллаад тэгээд тэр айлын эмэгтэй хүүхдийнх нь арай том нь би л байсан. Малаа маллаад л тэгээл янзлаад л байж байгаад л тэгээд нэг 18 хүрээл нөхөр дагаад аймаг орсон. Тэгээд аймаг ороод нөхөр маань намайг аваад Баянхонгорт яваад. Баянхонгор аймагт их удсан манайх. Тавин хэдэн онд, 2 онд ч билүү маршил Чойбалсанг нас барахад л 1952 онд Баянхонгор аймгийн Заг суманд байсан юмдаг. Тэгээд сүүлд нь аймаг дээр ирээд. Тэгээд энэ хүүхдүүд гараад, хүүхдүүд чинь одоо түрүү гарчихсан. Тэгээд одоо 12 төрснөес 8 хүүхэд байсан юм аа надад бол. Тэгээд 1957 онд билүү, хэдэн онд билээ ажилд ороод аймаг дээр гуанзанд ажилд ороод. Хэдэн cap цэвэрлэгч хийж байгаад тэгээд тогооч болоод. Тэгээд л тэр үед чинь хүүхэд гарахад чинь нэг cap болоод л ажилд ордог байсан. Тийм. Тэгээд сүүлдээ ч яахав 45 хоноод ажилд ордог байсан. Тийм. Тэгээл яахав дээ тэгж ажилд ороод л тэгээл 1963 онд хотод нүүж орж ирээл. Хүүхдүүд дэрсхэн дэрсхэн жоохон сургуульд ороод. Тэгээд манай хань нөхөр 1975 онд нас барсан. 1975 онд нас бараад арай том нь Зүүнбаянгийн цэрэгт байсан. Цэрэгт санхүү хэлтсийн дарга хийж байсан цэрэг хирнээсээ. Тэгээл тэрний дараах нь санхүүгийн техникумд байсан. Тэрний дараа нь саяны байдаг чинь 15-тай Эрхүүд явж байсан сурах, сурах гэж явж байсан. Тэгээд сүүлд нь Москвад 5 жил болоод... Эд нарыг одоо ярих уу, үгүй юу?
Цэцэгжаргал -
Болно
Цэрэндолгор -
Тэрний дараа нэг охин бий одоо 52 хүрч байна уу. Юу их сургуулийн юу... автын инженерээр төгссөн нэг охин. Дараад нь нэг охин их сургуулийн инженжер эдийн засагчаар төгсөөд юунд ажиллаж байсан Говь камбинатад. Говь комбинатад 20 жил ажиллаад тэгээд одоо Америк яваад 5, 6 жил болж байна. Тэрний нь дараа нэг охин бас Чулуунцэцэг гэдэг нэг охин худалдааны тех... юу сургууль төгсөөд худалдагч, мудалдагч хийж байгаад сүүлд нь Нефть концернийн газар ороод одоо энэ өөрчлөлтийн үеэр. Тэгээд одоо Эрдэнэтэд байдаг. Одоо хүүхэд гаргачихсан байгаа. 40 гараад хүүхэд гарчихсан хүүхэд нь хол гарсан. Тэрний дараа ёстой нэг шижир шиг сайхан хүү байсан. Тэр хүүгээн би 2002 онд алдчихсан. 36-тай 2 хүүхэдтэй. Тэрний дараа нэг охин циркийн сургууль төгсөөд жүжигчин байсан. Тэгээд 1990 оны... 96 онд Америк гараад явчихсан. Америкт байгаа. Одоо 2 хүүхэн америкт байгаа. За одоо тэгээд нэг ... өө тэр саяны тэр техникум төгссөн бандийн чинь удаа нэг хүүхэн бас нягтлан төгссөн. Санхүү төгссөн, одоо тэтгэвэр авчихсан 54-тэй нэг авгай бий. Хүүхдүүд чинь авгай, хүүхэн л болчих юм байна ш дээ. Тийм. Цугаараа нэг тиймэрхүү л улс байна. Тэгээд өөрөө яахав дээ, зүтгэсээр байгаад л тэгээд 1985 онд тэтгэвэрт аваад л. Тэрнээс хойш би одоо 20 гаруй жил тэтэгэвэр идэж байна шүү, зөндөө л олон жил тэтгэвэр идэж байна.
Цэцэгжаргал -
Та социализмын үед ямар ажил хийж явсан бэ?
Цэрэндолгор -
Социализмын үед чинь л өнөө тогоочоо л хийхгүй юу. Тэгээл их хэцүү байсан ш дээ тэр үед чинь. Тэгээд л шалгалт малгалт чиг жигтэйхэн, дэг жаягтай, ариун цэвэр байна. Одоо гэр хорооллоор гэрүүдээр явна. Эмнэлэгээс гэрүүдээр явна. Тэгээд аяганы алчуур үзнэ, одоо ор дэрний даавуу үзнэ, хэдэн ээлжийнх байна. Тэгээл одоо бараг л цамц мамцны энэ хувцасны зах махыг чинь үзнэ. Их айхтар, их... байсан ш дээ соёлын довтолгоо гээд л зүгээр. Тэгдэг л байсан юм. Их л ариун цэвэрч л байсан даа. Тэгээд их дэг жаягтай тийм л байсан. Одоо бас тэгээд хагасыг нь мартчихаад байна өө.
Тэгээд яахав дээ Баянхонгор аймгийн төвийн гуанзанд байсан. Тийм. Тэгээд жар, дал...1963 онд нүүж ирээд энэ Октябрын район гэж байсан юм. Октябрын район чинь их олон салбартай. 2-р трестер, 2-р анги. Сүүлдээ трестер болоод л. Тэгээд их олон салбартай. Ерөөсөө Гандангаас шууд урагшаагаа ингээд л цаад тал нь л Октябрын район хариуцдаг 20 гаруй гуанз, цайны газар нийлсэн тийм юм байсан юм. Тэгээд тэнд ажиллаж байсан. Тийм. Тэгээд тэр хүүхдийн больницийн чинь дотор бас тэр дор бас нэг том гуанз байсан. Гадна талд нь бас нэг гуанз байсан. Тэд нарт чинь ажиллана. Тэгээд л трестерээс л хаа л оч гэнэ тэнд ажилладаг байсан. Тэгээд мөн тэнчээ байж байсаар байгаад сүүлд нь тоног төхөөрөмжийн газар гэж одоо нэгдсэн гуравын урд талд тоног төхөөрөмж гэж ...жийн хангах нийлүүлэх гэж байсан юм. ТТ бааз мааз гээд зөндөө газар байсан юм аа. Тэгээд тэнд ажиллаж байгаад тэгээд л тэтгэвэрээ авсан би. Тээх. Тэр чинь одоо их хүнд амьдралтай байсан ш дээ. Төлөвлөгөө биелүүлэх гэж байна. Одоо тэгээд тогооч гээд л тогооны дэргэд зогсоод байхгүй. Хувинтай юм байриад л дамнаад л одоо зарах. Зарах, одоо өнөө төлөвлөгөө биелүүлэхгүй. Тэгээл нэг одоо ингээд л ажил дээр зогсож байхад чинь л удирдах газраас хүн ирвэл одоо энэ хуушууранд л хэдэн гр мах орох ёстой юм, хэдэн гр гурил орох ёстой юм, 500 хоолны нэр төр шалгана гээд л жигтэйхэн юм болж байсан юм. Тэгээд л тийм юмаар ямар юм хийх үү, ийм юмаар ямар юм хийх үү, мах нь цэвэрээрээ хэд вэ, ястайгаа хэдэн кг байх вэ гээд л. Тэгээд ерөөсөө үзлэг, таван яамны үзлэг, гурван яамны үзлэг гээд л. Нөхцөл муу, муу муу. Одооны зүгээр амьтны 00-с ч дор шахуу барилгад байна зарим гуанз. Тийм байсан ш дээ. Сүүлдээ л нэг овоо болсон юм. Тийм. Нөхцөл их муу. Тэгээд л хумсаа мултартал цэвэрлэнэ ш дээ ерөөсөө. Одоо үзлэг ирэх гэж байна гээл. Цэвэрлэгчтэй л дээ тэгсэн хэрнээсээ л... Махны мод одоо хэдэн модтой байх вэ, махны мод, ногооны мод, гурилны мод, махыг одоо яаж ангиллах вэ, анхны ажиллагаа яаж цэвэрлэх вэ гээд аманд багтахын аргагүй юм асууж байсан юм. Баннан дотор хийж угаан, цэвэрлэнэ. Тэгж тэгж дүүжлэж сэрвээгээд. Одоо хүзүүний мах одоо тийм ангилалтай, гуяны мах тийм ангилалтай гэж шалгалтаар л одоо нэг баахан тэрийгээ ярина шүү дээ. Тэгээл заримдаа ч муу авна. Заримдаа ч гайгүй авна. Тийм. Тэгээл одоо ажил дээр чинь байж байхад чинь одоо хөөе хөөе ариун цэврийн станцаас хүн ирлээ гэнэ. Хэдэн цагаан халадтай юмнууд орж ирээл ингээд л шувтраад л энэ халаад малаадыг чинь. Нэг шинжилгээ авах гэж байгаа нь тэр. Тэгнэ. Хуруу гарны шинжилгээ авна. Тогооч хүн бол ерөөсөө бөгж хийж болохгүй, ээмэг хийж болохгүй, цаг зүүж болохгүй. Микроб орно одоо ээмэг, бөгжөөр дамжиж. Тэгээл одоо их нарийн дөө. Тэгээл одоо он гарах дээр зэрэг эрх гэж юу вэ, үүрэг гэж юу вэ гээд л /инээв/. Юу юу байх уу, ямар ямар үүрэг байх вэ, төлөвлөгөөгөө хичнээн хувиар давуулж биелүүлэх вэ гээл зөндөө юм асууна ш дээ, асууна. Тэгээд ерөөсөө шууд бичиж өгнө нөгөөдөхийгөө. За одоо эрх, үүрэгээ авч байгаа нь тэр. Тэгээл одоо тэр эвлэлийн, залуучуудын чинь одоо үүрэг юу вэ одоо тэгээл дугуйланд заана. Тэгээл үйлвэрчний дугуйлан, эвлэлийн дугуйлан, намын гишүүн бол намын гишүүн гээл хувиар хувиартай л явна. Тэгээл орж ирээд л субектив, обектив гээд л заагаад л байдаг нөгөө дугуйланд. За тэгээд юу гээч юм мэдэхгүй нэг юм бичихчээ л болоод байна. За өнөө хойно хүүхдүүд сургууль орчихсон чинь манай охидууд субектив, обектив гээд л. Хүүе наадахыг чинь одоо бид нарт заадаг юм. Их сургуульд заадаг юм байдаг юм байна ш дээ наадахыг чинь гээд л /инээв/. Зааж байгаа хүн ч одоо тэр хэрд нь тааруулж заахгүй яаж байсан юм хэн мэдэх вэ. Тэгж л байлаа. Тэгээд их нарийн байсан, их нарийн байсан. Тэгээд гуанзангийн юмнаас гэр орондоо авч болохгүй. Тэгээл яахав дээ үргэлж байх юм биш одоо ингээд л таануудыг ороод ирэхэд нэг таваг хоол, юм хум өгч л байгаа юм л даа. Цай, хоол өгч л байгаа юм. Нөгөө тэр эгч дээр очиж юм идье, энэ эгч дээр очиж юм идье гэсэн хүн байна ш дээ тэр чинь бас. Уулзаж барих гээд л. Тэгээд л шөнө чинь одоо төмсийг чинь гараараа арилгана. Төмсний машин гэж нэг юм байсан юм нэг ийм дугараг юм. Тэгээд л төмс хийх дээр зэрэг ингээд л давхийд байна. Амных нь нөгөө хайрганд нөгөө төмсний чинь хальс нь мултарч унаад л. Тэгээл нүх, мүхийг нь цэвэрлэнэ янзална. Тэгээл одоо цагаан cap юм болно ул боов хийнэ. Тавганы боов захиална, бууз захиална. Бууз чинь одоо кг нь 4 цаас 50 мөнгө, иш таарсан юм. Тэгээл тиймэрхүү л их хүнд ажилтай байсаан. Тэгээл шөнөжингөө нойргүй хононо. Одоо юу нөгөө нэг их субодникийг чинь ямар юм билээ дээ. Ленины мэндэлсний өдөр нээх коммунист субодник. Тэрүүгээр чинь нойргүй хононо ш дээ. Маргааш нь албан газрууд манайд тэчнээн хуушуур авна, манайх тийм юм авна гээл. Тэгээд өнөөдөхийг чинь бэлдээд л. Өнөө захиалж байгаа улсууд чинь субодник хийж байгаа улсууд чинь мөнгөө татаад л хоолонд явна одоо ирж авна. Тэгдэг байсан. Ер нь хүнд л байсан юм даа. Төлөвлөгөө биелэхгүй бол бас цалингаас хасна. Төлөвлөгөө биелэвэл яахав нэг 15 хувийн нэмэгдэл өгнө. Тэгээд л хоол үлдвэл одоо шөлтэй хоол чиг яахав, тэгээд л хуушуур муушуур энэ тэр чинь үлдвэл өнөөдхийгөө зарах гээд л аваад явна. Өнөө тавийн кострультай юмыг чинь аваад л явна ш дээ одоо дамнаад л. Тэгдэг л байсан. Ер нь хүнд байсаан. Тэгээд ариун цэврийн станцаас шалгалт ирвэл эмэгтэй улсууд бол тун айхтар. Стол мостоолон доогуурх хувинтай савнуудыг чинь татаж хараад л үзээд л цэвэрлэж үү үгүй юу гээд л. Эрэгтэй улс чинь яахав дээ тэгс хийгээд л. Энэ Бирваа гуай бас нэг таван жилийн, 5 яамны үзлэгт комиссоор оролцчихсон байсан. Иш хөөрхий дөө зайлуул энэ эмэгтэйчүүд ёстой яаж ч цэвэрлэж болж байгаа бол нэг аварсан юм. Өнөө муу байртай болохоор чинь одоо юм үзчихсэн улс чинь тэгээд бас өрөвдөх юм даа. Бас хамаагүй яагаад цэвэрлээгүй юм ч гэхгүй. Цэвэрлэж л байгаа юм л даа. Тэр чинь олон жил ингээд одоо ингээд шалны юу гэхэд чинь л ингээд жил бүгд будсаар байгаад өнөө будаг нь хагараад хага хага сөрчихцөн. Тэгээд л нэг ийм хумс хуруу авчихмаар юм. Тэгээд нэг давхайцан юм. Тэгээд орж ирж нэг хараад л тэгээд доогуур нь ингэж нэг хараад л эрэгтэй улсууд чинь сайхан ш дээ. Тэгээд л би тэр Бирваа гуайд их баярлаж явдаг юм. Тэгээд шалгалтаар их гайгүй гаргаж /инээв/ тэгж л байлаа.
Цэцэгжаргал -
Та ер нь яагаад тогооч болье гэж бодсон юм бэ, яаж байгаад тогооч болчихов?
Цэрэндолгор -
Үгүй яахав дээ одоо тэгээд л нөхцөл нь угаасаа тэгээд л хэдэн хүүхэдтэй, тэгээд л өөр мэргэжил ч байхгүй юм чинь одоо тэгээл гуанзанд л ажиллаад л тэгээд л амьтан хүн дуйрайгаад л тогооч болоод. Сүүлд нь курсэд яваад л тэгээл тогоочын үнэмлэх аваад л тэгээд л тогооч болсон юм. Тэгээл залуу ч байсан дөө. Тэгээл нэг ямар ч дүрэмтэй горимтойг нь мэдэж байгаа юм алга. Тийм л байдаг байсан дөө. Тэгээд, тийн тэгээл нэг 450 цаас авна. 2-р зэргийн тогооч 450 цаас авна. Төлөвлөгөө биелэхгүй бол авахгүй ээ. Тэгдэг л байсан. Тэгээл шагналт цалин гэж бас юм авна. 13 дахь сарын цалин гэж юм авна нэг тиймэрхүү л байсан. Тийн, тэгээл хэдэн хүүхдүүд ч яахав. Одоо ер нь олон нийтийн ажилд бол нээх оролцохдоо муу байсан ш дээ. Одоо нөгөө засгийн тэр ажилд явна уу гэхээс биш, хувиараа нэг ганц бүтэн сайн өдөр нэг бүжиг мүжигэнд орчих юм байхгүй. Тэгээл өнөө Баянхонгорт оччихсон. Хоёр талын ах дүү гэх юм байхгүй, хүн танихгүй. Баахан нялзрай олон хүүхэдүүд. Нөгөөдөх хэдийнхээ л юмыг угаагаад, цэвэрлээд л. Тэгээд л ганц бүжиг мүжгинд ч явчихна гэх юм байхгүй хүүхдүүд чинь дэрсхэн жоохон болохоор чинь хэцүү байсан ш дээ ерөөсөө. Тийн, тэгээл шөнө орой ирнэ нөгөө дугуйланд сууна, лекцэнд сууна. Хагас сайны өглөө бас сонсголд сууна гээл. Тэгээд л юм л болбол цалинтай ярина ш дээ ерөөсөө. Тиймэрхүү юм бол болж л байсаан. Бишгүй л болж л байсан. Тэгээд одоо миний ярьж байгаа юмтай наадах чинь тохирох юм уу, үгүй юу. Зүгээр байдлаа ярихад тийм л байсан. Үгүй яахав дээ одоо тэгээд л найз нөхдүүд байсан л даа тийм.
Цэцэгжаргал -
Хэн ер нь таныг тогооч болооч гэж зөвлөж байсан бэ?
Цэрэндолгор -
Манай ажлын газар, юу одоо найз хүүхэн гээд л байсан. Одоо нас барчихсаан. Долгорсүрэн гээд л нэг бүдүүн авгай байсан. Тэр энэ тэр тэгээд л хэлж л байсан. Тэгээд л яахав дээ хүүхдийнхээ хажуугаар тэгээд л нэг юм бор зүрхээрээ л хийж байж дээ одоо бодоход чинь. Олон нялзрай хүүхэд, үгүй тэгээд нэг одоо чинь нөгөө хүүхдийн чинь өсөлт чинь түрүүнийхаас чинь …одоонийхоос анги байсан юм чинь. Нөгөө хүнс нь ч анги, хувцас нь ч анги зайлуул. Тэгээд маллагаа ч анги. Одоо бол тийм нарийн маллагаатай хүүхдээ орхиод тэгээд явахад чинь хэцүү ш дээ. Хоол унд нь ч таарахгүй бас. Одоо бол тийм байна ш дээ. Тэр үед чинь тийм бас муутай л байлаа л даа. Бас анги л байж. Тэгээл дандаа л амралтаараа ээлжийнхээ амралтыг авна. Хөвөнтэй өмд цамц, майк зайк хийнэ. Онгорхой өмд өмсүүлнэ. Одоо бол ч ёстой оймс, гутал нь хүртэл шал анги юм өмсөх юм байна ш дээ энэ чинь одоо. Тийн, тийм л бор аргаар өссөн манай хүүүхдүүд.
Цэцэгжаргал -
Та ажилдаа ер нь дуртай байсан уу?
Цэрэндолгор -
Үгүй одоо ажилдаа дуртай л байлгүй яахав дээ. Олон түмэнтэй нийлээд л тэгээд сайхан ярьж хөөрөх юм ч ярьж хөөрөөд л. Тэгээл сайхан л байлгүй яахав дээ. Ажилтай хүн шиг сайхан юм хаа байхав дээ. Ажилгүй хүн чинь л муухай юм байна ш дээ. Одоо ч гэсэн чадваргүй хэрнээсээ нийгмээс тасарчихсан тэгээд л нэг хорионы хүн олийчоод л сууж байна ш дээ. Тийм нийлэх хүн ч байхгүй. Одоо нөгөө авгай, таньдаг барьдаг улс чинь одоо нас бараад л. Хүүхдээ дагаж ийш тийшээ яваад. Одоо хоорондоо нийлж уулзалдахгүй юм байна ш дээ. Одоо тэгээд юу гэж ч хэлдэг юм билээ дээ одоо тэгээд л. Ер нь ажилтай хүн бол хамт олонтой сайхан ш дээ танилтай. Тэр үед чинь одоо юм хум захисан ч бие биеэндээ юма олоод өгчихнө /инээв/. Тийм л байсан ш дээ хэрэгцээ хэрэгцээгээрээ. Сайхан л байсан ш дээ. Одоо л яг хашаатай болчихоод, үгүй одоо тэгэхээс ч биш яахав дээ.
Цэцэгжаргал -
Социолизмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан юм бэ?
Цэрэндолгор -
Социализмын үед ч яахав дээ тэгээл бас л ажил энэ тэрт орьё гээл хайгаад л. Мэргэжил голдуу муутай. Тэгээд яахав дээ тэр үед чинь голдуу л одоо бодож байхад ерөөсөө сахилга батаараа л байдаг байж дээ. Цалин мөнгө багатай хэрнээсээ голно молно гэх юм байхгүй тэр үед. Тийм хэрэг тарина гэх юм байхгүй. Хэд хоноод л гараал, хэд хоноод л ороод байна гэх юм байхгүй. Ямар л юм хий гэсэн хийсэн сэтгэлээрээ л хийж байсан цаг юм чинь. Тийм сайхан байсан ш дээ. Үгүй одоо чинь ерөөсөө тэр үеийн шалгуур ч бага байсан байх. Ажил ч ерөөсөө тэгээд л хийх гэсэн хүн л нэг юманд хөөцөлөөд л захиж бариал. Тэгээл нөгөө мэргэжил муутай болохоороо тэгээд л таарсан таарсан юмандаа л орцгоож байсан даа. Тийм яг багш юм уу, нэг яг нэг энэ оюутангаар дамжчихсан улсууд бол яахав нэг хариуцлагатай ажил энэ тэр хийгээд л. Доод талын ажилчингууд бол ерөөсөө тэгээд л их гайгүй байсан ш дээ ерөөсөө. Их юу…үнэнч, ажилдаа их үнэнч. Тасдана масдана гэх юм байхгүй л зүтгээд байна, тийм. Тийм л байсан юм даа. Гүрүүшик, гүрүүшик тэгээл ажил байлгүй яахав дээ. Одоо гүрүүшик, юу манаач за тэгээд тогооч, гуанзангын цэвэрлэгч, одоо конторын цэвэрлэгч. Одоо конторт бол нөгөө нэг юу гэж байсан юм бас ийш тийшээгээ нөгөө нэг бичиг зөөгөөл яваад байх нь тэр ш дээ одоогийнхтой адилхангүй. Ямар юм билээ дээ би мартчихаж. Нярав, одоо тэгээд л тийм ажлуудад чинь ер нь… тийм л ажилд л голдуу л орно шүү дээ ер нь. Мэргэжилтэй хүн бол юу гэж нярав энэ тэр хийхэв дээ. Тийм биз дээ. Тийм, тэгээл ер нь ажил бол ер нь цээжинд байж л байна. Нэрийг нь хэлж чадахгүй байнаа, мартчихаж. Одоо хамгийн нэгдүгээрт л түвшин томоотойг нь хардаг байсан байх. Хоёрт нь болохоор нь бас гүрүүшкийг бол бас эмэгтэй хүн хийж чадахгүй ш дээ жишээг нь ярихад. Хүнд юм өргөхгүй хүнд нөхцөл гээд. Тийм нэг жижүүр юмуу одоо нэг тиймэрхүү ажил. Зарлагч, зарлагч гээд нэг ажил байсан юм бас. Конторын зарлагч гээд л энэ бичгийг тийш нь хүргэ, тэрнийг яваад дуудаад ир, тэр тэнд барааны няравт аваачиж өг ч гэдэг юм уу, хоршоо даргад аваачиж өг ч гэдэг юм уу, суман даргад аваачиж өг ч гэдэг юмуу тиймэрхүү тиймэрхүү юманд л яв одоо. Эмэгтэй хүн бол тиймэрхүү юм хийнэ ш дээ. Конторын цэвэрлэгч, өвлын галлагч энэ тэр, галч энэ тэр бол хийнэ ш дээ. Тийм, тэгээл бас нэг өвөл болох дээр зэрэг чинь, хавар бас нэг мал төллөх дээр бас мал дээр тусламжаар албан газруудаар явуулдаг байсан. Тэгээд яахав дээ нэг хүүхэд шуухад багатай, нэг тийм эрэгтэй улс голдууг нь л явуулна дөө мал дээр тусламжаар. Тийм малын одоо туслагчаар. Эмэгтэй хүн чинь бас нээх яваад байдаггүй. Эмэгтэй хүн бас нэг яахав тэр манаачийг явчихлаа гэхэд нэг галч хүүхэн байсан бол одоо тэр бас хоёр ажил давхарлаад хийчих шиг жишээ нь. Нөгөө манаачийг чинь эрэгтэй юм болохоор нь явуулаад, наагуур нь наад эмэгтэй хүн ажил мажил хариуцаад үлдэх шиг. Нэг тиймэрхүү л хийж байсан юм даа. Тийм, одоо тиймэрхүү л байсан юм. Ялгаж байгаагүй шүү. Өөрнөө л мэдэхгүй шахуу байсан шүү дээ тэр үед чинь ер нь. Одоо тэр конторийн улсууд чинь хоолыг яаж хийх үү одоо ер нь тэгээд л юунаас хотоос одоо хүн ирэх гэнээ, дарга сайд нар ирэх гэнээ л гэх юм бол одоо хэн л одоо арай дээр хоол хийчих бол, одоо яаж өнгөрөөдөг билээ. Ээ дээ цэвэрхэн яаж өргөрөөдөг билээ гээл. Би нэг 1962 онд нээх зуд болсон юм. Баянхонгорын Баяновоо суманд байсан. Манайхыг томилолтоор тэнд очсуулсан байсан юм. Тэгээд Жамъяан генерал очиж… нээх зуд болж. Хавар 5 сард билүү 4 сард нээх цас орсон юм. Тэгсэн чинь Жамъяан генерал очоод хоол хийдэг юм аа. Хоол хийсэн чинь шарсан төмстэй хуурга хийхгүй юу. Тэгсэн чинь энэ хүүхэн их дог хоол хийх юм гэж. Одоо төмс мөмс шарахыг ч мэдэхгүй байлаа ш дээ тэр үед чинь одоо. Олигтойхон хуушуур, бууз мах… хуушуур, бууз хоёрыг л хийнэ. Тэгээл одоо ногоогоор яаж хийх үү, одоо тэр шөлтэй хоолонд ямар янзтай хөшиглөх үү, хуурганд ямар янзтай хөшиглөх үү яавал амттай болох вэ тийм юм ер нь нэг жоохон муухан байсан ш дээ. Тийм, тэгээл тэгж л байлаа.
Цэцэгжаргал -
Та социализмын үед ажил амьдралаа ер нь яаж зохицуулдаг байсан бэ?
Цэрэндолгор -
Үгүй яахав дээ, тэгээд манай нөхөр бас хүүхдээ харна. Юу ажлынхаа заваар хүүхдэд мүүхдээ маллана. Тэгээл хүүхэд чинь бараг л эзэнгүй шахуу л байна шүү дээ өдрийн цагт бол. Өдрийн цагт бол ер нь тийм л байсан даа. Харин цэцэрлэгт өгч байсан. Нэг гонжийсон гонжийсон дээлтэй юмнууд л өгдөг байсан даа цэцэрлэгт. Зураг нь ч байж л байсан даа. Одоо ойргүй байлгүй дээ. Хэдэн гонжгор дээл өмсчихсөн нэг ингээд нэг паарчик гээд нэг юм зүүчихсэн. Хөдөөний цэцэрлэгт нэг тийм л байсан юм чинь. Тэгээд яахав дээ нэг ганцаараа явахад хүүхэд айна, орой ирэхэд айна гэх юм байх юм биш дээ хөдөө чинь. Одоо тэгээд л сайхан ш дээ одоо айх аюул байхгүй. Ер нь орой хурлаас тарсан чиг, лекц хийгээд дугуйлан мугуйлангаас тарсан ч гэсэн л бид нар чинь айх юм байхгүй ш дээ. Цаг нь тийм сайхан байсан юм чинь. Одоо бол ерөөсөө ганц хоёроороо явж байхад хэцүү гэж яриад байна ш дээ. Тийм аюул ихтэй болчихсон юм. Үгүй ер нь тэгж л өсгөсөн ш дээ. Тэгээд хүүхдүүд чинь нэг эмнэлэг мэмлэгт хэвтээд нээх намайг зовоогоод тэгээд байгаагүй. Би ер нь нээх түргэн мүргэн дуудаад л тэгээд д байгаагүй. Тэгээд миний аз тохиосон юм уу, яасан юм тийм. Тэгээд багаасаа ч ээж маань ч нас барчихсан. Сүүлд нь аав маань ч нас бараад л тэгээд л өнчин шахуу хүүхэн л нэг айлын авгай болоод л. Тэгээл аав ээжийн бүтээж өгсөн мах цус ч одоо тийм эрүүл саруул одоо... одоо ч гэсэн би тэгээл нээх хөндлөнгийн өвчин байхгүй. Насны доройтлогоор л нүд, ам муудаад байгаа юм. Хөл энэ тэр муудаж байгаа болохоос биш ер нь нээх беийн нээх тийм хөндлөнгийн өвчин гайгүй шүү би ер нь. Манай хүүхдүүд бол ер нь тийм тарай хийлгэж үзсэн хүн ер нь байхгүй шүү. Үгүй одоо яахав дээ, өвгөн л хэдэн хүүхэдтэйгээ хоол ундаа хийгээд л нэг юм идэхдээ идээд л, үгүй дээ үгүй л байсан. Тэгээд тэр чинь шөнө бүгд ч тэгж хийхгүй. Ер нь сарын сүүлчээр л шөнө бүгд шахуу хийнэ ш дээ. Өглөө чинь одоо яагаа ч үгүй эрт очиж... өглөө чинь 6 цагт очиход чинь л манаач нар чинь галаа түлчихсэн байгаа юм гуанзанд. Тэгээл 6 цагт очоод л махаа машиндаад л. Үгүй бол урд орой нь машиндчихна. Тэгээд л хуушуур хийнэ ш дээ. Тэгээл 9 цаг, 8 цаг гэхэд чинь л 1000-аад хуушууур хийчихсэн байна ш дээ. Тийм их том тогоонд тэгээл. Тэгээд тэр чинь бол одоо яахав дээ. Тэгээд л муусайн хүүхдүүд өөрснөө боргил. Тэгээд л аав маав нь нэг юм алдаг оног хараад л, маллаад л тэгж байсан даа л нэг юм болохгүй юу даа. Тэрнээс биш яг хүнээр хөлс өгөөд харуулж байсаан би одоо гээд байгаагүй. Нөгөө ажил дээрээс чинь ажлаа хаячаад гэртээ гүйж ирэлтэй нь биш. Тэгээд л том нь нэг юм багыгаа хараад л. Тийм л чанартай байсан ш дээ. Тийм. Тэгээд л одоо 50-ын коструланд чинь 300 хуушуур ордог юм. Дандаа юуны, нэг төгрөгний. Тэгээд яахав дээ одоо хүүхдүүдийн юм л оёно ш дээ бас. Бас нэг нь дээлгүй болчихно. Нэг нь бас хөвөнтэй өмд хийж өгөхгүй бол болохгүй. Тэгээд л угаана, юмаа угаана. Гараараа л угаана ш дээ одоо. Гараараа л угаана тийм. Тийм л байсан ш дээ тэгээд хүү минь одоо.
Цэцэгжаргал -
Тухайн үеийнхээ ажлынхаа хамт олныхоо талаар та ярихгүй юy?
Цэрэндолгор -
Үгүй ээ хамт олон чинь одоо сайхан л байсан ш дээ одоо. Мартчихаад байна одоо. Жаран хэдэн оноос чинь эхлээд л...1966 оны их үерээс чинь хойш чинь эхлээд социалист хөдөлмөрийн бригад болсон юм бас. Тэгээл тэр бригад чинь одоо их, яахав дээ тэгээл өнөө залуу ч байсан. Тэгээл одоо гэр орныхоныгоо тэгээд л нэг юм хүүхэд багачууд нэг юм хармаглаад л тэгээл байна. Тэгээд л одоо бас социалист хөдөлмөрт үүрэг авна ш дээ. Тэгээд л үүрэг авна. Одоо ингээд л манай нэг бригадын гишүүнийх нэг тийшээгээ явахаар бол нөгөөдөхөд чинь хэдэн мөнгө цаас цуглуулж өгнө. Түлш түлээгүй байвал модыг нь бас очиж хөрөөдөж өгнө. Тэгээл ямар нэг л юм болно, одоо тэгээд манайд бас юм болбол бас манайд ирнэ. Тэгээд л үүрэг мүүргээ аваад бас яамнаас ирж шалгана нөгөөдөхийг чинь. Заримдаа болоогүй гэнэ, заримдаа болсон гэнэ. Тэгээд боллоо гэхээр зэрэг л мандатаа өгөх гэж бас нэг тэмдэг мэмдэг өгч байсан юмаа социалист хөдөлмөрийн бригад гэж. Одоо тээврийн товчоонд ихэр гурван бригад гээд л мандатаа авч байгаа юм гээд нээх ойгүй юм болж байсан юм. Тийн, тэгээл одоо тэгээд тэрийг чинь тэгээд... социалист хөдөлмөрийн бригад болчихоод тэгээд тэрнийгээ юу яахгүй ээ бас. Тэгээд орхичихгүй. Одоо хоёр дахь үүргээ авна гээд. Хоёр дахь нь бас болно. Гурав дахь үүргээ авна гээд л бас тэгнэ. Тэгээл нэгэндээ дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Бас л ажил дээр одоо тийм юу яана. Шинэ санаачлага бас гаргана бас. Тиймэрхүү л юм болдог байсан юм даа. Одоо тэгээд л тэр чинь энэ социалист хөдөлмөрийн бригадын улс чинь одоо нэг улс шиг л болж байгаан ш дээ. Одоо ухаандаа одоо хараар ярьвал нэг тиймэрхүү. Тиймэрхүү л болчихож байгаа ш дээ. Тэгдэг л байсан. Хамт олны дунд чинь бас юм байлгүй яахав. Мэргэжлээ дээшлүүлнэ гэж бас сургууль мургуульд явна. Бас концертэнд явна. Тиймэрхүү л юм болж байсан даа одоо. Тийн тэгээл дугуйлан мугуйланд явна. Нэг тиймэрхүү л болж байсан хамт олны дунд чинь. Тэгээд л яахав дээ тэр чинь одоо нэгнийгээ байхгүй байсан ч л төлөөлөөд л ажлыг нь хийчихнэ. Ухаандаа тийм л хамтач л байхгүй юу. Нэгэндээ муу санаа санаж болохгүй, муу юм ярьж болохгүй. Нэгэндээ л одоо тус болох, юмаа бүтээх хамтарч л одоо тэр байгууллагыг л одоо авч явах гэж байгаа л гэсэн үг юмуу даа одоо. Тэгж л байсан юм чинь. Бүжиг заана. Тэр чинь одоо тэгнэ ш дээ. Одоо бүжиг мүжиг заана. Тэгээд л янз бүрийн ярилцлага марилцлаганд орно. Зарим нь одоо волейвол, молевол ч цохидог юм уу. Нэг тиймэрхүү юманд бол бас явна ш дээ бас. Тийм. Зүгээр л гуанзангаас салахгүй тэгээд байгаад байхгүй. Нэг юм, зав чөлөөгөөрөө тэгээд нөгөөдөх тэнчээ тийм юмтай гээд л хэн хэнийг явуулах вэ ч гэж байх шиг. Тийн, одоо ингээд баярын парад болоход чинь за өнөөдөр одоо... маргааш одоо параданд жагсаж болохгүй за тэр тэр үлдэж байгаа юм. Тэд нар нь нөгөөдүүл нь юмаа хийж байх. Нөгөөдүүл нь жагсаад яваад ирэх шиг. Нэг тиймэрхүү л хамтач л байна ш дээ. Одоо хамтарч байгаа л гэх үү дээ. Тэгж л байсан юм чинь. Тийм.
Цэцэгжаргал -
Тухайн үед хэцүү зүйл юу санагддаг байсан бэ?
Цэрэндолгор -
Үгүй одоо тэр ажлыг чинь хийгээд л амьдраад л хэдэн жил болчихоод л байгаа улс чинь ер нь хэцүү байна, хэцүү байна гээд л гэлдрээд байхаас биш. Хэцүүгүй гээд одоо тэрийгээ мэргэжил голлоод хийчихэж байгаа юм чинь. Тэгээд л тэр чинь сайхан л байлгүй яахав дээ. Тийн. Гайгүй тийм юм бол гайгүй. Хүний амьдрал чинь өөрт л үхэл зовлон ирээгүй л бол бусад тийм юм нь бол гайгүй ш дээ. Энэ чинь гайгүй ш дээ. Тийм. Одоо би бол боддог юм, үгүй яанаа гээл орой явсан ч дэгдэлцээд л тэгээд байх юм биш. Ер нь гайгүй шүү дээ. Ер нь ажил хийж байхад л яахав тэгээл гурван яамны үзлэг, 5 яамны үзлэгээр юу гэж муу гаръя гэж бодох вэ дээ. Тэр чинь муу гарвал тэгээд л сонсгол дээр яригдана. Тэгээл хурал дээр яригдана. Одоо тэр тэгсэн байна энэ ингэсэн байна гээл яригдана ш дээ. Тэгэхээр тэр чинь хэцүү л байлгүй яахав тэр чинь. Тийм, тэгээл гайгүй шүү нэг хамт олон зүтгэсээр...ганц хүн ямар, ганц хүн гал тогоо гуанзыг авч явж байгаа биш тэр чинь. Бөөндөө л зүтгэж байгаа юм чинь, тийн. Гайгүй ээ, гайгүй. Тийн.
Цэцэгжаргал -
Тэгвэл тухайн үед амархан санагддаг байсан зүйл юу вэ?
Цэрэндолгор -
За одоо амархан юм ч яахав дээ. Одоо тэгээд л төлөвлөгөөгөө биелүүлчихвэл... тэгээл хамт олон бүгдээрээ л үхэл зовлон, зарим ч хань ижил нь ч үхнэ, үр хүүхэд нь чиг л үхнэ. Тэгээл тиймэрхүү байна уу гэхээс биш. Зарим нь зөрчил мөрчил гаргачихна уу л гэхээс биш ямар юм нь нээх айхтар хэцүү байхав дээ. Тэр үед чинь одоо ер нь байр сав л одоо их муутай байсан ш дээ. Байр сав одоо энэ хувин сав ч их муу. Нэг муу хэдэн ёнхгор цагаан сав. Тэгээд байр л их муутай байсан даа ер нь, тээх.
Цэцэгжаргал -
Таны бахархдаг зүйл юу вэ?
Цэрэндолгор -
Би бол яахав дээ ээжээс 13-тай хоцроод л тэгээл сүүлд нь эр нөхөр дагаад л амьдраад л. Тэгээл яахав нэг хэдэн хүүхэд гаргаад л. Миний хэдэн хүүхэд намайг нэг ганц хэл аманд оруулж үзээгүй. Эх, эцгийн хуралд сууж байхад өнөө тэдний тэр ээж нь байна уу аав нь байна уу бос гэж хэлүүлж үзээгүй. Тэр нь, тэгээд би их бахархдаг л гэж боддог би. Тийн. Цугаараа дээд мэргэжил голдуу эзэмшчихсэн одоо ч гэсэн намайг тэжээгээд л тэтгээд л. Тэгээл одоо л миний л ингэж явах л тавилан байж дээ гэж би одоо нэг... амьтны хүүхэд чинь архичин болчихсон, тэчнээнээс салчихсан, эчнээнээс салчихсан хүүхдээ дагуулаад гүйгээд ирсэн энээ тэрээ гээд л их л хүнд хүнд амьдралтай улс их л байдаг юм. Би бол ер нь тэрэндээ л их бахархдаг. Би өнчин өрөөсөн хэдэн хүүхдээ ёстой л морь мэт зүтгэж байж л айл орон болгоол. Тэгээл цугаараа л мэргэжилтэй. Тэгээл одоо тухайн үедээ цугаараа л мэргэжилтэй байсан юм чинь. Тэгээл би болж байна л гэж боддог. Тэр, тэрүүгээрээ л бахархдаг. Одоо миний хувь тавилан тэр юм байлгүй дээ. Өөрөө өнчин олуулаа тэгээд үхээгүй ганцаараа үлдчихсэн. Тэгээд одоо тийм юм байлгүй дээ. Миний хэдэн хүүхэд намайг нэг хэл ам татал...татлуулаад байхгүй юм даа гэж. Тийм, тийм л юм бахархаж боддог би.
Цэцэгжаргал -
Тэгвэл таны жигшдэг зүйл юу вэ?
Цэрэндолгор -
Жигшдэг зүйл чиг одоо яахав дээ муу юм бүгд муухай шүү дээ. Нөхрөөсөө дагаад л салаад хэдэн хүүхэдтэйгээ хүрээд ирсэн хүн чиг л байдаг. Хүү нь одоо нөгөө энэлүү нь уудлаад нөгөө тэтгэврийх нь хэдэн цаасыг нь аваад л архинд өгөх гээд тэгээл байдаг юм гэсэн. Тэр, тэрнүүд л хүний юмыг харж жигшсэн үү гэхээс биш над амьдрал дээр бол тэгж миний гараас юм авна ч гэж байхгүй шүү дээ. Тийн. Хүнийг харахад бол жигшиж л байгаа юм л даа. Иш хамт олон ч, ажил хийж яваа улс ч гэсэн сүүлрүүгээ одоо тэгээл зайлуул тэр нь архичин болчихсон гэнээ. Энэ нь архичин болчихсон гэнээ. Нөгөө тэр чинь их ядарч яваа гэнээ гэж байгаа улс байхаар чинь одоо тэр тийм зүйл... зүгээр л хүний л урдаас сэтгэлээрээ л тэгж жигшинэ үү болохоос биш надад хүрээд ирсэн юм биш одоо яахав дээ. Одоо тийм биз дээ. Тэгээд одоо миний тэр бодол зөв юмуу, буруу юмуу одоо хэн мэдэх вэ дээ.
Цэцэгжаргал -
Социализмын дараа одоо ажилд орох процесс ер нь яаж өөрчлөгдсөн бэ?
Цэрэндолгор -
Одоогийн байдлаар бол их л хүнд л юм шиг байна ш дээ. Нас заадаг, царай заадаг одоо тэгээл дээд сургуулиудаар яваад л байдаг, яваад л байдаг, төгсөөд л байдаг, төгсөөд л байдаг. Гараад л нэг ажилд орчихлоо гээд байх юм байхгүй л юм байна ш дээ одоо хараад байхад. Одоо тийм л. Тэгж л дуулдах юм байна ш дээ. Тэгээл нэг ажил авлаа л гэвэл муусан энэ төгссөн хүүхдүүдээр чинь тэнцэхгүй байнаа гээд гаргачихдаг нэг тийм л дуулдах юм байна ш дээ. Хүнд л юм дуулдах юм байна ш дээ одоо бол. Тийн.
Цэцэгжаргал -
Одоо хүмүүсийн ажилдаа хандах хандлага ямар болсон юм шиг харагддаг вэ? Ажилдаа хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?
Цэрэндолгор -
Аа мэдэхгүй. Ажилдаа хандах хандлага нь ч... одоо ямар ажил хийж үзсэн биш дээ одоо би. Ер нь сураг нь ер нь хүнд л дуулдах юм. Тэгээд ер нь хувиа их боддог л юм л ярих юм байна ш дээ. Хувиа их боддог л юм ярих юм. Нөхрийгөө ер нь боддоггүй шахуу л юм ярих юм байна ш дээ одоо. Тэгж л ярих юм байна ш дээ. Тэгж л дуулдах юм байна. Одоо ер нь мэдээний хэрэг шүү дээ. Одоо ер нь хүнд л байгаа л юм санагдах юм байна ш дээ одоо, одооны ажил. Тийм. Зарим нь ч одоо жинхэнээсээ ажил хийж хэдэн мөнгө олж амьдарья л гэж боддог байх. Санасан санаандаа хүрдэггүй юм шиг л харагддаг ш дээ, дуулддаг ш дээ одоо. Тийн. Тэгээд өөрийгөө их задгай тавчихсан. Би бол одоо боддог юм энэ Очирбат гуайг л арай дэндүү сул тавьчихлаа гэж боддог юм. Яагаа ч үгүй аваачиж хамаагүй аваачиж эрх чөлөөтэй болгож байгаа нь энэ гэж архи мархи уулгаж, бар маар нээгээд л. Тэгээд л хэдэн задгай улс. Мөнгө л байвал илүү л хийх юм хараад байдаг. Би бол тэгж л боддог. Хэнд ч гэсэн тэгж хэлье л гэж боддог. Намайг, надаас хэн хэлүүлэх вэ дээ, санах вэ... хэлүүлэх вэ. Ер нь би арай л дэндүү задгай тавьчихав уу даа л гэж боддог юм. Тэгээл нийлж архи уучихаад л тэгээл юм хумыг нь мултлаад авчихдаг юм ярьдаг юм байна лээ. Тэгж л ярьдаг юм ш дээ.
Цэцэгжаргал -
Та социализмын дараах үед ажил хийж байсан уу?
Цэрэндолгор -
Үгүй хийлгүй л яахав дээ.
Цэцэгжаргал -
За ямар ажил хийж байв?
Цэрэндолгор -
Үгүй ээ, үгүй би одоо тогоочтойгоо байсаар байгаад л тэгээл 1985 онд тэтгэвэрт гарсан. 1980 онд тэтгэвэрт гарсан юм. Тэгээд илүү 5 жил хийгээд, тэгээд 1985 онд жинхэнэ суусан юм. Тийм. Одооны цагийн юмыг бол ёстой мэдэхгүй би. Яахав дээ нөгөө хөдөө чинь, аймаг дээр чинь болох дээр бас цугаараа бие биенээ таньдаг. Нөгөө тэдний хүүхэн, эдний хүүхэн тэр энэ. Ухаандаа одоо гайгүйхэн шиг ажилтай ... одоо нэг хүүхэн байлаа гэхэд одоо тэр нөхөр нь овоо ажил хийж байвал, хийдэг бол арай нэг анги ханддаг, хандана ш дээ хөдөө чинь. Тэгээд хүнээс айхдаа нэг жаахан анги. Эмээх нь бас жаахан анги. Аа тэгсэн мөртөөсөө бие биенийгээ хамтач олонч айх аюул байхгүй. Хотод болох дээрээсээ тэгээд л ороод ирэхээр чинь шаардлага чиг өндөр. Олон газрын улсууд чинь, одоо нэг гуанзанд чинь арван хэдэн хүн байхад чинь арван хэдэн аймгийн, арван хэдэн зантай улсууд байна ш дээ. Тэгэхээр чинь өөр л байж таарна биз дээ. Шаардага ч өөр байж таарна биз дээ. Хөдөөний аймагт ажиллаж байгаа, бүүр тавин хэдэн он, жараад оны нөхцөл, 80-аад он 85 он энэ тэр чинь зүгээр шал өөр болчихсон байхгүй юу тэр чинь. Шал өөр байна ш дээ тэр чинь. Одоо тэгээд 80-аад оноос гарснаас хойш одоо өөр болчихсон байна ш дээ тэр чинь. Тийн, тэгэхээр чинь өөр л болж таарна ш дээ. Тийм, одоо байр сав ч өөрчлөгдөөд л, байгаа ажлын багаж хэрэгсэл тэгээл тэр тоног төхөөрөмж... хөдөө чинь одоо тэгээл голдуу зуухан дээр шахуу л юунд пийшэн дээр л, гар галлагаатай пийшэн дээр л ажиллана. Одоо тэгээл том төхөөрөмжтэй газар чинь нэгдүгээр хоолны тогоо, хоёрдугаар хоолны тогоо, тэр ус буцалгагч зүгээр нөхцөл байхгүй. За хүний, тэрийгээ дагаад бас хүний мэргэжил бас өөрчлөгдөнө. Нөхцөл өөчлөгдөнө, сайхан болно ш дээ тэр чинь. Хийж байгаа юм чинь цэвэрхэн хурдан болно биз дээ. Их сайхан ш дээ тэр чинь. Тийн, тэгээл одоо хоолны тогооч гэхэд л энэ одоо порцолдог тогооч өөрөө одоо юм хум зүсдэг юмуу яадаг юм. Нэг нь гал дээр нийлүүлж хутгадаг юмуу яадаг юм. Тийм тийм өөрчлөгдөөд сонирхолтой сайхан байна ш дээ. Хөдөө чинь одоо тогооч хийж байхад чинь одооныхтой адилхан тийм одоо тэр нийслэл салат одоо янз бүрийн ногоогоор чинь юм хийж чадахгүй ш дээ хөдөө чинь бол. Төмстэй хуурга хийгээд өгчихлөөр энэ хүүхэн их доги хоол хийж байна гэдэг байсан шүү дээ. Тэгээд бодох дээр чинь ер нь их харьцангуй их анги байж таараа ш дээ тэр чинь. Анги л байгаа. Зан характер нь ч анги, шаардлага ч анги, багаж хэрэгсэл одоо тоног төхөөрөмж чиг анги. Тийм л байж таараа ш дээ. Тийм. Яахав дээ бас жаахан нийгмээрээ жаахан, одоо хаашаа ч байдаг юм вэ дээ. Одоо бүдүүлэг ч байсан юм уу хаашаа юм. Тэгээд л аятайхан хандсан бол одоо яахав дээ одоо сайхан хоол өгнө ч гэж боддог юм уу, хийж өгнө ч гэж боддог юм уу /инээв/ ер нь хандлага нь анги байдаг байсан шүү бас ч гэж. Бас ч гэж анги байсан шүү. Тэр тогооч хүнтэй чинь муудалцчихаад яаж гараас нь хоол хийж идэх, авах гээд зогсож байх вэ тэр чинь. Сайхан л байж таараа ш дэ тэр чинь /инээв/. Тийм л байсан даг. Ёстой залуу байж байхад чинь тогоон дээрээс...гал тогоондоо байж байхад чинь бүтэхгүй юм ч байхгүй сайхан л байсан ш дээ. Юм ч захиалаад л авна тэр үед чинь одоотой адилхан биш ямар. Тийм, тийм л байсан ш дээ.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ямар нэг гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?
Цэрэндолгор -
Үйл явдал чинь одоо өдөр тутамд шахуу л, жил жилээр шахуу л өөрчлөгдөж л таараа ш дээ. Нэг, одоо тэр миний бодож байгаа бодол мөн юм уу, биш юмуу. Тэгээд л 13- тайгаасаа хойш 17-18 хүрээл нөхөртэй суугаад л. Тэгээл одоо хүүхдүүд гараал. Тэгээл амьдраал хүүхдүүд одоо юу юугүй нэг муугаараа дуудуулахгүй ээж аавынхаа нүүрийг улайлгахгүй байгаад байсан чинь амьдрал бас нэг гайгүй байгаа нь тэр биз дээ энэ чинь. Гайгүйгийн нэг хэлбэр биз дээ. Тийн, тэгээд энэ гэрийг чинь ухаандаа би 18-тайгаасаа хойш л энэ гэрт хольж, сольсон. Тэгсээр байгаад би хураачихсан байсныг нь байшинд сууж байгаад одоо би намар гаргаад барьж байгаа юм. Би муу амьдралтай, муу муухай явсан бол би энэ хирээтэй ормонд суухгүй биз дээ. Энэ чинь бас монгол хүн яахав сууж байх л оромны нэг байгаа биз дээ тийм ээ. Тийм. Харин би тэгж л боддог юм. Би өнчин өрөөсөн, хань нөхрөөсөө салаад тэгээд л зүдэрч ядрах өдөр байлгүй л яахав. Байхдаа би хөөрхий төрийн буянд хоолгүй хонож үзээгүй, юмаар гачигдаж дутагдаж үзээгүй. Энэ хэдэн хүүхэд ч бас гайгүй санаа сэтгэлтэй юм байна. Миний бас нэг яахав дээ нэг ингэж явдаг бас яахав дээ. Тэр алиа алдаж яваа бол би аль ч үгүй нэг муухай юм болж яваа даа гэж бодох бодол байлгүй яахав. Өнөөдөр хоёр хөл муу, хоёр нүд муу сайн юмгүй л сууж байна. Яахав миний насны эрхээр л тэр юм байгаа биз. Хүнд сэлэх явах зам байдаг юм байгаа биз дээ. Нөгөө үхэл рүүгээ явах зам. Тэр нь л болж байгаа юм байлгүй л гэж боддог. Би ер нь тиймэрхүү л юм боддог. Тийм. Одоо тэгээл сайн мөрөөр явсаар байгаад ингээл гарсан хүүхэд нь хүртэл хэрэг төвөгт орооцолдохгүй, хэл ам хийхгүй ингээд л явж байна гэдэг чинь нөлөө л гэж боддог би. Одоо бол надад нээх нөлөөтэй юм үзэгдээд байх юм юу байхав. Тэгээл бор гэрийнхээ доогуур тэгээл сууж л байна. Одоо тэгээд л яахав дээ хүүхдүүд нэг хоол ундны юм дөхүүлээд авчраад өгчих юм. Тэрнээс над одоо нээх сүрхий том юу яагаад байгаа юм...энэ засаг төрөөс яахав би, тэр хүнийг дагаад л ажил амьдрал хийгээд л тэгээд л тэрний буянгаар би одоо 20 гаран жил тэжээлгачихээд сууж байна. Одоо засгаар одоо. Би ажил хийгэээгүй, тэгээд нэг хайш хэрэг нэг хэдэн хүүхэд хөтөлсөн авгай яваад л байсан бол надад өнөөдөр юу гэж засаг мөнгө өгөх вэ дээ. Би тэрнийг нөлөө л гэж боддог би. Тийн. Муу хүнтэй суусан бол, муу хүүхдүүдтэй бол бас л хаяанд тусгал нь байх л байлгүй дээ. Тийн, тэгээл яахав би яг нэг дээд мэргэжил эзэмшээд нээх сүрхий болсонгүй, доод мэргэжил эзэмшсэн гээд би тогооч... юу шал угаагаад байгаагүй би. Шаланд гар хүрч үзээгүй би. Тэгээд би энэ хяраатай явж байгаа нь, би одоо дунд зэргийн амьдралтай, засгаас одоо 20 гаран жил одоо би тэтгэвэр авч байна. Энүүнээс илүү би яах юм бэ одоо. Би тийм л юм боддог.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэж хэлмээр зүйл юу байна вэ?
Цэрэндолгор -
Үгүй одоо бусдаас онцгой юу байхав дээ. Одоо би 2 хүүхэн Америкт байдаг. 3 явсан Америклуу. Америк луу 3 явна гэхэд амьтан гайхаад л байдаг юм. Тэр гайгүй юм байдаг юм байгаа байлгүй. Хүүгээ Москвад сурч байхад нэг Москва орсон. Ленинград Москвагаар 82 онд явсан. Тэгээд Америк 3 яваад. Юу Утаа гүмбэн зүмбэн, Энэтхэг мэнэтхэг явсаан. Энэ хүүхдүүдийн л буян. Одоо тэр л тийм л байна ш дээ. Тийм.
Цэцэгжаргал -
Яагаад та үүнийг ер бусын бусдаас онцгой гэж бодож байна?
Цэрэндолгор -
Яахав одоо энэ хүүхэд шуухдаа л одоо гайгүй л хүмүүжүүлсний л гавъяа л гэж бодож байна. Тэгж л бодож байна.
Цэцэгжаргал -
Социолизмын үед гэр бүлийн талаар ямар бодлого баримтлаж байсан юм болоо?
Цэрэндолгор -
Гэр бүлийн талаар ч яахав дээ тэгээд л амьдрана гэж нийлээд амьдарчихаад л амьдралдаа бие биенийгээ юу хохироогоогүй тэгээл яахав үйлийн эрхээр үхэх оноо тааралдаад л тэгээд л үхсэн. Тэгээд л одоо өөр юу байхав дээ одоо. Өөрснөө л одоо гэр орон барьж олж аваад л. Тэгээд л өөрснөө л өөрсдийнхөө цалингаар л амьдарч байсан болохоос биш. Тийн, тэрнээс биш тийм засгаас нээх тийм юм явж байгаагүй. Одоо л харин тэтгэвэр аваад л сайхан байна. Тийн.
Цэцэгжаргал -
Гэр бүлийг хөхүүлэн дэмжих талаар ер нь социализмын үед болого явагдаж байсан юмуу?
Цэрэндолгор -
Үгүй байх. Тэднийх тэгээд гэр бүлээ хөхүүлэн дэмжиж гэнэ. Эднийх дэмжиж гэнэ гэсэн юм дуулддаггүй ш дээ. Ер нь тийм хөхлүүлэн дэмжих юм байхгүй байсан байх. Би л сайн мэдэхгүй юм байна. Улсууд юу ярьдгийг мэдэхгүй дээ өөрт чинь ингэж ярилцлага өгөхдөө. Тийм. Амьдрал ч одоо ер нь юу гэж хэлэх вэ дээ одоо тэгээд бие биенийгээ хохироохгүй л байсан байх даа. Өөр ч одоо тэгээд яахав амьдрах гэснээрээ амьдраад л. Тэгээд цалин мөнгөөрөө амьдраад л. Амьдралыг л бодоод л амьдраад л. Амьдраад гарсан хүүхдээ өсгөлцөөд л тэгээл болно л гэж амьдарч байсан болохоос биш тэгээд нэг гомдоогоод явчихсан. Тэгээд нэг хэдэн cap болоод ирсэн гэж тийм юм байсан биш ямар. Миний хувьд л тийм юм байгаагүй юм даг. Тийм. Одоо мөнгөө авчраад л тэгээл орон гэрээ өөд нь татвал татаад л. Үр хүүхэддээ юм, одоо тэр чинь одоо энэ жил...тэр чинь одоо нээх хүүхэддээ нэг тийм хувцас аваад өгчихнө гэх юм байхгүй байсан ш дээ ерөөсөө. За даавуу дайламбаар л одоо тэр гэрийн эзэгтэй л юм хийж өгдөг болохоос биш, худалдааны юм аваад өмсүүлчихнэ гэх юм байхгүй. Тэгээл тэрнийгээ болж байгаа гэж бодож байгаа ш дээ ерөөсөө. Тэрнээс нээх өөр нээх содон, одоо тэгээд нээх гадаад яваад янз бүрийн юм авчирч өгч байсан гээд яриад байх юм байхгүй. Тэгээд одоо худлаа яриад яахав дээ одоо. Тийм л байсан. Үгүй яахав дээ ажилдаа яваад л, тэгээд л авсан цалин мөнгөө гэртээ хэрэглээд л. Яахав байж байгаа үедээ юмаа угааж цэвэрлээд л, хүүхдээ асарч сувилаад л алийг тэр гэхэв дээ. Нөхөр хүн яахав дээ тэгээд түлш түлээгээ оруулаад, хүнс хоолоо олно уу одоо бор аргаар ярихад нэг шуудай гурил авчирна уу. Тэгэхэд чинь кг-ын гурил ч байна уу, хоолны юм чиг олж ирнэ үү нэг тийм л үүрэгтэй байсан даа. Тэрнээс одоо өөр чинь одоо гэр орноо барьдаг янзалдаг тийм л байсан даа. Одоо нэг тиймэрхүү л юм мэдэх юм даа би одоо. Өндөр, тэгж нэг хот мотод байгаад л нээх өндөр юу авчраад тэгээд байсан ч юм байхгүй дээ одоо. Тийм. Арга барил ч одоо яахав дээ тэгээд л сургуульд нь явуулаад л. Тэгээд яахав дээ ном дэвтрийг нь нэг яагаад л. Тэгээд л одоо нээх гойд юм байгаагүй ш дээ одоо ном дэвтрийг нь нэг шалгаж бариад л. Тэгээд л харин одоо өөрснөө л хичээл номыг нь шамдуулаад л. Тэгээд л хүүхдүүд чинь угаасаа ном сурах гэж байгаа хүүхдүүд бол анги байдаг юм аа. Хүнээр хэлүүлэлтгүй тэгээд цүнхтэй номоо уудлаад л өөрснөө шагайгаад л сууж байна. Тэрнээс хөөе хичээлээ давт хөөе гээд цохиулаад л, загнуулаад л тэгээд байсан юм байхгүй. Хүний хүүхдүүд тийм байдаг юм уу. Манай хүүхдүүд тийм байсан юм уу мэдэхгүй. Ер нь тэгж нээх шаардаж байж нээх ном үзэж байгаагүй. Зүгээр өөрснөө л үзнэ. Тийм болохоор чинь эх эцэгтээ ч амар, өөрсөндөө ч амар. Манайх чинь одоо хүүхдүүд чинь сургуульд явж байхад баганаасаа нэг дэвтэр уячихна. Тэгээд өдөр ирээд дүнгээ тавьчихна тэр хүн бүгдийн нэр дээр. Тэгээд өдрийнхөө дүнг тавьчихна. Тэрүүн дээрээс хараад л мэднэ. Тэгээл эх, эцийн хуралд сууна. Тэгээл эх, эцгийн хуралд суухлаар чинь зарим нь одоо ингээл гэрэлтэй ингээд л 2 уу, энэ чинь одоо 3 уу, 5-ын тоо юу. Үгүй чамайг одоо ямар сурч байна гэхээр чи ингээд л байдаг. Бууз, хуушуур хийж өгөөд л байсан чинь энэ битгий хэл 2 байна ш дээ гээл уйлж байсан эх, эцэг чиг байдаг юм. Тэгээд ер нь шаардлагагүй сурч байгаа хүүхэд эх, эцэгтээ бас зовлон багатай байдаг юм тэр чинь. Тэгээд гайгүй шиг яваад байна даа гээд. Тэгээд л тэнээд явчиж гэнээ, хичээлээ таслаад байгаа гэнээ гэвэл шаардлага хэцүү ш дээ тэр чинь. Тийм юм байхгүй байсаан. Нэмэрлэх юм байхгүй. Би энэ хэдэн хүүхдийг өсгөхөд нэг шөнө нойргүй хонож үзээгүй. Нэг шөнө түргэн дуудаж үзээгүй гээл ажлаа хийж айхгүй л өсгөсөн энэ хэдэн хүүхдийг гээл ярихлээр шалгалт ирнэ гээд чи ч ямар айх биш дээ гэнэ. Би ямар шалгалтнаас айхгүй гээ юу, хүүхдээ өсгөхөд айгаагүй гэж хэлдэг юм чинь гээл хүүхнүүддээ тэгээл ярина. Тэгдэг л байсан, тийм. Үгүй одоо яахав дээ сахилга баттай л байгаарай даа, номоо сайн үзээрэй дээ гэж байсан даа. Нээх гойд юм чинь одоо нээх их худлаа яриад байх юм алга даа одоо. Тэгдэг л байсан. Гайгүй байлгүй яахав, гайгүй байлгүй яахав. Ямар сайндаа хүүхдүүд хэрэг төвөг гаргахгүй, хичээл номоо зөнгөөрөө давтчихдаг болохоор чинь гайгүй байлгүй яахав. Тэгээл нэг юм нухаал сууна даа нөгөөдөх чинь ингээд л. Тэгээл бодоол тэгээл яахав угаасаа шалгараад л дүн нь гарч байгаа юм чинь. Хүүхдүүд чинь энээ тэрээ гээд тийм юм байхгүй байсаан. Байхгүй байсан. Миний хувьд л манайх л тийм төрөөс авч, өгч байсан юм байхгүй. Тийм байсан.
Цэцэгжаргал -
Улсууд уу, манайх уу?
Цэрэндолгор -
Улсууд
Гайгүй байсан байх аа ер нь. Ер нь гайгүй байсан байх. Тэдний авгай тэнд архи ууж явна гэнэ, энд архи ууж явна гэсэн юм байхгүй. Ганц нэг архи уудаг улс л байсан. Тэр нь өдрийн од шиг л байсан байх. Тийм юм байхгүй гайгүй байсан. Дуулдах нь гайгүй байсан. Бие биенийгээ уруу татаж барьж гэнэ гээд л нэг тийм юм ярьдаг. Цалингаа аваад өгөхгүй байна гэнэ энээ тэр гэж юм дуулдаж байгаагүй шүү. Ер нь тийм юм мэдэгдэхгүй байсан. Тэр одоо мэдэхгүй ээ. Тэр одоо ер нь холилдоогүй, тэгээд нээх орон нутгаасаа гараагүй, зан ааш нь эвдрээгүй тэгээд багаасаа одоо угаасаа тэр нийгэм чинь өөрснөө нэг тийм их олон өөрчлөлт үзээгүй байсан болохоороо тэгж салалт тэгж бусинах юм гайгүй байсан байх. Нийгэм эвгүй байсан бол дагаад л эвгүй байна ш дээ. Нийгэмд, тэр чинь нэгнээсээ айдаг эмээдэг. Айлынхаа хүнээс ичдэг зовдог тийм байсан болох дээрээс чинь нийгмийн тэр салалт суулт бас гайгүй байсан байх. Гайгүй байсан байх.
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө хүүхэд насны талаар дурсаж ярихгүй юу?
Цэрэндолгор -
Би одоо юу ч ярих вэ дээ одоо. Тэгээл одоо ямар сайндаа л сургуульд ороод л... сургуульд ороод л тэгээл гэр, гэрт л байр унтуулж байгаа байр нь гэр байсан юм. Тэгээл хооллдог өрөө нь гэр. Ингээд л стол засчихсан. Хоёр талаараа сандал тавьчихсан. Тэгээд л том том ээзгий ааруул өгөөл одоо их л бүдүүлэг байж дээ. Жигтэйхэн бүдүүлэг байж. Тэгээд овоо сургаад. Би нэг жил монгол үсэг сурсан юм. Нэг жил крилл үсэг сурсан юм. Овоо сураад л тэгээд л 3 нимгэн дэвтрээр шагнуулж л байлаа. Тэгээд манай ах одоо юу дүүгээ юу сургуульд суулгахгүй гээд. Манайх нээх том мундаг том адуутай байсан юм. Тэрүүн дээрээ сундлаад л алга болж өгсөн намайг /инээв/. Тэгээл нэхэж ирээчгүй тэгээл өнгөрсөн дөө. Тэгээл хариал мал идээтэй тэгээд байж байсан чинь ээж минь нас бараад л. Тэгээд л аавтайгаа хэдэн жил болоод л 4, 5 жил болоод л, дүү нартайгаа хэдэн жил болоод л. Тэгээд л ер нь дөчин хэдэн онд чинь ерөөсөө юм чиг их ховорхон. Одоо гурил будаа ч их ховорхон. Даалимба, даавуу ч ховорхон. Аав аймгийн наадамд яваад нэг таньдаг хамаатангынх нь хүн барааны нярав хийж байсан юм гэнэ лээ. Тэрнээс нэг хэдэн даавуу аваачиж л нэг тэрлэг мэрлэг хийж өгч байсан. Тэгээд л энэ гурил мурил чинь их ховорхон. Гурилыг чинь одоо нарийн гурил л гэж ярина ш дээ. 1-р гурилыг чинь одоо нарийн гурил гээл. Тэгээл одоо манай аав тэр Цагаан нуурын давсанд яваад, үхэр тэргээр давсанд яваад давсаа энэ Булганлуу авчирч будаанаас одоо хар арвай, чангаамал энэ тэрээс өгөөд тэгж тэгж тэгж аянд яваад тэгж явж байсан юм. Тэгээл тэр будаагаар нь хүүхдүүдээ будаатай хоол чанаж өгнө. Одоо энэ гурил хийдэг энэ улаан буудай, замбайн гурил хийдэг хар арвай энэ тэр. Тийм л байсан. Өвөл чинь одоо хүнсэнд чинь... бууз хийж идэх гэж байхгүй ш дээ одоо. Гурилгүй юм чинь яаж бууз хийдэг юм. Боов моов хайрах гэж ерөөсөө мэдэхгүй. Тийм. Дандаа цагаан идээ тэгээл мах л иднэ. Тийм л байсан.
Цэцэгжаргал -
Таны бага нас тухайн үеийн бусад хүүхдүүдийнхээс юугаараа ялгаатай байсан бэ?
Цэрэндолгор -
За мэдэхгүй дээ. Тэгээд нээх айхтар тийм хүнээс ялгаад байх ч содон соргог юм байхгүй. Тэгээд ер нь нэг тийм, ерөнхийдөө л нэг тиймэрхүү байсан ш дээ. Жигд л нэг тиймэрхүү байсан. Тэгээл би чинь 13 хүрээд, 12-той кортоод л. Кортоод л манайхны тэнд чинь дөчин хэдэн онд нээх айхтар кор болж айлын хоёр гурван хүүхэд ч нас бараад л. Манайх чинь ингээд л хавтгай ингээд л 4, 5 хүүхэд хэвтчихсэн. Улаан мах энэ тэрийг чинь харуулахгүй бид нарт чинь. Харин тэр гурил яаж нэг юм олж байсан юм. Тэгээл нэг ийм жонхуу л хийж өгнө тэр хоол. Ингээд л нүүр амаар чинь юм туурчихсан, халуурааад л жигтэйхэн л байсан. Тэгээд л яаж нэг юм үхээгүй хүн болцгоосон юм. Тэгээл бид нар чинь нэг юм үхээгүй хүн болчихсон. Тэгээл ээж сүүлд нь, манай ээж нас барчихсан. Тэгээл амьдрал ч яахав дээ тэгээл ёстой хувь заяагаар л болдог юм шиг байна лээ.
Цэцэгжаргал -
Таны амьдралын туршид хүүхэд багачуудын амьдралд ямар өөрчлөлт гарав?
Цэрэндолгор -
Аа мэдэхгүй. Хөдөөний болохоор чинь ганц би биш манайхны төрлүүд чинь ерөөсөө нилэнхүүдээ л номоор бага шүү дээ. Номоор бага. Гоёл чимэглэх юмаар бага. Тэгээд хэрэлдэж муудалцах юм байхгүй тийм л байсан ш дээ. Би чинь одоо их хамаагүй их болхи, одоо их бүдүүлэг. Дөчин хэдэн оноос эхлээд л яасан юм гэхээр чинь яаж чиг сайн байхав дээ. Нийгэм, монгол улс тэр чигээрээ ядуу буурай доройтолтой байсан юм чинь. Тэгээл манай хүүхдүүд гарлаа. Хүүхэд гарлаа, энэ чинь айл амьтан болоол хүүхэд гарлаа. Үгүй ээ яах вэ хойшоо явдаг нь яваад, их сургуульд сурдаг нь сураал мөн овоо л болсон. Тэгээл хүүхдүүд нь ч яахав аа тэгээл хүүхдүүдээс хүүхэд гарлаа. Үгүй яах вэ яах уу нэг юм гайгүй болж л байна зүгээ. Гайгүй л болж л байна. Гадаад, дотоод явж сурцгааж л байна энэ ач хүүдүүд. Ач нараас гарсан гучууд чинь одоо ерөөсөө мундаг улсууд байна ш дээ ерөөсөө. Гэрийн хоол ч идэхгүй, унд ч уухгүй барагтай юм чиг өмсөхгүй. Одоо их өөрчлөлттэй байна ш дээ. Одоо үе, үеэрээ их өөрчлөлттэй байна ш дээ. Үе үеэрээ өөрчлөлттэй байна ш дээ.
Цэцэгжаргал -
Чухам ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна?
Цэрэндолгор -
Үгүй одоо хувцас хунарын талаар ч өөрчлөлттэй, тэр бодол санаа ч өөрчлөлттэй байна ш дээ. Их л олон өөрчлөлттэй л байна.
Цэцэгжаргал -
Эцэг, эх хүүхдийн хоорондын харилцаанд одоо ямар өөрчлөлт гарсан бэ, тэр харилцааны талаар ярихгүй юу?
Цэрэндолгор -
Эцэг, эх... эцэг, эх хүүхдүүдийн хоорондын өөрчлөлт чинь өөрчлөлт бүр дээр өөрчлөлт бүр дээр л эцэг, эхүүд нь хүүхдүүдтэйгээ адилхан өөрчлөлттэй. Гучууд гарсан чинь гучийн аав, ээж гуч энэ тэр бас нэг өөрчлөлттэй л байх юм байна ш дээ. Тийм. Идэж уухаас хүртэл, ариун цэврийн талаараа хүртэл, юм мэдэж ярьж байгаагийн талаар хүртэл өөрчлөлттэй. Өөрчлөлттэй юм шиг байгаа юм. Ёстой тийм байна гэж хэлж чадахгүй байгаа болохоос өөр байна. Тэгээд л яахав дээ манай хүүхдүүд чинь яахав тэгээл гарчихаал намайг дагасхийгээл яахав ээж, аавыгаа дагаал. Яахав өнөө бүдүүн барагдуу шиг л өссөн. Гаргасан хүүхдээ тэгдэг юм байхдаа гээл. Юм чиг л ховорхон. Хувцас хунар чиг муутай л байсан. Мөн л өнөө онгорхой өмд, мөн л нөгөө хөвөнтэй өмд, хөвөнтэй дээлтэйгээ л өсөж байсан манай ач нар. Тэгсэн чинь одоо ач нараас гарсан хүүхдүүд чинь тэгэхгүй байна. Одоо улс бүгд куртик өмсчихсөн, улс бүгд янз бүрийн өмд, янз бүрийн... одоо ерөөсөө өлгийтэйгөөсөө гарангуут л одоо хувцас одоо ёстой cap capaapaa өөрчлөгдөж байна. Тэр cap capaapaa өөрчлөгдсөний хэмжээгээр хоол унд нь хүртэл өөрчлөгдөж байна. Одоо тэгээл янз бүрийн хайрцагтай майрцагтай юм. Мэдээний хэрэг шүү дээ. Янз бүрийн хайрцагтай майрцагтай юм идээл одоо ингээд л. Барагтаа нэг төмс, мах хоёр аваад өгөхөд идэхгүй ер нь. Барагтаа нэг үнсье гэхэд үнсүүлэхгүй. Барагтаа нэг өмссөн юм нь таарахгүй. Хачин өөрчлөлттэй байна одоо ерөөсөө. Ер нь одоо энэ монголчууд ер нь ярьдаг л юм байна лээ. Хүүхдүүд чинь ерөөсөө нэг өглөө босоод өрхөө татах юм гэнэлээ гэдэг шиг ерөөсөө санаа ч гэж лут ерөөсөө. Их өөрчлөлттэй л харагдаж байна, байгаа байх. Ярьж байгаа марьж байгаа нь ер нь анги шүү. Анги. Би бол одоо тэгээл яахав нөгөө яахав баяр ёслолын цагаар нөгөө өгдөг юмаа өгчихөөд л сууж байна уу гэхээс биш тэгж хүүхэд мүүхэд маллах гэж байхгүй. Тэгэхдээ, гэхдээ бол байгаа юм шиг л харагддаг юм. Ер нь байна даа ер нь. Харьцаа марьцаа нь өөр. Тэгэхээрээ шат шатаараа л явчихдаг юм байна ш дээ ерөөсөө. Надад бол тэгж л бодогддог юм. Үгүй мэдээний хэрэг шүү дээ. Би тэр үед чинь онгорхой өмд өмсгөөд л, хөвөнтэй юм бавайтал өмсгөчихнө. Одоо зүгээр аваачаад л чирч аваачаад л хаячих байлгүй одоо бол. Тийм л өөрчлөлттэй байна ш дээ тэр чинь.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад хөдөө орон нутагт хүүхдүүдийг дотуур байртай сургуульд явуулахад хэцүү байсан уу?
Цэрэндолгор -
Хэцүү байлгүй яахав. Аваачаад л орхичихно. Тэгээд л гуйж гуйж л явна шүү дээ. За миний хүү ээжийгээ битгий санаарай, аавыгаа битгий санаарай. Ээж нь одоо очиход чинь мах чанаж өгнө. Одоо намайг гуйж л байсан өвчүү чанаж өгнө шүү, ээ дээ санаж болохгүй шүү гээл гуйгаал байдаг байсан ш дээ. За одоо өвчүү шүү тэр чинь /инээв/. Тэгж л байсан. Ямар гар дээр мөнгө төгрөг өгнө гэх юм байхгүй. Дэлгүүрээс юм аваад иднэ гэх юм байхгүй. Тэгээл одоо хэзээ ирэхийн, хагас бүтэн сайн өдрөөр нэг юм ирж аваачина даа. Тэгээд л буцаагаад л аваачаад өгнө. Тэгээд өвөрт нэг хэдэн ааруул хийж өгнө, чихэр михэр өгнө гэх юм байх юм биш. Тэгээл нөгөө нэг муухай хөдсөн дээл өмсгөнө. Тэгээл монгол гуталтай тийм л байсан ш дээ одоо ерөөсөө. Тэр монгол гутал энэ тэрийг чинь ер нь овоо болчихсон хойноо өмсөнө шүү дээ. Тэгээл багынхаа нөхцлийг ярих юм бол одоо манайх чинь олуулаа. Бага зэрэг малтай тийм л айл байсан. Тэгээл одоо ингээд л адсаган дээр чинь ингээд л зулаал унтацгаана ш дээ ерөөсөө. Олон хүүхэд чинь ингээд зулаал. Тэгээл ээж, аав хоёр чиг энэ талд ингээл орон дээр унтана. Бид нар чинь өнөө өвөл чинь үстэй өмдтэй. Тэгээл нэг, нэг монгол гуталтай л. Үстэй өмдөө тайлаад л хөлрүүгээ хийчихнэ. Тэгээл хоорондоо одоо шивнэлдээд л, хөхөлдөөд л жигтэйхэн юм болно. Аав гутлаараа нүүлгээд л бид нар чинь хөхөрч унаад л жигтэйхэн л болно. Тэгдэг л байсан юм. Тэгээд одоо хүүхдүүдэд ярихад үзэж чадахгүй. Одоо тэр адсаган дээр хөнжил нөмөрч байгаагүй дээлээ нөмөрч унтаж байсан. Үстэй өмд өмсөж байсан гээд ярих дээрээс чинь одоо ерөөсөө үзэж чадахгүй ш дээ. Худлаа яриад зүгээр, паах нээрэн гэж үү гээд л асуудаг юм. Би бүр сонин болгох гээд л ярьдаг юм. Тэгдэг юм ш дээ ерөөсөө. Тийм л байсан. Болсон байх өө, тавиад оноос л эхэлж хөгжилтэй болсон уу үгүй юу. Тийм л байсан байх. Нээрээ тоглоомгүй тийм л байсан ш дээ.
Цэцэгжаргал -
Та тэр дотуур байртай сургуульд явж байхдаа ер нь юу боддог байсан бэ?
Цэрэндолгор -
Иш хүүхэд чинь юу гэж бодох вэ дээ. Овоо сурчихья гэж бодохгүй. Зүгээр харих юм сан л гэж бодоод байхгүй юу тэр чинь. Өөр /инээв/ тэгж нээх бодоод байх юм байхгүй дээ. Тийм.
Цэцэгжаргал -
За социализмын үеийн хүмүүсийн ажил хөдөлмөр тэгээд хүүхэд нас, гэр бүлийн талаар сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.