Bürenjargal
![](../assets/images/interviewees/990194.jpg)
Basic information
Interviewee ID: 990194
Name: Bürenjargal
Parent's name: Jamba
Ovog: Luvsan
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Naran sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
authority
work
education / cultural production
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
за одоо хоёулаа Лоохууз гуайн нөгөө сангийн аж ахуйг удирдах газрын дарга байхдаа одоо ямар хангамж эдэлдэг, тэгээд ямар эрх мэдэдлтэй байв? Та ямар хангамж эдэлдэг байв? тэр талаараа эхлээд ярихгүй юу?
Бүрэнжаргал -
за тэр чинь одоо яахав тэр үеийн сайд дарга нар чинь хаалттай дэлгүүлт ордог байсан. 10-р дэлгүүр гэж.
Баасанхүү -
за тэр нь хаана байдаг юм бэ?
Бүрэнжаргал -
сайд дарга нарын ордог дэлгүүр одоо бүүр тэр Шархаднаас арай наахнуур шиг одоо тэр баруун хойно тэрээд байдаг байсан юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
одоо ч тэр зүгийг нь ч мэдэхээ байж. Тэр дэлгүүрт ордог байсан. Тэгээд 2-р эмнэлэг, тэр л хоёр доо ерөөсөө. Тэр нэг хаалттай дэлгүүр гээд тэр нь яахав нэлээн юм хум нь хангамжтай. Тэгээд эмнэлэг нь болуул очер дугаар гэхгүй.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тийм л хоёр юм байдаг байсан. Өөр нэг их онцын юм байхгүй. Хангамж нь бол нэг тийм л байсан юм даа. Миний хувьд гэх юм бол ямар юм байхав тэгээд нэг адилхан л.
Баасанхүү -
ажлаа хийгээд л.
Бүрэнжаргал -
тийн ажлаа хийгээд дэлгүүртээ очоод идэх уух юмаа авчихна. Тэгээд заримдаа тэнд очиж бас тэнд ч бас их хэцүү ш дээ. Тэр хаалттай дэлгүүрт чинь орж юм авах. Сайд дарга нарын авгай л гэнэ өнөө Оросууд их байсан Оросын одоо элчин мэлчингийн л энэ их том одоо мэргэжилтэнгүүд энэ тэрийн авгай нар чинь аймаар яравгар эх зантай тийм яравгар авгайнууд.
Баасанхүү -
өө за
Бүрэнжаргал -
тэд нар чинь дэнд дандаа цөмөөрөө орно. Тэгээд тэд нар чинь ингээд одоо жоохон ховор юм гарч бариад л тэхэд..., тэр үед чинь юм ховор байдаг байлаа. Ховор юм гарч барихаар очерлочихоод чухам ерөөсөө голоод л шилээд л ерөөсөө оруулахгүй. Тэр нь их залхмаар байдаг байсан байхгүй юу. би чинь ерөөсөө өөрөө нэг энд тэнд хөдөөний боргил хүн чинь нэг тийм юманд дургүй яравгар юманд их дургүй.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тийм болохоороо ер нь хэр барагтаа л бол тэр дэлгүүрт очихгүй дээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
яахав бүүр нэг чухал нэг ховор юм авъя даа гэж бодвол очно. Тийм л байсан. Тэгээд энэ нэг гадаах дэлгүүрүүдээсээ юм хумаа аваад л. За яахав эмнэлэгт хаа очиж чөлөөтэй үзүүлдэг харуулдаг. Би өрөө тэнд ажилладаг байлаа. 60-65 оны эх хүртэл 2-р эмнэлэгт ажилладаг юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тийм байсан болохоороо дотроо хэвтчихнэ. Тэгээд тэнд бол яахав эмчилгээ тэр үед бол эмнэлэгийн үйлчилгээ их сайн байсан, үнэхээр сайн байсан. Эмч нар ч их сайн эмч нар байсан, үйлчилгээ ч их сайтай байсан. Ер нь лсайхан байдаг байсан. Одоо бол 2-р эмнэлэгийн үйлчилгээ онцгүй ээ. Их гологддог болчихсон байна лээ. Тэгээд одоо ерөөсөө..., одоо ч гэсэн очдог л доо.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэнд бүртгэлтэй байдаг юм. тэгээд хаварт нэг удаа энэ урьдчилан сэргийлэх үзлэг гэж ордог байхгүй юу. Трэнд бол хаяа л, ноднин, уржнан нэг орлуу даа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд бараг л орохгүй дээ. Аягүй яршигтай бүтэн 7 хоногийн ажил болно тэнд чинь.
Баасанхүү -
өө үзүүлэх гэж үү?
Бүрэнжаргал -
тийн шинжилгээ, минжилгээ хийдгэх гэж тэр олон юмаар үзүүлэх гэж. Тэгээд тийм яршигтай байдаг юм. Тэгээд үзүүллээ гээд эмч нар нь одоо дандаа нэг залуу улсууд болчихсон. Тэгээд хаашаа ч юм дээ мэдэхгүй, шинжилгээнүүдээ бүх юмаа үзүүлээд нөгөө анх эхлээд үзүүлсэн дээрээ шинжилгээний хариунууд ирчихнэ. Тэгээд тэнд чинь яагаад, тэгээд ороод хамгийн сүүлийн дүгнэлтээ хийлгэх гээд орохлээр чинь зэрэг за гайгүй ээ, өдийн насны хүн гайгүй байна гээд гаргана. Одоо тийм юм чинь тийм байна им юм чинь ийм байна гэж нарийвчилж хэлж өгөх юм ерөөсөө байхгүй.
Баасанхүү -
өө
Бүрэнжаргал -
тийм хайнга болохоор чинь бас хэцүү юм байна лээ. Тэгээд ерөөсөө очдоггүй яршиг яршиг гээд. Их онцын ч юм болохгүй. Тэгээд болохоо байвал очих л байх л даа.
Баасанхүү -
тэр Лоохууз гуайн нөгөө 76 оны үед хоригдож байсан ш дээ.
Бүрэнжаргал -
ммхм
Баасанхүү -
тэхэд нөгөө ямар шалтгаанаар хорилоо?
Бүрэнжаргал -
тэхэд чинь юу яасан ш дээ. Нөгөө Хархорины сангийн аж ахуйд байж байгаад нөгөө Хархорины дарга Гомбосүрэн лекц уншсан гэсэн ш дээ.
Баасанхүү -
тийн
Бүрэнжаргал -
тэгээд тэр чинь, тэгээд өнөө би хүүхдээ гаргах гээд энд хүрээд ирсэн тэгээд өвгөн, намайг хүргэж ирээд нэг сар болоод буцна гээд байж байсан. Тэр хооронд тэндээс мэдээдэл өгөөд дээш нь мэдээлэл өгөөд л.
Баасанхүү -
өө за
Бүрэнжаргал -
тийн тэгээд одоо хувийн үйлдвэрлэл явуулсан, дамын наймаа хийсэн, мал дарсан гэдэг ийм 3 юмаар, 3 ийм м зүйл ангиар тэгээд бариулсан байхгүй юу. Дамын наймаа хийнэ гэдэг нь юу гэхээр өнөө бид нарт өнөө оёсон гөлөм, гутал тэрнийгээ мал хуй юухан хийхнээр зарна.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
аан хувийн үйлдвэрлэл явуулсан гэдэг нь нөгөөдхийгөө оёдогийг, аан тэр мал дарагдуулсан гэдэг нь тэр сангийн аж ахуйн дарга нар чинь цөмөөрөө олон малтай. Тэгээд яахав тооноос илүү гарсан нөгөө сангийн аж ахуйд ажил хийж байгаа улсууд ерөөсөө 16-хан толгой малтай байх ёстой.
Баасанхүү -
өө тийм үү?
Бүрэнжаргал -
тийн. Тэгээд тэрнээсээ илүү гарсан малаа малчидаар ингэд тоолуулаад, мал цөөтэй улсуудаар тоолуулчихдаг л юм байна л даа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд манай нэг 2 бяруу нэг тракторын жолооч дээр тоолуулчихсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тооноосоо илүү гараад.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд эр мэрийг ингээд мэдээд л. Тэгээд тэр муу тракторын жолоочийг трактор бариулахаа болиод, ажлаас нь халаад бөөн юм болсон бас.
Баасанхүү -
ээ дам дамаа
Бүрэнжаргал -
дам амаа юм болсон ш дээ. Тийн аягүй их хачин. Тэгээд тэр үед чинь..., тэгээд тэр өвгөнийг бригдаж шоронд оруулсаныхаа дараагаар чинь бид хоёрын хоёр талын ах дүүсүүдийг ер нь л ажилтай байснуудыг нь бараг л ажлаас нь гаргаад л, бүүр одоо энэ залуучууд сангийн аж ахуй гэж байсан. Тэнд миний нэг муу хүргэн ах одоо ямар ч боловсролгүй зүгээр л нэг нутагтаа байхад нэг агент магент тийм л юм хийж байгаад тэгээд сангийн аж ахуйд ирээд тийм нярав хийдэг байсан хүн.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд сангийн аж ахуйн нярав хийж байсан тэр үед. Тэр няравын ажлаас халчихаж байгаа юм. Миний хамгийн том эгчийн хүү нь надаас ах хүн л дээ тэр нэг жолооч байсан юм. Тэгээд өөрөө ийм худалдаагаа хийгээд явдаг ийм бүрхүүлтэй тэрэгтэй тийм жолооч байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэргээ бариад өөрөө худалдаагаа хийгээд явчихдаг. Тийм жолооч байсан тэрнийг ажлаас халчихсан. Өвгөний нөгөө хөдөө аж ахууйн дээд сургуульд байсан гээд байсан дүү нь тэр наана Угтаалын сангий наж ахуйд үржилийн зоотехникч хийдэг байсан юм. Тэрийг ажлаас нь халаад. Ингээд ерөөсөө баллаад хаяж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
Ингэж халахадаа яахав та нар ийм Лоохуузын хамаатнууд гэж халах уу? Эсвэл зүгээр өөр шалтгаанаар халах уу? Яах вэ?
Бүрэнжаргал -
тийн Лоохуузын юу гэдгээр л халж байсан байх. Тэд нарыг л одоо ямар холбоотой байсан юм, яасан ийсэн гээд одоо танайхаар ирж байсан уу, барьж байсан уу гээд асуугаад байцагаад байдаг юм гэсэн.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэнд чинь аймаг маймгаас хянан шалгах малгахын ч улсууд байдаг юм уу яадаг юм. Тийм улсууд очоод байцаагаад, тэгээд ажлаас нь сэмхэн халаад. Ер нь олон хүнийг халсан даа. Нэг тиймэрхүү л байдалтай байдаг байсан. Тэгээд өвгөнийг барих шалтгаан бол ердөө тэр гурав.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
Тэгээд тэр гурваар баривчлаад 6 жил хориод л. Тэгээд ерөнхийдөө 9 жил гэсэн үг. Тэр Хөвсгөлд 3 жил цөлөгдөөд, 9-11 жил юм л даа. Нутагтаа очоод, нутагтаа очсон юм байна гэж бодоод тэрийг нь нэг их хүндрүүлж ярьдаггүй байхгүй юу 4 жилийг нь. Түүнээс биш одоо нийтдээ 11 жил. Тэгээд бид хоёр чинь тусдаа тэгээд нэг нь хоригдоод.
Баасанхүү -
тусдаа?
Бүрэнжаргал -
тийн. Тэгээд явчихаж байгаа юм. Яахав тэр сантад байхдаа Хархоринд байхдаа бол хамт байсан л даа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд 90 он хүртэл 89 оны сүүлч хүртэл чинь тэгээд тусдаа байж байгаад нэг юм бөөгнөсөн юм даа.
Баасанхүү -
одоо Лоохууз гуай ингээд хоригдоод ч байдаг бай цөлөгдөөд ингээд тусдаа байгаад байхад та ар гэрээ яаж амжуулдаг байв? Хүүхдүүдээ яаж...,
Бүрэнжаргал -
үгүй ээ одоо их л хэцүү байлаа л даа тэр үед чинь. Юм ч ховор байдаг байлаа. Тэгээд өнөө хүү маань том хүүх маань цэргээс ирсэн, тэгээд яахав хоёулаа 400, 400 цаасны цалинтай ажил хийдэг.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээдп тэрүүгээрээ нэг юм болгодог. Өвгөн маань бид нарын нөгөө хаварт нэг очно, намарт нэг очно. Тэр хоёрт чадвал нэг 1000 цаас, чадвал нэг 800, 900 цаас энэ тэр өгдөг байсан. Тэрүүгээрээ бас жаахан нэмэр хийнэ. Үгүй тэгээд яахав дээ тэр үед чинь юм нь хямдхан байсан болохоороо тэгээд одоотой адилхан олон юм хэрэглэх биш цөөхөн юм хэрэглэнэ тэр үед. Идэж уух юм гэхэд л, хувцас хунар чиг л юухан хийхнээр л болгочихдог байлаа. Даавуу даалимбаар ч болсон хүүхдүүддээ хувцас хийж өгөөд тэгээд болгочихдог байсан юм. Тэгээд болоод байсан байх. Яахав ах маань тэгж хашаа авч өгөөд тэгээд хашаандаа байгаад. Тэр хашаанд их гадуурхагдаж байсан. Хорооны даргат их гадуурхагдаж байсан юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд сүүлд нь ч өвгөнийг тэр нутагтаа очсон хойгуур чинь л одоо намайг чинь хөөгөөд ерөөсөө байлгахаа больсон. Үргэлж л ажлаас чинь хөөж гаргаад. Тэгээд байс гээд л одоо паспортүй хүнийг ажилд байлгаж болохгүй гээд л захиргаан дээр дуудаж байна гэдэг, хороондээр дуудаж байна л гэдэг, район дээр дуудаж л гэнэ. Тэгээд очно, тэгээд очихоор зэрэг нөгөө улсууд нь бүүр таньдаг болчихсон.
Баасанхүү -
иш
Бүрэнжаргал -
за яв яв гээд явуулчихна. Тэгээд дэмий л одоо тэр хороон даргын л хийгээд байгаа ажил байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Бүрэнжаргал -
тэгээд очиж хэлээд, тэгээд өнөдүүл нь за нэг дуудуулчих л гэдэг юм байлгүй. Тэгээд дуудаад яваад очихоор тэртэй тэргүй таньдаг болчихсон намайг яв яв гээд явуулчихна. Тэр үед чинь хотын захиргааны дарга хэн гэж хүн байлаа даа байз..., санахгүй болчихож. Тэр хүн бүүр сүүлд нь тэгж байсан ш дээ үгүй одоо би мэддэгсэн бол танд паспорт өгчихмөөр л байна. Даан ч миний мэдлээс хэтэрсэн юм даа дарга алга даа одоо яая гэхэв дээ гээд тэгж байсан юм зайлуул. Тэгээд хамгийн сүүлд 86 онд 86 оны намар 8 сарын сүүлч хавиар юм уу даа бас л хороон дээр дуудаж байна гэсэн. Хороон дээр яваад очсон чинь өө манайд хэрэггүй дүүрэг дээр оч лгэсэн. Дүүрэг дээр нь яваад очсон. Дүүрэг юу байхав дээ Октябрын район гэж байсан.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэнд яваад очсон. Тэгсэн чинь нөгөө аймгуудаас баахан төлөөлөгч нар ирж гэсэн өнөө хотод ирээд зөвшөөрөлгүй хотод ирээд шилжүүлэггү хотод ирчихсэн айлуудыгаа буцааж нүүлгэх тийм ажилтай ирчихсэн юм байна л даа. Тийм ажилтай тэгээд хотынхонтой нийлээд одоо улсууд хүн амьтан гаргаад, хүн хүч гаргаад тэр айлуудыг хүчээр нүүлгэж байгаа юм. Тэр ингэний үнэмлэх паспорт байхгүй тийм айлуудыг зөвшөөрөлгүй ирсэн айлуудыг нүүлгэж байгаа юм. тийм юм байна л даа. Тэрүүгээр далимдуулаад намайг бас явуулах гэж байхгүй юу даа.
Баасанхүү -
өө ямар балиар юм бэ
Бүрэнжаргал -
тэнд тэгээд дуудсан. Тэгээд дуудаа яваад очсон чинь хотын захиргаанаас хоёр хүн ирсэн байна. тэгсэн чинь намайг чинь суулгаад л загнаж гарлаа. Та одоо ямар хачин хүн бэ одоо тэр нөхөр мөхөр лүүгээ явахгүй юугаа хийгээд ингэж хорогдоод байдаг юм энэ тэр гээд загнаад байдаг юм байна.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгсэн чинь ерөөсөө би бүүр явж чадахгүй ээ би одоо хэдэн хүүхэд маань цөмөөрөө энд бий хүүхдүүдтэйгээ амьдарна, би явж чадахгүй. Одоо би хүүхдүүдээ хаяад одоо тэр нутаг руу яваад байж байж чадахгүй гэсэн чинь , чи яасан дураараа хүн бэ чи юу юу ч гэлээ учир зүггүй загнадаг юм байна. Нэг юм ерөөсөө одоо энэ дэрээ ийм халзан энэ хоёр дээрээ нэг ийм сөөсийсөн үстэй нэг тийм л хүн байсан. Тэр нөгөөдөх нь бол хөдөлмөр хангамжын хэлтсийн дарга Далайбаатар гэдэг хүн байсан юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэр нэг халзан толгойтой юмных нь нэрийг ч тогтоогоогүй. Тэр их загнасан. Нөгөөдөх нь арай гайгүй шиг л. Тэгээд нэг гэнэтхэн загнаад байхаар нь уур хүрээд.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
ерөөсөө хүний өөдөөс юм хэлдэггүй хүн чинь гэнэтхэн уур хүрээд бачуураад бүүр хачин болоод, та нар ерөөсөө надаар яах гээд байгаа юм. та нар чинь улсад хөдөлмөр хийж ажил хийж амьдралаа залгуулдаг улсууд юм байгаа биз дээ. Ядарсан нэг муу 50 гарсан авгайгаар оролдож юугаа хийх гээд байгаа юм бэ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
надаар оролдохгүй бол өөрийн ажил чинь бүтэхгүй байгаа юм уу хаашаа юм. Намайг тэнд аваачиж яалгах гээд байгаа юм. Гуйлга гуйлгаад уут бариулаад гуйлга гуйлгаад явж байвал та нарын бах чинь ханах гээд байна уу. Тэгэхгүйгээр чи 200 цаасны тэтгэвэртэй тэр өвгөн дээр очоод, бид нарыг..., хэдэн хүүхэдтэйгээ очлоо гэхэд намайг тэжээх чадал байхгүй ш дээ тэр хүн чинь. Өөрийн гэсэн ямар өмч хөрөнгө байх биш. Та нар цөмийг нь хурааж авчихаад одоо сүүлд нь ингээд хөөгөөд байдаг. Би чадахгүй ээ. Би Улаанбаатарын хог дээрээс хог ч болсон түүгээд амьдрахыг бодчихно. Чадахгүй, явахгүй намайг алаад аваад явдаггүй л юм бол би явахгүй. Намайг буудчих гээд тэгээд байлаа. Гэнэтхэн уур хүрээд аймаар зориг ороод. Тэгсэн чинь ёстой танхай авгай энэ хүнийг баривчлуул, цагдаад хэл баривчлуул, тэгээд үүдэн дээр нь хөлсний машин аваачиж гэрийг нь ач энэ тэр гэж авдаг байна ш дээ. Гэрийг нь ачиж тэр нөхөр лүү нь явуул. Тэгсэн чинь би бүүр уур хүрээд тэгж та нар тэгэх чинь л дутаад байгаа байх. Намайг алчихаад гэр мэр ачаад аваад явна уу яанав миний хүүхдийг хамт аваад яв. Тэгэхгүйгээр би амьд байгаа цагтаа явахгүй шүү гээд ингээд гүрийгээд суучихсан. Тэгсэн чинь баахан нөгөө хоёр чинь загнаж загнаж тэгж байснаа за за за энэ тэнэг авгайтай юу ярих вэ. Тэнэг авгайтай юу ярих вэ гэдэг байна ш дээ. Тэхээр нь тэгсэн чинь дээр байлгүй улсад ажил хийж байгаа санаатай юм бол ажлаа очиж хий та нар. Ганц авгайтай оролдож өчнөөн цагаа ингэж барж байх ямар хэрэгтэй юм гэж араас нь тэгж хэлээд гаргачихсан. Тэгээд үүдэн дээр нь тэр нэг юуны районы намын хороон даргын үүдний өрөөнд тэгж хэрэлдэж байгаа юм бид нар. Аан тэгсэн чинь манай Говь-Алтайгаас хоёр хүн ирсэн юм байна л даа. Тэгээд нэг нь байж байна.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
Бор гэсэн байхаа тийм нэртэй хүн ирчихсэн байсан юм. тэгээд анх эхлээд ороход тэр Бор тэгсэн байхгүй юу. Та алив энэ танай Говь-Алтайгаас ирсэн хүн. Энэ хүн одоо ямар ч зөвшөөрөл мөвшөөрөлгүй хотод одоо олон жил болж байгаа юм. энэ хүний нэрийг гаргаад ир гэж Бор гэдэг хүнийг тэгсэн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэр хотын захиргааны хоёр хүн. Тэгсэн чинь нөгөөдөх чинь үзсэн чинь юу гэж миний нэр байж байдаг тэрэн дээр чинь. Өчнөөн олон жил болчихсон юм чинь. Байхгүй байнаа гээд тэгсэн чинь бич энэ хүний нэрийг улсуудынхаа нэрийн доор бич гээд тэгээд бичүүлчихдэг юм байна.
Баасанхүү -
яанаа
Бүрэнжаргал -
тэгээд энэ хүнийг заавал авч явна шүү та нар. Заавал авч яваарай гэж нөгөө хүнийг чинь тэгэхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүн чинь 30 жил 30 гаран жил болчихсон хүнийг нутгаасаа гараад 30 гаран жил болчихсон хүнийг байтугаа 3 жил болсон улсуудаа бид нар дийлэхгүй байна шүү дээ гээд тэгсэн. Тэгсэн чинь заавал авч яв, ямар ч байсан авч яв. Тэр гэр мэрийг нь ачаад одоо ямар нэгэн арга хэрэглээд энэ хүнийг авч яв та нар тэр нөхөр дээр нь аваачиж өг гээд тэгдэг юм байна. Тэгээд нөгөө хүн чинь ч нэг их юм хэлсэнгүй зайлуул. Тэгээд бид 3 хоорондоо хэгрэлдээд өнгөрсөн. Тэгээд би үүдний өрөөнд гараад ирсэн чинь тэр өнөө айлуудыг хөөх барих юунд оролцож байгаад дайчилагдсан баахан залуучууд хүүхнүүд энэ тэр байж байна. тэгсэн чинь тэд нар өнөө яриа мариа сонсчихож. Яанаа эмэгтэй хүнийг ингэж байхдаа яахавдээ, ямар муухай юм бэ гээд л өнөөдүүл чинь намайг тойроод шаагилдчихгүй юу. Тэгсэн чинь би чинь уйлаад л хүн жаахан хөөрхийлчихсөн чинь байдаггүй уйлаад л. Тэгсэн чинь л одоо ямар хачин юм бэ энэ тэр гээд л арай ч дэндэж байна энэ тэр гээд нөгөөдүүл чинь тийм юм болцгоогоод л. Тэгсэн чинь районы Октябрын районы паспортын хэлтсийн байцаагч нэг хүүхэн, хошууч хүүхэн..., одоо нэрийг нь бас мартчихаж ээ. Тэр хүүхэн над дээр ирээд за эгч минь битгий уйлаад бай та тайвшир хоёулаа гаръя гаръя гээд нөгөөдөх чинь намайг сугадаад гардаг юм байна. Тэхэд яг Батмөнх дарга тэхэд малчин байсан юм , Цэдэнбал гуайн оронд.
Баасанхүү -
аанхан
Бүрэнжаргал -
тэгсэн та одоо Батмөнх гуайд өргөдөл мөргөдлөө өг би. Би болсон хэлэлбарилцаад өгье. Та одоо битгий ингэж бухимд л даа. Биеэ зовоочихлоо ядарчихлаа хөөрхий минь нөгөөдөх чинь аргадаад сүйд болж байна. би одоо даан ч одоо хөдөөний юу хариуцдаг байсан ш дээ. Тэгээд одоо хотынхыг ахриуцаг болчихсон. Тэр хөдөний паспорт хариуцаг байх үед болуул би танд ёстой яаж ийж байгаад паспорт гаргаад өгөхгүй юу даа гээд нөгөөдөх чинь тэгж байна. Тэгээд та над дээр хэрэг болвол ирж байгаарай гээд нөгөөдөх чинь өрөө мөрөөгөө зааж өгөөд тэгээд тэглээ. Тэгээд би одоо Батмөнх гуайд өргөдөл өгөөд хэрэг байдаггүй юм байна лээ. Өвгөн маань Хөвсгөлөөс ирчихээд л Батмөнх гуайд өргөдөл өгсөн ш дээ бид хоёр. Тэгсэн чинь харин бүүр дордуулаад бид хоёрыг хоёр тийш нь хөөлөгчихсөн юм. Тэгээд хөөгөөд явуулчихсан юм. Нэмэргүй юм байна лээ. Тэгсэн тийм үү одоо хэцүү юм байна даа одоо яана даа гээд тэгээд, та тэгээд хэрэг болвол над дээр ирж байгаарай асууж сураглах юм байвал ирж байгаарай гэсэн. Сүүлд нь нэг очсон л доо.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд өнгөрсөн. Тэгээд ажил дээрээ яваад ороод ирсэн чинь манай дарга аптекын эрхлэгч утсаар яриад сууж байна. Тэгсэн чинь миний тухай л ярьж байгаа бололтой.
Баасанхүү -
ямар аймаар юм.
Бүрэнжаргал -
тэгсэн чинь чадахгүй ээ одоо тэргүүнийхээ ажилчныг зүгээр байж байгаад ажлаас нь халж чадахгүй тэгж яриахгүй гээд дарга нэг тийм юм хэлж байна. үүдэнд нь ингээд яасан чинь. Миний тухай л ярьж байгаа юм байна даа гэж бодоод. Тэгээд даргын өрөөнд ороод ирсэн. Тэгсэн чинь дарга за за ярихгүй шүү та нар арай хэтэрхий юм хийгээд байгаа юм бишүү гээд нэг тиймэрхүү юм хэлээд тэгэсхийгээд тавьчихлаа. Тэгсэн чинь л нөгөөдөх чинь за Бүрнээ минь одоо чамайг ажлаас чинь хал гээд ерөөсөө болдоггүй ээ. Одоо яана даа ажлаас чинь халахын хажуугаар хоёр хүүхдийг чинь сургуулиас нь гаргана гээд сургууль дээр нь очно гэж байна ш дээ гээд тэгж байна.
Баасанхүү -
тэр одоо хотын захиргааны хоёр хүн нь хийгээд байна уу? Эсвэл бүр цаанаас нь...?
Бүрэнжаргал -
бүүр цаанаас нь яагаад тэд нарт үүрэг өгчихсөн л байхгүй юу даа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээ тэр хотын захиргааны хэн гэж хүн ярьж байна гэсэн чинь Далайбаатар гэж хүн ярьж байна гэж байна. Тэгээд хэрвээ намайг ажлаас халахгүй болуул өөртэй чинь арга хэмжээ авна, нэлээн хатуу арга хэмжээ авна шүү гэж байна гэнээ. Тэгж байнаа гээд тэглээ. Тэгээд өнөөдөх чинь чи яаж ийгээд ажлаа хйиж л байхаас биш. Яаж амьдрах юм бэ гээд тэгж байна. Үгүй дарга минь тнгж ёстой болохгүй тан нарыг бас хаячихна, би одоо ажлаасаа гарна. Тэр тусмаа ах дүүс маань байгаа юм байна нэг арай турж үхэхгүй байлгүй яахав яахав гаръя одоо таныг баллаад хаячихна гээд тэгсэн. Тэгсэн өнөө аптекийн маань хүүхнүүд л орж ирээд уйлах нь уйлаад л намайг чааваас одоо яанаа Бүрнээ минь ажилгүй болчихлоо гээд өнөөдүүл чинь сүйд болоод шавааралдаад байдаг юм байна.
Баасанхүү -
иш
Бүрэнжаргал -
за миний ажилгүй болох яах вэ хоёр хүүхдийг минь сургуулиас гаргах гэж байгаа бол тэр л хэцүү байна.
Баасанхүү -
хоёр багыг?
Бүрэнжаргал -
тийн хоёр багыг. Тэр л хэцүү байна даа гээд л тэглээ. За би ямар ч байсан маргааш ингээд ажилдаа ирэхгүй та нар эндээ тайван ажилаа хийж байгаарай. Хэрвээ зай завсар ганц нэг хүний зай завсар гарвал надад хэлэ биз би нэг завсар зайгаар нь ирж нэг хоёр хоног ажиллах тийм юм гарвал хэлээрэй гэсэн. Тэгэлгүй яахав тэгэлгүй яахав чамайг одоо дандаа эргэж тойрч байна бид нар л гээд өнөөдүүл чинь тэгээд, тэгээд харисан. Тэгээд харьчихаад маргааш нь сургууль дээр яваад очсон, сургуулийн захирал дээр орсон. Тэгээд 46-р сургуульд манай хоёр хүүхэд явж байан юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
сургуулийн захирал дээр яваад орсон. Тэгээд сайна уу, сайн гээд тэгээд л юу яалаа..., манай хүү..., хотын захиргаанаас хүн ярив уу гээд захирлаас асуулаа. Тэгсэн чинь ярьсан л гэж байна. Юу гэж манай хоёр хүүхдийг сургуульд байлгаж болохгүй гэж хэлж байна уу гээд тэгсэн чинь зайлуул санаа нь зовоод юм хэлж чадахгүй л байна л даа.
Баасанхүү -
иш
Бүрэнжаргал -
тэгсэн харин тиймээ тэгж яриад байна гээд тэгж байна. За за одоо яая гэх вэ намайг ажлаас халчихсан. Тэгээд одоо хоёр хүүхдийг минь сургуулиас гаргаж..., одоо яая гэх вэ дээ бид нар одоо гэртээ тэгээд байж л байхаас гэсэн чинь юу ярьж байгаа юм чи. Тэгж ярьж болохгүй. Хоёр хүүхдээ хичээлд нь явуулна шүү. Тэгж ярихгүй гээд байсан. Үгүй тэгээд та нарыг баллаад хаячихна ш дээ гэсэн чинь үгүй тэгж ярихгүй хүүхдийг сургуулиас гаргана гэдэг чинь ямар хаанахын ёсбайдаг байна. Энэ чинь юу ярьж байгаа улсууд вэ тэд нар чинь. За яахав өөрийг чинь ажлаас чинь халдаг л байж, хүүхдийг сургуулиас гаргана гэдэг чинь хэзээ ч хаана ч байж болшгүй хэрэг шүү дээ гээд тэгж байна. Тэгээд одоо яах билээ гээд тэгсэн чинь би ерөөсөө бусад багш нар энэ тэрт дуулгахгүйгээр ерөөсөө..., нөгөө том хүү маань 7-р ангид, үгүй ээ өнөө 2 багын чинь дээд талынх нь 7-р ангид, өнөө бага охин чинь 2-р ангид байсан. Тэгээд бага ангийн багш дунд ангийн багштай ярчихъя. Тэгээд бага ангийн хичээлийн эрхлэгчтэй ярьчихъя. Хэнд ч битгий хэлээрэй гээд ярьчихъя. Хэрвээ хүн амьтан ирээд одоо хичээлээс нь сургуулиас нь гаргасан уу энэ тэр гэвэл гаргасан л гээд сууж байгаарай гээд багш нартай нууцаар хуувилдаад энүүхэндээ ингээд байлгачихъя, чи тэрүүгээрээ гэрээр чинь шалгалт малгалт ирдэг юм болуул хоёр хүүхдээ сургуулиас гаргачихсан гудамжинд тоглож яваа гээд хэлчихэж байгаарай гээд тэгдэг юм байна. Тэгээд тэхээр би баярлаад л бас уйллаа. Тэгээд хоёр хүүхдийг сургуулиас нь гаргаагүй дээ.
Баасанхүү -
наян хэдэн онд тээ?
Бүрэнжаргал -
тийн. 86-оны намар шүү дээ одоо хичээл эхэлчихсэн байсан. Тэгээд байж байсан чинь 2 хүүхдээ ч нэг юм хичээлд нь явуулаад би тэгээд ажилгүй байж байлаа. Тэгсэн чинь нэг өдөр л манай аптекаас нэг хүүхэн гүйгээд ирлээ. Тэгсэн чинь хөөе Бүрнээ эгчээ Бүрнээ эгчээ таныг бушуухан хүрээд ир гэж байна. Аптекаас хүрээд ир гэж байна гэнэ. Яасан юм болосн гэсэн мэдэхгүй ээ мэдэхгүй ажил мажил олсон юм уу таньд тийм л юм шиг байнал гээд нэг охин гүйж ирлээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээдп яваад очсон тэгсэн чинь..., талийгаач болчихсон юм даа хөөрхий минь дотор аптекад Дева гээд нэг хүүхэн байдаг байсан юм. Тэр л, Дева эгч хүрээд ир гэж байна л гэсэн. Тэрэн дээр яваад орсон чинь нэг их марзганасан нээх тийм хатуу тоглоомтой, хэл үг хатуутай их марзганасан тийм хүүхэн л дээ зайлуул.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
за авгай минь ажил олчихоод байна гэж байна. Юун хаан ямар ажил олов гээд тэгсэн чинь л айргийн эмнэлэгт энэ сүрэг сааманд байдаг айргийн эмнэлэгт аптекийн эрхлэгч нь тэтгэвэрт гарах гэж байгаа юм гэнэ. Тэгээд танай аптекаас ажилд авах хүн байна уу гээд эмч нь манайхаас эм аваад байгаа юм. Эмч нь ирээд явлаа гээд тэгж байна. Тэнд очоод үзэхгүй юу авгай минь гээд тэгж байна. Тэгээд өө тэгье тэгье юу ч гэсэн очоод үзье гээд, тэгээд манайд нэг Бэйжинхүү гээд миний нэг найз авгай байсан юм бас аптекад ажилладаг. Гэр нь ойрхон байсан юм. Тэрэн дээрээ яваад очсон, гэрт нь яваад очсон чинь гэртээ байж байна. Ийм ийм юм боллоо, одоо найз нь маргааш өглөө Хонхор луу явна. Хонхор гэж газар явж айргийн эмнэлэг дээр очихоор болчихлоо гэсэн гүй ээ найү нь хамт явъя хамт явъя гэнэ нөгөөдөх чинь. Тэгээд хоёулаа өглөө налайхын автобусанд суугаад л Хонхор дээр буучихаад л тэгээд тэр айргийн эмнэлэгийг асуусан чинь тээр уулын аманд байдаг юм аа л гэж байна. тэгээд хоёулаа зам юу ч мэдэхгүй тэр нэг автобусны буудал дээр буучихаад нэг шороон газраар ингээд явж байсан чинь нэг трактор явж байна. Тэр тракторыг далласан чинь хүрээд ирлээ. Аа нэг сахалтай хар хүн байна жолооч нь. Тэгээд айргийн эмнэлэг гэж хааха нь байдаг юм гээд тэгсэн чинь, ямар унаагаар явах вэ яахав гээд тэгсэн чинь тэр уулын аманд нэлээн цаашаа явган явбал ч их явна шүү дээ. Унаа гэж юм ч ёстой байдаггүй юм даа. Нэг шороо ачсан замын машинууд сангийн аж ахуйн наана тэжээлийн цэг дээр шороо буулгаж байгаа юм. Тэр шороо буулгаж байгаа свомсмол дээр л суухгүй бол та хоёрт өөр унаа олдохгүй дээ л гэж байна. Тэгээд л хоёулаа цаашаагаа явган явж байсан чинь 2 шороо ачсан свомсмол хүрээд ирлээ. Тэгээд нэгэнд нь гар өргөсөн чинь зогслоо. Бид хоёр тэр айргийн эмнэлэг орох гэсэн юм аа л гэсэн чинь өө би тэр тэжээлийн цэг дээр очих юм байгаа юм. За яахав ойрхон очно та хоёр суу суу. Одоо шороон дээр л сууна шүү дээ л гэж байна. Одоо яадгийн одоог бодвол хөо гар арай гайгүй байж. Тэгээд хоёулаа тээр нь гадаа өнөө шороон дээр зогсчихлоо.
Баасанхүү -
яанаа
Бүрэнжаргал -
тэгээд яваад тэжээлийн цэг дээр яваад очсон чинь за одоо буу буу тэр нэг жаахан хөтөл даваад тэрүүгээр орохоор айргийн эмнэлэг байж байгаа тэр байшингийн орой харгдаж байна л гэж байна. тэгээд хоёулаа тэр хөтөл шиг толгой шиг юман дээр нь жаахан сууж амарчихаад тэгээд цаашаа яваад очсон. Тэгээд очоод нэг цагаан байшин байхаар нь яваад орсон чинь гал тогоо руу нь орчихдог юм. Тэгээд тэндээс нь дарга марга нь хаан байдаг юм бэ гэсэн чинь дарга юманд явчихсан эзгүй орлож байгаа эмч нь байгаа. Гоош гэдэг эмч байгаа гээд хэлдэг юм байна. Тэгээд тэр Гоош гэдэг эмчийг нь сураглаад яасан чинь..., аан тэр ажилчдын гал тогоо гээд бас тусдаа нэг юм байна. нэг жижигхэн байшин. Тэрүүний тэнд яваад очсон чинь дотроос нэг бүдүүвтэрхэн шиг хүн гараад ирглээ. Тэгээд Гоош эмч гэж байна уу гэсэн чинь аан би байна за юун хүүхнүүд вэ гэж байна. Тэгээд хэллээ би одоо өөртэй чинь одоо уулзах гэсэн юмаа гээд, уулзах гэж ирлээ л гэлээ. Тэгсэн чинь тэгье тэгье гээд тийшээ нэг бабйр луу ороод конторын өрөөндөө аваад орлоо. Тэгээд ороод за ямар хэргээр явна яана ийнэ гэдгээ одоо учир байдлаа л хэллээ одоо ийм ийм учиртай одоо тийм хүний гэр бүл байна. Ингээд одоо ажил байдаггүй, ажлаасаа хөөгдчихөөд явж байна. Тэгээд танайд нэг ийм ажил гарч байгаа гэж дуулаад тэгээд аргаа бараад одоо энд ирж байна даа л гэлээ. Тэгсэн чинь өө хүрээд ир хүрээд ир би одоо тушаал гаргасан ч болно манай даргын хамаатангийн хүүхэд нас бараад хөдөө явчихсан байгаа одоо 3- хан хоноод ирнэ. Би тушаал гаргачихсан ч болно ш дээ хүрээд ир хүрээд ир гээд нөгөөдөх чинь тэгдэг юм байна.
Баасанхүү -
өө за ашгүй.
Бүрэнжаргал -
тэхээр нь бас нэг муу санаалаад дарга нь эзгүй гэсэн бас амьтан айлгаад хаячихаж магадгүй гэж бодоод за даргыг чинь ирэхээр ирье дээ гэж хэлээд тэгээд явлаа. Тэгээд буцаж харьчихаад тэгээд 3 хоночихоод бас нэг мэддэг болчихсон чинт ганцаараа хүрээд ирсэн. Ирээд л өнөө даргын өрөөнд яваад орсон чинь нөгөө бор хүн чинь сууж байна. тэгсэн намайг ярьчихжээ. Ороод яасан чинь өө наашаа ор ор наашаа суу суу Бүрэнжаргал гуай гээд л. Зүгээр нэр мэр мэдчихсэн жигтээхэн. Тэгээд ороод л учир байдлаа хэлээд яриад ийм ийм учиртай гэсэн чинь өө та манайд хүрээд ир хүрээд ир. Юу гэсэн үг байхав хүн ингээд ядарч зүдрээд явж байхад авалгүй яахав авалгүй яахав. Манай аптекийн эрхлэгч тэтгэвэртээ гарах арай болоогүй байгаа. 10 сард 11 сард л гарах болов уу. Тэр болтол яахав танд би ажил олоод өгье. Эмийн сувилагч гэдэг юм хийнээ та.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгье тэгье л гэлээ. За тэгвэл эмийн сувилагч гэдэг орон тоо байхгүй л дээ гэхдээ би орон тоо гаргаад ажиллуулаад өгье л гэж байна. За тэгье гэсэн. За тэгвэл маргааш өглөө ирж чадах уу л гэнэ. Чадна л гэлээ. Та гэрээ нүүлгээд энэ Хонхорт яваад ирж чадахгүй юу ойрхон танд амар ш дээ гээд л тэгж байна. Тэгээд одоо хоёр хүүхэд маань сургуульд байгаа гээд 2 хүүхдээ энд авчираад Хонхорын сургуульд оруулчихгүй юу. Эндээ ирвэл танд ойрхон. Манайх чинь одоо унаа мал байхгүй аягүй хэцүү ш дээ. Наашаа цаашаа явна гэдэг чинь та одоо вагоноор ирнэ. Вагоноор ирээд манай эмнэлэг дээр иртэл чинь одоо явган явж ирнэ. Нэг муу ачааны машин дээр одоо ингээд өвөл боллоо. Тэрэн дээр чинь задгай бид нар чинь ирцгээдэг юм. Аягүй хэцүү ш дээ унаа байхгүй гээд л тэгж байна.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
за тэгье тэгье тийм юм бодъё би гэлээ. Хэсэг хугацаанд..., тэгээд маргааш нь ирээд ажилдаа ороод эмийн сувилагч гэж юм хийгээд л байлаа. Аптекийн эрхлэгч маань тэтгэвэртээ гарах арай болоогүй. Тэтгэвэрийнхээ юм хум арай болоогүй л байна. Тэр аптекаас эм аваад нөгөө сувилагчынхаа орон тоон дээр ажиллаад л тэгээд сувилагч нарт эмийг нь тарааж өгөөд нэг тийм юм хийгээд л сар гаран болсон байхаа би. Тэгээд байж байтал 9 сарын сүүлч 10 сарын бараг эх болж байсан юм болов уу даа. Өвгөн нэг юм чөлөөгөөр нутгаасаа нэг юм хүрээд ирлээ.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгээд хэд хоног. Тэгээд өвгөн яриад л ингээд тийшээ л очиж буумаар байна би тэнд ажилд орчихсон гээд тэгсэн чинь өө тэгье тэгье би байгаа дээрээ нүүлгээд өгье та нарыг.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд өвгөн ирээд гэрээ нүүлгээд Хонохорт аваачиж барьдаг юм байна. Нэг айлын хашаанд нэг өвгөний хашаанд нэг таньдаг хүн зайлуул нэг сайн өвгөн байдаг юм, тэр өвгөний хашаанд яаж өгье гэж хэллээ. Тэгээд тэр өвгөний хашаанд буулгасан. Тэр өвгөн ч жигтээхэн баяртай хөөрхий амьтан хань татаад л өө нэг их сайхан зантай өвгөн нэг муу хоёр охинтой юм. Тэгээд түлээ түлш одоо манайхаас түлж бай одоо хамаагүй хүүхдүүд минь зүгээр хамаагүй байгаарай гээд л тэр өвгөн чинь жигтээхэн сайхан зантай өвгөн бид нарыг. Тэгээд тэр айлын хашаанд өвөлжсөн л дөө бид нар. Тэгээд би чинь тэндээс ажилдаа яваад..., унаа байхгүй нэг муу ачааны машин дээр сууна. Ажилдаа тэгээд тэр хонхорынхон чинь өглөө яваад тэндээ очиж бууна. Тэгээд сүүлд нь..., аан тэгээд би чинь тэгээд намар нь..., өвөлжчихөөд, хаваржчихаад, зусчихаад намар нь манай тэр том охин хүүхэд гаргасан байсан юм. Хойно сургууль төгсөж ирчихээд нэг хүүхэд гаргачихсан байсан юм. Тэгээд өнөө хүүхдийг нь харах хүн байдаггүй. Нөгөөдөх чинь Хонхор луу хүүхдээ надад аваачиж өгдөг.
Баасанхүү -
ишш,
Бүрэнжаргал -
тэрнийг нь хоёр хүүхэд нэг юм ээлжилж хардаг. Би ажилтай ингээд наашаа цаашаа ерөөсөө бүтэх шинж алга. Том хүүгийнх 3, 4 хүүхэдтэй болчихсон. Тэгээд ингээд өнөөдүүл чинь ч чирэгдээд наашаа цаашаа холхилдоод ерөөсөө бүтэх шинж алга. Тэгээд тэр нь дорхноо би явж байсан нь дээр юм даа. Эд нарыг ингэж нялх нойтон хүүхдээ чирүүлж байснаас гээд. Тэгээд намар нь 9 сарын сүүлээр буцаад нүүгээд ирсэн. Тэгээд муу хашаандаа ирээд буцаж ирээд. Тэгээд би дандаа вагоноор яваад л.
Баасанхүү -
өдөр болгон?
Бүрэнжаргал -
тийн. Вагоноор чинь Хонхорт буучихаад цаашаагаа алхаж очно ш дээ унаа олдохгүй болуул. Тэгээд тэр юунаас айргийн эмнэлэгээс чинь алхаад Хонхорт орж ирээд тэгээд вагонд сууна. Тэгээд вагоноос буугаад автобусанд суугаад өчнөөн явж дамжиж явж байж л нэг юм харина. Тэгж яагаад тэгээд сүүлд нь харин нөгөө эмнэлэг маань автобустай болоод, тэр автобустай.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд автобус яахав нэг газар зогсод ажилчид нь тэндээ бөөгнөөд тэрэндээ сууж явдаг болоод овоо амар болоод. Тэгээд 3 жил гаруй тэнд байж байгаад тэгээд тэр 89 оны юутай золгож нэг юм. Тэр хооронд өнөө муусайн дарга нарыг чинь их загнуулсан.
Баасанхүү -
иш
Бүрэнжаргал -
тэд нар чинь өнөө хотын захиргаан дээр ажил хөөцөлдөөд дандаа ирдэг. Тэгээд өнөөдүүлийг чинь тэр паспортгүй Лоохуузын эхнэрийг авсан байна гээд загнаад. Загнуулж загнуулж л очсон байдаг юм. Дарга нь байтугаа эмч нар нь хүртэл загнуулсан. Тэгээд хөөрхий амьтад яахав яахав загнаж л байг. Тэгж л байг тэгж л байг арай хөөчихгүй л бол яахав гээд байлгаад байдаг байсан юм. Тэгээд би тэнд ажлыг нь ч сайн хийсэн олон ч юм хариуцаж байсан. Тэр чинь тэр нөгөө уушигны сүрьетэй байсан, тэгээд сүрьетэй сүрьегүй уушигны өвчтэйулсуудыг сувилдаг болохоороо хоол унд тэр юм хум ерөөсөө аймаар хангамж сайтай.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
айргийг чинь одоо ингээд л Төв аймгийн..., Дундговиос чинь айраг авчираад л бүүр одоо 3 тоннын том ийм ёонкос..., ийм нэг тусгай нэг жижигхэн байшинтай. Тэр байшин дотроо ийм том ёонкостой. Тэгээд нэг кноп дарахаар дотор нь өнөө айргийг нь бүлчихдэг. Тэгээд нэг крант онгойлгоод тэр айргаа авчихдаг. Тэгээд тэр айргийг нь, цагаан идээг нь, эм тэгээд одоо зөгийн бал мал гээд шаамраас чинь 40-ийн битоноор хэд хэдэн 40-ийн битоноор аваад ирдэг. Тийм байсан. Тэгээд ерөөсөө бүх юм нь ингээд яадаг, тэр бүх юмыг нь хариуцдаг байсан. Тэгээд яахав дээ тэрэнд чинь бас хэл ам хийх юмнууд бас мундахгүй. Ганц хоёр юм л надтай барьцаад одоо хэл ам хийгээд тэгээд тэр хүндэт самбар мамбарт хадагдаад би чинь сүрхий л байлаа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэрэнтэй чинь барьцаад намайг чинь гоочилоод л их зовоосон.
Баасанхүү -
эсэргүү мэсэргүү гээд үү?
Бүрэнжаргал -
тийн одоо эсэргүүний эхнэр ажил төрөлгүй золбин тэнэж явсан юмыг л шахуу юмыг л одоо авчирч ингэж одоо хүндэт самбарт зургийг нь тавьж мандууллаа гээд.
Баасанхүү -
аая
Бүрэнжаргал -
барьцаад л. Тийм барьцсан юмнууд зөндөө байдаг зөндөө байдаг ш дээ. Тийн өө хайгаад л янз бүрийн өө хайгаад л. Тиймэрхүү байдлаар яваад тэгээд нэг юм сайн цагтай золгосон доо.
Баасанхүү -
одоо та ингэж бодож байв уу? ингээд л цөлөгдөөд хэлмэгдээд ингээд л зовж байхдаа яах гэж миний нөхөр одоо тэгж байв даа. Тэгээгүй болуул зүгээр ажлаа хийгээд явж байсан бол зүгээр л амьдарч байх байан даа ч юм уу тиймэрхүү бодол төрж байсан уу.
Бүрэнжаргал -
үгүй тиймэрхүү бодол ерөөсөө төрж байгаагүй. Яагаад гэвэл би нөгөө өвгөнийхөө шүүмжлээд бичсэн юуг өөрөө уншиж үзсэн юм чинь. Надад уншуулсан. Тэрэн дээр бол хүнд хор болох юм ерөөсөө байгаагүй. Ерөөсөө тэгж зүгээр л нэг л байдаг л шүүмжлэл. Одоо Цэдэнбал гуайг л яахав одоо жоохон илүү давуутай л шүүмжилсэн. Одоо ерөөсөө хэт их Оросын талыг баримталдаг гээд, одоо тэгээд ерөөсөө ард түмнийхээ дунд орж ажилладаггүй. Одоо нэг тиймэрхүү тиймэрхүү л ерөөсөө дэндүү их тахин шүтэж байна. Тойрон хүрээлэгч нар ихтэй болсон. Тиймэрхүү тиймэрхүү л юм яасан байсан байхгүй юу гол юмнууд нь.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тийм байсан болохоор зэрэг би ерөөсөө ямар ч байсан гэм буруутай юм ерөөсөө хийгээгүй.
Баасанхүү -
аанхан
Бүрэнжаргал -
хүнд тэгж хүнд шийтгэгдээд орон шоронд ороод цөлөгдөөд явах нь байтугаа ерөөсөө л тийм хүнд хор болохоор юм байгаагүй. Ерөөсөө цаанаасаа л одоо ерөөсөө дээш нь гаргахгүй гэсэн юугаар л ерөөсөөл юу яасан тийм зохион байгуулалттай арга хэмжээ авсан гэдгийг тэртэй тэргүй ойлгосон. Тэгээд эд нар чинь нөгөө хамт хэлмэгдсэн тэр найз нөхдүүд энэ тэр чинь үргэлж л наашаа цаашаа тэгээд нэг юм нуугдаж хаагдаж орж гарч, ярьж хөөрч тэгж байсан болохоороо тэр юмыг нь ойлгочихсон байсан болохоороо би ерөөөсөө тэрэнд харамсдаггүй байсан.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
огт харамсаж байгаагүй. Харин ч хөдөө очоод чинь аягүй сайхан байсан. Тэгээд сүүлдээ ч одоо..., эхний яхавдээ нэг жил ээж аавыгаа ч, санаад нутгаа ч санаад, хонь хариулж явж байгаад хээр уйлаад л байдаг байсан л даа. Хонио хариулж явж байгаад л уйлаад л. Тэр үед ээж аав л их санагддаг юм. Миний ээж аав хоёр тэр үед хоёулаа амьд байсан. Тэгээд ээж аав хоёрыгоо санаад тэгээд ээж аав хоёр миний төлөө дуулчихаад яаж их санаа зовж байгаа бол гэж бодоод л тэгж л их зовдог байсан. Түүнээс биш..., тэгээд би чинь очсоныхоо, хөдөө гарсныхаа хойтон жил..., 65 оны өвөл нэг сард тэгж хөдөө очоод 67 онд хойтны хойтон жил нь юм байна. ээж маань нас барчихсан гэж дууллаа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд тэнд чинь цахилгаан махилгааныг ирүүлчихгүй байгаа юм чинь ээжийг муудлаа гээд. Тэгээд...,
Баасанхүү -
дундаас нь авчихсан уу?
Бүрэнжаргал -
тийн одоо тэгдэг юм байлгүй бүүр саатуулаад 3 сарын дараа цахилгаан нь ирсэн байдаг юм ш дээ. Сумын төв дээр ирсэн гэж дуулсан. Тэгээд чухам хот наашаа цаашаа явсан улсууд л дуулгасан байхдаа надад. Тэгээд ээжийг минь нас барсан гэж дуулаад. Тэхээр 3 сарын дараа аав дээрээ очих гэж очсон байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
аан тэрнээс чинь өмнө би нэг очсон юм байна. Ээж аав хоёрыгоо амьд байж байхад нь очсон юм байна. Тэр...,
Баасанхүү -
хөдөө явсан хойноо тээ?
Бүрэнжаргал -
тийн хөдөө очсон хойноо. Очсоныхоо хойтон жил нь юм байх.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
нэг 14-хөн хоног хөдөө гараад ирсэн юм байна. Тэгсэн чинь манай том ах уул нь лам байсан хүн. Тэгээд сүүлд нь хар болоод малтай хөдөө байсан юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд ахын..., манай ээж аав хоёр аймгийн төв дээр байж байгаад тэгээд ахын дээр хөдөө гарчихсан байсан. Намар очсон юм байна. тэгээд яваад очсон чинь ахындаа ээж аав хоёр маань..., ахых нэг шинэ бууцан дээр буугаад л тэгээд тэд нар удаагүй л байж байсан юм байна тэгээд л ээж аав хоёрын гэрийг нь барьж өгөөгүй ахынд л байж байсан юм байна л даа. Тэгээд яваад очсон чинь ээж аав хоёр маань нөгөө бид нарыг чинь дуулчихсан сэтгэлээр уначихсан аймаар юм болчихсон хоёр талаас зуураад уйлаад байдаг. Гурвуулаа чинь тэр баруун хойморт л гурван юм овооролдоод л, уйлалдаад байдаг уйлалдаад байдаг үгүй ээчухам ёстой салдаг юм биш. Бараг л нэг 2, 3 цаг үргэлжилж уйлсан байхаа. Нөгөө хоёр маань сэтгэлээр унаад ёстой хачин болчихсон байсан ш дээ. Тэгээд тэгж юу яачихаад,тэгж очиж тэгээд ах маань маргааш нь ерөөсөө ээж аав хоёрыг охинтой нь гурвуулхнаа одоо чөлөөтэй байг гээд ээж аав хоёрын гэрийг нь барьж өгөөд. Тэгээд ээж аав хоёртойгоо тэнд нэг 14 хоног хамт байсан. Тэгхэд л муу ээж маань намайг хаашаа л гарна дагаад, ахынд ороод ирсэн чиг л дагаад ороод ирдэг, гараад явсан чиг л дагаад яваад байдаг. Тэгхэд манай ээж чинь 81 настай байсан юм.
Баасанхүү -
Өө бас
Бүрэнжаргал -
тийн. Тэгээд дагаад яваад байдаг. Тэгээд бас нэг жаахан юм мартдаг болчихсон ээж. Тэгээд намайг явах болсон чинь л нөгөөдөх чинь авдараа уудлаад надад юм өгөх гээд хөөрхий амьтан нэг цоо шинэ л манай нэг зээ дүү л хийж өгсөн юм гэсэн нэг ийм дугуй хээтэй хүрэн торгон дээл гаргаж ирээд миний охин энүүнийг аваачиж саалинд өмс гэж байгаа байхгүй юу. Үгүй ээж та өөрөө өмс энэ чинь шинэ дээл байна ш дээ гэсэн чинь ээжид нь өшөө наана нь байна байна. Ээж нь одоо хичнээн их өмсөх вэ миний охин аваад яв саалинд ч болсон өмс гээд. Тэгээд авдраа цааш нь ухаад тэгсэн чинь нэг хөдөөний улсууд чинь монгол өмд өмсдөг юм чинь.
Баасанхүү -
шарваар
Бүрэнжаргал -
тийн. Тэгсэн чинь бүүр ийм давхар даалимбан өмд, аавын нэг тийм өмд гаргаад ирлээ.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгчихээд нөгөдхийнхөө оёог нь үзчихээд манай тэр том ах Самбуу гэж хүн байсан юм. Үгүй ээ энэ Самбуугийн маань охидууд л оёж өгсөн юм байх даа яасан жижигхэн ойрхон ойрхон хавсан юм дээ гээд хаваасыг нь үзчихээд тэгж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгсэн чинь аав тэндээс харчихаад өөрөө сохолзоод хадмаглаад л байсан хүн чинь.
Баасанхүү -
ээ
Бүрэнжаргал -
өөрийнхөө оёсныг марчихаж байхгүй юу. Тэгээд цааш нь ухаад нэг дээр үед чинь хүрэн ултай хүрэн ширэн ултай шворомон гутал байдаг байсан юм. Тийм цоо шинэ тийм гутал гаргаад ирлээ авдрынхаа ёроолоос. Тэгээд миний охин энийг аваачиж шавхайнд өмс гээд тэгж байна. Үгүй ээ ээж минь та одоо наад хамаг юмаа өөрөө өмсөөч гэсэн чинь ээж нь одоо ийм гутал өмсөх юу хаа байхав миний хүү аваад яв аваад яв гээд гутал дээл хоёроо өгдөг юм байна. За одоо бүүр гуйгаад байхаар нь авчихлаа. Тэгээд би явсан тэгээд уйлаад хоцорсон. Тэгээд би дахиад ээжтэйгээ уулзаж чадаагүй л дээ. Тэгээд ээж маань 82 хүрээд тэр өвлөө ч билүү тэгээд намайг их дагаад байсан. Салж чадахгүй л байсан юм. Тэгэхэд ямар сайндаа манай тэр ах тэгж байсан юм. Энэ ээжийг дээ ээжийг зүгээр ишигтэй ямааны ишиг нь дагаж байгаа юм шиг энэ охиноо дагаад байх юм. Хаашаа л хөдөлнө дагачих юм гээд тэхээр тэгэхгүй яах юм энэ муу охиноо санасан юм чинь гээд муу ээж минь тэгж байж билээ хөөрхий амьтан. Тэгээд ээж маань өнгөрчихөөд тэгээд аав дээрээ очсон. Аав маань аймгийн төв дээр ороод байсан. Тэгээд би аавтайгаа хамт 3 сар хамт байсан. Тэгээд 3 сар хамт байчихаад тэгээд хавар 3 сард очоод 6 сард ирсэн юм байна. Том хүүгээ авч яваад сургуулиас нь шилжүүлээд тэнд аваачаад сургуульд оруулчихаад, том охин маань сургуульд ороогүй байсан юм чинь охиноо орхичихоод явсан. Тэгээд би зун 6 сард ирсэн. Тэгээд мал зал төллөөд, аав минь ч одоо тэгээд мал зал нь төлөлчихсөн цаадуул чинь хэцүүдлээ миний хүү одоо явж үз. Одоо сааль сүүний цаг болчихлоо хүний яртай мал маллаж байгаа одоо нөгөө идээ цагаа нь гүйцэхгүй болчихно яв яв гэсээр байгаад л. Тэгээд ирсэн л дээ.
Баасанхүү -
аан бас тэгээд нэг 3 сараар 14 хоногоор энэ тэр яваад байж болоод байдаг юм уу?
Бүрэнжаргал -
би болуул болно л доо.
Баасанхүү -
аан
Бүрэнжаргал -
тэгээд очиж уулзаад тэгээд хойтон жил нь тэгээд аавтайгаа аав маань тэгж ярьдаг байсан байхгүй юу. Тэгээд ээж нь өнгөрөөд том болоод нэг жил болж байна. Одоо нэг жил өнгөрөөгөөд л..., дунд нэг жилийн завсартай л бид хоёр одоо тэгээд л явбал боллоо өшөө хүүхдээ зовоохгүй шиг л аав нь нүд аних минь. Аав маань 86 хүрчихэж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
хүүхдүүдээ л зовоохгүй л өнгөрөх юм шүү гээд л. Тэгээд манай хоёр эгч байсан юм тэхэд чинь бас нэг том эгчийн нэг охин бас эгч надаас. Тэгээд тэр 3 ирээд ингээд бид нар цуглаад аав дээрээ ирээд, ярьж хөөрөөд хоолоо хийж идэж уугаад л тэгээд баахан ярьж хөөрдөг байсан. Тэгээд аав маань..., манай аав чинь нутагтаа их нэртэй хүн. Тийн бүүр хэцүү Жамба гэж нэртэй тийм хүн байсан юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
хэцүү гэдэг нь одоо ямар учиртай юм бол гээд саяхан болтол ойлгодоггүй байсан байхгүй юу. Манай аавыг ерөөсөө..., ааваас өөрөөс дээш насны хүмүүс дандаа Хэцүү хүү гэдэг.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
өөрөөс нь дооших улсууд дандаа хэцүү ах гэдэг байсан юм. Ерөөсөө нэрээр нь хэлдэг хүн байгаагүй юм. Тэгж хүндэлдэг байсан юм. Тэгээд аавыг одоо яагаад тэгж Хэцүү гэж нэрлэдэг юм бол доо гээд л би бодоод, тэгээд энд байсан ахаасаа чиг л асуусан, мэдэхгүй одоо яагаад тэгдэг байсан юм гээд ах маань ч мэддэггүй. Тэгсэн чинь манай тэр том ахын хүү сүүлд нь ярьж байгаа байхгүй юу. Манай аавын тэр Хэцүү гэдэг нэр чинь болохоор зэрэг тэр нутгийн улсууд нүүхдээ буурал ааваас асуудаг. Хаашаа нүүх вэ аль бууцан дээр бух вэ тэрийгээ дандаа буурал ааваас асуудаг. Гэхдээ манай аав бол мэргэн түргэн хүн биш зүгээр л одоо ёстой жинхэнэ хар хүн. Тэгээд яахав тэр нутаг орныхоо тэр нз бүрийн юмыг л их сайн мэддэг нэг тийм хүн байсан юм байна л даа.
Баасанхүү -
аанхан
Бүрэнжаргал -
тэгээд л одоо адуу мал нь мал хуй нь одоо хаашаа явсан хаана байсан энэ тэрийг дандаа ааваас ирж сураглаж олдог. Тийм байсан гэсэн. Тэгээд Хэцүү гээд нэрлэчихсэн тийм хүн байсан ш дээ манай буурал аав чинь гээд манай тэр ач дүү тэгж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд аавынхаа Хэцүү гэдэг нэрийг тийм учиртай юм байж гэж ойлглсон юм. Тэгээд их нэр хүндтэй хавийн улсууд их хүндэлдэг тийм хүн байсан. Тэгээд аавтайгаа тэгж 3 сар болоод, тэгээд аав байж байх хугацаандаа тэгж хүүхдүүдээ зовоохгүй юмсан аав нь их түргэн л тэр даралт харавлаа гээд нэг амархан үхчихдэг нэг үхэл байна.
Баасанхүү -
ээ зайлуул
Бүрэнжаргал -
зүрх нь гэнэтхэн хаагдчихдаг гээд нэг амархан үхэл байна. Тэр ер нь хүн зовоохгүй их зүгээр юмаа даа. Гэхдээ бараг хүүхэд айлгачих байхаа гээд ингээд..., тэгээд бид хэд аавыгаа шоолоод л аав бүүр санаагаараа л юм ярьж байх юм гээд л тэгээд байдаг байсан юм. Тэгсэн чинь аав нь хавар үхэж болохгүй юм байгаа юм шүү гээд. Хавар үхэхээр яадаг юм аав гээд тэгсэн чинь хүүхдүүдийг маань муу хэднэ ш дээ өнөө муу өвгөнийгөө хаврын цагт тураагаад үхүүлчихэж хүн хэлдэг байхгүй юу.
Баасанхүү -
иш
Бүрэнжаргал -
зуны халуунд үхэж болохгйй гээд. Зуны халуунд үхэхээр яадаг юм гэсэн чинь хөгшин настай эцгийгээ гэрт нь ядахдаа нэг 3 хонуулдаг юм байгаа биздээ. Тэгчихээр чинь өмхийрчихнэ ш дээ. Хачин хачин юм яриад л, тэгээд бид нар аавыгаа шоолоод хөхрөлдөөд. Тэгээд намар яадгийн аав тэхээр намар бас оройхондоо өвлийн хүйтэн болохоор..., өвөл бас болохгүй өвөл хөлдчихөөр чинь хөлдүү газар ухах гэж хэцүүдна ш дээ хүүхдүүд. Тэгээд чинь аав ээжээсээ 11-үүлээ юм шүү дээ.
Баасанхүү -
тийн
Бүрэнжаргал -
11-ийн хамгийн отгон нь. Тэгээд л тэгж яриад тэгээд бид нар шоолоод тэгээд нэг намар өвөл хоёрын завсар зааг хавиар л газар хөлдөхөөс арай өмнөхөн л тэгээд нэг сэрүүн орсон цагт л нүд аньвал тэгээд боллоо гэж. Нэг түрэгхэн шиг нэг ганц өдөр юм уу хоёр өдөр юм уу хэвтээд тэгээд нүд аньхад болно. Тэгэхгүй бүүр огт шээсээ зөөлгөхгүй байж болохгүй нэг өдөр ч болсон шээс зөөлгөх хэрэгтэй гээд хачин хачин юм яриад л байдаг байхгүй юу. Тэгээд л бид аавыгаа шоолоод байсан. Тэгсэн чинь яг тэрүүгээрээ болсон ш дээ манай аав. Аягүй сонин.
Баасанхүү -
харин тийн
Бүрэнжаргал -
ёстой тэрүүгээрээ хэцүү нь мэдэгдсэн дээ. Тэгсэн чинь 1 сарын үед чинь нэг юу яадаг байсан ш дээ тэр жаран хэдэн онд чинь..., 69 онд нас барсан аав. Нөгөө цагаан сарыг чинь хийлгэхээ больсон.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгээд ёолконоор хэмтруулаад тэмдэглэчихдэг байсан байхгүй юу. Ёолк тэмдэглээд тэгээд тэрүүгээрээ хөдөөний улсууд чинь цагаан сараа тэмдэглээд өнгөрөөчихдөг байсан юм. Цагаан сар хийхээ больсон байсан юм. тэгээд ёлдкноор, ёолк болох гээд аав 30-ны өдөр юу яасан байсан юм. Манай тэр том..., дунд эгчийхтэй дунд эгчийх хүргэн ахых, том ахын авгай хүүхдүүд аймаг дээр хүүхдүүд нь сургульд авгай нь аймаг дээр эмчлүүлэх гээд ороод ирчихсэн нэг хашаан дотор хоёр гэртэй. Тэгээд ах маань хөдөөнөө ганцаараа тэр хөдөө малтайгаа үлдчихсэн байсан юм том ах маань.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд байж байсан чинь аав орой тэр хүргэн ахын..., манай хүргэн ахых муу эгч маань хэдэн ямаатай аймгийн төв дээр. Тэгээд тэр хэдэн ямаагаа саагаад ямааны сүүгээр тасрахгүй тэгээд л орой аав ороод ирдэг. Аавд нэг орой болохлээр зэрэг л сүү болсон 2, 3 аяага цай чанаад өгдөг. Тэгээд тэрийг нь уучихаад аав орж унтдаг байсан юм байна л даа. Бүүр тогтмол тэгээд бүүр заншил болчихсон. Тэгээд орой нэг ийм түшлэгтэй хөдөөний улсууд чинь юу байхав дээ хөөрхий ганц ийм том түшлэгтэй тийм том хар модон сандалтай. Тэрийгээ буурал аавын сандал гээд хүүхдүүд нэрлэчихсэн.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд аавыг ороод ирэхээр зэрэг л нөгөө сандлыг нь дөхүүлээд өгдөг. Аав тэрэн дээр нь сууж байгаад л цайгаа уучихаад гараад тэгээд гэртээ ороод унтдаг тийм л байсан юм байна лээ. Тэгээд л нөгөө манай тэр эгчийх чинь олон хүүхэдтэй хүргэн ахых. 10 хүүхэдтэй айл. Хүүдүүд гарчихсан. Тэгээд өнөө хүүдүүд нь ээлжилж аав дээр орж хонодог. Тийм байсан юм гэнэ лээ. 2 ойрхон гэр гэртээ. Тэр цаад талд нь манай ахын авгай хүүхэдтэйгээ. Тэгээд л аав орж ирдгээрээ ирээд л эгч цайгаа чанаж өгдөгөөрөө өгөөд л.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд л сууж байгаад гарсан. Тэгээд эгч тогоогоо гаргаж тавьдаг. Тогоогоо гаргаж тавих гээд гарсан чинь аав хүүхдүүдтэй чулугаар шидэлцээд тоглоод байж байх юм гэнэ. Манай аав чинь өндөр тийм занхагар хүн байсан юм. Тэгээд нөгөө тэрэндээ яагаад түшиг хийгээд хөл мөл гайгүй. Таяг бариад явдаг байсан юм л даа. Тэгээд таягаараа ингээд доёгнуулаад чулуу шидэлцээд хүүхэдтэй тоглоод байх юм гэнэ.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгсэн чинь эгч тэгж гэнэ үгүй аав одоо энэ хүүхэдтэй тоглоод яах юм дээ хүүхэдтэй хүүхэд болоод л орж хэвтээч гээдл тэгсэн гэнэ. Тэгсэн чинь өө одоо аав нь орж унтлаа унтлаа гээд. тэгээд Жамбалдорж гээд одоо энэ Дархан луу шиг л байдаг юм. Тэр орж унтах ээлжтэй байдаг байсан юм байна аавтай унтах.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд тэрийг нь орж буурал аавынхаа орыг засч өг, буурал аавыгаа унтуул гээд нөгөөгөө тэгсэн за нөгөөдөх нь гүйгээд орсон. Тэгээд жаахан байж байтал нөгөө хүү нь..., тэгээд манай эгч хүргэн ах энэ тэр ороо засаад орондоо ороод хэвтээд байж байтал хүү нь гүйгээ ороод ирж гэнэ. Тэгсэн яав миний хүү гээд тэгсэн чинь буурал аав амьсгаадаад байна гээд тэгсэн гэнээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэхээр нь сандраад өнөө хоёр чинь зэрэг л дээлээ нөмрөөд л гүйгээд ороод ирсэн чинь нэлээн амьсгаадчихсан орондоо ороод хэвтчихсэн, амьсгаадчихсан байна гэнэ. Тэгээд яав аав юу болов гэсэн чинь тэгэхгүй юу гэнэтхэн бие сулс хийгээд л нэг хачин болоод тэгээд жаахан амьсгаа давхцаад унахын яаж байгаа хог вэ гээд тэгж байна гэнэ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
эмч дуудъя эмч дуудъя гэсэн чинь ёстой хэрэггүй ёстой хэрэггүй. Эмч ч хэрэг байхгүй эм ч хэрэг байхгүй. Надад нэг ширхэг ч эм битгий өгөөрэй гээд, эмч ерөөсөө дуудаж хэрэггүй. Хэрэггүй хэрэггүй аав нь зүгээр зүгээр гээд ерөөсөө тоодоггүй гэнээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд л өнөө эгч маань л би аавынхаа дэргэж хоноё гэсэн чинь хэрэггүй хэрэггүй миний хүү одоо..., манай муу эгч туйпуй муйпуй цохино чааваас. Өдөрт нэг баахан туйпуй цохиод тэр аймгийн юунд тушаадаг байсан юм. Өдөржингөө шавар шавхайтай ноцолдож ядарсан амьтан юу гэх вэ миний хүү орж унт унт амар гээд хүргэнийг манай хүргэн ахыг Агсан гэдэг байсан юм чинь. Агсан аавынхаа дэргэд хоно гээд тэгсэн гэнээ. Тэгээд л хоносон шөнө яах ч үгүй л унтсан гэнээ. Манай эгч өглөө эрт босоод л очоод өрхийг нь татаад галлаж өгдөг. Галлаад цайг нь чанаж өгдөг байсан. Тэгээд ороод ирсэн чинь аав зүгээр л хэвтэж л байна гэнээ. Эрт л босчихдог юм байна л даа. Тэгсэн чинь босоогүй л хэвтэж байна гэнэ. Аав яаж бабйна гээд тэгсэн чинь үгүй ээ энэ муу зовлого чинь ерөөсөө бүүр дийлдэхгүй хүчрэгдэхгүй л байх чинь. Өндийж боохгүй л байна ш дээ гээд тэгж байна гэнэ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэхээр нь л ингээд манай эгч чинь хадам ээж аав хоёрыгоо хоёуланг нь асарч байж үхүүлсэн хүн. Тэгээд бас нэлээн тийм хөгшин хүний юунд бас нэлээн туршлагатай л болсон тийм хүн. Царайг нь харсан чинь нэг биш юм шиг санагдаж гэнээ. Тэгээд өнөө аймгийн төв дээр байгаа хамаг дүү нараа хамаатан садангууддаа цөмөөрөнд нь хүүхдүүд гүйлгэж хэлүүлчихээд тэгээд байж байтал өнөөдүүл нь цуглаад ирж гэнэ. Тэр чинь 31-ний өглөө болчихож байгаа юм ш дээ.
Баасанхүү -
12-сарын?
Бүрэнжаргал -
тийн 12 сарын 31-ний өглөө болчихож байгаа юм. Тэгээд яасан чинь..., тэгээд тэд нартаа хэлээд, тэд нар нь ч ирээд л тэгээд тал тал тийш нь цахилгаан өгөх юм болоод яасан чинь манай тэр намын хороон дарга марга байсан ах маань энэ хотод..., тэхэд чинь ах одоо хотын намын хороонд байсан юм байхаа даа. Тэгээд ах руу цахилгаан явуулсан над руу цахилгаан явуулж гэнэ. Тэгсэн чинь аав тэгж гэнээ. Муу охинд минь ч очихгүй байх даа ээж дээр нь цахилгаан явуулаад очоогүй байсан юм чинь очихгүй л байх. Муу охиндоо ч гомдох юм байхгүй дээ 3 сар аавыгаа асраад явсан ш дээ гээд тэгж байна гэнээ чааваас.
Баасанхүү -
иш
Бүрэнжаргал -
чааваас асрахаа ч алддаа. Асраад явсан юм чинь одоо гомдол байхгүй дээ. Охинд минь ч дуулгаж чадахгүй байхаа даа гээд тэгж байна гэнээ аав. Тэгээд л за яахав ахдаа цахилгаан өгчих өгчих гээд..., бусдууд нь ерөөсөө тэрүүгээрээ л байсан юм чинь. Тэгээд яасан чинь ахад цахилгаан өгөөд л. Ахын цахилгаан ирээд л. Тэгээд ах ерөөсөө тэр шөнөдөө Өвөрхангай аймгийн намын хорооны дарга Лхамхүү гэж хүн байсан юм тэр үед.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд манай ах өнөө Булганы намын хороон дарга хийж байхад тэр Лхамхүү гуай Булганы аймгийн дарга хийж байсан юм байна л даа. Тэгээд тэр хоёр хоорондоо их сайн танил. Тэгээд ах ерөөсөө цахилгаанаа аваад л Лхамхүү гуай руу яриад л цаана чинь цаад Сант суманд одоо тэр хөдөө миний нэг муу дүү тэр малтай тэгээд байж байгаа. Тэрнийг чи өнөө шөнөдөө авчир би маргааш өглөө авчир. Би маргааш өглөө онгоцоор явах гээд гаргууллаа гээд ах хэлээд л чи ямар ч байсан өнөө шөнө авчраарай гээд л. Тэгээд шөнө орой би нөгөө хүүхэд..., том хүү маань сургуульд сумын төв дээр сургуульд байгаа юм чинь нөгөө ёолк болоод ирчихсэн байсан юм. тэгээд би бууз мууз хийгээд бас аминдаа бас гэртээ ёолк тэмдэглэж байгаа юм. Тэгээд нэг жаахан юм хийж бариад ингээд байж байсан чинь нэг 69 давхиад ирлээ. Тэгсэн бригадын дарга нэг танихгүй хүнтэй хүрээд ирлээ. Тэгсэн чинь тэр 69 ирсэн. Тэр 69-ийн жолооч нь тэр бригадын даргыг дагуулаад манайд хүрээд ирдэг юм байна. Тэгээд мэнд усаа мэдээд ярьж хөөрөөд, би тэгээд цай чанаж өгчихөөд бууз жигнээд байж байсан чинь Нансал гуай манай даргатай ярьсан байна. Тэгээд хөдөө нутагтаа нэг хөгшин аав нь байдаг болтой тэнхээ нь жаахан муу байгаа дуулдаж байна гэж байна. Тэгээд дүүгээ аваад ир гэж манай даргад хэлсэн гэнээ. Өвгөнд л тэгээд ярьж байнаа. Тэгсэн чинь би зүгээр энд аав минь гээд ингээд хачин болоод явчихсан. Тэгсэн чинь өвгөн ч сандраад л за тэгвэл одоо яв яв чи яв яв. Та хоёр наад хоол цай идэж уу гээд л өнөөдүүлд чинь. Тэгээд нэг хонины мах бэлэн явах машин байж байгаа юм чинь. Нэг гүзээтэй тос хонины мах машин дотор оруулж тавиад тэгээд за чи яв яв гээд л намайг явуулчихсан. Тэгэд шөнөдөө давхиж орж ирээд л би Лхамхүү даргынд ирээд л..., шөнө хоёр цагийн үед л ирсэн байх. Шөнө ирж тэднийд хоноод. Өглөө босоод одоо 1-ний өглөө болчихож байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд л өглөө босоод л яасан чинь Лхамхүү гуай зайлуул эрт босоод байн байн онгоц буухыг асуугаад л, нэг халуун сав цай чанаж тавьчихаад л, нэг бууз жигнэж халуун саванд хийчихээд л нэг шил архи тавьчихаад манай ахыг л хүлээгээд л тэгээд байсан. Тэгээд онгоц буух боллоо. Тэгсэн тэгээд намайг аваад онгоцон дээр очоод л. Тэгсэн чинь л манай ах, ахын нөгөө дээд нөгөө холбоонд байсан ахын маань авгай
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
нөгөө муу бэлэвсэн бэр эгч маань тэр хоёр яваад очлоо. Тэгсэн чинь л ах л уйлаад байх юм уйлаад байх юм. Ерөөсөө уйлаад л байх юм. Тэгээд би одоо аавыг үхчихсэн гэж дуулсан юм болов уу гэсэн шиг бодогдоод ахыгаа дагаад л уйлаад байлаа. Тэгээд Лхамхүү гуай асууж байнаа. Яасан бие нь л муу гэсэн үү арай л өнгөрчихөөгүй биз дээ гэсэн чинь үгүй тэнхээ нь муу байна л гэсэн. Тэгээд ээдээ аав минь юу болсон болоо гээд ах уйлаад байх юм. Тэгсэн чинь өнөө муу бэр эгч маань за за чи наад муу дүүгээ уруу татаад боль боль гээд нөгөөдхийгөө аргадаад нэг загнаад тэгээд хоёулаа онгоц чинь тэнд нэг буучихаад машин дотроо хоол ундаа идчихээд тэгээд цаашаа суугаад явсан. Ах тэгээд ерөөсөө Говь-Алтай ортол тувтан уйлаад л орчихож байгаа юм чинь. Тэгээд би дагаад уйлаад л, тэгээд бэр эгч маань нэг загнаад нэг аргадаад тэгээд хоёулаа онгоцонд. Онгоц ч очоод зогссон тэгээд ах ерөөсөө хэдийд буугаад явчихсан бүү мэд бид хоёр хоцорчихсон юм чинь. Тэгээд онгоцны цонхоор ингээд буух гээд ингээд харсан чинь манайхны л хамаатан садангуудын бүх эрэгтэйчүүд ирээд ярайтал ингээд зогсчихсон байх юм. Тэгсэн чинь л ингээд за өнгөрчихсөн юм байна гээд ингээд бодогдоод хачин болоод явчихсан. Тэгээд би тэд нар дээрээ дөнгөж явж очоод тэгээд ухаан алдчихсан байгаа юм чинь.
Баасанхүү -
ээ золиг
Бүрэнжаргал -
тэгээд л нэг мэдсэн чинь л манай тэр хүргэн ахынд оруулаад ирчихсэн нөгөөдүүл чинь л энэ дээр хүйтэн жин мэн тавиад л, ам руу тамхины утаа мутаа үлээгээд л бөөн юм болцгоосон л байсан. Тэгсэн чинь тэгээд аав минь тэр шөнөө тэгээд өнгөрчихсөн байна лээ л дээ. Тэгээд ах тэр аавыг тэгээд муудмаар болоод ирэхээр зэрэг л цахилгаан өгдөгт нь өгөөд л хөдөө байдаг өнөө том ах руу маань манай тэр том ахын авгайгынх нь л зээ дүү нэг жолооч байсан юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэрнийг явуулаад. Тэгээд ах маань хөдөө нөгөө хониндоо явж ирчихээд хонио хариулж ирчихээд айлын нэг охин цай хоол бэлдээд тавьчихсан гэнэ лээ. Тэгээд орж ирээд нэг аяга цай малгайга авч тавиад л бүсээ тайлчихаад, малгайгаа авч тавьчихаад нэг аяга цай ойчих гэж байтал машин дугарсан. Тэгсэн чинь л манай ах чинь л уг нь өөрөө их мундаг лам их мундаг хүн байсан юм даа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгсэн чинь л гэнэтхэн л машин дугарахаар зэрэг аав минь гэж бодогдож байгаа юм чинь. Аав минь гэж бодогдоод, тэгээд яасан чинь л нөгөө зээ дүү нь хүрээд ирсэн. Тэгээд мэнд ус мэдээд тэгсэн чинь хөгшний бие муудчихлаа. Таныг авах гэж ирлээ гээд л. Тэгээд ах ерөөсөө аягатай цайгаа тавьчихаад малгайгаа өмсөөд бүсээ бүслээд тэгээд хамт гараад. Тэгээд яваад ороод ирсэн чинь..., манай аав ерөөсөө энэ хотод нэг хэсэг байж байхдаа дандаа л нутагтаа очиж халзан хүүгийнхээ дэргэд очиж хонхны дуу сонсоно гэж ярьдаг байсан байхгүй юу. Тэгээд ах яваад орсон чинь л аав зүгэр хэвтэж байсан гэнэ лээ. Тэгээд очоод духан дээ нь ингээд гараа тавьсан өө миний халзан хүү хүрээд ирлээ за гялайлаа гээд, ямар сайхан юм бэ ёстой гялайлаа гээд тэгсэн.
Баасанхүү -
иш
Бүрэнжаргал -
тэгээд нөгөө гэрт ингээ цөмөөрөө ирцгээчихсэн байсан чинь миний хүүхдүү харьцгаа харьж унтацгаа аав нь одоо..., манай тэр хүргэн ахын хамаатангийн нэг Хүрэнлам ах гэж нэрлэдэг байсан юм. Мундаг лам байсан бас нэг тийм хүн байсан юм. тэр ирчихсэн ном уншаад сууж байсан. Тэгсэн чинь л аав нөгөө хүүхдүүдээ цөмөөрөө явцгаа цөмөөрөө яв. Хоёр лам ах нь байж байхад аав нь яах ч үгүй гээд. Тэгээд манай бага эгчийг Лхамхүү гэдэг байсан байхгүй юу. Лхамхүү үлд аавынхаа дэргэд бусдууд нь цөмөөрөө явж амарцгаа аав нь яах ч үгүй яах ч үгүй зүгээр зүгээр гэж цөмийг нь явуулчихаад.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд тэр гуравтай үлдээд. Тэгээд манай тэр бага эгчийг миний хүү аавдаа жаахан сүү хөөрүүлээд өг гээд. Тэгээд аав эгч ингээ шанаганд сүү хийгээд нөгөө..., галтай зуухан дээр юу байхав дорх нь хөөрүүлээд яасан чинь би Бэйжингээс авчирч өгсөн аавын нэг модон тагш байдаг байсан юм. тэр тагчиндаа л дандаа ууж иддэг. Тэгээд тэрэнд нь сүү хийгээд өгсөн чинь талыг нь уучихаад талыг нь миний хүү уучих гэж хэлээд л хана руу жаахан ингээд тэгээд л амьсгаа хураачихсан. Аягүй сонин, тийн тэгээд ерөөсөө бүх өөрийнх нь санаж байсан бодож байсан тэр чигээрээ биелээд л.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд бид нар чинь 1-ний өдөр оччихож байгаа юм. Тэгээд очоод бас 4, 5 хоног тэндээ байлгаад л манай ах хоёр лам нар..., хоёр гурван лам нар нийлээд л ахынд байгаад ингээд ном уншаад..., би чинь үргэлж ингээд аавыгаа эргэж тойроод л ингээд орж ирээд үргэлж арц хүж асаагаад тэгээд байгаад байсан. Тэгээд өнөө газар авахаар болоод газар малтахаар юм болоод баахан манай ах дүүсийн хүүхдүүд чинь олон эрэгтэй их олон залуучууд байсан юм. Ах эгч нарын хүүхдүүд. Тэгээд баахан залуучууд 2, 3 машинтай хүрз жоотуу болоод л газар авах гээд явцгаасан. Тэгээд бид нар араас нь хоол хийж аваачиж өгөх гээд л хоолоо хийгээд л..., хоолоо ч хийж дуусаагүй байж байтал нөгөө машинтай улсууд чинь давхиад ирлээ.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
өө өнөө газар нь хөлдчихөөд дийлдээгүй юм байна ш дээ. Ямар хэцүү юм бэ одоо нөгөө дугуй мугуй шатааж л газар түлж л хийх гэж байгаа байхдаа гээд тэгж яриад байсан чинь газраа малтчихаад ирлээ гэдэг юм байна. Үгүй ямар сонин юм өвлийн хүйтэнд нэг сард чинь одоо 1- сар гарчихаж байгаа юм чинь. Яг хөлдчихсөн л байх ёстой. Тэгсэн чинь ерөөсөө хоёр хуруу л хөлдсөн байна гэж байгаа юм чинь. Газар нь хүртэл тийм сайхан байсан ш дээ. Тэгээд ах маань тэр лам ах маань л миний аав ёстой нээрээ үнэхээр учиртай хүн байсан шүү гээд тэгээд байдаг байсан шүү гээд тэгээд байдаг байсан. Тэгээд би аав ээж хоёртойгоо хоюулантай нь амьсгаатай уулзаж чадаагүй юм ддаа би. Аавынхаа яахав ажил явдалд нь оролцсон муу ээжийгээ бол яаж ч чадаагүй.
Баасанхүү -
хүмүүсийн амьдралд ингээд тодорхой нэг үйл явдал тохиолдсоноос цаашдын амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн тийм зүйл байдаг ш дээ.
Бүрэнжаргал -
ммхм
Баасанхүү -
танд тийм таны амьдралд тэгж нөлөөлж байсан тийм зүйл тохиолдож байв уу?
Бүрэнжаргал -
үгүй ээ одоо нэг их онцын тийм юм ч байхгүй дээ. Тэгээд урсгалаараа яахав. Би чинь ерөөсөө жаахан тийм мангардуу ч хүн юм шиг байгаа юм тэгээд ер нь их тайван би. Нэг их юманд тэгж самгардаад цочирдоод байдаггүй. Яахавдээ нэг тайван мөртлөө бас нэг өрөвчхөн юм уу хаашаа юм. Тэгээд ялихгүй юман дээр уярчихдаг мөртлөөсөө тэгээд тайван. Тэгээд е рнь ямар нэгэн яманд зовоод шаналаад өөрийгөө нэг их тэгж зовоогоод байдаггүй. Яахав хүүхдүүдийнхээ төлөө болуул зовно. Тэхдээ миний муу хүүхдүүд намайг нэг их зовоож байгаагүй. Өнөө нэг харин өнөө багын дээрх хүү маань нэг хэсэг хугацаанд авгай хүүхэд нь хаяж явж нэг жаахан архи мархи уугаад жаахан сэтгэл зовоосон. Тэгээд одоо харин больсон. Одоо олон хүүхэдтэй болоод одоо сайхан амьдарч байгаа. Тэр нэг жаахан зовоосон. Бусад нь болуул нэг их зовоогоогүй ээ. Тийм болохоороо тэгээд өвгөн бол..., өвгөнийгөө тэртэй тэргүй би мэдэх юм чинь одоо ямар хүн болохыг нь тэртэй тэргүй мэдэх юм чинь. Ямар хэрэг хийсэн гэдгийг нь тэртэй тэргүй ямар хэрэг хийсэн биш. Тэхлээр ерөөсөө хүний төлөө л гэж явж байж л ингэж яасан болохоороо энэндээ л одоо хань болоод түшиг тулгуур нь болоод явж л байя гээд тэгээд хөждөө явсан ч дагаж яваад адилхан зовлон жаргалаа хуваалцаад л ингээд яваад яалаа. Онцын надад нэг их тийм юм яаж байгаагй ээ. Нэг тийм гүн гүнзгий нөлөөлөөд байх юм байгаагүй. Тэгээд урсгалаараа яваад байдаг.
Баасанхүү -
одоо таны амьдралаас бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог ч гэмээр юм уу тийм зүйл байвал юу байх вэ?
Бүрэнжаргал -
үгүй ээ одоо ёстой бусдаас ялгагдах юм одоо юу байхав. Би чинь одоо нэг их өндөр боловсрол байх биш тэгээд л яахав дээ энэ өвгөнийхөө нэрэн хучигдаад л, тэгээд түмэн надад их гэмгүй байдаг би түмэнтэй их гэмгүй байхыгбоддог. Хүнтэй ер нь муудалцаж барьж ер нь энэ тэр гэж ер нь явж үзээгүй. Тэгээд өнөө хотын захиргааны хоёр хүнтэй л хэрэлдсэн дээ. Тэрнээс өөрөөр тэгж хүн амьтантай тэгж ам муруйж энэ тэр гэж явж барьж үзээгүй. Тэгээд яахав урсгалаараа л явдаг юм. Тэгтэл өвгөний маань нэр хүндэнд яадаг байх хүн амьтан намайг их хүндэлдэг. Олны хүндлэл их..., түмэн намайг их хайрлаж хүндэлдэг юм гээд тэрэнд нь одоо бахархдаг юм уу даа одоо яадаг юм. Бахархаж л явна даа, тийн. Тэр манай өвгөний маань л ач байх гэж боддог юм ш дээ. Өвгөний маань ч ач байх, ээж аавын маань ч буян байх.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
ээж аав маань ч сайхан улсууд байлаа. Ах нар маань, эгч нар маань ч сайхан улсууд байлаа. Тэд нарын ч буян байдаг байх. Тэгээд одоо миний нэг ганц гомдолтой юм гэвэл 11-ээс ганцаараа хоцорчихсон байдагтаа л нэг жаахан эвгүй санагддаг юм. Тэгээд одоо хорвоогийн жам юм чинь яахав дээ. Би чинь одоо хамгийн бага нь тэгээд л ганцаараа үлдэх ёстой юм байлгүй. Нэг тэрэндээ л жаахан нэг ч гэсэн байсан болуул гээд бодогддог юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд өөрөөр ч одоо сүйд болоод байх юм байхгүй. Муусайн хүүхдүүд маань нэг их өвдөж зовоод иймий тиймий гээд намайг зовоогоод байсангүй. Тэгээд бас нөгөө нэг урьдны улсууд ярьдаг даа ямар нэгэн ийм дөлцөө байдаг гэж. Тэгээд бид нарыг яахав амьдралдаа ингэж сайн буян хийж зовж явсан болохоороо бас энэ хэдэн хүүхэд маань эрүүл саруул ингээд нэг боломжтой ингээд явцгааж байдаг юм болов уу даа гэж ёстой нэг төрийн сүлдэндээ залбирна гээч болоод тэгээд одоо бас ингээ нэг харсан үзсэн юм байдаг юм байлгүй дээ гэж боддог юм.
Баасанхүү -
за маш их баярлалаа эрүүл энх байж урт удаан наслаарай.
Бүрэнжаргал -
би нэг сүүлийнхээ юунд оруулаад нэг юм ярихаа мартчихсан байна лээ.
Баасанхүү -
за тэг.
Бүрэнжаргал -
бүүр нөгөө тэр хөдөө Сантад байхдаа, Сантад очсоныхоо дараа хойтон жил нь манай тэр том хүүгийн шүд өвдөөд.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгсэн чинь бүүр ингээд..., тэр чинь дөнгөж 2-р ангийн хүүхэд шүү дээ. Тэгээд зуны яг ингээд 6 сар ёстой тэр хөдөө чинь аймаар халуун болчихсон байсан юм чинь.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд яг өнөө мал саагаад саалийн цаг болчихсон. Тэгсэн чинь ингээд толгойны энэ талд бараг л бүтэн толгой ингээд энэ нь хавдаад.
Баасанхүү -
ээ золигоо.
Бүрэнжаргал -
тэгээд ингээд өнөө хоолой руу нь орж хавдаад нөгөө хүүхэд чинь ингээд амьсгалж чадахаа байгаад, юмс ч ууж чадахаа байгаад л зуны халуунд чинь ёстой зүгээр 2, 3 хоног аймшигтай юм болдог юм байна. халуураад л зүгээр ёстой нэг. Халуун нь халууны шилэнд чинь ингээд тулаад, тэгээд одоо бригадыг төв дээр очоод л бригадын малын эмч авчираад..., малын эмч зайлуул..., өнөө бид нар чинь өөрснөө баахан эм тариатай очсон. Стрицомецин, пенцлин хоёр баахан тариад л нөгөөдөх чинь.
Баасанхүү -
ээ
Бүрэнжаргал -
стрицомецин юунд ч тарьж байсан юм хэн мэдэх вэ. Тэгээд тариад тэгээд нөгөө малын эмч чинь одоо амьтариа гэж нэрлэдэг байан даа тэрийг арь гөөд л, тэгээд бүүр аргаа бараад нөгөө хүүхэд чинь болохоо байгаад нэг өдөр сумын төв рүү өвгөн морьтой сумын төв рүү явлаа. Сумын төв дээр очиж эмч авчрах гээд. тэгээд эмчид нь очоод хэлж гэнээ. Тэгсэн чинь эмч би одоо ингээд удахгүй аймаг явах гэж байгаа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд аймаг явах замдаа дайраад үзээдэхье гэсэн гэнээ. Тэгээд хүлээгээд байсан чинь ирдэггүй шүү. Бүр ирдэггүй. Тэгээд одоо яадаг юм билээ өнөө хүүхэд чинь..., өглөөгүүр тэгсэн юм. Муухай үдийн халуун болоод өнөө хүүхэд чинь дэмийрээд наагуур чинь цаагуур чинь хархонь гараад явчихлаа тэглээ ингэлээ гээд өнөө хүүхэд чинь дэмийрээд.
Баасанхүү -
ээ жоохон ш дээ.
Бүрэнжаргал -
тийн бүүр ингээд солиороод өнөө бүүр халуундаа дэмийрээд нөгөөдөх чинь өөрийн ухаангүй болчихсон. Бүүр ингээд жижиг халбаганы ингээд энүүхэн завсраар нь ингэж жаахан шингэн юм цутгаж өгдөг. Бүүр ингээд ам хамар нь битүүрээд хавдаад ингээд хоолой моолой нь. Тэгээд амьсгаадаад өнөө хоолой нь ингээд барьчих гээд барьчих гээд.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
яах ч арга олдоггүй. Бүүр дэмий ингэж хармаглаад ингээд байж байсан чинь л өнөө 1-р баазын нэг жолооч давхиад ирлээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгсэн чинь Самдан гээд дөрвөд жолооч манайхаар их ирдэг байсан юм. Самдан гуай гээд бид нар яадаг..., настайвтар жолооч л доо. Тэр жолооч хүрээд ирлээ. Тэгсэн чинь л хөөрхий амьтан үгүй чухам баярлаад бид нар чинь. Өнөө Самдан гуай чинь орж ирлээ. Алив Самдан гуай минь суугаарай алив цай уугаарай гэсэн яасан наад хүүхэд яачихав л гэж байна. Үгүй ээ энэ хүүхэд ингээд болохоо байлаа одоо халуураад дэмийрээд ингээд бүүр болохоо байлаа. Тэгээд эмч дуудсан чинь эмч ирдэггүй. Тэгсэн чинь юуны чинь эмч домч юуны чинь цай цүү алив бушуун та хоёр малгай бүсээ өмс аваад явъя гээд л нөгөө жолооч чинь.
Баасанхүү -
иш
Бүрэнжаргал -
тэгээд бид хоёр чинь зүгээр санд мэнд өмссөн хувцастайгаа шахуу л нөгөө хүүхдээ тэврээд машинд нь ороод суугаад. Тэгээд аймаг руу явж байгаа юм. Тэгээд аймагт Онгийн гол дээр очоод нөгөө хүүхэд чинь арай нэг жаахан амьсгаа аваад, жаахан ухаан ороод нүдээ нээлээ. Нөгөө агаар салхинд яасан юм уу Онгийн гол дээр голын зах дээр очоод байсан чинь овоо сайхан сэргээд нөгөө хүүхэд чинь. Дэнд жаахан сэрүүцэж байж байгаад тэгээд цаашаа яваад..., тэгээд сайн өдөр байан юмаа тэр чинь. Аймгийн төв дээр ирээд шууд эмнэлэгийн үүдэн дээр ирж зогсоод л тэгээд аваад орсон. Тэгсэн чинь хөөрхий бас яахав дээ эмнэлэгийнхэн чинь бас сайхан. Жижүүр эмч нь ерөөсөө шууд шүдний эмч, эрүүний эмч хоёрыг дуудаад л, тэгээд нөгөө хүүхдийг чинь аваад орсон. Тэгээд энд нь хагалаад л. Тэгсэн чинь зүгээр аймаар их идээ цус гараад эндээс нь, идээлээд ингээд яачихаж. Тэгээд жаахан байж байтал за хүүтэйгээ орж уулз гээд. Бид хоёр гадаа үүдэнд нь сууж байсан. Ороод ирсэн чинь толгойгоо ингээд битүү боочихсон нэг юм инээмгэлчихсэн сууж байна.
Баасанхүү -
иш зайлуул овоо гайгүй болсон.
Бүрэнжаргал -
овоо гайгүй болчихсон нөгөө юмаа авхуулсан инээмгэлээд сууж байна. тэгээд хоёулаа баярлаад л эмч мэмчдээ баярласнаа хэлчихээд тэгээд нэг хөдөө ямар ус мус гэж байх биш. Усанд оръё гээд нийтийн халуун усанд явж орчихоод гадаа үүдэн дээр нь гарч ирээд нэг сандал дээр суугаад байж байсан чинь нөгөө эмнэлэгийн тэрэг тэр урдуур давхиж явна.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгсэн чинь өнөө жолооч нь харчихаад бид хоёрыг харчихаад хүрээд ирлээ. Тэгээд одоо яасан нөгөө дайраад ирнэ гэсэн чинь яасан гэсэн чинь өө таныг очоод эмчтэй уулзахыг чинь нөгөө сумын захиргаанууд чинь харчихаж. Тэгэд харчихаад нөгөө эмчийг чинь ёстой тийшээ очсон байвал ажлаас чинь хална шүү гээд загнаад, тэгээд чаддаггүй тэглээ ч гэсэн тангарга өргөсөн эмч хүн юм чинь ямар ч байсан бригадын төв дээрээс асууя гээд бригадын төв дээр ирээд асуусан чинь өө түрүүн бензиний машинаар аваад явчихна лээ гээд бригадын төв дээр тэгж хэлж гэнээ.
Баасанхүү -
аанхан
Бүрэнжаргал -
тэгээд санаа амраад тэгээд эмч маань санаа нь их зовсоон зайлуул. Их санаа нь зовсон. Тэгж загнаад тэгээд бид хоёр очиж чадаагүй шүү дээ гээд. Тэгж л яаж байсан ш дээ. Тэгж хүн үхэх гэж байхад л тэгж байсан байгаа юм ш дээ.
Баасанхүү -
ямар муухай юм
Бүрэнжаргал -
аягүй аймаар шүү.
Баасанхүү -
ер нь ингээд л одоо тэгээд хэлмэгдсэнээс хойш өчнөөн ингээд амьдрал яваад ингээд өчнөөн үйл явдал тохиолдоно ш дээ тээ?
Бүрэнжаргал -
ммхм
Баасанхүү -
тэгж явж байхад та бүүр арай ч дээ гэж бодоод бүүр нэг хамгийн саймаар санагдаж байсан тохиолдож байсан тим үйл явдал нь юу вэ?
Бүрэнжаргал -
за ер нь одоо тэр...,
Баасанхүү -
ер нь бол та энэ нөгөө нэг амьдралаа аягүй хэвийнээр яриад байгаа байхгүй юу. би болохоор таныг болохлээр аягүй онцгой..., мэдээж бүх хүн болгон тэгэхгүй тэгэд аягүй бас нэг тийм хэвийн биш, энгийн биш ш дээ. Тэхэд та яг хэвийнээр яриад байгаа байхгүй юу. Яг энэ дундаас...,
Бүрэнжаргал -
миний ерөөсөө хамгийн их шаналж байсан юм болуул за яахав тухайн үед тэр хүүгээ тэхэд их айж байсан. Хүүгээ л үхүүлчих нь дээ гэж бас их бодож . Тэгээд чинь өнөө хонь мал саах барих тэрийгчинь бүүр больчихоод лхүүгээ тэврээд сууж байсан л даа би.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэхэд нэг их бачимдаж даан ч дээ ийм ч байхдаа яахав дээ гэж бодогдож байсан үе байгаа. Тэгээд одоо өвгөнийгөө шоронд явахад л одоо хамгийн хэцүү байсан үе тэр. Тэр шоронд байх үе тэгээд тэр нэг хэрэг таслагдчихаад тэгээд нөгөө хүүхдийнхээ толгойгоор хаалга саваад явж байх үед чинь л ёстой өөрийн ухаангүй л явж байсан үе тэр байан юм байна лээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд тэр өвгөнийгөө очиж эрэгчихээд..., анхныхаа удаа очиж эргээд тэгээд тэр шөнө харанхуй болж байхад тэгж нэг босч явах тэр хэдэн үе л надад хцүү санагддаг юм. Бусад нь бол нэг их хүндрэлтэй юм..., үгүй ээ яахав дээ ер нь надад их хэцүү байх нь байлгүй яахав дээ.
Баасанхүү -
тийн
Бүрэнжаргал -
гэхдээ нэг их зовоод даанч дээ ер нь тэгээд ингэж ёстой нээрээ үхчих юмсан ч гэж боддог юм уу тийм юм болуул их..., тэгээд өөрөө би их ерөөсөө аараа тайван болохоор зэрэг тэрийг нэг их хүндрүүлж хүлээж авдаггүй л байсан байх л даа. Дэндүү их сэтгэлийн хөөрөлтэй ч юм уу дэндүү их янгууч одоо нэг юу улсууд байдаг ш дээ? Тиймэрхүү улсууд болуул шаналах юм их л байсан байх л даа.
Баасанхүү -
тийм байх.
Бүрэнжаргал -
гэхдээ би хөдөө мал маллаж байхдаа бол шаналж байгаагүй ээ. Одоо тэр малыг одоо..., жишээлбэл одоо тэр хонь хургалахыг, хургаа ингээд айлд булаалгаад байж байх, тэгээд одоо бүүр том болсон хургаа хүртэл манайх чинь айлд булаалгачихаж байсан ш дээ. Тэгээд нөгөө манай өвгөн чинь сэргэлэн юутай хүн чинь ингээд тариуранд туш гээд бичдэг зурдаг юм байдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тийм хар туш ингэж тариуранд соруулаад хурганыхаа сүүлний дотор талын арьсанд ингээд шахчихдаг байхгүй юу.
Баасанхүү -
аая яая
Бүрэнжаргал -
тэгээд тэмдэг хийчихдэг байхгүй юу. Тэхээр чинь зэрэг тэр нь хүнд харагдахгүй тэгээд нууц тийм тэмдэгнүүд болчихож байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Бүрэнжаргал -
тийм юмаар малдаа тэмдэг хийчихдэг байсан. Тэгээд нэг удаа..., тэгээд би ч одоо угаасаа мал дээр өссөн хүүхэд байсан болохоороо маландаа гайгүй нүдтэй.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
нэг хурга алга болчихоод. Тэгсэн чинь нэг айлын хотонд очоод үзсэн чинь хурга маань яг байж байдаг юмаа. Тэгээд хургаа олж авчихаад. Тэгсэн чинь нөгөө айл чинь булаацалдаад манай хурга гээд булаацалдаад болдоггүй. Тэгээд яах аргагүй манай хурга гээд тэгсэн чинь, тэгээд нөгөө сүүлийг нь сөхөөд үзсэн чинь нөгөө тэмдэг байж байдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт нөгөө эх нь авчираад тавьсан чинь нөгөө эх хүү хоёр чинь бие биенээ таниад л яалгүй яахав дээ. Тэгж нэг хургаа булаалгаж байсан юм. тиймэрхүү тиймэрхүү элэг бариулах тийм юмнууд бол байсан л даа. Тэхдээ тийм нэг их онцын тэр зэрэг юм бол хөдөөний малчин улсуудад байж л байдаг юм чинь яахав дээ. Тэгээд тэрнээс өөр нэг их айхтар зовлонтой юм учирч байгаагүй ээ. Тэр нэг хэдэн хурга үхүүлчихээд байхдаа их сэтгэлээр унаж байсан. За одоо нэгдлийн мал гэдэг чинть аймаар шүү дээ. Тэрийг чинь бид нар өөрснөө төлнө. Нэг хурга үхсэн ч л өөрснөө төлнө ш дээ. Нэг жил очсоныхоо 2 жилийн дараа юм болов уу. Нэг хурганы нэг татаж унаад үхчихдэг тийм өвчин гараад.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
бас нэг манай нэг хэдэн хурга тэгээд үхчихлээ. Ерөөсөө ингээд зүгээр ингээд майлаад гүйж явсан хурга чинь гэнэтхэн нэг дээшээ үсрээд тэгээд үхчихдэг.
Баасанхүү -
өө за өвчин
Бүрэнжаргал -
Тийм өвчин гараад. Тэгсэн чинь нэг хурга бүлтйигээд үлчихдэг байна. үхэлгүй үлдчихдэг юм. Тэгээд бүүр хэвтээ болчихсон. Бүүр хавгайгаараа ерөөсөө цээжээ ингээд өндийлгөдөг толгойгоо ингээд өндйилгөдөг, бөгс нь ингээд газраар. Тэгээд жил бүтэн жил тэр хургаа тариад л ёстой нөгөө стрицомецин, пенцлинээрээ тариад байлаа.
Баасанхүү -
тэрний уг зориулалт нь юуных юм бэ?
Бүрэнжаргал -
үгүй одоо яахав пенцлин чинь тэгээд хоёулаа л антибиотик л доо тийн.
Баасанхүү -
аан
Бүрэнжаргал -
хоюулаа л антипиотик. Тэгээд эм мэм өгөөд л тэгээд өнөө муу хургаа үргэлж л..., тэгээд өнөө муу газар хэвтээд нөгөө дороо шээсээр байтал л шээс нь тэгээд..., өндийгөөд л цээж нь эрүүл юм болохоор идэж уучихна, эрүүнд нь өвс тавиад өгчихнө. Ус тавиад өгчихнө уучихна. Тэгээд тэжээл болох юм өгөөд л нөгөөдхөд чинь. Тэгээд хавтгайгаараа хэвтэнэ. Тэгээд нөө ийш нь нэг эргүүлж тавина ийш нь нэг эргүүлж тавина. Тэгж малласаар байгаад тэгээд тэрнийгээ сүүлд нь ингээд бөгснөөс нь өргөж өндйилөгдөг болгоод, тэгээд ганц нэг өндийлгөж явуулдаг болгоод, тэгсээр байгаад хойтон намар нь болсон чинь босоод яваад тэгээд нөгөө хурга гэдэг юмнаасаа гараад явчихсан ш дээ. Тиймэрхүү юмнууд бол байж л байдаг юм. Тийн тэд нар болуул зовлон биш л дээ. Тэрийг бол би нэг их зовлон гэж..., хамгийн хэцүү юм л ерөөсөө тэр өвгөнйигөө шоронд орох л надад үнэхээр хэцүү байсан. Даан ч дээ ер нь юу хийсэн гэж шоронд орж байгаа юм дээ гэж л бодогддог байсан ер нь. Тийн бид хоёр ямар нэг хүнээс ямэр нэг 100 цаас залилаад авчихсан биш, нэг ганц хурга хулгай хийгээд авчихсан биш. Ямар ч хэрэг байхгүй. Зүгээр ёстой хоёулаа ажлынхаа тэр их ажлын хажуугаар ёстой гар хуруу хумсаа барж байж л оёсон тэр гөлөм гуталюухан хийхэн тэрийгээрээ л нэг хэд гурван мал энэ тэр сольж, тэгж л малтай болсон улсууд.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
өөрснийхөө хар хүчээр л малтай болсон улсууд. Тэгээд л тэрэнд л би их харамсдаг байсан. Шорон гэдэг чинь ерөөсөө тэгээд юу билээ. Ерөөсөө шоронд тийм ингээд байж байгаа хүнийг зүгээр одоо ямар ч тийм юугүй хүнийг ингээд шорон шоронд одоо 6 жил, өшөө цаана нь цөллөгний хугацаа гээд бодохоор чинь нэгдүгээрт. Хоёрдугаарт юу яасан өвгөн шоронгоос хугацаа нь дуусаад ирлээ.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
ирээд ерөөсөө 10 гаранхан хоноод цөллөгт явсан ш дээ. Гэртээ ирээд 18хан хоноод.
Баасанхүү -
шууд хөөгөөд явуулж байна уу? тээ хүчээр.
Бүрэнжаргал -
тийн гэртээ ирээд 18хан хоноод..., хэдхэн хоноод байж байсан чинь л ерөөсөө өдөр болгон л сэргийлэхээс хүн ирээд л. Яв гээд хөөгөөд байдаг. Тэгээд хөөгөөд байсан хөөгөөд л байсан. Тэгээд одоо ий ч гэж нэг 18 хоноод л. Тэгээд ерөөсөө тэр сэргийлэхээс чинь хүн аваад л онгоцонд суугаад аваад явчихаж байгаа юм чинь. Тэгэхэд ёстой нэг айхтар..., тэхэд чинь манай тэр нэг том хүү авгай авчихсан, авгай хүүхэдтэй болчихсон л байсан. Тэгээд гэртээ энэ муу охинтойгоо, нөгөөдүүл нь одоо хаачсан байсан юм бол доо. Энэ бага охинтойгоо бэртэйгээ гурвуулаа л, бид гурав л байсан юм даг. Гурвуулаа гадаа гаргаж өвгөнийгөө машинд суулгаж өгчихөөд одоо гурвуулаа орж ирээд тэврэлдээд уйлалдаад одоо нэг бөөн юм болж байж юм даг. Тэгэхэд одоо ёстой нэг очиж очиж дархадын суманд хэл амыг нь мэдэхгүй шахуу тийм газар очлоо гэж очлоо. Тэр үед нэг хэсэг би их санаагаар унасан. Өвгөн бол тэнд очиж Хөвсгөлд очиж тэрүүхэн үедээ тэр тагнадаг барьдаг улсууд нь ч их байсан юм гэнэ лээ. Тэхдээ энэ бага хүүгээ дагуулаад явуулсан байхгүй юу.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
3-р ангид байсан юм манай хүү. Тэгээд сургуулиас нь гаргаад яахав аавдаа хань болог гээд ганцаараа хүний газар танихгүй газар очиж байхаар хүүгэ дагуулаад явуулбал арай дээр юм уу даа. Тэгээд хүүгээ дагуулаад явахгүй юу гэсэн тэгье гээд тэгээд хүүгээ аваад явсан юм. Тэгээд өнөө муу нялх хүүхдээ дагуулаад явуулчихсаныг хэлэх үү, тийм газар очиж байгааг хэлэх үү яг өвлийн хүйтэнд бас 1 сард явсан ш дээ. Тэгээд л ёстой араас аягүй их санаа зовж байсан. Тэгээд өвгөнөөс нэг нэлээн байж байгаад нэг захиа ирсэн чинь маш их хэцүү байна ер нь би ер нь намайг ер нь яаж ч мэдэхээр байна шүү. Нэг муу байшинд оруулчихсан. Тэгээд энэ цонхоор орж ирээд намайг нударчихаад явахыг хэн байг гэхэв дээ. Муу хүүгээ дэмий ч авчирвуу даа гэж бодогддог боллоо.
Баасанхүү -
яанаа.
Бүрэнжаргал -
гэж өвгөн захиа бичсэн. Тэгээд тэр үед нэг хэсэг их зовсон. Өвгөн ч тэр үед ганцаардсан юунд их орж байсан байх. Тэгээд тэрнийхээ хавар өвгөн их сэтгэлээр унаад унжийчихаад, хүнтэй ч ярихгүй хачин болчихоод тэгээд нэг муу хөөрөг барьчихаад суугаад байдаг болчихоод нэг ирсэн юм хэд хоногийн юугаар. Тэгээд нэг амралтанд тэр юунаас нэгдлээс амралтанд явуулахаар болоод энэ Аржанчивланд амрахаар тэгээд явсан. Тэгээд би энд эмнэлэгт үзүүлсэн чинь яахав ядаргаа л гэсэн л дээ. Тэгээд өөр онцын өвчин байхгүй юм чинь. Тэгээд гэртээ нэг 10-аад хоног байлгаад, тэгээд өнөө амьтан ах дүү хамаатан садангийхаа улсуудад хэлээд, тэгээд өнөө хамт хэлмэгдэж байсан улсуудаас нууцаар ирж бариад, ярьж хөөрөөд тэгээд овоо сэргээд. Тэгээд их л ганцаардалд орсон юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд сэтгэлийн юунд орчихсон юм шиг байгаа юм. тэгээд Аржанчивлан яваад тэнд нэг 14 хоног болж ирээд тэгээд буцсан юм. тэгээд тэрнээс хойш овоо гайгүй болчихсон л доо. Тэгээд тэндээ хүн амьтантайгаа танилцаад тэгээд гайгүй болсон. Тэгээд хүн амьтантайгаа танилцаад ирэхээр зэрэг тэр нутаг орныхон чинь л сайхан улсууд байгаа юм. Тэгээд яахав тагнадаг барьдаг улсууд байсан л даа.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд эхний үе бол Дархадууд чинь бас хэл нэлээн буруутай улсууд шүү дээ. Тэгээд хэл ам нь ч ойлгогдохгүй тэгээд улсууд нь цөмөөрөө айгаад цэрвээд, заримдаа энэнтэй л ярьчихвал болохоо байчих вий гэсэн дандаа тийм айдас хүйдэстэй. Тэгээд дарга нар нь дандаа айсан эмээсэн тиймэрхүү байдалтай. Тэгээд хэн оргох нь ве хэн гарах нь вэ гээд одоо ажил дээр нь очсон чиг л энэнтэй хэн уулзах нь вэ хэн ярих нь вэ гээд нэг иймэрхүү байдлтай тийм байгаад байсан юм болохоор их ганцаардсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд тэрнээс хойш л манай өвгөн ингээд унжийдаг болчихсон ш дээ. Тэгээд жилд нэг удаа ирж унжийдаг болсноо сүүлд нь тэр одоо бүүр ингээд зуршил болчихоод жилд 2 болоод 3 болоод одоо сүүл рүүгээ бүүр ойрхон ойрхон гээд унжийгаад таг болчихдог болчихоод байгаа юм. Тэр үед надад их хэцүү үе тааралдаж байсан юм даа. Тэгээд шоронд орох тэр цөллөгөнд нутагтаа явсан юм шиг их зовоогүй ээ. Тэртээ тэргүй нутгийн таньдаг мэддэг ах дүү дээрээ очиж байгаа юм чинь яахав дээ.
Баасанхүү -
тэгээд тэр цөллөгт байлгахдаа яахав ажил хийлгэх үү?
Бүрэнжаргал -
ажил хийлгэсэн л дээ. Тэнд нэг бригадын дарга гээд нэг тийм модны үйлдвэр юу юунд ч гэлээ, нэг модны цех ямар юм ямар юм ч билээ дээ нэг тийм юм хариуцсан. Тэндээ ажлаа ч их сайн хийж байсан. Мань хүн чинь яахав дээ нэг зүгээр сууж чаддаггүй хүн чинь халуун ус мус барьсан яасан яасан ч гэлээ зөндөө л юм хийсэн юм гэсэн. Тэгээд сүүлд нь улсуудтайгаа танилцаад бүүр ижий ахаа болоод одоо хөвсгөлөөс манайд улсууд зөндөө ирдэг ш дээ.
Баасанхүү -
тэр танилцаад тээ?
Бүрэнжаргал -
тийн тэр улсууд чинь одоо сүйд болно ш дээ. Ямар сайндаа энэ жил Хөвсгөл энэ..., юу билээ хавар тиймээ хавар юм байна. Сая 3, 4 сард билүү дээ эд нартай манай эндхүү өвгөн хоёртой айл байдаг байсан нэг сумын нягтлан бодох байсан юм уу даа нэг хүн.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
намайг нэг очиход тэнд нэг айл байсан юм гэсэн. Тэнд хэдэн хүүхэдтэй хүүдүүдтэй тийм айл. Тэр хүн зайлуул элэгний өвчтэй болчихсон гэнээ. Элэгний хавдартай.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгээд одоо манай хүү чинь сүлжээнд явдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгсэн чинь манай хүүгийн сүлжээнд байдаг хүн тэнд Хөвсгөлд оччихоод бас тэнд бүтээгдэхүүн энэ тэр борлуулж байрьж байгаа тийм юм байгаа юм уу даа. Тэрнээс сураг дуулсан гэнээ. Тэгээд Лоохуузын хүү тэнд байдаг гэж дуулжээ.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
дуулаад өнөө нөгөө хүнээр чинь сураглаж байгаад утсыг нь аваад тэгээд энэ хотод орж ирээд тэгээд манай хүү рүү утасдаад.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд хүүтэй уулзсан байгаа юм. Тэгээд нөгөө хүү нөгөө хүнээ танихгүй олчихсон байхгүй юу. Юу билээ гэж бодоод.
Баасанхүү -
аан нөгөө 3-р ангид байсан?
Бүрэнжаргал -
тийн өнөө очиж байсан хүү минь. Тэгээд тэдний хүүхэдтэй нэг ангид байсан бас. Тэгсэн чинь тэр нөгөө чамтай нэг ангид байсан тэрний чинь аав нь байнаа гээд. Өө тийм үү энэ тэр болоод, тэгээд ах ингээд чамтай уулзахаар ирлээ. Тэгээд ирээд тэгээд манай хүүтэй уулзаад бүтээгдэхүүн аваад явсан.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
одоо тэг чоод уугаад саяхан охин нь ирээд аавын овоо сайжиирч байгаа гээд нэмээд бүтээгдэхүүн аваад явсан.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд аваад явсан ш дээ. Тэгээд одоо нутгийхан тийм сүрхий байдаг юм. Сайхан сайхан улсууд бид хоёрт юм хум авчирч өгнө. Михээр зихээр янз бүрийн идээ цагаа юм хум авчирч өгдөг ш дээ зайлуул. Ирээд уулзаад бариад сүйд болдог юм зайлуул. Одоо жигтээхэн сайхан болчихсон. Тэр үеийн байсан сэжиглэдэг барьдаг байсан дарга нар марга нар нь цөмөөрөө байхгүй болоод тэгээд өнгөрөхгүй юу. Тэтгэвэртээ гардаг нь гараад л дуусаа биз. Тиймэрхүү юм болж байсан юм. тэр Хөвсгөлд эхлээд явахад..., тэр чинь бүүр нөгөө Дархадын 3 сум байдаг ш дээ Хөвсгөлийн чинь.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
Улаан-Уул, Баянзүрх, нэг нь ямар сум билээ тийм 3 сум, дандаа Дархадууд. Ялангуяа тэр Улаан-Уул тэр нөгөө сум хоёр нь ёстой яахын аргагүй Дархад байдаг гэсэн. Бүүр хэл ам нь мэдэгддэггүй.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
Баянзүрх нь бас арай гайгүй жаахан харьцаатай. Тэгээд тэр Баянзүрх суманд байсан. Тэгээд тэр нутгийх нь төвийх нь ойролцоо энэ хавийн газар нь нэг их олон өндөр өндөр уулуудын завсарт. Хаашаа л харвал их өндөр уулууд.
Баасанхүү -
аанхан
Бүрэнжаргал -
тийм юмны хооронд байдаг тийм сум байдаг юм.
Баасанхүү -
бас тэр заавал тийшээ аваачсан нь бас л нэг юу байсан юм болов уу, гэж бодлого байсан болов уу?
Бүрэнжаргал -
болдого л, тэр дарга нар нь л одоо яаж л садах л тийм л улсууд дээр л аваачиж байхгүй юу.
Баасанхүү -
барьж чадах уу?
Бүрэнжаргал -
одоо дээш нь мэдээлэл өгч чадаж байхаар тийм л..., үгүй тэгээд одоо манай өвгөнийг чинь хавтаст хэрэг одоо тэр нөгөө янз бүрийн өнөө тэр тагнуулуудаас чинь бүрдсэн мэдээллүүд гэхэд чинь 40-н хэд гэх үү 50-н хэд гэлүү ийм том зузаан хавтастай юмнууд гарчихсан байсан юм гэсэн ш дээ. Тэгээд өнөө ардчилал гарахын өмнө ихэнхийг нь шатаачихсан юм гэсэн ш дээ Хувьсгалт нам.
Баасанхүү -
өөрснөө бушуухан шиг л устгачихгүй юу.
Бүрэнжаргал -
устагчихгүй юу. Тэнд устчихсан гэнэ лээ. Аймаар их юм устсан гэсэн. Тэгэхгүй яхав дээ бид нарыг чинь хааяа нэг хотод ороод ирэхээр чинь л ерөөсөө тувтан, намайг хүртэл хүн дагачихаж байгаа юм чинь. Үгүй тэр надаар яах нь вэ. Инээдтэй юм их болж байсан шүү. Одоо бодохоор захим нь бүүр инээд ч юм шиг санагддаг юм. Хүн гэж амьтан нээрээ нэгийгээ муудахад л есөн шидийн юмаар яана шүү. Тэглээ гээд..., тэгж байсан улсууд чинь тэгээд..., тэнгээд тэр Гомбосүрэн гуай чинь Хархорины сангийн аж ахуйн дарга байсан Гомбосүрэн гуай чинь л өвгөнийг мэдээлэл өгч шоронд хийсэн гэж хөдөлмөрийн баатар авсан ш дээ.
Баасанхүү -
тэр нөгөө нэг Хархоринд байхад чинь хажууд талд чинь нэг айл гэмгүй байсан, тэгээд дараа нь яасан гэлээ?
Бүрэнжаргал -
тийн тэр, тэрнийг чинь огт мэддэггүй байсан байхгүй юу. Бид нар их сайн айл гээд л, хөөрхий минь олон хүүхэдтэй ядарсан юм гээд хамаг байдаг юмаа өгөөд л ингээд байсан. Тэгсэн чинь тэднийх сүүлд нь нүүгээд энэ Эрдэнэтийн энд Хялганадад ирсэн юм байна л даа.
Баасанхүү -
за
Бүрэнжаргал -
тэгэд манайтай их гэмгүй байдаг байсан. Авгай нь бас эмнэлэгт сувилагч хийдэг байсан юм. Гончиг гээд тракторын жолооч байдаг байхгүй юу, сангийн аж ахуйн тракторын жолооч.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд тэр энэ Эрдэнэтэд ирээд. Тэр ГОК-д өнөө бялаз машин барьдаг байсан юм. Бялазын курст яваад барьдаг байан юм. Ер нь тэр Хархоринд байхаасаа, тэр Эрдэнэтэд ирснээсээ хойш дандаа манайхаар ирдэг байхгүй юу даа зайлуул.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд нэг удаа явж байгаад л хөдөө тэр Хялганатаар явж байгаад нөгөө нутгийн юм болохоор нь тэр Галсандоржынд очсон юм байна лээ л дээ. Тэгээд очсон чинь өө баахан улсууд тэднийд орж ирчихсэн л юм хум яриад л пижигнэцгээж, нэг л их юм ярьцгааж хуучлаад л архи мархи уугаад хөөрцгөлж байна гэнээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд тэд нарын яриаг сонсоод яахав Гончиг ч өөрөө их паргиа дууч хуурч мундаг хүн л дээ. Тэгээд тэд нартай ярьж хөөрөөд ингээд яасан чинь, Гончигийг манайтай тийм дотно гэдгийг тэр хүн мэдэхгүй л байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд яриад. Тэгсэн чинь харин тэгж ярьж байна гэнээ. Би Лоохуузыг тагнадаг байсан, дээрээс нь мөнгө авдаг байсан. Тэгээд ёстой нээрээ чухам л тийм тийм гээд, тэгээд ч манайхыг прокурорыхонд хүн матсан байсан байхгүй юу. Ангийн арьс ингээд шалан доороо гэрийнхээ шалан доор ингээд ангийн арьс зулаад, дээрээс нь ингээд шалаа тавиад яасан байсан гэж. Шалыг нь хуулахад гэрээ буулгаад гэрийнхээ буурийг яасан чинь шалан доороос нь дандаа ангийн арьс гарч байсан энэ тэр гэж тийм цуурхал хүртэл тараасан байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр Галсандоржых л тараасан байгаа юм л даа. Тэгээд ерөөсөө тэр огт санаанд орохгүй улсууд хачин хачин юм хэлдэг юм. Цэнд-Аюуш гээд манай энэ тэр аавыгаа дагаж явдаг хүүгийн чинь яслид байхад нь яслийх нь багш Цэнд-Аюуш гээд нэг авгай байдаг байсан юм. Тэгээд бас өөрөө олон хүүхэдтэй. Тэгээд манайхаар ирээд л идэж уугаад гардаг. Миний хүүгийн багш гээд л би сүйд болоод яадаг байсан байхгүй юу. тэгээд манайх өнөө пийшэнгийхээ доод талд нэг ийм жаахан зоорь ингээд ухчихсан.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
тэгээд пийшэнгийхээ амны эндээс ингээд..., тэр зоориндоо ингээд пийшэн доогуураа ингээд ногоо могоо..., ногоо ховор байсан юм чинь олдсон ногоогоо нөгөө хот руу захиад аваад л, ногоогоо тэр лүүгээ хийчихээд тэндээсээ гаргаж ирээд хоолоо хийдэг байсан байхгүй юу. Тэгээд нэг удаа манайд нэг орой ирээд яриад байж байхаар нь би нөгөө ярьж хөөрч байгаа эндээ ингээд ногоогоо хийчихдэг юм гээд ногооноосоо аваад хоолонд хийгээд ингэж байсан байхгүй юу. Тэрийг хараад өнөө цай май уучихаад тэгээд хоол цай идэж уучихаад л явсан. Тэгсэн чинь тэр авгайгаас бас л нөгөө прокурорынхон чинь очоод байцаалт авсан байгаа юм чинь. Тэгсэн чинь тэр зуухан доогуураа ингээд том их хөндий зоорь ухчихсан. Тэрүүгээр нь дүүрэн ангийн арьс байсан гэж ярьсан байгаа юм чинь. Тэгж одоо яалаа гэж тэд нарт ямар хоол олдох юм бол иш чааваас. Аягүй инээдтэй ш дээ. Тэгээд одоо бүүр тэр сангийн аж ахуй дээр чинь гайгүй гэмгүй дотно байсан улсуудыг, тэгээд бүүр тэр Сант руу очоод одоо Сантад манайтай айл майл байсан...., сүүлдээ ч манайх өнөө эхлээд тэр Ёндон гуайтай айл байгаад сүүлд нь тэр Мягмар гэдэг айлтай байж байгаад, сүүлдээ бүүр хамаагүй хэнийтэй ч хамаагүй байдаг болчихсон л доо. Мөнгөбуу энэ тэр гээд өшөө айлуудтай, зөндөө олон айлуудтай айл байдаг болчихсон байсан. Тэд нарыг цөмийг нь очиж байцаасан байгаа юм чинь. Манайтай гэмгүй байсан улсуудыг цөмийг нь байцаасан. Наймаа маймаа хийдэг байсан тэр улсуудыг чинь цөмөөрөнг нь байцаасан. Аймаар. Аюултай шүү нээрээ.
Баасанхүү -
тэгээд одоо юу хэлмэгдүүлэлт дуусаад 89 оноос хойш энэ тэр, ер нь өмнө нь тэгж нэг онцгүй, тэгээд тааралдаад эсвэл нөгөө таньдаг байж байгаад зугтах мугтах дахиад мааралдах, тийм юм болж байсан уу?
Бүрэнжаргал -
өө тааралдаад зарим нь ч одоо сүйд болоод тааралдаад байдаг. Тэгээд хүн хүн янз янз л даа. Тааралдаад сүйд болоод чухам л тэр үед чинь одоо үнэхээр хэцүү байлаа шүү дээ энэ тэр гээд, хоолноосоо салчих гээд хэцүү байлаа шүү дээ энэ тэр гээд сүүлд нь сүйд болоод ярьсан. Хуучин таньдаг таньдаггүй байсан улсууд чинь нөгөө 90 онд чинь цагаадаадахсан чинь ёстой нээрээ аймаар их хүн ирсэн ш дээ манайд. Тэгээд зарим нь ч бүүр танихгүй улсууд л байх юм. Зарим нь ч одоо таньдаг мэддэг улсуудын хүүхдүүд мүүхдүүд чинь ээж аав нь өнгөрчихсөн тийм хүүхдүүд энэ тэр чинь сураг дуулсан үедээ гэр бүлээрээ авгай хүүхдүүдээ танилцуулаад бариад ирээд сүйд болцгоогоод л. Ер нь тэгээд тэрнээс хойш сайхан байсан даа сайхан байсан. Нээрээ л үнэхээр лулсууд айдаг л байсан юм байна лээ. Арга ч үгүй л юм даа тэгээд л. Зүгээр л хүнийг нэг гэмгүй яагаад тэгээд хоолноосоо салъя гэж хэн бодхов дээ. Тэгээд одоо ерөнхийдөө бол бас нэг тийм бүүр нэг их ерөөсөө нэг тийм талтай биш тиймэрхүү улсууд бас байдаг. Ерөөсөө л нэг, аан эд нар чинь Хувьсгалт намын эсрэг тийм улсууд шүү дээ гэсэн байдалтай. Тэгээд нөгөө жинхэнэ хувьсгалт намтай бүүр ингээд яс маханд шингэчихсэн улсууд чинь..., нэлээн дургүй тийм улсууд байдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм
Бүрэнжаргал -
одоогоор ч байдаг юм.
Баасанхүү -
өө бас одоо ч гэсэн мэдрэгддэг үү?
Бүрэнжаргал -
байдаг ш дээ мэдрэгддэг ш дээ. Бид нартай одоо ярьж хөөрөхгүй тэгсхийгээд, дүлсхийгээд байдаг тийм улсууд байдаг ш дээ. Тэгээд бид нарыг чинь нөгөө ардчилал дэмждэг гэхээрээ зэрэг л бид нарт аягүй дургүй байдаг байхгүй юу. Тэр талаараа их дургүй улсууд байдаг ш дээ. Тэгээд яахав дээ хүн хүний амьдрал юм чинь тэгээд өөрснийх нь одоо юу гэж бодоо өөрийх нь үзэл бодол тэгээд яс махандаа шингэчихсэн юм чинь яая гэх вэ. Тэр хүний буруу ч гэж юу байхав. Тийн тиймэрхүү улсууд зөндөө байдаг юмаа.
Баасанхүү -
за хоёулаа яриагаа өндөрлөе дөө.
Бүрэнжаргал -
за тэгье дээ.
Баасанхүү -
зөндөө их шалгаасан уу? За ёстой их баярлалаа.
Бүрэнжаргал -
ярих ярих юмаа олж ярьж чадаж байгаа ч юм уу үгүй ч юм уу.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.