Chuluun

Basic information
Interviewee ID: 990316
Name: Chuluun
Parent's name: Dendev
Ovog: Besud
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenemandal sum, Arhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
education / cultural production
work
cultural campaigns
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За өнөөдөр юуны өмнө 20-р зууны аман түүхийн төсөлд оролцож ярилцлага өгөх болсон танд баярлалаа. Ярилцлага эхлэхээс өмнө танаас асууж лавлах ганц нэг зүйл байна аа. 1-рт та өгч байгаа ярилцлага зураг, өөрийнхөө өгч байгаа материал, өөрийнхөө нэрийг нууцлах шаардлага байна уу?
Чулуун -
Байхгүй ээ. Байхгүй.
Дэжид -
За 2-рт Кембрижийн их сургуулиас явуулж байгаа 20-р зууны Монголын аман түүхийн холбогдох материалыг интернетэд байрлуулж тодорхой хугацааны дараа эрдэмтэн судлаачид өөрийн судалгааны материалд ашиглах юмуу? Аль эсвэл радио, телевизийн нэвтрүүлгийн ишлэл болгох ч юмуу? Энэ материалыг ашиглахад таны нэмэрлэж байгаа дурсамж материалыг ашиглах зөвшөөрлийг та Кембрижийн их сургуульд өгч байна уу?
Чулуун -
Өгч байна аа.
Дэжид -
За баярлалаа. За тэгвэл хоёулаа ярилцлагандаа оръё. Тэгэхээр та ярилцлагын эхний хэсэгт өөрийнхөө амьдралын тухай, өөрийнхөө бага нас, хүүхэд насны тухай, эцэг эхийнхээ тухай, тухайн үеийн таны амьдарч байсан түүхэн үеэс ярьж өгнө үү? Дэлгэрэнгүй.
Чулуун -
За Би 1928 онд төрсөн. Архангай аймгийн Эрдэнэ-Мандал суманд төрсөн хүн байгаа юм. Тэгээд багадаа сургууль соёл сураагүй аав ээж дээрээ мал маллаж өссөн хүн л дээ. Тэгээд миний бага нас бол хөдөө аж ахуй дээр малын дэргэд ихэнх хугацаандаа байсан. Тэгээд 1944 онд манай аав нас барсан байгаа юм. Тэгэхэд би 15 тай 14 ч байсан юм шиг байна. Түүнээс хойш мал маллаж өөрийнхөө л санаачлагаар амьдарч хүн болсон. Хэдэн дүү нартай байсан. Айлын 4 хүүхдийн том л даа.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тийм л юм байгаа юм. Тэгээд ер нь бидний амьдралын гол үндэс бол малаа маллаад л сүүгээ уугаад л өвөл болохоор зэрэг малаасаа алж идээд л ингээд л байдаг байсан. Хийдэг ажил бол малдаа явна. Өөр ажил бараг байхгүй дээ. Тэгээд өвс бэлдэнэ. Түлээ аргал бэлдээд тэгээд л амьдардаг. Тийм амьдралтай хөдөөний малчин айл байсан л даа. Тэгээд аавыг нас барснаас хойш хамаг мал аж ахуйн ажил, манайх овоо хэдэн малтай байсан л даа. Тэмээнээс бусад адуу, үхэр, хонь, ямаатай.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Ийм л айл байсан байгаа юм. Тэгээд 200 гаруй мал байсан байгаа юмаа. Тэгээд тэр 20 хэдэн он, 30 хэдэн он гэдэг чинь Монголд хөгжил ч их тааруухан. Ёстой л хөдөөний мал аж ахуйтай айлууд байсан ш дээ. Тэгээд 27, 28 оноос хөдөө байдал өөрчлөгдсөн л дөө. 1926, 27 оноос эхлээд янз бүрийн сургууль соёл, ийм юм нэлээд гарч ирсэн байгаа юм. Юунд суудаг байсан л даа. Хүүхдүүд бол тэрүүхэндээ шашны сургуульд суудаг байсан. Би бол шашны сургуульд нэг удаа суусан. 1926 онд ....
Дэжид -
Аа ха
Чулуун -
11 настай байсан юмуу. 22 тай ч байсан юмуу. Нэг удаа суусан. Хөвсгөлийн Рашаант гэж байсан юм. Рашаантын хүрээ гэж байсан юм. Тэнд суугаад нэг өвөл л суусан байгаа юм. 11 сард очоод 3 сар хүртэл суусан юм байгаа юм. Тэгээд нэг суучихаад ирсэн. Миний анхны сургууль тэр шашны ном, төвд ном, сурсан. Тэгээд хэдэн сар сурчихаад хаячихаад хүрээд ирсэн. Тэгээд тэр 27 оноос эхлээд шашны сургууль хаагаад лам нарын бариад сүм хийдийн устгаад л эхэлсэн л дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд шашны асуудал би нэг захаас нь хэдэн үсэг ном заалгаад л тэгээд л хаягдаж байгаа юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд манай аав ээж чинь хуучин Монгол бичиг....
Дэжид -
Та чинь хэдэн онд төрсөн билээ?
Чулуун -
1928 онд
Дэжид -
Тэгэхээр 36 он байж таарах нь тиймээ? Шашны сургуульд суудаг чинь 36 он байж таарах нь тиймээ?
Чулуун -
Тийм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
11, 12 тай л байсан.
Дэжид -
За аа ха
Чулуун -
Тэгээд юу яасан л даа. Шашин ч алга болсон. Лам нарыг барьж байгаа л гэдэг байсан. Би чинь 10 хэдэн настай хүүхэд ямар юм мэдэх вэ дээ. Нутгийн садан төрлийн ганц нэг лам баригдсаныг мэддэг юм. Тэгээд өөр юм мэдэж байх юм байхгүй ээ. Түүнийг бариад явсан гэнэ ээ. Малын хураасан гэнэ ээ гэдэг тийм л юм мэдэхээс өөр юм байхгүй ээ. Миний ах дүү, аав ээжийн талаас баригдсан шийтгэгдсэн хүн байхгүй.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тийм л юм байгаа юм. Тэгээд зүгээр нэг жирийн малчин улс л байсан. Тэгээд л өнгөрсөн. Тэгээд би чинь 1939 онд юу яадаг юмаа. Бичиг үсгийн хуучин Монгол бичгийн бүлгэм гэж сумын төвийн хэмжээнд багийн хүрээнд бүлгэм байгуулж байсан юм. Бүлгэмд суусан байхгүй юу. 1939 оны зун юм даа. 7 сараас 7, 8 сар хоёр сар л суусан юм шиг байгаа юм. Гол дээр хоёр гэр бариад бригадын дарга, намын дарга нэг хүн байсан. Цэргээс халагдаад ирчихсэн. Чойжилсүрэн гэдэг хүн байсан. Тэр хүн гэр бариад 8 хүүхэд, 8 эрэгтэй хүүхэд аваачиж суулгадаг юмаа тэр бичиг үсгийн бүлгэмийн хичээлд тэгээд 39 оны хавар Халх голын дайн гэж үүссэн шүү дээ. Тэр 39 оны 5 сард Халх голын дайн эхэлсэн байх. Тэгээд 7, 8 сард чинь Халх голын дайн болж байгаа гээд цэрэгт хүмүүс яваад байсан. Бид яахав бүлгэмд сууж байгаа 10 хэдтэй хүүхдүүд юм л даа. Тэгээд хичээлээ заалгаад Балдандорж гээд бас нэг багштай. Бас нэг галчтай байсан юмаа. Бидэнд хоол хийж өгдөг. Хоёр гэр барьчихсан. Нэг гэртээ гал тогоотой жижиг ширээтэй. Том гэртээ өөрсдөө суугаад тэндээ хоноод, хичээлээ тэндээ хийгээд тэгээд хоёр сар болоод бүлгэм төгсчихөж байгаа юм л даа. Намар тараад тэгээд тараад явчихсан. Тэгээд тарчихсан чинь тэр үед бичиг үсэг мэддэг хүн их ховор байсан. Сургууль гэж юм явж байсан юмуу. Бараг байхгүй шахуу. Бид нарын үед л юм байгаагүй. Тэгээд тэр 25, 26 оноос сургуулиуд байгууллагдсан байх оо. Бага сургууль гээд Хайрхан Дулаанд байгууллагдсан гээд ярьж байсан. Сумын төвд нэг сургууль байгууллагдсан байгаа юм. 40-өөд оны үед байгууллагдсан байгаа юм. Би ерөөсөө сургуульд суугаагүй. Тэгээд Монгол бичиг нэг юм мэддэг болсон. 4 аргын тоо мэднэ. Монгол бичиг бичнэ. Уншина. Тэгээд нэг тийм юманд суугаад Монгол бичиг сурсан юм. Тэгээд 41 он болоод дэлхийн 2-р дайн гэдэг юм гараад ирдэг юмаа бас Японы дайн гэдэг юм чинь үргэлжлээд 41 онд дэлхийн 2-р дайн гэдэг юм гараад тэр үед би бас 10 хэдэн настай залуу, Монгол бичиг мэддэг. Үеийнхээ хүүхдүүд, авгай нарт хичээл заадаг байлаа. Нөгөө Монгол бичгийнхээ хичээлийг заадаг.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд багын ухуулагч гэж юм хийж байсан юм. Багын ухуулагч хийгээд, хичээл заагаад, гэрийн сургууль гэж л байсан юм даа. Гэрээр л хичээл заадаг. Эмэгтэйчүүд, залуучууд, үеийнхээ, надаас ах юмнууд бас нэлээд байдаг байсан юмаа. Тэгээд хичээлээ заагаад, ухуулга хийх болохоороо сонин уншина шүү дээ. Тэр үед “Намын үнэн” сонин гээд хуучин Монгол бичгээр гардаг сонин байсан юм. Тэр намын үнэн сонины хоёр сэтгүүл байсан байхаа. Түүнийг уншдаг. Тийм хоёр ажил хийсэн дээ. Тэгээд 39 он 40, 41 он хоёр жил хийгээд тэгээд шинэ үсэг гэж гарсан юмаа. Монголын шинэ бичиг гэж гарсан ш дээ. 41 онд гарсан юм. Тэгээд 42 онд шинэ бичгийн бүлгэмд суусан байхгүй юу. Сумын төв дээр нэг бүлгэм байгууллагдаад 30 гаруй хүүхэд 45 хоногийн сургалт байсан байх. Хоёр сар арай ч хоёр сар болоогүй байх. Тийм юм болсон юм. Тэгээд 5 сараас эхлээд наадам өнгөрсөн юмаа. Наадам өнгөрөөд тарчихсан байгаа юм бас. Тийм юманд суусан. Тэгээд энэ шинэ үсэг Кирилл үсэг үүнийг сурсан юм. Тэгээд шинэ үсэг мэддэг болоод тайлагдсан юм. Аймгаас Самбуудорж гэдэг багш ирээд. Багш нь хүртэл аймгаас очдог байлаа шүү дээ. Сумын төвд шинэ үсэг мэддэг хүн байхгүй.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Аймгаас шинэ үсэг заах гэж хүн очиж сумаас 30, 40 хүн хэд дахин хийсэн байхаа. Жил гаруй хэдэн жил ч хийсэн юм мэдэхгүй. Тэгээд 42 оны хавар би тийм юманд суугаад тэгээд тарсан юм. Тэнд суухдаа морьтой очоод морио аргамжчихаад айлд суугаад орой морио услаж аргамжаагийн солиод морио унаж очиж тэр шинэ үсгийн бүлгэмд сууж байсан юм. Тэгэхээр их сонин байгаа биз.
Дэжид -
Тийм байна.
Чулуун -
Тэгээд тэгсэн чинь морио алдчихдаг юмаа. Наадмын өмнөх нь аргамжаатай морио алдчихаад сумын хэсгийн төлөөлөгч Үл-Олдох гээд айл байсан юм. Би тэднийд суудаг байсан юм. Морио алдчихаад морийг тэгсэн чинь хулгай аваад явчихаж ээ. Аргамжаагийн аваад ногтын тайлж хаячихаад чөдрийн аваад тавьчихаад тэгээд аваад явчихдаг юм байна лээ. Тэгээд аваад явчихсан. Тэгээд морио олохгүй. Гэр лүү дахиж хэл хүргүүлж байж. Тэр чинь бас их хол газар байсан юм. Морио алдсан гээд хэлүүлсэн чинь аав нэг морь хөтлөж ирээд аваад явж байсан юм. Тэгээд шинэ үсэг мэддэг болчихож байгаа нь тэр. Тэгээд шинэ хуучин хоёр бичиг мэддэг болчихсон. Бас овоо тэр үедээ эрдэмтэй. \инээв\
Дэжид -
Эрдэмтэй хүн.
Чулуун -
Номтой сургуультай хүн болж байхгүй юу. Тэгээд буцаж очоод гэртээ байж байсан чинь малын сантер хийлгэнэ гээд. Тэр нь яахав гэхээр малд өвчин тусвал сумаас очиж хэлнэ. Тэндээс эм юуг нь авч ирж өгнө нэг тийм юм. Цалингүй ажил даа тэр. Ухуулагчаа бол хийгээд л байгаа. Очоод л хийсэн л дээ. Дэвшээд улам сайн болж байгаа нь тэр. Тэгээд мал эмнэлэгийн санитер хийгээд байж байсан чинь 46 онд 45 онд ухуулагч, малын санитер хоёр хийгээд байж байсан. 46 оны зун сумын мал эмнэлэг орон тооны санитер бий болж байна гэнэ. Сумын төв мал эмнэлэгтэй болж байгаа гэнээ. Цэргийн малын эмч байсан хүн ирж сумын малын эмч хийж байна аа. Тэгээд намайг сумын мал эмнэлгийн санитери хийлгэхээр сумаас дуудаж хийлгэдэг юмаа. Тэгээд сумын төвд очоод санитери гэдэг ажил хийгээд мориор голдуу л явна л даа. Хөдөөнөөс ирж очно л явдаг байсан. Тийм ажил сонин байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд нэг хэдэн төгрөг өгдөг байсан юм. Яахав. Тэгээд малын санитери хоёр жил хийгээд 46, 47 он..
Дэжид -
Малын техникч маягийн юм уу? Малын бага эмч л юм байна тиймээ?
Чулуун -
Санитери л гэдэг байсан юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Мал эмнэлэгийн санитерчин гэдэг тийм юм хийгээд..
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэр чинь 46 оноос эхэлж хийгээд 47, 48 он хоёр жил, 46 онд багтаа хийгээд 6 сараас сумын мал эмнэлгийн санитери болоод 47, 48 онд сумын мал эмнэлэгийн санитер хийсэн. 48 оны намар сумын нарийн бичгийн даргаар томиллогддог юмаа. Тэгээд малын санитераа болиод сумын нарийн бичгийн дарга болдог юмаа. Бичиг үсэг заалгачихсан одоо шинэ үсэг мэднэ. Хуучин үсэг мэднэ гээд сумын нарийн бичгийн дарга болгочихож байгаа юм. Нарийн бичгийн дарга чинь бас юутай. 48 оны цэрэг татлага болдог юм. Тэр чинь дайн бас дөнгөж дуусаад байсан. Бас цэрэг их татаж байлаа л даа. Олон хүн тэгээд цэрэгт татагдаад цэрэгт тэнцчихдэг шүү. 48 онд...
Дэжид -
Аа ха
Чулуун -
Цэрэгт тэнцчихээд нэг хонодог юм. Каринтинд орчихоод.
Дэжид -
Аа ха
Чулуун -
... хоночихоод цэргийн каринтинд аймгийнхаа зүүн талд цэргийн хороо гэж хуучин байсан. Тэнд каринтин байгуулаад 2 гэр барьчихсан. Цэргийн каринтины штаб гээд 2 цагаан гэр барьчихсан. Тэндээ очоод нэг хоноод сургууль хийгээд монгол дээлтэйгээ ирсэн хүмүүс цэрэгт орсныхоо морийг аваад явдаг тийм байсан юм. Манай гэрээс аймагт морь унаж ирээд морио буцаачихаад нэг хоноод байж байсан чинь маргааш нь нэг машин ирж байна. 67 гээд жижигхэн ногоон машин байсан юм. Аймгийн даргын машин юмаа тэр аймгийн орлогч даргын машин. Хоёр хүн машинаас буугаад тэр штабын гэрт орчихлоо. Тэгсэн чинь цэргийн крантины штабын жижүүрийг ... цэрэгт татагдсан хүмүүсээ гэж байна гүйгээд ирлээ. Намайг дуудаж байна гэнэ. Гар хөлийн сургууль хийгээд явж байсан хүн очлоо доо. Би ирлээ гээд очоод орсон чинь гадаа гараад машинд сууж бай гэнэ. Гадаа ногоон машинд ороод сууж бай гэнэ. 67 гэж тэрэг байдаг юм чи мэдэх үү?
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэрэнд ороод сууж байлаа. Тэгсэн чинь ирсэн хоёр хүн нь аймгийн орлогч дарга Дашсэд гэж эмэгтэй хүн байсан юм. Аймгийн цэргийн хэлтсийн дарга Бадамжав гээд хурандаа байлаа. Жигтэйхэн шар хувцастай. Тэр үед хурандаа ч сүртэй л байсан л даа. Тэр хоёр байж байна. Тэгээд нөгөө хоёр чинь гараад ирдэг юм байна. Намайг аваад давхичихдаг юм байна. Аймгийн төв рүү.
Дэжид -
Юм хэлэлгүй л явсан уу?
Чулуун -
Тийм. Юм хэлээгүй. Машинд сууж бай л гэсэн. Сууж л байсан. Ирээд аваад явлаа. Тэгээд замдаа хэлж байна. Чамайг сумын малын дансан дээр суулгана. Мал тооллого болчихоод малын данс аваад ирсэн байсан юм байна. Тэгсэн чинь сумын нарийн бичгийн дарга Гүржав гэж хүн байсан юм. Манай сумын. Тэр хүнд ар гэрт нь гачигдал гараад ээж мээж нь муудсан юмуу аав маав нь чөлөө аваад явчихжээ. Дансаа орхиод. Мал тооллого гэж нэг юм болдог байсан юм. 9 сард. 9 сард орж ирж малын тооллогын дансан дээр сууж байгаад нөгөө хүн чинь чөлөө аваад явчихаар данс нь эзгүйдээд үлдчихгүй юу. Хоршооны нягтлан ... гээд ганц нягтлантай. Тэгсэн тэнд аваачаад хаячихдаг юмаа. Энэ дансыг гаргалцаад чи тэгээд буцаад цэргээс халлаа гээд \инээв\ Ингээд нэг хоногт цэргээс халагдчихдаг юм. Тэгээд дансан дээр 10 гаруй хоног 20 хоног сууж байгаад тушаадаг юмаа. Тайлан балансын гаргаад, дүнгийн гаргаад. Тэгээд дансаа тушаачихаж байгаа юм. Тэгээд буцдаг юм. Тэгээд сумын хоршооны нягтлан ирэхээр буцлаа. Тэгээд харьчихаад сумын төв дээр манайх байсан. Сумын төв дээр гэртээ ирсэн байсан. 48 онд. Тэгээд сумын төв дээр байж байсан чинь нэг өдөр дууддаг юмаа. Сумын захиргаа л дуудна даа тэр үед. Сумын захиргаа л гэж хамгийн гол байгууллага байлаа ш дээ. Шүүх прокурор янз бүрийн юм байхгүй. Сумын захиргаа чинь шүүхийн ч үүрэг гүйцэтгэнэ. Сумын хамаг ажлыг л зохицуулдаг байлаа ш дээ. Тэгсэн чинь сумын нарийн бичгийн дарга болгочихжээ намайг. Аймгаас томилсон байна. Тэгээд ажлаа хүлээж ав гэлээ. Хүлээж авлаа даа. Нөгөө чөлөө авсан хүн нь бүр ирэхээ байлаа. Тэгээд чөлөөгөө авчихаж байгаа юм байна. Тэгээд нарийн бичгийн дарга болдог юмаа. Тэгээд сумын нарийн бичгийн даргыг хийлээ. 50 он 51 он хүртэл. 48, 49, 50, 51 он хүртэл. 2 жил гаруй. Тэгээд дараа нь сумын даргаар томилогддог юмаа. 51 онд. Тэгээд явсан юм миний ажил. Тэгээд л 51онд сумын дарга болчихоод 58 он хүртэл 8 жил хийсэн шүү дээ.
Дэжид -
Эрдэнэ-Мандал сумын дарга...
Чулуун -
Эрдэнэ-Мандал суманд 6 жил 2-ын Цэцэрлэг суманд хийсэн.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд 58 онд Намын төв хорооны дарга Дамба гэж байсан даа. Байсан юм Дамба гэж. Чи бол мэдэхгүй дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Мэдэхгүй байх. Намын төв хорооны дарга байсан юм. Цэдэнбал даргын өмнө. Тэр хүн аймагт суманд очдог юмаа. Эрдэнэ-Мандалд. Очоод сумын ажил танилцчихаад алба амины хүсэлт байна уу? гэдэг юм. Хүсэлт байвал хэлээрэй сонсоё гэж сумын ажил танилцчихаад тэгж хэлэхээр нь би хэлсэн. Би нэг сургуульд л явмаар байна. Сургууль төгсөөгүй ажил хийх санаатай. Аминдаа юм хиймээр санагдаад байх юм гэж хэлдэг юм байхгүй юу. \инээв\ Сандраад хэлсэн. Тэгээд Дамба гуай за, за гээд яваад өгдөг юм. Сумынхаа ажлыг би намын үүрийн даргаас айхгүй би танилцуулсан юм гэж байна. Тэгээд аймаг яваад нөгөө хүн чинь 7 сард наадмын дараахан ирсэн юмаа. Тэгсэн нэг бичиг иржээ. Ажлаа хүлээлгэж өгөхөд бэлтгэж бай. Сургуульд явуулах болсон гэж тэгээд тийм тушаалаар явж байсан ш дээ тэр үед. Тэгээд аймгийн захиргаанаас бичиг ирсэн байна. Тэгээд ажлаа өгөхөд бэлдээд л ямар эд аж ахуй байх биш. Тэгээд аймгийн захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга Найданжав гээд хүн байсан юм. Тэр хүн хүргэж ирлээ. 8 сард. 8 сарын эхээр юмаа 1, 2 нь болж байсан. Наадамнаас хойно. Тэгээд ирсэн ажил хүлээлгэж өглөө хүнд. Намжилдорж гээд нэг хүнд. Тэгээд намын дээд сургуульд явах болоод ороод ирдэг юмаа. Орж ирэхдээ шалгалт өгнө гээд шалгалт өгөөд тэнцсэн юмуу мэдэхгүй. Ямар ч байсан ерөөсөө хот яваад тэндээ амьдарна гэж бодоод бүр нүүгээд ороод ирдэг юмаа. 2 хүүхдээ аваад. Гэрээ ачаад нэгдэлд гэрийнхээ хөлс мөлсөө төлчихөөд тэгээд ороод ирсэн. Тэгээд орж ирээд хотод 9-ийн гудамж гэж байлаа. Одоо Урт цагааны хойгуур тэнд нэг айлын хашаанд буулаа. Тэгээд сургуульд шалгалтаа өгсөн чинь тэнцлээ дээ. Нэг нь хариугүй юм байсан байх. 2 дээр нь дунд авсан юмуу. Тоо гэдэг юм бараг мэдэхгүй. Намын түүх гэдэг юм авч байсан юмдаг. Монгол бичиг гээд нэг юм авч байсан юм. Тоогийн бараг л яагаагүй. Сайн мэдэхгүй юм байсан юм. Тэгээд ямарч байсан тэнцчихэж байгаа юм. Тэгээд намын сургуульд ордог юмаа. Тэгээд орчихоод дөнгөж 2-3 хоночихоод сангийн аж ахуйд явдаг юм шүү. Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд тариа ногоон дээр ажиллаж байгаа нь тэр. Тэнд очоод 45 хоног ажиллачихаад ороод ирсэн чинь намар болчихсон. Сэрүүн болчихсон. Гэрээ сургуулийн тэнд ойртоод буучихыг бодоорой гээд ганц нэг садан байсан. Би тэгээд захичихсан чинь ирээд намын дээдийн тэнд задгайд хэдэн айлууд байдаг байсан юм. Тэнд аваачаад гэр барьчихжээ. Түлш мүлш бараг байхгүй шахам. Ганц нэг таньдаг улсууд жаахан мод сод дөхүүлж өгч байсан юм шиг байгаа юм. Тэгээд ирээд хичээл эхлээд л сургуульд сураад явлаа даа.\инээв\ Сургууль төгсөөгүй. Сургуульд явахын тулд аминдаа бие даагаад ном уншаад байсан байгаа юм. Тэгэхэд чинь 7 жилийн сургуультай болчихсон байсан. 7-р ангийн захирал Пэрэнлэй гэж хүн байсан юм. Сүүлд намын төв хорооны ухуулагч сэтгүүлийн эрхлэгч байсан даа. Тэрнээс ном авч уншина. За чи надад хэдэн сургуулийн ном 7, 8-р ангийн ном өгөөтгөөрөй л гэдэг юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд тэрийгээ уншаад л хөдөө явж байхад чинь тэр чинь чийдэн мийдэн байхгүй ш дээ. Цүнхэндээ 2 лаа хийж аваад явна. Тэгээд шөнө айлд хонохдоо лаагаа барьж байгаад номоо уншдаг. Тэгээд номоо цүнхэндээ хийгээд явдаг байлаа ш дээ. Тэгээд тэр 7-р ангийн номыг жаахан жаахан уншиж л байсан. Тэнд хэрэг болсон ч юм алга шахуу л юм болсон доо. Яахав мэр сэр мэдэгдэхүүн өгдөг л юм байна лээ. Тэгээд намын дээдэд ороод намын дээдэд орчихоод байж байсан чинь намын дээд сургуулийг чинь бас татан буулгаад 50 онд. 59 онд. 59 онд татан буулгаад Эдийн засгийн дээд сургууль гэж байгуулаад Эдийн засгийн хэдэн курсууд байгуулаад намын ажилтны курс, үйлдвэрчний ажилтны курс, залуучуудын курс гээд 3 курс байгуулдаг юм. Тэгэхээр нь би боддог юм. 2 хүүхэдтэй. Одоо ерөөсөө төв газар бараадаж энэ хүүхдүүдийг л ном сургах хэрэгтэй юм байна. Би яахав хөдөө аж ахуйд нэг сумын дарга, намын үүрийн дарга л хийлгэх юм байна лээ. Тэр намын курс нь бол ... Үйлдвэрчнийхэд нь суудаг юмуу. Үйлдвэрчнийх нь арай үйлдвэр бараадаж төв бараадах байх гэж бодоод үйлдвэрчний курсад нь суучихдаг юм. Тэгээд 1 жилийн курсад суучихсан байхгүй юу. Тэгээд 59 оноос 60 он хүртэл 1 жилийн курсад суугаад 60 онд курсаа төгсчихөөд аймгийн үйлдвэрчний эвлэлд томилогдоод очдог юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд аймагт 10 жил болчихоод аймгийн зөвлөлд хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга хийсэн дээ. Үйлдвэрчний хорооны дарга ч хийсэн. Тэгээд тэнд нэг 10 жил болчихоод тэгээд 70 онд хүүхдүүд 10 төгсөөд 2 хүүхэд хоёулаа 10 төгсөөд 1 нь их сургууль орчихсон байсан. Нэг нь 10-аа төгсөөд тэгээд 70 онд 10 жил болчихоод наашаа хотод шилжиж ирсэн. Хүүхдээ сургахын тулд хоёр хүүхдээ сургуульд оруулъя гэж бодоод хүрээд ирсэн. Тэгээд 70 онд хотод орж ирээд хотод байж байгаа юм даа. 51 онд орж ирээд 60 онд буцаад Архангай нүүчихсэн байхгүй юу. Гэрээ ачаад л явж байсан.
Дэжид -
Гэрээ ачаад явж байж ...
Чулуун -
Гэрээ ачаад л явна. Гэрээ ачаад 2 хүүхдээ ачаад авгайгаа аваад л явна ш дээ.\ инээв\ Тийм л амьдралтай байсан.
Дэжид -
Хэдэн онд гэр бүл болсон юм та?
Чулуун -
48 онд.
Дэжид -
48 онд ...
Чулуун -
Суманд байхдаа. Тэгээд л хотод ороод ирсэн. Тэгээд хотод орж ирээд байж байгаа нь энэ л дээ.
Дэжид -
Аа ха. Хотод орж ирээд 70 оноос та хаана ажилласан?
Чулуун -
Эхлээд хотод орж ирчихээд төмөр бетон завод гэж байсан юм. Одоо ч байгаа даа.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Үйлдвэр комбинатын баруун талд. Тэнд үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар томилдог юмаа. Хавдал гээд казак дарга байсан даа. Хотын зөвлөлд. Тэнд нэг жил болчихоод 70 онд орж ирчихээд 72 он хүртэл 2 жил болчихсон юм даа. 2 жил тэнд хороон дарга хийчихээд 72 онд гутлын үйлдвэрт очсон байхгүй юу. Үйлдвэрийн үйлдвэрчний хорооны даргаар. Гутлын үйлдвэр их том зөвлөлтэй байлаа. Их олон хүнтэй. 2-3 мянган хүнтэй. Ажилчинтай. Их том үйлдвэр гэж ярьж байсан юм. Тэнд очоод тэнд 74 он хүртэл бас 2 жил болсон юмаа. Тэгээд 72 оноос 22-р баазад очоод хороон дарга хийгээд л яваад байгаа. 22-р баазад очиж 78 он хүртэл 4 жил ажиллачихаад тэгээд тэндээсээ хот руу ойртмоор санагдаад гэртээ ойртмоор санагдаад тэгээд хот руу жаахан дөхье гэсэн чинь бас намайг харж үзэж байсан юмаа. Тэгээд хими цэвэрлэгээнд ирж байлаа. 78 онд.
Дэжид -
Аа ха
Чулуун -
78 онд хими цэвэрлэгээнд ирээд Лхашид гээд юуны ... комбинатын дарга байсан. Дараа нь ... Хадхуяг гээд нэг юм байж байсан. Хэд хэд солигдсон юмаа. Тэгэхэд химийнхэн машинист энэ тэр нь нас бараад нэлээд юутай байлаа ш дээ. Хордлоготой хими чинь ...
Дэжид -
Аа ха
Чулуун -
Хэцүү үйлдвэр гэж байлаа ш дээ. Тэгээд намайг аваачаад тэнд тавьдаг юм. Би ч өөрөө сүүлд хордож харшил маршил авч байлаа. Тэгээд 80 онд хувцас захиалгын үйлдвэрт очсон.
Дэжид -
Аа ха. Ингээд ахуйн үйлчилгээнд 78 оноос ...
Чулуун -
80 оноос хойш ахуй үйлчилгээнд байж байгаад 88 он хүртэл ахуй үйлчилгээнд 8 жил болсон юмаа. Химитэйгээ бол 10 жил болчихсон юм. 78 онд очоод 88 онд тэтгэвэртээ гарчихсан юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Ажил бол ийм л байдлаар явсан.
Дэжид -
Аа ха. Таны амьдарч байсан энэ түүхэн үед улс оронд ямар томоохон үйл явдал болж байсан юм? Нэгдэлжих хөдөлгөөн ч гэдэг юмуу? Соёлын довтолгоо ч гэдэг юмуу? Тэр талаар та бас тодруулж ярьж өгөөч?
Чулуун -
За тэгье. Нэгдэлжих хөдөлгөөн бол их анхаарал татсан их чухал хөдөлгөөн гэж хоршоолох хөдөлгөөн гээд оросод хоршооллын хөдөлгөөн гэж бас юм гарч хамтралууд байгуулагдаж байсан юм байна лээ. Монголд ч гэсэн хамтрал гэж юм байгуулсан ш дээ анх. Тэр 20 хэдэн онд чинь хамтрал гэж юм байгуулагдаад тэр нь бас буруу байгуулсан учраас хамтралынхаа эд хөрөнгийг хүмүүс нь хувааж идэж уугаад үрэн таран хийгээд үр дүнгүй болоод хамтрал буцаад тарааж байсан байгаа юм. Тэрний дараа нэгдэл гэж юм байгуулах гэж их ажил зохиогдсон юмаа. Нэгдэл чинь одоо 60 оноос 50, 48, 49 – оноос л эхэлж байсан юм даа. Их хүчтэй байгуулагдсан ш дээ. Яагаад тэгсэн гэхээр 1-рт хамтын хөдөлгөөн их сайн 44 оны үед их зуд болсон юмаа. 44 оны зуд гээд бүр нэртэй зуд болсон. Түүгээр улсуудын мал их хорогдсон. Тэр чинь дандаа ганц ганц аж ахуйнууд байсан. Мал нь их хорогдсон. Хамтрал байгуулж хамтарч малаа маллах, хамтарч өвс хадлангаа бэлтгэх, хашаа саравчаа барих хамтын аж ахуй их хэрэгтэй юм гэсэн бодлого хувьсгалт намаас явуулсан юм байгаа юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд хамтын аж ахуй нэгдэлжих хөдөлгөөнийг байгуулах хэрэгтэй юм гэж намын их хурлаар хэлэлцэж байсан. Том арга хэмжээ авсан л даа. Зарим малчид дургүй байсан. Зарим нь дуртай байсан. Дургүй байдаг нь хамтын аж ахуй түрүүн хамтрал гэдэг юм байгуулаад тэр нь үр дүнгүй болсон. Тэгээд дургүй байсан. 2-рт малаа бас хувьчлаад нийгэмчилээд өгчихнө гэдэгт их дургүй байсан. Зарим нь их дургүй. Зарим нь дуртай байсан. Дургүй нь ихэнх нь байсан. Дуртай байсан нь яасан юм гэхээр улсын төлөвлөгөө гэж нэг юм өгдөг байсан юм. 1-р таван жилийн төлөвлөгөөг чинь 40 хэдэн онд анх эхэллээ. 47 онд эхэлсэн үү? Тэр 1-р таван жилийн төлөвлөгөө гэдэг чинь хүний малыг хорогдуулахгүй гэж заавал өсгөх даалгавар өгөөд төлөвлөгөө өгдөг байсан байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Төлөвлөгөөгөөр мал авна. Мал авна. Ноос авна. Татвар авна. Тэгээд төлөвлөгөө нь биелэхгүй. Мал нь хорогдохоор төлөвлөгөөг нь дийлэхгүй. Хүмүүс их ядарч их зовдог байсан юм. Их хэцүү болж байсан юмаа. Хорогдсон байхад мах ноос татвар матвар өгдөг. Тэрнээс болж төлөвлөгөөнөөс салах нэгдэлд бол төлөвлөгөөтэй малыг хасаад өгчихдөг байсан байхгүй юу. Түүгээрээ нэгдэлжүүлэх хөдөлгөөнд их хөшүүрэг хийж төлөвлөгөөнөөс салгаж өгнө гээд нэгдэл элсэхийг их дуртай болгочихсон юм. Гол нь тэрнээс хүмүүс нэгдэлд их орсон. Тэгээд хүмүүс бөөн бөөнөөрөө санал гаргаад нэгдэл байгуулдаг байсан юм. 2 нэгдэл байгуулсан шүү. Эрдэнэ-Мандалд нэг нэгдэл байгуулсан. 50 онд. Хөдөлмөрч нэгдэл гээд. 23 хүнтэй нэг нэгдэл байгуулсан юм. Тэгээд 54, 55 онд Цэцэрлэг суманд бас нэг нэгдэл байгуулсан. Сумын дарга байна гэдэг чинь сумын бүх төлөвлөгөөт ажил ноос, мах, сүү гээд маш их юм төлөвлөгөө биелүүлэх гэж их ажил хийнэ ш дээ. Түүнийг бүгдийн зохион байгуулна, удирдана, хийлгэнэ. Төлөвлөгөө биелүүлэхгүй бол ажил муу гэж муу нэр авна. Арга хэмжээ авагдана тийм байсан юм. Тэгээд 2 нэгдэл байгуулсан шүү. Эрдэнэ-Мандалд нэг нэгдэл байгуулаад Цэцэрлэгт очоод 54 онд 55 оны хавар Цэцэрлэг суманд нэг нэгдэл байгуулсан ингээд 2 нэгдэл байгуулсан юм. Хоёулаа овоо сайн гайгуу нэгдэл болсон шүү. Их хөгжсөн. Эрдэнэ-Мандалын Хөдөлмөрч нэгдэл сүүлд Алтангадас авч тэргүүний нэгдэл болж байсан.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Нэгдлийн дарга Цэдэв гэж хүн байлаа. Цэцэрлэгийн нэгдэл ч гэсэн гайгуу нэртэй нэгдэл байсан. Би очсон ажилдаа их зүтгэлтэй байсан юм шиг байгаа юм. Тэрнээс болоод ажил гайгуу нэртэй. Тэгээд ажил гайгуу гэдгийг аймаг үнэлдэг. Аймаг бас жил бүр сумын ажил дүгнэдэг. Сүүлийн 3 жил 58 онд наашаа ирэхээс өмнө 6, 7, 8 он сүүлийн 3 жил эхний 3 сум дотор давхиад байсан юм шиг байгаа юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Ажил их сайн байсан. Их идэвхтэй ер нь юм сурахад ч гэсэн нэлээд их идэвх гаргасан. Ажилдаа ч гэсэн сайн байлгах юмсан гэж бүх бололцоогоо дайчилдаг л байсан даа. Тэр бас үр дүнтэй байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр сургуульд явуулах барихад тэр их дэмжлэг болж их сайн дэмжигдсэн тал байдаг юм. Тийм юм байгаа юм. Нэгдлийг гол нь тэгж байгуулсан. Нэгдэл байгуулна гэдэг чинь өнөө төлөвлөгөөтэй хоосон даалгавар мах, ноос, сүү гэж өгч байсан юм л даа жил бүр.
Дэжид -
Тэр айл болгонд өгөх үү?
Чулуун -
Айл болгонд малынх нь тоогоор өгчихдөг байсан.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Байхгүй малд хүртэл тийм даалгавар өгдөг байхгүй юу. Төчнөө кг мах өг. Төчнөөн кг ноос өг гээд ...
Дэжид -
Аа ха
Чулуун -
Мал нь хорогдсон байхад төлөвлөгөө гэдгээр аваачиж юм өгдөг байсан юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэр нь хүмүүсийг их хүндрүүлж нэгдэлд ороход тэрийн хасаад өгчихдөг байхгүй юу.
Дэжид -
Тэр татварыг тэгээд яахав? Яаж айл болгоноос хурааж авах вэ?
Чулуун -
Хурааж авна.
Дэжид -
Хурааж авах уу? Хурааж аваад аймаг явуулах уу?
Чулуун -
Аймаг явуулчихна.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Ноосыг бол хурааж аваад аймаг руу ачуулчихна. Махыг бол хойно мал бэлтгэлд аваад явуулчихна. Агтын аваад туулгачихна. Их ажилтай. Тэр үеийн хөдөөгийн сумын ажил гэдэг чинь жигтэйхэн ажилтай. Одоо сумдууд ажилгүй болчихсон юм байна лээ. Их сонин. Тэгээд нэгдэл байгуулчихаар сумын ажил бас хөнгөрдөг юм. Олон хүн хийх юмыг нэгдлээс бөөнөөр нь нийлүүлчихээр хамаагүй хөнгөрнө ш дээ. Хадлан авна ч гэсэн нэгдлийн хэмжээнд бөөн бригад гараад л авна. Хүн бүр хувиараа хадлан авна гэж хөөцөлдөх нь бага болно ш дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд их ашигтай. Нэгдэл их ашигтай биеэ даагаад малаа өсгөөд жаахан бэхжээд дэлгүүр мэлгүүр байгуулаад худалдаа мудалдаа сайжраад нэгдлүүд чинь их сайн болж ирсэн. Ер нь их сайхан болж байсан сүүлийн үед. Тэгээд нэгдлийг эргээд тарааж малын тарааж өгдөг нь буруу юм болсон гэж би боддог юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Хамаагүй тэгж буцааж эзэнд нь өгөхийн оронд нэгдлийн хэвээр нь байлгаад хөгжүүлээд явсан бол арай бас их ашигтай байсан болов уу? гэж боддог юм шүү.
Дэжид -
Аа ха. Нэгдлийн үед яг нэгдэлжих хөдөлгөөн манайд ялж хүмүүс нэгдэлд орж байсан үед нэгдлийн гишүүдийн цалин орлого ямаршуу байсан бэ? Амьдрал ...
Чулуун -
Хийсэн ажлаар нь өгнө дөө.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Ажлаа сайн хийгээд малаа ноос үсийн сайн аваад малаа хорогдуулахгүй өсгөөд байх юм бол сайн л авна.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Малаа хорогдуулчих юм бол малаа төлнө. Нэгдлийн малчин чинь бас. Тийм л юм байгаа юм. Сайн ажиллаад авхаалжтай малын үс ноос ашиглах 1941 оноос ямаагийн чинь ноолуурыг авдаг. Үхрийн хөөвөр авдаг. Дэл сүүл хяргадаг юм 41 оноос эхэлсэн ш дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
41 оноос тэр юм чинь эхлээд тэрийг чинь анх авахад их хэцүү байлаа. Ерөөсөө малынхаа дэл сүүлийг хяргаж ноосын авдаггүй байсан улсууд тэрийг авна гэдэг чинь маш их ажил. Тэгээд залуучуудын бригад гэж гарч байлаа. Би 41 онд ухуулагч хийж байхдаа залуучуудтай нийлээд айлын хонь малыг очиж хяргаж өгдөг. Ямаагийн самнаж өгдөг тийм ажил хийж байлаа ш дээ.
Дэжид -
Ухуулга сурталчилгааны ажил хийнэ. Дээр нь биеэр тусална.
Чулуун -
Олон малтай, олон адуутай айлын тэр дэл сүүл авна гэдэг чинь байхгүй. Тэр улсууд чинь өөрсдөө ганц хоёр хөгшин улсууд байх юм бол тэгээд яах ч арга байхгүй. Тэгээд залуучуудтай очиж ноос үсийн авч өгдөг байсан байхгүй юу. Ямаагийн самнаж өгнө. 41 онд Ноос алтан фонд гэсэн уриалга гарсан. Тийм юм болж байсан юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Хэцүү л дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгж л хөдөөгийн ажилтай ноцолдож байсан хүн дээ. Сүүл рүүгээ яахав хотод орж ирээд ...
Дэжид -
Таны тэр үед бас соёлын довтолгоо гэж болж байсан уу?
Чулуун -
Соёлын довтолгоо болж байсан юм. Тэр чинь 46 оноос хойш 50-аад оноос эхэлсэн юм болов уу? 56, 57 оноос юмуу? Аймагт байхад жинхэнэ соёлын довтолгооны ... 60 оноос соёлын довтолгооны төлөвлөгөө гээд төлөвлөгөө гаргаад аймгийн хэмжээний ... соёлын довтолгоо чинь их сайн юм болсон шүү. Тэр чинь хүнийг эрүүлжүүлэх 1-рт , 2-рт хүнийг юм сургах 3-рт хүмүүс хамтарч ажиллах юман дээр их үр дүн өгч байсан юм.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Эрүүлжүүлнэ гэдэг ариун цэвэр их сахина. 3 зорилготой ш дээ. Соёлын довтолгоо гэдэг чинь. Сурч, ажиллах, амьдрах гэсэн ийм 3 зорилго байгаа юм. Ийм 3 зорилготой байсан юм ш дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Сурна гэдэг маань хувиа бодохгүй сурахын төлөө хамтарч ажиллана гэсэн ийм уриатай. Ажиллана гэдэг бол биеэ хайрлахгүй хийх ёстой юмыг жинхэнэ үнэн шударга сайн чанартай хийнэ гэсэн ийм уриатай. Социалист ёсоор хамтран амьдарна гэдэг маань цөмөөрөө хамтраад сайхан амьдарна гэсэн ийм уриатай. Тийм довтолгооны ажил ийм 3 уриатай явж байсан юм. Тэгээд тэр бригад маригад байгуулаад тэгээд явж байдаг байсан юм. Тэгээд 3 уриаг бол нэг бүрчлэн айл айл дээр хийнэ гэдэг амаргүй л дээ. Бичиг үсэг мэддэггүй бол мэдүүлнэ. Бичиг тоо сургана. Тэгээд бичиг үсэг мэддэггүй нэг ч хүнгүй болгоно гэж тэндээс болж монголын бүх хүн бичиг үсэг мэддэг болдог чинь тэрэнтэй холбоотой байхгүй юу. Тэгээд бичиг үсэг чаддаг сурсан хүн чаддаггүйдээ заана л даа тэр чинь. Нэг нь нөгөөдөө тусална гэдгээрээ ... тэгээд хамтран ажиллана гэдэг бол яахав ажлаа хамжиж хийнэ. Ноосоо хамтарч авна. Хадлангаа хамтарч авна. Малаа хамтарч хариулна. Нэг нь хонио хариулна. Нэг нь адуугаа хариулна гэх жишээтэй. Ингээд хамтарч ажиллана амьдарна гэдэг бол тийм уриатай байсан юм. Тэгээд хамтарч амьдарна гэдэг бол ядуу хүн байхгүй. Цөмөөрөө жигд сайхан амьдарна. Хамгийн ядуудаа боломжтой нь тус үзүүлнэ. Тусална. Дэмжинэ. Бүр юмын хамтарч хийж өгнө. Гэрээ барьж чадахгүй байсан ч хамжилцаад барьж өгнө. Эсгий туурга дээврийн хүртэл авч өгнө. Хувиасаа ч өгнө. Тэгээд дундын фонд гээд юм байгуулдаг байсан юм. Дундынхаа хөрөнгийг ашиглана, хөгжүүлнэ. Хувааж ашиглана. Хэрэгтэй нь хэрэглэнэ. Ээлжээр хэрэглэнэ. Мөнгө цаасаа дундаа нийлүүлээд нэг сард нэг нь юм аваад дараа сард нэг нь аваад 10 хүн нийлэх юм бол 10 ... тавилга мавилга авч тавьдаг. Ээлжээр тийм л юм хийж байсан юм.
Дэжид -
Соёлын довтолгоо чинь зөвхөн тийм өргөн хүрээтэй явагдаж байсан юм байна тиймээ?
Чулуун -
Их өргөн хүрээтэй явагдаж байсан.
Дэжид -
Зөвхөн ээлжийн алчуур малчуур гэдгээр зогсохгүй. Тиймээ? Их өргөн хүрээтэй явагдаж байсан юм байна.
Чулуун -
Ариун цэвэр гэдэг бол гар нүүрийн алчууртай байна. Орны цагаан хэрэглэл, дэвсгэр хөнжил байхгүй байдаг байсан ш дээ. Дээр үед. Монгол хүн чинь дээлээ нөмрөөд унтдаг ерөөсөө тийм байсан байгаа юм. Тэгээд айлын гэрийн унь хүртэл бөөн утаа болчихсон цагаан бүрээс дотор бүрээс мүрээс байхгүй. Цагаан бүрээс, дотор цаваг маваг чинь соёлын довтолгооны үед л хийгдсэн ш дээ. Тэгээд айлын хир болчихсон хаалгыг хусуулж угаалгаж будуулж хуучин модын угаалгаад будуулдаг тийм юм хийж байсан юм. Их юм хийж байсан. Соёлын довтолгоо чинь их юм хийсэн шүү. Бичиг мэддэггүй хүнийг мэддэг болгоно. Тоо мэдэхгүй хүнийг тоо заагаад өгнө гэдэг чинь бас их ахиц шүү дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Нэг нь нөгөөгөө дэмжинэ гээд мэддэггүйдээ заагаад өгнө. Мэдэхгүй хэдэн хүнийг нийлүүлээд сургууль бүлгэм байгуулаад тийм юм хийдэг байсан. Тэр нь их сайн талтай л даа.
Дэжид -
Тэр ингэж кампанит ажил явагдаж байсан ч гэсэн шаардлага хангаагүй дутагдал мутагдал гарсан үед ямар арга хэмжээ авдаг байсан бэ?
Чулуун -
Хувийн л юм даа тэр чинь. Хамт олны хурлаар хэлэлцэнэ. Хүмүүжүүлнэ. Сонин монинд бичнэ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Уралдааны самбар гээд нэг юм гаргадаг байсан юм. Хамгийн сайн явааг онгоц дээр нэрийн бичнэ. Тэрний дараа морь зураад морины доор нэрийн бичнэ. Дараа нь үхэр тэрэг, хамгийн сүүлд мэлхийн зурагтай сонин хүртэл гардаг байсан ш дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Мэлхий гэдэг нь их удаан амьтан. Угаасаа өөдлөхгүй. Мэлхийний зурагтай. Гахайны зурагтай тийм самбар бас гаргаж байсан. Байгууллага болгонд байсан. Тэгж шүүмжилж жигшүүлж бас магтаж хөгжөөж тэгж л хүний оюун бодолтой ажиллаж байсан шүү тэр чинь бас. Тийм ашиггүй юм байгаагүй. Маш их ахиц гаргасан. Их тус үзүүлсэн. Нэлээд их өөд нь татсан юм байгаа шүү хүнийг.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тийм байсан шүү.
Дэжид -
Аа тийм байж. За ...
Чулуун -
Их ач холбогдол өгч байсан юм байгаа юм.
Дэжид -
Таны үед тэр үед шашин шүтлэг ер нь ямар байсан бэ?
Чулуун -
Ер нь үндсэн шашин бол Монголын шашин чинь бөөгийн шашинтай байсан. Дараа нь буддагийн шашин гээд монголчууд хэзээнээсээ бүр Чингисийн үеэс эхлээд шашин шүтдэг байсан. Одоо тэр түүхэн уламжлал болчихсон юм байгаа юм л даа. Аав ээж нь шашин шүтээд байсан. Хүүхэд нь аав ээжийгээ дуурайгаад л байдаг тийм байсан. Тэр нь бол үүний дараа тэр шашныг устгасан лам нарыг барьсны дараа нэг хэсэг тэр чинь алга болсон юм. Шашны номыг хураагаад шатаадаг. Усанд хийдэг. Устгадаг байлаа ш дээ. Бурхан шүтсэн айлыг тэр үеийн засаг захиргааны байгууллага намын байгууллага тэрний эсрэг их айхтар ажил явуулж байлаа ш дээ. Хүнийг мунхруулдаг. Шашин бол ёстой хэрэггүй. Шашин шүтэж болохгүй гээд ухуулга хийдэг байсан байхгүй юу. Тэгээд ухуулга хийгээд бүр зөвшөөрч юмаа авахгүй болохоор албадан хурааж авдаг тийм юм явж байсан байхгүй юу. Тэр албадлагын хүчээр зарим ил байсан нь далд ороод ямар сайндаа ил байсныгаа авдранд боогоод хийчихнэ. Заримын ууланд аваачаад боогоод аваачаад тавьчихдаг. Зарим нь усанд аваачиж хийдэг байсан гэж байгаа юм. Сүүлийн үед 60-аад оны үед чинь уул овоо энд тэнд агуйнаас жигтэйхэн гуулин бурхан ном их олддог байлаа.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэр үеийн оюутнууд хүүхдүүд хүртэл хөдөө явж амрахдаа агуй уул овоо хэсээд бурхан түүгээд явдаг байсан ш дээ. 60-аад онд тийм л байсан ш дээ. Тэгж хурааж тэмцэх ажил их хийсэн юмаа. Тэр чинь одоо юу юм даа. Шашин шүтлэгийг хурааж авна гэдэг бол Сталины хийсэн ажил гэж ярьдаг юм. Ер нь оросууд шашин сүм хийдийг устгах лам нарыг устгах оросоос гарч Монголд явуулсан арга хэмжээ юм ш дээ. Лам нарыг барих тэр оросын бодлогоор хийгдсэн гэж байгаа юм. Манай намын түүхэнд ч гэсэн байдаг даа. Ренчинова гээд оросын Монголд ажиллаж байсан хүмүүс шашныг устгана лам нарыг баривчлан гэж төлөвлөгөөтэй ирж байсан гэж байгаа юм. Төчнөөн лам барьж устга гэж даалгавар өгч байсан байж магадгүй. Тийм юм байдаг юм байна лээ шүү. Тэгж их шахсан л даа. Устгах гэж их арга хэмжээ авсан. Түүний үр дүнгээр их олон айлын шашин бурхан алга болсон. Гэхдээ санаа сэтгэлд нь зарим нь үлдэж байсан юм шиг байгаа юм. Дахиад ах эгч нь аав ээж нь хүүхдүүддээ хэлэхгүй уламжлахгүй байсан учраас шашин 27, 8, 30 оноос 70 он 80 он 30 оноос 80, 90 он хүртэл 1930-аас 90 он хүртэл 70 жилийн хугацаанд шашин бол ер нь бараг байхгүй болсон. Тэгээд шашин чөлөөтэй болдог чинь 90 оноос хойш ардчилсан хувьсгалаас хойш шашин чөлөөтэй болж сүм хийдүүд дахиж нээгдэж одоо энэ шашны сүм хийдүүд бий боллоо ш дээ. Тэгээд нэг хэсэг устгаад 700 гаруй сүм хийд байсан гэсэн. Тэрийг бараг бүгдийн устгачихсан юм биш үү? Тийм л юм шиг байна лээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Би өөрөө багаасаа нэг их шашин шүтэж байгаагүй. Аав ээж шашин шүтдэг байсан. Би тэгээд шашны сургуульд суух гэж 2 сар суусан юм. Юм сурч юм авч чадаагүй. Сайн ойлгоогүй өнгөрсөн юм шиг байна лээ. Хүүхэд учраас ... бодиттой юм зааж байгаагүй. Тэгээд л өнгөрсөн юм шиг байгаа юм. Тэгээд л алга болсон. Тэгж байгаад шашны үнэт зүйлүүд юмнууд их байсан юм байна лээ. Уран бүтээлүүд бурхны зураг хөрөг баримал алт мөнгөн сийлбэр тэр юмнууд тэгээд устгасан л даа. Тэр чинь их л гарз байсан байх. Тэр сүм хийдүүд байж байхад хэрэгтэй л юм байсан л даа. Тэрийг бол их айхтар устгасан. Шашин бол 70 жилд ерөөсөө бараг мэдэхгүй ойлгохгүй болсон ш дээ. Сүүлийн хүүхдүүд.
Дэжид -
Тэгээд ардчиллаас хойш ...
Чулуун -
Дахиж сэргэж эргээд шашин сэргэж сүм хийдээ байгуулж лам нар ч гэсэн дахиж лам нар бий болж шашны сургуульд явж сургууль байгуулж одоо тэгээд ахиад шашин овоо гайгуу болчих шиг боллоо.
Дэжид -
Аа ха. Ер нь таныг ингээд амьдралын явцад энэ амьдрах түүхэн үед чинь томоохон хөдөлгөөнүүд нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо гээд юмнуудыг та өөрөө зохион байгуулж амьдарч байх үедээ нэлээд идэвхтэй амьдарч их ажил үүрэг гүйцэтгэж ....
Чулуун -
Их идэвхтэй ажилласан. 10 жил суманд ажиллахад 2 суманд ажилласан. 2 суманд 2 нэгдэл байгуулсан. Нэгдлүүд бол их сайн хөгжсөн. Сүүлийн үед их сайн нэгдлүүд байлаа. 40, 50 жилийн ой 30 жилийн ойгоор намайг урьсан. Би хотод байсан. Нэгдэл урьж барьдаг л байсан даа.
Дэжид -
Аа ха. Тэр үеийн хот хөдөөгийн ялгаа юу байсан юм? Яагаад хүмүүс хот руу орж ирэх гэж тэмүүлдэг байсан бэ?
Чулуун -
Хот руу орж ирнэ гэдэг бол 1-рт сурах мэдэхийн төлөө зарим нь орж ирж байсан. Зарим нь хот хүрээ дагаж орж ирж байсан. Зарим нь сүүлийн үед ажил муутай улсууд ажилгүй болчихоод амьдрахад хот арай илүү олон хүнтэй газар гээд орж ирж байсан. Хөдөө суманд байж байгаад малаа үхүүлээд малаа үхүүлээд дуусчих юм бол айлаас мал гуйлтаа биш. Сүү гуйлтаа биш. Тэгээд олон хүнтэй газар бараадаад хотод амьдарч болох байх гээд орж ирж байсан л даа. Тийм л хандлагаар ихэнх нь хот руу олон хүнтэй газар луу зүтгэж байсан юм. Олон хүнтэй газар янз бүрийн ажил байна. Байдаг байсан л даа. Тэгээд хөдөлж байсан юм. Тэрнээс хөдөө сайхан амьдарч байсан сайхан мал идээтэй тийм айлууд хот руу оръё гэж боддоггүй байсан. Хот орж ирээд яахав. Тийм л юм байгаа юм даа. Сүүлийн үед хамгийн гол нь сургууль соёл, цахилгаан гэрэл бас нэг нийгмийн хөгжил юм даа. Тиймээ? Гэрэлтэй цахилгаантай газар олон хүнтэй газар ном эрдэм сурах юм үзэж нүд тайлна гэсэн санаагаар хот руу жаахан зүтгэж тэмүүлсэн байх. Тэгээд сүүлийн үед бол ажилгүй, мал хөрөнгөгүй болсон хүмүүс хот руу зүтгэж байна ш дээ. Олон ажилгүйчүүд орж ирж байгаа нь мал идээгүй болчихоод л амьдрал муудахаар амьдрахын тулд ирж байгаа юм л даа. Түүнээс сайн ажилтай хүн бол малаа өсгөөд байдаг хүн бол хөдөө амьдарвал муугүй шүү дээ. Бас л бололцоотой юм байгаа юм. Тийм л байна.
Дэжид -
Аа ха. Танайх та голцуу удирдах ажил хөдөө орон нутагт хийж байсан байна. Тэгэхэд таны амьдралд авч байсан цалин шагнал урамшуулал тэр олон цагаар тэгж ажиллаж байсан урамшуулал юу байдаг юм? Цалин чинь амьдралд хүрэлцээтэй байсан уу?
Чулуун -
Тэр чинь мөнгө их үнэтэй байлаа. Сумын малын эмч малын санитер 80, 100 төгрөгний цалинтай байсан.
Дэжид -
Ямар давуу эрхтэй байсан юм та? Тэр үед ...
Чулуун -
Давуу эрх бол яах вэ? Айлд очиход малын өвчин туслаа гээд нэг дуудлага ирнэ л дээ. Хүнээр дамжуулаад тэнд нэг мал нь өвдсөн гэнээ гээд жишээ нь малын санитер байхад ирж үзээч гэж байна гээд очно. Очиход чинь мал үзэх гэж яваа юм гэж бодоод 1-рт сайхан сүүтэй цайтай аяга хоол моол хийгээд өгнө.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэгээд яахав суурьтаа үнэлэгдэнэ л дээ. Юм хийсэн учраас ... Хийсэн ажил маань үр дүнтэй болох юм бол малын санитер бас их ажилтай байсан юм. Мал тарих гэж жигтэйхэн ажил байдаг юм. Намар хавар чинь малыг их тарина ш дээ. Мал хүний чинь өвчнийг тариагаар л гайгуу болгосон ш дээ.
Дэжид -
Урьдчилан сэргийлэх ажил их хийгддэг байсан уу?
Чулуун -
Их явж байсан. Малд ч гэсэн их явж байсан. Малын цэцэг гээд хонь ямааны цэцэг өвчин гээд гардаг байсан юм. Цэцгийн тариа гэж хийнэ. Олон хонь ямаа тарина гэдэг жигтэйхэн хэцүү. Би бол их мал тарьсан. Хоёр жил гурван жил шахам болсон. Нуруу бүр хөдөлж чадахгүй болчихдог юм шүү. Өдөржин мал тарьчихаар чинь. Хонь ямаа тарих бүр их хэцүү. Дандаа бөхийж босоо хонийг чинь гэдэргэн харуулаад хөлөөс нь барьчихдаг юм. Цавиных нь нимгэн арьсан доогуур тариа хийдэг байхгүй юу.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Үхрийг бол арьсан доогуур нь хийнэ. Бас булчингийн тариа гээд хийдэг байсан юм. Сарлаг хайнаг голцуу тарьдаг. Тэр чинь жигтэйхэн сарлаг их ааштай догшин баригдахгүй. Дийлдэхгүй жигтэйхэн юмнууд байна ш дээ. Тэрийг тарина гэдэг жигтэйхэн хэцүү. Эзэн барьж өгч чадна. Чадахгүй. Зарим нь эзэн байхгүй. Нэг авгай хүүхдээ тэвэрчихсэн авгай юмуу хүүхнүүд байна. Тэрийг тарина гэдэг их хэцүү. Тэгээд тэр адуу тарина гэдэг бас хэцүү. Адуу мал засахыг их олон санитер хийдэг байлаа.
Дэжид -
Хүмүүс урьдчилан сэргийлэх ....
Чулуун -
Хавар задгай ... маш хэцүү ажил. 2-3 хүнээс дээш хүн унагаад хөлөөс барьж байна гэж байхгүй. Тэрийг засна гэж хэцүү. Зассан хойноо тэр чинь муу засах юм бол адуу нь үхнэ. Тэгэхээр бас их хэцүү. Хэцүү л ажил даа.
Дэжид -
Хэцүү ажил ...
Чулуун -
Ажил бол их хэцүү.
Дэжид -
Хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт малаа хамруулах ...
Чулуун -
Урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөгөөтэй л хийнэ л дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэднийхийг хэдэнд гээд хуваарь гаргаад л хот хотоор нь хуваарь гаргаад тэгээд хэдэн малын сантерчид нийлнэ. Багийнх нийлээд сум болно. Сумынхаа эмчтэйгээ нийлээд бригад болоод явна ш дээ. Тэгээд малаа тарина. Тэгж кампаничлах маягаар хийдэг байсан юм. Малын тутрага гээд хавар мал хонь их үхдэг байлаа. Цусан халдвар гэдэг юм. Тэгээд боом гээд үхнэ. Мялзан гээд үхнэ. Шүлхий гээд айхтар гарна. Тэгээд тэрийг чинь дандаа урьдчилан сэргийлэх тариагаар бүгдийн устгасан шүү. Одоо тэгээд бараг гарахаа байсан. Саяхан болтол шүлхий гараад байваа.
Дэжид -
Тэгсэн.
Чулуун -
Одоо ч гэсэн хааяа боом гээд гараад байдаг юм. Тэр чинь уул нь дууссан гайгуу болчихсон л юм байгаа юм. Бас голомт нь байдаг юм байна л даа. Тарваган тахалын голомт шиг арьс марьсандаа голомт байдаг. Тэгээд тэр нь хааяа гараад байдаг юм шиг байгаа юм. Тийм л юм байдаг юм байна лээ. Соёлын довтолгоо гэж тэрийг л хийсэн дээ. Хүнийг эрүүлжүүлэх хүний өвчнөөс салгасан. Монголыг гээд ярьдаг юм. Тэр чинь бас их юм хийсэн юм ш дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Тэр чинь бол соёлын довтолгооны өмнө хийгдсэн.
Дэжид -
Тариа мариа холбогдох юм эм хангамж нь гайгуу байсан уу?
Чулуун -
Дандаа оросоос авдаг байсан. Сүүлдээ малын тариаг монголдоо хийдэг болсон. Биофабрик гэдэг чинь ...
Дэжид -
Аа зөв, зөв.
Чулуун -
Сарлаг хайнагийн цусыг аваад энд үйлдвэрлэдэг болсон. Одоо ч байгаа. Хүний өвчнийг бол шууд ёстой дарж өгсөн дөө. Тэр яр .. өвчин бас их байсан юм байлаа. Тэрийг чинь ... бригад гэж байгуулаад оросын орос эмч нар ирж хийж өгч байлаа ш дээ.
Дэжид -
Аа ха
Чулуун -
Хүний эмнэлэг гэж их цөөхөн байсан даа. Дээр үед. Намайг байхад манай суманд эмнэлэг байгаагүй. Хайрхан суманд хүн эмнэлэг анх байгуулагдаад сүүлд сумын дарга байх үед эмнэлэг байгуулагдсан байсан юм. Тэгээд түрүүхэн үедээ бол байгаагүй. Хүний эмнэлэг малын эмнэлэг байгуулж өвчнийг дарж авсан юм даа. Тэр чинь бас цаг үеийн чухал ажил ...
Дэжид -
Том ажил ...
Чулуун -
Монголыг хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмэр. Нэгдэлжих хөдөлгөөн ч гэсэн бас тархай бутархай малыг чинь тэжээлтэй, хашаатай, худагтай болгоод тэжээл хашаа худаг юмыг чинь хамтын хүчээр хийхгүй бол ганц ганцаараа малчид хүчтэй юм хийж чаддаггүй юм байна лээ.
Дэжид -
За тэгэхээр хоёулаа юу яая Чулуун гуай. Бид хоёрын эхний ярилцлага таны ажиллаж байсан үе та өөрөө тухайн нийгэмд идэвхтэй ажиллаж чухал үүрэг гүйцэтгэж байсан учраас ярих юм бас их өргөн хүрээтэй байна. Тэгээд хоёулаа таны тэр үеийн хадгалж байсан зураг хөрөг холбогдох материалуудыг та надад үзүүлбэл сайн байна. Тэгээд тэр материалтайгаа хоёулаа хамт өшөө бас таны эхний өдрийн ярилцсан ярилцлаганаас асуух тодруулах ийм зүйлүүдээ хоёулаа хоёрдахь ярилцлагандаа илүү тодруулж яръя гэж бодож байна. Болох уу? Тиймээ? Та холбогдох материал бэлдээд би танд эхний ярилцлагатай холбоотой асуудлуудын талаар асууж тодруулах юмаа бэлтгээд хоёулаа дахин уулзъя.
Чулуун -
Тэгье.
Дэжид -
Өнөөдрийн хувьд танд баярлалаа.
Чулуун -
За
Дэжид -
Өнөөдөр хоёулаа ярилцлагаа түр завсарлая даа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.