Bürenjargal


Basic information
Interviewee ID: 990194
Name: Bürenjargal
Parent's name: Jamba
Ovog: Luvsan
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Naran sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
politics / politicians
family
illness / health
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

сайн байна уу?

Бүрэнжаргал -

сайн. Сайн байна уу?

Баасанхүү -

за таны ярилцлагыг, та ингээд ярилацлага өгөөд одоо ярилцлагаа нийтийн хүртээл болгоод, нэр устайгаа, зурагтайгаа ингээд нээлттэйгээр тавиулахыг зөвшөөрч байна уу?

Бүрэнжаргал -

за зөвшөөрье дөө.

Баасанхүү -

за баярлалаа хоёулаа ярилцлагаа эхэлье. Өөрийгөө танилцуулаад...

Бүрэнжаргал -

за миний нэр Бүрэнжаргал, Жамбын Бүрэнжаргал гэдэг хүн.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

би Говь-Алтай аймгийн хуучнаар Говь-Алтай аймгийн Наран сумын нутагт төрсөн 1936 онд. Тэгээд бага сургуульд 10 настайдаа, за тэр үед чинь одоо оройтож сургуульд ордог байлаа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

10 настайдаа сургуульд ороод 4-р ангиа төгсөөд тэгээд бие муудаад уушигны хатгалгаа авч бие муудаад сургуулиасаа гараад, ахиад сургуульд явж чадахгүй байсаар байгаад, ер нь их удаан хугацаагаар миний өвчин үргэлжилсэн л дээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд хөдөө тэр үед чинь одоо эмчилгээ гэж ер байсангүй. Ерөөсөө л бор аргаараа л тэгээд байж байдаг. Эмчилгээ домчилгоо, эмч гэж гэж тийм юм байсангүй, эм тан уух юм байсангүй. Нэг тиймэрхүү явсаар байгаад өвчин маань хүндрээд сүүлд нь уушигны тэр цооролт гэж юм үүссэн байсан юм байна л даа. Тэрийг нь одоо мэдэхгүй явсаар байгаад нэлээн хүндрээд би чинь бараг л үхэх сэхэх дээрээ хүрчихсэн байсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд 17 настай байхад миний ах Нансал гэж миний төрсөн ах Нансал гэж хүн байсан юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэхэд манай ах Сэлэнгийн намын хороон дарга хийж байсан юм тэр үед.

Баасанхүү -

өө зө

Бүрэнжаргал -

тэр үед. Одоо 51, 52 онд л юм байна. Тэгээд ах маань намайг ирж эмнэлэг рүү аваачаад. Тэгээд энэ хотод ирээд, замдаа энэ хотоор дайраад энэ цэргийн го судлал гэж одоо тэхэд чинь байсан юм. Тэгээд цэгийн го судлалд үзүүлээд, нөгөө рентгенд харуулаад миний уушиг муу байна гэж тогтоосон байхгүй юу. Тэгээд яахав хэсэг эм тан уугаад нэг хэсэг овоо болоод гайгүй болоод, тэгээд ер нь тэр чигээрээ гайгүй байж байгаад тэгээд сүүлдээ ч одоо нас 20 хүрлээ. Тэгээд одоо хөдөөнийсургуульд, дахиж сургуульд орж чадаагүй би.

Баасанхүү -

өвчнөөс болоод уу?

Бүрэнжаргал -

тийн өвчнөөс болоо. Тэгээд би чинь одоо айлын 11 хүүхдийн отгон нь юм байгаа юм.

Баасанхүү -

өө за

Бүрэнжаргал -

тийм учраас тэгээд ээж аав 2 маань намайг хааш нь ч явуулахгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

нэгдүгээрт бие муутай, хоёрдугаарт отгон гээд гэрээсээ гаргадаггүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

би чинь одоо нэг техником мом гээд л, Архангай аймагт хүртэл техником байна энэ тэр гээд дуулдаад байдаг. Явъя гээд гуйгаад байдаг явуулдаггүй ээ. Хүний газар очиж үхэх гэж байна чи гээд л явуулдаггүй. Тэгсээр байгаад 20 хүрсэн ээж аавынхаа гар дээр. Тэгээд хөдөө мал дээр. Би нэг их мал маллаад гавихгүй яахав их ханиалгадаг үргэлж л ханиалгаад л тэгээд жоохон хөдлөөд яваад л яахаар ханиалгачихдаг тийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

хөөсөөр ханиалгаад байдаг. Тийм байсан болохоор ээж аав хоёр маань нэг л мэдэхэд үхнэ гээд ерөөсөө гэрээс гаргадаггүй байлаа. Тэгээд ч одоо нас овоо болоод тэр ахындаа сэлэнгэд очиж байж байгаад жил гаруй 2жил шахуу ахындаа байж байгаад тэгээд бүүр бие овоо болоод 17, 18 нас хүрээд, хүрсэн л дээ тэр үед.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд гэртээ ирээд ээж аавынхаа гар дээр байж байгаад тэгээд мал маллалцаад байж байсан тэгээд 55 оны өвөл юм даа 1955 оны өвөл энэ манай нөхөр Лоохууз Говь-Алтай аймгийн намын хороон дарга хийж байсан тэр үед.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд өнөө хөдөө ажлаар явж байгаад манайхаар ирэхгүй юу. Тэгээд яахав гэртээ нэг тийм охин л одоо нэг юм оёод л сууж байлаа. Тэгээд нэг тийм хүн дарга гээд нэг хүн ирээд явсан. Тэгээд тэрнээс хойш манайхаар ирдэг болоод л тэгээд танилцаад л, тэгээд нөгөө ажлаар явах далимаар ирдэг болоод тэгж байгаад 56 оны 6 сард бид 2 гэрлэсэн юм.

Баасанхүү -

аан жил гарангийн

Бүрэнжаргал -

тийн жил гарангийн хугацаанд гэрлэсэн юм. Тэгээд л тэрнээс хойш Говь-Алтай аймагтаа тэгээд намын хорооны 1-р нарийн бичгийн дарга гэж байж байсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд намар нь 56 оныхоо намар 9 сарын үед юм болов уу даа. 8 сарын сүүлч хавьцаа байх наашаа хотоос дуудаад.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

хотод ир гэж дуудаад, тэгээд бид хоёр хотод нүүж ирээд тэгээд уг нь нэг юу яасан сангийн ааж ахуйнуудыг удирдах газрын даргаар томилоод.

Баасанхүү -

за 56 ондоо юу?

Бүрэнжаргал -

тийн 56 оныхооо намар

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд тэр сангийн аж ахуйнуудыг удирдах газрын дарга гээч юм болсон. Тэгээд би яахав гэртээ нэг өвчин мөвчин ч гайгүй бие сайн болчихсон дажгүй байгаад байсан. Тэгээд нэг тэрнээсээ хойш хавар нь юм уу даа, өвөл нь одоо хавар л юм даа эм найруулагчийн курс гэж 6 сарын курс явагддаг байлаа л даа тэр үед.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

хуучин энэ эмийн завод гэж байсан. Эмийн заводын баруун талд эм хангамжийн газар гэж байсан юм даа. Тэнд тэр хичээл явагддаг байсан юм. Тэгээд тэр 6 сарын курст ороод. Миний тэр Нансал гэдэг ахын маань охин Нина гэж хүүхэн байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр намайг дагуулж яваад тэнд танидаг хүнтэй даргыг нь танидаг гээд тэгээд тэнд аваачаад курст оруулаад. Тэгээд тэр курст яваад хичээлд яваад эм найруулагчийн курст овоо яваад одоо хэдэн сард орсон юм бол доо мэдэхгүй. Лав л хавар 3 сарын үед 4 сарын үед ч юм уу гэнэтхэн бие муудаад.

Баасанхүү -

ээ

Бүрэнжаргал -

тэгээд хичээлдээ сууж чадахаа болиод, тэгээд эмнэлэгт хэвтсэн. Тэхэд чинь одоо сайд нарын эмнэлэг гэж энэ одоо энэ яамны эмнэлэгийн энэ хавьд байсан юм даа хуучин 3-р эмнэлэг гэж байсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэнд байдаг байсан юм. Тэнд хэвтээд, тэгсэн чинь энэ уушигнаас цус гараад энэ цээжнээс.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд тэр цусыг аваачаад эмнэлэгт үзүүлсэн чинь сүрьеэ гээд тэгэхгүй юу намайг.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд сүрьеэд очиж хэвтдэг юм байна аа. За сүрьеэгийн эмнэлэг Дамбадаржаад байсан юм. Дамбадаржаагийн одоо тэр хийдийн тэр хавьцаа уушигны эмнэлэг л гэж байсан юм даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэнд очиж хэвтсэн. Тэгээд тэнд би сар гаруй хэвтээд тэгээд гайгүй болоод гарч ирсэн. Тэгээд гарч ирэх хооронд өвгөн маань хөөцөлдөөд урагшаа Хятад руу явуулаад.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

Хятадад Ази, Африкын оюутны сувилалын газар гэж байдаг байсан юм. Одоо байдаг юм уу үгүй юу мэдэхгүй. Ази, Африкын оюутны сувилалын газар гэж их гоё газар. Яг Бэйжингийхээ төвөөс 25 км зайтай тийм сувилал байдаг байсан юм. Тэнд очоод сувилуулаад тэгээд очоод шинжилгээ өгөөд юу яасан чинь энд манайхан сүрьеэтэй байж магадгүй гээд хэвтүүлсэн чинь ямар юмны сүрьеэ байхав, ямар ч сүрьеэ байхгүй зүгээр их ханиалгаснаас болоод уушиганд цооролт үүссэн байна.

Баасанхүү -

аан

Бүрэнжаргал -

тэр нь одоо хэцүү болсон байна гээд тэгээд намайг чинь ерөөсөө бараг л ганцааранг нь шахуу нэг тэр Бэйжингийн их сургуульд сурдаг нэг оюутан охинтой хамт нэг өрөөнд оруулаад, сүрьеэтэй улсуудтай харьцаж болохгүй. Дандаа маск зүүж бай гээд сүрьеэгээс эсэргүүцэх эм гэж 2 жижигхэн цагаан эм өгдөг, тэгээд нэг витамин өгдөг өөр юм байхгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд би чинь тэнд очоод бүүр ингээд таргалаад их сайхан болоод ер нь их сайхан болсон бие эрүүлшээд их сайхан болж байсан тэгсэн чинь гэв гэнэтхэн хавар 5 сар болсон чинь операци хийхээр болоод.

Баасанхүү -

танд уу?

Бүрэнжаргал -

тийн

Баасанхүү -

өө за

Бүрэнжаргал -

тэр уушигны цооролтыг ерөөсөө авахгүй бол болохгүй гээд тэгээд операци хийхээр болоод, тэгээд 5 сарын 25-нд Бэйжинд, Бэйжингийн төв рүү нэг том эмнэлэгт хагалгаанд орсон юм. Тэгээд хагалгаанд ороход өвгөн маань очоод тэгээд маш их амжилттай болсон, хагалгаа их амжилттай болсон. Тэрнээс хойш дахиад би ерөөсөө уушигаар өвчлөөгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд идгэрсэн эрүүл саруул болсон. Тэгээд би тэр урагшаа Хятад руу явахынхаа өмнө бид хоёр чинь одоо тэгээд нийлээд удаагүй байсан даа хүүхдэд нэг их яарах боломж ч болоогүй л байсан. Тэгээд өвгөн маань надаас нэлээн ах хүн учраас бас хүүхдэд яараад байсан юм байлгүй дээ. Тэгээд хүүхэд өргөж авна гээд би тэр 57 оны зун 7 сард урагшаа Хятад руу явсан юм. Тэгээд 57 оныхоо..., тэрнээс өмнөхөн 6 сард одоо нутаг яваад тэгээд миний нэг эгч дөнгөж хүүхэд гаргасан хүүхэд нь 2, 3 сартай нэг охинтой байсан. Нэг том ах маань хамгийн отгон хүү нь дөнгөж ой өнгөрч байгаа хүү байсан. Тэр хоёр хүүхдийн нэгийг заавал авчираарай гээд явуулдаг байлаа намайг. Заавал хүүхэдтэй ирнэ шүү гээд явуулсан. Тэгээд өвгөны жолоочтой хамт яваад, 69 тэй яваад тэгээд Говь-Алтай ороод нутагтаа очоод ээж аав дээрээ очоод, тэгээд одоо хүүхэд өргөж авах юу хэлж чаддаггүй ээ ээж аав хоёртоо хэлж чаддаггүй ах эгчдээ хэлж чаддаггүй. Тэгээд яахав дээ муу ээждээ л хэллээ л дээ. Ингээд одоо заавал намайг хүүхэд авчир гэсэн одоо яахав би ээжээ гээд л. Тэгсэн чинь ээж маань санаа нь зовоод одоо яана даа эгчийн чинь хүүхэд болохоор дэндүү нялх байна. Гуравхан сартай хүүхдээр яаж хүн хийх вэ миний охин тэр хол газар авч явна гэдэг хэцүү. Ахынхаа хүүг гуйна гэхээр хоёрхон хүүтэй 5 охинтой хоёрхон хүүтэй. Тэгээд одоо отгон хүүгээ өгөхгүй гэх байх даа. Одоо ахын чинь хүүг хэлж үздэг байх даа. Миний том ах надад ёстой амь шигээ хайртай л даа отгон дүү нь юм болохоор аймаар хайртай. Тэгээд одоо чамд л гэж өгдөг юм уу гэхээс биш бусдад нь юу гэж өгөх вэ дээ. Юу ч гэсэн ээж нь хэлээд үзэх үү гээд ээж маань тэгсэн.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд ээж маань орж хэлсэн байна лээ л дээ. Тэгээд дүү чинь одоо ингээд цаадах нь хүүхэд авчир гээд байна гэнэ. Дүүгийн чинь хүүхдийг өгч явуулахаар дэндүү нялхдаад байна одоо миний хүү л одоо хүүгээ өг дөө л гэж хэлсэн гэнээ. Тэгсэн манай бэр эгч хар цагаан дугарахгүй л байсан чинь ах маань бодож бодож баахан дуугүй сууж сууж байснаа за одоо отгон дүүдээ өгье дөө. Бусдад нь бол би яасан ч өгөхгүй 2 хүүгийнхээ нэгийг. Миний хайртай дүү юм болохоор хүний газар ганцаараа хол байгаа юм чинь өгөхөөс яахав дээ гэсэн. Ах тэгээд өгөхөөр болоод, тэгээд би ахынхаа хүүг аваад ээжийгээ аваад миний тэр дунд эгчийн гэртээ гарсан, надтай нэг гэрт өссөн нэг охин байсан тэрнийгээ аваад тэгээд хлтлд орж ирсэн л дээ. Тэгээд хүүгээ одоо хүү чинь ой өнгөрчихсөн гүйж явсан хүү байсан, тэгээд хүүгээ ориод л урагшаа Хятад руу явсан. Тэгээд ээж энд ирчихсэн байсан. Тэгээд аав араас нь орж ирээд тэгээд аавынх маань бүүр ингээд хотод орж ирээд.

Баасанхүү -

сүүлдээ юу?

Бүрэнжаргал -

тийн сүүлдээ бүүр хотод ороод ирсэн. Тэгээд би урагшаа явахдаа санаа амар яахав ээж аав хоёр дээрээ хүүгээ орхиод тэгээд өвгөн наашаа хүүхдээ яагаад л тэгээд явсан. Тэгээд би чинь тэнд Хятадад жил гаруй жил 4 сар болоод ирсэн.

Баасанхүү -

өө за.

Бүрэнжаргал -

хагалгаа хийлгэчихээд, хагалгаа хийлэгснээсээ хойш 4 сар, 4, 5 сар болчихсон юм байна. Тэгээд ирсэн. Тэгээд ирснээсээ хойш өвдөж бариа ч үгүй. Тэгээд ирээд би тэр хуучин эм бэлтгэлийнхээ юундаа юугаар ороод, эм бэлтгэгч гэдэг ажлаар ажилд ороод. Тэгээд яахав өнөө эмийг чинь тасгуудад хуваарилаж өгдөг, тийм эм бэлтгэж өгдөг тийм ажилд ороод. Тэгээд тэндээсээ дахиад эм найруулагчийн курс гэдэг юм явагдаад. Тэгээд тэр курс гэдэг юм явагдаад тэгээд тэр куст нь суугаад. Тийн тэгээд 61 онд билүү тэрнийгээ төгссөн.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд тэрнээс хойш байнга аптекад ажиллаад. Тэгээд ажилд ороод тэгээд би одоо өвгөнийг хэлмэгдэж явахын өмнө 2-р эмнэлэгийн аптекад ажиллаж байсан. Тэгээд өвгөнийг хэлмэгдээд явах болсон чинь намайг барьчихаад сүүлд гаргаад.

Баасанхүү -

яанаа

Бүрэнжаргал -

тэгээд хонинд явсан л даа. Хонь маллахаар.

Баасанхүү -

тэр бэйжин явахад зардал яадаг...?

Бүрэнжаргал -

тэр үед чинь одоо улсаас зардлыг нь авчихдаг байсан.

Баасанхүү -

аан за бас гайгүй албан тушаалтай.

Бүрэнжаргал -

тийн голцуу дандаа оюутнуудыг явуулчихдаг тийм байсан. Тэгээд бас ар өвөрийн хаалгаар орж л байсан байлгүй. Монголчуудаас их олон хүн байдаг байсан юм аа. Тэгээд очоод байнгын л одоо 30 гаран хүн байсан. Их олон орны залуучууд байдаг байсан.

Баасанхүү -

Хятад Монголын харьцаа ч сайн байсан байна тээ?

Бүрэнжаргал -

тийн Хятад Монголын харьцаа тэр үед ёстой жинхэнэ сайн байсан. 13 орны залуучууд л байдаг байсан ш дээ. Их л олон оюутнууд одоо тэр Азийн Афикын одоо тэр Энэтхэг манатхаг гээд л их л олон газрын улсууд байдаг байсан. Оросоос л бас их байдаг байсан байхаа. Тэгээд эмчлүүлээд сайн болсон тэгээд өвгөнийхөө ачаар яахав тэгээд ямар ч байсан салсан залуу насанд аа. Дахиж тэр өвчнөөр өвдөөгүй. Тэгээд өвгөн маань одоо 64 онд, 62 онд сангийн аж ахуйнуудыг удирдах газрын дарга байж байгаад 62 онд Темеразовын академид цол хамгаалахаар явдаг юм аа.

Баасанхүү -

өө зө Орос руу?

Бүрэнжаргал -

тийн Орос руу.

Баасанхүү -

юу ямар цол доктор уу?

Бүрэнжаргал -

тийн одоо энд хөдөө аж ахуйнхаа талаар эрдмийн зэрэг хамгаалах тийм юугаар явж байгаа. Тэр үед чинь манай өвгөн энэ юунд энэ дотооддоо 14 настай сургуульд орсон гэж ярьдаг юм. Тэгээд дээр үед чинь одоо нөгөө бага сургууль гэж байгаагүй тэнхим гэж нэрлэдэг байсан тэнхим төгсөөд. Тэгээд нэг эвлэлийн үүрийн дарга марга л хийж байгаад, сумандаа тийм юм хийж байгаад л тэгээд юуны санхүүгийн техникомд явсан гэж байдаг. Санхүүгийн техникомоо онц төгссөн. Тэгээд яг төгсөлтийнхөө шалгалтыг өгөөд байж байхад нь энэ юунаас одоо намын дээд сургууль гэж одоо байна даа тэр чинь одоо Шинэ хүчний дээд сургууль гэж байдаг байсан.

Баасанхүү -

шинэ

Бүрэнжаргал -

шинэ хүчний дээд сургууль.

Баасанхүү -

аан боловсон хүчнийг хэлж байгаа байх тээ?

Бүрэнжаргал -

аан тийн одоо намын дээд сургууль тийм нэртэй байсан гэсэн. Тэгээд тэр сургуульд удирдах ажил одоо хийж чадах чадвартай чадалтай хүүхдүүдийг техникомуудаас шилж авсан юм гэсэн.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд өвгөнийг дөнгөж шалгалтыг нь өгүүлээд тэгээд шууд тийш нь шилжүүлээд тэгээд тэрийг чинь хүчний дээд сургуулийг одоо намын дээд сургуулийг төгсөөд 4 жид болсон гэдэг байх аа. Тэгээд энэ төв хороонд ажиллаж байгаад л тэгээд л сүүлд нь хойшид коммунист нийгэм дээд сургууль гэж байсан тэрэнд яваад тэгээд 50 онд төгсөж ирсэн гэдэг байх аа. Тэгээд ирээд төв хороонд ажиллаж байгаад дектор гэдэг юм хийж байгаад Говь-Алтайн намын хороон даргаар явуулаад тэнд очсон байсан юм.

Баасанхүү -

тэр намын хороон дарга хийгээд та хоёрыг танилцах гэж байхад танайх хаагуур нутагладаг байсан бэ?

Бүрэнжаргал -

манайх тэр одоо тэр Наран сумын нутаг Цагаан дэрсний..., Дулаан харын уул гэж их дулаан өвөлдөө их дулаахан үргэлчилсэн тийм хар уул байдаг юм л даа.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэр уулын бэлийн энэ одоо сайхан өвөлжөөнүүд байдаг байхгүй юу. Тэр өвөлжөөнд ер нь голцуу л нэг хоёрхон шахуу л өвөлжөөн дээрээ ирж өвөлждөг тийм байсан. Тэгээд хавар намарт нь болохоор зэрэг Цагаан дэрсний нутаг гээд учиргүй их дэрстэй бүүр тэмээ зогсож байхад үзэгдэхгүй тийм өндөр дэрстэй тийм хонхордуухан шиг, тэгээд дундаа их том худагтай, худаг нь аягүй их устай. Ойр хавийн мал эндээс усладаг. Өвөл хаврын цагт ер нь тэндээс л усладаг тийм их сайхан элбэг устай тийм газар байсан юм. Тэр цагаан дэрсний худгийн тэнд хаваржиж, намаржиж байхдаа төрсөн юм гэнэ лээ яг тэнд.

Баасанхүү -

өө за

Бүрэнжаргал -

тийн яг тэр худгийн дэргэд төрсөн. Тэгээд яг энэ өвгөнтэйгөө нийлэхэд бас тэр худгийн тэнд байж байхад намайг авч байсан байхгүй юу. Тэгээд тэр бид хоёрыг танилцдаг тэр өвөл очсон чинь тэр өвөлжөөн дээрээ тэр Олон хөтөлт гээд тэр Цагаан дэрсний дэнд Дулаан харын бэлд байдаг өвөлжөө байдаг юм. Байнга л тэнд өвөлждөг тийм газар. Тэгээд тэндээ өвөлжиж байсан л даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд танилцсан. Яахав тэр хавар энэ хойтон хавар нь тэр цагаан дэрсний худаг дээрээс бид хоёр нийлж явсан юм байгаа юм. Тэгээд л өвгөн маань тэгээд хойно Темеразовт сурч байгаад 2 дахь жилээсээ 3 дахь жил дээрээ билүү тэр чинь арай л одоо юм хумаа хамгаалах арай л болоогүй байсан юм. Тэгээд л энэ төв хорооны тэр 6-р бүгд хурал болоод.

Баасанхүү -

64 онд уу?

Бүрэнжаргал -

тийн 64 оны 12 сард болсон ш дээ. Тэгээд тэр төв хорооны гишүүн, одоо өвгөн чинь төв хорооны гишүүн байсан хүн одоо ямар ямар юмны гишүүн байдаг билээ энэ том газруудын чинь цөмөөрөнгийх нь гишүүн байлаа л даа тэр үед.

Баасанхүү -

улс төрийн товчооны гишүүн байсан.

Бүрэнжаргал -

улс төрийн товчооны гишүүн арай байгаагүй байсан. Тэгээд энэ төв хорооны гишүүн байсан юм чинь заавал тэр хуралд суух ёстой байдаг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгээд хурал болохоос нэлээн өмнө хэн Цэдэнбал гуай Москвад очоод, тэр одоо Нямбуу гуай чинь одоо хамт хэлмэгдсэн ш дээ.

Баасанхүү -

тийн

Бүрэнжаргал -

Нямбуу гуай манай өвгөн хоёртой хоёулантай нь уулзаад, та хоёр одоо тэр хурал муралд очих гээд яахав та хоёрыг хурлаас чөлөөлье та хоёр энд хичээл мичээлээ л одоо хий гэж хэлээд буцсан байгаа юм л даа тэр хоёртой уулзаад.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

Нямбуу гуай бол тэр коммунизмын дээд сургуульд сурч байсан. Өвгөн болохоор тэр гемразивын юунд сурч байсан.

Баасанхүү -

ямар мэргэжлээр бол? аан хөдөө аж ахуйгаараа юу?

Бүрэнжаргал -

тийн хөдөө аж ахуйгаар. Тэгээд тэр хоёртой уулзаад тэгээд явсан гэсэн. Тэгээд эд нар чинь одоо тэр үед нөгөө сэхээтнүүд одооны энэ ардчилалынхан шиг л одоо шинээр юм сэтгэцгээдэг юманд л одоо орцгоосон байсан юм байна л даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд Нямбуу гуай манай өвгөн хоёр болохоор зэрэг ерөөсөө одоо энэ манай энэ дээд удирдлагыг солихгүй бол Монгол орон урагшаа явахаа болилоо.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

ерөөсөө л одоо ямар нэгэн аргаар эд нарыг солих хэрэгтэй. Одоо энэ сольдоггүй юмаа гэхэд энэ ажлыг эрчимтэйгээр юм хийхгүй бол ерөөсөө ажил урагшаа явахаа байлаа, энэ томчууд одоо дандаа бэлдсэн юман дээр очоод байхаад биш аэрд түмний дунд ороод ард түмний амьдралыг судлаад жинхэнэ ард түмний амьдрал ямар байгааг үзэж байгаа мэдэж байгаа юм алга гэсэн тиймэрхүү л юм хоорондоо ярьцгаадаг байсан юм байна л даа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд л ерөөсөө тэгээд л тэр хоёр ерөөсөө ярьж байгаад л ерөөсөө л явъя хуралд очъё, хэлэх үг байна хэлье.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

одоо энэ бололцоог л алдах юм бол хоёулаа нэг эрдэмтэн гэсэн нэр зүүчихлээр төв хорооны гишүүн биш болчихдог юм байна л даа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд төв хорооны гишүүн биш болчихоор тэр хурал дээр үг хэлэх боломжгүй болчихгүй юу даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тийм учраас тэгээд л одоо ийм байгаа дээрээ бололцоо байгаа дээрээ л одоо хоёулаа очиж үгээ хэлье яавал ч яаг. Одоо үгээ хэлье гээд ингээд зориглоод явсан юм байна лээ л дээ. Тэгээд манай өвгөн чинь хурал болохоос 2, 3 хоногийн өмнө гэв гэнэтхэн онгоцоор Москвагаас хүн утасдаад л, хамт сурч байсан улсууд нь утасдаад л Лоохууз явсан шүү хүлээж аваарай гээд л утасдаж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд өглөө онгоцон дээр очсон чинь хүрээд ирсэн. Тэгээд л ирээд нэг 2 хоног суугаад л хэлэх үгээ бэлдээд шөнө суугаад юм бичээд бэлдээд байсан. Тэгээд хуралд орсон хуралд ороод л..., тэгсэн хуралд орохынхоо урд шөнө нь шөнөжингөө сууж юмаа бичээд л урд орой нь бид нар чинь хуралд орохын өмнө юм үзэцгээе гээд театрт нэг дуурь үзсэн юм. Одоо энэ дуурийн театрт нэг дуурь үзсэн юм аа бид нар чинь одоо өвгөний нэг зээ дүү нь өөр хэн ч явлаа хэдүүлээ л явсан юм даг. Манай нэг дүү оюутан байсан анагаахын дээдийн оюутан тэр бас яваад манай том ахын оюутан байдаг юм. Манайд байсан юм. Тэгээд юм үзэж байсан чинь гэв гэнэт юм үзэж арай дуусаагүй байсан чинь ерөөсөө очиж юмаа дуусгахгүй бол болохгүй гээд үзэж байсан юмаа хаяад л бид нарыг аваад л тэгээд гэртээ буцаад ирж байгаа юм. Тэгээд буцаж ирээд тэгээд шөнөжингөө суугаад юмаа бичээд, тэгээд өглөө босоод надад уншиж өгсөн байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

иймэрхүү л юм бичлээ би урд шөнө гээд. Үгүй яахав Цэдэнбалгуайг л жоохон шүүмжилсэн байсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд нэг их ч онцын тийм сүйд болоод айхтар юм болоод байхаар юм ч алга л байсан. Боломжын юм байна гээд л тэгээд хоёулаа би ажилдаа явах болоод тэгээд талбайд тэр үед чинь автобус мавтобус хэр барагтай юм байхгүй байсан чинь 64 онд чинь явтобусанд сууна гэж байхгүй байсан. Одоо энэ 40 мянгатын юу байна ш дээ Цэцэг төв байна ш дээ.

Баасанхүү -

за тийн

Бүрэнжаргал -

цэцэг төвийн ар тлын тэр нэг ягаан байшин бий тээ?

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

40 мянгатын. Тэр чинь ямбатай ягаан гэж нэрлэдэг байсан.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

дандаа сайд дарга нар байдаг байсан байхгүй юу. Тэрэнд манайх байсан юм. Тэгээд би тэндээс алхаад л 2-р эмнэлэгт очдог байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд л би өглөө ажилдаа явах болоод л өвгөн хуралд орох гээд л хоюулаа явган алхаад л талбай дээр очоод тэгсэн чинь мань хүн нэг л сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, за би одоо ингээд яваад оръё гээд чи ажил руугаа яв гээд намайг нэг духан дээр нэг үнсчихээд л тэгээд яваад өглөө. Тэгсэн чинь би бас нэг сэтгэл их сонин болоод л яагаад ч юм их сонин болоод л өөрийн эрхгүй нулимс гараад ирдэг юм байна. Би одоо яаж байгаа юм болдоо гэж бодчихоод нулимсаа арччихаад л тэгээд л алхчихсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд ажил дээрээ очоод байсан чинь нэг л сэтгэл догдлоод чагнаад л хурлын байдал юу болж байдаг юм бол яаж байгаа юм бол гээд л бодогдоод л нэг л муу юм л сэтгэлд ороод л байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгсэн чинь л эхлээд яахав хурлын үйл ажиллагаа явагдаад тэр чинь зурагт энэ тэр байсан биш радиогоор л явдаг байлаа. Тэгээд ажил дээрээ очоод л, тэр үед лабораторт ажиллаж байсан юм аа. Тэгээд ажил дээрээ байж байсан. Тэгсэн чинь орой ажил тараад ирлээ, ирсэн чинь хурал тараагүй л болтой. Хурлын үйл ажиллагаа чимээгүй болчихлоо гээд л манай дүү тэгж байна. Тэгээд бүүр орой боллоо 9, 10 цаг боллоо ерөөсөө хурал тардаггүй хурлын үйл ажиллагаа ч явахаа больчихлоо радиогоор ерөөсөө таг чиг.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгсэн өвгөний тэр зээ дүү нь хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан байсан тэр үед, тэр хүрээд ирлээ. Тэр ирээд л тэгээд гурвуулаа л радио чагнаад суугаад байсан чинь ерөөсөө хурлын үйл ажиллагаа таг чиг. Тэгсэн чинь цөмөөрөө л нэг л хачин сэтгэл нэг л хачин болоод л яасан юм болоо гээд л ингээд яриад л эхлээд хоорондоо ярьж хөөрөөд ингээд байсан бүүр шөнө боллоо тэгээд ерөөсөө чимээ байдаггүй гурвуулаа юухан хийхэн юм яриад л гээд шөнөжингөө суугаад хонодог юм байна. Тэгээд өглөө 5 өнгөрөөгөөд би, тэгсэн намайг та жоохон хэвтээч өглөө ажилтай юм чинь жоохон хэвт гээд тэгж байна. Тэгээд нэг жоохон хэвтдэг юм билүүдээ нүдний хор гаргадаг юм билүү гээд орон дээрээ очоод хэвтээд тэгсэн чинь яг 6 цагт дугараад нөгөө радио дугараад л 6цаг болоод дугарсан чинь хаалга цохисон чинь өвгөн ороод ирдэг юм байна.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

гурвуулаа чинь зүгээр яасан ч мэдэхгүй гурвуулаа л гурван талаас нь бариад авсан.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгсэн чинь бүх юм өнгөрсөн гээд нөгөөдөх чинь ороод ирэхгүй юу. Тэгээд л уйлалдаад яанаа юу боловоо гээд тэгсэн чинь за яахав яахав одоо чимээгүй чимээгүй гэхдэ болгоомжтой байхгүй бол намайг араас тагнаж байгаа байх шүү гээд л.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгдэг юм байна. Тэгээд л их айдас төрөөд их хачин болцгоогоод л, тэгээд яахав тэр өдөртөө тэгээд баахан ярьж хөөрөөд хурлынхаа талаар юу болсон байдлаа яриад л. Тэгээд хурал дээр шүүмжлэл хэлсэн Нямбуу гуай хэлсэн өвгөн хэлсэн тэгээд одоо тэр дээд томчууд чинь зохион байгуулалт хийчихсэн одоо Лохуз нөгөө Нямбуу хоёрыг битгий ирээрэй гэж байхад ирсэн энэ хоёр ямар ч байсан эсэргүүцэж үг хэлэх юм байна гэдгийг мэдээд өмнө нь зохион байгуулалт хийгээд, тэгээд ерөөсөө тэд нарыг одоо хэрвээ одоо бид нарын эсрэг тийм болох болохгүй юм л ярих юм бол одоо шууд баривчлагаа хийх зохион байгуулалт хийчихсэн байсан гэж байгаа юм ш дээ.

Баасанхүү -

хөөх

Бүрэнжаргал -

тэгээд зохион байгуулалт хийчихсэн тэрнийг эсэргүүцэх үг хэлж байхад нь хашгирч гуаглах тийм хүүмүүсийг яг бэлдчихсэн. Тэгээд энэ хоёрыг чинь ээлжлээд үг хэлэхлээр зэрэг чинь нөгөө улсууд чинь тэрслээд хашиграад элдэв янзын юм хэлээд л орилолдоод сүйд болсон гэсэн. Тэгээд энэ хурлын үйл ажиллагааг чинь радиогоор нэвтрүүлэхгүй тас хаагаад зөвхөн тэр дотроо болоод л тэгээд л тэд нарыг чинь..., тэгээд Сурмаажав гуай болуул огт хамаа байхгүй хүн байхгүй юу.

Баасанхүү -

өө тийм үү?

Бүрэнжаргал -

тийн Сурмаажав гуай бол энэ хоёртой хамаарахгүй, энэ хоёр бол яахав хоорондоо тэр юмнуудыг ярьж байсан.

Баасанхүү -

хойно уулздаг байсан.

Бүрэнжаргал -

тийн уулздаг байсан. Сурмаажав гуай болуул уул нь одоо манай өвгөнийг хүртэл шүүмжилж байсан гэж байгаа юм. 56 онд. Тэгээд яахав бас яахав дээ өөрөө ухаантай хүн бас ингээд нам засгийн явуулаад байгаа үйл ажиллагаа бас сэтгэлд нь таарахгүй болоод ирсэн юм байна л даа. Тэхээр зэрэг мань хүн өөрийнхөө бодлоор л шүүмжлэлээ хэлчихсэн.

Баасанхүү -

тэрнээс болоод холбогдож ингэж...,

Бүрэнжаргал -

тийн ямар ч холбох тийм юм байхгүй. Нямбуу гуай манай өвгөн хоёр болуул тэр хоёрын санаа бол нэг байсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд л одоо яахав намын эсрэг бүлэг гэдэг юм байгуулахын тулд гураваас дээш хүн байж байж бүлэг болдог юм байна л даа.

Баасанхүү -

аан за

Бүрэнжаргал -

тийн тэгж бүлэг болгохын тулд Сурмаажав гуайг хамтруулаад оруулчихаж байгаа байхгүй юу. Тэгээд хамтарч оруулаад тэгээд одоо элдэв хангайн юм л улсуудыг чинь яагаад л тэгээд одоо тэр гадуур чинь нөгөө хурал цуглаануудыг чинь хийгээд л. Тэр хурлуудаар чинь одоо намын эсрэг намыг нураах гэсэн тараах гэсэн гээд ингээд өглөө радио асаахаар чинь энэ гурвыг чинь хэлээд л, бүх сонин хэвлэлүүдээр чинь энэ гурвыг чинь гаргаад л бүүр аймшигийн юм болсон. Сүүлдээ бүүр радио онгойлгохоос хэцүү санагдаад өглөө сүлд дуу яваад тэрийг нь сонсоод хаадаг байлаа ш дээ. Бүүр одоо чихэнд чийртэй. Тэгээд одоо яахав ингээд ерөөсөө одоо бүх юм өнгөрсөн гээд хэд хоног байж байсан чинь л сэргийлэх шүүх дээр чинь дуудаад л надыг чинь. Тэгээд л бид нар чинь одоо яахав дээ нэгэнт одоо ийм юм болсон юм чинь гээд л ах дүү хамаатан садангаараа ордогоороо ороод л явдагаараа яваад л, бид хоёр чинь хагас, бүтэнсайн өдөр чинь урагшаа яармагийн тийшээ гараад нэг хүүгээ аваад яваад нэг тэнд цана манаар гулгаж тэгж хагас, бүтэнсайн өдрийг өнгөрөөдөг байсан байхгүй юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэр явдгаараа ч яваад л. Тэгээд араас ерөөсөө байнгын тагнуултай. Ерөөсөө тэгээд яахав дээ садан хамаатангийн улсууд ирэхээр чинь байшингийн булангуудаар л одоо энэ тэнд заавал нэг тийм юмнууд л зогсож л байдаг байсан гэж байгаа юм чинь.

Баасанхүү -

хөөх

Бүрэнжаргал -

тэгээд манайд одоо хэн орох нь вэ хэн гарах нь вэ гэдгийг л одоо байнга харж л байдаг. Сурмаажав гуай манай хоёр нэг байранд байсан.

Баасанхүү -

өө за.

Бүрэнжаргал -

тэгээд Сурмаажав гуайг ч хардаг байсан байх манайхыг ч хардаг байсан байх. Тэгээд манай эгч дүү хоёрын хүүхэд байгаа юм Тангад гэж хүн одоо Зүүнхараад байгаа л даа тэхэд сангийн яамны орлогч сайд байсан юм. Бас хойно ургууль төгссөн аягүй мундаг ухаантай хүн л дээ сангийн яамны орлогч сайд байсан юм. Тэгээд тэр үед ахыгаа тийм болчихлээр зэрэг нагац ахыгаа тийм болчихлээр манайхаар орж ирээд яав энэ тэр гээд ярьж хөөрөөд ингэхгүй юу. Тэгээд тэрнийг бас ингээд аваад хаячихаж байгаа юм. Тэгээд сүүлд нь ч ерөөсөө энэ гурав одоо юу гэж хэлдэг юм энэ гурав ямар юм хэлдэг юм энэ гурвын хэлсэн үгийг яагаад хэвлэлд нийтлэхгүй байгаа юм гээд өнөө цуглаанууд дээр чинь улсууд асуучихдаг юм байна л даа. Тэр асуусан болгоныг чинь л хамсаатан гээд авч хаяаад байна. Тэгсээр байгаад л одоо зөвхөн бидний мэдэж байгаагаар 200 гаруй хүн одоо хэлмэгдсэн гэж байгаа юм ш дээ. Тэгээд Нямбуу гуайг чинь болохоор энэ хойно сурч байсан нэг ангид сурч байсан оюутнуудыг нь цөмийг нь хамт ангиар нь хөөгөөд л.

Баасанхүү -

зөвхөн Нямбуу гуайгаас болоод?

Бүрэнжаргал -

тийн ангиар нь хөөсөн ш дээ. Тэнд сурч байсан монгол оюутнууд цөм хөөгдөж ирсэн ш дээ.

Баасанхүү -

нөлөө орсон байж болзошгүй гэдэг утгаар юм болов уу яаж байгаа юм бол.

Бүрэнжаргал -

тийн тэхээр Нямбуу гуайн авгай гэхэд эмч хүн л дээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

хойно мэргэжил дээшлүүлэхээр Орост байсан юм билээ Нямбуу гуайтай хамт. Тэгээд нөгөө Нямбуу гуай наашаа хуралд хүрээд ирсэн авгай нь тэндээ хоцрохгүй юу даа. Хичээл юм нь дуусаагүй. Тэгээд хоцроод авгай нь наашаа төгсөөд ингээд явах болсон чинь Нямбуу гуайд дурсгал болгоод ангийхан нь нэг цаг аваад тэр цаган дээрээ дурсгалын юуг бичээд Нямбуу гуайг буцаж очихгүй болчихлээр яахавдаа хөөрхий амьтад ирж чадахгүй болчихож нэг ангийхан нь нэг тийм юм хэлээд Нямбуу гуайн авгайд ингээд Нямбууд аваачиж өгөөрэй гээд нэг цаг өгчихгүй юу. Тэрнээс болоод л тэгээд бүгдийг нь хөөгөөд.

Баасанхүү -

өө

Бүрэнжаргал -

аймаар хачин сонин юм болсон ш дээ. Тэгээд л одоо манай өвгөн тэхэд явахдаа Москвагаас явахдаа онгоцны буудал дээр оччихоод одоо эрдэмтэн манаач нэг хэсэг 90-д оны үед сонин дээр их гарч байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

Бэгтэр гээд нэг хүн байгаа

Баасанхүү -

Бэгтэр ээ?

Бүрэнжаргал -

тийн

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр хүн бас Темеразовын академид сурч байсан юм уу аль академид сурч байсан юм.

Баасанхүү -

орос хүн юм уу?

Бүрэнжаргал -

монгол хүн. Уул нь болуул Вектор гээд оросоор нэр өгчихсөн байсан.

Баасанхүү -

аан

Бүрэнжаргал -

сүүлд нь монголчлоод Бэгтэр болгочихсон юм шиг байна лээ. Тийм нэртэй хүн байдаг юм. Тэгээд тэр хүн өнөө тэнд бас сурч байсан өнөө өвгөнийг онгоцны буудал дээр гаргаж өгсөн юм байна л даа. Эрдэнэцогт гээд тэр коммунистын дээд сургуульд сурч байсан юм уу юунд сурч байсан юм. Эрдэнэцогт гэж хүн байсан тэр энэ тэр онгоцны буудал дээр өвгөнийг гаргаж өгсөн юм байна лээ наашаа явахад нь шөнө. Тэгээд өвгөн явахдаа нүдний шил захиалчихсан байсан, нүднийхээ шилийг авч амжилгүй явчихгүй юу даа. Тэр нүднийхээ шилний бичгийг тэр онгоцны буудал дээр тэр хоёрын хэнд нь ч өгсөн юм нүдний шилийг авчихаад надад сүүлд нь өгөөд явуулчихаарай гээд. Тэгээд өөрөө яахав би буцаад ирнэ гэж л бодож байхгүй юу даа. Авчихсан байгаарай гээд л одоо хугацаа нь өнгөрчихнө гээд л авчихсан байгаарай гээд нүднийхээ шилний бичгийг өгөх гэсэн гэнэлээ л дээ. Тэгсэн чинь нууц бичиг өгсөн гэж юу яагаад л нөгөө Бэгтэр Эрдэнэцогт хоёрыг чинь хоёуланг нь тэндээс хөөгөөд л.

Баасанхүү -

яанаа ямар аймаар юм тээ?

Бүрэнжаргал -

ингээд ерөөсөө баахан улсуудыг хөөгөөд л. Аюултай олон улсуудыг хөөсөн ш дээ. Тэгээд бид нарыг чинь нэг хэсэг байлгаад тэгээд нэг сарын..., одоо нэг сар гэдэг чинь өвлийн дэн хүйтэн идэр есийн хүйтэнд шүү дээ тэгээд бид нарыг чинь хөдөө хөөгөөд л.

Баасанхүү -

ммхм тэр хурал болохоор 64 оны 12 сар хавьцаа болсон тээ?

Бүрэнжаргал -

тийн 12 сарын хэдэнд боллоо доо одоо би хоног моногийг нь мартчихаж 12 сард л болсон юм даг. Тэгээд нэг сард удаагүй дээ тэнд арван хэд хоносон юм уу яасан юм бид нарыг чинь хөөх болоод л. Тэгээд манайх чинь бид хоёр чинь нэг таньдаг айлаасаа одоо энэ Говь-Алтай амгийн..., тэхэд манай өвгөнийг Говь-Алтай аймгийн намын хороон дарга байхад аймгийн эвлэлийн хорооны дарга Дашзэвэг гэж хүн байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд бид нар их сайн танил л даа авгай нь багш Цогоо гээд нэг хүүхэн. Тэгээд тэднийх Дашзэвэг Алма-атад бас намын сургуульд явчихсан тэгээд авгай нь зайлуул олон хүүхэдтэй их ядруу нөгөө өөрөө олон хүүхэдтэй өөр тэр үед бас жирэмсэн тэгээд дээд талынх нь нэг охин нь хариугүй нөгөө ээж нь ингээд олигтой асарч яахгүй байсаар байгаад байсан чинь ой хүрч байгаа хүүхэд чацга алдсаар байгаад нэг хачин болчихсон нэг тийм охин байдаг байсан юм байхгүй юу тэгээд дандаа тэднийхээр орж гарна бид нар. Тэгээд зайлуул манай хадам ээж тэр муу туниа муутай хүүхдээ манайд авчираад манай хадам ээж дээр орхиод ажилдаа явдаг.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тийм энэ тэр байсан юм. Тэгээд сүүлд нь нөгөөдөх чинь надаас гуйгаад байхгүй юу чи одоо нэг хүүтэй юм чинь миний охиныг өргөөд авчихаач би одоо үнэхээр маллаж чадахгүй нь би одоо өөрөө ийм том гэдэстэй тэгээд дээр нь ажилтай өшөө дээр нь 2, 3 хүүхэд байж байна. Чи өргөөд авчихаач Дашзэвэг одоо сургуульд байгаа болохоор одоо хэцүү байна гээд ингээд гуйгаад байдаг би харин яадаг юм билээ бие муутай хүүхдийг авчихаад яадаг бол доо гэж бодоод уул нь охинтой болох санаатай.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгээд санаа зовоод ингээд байгаад байсан. Тэгсэн чинь манай хадам ээж авъя авъя гээд ингээд байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

авчихъя авчихъя чи бид хоёр хүн хийчихэж чадах байх гээд. Манай өвгөн чинь тэгэд чинь Темеразовт явчихсан байсан үе шүү дээ тэр хооронд.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд өнөө манай банди чинь цэцэрлэгт явж байсан орос цэцэрлэгт явдаг байсан юм. Тэгсэн чинь нөгөөдөх чинь орой ирээд л өнөө муу жоохон хүүхэдтэй чинь тоглоод л. Тэгээд дараа нь нөгөөдхийг нь ээж нь аваад явчихлээр зэрэг л миний дүүг яагаад авад явчихав миний дүү хаачив гээд нөгөөх чинь тэгээд байдаг. Тэгээд байхаар нь хүү маань бас ганцаардаад байгаа юм байна даа гэж бодоод тэгээд яадаг юм билээ гээд байж байсан ерөөсөө зориглоод авъя гэж бодоод л.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд авахаар болоод нөгөө хүүхдийг нь өргөөд авчихав аа.

Баасанхүү -

за хоёр хүүхэдтэй болсон уу?

Бүрэнжаргал -

охин банди хоёр хүүхэдтэй боллоо. Тэгээд би чинь ажлаасаа 7 хоног чөлөө аваад нөгөө муу хүүхэд чинь хариугүй ээ ингээд үргэлж л..., тэгсэн чинь зайлуул ээж нь хариугүй төрөх дөхчихсөн ингээд ингээд хөхөнд нь хар уураг орчихсон ингээд л өнөө муу хүүхдээ орилоод уйладп байж байхлээр зэрэг л өнөө мээмээ өгөөд л хар уургаа хөхүүлчихдэг. Тэгээд өнөөх чинь загайсан хар юмаар л цяцаг алдаад байдаг. Тийм байсан юм байна лээ л дээ. Тэгээд наалдаад салдаггүй юмнаас салдаггүй тийм юмаар л гүйлэгдэг байсан. Тэгээд аваачаад би өөрөө эмнэлэгт байсан юм чинь 2-р эмнэлэгт аваачаад эмнэлэгт аваачаад үзүүлээд эм бичүүлж аваад л 7 хоног өнөө хүүхдийг нь хараад өнөө хадам ээж дээр хоол ундыг тохируулж юуг нь хэлж өгөөд ингээд яасан чинь өнөө хүүхэд чинь 7 хоноод л сэргээд сайхан болоод ирлээ юун өнөө гожийсон юмаар баагаад л өнөөдөх чинь аягүй сайхан болоод ирсэн. Тэгээд ямар сайндаа тэр Цогоо тэгж байсан юм гэсэн сүүлд нь манай нэг бэр эгчид Бүрэнжаргал эмээ хоёр надад түрүүн юу ч хэлж өгөхгүй л байсан өөрснөө авахаараа дор нь хүн хийгээд авчихаж байгаа юм даа гэж байсан гээд л. Тэгээд хүн болгоод авчихсан юм.тэгээд одоо бид хоёр чинь хүүхэдтэй. Тэгээд өвлийн тэр хүйтнээр чинь одоо тэгээд л явах болдог юм даа. Тэгсэн чинь Өвөрхангай аймгийн Сант суманд малчинаар явуулах болдог юм.

Баасанхүү -

за. Тэр Цэдэнбал гуай Орост очоод хуралд битгий оролц гээд Нямбуу гуай Лоохууз гуай хоёрыг хэлж байгаа нь ер нь тэр хоёрын тийм байдлыг мэдчихсэн болоод тэр үү? Тэр бол зүгээр тохиолдол байсан боловуу ямар байсан бол?

Бүрэнжаргал -

ер нь болуул түрүүнд нь хоёр ч удаа уг нь шүүмжилж байсан гэсэн. 56 онд нэг шүүмжилсэн нэг нь хэдэн онд нэг шүүмжилсэн гэдэг билээ дээ Цэдэнбал гуайг. Тэгээд энэ одоо ерөөсөө надаас дээш гарч магадгүй хүн байна гээд ер нь аюултай хүн гэж хараандаа авчихсан байсан юм шиг байна лээ.

Баасанхүү -

аанхан.

Бүрэнжаргал -

Нямбуу гуай ч их хурц их шударга тийм хүн. Хэлье гэснээ ёстой хэнээс ч айхгүй хэлдэг тийм хүн л дээ бас. Тэгээд энэ хоёр чинь ерөөсөө манай өвгөн болуул санаандаа орох юм бол тэрийгээ хэлээд л хаядаг тийм хүн л дээ. Тийм болохоор ер нь яаж ч магадгүй л гэж л хараандаа л авчихсан байсан юм байна лээ л дээ. Тэгээд хараандаа авчихсан байсан учраас л тэр хоёрыг хуралд очуулахгүй гэдэг тийм юм хийсэн байхгүй юу даа. Тэгээд нөгөө хоёр нь зөрөөд хүрээд ирсэн. Тэгээд одоо тэр хоёрыг авч хаяхаас өөр аргагүй болчихож байгаа байхгүй юу. Тийм л юм болсон юм байна лээ. Тийн тэр их улс төрийн том юмыг би яаж мэдэх вэ ер нь тэд нарын ярианаас яаж байхад л тийм юм байна лээ. Тэгээд л бид нар чинь өвлийн хүйтэнд чинь энэ хөдөө аж ахуйн яамнаас нэг ачааны машин гаргаж өгөөд л юухан хийхэн ачаад л. Тэгээд миний тэр намын хороон дарга хийж байсан ахын дээд талын ах Буяа гэж миний нэг ах байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

одоо их 45 оны байлдаанд чинь 7 жил байлдаанд явсан. 7 жил бараа сураггүй алга бол байгаад намайг төрөөгүй байхад яваад намайг 4, 5 настай байхад цэргээс ирж байсан юм. Тэгээд холбооны мэргэжилтэй болсон тийм хүн. Холбооны яаманд ажилладаг байсан юм л даа. Говь-Алтай аймагт байхдаа Говь-Алтай аймгийн холбооны дарга хийдэг байсан юм. Тэгээд сүүлд нь хотод ирээд холбооны яаманд ажилладаг байсан. Тэгээд миний тэр ах 55 онд 56 оны өвөл юм уу даа энэ хойшоо иркутскэд холбооны шугамын ажлаар явж байгаад тэгээд өнөө даарч хөрч тэр одоо мод зод суулгадаг юм уу юу ч хийж явсан хэн мэдэх вэ холбооны л ажлаар явж байсан юм гэнэ лээ тэгж явж байгаад хатгаа аваад тэгээд бие нь муудаад намайг тэр урагшаа явчихсан хойгуур Хятадад байж байх хойгуур ах маань нас барчихсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд өнөө холбооны яамнаас манай ахын авгай хүүхдүүдэд 5 ханатай гэр өгсөн байсан юм. Тэгээд манай бэр эгч хүүхдүүдтэйгээ хамт тэр гэрт амьдардаг байлаа л даа. Тэгээд бид нарыг ингээд хөдөө явах болсон чинь одоо бид нар чинь хөдөө малчинаар очих гэж байгаа өмсөх хувцас ч байхгүй гэр орон ч байхгүй өвлийн хүйтэнд хөдөө мал дээр яаж очих вэ ямар ч санаанд багтахгүй юм болчихож байгаа байхгүй юу.

Баасанхүү -

тийн

Бүрэнжаргал -

тэгээд одоо яахавдээ ах дүүсээрээ ингээд цуглаад нэг хөвөнтэй дээл үстэй дээл хийгээд л, үстэй малгай залгай худалдаж аваад л, эсгий гутал мутал худалдаж аваад л тэгээд одоо хөдөөний тийм нэг анхан шатны юм бэлэн хувцастай болцгоогоод л тэгээд зузаан хөнжил мөнжил хийж өгөөд л өнөөх чинь одоотой адилхан дэлгүүр хоршоонд ямар янз бүрийн юм бэлэн байж байх юм биш.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

дандаа л өөрснөө л хийж авдаг байсан юм чинь. Зузаан хөнжил мөнжил хийж авцгаагаад л тэгээд манай тэр муу бэр эгч тэр гэрээ өгсөн байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд манай тэр бэр эгч зайлуул ёстой мэргэжил ч байхгүй холбоонд нэг залгагч малгагч л хийдэг байсан юм. Тэгээд зайлуул юу яагаад сүүлд нь тэр үед нь анагаахын дундад нэг жижүүр хийдэг байан юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

үүдэнд суудаг жижүүр. Тэгээд анагаахын дундаас тэр одоо энэ хуримын ордон байгаагийн чинь тэнд 3 дүнзэн байшин байдаг байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр 3 дүнзэн байшингийн чинь тэнд чинь тэр хүн эмнэлэгийн техникомын эмч нар багш нар энэ тэр байрладаг тэнд л одоо орон сууц өгсөн тийм юм байна л даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд манай бэр эгч тэнд нэг модон байшинд нэг өрөө байсан юм уу хоёр өрөө байсан юм уу өгөөд, тэгээд нөгөө бэр эгч маань бид хоёрт гэрээ өгөөд, тэгээд дан бүрээстэй гэр байсан л даа. Тэгээд хөдөө тэрийгээ ачаад юухан хийхнээ ачаад л тэгээд манайх чинь нэг..., тэр үед чинь одоо сайд дарга нар л одоо гадаадаас Руменээс захиалж оруулж ирдэг нэг Румений мебель байдаг байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд хоёр ор шкаф энэ тэр юу юу ч байлаа даа нэг тийм өргөн мебель байсан сайхан хүрэн мебель. Тийм мебельтэй байдаг байсан тэгээд тэр мебель..., бид хоёр чинь ерөөсөө банканд улаан мөнгө хийж үзээгүй бараг л дэвтэр нээлгэж үзээгүй.

Баасанхүү -

тэр үеийн хүмүүс

Бүрэнжаргал -

олдсоноо идчихээд явж байдаг тийм улсууд байсан байхгүй. Тэгээд ерөөсөө улаан мөнгө байхгүй явах суух болсон чинь, цалингийнхаа хэдэн цаасаар юмаа юу яагаад юухан хийхнээ аваад л ингээд амьтан ах дүү наана уу цаана уу гээд тэгээд юухан хийхнээ бэлдээд. Тэгээд нөгөө энэ хөдөө аж ахуйн дээдийн нэг багш хүн манай тэр мебелийг худалдаж авъя гээд.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

11000-аар тэр үеийн 11000 төгрөгөөр тэр мебелиэ зараад.

Баасанхүү -

өө бас үнэтэй?

Бүрэнжаргал -

тийн. Тэгээд одоо шинэрээ шахуу олон жил тавиагүй сайхан мебедь байсан л даа. Тэгээд тэр мебелиэ зарчихаад тэгээд мебелийнхээ мөнгөөр тэр үед залуу байхад их тэнэг байсан шүү. Аймаар тэнэг. Тэгээд манай хүүгийн манай тэр том хүү чинь 1 сарын 1-ний өдөр гарсан юм байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

яг явсны өглөө.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд шинэ жилээр тэгээд бид хоёрыг явахаас арай өмнөхөн шинэ жил болж байгаа юм. Тэгээд шинэ жилээр хүүгийнхээ ойг тэмдэглээд. Тэгээд одоо тэртэй тэргүй хөдөө явах гэж байгаа юм чинь ах дүү хамаатан садан найз нөхдөө цуглуулаад 2, 3 хоног найр хийе гэж хэлцээд л тэгээд найрладаг юм аа. 3хоног найрлаад. Тэгээд хүүгийнхээ ойг тэмдэглэх тэгээд хөдөө явах гэж байгаа гэдгээ тэмдэгдлээд ха дүү хамаатан садангуудаа бүгдийг нь цуглуулаад 2, 3 хоног ингээд найрлад пижигнэдэг юм байна аа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд тэр найран дээр одоо энэ уртын дуу дуулдаг Цоодол гуай одоо уртын дуу их сайхан дуулдаг хүн байна ш дээ Цоодол гуай чинь. Тэр нөгөө ардын жүжигчин хөгжмийн зохиолч Мөрдорж гуай.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр хоёр ирсэн юм аа.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгээд яахав Мөрдорж гуай хөгжимдөөд л Цоодол гуай дуулаад л бид нар чинь одоо бөөн хөл хөөрцөг болоод дуулаад л. Тэгээд манай өвгөний холын хамаатангийн хүүхэд бас хөгжим бүжгийн сургуульд үндэсний хөгжмөөр сурдаг байсан юм. Тэр одоо хур муур юу байдаг юм шанз манз юу ч билээ авчраад л хөгжимдөөд л ингээд бөөн л юм болцгоогоод л 2, 3 хоног пижигнэхгүй юу даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд пижигнээд нөгөө хэдэн цаасаа бараг талыг нь үрчихсэн байлгүй. Тэгээд үрж аваад л тэгээд явах болоод явах бэлтгэл хийсэн чинь аягүй сонин хийж байсан юм. Үзэм гэхэд л ийм том цаасан хайрцагтай үзэм байдаг байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

үзэм гэхэд л 2, 3 авдар ийм хайрцаг үзэм. Тэгээд одоо 24-ийн чихэр одоо дандаа л орос чихэр байдаг байлаа ш дээ.

Баасанхүү -

тийн

Бүрэнжаргал -

тэрнээс 10-аад хайрцаг тийм чихэрнүүд, тэгээд хуурай өндөг гэхэд л бас ийм том цаасан хайрцагтай хуурай өндөг.

Баасанхүү -

аанхан. Тэгж овоо нэг дор ихээр олдож байна уу?

Бүрэнжаргал -

олдолгүй яахав тэр үед чинь олддог байсан юм. Нөгөө хаалттай дэлгүүр гэж байдаг байсан дарга нар ордог дэлгүүрт.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэндээс чинь аваад л

Баасанхүү -

нөгөө хөдөө явахаар цөлөгдөж байгаа ч гэсэн тийшээ ож болж байсан байна тээ?

Бүрэнжаргал -

өө болж байсан. Тэгээд дэлгүүрээс юм аваад л тэгж баахан юмаа аваад л, тэгээд ерөөсөө дандаа нэг тийм шүдэнз гэхэд л хайрцагаар нь аваад л нэг тэмээтэй шүдэнз байдаг байсан юм. Тэгээд хөдөө очоод юу ч олдохгүй хамаг юмаа бэлдэж авч явж байгаа юм байхгүй юу. Тэр хуурай өндөгийг манайх чинь хичнээн жил бараг 10-аад жил хэрэглэсэн. Тэгээд чихэр нь ч яахав дороо дуусчихдаг юм. Баахан тийм юм аваад нөгөө хэдэн цаасаа дуусгаж аваад л тэгээд хөдөө явж байгаа байхгүй юу. Тэгээд хөдөө явахад зардал мөнгөгүй явж байгаа юм чинь. Хөдөө аж ахуйн яамнаас ачаад л тэгээд л 69 гаргаж өгөөд л, тэгээд тэр хөдөө аж ахуйн яамны одоо юу хийдэг байсан гэдэг юм одоо нэрийг нь мартчихаж нэг хүн бид нарыг хүргэж өгөхөөр..., тэгээд би хоёр хүүхэдтэйгээ хоёр хөгшнөө энд орхиод..., манай өвгөний нэг эгч нь том эгч нь зээ дүүгийнд нь тэднийд байдаг байсан юм.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэрний ээж л дээ. Манай тэр хадам хөгшин манайд байдаг байсан юм. Хадам ээж.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

манай өвгөний хойд ээж нь юм байгаа юм. Тэр манайд байдаг байан тэрийгээ энд орхиод манай тэр миний тэр том ахын том охин нь одоо энэ анагаахын дээдэд их олон жил багшилж байгаад тэтгэвэрт гарсан Даваахүү гэж нэг хүүхэн байгаа даа. Ер нь та нар телевизээр харсан байх олон ном бичсэн нэг тийм авгай байгаа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэр манайд оюутан манайд суудаг байсан юм. Манайд байдаг байсан сурч байхдаа. Тэрийгээ тэр хадам ээутэйгээ тэр байрандаа орхиод.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд бид нар явж байгаа юм. Тэгээд бид 4 явж байгаа юм. Тэгээд би хоёр хүүхдээ аваад тэр 69-нд суугаад өвгөн юундаа..., аан өвгөн бас хамт явсан юм байна. Ерөөсөө тэр ачааны машинд ачаад гэр орны юмнуудыг нэг жолооч аваад явсан.

Баасанхүү -

ммхм. Тэр байрандаа нөгөө хадам ээж тэр оюутан дүүгээ орхиход тэр байрыг хурааж аваагүй юм байна тээ.

Бүрэнжаргал -

тэр үед хурааж аваагүй байсан юм.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тийн тэр үед хурааж аваагүй. Тэгээд тэр хоёрыгоо орхичихоод тэгээд явсан. Тэгээд бид нар чинь хөдөө..., аан тийн тэгээд Өвөрхангай дээр дайрч очоод..., би эндээс эрүүлийг хамгаалах яамнаас хөдөө тэр сумын Өвөрхангай аймгийн сант сумын эмийн санд ажиллахаар томилолт аваад.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд Өвөрхангай дээр Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргаас давхар томилолт аваад тэгээд сумын төв дээр очихгүй юу. Одоо би аминдаа сумын төв дээр хүүхдүүдтэйгээ ирээд хүүгээ..., манай хүү чинь орос сургуулийн хүү чинь сургуульд арчихсон тэр үед орос сургуулийн 2-р анги байсан юм тэр үед.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

орос сургуулийн 2-р ангид байсан юм. Хүүгээ тэнд сургуульд оруулна, тэгээд тэндээ ажлаа хийнэ, өвгөн тэр хөдөө мал дээрээ наашаа цаашаа ингэж бодолтой очихгүй юу. Би тэгээд охиноо цэцэрлэгт өгдөг ч юм уу тэгээд тэрэн дээрээ байх тийм юутай. Тэгээд очоод сумын төв дээр очоод яваад нэг юм сумын төв дээр очдог юм аа. Сумын төв дээр оччихоод гэрээ барьж чадалгүй тэнд нэг зочид буудалд нэг 2 хонодог юм аа. Нэг зочид буудал нэртэй нэг муу жоохон юманд.

Баасанхүү -

өвөл болохоор тээ?

Бүрэнжаргал -

тийн өвөл болохоор 2 хонодог юм байна. Тэгээд бид нарыг сумын төв дээр буулгадаггүй заавал хөдөө мал дээр очуулна гээд ингээд гэр бариулдаггүй байгаад байдаг. Үгүй тэгээд байгаад байсан чинь зөрсөөр байгаад ямар ч байсан эндээ барина гээд тэгээд нэг малчны хороолол ч билүү юу ч билээ гэр хороололд нэг айлууд байдаг байсан юм. Тэнд очоод нэг айлын гадаа нэг нөхөргүй нэг 2 хүүхэдтэй хүүхэн байсан юм. Тэдний гадаа очоод буучихдаг юм аа. Тэгээд л нэг хөдөөний улсууд яахавдээ сайхан сэтгэлтэй юм чинь 2, 3 хүн ирээд гэр мэр барилцаж өгөөд л юу яасан.

Баасанхүү -

хэлмэгдсэн гэдгийг мэдэж л байгаа тээ? Тэрийг нь орон даяар зарлачихсан юм чинь тээ?

Бүрэнжаргал -

тийн мэдчихсэн. Тэгээд өнөө гэр барьж өгсөн хүмүүсийг чинь захиргаан дээр дуудаад л.

Баасанхүү -

еээ

Бүрэнжаргал -

загнуулаад.

Баасанхүү -

аан тэр түрүүн тэр та хэдийг найрлаж байхад Мөрдорж гуай тэр уртын дуучин Цоодол гуай энэ тэр байна ш дээ тэд нарыг янз бүрийн юм болсон болов уу?

Бүрэнжаргал -

өө тэрийг чинь зүгээр бөөн юм болсон гэсэн. Дуудагдаад асуугдаад тэгээд тэд нар тэртээ тэргүй таньдаг улсууд болохлээр зэрэг бид нар хаана ч наргийд хаана ч юу яагаад явж байдаг бид нар тэрийгээ хийгээд л явж байсан. Бид нар хүнийг ийм тийм гэж ялгах юм байдаггүй гэж баахан асуугдаж байцаагдсан гэсэн тэр хоёр.

Баасанхүү -

одоо нөгөө одоо жишээ нь танай ах сэлэнгийн намын төв хорооны дарга байсан гэх мэтчилэнгээр танайхан байгаа ш дээ.

Бүрэнжаргал -

ммхм

Баасанхүү -

тэр хүмүүс ямархуу шийтгэл ноогдсон бэ?

Бүрэнжаргал -

өө цөмөөрөө манай ахыг болуул..., манай ах болуул Цэдэнбал гуайн төрсөн дүү одоо Аюуш гэж хүн бий ш дээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

Цэдэнбалгуайн төрсөн дүү. Тэр Аюушын авгай нь манай ахын тэр ганц охин байхгүй юу. Би түрүүн Нина гээд ярьсан ш дээ.

Баасанхүү -

тийн.

Бүрэнжаргал -

тэр чинь манай ахын ганц охин Аюушын авгай байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд бид нар чинь өөрөөр хэлбэл худ ураг улчууд байхгүй юу даа.

Баасанхүү -

тийм байна.

Бүрэнжаргал -

тийн тийм байсан учраас ахыг болуул маш их мөрдөж маш их байцаасан гэж байгаа юм. Тэгээд яаха арай нэг Цэдэнбал гуайн төрсөн дүүгийнх нь хадам болохоор арай нэг юм яачихаж чадахгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд байгаад байсан. Тэгээд ах манай ах чинь ардын намын хороонд чиг л байсан төв хороонд чиг л байсан. Тэгээд сүүлднь Булганы намын хороон даргаар нэлээн олон жил болчихсон. Тэгээд сүүлд нь юу яасан л даа энэ ажилчны район гэж байхад ажилчны районы намын хороон дарга нэлээн хэдэн жил хийж байгаад тэтгэвэртээ гарсан л даа манай ах.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

дандаа намын дарга хийж явсан. Тэгээд тэр намын дарга хийгээд яахав Цэдэнбал гуай тэрнийг арай нэг юм унагаачихгүй шиг нэг юм тэгээд аваад яваад байсан юм шиг байгаа юм. Түүнээс биш их байцаагдсан гэдэг юм манай ах.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

их ч юу яаж байсан юм. Тэгээд бас айгаад зайлуул бас тэгээд бид нар ирэхээрээ ахындаа л ирэх юм чинь. Тэгээд яахав нэг тэгэсхийгээд тэгээд л байдаг л байсан. Бид нарыг чинь хөдөө гадаанаас ирээд ямар айлд очих нь вэ яах нь вэ гэж байнга хүн дагаастай ш дээ. Намайг хүртэл өвгөн байхгүй өвгөнөөс хөндий намайг ганцаараа явж байхад хүртэл хүн дагадагш байсан юм чинь. Одоо хаана очоод хэнийд очоод хэнийд очих нь вэ яах нь вэ гээд.

Баасанхүү -

хөдөө ч гэсэн үү? Хотод уу?

Бүрэнжаргал -

хөдөө бол яахав хөдөө чинь ерөөсөө яг тагнуулын манай айлын хүн тагнуул байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ямар хүн нөгөө хүүхэдтэй хүн үү?

Бүрэнжаргал -

үгүй ээ тэр биш. Хөдөө чинь тэгээд сумын төв дээр оччихоод бид нар чинь яасан. Тэд нар бол яахав хөөрхий гэмгүй улсууд байсан. Тэгээд сумын төв дээр очиж буугаад тэнд овоо хэд хоносон юм аа. Тэгээд яг бид нарыг сумын төв дээр байж байх үеэр цагаан сар болдог байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэнд буучихаад хэд хоноод 3, 4 хоносон юм уу тэгээд цагаан сар болж байгаа юм. Тэгээд цагаан сар болсон чинь яахав тэр нөгөө хөдөөний улсууд чинь сониуч тэгж айж эмээхээ ч мэдэхгүй. Тэр одоо сумын төвийн чинь хөдөө гадааны хүн болгон орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд өнөө би чинь нөгөө барагдахгүй юмтай оччихсон хүн чинь нөгөө юмнаасаа хольж байгаад одоо базаад л өгөөд байдаг. Сумын төвийн бүх хүүхдүүд орж ирж байгаа юм. Нөгөөдүүлд чинь дэвтэр харандаа авч өгөөд л байдаг. Тэгээд чихэр чихэр чинь сумын төв дээр дуусчихаж байгаа юм. Тэгээд нэг шүдэнз хуурай өндөг мөндөг хөдөөний хүн хэрэглэхгүй юмнууд нь л үлдэж байгаа юм. Тэгээд чихэр михэрээ ч дууссан, тэгээд л сумын төв дээр байгаад ажилд ороход одоо тэрүүгээр томилолтоо үзүүлээд явсан чинь сумын дарга нь хазгар Цэрэндорж гээд нэг хуучин дотоод яаманд ажиллаж байсан гэнэлээ нэг тийм хүн байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

жаахан хазгар тийм хүн. Тэр чинь аюултай дотоод яамны хүн чинь ямар зүгээр байхав.

Баасанхүү -

аан яг нөгөө хэлмэгдүүлэлт энэ тэрийн үеээр байх тээ?

Бүрэнжаргал -

тийн яг тийм хүнд өгч байхгүй юу даа. Тэр суманд тэр хүнийг сумын дарга байгаа гэж олж өгч байгаа байхгүй юу даа.

Баасанхүү -

аан Өвөрхангай руу явуулдаг нь тэнд тийм хүн байгаа гэж...,

Бүрэнжаргал -

тийн Өвөрхангайн Сант сумын дарга нь тийм хүн байгаа гэдгийг олж явуулж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хүн чинь намайг чинь сумын төв дээр байлгахгүй гээд ерөөсөө болдоггүй ээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

муу хүүгээ нэг юм сургуульд орууллаа. Тэр сумын бага сургуульд оруулж байгаа ш дээ энд орос сургуульд сурч байсан хүүхдийг. Тэгээд яахав дээ чааваас нөгөө орос сургуульд явж байсан хүүхэд чинь бас л хэл мэл нь монгол юмаа бас л мэдэх нь муухан байлгүй яахав дээ. Тэгээд яахав уул нь монгол юм болохоор нэг юм гайгүй яваад л, уул нь сурлага сайтай хүүхэд л дээ. Тэгээд нэг хэсэгхэн байгаад ерөөсөө хөөгөөд болдоггүй. Тэгсэн чинь аймгийн гүйцэтгэх захиргааны одоо ямар юмны дарга гэдэг билээ дээ тэр чинь одоо бүүр мартчихаж ээ. Рэнцэндорж гэдэг билүү дээ нэг бүдүүн хар хүн сум дээр ирдэг юмаа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгсэн чинь намайг дуудуулж байна л гэдэг юм байна. Тэгээд яваад очсон тэгсэн чинь чи одоо хөдөө мал дээр нөхрийнхөө өрөөс мал дээр очихгүй юугаа хийгээд энэ төв дээр хорогдоод байгаад байгаа юм гээд намайг загнав аа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэхээр нь өө даргаа би чадахгүй ээ чадахгүй би энд хоёр ч давхар томилолттой ирсэн мэргэжлийнхээ ажлыг хийнэ. Хоёрдугаарт миний хүү одоо орос сургуульд байж байгаад ирсэн юм жаахан хэл амыг нь зүгширтэл нь би энд сургуульд хүүгээ харж байна. Би хоёр нялх хүүхэдтэй хүн хоёр нялх хүүхдээ хараад сумын төв дээр хэсэг хугацаанд байна.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

дараа нь яахав хөдөө гардаг юм багаа биз. Энэ өвөлдөө хөдөө гарч чадахгүй ээ гэсэн чинь өө намайг чинь загнаад нөгөөдөх чинь чи яагаад чаддаггүй юм манай энэ хөдөөнийхөн чинь заавал хүүхдийг тэгж сургууль дуусгуулж тэгж байж байдаггүй юм. 4 төгсгөөд гаргаад авчихдаг юм мал дээр гаргачихаж болдог юм. Чиний хүүхэд яагаад гарч болдоггүй юм, чи заавал гар тэр нөхөр дээрээ оч гээд ингээд загнаад болдоггүй ээ нөгөөдөх чинь. Өө би чадахгүй чамд мэргэжлийн ажлыг чинь өгөхгүй чи ажил хийхгүй юм чинь тэгээд биеэ оторлоод сумын төв дээр байж байх юм уу чи нөхөр дээрээ оч гээд ингээд загнаад байдаг. Өвгөн маань нөгөө нэг намын гишүүн гээд тийм настайвтар айлын гадаа..., айл дээр оччихсон туслах малчинаар.

Баасанхүү -

еэ айлын туслах малчинаар тээ?

Бүрэнжаргал -

айлын туслах малчинаар оччихсон. Тэнд айл байж байгаа. Тэгээд нэг хэд хоночихоод өвгөн бид хэдийг эргэх гээд хүрээд ирсэн юм. Тэгээд би одоо хэллээ ерөөсөө аймгаас хүн ирчихээд ингээд загнаад ерөөсөө байлгахгүй нь ээ одоо тэгээд хөдөө гарахаас биш. Одоо хүүгээ одоо яадаг юм билээ гээд ярьсан чинь хүү маань хүүхэд бас л ухаантай байдаг юм шүү тэгээд..., манай хүү чинь 7 настай сургуульд орсон юм 8 л өнгөрч байсан байхдаа тийм л байсан юм. Тэгсэн чинь ээж аав хоёр яв яв хөдөө мал дээрээ оч оч би байранд ороод хүүхдүүдтэй байранд сууж байж чадна. Та хоёр яв яв гэдэг байна ш дээ. Тэгсэн чинь хоёулаа уйлаад энэ хүртэл ингэж зовлон эдэлж байдаг гээд хоёулаа уйлаад, тэгээд одоо нүүе гэж хэлээд л нүүхээр боллоо. Тэгээд нүүх болохоор юу байхав дээ сумын төвөөс дорхноо машин гаргаад өгөхгүй юу. Тэгээд өвгөн түрүүлээд морьтой ирсэн, морьтой тэгээд л мал руугаа яваад өгсөн. Би гэр оронгоо авчирч брьж өгөөд л тэгээд нэг хүүхдээ тэврээд л манай охин маань дөнгөж 2 настай.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд хүүгээ орхиод л өө нээрээ явган нүүлгэсэн юм байна аа. Тэгээд машинд бид нарыг суулгаж өгөөд. Тэгээд өөрөө мориороо явсан юм байна. Тэгээд машинд суулгаж өгчихөөд гэр ачаагаа аччихаад тэгээд сумын төв дээр хүүгээ машинд суулгаад авч яваад сургуульд нь дөхөж ирчихээд за миний хүү ингээд байр майрны багш магштай уулзаад цөмөөрөнтэй нь ярьчихсан. Тэгээд ангийх нь хүүхдүүд энэ тэрт бас яарьчихсан одоо ингээд хүүгээ орхилоо миний хүүг Бадараа гэдэг юм л даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

Бадарааг чинь ингээд хамт орхилоо шүү та нар Бадараагаа сайн харж хандаж байгаарай энэ тэр гээд захиад хүүхдүүд өнөөдөхөд чинь жигтээхэн сайн тийм байсан л даа. Тэгээд байж байсан чинь ангийх нь 2 хүүхэд гүйж явж байна тэнд байранд байдаг 2 хүүхэд. Тэгсэн чинь за одоо буучихъя манай байранд хамт байдаг 2 хүүхэд энд явж байна буучихъя буучихъя гээд тэгээд буулгаад явуулчихсан. Тэгээд нөгөөх чинт 2 хүүхэдтэйгээ гүйгээд явчихсан. Тэгээд бид нар өвгөн морьтойгоо яваад л би хүүхдээ тэврээд машинтай нөгөө хөдөө мал дээр очдог юм аа. Нэг худаг дээр яваад очлоо тэр айлын малаа усладаг худаг юм байх. Тэгээд тэр худаг дээр буугаад нөгөө айлаа асуусан чинь айлаа хэлж өглөө тэгээд л өнөө айлынхаа гадаа яваад очсон. Тэгээд тэнд гэрээ бариад тэгээд нэг 100 хонь төллөх хонь явчихсан дөнгөж мал эхэлж төллөж эхлэж байдаг.

Баасанхүү -

тийн цагаан сарын дараа.

Бүрэнжаргал -

тийн дөнгөж төллөж эхэлж байсан. Тэгээд ганц хоёр хонь хургалаад ингээд байж байсан өвгөн нөгөө айлд чинь нэг юм байж байсан. Тэгээд тэнд очоод хоёулаа гэрээ бариад л тэгээд сумын төв дээрээс..., манай өвгөн чинь их хөдөлгөөнтэй юутай хүн тэгээд сумын төв дээрээс цементний уут гээд л янз бүрийн бор цаасан уутнууд баахан цаасан уутнууд авчираад л тэгээд л нөгөөдүүлийг чинь гадаа задлаад л..., молокотой, молоко их байдаг байлаа ш дээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

молокотой жанхуу зуурч байгаад өнөө цааснуудыг чинь давхарлаад л бүүр ингээд л бүүр гэрийн туурга дээвэр хийгээд л.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд наагаад олон давхар наагаад одоо том том юу хийгээд өнөө эсгийнийхээ дотуур нь бариад л эсгий бүрээснийхээ дотуур бариад л гадуур нь эсгий бүрээсээ бариад л бүслүүрийг нь чанга татаад яачихаар чинь жигтээхэн дулаахан болчихож байгаа юм чинь. Тэгээд энэ хотод хотоос явахынхаа өмнө гар үйлдвэр гэж байсан даа. Тэр гар үйлдвэртээ нэг том пийшэн захиалж хийлгэсэн юм.

Баасанхүү -

хөдөө явахаа мэдчихээд үү?

Бүрэнжаргал -

тийн хөдөө явахаа мэдчихээд.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

томоо пийшэн одоо бараг энэ ширээ шиг тэгээд нэг их өндөр тийм өрөөсөн талдаа дуковтой нэг талд ус халдаг нэг талдаа талх барьдаг дуковтой энэ тэр тийм нэг талд нь халуун ус халаачихдаг өнөө пийшэнгээ галлахаар халдаг тийм савтай пийшэн захиалаад тэгээд өнөө пийшэнгээ аваад очсон. Тэгээд тэндээ гэртээ сайхан дулаахан сайхан л байлаа. Тэгээд өнөө нэгдлийнхнийг хурганы хургаа агуулдаг сав хөдөөнийхөн пүнз л гэдэг юм даа. Нэг ийм модон амбаар шиг юм өгдөг юм байна.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

би өнөө модон амбаараа тэнд бариад тэгээд одоо дотор нь хуурай бууц асгаад гаруур нь онгорхой цоорхойг нь ноос моос есөн шидийн юмаар чигжээд гаднаас нь үхрийн баасаар шаваад өнөөхийгөө жигтээхэн дулааллаа. Тэгээд одоо хоёулаа тусдаа мал төллүүлээд нөгөө айлтай айл байж байгаад тэгээд өөрийнхөө 100 хонины хургаа төллүүлээд өвгөн хониндоо яваад өгнө. Би гэртээ хүүхэдтэйгээ байгаад гэрийнхээ ажлыг хийгээд хурга малаа янзлаад ингээд тэгээд байдаг. Хоёрхон айл юм чинь өнжөөд хонинд явна. Тэгээд өвгөнд нэгдлээс нэг тэмээ өгсөн хонь хариулдаг тэмээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

нэг их муухай орилоо тэмээ. Хэвтэж өгөхгүй орилоод байдаг нэг тийм тэмээ өгсөн. Өнөө муугаа орилуулаад тэгээд тэмээнийхээ бөхөнд цүнх дүүжлээд нөгөө цүнхэн дотроо хэдэн ном хийж аваад л нэг оросын ийм жижигхэн радиотой хүлээн авагчтай тэрнхийгээ хийж аваад л, нэг ийм жижгхэн аяганы хяраатай цай ордог нэг тийм жижигхэн халуун савтай. Оросоос өөрөө авчирсан юм тэрэндээ нэг жаахан халуун цай хийж аваад л жаахан идэж уух юмнуудтай хийж аваад тэгээд хонио хариулаад л тэмээнийхээ бөхнөөс дүүжлээд л явна даа. Тэгээд хонио тогтохоор нөгөө номнуудаа уншаад л нөгөөдөх чинь.

Баасанхүү -

одоо л хоёулаа ярихад инээдтэй л байхаас тэр үед одоо хэцүү байсан биздээ тээ?

Бүрэнжаргал -

тийн тийн ш дээ. Тэгээд л байдаг тэгээд би яахав гэрийнхээ ажлыг хийгээд л хурга малаа янзалаад өнөө баас шээсийг нь цэвэрлээд гадаа нөгөө айлын чинь хашаан дотор чинь л өтгө бууц янзлах барих гээд л бүх л ажилд л оролно ш дээ.

Баасанхүү -

тэр айл танайхтай ямархуу хандаж байсан бэ? Одоо ингээд цөлөгдөөд ирсэн эсэргүү ч юм уу намын эсрэг үзэлтэн гэж байсан уу эсвэл гайгүй зүгээр л хүн гэдэг утгаараа байсан уу?

Бүрэнжаргал -

тэр харин тагнуул айл байсан байхгүй юу.

Баасанхүү -

өө бас

Бүрэнжаргал -

тагнуул одоо намын гишүүн гэдэг чинь одоо тагнуул айлын гадаа буулгачихаж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

аан

Бүрэнжаргал -

тэгээд ерөөсөө тэгсэн чинь нөгөө пүнзээ тэгж дулаалаад тэгээд хонь төллүүлээд 10 гаруй хургатай болчихоод хургаа нөгөө гэртээ байлгаж байгаад тэгээд овоо олон болоод ирэхээр нь зэрэг хургануудаа пүнзэндээ хийхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгсэн чинь нөгөө пүнзэн дотор хийсэн хурганууд чинь тийм дулаахан мөртлөө л тэр буланд нь хурга даарч үхээд 2, 3 хурга үхчихдэг юм байна.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд нөгөө айлынхаа тэр хүнээс асуухгүй юу одоо ингээд байх юм буланд дарагдаж үхээд байна одоо энийг яахав дарагдаж үхээд байгаа юм уу яагаад байгаан ингээд үхчихээд байна гээд тэгсэн чинь яагаад байгаан..., Ёндон гэж хүн байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

Яагаад байгаа юм бол доо хүүхдүүд минь одоо энэ сайхан дулаахан болчихсон гайгүй л баймаар юм гээд ерөөсөө хэлж өгдөггүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгсэн чинь нутгийн нэг өвгөн манайд өвгөн бид хоёр хоёулаа гэртээ байж байсан чинь нэг өдөр хүрээд ирлээ. Тэдний хонины ээлж байсан юм байлгүй тэгээд хоёулаа гэртээ байж байсан чинь хүрээд ирлээ. Тэгээд ирээд л одоо мэнд усаа мэдэлцээд л за хүүхдүүд минь ямархуу янзтай байна яаж байна ийж байна гээд асуухгүй юу. Тэгээд өө яахавдээ болж л байна даа тэгээд 2, 3 хургаа үхүүлчихлээ одоо нэг пүнз өгсөн энэ пүнзэнд хийснээс хойш одоо хурга үхээд болдоггүй одоо яагаад байгаа юм бол гэсэн чинь цаад булдруу..., тэр нутгийхан булдруу Ёндон гэж хочилдог байхгүй юу.

Баасанхүү -

ээ

Бүрэнжаргал -

хүн муутай л хүн байсан юм байна лээ л дээ. Цаад булдруу чинь хэлж өгөхгүй ээ хэр баргийн юм хэлж өгөхгүй хүүхдүүд минь тэр дөрвөлжин булантай юманд чинь монгол мал байж болдоггүй ш дээ. Тэр дөрвөлжин булантай өнцөгтэй юманд байхаар тэр лүүгээ дараад алчихдаг байхгүй юу.

Баасанхүү -

өө

Бүрэнжаргал -

бага мал чинь бие биенийгээ дарчихдаг юм. Тэгээд дөрвөлжин буланд нь юу яачих гээд одоо жишээлбэл ийм булан юманд чинь энд нь шуудайнд бууц хийгээд хуурай бууц хийгээд булангуудад нь тавьчих тэгээд энэ чинь сайхан дугуй болоод ирнэ тэхээр алзахгүй. Тийм юмыг л хэлж өгөхгүй байгаа юм даа энэ булдруу Ёндон тэгнэ ээ тэгнэ гээд нөгөө өвгөн чинь. Тэгээд хоёулаа чинь тэр орой чинь даруй хэдэн шуудай бууц хийгээд нөгөө булангуудад нь тавиад нөгөө буланг нь сайхан дугуй болгоод ингээд л өгчихлээр зэрэг чинь нээрээ тэгээд яах ч үгүй байгаа юм чинь. Тэгээд тэр өвөлдөө тэгээд байлаа. Тэгээд одоо яахав дээ нөгөө сонирхоод л зарим нь ч одоо өрөвдөөд таних танихгүй жолооч нар их ирдэг байлаа.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

энэ хотын одоо 1-р баазын жолооч нар 25-ийн жолооч нар тэгээд энэ хуучин 5-р баазын жолооч нар энэ тэр гээд одоо зарим нь ч сонирхоод зарим нь ч одоо ядарч зүдэрч яваа хөөрхий минь тийм байсан улсууд нэмэр тус болох юу байдаг юм бол гэж боддог л болтой. Баруун талаас манай Говь-Алтайн жолооч нар их ирнэ. Дайрч ирнэ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

одоо тэр хоёр тэнд байгаа гэсэн одоо яаж байдаг юм бол гээд зам дагуу ч юм даа. Тэгээд жолооч нар охёр талаасаа их ирнэ. Тэгээд байсан чинь нөгөө айлын хүн маань харин нөгөө машинуудын чинь номерийг бичиж аваад л тэгээд дээш нь мэдүүлээд байдаг байсан байхгүй юу. Тэгээд өнөө жолооч нар чинь хотынх нь хотдоо ирээд бааз дээрээ ирээд баахан загнуулна.

Баасанхүү -

донгодуулна.

Бүрэнжаргал -

аймгийнх нь аймаг дээрээ очоод баахан загнуулдаг. Тэгээд жолооч нар чинь яахав танхай улсууд байдаг юм чинь. Тэд нар хаагуур явж хаана очоод хэнийд очоод цай уугаад явахаа хэнээр ч заалгахгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

жолооч чоно хоёр тийм нутаггүй улсууд байдаг юм гээд хэлдэг өнөө жолооч энэ тэр чинь. Тэд нар ямар халж байх юм биш гээд дайраад ирдэг байхгүй юу. Тэгээд сүүлдээ ч бүүр танилцаж бариад л тэгээд хойд замаар ороод л явъя даа гээд бодохлээр Бүрэнжаргалын цай нь санагдаад урдуур ороод ирлээ гээд л намайг хөөргөөд идэж уугаад өнөөдүүл чинь. Тэгээд бид нар чинь өнөө жолооч нарт чинь дутуу хүтүү юмаа захина. Нутгийн улсууд чинь бид хоёрт юм их захина.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

одоо жишээлбэл тэр үед чинь үйтэнхуар олдоггүй байлаа, хивс олддоггүй байлаа, одоо нэг ледринь олдоггүй байлаа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

энэ одоо 200-ийн цагаан ор төмөр ор тэр олддоггүй. Тэр энэ тэрийг чинь одоо дандаа бид хоёрт захина.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд бид хоёр чинь нөгөө жолооч нартаа захина. Тэгээд жолооч нар бид хоёрт авчирч өгнө.

Баасанхүү -

зуучлагч маягийн тээ? бас нэг

Бүрэнжаргал -

тийн зуучлагч. Тэр улсуудын сонирхсон юмнуудыг л тэд нартаа захина. Тэгээд одоо нэг 45-ийн гутал гээд тийм юмнуудыг чинь захидаг. Тэгээд нэг ийм эсгий, ниймгэн цагаан эсгий гутал байдаг байсан юм даа, түрийг нь эргүүлээд өмсдөг хөдөөнийхний гангараа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тийм гутал мутал захина. Тэрийг нь дандаа бид хоёр захиж олж өгнө. Тэгээд хөдөөний улсууд чинь..., хөдөөний малчид бол хачин сайхан улсууд шүү дээ. Тэгээд бид хоёрт чинь төлөг борлон өгнө. Тэгээд бид хоёр чинь анх очоод сар хариулчихаад 100 хонь сар хариулаад эхнийхээ цалинг авах болсон чинь хөдөлмөрийнхөө хөлсийг авах болсон чинь тоо бүртгэгч гээд нэг залуу байдаг байсан юм. Одоо хэн ч билээ одоо мартчихаж. Нэг орой ирчихээд л суугаад байхгүй юу цай уугаад л тэгээд нэг л юм хэлэх гээд л хэлж чадахгүй л байсан. Өвгөн тэглээ чи нэг юм хэлэх гээд л байх шиг байх юм, юу хэлэх гээд байгаа юм хөө хэлээч гээд тэгсэн чинь. Одоо хөдөлмөрийн чинь хөлсийг өгөх гэсэн чинь санаа зовоод гээд. Үгүй ямар хамаатай юм чи ямар хувиасаа өгч байгаа биш алив гаргаад ир гээд өвгөн тэгсэн чинь гаргаад ирсэн. Гаргаад ирсэн чинь 17 төгрөг 50 мөнгө.

Баасанхүү -

ээ 2 хүнийх үү?

Бүрэнжаргал -

тийн 17 төгрөг 50 мөнгө. Тэгээд өнөөдөх чинь санаа зовоод, өө яахав яахав энэ чинь бид хоёрын хийсэн хөдөлмөрийн хөлс одоо малчид цөмөөрөө адилхан ийм л байдаг юм чинь яадгийн гээд өнөөдөх дээр нь гарын үсэг зураад л авч байгаа юм.

Баасанхүү -

одоо малчдын авдаг хөлснөөс та хоёрт бас харьцангуй хасч өгөөгүй байгаа нь л тэр үү?

Бүрэнжаргал -

байгаа нь л тэр. Ерөөсөө байгаа нь л тийм байсан юм. Тийм хассан юм байхгүй байгаа нь л тийм байсан юм. Тийм л юм авдаг байсан юм. Тэр нэгдлийн юу гэдэг чинь хариугүй юм байсан ш дээ. Тэгээд л хоёулаа малгүй байсан. Тэгээд манай өвгөн чинь хониндоо явж ирчихээд л хонио хот руугаа дөхүүлчихээд тэгээд өнөө муу орилоо тэмээгээ унаад айл хэсээд яваад өгнө дөө. Нутгийн улсуудтай танилцна гээд л. Тэгээд нэг өөрийн дэвтэртэй. Нөгөө дэвтэр дээрээ нэг айлд очоод л гэрийн эзнээс эхлүүлээд авгайг нь хүүхдүүдийг нь ингээд л цөмий нь нэрийг бичээд.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

бичиж аваад л тэгээд яваад байдаг. Тэгээд тэр ойр хавийн айлуудаар..., тэгээд сүүлд нь тэгсэн чинь тэр өвөлдөө тэр очсон өвөлдөө нэг орой харанхуй болсон байсан чинь манайд нэг хүн ороод ирэхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгсэн чинь урд талын сум Дундговьтой залгаа сумын нэг хүн Дашзэвэг гээд нэрээ хэллээ нөгөө хүн чинь би Дашзэвэг гэдэг хүн байна. тэгээд та нарыг одоо ийм улсууд одоо ингэж ирсэн гэж дуулаад эр хүн аль ядарч явахыг алийг тэр гэх вэ тэгээд бас л нэг эр хүн ядарч яваа юм байна даа гэж нэг ороод гаръя гэж бодоод танайд чинь хэр барагтай хүн орж өдөр мөдрийн цагаар орж болдоггүй юм гэсэн тэгээд харанхуй болгоод ирлээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

гээд нөгөө хүн чинь нэг хонины гуя нэг том дугуй сүү хөлдөөсөн сүү буцаад орж ирээд богцноосоо гаргаж өгчихөөд тэгээд энэ морины уяан дээр хонины морь уячихсан шүү тэрүүгээр хөлд дүүжилж байгаарай хонио хариулж байгаарай. Нэг муу орилоо тэмээтэй л явдаг дуулддаг юм байна лээ гэж хэлдэг байна ш дээ. Тэгж хэлээд гараад явчихсан. Тэгээд өвгөн гараад араас нь яасан чинь нөгөө хүн чинь түрүүлээд мордоод явчихсан. Тэгсэн чинь нэг сайхан том хээр морь уяан дээр уячихаад явчихсан.

Баасанхүү -

иш

Бүрэнжаргал -

тэгээд нөгөө морио унаад нөгөө орилоо тэмээ унахаа байсан. Тэгээд айл хэсээд өнөө айлуудаар чинь яваад өнөө улсуудыг чинь бүртгээд яваад, тэгээд улсууд чинь өрөвдөөд хайрлаад өө бид хоёрт юм их өгнө. Тос мос сүү мүү юм л өгөөд явуулаад байна. тэгээд одоо нутгийн улсууд чинь сэмхэн сэмхэн орой үдшээр чинь юм ганзаглаж ирээд өгнө хөөрхий амьтан. Бид хоёр чинь өнчин ишиггүй юм чинь өөрснөө яадаг юм. Цалин мөнгө ч гэж тийм. Тэгээд өнөө настай нас тогтсон тийм улсуудтай чинь за одоо ингэж ингэж танай нутагт ингэж ирсэн нэг ийм ядарсан хүн байна аа. Бид хоёр одоо юу юу ч байхгүй. Тэгээд манай өнөө хадам эгч хадам ээж хоёр хоёулаа очсон. Бид хоёрыг чинь одоо мал маллахдаа муу өнөө малаас нь маллалцаж өгөхгүй бол болохгүй гээд хоёр хөгшин хүрээд ирэхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд нөгөө хадам ээжийг маань..., нөгөө дүү хоёрыг маань байрнаас нь хөөгөөд хоёуланг нь юмыг нь гаргаад гадаа гудамжинд хөөгөөд гөргөчихсан.

Баасанхүү -

шууд?

Бүрэнжаргал -

тийн. Тэгээд өнөө манай хадам ээж тэр манай хадам эгч дээр очиж байж байгаад тэр хоёр хөдөө бид хоёр дээр яваад очиж байгаа байхгүй юу. Тэгээд өнөө муу дүү маань яахавдээ тэгээд хамаатан садангийхаар хэсээд л айл айл хэсээд өнөө байр хураагаад авчихсан. Тэгээд зовоод манай анынд ч нэг очиж байгаад манай бас нэг дүүгийнх энэ тэр байсан тэд нар дээр ч очиж бариад л ингээд айл айлаар нэг оюутан амьтан тэгээд явж байгаад тэгээд нэг юм 67 онд төгслүү 68 онд төгслүү анагаахын дээд төгссөн. Тэгэхэд чинь их сургуулийн анагаахын факультет гэж байсан байх аа. Тэрийг төгссөн юм. Тэгээд тэрийг төгсөхөөр зэрэг бас Ховд руу хөөчихөж байга байхгүй юу.

Баасанхүү -

бас нөгөө танайхаас шалтгаалаад уу?

Бүрэнжаргал -

тийн Ховд руу аваачаад Ховдын аймгийн аптекийн эрхлэгчээр аваачаад цөлөөд хаячихаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр мэтээр тэгээд л бид хэд чинь тэгж байж байгаад л тэгээд нэг хоёр хөгшинтэй, хоёр хүүхэдтэй ингээд 6-уулаа болчихож байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд 6 ам бүл байдаг одоо тэгээд өөрийн гэсэн мал байхгүй одоо нэгдлийн тэр хэдэн малаас өөр юм байхгүй. Тэгээд сүүлд нь нэгдлийн мал чинь бид хоёрт дахиад 100 мал 100 гаран мал 150-аад мал нэмж өгдөг юм аа. Тэгээд 250-аад малтай болчихсон хонь ямаа нийлээд. Тэгээд малаа төллүүлээд.

Баасанхүү -

одоо тэгээд нэмж өгөөд нөгөө айлын туслах малчинаа болчихсон уу хэвээрээ байгаа юу?

Бүрэнжаргал -

өө хэвээрээ байж байгаа. Байж байгаа тэр чинь байнгын тэндээ л байх юм.

Баасанхүү -

нэг хотонд ингээд байх уу?

Бүрэнжаргал -

тэрнийхээ хотонд ингээд мал нь хамт нийлээстэй. Тэгээд тус тусдаа өөрийнхөө малыг зүсэлчихсэн.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тус тусдаа хонь хургаа янзална. Тэгээд л тэр өвөл чинь тэгээд яалаа даа. Аан өвгөн тэр айлуудаар чинь яваад тэгээд одоо малын хажуугаар юу хийж амьдрах вэ гэж асуугаад, тэгсэн чинь нэг хүн одоо хөдөөний малчид хөдөлмөрийн хөлсөөр амьдарна гэж байхгүй малгүй улсууд. Өөрийн малтай улсууд бол яахав бид нар амиа чангаагаад нэг юм болоод байдаг юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

өөрийн малгүй улсууд бол хөдөлмөрийн хөлсөөр амьдарна гэж байхгүй хүү минь, ямар нэгэн юм хажуугаар нь хийхгүй бол амьдрахгүй. Ямар нэгэн гарын үзүүрээр юм оролд гэж. Тэгээд тэр хүн гөлөм хийдэг хүн байсан юм байна одоо эмээлийн гөлөм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд өнөө гөлөм хийх арга зааж өгөөд тэгээд өнөөдөх чинь за тийм тийм юмаар хийдэг юм гээд өнөөдөх чинь одоо угалз мугалзны хэв өгөөд нөгөө хүн чинь.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

хөдөөний улсууд аягүй их тус болсон ш дээ. Тийм юм өгөөд сүүлдээ хоёулаа чинь жолооч нартаа монголын дотоод үйлдвэрийн булгиар захиад, тэгээд булгиараар гөлөм эсгээд гөлөм оёдог юм байнаа ажлынхаа хажуугаар. Гөлөм оёод их л муухай боллоо л доо.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд сүүлд нь одоо тэгээд дараад сурах юм даа. Тэгээд угалзтай гөлөм оёоод л тэгээд нөгөө хөдөөний улсуудад чинь маш их хэрэгтэй, хүн болгон л морь унана. Тийм гөлөм хийдэг одоо нэг ремен гээд тийм зузаан ийм хаймран өнгийг нь хуулаад явчихаж хээ гаргаад хуулаад авчихаж болдог одоо энэ станц мистанцын энүүгээр /1:07:33/ нөгөө нэг ингэж иргэдэг ийм...,

Баасанхүү -

хаймар байдаг ш дээ.

Бүрэнжаргал -

зузаан хар хаймар.

Баасанхүү -

харин тийн

Бүрэнжаргал -

тийм юмаар чинь хөдөөний улсууд чинь гөлөм хийдэг юм байна.

Баасанхүү -

за. Тэрийг нь тэгээд хаанаас олох вэ?

Бүрэнжаргал -

тэр нь одоо энэ хотоос л олддог юм байна. Тэр нь одоо хотоос л олддог юм байна өөрөөр бид нар олох арга байхгүй. Жолооч нартаа захиад явуулахаар чинь зөндөө их авчраад өгч байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд өнөө хээ угалз дээрээс нь сайхан зурчихаад л, яг ингээд хээнүүдийг чинь зурчихаад, тэгээд тэрнийг чинь хээгээ тойруулж сайхан хутгаар ингэж зүсчихээд хуулаад хуулаад авчихдаг. Тэр нь гоё хээтэй гөлөм болоод тэгээд нөгөөдхөө дотор нь ингээд нөгөөдхийг чинь будчихна. Ногоон могоон янз бүрийн будгаар будаад тэгж гөлөм хийдэг. Одоо булгиараар гөлөм хийдэг. Тэр жилдээ ч яахав тэгээд зун нь болоод саалийн цаг болохоор..., хавар өвөлжөөнөөсөө гараад хаваржаан дээр буугаад, хаваржаанаасаа нүүгээд зусландаа буух болдог юм аа.

Баасанхүү -

за бараг жил болчихож байна тээ?

Бүрэнжаргал -

тийн одоо өвөл болоод хавар дуусгаад зун нь болж байгаа юм. Тэгээд зуслан дээр буулгаж байгаад, хаваржаан дээрээсээ зуслан дээр буусан чинь манай өвгөн чинь их яаруу сандруу хүн байгаа юм. Өөрснөө мал энэ тэр тэмээ мэмээ гэж байхгүй юм чинь одоо нөгөө дандаа машинаар нүүж байх юм хаа байхав. Машинаар нүүлгэж өгдөг машин ч байхгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд л одоо тэмээ олж ирж л нүүхээс өөр арга байхгүй. Нүүх дөхчихсөн байсан. Тэгсэн өглөө өвгөн малдаа яваад өгсөн чинь хэдэн айлын хэдэн тэмээ туугаад ирлээ нүүе гээд.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

өө бараг 12 цаг ч болох гэж байсан байх жигтээхэн халуун болчихсон. 5, 6 сарын эхээр л юм байн л даа. Их халуун болчихсон байсан юм. Тэгээд энэ юм хумаа бэлдээгүй байсан чинь сандраад л юм хумаа бэлдээд идээ цагаагаа бэлдээд, нөгөө хоёр хөгшинтэйгөө ингээд л юмаа бэлдээд янзлаад. Тэгээд өнөө айлын тэмээг чинь удаан байлгаж болохгүй айлын тэмээн дээр юмаа ачаалаад. Юмаа ачаад бараг дөхөж байсан юмаа, бараг л ачаад дуусах гэж байсан юм. Тэгээд би одоо яг юу өргөж явсан юм мэдэхгүй нэг л өмнөх газраа харахааргүй том юм өргөөд яараад гүйж явсан чинь нэг яманд тээглээд ёстой тас буугаад уначихдаг юм байна.

Баасанхүү -

яанаа

Бүрэнжаргал -

зүгээр л энэ талын хөл тасраад л уначих шиг боллоо. Бүүр орилоод хоёр нүдний нулимс асгаад хөдлөх гэсэн чинь хөдөлж болдоггүй босох гэсэн чинь босч болдоггүй өнхрөөд байдаг. Ёолоод орилоод өнхрөөд байсан, тэгээд босох гээд хэд өндөлзөөд босч чадсангүй. Тэгсэн чинь өвгөн араас ирээд суганаас ингээд өндийлгөөд босгоод ирсэн. Хөл ч ерөөсөө дууссан байх бараг л тасарсан байх гэж бодоод бариад үзсэн чинь сажигнаж байгаа юм алга. Арай гэж нэг юм босоод тэнцээд тэгээд намайг нэг юм ачаалаад дууссан, тэгээд нэг юм морин дээр мордуулаад л, морин дээрээ өргөж модуулаад өргөж аваачиж буулгаад тэгээд нэг юм..., яахавдээ тэгээд л одоо нөгөө малтай хүн чинь яах ч арга байхгүй тэгээд нэг юм жайжийгаад доглоод л гэр орноо барилцаад юм хумаа хийгээд л ингээд яваад..., тэгээд тэрнээс хойш миний хөл чинь паниар байж байсныг мэдэхгүй тэр паниаранд тээглээд.

Баасанхүү -

өө

Бүрэнжаргал -

цаана нь байсан зузаан хар модон банз байж байсан тэрэн дээр ингээд уначихгүй юу. Энүүгээрээ дараад уначихгүй юу. Тэгсэн чинь ингээд л эрээн хөх эрээн юм л болчихож. Тэгээд залуу байхад тэнэг байж тэр манай хөгшчүүл ч одоо яасан улсууд байсан юм мэдэхгүй. Давстай хар цай майгаар ч тэр үедээ боолгочихгүй. Тэгээд намайг оцгоноод яваад байхаар гайгүй байна л гэж бодсн юм байлгүй дээ. Тэгээд би чинь доглоод ядмаглаад л байдаг тэгээд шөнө болохоор өвдөөд унтуулахгүй ээ.

Баасанхүү -

еээ

Бүрэнжаргал -

шөнө янгинаад зүгээр ерөөсөө шөнө босоод нөгөөдхөө бариад л базлаад л сүүлд нь өөрөө ядарчихаад алив ингээд базаад өгөөч гээд л тэгээд энийгээ бариулаад ингээд..., тэгээд миний хөл ингээд байнгын өвчтэй болчихсон байхгүй юу. Тэгээд тэр чигээрээ өвчтэй болчихсон. Тэгсэн чинь 3 жил болсны хойно би нутгийн нэг хүн яс барьдаг юм гэнэ лээ гээд нэг хүн манайхаар ирдэг юм аа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр хүнд үзүүлсэн чинь өө наадах чинь тэр дор нь арга хэмжээ авагүй юм байна хугарснаас долоон доор юм болдог юм. Яс цуураад мах хавчуулаад идгэчихэж. Яс цуурч мах хавчуулж идгэнэ гэдэг чинь хугарснаас долоон доор. Хугарсан байсан болуул өдийд одоо гялалзсан сайхан болчихсон байх ёстой. Залуу хүн юу байхав. Хугарснаас долоон доор байдаг юм наадах чинь одоо насны өвчин болсон хүү минь гэж хэлсэн байхгүй юу.

Баасанхүү -

ээ

Бүрэнжаргал -

тэгээд одоо би насаараа ингээд хөлгүй болсон ш дээ. Тэгээд одоо ерөөсөө энэ хоёр хөл чинь өвдсөөр байгаад сүүлд нь 80 хэдэн онд энэ нь өвддөг болоод тэгээд одоо ийм дугуй болоод тэгээд одоо ерөөсөө..., би чинь одоо ноднин уржнан одоо хэвтэрт байсан ш дээ.

Баасанхүү -

өө тийм үү?

Бүрэнжаргал -

тийн. Уржнан өвөл одоо хэвтрэнд өвөлжсөн. Хувийн эмнэлэгт очоод тариа хийлгэчихсэн чинь энэ хоёр дээр чинь буглаад хачин юм болоод тэгээд 2-р эмнэлэгт очиж энэ хоёрыг чинь соруулж моруулж авхуулж бариад тэгээд өвөлжин хэвтэрт байсан ш дээ. Тэгээд ноднин намар, нэг уржнангаа таягтай байгаад тэгээд ноднин намар 9 сараас эхэлж нэг юм таягаа хаяаад ойр зуур

Баасанхүү -

одоо тэгээд овоо гайгүй юу?

Бүрэнжаргал -

одоо тэгээд яахав нэг гэр зуур л. Тэгээд тэр юунаас болж нэг хөлгүй болсон байхгүй юу. Тэгээд хөлгүй болчихоод тэгээд яахав зуслан дээр очиж буугаад л тэгээд тэр өвгөнөөс манай хадам эгч гуйлаа нөгөө айлынхаа өвгөнөөс.

Баасанхүү -

за.

Бүрэнжаргал -

за Ёндон гуай минь хүүхдүүдийн минь гэрийг нэг аятайхан газар нөмөр шуурга салхинд яачихгүй аятайхан газар бариулаад өгөөрэй. Та нутгийн хүн байна нутгийнхаа юуг мэдэхгүй гэх биш нэг сайхан газар гэрийг нь бариулаад өгөөрэй.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

өө тэгэлгүй яахав тэгэлгүй яахав хүү минь ёстой сайхан газар бариулж өгнө гээд тэгээд нэг юм хоёр талаараа ийм хонхор судаг шиг юмтай нэг тийм жоохон гөвгөрдүүхэн шиг ийм дэнж дээр зуны цагт сэрүүхэн сайхан байдаг юм бороо ус орвол энэ хоёр тал руугаа хонио оруулчихдаг юм. Их сайхан байдаг юм их зүгээр байдаг юм хүүхдүүд минь ийм газар их сайхан байдаг юм гээд л тэрэн дээр нь гэрээ барьчихгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд гэрээ барьчихаад бид нар чинь одоо 66 он болчихож байгаа юм байна ш дээ.

Баасанхүү -

66 он тийн 66 он болчихож байгаа юм байна.

Бүрэнжаргал -

66 он болчихож байгаа юм байна. сонгууль болох болж байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд сонгууль болох болчихоод дөхөж байсан юм байгаа юм. Тэгээд яахав сайхан байлаа өнөө хонь малаа бэлчээгээд..., тэднийх тэр тэнд нэг нэлээн уулын нэг өвөрт нэг их сайхан налайсан энгэрт гэрээ барьчихсан. Ингээд манай хоёр саахалт буучихаж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд бие биендээ хургаа зөрүүлдэг. Тэгээд л бие биендээ хургаа нийлүүлээд хонио саагаад өө их нэг их халуун өдөр байлаа, жигтээхэн халуун өдөр. Тэгээд үдийнхээ хонийг саачихаад л тэгээд орой одоо нэг сааж байсан юм байхдаа одоо тийм л юм байхдаа. Өглөө саачихаад өдөр саадаг байсан юм. Тэгээд саагаад л хонио саагаад дуусчихаад өнөө саахалтынхаа хургыг саахалт руугаа явуулчихаад, өөрийнхөө хургыг хоньтойгоо нийлүүлчихээд, тэгээд би хонио тэр хонхор луу хонио тууж оруулчихаад ирээд харсан чинь тэр хойноос ийм нүүгэлтсэн аймаар ийм хар үүл л ингээд гараад ирж байгаа байхгү юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд гэртээ ороод ирсэн чинь эгч сүүгээ хөөрүүлээд цайгаа чанаж авчихаад, өвгөн тэр хойно шорттой тэр хойно хойморт цай уугаад сууж байна эгч галынхаа аман дээр суучихсан цайгаа уугаад сүүгээ тогоон дээр хийчихсэн сүүгээ хөөрүүлээд сууж байна л даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд өнөө манай хадам хөгшин тэр үед бас нутаг рууга явчихсан билүү яасан билээ. Хадам хөгшин байгаагүй юм байна хадам ээж. Тэгээд би орж ирээд энэ хойноос ёстой аймаар хар үүл гарч ирж байнаа яанаа гээд л тэгсэн чинь пир пар гэсэн чинь л бөөн л шуурга орж ирээд л ороод ирсэн чинь зүгээр яах ийхийн зуургүй гэрийн бүрээсийг чинь юучгүй аваад хаячихдаг юм байна. тэгээд одоо яах ч арга байхгүй ерөөсөө. Тэгсэн чинь өнөө хонь монь чинь шуугилдаад ингээд хажуу руу ирж багаа болтой. Тэгсэн чинь гэрийн бүрээс ёстой юутай ийтэй нь цөмийг нь аваад хаячихсан. Бид хоёр өнөө чагтаганаасаа зуураад л хоёр муу хүүхэд байж л байсныг мэдэхгүй өнөө тооноо унагаахгүйн тулд хоёулаа чагтаганаасаа зуураад зогсчихсон гэрийнхээ модыг л унагаахгүй юм шүү гээд бүрээсийг чинь юу ч үгүй аваад хаячихсан. Дотуур цагаан бүрээс ингээд уяандаа тэглээд байсан чинь өвгөн ингээд татаад татаад хаячихсан тэгээд ингээд хийсээд хийсээд явчихсан. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь хонь сүйд боллоо хонь хажуугаар явлаа би хониныхоо араас явлаа шүү гээд л тэгж байсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд бид хоёр чагтаганаасаа зуураад тэгээд байгаад байсан. Өө шуураад байдаг шуураад байдаг гэв гэнэт хүүхдүүд санаанд ороод юу яасан чинь хүүхдүүдээ харсан чинь өнөө хоёр чинь хойно хойд талд байсан орны доогуур..., манай том хүү их сэрэглэн хүүхэд байсан ш дээ. Дүүгээ аваад орон доогуур ороод, орон доогуур юм дэвсчихээд тэгээд дээл толгой дээгүүрээ нөмрөөд дүүтэйгээ хоёулаа ороод унтаад өгсөн. Тэгээд хоёр халуун сав байсан хоёр халуун саваа аваачаад тавьсан байгаа юм. Сэрэглэн золиг байсан шүү. Хоёр халуун савтайгаа орон доогуур ороод нам унтчихаж. Тэгээд л хоёулаа баахан тэгж шуурга жоохон зөөлрөөд ирэхээр тэрийгээ тавиад л тэгж байтал чинь орой болчихсон байсан юм чинь харанхуй боллоо л доо. Тэгсэн чинь өвгөн одоо яанаа өнөө эгч хоньтойгоо уруудаад явчихсан байх би явалгүй болохгүй гээд гадаа хоёр морь уяатай байсан юм. Тэгээд овоо хэдэн морь малтай болчихсон.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгээд нэг морио хөтлөөд нэг морио унаад нөгөөдөх чинь явлаа. Чи одоо ингээд ханхай гэр дотроо ингээд л хоёр хүүхдээ хараад л байж бай даа би одоо эгчийн хойноос явалгүй болохгүй гээд. Тэгээд би чинь ингээд өнөө шуурга нэг их хүйтрээд жигтээхэн тэр чинь 6 сард одоо 6- сарын браг талд нь орчихож байгаа юм. Тэр чинь 22-нд сонгууль болдог байсан ш дээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд хорьд дөхөж байсан юм байна. 17, 18 байсан юм уу. Өө яалаа гэж 22 гэдэг чинь 21-ний шөнө юм байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

маргааш нь сонгууль болж байгаа юм. Тэгээд гэр дотроо ингээд ганцаараа байгаад л юун унтах манатай тэгээд л байгаад л. Хоёр хүүхэд нам унтаад байгаа юм. Тэгээд бүүр шөнө болоод харанхуй болоод, тэгсэн чинь сар гараад сартай шөнө байсан юм аа. Сар гараад ингээд мэлтийгээд яасан чинь ингээд аймаар эвгүй санагдаад айгаад ганцаараа нөгөө ханхай арзайсан модон дотор чинь. Тэгээд сүүлдээ даараад гадуураа ингээд хөнжилөө аваад нөмрөөд гэрт одоо холхиод л тойроод орон дээр очиж нэг жаахан суугаад тэгээд тойроод ингээд яваад ингээд гэр дотроо байгаад байлаа байгаад байлаа. Тэгээд өвгөн явахдаа тэгсэн би..., аан өвгөн нэг эгчийг хайж нэг явж ирчихээд олсонгүй ээ урагшаагаа лав уруудаж явсангүй байна алга байна гээд тэгсэн. Тэгэд би энэ зүүн тийшээгээ нэг бууц саравчтай бууц байгаа ш дээ өвөлжөө байгаа тэр лүү явчихсан юм биш байгаа даа хашир хүн аягүй бол тийшээ явсан байж магадгүй гээд тэгсэн чинт харин тиймээ гээд юу гэсэн тийшээ. Очиж үзье гээд тэгээд яваад дахиад яваад өгсөн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд би Ёндон гуайнд хэлчихээд явъя та гурвыг авах байлгүй та гурвыг аваадхаарай гэж хэлье Ёндон гуайнд хэлчихээд гээд тэгээд явсан юм. Тэгээд би чинь Ёндон гуайнхаас хүн ирнэ гээд хараад байдаг хараад байдаг ирдэггүй ээ. Тэгсээр батал л..., тэгсэн чинь тэр үед бас нэг юм дуулдаж байсан юм аа аймгийн шоронгоос хоёр оргодол алдчихсан юм гэнэ лээ гээд дуулдаж байсан байхгүй юу. Тийм юм санаанд ороод л ганцаараа байгаад байхаар чинь. Одоо тийм юм нь хүрээд ирдэг юм биш байгаа даа гэж бодоод л, айгаад л, хачин санагдаад Ёндон гуайг л хараад байдаг байдаггүй ерөөсөө үхн ирдэггүй. Тэгсэн чинь үүр цайлаа. Тэгээд үүр цайдаг юм байна ингээд холхисоор байгаад үүр цайлгалаа. Тэгээд л баруун талын гүвээн дээр гараад өнөө хоёроос маань бараа харагддаг юм боловуу яадаг юм болоо гэж Ёндон гуайх яадаг бол гэсэн чинь нөгөө хонь нь хотон дотроо налайгаад л гэр нь огт шуурганд өртөөгүй хачин сайхан харагдаж байсан. Бүүр өөрийн эрхгүй хоёр нүдний нулимс асгаад л ийм байж байхад даан ч яавдаа гэж бодогдоод байгаа юм чинь.

Баасанхүү -

тийн ш дээ.

Бүрэнжаргал -

тэгээд л одоо ийм арзайсан модон дотор гэр ингээд л мод болчихсон, тэгээд бүрээснүүд нь тэр урагшаа ганга нил болчихсон арай л бүүр алга болчихоогүй л юм шиг байна. тэгээд тэр баруун толгой дээр жаахан төвгөр дээр гараад харсан чинь тээр холоос өнөө хоёр маань хонио туугаад гараад ирж байна аа. Тэгсэн чинь би бас л уйллаа. Ямар ч байсан хонио блдаагүй юм байна, эгч маань амьд юм байна гэж бодогдоод. Тэгсэн чинь яахавдээ нөгөө хашир хүн чинь хонио ингэж зөрүүлж туусаар байгаад тэр зүүн тийшээгээ тэр саравчин дээр очоод саравчинд оруулаад хашчихгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд харин сэрэглэн саравчны гадна талд гал түлчихсэн ингээд сууж байсан гэсэн өвгөнийг очсон чинь. Тэгээд өнөө хоёр чинь тэгээд нэг юм хүрээд ирлээ. Тэгээд Ёндон гуайхаас ирээд тэгээд гурвуулаа бүрээсээ нөмрөгчихөөд хоёр орхиод өөр ч арга байхгүй юм даа одоо яахав. Хоёр хүүхдээ орхичихоод тэгээд гурвуулаа хонио тэр хавьдаа орхичихоод тэгээд сургуульд явж байгаа юм чинь сумын төв рүү.

Баасанхүү -

заавал өгөх ёстой?

Бүрэнжаргал -

заавал өгөх ёстой. Тэгээд л гэрээ дөнгөж бүрээсээ тохож гэр дээрээ тохож орхичихоод согуульд явна.

Баасанхүү -

Тэр юуны сонгууль вэ? Депутат энэ тэр сонгох уу?

Бүрэнжаргал -

тийн одоо нөгөө л одоо юу гэдэг байлаа даа улс даяар нэг сонгууль явагддаг байлаа ш дээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тийн тэр сонгууль

Баасанхүү -

ардын их хурлын...,

Бүрэнжаргал -

тийн ардын их хурлын тийм л сонгууль байсан юм. Тэгээд одоо баг, сумын гээд л нэг нэг их олон депутатууд гардаг байлаа ш дээ тээ. Тийм сонгууль. Тэгээд сонгуульдаа явж саналаа өгөөд ирээд тэгээд гэр мэрээ арьж байж билээ. Тэгсэн чинь яг салхины нөөлгөтэй гаүар манайхыг бариулчихсан байгаа байхгүй юу.

Баасанхүү -

харин тийм юм шиг байна тээ.

Бүрэнжаргал -

тийн яг нөөлгөн дээр аваачаад бариулчихсан. Тийм муухай санаатай хүн байсан юм ш дээ. Тэгээд хойтон өвөл нь болсон чинь тэгээд өвөлжөөн дээрээ дахиад буух болоод яасан чинь тэгээд хамт буудаг юм аа. Тэгээд хамт буугаад одоо мал төллөхгүй мал хээлтэй байгаа юм чинь. Өвөлжөөн дээрээ хамт буугаад байж байгаад тэгээд хавар ингээд хавар болоод мал төллөж эхэллээ. Тэгээд мал төллөөд өө нэлээн төллөөд одоо тэрэн дээрээ байж байгаад малаа төллүүлэх санаатай. Ингээд манайх чинь 200 гаран 250-аад мал төллүүлнэ гээд байж байсан. Тэгсэн чинь юу яадаг юм байна тэдний хонь ихэрлээд байдаг хэд хэдэн хонь ихэрлэчихдэг манай хонь ерөөсөө ихэрлэдэггүй.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

үгүй ямар сонин юм бэ яагаад манай хонь ихэрлэдэггүй юм бол гэж бодоод. Би ч хурга малаа хөхүүлчихээд эгчтэйгээ хоёулаа ингээд хонь малаа хөхүүлж хурга мургаа барьчихаад л тэгээд л хотон дотроо яваад байдаг боллоо. Ямар хонь хургалах нь вэ яах нь вэ гэж бодоод. Нэг л сэжиг төрөөд хотон дотроо л унтан унтталаа хотон дотроо л яваад байдаг. Тэгээд унтах болохоороо яахав унтана л даа. Тэгээд өвгөн бид хоёр ээлжлээд унтана. Ээлжлээд манаад л ээлжлээд хургаа зөөнө. Төрж байгаа хониныхоо хургыг зөөнө.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгдэг байсан. Ээлжилж унтаад л, нэг нь нэг хэсэг унтаад ингээд хургаа зөөгөөд ингээд. Тэхээр нь би улаан бичиг гээд нэг юм байдаг даа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

дотор нь нөгөө юугаар асдаг.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

төгөө энэ одоо энэ тракторын тос юугаар асдаг лампчик гээд тийм юм бариад гардаг юм. Тэгээд хотон дотроо явна. Тэгээд би нэг орой хонио хурга малаа барьчихаад тэгээд хотон дотроо явж байсан хоолоо идчихээд гарч ирээд. Тэгсэн чинь манай нэг хар хонь хургалах нь ээ. Хэвтээд дүлэх янзтай налайгаад хэвтээд байна. тэгээд тэр хонио байн байн эргээд ингээд яваад байсан чинь нэг мэдсэн чинь дүллээ нөгөө хонь чинь. Тэгсэн чинь хурга гараадахлаа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд за энэ нэг хурга гарлаа гээд хошуу амыг нь шувтарсаар..., тэр үед чинь нөгөө хурга малыг чинь хүүхэд шиг эх барьж авдаг байсан ш дээ. Тэгж авхуулдаг байсан ш дээ. Хүйг нь хаачилаад ёодоор ингэж нөгөө эхийх нь ихэсний юуг ёодоор ингэж дардаг. Тэгээд хурганыхаа хүйг ёодоор дардаг, тэгээд хургаа гарангуут нь ингэж элгэвч хийж ингэж авдаг, хошуу амыг нь цагаан даавуугаар арчиж авдаг соёлын довтолгоо мовтолгоо гээд тийм болчихсон байсан байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд хургаа тэгж авчихаад байж байсан өнөө хонь маань..., хонь чинь хургалчихаар жоохон хэвтээд тэгээд босоод хургаа долоодог байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгсэн чинь босохгүй байна аа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

хэвтээгээрээ ганц хоёр долоох гэснээ болчихоод нөгөөдөх чинь тэгээд эргээд хэвтээд байна. за энэ хонь ихэрлэж магадгүй юм байна даа гэж бодоод эргээд байна. Эргээд хотоо нэг тойроод эргээд хонин дээрээ очоод. Тэгсэн чинь дахиад дүллээ. Тэгээд дахиад дүлж байсан чинь нөгөө тэр Ёндон гуайн авгай Мягмар гээд ийм матигар хамартай авгай байсан юм. Тэр дахин дахин гарч ирээд бас тойроод яваад байсан юм. Тэгсэн чинь нэг ирээд Бүрэнжаргалаа танай хонь ихэрлэх гэж байгаа юм аа даа гээд тэгж байна. харин тийм байна манай хонь ихэрлэдэг л юм байна гээд тэглээ. Тэгсэн чинь өө хөөрхий минь тэгэхнэ л дээ гээд яваад өглөө. Дотроо бүүр эгдүү хүрээд байгаа байхгүй юу. Манай хонь бас ихэрлэдэг л юм байна гээд тэгсэн. Тэгсэн чинь нөгөөдөх чинь тэгээд л дараачийн хурга гараадахлаа. Бөөн баяр би чинь зүгээр гэртээ гүйж орж ирээд өнөө хоёртоо хэлээд, хар хонь ихэр хургалчихлаа гээд, Мягмар гуай тэглээ гээд яасан чинь өө тийм үү тэгэх л байсан байлгүй яагаад байсан юм бол манай хонь ихэрлэж л таараа гээд тэгээд байсан. Тэгээд тэрнээс хойш жоохон сэжигтэй болчихоод. Тэгсэн чинь тэдний нэг 4-р ангийн нэг банди байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр үед одоо 4-р анги л байсан байх даа нэг банди, нэг 4 төгсөөд мал дээрээ гарчихсан бас нэг охин тэр хоёр хүүхэдтэйгээ байдаг байсан юм. Тэр банди нь өнөө хонины ээлжинд урд өдөр нь нэг өдөр хонины ээлж байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд л тэр хониндоо явж байсан чинь өвгөн бас хээр айл майлаар явж байгаад тааралдсан юм гэсэн. Алсаас л харсан гэсэн. Тэгээд тэр хүүхэд тэмээтэй явж байсан. Тэгээд тэмээнийхээ бөхнөөс хурганы ууттай..., хургатай ууттай хурганыхаа уутыг дүүжилчихсэн хонь араас нь дагаад явж байсан юм байна л даа. Тэгээд анзаараагүй эрэгтэй хүн болохоор тийм юм анзаарахгүй л байхгүй юу. Тийм л юм байна. тэгээд би орой ирсэн чинь тэр хүүхэд хургагүй ирэхгүй юу. Хонь хургалаагүй гээд л.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд хургагүй л ирсэн санаанд ороогүй л. Тэгээд би хургаа бариад дуусчихаад яасан чинь манай нэг сэгсийсэн үстэй тийм хар нүдэн хонь яг хурга бариад л дуусч байсан чинь яг ингээд нөгөө хурга оруулдаг тэр..., сүүлдээ манайх зүгээр илүү гэртэй болчихсон. Нөгөө пүнзэнд хийхээ болиод илүү гэр бариад илүү гэрт хургаа хийдэг болчихсон байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

ийм дугуй юм чинь мал хийхэд аягүй тохиромжтой. Тэгээд илүү гэртээ хургаа оруулаад яасан чинь гэрийн үүдэн дээр тэр хонь майлаад гүйгээд ирэхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэхээр нь зэрэг дэлэнг нь бариад үзсэн чинь аягүй том дэлэнтэй байна.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

сүүлийг нь сөхөөд үзсэн чинь хургалчихсан хонь байх юм шал нойтон бөгстэй.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд гүйж орж ирээд нөгөө манай сэгсгэр хар нүдэн хонь хургалчихсан байна ш дээ. Хурга нь байхгүй тэгээд өнөөдөр чинь Сугар хургагүй ирсэн ш дээ гээд тэгсэн чинь өө тийм үү тийм үү гээд л эгч өвгөн хоёр хоёулаа зэрэг гүйж гарч ирээд хонио бариад үзээд яасан чинь яах аргагүй хургалчихсан хурга нь байхгүй. Тэгээд л өвгөн нөгөө хүүхдийг чинь яагаад л чи одоо хурга хаячихаад хээр хаячихаад ирсэн байна ш дээ хаана хаясан хаагуур явсан гээд нөгөө хонийг чинь хөтлөөд нөгөө хүүхдийг чинь дагуулаад л харанхуй шөнө явдаг юм аа. Тэгээд яаж харанхуй шөнө хаанаас олох вэ дээ юу олох вэ. Нөгөө хонь чинь ч чангаалдаад нөгөө хоёр хүн чинь явган тэгээд хаа авах вэ тэгээд жаахан явж байгаад л тэгээд эргээд ирсэн. Тэгээд нөгөө хонь маань хургагүй болчихгүй юу. Тэгээд маргааш нь ч билүү нөгөөдөр нь билүү, маргааш нь л юм байхаа даа хоёр гурав хоногийн хойно ч юм билүү эгч нэг өдөр хонинд явж байгаад манай тэр хадам эгч хонинд бас явдаг байсан юм. Тэгээд хонинд явж байсан чинь манай нэг хонь хургалжээ. Нэг зусаг хургалжээ. Анхных нь хурга гарч байгаа юм. Тэгсэн чинь нэг тийм хөөрхөн сэрвээн дээрээ нэг хартай тийм хурга гарч гэнээ. Зусаг хонины хурга болохоор бага шиг хурга гарахгүй юу. Тэхээр нь өнөө хашир хүн чинь яахав бас юмыг яаж мэдэх вэ гэж бодоод нөгөө урд хоёр өдрийн өмнө төрсөн нөгөө хар нүдэн хониндоо дөхүүлээд нөгөө хургаа дөхүүлээд ингээд тавьсан чинь нөгөөдөх чинь ирээд л үнэрлээд л, долоогоод л сүйд болж байна гэнэ. Өнөө хургыг чинь.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэхээр нь за яах аргагүй иймэрхүү хурга төрсөн юм байна гэж бодоод, дотроо бодчихоод нөгөөдөх чинь юм ч хэлсэн ч үгүй тэгээд байгаад. Тэгээд маргааш нь өнөө тэр Ёндон гуай тэр нэлээн бууцны тэр лүү хөрзөнгөөр хашаа барьчихсан тэрнийхээ тэнд нь өнөө тугалаа уяад цаад талд нь үхэрээ хэвтүүлдэг байхгүй юу. Тэгээд тэр нөгөө хургаа голсон хонь монь нь хөрзөн хашааныхаа дотор талд нь уяад уяж авчираад хургыг нь авхуулаад л орохлээр уяад өнөө хониноосоо аваад хоцорчихдог байхгүй юу. хургаа голсон хонийг тэгж л авхуулдаг юм л даа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд өдөр очоод аяндаа очоод нөгөө хургаа хөхүүлээд тэгж дахин дахин тэгдэг байхгүй юу. Тэгж байж авхуулдаг юм. Зарим хонь чинь хургаа голчихдог байхгүй юу. Тэгсэн чинь нэг хонь..., тэгээд эгч тэрүүгээр явж байгаад л хонь захлаад байж байхдаа тэр хонь хураасан болоод явж байгаад тэгээд харсан чинь, тэгсэн чинь яг тэр урд өдрийн тэр төрсөн манай тэр зусаг хонины хургатай яг ижилхэн тийм томоо хургыг нэг жижигхэн зусаг хонинд ингээд авхуулах гээд хоёуланг нь ингээд уячихсан.

Баасанхүү -

яанаа

Бүрэнжаргал -

эхийх нь хөлнөөс хургыг нь уячихсан байж байсан гэнэ. Тэгээд яах аргагүй манай хар нүдэн хонины хурга энэ мөн байсан байна гээд эгч тэгээд хэлэхгүй юу хар нүдэн хонины хурга нь үхсэн гээд. Тэгээд тэднийхээс хурга үхээд л байх шиг байсан юм. Тэгээд л ерөөсөө харагдаж үзэгддэггүй. Тэгээд ер нь сэмхэн ажиглаад байхад хурганы арьснуудыг гэрийнхээ цаад талаар энэ тэр хавчуулж барьчихсан тийм яагаад тэднийхээс хурга үхээд л. Тэгсэн мөртлөө тэднийхийг хавар хорогдоогүй гэсэн дүгнэлттэй байнга л тоо бүртгэгч нар л яваад бүртгээд явдаг байхгүй юу. Тэгээд тэднийхээс ингээд хурга хорогдоогүй гээд л ингээд яваад байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

манайх чиг л хурга хорогдохгүй л байсан. Тэхдээ л манайхаас ерөөсөө ихэрлэдэггүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь манайхаас гарсан ихэрүүдийг л тоншоод байсан юм байна л даа.

Баасанхүү -

ямар аймаар юм.

Бүрэнжаргал -

тэгээд мэдэхгүй бид нар мэдэхгүй байсан. Тэгээд би тэр хонио ихэрлүүлж мэдээд эгч тэгж тэр хургыг тэгж мэдээд тэгээд тэрнээс хойш чинь. Тэгээд тэрний дараагийн жил хонь хургалах болохоор зэрэг чинь би чинь ерөөсөө Ёндон гуайтай хамт буухгүй гээд л хонио хургалах дөхөхөөр тусдаа гарна тусдаа бууна гэсээр байгаад хойтон хавар нь хонь хургалахаас арай өмнөхөн тусдаа гараад л тусдаа буугаад л тэгээд хонио хургалуулсан чинь 7, 8 хонь ихэрлэчихэж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

айхтар юм бэ тээ?

Бүрэнжаргал -

тэгээд тэрнээс хойш тэднийхтэй хамт бууж юу яахаа больчихсон ш дээ. Тэгээд хөндийрч байгаад өөр айлтай буудаг болоод.

Баасанхүү -

тэгээп болох уу тэгээд бас нөгөө нэг тэндээс заавал одоо намаас заавал шахаж тэгж буулгах уу? эсвэл тийм саналаа явуулах уу?

Бүрэнжаргал -

уул нь тэгээд бас яахав бас нэг намын гишүүн айлын гадаа буулгасан л даа. Мягмар гээд бас нэг сайн малчин тийм айлын гадаа буулгасан. Бас л намын гишүүн, мишүүн хүн. Гэхдээ тэр бол тийм муухай санаатай хүн биш, гайгүй хүн байсан. Тэгээд сүүлд нь манайх чинь тэнд 6 жил болсон ш дээ мал маллаад. 6 жид мал дээр. Тэгээд сүүлчийн 2, 3 жил нь одоо тусдаа яагаад тэгээд манайх чинь малаа төлөө сайн аваад.

Баасанхүү -

Ёндон гуайхтай хамт 6 жил болсон гэж үү зүгээр Өвөрхангайд 6 жил байсан уу?

Бүрэнжаргал -

ер нь тэр сантад мал маллаад 6 жил болсон юм. Ёндон гуайтай эхний хоёр жил нь хамт байгаад сүүлчийнх нь жил нь 3 дахь жил дээр нь дусдаа малаа төллүүлээд зун нь нийлж буугаад. Зун нь нийлэх юу байхав дээ саахалт буугаад. Тэгээд тэрний дараачийн жилээс сүүлчийн 3 жил нь тэр Мягмар гэдэг айлтай хамт байдаг байсан юм. Тэгээд 6 жил мал малласан. Тиймэрхүү маягаар тэгээд Ёндон гуай ч сүүлд нь тэгээдп жолооч нарыг дандаа л бүртгэж барьдаг байсан гээд манай Говь-Алтайн нэг жолооч их загнасан юм гэсэн тэр Ёндон гуайг ороод ирэхээр.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

орж ирээд за хүүхдүүд хаанаас хаа хүрч явна энэ тэр гээд нэг их тэгээд орж ирээд таахалзаж тэр машин дундуур..., их жигтээхэн олон машин ирнэ манайд чинь. 1-р баазынхан чинь олон чиргүүл чирч явна нөгөө бензиний тэрэг шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

данпаа өнөө баруун аймгуудын бензин чирч явна. Тэгээд өнөө олон чиргүүлтэй машинаас чинь одоо энэ данхар Баатар маатар эд нар чинь ингээд манайхаар ирээд ингээд хашаад ингээд хотоо тойрсон нэг их олон машинуудтай. Дандаа ЗИЛ130 нэг л олон чиргүүлтэй юмнууд. Дээд тал нь 3 чиргүүлтэй тэгээд доод тал нь 2 чиргүүлтэй машин явна. Тэгээд олон юмнууд ирээд тэгээд бөөнөөрөө яваа жолооч нар ирээд манайд чинь хоноод өнөөдүүл чинь. Ирээд л хоноод л явна. Сүүлдээ манайх чинь олон малтай болчихсон л доо өөрснөө. Нөгөө малаа зараад л өнөө сүүлдээ гөлөм хийдэг болоод, сүүлдээ эмээл хийдэг болоод. Өвгөн сүүлд нь тэр аймаг дээрээс дархан хүнээр дарх заалгаад мөнгө хийдэг болоод. Одоо тэр эмээлийн цагаан магаан мөнгөн хазаар мазаар янз бүрийн тийм юмыг чинь хийдэг болоод. Тэгээд өнөөдхийгөө зараад малтай болоод.

Баасанхүү -

өөрийн

Бүрэнжаргал -

сумын бараг тэргүүлэх малтай айл болчихож байгаа байхгүй юу.

Баасанхүү -

мундаг

Бүрэнжаргал -

тийн одоо сүүлийн 3, 4 жил чинь манайх чинь одоо 15 үнээ саадаг 10 гаран бараг 20-оод шахуу гүү саадаг азрагаар адуу хураачихсан одоо олон морьд жороо мороо морьдтой жигтээхэн баян айл болчихсон байхгүй юу. Жигтээхэн баян. Тэгээд одоо малнаас чинь ерөөсөө зүгээр зөвхөн одоо 1-р баазын нэг жолооч Цэрэндорж гээд мэнгэт Цэрэндорж гээд нэг жолооч манайхаас тэр чинь одоо ямар юмны яагаад өр тавьчихсан яагаад яачихсан ч гэлээ дээ өвгөнтэй ярьж байгаад л өрөө дарах гэсэн юм хэдэн эр хонины хэрэг байна гээд л 40 эр хонь ачаад явуулж байсан ш дээ тэр хүнд.

Баасанхүү -

өө за за.

Бүрэнжаргал -

тийн их малтай болчихсон байсан ш дээ. Тэгээд одоо нөгөө жолооч нарыг чинь ёстой хооллож өгнө шүү дээ ерөөсөө. Тэгээд өвөлд чинь одоо 2 үхэр 2 адуу одоо нэг тэмээ ч юм уу гээд тэгээд өчнөөн дөчнөөн бог энэ тэр гаргаж тэгнэ. Тэгээд өнөө жолооч нарт чинь өгнө гээд айраг цагаагаа хийгээд л бид нар чинь өө ерөөсөө айраг майраг гэдэг чинь ерөөсөө цагаан идээг чинь зүгээр сүүн далай зүгээр.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тийм байдаг байлаа л даа тэр илүү гэрт чинь одоо зүгээр эргэн тойронд нь хөхүүр дүүжилчихсэн. Олон хөхүүртэй айргийг чинь бүлээд л, өдрийн 4, 5 тогоо нэрээд л.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

хүүхдүүд шуухдууд хот мотоос энд тэндээс Говь-Алтайгаас ах дүүсийн хүүхдүүд ирнэ. Хотоос хүүхдүүд очно. Тэгээд хонь руугаа юу яагаад л маллалцаад л бариад л зун тэгдэг байсан юм. Жигтээхэн баян болчихсон. Тэгээд хоёулаа чинь сүүлд нь нөгөө хөдөөний улсууд чинь юм их хадгалдаг сүрхий байдаг юм байна лээ. Тэгээд нанжин гахайн гөлөм гээд дээр үеийн Хятадын их сайн гөлөм шар ширэн гөлөм, ногоон ширэн гөлөм манжын гахайн гөлөмнүүд гээд.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд нөгөө өвгөнөөс чинь хүн ерөөсөө юмаа харамлахгүй. Тэгээд тийм юм байна уу гээд сургалахаар чинь малаар одоо тэрийг чинь тэгээд л зарчихна. Тэгээд бид хоёр чинь тэр нанжин гахайн гөлмийг чинь авчираад, нөгөө жирсэн угалз мугалз гэдгийг чинь эргэн тойронд нь жирмэн угалз хийгээд ингээд оёоод л. Тэгээд тэр их олон мал сааль сүүний чинь хажуугаар чинь л одоо тэр гөлмйиг чиь оёоод ёстой галзуу юм шиг ажиллаж байсан ерөөсөө хэдэн жил. Ёстой нойр хоолгүй, өглөө 4 цагт босно шөнө одоо 1 цагийн үед л унтдаг байсан байх. Тэгж ажилладаг байсан ш дээ. Тэгэхгүй болуул тэр малтай хүн чинь амжихгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

хар шөнөөр харанхуйгаар л босно. Тэгж ажилладаг байсан. Тэгээд тэрнийхээ хүчинд ч сүүлдээ аягүй сайхан болсон. Тэгээд сүүлдээ ч бид нарыг Ёндон гуайтай ч салангад байдаг олсон, сүүлдээ ч нэг их иймий тиймий гээд байхаа ч больсон. Тэгээд хотод орж ирэхээр л тагнуултай.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тиймээс хөдөөнөө байхад иймий тиймий гээд байх юу яахаа больсон л доо. Тэгээд хөдөөний улсууд чинь аягүй сайхан улсууд байдаг юм байна лээ. Их дэмжиж их тусладаг байсан, юм хум их зааж өгдөг байсан, их сайхан сайхан улсууд. Бишгүй дэмждэг байсан, сүүлдээ зүгээр ижии ахаа болчихсон зүгээр ах дүү шиг л болчихсон л доо.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тийм улсуудтай байдаг байсан. Тэрнийхээ хүчинд их сайхан байсан. Тэгээд сүүлд нь 70 онд би жирэмсэн болчихоод.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд манайх чинь одоо 4 хүүхэдтэй ш дээ 2 хүү 2 охинтой. Хоёр нь өргөмөл хоёр нь төрсөн.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд намар болоод. Би чинь өнөө хүүхэд төрүүлээгүй байсан одоо 35 насандаа хүүхэд төрүүлэх болчихоод байгаа юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд одоо жирэмсэн болсноо ч мэдээгүй. Тэгээд одоо яахав дээ эмэгтэй хүнийхээ юугаар нэг юм хум нь алга болчихсон. Тэгээд одоо яасан юм бол ийсэн юм бол гээд. Тэгээд хөдөө үзүүлээд ямар мэдэх юм байх биш.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

эмч мэмч гэж нэг их олигтой юм байхгүй юм чинь. Тэхээр хотод орж ирж л үзүүлэхээс арга байхгүй. Тэгээд намар 8 сарын 70 оны 8 сарын 25-нд 1-р баазын нэг сайн таньдаг жолооч байсан. Тэрүүгээр өвгөн намайг нааш нь явуулдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

хоёр хүүхдээ..., манай том хүү 8-р ангид суух болчихоод, тэрний дараачийн охин маань өнөө хоёр өргөмөл хүүтэйгээ нэгдүгээр ангид орох болчихоод. Тэгээд одоо хоёр хүүхэд сургуульд орно тэгээд би бас эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй би юу ч гэсэн малтайгаа хоцоръё чи хот руу яв. Хүүхэд шуухдаа тэнд сургуульд оруулчихаад тэгээд эмнэлэгт үзүүлж харуулаад тэгээд яв. Тэгээд би хаёр хүүхэдтэйгээ хотод ирээд, тэгээд тэр анагаахын дээдэд байсан тэр дүүгийндээ..., тэднийх гэрт амьдардаг байсан л даа тэр үед.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэднийдээ ирээд, тэнд байгаад. Тэгээд би чинь өвөл яахав наашаа цаашаа гэртээ очиж бариад наашаа цаашаа явж байсан. Тэгээд энд ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь харин жирэмсэн болчихсон байсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд хавар 4 сард хүүхдээ төрүүлээд.

Баасанхүү -

хотод байж байгаад уу?

Бүрэнжаргал -

тийн хотод байж байгаад төрүүлсэн. Тэр хооронд наашаа цаашаа хөдөөнөө очиж байсан л даа. Хоёр хүүхдээ хавар сургууль төгсгөж аваад тэгээд зун 6 сард буцахаар болоод би хүүхдээ 3 сартай болж байхад шахуу очсон юм байна. Тэгээд тэр хооронд өвгөн хүүхдүүд одоо нэг нь 9- ангид орох болчихсон өнөө хүү маань том хүү маань 8-р ангиа энд хотод дуусгаад.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд одоо 9-р ангид орох болдог. Тэгээд тэр хөдөө Сантад чинь нөгөө 10 жилийн сургууль байхгүй. Тэгээд ямар нэгэн сургуульд төв суурин газар 10 жилтэй газар бараадуулж аль гэж төв хороонд очиж хэлээд.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд бас тэрний хооронд тэрний дараа өвгөн бөөн юм болсон. Тийшээ шилжихийн тулд бөөн юм болоод.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгээд яахав Хархорины сангийн аж ахуйд шилжихээр болоод.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд намайг яваад очиход өвгөн Хархорины сангийн аж ахуйд ирчихсэн байсан. Тэгээд мал энэ тэрээ барагийг нь зараад цөөхөн малтай Хархорины сангийн аж ахуй дээр ирээд тэнд нэг бригадын дарга хийх томиололт өгсөн юм байна лээ. Тэгээд тэр Хархорины сангийн аж ахуйн дарга хар Гомбосүрэн гэж бас нэг сүрхий амьтан байсан юм. Тийн нэг амьтны бригадын тоо бүртгэгч гэсэн нэг тийм албатай тийм юманд ажилд оруулаад, 320 төгрөгний цалинтай тийм ажилд оруулаад. Тэгээд би эндээс 3 хүүхэдтэйгээ тэгээд очсон тэгээд тэнд нэг жижигхэн эхлээд жижигхэн 4 ханатай том гэртэй болчихсон байсан л даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд жижгхэн 4 ханатай гэрээ бариад нэ.г айлын хашаанд сайхан өвгөний гадаа хашаанд нэг хэсэг байж байгаад тэгээд сүүлд нь том гэрээ бариад. Бас нэг өөр сайхан гутал хийдэг нэг сайхан өвгөн Очир гээд нэг их сайхан өвгөн байсан юм. Монгол гутал ёстой аягүй гоё монгол гутал хийдэг тийм өвгөн байсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэдний хашаанд бууж нэг өвөлжөөд. Тэр өвгөнөөр гутал хийхийг заалгаад.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд сүүлдээ монгол гутал хийдэг болоод.

Баасанхүү -

ая яая

Бүрэнжаргал -

тэгээд би нөгөө аптекад Хархорины сангийн аж ахуйн төвийн сангийн аж ахуйд мэргэжлээрээ ажилд ороод. Ажилдаа ороод хүүхдээ цэцэрлэгт өгөөд.

Баасанхүү -

арай гайгүй болж байсан байна ш дээ тээ?

Бүрэнжаргал -

тэгээд амьдрал арай дээшлээд. Тэгээд өвгөн тэр тоо бүртгэгчийн ажилтай. Амьтны бригад гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг хэдэн хашаа, хэдэн туулай, хэдэн гахай, жоохон ногоо тарьдаг тийм юмнуудыг хариуцсан тоо бүртгэгч. Би яахав 470 төгрөгний цалинтай мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээдп тэнд чинь хар хорины сангийн аж ахуйд 5 жил болсон.

Баасанхүү -

өө за

Бүрэнжаргал -

тийн тэгээд Өвөрхангайд 11 жил болсон юм байна. тэгээд хүүгээ тэгээд тэнд хөдөөний юунд дулааны станцад ажилд оруулаад.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

үнсчин гэдэг ажилд үнсчин хийлгээд.

Баасанхүү -

үнс зөөдөг үү?

Бүрэнжаргал -

тийн үнс зөөдөг ажилд оруулаад том хүүгээ. Тэгээд хужиртын 10 жилд оройгоор явуулаад. 10 жилийн сургуульд тэнд 9, 10-р ангиа тэнд оройгоор төгсүүлээд, охиноо тэнд 10 жилийн сургуульд өгөөд. Тэгээд хүү маань ч тэнд байж байгаад бага хүү маань тэнд 3 нас хүрсэн. 4, 5 ч нас хүрсэн дээ тэнд. Тэхэд чинь өлгийтэй очсон юм чинь 5 нас хүрч байгаа юм. Тэгээд 76 онд дахиад би жирэмсэн болоод.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд намайг нааш нь энэ хотод одоо ах дүүгээ бараадаж төрсөн нь дээр..., би чинь төрсөн дошин дээрээ хүүхэд гаргах гэж байна бараг 5 жил болоод. Тэгээд одоо нас ахичихлаа эмнэлэг бараадаж том эмнэлэг л бараадсан нь дээр гээд тэгээд тэндэхийн эмч маань ч хот руу явсан нь дээр..., янз бүрийн хүндрэл багаагүй л дээ. Тэгээд яахав явбал явахгүй юу даа хотод очиж барьсан нь дээр байлгүй гэсэн. Тэгээд хотод орж ирэх болоод тэгээд 76 оны зун 6 сард орж ирдэг юм аа наашаа. Тэгээд манайх нэг жижиг илүү гэртэй байсан 4 ханатай гэртэй байсан тэр гэрээ..., сүүлд нь машинтай болсон бид хоёр чинь. Хоёр дахиж 3 дугуйтай мотоциклтой 2 дугуйтай мотоциклтой байгаад.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд дараа нь нэг жижигхэн машин аваад.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

өнөө Оросын элчингээс нэг таньдаг жолооч Оросын элчингийн нэг жолооч нь ардаа жоохон тэвштэй хөөрхөн жижигхэн тэрэг..., тийм машинтай болчихсон. Тийм машинтай пижигнүүлээд байдаг байлаа. Мотоциклтой явбал мотоциклтой явна машинтай явбал машинтай явна. Өө тэр Хархоринд байхад сайхан байсан. Тэхдээ тэр хар Гомбосүрэн аягүй их хавчдаг байсан л даа өвгөнийг хавчаад л. Тэгээд өвгөн наашаа нэг хот руу явах яжил гараад наашаа хотруу ирсэн чинь тэр хойгуур тэр хар Гомбосүрэн чинь бүх сумын төвийн албан хаагчид ажилчид бүх улсуудыг цуглуулаад лекц том лекц уншаад. Тэр лекцэн дээр чинь одоо манай өвгөнийг чинь ёстой газар доогуур оруулаад. Ерөөсөө одоо шунахай сувдаг, хувийн үйлдвэрлэл явуулдаг, дамын наймаа хийдэг, суусан газраасаа шороо атгадаг үгүй ерөөсөө байж болохгүй муу муухай болгоноор тэр лекцэн дээр чинь уншаад. Тэгээд лекцэн дээр би сууж л байгаа байхгүй юу.

Баасанхүү -

суух ёстой байгаад сууж байгаа юу?

Бүрэнжаргал -

суух ёстой юм чинь одоо суухгүй бол болохгүй заавал суух л ёстой. Тийн одоо бүх л одоо аажилчид албан хаагчдыг суулгаж байгаа юм чинь. Тэгээд л аймаар тийм лекц уншаад тэгээд ерөөсөө бүүр одоо хот руу явсан хойгуур нь эзгүйчилж уншиж байгаа байхгүй юу. Тэгээд сүүлд нь бөөн юм болоод, тэгээд аймгийн Өвөрхангай аймгийн намын хорооны дарга Дүнчин гэж хүн байсан юм их сайхан хүн л дээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд уул нь тэр Дүнчин даргыг байхад Хархорины сангийн аж ахуйн бригадын дарга гэж томилогдож явуулсан юм гэнэ лээ л дээ. Тэгээд тэрнийг нь хийлгээгүй байсан. Тэгээд яахав дээ Дүнчин дарга чинь бас л зайлуул айгаад яаж ч чадахгүй л байсан байхгүй юу. Тэгээд өвгөн энд ирдэг юм. Одоо бас л одоо олон жил ингэж байлаа одоо хот суурин газар бараадуулах болоогүй юу..., уг нь 3 жил болгоод татаж авна гэж төв хорооноос тэгж хэлсэн юм гэнэ лээ.

Баасанхүү -

анх явахад нь уу?

Бүрэнжаргал -

тийн анх явахад нь 3 жил болоод татаж авна. Тэгээд Лувсанравдан гэж хүн байсан ш дээ одоо улс төрийн товчооны гишүүн Лувсанравдан гэж. Тэр хүн дээр ороод тэрүүн дээр орох гэсэн чинь оруулдаггүй. Тэгээд өвгөн..., юм болсон л доо. Тэрийг дараа нь өвгөн яахав хутга мутга барьж орж өвгөн тэрийг сүрдүүлж бөөн юм болсон.

Баасанхүү -

хөөх

Бүрэнжаргал -

айлгаад дарамталж айлгаад. Тэгж байж тэгээд ер нь яагаад..., тэгсэн чинь өвгөнийг тэр хойгуур нь тэгж энд байж байх хооронд нь өвгөнийг тэгээд л тэнд лекц уншчихсан. Тэгээд Лувсанравдантай уулзаад нөгөөдөх чинь тэгж айлгаж уулзаад тэгээд ажил мажлыг чинь өөрчилж өгөөд одоо чамайг бригадын дарга хийлгэе.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

одоохондоо яахав бригадын дарга хийж бай тэгээд дараа нь ажил мажил цалинг чинь өөрчилж өгөхийг бодъё гэж юу яагаад. Тэгээд аймгийн намын хороон даргатай уулзаж бариад одоо ингээд ажлынхаа юуг энэ аваад янзал гэсэн юм байх л даа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд ирчихээд одоо тийм тийм юм боллоо гээд би ингээд яриад яасан чинь, тэгсэн чинь аймаг дээр намын хороон дарга дуудаж байна тэнд очиж уулзъя гээд. Тэгсэн чинь хар Гомбосүрэн гуайг бас дуудаж гэнэ. Өвгөнийг бас дуудаж хоёуланг нь юу яагаад уулзаад. Тэгээд нөгөө Гомбосүрэн гуайг чинь загнаад хүний өгсөн томилж өгсөн ажлыг яагаад энэ хүнээр хийлгээгүй юм яагаад ингээд олон жил ийм ажил хийлгэсэн барьсан гээд.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд янз бүрийн юмыг нь хэлж бариад л яасан байхаа даа. Тэгээд өнөө Гомбосүрэнгийг чинь хийлгэхгүй би одоо өөрөө мэдэж байна..., өө тэгсэн чинь бүүр ногооны ажилчин болгоод томилолт гаргаад төгөөдхийг чинь. Тэр нөгөө лекцнийхээ дараагаар.

Баасанхүү -

ээ золигоо

Бүрэнжаргал -

ногонн дээр ажиллах тийм юу авчихаж байгаа юм. Ногооны ажилчин болгоод. Ногоо тарих юм гэнээ. Тийм ажилчин болгоод тэгээд ажлыг нь өөрчлөөд. Тэгсэн чинь нөгөө Дүнчин гуай чинь нөгөөдхийг чинь надаас дур мэдэж одоо ингэж өөрчлөх гэж байгаа юм бол намынхаа баталгааг энэ дээр тавиад гар гээд загнасан юм гэсэн.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд нэг юм арай гайгүй тогтоогоод. Тэгээд байж байсан. Тэгээд яахав бид нар наашаа явахаар болоод, тэгээд өвөл нь тэгж пижигнээд, хавар нь тэгж пижигнээд тэгээд зун болоод наашаа явахаар болсон. Тэгээд намайг хүргэж ирчихээд өнөө машинтайгаа ирээд 4 ханатай гэрээ энд зурагтын дэнж дээр миний нэг зээ дүү хүүхэн хүргэнийх байсан юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэдний хашаанд авчирч барьчихаад, тэгээд би нөгөө төрөх мөрөхөөр яваад тэгээд байж байгаад төрөх ч арай болоогүй байсан. Тэгсэн чинь 7сарын 20-д хүргэж л төрөх юм байна гээд. Тэгээд тэрэн дээр байж байгаад тэгээд өвгөн намайг яахав төрүүлчихээд нэг хэд хонуулчихаад тэгээд буцкя гээд тэгээд буцаж очиж ажлаа хийж байгаад тэгээд чи яахав нэг сар хяраатай энд байж байгаад ах дүү нар дээр байж байгаад тэгээд хүүхдүүдээ аваад очно биз гээд. Тэгээд буцах болсон юм байхгүй юу. Тэгээд тэгж ингэж байж байгаад тэгээд нөгөө өвгөн чинь гадуур дотуур яваад л нөгөө машиндаа бас нэг бүтэн кузов тавина гээд нэг кузов худалдаж авахаар хүнтэй яриад тэгээд нэг кузов авчираад хашаандаа тавьчихсан байсан юм аа нэг ийм бүтэн кузов.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд авчираад тавьчихсан байсан чинь, тэгээд байж байсан чинь 7 сарын 21 нэгний өглөө болдог юм аа. Өглөө байж байсан чинь 10 цагийн үеэс би өвдөж эхлэхгүй юу. Өвдмөөр болоод ирэхээр зэрэг өвгөн гадагшаа юманд явах гээд нэг бас л нөгөө найзууд майзууд нь л ирчихсэн л байсан юм. Тэгээд гадагшаа яманд явчихаад ирье гээд тэгээд би өвдөх нь байна шүү хурдхан ирээрэй гэсэн чинь. Өө би одоо 12 цаг гээд л хүрээд ирнэ удахгүй удахгүй гээд яваад өгсөн хүн чинь ирдэггүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгсэн чинь би зүгээр учир зүггүй өвдөөд уналаа. Тэгээд миний муу бэр эгч тэр нөгөө холбоонд байсан ахын маань авгай тэр манай тэр дүүгийнд байж байсан юм. Нөгөө тэр дүнзэн байшинд байсан эгч маань ш дээ. Тэр өнөө дүнзэн байшинг чинь сүүлд нь хураагаад явчихсан..., үгүй энэ газарт орчихсон.

Баасанхүү -

аан

Бүрэнжаргал -

тэгээд гэргүй болчихсон байсан юм хөөрхий амьтан. Тэгээд манай тэр дүүгийнд байж байсан юм хүргэнийд. Тэгээд нөгөө муу эгч маань орж ирээд л миний хажууд байгаад л. Тэгсэн чинь өвдлөө би болохоо байх нь өвдөх нь гэсэн чинь нөгөөдөх чинь түргэн дуудах гээд гүйгээд явсан. Тэгээд өнөө утас мутас ч гэж байсан биш зурагтад очиж түргэн дуудах гээд нөгөөдөх чинь. Тэгээд түргэн дуудаад ирээд байж байтал чинь түргэн ч удахгүй хүрээд ирлээ. Тэгсэн чинь манай бас нэг эгчийн хүүхэд 2 охин хүрээд ирлээ. Тэгээд хэдүүлээ яагаад төрөх дээр очоод тэгээд би удаагүй төрчихсөн л дөө төрөх дээр очоод. Өвгөн ч ирсэнгүй тэр хооронд 2 цаг өнгөрөөгөөд би төрчихсөн. Тэгээд төрчихлөөр намайг төрчихлөөр тэгээд өвгөн гэртээ ирсэн юм гэсэн. Тэгээд ирэхэд нь өнөө бэр эгч байж байсан тэгээд төрчихлөө охин гарчихсан гээд тэгээд бэр эгчийг дагуулаад төрөх дээр хоёуулаа очсон байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд оччихоод төрөх дээр оччихоод тэгээд яахавдээ нөгөө тэр үед чинь ямар хүн амьтан уулзуулж эргэлт мэргэлт оруулдаг байсан биш. Тийм юм байхгүй байдаг байсан юм чинь. Тэгээд баярлаад нэг шил кагор аваад нөгөөдөх чинь нөгөө бэр эгчтэй хоёулаа хувааж уугаад тэгээд байж байсан гэсэн тэгээд өвгөн гадагшаа гараад явчихсан юм байж. Тэгээд чинь хоёр..., би чинь тэр өдрөө төрөөд маргааш нь өнжөөд..., маргааш нь юм байна. Тэгсэн чинь тэр 2-р төрөхөд зөвөлгөө гөх газар нь, зөвлөгөө өгөх газрын лабораторын эрхлэгч нь 2-р эмнэлэгт намайг ажиллаж байхад манайд лабораторын эрхлэгч байсан Дашням гуай гээд буриад авгай байдаг байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр 2-р төрөхийн зөвлөгөө өгөх газрын лабораторын эрхлэгч хийж байсан юм байна. Тэр мэдчихээд надтай ирж уулзаж бариад л сүйд болоод. Тэгсэн чинь тэр дахиад өнөө төрсний маргааш гүйгээд л ороод ирлээ. Өвгөн чинь ирээд явлаа энүүнийг..., би бас нэг сайн сүү орохгүй байсан юм байлгүй. Энийг өгч байна лээ шүү гээд 2 цайны печень авчирч өгчихөөд, тэгээд өөрөө банш манш чанаад барианы шилэнд хийгээд авчирч өгөөд. Тэгээд байж байсан чинь тэгээд 2, 3 хоноод дүү нар ирээд л тэгээд цонхоор л дуудахаас л биш нэг эргэлт оруулна хүнээр дамжиж л орж ирнэ. Тэгээд сувилагч л зөөдөг байсан байх. Тэр эргэлт зөөдөг тийм улсууд л байсан байх даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

үхн уулзуулдаггүй тийм байсан юм чинь. Тэгээд цонхоор хараад л өнөө дүү нартайгаа хашгираад ганц нэг үг сольдог тийм л байсан юм. Тэгсэн чинь 2, 3 хоносон чинь ерөөсөө өвгөн ирдэггүй дахиад.

Баасанхүү -

хүүе яанаа.

Бүрэнжаргал -

ерөөсөө ирдэггүй. Тэгээд яагаад ирэхгүй байгаан бол гэж жоохон гомдож байхгүй юу. охин гарчихаад байхад одоо яагаад ирдэггүй юм бол өдөр болгон л гүйж ирмээр юм гэж бодогдоод. Тэгээд ирэхгүй байгаад байсан. Тэгсэн чинь би эмнэлэгээс гарах болчихдог юм байна. 4 хоночихоод 5 дахь хоног дээрээ. Тэгсэн чинь нөгөө гарах болсон чинь өнөө олон эхчүүд төрөөд л өнөө гэрээс нь улсууд ирээгүй улсуудыг коридорт гаргачихдаг байхгүй юу ортой нь. Тэгсэн чинь намайг ингээд коридорт гаргачихваа тэгээд ортойгоо коридорт гарчихаад. Тэгээд манайхаас хүн ирдэггүй байгаад байлаа би. Тэгээд одоо нөгөө тэнэг хүн чинь нөгөөдүүлийнхээ хэнийх нь ч утсыг авсангүй би.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

ингээд тэр хэд л ярихгүй бол би ярих боломж байхгүй. Тэгээд одоо яадаг юм билээ гээд коридорт хүүхдээ тэврээд ганцаараа орон дээрээ суугаад байж байсан. Тэгсэн үдээс хойш болж байсан чинь нөгөө айл байдаг өнөө манай муу дүү бүүр тэр нэг Амгалангийн тийшээ нэг гуанзанд ажилладаг байсан юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэр муу дүү маань ярьж байна. Юу болж байна яаж байна гарах дөхөж байна уу гээд. Юун гарах дөхөж байна уу гэж энэ палатны улсууд цөмөөрөө гарсан би ганцаараа үлдчихлээ та нар чинь одоо яачихсан юм гээд нөгөө муу даа сүрхий уураллаа би. За за би одоохон очлоо л гээд өнөөх чинь утсаа тасаллаа. Тэгээд нэлэн удаж байтал нөгөөдөх чинь хүрээд ирлээ. Доор хувцас чинь ирчихсэн байна гээд дууддаг юм байна. тэхээр нь хүүхдээ..., нэг хүн тэгж хэлчихээд яваад өглөө. Тэгэхээр нь хүүхдээ өлгийдөж аваад шатаар бууж явсан чинь эмчтэйгээ тааралдчихдаг юм аа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр чинь 3 давхарт байсан юм уу 4 давхарт байсан юм уу тийм л байсан байх. Тэгсэн чинь эмчтэй тааралдсан чинь загнуулдаг юм аа. Та одоо яагаад ингээд өөрөө хүүхдээ тэврээд явж байгаа юм. Толгой чинь эргээд уначихвал яах юм бэ та, яагаад ингэж сувилагчаар гаргуулахгүй өөрөө хүүхдээ аваад явж байгаа юм гээд. Үгүй ээ мэдэхгүй сувилагч үзэгдэхгүй болохоор би буугаад явж байна гээд тэгсэн чинь араас нэг сувилагч гараад ирж явна тэгсэн чинь энэ хүнийг буулгаж яагаад та нар хүн эргэж тойрохгүй байгаан эх ингээд хүүхдэ тэврээд буугаад явж байхад чинь гээд л нөгөө хүлээн авахад тэгээд яюаад очсон.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгсэн чинь манай тэр дүү ирчихсэн байж байсан. Тэгээд хувцасаа аваад өмссөн чинь нэг тийм эрээвэр хураавар л одоо нэг гэрт л байсан зүгээр нэг тийм хувцаснууд аваад ирж л дээ. Тэгээд би нэг хувцаснуудаа нэг чемоданд хийгээд тавьчихсан, уул нь төрөхөөс гарахадаа өмсөх гээд бэлдээд тавьчихсан байсан юм. Тэгсэн чинь тэр хувцаснууд маань ирсэнггүй өөр юмнууд ирсэн байх юм. Тэгээд үгүй чи яахаараа ийм хачин сонин хувцас аваад ирээ вэ гээд дүүдээ тэгсэн чинь, дүү маань таны хувцасыг эрээд олсонгүй ээ гээд тэгсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд энэ одоо чемоданд л байгаа ш дээ гэж хэлчихээд..., нэг муу чемодан нэг авдар хоёртой л очсон очсон юм л даа бид нар түр зуур явж байгаа болохоор. Тэгээд яахав тэр чинь манай тэр дүү нэг түргэний таньдаг жолооч аваад хүрээд ирсэн байна. Тэгээд түргэний тэргэнд нь суугаад тэгээд гэр лүүгээ явах замдаа одоо хүний дэргэд ч юм яриад яахав гээд. Тэгээд гэртээ хариад хашааныхаа үүдэн дээр очоод буусан, хоёр хүүхэд маань өөдөөс гүйж ирлээ хоёр хүүхдээ үнсээд тэгээд гэр лүүгээ орох гэсэн чинь манай дүү..., манай дүү нар намайг Амьдаа гэдэг юм л даа. Тэгээд Амьдаа манайд ор манайд ор гээд тэхээр нь зэрэг санаанд ч орсонгүй яваад орсон. Тэгээд манай дүү гуанзанд ажилладаг юм болохоороо татсан мах энэ тэр аваад ирчихэж. Тэгээд тэрийгээ гаргаад надад цай хийж өгөөд шөл хийж өгөөд л. Тэгсэн би танд нэг юм хэлэх гэсийн гээд дүлэгнээд нөгөөдөх чинь. За хэлээч дээ гээд тэгсэн чинь ахыг барьж аваад явчихсан ш дээ гээд л.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

юу гэнээ гээд нөгөөдхийнхөө үгэнд нь итгэхгүй юу гэнээ гээд тэгсэн чинь, ахыг барьж аваад явчихсан гээд тэгэхгүй юу. Хэн гээд тэгсэн чинь прокуророос барьж аваад явчихсан. Хэзээ гэсэн чинь уржигдар гэлүү их богинхон хугацаанд л гэж тэгж хэллээ. Тэгээд би жигтээхэн дотроод нэг юм гүйгээд л, тэгээд гараад гүйгээд өнөө машин дээрээ гүйгээд очсон чинь машины хоёр хаалгыг лацадчихсан байна. гэртээ ороод ирсэн чинь нөгөө муу авдар чемодан хоёрыг лацадчихсан. Тэгээд тэгсэн чинь нэг их хачин болоод ингээд нэг хөөрөөд, нэг нулимс гарч ирээд, тэгээд нэг жоохон уйлчихаад, тэгээд буцаж ороод байж байсан. Тэгээд оройхон тийшээ манай хүргэн тэр нөгөө муу бэр эгч маань энэ тэр ирчихсэн. Тэгээд тэд нар ирээд одоо эндээ бай эндээ бай манайд бай та одоо нялх хүүхэдтэй тэр ханхай хаяа маяаг чинь манаагүй тийм гэрт байгаад яахав хүүхдээ дааруулчихна, та нялх биетэй болохгүй гээд. Тэхээр би дуугүй жоохон сууж байгаад гараад гэртээ ороод галаа түлээд унасан. Тэгсэн нөгөөдүүл чинь сандраад та яаж байгаа юм гэнэ. Өө би гэртээ байя одоо гурваад дөрвүүлээ, 3 хүүхэдтэй боллоо би тэгээд 4-үүлээ байж айлд яаж байх вэ гэртээ оръё гэртээ оръё гээд. Тэгээд галаа түлсэн тэгсэн чинь хаяа хатавч дулаалаад л ор морны дэвсрэг дулаалаад бэлтгээд тэгж өглөө. Тэгээд би гэртээ 3 хүүхэдтэйгээ гэртээ байсан л даа. Нөгөө 7-д орох гэж байсан орох гэж байсан охин маань том охин маань, тэгээд 5 настай хүүтэйгээ налх гарсан хүүхэдтэйгээ 4-үүлээ. Тэгээд л байгаад тэгээд яахав би чинь одоо нөгөө нэг тэр нэг боорцог моорцог хийсэн энэ тэр гээд байсан.

Баасанхүү -

тийн

Бүрэнжаргал -

тэрүүгээр ч яахав дээ. Тэгээд одоо нөгөө бэр эгчтэйгээ хоёулаа л дөрт голцуу үлдэнэ. Тэгээд хоёулаа цайгаа чанаад дундаа тавиад л хаалганыхаа хоёр талдаа суучихаад л, тэгээд үүдэн дээр машин ирэнгүүт ухас гээд л хоёулаа хаалгаар багтаж ядаад л гараад хардаг. Хүний хөлийн чимээ үүдэн дээр ирэхээр зэрэг л ухас гээд гардаг. Одоо өвгөнийг л ирнэ гэж л хүлээгээд байгаа юм ш дээ аминдаа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

би ямар хүнээс зуун цаас хулгай хийгээд авчихсан биш, ямар нэг төлөг хулгай хийгээд идчихсэн биш, хийсэн хэрэггүй юм чинь ингэсгээд л нэг жоохон байцааж асуугаад тэгээд эргээд ирэх байх гэж бодоод байсан л даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд ямар юм байхав ирэхгүй байсаар байгаад тэгээд л..., тэ.гсэн чинь Ганцхудагт аваачаад хийчихсэн юм байна лээ. Тэгээд Ганцхудагт чинь одоо 76 хоног одоо Ганцхудагт суулгаад.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэр хооронд нь 2 удаа эргүүлсэн билүү дээ. 1 удаа эргэхэд нь эхнийх нь эргэлтэнд нь би нэг юм очоод хөвөнтэй хувцас мувцас аваачиж өгч. Тэгээд жаахан идэх уух юм аваачиж өгсөн. Тэгээд идэх уух юм тэр чихэр михрийг чинь цөмийг нь задалз үзээд л одоо нэг л их аймаар нууц юм л аваачаад өгчих байх гэж боддог юм байлгүй. Чихрийг чинь одоо цаастай чихрийг чинь л одоо ширхэг болгоноор нь задалж үзэж байгаа юм ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгж үзээд л, тэгээд тэр аваачсан юмнуудыг чинь шалгаж үзээд..., нэг жоохон л юм аваачиж байгаан чааваас. Тэгээд шоронгийн хүнд чинь дөнгөж юунд байгаа хүнийг чинь их юм ч аваачиж өгч болдоггүй юм шиг байсан л даа. Тэгээд роёр талд 2 харгалзагч зогсчихоод бид нарыг нэг хэдхэн минут л яриулсан байх, нэг 20 минут яриулсан юм уу яасан юм 30 минут яриулсан юм уу. Би чинь ямар юмаа ярихав ярьж чадахгүй ерөөсөө өнөө өвгөнийгөө хараад л. Ийм ч болчих гэж гээд гэж бодоод уйлаад, уйлсаар байгаад л гарч ирсэн. Хэдэн хүн хамт явсан, тэд нар маань яахав ярьж хөөрөөд л. Тэгээд намайг чинь биеэ бодож яваарай нялх биетэй биеэ бодож байгаарай гэж өвгөн хэлсэн. Тэгээд тийм үгийг нь нэг сонссон тэгээд буцаж ирсэн. Тэгээд л яахавдээ одоо тэгээд нэг юм амьдрахын эрхэнд тэгээд нэг юм амь чангаагаад л байгаад байсан. Том хүү маань цэрэгт явчихсан, би өөрөө ажилгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд одоо ах эгч нар маань л надад туслаж байсан л даа. Идэх уух юмнууд одоо хэдэн цаас маас авчирч өгөөд л..., бид нар чинь хөдөө хамаг юмаа хаячихаад ирсэн улсууд чинь өөрснөө юу ч байхгүй.

Баасанхүү -

ээ

Бүрэнжаргал -

тэгээд өвгөнд байсан гарт нь байсан, биенд нь байсан хэдэн төгрөгийг нь, тэгээд нөгөө гэрт байсан юухан хийхэн л нэг цагаан мөнгө зөнгө хэдэн гөлөм тийм юм аваад ирсэн байсан. Тэнд авчирсан бүх юмнуудыг хураагаад авчихсан. Ерөөсөө л авчисан л гэсэн юмнуудыг ерөөсөө цөмийг нь хураагаад явчихсан. Тэгээд одоо тэр ил байсан юмнуудыг л хураагаад авчихсан байсан. Тэгээд одоо авдар чемодан хоёрт одоо юу байгаа юм бүү мэд лацадчихсан юм чинь.

Баасанхүү -

ухаж болохгүй тээ?

Бүрэнжаргал -

тийн одоо тэр одоо хэрэг тасалж юу яаснаас хойш л онгойлгодог юм гэнэ л дээ. Тийн тэрнээс нааш онгойлгож болохгүй. Тэгээд би чинь сольж өмсөх хувцасгүй шахуу тэгээд нэг юм байгаад л, байж байгаад..., тэгээд чинь 10 сарын 6-нд билүү хэдэнд билээ хэрэг таслах болоод л..., тэгээд хаалттай хэрэг тасална гээд тэгж байсан чинь, сүүлд нь нээлттэй таслахаар болсон л доо.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд энэ дээд шүүх дээр хэргийг нь тасалсан юм. Тэгээд өвгөн маань өөрөө өөрийгөө өмгөөлөөд л..., тэгээд манай нэг зээ дүү хөвөнтэй дээлээ шоронд байхад нь хөвөнтэй дээлээ өгсөн юм. Одоо бид нар чиньхөдөөнөөс зуны халуунд ирсэн юм болохоор өөрийн дулаан хувцас ч байхгүй юу ч үгүй ирсэн. Тэгсэн чинь тэр дээлийг ингээд л нөмгөн өмсчихсөн үсээ хусуулчихсан, тэгээд л өнөөдөх чинь тэгээд зааланд өнөө дүүрэн ингээд..., хуулийн оюутнууд л байсан юм шиг байгаа юм. Баахан оюутнууд залуучууд ингээд тэр зааланд суучихсан.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээп ар гэрийнхнээс нь бид нар очоод ингээд..., би чинь өлгийтэй хүүхдээ тэврээд өнөө 5 настай хүүгээ хөтлөөд л очиж байгаа юм л даа. Тэгээд манай нэг хадам эгч бас очсон, хадмын талынхан очсон. Тэгээд таньдаг найзууд таньдаг улсууд энэ тэр очсон. Тэгээд ороод тэр хурал дээр чинь жоохон суусан чинь ердөө сууж болдоггүй юм байна лээ бурхан чинь зүгээр ёстой. Хоёр нүдний нулимс асгаад ерөөсөө би чинь сууж чадахгүй юм. Тэгээд өнөөдөх чинь өөрийгөө өмгөөлөөд яриад л байсан яриад лбайх юм. Тэгээд чи чинь гараад л нөгөөдүүл дээрээ очоод хүүхдээ эргэж очоод, уйлаад тэр дотор сууж чаддаггүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд нэг ороод нэг жоохон суугаад байж байтал тэр оюутнууд хоорондоо яриад байгаа байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

яанаа ийм хүнийг ингэж яллаад шүүхээр шийтгээд байхдаа яахав дээ, ямар хачин юм бэ гээд ярьцгаагаад л, нэг шивэр авир тийм юм хоорондоо ярьцгаагаад л байгаа юм. Бүдэгхэн дуулдаад байгаа байхгүй юу. Тэгээд би гарч ороод яг шүүхийн хурал дуусах дөхөөд тэгээд яллах болсон чинь 6 жилийн ял гээд, 6 жилийн ял өшөө 3 жилийн нутаг заалттай.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тасаллаа гээд. Тэгээд яадаг юм бүүр ямар ч юу байхгүй дотор харанхуйлаад л бүүр хачин болоод л, тэгээд өнөө хүүхдээ..., тэгээд нэг 5 минут билүү 3 минут ч билүү уулзуулна гээд, ар гэрийнхнийг нь уулзуулна гээд тэгдэг юм байна.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд би чинь нөгөө өлгийтэй хүүхдээ өрөөсөн гартаа тэвэрчихээд, өөрөөсөн гартаа нөгөө муу 5 настай хүүхдээ хөтлөөд л ёстой зүгээр л ухаангүй л доошоогоо тэр нэг подвал руу л орох шиг болсон юм. Тийм л нэг шат руул буусан юм даг. Тэр лүү л явж байсан чинь нэг охин гүйж ирээд, нэг чам шиг ийм охин л гүйж ирээд л хүүе эгчээ эгчээ наад хүүхдийнхээ толдгойгоор хаалга цохичихлоо ш дээ.

Баасанхүү -

ээ

Бүрэнжаргал -

алив энэ хүүхдээ надад өг гээд л нөгөөдөх чинь нөгөө өлгийтэй хүүхдийг чинь тэврээд л, та хүүгээ хөтлөөд яв би хүүхдийг чинь тэврээд явъя гээд л.

Баасанхүү -

иш

Бүрэнжаргал -

тэгээд тэр доошоогоо орсон. Тэгээд тэр доор ороод бас л одоо ингээд уйлаад би чинь юм ярьж чаддаггүй. Хэдхэн минут, өнөө хамаатан садангийн улсууд чинь цөмөөрөө ингээд пар гээд орцгоочихсон.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд хүн болгон л барьж аваад, үнсээд уйлалдаад орилолдоод ингээд яасан чинь үг солих ч юу байхгүй тэгээд л өвгөн одоо нялх биетэй хүн чинь биеэ сайн бодоорой л гэж, хүүхдээ сайн асраарай хүүхдүүдээ өвдүүлчихвүүзэй гэж нэг тийм л юм хэлсэн ширг санагдаж байгаа юм. Тийм л үг сонссон. Тэгээд нэг хэдхэн минут юм чинь яадаг юм, тэгээд салгаад аваад л бид нарыг чинь салгаад гаргаад явуулчихсан. Тэгээд сүүлд..., тэр одоо ямар хүүхэд байсан юм бол доо тэр охин гээд би сүүлд бодоод байсан чинь, тэр шүүх хурал дээр тэр юм бичээд сууж байсан тэр шүүхээс л юм яахад л бичээд сууж байдаг л нэг охин.

Баасанхүү -

португал

Бүрэнжаргал -

тийн португал хөтлөж байсан л нэг охин юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тийм юм шиг байсан. Тэгээд тэр охинд жигтээхэн их баярлаад..., уйлаад намайг дагаад гүйгээд байсан ш дээ.

Баасанхүү -

иш

Бүрэнжаргал -

бас ингээд зэрэгцээд уйлаад. Тэгээд тэр охинд жигтээхэн баярлаад, тэгээд хэрэг таслаад тэгээд одоо яахав дээ тэгээд нөгөө шорон луугаа..., Бэрлэг гэж Зүүнхараагаас цааш нөгөө юунд байдаг ш дээ. Тэр одоо Хэрлэн голын эхээр байдаг юм уу даа.

Баасанхүү -

Бэрлэг гэж нөгөө алдартай шорон тээ.

Бүрэнжаргал -

тийн

Баасанхүү -

яая

Бүрэнжаргал -

тэр Бэрлдэгийн шорон луу аваад явчихсан. за тэгээд Бэрлэгийн шоронд аваачаад хийчихдэг юм байна аа. Тэгээд би ч одоо яахав дээ тэгээд хэд хоног яагаад л үлдлээ. Тэгсэн чинь гэр орон хамаг юм Хархоринд байж байгаа хөдөө Өвөрхангайд.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд би чинь одоо гэр орноо очиж авахгүй л бол болохгүй одоо юмандаа явахгүй бол болохгүй. Тэгээд өнөө муу өлгийтэй хүүхдээ тэврээд өнөө муу 5 настай хүүхдээ хөтлөөд л, нөгөө охин маань сургуульд орох болчихсон. Тэгээд л Хархорин луу явж байгаа юм даа нөгөө ногоон онгоцонд суугаад л. Ах маань тэрүүгээр нисэх дээр хүргэж өгөөдл, тэгээд ногоон онгоцонд суугаад явсан. Тэгээд Хархорин дээр очоод..., Хархоринд байхад манай хамгийн захад хашаатай байан юм тэгээд манай хашааны манай баруун талд нь тэр зайтай талд нь нэг айл ирж буусан юм байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

түрүүнд нь бид нарыг байхад. Манайхыг тэр Хархоринд очсоны 2 жилийн дараа ч билүү дээ. Тэгээд нэг олон хүүхэдтэй тийм нэг ядарсан Галсандоржых гээд нэг тийм айл. Авгай нь нэг пүл пал хийсэн авгай зайлуул..., нэг хэдхэн ямаатай тэднийх өөр юм байхгүй. Тэгээд цөмөөрөө ажилгүй. Тэгээд нэг охин нь манай тэр охинтой нэг ангид байдаг байлаа. Тэгээд л бид нартай их л гэмгүйл байдаг байан байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд өнөө хоёр охин үерхээд л тоглоод л, тэгээд би чинь одоо нөгөө өөрөө малтай хуйтай бид хоёр хоёулаа бага ч гэсэн цалинтай, өөрснөө малтай энэ тэртэй болохоор элбэг гайгүй сайхан элбэг амьдралтай байдаг байлаа. Тэгээд тэднийх рүү аягүй их юмаа зөөнө. Илүү дутуу юмаа дандаа л тэднийх рүү зөөж байдаг. Хүүхдүүдийнхээ хувцас хунар юм хумыг дандаа л тэдний рүү зөөдөг байсан юм. Тэгээд өнөө хүү маань цэрэгт явчихсан чинь чид нар чинь хоол ундаа ч барахгүй зүгээр тэднийх рүү л өгчихдөг байхгүй юу. Тэгээд гэмгүй сайн айл гээд өгчихөөд байдаг байсан юм. Тэхнээ тэр айл маань бас тагнуул байсан байгаа юм чинь.

Баасанхүү -

өө яанаа.

Бүрэнжаргал -

инээдтэй юм үгүй мөн их болдог юм шүү. Тэгээд тэднийд тэрийг мэдээгүй л дээ би. Тэгээд яваад очоод тэднийд яваад очихгүй юу даа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд нөгөө тэднийд манайх хашаагаа захиад орхисон. Тэгээд манай гэрт мэрт ороод байж байгаарай та нар энэ тэр гээд захиад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан байхгүй юу бүүр тэднийд найдаад.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд яахав гэрт ороод хэсэг байсан л байна л даа тэднийх. Гэрт ороод л өөрийнхөө хашаатай ингээд хоёр хашааныхаа дунд тэгээд байцгаасан юм байна. Тэгээд очсон чинь чухам сүйд болоод л хөөрхий минь л нөгөө муу авгай нь..., тэднийх чинь хонь гаргаад л, надан нэг хааг нь явтлаа ид гээд хааг нь өгөөд л жигтээхэн л сайхан байх юм. Тэгээд би чинь баярлаад чухам. Тэгээд яахав тэр хороон район дээр чинь гэмгүй танилцсан ах дүү амьтан хүн орж ирээд л..., тэгээд эндээс өвгөний маань нэг зээ дүү нь эгчийнх нь хүүхэд ачааны тэрэг барьдаг байсан юм. Тэгээд хамаатангийх нь нэг жолооч пунжин гээд нэг их урт тэрэг байдаг байлаа ш дээ ачааны.

Баасанхүү -

тийн урт

Бүрэнжаргал -

тэрнийг барьдаг байсан юм. Тэгээд тэр нь тэр хүнийхээ тэр пунжинтэй хоёулаа тэр хамаатангийхаа жолоочтой тэр зээ дүү нь хамт газраар явж Хархорин явж манайхыг ачиж ирэх гээд явж байгаа юм. Би хүүхдүүдтэйгээ онгоцоор очсон хоёр хүүхэдтэйгээ. Тэгээд тэнд чинь 3, 4 хоног байгаад юм хум төхөөрөөд яасан чинь нөгөө гэртээ яваад орсон чинь нөгөө бүх л байдаг юмнууд бүгд лацтай. Онгорхой цоорхой юм байхгүй бүгд лацтай. Тэгээд нэг юм тийм нэг зуны байшин байдаг байсан юм. Тэрэндээ байдаг байсан юмнуудыг маань л ёстой бүх л юмыг чинь онгичоод уудлаад л ийш нь тийш нь үймүүлээд тараагаад жигтээхэн л ундуй сундуй юм л болгоод хаячихаж.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд одоо яахав дээ. Тэгээд юм хумаа жаал эмхлүүлээд тэгээд л бараг л юмаа тэр айлд л өглөө дөө. Би чинь дэвсрэг, өнөө гэрт дэвсдэг байсан эсгий даалимбаар өнгөлчихсөн эсгий дэвсрэг мэвсрэг, одоо яршиг яршиг хот руу новш чирч яваад яахав гээд. Тэгээд цэрэгт явсан хүүгийнхээ бараг шинэ шахуу хромон гутал мутал одоо зөндөө л юм тэднийд өглөө л дөө. Хамаг л байдаг юмнуудаа тэднийд өгөөд, тэгээд л гэрээ ачиж явуулчихаад..., тэгээд би сумын захиргаанаас бас юу аваад шилжүүлэг аваад, тэгээд аймаг орж бас шилжүүлэг авах ёстой.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд 2 хүүхдээ аваад бас ногоон онгоцонд суугаад Өвархангайн аймаг орж байгаа юм гэрээ ачиж явуулчихаад. Тэгээд Өвөрхангай дээр миний нэг ахын тэр нөгөө холбооны дарга байсан гэдэг ахын маань том охин өнөө хүргэнийх нь тэр аймгийн төв дээр байдаг байсан юм. Тэднийдээ очоод 2 хүүхэдтэйгээ. Тэгээд 2 хүүхдээ тэднийд орхиод, тэгээд аймаг руу аймгийн төв дээр очиж барьж нөгөө аймгийн захиргаанаас шилжүүлэг хийлгэж аваад, аптекуудыг удирдах контор дээр өөрийнхөө ажлынхаа шилжүүлгийг хийлгэж аваад л, дэнд нэг 2 хоночихоод л тэгээд эргэж ирж байгаа юм л даа. Тэгээд намайг эргэж ирэх хооронд..., тэр чинь тэнд 2, 3 хончихсон юм байлгүй дээ. Тэгсэн чинь нөгөө гэр ачаад явсан жоооч маань ирчихжээ хөөрхий минь. Ирээд гэр орныг минь буулгачихсан. Тэгээд бид нар онгоцоор ирсэн. Онгоцоор ирэх өдөр цасан..., тэр чинь одоо намар нэлээн орой болчихож байгаа юм чинь, намар 10 сарын сүүлч шахуу болж байсан юм байлгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

цас мас бужигнасан тийм л өдөр байсан. Тэгсэн гэр авчираад буулгаад овоолоод тавьчихсан байна. тэгээд яахав нэг хэсэг дүүгийндээ өнөө жижиг гэртээ хэд хоног байж байгаад, тэгээд гэр мэрээ барьж дулаалаад..., тэгээд нэг гэрт хонож байгаад дахиад л..., хашаа машаагаа ерөөсөө зарж мараагүй, хэдэн мал байсан, нэг хэдэн гахай байсан тэнд зүгээр орхичихсон юм чинь. Тэгээд одоо тэр энэ тэрийгээ зарж борлуулах талаар бас эргээд л нөгөө хоёр хүүхдээ чирээд л явдаг байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

дахиад л ногоон онгоцондоо суугаад дахиад явсан. Дахиад яваад нэг хашаагаа зарах гэсэн чинь хашаа авах хүн олддогүй ээ. Тэгээд нэг тэнд чинь одоо гучин хэд..., 5 гэж байлуу хэддүгээр бааз ч гэж байлаа нэг бааз байдаг байсан юм. тэр баазын нэг жолооч одоо нэрийг нь мартчихаж ээ. Тэр авмаар яриад мөнгө төгрөгийг нь ч өгөөгүй ер нь манайх л авъя гэж яриад. Их сайхан том хашаа манайх чинь бүүр аягүй том хашаатай байсан юм. Тэгээд тэднийх авахаар болоод тэгээд орхичихоод..., өнөө мод энэ тэр хүртэл бүүр машинаар мод авчираад энэ модон тавиур хийгээд модоо хураачихсан энэ тэр байсан. Тэр энэ тэр чинь тэгээд л хүний хоол болж байгаа юм чинь яах юм.

Баасанхүү -

тэгнэ ш дээ.

Бүрэнжаргал -

би ганцаараа тэрийг чинь яадаг юм ямар ч арга байхгүй. Тэгээд хамаг юмаа орхиод ирсэн. Тэгээд сүүлд нь нэг увуулж цувуулж тэр хашааны мөнгийг нэг тав гурван юм авсан л байх даа одоо бүүр мартчихаж. Тэгээд малаа яахав нэг хэдэн мал үлдсэн байсан юм. Тэгээд тэр нутгийн улсууд сайхан зантай улсууд дэндүү сайхан зантай улсууд ганц нэг 2 өвөл идэшний юм хум явуулаад тэгээд дууссан. Гахайг нь тэнд хураагаад явчихсан тэр улс хураагаад авчихсан. Нэлээн олон гахайтай байсан хэдэн торойтой. Тэгээд л ирсэнээс хойш нөгөө шүүхээс чинь яаж байж нөгөө лац мацыг чинь авдаг юм гэнэ лээ л дээ. Тэгээд авсан чинь ерөөсөө бүгдийг нь хураагаад авчихсан. Нэлээн хэдэн тэр нанжин гахайн гөлөм гэдэг чинь одоо их үнэтэй шүү дээ. Тэр гөлөм одоо хэд хэдэн угалзтай угалзгүй хэд хэдэн гөлөм байсан тэрийг цөмийг нь хураагаад авчихсан. Лав л3 монгол гутал байсан, угалзтай монгол гутал.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэр өвгөн бас их гоё гутал хийдэг байсан юм. Яг тэрний загвараар хийсэн их гоё гуталнууд, их үнэтэй гуталнууд тэр энэ тэр цөмөөрөө хураагдсан. Тэгээд одоо зөвхөн цагаан мөнгө л гэхэд одоо өнөө гэртээ авчирсан мөнгө дөчин хэдэн лан мөнгө ч билүү юу ч билээ хураагдаад. Тэгээд өнөө зүү утас өнөөл одоо тэр гутал оёдог шивүүр, утас зүү одоо юутай хийтэй нь бүгдийг нь хураачихсан. Тэр л үйл хийдэг л одоо тэр юмыг л одоо бүгдийг нь хураачихсан. Юу ч байхгүй. Тэгээд нэг хоёр гурван дээлийн өнгө байсан тэрийг хүртэл хураасан байгаа юм чинь.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд бэлэн мөнгө хураах ёсгүй юм гэнэ лээ, тэгээд өвгөнд байсан хэдэн мөнгийг чинь хураагаад, ямар сайндаа тэр том охин маань тэгж байсан юм. Нөгөө өвгөнд байсан мөнгийг 3000 цаас байсан юм гэнэ лээ тэрийг нь авчихаад, 41 цаас үлдээчихсэн байсан гэж байгаа юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд нөгөө дүү..., бид хоёрыг эмнэлэгээс гарах болсон чинь дүүдээ өлгий авах гээд, өлгий авах гээд ухаад байсан чинь 41 цаас гарч ирсэн гэсэн. Тэгээд тэхэд чинь өлгий 40 төгрөг байсан.

Баасанхүү -

өө за.

Бүрэнжаргал -

40-өөр нь өлгий аваад нэг төгрөгөөр нь юу яасан автобусанд суусан гэж ярьдаг юм. Тэгээд яахав эндээ төвхнөөд л, тэгээд тэр өвөлдөө яачихаад хавраас нэг эрүүлийг хамгаалах яаман дээр очсон чинь Өвөрхангай аймгийн аптекуудыг удирдах газрын дарга байсан нэг залуу энд боловсон хүчнээр ирчихэж яаманд.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд тэр маань надад харин та энэ гандангийн хүүхдийн эмнэлэгийн аптекад оч гэж хуваарилаж өглөө. Тэгээд өнөө зурагтад байсан юм чинь тэгээд гэртэй ч ойрхон. Тэгээд би тэнд ороод ажилаа хийгээд л, тэгээд ажил хийгээд гайгүй сайхан байгаад байсан чинь тэгээд яахав дээ. Аан тэгээд ажилд ороод тэгж байж байгаад тэгээд ажилд орохоосоо өмнө тэгээд тэр намраа одоо өвгөнийгөө тэр шоронд орсон намар тэгж гэр мэрээ явуулж яаж ирчихээд 11 срын эхээр юм болов уу даа тэр айл байгаа тэр дүүгийнхээ нөхөр хүргэнээ явуулдаг юм аа Бэрлэгг рүү өвгөнийг эргүүлэхээр. Тэр маань нэг очоод нэг эргээд ирлээ үгүй ээ яхав ах ерөөсөө ямар ах хүний дор орох юм биш дээ өө дажгүй дажгүй байна сайхан байна гээд л ирлээ нөгөөдөх чинь. Нэг юухан хийхэн аваачиж өгчихөөд. Тэгээд 11 сарын дундуураас хойхон шиг билүү би чинь нөгөө хоёр хүүхдээ чирээд явдаг юм аа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

ерөөсөө тийшээ явж үзээгүй. Тэгээд Зүүнхараад нөгөө өвгөний нөгөө хомрогонд орсон нөгөө Тангад гэдэг өнөө ярьсан ш дээ.

Баасанхүү -

тийн

Бүрэнжаргал -

өнөө сангийн яамны орлогч сайд байсан гээд. Тэднийх Зүүнхараад байсан байхгүй юу. Тэднийх Зүүнхараад ирчихсэн. Тэднийх чинь уул нь Увсад цөлөгдөөд сүүлд нь яагаад..., аан тийн Увсад цөлөгдөж байгаад тэр чинь нөгөө зүүн чиглэлд л Увсад цөлөгдсөн байсан юм. Увсад нэг хоёр гурван жил болоод ирээд Зүүнхараад нутагшчихсан байсан юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд Зүүнхараагийн төмөр замын модны үйлдвэрийн дарга хигээд тэнд байж байсан юм. тэгээд тэдний вокзалаас нь холгүй шиг нэг 5 давхарт байдаг юм байна. 5 давхарын 4 давхарт байдаг юм байна. Тэгээд ярьж өгсөн өнөөдүүлтэй чинь. Би чинь нэг ийм вагоноор очоод нэг шуудай гартаа чирээд нэг гартаа хүүхдээ тэврээдөлгийтэй хүүхдээ тэврээд, тэгээд өнөө муу 5 настай хүүхэддээ нэг цүнхэнд дүүгийнх нь солих өмд, даавууг нь хийж үүрүүлчихээд.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгээд очиж байгаа юм л даа. Тэгээд хачин хөгжилтэй юмл чирэгдээд л. Тэгээд тэднийдээ очсон. Тэгээд очоод юу яагаад байж байтал оройхон шиг нөгөө Тангад маань за та 3-ыг нэг унаа олж явуулъя л гээд байсан. Тэгсэн свомсмол олж өгдөг юмаа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

энэ одоо тийшээ Бэрлэг рүү чинь тийшээ хэр барагтаа мшин явдаггүй. Тэгээд одоо шланз ачна гэнэ үү юу гэнэв одоо тэр цастай мастай тэр газраар л нүүрсний хог мог цацаж яадаг юм уу хаашаа юм. Нэг тийм шланз ачна гэж нэг тийм юм ярьдаг байсан. Нэг тийм свомсмол олж өгдөг юм байна. Тэрний кабенд суугаад хоёр хүүхдээ аваад Бэрлэг рүү явлаа даа. За тэгээд яваад байсан тэгсэн чинь явсаар байтал чинь нэлээн..., өвлийн богино өдөр чинь юу байхав дээ дорхноо.

Баасанхүү -

тийн

Бүрэнжаргал -

тэгээд үдээс хойш болчихдог юм байна. арай хийж нэг юм яваад хүрсэн чинь цас ороод л цасаар шуураад нэг л жигтээхэн. Тэгээд яана даа одоо гэж бодоод тэгээд яваад очоод, тэгээд нэг юм зочид буудал гэсэн нэг юм байна тэрэнд нь очлоо. Тэгсэн чинь асуусан чинь нөгөө төлөөлөгч гэж байдаг юм байна шоронгийн.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

төлөөлөгч л одоо, тэр эргэлтээр очиж байгаа үхн өргөдөл бичээд л тэр төлөөлөгчөөр цохуулаад л тэрнээс зөвшөөрөл авч байж л уулздаг юм байна л даа. Тэгсэн нөгөө төлөөлөгч нь байдаггүй ээ. Оргодол хайгаад явчихсан байхгүй байна гээд тэглээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэхээр нь одоо яадаг юм билээ бүүр аргаа бараад орой болчих гээд байдаг бид нарт очих газар байхгүй, таних хүн байхгүй. Тэгээд тэр хүний тоо бүртгэгч гээд нэг хүүхэн байна, тэр хорихын дарга нь байна. тэд нар дээр цөмөөрөн дээр нь орж гуйлаа. Тэгсэн чинь хэн нь ч халаадаггүй. Төлөөлөгчөөс л зөвшөөрөл авна бид нар бол мэддэггүй юм ш дээ гээд, та 3 тэр зочид буудалд байж бай оройхон тийшээ ирэх байхаа хүлээж бай, хүүхдээ дааруулахгүй тэр зочид буудал байж бай л гэдэг юм байн. Тэгээд өнөө муу жоохон цагаан байшинд л байгаад цонхоор нь хараад, тэгээд байн байн тэр төлөөлөгчийн байдаг газар конторын тэрүүгээр эргээд л 2 хүүхдэ орхиччихоод тэгээд эргэж тойроод тэгээд байгаад байсан чинь нэлээн оройхон тийшээ нэлээн орой болж байсан чинь ирлээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд нэг юм өргөдөл бичиж өвөртөлчихөөд л яваад байсан. Тэгээд нөгөө өргөдөлөө аваад орсон чинь 30 минут уулзах хугацаа өгдөг юм аа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

аан тэгсэн чинь нэг муу жижигхэн байшинд аваачаад бид гурвыг чинь оруулчихаад л хүлээлгээд байж байтал за тэгээд өвгөн маань орж ирлээ. Нэг алаг хувцастай нэг юм л ороод ирдэг юм байна. Тэгсэн чинь л бүүр ийм тэгж явсан хүн сайд дарга хийгээд одоо ямар янзтай мандаж явлаа, тэгээд одоо ийм юм өмсчихөөд ингээд байж байх гэж бодохоос чинь л ерөөсөө дугарч чадахгүй байгаа юм чинь. Тэгээд уйлалдаад..., тэгээд нөгөө авч очсон одоо нэг тэр үед чинь молоко, масло одоо юу юу ч байсан юм дээ, нэг л жаахан зөгийн бал мал гээд нэг 2 кг чихэр михэр тийм л юмнууд авч очиж байгаа юм л даа. Тэгээд юу юуч байлаа. Тэгээд одоо тэрийгчинь шалгаад цөмийг нь баахан ингээд үзээд.

Баасанхүү -

цаасыг нь задлаад

Бүрэнжаргал -

тийн одоо нэг хэдэн консерв тийм нэг, тэр нэг консервийг нь л арай нэг онгойлгож үзэхгүй юм даа. Тэр чихэр михэр энэ тэрийг чинь цөмийг нь задлаж үзээд л шалгаад л тэгж оруул байгаа юм. Тэгээд ороод тэндээ тэгээд өөрснөө хоол цайгаа ч хийж идэж болдог л юм гэнэ. Тэгээд нэг тийм хоол цай хийж идээд байх тийм хугацаа ч байсангүй. Тэгээд байж байсан чинь байс хийгээд тэр нэг хянагч нь ороод ирэх юм. Нөгөө хянагч ороод ирэхээр л өнөөх чинь гозос гээд орсон юм. Үгүй тэгсэн чинь л бүүр ингээд хахуулдаад үгүй энэ нэг муу хянагч орж ирж байхад ингэж босч байхдаа яахав дээ гэж бодохоос л хачин байгаа юм чинь. Бүүр ерөөсөө хачин санагдаад, тэгээд нэг их юу ч ярьж хөөрөх вэ тэгээд нөгөө Хархорин яваад ирсэн барьсан, гэр орноо аваад ирсэн энэ тэр нэг тиймэрхүү юмаа яриад л, тэгж байтал нөгөө цаг нь боллоо доо.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

байс гээд л..., тэгсэн тэр хянагч нар чинь эргэлт ирэхээр чинь юм горьдоод л байдаг юм байна л даа.

Баасанхүү -

өө

Бүрэнжаргал -

тийн юм л горьдоод байдаг юм байна. Тэгээд өнөөдүүлд чинь нөгөө юмнаасаа авч өгөөд л тэгээд гаргах юм. Тэгж байтал нэг хүүхэн орж ирлээ. Тэр хүүхэн ч одоо сурган хүмүүжүүлэгч гээд нэг тийм аятайхан хүүхэн орж ирлээ, залуухан хүүхэн. Тэгсэн чинь..., түрүүнд нь нэг орж ирээд гарсан юм. тэгээд сүүлд нь дахиад орж ирлээ тэгээд Лоохууз гуай эргэлтийн хугацаа дуусч байна одоо таны эргэлтийн хугацаа одоо эргэлтээ явуулаа гэж байна шүү гээд тэгдэг юм байна. Бараг харанхуй болох шахаж байсан юм. Тэгээд одоо яахав тэгээд одоо эд нарыг яанаа гээд л тэгсэн чинь за яахав арга нь олдох байх аа. Зүүнхараагийн төлөөлөгч эрэлд явж байгаа нөгөө бас нөгөө оргодол хайгаад явж байгаа. Тэгээд энүүгээр дайрч ирнэ гэсэн. Тэгээд тэрийг ирэхээр тэрэнд суулгаад явуулчихъя тэрний машинд гээд нөгөө хүүхэн нь тэгэхгүй юу.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

за тэгээд тэгвэл тэгээд унаа олдох юм байна даа гээд. Тэгээд нөгөө өвгөн бид нарыг гаргаж өгөх гээдз жоохон гараад явсан чинь араас нь Лоохууз гуай буцаарай л гэж байгаа юм чинь. Тэгээд хүни эрхэнд орчихсон юм чинь яадаг юм. тэгээд яахав уйлалдаж майлалдаад тэгээд буцаад явсан. Тэгээд өнөө хүүхэн чинь зайлуул өлгийтэй хүүхдийг маань тэврээд л та манайдоч манайд оч, таныг одоо өөр яахав харанхуй болох гэж байхав чинь манайд оч. Манайд очиж марч байгаад Зүүнхараагийн төлөөлөгч ирэхээр таныг машинд нь суулгаад өгөөд явуулъя таныг гээд тэглээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд тэднийд очсон. Тэгсэн чинь тэр хүүхэн чинь хөөрхий минь цай май чанаж өгөөд л та одоо уйлсаар байтал чинь бүүр ядраад толгой молгой чинь өвдчихлөө жоохон амраадах гээд орон дээр хэвтүүлээд тэр чинь. Тэгээд хоёр муу хүүхдийг чинь газар юм дэвсэж суулгаад л нэг жижигхэн байшинд байдаг юм. Идэх уух юм өгөөд л өнөө хоёр хүүхдэд чинь тоглоом авч өгч тоглуулж моглуулаад үгүй ерөөсөө их сайхан зантай хүүхэн юм аа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

би бүүр баярлаад л зүгээр ямар сайхан зантай хүүхэн бэ энэ хорихыхонд чинь ийм хүн байдаг юм байжээ л гэж бодож байгаа юм чинь. Тэгээд нэлээн удаан байлаа, тэгээд яаж байтал..., нөхөр нь бас л хориход ажилладаг юм бана нэг залуу орж ирсэн. Тэгсэн чинь одоо ингээд нөгөө Зүүнхараагийн төлөөлөгч ирнэ. Тэрийг ирэхээр зэрэг энэ гурвыг одоо машинд ньсуулгаж өгч явуулах юм байгаа юм. Чи яваад өгөх вийдээ сайн харж байгаарай гээд, ирэнгүүт нь бид нарт хэлээрэй гээд тэгсэн. Тэгж байтал нэлээн 10 цагийн үед, одоо шөнө шүү дээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгсэн чинь төлөөлөгч ирлээ гээд л нөхөр нь орж ирсэн. Тэгээд л бид нарыг аваад гараад нөгөө хүүхэн чинь машинд нь суулгаж өглөө. Өө тэгсэн чинь нөгөө төлөөлөгч нь бас их сайхан зантай хүн сайн байна уу та гээд л, Лоохууз гуайг эргээд эргэчихээд явж байна уу гээд л. Манай Лоохууз гуай чинь хэр барагийн юманд яахгүй ээ цаадах чинь гялалзаж байгаа энэ тэр гээд тэгээд яриад тэгээд одоо харанхуй одоо ямар ч хүн юм бүү мэд шүү дээ харанхуйд. Нэг 69 байна, нөгөө машиных нь ард суугаад л..., тэгсэн чинь ард нь бас нэг хүн байна. тэрний наана хүүгээ суулгачихаад л хүүхдээ тэврээд л орсон. Тэгсэн чинь өө та наад өлгийтэй хүүхдээ надад өгчих хүүгээ та тэврээд яв одоо шөнө донсолгоонд хүү чинь юм хум руу уначихна үүрэглэнэ. Надад өлгийтэй хүүхдээ өгчих би тэврээд явъя гээд нөгөө хүнчинь тэгдэг юм байна.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

за гээд баярлаад л, тэгээд нэлээн явж байгаад өнөөдөх чинь ингэнэ ээ, холын замд явж байгаа улсууд дуутай хууртай явбал зам амархан хурдан дуусдаг юм цөмөөрөө сайхан дуулаад явнаа гээд л нөгөө хүн чинь хангинатал дуулаад явдаг юм. Тэгсэн чинь жолооч нь бас нэг их сүрхий дуулах юм. дуулаад үгүй зүгээр цөмөөрөө дуулаад шуугиад ингээд ярьж хөөрөөд яваад..., нэг мэдсэн чинь 2 цагийн үед л Зүүнхараа дээр л ороод ирдэг юм байнаа. Тэгээд л та одоо хаана очих вэ гэж байна. Энэ Тангадынд очно л гэлээ. Өө Тангад гуайг би сайн танина. Тангад гуайнд танайд хүргээд өгьё гээд, тэгээд нөгөөдөх чинь үүдэн дээр нь очоод зогсоод л яасан чинь хүүхдээ тэврээд авах гэсэн чинь..., өө хүүхдийг чинь оруулаад өгье , та хүүгээ хөтлөө яв гээд. Тэгээд нөгөөдөх чинь 4 давхарт гараад тангадын хаалгыг цохисон чинь тангад өөрөө гараад ирлээ. За танд улсуудыг чинь хүлээлгэж өглөө шүү гэж хэлчихээд нөгөө хүн чинь..., үгүй тэр хоёр хүнд би бүүр их баярласан шүү. Ёстой нэг нар мандах шиг л санагдаж байгаа юм чинь. Би тэгээд одоо тэрнээс хойш хэд хэдэн сонин монин дээр чиг л гарсан, телевизээр яасан ч дандаа тэд нарыг дурсдаг байхгүй юу тэр хүнийг. Тэгсэн чинь харин өнгөрсөн намар байхаа энэ чинь одоо юугаар билээ дээ. Тэр хоёр хүн маань хоёулаа утсаар ярьдаг юм.

Баасанхүү -

хөөх ямар гоё юм.

Бүрэнжаргал -

тийн. Тэгсэн чинь нөгөө Банчинсүрэн гэдэг тэр төлөөлөгчийг.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгсэн чинь одоо Эрдэнэтэд байгаа гэнээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгээд Эрдэнэтээс ярьж байнаа таны нөгөө зурагтаар яриад байсан нөгөө Банчинсүрэн чинь би байна танд их баярласан шүү гэж байна. Тэгсэн чинь Наранхүү бидүү Наран хэн билээ нөгөө хүүхэн маань тэнд нөгөө сурган хүмүүжүүлэгч байсан хүүхэн маань..., тэр бас аптекийн эмийн мэргэжлийн хүн юм гэсэн. Тэгээд тэнд нөхөр нь тэнд байгаад ажиллаж байсан юм байна лээ. Тэр хүүхэн маань бас ярьдаг юм аа. Тэгээд тэр хоёртойгоо ярьсан ш дээ. Тэгээд бөөн баяр, тэгээд тэр хоёрыг байнга л дурсаж явдаг юм. Тэгсэн чинь тэр сүүлд нь нөгөө тэр хэрэг таслахад өнөө хүүхдийг маань тэвэрч орсон охин маань.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр хуулийн сургууьд байсан юм уу яасан юм. Туул гэдэг охин байсан юм байгаа юм. Тэгээд сүүлд нь одоо энэ ардчилал гараад юу яагаад яасан чинь ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо гээд нэ.г юм байгуулагдлаа л даа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ч юу байхав лээ хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн холбоо гэж байгуулагдахгүй юу.

Баасанхүү -

өө тийм юм бас байгуулагдсан юм уу.

Бүрэнжаргал -

тийн байгуулагдсан юм одоо 90 хэдэн онд.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

хэлмэгдсэн эсэгтэйчүүдийн холбоо гэдэг юм байгуулагдаад, тэгээд дээр үед хэлмэгдсэн Сүмбэ гэж хүн байсан ш дээ.

Баасанхүү -

тийн.

Бүрэнжаргал -

тэрний зээ охин гээд Цэрэннадмид гэдэг хүүхэн тэр холбоог байгуулалцаад тэгээд даргаар нь томилогдоод, тэгээд нэг тийм юм ажиллаж эхлэв ээ. Тэгээд намайг одоо тэр бас нэг тэргүүлэгч мэргүүлэгч болгоод ингээд..., тэгээд Нямбуу гуайн авгай Сурмаажав гуайн авгай энэ тэр бид нар чинь цөмөөрөө тэрэнд ороод бариад л ингээд хэд хэд дахиж хурал мурал хийгээд тэгсэн чинь нөгөө ерэн хэдэн онд боллоо доо нөгөө бэйжинд дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р чуулга уулзалт гэж нэг их том юм болсон ш дээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

нөгөө Клира Клинтон энэ тэр очиж барьж тэрэнд чинь. Буцах замдаа манайхаар дайраад явсан ш дээ. Тэр хуралд чинь явуулахаар болоод бид нарыг чинь нэлээн хэдэн хүн явуулахаар болоод, тэгээд бас намайг тэрэнд чинь оруулаад, бүүр ингээд бэлдээд, гадаад паспорто гаргачихаад байсан чинь өвгөн одоо яагаад..., тэр үедээ яагаад боломж олдоогүй юм дээ тэгээд би явж чадаагүй л дээ. Өвгөн ч нэг их явуулъя ч гэж нэг их шамдаагүй байх. Тэгээд явж чадаагүй. Тэгээд заримууд нь одоо нөгөө Нямдолгор гуай энэ тэр бол яваад ирсэн л дээ. Одоо энэ Баабарын ээж Бүзмаа гээд байгаа ш дээ.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэр чинь одоо их хэлмэгдэж явсан хүн ш дээ.

Баасанхүү -

тийм үү?

Бүрэнжаргал -

тийн ш дээ. Тэр энэ тэр явсан л даа. Тэгээд Нямбуу гуайн авгай бид хоёр явж чадаагүй юмдаг.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд тэр энэ тэрийг даргалж яваад тэгээд яасан. Тэгсэн чинь тэр юунд хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн холбооны бас нэг тэргүүлэгч нэлээн одоо удирдах юунд тэр Туул гэж хүүхэн орсон байхгүй юу.

Баасанхүү -

өө за

Бүрэнжаргал -

тэгээд эхлээд л тэрүүнд очсон чинь хүүе манай нэг Бүрнээ эгч гээд л нэг хүүхэн ирээд тэврээд авдаг юм

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

үгүй ээ юу билээ гэж бодоод юу яасан чинь би Туул байна ш дээ гэдэг юм. Туул гэдэг чинь юу билээ гэсэн чинь таныг нөгөө шүүх хурал дээр явж байхад чинь нөгөө хүүхдийг чинь тэврээд явж байсан хүн байна гээд яриад л. Тэгээд танилцсан ш дээ. Тэгээд танилцаад тэрнээс хойш нэг хэсэгл Бүрнээ эгч гээд сүйд болдог байсан ш дээ. Сүүлийн хэдэн жил бас уулзалдсангүй..., эртээд нөгөө сурталчилгааны үеэр ч билүү яаж байсан чинь явж л байна лээ л дээ ардчилсан намынхны юун дотор. Бүүр цагаан толгойтой болчихсон явж харагдана лээ. Тэгээд би Туултайгаа уулзах юмсан гэж бодож байсан юм. тиймэрхүү жишээтэй тэгээд тэр 3 хүнд би ерөөсөө маш их баярлаж явдаг юм. Тийн тэгээд одоо яахав тэрнээс хойш чинь яахав тэгээд би ч ажлаа хийгээд л тэгээд өвгөн чинь одоо 5 жил гаран..., би хаварт нэг очдог, намарт нэг очдог байсан өвгөн дээрээ.

Баасанхүү -

за жилд нэг 2 удаа...,

Бүрэнжаргал -

тийн жилд 2 удаа очдог. Тэгээд өвгөн маань тэнд шоронгоос..., шоронд байж байхад чинь бас нөгөө гарын үзүүрээр юм хийгээд сурчихсан хүн чинь одоо бас нэг яахав дээ одоо энэ шүдний сойзны ишээр чинь ээмэг бөгж хийгээд л, тэгээд тэрэн дээр чинь одоо юу юугаар ч хийдэг юм хуванцар юмаар шигтгээ мигтгээ хийгээд, тэгээд тэр ээмэг бөгж хийгээд, тэрийгээ тэр шоронгийхондоо зардаг юм байна л даа хэд гурван цаасаар.

Баасанхүү -

мундаг юм аа нээрээ.

Бүрэнжаргал -

тэгээд нөгөө тэрийгээ зараад тэгээд нөгөө хэдэн цаасаа хуримтлуулсаар байгаад намайг очиход заримдаа 900 заримдаа 1000 төгрөг өгдөг байхгүй юу. Бас бид нарыг тэндээс тэжээгээд л. Тэгж явсаар байгаад тэгээд бид хэп чинь тэгж байж байгаад тэр дүүгийнхээ хашаанд нэг өвөлжөөд хойтон жил нь ардаа нэг хашаа аваад.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

арынхаа гудамжинд. Тэгээд хашаагаа авахад бид нарт ямар юмны мөнгө байхав дээ нэг гайгүйхэн зуны байшинтай нэг аятайхан цэврхэн тийм хашаа байсан. Тэгээд нэг сэгийлэхийн нэг залуу байсан юм аа. Тэднийх хашаагаа зарах гээд л, байранд орох гээд л тэгээд намайг тэр манай хашааг авбал авахгүй юу гээд тэхээр нь явъя гэсэн чинь 4000 мянга гээд. тэгээд надад ямар юмны 4000 мянган төгрөг байхав дээ.

Баасанхүү -

тийн

Бүрэнжаргал -

тэгсэн чинь нөгөө ах маань нөгөө намын дарга хийдэг байсан ах маань 2 мебель ороо зарж надад мөнгө болгож өгч, тэгээд тэр хашааг худалдаж аваад. Тэгээд өөрийн гсэн хашаатай болж. Тэгээд тэндээ амьдраад тэгээд яахав тэндээ сайхан амьдарч байсан. Тэгээд тэр хорооны дарга бас нэг муу хүн байсан юм аа. Тэр намайг их тохуурхдаг байлаа. Дандаа л гомдлоод одоо ерөөсөө л хавчаад л ингээд янз бүр болоод л..., тэгээд л өвгөнийг шоронгоос 5 жилээ дуусгаад, тэгээд эргэж тойрч байгаад 5 жилээ дуусгаад..., хүү ч яахав тэгээд тэр өвгөнийг шоронд орсоны хойтон жил нь цэргээс халагдаад ирсэн дээ. Тэгээд цэргээс халагдаж ирчихээд тэр телевизийн ард тэр 46-р сургууль гэж байдаг юм тэнд цахилгаанчнаар ороод тэнд ажиллаж байгаад сүүлд нь таньдаг хүнээр яаж байж цахилгаанчны 4-р зэргийн үнэмлэх, мужааны 4-р зэргийн үнэмлэх гаргуулж олж өгч надад. Тэгээд би хүүгээ тэр цахилгаанчны 4-р зэргийн үнэмлэхээр тэр дэнжийн 1000-ийн тийшээ тэр цаашаа одоо нөгөө Шонхор захын тэр цаад руу л байдаг байсан байхдаа. Сав тоног төхөөрөмжийн газар гэж нэг тийм газар байдаг байсан юм.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

одоо энэ бензин клонкуудыг одоо цахилгаанаар хангадаг барьдаг, цахилгааны монтаж энэ тэрийг нь хийдэг, клонкууд барьдаг яадаг яадаг ч байсан юм дээ тийм л юмнууд хийдэг тийм л клонкуудаар л явж ажилладаг тийм газар байсан юм. Тэнд оруулаад цахилгаанчнаар. Тэгээд тэнд ороод манай хүү хөдөө гадаа ч их явдаг байлаа хөдөө аймгуудаар их явдаг байсан. Аймгуудад бензин клонк барихаар зэрэг тэд нарын цахилгааны монтаж энэ тэр хийдэг тийм л байсан юм шиг байна лээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд тэр сургуульд байхдаа ч яахав нэг 400 төгрөгний цалин л авдаг байсан. Тэгээд сүүлдээ тэнд ороод овоо цалин авдаг болоод, хөдөө гадаа их явдаг болоод, тэгж байгаад сүүлд нь 80 онд..., 80 оны хавар юм уу даа Увс руу томилолтоор явахгүй юу манай хүү.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

Увсад нэг бензин клонк шинээр баригдаж байгаа тэгээд тэрний монтажийг хийхээр 4 сарын ч билүү хугацаатай 3 сарын ч билүү хугацаатай ч билүү ажиллахаар явдаг юм аа. Тэгээд тэр 80 онд манай энэ том охин 10 төгсөөд, тэгээд гадаадын хуваарь..., нөгөө сургуулийн конкурст орохоор болдог юмаа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

конкурст орох болсон чинь би нөгөө Улаанбаатарын паспорт байхгүй, одоо хүү маань ч байхгүй охин маань чь байхгүй болохоор цөмөөрөө байхгүй. Тэгээд одоо өнөө охиныгоо конкурст оруулах болсон чинь паспортгүй болохоор болдоггүй ээ. За тэгээд одоо бүүр яадаг юм билээ гээд гайхаад..., олон түмэн их тусладаг ш дээ. Тэгээд нэг хамт ажиллаж байсан хүүхний нөхөр нь бас л одоо цагдаагийн газар ажилладаг байсан юм. Тэр нэг юуны октябрын районы паспортын хэлтэст таньдаг хүнтэй юм байна л даа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

одоо паспортын хэлтсийн байцаагч хүүхнийг. Тэр нөгөөдөх чинь хөөрхий тэрүүнийг гуйгаад одоо эгч нь одоо ингээд охиноо конкурст оруулах гэсэн чинь паспорт байдаггүй чи л туслаж биз гээд очоод гуйгаад, тэгээд нөгөөдөх чинь тэгье гээд, тэгээд тэр хүүхнээс нэг бичиг авч өгдөг юмаа гээд удахгүй паспортоо авах гэж байгаа шалгалтанд оруулж өгнө үү гэсэн тийм бичиг авч өгдөг юм байна.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд нэг юм конкурст оруулдаг юм аа. Конкурст ороод өнөөдөх чинь гадаадын хуваарь авчихпаг юм байна. Оросод одоо геологийн сургуульд явахаар гадаадын хуваарь авчихдаг юм аа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

за тэгээд явах болдог. Одоо өнөө явах гэсэн чинь паспорт байдаггүй ээ.

Баасанхүү -

еэ

Бүрэнжаргал -

гадаад паспорт авах болохоор иргэний паспорт байхгүй болчихсон. Тэгээд одоо яадаг юм билээ гээд би чинь одоо нойр хоолгүй л санаа зовоод..., тэгсэн чинь бас надтай хамт ажилладаг нэг хүүхний маань нөхөр нь хуулийн дээд төгсөх гэж байгаа оюутан, тэгээд энэ хуримын ордон дээр дадлага хийж байгаа гэж ярьдаг юм байнаа.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тэгэд дадлаг хийж байгаа гээд өнөөдөх дээр чинь очоод өнөө хүүхэнтэйгээ гэрт нь очоод нөгөө залуугаасаа гуйдаг юмаа. За чи эгчдээ одоо тэр архив ухаад л охины минь төрсний гэрчилгээг явч юуг нь өөрчилж өгч биз, овогийг нь өөрчилж өгч биз, тийм л арга хэмжээ авч үз.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэгэхгүй бол охиноо сургуульд явуулж чадахгүй нь гээд гуйгаад. Тэгээд хөөрхий минь тэгье тэгье гээд өнөөдөх чинь архиваас төрсний гэрчилгээг нь олоод тэрний овгийг нь өөрчлөөд л, төрсний гэрчилгээ бичиж өгөөд л..., дандаа хууль бус юм хийж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

өөр арга байхгүй

Бүрэнжаргал -

өөр арга байхгүй юм чинь яах юм. Тэгээд гадаад паспорт аваад тэгээд охиноо сургуульд явуулж байгаа юм.

Баасанхүү -

өө за ашгүй.

Бүрэнжаргал -

тэгээд хүүтэйгээ утсаар яриад, дүү чинь одоо сургуульд явахаар болчихлоо..., 80 оны намар явж байгаа юм ш дээ. Чи ирж дүүгээ гаргаж өг гээд ярьсан. Тэгээд өнөөдөх чинь хүрээд ирлээ. Тэгээд ирж дүүгээ гаргалцаж өгөөд, тэгээд ирэхэдээ нөгөөдөх чинь ирээд тэгээд буцах юм л даа. Дүүгээ гаргаж өгөөд буцах болсон чинь шөнө орондоо орсон хойно л нөгөөдөх чинь ээжээ би тэнд нэг айлын охинтой танилцчихсан гээд тэгдэг юмаа. Ээ бурхан минь одоо тэр хол газраас миний хүү одоо эр чинь болж байгаа юм уу гэсэн чинь айлын охины сэтгэл татчихаад байна даа намар дагуулаад ирж магадгүй шүү гэж авч байна шүү. Үгүй одоо тэр чинь бүтэх юм уу болох юм уу, тэр холоос айлын охин дагуулаад ирдэг чи сайн л бодолтой байж үзээрэй. Юу юуны духанд хүрэлгүй тэгээд дагуулаад ирж болдог юм уу сайн бодож үзээрэй дээ. Чи одоо муу нэртэй хүний хүүхэд шүү дээ. Тэр энэ тэрийн чинь цаад эцэг эх нь одоо юу ч гэх юм бол доо Увсын айл шүү дээ цаадах чинь тэгээд гээд л баахан хэллээ. Тэгээд гайгүй байхаа л гэж байна. тэгэд л яваад өгсөн. Тэгсэн чинь намар 9 сард ирсэн чинь манайхан чинь аптекууд чинь тэр үед чинь нэг урлагийн үзлэг гэж нэг их юм болдог байлаа ш дээ.

Баасанхүү -

за тийм байх тээ?

Бүрэнжаргал -

тэр үер чинь бүх албан гэзар чинь баахан урлагийн үзлэгт бэлдээд нэг баахан шалгаж байр майр эздүүдж нэг их юм болдог байсан юм. тэгээд өнөө аптекууд чинь л ингээд тус тусдаа аптек аптекаараа баахан урлагийн үзлэгт бэлдээд л. Тэгсэн чинь манай аптекад бөөн тэр өнөө Амгалангийн тийшээ жанжны клубт очиж бэлтгэл хийгээд. Тэр Амганлан руу очиж бэлтгэл хийчихээд, тэгээд нэг орой яваад гэртээ хүрээд ирсэн чинь хүү маань ирсэн зуны байшинд байж байсан. Намар 9 сард гэрээ арай дулаалах болоогүй л байсан юм. ирчихсэн үүдэн дээрээ байж байгаа харагдана аа. Хашаагаар ороод ирсэн чинь, баярлаад яваад ороод ирсэн чинь нэг жаахан сөөсийсөн шар охин босоод ирдэг юм байна.

Баасанхүү -

бэртэй болчихсон?

Бүрэнжаргал -

бэрэтй болчихсон байж байна. Тэгсэн чинь л бага охин маань л ээжээ ээжээ манайд нэг эгч ирсэн л гэж авлаа. Тэгээд манайд нэг эгч ирсэн гэж ахтай эгч ирсэн л гэж байна. Тэгээд ороод..., одоо яахав дээ тэгээд нэг охин дагуулаад ирж. Тэгээд нэг тийм охинтой бэртэй болчихоод тэгэд хамт одоо яахав дээ гэр орон тусдаа байх юм байхгүй юм чинь хөөрхий амьтан. Тэгээд нөгөө охин чинь тэр жилээ жирэмсэн болоод, хойтон жил нь хүүхэд гаргаад. Тэгэд дараагаар нь ойрхон ойрхон 5 хүүхэд гаргаад л. Тэгээд хүний амьдралд хачин хачин юм их болдог юмаа. 5 хүүхэдтэй, хүүхдүүд нь одоо бага нь бүүр одоо овоо том болчихсон 4, 5 настай байсан юм уу тэгээд л одоо өөр хүнтэй танилцаад л хүүг минь хаяад л слаад явчихсан ш дээ.

Баасанхүү -

хөөх 5 хүүхэд.

Бүрэнжаргал -

тэгээд сүүлд нь ч одоо тэндээ байж байгаад өвгөн сүүлд нь..., тэхэд чинь яалаа өвгөн чинь тэгээд шоронгоос гараад хөвсгөлд 3 жил цөлөгдөөд, тэгээд дараа нь ирж нутагтаа явж тэнд цөлөгдөөд тэгээд би 89 оны намар ирсэн ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

өнөө уур амьсгаа арай гайгүй болоод тэгээд хугацаа нь ч дууслаа. Тэгээд би одоо энэ гэрээс юм хум овоо нааштай болж байх шиг байна. Надад нөгөө пастортыг минь өгөөд, тэтгэвэр мэтгэвэрээ тогтоолоод би чинь бас овоо жаахан яагаад. Тэгээд одоо хүрээд ирж болох юм шиг байна хүрээд ир гэсэн чинь тэгээд өвгөн хүрээд ирсэн. Тэгээд өвгөнийг ирээд тэгээд 89 ондоо яагаад, тэгээд 90 онд цагаадаж барих юу болоод. Арай цагаадаагүй л байсан л даа 89 оны сүүлчээр, 90 оны эхээр юм байна. 90 оны эхээр яг тэр хамгийн эхлээд ардчилсан холбооны анхныхаа хурлыг хийдэг өдөр бид нарт байр өгсөн байсан. Тэгээд байрандаа тэр өдөр нүүж байсан юм.

Баасанхүү -

өө ёстой ямар гоё юм.

Бүрэнжаргал -

тийн яг тэр өдөр. Тэгээд би нөгөө ардчилал гарч ирээд л нэг ардчилалын анхны хурал болоод зурагтаар гараад байдаг. Тэр өдөр чинь аймаар их цөс ороод л. Яг нөгөө 2 сарын 18-нд шүү дээ. Тэр одоо надад их тод тогтоогдсон байдаг юм. 2 сарын 18-ны өдөр анхны ардчилалын хурал болоод байдаг, тэрнийг хамаар санагдаад байдаг, нүүгээд байдаг, цас ороод байдаг. Би зүгээр өнөө тэрэнд нь баярлаад л зүгээр хоёр нүдний нулимч асгаад л үгүй нээрээ хүн чинь бас их сонин шүү. Нэг л их л бүүр үнэхээр л сайхан юм болоод одоохачин санагдаад байгаа юм чинь. Тэгээд эхэлж тэр 11-р хороололд байр өгч 3 өрөө байр өгч тэгээд тэнд орж байан юм.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд нэг тиймэрхүү явдлаар л одоо тэрнээс хойш яахав дээ тэгээд цагаадаж магаадаад л. Тэгээд яахав сүүлд нь нөхөн олговор гэдэг юм олгосон, нөгөө хураалгасан юмнаас маань яахав дээ тэр тухайн үеийн ерэн хэдэн оны мөнгөний ханшаар хэд гурван цаас өгсөн өгсөн. Тийн хэд гурван цаас өгсөн. Тэхдээ тэр юмныхаа үнийг дуусгах тийм юм байхгүй л дээ. Харин тэр цагаан мөнгө чинь яг банканд надгалагдчихдаг юм байна.

Баасанхүү -

өө тэр чигээрээ хүрээ ирсэн үү?

Бүрэнжаргал -

тэр чигээрээ зүсээрээ хүрээд ирж байгаа юм чинь. Аягүй сонин яг тэгээд тэр чигээр нь хадгалчихдаг юм байна лээ ш дээ. Тэр нөгөө гөлөм, гутал тэр юмнуудыг болуул ерөөсөө тэгээд дуудлага худалдаанд оруулна гэдэг юм уу одоо тэр үедээ юу гэдэг ч байсан юм. Ерөөсөө дэлгүүрт шууд тавиад тэгээд ерөөсөө араас нь тэр хуулийнхан чинь өөрснөө хураагаад авчихсан гэж хүн ярьсан ш дээ. Бид нар тэрийг ямар мэдэх биш.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

ерөөсөө нэг өдөр дэлгүүрт тавьсан нэртэй өөрснөө араас нь очоод авчихсан гэж ярьдаг юм гэнэ лээ. Тиймэр хүү л юм болсон юм даа. Тэгээд тэрнээс хойш одоо өвгөний маань хувьд ч одоо яахав их л нэр хүндтэй, бишгүй л энд тэндээс зурагт мурагт янз бүрийн сурвалжлаг мурвалжлагч ярилцлага марилцлага аваад сонин хэвлэлд гаргаад одоо зөндөө л юм боллоо. Бишгүй л сайхан байна. Тэгээд миний хувьд ч гэсэн бас хэрээ мэдэхгүй надад одоо хийсэн гавъя байх юм биш. Тэгээд амьтан сайхан санаад ингээд хүүхдүүд энэ тэр ганц нэг ярилцлага аваад сонин монин дээр юм гарч яаж л байдаг юм.

Баасанхүү -

ммхм за

Бүрэнжаргал -

тиймэрхүү л юм болж байсан одоо болуул уз жаргалтай байна. Өвгөн бид хоёр хоёлаа хамгийн сайхан нь хоёулаа амьд мэнд байж байна.

Баасанхүү -

тийн

Бүрэнжаргал -

нэг нь наян хэд хүрчихээд, нэг нь далан хэд хүрчихээд байж байна. Хэдэн хүүхдүүд маань цөмөөрөө эрүүл саруул сайхан амьдарцгааж байна.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

тэгээд тэрэнд л одоо баярлаж явна даа одоо хамгийн гол нь. Цөмөөрөө эрүүл саруул ингээд амьдраад явцгаасан. Миний хүүхдүүд дотор одоо нөгөө сургууль соёлд..., тэр муу охин маань тэгээд нэг сургууль төгсөж ирсэн. Аан том ххү маань бол их сурлага сайтай хүүхэд байсан юм. тэгээд бүүр тэр Хархоринд байж байхад хүүгийн маань тэр төв хороон дээр өвгөн нэг ороод хүүгээ сургуульд явуулах гээд 10 төгсчихсөн хүүгээ сургуульд явуулъя гээд цэрэгт ирсэн хойно нь шүү дээ. Хүүгээ нэг сургуульд, цэргийн ямар нэгэн сургуульд явуулж өгөөч гэж яасан чинь хойш нь Орос руу цэргийн сургуульд явуулж өг гэж төв хорооноос тэгсэн байхгүй юу. тэгсэн чинь одоо яг тэр үедээ тэр шалгалт авсан улсууд очиж очиж Орос хэл дээр нэг баллаар хасаад, тэр чинь Орос хэлээр гайгүй багаасаа явчихсан болохоор дажгүй хүүхэд бэайхгүй юу. Тэгхэд чинь өөрийнхийгөө биччихээд өшөө бас нэг хүүхдийнхийг чинь бичиж өгчихөөд байхад чинь Орос хэл дээр унагаагаад, тэгээд явуулаагүй ш дээ. Тэгээд одоо миний хүү чинь сургууль соёл ч төгсөөгүй тэгээд нэг тийм хуурамч яагаад ингээд одоо 3-р цахилгаан станцад одоо хорин хэдэн жил ажиллаж байна.

Баасанхүү -

өө

Бүрэнжаргал -

цахилгаанчин хийгээд одоо 54 настай хөгшин хар хүү. 5 хүүхэдтэй 5 хүүхдээ одоо ганцаараа тэжээсээр байгаад..., явгайдаа хягдсан тэрнээс хойш авгай ч авдаггүй. Одоо нэг маасганасан хөгшин хар хүү тэгээд нэг хэдэн хүүхдээ тэжээсээр байгаад одоо тэгээд түрүүч нь ачтай, зээтэй болчихоод байж байгаа. Ганц охинтой 4 хүүтэй нэг охинтой манай хүү. Тэгээд ганц охин нь хүүхэд гаргачихсан одоо 2 дахиа гаргах гээд байж байна. тиймэрхүү янзтай. Тэгээд том охин маань одоо 4 бандитай, 4 банди төрүүлсэн. Тэгээд хоёр дахь банди нь өнөөдөр одоо хүүхэдтэй болох гээд байж байна. тэгээд тэрний дараачийн хүү маань одоо 3 охинтой.

Баасанхүү -

за өнөр байгаа юм байнаа.

Бүрэнжаргал -

тийн өнөр болж байгаа. Аан энэ одоо би одоо..., бид хоёр чинь бага хүргэнийхтэйгээ хамт байдаг ш дээ.

Баасанхүү -

аан

Бүрэнжаргал -

энэ ч одоо бид хоёрын байр биш. Бид хоёрт байр байхгүй. Уул нь байр байсан л даа тэгээд тэрийгээ зарж бариад алга хийчихсэн. Бид хоёр чинь их өвчтэй ш дээ одоо сүлжээ мүлжээнд ороод л одоо тэгээд тийм юманд чинь орж нэг хэдэн цаасаа яагаад байр майраа зарж үрсээр байгаад байргүй болчихсон. Тэгээд энэ охиноо хүүхдийг нь харж өгөх нэрийдлээр..., за тэгээд одоо бага охинтойгоо хамт байя даа гээд, тэгээд хүргэнийхээ нэг өрөөг нь эзлэж аваад, тэгээд хүргэнтэйгээ охинтойгоо..., тэднийх маань 2 бандитай. Зугаалганд явчихсан л даа манай хүргэн. 2 хүүхдээ аваад зугаалганд явчихлаа. Охин маань аавтайгаа хамт тэр бясалгалд сууж байгаа.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

бага охин маань. Тиймэрхүү янзтай бага охин маань энэ нөгөө доктор Лувсанжав гэж байсан даа.

Баасанхүү -

Чой Лувсанжав гуай юу?

Бүрэнжаргал -

Чой Лувсанжав гуай.

Баасанхүү -

за

Бүрэнжаргал -

тийн. Тэрний сургуулийг манай энэ хүргэн охин хоёр хоёулаа тэрний сургууль төгссөн юм.

Баасанхүү -

ммхм. Хэл иргэншлийн дээд сургууль уу?

Бүрэнжаргал -

хэл иргэншлийн сургууль. Тийн тэрийг төгссөн. Тэгээд тэр мэргэжлээрээ ч нэг их юу яасангүй тэгээд л охин ч яахав хүүхэд гаргаад л хоёр дахиад хүүхэд гаргаад л, тэр сургууль соёлоор явсангүй. Тэгээд манй охин одоо яахав нэг маникюр гээд одоо энэ хүүхнүүдийн хуруу хумс гоёдог нэг юм хийдэг юм. нэг хэсэг хоёр гурван жил тийм юмаа хийсэн. Тэгээд энэ жил ч одоо ажил мажил ч үгүй ингээд нуру муруу нь жоохон өвдөөд тэгээд ер нь одоохондоо юм хийхгүй л байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

ирэх өвлөөс ажилдаа орох юм байгаа биздээ. Тиймэрхүү янзтай. Тэр хүргэн одоо тэгээд аав ээжтэйгээ нийлээд барилга бариад, тэр нэг оросуудын хаясан хаяад явсан барилганууд байна ш дээ өнөө онгорхой монгорхой болчихсон тийм байшингууд байсан ш дээ.

Баасанхүү -

тийн тийн.

Бүрэнжаргал -

тэгээд Чойрт баахан тийм орон сууцнууд байдаг байсан юм байна. Тэрнээс аав ээж нь гайгүй сүрхий чадалтай сүрхий улсууд байдаг юм. Аав ээж нар нь тэрнээс 5 орц худалдаж аваад, тэгээд тэднийг нь одоо ноднин уржнангаас хойш засвар хийгээд тэнд нь худалдаж бариад, тийм ажил хийгээд хүргэн маань барилга барьж байгаа. Тэгээд нэг тиймэрхүү янзтай. Тэгээд өвгөн бид хоёр тэтгэвэрийнхээ хэдэн цаасыг авчихаад тэгээд энэ хоёр хүүхдээрээ тэжээлгээд ингээд байж байна даа. Тэгээд яахав дээ сүлжээний юм их хэрэглэдэг юм.

Баасанхүү -

аанхан

Бүрэнжаргал -

тэрүүгээрээ бас ч гэж одоо..., тэр чинь одоо биенд их сайн юм байдаг м байна ш дээ одоо хөгшин улсуудад чинь. Тэгээд тэрнийхээ тэр юугаар чинь өвчин зовлон гайгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

сүйд болоод байх өвчин байхгүй. Би чинь одоо энэ хоёр хөл л ингээд таг болчихсон болохоос бусдаар бол гайгүй л дээ. Хоёулаа л нэг их даралт маралт энэ тэр гээд юм байхгүй гайгүй.

Баасанхүү -

ммхм

Бүрэнжаргал -

өвгөн маань яахав тэр насных нь юм уу одоо тэр орон шоронд орж байных нь юм уу нэг үе үе ядраад таг болчихдог нэг тийм л өвчтэй, тэгээд өөр юм байхгүй. Өөр өвдөх өвчин байхгүй аз жаргалтай сайхан амьдарч байна.

Баасанхүү -

аая яая

Бүрэнжаргал -

ингээд л одоо ийм сайхан залуучууд хүүхдүүд ингээд үе үе ингэж бид хоёрыг сонирхож ирдэг. Тэгээд тэрэнд нь бас их хөөрнө. Тиймэрхүү л янзтай. Нэр хэн билээ?

Баасанхүү -

Баасанхүү

Бүрэнжаргал -

Баасанхүү өө манайханд Баасанхүү нэртэй хүн олон байдаг ш дээ.

Баасанхүү -

тийм үү?

Бүрэнжаргал -

манай ах дүүс дотор тийм.

Баасанхүү -

танилцаагүй л яриад байсан байна ш дээ.

Бүрэнжаргал -

цаашдаа танилцаад яръя.

Баасанхүү -

за танд ёстой их баярлалаа.

Бүрэнжаргал -

за чамд их баярлалаа.

Баасанхүү -

тэгээд зав чөлөө болвол ирж байгаарай.

Бүрэнжаргал -

аанхан.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.