Anonymous


Basic information
Interviewee ID: 990195
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenemandal sum, Arhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: normyn ajilchin
Father's profession: normyn ajilchin


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
cultural campaigns
democracy
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За та надаа амьралынхан тухай ярьж өгнө үү?

Нэргүй -

Эхлээд чинь одоо

Эрдэнэтуяа -

Хэдэн онд хаана төрж өссөн тээ. За тэгээд таны амьдралд болсон нийгмийн томоохон өөрчлөтүүд ямар ямар өөрчлөлтүүд гарч байв? Амьдралын хугацаанд?

Нэргүй -

Би ч одоо Архангай аймгийн Хан-Оюут, одоогийн Эрдэнэмандалдаа суманд 1947-н онд төрөөд

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Манайх 52 онд хөдөөнөөс орж ирсээн.

Эрдэнэтуяа -

Аан сумынхаа төв дээр гэсэн үг үү? Аймгийнхаа төв дээр юм уу?

Нэргүй -

Аа бүүр Улаанбаатар хотод орж ирсэн.

Эрдэнэтуяа -

Өө за

Нэргүй -

Тэгээд 56-н онд сургуульд орсон.

Эрдэнэтуяа -

56 гэдэг чинь 9- н настай.

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэгээд 66 онд энэ 14-ийн 10-р ангийг төгсөөд. Тэгээд аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэрт орж ажилласан даа.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тэгээд тэрнээс хойш гутлын үйлдвэрт дандаа тасралтгүй ажиллаж байгаал 56 гэдэг чинь одоо хэдэн он бэ?

Эрдэнэтуяа -

53-н он жил, 56-н оноос хойш. 66-н оноос хойш уу?

Нэргүй -

Үгүй ээ. 47-гоос хойш

Эрдэнэтуяа -

47-гоос уу?

Нэргүй -

Мхн

Эрдэнэтуяа -

62

Нэргүй -

Тэр нь ч яахав. Юу

Эрдэнэтуяа -

Ер нь 9-н настай чинь тэр үед ер нь орой юу? Эрт гэж тооцогдож байна уу?

Нэргүй -

8, 9-н настай л ордог байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэр бол ер нь л 8, 9-н настай?

Нэргүй -

Ер нь 8, 9-н настай л тэр үеийн хүүхдүүд сургуульд ордог байсан. За тэрнээс ногоорсон хүүхдүүд бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Бүүр тэрнээс дээшээ ордог хүүхдүүд бол байсан?

Нэргүй -

Өө бараг байсан байх. Том том хүүхдүүд байдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Данхгар уу?

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ухуулга гэж явах уу? ер нь

Нэргүй -

Ухуулга ч одоо нэг их явдаг байгаагүй байх аа даа. Юуны үйлдвэр албан газарт бол харин тийм янз үсийн ухуулга, мухуулга, юм хумнууд бол явдаг байсан шүү. Ажлын талаар, ер нь янз янзын юмны талаар бол тиймэрхүү юм явдаг л байсан юм.

Эрдэнэтуяа -

Аа жаахан тодруулбал, яг юу юу гэж явж байсан? Таны санаж байгаагаар?

Нэргүй -

Яг миний санаж байгаагаар бол ч одоо таг. Одоо тэгээд тэр үед чинь бол юу яадаг л байсан юм. Одоо миний ажиллаж байсан үйлдвэр бол дандаа тийм Чехийн тийм тоног төхөөрөмж тиймэрхүү юм их ирдэг байсан юм. Тэгээд тэр ажлын талаар аа тэр юу машин текникийг яаж арчлах, барих тэр юу талаар нь энэ тэр. Тиймэрхүү л юмнуудыг ухуулга ч гэх юм уу, зөвлөгөө ч гэх юм уу, тиймэрхүү юм бол хийдэг байсан юм.

Эрдэнэтуяа -

Ямар байдлаар явах, хийх үү? Тэр ухуулга сурталчилгаагаа

Нэргүй -

Тэрнийг чинь хийхдээ одоо юу гэж гэх юм бэ дээ.

Эрдэнэтуяа -

Нэг ангид юмуу, нэг өрөөнд оруулж байгаад ярих уу? хүн бүр дээр очиж ярих уу? эсвэл нэгдсэн байдлаар семнинар зөвлөгөө явдаг юм уу? Ер нь ухуулгыг ямар байдлаар зохион байгуулдаг байсан?

Нэргүй -

Тэрнийг ч одоо нэг хүн хүн дээр ганцаарчлаад ч хийгээд байх юм байхгүй л дээ. Ер нь нийт дунд нь тийм юунуудыг одоо ор чинчлэх барих тэр юунуудыг одоо

Эрдэнэтуяа -

Машиндах

Нэргүй -

Аан тийм тиймэрхүү талаар нь л тэр техникүүдийг чинь одоо юу яахгүй ш дээ. Арчилгаа, тосолгоо тэгээд л тэгээд зарим юунуудыг бол угааж цэвэрлэдэг карсин марсин тийм юмаар угааж цэвэрлэдэг тиймэрхүү техникүүд бол их байсийн.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Гэхлээр л тэрний талаар яаж цэвэрлэх талаар нь ярьж өгдөг байсийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь шинэ, дээрээс нь бас нөгөө шинэ, тэгээд нөгөө шинэ машин тоног төхөөрөмж орж ирэхээр бас нэг семнинар хийдэг байх тээ?

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь танайх хэр олон ажилчинтай байсан?

Нэргүй -

Өө их олон 2000 гаран ажилчинтай байсийн.

Эрдэнэтуяа -

Хөө аягүй том үйлдвэр байна ш дээ тээ?

Нэргүй -

Том үйлдвэр тийн. Одоо юу ч үгүй болчихоод байгаа болохоос биш. Уул нь их том үйлдвэр байсийн.

Эрдэнэтуяа -

Аа хаана байрладаг байсан бэ?

Нэргүй -

Одоны энэ Хан-Уул дүүрэг. Ажилчны раойн гэж байсийн. Тэнд байдаг байсийм.

Эрдэнэтуяа -

Аа ер нь байхгүй болцон юм гэдэг нь тэгээд нөгөө ямар байдлаар нөгөө байхгүй болсийн. Яагаад хэзээнээс ер нь

Нэргүй -

Өө энэ ардчилал мардчилал гараал тэгээд л хувьчилж авч байна, барьж байна гэж тэгээл үйлдвэр ер нь байхгүй болсон. Машин техникүүдийг нь хаяхыг нь хаяаад, зарахыг нь зараад. Тэгээд л болсон байх. Нэх зарагдсан ч юм байхгүй л байх аа. Голдуу л аваачиж хая, улсууд л ачиж аваачаад л хаяаад байсийм л юм яриад байдаг юм байна лээ. Улсууд

Эрдэнэтуяа -

Төмөрт үү?

Нэргүй -

Мхн

Эрдэнэтуяа -

Аягүй том үйлдвэр байсийм байна шүү.

Нэргүй -

Том үйлдвэр байсийм.

Эрдэнэтуяа -

Ер нь хэдэн оноос үйл ажиллагаагаа явуулсан бэ?

Нэргүй -

Үйлдвэр бол 34-н оноос үйл ажиллаагаа явуулсан.

Эрдэнэтуяа -

Яг л нөгөө үйлдвэржилтийн жил ш дээ. Тэр чинь бүүр. Манай бас олон үйлдвэр нээгдсэн. Тэр үеэр л юм байна ш дээ тээ.

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь үйлдвэрийн чинь анхны эх суурийн талаар та ер нь хэр мэдэх вэ? яаж яаж байгуулагдаж байсийм?

Нэргүй -

Тэрнийг бол ч би сайн мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Таныг ер нь таныг орсноос хойш үйлдвэр ер нь хэр хөгжсөн? Ер нь тэр үед социлизмын нийгмийн үед

Нэргүй -

Өө их өргөжсөн.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Намайг үйлдвэрт орж байх үед чинь 2 за байз 2 жижиг ч гэхгүй юм байна. Оёдол, гүйцэтгэл гээд 3-н цехтэй. Аа тэгээд цехүүд нь дотроо тасгуудтай.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тийм. Тэгэхэд чинь нэг намайг орохын чинь үед тийм их олон хүнтэй байгаагүй байх аа. Нэг 8, 900-аад хүнтэй л байсан байх.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэгээд сүүлдээ дахиад өргөтгөл бариад тэгээд 2000 гаран хүнтэй байсийм.

Эрдэнэтуяа -

Бараг 2,5 дахин нэмсэн байна ш дээ тээ?

Нэргүй -

Мхн тийн.

Эрдэнэтуяа -

Нэг 1,5 дахин нэмэгдсэн байна ш дээ. Аягүй том болсон байна ш дээ.

Нэргүй -

Тийн

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө цех мех нь өргөтгөсөн үү?

Нэргүй -

Тэгсэн. Цех нь өргөтгөлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Аанхан. Та аль цехед нь ажилладаг байсийм?

Нэргүй -

Би гүйцэтгэхийн яг хэт их ачаалалтай дээр нь хэт их ачаалал дээр ажиллаж байсийм.

Эрдэнэтуяа -

Аа хэдэн хүнтэй байх уу?

Нэргүй -

Манай тасаг гэхэд л нэг 60,70-н хүнтэй байдаг байсийм. Нэг зөвхөн нэг гүйцэтгэх тасаг гэлээ гэхэд л

Эрдэнэтуяа -

Аягүй том. Ер нь ямар байдлаар гуталнууд хийх үү? Тэнд

Нэргүй -

Үйлдвэр бол янз янзын гутал хийнэ. Захиа гутлын тасаг гэж байна. Ажлын гутлын тасаг гэж байна. Хүүхдийн гутлын тасаг гэж байна.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Нэргүй -

Эмэгтэй, эрэгтэй энэ одоо гоёлын гутлын тасаг гэж байна.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Ер нь тасгууд бол тасаг тасгаараа л байдаг байсан. Минийх бол эрэгтэй, эмэгтэй хромон гутлыг хийдэг.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Цэргийн юуны дарга маргын юмнуудын нооромд өгдөг тийм гутал хийдэг.

Эрдэнэтуяа -

Аан

Нэргүй -

Юу тийм тасаг байсийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд юу юу? Захилгаар гутал хийх үү? Хийчээд зардаг. Ер нь тэр үед үеийн үйлдвэрийн

Нэргүй -

Хийчээд зардаг. Хийчээд яг тэр дамжлагаараа хийгдээд гарцан гутлаа л гадагш нь өгдөг. Захиалгаар хийдэг тасаг нь тусгайдаа байсийм. Захиа гутал гээд

Эрдэнэтуяа -

Аанхан. Захиалгын гутлууд нь ямархуу гуталнууд байх уу?

Нэргүй -

Аа захиалгын гуталнууд бол тэр үедээ л их гоё гуталнууд байдаг байсийм. Үнэн л гоёлын гуталнууд байдаг байсийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд гадаад руу гаргах асуудал?

Нэргүй -

Гадаад руу чинь нэг их гутал гаргаж байгаагүй юм аа.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Гадаад руу манайх нэг их гутал гаргаж байгаагүй. Ер нь л дотоодынхоо хэрэгцээг хангадаг байсийм.

Эрдэнэтуяа -

Аанхан. Гол нь дотооддоо л дотоодынхоо л гутлыг нийлүүлдэг байсийм уу тээ?

Нэргүй -

Тийн

Эрдэнэтуяа -

Өөр ер нь гутлын үйлдвэр байдаг байсан уу?

Нэргүй -

Өөр гутлын үйлдвэр ерөөсөө байгаагүй.

Эрдэнэтуяа -

Монголын ганцхан л гутлын үйлдвэр юм уу тээ?

Нэргүй -

Тийн тийн.

Эрдэнэтуяа -

Аргагүй л дээ. 2000-аад ажилчинтай аягүй том үйлдвэр байж тээ? Ер нь тэр үед дарга цэргийн харилцаа тээ? Үйлдвэрийн ч байж болно. Ямархуу байсан? За танай үйлдвэр дээр? Дарга гэж ямар хүн, ер нь цэрэг гэж ямар хүн? Хоорндоо ер нь ямар ялгаатай байв?

Нэргүй -

За тэрнийг чинь одоо юу гэж ч хэлмээр юм бэ дээ.

Эрдэнэтуяа -

Өдөр тутмын харилцаанд ямар ялгаатай байв? Гаднах төрх, хувцас хунар, эд хэрэглэл юу байдагийм тээ? Тэр байдлаар ямар ялгаатай байв?

Нэргүй -

Үгүй. Тэгээд дарга ажилчид чинь яалаа гэж яг нэг түвшинд байх вэ дээ. Тэр чинь

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Бас ялгаа байх нь байсан л байх. Гэхдээ тийм айхтар дарангуйлсан барьсан тийм юм байдаггүй байсаан.

Эрдэнэтуяа -

Гайгүй юу тээ?

Нэргүй -

Тийм юм бол байгаагүй. Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь хэр тататартай байдаг байсан тэр үед?

Нэргүй -

Их татаа ч юу байхав. Ер нь л оноож өгсөн үүрэг даалгавар, одоо ноором төлөвлөгөөгөө бол биелүүлэх шаардлагыг бол тавьдаг л байсан. Ноором төлөвлөгөөгөө сайн ажиллаж сайн, ажиллагаа сайтай тийм тасаг нь бол ер нь зүгээр ердийн явж байгаал ноором төлөвлөгөөгөө биелүүлнэ. За тэгээл зарим машин техник муутай ч байдаг юм уу, машин техник эвдэрч засварласан тиймэрхүү үедээ өдрийнхөө ноором төлөвлөгөөгөө алдцан тийм улсууд бол сарын эцэс мэцэс рүү бол илүү дутуу цаг хийдэг л байсан.

Эрдэнэтуяа -

Ноором гэж нэг юм байсийм шиг байгаа юм тээ?

Нэргүй -

Байна.

Эрдэнэтуяа -

Тэрний тухай яриач та ер нь? Ямархуу байдалтай байв?

Нэргүй -

Үгүй яахав. Тэр чинь юу л дээ. Ер нь бол өөрийнх дээрээ аваад үзэхэд бол манайх ажлын 8-н цагтай өдөр 800-н гутал. 800-н хос гутал хийх тийм л нооромтой байсаа ийм. Аа тэгээд тэрийгээ бол хийдэг байсаан. Хийдэг байсийм. Хийлгүй яахав. Тэрнийгээ яг хийсэн юм уу, давуулж хийсэн нөхдөд бол цалин мөнгөн дээр нь шагналт цалин малин гээд урамшуулал нэмэгдэл цалин бол нэмж өгнө. Тэгэхээр чинь бол тэр улсуудын ажиллах идэвх бол өндөр. Аа тэгээд бас улсуудаа идэвхитэй байлгахын тулд 7, 7 хоногоор юм уу, 10 хоногоор ч юм уу тасаг цех юмнуудынхаа дунд уралдаан зарлаж эхлүүлдэг байсан. Тэгээд тэр уралдаанаа бол 7 хоног, 10-н хоног, 14-н хоногоор нь юмуу дүгнэж, тасаг тасгаас хувь юу нь дээгүүр гарсан хүмүүсийг бол бас урамшуулах барих тийм юмнууд байдаг л байсийм.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед хүмүүсийг шагнах урамшуулах асуудал их байсийм шиг байгаа юм тээ?

Нэргүй -

Байсан.

Эрдэнэтуяа -

Гэхдээ тэрний хүчинд ч их ажил бүтээдэг байсийм шиг байгаа юм

Нэргүй -

Тийн тийн

Эрдэнэтуяа -

Хүмүүс их урам ордог

Нэргүй -

Одоо бол тийм юм байтугай. Ажиллах ажил байхгүй болчихоод байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь бүх л хүн ажилтай юу?

Нэргүй -

Бүх хүн ажилтай. Тэр үед чинь бид нарыг тэгдэг байийм ажил хийж чадахаар л хүн байвал хөгшин залуу хамаагүй хүн аваад ир. Тэгдэг байсан байхгүй юу. Бас тэр үедээ ажиллах хүчин бас жаахан дутагдалтай л байсан байж магадгүй шүү.

Эрдэнэтуяа -

Аан

Нэргүй -

Тийм байсийм.

Эрдэнэтуяа -

Аа хамаагүй ямар ч байсан ажлын чадвартай.

Нэргүй -

Мн тийн. Одооныхтой адилхан одоо ингээд нэг 25 хүрцэн бол өө нас чинь хөгшин болцон байна гэхгүй тийм юм бол байхгүй. Тэгээд 30-н хэдтэй, 40-н хэдтэй . тэр байтугай бараг 50 хүрцэн тэтгэвэр мэтгэвэртээ суух цаг нь дөхцөн тийм хүмүүсийг ажил хийх чадалтай гэвэл аваад ирэхэд ямар ч байсан хийлгэдэг л байсийм. Ажил тийм байдаг байсийм.

Эрдэнэтуяа -

Бас л бодлоготой л байна л даа?

Нэргүй -

Яг тэгээд тэр үед чинь бол одоо бол тийм юм байхаа байчиж. Одоо ингээл хүн амын тооллго мооллого гээд энэ янз үсийн ингээл явна тиймээ. Тэгээд ингээл яахад чинь одоо зарим үед эд нар хаашаа юм айл амьтнаар явж үздэг байсийм юмуу, ажил мажилгүй тийм хүн байж байх юм бол энэ хороо, дүүрэг дээгүүр чинь аваад явчдаг байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Аа шууд

Нэргүй -

Мн тийн. Тэгээд ажил мажлын хувь хийлгэдэг юм. тиймэрхүү янзтай байсийм. Одоо бол тийм юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс ажил хийнэ гэхээс төвөгшөөдөггүй байсийм уу? голдоггүй байсан гэх юмуу даа?

Нэргүй -

Мн тийн. Ажлыг бол голдогггүй л байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тийм л байсийм шиг байна. Тэгээд одоо чинь тэгээд ажлаа ч голох юм ажил нь олдохгүй ч юмуу? Тэгээд байгаа юм шиг байгаа юм. голоод байгаа юм уу, шилэээд байгаа юм уу? тэр талаараа л нэг яагаад байгаа юм шиг байна? Тэр үед ер нь бас хүмүүсийг ажилллуулах талаар аягүй улс бодлоготой л байсан байх л даа. Арга хэмжээ авдаг ч юм уу?

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь гэр бүлийн талаар ер нь ямар бодлого явуулдаг байсан? Гэр бүл нэмэгдүүлэлт, одоо гэр төлөвлөлт тиймээ? Тэр талаар? Гэр бүлд авах арга хэмжээ үр. За хүн амыг өсгөх тиймээ. Гэр бүлийг дэмжих арга хэмжээ авюч л байна аа гэдэг чинь л хүн ам л өснө гэсэн үг. Тэр талаар ер нь ямар арга хэмжээ авч байсан?

Нэргүй -

Тэр тал бол ч яахав дээ. Олон хүүхэдтэй эхчүүдэд 1, 2-р одон өгдөг байлаа. 4-өөс дээш хүүхэдтэй айлд хүүхдийн мөнгө өгдөг байлаа. Ер нь тэр талынх нь юмнууд одооны энэ юутай төстэй л байна л даа.

Эрдэнэтуяа -

Нэг хүүхэдгүйн татвар гэж сонсож байсан?

Нэргүй -

Хүүхэдгүйн татвар гэж авдаг байсийм.

Эрдэнэтуяа -

Тийн. Татваруудаас ер нь

Нэргүй -

5-н хүүхэд гаргасан л даа. Даанч 3 нь өнгөрцөн юм. хүүхдийн мөнгө авах л байсийм. Одоо манай бага хүүхэд байвал 33-тай байна. Бага нь. Ээ хөөрхий.

Эрдэнэтуяа -

3 нь гэдэг чинь юу гэсэн үгэв тээ?

Нэргүй -

Харин тийн.

Эрдэнэтуяа -

5- хүүхдээс чинь одоо тэгээд 2 хүүхэдтэй юу?

Нэргүй -

Тийн байна.

Эрдэнэтуяа -

Харамсалтай тээ?

Нэргүй -

Өөрий нь л таньдаг юм. хүүхэд шуухадыг нь танихгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь хүүхэдгүйн татвар. Өөр ер нь ямар хүүхэдгүйн татвар гэдэг чинь гэр бүлтэй болгох тийм засгийн бодлого л доо.

Нэргүй -

Тийн тийн. Хүүхэдгүй бас тэгээд гэр бүлгүйн татвар юм авч байсан байх шүү.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тиймэрхүү юм авч байсан байх. Тэгээд бас авах гэж ирж байсан байх шүү.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Нэг тиймэрхүү маягаар яригддаг байсан санагдажийнэ..

Эрдэнэтуяа -

Та ер нь

Нэргүй -

Би бол тийм татвар матвар өгч байгаагүй ээ.

Эрдэнэтуяа -

Гэр бүлтэй болцон. Хүүхэдтэй болцон.

Нэргүй -

Аан тийн.

Эрдэнэтуяа -

Аанхан. Та ер нь хэдэн хүүхэдтэй вэ?

Нэргүй -

Би бол 2 л хүүхэдтэй. Уул нь хүүхэд цөөтэй.

Эрдэнэтуяа -

Цөөн байна ш дээ.

Нэргүй -

Цөөхөн. Би 2 хүүхэдтэй. Манай 2 хүүхэд чинь одоо 30 гарцан гарцан 2 хүүхэн байна.

Эрдэнэтуяа -

Ёстой цөөхөн байна. Тэр үеийн хүмүүстэй харьцуулахад, одоо ч яахав жирийн л дээ.

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь нэг доод тал нь нэг 4, 5. тэгээд ер нь тэрнээс дээш 10, 15. 7, 8 бол чөлөөтэй л байдаг юм.

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үеийн бодохнээ , тэр үед тэр олон хүүхэдтэй байх үндэсийг

Нэргүй -

Тэгээд юу яаж байгаа байхгүй юу. Тэгээд 2 хүүхдээ угаалаа. Тэр нөгөө эрт энэ улсуудыг чинь нөгөө тэтгэвэр мэтгэвэрт суулгаж, хүүхэд шуухдаар нь яага чүгүй мөнгө олгоод, тэтгэвэрт суулгаад тэгээд тэтэгэвэрийн мөнгөнөөр зүгээр нөхөн олговор эд нар өгч байсийм. Тэр үед чинь би нөгөө хүүхэд цөөтэй гээд тэтгэвэрт суугаагүй байжийгаад 2000 он гаргажийж 2002 онд байна уу тэтгэвэрт гарсан. 55 хүрч байж.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэгж байж би тэтгэвэрт гарсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэр хооронд

Нэргүй -

Тэр хооронд чинь манайх тэгээд л манайх нэг 2, 3-н үнэтэй байсийм аа.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тэгээд тэрнийгээ маллаж, дээшээгээ хөдөө гарч байжийгаад. Тэгээд тэтгэвэрт суух насаа болохлоор тэтгэврээ аваал одоо мал залаа зараал орж ирээл 2, 3-н жил болжийх шиг байна.

Эрдэнэтуяа -

За за

Нэргүй -

Тэгээл нэг иймэрхүү л байдалтай байна. Одоо

Эрдэнэтуяа -

Тэгэхээр тэр та бол 90-н оны эхээр л ер нь ажилгүй болсон.

Нэргүй -

Тийн. Тэгээл ажилгүй болсон. Тэгээл дээшээгээ нэг 2 үхрээ аваал. Тэр үед чинь малтай, мал бүхий айлуудыг байлгахгүй ч юм шиг яриад л байдаг байсан. Тэгээл өвс, тэжээл янз янзын юмнаас нь өгсүүлээд л одоо ажил төралгүй хүн чинь өвс авсан чиг л мөнгө, тэжээл авсан чиг л мөнгө шүү дээ. Тэгээл 2 хэдэн үхрээ аваал дээшээ гараад явчиж байсийм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь дахиж ер нь өөр ажил олдох тийм юм байгаагүй юм уу? хайгаагүй юм уу?

Нэргүй -

Ер нь л юу яагаагүй юм. 2 үхрээ аваал тэгээл тэр чигтээ гараал явчихсан юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа ажил хайя ч гэж бодоогүй юу?

Нэргүй -

Тийм. Ажил хайя ч гэж бодоогүй.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед ажилүгй болсон хүмүүс, ажилд орох юу хэр байсийм бэ? ер нь хэр олон хүн байсийм?

Нэргүй -

Ер нь тэр үед чинь одоо байсан улсууд чинь ажил бол бараг нэх олдоогүй дээ. Ер нь олдоогүй. Олон үйлдвэр ажилгүй болсон ш дээ. Олон хүн ажилгүй болсон ш дээ. Манай үйлдвэр л гэхэд тийн нэг захилга гутлын хэдэн хүмүүс, тэгээл тэр дээгүүр дарга цэргүүд л свтивент үлдсэн байх даа. Өөр нэх үлдсэн юм бол байхгүй ш дээ. Ажилчид бол ажил мажлыг нь хийж үлдсэн юм бол ёстой байхгүй. Ер нь олон хүн ажилгүй болсон шүү. Олон үйлдвэр ажилгүй болсон.

Эрдэнэтуяа -

Яаж ер нь та ажлаасаа гарсан бэ?

Нэргүй -

Гарах юу байхав дээ. Тэгээд л бид нарыг чинь үйлдвэр чинь ерөөсөө зогсчихож байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тэгээд л тэрнийг хувьчилж барьж авсан юм байна лээ. Тэгээд л тэрийг хуужир ачаад ажиллуулаагүй л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгээд үйлдвэр зогснгуут та нарт ер нь ямар юу гэдэг юм одоо тайлбар ч юмуу хийсэн бэ? гаргахдаа

Нэргүй -

Үгүй ээ. нэх тайлбар хийсэн юм бол байхгүй. Тэгээд яахав нэг хэсэгтээ бол сул зогсолт гэж нэг хэдэн төгрөг өгөөд, тэгж байгаад сүүл рүүгээ тэрнийгээ өгөлгүйгээр тэр үед чинь нийгмийн бас нөгөө хөдөлмөрийн дэвтрийг шууд нөгөө нэг нийгмийн даатгал руу шилжүүлж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан за

Нэргүй -

Тэгэхэд нийгмийн даатгалын чинь шимтгэлийг одоо сул зогсолтын чинь мөнгөөр төлнөө гэж хэлээд л сул зогсолтын мөнгө өгөөгүй. Тэгээд өнгөрсөн. Тэгээд зарим улсуудынх нь тэр нийгмийн даатгал төлсөн. Шимтгэл төлсөн бичиг баримтууд нь олддоггүй юм байна лээ. Тэр нь яахав дээ тэр нягтлангуудын л хариуцлагагүйгээс болсон байх. Уул нь бол бүх улсуудынх төлөгдөж байсан байх аа гэж би боджийно.

Эрдэнэтуяа -

Таных бол?

Нэргүй -

Минийх алга бол олдоогүй. Би тэгээд тэтгэвэрт суухдаа яг зөвхөн хөдөлмөрийнхөө дэвтрээр суусан.

Эрдэнэтуяа -

Өө хөдөлмөрийн дэвтэр

Нэргүй -

Уул нь биднүүдийн ажилласан жилийг бол тасралтгүй нийгмийнхээ даатгалыг төлөөд тэгж явж байгаад юу яана гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр бол бид нар зарим улсуудынх нь юу яагаагүй. Төлөгдөөгүй

Эрдэнэтуяа -

Олдоогүй

Нэргүй -

Олдоогүй

Эрдэнэтуяа -

Нийгмийн даатгалд шилжүүлсэн дэвтэр нь үү?

Нэргүй -

Үгүй ээ үгүй тэр чинь

Эрдэнэтуяа -

Шилжүүлсэн баримт нь уу?

Нэргүй -

Шимтгэл төлсөн юу нь л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан бараг л төлөөгүй гэсэн үг үү?

Нэргүй -

Мм төлөөгүй л гэсэн үг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгээл та нарыг тэр чигт нь орхицон уу?

Нэргүй -

Тэгээл тэр чигт нь хаяцан.

Эрдэнэтуяа -

Та нар буцаж очиж асуух юм байгаагүй. Тэгээд

Нэргүй -

Байгаагүй. Одоо ч гэсэн. Одоо ингээд тэтгэвэр мэтгэвэртээ суусан тийм улсуудыг бол жил нэг удаа нэг 5 кил гурил өгдөг л юм байлээ. Өөр юм юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр том үйлдвэрээс

Нэргүй -

Тэх. Харин тийн. Хүн ч их олонтой л доо. Тэр тэтгэвэрт суусан улсууд чинь л олон.

Эрдэнэтуяа -

Ер нь олон хүмүүсийнх олдоогүй гээгүү юу олдоогүй юу? Тэр нийгмийн даатгалын юу шимтгэлийн юу?

Нэргүй -

Тэр олдоогүй байхаа. Мэдэхгүй. Би юу яахад л лав л миний ажилласан тасгийнх. Манай тэр наад хуучин үйлдвэрийн нь бол юу яадаг байссан байхгүй юу. 5-р үйлдвэр гэдэг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэрний юу бол олдоогүй.

Эрдэнэтуяа -

Өө юу ардчилал ер нь ямар байдлаар ер нь гарч ирж байсан бэ? хэдэн онд ямар уриа лоотой тээ? Гарч иржийв?

Нэргүй -

Тэр 90-ээл оны эхээр л арчилал яасан даа. Тэгэхэд л ер нь тэгээд юунууд тэр арчилалын дэмжсэн улсууд байсан байх аа. Нэлээн байсан. Тэр талбай малбай руу явж жагсаж байна. Барьжийна гээл ярьдаг байсийн. Би ч тийм юманд нь яваагүй юм.

Эрдэнэтуяа -

Ер нь хүмүүс юу гэж ярьдаг байсан. Жагсаж байсан улсуудтай уулзалдажийв уу? ер нь юу гэж ярьжийна? Жагсаж байхад

Нэргүй -

Нэх уулзаж ярьдаггүй байсан

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэр үедээ нэх сонирхож байгаагүй юм бас.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Нэргүй -

Үгүй ээ. яахав дээ. Тэгээл нэг ямар ач тустай гэдгийг нь ойлгодоггүй. Мэддэггүй ч байсийм уу? ер нь ч би өөрөө бас нэг жаахан нам талын л хүн байсийм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Өө хувьсгалт намын юу?

Нэргүй -

Тийн. Тэгээл тэргүүрээ ч

Эрдэнэтуяа -

Өө за

Нэргүй -

Тэр ч юмуу би тэр арчилалыг ер нь бол сонирхож үзээгүй л юм байна.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо үр нөлөө нь ямар байнйа одоо гарсан?

Нэргүй -

Өө мэдэхгүй одоо бол надад мэдэгдэжийгаа ч юм алга. Нээрээн

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Ажилгүй юугүй л боллоо. Одоо тэгээд ингээл амьдарч байна. Эрвийж дэрвийхээрээ. Хохирсон уу л гэхээс биш нэх надад хожоогүй байх л гэж би бодож байна. Ер нь одоо ингээл хараад байхад бол намаас чиг хүн гарсан адилхан. Арчилалаас ч хүн гарсан адилхан. Одоо энэ манай хороон дээр их хурлаас 2 юунаас холиод л гарсан юм. тэгээд одоо бид нарт хэлж ярьж үзэгдэжийгаа мэдэгдэжийгаа юу ч алга байна ш дээ. Одоо бол ер нь л олж тусалж мэдрэгдэжийгаа юм бол одоохондоо бол байхгүй л байна.

Эрдэнэтуяа -

Үгүй ээ. ер нь өдөр тутмын амьдралд ер нь ямар нэгэн өөрчлөлт гаргаагүй л хэвээрээ?

Нэргүй -

Хэвээрээ. Бах л байдгаараа хүний өөрийн одоо яахав ингэж зогсоод нэг хүн орж ирээд чяахгүй юм. энэ юм хум нь ч ингээл гүйгдэхгүй муу л байх юм. тэгээл нэг хоногийн хоол нэг чүү ай л юм нэг бүгдээрээ л хоолгүй хоночихгүй юм. тэгээл нэг байж л байна.

Эрдэнэтуяа -

Энэ арчилалаар одоо тэр хувь, гол хийгдсэн арчилал гарснаар гол хийгдсэн ажил байна уу? арчилал гарснаар одоо энэ хувьчлал гэж байна. Хувьчлал ер нь анх яаж гаржийв? Та хувьчлалд ер нь оролцсон уу?

Нэргүй -

Би бол хувьчлал авсан юм бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Үйлдвэр мүйлдвэрт яагаад байсан юм надад байдаггүй юм. хувьчилж байсан л юм байх. Яахав нөгөө нэг цэнхэр ягаан тасалбар. Тэрнийг нэг юугээр зарж борлуулж хүүдээ өгч нэг ер нь ч үнэ нь ч бага байсан даа тэр үед. Нэг хэдэн төгрөг авсан юм. Өөрөө хэрэглэсэн болсон.

Эрдэнэтуяа -

Тэрийг ер нь яаж ашигласан?

Нэргүй -

Өө бас л тэгээл нэг юу, үхэр малын тэжээл мэжээлхэн тийм юмнаас өгөөд ашиггүй дууссан байх даа. Яг тийм юм болохоор ашиглаж чадаагүй юм.

Эрдэнэтуяа -

Ер нь яаж ашиглахаар байсан юм байна. Тэрийг

Нэргүй -

ноором төлөвлөгөөгөөаа мэдэхгүй. Тэр мөнгө төгрөг нь арвитай шалихгүй болохоор зэрэг ийм юм ер нь бодоогүй.

Эрдэнэтуяа -

Ер нь яаж ашиглахаа ч сайн мэдэхгүй.

Нэргүй -

Мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь хүмүүс тэр сувгыг ер нь яаж ашигласан бэ?

Нэргүй -

Тэрийг мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Сайн мэдэхгүй юу?

Нэргүй -

Манайханд бол бас ашигласан хүн байгаа.

Эрдэнэтуяа -

Яагаад тэрийг ашиглаж чадаагүй юм. Мэдээлэл муутай юу?

Нэргүй -

Тийн. Юм мэддэггүй ч байсан юм уу мэдэхгүй. Тэр байтугай цэнхэр ягаан тасалбарынхаа юуг бол одоо олж авсан хүн ч байхгүй байгаа ш дээ. Зарим нь үгүй. Олж аваагүй хүн ч байгаа ш дээ. Манайханы яг ингээл зөвхөн ах дүү нар дотор бол

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Нэргүй -

Тийм улсууд бол манайханд байгаа.

Эрдэнэтуяа -

Тэрийг чинь бүгд жигд бүх хүнд тараагаагүй юм уу?

Нэргүй -

Бүгдэнд нь тараасан. Тэгээл тэр юунд аваачиж брокорт аваачиж өгчихөөд л тэрнээс тэгээл ямар ч газар өгсөн юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Нэг ашиг авна гэж өгөөд үү?

Нэргүй -

Тйин. Ашиг машиг тэгээд тэрийг одоо аваагүй хүн бол манайд байж л байгаа.

Эрдэнэтуяа -

Тэр нэг

Нэргүй -

Зарим нь тэр нэг нь бушуухан тасалбар нь зарагдаад яагаад ирэхлээр бушуухан нэг хэдэн төгрөгнөөс, цөөхөн ч хамаагүй хэдэн төгрөгнөөс өгөөд тэгээд бараг ашиглалгүйгээр шахуу юмаа өгцгөөсөн.

Эрдэнэтуяа -

Аан. Ажлынхаа хамт олны тухай та яриач? Ер нь тэр үед хамт олон гэж ямар байв?

Нэргүй -

Хамт олон сайхан байлгүй яахав. Гол нь

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Хамт олон ч одоо сайхан л байна. Одоо харин би юу шгэж ярихаа сайн мэдэхгүй л байна.

Эрдэнэтуяа -

Юу нь сайхан байна? Ер нь туслах дэмжих тээ?

Нэргүй -

Тэгнэ ш дээ. Туслах дэмжих тал дээрээ ч гэлээ гэсэн. Тэгээд ер нь хамт олонгүй бол нэг тасаг ер нь ажиллахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Яахав дээ. Хамт олноороо нэг 2 хүнд нь тийм янз үсийн тийм гачигдал тохиолдоход ажлын хөлсийг нь хувааж аваад тэгээл хийчнэ. Бид нар чинь сайхан л байдаг юм. Бид нар чинь.

Эрдэнэтуяа -

Аа нөгөө төлөвлөгөөтэй ажил болохоор тиймээ?

Нэргүй -

Тийн. Тийм л юм байна. Төлөвлөгөөтэй болохлоор чинь зэрэг 1, 2 хүн байхгйүй байлаа гээл тэр ажлаа явуулахгүй тэгээд зогсоочихно гэж байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Нэргүй -

Тэгээл ажлы нь хувааж аваад хийнэ ш дээ. Тэгж яаж ийж нэг нэгэндээ туслаал тэгээд л хийдэг л байсан. Ажлыг

Эрдэнэтуяа -

Аа тэгнэ л дээ. Тэр үед чинь тэгээд тэр талаараа их аягүй түшлэгтэй л байсан юм шиг байгаа юм тээ? Байгууллага, удирдлага нь гэсэн харж үздэг л юм шиг байгаа юм. Энэ 66 онд 10 төгссөн юм байна ш дээ тээ?

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд яагаад шууд үйлдвэр лүү оров уу?

Нэргүй -

Аа тэр үед чинь яахав дээ. Илгээлт хийгээд нөгөө нэг тийм юм байсан байсан юм. Тэгээл илгэлтээр л ирсэн юм даа.

Эрдэнэтуяа -

Илгээлт гэдэг нь яах уу? ямар байдлаар яах уу? яагаад та яг ер нь орох болов уу? Өөр тийшээ

Нэргүй -

Өөр тийшээ ч яагаагүй л дээ. Зүгээр тэр үед чинь энэ гутлын үйлдвэр чинь бас л аймаар Чехийн тоног төхөөрөмж тавигдаад л хүн их авсан юм аа. Тэгэхэд чинь

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэгээд л 10-р ангиа төгсөөд л эндэхийг сураад л үйлдвэрт орсон юм байгаа юм. тэгээд тэрнээсээ хойш тасралтгүй ажиллаад 90-ээд онд гарсийм.

Эрдэнэтуяа -

Таньд ер нь зөвлөсөн. Энд орчих оо гэсэн. Зөвлөсөн санал болгосон юм байгаа юу? Эсвэл та өөрөө энд орсон уу?

Нэргүй -

Тийм юм байхгүй. Би өөрөө орсон.

Эрдэнэтуяа -

Сургуулиас чинь

Нэргүй -

Сургуулиас тэг гэсэн. Тэгээл

Эрдэнэтуяа -

Ангиараа юу?

Нэргүй -

Ангиараа биш ээ.

Эрдэнэтуяа -

Өө та бараг ганцаараа шахуу л юмуу?

Нэргүй -

2-уулаа. Нэг найзтайгаа 2-уулаа л орж байсийм.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь кино минон дээр чинь би мэдэх биш л дээ. Кино мино юмнаас харж байхад ингээл анги мангиараа нэг үйлдвэр лүү очъё гээл тэгээл. Тэр утгаар л юм болов уу гэж ойлголоо л доо?

Нэргүй -

Үгүй үгүй тийм биш.

Эрдэнэтуяа -

Ер нь танай ангийнхан яасан?

Нэргүй -

Өө газар газар. Сургуульд чиг л орсон. Зарим нь зүгээр ажилчин.

Эрдэнэтуяа -

Аанхан сургууль соёл нь гоё биш байсан уу?

Нэргүй -

Би тэгээд нэх сургуульд оръё гэж бодоочгүй.

Эрдэнэтуяа -

Яахав зүгээр

Нэргүй -

Уул нь бол би нэг хэдэн жил ажиллачаад сургульд орчихно ч гэсэн бодол байсан л даа. Тэгээд яагаад ч юм мэдэхгүй. Сургууль соёл ороогүй юм. Тэгээд л

Эрдэнэтуяа -

Гоё санагдсан л байх даа. Үйлдвэрт ажилласны ажиллахын ер нь юу нь гоё вэ?

Нэргүй -

Ажил гэдэг чинь ер нь гоё л байх байлгүй дээ. Хүн чинь ажил хийж цалин мөнгө авч ер нь тэргүүрээ л амьдарч байгаа чинь. Тэгээд хэдэн мөнгө ч байсан авч л байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь хэд байх уу?

Нэргүй -

Өө ер нь ажил байдлаа хийгээд явахад бол

Эрдэнэтуяа -

Сард?

Нэргүй -

Сард ер нь цалин сайн авдаг байсийм.

Эрдэнэтуяа -

1000

Нэргүй -

1000 гаргаал авдаг байсийм. Тэр үеийн 1000 гаран гэдэг чинь сайн ш дээ.

Эрдэнэтуяа -

Сайн байна.

Нэргүй -

1000 гаран тэгээл доод тал нь 7, 800.

Эрдэнэтуяа -

Өндөр байна.

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь за яахав. Таны бодлоор л доо. Тэр үеийн нийгэм тээ хүмүүсийн ажлын хөлсийг одоо хэр үнэлдэг байсан? Одоо ажлын хөлс гэхээр ер нь боломжтой юм шиг санагдаж байна уу? арай багаар үнэлж яадаг байсан уу?

Нэргүй -

Өө бололгүй яахав. Болжийсан

Эрдэнэтуяа -

Ажил хийгээд л амьдарна.

Нэргүй -

Мм тийм.

Эрдэнэтуяа -

Баян ядуу хүмүүсийн ялгаа юу байсан. Тэр үед

Нэргүй -

Ажил хийж л чадаж байвал тэгж баян хоосоны юу байгаагүй. 200 манай цэвэрлэгч чинь 200-н хэдэн төгрөгөөр чиг хүн амьдардаг л байсан. Яалт чүгүй үрээлээ. Өчнөөн төчнөөн 100-гаар нь 5, 600, 7, 800, 1000 гаргаад авдаг улсуудаас ч доргүй амьдарчдаг улсууд байж л байсан. Тэр үед

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэр үед чинь харин ч бас нэг ядуу улсууд гэж нэх их ч байгаагүй шүү.

Эрдэнэтуяа -

Ер нь жигд

Нэргүй -

Тэх.

Эрдэнэтуяа -

Би зүгээр бодохнээ тэр үед улс бодлого явуулаад ер нь хүмүүсийн амьралыг жигд байлгасан. Хүмүүс ч ярих юм бай лээ. Ер нь хүмүүс жигд амьдралтай

Нэргүй -

Тэр үед нэг тийм ядуу хүмүүс гэж нэх байгаагүй шүү.

Эрдэнэтуяа -

Ямар ч байсан боломжийн хоногийнхоо хоолтой л

Нэргүй -

Тэх. Ажилгүй хүмүүс гэж байхгүй байсан бараг байхгүй байсан болохлоор чинь зэрэг тэгээд амьдрал нь болж л байсийм.

Эрдэнэтуяа -

Ер нь хүүхдүүдээ ер нь яаж өсгөв? 2 хүүхдээ ер нь яаж өсгөдөг байсан?

Нэргүй -

Өө одоо 2 хүүхэд одоо 2-уулаа тэр эмээ мэмээ нь л өсгөсөн дөө. Тэгсэн юм.

Эрдэнэтуяа -

45 хоноод ажилдаа орох уу?

Нэргүй -

Тийн. 45 хоноол ажилдаа орно. Тэгээл орхичихоол хаа байгаа үйлдвэр комбинат руу явна. Тэгээл манай ээж л юу яадаг байсан. 2 хүүхдийг өсгөдөг байсан. Тэгээл сургууль соёлд оруулаал бас л

Эрдэнэтуяа -

Тэгээл нөгөө ясли цэцэрлэг үү?

Нэргүй -

Ясли цэцэрлэгт яваагүй ээ явааагүй. Тэр үед чинь харин ясли цэццэрлэг нь ховор байсан шүү

Эрдэнэтуяа -

Эмээ нь л байсан уу?

Нэргүй -

Ясли цэцэрлэг бас тийм их байгаагүй.

Эрдэнэтуяа -

Тийм үү? Хотод уу?

Нэргүй -

Тэх

Эрдэнэтуяа -

Яагаад ховор байсан юм болоо?

Нэргүй -

Одоо ингээл байхад бол манай энэ Шархад ганцхан цэцрлэгтэй байсан. Одоо хэр нь ганцхан цэцэрлэгтэй л байна. Ер нь

Эрдэнэтуяа -

Тийм үү? Та ер нь Шархаданд л байсан уу?

Нэргүй -

Тийм. Шархаданд манайх чинь 73-н онд Шархаданд нүүж ирсэн юм аа. Уул нь бол Улаанхуаранд байсан юм.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тэгээл нүүж ирсэн юм байгаа юм. Тэгэхэд манай 2 хүүхэд бол энд ирсэн хойно гарсан л даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэгээл 2 хүүхдээ цэцэрлэгт өгөөгүй. Яршиг

Эрдэнэтуяа -

Аа яахав. Харах хүнтэй байсан.

Нэргүй -

Тийн. Харах хүнтэй болохлоор тэгж байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үеийн сургууль цэцэрлэгийн хувьд найдвартай л байсан юм шиг байгаа юм. Ясли мясли 45-н хоногтой хүүхдийг авах гэдэг чинь хэцүү шүү. Замгын ясли тээ?

Нэргүй -

Ээжийнх нь оронд ээж болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд та нарт ч гэсэн 45 хоноод ажилдаа орно гэдэг чинь тийм ч. Одоо мань мэтэд бол хэцүү ш дээ. Танайхаас ер нь хэлмэцэн хүн байгаа юу?

Нэргүй -

Хэлмэгдсэн хүн бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдэлтийн талаар ер нь

Нэргүй -

Хэлмэгдэлтийн талаар бол мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Аа нэгдэлжих хөдөлгөөний талаар

Нэргүй -

Наадахыг чинь одоо юу ч мэдэхгүй. Би жаахан байхдаа энд

Эрдэнэтуяа -

5-н настайдаа наашаа ороод ирсэн болохоор уу?

Нэргүй -

Тэх

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны талаар хэр мэдэх вэ? Соёлын довтолгоон?

Нэргүй -

Соёлын довтолгоон чинь аяхав дээ. Одоо тэр энэ юуны талаар л ариун цэвэр юуны талаар л их явдаг байсан юм даа.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тээ тэгээд энэ гэр орны цэвэрлэгээ, тэгээл юуны ор хөнжлийн даавуу маавуу гэхэд чинь л 2, 3-н ээлжийн заавал тэг гээл шалгадаг. Тэгээл энэ шаардлага хангасан гээл нэг бичлэг өгдөг тийм л байсийм.

Эрдэнэтуяа -

За хэн явахав? Хэдэн хүн явахав?

Нэргүй -

Соёлын довтолгооныхон гээл нэлээн хэдэн улс явдаг байсийм. Тэр үед чинь соёлын довтолгооныхон ирээд явлаа гээл байсийм. Тэгээд л хашаа хороондоо цэвэрлэгээ хийгээд гэр орны тохижилт тэрнийг хардаг шалгадаг байсийм.

Эрдэнэтуяа -

Ямар улсууд явахав?

Нэргүй -

Тэр одоо ямар улсууд явж байсан юм бэ дээ. Тэр үед үлээвэр хөжмийн улсууд явдаг байсийм болов уу? хаанаас улсууд явдаг байсан юм. тэрнийг нь нарийнбас сайн мэдэхгүй юм. тэр үед чинь би чинь ёстой ид ажилтай. Тэр довтолгоо ирээд, ирж явахыг чинь мэддэггүй л байсан. Яах аргагүй л хагас бүтэн сайн амралтынхаа үеэр л ор хөнжлийн даавуу маавуугаа л лав их угаадаг байсийм. 7 хоноол хамаг юмаа их угаадаг байсийм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Гэр гэхэд чинь л тэр тооно, унь, хана хамаг юмыг чинь арчина. Тэр юмыг л хамгийн эхэнд арчиж төлөөлөх юм байсийм. Тэгээл тэрэнд чинь ээж мээж, тэр улсууд л шалгуулж барьдаг байсан байх. Тэгээд тийм ийм юмыг маш их үзнэ. Тэгээд л айлчилна. Лав л гэрчилгээг нь лав л соёлжих гэсэн гэрчилгээг нь авдаг л байсан.

Эрдэнэтуяа -

Танайх уу?

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Өөр бүр бүүр илүү онц гойд сайн, бүр цэвэр тээ, эсвэл бүүр нэг муу улсуудыг яахав. Тийм улсууд ер нь л байгаа л байх л даа.

Нэргүй -

Тэрнийг одоо яадаг юм байгаа юм. Тэр сайн цэвэр тэр юу байсанд нь харин тэр юу соёлч айлын гэрчилгээ өгдөгийм.

Эрдэнэтуяа -

Бүүр сайнд нь уу?

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аан за

Нэргүй -

Тэр одоо тэр мууд нь тийм бичиг өгөхгүй. Тийм л байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Яг ямар шаарлага тавьдагийг нь мэдэхгүй юу?

Нэргүй -

Мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Аанхан. Ер нь Соёлын довтолгоон ер нь хэдэн оноос явсан гэж та гэж бодож таны багцаагаар бол

Нэргүй -

Соёлын довтолгоон чинь бол 70, 80-аад оны үе шахуу байсан байх аа бараг

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тэгэхэд л явдаг байсийм. Бид нар дотолгоон л гэж ярьдаг байсийм.

Эрдэнэтуяа -

Ер нь 70, 80-аад оны үеэр үү? Тэр нэг соёлын довтолгоон явахаас өмнө ор хөнжлийн даавуу тийм юм байсан уу?

Нэргүй -

Байлгүй яахав. Байсан.

Эрдэнэтуяа -

Байсан уу тээ?

Нэргүй -

Байсан байсан.

Эрдэнэтуяа -

Зарим хүмүүс ярихаар Соёлын довтолгоон явснаар ор хөнжлийн даавуу ч юм уу тээ? Оо сойз ч юм уу ер нь Соёлын довтолгооноор ямар үр нөлөө үзүүлсэн бэ?

Нэргүй -

ямар ямар

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоон чинь тэр нэлээн хөгжүүлсэн байх аа тэр. Лав л юм хумыг их л угааж цэвэрлэдэг л болсон байх?

Нэргүй -

Тэр одоо тэгээд тэр бол нөлөөлж л таарна. Тэр бол 2, 3-н ээлжээр ор хөнжлийн даавуутай болъё гэдгийг чинь бол би чинь даавуу шуувуу аваад л ор хөнжлийнхөө даавууг хоёр гурваар нь оёод, амралтынхаа өдөр гэр мэрээ их янзалдаг байсан шүү. Бас ч гэж

Эрдэнэтуяа -

Өшөө өөр ер нь яадаг байв? Ер нь Соёлын довтолгоогоор юу нэвтэрсэн.?

Нэргүй -

Юу ч гэмээр юм би ч бас сайн ярьж чадахгүй байна. Мэдэхгүй байх шиг байна.

Эрдэнэтуяа -

Одоо зүгээр нэг би нэг хүнээс сонссон юм. нэг аль аймагт билээ. Онц сурлагатангууд чинь Соёлын довтолгооны үеэр нэг жорлон 2 агуулаад, онц сурлагтангууд нь түрүүлж жорлондоо ордог байсан гэсэн. Тэгээд муу сурлагатан нь хамгийн хойд талд тэгж ордог байсан гэсэн.. Соёлын довтолгооны үеэр

Нэргүй -

Тийм юм мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Энэ хашаа хороо байсан байдаг уу? Соёлын довтолгооноос өмнө

Нэргүй -

Байлгүй яахав. Байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Аа яахав. Хөдөө газар л хашаа хороо байхгүй. Тэгээл яагаав нэг зарим нэг улсууд ярихдаа хашаа машаа татуулаад тэгээд доторхыг нь сайн цэвэрхэн аягүй сайхан байлга гээл тэр нөгөө энд явдаг байсийм болов уу? муу айлууд байгаа ш дээ. Шаардлага хангаагүй

Нэргүй -

Аанхан

Эрдэнэтуяа -

Юмыг нь нь гудамжаар өлгөөд явдаг байсан гэсэн.

Нэргүй -

За тийм ч юм ярьдаг л байсийм. Би тэгж байсныг нь бол мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Тийм уулзалт цуглаан болохгүй юу?

Нэргүй -

Тэгж явж байсныг нь бол би мэдэхгүй байгаа. Соёлын довтолгоон аваад явчихна. Алчуурыг нь аяганых нь алчуурыг нь, тогоо шанаганы алчуурыг нь аваад явцан гэнэ гэж дуулддаг л байсан юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Гэхдээ би яг тэгж авч явж байхыг хараагүй юм байна.

Эрдэнэтуяа -

Танайх бол

Нэргүй -

Манайх тэгж байгаагүй юм чинь.

Эрдэнэтуяа -

Цэвэрхэн цэмбийтэл цэвэрлэчихнэ.

Нэргүй -

Тэх

Эрдэнэтуяа -

Өөр ер нь тэр үед ухуулга, сурталчилгаа гэрээ хэр явдаг байсан?

Нэргүй -

Өө намын ухуулгын улсууд гэж гэр орноор явдаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Юу ярих уу?

Нэргүй -

Тэр одоо юу ярьжийсан юм бол доо. Би ч одоо яг ид ажилтай байсан болохлоор зэрэг ерөөсөө тэрийг мэдэхгүй юм аа. Өглөө 6.40 гээл эхний атуусаар гарна. Тэгээл орой чинь эрт ирэхдээ л 7, 8-ийн үед ирнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аа

Нэргүй -

За тэгээл илүү дутуу цаг хийх юм бол 12 ер нь сүүлийн атуусаар ирнэ. Заримдаа чиг хонуутаар чиг л ажиллана. Тийм байдаг байсийм. Ер нь зав чөлөө их муутай.

Эрдэнэтуяа -

Хагас бүтэн сайн

Нэргүй -

Бүтэн сайнд. Хагас сайнд чинь ажилтай байдаг байсийм ш дээ.

Эрдэнэтуяа -

Хагас ажилладаг бай луу?

Нэргүй -

Хагас ажилладаг тийн. Бүтэн сайнд л цэвэрлэгээ мэвэрлэгээ хамаг байдаг юмнуудаа угаах барих тийм юмнуудаа бүтэн сайнд л хийдэг байсийм. Улсаас зав гаргаж өгдөг. Тэгээд бусад цагийн ажлыг бол эж л хийнэ шүү дээ. Гэрт байгаагаараа тэгээл зайлуул

Эрдэнэтуяа -

Тэр үе ажилд орох ер нь ажилд орох процесс ер нь ямархуу байсан бэ?

Нэргүй -

Мэдэхгүй. Ажилгүй хүмүүс гэж байхгүй байсан болохоор зэрэг ажилд ороход бол их амархан л байдаг байсийм. Тэгээл ажил чинь тэр үед нарийн бас ажил 2 хоног тасалбал тэгээд л жаал ажил хийлгэнэ. Арга хэмжээ авдаг бардаг тиймэрхүү байсийм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Нэргүй -

Тэгэхээр чинь хүмүүс ажил төрлөө тасална барина гэж байхгүй. Тийм л байсийм. Тэгээл бас өглөө ажлаас цаг 7 хоногт чинь нэг хагас сайнд юмуу өглөө сонсгол сонин уншлага гээл хийчихнэ. Орой лекц мекц гээл нөгөө 4-дэх, 3-ахь өдрүүдэд хийдэг. 7 хоногт лав 2 өдөр яриа мариа тиймэрхүү хурал мурлын юм хийдэг үздэг.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэгээл юу ажлаас хожигдсон барсан тийм асуудлыг чинь ярьж байгаал хурал цуглаан дээр чинь донгодоно гээд л тэгдэг байсийм. Тиймэрхүү нэшг арга хэмжээ авдаг. Тэгэхлээр чинь хүмүүс чинь ажлаа сольж чадна гэж юу байхав. Тийм ч юм байхгүй. Тийм л болдог юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэхдээ би зүгээр бодохнээ тэр бас ухамсартай нь холбоотой байх аа? Ухамсаргүй хүн ажлаа 2 хоног таслаад яахад тоохгүй ш дээ тээ? Тэр үед хариуцлага гээд нэг юмыг аягүй ухамсарлацан тээ? Тийм. Нийгэм нь өөрөө тэгээл хүмүүжүүлцэн юм бол? Тэгээд яагаад тийм тийм нөгөө хариуцлагатай тээ? Хүний үгийг дуулдаг. Хүнийг хүндэлдэг тийм хүн. Би сайн тэр юутай холбоотой бол оо?

Нэргүй -

Мэдэхгүй тэр хүн тэр үеийн хүмүүс одоо тийм ухамсартай хүмүүс байсийм уу? ямар хүмүүс байсийм одоо мэдэхгүй. Одоо орос чинь л мэдэхгүй ааштай. Тэгэл ажил төрөл дээр чинь энэ улсуудтай чинь адилхан ингээл архи уугаал байна гэж байхгүй. Архи уувал тэгээл ажлаас хөөгдөнө.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Ажлын байран дээр яг ажлын местэн дээр тамхи татна гэж байхгүй. Тусгай бөөр тамхи татах өрөө мөрөөтэй. Тамхи татах бол нэгэндээ хэлж ажлаа яачаал өрөөндөө очиж тамхи татна. Тийм л байдаг байсийм.

Эрдэнэтуяа -

Агуу дэг журам.

Нэргүй -

Тийн. Тийм л байдаг байсийм байгаа даа. Уг нь

Эрдэнэтуяа -

Дэг журмаа ч зөрчихгүй юмаа тээ? Бүх хүмүүс.

Нэргүй -

Тэгэхгүй ш дээ. Тэр чинь

Эрдэнэтуяа -

Муу хэлэх юм байхгүй? Аа өөр хүнийг ажлаас халлаа ш дээ. Шууд халчих уу? буцаагаад бас нэг өөр ажилд томилж болох уу?

Нэргүй -

Тэр одоо ажлаасаа халагдах юм бол ч юу яана л даа. Өөрөө хүсэлтээрээ халагдсан бол нэг өөр цаад юуны цаанаасаа халсан бол бас гэнэт халагдсаны юу муу юм хум

Эрдэнэтуяа -

тэр үед нөгөө одоо хүмүүс сургуулиа төгсөөд ч юмуу, сургуулиа төгсөөгүй ажилд орлоо. Шууд ажилд томилох уу? эсвэл хүссэн ажилдаа өөрөө орох уу? тэр үед ер нь хүссэн ажилдаа орно гэсэн ойлголт байх уу?

Нэргүй -

Сургууль соёл төгссөн тэр улсууд бол ер нь сургуулиа төгсөөл тийм хуваарь гардаг байсийм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за

Нэргүй -

Одоо томилолтоор очиж байна гэсэн үг л дээ тээ. Томилолтоор л очиж ажилладаг байсан байх. Сургууль соёл төгссөн улсууд

Эрдэнэтуяа -

Та уул нь ямар сурдаг байсан?

Нэргүй -

Би юу

Эрдэнэтуяа -

Сургуульд тийн

Нэргүй -

Би зүгээр л 10-р анги төгсөөл ерөөсөө л дээд сургуульд яваагүй.

Эрдэнэтуяа -

Ер нь харин 10-н жилдээ?

Нэргүй -

Гүй яахав дунд л сурдаг байсан.

Эрдэнэтуяа -

Дунд зэргийн л

Нэргүй -

Тийн дунд зэргийн л сурдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд явахаар байсан бол ямар мэргэжлээр явахаар байсан?

Нэргүй -

За даа мэдэхгүй дээ. Ямар мэргэжлээр явах байсийм бол доо?

Эрдэнэтуяа -

Сайн шийдээгүй байсан. Тэгээл шууд гутлынхаа юу руу очцон уу? тээ

Нэргүй -

Тийн. Тэр үед л өнөө үйлдвэрт юунд ажиллах тийм юу ажил гараад одоо хаашаа юм кампант ажил л явагдаж байсан юм уу хаашаа юм нэг тиймэрхүү л юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэрэнд хамрагдаад л явж байлаа.

Эрдэнэтуяа -

Хамгийн их нөгөө одоо хүмүүсийг тээ. Нөгөө одоо ажилтануудыг шингээдэг салбар ямар салбар байна?

Нэргүй -

Тэр одоо тэр үед бол аж үйлдвэр бол энэ хөдөө юун дээр байсийм. Энэ мал. Эд нхр одоо хөдөө аж ахуй дээрх ажиллах тийм л юунууд байсан юм шиг байгаа юм. аж үйлдвэрт бол их гарсан даа.

Эрдэнэтуяа -

Ер нь аж үйлдвэр нэг одоо яахав ажиллах орон тоо ихтэй байсан болохоор л хүн их шингээлгэж байсан байх. Тийм л юм шиг байна л даа тээ?

Нэргүй -

Аанхан

Эрдэнэтуяа -

Ер нь ажлын орон байр ч юм уу, ажлын шаардлага ер нь тэр үед хэр их байсан.

Нэргүй -

Байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Юм их хөгжиж байсан.

Нэргүй -

Тийн яг тэр үед чинь нөгөө үйлдвэрүүд чинь ид юу яаж ажиллах юу хүч их хэрэгтэй байсан байхгүй юу. Үйлдвэрүүд нь яг цэцэглэж хөгжиж юу яаж ажиллаж эхэлж байсан байхгүй юу. Тэгээл тэр үеийн юунууд чинь одоо нэхмэл, ноосны үйлдвэр, энэ тэр гээд байсан. Тэгээл арьс ширнийх чинь болохлоор зэрэг том , оёдлын үйлдвэр гээл савхин оёдлын үйлдвэр гээл байсийм байгаа юм. тэгээл гутлынх гээл байсан юмаа. Жижиг өөдсөн цех гээл юуны арьсны өөдсөөр юм хийдэг цех. Нэг тиймэрхүү тиймэрхүү үйлдвэрүүд л байсийм даа. Ноос угаах үйлдвэр мүйлдвэр гэсэн тиймэрхүү юмнууд л байсан.

Эрдэнэтуяа -

Үйлдвэржилт манайд нэлээн их байсан шүү? Уг нь тээ? Тэр байсан бол өдийд ч манайх ёстой нээрээн цөм

Нэргүй -

Тийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Дээд хэмжээнд хөгжчихсөн байхгүй юу?

Нэргүй -

Мм

Эрдэнэтуяа -

Тэгээд нэг бодлын 90-н он гэдэг бол

Нэргүй -

Тэгээл 90-ээд оны эхээр чинь л тэгээд юу ч үгүй болсон юм.

Эрдэнэтуяа -

Нэг талаараа муу ч юм уу? тээ?

Нэргүй -

Аанхан

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр та хэдэн онд хувьсгалт намын гишүүн болсон юм?

Нэргүй -

Би идэвхтэнээр л бүртгэгдэж явж байсан юм. тэгэхээр чинь яг жинхэнэ гишүүн нь болоогүй. Тэгээд

Эрдэнэтуяа -

Өө идэвхтэн, гишүүн 2-ын ялгаа нь юу юм?

Нэргүй -

Идэвхтэнийг чинь юу яадаг байсан байхгүй юу. Жил явж байж гишүүнээр элсдэг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Нэргүй -

Тэгээд тэр үед чинь юунаасаа сэхээтнүүдээсээ илүү, ажилчдаас их гишүүнд элсүүлж авдаг байсийм.

Эрдэнэтуяа -

Яагаад тэгдэг байсан юм бол?

Нэргүй -

Мэдэхгүй одоо яагаад тэгдэг байсан юм бол. Бас л нэг бодлого л байсан байлгүй. Яав гэж тэгээд идэхтэнээр бүртгүүлж байтал байжийсан. Тэгээл ажилгүй болсон доо.

Эрдэнэтуяа -

Тэгээл 1 жил болоодохоор шууд гишүүнээр элсүүлж болоогүй юм уу?

Нэргүй -

Гишүүнээр элсэхээс өмнө тэгээл маргалдаад

Эрдэнэтуяа -

Дөнгөж та бүүр сүүлд элссэн юм ш дээ. Тээ идэвхтэнээр тээ?

Нэргүй -

Тийн. Сүүлд сүүлд элссэн юм.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь ихэнхийн хувьд намын гишүүн байсан уу? хувьсгалт намын

Нэргүй -

Намын гишүүн тэр үед чинь тийм их байгаагүй ээ.

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Их байгаагүй юм.

Эрдэнэтуяа -

Гишүүн бус улсууд нь яахав. Байж болох юм уу, ер нь заавал гишүүн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан уу?

Нэргүй -

Гүй гүй. Тийм шаардлага тавьдаггүй байсан. Үйлдвэрчний гишүүн л бол элсүүлнэ л дээ. Үйлдвэрчнийхээ эвлэлд

Эрдэнэтуяа -

За

Нэргүй -

Тэгээд залуучуудыг ингээд бол яахав. Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн гэж дээр тавигддаг юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Намыг бол заавал хүн бүхэнд байна гэж шаарддаггүй байсийм аа.

Эрдэнэтуяа -

Аан за за. Юу зурагт, радио ер нь анх хэдэн онд?

Нэргүй -

Зурагт чинь одоо хэдэн онд байлаа. 60-н хэдэн онд байгуулагдсан юм болов уу даа.

Эрдэнэтуяа -

Яахав 67-н он л гэдэг юм л даа. Зурагт радио ер нь гэрт хэдэн онд бий болсон? Анх зурагтыг ер нь яаж харж байв?

Нэргүй -

Зурагтыг манай энд чинь юуг нь тавиад л дээр үед чинь сэнсний зурагт гээл нэг жижиг зурагт гардаг байсийм. Оросын тэр зурагтнаас л манайх ёстой л 67 оны үед байхаа даа. 66, 7 оны үед л одоо тэрнээс авч л тавьж байсийм. Тэгж л зурагт үзэж байсийм.

Эрдэнэтуяа -

Анх ямар санагдаж байсан.

Нэргүй -

Тэр үедээ гоё л юм шиг хөөрж байсан. өнгө мөнгө ч гэж байгаагүй дээ.

Эрдэнэтуяа -

Хар

Нэргүй -

Хар цагаан зурагт л байсан. Тэгээд тэргүүр чинь кино мино үзээд гоё л байна шүү л гэж боддог байлаа.

Эрдэнэтуяа -

Юу хөргөгч?

Нэргүй -

Хөргөгч чинь одоо манайх 82, 83-н онд л хөргөгч авч байсан даа. Тэрнээс урьд нь хөргөгчгүй байсан байх аа.

Эрдэнэтуяа -

Тэгээд махаа яаж хадгалах вэ?

Нэргүй -

Махыг хадгалахад бол яахав дээ. Тэгээл одооныхтой

Эрдэнэтуяа -

Зун?

Нэргүй -

Одооныхтой адилхан ингээл жаахан жааханаар нь нэг 2 хоногийнхоор нь авна гэж байхгүй. Тэгээл гуя, хаагаар нь авдаг. Тэгээл гуя, хаагаар нь авсан ч гэсэн нэг 2 хоног идээд л дуусчихдаг байсан. Тэгээд тэрнийгээ

Эрдэнэтуяа -

Пөөх

Нэргүй -

Тийм. Харин тэгдэг л байсийм. Тийм. Тэрнийг чинь зүгээр гуя муяных нь нарийхан жөргөөр жаахан давс хийгээл тэгж тохож тавиад л тэгээл идчихдэг байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан. Зун ер нь хэр их мах иддэг байсан. Тэр үеийн хүмүүс ер нь бага иддэг байсан болов уу? үгүй юу? Хотынх уу? Өөрөө?

Нэргүй -

Зун хотынхон бол идэж байсаан идэж байсан. Одоо яахав.

Эрдэнэтуяа -

Телевиз радиогоор ер нь юу гардаг байсан бэ? одоо би зүгээр яахав зүгээр бодож л байна л даа. Нөгөө хувьсгалт намын тээ намын ухуулга ч юм уу тээ? Тийм юм гарах уу? эсвэл үгүй юу? Ер нь ямархуу чиглэлийн юм гардаг байсан? Ер нь намаас ямар нэгэн мэдэгдэл зэдэгдэл ч юм уу тээ?

Нэргүй -

Тиймэрхүү юм ч юу яахгүй. Ер нь бол нөгөө юуны хурал мурлууд тийм юм байна. Тэгээд цаг үеийн тэр үедээ болж байгаа цаг үеийн үйл явдлууд

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэгээд л кино. Янз үсийн сайхан концерт монцерт тиймэрхүү юм. янз янзын баяр ёслолын үйл ажиллагаа тиймэрхүү юмыг л биднийг багад гаргадаг байсан.

Эрдэнэтуяа -

Нэх айхтар ухуулга сурталчилгааны юм байхгүй л юм байна тээ?

Нэргүй -

Яахав нөгөө намыг бас янз бүрээр нэг хүмүүсийн тээ одоогоор тархийг угаах юм аа даа.

Эрдэнэтуяа -

Тийм чиглэлийн мэдээлэл явдаг байсан болов уу л гэж бас?

Нэргүй -

Тиймэрхүү юм бол явахгүй. Харин зүгээр тухайн үедээ хуралдаж байсан. Их хурлууд мурлууд бол явдаг байсаан.

Эрдэнэтуяа -

Хаагдмал уу ер нь, ер нь улс төр ямар байсан? Та нарт. Ил байсан уу? хаагдмал байсан уу?

Нэргүй -

Улс төрийн талаар ч тэрүүхэндээ яриад байдаггүй л байсан. Төрийг

Эрдэнэтуяа -

Яагаад?

Нэргүй -

Яагаадыг нь яаж би мэдэх үү энэ. Улс төрийн талаар бол нэх их ер нь ярьдаггүй байсан шүү.

Эрдэнэтуяа -

Тануусыг ер нь жаахан хаагдмал байсан болов уу л гэж бодогдож байна?

Нэргүй -

Магадгүй л байх. Тиймэрхүү байж болбол тийм.

Эрдэнэтуяа -

Юу шашин шүтлэг.

Нэргүй -

Шашин шүтлэг ч одоо харин бас нэг тийм хаагдмал тиймэрхүү л байсан. Одоо энэ юунаас хойш бол шашин бол хамаагүй.

Эрдэнэтуяа -

Аан юу хаагдмал байдал нь ямар байдлаар илрэх үү?

Нэргүй -

Яахав тэр юу муу нь хамаагүй бас энэ лам юунууд чинь тэгж их явдаггүй л байсан ш дээ. Одоо бол харин энэ юунаас хойш аль ч талынх нь шашин ер нь хамаагүй л болсон юм шиг байна.

Эрдэнэтуяа -

Аанхан нөгөө юу арчилал гарснаас хойш уу?

Нэргүй -

Тийн. Тийм л болсон юм шиг байна. Тэр үед чинь бас нэх тийм олон юу байгаагүй юм. ерөөсөө энэ шар байсан. Тэр нь бас тийм юу биш.

Эрдэнэтуяа -

Төр шашин 2 ер нь хэр харилцаатай байсан?

Нэргүй -

Тэрний харилцааг мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Жаахан би зүгээр яахав хүмүүст би зүгээр ч юу байхав хүмүүс ярихдаа хувьсгал гарснаас хойш тэгээд бас төр нь шашнаа ингээл дараад тээ? Гаргахгүйгээр тэгээд яахав хүмүүсийн ярьж байгаагаар тэр үед нөгөө бурхан шүтээн тавихыг хориглодог. Бараг зарим нь дээж өргөж чадахгүй байсан гэнэ. Тэр ер нь хэр бодитой вэ?

Нэргүй -

Ёстой мэдэхгүй. Дээжийг бол өргөж байсаан, өргөж байсан. Манайх эмээ хөгшин ээж чиг л байсан. Манай ээж чиг л байсан. Дээжийг бол өргөдөг л байсан. Шашин машин бол манайхан ер нь хэзээний нэг тийм шашин машин шүтдэг ч үгүй айл байсан. Бурхан тахил ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Баяр ёслолын за улсаас шагнал авч байсан байж болно. Гэр бүлтэй болж байсан байж болно. Хүүхэдтэй болж байсан байж болно. Анх ажилд орж байсан байж болно тээ. Тийн ямар нэгэн гүнд гунигтай ч байж болно. Баяртай ч байж болно тийм дурсамж байна уу? яахав зарим хүмүүст нэг аав нь хэлмэгдээд, өвөө нь хэлмэгдээд тэр байдлаар хүнд дурсамж үлдээсэн байж болно.

Нэргүй -

Манайд тийм хэлмэгдсэн барьсан тийм юм байхгүй ээ. байхгүй

Эрдэнэтуяа -

Жишээ нь тийм байдлын ерөнхийдөө сөрөг, эерэг ч байж болно.

Нэргүй -

Багадаа бол үйлт явдал ч байлгүй л яахав.

Эрдэнэтуяа -

Аанхан. Заавал нэг гэхгүй ерөнхийдөө ингээд л үйл явдлуудаасаа ярьж болно ш дээ?

Нэргүй -

Янз янзын урамшил шагнал, янз үсийн юм авч л явлаа. Хүүхэд шуухад төрүүллээ. Ер нь тэгээд хүний яасан баяр хөөртэй юм бүхнийг л хүртэж явлаа.

Эрдэнэтуяа -

Аа та ер нь ямар шагнал урамшил хүртэж байв? Аварга маварга болж байв уу?

Нэргүй -

Өө аварга болсон. Тасгийн аварга болсон.

Эрдэнэтуяа -

За хэдэн оны? Дөнгөж орсныхоо дараахан уу?

Нэргүй -

Гүй ээ гүй. 74-н онд болсон. Тасгийн аварга болсон. Тэгээд ер нь 5, 6, 7, 8-р 5-н зэргийн гавшгайч болсон. Тэгээл гавшгайч залуу мөнгөн медаль авсан. Тэгээд юу яасан 70-н жилийн ойн медаль гээд надаа шагнал юмнууд бол байгаа л даа. Хүү минь

Эрдэнэтуяа -

Өөр ямар шагнал урамшил хүртэж байв?

Нэргүй -

Өөр ч тэгээд яахав дээ. Ийш тийшээгээ юуны шагналын журмаар тойрон аялал маялал янз үсийн юманд явж л байсан л даа. Улаан-Үүд хүртэл явсан.

Эрдэнэтуяа -

Өө гоё юм байна ш дээ.

Нэргүй -

Архангайн Хорго морго руу явсан.

Эрдэнэтуяа -

За хамт олноороо явах уу? тээ? Та шагнуулаад явж байсан уу?

Нэргүй -

Өө тасгаас нэг 2 хүн л явна

Эрдэнэтуяа -

Аан

Нэргүй -

Тасаг тасгаас л нэг хүн энэ тэр авч явна.

Эрдэнэтуяа -

Аа шалгарч малгарсан тээ?

Нэргүй -

Тийн. Тэгж явж л байсан даа. Улаан-Үүд рүү тэгжийсэн.

Эрдэнэтуяа -

Юу тэр одоо нэг байгууллагад нэг залуу хүн орлоо ш дээ.

Нэргүй -

За

Эрдэнэтуяа -

Аа нэг жаахан хуучин хал гэх юм уу даа.

Нэргүй -

Халамжлан хүмүүжүүлэгч тийм юу байдаг байсан юм. тийм залуу байдаг үйлдвэрт шинээр орсон хүмүүсийг

Эрдэнэтуяа -

Халамжлан хүмүүжүүлэгч хэн нэг хүн байх юмуу тээ?

Нэргүй -

Тийн нэг л хүн байна.

Эрдэнэтуяа -

За тэр нь яадаг юм? хэдэн хүнийг хариуцах уу?

Нэргүй -

Тэр нь яахав дээ. Одоо үйлдвэрт хүн шинээр орлоо ш дээ. Тэгэхэд чинь тэр хүнийг л юу яатал нь үйлдвэрүүдийн юун дээр дадлагажиж юу яатал нь л ажил хийж суртал нь бараг тэгж юу яана гэсэн үг л дээ. Дагуулж явна л гэсэн үг дээ. Халамжлан хүмүүжүүлэгч л гэдэг юм.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэрийг халамжлан хүмүүжүүлэгч гэдэг юм уу тээ? Аан

Нэргүй -

Аанхан

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба онцгой гэх зүйл бий юу?

Нэргүй -

Тийм юм байхгүй дээ. Ер нь л жирийн л

Эрдэнэтуяа -

Аанхан. Та аав ээжийнхээ тухай яриач?

Нэргүй -

Манай аав ээж бас л хөдөө яагаал энд барилын ажилд л гэрээрээ орж ирж байсан ш дээ. Тэгээл тэрнээсээ хойш л барилгын байгууллагад л ажиллаж байгаал ирсэн. Одоо ээж бол байгаа. Аав 2000-н онд нас барсан даа.

Эрдэнэтуяа -

Хөөх танай ээж чинь байгаа юм уу?

Нэргүй -

Байгаа

Эрдэнэтуяа -

Хэдэн оны хүн юм?

Нэргүй -

Манай ээж чинь одоо 29-.н оны хүн дээ.

Эрдэнэтуяа -

Хөө 80.

Нэргүй -

Тийн одоо 80 хүрч байгаа.

Эрдэнэтуяа -

Хэр ануухан бэ?

Нэргүй -

Гайгүй ээ

Эрдэнэтуяа -

80-тай байх нь. Сайхан насалж байна шүү.

Нэргүй -

Таяг маяг тулахгүй ямар ч байсан тэгээл ингээл яваал байна даа.

Эрдэнэтуяа -

Сайн. Ануухан хүн байна ш дээ. 80-тай гэхэд. Ингээд явж байна гэдэг чинь тээ. Тэгээд тэр дээр үеийн хүмүүс бас урт насалдаг нь бас тэр амьдрах юутай нь холбоотой байх аа нөхцөл мөхцөлтэй нь. Одоо юу гэх юм зуршил гэх юм уу. хоол унд тээ. Байдал. Тэгээд ер нь анх хотод ирэхэд хот ер нь ямар байсан? Тэрнээс хойш ер нь хэр өөрчлөгдөв?

Нэргүй -

Өөрчлөгдөлгүй яахав энэ Улаанбаатар хот чинь. ийм байгаагүй л юм.

Эрдэнэтуяа -

Анх ямар байсан?

Нэргүй -

би ч одоо жаахан байсан болохлоороо сайн мэдэхгүй юм. аав ээж маань тэр тоосгоны заводод ажиллаад, тэд нарыг дагаад гүүрэн дээр нь очиж үздэг л байсан юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Байшин барилгатай. Хатуу л ирдэг байсан ш дээ хотод чинь.

Эрдэнэтуяа -

Одоо бол тэгээл сүндэрлээл байна уу?

Нэргүй -

Одоо бол ёстой сүндэрлээд л. Минйи ажилтай байсан үеийн газрууд чинь одоо танигдахаа байчихсан л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мэдэгдэх мэдэгдэхгүй зөндөө л олон барилга байна даа. Хэрэгтэй хэрэггүй. Юу ямар учраас ер нь танайх нүүж ирэх болсон бэ?

Нэргүй -

Гүй яахав. Тэгээл барилга дээр бас улсууд авч байна гэж хэлсэн юм байна лээ тэгээл

Эрдэнэтуяа -

Хотод уу?

Нэргүй -

Аа хотод

Эрдэнэтуяа -

Аанхан

Нэргүй -

Тэгээл тэрэнд л наашаагаа орж ирж байж ажилласан юм билээ.

Эрдэнэтуяа -

Аан тэр үүднээсээ юу?

Нэргүй -

Тийн. Тэр үед чинь ямар юу муу томилолт энэ тэр гэж байх биш. Тэгээл одоо хаашаа юм одоо гэрээрээ орж ирж хийх юм уу хаашаа юм тиймэрхүү л юм шиг байна лээ. Үйлдвэр байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэндээ юу хийдэг байсан юм?

Нэргүй -

Тэндээ бол өөрсдөө малтай л байсан байх.

Эрдэнэтуяа -

Аа малтай. Мал дээр л байж байгаад тэгээл наашаагаа ороод ирсэн юм уу?

Нэргүй -

Тийн.

Эрдэнэтуяа -

Та ер нь эцэг эхээс хэдүүлээ вэ?

Нэргүй -

Би чинь 7-уулаа.

Эрдэнэтуяа -

Айлын

Нэргүй -

Хамгийн том

Эрдэнэтуяа -

Пөөх том. 60 нэлээн орой гаргажээ бас. Танай ээж таныг

Нэргүй -

Гүй ээ гүй. Намайг залуухан гаргасан.

Эрдэнэтуяа -

Одоо чинь 80-тай гэдэг чинь, та чинь 60-н хэдтэй.

Нэргүй -

Тийн. Би чинь 62-той. Тэгэхээр чинь 18, 9-тэй л гаргасан байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Аа 90-ээс, 80-аас хасна ш дээ тээ. Дээр үед тэгж гаргадаг байсан юм шиг байна ш дээ тээ. Хүүхдийг. Би харин 28 гэж бодоод нэлээн настай орой гаргасан юм байна даа гэсэн чинь. Аа тиймээ тийм 10-н хэд 18, 19-тэй л байсан юм байна тээ. Тэр үед хүнтэй суух асуудал нийгмээ дагаад байсан юм болов уу? Тийм их байсан нь, тэгээд нөгөө мал дээр байдаг байсан болохоор тэр юмуу. Таныг бага байхад тэр нөгөө шавьд бишээ ламд шавь орох асуудал хэр байдаг байсан?

Нэргүй -

Хн тийм юм байгаагүй. Тийм юм байгаагүй.

Эрдэнэтуяа -

Та ер нь хүүхэд байхдаа кино, ший, жүжиг тийм юм үздэг байсан уу? тэр ер нь хүүхдүүдэд тийм юм үзэх юу байх уу?

Нэргүй -

Кино мино бол үзэлгүй яахав дээ. Жүжиг тиймэрхүү юм нэх үзээд байхгүй.

Эрдэнэтуяа -

Хүүхдийнх гарахгүй юу? Эцэг эх үзүүлэхгүй юу?

Нэргүй -

Тэрийг үзэхгүй. Цирк мирк тиймэрхүү юмаа л хааяа үзнэ ээ.

Эрдэнэтуяа -

Олон нийтийн арга хэмжээ хэр явагдах уу? ажилчид том хүмүүс гэх юм уу даа. Одоо яахав нэг гимнастик гэж бий ш дээ.

Нэргүй -

Тэр гимнастик тэр чинь бол өөрөө юугээрээ ажлын зав чөлөөгөөрөө явна ш дээ. Тэрэнд чинь

Эрдэнэтуяа -

Та нар хийх үү?

Нэргүй -

Хийлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тэр нэг өглөө орой

Нэргүй -

Тэр юугаа ингээл зориудаар тог мог тэр юмаа тасалж зогсоогоол биднүүдийг чинь зүгээр нэгдсэн журмаар бүгдээрэнг нь тэгж хийлгэдэг байсан юм байхгүй юу. 5, 10-н минутын амралтаар чинь зүгээр гмнастик хийгээл

Эрдэнэтуяа -

Аа биеийн юу гээд үү? Биед сайн гэдэг утгаараа юу?

Нэргүй -

Аан

Эрдэнэтуяа -

Аан эрүүл мэндийн талаасаа хийдэг юм байна тээ?

Нэргүй -

Аанхан

Эрдэнэтуяа -

Өглөө сонсгол гэж 2-дахь, хагас сайнд гэсэн тээ? Та

Нэргүй -

Өглөөний сонсгол хагас сайнд хийдэг байсан юм.

Эрдэнэтуяа -

За за ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.