Tungalag


Basic information
Interviewee ID: 990193
Name: Tungalag
Parent's name: Jaishindagva
Ovog: Altan
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: kindergarten director
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
travel
family
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та цэцэрлэгийн, сургуулиас өмнөх насны салбарт ажиллаж байсан тиймээ? Яагаад цэцэрлэгийн багшийн мэргэжил сонгох болсон бэ? Өөрөө сонгосон уу? эсвэл санаандгүй явж байгаад амьдралд ... ирдэг шүү дээ. Тэгсэн үү? Хүн зөвлөсөн үү?

Тунгалаг -

За би энэ мэргэжлийг, ерөөсөө манай анги бол, миний тэр элсэж орсон тэр анги бол Монгол улсад анх 1969 онд багшийн дээд сургууль дээр, сургуулийн өмнөх насны, сурган сэтгэл зүйн анги гэж анх нээгдсэн.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд манай ангийн дараа нэг элсэлт аваад 10 жил өнжиж байгаад тэгээд түүнээс хойш 82, 83 оноос хойш одоог хүртэл үргэлжлүүлээд энэ ангиар хүмүүсийг бэлдэж гаргаж байгаа. Би энэ мэргэжлийг санаандгүй явж байгаад сонгочихсон. Яагаад гэвэл манай ангийнхан намайг 10 жилд байхад Тунгаа бол 1-рт маш олон хүүхэдтэй болно. Би тэгээд яагаад тэгж байгаа юм гэхээр чамайг харахад ер нь тийм ээ гээд 2-рт чи ерөөсөө л хүүхэдтэй ажилладаг хүн болно. Бид нар 10 анги төгсөхөд дурсамж гэж юм бичдэг байсан. 5 төгрөгний дэвтэр гээд 98 хуудастай дэвтэр. За тэр дэвтэр дээр манай ангийнхан бичсэн байдаг байхгүй юу. Дурсамж дээр Тунгалаг Орос хэлний багш нөхөртэй суугаад хоёр ихэр хүүхэд гаргачихсан.

Баасанхүү -

Пөөх.

Тунгалаг -

Хүүхдээ түрчихсэн явж байнаа гээд. Манай ангийн Лувсанжамц гээд залуу бичиж байсан юм. Яагаад ч юм амьдрал маань явсаар байгаад одоо 10 жил тохой залган суусан эрэгтэй хүүхдүүд ч хамт амьдрах талаар ярьж л байсан. Би ерөөсөө хүлээж аваагүй явж байгаад гэнэтхэн багшийн дээд сургуулийн 2-р курсээс эхлээд л Завханы огт таньж мэдэхгүй хүнтэй үерхэж нөхөрлөөд, тэгээд л бид хоёр хамтарч амьдарсан. Үнэхээр манай тэр Лувсанжамцын хэлснээр манай 1-рт долоон хүүхэдтэй. Хамгийн бага хоёр маань ихэр гарсан. Үнэхээр манай нөхөр Орос хэлний багш,....

Баасанхүү -

\Инээв\

Тунгалаг -

Орос хэлний анги төгссөн. Би хожим нь уулзчихаад Лувсанжамцыгаа тэгдэг байхгүй юу. Манай ангид ганцхан л далдыг хардаг хүн байсан юм байнаа. Тэр хэн гэж бодож байна та нар тэр бол Лууяа. Та нар миний дурсамжийн дэвтрийг уншиж үз дээ. миний дурсамжийн дэвтэрт, тэр үед бид нар аягүй зөгнөлт юм бичдэг. Тийм болно. Ийм болно. Тиймээ? Тийм хүн болно гээд зөгнөж бичдэг байсан. Тэгээд намайг бол тэгж бичсэн байсан байхгүй юу. Манай Тунгаа олон хүүхэдтэй. Тэгээд ихэр хүүхэдтэй. Нөхөр нь Орос хэлний багш, тэр хоёр хүүхдээ тэргэн дээр суулгаад түрээд явж байлаа. Тэгээд уулзлаа бид нар гээд бичсэн байсан. Тэгээд би Лувсанжамцыгаа хамгийн үнэн хамгийн зөв бичжээ гээд ангийнхандаа ярьж энэ бүгдийг хэлж байсан юм байгаа юм. Тэгээд яахав санаандгүй энэ мэргэжлийг эзэмшсэн. Намайг бол манай ангийнхан, ангийн багш, ээж аав маань Орос хэлний багш болох байхаа гэж боддог байсан гэж сүүлд надад хэлж байсан. Яагаад гэхээр би багадаа Орос хүүхдүүдтэй их тоглож байсан учраас би Булганы 10 жилд очихдоо хэлээр муу байгаагүй. Тийм учраас, тэгэхэд би шал өөр тэс хөндлөн энэ мэргэжлийг эзэмшсэн юмаа. Тэгээд би энэ мэргэжил эзэмшснээр өшөө их аз жаргал баяр баясгаланг авч ирж өгсөн. яагаад гэвэл би дандаа бага насны хүүхэдтэй ажилладаг учраас миний өөрйин сэтгэл санаа ч тэр ажлын байр ч тэр ерөөсөө тэр яг л бага хүүхдийн орчинд байдаг.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Би өглөө ажилдаа явахдаа ирэхдээ дандаа нөгөө “Гэгээн өглөө сайн байна уу? “ гэдэг дуу санаанд орж явдаг. Яагаад ч юм хүүхдүүд маань дөнгөж босож байгаа даа. Бие засаж байгаа болов уу? нүүрээ угааж байгаа болов уу? гэж бодогдоод би өглөө ажилдаа их эрт ирдэг. Ажил руугаа орохоор илүү их сайхан байдаг. Хамт олон маань их сайхан. Үүдээр ороод ирэхэд нэг хүний дуу чанга байх юм бол би тэр өдөржингөө санаа зовдог. Яагаад тэгж чанга дуугарсан юм болоо? Юу болсон юм болоо? Тийм учраас манай цэцэрлэгийн орчин бол маш нам гүм, ерөөсөө хүүхдүүд уйлахгүй. Яахав хүүхдүүдийг шинэ элсэлтээр авдаг. Тэр үед хүүхдүүд жаахан гурав дөрвөн өдөр уйлдаг. Бага насны гурав дөрвөн насны хүүхдүүд бусад нь бол тэгдэггүй. Тэгээд би үүнийг юу гэж ойлгодог бэ? гэхээр хүүхдийн орчин гэдэг маш сайхан юмаа. Хүүхэд гэдэг амьтан яг цэвэр цагаан цаас байдаг. Энэ цаасан дээр ямар бэхээр ямар үг эхлэж бичих нь бид нарын л гарт байгаа. Тийм учраас би багш нартаа хэлдэг. Хүүхдийг бол маш зөөлөн, эхийн сэтгэлээр хандаж ажиллах нь хэрэгтэй юмаа. Тэгж бодож тэд нартаа байнга зөвлөж хэлж байдаг. Ийм ч учраас манай цэцэрлэгийн үйл ажиллагаа бол харьцангуйгаар бас гайгуу үйл ажиллагаатай. Дүүрэг дотроо ямар ч байсан эхний 10-д багтаж явна. 5 гэхээ болъё 10 гэж хэлье. 2-рт сургуулийн өмнөх боловсролын талаар манай Монгол улс харьцангуйгаар их анхаардаг болсон. Ялангуяа 2000 он гараад үүнийг би юугаар хэлэх гэж байна гэхээр...

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Жишээлбэл 2008 онд боловсролын хуулиас гадна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуультай болсон. Энэ хууль гэдэг бол урд өмнө нь би 80-аад оны үед ажиллаж байхад би чинь 73 онд багшийн дээд сургууль төгсөөд 10 жил ерөнхий боловсролын сургуульд багш хийчихээд тэгээд 1983 оноос яг энэ мэргэжлээрээ ажилласан. Тэгээд эндээс ажиглаж байхад бол би удирдах дээд байгууллагуудаа ч хэлдэг байсан. Байшингийн суурь нь хазгай муруй муу байх юм бол байшин яаж удаан тэсэх юм бэ? Яг түүнтэй адилхан сургуулийн өмнөх боловсролын асуудлыг бүрэн гүйцэт сайн шийдэж байж, ерөнхий боловсролын сургуультай холбож өгөхгүй бол хүүхдийн амьдралын дунд зааг гарах гээд байнаа. Гэдэг юмыг хэлдэг байсан. Энэ нь бол амьдралын туршлагаас харж хэлж байсан. Юу гэхээр жишээлбэл зүгээр нэг сумын төвд цэцэрлэгт явж байгаад сургуульд орох, бүүр хөдөө малчны гэрт байж байгаад сургуульд орох хоёр бол эрс өөр шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Түүнийг эрс өөрөөр юугаар ялгаж байна гэхээр жишээлбэл хүүхэд сургуульд ороод, тэр ангийг аваад ажиллаж байгаа багшид их хүндрэл үүсдэг. Аа гэртээ өссөн хүүхэд бол гэр ойр орчмын, одоо мал аж ахуйн тухай байдаг юмуу. Нутаг орны талаар яригдах юм бол үеийнхнээсээ дутахгүй.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Гэтэл нарийн нандин, жишээлбэл харандааг ингэж барина. Дэвтрийг хэдэн градусын налуутай тавьж бичнэ. Гэдэг ийм асуудал дээр яваад очихоор нөгөө сумын төвийн хүүхэд, малчин хүүхэд хоёрын хооронд ялгаа гараад байдаг. Тийм учраас энэ дээр юу харагдсан гэхээр ерөөсөө малчны ч хүүхэд бай. Сумын төвийн хүүхэд ч бай. Аймгийн төвийн хүүхэд ч бай. Хотын хүүхэд ч бай. Хүүхэд бол хүүхэд юм чинь хүүхэд болгон дайрч өнгөрдөг. Одоо сургууль боловсрол бол амьдралын боловсрол олж авдаг тийм боловсрол заавал хэрэгтэй. Энэ бол сургуулийн өмнөх насны байгууллага.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Цэцэрлэг. Энд багш нар шинжлэх ухааны мэдлэг олгохоосоо өмнө, хүний насан туршдаа хэрэглэж сурдаг. Тэр амьдралын мэдлэг, чадвар, дадал олгох нь хамгийн чухал. 1988 онд Ленинград хотод мэргэжил дээшлүүлэхээр явахдаа би анх болж харж байсан. Энэ нь юу гэхээр жишээлбэл бид нар гадаад оронд очоод хоол хүнс авч идэх, хүнтэй харьцах, үнэхээр хүний багадаа олж аваагүй хүмүүжлийн доголдол нь насан туршид нь илэрч харагдаад байдаг юм.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Яаж би харсан гэхээр, бид нар тэр багшийн дээд сургуулийнхан байранд байрлаад гадаад орон юм чинь. Нэг давхартаа сургалтын байртай. Хоёр давхарын нэг булан зоогийн газартай. Бусад давхаруудад гадаадын 60 орны оюутнууд мэргэжил дээшлүүлэх оюутнууд бид нарыг тэгж өндөрөөр үнэлэж явуулж байгаа байхгүй юу. Тэгээд очоод хоолонд жагсаад яваад очихоор зэрэг Монгол хүмүүс поднус дээр юу авч байна гэхээр би эндээс харьцуулалт хийж үзсэн. Монгол хүмүүс болохоор поднус дээрээ нэг, хоёрдугаар хоол, тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Масло талхтай. Элсэн чихэртэй. Тиймээ?

Баасанхүү -

\Инээв\

Тунгалаг -

Тэгэхээр бараг поднус дээр багтахгүй байгаа биз дээ. гэхдээ масло бол оросод жаахан шүү дээ. жижигхэн ёотон шиг хуваачихсан. Тэндээс хоёр гурваар нь тэгээд яадаг юм бол гээд харж байхад манайхан эхлээд түүнийгээ түрхээд масло талх цайгаа ууж аваад, тэгээд нэг хоёрдугаар хоолоо идээд, тэгээд дараа нь комфот уугаад сая нэг гэдэс гараад дуун чангараад ирж байгаа байхгүй юу. Гэтэл би гадаадын тэр Орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх гээд ирж байгаа. Нэг залуухан хүүхнийг харсан чинь ганцхан стакан ус авсан тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд нэг ширхэг сосисок, нэг ширхэг лимон л байгаа байхгүй юу. Тэр хүний поднус дээр гуравхан ширхэг юм байгаа биз дээ. Монголчуудынх дээр бараг 30-аад юм байгаа биз дээ?

Баасанхүү -

\Инээв\

Тунгалаг -

Тиймээ? Тэгэхээр бид нар ямар соёлтой байгаа нь харагдаж байгаа биз дээ? Би үүнийг юу гэж бодсон гэхээр цэцэрлэгт хүүхэд явуулаад, өглөөний хоолонд ийм ийм юм идэж байх ёстой юмаа хүн.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Өдөр нь ийм ийм юм идэх ёстой юмаа гэдгийг заагаад хэлээд өгчихсөн бол бид нар масло талх авах хэрэггүй. Зөвхөн нэг, хоёрдугаар хоолоо аваад ундаатайгаа тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Жимсний шүүс байдаг юмуу. Коктель байдаг юмуу? Түүнийгээ авч уугаад боллоо. Гэтэл бидэнд юу илүүдэж байна. Масло, сахар , талх нь илүүдэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд би тэр хүүхнүүддээ хэлж байсан. Тэгэхээр зарим нь хүлээж авч байгаа. Зарим нь яршиглаад, хэн өлсөж суудаг юм.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Идэх л ёстой гэсэн ойлголттой байгаа байхгүй юу. Тэгэхээр эндээс багшилдаг багш нар бид ийм боловсролтой байхад, түүнийг олгож байгаа багш нь тийм байхад, олж авч байгаа хүүхдүүд нь ямар байх вэ? гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

1-рт энэ. 2-рт бие засах асуудал байдаг. Би одоо ч гэсэн цэцэрлэгийнхээ ажилчдад хэлдэг. Бие засах манай Монголчууд нийтийн бие засах жорлонд бие засахад хэрэглэсэн тэр ялгадас хоол байнга үнэртэж байдаг. Бид нар зүгээр хошин шогоор бие биенээсээ сонсдог шүү дээ. Монгол хүнээс мах үнэртдэг гэж ярьдаг. Тэр бас үнэн гэж би бодож явдаг. Яагаад бэ? гэхээр за би бас зөндөө л гадна дотно явж байна. Энэ төрд ажил хийсний буянаар. Би Оросын Ленинград, Москва явсан. Бээжин, Хайнань бас хөөрхий зөндөө л явлаа. Тэгээд яахав ингээд харьцуулаад бодохоор бид нар бөөн үнэр танар арц хүж асаавал асаана. Тэгээд гараад явчихдаг. Гэтэл энэ чинь яах ёстой юм бэ? гэхээр хүн бие засаад, гарах болгонд усаа татаад, усаа татаад бие засах ёстой байхгүй юу. Гэтэл тэгдэггүй. Хурааж хурааж байгаад нэг усаа татдаг.

Баасанхүү -

\Инээв\

Тунгалаг -

Үнэр шингэж шингэж байгаад хойноос нь ус явдаг тиймээ? Үүнийг хүн бодохдоо маш жаахан юм шиг боддог. Гэтэл хүнд олгож байгаа маш том соёл байхгүй юу. Тийм байгаа биз?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Би одоо ч хэлдэг. Хүүхнүүдээ жорлон дээр сууж байхдаа юм гарвал бушуухан усаа татаж байгаарай. Дахиад гарна тэр чинь босохын хэрэггүй ш дээ. тийм биз дээ? яараад босохын хэрэггүй. Дахиад л татчих юм гарвал дахиад л татчих энэ чинь ерөөсөө ядаад байх юм байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Хүн бие засаж байхад яахав дээ онцгой үнэрч хамартай хүн үнэрлэдэг л юм байгаа биз. Тэр болгон үнэртэхгүй шүү дээ. Гэтэл манайхан бол тэгдэггүй л байхгүй юу. Тэгээд адгийн наад зах нь О-ийн цаасаа яаж хэрэглэхээ мэдэхгүй. Би одоо цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд хэлдэг. Ингэж бие засуулж байгаа ч дээ. Сургаач дээ гэж. Одоо цэцэрлэгт байхдаа тэгээд сурчихсан хүүхэд чинь гадаадад сургуульд явлаа тиймээ? Оо миний цэцэрлэгийн багш зааж өгсөн ш дээ. юм гарлаа татчихлаа. Дахиад гарлаа татчихлаа. Дараагийн нэг гадаадын хүн ирээд ОО-д орох боллоо. Нийтийн жорлон тиймээ? Лав л миний очиж байсан сургуулиудын жорлон нийтийн жорлон л байна шүү дээ. Юу гэж Зочид буудал шиг тусдаа нэг жорлон байх юм тиймээ? Тэгэхээр чинь миний дараа Орос хүн орж болно. Чех хүн орж болно тиймээ? Болгар хүн орж болно. Герман хүн орж болно. Ямар бүдүүлэг хүн ороод гараваа гэж бодно шүү дээ тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тиймээ? Тэр чинь нэг татсанаар үнэр нь гарахгүй шүү дээ. Ойр ойрхон татаад байх юм бол ядаж тэр үнэрийн 50% нь байхгүй болно шүү дээ гэх жишээний л юм байхгүй юу даа.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Хүн бодохдоо бага юм байна гэж бодно. 1-рт, 2-рт Монгол хүн хөлөө угааж сурах хэрэгтэй. Би цэцэрлэгийнхээ хүүхдүүдийн хөлийн угаалгадаг. Бүлэг бүр тусдаа түмпэнтэй. За үүнийг би сайндаа хийгээгүй ээ. Үүнийг энэ өмнө зүгийн орнуудаар явж байгаад мэдэж авсан. Яагаад гэвэл Хятадууд, Хөх хотод эмч дүүгээ хөлний мэс засалд авч очоод харсан чинь Хятадууд нэг түмпэн, халуун сав хоёр өгдөг.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Бүр тэр эмнэлэгээсээ үнэнд оруулаад авчихдаг. Тэр нь юу гэхээр халуун ус нь бэлэн байж байдаг. Хүн өөрийнхөө дуртай л юмаа ууж иднэ. Аа түмпэн байдаг. Тэр түмпэн бол хөлөө угааж байх зориулалттай. Тэгээд манай энэ цэцэрлэгийн бүх ангиуд түмпэнтэй. Би ахлах бэлтгэл бүлгүүдийг бүгдийн түмпэнтэй болгоод, хөлийн угаалгаад, оймсын угаалгаад унтахад нь тавиулж байгаа.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Хүүхэд түүнийг сурсан дээр тиймээ? Хөлөө угаагаад сурна. Нэг ийм юм байгаа. Манай Монголчууд гадаадын хүмүүстэй ороод суухаар нэл шивэр, ямар нэгэн үнэр танар заавал ялгарч байдаг. Тэр чинь бид нарын орчин байна шүү дээ. 1-рт бид нар цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. 2-рт, маш их хүнд хоол иддэг. Хүнд хоол иддэг учир шалтгааныг нь сая би 2 сард Хайнань яваад мэдэж ирсэн.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхэд би 60 дөхөж байгаа хүн гэхэд Хайнаньд явахад Хайнаньд яг 5 хоносон. Хайнаньд явсан 5 хоногт би 5 хоног хонины мах идээгүй. Тэдний үхрийн мах, тахианы мах, загасны мах өгч байгаа байхгүй юу. Түүнийг идээд адилхан л байсан. Тэгэхэд миний гар хөлний шөрмөс татаагүй. Аа бие улам л хөнгөн болоод байгаа байхгүй юу. Тэгээд бассейнд адилхан л усанд орсон. Далайд бид нартай адилхан л усанд орсон. Далайд ороод бас шүршүүрт биеэ угаана. Бассейд ороод шүршүүрт биеэ угаана. Өдөрт бараг 4 удаа 5 удаа биеэ угаачихаад байгаа байхгүй юу. Тэгэхэд би ерөөсөө хөл гарны шөрмөс татаагүй. Аягүй бол энд чинь 1 угаахад татна ш дээ. Нөгөө таталт чинь юунаас үүсэж байна дотор талаасаа маш хүнд хоол идчихсэн. Тэгээд нөгөө биеийг усаар шавшчихаар зэрэг хүн чинь чадахгүй байна ш дээ. Огт хасдаг нь юу юм. Харин махан хоолоо багасгах нь зүйтэй юм байна гэж би ирээд ажилчиддаа хэлж ярьж өгч байсан. Дэндүү их мах иддэгээс болж бид нар дэндүү их үнэр танар элдэв юм ялгаруулдаг. /утас дуугарав/

Баасанхүү -

2000 оноос хойш сургуулиас өмнөх насны боловсролыг анхаардаг болсон гэсэн ш дээ. Таныг цэцэрлэгт ажиллаж байх үед 80-иад оноос хойш ямархуу байсан бэ?

Тунгалаг -

За ер нь бол анх дээр үед бол сургуулийн өмнөх боловсролыг чинь бас огт анхаараагүй гэж бас болохгүй. Улс орон анхаарч байсан.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Анхаарч хандаж байсан. Гэхдээ 80-иад он гарснаас хойш 2000 он хүртэл бас нэлээд өөрчлөлтүүд хийгдсэн. Сургалтын программ нь өөрчлөгдсөн. Орон тоо норматив нь өөрчлөгдсөн. Жишээлэх юм бол дээр үед чинь 2 ангийн дунд 1 асрагч байдаг байсан.

Баасанхүү -

Өө за ...

Тунгалаг -

Тэгэхээр тэр чинь хэцүү ш дээ. Аль ангиа түрүүлж цэвэрлүүлэх вэ? Аль ангиа түрүүлж хичээлээ хийлгэх вэ? жишээний юмнуудыг би ганцаараа биш олон түмэн хүн болгон яаман дээр яагаад энэ ажлыг сайн мэдэж байгаа учраас би 1983-92 он хүртэл би Дундговь аймгийн боловсролын хэлтэст яг энэ цэцэрлэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэгээд тэр үедээ би яаманд бид нар нэлээд олон хүмүүс их олон удаа санал тавьдаг байсан. Тэр санал нь юу гэхээр 1-рт сургууль цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулаачээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орон тоо нормативыг сайн харж хандаач. 3-рт сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш ажилчдын урамшуулал хүмүүст ажлын идэвх урам өгөх үйл ажиллагааг бас идэвхжүүлээчээ гэдэг энэ талаасаа бид нар их ярьдаг байсан. Тийм учраас сургуулийн өмнөх боловсролын байгууллага чинь 2 ангийн дунд нэг асрагчтай байсан бол одоо анги болгон нэг асрагчтай, нэг туслах багштай болсон. Асрагч гэдгийг болиод туслах багш болгосон. Сүүлд ахиад хамгийн сүүлд боловсролын хууль гарч цэцэрлэгийн багшийн цалин хамгийн доор байсан. Ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн багшаас бага байлаа. Үүнийг ижил хэмжээнд нэгэнт багш гэдэг тэр нормативд байгаа юм бол үүнийг ижилсүүлж өгөөч гэж байгаад бүх багш нар одоо ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нартай ижил хэмжээний цалин авдаг болсон. Ажилласан жилийн ялгаа бий шүү дээ. Тэрнээс өөр юм байхгүй гэх жишээний олон арга хэмжээнүүдийг авсан. Багш нарын мэргэжил боловсрол дээшлүүлэхэд бас гадаад дотоод явуулдаг болсон. Хүмүүс нэлээд хэмжээгээр Япон, Сингапур, Гонгконг одоо юу байдаг юм азийн орнуудаар маш их явдаг. Тэгээд сүүлийн үеийн байдлаар энэ Оросод болж байгаа том том хурлуудад цэцэрлэгийн эрхлэгч хүмүүсүүдээс бас илтгэл тавьдаг болсон гэх жишээний юмнууд бий. Зөндөө их өөрчлөлт орж байгаа.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Ер нь яахав цэцэрлэгийн багш хүмүүсийн бас нэг онцлог нь бол ажлын цагийн ачаалал маш их. Жишээлэх юм бол зүгээр амьдрал дээр нэг айл 2 хүүхэдтэй байхад би нэг өдөр хагас бүтэн сайнд харахад ямар их ачаалалтай байх вэ? Тэр шиг 30 өөр хүний хүүхдийг нэг доор цуглуулаад тэр хүүхдүүдийг нэг ижил хэмжээнд байлгаад хооллоод, ундлаад, унтуулаад ингээд байна гэдэг бол бас их хүнд асуудал.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Яахав би бол өөрөө бодож явдаг юм. Манай СӨХ-ийн боловсролын хэлбэрт бас жаахан өөрчлөлт оруулмаар юмуу даа. Би өөрөө тэр Азийн Сингапур, Гонгконг явж үзсэн биш. Явсан хүмүүсийн туршлагаас сонсож байхад Япон энэ тэрд явсан хүмүүсийн туршлагаас сонсож байхад тэр хүүхдүүд өөрсдөө чөлөөтэй хэлбэрээр байдаг. Жишээлэх юм бол тэр чөлөөт хэлбэр гэж юу хэлж байна гэхээр өглөө ирэхдээ цүнхэндээ өөр өөрсдөө өдөр хэдэн цагт юм идэх юм идэх юмаа боогоод хүрч ирээд өөрийнхөө юмыг идчихээд жишээ нь Сингапур дулаан орон манай орон шиг биш. Зүгээр нэг сүрлэн дэвсгэр дэвсээд унтах нь унтаж л байдаг. Тоглох нь тоглож л байдаг жишээтэй байдаг гэж яриад байгаа юм.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Манайд энэ нэвтэртэл бас нэлээд хэдэн жил бий байх. Ер нь хэлбэрээ бас өөрчилмөөр байнга ингэж 9 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгүүд өглөө аваад өдөр хоол идүүлээд, унтуулаад орой тараагаад...

Баасанхүү -

Нийтээрээ тиймээ?

Тунгалаг -

Нийтээрээ, 4 цаг харуулдаг бол хараад өгчих. 6 цаг харуулах юм бол 6 цагийн хараад өгчих. Нэг удаа цэцэрлэгээс хоол идүүлнэ гэвэл нэг удаа хоолын идүүлчих. Өөрөө нэг удаагаа даачихдаг ч юмуу. Ингэвэл энэ улс орны эдийн засгийн нуруун дээр ч гэсэн хөнгөлөлт ирэх болов уу? тиймээ? Нэг хүүхдэд 1100, 1600. Аа 24-ын цэцэрлэг бол зайлшгүй улс оронд байх шаардлагатай. Энэ яагаад байх шаардлагатай бэ? гэхээр эрхэлж хийж байгаа ажлаасаа хамаараад хүмүүсийн ажлын бүтээмж янз бүр шүү дээ. Бүтэн өглөө 9 цагаас орой 8 цаг хүртэл зах дээр зогсож байгаа хүн хэдэн цагт хүүхдээ авах уу? Хэдийд түүнийг хооллох бэ? Тиймээ? Хэзээ тэр хүүхдийг арчлах бэ? ийм хүмүүст ч юмуу. Ажил мэргэжлийнхэн онцлогоос хамаараад 24-ын цэцэрлэг хэд ч байж болно. Улс оронд.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Аа харин 24 цагийн цэцэрлэг гэдсэн улсын хангамжаар тиймээ? Тодорхой цаг хугацаанд хооллодог. Ундалдаг. Ийм дэглэм манай барьж байгаа юугаараа явбал болох байхаа гэж бодож байна. Харин 9 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийг нэлээд өөрчлөх хэрэгтэй санагдаад байдаг юм.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэгэх юм бол улс оронд ч эцэг эхийн сонирхол ч их өөр болно.\ утас \ юу ярьж байсан билээ?

Баасанхүү -

24 цагийн цэцэрлэг.

Тунгалаг -

Аа тийм 24 цагийн цэцэрлэг. Тийм учраас 9 цагийн цэцэрлэгийг улс оронд даяар жаахан хөнгөлмөөр. Тиймээ? Би ярьж байснаа санаж байна. Хүүхэд жишээ нь 5 наснаасаа эхлээд хөгжмийн боловсролоо сайжруулаад, өөрийнхөө сонсдог хөгжмийн юмаар хичээллэж болно шүү дээ. Одоо жишээ нь Хийл хөгжим ч гэдэг юмуу. Төгөлдөр хуур ч гэдэг юмуу. Одоо чинь манай аав ээжүүд их боловсролтой болсон. Сая гэхэд харахгүй юу. Өчнөөн жаахан хүүхдүүд төгөлдөр хуур дээр өчнөөн мундаг ая тоглоод тэргүүн байр эзлээд тэгж байна. Яг үүнийг хөгжүүлэхэд цэцэрлэг .... байна гэж би боддог юм. Яагаад гэвэл цэцэрлэгт өглөө өгөөд орой авдаг. Өдөр авах эрх байхгүй. Тэгэхээр хоолныхон мөнгө нэмэгдээд л тэр хүн идээгүй байж хоолны мөнгө төлөх хэцүү. Ингээд ийм юм гарч байгаа. Тэгэхээр миний түрүүний хэлдэг. Хүүхэд өглөө ирлээ. Танай цэцэрлэгт 8-аас 12 цаг хүртэл байнаа. Тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

12 цагт хоолоо идчихээд явнаа. Тэгээд өөрийнхөө хоолыг идэхгүй ч байж болно. Тэгээд эцэг эх нь тэр хүүхдийг 1 цагаас 4 цаг хүртэл хөгжмийн багшид нь аваачаад өгчихнө л дээ. Хөгжмийн багш нь хөгжмийн анхны мэдэгдэхүүнийг олгоод тэгээд тэр хүүхдийг аав ээж нь авчихаж болно ш дээ. Гэтэл цэцэрлэг бас хэдэн бүлгээ тийм болгочихож болно ш дээ. 6 бүлэгтэй, 12 бүлэгтэй газар 2 тийм бүлэг байж болно ш дээ. Тийм хүүхдүүд нэг дороо байж байна. За Халиунаа 1 цагт явна шүү. Хөгжмийн боловсролдоо тиймээ? За Урнаа 2 цагт явна шүү уран гимнастикийн хичээлдээ явна шүү. Дорж яваарай. Зургийнхаа дугуйланд яваарай. Хүүхдийн ордны дугуйлан ч байдаг юмуу. Ямар багшид байдаг юм. Ийм юмыг эцэг эхчүүдээр хийлгэмээр байна ш дээ. Ингэж байж хүүхдийн авъяас хөгжмөөр байна ш дээ. Өнөөдөр ясли цэцэрлэгийн багш гэдэг бол хүүхдэд эрүүл ахуй ариун цэврийн дадал хэвшил олгодог багш нар голдуу баймаар байна ш дээ. Хүүхэд болгоны тэр зурах авъяасыг хүүхэд болгоны хөгжим сонсох, хөгжим дарах юмуу эсвэл манайхан хөгжүүлж хүртэхгүй ш дээ.

Баасанхүү -

Олон хүүхэд?

Тунгалаг -

Олон хүүхэдтэй байна. Гадаад оронд чинь хөгжмийн боловсрол олгох хоёр хүн байдаг. Манай соёл урлагийн их сургууль гэхэд нэг дуулаачийн сургуульд сурч байгаа 3 юмуу 5 хүн нэг багштай байгаа биз дээ. Аягүй бол. Яг тэрэн шиг л бид нар байж байж хүүхдийг хөгжүүлнэ гэхээс бид нар хүүхдийг миний түрүүний хэлсэн ерөнхий тиймээ? Хүүхэд яавал зөв бие засаж сурах вэ? Яавал зөв хоолоо идэж сурах вэ? Яавал зөв унтаж сурах вэ? Тиймээ? Яавал хувцасаа зөв өмсөж сурах вэ? Яавал гараа зөв угаасан ариун цэврийг яаж сахидаг тэрнийг л цэцэрлэгүүд олгоод байдаг байх хэрэгтэй.

Баасанхүү -

Аа ха. Ийм байсан юм байна тиймээ? Социализмын үед ер нь одоо ч гэсэн арилаагүй байгаа. Ер нь цэцэрлэг дээр бол хамаг гол ачаалал ...

Тунгалаг -

Бүх л ачаалал ирдэг... Тэгээд цэцэрлэгийн үйл ажиллагаа тал тал тийшээ самгардаад сургалт юугаараа илүү яагаад байгаа нь мэдэгдэхгүй. Гэтэл тэр дадал хэвшил гэдгээрээ юу хоцроод байгаа юм. Дор хаяад цэцэрлэгт хэрвээ тийм хөнгөн болоод ирэх юм бол хүүхэд товчоо уначихсан байхад өөрөө 5-6 настайгаасаа зүү тогтоогоод уяад сурчих хэрэгтэй ш дээ. Энэ чинь насан туршдаа эхлээд муухай л байна биз. Хазгай байна биз тиймээ? Энэ чинь яаваа яваандаа нөгөө хүүхэд чинь бүүр гоё хийдэг болно ш дээ.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Чи цэцэрлэгтэй юу сурсан юм? Би унасан товчоо засаад сурчихсан ш дээ. Хадаад сурчихсан ш дээ. Үсээ эмэгтэй хүүхэд их гоё самнадаг болчихно ш дээ. Одоо чинь нэг анги 30-40 хүүхэдтэй. Багш тэр 40-ийг самнах гэж бараг цаг 30 минут болно биз дээ. Тэгж байтал тарах болдог. Яваарай болдог хүүхдийн үсийг самнах самнаагүй болдог. Тэгээд ихэнх нь тайрмал үстэй. Тийм байгаа биз дээ. Тиймээ? Хөнгөвчилсөн байдлаар. Би тэгж ойлгодог. Би хөдөө ажиллаж байхад манай хөдөөний багш нар үсийн ингээд хөөрхөн самнаад самнаад л тэгээд томхон болсныг нь өөрсдөө хажуудаа зогсоож байгаад за чи эрчлээд байна шүү. Гогцоо гарчихсан байна шүү. Задлаарай. Засаарай. Дахиад сүлжээрэй гээд ингээд сүлжүүлээд байдаг. Хүүхэд улам гоё л сүлжээд байдаг. Тэгэхээр яг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын онцлог чухам юу юм бэ? гэдгийг л өнөөдөр их тодруулж ирэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Яахав хууль гаргаад гэхдээ энэ чинь ганц хоёрхон хүний эрх ашгийн төлөө гэдэг юмуу нэг хоёр хүслийн төлөө энэ хуулийг хийж болохгүйн ойлгомжтой. Улс орноороо бүр нийтээрээ энэ юм энэ хэрэгцээ энэ юмных нь мөн чанарыг ойлгож зөвшилцсөний үндсэн дээр нээрээ цэцэрлэг чинь энэ нь зөв юм байна шүү. Сургуульд нь энэ нь очно. Би анх байцаагч болчихоод очсон чинь 1-р ангийн цэцэрлэгийн 1-р бүлэгт Пилипов гэдэг зохиол байдаг байхгүй юу.

Баасанхүү -

За ...

Тунгалаг -

Тэгтэл тэр зохиол 1-р ангийн сурах бичиг аваад үзсэн чинь тэр Пилипов зохиол байгаа байхгүй юу. Нэг орос хүүхдийн тухай байдаг даа. Малгайгаа өмсдөг. Чи бас л үзэж л байсан байх. Пилиповтой. Тэгээд би түүгээр жишээ аваад оруулж байсан.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Яагаад цэцэрлэгийн багш Пилопов гээд зохиол заачихсан байхад 1-р ангийн багш яагаад дахиад заах юм бэ? Цэцэрлэгийн байгууллага бол хүний насан туршдаа хэрэг болох үйл ажиллагааны дадал хэвшил олгоход анхаарахад зүгээр юмуу гэж боддог. Аа гэхдээ сургалтын юуг ор тас хасаж болохгүй ээ. Бас хүүхдэд шинжлэх ухаанч үндэслэлтэй сургалт, жишээлбэл сургалтын гэж би юу хэлж байгаа бэ гэхээр энэ хүүхэд Монгол улсын Улаанбаатар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа гэдгээ мэдэх ёстой. Түүнийг яаж мэдрүүлэх бэ? гэхээр Монгол улс гэдэг чинь их том улс байдаг юм байна. Улсынх нь нийслэл нь Улаанбаатар юм байна. Тэр нийслэл дотор нь бас нэг ийм хэсэг газар байдаг юм байна. Тэр нь миний амьдарч байгаа газар юм байна. Уг нь бидний хэрэгцээгээр бол бид нарын ажиглаж байгаагаар бол бодож байгаагаар бол энэ Сонгинхайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр ийм ийм ан амьтан байдаг юм байна. Эсвэл ийм улсын үйлдвэр ийм сургууль соёл, ийм юмнууд байдаг юм байна гэдгийг хүүхдүүд мэдэж авах ёстой. Гэтэл жаахан нас нь ахиад ирэхээрээ Чингэлтэй дүүрэгт манай дүүрэгт байдаг юм байна уу? байхгүй юу. Дандаа байдаг юмуу? Бүгдэд нь байдаг юмуу. Тиймээ? Энэ тахиж шүтэж байгаа уул нь Чингэлтэй дүүрэгт байгаа юмуу үгүй юу? Үүнийг нас ахих тусам хүүхдүүд харьцуулан бодож тиймээ? Тийм мэдлэг цэцэрлэгт олгож байвал зүгээр юмуу гэж би боддог.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэгээд би хэлж байсан даа. Пилопов зохиол, цэцэрлэгийн багш тэр Пилоповын тухай, орос хүүхэд байдаг юм л даа. Түүнийг цэцэрлэгийн багш заачихсан байтал, дараа намар нь сургуульд ороод очихоор зэрэг тэр багш унших бичиг дээр байгаа юм чинь заахгүй гээд яадаг юм. Тэр хүнд заахгүй байх эрх байхгүй шүү дээ. тэр хүний буруу биш. Түүний хөтөлбөр хийж боловсруулж байгаа хүмүүсийн цэцэрлэгийн хөтөлбөрт юу байна. Сургуулийн хөтөлбөрт юу байна гэдгийг харьцуулж чадаагүй байхгүй юу. Тэгээд түүнийг манай цэцэрлэгийн хөтөлбөрөөс хассан. Хэд хэдэн зүйл хассан.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Жишээлбэл. Тэгэхээр энэ чинь юу гэхээр хүн өөрийнхөө ажил мэргэжлийн онцлогыг хүмүүст ярьж, хэлж, таниулаад байх юм бол хүн юмыг ойлгодог юм байнаа. Аа тэгэхгүй бол та юу заагаад байна. Таны юун болохгүй байгааг мэдэхгүй шүү дээ. Энэ чинь хаана хаана байгаа юм. Манайхан өөрөөр хэлбэл бид нараа юмаа зөв хэлж ойлгуулах юм бол тэр юмыг хийж байгаа хүмүүс дараагийнхаа юмыг манай дээр суурилаж хийх ёстой. Би боддог юм. Тийм.

Баасанхүү -

Социализмын үед сургууль одоо, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын уялдаа ямар байв? Ерөнхийдөө таны мэдэж байгаагаар сургуулийн өмнөх насны боловсрол яаж явагдаж байсан бэ?

Тунгалаг -

Цэцэрлэгийн үйл ажиллагаа ер нь иймэрхүү л явагддаг. Одоо бол энэ. За ер нь бол 80 оны үеэс юун өөр болсон бэ? гэхээр сургалтын хөтөлбөр нь жаахан өөр болж байгаа. Хөтөлбөрийн юун өөр болж байгаа гэхээр бид нар дээр үед шинжлэх ухаанч мэдлэгийг илүү их өгөхийг хичээж байсан гэж байна шүү дээ тиймээ?

Баасанхүү -

Цэцэрлэгт ч гэсэн үү?

Тунгалаг -

Тийм цэцэрлэгт ч гэсэн.

Баасанхүү -

Оо за.

Тунгалаг -

Одоо бол хүүхдийн хэрэгцээн дээр суурилъя гээд байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Өөрөөр хэлбэл юу гэдэг юм. Тунгалаг гэдэг хүүхдэд юу хэрэгтэй байгаа юм бэ? Түүнийг нь өгье гээд байгаа. Аа гэтэл бол үүнийг зөв асуудал гэж би ойлгож байгаа. Аа энэ өгөх гээд байгаа юм маань юу гэхээр энэ хүүхэд гараа угааж чадахгүй байна. Гараа угаадаг хэвшилтэй болгоё. Тиймээ? Энэ хүүхэд хэл яриа жаахан муутай юм байнаа. Хэл яриаг нь сайжруулъя. Тиймээ? Хэллэгийн жаахан засъя гэдэг ч юмуу. Ийм талаасаа бид нар уг нь ажиллах ёстой байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Гэтэл бид нар нөгөө л хэвшмэл аргаасаа салж ядаад л ажиллаж байгаа байхгүй юу. Амьдрал дээр тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Гэтэл дээрээ хүмүүс сэтгээд боловсруулаад тийм хөтөлбөр гаргачихаж байгаа ч гэсэн амьдрал дээр хэрэгжүүлж байгаа хүмүүс түүнийхээ ялгаагааг сайн ойлгохгүй байгаа учраас ийм юм гараад байгаа болов уу? гэж би боддог юм.

Баасанхүү -

Боловсон хүчний....

Тунгалаг -

Тийм боловсон хүчний мэдлэг чадвар өөрчлөх шаардлага байнаа гэж би боддог юм.

Баасанхүү -

Аа аа

Тунгалаг -

Тэгээд боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. 1-рт, 2-рт яг миний өөрийн хувийн бодлоор бол цэцэрлэгт маш залуу хүмүүс ажиллах хэрэгтэй. Залуу хүн байж байж бага насны хүүхдийн тэр өөрийнхөн сэтгэхүй. Тэр бага насны хүүхдийн хэлбэрийг яг дуйрааж чадна шүү дээ. тэр 45, 50 хүрчихсэн багш яаж босож суух бэ? Тиймээ? Хүүхэд шиг хурдан босож сууж чадах уу?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Өвдгөөр хатгана шүү дээ. амьдаараа би үлгэр жишээ байна шүү дээ. Би ингэж явж байна. Надаас муу явдаг улс зөндөө бий шүү дээ. ингээд майжигнаад, тахичихсан тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

2-рт гоо зүйн хувьд цэцэрлэгийн багш хүмүүс үзэсгэлэнтэй гоё байх ёстой гэж би боддог. Яагаад гэхээр тэндээс эмэгтэй хүний шинж тэмдгийг хүүхэд анх олж авах ёстой. Гэтэл майжиг хөлтэй эмээ нараар хичээл заалгасан хүүхэд ямар ойлголт авах бэ? Тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэгэхээр сургуулийн өмнөх насны боловсролын боловсон хүчний асуудал дээр маш их анхаарах хэрэгтэй. Ёстой цэцэг цэврүү шиг залуу хүмүүс багш байх ёстой 1-рт. 2-рт тэд нарын ухамсар 3 настай хүүхэд болж тоглож чаддаг. 5 настай хүүхэд болж ярьж чаддаг. Тийм хүмүүс цэцэрлэгийн багш байх ёстой. Би эд нартаа хэлдэг. Та нар биш байна. Хэрвээ энэ мэргэжлийг хийе гэж байгаа бол чи 3 настай хүүхэдтэйгээ тоглож сур л даа. Ний нуугүй ярихад манай багш нар, одоо ингээд яваад ороход хөөе наад тоглоомоо дээшээ тавь. Яасан залхуутай юм. Хөөе наадахаа тэг. Түүний оронд хүүхэлдэйгээ бүүвэй бүүвэй ингээд тиймээ? Залуу хүн бол ингэнэ шүү дээ тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Настай хүмүүс сандал дээр суух гэж нэг алцагнана. Босох гэж нэг алцагнана. Тэгж байтал тэр өвдгөөр нь хатгана. Юун тэр хүүхэлдэй бүүвэй тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Бушуухан сандал харагдаад битгий наадхаа ав. Аягүй бол битгий уйлаад бай. Суу. Чимээгүй юу тийм биз дээ?

Баасанхүү -

Аа ха Тэр 80 оны үеийн цэцэрлэгийн сургалтын агуулга, төлөвлөгөөн ямархуу байсан бэ? Хөтөлбөр нь?

Тунгалаг -

Тэр бол ер нь яахав дээ. одоо ерөөсөө хуулбарласан. Юмыг бол дандаа хуулбарласан.

Баасанхүү -

Хаанаас бэ?

Тунгалаг -

Одоо Оросын юм л хуулбарлана шүү дээ. Мэдээж тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

ЗХУ-ын юмыг хуулбарласан. Автомат тийм л юм байсан. Аа гэтэл өнөөдөр хүүхдийн хэрэгцээн дээр суурилна гэхээр жишээ нь бид хоёрын хэрэгцээ хоёр өөр байгаа ш дээ тиймээ? Жишээлбэл би дандаа юм бичих, зурахыг сонирхдог хүүхэд байж болно шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Гэтэл чи арай өөр юм сонирхдог байж болно шүү дээ. Би дандаа юм хайчлаад юм хийхийг боддог бол чи юм зурахыг боддог байж болно шүү дээ. Тэгэхээр цэцэрлэгийн багш 15, 16 хүүхэдтэй тиймээ? Чи тэнд зурж байдаг. Би энд өнгийн цаас хайчилж байдаг. Энд нэг хүүхэд наадаг ч юмуу. Юм оёдог ч юмуу. Юм боож барьдаг ч юмуу тиймээ? Хүүхэлдэй өлгийдөг ч байдаг юмуу. Хүүхэд болгон өөр өөрийн хэрэгцээтэй тиймээ? Аяндаа ойлголцоод ирэхээр нэг нэгнээ ойлгодог. Хоорондоо тоглодог болоод айл гэр болж тоглодог болоод чи ээж нь болоод би аав нь болоод ингээд тоглоод байхаар багш нь зөв чиглүүлж өгч байгаа юм. Айлын ээж хүн ямар байх ёстой юм. Хүүгээ хүүхдээ яаж асрах ёстой юм. Хүүхэд унтуулахад юу гэж хэлдэг юм. Хүүхэд унтуулахдаа ээж хүн бүүвэй бүүвэй гэж хэлдгийг цэцэрлэгийн багш нь хэлж өгөөд тэр хүүхэд ээж болохдоо хүүхдээ бүүвэйлж унтуулдаг ээж болно. Одооны ээжүүд тэгэхгүй байна шүү дээ. Тэргэнд хийгээд сэгсэрч сэгсэрч тийш нь тавина. Тиймээ?

Баасанхүү -

Та түрүүн хэлсэн шүү дээ. Багшийн дээдэд элсэж ороход таны дараачийн төгсөлтийн дараа завсарласан гэсэн ш дээ?

Тунгалаг -

Аа ха

Баасанхүү -

Тэгэхээр цэцэрлэгийн багш нарыг, боловсон хүчин бэлдэхгүйгээр орхичихсон гэсэн үг үү? Ер нь тэр социализмын үед сургуулиас өмнөх боловсролыг эзэмшүүлэхэд багшлах боловсон хүчин хэр бэлтгэгдэж байсан бэ?

Тунгалаг -

Багш боловсон хүчин 1-рт нэлээд дутагдалтай байсан байх. Манай үед бид нарыг бэлдчихээд түр завсарлахдаа бүр тас хаячаагүй яасан гэхээр цэцэрлэгийн багшийн сургуулиараа бэлдсэн.

Баасанхүү -

Аа за.

Тунгалаг -

Үүгээрээ залгамжлаад Аа энэ нь юу болсон гэхээр Коллеж гээд дээд боловсролтойг арай гүйцэхгүй. Аа тусгай дундыг бодоход арай дээгүүр.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Энэ бол миний ойлголт тийм хэлбэрээр бэлдэж эхэлсэн юм болов уу? гэтэл тэр нь болохоо байгаад ирэхээр эргээд сэргээгээд багшийн дээд сургууль дээрээ салбартай. Эндээ ч гэсэн коллеж нь бүр чанартай болоод баклаварийн зэрэг өгдөг болоод анхны баклавар чинь 92 онд төгссөн юм шиг байна лээ ш дээ. цэцэрлэгийн багшийн...

Баасанхүү -

Оо

Тунгалаг -

Цэцэрлэгийн багшийн сургуулийн анхны баклавар зэрэг 92 юмуу 90 онд л төгссөн юм байна лээ дээ. Би тэгж ойлгосон.

Баасанхүү -

Их хожуу юм байна тиймээ?

Тунгалаг -

Тийм 10 хэдэн жилийн зөрүү байгаа биз дээ тиймээ?

Баасанхүү -

Анх цэцэрлэг хувьсгал яагаад цэцэрлэг байгуулсан байх. Түүнээс хойш бараг мэргэжлийн боловсон хүчин тэгж ангилагдаж байна гэсэн үг үү?

Тунгалаг -

Ер нь цэцэрлэгийн багшийн боловсон хүчин бэлдэх нь багшийн сургуулийн дэргэд 60 –аад оноос бэлтгэсэн юм байна лээ.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тийм. Гэхдээ тэр бол хүмүүжүүлэгч багш гэдэг мэргэжлээр багшийн сургуультай хамт бэлдэж байгаад, цэцэрлэгийн багшийн анги тусгай нээж явж байгаад, тэгээд сүүлд 1973 онд дээд боловсролтой боловсон хүчин юу 69 онд манай анги чинь 69 онд нээгдсэн шүү дээ. тэгэхээр 1969 онд дээд боловсролтой сургуулийн өмнөх насны боловсон хүчин хэрэгтэй боллоо гээд манай анги, манай дараагийн анги хоёр элсэлт хийж төгссөн байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Аа түүнийг яагаад би мэдэж байгаа юм гэхээр бид нарын өмнө юу би байцаагч болоод аймагт ажиллаад хүмүүсийн диплом үзсэн чинь зарим нь 4 жил, 3 жил суугаад цэцэрлэгийн багш болсон. Зарим нь 1 жил суугаад төгсчихсөн байсан байхгүй юу. Тэгээд яагаад та нар ийм ялгаатай төгсөв гэхээр дээр үед 10-р анги төгсчихөөд цэцэрлэгт багш хийж байсан хүнийг зүгээр цэцэрлэгт ажиллаж байсан хүнийг шууд цэцэрлэгийн багшийн сургуульд авч ирээд нэг жил суулгаад ерөнхий эрдэм үзчихсэн гээд мэргэжлийн сургалтанд нэг жил суулгаад төгссөн нэг хэсэг байгаа.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэр 69 оноос өмнөх үед.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тиймээ? Тэгээд багш болсон.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Ер нь яг цэцэрлэгийн багшийн нарийн хангамж бол 85, 86 оноос арай жаахан сайжирч эхэлсэн. 90 он гэхэд бүрэн цэцэрлэгийн багшаар хангаж эхэлсэн байхаа. Улс орныг би тэгж бодож байна.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Миний л ажиллаж байхад Дундговь тийм болсон. 83 онд ороход 6 бүлэгтэй байхад гурав нь мэргэжлийн гурав нь мэргэжлийн бус тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Багштай байх жишээтэй байсан. Тийм тэгээд энэ сүүлийн үеийг ажиглаад байхаар цэцэрлэгийн багшийн сургуулиа төгсчихөөд мэргэжлийн ажлаа хийдэггүй. Хүүхэдтэй ажиллахаас хаширдаг юмуу яадаг юм. Тэгээд явж байгаад арай жаахан нас нь ахиад ирэхээр зэрэг төсвийн байгууллага бараадсан нь дээр юм байна. Хүүхэд сургууль төгсөх боллоо гэдэг ч юмуу нэг тиймэрхүү байдал байна уу гэж би боддог юм. Аа гэхдээ тэр 60-аад оны үед бэлтгэгдэж байсан багш нар бол үнэн хүүхдийн төлөө ажилладаг хүмүүс байсан. Өөрсдөө...

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Даанч уг суурь нь одоо бас тийм нимгэн байхгүй юу тиймээ? Би багшийн дээд сургууль төгссөн тэгэхэд бид нарт яг сургуулийн өмнөх боловсролын яг үндсэн чиглэл сургуулийн өмнөх хүүхдийн сурган сэтгэл зүйн асуудлыг Орос багш Свалёво гэж орос багш манайд 4 жил зааж байсан ш дээ.... жишээлбэл математик заах арга ч гэдэг юмуу тийм хичээлийг цэцэрлэгийн багшийн сургуулийн гадаадад сургууль төгссөн багш нар бид нарт заадаг байсан. Цэцэрлэгийн багшийн техникум харин өөрөө гадаадад төгссөн багш нараар оруулдаг байсан юм байна лээ. Тэд нар бид нарт яг нарийн мэргэжлийн хичээл орно шүү дээ. Тэгээд бид нар яахав өнөөдөр би ингээд арай хоцрогдохгүй ингээд яваад байгаа нь бол 1-рт Ленинград, Москва бусад газруудаар явж байхдаа маш их зураг ном худалдаж ирдэг. Тэгээд ном их хардаг байсан. Тиймээ? Ажлын туршлага юугаараа би явж байгаа болохоос биш би ч гэсэн хоцрогдож яваагаа үгүйсгэхгүй шүү дээ. нэг талаараа би хоцрогдож л яваа гэж өөрөө өөртөө дүгнэлт хийдэг. Одоо хүмүүс өнгө зүс гоё байхын төлөө л чармайдаг болчихсон байна шүү дээ. гадна тал нь гоё байх юм бол дотор тал нь юу байх нь хамаагүй. Би бол тийм биш муухай ч гэсэн дотроо их гоё ... байх ёстой.

Баасанхүү -

Тэгээд бас цэцэрлэгийн насны хүүхдүүд чинь учир мэдэхгүй гээд ажиллах бас хэцүү...

Тунгалаг -

Хэцүү. Хүүхэд бол би түрүүн хэлсэн шүү дээ. цэвэр цагаан цаас юугаач мэдэхгүй. Аль нь сайн аль нь муу аль нь болно. Аль нь болохгүйг ерөөсөө мэдэхгүй. Энэ бүгдийн хэн олгож байгаа гэхээр бид нар л олгож байгаа. Манай багш нар л олгох ёстой. Тийм учраас наад зах нь ангид ороход нусныхаа алчуурыг яаж барьж хүнд шалгуулах юм. За миний хүүхдүүд нусныхаа алчуурыг гаргаараа гэхэд яаж гаргаж байх юм. Нөгөө л халаасандаа чихчихсэн чигээрээ байх юмуу. Өмнө нь ... үгүй ш дээ нэг булангаас задлаад харуулах ёстой байхгүй юу. За түүний дараа яах уу? Дөрөв нугална. Дөрөв нугалснаас нэгийн ингэж байгаад нусаа нийх ёстой. Өдөр болгон хамрын алчуураа угааж байх ёстой. Тэр чинь хамраа цэвэрлэдэг алчуур шүү дээ. Хамрын алчуур гэдэг чинь гэх жишээний нарийн юмыг хүүхдэд зааж өгөх ёстой байхгүй юу. Тиймээ? Энэ чинь шинжлэх ухааны үндэслэл байна уу? Байгаа. Яагаад байна гэж хэлж байна гэхээр эрүүл мэндийн талаас тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Ийм бохирдсон зүйлийг дахин хэрэглэж болохгүй ээ. Давуун алчуурыг бид баян чинээлэг биш нэг арчаад хаяад байж болохгүй шүү дээ. Түүнийг сайхан угааж ариутгаад индүүдээд дахиад хэрэглэх ёстой юм гэдгийг бид нар хүүхдүүдэд заагаад өгчих хэрэгтэй байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Энэ чинь их том юм байхгүй юу. Гэтэл ийм юмыг цэцэрлэгийн хүүхдэд олгох ариун цэвэр дадал зуршил гээд оруулчихсан байгаа болохоос биш өнөөдөр насныхан онцлогыг харах юм бол энэ юм нь шинжлэх ухаанч мэдлэг өгөхөөсөө илүү байгаа биз дээ. Тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Би багш нарт хэлдэг юм. Та нарын ажлыг шалгахад маш амархан. Хоёр хүүхэд жорлонд оруулаад өмдийн шувтлаад харчихна. Хэрвээ бандаашанд ялгадас байх юм бол тэр багш тэр хүүхэдтэй ажлаагүй юм байна гэдэг би. Яагаад гэхээр тэр хүүхдэд Ноолийн цаас хэрэглүүлж сургаагүй байна. Өмд нь бохирдчихсон байна. Ингээд л тэр хүний ажлыг шалгачихна шүү дээ.

Баасанхүү -

Тэгэхээр 80-аад оноос ер нь таныг ажиллаж байх үеэс цэцэрлэгт хүүхдүүдэд ямар ямар хичээл заадаг байсан бэ?

Тунгалаг -

Одооны энэ ордог 6 хичээл ордог.

Баасанхүү -

За

Тунгалаг -

Математик тоо тооны гэж ч хэлнэ. Математикийн хичээл орно. Ярианы хичээл орно. Дүрслэх урлагийн хичээл орно. Биеийн тамирын хичээл орно. Дуу хөгжмийн хичээл орно. Тиймээ? Тэгээд наамал, зураг юу барималын зохион бүтээх хичээл орно. Тийм хичээлүүд ордог.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Яг л энэ хичээлүүд орно. Одоо нэг онцлог юм юу болсон гэхээр цэцэрлэг бол бүтэн 9 сар ажиллахдаа 34 долоо хоног хичээллэнэ гэж байгаа. 34 долоо хоног....

Баасанхүү -

За

Тунгалаг -

34 долоо хоног чинь насныхаа онцлогоор өөр шүү дээ. 3 настай хүүхдэд нэг удаагийн хичээл 15 минут. Тэр нь яагаад 15 минут байгаа юм гэхээр бага насны хүүхэд 3 настай хүүхдийн нэг юманд анхаарал хандуулах хугацаан нь 3-аас 5 минут түүнээс илүү төвлөрч чадахгүй шүү дээ. Тэгээд өөр юманд тиймээ? Тэр 15 минутыг багш зөв ашиглаж юмаа ойлгуулах ёстой. Аа дараагийн насныхан бол 20 минут дунд анги нь тиймээ? Ахлах анги нь 25 минут. Бэлтгэл анги 30-аас 35 минут. Тэр 30 минутанд би хичээл хийж байгаа шүү. Би сурах ёстой. Би ойлгох ёстой. Гэсэн тийм ойлголт өгч чадах тийм авъяас багш хүнд байх ёстой.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тийм. Одоо бас нэг онцлог юм нь хөтөлбөрт орж ирсэн гэхээр жишээ нь өдөрт за хоёр хичээл, гурван хичээл байна шүү дээ тиймээ? Нийт хичээлийн 40% нь цагийн 40% нь хичээл байна. 60% нь үйл ажиллагаа байна. Нөгөө дадал хэвшил олгох үйл ажиллагаа байна.

Баасанхүү -

Аа өмнө нь ямар байсан юм?

Тунгалаг -

Өмнө нь тийм юм байгаагүй.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Одоо бол тийм өөрчлөлт орсон. Тийм. Өмнө нь бол дөрвөн улирлаар ордог. Дандаа бүгд л хичээл байх ёстой тиймээ? Тодорхой хэмжээний юм заагаагүй. Одоо бол таны зааж байгаа хичээлийн, сургалтын ажлын 40% нь хичээл байна. 60% нь үйл ажиллагаа байна шүү гээд заагаад өгчихсөн байгаа байхгүй юу.

Баасанхүү -

Ачаалалтай байсан байна тиймээ? Хүүхдэд...

Тунгалаг -

Тийм. Маш их ачаалалтай. Хүүхдэд тиймээ?

Баасанхүү -

Багшдаа ч гэсэн тиймээ? \инээв\

Тунгалаг -

Багшдаа ч ачаалал ихтэй. Үнэхээр цэцэрлэгийн багш нар зовдог шүү дээ. Түүнийг хэн ч ойлгохгүй. Бага ангийн багш тоогоо заачихлаа тооны дэвтэр монгол хэлний дэвтэр засдаг ачаалал ихтэй л дээ. 45, 42 , 43 хүүхэдтэй ангийн багш дэвтэр засна тиймээ? Манайд дэвтэр засахгүй. Яг бодит хүнтэй ажилладаг болохоор .... \утас\

Баасанхүү -

Тэр социализмын үед цэцэрлэгүүд ихэвчлэн 24 цагаар ажилладаг байсан уу? Эсвэл ганц нэг 8, 9 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг байсан уу?

Тунгалаг -

Ер нь ихэнх цэцэрлэг 9, 10 цагийн үйл ажиллагаатай байсан.

Баасанхүү -

Аа аа ...

Тунгалаг -

9-10 цагийн үйл ажиллагаатай. За 24-ийн цэцэрлэг бол байх нь байсан. Гэхдээ тэр 24 цагийн цэцэрлэг бол томоохон үйлдвэр завод тиймээ? Тийм газрыг түшиглэж байдаг. Жишээлбэл Ханын материалын цэцэрлэг 24 цагийн үйл ажиллагаатай. Одоо энэ арьс ширний үйлдвэрийн харъяа ч гэдэг юмуу. Тийм жишээгээр томоохон ээлжийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн дэргэд л 24 цагийн цэцэрлэгүүд байсан. Тийм. Түүнээс биш огт байгаагүй биш байсан. Ер нь 80-аад оноос хойш ерөнхийдөө 24 цэцэрлэг цөөрсөн юм шиг байна лээ.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Одоо жишээ нь Улаанбаатар хотын 9 дүүрэгт сайн болж 9, 10 цэцэрлэг байгаа шүү дээ. Жишээ нь манай дүүрэгт манайх л ганцхан 24 цагийн үйл ажиллагаатай. Аа тэгээд манай цэцэрлэгт явж байгаа хүүхдийн бүтцэд судалгаа хийгээд үзэхээр зэрэг юу байна гэхээр 1-рт зах дээр ажилладаг. Өдрийн турш зах дээр зогсож наймаа хийдэг ийм хүмүүсийн хүүхэд байдаг. 2-рт аав ээж нь гадаадад ажиллахаар явчихсан өвөө эмээ дээрээ юмуу. Эсвэл ах дүү дээрээ орхисон одоо төрсөн ах дүү дээрээ орхисон тийм хүүхдүүд байдаг. 3-рт бол өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүд дийлэнх нь байдаг.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэр яагаад байж байгаа гэхээр тэр ээж нэгдэхь өдөр хүүхдээ манайд өгчихөөд нэг цайны газар таван өдөр аяга угаах юмуу. Талбай цэвэрлэх юмуу. Тиймээ? Ийм ажил хийж байгаад 5 дахь өдөр авдаг. Тэгээд би хүүхдүүддээ судалгаа хийж үзсэн чинь манай энэ явж байгаа 185 хүүхдийн ихэнх хувь нь 40% нь Орбитоос , Зүүн салаагаас нэг 30% нь, Толгойтоос 20 гаруй хувь нь яг энэ хороолол манайхыг тойрсон энэ хэсгээс бараг хүүхэд байхгүй гэж хэлж болно. Цөөхөн нэг хоёр гуравхан хүүхэд...

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Тэр нь ямар хүн байна уу гэхээр өрх толгойлсон эмэгтэй ч юмуу. Амьдрал нь үнэн боломжгүй хүний л хүүхэд байгаа. Ийм л бүтэцтэй л байгаа. Манай бүтэц. Тэгээд ... 2008 оны нэг сард манайх интернеттэй болсон манайх. Тэгээд тэр интернетээрээ яаж байгаа гэхээр гадаадад байгаа ээж аавтай нь хүүхдүүдийг би ийм цэцэрлэгт ингээд хүмүүжиж байгаа шүү. Таныг явснаас хойш би ийм болсон шүү гэж харуулах гэж их зорьсон. Гэтэл тэр хүмүүсийн майл хаягийн сураглахаар зарим нь харалчихсан байдаг.

Баасанхүү -

Ээ ээ

Тунгалаг -

Майл хаяг тодорхой бус тиймээ? Тэгэхээр чинь хүүхдэд нь харуулж болохгүй. Намайг гацаанд оруулчихаад байгаа. Уг нь би бол тэгж бодож нийслэлд хамгийн түрүүнд интернет тавиулсан юм.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Хэрвээ тэгэх юм бол эцэг эх нь баярлана тиймээ? Миний хүүхэд чинь өвөө эмээ дээрээ үлдсэн. Эсвэл ах эгч дээр үлдсэн миний хүү чинь ийм болчихсон байна тиймээ? Тэгж бодож л гэтэл хаяг юу яахаар чинь манайхны үйл ажиллагаа ямар билээ?

Баасанхүү -

Одоо хүүхдүүдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд нь өгдөг. Өмнө нь ямар байсан бэ?

Тунгалаг -

Урьд нь эцэг эхчүүд нь өгдөг байсан.

Баасанхүү -

Өө

Тунгалаг -

Социализмын үед ийм байсан юм. Айлын нэгдүгээр хүүхэд хоолныхоо мөнгөний 25%-ийг,

Баасанхүү -

Том хүүхэд гэсэн үг үү?

Тунгалаг -

Тийм хамгийн анхны хүүхэд тийм 25%-ийг чөлөөлдөг.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Хоёрдахь хүүхдийн 20%, гуравдахь хүүхэд нь үнэгүй явдаг байсан юм. Айлын гурван хүүхэд зэрэг цэцэрлэгт явбал. Тэгээд сүүлдээ болиод 80, 90-ээд оноос 2009 оны 1 сарын 01 хүртэл эцэг эх 50%-ийн үлдсэн 50%-ийг улс төр даадаг байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Сая 2009 оны 1 сараас тушаал шийдвэр нь гарсан боловч яг төлөлт нь 2009 оны 4 сарын 01 нээс эхлээд жирийн 9 сарын үйл ажиллагаатай цэцэрлэгт бол 1100 төгрөгөөр, 24 цагийн цэцэрлэгийг 1600 төгрөгөөр бодоод төрөөс хүүхдийн хоолны мөнгийг даасан.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Одоо ирэх намар яах юм мэдэхгүй. Энэ хэвээрээ явбал төр даах л байх. Гэхдээ улс орон эдийн засгийн хямралд орчихсон ийм үед бол 1-рт төр бүгдийн даана гэдэг бол хүндрэлтэй.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

1-рт надад тэгж санагдаж байгаа. Энэ системд олон жил ажиллаж байгаагийн хувьд. 2-рт би ирсэн очсон хүнд саналаа хэлж байгаа. Бүх төлбөрийг эцэг эх хийхгүйгээр төр хийчихээр эцэг эхийн хариуцлага суларч байна. Тиймээ? Оо хүүхдээ өглөө л авч ирэх үүрэгтэй. 5 хоноод авах үүрэгтэй. Тэр хүнд хоолны мөнгө хэд байх нь огт хамаагүй. Тиймээ? Ийм л болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгэнт үр хүүхэд гаргаж өсгөж хүмүүжүүлж байгаа улс чинь хариуцлага хүлээдэг байх ёстой. Бас бага ч гэсэн энэ цэцэрлэгийн төлөө сэтгэл санаа зовж мэдрэмжтэй байх ёстой. Тийм юм одоо алдагдах л юм шиг байна лээ.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Гэж л ойлгож байгаа.

Баасанхүү -

Таны өмнөх нийгмийн үед одоо социализмын үед цэцэрлэгийн хүүхдийн хоол ямар байсан. Хангамж нь ер нь ямар байсан бэ? сүүлийн үед муудсан ч гэдэг юмуу....

Тунгалаг -

Ер нь бол муудсан. Анх бол цэцэрлэгийн хүүхдийн хоолны хангамж үнэхээр сайн байсан. Би оюутан төгсөөд гарч байх үед үнэхээр сайн байсан. Яагаад гэвэл цэцэрлэгийн хүүхэд 1-р зэргийн мах иднэ. Тэр үед чинь мах ангилалтай байсан шүү дээ.

Баасанхүү -

Оо за.

Тунгалаг -

Хонины 1-р зэргийн мах, 2-р зэргийн мах 3-р зэрэг гээд 1-р зэргийн хонины мах кг нь 7 төгрөг 50 мөнгө 2-р зэрэг 6 төгрөг 40 мөнгө ч билүү байсан. Цэцэрлэгийн хүүхэд дайвар бүтээгдэхүүн гэж нэрлэдэг толгой цувдай тийм юм идэхгүй. Ямааны мах идэхгүй.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Зөвхөн үхрийн хонины 1-р мах, 2-р мах л иддэг байсан. За сүү тараг маш сайн хэрэглэдэг байсан. Тэгээд хангамж бол маш сайн байсан. Орой тарах болгонд нь том чихэр тиймээ? Улаан малгайт ч гэдэг юмуу. Баавгайт...

Баасанхүү -

Пөөх

Тунгалаг -

Тийм байсан. Юм өгдөг байсан.

Баасанхүү -

Оо за за.

Тунгалаг -

За тэр үе бол 90-ээд оноос тасарсан.

Баасанхүү -

Нийгэм солигдсон.

Тунгалаг -

Нийгэм солигдсоноос болоод тэр огт байхгүй болсон. 90 оноос өнөөдрийг 2009 оны 4 сар хүртэл явсан нийт хүүхдүүд цэцэрлэгт бас өлсөхийн зовлонг үзсэн байхаа. Гэж би дотроо боддог.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Яагаад гэхээр илчлэг ихтэй. Ердийн цэцэрлэгт өдөрт 1700 килокалори байх ёстой ш дээ. Килокалори гэдэг чинь нэг кг мах 200 килокалори байнаа гээд бодоход тэр юмнуудыг нэмэхэд 1700 хүрч байх ёстой байхгүй юу. Гэтэл 1000 ч бараг хүрэхгүй үе байсан. 90-ээс 94, 95 он хүртэл 1000 ч хүрэхгүй үе байсан. Аа 97оноос 2000 он хүртэл жаахан нэмэгдсэн. Эцэг эхчүүд ч ойлгосон. Тэр ч байтугай 90-ээд оны үед цэцэрлэгийн хүүхдийн тоо ч цөөрч зарим цэцэрлэгүүд хаагдахдаа хүртэл хүрсэн шүү дээ. Нэг ангид 5, 10 хүүхэдтэй байх үе ч байсан.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

Одоо бол тийм биш манайх бол сая манай нярав тайлангаа тавилаа. Зөвхөн энэ 2008 оны 9 сарын 1 нээс 2009 оны 5 сарын 30 хүртэл хооллох хугацаанд манайх 2994 литр сүү, зөвхөн үнээний сүү хэрэглэсэн байгаа. 400, 500 литр тараг хэрэглэсэн байгаа.

Баасанхүү -

Аа ха

Тунгалаг -

За 47 кг ээзгий, 140, 150 кг чацаргана, 140, 150 кг аньс гэх жишээний манайх бол хүүхдийн хоол хангалттай сайн.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

1600 килокалори сүүлд бүүр сайн нэмэгдээд бараг 2000 ч хүрч байгаа. 1800, 900 бол байнга тогтмол явж байгаа. 2-рт манай тогооч мастер тогооч байдаг учраас хоолны амт чанар хаана ч байхгүй сайн байгаа гэж хэлж чадна. Бид нар ч их анхаардаг. Яагаад гэвэл 24-ийн хүүхдүүд тиймээ?

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Гэрээсээ 4 шөнө, 5 өдөр гэрээсээ хол байж байгаад очиж байгаа учраас хүүхдийг аль болохоор өлсгөхгүй байх юмсан. Илчлэг тэр хоол унд өгөх юмсан тэжээллэг байлгах юмсан гэж санадаг. Хүүхдүүддээ сүү хөөрүүлж өгдөг. Тараг уудаг манай хүүхдүүд. Ааруул иднэ. Ааруулны шүүс ууна. Ээзгий дэвтээгээд ээзгийний шүүсийг ээзгийтэйгээ иднэ. Тийм л юм байгаа даа.

Баасанхүү -

Тэгэхээр таны амьдралын бусад хүмүүсээс ялгагдах онцлог гэмээр тийм зүйл юу вэ? Онцлог?

Тунгалаг -

За миний хувьд бол би нэгдүгээрт өөрөө боловсролын системд ажиллаж багш болсондоо би бусдаас онцлог гэж бодож явдаг. Яагаад гэвэл би өөрөө нэгдүгээрт багш болж бага насны хүүхдүүдтэй ер ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ч тэр бага цэцэрлэг ч тэр би багш болж түмний хүүхдийн сайн сайхны төлөө хамгийн анхны цагаан цаас шиг байгаа хүүхдүүдтэй ажиллаж анхны амьдралын алхам зааж явдагтай их баяртай байдаг. Бусдаас миний онцлог бол энэ юмаа гэж би боддог.

Баасанхүү -

Хүний амьдралд нөлөөлөх цаашдынх нь одоо нэг тодорхой ингээд амьдраад явж байтал үйл явдал тохиолдоно. Тэр нь цаашдынх нь амьдралд нэлээд гүнзгий нөлөө үзүүлэхүйц тийм үйл явдал тохиолдож болноо доо. Танд тийм юм явдал тохиолдож байсан уу?

Тунгалаг -

За миний хувьд бол яахав хүн бол ер нь амьдрах явцдаа амьдралын их сургуулиас маш их суралцдаг. Би өөрөө бодохдоо бол энэ суралцах хугацаандаа хүн үхэн үхтлээ төрөөд төрснөөсөө авахуулаад үхэн үхтлээ бол ерөөсөө амьдралын их сургуулиар суралцаж төгсдөг юм байна. Шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг бол хүүхэд байхаасаа тодорхой хэмжээний насанд хүртэл жишээлэх юм бол 22, 35 гэдэг ч юмуу энэ хүртлээ сурч мэддэг юм байнаа. Гэтэл амьдралын их сургуулиас бол сурч авсан юмаа хүн амьдралдаа зөв авч явах юм бол шинжлэх ухааны ямарч мэдлэгтэй холбоод хэрэглэж болдог юм байнаа гэдэг ойлголт л надад төрсөн. Би энэ юунаас төрсөн гэхээр ерөөсөө би энэ мэргэжлийн ажлыг хийгээд би одоо ерөөсөө 1973 онд багшийн дээд сургууль төгсөөд Завхан аймгийн Баян-Тэс сумын дунд сургуульд багшаар 10 жил ажиллаад, Дундговь аймагт 1983 онд ирээд нийт цэцэрлэгийнхэнтэй ажиллаж байгаад сая 1995 оны 9 сарын 27-нд Сонгинохайрхан дүүрэг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 84-р цэцэрлэгт ирээд тэнд 9 жил болоод 2005 оны 9 сарын 6-нд 206-р цэцэрлэгт ажиллах энэ 4,5 газар ажиллах хугацаанд надад юу бодогдсон гэхээр ерөөсөө би багш болж амьдралын энэ их сургуулиас багшийн тухай, хүнд юм заахын тухай, хүүхэд өсгөхийн тухай би маш их сайхан зөв юмыг олж авч энэ ажлыг сонгож ажилласандаа их баярлаж яваа.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Өөрөөр хэлбэл би яагаад ийм хүн болсон юм бэ? гэхээр би маш их зөв юм сонгожээ. Энэ бол миний амьдралд яаж нөлөөлж байгаа гэхээр жишээлбэл манай гэр орон бол маш тайван. Яагаад гэвэл би дандаа бага насны хүүхдүүдтэй ажиллаж амьдардаг учраас манайд бол янз бүрийн үг зөрөх, бие биеэ айлгах, гомдох, гомдоллох, хичнээн амьдралд бухимдсан ч гэсэн түүнийгээ гэр орондоо гаргахгүй. Байгаа мөртлөө байхгүй юм шиг явж чаддаг. Тэсвэрлэж чаддаг. Үүнийг би яаж хэлж байна уу? гэхээр би хүүхдүүдээ дээд сургуульд ороод Улаанбаатар хотод ирэхэд манай хүүхдүүд 5 зэрэг их дээд сургуульд сурч байсан. Манай нөхөр бид хоёр хоёулаа л боловсролын системийн улс авдаг хэдэн цалингаас өөр илүү орлого бидэнд байхгүй шүү дээ. Янз бүрийн юм байхгүй. Намар ажилд ороод цалингаа аравын арав, хорийн хориор өгч байгаад хавар цалин ч дуусдаг. Амралтын мөнгө ч дуусдаг. Хүүхдийн төлбөр ч дуусдаг. Гэхдээ түүнд ерөөсөө гутрахгүй баярлаж суудаг. Яагаад гэвэл манайх 7 хүүхдээ долуулангийн дээд мэргэжилтэй болгосон. Тэр л бидний энэ насны үр хүүхдэдээ өгөх эд баялаг.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Тэрнээс одоо банканд нэг ч төгрөг байхгүй. Хүүхдэдээ нэг байшин авч өгөөгүй. Одоо бол өөрсдөө бид хоёрын олж өгсөн талхаа авах эрхийн бичгийг өшөө сайжруулаад хэн нь байшинд орно. Хэн нь машинтай явна тэр нь бол огт хамаагүй. Манай түрүүчийн хүүхдүүдээс зарим нь орон байртай болчихсон. Зарим нь машинтай болчихсон явж байна. Гэхдээ бид нар бол тэр орон байр авах ч юмуу, машин авахад нэг ч төгрөг өгөөгүй. Бид хоёрт тийм боломж үнэхээр байхгүй. Бид хоёр өөрсдөө төрийн байгууллагын төсвийн байгууллагын ажилтнууд. Бид хоёрын цалин бол нэг цалингаас нөгөө цалингийн л хооронд явна ш дээ. Гэхдээ хүн тэсвэртэй, тэвчээртэй байх юм бол хүүхэд ч яг тийм байдалд байх юм бол түүнийг сурч болдог юм байна гэдгийг би өөрийнхөө биеэр үзүүлсэн. Шавь нартай нөлөөлсөн гэж л бодож явдаг.

Баасанхүү -

Та цэцэрлэгт ажиллахаас өмнө сургуульд ажиллаж байсан тиймээ? Сургуульд багшлах, цэцэрлэгт багшлах хоёрын ялгаа юу вэ? Ялгаа байсан уу?

Тунгалаг -

Байлгүй яахав. Ерөнхий боловсролын сургуулийн багш ерөнхий боловсролын сургуулийн орчин, цэцэрлэгийн орчин хоёр гэдэг бол их өөр ялгаатай. Яагаад гэвэл яагаад надад өөр юм шиг бодогдож байгаа гэхээр сургууль бол ерөнхийдөө бие даасан маягийн хүмүүстэй харьцдаг. Хүүхдүүд нь ч багш нар нь ч дандаа тийм биеэ даачихсан. Өөрөө өөрийгөө залж чиглүүлээд явах тийм чадвартай хүмүүстэй ажиллаж байсан юмуу гэж би боддог. Цэцэрлэг бол бид нарын хүмүүжүүлж байгаа бага насны хүүхдүүд бол цэвэрхэн шинэ цаас учраас бид нар тэнд дээр алдаатай юм гаргаж болохгүй. Байнга ажилдаа хяналт тавьж ажиллах тэрийг хянаж байхын тулд тэнд ажиллаж байгаа хүмүүстэйгээ маш их зөв харьцаж, зөв ажиллаж байж тэр юм гарах ёстой гэж боддог. Тэгж ажиллаж байсан учраас миний хувьд бол ерөнхий боловсролын сургуульд багш хийснээс цэцэрлэгт очсон ажлын ачаалал нэгдүгээрт хүнд байдаг. Хоёрдугаарт эргээд өөртөө урам авахад илүү их сайхан байдаг. Тэр нөгөө ачаалал ихтэй учраас тэр ачааллаа даваад гарчихаар эргээд урмын хүртэж байхаар улам илүү сайхан санагддаг. Тэгэхдээ би багш байхдаа бас хүүхдүүдээрээ их бахархдаг. Миний ангид би бас 8-р анги төгсгөж байсан. Миний 8-р анги төгсгөсөн хүүхдээс бүр эрдэмтэн зэрэг цол авчихсан. Би бага наснаасаа ингээд явсан хүүхэд бий. Бүүр том ажлын байран дээр ажиллаж байгаа хүүхэд ч бий. Би бол тэр хүүхдийн хувьд багш л бол багш. Тэр миний шавийн хувьд шавь л явдаг.

Баасанхүү -

Аа ха.

Тунгалаг -

Тэгээд бас шавиа хараад хүн чинь нэг том эрдэмтний хурал дээр илтгэл тавьж байсан ч миний шавь ш дээ гэж бахархаж дуугарч байдаг. Тэр хүүхдээрээ. Гэтэл цэцэрлэг бол тэрнээс их надад урам хайрлаж, их сайхан эрч хүч өгч тэрний хүчинд би хүн шиг байдаг.

Баасанхүү -

За баярлалаа. Хоёулаа яриагаа өндөрлөе дээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.