Yanjiv
![](../assets/images/interviewees/990200.jpg)
Basic information
Interviewee ID: 990200
Name: Yanjiv
Parent's name: Jirgee
Ovog: Artguud
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
family
cultural campaigns
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За хоёулаа яриагаа эхэлнээ.... Ингээд ярилцлаганы нөхцөлтэй танилцаад ярилцлага өгөх зөвшөөрөл өгөөд ярилцаж байгаа танд баярлаж байна.
Янжив -
Баярлалаа.
Хишигсүрэн -
За хоёулаа яриагаа эхлэх үү?
Янжив -
За тэгье.
Хишигсүрэн -
Та өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөх үү? Хаана хэзээ төрөв? Хүүхэд нас хаана өнгөрөв? Хэрхэн яаж боловсрол мэдлэг эзэмшив? Ямар ажил төрөл эрхэлж байв? Эцэг эх нь ямар хүн байв? Яг та хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ? гэдэг талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
Янжив -
За. Би 1942 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын 8-р багийн нутаг Ховдын гол хэмээх газар малчин ард Жиргээгийн хоёрдугаар охин болж төрсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Миний аав ээж малчин хүмүүс байсан. Тэгээд 8 нас хүртэл аав ээжийн гар дээр өсөж хүмүүжээд 8 настайдаа 1950 онд Бөхмөрөн сумын бага сургуульд орж суралцсан. 54 онд 4-р анги төгсөж улмаар Баян-Өлгий аймгийн 2-р 10-н жилийн 5-р ангид элсэж суралцсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Яагаад Баян-Өлгий явсан юм гэвэл уг нь Өмнөговь сумын 7 жилд сурах ёстой тэнд байх айл таних хүн байхгүй учраас би тэр Баян-Өлгийд аав ээжийн танил Бадрах гэдэг айл ... тэнд байлгаж 10 жилийн сургуулийг 60 онд төгсгөсөн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
10-р ангийг ...
Хишигсүрэн -
Аа ха. Баян-Өлгийд очиж төгсөж Бөхмөрөнөөс олон хүүхэд очдог байсан уу? Тэр үед?
Янжив -
Ерөөсөө хүүхэд очдоггүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Одоо тэр би очсон юм. Ногооннуураас Сахарис гэдэг айлын ... гэдэг хүүхэд Цагааннуурын харъяат уг нь Бөхмөрөнд 4 төгссөн .... тэр бид 3 Баян- Өлгийд очиж сурсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд тэнд 10-р анги төгсөөд тэндээсээ сургуульд явсан. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн дөнгөж эхэлж байгуулагдаж байсан. Аав ээж маань хувийн хэдэн мал аж ахуйтай. Уг нь аавын аав болбол нэлээд мал хөрөнгөтэй бас тухайн үедээ багийн дарга марга тийм занги хүн байсан гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд хэлмэгдлийн улмаас манай аавыг цэрэгт байхад аавын аавыг хэлмэгдүүлж одоо ... 38, 39 оны үед мал хөрөнгийн бүгдийн хураагаад аавын аав Баян-Энгэл гэдэг хүнийг аваад яваад, аав цэргээс ирэхэд ээж нь одоо аавын ээж...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Нэг эрэгтэй, нэг эмэгтэй, гурван ах дүү аавтай дөрвүүлээ байсан. Тэгээд аавын аав 49 оны хавьд 47, 48 онд ч юмуу буудан алсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха. Тийм олон жил байж байгаад сүүлд буудаж алсан гэсэн үг үү?
Янжив -
Тэгсэн юмуу яасан юм. Ямар ч гэсэн сураггүй болоод аав аавыгаа сураглаад явж чадахгүй. Хаашаа ч явахаа мэдэхгүй хэзээ ямар хэл ямар засаг захиргаагаар ирэх бол гээд их олон жил хүлээсэн байхгүй юу ааваа ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Мэдэх юм байхгүй. Дуулсан юм байхгүй. Чухам хаашаа авч явсныг мэдэхгүй тэгээд сүүлд хэлмэгдүүлэлтийн юунд юу яахад буудсан байсан. Аав ярьж байсан юм буудан алсан ялын тогтоолын нөгөө цагаадаж байхад нь гарсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Сэтгүүл дээр гараад тэгээд танай аав ингээд цагаатсан. Хэлмэгдсэн байсан байна гэсэн юу бүүр хожуу .... 80 хэдэн онд ирсэн ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд аав тэр сонин дээр гарлаа тогтоол могтоол нь аймаг сумын захиргаагаар дамжаад аав дээр ирсэн. Цагаатсан хүмүүст тэтгэмж олгодог юунд аавын эмэгтэй дүү аав нас барахаас урьд цагаатсан юм. Тэгээд нас барсны дараа аавын эмэгтэй дүү хотод амьдарч байгаад Даваагийн ээж ... За манай аав ээж 1960 онд нэгдэлд элссэн. Нэгдлийн мал маллаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд 10-р ангиа төгсөөд би Багшийн дээдийн тоо физикт ороод 2 жил сураад тэгээд эрүүл мэндийн улмаас жилийн чөлөө аваад шууд багшийн сургуульд шалгалт өгөөд тэнцээд ....
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Уул нь багшийн дээдийн 2-р курс төгссөн хүн чинь бага ангийн 1-р зэргийн багш гэсэн тийм дээр үед албан тушаалын заагийн ... багшийн сургууль төгссөнтэй адилхан диплом авахын тулд ингэж багшилж байсан. 10 төгсөөд хүртэл хүүхдүүд багшилдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд 1 сар багшийн сургуулийн төгсөх ангийнхантай хамт шалгалт өгч ...
Хишигсүрэн -
Хэдэн онд та Бөхмөрөний сургуульд багшаар очсон бэ?
Янжив -
Би уг нь 62 он хүртэл 60 онд төгсөөд 62 он хүртэл багшийн дээдэд сураад тэгээд 62 оны 9 сараас Ховд сумын бага сургуульд 2 жил ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд дараа нь Улаангомын 10-н жилийн 1-р сургуульд 2 жил тэгээд 4 жил ажиллаад 66 онд Бөхмөрөнд очиж 66 онд очиж ажиллаад 98 он хүртэл тасралтгүй 32 жил Бөхмөрөний сургуульд , бусад 4 жил ингээд 36 жил боловсролын байгууллагад ажиллаад тэгээд тэтгэвэрт гарсан даа. Ажиллах хугацаандаа бага ангийн багш, дунд ангид Монгол хэл, тоо, гэр ахуйн хичээлүүдийг заагаад тэгээд пионерийн удирдагч ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
8 жил хийсэн. 9 жил ээлжийн хичээлийн эрхлэгч хийсэн. Тэгээд бага анги авч хамгийн сүүлд 4-р анги төгсгөөд тэгээд хотод шилжиж ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Хотод ирэхдээ өөрийн отгон 3 хүүхэдтэй ирсэн. Наад 4 том нь бүгд ажил мэргэжилтэй гэр бүл болсон. Үртэй хүүхэдтэй болцгоосон. Нэг нь малчин. Нэг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Жолооч. Нэг нь инженер. Ахуй үйлчилгээнд. Нэг нь Увсын театрт ингээд 4 айлыг орхиод хотод ирэвээ. Энд бага охиноо сургууль төгсгөөд дээд талын охиноо юм хум оёдог олны адил амьдралтай болгоод.....
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Отгон хүү маань ...
Хишигсүрэн -
Сая бид хоёр ... тухай цухас яриад өнгөрлөө ш дээ. Танай хамаатан садан нэг ёсны танай өвөө хэлмэгдэж явсан болж таарлаа....
Янжив -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхээр би Бөхмөрөнд өссөн ч гэлээ хэлмэгдлийн тухай түүх их бага сонсож байсан. Бөхмөрөнөөс ямар улсууд хэлмэгдэлтэнд өртөж байсан юм? Бариад явчихлаар ард нь улсууд юу гэж ярьдаг байсан юм? Хичнээн хүн хэлмэгдэж баригдаж эргэж ирээгүй байсан юм? Танайх нэг ёсондоо тийм юмтай холбоотой байсан учраас илүү тодорхой ч юмуу сурагтай л байсан байх л даа. Энэ тухай нэмээд хэлчих юм байна уу? Танд.
Янжив -
Бараг үгүй шахуу. Гэхдээ тэр жаахан хөрөнгө чинээтэй, шударга ажиллаж байсан хүмүүсийг одоо нутгийн бас янз бүрийн ... ядуу буурай тийм хүмүүсийн мэдүүлэгээр ч юмуу эсвэл дээрээс тийм болов уу? ийм болов уу? гэсэн шахалтаар барьдаг байсан юм шиг байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Олон хүн баригдсан юм байна лээ. Ялангуяа манай ... их хүмүүс баригдсан юм гэнэлээ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр нь манай өвөө болохоор бас Бөхмөрөний харъяат байгаагүй байхаа. Ховд сумын харъяат байсан байх. Мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэрийг нь би мэдэхгүй. Аавыг цэрэгт явчихсан. Цэргийн албыг 5 жил хаагаад ирэхэд нь аав нь баригдаад явчихсан. Эд хөрөнгийн бүгдийн хураагаад авчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Хоёр тугалтай үнээ, 10-20 бог мал үлдээгээд бусдын бүгдийн авчихсан юм гэнэлээ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд аав маань нэгдэлд орох хүртлээ хэдхэн мал маллаад хүмүүсийн ялангуяа хөрөнгө чинээтэй хүмүүсийн түлээ усын дөхүүлэх мал харын маллалцах, эмнэг хангалын сургах гэх мэтчилэнгээр амьдралаа авч яваад л тэгээд дараа нь нэгдэлд орж нэгдэл нийгмийн малыг маллаж нэртэй төртэй явж ....
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэр хэлмэгдүүлэлтийн сургаар олон хүн хэлмэгдсэн юм гэнэлээ. Ялангуяа тэр Ховд талаас олон хүн хэлмэгдэж баригдсан юм гэнэлээ. Ихэнх нь ирээгүй юм гэнэлээ. Баригдсан хүнээс байдаг юм уу үгүй юу мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэр яваад тэрэнтэй хамт ирлээ гэсэн юм дуулаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Бага балчир ээж аав нь байгаа болохоор сонирхдоггүй. Сүүлд нь хожим бодоод байхнээ сураглах ёстой юм байсан байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха. Тухайн үедээ хэлмэгдсэн гэж ярихгүй ш дээ. Баригдаад явсан ...
Янжив -
Аа ха баригдаад явсан ...
Хишигсүрэн -
Тэр баригдсан улсуудын ар гэрийнхэн яадаг байсан? Улсууд тэр улсуудад яаж ханддаг байсан? Юу гэж боддог байсан бол тэр хүмүүсийнхээ талаар?
Янжив -
Тэр хүмүүсийнхээ талаар нэг их муу юм боддоггүй. Хэзээ ирэх бол ямар нэг буруу юм хийж шалиагүй лам хувраг хүмүүсийг мэдэж олоогүй зүгээр нэг малчин улсууд хөрөнгөтэй ийм л хөрөнгө чинээтэй гэсэн үүднээс нутгийн улс адалж барьдаггүй л байсан гэсэн. Ямар ч байсан эргэн ирэх л ёстой цагаатгах л ёстой учир нь олдох л ёстой гэсэн тийм юм байхгүй гэж тэгээд тэр нутгийн улсууд ер нь тэр хүмүүсээ далдаж халхалж баригдуулахгүй байх талаар бас арга хэмжээ авч байсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Манай аав нас барах хүртлээ хэлдэг байсан юм. Хөндлөн хад гэдэгт миний аав 4 хоног нуугдсан юм гэнэлээ. Хөрөнгө чинээтэй жаахан юун улсуудыг барьж байна. Хөрөнгө чинээгийн хураагаад явж байна гээд 42 хоног нуугдсан юм гэнэлээ. Тэгээд тэр нь үнэн ч юмуу үлдсэн дүү нар мар нь хоол унд залгуулж хүргэж өгдөг тийм байсан. Тэгээд тэр сумын түүх мүүх дээр тодорхой бичигдсэн байдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха. Социализмын үед бас нэг үйл явдал болж өнгөрсөн нь соёлын довтолгоо байсан. Тэгэхээр ямар байдлаар соёлын довтолгоо явагддаг байсан юм? Соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд яаж мэдрэгдэв?
Янжив -
Соёлын довтолгоо явуулахаас өөр аргагүй байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Соёлын довтолгоо явуулсны үр дүнд хүмүүсийн амьдралын түвшин, эрүүл мэндийн байдал, ахуй соёлын байдал дээшилсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Соёлын довтолгоо явж тэр муу муухай бохир балиар тэр тийм байдлыг устгаж ер боловсон тийм амьдралын хэвшилтэй болгох талаар арга хэмжээ авч янз бүрийн үзлэг юу зохиож, уралдаан зарлаж л бас шаардаж шахаж ингэж байж олон нийтийн байгууллага ялангуяа эмэгтэйчүүдийн зөвлөл, эрүүл мэнд эмнэлгийн байгууллага энэ тэр их хүчин зүтгэж их эрчимтэй удаан хугацааны ажил болсны үр дүнд ахуй соёлын байдал нэлээд сайжирч дээшилж ирсэн. Хүмүүс хөнжил гудас гэдгийг мэдэхгүй, ус цасанд орох энэ тэр гэдгийг мэдэхгүйгээр зарим нь буян хишиг арилна зайлна гээд нүүрээ угаадаггүй хүн хүртэл байсан ш дээ. Зөвхөн гараа угаачихаад, амаа зайлаад шүд амаа зайлаад би 4-р анги төгсчихсөн байж байхад Амгаа гэдэг нэг хөгшин манайтай айл байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэр усаар амаа зайлаад гараа угаачихаад нүүрээ угаалгүй би их гайхаад ээж аавдаа очиж хэлээд буян хишиг арилдаг гэнээ гээд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэр соёлын довтолгооны хүчинд тэр больсон.
Хишигсүрэн -
Аа ха. Ямарч байсан бүх айлуудыг хөнжлийн даавуу, ээлжийн даавуутай сольдог, ариун цэвэр сахиулдаг гээд тийм л юм ярих юм. Ер нь ямар ямар том өөрчлөлтүүд гарсан юм бэ? Таны бодож байгаагаар?
Янжив -
Миний бодож байгаагаар бол нэгдүгээрт энэ нүүдэлчин ардууд чинь эсгийгээ хийгээд л зөвхөн модон дээр эсгийн тохоод ...
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэгээд түүнийгээ сайхан уламжлалт аргаараа сайхан оёод гэр гадна цагаан бүрээс, дотор хөшиг цаваг гэдэг юм огт байдаггүй байжээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэр миний 4-р анги төгсөөд 5,6-р ангид байхад тэр соёлын довтолгооны үр дүнд айлууд бүгдээрээ цагаан бүрээстэй, дотор хөшигтэй, цавагтай ...
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Аа тэгээд дандаа тулгатай. Шатдаг тулга гээд тийм тулганд гал түлдэг. Хоол ундаа хийдэг. Тэгээд тэр хэмжээгээр нөгөө утаа тортог бүх юмнууд байдаг. Дээл хувцас гэхэд өвлийн дээл ихэнх нь цагаан дээл яахав жаахан аргатай зантай чадалтай царагтай нь нэг бор даалимбуу аваад гадар татаад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Өмсдөг. Зун болохоор нэг л өмд цамц тэгээд нимгэн тэрлэг хөвөн гэж юм байдаггүй. Тэмээний ноос тавиад чадалтай царагтай нь тэгээд дээл хийдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэгээд гэр оронд нь тэгж өөрчлөлт гарч бүгд зуух яндантай ...
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Гадна, дотно цагаан бүрээстэй.
Хишигсүрэн -
Монгол гэр одоогийн ...
Янжив -
Одоогийн төрхөнд орсон. Бас тэр эдэлж хэрэглэх юм дотор талын эдлэмш их сайжирсан.
Хишигсүрэн -
Тавилга...
Янжив -
Тавилгатай болсон. Дээр үед болохоор ерөөсөө нэг авдар тэгээд нэг газар ор ,хаалга хүртэл байхгүй. Дандаа эсгий хаалгатай байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэгээд нөгөө салхи шуурга болоход энд тэнд нь оосор бүч оёчихсон тийм л байсан юм. Тэгэхэд бүгдээрээ хаалгатай зарим нь давхар модон хаалгатай ...
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэгж өөрчлөгдөж одоогийн гэр орон, одоогийн тавилга, одоогийн байж байгаа амьдралын хэвшлүүд соёлын довтолгооны жилүүдэд бий болсон юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Соёлын довтолгооны зэрэгцээгээр бичиг үсгийн бүлгэм дугуйлан маш их ажиллаж байсан. Тэр нь зуны амралтаар хүүхдүүдийг сургуулийн хүүхдийн амралтаар 4-р анги, 3-р анги төгссөн хүүхдүүдийг одоо тэгээд багш гээд ямар багш билээ?
Хишигсүрэн -
Шинэ үсгийн?
Янжив -
Яг тэр.
Хишигсүрэн -
Кино шиг ...
Янжив -
Яг тэр бодитоор байж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Тэгэхэд нөгөө уран сайхан гэдэг юм бас улаан гэрийн жүжиг ирлээ энэ тэр гээд л халтар Чойндон, Гэндэн нахуу Гэндэн гээд хоёр хүн нэг нь кино гаргадаг. Нэг нь концерт монцерт тоглож дуу хуур урлаг уран сайхнаар үйлчилдэг тийм хоёр хүн намайг сургуульд орсон 50-иад оноос бараг 60-аад он хүртэл дараа нь залгаад Хар Дүгэржав ....
Хишигсүрэн -
Аа ха. Анх та яаж кино үзэж байсан бэ?
Янжив -
Би Баян-Өлгийд дунд сургуульд байхдаа кино үзэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
4-р анги төгстлөө кино гэдэг юм үзээгүй.
Хишигсүрэн -
/ инээв/ Кино үзчихээд юу бодогдож байв?
Янжив -
Кино эхлээд дуугүй. Сүүдэр ший гэж.
Хишигсүрэн -
Аа ха.
Янжив -
Зүгээр зураг гараад өнгөрөөд байна. Тэгээд их сайхан санагдана.
Хишигсүрэн -
Кино үзсэн хүүхдүүд хоорондоо юу ярих вэ?
Янжив -
Тэр тухай ярина ш дээ. Тэр зураг тэгж гарч байна.
Хишигсүрэн -
Аа ха. Дараа нь дуутай кино гарч эхэллээ гэхээр хүмүүсийн амьдралд театр кино тэр соёлын үйлчилгээ яаж нэвтэрч орж ирж яаж нөлөөлсөн бэ?
Янжив -
Хамгийн эхлээд тэр 50 онд яг сургуульд орох гэж байхад л Олон нуурт Харгайн Шуумар гэдэг хүн депутатаар сонгогдож байсан юм шиг юм болоод малд яв гээд л нэг хэдэн хонь ямаатай түүнийг хариулаад байдаг. Тэр Шуумар гэдэг хүн юу болдог гэж л аймгийн депутат болж байсан юмуу? Улсын бага хурал мурал гэдэг юм байгуулагдаж тэрэнд явж байсан юмуу? Анхны л депутат Шуумар гэдэг хүн сонгогдож Увс аймгийн Бөхмөрөнд ирж одоогоор бодохоор яг сонгуулийн сурталчилгаа хийж тэрэн дээр тэр сүүдэр ший гэдэг юм гаргаж, концерт монцерт тоглож л янз бүрийн уран сайханчид хаана байсан юм ямарч байсан тийм л юм болж л байсан юм.
Хишигсүрэн -
/инээв/
Янжив -
Тэгээд дараа нь Баян-Өлгийд яваад дунд сургуульд орсноос хойш кино концерт гэдэг юмыг мэддэг болсон. Соёлын довтолгоо мовтолгоо гээд Баян-Өлгий аймгийн соёлын ордон 60 онд Баян-Өлгийн театр байгуулагдсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд тэр үед чинь 4 төгссөнөөс хойш л орон нутагтаа их мэдлэгтэй чадвартай хүн гэж ойлгогддог захиа бичсэн ч энэ захиа дуудаад өг гэсэн хүмүүс ирдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Сонин монин гардаг байсан юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд энэ сониноос энэ эмэгтэйчүүдэд яриа хий уншиж өг гээд багийн дарга бас загнана. Одоо энэ Хойчины Домбоноо Хойчины самганы аав багийн дарга Бадаа гэдэг хүн байсан юм. Манайд ирчихсэн тэгээд аав бас ...
Хишигсүрэн -
Ухуулагч ...
Янжив -
Тэгээд төрийн бодлогыг одоогоор бол төрийн бодлого шийдвэрийг л таниулдаг.
Хишигсүрэн -
Радио хэзээ нэвтэрсэн бэ?
Янжив -
Радио бүр сүүлд намайг 7-8-р ангид байхад хүлээн авагч гарсан юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Аймгуудад эртхэн гарсан юм.
Хишигсүрэн -
Шугамын радио...
Янжив -
Шугамын радио.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Хүлээн авагч нь болохоор Эх орон-52 гэдэг хүлээн авагч 50 хэдэн онд л гарсан юм байна. Тэгээд манай сумын манай багийн Жүдлэн гэдэг нэг хөгшин байсан юм. Намын гишүүн хөгшин...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр юугаа үүрч аваад л ...
Хишигсүрэн -
Радиогоо ...
Янжив -
Норжины аав.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд тэр Эх орон-52-оо үүрч аваад айлуудаар яваад ухуулга хийгээд их сайн намын гишүүн гээд тэгээд намын 15-р их хуралд би энэ хотод сургуульд ирчихсэн байхад ирж байсан юм.
Хишигсүрэн -
Төлөөлөгчөөр ...
Янжив -
Төлөөлөгчөөр.
Хишигсүрэн -
Таныг жаахан сургуульд орж байх үед боловсролыг жирийн ардууд, жирийн иргэн яаж үнэлдэг байсан бэ? Таныг малчны замаар явуулчихгүй сургууль соёлд явуулчихаж байна ш дээ. Танай аав ээж ...
Янжив -
Харин тийм.
Хишигсүрэн -
Тэр ер нь юутай холбоотой байсан юм бол?
Янжив -
Тэр миний аав ээжийн ухамсар юутай холбоотой.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Миний аав ээж, ялангуяа миний аав их дээд суудалтай хүн байсан юм байна лээ. Би 4-р анги төгсөөд мал дээр гарах л байсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха. Баян-Өлгий рүү?
Янжив -
Тэгэхэд Баян-Өлгий рүү ганц жаахан хүүхдийг явуулаад мориор яваад хээр хоноод ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Зуур хоноод тэмээгээр яваад, хүргэж өгөөд , улирлын амралтаар аваад, дахиад хүргэж өгөөд, ингээд юм л сургая, юм сурах ёстой. Юм сурвал ажил амьдралтай сайн хүн болно. Ийм ойлголттой байсан юм байна лээ. Миний аав боловсрол эзэмшээгүй. Миний ээж ямар ч сургуулийн бараа хараагүй. Хэн хэн нь бичиг үсгийн бүлгэмээр бичиг үсэгтэй болсон.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Намайг сургуульд орохоос өмнө ямар ч гэсэн 100 хүртэл тоо тоолуулж сургасан юм. Манай аав...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд 4-р анги төгсөхөөр зэрэг тийшээ сургуульд оруулаад, дахиад сүүлд Баян-Өлгийд 10-р анги төгсөөд хотод сургуульд хуваарилагдаж байхад бүр тэр хаа байсан зүүн шил Ямаатын шилээс намайг мориор аваад яваад тэгээд Таван салаа үерлэчихсэн байсан. Морины нуруун дээгүүр ус гараад л тэгээд Бөхмөрөний төвөөс таньдаг хүн дагуулж ирээд аав бид хоёр гарч чадах нь үгүй юу гээд харж хоцрохын тулд....
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Дагаж ирээд голын хөвөөн дээр гаталгаад, гатлаад явахаар нь эргээд ирж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд бид хоёр мориор яваад өдөртөө Баян-Өлгий орохгүй шүү дээ. Замд хоноод тэгээд орлоо. Шуудангийн машинд суугаад аймгийн төвөөс шуудангийн машин явдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр машинаар бид 6 хоноод Улаанбаатар хотод орж ирж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд нэг жилийн дараа буцаж яваад түүний дараа жилээс хааяа нэг онгоц буудаг буусан юм. Эхлээд Ховд аймагт буудаг болоод дараа нь Баян-Өлгий, Увс аймагт цагаан онгоц буудаг болсон.
Хишигсүрэн -
Аа ха. Таныг анх хотод ирэхэд хот ямархуу байсан бэ? Юу бодогдож байв? Хотын хүмүүс ямар ялгаатай байв?
Янжив -
Хотын хүмүүс бүгд л ажилтай. Хөдөлмөртэй. Амьдрал ахуйн сайхан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Одоог бодоход хотын төв нэг аймгийн төвийн дайтай байсан юм уу даа.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Одоо 50 жил өнгөрч. Гэхдээ сайхан байсаан гоё байсан.
Хишигсүрэн -
Хүмүүсийн өмссөн зүүсэн нь ямар байхав? Хотын хүмүүстэй адилхан хувцас өмсөхөд яаж олж авах уу? ховор байх уу?
Янжив -
Очер ихтэй байдаг байсан. Байх нь байдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд оюутнуудад стипент мөнгө өгдөг болохоор тэгээд жаахан талх идээд ....
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Ус мус уугаад л 7 хоногт юмуу 14 хоногт юмуу төрөл садан айлд очиж нэг сайн цадаад л ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Бусдад нь оюутны байранд стипент 180, 200, 225 суусан байдлаасаа тэгээд хэдэн төгрөгөө хурааж байгаад л хувцас хунар авдаг байсан. Очер ихтэй л болохоос биш улсын их дэлгүүр дөнгөж ашиглалтанд орсон байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Их дэлгүүрт л улсууд өөртөөө тохирсон юмыг аваад тэгж л байдаг байсан.
Хишигсүрэн -
Ер нь та өөрийнхөө хүүхэд насыг бусад таны үеийн хүүхдүүдийн амьдралаас бусад хүүхдүүдээс юугаараа ялгаатай байсан гэж бодож байна?
Янжив -
Одоо юугаараа ч ялгаатай юм бэ? Жаахан миний аав ээжийн ялангуяа аавын минь боловсрол олж авахад аав минь хүчин зүтгэж сургууль соёлд явуулсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд тэр хэмжээгээрээ орон нутгийнхаа үе тэнгийнхээ хүүхдүүдээс арай боловсролоор илүү амьдрал ахуйгаар ч гэсэн өөрийгөө авч явах нийгэмд харьцах харьцаагаараа ч гэсэн тухайн үедээ илүү байдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
4-р ангийг 28 хүүхэд төгссөнөөс дээд боловсролтой болсон нь Вохнов, . .. нөгөө нэг хэний Буянтогтох гээд залуу хөдөө аж ахуйн техникум төгссөн юм. Санхүү гэдэг ...
Хишигсүрэн -
Тийм, тийм.
Янжив -
Тэр манай ангид...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд би л 20 хэдэн хүүхдүүд дотроос би багш боллоо. Өөр боловсрол Вохнов бид хоёроос өөр хүүхэд боловсрол эзэмшээгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь тэр дотуур байрны амьдрал ямар байсан?
Янжив -
Дотуур байрны амьдрал тэр юуны нэгдэл байгуулагдахаас урьд их хэцүү байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Баян хүмүүс хүүхдээ сургуульд өгдөггүй.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Өгсөн ч бүр 11-12 нас хүргэж байж жишээлбэл Буяндалай гээд нэг жолооч байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр Буянтогтох ч гэсэн бүгдээрээ надаас 3-4 ах. Тэгээд 1-рт ядуу, 2-рт ... ямар хаашаа юм мэдэхгүй надыг л 1-р ангид өгч байсан. Тэгээд 12 настай 4-р анги төгсөөд 18-тай 10-р анги төгсөөд л тэгээд явж байсан. Бусдад нь том том хүүхдүүд байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.Юу нь хэцүү гэж хоол унд хангамж нь ... юунд амьдардаг байсан юм?
Янжив -
Хүүхдүүд эхлээд гэрт байсан юм. Тэгээд дараа нь одоо нэг жил жил дээшлээд байшин юмуу даа юм байсан юм. Хуучин одоо алга болчихлоо. Нэг нэг дан байшин бариад нэг анги нэг жил нэмээд л нэг дотуур байр нэг жил нэмээд л тэгээд 10 хэдүүлээ бүр 15-16-уулаа байдаг байсан. Тэгээд айлд байхаар хүнс өгнө. Байранд байхаар хүнс өгнө. Байранд байхаар хүнс өгдөг юу бас хэцүү байсан юм. Би 3 жил байранд хүнсээ төлөөд 4 дэх жилд нь төрийн бодлогоор нөгөө хоол хүнсийг ...
Хишигсүрэн -
Даадаг уу?
Янжив -
Даадаг тийм юм гарч тэгээд би 4 төгссөн юм. Эхний жилүүдэд 148 кг шулсан цэвэр мах, 15 тэмээ түлш...
Хишигсүрэн -
Пөө ...
Янжив -
Тийм юм өгдөг байсан юм. Тэгээд 1-рт тэмээгүй хоёр л саадаг үхэртэй, 2-3 хангал догшин гүү гунжин гүү тийм 2-3-хан адуутай айлд бол тэр 148 кг мах гэдэг чинь ... тэгээд нэг тарган гүү тэгээд тэрийг 11 сард алаад шулаад авч ирээд килолуулахаар 120 хэдэн кг болоод тэгээд 20-иод кг мах дахиад 2 бог мал хонь ямааны мах шулж байж тэгээд өгч гүйцээдэг. Тэрэн дээр аав их л тэвдэж байж л яасан.
Хишигсүрэн -
Чанга байсан байна шүү тиймээ?
Янжив -
Их чанга. Тэгээд нэг 7-8 кг мах дутаачихаар яс авдаг. Түлээгийн яахав хүнээс хэдэн тэмээгийн аваад л түлээ ачиж аваад ...
Хишигсүрэн -
Баян-Өлгий явна гэдэг...
Янжив -
Баян-Өлгийд тийм юм аваагүй.
Хишигсүрэн -
Аа Бөхмөрөнд үү?
Янжив -
Бөхмөрөнд авч байсан юм. Баян-Өлгийд 4 төгсөөд 5-д ирэхэд чинь дотуур байранд хүүхэд авах хүүхдээ харъяалалын Баян-Өлгий аймгийн хүүхэд авна. Гаднаас ирсэн Увсын хүүхэд гээд надыг тэр байтугай 10-р анги төгсөж байхад тийм үг гараад тэгээд манай багш миний өмнөөс бэлдэж байж надад сургууль хуваарилуулж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Бөхмөрөн тэгж авч байсан юм. Тэгээд 54 онд 53 онд чөлөөлөгдсөн юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
53 он хүртэл түлээ мах хоёрыг бүр хууль ёсоор авдаг байсан юм. Тэрэн дээр сургуулийн хүүхдийн махын сүүгийн түлээ яаж өгдөг. Түлээ усын бэлдэж өгдөг. Цай давсын өгдөг. Тэгээд Бөхмөрөн одооных шиг нүүрстэй байсан биш. Дандаа мод түлдэг учраас өвлийн их хүйтнийг давахын тулд сургуулийн хүүхдүүд хичээлээ хийчихээд тарчихаад айлд байсан хүүхэд бол нэг юм уучихаад л доошоо баруун гол руу харгана маргана бараадаад л аргал хоргол, мод, харгана ёзоор юу байдаг юм тэр болгоныг түүдэг байсан. Хүмүүсийн амьдрал их хэцүү байсан учраас хүүхэд байлгадаг айл байхгүй болоод тэгээд бас хүүхдүүдийн хүнсээр амьдардаг айлууд бас байсан юм. Зун болохоор хөл угаадал гэж байсан. Тэгээд хонины ноосыг угаагаад тэр угаадалд баахан амьтан орж ийм л хоёр амьдралын эх үүсвэр байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
/ утсаар ярив/
Хишигсүрэн -
Ер нь Бөхмөрөний сургууль ямархуу байсан бэ? Таныг сургууль соёлд орж байх үед? Хаана байсан юм? Багш нар нь ямар хүмүүс байсан юм?
Янжив -
Яг хуучин Бөхмөрөний сургууль байгаа буйран дээр байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Надыг орж байхад Байшинтын Тугт улааны ...
Хишигсүрэн -
Ёроолд ...
Янжив -
Ёроолд. Надыг 1-р ангид орж байхад хоёр өрөө байшин тэгээд нэг 5-6 гэр байсан. Тэгээд бид нар тэр үед дэвтэр ном их ховор, багш нараас их айдаг ичдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд нөгөө улаан тамхины цаас байна ш дээ. Тэр хойд талаас хийсээд бариад ирэхээр тэрийг аваад бид нар тоогоо боддог, шалгадаг тэгээд тамхины цаасыг 1-рт хэрэглэж байлаа. 2-рт хоорондоо ам цаас тал цаасыг дандаа худалдаж авдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд худалдаж авдаг юм нь нэг зах мах тал мал ч байдаг юмуу эсвэл харандаа ч байдаг юмуу ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тиймэрхүү л нэг 5-10 мөнгө ч байдаг юмуу ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тиймэрхүү юмаар нэгнээсээ худалдаж авдаг. Ном их ховор.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Надыг 4-р анги төгстөл сурах бичиг гэдэг юмыг хүүхдүүд гартай барьж хэрэглэж үзээгүй. Багшид уншихын ном нэг, тооны ном нэг тэгээд тэрнээс заагаад л уншуулаад л их л давтдаг байсан. Тэгээд өглөө ороод үд дээр нэг завсарлаад нэг цай дотуур байранд байдаг нь дотуур байрныхаа хоол цайнд ороод гадуур байдаг нь гэр орондоо тэгээд 2-3 цаг хавиас юмуу яаж одоо хугацаагаа яаж байсан юм мэдэхгүй. Тэгээд дахиад давтлага хийлгээд л тэгээд жаахан гайгуу хүүхдээр давтуул , уншуул, үүнийг цээжлүүл, үүнийг бодуул, энэ хүснэгт цээжил гээд ингэчихээд багш явчихдаг байсан. Надыг 1-4 анги төгсөх хооронд Жав, Бат-Өлзий, Дэлгэр, Бадарч гэсэн багш нар байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Цөөхөн байж тиймээ?
Янжив -
Тийм. Ер 4 багштай. 1 захирал, эрхлэгчтэй захирал бас хичээлээ заадаг.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд тэр 4 заримдаа ... тэд нар бас солигдоод яваад...
Хишигсүрэн -
Аа ха. Баян-Өлгийд Казак хүүхдүүдийн дунд очоод сургуульд сурахаар ...
Янжив -
Баян-Өлгийд чинь Казак 10-н жил, Монгол 10-н жил гэж 2 10-н жилтэй. Аймгийн төв юм чинь. Тэгээд Монгол 10-н жилд нь би явсан юм. Манай ангид 28 хүүхэд байсан. 23 хүүхэд байсан. Нэг л казак хүүхэд байсан. Бусад нь уранхай, мончак, дөрвөд ...
Хишигсүрэн -
Аа ха. Багш нар нь Монгол уу?
Янжив -
Багш нар нь Монгол, Казак холимог багш нар байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Казак багш нар их байна. Сургуулийн захирал нь ч казак.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Надыг 10 төгсөж байхад захирал Чугов гэдэг тэрний охин Хөдөө аж ахуйн орлогч сайд...
Хишигсүрэн -
Аа Сауле гээд байгаа юу?
Янжив -
Тийм. Тэр чинь юуны уурхайн дарга бас нэг болж үзсэн. Тэр Жав багш, Бат-Өлзий багш энэ тэр байсан. Тэгээд багш нараас их айдаг. Нэрийн хэлдэггүй. Ба багш, Жа багш, Дэ багш гээд эхний үсгийн хэлээд Жав багшийн нүдэн дээр хүүхдүүд чөлөөтэй ийш тийш явна гэсэн юм байхгүй. Тэнд л багшийн бараа харагдахад ...
Хишигсүрэн -
Яагаад тэгдэг байсан юм бол?
Янжив -
Айдаг л байхгүй юу.
Хишигсүрэн -
Яагаад айлгадаг юм бол /инээв/
Янжив -
Ном эрдэм зааж сургасан тэд нараас бид айж байж л тэр их ном сурах бичиг байхгүй, дэвтэр хичээлийн хэрэгсэл хомс байхгүй тийм нөхцөлд ...
Хишигсүрэн -
Хараат байж байж л заадаг байсан ... /инээв/
Янжив -
Тэр үед багшаас хүүхэд ч айна. Эх эцэг ч айна. Ганц нэг заргач нь яахав тэгээд заргалдаан маргалдаад явдаг л байсан. Ер нь тэгээд дээр үед их нэг талаас багш нь нөгөө талаас эцэг эх нь нөлөөдөг байсан. Айдаг, ичдэг, хүндэлдэг тийм л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Бид нарыг одоо тэр өсөж өндийж байхад бараг л 10-р анги төгсөж бие дааж ажил амьдралтай болтол аав, ээжийн ярианд оролцдоггүй. Хүн ирэхээр ирсэн хүнтэй аав, ээж ярихаас биш ялангуяа аав ярихаас биш аавын дараа ээж ганц нэг ярианд оролцоно уу гэхээс биш тэр хүмүүсийн ярьж хэлж байгаа үгийг бид сонсдог ч үгүй, дуулдаг ч үгүй, дуулгадаг ч үгүй байсан. Тэр ажлаа бод тэг ингэ гээд ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Ажил зааж өгөөд суулгачихдаг байсан.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралд гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал бий юу? Байгаа бол тэр нь ямар үйл явдал байгаа бол?
Янжив -
Тэрийг чинь одоо юу гэх юм болж байна.
Хишигсүрэн -
Таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал байдаг уу? Онцгой тийм үйл явдал ... Санаанаас гардаггүй. Амьдралын цэх шугамд нөлөө үзүүлсэн ч гэдэг юмуу?
Янжив -
Аа ер нь би сургуульд орохоос урьд ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр албан татвар, мал аж ахуйн нөгөө ноос ноолуур, сүү энэ тэр гээд 1, 2, 3-р 5-н жилийн төлөвлөгөө 5:5 жилээр төлөвлөгөө гаргачихсан улсаас мал үржүүлэх эдийн засгийн төлөвлөгөө гээд ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд тэрэнд чинь жишээ нь нэг үхэр гэхэд л 180 литр сүү эх үхэртэй хүн ямарч сүүтэй байна уу? төрсөн байна уу? төрөөгүй байна уу? албан журмаар сүү тушаадаг улсад.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Саяхныг хүртэл ш дээ. 90 он хүртэл. Тэр сүү литр сүү тушаагаад 18 мөнгө л авдаг. 18 мөнгө л авдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгэхээр 180 литр сүү гэхээр 18 төгрөг авч байна уу?
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Түүгээрээ нөгөө гурил, тамхиа авдаг. Их л сонин байсан даа. Тэгээд мах сүү, үс ноосыг дийлэхгүй. Ялангуяа 10 эх үхэртэй айл байлаа гэхэд л 1800 литр сүү өгөх болж байна ш дээ. Тэгээд зуны 2-3 сар саагаад ерөөсөө дарж өгч чаддаггүй. Тэгээд дутуу сүүгээ хүмүүсээс бас сүү нь зохих хэмжээгээр гараад илүүдээд байдаг хүмүүс бас байна.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд нэг нэгэндээ сүү худалдаад албан журмын сүү нийлүүлдэг. Ноос худалдаж авч албан журмынхаа ноосыг гүйцээдэг. Ноолуур хонины уртын ноос тэр л хүмүүсийн аж амьдралыг их тарчиг татуу байх тэр үе бол миний тэр өсөж байгаа бага насанд ялангуяа сургуулийн өмнөх насанд эх орны дайны дараах жилүүдэд юм маш их ховор ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Юм маш их үнэтэй. Тэгээд 5-н жилийн төлөвлөгөө гээд малчдад дааж давашгүй их үүрэг оноочихсон энэ үед хүмүүс нас барсан хүнийхээ дээл мээлийг аваачиж шатаана ш дээ. Шатаана. Зүгээр аваачаад хаяна. Тийм дээл, хээр гадаа үхсэн малын арьсыг хайчилж авч албан үүргээ гүйцэтгэдэг. Албан үүргээ биелүүлж чадахгүй малтай хөрөнгөтэй хүмүүс шийтгэгдээд хүртэл явж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хнн. Ямар шийтгэл авах вэ?
Янжив -
Албан үүрэг биелүүлээгүй гээд шоронд хийчихнэ ш дээ.
Хишигсүрэн -
Пөөх ...
Янжив -
Шоронд хийж байсан. Бараг ч тэр үеийнхэн тэр хэргээр шоронд ороод гарсан гэж сонссон шиг санаад байх юм. Тэр 5 жилийн төлөвлөгөө албан үүрэг биелүүлээгүй гэсэн тийм юугаар авч байсан. Хүмүүс маш их зүдэрч байж нэгдэлжих хөдөлгөөн байгуулагдаад ялах хүртэл хачин хүнд байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр юу надад мэдрэгддэг. Тэгээд эрдэм номтой хүн энэ байдлыг өөрчилж чадна гэсэн тийм ойлголтыг миний аав, ээж надад өгдөг байсан. Би ч тэгж өөрөө боддог байсан. Яаж нэг сайхан ном эрдэм сурчихаад мөнгө төгрөгтэй болчихоод аав, ээждээ тийм хувцас хийж өгнө. Тийм малгай авч өгнө гурил будаа авч өгнө гэсэн тэр дайны дараа яг сургуульд орохын өмнө түүний урд жилүүдэд амьдрал хүнд байсан. Бүхэл бүтэн баг айлд 2 шуудай гурил, 70-ийн шуудайтай 2 гурил ирж байсан юм. Тэгээд тэр агент нар яадаг гэхээр ирээд хэмжээд айлуудад тарааж 7 аяга, 8 аяга өгч тэгээд тэр гурилаар цаг цагт нэг цадна гэдгээр зуслан гараад заводдаа сүү саалиа саах гээд айлууд ойртоод ойртоод бууна. Тэгээд нөгөө ах дүүгээр нь ч юмуу айл хошоогоор нь нэг цай хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэрэнд будаа хийнэ. Хадгалж байгаад ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэрэнд гамбир хийнэ. Боорцог гэдгийг чинь дугуй гамбир хийгээд дотор нь шар тос хийгээд айраг майраг байхгүй жаахан шар тос илж байгаад гамбир хийгээд ингээд ингээд зүсээд тавиад өгдөг. Тийм үед л тэр 7-8 аяга гурилыг хэрэглэдэг байсан. Тэгээд хааяа нэг будаа гэдэг юм хийнэ. Жишээ нь манай аав, ээж гэхэд 2 охинтой миний хоёр дүү арай хойно гарсан. Тэр хоёрын үед арай амьдрал гайгуу болчихсон. Эгч бид хоёрыг байх үед бол нэг толгой шийр чаналаа гэхэд тэр бид 4 ам бүлд хүрээд л тэгээд үлдээд өглөө жаахан идээд тэр үед бас нэг ном эрдэм сурч мөнгө төгрөгтэй чадал чадвартай хүн болохсон гэдэг бодол тэр үед ... яг хивэг иддэг байсан. Одоо бодохоор тэр улаан хивэг шиг байгаа юм. Тогоонд хуурч байгаад тос мосоор ингээд эргүүлээд хуурч байгаад тэгээд дахиад таваг саванд хийчихээд тэрнээс халбагаар аяганд хийж наагаад л нэг халбага л хийхэд л тэгээд түүнийгээ наачихаад дээр нь цай хийгээд л уугаад л аягаа долоогоод л тэгж байсан. Элбэг гурилтай, цайтай амьдралтай болохсон гэсэн бодол надыг 1-р ангид орохоос урьд миний толгойд буусан юм. Ямарч байсан шалдан байгаагүй. Ямар юмаа хатгаж байж хийж өгч байсан юм ээж нэг өмдтэй байж байсан тэр яг 1-р ангид ордог хавар намар 1-р ангид орно гэж байхад Захын шанаанд манайх 2 хайнагтай. Хайнаг сүү сайтай.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд өөрийнхөө хайнагийн сүүг сааж өгөөд, өөрийнхөө үүрэгт сүүгээ өгөөд тэгээд 200, 150 л сүү илүүлж саагаад ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд түүнийгээ худалдаад аав морь хүртэл авч байсан юм. Тэгээд тэр 2 хайнагаа төрөх болчихсон. Дэлэнчихсэн бараг дагаад шахам явдаг. Тэгээд Ачитын хойд талын Майхны гануу гээд улаан юу байгаа ш дээ. Тэнд нэг өдөр явж явсан чинь үхрээ дагаад явж байсан чинь нэг цагаан юм хэвтэж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд авсан чинь үүнийг 2 нугалсан юм шиг одоо бодоход ... чинээ цагаан уут ямбуу уут хэвтэнэ.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд олж аваад тэгээд түүгээр ээж надад машин сашин гэж юм байхгүй. Бүх юм гараараа гараар оёод өмд хийж өглөө.
Хишигсүрэн -
/инээв/
Янжив -
Цагаан ямбуугаар.
Хишигсүрэн -
За ...
Янжив -
Тэгээд хүүхэд юм чинь тэр үед өмд муутай хагархай цоорхой нөхөөстэй өмдтэй. Тэгээд дахиад хэдэн малаа хариулна ш дээ. Тэгж байхад хормойгоо сөхөөд хоёр хормойныхоо үзүүрийг бүсэндээ хавчуулаад нөгөө өмдөөрөө ...
Хишигсүрэн -
Гайхуулаад ... /инээв/
Янжив -
Тэгээд нуруугаа үүрээд дуулаад юун өөд явж байтал аав ирээд яаж байна ч аавдаа гэсэн чинь би өмдөө хүмүүст үзүүлэх гэж байна гэж ...
Хишигсүрэн -
/инээв/
Янжив -
Тэр миний санаанаас ёстой одоо хүртэл гардаггүй юм. Тийм их амьдрал хүнд байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд цагаан дээлтэй 2-р ангид орж байлаа. 1-р ангид ороод өвлийн амралтаар ирэхээр ... надад 2 метр хүрэн даалимба өгч эхлэээд нэг хүрэн даалимбан үстэй дээл өмсөж байлаа даа. Тэгээд 10 төгсчихөөд энд сургуульд байхдаа ааваа юүдэн малгайнаас салгаж шилепен малгай хүргэж өгөөд, ээждээ дээлийн өнгө, эгчдээ дээлийн өнгө ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Бас ээждээ цагаан ултай гутал авч өгч байлаа.
Хишигсүрэн -
Мөрөөдлөө биелүүлж ...
Янжив -
Мөрөөдлөө биелүүлж аав ээж тухайн үед Улаанбаатарт сургуульд яваад ирсэн охин ийм сайхан хувцастай болгож ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Ах дүү хамаатан садандаа өнгөтэй зүстэй харагдуулж ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тийм амьдрал хүнд байсан даа. Одоо тэгтэл идэх ч юм олдохгүй өмсөх ч юм олдохгүй байна ш дээ.
Хишигсүрэн -
/инээв/
Янжив -
Тэгээд тэр удаан үргэлжилээгүй. 1-2 жил болоод жаахан жаахан амьдрал гайгуу гайгуу болсоор ...
Хишигсүрэн -
Би тэр сүүг ойлгодоггүй юм. Масло цохиж цохиж аваад түүнээс 1 кг ч идэхгүй.
Янжив -
Ачаад явчихна.
Хишигсүрэн -
Хаашаа явчихдаг байсан юм.
Янжив -
Увс руу, Улаанбаатар луу, аймгийн төв рүү бодвол тэгж л байсан юм байлгүй.
Хишигсүрэн -
Малчинд юу ч байхгүй?
Янжив -
Малчинд юу ч байхгүй.
Хишигсүрэн -
Би ч гэсэн жаахан байхад завод руу сүү зөөгөөд л заводын 10-ийн .... /инээв/
Янжив -
Харин тийм.
Хишигсүрэн -
Малаа саадаг тэр нь гүйцэж өгдөггүй.
Янжив -
Хэцүү байсан. Хайнаг үхэр чинь сарлагаасаа илүү сүүтэй.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Танай нагац ээж чинь хайнагтай байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Хайнаг сарлагтай байсан. Монгол үхрийг монголын сүү шингэн учраас сарлагийн сүү бас хамаагүй өтгөн. Тослог ихтэй.
Хишигсүрэн -
Аа ха. Таны ажил хийж байсан үеийн онцлог юу вэ? Тэгээд та ажилдаа яаж ханддаг байв? Бахархдаг зүйл юу байв? Хэцүү зүйл юу байв? Ажил амьдралаа яаж зохицуулдаг байв? Тэр талаар ярих уу?
Янжив -
Миний тэр тийм хүн болохсон гэж бага сургуульд орохоосоо өмнө бодоод ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Сургуульд орсныхоо дараа багш нараа их багш нараараа бахархаж багш шигээ багш болохыг хүсэж ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Багш нарыгаа дуурайж, багш нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж хичээл сурлагын сайн давтаж бид нарын үед бас 4-р ангийг 28 хүүхэд төгсөж байхад 4 хүүхэд л сайн төгсөж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Онц монц дүн тавихгүй ш дээ. Онц сурах ч боломж байхгүй. Сурах бичиг байхгүй. Онц гэдэг чинь онцгой юм байж байж л онц болдог байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Авдаг дүн биш байсан уу?
Янжив -
Авдаг дүн биш. 23 хүүхэд 10-р анги төгсөхөд 5 хүүхэд сайн төгслөө. Тэр 5-ын нэгэнд ... аа 10-р ангид байхад олимпиад гэдэг юм бас гарч байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Математикийн олимпиадад ангидаа 1-р байр эзэлж тэр хэрээрээ багшийн дээдийн тоо физикийн ангийг авч сурч байгаад замаас нь бага ангийн багш боллоо.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
За багш болоод бид нарыг ажиллаж амьдарч байхад тэр бүх бэрхшээл урьдах бүх юмнууд бүгд алга болж ёстой нэг дөрвөн зүс нь тэгширтэл ажиллаж амьдарч байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Ажиллаж байхдаа үүрэг даалгаврыг удирдаж байгаа хүнээ хүндэлдэг. Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай сайн биелүүлэхийн төлөө ажилладаг. Шургуу хөдөлмөрлөдөг. Засаг төрийн бодлогыг ном сонин их уншдаг. Сэхээтэн хүн яах ёстой гэдгийг бүгдээрээ шаардлагын хэмжээнд хүрч ажиллахын төлөө зүтгэдэг, чармайдаг, биеэ дайчилдаг тэгээд бас хөдөө орон нутагт сэхээтэн хүн ямар үүрэгтэй байх ёстой тэр үүргийг бүгдийн биелүүлж ухуулагч болдог, уран сайханч болдог, хүүхдэд хичээл ном зааж соён гэгээрүүлэгч болдог. Бас эцэг эхчүүдэд заадаг, сургадаг, шаардлага тавьдаг. Шалгадаг дүрэмддэг тиймэрхүү л юмнууд хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр хэмжээгээр бид нарыг бид нарын ажил төрлийг цаг тухайд нь шударга дор дор нь үнэлдэг дүгнэдэг...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Алдар цол өгчихгүй ч гэсэн тухайн орон нутгийн хэмжээнд тухайн нөхцөл байдалд хэн нь юу хийв гэдгийг дүгнэж хийгээгүйг нь хийгээгүй гэдгийн хэлж буруушааж үүрэг даалгавар өгч хийлгэдэг биелүүлдэг тийм байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь хэцүү зүйл юу байсан бэ? Ажил хийж байхад?
Янжив -
Ажил хийж байхад өөрийнхөө мөрийг хараад юу яах юм бол олон нялх нойтон хүүхэд гаргаад хүүхдээ асарч хүмүүжүүлээд, гэр орныхоо ажлаа зохих хэмжээнд нь авч яваад бас шаардлагыг биелүүлээд ажиллах тийм өндөр ухамсар 1-рт өөртөө оногдуулчихсан байсан. 2-рт намын гишүүн гэхээр намын гишүүн хүн ямар хэмжээнд байх ёстой тэр хэмжээнд байхын тулд хүмүүсийг манлайлж үлгэрлэж түрүүнд нь үүрэг даалгавар сайн биелүүлдэг. Хийх ажлаа ч сайн хийдэг. Бусдад шаардлага тавьдаг, бусдаар хүүхдээр хийлгэх юмаа цаг тухайд нь хийлгэдэг ийм л байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Харин сүүлдэж ирээд социализм байгуулаад сүүлчийн жилүүдэд нэлээд арын хаалга, шовгор дэвгэр, тэгээд үр бүтээлгүй олон шалгалт хяналт, үргүй зардал ийм юмнууд их явагддаг байсан. Тэр бид нарт мэдэгддэг байсан. Зарим үед хэлдэг, ярьдаг ихэнхдээ хэлж ярьж чаддаггүй. Яагаад хэлж ярьдаггүй гэхээр уруу татаж байна. Засаг төрийн шийдвэрийг эсэргүүцэж байна гэсэн асуудалд ордог учраас гэхдээ яахав тэр янз янзын юм шаардлагууд бол гэр бүл тогтвортой байх, заах хийх ёстой юмаа бүрэн гүйцэт хийх, засаг төр биелүүлэх ёстой иргэн хүний үүргээ биелүүлэх , ухамсарлах зэрэгт сайн нөлөө их л байсан. Тэр хэмжээгээр нөлөөлж тэр хэмжээгээр бид өөрсдөө ухамсарлаж ухаарч ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Ажилладаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Харин сүүлийн үед өөрчлөх шинэчлэх юмнууд зайлшгүй гарч ажил төрөл удирдах шаардах тэгээд ар өврийн хаалга ийм тийм юмнуудыг эсэргүүцэж тэгдэг байлаа.
Хишигсүрэн -
Манай сумын дарга нар ямархуу улсууд ...
Янжив -
Солигдоод л байдаг. Сумын дарга, намын дарга, нэгдлийн дарга гээд энэ дарга нар аж ахуйн талын ажлыг голчлоод тэр үзэл суртал, хүмүүжил тийм юмын соёлын байгууллагууд сургууль, клуб, номын сан ийм л газрууд тэр юмнуудыг хийгээд нэгдлийн дарга нь аж ахуй тохижилтын юмнуудыг хийх нөгөө мал хараа өсгөх, газар тариалан хөгжүүлэх ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Гэсэн юмнуудыг яадаг байсан. Хөөцөлдөж хийдэг байсан. Янз янзын нэгдлийн дарга нар ажил үүргээ биелүүлээд л зүтгээд чармайгаад л яваад болсон юм болсноороо дүгнэгдээд явдаг байсан.
Хишигсүрэн -
Ер нь тэр социализмын үеийн улсуудын ажлын ачаалал одоо бид нартай харьцуулахад их ш дээ. Бүгд их олон хүүхэд гаргасан. Тэгээд хувийн амьдрал, ажил хоёрыг яаж зохицуулдаг байсан болж байнаа?
Янжив -
Их бага унтаж, их л дайчилж байсан даа. Нэг хэсэг биеэ мартчихсан л байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Би 36 жил ажиллахад манай тэр Бөхмөрөн сумын багш нараас улсын амралтанд нэг өдрийн амралтанд нэг удаа явж үзсэн багш байхгүй. Нэг рашаан сувилалд явж үзсэн багш байхгүй. Эрх биш зуны 48 хоногт 48-54 хоногт багш нар амардаг.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд амрахдаа зүгээр байхгүй. Тэр тасаг дээр очиж тэр бригадад тэр малчин айлын мал сүү саалийг дэмнэлц гэдэг юмуу ямар нэг хэмжээгээр жаахан жаахан хөлсгүй хөдөлмөрийг бид нараар хийлгээд бид хийгээд сурчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Үзлэг шалгалт ирж байна гэхэд ариун цэвэр сахидаг, анги танхимаа угааж цэвэрлэдэг, арчиж тохижуулдаг, будаж шунхаддаг, шохойддог. Өвөл болохоор түлээгээ түлшээ түүдэг. Ачдаг. Хүүхдүүдээ амарч байхад бид яваад 20-30 машин түлээ бэлтгэж авчихаад хашаандаа буулгаад хөрөөдөөд л тэгж л байсан. Хийх л ёстой. Улс орноо жижгээр ярьвал сум орноо ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Нэгдэл нийгмээ хөгжүүлэхийн тулд энэ ажил үүргээ биелүүлэх ёстой гэсэн тийм л ухамсар тархинд бүр гүн бат шингэчихсэн. Дуугүй хийдэг биелүүлдэг тийм л байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгэхээр бид нарын үед тэгж их ажиллаж амралтгүй ажиллаж эрүүл мэнд бас тэр хэмжээгээр хохирч л байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тийм л мэдэгддэг юм. Хөл гар өвддөг. ... энэ бүгд нэг талаас нөгөө сайхан ...
Хишигсүрэн -
Аа ха. За тэгээд хоёулаа өнөөдрийнхөө яриаг өндөрлөх үү? Тэгээд ярилцлага заавал хоёр дахь уулзалт хийнэ. Тэгэх хүртэл та бас бодоод тийм юм яримаар юм байна гээд санаанд чинь юм орвол бас бодоод байж байх уу? Би танд ярилцлаганы сэдэв үлдээгээд явчихъя.
Ярилцлага: №23- 01-02
Ярилцлага өгөгч: Жиргээгийн Янжив
Огноо: 2009.05.31
Аудио файлын нэр: 002_interview#23_J.Yanjiv_amantuuh_interviewer_Ya.Khishigsuren_2009_05_31.dvf
Ярилцлага авагч: Я. Хишигсүрэн
Янжив -
Ээж чинь 5-р ангид 5-д байлуу? 6-д байлуу? Аймагт орж ирээд 4 төгсчихөөд намайг багшлаад багш болдог жил Ямаатын аманд би эндээс багшийн дээдэд сурч байгаад хариад уушги муудлаа гээд гүүний сүү ууж байсан байхгүй юу. Тэгж байхад Шомбоон эгч Насанжаргалтайгаа хоёулаа 2-3-хан хайнагтай.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр Улиасан тохой гэдэгт ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Манайтай айл зуссан юм. 20 хэд хоносон юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Би гүүний сүү уухын хооронд тэгээд танилцаад хөөрхөн охин тэшүүр мэшүүрээр гулгадаг гээд ...
Хишигсүрэн -
/инээв/
Янжив -
Тэгээд намар нь би хот явдаг гээд аймаг ороод уушгиа үзүүлэхээр болоогүй байна. Гүйцээгүй байна одоо очвол дахина гээд нэг жилийн акт болоод ирчихгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгэхээр би актаа барьж аваад нэг хэдэн эм аваад боловсролын хэлтэс дээр очсон чинь Ховд суманд багшийн орон тоо байна багшийн дээдийн 2-р курс төгссөн хүнийг бага ангийн багшаар тавиад заавар дүрэм уншиж өгөөд Намжил багш одоо энэ Жавзмаа, Сэргээ тэр хоёр Ноосгой боловсролын хэлтсийн даргаар тушаал гаргуулаад одоо ч тэр тушаал надад байна. Тэгээд Ховдод багшлуулсан байхгүй юу. Тэгээд Ховдод оччихоод тэгээд Насанжаргал 5-р ангид аймагт байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд хэнээр билээ? Тав билүү? Дөрөв билүү? Дөрвөлжин шугамтай дэвтэр явууллаа.
Хишигсүрэн -
\инээв\
Янжив -
Тэгээд сүүлд нь ирээд их баярлаад тэгж байсан юм.
Хишигсүрэн -
Бакальтай хүүхэд хамгийн гайгуу хүүхэд гэж байгаа ш дээ тиймээ?
Янжив -
Би 10–р ангийг Монгол гуталтай төгссөн. Тийм муухай юм бид нар хэлсэнгүй.
Хишигсүрэн -
\Инээв\
Янжив -
Тэгээд Монгол гуталтай 10-р анги төгсөхөөр нэгдлээс 400 төгрөг нэгдлийн мал маллаж байсан. Намайг 10-р анги төгсдөг жил аав нэгдлийн гишүүн болоод 600 хонь нэгдлээс авсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд Нэгдлийн даргадаа өргөдөл өгч байгаад миний охин дээд сургуульд хуваарилагдлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Улаанбаатар хотод Багшийн дээд сургуульд орохоор боллоо. Би охиндоо зардал хийж өгмөөр байна. 2-рт хувцас авч өгнө гээд 400 төгрөг Дамба даргаар цохиулж аваад, тэгээд Дамба дарга хажууд нь , өртөөний мал нэг өдөр нь 6 төгрөг байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд хоёр мал цохиж өгөөд, энэ хоёр мориор Баян-Өлгий яваад охиноо шууданд суулгаж өгчихөөд ир. Морины хөлс чамаас авахгүй ээ. Манай суманд хэрэгтэй сэхээтэн бүсгүй болоод ир гэж хэлээд ...
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр 400 төгрөгнөөс 260 төгрөг нь зардал машины зардал 260 төгрөг байсан юм.
Хишигсүрэн -
Их мөнгө шүү тиймээ?
Янжив -
260 төгрөг машины зардалд өгөөд. Тэгээд 30, 40 төгрөгийн аав ээж аваад 80-аар нэг цагаан ултай гутал аваад 20 төгрөгөөр нэг алчуур авчихаар 100 төгрөг нь тэгээд гараад явчихаж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Ард нь тэгэхээр хэдхэн төгрөг үлдэж байгаа биз дээ?
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгэхэд манай энэ Сүрэнжав эгч Өөдлөх гэдэг хүнтэй суучихсан байсан. Манай эгч хүргэн ах хоёр надад 20 төгрөг өгсөн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Хамгийн их мөнгө өгсөн хүн тэр хоёр. Тэгээд гурван төгрөг, нэг төгрөг, зарим нь 50 мөнгө сөнгө өгсөн. Тэгээд би энд сургуульд ирчихээд нөгөө мөнгөө тун хураагаад, яагаад гэхээр ааваа өрнөөс салгадаг. Аав 400 төгрөг зээлдээд авчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд 200 төгрөгийг одоо энэ Дарханы Цэвэгмэд байна ш дээ?
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Түүний аав онгорхой Түмэн гэдэг хүн байсан юм. Тэр манай Сайжаа ахын аавынд ирсэн байсан. Сайжаа ахын ээжтэй төрөл байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэр Түмэнд 200 төгрөгөө өгөөд явуулахаар өнөө хөгшин чинь Арслантай гүүрний тэнд автобусанд суугаад эндээсээ далинтай мөнгө гаргаж ирээд өгөхөөр..
Хишигсүрэн -
Хулгайч...
Янжив -
Миний 200 төгрөг ч байхгүй. Өнөө хөгшний зардал ч байхгүй. Юу ч байхгүй. Тэгээд муу Цэвэгмэдийн аав тэгэхэд Цэвэгмэд Увсад сурч байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд энд 2 сар гаруй байгаад Тэгээд нэг өдөр Нагац ахынд очсон чинь нөгөө хөгшин хөрөө ирлээд сууж байна. Зардал олдог гэж айлуудын хөрөө ирлэж байна гэсэн. Тэгж тэгж зүдэрч зүдэрч зардал хийж явсан. Тэгээд аавд 150 төгрөг өгсөн гэж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Янжив -
Тэгээд 50 төгрөг үлдэхээр зэрэг за хамаагүй. Та ямар аваад идчихсэн биш. Аав тэгж ярьж байсан.
Хишигсүрэн -
Одоо энэ судалгаанд таны ярьж байгаа зүйлтэй холбоотой юмнуудыг хавсаргана. Одоо жишээ нь тушаал шийдвэр гээд сая ярьж байна шүү дээ. Сургуулийн диплом, зураг мураг, ...
Янжив -
Зураг зөндөө байна.
Хишигсүрэн -
Тэр зургийг авч яваад комьпютерт хийгээд ...
Янжив -
Миний тэр 10 төгссөн гэрчилгээ байна. Диплом байна... \тасрав\
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.