Jargalsaihan
![](../assets/images/interviewees/990199.jpg)
Basic information
Interviewee ID: 990199
Name: Jargalsaihan
Parent's name: Tseren
Ovog: Buhynhan
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: veterinarian
Work: УБТЗ-ын суудлын депо
Belief: Buddhist
Born in: Baruunturuun sum, Uvs aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: kindergarten teacher
Father's profession: history, geography teacher
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
work
democracy
authority
industrialization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За ингээд манай өнөөдрийн ярилцлаганд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Ц. Жаргалсайхан гэж хүн оролцож байнаа. Ингээд танд бидний ярилцлага авах урилгыг хүлээж аваад, ярилцлага өгөх зөвшөөрөл өгөөд, хүрэлцэн ирсэнд их баярлаж байнаа.
Жаргалсайхан -
За баярлалаа.
Хишигсүрэн -
За манай ярилцлагын нэг асуулт байдаг юмаа. Тэр нь ярилцлага өгч байгаа хүн өөрийнхөө амьдралыг ярьж өгөх зүгээр нэг энгийн, та хувь хүнийхээ хувьд ямар газар төрж өсөв? Ямар боловсрол эзэмшив? Ямар ажил төрөл эрхэлж явав? Эцэг эх нь ямар хүн байв? гэх мэтээр ерөөсөө чөлөөтэй ярина. Та хаанаас нь ч эхлээд ярьж болно.
Жаргалсайхан -
За би 1953 онд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Төрсөн хүн. Тэгээд бас их төвөгтэй. Ээжийнхээ 25 -ны жил дээр гарсан гэж байгаа юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Манай аав Цэрэн гэдэг хүн бий. Одоо амьд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
86 настай. За 1953 онд Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуй гэж байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Түүний бага сургуулийн нэг ёсондоо бага сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхад нь би төрсөн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд Увс аймгийн Баруунтуруунд төрсөн. Аа айлын 4 дахь хүү...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд төрснөөсөө хойш Увс аймагтаа ажиллаж, сурч, боловсорч ихэнх насаа түүн дотроо Баруунтуруун сумандаа ажилласан хүн.
Хишигсүрэн -
Аа ха. 1953 онд гэхээр Баруунтурууны сангийн аж ахуй байгууллагдаад хэдэн жил болж байсан бэ?
Жаргалсайхан -
1943 онд байгууллагдсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд 53 онд гэхээр 10 жил болж байсан байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Баруунтурууны сангийн аж ахуй гэдэг чинь тэр үед засаг захиргааны хувьд Увс аймгийн Цагаанхайрхан сумын харъяанд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа улсын сангийн аж ахуй мөртлөө, энэ улсын сангийн аж ахуйг тэр үед одоо МАХН-ын төв хороо, сайд нарын зөвлөлөөс томилогдсон улсууд очиж удирддаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм одоо манай Баруун аймгийн хамгийн том одоо газар тариалангийн үйлдвэрлэлийн их уурхай юм байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
10 жил болж байсан. Ингээд 1943 онд улсын сангийн аж ахуй болоод 53 он гэхээр би 10 жил болчихсон байхад төрсөн байгаа юм. Бага сургуультай байсан. 1-4 ангийн сургалттай байсан байгаа юм. Тэр үед манай эцэг бага сургуулийн одоо захирлаар ажиллаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тийм юмаа.
Хишигсүрэн -
Аа ха. Та тэгээд 10 жилийн сургууль хаана суралцаж төгсөв? Таны цаашдын ажил хөдөлмөр яаж өрнөв? Энэ тухай хоёулаа дэлгэрүүлж ярих уу?
Жаргалсайхан -
За тэгээд би 53 онд Баруунтуруунд төрөөд тэгээд 1961 онд Баруунтурууны 10 жилийн сургуульд орж суралцсан. За тэгээд Баруунтурууны 10 жилийн сургуульд 61 оноос 1964 он хүртэл сурч байгаад аав маань Өндөрхангай сумын 8 жилийн сургуулийн захирлаар шилжиж орсон.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд 4-өөс 8 төгсөх хүртлээ. Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн сургуульд сурч байгаад ингээд 1969 онд Баруунтуруун сумандаа эргэж ирж сураад тэгээд 1971 онд Баруунтуруун сумын 10 жилийн сургууль төгссөн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингээд Баруунтуруун суманд 10 жилийн боловсрол эзэмшсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингээд 71 ондоо тэр үед Конкурс гэж болдог байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Конкурс эхлээд 3 жилийн юун дээр сургуульд орж Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн ангид өрсөлдөж. Тэр үед ХААИС-ийн мал эмнэлгийн ангид маш их олон хүүхэд өрсөлдсөн. Хамгийн өндөр оноог манай мал эмнэлгийн ангид орж байсан хүүхдүүд авч, тэгээд хоёр хүүхэд хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн ангийн хуваарь авч тэгээд хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж малын их эмч мэргэжил эзэмшсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1976 онд ХААДС-ийг төгсөөд өөрийнхөө төрж өссөн нутаг Увс аймагт хуваарилагдаж очсон.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Увс аймагт хуваарилагдаж очсон чинь намайг одоо Увс аймгийн Зүүнхангай суманд зоо мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр аймгийн намын хороо, тэр үед чинь намын хорооны товчоогоор орж хэлэлцэгддэг байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Намын төв хорооны товчоо хуралдаад тэгээд сумын мал эмнэлгийн зоо мал эмнэлгийн тасгийн эрхлэгч гэдэг өндөр хариуцлагатай ажил томилогдож очиж ажлын гараагаа эхэлсэн дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Би нэг ийм юм асууя. Ер нь таны амьдарч байгаа үеүд ямар онцлогтой үе бэ? Одоо юу гэсэн үг вэ? гэхээр бид нар чинь үндсэндээ социализмын нийгмийн үед амьдарч байлаа. Энэ нийгэм задарч байна тиймээ? Дараагийн нийгэм рүү бид нар шилжсэн. Аа залуу хүнийхээ хувьд нийгмийн энэ өөрчлөлтийг яаж хүлээж авав. Энэ өөрчлөлт таны амьдралын түүхтэй ямар байдлаар холбогдох бэ?
Жаргалсайхан -
За тэгэхээр...
Хишигсүрэн -
Бүр тодруулахад та малын эмчийн сургуулиа дөнгөж төгсөөд нутагтаа хуваарилагдаад очиж байгаа мөчид таны одоо хувийн амьдралын зорилго, ажлын зорилго, та ер нь одоогийн залуучуудтай харьцуулахад жишээлбэл яаж амьдралдаа ханддаг байсан байх уу? Ер нь юу бодогдож байна.
Жаргалсайхан -
За тэгэхээр ер нь 1976 онд Монгол оронд бид нарын заалгаж байсан хийж байснаар болбол их бүтээл байгуулалтын, их өрнөлтийн үе гэж боддог юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хөдөө аж ахуйн нэгдлүүд бол бэхэжсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Цаашдаа улам бэхжих, хөгжих, үндэс нь тавигдчихсан. Ард түмний амьдрал дээшилсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1976 онд одоо сумын зоо мал эмнэлгийн тасагт дөнгөж сургууль төгсөөд очиж байгаа хүүхэд гэхэд нэлээд бүхэл бүтэн байгууллагыг удирддаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэгдлийн зөвлөлийн гишүүнээр томилогддог.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэг ёсондоо тэр суманд байдаг удирдах хүмүүсийн эгнээнд шууд орно. Нэгдлийн тэр олон малчдыг, тэр олон эмч нарыг, тэр олон зоо техникч нарыг, за тэгээд бригадын удирдлагуудыг, удирдах хэмжээний хүн болж очиж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Өндөр хариуцлагатай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингээд очиход бол тэр үеийн сум нэгдлийн сайхан сайхан удирдагч нараас бол одоо их юм сурч, цаашдаа улс эх орондоо бас ажил хийх, хүнийг удирдах, ер нь бүтээн байгуулах гэсэн эрмүүн сэтгэлтэй болох ийм сайхан үе байсан л даа. Одоо ингээд үзэхэд бол хүүхдүүд маань залуучууд маань сургууль соёл төгсөөд , яг бид нар шиг хатуу ажил дээр очоод, сураад юманд .. явах нь бол....
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хаалттай байдал ажиглагдаж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За одоо ингээд өөрийн ажиллаж байсан. 76 оноос 90 он хүртэл гээд бодоод үзэхэд чинь 24 жил байгаа биз?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ 24 жил бол үнэхээр бүтээн байгуулалтын, Монгол орны хэмжээнд бол бүтээн байгуулалтын ийм сайхан жилүүд байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Одоо яахав янз янзаар хэлдэг л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Гэхдээ одоо ингээд бодоход бол ёстой тэр үед хийж бүтээж, босгосон юм маань одоо 90 оноос 2009 он гээд 20-иод жилийн дотор ингээд хараад үзэх юм бол үнэхээр их юм хийж байсан. Одоо харьцуулаад үзэхэд бол бага...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хүн болгоны хийж байгааг харах юм бол бага л байна.
Хишигсүрэн -
Жишээлбэл одоо юу бэ?
Жаргалсайхан -
Жишээлбэл одоо тэр үед хүмүүс бүгдээрээ хамтаараа бүтээлч хөдөлмөрт ордог. Хүн болгон ажилтай байдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хүн болгон өмнөө тавьсан зорилгоо биелүүлдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Одоо бол бүтээн байгуулалт, зах зээлийн сайхан үе явагдаж байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа хөгжингүй юмнууд бол байгаа. Гэхдээ одоо ажилгүйдэл байна. Ядуурал байна. Энэ бүгдийг харьцуулаад үзэх юм бол арай өөр нэг ёсондоо хүний хөгжих байдал бол өөр сүүлийн 20 гаруй жил бол дарагдаж байна гэж үзэж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Яагаад гэвэл нийтээрээ сургууль төгслөө ажил байхгүй. Хөгжихгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хүн ажиллаж байж. Аа тэгээд хөдөлмөрлөж байж. Хамт олны дунд орж байж хүн хөгждөг. Боловсордог. Тэгээд явдаг бол одоо манай нийгэмд залуучууд маань сургууль төгсөөд шууд хөдөлмөрт гарахгүй байгаа учраас нийгмийн тодорхой хэсэг бол хөгжиж чадахгүй байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Үүнээс болж хүмүүст чөдөр болж байна гэж боддог юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За яахав. Хөгжлийн тодорхой үед орж байгаа. Зах зээлийн харилцаанд орсон. Гээд социализмын нийгэмтэй ялгах янз янзын юм байгаа л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Гэхдээ бид нарыг ажил дээр очиход бид нарыг үнэхээр хүлээж аваад бид нарыг хөдөлмөрт сургаад, бид нарыг хүмүүжүүлээд, удирдах арга барилыг зааж сургаад...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ард түмэнд бидэнд өөрсдөө тэр ажлын арга барилыг заагаад өгчихдөг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Жишээ нь сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч гэдэг бол эхлээд ороод нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгч нарын хуралд суугаад, өөрөө мэдэхгүй. Захиргааны гишүүдийн хуралд суугаад л ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Асуудалд яаж хандах нь хоёр удаагийн хуралд суухад шал өөр болоод л тэгээд хөдөө явж байхдаа малчдаараа яваад малаа үзээд явж байхдаал за би үүнийг ингэж хэлэх юм байна шүү. Ийм асуудлыг ингэж тавих юм байна шүү гээд явах жишээний...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Миний амьдралд тохиолдсон юм бий л дээ. 1976 онд төгсөж очоод 76-77 оны мал тооллого тэгээд семинар аваад яваад одоо Хөдөө аж ахуйг удирдах газрын дарга Лхагвасүрэн гэдэг хүн ирээд хөдөө бригадуудад мал тоолох комиссын даргаа томилоод ингээд явдаг. Яг тэр хүний хэлээд явсны дагуу би малын тооллогонд яваад хонио холбож нэг ёсондоо суваа хонитой айл байлаа гэхэд чинь намар мал маханд өгөх суваа хонитой айлд очоод яг хотонд нь эр хонио байх ёстой гэж үзээд төлөг ийм хониудыг бүгдийн гаргачихаад...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд тооллого явуулсан чинь нөгөө сумын аварга сайн малчин...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Айлын маань нөгөө малын тоон дутаад ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За ингээд ирэхээр чинь зэрэг юмыг ёс журмаар нь хийгээд ирэхээр чинь их үнэлэгдэж жишээ нь 450 эр хонио байх ёстой байтал 4, 5 нь төлөг орчихсон. Эм хонь 3, 4 орчихсон ингээд нэг арваад малын юмын гараад ирэхээр чинь нөгөө малчин чинь маш хүнд байдалд орж байгаа ш дээ. Ийм байдлаар өөрөөр хэлбэл үүрэг даалгаврыг ягштал биелүүлдэг. Ажил сурахад маш их нөлөө үзүүлж байсан. Ийм юмнууд бий л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд сүүлдээ түүнээсээ үүдээд одоо манай аймгийн хөдөө аж ахуйг удирдах газрын дарга Лхагвасүрэн гэдэг хүн намайг удирдах газрын нөөц гэдэг юманд бүртгэж авч цаашдаа энэ хүнийг зөвхөн малын эмч биш...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Сум орон гэдэг ч юмуу ингээд бүртгэж байсан юм байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ажил хийж сурч байгаа. Ингэж хийх ёстой гэсэн зарчмынхаа дагуу явдаг. Ийм юмыг бид нарт анх ажил хөдөлмөрт гарч байгаа хүмүүст ажиллах цаашид сурахад их чухал дэм болж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Та нэг таныг 76 онд суманд ажил хийхээр очиход ер нь тэр сумын ажил гэж ямар юм байсан бэ? Та дүрслээд нэг яриач? Тийм тийм байгууллага ажилладаг. Нэг өдрийн ажлыг дүрслээд ...
Жаргалсайхан -
Яг одоо ийм л дээ. За миний очсон Увс аймгийн Зүүнхангай гэдэг сум бол манай Увс аймгийн хамгийн анхны нэгдэл байгуулсан.
Хишигсүрэн -
Аа ха . Оо за
Жаргалсайхан -
Тийм Увсын анхны тэр баруун аймагтаа бараг 3-т орж байсан гэж яригддаг. Ийм “Давшилт” гэж нэгдэл байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэгдлийн дарга нь тэр үед сум нэгдэл гэж байсан шүү дээ. Сумын дарга нэгдлийн дарга хамтарч хийдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Сум нэгдлийн дарга нь Палам гэж их сайхан туршлагатай ийм хүн байсан. Манай Увс аймгийн Тариалан олон сумыг бол өөд нь татсан. Тэр сум бол өөрөөр хэлбэл 8 жилийн сургуультай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хүний их эмчийн салбартай. Зоо мал эмнэлгийн тасагтай. Цэцэрлэгтэй. Холбоотой. За тэгээд 1970-аад оны дунд үеийн сумуудын хэмжээ гэхдээ тэр сумууд дундаас эхний цээжинд явдаг тийм сум байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За тэгээд үзэхээр зэрэг манай сумын хувьд одоо аваад үзэх юм бол бас аймагтаа эхний 4-т малын тоо толгойгоороо ордог. Ийм сум байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд ажил нь тогтворжсон. Тэгээд одоо сүү цөцгийн тос бэлтгэдэг тэр талаараа бол аймагтаа бараг Өндөрхангай сумын дараа ордог.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Малын сүүгээ сайхан ашигладаг. Сүү тосны завод гэж тэр үед байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр чиглэлээрээ их сайхан бүтээлч ажил хийдэг. Ийм сум.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа хүмүүс нь их хөдөлмөрч ийм суманд очсон.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үеийн сумын дарга, тухайн үеийн намын дарга, за тэгээд дээр нь сумын нэгдлийн орлогч дарга, мөн захиргааны орлогч дарга гээд ийм улсууд бол залуу боловсон хүчнийг бол хөдөө бригадуудаар дагуулж явж ажилд их сургадаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ялангуяа бригадын дарга, тоо бүртгэгч гэж их сайхан хөгшчүүл байдаг байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Биднийг очиход яг хүүхэд нь хүрээд ирсэн юм шиг...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зааж зөвлөдөг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм одоо хөгжлийн хувьд сайн сум нэгдэл байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Хүн ам нь хэд байхав?
Жаргалсайхан -
За хүн амын хувьд бол 1976 оноос хойш бол Зүүнхангай сум бол 3500 орчим хүн амтай байсан байх.
Хишигсүрэн -
Тэр бол дундаж хэмжээ юу?
Жаргалсайхан -
Аа тэр бол нэг дундаж биш Манай Увс аймгийн хувьд бол цээжинд эхний нэг аравт орохоор...
Хишигсүрэн -
Аа ха. Томхон?
Жаргалсайхан -
Томхон суманд орно. За манай Увсын Тэс сум чинь 10000 хүн амтай гэж хэлдэг байсан. Яг тэр 70 оны үед 10000 хүрч л байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Сүүлрүүгээ бол багассан шүү дээ. 1990 оны дунд үеэс багассан шүү дээ. Өмнөговь, Баруунтуруун сумын дундаж...
Хишигсүрэн -
Аа сумын төвийн хэдэн хувь нь мал маллаж амьдардаг байсан бэ? Хэдэн хувь нь сургууль цэцэрлэг сумын төвийн албан хаагчид байдаг байсан бэ? Ажилгүй хүмүүс ч гэдэг юмуу?
Жаргалсайхан -
Тэр үед байш дээ. Ажилгүй хүмүүс гэх юм бол байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ажилгүй хүмүүс нэг хоёр байдаг байх гэж би бодож байна. Нарийн мэдэхгүй. Гэхдээ юм харах юм бол нарийн гарах байх.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа ер нь нийт хүн амын 80% нь хөдөө аж ахуй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэгдлийн гишүүд. Тэр чинь ихэнх нь мал дээр байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хөдөө аж ахуй дотроо нэгдэл чинь хадлан тэжээлийн бригад гээд байна. Туслах үйлдвэрүүд байж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тиймээ? Тэгээд туслах үйлдвэрүүдээ барина. Төмс хүнсний ногоо таридаг. Хадлан тэжээлээч авдаг. За бүр гахай, тахиа үржүүлдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үеийн нэгдлүүд тийм сайхан байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа тэгээд бусад нь бол малчид. За тэгээд 4 том бригадтай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр бриагад нэг ёсондоо бүх хүмүүс нь малаа маллаад үр хүүхэд нь сургуульдаа сураад явдаг ийм л юм даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд бол бүх хүн ажилтай. Ажилгүй хүн гэж байхгүй. Бүгд л ажлаа хийдэг. Хөдөлмөр хийдэг. За тэгээд зорилго бол тодорхой.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Сумаа хөгжүүлэх. Нэгдлээ хөгжүүлэх. Малаа өсгөх. Ийм л юмны төлөө явдаг байлаа. За яахав. Намайг нэгдэлд ажиллаж байхад ийм юм болсон юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үед МАХН-ын төв хорооны бүгд хурал гэж одоо хамгийн том байгууллага байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За энэ бүгд хурлаар тухайн үедээ болбол зарим нэгдлүүд сайшаагддаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зарим аймгуудад анхааруулдаг.
Хишигсүрэн -
Анхааруулдаг.
Жаргалсайхан -
Ийм юмнууд байлаа. За яахав манай нэгдлийн хувьд мал жаахан хорогдсон ийм юм бол байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд түүнийг шууд Улаанбаатар хотод дээд шүүх, улсын прокурор, аймгийн захиргаа сум нэгдэлдээ шалгалт хийгээд, тэгээд шалгалтынхаа үр дүнгээр ажил бол сайшаагддаг. Аа сумдын удирдлагуудыг бол хооронд нь сольдог. 4, 5 жил болгоод өөр хооронд нь сольдог.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд 1978 онд манай сум нэгдлийн дарга, орлогч дарга нар өөр өөр суманд тавигдаад би дөнгөж нэг жил болсны дараа шинэ удирдлагуудтай ажиллаж бас даалгавар өгч...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Сургууль төгсөж ирээд нэг жил ажиллаж байгаа цаашдаа сайн ажил гээд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр бараг ганцаараа шахуу үлдээд улсуудыг бараг бүгдийн өөрчилж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха Өөрчлөгдөхөөрөө....
Жаргалсайхан -
Өөр суманд очиж байгаа. Гэхдээ яахав. Тухайн сумандаа 4, 5 жил болоод удчихаар зэрэг одоо уусна гэдэг юмуу. Бас хоорондоо танилцаад...
Хишигсүрэн -
Шилждэг.
Жаргалсайхан -
Энэ нь одоо бас их зөв арга.
Хишигсүрэн -
Аа х а
Жаргалсайхан -
Тийм айхтар чанга дэглэмтэй.
Хишигсүрэн -
Тэр хүн хаа нэг газар байшин савтай болоод тиймээ? Өмчтэй болоод. Тэгнэ гэсэн юм бол байхгүй.
Жаргалсайхан -
Өмч гэдэг юм бол байхгүй. Тэр үеийн сум нэгдлийн дарга нар за тэгээд удирдлагууд, за тэр хөдөө аж ахуйн удирдлагууд бол ...
Хишигсүрэн -
Гэр орон гэж байх уу?
Жаргалсайхан -
Гэр орон гэж байлгүй яахав. Өөрийн гэсэн гэр оронтой байна. Зарим нь бол яахав тэр үед бол 16 толгой малтай байхыг...
Хишигсүрэн -
Зөвшөөрдөг.
Жаргалсайхан -
Зөвшөөрдөг. За тэгээд 16 ч хүрэхгүй дээ. Ганц саалийн үнэтэй. Ганц морьтой. За нэг гурав дөрвөн хоньтой ч байдаг юмуу. Нэг иймэрхүү тэр тэгээд ах дүү нар дээр нь байж байдаг. Түүнийгээ маллуулна. Түүнээсээ илүү гаргачихъя гэсэн бодол байхгүй. Цалин хангамж боломжийн ингээд ...
Хишигсүрэн -
Аа ха Манай суманд сумын дарга, намын үүрийн дарга нар хоёр тийшээ харсан байшинд байдаг. Малын эмч байнга солигдож байдаг. Хэсгийн төлөөлөгч байнга солигдож байдаг.
Жаргалсайхан -
Аа ха тийм
Хишигсүрэн -
Их эмч байнга солигддог байсан байхгүй юу.
Жаргалсайхан -
Аа ха тийм.
Хишигсүрэн -
Учир нь тийм юм байна л даа. Тэгээд тэр хүмүүс чинь Монгол гэртээ гэр ачаад л яваад байдаг.
Жаргалсайхан -
Аа ха
Хишигсүрэн -
Тэгээд 4, 5 жил болоод солигддог.
Жаргалсайхан -
Тийм хүүхдүүд нь сургууль дамжаад л нэгдүгээр ангиас 4 ангид нэг суманд очсон бол дөрвөөс долоо найм хүртэл нэг суманд байгаад...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингээд явчихдаг. Энэ бол Монголын хөдөөний нэг дүр зураг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Гэхдээ яахав нэг суманд 10, 20 жил ажилласан хүмүүс байдаг байх. Ер нь бол солигддог шүү.
Хишигсүрэн -
Харин тийм. Хоёулаа ярилцлагаа жаахан завсарлая.
Жаргалсайхан -
Тэгье. Чиний үе бол арай жаахан 80-аад он болчихсон байсан. Нэгдлийн хоёр дарга байшинд байдаг байсан. Миний үед бол гэрт байдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Дарга нар уу?
Жаргалсайхан -
Тийм гэрт байдаг. Арай нэг байшин барьж ороогүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
80-аад оны дундаас байшин сав барьсан байх.
Хишигсүрэн -
За тэгээд Баруунтуруун суманд бишээ Зүүнхангай суманд малын эмчээр хэр удаан ажилласан бэ?
Жаргалсайхан -
За би ингээд 2 жил ажилласан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
2 жил гаруй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Манай эхнэр холбооны инженер мэргэжилтэй. 78 онд төгсөж ирээд аймгийн холбоонд ажилласан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аймагт ажиллачихдаг. Тэгээд намайг чинь эхнэр хөдөө суух мэргэжил таарахгүй учраас аймагт ажиллая гэсэн хүсэлт тавиад ингээд 1978 оны 10 сард аймгийн мал эмнэлэгт ... эмчээр орж ажиллаад...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэнд 2 сар гаруй ажиллаж байгаад залуучуудын байгууллагын талаар ажилд аймгийн намын хорооны товчоогоор орж сонгогдсон. Ингээд эвлэлийн байгууллага, залуучуудтай ажиллах ажилд дундуур нь бас 7, 8 жил ажилласан хү.
Хишигсүрэн -
Аа ха. Ажилд томилоод одоо ингээд өөрчлөгдөөд явж байхад нэг ийм юм түрүүн таны ярианд гарч байсан. Нөгөө нэг дарга ...
Жаргалсайхан -
Аа аймгийн хөдөө аж ахуйн дарга..
Хишигсүрэн -
Бүртгэж авсан гэсэн ш дээ. Тэр бүртгэлийн дагуу л ажил өөрчлөгдөх үү?
Жаргалсайхан -
Тийм гэж болно. Би Зүүнхангай суманд тэр мал эмнэлгийн тасгийн эрхлэгч байж байгаад дөнгөж 22, 23-тай төгсөж очсон юм чинь дөнгөж 24, 25-тай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
25, 26-тай байж байхад аймгийн хувьсгалт залуучуудын бага хурал гэж болж байгаа юм. Тэр бага хуралд Зүүнхангай сумаасаа төлөөлөгчөөр сонгогдож очоод...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр жинхэнэ Увс аймгийн олон мянган залуучуудыг төлөөлж, гэхдээ хөдөө ажиллаж байгаад сэхээтэн залуучуудыг төлөөлж...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аймгийн эвлэлийн хорооны гишүүн болоод...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингээд яахав байж байгаад тэр итгэл явсаар байгаад мал эмнэлгийн газар ажиллаж байтал шууд аймгийн намын хороо удирдах ажилтны бүрэлдэхүүнд оруулж залуучуудын байгууллагаар дамжуулж тэгээд аймгийн эвлэлийн хороонд хэлтсийн даргаар оч гэсэн. Мэргэжлийнхээ дагуу ажиллая гэж бодож байсан. Гэвч тухайн үеийн манай нам захиргааны даалгавар хатуу байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд одоо тэнд ажилласан даа.
Хишигсүрэн -
Өөрөө ч очъё гэж очоогүй. Даалгавараар очсон.
Жаргалсайхан -
Даалгавараар очсон.
Хишигсүрэн -
Түүнээс хамаараад өөрчлөлт гарах уу?
Жаргалсайхан -
Өөрөө бол хөдөө аж ахуй малын эмчийн мэргэжилтэй. Хөдөө хоёр жил ажилласан хүн чинь аймаг орж ирээд шууд залуучуудыг удирдах байгууллагад ороод тэгээд өшөө тэр үед чинь бол манай улс орныг удирдах дөрвөн байгууллага байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нам, захиргаа, үйлдвэрчин, эвлэл гээд тэгээд эвлэл гэдэг бол залуучуудыг аймаг сум нэгдлийн хөгжилд удирдан зохион байгуулах үүрэг нөлөөтэй. Дээш нь аваачиж ажиллуулна гэсэн намын үүрэг даалгавартай. Тэгээд бас түүнд нь ороод...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Бас их юм сурсан. Ер нь манай Увс аймгийн эвлэлийн байгууллага их сайн ажиллаж байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ялангуяа миний ажиллаж байсан тэр үе би нэлээд шан харамж хүртсэн хүн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Жишээ нь бол би чинь 79 онд орчихоод 81 онд намайг шууд Москвад Консмолын дээд курс гэж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Герман Москвад байсан юм. Тэр үед намайг явуулж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха. Ямар хугацаагаар?
Жаргалсайхан -
Нэг жилийн хугацаатай курс. Тэгээд удирдах ажилтны курс, дараа нь тэгээд сурч ирчихээд эвлэлийн их хуралд явж байлаа. Дэлхийн залуучууд оюутны их наадамд явж байлаа. Тэгээд эвлэлийн байгууллагын тэргүүний ажилтан, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, гээд эвлэлд 7 жил ажиллахдаа эвлэлийн бүх алдар хүндийг хүртсэн хүн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд тэр чанараараа удирдах ажил хийх суурь тавигдсан. Тэгээд байж байтал намайг намын дээд сургуульд томилогдож ирээд...
Хишигсүрэн -
Намын дээд сургуульд хэдэн онд?
Жаргалсайхан -
1987 онд ороод 89 онд төгссөн.
Хишигсүрэн -
Яг нийгмийн тэр...
Жаргалсайхан -
Яг нийгмийн тэр үе. Тухайн үед цаашид удирдах ажил хийх хүмүүсийг сонгон шалгаруулаад тэгээд манай сургуульд шалгалт өгч орно гэдэг хатуу байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Бүх талаасаа шалгаруулалтанд орж тэнцэж. Тэгээд төгсөж очоод яг нэг жил болж байтал нийгмийн энэ зах зээлийн харилцаанд шилжих үед аймгийн намын хороонд ажиллаж байхад энэ юунд орсон доо.
Хишигсүрэн -
Намын дээдэд ямар чиглэлээр сурч байсан бэ?
Жаргалсайхан -
Намын дээд чинь үндсэн 3 чиглэлээр захиргааны анги, олон нийтийн байгууллагын анги гэж эвлэл үйлдвэрчин гэдэг ч юмуу.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм заагтай байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үед чинь шууд сумын буюу намын дарга...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Сум нэгдэл сангийн аж ахуйд намын дарга хийх.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд төгсөж очоод аймгийн намын хороонд хэр удав? Хэр удаан ажиллаж чадсан гэсэн үг вэ?
Жаргалсайхан -
Ердөө 1989 оны 7 сард очоод сум хариуцсан зохион байгуулагч болоод
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд байж байсан чинь 90 оны 89 оны 12 сард чинь нөгөө аяндаа ардчилал гэдэг юм чинь гараад ... тэгээд 90 оны 1 сараас эхлээд янз янзын асуудал гараад 5 сард нэг ёсондоо жил бараг хүрээгүй шахуу ажилласан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд хөдөө суманд Баруунтуруунд сумын даргаар томилогдоод.
Хишигсүрэн -
Сумын даргаар томилогдоод.
Жаргалсайхан -
Тийм
Хишигсүрэн -
Таны ажлын түүх ярьж байтал 90 он руу ороод ирлээ шүү дээ. Жишээлбэл надад юу сонирхолтой байна гэхээр ардчилсан нам шинээр байгууллагдсан. Социаль демакрат нам шинээр байгууллагдсан. Намынхаа үүрийг зохион байгуулаад яагаад л таны үеийнхэн ажиллаж байгаа. Аа тэгтэл та бол цэвэр МАХН-ын тэр тусмаа залуучуудын боловсон хүчний чиглэлээр бэлтгэгдээд яг бэлдэж авлаа гэсэн тэр мөчид нийгмийн өөрчлөлт явагдаж. Тэгэхээр тэр 90 оны нийгмийн тэр өөрчлөлт, ардчилсан хувьсгалыг, яаж хүлээж авч байсан бэ? Яг та хувь хүнийхээ хувьд, тухайн үед мэдэж байна л даа. Математикийн Баатар багш социаль демакрат намын гээд ярьж байсан ш дээ.
Жаргалсайхан -
Аа ха
Хишигсүрэн -
Баатар багш та хоёр шал өөр өнцгөөс оролцож байгаа хүмүүс. Тэгэхээр
Жаргалсайхан -
Увс аймагт ш дээ.
Хишигсүрэн -
Тийм яг тэр үед яаж хүлээж авч байв? Би 10 жилд байсан юм. Баатар дарга ирээд хурал хийгээд...
Жаргалсайхан -
Аа ха. Намын хорооны дарга байсан.
Хишигсүрэн -
Холбооны дарга байсан ш дээ.16-гаас дээш насны хүүхдүүд хамрагдана гээд 9, 10 ангийн хүүхдүүдийг зааланд суулгаад...
Жаргалсайхан -
Аа ха. Ийм юм болж байна гээд мэдээллэж байсныг би санадаг юм.
Хишигсүрэн -
Тэгэхээр та ер нь яаж хандаж байсан.
Жаргалсайхан -
За тэгэхээр ийм л дээ. Бид нар чинь 1988, 89 онд намын дээд сургуульд сурч байхад шинэчлэлт, өөрчлөлт, гэж...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үед Зөвлөлт холбоот улсад ... яриад түүний чинь дагуу яриад өөрөөр хэлбэл нийгмийн харилцаа өөрчлөгдөх ёстой. Бид нар ардчилал гарахаас өмнө нэлээд сонсчихсон байсан. Ер нь өөрчлөлт хэрэгтэй гэдгийг онолын талаас нь сонсчихсон байсан. Мэдэрчихсэн байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Манай намын дээдийн багш чинь одоо халзан Ганболд байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ хүн бол улс төр, эдийн засгийн...
Хишигсүрэн -
Онол..
Жаргалсайхан -
Онолын хичээл заадаг байлаа. Яг л тэр зах зээлийн үед яаж өөрчлөлт хийх үү? Яаж эдийн засаг дээшээ хөгжих үү? За тэр эрэлт нийлүүлэлт гээд үнэхээр тэр одоо бид нарын ярих гээд байгаа юмыг ярьдаг байсан учраас энэ нийгмийн өөрчлөлт яаж өөрчлөгдөх вэ? гэдгийг мэдэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зүгээр бид нэг ёсондоо бидний өмнөх үеийнхнээс арай өөр байдлаар энэ бол болох ёстой үйл явц гэж хүлээж авч байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ардчилал гэдэг бол тиймээ? Олонхоороо асуудлаа шийдэх. Асуудлыг бол зөв гарцаар шийдэх.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ үүднээс нь бол бид хүлээн авч за энэ бол болох ёстой зүйлээ гэж хүлээж авч ойлгож байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Бид бол өөрийн үзэл бодол бол МАХН-ын гишүүн ч гэсэн өнөөдөр МАХН тэр чигээрээ бол шинэчлэл өөрчлөлтийг зохион байгуулаад гардаад явж байгаа учраас өнөөдөр бол нийгмийн өөрчлөлтийг тухайн үедээ зөвшөөрч
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэг ёсондоо өөрсдөө хийсэн. Би ч гэсэн Баруунтуруунд очоод сумын САА –н тухай ярихад л бүх ажилчдыг цуглуулж байгаад хурлын хийгээд...
Хишигсүрэн -
Аа ха. Ардчилсан зарчмаар?
Жаргалсайхан -
Тийм ардчилсан зарчмаар. Тийм тийм учраас гарсан асуудал байхгүй. Бүх юм ардчиллын зарчмаар явагдсан. Нэг ёсондоо 90-ээс 92 он хүртэл яахав сумын даргаар ажиллаж байгаад 92 онд шинэ хууль гараад...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд сумын даргыг иргэдийн хурлын төлөөлөгчдөөр сонгодог боллоо шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Дандаа төлөөлөгч нараар сонгоно л доо. 4 нь жилээр тэгээд 12 жил ажилласан. 92 оноос 2004 он хүртэл одоо гурав дахин сонгогдож байгаа биз?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
2 удаа засаг даргаар нэг удаа иргэдийн төлөөлөгчдын хурлын гишүүнээр сонгогдож байгаа. Тэгэхэд чинь нэг хоёр хүнээр ялагдаад заримдаа тэнцээд тэгээд явж байдаг. Тэр бол байх ёстой зүйл.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд оюун санааны хувьд бэлтгэгдсэн байдаг гэж үздэг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. За тэгвэл ийм нэг юм сонирхолтой санагдаж байна л даа. Та сум нэгдэл гэсэн зохион байгууллалттай тийм нэгдэлд ажиллаж байсан.
Жаргалсайхан -
Аа ха
Хишигсүрэн -
Дахиад яг үндсэндээ ардчилал, ардчилсан хувьсгал гэж хэлдэг. Зах зээлийн харилцаа дөнгөж эхлэж байгаа тэр үед шилжилтийн үеэр та сангийн аж ахуйтай сум нэгдлийг ...
Жаргалсайхан -
Том сангийн аж ахуй...
Хишигсүрэн -
Том сангийн аж ахуй дээр очиж ажиллаа шүү дээ. Жишээ нь одоо та надад нэгдэл ямар байсан тухай хэлсэн шигээ...
Жаргалсайхан -
За
Хишигсүрэн -
САА Монголын хөгжилд ямар үүрэг, ямар зохион байгуулалттай байсан тухай? Яагаад САА байгуулж байсан юм?. САА яаж үйл ажиллагаа явуулдаг байсан юм? Аажимдаа САА яаж дампуурсан энэ процессыг та ярьж өгөөч? Маш олон юм би зэрэг асуучихлаа шүү дээ.
Жаргалсайхан -
За тэгэхээр ийм л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1990 онд очиход бол САА, ингэсэн шүү дээ. 1990 оны 5 сард ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Одоо сум САА, сум нэгдэл захиргааны байгууллага нэг аж ахуйн байгууллага хоёр чинь нэг шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэг удирдлагатай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Сум нэгдлийн дарга гээд нэг ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Дахиад сум сангийн аж ахуйн дарга гээд нэг байна ш дээ. Намын дарга бол тусдаа 90 оноос хойш намын удирдлага буураад ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингээд ирэнгүүт яасан гэхээр улсын аж ахуйн хууль гэж гараад сумын захиргаа аж ахуй хоёрыг салгасан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За ингээд өөрөөр хэлбэл улсын үйлдвэрийн газрын хуулиар сангийн аж ахуйн даргыг нийт сангийн аж ахуйн ажилчдаар нь , нэгдлийн даргыг нийт нэгдэлчдээр нь томилдог ийм байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Захиргааны даргыг бол захиргааны тэр үед бол сумын депутатууд гэж байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Сумынхаа депутатууудын хурлаар сумын баг, иргэдийн хурлын тэргүүлэгчдийн даргаа, ардын дептутатуудын гүйцэтгэх хурлын тэргүүлэгчдийн дарга гэж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингэж даргаа яаж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
90 онд өөрчлөлтөнд ороод 91 онд шинэ хууль гарсан юм. Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хууль чинь 92 оны 10 сард батлагдаж 10 сарын 01-нээс мөрдөгдсөн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр хооронд 91 оноос 92 онд зааглаад хоёр тийшээ явсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингэхээр зэрэг яахав урьд талын улсын САА маань ямар байгууламжтай ямар байгууллага бэ гэхээр зэрэг манай Увс аймгийн хувьд аваад үзэх юм бол Увс аймгийн Баруунтурууны САА 1943 онд байгууллагдсан гэж би урьд нь хэлсэн. Ингэхдээ баруун таван аймгийн ард түмнийг ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хүний хүнсний хамгийн өргөн хэрэглээ болсон гурилаар хангах, гурилаар хангаж байсан шүү дээ. Ялангуяа манай Увс аймгийн гурилыг мэднэ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1970, 80-аад онд Онгоцонд дотор хамгийн доод тал нь 5 нь уут түүнээс дээш Увсын гурил тийм сайн чанартай байлаа шүү дээ. Нэг ёсондоо 70 оны сүүлч 80-аад оны эхээр манай САА, Алден-43 гэдэг сортыг гаргаж хамгийн цавуулага ихтэй. Их сайхан ус даадаг. Цагаан ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Бид бүгд тэр бүгдийг идэж байсан улс...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм байсан. Тэр САА маань Увс аймаг биш Баруун бүсийг Баруун 5 аймгийг хүнсний хамгийн гол бүтээгдэхүүн стратегийн бүтээгдэхүүн гэж хэлдэг шүү дээ. Улаан буудай, мах гурил чинь...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Гурил гэдэг чинь бид нарын хоолны гол хэрэгцээ байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Боовоо хийж иднэ. Талхаа барина. Түүнийг хийхийн тулд тухайн үеийн МАХН, засгийн газар Увс аймагт САА байгуулж ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Манай Баруун аймагт 43, 45 мянган эргэлтийн талбай байдаг юм. Түүн дээр байгуулсан аж ахуй. За тэгээд 90 он хүртэл хүчин чадал нь үнэхээр сайхан байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд би 90 онд очоод байж байтал 90 оны 10 сард БНМАУ-ын сайд нарын зөвлөл гэж байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нөгөө САА маань томроод нэг САА-д багтахгүй болохоор зэрэг хоёрдахь САА Зүүнтурууны САА гэж нээсэн ш дээ. Ингээд би Зүүнтуруун, Баруунтурууны САА-г байгуулсан сумын дарга байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд эндээс манай Зүүнтурууны САА-н даргаар одоо ХАА-д ажиллаж байсан. Манай Увс аймгийн Тэсийн хүүхэд л дээ. Давааням гэдэг хүүхдийг тавиад тэгээд бид нар чинь хагасаа усанд алдаад 23 мянган га эргэлтийн талбайтай. Бүх трактор хуваагаад, тэр чинь зах зээл эхэлчихсэн үе шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
91 онд сайд нарын зөвлөл тогтоол гаргаад шинээр...
Хишигсүрэн -
САА байгуулж байгаа?
Жаргалсайхан -
САА байгуулж байгаа.
Хишигсүрэн -
Зах зээл эхлэж байсан?
Жаргалсайхан -
Зах зээл эхлэж байсан. Урьд нь 90 оноос өмнө яасан гэхээр одоо ерөөсөө САА байгуулахдаа ЗХУ-ын хөрөнгө тусламжаар одоо жишээ нь Төв аймагт барилга байгууламж бариад тэгж байсан бол...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зах зээл гараад өөрсдөө мэдээд аймгаас байгуулаад шинэ САА-г чинь шинэ газар төвлөрүүлж одоо өөрөөр хэлбэл сургуулийн, их эмчийн салбарын, нүүлгэж ирж ингэж одоо нэг жилийн дотор хийж байтал дахиад 92 он болсон чинь юу нөгөө САА чинь нураад Хувьцаат компани болно гээд ингээд маш эгзэгтэй үед ажилласан шүү дээ. Тэр бол их сонин түүх...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд ерөөсөө нөгөө сайд нарын тогтоол чинь хоёр жил болоогүй байтал дахиад нөгөө нийгмийн өөрчлөлтийнхөө дагуу хувьцаат компани болгон гээд нөгөө яагаан ногоон тасалбар чинь гарч ирээд ингээд Баруунтуруун, Зүүнтурууны САА чинь 6 хувьцаат компани болоод хуваагдчихсан.
Хишигсүрэн -
6?
Жаргалсайхан -
Тийм 6 хувьцаат компани шүү дээ. Цаашаа ярих юм бол их юм бий. Тэгээд Увс аймгийн Баруунтурууны САА бол хамгийн оргил үе нь бол 1983 он 43 онд байгуулагдсан. 83 он гэхээр 40 жил болсон байгаа биз?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
40 жилийнхээ ойн үед 45 мянган тонн ургац хураан авч хамгийн дээд рекорд амжилтыг тогтоож байсан. 1983 онд. Тэгэхэд болбол чи бол 83 оны Гивааны талбайг мэдэхгүй байх. Тэгэхэд манай Увс аймгийн Гивааны талбай, Цэдэнбалын талбай дээр чинь гурилын үйлдвэрийн бүх агуулахууд дүүрээд Баруунтурууны бүх үтрэмүүд дүүрээд тэгээд нөгөө тариа будаагаа Гивааны талбай дээр овоолоод аа Цэдэнбалынхаа талбай дээр нуруулдчихсан. Тийм байлаа шүү дээ. Тэгээд бодохоор социализм бүтээн байгуулалт гэж агуу байгаа биз? Тийм сайхан 45 мянган тонн ургац аваад тэр нь аймаг сумуудын гол гол талбай дээр багширч байдаг. Тэр үед 1983 онд би аймгийн эвлэлийн хороонд хэлтсийн эрхлэгч байсан. Залуучуудаа аваачаад зохион байгуулаад хатаагаад эргүүлээд тэгээд агуулахаас дор нь аваад будаагаа тээрэмдээд гурил болгоод тэгээд ард түмэндээ тараагаад складандаа хураагаад бараг 2 сар гаруй болсон ш дээ. Үнэхээр бүтээн байгуулалт гарч байсан. Сайхан. Үнэхээр хөдөлмөрч, бүтээлч,...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд зөвхөн хүнсээр биш малын тэжээлийг хангадаг байсан. Аа бидний үед 76,77 онд чинь Увс аймагт айхтар зуд болсон. Тэгэхэд бол Баруунтурууны тэжээл тэгээд Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нэгдлүүдийн бүх тэжээлийг хангаж байсан. Ингээд тэр бүтээл байгуулалтыг эргээд харахад бол үнэхээр сайхан. 90, 96 оноос хойш бол тийм бүтээн байгуулалт байхгүй. Хараагүй л байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд аажмаар муудаад муудаад муудаад одоо яг одоо манай сум гэхэд нэг одоо 2000 га талбайд тарьж чадахгүй. Зарим жил 1000 гаруй тонн ургац авч чадахгүй болчихоод байна шүү дээ. Өмч хувьчлал гээд ярих юм бол их юм гарна л даа.
Хишигсүрэн -
За тэгэхээр манай судалгааны нэг чухал сэдэв нь өмч хувьчлал заавал ярьж байгаа байхгүй юу. Ардчилал гэхээр өмч хувьчлал ороод ирдэг. Тэгэхээр хувьчлал юу гэдэг юм. САА дээр яаж зарлагдаж байсан юм? Хэрхэн явагдав?
Жаргалсайхан -
Тэгэхээр ийм юм л даа.
Хишигсүрэн -
Ямар хүмүүс, ямар хэлбэрээр арай илүү тиймээ?
Жаргалсайхан -
Ер нь бол ийм шүү дээ. Нэгдэлд байсан хүмүүс мал авчихсан.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгсэн.
Жаргалсайхан -
Хотынхон бол байраа авчихсан. Гэтэл өнөөдөр САА тэжээлийн аж ахуй дагасан одоо тариаланчид механикжуулагч нар бол ёстой юу ч үгүй хоцорсон шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За тэгээд өмч хувьчлал яаж явагдсан гэхээр зэрэг 1992 онд одоо өөрөөр хэлбэл улсын аж ахуй учраас улсын үйлдвэрийн газруудыг улсын үйлдвэр шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэгдэл бол нэгдэлчдийн хөрөнгөөр үүссэн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тийм учраас тараагаад хуваагаад өгчихсөн. Аа тэгвэл улсын үйлдвэр Улаанбаатар хотод байгаа том том үйлдвэрүүд байна шүү дээ. Аа гутлын үйлдвэр, хивсний үйлдвэр гээд бүх сайхан үйлдвэрүүд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа тэгээд САА, ТАА-уудыг болбол их хувьчлалд оруул гэсэн ийм чиглэл өгч байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ юу вэ? гэхээр нөгөөх хувьцаат компани болох....
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа нөгөө бид нарын хэлээд байдаг. Цэнхэр, яагаан тасалбар, за яагаан нь хамаагүй бага хувьчлалд ороод явсан. Тэгвэл нөгөө цэнхэр тасалбар гэдэг нь ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Манай САА-нууд Баруунтурууны САА нэг ёсондоо зургаан хувьцаат компани болж задарсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За Зүүнтурууныг Баруунтуруунаас салгачихсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зүүнтуруун Баруунтуруун гэсэн хоёр САА байж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зүүнтуруун нь хоёр юу болоод хувьцаат компани болоод...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа Баруунтуруун нь дөрвөн хувьцаат компани болсон.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зүүнтуруун нь болохоор Зүүнтуруун ХХК, Жийд ХХК, Баруунтуруун нь болохоор тэр үед манай суманд 90 онд би сумын даргаар томилогдож очоод 7 сард 2000 га эргэлтийн талбайтай. Усалгаатай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Усжуултын тоног төхөөрөмжтэй. Энэ бол ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан.
Хишигсүрэн -
Маш том?
Жаргалсайхан -
Маш том 2000 га гэдэг чинь том шүү дээ. Түүнийг хүлээж авсан. Түүнийгээ бол төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгоод нэг ёсондоо 51%-ийн төр хариуцна гэж...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Улсад үлдээгээд цаад 49%-ийн Усжуулалт хувьцаат компани, дээр нь Улаантан компани, Тугуун компани,
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тайга компани гээд Баруунтуруун дөрөв хуваагдаад, Зүүнтуруун хоёр хуваагдаад ингээд хуваагдчихсан.
Хишигсүрэн -
Тэр 6 хувьцаат компани чинь тус бүрдээ функцтай байна уу? адилхан үйл ажиллагаа эрхэлж байна уу?
Жаргалсайхан -
Үйл ажиллагаа нь нөгөө том аж ахуйнуудынхаа хөрөнгө дээр босож байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Бүгд адилхан.
Жаргалсайхан -
Адилхан. Нөгөө талбайгаа хувааж аваад усалгаатай тариалан эрхэлнэ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Түүнийг бол усалгаатай тариалан гэж хэлэхгүй л дээ. Усалгаатай тариалангийн талбай дээр ажиллаж байгаа улсууд ингээд 6 компани болоод ингээд юу яасан хувьцаагаа хөрөнгийн биржээр худалдаалаад тэр үед чинь төлбөрийн даалгавар гэж өгч байсан юм. Тэгээд нөгөө САА-д ажиллаж байсан улсууд чинь өөр өөрийнхөө ажиллаж байсан хуваагдсан одоо жишээ нь ажиллаж байсан тэр улсууд нь хувьцаагаа өгөөд, тэгээд өөр газрын хүмүүс хувьцаагаа өгөөд .... том аж ахуй чинь задраад бага болчихож байгаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Одоо бага болохоор зэрэг яг одоо САА-н удирдлагууд шиг удирдлагууд компаний захиралууд байдаг. Нягтлан байдаг. Агромони байдаг. Механик инженерүүд гээд яг ингээд 6 хуваагдчихдаг. Тэгэхээр арай нэг нүсэр юм нь багасаад, гэвч улсаас өгдөг татаас нь байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ямар нэгэн татаас байхгүй болохоор өөрөө өөрийгөө аваад явах болж байгаа шүү дээ. Ингээд өөрийгөө даагаад 1998 он хүртэл өөрөөр хэлбэл 6 жил дажгүй явсан. Хуучин шигээ даагаад хэвийн явж байсан. Хувьцаа эзэмшсэн хүн хувьцаа эзэмшигчдийн хуралд ороод ажлаа шийдээд 98 он хүртэл явж болж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Жаргалсайхан -
Тэгээд 98 онд нөгөө хувьцаа байгаа ш дээ. Шинэ хуулиар бол хөрөнгийн бриж дээр хувьцаа худалдаалагдаад түүнийг нь өөр нэг хүн аваад ингээд явах ёстой ш дээ. Гэтэл тэр биржийн бус арилжааны хэлбэрээр борлуулна гэж тэр үеийн засгийн газар айхтар юм хийсэн. Хөрөнгийн бирж дээр зардаг биш хүнтэй нь уулзаад уулзаад аваад явчихдаг. Тэгээд....
Хишигсүрэн -
98 оны хэдэн сар бэ?
Жаргалсайхан -
1998 оны 2 сар би түүнийг бүр сайн санадаг юм.
Хишигсүрэн -
Ямар засгийн газар байсан юм бол?
Жаргалсайхан -
98 оны засгийн газар гэхээр Элбэгдоржийн дараа чинь хэн нь байлаа?
Хишигсүрэн -
Энхсайхан...
Жаргалсайхан -
96 онд Энхсайхан дараа нь Элбэгдорж Элбэгдоржийн засгийн газар юм байна ш дээ.
Хишигсүрэн -
Хнн
Жаргалсайхан -
Яг Элбэгдоржийн засгийн газрын үе....
Хишигсүрэн -
Та аягүй нарийн юм мэдэж байна шүү дээ.
Жаргалсайхан -
Тэр чинь яасан гэхээр...
Хишигсүрэн -
Би байнаа хэрхэн яаж улсын үйлдвэрүүд, том том объёктууд хувь хүний гар дээр ийм аймаар тасархай очсон нь энэ тогтоолоос....
Жаргалсайхан -
Тийм тийм энэ чинь юу гэхээр биржээр борлуулагдах ёстой байтал биржийн бус арилжааны хэлбэрээр ийм маягаар....
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ чинь яасан гэхээр хөдөө байгаа манай хүмүүст мөнгө төгрөг байхгүй. Хотоос очоод хувьцааг худалдаж аваад манай хөдөө нэг хувьцаа байнаа за даа 14000 мянган төгрөг байлуу даа. 7- 14000 мянга байсан байх. Тийм шийдвэр гарнагуут зөвхөн Баруунтуруунд биш Монголын бүх САА-н хувьцаануудыг....
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Монголын ганц САА биш гутлын үйлдвэрийг, энэ бүгдийг энэ улсууд бүгдийн аваад нэг хүндээр, тухайн үед анзаарахгүй одоо ингээд харахад нэг хүн дээр төвлөрчихсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр бүгд нэг хүний гарт ороод хувьцаагаар эзэмших хөрөнгөө хүнд алдчихсан байхгүй юу. Ингээд цөөхөн хүн бүр нэг хүн авчихсан. Үүнээс хойш нөгөө САА чинь явахаа байгаад, манайхыг чинь үндсэндээ гуравхан хүн авчихсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Усжуулалтын нэг хүн аваад, сүүлд л авсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Баруунтурууныг аваад, Зүүнтурууныг хоёр хүн аваад ингээд хувьцаа эзэмшигчдийн хурал болно гэдэг юм байхгүй. Ингээд бүх юм задралын байдалд орсон доо. Зарим газар сайн ажиллаж байгаа САА байгаа байх л даа. Нэг ёсондоо нэг хүний гарт орчихож байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо жишээ нь яахав. Үр дүн нь юу болов. За гурав хуваагдсан гэж байна. Юу ч үгүй үлдчихсэн юм байна. Таны амьдралаар ...
Жаргалсайхан -
Одоо би чинь 90 оноос өмнөх Баруунтурууныг сайн мэднэ шүү дээ. 43 мянган тонн тариа хураан авч, баруун таван аймгийг хангадаг. Тэр чинь юу гэхээр баруун таван аймаг 300000- 400000 хүн хооллож байгаа байхгүй юу. Манай Баруун таван аймаг гэдэг чинь одоо жишээлбэл Баян-Өлгий 100,000 хүнтэй, манай Увс аймаг чинь 100,000 мянган хүнтэй. Завхан 100,000 гаруй хүнтэй. Ховд бас тийм хэмжээний тэгэхээр 400,000 гаруй хүн тэжээж байгаа биз дээ. 2 сая хүний чинь бараг хамгийн олон хүнтэй нь баруун аймаг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр хүмүүсийг хооллоод байдаг тэр том юу чинь ингээд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хувьчлалаар ингэж авчихаад дараа нь хэд гурван хүний гарт ороод тэгээд өнөөдөр яасан гэхээр нөгөөдүүлийн нь зараад төв рүү зөөгөөд, нөгөө сайхан баригдсан 10 тонны 15 тонны, 20 тонны үр тариа хураадаг үтрэмүүд нь бүгд устаад одоо юу ч үгүй болчихоод байна шүү дээ. Энэ бол харамсалтай. Одоо эргээд үйлдвэрүүдээ сэргээн сэргээн гэж яриад байгаа. Тийм сайхан үйлдвэрүүдээ анхнаасаа зөв менежментээр зөв хувьчлал явуулаад, зөв явсан бол одоо байж л байна шүү дээ. Хүмүүс нь ажилтайгаа байна шүү дээ. Ийм л юм болсон юм даа.
Хишигсүрэн -
Би нэг ийм юм асуумаар байна. Хөдөө нэгдэл гэдэг засаг захиргааны нэгжээ дагаад засаг захиргааны нэгж байсан. Гол тулгуур гол ноён нуруу болж байсан тэр үйлдвэрүүд нь дампуурчихлаа шүү дээ. Нэгдэл нь тараад явчихлаар зэрэг...
Жаргалсайхан -
Аа ха
Хишигсүрэн -
Тэр социализмын үеийн зохион байгуулалтаар бий болсон тэр засаг захиргааны одоо тэр нэгжүүд байна шүү дээ. Тэр сум...
Жаргалсайхан -
За за
Хишигсүрэн -
Тэр сум яаж хөгжиж байна ? Сум яаж өөрийгөө санхүүжүүлж байна? Тэр төсвөө улсаас аваад байж байх уу? шилжилт хөдөлгөөн зайлшгүй болж гарч ирж байна шүү дээ тиймээ? Одоо ингээд бодохоор..
Жаргалсайхан -
Өөрөө өөрийгөө санхүүжүүлж байгаа сум манай Увс аймагт бол байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа нийт төсвийн орлогынхоо нэг за хамгийн дээд тал нь гэхэд за нэг 20%-ийг 30%-ийг татварын орлогоос авдаг. Тэгээд бусад нь дандаа улсын ...
Хишигсүрэн -
Төсвөөс...
Жаргалсайхан -
Татаасаар оршиж байдаг. Тэгээд яахав улсын том үйлдвэрүүд тэгээд устаад алга болчихоор зэрэг хүн чинь цааш нь амьдрахын тулд тэмцэнэ шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Газар нь байж байна. Нөгөө хувьцаат компаниуд чинь тараад алга болчихсон. Техник нь байж байна. Газар нь байж байна. Юм хийдэг хүн чинь байж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийм
Жаргалсайхан -
Тариаланч нь байж байгаа. Нөгөө тариа таридаг арга нь алга болчихоогүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ингэхээр чинь яаж байна гэхээр хувийн аж ахуйтан босож байгаа байхгүй юу. Том том хүчтэй юм байхгүй ш дээ. Байгаа хэдэн трактортой.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Цувааны хоёр тракторын хүчин чадал нь 50- иас 200 га-д тариа таричихна. Өөрөө трактортой хүнд үр нь олдохгүй шүү дээ. Аа үр нь байдаг юмаа гэхэд нөгөө трактортой хүн нь нөгөө тракторгүй хүндээ 50 га-д нь туслаад ингээд 1998 оноос эхлээд сүүлийн 10 жил бол иймэрхүү байдлаар жижиг үйлдвэрүүд хөгжөөд эхэлсэн.
Хишигсүрэн -
Тэр тариа стандартын шаардлага хангах уу?
Жаргалсайхан -
Хангана хангана. Тэр бол хангана шүү дээ. Хангана. Гэхдээ бол бүх хүн тарьж чадахгүй. Сумын хэмжээнд 40, 50 хүн одоо нөгөө хоршоо хэлбэрт ороод...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хувьцаат компани болсон ч гэсэн зарим нь тариа тарихаа болиод удаж байна л даа. Зарим нь ямар ч байсан тариад байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Доод тал нь 500 га-д сайн зүтгэвэл 1000 га-д тариад байгаа байхгүй юу. За түүний хажуугаар за нэг 200 га-д 50 га-д 100 га-д нөгөө газраа ашиглаад, өөрийнхөө чадлыг ашиглаад, техниз ашиглаад үйлдвэрлэл явагдаж л байна л даа. Гэхдээ атарын 3-р аян гээд байгаа. Манай баруун аймгуудад очоод туслаад байгаа нь бага байна. Төв Сэлэнгийн районд овоо яваад байгаа юм шиг байна лээ. За ийм байдлаар хувьчлал гэдэг юм болж үндсэндээ тэр суманд САА-тай холбоотой бүх зүйл нь дуусаад төртэй холбоотой зүйл нь үлдэж байна. Сургууль нь эмнэлэг нь тиймээ? Төрийн юмнууд нь ямар ч байсан төрийн ачаар байж л байна.
Хишигсүрэн -
Төрийн үйлчилгээ үзүүлээд....
Жаргалсайхан -
Төрийн үйлчилгээ үзүүлээд байж байгаа.
Хишигсүрэн -
Баруун аймгуудад нэг том асуудал байгаа байхгүй юу. Наашаа цаашаа их нүүж байнаа. Том нүүдэл явагдлаа шүү дээ. Энэ нүүдлийн нийгмийн шалтгаан, нийгэм бас байгаа даа тиймээ? Хоёулаа нэг ерөнхий тал дээр нь ярилцаж болж байна уу? жишээ нь Баруунтуруун сумаас хүн амын хэдэн хувь нь шилжин суурьшив?
Жаргалсайхан -
Ер нь бол манай Баруунтуруун суманд нүүдэл бол 1997он 98,99 он бол айхтар байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ юу вэ гэхээр би сая хэллээ шүү дээ. Аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ буураад ирсэн. Энэ нь юу гэхээр сая хэллээ шүү дээ. САА-н үндсэн үйлдвэрлэлийн хэмжээ буураад ирсэн. Хажуугаар нь улсууд бас малтай болоод, хөдөө бас ганц нэг мал нь өсөөд байж байсан чинь айхтар зудууд 98, 99 оны зуд болоод айхтар хохирсон. Үүнээс болж манай сумаас их нүүсэн шүү.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Жилд бол дундажаар 50-иас 60 айл ...
Хишигсүрэн -
Өрх айл? Дундажаар 5 хүн гэхээр ...
Жаргалсайхан -
Өрх айл тийм дундажаар 200 гаруй хүн тэгээд 4500, 5000, 6000 гаруй хүнтэй байсан сум чинь 6000 гаруй хүнтэй. Манай сум чинь аймагтаа гуравт ордог юм. Тэс, Өмөнговь түүний дараа тийм байсан сум чинь 3500, 3600 хүнтэй болж байгаа байхгүй юу. 2002, 2003 он гэхэд, тэгээд 1-рт амьдралын байдал, 2-рт үр хүүхэд нь төв газар суурьшиад, зах зээлээ дагаад тэнд чинь юмны өртөг арай өндөр байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Өртөг өндөр гэдэг нь энд байгаа юмнаас хоёр дахин өндөр үнэтэй. За нэг хүн өвдлөө гэж бодоход хаа байгаа Увс аймгаас энд ирж эмчлүүлэх, зардал нь ямар байх тиймээ? Ийм юмнаас болж нүүж ирсэн. Одоо харин нүүдэл бол багасаад байгаа. Улсууд бол зах зээлийнхээ харилцаанд дасаад, ажил амьдрал нь тогтож суурьшаад одоо тогтож байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Баруун аймгуудаас бараг бүх сумуудаас нааш нь ирсэн л дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Би бол сумын хүүхэд. Сумандаа очсон чинь сумын төвийн байшин барилга сав, их устаж үгүй болсон юм байна лээ. Ерөөсөө тэр сум ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Тэгээд Баруунтурууны байдал ер нь ямархуу байх юм?
Жаргалсайхан -
Манай сумын төвийн хувьд хуучин сумын төв гэж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1940 оноос 90 он хүртэл төвлөрч байсан. 80-аад оны дунд хүртэл. Тэгээд хуучин төв бол үндсэндээ байхгүй болсон. Аа шинэ төв бол маш сайхан л даа. Увс аймгийн Зүүн сумуудаа бодоход хуучин байдлаа хадгалаж үлдсэн. Айлуудын хашаа гудамж мөн адил даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Дунд хэсгээс нь нүүгээд нүүгээд явчихсан. Энд тэнд энд тэнд. Тиймэрхүү байдал бол хуучин төвийнхөө орчим бол байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Яг л хөдөөний сумуудад байдаг дүр зураг бол байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Гэхдээ бол сүүлийн үед төвлөрсөн байдал руугаа эргээд дэлгүүр хоршоо байгуулаад гудам байгуулаад, өндөр хүчдэлийн шугамтай болчихлоо шүү дээ. Манай Увс аймагт чинь танай Бөхмөрөнөөс бусад нь холбогдсон.
Хишигсүрэн -
\Инээв\
Жаргалсайхан -
Түүнийгээ дагаад хөгжил гайгуу болж байна оо. Ер нь улсууд чинь нийгмийнхээ харилцааг дагаад яаж хөгжих вэ? гэж боддог. Түүнийхээ дагуу юм хийдэг. Аа манай хуучин төв бол усдаж байхгүй болсон. Шинэ төв бол хэвээрээ энэ зураг мурган дээр байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха. За та тэгээд хэдэн онд Улаанбаатар луу шилжээд ирсэн билээ?
Жаргалсайхан -
За би чинь 19.. 2004 онд хотод ирсэн. 2004 онд Улаанбаатар хотод ирээд...
Хишигсүрэн -
Нүүх шалтгаан юу байсан бэ?
Жаргалсайхан -
Яг жинхэнээсээ нүүсэн шалтгаан бол манай өндөр настай аав ээж хоёр маань байдаг. Тэднийгээ асарч харах, 2-рт манай хоёр хүүхэд хоёр том охин хоёулаа энд сууж сургууль соёл төгсөөд тэгээд тэнднийхээ хүүхдүүдийг асарч харж хамгаалах үүрэг ирнэ шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Манай том охин Их сургуулийн физикийн анги төгссөн. Дараагийн охин АУИС төгссөн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энд ажиллах гэхээр хүүхдүүдээ ясли цэцэрлэгт өгөөд ажил хийх бэрхшээлтэй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд тус болъё гэж бодоод энд ирсэн дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Түүнээс биш амьдралын хувьд бэрхшээлтэй болж нэг ёсондоо амьдрал хүндрэлтэй болсон гэж ойлгож болохгүй. Тэгээд хот газар бараадаж ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд та хотод ирээд ямар ажил алба эрхэлж байнаа?
Жаргалсайхан -
За хотод ирээд би Улаанбаатар төмөр замд ажиллаж байна. Улаанбаатар төмөр замд ....тэнд маркетингийн ажил хийгээд тодорхой нэг ёсондоо суудлын вагон депогийн бэлтгэл, үйлчилгээний чиглэлийн бэлтгэл хийдэг тийм контор байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ажиллаж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд өмнө хийж байсан ажлаас нэлээд одоо юу гэдэг юм. Туршлагажсан хойноо их хожуу ажлаа их огцом өөрчилсөн юм байна ш дээ тиймээ? Ажлын өөрчлөлттэй холбоотой таньд ажлын хандлага ч юмуу ямар өөрчлөлт гарч байнаа? Одоо байгаа ажлаа орон нутгийн удирдаж байсан байгууллагтайгаа харьцуулаад ч юмуу?
Жаргалсайхан -
Миний энэ ажиллаж байгаа цех болбол тодорхой 70 гаруй ажилчинтай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр улсуудыг удирдан зохион байгуулаад ажиллаж байгаа учраас миний урьд нь хийж байсан удирдах арга барил бас их тус болж байгаа. Яг нарийн мэргэжлийн юм бол манай цехэд бол төмөр замын мэргэжлийн ажил бол бага байдаг. Хүмүүсийг зохион байгуулаад хийх ажил байдаг учраас болоод байгаа. Аа хөдөө ажиллаж байсан хүн төмөр замд орж ирчихээд төмөр замын ажил яадаг юм бол гэх юм байхгүй. Манай цех бол...
Хишигсүрэн -
Хангамж...
Жаргалсайхан -
Хангамж хариуцдаг учраас хийх ёстой ажлыг нь тухайн хүнээр нь хийлгээд, хүнийг бэлдээд байх юм бол болоод байх ажил. Тийм учраас нэг их бэрхшээл байхгүй байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Би танаас нэг юм асууя. Ер нь таныг ажлаа хийгээд ингээд явж байх хугацаанд ямар зүйл их хүнд бэрхшээлтэй байваа? Юу бас их бахархмаар байв?
Жаргалсайхан -
За тэгээд ер нь чи түрүүн хэлсэн ш дээ. Та суманд удирдах ажил хийгээд зах зээлийн эдийн засагт шилжих тэр эгзэгтэй үед очжээ гээд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Яг тэр хуучин байсан систем задраад шилжилтийн үед орсон. Яг энэ үед зах зээлийн харилцаа төлөвших тэр үед сумын удирдлагыг 14 жил хийж байгаа юм л даа. 90 оноос 2004 он хүртэл...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ үед бол бэрхшээлтэй зүйл надад маш их тохиолдож байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1-рт бол харилцаа шал өөр болж байгаа. Хүмүүсийн хүнтэй харилцах харилцаа ч өөрчлөгдсөн. За тэгээд дээр нь аяндаа нь эдийн засгийн янз бүрийн хямралууд болж байлаа. Хөдөө орон нутгийн Монголчууд мал нь байгаад гурил нь байдаггүй учраас, ёстой манай сумынхан ... идээгүй ээ хөөрхий. Яагаад гэхээр ямар ч байсан тариагаа тариад...
Хишигсүрэн -
Гурилаа хийгээд?
Жаргалсайхан -
Гурилаа хийгээд идчихдэг учраас гайгуу. Гэхдээ хүний хэрэгцээний бараа материал дутагдах, тийм юмнаас өгсүүлээд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд нөгөө гэрэл цахилгаан чинь байнга тасрана.
Хишигсүрэн -
Шатахуун байхгүй.
Жаргалсайхан -
Шатахуун байхгүй. Тариагаа тарих гэхээр шатахуун хомсдоод, үрээ авч чадахгүй. Шатахуун байхгүй. Хойшоо Тува руу явж 4 тонн шатахууныш 200-гийн пошиконд хийж, нэг ёсондоо 20 пошик ачиж аваад Тува руу очоод 200-гийн 20 пошик гэдэг чинь 4 тонн болно шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зил-130 дээр ачиж ирээд хавар айлуудаа нүүлгэж гаргаж ирээд нөгөө үтрэмд байгаа агуулахад байгаа үрээ гаргаж хатаагаад нэг ёсондоо наранд гаргаж 14 хоног байсан үе бол 92 онд байсан. Сумын даргын хувьд ачиж буулгаад гуйгаад тэгж байсан. За тэгээд сургуулийн халаалт нь зогсоно. Ийм одоо бэрхшээлтэй...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм зах зээлийн бэрхшээлтэй үе Монголын аль ч хөдөөний суманд тохиолдож байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Бас тэгээд эмнэлэг эм тариагүй болчихно. Тэгээд сургуулийн дотуур байр хаагдаад хүүхдүүдээ өгөх байргүй хэцүүдэж байсан үеийг сумын төвүүд даван туулсан. Ерөнхийдөө Увс аймгийн сумуудаас зах зээлийн үед арай шинэ шинэ зүйл хийгдсэн гэж үздэг юм шүү.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Үүнд би зориуд хоёр гурван зүйл хэлье л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Зах зээлийн хүнд харилцаатай байсан ч гэсэн бид нар сумандаа онгоц буулгаж, онгоцны шинэ талбай байгуулж ингэж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Жишээ нь 2001- 2004 оны хооронд хөрөнгө оруулалт, барилга, их засварын чиглэлээр, гадаадын хөрөнгө оруулалт, дээр нь байгууллагуудын хөрөнгө, аймаг сумын төсөв хөрөнгөөр нийтдээ 880 гаруй сая төгрөгний юм хийсэн байгаа ш дээ. Үүнийг бол тооцоод үзэхээр зэрэг 90 оноос 2000 он хүртэл засгийн газар бас их хүнд байдалд байсан ш дээ. 96- 2000 оны хооронд маш хүнд байсан. Үүнийг бол мэднэ. Ялангуяа 96, 97, 98 оны үед чинь цалингаа хоёроос гурван сар тавьж чадахгүй. Тэтгэвэрээ гурав дөрвөн сар тавьж чаддаггүй. 2001 онд чинь цалингийн 4 сарын өртэй. Тэтгэврийн 4 сарын өртэй орж байлаа шүү дээ. Хоёр гурван сар сургуулийн багш нар нь эмнэлэгийн эмч нар нь цалингаа авч чадахгүй ийм л байдалтай байсан бол 2001-ээс 2004 он 2004 оноос 2008 он хүртэл сайжираад байгаа. Тэгэхэд манай сум бол онгоцны буудал байгуулаад тэгээд Улаанбаатараас Баруунтуруун хүртэл, зөвхөн нисэх буудал байгуулахад 400 сая иргэний нисэхийн хэмжээнд шинэ талбай байгуулаад, шинэ хоёр давхар байшин бариад сансарын холбоо тавиад нарны зайгаар ашигладаг эрчим хүч байгаагүй юм чинь том батерей тавиад, өөр нэг юм чинь тэр зах зээлийн үед чинь малын хулгай, хилийн зөрчил их гардаг байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Жаргалсайхан -
Тэр бол айхтар зовлон. Одоо азаргаар нь адуугаа хөөлгөчихсөн. Адуугаа алдаагүй айл гэж байхгүй. 90-иэд оны үе зах зээлд ороод 92 оноос 97, 98 он хүртэл маш хүнд байсан. Тэгээд төр засгаас анхаараад манай суманд хилийн цэргийн анги байгуулах асуудлыг бид нар тавьж...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Үндэсийн боловсрууллаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Увс аймгийн Зүүнговьд байгуулах уу? Баруунтуруунд байгуулах уу? гээд яриа болж байсан. Байгуулах үндэслэл бол 1999 он 2000 онд үндэсийг нь тавьсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд Баруунтуруун суманд байгуулах үндэслэлийг боловсруулж иргэдийн хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлж аймагт өгөөд тэгээд маш сайхан том хилийн цэргийн анги бий болсон. Тэгээд би өнгөрсөн жил сумандаа очоод харлаа л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Үнэхээр бахархмаар. Ямар ч байсан үүнийг байгуулахад өөрөө төлбөрийн гаргаагүй ч гэсэн санал санаачлагын гаргаад хөөцөлдөөд УИХ-ын гишүүд, төр засгаараа дэмжүүлээд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэг сайхан хотхон байгуулсандаа баяртай явдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Увс аймгийн Зүүн сумуудын хөгжлийн төв, тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэх, чиглэлээр нэлээд юм хийгдсэн. Энэ бол нэлээд үр дүнтэй. Баяртай байгаа. 2000 оноос хойш хамт байсан. Сургасан хүүхдүүд маань одоо бидний дараагийн үе 5, 6 жил сурч ажил үүргээ аваад явж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. За за би нэг ийм юм бодож суулаа.
Жаргалсайхан -
Аа ха
Хишигсүрэн -
Тэр маань юу гэхээр социализмын үеийн эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ? тэр талаар яриач?
Жаргалсайхан -
Социализмын үеийн эрх мэдэлтэй хүн гэдэг байна ш дээ. Яг ингээд шууд хариулахад ажлын төлөө юмаа хийдэг. Улс орон, тухайн сум орон, байгууллагаа хөгжүүлэхийн төлөө үүрэг даалгавраа хатуу өгдөг. Ийм л хүн байсан. Үүрэг даалгавар сайн өгдөг. Тэгээд социализмын үед ажил хөдөлмөр хийхэд нөхцөл боломж нь хангагдсан байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Түүгээрээ давуу байсан. Түүнээс биш одоогийнх шиг илүү эрх эдлээд, Илүү хангамж авдаг тийм зүйл байгаагүй. Харин одоо бол хангамж ямба нь байгаа юм шиг харагдаад байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгэхээр эрх мэдэлтэй хүн, жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд ч юмуу. Өмсөж хэрэглэж байгаа зүйл, биеэ авч яваа байдал ямар ялгаа байсан бэ?
Жаргалсайхан -
За тэр бол эрх мэдэлтэй улс жишээ нь нэгдлийн дарга бол, сум нэгдлийн дарга шүү дээ тухайн үед...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр нэгдлийнхээ хэдэн малыг зүгээр өгчихгүй шүү дээ. Үнээр нь өгнө. Үнээр өгөхдөө тиймээ? нэг төлгийг хоёрын зэргийг цохилт хийгээд тухайн ядарсан хүндээ өгчихдөг л байсан ш дээ. Гэхдээ зүгээр өгчихгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
5 төгрөгийн тушаагаад ингээд авдаг. За тэгээд ямар нэгэн ажил зохион байгуулж хийхэд, тухайн сум нэгдэлд нь тухайн САА-д нь зохих хөрөнгө мөнгө байвал түүнийхээ дагуу хийчихдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа одоо бол хөрөнгийн хувьд бэрхшээлтэй. Өөрсдөөсөө гаргаад хийчэхдэг хөрөнгө мөнгөний хувьд хягаарлагдмал болсон. Ядарсан хүнд дандаа төрийн халамжийн юугаар л туслаж байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Төрийн халамжийн чиглэлээр л үйл ажиллагаа явуулж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм л юм байгаа.
Хишигсүрэн -
Таны ажиглаж байгаагаар эрх мэдэлтэй хүмүүст хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ? Даргаадаа цэргүүд нь хандах хандлага гэх юмуу даа. Өмнөх үе одоо үед өөрчлөлт байна уу?
Жаргалсайхан -
Урьд үед одоо 90 оноос өмнө бол ерөөсөө ажлын төлөө тиймээ? Хоорондоо харилцах харилцаа, ажлаа явуулахын тулд бие биеэндээ туслах, дэмжих, даргатайгаа харилцах харилцаа илүү байсан. Аа одоо бол хувь талаасаа илүү болчихож.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хувийн эрх ашгийн төлөө илүү анхаардаг. Тийм юм үүсчихээд байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ бол хувийн өмчтэй. Өмчийн олон хэлбэр лүү орсонтой холбоотой байдаг юм байлгүй. Ийм юм бол ажиглагдаж байна.
Хишигсүрэн -
Аа ха. Сайн тал руугаа өөрчлөгдөж байна уу? сөрөг талруугаа өөрчлөгдөж байна уу?
Жаргалсайхан -
Сөрөг талруугаа шүү дээ. Сөрөг талдаа өөрөөр хэлбэл удирдах эрх ашиг нь заавал өөрийнхөө эрх ашгийг илүүд бодсон байдлаар хандана. Өөрөөр хэлбэл удирдлагаасаа ашигтай харьцаа үүсгэдэг тийм байдал ажиглагдаад байна л даа. Үүнийг бол одоо авилгалын үйл явц гэх юмуу даа тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Дээр үед чинь ийм юм байхгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Шударгаар ажиллаад амьдардаг.
Хишигсүрэн -
Би танаас бас нэг ийм юм асууя гэж бодож байгаа. Ер нь нэг хүнийг ажилд авдаг. Хүн ажилд ордог. Ажилд орох харилцаа байна шүү дээ. Тэр ер нь ямар байсан юм бэ? Хүн ажилтай болоход, ер та юу гэж боддог бэ?
Жаргалсайхан -
Тэр үед тухайн хүний чадвар мэдлэгээр хүн ажилд ордог. Чадвар мэдлэгтэй хүн дэвшиж дээшлэж явдаг ийм байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Одоо бол байна ш дээ. Ингээд харж байхад тогтолцооны зарим нэг зүйл байдаг л байх. Сонгон шалгаруулалт байна л гэж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Гэхдээ бол шалгаруулалтын дагуу байх ёстой хүн байх ёстой газраа бүрэн томилогдож чадахгүй л байх шиг. Энэ тал дээр сонгон шалгаруулалт муу байна.
Хишигсүрэн -
Аа ха. Урьд нь бол хүний чадварыг үнэлдэг.
Жаргалсайхан -
Чадварыг үнэлдэг. Ажил хийсэн байдал тэр бүгдийг хардаг байсан ш дээ. Одоо бол танил талаа хардаг. За өөрөөр хэлбэл юу гэдэг юм тийм тал байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ бол нуух юм байхгүй.
Хишигсүрэн -
Би өнөөдрийн яриаг өндөрлөе гэж бодож байна. Нэлээд олон зүйлийн талаар бид хоёр шуурхай ярьж байна.
Жаргалсайхан -
За
Хишигсүрэн -
Нэг ийм асуултанд манай судалгаанд орж байгаа хүн хариулах ёстой байдаг юм. Ер нь таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн тийм зүйл байгаа юу?
Жаргалсайхан -
Юу гэнээ?
Хишигсүрэн -
Их гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал таны амьдралд байна уу? ямар үйл явдал байсан бэ? хэрвээ байсан бол?
Жаргалсайхан -
Миний амьдралд хамгийн гүн гүнзгийн нөлөөлсөн үйл явдал гэхээр одоо мэдээж нийгмийн харилцаа байхгүй юу даа. Би чинь одоо намын дээд сургууль төгсөөд аймгийн намын хороонд ажиллаж байтал МАХН гэдэг юм маань тараад, намын чиглэлээр ажиллах ажил маань шал өөр болоод яахав дээ. Удирдах ажлынхаа чиглэлээр явсан л даа. Аймгийн төвд байсан хүн шууд хөдөө орон нутагт ажиллахаар явсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ бол миний амьдралд бол нөлөөлсөн. Би чинь аймгийн төвд амьдарч төвлөрсөн газар амьдарч байсан бол шууд одоо хөдөө очиж ажиллаж амьдарч эхэлсэн дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Энэ бол нийгмийн харилцаа....
Хишигсүрэн -
Тодорхой хэмжээгээр та одоо бусад хүнтэй хариуцуулах юм бол удирдах ажил насаараа хийсэн. Удирдах ажил хийж явсан учраас нийгмийн харилцаа шууд нөлөөлдөг.
Жаргалсайхан -
Тийм.
Хишигсүрэн -
Би тэгж ойлгож авлаа.
Жаргалсайхан -
Тийм тийм.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралд бусдаас онцгой, ер бусын гэх зүйл байна уу?
Жаргалсайхан -
Байхгүй. Би бол хураасан өмч хөрөнгө байхгүй. Удирдах ажил хийж явсан жирийн нэг муу амьдарч явсан гэж хэлэхгүй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Монголын нэг жирийн сэхээтний...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тийм л амьдралаар амьдарч яваа хүн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Амьдрал бол болж байгаа. Аваад байх юм байхгүй. Гэхдээ өөрийнхөө энэ байгаа амьдрал маань болж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Одоо ингээд улсдаа ажлаа хийгээд амьдраад явж байна. Дутагдах гачигдах юм байхгүй. Ийм л байна.
Хишигсүрэн -
Аа ха онцгой зүйл байхгүй.
Жаргалсайхан -
Мөнгө сөнгө тийм зүйл байхгүй. \Инээв\ Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын захын дүүрэгт, хашаа байшинд амьдарч байна.
Хишигсүрэн -
Аа ха. Утаа гайгуу юу?
Жаргалсайхан -
Утаа гайгуу. Олон жил удирдах ажил хийсэн. Зах зээлийн үед хөрөнгө мөнгө хураасан тийм зүйл ёстой байхгүй.
Хишигсүрэн -
\Инээв\
Жаргалсайхан -
Өнчин ишиг ч авч үзээгүй. САА-гаас механик тариаланчид юу ч авч чадаагүй ш дээ. Надад авсан юм байхгүй. Нэг эрэг боолт ч аваагүй хүн дээ.
Хишигсүрэн -
Тэр юутай холбоотой бэ? жишээлбэл зарим дарга нар юм аваад үлдчихсэн шүү дээ. Тиймээ? Зарим удирдах ажил хийж явсан хүмүүсээс яриа авч байхад юу ч аваагүй хүн байгаа байхгүй юу. Тэр юутай холбоотой гэж та үзэж байна?
Жаргалсайхан -
Одоо жишээ нь би Баруунтурууныхаа компанид хувьцаагаа өгсөн ш дээ. Хоёр гурван хүүхдийнхээ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд нөгөө хувьцаа зарагдахад надад байж байг гээд аваад үлдчихсэн. Манай хоёр гурван хүн над дээр ирсэн. Над дээр байж байг гээд манай нэг охины хувьцаа бас нэг компани дээр байдаг юм. Зүүнтуруунд нь байдаг билүү дээ?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд одоо ямар ч юм байхгүй дууслаа шүү дээ.
Хишигсүрэн -
Хувьцаагаа зараагүй хэрнээ тиймээ?
Жаргалсайхан -
Хөрөнгийн биржээр судлаад үзэхээр нэг хүн авсан ч гэсэн цөөхөн хэдэн хүн өгөөгүй байж байгаа байх л даа. Тэгээд түүнээс авах ашиг байхгүй. Нөгөө хэд нь дампуураад алга болсон.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгэхээр авах юм байхгүй.
Хишигсүрэн -
Дампуураад алга болсон гэхээр тэнд үл хөдлөх хөрөнгийн юм байсан уу?
Жаргалсайхан -
Байгаа л даа. Трактор комбайн гээд байж л байгаа л даа. Ингээд одоо авах юм байхгүй болчихгүй юу.
Хишигсүрэн -
Тэгэхээр хувь хүнээс хамаарч байна уу? Та юу гэж бодож байна? Бүх дарга нар ийм байсан уу? Хүнийхээ онцлогоос шалтгаалж байна уу?
Жаргалсайхан -
Үгүй үгүй. Ерөнхийдөө бүгдээрээ адилхан даа. Зах зээлийн үед арай өөр арга ухаанаар бас нэг хувийн үйлдвэрлэл явуулаад ингэсэн бол өмчтэй болох байсан байх л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тийм юм явуулаагүй. Үндсэн ажлаа хийгээд явж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хүн хүний онцлог.
Хишигсүрэн -
За за хоёулаа өнөөдрийн яриагаа өндөрлөе. Сайхан дэлгэрэнгүй. Их нарийн нарийн мэдээлэл, бас ойлгодоггүй юмыг таны ярианаас ойлгож байна шүү би. Өмч 98 онд ямар нэг зөрчилгүйгээр хэдэн хүмүүсийн гарт оччихвоо гэж боддог байсан чинь тогтоолын нөлөө байсан юм байна.
Жаргалсайхан -
Биржийн бус арилжааны хэлбэрээр хувьцаа болгон гээд чиний нөгөө хувьцааг чинь аваад за танайх 70 хувьцаатай юм байна. Нэг хувьцаагаа 3000 үнэлэх үү? заримд нь мөнгө төгрөг өгөөд заримд нь эд бараа өгөөд төвлөрүүлээд авчихсан. Тэгээд энд авч ирж хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд тэгээд хөрөнгөтэй болчихож байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд Монголд чинь зах зээл хөгжсөн орнууд шиг бирж дээр хувьцаа худалдах юм байгаагүй ш дээ.
Хишигсүрэн -
За хоёулаа өнөөдөр ингээд өндөрлөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.