Tungalag
![](../assets/images/interviewees/990193.jpg)
Basic information
Interviewee ID: 990193
Name: Tungalag
Parent's name: Jaishindagva
Ovog: Altan
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: kindergarten director
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
education / cultural production
relations between men and women
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Тунгалаг -
Сайн. Сайн байна уу?
Баасанхүү -
Та өөрийнхөө ярилцлагыг нийтийн хүртээл болгож өөрийнхөө нэртэй зурагтай нээлттэйгээр тавьж бусад хүмүүсэд судалгаа шинжилгээний зориулалттайгаар ашиглахыг зөвшөөрч байна уу?
Тунгалаг -
За би өөрийнхөө ахуй амьдралын тухай судалгаа өгөөд нийтийн хүртээл болгохыг зурагтайгаа тавигдахыг зөвшөөрч байна.
Баасанхүү -
За баярлалаа. Хоёулаа ярилцлагаа эхэлье. Та хүүхэд насаа дурсаач. Хаана төрснөөс эхлээд өөрийгээ танилцуулаад явахгүй юу?
Тунгалаг -
Би 1950 оны 8 сарын 5-ны өдөр Зайсандагвын ууган охин болж Улаанбаатар хотын 1-р төрөхөд төрсөн. Бага насаа цэцэрлэгт байж байгаад 1958 оны 9 сарын 1-нд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургуульд 1-р ангид орж тэнд 7-р ангийг 1965 онд төгсөөд 1968 онд Булган аймгийн Шитинкний нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн 10-ийн А ангийг төгссөн. Ингээд 1969-1973 он хүртэл Улсын Багшийн Дээд сургуулийн Сургуулийн Өмнөх Насны боловсролын ангид орж суралцаад сэтгэл судлаач багш мэргэжлээр төгссөн.
Баасанхүү -
Та хотод төрсөн хэрнээ яагаад Булган руу очсон бэ?
Тунгалаг -
Манай аав тэр үед Усны аж ахуйн яаманд ажиллаж байгаад МАМ станцын даргаар буюу тэр үед хөдөө 7-8 сум хариуцсан газар тариалан эрхэлдэг тийм том аж ахуй шинээр нээгдэж байсан. Тэрэнд томилолтоор даргаар нь явсан учраас манай гэр бүл тийшээ шилжиж очсон юм. Уг үндсэн захиргаа бол манай аав ээж хоёр хоёулаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын улсууд аа.
Баасанхүү -
МАМ станц гэж юу гэсэн үг вэ?
Тунгалаг -
Мал аж ахуйн станц гэж мал аж ахуй газар тариалан эрхэлдэг. Өөрөөр хэлбэл газар тариалан эрхэлж тэр үед анх газар хагалж үр тариа тарьж малын тэжээл бэлтгэдэг. Тийм станц анх байгуулагдаж байсан. Тэр станцын анхны даргаар манай аав ажиллаж байсан юм. Энэ ажлыг бүр 1970 он хүртэл манай аав ажиллаж байгаад тэгээд 1970 онд өөрийнхөө төрсөн нутаг Дундговь аймагт ажилласан.
Баасанхүү -
Аа ха. Та Булганд 10-н жилд сурсан үеэсээ дурсаж ярихгүй юу?
Тунгалаг -
Би Булганы Хишиг-Өндөрийн сургуульд байхад их сайхан манай сургуулийн багш нар маш их хүүхдэд өгөөжтэй. Хичээл хүмүүжлийнхээ ажлыг сургалтыг явуулдаг байсан. Би хожим хойно өөрөө багш болсон хойноо ойлгосон. Яагаад гэвэл миний дунд ангиас эхлээд Монгол хэлний хичээл зааж байсан Монгол улсад тайлбар дасгалын арга гэдгээрээ алдаршсан Рэнцэндорж багшийн шавь байсандаа би их баярлаж явдаг. Яагаад гэвэл би 1968 онд Багшийн дээд сургуульд элсэж ороод бид нараас анх удаа дээд сургуульд элсэж орсон оюутнуудаас цээж бичиг бичүүлж байхад би нэг ч алдахгүй онц авч байсан. Тэр бол миний тэр Рэнцэндорж багшийн зааж сургаж байсан тайлбар дасгалын аргын үр дүн юм байна гэж би хожим хойноо багш болсон хойноо ойлгож мэдэж байсан.
Баасанхүү -
Тэр тайлбарт дасгал тиймээ?
Тунгалаг -
Тийм.
Баасанхүү -
Монгол хэлний хичээл ...
Тунгалаг -
Монгол хэлний хичээл дээр өөрөөр хэлэх юм бол хүүхэд болгон зэрэгцэж сууж байгаад ажил гэдэг үгний үндэс юу вэ? гээд эхэлж тайлбарлаад тэгээд дараагийнх нь үгийг бас дараагийнх нь хүүхэд залгуулаад тайлбарлаад ингээд явдаг. Хүүхэд бол тэр үед ерөөсөө ялангуяа Монгол хэлний хичээл дээр маш сайн суралцдаг байсан. Манай Булганы Хишиг-Өндөрийн хүүхдүүд тэгээд олон ч хүүхэд Монгол хэлний багш болсон. Олон ч хүн Монгол хэлнийхээ хичээлээр жишээлбэл манай Рэнцэндорж багшийн шавь Булганы Ганчимэг гэдэг багш бас өөрийнх нь хойчийг залгамжилж бас гавъяат багш болсон. Тайлбарт дасгалын аргыг бага ангийн хүүхдүүдэд хэрэглэж гавъяат багш болтлоо сайн ажиллаж чадсан их сайн би ч гэсэн өөрөө багш болчихоод ерөнхий боловсролын сургуулийн дунд сургуульд хичээл зааж үзэж байсан. Завхан аймгийн Баян-Тэс суманд очиж дунд сургуульд Монгол хэлний багш хийж байхдаа бас энэ хичээлийн аргын зах зухаас нь хүүхдүүдэд хэлж жишээлэх юм бол үйл үгийг, үндсийг хүүхдүүдээр ялгуулахад хүүхдүүд маш сайн ойлгож авч үлддэг. Их сайн ийм арга юмаа гэж би бодож явдаг юмаа.
Баасанхүү -
Хишиг-Өндөрийн сургууль барилга нь ямар байв?
Тунгалаг -
Тэр үед манай Булган аймгийн Хишиг-Өндөрийн дунд сургууль жирийн л нэг хөдөөний дунд сургууль боловч харьцангуйгаар бид нар бага байсан болоод тэгж санагддаг юмуу? Сургууль маш цэлгэр сайхан тэгээд манай Хишиг-Өндөрийн сургууль бас аймаг орондоо гайхагдаж байсан сайн сайн багш нар байдаг. Жишээлэх юм бол манай Хишиг-Өндөрийн сургуулийн захирал Цэрмаа гэж багш байна. Өөрөө түүх газарзүйн багш. Маш их ажилсаг хүн. За манай Биеийн тамирын багш Жампаалаа гэж улс орон даяар мэдэж байгаа. Манай Хишиг-Өндөрийн хүүхдүүд бол тэшүүрээр гулгах, спортоор ерөөсөө улсад гайхагдаж байсан. Бид нарын үед манай ангид Довжуу гэж эмэгтэй хүүхэд байсан. Бүх ард түмний урлагийн спартакиадад дандаа алт, мөнгөн медаль авдаг. Спортод маш сайн ер нь манай анги спортод маш сайн анги байсан. Би ч гэсэн тэр үед одоо ангийнхантайгаа цуг тоглож сурсан спорт тоглоомууд жишээлэх юм бол теннис байна. Гар бөмбөг байна. Сагсан бөмбөг байна. Ялангуяа бид нар гар бөмбөг маш сайн тоглодог. Манай анги Булганы 10-н жилд шилжиж очоод ангиасаа 11-үүлээ очиж байсан. Тэгээд эрэгтэй эмэгтэй нийлсэн. Манай анги Булганы 8-А анги гээд Булганд очоод байхад ерөөсөө орсон жилээсээ эхлээд төгстөлөө манай анги спортоороо гайхагддаг анги байсан. Манай ангийн эрэгтэй, эмэгтэй гар бөмбөг сагсан бөмбөгийн тэмцээнд дандаа алт мөнгө авдаг. Манай ангиас бүр Булган аймгийн шигшээд явдаг хүүхдүүд байсан. Жишээлэх юм бол Дагвадоржийн Пүрэвсүрэн гэж байна. Одоо орос хэлний багш болсон. Булган аймгийн Хангал суманд захирал хийж байгаа. За спортын их юутай Лхагвасүрэн, Дашдорж гээд гимнастикийн спортоор маш сайн байсан. Тэшүүрээр бас манай ангийн Даваасүрэн гэж одоо цаг уурын инженер байж байгаад тэтгэвэртэй суусан. Их сайн гулгадаг. Би алт мөнгөн медаль автлаа бусдаас илүү хөгжөөгүй ч гэсэн өнөөдөр би 60 нас дөхөж байгаа боловч надад бие бялдарын хувьд өвдөж зовох тийм юмгүй бид нар бие бялдарын хөгжлөөс бусдаас давуу одоо бол их хөнгөн шингэн тийм байдал бид нарт илэрч байдаг юм. Энэ бол тэр сайн багшийн минь сайн сургалт явуулж байсны үр дүн гэж бид нар боддог.
Баасанхүү -
Хишиг-Өндөрийн 10-н жилээс Булганы 10-н жил рүү ангиараа тэгж ...
Тунгалаг -
Дээр үед бол одоо бид нар чинь 30 хүүхэд юмуу 27-28 хүүхэд нэг анги байлаа гэхэд бид нарын үед чинь 10-н жилд орох хүүхдүүдийг бас улаан шугамаар тасалдаг байсан. Сурлагатай сайн хүүхдүүдийн 10-н жилд явуулдаг. Зарим нэг хүүхдүүд техникумд явдаг. Техникум ерөөсөө Архангайн багшийн сургууль ирдэг байсан. Ихэнх нь. Тэгээд яахав ТМС гэж тэр үед байсан. Харамсалтай нь трактор комбайны жолооч ч гэдэг юмуу 1-2 хүүхэд тийм юманд явна. Үлдсэн нь мал дээр гарч малчин болдог байсан тийм үе байхгүй юу. Бид нарын үед бол. Тэр үед бол манай боловсролын систем хүүхдийг сургаж хүмүүжүүлэхийн хажуугаар ажил амьдралд маш их сайн бэлдэж байсан. Жишээлэх юм бол бид нар Булганы 10-н жилд очоод 8-р ангиасаа эхлээд трактор комбайны жолооч болох тэр үйлдвэр сургалтын хичээл ордог байсан. Бид нар 10-р анги төгсөхдөө бүгдээрээ трактор комбайны жолооч гэсэн үнэмлэхтэй төгсөж байсан.
Баасанхүү -
Пөөх?
Тунгалаг -
Одоо би бол 68 онд Булганы 10-н жил төгсөхдөө трактор комбайны жолооч үнэмлэхтэй төгсөж байсан. За бид нар яадаг байсан гэхээр хавар намарт хавар тариа тариалан эхлэхэд газар хагалах үрсэлгээ хийхэд явна. Намар ургац хураахад явна. Тэр үед трактор нь 75 гэж гинжит трактор байдаг байсан. Тэр трактор бариад хавар газар хагална. Үрсэлгээнд явдаг бүгдийг бид нар хийдэг. Хажууд жолооч явна. Бид нар бүгдээрээ тэр трактор комбайныг барьж чаддаг. Ийм байсан. Үйлдвэр сургалтын хичээл бол 8, 9, 10-р ангид орсон.
Баасанхүү -
Аа тэрний...
Тунгалаг -
Тэрний үр дүнд бүгд бариад сурчихсан. Бүгдээрээ жолооч ийм үнэмлэхтэй.
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Нөгөө ангиуд барилга дээр ч юмуу тиймээ? Оёдол дээр ч юмуу. Төрөл төрлөөр явагддаг. Манай анги бол ангиараа трактор комбайн, тэгээд Булган аймгийн Баян-Агт, Сант сумуудад үр тарианы ажилд явдаг ийм байсан. Тэр бол бид нарт хамгийн мартагдашгүй үе байдаг. Одоо бол бид нар тэр тухайгаа байнга ярьж, манай 10 жилийнхэн бие биедээ халамжтай. Нөхөрсөг, найзархаг, байдаг. Өнгөрсөн зун манай Булганы 70 жил, манай төгсөлтийн 40 жилийн ой болсон. 2008 онд тэгээд бид нар уулзалдсан. Манай ангиас бол УИХ-ын гишүүн байсан. Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн дарга байсан. Н. Содномдорж байна. Гавъяат хуульч Чимэдийн Кот гэж бий. Баянгол дүүргийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга байсан. Манай ангид гавъяатай сайн сайн улс зөндөө бий. Жирийн сайхан охидууд байхдаа ч сайн байсан. Одоо ч бий тэр үед манай ангийн дарга байсан. Пүрэвдоржийн Янжин гэдэг хүүхэд одоо эвлэлийн 18-р их хуралд төлөөлөгчөөр сууж байсан. Манай анги сурлага урлаг спортоор гайхагдсан анги байсан. Булганд. За тэгээд бид нарыг ийм сайхан хамт олон болгоход манай ангийн багш, бид нарыг 8-р ангид очиход дөнгөж Монгол улсын их сургуулийн Орос хэлний анги төгссөн Ойдовын Батмөнх гэж багш ирсэн. Одоо багш маань хотод байдаг. Би жил болгон цагаан сараар багш дээрээ очиж золгодог. Багш нарын баяраар баяр хүргэдэг. Уулздаг бид нар багштайгаа байн байн уулздаг. Тэр багш маань ч залуу, бид нар ч залуу, би 8-р ангид очихдоо Булган аймгийн дунд сургуулийн дотуур байранд анх сууж үзсэн. Гэртээ байсан. Манай аав чинь, би бол сумандаа харьцангуйгаар боловсролтой хот маягийн хүүхэд байсан. Яагаад гэвэл намайг анх Хишиг-Өндөрт ирж байхад хүүхэд болгон еэтгэр гутал өмсдөг. Одоо бодоход Монгол гутал тиймээ?
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Дээр үеийн хүүхдүүд цагаан ултай гутал юмуу. Эсвэл, би ганцаараа пальто өмсдөг. Би доороо зургаан дүүтэй. Манайх Хишиг-Өндөрт ирэхэд дөрвөн хүүхэдтэй айл байсан. Тэгээд бид хэд пальто өмсдөг. Ёстой Хишиг-Өндөрт пальто өмсдөг хүүхэд нэг ч байхгүй.
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Бид нарыг бүр илж барьж үздэг.
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Анх удаа тиймээ? Тэгэхэд манай ангийнхан эрэгтэй нь цэнхэр даалимбан дээлтэй. Эмэгтэй нь ногоон даалимбан дээлтэй. Тэгээд давуун цүнхтэй. Даавуун цүнх нь таван хошуу ингээд оёчихсон. Тийм цүнхтэй байдаг. Тийм л амьдрал дотор өссөн бид нар би бол. Гэхдээ би тэр л хүүдүүдтэй ижил хэмжээнд байж, одоо манай ангийн хамт олон бол намайг мэднэ. Их сайхан, хөдөө нутаг их сайхан байдаг байсан. Манай ангийн багш нэг л 10-р анги төгсгөчихөөд аймгийн намын хороонд зааварлагч, боловсон хүчин хариуцсан хэлтсийн дарга болоод явчихсан. Дахиж хүүхэд төгсгөөгүй.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Гэхдээ манай ангийнхан багшийгаа олон арван анги төгсгөсөн юм шиг хайрлаж багштайгаа ингэж байдаг аа. Тийм.
Баасанхүү -
Тэр үед одоо жишээлэх юм бол нийгэм солигдсоны дараагийн хүүхдүүд хэтэрхий чөлөөтэй болсон ч гэдэг юмуу. Тийм онцлог байдаг. Таны үеийн хүүхдүүдэд ямар онцлог байдаг бэ?
Тунгалаг -
Бид нарын үед хамгийн гол онцлог нь хүүхдүүд бие биенийгээ маш сайн ойлгож нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчим барьдаг байсан. Энэ нь ямар зарчим бэ? гэхээр жишээ нь хэн нэгэн байранд байж байгаад өвдөх юм бол бүгдээрээ санаа зовдог. Тэр маань яасан бол. Энэ маань яасан бол. Хэн нэгэнд юм дутагдах юм бол хүн болгон л бүтээгээд өгчих юмсан. Хийгээд өгчих юмсан. Гэсэн ийм бодол байдаг. Өөрөөр хэлбэл миний ойлгож байгаагаар бол тэр үеийн хүмүүс маш их эвсэг хамтач тийм амиа бодсон зүйл ерөөсөө байгаагүй. Ерөөсөө аливаа юмыг хамтарч хийх ёстой. Бид нар хамтаараа байх хэрэгтэй. Юун дээр түшиглэх үү? Гэхээр зэрэг жишээ нь бид нар “Цагаан алтны цуваа” гээд хавар, зун, намар 9,10-р ангид байхдаа бид нар хонины ноос хяргах ажлаар хөдөө бид явдаг. Өөр суманд Сайхан сумын ямар бригад гэдэг юм. Бүгдээрээ яваад айлуудын хонины ноос хайчлан шүү дээ.
Баасанхүү -
Оо
Тунгалаг -
Тийм бүгдээрээ. Тэгээд хөгжөөнтэй. Орой болоход бид нарт 40 литр тараг авч ирээд өгдөг. Тэр 40 литр таргаа хуруудаж байгаад ууна. Зарим нь тараг сайн ууж чадахгүй. Буцааж бөөлжөөд дуугарч чадахгүй сууж байгаад амнаас нь тараг гуд гээд гарч байдаг.
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Тийм их гоё хөгжөөнтэй. Тэр үеэ бид нар ерөөсөө мартахгүй. Нэг ийм юм байдаг. 2-рт манай ангийнхан хамтарч байгаа нь юугаар харагддаг бэ? Гэхээр жишээлбэл Монгол улсын сансарын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа надаас 2 ангийн дээр байсан.
Баасанхүү -
Өө за.
Тунгалаг -
Тийм. Тэгээд Гүррагчаагийн авгай Дашзэвэгийн Батмөнх гэж хүүхэн бид нар нэг ангид 10 жил хамт сурсан. Одоо төв номын санд, за надаас 4 жилийн дараа байна уу даа. 1977 оны үед Багшийн дээд сургуулийн биеийн тамирын анги төгссөн. Батмөнх тэгээд Гүррагчаатай суусан. Тэгээд Гүррагчааг сансарт нисэж байхад, нисээд Монголд ирж байхад манай ангийн гимнастикаар хичээллэдэг. Багшийн дээд сургуулийн биеийн тамирын танхимын багш байсан. Дашдорж гэж хүүхэд залуу ангийхнийгаа төлөөлж хурал цуглаан хийхэд Гүррагчаагийн тухай ярьдаг байсан гэж өөрсдөө дурсаж ярьдаг.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тийм л бид өөрсдөө нисчихсэн юм шиг баярлана. Нэг ангид сурч байсан найзын маань нөхөр нь сансарт нисэхэд, бид өөрсдөө сансарт ниссэн юм шиг баяр хүргэж, баярлаж ингэж ярьцгааж явдаг. Эндээс харахад, одоо би юу гэж бодож явдаг бэ? Гэхээр зэрэг жишээ нь цуг 10 төгссөн хүүхдүүдээс нь ямар нэгэн том урамшуулал шагнал авлаа гэхэд түүнд сэтгэлийн баяр өгөхөөсөө илүү, хамтарч яаж идэж уух уу? гэж боддог юмуу гэсэн сэтгэгдэл төрдөг. Бид нар идэж уухаасаа илүү тэр хүнд сэтгэлийн ямар сайхан тааламж өгөх вэ? яаж баяр хүргэх бэ? гэж л боддог. Тийм л байсан байгаа юм.
Баасанхүү -
Юу тэр үеийн хүүхдүүд, хөгжих, өөрийгөө хөгжүүлэх, тийм ямар байгууллага байсан бэ?
Тунгалаг -
Тэр үед бол дунд сургууль, 10 жилийн сургууль ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хөгжих, хөгжлийн гарцууд их байжээ гэж одоо би боддог.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Яагаад гэвэл төрөл бүрийн, тэр үеийн багш нар одоогийнх шиг бүрэн гүйцэт дээд боловсролтой болоогүй байсан шүү дээ. Жишээ нь миний бага ангийн багш бол цэргээс ирсэн хүн байсан.
Баасанхүү -
Пөөх.
Тунгалаг -
Тийм. Сайхан гутал нь гялалзаад, тэвхийтэл бүсээ бүслээд ирдэг их сайхан тийм хүн байсан. Тэгээд манай Орос хэлний багш ерөнхийдөө Орос хэл сайн мэддэг болохоос биш орос хэлний дээд боловсрол эзэмшээгүй л хүн байсан. Тэгэхдээ л их сайн бид нарт ойлголт өгдөг байсан. Ер нь тэр үед багш бас ховордуу байсан шүү дээ. Тэгэхэд тэр багш цэрэгт яваад ирсэн хүн багш хийнээ гэдэг чинь тэр хүн бусдаас ямар нэг 2 зүйлээрээ илүү давуу учраас тэр сумандаа багш хийдэг. Жишээлэх юм бол манай тэр цэргээс ирсэн багш соонс эргэнэ гээд турниканд хийдэг юмыг маш сайн хийдэг хүн байсан. Тэгээд ер нь биеийн тамиртай илүү гарамгай хүн байсан. Бид нар бол тэр үед тэгээд яадаг байсан гэхээр төрөл бүрийн дугуйлангууд их явдаг байсан. Жишээлэх юм бол гар урлалын дугуйлан, уран хатгамлын дугуйлан, тэгээд биеийн тамир спортын дугуйлангууд хичээлийн талын дугуйлангууд жишээлэх юм бол математик сэтгэлгээ хөгжүүлэх дугуйлан гэдэг ч юмуу орос хэлний дугуйлан ч гэдэг юмуу манай Хишиг-Өндөрт нэг онцлог байсан. Бид нарыг 10-н жилд ирэхэд орос хэлээрээ бусад сумын хүүхдүүдээс илүү их мэдлэгтэй ирж байсан. Яагаад гэвэл тэр Хишиг-Өндөрийн мал аж ахуйн МАМ станц гэдэг бол манай аав дандаа гадаад мэргэжилтэнгүүдтэй ажилладаг байсан. Орос, Болгар тэр хүмүүсүүдийн орос мэргэжилтний гэр бүлийнхэн хүн манай сургуульд орос хэлний багш хийдэг. Жишээлэх юм бол Зинаеда Зихарова гэж багш байсан. Одоо өдий олон жил болоход нэр нь ерөөсөө мартагддаггүй. Харин би нөхрийнхөн нэрийг санахгүй байна. Тэднийх 2 охинтой. Би дүү нартайгаа орж маш их тоглодог. 2 орос охинтой. Тэндээс би хүүхэд зураг зурж байх маш их зөв юм байна гэдэг юмыг ойлгож авсан. Яагаад гэвэл тэднийх охидууддаа өнгийн будгийн харандаа байнга тэгээд хүүхэлдэй л зураад байна. Их гоё. Үс гэзгийн янз бүрээр хувцас хунарын янз бүрээр өмсгөөд тэгээд тэндээс би үг маш их сайн мэддэг ер нь би өөрөө яагаад ч юм сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийг сонгочихсон. Тэрнээс манай ангийнхан манай аав ээж ч гэдэг юмуу миний багш бол намайг орос хэлний багш болно гэж их боддог байсан. Яагаад гэвэл би Булганы 10-н жилд очихдоо оросоор бол чөлөөтэй ярьж чаддаг. Ойлгочихдог. Би тэдний гэр бүлийнхэнтэй бараг өчнөөн жил амьдарсан юм чинь оросоор ойр зуурынхаа юмнуудыг бүрэн ярьчихдаг тийм. Манай аав бол яахав ер нь бол намын дээд сургууль төгссөн. Тэгэхдээ боловсрол нэлээд өндөртэй. Оросоор бол маш сайн ярьдаг. Гадаадын мэргэжилтэнтэй ажилладаг. Тэр энэ тэр нь нөлөөлдөг байх. Орхон голын хөвөөн дээр бид нар хагас бүтэн сайн өдөр загас барьж, ээжүүд маань хүүхдүүдтэйгээ Орхон голын хөвөөн дээр, аавууд маань загас бариад, усны урт түрийтэй гутал өмсөөд усан дотор зогсоод, заримын сэрээгээр барьдаг. Бид нар өндөр хадан дээр зогсож байгаад тэнд явж байна. Энд явж байна загас тэнд байна гээд хашгирдаг. Барьдаг загас нь метр метр хагастай.
Баасанхүү -
Пөөх.
Тунгалаг -
Тийм их загас барьдаг байсан.
Баасанхүү -
Булган аймагт ямар гол байдаг бэ?
Тунгалаг -
Орхон гол байдаг тийм. Тийм учраас би багаасаа орхон гол дээр Орос хүүхдүүдтэй тоглож өссөн учраас ялангуяа Орос хэл надад түлхэц өгсөн. Би бол багшийн дээд сургуульд ирэхдээ Орос хэлийг бол чөлөөтэй ойлгодог байсан. Ямар ч хичээлийг тийм. Би бүр багадаа сурсан. 1988 онд Ленинград хотруу мэргэжлийнхээ дагуу, дээр үед чинь ажлаа сайн хийсэн хүмүүсийг шалгаруулаад 21 аймаг 5 хотын хүмүүсийг шалгаруулаад гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явуулдаг.
Баасанхүү -
За
Тунгалаг -
Тийм курсд би хоёр удаа явсан. Түмний хүүхдийн буянаар тэгээд 88 онд Ленинград хотод очиж энэ сургалтанд явахад тэр үед би авч явж байгаа багштайгаа цуг нөгөө хүүхнүүддээ Орос багшийн уншиж байгаа лекцийг тэнд чинь бүгдийн Оросоор уншина шүү дээ. Тэр хичээлийг орчуулахад зохих хэмжээгээр нөлөөлсөн. Миний багын суурь мэдлэг л нөлөөлсөн шүү дээ. Аа тэгээд 90 онд Нонна багштайгаа цуг явсан. Манай боловсролын яаманд яг энэ сургуулийн өмнөх боловсролыг хариуцсан хэлтсийн дарга байсан. Одоо ч байгаа. Одоо бол 70 нэлээд гарчихсан хүн байгаа. Энэ хүнтэйгээ хамт явсан. Нонна багш за багш нь гарлаа чи орчуулгаа хэлж өг гээд хичээлийн дундуур юманд явахдаа хэлж өгчихөөд явдаг. Тэгээд би хэлж өгдөг. Тэгээд хүний бага насанд сурсан юм гэдэг хэзээч мартагдахгүй. Тэгээд энэ дээрээ суурилаад би бас багшийн дээд сургууль төгсөөд хөдөө Монгол Тува хоёрын хилийн суманд ажиллаж байсан. Дунд сургуульд ажиллаж байхдаа нөхөртэйгөө хоёулаа манай нөхөр бас Орос хэлний багш хоёулаа Орос хэлнийхэн бүх цагийг хувааж аваад заадаг байсан. Яагаад гэхээр би багаасаа ярианы Орос хэлтэй. Тэгээд бас багшийн дээд сургуульд сураад бичгийн хэлээ бас сайжируулж авсан. Орос хэлний багшийг чөлөөтэй хийж чаддаг байсан. Энэ бүхнийг юу гэж боддог бэ? гэхээр намайг багад манай аав ээж өндөр боловсролтой хүмүүс, орос хүүхдүүдтэй тоглож байсны буянаар орос хэл сайн байжээ. Дээр нь надад хичээл зааж байсан багш нар их сайн ойлгуулж өгчээ. Түүний хүчинд би өдий дайтай явна гэж бодож явдаг байсан.
Баасанхүү -
Ер нь таны хүүхэд ахуйд тэр Хишиг-Өндөр суманд, аа наашаа аймгийн төв рүү орж ирсэн үед хүүхдэд зориулагдсан үзвэр үйлчилгээ ямар байсан бэ?
Тунгалаг -
За тэр үед яахав. Хүүхэд, яг хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээ сумдад бол байхгүй. За аймгийн төвд бол кино гарна. Суманд ч гэсэн яахав кино гарна. Одоо жишээлбэл бүтэн сайн, хагас сайн өдөр, өдрийн цагаар кино гарна. Гэхдээ тэр үеийн кино бол пелёонк хийгээд эргүүлдэг. Нэг кино хоёр цаг гарна шүү дээ тийм урт хугацаатай. Техникийн хөгжил нь тийм байсан. Гэхдээ бол бид нарт тэр үед кино үзэх маш сайхан байдаг байсан. Тэр үед ЗХУ-ын Орос кинонууд их гарна даа. ..... дайны тухай их гоё гоё кинонууд гарна. Хүүхэд байхдаа “Гурван найз” гээд Монгол кино үзэж байсан. Их гоё санагдаж байсан. Балбар энэ тэр гардаг.
Баасанхүү -
Аа тийм.
Тунгалаг -
Агуйд юм нуусан тухай гардаг тиймээ? Тэр киног бид нар ангиараа үзээд их гоё сайхан санагдаж одоо бол Балган гэдэг нэр надаас мартагдаагүй явдаг байхгүй юу. Тэгээд яахав 10-н жилд очоод аймгийн төвд очиход бол сумаас бас арай өөр байсан. Яг юун өөр байсан гэхээр жишээлэх юм бол бид нарыг 10-н жилд байхад 10-н жил гуулин хөгжимтэй хагас сайн өдөр 6 өдөр хичээллэж 6 өдөр ажилладаг байсан ш дээ. Тэгээд хагас сайны орой бид нар байранд байдаг байсан. Хагас сайн өдөр бүтэн сайн өдөр аль нэгэнд нь гуулин хөгжимтэй бүжиг явагдана. 10-н жилийн зааланд тэрэнд бид нар сурагч формоо эрэгтэйчүүд нь хүрэн формоо эмэгтэй нь хүрэн формоо гоё индүүдээд парчикаа зүүгээд аягүй гоёж очно.
Баасанхүү -
7 хоног болгон болох уу?
Тунгалаг -
7 хоног болгон зохион байгуулдаг. Байрны хүүхдүүдийн дунд сургуулиас зохион байгуулдаг. Ер нь яахав хүүхэлдэйн театр меатр мэр сэрхэн жижигхэн тоглолтуудыг бид нар үзэж байсан санагддаг. Яг тэгж бүр байнга одооных шиг хүүхдэд зориулагдсан Тэнгис кино театрын нэг танхим ч гэдэг юмуу тийм юм байгаагүй. Ер нь их үздэг байсан. Бид нар өөрсдөө ч гэсэн урлаг соёлыг их түгээхийг боддог байсан. Яагаад гэвэл бид жишээ нь “Цагаан алтны цуваа” тэр газар тариалангийн ажилд явж байхад чинь орой морой тракторын жолооч нартаа нийлж байгаад баян хөгжим тоглоод тэгээд мандилин их тоглоно. Дуулж бүжиглэнэ. Гэхдээ бид нар дандаа ээлжинд явдаг. Бүүр 10 жилийн сурагч байхаасаа ажил хийж сурсан. Тэр ажил хийдэг хамт олон ямар байдаг бэ? гэдгийг одоо тэр талбай дээр үрсэлгээ хийгээд явахад чинь нүүр амаа бүтүү боогоод явахад чинь тэр хуурай шороо бужигнаад орой буухад чинь хав халтар юм л бууна шүү дээ.
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Тэгээд бие биеэ харж инээгээд, тэр бол хамгийн сайхан үе байсан бид нарт бол
Баасанхүү -
Тэр үрсэлгээ гэдэг нь тэр....
Тунгалаг -
Газарт үр цацаад тийм.
Баасанхүү -
Таны үед жишээ нь та ямар ямар ажилд оролцож байв? Тэр яадаг яадаг байв? Тайлбарлаад ярих юм бол бас сонин тиймээ?
Тунгалаг -
За би трактор комбайны юунд байсан учраас Белорусь трактороор дандаа үрэлгээ хийнэ.
Баасанхүү -
Хэдэн настай байсан бэ?
Тунгалаг -
За 8-р анги гэдэг чинь 15, 16 л хүрч байсан. 15, 16,17-той байхдаа л бид нар чинь тракторын жолоочын үнэмлэх авчихсан байгаа ш дээ тиймээ? Белорусь трактороор болохоор үрэлгээгээ хийгээд явна. Тэр гинжит трактороор болохоор газар хагална. ийм иртэй хутга байдаг. Тэр хутагнуудаа доош нь буулгаад, өргөж явж байгаад яг талбайн захад очихоороо буулгаад газраа хагална шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тэр газар хагалах, хэдэн см-т үрээ суулгахыг агрономич зааж өгдөг. Тэр тохиргоогийн хийлгэчихээд тэгээд бид нар тэр бүгдийг хийдэг байсан. Заримдаа зав чөлөөтэй үедээ, тэр талбай чинь нэлээд том хэдэн км юм. Тэгээд нэг захаас нөгөө зах хүрч хоолоо авахын тулд хоёр эмэгтэй ч юмуу. Эрэгтэй эмэгтэй ч юмуу. Хоолоо авахын тулд хоёр Белорусь трактороороо уралдаж очно. Ингэж дагуу явах ёстой юмыг бид нар ингэж хөндлөн явж дэнчигнүүлээд явна. Тракторын .... маш зөөлхөн. Ингээд эргүүлэнгүүт хаашаа бол хаашаа явчихна.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Бид нар тракторч барьдаг байсан. Комбайнч барьдаг байсан. Берорусь трактор нэг унтарчихвал хэцүү. Ингэж татаад асаадаг. Маторын ингэж олс шиг юмаар ороож ороож байгаад хүчтэй татахаар зэрэг тэсэрч асдаг байхгүй юу.
Баасанхүү -
За
Тунгалаг -
Ингээд тэсрэлт үүсэж байж асдаг. Эхлээд бага маторын асааж байгаад тэсрэлт үүсгэж байж асаадаг байхгүй юу. Бид нар эмэгтэй хүмүүс учраас жаахан бяр нь дутдаг. Унтраахгүйн төлөө их бодож явна шүү дээ.
Баасанхүү -
Намар хэдэн сараас хэдэн сар хүртэл гарах уу? Хавар бас яаж гардаг байсан бэ?
Тунгалаг -
Тариалангийн ажилд бол хавар бол гурван сарын сүүлчээс эхлээд таван сарын дундуур хүртэл ажилладаг байсан. Үр тарианы ажлаа. Энэ бол цаанаасаа үйлдвэр сургалтынхаа юу болохоор ерөнхий боловсролын хичээлээ шахаж заалгачихаад тэгээд 45 хоног газар тариалангийн ажилд ингэж ажилладаг. Намар болохоор ургац хураах ажил буюу нөгөө үр тариагаа хураадаг. Комбайнаараа эхлээд ангилан хураалт хийнэ. Урагц хураалтанд хоёр янзын хураалт байдаг. Үр тариа чинь сүүн болцтой. Бүрэн болцтой гээд хоёр янз байна. Намрын ажил чинь бид нар намар 9 сарын 01нд хичээлдээ цуглаад 9 сарын 10-даас тэгээд 10 сарын сүүлч хүртэл бас явдаг.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Жил болгон энэ ажлаа 10 жилд байхдаа хийдэг байсан. Энэ нь бид нарт хамгийн гоё амралт, хамгийн гоё хөгжөөнтэй, хамгийн их гоё үе байсан. Тэгээд бид нар жишээлбэл Баян-Агтын үр тариа үтрэм дээр сайн ажилласан гэж бүгдээрээ тэр үед метр нь 4 төгрөгний үнэтэй даавуу байдаг байсан.
Баасанхүү -
За
Тунгалаг -
Тийм бор өнгийн даавуугаар бүр ангиараа шагнуулаад...
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Бүгдээрээ дээл хийж өмснө гээд бүгдээрээ эрэгтэй эмэгтэйгүй бор даавуугаараа тэрлэг дээл хийж оёж...
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Өмсөж байсан. Тэр бол бид нарын хөдөлмөр хийгээд авч байсан анхны шагнал, урамшуулал, хөлс юм чинь тиймээ? Түүнийг бид нар ерөөсөө мартадгүй. Би бол ерөөсөө мартахгүй. Харин ч бүр настай болсон хойноо би өөрөө би тэр дээлээ яасан юм болоо?
Баасанхүү -
Аа ха \Инээв\
Тунгалаг -
Хадгалаж байхгүй. Бодоход би чинь доороо зургаан дүүтэй юм чинь дүү нартаа шилжүүлсэн юм байлгүй. Тэгээд тэд нар маань өмсөөд аль 40 жилийн өмнөх юм чинь тиймээ?
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
10 төгсөхөд түүнийг оруулах юм бол 43 жил болж байгаа юм чинь. Яаж байхав дээ. Тэр үед одоогийнх шиг юм ойлгодог байсан бол хадгалсан бол нэг түүхийн дурсгал байх л байсан байна.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Одоо би бодож байгаа байхгүй юу. Тэгж байсан бид нар тэгээд бид нарын хоол хүнсийг мэдээж тэр ажиллуулж байгаа албан газар нь даана шүү дээ. Хоол хүнс...
Баасанхүү -
Байрлах байр?
Тунгалаг -
Байрлах байр, байр яахав дээ. Том байр, майхан сайханд том эсгий дэвсчихсэн. Тийм л газар бид нар дэвсгэр гудас аваад явна шүү дээ. Бид нарын өмсдөг хувцас бол ерөөсөө л комбинзон аюулгүйн үүднээс тэр..
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Комбинзон, бид нар одоогийнх шиг өмд цамц тийм юм өмсдөггүй байсан. Тэр яг бодогдож байгаа юм. Комбинзон гэхээр гарынхан урд талыг ингээд татаад боочихдог. Дундуураа тасархай тэгсэн хэрнээ оёчихсон.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Бие засахад жаахан хүндрэлтэй нөгөөх нь.
Баасанхүү -
Оо үргэлжилсэн болохоор..
Тунгалаг -
Үргэлжилсэн болохоор, тэгээд бараг тэр хувцастайгаа залуу байсан болохоор би боддог юм өдөр бие засаж байсан болов уу? гэж ...
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Бие засна гээд бас л эмэгтэй хүн болохоор эрэгтэйчүүдээсээ нуугдаж толгойн ард очно. Бие биеэ дуудна. Хоёулаа явж бие засъя. Тэгж байж л явж бие засдаг байсан. Хамгийн гол нь бид нарыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал. Хэрвээ бид нарын хувцаснаас урагдсан барьсан юм байвал орооцолдоод осол аваар гарна.
Баасанхүү -
Оо за.
Тунгалаг -
Тийм учраас болохгүй гэж багш нар маань, тэр үед удирдаж ажиллуулж байсан улсууд маань маш их хэлж зөвлөдөг байсан. Тийм учраас бид нар өөрсдөөсөө унжсан санжсан юм гаргахгүйн тулд комбинзон хувцсыг өмсдөг байсан. Тэр одоо санаанд ил тод байгаа юм. Тиймэрхүү байдалтай. Тэгээд тэр ажилд явахаа их хүлээдэг. Намар хавар хоёр бушуухан нөгөө юундаа явах юмсан. Үр тарианыхаа ажилд явах юмсан гээд их сайхан байдаг байсан. Бүгдээрээ одоо бодоход нэг нэг төмөр тавагтай хоол идэхэд тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тэгж ерөөсөө ядрахгүй. Тийм байсан.
Баасанхүү -
Тэр “Цагаан алтын цувааны” тухай яриач?
Тунгалаг -
За цагаан алт гэж ноос, тэр чинь бас л 16, 17-той 9-р ангид байхдаа бид нар зун явна.
Баасанхүү -
Зун явах уу?
Тунгалаг -
Тийм зун явна. 10 жилийн сургуулийн хүүхдүүдийн хичээл дуусаад, хавар бид нар нөгөө үр тарианыхаа ажилд явчихаад ирээд нөгөө хаврынхаа шалгалтыг өгнө шүү дээ.
Баасанхүү -
Оо за.
Тунгалаг -
Ирээд шалгалтаа өгнө. Хичээлээ уншина. Ерөнхий боловсролын 9-р ангид лав 4 шалгалт өгч байсан санагдах юм. Уран зохиолын хичээл, тэр үеийн хүүхдүүдэд Монголын болон гадаадын уран зохиол маш ихээр ордог байсан. Бид нар маш их ном уншдаг байсан. Дээр нь яахав гэхээр хүүхдүүдийг бүр багаас нь урамшуулдаг. Их сайхан юм байлаа шүү дээ. Д. Нацагдорж тэмдэгтэн гэдэг. Дашдоржийн Нацагдорж гэдэг....
Баасанхүү -
Олон ном уншихаар....
Тунгалаг -
Аа ха олон ном уншихаар өгдөг. Их гоё өөрийнхөн зурагтай. Тэр тэмдгийг хүн болгонд өгөхгүй шүү дээ. 1-рт, 2-р т таван онцыг эзэмшигч гээд ихээ том тавын тооны доор эзэмшигч гээд биччихсэн. Улирал дараалан онц сурсан хүүхдүүдэд өгдөг. Энэ хоёр тэмдгийг авахын төлөө л энэ тэмдэг авах юмсан. Онц авахгүй бол буцаагаад авчих байх гээд л ...
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Тийм ойлголттой тиймээ? Нацагдоржийн тэмдэгтэн болоход ном уншаад 12 мөнгөний үнэтэй нимгэн дэвтэр дээр зохиогчийн нэрийг, номныхон нэрийг бичээд тэгээд түүнд гардаг баатаруудынхан нэрийг бичээд, гол үйл явдлын товчхон бичээд ингээд бүр ном болгоныг хөтөлдөг. Түүнийгээ шалгуулж байж сая ном уншсан болзолоо хангадаг. Тэгж байж Нацагдорж тэмдэгтэн болно шүү дээ. Сургуульд бол нэг, хоёр, гуравхан л байна. Одоогийн шиг аливаа нэг шагнал урамшил тав, арав, гучаараа одоо бол тийм ч алтан медаль, ийм ч мөнгөн медаль, тийм ч хүрэл медаль, тэр үед бид нарт тийм зүйл байгаагүй. Тэр “ Таван онцыг эзэмшиг” тэр “ Нацагдоржийн тэмдэгтэн” гэдэг бол бараг олдохгүй. Үнэхээр зовж байж олдог. Би бол их л зовж байж бараг 7-р анги мангидаа л авч байсан байх. Бараг нэг, хоёр гуравдугаар ангиасаа, би бол 1-р ангид байхдаа ангидаа хамгийн хурдан уншигч нь байсан. Яагаад би хамгийн хурдан уншигч байсан бэ? гэхээр 1 минутанд 112 үг уншиж байсан. Ерөөсөө мартдаггүй. Түүнийгээ. Хүний нэг багын онцлог бол тэр юм шиг байна лээ. Тэгж уншаад тэгж юмаа хийдэг байхад л тэр “Нацагдорж тэмдэгтэнг” 7-р ангид хүрч байж л авч байсан. Тэгэхээр маш хатуу шалгууртай байсан. Үнэхээр их шалгаж байж өгдөг. Тэгэхээр хүүхдүүд түүнийг авахын тулд жил болгон хичээнэ тиймээ? Тэр тэмдгийг авахын тулд олон арван 12 мөнгөний дэвтэр, ном уншаад л тэмдэглээд байна. Тэмдэглээд байна. Бид нарын зуны амралт бол манай аав тэр мал аж ахуйн машинч станцын\ МААМС\ дарга байсан учраас бид нарыг хөдөө гадаа Булганы Дашинчилэн суманд ч юмуу. Миний дараагийн дүү, түүний дараагийн дүүтэй аваачаад хөдөө хадлангийн бригад дээр аваачаад орхичихдог. Манай аав. Бид нарыг ажил хийж сураг, олонтой явж сураг гэдэг байсан байлгүй. Тэгээд бид нар өвс хадахаар зэрэг бухал хийдэг. Тэр бухал нь хоёр ацтай мод байдаг биз дээ?
Баасанхүү -
Тийм.
Тунгалаг -
Түүнийг сэрээ гэдэг тиймээ? Тийм ацтай модтой. Тэгээд хоёр гурван литрийн саванд хар цай хийж аваад, тэгээд тармаад хаячихсан өвсийг чинь бухалдаад л яваад байна шүү дээ.
Баасанхүү -
Цайгаа уугаад л ...
Тунгалаг -
Цайгаа уугаад л яваад байна. Шар будаатай хоол идвэл бид нар адилхан л шар будаатай хоол иднэ. Хадлангийн бригад юу л өгнө түүнийг иднэ. Манай аав УАЗ-69 машин унадаг. Нэг эргэж ирж үзчихээд тэгээд л яваад өгнө. Илүү милүү юм авч ирж өгнө гэж байхгүй. Тэгээд аягүй их шумуултай. Би дүү нартайгаа хөнжил дотор хэвтчихсэн байхад давхар шумуул хазчихна. Аавыгаа ирэхэд энд тэнд булдруу болчихсон байдаг. Манай аав шумууланд хазуулсан юмуу? гэдэг тиймээ л гэдэг. Тэр үед бол бид нар үнэхээр сайхан байсан. Бид нарыг манай аав ээж хоёр бүүр багаас нь манай хэд даргын хүүхэд ийм байх ёстой гэхгүй. Жирийн л хүмүүсийн хүүхдүүдтэй адилхан бухал хийвэл бухал хийдэг. Тэгээд бид нарт ерөнхий боловсролын сургууль\ЕБС\ тэр үед их хатуу даалгавартай байсан ш дээ. Хүүхэд бүхэн 10 зурамны арьс намар сургуульдаа цуглуулж очдог.
Баасанхүү -
Пөөх
Тунгалаг -
Тийм тэгдэг байсан.
Баасанхүү -
Тэрийг тэгээд эрэгтэй эмэгтэй ялгаагүй?
Тунгалаг -
Ялгахгүй. Хүүхэд болгон. Тэгээд манайх чинь зургаа долоон хүүхэдтэй. 60, 70 нь зурамны арьс өгдөг.
Баасанхүү -
60, 70 пөөх \инээв\
Тунгалаг -
Хамгийн доод талын хэмжээ нь 10 юм чинь. Тэгээд бид нарт, манай аав чинь Булганы Хишиг-Өндөр, Дашинчилэн , Бүрэг-Хангай Гурван-Булаг, Могод, гээд 5 сум хариуцдаг. Тийм том МААМС байсан байхгүй юу. Тэгээд яахав. Манай аав тэр сумуудыг тойроод зун өвөлгүй явна л даа. Нэг явахдаа л хэдэн зурам алж авч ирж өгнө. Бид нарт. Түүний хажуугаар бид нар чинь өвсөн дээр байхдаа зурам ална гээд 10 литр ус аваад, нэг мод бариад ...
Баасанхүү -
За.
Тунгалаг -
Явцгаана. Яаж гэхээр зурамны нүхрүү ус хийж байгаад, гараад ирэхээр нь зэрэг шилэн хүзүүн дээр нь модоор цохиод....
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Тэгж алдаг байсан. Тэгэхдээ яахав. Алхаасаа алахгүйн их л дээ. Бид нарт алагдах гэж юу байхав дээ.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Зурам гүйцэх гэж юу байхав. Тэгээд манай муу аав л алж авч ирж өгдөг. Манайх чинь гадаадын мэргэжилтэн суудаг байшинтай. Булганы Хишиг-Өндөр сумын төвд. Манайхан тийм 4 өрөө байшинд байдаг байсан. Байшингийнхаа гадна хананд нөгөө зурамныхаа арьсыг тэлээд....
Баасанхүү -
За.
Тунгалаг -
Том болгож хатаах гээд...
Баасанхүү -
Зурам чинь жижигхэн тиймээ?
Тунгалаг -
Жижигхэн амьтан шүү дээ. Тиймээ жижигхэн амьтан. Сүүл нь дээшээгээ босчихсон тиймээ? Хоёр хөл дээрээ босоод, тарваганаас жаахан тиймээ? Арай том нь ийм, бүүр жижиг нь ийм...
Баасанхүү -
Тийм. Тэгээд тэр зурамны арьсаар яадаг байсан юм бол?
Тунгалаг -
Тухайн үед тэр зурамны сүүлээр бийр хийдэг юм шиг байсан. Бийрний үс...
Баасанхүү -
Оо за.
Тунгалаг -
За арьсын бол Орос морос руу явуулаад, яадаг байсан юм. Бодвол элдэж мэлдээд малгай салгай хийдэг байсан юм байлгүй.
Баасанхүү -
Аа аа
Тунгалаг -
Лав л манай сургууль намар хүүхдүүдээсээ зуны даалгавар бүртгэж авна шүү дээ. Бид нараас, тэгээд бүртгэж авахдаа зурамны арьс 10, шүүрний иш 1 ч гэдэг юмуу тиймээ? Тийм даалгавар өгдөг. Түүнийгээ биелүүлэхийн тулд бид нар чинь их хичээнэ шүү дээ.
Баасанхүү -
\Инээв\ Биелүүлэхгүй очих тохиолдол байх уу?
Тунгалаг -
Байхгүй. Багшаасаа айна.
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Тэр үед бол багшийн хэлсэн үг бол үг. Одоо шиг за маргааш хийчихье. За хэд хоногийн дараа өгье. Би өдий наслахдаа багшдаа ганц ч удаа тийм үг хэлж байгаагүй. Багш л хэлсэн бол яг л биелүүлнэ.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тиймээ? Яг л биелүүлэх ёстой. Бид нарт тиймэрхүү л даалгавар өгдөг. Түүнээс биш айхтар хатуу даалгавар өгч байгаагүй ээ. Ном унших бол хүүхдийн мэдээж унших ёстой даалгавар учраас хийлгэнэ шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тийм байсан. Ер нь бол одоо бодоход сургалтын арга нь ч сайн байсан. Багш нарын ур чадвар. Тэр багш нарын хүүхдэд өгч байгаа юм нь ч их сайн байсан гэж боддог. Шинжлэх ухаанч талын би өөрөө багш болсон хүний хувьд шинжлэх ухаанч тал нь одоо бодоход илүү байсан байж болно. Олон талын тиймээ? Хүүхэд заавал түүнийг мэдэж байх ёстой юм шиг хүнд тийм ачаалалтай байсан байж магадгүй. Гэхдээ түүнийг даваад гарчихсан хүмүүс бол хэрэг болж үлдэж байгаа болохоос биш тэр бол нэг их хүнд ачаалал байгаагүй.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Би бол боддог ш дээ. Одоо энэ гудамжинд зүгээр явдаг. Янз бүрийн юмнууд сонирхоод тэнэмэл мэнэмэл болоод байгаа нь бол ЕБС-ын хүүхдүүдийн өөрийнхөн эзэмшиж авах мэдлэгийн ачаалал бага учраас хүүхдүүд тэр бүгдийг хийхгүй тиймээ? Аа өшөө нэг анхаарах юм бол тэр үеийн багш нар бол, надад хичээл зааж байсан бүх багш нар заавал өмнөх өдрийнхөө өгсөн даалгаварыг заавал шалгаж байж дараагийн шинэ хичээлдээ ордог. Тиймээ? Одоо монгол хэл байлаа гэхэд өгүүлбэр зүйг ялгах ч юмуу тиймээ? Даалгавар заавал хийсэн байна. Математик одоо 10 бодлого бод гэсэн бол тэр 10 бодлогоо заавал бодуулаад самбар дээр бодуулаад, хүүхэд болгоны дэвтрийг харж байгаад за алдаа юу байна. Заавал олж зас тиймээ? За тэр самбар дээр байгаа зөв байна уу? буруу байна уу? чинийхтэй тохирч байна уу? өөрөөр хэлбэл багшийн эргэж хүүхэдтэй харилцах харилцаа, гэрийн даалгавар шалгалт бол маш сайн байсан.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тийм учраас хүүхэд болгон маргааш хичээлдээ очихдоо даалгавар хийхгүй бол яасан ч болохгүй шүү гэдэг бодолтой байсан учраас хүүхэд гадуур тэнэх асуудал бага байсан юмуу гэж би боддог.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Гэхдээ бид нар бол чөлөөт цагаараа гол дээр очиж конькигээр гулгана. Ууланд тэр үел цана мана бол байгаагүй ээ. Худлаа хэлэх юм байхгүй. Намайг л бага байхад 59, 60 оны үед бол цана мана байгаагүй. Хөлдөө өөрсдөө янзалсан модоор....
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Эсгий гутал дээрээ татаж байгаад л тэгээд нөгөөхөөрөө л гулгана шүү дээ. Тэгэхээр ямар цана байхав дээ. Тиймээ? Аа коньки эхлээд цасны капс гээд машины хэлбэртэй. Их өргөн ултай цасан дээр явахгүй. Тийм юмтай байж байгаад норвег гээд 40 см орчим өндөр тэгээд гутал дээрээ уяж болдог. Тусгай ултай. Хойд тал дээрээ өсгийтэй. Тийм тэшүүрүүд ирдэг. Түүнийг их авдаг.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тийм л байсан. Түүнийгээ их хэрэглэдэг. Гадуур нь даавуугаар уут хийчихсэн.
Баасанхүү -
Аа яа гэрийн хамгаалаад...
Тунгалаг -
Хамгаалаад муухай болгохгүй. Тийм. Тэр үеийн хүүхдүүд тийм байсан учраас юманд их хямгач тиймээ? Юу ч байсан юмыг их гамтай хэрэглэж дараа нь би дүүдээ шилжүүлж өгнө гэсэн бодолтой. Миний хувьд байдаг байсан. Доороо олон дүүтэй. Хүн болгоны тоогоор авах юм бол манайх 7 коньки авна шүү дээ тиймээ?
Баасанхүү -
Тийм
Тунгалаг -
Миний бодоход нэлээд үнэтэй байсан юм шиг санагддаг юм. Тийм үнэтэй байсан байх. Тэгээд бас их олдохгүй ховор тиймээ? Манай аав хот мот явдаг тулдаа л олж ирнэ. Тийм ер нь бол тийм байсан. Тэр үед яг нарийндаа бол мөнгө төгрөг нь байдаг байсан байх. Юм нь бол маш их ховор тиймээ? Аягүй их ховор тэгээд бид нар хот мотоос ирж байгаа чихрийн цаас маасыг аягүй сайхан эвхэж хадгална. Зураг мургийн зурна.
Баасанхүү -
Пөөх.
Тунгалаг -
Тийм юмыг аягүй их ашиглана. Их хардаг тийм байсан. Одоо бол өнгө өнгийн, бүх юм элбэг болчихсон учраас чихрийн цаас, тэр үед би лав бохь гэж завод бохь гэж мэдэхгүй.
Баасанхүү -
За
Тунгалаг -
Нөгөө модны давирхай, модны бохь байдаг шүү дээ. Модны бохь модны давирхай хоёрыг хольж байгаад зажилдаг. Ялгаж мэдэхгүй ш дээ. Тиймээ?
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Модноос халаад гоожчихсон. Шар ч байна. Бор ч байна. Бордуугийн авах юм бол бохь байдаг. Аа шардуугийн авах юм бол тэр нь давирхай байдаг шүү дээ. Хүүхэд байхад тэр нь ч хамаа байхгүй. Холиод зажилчихдаг. Бид нарын дээд зэргийн бохь тэр л байсан. Тэгээд дээр үеийн хөгшчүүл, дээр үеийн хүмүүс бол бас нэг хүмүүжлийн сайн зүйл байсан. Юу гэвэл энэ тэдний хүүхэд энэ айлын хүүхэд энэ надад хамаагүй гэхгүй. Хүүхэд хэрвээ нүдэн дээр нь буруу юм хийж байх юм бол заавал түүнийг болохгүй гэдэг талаас нь зэмлэж, үг хэлдэг. Түүнийг хэлүүлсэн хүн айдаг. Одоо жишээлбэл бид нар бүр бага дунд ангид байхдаа бид нарын үед резин бөмбөг байдаггүй байлаа шүү дээ. Даавуун бөмбөгөөр маатаг гэдэг юм тоглодог. Даавуун бөмбөгийг хатуу болгоод тэгээд урт иштэй модоор холоо цохино. Зарим нь атгаж авна. Атгаж авбал шууд тэр модыг авдаг эрхтэй. Тэгэхгүй бол шидээд л байна. Оноод л байна. Тэгэхэд бид нар тэр даавуун бөмбөгийг яаж хайрлаж тоглож байна тиймээ?
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
1-рт, 2-рт тэр тоглож байгаа. Би бол санадаг юм. Ренчиндорж багш их сайхан том хүн нуруугаа үүрээд явдаг байхгүй юу. Тэгээд явж байтал бид нар хүүхэд юм болохоороо, тэр үеийн багш нар маш их давтлага өгнө. Тэгээд давтлаганы дундуур түр завсарлаад ир гэдэг ч юмуу. Давтлагаа тарчихаад ч юмуу. Манай ангийн багш биш шүү дээ. Миний анги удирдсан багш бол Лувсан-Балсан гэж түүхийн багш байсан. Тэгэхэд тэр монгол хэлний багш Ренчиндорж багш тэндээс ирж явах юм бол бид нар бүгд нуугдчихна шүү дээ. Зугтаагаад алга болчихно. Тэр үед бол тэгж их айдаг. Эмээдэг. Тэгэхэд одоогийн хүүхдүүд яаж байна тиймээ? Яг бүлгийн хариуцсан багш л багш байдаг бол бараг л цэцэрлэгийн хүүхдүүд тийм байна шүү дээ. Бусад багш бол багш биш...
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тиймээ багш бол багш биш. Гэх жишээний юм бол байдаг. Тийм учраас хүмүүжлийн жаахан дутагдал гараад байдаг байх. Хүн хүнээсээ айж, хүн хүнээ хайрлаж, тийм юмгүй болчихсон учраас одоогийн хүүхдүүд тэгээд байдаг юм болов уу даа. Гэсэн шиг надад бодогддог юм.
Баасанхүү -
Таны хүүхэд байх үеийн эцэг эхийн харилцаа. Ер нь томчууд хүүхдүүдийн хоорондох харилцаа ямар байв? Та аав ээжтэйгээ ямархуу харьцаатай байв? Чөлөөтэй. Найзархаг, эсвэл үгнээс нь гардаггүй байсан уу?
Тунгалаг -
Ер нь яахав. Дээр үеийн хүмүүс бол ах захаа мэддэг. Ах нь сургаж дүү нь сонсдог гэсэн ардын үг байдаг. Яг амьдрал дээр бол одоогийнх шиг илэн далангүй юм бол ховор байсан. Бид нар ээж аавдаа болсон болоогүй хамаагүй юм ярихгүй шүү дээ. Хэлэхийг ч хүсэхгүй. Гэтэл би өөрөө багш байгаад өөрийнхөө хүүхдүүд түмний хүүхдүүдийг харьцуулаад үзэхэд одоо бол хэтэрхий илэн далангүй болчихсон. Ийм илэн далангүй байна гэдэг чинь бие биенээ хүндэтгэх асуудал алдагдаж байгаа. Яагаад энэ миний аав ээж шүү дээ. Тийм учраас би ингэж болохгүй. Айх ёстой. Би ичих ёстой. Би эмээх ёстой гэсэн хүний нэг мэдрэмж байх ёстой. Тэр байхгүй болчихсон. Жишээлбэл энэ жишээ надад маш эвгүй санагддаг. Яагаад гэвэл автобусанд явж байхад, гудамжинд явж байхад одоо хоорондоо найзлаж нөхөрлөж байгаа залуухан охин хөвгүүн хоёр байгаа ш дээ. Тэр хоёроос өөр хүн энэ ертөнцөд байхгүй юм шиг улаан цайм нэгнийгээ үнсээд долоогоод, энэ бол маш буруу асуудал гэж би боддог. Тэр хоёр хүүхдэд бол айх, эмээх гэдэг сэтгэл бүр ч байхгүй байна шүү дээ. Аа гэтэл бид нар бол юу нь аав ээжийнхээ дэргэд тэгж байх нь байтугай. Дээд сургууль төгсөөд нөхөртэй болсон тухайгаа арай гэж хэлж байгаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
1-рт ийм алдаа байдаг. 2-рт одоо үеийн ялангуяа дунд насны хүмүүс хүүхдүүдтэйгээ хэтэрхий илэн далангүй байснаас болоод хүүхдүүд амьдралд ямар процесс явагдаж байгааг хар багаасаа ойлгочихсон. Тийм учраас эцэг эхтэйгээ өөрийгөө бараг зэрэгцүүлээд тавьчихсан. Ингэж байж болох ёстой юм байна гэсэн байдлаар амьдралд нэг буруу хандаад байнаа гэж хэлдэг. Би өөрийнхөө хүүхдүүдэд хэлдэг. Намайг амьд байгаа цагт миний нүдэн дээр гэр бүлтэйгээ, дээр чинь ах чинь байна. Доор чинь дүү чинь байна. Ийм байгаа үед чи гэр бүлтэйгээ үнсэлдэж болохгүй ээ. Би хүүхдүүдээ дуудаад хэлдэг. Тэнд ах эгч чинь хонож байгаа шүү. Та нар ах эгчийгээ байгаа цагт нэг нэгэнтэйгэ тэмцэлдээд суугаад байхгүй шүү. Эмэгтэй хүүхдүүд хүртэл ингээд байхаар эрэгтэй хүүхдүүд яах юм бэ?
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Тиймээ? Гарцаагүй болж байгаа юм байна шүү дээ. Би бэрээ муу хэлж байгаа юм биш. Энд чинь цаад хүмүүжил нөлөөлөөд байна шүү дээ. Манай хүүхэд томоотой сууя. Ээж тэгээд хэлчихсэн гэж ойлгож байгаа ч гэсэн цаанаас нь тэгээд байгаа юм чинь тэгээд гэртээ харьчихаад чи яагаад байсан гээд асуудал үүснэ шүү дээ. Тийм учраас би хүүдээ хэлдэг. Та нөгөө айлд очсон ч гэсэн тэгж болохгүй. Яг л гэртээ байдаг шиг бай.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Амьдралын зарчим хатуу байж байж амьдрал явах ёстой. Түүнээс биш дандаа үнсэлт долоолт ийм маягаар явах юм бол амьдрал бишээ. Энэ бол зүгээр л нэг зугаа гаргасан хөнгөмсөг зан шүү дээ. Тийм биз дээ. Амьдралын цаана нэг талхгүй нэг шөнө хоноход хүрвэл тэр үнсэж долоож байсан хүмүүсээс ямар сэтгэгдэл төрөх вэ? Чи чадахгүй юм бол юу гэж надтай суусан юм бэ? гэдэг асуудал үүснэ шүү дээ. Чи надад хэрчим талх хэрчим хиам аваад өгч чадахгүй байж. Түүний ойлгохын тулд хоёулаа хөдөлмөрлөж, хоёулаа ажил хөдөлмөрийг ойлгодог байж байж амьдарна шүү дээ. Өнөөдөр энэ дээр алдаад байгаагаас өнөөдрийн залуу гэр бүлийн гэр бүл салалт бол энэ дээр байдаг гэж боддог. Дээр үеийнхэн хаана тэгж бие биентэйгээ салаад л тэгж байлаа тиймээ? Хүнтэй амьдарвал насан туршдаа хэзээ нэг нь байхгүй болно тэр болтол хүлээгээд ганцаараа үлдсэн ч хүүхдүүддээ өсгөөд л явж байгаа хүмүүс зөндөө байгаа ш дээ. Үй түмээрээ байна ш дээ. Гэтэл одоогийн залуучууд яаж байна тийм биш. Дургүйгээ хүрвэл гүйгээд харьчихдаг. Эрчүүд нь явуулсныгаа нэг их алдаа хийчихлээ гэж боддоггүй. Дуртайдаа яваад дургүйдээ ирээ л биз энэнээс болж өнөөдөр амьдралын алдаа гарч байгаа ш дээ. Гэр бүл ийм байна гэдэг чинь улс оронд нөлөөлж байгаа байхгүй юу. Тиймээ?
Баасанхүү -
Аа ха.
Тунгалаг -
Гэр бүл тогтвортой иргэн зөв ойлголттой үйл ажиллагаа зөв явагдаж байх юм бол улс орны үйл ажиллагаа зөв явагдах ёстой ш дээ. Энэ их олон салсан сарнисан энэ их сэтгэл санааны сэтгэл зүйн бэлтгэлгүй, сэтгэл санаа нь зөв хөгжөөгүй энэ хүүхдүүдийн энэ залуусын буруугаас болоод манай улс орон үймээнтэй би бол бодож байгаа. Хамгийн наад захын жишээ 7 сарын 1-ны үймээн байна ш дээ. Яагаад нөхрийгөө очиж байхад авгайн дуудаад авч болдоггүй юм. Яагаад найз залуугаа очиж байхад найзалдаг охин нь авч болдоггүй юм. Эсвэл аав ээж нь дуудаад авч болдоггүй юм. Тэрэнд тэр хүүхдийн хувь нэмэр гэж байхгүй ш дээ. Байхгүйгээс гадна өөрөө өнөөдөр шоронгийн хаалга татчихаад тэгээд улс руу буруугаа чихээд сууж байх буруу асуудал ш дээ. Эцсийн эцэст юун дээр доголдож байгаа юм хүмүүжил дээр л доголдож байна. Хэрвээ зөв хүмүүжилтэй хүүхэд бол харчихаад л яваад өгөх ёстой. Энэ болохгүй юм хийж байна. Яаж байгаа юм болоо? гэчихээд өөрөө яваад өгөх хэрэгтэй. Өөрөө гар бие оролцох шаардлага байхгүй. Хүн болгон ийм бодолтой байсан бол тэрийг шатаахгүй ш дээ. Байшин бид нарт буруу хэрэг хийгээгүй ш дээ. Байшинд сууж байсан хүн хэрэг хийсэн болохоос тэр орон байр эд хөрөнгө бол гэм хор хийгээгүй ш дээ. Тэгэхэд тэр хүний үйлээ үзэж бүтээсэн тэр улс орны хийсэн юмыг устгаж байна гэдэг чинь тухайн хувь хүний хүмүүжил сэтгэхүй тэр амьдралын үнэ цэнийг ойлгоогүйгээс энэ асуудал үүссэн гэж би боддог.
Баасанхүү -
Таны аав ээжээсээ авсан аав ээж чинь танд суулгаж өгсөн гол зарчим ч гэмээр юмуу? Хүмүүжил юу вэ?
Тунгалаг -
Миний аав ээж бол бид нарыг ерөөсөө 1-рт хүнтэй маш боловсон харьцаатай байх ёстойг ойлгуулж өгсөн. Би үүнийг яаж ойлгож авсан гэхээр миний аав удирдах ажил хийж байсан. Ерөөсөө гэр орондоо тэр ажил төрлийнхөө удирдлагын талаас сайн муу сайхан муухай болсон зүйлээ огт ярьдаггүй. Тийм ярьдаггүй хүн байсан. Манай ажил дээр ийм алдаа гарлаа. Ингэлээ тэглээ гэж ерөөсөө ярьдаггүй. Эндээс би юу ойлгож авсан гэхээр хүн удирддаг хүн ажил хийдэг хүн ерөөсөө ажлын өрөө конторт л тэр ажил нь байдаг юм байна. Гэр оронд нь ажил нь байдаггүй юм байна гэдэг ойлголтыг би ааваасаа авсан.
Баасанхүү -
Аа ха.
Тунгалаг -
Миний ээж удирдах ажил хийж байгаагүй. Жирийн ажилчин хүн нарийн боовчин хүүхдээ хүмүүжилтэй болгож өсгөсөн сайхан ээж. Өөрөө бол жинхэнэ ажилчин хүн байсан. Ажилчин хүн байсан. Миний аав бол удирдах хүн байсан. Тэгэхдээ би ааваасаа 1-рт тийм юм авсан. 2-рт манай аав бол юмыг хүлээцтэй сонсож чаддаг хүн байсан. Өөрөөр хэлэх юм бол би түүнээс нь юуг авсан гэхээр хүн яриад дуусаг ярьж дууссаны дараа би хүнтэй ярих хэрэгтэй юм байна. Дундуур нь хамаагүй орж ярих ёсгүй юм байна шүү. Ер нь хэрүүлийн голыг би өөрөө ажилтан болоод бодсон юм юу гэхээр хүн бие биенийхээ үгийг сонсож чадаагүйгээс болоод хэн хэнээсээ дээр гарах гэж дуу нь чангарсаар байгаад тэгээд ингээд хэрүүл шуугиан болж эцсийн эцэст энэ бол хоёр хүний харшилдаан болдог юм байнаа гэдгийг бол ойлгож авсан. 3-рт манай аав ээж ерөөсөө хүнийг алагчилж үзэж хэзээч болохгүй гэж бид нарт сургаж байсан. Өнөөдөр эднийх бууз иддэг. Манайх лавшаа иддэг айл байж болно. Амьдрал яаж авч явж байгаагаас хамаарч хүн идэж уухаа болон үр хүүхдэдээ юу өмсгөж явах нь огт хамаагүй. Тийм учраас бид нар ч би дүү нартайгаа тэгж хүмүүжсэн. Би ч үр хүүхдээ тэгж хүмүүжүүлсэн. Ахынх чинь маслотай талх вареньтай идэж байвал ажил сайн байна. Ажиллаж чадаж байна. Танайх элсэн чихэртэй талх идэж байгаа бол чи буруу явж байгаа юм байна. Өөртөө л гомд өөр хэнд ч битгий гомд тэгж л би хэлж өгдөг.
Баасанхүү -
Аа ха.
Тунгалаг -
Миний дүү нар бүгдээрээ нэг эхээс 7-уулаа 6-н дээд сургууль төгссөн. Нэг л жирийн ажилтан юм байгаа юм. Бүгдээрээ голдуу удирдах ажил хийдэг. Манайд санхүүгийн мэргэжилтэй нэг, эмчийн мэргэжилтэй нэг, багш нэг, эмч нэг, инженер нэг багш хоёр болох юм байна. Миний нэг эрэгтэй дүү 45-р сургуульд биеийн тамирын багш хийдэг. Сагсны хүн сагсны олон шагнал урамшуулалтай. Боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамирын тэргүүний ажилтан одоо 50 гарч байгаа.
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Доороосоо гуравдахь дүү бий. Миний дараагийн дүү ажилчин, түүний дараах нь инженер, түүний дараах нь эдийн засагч, тэгээд багш, тэгээд эмч, дахиад багш гурав юм байнаа. Миний бага эмэгтэй дүү хөтөлд хичээлийн эрхлэгч хийдэг. Бас багшийн дээд сургууль төгссөн. Ер нь бидний нарын удам бол энэ л юм байгаа юм. Манай аав бол хүний ганц хүү. Малчин айлын хүүхэд. Миний ээж бас айлын хамгийн бага нь бас л малчин айлын хүүхэд. Гэхдээ манай аав бүүр эрт залуудаа нутгаасаа гараад офицерийн сургууль, намын дээд сургууль төгссөн. Насаараа л удирдах ажил хийж яваад хамгийн сүүлд Дундговь аймгийн Мандалговь хотын захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд 85 нас хүрээд 2003 онд 2005 онд бишээ 2003 онд юм байна. Ээж маань 2005 онд нас барсан даа. Иймэрхүү л түүх намтартай. Тийм л байгаа юм.
Баасанхүү -
Таны бага насны амьдрал тухайн үеийнхээ хүүхдүүдээс ямар онцлогтой байсан бэ?
Тунгалаг -
За онцлогын хувьд бол бид нар 1-рт манай аав, аавынх харьцангуй хөдөө суманд боловсон өсгөсөн. За би боловсон гэдгийг юугаар хэлж байгаа юм гэхээр манай аав удирдах ажил хийдэг байсан. 2-рт гадаадын мэргэжилтэнтэй хамт ажилладаг. Бид нар гадаад хүүхдүүдтэй их тоглодог. Өөрөөр хэлбэл тэр үедээ л онцлог орчинтой газар бид хүмүүжсэн. 3-рт бид нарыг бага байхад манай аав ээж хоёр амралт авах болгондоо өөрөө унаатай. Засгийн унаа унадаг байсан. Жилдээ нэг удаа нутаг орноор явахыг зөвшөөрдөг байсан юм шиг байгаа юм. Тэгээд хөдөө Дундговьд ирж амардаг. Хөгшин аав ээж дээрээ ирж амардаг тийм байсан. 4-рт манай аав ээж бид нарыг манай хүүхэд бусдаас даруу байх ёстой ийм тийм сургаагүй. Яг л тэр малчин айлын хүүхэд ямар байх ёстой. Газар тариалан, тэр жолооч айлын хүүхэд ямар байх ёстой. Тийм л хэлбэрээр бид нарыг их гоёлдоггүй. Илүү тийм их амттан одоо юу гэдэг юм. Тийм юмаар бид нарыг эрхлүүлдэггүй. Тийм л байсан. Гэхдээ бид нар арай л өөр харагддаг бусдаас...
Баасанхүү -
Аа ха
Тунгалаг -
Бидний миний үеийнхэн бол надад хэлдэг. Энэ бол дарга айлын хүүхэд, бүүр сүүлд хэлдэг. Их айдаг эмээдэг байсан гээд...
Баасанхүү -
\Инээв\
Тунгалаг -
Тэгж ярьдаг байхгүй юу. Тийм. 10 жил хамт явсан эрэгтэй хүүхдүүд надад хэлдэг. Бид нар чамаас айгаад дуугарч чаддаггүй байсан ш дээ гээд ярьдаг байхгүй юу. Би бол доороо хоёр гурван эрэгтэй дүүтэй байсан учраас дараагийн хоёр дүү эрэгтэй байхгүй юу. Жаахан эршүүд маягийн байсан юм болов уу? түүнээс биш охидтой найзлаад сүйд болоод байхгүй. Байсан ч гэсэн Орос хүүхдүүдтэй тоглодог байсан болохоор зан нь бас шулуун шударга хамаагүй. Ний нуугүй хэлье гэсэн юмаа хэлчихдэг. Охид шиг сайдна муудна тийм зүйл байхгүй. Ерөөсөө хүүхэд байхаас байгаагүй. 10 жилд байхад дотуур байранд байхдаа ч хажуу орныхоо хүүхэдтэй нийлж хичээл уншдаг. Ерөөсөө тийм байдалтай байсан. Тэгэхээр миний ээж аавын сургасан тэр сургааль бол тийм юм болов уу даа гэж боддог юм.
Баасанхүү -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.