Oyuntuya
![](../assets/images/interviewees/990315.jpg)
Basic information
Interviewee ID: 990315
Name: Oyuntuya
Parent's name: Hyarvaa
Ovog: Hyarvaa
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Büren sum, Hövsgöl aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: sum bagyn agent / accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
work
education / cultural production
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
-за таньд энэ өдрий мэндийг хүргэж ярилцлагынхаа хоёр дах хэсэгт оръё. За эхний ярилцлагатай холбогдуулан дараах зүйлийг тодруулмаар байна таниас. За сурагч ахуй үедээ дотуур байранд амьдарч байх үед хоол унд яамр байсан юм бэ? Одоо хангалтыг нь сургуулиас хийдэг байсан юм уу эсвэл гэрээс нь өгдөг байсан юм уу?
Оюунтуяа -
аан тэр үеифйн дотуур бйаранд бид 1-4р ангид сурах хугацаандаа гэрээс хол. Тийм учраас дотуур байранд байдаг байсан. Аан жилийн хоолонд бол нэг тал үхрийн мах нэг хүүхдээс, 4-5 хонь ямааны мах аваад тэгээд энэ длотуур байрыг хангаж ар гэрийнх нь хөдөлмөрийн хөлсөнд аав ээжээс авдаг байсан байх. Намар л лав тийм юу биелүүлж авдаг байсан.
Дэжид -
сургуулььд очихдоо хангалттай авч очих уу тийм ээ?
Оюунтуяа -
тийн хангалттай хоол ундаа, идэш хийх үеэр тэгээд аав ээжүүд авчирч өгдөг байсан.
Дэжид -
аан зөв зөв, одоо өвлийн идэшний үеэр тийм ээ? Аан ер нь бол жилийнх нь нэг хүүхдэд оногдох норм нь тийм байсан юм уу?
Оюунтуяа -
тийн.
Дэжид -
аан тэгээд таны ярилцлаганд тэр үед хүүхдүүд дотуур байрныхаа янз бүрийн ажилд оролцдог байсан, хийдэг байсан гэж байна. Энэ нь одоо багш нараас зориуд хийлгэдэг байсан юм уу? Эсвэл хүүхдүүд өөрсдөө хувиараа сонирхоод тэр ажлуудыг хийдэг байсан юм уу? Ер нь ямар зохион байгуулалттай хийдэг байсан юм бэ?
Оюунтуяа -
багш нар сургуулиас зохион байгуулаад. Аан жоохон томоохон биетэй хүүхдүүдийг эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй бүгдийг ажиллуулдаг байсан. Би гэхэд л ар гэрийн гачигдлаар ес хүрээд сургууль орж байсан. Тэгээд л 3,4р ангид байхдаа 10,11 тэй арай том байсан байх.
Дэжид -
ан хаан
Оюунтуяа -
тэгээд эмэгтэй хүүхдүүдийг нь ногоо, сааль фермд үнээ мал саах, хонь ямаан дээр. Эрэгтэй хүүхдүүдийг болохоор удирлаар амрахад эрэгтэй хүүхдүүдийг мод түлээ хөрөөдүүлэх, тэгээд ногоо арилгах тийм ажлуудад бол хүүхдүүдийг одоо бас тэр үедээ ажилд сургаад л. Хамт хийгээд сурчихна. Тэгээд л багаасаа тийм хөдөлмөрч занд сургаж байсан.
Дэжид -
анхаан
Оюунтуяа -
манай тэр Жигжид багш өөрөө бас их ажилсаг хүн байсан. Өөрөө ерөөсөө зүгээр байхгүй. Ажил хийлгэчихээд тэгээд бас чөлөөт цагаар нь уулын оргил булаацалдах, цас мөсөн дээр цанын тэмцээн бүх юманд л. Ер нь байранд өглөө хичээл юу яагаад л орой унтах хүртэл ер нь зүгээр байлгадаггүй тийм л ажилсаг л хүн байсан.
Дэжид -
анхаан. Дотуур байранд чинь одоо хэдий хугацаатай болоод гэртээ харих уу?
Оюунтуяа -
өө ер нь намар есөн сард хичээл цуглаад, улирлаар нэг хоёр өдрийн чөлөө өгнө. Харих хүүхэд нь харина. Аан бүүр хол, өөр сумаас ирсэн энэ тэр хүүхдүүд бол харихгүй. Тэгээд л хавар хичээл тартал тэндээ л байна.
Дэжид -
ан хаан. Аан улирлын амралтаар бол дотуур байрандаа л байх нь байна тийм ээ. Аан хүүхдүүд улирлын амралт болохоор гэрээс нь унаа мал ирж авах уу сургиулиас нь ирж авах уу?
Оюунтуяа -
гэрээс нь унаа мал ирж авна
Дэжид -
анхаан
Оюунтуяа -
бас болоогүй ээ ээж аав эргэж ирнээ тэр хооронд чинь. Тэгээд л боов боорцог хийгээд л, мах шөлөө чаначихсан. Баахан юутай одооний энэ цэргийн хүүхдиүүдийг эргэж байгаа шиг л. Тэгээд бөөн баяр болцгооно ш дээ бие биенээ гэрээс ирсэн юм аа идэж ууцгаагаад л. Эднийхаас хүн ирсэн, тэднийхаас хүн ирсэн гээд л. Нэг боломжийн юутай айлууд нь аймагт ойрхон айлууд нь бол чихэр боов авчирна. Аан тиймгүй бүүр хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүд бол ерөөсөө гарын хийсэн боорцогтой, мах чанаад л, ааруул тэгэж л ирдэг
Дэжид -
анхаан /инээв/
Оюунтуяа -
/инээв/тийм л байсан даа
Дэжид -
Аан хүүхдүүд тэгэхэд нэг өрөөнд бйасан юм уу? Гэрт байсан юм уу? Хэдэн хүүхэд жишээлвэл нэг дороо
Оюунтуяа -
өрөөнд байсан. Эмэгтэйчүүд нь нэг байранд, эрэгтэйчүүд нь нэг байранд.
Дэжид -
Бүүр нэг том өрөөнд үү? Бүгдээрээ юу?
Оюунтуяа -
Нэг өрөөнд
Дэжид -
Нэг өрөөнд чинь дунджаар хэдэн хүүхэд байх уу?
Оюунтуяа -
Нэг өрөөнд чинь нэг арван хэд хориод хүүхэд
Дэжид -
Анхаан.
Оюунтуяа -
Тийм олон өрөө юу яах юм бол байхгүй ш дээ. Нэг жижигхээн цагаан байшин чинь. Хичээлийн байр л арай нэг том. Тэгээд л багш нарын байр эд нар чинт нэг жоохон жижигхэн. Нэг л нэгдлийн л юм болохоороо тэгээд л хөөрхий төсөв мөнгө бүх юмнаасаа хамарагдаж байсан байлгүй. Тэгээд л бололцоогоороо.
Дэжид -
Аан одоо хичээл хийнэ гэхээр нэгдсэн нэг ширээ байх уу? Тэр дотуур байрандаа ямар, хүүхдийн хичээл хийх хангамж нь одоо ямар байдагийн?
Оюунтуяа -
Тухайн үедээ бол хангамж яг хүүхэд байсан. Одоонийхтой адил ийм том юм үзээгүй болохлоор их л болоцоотой хүрэлцээтэй л гэж боддог.
Дэжид -
Анхаан
Оюунтуяа -
Хичээлээ. Бид нар чинь бас тэгэж нэг нэгээрээ юу яахгүй бас их дэг журамтай. өглөө бүрээ үлээнэ босно, гимнастик аа хийнэ, сургуулиа тойрч гүйнэ. Тэгээд л цайндаа нэгдсэн журмаар орно тэгээд л хичээл давтахад хүртэл бараг л хичээл тараад хоол цайгаа идэж уучихаад л тэгээд л хичээлээ бас нэгдсэн цагт давтацгаана. Бие биендээ хэлж өгнө. Аан сайн сурлагатай хүүхдүүдийг зарим бүүр муу сурлагатай хүүхдүүдийг даалгаж өгөөд тэгээд тэр хүүхдийн сурлага дээшлээгүй байвал гэж тооцно гээд л манай багш чинь яагүй хатуу.
Дэжид -
Анхаан
Оюунтуяа -
Би гэхэд л бас арай гайгүй байсан юм байлгүй хоёр гурван хүүхэдтэй. Зарим нь хичээлээ ерөөсөө хийгээд, адилхан л сурч байгаа мөртлөө юм сурахгүй, гэрээ санаад л уйлаад л, тэгээд л орондоо шээх нь холгүй, арай багууд нь эд нар тийм байдаг байсан. Дотуур байранд байхад чинь бас их... Аанбид нар болохоор арай том. Нэгд том ч байсан, хоёрт манай гэр бол ойрхон байсан болохоор эргэлт сайтай болохоор дүү бид хоёр бол нээх их гэр орноо санаж айхтар яаж байгаагүй. Зарим холоос ирсэн хүүхдүүд чинь хэцүү ш дээ гэр орноо санаад л, эргэлт ч муутай, тэгээд ч ар гэр нь хүн бүл муутай байсан байлгүй .... чинв. Ар гэр нь жилдээ нэг эргэж ирвэл ирнэ ирэхгүй нэг нь бол ирэхгүй тийм хүүхдүүд байдаг. Тэд нар бол бас хэцүү л байдаг. Манай ангийн Цагараа гээд нэг хүүхдийнх байсан тэднийх бол ерөсөө хүн бараг ирдэггүй. Нэг хоёр хөгшин тэгээд ... болохоороо ирж чадахгүй. Тэгээд л тиймэрхүү байж байгаад л 4-р ангийг төгссөн.
Дэжид -
Ан хаан. Тэр нормтой юу нэг хүүхдийн тал үхрийн мах, таван хонь чмааны махаа бол ерөөсөө тэгээд л хүүхэд болгон заавал өгөх үү?
Оюунтуяа -
өгнө. Харин тэрийг бол өгдөг нэгдлийн юунаас, хөдөлмөр хөлснөөс аав ээжжээс нь авдаг л байсан байх
Дэжид -
голцуу нэгдлийн гишүүдийн хүүхэд байсан уу?
Оюунтуяа -
Дандаа нэгдлийн гишүүдийн хүүхэд
Дэжид -
Аан зөв зөв
Оюунтуяа -
Нэгдэлд л хамрагдсан айлын хүүхдүүд байсан учраас
Дэжид -
За ингээд та хүүхэд байсан наснаас шилжээд ажиллах үедээ бол ажил мэргэжлийн чинь голлох юу бол та мастераар их ажиллаж байсан юм байна тийм ээ? Мастер ямар ажлыг зохион байгуулж хийдэг байсан юм бэ? Дунджаар ер нь хэдэн хүнтэй байсан юм бэ?
Оюунтуяа -
Аан энэ үйлдвэр хариуцсан мастер гэдэг чинь ер нь хамаарахгүй юм байхгүй ш дээ. Тэр л одооо байгуулагын тэр нэг жижигхэн байгуулагын 15-с тэгээд том цех юунууд бол хорь гаруй хүнтэй ажилладаг байсан
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Аан тэгээд тэр улсуудынхаа одоо сайн муу бүх л зүйлийг л, хувийн ч амьдарлыг хариуцдаг, албаны ч норм төлөвлөгөө, үйлдвэрийн чанар, социалист уралдаан, бүх л уран сайхан бүх юм, спорт, бүх юманд л ажилчдаа хамруулж байж л миний ажлын сайн муу бүх юм шалтгаалдаг. Миний ажил ч тэд нартай цуг дүгнэгддэг. Ажчилчид хэдий хэр сайн ажил, юунд оролцож хэдий хэр... нэг нийт ажилчдаас хэдэн хүн норм төлөвлөгөө муу байгаад тасгийн үнэлгээ муу байх юм болвол бид нарын шагнал цалин бүх юм л холбоотой байдаг. Аан мастер хүн бол тэгээд л яахав эхний үед бол бид нар масс үйлдвэрээ голчилж хийдэг байсан, артель хийж байхад. Ор хөнжлийн даавуу .. ахуйн үйлчилгээний комбинат гэж бий болсон цагаас бол хувь хүнд үйлчилж, захиалга авч үйлчилдэг болсон. За энэ маань 64-68 онд бол ар .. ор хөнжлийн даавуу оёно, гэрийн бүрээс оёно, бээлий оёно. Аан тэрийг бол тэгээд таваарын бүрээс мүрээс хувь хүнд үйлчлэхээс илүү хувь хүний юм гэхээр чинь дээл, хөвөнтэй өмд цамц тийм юмнууд хийж үйлчилдэг байсан. Аан тэгээд сүүлд 70-71 оноос миний л ажиллаж байсан миний л бодлоор бол энэ ахуйн үйлчилгээнд ороод 70 оноос Дорнотын ахуйн үйлчилгээнд ороод мастер хийсэн. Аан энэ үе бол бас өөр артелиас тэс ялгаатай ажиллаж байсан. Яг жинхэнэ хүн ардад үйлчилж, захилга, халуун ус, зочид буудал, оёдол эд нарыг давхар хариуцаж яг үйлчилгээний мастер хийж байсан. Энэ үед бол хүвь хүнд захиалга хийж байгаа учир чанарыг голчлоод тэр хүний л хүссэн хүсэлтийн дагуу хийдэг, үйлдвэрлэдэг байсан. Тэр масс үйлдвэрэлэлээс тэс өөр л дөө. Хүний биенд, хүн нэг бүрт л хийх, аль болох гомдолгүй ажиллах ийм л зорилт тавьж ажиллаж хийж байсан. Ингэхэд хүртэл бас адилхан чанартай хамаарахаас гална бас бүх л үйлдвэрийн тэр ажилчдын хувийн амьдрал, бүх л юманд мастер хүн гэдэг бол бүх ажлаа чиглүүлж ажилладаг байсан.
Дэжид -
Аан тэр үед үйлдвэрлэлийн материал хангамж яаж явагддаг байсан юм бэ? Аль улсын материал голдуу байсан юм бэ? Таны ажиллаж байсан салбарт
Оюунтуяа -
Аан материалыг бол удирдах газраасаа хангагдаж өгдөг. Аан материалыг бол тасаг тасагт нь аан ерөнхий хийдэг үйлдвэрийн чиглэл чиглэлээр нь хуваарилж өгдөг яам удирдах газраас ... хийж байх үед бол тэнчээ чинь Оросууд ихтэй, тэндхийн улсуудын дагуу хонины цэгээхэн арьс ихээр ирдэг байсан тэрүүгээр бол одоо шуба, булга ирдэг, булган малгай маш ихээр захиалж хийлгэдэг байсан. Тэрийг бол яамнаас, удирдах газраас л хэлж авч өгч байсан.
Дэжид -
Ан хаан . аан хангалт нь бол материал түүхий эд нь бол голцуу тухайн үед өөрийн эх орныхоос гадна бас гадаадын улс орны
Оюунтуяа -
Гадаадын Германы даавуунууд их ирдэг байсан. Герман Оросын даавуунууд, бүх л бараа.
Дэжид -
Ан хаа
Оюунтуяа -
Тийн.
Дэжид -
Социалист орнуудаас нэлээн
Оюунтуяа -
Социалист орнуудаас нэлээн бүтээгдэхүүн авч байсан
Дэжид -
Материал хангамжаар үйлчлүүлж байсан.
Оюунтуяа -
аан өөрийн юунаас бол тэгээлд сүүлдээ Дарханы нэхий, булга эд нарыг бол бас үслэг эдлэл юмнуудыг чинь дарга эд нарын цохолтоор хуваарилж өгдөг. Тэгээд тэрийг бас захиалга авдаг байсан.
Дэжид -
Ан хаан . аан одоо ингээд ялангуяа ажилчин хүний материал техник эзэмшсэн мэргэжил ер нь одоо социалист өмчид хандах хандлага ер нь ямар байсан бэ тэр үед?
Оюунтуяа -
Аан социалист өмчид хандах хандлагаар бол хүн бол өөрийн юугаар нэг бүтээгдэхүүний материалаар бараа хийлээ гэхэд чинь хувь хүнд хийгээд глогдол гарах юм бол би чинь өсгөн шагнал ажилчинтай нь холбож тооцдог. Нарийн тооцож байсан бараа материалыг бол харин. Аан гологдол хийх юм бол тэрийг чинь өсгөн шагналаас нь хувь хүнээс нь хасна, аан мастерийн бас шагнал цалингаас хасна бөөн л юм болдог бйасан ш дээ. Эсгүүр одоо эсгүүрээс болсон байна уу? Оёдолчноос болсон байна уу? Тэгээд л шат дараалсан арга хэмжээ аваад л. Тэгээд удаа дараа дараалсан болвол шагнад эд нараа бүгдийг нь тооцдог аан тийм гологдол эд нар хийгээгүй бол үнэхээрийн сайн ажилчин өсгөн цалин цалинтай нь давхар тооцдог байсан.
Дэжид -
Анхаан холбож үздэг тийм ээ?
Оюунтуяа -
Тийн холбож үздэг
Дэжид -
Аан ер нь ингээд цалингаас гадна яар ямар шагнал урамшил явагдаж бйсан юм бэ? Шагнал урамшил нь одоо сар улирал жтд одоо ямар хугацаатай байх уу?
Оюунтуяа -
Социалист уралдаан гээд байсхийгээд л уралдаан зарлаад л энэ түүхт ой болно тэгээд л одоо тухайн үеийн байдлаасаа социалист уралдааны төлөвлөгөө биелсэн уралдаан энэ тэр зохон байгуулна. Сүүлийн үед бол энэ хайлааст эд нарт ажиллаж байхад бол нэрэмжит төрсөн өдрийн тэмдэглэлт үйл явдал болж бас тэр нэг ажилчны төрсөн өдөр болох гэж байна, тэрний нэрэмжит долоо хоног, гурав хоног гээд тэрийгээ зарлаад л тасаг дотроо зарлаад тэрийгээ дүгнэж бас шагнал урамшлыг давхар явуулдаг байсан
Дэжид -
Аан. өөрсдийнхөө хэмжээнд үү?
Оюунтуяа -
Тийн өөрсдийнхаа хэмжээнд
Дэжид -
Аан жишээлбэл тэр тасгаас гарч байгаа шагнад урамшуудлал ямар фондоос гарах уу?
Оюунтуяа -
Тасгийн хуримтлалын фондоос гарна
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Тасаг болгон юу яахад, би л гэхэд өөрийнхээ тасагт хуримтлалын фондтой. Сар болгон цалингаас өөрсдөө мянга хоёр мянган төгрөг цуглуулж аваад тэгээд тэрнээсээ шагналдаа зарцуулдаг.
Дэжид -
Анхаан. Тэрүүгээрээ бас хүмүүсээ урамшуулдаг
Оюунтуяа -
Тэгээд бүүр удаа дараа хоцорсон нэгийг нь мэлхийтэй суулгана, тоншуул дээр суулгаана тэгээд л залуу ажилчид бол зарим нь уйлна, гэмшинэ. Зарим бол гайгүй тэгэж байгаад л энэ сард одоо хоцорсон юм чинь би дараагийнхад заавал түрүүлнэ гээд л хортой шартай хүмүүс чинь дороо л өөр болоод ирдэг.
Дэжид -
Анхаан. өөрөөр хэлбэл ажилчдын хөшүүрэг бас
Оюунтуяа -
Хөшүүрэг бас дарцаг хүртэлөгөөд л яахад чинь хүн чинь ялихгүй юманд баярлаж ялихгүй юманд гомддог болохоор чинь хамаагүй өөр болдогийн ш дээ ажиллаад ирэхлээр. Тийн
Дэжид -
Аан тэр үед ер нь ажиллагсдынхаа өөрийнхээ ажилчдын эрүүл мэндийн талаар ер нь яаж анхаардаг байсан юм бэ?
Оюунтуяа -
Эрүүл мэндийн талаар чиньм анайх одоо энэ үйлдвэрийн диспансер. Одоо ч энэ диспансер болниц байгаа. Аан тэгэхэд чиь бол жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаад. Нийт ажилчдаа бүүр албан хүчээр хамруулж үзүүлдгэ. Нарийн мэргэжлийн эмч нар үздэг, тэгээд тухайн үед нь эмчилгээ юунауудад хийлгэж тэгэж явдаг байасн.
Дэжид -
Бүүр харъялсан эмнэлэгтэй байсан уу?
Оюунтуяа -
Харъяалсан эмнэлэгтэй, тусгай диспансертай
Дэжид -
Анх хаан
Оюунтуяа -
Одоо энэ цэргийн оёдлын үйлдвэрийн урд талын диспансер гээд нарийн мэргэжлийн эмч тасаг байдаг байсан. Энд чинь одоо бүх л үйлдвэр газар харъяалагддаг байсан ш дээ
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Бага наран энэ тэр гээд уул уурхайн үйлдвэр хүртэл харъяалагддаг. Бүүр тасаг цехийг хшртэл хувиарилаад авчихсан нэг эмчтэй, манайхыг хариуцаж авсан эмчийг Банзрагч гэж эмч байсан.
Дэжид -
Анхаан. Аан зөв
Оюунтуяа -
Тэгээд эмчдээ шууд үзүүлчихдэг аан нэгдсэн үзлэгийг үзүүлээд явчихдаг. Нарийн мэргэжлийн эмч нар жилд нэг удаа тогтмол үздэг байсан.
Дэжид -
Аан та ер нь энэ мастераа хамгийн сүүлд энэ тасагтаа ажиллаж байгаад л гарсан уу? Эсвэл одоо бас өөр газар шилжин ажилласан юм уу?
Оюунтуяа -
Аан би 80-86 он хүртэл Хайластын оёдлын тасагт ажиллаж байгаад тэгээд чанарын курсэд суугаад тэгээд чанарын курсээ төгсөөд оёдолд чанар шалгагчаар тэтгэвэрт гартлаа ажиллаж байгаад тэгээд 91 онд тэтгэвэрт гарсан.
Дэжид -
Анхаан
Оюунтуяа -
Нөхөн олговор гээд бид нарыг чинь нас болоогүй, би бол дөрвөн хүүхэдтэй дөчин хэдтэй тэтгэвэрт гарсан
Дэжид -
Аан тавь хүрээгүй юу?
Оюунтуяа -
Тавь тавин тав хүрч байж гарах ёстой байхгүй юу?
Дэжид -
Аан тэр нөхөн олговор нь ямар учиртай юм бэ?
Оюунтуяа -
Нөхөн олговор яахав ажилласан жил хүүхэдээр л хүүхдийн тоогоор л дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдийг нөхөн олговор гэсэн юугаар дундаж цалингаар нь гаргаад л. Анхан бол тэтгэвэрт олгогдож байж байгаад сүүлд нь нас тавь тавин тав хүрээд ирэхлээр зэрэг нэмэгдээд 750 болох жишээтэй тэгэж юу яаж байсан. Аан тэгэж явж байгаад би яахав одоо тэтгэвэртээ гарчихаад ажлаа хийж байгаад тэгээд 95 оноос Ганга гоёл дараа нь Шилмэл загварт орж ажиллаад сүүлийн 12-13 жил яахав тэтгэвэр нөхөн олговор тогтоож тэтгэвэрт гарсан өөрийнхээ сайн дураар, тэгээд минйи хамт олон ч ажиллаа гээд ажиллаад өөрийнхээ чадах чадахаао тооцоо энэ тэр, жижүүр хийж байгаад тэгээд арваад жил ажиллаад одоо тэтгэврийн зуугаад ..
Дэжид -
Ан хаан. Тэгэхээр тэр та тэтгэвэрт гарах үедээ бол өөрийнхээ хүсэлтээр биш ер нь тэгээд дөрвөн хүүхэдтэй гээд л шууд гарчихсан юм байна тийм ээ?
Оюунтуяа -
Шууд гаргачихсан. Тэр үед чинь бүүр гучин хэдтэй хүртэл гаргаж байсан ш дээ. Хүүхдийн тоогоорл шууд
Дэжид -
Ан хаан. Хэдэн онд билээ тэр чинь?
Оюунтуяа -
91 онд
Дэжид -
91 онд тийм байсан уу?
Оюунтуяа -
Тэгээд ажил хийнэ хийхгүй ч гэж юу яах санал авах юм байхгүй. Тэр үед чинь ойголт муутайхан тэгээд л бараг л баярлах нь холгүй суучихсан чинь одоо бодоход буруу л байсан байна лээ. Тэгээд суугаад ирэхлээр чинь ер нь хэцүү тэгээд гаргачихсан.
Дэжид -
Аан та тэгээд нөхөн олговороор гарчихаад хэсэг хугацанд байж байгаад эргэж энэ юунд ахуйн үйлилчгээний салбарын байгуулагад ажилласан юм байна тийм ээ? Анхаан
Оюунтуяа -
Тэгээд бас яахав ээ зүгээр ч үгүй, яаж зүгээр суух уу. Нөгөө залуугараа гарчихсан хүн чинь зүгээр байхаар гээд дүүтэйгээ нэг. Манай дүү нэг баазад жолооч хийдэг байсан юм. Тэгээд дүүтэйгээ хоёулаа нэг банкнаас сая төгрөгний зээл аваад тэгээд хоёулаа нутаг руугаа явж ирнэ ноос ноолуурын наймаа хийж ирьэе. Энлд чинь Хятадууд их авдаг тийм байсан. Тэгээд хоёулаа ноолуур гээд нээх олон юумаар ч яахав ерөөсөө дан ноосны чиглэлээр зээл аваад нэг зургаан сарын хугацаатай авч үзий гээд. Тэгээд Хөвсгөл рүү ноосонд явж ирсэн. Тэгээд тэр үед явахад ерөөсөөүах зээлийн юу байсан. Тэр машин тэрэг энэ тэр чинь ерөөсөө бүүр явахаа байчихсан. Одоо тэгээд картын бараа энэ тэрд орчихсон. Бензин тос ховордчихсон тийм үе байсан. Тэгээд Хөвсгөл орох гэж ер нь хоёр талдаа битүү л машин тэрэг битүү л явдаг байсан чинь их л сонин санагдаж байасн. Бараг Хөвсгөл ороход чинь тоотой хэдхэн машин. Тэгээд бид хоёр эндээс хэдэн гурил будаа нөгөө сая төгрөгөндөө тааруулаад гурил, цагаан будаа нэг элсэн саахар энэ тэр аваад. Тэгээд тэндээсээ хонины ноос, тэмээний ноос аваад. Тэр үед чинь нэг кг ноос нэг 350-380 тай басан. Тэгээд тэндээс авсан ноосоо дөрвөн тонн таван тонн хүртэл ачиж иээд энд ирээд Хятадуудад тушаагаад таван сар болоод зургаан сарынхаа хүүтэй нь тооцож зээлээ төлөөд бас ч үгүй заахан ашигтай яахав. Тэгээд бас нэг гучаад хонь ямаатай, нэг арван хэдэн адуу, нэг дөрвөн үхэртэй болчихоод. Тэр үед чинь бас л их мөнгөтэй болчихлоо гээд өөрийн гэсэн малгүй ус чинь баярлаад хоёулаа
Дэжид -
Анхны бизнэс амжилттай боллоо гээд
Оюунтуяа -
Амжилттай боллоо гээд хоёулаа. Тэгээд 98 онд чинь манай айхтар зуд блдсон. Дүүгийндээ хэдэн малаа орхичихоод хамгийн түрүүн нөгөө бол малаас чин ь аждуу үхэр хоёр үхдлэгийн байна лээ л дээ. Тэгээд бүүр байхгүй. Мал маань бас тэрүүхэн хооронд үржээд тав зурага болж байсан дөрвөн үхэр маань. Хонь үлдээд л бусад нь байхгүй. Адуу ч бүүр ууланд яваад тэгээд бйахгүй. Хэдэн хонь ямаа үлдлээ одоо яахав тавь жараад ямаатай болоод л
Дэжид -
Аан та бас их
Оюунтуяа -
Одоо тэгээд тэрнээсээ цагаан сарынхаа ууцыг жилдээ нэг. Ууцаа авдаг болсон
Дэжид -
Ууцаа авна, өвлийн идэшний хонио авна
Оюунтуяа -
Тийн нэг хоёр хонь авна. Ямаатай бас яахав дээ
Дэжид -
Аан бас сайхан
Оюунтуяа -
Тиймэрхүү янзтай байдагийн
Дэжид -
Аан тэгээд тэрний дараагаар та энэ Ганга гоёл, Шилмэл загвар компанид ажилласан юм уу та
Оюунтуяа -
Бас нэг орчоод бас наймаа хийснийхээ дараа 91-95 оны хооронд нэг хоршоолод ажиллаж үзлээ, эсгүүрчин ч хийж үзлээ, савхи эсгэлээ, бас нэг дөрөв таван оёдолёчинтой. Одоо манай энэ Баярсайхан чинь одоо бас надтай цуг тэнд хоршоололд нэг хэсэг ажиллсан ш дээ оёдолчноор
Дэжид -
Аан зөв.
Оюунтуяа -
Тэгээд 98 оноос одоо 2008 он хүртэл Ганга гоёл, Шилмэл загварт ажиллаадаа
Дэжид -
Аан за таны зурагнуудаас. .. за хоёулаа тэгвэл энэ зургийн цомгон дээрээс асуух юм байна. Хэдий үеийн зураг вэ? Ямар үйл явдалтай холбоотой зурагнууд вэ?
Оюунтуяа -
За энэ зураг болохоор анхан миний хот орж ирж байсан үе 58 оны зураг байна. Ах эгч хоёр дээрээ ирээд галстук зүүчихсэн, фарчук өмсчихсөн, үсээ хоёр сүлжчихсэн. /инээв/
Дэжид -
Анхаан /инээв/ дөрөвдүгээр анги төгсөөд орж ирээд
Оюунтуяа -
Тийн 5-р ангид орох гээд. Хөдөө чинь бол тийм юм байхгүй ш дээ. нэг бол монгол дээлтэйгээ л байсан. Жигтэйхэн гоё. Фарчик, энэ орос форм авч өгөөд тэгээд л зангиа зүүгээд л их л гоё юман дээр. Одоо харахад бараг төрөл арилжчихсан юм шиг л байж байгаа байх.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Манайх х эгч хоёр энэ хэвлэх үйлдвэрт хянагч хийж байгаад насаараа хянагч хийж байгаад өнгөрсөн. Би бол хэвлэлийн мэргэжил эзэмшээд ингээд явах байсан хүн тэгээд л хүүхэд гаргаад тэрэндээ явж чадаагүй. Аан энэ зураг болохоор хэвлэлийн техникумд байсан 64 оны Ленинградын зураг байгаа
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Тэгээд энэ зураг байна. Энэ 74 онд курс төгссөн. Ингээд үе үеээрээ л байгаа зураг л даа
Дэжид -
Аан хаан. Аан ер нь бас мастерийн курс зохион байгуулагдаж байсан. Та курсээр мастер болж байсан уу тийм ээ?
Оюунтуяа -
Курсээр мастер болж байсан. Анхан би байна аа энэ 6-р артельд 65 онд Дуламсүрэн мастертай сүүлд онд Дуламсүрэн мастер энэ Бийраа мастер дээр ирж анханы шавь үндэсний хувцасны мастераар төгсөж байсан юм. Тэгээд дараа нь энэ 74 онд Улаан Үдэ, Оросын тэндхийн мастерийн курсэд явсан гэжийсэн үеийн зураг байна тийм ээ. Надад уул нь их олон сайхан зураг байсан. Одоо манайхаас айлын амбаарт түр байранд ортол гээд юмнуудаа түзшр хийчихсэн байнсан чинь нөгөө амбаар нь шатаад тэгээд хамаг юмаа шатаачихсан. Тэгээд энэ миний эртний юмнууд байхгүй болчихсон. Энэ яахав миний дүүгийнхнаар байсан зургуудыг сүүлд цуглуулж авж байсан юм. Аан энэ зураг 72 онд бас Дорнотод ажиллаж байхад бас нэг цех тасгаараа уралдаанд шалгараад тэгээд нэг амралтаар тэгэхдээ 14 хоногоор шагнуулаад тэгэхдээ энэ Улаанбаатар сувилалд ирж байсан зураг байгаийн. Тэр үед чинь энэ хувцас эд нар ийм өргөн, платформ өмсөнө доогуураа 30-40 см ийн өргөн өмд өмсөөд л их л ганган байлаа ш дээ. /инээв/
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Ийм ийм хувцаснуудыг л
Дэжид -
Аан энэ хувцаснууд яг захиалгаар хийгдэж байсан хувцаснууд уу?
Оюунтуяа -
Энэ өмд бол яг Оросын юунаас авсан.
Дэжид -
Аан зөв. Танайх тэнд нөгөө тусгай Орос дэлгүүртэй байсан тийм ээ?
Оюунтуяа -
Орос дэлгүүртэй байсан. Тэр үеийн юмнаас
Дэжид -
Аан хотод орж ирэхэд бол одоо таны энэ бас ганганд тооцогдож байсан уу?
Оюунтуяа -
Ганганд л тооцогдож байсан тухайн үедээ
Дэжид -
Тухайн үедээ бол. Анхаан
Оюунтуяа -
Одоо бараг эргээд хэрэглэх болж байх шиг байна аа тийм ээ? Энэ охидуудын юм
Дэжид -
Тийн энэ их гоё зураг байна. өргөн өмдтэй, ийм эрээн хослол
Оюунтуяа -
Энэ манай нэг гэр бүлийн зураг. Энэ ч одоо нэлээн дээр үеийн 68 оны зураг байна аа. Том охин байна. Энэ Мөрөнгийн артельд ажиллаж байх үед. Энэ фон тэр үед
Дэжид -
Социалист нөхөрлөл гэж тэр үед бас байсан уу тийм ээ?
Оюунтуяа -
Байсан. Нөхөрлөл гэлэг чинь бас их том. Одоогийн юугаар бол бригад юм уу даатийм ээ. Тэр үед социалист нөхөрлөл гээд дуу хүртэл байдаг байсан ш дээ.
Дэжид -
Ан хаан.
Оюунтуяа -
Энэ оёдолчин эсгүүрчид 84 оны
Дэжид -
Анхаан энэ одоо ханын самбарт мэдэллүүд гардаг. Эрх үүргийн тавьчихсан, эвлэлийн самбар байна тийм ээ?
Оюунтуяа -
Тэргүүний тасаг энэ тэр гэчихсэн. Хайластад байхад мөн ч их сонин дээр гарч байлаа даа. Хаа нэг тоншуул дээр гарчихнаа бас зарим үедээ. /инээв/ аан энэ хоёр дээр бол сүүлд нь Шилмэлд, Гангад байхад хөдөлмөрийн хүндэт медаль авч байсан үеийн зураг
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Аан энэ Шилмэл загварт байсан энэ Монголын үйлдвэрчний эвлэлийн үеээр шагнуулсан энийг авч байх үеийн зураг банйа.
Дэжид -
Ан хаан
Оюунтуяа -
Аан энэ Шилмэл загварт байхад бас дан ганц жижүүрээ хийлгүй, хамт олныхоо итгэл найдварыг хүлээж, ингээд энэ монголын туурайн төвөргөөн наадамд хэдэн загвар өмсөгчидөө аваад энэ элсэн тасархайд авахуулсан зураг.
Дэжид -
Хариуцаж ажиллаж байсан уу тийм ээ?
Оюунтуяа -
Хариуцаж ажиллаж байсан.
Дэжид -
Анхнаан. За их сайхан тэр үеийн. Аан энэ нөгөө өргөмжлөл нь болохоор таны нөгөө юу байна тийм ээ,
Оюунтуяа -
Өргөмжлөл нь
Дэжид -
Нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны хүндэт өрөгмжлөлөөр шагналаа.
Оюунтуяа -
2006 онд
Дэжид -
2006 онд.
Оюунтуяа -
Энэ Шилмэл загвараар ажиллаж байхдаа.
Дэжид -
Та одоо тэгээд нөхөн олговроор гараагүй бол 2006 он хүртэл ажиллах байсан юм байна ш дээ тимй ээ? Тэр үед хүнийг одоо хориод жилийн өмнө гаргажээ дээ тийм ээ?
Оюунтуяа -
Тийн ш дээ
Дэжид -
Та чинь наян хэдэн онд гарлаа? Юунд
Оюунтуяа -
Тэтгэвэрт үү?
Дэжид -
Тийн
Оюунтуяа -
Нөхөн олговроор 91 онд гарсан.
Дэжид -
Аан тийн 91 онд гарсан.Арван тав зургаан жилйн хөдөлмр байна тийм ээ?
Оюунтуяа -
Тэрнийхээ ч ашгийг би олсоон. Тэгээд сүүлд нь 95 оноос хойш Ганга гоёл, Шилмэл хоёрт ажилласныхаа хүчинд одоо тэтгэвэр бас ажилласан жилд тооцогдоод нэг зуугаад мянга болсон. Хэрвээ тэгээгүй би яг тэр чигтээ суусан бол одоо энэ хөдөлмөрийн доод хэмжээний 80% ч бараг хүрэхтэй үгүйтэй байх байсан байна лээ.
Дэжид -
Анхаан
Оюунтуяа -
Бас тэр хооронд би энэ хоёр хамт олон маань намайг найдаж итгэж. Би нэгэнт л энэ байгуулагад, өөр бйагуулагад ажиллаж байгаагүй болохоор хөөрхий.
Дэжид -
Таны одоо ажлын туршлага, хуримтлагсанд арвин мэдлэгт одоо түшиглэж байсан байна ш дээ. Бас энэ хүн зохион байгуулах гэдэг чинь том асуудал ш дээ.
Оюунтуяа -
Тэгэж л найдаж л наймайг авч ажиллуулж байсан юм байхдаа. Би ч бас баярлаж явдагийн хамт доо ч гэсэн ингээд яваад ороход өөрийн гэрт орчихсон юм шиг нээх өрөиймсөг аягүй сайхан л байна ш дээ. Тийм л байдаг юм банйа. Дассан сурсан ажил, цуг байсан хамт олон гнэгэдэг чинь хэзээ ч нэг санаа сэтгэлээс гардаггүй үлддэг.
Дэжид -
За энэ эхний ярилцлага, өнөөдрийн ярилцлагатай холбогдуулаад энэ хоёр ярилцлагатай холбогдуулаад асуултууд дотор таньдбас өөрийн бодож санаж байснаас бас орхигдсон, нэмж хэлж ярих юм байна уу? Тэр үед би нэг тийм юм мартачихажээ энэ ярилцлагандаа, ажил төрөлтэй чинь холбоотой, хувь хүний дурсамжтай холбоотой.
Оюунтуяа -
За тийм юм алга шивдээ тийм ээ. Алга даа одоо. Юмнуудаа ярьчихлаа гэж бодож байна.
Дэжид -
За тэгэхээр таньд энэ өөрийнхээ дурсамж намтраас, тэгээд тухайн үед тэр социализмын үед яаж ажиллаж, амьдарч байсан юм бэ? Яаж үйлдвэрлэл үйлчилгээ явагдаж байсан талаар одоо тодорхой ярьж өгсөндл баярлалаа ингээд таны цаашдын эрүүл энх, урт удаан наслах, үргэлж одоо энэ сайхан ажлын баялаг туршлагыг залуу хойч үедээ хүчин чармайлт гаргаарай гэж хүсэн ерөөе. За баярлалаа таньд
Оюунтуяа -
Би ч гэсэн баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.