Chuluun


Basic information
Interviewee ID: 990316
Name: Chuluun
Parent's name: Dendev
Ovog: Besud
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenemandal sum, Arhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
keepsakes / material culture
literature
work
illness / health
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За юуны өмнө Кембрижийн их сургуулиас явуулж буй Монголын аман түүх ярилцлаганд ач холбогдол өгч өөрийн амьдрал амьдралын түүх, өөрийн зураг материалаа нэмэрлэж байгаа таньд дахин талархал илэрхийлж ярилцлагын хоёрдахь хэсэгт оръё. За эхний ярилцлагаас тодруулах зүйл байна аа. Чулуун гуай тэгэхээр нэгдлийн гишүүдийн талаар ялангуяа нэгдэлжих хөдөлгөөний талаар нэлээд та дэлгэрэнгүй ярилаа. Тэгэхээр нэгдлийн гишүүдийн давуу эрх юу байсан юм бэ? Жилийн эцэст ашиг машиг хуваариладаг байсан юмуу? Хурал хуй хийдэг байсан уу? Улсаас нэгдэлд ямар хөрөнгө зардаг байсан юм? Энэ талаар та тодруулж ярьж өгөхгүй юу?

Чулуун -

За нэгдэл гол өөрөө өөрийнхөө хөрөнгөөр хөгжиж ирсэн л дээ. Тэгэхдээ улсаас бол мэргэжлийн хүмүүсийн авч цалинжуулж ажиллуулдаг байсан. Малын зоотехникч, барилгачин гэдэг юмуу тодорхой мэргэжлийн хүмүүсийг улсаас бараг захиалгаар авч тухай тухайн үедээ тэрийг авч цалинжуулж ажиллуулдаг байсан л даа. Өөрийнхөө гишүүдэд жилдээ нэг хувь хуваах гэж ашиг хуваах гэж жилийн эцэст юм байдаг. Түүгээрээ ашгаа хуваагаад хувиа өгнө. Хөдөлмөрийн өдрийн хөлс гээд улирал, сард нь өгөөд явна л даа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Жилийн эцэс, хагас жилээр тодорхой бүтээгдэхүүн хуваадаг юм. Хөдөлмөр өдрийн хөлсөнд бүтээгдэхүүн хуваана гэхээр хөдөөний улсууд чинь сүү цагаан идээ, шар тос, цагаан тос, мах, сүү аваачиж гишүүдээ өгнө ш дээ. Ногоо тарьсан бол ногоогоо, тариа будаа тарьсан бол тариа будаанаасаа гишүүддээ өгдөг. Мэргэжлийн хөлсөөр авч байгаа шахуу юм даа. Элссэн хүмүүс зарим тэгээд гишүүн болчихдог.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Зарим нь ажиллаж байгаад сүүлдээ гишүүн болдог байсан. Зарим нь гишүүн болохгүй байж байгаад элсээд орчихдог ч юм байсан. Тэгээд мэргэжлийн хүмүүсийг бол дээрээс гаднаас авдаг байсан. Захиалгаар сургадаг байсан ш дээ.

Дэжид -

Сургадаг байсан?

Чулуун -

Өөрийнхөө нэр дээр явуулаад нэгдлийн гишүүдийнхээ хүүхдийг хөдөө аж ахуйн сургуульд явуулаад төгсөөд ирэхээр нь нэгдэлдээ аваад ажиллуулдаг. Тийм юм бол байсан.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэр бас их сайхан л даа. Өөрийнхөө аав ээжийнхээ нэгдэлд ажиллахдаа дуртай байсан л даа. Тэр үедээ эргэж ирээд өөрийнхөө аав ээжийн нэгдэлд ажиллана гэдэг их ..

Дэжид -

Залгамж халаа болдог байсан ...

Чулуун -

Тийм. Үе залгамжилсан их сайхан их үнэнч шударга тийм хүмүүс болно л доо. Дундаас нь ашиглаж идэж янз бүрийн юм ...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Буруу санахгүй.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тийм онцлог байсан. Тиймэрхүү л байсан даа. Тэгээд тэр хөдөлмөр өдрийн хөлс гэдгийг чинь өнөө бүтээгдэхүүнээ хуваахдаа үнэгүй өгнө ш дээ. Нэг хүнд хэд оногдох юм тэгээд өөрийнхөө чадлын хэмжээгээр сайн орлоготой сайн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн сайн авсан үед их л юм өгнө. Бага юм авбал багыг л өгнө. Тэгэхдээ тэрнээсээ гадна мөнгө өгнө ш дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Хагас жил, бүтэн жилээр мөнгө хуваадаг байсан юм. Уг нь бол овоо юм өгчихнө шүү. Сар бүр цалин өгнө. Кино дээр хүртэл гардаг ш дээ. Хүргэн хүү дээр гардаг. Нэгдлийн 300 юу билээ. 3 шар 100-т авч ... Жамц баян ...\инээв\

Дэжид -

Тийм.

Чулуун -

Зарим нэгдэл их мөнгө сайтай байсан шүү.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Мөнгө сайтай байна гэдэг гүйлгээ наймаа сайн хийдэг байхгүй юу. Зарим нэгдлийн даргаасаа их болж байсан. Зарим дарга нар сайн дарга, нягтлан сайн наймаа хийдэг байсан ш дээ. Говь руу аваачиж мод зараад л эмээлийн мод, хувин сав зараад л зөндөө гоё юм аваад ирдэг л байсан ш дээ. Их сайн наймаа хийгээд хөлжиж баяжиж байсан тийм юм байдаг юм. Нэгдлийн даргаас их болно л доо. Зарим овсгоотой хүн байх юм бол юмыг илүү гаргаж чадна. Илүү гаргасан юмаа гадагш нь гаргаж худалдаад ашигтай наймаа хийгээд өөртөө илүү хонжоо гаргаж чадаж байна ш дээ. Тийм байсан юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Нэгдлийн даргаасаа их шалтгаалдаг. Нэгдлийн дарга, бригадын дарга тэгээд ферм үнээний сүүнийх, гүүний сүүнийх тэгээд хөдөө аж ахуйн байгалийн бүтээгдэхүүнтэй газар бол давс хужир гадагшилдаг давсны ферм хүртэл байсан ш дээ. Залуучуудын бригад гээд манай суманд тийм давс ашигладаг жаахан нуур байсан юм. Тэр нуурын давсыг их сайхан ашиглаад тэгээд зараад борлуулаад мөнгө олдог тийм л байсан.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэр чинь бас ашигтай л юм байгаа юм.

Дэжид -

Тэр үед чинь албан журам гээд байгаа тэр таны яриад байгаа төлөвлөгөө юу?

Чулуун -

Төлөвлөгөө өгч байсан. Албан журам гэж мах, ноос, сүү ...

Дэжид -

Хүмүүс тэгж нэрлэдэг байсан уу? Албан журам гэж?

Чулуун -

Албан журмаар мах тушаадаг байхгүй юу. Хонины мах төдөн кг, үхрийн мах төдөн кг, ямааны мах төдөн кг-ыг танайх энэ жил тушаана гээд тэгээд малаар нь өгнө ш дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд ноос өгнө. Сүү өгнө. Тэгээд адуу бэлтгэнэ. Тийм юм өгдөг байсан юм.

Дэжид -

Нэг малд ноогдох норм байсан байна тиймээ?

Чулуун -

Толгой тоогоороо ...

Дэжид -

Толгой тоогоороо ...

Чулуун -

Толгойн их бол нэг өөр. Арай цөөн бол нэг өөр. Малын групптэй л дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

100-аас дээш, 500-аас дээш, 1000-аас дээш гэх жишээтэй. Тэгээд тийм ноогдол өгдөг байсан юм. Мах нь үхрийн хонины мах үхэр хонь ямаагаа тушаана ш дээ. Заавал. Тэгээд нэгдэлд өгөөд нэгдэл сүүлд бөөнд өгөөд нэгдэл байхгүй байхад хувиараа өгөөд байдаг байсан. Нэгдэлд өгөхөөр хувиасаа өгдөг юм багасаад ... их сайн болдог байсан. Тэнд их дуртай байсан юм.

Дэжид -

Аа зөв. Төлөвлөгөө гэж?

Чулуун -

Төлөвлөгөө гэдэг нь байсан малд ноогдол өгчихдөг байсан байхгүй юу. Мах сүү тийм юм өг гээд. Төлөвлөгөө гэдэг нь заавал малыг энэ 5 жилд танайх ийм малтай байна. Энэнээс доош бай гээд төлөвлөгөө гээд юм өгчихдөг байсан. 5 жилийн төлөвлөгөө гэдэг чинь тийм золиг байсан юм. Тэр чинь тэгээд муу малчин бол ер нь тэгээд байгаль цаг уур тааруу байх юм бол тэрийг хэвээр нь барьж байж чадахгүй ш дээ. Хэцүү. Байгалийн бэрхшээлийг бол сайн хүн сайн малчин бол даваад гарна. Муу нь бол тэгээд хэцүүдэнэ. Мал нь дутчихаар нөгөө байхгүй малын юмыг өгнө гэдэг хэцүү байсан ш дээ. Тэгдэг байсан.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд малын мах, сүү ноос гэдэг нь их хүндэрч байсан юм. Тийм учраас нэгдэлд өгөх их дуртай.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Нэгдэлд орох гэж байгаа хүмүүст бол төлөвлөгөө өгөхгүй. Зөвхөн өөрсдөө хэдэн цөөнхөн мал үлдээгээд тэрэнд нь ноогдол гардаггүй болгочихож байсан.

Дэжид -

Аа зөв, зөв.

Чулуун -

Тэгэхээр дуртай байдаг нь тэр.

Дэжид -

Ер нь тэр үед чинь мал салаа нуудаг байсан гээд кино дээр харахад тийм юм гарч байдаг байсан. Тийм хүмүүс байсан уу?

Чулуун -

Ер нь тэгээд олон малтай хүмүүс малаа өгөөд туулгаад явуулахад хүн дургүй л байсан л даа. Эхэн үедээ их дургүй байсан. Сүүлдээ өгдөг болсон. Өгөөд ашгийн авахыг эрмэлздэг болсон. Ойлгож эхлээд байсан. Эхлээд өгөхөд их дургүй л байсан. Ер нь дургүй байдаг байсан. Сүүлдээ их дуртай өгдөг байсан. Манайх бол бас л малаа өгч л байсан юм. Би 67 мал өгсөн ш дээ. Адуу, үхэр, хонь, ямаа ...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Нэгдэлд ...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд төлөвлөгөө ч байхгүй санаа амар болоод цөөхөн хэдхэн хонь авч үлдээд ганц хоёр үнээ, ганц морь авч үлдсэн байх. Тэгээд бусад малаа бүгдийн өгч байсан. 52 онд өгсөн дөө. 52 онд нэгдэл байгуулаад л тэгээд сумын дарга ч өөрөө нэгдлээ байгуулсан юм чинь өгөлгүй яахав.

Дэжид -

Нэгдэл тарахад тэр хэмжээгээр ашиг авч чадсан уу?

Чулуун -

Нэгдэлдээ ажиллаж байсан. Малаа маллаж байсан хүмүүс авсан. Бид бол аваагүй. Очвол өгөх юм гэж байсан. Би очиж аваачгүй. Авъя ч гэж бодоогүй. Аваад ч яахав дээ. Болж байгаагаас хойш гээд л очиж аваачгүй тэгээд л өнгөрсөн.

Дэжид -

Нэгдэлд хувиа нийлүүлчихээд хот орон бараадсан хүмүүс байдаг юм байна тиймээ?

Чулуун -

Байлгүй яахав. Би бол ажиллаж байгаад өгчихөөд тэгээд орхиод гараад ирсэн. Хувьчлал байх үедээ нэг юм өгч л байсан байх. Байхгүй хотод ирсэн хойно надад юу ч өгөөгүй.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд сүүлд бол нэгдэл тарахад бол ганц хоёр юм өгсөн л байна лээ. Аймагт байсан хүмүүс бол очоод авсан л байсан.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Намайг очвол авах ёстой. Хэдэн мал авахгүй гээд загнадаг юм.

Дэжид -

Харин тийм байна.

Чулуун -

Би тэгээд тэрийг ч бодоогүй. Аваад ч яах вэ? Маллаж чадах биш. Нэг айл дээр тавина. Айл өөрийн ах дүү байсан ч гэсэн яах вэ? Тэгээд аваагүй.

Дэжид -

Аа ха

Чулуун -

67 мал өгсөн. 67 мал бол одоо ....

Дэжид -

Тэр малыг аваад тусгай бүртгэл мүртгэл өгөх үү?

Чулуун -

Баримт авна. Мал өгсөн хүмүүс.

Дэжид -

Аа зөв.

Чулуун -

Үхэр төд, ямаа төд үнээ тугал гээд өгнө л дөө.

Дэжид -

Тухайн үед та ...

Чулуун -

Одоо бичиг баримт нь байдаг юм.

Дэжид -

Аа зө.

Чулуун -

Тийм.

Дэжид -

Тэр чинь бас сонин юм байна.

Чулуун -

Сонин л доо. Сонин баримт.

Дэжид -

Тухайн үед хамт олныг идэвхжүүлэх ямар арга зохион байгуулж байсан? Та ер нь голцуу удирдах ажил хийж байсан. Хамт олныг идэвхжүүлэх талаар юу хийж байсан юм? Тэр үед ер нь аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагад та бас 10-аад жил ажиллаж байсан.

Чулуун -

Ер нь хөдөө ч байлаа гэсэн. Аймагт ч байлаа гэсэн би дандаа хамт олны дунд өссөн. Хамт олны дунд ажиллаж амьдарч явсан хүн.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Би хүнтэй ажиллахдаа бас их гайгуу эвтэйхэн байсан юмуу? Гайгуу эвийн олоод байсан юм шиг байгаа юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд хөдөө нэгдэлд элсүүлэхэд сум нэгдэлд ажиллуулахад ч гэсэн миний үгнээс гардаггүй байсан юм хүмүүс. Би сумандаа өөрийнхөө суманд манай сумын дарга дандаа гадны хүн болдог байсан юм байна лээ. Надаас өмнө.

Дэжид -

За.

Чулуун -

Тэгээд анх удаа өөрийнхөө сумандаа дарга болж байсан юм. Тэгээд надад улсууд хүмүүс настайчууд ч гэсэн, залуучууд ч гэсэн гайгуу бас өөрийн гэсэн сэтгэлтэй байсан юм шиг санагддаг юм. Сүүлд хожим. Ер нь бодоход тийм. Хүмүүс гадны хүнд зарим нь дургүй байдаг. Санаа яриа нийлдэггүй ч юм байсан байх. Миний хувьд тийм юм байгаагүй. Ер нь овоо бас олон түмний хүрээлэл байсан юм болов уу гэж боддог юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд миний үгнээс гарахгүй. Тэгнэ тийм юм хийчихээрэй гэхэд тэрийг хийчихдэг тийм л байсан. Тэгэхдээ тэр үеийн хүмүүс хөдөлмөрийн идэвх сайтай байсан юм. Одоогийн хүмүүстэй адилгүй. Хүмүүс нь их даруу одоотой адил залуучууд нь архи уугаад явчихгүй. Ер нь их дуулгавартай. Тэр үеийн улсууд их сахилгатай байсан шүү. Залуучуудыг хөлслөөд ийш тийш юманд гаргана ш дээ. Хэдэн залуучуудыг дуудаад л тэнднийд очиж адуугийн ... үхрийн самнаад өг, хониных нь үсийг аваад өг гээд явуулдаг байсан ш дээ. 5-10-аар нь ...

Дэжид -

Аа ха. Бригад маягаар ...

Чулуун -

Бригад маягаар ялангуяа залуучуудыг тийм юманд их явуулдаг байсан. Тэд нар ажил хийж өгчихөөд л байж байна. Ажил хийгээд өгөхөөр чинь улсууд их дуртай. Хоол унд хийж өгөөд нөгөөдүүлд чинь за баярлалаа яасан сайн хүүхдүүд вэ? гээд л явуулдаг байсан. Тэр үед хүмүүсийн идэвх санаачлага их идэвхтэй байсан. За тэр ажилтай ажилгүй байгаа хүүхдүүд чинь тэгж яваад айлд жаахан юм хийж өгөөд хоол унд идэж явж байгаад ядрах юм байхгүй. Хадлан тарианд ч гэсэн бөөн бригадууд явуулахад бас л сүүлдээ их сайхан л болдог байсан. Тийм юм бол их байсан шүү. Ялангуяа 43 оноос хойш бол тийм залуучуудын бригад маш их хүчтэй өрнөж байсан шүү.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Их дуртай. Тэгээд хэдэн хүүхдүүдийг нэгээр нь ахлагч тавиад за чи тэд нарыг дагуулаад тэднийд очоод тэдний хадланд очоод эсвэл тэдний гүүгийн барьж өгөөд гүү номхруулахад туслаад өгөөрөй гэхэд чинь очоод хийгээд өгдөг. Тийм байсан юм. Тиймэрхүү байсан юмаа. Сүүлд ажилд орсон хойно бол үйлдвэрчний зөвлөлд байхад бол тэр үед чинь соёлын довтолгоо гэж явж байсан. Архангайд чинь 60-70 онд бол тэрнээс гадна соёлын довтолгооны хамгийн гол хүчтэй хөшүүрэг болж байсан юм тэр социалист хөдөлмөрийн бригад, социалист хөдөлмөрийн нөхөрлөл гэсэн 2 юм байсан юм. Бригад нь бол ажил хийдэг хүмүүс нийлээд бригад болоод ажилладаг.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Жишээ нь баазынхан бол саятан бригад гэж тийм юм байгуулдаг байсан. Зам анги, барилгынхан бол социалист хөдөлмөрийн бригад гэж байгууллаад 10-20 хүнтэй бригад байгуулаад нэг ахлагчтай. Тэгээд тэр чинь хээр гараад замын ангийнхан гэж байсан даа. Зам гүүр тавьдаг улсууд. Тэр үед замын ангийн 2 бригад байсан юм. Цэдэн, Санжмятав гээд 2 бригад их сайн ажилтай бригад их зохион байгуулалттай. Ёстой нэг хүний удирдлагаар хамаг ажлаа хийж байсан. Бригадын ахлагч нь зарим нь аймаг дээр тэр чинь нүүдлийн бригад хэдэн гэр майхантай гараад явчихна ш дээ. Тэгээд зам дээр очоод ажиллана. Тэрийг нь хариуцаад нэг нь үлддэг. Гэр орондоо ч тусалдаг. Ажлаа ч хийдэг. Бүх юмаа хамжаад хийдэг тийм бригадууд их өрнөж байсан юм. Тэр их ашигтай байсан. Тэр чинь дандаа хамтарна. Хоол ундаа дундаа хийнэ.

Дэжид -

Тэгвэл авто тээврийн саятны хөдөлгөөн ерөөсөө Архангайгаас гаралтай юм байна ш дээ. Сүүлд хотод саятны хөдөлгөөн өрнөөд ... Архангайгаас олон саятан жолооч төрсөн тиймээ?

Чулуун -

Архангайгаас олон гарсан ш дээ. Самбуу-Ёндонгийн гээд байсан. Рэнцэн гээд байсан. Хэдэн хөдөлмөрийн баатрууд саятан хөдөлгөөн сайн зохион байгуулснаар хөдөлмөрийн баатар болсон ш дээ. Тэд нар чинь.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Рэнцэн гэж болсон. Ёндон байлаа хөдөлмөрийн баатар. Самбуу- Ёндон гэж байлаа. Саятны бригадын хөдөлгөөн бол Самбуу-Ёндонгийн анхны санаачлага ш дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Социалист хөдөлмөрийн бригадаа саятан гэдэг үүрэг аваад цөмөөрөө сая километр явуулж байгаа юм л даа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэр 5 жилийн хугацаанд юмуу, 3 жилийн хугацаанд сая тонн километр явуулж байгаа байхгүй юу. Машины ачаатай ... тээвэр хийдэг. Тэрийгээр нь саятан бригад гэж байхгүй юу.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Сая тонн километр гэсэн үг. Утга нь бол ...

Дэжид -

Аа зөв.

Чулуун -

Сая төгрөг биш.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тийм юм байгаа юм. Тийм юм байгуулж байсан. Нэг нь хоцорно гэж байхгүй. Хоцорсон байвал чирээд явдаг. Дагуулаад явдаг. Сайн муу хоёр жолооч хамтдаа явдаг. Муугаа чирээд явдаг. Дагалдан жолооч гэж дэмжээд туслаад өөрт байгаа хамаг юмаа хуваалцаад тэгээд дундын тооцоонд их орж байсан шүү.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэр бас их ашигтай. Тэр чинь муугаа сайн нь чирээд авч явдаг. Биендээ их сайн нөхөрсөг туслалцаа үзүүлдэг. Хаяад явахгүй. Муу жолоочоо түрүүлээд явуулчихна. Хойноос нь өөрөө явна. \инээв\

Дэжид -

Аа ха

Чулуун -

Муу жолооч машинтайгаа суучих юм бол очиж туслаж болохгүй ш дээ. Тийм нарийн юутай. Жигтэйхэн их нарийн тооцоотой. Тийм юм хийж байсан юм. Тэр чинь их ашигтай байсан шүү.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Бригадууд үйлдвэрт бол артельд бол оёдлын бригадууд байсан юм. Бас нэг 10-20 хүнтэй. Тэгээд оёдлоо хийнэ. Бас ахлагчтай. Бас муу оёдолчноо сайн болгоно. Гэр орон нь ядуу зүдүү байх юм бол гэр орны нь тусалж өгнө. Гэрээ зөөж барихдаа хүртэл бригадаараа очоод зөөгөөд барьчихна. Тийм их сайхан. Гэрийн дулаална гээд өвөл чинь их юм болдог ш дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Шороо мороо хийгээд л хаяагаа манаад л давхар бүрээсээ бариад л тэгэхэд бригадаараа л хамтарна ш дээ. Ээлжээрээ хийчихнэ. Өнөөдөр 2 айлыг хийсэн бол маргааш 2 айлынхыг хийчихдэг. Тэр хүч их сайн нэмэгдүүлдэг. Их сайн юм байсан.

Дэжид -

Аа ха. Ажиллахын хажуугаар амьдрал дээрээ бас тусалдаг.

Чулуун -

Тэгээд хамтарч амьдарна гэж байгаа юм.

Дэжид -

Аа зөв.

Чулуун -

Нэг гэрт нэг өвөртөө орж унтах шахам \инээв\ тийм байсан.

Дэжид -

\инээв\

Чулуун -

Гэртээ хамтарч суусан ч, хоолоо нэг гэртээ хийгээд идсэн ч болно. Тийм их дотно.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Орон сууцанд ороход бас нэг бид нар эхэлүүлж байсан. Тэгээд хаягдсан даа. Больчихсон. Хөлсийн холбоо гэж.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Хөлсийн холбоо гэж. 32 айл 36 айл байдаг л даа. Тэгээд цөмөөрөө хамтарч нэг нь нөгөөдөө тусална. Ядарч зүдэрсэндээ тусална. Дутуу хөтүүгээ асууна. Тусалж дэмжлэг үзүүлнэ гэсэн тийм юм байгуулж байсан юм. Тэр бас их сайн юм байсан. Сүүлийн үед хорооны даргад 2 удаа хэлсэн чинь хорооны дарга сонин дарга. Ашигтай юм хүнээс дуулахыг бодохгүй, дуулаач хүлээж авах чадал байхгүй тийм болчихсон одоо чинь.

Дэжид -

Тийм болсон байна. Тэр үед нийгмийн идэвх үнэхээрийн өндөр байсан. Та бас тэгээд би таны цомгийг үзэж сууна. Таны энэ одоо олон цуглуулгыг үзэж байна. Номын их өргөн цуглуулга байх юм. Марк их цуглуулсан байх юм та. Үндэсний түүх уламжлалаас ёс заншил Монгол хүний тэр бүхий л байх сайхан одоо юунуудыг чанаруудыг харуулсан альбомууд хүртэл байх юм. Энэ дээр ялангуяа Монгол үндэсний хувцасны баялаг өв уламжлал, үндэсний хээ угалз тэгээд үндэсний хувцасыг таны цуглуулсан альбом зургаас үзэхээр зэрэг их эртний 60 хэдэн оны ч юм байна. 50 хдэн оны ч зураг энэ дээр байх юм. Та одоо энэ их нийгмийн идэвхтэй ажиллахын хажуугаар энэ төрөл бүрийн ажлыг хэдий завандаа амжуулдаг байсан юм. Таны бас бичсэн номууд хүртэл байх юм. Та энэ талаараа ярьж өгөөч? Маш олон шагнал урамшуулал байна.

Чулуун -

За тэгье. Энэ түүх соёлын ном зураг цуглуулга хийнэ гэдэг бол сонирхлоос их болж байгаа юм. Өөрөө сонирхолгүй бол цуглуулахгүй л дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Сонирхолтой учраас юм цуглуулаад түүнийгээ төрөлжүүлээд тэгээд хадгалдаг. Хадгалахаасаа гадна эргүүлээд хүүхэд залуучуудад үзүүлэхэд маш их сонин байдаг юм. Тэгээд би хүүхэд залуучууддаа тэтгэвэрт гараад л үүнийг гол нь цуглуулсан юмаа жаахан төрөлжүүлээд тэгээд хүүхдэд хичээл заах ер нь ойлгуулах өв уламжлал цуглуулага монголд ийм юм байсан юм. Эхнээсээ бид ийм хөдөлмөртэй, ийм ажилтай төрөлтэй хүмүүс байсан юм. Одоо үүнийгээ цааш нь авч явах ёстой гэж хүүхэд залуучуудад хэлэх юм зааж өгөх их дуртай. Тэгээд тэтгэвэрт гараад л нэлээд жаахан хүүхэд залуучуудтай ноцолдож хичээл заасан л даа. Энэ сургууль дээр Үндэсний зан үйлийн танхим гэж байсан юм. Тэр ч ажилгүй онц юмгүй байсан. Тэгээд тэр танхимыг сургуулийн захиралтай ярьж байгаад нэг багштай хамтраад Сувдмаа гээд багш надад гаргаж өгсөн юм. Бид хоёр хамтраад тэр танхимын бүр шинэчлээд доторх бүх юмын шинээр өөрсдөө хийгээд хүнээр зуруулахын зуруулаад өөрсдөө аваачиж хийхийн хийгээд би тулга тогоо хүртэл аваачиж өөрөө хийж тавьж өгч байсан юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд тэр зурагнууд хоёр Чингисийн зураг, өндөр гэгээн Занабазарын зураг 2-ийг зуруулсан. Тэрэнд харин сургууль мөнгийн гаргаад зуруулаад мөнгийн өгч байсан юм. Тэгээд их сайхан танхим байгуулсан. Тэндээ хичээл явуулдаг байлаа ш дээ. Долоо хоногт 2 удаа хичээл заадаг байсан юм. Хамгийн анх 4-р ангийн хүүхдийг тэр хичээлдээ суулгаад хичээлийн нэр юутай. Монгол айлын эрхэм ёс гэсэн нэртэй хичээл программ гаргаад ахмадын зөвлөл, сургуулийн захирал хоёрын хамтарсан батламжтай тийм программ гаргаад хичээл зааж байсан юм. Долоо хоногт 2 удаа. Хичээлд дандаа хүүхдүүд сайн дураараа сууна. Ямарч үнэ төлбөр байхгүй. Тэгээд хүүхдүүд их дуртай. Хичээлд юу ордог юм гэхээр үндэсний тоглоом шагай, хөлөгт тоглоом тэрний хажуугаар үндэсний өв уламжлалынхаа юмыг заадаг байсан. Жишээ нь бурхан тахих гэдэг бол хүнийг яаж засна яаж хүлээж авдаг юм. Яаж угтдаг юм. Хүнд зочны ширээ сандал яаж засдаг юм. Ямар хэдэн хутга тавьдаг байсан юм. Мах тавихад монгол хүн махыг яаж тавьдаг байсан. Ямар хүнд ямар мах тавьдаг юм гээд заадаг байсан байхгүй юу. Тэгээд 2-3 жил болоод сүүлдээ орхисон. Тэгээд чадаагүй. Монгол бичгийн хичээл бас зааж байсан би.

Дэжид -

Оо за.

Чулуун -

Бас сургуулийн хүүхдэд заахаас гадна дэлгүүр, цэцэрлэгийн багш нарт зааж байсан шүү. Энэ 88-р дэлгүүрт бас хичээл зааж байлаа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

18-р цэцэрлэгийн 10 гаруй багш нарт хичээл зааж байсан. Монгол бичгийн хичээл. Ийм жишээний юмнуудыг эд нар чинь хэлэхээр их дуртай, идэвхтэй суудаг тийм байсан ш дээ.

Дэжид -

Үнэхээрийн сайхан юм байна. Таны цуглуулсан альбомуудыг үзэхэд хонь хяргадаг байсан. Мал аж ахуйн үндсэндээ Монголын хөдөө аж ахуйн үүсэл, хөгжил, түүх ...

Чулуун -

Наад цуглуулгад чинь ...

Дэжид -

Иж бүрэн харагдаж байна.

Чулуун -

Түүх соёлын зурагнуудаас гадна ном бас цуглуулсан. Мөнгө дээр үеийн хаант засгийн үеийн мөнгө, юань улсын үеийн мөнгө, монголын анхны мөнгө, мөнгөн тэмдэгтүүд ...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд цаасан мөнгө марк календарь бас цуглуулсан ш дээ. Ширээний календарь тэрнээс гадна карманы календарь бас байдаг ш дээ. Тэр надад 300-аад шахам байдаг юм. Тэгээд мод, чулуу хүртэл цуглуулсан ш дээ. Одоо байдаг юм. Зарим нь ...

Дэжид -

За

Чулуун -

Зарим зураг маркнуудаа би хүүхдүүд өөрийнхөө би 3 хүүхэдтэй. 3 хүүхдийн хүүхэд гээд овоо хэдэн юм хүүгийн 2 хүүхэдтэй. Хүргэнийх 4 хүүхэдтэй. Бас нэг хүргэнийх 7-8 хүүхэдтэй. Тэгээд хүүхдийн хүүхдүүд байна л даа. Тэднийгээ бас уралдаан зарлаад ном унших, цуглуулга хийх уралдаан зарлаж байгаад ...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд сайн цуглуулга хийснийг нь шагнана.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Сайн цуглуулга шагнана гээд, сайн ном цуглуулсан хүнд нь ном шагнана гээд тэгээд сайн цуглуулсан хүүхдүүд нь өөрийнхөө цуглуулсан юмнуудыг өгчихнө. Энгэрийн жижигхэн тэмдэг хүртэл 100 гаруй байсан. 2 хүүхдэд хуваагаад өгчихсөн. Тийм юм хүртэл зохиож үзэж байлаа. Их сонин.

Дэжид -

Та одоо ...

Чулуун -

Тэрнээс гадна орцныхоо хүүхдүүдийн дунд бас ажил зохиодог байсан юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Орцны хүүхдийн дунд соёлч нөхөрлөл гээд юм байгуулаад ...

Дэжид -

Тэтгэвэрт гарснаасаа хойш?

Чулуун -

Хойш. Орцны дарга болсон. 88 оноос хойш.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд хүүхдүүдийн дотор нэг ахлагч тавиад жижигхэн эзгүй ноолийн өрөө байсан түүнийг гаргаж өгөөд тэндээ цугладаг. Хэдэн ахлагчтай. Дандаа сургуулийн хүүхдүүд. Зарим нь хөөрхөн их юм хийдэг байлаа шүү. Юу хийдэг байсан гэхээр энэ орцондоо бохир хог шороо тарихгүй байх. Орцонд муухай дуу чимээ гаргахгүй байх. Гэртээ хүртэл хамаагүй бөмбөг тоглохгүй байх дуу чимээ гаргахгүй байх. Дандаа хөлөгт тоглоом шагайгаар тоглодог тийм тоглоом сургах тийм юм хүүхдийн дунд зохиогоод бас уралдаан зарлаад ...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тийм юм зохиож байсан юм. Хүүхдүүд их идэвхтэй ш дээ. Том хүн үг хэлээд авахгүй байгаа хүүхдүүд чинь хүүхдүүдийн дарга нь хэлэхээр их дуртай.

Дэжид -

Дуртай хүлээж авна.

Чулуун -

Үгнээс нь гарахгүй их сайн болдог байсан. Соёлч нөхөрлөл, Хөршийн холбоо гээд хүүхдийн бүлгэм хүртэл байгуулж байсан юм. Тэр бас их хэрэгтэй байдаг юм. Хүнийг идэвхжүүлнэ гэдэг тийм жаахан хүүхэд багачуудаас нь эхлээд том хүн ч гэсэн хүнд эвтэйхэн хандаад л бид нарт хэн хэнд нь хэрэгтэй гээд дунд нь хамтраад ажил зохиоё гээд байхад хүлээж авдаг юм шүү.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Хүлээж авахгүй гэж байхгүй. Аятайхан хүлээж авна. Дуртай биелүүлнэ. Тийм байдаг байсан юм. Тэгж л хүнийг идэвхжүүлж байсан даа. Ахуйн үйлчилгээнд очоод жишээлбэл гутал захиалгын үйлдвэрт очоод 5 жилийн хугацаатай Социалист хөдөлмөрийн байгууллага болох үүрэг аваад 5 жилийн хугацаатай үүрэг аваад биелүүлж цол мандат авч байлаа. Бас хотын зөвлөл, хотын намын хороо, хотын захиргаа,үйлдвэрчний эвлэлийн хороо 4 байгууллагын шагналтай тийм юм авч байсан.

Дэжид -

Тэр чинь тухайн үед үйлдвэр байгууллагын гол асуудал болж байсан ш дээ.

Чулуун -

Тийм.

Дэжид -

Тэгж байсан.

Чулуун -

Хүнийг юм сургах, гэмт хэрэг гаргахгүй байх. Тэнд дотор их сайхан үүрэгнүүд байсан ш дээ. Гурван үүрэг байна. Хамтарч ажиллах, сурах, хөдөлмөрлөх гэсэн.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Гурван үүрэг дотор чинь бүх юм ордог. Гэмт хэрэг хүртэл гаргадаггүй болгоно гээд л архи уудаггүй. Тэр үед чинь архи уудаг хүн их цөөхөн байсан юм. Тэгээд ажил тасалдаггүй байх. Маш их хөшүүрэг болж байсан. Тэр их сайн юм байсан. Хүнийг идэвхжүүлнэ гэж тийм л юм байдаг байсан.

Дэжид -

Олон жилийн баялаг туршлага байнаа танд. Таны энэ материлуудыг харахад их олон сайхан талархал дурсгалын хуудас, баярын бичиг цуглуулгыг маш гоё сайхан хийж ерөөсөө хүн харахад ойлгомжтой байна л даа. Энд одоо. Маш олон жилийн үнэхээрийн ажиллаж байсан хүнтэй ажиллаж байсан хүний ерөөсөө амьд хөдөлмөрийн хуудас юм даа. Түүх юм. Маш сайхан юм. Үүнийгээ та их гоё хийсэн байна. Би одоо хараад л таныг сайн ажиллаж байсан байна гэхээс ийм сайхан юм байдаг гэдгийг тэр бүр мэдэхгүй. Их сайхан юмнууд байна. Таны ер нь одоо энэ тухайн үед ажлын үр дүнгээр яасан баярын бичиг, шагнал их юм байна. Та ер нь тоолж барьж үзэж байсан уу?

Чулуун -

Нэлээд олон байгаа байх. 100 гаруй юм лав байгаа байх.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Сайшаалын үнэмлэх, баярын бичиг ...

Дэжид -

Тийм байна. Ерөөсөө ...

Чулуун -

Сүүлийн үед өргөмжлөл гээд өргөмжлөл жил бүрийн л янз бүрийн шугамаар авдаг байлаа. Ажил хийж байхад ажлаараа ажил хийгээгүй байхад тэтгэвэрт гарснаасаа хойш гэхэд орцын дарга, байрны дарга, хэсгийн дарга, намын үүрийн дарга гээд янз бүрийн сонгуулиас салдаггүй байлаа. Нийгмийн идэвхтэй хүнд бол цалингүй ажил их өгдөг байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэрийн яахав үгүй гэхгүй зүгээр суухаар хийгээд яваад байхаар хүн үнэлгээ өгдөг тийм байсан юм л даа. Тэгээд тэр талаасаа бол нэлээд бас гайгуу үнэлгээ авч байсан. Хүнтэй харьцахдаа эвгүй харьцдаггүй. Эвтэйхэн харьцдаг байсан юмуу? Би тэгээд багаасаа 41 оноос эхлээд ухуулагч хийсэн. Эхнээсээ багаасаа хүнтэй ажилласан. Тэгээд мал эмнэлгийн сантер болоод малчидтайгаа малынх нь төлөө малчидтай дандаа ярьдаг. Тэгээд тэдэнтэйгээ хамтарч тарьдаг. Хамтарч угаадаг. Дандаа хүнтэй ажиллаж байсан. Тэгээд хүнтэй хүний дунд л ажилласан нь их хүнтэй ойртуулсан юм болов уу гэж боддог юм.

Дэжид -

Танд бэлэгдлийн хөлгөн хадаг бичсэн байна ш дээ. Их гоё үгтэй. ЮНОСКО-гийн Монголын үндэсний комиссын итгэмжит байгууллагаас... Төр улсаа хөгжүүлэх гэж өдөр шөнөгүй мэрийсэн буянтан таныг Түмэн арддаа туслах гэж өөрийгөө мартсан ачтан таныг Тэнгэр нар бурхан нэг нэгэнгүй харж байгаа заяа чинь дэлгэрнээ Тэмүжингийн удам мэдэж байгаа аз хийморь чинь цацарнаа гэж үнэхээрийн буянтай үйлс авъяаслаг уран бүтээлч гэсэн ийм өргөмжлөл олон сайхан өргөмжлөлүүд байна Чулуун гуай. Дээр нь бас олон таны бичсэн ном зохиолууд байх юм. Та үүнийхээ тухай ганц хоёр үгээр ярьж хэлж өгөөч? Их олон юм байна. Яривал их олон юм байна. Гэхдээ та маш олон сайхан номнууд байх юм. Энэ ном зохиолыг та хэдийдээ бичив?

Чулуун -

Ном зохиол тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэл хөтөлдөг байсан. Ажил хийж байхдаа.

Дэжид -

За ...

Чулуун -

Тэмдэглэл хөтлөөд тэмдэглэлийн дэвтэр бас аятайхан шүлэг, хүний хэлсэн ярьсан юм, уламжлалт өв сургаалийг тэмдэглэлийнхээ дэвтэрт биччихдэг байсан. Тэгээд ажил хийж байхад ерөөсөө ном бичсэн ерөөсөө ном зохиол юу ч бичээгүй. Тэтгэвэрт гараад л гэнэтхэн нөгөө тэмдэглэлийнхээ дэвтрийг эргэж хармаар санагдаад л эргэж харсан чинь зарим нь хүн бас дахиад цааш нь бичээд үлдээчихмээр хүүхэд залуучуудад хэрэг болмоор юм санагдаад тэгээд юм бичиж эхэлсэн дээ. Тэгээд анх эхлээд Монгол шагай үндэсний хөлөгт тоглоомын тухай жаахан юу бичсэн. Заавар. Хүүхдүүдэд зориулаад тэгээд орцынхоо бүх хүүхэд, хорооныхоо бүх хүүхдүүдэд орц орцонд нэг нэг хувийг өгөөд тэгээд хүүхдийн тоглоом тоглуулаад байр гэрээс шал өөр ш дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Гэр чинь дуу чимээ багатай. Байшинд дуу чимээ ихтэй. Хүүхдүүд тоглоно. Бөмбөг тоглоод л хана мана тас нясхийгээд л зарим нь цонх хага цохино ш дээ. Тийм учраас тэр хөдөлгөөн дуу чимээг багасгахын тулд хөлөгт тоглоом, шагайн тоглоом их сайхан ш дээ. Газарт суучихаад л хивсэн дээрээ гудас дэвсчихээд дээр нь тоглож байхад хүүхдүүдэд маш их өөрсөд нь ч тухтай. Бас юм сурахад оюун ухаан хөгжихөд ч гэсэн нэмэртэй юм гэж бодоод тэр хөлөгт тоглоом шагайн тоглоомын тухай ном бичиж эхлээд тараагаад тэгээд хүүхдүүдэд зааж өгсөн. Тэрнээс болоод анхны юм бичих санаа тэгж эхэлсэн юм. ... Харз гээд миний багын амьдрал , ажилд тохиолдсон сайн муу юмыг шүлэг болгоод голцуу 70 гаруй шүлэгтэй тийм бас нэг жижигхэн ном гаргасан юм. Тэрний дараа Ертөнцийн 5 хүчтэн гээд тийм 5 хүчтний тухай 4 хүчтэн гэж байсныг би 5 болгоод бичсэн юм байгаа юм. 5 хүчтэн гээд жижиг ном гаргасан юм. 5 хүчтэн 4 хүчтэн гэж хуучин бар, арслан, луу нэг нь юу билээ? Хангарьд гээд 4 юм байсан юм. Түүн дээр зааныг нэмээд 5 болгоод ном гаргасан. Сонинд бичээд сүүлд нь ном болгоод гаргасан. Дэлхийн 7 гайхамшиг гээд бас дэлхийн 7 гайхамшгийн тухай, дундад зууны 7 , ертөнцийн 7 гайхамшиг гээд 21 гайхамшигт уран бүтээлийн тухай ном бичээд бас нэг жижигхэн ном гаргасан юм. Монголчуудын тооны бэлэгдэл гээд жижигхэн юм бичээд сонинд гаргасан. Эрдэмтэн мэргэдийн сургаал гээд дандаа сургаалийг түүвэрлээд төрөлжүүлээд нэг юм гаргасан юм. Монголын он цагийн тоолол гэсэн юм бас гаргалаа. Цаг юугаа манайхан чинь зарим нь мэддэггүй тийм байсан. Тэрийг нь хуучин уламжлалтай хамтатгаад гаргасан. Тэгээд нэг Үйлдвэрчний 70 жилийн ойгоор 97 онд нэг Үйлдвэрчний түүхэн замналын тухай нэг ном 7 хүн сууж бичсэн. Тэрэнд бичиж оролцож гаргасан. За тэгээд ахмадуудад зориулсан бас нэг жаахан өгүүллэг бичсэн юм. Халхын Зая гэгээн Лувсанпэрэнлэй гэж хүний тухай нэг ном бичсэн юм байгаа юм. Тэрийг нэг настай хүнтэй хамтраад хоёулаа тэгээд бичээд гаргасан. За Мөр тэтгэсэн уул ус минь гээд уул ус нутаг усныхаа тухай нэг жижигхэн ном гаргасан. Эрдэнэ-Мандалынхан гээд Эрдэнэ-Мандалын 70 жилийн ойн тухай нэг 80 жилийн тухай нэг ном гаргасан. Ахуйн үйлчилгээнийхэн гэсэн ахуйн үйлчилгээний хүмүүсийн дурсамжийн ном бичсэн. Хамгийн сүүлд гаргасан. Түүнээс гадна бас нэг Хүний сайн нөхөр нохой, хүний садан мод гэсэн 2 жижигхэн хүүхэд залуучуудад зориулсан ном гаргасан. Тэр нохойг бол их олон сайхан тал байдаг. Мод гэхэд чинь хүн эхээс гараад модонд модон өлгийнд өлгийддөг байсан байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Модонд өлгийдүүлээд модноос нь дүүжилчихдэг. Тэгээд нааш цааш нь хөдөлгөж байдаг. Нуруундаа модон өлгийтэй. Хүн тэгээд эхлээд гарангуутаа модтой холбогдчихдог. Хөлд орохдоо зэрэг саваа бариад гүйдэг. Жаахан том болоод уурга бариад малаа хариулаад гүйдэг. Тэрнээс цааш ташуур уурга бариад явдаг. Жаахан хөгшрөхөөрөө таяг бариад явдаг. Ийм л юм даа. Хүн ерөөсөө модноос салдаггүй. Модтой холбоотой.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Модон гэрт суудаг. За тэгээд дайнд явахдаа хүртэл нум сумаа бариад бороохой гээд модон бороохой бариад явж байсан. Модтой хүн салдаггүй холбоотой. Мод бол хүний садан төрөл юмаа гэсэн тийм. Гэхдээ бас сонин юмаа. Хамгийн сүүлд модтойгоо цуг явчихаж байгаа юм л даа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Хайрцагандаа хийлгээд тэгээд бурханд явдаг. Тийм юутай юм. Түүний тухай бичсэн юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Ийм жишээний хүнд дандаа ойр байдаг гарцаагүй тийм юмнуудын бичдэг юмаа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Ингээд нэг 16 төрлийн жижигхэн номнууд гарсан юм.

Дэжид -

Таны юуг ингээд уншиж байхад амьдралд яг ухаарал хайрласан. Яг тэр тухайн үед хүний амьдралд тохиолдож байсан тэр юм үнэхээр байж амьдрал монгол ахуйтай холбоотой ийм асуудал их хөндсөн шүлэг мүлэгнүүдийг чинь би бас уншиж байсан юм. Ялангуяа тэр Мөр тэтгэсэн уул ус минь гэдэг дээр төрсөн газар шороо нутаг ус гэж хүнд ямар үнэтэй. Хүний амьдралд ямар сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Үнэхээрийн тийм байж тэгж харагдахаар энгийн мөртлөө хүнд тусгацтай тийм юмнууд байдаг. Тэгэхээр Д. Чулуун гуай танаас нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгооны талаар үнэхээрийн сайхан бодит яг тухайн үед байсан бодит амьдрал юу босгож байсан. Нэгдлийн гишүүдийн амьдрал тухайн үед үүсэж байсан байгуулж байсан нөхцөл байдлын талаар тодорхой олон сайхан мэдээлэл сонслоо. Танаас асуух юм бол маш их байна. Тэр үед бас нэг юм албан ёсоор асуух хоёр асуулт үлдэж байна бид хоёрт. Тэр үед хөдөөлүүлэх ёсыг яаж хийдэг байсан юм бэ? Сүүлийн үед бол яаж өөрчлөгдсөн бэ? Бөөгийн ёсоор байсан юмуу? Буддагаар байсан юмуу? Ер нь ямар учиртай заншил нь ямар байсан юм?

Чулуун -

Намайг залуу байхад хүнийг дандаа ил оршуулдаг байсан юм. Ил задгай.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Нэлээд хол малын бэлчээрээс хол зайдуухан оршуулдаг байсан шүү. Тэгээд тэр соёлын довтолгоо юуны үед соёлын довтолгооны үед газар доогуур оршуулах, газарт булж оршуулах сүүлд 50-иад оны үед бий болсон. Түүнээс өмнө дандаа хөдөө оршуулдаг байсан.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Хөдөө оршуулахдаа хээр малаас нэлээд холхон хол зайдуу оршуулдаг байсан. Тэгэхдээ ер нь яахав дээ цагаан даавуу дэвсээд л цагаан даавуунд ороогоод л тэгээд л ил тавьчихдаг байсан. Тэгээд тэрийг хэд хоноод хүн холоос эргэж хардаг байсан гэнэлээ. Зарим хүнийх их түргэн шувуу идчихдэг байсан. Шувуу нохой идчихдэг байсан юм байна лээ дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэр уул даваархаг газар тас бүргэд том шувуунууд их амархан идчихдэг байсан гэж байгаа юм. Тэгээд уулнаас ойрхон бол болдоггүй байсан. Тийм л заншилтай байсан. Манайхан бол дандаа ил оршуулдаг л байсан юм даа. Тэгээд тэр 50-иад оноос л яасан шүү. Тэр соёлын довтолгоо гарлаа. Тэгээд нөгөө эрүүлжүүлэх хөдөлгөөн гээд юм гарсан ш дээ.

Дэжид -

Тэгсэн.

Чулуун -

Арьс өнгөний өвчнөөс урьдчилан сэргийлэх бригадууд гараад жигтэйхэн эрүүл мэндийн эмнэлгийн их том арга хэмжээнүүд зохиогдсон. Тэр үед л хүнийг ерөөсөө ил оршуулж болохгүй гэсэн юм гараад тэгээд тогтоол могтоол ч гарсан. Тэгээд далд оршуулга болгоод бас залуучуудыг гаргаад сумын ойролцоо нэг газар тогтоогоод оршуулгын газар нэртэй газар тогтоогоод зохион байгуулаад газрынх нь нүхийг ухаад бэлдээд орхичихдог байсан шүү. Тэр яахав дээ хүн ухахад төвөгтэй байдаг юмуу бас тусалж дэм болж байгаа ч юмуу тийм юм бэлдээд хаячихдаг байсан юм. Их цөөхөн бэлддэг байсан юмаа. Олноор бэлдэж бас болохгүй л дээ. Хүний санаа сэтгэлд ч гэсэн цөөхнийг бэлдээд тэнд аваачаад оршуулдаг тийм маягтай. Тэрийг бас ойрхны хашир малчин энэ тэрд харуулдаг бас нэг хальт ажиглаж байгаарай манаж сахиж байгаарай гэсэн санааны юм бас зохион байгуулдаг байсан юм. Нэг бол сумын захиргаа, хүн эмнэлэг хоёр зохион байгуулдаг байлаа даа. Намайг сумын дарга байхад л ийм л юм анх эхэлж хийж байсан. Манай тэр Эрдэнэ-Мандалын хойд талд Улаан толгой гээд нэг жаахан толгой жаахан зайтай. Тэрний хойд талд хэдэн нүх ухуулж байсан. 10 гаран.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд хэдэн залуучуудаа аваачиж ухуулаад тэгээд эмнэлэгт нас барсан хүнийг тэнд шууд оршуулдаг байсан. Хөдөөнийх бол бараг тэнд аваачиж оршуулна гэж байхгүй л дээ. Эмнэлэгт нас барсан хүнийг бол тэгж л оршуулж эхэлсэн юм. Анх тэгж л 50 иад онд эхэлсэн юм.

Дэжид -

50-иад онд эхэлсэн.

Чулуун -

Тийм.

Дэжид -

Хөдөөлүүлэх тэр ил задгай байдаг чинь бөөгийн ёс уу?

Чулуун -

Мэдэхгүй ээ.

Дэжид -

Уламжлал тийм уламжлалтай байсан...

Чулуун -

Буддагийн талынх байхаа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Манайхаас бусад газар бол шатаадаг л байсан юм байна лээ. Манайх Монголд бол тийм л байсан. Манайд бол чандарлаж шатаадаггүй зүгээр л хээр хаячихдаг л байсан юм. Тийм л юм байгаа юм.

Дэжид -

За ингээд гол асуудлаас гадна зайлшгүй бас танаас асуух асуулт байна. Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан ямар зүйл байнаа? Хэрвээ тэр байгаа бол та юу гэж үзэж байна вэ?

Чулуун -

Миний амьдралд хамгийн гүн гүнзгий өөрчлөлт яахав дээ өөрийнхөө сургууль соёлоор дамжаагүй өөрөө идэвх санаачлагаараа л юм сурч би одоо сургуульд сураагүй гэхдээ хүн эмнэлгийн сувилагчийн курст суусан юм байгаа юм. Мал эмнэлгийн сувилагчийн курст суусан. Хүн эмнэлгийн сувилагчийн 20,30-аад сарын хугацаатай юманд суусан. Мал эмнэлгийн 2 сарын хугацаатай юунд суусан. Мал эмнэлгийн анхны мэдэгдэхүүнтэй болъё гэж бодсон. Тэгээд ... мэддэг болчихлоо гэж бодож байсан. 1-рт 2-рт яах вэ? хүн малын анхны мэдэгдэхүүн эхлээд малын байгууллагад ажилласан учраас тэрийгээ бас үндсэн шинжлэх ухааны талын мэдлэгтэй болъё гэж өөрөө ч бодож байсан. Тэгээд тэр байгууллагаас явуулж сургаж байсан. 88 оны 7-8 сард байхаа. 45 хоногийн курсад 2 сарынх ч юмуу тийм юманд сууж байсан юм.

Дэжид -

38 онд уу?

Чулуун -

48 онд.

Дэжид -

48 онд уу?

Чулуун -

Малын санитерч байхад. Аймаг дээр мал эмнэлгийн техникумын дэргэд тийм курс байсан юм. 60 онд бол зүгээр хувиараа тэр хүн эмнэлгийн сувилагчийн курсад хувиараа зүгээр аймгийн төвд тийм юманд суусан юм байгаа юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Ажлын хажуугаар.

Дэжид -

Та ер нь маш их нийгмийн идэвхтэй хүн байжээ?

Чулуун -

Тийм. Тэгж л өөрийн идэвх юм бүгдээс л суръя гэж л шинжлэх ухааны үндэстэй анхны мэдэгдэхүүнийг авах л санаа төрж байсан байх.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд өөрөө би одоо тариа хийчихнэ. Ойр зуурын боолт моолт хийчихнэ. Эрүүл мэндийн талаар өөрийгөө эмнэх санаатай үзээд байгаа хүн шүү дээ. Эрүүл мэндээ дээдлэгч Улаанбаатар хотын иргэн гэсэн юу авсан ш дээ. Өргөмжлөл авсан ш дээ.

Дэжид -

Тэгэлгүй яахав. Та чинь одоо 80 хэд хүрчихээд ийм сайхан байж байна гэдэг.

Чулуун -

Одоо 80 гарчихаад өвчин тусаад хэвтээд байдаггүй. Даралт маралт нэг их ихдэхгүй. Жаахан ихэднэ. Заримдаа. Өөрөө л аргална голцуу.

Дэжид -

Сайхан байна.

Чулуун -

Эрүүл мэндийн талаар өөрөө өөрийгөө аргалъя гэж боддог.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Их эм уугаад байна гэж бодохгүй. Эмнэлэгт хэвтэх гэж бодохгүй. Тэгэхдээ ер бас их доройтох юмаа. Бас л их ядардаг юм байна. Сүйд болдог юм байна даа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд ер нь сонин хэвлэл дээр гарч байгаа өөрөө өөрийгөө эмнэх ардын эмнэлэг, уламжлалт эмнэлгийн юмнуудыг бүгдийн цуглуулга хийнэ ш дээ. Бүтэн нэг хавтас юм байгаа.

Дэжид -

Үзэж харж хэрэгжүүлдэг.

Чулуун -

Тийм. Эм тариа хэрэглэхгүйгээр тэр л усаар эмчлэх, тэр л жимс ногоо тана маягийн юм хийх ийм юмнуудыг өөрийнхөө л эмнэлгээр хувийнхаа эмнэлгээр яваад байх санаатай байна ш дээ.\инээв\ Тэгээд эмнэлгээр нэг их яадаггүй учраас Эрүүл мэндээ дээдлэгч иргэн гэсэн жилд нэг 4-5 хүнд өгдөг юм байлаа шүү.

Дэжид -

Хэдэн онд авсан та?

Чулуун -

97, 2007 юмуу.

Дэжид -

Тийм байна.

Чулуун -

2007 он юмуу мэдэхгүй ээ. Нэг ийм юм өгсөн шүү. 7 хүнд л өгч байсан юм. Жилд нэг 10-ын дотор хүнд өгдөг юм байна лээ. 2006 оны 11 сарын 25.

Дэжид -

За 2006 онд Эрүүл мэндээ дээдлэгч иргэн гэдэг өргөмжлөл хотын захиргаанаас ...

Чулуун -

Нийслэлийн эрүүл мэндийн газрын ...

Дэжид -

Эрүүл мэндийн газраас авч байсан.

Чулуун -

Хотын хэмжээнд жилд нэг удаа өгдөг юм байна лээ. Эрүүл мэндээ дээдлэгч өрх , эрүүл мэндээ дээдлэгч иргэн гэдэг 2 өргөмжлөл өгч байгаа юм. Өрхийн нэг 10-аад өрх , хүний бас 10-аад хүнд өгдөг юм байна лээ.

Дэжид -

Эрүүл мэндээ дээдлэгч бас бусдад үлгэр дуурайлал болж байгаа ийм тохиолдол бас цөөхөн л дөө. Та бас хөгшнийгөө бас эмчлээд өдий зэрэгтэй ...

Чулуун -

Цус харвачихсан юмаа. Бусад талаараа давгүй ш дээ.

Дэжид -

Сайн байна. За таны амьдралд бусдаас онцлох ер бусын зүйл гэж байна уу? Хэрвээ байгаа бол тэр зүйлийг яагаад тэгж ойлгож байна?

Чулуун -

Өөрөө өөрийгөө авч явж байгаа ... өөрөө өөрийгөө дайчилж өдий зэрэгтэй явж байгаа гэж ийм юм байгаа. Амьдралын явцад тохиолдсон хамгийн сайхан үйл явдал бол хамгийн сүүлийн байгууллагад ажиллаж байхдаа Ахуйн үйлчилгээний удирдах газраас надад нэг 2 өрөө байр өгсөн юмаа.

Дэжид -

Аа за.

Чулуун -

Тэр бол миний амьдралын ...

Дэжид -

Ер бусын ...

Чулуун -

Тохиолдож байгаа хамгийн баяртай ер бусын тийм тус дэмжлэгтэй үйл явдал гэж их баяртай явдаг. Тэгээд хамгийн сүүлд ажиллаж байсан ахуй үйлчилгээнд 10 жил ажиллалаа. Тэтгэвэртэй гарсан юм. Хамт ажиллаж байсан улсууд маань хөгшин залуугүй уулздаг. Бид нар чинь жилд нэг удаа уулздаг шүү дээ. Намар 10 сард...

Дэжид -

Тийм

Чулуун -

10 сарын эхний 7 хоногт нэг удаа баяртай сайхан уулзалт болдог юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Сүүлд ажиллаж байсан үйлдвэрчний эвлэлийн байгууллага жилд 2 удаа хүлээж авдаг юм хөөрхий. Одоо худалдаа үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо гэж байгаа л даа. цэвээн-Ойдов даргатай тэнд жилд 2 удаа хүлээж авдаг юм. 10 сард нэг авна. Цагаан сараас өмнө нэг авна. Тэгээд мөнгөн тусламж үзүүлнэ. Бас бид нарыг харж үздэг байгууллага байдаг юм. Хөгшин настай бид нарт хамгийн сүүлийн байгууллага л гэр орон юм шиг минь санагдаж байдаг юм шүү дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэр хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзах, ажиллаж байсан газраа очихоор аав ээжийнхээ гэрт очсон юм шиг санагддаг. Тийм байдаг ш дээ. Тийм сэтгэгдэл төрдөг тийм байдаг юм. Ийм л юм байдаг даа. өөр ч юу байхав дээ. Өөр ч надад юу яагаагүй дээ. Би гадаадад хоёр явсан. Ажлын шугамаар ганц хоёр явсан. Амралтын шугамаар хоёр удаа явсан шүү.

Дэжид -

Та хаана хаана явсан бэ?

Чулуун -

1977 онд Унгарт амарсан юм.

Дэжид -

Аа За

Чулуун -

20 хоног амардаг юм. 20 хоног ирж очихдоо нийлээд сар шахуу явчихдаг юмаа. Тэгээд 20 хоног амраад сар яваад ирдэг юм даа. Уулын амралт байдаг юм. Будапештид очиж байсан. Нэг хоносон дамжаад гурван газар 20 хоноод ирсэн. За 85 онд Оросод яваад Сочид очоод нэг 18 хоног амраад Москвагаар дайраад ирсэн нь нэг сайхан хэрэг байсан юм. үйлдвэрчний байгууллагын шугмаар хоёр удаа үнэгүй амарсан юм шүү. Сайн ажилтан гэж хоёр удаа явуулсан. Хоёр удаа амарсан хүн үйлдвэрчинд байдаггүй юм гэсэн. Хоёр удаа явсан хүн байдаггүй юмаа. Олон жил ажилласан. Гэхдээ сайн ажилласан учраас дахин явуулах гэж байгаа юм гэж надад хэлж байсан юм. Тэр бас их сонин юм байгаа юм. Уржнан нодлин жил юм даа. Зүгээр нэг хувийн шугамаар Хятад нэг жуулчны шугамаар яваад ирсэн.

Дэжид -

2008 онд уу?

Чулуун -

Тийм 2008 онд нодлин болж байна даа. Утай гүмбэн, Бээжин, Хөх хот, тэгээд дамжаад 20 хоног явсан шүү.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэр бас их сайхан юм билээ. Их сайхан хөгжилтэй ч юм. Их ажилсаг хөдөлмөрч улс байдаг юм байна. Ажилгүй байгаа хүн гэж алга. Тэнд архи уусан согтуу хүн ерөөсөө тааралдаагүй шүү. Гуйлгачин хүн ч байхгүй юм шиг байна. Их сайхан хөдөлмөрч хүмүүс байна лээ. Их сайхан хөгжилтэй улс юм байна лээ. Байгаль орчин нь их сайхан цэвэр цэмцгэр, хотын зохион байгуулалт нь их сайхан юм билээ. Манай Улаанбаатараас Хөх хот хамаагүй цэвэр цэмцгэр хот байна лээ шүү.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Манай хот сэлүүхэн их сайхан хот байсан. Сүүлийн үед илүү дутуу зүйл хажууд нь шавж бариагүй. \инээв\

Дэжид -

Хотын төлөвлөлт нээрээ балаа боллоо шүү.

Чулуун -

Хөдөөнөөс их олон хүн орж ирээд ч тэгсэн байх. Хот чинь нэг их сайхан болж ирснээ одоо бол жаахан эвгүй л байна. Гэхдээ сайхан болох байлгүй дээ гэж бодож байх юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Ийм л юм боддог юм даа.

Дэжид -

Ер нь таны үед, социализмын үед 20-р зууны үед хүн болгон гадаад явдаг байсан уу? Гадаад явахад ер нь ямар байсан бэ?

Чулуун -

Их явахгүй. Ер нь их ховор, ховор...

Дэжид -

Аа ха. Ямар улс ер нь явдаг байсан бэ?

Чулуун -

Албаны шугамаар л явдаг байсан. Хувийн шугамаар бараг явахгүй шүү дээ. Гэхдээ яахав нэлээд мөнгөтэй, зайтай хүмүүс жуулчин шугамаар явдаг байсан байх.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Сүүлийн үед л явдаг болсон байх. Амралт бол цөөхөн хүн л ...

Дэжид -

Ажилдаа амжилт гаргасан цөөхөн хүн явдаг.

Чулуун -

Ажил сайтай. Олон жил ажиллаж үр дүн гаргасан хүмүүсийг гадаадад явуулж амруулдаг. Гадаадад явуулахад байгууллагаас бас нэлээд мөнгө ордог байсан байх л даа. Хоол унд унаа бүх юм л тэр үйлдвэрчний эвлэлийн зардлаар явдаг байсан. Бас нэг удаа би тэр 85 онд явахад ялалтын 40 жилийн ой болж байсан юм. Орос Германы дайны ялалтын...

Дэжид -

Аа ха

Чулуун -

5 сарын 9 нд прадад очиж жагсаж байлаа шүү дээ. Тэр бас их сонин байсан. Бид нар хоолонд ороход хөгжимтэй. Гадаа гудамжинд гарахад чинь хэдэн хөгшид ширээ засаад архи тавьчихсан. Бүжиглэж дуулаад их хөгжилтэй сайхан байсан. Оросууд бол айхтар баярладаг юм билээ.

Дэжид -

Ялалтын баяраа хамгийн айхтар тэмдэглэдэг.

Чулуун -

Их хүчтэй жихтэйхэн тэмдэглэдэг юм байна лээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгж баяр дундуур явсан. Тэгээд цаашаагаа Сочид очоод ирсэн чинь тэр үед Горбачев байсан. Ерөнхийлөгч нь тэгсэн чинь архины хууль гараад архиа хориод хаячихсан. Бид нар явж байх дундуур...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Ялалтын баярын дараа л архиа хорисон юм шиг байгаа юм. Тэгсэн архи олдохгүй гэртээ ганц шил архигүй ирж байсан ш дээ.

Дэжид -

\Инээв\ Орос архинд дуртай байсан.

Чулуун -

Орос архинд дуртай байсан. Тэгсэн чинь ганц шил архигүй ирсэн. Вино ч олдохгүй. Сочид бол яахав дээ. Вино л уудаг байсан.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Архи нэг их уухгүй. Би архи ч нэг их уудаггүй байсан юм. Тийм л байж байгаад ирсэн.

Дэжид -

За сайхан ярилцлага...

Чулуун -

Манайд чинь нийгмийн хөдөлгөөнүүд их байна шүү дээ. Би түүнд их дуртай шүү дээ. За жишээ нь Сонгино хайрхан дүүрэгт уран бүтээлийн нэгдэл гэж байдаг юм.

Дэжид -

За

Чулуун -

Зохиол бичдэг. Сонинд юм бичдэг. Уран бүтээлийн нэгдэл гээд байдаг юм. Юм бичдэг зохиолч сэтгүүлчдийн холбоо маягийн юм даа. Түүнд орсон түүний гишүүн.

Дэжид -

За

Чулуун -

Өв уламжлалын нийгэмлэг гэж байдаг. Монголын өв уламжлалд сургах тиймэрхүү зүйл байдаг юм. ахлагч ч байлаа. Алтан хэлхээ гээд хөдөлгөөн байдаг юм. түүний дэмжигч юм.

Дэжид -

За

Чулуун -

Ухаалга соёлтой амьдралын төлөө гээд нийгэмлэг байдаг юм. За тэнд бас гишүүн саяны тэр өргөмжлөл мөргөмжлөл гараад байгаа түүнийх тэдний өгсөн юм байгаа юм. За Сонгино Хайрхан дүүрэгт намтар түүхийн төв гээд байдаг юм. Тэнд миний намтар түүх байдаг юм. Шинээр бичсэн ном момоо аваачиж өгдөг тийм газар байдаг юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Мөнх тэнгэр холбоо гээд байдаг юм. Бас нэг ном зохиол бичдэг. Шилдэг залуучууд, шилдэг эмэгтэйчүүд, шилдэг эрэгтэйчүүд гэсэн номууд гарсан даа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тийм нийгэмлэгт орж дэмжиж явдаг юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Монгол ахмадын академи гэж байдаг юм. Ажилчны район одоо Хан –Уул дүүрэгт түүнийг бас сонирхож очиж уулзаж үзсэн. Ийм жишээний юунд дуртай.

Дэжид -

Аа ха. Нийгмийн бас идэвхтэй.

Чулуун -

Ахмадын дүүргийн хороо хорооны ахмадын хорооны зөвлөлийн дарга бас хэдэн жил хийлээ. Тэгээд бас ... гарчихсан. Тийм жишээний сайн дурын нийгмийн хөдөлгөөний юманд оролцоод байдаг. Ийм юм. Дуртай сонирхолтой гэх юмуу даа. Хүний тухай би жаахан сонирхож ойлгохыг оролддог байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Хүн гэдэг чинь их сонин юм шүү дээ. Дэлхийн гайхамшиг, ертөнцийн гайхамшиг хүн. Хүний гайхамшиг бол уран бүтээл, ном гэж байгаа юм. Тэгээд ертөнцийн гайхамшиг хүн юм болохоор хүний хэлээгүй юм гэж дэлхийд ерөөсөө байдаггүй юм байна. Хамгийн чухал юм нь хүн. Тийм учраас хүний тухай их сонирхдог. Хүн гэж яадаг юм. Юу байдаг юм. Хүний төөрөг гэж юу юм. Зурхай гэж юу юм. Хүний сайн муу өдөр, зан чанар тэгээд байгаль хүн гэдэг чинь байгаль нийгмийн бүтээгдэхүүн гээд байгаа ш дээ. Тэгэхээр байгалиас хүн бий болсон юм байна. Өөрөө нийгмийн бүтээгдэхүүн юм байна. Нийгэмтэйгээ зохицож нийгмийг сайн ойлгож байхгүй бол хүн олигтой болохгүй юм байна гэж боддог юм. Хүний тухай нэлээд их судалгаа хийсэн. Их юм цуглуулсан. Бас хүний тухай их цуглуулга бий шүү надад. Тэгээд тэр зурхай мурхай хүний мэнгээр хүнийг яаж таньж болох вэ? Гар хуруугаар нь яаж таньж болох вэ? гэдэг юмуу? Хаашаа харж унтдаг хүн ямар зан ааштай байдаг ч гэдэг юмуу?

Дэжид -

Аа ха

Чулуун -

Ийм юмнуудыг бүгдийн судалсан цуглуулга байдаг юм. Хүмүүсийг бас ажигладаг юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Үнэн байгаад байдаг юм. Тийм байдаг юм шүү. Хүний тухай нэлээд идэвхтэй судалж оролддог юм. Хүн бол их сонин амьтан. Хүн чинь хамаг юмыг шийдэж байгаа юм чинь их чухал юм л даа. Хүн чинь өөрөө өөрийгөө л бүтээх ёстой гэж байгаа юм л даа. Бурхан багш тэгж хэлсэн байдаг юм. Өөрөө өөрийгөө хөгжүүлэн бүтээх хэрэгтэй гэсэн бурхан багшийн сургаал байгаа юм. Бурхан багш хүний тухай хэлсэн үг байдаг юм. Хүн ер нь 3 янз л байна гэж.

Дэжид -

Аа ха

Чулуун -

1-рт хүн хадан дээр сийлсэн юм шиг түүхээрээ өөрийгөө бүтээдэг. Өөрийгөө үлдээдэг байна гэж. Зарим нэг хүн бол элсэн дээр зурсан юм шиг тийм байна гэж. Тэр бол их амархан арилчихдаг.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Мал амьтан дээгүүр нь яваад тэгээд алга болдог.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Усан дээр зурчихсан юм шиг хүн байдаг гэж. Тэр бол хувирамтгай тэгж байгаад алга болчихдог.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тийм гурван янз байдаг гэж байгаа юм хүн.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Хүний тухай нэлээд их юм үзэж цуглуулсан даа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Хүний тухай их юм байдаг юм. Хүн гэнэн залуу явах сайхан. Тэнэг хөгшин явах муухай гээд тийм сургаал байдаг юм. тэр үнэн л дээ. Гэнэн залуу явах сайхан гээд ямар баримт байна гэхээр бас нэг баримт хэлж болж байгаа юм. 19 тай нэг залуу Баруун Герман руу нисээд Финлянд руу очсон байгаа юм. Финляндад нэг хоноод Маргааш нь Москва руу ниссэн байгаа юм. Москваг үзэх гээд...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Москвад очоод Улаан талбайд бууна гэж бодоод хяналтанд ороогүй. Ирсэн хойноо баригдаад эхлээд нэг хөгшин ирээд юм бичээд явсан гэж байгаа. Дараа нь нэг эмэгтэй ирээд баяр хүргээд мэндлээд явсан гэж байгаа. Чи сайн байна их зоригтой залуу байна гээд дараа нэг цагдаа сэргийлэхийн хүн ирээд бариад аваад явсан гэж байгаа.

Дэжид -

\Инээв\

Чулуун -

Хорьчихсон гэж байгаа юм. Жил гаруй хоригдоод суллагдаад .... биеийн тамир мандтугай гэсэн гэж байгаа юм. Гэнэн залуу байхад тийм сайхан тэгээд яахав дээ. Жил гаран шоронд суучихаад буцсан байгаа юм л даа. Очсон чинь улсууд яах гэж явсан юм гээд байцаасан байгаа юм. Саяхан ш дээ. 85, 86, 87 онд билүү дээ.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэгээд суллагдаж буцсан байдаг юм. Тэгээд гэнэн залуу явах тийм сайхан. Шийтгээгүй. Шийтгэх хэрэг ч байхгүй юм чинь...

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тэнэг хөгшин явах муухай гэдэг. Архи уусан хөгшин явж байвал муухай шүү дээ. Ажилч үгүй амьдрал ч үгүй. Тэгээд явж байгаад тэтгэвэрт гарчихаад яваад өгч байна шүү дээ.

Дэжид -

Үр хүүхдэдээ сургаал хайрлаж чадахгүй.

Чулуун -

Сургаал хайрлаж чадахгүй. Өөрөө ч амарч чадахгүй тэгээд үхчихэж байгаа юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Монголчуудын нэг уламжлалт үг байдаг юм. Нас өндөр болсон хүн аягаа хагасалж, үгээ цөөнө гэсэн үг байдаг юм. Аягаа хагасалж гэдэг нь хоолоо багасгах гэсэн үг. Хүн чинь хоолноосоо болж бие нь муудаж амархан үхдэг юм байна.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Хоолоо сайхан тааруулаад бага идээ гэсэн үг. Аа үг цөөн гэдэг нь бага ярьж бай гэсэн үг. Цөөхөн ярьж хэрэгтэй хэрэггүй ярианд оролцохгүй байх гэсэн санаа юм шиг байгаа юм.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Тийм юм байдаг юм байна лээ. Би хүний тухай их судалсан даа. Нэлээд юм бас дуулсан. Ном их уншдаг. Ном сүүлийн үед их уншиж байгаа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Түүхийн ном их уншдаг. Монголын хаадууд, үлгэр домог, тэгээд бараг бүгдийн уншчихсан даа. Дамдинсүрэн гуай дээр үеийн хөгшчүүлийн номыг бараг уншсан даа. Ном уншаад ном цуглуулаад, Монголын хаадын тухай. Ноднин хөх хотоос нэг ном авсан шүү.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Ном авъя гэж бодож очсон. Хөх хотын номын дэлгүүрт Монголын тухай гоё номнууд байдаг юм байна лээ.

Дэжид -

Хуучин Монгол бичгээр бичсэн.

Чулуун -

Хуучин Монгол бичгээр бичсэн. Их гоё ном байдаг юм билээ. Одоо энэ байна.

Дэжид -

Аа ха За таны номыг үзье. Оо яасан гоё юм бэ? “Алтан гэрэл судар” Хүннүгийн Шүнүгээс Монгол улсын ерөнхийлөгч хүртэл гэсэн ном байна. Билгийн мэлмий нээгч Мэнд-Ооёогийн аа энэ их гоё ном байдаг юм.

Чулуун -

Энэ бүгдийг уншсан шүү дээ.

Дэжид -

За Чулуун гуайтайгаа нэгдэлжих хөдөлгөөн соёлын довтолгооны талаар...

Чулуун -

Энэ нэг ном байна.

Дэжид -

Оо яасан гоё ном бэ? Монгол хаадын намтар гэж байна.

Чулуун -

Намтартайгаа гоё ном.

Дэжид -

Ёстой гоё ном байна.

Чулуун -

Монголын 37 хаан зурагтайгаа байгаа.

Дэжид -

Аа ха. Хоёр хэл дээр байна тиймээ?

Чулуун -

Гурван хэл дээр байгаа.

Дэжид -

Гурван хэл байна уу?

Чулуун -

Том том түүхийн номнууд их уншиж байгаа.

Дэжид -

Аа ха

Чулуун -

Сүүлийн үед хийж байгаа ажил. Тэтгэвэрт гараад ямар ч ажил байхгүй ном л харж байна.

Дэжид -

Ажил байхгүй гэж. Та өөрийгөө маш их хөгжүүлж тэгээд хойч залуу үедээ маш их юм үлдээж байна шүү дээ. Би таны ярилцлагаас нэгдэлжих хөдөлгөөн соёлын довтолгооны талаар сонсоогүй нэлээд их зүйл сонсож авлаа. Хэвлэл мэдээлэлд гараагүй ийм их мэдээллийг сонсож бичиж авсандаа маш их баярлаж байна. Ингээд таныг урт наслаж өөрийнхөө уншиж мэдсэн мэдээллийн баялаг сангаасаа залуу үедээ өв болгож үлдээгээрэй гэж хүсье. Ингээд таньтай ярилцсан ярилцлага маань үнэхээр сайхан болсонд дахин талархал илэрхийлж байна. Ингээд Д. Чулуун гуай маш их баярлалаа.

Чулуун -

Баярлалаа.

Дэжид -

Таны ярьсан яриа цуглуулсан бүтээл үнэхээрийн баялаг сайхан цуглуулга байна. Би ч гэсэн нэг тодорхой хугацаанд таньтай хамт байж таны энэ сайхан цуглуулсан материал намтарыг сонсоод үнэхээрийн сайхан сэтгэгдэл төрлөө. Ингээд таньд дахин баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа.

Чулуун -

Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.