Nergüi

Basic information
Interviewee ID: 990196
Name: Nergüi
Parent's name: Yarinpil
Ovog: Hersüüt
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: nurse, retired
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: Master
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
politics / politicians
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Нэргүй гуай.
Нэргүй -
Заа сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Нэргүй -
Заа.
Ариун-Ундрах -
За эхлээд бол таниас асуух ёстой 2 том ерөнхий асуулт байна.За эхнийх нь болохоор таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Нэргүй -
Гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал гэдэг чинь одоо сайн юм ярьж байна уу? Муу юм ярьж байна уу?
Ариун-Ундрах -
Ямраар ч байж болно.Таны амьдралыг нэг орвонгоор нь эргүүлдэг ч юм уу тиймэрхүү.
Нэргүй -
За муу юмыг нь ярих юм бол аавыгаа баривчлуулаад,ээжийгээ үхүүлчихээд гудамжинд ганцаараа гарсан л их эмгэнэлтэй.Сайн юм ярих юм бол яахав намайг 10-н хэдэн настай байхад болноо хөөрхий ажилд авч болох юм гээд ажилд авсан Ичинхорлоо эмчдээ их баярладаг юм.
Ариун-Ундрах -
За тэгээд дараа нь таны амьдрал бусдынхаас юугаараа ер бусын тийм онцгой гэж та боддог вэ?
Нэргүй -
Үгүй ээ яахав дээ одоо тэгээд би өөрөө өөрийгөө бие даагаад амьдраад сурсан л гэж боддог юм.Энийгээ бол... Одоогийн байдлаар бол юу гэж хэлмээр юм.Би өөртөө санахад бол би одоо 10-н хэдтэй үлдчихээд өдий 80 насыг наслах гээд явж байхад улсад хөдөлмөр хийгээд,хөдөлмөрийнхөө хөлс хүчийг хүртээд явж байнаа гэдэг чинь миний сайн эцгийн буян,миний сайн ээжийн буян.Хорвоод төрүүлээд өгөөгүй бол би юунд төрөх вэ тийм ээ? Тэгээд сайн эмч намайг ажилчин болгож авсаны буян,тэгээд ингээд эх орны минь хайр.
Ариун-Ундрах -
За хоёулаа одоо түрүүчийн ярилцлагаас ярьж чадаагүй ч юм уу эсвэл тодруулж асуух ёстой зүйлүүдийг ярьж тодруулах гэсэн юм аа.
Нэргүй -
Алга даа эмээд нь ярьж чадаагүй юм юу байх вэ.
Ариун-Ундрах -
Таны тэр амьдарч байх үед Улаанбаатар хотын барилгуудыг ямар хүмүүс барьсан юм бол?
Нэргүй -
За даа сүүлийн үед бол Япон,40-н хэдэн онд Япон.Тэрний урд нь одоо ямар юм нь барьсан юм бүү мэд 1-р 10 жил гээд нэг юм босчихсон л жигтэйхэн сайхан өндөр байшин босчихсон л байна даг гэж дуулдаж байсан.Усны гудамжны тэрлүү байдаг шиг байгаа юм даа.
Ариун-Ундрах -
Усны гудамж гэдэг нь яадаг гудамж билээ?
Нэргүй -
Дээр үед чинь Улаанбаатарыг юу яадаг байсан ш дээ.Усыг чинь өнөө крант гэж байхгүй.Нэг том худгаас өгдөг.Тэрлүү явдаг гудмыг усны гудамж.
Ариун-Ундрах -
Аан Улаанбаатар ганцхан тэндээс ус авах уу?
Нэргүй -
Ммхм.Том том ган тавьчихсан,олон хоёр,гурваар нь морь хөллөчихсөн улсууд явлаг.Гангаар ус зөөдөг.Тэрнийг чинь усны гудамж гэдэг.
Ариун-Ундрах -
Аа тэгээд тэр үед бас гэрэл цахилгаан гэж байсан уу?
Нэргүй -
Байлгүй яахав.Байсан болоод л өнөө дэлхийн 2-р дайн болоход комбинатын яндан дугарахаар оковондоо ороорой,гэрлээ харанхуй юмаар бүтээгээрэй.
Ариун-Ундрах -
Аа тэр янданг цахилгаанаар ажиллуулдаг юм байна тийм ээ?
Нэргүй -
Цахилгаанаар ажилладаг юм.1-р цахилгаан станц гэж аж үйлдвэрийн комбинатын хажууд байсан юм.Тэрний хажууд тэр яндан чинь дугардаг тийм байсан юм.Дээр үед чинь ажилд явахад нь яндан дугарч цугладаг,өдөр цайндаа явахад нь дугардаг,дахиад цуглахад нь дугардаг,орой тарахад нь дугардаг.
Ариун-Ундрах -
Тэр яндангаар цагийн баримжаа авч байна уу? Эсвэл яг хүмүүсийн гарт бол бугуйн цаг ч юм уу байна биз дээ?
Нэргүй -
Бугуйн цаг байсан юм болов уу? Үгүй юм болов уу юм уу? Эмээ нь мэдэхгүй.Тэр тэгээд дугардаг юм чинь өглөө 7.00-д дугарна,7.30-д дугарна,8.00-д дугарна,өдөр 12-т дугарна,1.00-д дугарна,5-д дугарна.Тэгээд тэрүүгээрээ их баримжаа авч байсан даа.
Ариун-Ундрах -
Нөгөө зурагт,радиогын хувьд ямархуу байлаа? Түрүүчийн ярилцлаган нэг том радио байсан гээд байсан уу?
Нэргүй -
Аан тийм.Шугамын радио.Шугамын радио гээд нэг их том далбагар хар юм байсан юм.Тэгээд жигтэйхэн сайхан чанга дуутай,тэгээд ийм картонон цаасан,их том оо тийм юм байдаг юм.Тэгээд энэ зурагт гэж байгаагүй.Саявтархан л энэ зурагт гарсан.
Ариун-Ундрах -
Анх зурагттай болоход гайхах зүйлүүд их байсан уу? Үгүй юу?
Нэргүй -
Хэ хэ гайхалгүй яахав.Дүрс нь гараад л,хүн нь гараад л.
Ариун-Ундрах -
Тэгээд зурагт их ховор байсан байх тэ? Анх гарч байхдаа.
Нэргүй -
Ааа ховор байсан л даа.
Ариун-Ундрах -
Ер нь ховор юмыг чинь хэр баргийн хүнд олдохгүй байх тэ?
Нэргүй -
Тийм.
Ариун-Ундрах -
Та тэгээд хэзээ анх зурагттай болов?
Нэргүй -
Манайх чинь хэдэн онд авлаа зурагт? Зурагт хэдэн онд авлаа? 79 онд авсан.
Ариун-Ундрах -
Тэр үеэр ингээд зурагт радионоос өөр ийм цахилгаан хэрэгсэлүүд бас өөр юу юу байдаг байсан бэ?
Нэргүй -
Аа цахилгаан радио.Нэг ийм.
Ариун-Ундрах -
Нөгөө энэ цахилгаан зуух,лисва энэ тэр байсан уу?
Нэргүй -
Ааа байна байна,байнаа.
Ариун-Ундрах -
Тэгээд яг тэр үед социализмын үед таныг ингэж гайхшралд оруулаад ч юм уу эсвэл сонирхлыг чинь татаж байсан тийм ямар техник технологи байдаг вэ?
Нэргүй -
Ёстой мэдэхгүй юм аа эмээ нь.Сонирхож байгаагүй юм болов уу? Сонирхолтой юм байгаагүй л гэж байхгүй байх л даа.Эмээ нь сонирхдоггүй л байсан юм байлгүй.
Ариун-Ундрах -
Аа таны үед ямар ном,сонин хэвлэл гардаг байсан бол?
Нэргүй -
За даа Хөдөлмөр сонин гэж гардаг байсан,Залуучуудын үнэн гэж гардаг байсан,Цог сэтгүүл гэж гардаг,Матар гэж нэг сүрхий сайхан юм гардаг байлаа.
Ариун-Ундрах -
Матар аа?
Нэргүй -
Шог хүнийг шогоор нь зураад... Эмнэлгийн дарга Сэвжидмаа гэж хүн байсан юм.Тэгээд тэрний дараа Дэндэв гэж хүн ирсэн.Тэгээд хүүхдийн эмч Орос эмч байсан,эх баригч нь Дулмаа,за байз Долгорсүрэн,Цэрэнпил гэж хүн байсан.3 эх баригчтай байсан ш дээ.Тэгээд жижүүрийн 3 сувилагчтай,өдрийн 1 сувилагчтай 4.Тэгээд Хятад угаагчтай,Хятад тогоочтой тийм байсан юм.Тэгээд их сонин Морггүй.Хааяахан хүн нас барахаар нүүрсэн дээрээ тавьчихна.Тэгээд гэрийхэн нь ирэхээр аваад явчихна.Тэгээд Налайхын эмнэлэг чинь 11 пийшин галладаг.Паар гэж юм байгаагүй ш дээ.Тээр зүүнтэй байсан.Чи мэдэх үү? Налайхыг мэдэхгүй байх аа.11 пийшин галладаг галчтай,тэгээд угаалгачинтай,тогоочтой.Сайхан Хятад хоол,их сайхан хоол хийнэ.Би хоолонд их дуртай болохоороо тэр Хятад коденд их дуртай л даа.Тэгэхээр нь би коден өгөөд л сайхан гуяны мах шаруулаад иддэг юм ш дээ.Тэр үедээ бас болж л байж л дээ.Тэгээд тэр чинь хүүхэд,том хүн,мэс засал,шар,дотор энэ тэр гэж байгаагүй.Бүгдийг нь нэгмөсөн авчихдаг.Үгүй ээ энэ чинь ямар сүрхий ногоорсон юм бэ? гээд харайлгаад явдаг яасан шард үхчихдэггүй байсан юм бэ дээ.Сайхан юм аа.Нэг их хүүхэд татдаг өвчин байсан юм.Нагаан гээд нэг сувилагч хөөрхий тогоон чинээ гэдэстэй,тэгээд жижүүр хийгээд нэг суугаагаараа үүрэглэсэн юм байгаа биз.Эмч хажуугаар нь хлород гидрод уу?гээд босоод ирсэн гээд эмч хөхрөөд байдаг юм.Хлород гидродоор их клизм тавьдаг байсан юм.Өнөө татсан хүүхдээ л ирлээ гэж бодсон юм байгаа биз.Тиймэрхүү л байж.Дээр үеийн Налайхад байсан сувилагч нараас амьд юм байхгүй байх аа.Харин хэн байж магадгүй юм аа Нагаан.Нагаан сансарт байж магадгүй.Бусад нь ч байхгүй байх аа.Аа өнөө Дорж.Дорж чинь сүүлийн үеийн сувилагч аа.Налайхын 50-н хэдэн оны сувилагч биш шүү дээ Дорж чинь.Буянтогтох гээд эмэгтэйчүүдийн эмч энэ нөхөр нь ... Тийм байлаа.
Ариун-Ундрах -
Таныг анх эмнэлэгт ирж байхад үеийн чинь хүмүүс байхгүй.Дандаа таниас ах эгч хүмүүс л байсан байх тийм ээ?
Нэргүй -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд таныг их өхөөрдөж харьцах уу? Яаж харьцдаг байсан бэ?
Нэргүй -
Би одоо Налайхад ирэхэд 20-н хэдтэй л ирсэн юм.Тэгэхээр хамгийн л бага нь байсан болж таарах нь л дээ.Нэг өдөр нэг авгай хүүхэд хойноос ирнэ,чи надад улираад өгчих гээд.Тэгээд бид нар 24 хийдэг байсан юм.48 хийгээд байдаггүй ээ, 72 хийгээд тэгээд би уйлж байж билээ.Одоо бага л байж дээ.72 цаг хийгээд уйлна гэдэг чинь ямар хэрэг байх вэ дээ.Өнөө их явдаг болохоороо их хэцүү л дээ.Хүүхэд том хүн хоёрыг тэгээд цагийн тариа 12-т тарихад чинь 1.30-д дуусна ш дээ.Тийм их тариа хийнэ.Тэгэхээр өнөө явдалдаа ядардаг юм байгаа биз бага болохоороо тэгээд сонин байсан шүү.Би тэгээд одоо хүртэл бодоод байдаг юм.Үхсэнээ хийж уйлж ёнхойж байсан юм.Ямар юмаа бодож уйлж ёнхойж байсан юм бол доо.Сэвжидмаа гэдэг чинь буриад хүн байсан юм.Дэндэв гэж нэг өрөөсөн хөлгүй эмч байсан юм аа.
Ариун-Ундрах -
Орос мэргэжилтнүүд их ирдэг байсан уу?
Нэргүй -
Тийм,хүүхдийн эмч Орос эмч байсан юм.Тэгээд тэр хөөрхий тэр хүүхдийн эмч сайхан хүүхэдтэй байж байгаад алдчихаад одоо энд Дашаа л гээд байдаг юм даа,жигтэйхэн шоронд ордог.Энхтайван мэдэх үү? Үгүй юу? Зурагчин Бүжинлхамын хүү,нэг шав шар толгойтой залуу байдаг юм аа.Тэрийг жоохон байх даа их өвддөг,тэрийг авъя гээд тэр эмч гуйдаг байхгүй юу.Тэгэхээр нь би өгчих гэсэн чинь өнөөх чинь зайлуул ганц хүү гарсан өгч чаддаггүй ээ.Би өгчих гээд,сүүлд нь их шоронгоор дамжсан тэ? Тэгэхээр нь би боддог байхгүй юу.Өгчихсөн бол тэр чинь Орос хүн чинь бас аваад л нутгаа явчихна,орон шоронд орохгүй аятайхан хүмүүжих ч байсан юм билүү тэ? Яаж мэдэх вэ.Би тэгэж л боддог юм.Хөөрхий хүнийг одоо чи ганц хүүгээ өгчих өгчих гээд.Нэг хэлээд үзсэн юм аа.Одоо Нэргүй минь би ганц хүү гаргачихаад яаж өгөх юм билээ.Тэгээд өрөвдөөд хөөрхий гадаадын амьтан энд ирээд үр хүүхдээсээ салчих ч гэж дээ.Тэр нь шав шар толгойтой Орос шиг хүүхэд.Тийм байлаа.
Ариун-Ундрах -
Таныг ажиллаж байх үед төр засгийн удирдлагад ямар ямар хүмүүс байдаг байсан бэ?
Нэргүй -
Хаана?
Ариун-Ундрах -
Таны амьдралын туршид яг ямар ямар хүмүүс... Одоо Цэдэнбал гуай,Батмөнх гуай гээд...
Нэргүй -
Өө эхлээд Чойбалсан,тэгээд Цэдэнбал,Бумбацэнд,Лхагвасүрэн.Тэгээд төв хорооны 9 гишүүн гэж байсан ш дээ.Дээр үед чинь ингээд өдөр болгон хэрэлдээд хэрүүл хийдэг байгаагүй ш дээ.Их хурал гэж хэдийдээ ч хурал хийж байсан юм бүү мэд.Нэг мэдэхэд л хуралдаад.Тэгээд төрийн өндөрлөгт байгаа улсыг чинь тэгэж олон солиод байсангүй.Нэг л хүн байж л байдаг.Тэр нь байж л байдаг,болж л байдаг тийм л байсан.Одоо л 4 жил болоод нэг солиод байх болсон шүү дээ.
Ариун-Ундрах -
Таны үед тэгвэл Чойбалсан бас байсан байна тэ? Чойбалсан ер нь ямархуу хүн байсан бэ?
Нэргүй -
Их төлөв даруухан л хүн дээ.Гайгүй зан характер тийм айхтар ширүүн биш,төлөв даруухан.Би чинь Чойбалсангийн нэг дүү хүүхэн... Би яагаад билээ дотоод яамны эмнэлэгт хэвтсэн юм.Тэр чинь одоо яагаад хэвтсэн юм.Өөрөө мэддэггүй юм яах гэж хэвтсэн юм.Тэгэхэд нэг хүүхэн хэвтсэн чинь Чойбалсангийн дүү байсан юм байналээ.Даан ч нэг их тэрэгтэй хүн давхиж ирээд хоол унд өгөөд л байдаг байсан юм.Тэгээд сүүлд нь намайг манайхаар очоорой гээд.Би юу боллоо гэж тэр томчуудын гэрээр гүйж явах вэ лээ.Солио туссан биш.Очоо ч үгүй л дээ.Тэгэхдээ ер нь бол гайгүй шүү.Нэг хүнд тийм ширүүн дошгин загнаад байхгүй,гайгүй.Янжмаа гуай ч гэсэн.Янжмаа гуайнд бол би ер нь их очсон.Жамбал ах тэргийг нь барьж байсан болохоор.Дээр үед 5-ийн халуун ус гэж байсан.5-ийн халуун усны урд хашаанд байсан юм Янжмаа гуайнх.Одоо Янжмаа гуайн хүү хэн билээ? Галсан гэж байгаад нар барлуу? Тийм ээ Галсан гэж байгаад нас барсан.Ганц хүүтэй.Сайхан л хөгшин байсан,сайхан ааштай...
Ариун-Ундрах -
Цэдэнбал гуай ямар дарга байсан бэ?
Нэргүй -
Цэдэнбал даргынд ямар очиж ч үзсэн биш.
Ариун-Ундрах -
Ер нь улс орноо ямар удирддаг байсан бэ? таны бодлоор.
Нэргүй -
Цэдэнбал даргын үед тийм их хямраад,айхтар ийм өлсөөд цангаад,үсрээд харайлгаад байсан юм байхгүй биз дээ.Би л дуулаагүй юм байна.Тэр Сүхбаатарын талбай дээр очоод өлсөж байна,цангаж байна гэж би л дуулаагүй юм байна.Тэгэхээр нэг л жирийн байсан байх аа.Ер нь Маршалын үед ч гэсэн энэ өлсгөлөн гээч юм байгаагүй.Цэдэнбалын үед ч тийм юм байгаагүй.Одоо тэгээд гэв гэнэтхэн л нэг ийм өлсдөг,хэвтдэг өвчин туссан ш дээ.Энэ хаанаасаа гарсан юм эмээ нь яаж мэдэх вэ.Улсуудын ухамсраас л болсон юм байлгүй.Эмээ нь тэгэж л бодоод байдаг юм.Энэ улсуудын ухамсраас л байдаг юм байлгүй.Ухамсар нь ихэдчихээрээ бас өлсмөөр байдаг юм байлгүй.Ха ха хай арай хэтрүүлж байна уу? Юм ойлгохгүй л байна даа.Ойлгохгүйгээсээ л заавал тэрийг хүнд тулган шаардаж ойлгуулах гээд л өлсөөд байдаг юм байлгүй дээ.Тийм л байх тийм ээ? Төр засаг татан буугд,төв хорооныхон татан буугд гээд өлсөөд байгаа биз дээ.Тэгэхээрээ тэр тэгдэг л юм байж таарна.Бие биенийхээ хэл амыг ойлголцохгүй.Тэгээд бие биенийхээ дээр одоо сандал булаацалдаж ч байгаа юм уу яаж байгаа юм бүү мэд.Тийм л учиртай байх гэж эмээ нь ойлгож байгаа.Тэрнээс биш тэнд нь очиж шалгаж байсан биш эмээ нь яаж мэдэх вэ.Ха ха ха.Тэгээд надад бол тэр хэрэггүй л юм шиг байгаа юм.Заавал хэлтэй хүн чинь хэлээрээ,хөлтэй хүн чинь хөлөөрөө яриад хэлээд,эвсээд найрсаад байдаг болохоосоо нэг л дуртай хүн тэнд очиж хэвтчихээд л байвал ямар хэрэг байхав дээ.Ямар ч ашиггүй.Улс орон ч яаж урагшаа явах уу? Тэгээд энэ бид ч одоо яаж амгалан тайван байх уу? Төр төвшин байхгүй бол түмэн олон чинь эвсэг байж чадахгүй ш дээ.Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй.Дээр үед чинь тэгэж их олон хүн солигдоод,энд тэндэхийг нь халаад тэгээд байгаагүй болохоор ер ард түмэн тэгэж айх,сандрах тийм байсангүй ш дээ.Нам тайван.Тийм сайхан цагт төрлөө.Тэгэхдээ одоо бол хөөрхий бид нарт ямар хамаа байх вэ.Бид нар очиж өлсөх гээд байгаа биш.Өлсөх улсууд нь өлсөө л биз.Одоо бол хэрэггүй л байгаа юм л даа,өлсөхийн хэрэггүй.Гомдоод л биз,ойлгохгүй бол хэлнэ л биз,ярина л биз.Тэгээд бие биендээ ойлгуулж сурах хэрэгтэй.Бүгдээрээ тархиндаа цэнэгтэй улсууд чинь тархиныхаа цэнэгийг зөв л ажиллуулах хэрэгтэй байна л даа.Цэнэг нь жаахан муудаад байдаг юм болов уу даа хөөрхий.Буруу юу?
Ариун-Ундрах -
Таныг залуу байхад нөгөө бүжиг гэж болдог байсан уу?
Нэргүй -
Аа ёстой бүжиг гээч юм жинхэнэ байлаа ш дээ.Үлээвэр хөгжим дугараад бүжиг.Би чинь одоо зарим өдөр бүжиг хийнэ гээд ингээд өвгөнийг Жанчивлан аваачаад өг гээд Жанчивлан яваад бүжиглээд,ав чи гээд л нэг их гавьяа байгуулж байгаа юм шиг тэгэж явлаа.Залуу байх сайхан байж.Бүжиглэж байсан хүний хөл өвддөггүй бол миний хөл өвдөхгүй л байх ёстой доо.
Ариун-Ундрах -
Бүжиг хийх хөлөнд сайн уу?
Нэргүй -
Бүжиг хийж ёстой тийчилж өгч байлаа.Тэгэхдээ одоо ингэж шал мааждаг бүжиг биш ээ.
Ариун-Ундрах -
Өөр бүжиг үү?
Нэргүй -
Өөр.Хүмүүн төрөлхтөн,бөөн цагаан үүл,хар морь энэ тэр гээд шогшдог л,дэвхцдэггүй.
Ариун-Ундрах -
Тэр үеийн хүмүүс бүжгинд ер нь их ордог байсан уу?
Нэргүй -
Тийм.Их ордог байсан юм.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр нэг бүжиг нь ямархуу зохион байгуулалтай болох уу? Хэдэн цагаас эхлээд,яагаад,ямар ямар ...
Нэргүй -
Аа тэр чинь 3 цаг л явна ш дээ.Орой 5-д эхэлсэн бол 8-даа л дуусна.8-д эхэлсэн бол 11-т л дуусна,яг л цагтаа л дуусна.Тэгэж нэг их шөнөжин,харанхуйд тэгэж бүжиглээд байх ч үгүй.Сайхан л байж.Налайхад клуб гэж байлаа ш дээ.Одоо ч алгаа.Энэ соёлын ордноос өшөө... Налайхын цагаан клуб.
Ариун-Ундрах -
Клуб нь уу? Тэр клубт ер нь юу юу болох уу? Бүжиг болно.
Нэргүй -
Бүжгээс наана концерт,кино,бас жүжиг тоглоно.Учиртай гурав тоглоно ш дээ.Налайхыхан тоглож л байсан.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад тэр Хятад хүмүүс нөгөө жүжиг тоглодог байсан юм уу?
Нэргүй -
Айн?
Ариун-Ундрах -
Хятад хүмүүс жүжиг тавьдаг байсан юм уу?
Нэргүй -
Үгүй ээ тэр Хятад сияанз гэж дээр үед байсан.Би нэг очиж үзсэн юм аа.Тэнд Хятад сияанзад Хятад жүжиг гардаг юм.Тэгээд Хятад сияанзны хаалгаар орсон чинь паах ер нь жигтэйхэн их сармис хангинаад л сууж болохгүй юм байналээ.Тэгээд суугаа ч үгүй.Гараад л хүрээд ирсэн.
Ариун-Ундрах -
Хятад сияанз гэдэг нь юу юм бэ?
Нэргүй -
Одоо театр,Хятадын театр.
Ариун-Ундрах -
Монголд байсан уу?
Нэргүй -
Ааан тийм.Өргөн чөлөөнйи энд байсан юм.Монголчилбол Хятадын театр л даа.Дандаа Хятадууд цугладаг.Ший янгуу л гээд байдаг юм.Манайхнаар бол жүжиг л юм байх л даа.Ший янгуу гарна гээд нэг их ийм өндөр модон дээр хөлөө уячихаад одоо яаж ч байгаа юм бэ дээ бүү мэд.Жигтэйхэн өндөр өө манай байшин шиг ийм юман дээр хөлөө уячихсан л ингээд явж байдаг юм.Яаж байгаа юм бүү мэд.
Ариун-Ундрах -
Цирк шиг юм уу тэ?
Нэргүй -
Одоо тийм юм байлгүй дээ.Тэр нь яаж ч тэнцэж байгаа юм,яасан ч үсрээд ойчдоггүй юм бэ? Нэг их өндөр юман дээр.
Ариун-Ундрах -
Тэр үед бас ямар ямар кинонууд гардаг байсан бэ?
Нэргүй -
Тэр үед ч одоо,дээр үеийн кино чинь одоо “Сүхбаатар” кино,нэг ямар юм билээ эх орны дайны үеийн нэг кино гарч байсан.
Ариун-Ундрах -
Ер нь тэр үеийн кинонуудаар юуг дүрслэж үзүүлдэг байсан бэ? Ихэвчлэн.
Нэргүй -
Эхлээд кино чинь ерөөсөө дуу байхгүй,зүгээр нэг ийм сүүдэр ший гээд тэгээд даавуун дээр нэг ийм хүн хар хөдлөөд,үйл явдал нь гараад,дуу байхгүй.Хөдөлгөөнөөр нь ойлгодог тийм байсан юм.Хийсэн кино.Тэгсэн сүүлдээ дуутай болсон юм.Тэр дуугүй байхад нь аягүй л их үздэг байлаа л даа.Сайхан л юм шиг байсан тэгээд тэр үедээ.Сүүлд нь дуутай болчихсон чинь бүр ч сайхан болчихгүй юу.Сонин шүү.
Ариун-Ундрах -
Тэгээд нөгөө илэрхийлж байгаа үзэл санаа нь ч юм уу ямархуу үзэл санаа гаргаж ирдэг байсан бэ? Киногоор.
Нэргүй -
Киногоор одоо дандаа л тэр дайны үед тэр нутаг орон сүйрч барьж байсан,тэрийг сэргээн босгож байсан тийм тухай л юм гардаг юм ш дээ.Тэгээд үйлдвэр комбинат анх яаж ашиглалтанд орж байсан,ямар улсууд ажиллаж байгуулсан юм,хэдэн онд орсон юм.Үйлдвэрийн комбинат,1-р цахилгаан станц,арьс ширний үйлдвэр,хромын завод,гутлын үйлдвэр гээд комбинатад их олон юм байсан ш дээ.Тэд нарыг бүгдийг нь гаргадаг байсан юм.Тэгээд гутлыг хэдэн дамжлагаар хийдэг юм,ямар ямар улс ажилладаг юм,юу юу ямар материал ордог,тэр материал нь яаж гардаг,хөх шир яахаараа гардаг юм,хром яахаараа гардаг юм,шовром шиврээд яаж гардаг юм энэ тэр гээд тийм юм их үзүүлдэг байсан юм.Ноосны үйлдвэрт нь яаж ноос гардаг юм,ноосоо яаж ялгадаг,яаж цэвэрлэдэг,ноосоор юу хийдэг энэ тэр гээд тийм юм их үзүүлдэг байсан ш дээ дээр үед.Тэгэхээрээ тэр чинь бас нэг суртал ухуулга тэ?
Ариун-Ундрах -
Тэр баримтат кино маягийн юм байна тэ?
Нэргүй -
Ааан баримтат кино.
Ариун-Ундрах -
Та тэр социализмын үед ийм үйлдвэрийн газрууд дээр очиж үзэж байсан уу?
Нэргүй -
Очсон,очсон.Аж үйлдвэрийн комбинат,тэр шиврээдийн завод,хромын завод,тэр гутлын үйлдвэр,ноосны үйлдвэр бүгдэд нь очиж үзсэн.Хүн оруулдаг ш дээ.Гаднаас нь үнэмлэх бичээд,тэгээд хаалгаар нь тэрнийг нь өгөөд тэгээд ороод,тэгээд шууд яваад хүн тайлбарлаад ийм ийм юм гээд тэгээд үзэж байсан.
Ариун-Ундрах -
Түрүүчийн ярилцлаган дээр таны нөгөө аав хэлмэгдүүлж байсан тухай ярьсан ш дээ тийм ээ? Тэгээд тэр хэлмэгдүүлэлтэнд өртлөө гээд одоо бүр өнгөрснийх нь дараа хүмүүс таныг сонирхоод ч юм уу ямар нэгэн байдлаар ирж байсан тохиолдол байгаа юу?
Нэргүй -
Байхгүй ээ.
Ариун-Ундрах -
Та ер нь хэлмэгдүүлэлтийн тухай сонирхож судалж байв уу? Сонсож байсан уу?
Нэргүй -
Үгүй ээ үгүй.Ер тэр санаанд орж байсангүй.Би нэг хэлмэгдлийн тухай ном гарах юм гэнэлээ гэхээр нь өвгөнд нэг ярьж байсан юм.Хөөх тийм ном гарвал муу аавыгаа нэг нэрийг нь дурьдаад бичүүлчих юмсан даа.Хөөрхий бас нэг ганц үр заяасан юм байна.Үртэй байсны хэрэг юу билээ.Би үхчихлээ гэхэд тэр ном үхэх юм биш байж байх юм гээд нэг ярьсан.Өвгөн үгүй ээ одоо чи бид хоёр тэрийг яаж ... Тэгэж л боддог байсан юм би.Яахав дээ хөөрхий өргөж тээж сүйд болоогүй ч гэсэн тийм ээ? Үр нь гээд заяасан юм болохоороо нэг овог нэр нь байж байвал хэрэгтэй ш дээ.
Ариун-Ундрах -
Та бага байсан ч гэсэн таны аав ээж хоёр ер нь хүнийхээ хувьд ямархуу хүмүүс байсан бэ?
Нэргүй -
Манай аав,ээж хоёр нэг л жирийн л.Уул нь малчин гаралтай улсууд.Манай аав чинь хөдөөнөөс цэрэгт ирээд,цэргээсээ л тэгээд ажилчин болчихсон юм шиг байналээ.Манай ээж бас л үйлдвэрт ажиллаж байсан.Нэг тийм л амгалан тайван улсууд даа.
Ариун-Ундрах -
Бас нөгөө хоёулаа дайны тухай нэг ярьж байсан тэ? Тэр дайны үед хоол хүнс нь ховордоод нэг юу гурил чинь 700 төгрөг болсон гэж ярьсан уу?
Нэргүй -
Аан тийм гурил жоохон үнэд орж л байсан.Яахав дээ тэгээд мах жаахан үнэтэй болж л байсан.Мах үнэтэй болохдоо 50 төгрөг л болсон.Тэрнээс дээш нэг их яваагүй л дээ.Улсуудад бол их л үнэтэй л байсан байх аа.Тэгээд л өнөө яг тэр сар шинэ хийх гээд л улсууд чинь бүр тэр хивэг шиг бүдүүн гурилыг 3,4 давхар марль ингээд хумсаа цайртал маажаад л хөөрхий бууз,банш хийх гээд л сууж байхыг би харж л байсан.Тэгэхдээ манайх бол тийм байгаагүй.Би чинь одоо өөрөө биеэ даасан болохоороо ерөөсөө тэгэж их ядарч байгаагүй юм байна.
Ариун-Ундрах -
Тэр хүнс ховор байхад тэгээд монголчууд ер нь яаж болгож байсан бол?
Нэргүй -
Яахав тэгээд одоо зардаг дэлгүүр хоршоо ихтэй,хувийн дэлгүүрүүд ихтэй байсан.Зах гээд жигтэйхэн том өргөн юм байсан.Дэлгүүр бол өндөр хоршоо л гээд ганцхан хоршоо байсан болохоос өөр тийм улсын нэг их айхтар олон дэлгүүр байгаагүй ээ.Өндөр хоршоо чинь 2 давхар.Тэгээд л бусад нь одоо зах шүү дээ.Зах болохоороо дандаа л хувийн улсууд ш дээ.Тэгэхдээ юм нь бол элбэг,дутах юм байхгүй.
Ариун-Ундрах -
Та тэгээд социализмын үед яг тэр амьдарч байх үедээ социализмыг одоо байхгүй болоод оронд нь ардчилал бий болно гэж гадарлаж байсан уу?
Нэргүй -
Ямар золигоо гадарлах юм.Ёстой нэг зүүдэлж явсангүй ээ.Гэв гэнэтхэн л нэг өглөө боссон л ардчилал гээч юм гараад ирсэн байсан ш дээ.Ардчилал чинь ер нь эмээгий нь тэтгэвэрт гараад 10 жил болсон хойно гарсан болохоор тэгээд алсуур даа л гарсан юм даа тийм ээ? 90 онд гарсан юм.
Ариун-Ундрах -
90 оноос хойш ер нь таны амьдралд өөрчлөгдсөн зүйлүүд байгаа юу?
Нэргүй -
Байхгүй ээ.Хэвийн л байна.Ядарсан ч юм алга,баяжчихсан ч юм алга,байдгаараа л байж байна.
Ариун-Ундрах -
Өөр таны амьдралд тийм дурсагдаад үлдсэн тийм дурсамжтай зүйлүүд байгаа юу?
Нэргүй -
Алга аа.
Ариун-Ундрах -
Ямар нэгэн тохиолдол ч юм уу?
Нэргүй -
Байдаггүй ээ,байхгүй ээ.
Ариун-Ундрах -
За таныг амьдарч байх үед манай монгол орны энэ байгаль орчин нь хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?
Нэргүй -
Өө байгаль орон чинь ёстой сайхан байсан ш дээ.Адаг нь богд уул гэхэд чинь гөрөөстэйгээ,одоо тэгээд бугатайгаа,юм болгонтой сайхан байлаа.Одоо л мөн өрөвдмөөр болж дээ хөөрхий.Улсууд л их өрөвдмөөр гэх юм.Түймэр гараад мод нь шатаад,буга нь хотод явж байна гэсэн.Тэгэхээр ямар өөд байх вэ дээ хөөрхий минь юу ч үгүй болсон байх аа.
Ариун-Ундрах -
Аа тэгээд байгаль орчин өөрчлөгдөхөд бас сайнаар гарсан өөрчлөлтүүд байгаа болов уу?
Нэргүй -
Сайнаар бас өөрчлөлт байгаа л байлгүй дээ бодвол.Зайсангийн амаар дүүрэн байшин барилга барьсан л гэсэн.Тэр нь сайхан байгаан байгаа юм биз.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр газар усны дээр үед нэрлэж байсан нэрүүд байна ш дээ.Тэрийг өөрчилсөн болов уу? Таны мэдэх зүйл байгаа юу?
Нэргүй -
Мэдэхгүй.Би ер нь дуулаагүй шүү.Богд уул чинь Богд уул хэвээрээ л юм шиг байгаа юм.Одоо энэ Зайсангийн ам Зайсангийн ам хэвээрээ л байна.Энэ Майхан толгой,Баянзүрх энэ тэр хэвээрээ л байналээ ш дээ.Хаана нь өөрчилсөн юм бүү мэд.Мэдэхгүй ээ эмээ нь дуулаагүй юм байна.
Ариун-Ундрах -
Та ер нь тэгэхээр Улаанбаатарт төрсөн уугуул иргэн тэгээд л малаас ер нь хол өссөн байх тэ?
Нэргүй -
Улаанбаатарт төрсөн уугуул иргэн,мал гээч юмыг махыг нь идэхээс өөр малыг нь маллаж явсангүй ээ.
Ариун-Ундрах -
Хөдөө гадаа явж байгаагүй юу?
Нэргүй -
Үгүй ээ.Налайхаас гараагүй.
Ариун-Ундрах -
Ажиллаж байх үедээ нөгөө нэг амралтаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Нэргүй -
Улсын амралтанд явдаг байсан юм.
Ариун-Ундрах -
Аанхан.Ямар ямар амралт байсан бэ? Таны үед.
Нэргүй -
Тэрэлжид явсан,Сонгинод явсан,Сөгнөгөрт явсан.Энэ хэдэд л явсан шиг байна.Жанчивланд явсан.Энэ 4-т явсан юм.
Ариун-Ундрах -
Тэр үеийн амралтын газрууд ямар ямар онцлогтой байх уу? Одооныхоос өөр үү?
Нэргүй -
Одоо чухам эмээ нь амралтанд яваагүй 30-40 жил боллоо.Яаж байдаг юм бүү мэд.Дээр үед чинь кино гардаг их сайхан л байсан ш дээ.Одоо яаж байгааг нь эмээ нь мэдэхгүй ээ.
Ариун-Ундрах -
За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Нэргүй -
За зүгээр,баярлалаа
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Нэргүй -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.