Dariimaa
![](../assets/images/interviewees/990192.jpg)
Basic information
Interviewee ID: 990192
Name: Dariimaa
Parent's name: Avirmed
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1932
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Uul sum, Dornod aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
family
authority
illness / health
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Дариймаа -
Би Монголын Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Баян-Уул суманд төрөөд одоо энэ чинь 9-10 нас хүрч байж бараг сургуульд орсон. Сургуульд орчихоод бага анги төгсөөд бага ангиа төгсөхөд тэгэхэд чинь 7 жил байгаагүй.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
4-р анги төгсөөд миний төрсөн аав ээж маань Улаанбаатар нүүчихсэн Улаанбаатарт байсан юм. Ах нар, эгч нар бүгдээрээ тэгээд ороод ирсэн байхгүй юу. Орж ирчихээд энд 1-р 10-н жилд оруулахаар нь би өөрийнхөө төрж авсан ээж аавыгаа санаад буцаад явчихсан.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Буцаж очоод сургууль ч үгүй болоод болж байтал араас миний төрсөн аав очоод ингэж байж болохгүй ээ Монголчуудын бүх сэхээтэн олигтой ... янз бүрийн юм болоод одоо авахын аваад алахын алаад ингэчихлээ. Та нар л сурч та нар л Монгол орноо авч явахад тусална шүү дээ. Миний хүү сургуульд явах хэрэгтэй гэсэн. Тэгээд л би хотод орж ирсэн дээ. Хотод орж ирчихээд юу яасан юм. Бас л аав ээждээ би малын эмч болно. Миний ах эгч нар бүгдээрээ санхүүгийн техникумд, худалдааны техникумд орсон байсан байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэр үед. Тэгээд мал эмнэлгийн техникумд ороод мал эмнэлгийн техникумд байж байх үедээ муу өвгөнтэйгээ тэр ч оюутан...
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Байсан. Тэгээд хоёулаа танилцаад хөтөлцөөд явж байгаад амархан найз болсондоо.
Баасанхүү -
Батмөнх гуай аль сургуульд сурч байлаа? Монгол Улсын их сургууль ...
Дариймаа -
Монгол Улсын Их Сургуульд сурч байсан. 47 онд хотод орж ирсэн юм байна лээ. Анх.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
10 жил төгсөөд. 10 жилээ дунд сургууль төгсөөд.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд ирчихээд Монгол Улсын Их Сургуулийн бэлтгэл ангид 2 жил сурсан.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
2 жил сурч байгаад энэ хүн чинь ... эдийн засгийн факультетийн төлөвлөгөө эдийн засаг гэдэгт эдийн засагчаар сураад төгссөн л дөө.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
51 онд төгссөн юм. 51 онд төгсөнгүүт нь энэ багшийн дээд сургууль байгуулагдаад тэнд багшаар очиж 1 жил ажиллаад дараагаар нь намын дээд сургуульд багшилсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Намын дээд сургуульд очоод ажиллаж байснаа манай хүн чинь намын дээд сургуульд байж байх хугацаандаа тэнхимийн эрхлэгч болоод дараагаар нь орлогч захирал болоод тэгээд байж байхдаа юу яасан юм. Хойшоо аспирантурт явсан юм.
Баасанхүү -
Аа ха. Хэдэн оны үед бол?
Дариймаа -
58 онд. 57 онд очоод 58 онд 57 онд аспирантурт явсан. ... 58 онд явсан юмуу? 61 онд төгсөж ирсэн ш дээ. 61 оны 12-р сард ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
3 жил сураад л ирдэг ш дээ.
Баасанхүү -
61, 60, 59 тийм байна. 58 юмуу 59 онд л юм шиг байна.
Дариймаа -
Тийм. 9 бишээ.
Баасанхүү -
Аа тийм байна. Тийм байна.
Дариймаа -
57, 58 оны үед л явсан юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд тэндээ аспирантурт сураад тэгээд төгсөөд ирэнгүүт нь төв хороо авсан юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Хороонд дээр байснаа мань хүн чинь тэнд ажилламааргүй байна. Багшаар хиймээр байна гээд намын дээд сургуульдаа буцаад оччихгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд эдийн засгийн сургууль үүсгэн байгуулагдаж тэр үеэр тэгээд эдийн засгийн дээд сургуульд багшилж байгаад хоёуланд нь багшилж байгаад хоёуланд нь багшилж байгаад тэгээд сүүлээр нь эдийн засгийн дээд сургууль намын дээд сургуулиас салаад наашаа нүүхэд нь намын дээд эдийн засгийн дээд орох оронгүй байсан байхгүй юу.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Тэгээд мань хүн чинь тэр хугацаанд хөөцөлдөж байгаад полийн дээдийн барилгыг болиулсан ш дээ. Тэгээд 63 онд дуусахаар нь эдийн засгийн сургууль гэж тусдаа сургууль болоод гараад ирсэн байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэрнээс чинь наашаа нүүгээд ирэхдээд хөдөө аж ахуйн эдийн засаг гэдгийн аваачиж юунд шилжүүлсэн юм. Хөдөө аж ахуйн дээд сургуульд шилжүүлсэн юм.
Баасанхүү -
Өө за.
Дариймаа -
Одоо хөдөө аж ахуйд байдаг байлгүй дээ.
Баасанхүү -
Тийм. Тийм.
Дариймаа -
Байдаг байх.
Баасанхүү -
Байдаг.
Дариймаа -
Одоо бол тэрнийгээ шилжүүлчихээд эндээ нүүж ороод 63 онд нүүж орсон ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Полийн дээдийн барилгад дуусгаад ... Тэгээд тэндээ ажиллаж байгаад тэнд байж байх хугацаандаа манай хүн чинь захирал болсон. Захирал болоод оюутангуудтайгаа хамт л насылка үүрээд л барилга барихад л шороо зөөгөөд оюутнууд субботник хийдэг байлаа ш дээ.
Баасанхүү -
Оо за...
Дариймаа -
Тэгэхэд тэгээд л явж байдаг байсан ш дээ.
Баасанхүү -
Багшийн ажилдаа их дуртай байсан уу?
Дариймаа -
Багшийн ажилдаа маш дуртай байсан. Багшаа хийе л гэж ирсэн хүн байхгүй юу. Сүүлд 87 онд эдийн засгийн дээд сургууль татан буугдаж их сургуультай нийлсэн ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тийм. Их сургуультай нийлээд тэндээ байж байсан чинь полийн дээд сургууль чинь эдийн засгийн 2-р байранд байсан факультет байсан. Тэгээд багтахгүй их оюутантай.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхээр эдийн засгийн сургуулиа татан буулгаад их сургуультай нийлүүлээд манай хүн чинь полийн дээдийг анх үүсгэн байгуулсан ш дээ.
Баасанхүү -
Полийн дээд гэдэг нь одоо энэ техникийн их сургууль уу?
Дариймаа -
Техникийн их сургууль. Техникийн их сургууль. Техникийн их сугуулийг тийш нь шилжүүлээд эдийн засгаа бас тэнд аваачаад ...
Баасанхүү -
Тэнд хөдөө аж ахуйг ...
Дариймаа -
Тийм. Хөдөө аж ахуйг эдийн засаг руу шилжүүлээд ер нь хэдэн дээд сургуулиудыг байх хугацаандаа полийн дээдийг бас дээд сургууль болгож гаргалаа.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Орос хэлний дээд сургууль гэж байдаг ш дээ. Одоо байдаг юмуу үгүй юу мэдэхгүй байна.
Баасанхүү -
Одоо энэ Хүмүүнлэгийн их сургууль байхаа даа.
Дариймаа -
Тийм үү?
Баасанхүү -
Хүмүүнлэгийн ухааны их сургууль гэж ...
Дариймаа -
Орос хэлний дээд сургууль гэж байгуулаад тэрийг чинь одоо их сургуулийн урд талд 2 давхар засгийн газрын ордны зүүн талд 2 давхар ...
Баасанхүү -
Тийм. Тийм.
Дариймаа -
2 давхар байшин байдаг ш дээ. Тэрнийг хөөцөлдөж байж барьж Орос хэлний дээд сургуулийг тэнд үүсгэн байгуулсан ш дээ. Тийм. Тэгээд манай хүн чинь тэндээ ажиллаж одоо эхлээд эдийн засгаас очиход Цэгмэд гуай их сургуулийн захирал байсан юм. Дамдинсүрэн гээд хүн байсан.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Тэр хүн захирал хийж байгаад манай хүн проректор орлогч захиралаар очсон. Тэнд очоод удаагүй байж байтал Цэгмэд гуай өөр газар шилжээд өөр газар ажиллахаар болоход нь захиралаар очсон байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд их сургуулийг авч явж байсан даа. Тэгж байх хугацаандаа бүгдийн ингээд шинээр сургуулиуд байгуулчихгүй юу.
Баасанхүү -
Тийм байна.
Дариймаа -
Орос хэлний дээд...
Баасанхүү -
Хөдөө аж ахуй. Одоо л монголдоо хамгийн том сургуулиуд ш дээ. Тиймээ?
Дариймаа -
Тийм биз.
Баасанхүү -
Тийм. Хамгийн нэр хүндтэй сургуулиуд.
Дариймаа -
Эдийн засгийн дээд сургууль байсан. Нийлүүлсэн чинь бас тэгээд одоо баруун талд нь нэг манай сургуулиас ийшээ нэг ... хороо гэж байсан даа. Тэнд эдийн засгийн сургуулиа оруулсан байхгүй юу даа.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд ээлжээр их юу ажилладаг. Тэгээд ажиллаж байх хугацаандаа мань хүн чинь нөгөө Хятад сургууль гэж тэр хойно одоо эдийн засгийн сургууль байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэнд чинь Хятад сургууль 10-н жил гэж байснаа нөгөөдөх 60-аад оны үед чинь бутраад тарлаа ш дээ. Тэгэнгүүт тэр байрыг хөөцөлдөөд эдийн засгийн сургуулийг тийш нь оруулчихсан байхгүй юу.
Баасанхүү -
Аа ...
Дариймаа -
Тэгээд эдийн засгийн дээд сургууль би тэрнийг хөөцөлдсөөр байж хөөрхий юу яалаа л даа. Сургуулийн нэрэмжит болголоо. Үүдэнд нь хөшөөгийн босголоо.
Баасанхүү -
Тийм.
Дариймаа -
Араар нь явсан гудамжийн хүсэж байж нэрэмжит болголоо.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Их буян хийлээ. Одоо тэгээд хөшөөгийн босгох гэж яахав дээ. Манай бага хүү Америкт байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
90 онд чинь их муухай юм болсон ш дээ.
Баасанхүү -
Харин тийм юм шиг байгаа юм.
Дариймаа -
Тэгсэн. 90 онд манай гурван хүүг өвгөн огцорсны дараа гурвууланг нь ажилгүй болгосон шүү дээ. Орон тооны цомхотгол гээд манай бага хүү бол статистикийн төв газар ажиллаж байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд хойшоо аспирантурт яваад 2 жил сураад шалгалтаа өгчихөөд сэдвээ авах гээд хүрээд ирэхэд нь аав нь огцорчихсон байсан. Ажилгүй. Амьдрал хэцүү байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхээр мань хүн чинь за за толгой ажиллуулж болдоггүй юм бол гараа ажиллуулна ...
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Тэгээд мань хүн чинь Ажнай гэж нэг хоршоо байгуулаад бага хүү тэгээд ажиллаад байсан.
Баасанхүү -
Та хоёр анх яаж танилцаж байсан бэ?
Дариймаа -
Би хөдөө аж ахуйн техникум одоогоор Хан-Уул байна ш дээ. Тэрний тэнд байсан юм.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Хөдөө аж ахуйн техникум.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Уг нь 9-ийн гудам гээд байдаг байсан юм. Хятадын 9-ийн гудам гээд 2 гудманд нь их сургуулийн оюутны байр байдаг байхгүй юу.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Тэрэнд мань хүн байранд суудаг байхгүй юу. Тэгээд хоёулаа би сургуульдаа очно. Ингээд хоёулаа тэгж л явж байгаад ...
Баасанхүү -
Замдаа тааралдаад ...
Дариймаа -
Замдаа тааралдсаар байгаад нэг мэдэхэд хоёулаа хөтөлцөөд явдаг болчихсон байсан.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Тэгж л анх танилцсан юм бид хоёр. Тэр чинь хэдэн онд билээ ... хөөрхий. Хамгийн сүүлд л тэгээд Дорнодоос хүрч ирээд техникумд орж сурч байгаад техникумаа төгсчихөөд ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд яахав дээ. Хөдөө хуваарилагдахгүй юу.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Хөдөө хуваарилаад тэгэхээр чинь өвгөнтэйгээ би тэгэхэд айл гэр бараг болчихоод байсан юм. Тэгэхдээ байр майр тааруухан болохоор хоёулаа хоёр талдаа ирж очоод тэгээд хамт л нэг бол өвгөн манайд ирнэ. Үгүй бол би тэндний байрны түүгээр явна. Тэгээд хоёулаа байдаг байсан байхгүй юу. Тэгж байгаад л нэг гэрт орж би техникум төгсчихөөд нөгөө аав ээждээ очно гэсэн бодол надаас ерөөсөө салахгүй. Дорнодод ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд ...
Баасанхүү -
Өргөж авсан аав ээж юм шиг байна тиймээ?
Дариймаа -
Тийм. Өргөж авсан аав ээждээ очно гээд тэгээд өвгөндөө хэлээд би ерөөсөө би хөдөө аж ахуйн сургуульд орохдоо л аав ээждээ очих гэж явсан юм. Би аав ээждээ очъё. Ерөөсөө хөдөө хуваарилагдая. Хотод надыг биокомбинатад лаборант юмуу даа. Тийм юман дээр өгөх гээд байсан байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Хөдөө явъя гэхээр тэр дор нь явуулчихгүй юу. Тэгээд Дорнодод очоод тэнд жил гаран 2 жил ажилласан даа. Тэгээд хамгийн сүүлд нь хөдөө Хөдөлмөр нэгдлийн эмч гэж төгсөхдөө овоо төгссөн юм байлгүй дээ. Ахлах бага эмчээр төгссөн юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгсэн чинь их эмчийн орон тоон дээр Хөдөлмөр нэгдлийн эмчээр надыг тэгээд тэрэнд нь явж байгаад хөдөө хөлөө хөлдөөгөөд ...
Баасанхүү -
Ээ ...
Дариймаа -
Жаахан тэсвэрлээд. Тэгэхэд бол өвгөн татаад авчихсан байхгүй юу.
Баасанхүү -
Аа ...
Дариймаа -
Тэгээд татаж авч ирээд ёстой намын дээд сургуульд манай хүн багш болчихсон. Бас ганц өрөө байртай болчихсон байсан. Тэгээд хоёулаа нэг гэрт ороод л ... тэгээд хоёулаа явсаар байгаад л одоо тэр ажлын зураг авлаа л даа. Очиж ...
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Тэгэхэд дээр үеийн Богдын өргөө байсан юм гэнэлээ. Тэр байшин ...
Баасанхүү -
Пөөх?
Дариймаа -
2 давхар жижигхэн байшин байгаа.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэнд очиж сая киноны зураг авахад ...
Баасанхүү -
Баримтат киноы юу?
Дариймаа -
Тийм. Одоо кино хийж байгаа ш дээ. Баримтат уран сайхны кино гэж гарна.
Баасанхүү -
Аа ха. 2008 оны намар байхдаа би нэг тийм юм уншиж байсан. Баримтат кино тэр мөн байх тиймээ?
Дариймаа -
Мөн байх. Тэр гарах байх. Тэр чинь л хийгдэж байгаа.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд тэр байранд айл болж анх гарсан юм даа. Бид нар. 53 онд. Жинхэнэ айл болж гарсан.
Баасанхүү -
Гэр бүл болж ...
Дариймаа -
Гэр бүл болж Батмөнхийнх гэдэг айл болж гарахгүй юу. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл байсан л даа. 49 оноос хойш л 17-хон настай байсан. 49 онд ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхэд л өвгөнтэйгээ танилцаад хоёулаа дасалдсаар яваад өдий хүрсэн. Хоёулаа цааш нааш болсон юм юу ч байхгүй. Манай хүн аягүй тайван, намуухан, уур уцаар гэж байхгүй. Уурлаад ирвэл номоо бариад буруу хараад уншаад суучихна.
Баасанхүү -
Аа ха. Уурлаж байгаа нь тэр юм байна тиймээ?
Дариймаа -
Тийм. Тийм хүн байсан юм. Тэгээд хүүе хаая гээд гүйгээд ороод ирэхээр мартчихна. Тийм байсан. Одоо тэр үед надыг нэг түлхээд авдаг ч юмуу? Нударчихдаг ч юмуу? Тиймээ?
Баасанхүү -
Аа ха. Уурладаг...
Дариймаа -
Тийм юм байсангүй.
Баасанхүү -
Чанга дуугардаг ...
Дариймаа -
Тийм байсан бол би бас гомдоно ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тийм юм ерөөсөө байхгүй. Хэзээч тэгж байгаагүй. Уур нь хүрвэл ердөө дуугарахгүй. Чив чимээгүй ном уншаад суучихна. Тэгж л байлаа хөөрхий.
Баасанхүү -
Тэр нам улс төрийн ... нам улс төрийн ажил руу орсон нь хэзээ билээ?
Дариймаа -
Нам улс төрийн ажилд чинь энэ эдийн засгийн их сургуулийн захирал байхад нь гэнэтхэн татаад л аваад явчихаагүй юу. Төв хорооны үзэл суртлын хэлтэс гэж байгуулагдаад ...
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Тэгээд үзэл суртлын даргаар аваачсан. Тэгээд тэнд жил арай болол уу? үгүй юу? Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болгосон юм. Тэнд очоод нэг сар болоогүй байж байтал дөнгөж л нэг сар болж байсан байх. Тэгтэл сайд нарын зөвлөлийн жинхэнэ дарга болгоод томилчихсон. Сайд нарын зөвлөлийн жинхэнэ дарга болоод мань хүн чинь 10 жил тэнд ажиллаад сайд нарын зөвлөлийн даргаар. Тэгээд ажиллаад тэнд ажиллаж байгаад мань хүн чинь сүүлд нь одоо энэ Бал даргын бие муудаад акт макт гараад янз бүрийн юм болоод тэгээд Бал дарга өөрөө миний оронд Батмөнхийг тавиачээ гэж ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Бичээд өгсөн тэр номон дээр байгаа. Хуучин Монголоор биччихсэн байдаг юм. Түүгээр төв хороо улс төрийн товчоо батлаад ...
Баасанхүү -
Тэр ном нь одоо байгаа юу?
Дариймаа -
Байгаа. Би л өөрөө тэр номоо гаргаад байгаа юм л даа. Тэрийн хадгалаад байхгүй юу би.
Баасанхүү -
Аа бичсэн юмын?
Дариймаа -
Тэгж байгаад номонд нь оруулчихсан.
Баасанхүү -
Аа ха. Би бас нэг уншиж байсан юм байна. Цэдэнбал гуайн тухай ном дээрээс ... их сургуулийн ректор байсан Батмөнхийг л юу дэвшүү..... аа ингэчихсэн байсан юм. Цэдэнбал- Филатова хоёр гээд тэр хоёрын тухай нэг ном гарсан даа.
Дариймаа -
Тийм.
Баасанхүү -
Батмөнх даргыг шуурхай дэвшүүлэх гэлүү? Юу гэлээ?
Дариймаа -
Мэдэхгүй. Би мэдэхгүй байна.
Баасанхүү -
Нэг тийм юугаар дэвшүүлсэн гэсэн.
Дариймаа -
Бал дарга өөрөө л тавьсан.
Баасанхүү -
Тийм.
Дариймаа -
Түүнээс биш янз бүрээр ярьдаг.
Баасанхүү -
Тэгсэн үү?
Дариймаа -
Тэгсэн.
Баасанхүү -
Бид нар одоо жишээ нь миний үеийн хүүхдүүд жаахан байсан болохоор түүнийг сайн мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр тэр үед ямархуу ямархуу юм болж байсан гэдэг ....
Дариймаа -
90 онд бол энэ гадаа чинь өлсгөлөн зарлалаа залуучууд хэдэн хоног талбай дээр хэвтлээ ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгж байх үед бол манай өвгөн чинь яахав 8-р бүгд хурлын илтгэл ер нь тэр илтгэл милтгэл янз бүрийн юмаа ажил дээрээ хийдэггүй. Манай хүн.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Ерөөсөө гэртээ хийдэг. Ажил дээрээ өөрийнхөө ажлаа бүх хөөцөлдөх юмаа зохицуулаад орой хүрч ирчихээд юмаа бариад суугаад л хагас бүтэн сайн өдрүүдэд бичээд тэгээд мань хүн юу хийдэг вэ? Тэрийг л хийдэг байсан. Тэгэхдээ 90 оны тэр давалгаа болж байхад нөгөө илтгэлээ бичээд сууж байхгүй юу. Тэгсэн чинь гэнэт утас дуугарсан. Утас дуугарахаар мань хүн чинь сонссон чинь их чанга дуугарах юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Хэдхэн Монголчууд бие биенээ хамраас дусал ч цус гаргаж болохгүй. Юу ярьж байгаа юм гээд утсаа тар хийтэл тавьчихлаа. Тэгэхээр нь би гүйгээд орсон. Юу болоод байнаа цаана чинь. Хоорондоо зодолдоод нүдэлдээд хачин юм болчихов уу ? гээд би тэгэхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Байдгаараа залуучууд байж л байна гэж ингэж хэлсэн.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд юу ч болсон юм. Хурдан явахгүй бол болохгүй нь. Бүх дарга нар цуглачихсан. Хурлын танхимд байна гэнэ. Хурдан очихоос өөр аргагүй. Надыг нэг юм дээр гарын үсэг зур гэж байнаа. Юун дээр зурах гэсэн юм хэн мэдэх вэ? Нэг юм дээр гэж хэлчихээд хэлэхгүй л дээ тэр чинь. Тодорхой.
Баасанхүү -
Тэгэх байх.
Дариймаа -
Тэгээд гараад явсан. Тэгэхээр би бас санаа зовоод яагаад юу болчихов доо гэж бодоод хүлээгээд байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд гарахдаа хөгшин нь хурдан явалгүй болохгүй. Улсууд надыг хүлээж байгаа юм байна. Би явлаа гээд бушуухан цүнхэндээ дэвтэр ном бичиж байгаа юмаа хийгээд л яваад өгсөн. Би чагнаад л хүлээгээд л байдаг.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгж байгаад би тэр хажууд нь байгаа тэр комиссаруудаас нь асуудаг байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Наана чинь юу болж байнаа. Яаваа гээд. Тэгсэн нөгөө залуучууд яагаа ч үгүй ээ. Дарга хурлын юун дээр нь очсон. Очоод индэрт нь гарч үг хэлж юу яасан чинь нэг их юм байхгүй. Нэг гарын үсэг зуруулах гээд юм өгөхөөр нь энд би хэзээч гарын үсэг зурахгүй манай залуучууд бол боловсролтой, чадалтай Монгол орныг аваад явж чадна. Монгол хүний хамраас дусал ч цус гаргаж болохгүй гэж хэлээд нөгөөдөхийг стол дээр нь тавьчихаад гараад явчихсан. Коридорт явж байтал НАХЯ-ы сайд Жамсранжавыг дуудаадах гэсэн юм байна лээ. Жамсранжавыг дуудаад Жамсранжав ирээд Жамсранжавтай хоёулаа өрөөгөө яасан юм мэдэхгүй. Юм хүм ярьсан юм байгаа биз дээ.
Баасанхүү -
Аа ах
Дариймаа -
Тэгээд дараагаар нь улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуул гээд нөгөөдүүлдээ хэлж л дээ. Хурлын зааланд ....
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Тэгээд нөгөөдөхөө цуглуулаад тэдэнтэйгээ уулзаж ярилцаад тэгээд очоод мань хүн чинь тэр улсууддаа хэлээд одоо ерөөсөө манай залуучууд бол авч явж чаднаа. Монгол орныг ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Одоо ерөөсөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч өгье. Хэдхэн Монголчууд бие биенийхээ хамраас дусал ч цус гаргаж болохгүй. Огцорч өгье гээд тэгээд л огцорсон.
Баасанхүү -
Тэр огцрох шийдвэр гаргасныг нь хүмүүс тэр улс төрийн товчооныхон бас янз янз хүлээж авсан юм шиг байгаа юм. Тиймээ?
Дариймаа -
Мэдэхгүй. Би тэрнийг зарим нь тийм л байсан байх. Би тодорхой юм мэдэхгүй.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Ямар улсууд .. тэр Жамсранжав гээд НАХЯ-ы сайд бол маш сайн дэмжиж байсан ...
Баасанхүү -
Би бас нээрээ тэр тухай уншсан юм байна.
Дариймаа -
Тийм. Дэмжиж байсан л гэдэг юм. Манай хүн чинь тэгээд хамаагүй юм ярихгүй ш дээ. Юу болж байнаа цаагуур чинь гэхээр юу болох вэ дээ ... Өөрчлөн байгуулалтанд л орох гээд уул нь янз бүрийн юм бололгүй тайвнаар явж байгаад гадаадынхантай адил манайх янз бүрийн юм нэхээд бариад байх биш. Тариагаа сайн тарьчихаад гурилаа гаргаад мах сүүгээ идээд байхад өөрчлөн байгуулалтанд давгүй сайхан орчих байсан даа гэж надад нэг хэлж байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд л одоо яахав дээ. Буугаад өгсөн. Тэгээд ирэхгүй болохоор нь би аягүй санаа зовоод ард нь хүлээгээд л байхгүй юу тэгсэн чинь тэр жижүүр нь надад хэлсэн. Дарга удахгүй гараад ирэх гэж байнаа. Нөгөө талбайд цугларсан улсууд чинь бүгд тараад явчихсан. Юу ч байхгүй. Талбайгаар дүүрэн хог. Тэрнийг нь цэвэрлүүлж, тэрнийг хуучин байрандаа ортол нь цонхоороо очиж харчихаад л юмаа бичээд сууж байна гэж хэлж байсан байхгүй юу.
Баасанхүү -
Аа нөгөө жагсагчид огцорлоо гэнэгүүт буцаад тарсан?
Дариймаа -
Буцаад тараад алга болохгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхэд нь тэр байсан улсууд хогийн цаас маас юу байсан юм хэн мэдэх вэ? Дүүрэн байсан. Тэрийг цэвэрлээд дуусах хуучин ямар байлаа тэр хэвэнд нь ортол нь хүлээгээд шөнө 1 цаг өнгөрч байхад ирсэн ш дээ. Тэрийг цэвэрлээд талбай сайхан болохоор тэгээд ирсэн.
Баасанхүү -
Тэр 90 оны 3 сарын 10-ны өдөр тиймээ? Даргын бас өөрийнх нь төрсөн өдөр байсан гэж тийм юм уншиж байсан? Зөв үү?
Дариймаа -
Зөв. Хөөрхий ...
Баасанхүү -
Тэр үеийн одоо жишээ нь хүн болгон насны ой гээд л сүртэй тэмдэглэдэг. Бэлэг сэлт гээд бас баярын уур амьсгалтай л байдаг юм шиг байгаа юм. Зүгээр уншиж байхад. Гэх жишээгээр ер нь Батмөнх даргын улс орныг авч явж байгаа 1-р хүн гэдэг утгаар нь тийм баяр ёслолын юм хийдэг байсан уу?
Дариймаа -
Нэг онцын юм хийгээд байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Ой тэмдэглээд тийм юм болно. Ийм юм болно гээд тэдэн насны ой мой гээд 60 насны ойгоор өөрөө СЭВ-ийн хуралд оччихсон байсан юм. Тэгэхэд надад 60 хүрэхээр энд байгаа улсууд нь 60 хүрлээ гээд Хөдөлмөрийн баатар болгох тухай улсууд ярьсан юм байна лээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Яриад тэгээд Хөдөлмөрийн баатар болгож яадаг юм хэн мэдэх вэ? Тэгээд байж байхад нь мань хүн хойноос хүрээд ирлээ л дээ. Ирэхээр нь би хэлэхгүй юу. Цаагуур чинь тийм яриа гарч байх шиг байнаа гэсэн. Би Хөдөлмөрийн баатар авах ажил хийгээгүй ээ. Хийсэн хүмүүстэй л өгнө тэр ....
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Гэж өөрөө хэлчихээд за за тэгж л байг би явна гээд ажилдаа очсон юм. Ажилдаа очоод эргээд ирэхэд нь Сүхбаатарын одонгоор шагнасан байсан.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Тэр Хөдөлмөрийн баатарыг би авахгүй гэж хэлээд аваагүй ш дээ. Хөдөлмөрийн баатарыг авдаг хүн нь хийсэн бүтээсэн юмтай улсууд авахаас би юу гэж авч байхав гээд аваагүй юм.
Баасанхүү -
Яг тэр хувь хүнийх нь даруу зан тэр юм нь нөлөөлсөн байх тиймээ?
Дариймаа -
Бүү мэд. Тийм л юм байх даа. Ер тэгээд сайхан хүн байсан даа. Хэлэх үг олдохгүй байна. Бид хоёр хар багаасаа дагалдсаар яваад л .... Тэгээд явчих юм даа. Яахав дээ явчихлаа. Би ч бүр аргаа бараад л гайхаад яах ч учраа олохгүй 3 хүүг гурвууланг нь ажилгүй болгосон юм чинь өвгөн өөрөө тэгж байсан. Бага хүүгээ миний хүү аспирантурт шалгалт өгөөд ирсэн. Тэр мэргэжлээрээ энд ажиллуулж ажил өгөхгүй бол Монголчууд ганцхан орос хэлээр явахгүй ээ. Англи хэл хэрэгтэй байна. Тийм учраас миний хүү Америк яв. Сургуульд. Ямар нэг аргаар явахыг бодъё. Явахыг бод гээд явуулсан ш дээ.
Баасанхүү -
90-ээд оны эхээр тиймээ?
Дариймаа -
Тийм. 97 онд.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Явуулна гээд өөрөө тэгж хэлчихээд тэгээд бие нь их тааруухан байсан л даа. Тэр 90 онд чинь манай хүн тэгээд л бие нь муудсан ш дээ. Анх цонхон дээр зогсчихоод зогсож байснаа энэ Очирбат ер нь юу хийж байнаа.
Баасанхүү -
Очирбат ерөнхийлөгчийг ?
Дариймаа -
Тийм. Энэ юу хийж байнаа гээд уурладаг юм байна.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Юу гэнээ чи гээд би тэгэхгүй юу. Тэгсэн чинь үгүй ээ юу ч гээгүй ээ гэж цонхоор юм хараад зогсоод байсан би анзаараач үгүй. Тэгж унах гэж. Тэгээд үүгээр юм хум хийгээд хоол унд хийгээд гэр орон цэвэрлээд эргэж ирээд ямар удаан цонхон дээр зогсдог юм бэ? Чи гээд би тэгэхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгсэн чинь нөгөөдөх чинь яах вэ? Би гадаа Улаанбаатарыг харж байна. Хажууд нь хүрч ирээд Улаанбаатарын юу харагдаад байгаа юм гээд харсан чинь байдгаараа л байж байх юм.
Тэгээд өөрөө хөө ердөө хачин юм даа. Хүүхдүүдэд нэр өгөөд байхдаа яадаг юм гээд над руу тэгдэг юм байна. Юу гэж гээд тэгэхгүй юу. Траншейны хүүхэд, гудамжны хүүхэд, тэнэмэл хүүхэд гэж байгаад нэр өгөөд хүүхдүүддээ нэр өгөөд байж байхдаа яадаг юм гээд тэгнэ. Тэгэхээр нь за чамайг хий гэсэн цагт нь хийж л явлаа. Боль гэсэн цагт нь болилоо. Чи жаахан тайван байж үз л дээ гээд би тэгэхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгсэн чинь нэг харсан чинь нүүр ам нь ... болчихсон. Хүүе гээд гүйж очоод л жаахан ач охидууд байсан. Даралтны аппарат аваад ир өвөөгийн чинь даралт ихэсчихэж гээд тэгэхгүй юу. Ихэдсэн юм шиг байна. Нүүр ам нь хөхөрчихсөн байна гээд тэгээд бушуухан шиг нөгөөдөхийг чинь наашаа суу гээд л би тэгж унана гэж мэдэхгүй байхгүй юу. Наашаа суу гээд тэнд зогсож байсан байхгүй юу. Цонхонд ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Сандал дээр суу гээд татсан чинь пид гээд л газар уначихсан ш дээ.
Баасанхүү -
Аа яа...
Дариймаа -
Тэгээд л газар уначихдаг. Яадаг ч арга алга ...
Баасанхүү -
Ухаан алдаад?
Дариймаа -
Ухаан алдаад. Зүрх нь зогсчихгүй юу. Тэгээд би яах ч учраа олдоггүй. Түргэн дуудъя тэгж тэвдчихээр дуудаж чаддаггүй юм байна.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд нөгөөдөхийгөө ноцоод л хацар амын алгадаад л нүүр мүүр цээж мээжийн цохиод л тэгж байтал номын сангаас хэрэгт хэрэггүй юм уншина.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Нэг Энэтхэгийн номон дээр гэнэт зүрх нь зогсож ухаан алдсан хүнд хөлийн уланд маш сайн массаж хийж бай тэгвэл тэр хүн ухаан орно гэсэн тийм хүн хэлсэн юм миний толгойд ороод ирчихгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэнгүүт бушуухан тавчикийн тайлаад оймсын тайлаад л хөлийн улын ингэж үрээд л байсан. Үрээд л байсан. Цохиод л үрээд л тэгсэн чинь гэнэт ... хүүе ээ гээд ... тэгсэн чинь ёох ёох гэж хэд ёолчихоод надыг битгий ноцолдоод бай тайван хэвтье гэнэ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхээр нь сандраад .... тэндээс подушка авч толгойд нь тавьж өгөөд тэрэн дээр хэвтээд байна. Хэвтээд байхад нь би очоод жаахан гар хөлийн базаад ингээд байсан чинь надыг битгий оролд доо. Би хөдлөхгүй жаахан хэвтье гэнэ. Тэгэхээр нь хажууд нь жаал хараад л зогсоод л суугаад л байхгүй юу. Тэгж байсан чинь ёо ёо дотор жаахан гайгуу боллоо. Би дээшээ орон дээр гарч хэвтье дээ гээд орон дээр гарч хэвтээд тэгж байгаад ухаан орсон ш дээ. Тэрнээс хойш тэгээд 2-3 дахиж тэгж ухаан алдсан.
Баасанхүү -
Аа яа яа ....
Дариймаа -
Анхны юман дээр энэ Очирбат юу хийж байнаа гэж хэлсэн.
Баасанхүү -
Бас хямраад л байсан байна л даа.
Дариймаа -
Хямраад байсан. Өөрөө нэг их юм ярьдаггүй хүн болохоор тэгээд .... тэрнээс хойш 2-3 дахин ухаан алдсан даа. Тэгээд гэнэт тэгж ухаан алдаад тэр үед ч би ерөөсөө юм бодоогүй л дээ. Санаад ороогүй.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Валидол малидол хэлэн доор нь янз бүрийн юм тавиад юу уулгаад нөгөө зүрхний эм дуслаар ....
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Валакордин уулгаад орон дээр хэвтүүлээд жаахан тэгээд тайвшируулж байлгаж байгаад тэгээд гайгуу болоод босоод ирсэн. Тэрнээс хойш бас нэг ухаан алдаж унаад. Тэгсэн чинь бас л нэг юмнаас ухаан алдсан улсуудад цэвэр цагаан архи байна ш дээ.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Цагаан архийг жаахан дусаагаад уулгачихаар зүрх ажилладаг юм гэхээр нь би зориудаар цагаан архи тавьчихаад байдаг байсан байхгүй юу. Тэгээд тэрнээсээ бас нэг ухаан алдаж унахад нь ам руу нь рукинд хийж байгаад л ам руу нь асгаад залгиж ч чадахгүй асгаж байгаад л ингээд шүдийн халбагаар яаж байгаад л ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд тэгж ухаан орсон юм. 2-3 дахиж тэгж ухаан оруулсан ш дээ. Тэгээд сүүлд нь нөгөө хүүгээ Америк руу явуулах болоод ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд хүү би явуулъя гэж байгаад нь хүүгээ тэгэхгүй ээ. Англи хэл сурч байгаа даа. Ажил төрөл ч байхгүй ингэж байхыг хэлэхэв гээд тэр бага хүү бол яахав ажлын хоршоо байгуулаад оёдол хийгээд овоо хэд гурван цаастай болж ... Шаяк авч аавыгаа салхинд гаргадаг болсон ш дээ. Тэрнээс өмнө ямарч унаа байхгүй. Юу ч байхгүй. Хөөрхий хэцүү юм билээ. Ямар сайндаа тэр ... Шаякийн зарим улсууд тэгж надаас асуудагсан. Батмөнх дарга огцрохоороо Шаяк аваад огцорсон юмуу гэж ... ерөөсөө унаа юу ч байхгүй. 500 төгрөг өгөөд л өөр юу ч байхгүй ш дээ. Ёстой гомдмоор байгаа биз. Өөрсдөө яаж байна.
Баасанхүү -
Харин тийм.
Дариймаа -
Би тэгээд бас өвгөн минь нэг баярласангүй дээ гэж боддог юм. .... Тэгээд хүүгээ Америк руу явуулах болоход хүү тэгэхгүй юу аавын бие тааруу байна. Та эмнэлэгт хэвтээд хэд хоног тариа мариа хийлгээд сайхан сувилуулчих. Би тэгээд санаа амар явъя даа гэж хүү нь хэлэхээр очиж хэвтсэн юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Очоод эмнэлэгт очиж хэвтэж байгаад тэгээд Очирбат, Багабанди хоёрын халз ярилцлагыг үзнэ гээд болдоггүй нөгөөдөх чинь. Яах юм дээ. Телевиз авч ирээд гэрээсээ үзье гэхээр телевизор байсан юм хүүгийн. Тэрнийг аваачаад үзэг гээд яасан чинь энд та нар янз бүрийн юм битгий авч ирээд бай. Энд улсууд үзэж байгаа. Тэр дээд давхарт гараад үзчих ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Гэж хэлээд нөгөөдөх чинь үзэж өгөхгүй. Аваад яв гээд наадахаа тэгээд аваачаад халз ярилцлага үзээд тэгээд тэр халз ярилцлага үзээд орж ирчихээд бага хүү нь сахиж байсан. 3 хоног сахиад ухаан алдчихдаг болохоор хүн сахихаас өөр арга байхгүй. Зүгээр байтлаа ухаан алддаг гээд бид нар ээлжлээд сахиад байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд тэр оройн надад хэлсэн юм. Хөгшөөн чи сайхан аарц халаагаад хүрээд ирээч гэж...
Баасанхүү -
Аах а
Дариймаа -
Тэгээд би сайхан аарц буцалгаад аваачиж өгсөн. Тэр аарцыг бүтэн том аягаар уугаад талын намайг уу гээд миний амруу авч ирж хийгээд хоёулаа хамгийн сүүлийн аяга аарцыг хувааж уугаад тэгээд тэр халз ярилцлаганд орно гэсээр байгаад орсон. Санаанд ч ороогүй тэгээд ухаан алдчихна гэж бодоогүй. Дунд хүүг аваад ир гээд Баттулгагыг хажуудаа аваад Наранхүүг буцаагаад Наранхүү гэртээ надтай хамт цуг ирээд...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Баттулгатайгаа тэнд үлдсэн байхгүй юу. Тэгээд халз ярилцлага үзээд орж ирчихээд өнгөрөө тэгж л хүү хэлдэг юм. Юу ярьж, юу хийж байнаа ямар хачин юм бэ гэж дуугарсан гэсэн.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Өөр юу ч хэлээгүй гэсэн. Тэгээд цонхоор хараад зогсоод байгаа байсан гэсэн. Ашгүй гадаа бороо орлоо гэсэн гэсэн 6 сарын сүүл 7 сарын эхэн байсан байх.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Бороо орлоо ямар сайхан юм бэ? Ашгүй ногоо цагаа ургах нь ямар гоё юм бэ гээд за миний хүү орондоо оръё унтая гээд орондоо ороод, тэгээд хэвтээд унтсан гэж байгаа юм. Шөнө миний бие эвгүйрээд дотор давчдаад хачин байна гэж хүүдээ хэлсэн юмуу яасан юм. Тэгээд хүү сувилагч дуудаад аваад ирсэн юм байна лээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Яг эмч дуудсан чинь эмч нь олдоогүй гэсэн. Тэгээд манай хүү очоод хэлсэн чинь сувилагч нь шприц барьж ирээд тарьчихсан гэсэн. Тэгээд л байхгүй. Тэгж хүүхдүүд маань хэлдэг шүү дээ. Хөөрхий минь хэцүү юмаа хэцүү юм. Одоо байвал байж л байхгүй юу. Одоо байсан бол 83-тай байх байсан. 83-тай улсууд байж л байна шүү дээ.
Баасанхүү -
Тийм
Дариймаа -
Тийм миний бага ах 83-тай өнөөдөр над дээр ирээд байж байгаад явсан. Хөөрхий хүү дээрээ байж байгаад хүү Тайваньд элчингээр явсан. Хүү дээрээ байж байгаад сая замдаа жаахан ядарсан байлгүй дээ. Хөөрхий өдөр ирээд жаахан байж байгаад явлаа. Хөөрхий хөөрхий.
Баасанхүү -
Тэр дарга яг гол хүн болоод ажлаа авсан ш дээ. Тиймээ? Цэдэнбал даргын оронд?
Дариймаа -
Тийм
Баасанхүү -
Халаагийн авсан тиймээ?
Дариймаа -
Аа ха
Баасанхүү -
Тэгээд танайх Их тэнгэр лүү нүүгээд байраа буцаагаад улсад өгчихсөн гэнэ лүү?
Дариймаа -
Тэгсэн. Манайх 12-р микро ройнд сайхан том байртай байсан байхгүй юу. Дөрвөн өрөө...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Эдийн засгийн дээдийн захирал болоход Хотын захиргаанаас өгсөн юм. Тэгээд их гоё байртай байж байсан юм. Тэгээд өвгөн чинь дарга болоод явахад тэнд хүүхдүүд орж гараад байж байдаг л байсан л даа. Тэгсэн чинь тэр байрыг ингэж байлгаад яах вэ хэрэггүй. Монголын нэг хүн ч толгой хорогдох байртай болог хотын захиргаанд аваачиж ордерын өг гээд надад өгсөн байхгүй юу. Тэгэхэд аваачаад өгчихсөн. Тэгээд тэнд айл амьтан орсон. Тэгээд бид нар чинь 90 онд огцорчихоод юу тэндээс ажилгүй болчихоод нүүх гэхээр байр байхгүй. 3 сард огцорч буусан ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Буучихаад тэгээд байр байхгүй. Энэ байр баригдаж дуусахыг хүлээж энэ байранд 11 сард нүүж орсон.
Баасанхүү -
Оо за.
Дариймаа -
Тийм хэцүү юм байна лээ.
Баасанхүү -
Тэр хүртэл?
Дариймаа -
Их тэнгэрийн аманд тэр юунд байсан. Байсан газраа...
Баасанхүү -
Аа ха. Ер төрийн тэргүүн байсан. Төрийн тэргүүний улсын хангамж эдлэх, тэр юм нь ямар байсан бэ?
Дариймаа -
Улсын хангамж яахав дээ. Хоолыг маань улсаас өгдөг байсан. Орон байрны хөлс төлөхгүй.
Баасанхүү -
За
Дариймаа -
Улсын байранд байсан. Тийм. Хөөрхий дөө. Тэгээд би боддог юм хөөрхий дөө 90 онд их муухай байсан. Уг нь бол өвгөнд байр барьж өгнө. Бал дарга байдаг байсан шиг байр барьж өгнө гэдэг тиймэрхүү яриа гарсан л даа.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхэд өвгөн бариулаагүй.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Хэрэггүй энэ байрандаа байна гээд. Тэгээд манай 51-ын баруун талд 2 давхар жижигхэн цагаан байшин байдаг ш дээ. Манайх байсан. Моломжамц гуайнх байсан. Майдар гуайнх байсан. Бас Рагчаа гуайнх байсан.
Баасанхүү -
Өө за.
Дариймаа -
Тийм дөрвөн айл байдаг юм. Тэр байр сайхан л байр гэхдээ дөрвөн айл байхад жаахан л даа. Хэдэн кв юм мэдэхгүй. Жижигхэн жижигхэн өрөөтэй.
Баасанхүү -
Аа ха. Улсын гол хэдэн хүмүүс л ...
Дариймаа -
Тийм тэнд л байсан. Улс төрийн товчооны гишүүд, дараагаар нь энэ байранд Майдар гуайнх гараад явчихсан. Оронд нь Содномынх орсон байх. Рагчаа гуайнх яалаа мэдэхгүй. Бямбасүрэнгийнх орж байсан. Аа Моломжамц гуайнх нүүгээд орж байлуу яалаа тийм л юм болж байсан. Одоо юу байдаг юм мэдэхгүй. Түүнийг сонирхохгүй байгаа юм чинь...
Баасанхүү -
\Инээв\
Дариймаа -
Хааяа хааяа очоод хармаар санагддаг юм. Өглөө оройд бид хоёр гараад ууланд хяраар нь дамжсаар байгаад .... уул байдаг шүү дээ.
Баасанхүү -
За
Дариймаа -
Түүний түүгээр хоёулаа буугаад хүрээд ирдэг байсан. Ирдэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
Салхилаад?
Дариймаа -
Салхилаад хоёулаа. Алхаад явчихдаг. Хоёулаа. Манай хүн салхилах их дуртай. Хамгаалалт өндөр байхад чинь ажил тарчихаад энэ төмөр зам байна шүү дээ. Төмөр зам өнгөрөөд машинаас буучихаад Их тэнгэрийн ам хүртэл алхаад ирдэг.
Баасанхүү -
Хамгаалагч нь?
Дариймаа -
Хамгаалагч нь ард нь явж л байгаа л даа. Хамгаалагч нь хамт явж л байгаа.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгдэг байсан юм. Явган их явах дуртай. Өвөл болохоор зэрэг цанаар гулгана.
Баасанхүү -
Төрийн тэргүүн нар өөр улс орнуудад төрийн айлчлал хийдэг ш дээ.
Дариймаа -
Тийм.
Баасанхүү -
Та цуг явж байв уу?
Дариймаа -
Надыг авч явдаггүй юм. Өөрөө ...
Баасанхүү -
Өө за ...
Дариймаа -
Өөрөө тэгнэ. За хөгшин минь тэнд одоо авгайчууд ирж л байна л даа. Очиход татгалзах юм байхгүй. Манайд бид нар тэрнээс хажууд нь улсууд урина. Тэгэхээр бас л олон хүн авгай мавгайтай нь урих болно. Чи яахав үлдэх үү? Яах вэ? гэж надаас асуудаг байхгүй юу. Би ямар юм бүтээх биш яах юм яах юм гээд үлдчихдэг явдаггүй байсан юм. Хамгийн сүүлд л Хойд Солонгос, Энэтхэг хоёрт л би хамт явж үзсэн.
Баасанхүү -
Хэдэн оны үеэр вэ?
Дариймаа -
Тэр чинь 86 он, 89 онд юмуу даа. Энэтхэгт 89, Солонгост 86 онд юмуу. Тэгж л өвгөнтэйгээ хамт айлчиллаар явж байсан. Өөр газар би явж үзээгүй. Амрах мамрахаар явдаг л даа. ...
Баасанхүү -
Аа ха. Тэр ер нь төрийн айлчлалууд ямархуу болдог вэ? Энэтхэгт ямархуу болж байсан? Хойд Солонгост ямархуу болж байсан?
Дариймаа -
Яахав дээ. Их л хүндэтгэлтэй. Их л олон харуул манаа ер нь их айхтар шүү дээ.
Баасанхүү -
Дайллага цайллага ...
Дариймаа -
Дайллага цайллага хэлэх юм биш.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Тэгэхдээ ямар өвгөн албан ёсны юм хийж байхад би цуг орохгүй ш дээ. Тусад нь надыг чинь аваад ...
Баасанхүү -
Эхнэрүүд нь ч юмуу....
Дариймаа -
Тийм. Авгай нартай нь хамт юм хум үзнэ. Музей сузей үзнэ. Сургуулиудаар явна. Би номын санд байдаг ном сом дандаа сонирхоно. Номын сангуудаар явж үзнэ. Тэгдэг л байсан.
Баасанхүү -
Таныг харин дарга ингээд төрийн тэргүүн болсон ч гэсэн номын санчийн ажлаа хийгээд л байсан. Ажлаа ерөөсөө солиогүй. Солъё гэсэн ч солиогүй гээд байдаг юм байна лээ. Та яагаад тэгсэн бэ?
Дариймаа -
Үгүй яахав дээ. Тэр хүн дарга болоод явсан болохоос би очиж ажлаа солино гэж юу байхав. Дарга болсны дараагаар надыг сайд нарын зөвлөлийн дарга болоход нь эмэгтэйчүүдийн хороонд өгнө. Тийш нь авна гээд тэгсэн ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхээр нь би тэр хүн тэр ажлаа хийж байхаас би өөр ажилтай. Тэр ажлаа хийж байя. Би явахгүй гээд тэгээд надыг бүр тушаал гаргуулах гээд НАХЯ-аас хүн амьтан ирж уулзаад тэгж болохгүй Дариймаа гуай та ерөөсөө тэнд ажилд орно гээд үгүй ээ би номын сангаасаа гарахгүй. Та нар хамгаалах тэр хүнээ сайн хамгаал. Би бол яах вэ? Надыг бол манай сургуулийнхан яах ч үгүй эдэнтэйгээ цуг байна гээд би яваагүй.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Тэгээд ямар сайндаа Содном ректор байсан байхгүй юу.
Баасанхүү -
Их сургуулийн захирал?
Дариймаа -
Содном гуай байсан юм. Захирал нь. Тэгэхэд Содном дээр орж би уйлж байгаад гуйсан. Надыг битгий тушаал гаргаарай. Номын сандаа л ажиллаж байя л даа ...
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Тэгээд надыг бол ярилцаж байгаад тэгээд үлдээсэн л дээ. Тэгээд нөгөө олон хүнд үйлчлүүлэхийг болиулаад ном зүйч гээд болгочихсон юм.
Баасанхүү -
Аа ...
Дариймаа -
Тэгээд ном зүйч хийгээд өвгөнийг дарга болсноос хойш тэндээ ажилласан.
Баасанхүү -
Та ер нь даргын ажлын талаар улс төрийн үйл явцыг ер нь сонирхдоггүй байсан юм шиг байнаа тиймээ?
Дариймаа -
Юу гэж би түүнийг сонирхоод гүйгээд байж юугаа хийх вэ?
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Хэрэг байхгүй ш дээ. Өөрийнхөө хийх ажлаа хийчихээд ямар нэг гэр орны дэмжлэг үзүүлээд байхаас биш чи тэрнийг тэг энийг тэг гэж байх шаардлага байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Харин юу яасан юм. Манай их сургууль дээр манай эмэгтэйчүүд нөгөө нэхмэлийн ноос олдохгүй гоё юм нэхдэг янз бүрийн хувцас хөвөөд л нөгөөдүүл чинь бөөрөнхийлөөд нэхдэг байхгүй юу. Тэгэхээр нь өвгөнд би хэлдэг байсан юм. Одоо энэ улсуудад нэхмэлийн утас олдохгүй хэцүү байна. Дандаа бэлэн захиалаад авчихсан хувцасыг хөвж байна шүү дээ. Тэгсэн чинь удаагүй ш дээ. Тэр нэхмэлийн утас дүүрэн болсон.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Хааяа хааяа өөрөө надад тэгнэ. Чи тэр урт цагааны тэр лүү ухас хийгээд ирээрэй за юу гэж надад тэгдэг юм.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Нэг юм хум харчихаад ямаршуу байна. Хүн амьтны амьдрал ямаршуу байна. Дэлгүүр хоршоон ямаршуу байна. Би өөрөө гараад явчихаар нэг их олон амьтан дагачих юм. Урьдчилаад очно гэхээр бүх юм сэмбийтэл засчихсан баахан юман дотор орох юм би.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхээр чи нэг зүгээр жирийн үед яваад гадуур дотуур ухасхийгээд гарчихгүй юу гэж надад тэгдэг байсан юм. Би тэгээд ажил дээрээсээ сэмхэн гараад түүгээр давхичихдаг л байсан.
Баасанхүү -
\инээв\ Тэгээд мэдээлдэг ...
Дариймаа -
Мэдээлнэ. Тэгээд заримдаа ч өөрөө яагаад энд гүйж ирсэн гээд араас дагаад салахаа байчихна.
Баасанхүү -
Аа бас ...
Дариймаа -
Тэгж л байсан хөөрхий.
Баасанхүү -
Танай гэр бүл та ч гэсэн энгийнээр амьдардаг. Энгийн ажил хийдэг. Тэгэхээр бараг ард түмэнтэйгээ илүү ч бас ойртсон юмуу?
Дариймаа -
Мэдээж ...
Баасанхүү -
Хүмүүсийн амьдралтай ч гэсэн илүү ойр байсан юм байна тиймээ? Би Филотова гуайн дурдатгалыг уншиж байсан.
Дариймаа -
Хэн гэнээ?
Баасанхүү -
Филотова гуай.
Дариймаа -
Аа ...
Баасанхүү -
Дурдатгалыг уншиж байсан чинь насныхаа эцэст би талх ямар үнэтэйг мэддэггүй байлаа гээд хэлсэн байсан. Тэр үг нь надад аягүй их тусаж байсан юм. Та болохоор арай өөр байсан байхаа тиймээ?
Дариймаа -
Юу бүх юмыг чинь өөрөө ... өвгөн бол надад тэгдэг байсан ш дээ. Ямаршуу байна. Юм ер нь ямар үнэтэй байна. Би ч мэдэж л байна л даа. Тэгэхдээ ямар байна. Чи мэдчихээрэй гэж надад хэлдэг юм. Би тэгээд дэлгүүр хоршоогоор ухасхийж ороод л тэр ямар үнэтэй. Энэ ямар үнэтэй гээд асуугаад асуугаад ирээд өөрт нь хэлчихнэ. Тийм юмыг чинь өвгөн бол өөрөө айхтар гадуур ямаршуу байнаа ард түмэн амьдрал ямар байх шиг байна гээд л тэгдэг. Би яаж мэддэг юм гээд заримдаа тэгдэг байхгүй юу. Чи олон дотроо явж л байна ш дээ гэдэг юм. Тэгж л хоёулаа явлаа хөөрхий. Англи хэл дээр гарах юм байна тиймээ?
Баасанхүү -
Тийм. Таныг яг тухайн үеийн бас тэргүүн хатагтай гэдэг утгаар хүмүүс хэр таньдаг байв?
Дариймаа -
Мэдэхгүй яадаг юм бол доо. Мэддэг л байлгүй. Бүү мэд. Мэдэхгүй юм.
Баасанхүү -
Аа нэг их юу яагаагүй ажлаа аягүй энгийнээр хийдэг. Энгийн амьдарч байсан учраас хамгаалагч мамгаалагчгүй явдаг байсан байх тиймээ?
Дариймаа -
Эхлээд хамгаалагч гаргадаг байсан. Сүүлд нь тэгээд бүгдийн болиулсан. Надыг хэн ч яах ч үгүй би ажлаа хийе амар тайван байлгаач гэсээр байгаад зүгээр жирийн л та нар яаж ажлаа хийж байна. Би тийм л байдаг байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхдээ сургууль дотор улсууд байдаг байсан юм шиг байна лээ. Дараа нь би ажиглаад байхад. Дариймаа хаана юу хийж явна гэдгийг мэдээлчихдэг улсууд байдаг юм шиг байна лээ.
Баасанхүү -
Ерөнхийд нь таныг дургүйцэхээр алсаас хамгаалдаг ...
Дариймаа -
Тийм. Тэгдэг байсан юм. Би өөрөө хэнд ч хэлээгүй гараад сургууль дээрээсээ гараад гүйгээд Хятад элчингийн зүүн талд сургуулийнхаа зүүн талаар хойшоо эдийн засгийн дээд сургууль байдаг ш дээ.
Баасанхүү -
Тийм.
Дариймаа -
Тэр лүү гүйгээд явчихдаг байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд явахад гэнэтхэн машин хүрээд ирчихсэн жолооч ирчихсэн байж байдаг байхгүй юу.
Баасанхүү -
Эдийн засгийн урд ...
Дариймаа -
Тийм. Чи яагаад хүрээд ирсэн гэхээр мэдэхгүй надыг Дариймаа эгч тэнд байгаа очоод ав гэж хэлдэг ш дээ. Жолооч тэгнэ. Тэгээд би заримдаа асуудаг байхгүй юу. Яагаад та нар юу яасан юм? Хамаагүй та явж болохгүй ш дээ. Тэгээд өөрөө гараад .... чинь ийш тийш явчихсан байх юм гэдэг байсан.
Баасанхүү -
Тэгээд яг энэ утгаараа зэмлүүлдэг байсан уу? Гайгуу байсан уу?
Дариймаа -
Тэр болохгүй л гэдгээ хэлдэг байсан. Юмыг яаж мэдэх вэ? Таныг хулгайлж авч ирчихээд чи тэг гээд тулгавал яах юм гээд ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тиймэрхүү юм надад хэлдэг л байсан. НАХЯ-аас ... Дариймаа гуай болиоч дээ. Бид нарыг тайван байлгаач дээ гээд л ... Тэгэхээр чинь бас их хэцүү байдаг юм байна лээ. Тэр болгонд өөрөө ажлаа хийж яваа хүн чинь ажил гаралгүй яахав дээ. Гарах юм гарна.
Баасанхүү -
За та тухайн үедээ тэргүүн хатагтай гэдэг утгаараа хамгаалагчтай тэгээд өөр хувцас хунар, гоёл чимэглэл ч юмуу хоол хүнс мэдээж улсаас энэ тал дээр ямар хангамж авдаг байсан бэ?
Дариймаа -
Хоол ундны талд бол яах вэ? дээ улсаас хэд гурван цаас гаргасан. Мөнгө төгрөгийн гаргаад тэр юу яадаг юм л даа. Комиссарууд хоол ундын авчихдаг юм.
Баасанхүү -
Комиссарууд нь ?
Дариймаа -
Аа ха. Аж ахуйн комиссар гэж байдаг юм.
Баасанхүү -
Комиссар гэдэг чинь ....
Дариймаа -
Хамгаалагч.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэр хамгаалагч нь хоол ундаа авдаг. Би нэг их ордоггүй байсан. Тэр мөнгөнд нь би ... ордоггүй байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд өөрсдөө хоол ундаа тааруулаад аваад хоол унд хийж өгснийг нь идчихээд л ... залуу ч явж янз бүрийн ч юм идэхгүй барихгүй гэдэггүй. Хийгээд өгнө. Хийсний нь идчихээд явж байсан байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд ... хоолны мөнгө төгрөгнөөс нь төчнөөн мөнгө төгрөг үлдлээ яах вэ? гээд надад тэгдэг байхгүй юу. Авах уу? Яах вэ? гэж ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Би юу гэж авч байдаг юм. Буцаад эргүүлээд аж ахуйд нь тушаачих гэдэг байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд буцаагаад аж ахуйд нь тушаачихдаг байсан. Тиймэрхүү л маягаар амьдарч байлаа даа.
Баасанхүү -
Тогооч байх уу?
Дариймаа -
Байлгүй яахав. Тогооч байна. Үйлчлэгч байна.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тийм байсан. Тогооч бол хоол унд сүүлд яахав дээ. Олон жил хамт байхад юу идэх дуртай вэ? гэдгийн бас мэддэг болдог юм байна лээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд яахав ямар бид янз бүрийн гадна дотнын хоол захиалах биш дээ. Монгол хоол лавшаагаа иднэ. Буузаа иднэ. ....
Баасанхүү -
Хувцас хунарын тал дээр?
Дариймаа -
Хувцас хунарын тал дээр бол анх дарга болчих их хэцүү юм байна лээ. Яах ч арга байхгүй. Би ямар нэг их гангарч гоёж явж үзээгүй. Тэгсхийгээд л явж л байдаг юм чинь.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Сургууль дээрээ. Тэгээд явж байгаад гэнэт дарга болгочихсон хүлээн авалт уулзалт очиход хувцас тааруухан байгаад байхгүй юу. Тэгэхээр эндээс орос дэлгүүрээс Болгарын хувцас гээд мода костюмууд гардаг байлаа.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэрнээс нь авч өмсөөд бас сүрхий гоёсон амьтан болж Болгарт амрахаар бид нар явахгүй юу.
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Тэгсэн өөрөө Болгарын костюм өмсчихсэн.\инээв\ очсон чинь үйлчлэгчид нь цочоод ...
Баасанхүү -
Ээ ...\инээв\
Дариймаа -
Тэрнээс хойш би ерөөсөө гадна дотны юм авахаа болъё гэж шийдээд ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Дандаа Монгол дээл ...
Баасанхүү -
Гол гоёо ...
Дариймаа -
Гоёо бол ерөөсөө гоёон Монгол дээл болсон. Тэгээд янз бүрийн Монгол дээл одоо мода-ын их гоё болгож байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Монгол дээл чинь халуунд их хэцүү ш дээ. Захаа товчилчихно. Энийг битүү яачихна. Тэгэхээрээ яая даа гэж бодож байгаад би энэ Монгол дээлийн захыг ингэж жижиг болгоод тэрнээсээ доош нөгөөдөхийг эмжиж энэнээс нь доош жаахан доошлуулаад энд нь зай гаргаад ...
Баасанхүү -
Аа за ийм энгэр гаргаад ...
Дариймаа -
Тийм. Энгэр гаргаад энгэргүй дээл байлтай биш.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд жаахан энгэр хийгээд энийг нь ингэж явуулаад энэнээс доошоо энэ чинь ингээд оёдолтой байгаа ш дээ.
Баасанхүү -
Тийм.
Дариймаа -
Тэрэнд нь оруулаад харахад Монгол дээл.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Монгол үндэсний хувцас тийм маягаар эхлээд мода гаргаж байлаа.
Баасанхүү -
За
Дариймаа -
Тэгээд дараагаар нь Монгол дээлийг ерөөсөө зүгээр ухаж хийдэг байсан ш дээ. Мөртэй яг костюм шиг.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тиймээр хийдэг болголоо. Тэгж хийлгэж байгаад урт ханцуйтай, богино ханцуйтай янз бүрээр уртаар богиноор Монгол дээлүүдийг хийлгээд л тэгээд дандаа Монгол дээл өмсөж байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Гадагшаа явсан ч тэр. Дотроо ч тэр. Хүлээн авалтанд. Тэгэхэд гадны хүүхнүүд Монгол хувцас ямар гоё юм бэ? гээд зарим нь тэгдэг л байсан.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Одоо бол бүр гоё болчихсон байна ш дээ.
Баасанхүү -
Солонгоруулаад л ...
Дариймаа -
Янз бүрээр хийдэг болсон. Дандаа л Монгол хувцасаараа л явдаг байсан даа. Хүлээн авалт уулзалтанд дандаа Монгол дээл өмсдөг байсан. Тэгэхдээ зүгээр Монгол дээл өмсөх чинь халуун ш дээ.
Баасанхүү -
Тийм.
Дариймаа -
Тэгээд дандаа дан дээл хийлгэнэ. Тийм л байна.
Баасанхүү -
Аа тэгээд бас тусгай оёдолчид материал энэ тэрээ ...
Дариймаа -
Байна. Урт цагаан гээд байдаг ш дээ.
Баасанхүү -
Тийм.
Дариймаа -
Тэр урт цагаанд тусгай оёдлын тасаг гээд нэг юм байдаг байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэрэнд л очиж хийлгэнэ. Өөрөө бол зураг мураг бүх юмаа гаргаж өгөөд ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тийм маягаар ийм маягаар ингэж хийж өгөөч гэж харахад европ хувцас шиг мөртлөө зах, ханцуйн өөр болчихдог байхгүй юу. Тэгэхээр л нөгөөдөх чинь Монгол дээл болчихож байгаа юм чинь. Тэгж л өмсөж байсан. Заримын ч өөрөө оёдог байсан.
Баасанхүү -
Оо за ...
Дариймаа -
Тийм. Монгол дээлийг бол.
Баасанхүү -
Батмөнх дарга дээл өмсдөг байсан уу?
Дариймаа -
Үгүй. Ерөөсөө дээл өмсөж үзээгүй. Ерөөсөө дээл өмсөөгүй.
Баасанхүү -
Аа дандаа нөгөө албаны хувцасаар л ?
Дариймаа -
Дандаа л албаны хувцасаараа л явна. Манай хүн чинь тэгж янз бүрийн юмаа ярьж барина гэж байхгүй ш дээ.
Баасанхүү -
Нэг л хэвээрээ...
Дариймаа -
Нэг л хэвээрээ. Ямар л байсан. Багш ямар багш байхдаа ямар байсан тэр янзаараа л яваад дууссан ш дээ. Костюм пиджакаас салахгүй. Их тэнгэрийн ...
Баасанхүү -
Их тэнгэрийн аманд чинь тодорхой хэмжээний бас Монголын төрийн зүтгэлтнүүд томчууд байна ш дээ. Тиймээ? Хоорондоо гэр бүлээрээ зочлох, урих, хүлээн авалт янз бүрийн юмнууд хэр байсан бэ?
Дариймаа -
Их тэнгэрийн аманд байхад манайхан бол жижигхэн 2 давхар цагаан байшин бий дээ. Одоо ч байгаа байлгүй дээ. Би очихгүй болохоор мэдэхгүй байна. Тэнд бол манайд тэр байрын засуулж өгнө гэсэн. Тэгээд өвгөн хэлсэн юу ярьж байгаа юм. Том байрыг би чадахгүй ээ. Байгаа айлууд нь байг гээд тэгээд 4 айл байдаг байсан ш дээ. Манайх нэг 5 өрөөтэй. Нөгөө айлууд нь хэд ч байдаг юм. Зарим нь манай доод талд Моломжамцынх хажуу талд нь хэн энэ Содном даргынх ...
Баасанхүү -
За ...
Дариймаа -
Сүүлд Содномынх орлоо л доо. Тэрний түрүүн бол Майдар гуайнх байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд тэдний доор нь Рагчаа гуайнх. Ингээд 4 айл байсан. Тийм 4 айлтай амьдардаг байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэрнийг чинь өвгөн минь тэгээд болохгүй болохоор нь бас Их тэнгэрийн аманд тусгайд нь тийм хаус барьж өгнө гээд бөөн яриа гарахгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгсэн чинь өвгөн тэрийг дор нь нам дарсан. Би ярихгүй. Тэгж байхын оронд наад мөнгө төгрөгтэй байдаг юм бол нэг ч Монгол хүн толгой хорогдох байр бариул ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Нийтэд бариул. Би бариулахгүй гээд бариулаагүй ш дээ.
Баасанхүү -
Аа анх нөгөө дарга болоход нь байрыг чинь томсгоё тэнд ор гэсэн юм байна ш дээ. Тиймээ?
Дариймаа -
Тэгсэн. Тэр хараа дарга болонгуут нь тэнд оруулсан л даа. Тэгээд дараагаар нь тэнд түр оруулж байгаад байшин барих гэхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгэхэд нь мань хүн зөвшөөрөөгүй ш дээ. Тэгээд л гүйцээ.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Дараагаар нь Цэдэнбал даргын өөрийн байранд манайхыг ор гэсэн.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Өвгөн бол ерөөсөө ярихгүй. Би энэ дотроо болж байна. Багтаж байна.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Хаашаа ч явахгүй ... Өвлийн байранд ч тэгсэн. Зуны байранд ч тэгсэн. Яваагүй. Би тийшээ явахгүй ээ. Байр майр бариулахгүй ээ. Тэр мөнгө л байдаг юм бол нийтийн барилгууд л барьцгаа гэдэг байсан. Тэгээд тэнд л 5 өрөөтэй байсан. 16 жил болсон.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
16 жил болоод бөөн юм болсон ш дээ. Бид нар 4 өрөө байртай. Энэ 12-р микро районд эдийн засгийн дээд сургуулийн захирал байхад нь хотын захиргаанаас өгсөн байхгүй юу. Их сайхан байртай байсан юм. Тэгсэн чинь биднийг юун тэр байранд байлгах вэ? аваачаад тэр Их тэнгэрийн аманд оруулчихсан юм. Тэгэхээр нь тэр байр эзэнгүй хоцрохгүй юу. Тэгэхэд хүүхдүүд маань бага ч байсан даа. Авгай авсан хүн байхгүй. Хүүхдүүд авгай мавгайтай болбол байр олдох л байлгүй хотын захиргаанд аваачиж тушаа гээд надыг ...
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгээд би ордерын аваачаад хотын захиргаанд ...
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Тэгээд 90 онд бид нар буцаад байргүй болдог юм байна. Байргүй болоод орох газар байхгүй. Нөгөө хуучин байсан хажуугаар айлууд хуучин байран дээр ... их сайхан болгоод орчихдог юм байна. Нөгөө засуулаад бэлдчихсэн байж байдаг.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Бид хоёрт юу ч байхгүй. Бид хоёр тэнд 12 сар хүртэл тэнд суусан ш дээ. Байр байхгүй. Энэ байрыг тэр битгий хэл энэ байрыг чинь ийш нь цоолоод тэгээд энэ байртай нийлүүлээд манайд өгнө гэсэн байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тэгсэн чинь өвгөн үгүй үгүй 2 хөгшинд боллоо. Энэ байр чинь болно. Тэгж барьсан барилгыг цоолж барьж болохгүй гээд цоолуулаагүй.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Манай яг доод талд Содном даргынх байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Содном даргынх тэгээд цоолуулаад орчихсон сүүлд. Тэгсэн ш дээ.
Баасанхүү -
Өө за за.
Дариймаа -
Анхан тэгээд ороход. Ингээд энэ чинь тойруулаад хойд юу хүртэл байдаг юм байна лээ. Сүүлд нь харахад ...
Баасанхүү -
Та сүүлд цоолохын харсан чинь уу? Хэрвээ цоолсон бол танайх бас тийм байх байсан байх.
Дариймаа -
Тийм. Тийм том байхгүй юу. Өвгөн тэгээгүй. Манай хүн тэгдэггүй хүн байсан даа.
Баасанхүү -
Дарга нар хоорондоо ер нь гэр бүлээрээ бие биенийгээ урих зочлох тийм юм байдаггүй байсан уу?
Дариймаа -
Тэр дарга нар яадаг юм мэдэхгүй. Бид 2-ыг ир барь гээд хааяа ганц нэг улсууд тэгдэг юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Өвгөн бол архи тамхи уухгүй болохоор нэг тэгж явах ч үгүй. Яваад очоод орвол хүн уривал очно. Оччихоод цаг гаран суугаад за явъя даа гээд л гараад ирнэ. Архи мархи хийгээд аягалаад тэгэхээр 2 рункаас цааш ерөөсөө уухгүй. 2 рункийг хэнээр ч уу гэж хэлүүлэхгүй өөрөө уучихдаг юм. Тэгээд 2-оос цааш ердөө уухгүй. Аягаа хав гээд дарчихаж байгаа юм.
Баасанхүү -
\инээв\
Дариймаа -
Тэгэхээр чинь ... Хүлээн авалтууд ч тийм байсан.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Жирийн гэртээ байж байхдаа хүртэл архи мархи ууж суухгүй ш дээ. Хүн ирвэл яахав архи хийж өгнө л дөө. Уух дуртай хүн байвал хийгээд л өгнө. Дургүй бол уу гэж шахах ч үгүй. Одоо жишээлэхэд зун болоод ус үер болно ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Шөнө унтдаггүй ш дээ. Шөнө хэд босоод утас авна. Утас авна. Би тэгээд заримдаа хашгирдаг байхгүй юу. Ямар хаашаа юм бэ? Шөнө дунд чи эндээс юу болж байгааг мэдээд яадаг юм гээд. Үгүй үгүй цаана чинь сүйд болж байна. Мал хар ч яахав хүн амьтан сүйрчих вий гэж бодогдоод нойр хүрэхгүй байна гэнэ. Утасдаад хаана зуд болж байна. Хаана үер болж байна. Хаана гамшиг түймэр юу байна. Дан утасдана.
Баасанхүү -
Хамаг ачаа нуруун дээр нь болохоор ...
Дариймаа -
Тийм л байсан байхдаа гэж боддог юм.
Баасанхүү -
Та ингээд Батмөнх даргын яг улс төрийн ажиллагаа ажил төрөлд нь оролцдоггүй байсан ч гэсэн хамт байгаад хань нь юм чинь бас нэг ийм юманд санаа зовоод байна. Юу хиймээр байгаа юм бол гээд ярьсан юмын цухас сонссон байх тиймээ?
Дариймаа -
Тэр яахав дээ. Өөрөө бол юм хийгээд сууж байхаараа тэглээ ингэлээ гэж тодорхой зовлон ярихгүй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тийм юм хийх ёстой. Ийм юм хийх ёстой гэнэ. Тэрнийг нь тэгээд чимээгүй аниргүй янз бүрийн яриа хөөрөө байхгүйгээр тэрнээ хийг гэж бодоод л суухаас биш би тэгж тэрнийг нь тэгнэ. Энийн ингэнэ гэж орж үзээгүй.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Өөрөө ч тийм сонирхолгүй байсан. Яахав би бол авгайн үүрэг гүйцэтгэхээс ажил төрөлд юу гэж оролцож байхав.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Би нэг их дагаж ч гадагшаа явдаггүй байсан юм.
Баасанхүү -
Аа тийм тиймээ?
Дариймаа -
Тийм.
Баасанхүү -
Түрүүн ярьж байхад та хүүхэд залуучуудын боловсролд аягүй их анхаардаг байсан гэж хэлсэн.
Дариймаа -
Тийм. Тэгсэн тэгсэн. Хар залуугаасаа 20 хэдэн наснаасаа тувт дээд боловсролын юуг чинь харж явсан хүн юм чинь. Тэгээд тэрнийгээ л ... нүд анитлаа гадаа энэ цонхон дээр энэ хүүхдүүд сургууль соёл ч байхгүй. Гудмаар дэмий хэсээд талх боов хүртэл зараад ингээд зогсож байх юм гээд шагшираад зогсож байдаг байсан ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Ийм юм гэж хаана байх вэ? Манай Монгол улс хөгжихдөө залуучуудаа хүүхдүүдээ боловсролтой чадалтай болгож байж хурдан явна шүү дээ л гэдэг байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Дариймаа -
Тиймэрхүү л байсан даа. Өөртөө нэг юм олоод авчихъя гэж бодож байсан удаа тэр хүнд юу ч байхгүй.
Баасанхүү -
Харин тийм байна.
Дариймаа -
Ёстой байхгүй. Ямар сайндаа огцроод буухдаа орон байр байхгүй 3 сард огцорчихоод орох газар байхгүй тэр байшинд манайх ганцаараа үлдсэн ш дээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.