Jargalsaihan
![](../assets/images/interviewees/990199.jpg)
Basic information
Interviewee ID: 990199
Name: Jargalsaihan
Parent's name: Tseren
Ovog: Buhynhan
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: veterinarian
Work: УБТЗ-ын суудлын депо
Belief: Buddhist
Born in: Baruunturuun sum, Uvs aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: kindergarten teacher
Father's profession: history, geography teacher
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
foreign relations
work
family
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бид хоёр чинь өчигдөр таны хийж явсан ажил амьдарч байсан газрууд гээд нэлээд олон зүйлийн талаар ярилцсан. Та хүүхэд насаа дурсана уу? таны хүүхэд нас ямар үед ямар газар хэрхэн яаж өнгөрөвөө? Тэр талаараа?
Жаргалсайхан -
За би 53 онд төрөөд 53 оноос 64 он хүртэл Увс аймгийн Баруунтуруун суманд нэг ёсондоо 3-р ангиа төгстлөө тэр суманд хүүхэд ахуй насны маань эхний 13 жил өнгөрсөн. Энэ бас их онцлогтой л доо.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үеийн Увс аймгийн Баруунтуруун сумын хүүхдүүд бол Увсын хөдөөний хүүхдүүдийг бодоход арай өөр амьдрал ахуйтай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Төвлөрсөн. Том суурин газар САА-тай 10 жилийн том сургуультай. Увс аймгийн зүүн найман сумын хүүхдүүд ирж 10-р анги төгсдөг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тийм үе шүү дээ. 60 оноос хойш 10-р ангитай гээд бодохоор зэрэг тэр үеийн хүүхдүүд ямар амьдралтай байсан гэхээр зэрэг айл болгоны хүүхдүүд цана тэшүүрээр гулгадаг. За би ч гэсэн цанаар гулгадаг. Тэшүүрээр гулгадаг. Хүүхдүүдийн адил хичээлээ тараад мөс авах нэрээр Турууны гол дээр өнждөг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Өдрийн бараг, хичээл тараад өдрийг өнгөрөөдөг тийм байсан. Цана тэшүүрээр их гулгадаг ийм байлаа. За тэгээд хүүхэд ахуй үе гэвэл манай сургуулийн багш нар одоо үе шиг айл болгон нэг нэг хашаанд байдаггүй. Нэг ёсондоо лагерлаад Баруунтурууны сургуулийн хашааны түүгээр буучихдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Багш нар гэхэд нэг том хашаатай. Түүндээ буучихдаг. Тэгээд хашаан дотроо тоглож нааддаг. Тэр үед эцэг эхийн дарга гээд нэг эмэгтэй багш байдаг байсан юмаа. Эмэгтэй Цэвгээ гэдэг. Манай захирал эрэгтэй Цэвгээ гээд байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр бол дараа 10 ангид очиход захирал болж байсан. 1960 хэдэн оноос хойш эмэгтэй Цэвгээ багш айл болгоны хүүхдүүдийг эцэг эхдээ хэрхэн туслаж байна гэдгийн шалгаруулж...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Их өөрөөр хэлбэл урамшуулдаг байсан. Би багаасаа ээждээ их тусалдаг хүүхэд байсан. Хоёр ч удаа багш нарын хүүхдүүдийг шалгаруулахад 1, 2, 3 ангид байхдаа урамшуулал авч байсан томоотой тийм л хүүхэд байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа манай ах эгч нар бол их хөдөлгөөнтэй. Тэгээд дараа нь 4 ангиасаа 8 анги төгстлөө Өндөрхангайд миний хүүхэд насны дунд үе гэх юмуу даа. Дараагийн үе өнгөрсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэнд бол их сонин. Би бол сумын төвийн захирлын хүүхэд гээд зуны амралтаараа 4-р ангиасаа эхлээд би зуны амралт тавиад манай нагац ах Баатархүү гээд хөдөөний нэгдлийн мал малладаг. Хүүхдүүд нь жижиг....
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үед хоёр гурван настай байсан байх. Тэр айлд зунжингаа тэр айлын малын хариулж, 4 анги чинь 4 сарын 15 гэхэд тарчихдаг байлаа шүү дээ. 5 сарын 01нээс 9 сарын 01 хүртэл зуны гурван сар тэр айлын хүүхэд шиг яг малын маллаж ...
Хишигсүрэн -
Малчин айлын хүүхэд шиг?
Жаргалсайхан -
Тийм сумын төвийн хүүхэд тэгээд би чинь бас морь уралддаг. Ийм хүүхэд байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр Өндөрхангайд байхдаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
5, 6, 7 ангидаа гурван жил дараалан морь унаж , хурдан бөгстэй хүүхэд гэж хэлэгдэж миний унасан морь түрүүлдэг. 2-т ордог. Айргийн 4, 5-д ордог байлаа. 10 –аас урагшаа ордог ийм байдалтай. Сумын төвийн хүүхэд хэрнээ. Хөдөө айл дээр гарч хүүхдүүд нь бага ах дүү нар дээрээ гарч малын маллаж ажилд нь туслаж , хонио нийлүүлнэ. Хээр унтана. Хөдөөний нэг малчин айлын хүүхдийн амьдралаар тийм амьдрал туулж ирсэн. Тэгээд 7, 8-р ангиа төгсөөд тэгээд аяндаа 9, 10 ангиа төгсөөд хүүхэд нас маань өнгөрсөн юм байгаа юм. Гэхдээ ийм өвөрмөц сумын төвийн багшийн хүүхэд гэхэд хөдөөний малчин айлын хүүхэд шиг зунжингаа, тэгээд 3, 4-р улирлын амралт болно. Өвөл мөн түүгээр гараад явчихдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хавар очиж хүүхдүүд малын төллүүлдэг. Тэгээд иймэрхүү амьдралтай хүүхэд нас маань өнгөрсөн. Тэгээд сумын төвийн хүүхдийн амьдралыг ч мэднэ. Хөдөөний хүүхдийн амьдралыг ч мэднэ. Хөдөөний сумын төвд байранд байдаг зун надтай хамт тоглож явсан хүүхдүүд манайхаар их ирдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нөгөө байранд байгаа хүүхдүүддээ тусладаг. Ээжийнхээ хийсэн боовноос аваачиж өгдөг.Одоо жишээ нь манайх чинь 65 оноос 69 он хүртэл сүүлийн 5-аас 8-р анги төгстлөө тэр байранд чинь Зүүнхангай, Цагаанхайрхан, Өндөрхангайн хүүхдүүд сурдаг. Бүр бага 4-р ангиасаа байранд ирсэн хүүхдүүд гэрээ санана. Өлсөнө. Боов боорцогоосоо илүүчилдэг. Зарим тамхи татдаг хүүхдүүдэд улаан тамхинаас атгаж аваачиж өгөх жишээний. Иймэрхүү янз янзын амьдрал туулж хүүхэд насаа өнгөрөөсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тийм байдаг. \инээв\
Хишигсүрэн -
Тэр танайх юу байсан гэсэн ш дээ. Аав ээж хоёр чинь хоёулаа сурган хүмүүжүүлэгч ажил хийдэг. Танайх их олуулаа байсан гэсэн.
Жаргалсайхан -
Тийм.
Хишигсүрэн -
Тэр үеийн сумын төвийн сэхээтэн, олон хүүхэдтэй айлын амьдралыг та өөрийнхөө аав ээжээр зүйрлүүлээд тиймээ? Хүүхэд насанд байсныгаа бодоод, одоогийн байдалтай ч зүйрлүүлж болох юм тиймээ? Ер нь ямархуу байдалтай байсан бэ?
Жаргалсайхан -
Тэгэхээр 1950 оны дундаас 60 оны дунд үе хүртэл манайхан 10 гаруй хүүхэдтэй айл. Яахав эгч ах нар маань бид нараас нэлээд ах учраас түрүүлээд төгсөөд явчихаж байгаа. Манайх бол 4 эрэгтэй хүүхэд дараалан гарчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үеийн айлууд бол тухайн үедээ гэр орны амьдрал нэг их хүнд бэрх гэх юм байхгүй. Бид нар чинь өөрөөр хэлбэл ээж маань 7 хоногт хоёроос гурван удаа цагаан түмпэнгээр дүүрэн боов хийнэ шүү дээ. Дуусчихна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Амьдрал бол тийм. Гэхдээ хүүхдүүд бол өлсөөд байхгүй. Сайхан нэг ёсондоо сэтгэл амар бужигнаж байсан. Тэгээд тэр үеийн сэхээтэн айлын амьдрал гэдэг бол манай амьдралтай ойролцоо л байсан л даа. Хүүхдүүд бол тухайн үедээ жирийн л нэг хувцас өмсчихдөг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд аяндаа формын хувцас гэж байлаа тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Бакалиа өмсчихдөг. Бор формоо өмсчихдөг. Дээл бол эхэндээ өмсөж байсан. Сүүлдээ бол өмсөөгүй. Куртка муртка өмсөөд ах эгчийнхээ хувцасыг өмсөөд доошоогоо ингээд явчихдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа тэгээд айлуудын ерөнхий амьдрал хүүхдүүдийн байдал бол хичээлээ их давтана. За тэгээд аав ээжийнхээ үгэнд их сайн орно.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа яахав хүүхдийн гэнэн томоогүй зангаар сахилгагүй загнах, тоглож наадах иймэрхүү юмнууд байснаас биш одоо тийм айхтар хэрэг зөрчилд орооцолдохгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм л байсан. Одоо ингээд харахад тэр үеийн хүүхдийн сэтгэлгээ одоо үеийн хүүхдийн сэтгэлгээ шал өөр байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Мэдээллийн хүрээ ч их тэлсэн байна.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Бид нар чинь тэр үед ном дэвтрээ аваад, тэгээд багшийнхаа заасан хичээлийг давтаад, тэгээд тэр үед бид нарт үзэж харах юу байхав дээ. Хааяа нэг кино үзнэ. Кино бол хагас бүтэн сайн өдөр хааяа нэг, бүтэн сайн өдөр ш дээ. Хагас сайн өдөр хичээл ажил явдаг байсан шүү дээ. Бүтэн сайн өдөр өдөр хүүхдийн кино гардаг. Түүнээс биш үзэж харах зүйл бол бага.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
60 оны сүүл хүртэл миний сургууль төгсөх хүртэл 70 оны эхэн хүртэл тиймэрхүү. Одоогийн үетэй харьцуулахад тиймэрхүү байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм л амьдрал ахуйтай байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь хүүхэд эцэг эхийн харилцаа ямар байсан бэ? Энэ тухай?
Жаргалсайхан -
Хүүхэд эцэг эхийн харилцаа мэдээж аав өглөө ажилдаа гараа орой ирдэг. Бид бол голцуу хүний эх хүн гэдэг бол хүүхдийнхээ төлөө, гэрийн ажилд бол хүүхдүүд тодорхой хэмжээгээр тусалдаг. Модоо хөрөөднө. Мөсөндөө явна. Усаа авна. Хувцасаа угаана. Хоол унданд туслах. Гэр бүлийн хүмүүжил их байсан. Одоо бол бэлэнчлэх зүйл их байна шүү дээ. Хоол унд боов боорцгоо дэлгүүрээс худалдаад авчихдаг. Тэр үед бүх хүнсний зүйлээ өөрсдөө хийдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Юм хумаа өөрсдөө янзалдаг. Тийм учир гэрийн хүмүүжил их сайн. Гэрийнхээ хүмүүжлээр дамжуулж үр хүүхдээ хүмүүжүүлдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хүүхдүүдээ аашлаж загнаад байх юм байхгүй. Манай аав ээж хоёр бид нарыг загнаж зодож байгаагүй. Дөлгөөн талдаа...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Одоогийн хүүхдүүд чинь сурлага муутай байдаг юмуу. Аав ээждээ загнуулах юм зөндөө байдаг. Эцэг эхтэйгээ бид нар гэр орон хичээл номынхоо талаар л яриа үүсгэж ярина уу гэхээс биш өөр юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд тэр үеийн хүүхдүүд нэлээд дэгтэй. Том хүмүүс хоорондоо юм яриад сууж байхад нь хажуугаар нь гүйгээд ярианд оролцоод байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Гэрийнхээ баруун талд сууж байгаад хүн амьтан ирсэн бол нэг бол гадна гарч тоглоод нөгөө улс явсны дараа орж ирдэг. Иймэрхүү байдалтай.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тийм л байсан. Хүүхэд эцэг эхийн харьцаа гэдэг хүүхдээ хүмүүжүүлэх сургах талдаа илүү анхаардаг. Хөдөлмөрөөр ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Монгол хүний амьдралын хэв маягийг өөрсдөд нь зааж сургах. Тийм тал дээр эцэг эхийн арай илүү байсан. Гэж боддог доо.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгэхээр би таны ярианаас сонсож байхад та эвлэлийн байгууллагад тодорхой хэмжээнд ажилласан байна. Бараг 10-аад жил...
Жаргалсайхан -
Тийм бараг 7, 8 жил хийсэн.
Хишигсүрэн -
Тэгэхээр ер нь эвлэлийн байгууллага гэдэг ямар онцлогтой байгууллага байсан бэ? Эвлэлийн ажлын талаар дотоод ажил нь юу байсан бэ? Ямар байгууллага байгаад задарч алга болов? Тиймээ? Тэр тухай ярьж өгөөч? Орон нутгийн эвлэлийн байгууллага ямар нэгж ямар үүрэгтэй ямар ач холбогдолтой байсан юм. Гэх мэтээр.
Жаргалсайхан -
Тэр үед чинь Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэж сумаас эхлээд аймаг улс гээд нэгдсэн зохион байгууллалттай тийм олон нийтийн том байгууллага байлаа. Энэ залуучуудыг, охид хөвгүүдийг...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр одоо хүмүүжүүлэх, за тэгээд эвлэлийн байгууллагаар дамжуулж олон нийтийн ажилд тэднийг оруулахад анхаардаг. Ийм байгууллага байсан даа. За тэгээд эвлэл гэдэг бол үнэндээ намын дайчин бэлтгэл хүч гэж хэлэгддэг байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
МАХН-ын өөрөөр хэлбэл улс төрийн тэр том байгууллагын суурь нь эвлэлээр дамжуулан гишүүн нь байж байгаад дараа нь намын гишүүн болоод улс эх орондоо хувь нэмрээ оруулах ийм л зарчмаар одоо 1990 он хүртэл явсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1924 онд байгууллагдсан гэж үздэг. Тэгэхээр 74, 75 жилийн түүхэн замналтай байгууллага байж байгаад 90 онд татан буугдаад Монголын залуучуудын байгууллага болсон л доо.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Бид нарын үед сумын хэмжээнд ч би бол аймгийн эвлэлийн хорооны хэлтсийн эрхлэгч гэж хийдэг байсан. Тэгэхээр бол эвлэлийн байгууллага бол залуучуудыг хөдөлмөрт сургах, за тэгээд залуучуудыг бол нэг ёсондоо сум аймгийн хөгжилд залуучуудын хүчийг зохион байгуулна ажиллахад түлхүү анхаардаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
... хэлтэс гэдэг нь дандаа кино үдэшлэг, уулзалт олон нийтийн ажлыг зохион байгуулдаг. Эвлэлийн байгууллагын хэлтэс гэхээр залуучуудыг хөгжүүлэх, одоо жишээ нь 70 оны эцэс 80 оны эхнээс эвлэлийн илгээлт гэж гарлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Илгээлтийн эзнээр залуучуудыг Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан дээр гаргадаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр илгээлтийн эздийг бол гаргаж, хөдөлмөрт ажил амьдралыг нь холбох тиймээ? Сайн ажиллаж байгаагийн шагнаж урамшуулах...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Цааш нь хөгжүүлэх, илгээлтийн эздийг их дээд сургуульд оруулах илгээлтийн эздээс сайн ажиллаж байгааг нь гадаад дотоодод жуулчлуулах...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд залуучуудын хөдөлмөрийг их идэвхижүүлдэг урамшуулдаг тийм байгууллага байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Миний үед бол би Увс аймгийн эвлэлийн хороонд ажиллаж байхдаа аймгийнхаа олон сумын залуучуудыг бол эвлэлийн илгээлтээр ХААИС-д ПТДС их сургуульд оруулж байсан. За тэгээд гадаад дотоодод их жуулчлуулж байсан. За тэгээд тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлүүлж эвлэлийн их хурал, аа тэгээд олон улсын үйл ажиллагаанд оролцуулах ийм ажлыг бол гардан зохион байгуулж байсан. Ийм учаас эвлэлийн байгууллага бол залуучуудыг хөдөлмөрт сургах, тэднийг урамшуулах, нэг ёсондоо тэд бие биетэйгээ өрсөлдөн ажиллах...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр хэлбэрийг залуучуудын дунд хөгжөөж өгдөг. Ийм л одоо байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тийм учраас залуучууд их бүтээлч хөдөлмөрч, ийм л үйл ажиллагаа явуулдаг байсан даа. Одоо манай аймаг гэхэд 1985 онд тэр үед эвлэлийн дайчин чадварын үзлэг гэж бүх сумыг эвлэлийн хороог шалгаад аймгийн эвлэлийн хороог шалгаад тэгээд улсын хэмжээнд байр эзлүүлж шалгадаг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Увс аймгийн эвлэлийн хороо 85 онд улсын хэмжээнд хоёрдугаар байранд орж цахилгаан хөгжмөөр шагнуулж байсан. Аймгийн хэмжээгээр цахилгаан хөгжимтэй болно гэдэг маш том юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Түүнийгээ аваад сумуудаараа дамжаад залуучуудын дунд үйл ажиллагаа явуулах жишээтэй. Мөн дараа жил нь 1986 онд улсад нэгдүгээр байранд орж фургон машинаар шагнуулж байсан. Тэр үед манай аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Батжаргал, бүх сумдын эвлэлийн үүрийн дарга нар ажилчид сайн ажилласны үр дүнд яг тэр задрахын өмнөх жилүүдэд маш сайн ажиллаж байсан байгаа юм. Тэр ч үүднээс намайг 87 онд намын дээд сургуульд дэвшиж өөрөөр хэлбэл намын ажилтан болох, мэргэжил дээшлүүлэх, дараагийн шатанд орох ийм байдлаар сургуульд орж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь эвлэлийн үүрийн ажил хийгээд явж байхад сонирхолтой ч гэдэг юмуу. Санаанаас гардаггүй сонирхолтой зүйл юу байна.
Жаргалсайхан -
За тэгэхээр эвлэлийн ажил хийгээд ингээд явж байхад, залуучуудыг зохион байгуулаад явж байхад олон янзын зүйл тохиолдоно л доо.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Одоо жишээ нь залуучуудын санаачлагаар гавшгайчийн бригад байгуулаад, одоо жишээ нь хөдөө бол хашаа хороо барих, худаг ус гаргах, ..
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
За тэгээд сумын төвд залуучуудаар хийлгэчихээр ажлуудыг зохион байгуулах, ийм юманд явж байхад бол өөрсдөө хийлгэнэ гэсэн хэрнээ тухайн нэгдэл сумаас бол хөрөнгө хүчний хувьд дэмжиж туслахгүй байх. Хөрөнгө санхүүгийн хувьд бэрхшээл гардаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм байдал байсан. Ингээд аргагүйн эрхэнд өөрсдийнхөө хүчээр гэхдээ яахав дээ. Нэгэнт тар ажлыг хийж гэж байгаа тул зарим талаараа дэмжиж байдаг л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Залуучуудтай ингээд явж байхад сонирхолтой, өөр хоорондоо ажлаасаа болж муудалцах, залуучуудын хооронд байдаг зодоон цохион гарах ийм юмнууд бол байдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Онцгой гойд содон гээд хэлчихээр юм одоохондоо орж ирэхгүй л байна.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Сая таны зургийн альбом үзэж байсан чинь та дэлхийн залуучууд оюутны наадамд оролцсон юм шиг байна тиймээ?
Жаргалсайхан -
Аа тийм.
Хишигсүрэн -
Тэр үед яг ямар юм болж байсан бэ?
Жаргалсайхан -
Тэгэхээр энэ чинь ийм юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Хоёр систем байлаа шүү дээ. Капиталист социалист гээд хоёр систем байлаа шүү дээ. 1980 –иад онд гэхдээ дэлхийн залуучууд оюутны их наадам аль ч системд хамаарахгүйгээр байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Өөрөөр хэлбэл дэлхийн залуучууд оюутнууд нэгдэж энх тайвны төлөө, эв нэгдлийн төлөө,
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Эрх чөлөөний төлөө үзэл бодол нэгтээ байна гээд зохион байгуулж байсан том наадам юм л даа. Дэлхийн хэмжээнд 12 дахь удаагаа зохион байгуулж байсан. Одоо болж байна уу үгүй юу мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1985 онд болсон. Одоо ингээд бодож байхад тэр чинь Мосвкад болсон юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Москвад болсон. Олон орны залуучууд ирсэн. Манай Монголоос аймгийн эвлэлийн хороо, манай аймгаас гэхэд дөрвөн төлөөлөгч явсан. Аа тэгээд жуулчлалаар 6 ингээд 10 хүн явсан. Төлөөлөгч гэдэг нь тэндээ очоод их наадмын төлөөлөгч гэсэн эмблемтэй. Жуулчид нь их наадмын үеэр яг жуулчны шугамаар өөр арга хэмжээнд нь оролцоод ингээд явж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд малчин Пүрвээ гэж Давст сумын...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр үеийн улсын аварга малчин болсон. Сүүлд сайн малчин болоод дараа нь Мянгат малчин болсон одоо Давст сумандаа байгаа өндөр Пүрвээ гэдэг нэртэй тийм залуу, за хүнсний комбинатын ажилчин Алтанцэцэг гээд тийм улсуудтай би хамт оролцож байсан. Тэгээд тэр үед гол онцлог нь юу байсан гэхээр ер нь дэлхийн хэмжээнд залуучуудын үзэл бодлыг нэг чигт төвлөрүүлэх...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Өөрөөр хэлбэл социалист, капиталист системийн ялгаа ялгарал байсан ч гэсэн залуу хүний эрх ашиг нэг юмаа. Залуучууд нэг үзэл бодолтой юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэгдэж дуу хоолойгоо гаргаж, баяр наадмын хэлбэртэй ч гэсэн тухайн үедээ хурал зөвөлгөөн хийж, тодорхой уулзалтууд хийж, тодорхой уриалга чиглэл гаргаж нэг ёсондоо улс төрийн хэлбэртэй. Урлагийн арга хэмжээтэй. Тийм одоо ажил явагдаж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэнд оролцож байхдаа Лужники гэдэг юманд орлоо. Тэр том юманд бүх орны залуучууд ороо уриа хашгираад л одоо энэ орчин үеийн олимпийн нээлт мээлт болж байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр шиг л тийм хэмжээ агуулгатай юм болдог байсан. Тэгээд дараа нь бүсчилсэн маягтай ажлууд явагддаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Азийн залуучууд гэдэг ч юмуу. Европын залуучууд гэдэг ч юмуу.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд хоорондоо тив тивээрээ уулздаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тодорхой сэдвээр хоорондоо уулзаж ярилцдаг. Тийм хэмжээгээр зохион байгууллагдаж тэнд оролцоод ирсэн. Бас миний амьдралд тохилдсон бас залуу 30-иад насны байж . 85 он гэдэг чинь би 31, 32 тай байж. 53 онд төрсөн гэхээр 32 настайдаа түүнд оролцоод ингээд явж байхад бас амьдралд тохиолдсон бахархмаар зүйл л дээ. Би тэгж боддог юм.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр наадам дээр танилцсан гадаадын зочид төлөөлөгчтэй уулзаж байгаа ш дээ. Тэр улсуудтайгаа цаашид харилцаагаа үргэлжлүүлсэн үү?
Жаргалсайхан -
Цааш нь үргэлжлүүлээгүй. Зураг авахуулаад, хаягаа солилцоод, их наадамд оролцоод явж байхад олон орны залуучууд улс орноо сурталчлах тийм юм байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэгдсэн журмаар бидэнд зааж сургадаг. Явж байгаа улсад чинь нэгдсэн журмаар тэмдэг. Ил захидал, бэлэг дурсгалын Монгол өөр зуурын юмнуудаа аваачаад өгдөг. Надтай танилцаж байсан Оросууд байна. Вьетнамууд байна. За дээр нь Чех залуучуудтай танилцаж, улс орны төв гээд байгуулчихдаг юм. Жишээ нь Монголын залуучуудын төв гээд...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэндээ бол Монгол орноо сурталчилсан. Бэлэг дурсгалаа тавиад өөр гадаад орны залуучууд ирж аваад тийм байдлаар бэлэг дурсгалаа солилцоод...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Харилцан бие биедээ холбоотой байсан гэхдээ олон жил холбоотой байгаа зүйл бол байхгүй. Дараа нь тэгээд нэг жил хоёр жил болоод мартагдсан даа.
Хишигсүрэн -
Аа ха. Таньд ер нь ажлаа хийж байх үед, социализмын үед ер нь ямар нэгэн байдлаар гадаадын хүнтэй харилцаатай байсан. Хувийн харилцаатай байсан ч гэдэг юмуу тиймээ? Яаж хүмүүс гадаадын хүнтэй холбогдож байсан юм бол?
Жаргалсайхан -
За ийм л дээ. 1990 оноос өмнө гадаадын хүнтэй холбоотой юм байгаагүй ээ. За 1990 оны сүүлч, за Увс аймгийн Баруунтуруун суманд очоод Оросын холбооны улсын манай хил залгаа Тува улс байна тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тува улсын Резин район гэж байдаг. Энэ бол Тувагийн хамгийн наад захын район өөрөө бол дөрвөн сумтай. Хошуу гэсэн үг шүү дээ. Район гэдэг чинь...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр нь болохоор Мөрөн, Нарийн, за тэгээд Баянгол, Баян-Уул гэсэн нэртэй.
Хишигсүрэн -
Монгол нэртэй?
Жаргалсайхан -
Монгол нэртэй. Энэ Резин район Баруунтуруун сумтай 91 оноос эхлэн холбоо тогтоож , манай сумын байгууллагууд чинь хоорондоо холбоотой. Жуулчлалаар бол хүмүүс явж л байсан байх тиймээ? Тэргүүний сайн ажилтай хүн Москва юмуу социалист орнуудаар явдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
91 онд холбоо тогтоож бүх байгууллагуудаа 91, 92, ер нь 97, 98 он хүртэл харилцаа холбоо тогтоолгоод тэгээд одоо жишээ нь холбоо нь холбоотойгоо, цэцэрлэг нь цэцэрлэгтэйгээ, эмнэлэг эмнэлэгтэйгээ тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Харилцан холбоотой. Өөрөө эхлээд удирдлагуудтай нь харилцаан холбоо тогтоогоод за ингээд нээлттэй боллоо. Одоо харилцан бие биедээ туслая гээд ингээд бид нар харилцан бие биедээ туслалцаа үзүүлэхээр ийм харилцаа 90 оны эхээр тогтоож өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Мөрөн сум, за тэгээд Баянгол сум тэдэнтэй хамтын ажиллагаа байгуулж сум орондоо хэрэгтэй бензин шатахуун, бас зарим нэг эд аж ахуйн зүйл солилцдог. Манайхан хойшоогоо ноос гаргадаг.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Боломжоороо ингэж харилцаа тогтоож явж байсан. Сүүлийн үед 2000 оны эхээр гадаадын төсөл арга хэмжээний хүрээнд сум орноо хөгжүүлэхийн тулд гадаадын хэд хэдэн олон улсын байгууллагуудын хүмүүсүүдтэй танилцаж ажиллаж зохих үнэлгээ авсан юм бол бий.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Жишээ нь Япон улсын элчин сайд Ханада гуай байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
2004 онд явсан уу? Яасан уу? . 1990 оны сүүлээр ирээд 2004 он хүртэл байж байгаад явсан. Тэр хүнийг Увс аймагт айлчлахад нь би очиж уулзаад, сум орныхоо ажил байдлыг танилцуулаад, хамгийн хүндрэлтэй сургууль боловсролын байгууллага байсан. Тэгээд сумынхаа сургуулийн халаалтын системийг сайжруулах, дотуур байрыг засварлахад зориулж 50 гаруй сая төгрөг хуцалтгүй тусламжаар авч тэгээд одоо өнгө үзэмжийн сайжруулаад ингээд одоо явж байсан. За олон улсын Адра Монгол гээд байгууллага байгаа. Удирдагч нь Жюди гээд хүн байсан. Тэр хүнтэй уулзаад асуудлуудыг тавиад манай суманд очоод Зүүнтурууны бага сургуулийг Адра Монгол байгууллагын хөрөнгөөр бага сургуулийн бариад дотуур байрын засаад маш гоё орчин үеийн хийж өгсөн.
Хишигсүрэн -
Тэр бол засаг дарга байсан. Хувь хүний санаачлагаар л хийгдэж байгаа шүү дээ.
Жаргалсайхан -
Тийм тийм. Хотод орж ирээд, тэгээд төсвийн хөрөнгөөр сум орноо өөд нь татах...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тухайн үеийнхээ сургууль цэцэрлэг, эмнэлэг ч гэдэг юмуу энэ байгууллагуудаа өөд нь татахад үнэхээр улсын төсөв боломжгүй байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэр хүмүүстэй уулзаад үнэхээр бодит байдлаа танилцуулахад бол үнэхээр тусалдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
1999-2000 оны зуд гэж айхтар зуд болсон. Тэр айхтар хүнд үеийн зургийг камераар бичээд авч ирээд үзүүлэхэд тэр хүмүүс чинь Монголд зудын бэрхшээл гэж үнэхээр болдог юм байна гэж бодоод бидэнд өөрөөр хэлбэл дэмжлэг туслалцаа үзүүлье хандъя гэж. Сумын удирдлагууд ер нь адилхан л даа. Эмнэлэг гэхэд одоо яаж өөд нь татах уу?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Яаж одоо ард түмнийхээ бэрхшээлтэй амьдралыг дээшлүүлэхэд юу олж болохоор байна уу гээд л нэг ёсондоо аль боломжтой юм болгонд зүтгэж тэмүүлж ингэж л ажиллаж байсан даа. Үүний үр дүнд ...
Хишигсүрэн -
Та бас овоо менежменттэй юм байна.
Жаргалсайхан -
Үүний үр дүнд овоо бодиттой бодиттой юмнууд бол бий.
Хишигсүрэн -
Аа ха. За та САА-д ойрхон байсан болохоор нэг ийм юм асуумаар санагдаж байнаа. Тэр мал аж ахуй, газар тариалангийн машин техникүүд социализмын үед, ямар шинэ технологи нэвтрүүлж байсан юм? Ямар шат дараалалтай ямар байдлаар нэвтэрч байв? Хүмүүс түүн дээр яаж ажиллаж сурч байв гээд? Тэр машин техник орж ирснээр ямар өөрчлөлт, ямар ахиц гарч байв? Гээд
Жаргалсайхан -
За 1990 оноос өмнө 1980-аас 90 оны хооронд техникийн хөгжил, хөдөө аж ахуйд, ялангуяа газар тариалангийн үйлдвэрт нэлээд хийгдсэн. Хуучин ДТ-75 гээд тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Нэг ёсондоо ДТ-75 гэдэг нь гинжит трактор, тэр бол 75 морины хүчин чадалтай трактор гэсэн л үг байхгүй юу даа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд 1980 оны дундаас 150 трактор гэж нэг ёсондоо ДТ-75-ын хүчийг хоёр дахин нэмсэн ...
Хишигсүрэн -
150..
Жаргалсайхан -
150 нэг ёсондоо 150 морины хүчин чадалтай гэж ойлгоно шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм манай Оросын ах нарын техник орж ирсэн. Энэ чинь өөрөөр хэлбэл юу гэхээр зэрэг 75-ын хоёр удаа хийдэг ажлыг нэг удаа яваад хийчихнэ гэсэн үг шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Ийм шинэ техник нэвтэрч байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Мөн хамгийн сүүлийн комбайн 80 оны сүүлээр орж ирээд ЗХУ-ын тэр комбайнаар Монголын газар тариалан 2006, бараг 2007 он хүртэл одоо энэ атрын 3-р аянаас эхлээд шинэ техник орж ирж байх шиг байна. Ийм техник орж ирсэн. Нэг ёсондоо ЗХУ-ын буюу ах дүү социалист орнуудын хөдөө аж ахуйн техник технологи 1980 оны дундаас эрч хүчтэй нэвтэрч эхэлсэн. Тэгээд 1990 оны эхээр эрс багасаад нийлүүлэлт бол зогссон л доо. Тэгээр тэр технологиор одоо энэ атрын 3-р аян хүртэл явсан. Энэ бол тухайн үедээ нэлээд өндөр бүтээн бүтээмжтэй. Аа тэр 80 оны дунд үед чинь Монгол орон чинь 800, бараг 900 мянган тонн үр тариа 870 мянган тонн үр тариа гэдэг юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тонн үр тариа хураан авч Монголынхоо хэрэгцээг хангачихаад гадаадад экспортолдог байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Хнн
Жаргалсайхан -
Тэгэхээр шинэ технологи нэвтэрч байсан нь үнэн. 80 оноос 90 он хүртэл эрчимтэй нэвтэрч, үнэхээр газар тариалангийн үйлдвэрлэл оргилдоо хүрсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Тэгээд 90 онтой золгоод тэр хүчин чадал 95 он хүртэл байсан. Тэгээд 95 оноос хойш уналтанд орж одоо ингээд сэргэх байдалд орж байна даа.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь таны үед гайхалтай шинэ технологи юу байсан бэ? Таны амьдралын туршид харж байхад?
Жаргалсайхан -
За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ газар тариалангийн технологи гээд аваад үзэхэд чинь одоо энэ уринш боловсруулах технологи бол манай Монголын газар тариаланд бол үнэхээр үр өгөөжөө өгч байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
2-рт усжуулалттай газар тариалан эрхлэх ...
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Жишээ нь манай Баруунтуруун суманд 1990 онд усжуулалтын 2000 га-д усжуулах систем нэвтэрсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Уг нь 4000 га-д усжуулах технологи нэвтрэх ёстой байсан. Гэтэл зах зээлийн харилцаанд шилжсэн үед таагүй хандаад дутуу бариулснаас болж нэг ёсондоо дахиад 2000 га-д усжуулах юугийн барьж чадаагүй. Тэгээд 2000 га-д услах технологи барьж байгуулсан. Тэр бол байгалийн хараат бус яг боломжоороо газар тариалангаа услаад өндөр ургац авах тийм технологи 90 оны үед нэвтэрч байсан. За харамсалтай нь сүүлийн үед нөгөө талбайд тарих хүчин чадал нь хүрэхгүй. Бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Эвдэрсэн тэр сэлбэг нь дахиад гадаадаас орж ирэхгүй учраас эвдэрсэн зүйлээ сэлбэж чадахгүй. Аажим аажимаар хумигдаж 91,92, 93 оны үед 2000 га-д усжуулалт хийдэг байсан бол одоо 2000 оноос эхлээд 1000 хүрэхгүй га-д усжуулалт хийж байна. Энэ бүхнээс харахад шинэ технологи нь бүрэн гүйцэт ажиллахгүй ийм юм харагдаж байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Ер анх хөдөө суманд телевиз анх хэдэн онд орж ирсэн бэ?
Жаргалсайхан -
Үндэсний телевиз...
Хишигсүрэн -
Зүгээр телевиз хэдэн оноос орж ирсэн бэ?
Жаргалсайхан -
Оросын суваг хүлээж авч байсан. 80 оны дундуур байхаа. Үндэсний телевиз бол 1991 онд Увс аймгийн сумуудад 1991 оны баярын өмнөх нь манай Баруунтуруун Давст, за гурван суманд хамгийн түрүүн ирсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Жаргалсайхан -
Аа ...
Хишигсүрэн -
Орбит ...
Жаргалсайхан -
Орбит гэдэг чинь 80 оны дундуур орж ирсэн.........
Хишигсүрэн -
За за ингээд Ц. Жаргалсайхан гуайтай хийж байгаа ярилцлагаа өндөрлөе. Ер нь манай ярилцлагын сэдвээр бид хоёр ярилцлага хийж амжилаа. За тэгээд манай урилгыг хүлээж аваад, гэртээ бас ярилцлага хийх зөвшөөрөл өгөөд, ярилцлага өгсөн таньд талархал илэрхийлье. За баярлалаа.
Жаргалсайхан -
За баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.