Oyuntuya
![](../assets/images/interviewees/990315.jpg)
Basic information
Interviewee ID: 990315
Name: Oyuntuya
Parent's name: Hyarvaa
Ovog: Hyarvaa
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Büren sum, Hövsgöl aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: sum bagyn agent / accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
cultural campaigns
family
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За ярилцлагаа эхэлнээ... Км, За юуны өмнө таныг Кембриджийн Их Сургуулиас явуулж байгаа 20-р зууны Монголын аман түүхийн төслийн ярилцлаганд ач холбогдол өгч өөрийн түүх намтар, зураг материалыг нэмэрлэх болсонд талахал илэрхийлье. За ярилцлага эхлэхийн өмнө таниас тодруулж лавлах асуулт байна. Тэгэхээр та энэ ярилцлаганд нэрээ нууцлах уу?
Оюунтуяа -
Нууцлахгүй ээ.
Дэжид -
За нэрээ нууцлах шаардалагагүй юу. За таны ярилцлага, холбогдох зураг материалыг интернэтэд байрлуулж, эрдэмтэн судлаачид тодорхой хугацааны дараа судалгааны ажилд хэрэглэх, хэвлэл мэдээлэлд ишлэл татах зэргээр ашиглах эрхийг Кембриджийн Их Сургуульд олгож байна гэж ойлгож болох уу?
Оюунтуяа -
Болноо
Дэжид -
За тэгвэл хоёулаа одоо ярилцлагандаа оръё. За тэгэхээр та өөрийнхээ бага наснаас, аав ээжийнхээ тухай, өөрийнхээ бага насны талаар, ер нь сургуульд орж байсан, яаж хүмүүжиж байсан, тэр үеийнхээ юунаас, дурсамжаас дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
Оюунтуяа -
За 1943 онд Хөвсгөл аймгийн Бүрэн суманд төрсөн. За тэгээд эцэг эхийн гар дээр бага нас
Дэжид -
Анхаан
Оюунтуяа -
насандаа байж байгаад аав маань намайг долоон настайд нас барсан. Аан тэгээд ээжтэйгээ. Би хамгийн том нь болоод, тэгээд ээждээ тус нэмэр болж ингээд амьдардаг, доороо гурван дүүтэй үлдсээн. Тэгээд манай хойд эцэг Шарваа ах маань нэгдэлд нярвын ажил хийж байсан ингээд ээж маань 57-онд тэр үеийн Ферм дээр хориод үнээ авч фермийн үнээ сааж ажилласан. Аан энэ үед нь би ээждээ туслаж үнээ мал саадаг байсан. Аан тэр үед болвол яахав дүү маань жоохон, би өөрөө арай том долоо найм есөн настай болж ээждээ үнээнээс нь саалцдаг байлаа. За тэгээд сүү саалийн ажил болохоор маш өглөө их эрт босдог, шөнийн хоёр цагаас гурван цагийн хооронд үнээгээ сааж, өдрийн сэрүүн дээр сүүгээ тушаадаг. Ийм байсан. Аан тэгээд завод дээр бол сүүг өөрсдөө машинддаг зарим үед. Аан тэр үед нь машинаар сүүг дүүтэйгээ машиндаж ээждээ аль болохоор тусалдаг байсаан. Аан ингээд би Туяагийн бага сургуульд байхдаа, тэр бол нэгдэлийн сургууль 1-4 ангийг төгсгөдөг тийм сургууль байлаа. Тэгээд сургуульд байхдаа бид нар формын хувцас гээд эрэгтэй хүүхдүүд нь цэнхэр даалимбан дээлтэй, эмэгтэй хүүхдүүд нь ногоон даалимбан дээлтэй, цэнхрээр эмжчихсэн аягүй их гоё санагддаг байсан. Ээж маань өөрөө оёод дээл хийж өгч даавуун цүнхээ үүрээд, галстук зүүж хичээл сургуульдаа явцгаадаг байсан. Аан тэгээд би өөрөө бол аймгийн төв дээр төрөөд Орос эх баригч Төмөрбаатар гэж хүн байсан юм байна лээ. Тэгээд би Таня гэдэг нэртэй байсан. Таня гэдэг нэрийг маань Туаягийн сургууль төгсөхөд бүх эмэгтэй хүүхдүүдийг Туяа нэртэй, нэрэн дээр нь Туяа гэж залгаад л Оюунтуяа, Сарантуяа, Гэрэлтуяа, Одонтуяа гээд л бүх охидуудын нэрийг өөрчлөөд, тэр үед одоо гэрчилгээ хувийн хэрэг өгөхдөө тэгээд өгчихсөн учраас одоо болтол Оюунтуяа нэрээрээ явдгаа. --------
Дэжид -
Ан хаа
Оюунтуяа -
аан тэгээд 4-р анги төгсчихөөд анхан Улаанбаатар хотод ээжийн маань дүү эгч энэ хотод хэвлэх үйлдвэрт ажилладаг байсан Боргио ах хоёр маань. Аан эгч маань бол бас дөрөвдүгээр анги төгсөөд тэндээ аймгийн сургуульд багш. Тэр үед чинь одоо дөрөв төгсөөд л манай хүргэн ах эгч хоёр болвол бас сургуульд багшилдаг байасн. Тэгээд тэд нар маань хот руугаа ороод ирчихсэн энд ажиллаж байгаад ингээд намайг энчээ 4-с сургуульд оруулна гээд хот орж ирж. Тэгээд би аавынхаа ахыг дагаад энд анхан хот орж ирэхэд одоо энэ Бөхийн Өргөөгийн баруун талын Жанжны музейн хажуу талд тэнд байранд хашаанд ирээд яаж байсан. Тэгэхэд тэр хавийн байрнууд бол дандаа цэргийн дарга нарын тийм хэсэгхэн хашаатай, яагүй гоё байр санагддаг байсан. Тэнд би нэг хоёр гурав хоночихоод тэгээд эгч дээрээ, тэр Жамсран ах маань хүргэж авчирч өгөөд одоо энэ Төв музейн баруун талд хүүхдийн дэлгүүр гэж байсан юм. Тэр байранд ирээд тэндээс сургуульд намар нь, зуны амралтаараа ирсэн. 23-р сургууль гээд одоо энэ Ард кино театрын баруун талд усны гудманд 23-р сургууль байгаад тэгээд тэнд 5-р ангид орж анхан сургуульд орж байсан. Тэгээд тэр Усны гудам их сонин. Анхан хөдөөнөөс ирсэн надад яагүй их сонин санагддаг байсан. Тон тон гээд л морь тэрэгтэй хятад одоо бас морь тэргэндээрээ ус зөөгөөд л тэгээд л хойд талаар нь болохоор дандаа нөгөө Хятад гуанзангууд. Хятад сиянз гээд л. Их гоё санагдаад л тэрүүгээр хичээл тарчихаад явж наашаа цаашаа хүүхдүүдтэй сонирхож үздэг байсан. Тэгээд Ард кино театрт орж кино үзнэ. Аан бас Өндөр хоршооны хойхно талд одоо энэ музей байгаа хоёр давхар байшин. Нээх их үсэг мүсэг болчихсон гэрэл гэгээ ассан тухайн үедээ бол хамгийн өндөр, аягүй гоё байсан санагддагийн.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
тэгээд л хүүхдийн дэлгүүр маань ч гэсэн аягүй гоё. Энэ хооронд л ингээд л бага насыг өнгөрөөж байж байгаад л тэгээд наймдугаар ангийг төгсөөд би Анагаахын сургуульд хувиарлагдаж байсан юм. Тэгээд Анагаахын сургуульд хуваарилагдчихаад тэр үед чинь одоо энэ Эрдмийн театрыг бариад л хүүхдүүд зуныхаа амралтаар барилга дээр ажилладаг. Тэгээд би барилга дээр ажиллаж байгаад ингээд байж байсан ингээд тоосго бие биен рүүгээ шидэж дамжуулж байгаад би хөл дээрээ тоосго унагачихаад тэгээд нөгөө явж чадахгүй, тэгээд нөгөө эмнэлэг рүү яваад анагаахын тэнд, нэгдүгээр эмнэлгийн тэнд хөлөө л үзүүлэх гээд явж байгааийн. Тэгээд ингээд үзүүлэх гээд явж байгаад нэг байшинд орчихсон чинь яг одоо нөгөө Морг-ын байшинд орчихсон юм шиг юм байгааийн. Тэгээд ингээд яг хүн задлан юу хийж байгаа юун дээр орчихоод тэгээд тэрнээсээ айгаад тэгээд нөгөө анагаахад орно гэсэн хүн чинь ерөөсөө би орж чадахгүй нь гээд эгчдээ би орохгүй гээд. Бас зүгээргүй ээ айсандаа болоод тэгсийм үү хоёр гурав хоног халуураад. Тэгээд би ерөөсөө эмч болж чадахгүй болилоо гээд. Тэгээд эгч маань намайг нэг намар хүүхдүүд сургууль соёл болохоор болсон чинь Гуравдугаар сургуульд, оройн сургуульд оруулж өгөөд 9-р ангид. Өдөр нь хэвлэх үйлдвэрт ажилд орууллаа. Тэгээд хэвлэх үйлдвэрт гүн хэвлэлийн тэр үед Германы гүн хэвлэл яг ашиглалтанд орж байсан тэгээд тэнд ах маань хянагч хэвлэгч байсан болохоор ажилд оруулж өгөөд. Тэгээд анхан ажилчин хийгээд, тэгээд намайг нэг дөрөв таван сар ажил хийж байгаад цуглуулах машин дээр ажил хийгээд, одоо гайгүй л байсан юм байлгүй намар нь одоо мэргэжил дээшлүүлэхээр сургуульд явуулах юм болоод
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Хэвлэлийн техникумд хойшоогоо Оросод явлаа
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
тийн, тэгээд л Ленинградад хэвлэлийн техникумд очсон.
Дэжид -
хэдэн онд вэ?
Оюунтуяа -
жаран гурван онд.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Тэгээд манай гэр бүлийн хүн. Гэр бүлийн хүнтэйгээ уулзахдаа бас их юутай. Хэвлэх үйлдвэрт анх ороод ажиллаж байсан манай цехээр нэг залуу орж гараад л ингээд яваад л байдаг байсан. Захиа занаа өгөөд л тэгээд явж байгаад жил шахуу болсны дараа тэгээд яасан чиэь нөгөөх маань хойшоогоо хэвэлэлийн сургуульд хоёулаа явж тэгээд тэнд очоод байж байсан чинь хүүхэдтэй болчихоод тэгээд би энд 64онд ирж том охиноо гаргаад буцаж, Хадмууд маань жаахан юун улсууд байсан. Хүүхэд шуухадтай болсон чи яаж юу яадагийн буцаж явдагийн, хүүхэд шуухад харж чадахгүй гээд. Тэгээд хэвлэлийнхээ техникумыг хаячихаад тэгээд Хэнтийд хадмууд дээрээ очиж байж байгаад тэгээд хүүхдээ гаргаад, хүүхдээ цэцэрлэгт өгчтихөөд тэгээд анхан ажилгүй юу яахгүй гээд энэ оёдлын үйлдвэрт ороод. Ээж маань яагүй их юм оёдог, улсуудын тэгээд л нэгдэлд үнээ малаа хийхийн хажуугаар улс ардын дээл хунар маш их оёдог. Баяр болгоноор л манай ээжийг л цагаан сар, наадам болно ээжийг л гуйна. Маш их тийм гоё оёдог хүн байсан юм. Тэгээд тэгсэн юм уу яасан юм ер нь нэг оёдол оёж сурий гэж бодоод л анхан. Тэгээд л Артельд 64-онд анх Хэнтийгийн артельд ороод бас шууд оёдол хийгээгүй юм аа. Тэгээд л юу яасан чинь. Санхүүгийн ажилчин болгоно гээд тэгээд төлөвлөгч эдийн засагч гэдэг ажлаар тэнд хоёр жил шахуу жил гаран ажиллаад тэгээд л ээдэм энээ тэрээ гээд л тэр үед чинь бас шар сүүгээр ээдэм хийгээд л гадагшаагаа гаргадаг. Артелийн ажил чинь төрөл бүрийн юм хийлэг байлаа ш дээ. Тэгээд л ... эдийн засагч хийж байгаад. Эдийн засагч юу байхав төлөвлөгч хийдэг. Тэгээд Нямаа гээд нэг туслагчтай байсан тэгээд Нямааг дагалдаж Зэвгээ тэр хоёрыг дагалдаж хийж байгаад тэгээд тэрийгээ хийж байгаад тэгээд оёдлын юунд... оёдлын мастерийн курсэд хот руу яв гээд захиргаанаас Артелиас удирдлагаас. Тэгээд нэг зургаан сар курсэд ирээд хуучийн зургадугаар Артелийн энд нэг курс нээгдэж байсан юм. Тэгээд тэнд оёдлын мастерийн курсэд ирээд Дуламсүрэн багш үндэсний хувцас гол нь заадаг. Дээл эсгүүр, оёдол тэгээд л бүх юм заана, зохион байгуулах удирдахын ч хичээл заана. Тэгээд л төгсөж очоод л 64 оны найм есөн сараас эхлээд оёдлын мастер хийгээд тэгээд тэрнээс хойш оёдлын мастер хийгээд л Артельд 68 онд хийгээд тэгээд 76 онд хотод орж ирээд тэгээд л тэтгэвэрт гартлаа л мастер хийсэн дээ
Дэжид -
Анхаан. Тэр үед тэр бага сургууль төгсөж байхад одоо бусдаас ялгаатай юм одоо ву байсан бэ? Хүүхдүүдэд одоо яаж боловсрол олгодог байсан юм. Аан одоо хүүхэд болгон явдаг байсан юм уу? Эсвэл зүгээр хүссэн нь ороод, зарим нэг нь одоо боловсролгүй үлддэг энэ тэр тал байсан уу тэр үед
Оюунтуяа -
аан ер нь бол бас яахав болоцоотой нэг нь өөрийнхөө хүслээр ингээд л яваад, ар гэрийн юугаар бол явж байсан. Аан ар гэр нь бололцоогүй хүн бүл цөөтэй нь бол хүүхдээ явуулахгүй гэхэд бол цаанаас нь албадангаар ерөсөө нэг ч хүүхдийг боловсролгүй үлдээж болохгүй, хүн болгоныг боловсролтой болгоно, боловсрол эзэмшүүлнэ гээд бүгдийг бол хамруулдаг байсан.
Дэжид -
Ан хаан бүрэн хамрагддаг байсан
Оюунтуяа -
бүрэн хамрагддаг байсан.
Дэжид -
Тэр үед хүүхдүүдийн тэр ер нь сургалтаас гадна өшөө ямар ажил зохигддог байсан юм? Аан ер нь хүүхдүүдийг бас мэргэжлийн гэдэг юм уу амьдарлын чиг баримжаатай ажил үйлдсэд тийм сургах одоо ажил бага сургуульд байхад нь явагддаг байсан уу зохион байгуулалттайгаар?
Оюунтуяа -
хийгддэг байсан. Аан тэр Туяагийн бага сургуульд байхад бол бид нарыг гурав дөрөвдүгээр ангиас энэ ногоо тарьдаг газар аваачиж хавар очихоор бид чинь мөн л чадлынхаа хирээр газар хагална, ногоо тариан дээр бол бас чадах чадхаараа ажилладаг байсан. Аан тэгээд л дотуур байранд, гэр арай хол тэгээд л өвөлжөө бууцнаас ямар байнга хүргэж өгч чадах биш дотуур байранд, сургуулийн дотуур байранд юу яана. Тэгээд л талх өөрсднөө барьдаг манай тэр Туяагийн бага сургуулийн. Тэгээд нэг Бах буриад гээд нярав юу тогооч өвгөн байдаг байсан. Би тэр өвгөнд тусалж их талх нарийн боов. Нарийн боов ч яахав хоол унд хийх, нагаа могоо арилгах тэгээд л бид нараар чинь хичээлийн бус цагаар дотуур байрны хүүхдүүдийг болс ер нь зүгээр байлгахгүй. Байранд нэг хичээл хийчээл хийчээд л сууж байхгүй. Яахав чадах чадахаараа өөр өөрсднийх нь тохирсон юмнуудыг тэнд байнгын хичээлээс гадна явуулдаг байсан. Уралдаан тэмцээнд явуулна, уулын оргил ыулаацалдана тэгээд л цас чарган дээгүүр гулгана. Манай сургуулийн захирал багш нэг Жигжид гээд нэг багш байдахг байсан. Нэг Дархад багш байдаг байсан. Одоо ч бүүр настай болчихсон байна лээ. Одоо ная гарчихсан өвгөн байгаа. Тэр багш бол тэр Туяагийн сургуулийг ёстой бүрэн захирч бүгдийг хийлгэдэг байсан. Хүүхдүүдийг аль болохлоор хөдөлмөрч, бүх л ажилд сургахын төлөөл, аан тэгээд охидуудыг бол юу яана, ферм үнээн дээр заавал өөрийн гэр орон гэхгүйгээр нэгдсэн журмаар л одоогоор бол одоо ажил хийлгэж л сургаж л байгаам даа тийм юмнуудад л хамруулдаг байсан.
Дэжид -
Бүх хүүхдүүд дотуур байранд байдаг байсан уу?
Оюунтуяа -
Ер нь ихэнх хүүхдүүд, гэр нь нөгөө хол учраас. Тэгээд л зарим айдын хүүхдүүд чинь оргон арина. Тэр багш бол одоо бодоход юм шиг байгааийн. За миний хувьд бол нэг удаа би дүүтэйгээ оргоод баригдаад удаачгүй тэр дорхноо баригдаад хоёулаа халшраад ерөөсөө оргохоо байчихсан.
Дэжид -
Анхаан яагаад оргодог байсан юм бол?
Оюунтуяа -
мэдэхгүй одоо ээж аав ирэхгүй болохлоор л харимаар санагддаг байсан юм уу. Миний хувьд бол нөгөө дүү жижиг дүүгээ л их санадаг байсан юм шиг байгаийн.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Тэгээд энэ дүү одоо энэ Галсангаа дагуулаад л хоёулаа нэг хариад ирий гэсэн. Дүү маань тэгье гэсэн. Тэгээд л багш эд нар чинь тэмээгээр хөөгөөд л, араас хөөрхий хүний өөрийнгүй тэмээгээр яваад л тэгээд л аваачдаг байсан ш дээ. Бид хоёр бол нээх хол явж чадаагүй ээ. Дорхноо баригдчихсан. Хэхэхэ
Дэжид -
Ан хаан хэхэхэ. Тэгээд оргосны дараа бол одоо ямар шийтгэл хүлээх үү?
Оюунтуяа -
нээх шийтгэл нээх юм байхгүй, дахиад ингэж болохгүй хөл гараа хөлдөөнө. Хичээл өрснөөс хойш чинь манай нутаг ерөнхийдөө хүйтэн байдаг болохлоор эрт хүйт орчихдог. Тэгээд л гол нь хөлдөж баричихна, нохой шувуу баричихна та нар хэзээ ч ингэж болохгүй гээд л. Тэр багш бол харин айхтар загнахгүй нээх сайхан хэлж ярьж өгдөг нэг тийм л багш байсан юм.
Дэжид -
Ан хаан Зиааг. За тэгээд ер нь таны ингээд амьдарлын туршид ингээд бага насаа ингээд харьцуулаад ингэхэд үзэхэд ер нь багачууд, хүүхэд багачуудын амьдрал яаж одоо өөрчлөгдөв?
Оюунтуяа -
хүүхэд багачуудын амьдрал бол одоогоор миний бодлоор бол ер нь дэндүү л бэлэнчилж. Бүх л юм бэлэнчлэх болчихсон юм уу даа. Ном уншсан ч л компьютер. Тэгээд л бүх л юм аа бэлэн хийдэг болчиохсон. Бидний үед чинь тийм юм байхгүй, ёстой өөрийнхээ бор зүрхээрээ л бүх юм аа хийдэг.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Тийм ч учраас болоод бас юмыг ойлгодог, амьдрах ухааныг л их хар багаасаа ойлгож авч байсан юм байна л гэж би ойлгодог
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Тийн
Дэжид -
За та ингээд бага сургуулиас ахыгаа дагаад ингээд хотод орж ирсэн байна энэ үед хот бас нэг тийм сонин хачин байсан гэж байна. Ер нь хотын тухай төсөөлөл таньд байсан уу? Урьд нь ү гэж үзэж байсан бэ?
Оюунтуяа -
Байгаагүй ёстой юу ч байгаагүй. Юу ч гэхэв дэ ерөөсөө уулын энгэрт хоёрхон, гуравхан цагаан гэрт, гал тогоотой, тэгээд нэг сургууль үргэлжилсэн, хажууд нь нярав аж ахуй тийм юутай. Ерөөсөө тэр манай туяагийн бага сургууль бол байсан. Одоо ч гэсэн нэг байрных нь суурь бид нар хияээл хийж байсан суурь нь л байдагийн. Чулуугаар барьчихсан байсан юм байна лээ. Ингээд 2004 онд бид нар Туяагийн сургууль төгсөгчид гээд нутгийнхан нь уулзая гээд намайг нэг очсон чинь Таня маань ирлээ гээд. Балжинням гээд манай нэг хүүхэд байдагийн тэр нэлээн аж ахуй, одоо бол зах зээлд шилжээд амьдарлын бололцоотой болчихсон. Тэгээд бүх улсуудыг байгааг нь цуглуулаад нэг өдөр чинь хоёр ямаа боогоод яг тэр Туяагийнхаа сургуулийн дэнж дээр ирсэн чинь аягүй гоё санагддаг юм байна лээ ш дээ.
Дэжид -
Ан хаа
Оюунтуяа -
Яг нэг таньдаг аав ээж дээрээ оччихсон юм шиг хүн чинь бас нутаг орноо тэгэж санадаг юм байна лээ.
Дэжид -
Ан хаа
Оюунтуяа -
Тийн яагүй сайхан санагдаад тэгээд нөгөө юугаа уралдаад хэдүүлээ нөгөө зангиагаа бариад гүйж байсан талба дээрээ “За одоо нэг хэдүүлээ галстук аваачиж уяа”, хэн түрүүлж очсон нь галстук аа уядаг байхгүй юу
Дэжид -
Ан хаа
Оюунтуяа -
Тэгээд уяа гээд хэдэн өвгөчүүл эмгэчүүл гүйсэн чинь гүй ээ бас жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэгчээр бас түрүүлчихэж байна лээ шүү.
Дэжид -
/инээв/ Хэдэн жилийн дараа очсон байна вэ?
Оюунтуяа -
Тэр чинь одоо 2004 он гэдэг чинь хэд байх нь вэ? Тавин ...
Дэжид -
Жаран жилийн дараагаар
Оюунтуяа -
дөчин хэдэн жилийн дараа
Дэжид -
очиж байсан байна тийм үү?
Оюунтуяа -
Дандаа эмээ өвөө нар болчихсон. Тэгээд яасан чинь ярьж байхгүй юу. Нөгөө оёдолчин ээжтэй байсан болохлоор Галсан гуай Таня хоёр л ёстой хамгийн гоё. Намар болоход л хамгийн гоё хувцастай ирдэг байсан гэн ээ. өөрөө бол мэдэхгүй л байгаа юм ш дээ тийм ээ. Ирэх болгондоо л шинэ дээлтэй, шинэ гоё цүнхтэй, ингээд том том таван хошуу хадчихсан. Зарим нь бас тэгэж чадахгүй хүүхдүүд байсан л байхгү юу тийм ээ. Тэгэхэд бид хоёр л хамгийн гоё дээлтэй, хамгийн гоё юутай байсан. Ямар ямар ч гэн үү эрээн плажтай. Тэр үед чинь оросын тэгээд тэрүүгээр чинь плаж хийчихсэн. Одоогоор бол хамгийн мисс нь манай Таня байсан юм да гээд л ам амандаа хөхрөлдөцгөөж байсан.
Дэжид -
ан хаа, /инээв/. Аан тэгээд тэр хотод орж ирэхэд өөр бас юу сонин содон тусж байсан бэ? Тэгээд хот юугаараа таатай санагддаг вэ? Хот хөдөөгийн ялгаа их байсан уу?
Оюунтуяа -
Одоо хот хөдөөгийн ялгаа байсаан байсан. Бас их үзвэр үйлчилгээ нь элбэг, кино театраас өгсүүлээд л, тэнчээ чинь бид нар ёстой юм үзнэ гэж бараг байхгүй ш дээ. Тэгээд л аймаг дээр ээжийгээ дагаж ирээд л анхан би кино үзэж байгаа юм. Буурал үст охин гээд нэг одоо бодоход Хяталын л кино байсан шиг байгаа юм. Тэрийг нэг удаа. Тэгээд хүүхэд оруулахгүй, бараг ээжийнхээ доогуур мөлхөх нь холгүй орж сууж байгаад л, хормойных нь тэрүүхэнд нь л сууж байгад анхан үзсэн дээ. Тэрнээс өөр юм би үзээгүй байж байгаад л хот орж ирсэн юм чинь. /инээв/ тэгээд л энчээ чинь хичээл тараад л хагас бүтэн сайн болно, кино үзнэ тэгээд л урлаг уран сайхны ажилд бүх юманд хамрагдахаар чинь аяггүй гоё санагдана. Тх. Одоо энэ нөгөө нэг Орифлаймын юу зараад байдагийн чинь, манай дээр ирээд байдаг. Бид хоёр чинь анх тавин найман онд нэг машин дээр ирээд намар нь нэг сургуульд орж байсан ш дээ.
Дэжид -
Ан хаа. Тэр үед ямар унаагаар ирдэг байсан?
Оюунтуяа -
Гуч машинаар. Тэгээд Хөвсгөлөөс наашаагаа Сэлэнгэ дээр ирсэн чинь ус үерлэчихсэн, гүүр байхгүй, тэгээд бид хэд чинь гол дээр гурав хоног. Тэгээд энэ хэтэй чинь Сарантуяа гээд танилцаад гол дээр байж байгаад. Тэгээд харин ирээд 23-р сургуульд бүртгүүлдсэн чинь нэг сургуульд, нэг ангид орж. Тэгээд одоо болтол бидний
Дэжид -
аан таны тэр бага байгаа Туяа нэгдэлд байхад чинв нэгдэлд хүмүүс ер нь яаж нэгдэж, нэгдэлжиж байсан юм? Аан ер нь нэгдэллд малаа яаж өгдөг байсан юм бэ? Ер нь танайх малтай байсан уу?
Оюунтуяа -
манайх бол мал гэхээр юм цөөхөн байсан. Хэдхээн малтай л байсан. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөнд сайн дураараа л орсон. Тийн
Дэжид -
Ан хаа
Оюунтуяа -
Нэлээн малтай баян айлууд нь ч ордог л байсан. Аан малгүй ч байлаа гэсэн сайн дураараа ороод ажил хөдөлмөр хийх улсууд нь бол өөрсдийнхээ саналаар ороод л. Ээж мэаань үнээ сааж байгаад сүүлд нь юуны нэгдэлийн жижигхэн оёдлын цех байгулаад. Тэнд гэрийн бүрээс, цагаан татуурга, бүрээснүүд, тэгээд бээлий, сүүлдээ монгол дээл, хөвөнтэй ханжил тийм юмнууд оёж байсан. Аан талхны цехед нь талх хийдэг байса. Манай ээж бол үнэхээрийн ажилсаг тийм хүн байсан.
Дэжид -
эцэг эхээс тавуулаа гэсэн тийм ээ?
Оюунтуяа -
тийн манай аав нэгдэлийн нярав хиж байсан болохлоор 67 оноос нэгдэлийг бараадаад л.
Дэжид -
Ан хаа. Аан ер нь нэгдэлжих хөдөлгөөнд хүмүүс хэвлэл мэдээллээр тэр үед ер нь хэр мэдээлдэг байсан юм бол. Хүмүүс ер нь яаж хүлээж авч байсан бол? Нэгдэлжих хөдөлгөөнийг.
Оюунтуяа -
тэрийг одоо сайн тодорхой юу яахгүй, мэдэхгүй байнаа. Аймгаас бол сонин хэвэлэлээ тараадаг л байсан. Аан тэгээд соёлын довтолгоо гээд нэгдэлд байхад болвьол харин ерөөсөө эрүүл мэндийн үзлэг, тэгээд айл өрхийн соёлжилт, цэвэрлэгээ, адгийн наад тал нь л айл болгоныг муу усны нүхтэй бай, тэгээд л жорлонтой бай гээд л тийм тийм юмнуудыг ерөөсөө нэгдсэн журмаар шаарддаг. Аан нүүр гарын алчуур гэхэд л хүн болгоны тоогоор байх, нүүх гарын алчуур, тэгээд л усанд орсон байх. Айл болгон нэг том ваннтай бай гээд л цаанаасаа ерөөсөө шалгадаг, шахдаг тийм л байсан ш дээ.
Дэжид -
Ан хаа. Солёлын довтологоо
Оюунтуяа -
Тийн соёлын довтолгоо гээд. Одоо аягны алчуур гэхэд л чинь л хоёр гуравтай бай, нүүр гарын алчуур гэхэд чинь л хүн болгоны тоогоор бай гээд л. Ерөөсөө албан ёсоор цаанаас нь шаарддаг. Гэхдээ одооныхтиой адил ийм янз бүрийн гоё гоё алчуур байхгүй. Нөгөө Оросын нэг эрзгэрдүү юмаар хийдэг, цагаан даавуу. Тэгээд тэрийг чинь алчуур болгоод л таслаад таслаад юу ачихсан тийм л байдаг байсан.
Дэжид -
Анхаа
Оюунтуяа -
аан аягны алчуур бол яахав Орос марль, манайх чинь одоо хилд ойр болохоор болоцоогоор бол бас их хангалттай байлаг байсан ш дээ.
Дэжид -
Тийм үү? Оросын бараа их байдаг байсан уу?
Оюунтуяа -
Оросын бараа их, чихэр жимс ч байсан дандаа оросынх, за даавуу даалинба ч байсан Оросынх, Орос даалинба, Орос сатин. Тийм юм бол ёстой хангалттай.
Дэжид -
Тэр үед гадны улсууд ажилладаг байсан юм уу? Одоо гадаадын улсууд.
Оюунтуяа -
гадаадын улсууд байхгүй.
Дэжид -
Анхаа
Оюунтуяа -
Аан аймгийн төвд л миний мэдэхийн ганц Орос эх баригч байсан байна лээ.
Дэжид -
ан хаа.
Оюунтуяа -
Аан хэрвээ соёлын довтолгооноор айл хунар тодорхой тэр шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд яадаг байсан бэ. Өө тэр үед чинь бөөн юм болно. Тэр айлд чинь гахай махай, зараа мараа ханын сонинд чинь тэднийг тийм заваан, тийм баоиар байсан, тэгэж юм хуманд ороогүй бүх юм. Тэгээд л сонин хэвлэл, захиалсангүй, уншсангүй, хурал цуглаанд суусангүй гээд л еөрөөсөө бүх юмыг л албадангаар л
аан тэгвэл соёлын довтолгоон нэгдэлийн гишүүдэд бүүр онцгой тусаж байсан
Дэжид -
хамрагддаг
Оюунтуяа -
Тийн
Дэжид -
Ан хаа.
Оюунтуяа -
тэгээд үзлэг тэгээд л хамуу, арьс өнгөний үзлэг их, эмчийн үзлэг чинь тодорхой хэмжээнд явдаг. Аймаг орон нутаг ч тийм сайн байсан юм уу хаашаа юм мэдэхгүй.
Дэжид -
Анхаа
Оюунтуяа -
тийм л байсан ш дээ.
Дэжид -
За тэгээд ер нь та ингээд бага намандаа ерөнхийд нь ингээд ямар ч байсан боловсрол эзэмшээд, бага сургуулиа төгсдөг байсан банйа. Аан ер нь сургуулиас бусад газар ер нь яаж боловсрол эзэмшдэг байсан юм бэ? Сургуулиас гадуур одоо боловсрол эзэмшдэг байгсан уу?
Оюунтуяа -
миний хувьд бол яахав ээ ажил хийгээд, оройн сургуулиа 3-р 10н жилийг төгссгөсөн.
Дэжид -
Ан хаа
Оюунтуяа -
Аан тэгээд л
Дэжид -
Та бол гадаадад жил гаран сураад ар гэрин гачагдлаар хүрээд ирсэн юм байна. Хүүхэд тэгээд буцаж явааагүй юу тээ. Аан нөхөр чинь бол тэр сургуулийг төгсгөсөн үү?
Оюунтуяа -
нөхөр төгсгөсөн. Анхаа
Дэжид -
Аан тэр үед ер нь боловсролыг төр яаж удирдаж байсан юм бэ? Таны үед амьдарлын туршид одоо ажиллаж байхад. Амдарч байх үед одоо ер нь хүүхэд болгоныг сургуульд сургадаг байсан уу? тийм ээ
Оюунтуяа -
Тийн.
Дэжид -
Анхаа та хотод орж ирээд анх тэр аймагт “Буурал үст охиныг үзсэн гэж байна. Хотол анх орж ирээд зкино театр жүжгүүдээс чинь одоо сэтгэлд чинь буусан хамгийн анхны одоо үзсэн кино жүжиг юу байна вэ? өөрт чинь бас нөлөөлсөн.
Оюунтуяа -
Анхан бид нар алтан хайр гээд жүжгийг үзэж байсан санагдах юм. Аан киноны хувьд бол Цогт тайжыг ард кино театрт ангиараа нэг үзэцгээж байсан.
Дэжид -
ан хаа. Аймгийн театраас хотын теарт өөр байсан уу тийм ээ?
Оюунтуяа -
том байсан.
Дэжид -
ан хаан. Одоо тэр үедээ кино теартруудаас хамгийн томод нь ард кино театр ордог байсан уу?
Оюунтуяа -
Ард кино театр хамгийн томод нь орно. Тэгээд л Ард кино театр, Элдэв Очир кино театр л .
Дэжид -
гэж байсан уу? Ан хаа
Оюунтуяа -
тийм.
Дэжид -
за ингээд та сургуулийнхаа юунаас үйлдвэр лүү шилжсэн гэж байна тийм ээ. Ер нь тэр үед одоо та энэ сонгосон мэргэжилдээ одоо яахав өөрөө эцэг эхийнхаа юугаар, өөрөө хэн ч зөвлөлгүйгээр та энэ оёдлын мэргэжил сонгосон юм байна тийм ээ?
Оюунтуяа -
Тийн.
Дэжид -
аан тэгээд үйлдвэржилтийн талдаар та одоо ямар ойлголттой хүмүүс байсан юм бэ? Яаж ер нь үйлдвэрт ордог байсан бэ тэр үед хүмүүс?
Оюунтуяа -
үйлдвэрт одоо өөрийнхөө саналаар орлоо. Нөгөө Хэнтийн артелийн дарга Шагдар гэж хүн байсан. Тэгээд л би өргөдлөө бичээд танайд орох сонирхолтой, ажиллаж мэргэжилтэй болох сонирхолтой байна гээд л өргөдлөө бичээд л. Тэгээд л анхан орж байсан. Тийн
Дэжид -
аан ер нь орсоныхаа даараагаар бол эхлээд шууд дадлагжих ажил хийх үү? Шууд оёдлоо хийх үү?
Оюунтуяа -
оёдолчид бол ер нь оёдлоо бараг хийчихдэг байсан ш дээ.
Дэжид -
ан хаа.
Оюунтуяа -
багш дагуулаад өгчихнө. Ганц би ч биш ер нь тэгээд улсууд шинээр оёдол модолд байхад чинь өөрийн сонирхолтой удсуудыг бол тэгээд л шууд орчихлог. Заавал нэг тэгэж курс сургууль төгсгөнө гэхгүй. Аан орсон хойноо болвол харин үйлдвэрийн дадлага маягаар хэлж ярьж өгөөд л. Тэгээд л оёдолчин болгочихдог. Тэр үед ер нь тэгээд л ихэнх нь биеэ даагаад л өөрийнхөө сонирхлоор ажилладаг байсан юм шиг байгаа юм.
Дэжид -
Анхаа. Ер нь хүмүүс тэр ажилд дуртай болоод ордог байсан уу? Эсвэл тэгээд дасаад дараа нь тэгээд аргагүйн эрхэнд тэр ажлаа хийдэг байсан юм уу?
Оюунтуяа -
Ер нь өөрийн сонирхлоор хүн чинь өөрийн сонирхсон ажлаа бол хүнээр нээх шаардуулаад байхгүй амархаан сурчихдаг ш дээ. Голцуу тийм.
Дэжид -
анхаа
Оюунтуяа -
тийм л байдаг байсан. Аан ар гэр мастер хийж байх хугацаанд бол яахав улсуудыг зарим нэг нь би энийг нэг ажилд оруулах гэсэн юм гэхэд үнэхээрийн нэг оёх сонирхолгүй тийм улсууд бол хичнээн ч ярьж хэлж зааж өгөөд сурдагчгүй тэгэс ингэс хийж байгаад гарчихдаг. Аан ер нь өөрөө ийм юм хийх сонирхолтой цаанаасаа нэг ийм юутай хүн бол дүйтэй хүн бол тэгээд л нэг их айхтар хэлүүлээд байхааргүй тэгээд л шууд хийчихдэг ш дээ.
Дэжид -
тэр үед ер нь үйлдвэрт ажиллаж байхад анх ер нь ямар хэмжээний цалин авдаг байсан юм? Ер нь хүмүүсийн цалин хөлс амьдралд нь хүрэлцээтэй байсан уу?
Оюунтуяа -
аан хүрч байсаан хүрч байан. Бололцоогоороо болгоод. Юм болгон чинь гайгүй үнэтэй байсан болохоор тэгээд цалингаа бол өөрсдөндөө амьдарлынхаа хэрэгцээнд хүргээд болгож л байсан. Хүүхдээ цэцэрлэгт өгөөд. Би таван хүүхэд гаргасан. Тэгэхэд бол ажлаа хийж байгаад эхний 45 хоногоо аваад л тэгээд л төрөөд нэг сар гаран сүүлийнхаа 56 хоногийн амралтаа эдлээд, тэрэн дээрээ нэг арван хэд хоног ч бил э авьаад тэгээд хүүхдлээ яслид өгөөд. Яслиар л голцуу, хүхдүүд бол бүгд яслиар хүмүүжиж байсан. Аан ажлаа бол бүгдийг хийнэ. Аан лекц, дугуйлан, сонсгон бүх юманд ороод л. Хүүхдээ яслид өгчихсөн болохоор хичээлд нээх саад болоод байх юм байхгүй. Аан өглөө очиж өгөөд л, аан тэгээд л хөхүүл үед эхний зургаан сард бол хөхүүлээд л ясли дээр нь цагаар очиж хөхүүлчихээд л тэгээд л ажлаа хийгээд. Орой мөн цагаараа авчихаад л. Тэгээд л бүх юмыг өөрсдөө амжуулж л байсан даа. Лекц, сонсгол дугуйлан бүх юмандаа суугаадл, ажлынхаа норм төлөвлөгөө уралдаан ч гэж нэлээн шахуу шахдаг үйлдвэр чинь. Тэгээд л миний хариуцаж байсан цехэд болвол бас норм төлөвлөгөөгөө биелүүлээд л бүх юм аа л амжуулж л байсан. Хүүхдээ ч өсгөөд ажлаа ч л хийгээд л.
Дэжид -
Ан хаа. Хүүхдээ бол ясли цэцэрлэгээр хүмүүжүүлдэг байсан. Аан түүнээс хүн хардаггүй, тусалдаггүй байсан уу? Бие дааж байсан уу?
Оюунтуяа -
Бие дааж ажиллаж. Манай хадмынх бүүр хол тэр Артель баруун захад, хадмынх сангийн аж ахуй зүүн хойшоогоо. Хадмуудтайгаа цуг. Тэгээд тэр хооронд чинь хагас бүтэн сайнаар л очно уу гэхээс биш юу яах юм байхгүй, ясли цэцэрлэгээр л хүмүүжүүлж байсан.
Дэжид -
Анхаан. Аан ер нь тэгээд энэ үйлдвэрийн хамт олон тухайн үед хангамж нь одоо ямар байсан бэ? Үйлдвэрт ажиллаж байхад.
Оюунтуяа -
хангамж бол ер нь бололцоотой байсан. Нээх айхтар юу яагаад байх юм байхгүй. өөрөө л бүх юмаа зохицуулдаг болохлээр тэгэж нээх дарамтлаад шахаад байх юм байхгүй. Гэхдээ бол тэгээд хийх ажлаа л хийнэ л гэсэн юм чинт тэгээд яахав. Бүх юмаа л хийгээд л зохицуулдаг л байсан.
Дэжид -
Аан тэр үеийн дарга цэрэг гэдэг юм уу оёдолчин удирдах ажилтаны хооронд ямар ялгаа байсан? Одоо ер нь
Оюунтуяа -
аан тэгээд тэр үед чинь бид нар дарга л ямар тушаал өгнө, юу гэнэв тэгээд л бид нар тэр сард үйлдьэрийн төлөвлөгөө биелүүлэх ёстой л гэвэл тэгээд яаж ийгээд л ажчилидаа шахаад ярьж хэлж зөвлөж байгаад л тэгээд л норм төлөвлөгөөгөө хийдэг л байсан. Энийг бол маш их хүндэлдэг, энийг бол бидэнд ингэж байна гэсэн ойголт байхгүй, дарга нэгэнт л одоо удирдах ажилчин ингэж л үйлдвэрийн норм төлөвлөгөөг хийх л ёстой юм аа цагт нь хийнэ. Тийм л байсан.
Дэжид -
аан ер нь ажлаас гадуур ямар ажил зохион байгуулагддаг байсан?
Оюунтуяа -
аан ажлаас гадуур бол урлаг уран сайхнаас эхлээд тэмцээн спорт бүх юмнууд л явагддаг байсан. Сонин хэвлэл бас тогтмол үахилна. Аан тэгээд л баяр ёслол ч бай, хагас бүтэн сайн ч бай тэмцээн уралдаанууд бол ер нь байнга л. Тийм юмнууд бол бүгд явагддаг. Волейболын тэмцээн явагдана, уралгийн тэмцээн явагдана. Тасаг цех ээ бүгдийг оролцуулдаг. Тэр болгонд улсаа удирдаж ажиллахын тулд өөрөө бас чадах чинээгээрээ бүх л юманд л оролцдог байсан.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Тх.
Дэжид -
аан ер нь социализмын үед эрх мэдэлтэй гэж ямар хүнийг хэлдэг байсан юм бэ? Эрх мэдэлтэй хүмүүс яаж одоо эх мэдлээ хэрэгжүүлж байсан бэ?
Оюунтуяа -
Одоо өөрийн хариуцсан ажлаа л бүрэн дүүхэн хийх. Хариуцаж хийж байсан дарга цэрэг юмнууд бол эрх мэдлээ бүрэн ашиглаж л улсын өмч хөрөнгөний тэрийг бол гүй. Өөрийнхээ л хариуцсан ажлыг хийнэ л гэсэн тийм л зорилготой ажилладаг байсан.
Дэжид -
аан таны үед гадаад харилца аер нь ямар байсан юм бэ? өөрийг чинь ажиллаж байх хугацаанд ямар гадаадын мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан бэ?
Оюунтуяа -
аан манай дээр бол нээх тэгэж мэргэжлийн юу гээд нээх ирж бариад байсан юм байхгүй. Аан харин гадагшаа бол курс юунуудад бол улсуудыг сургадаг байасн.
Дэжид -
Аан хүн болгон чөлөөтэй явдаг байсан уу гададаад?
Оюунтуяа -
Би чинь далан ... далан хоёр онд Ленинградад гүй ээ Улаан Үүдэд оёдлын бас мэргэжил дээшлүүлэх курсэд явж байасн. Гэхдээ бол ажил төрлөөр гайгүй сайн гэсэн улсуудаа шалгаруулах маягаар л урамшил тийм юугаар л явуулж байсан.
Дэжид -
Ан хаа
Оюунтуяа -
Тх, тэрнээс бас нээх хүн болгон ч санасан зоргоор явж байгаагүй. Тэр үед чинт гадаад энэ тэр явж байгаа улс чинь нэр хүндтэй гаргаж өгдөг, хүлээж авдаг одоотиой адилгүй. Хэн ч хаашаа яваал ирсэн одоо бол мэдэх юм алга байна ш дээ тийм ээ. өөрийнхээ саналаар ч байлаг юм уу юугаар ч байдагийн тэгээд яваад л ирчихсэн байдаг. Тэр үед чинь тийм юмнууд чинь их нэр хүндтэй, тэргүүний гайгүй сайн ажилтанаа шагналын журмаар л явуулдаг тийм л байсан.
Дэжид -
Ан хаан Улаан-Үүдэд та юугаар явж байсан бэ?
Оюунтуяа -
Би оёдлын мастерийн мэргэжил дээшлүүлэх курсэд жил яваад ирсэн.
Дэжид -
Анхаан
Оюунтуяа -
Тх 74 оны Зургаан сард яваад 75 оны зургаан сард ирж байсан. Тэгэхэд 18 аймгаас энэ Улаанбаатар хотоос ч гэсэн явж байсан. Дэнсмаа явж байсан. Аймаг болгоноос нэг нэг хүн. Одоо энэ үйлдвэр хоршооллоос яамны системинй шугамаар явуулсан юм байна лээ л дээ.
Дэжид -
Ан хаан. Тэгэхээд өөрөө Хөвсгөл аймгаас?
Оюунтуяа -
Тэгэхэд би Дорнотоос явж байсан.
Дэжид -
Дорнотоос явж байсан уу
Оюунтуяа -
Тх Дорнотоос явж байсан.
Дэжид -
анхаан. Аан Хөвсгөлөөсөө Дорнот руу шилжсэн юм уу?
Оюунтуяа -
Тийн. Манайх Хөвсгөлөөс 70 онд л. Би чинь Хэнтийд анх оччихоод Хэнтийгээс. 69 оноос 71 он хүртэл Хөвсгөлд байсан. Тэгээд ээж маань тэнд байсан болохоор.
Дэжид -
ан хаа
Оюунтуяа -
тх. Тэгээд 71 оноос Дорнотын артельд очоод тэгээд Дорнодын артельд би чинь 76 он хүртэл байж байгаад хотод ахуйн үйлчилгээнд ирсэн.
Дэжид -
Аан хаан. Ер нь энэ өөрийн чинь амьдарлын явцад туршид одоо ер нь хамгийн өөрт чинь гайхамшигтай шинэ технологи өөрт чинь жишээлэвэл тэр үед юу байсан бэ? Одоо тэгээд л радио телевиз юу байдагийн. Ямар технологи өөрт чинь тийм гайхшрал төрүүлж байсан бэ?
Оюунтуяа -
тэр чинь одоо зиа байз аа. ...Радио..
Дэжид -
тийн одоо радио техник машин юу гэдэгийн, газар тариалангийн ч гэдэг юм уу? өөрөө энэ шинэ сонин юм анх одоо техник технологи
Оюунтуяа -
өөрийн мэргэжлээс
Дэжид -
өөрийн мэргэжлээс ч хамаагүй, амьдарлын туршид одоо радио ч абйж болохын. Анх одоо юуг үзээд
Оюунтуяа -
өөрийн мэргэжлээс одоо сэтгүүлүүд л байна да. Оёдлын технологийн. Яг үлгэрчилсэн. Бид нар чинь Оросын одоо үлгэр, Оросын стандартаар явж байсан ш дээ тээ. Бүх л үйлдвэрт хийж байсан оёдлын юу чинь бүх стандартууд Оросын технологиор. Одоо ч гэсэн тэр юугаараа тэгж л явж байгаа.
Дэжид -
Аан оёдлын машин техникийг бол анх одоо эцэг эхэд чинь байсан уу? Оёдлын үйлдвэрт орж
Оюунтуяа -
оёдлын үйлдвэрт орж ирээд л цахилгаан машин анх үзсэн. Хамгийн түрүүн ээж маань гэрээр оёхдоо бол гар машинтай байсан. Сүүлд нь нэгдэлд очоод бол хөл машинаар.
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
тх. Цахилгаан машин бол байгаагүй.
Дэжид -
Анхаан. Аан ер нь машин техник гэж одоо тэр үед анх хөдөө орон нутагт байхад ямар машинд та анх сууж үзэж харьцаж байсан бэ?
Оюунтуяа -
оёдлын уу?
Дэжид -
гүйэ гүй, ер нь одоо өөр машин техник. Одоо Гуч машинтай байсан гэж байна. Анх тэр машиныг одоо хүүхэд ахуй үедээ үзэж байсан юм уу ханаа үзэж байсан юм бэ ер нь?
Оюунтуяа -
аан анхан бол манай нэгдэлд нэг Гуч ч биш нэг Полов гэдэг бил үү нэг дөрвөлжин кабинтай нэг машин тийм л машин
Дэжид -
хамгийн анх үзэж байсан.
Оюунтуяа -
Тийн.
Дэжид -
Тэр нь одоо техникийн дэвшил, анхны л дэвшил санагдаж байсан уу?
Оюунтуяа -
Анхны дэвшил. Нэг гучийг бодоход дөрвөлжээн, ямар юу гэдэг бил ээ байж ...
Дэжид -
аан тэр үед та одоо гадаад найз нөхөдтэй байсан уу? Гадаадын яг өөрөө харьцдаг найз нөхөдтэй байсан уу?
Оюунтуяа -
аан сүүлд Дорноод ирчихээд бол яахав юунд. Тэнчээ чинь цэргийн анги байсан, би чинь үйлчилгээнийх нь цехийн мастер байсан. Тэгэхэд л одоо Дорнотын нөгөө нисэхийн анги энэ тэр юу болохоор захиалга юу өгнө гээд л, Оросуудтай харьцаж байсан болохоос биш зүгээр үйлдвэрт захиалгын үйлчлүүлэгчийн хувьд тийм ээ.
Дэжид -
анхаан
Оюунтуяа -
тэгэж л харьцаж байсан болохоос өөр тийм юм байхгүй
Дэжид -
найз нөхдүүд байгаагүй юу тээ
Оюунтуяа -
байхгүй
Дэжид -
аан ер нь тэр үед одоо гадаад эд барааг хаанаас олж авдаг байсан бэ?
Оюунтуяа -
хувьдаа юу?
Дэжид -
тийн хувьдаа
Оюунтуяа -
аан хувьдаа бол Оросын Дорнодод байхад бол Оросын дэлгүүрээс л тэр үед гутал, хувцас тэгээд л орчин үеийн вунууд чинь сайн гутал, платформ гээд зузаан ултай гутал эд нарыг чинь тэндэээс л авдаг.
Дэжид -
Аан яахав танил талаараа авах уу? Яаж авах уу?
Оюунтуяа -
танил талаар л голцуу л даа. Би чинь үйчилгээний мастер байсан болохоор тэгээд улсууд захиалга өгөх гээд нөгөө Орос дэлгүүрийн пропуска хүртэл авчраад өгчихдөг тухайн үедээ
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
тэгээд л ордог. Болж байсан юм
Дэжид -
Ан хаан. Тэрнээс өмнө тийм юм байгаагүй юу?
Оюунтуяа -
гүй тийм юм бол байгаагүй.
Дэжид -
Ер нь Дорнотод Зөвлөлтөөс гадна өөр ямар гадаадын иргэд ажиллаж амьдарч байсан бэ?
Оюунтуяа -
аан мах комбинатынхан тэнд байдаг байсан. Тэнд Болгарууд байдаг байсан.
Дэжид -
анхаан
Оюунтуяа -
манай тэр байранд мах комбинатын Болгарууд амьдардаг, хэлэн мэргэжлтэнгүүд.
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
нэг цөөхөн долоо наймман хүн л байдаг байсан.
Дэжид -
анхаан
Оюунтуяа -
Оросууд бол Оросын цэргийн анги тэр чинь нэг дүүрэг байсан юм чинь.
Дэжид -
аан ер нь энэ гадаадын мэргэжилтэн ихтэй, өөрөөр хэлбэл нэлээн олон хүн байдаг байсан уу тийм ээ? Анги нэгтгэл гэхээр нэлээн их хүн байсан уу Дорнотод гадаадын?
Оюунтуяа -
зөндөө байдаг байсан.
Дэжид -
анхаан
Оюунтуяа -
нисэхийн анги, Дорнот чинь тэр чигээрээ миний л очих үед чинь болвол аягүй их юу яадаг байсан. Аан анхан надад сонин санагдаад л. Юу нөгөө манай тийшээ чинь ерөөсөө тайван амгалан аймаг хоорондын онгоцын дуу л сонсож байсан болохоос өөр юм сонсож бйагаагүй. Дорнотод 71 онд анх очиход намар очсон чинь өө нээх их шуургатай, хүйтэн, цэргийн сургууль нисэхийнхэн чинь сургууль хийж байна гээд кинон дээр гараад байлдаан хийж байгаа юм шиг л дээгүүр сүн сүн гээд л нэгд их сонин хоёрт их аймшигтай ч юм шиг.
Дэжид -
Онгоц нисэх үү?
Оюунтуяа -
тийн онгоц сургууль хийгээд л, Дорнот чинь ер нь их том хот байсан ш дээ. Дэлгүүр худалдаа хангамж ч сайтай. Тийм л.
Дэжид -
аан ер нь Дорнот болоод ингээд аймгуудад ажиллаж байхад одоо таньд тэр хооронд цалингийн өөрчлөлт гарч байсан уу? Нэг аймгаас нөгөө аймаг руу шилжин ажиллаж байхад одоо цалин чинь улам ахиж байсан уу? Ямар хэмжээтэй байсан юм уу? Эсвэл ижил хэмжээтэй байсан уу?
Оюунтуяа -
ер нь мастерийн цалин чинь нэг 400-500 ийн хооронд, тэгээд л өсгөн шагнал, эд нартайгаа нэг 550-600
Дэжид -
анхаан. Та тэгээд энэ их ажил амьдарлаа ийм олон ажил үүрэг гүйцэтгэж байсан үедээ ажил амьдарлаа яаж зохицуулж, хүүхдийнхаа боловсролд яаж анхаарал тавьж байсан бэ? Тэр үед ер нь хүмүүс яаж хүүхэдээ анхаарал тавьж боловсролд нь анхаарал тавьдаг байсан юм бэ?
Оюунтуяа -
хүүхдүүд бол яахав багад нь цэцэрлэг ясли-д өгөөд, сургуульд оруулаад л, тэгээд манай том охин чинь хотод орж ирлээ бүгдээрээ сургууль тиөгсчихсөн. Тэгээд манай том охин чинь хойшоогоо хотод Хими анализын мэргэжлээр ... Киев биш эээ хаана төгслөө ... тийн тэгээд хотод ирээд дахиж сургууль төгсөөд манай том охин багш. Лабараторийн мэргэжилтэй. За дараагийнх нь бол яахав дүрслэх урлагийн дундийг төгссөн, керамикийн ангийн. Одоо Унгарт ажиллаж байгааа. За тэрний дараагийнх нь яахав наймдугаар анги төгсөөд тусгай мэргэжил эзэмшээд. Аан нөгөөх нь сувилагчаар эмчийн эмнэлгийн мэргэжилтэй. Бүгдийг нь л 10-р анги төгсгөсөн дөө.
Дэжид -
анхаан. Танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй хүн байсан билээ?
Оюунтуяа -
манай гэр бүлийн хүн хэвлэх үйлдвэрт хэвлэлийн хянагч редактор хийж байгаад сүүлдээ хөдөө аймагт гараад тэрэг барьж жолооч хийж байгаад. Уул нь бол Багшийн дээдийн зургийн анги төггсөн
Дэжид -
Анхан
Оюунтуяа -
Тэгээд бид хоёр 64 оноос хойш амьдарч байж байгаад л 92 онд өөд болсон.
Дэжид -
Аан энэ амьдарлын туршид та одоо ямар шашин шүтдэгийн? Аан ер нь шашин шүтлэг социализмын үед ямар байсан бэ? Шашин шүтэх чөлөөтэй байсан юм уу?
Оюунтуяа -
тийм бүрэн бас чөлөөтэй байгаагүй ээ. Өөрөө л дотроо Буддагаа бодож л, бодоод. Аан тэгээд нас ахиад ирэхлээр уулаас бас аав ээжийнхээ төрсөн нутгийг хүн чинь аандаа боддог юм бил ээ. Одоо бол цайныхаа дээжийг өргөөд л, Буддаа бурхан багшийгаа тэгээд гол нь нутаг усаа шүтэж бодож явдаг.
Дэжид -
Ан хаан. Аан ер нь тэр үед шашин шүтэх чөлөөтэй байсан уу?
Оюунтуяа -
нээх тийм ил одоотой адил дуртай газраа очиж мөргөөд, дуртай номоо уншуулаад байж болдоггүй, чаддаггүй л байсан.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Тийм л байсан.
Дэжид -
Хүмүүс зөвхөн өөртөө л яахаас бус илээр бол нээх айхтар яадаггүй байсан уу?
Оюунтуяа -
илээр шүтэхгүй
Дэжид -
аан за таниас бас нэг асуух зүйл байна. Тэгэхлээр ер нь таны амьдаралд ... одоо зайлшгүй асуух нэг асуултаа асуух гэж байна. Ямар зүйл одоо таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн гэж та үздэг вэ? Хэрвээ гүн гүнзгий нөлөөлсөн зүйл байвал тэр нь одоо юу вэ?
Оюунтуяа -
аа би үр хүүхэд өөрөө ч ер нь яг нэг үнэнч шударгаар хөдөлмөрлөж, өөрөө өөрийнхөө хөдөлмөрөөр л амьдарна гэсэн бодолтой байдаг. Үр хүүхдээ ч бас тэр хүмүүжлээр хүмүүжүүлий гэж боддог.
Дэжид -
Ан хааан
Оюунтуяа -
Худлаа хэлж, хулгай хийхгүй, хүнийг залилахгүй, ерөөсөө л үнэнч цагаанаар хөдөлмөрлөж явбал хүний амьдарал болно л гэж боддог.
Дэжид -
Ан хаан. Аан энэ бодлыг та өөрөө эцэг эхээсээ өвлөж авсан уу? Аан өөрөө амьдарлынхаа туршид ойлгож бий болгосон уу?
Оюунтуяа -
эцэг эхээсээ л өвлөсөн юм л даа энэ чинь.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
эцэг эх маань ч хэлдэг л байсан. Хүн ер нь худлаа хэлж, хулгай хийх юм бол нэг хэлнэ, хоёр хэлнэ тэрнээс цаашаа тэр талаар явж чаддаггүй. Үнэнчээр л явах хэрэгтэй. Үнэнчээр амьдрах юм бол тэгээд л хүний амьдрал тэгээд “Санаа зөв бол Заяа зөв гэж үг л ер нь хүний амьдралд нөлөөлдөг” гэж хэлдэг байсан.
Дэжид -
Ан хаан. Энэ бол тэгээд таны амьдралд өөрийн чинь өөрчилсөн гэж үздэг юм байна тийм ээ?
Оюунтуяа -
тийм дээ ч би одоо өдий болтол хүний зэрэгтээ, үр хүүхдээ ч гэсэн, өөрөө ч гэсэн бололцооныхоо амьдрал ингээд авч явж байна л гэж. Би чинь одоо гуравдах үеэ үзэж байна ш дээ. Ач аа үзээд ... одоо ачийнхаа охиныг гэхээр чинь юу бил ээ? Гуравдах үе ээ.
Дэжид -
зээнцэр
Оюунтуяа -
зээнцэрээ үзлээ дээ. Хамгийн баяртай мөч болж байна.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Заримдаа ч болохлоороо ингээд сайхан сэтгэлтэй, бололцоогоороо амьдарвал юм юмыг ч л үзэх байх гэсэн бодолтой.
Дэжид -
Анхаан тэгэхээр таны амьдралд мөрддөг чиг шугам болвол үнэхээрийн таны бас амьдралд сэтгэл ханамжтай байх үндэс болсоон гэж та үзэж байгаа юм байна тийм ээ?
Оюунтуяа -
би бол тэгэж л бодож байна. Тэгэж ч хүүхдүүддээ сургаж байдаг юм.
Дэжид -
Анхаан. Таньд дурсгалтай эд зүйл гэж бий юу?
Оюунтуяа -
Дурсгалтай эд зүйл гэж манай ээжийн аавын нэг авдар л байдаг юм даа.
Дэжид -
мхаан
Оюунтуяа -
тэр жил манай гэр ээ юугаа шатаачихсан юм. Гэхдээ харин тэр ганц авдраа яаж, өвгөн маань л аваад гаргачихсан байсан. Тэр шатаж байгаа юунаас
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
одоо ч байдагийн. Яаха нүүрийг нь янзалчихаад л. Эхлээд нэг гоё артелийн хийцээр их гоё будагдсан байсан. Бүүр ёстой нээрээ дээр үеийн. Хүн ер нь тэгээд л эцэг эх ээ хүндлээд, нутаг усаа хүндэлж явбал болдог юм байна даа л гэж боддог.
Дэжид -
Ан хаан. За тэгэхээр таны энэ бага сургуульд байсан үеийн аан тэгээд амьдарлын дунд үеийн одоо тэр үеийн зураг холбогдох зургийн цомог, аан тэгээд таньтай холбогдох материал одоо тэр үеийн захиа занаа захидал махидал гэж таньд бий юу?
Оюунтуяа -
уул нь байсан юм аа. Тэгээд л өвгөний маань өгч байсан захиа сүүлд хүүхдүүд үзчихээд л инээлдээд л. “аав ийм их уран цэцэн үгтэй байж байгаад ээжийг авцан юм байна ш дээ” энэ тэр гээд л тийм юм байдаг байсан. Тэгээд тэр гэр шатахад бүгд шатчихсан. Баярын бичиг ихэнх юмнууд. Ганц нэг сонин монин дээр байсан юмнууд сүүлийн үеийн энэ Хайласт энэ тэрд байсан үеийн юмнууд бол байгаа байх аа.
Дэжид -
Ан хаан. Тэрнээс тэр дээр үеийн
Оюунтуяа -
дээр үеийн, үйлдвэр хоршоолын үеийн юм, одоо артель энэ тэрд байсан сонин дээр гарч байсан янз бүрийн зураг мураг бол зөндөө, урамшил шагнал магнал болвол үеийн аймгийн эвлэлийн үүрийн дарга энэ тэр гээд л бас сэтэртэй л байлаа л даа
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гээд л тухайн үедээ тийм л юмнууд байдаг байсан. Тэгээд л тэр үед ч ажилчдын үүрийн гээд л баахан л юмнууд бйасан чинь бүгд байхгүй. Тэгээд хайран юмнуудыг алдчихсан байхгүй юу.
Дэжид -
аан тэгээд та бас олон нийтийн ажлаар их гадагшаа явж байсан юм байна тийм ээ?
Оюунтуяа -
явж байсан.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
65 онд хойшоогоо Дорнотод ... Хэнтийд байхад эвлэлийн үүрийн дарга гэж байж байгаад Чит рүү яваад л нэлээн, хоёр ч удаа явж байсан.
Дэжид -
анхаан. Таны тэр дурсгалтай сүүлийн үеийн зурагийг авч болох уу?
Оюунтуяа -
харин одоо бүгд шатчихсан.
Дэжид -
Аан авдар чинь болвол байгаа юу?
Оюунтуяа -
авдартаа хийгээгүй тэр үед нэг чемоданд л байсан юм шиг байгаа юм.
Дэжид -
ан хаан. Аан авдар чинь бол одоо байгаа юу?
Оюунтуяа -
Байгаа
Дэжид -
аан тэр авдрийн чинь зургийг авч болох уу?
Оюунтуяа -
Болноо болно
Дэжид -
дурсгалтай зүйл тийм ээ?
Оюунтуяа -
тийн
Дэжид -
за тэгэхээр хоёулаа таны тэр үеийн үлдсэн зураг, үйлдсэн материал, дурсгалтай зургийн цомог, эд зүйл эд нарыг одоо дараагийн хоёр дахь ярилцлагынхаа үеэр тэрэн дээрээ бас үзэж харж хоёулаа яриагаа үргэлжлүүлий. За тэгээд таниас одоо эхний ярилцлагатай холбогдуулаад нэг ганц хоёр зүйлийг асуугаад хоёулаа ярилцлагыг өндөрлөе гэж бодож байна.
Оюунтуяа -
за
Дэжид -
за тэгээд та ингээд энэ амьдарлын үед чинь ямар зүйл одоо хамгийн онцгой гэж та үзэж байна? Тийм онцгой үйл явдал болсон уу? аан хэрвээ тэгээд онцгой үйл явдал болсон бол тэр нь ямар үйл явдал вэ? Яагаад та одоо онцгой гэж үзэх болсон юм бэ?
Оюунтуяа -
би яахав энэ хүн болж яагаад нэг систем нэг байгуулагад ингэж насаараа ингэж тогтвор шуурьшилтай ажиллсандаа л өөрөөрөө бахархаж явдаг. Аан хэрвээ миний санаа сэтгэл энэ мэргэжил ажилд тараагүй байсан бол би өөр ажил хайгаад л явах л байсан байх тээ?
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
аан тэгээгүй өдий болтлоо эндээ, одоо ч гэсэн эндээ сайхан л байна.
Дэжид -
Анхаан. Аан одоо таны бахархдаг зүйл бол өөрийнхөө ажил юугаар тийм ээ?
Оюунтуяа -
тийн. Ажил мэргэжлээрээ
Дэжид -
ер нь та яагаад тэр тухайн мэргэжлийг сонгосон бэ? Маш сонирхолтой байсан уу?
Оюунтуяа -
одоо ээж маань л оёдол хийж байсан болохоор л тэгдэг байсан юм байлгүй. Ер нь л надаа нэг өөриймсөг л санагддаг. Цаанаасаа л
Дэжид -
Ан хаан. Аан таны амьдарлын туршид амархан гэгдэхээр, аан бас хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
Оюунтуяа -
ажил хийж байх хугацаанд у?
Дэжид -
тийн
Оюунтуяа -
гүй ээ одоо өөрөө сонирхолтой болохоор нээх айхтар бэрхшээж байсан юм байдаггүй ш дээ.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
энэ л миний хийх л ёстой ажил юм гэсэн. Норм төлөвлөгөө хэдий шахагдаж байсан ч гэсэн зохион байгуулаад хийчихдэг л байсан болохоор нээх айхтар шантраад байх юм байхгүй.
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
тхх
Дэжид -
аан энэ жигшдэг зүйл юу вэ?
Оюунтуяа -
жигшдэг зүйл залхуу байх юм уу даа. Ажилхийдэггүй, санаачлаггүй байхад өөрийн үр хүүхдийг ч гэсэн одоо ингээд залхуураад зүгээр суусан хүн харахлээр л хачин санагддагийн ш дээ. Яаж амьдарна даа, яаж хоолоо олж иднэ дээ гээд л.
Дэжид -
анхаан. аан өөрөөр хэлбэл цаг ашиглаж юм хийдэг, бүтээлтэй тийм хүнд л та
Оюунтуяа -
тийн нэг санаачлагатай юм хийж байгаа хүн л сайхан санагддаг.
Дэжид -
Сайхан санагддаг. Аан шашин шүтлэгийн хувьд та ер нь шашин шүтдэг үү?
Оюунтуяа -
боддог оо боддог, шүтдэг
Дэжид -
Анхаан
Оюунтуяа -
өөрийнхөө хэмжээнд
Дэжид -
анхаан
Оюунтуяа -
тийм дээ ч амьдрал маань өдий болтол тэгш явдаг л гэж боддог. Айхтар зовлон зүдгүүр үзээгүй, нээх ч айхтар юу ягаагүй ч гэлээ гэсэн
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
тэгэж л боддог.
Дэжид -
Аан одоо шашин шүтлэгийн хувьд социализмын үе, одоо үе хоёрт ялгаа байна уу?
Оюунтуяа -
Хүмүүсийн одоо юунд. ил далд нь болохоос биш ялгаа бол нээх байхгүй юм шив. Тээ
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
тэр үед ч гэсэн өөрсдийнхаа л шүтий гэснээ шүтээд л бодий гэснээ бодож л байсан юм чинь.
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
одоо бол яахав юм болгон л ил, юм болгон л айхтар шүтлэгтэй болж. Тэрийгээ л үнэн сэтгэлээсээ л шүтэж бйавал тэгээд. Наанаа шүтэж байгаа юм шиг, цаанаа өөрөө биелүүлэхгүй амьдрал бол хүнд тэгээд л тус дэм болохгүй л байлгүй.
Дэжид -
анхаан. Аан ер нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа одоо яаж өөрчлөгдсийн энэ явцад?
Оюунтуяа -
аан бидний үед чинь бол одоо эрэгтэй хүнийг их л хүндэлж, эр нөхөртөө хүртэл цайныхаа дээжийг яаж, цаанаасаа л тийм байдаг байсн болохоор одоо тэр заншлаараа л байдаг байсан ш дээ. Одоо чинь энэ хүүхдүүд чинь эрэгтэй эмэгтэй зарим нь бол мэдэгдэхгүй л болох юм. Эрх тэгш гэдэг л юмыг урдаа барьдаг болцийн байна.
Дэжид -
Анхаан. Аан ер нь эмэгтэйчүүдийн талаар төрийн ямар бодлого барьж байсан бэ?
Оюунтуяа -
бидний үед үү?
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
аан за улс орондоо үнэнч шударга хөдөлмөрлаж, эр нөхөртөө, гэртээ үнэнч байж айл гэрийг бол эмэгтэй хүн авч явдаг гэсэн ухамсараар л бидний үе хүмүүжүүлж бйасан.
Дэжид -
Аан төрөөс бол ямар бодлого хэрэгжүүлж байсан юм? Эмэгтэйчүүдийг дэмжих талаар? Одоо ямар бодлого явуулж байсан юм бэ? Одоо олон хүүхэдтэй эхчүүд гэдэг юм уу одоо бусад талаар төрөөс ямар бодлого явагдаж байсан бэ?
Оюунтуяа -
аан эмэгтэйчүүдийг болохоор бас төрөөс харж үзэж байсаан. Олон хүүхэдтэй эхчүүдэд одон медаль, нэг хоёрдугаар зэргийн эхийн одон, би гэхэд таван хүүхэд гаргаад л улсдаа ажлаа хийгээд л, хүүхдээ өсгөж байсан болохоор тэр юунд багтаж эхийн 2-р зэргийн одонтой.
Дэжид -
хэдэн онд авч байсан та 2-р зэргийн одон?
Оюунтуяа -
би 74 онд авсан.
Дэжид -
ан хаан. Аан одон авахад одоо ямар урамшил, юу байхав.
Оюунтуяа -
аан тэр үед чинь юу бил ээ зуун цаас өгч байл уу ...
Дэжид -
аан тэгээд сар болгон юм авах уу? Эхийн одонгийн юу гэхээр
Оюунтуяа -
хүүхдийн мөнгө, хүүхдийн мөнгө гэж авч байсан
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
одоо ч одонгийн гээд жилдээ нэг тавин мянган цаас авч байгаа
Дэжид -
аан жилдээ
Оюунтуяа -
тийн жилд нэг удаа
Дэжид -
аан хуучин болвол хүүхдийн мөнгө гэж
Оюунтуяа -
хамгийн бага нь 18 хүртэл хүүхдийн мөнгө гэж авч байсан.
Дэжид -
аан тэгэхээр хэдэн хүүхдэд нь өгдөгийн? Таван хүүхдэд нь тавууланд нь өгдөг юм уу?
Оюунтуяа -
гүй хүүхдийнх нь тоогоор өгнө. Тэгэж байсан.
Дэжид -
ан хаан. Ямар хэмжээний мөнгө өгөх үү?
Оюунтуяа -
Зиа байж хэдийг авч байлаа ... мартачихаж... авах нь л авч байсан.
Дэжид -
сар болгон өгдөг байсан юм уу? Бөөнд нь жилдээ нэг өгдөг байсан юм уу?
Оюунтуяа -
одоо мартжээ
Дэжид -
анхаан тэр үеийг санахгүй байна уу? Тээ за. За ингээд хоёудаа эхнийхээ ярилцлагыг өндөрлөе. өнөөдөр бас ингэж цаг зав гаргаж өөрийнхөө дурсамж намтарыг тодорхой ярьж өгсөн таньд их баярлалаа. Ингээд хоёулаа тодорхой хугацааны дараагаар дахин хоёрдугаар ярилцлагандаа үарим нэг зүйлийг тодруулж асууя таниас. Бас нэмэлт таниас асуух асууль байна. Ингээд таны зургийн цомог, холбогдох материалыг үзэж байгаад тэр дээрээ хоёулаа ярилцлагаа хия даа тэгэх үү? За баярлалаа
Оюунтуяа -
за би ч гэсэн баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.