Elshan


Basic information
Interviewee ID: 990180
Name: Elshan
Parent's name: Turkstan
Ovog: Kistaubat
Sex: m
Year of Birth: 1950
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: Academy of Science, geography institute
Belief: Muslim
Born in: Ulgan sum, Hovd aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Herder, died
Father's profession: herder, died


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
privatization
travel
work
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

socialism
democracy
Kazakh culture
eagle hunting
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та надад өөрийнгөө танилцуулаад өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярьж өгнө үү ? хаана өсж төрсөн гэдгээсээ эхлээл

Элшан -

Би Ховд аймгийн харъяат хүн үндэс угсаа бол казак Ховд аймгийн Булган сумын улиастай гэдэг газар төрж өссөн. Эхээс 10-лаа 3 байхгүй одоо 7 нь байгаа.

Ганболд -

Казак үндэстэнийхээ тухай ярьж өгөөч хэдэн оноос Ховдын Булганаас орж ирсэнээ?

Элшан -

Казакчууд чинь аль дээр үе болох 1930-аад оны үед Шинжанаас давж орж ирсэн гэдэг тэрнээс хойш Ховдын Булганд суурыпаад бараг 70-80 жил болж байх шив дээ. Бид нарын хувьд казак үндэстэний ёс журам дэг журам гэж их нарийн байдаг юм л даа. Казак үндэстэн гэвэл Ховдын Булганд 500-600 гаад айл өрх оршин сууж байна. Бид нарын өсж төрсөн угаасан газар нутаг бол Монгол орон шүү дээ. Булган суманд амьдарч байгаад 1969 онд 10-р ангиа төгсөөд 1970 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд трактор камбайнын ТМС-д суралцаад тэгээд зэлтэрийн сангийн аж ахуйд 3 жил ажилаад ар гэрийн хачигдалаар Ховдын Булган очоод аав маань өвдөөд 1974 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Шилжиж ирээд 1-р эмнэлэгт жил гаран эмчилүүлээд зохих үр дүнгээ өгөөгүй тэгээд 1978 онд нас барсан даа. Тэгээд эцгээс үлдсэн бид хэд 5-уулаа тус тусдаа амьдралтай болж Архустайн тэжээлийн сангийн аж ахуйд тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1986 онд гэр бүлийн хүн маань авто-ын осолд ороод тэр шалтгааны улмаас хотод орж ирээд гэмтэлийн эмнэлэгт хэвтэж эмчилүүлж байгаад гайгүй болсон доо. 1989 оноос газарзүйн хүрээлэнд жижүүрээс нь авахуулаад няравыг нь хүртэл хийж 20 гаруй жил газарзүйн хүрээлэнд ажилласан байна.

Ганболд -

Гэр бүлээсээ аав ээжийн тухай ярьж өгөөч ?

Элшан -

Аав ээж маань ямар сэхээтэн хүн байсан биш Ховдын Булганд мал маллаж байсан улсууд малын буянд болоол байсан тэгээл өвчинд нэрвэгдээд л өнгөрсөн дөө.

Ганболд -

Хаана төрсөн бэ?

Элшан -

Ховдын Булганд 50 онд төрсөн. Хамгийн том нь л доо

Ганболд -

Та өөрийнхөө гэр бүлийн талаар ярьж өгөөч?

Элшан -

Гэр бүийнхаа хүнтэй 1975 онд гэрэлсэн. Гэр бүлийн хүн маань Дорноговийн Зүүнбаянгийн хүн. Бид хоёрын дундаас 6 хүүхэд гарсан одоо байгаа нь 4 хүүхэд нь байгаа 3 нь их сургуульд суралцдаг нэг нь энэ жил 10-р анги гэр бүлийн хүн маань цэцэрлэгийн багш хийдэг. Иймэрхүү л амьдралтай байна да амьдралын хувьд гэвэл социализмын үед сайхан л байсан дутагдах зүйлгүй 0-18 нас хүртэлээ эцэг эхийнхээ гардаар боожиж хүмүүжсэн. Эцэш эхээ алдсанаас хойш өөрөө өөрсдөө биеэ дааж амьдрах шаардлагатай болсон. Зах зээлд хүүхэдүүдийг сургах боловсролтой болгох асуудал их төвөгтэй болчоод байна шүү дээ. Бидний гол зорилго гэвэл хүүхэдүүдээ боловсролтой болгох хүнийг хүндэтгэж сурах ёс заншилаа алдахгүй байхыг л зааж сургаж хүмүүжүүлсэн дээ. Нэг хүүхэд маань энэ жил төгсөнө нэг хүүхэдийн сургалтын төлбөр 800 000 гаруй мянган төгрөг гэж байгаан энхэр бид 2 төсвийн байгууллагат ажилладаг өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй бид нар гэр орон байраа барьцаанд тавьж хүүхэдүдээ сургаж байна шүү дээ. 2 идэхгүй хоосон хонохгүй явж л байна.

Ганболд -

Таны гэр бүл болон хамаатан садангаас чинь ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлэлтэнд өртёөн хүн бий юу?

Элшан -

Миний гэр бүлийн хүний өвөг нь хэлмэгдүүлэлтэд өртсөн юм гэсэн манайхны хувьд тийм зүйл байхгүй ээ.

Ганболд -

Тэр хүний талаар тодорхой мэдэх зүйл байвал та ярьж өгөөч ?

Элшан -

Тэр хүний талаар яг тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй хүнээс сонсоход дээр үед лам хуврага байхад баривчилаад алсан юм байх тэрийг нь ах дүү нар нь цагаатгуулаад 1 000 000 төгрөг авцгаасан гэсэн.

Ганболд -

Таны амьдралд ямар нэг гүн гүнзгийгээр нөлөөлсөн зүйл бий юу?

Элшан -

Байхгүй

Ганболд -

Соёлын довтолгооны талаар хир мэдэх вэ?

Элшан -

Соёлын довтолгоо гэж социализмын үед байсан юм ардчилал гараад байхаа больсон. Соёлын довтолгоон гэдэг чинь дэг журамтай хууль нь чанга хүн болгон хуулиа дээдлэж биелүүлдэг байсан. Социализмын үед авууштай талууд байна л даа хамгийн наад зах нь гэхэд соёлын довтолгооны үед чинь өглөө болгон түүс шороог нь шалгадаг маш ариун цэвэрч байсан шдээ одоо тэгсэн чинь тоос шороондоо дарагдчихсан. Гадаа гудамжиндаа үнс хогондоо дарагдчихсан байна шүү дээ миний бодлоор ардчилал нэг алдаа сайн талтай ч хүмүүсийн эв нэгдэлийг хүн чанарыг нь алдагдуулдаг тийм нэг асуудал байдаг юм болов уу? Яагаад гэвэл хүний эрхийн асуудал гээд задгай байж магадгүй уул нь бид нарыг захиргаадахад нэг их буруу зүйл байхгүй л дээ захиргаадаж байж хүмүүс бие биенээ хүндэлж дээдлэнэ үү гэхээс дур дураар нь тавичихаар нь миний эрхийн асуудал гээд замбараагүйтээд байна шүү дээ.

Ганболд -

Харин тийм ерөнхийдөө тиймэрхүү зүйл болоол байгаа л даа.

Элшан -

Одоо ч гэсэн ардчилсан нам хувьсгалт нам гээл 2 тал болоод хэрэлдээд байна нь ирээдүйд маш муугаар нөлөөлөөд байна шдээ. Монгол орон чинь ерөөсөөл ардчилсан улс байхгүй юу миний бодлоор нам гэж талцахгүй нэгдмэл нэг системтэй боломоор байгаа юм.

Ганболд -

Тэр ч зөв шүү

Элшан -

Одоо арай хэтэрхий задгайраад байна шдээ. Бидний нарыг бага байхад тэгж ямар нэг өвчин эмгэг гарлаа гэж ярьдагүй байлаа одоо тэгсэн ерөөсөө мэдэхгүй дуулаагүй өвчин гараад байна шдээ энэ юунаас болов гэхээр олон хүн амтай өндөр хөгжилтэй орны хүмүүс хүн цөөтэй байгалийн баялаг ихтэй улс орнуудруу тэмүүлдэг болоод байна. Тэр хүмүүсийг нь дагаж өвчин орж ирж байна. үүнийг хянах систем, өвчинийг нь илэрүүлэх тоног төхөөрөмж манайд байхгүй юм шиг байгаа юм. өвчин авцан хойно нь л юм ярихаас биш авахаас нь өмнө хамгаалах хүчин чадал байхгүй байна шдээ. Бид нар шиг төсвийн байгууллагат ажилдаг хүмүүс өвчин зовлон дохиолдвол эмчлүүлэх боломж байхгүй мөнгөтэй хүмүүс л эмчилүүлж хоол унд идэж уух нь бид нараас илүү байна. Хүнсий зүйл, хувцас худалдаж авч чадахааргүй болоод байна шдээ. Манай Монголчууд талцдаг нь буруу байна талцахгүйгээр эв нэгдэлтэй чиг шугамаа зөв олоод явах юм бол манайулс шиг баян орон байхгүй байна шдээ малтай бол малтай, газар нутагтай, алтай манайд бол байхгүй юм гэж байхгүй шүү дээ. Бид нар ерөсөө зөв ашиглаж чадахгүй байна. Хамгийн гол нь 3-4 намууд хоорондоо талцдаг нь хамгийн буруу энэнээс болж сүйрэх гээд байна шдээ. Саяны өнгөрсөн 7 сарын 1 байдлыг л харалдаа ямарч зөрчил гарахааргүй байхад нь гаргаад байгаа шдээ. Дээшээ гаргах гэсэн томчуудын албан тушаалын төлөөх хуувилдаан юм болов уу гэж би боддог юм. Ард түмэнийг бодож байгаа юм ганц ч байхгүй. Одоо бол авилгалыг устгана гэдэг хэцүү байхаа гэж би боддог юм

Ганболд -

Ухамсарт нь суулгаж өгөхгүй бол алга болохгүй л дээ

Элшан -

Энгийнээр л бодход би чамд хэдэн төгрөг өгөөд ажилаа бүтээгээд явлаа гэхэд тэрийг хэн ч мэдэхгүй өгсөнөөрөө би хэлэхгүй бол.

Авилгалтай тэмцээд барахгүй байхаа

Ганболд -

Ухамсарт нь суулгаж өгөхгүй бол алга болохгүй л дээ

Элшан -

Ухамсарт суулгаж өгөхгүй бол гэдэг чинь хүн болгоны амьпрал адил тэгш болж байж л бие биенээсээ юм авахгүй шүү дээ тэрнээс биш нэг нь баян нэг нь ядуу байвал тэр арилахгүйл дээ.

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөн ялсаныг та юу гэж хүлээж авдаг вэ?

Элшан -

Ардчилсан орон байх нь бол их гоё дэлхийн том том орнууд шиг манай оронд адилхан ардчилсан хөдөлгөөн гарч ардчилсан орон боллоо шдээ. Ардчилсан хөдөлгөөнөөр сайхан сайхан залуучууд их гарч ирсэн хувьсгалт нам бол ардчилалд элсэх нь зөв гээл ямар ч асуудалгүйгээр суудлаа тавьж өгсөн юм шүү дээ. Тэгэхэд саяны 7 сарын 1 шиг юу ч болоогүй шдээ. Тэгээл ардчилалынхан хоорондоо местээ булаацалдаад Тэр байт гуай Зоригийг алчихсан шдээ. Гэхдээ би ямар улс төр намын тухай юу ч мэдэхгүй л дээ. Одоо хүүхэдүүд хүртэл улс төр ярьж байна шдээ.

Ганболд -

Харин тиймээ телевизороор юу гарч байна улс төр л гарч байна даа.

Элшан -

Тэгж хамаагүй хүүхэдүүдийг улс төржүүлж болохгүй л дээ. Харин тэд нарийн боловсролтой болгохын оронд зодоонтой дээрэмтэй хүчирхийлэлтэй кино гаргаад байна шдээ. Одоо хүүхэдүүд чинь ажилгүй байгаа тэгээл тэдгээрийг үзэхээс өөр юу хийх юм. Хулгай, дээрэм, хүчин хийнэ гэх мэтчилэнгээр ардчилал арай дэндээд байна л даа. Одоо улс төрд ардчилал гарсан ч мөн адилхан л даа. Одоо бид нар чинь 2 том гүрний дунд аж төрж байна тэр хоёр нь бас дэмжээд байна тийм учраас энэ 2 орны нөлөөнд л бид хөгжих ёстой газар нутагтаа алдчихгүйхэн шиг газар доорх баялагаа ухуулчилгүй өөрсдөө ухаж ядуу зөдүүгээ арилгаж баян орон болгохын тулд энэ 2 нам ажилламаар байгаа юм.

Ганболд -

Ардчиласан хөдөлгөөний жагсаал цуглаанд та оролцож байсан уу ?

Элшан -

үгүй ээ

Ганболд -

Та ер нь ардчилсан хөдөлгөөний талаар тухайн үед ямар мэдээлэлтэй байсан бэ? мэдээлэлээ хаанаас авч байсан бэ?

Элшан -

Тухайн үед мэдээлэлийг зурагт радио мөн багийн хурал цуглаан дээр ярилцадаг байсан л даа. Тэнд оролцдог байсан дэмждэг байсан ардчиласан орон болгохын тулд саналаа өгсөн. Ардчилсан хөдөлгөөн ялсанаар гадаад орнууд руу чөлөөтэй явдаг болсон. Ардчилалын хувьд авах юм зөндөө л дөө мөн хаях муулах зүйл ч бий л дээ.

Ганболд -

Ардчилалын авчирсан эерэг болон сөрөг үр дагварууд ?

Элшан -

Манай оронд авчирсан сайн талууд зөндөө байна гадаад явах эрхтэй болж чөлөөтэй худалдаа наймаа хийдэг болсон. Социализмын үед бол ганцхан оростой л харьцдаг байсан тийшээ хэдэн дарга нарын хүүхэдүүд буюу оюутанууд мөн том дарга нар хурал зөвөлгөөн баяр ёслолоор өөрсдөө явдаг байсанаас биш мань мэт буюу манай аав ээж шиг малчин хүмүүс бол явна гэж байхгүй шүү дээ орос байтугай сумынхаа төв рсс орж үзээгүй хөдөөний малчид их л байсан хэдэн малаа хөөгөөд жалга хэсээд явчихсан. Ардчилалын буян гэвэл орон сууцыг хувьчлалаа, малыг эзэнд нь өгсөн энэ чинь 2 нам эвтэй байсан болоод өгсөн байхгүй юу тэрнээс биш хувьсгалт нам эсрэггүйцээд байсан бол өгөхгүй байсан байх гэж би боддогийн. Ардчилалын үед бол монгол оронд давснаас өөр юм лангуун дээр байгаагүй шүү дээ

Ганболд -

Тэр үед хүмүүс хоол ундаа яаж зохицуулдаг байсан юм ?

Элшан -

Тэр үед жихтэйхэн ядуурчихсан үлгэн салган л байдаг байсан. Тэр үед улаан загалмай, дэлхийн зөн гэх мэт олон улсын байгууллагууд тусламж үзүүлж байсан байх. Гэхдэ тэр үед манай хүн ам 2 сая хүрэхтэй үгүүтэй байсан байх. Ардчилал гарч ирээд хүүхэд болгонд 3000, 25000 төгрөг өгдөг болсон энэ нь олон хүүхэдтэй ядуу айлуудад том дэмжлэг болсон. Тэр үеэс ганзагийн наймаа гэдэг юм гарч ирлээ шдээ уул нь бол тэр ганзагийн наймаачид монгол орныг гайгүй гаргаад ирсэн байгаа юм. Тэгээд наймаачидыг нэг хэсэг журамлаад эхэлсэн юм.

Ганболд -

Яагаад ?

Элшан -

гаднаас янз янзын юм авчираад мөн хуулинд заагаагүи зөрчил гараад тэрнээс авахуулаад янз бүрийн өвчин тээвэрлэж байна гэж үзэж байлаа шдээ тэрийг зохицуулах гэж хориж байсан байх. Гэхдээ нэг үеээ бодвол монгол орон хөгжиж байна аа бид нар л дотороо байгаад байгаа болохоор мэдэхгүй байгаа байх тэрнээс биш гаднаас ирсэн хүмүүс монгол орон хөгжиж байна гээд байгаа юм чинь. Манай оронд гэр хороололын гудамжуудыг ямар ч зохицуулалтгүйгээр хашаа хамаагүй харуулаад барьцан хогондоо дарагддаг асуудал чинь тэрнээс болж байгаа юм чинь. Жишээ нь чөлөөтэй гудамжтай тэгшхэн сайхан байсан бол Улаанбаатар хэзээч хогонд дарагдахгүй шүү дээ.

Ганболд -

Тийм шүү нэг мухар гудамжны буланд аваачаад асгачихаж байгаа юм чинь

Элшан -

Мөн хөдөө аймгуудаас маш олоноороо айл өрх шилжин ирж байна энэ яагаад гэвэл ганц нэг хүүхэдтэй айлын хүүхэдүүд нь сургууль соёл гээд явчихсан чинь хоёр хөгшин байж чадахаа болиод хэдэн малаа хүүхдийнхээ сургалтын төлбөрт хийчихээд хүүхэдээ дагаад хотруу ороод ирдэг энд ирээд ажил байхгүй хүүхэд нь төгсдөг мөн ажил байхгүй тэгээд тэр хүүхэд юу хийх вэ гэхээр зарим нь тэрэг түрнэ, зах дээр наймаа хийх, хулгай зэлгий хий, зарим нь архинд ороод юу нөгөө эцэг эхээ тэжээхтэй манатай болж байна шдээ. Тийм учраас энэ асуудал дээр зохицуулалт хиймэр байгаа юм. Гэхдээ хөдөөд дэд бүтэц байхгүй суурин газарлуугаа дэд бүтэцэд татагдаж байна л даа хөдөө байтгуай Улаанбаатарын зах дуу газарлуу гэрэл гэгээ зурагт байхгүй гэсэн шдээ. Тэрийг манай том дарга нар ерөөсөө мэдэхгүй явж танилцдаггүй машин явах боломжтой газараар нь явж үзчихээд яваад өгнө.

Ганболд -

Тэгж явахгүй байгаа даа сонгуулийн үеэр л хальт үзэгдэж магадгүй

Элшан -

Харин тийм миний бодлоор сонгуулийн мөнгө үгүйгээр л хийдэг боломоор байгаа юм.

Шинэ иргэншил хөдөлгөөн билүү ногоон намаас өмнө Батзандан эд нартай хамт байсан Эрс шинэчлэл хөдөлгөөн энэ жижиг намууд л энд тэнд янз бүрийн юм яриад л сэтгэл санааг нь үүмүйлээд байна ш дээ. Гадаад дотоодын аль ч улс оронд жижиг том намууд байдаг байх л даа тэр бол аргагүй хүн ам ихтэй газар өчнөөн сая хүн амтай тэр бумаараа хүн амтай улс орнууд байна Орос гэхэд л өчнөөн сая тэгэхэд манайх дөнгөж 2 сая бараг хүн амынхаа тоогч авч чадахгүй байна ш дээ.

Ганболд -

Тийм ш дээ

Элшан -

Сонгууль болохоор л сүйд болдог юм. Тэрнээсээ болоод л сандал ширээгээ булаацалдаад л тэрнээс болоод л өнөө нэг жагсаал цуглаан бий болооод байна ш дээ. Үгүй ээ миний бодлоор дарга нар нь жагсаал цуглаан гэхгүйгээр хоорондоо яриад зохицоод болчихмоор юм.

Ганболд -

Болохгүй л дээ угаасаа

Элшан -

Энэ жижиг намуудын үзэл бодол буруу байгаа байхгүй юу. Бидний хойч үеийн хүүхдүүд цаашид яаж амьдрах юм мэдэхгүй иймэрхүү янзаар талцаад байвал амьдархад хэцүү л дээ.

Ганболд -

Ардчилал гараад хувьчлал явагдсан ш дээ тэр хувьчлалаар юм олж авч чадсан уу та?

Элшан -

Чадаагүй. Ямар юмаа авдаг юм.

Ганболд -

Хувьчлалын үед ямар ажил хийж байсан?

Элшан -

Энэ хүрээлэнд ажиллаж байсан. Хүрээлэнгээс надад юу өгөх юм.

Ганболд -

Хүрээлэн хувьчлагдаагүй төрийн байгуулаг юм чинь юм өгөөгүй л юм байна тэ?

Элшан -

Хувьчлалаар мал орон байр бүгдийг нь өгчөөд байгаа юм чинь төсвийн байгуулгын бидэнд өгсөн юм байхгүй ш дээ

Ганболд -

Ер нь хувьчдадыг анх тэгэж гарна гэж хүмүүс д зарлаж байсан юм шиг байгаа юм тэ?

Элшан -

Тийм. Анх тэгэж гарч байсан юм. Хүн болгонд иргэншил өөрийн гэсэн оногдсон хувь өгнө гээд тэгсэн төсвийн байгуулга өгөх юм байгаагүй энэ олон ажилчидад.

Ганболд -

Их тасалбар бага тасалбар өгсөн ш дээ тэрнээс авсан уу та?

Элшан -

Тэрнийг өгсөн тэрнээс авсан. Хувьчлал нь тэр юм байлгүй дээ. Тэрнийг нь аваад би НИК-т өгсөн бүгдийг нь тэрнээс уржинан билүү 330 төгрөг авч байсан. Хүүхдүүд шооолож байсан юм. Таны нөгөө хувьчлал чинь энэ юм уу гээд л.

Ганболд -

Арай үгүй байлгүй дээ?

Элшан -

Үнэн би юу гэж худлаа хэлэх вэ дээ. Надад одоо баримт нь байгаа.

Ганболд -

Тийм бага эрдэг юмуу тэ? Тэрийг нь зарах гэвэл яах вэ?

Элшан -

Би зарна ч гэж үзээгүй хөөцөлдөөгүй. Ирээдүйд хэрэгтэй юм болов уу. Гадна дотноос бинзен энээ тэрээ оруулж ирдэг юм байна гээд л хүүхдүүдийнхтэйгээ бүгдийг нь өгч байсан юм. 6 хүний тасалбараа өгсөн

Ганболд -

Хүн хүний 10000 төгрөгний үнэтэй тасалбар байсан гэсэн тэгвэл 60000 төгрөгөө өгсөн гэсэн үгүү тэ?

Элшан -

Тэгсэн. Тэгтэл тав зургаан зуун малтай нь орон байртай нь өгсөн явдалч байдаг ш дээ. Тэр энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа биз. Бид чинь ямар гаднаас цагаачилж ирсэн цагаачид биш төрсөн газар угаасан ус маань энэ ш дээ.

Ганболд -

Харин тийм. Тэгэхээр албан тушаал нөлөөлж байна гэсэн үгүү?

Элшан -

Тийм. Хамгийн гол нь албан тушаал нөлөөлж байна. Угаасаал энэ дараг нар л дарга болно гээд зүтгээд байдаг юм байна ш дээ. сая бинзений үнэ дээшээ гараад ирлээ тэгэхлээр миний хувьцаа өсөө биз. Тэгэхдээ тэр хувьцааг чинь хамаагүй бас өгөөд байдаггүй юм шиг байгаа юм.

Ганболд -

Та тухайн үед хувьцаагаа яагаад НИК-ийг сонгоод өгсөн юм?

Элшан -

Би харин хэлж байна ш дээ. Ашгийг нь бодоод л арай гайгүй юм болов уу гээд л өгсөн дөө.

Ганболд -

Тухайн үед ямар байгуулгын хувьцаа моодонд орж байсан бэ?

Элшан -

Хүмүүс ярьдаг юм аль орлог ихтэй байгуулгад нь өөрсдийн дур зоргоор өгсөн. Одоо бид тэрэнд өгвөл тэдэн төгрөгний ашигтай гээд л яриад байсан байхгүй юу одоо Шунхлай, Ник, Улаанбаатар зочид буудал, Туул ресторан гээд л өгсөн ш дээ. Би бол зүгээр за яахав Ник-д л өгсөн.

Ганболд -

Тухайн үед хувьцааны сайн муу талыг нь яаж ухуулж байсан бэ?

Элшан -

Хувьцааны сайн муу талыг ойлгосон ойлголт байгаагүй. Угаасаа нэг нь 10000 төгрөгнийх гээд том ягаан нь хэдэн төгрөгнийх билээ байз 7000 байхаа. Тэр хоёрыг би томтой нь жижигтэй нь өгсөн байхгүй юу. Бид чинь тийм хувьцаа яаж авдагийг нь ч мэдэхгүй дарга нар чинь мөнгө төгрөгөөр тэр машныг нь хураагаад авсан нөхдүүд зөндөө байгаа ш дээ. Тэгээд дээшлэсэн хүмүүс зөнд байгаа. Бид нар чинь тэрнийг нь мэддэггүй. Ер нь хувьцаа гэж юу болохыг ч мэдээгүй байсан.

Ганболд -

Ер нь радио, телевизороор хувьцааны талаар ухуулга хийгдэж байсан уу?

Элшан -

Нийтлэх нь нийтлэж байсан. Тэр үед чинь одоо үе шиг радио телевизор дэлгэрэнгүй байгаагүй

Ганболд -

11В8 телевиз орж ирсэн байсан уу? Үгүй байхаа тэ?

Элшан -

Орж ирээгүй байсан их цөөхөн суваг хоёр байлуудаа. Одоо бол арван хэдэн телевиз хүссэн хүсээгүй мэдээлэл авч тэр нь тэгсэн энэ нь энгэсэн юм байна гээд мэддэг болсон байна ш дээ.

Ганболд -

Хувьчлал явагдаж гарснаас хойш танийг ажиллаж байхад одоо энэ хүрээлэнд өөрчлөлт гарч байсан уу?

Элшан -

Гараагүй.

Ганболд -

Одоо юу гэдэг юм цалин нь навс буугаад л , хүмүүс нь ажил хаяаад, эсвэл ажилчидаа халдагч юмуу тийм асуудал гарч байсан уу?

Элшан -

Одоо ардчилал гарснаас хойш төсвийн байгуулгад чинь цалин 2-4 дахин нэмэгдлээ ш дээ.

Ганболд -

Та анх хүрээлэнд хэдэн онд ажилд орсрн бэ?

Элшан -

1985 онд орсон.

Ганболд -

85 онд та цалин хэдийг авдаг байсан бэ?

Элшан -

85 онд би 340 хэдэн төгрөг л авдаг байсан.

Ганболд -

Амьдрал болдог байсан уу?

Элшан -

Тэр үедээ болдог л байсан. Юмны үнэ тэр үед хямдхан байсан. 60 мөнгөний пичень гээд л хамаагүй хямдхан байлаа ш дээ. 70кг -ын шуудайтай гурилыг 70 төгрөгөөр авдаг байлаа. Одоо бараг 70000 байгаа биз. Гэх мэтчилэнгээр болжил байсан л даа. Тэрнээс хойш цалин 5, 10-аар нэмэгджил байсан юм. Тэр үеээс л танил тал гэж гарч ирж байлаа. Би няраваа хийж байтал гэв гэнэт нэг өдөр л чи ажилаа өг гээд л миний ажлыг авсан. Би хийсэн дутагдал байгаагүй. Нэг ёсондоо танил талаараа л миний талхыг булаагаад авчихаж байгаа юм л даа.

Ганболд -

Та дөнгөж ардчилал гарсны дараа хүрээлэнгийн цалин хэд болсон бэ?

Элшан -

62 мянга байл уу даа. тэрнээс хойш 28 мянга болж ирээд тэгээд 40 болоод 45 болоод тэгээд 60 болоод тэгээд тэрнээс хойш нөгөө 3, 4 дахин нэмэгдээд одоо үеийнхэд ирж байгаа юмдаа.

Ганболд -

Одоо тэгээд 160 мянгыг авдаг юмуу тэ?

Элшан -

Тийм одоо хамгийн бага цалинтай нь бид нар байна ш дээ.

Ганболд -

Танд илүү цагийн мөнгө төгрөг гэж өгдөггүй юмуу.

Элшан -

Надад илүү цагийн мөнгө өгдөггүй. Илүү цаг өгдөггүй гэдэг чинь би бол өдрийн найман цагаар жижүүр хийгээд байгаа ш дээ. Тогтмол цалинтай.

Ганболд -

Нөгөө жижүүрүүд адилхан уу?

Элшан -

Нөгөө жижүүрүүд илүү цаг авна.

Ганболд -

Та тэгээд өдөр болгон гараад байдаг ш дээ тэгэд цагаараа илүү биш үү?

Элшан -

өдөр болгон найман цагаар гараад 160 мянган төгрөг л авна. 160000 төгрөгийг зургаан ам бүлд хуваадаа 20000 төгрөг л нэг хүнд тэрүүгээр амьдарч болох уу чадах уу. Үгүй ш дээ.

Ганболд -

Угаасаа чадахгүй ш дээ. Автобус унаанд өгөөд л дуусна ш дээ?

Элшан -

Одоо бол ядуугын ядуу нь би байгаа байхгүй юу даа.

Ганболд -

Бид нар гэхэд л өдөрт автобусанд 1000 төгрөг гэхэд л сард 30000 үдийн цай хоол идлээ гэхэд л дундажаар 2000-д хоол идлээ гэхэд л чадахаа больсон байна ш дээ.

Элшан -

2000 төгрөгний хоол гэж одоо бараг байхгүй шахуу болж байна. Одоо би 160000 төгрөгийг суутгуулаж авна тиймээ эрүүл мэндийн, нийгмийн даатгал энээ тэр гээд л тэр авах нь зөвөлдөө. Одоо нэг хүүхдийн сургалтын төлбөр гээд л хашаа байсан гэр орноо цалингаа хас банканд барицаанд тавиад л одоо би цалингүй ажиллаж байгаа. Авгай 170000 хэдэн мянган төгрөг авна. 170000 төгрөгөөр 6н ам бүл амьдрах уу? Үгүй биз дээ. Ингээд л үлгэн салган байгаад байгаа юм чинь.

Ганболд -

Одоо хувьчлалаар хамгийн их хожисон хүмүүс ямар хүмүүс байгаа бол?

Элшан -

Дээдүүлэл байна ш дээ. Дарга нар л биз.

Ганболд -

Тухайн үед үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс хувьцаагаар юм олж авч чадсан уу? Одоо юу гэх юм гутал, хивсний үйлдвэрт ажиллаж байбсан хүмүүс?

Элшан -

Үгүй байхаа. Юм олж авч чадаагүй байхаа. Юм олж авсан хүмүүс бол одоо энэ 76 ч юмуу энэ хүмүүс л байгаа ш дээ.

Ганболд -

Тийм л байх л даа хүн болгон л тэгдэг юм.

Элшан -

20 сая 40 сая төгрөгийг намдаа өргөөд л эд нар чинь сонгуульд өрсөлдөө биз дээ. Тэр 20 30н сая төгрөгийг хаанаасаа гаргадаг юм эд нар одоо бид нарт 20 сая битгий хэл 20 мянган төгрөгч байхгүй байна ш дээ. Тэгээд боддоо. Тэгээд л иргэд бидний өнөө татварын хэдэн төгрөг л ш дээ. Тэр мөнгө төгрөгнүүд чинь.

Ганболд -

За за баахан улс төржижчихлөө. Соцциалзмийн үед ер нь шашин шүтлэгийн байдал ямар байсан бэ?

Элшан -

Шашин шүтлэг байдал бол бараг байхгүй хаасан байсан ш дээ.

Ганболд -

Одоо хүнээс сонсож байхад нууцаар зулаа өргөж ч юмуу бурханаа шкап эсвэл гутлынхаа саванд нуудаг байсан гэж яриж байсан л даа. Казак түмний хувьд ямар байсан.

Элшан -

Яг адилхан байсан. Тэр үед хоёр хууль жигд үйлчилдэг байсан юм. Хүн ам цөөтэй ч байсан.

Ганболд -

Соцциализмийн үед сайн муу гэсэн хоёр талын үзэл бодол байсан уу?

Элшан -

Дээр үед өнөө нэг хэлмэгдэл энээ тэр юм байсан юм гэсэн 50н он гарснаас хойш л тийм юм байгаагүй.

Ганболд -

Таны мэдэхээр л юм л бараг гараагүй юу?

Элшан -

Тийм гараагүй намайг мэдээ орсон цагаас хойш гараагүй. Харин соцциализмийн үед харин би үнэ төлбөргүй 10-р анги төгссөн.

Ганболд -

Науризын баярынхаа талаар яриж өгөөч ямар утга учиртай баяр юм?

Элшан -

Науризын байр бол үндсэндээ цагаан сар ш дээ. Хаврын баяр сүү цагаан идээний баяр одоо бид монголчуудтай л адилхан ш дээ. Ганц онцлог нь гэвэл тэр баяраар архи дарс уудаггүй тэр л байна. Бэлэг сэлт өгөх асуудал бол байхгүй. Харин настай хүмүүст бэлэг сэлт өгвөл өгнө өгөхгүй.

Ганболд -

одоо Монголчууд золгох гэж л мөнгө бариад байдаг ш дээ?

Элшан -

Тийм юм байхгүй. Науризын баяр шиг манай Монголчууд хийх юм бол ямарч хэрэг төвөг хачигдал чирэгдэл гарахгүй. Бас энэ гарын бэлэг гэж том том мөнгө өгөөд байгаа ш дээ. Бас ялгаварлаж өгөөд багаа биз. Энэ бол авилгалын л нэг хэлбэр долигноод байгаа юмуу хайшаа юм. Нээх хавтгайрсан юм болоод байгаа юм. Цагаан сар бол их сайхан баяр ш дээ. Үүнийгээ их буруу тал руу нь л мушигчихгээд байх юм аа манайхан.

Ганболд -

Казакуудад науризаас өөр үндэстэний байяр байна уу?

Элшан -

Хамгийн том нь науриз ш дээ. өөр тийм баяр байхгүй.

Ганболд -

Та тэр түрүү ярьсан яаж байгаад Шиньжанаас рож ирсэн тэр тухайгаа ярьж өгөөч?

Элшан -

За би тэр тухай сонирходоггүй юмаа. Би боддог юм энэ бол миний бодол ш дээ. Чингис хаан байна ш дээ. Гадаад орнуудаар дээрэм тонуул дайн тулаан хийгээд л байсан ш дээ. Тэр нь шиг л хятадуудаас айгаад л манай аав ээж нааш дүрэвсэн юм байна лээ. Хятадууд Казак л байвал нудараад байсан гэж байгаа юм. Тэрнээс айгаад л төрөл төрөгсдөөсөө салаад л хэсэг айлууд наашаа хил даваад Дорнодруу ороод ирсэн байгаа юм. Тэгэхдээ манай аавын аав ээж ш дээ манай аав бол Монголд төрсөн ш дээ.

Ганболд -

Казакууд чинь одоо есөн овог гэсэн ш дээ та одоо аль овог нь вэ?

Элшан -

Жаньдаге гэж овог. Тэгээд энэ овогууд нь бас салаад 3 4 баг болдог юм гэсэн.

Ганболд -

Танай овогт хичнээн хүн байна?

Элшан -

Цөөхөн одоо 20-3 0н айл л байгаадаа.

Ганболд -

Ер нь хөдөөгүүр ч гэсэн Ховд Баян-өлгийгөөр ч гэсэн адилхан уу?

Элшан -

Адилхан цөөхөн.

Ганболд -

Хамгийн хүн ам өрх ихтэй овог нь ямар овог байна?

Элшан -

Казакстанд байгаа найман гээд овог тэр л байхгүй юу. Одоо

Ганболд -

найманы даян хаан гээд байдаг тэдний угсааны гэсэн үгүү?

Элшан -

Тийм.

Ганболд -

Тэр Осман гээд байгаа ш дээ тэ? Нүүгээд ирсэн Казакуудыг араас нь ирээд сүрдүүлдэг байсан гэдэг үнэн юмуу худлаа юмуу?

Элшан -

Тэндээс наашаа нууцаар их явсан юм гэсэн. Одоо энэ Говь-алтайн газар нутгаас авна гээд л их тэмцсэн гэсэн.

Ганболд -

Тэр хүн нь ер нь удирдагч угсаатан байсан юмуу. Зүгээр ардуудын дундаас гарсан юмуу?

Элшан -

Ардуудын дундаас гарч ирсан хүн юм шиг байгаа юм. Тэгэхдээ мань шиг юмыг гаргаж ирээгүй л байх л даа. Манай энэ С.Баяр, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар шиг л юмаа зохицуулж чаддаг хүн гаргасан юм шиг байгаа юм.

Ганболд -

Таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Элшан -

өө нээх тийм онцгой гэх зүйл байхгүй дээ.

Ганболд -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар юм аль хэр их мэдэх вэ?

Элшан -

Нээг их юм ч мэдэхгүй дээ.

Ганболд -

Ер нь хөдөө мал маллаж байхдаа ч юм уу нэгдэлд ажиллаж байсан уу?

Элшан -

Үгүй. Аавынхаа хэдэн малыг л хариулаад явдаг байсан. Аав маан л нэгдэлжих хөдөлгөөнд нэгдэлд хэдэн мал хандивлаад гэж ярьдаг байсан юм. Тэр үед чинь би их жоохон байсан юм. 58 онд билүү нэгдэлжих хөдөлгөөн үүссэн тэр үед л аав хэдэн мал нийлүүлсэн гэж ярьдаг байсан юм тэр үед жоохон байсан учир том хүмүүсийн ярианд ордоггүй байлаа ш дээ. Одоо үеийн хүүхдүүд бол маниусаас илүү болж. Санаагүй юмыг санаж байгаа ш дээ.

Ганболд -

Тань ер хүнээс юмуу өвлөгдөж ирсэн дурсгалтай эсвэл худалдаж авсан тийм зүйл байгаа юу? Хуучны тийм дурсгалтай зүйл байна уу?

Элшан -

Байхгүй.

Ганболд -

Казак үндэстнүүд Бүргэд шувуугаар ан хийдэг ш дээ тэр талаар яриж өгөөч? Бүргэдийг яаж гаршуулдаг юм яаж тэжээдэг юм?

Элшан -

Манай аав бүргэд чинь хүн байсан юм. Манай аав бол бүргэдийг айхтар шилж сонгож авах авъяастай хүн байсан юм. Хэр баргын хүн Бүргэдийн дэгдээхэйг авч чадахгүй ш дээ. Хүн гэрч чадахгүй өндөр асаг хаданд үүрэлдэг байхгүй юу.

Тэндээс нь аав хүн дагуулаж очиж байгаад арван хоёр алдын 2 сур залгаж байгаад доошоо унжуулж бүсээрээ биеэ ороож байгаад л өнөөх бүргэдийн дэгдээхэйг өвөртлөөд тэгээд буцаад аргамжаагаараа татаж гаргадаг байсан байхгүй юу.

Ганболд -

Хавцал хадруу л гэсэн үгүү тэ бүр дээр нь гарч байгаад.

Элшан -

Тийм хүн авч чадхааргүй газар л байгаа юм тэгээд дэгдээхэйг нь авч явж тэжээгээд л би тэрэнд нь туулай зурам тарвага малын мах зэргийг өгч тэжээдэг байсан.

Ганболд -

Дан махаар уу?

Элшан -

Дан мах өөр зүйл идэхгүй.

Ганболд -

Хүн рүү дайрах уу?

Элшан -

Эзэнрүүгээ дайраад байхгүй л дээ. Жоохон хүүхэд, гөлөг нохой муур луу дайрна л даа.

Ганболд -

Өндөгийг нь хулгайлж байхад эх нь дайрна биз? Эх нь харчихвал.

Элшан -

Дайрна дайрна.

Ганболд -

Бүргэд бариж чаддаггүй хүмүүст ч юмуу бүргэд зардаг уу?

Элшан -

Үгүй. Зарахгүй Бүргэд элбэг ш дээ. Дээр үед Бүргэд барьдаг хүмүүс цөөхөн байсан юм.

Ганболд -

Эр эмийг нь ялгаж авах уу хамаагүй юу?

Элшан -

Ялгаж авна. Эр нь цөөхөн нэг бүргэдээс 1-2 өндөг гарна нэг бол 2 эм нэг бол 1 эм 1 эр тийм л байна. Эм нь эрээсээ биеээр том байдаг юм. Эм ан хийхэд зоригтой байдаг юм. Тэгээд эмийг нь л авдаг юм.

Ганболд -

Тэжээхдээ гэртээ л байлгаад байх уу эсвэл амбаар саванд байлгадаг юм уу?

Элшан -

Дээр үед намайг жоохон байхад манхайх эсгий гэртэй байсан. Гэрийн баруун хатавчинд жижигхэн сандал шиг юманд дээр байж байна. Одоо та нарынхаар малгай гэж ярьна тэ нүдийг нь хаадаг Томага гэдэг юм тэрнийг өмсүүлсэн суулгаж байна.

Ганболд -

Хөдлөхгүй юу?

Элшан -

Хөдлөхгүй. Тэрнийгээ авчихвал харин хүүхэд шуухад аахар саахар юм руу дайраад байдаг юм.

Ганболд -

Уяатай байж байх уу?

Элшан -

Тийм.

Ганболд -

Чоно эсвэл тийм том амьтан руу дайрхуу?

Элшан -

Чоно барьдаг л даа. дээр үед манай аав чоно бариулахгүй дандаа үнэг бариулдаг байсан юм. Үнэгний арьс бас их үнэтэй байдаг байлаа ш дээ нэг арьсаар нэг шуудай гурил авдаг байсан. Тэр үед түүхий эд ангийн арьс их үнэтэй байсан. Тэр үед бас тийм баян цатгалан айл гэж байгаагүй л дээ бас дээд тал нь 50 шахам малтай л айл байсан юм. Тэгээд л биднийг хүмүүжүүлээд л хувцаслаад л болоод байсан юм даа.

Ганболд -

Тэр үнэгний арьсийг ямар хүмүүс авдаг байсан юм?

Элшан -

Аагант авдаг байсан юм. Бид чинь гаргасан малынхаа арьс шир, малын хөөвөр, ноолуур, хялгас, адууны сүүл, тэмээний ноос тав арван төгрөгөөр л өгдөг тэр нь нээх их юм болдоггүй байсан юм байна лээ.

Ганболд -

Тарвага, зурам барих уу?

Элшан -

Тарвага зурам барина. Зуны даалгавар гээд багш нар бид нарт даалгавар өгнө. Туулай шувуу гээд л бүх л амьтныг барина ш дээ.

Ганболд -

Яаж энэ анд сургадаг юм?

Элшан -

Намар сэрүүн орохоор анхны цас орохоос өмнө хиймэл үнэгний арьсан дотор юм хийчхээд л чихмэл маягийн юм хийгээд урт аргамжаар нуугдаж байгаад чирээд бүргэдийг аав маань тээр тэр айлын тэнд бариж байна. Би тэгэнгүйт нь харагдахгүйгээр өнөө үнэгийг татна даа тэгэнгүүт бүргэд үнэгрүү дайрна даа. гэх маягаар хэд хэд дасгал хийхэд л сурчихдаг юм. Тэгэхдээ хоол ундыг нь сайн тааруулах хэрэгтэй манай аав л лав гуяыг нь бариж үеээд байдаг юм. Хэт тарган байвал бас барихгүй л дээ цатгалдаад хурдны морь шиг. Тэгээд маш их нарийн маллана. Одоо нэг тавган дээр мах тавьж өглөө гэхэд тэр махыг нь шүүсгүй болтол нь угааж байгаад л өгнө шүүстэй нь өгвөл таргалчихна.

Ганболд -

Нэг Бүргэдийг хичнээн жил тэжээх үү?

Элшан -

10-д жил тэжээнэ.

Ганболд -

Бүргэд ер нь хэд насладаг юм?

Элшан -

20 арай хүрэхгүй 18, 19 л насалдаг юм шиг байгаа юм.

Ганболд -

Тэгээд хөгширтөл нь байлгаад байхуу тэрнээс нь өмнө тавих уу?

Элшан -

Хөгширхөөс нь өмнө ууланд гаргаад л тавина. Тэрнээс биш гэрээс гарахгүй л дээ тэр чинь. Тэгэхгүй бол буцаад л ирээд байна ш дээ.

Ганболд -

Нүдийг нь боож байгаад л өөр газраас тавьчихвал гэрээ олох уу?

Элшан -

Заримдаа нэг шувуу энээ тэрээг дагаад нисчихлээрээ гэрээ олоод ирдэг юм.

Ганболд -

Нүдийг нь боогоогүй байхад хонь мал руу дайрах уу?

Элшан -

Ер нь дайрна.

Ганболд -

Эзнээ тэр хотоо хамгаалах гэсэн тийм юм байх уу?

Элшан -

Эзнээ танина.

Ганболд -

Одоо у гэдэг юм би тантай ноцолдож байгаад цохиод авчихвал нохой эзнээ өмөөрөөд дайрдаг ш дээ?

Элшан -

Тэрэн шиг эзнээ хамгаалаад байдаг юм байхгүй. Одоо тэгээд бөөр харагдахгүй болсон тийм хол газар явж байхад л эзнээ дууграхад тэр холоос л гараад ирдэг юм. Хаанаасаа хардаг юм.

Ганболд -

Нэртэй байх уу?

Элшан -

Үгүй нэргүй. Зүгээр хашигарч дуудаг юм.

Ганболд -

Нэг л дуудлагаар дуудаг юмуу эсвэл хүн болгон өөр өөрсдийнхөөрөө дууддаг юмуу?

Элшан -

Нэг л дуудлагаар дууддаг. Бас их хийморьтой амьтан юм шиг байгаа юм. Нээх үргэж бусгаад байдаг морь байдаг даа тэрний хондлой дээр нь суухад яах ч үгүй ш дээ их сонин гоё л доо.

Ганболд -

Ер нь 1990 он гараад Казакууд чинь цаашаа Казакстанруу яваад байсан ш дээ тэр талаар яриж өгөөч?

Элшан -

Казакстанруу нүүхэд чинь Монголчууд нүү гэж хэлээгүй ш дээ. Тэр үед ажилгүйдэл их байсан. Тэр үед чинь ганц нэг ажил хийх сонирхолтой залуучууд байвал гадагшаа өөр орон луу гарч ажил хийж болно шүү гэсэн тийм сурталчилгаа бас байсан юм. 2 юмуу 3 жилийн гэрээгээр ажил хийхээр явж болно гэсэн юм явдаг байсан. Тэгээд л тэр үеээс л гадаад оронд гарч очих боломж нээлттэй болж байсан. Тэгээд л өө Алла-матад очиж сурч ажиллан их гоё алим жимс ургасан тийм газар байдаг юм гэсэн гээд л жоохон байхад их сонсодог байсан. Тэгээд л нөгөө залуучууд чинь явах юм болоод зарим нэг нь хүүхдээ дагаж явах юм болоод тэр чинь янз янз л даа. тэгээд 2 3н хүүхэд нь сургууль соёл сурахаар тийшээ явах болохтой зэрэг нь аав ээж нь тийшээ дагаж явах болдог. Тэгээд л 2 3н айл яваад л өө ёстой гоё байна Алла-Матаад гэхтэйгээ зэрэг нь л тэр үед чинь дандаа л дарга нарын хүүхдүүд л явдаг байсан юм. Тэгээд л хэдэн залуучууд явахтай зэрэг л оо тийшээ ч явж болдог юм байна. Тэнд очоод тэгэж ингэж амьдарч байна гээд л тэнд очсон хүмүүс нь дамжуулаад л шүлжээтэй болчиж байгаа юм л даа. тэгээд л гол будлиан нь тэр болж байгаа байхгүй юу.

Тэгээд л Казакстаныг чинь биеэ даасан улс болгоно гээд л тэгэнгүүт Иран, Ирак, Пакистан, Шиньжан Түрк гээд л энд тэндээс хүмүүс очиж байсан одоо юу гэлээ 18 сая хүн амтай гэлүү.

Ганболд -

Монголоос ер нь хэд орчим хүн ам гарсан юм бол?

Элшан -

Монголоос 30 40-өөд мянган хүн гарсан гэдэг юм.

Ганболд -

Очсон айл болгонд 1000 доллор өгч байсан гэсэн тэр үнэн үү?

Элшан -

Өгч байсан одоо хүртэл өгч байгаа гэсэн ш дээ. Шилжиж очсон хүн болгонд. Хүүхэд болгонд сар сарын мөнгийг өгч тэтгэвэр энээ тэрийг нь сайн өгч тэгэж л гаднаас хүн ам сайн татаж авч байгаа юм Казакстанууд чинь.

Ганболд -

Казакууд чинь хоёр иргэншилтэй байдаг гэсэн тэр одоо байдаг юмуу?

Элшан -

Үнэн одоо хүртэл байдаг юм. өнгөрсөн жил ерөнхий сайд нь Назарбаев ирээд явсан ш дээ одоо нэг иргэншилтэй болгоно гээд яриад хэлэлцээр хийсэн байгаа ш дээ. Тэр нь яг ямар үр дүнд хүрсэн юм бол бүү мэд.

Ганболд -

Хоёр иргэншилтэй байхын давуу тал гэж байгаа болов уу?

Элшан -

наймаа хийдэг хүмүүст бол давуу тал байна л даа.

Ганболд -

Монгол Казакстан хоёрын хооронд одоо хүн дундаас нь ашиг олоод амьдрал ахуйгаа дээшлүүлэх ч юмуу хөлжөөд авах ч юм уу тийм боломж байдаг уу?

Элшан -

Байхгүй байхаа манайхаас тэднийх юуг нь гаргах юм манайх л харин бинзен будаа л оруулж ирж байгаа ш дээ.

Ганболд -

Манай машины худалдаачид Япон тэрэгнүүдийг Казакстанруу гаргадаг юм биш үү үгүй юу?

Элшан -

Тэр тал дээр бол худалдаачид хаанаас л бол хаанаас хаашин л бол хаашин гаргадаг болчоод байгаа ш дээ. Казакстан чинь том том хүнд механизмийн Трарторын үйлдвэрүүдтэй ш дээ. Жижиг машины үйлдвэр байна Нива, Мосоквич байна гэх мэтээр. Манайхыг бодвол Казакстан улс бол хөгжлөөр илүү амьдралын түвшин дээр би 2 удаа очиж үзсэн. Ямарч байсан манайх шиг гэр хороолол бужигнаад байх юм байхгүй дандаа орон сууц. Тэнд чинь Германууд ихээрээ байдаг байсан тэгээд нутагруугаа буцахлаараа бүх юмаа орхиод явчихаж байгаа юм чинь тэгээд л тэрнийг нь манайхаас очсон ч юмуу гадныхан худалдаж авна.

Ганболд -

Хамдхан уу?

Элшан -

Хямдхан юм юмтайгаа байгаа юм чинь ногоо тарих талбай байна, тахиа шувуу тэжээх газар нь байна, халуун хүйтэн ус нь байна. Үнэн гоё. Тэгсэн манайх үнсэндээ булагдаад хогондоо дарагдсан байна ш дээ. Манайх энэ хогноосоо салаж чадахгүй ээ.

Ганболд -

Та 25-р телевизээр гарсан нэг нэвтрүүлгийг үзсэн биздээ саяхан 3 сард гарсан лагерт замын дээр нь хэсэг айлуудын 30-аад жорлон барьчихсан замын доор нь нэг айл маш гоё байшин бариад худаг ухсан тийм нэтврүүлэг гарч байсан.

Элшан -

Үзсэн харин тийм л байгаа байхгүй юу даа. Хамгийн наад зах нь энэ барилгуудыг нь харалдаа замруугаа шахаад шахаад баричихсан. Нөгөө нарийхан зам дээр нь машинууд нь багтахгүй аваар осол нь дэндүү их гараад тэгээд замынхаа голоор төмрөөр хашилт хийчихсэн гадны хүмүүс шоолоод байна гэнэ ш дээ.

Ийм цөөхөн хүн амтай ийм өргөн уудам нутагтай байж дотроо алалцаад хагралцаад байдаг гээд л.

Ганболд -

За за хоёулаа яриагаа дуусгахуу даа?

Элшан -

За тэгье

Ганболд -

За танд баярллаа

Элшан -

За баярллаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.