Demberel
![](../assets/images/interviewees/990314.jpg)
Basic information
Interviewee ID: 990314
Name: Demberel
Parent's name: Chültem
Ovog: Chültem
Sex: f
Year of Birth: 1933
Ethnicity: Ard Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Altai sum, Govi-Altai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
collectivization
cultural campaigns
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За та сайхан амарав уу?
Дэмбэрэл -
Сайхаан. Сайхан амарсан уу?
Дэжид -
Сайхаан. За ингээд эхний таны ярилцлагыг сонсоод энээс бас тодруулж асуух юм байна танаас
Дэмбэрэл -
За
Дэжид -
Тэгэхээр өнөөдөр ингээд хоёр дахь ярилцлагандаа оръё.За та зөвхөн одоо ингээд ажлын хажуугаар урлаг спортонд маш их бас цаг зарцуулж, тэрэндээ бас их амжилт гаргаж байсан байна. Таны сайшаалын үнэмлэх,тэгээд баярын бичиг одоо холбогдох материалуудыг үзлээ. Тэгээд их сайхан юмнууд байна. Тэгэхээр та одоо яаж энэ их ажлыг амжуулж, цаг заваа яаж зохицуулдаг байсийн,хэдэн хүүхэдтэйн та, үр хүүхэдтэй нь яаж цаг гаргаж байсийн энэ талаараа ярьж өгөөч.
Дэмбэрэл -
За тэгэхээр миний үед ч одоо яахав нэг их юу энэ тэр байсангүй шүү. Тавин хэдэн онд чинь цэцэрлэг одоо энэ тэр чинь маш цөөхөн байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Биднүүдийг энд, тэгэхдээ тавин хэдэн онд ч яахав би хүүхэдгүй байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд жаран нэгэн оноос хойш л хоёр охинтой болсон л доо.
Дэжид -
За
Дэмбэрэл -
Тэгээд тавин хэдэн онд бол яахав залуу ч байлаа. Хорин хэдэн настай байлаа. Тэгээд спорт эд нарт нэг их одоо яаж чадахгүй ч гэсэн сонирхолтой.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд л юм юманд орох санаатай. Воллейболын секцэнд яваад л воллейболд бас нэг жаахан сарвагнаад жаахан тоглох санаатай тоглодог байлаа. Артелиудын гол энэ чинь артелиудын залуучуудыг л бас тэр үедээ л төрөөс юу тийм компанит ажил зохиож яаж байсан юм шиг байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Үе үе бараг сардаа ерөөсөө нэг тэмцээнтэй байдаг байсан шүү.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд ерөөсөө артелиуд чинь хотод чинь арав гаруй артель байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхээр чинь залуучууд тэрэнд бол тэмцээнд орно.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэмцээнд орно. Воллейболынхонд нь орно. Тэгээд тэмцээнд, шатарт орно.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд биднүүд чинь гүйлтэнд орно. Одоо энэ юуны л спортын биеийн тамирын талаар ямар төрлүүд байна. Тэрүүн дээр нь цугаар нь дээр нь орно шүү.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд бөмбөг шидэлт мидэлт одоо тэр тэгээд өндөр уртын харайлт марайлтанд ордог. Заримдаа бас байр майранд нь бас орж байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд баярын бичиг мичигээр шагнуулаад... тэгээд баярын бичиг мичиг авчихвал тэрүүндээ бас их урамшаад дараа дараачийнханд нь орох идэвх чинь бас яагаад л , өрнөөд л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тиймэрхүү залуу байхад бол тийм л байдалтай одоо явж байлаа даа. Ажлын хувьд бол ерөөсөө юу л даа тэгж нэг их ажлын цагаар одоо харий барий гэдэг тийм ойлголт байдаггүй байсан ш дээ биднүүд.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тийм хориод нас,хорин хэдэн нас одоо ер нь гучаад нас хүртэл бол
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
....тэр хугацаанд бол, тэр жилүүдэд бол... Тэгээд ажил тараад л бол ерөөсөө үйдлвэрийн ажил таван цагт тараад нам захиргааны байгууллагаас одоо ямар тэр олон байгууллагууд байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн Ямар ажил л байдагийн хурал дугуйлан одоо тэгээд хичээл янз бүрийн юм одоо их байна л даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр бүгд чинь ерөөсөө таслана гэж байхгүй ш дээ. Бүгд л орно. Бүгдэд нь орно. Дамжина, амжуулаад л тэгээд тэрний хажуугаар бас олон юмны юутай юу сонгуультай.
Дэжид -
Аа за
Дэмбэрэл -
Эмэгтэйчүүдийн зөвлөлдөөн сонгуультай ... Аа юундаа нь үйлдвэрчний байгууллагатай нь сонгуультай. Тэгээд бас юуны ... одоо зөвлөлт монголын найрамдал гэдэг билүү?
Дэжид -
Монгол зөвлөлтийн найрамдал
Дэмбэрэл -
Тийн тэр үед моогс гэж байсан ш дээ. Товчилсон нэр байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ерөөсөө шууд л монгол зөвлөлтийн найрамдал гэдэг энийг бол сүүлд далаад оноос хойш эхэлсэн ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Моогсын гишүүн тэгээд л тэрний чинь хурал цуглаан их, ер нь хурал цуглаанд маш их явдаг байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Ер нь олон нийтийн ажил их зохиодог байжээ. Тэгээд тэр социалист уралдаан одоо эд нар бол ерөөсөө байнга л яадаг байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд одоо арвилан хэмнэлт одоо үйлдвэрийн аль ч юун дээр .... аль ч төрөл дээр ажилсан одоо тэр үйлдвэрээс гарсан хаягдал өөдөс энэ тэрийг чинь ашиглах юмуу, юм хийх тэгээд нөгөө социалистууд чинь одоо нүдлэн хамгаалах энэ тэр гээд одоо бүр том лоозон болчихсон ерөөсөө
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэрийг чинь ерөөсөө яг л хэрэгжүүлнэ. Тэрийг чинь даалгавар өгчихнө.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд улсын өндөр төлөвлөгөө өгнө. Тэр төлөвлөгөөгөө биелүүлнэ. Тэрний зэрэгцээгээр заавал тэр хуримтлалд ашиг орлого оруулж , үйлдвэрийн хаягдал юмнаас...
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Тэгж ажиллах бас давхар тийм даалгавартай байдаг.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Тэр үед чинь бүгдийн л одоо гүйцэтгэж л тэгж ажиллаж байсан даа.
Дэжид -
Аан ха Ер нь одоо өөрөө ч бай өөрөө бас тодорхой хэмжээний ажилчид хариуцаж байсан. Тэр хүмүүс ер нь яаж үр хүүхэдтэй анхаарал тавьдаг. Хүүхэд эцэг эхийн холбоо ямар байсан бэ?
Дэмбэрэл -
Хүүхэд эцэг эхийн холбоо тэр үед ерөөсөө нэлээн, юу надад бол тэгж боддогийн ер нь тааруухан байсан байх.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Ерөөсөө тааруухан байдаг нь юунаасаа болох уу гэхээр одоо тэр хүүхдийг хараад асраад гэрт сууж байдаг, нэг өдөр ч байх тийм эрх байхгүй.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ажлын цаг их нарийн
Дэжид -
Ажлын зургаан өдөртэй
Дэмбэрэл -
Ажлын зургаан өдөртэй. Тэгээд ажлын зургаан өдөр бол ерөөсөө орой шөнөдөө нь гэртээ харина ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Нэг тийм хагас ажлаад тэрнээс хойш бол заавал ямар нэг одоо арга хэмжээ явагддаг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн ерөөсөө тиймгүй юу гэж байхгүй
Дэжид -
Аан ха хүүхдүүдээ тэгээд яахав
Дэмбэрэл -
Хүүхдүүдээ бол тэгээд л айл майлд хүртэл тавина ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Айлд тавина. Одоо нэг жараад оноос хойш бол яахав цэцэрлэг бий болсон доо.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрнээс хойш бол цэцэрлэгт өгдөг болсон.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Цэцэрлэгт өгөөд биднүүд байраараа яадаг байлаа, ингээд жаран нэгэн оноос хойш хүүхэд шуухадтай болоод яахаар ээж нар ээлжээр хүүхдийн аваад нэг гэртээ нь эсхүл заримдаа яахав гэрт нь хүн байвал гэрт нь оруулаад өгчихнө. Тэгэээд ээлжээр голдуу тэгж авдаг байсан. Оройн цагаар биднүүд чинь тардаггүй байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Жараад оноос хойш бол
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэр чинь төлөвлөгөө биелүүлэх гээд л одоо илүү цаг ажиллана. Аа тэгээд тухайн үедээ одоо янз бүрийн одоо тийм даалгавартай одоо их богинохон хугацаанд хийж гүйцэтгэх бол урлагийн хувцас мувцас янз бүрийн одоо энэ...
Дэжид -
Шахуу ажилтай байсан
Дэмбэрэл -
Тийн шахуу ажилтай байсан. Тэгж яваад л одоо нойргүй шөнө ажиллаж хононо ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхээр энэ одоо долоо хоногт нэг удаа , хоёр удаа ирж хонох тийм юунууд бол удаа дараалан...
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
....тохиолдож байсан даа ер нь .
Дэжид -
Ер нь илүү цаг ажиллахад чинь одоо тэгээд эргэж амралтандаа нөхөж олгогдогийн юмуу ?
Дэмбэрэл -
Үгүй
Дэжид -
Олгохгүй юу? Цалин сайн өгөх үү яах уу?
Дэмбэрэл -
Илүү цагийн юу энэ тэр гээд нэг жаахан мөнгө энэ тэр бол яахав нэг цөөн хувиар өгдөг байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Тэгэхдээ бол амралт маралтанд тэгж нэг яахгүй одоо ээлжийн амралтанд бол нэг их тусгахгүй дээ тэрийг.
Дэжид -
нөлөөлөх юм байхгүй
Дэмбэрэл -
Тийн. Зүгээр нэг ойр зуурын цалин дээр одоо нэг хэдэн төгрөгийн хийнэ тэр нь нэмэгдэээд ....
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн юугаар бол олгодог байсан.
Дэжид -
Аан ха Аа тэгээд бас.... юу танайх бол нэлээд олон малтай ийм айл байсан гэж та ярьж байсан. Тэгэхээр ер нь нэгдэлжих хөдөлгөөний талаар та юу мэдэх вэ? Ер нь танайх энэ хөдөлгөөнд яаж хамрагдсан. Та энэ талаар ер нь ямар ойлголттой байна вэ?
Дэмбэрэл -
Миний мэдэхийн энэ юугаар чинь одоо би хотод ирчихсэн байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр хойгуур болсон. Тэгэхдээ бол бас зүгээр ерөнхийд нь бол бас багцаа мэднэ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Манайх бол ер нь мянгаад малтай айл байсан.
Дэжид -
За
Дэмбэрэл -
Тийн. Тэгээд манайх ....За нэгдэлжих хөдөлгөөн чинь ....жаран нэгэн оноос байна уу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн Тавин хэдэн оноос эхэлж юу яаж тээ. Дээрхин үед мэддэг байсан орж ирэхгүй байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд манайх, ... манай суманд эхний есөн айл эхэлж саналаараа өөрснөө нь одоо дундаасаа юу гаргаж,санал гаргаж...
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
... нэгдэлд Тэгж байж л хөрөнгөө малаа нийлүүлж байсан.
Дэжид -
Аан ха за
Дэмбэрэл -
Тэр есөн айлын нэгэн манайх
Дэжид -
Аан ха за
Дэмбэрэл -
Тэгээд сүүлд бас нэг хоршоон дээр овоо хичнээн толгой малтай , хэдэн мянган толгой малтай боллоо гэдэг билээ дээ тэрний дараагаар бас нэг цөөн хэдэн жилийн дараагаар дахиад бас нэг тийм юу явагдсан. Бас нийлүүлэх малаа
Дэжид -
Малаа нийгэмчлэх
Дэмбэрэл -
Тийн нийгэмчлэх бас л тийм юу явагдаад тэрүүнд хоёр дахиа манайх яасан... Тэгээд тэр чинь манайх бол нэлээн их мал өгсөн. Нэг хүнд чинь одоо хэдэн толгой мал өгч байсан , үлдээж байсан гэлээ дээ. Тэгээд би нэг жаран нэгэн онд нутагтаа нь ээж аавтайгаа уулзах гээд өвгөн бид хоёр нэг очсон. Тэгэхэд манайх нэг гурван зуугаад малтай байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Манай отгон дүү ээж аав гуравланд нь үлдээсэн мал тэр байх
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Чухам яг нэг хүнд хэдэн толгой яг тийм хязгаартай юм гэсэн.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэрний нь бас сайн санахгүй байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тиймэрхүү малтай л байцгаасан. Ер нь нэгдлийн талаар яахын бол нэгдэл тэр үед, тухайн үедээ маш их сайхан юу явагдаж арга хэмжээ явагдаж байсан байна лээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Улсын хэмжээнд одоо тэгээд малыг чинь нэгтгээд тэнд чинь одоо ажилгүй хүн гэж байхгүй. Тэр нэгдлийн малыг чинь маллах улсууд чинь зөндөө гараад ирсэн.Тэрийг чинь хуваарилаад өгчихсөн. Төлийн маллаж чадах хүнийн олоод илүү туршлагатай том малын арай туршлага багатай залуухан хүмүүст ч өгдөгийн юмуу тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тийм тийм ажлуудыг чинь явуулж байхын зэрэгцээгээр тэр нэгдлүүд чинь одоо худаг ус саравч хашаа одоо тэр бүгдийг чинь одоо бүгдэд нь их сайхан хуучин байгаагүй их бий болсон.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Байж байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Жаран хэдэн онд чинь шал өөр болчихсон. Энд тэндгүй манай тийшээ чинь мод их муутай ш дээ. Модгүй шахуу газар.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд голдуу чулуу хашаа,чулуун хороо барьчихсан тэгээд нэг шавар байшингууд барьчихсан. Тийм юм хуучин бол ерөөсөө байхгүй байсан. Тэгээд тэр талаар нэлээн их суурьшаад их төвлөрчихсөн. Тэгээд нэгдлийн тэр гишүүд бол ерөөсөө маш тийм нэг нэгдэлдээ ажиллах сонирхолтой.урамшуулал эд нар нэлээн сайн өгдөг байсан шиг байна лээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь улсууд тэрүүндээ дуртай болчихсон. Жаран нэгэн онд чинь тийм л болцсон байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд цалин малин тэгээд одоо хөдөлмөр өдрийн хөлс мөлс юу юу билээ өгдөг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л тэр үед чинь нэг их тийм ядуу гэж онцгой тийм хүмүүс ер нь байсангүй л дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ялангуяа нэгдэл байгуулагдсанаас хойш ...аа тэгээд ер нь цугаараа дор дороо ажилтай ,дор дороо тэгээд л болох бүтэхээрээ амьдраад айх ч юмгүй их чөлөөтэй сайхан байсан юм шиг санаддаг надад .
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би нэг их яг тэрэн дээр ажиллаж байгаагүй зүгээр очоод ажиглахад л тэгж л юу ажиглагдаж байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэр нэгдэлжих хөдөлгөөнийг чинь дараагаар чинь ингээд тэрийг чинь залгаад л одоо энэ сангийн аж ахуйнууд гэж одоо бас сайхан юунууд байгууллагдлаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Юу ... тариалан голдуу тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд одоо ургац тариалан одоо энэ юунуудаа авахуулаад тэгээд монголынхоо ард түмнийг гурил будаагаар бол хангаж байлаа. Ногоогоор ч хангаж л байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд сүүлийн үед энэ ардчилал гарч ирсний үеэс хувьчлал мувьчлал явагдаад тэгээд тэр бүгд байхгүй болчихлоо доо
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Байхгүй боллоо. Тэр байхгүй боллоогийн зэрэгцээгээр маш их юм сүйдэж байхгүй болсон доо. Тэр л их худаг хашаа одоо байшин байр сав одоо тэгээд бүгд л байхгүй болчихсон.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрнийгээ жаахан буруу явуулчихсан юмуу даа гэж боддогийн.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Яахав зүгээр хүнд өгөх юмын бол өгсөн л дөө.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд энэ байрыг эзэнд нь олгох , малыг эзэнд нь олгох өгөх энэ тэр тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн юунууд бол өгсөн. Тэгэхдээ бол бас нэг жаахан арай өөрөөр яацсан болов уу гэж миний хувьд тэгж боддогийн ш дээ.
Дэжид -
Буруу байсан гэж үү ?
Дэмбэрэл -
Тийн тэгээд болж бүтэж байсан одоо тэр сайхан үйлдвэр мүйлдвэрүүд чинь одоо цугаараа байхгүй болчихоор чинь нэг л дутагдалтай байгаам даа одоо тэрийг дахиад сэргээнэ гэхэд бол маш их хөрөнгө хэрэгтэй.
.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрийгээ жаахан буруу яацсан юмуу даа гэж боддогийн ш дээ.
Дэжид -
Аан ха.... Аа зайлшгүй таниас асуух бас нэг хоёр асуултынхаа би нэгийг тавъя. Тэр одоо таны амьдралд ер нь гүн гүнзгий нөлөөлсөн ямар нэгэн үйл явдал байна уу? Тэгээд тэр байдаг бол ямар үйл явдал вэ? Таныг одоо бодож байгаа?
Дэмбэрэл -
за миний амьдралд бол яахав дээ ...Би чинь одоо хөдөө малчны гэрт төрж өссөн тийм л хүүхэд байсан тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд одоо, одооных шиг долоо найм нь нас хүрээд сургууль мургуульд явдаггүй байлаа. Манай суманд чинь дөчин хэдэн онд бага сургууль яасийн....
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
.... нээгдсэн
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэрүүнд бол ингээд том том хүүхдүхүд орж байлаа. Бүр арван таван намс хүрчихсэн хүүхэд хүртэл нэгдүгээр ангид орж байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн ер нь найман настай хүүхдүүд ороогүй шүү
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь арав хүрсэн, арван хэдтэй , арван таван настай хүртэл
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би бол тэгэхэд одоо арван дөрөв мөрөвтэй байсан уу яасан. Яг л тэр нас тэнцэж байсан. Одоо миний танил охидууд ерөөсөө найзууд орцгоосон.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ороогүй ч хүүхдүүд их олон бий.Тэгсэн намайг оруулаагүй л дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо эмэгтэй талаасаа ганц охин оруулахгүй гэж бодсон байлгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Тэгээд л тэрүүнд ч оруулсангүй би бол сэтгэл бас их гундуухан байдаг байлаа. Нөгөө найзууд сургуульд сураад байдаг би гэртээ байж байдаг. Гэрт л нэг юм оёсон авгай шиг л одоо
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн зургаа долоо наснаасаа энэ булгаар хуруувч чинь нөгөө онгорхойш дээ хоёр талаараа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Тэрийг чинь ингээд том бүдүүн утсаар тэмээний ноосон утас ингэж байгаад л нөгөө урт оосортой ээрч зүүчихээд л ... Тэгээд л юм оёж сур одоо чиний амьдрал юм оёх л одоо хэрэгтэй энүүгээрээ чи хоолоо олж иднэ гээд
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ээж аав тэгдэг. Манай ээж бол өөрөө их сайхан уран их ажилсаг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Их санаачлагатай ер нь хүн амьтантай нийцтэй их төвшин
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Их олонтой тийм хүн байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
аавын хувьд бол яахав ер нь ээжийн үгээр чинь явдаг.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь нэг гүндүүгүй сайхан монгол эр гэж ярьдаг шиг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийм л хүн байлаа даа аав бол. Ээж юу гэнэ тэрүүгээр хий гэсэн бүгдийг ,арьс элд гэсэн арьс элдэнэ. Хонь хярга гэсэн бол аав тэрийг хонийг хяргана. Тэгээд энэ голцуухан манайхан чинь мал олонтой,тэгээд бас нэг мал цөөхөнтэй ядуу энэ тэр нэг айл манай хаяанд дагаж явдаг байсан ер нь .
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Одооныхоор бол одоо энэ ядуучуудыг ажиллууллаад ажлын байр өгөөд байна даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тийм л юм л даа ернь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн юу бол ерөөсөө нь эрт дээр үеэс байсан байна лаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо чинь нээрээ ардчилал гарч ирээд яачихаж байгаа биш ер нь мал хуй олонтой тийм улсууд хүүхэд жижиг байсан, миний дүү нар чинь одоо
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би чинь одоо том нь юм чинь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд миний дээр нэг гарсым тэр нь багадаа байхгүй болцсон байлаа, болчихсон.Тэгээд тэр үед бол ерөөсөө мал олонтой малнаас өөр хөрөнгө гэж байхгүй шүү дээ тэр үеийн улсуудад...
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Авдрын яахад бол авдарт ерөөсөө нэг дээлийн өнгө тэрнээс гавихгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд нэг сайхан өнгөтэй даалимба нэг дээлийн өнгө даалимба ч байхгүй. Тэгээд малтай бол баян байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэр малынхаа махыг хүнсэндээ хэрэглээд л, арьсын одоо сайхан элдээд л, тэр үсийн чинь мулзлаад тэр үеийн чинь улсууд тийм байсан ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хонины арьсыг чинь одооны яг илэг болгочихдог байхгүй юу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрүүгээр чинь тэгээд зос энэ тэр гэж манай нутагт тэгж нэрлэдэгийн улаан будаг шиг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
:...байгалийн юу байдгийн тэрүүгээр чинь ингээд еэвэн хээ мээ тавиад л жигтэйхэн гоё тийм дээл хийж өмсцгөөдөг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрлэг шиг нимхэн тэр чинь их сайхан. Тэр нь эдлээгээрээ ер нь тэр үед бол улсуудын амьдрал их эртнээсээ их л амьдрах юугаа хүмүүс ер нь хуучины улсууд их олж байсан юм шиг байгаам
Дэжид -
Аан ха амьдралын төлөө...
Дэмбэрэл -
Тийн амьдралын төлөө тэмцэж ер нь тэгээд одоо бэлэн юм байхгүй учраас тэмцэхээс өөр аргагүй тиймээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн өөрснөөсөө нь мачийж л одоо яахаас ... Тэгээд манайх бол хэдэн нэлээн том малтай ерөөсөө малаа нь маллаад ингээд дүү нараа хонь гаргаад л мах дуусчихвал хонь гаргааад л тэрийгээ яачих болохоор ерөөсөө нь нэгдэлжих хөдөлгөөн бол хажуудаа заавал нэг цөөхөн малтай айлыг тэднийхийг хооллууулж тэгээд хүүхэд шуухадтай тийм айл байдаг байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийм тэгээд ер нь явж л тэгэхгүй бол малаа маллаж дийлдэггүй.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
хүүхдүүд нарийн нарийхан гар чинь жижиг тав зургаан хүүхдүүд байсан одоо бодбол
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хамгийн том нь би гээд бодохоор намайг тэгж гадаа гаргаж юм хийлгэхгүй. Юм л оёулдаг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд манай ээж, ээжийн ээж , ээжийн аав эд нар бас цугаар нь уран улсууд .... Ээжийн аав чинь одоо манай өвөө гэхэд сайхан бурхны зургийг одоо их сайхан бүтээнэ дээ ёстой.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэнд тэр дацангийн гэсгүй байсан тийм хүн байгаа юм
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Манай хөгшин ээж бол их сайхан уран хүн. Манай ээж бас тэр талаасаа, ер нь манай ээжийн дүү мүү нар гээд ер нь цугаараа ер нь их ажилсаг тийм улсууд байдгийн шүү.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн. Хүн ер нь өөрийнхөө амьдралыг өөрийнхөө ах дүүг хэн ч гэсэн муухайгаар бодохгүй муугаар ч хэлэхгүй сайханаар хэлнэ. Тэгэхдээ би бол одоо тэгж яаж байгаач юм биш үнэхээрийн их төрсөн тийм улсууд байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
Аан ха Тэгэхээр таны амьдралд одоо нөлөөлсөн юм бол энэ гэрийн, одоо өөрөөр хэлбэл гэрийн хүмүүжил тиймээ. Ямар нэгэн...
Дэмбэрэл -
тийм гэрийн хүмүүжил
Дэжид -
...өөр
Дэмбэрэл -
гэрийн гэдэг билүү
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би чинь одоо гэрээсээ л одоо нэг арван хэдэн нас хүрээд л ерөөсөө тэгээд түрүүн ярьж байлаа би одоо хүүхдүүд сургуульд орчихлоо. Би яахав тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
би тэгээд ороогүй ч би бичиг үсэг суръя гээд тэр үед чинь нэг их боловсрол ярих бичих одоо шинэ үсгээн тэгж ярьдаг байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
шинэ үсэг гэдэг бол тэгээд тэр үед одоо ингээд өвөл болохоор цасан дээр бичээд л, дулаан цагт чинь одоо газар дээр шороон дээр бичээд л, нэг их гоё хэлбэртэй үсэг гардагийн ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн хүүхдүүд чинь нэг саваа шиг модтой тэрүүгээрээ нь тэгээд бичээд л байна. Тгээд л ерөөсөө сурчихсан. Бичиг ингээд бас нэг сүрхий сайн сурчихсан. Тэгээд хөдөө чинь юуны нэг бичиг үсгийн дугуйлангийг, шинэ үсгийн дугуйланг бүлгэм гэж байсан даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрний нэг багш хийгээд хоёр гурван жил зуун хорин төгрөгний цалинтай тийм ажил хийж байгаад л, тэгээд л бас жаахан нас овоо болоод ирсэн.арван зургаа, долоо найм хүрээд ирлээ. Ерөөсөө хот руу явъя
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хот руу чинь ерөөсөө миний үеийнхэн надаас цуг ах хүүхнүүд ерөөсөө цэргийн дарга марга нартай суугаад л ерөөсөө янз бүрээр тэгээд сургууль мургуульд яваад л их явлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь бараг би үлдчихэв үү шүү гэх юм боддог байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд би ерөөсөө нутаг явъя гээд л
Дэжид -
Хот руу явъя ...
Дэмбэрэл -
хот руу явъя. Тэгээд санаа нь бол сургуульд орчих санаатай
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд сургуульд орно гэхээр бас одоо суурь байхгүй л байна л даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Багаасаа сургуулиар яваагүй болохоор
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд хотод орж ирээд сургуулийн тухай одоо энэ юуны үүдээр явдаг байлаа. Тэгээхдээ орж чадахгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Их сургуулийн үүдээр
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн гадуур нь тойроод яваад л намар болохоор оюутнууд чинь цүнх бариад л ингээд байж байх чинь аягүй гоё санагдаад л би л ганцаараа одоо ер нь одоо юу ч мэдэхгүй ямар муухай нь гэж бодоод тэгээд л тэгж явж байгаад ерөөөсөө л юу яая ажилчин одоо нэг мэргэжил тээ ажилчин болъё. Үйлдвэрт оръё гэж бодоод
Дэжид -
Орсон тиймээ
Дэмбэрэл -
Тийн тэгээд ингэж орж ирсэн юу бол тэгээд миний анхны одоо бас амьдралд одоо бас ихээхэн одоо...
Дэжид -
томоохон өөрчлөлт
Дэмбэрэл -
Тийн өөрчлөлтийн одоо эх үүсвэр болж байгаа юм л даа.
Дэжид -
Аа за Юу та ер нь эвлэл одоо намын гишүүн юм чинь эвлэл пионер байгуулллага гэж байсан тэр үед одоо анх хаана яаж эхэлж элсэж орж байсийн. Ямар анхны пионерт элсэж байсан юмуу, эвлэлд элсэж байсан юмуу ер нь
Дэмбэрэл -
анх одоо арван тавтай л эвлэлийн гишүүнд
Дэжид -
Аа за
Дэмбэрэл -
элсэж байсан даа нутагтаа нь
Дэжид -
нутагтаа байхдаа нь
Дэмбэрэл -
Нутагтаа байхдаа л
Дэжид -
Аа за
Дэмбэрэл -
Тийн тэгээд эвлэлийн гишүүнд элсээд, эвлэлийн гишүүний татвар гэж өгдөг байлаа.
Дэжид -
Яаж элсэж орж байсийн эвлэлийн гишүүн тэр үед гэрээр явах уу хүнээс дуулж очих уу
Дэмбэрэл -
Сумын төвүүдээр очиж эвлэлийн үүрийн дарга гэж байдаг байсан
Дэжид -
Аа за
Дэмбэрэл -
намын үүртэй байдаг байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэнд очиж хурлаар ... ордогийн
Дэжид -
За
Дэмбэрэл -
Тийн тэгэхэд бол юу сумын дарга нь сууж байсан, намын үүрийн дарга нь сууж байсан, эвлэлийн үүрийн дарга сууж байсан тэгээд одоо сонгуультай улсууд байсан байхдаа. Эмэгтэйчүүдийн зөвлөл мөвлөл энэ тэр байсан. Тийн тэгээд хэдэн улсууд яагаад л асууж бариад л, асуусан асуултанд нь хариулна гэхийн байхгүй л дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Айгаад ичээд зүгээр ерөөсөө тэгээд
Дэжид -
Хормой чичрээд
Дэмбэрэл -
хормой чичирээд л өөрийнхөө хүсэлтээр уйлах гээд би эвлэлийн гишүүн болно гээд зүтгээд байгаа юм
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн яриад байхын байхгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Асууж байгаа асуултуудад нь мэдэхийн байхгүй. Зүгээр яахав дээ ажил төрөл одоо тэр л мал хуй одоо мал саах, цагаан идээ хийх тийм технологийг би их багаасаа сайн сурчихсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Үнээ мүнээ саах бол тийм энэ тэр юунаас асууна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэднүүдэд хариулчихна даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэрийг чинь жаахан дээшээ нь гүнзгийрээд одоо улс төр мөр ярихад ер нь жаахан боловсрол хамаарсан юм асуугаад л үлдсэнийг нь мэдэхгүй.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгж байж байгаад л эвлэлийн гишүүн болчихоод л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тэгээд дараачийн хурлаар эвлэлийн тэмдэг нь ч бэлэн байдгийм уу даа . Дараачийн хурал дээр чинь жижиг тэмдэг зүүж өгсөн. Нөгөө тэмдгээ хараад л ёстой туж гэртээ нь зүүж байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд гадуур гараад явахаараа нөгөөдөхөө хараад л алхаад байна ш дээ. Тэгээд гоёлоно гэж жигтэйхэн байжээ. Одоо хүүхэд байх чинь тэрийг зүүгээд явах ямар байсы энэ битүү зүүгээд байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тэгээд ч алга болчих гээд тэрэн шиг зүүдэг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Нэлээн том том арван хэдтэй хорь арай хүрээгүй
Дэжид -
сүлбээр зүүгээр
Дэмбэрэл -
сүлбээр нь зүү
Дэжид -
\инээв\
Дэмбэрэл -
Тэрнийг нь энэ юунаас дээлнийхээ товч шилбэний доогуур ингэж хөндлөн зүүгээд эвлэлийн гишүүний тэмдэгээ энэ дээр зүүгээд
Дэжид -
За за
Дэмбэрэл -
Тэгээд нөгөө миний үс зүгээр өтгөн мөтгөн зүгээр жигтэйхэн байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн хоёр юу нэг сүлжээд яахав хүзүү мүзүү хөшөөд л тэрийгээ юу яадаг лент, торгон лент гарч ирж байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр чинь дөчөөд оны сүүлчээр...
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Аймгаас улсууд олж ирдэг. Тэгээд нэг ганц хоёр метр лент олоод авчих юмсан. Тэрийгээр мундаг гоё үзүүрийг, нөгөө үс чинь доороо урт тэгээд их цэцэглээд л боочихоод л тэгээд л эвлэлийн гишүүнд ирдэг байсан даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн эвлэлийн гишүүний хуралд явах гэнэ. Аав ээж явуулахгүй дүргүцэнэ.
Дэжид -
За
Дэмбэрэл -
... Би чинь одоо тэгээд юу яана морь энэ тэрийг унуулахгүй манайх бол одоо миний өмчний хурдан мурдан хоёр морь байсан тэгээд л мөнгөн эмээл хазаартай морь алдчихна, юм алдчихна энэ тэрээ гээд заримдаа намайгийн чинь хэний хэдэн хавтастай би юм бичиж өгч байсан. Бага хүүхдүүдийг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
аймаар их нэрэлхүү байдгийн ш дээ би бол арван хэдэн настай үсээ дээш нь хийчихээд бичнэ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тгээд нөгөө илжгийг чинь унаад ирнэ.
Дэжид -
Аа илжгээр
Дэмбэрэл -
Илжгээр их зөөсөн.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Холоос явж л байгаа ш дээ. Өчнөөн километр хол газар байхгүй юу. Эндээс одоо налайх малайх хүртэл, үүнээс хол газар явж байсан. өдөржин...
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ТИйн тэгээд сумынхаа төвд очиж тэр уул даваад дөт гардаг байсан. Манайх чинь бүүр тэр цаашаагаа гол бүр говь руугаа нутагладаг байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд нөгөө илжгээр чинь явж ирээд сумын төвд дөхөж ирээд илжгээ юу яадагийнмаа. Тэрийг чинь устай газар амраад нэг сайн усалчихаад
Дэжид -
За
Дэмбэрэл -
Тэгээд өвстэй, сайхан өвстэй газар тэр чинь илжгээ аргамжих урт дээс авчихсан явж байгаа юм
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Илжигээ аргамжихаад л явганаар сумын төвдөө орж ирнэ. Нөгөө илжгээ харуулахгүй гээд л нөгөө залуучуудад
Дэжид -
Аан ха \инээв
Дэмбэрэл -
Тэднүүд чинь зайлуул жигтэйхэн гоёчихсон.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тгээд л... морь зорь уначихсан ганган ганган юмнууд явцгаана ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Надаас арай нэг хоёр моёр ах улсууд чинь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Овоо болчихсон. Ерөөсөө арван долоо найм хүрцгээсэн
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ТИйн тэгээд би бас тэднийг чинь мундаг хүүхэн болчихсон гэж бодоод л одоо бүр уур хүрээд л эээж мээжтэйгээ хэрэлдээд л би чинь бас аминдаа зоргоороо байсан л даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд ганц эмэгтэй хүүхэд юм болохоороо. Аав өмөөрнө. Уйлаад л өшиглөөд л ингээд яадаг байлаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би заавал мориор явна гээд. Тэгээд л дийлдэггүй л байлаа. Тэгээд ээж аргагүйн хүчинд би илжиг унахгүй бол би яаж тэндээс ирэхийм. Би хуралд ирэх ёстой.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд тиймэрхүү маягаар л одоо амьдралаа тэгж л явагдаж байсан даа. Тэр үед одоо бага байхад
Дэжид -
Аан ха... За бас л одоо аа энэ тэр шинэ содон юманд суралцах еринь таны одоо энэ нийгмийн идэвх бол их багаасаа өрнөсөн юм байна. Одоо тэгээд л юманд оролцоё гээд юм болгоны түрүүнд явъя, суралцая гэсэн ийм юм бас таны ярилцлаганаас ер нь харж байхад их сайхан яаж байна. Харагдаж байна. За хоёр дахь асуулт бас нэг ийм асуулт байна. Ер нь таны ажиллаж байсан үед одоо гадаад харилцаа ер нь ямар байсан юм бэ? Хүн болгон гадаад явдаг байсан юмуу? Тэгээд одоо энэ хотод орж ирснээсээ хойш одоо тэр гоё ганган хувцасыг жишээлвэл одоо хүмүүс яаж олж авдаг байсан. Та гэхэд яаж олж авдаг байсан бэ?
Дэмбэрэл -
За гадааад харилцаа чинь ер нь нэлээн их хааалттай байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ, ерөөсөө ингээд л... гаадаадад гардаг улсууд голдуу дипломатууд гардаг байлаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо тусгай улсууд гэж ярихуудаа биднээс өөр
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Энэ улсууд чинь нөгөө СЕВ-ийн орнууд, 11 орон тээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэнд л голдуу хурал цуглаанд явдаг баридаг байсан байх. Ер нь дээхин тэгж явсан улсууд мулсуудтай ажилладаг чюмуу тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн тэгээд хэрэгцээгээрээ хаалттай дэлгүүр байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Сайд нарын юу энэ дэлгүүрээр аравдугаар дэлгүүр хаалттай, хорьдугаар дэлгүүр тиймээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэнд чинь хувцас хунар авбал тэндээс бас яана л даа гадаадын тийм юунууд ирдэг байлаа даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн оросын голдуу хувцасууд ирнэ дээ.
Дэжид -
Аан ха Хүн болгон орох боломжгүй юу тээ?
Дэмбэрэл -
Өө тэр боломжгүй тэрийг бол эхний үед бол биднүүс чинь одоо ерөөсөө нэг далаад он хүртэл ер нь тийм юм олж авч чадаагүй.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ТИйн орж ирнэ өмсөж байгаагүй яахав өөрийнхөө үйлдвэрийн юм өмсөж байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр хөдөөнөөс ирчихээд ерөөсөө монгол дээлтэй л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн ерөөсөө европ хувцас өмсөж үзээгүй ирчихээд нэг хаанаасаа олох уу гэхээр чинь одоо польто өмсмөөр байдаг,пиджак өмсмөөр байдаг, тиймээ. Юу энэ тэгэхэд чинь намайг хөдөөнөөс ирэхэд чинь энэ эмэгтэйчүүдийн нэгдүгээр артель гээд, зуравдуггаар артель гээд би бас очсон.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Бас тухайн үедээ дажгүй юм хийдэг. Тэрийг бол би их яадаг. Цайн ч их юм боддогүй байсан миний хувьд
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ТИйн тэгээд бас европын хувцас бас их гоё байлгүй яахын энэ тэр. Өөрийнхөө хувцасыг голох тийм ойлголт байхгүй.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ТИйн тэгээд тэнд чинь захиалга ч өндөр оочер ихтэй байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Бүр залуу байсныг ч хэлэх үү тэгээд л ерөөсөө шөнө мөнө болтол шахуу оочерлож байгаад л захиалга өгчихөөд л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
...наряд маряд бичүүлээд л тэгээд польто мольто авч өмсдөг байлаа. Цув гэхээр чинь илгэн өмсдөг байлаа. Пиджак өмсдөг байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн тэгээд би хотод орж ирчихээд өөрөө ер ньзүгээр нэг их юбка энийг нэг их яаж байгаагүй ээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь өөрөө хийгээд дэлгүүрт энэ бараа овоо элбэг байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь тавин хэдэн оноос ч хойш бол ер нь тэгээд хүн ам ч цөөхөн байж хотод
Дэжид -
Аан ха голцуу аль улсын бараа байх вэ?
Дэмбэрэл -
Голцуу оросын бараа байдаг байсан даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгэээд зарим одоо ээнэ европын орнууд байсан байх л даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн тэгээд голдуу
Дэжид -
Хятадаас бас их бараа нийлүүлж байсан уу?
Дэмбэрэл -
тийн хятадаас нэлээн сүүлийн үед нийлүүлж байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хятадын бараа нэг их тийм ... одоо юун бараа болбол одоо энэ бөс бараа бол нэг их нийлүүлэгдэж байгаагүй шүү
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд юуны үеэр ... за байз жараад оны үеэр, жаран, тавиад оны сүүл дунд үе хавиар бол хятадаас харин алт мөнгөн эдлэлүүд ирж байсан. Тийн одоо гоёл чимэглэлийн
Дэжид -
Аа зөв
Дэмбэрэл -
Тийн юм бол өндөр ирж байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэр үеийн мөнгө чинь одоо ханш их өндөртэй байж. Би нэг юутай монетон бөгж хятадын шүр сувд сайхантай л даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Нөгөө нэг туяарч ягаарч харагддаг чинь юу билээ? Хосоороо зүүдэг
Дэжид -
Александр
Дэмбэрэл -
Александр бөгж
Дэжид -
Шигтгээ тиймээ
Дэмбэрэл -
Тийм александр шигтгээтэй бөгж авч ,арван хоёр төгрөгөөр авч зүүж тэгж байлаа. Тэгээд тэрний чинь уул нь бол сүүлд сонсож байхад бол энэ хосоороо хэрэглэдэг юм гэсэн тиймээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд нэг тийм бөгжтэй болчихоод л дахин их гоё санагдаж байлаа. Тэгээд нэг их алт малт бол ерөөсөө л хэрэглэдэггүй байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ер нь ялангуяа нутаг бол ер нь доороо юмгүй болно, алт хэрэглэж яахын гээд зүүдэггүй ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Мөнгө их хэрэглэдэг.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд урчуудад , урчуудын артельд орчихоод тэнд бол урчуудын артель нэртэй байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Маш их алттай байсан. Тэнд байхад далан төгрөг байдаг байсан.
Дэжид -
Аан ха Цалин хэд байх вэ сарын?
Дэмбэрэл -
сарын цалин тэр юу хийснийхээ, чадлынхаа хирээр болно ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
Та ер нь ямар хэмжээний
Дэмбэрэл -
Би ер нь яахав дээ эхэлж ороод яахав зүгээр юу яаж л урчуудад орчихоод нэг жил арай болоогүй байсан тэр үед чинь арван нэгэн сар ажиллаад ээлжийн амралтыг олгодог байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд санхүү дээр орж ир гэж өбайна гэнэ. ажил дээрээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ажлаа хийгээд сууж байсан чинь . тэгээд санхүү дээр яваад орж ирсэн чинь ээлжийн амралт чинь өгч байна. Одоо хэд байсым , арван найман хоног энэ тэр байсан байх даа .
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Олон жил ажилласан биш
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тгээд юун дээр мөнгөний нярав дээр очоод амралтынхаа мөнгийг ав гэж тэгдэгийн
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Урьд нь би тэрийг авч үзээгүй одоо яадгийн бас өгдөгийн байх гэж бодоод мөнгөний нярав дээр очоод юу яалаа санхүүгийн няглангаа хэлээд тэрүүгээ намайг таниас мөнгө авгэж байна, амралтын мөнгө ав гэж байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
.. гэж хэлээд юу яасан чинь наян төгрөг өгдөгиймаа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн тэгээд л наян төгрөгөө аваад л энэ Шүхэр ахтай хаит байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Шүхэр ахын авгай чинь хойно сурч байсан байхгүй юу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхэд энэ Алтангэрэлтэй яагаад хойноос ирчихээд л би ахтай цуг Алтангэрэлийн цэцэрлэгт өгдөг авдаг хүүхдийн зөөдөг тийм байлаа. Тэгээд юу Алтангэрэл... юу ах дээрээ юу яасан надад ийм их мөнгө өглөө. Одпоо тэгээд энэ мөнгөө яах уу гэж асуулаа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Их дэлгүүр мэлгүүрээс нэг их цүнх мүнх аваад мэдэхгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Гүй ээ одоо яахав чи өөрөө л мэднэ ш дээ. Чиний хөдөлмөрийн хөлс шүү дээ. Чиний цалин л байна
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Чи өөрөө юу авмаар байна яамаар байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Чи тэрийг өөрөө мэд гэлээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
... гэж тэгж байна. Тэгэхээр би гоё, гоёхын өвчин
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Гоёмоор санагдаад л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Польто өмсмөөр санагдаад л тэгсэн чинь улсууд тэгдэгийн гоё хүрэн, хар хүрэн польто байна шоколадны өнгө
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн польто хүүхнүүд өмсөөд тэгээд хамт ажиллаж байсан хүүхнүүд энэ тэрийг чинь өмсөөд энэ хаана хийдэгийн хаанаас авдагийн гээд тэгсэн чинь зуравдугаар артеь дээр иж байгаа гэнэ. Тэнд чинь оочерлож байгаад би нэг польто хийлгэж аваад л тэр нь чухам размер мазмер таарч байсан юмуу үгүй юмуу ямар ч байсан би их гоё хүн гэж бодож байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Дараапан их дараапан польто байсан даа тэр үед их чанартай байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Арван хувь нь ноостой байсан байхаа оросын билүүк гэж сайхан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийм нэг сайхан ноосон дараап бий.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Цэвэрхэн ерөөсөө энэ шлип малгай шиг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийм цэвэрхэн аягүй сайхан тийм юунууд ирдэг байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Сүүл рүүгээ харин бүрсийгээд таарахаа больчихсон ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Улс бас хөгжих тусмаа, хүн ам олшрох тусмаа одоо бас яадагийн юмуу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
үргэлж боддогийн юмуу яадагийн хүн цөөхөн байхад тийм их сайхан юутай байсан юмаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр үеийн оросоос ирсэн материалууд тун сайхан шүү. Тэгээд ноосон даавуу эднүүд бол одоо бол ерөөсөө янзын сайхан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэр польтогоо хийлгэж аваад л тэрийгээ өмсөөд л
Дэжид -
Ямар үнэтэй гарч байсан тэр польто?
Дэмбэрэл -
Одоо тэрийг чинь санахгүй байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хэдээр авч байсан
Дэжид -
Сарын цалингаа аваад ямарч байсан польто авч өмссөн
Дэмбэрэл -
Сарын цалингаа аваад польто аваад тэрнээс юм үлдэж л байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн эхний яахав нэг эхний жил хавиар дал авч байсан л даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь тэгээд удахгүй нэлээн сайн болоод ирсэн шүү
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Цалин ер нь овоо өссөн үү
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
Цалин хангамж тэр үед хүрдэг байсан уу амьдралд?
Дэмбэрэл -
Хүрдэг байсан. Тэгэхэд бол янз бүрийн юм одоо шиг ингэж тансаг юм хэрэглэхгүй.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тэүүндээ л байсан ерөнхийдөө
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Яахав орой нэг хоол хийж идээд
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Өдөр биднүүд юу яадаг ш дээ, ажил дээр ерөөсөө тэгээд нэг хуушуур, хоёр хоёр хуушуур хажууханд хятад гуанз байдагийн
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн хоол үнэртээд аягүй хорхой хүрээд л гэдэс хонхолзоод жигтэйхэн болно доо цугаараа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тгээд л тэрэнд ороод байх юу байхгүй ш дээ. Мөнгө байхгүй юм чинь. Тэгэхээр нэг мөнгөтэй үедээ хоёр хочр хуушуур аваад идэцгээчихнэ. Тиймгүй бол тэгээд юу боов моов, боорцог энэ тэрийг , талх нэг иддэггүй байжээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Сураагүй байсан юмуу яасан юм талх байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд дандаа боорцог моорцог голдуу авч иднэ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд ажил даээрээ цай чанаж ууцгана. Юу энэ гал түлдэг тэр байшигууд чинь зуух муухтай байсан ш дээ.
Дэжид -
пийшин ажил дээрээ
Дэмбэрэл -
Зуухан дээрээ цай чанаж уугаад тэгээд таны нөгөө байлаа. Тос байхгүй масло л байхгүй элсэн саахар байдаг байсан. Элсэн саахар хийж байгаад тарианы гурил зуурч идээд л цайгаа өдөр тийш уучихаад л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тэгээд ер нь залуу хүүхэд байх чинь өлсөх мөлсөхөө мэдэггүй ч байж
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л орой ирчихээд гэртээ нэг хоол хийж идээд л тэгээд л тийм байхад бол цалин хүрч байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн одоо чинь ямар тийм байхав байхгүй ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийм юм боддогчгүй. Тийм юм идэж ууж сураачгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хөдөө бол цагаан идээгээ идээд, малынхаа махыг иднэ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн хотод бол
Дэжид -
Хотод бол боов боорцог
Дэмбэрэл -
Тийн боов боорцогтой
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тарианы гурил идээд л манай нутаг тариа их тарьдаг тийм газар багаасаа л тарианы гурил их иддэг байлаа. Хөдөө бол сайхандаа ёстой нойтон өрөм, шар тос юугаар зуурч байгаад л тарианы гурилыг иднэ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
хотод бол тэрийн биднүүдэд олдохгүй масло ч их ховор тэгэхэд чинь бол юу орос дэлгүүрт гардаг байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Төмөр зам руу нэг орос дэлгүүр байдаг байсан. Тэр чинь орос хэлтэй улсууд ордог.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн бид нар ордогчгүй. Тэгэхээр биднүүд хуурай гурилыг чинь юугаар саахар хийж байгаад зуурч идээд тэгээд л болчихоод байдаг байсан даа. Одоо тэгээд цайгаа уучихлаа одоо болчихлоо гэж бодож байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
Аа юу юу тэр одоо ер нь таньд одоо ингээд хамгийн анхны энэ техникийн юунаас онгоц ч гэдэг юмуу компьютер гэж байна. Одоо телевизор ,радио гэж байна. Анх та одоо техникээс ямар техник анх таны одоо юуг төрүүлж байв?
Дэмбэрэл -
Би анх одоо ерөөсөө нь юу араажав бишээ, араажив бас сүүлд юм байна
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Энэ юу утсаар ярьдаг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
юу гэдэг билээ утас яагаав утасны аппарат
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн энэ чинь нэг тийм аймаг дээр над руу ярьсан. Анх удаагаа орж ирсэн.
Дэжид -
Аа тий
Дэмбэрэл -
Тийн тэнд л би анх удаа тэгж үзсэн.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
нэлээн томТогооны тал шиг тийм дугуй хар юм байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн одоо хамгийн анх чинь тэрийг л тэгсэн хажууд хүн зогсчихоод тэр чинь нэлээн дээр ингээд том тогооны таг шиг юм байна. Тэгээд хүн тэндээс нь яриад байхын, тэгээд гайхаад нөгөөхөө зүгээр цөм явж байсан улсууд чинь яагаад хий юмтай байгаа юм шиг санагдаад л нөгөөдүүл чинь мэдэхгүй.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Аймгийн төв дээр бас миний найз хүүхэн байсан л даа. Надаас нэг ах
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
одоо ч хотод амьдарч байгаа сайхан амьдарч байгаа тэр. Аймгийн төв дээр ажиллаад тэр намын хороонд бичээч хийдэг байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн тэгээд тэрнээсээ хэрэг болгож асууж байгаам улсуудаас өөр хүнээс асуухгүй ш дээ. Ичээд л нэрэлхээд байгаа юм
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
өөрийгөө мэддэг хүн болох гээд байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд нөгөө хүүхнээсээ орой очоод л тэднийд очоод асуугаад л тийм юмаар улсууд ярьж ыбайна. Тэр юу ий гэдгийн, өөр цаанаасаа хүнтэй яриад байх шиг байна гээд тэгсэн. Тэр чинь утас аппарат байхгүй юу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрүүгээр чинь ярьж болдогийн одоо сумын төвд одоо ингээд ээж аав чинь тийм юутай байхын бол чи эндээс тэр дугуй хар юмныхаа тэндээс очоод л ээж аав руугаа чи ярина ш дээ. Тийм нь байдагийм. Би хамгийн анх удаа үзсэн утас тэр
Дэжид -
Аан ха хамгийн анхны технологи
Дэмбэрэл -
тийм
Дэжид -
техникийн гайхамшиг тиймээ
Дэмбэрэл -
тийм тэгээд тэрнээс хойш чинь хотод тавин хоёр онд ирчихээд л утасгүй байлаа юу арааживгүй байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Улсууд арааживаар тийм нь яриад л тэгж тэгж яагаад л ингээд л яасан гоё юм гэж боддогдоод нэлээн хожуу тавин....дөрөв, тав тавин тав зургаан оноос шугамын арааживтай болсон шүү.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн тэгээд тэр чинь одоо гайхамшиг ш дээ тэр үед Ямар сайхан ярьж байна. Ер нь дуу муу дуулж байна тиймээ.
Дэжид -
Аан ха сайхан тэр үедээ
Дэмбэрэл -
сайхан тэр үедээ бол
Дэжид -
Тэгээд залгуулаад л
Дэмбэрэл -
Тэгээд тэр их сайхан юу байлаа. Тэгээд тэрнээс чинь хойш тэрүүн дээр чинь дасаад одоо мэддэг ч боллоо. Тэгээд энд тэнд чинь утсаар ярьдаг ч боллоо.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн байгууллага ч утастай. Утсаар ч ярьдаг боллоо. Гэхдээ утас байхгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ийш тийш нь холбоо барьчихдаг боллоо. Тэгээд л өвгөн бид хоёр гэр бүл болоод л тавин долоон онд гэр бүл болоод л тэрнээс хойш жаран хэдэн онд манай өвгөн польшид жилийн мэргэжил дээшлүүлэрх юунд шавьтайгаа ,шавиа дагуулаад явсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд жил гаруй ажиллаад тэнд ажиллаж байгаад хүээд ирсэн. Хоёр охин овоо жаахан том болчихсон байсан. Цэцэрлэгт хоёулаа яювж байлаа. Би ээлжиж авдаг байлаа тэр хоёрийг чинь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
охидтойнгоо цуг байж л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тэгээд л өвгөн тэгж байна. Ажил мажилдаа орчихоод юу телевизортой болох юм гэнэ манайх монгол улс улаанбаатар телевизтэй болохын тэгэхээр зэрэг түрүүч нь одоо ирж ч байгаа гэнэ...
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
...гэж тэгж ярьж байгаа юм.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би телевизор гэдгийг мэдэхгүй сонсоочгүй үзээгүй л дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд тэрүүгээр яадагийн гэсэн араажив шиг юм байдаг юмуу гэсэн чинь яг л энэ гэсэн үг гэхдээ бас дүрс харагддаг ерөөсөө гээд л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Манайхан юуны урьд талд ахынхаа нэг өрөөнд байдаг байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Их дэлгүүрээс урьд талд уу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийм тавьдугаар дэлгүүр гэж байсан даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрний тэнд тэрүүхэнд амьдардаг байсан. Тэгээд мэдэхийн байхгүй нөгөөдөхөө шалгаагаад л өвгөнөө асуугаад л тэгээд юу гардагийн яадагийн тэр гээд байсан чинь юм болгон одоо улаанбаатарт юу болж байна, улсад юу болж байна тэр бүгд л ерөөсөө гарна. Одоо концерт үзье гэвэл тэрүүгээр концертоо үзнэ. Одоо кино үзнэ гэвэл үзнэ одоо юу байдгийн тэрийг л үздэг тийм юм байдгийн гэлээ. Тэгэхээр нь би бодож байлаа. Юу би их дэлгүүрийн үүдээр гарч ажилдаа ирж очдог байсан байхгүй юу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би их дэлгүүрийн үүдээр ирж очдог.тэгэхэд би харагдах уу гэсэн чинь харагдана гэнэ.
Дэжид -
Аан ха \инээв\
Дэмбэрэл -
Хөөе тэгвэл авбал \инээв\ тэгвэл авъя тэрийг чинь тэгээд л хоёулаа авъя гэж хэлэлцээд л тэгээд л захиалга өгөөд л холбоон дээр
Дэжид -
Аа за
Дэмбэрэл -
Анхны юунд манайх зургаа дахь айл тэгээд долоо эхэлж ирж байсан. ТФ-6 ТФ7 гэж ирж байсан. Хар цагаан телевизор ирж байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд манайх тэрийг чинь яагаад л тэгэхэд чинь машин тэрэг байхгүй хоёулаа яваад л нөгөө өвгөн тэрүүгээр бас асууж сураад л эргэлдээд л телевизороо нь авах гээд. Тэгээд яагаад авахаар болчихоод ирж ав гэсэн. Хоёулаа тэгсэн тэр чинь хүнддээ нэлээн том
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Залуу байсан юм яахав тэгээд өвгөн нөгөөдөхөө үүрээд л том юу мунд шуудайнд үүрсэн үү юунд үүрсэн одоо тэгээд л цүнх мүнхэнд хийсэн үү
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн том цүнх мүнхтэй байсан байхаа намайг бодоход тэр чинь надаас гадаадад хэд хэдэн удаа явчихсан миний хажууд нэлээд соёлжчихсон байсан л даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд л телевизороо авч ирээд л
Дэжид -
Ажил төрлийнхөө шугамаар гадаад явдаг байсан уу тиймээ?
Дэмбэрэл -
Тийн дандаа л мэргэжил дээшлүүлэх
Дэжид -
мэргэжил дээшлүүлэхийн
Дэмбэрэл -
Тийн гурван удаа явсан. Орсод хоёр удаа Польшид нэг удаа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тэрийгээ ажлуулж мэдэцгээдэггүй мэргэжилтэн олно тэрийг чинь ...
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр яаж ажлуулдаг яадаг Тэгээд л манайхан чинь юу яадаг байлаа. Нөгөө энэ Норосхоогийнх байна ш дээ ,Норосхоогийнх манайхан чинь нэг байранд байсан ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд би нэг орой манайх нэг өрөөн байран байлаа гэж байхад чинь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхэд тэр байранд байсан хоёр гуравхан айл байсан байхдаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Норосхоогийнхэн чинь аваагүй л байсан. Тэгээд манайд орж ирж цугаараа нь хөлөө ингээд л зэрэгцээд тойроод суучихдаг. Ажлаас ирээд телевизор гайхах болохоор чинь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тгэээд л хүүхэд шуухадгүй. Хүүхдүүд их орж ирнэ. Томцуул ч орж ирнэ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л
Дэжид -
Байрныхан бол одоо тэр чигээрээ орж ирнэ?
Дэмбэрэл -
Тийн орц юугаараа орж ирнэ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тийм байсан.
Дэжид -
Аа зөв зөв
Дэмбэрэл -
Тэгж л эхэлж байсан даа ер нь
Дэжид -
Техникийн дэвшлүүдийн нэгэн талаар сонирхолтой байдлаар ярилаа. Өөр юу байна ярилцлага байна. За бид хоёрын ярилцлага ерөнхийдөө нэлээн гол гол асуудлаа хамарлаа. Тэгээд одоо би чинь таниас асуух бас нэг асуулт байна. Тэгэхээр таны амьдралд ер бусын бусдаас онцгой их зүйл байна уу?тХэрвээ байгаа бол тэр нь ямар зүйл вэ?
Дэмбэрэл -
коо одоо яахав бусдаас онцгой юм чинь одоо юу байхав дээ зүгээр би өөрийхөө л одоо юу гэдгийм дээ сонин хачин гэх юмуу тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгвэл одоо яахав би нэлээн тийм яаруу хүн юмуу даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Аа зүгээр магтаж сайнаар хэлэхийн бол одоо нэлээн шалмаг тийм дайчиндуу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Юманд ерөөсөө л ямар ч гэмээрийн цагт нь одоо амжуулах бүтээх тийм зорилготой. Хувийн ажил ч байсан тэгээд их юмыг л их цэгцтэй замбараатай байх л ингээд тэнд нэг аяга тавьдаг байсан бол тэр тэнд л байх ёстой.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн бас нэг манай өвгөн нямбай хүн байсан. Бас их нямбай улсууд чинь тэр талаараа өөрт нь сайн боловч бас түвэгтэй ш дээ. Тэр болгон хүн нямбай байх биш тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн хүний хийсэн барьсан тэр хүний яасан юм бас сэтгэлд таалагдахгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн бас тэр талаасаа бас түвэгтэй л дээ. Тэгээд ер нь ажилдаа бол яахав дээ би дандаа л одоо их сайхан хамт олон дээр ирнэ. Ер нь ажиллаж байлаа даа хамт олонтой л ажиллаж байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд бид ер нь намайг очсон газарт л дандаа л намайг ерөөсөө л дуудуаад л дуудаад л ерөөсөө ёстой за яахав зуун хувь гэж байдаггүй байх л даа. хүн өдөрт нөгөө томцуулын хөдөлмөрийн баатар Чулуун гуай энэ тэр насаараа ахлах тогооч хийсэн хүн байдаг удирдсан хүн бас ёстой нээрээсээ жараас дээш ер нь жаан хувьтай таалагдвал ажил болж байгаа гэж үздэг шүү тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрүүн шиг ёстой нэг дал наян хувь нь намайг хүрээлдэг байсан. Очсон газар болгон,би чинь юун дотроо нь удирдах газрынхаа хэмжээнд өөрийхөө системд бол ерөөсөө манлай. Олон газар очлоо ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд дотроо янз бүрийн тушаал гараад байсан юм байхгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л тэнд чинь төлөвлөгөө тасарсан тэрийг биелүүл. Энд жмилийн төлөвлөгөө тасарсан тэрийг биелүүлж, тэнд таван жилийн төлөвлөгөө тасарлаа ингээд намын даалгавар өгдөг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л тэрүүгийн биелүүлэх гэж явдаг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд очсон газартаа бол хамнгийн гол нь юу яадаг. Тийм л характертай даа ер нь Хүмүүсэхамгийн урьд барьж авах асуудал тэгж л боддог байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн хүмүүс чинь олон хүн янз янзын аашнуудтай ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Зарим хүнд бол ингээд албархуу маягаар тушаасан маягаар ингээд л даалгавар өгөхөд бол их дуртай. Одоо тэрийг цагт нь биелүүлдэг.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
зарим хүнд бол тийм юу бол таалагддаггүй тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Өөртөө нь зөв өгөөд өөртөө нь хоёр сайхан найз биш тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хоёулаа тэгээд тэгээд бүтээчихэе энийг чи тэр тэг тэг ер нь тэг гээд ингээд яасан юу нь бол зарим хүмүүс мөн их дуртай тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тийм маягаар ер нь хүнийг судалж хүнийхээ тэр зан харектерт их тааруулж яая гэж тэгж боддог байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн тэгээд тэр үндсэн дээр яадагийн байлгүй тэгээд миний очсон газар болгоны төлөвлөгөө тасарч байгаагүй шүү.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд тасалж байгаагүй нь үндсэн дээр намайг бас зохих хэмжээгээр бас тэр энэ шагнал магнал одоо олгож байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн
Дэжид -
Аа энэ бас ер бусын сайхан асуудал байна тиймээ. Та ч бас одоо алтан гадас одон хөдөлмөрийн хүндэт медалийг, төрийн нэлээн олон тийм сайшаалын үнэмлэхийг хүртсэн юм бйна тиймээ. Аа таньд ер нь одоо дурсгалтай эд зүйл гэж бий юу? Тийн ямар эд зүйл байна вэ? Яагаад дурсгалтай гэж үздэг вэ та?
Дэмбэрэл -
Коо одоо би чинь нэг их дурсгалтай гэхийн юм одоо би шагналыг дурсгалтай гэж боддогийм даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Үнэнийг хэлэхэд бол хүний санаа өөр байх л даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ бол тэгж боддог одоо яахав юу байна. Хөдөлмөрийн хүндэт медаль байна, алтан гадас байна одоо би чинь жоохоноосоо намд одоо тавин хэдэн жил явж байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн намын ахмад зүтгэлэн байна. Ингээд дөч, тавь, жаран жилийн ойн медаль юу ойн медаль байна. Энэ медалиуд байна
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Аа тавдугаар таван жил зургаадугаар таван жид долдугаар таван жилийн гавшгайч тэмдэг үнэмлэхнүүд байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ингээд үйлдвэрийн ажилчин хүмүүс брол ерөөсөө нь одонгоос илүү гавшгайчийн юундаа их хайртай тиймээ,тэрүүндээ их баярлаж, тэрүүндээ их дуртай ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн бүх л бүтэн таван жил хөдлмөр өндөр бүтээл гаргаж авна гэдэг чинь бол том ажил ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ТИйн тэрийг мэдэхгүй улсууд бол мэдэхгүй л дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Таван жил зүтгэнэ
Дэжид -
Таван жил зүтгэнэ гэдэг чинь бүтэн үе гэсэн үг тиймээ
Дэмбэрэл -
Тийм том хугацаа. Тэрүүнд чинь тэргүүн байр эзлээд тэгээд өндөр, дээр үеийн төлөвлөгөө бол маш өндөр байсан ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн энэ улсынхаа хөгжил мөгжилдтэй холбоотой байсан байх. Тэгж байж байж л бас манайх чинь нэлээн их үйлдвэр мүйлдвэртэй нэлээн ер нь их сайхан боллоо ш дээ. Шат сургууль мургуулиуд чинь одоо ер нь олоноор нээгдлээ, барьж байгууллаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд биднүүд чинь ингээд нөгөө ажилчныхаа сургуулийн хүүхдүүдийн нөгөө сурлага мурлагийн юу хүүхдүүдийн овог нэр жагсаалтыг, дүн мүнгийн хүртэл тийм тусдаа нь машруттай байдаг байлаа ш дээ. Тэр хүүхдийн чинь одоо сурлага мурлага
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л эцэг эхийн дагуулж очиж багштай уулзуулна
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр талаарааа бол ар гэртээ бол маш их шаардлага тавьдаг байсан.
Дэжид -
Холбоотой байсан
Дэмбэрэл -
Холбоотой байж их л шаарлага тавьдаг байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Гурвын холбоо гээд л тиймээ. Багш ... одоо эх эцэг тйимээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
хүүхэд энэ гурвын холбоо гээд энэ чинь бүүр тийм том юу гаргачихна дээрээс соёлын байгууллагаас
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд гэр орноор бол ерөөсөө маш их явна хамтраад л ерөөсөө биднүүд чинь одоо ялангуяа тавин хэдэн онд жараад оны үед бол ерөөсөө нөгөө социалист юу гэж байлаа ш дээ одоо .... тэрүүн чинь одоо байр эзлээд одоо бүр юугаа олгодог яадаг билээ би чинь бүр
Дэжид -
үерхэл Нөхөрлөл
Дэмбэрэл -
нөхөрлөл ч биш бүр тэгээд хамаг юм юу гэдэг билээ Нөгөө бичнэ.би одоо тэнд чинь хоёр гурван бригадыг одоо социалист....ерөөсөө орж ирэхгү байна. Тийм юунд явж байлаа. Тэгэхээр биднүүд чинь ингээд гэртээ улсууд чинь бие биенээ яадаг
Дэжид -
Соёлын довтолгоотой хамт яаж байсан уу үгүй юу?
Дэмбэрэл -
Соёлын довтолгооны дараахан үе юмуудаа ер нь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Дараахан үе юмуу даа
Дэжид -
Соёлын довтолгоо ер нь яаж явагддаг байсан бэ?
Дэмбэрэл -
соёлын довтолгооныг одоо хотод байсан болохоор нөгөө нэг их сайн мэдэхгүй байна. Хот хөдөөгөөр ер нь тийм их голдуу их хүчтэй явагдаж байсан байна лаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
хотод болт хөдөөнийхөнтэй бол одоо яадагийн цэвэрч бас л
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ нэг их айл болгон халуун ус байхгүй чбайлаа гэхэд халуун усны газрууд зөндөө байдаг байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Биднүүс бол тэр тавын халуун ус гэж байсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Яамны халуун ус гэж байсан тэр хоёрт би бол тэрэнд л их очиж орог байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хөдөө л ер нь нэлээнхүчтэй явагдаж байсан шиг байгаам хотыгоо бодоход . хотод бол яах вэ үе үе ирдгийнмаа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Яахав эрэгтэй бол ингээд эхлээд ерөөсөө үүд хаалганаас авахуулаад хаалга үүд нь цэвэрхэн байна уу алчуур ер нь тэр чинь ерөөсөө юу үздэгийн ш дээ соёлын довтолгоо чинь
Дэжид -
За
Дэмбэрэл -
Тийн ихувцас хунар биднүүдийг үйлдвэрт ороход ингээд бүр бандааш мандаашны юу яаж ингэж хардаг байсан ш дээ .Эмэгтэй хүн
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Эмэгтэйчүүд хоорондоо сайн яачихаад удирдах улсуудаас яана эрэгтэй хүнээс бол эмэгтэйчүүд одоо итгэхгүй л дээ одоо бүүр сүүлд энэ чинь жаран хэдэн онд хүүхдийн хувцасны үйлдвэрт би чинь ажиллаж байхад тэгдэг байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Удирдах эмэгитэйчүүдээс дарга марга нарт чинь зогсож байгаад л тэгээд тэднүүс хөл толгой бүх ариун цэврийг үзнэ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр чинь соёлын довтолгооны сүүлийн үе байгаа юм
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Сүүлчиийнх гэсэн үг байгаа юм. Тэгээд л орж ирээд явагдахаар чинь хаалга үүдийг чинь үзнэ. Ширээ сандлууд бүх юмыг арчиж уу аяга тавагнаас авахуулаад яана. Тэгээд аяганы алчуур энэ тэр гаргана даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд зориуд ийм аяганы алчууртай байдаг байлаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Цэвэрхэн цагаан маарал тэр чинь бол нэг хоол хийгээд л тостой юм арчаад л тэр чинь биднүүд дандаа хүйтэн усаар аягаа угаана ш дээ хоолоо идчихээд
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л тэрийг чинь хүйтэн усаар угаасан юм чинь тос болоод л бас тэгээд бохир болчихдогийм даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд тусдаа нь тэгж алчууртай байдаг байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тийн соёлын довтолгоон бол хотодоо бол ер нь гайгуухан явагдсан шүү.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хөдөөд бас хэцүү байсан гэсэн.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн хөдөөнийхөн чинь яахав дээ зайлуул малчид одоо тэгээд л тэнд чинь ус мусанд орох гэж байх биш одоо
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ тэгээд адаглаад хамаг хувцасын ердөө тайлаад л одоо бөөс мөөс байх нуу ингээд л ерөөсөө тэр үед чинь бөөс мөөс их байсан ш дээ. Бүр саяхан болтол
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд энэ чинь сүүлийн үед шар өвчиних дэлэгнээд жар далаад онд чинь тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Юу наяад он шахуу одоо ер нь шар өвчин их дэлгэрч байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд одоо нэг ам дамжсан тийм байсан уу анагаах ухаан яасан биш байх л даа нөгөө амьд бөөс залгивал шар өвчин их сайн эдгэрдэг гэж
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд хөдөө ирээд тэр соёлын довтолгоооноос чинь дараа ингээд явахад чинь ерөөсөө тэр үеийн хорин таван төгрөг бол өндөр мөнгө
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хорин таван төгрөгөөр нэг бөөс худалдаж авч байсан ш дээ
Дэжид -
хн
Дэмбэрэл -
Тийн хөдөөд ерөөсөө хөдөө явж байж, хотоос бол олдохгүй байгаа больчихсон.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо бол хөдөөд олддоггүй гэсэн.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
соёлын двтолгоо тухайн үедээ бас их л үр дүн үзүүлсэн байлаа ш дээ. Улсын бас ариун цэврийн эрүүл мэнд , тэгээд хөгжилд бас тиймээ
Дэжид -
Аан ха Ялангуяа хөдөө бол нэлээд
Дэмбэрэл -
тийн хөдөө ерөөсөө цуг явагдаж байсан гэсэн.
Дэжид -
За таны энэ ажиллаж байх хугацаанд ажилд амархан зүйл гэж юу байсан бэ? Хамгийн хэцүү зүйл гэж юу байсан бэ?
Дэмбэрэл -
Амар....хан уу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
амарханм нь амралтын хугацаа юу?
Дэжид -
Амархан зүйл одоо ер нь хийж бүтээхэд арай амар нь юу байсан бэ? Ер нь хамгийн хэцүү зүйл гэхэд юу байсан амьдрал дээр
Дэмбэрэл -
коо лодоо хийж бүтээхэд амархан гээд юу яахав дээ тэр хүний өөрийн нь одоо хийж чаддаг авъяас тиймээ. Тэгээд тэр бас өөрийгөө одоо сэтгэлд нь одоо багтаж байна уу тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Чаддаг юмаа хийхээр хүн хамаг юм амархан байдаг биз дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийм учраас тэр үед бол хүмүүс их олон янзын юм хийж сурах гэж их уддаг байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд ганцхан мэргэжилээр болчихно гэж бодохгүй л дээ. Ганц ингээд юм оёод сууж байя тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хувцасны оёдолчин болчихоё гэж тэрний хажуугаар юу юун дээр чадал хүрдэг юм бол одоо тамирчин болчихоё, хөгжимчин болчихоё тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд одоо яадгийн энэ чадал хүрвэл энэ шүлэг бичдэг болъё ухааны л боддог л тийм л байсан даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь миний хувьд тиймл байсан
Дэжид -
Аан ха Хийж чадахын бол одоо амар юм шиг
Дэмбэрэл -
Тийн
Дэжид -
Тэгээд одоо
Дэмбэрэл -
Юм болгон
Дэжид -
Болгож байгаа юм бүхэн хэцүү байсан.
Дэмбэрэл -
Тийм ер нь хүний сурсан юм бол тэрийг хэн чтэр хүнээс авчихгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хэзээд л бүхэл бүтэн насанд л хэрэг болж байгаа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд л юм юманд л ер нь зах зухаас нь сурахыг боддог байсан даа. Ингээд л ойр зуур ярихад чинь би одоо ингээд манай өвгөн чинь одоо их сайхан уран хүн байсан. Их ч ажилсаг хүн байлаа. Хоёулаа бас тэр бүхнээ байснаас баснөлөөлсөн байх. Тэхдээ үйлдвэр бол хүнийг их сайхан юманд сургадаг.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Үйлдвэр бол ерөөсөө маш их хүнийг ажилтай болгоно. Юмыг хэмнэлтэй болгоно тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ингээд одоо яахав би тэтгэвэр өндөр биш нэг их эрт гарсан. Наян найман онд тэтгэвэрт гарлаа. Тэр үед бол мөнгөний ханш өндөр байсан. Тэр юугаар гаргачихсан юм чинь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Дундаж цалингийн найман зуугаар гарсан. Тэгээд одоо би зуун гучийг авч байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
За одоо хоёр охин байсан. Нэгэн өнгөрчихсөн.одоо ингээд гуван зээ байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Энэ том охин Лхамаа энд чинь том охин хоёр дээд сургууль төгссөн.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд энэ нэг арван тав зургаан жил ажиллаж байгаа тархи толгойн өвдөөд л ингээд уулаасаа тархины даралттай төрсөн толгой молгойн их яадагийн.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд энэ сүүлийн зах зээлийн юу болоод яасан хойно тав зургаан жил ахлах нягтлан хийгээд уул нь эдийн засагчийн мэргэжил нь
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд яасан тархи толгойн өвдөөд тэгээд группид ороод
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд группийн мөнгө яахав зуун хорийг авдагийн. Ингээд бид хоёр чинь сардаа нэг хоёр зуун тавин мянгийг авчихаж байгаа юм
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Энийг юу энийг бол бид хоёр ёстой чөлөөтэй л хүрдэг манай энд
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хүүхдүүдээ юу яагаад энэ дээр юу нэмэрлэж байна гэхлээр чинь яахав өвгөн бид хоёр чинь хоёулаа цалин өндөртэй байсан. Кассанд овоо мөнгөтэй байсан даа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Бид хоёр жаран оноос эхлээд л тэгээд бид хоёр кассанд
Дэжид -
Хадгаламжинд
Дэмбэрэл -
Хадгаламжинд аа мөнгө хийж байсан.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэрийг чинь одоо бас яана алга болсон юм юу байна гэхлээр зэрэг би ардчилалын тэр юунд нь баснэлээгн Бид хоёр тавин мянган төгрөгтэй байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгэхэд чинь” ардын банк” юу гэж байлаа. Тэнд хийдэг байсан.
Дэжид -
Аан ха Ард банк
Дэмбэрэл -
Ард банк ч гэж байлуу. Тэгээд нөгөө ерэн нэгэн онд байна уу нөгөө их алдартай хорьдугаар тогтоол гэдэг чинь гарсан шүү дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгээд л тэр чинь шувт буулгаад хаячихсан. Нөгөө тэр банкинд байсан мөнгө
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн тэгээд тэрэн дээр, тэр тухайн үед бол одоо их дуусгавар болсоон үнэнийг хэлэхэд
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ардчилалдих гонсгор гарсан. Ийм л эдийн засаг биднийг одоо угтаж авч байгаа юм байна бодлоо.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо тэгээд юм чинь удахаараа зэрэг элэгдэж хорогдоод л тэгээд ёстой хуучраад мартчихана байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо бол лав л мартсан
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн одоо тэгээд ардчилал боллоо гомдоод байхын байхгүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Миний ах дүү нар тал нь одоо ардчилалыг дэмждэг. Бүр тэмцэх ёстой улаан фенүүд байдагийн
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би бол зүгээр... би бол хувьсгалт намын хүн насаараа байсан юмчинь хувьсгалт нам гэж нэг их тийшээ ийшээ туйлширдаггүй.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ардчилалыг одоо болж бүтэж байгаа бас ард түмэнд үзүүлж харуулж байгаа бас тус нэмэр болж байгаа одоо ээнэ хүүхдийн мөнгө зөнгөнөөс авахуулаад л хувьчлалын юунаас авахуулаад л энэ нөгөө нэг боловсон зохих ёсоор бас талархалгүй яахав
Дэжид -
Аа зөв зүйтэй гээд энийг би дэмжинэ.
Дэмбэрэл -
Дэмжиж сэтгэлийн их дэмжиж байдаг.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхдээ бас яваандаа тэгээд л ардчилал бол яах байх л даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь нэг их хувьсгалт нам гээд байхгүй, зүүнийнам энэ тэр гээд байхгүй ардчилал бол яваандаа гарч ардчилалын орон болох магадлалтай гэж дотроо бодож байдагийн
Дэжид -
Аан ха Ардчилалд бол та анхнаасаа оролцож байгааагүй юу?
Дэмбэрэл -
Гаднаас дэмжиж байснаас оролцож байгаагүй
Дэжид -
Аа ер нь одоо оролцох уу
Дэмбэрэл -
оролцож сүйд болоогүй улсад, нөгөө нэг улсын хурлын сонгууль монгууль одоо засаг захиргааны сонгууль энэ тэр явагдахаар бол би бас ардчилалыг дэмжигч хүний хувьд саналаа өгдөг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн аль аль талаас нь өгдөг.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь аль аль талаасаа холимог байх нь их зүгээр юмуу гэж боддогийн ш дээ би хувьдаа. Бас нэг хажуугаасаа бас нэг сөрөг хүчин байх нь бас ч зүгээр юмуу
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Даргаар хэн байдаг бас их олон жил яацсан нам л даа манай нам чинь одоо тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Бас тэгэхдээ одоо энэ дэндүү өөрийнхөө хүчинд итгээд өдүүлээд ингэж ббайх чинь бас онцгүй тиймээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Бас нэг жоохон байх нь бас зөв чюм байна
Дэжид -
Тийм байна тээ
Дэмбэрэл -
бас боддогийн ш дээ
Дэжид -
Аан ха Ер нь одоо энэ нийгмийн амьдралд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа таны энэ амьдарч байгаа хооронд яаж өөрчлөгдөв. Ер нь ямар байсан бэ?
Дэмбэрэл -
ер нь миний амьдралд тэгэхдээ нь эрэгтэй хүний роль бол их л өөрчлөглөө дөө.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн намайг залуу байхад бол одоо ер нь би залуугийнхаа юуг бол том дарга нар шиг их мэддэггүй ш дээ одоо би эрэгтэйчүүдээс
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо Янжмаа гуай байна. Их том хүн байжээ гэж бодно тиймээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Удвал гуай том хүн байна гэж бодно тиймэрхүү байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо бол тэр зиндааны эмэгтэйчүүд бол мянга түмээрээ гарч байна. тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Зөндөө байна. Тэгээд эрэгтэй, эмэгтэйгийн юу бол ер нь нэг их өөр болсон байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би ер нь тэгээд боддогийн одоо ингээд айл өрхөд орлоо гэхэд нөхөр нь архи уугаад л авгай нь тэр гэрийг авч явдаг юм биш үү. Ер нь нийтээрээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь тиймэрхүү болчихсон шиг байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Эмэгтэй хүний үүрэг роль ер нь өндөр болчихсон юм шиг байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Энийг төрөөс чхарж үздэгийн шиг байна. Бас чодоо дэвших нь дэвшиж одоо том том юунууд явж л байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тиймээ
Дэжид -
Таны амьдралын явцуудыг одоо ингээд харахад бол эмэгтэйчүүдийн оролцоо одоо болбол эрс өөр болжээ.
Дэмбэрэл -
Эрс өөр гэсэн үг
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Миний залуу үеийнхэн
Дэжид -
Залуу үед бол голцуу эрэгтэйчүүд оролцдог
Дэмбэрэл -
Эрэгтэйчүүд ерөөсөө их оролцдог. Эрэгтгйчүүд их хүндэтгэлтэй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Одоо эрэгтэйчүүдийн роль нэр хүнд жаахан буураад байгаа юм биш үү . одоо энэ дээгүүрээ бол тийм биш байх л даа
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Зүгээр энэ дунд хэсгээр, доод хэсэгтээ бол одоо энэ хүмүүсийн боловсрол, амьдралын түвшин энэ хэсэгтбол ер нь доод хэсэг рүүгээ бол
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ерөөсөө их эр хүний одоо эр хүн нэлээн дуусчихсан юм шиг л санагдахын байна ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ер нь тэгээд айлын авгай ч одоо нөхрөө хүндэтгэх талаар тийм ч юм байхгүй. Манай ээж мээж бол одоо манай аав маав бол ерөөсөө чи гэж амьдралдаа хэлж үзээгүй. Та гэдэг байсан ш дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Ерөөсөө саяхан болтол хуучины улсууд тийм л байсан ш дээ. Та гэнэ. Одоо ингээд чи манайд ороод ирэхэд чинь цайгаа хийгээд одоо биднүүд бол чамд шууд өгнө тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэгэхэд цайныхаа дээжийг заавал тэр өрхийн тэргүүлэгчид өгнө.тиймээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
тэгэхээр эрэгтэй хүний роль бүүр дээр үеийн бүр хувьсгалаас урьд яаж байсан шиг байлаа.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Энэ сүүлдээ нэлээн их уламжлагдаж ирсэн. Одоо сүүлийн үед бол өөр болчихжээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тийн одоо юу
Дэжид -
тухайн үед гэр бүлийн асуудлыг яаж авч үздэг байсан бэ?
Дэмбэрэл -
Тэр үед үү?
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Тэр үед чинь одоо гэр бүлийн асуудал хүн ам одоо цөөхөн байж дээ
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
нэг их салж сарниад байх юм байдаггүй байсан байх
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Би л нутагтаа бага байхад нэг их салсан юм энэ тэр гэж малчдаас, сонсоогүй
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Хотод ирээд ч гэсэн одоо аа их салааад байх нь ер нь их ховор байсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
ер нь түрүүлж гэрбүлээс салах гээд л одоо тавиад оны сүүл жаран хэдэн онд чинь гэр бүл салах улсууд яах чинь хэдэн жил болдог байсан ш дээ. Шүүх салгадаг байсан ш дээ.
Дэжид -
аа за
Дэмбэрэл -
Тийн тэрийг чинь , тэр чинь үр хүүхэдтэй байна уу , үр хүүхэд өнчрүүлэхгүй гэнэ. тэр гэр бүлийг одоо аль болохоор л одоо сайхан,тэндээ одоо халуун уур амьсгалтай, дулаанхан уур амьсгалтай одоо тэр сайхан айл өрх байлгах гэж төрөөс чухам болж байсан шиг байна.
Дэжид -
Аан ха
Дэмбэрэл -
Сүүлийн үед бол ер нь дураараа салдаг болсон шиг байна.
Дэжид -
\инээв\
Аан ха За тэр үед бол гэр бүлийн асуудлыг нэлээн нарийн авч үздэг байсан байна тиймээ. За ингээд .... нэлээн олон ХХ-р зууны түүхийн аман төслийн ярилцлаганд , нэлээн олон тодорхой сэдвээр , дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа. Ингээд таны эрүүл энх урт удаан наслах үргэлж одоо ийм залуу дайчин эрч хүчтэй байхыг одоо таныг, таниас хүсье. Ингээд таньд дахин баярласанаа илэрхилье.
Дэмбэрэл -
баярлалаа. Энэ ажлаа нь амжилтаа сайхан үргэлжлүүлж энэ ажлынхаа үр дүнг үзээрэй.
Дэжид -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.