Yanjiv


Basic information
Interviewee ID: 990200
Name: Yanjiv
Parent's name: Jirgee
Ovog: Artguud
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
herding / livestock
relations between men and women
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За Ж. Янжив багш бид хоёрын хоёрдахь ярилцлага эхэлж байна. Тэгээд хоёулаа өнөөдрийн яриаг нэг иймэрхүү асуултаар эхэлье. Ер нь дунд сургуульд хөдөөний дунд сургуульд тэгээд жирийн нэг сумын дунд сургуульд багшийн ажил ямар онцлогтой байсан бэ? Ер нь багшийн ажил хийгээд явж байхад улсын ажлаас гадна социалист нийгэмд чинь баахан нэмэлт ажлууд хийдэг байсан ш дээ. Улсын ажлаас гадна нэг үе баахан нэмэлт ажлууд хийдэг байсан ш дээ. Хурал цуглаан .... бусад энэ тухай юу ярих вэ та?

Янжив -

За энэ тухай ерөөсөө бүх юм хийх ёстой гэсэн тийм л шаардлагатай гээд бүх юмыг л хийдэг. Малын ноос авах, тэгээд тэр соёлжилтын ажил, эцэг эхчүүдтэй ажиллах, ер хийхгүй ажил байхгүй. Хадлан тарианд явах, сургуулийнхаа засвар хийх, арай өөр албан газрын засвар хийхээс бусдын хийж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Илүү цагаар ажиллалаа гэж цалин мөнгө өгдөг байсан уу?

Янжив -

Юу илүү цаг ажиллалаа гэж ... илүү цаг ажиллаад цалин мөнгө өгөхгүй ш дээ. Илүү цаг хичнээн цаг ажилласан ч хамаа байхгүй. Яг хичээлээ тарчихаад захирал, эрхлэгч дуудаад үүрэг даалгавар өгөөд тэгээд арай хийж гэртээ нэг хүрч үдийнхээ цайг ууж, хүүхдээ хөхүүлдэг гээд дөнгөж хаалга онголзуулаад товч бүчээ тайлаад ороод иртэл ардаас хүүхэд даган орж ирээд яаж байна? Захирал таныг дуудаж байна. Яаж байна? Сумын дарга дуудаж байна. Яаж байна? Клубт дуудаж байна гээд тэгээд хүүхдээ дутуу хагас бараг хөхүүлэхгүй шахам хөхүүлэхгүй зарим үед буцаад явдаг. Буцаад очдог. Өгсөн үүрэг даалгаврын авдаг. Аваад шалгуулдаг тийм тэгээд гэр орондоо ирэхтэй үгүйтэй. Ер нь цаг хугацаа гэж байсангүй. Байнга хаана юу хийх хэрэгтэй байна. Юунд очих хэрэгтэй байна. Юуг биелүүлэх хэрэгтэй вэ? тэр бүгдийг бараг үр хүүхдэээ мартаад, ар гэрээ мартаад ажилладаг байлаа. За тэгээд 7 хоногийн нэг л өдөр гэртээ сайн өдөр яахав нэг хурал цуглаангүйгээр зарим үед амардаг. Гэхдээ намын хурал бол голдуу сайн өдөр болдог.

Хишигсүрэн -

Сард нэг болдог байсан билүү?

Янжив -

Намын хурал сард нэг удаа болдог. Тэгээд ухуулагч семинар меминар хийгээд 7 хоногт шахам намаас цуглаж байдаг. Намын хэсэг, намын үүр гээд тэгээд бас өглөөний хүмүүжил, дугуйлан, лекц тэгээд үзвэр үйлчилгээ олон нийтийн ажил гээд үдэшлэг, уулзалт зохиох ажил гээд 7 хоногийн өглөөд нь ажил цуглахаас өмнө явж суман дээр очиж 1-2 удаа өглөөний хүмүүжил тийм юманд суудаг. Бас бэлтгээд хөдөлмөрчдийн дунд явуулдаг. Тэгчихээд оройн дугуйлан 2 цаг бараг заримдаа 3 цаг явуулдаг.

Хишигсүрэн -

Дугуйлан дээр юу хийдэг байсан юм?

Янжив -

Дугуйлан дээр Марксизм-Ленинизмийн сургаал л заадаг. Тэгээд нам үүрийн дарга л дээд мэргэжлийн лектор мектор зарим нь аймгийн намын хороо, захиргаанаас ирэээд ярьдаг. Тэгээд тэр дугуйлан зааж байгаа багш нь цалин байхгүй. Дугуйлан заалгаж байгаа оюутнууд нь хөдөлмөрчид нь юу байхгүй. Заалгаж заалгаж уйлж унжиж баахан хурал товчилж баахан бүгд хурал чуулганы шийдвэр бүх юмыг товчилж дахиад түүгээр нь шалгалт өгдөг.

Хишигсүрэн -

Хэнд шалгалт өгөх вэ?

Янжив -

Нөгөө заасан этгээддээ л өгнө ш дээ. Тэгээд шалгалтаа өгөөд шалгалтаа онц өгсөн ч хамаа байхгүй. Шагнал урамшуулал байхгүй. Муу өгсөн ч бараг шийтгэл байхгүй. Аа шийтгэлтэй. Хурал цуглаан дээр дугуйлан, хүмүүжилд муу оролцсон гээд за тэгээд тасалчих бол тэрний дараачийн түмэн зовлон болдог учраас таслах ямарч арга байхгүй. Явж л байхаас өөр арга байхгүй. Тийм байдлаар ажил явуулдаг. Их оролцуулдаг байлаа. Намын хурал гэлээ гэхэд л жишээ нь одоо болбол 1-рт ... 2-рт энэ хот орноо хөгжүүлэх нь их болоод тэгдэг юм байлгүй. Үзүүлэх үзвэр үйлчилгээ ч байхгүй. Хурал цуглаан ч бай ямар нэг юм доор наад зах нь 30 минут цаад зах нь 1-2 цагийн дараа эхэлж байна ш дээ. Тэгтэл бид нарын үед бол цагийн юм бол цагтаа тэр эхлэх цаг байдаг бол тэр цагийг 5-10 минут хожигдож болдоггүй. Жишээ нь намын хурал 9 минут хожигдоод ирсэн Шийзэн гээд дээр үед нэгдлийг анх байгуулсан нэгдлийн дарга 70 гарсан өвгөн намын хуралд ирэхээр 9 минут хоцорлоо гээд сануулаад протокол дээр намын хурлын протоколд сануулах арга хэмжээ өгөөд дахиж ингэж таслах юм бол бараг донгодоно орлогч болгоно ухааны юм хэлээд тэгээд тэрнээс болж тэр хөгшин намын хурал 9 минут байтугай 3 минут таслахаа больсон. Түүгээр ч барахгүй Шийзэн ч цагтаа орж ирдэг. Шийзэн ирлээ хурлаа эхэлье гээд гишүүд тэгээд хурлаа эхлээд ...

Хишигсүрэн -

Тэр сар болгон болдог хурал дээр ер нь юу ярих вэ?

Янжив -

Дандаа сум орны тухай, улсын төлөвлөгөө биелүүлэх л үс ноос, хадлан өвс, мал төллүүлэх ерөөсөө л аж ахуйн ажил ярьдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэгээд засаг төрөөс ямар шийдвэр ямар юу гарч байна тэр бүгдийг хөдөө орон нутагт яаж биелүүлэх вэ? Хөдөлмөрчдөд яаж сурталчлах вэ? гэсэн тиймэрхүү утгатай тиймэрхүү юмнууд биелүүлэхийн тулд ...

Хишигсүрэн -

Намайг хүүхэд байхад малчид эмэгтэйчүүдийн уулзалт билүү? Юу билээ сумын төвөөр дүүрэн ганган дээлтэй авгай нар 2, 3 өдөр хөглөрөөд л ... тэр одоо юу болдог байсан юм бэ? Ганган дээлээ өмсчихсэн улсууд цуглараад л ...

Янжив -

Нэгдлийн мал малладаг саальчин, малчин, хадланч хөдөө бригадын бүх эмэгтэйчүүдийг сумын төв дээр эмэгтэйчүүдийн баярын урд талд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Янжив -

Авч ирж бөөгнөрүүлж нэг хурал цуглаан хийгээд өөрөөр хэлбэл урд жилийн тэр хүмүүсийн хийсэн ажлыг тэрэн дээр дүгнээд дараа онд хийх ажлын зорилтыг зорилгыг таниулаад хажуугаар нь соёл хүмүүжлийн ажил зохиогоод урлаг уран сайхнаар үйлчлээд тэд нарыг бүгдийн усанд оруулаад, хоршоо худалдаанд бараа хувааж өгөөд ховор бараагаар үйлчлээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэгээд явуулдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Малчдын эхнэрүүд гэсэн үг ш дээ. Тиймээ?

Янжив -

Малчдын эхнэрүүд, малчин охидууд.

Хишигсүрэн -

Тэнд нар нэгдлээс цалин авдаг улсууд уу? Нөхөр нь цалин авах уу? Ер нь малчин улсууд гэхээр 2-улаа цалин авах уу?

Янжив -

Хоёулаа цалин авна. Хоёулаа байтугай 14 наснаас дээш нэгдлийн гишүүн бол жишээ нь 500 хонь хариулдаг байлаа гэж үзье.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэгэхлээр тэр 500 хонийг хариулахад төдөн хөдөлмөр өдөр гээд сард нэг хөдөлмөр өдрийн хэмжээ гарна.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэрийг тэр хөдөлмөрийн 14-өөс дээш насны хөдөлмөрийн чадвартай нэгдлийн хэдэн гишүүн байна нэг айл өрхөд ...

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэр айл өрхийн гишүүдэд нь хуваагаад тэгээд хөдөлмөрийн дэвтэр гэж нэгдлийн гишүүд бас хөдөлмөрийн дэвтэртэй. Тэрэн дээр нь сар сард нь бичээд төдөн өдрийн хөдөлмөрийн өдөр хийсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Түүний хөлсөнд төдөн төгрөг авсан гээд авсан цалингийн бас тэрэн дээр нь хувааж бичиж өгөөд тэгээд тэр чинь нэгдэлд 18 жил ажиллав. 25 жил ажиллав. 30 жил ажиллав гээд сүүлд нь тэтгэвэрт гарахаар нэгдлийн гишүүдэд бас тэтгэвэр олгодог ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр төлчин эмэгтэйчүүдийн уулзалт гээд юм болж байхад эмэгтэйчүүдийн шинжтэй тийм арга хэмжээ авах уу? Сургалт эмэгтэйчүүдийн ...

Янжив -

Авнаа. Авна. Өөр аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүмүүсийг урьж ирүүлээд аймгийн соёлын байгууллага театрын хүмүүс ирээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Эрүүл мэндийн байгууллагаас хүмүүс ирээд эрүүл мэндийн зөвлөлгөө өгөх, хялбар дөхөм эм тангаар үйлчлэх, тэгээд бас гэр орноо өөд татах, хүүхдээ яаж асрах хамгийн наад зах нь хөдөлмөрийнхөө хөлсийг хүртэл яаж зарцуулах вэ? гэх мэтчилэнгээр бүгдийн зааж өгөөд тэгээд явуулна.

Хишигсүрэн -

Нэг юм санаанд орчихлоо. Жаахан байхад манайх Бадарчийн гадаа яахаараа манайх ..../инээв/ Бадарчийнх хоньчин айл ш дээ. Тэдний гадаа манайх очоод байж байсан чинь тэдний хүүхдүүд охидуудтай би цуг хонинд явсан юмуу яасан юм. Тэр чинь сургуульд орсон ч байсан юмуу. Ороогүй ч байсан юмуу. Жаахан байсан. Тэгсэн чинь шарик үлээдэг байсан ш дээ. Шаар гээд байна ш дээ.

Янжив -

Аа ха

Хишигсүрэн -

Хүүхдийн баяр маяраар. Тэгсэн чинь тэдний охидууд баахан шарик шиг шар юм гаргаж ирээд ...

Янжив -

За ...

Хишигсүрэн -

Тэгсэн бид нар хээр аваачаад ...

Янжив -

За ...

Хишигсүрэн -

Тоглоод бөөн юм болж байсан байхгүй юу. Одоо бодохоор гондом байсан байгаа юм.

Янжив -

Тийм болов уу? ...

Хишигсүрэн -

Тэгээд тэр малчин айлд тэрнээс ч юмуу гондом өгсөн болж таараад байгаа байхгүй юу. Тийм юм байхгүй байсан ш дээ. 80-аад оны дунд үед. Эхэн үед ч юмуу.

Янжив -

Ёстой мэдэхгүй. Цөөн хүүхэд төрүүлэх тухай асуудал чинь ерөөсөө ардчиллаас хойш л гарч ирсэн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Ардчиллаас урагшаа бол хүүхэд төрүүлэх бол хүмүүсийн дурын хэрэг 1-рт, 2-рт олон хүүхэд гараад байхаар тэр жирэмслэлтийг зогсоох ямар арга хэмжээ байдаг бол гээд бас жаахан сэхээтэн нөлөөтэй нь сураглахаар тийм хамгаалалт мамгаалалт тийм юм байна гэж огт би дуулаагүй юм байна.

Хишигсүрэн -

Эмч нар мэдэх үү?

Янжив -

Эмч нар ёстой мэдэхгүй. Сүүлд тэр гондом мондом бүр хэзээ хойно сүүлд 90 хэдэн оноос хойш гарч ирсэн. Урд нь эмнэлгийн зүгээс календарь хөтлүүлдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэр календарь гэдэг юм сэтгүүл дээр 80 хэдэн оны үед ...

Хишигсүрэн -

Гарч ирж байсан.

Янжив -

Гарч ирж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

85, 86 оноос гарсан байхаа.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тийм нэг календарь гарч байсан юм. Өөр одоо ямар аа нэг эм гарч байна гэж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Янжив -

Сонсож байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэрийг би захиж үзэж байсан юм. Тэгээд коструль тавьсан чинь манай ахын хүүхдүүд нэлээд жаахан соёлтой байсан юм. Тэгээд надад нэг 10 ширхэг эм ширхэгээр өгүүлсэн юм. Тэгээд суманд тийм эмтэй хүн байхгүй. Яаж хэрэглэдэг нь ч мэдэхгүй. Болдог ч юмуу үгүй ч юмуу гээд Жавхаа Мавхаа гарч байх үед л авахуулсан болов уу? Жавхаа гарахын урд авахуулсан болов уу? тэгээд хэрэглээгүй. 3, 4 жил хадгалж байгаад хаячихсан.

Хишигсүрэн -

Аа ха. Бас нэг эмэгтэйчүүдийн төрөх баригдаад байлуу? Холбооны хажууд нэг цагаан байшин ...

Янжив -

Тэр чинь мөн л 84, 85 оноос яасан байх. Нэгдлийн гишүүдийн одоо малчин айлын авгай нар жирэмслээд төрөх дөхөөд ирэхээр за байз 14 хоногийн өмнө билүү?

Хишигсүрэн -

Хүлээх байр гэдэг билүү?

Янжив -

Тийм хүлээх байр гэдэг. Тэгээд эмэгтэйчүүдийн соёлжих танхим гээд байгуулж өгсөн.

Хишигсүрэн -

Тийш дээ. Номын сангийн хажууд...

Янжив -

Номын сангийн хажууд. Тэр эмэгтэйчүүдийн соёлжих танхимын байрны хажуу талд малчдын хүлээх байр гээд 2 өрөө байр, тэгээд малчин хүний эхнэр төрөхөөс 14 хоногийн өмнө нэгдэл очиж хүчээр авч ирдэг. Түүнд ирэх дургүй хүмүүс, тэгээд хүчээр авч ирээд 14 хоног нөгөө хүлээх байранд байлгаад, сайхан хоол ундын хийж өгөөд, тэнд чинь уншиж барих юм байна. Тоглодог нааддаг. Үзвэр үйлчилгээ бас хажуугаар нь үздэг. Нэг ёсондоо 14 хоног амраагаад, тэгээд төрүүлээд, төрөөд 7 хонуулаад, бас тэгээд нөгөө хүлээх байранд хүүхэдтэйгийн 7 хоног дахиж амраагаад тэгээд...

Хишигсүрэн -

Гэрт нь хүргэж өгдөг.

Янжив -

Гэрт нь хүргэж өгдөг. Тэр авч ирэхийн эмнэлэг хариуцаад, тэгээд төрсний дараа хүргэж өгөхийн нэгдлийн зардлаар хүргэж өгдөг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Нэг ёсондоо ажилчин эмэгтэйчүүд төрөхөөсөө өмнө 45 хоногийн декрит аваад, хүүхэд гарсны дараа бас нэг 45 хоног амраад ажилд ордог.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэр сар гаруй гэрийнхэн ажил, нэгдлийн ажлаас нь чөлөөлөөд 14 хоног амраагаад гэрт нь хүргэж өгдөг. Ийм л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ер малчид тухайн үедээ хүүхдээ сургуульд өгөхөөр хэр байсан бэ? хүүхэд цуглуулна гээд их том ажил болдог байсан билүү?

Янжив -

Зарим нь их дуртай өгнө. Зарим нь их дургүй өгнө. Жаахан амьдрал нь ядуу, амжиргааны түвшинээс доогуур хүмүүс их дуртай өгнө.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Аа нэлээд мал хөрөнгөтэй. Нэг бол их бүдүүлэг, нийгмийн харьцаанаас хол, хэдэн малаа яасан тийм улсууд өгөх дургүй. Хүүхдүүд цуглуулж авна гээд багш нар хуваарилагдаад машин гаргаад, нэгдлээс машин гаргана. Сургуулийн машин явна. Хоёр гурван бригад руу яваад бригадын төв дээр ч юмуу. Бөөн бөөн айлуудын дунд тэр тэр хэсэгт ч гэдэг юмуу. Газрын нэр заагаад хүүхдээ бэлэн болго. Төдөнд очиж авна гэдэг ч юмуу. Урьд нь зарлуулчихаад тэгээд очоод авах болохоор, гутал байхгүй. Дээл байхгүй. Форм байхгүй. Дэвтэр ном байхгүй. Мөнгө төгрөг байхгүй гээд зарим нь шалтаг тоочоод өгөхгүй. Аа тиймүү? түүнийгээ гүйцээгээд араас аваад ир гэх юм бол бүгд ирэх дургүй. Тийм учраас аль болох нэг хүүхэд ч үлдээхгүй авч ирэх зорилго зорилттой. Зарим эцэг эхэд ухуулаад ухуулаад болохгүй бол хэрэлдээд л хэрэлдээд болохгүй бол бараг хүчээр авч явах шахуу, зарим сахилгагүй, сурлага юугаар муу хүүхдүүд чинь гэрээсээ яваад бултаад, дов дотор, харгана дотор, дэрсэн дотор ороод хэвтчихээд машин явахыг хүлээгээд байдаг. Тийшээ явсан ийшээ явсан гээд байлгаад байдаг. Байлгаад байдаг.

Хишигсүрэн -

\Инээв\

Янжив -

Тэгээд бүр шөнө дунд нэг юм хүүхдүүдээ цуглуулж ирдэг. Хүүхдүүд ирэхэд тогооч нар хоолын хийгээд, байрын цэвэрлээд, хичээл ороход бэлэн зэлэн болгочихсон байдаг. Тэгээд ....

Хишигсүрэн -

Манай байр чинь их цэвэрхэн орчин үеийн байшин байлаа шүү дээ тиймээ? Хүүхдүүд гутлаа тайлаад тавчик өмсөөд дээшээ явдаг байсан тиймээ?

Янжив -

Тэгээд 70 онд билүү? Сургууль шинэ байранд ороод тэгээд түүний дараа жил нь 2 давхар дотуур байр бариад тэгээд тэр хоёр давхар дотуур байр эхний 3, 4, 5 жилд их сайхан байсан. Дараа нь засвар хийж чадахгүй моролын элэгдэлд ороод муудсан болохоос. Тэгээд ... хаалга үүд нь салаад л хүүхдийн хөдөлгөөнд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Янжив -

Бас л муудсан даа.

Хишигсүрэн -

Гоё л барилга байсан тиймээ? 2 давхар ...

Янжив -

Тэгж хүүхдээ амралтаар хэдэн хоногийн өмнө авч явахыг бодно. Хэдэн хоног хичээл таслуулаад авч ирэхийг бодно. Тэгээд сургууль боловсролын байгууллагаас нэг ч хүүхэд завсардуулж болохгүй, нэг ч хүүхэд шалтгаангүйгээр нэг цагийн хичээл тасалж болохгүй гэсэн хатуу юмнуудыг бидэнтэй тэр хүүхэд завсардаж байна уу? Хүүхэд нь хичээл тасалж байна уу? Тэр болгонд багш нарын ажил дүгнэгдэнэ. Тэгээд бас багш нар тасаг авч явдаг.

Хишигсүрэн -

Тасгийн багш уу?

Янжив -

Тэгээд жижүүр хийнэ. Тэгээд анги даана. Тэгээд бүлгэм дугуйлан ажиллуулна. Сурагчдын дунд.

Хишигсүрэн -

Аа ха.

Янжив -

Тэгээд Заах аргын нэгдэл гээд хийнэ. Оролцоно. Тэгээд тал тал руу сарамдаг/чармайх/ зарим нь овоо сайн ч болдог. ... Тийм л байсан. Бүх ажил сайн байгаад байгаагүй. Мэдээж шүү дээ.

Хишигсүрэн -

Та сүүлд 90 оноос хойш жаахан багшилсан ш дээ. Тэгэхэд сургууль ямар болсон бэ?

Янжив -

Тэгэхэд 90 онд тэтгэвэрт гарчихаад тэгээд багш дутаж байна гээд дахиад ажилла гэхээр 98 он хүртэл 8 жил ажиллалаа. Тэгэхэд ёстой нэг амарлаа.

Хишигсүрэн -

/ инээв/

Янжив -

Оо өөрийн таваар /дураар/ бүх юм нэмэлт даалгавар, нэмэлт шаардлага байхгүй. Ер нь ерөнхийдөө хяналт шалгалт ... болж байна уу? Болохгүй байна уу? Тийм юм байхгүй. Зүгээр л тэр үед Цогтсайхан байсан болох нь захирал. Цогтсайхан байгаад Цогтсайханы урд Буянтогтох байгаад Буянтогтохын урд Шуумар байгаад энэ гурвын ... Гансүх бас болсон уу? Эд нар ингэсэн болоод яаж байх хооронд 8 жил амарч аваад гараад ирсэн.

Хишигсүрэн -

Хичээл заахаас өөр ажил байхгүй гэсэн үг үү?

Янжив -

Хичээл заахаас өөр ажил байхгүй. Тэтгэвэрт гарчихаад дахиад оруулсан учраас нэг их олон долоон юм нэмж өгөөгүй надад.

Хишигсүрэн -

Бусад багш нарын ачаалал хэвээрээ юу?

Янжив -

Ачаалал хэвээрээ шахам. Гэхдээ л хариуцлага маш сул.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тэр ажил хувийн амьдрал хоёрыг 1,2-р зэргийн гээд аваад үзвэл аль нь илүү ...

Янжив -

Оо ажил 1-рт байлгүй яадаг юм.

Хишигсүрэн -

/инээв/

Янжив -

1-р зэрэгт ажлаа хийнэ. 2-р зэрэгт амьдрал ахуйгаа авч явна. Нэгдлийн малчдын авгай нарыг тэгж ямбаллуулаад байдаг хэрнээ ажилчин албан хаагч нарт байхгүй.

Хишигсүрэн -

Тэгээд хүүхдүүдээ нэг ёсондоо гаргуундан гаргаад тиймээ?

Янжив -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд орхичихсон байхад хүүхдийн хүмүүжил ч гэдэг юмуу. Хүүхдүүдтэйгээ ажиллах тэр орон зай ер нь юу болж байсан бэ?

Янжив -

Тэр орон зай одоо цэцэрлэг ясли байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Үгүй яахав. Ажлын цагаар түүнд өгөөд, өглөө аваачиж өгөөд орой аваад тэгээд ерөнхийдөө хүүхэд хүүхдээ хадгалдаг байдлаар...

Хишигсүрэн -

\Инээв\ Хүүхэд хүүхдээ өсгөөд л...

Янжив -

Аа тийм. Хүүхэд хүүхдээ өсгөөд л би энэ хүүхдүүдээ нэг өдөр хадам ээжээрээ хүүхдээ харуулаагүй. Дүүгийн эгчийн хүүхдүүд ээлжлээд хааяа хааяа байдаг л байсан. Дунд ангийн хүүхдүүд ялангуяа 5-р ангиас дээш ангийн хүүхдүүд үдээш хойш болохоор тийм ч дугуйлан, тийм ч секц гээд дунд ангийн хүүхэд ер гүйцэгдэхгүй .

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

1-ээс 4 ангийн хүүхдүүд арай гайгуу. Өглөө хичээлдээ явчихаад аа зарим нэг хичээлдээ муу хүүхдүүд 7 хоногт нэг удаа хоёр удаа давтлага хийнэ. Бүүр энэ Алгаа хүүхдүүд нь 1 настай 2 настай, 3 настай байсан. Хугаа багш хүүхдээ арган дотор хийгээд Бат-Өлзий захирлын өрөөнд тавьчихсан.

Хишигсүрэн -

\Инээв\

Янжив -

Нэг бол ангидаа оруулаад тавьчихсан. Хардаг хүн байхгүй юм чинь...

Хишигсүрэн -

\Инээв\

Янжив -

Би арай хүүхдээ авч явж хичээл заагаагүй. Алгаа Мишиг Дагваан авгай эхлээд нэг 15 минут орчим суулгаж байгаад багшдаан очоод хүүхэд харж байгаа ч гээд явуулаад, тэгээд дахиад нэг хүүхэд солидог юмуу. Эсвэл ах дүүгийн хүүхдүүд гуйдаг юмуу. Эхний гурван хүүхдээ тэгж л өсгөсөн.

Хишигсүрэн -

Манай гэрт лав байрны охидууд их ирдэг байсан юм.

Янжив -

Тэгэлгүй яадаг юм.

Хишигсүрэн -

Ногоон ногоон дээлтэй охидууд...

Янжив -

Тэд нар чинь хэргээр бид нар явуулж байгаа юм.

Хишигсүрэн -

\Инээв\

Янжив -

Түүнээс биш багшийнхаа гэрлүү гүйж явдаг хүүхэд гаж хаа байхав. Ганцаараа явж өгөхгүй байвал. Та хоёр багшийндаа очоод...

Хишигсүрэн -

\Инээв\

Янжив -

Хүүхэд харж бай. За тэгээд бага нь хоёр настай. Дээд тал нь гурав дөрвөн настай болчихоор чинь зэрэг дагуулж очоод цаас харандаа өгөөд хүүхдийн хажууд суулгачихаад хичээл заахаар хоёр гурван цагийн хичээл заагачихдаг юм.

Хишигсүрэн -

\Инээв\

Янжив -

Тэгээд хичээлээ заачихаад хүүхдээ дагуулаад харина.

Хишигсүрэн -

Захирлын өрөөнд хүүхдээ тавьдаг нь ч юу юм тиймээ?

Янжив -

Хугиа тэгдэг байсан юм. Хөөе Хугиа хүүхдээ хөхүүл.

Хишигсүрэн -

Ер нь ямар он жилүүдэд Бөхмөрөний сургуулийн ажил сургууль сайн байсан бэ? Нэг үеийн багш нар байсан тиймээ? Танаас доош манай аав ээжийн үе?

Янжив -

Тэгээд Бат-Өлзий багшийн үе дуусаад, тэгээд дунд сургууль болоод, дунд сургууль, тэгээд бага сургууль байхдаа тийм муу сургууль байгаагүй юмаа. Тэр үед чинь аймгийн тэргүүний сургууль гээд явж байсан. Чулуунбаатар аваад Бат-Өлзий багшийн дараа Чулуунбаатар авсан байхаа? Тэгээд их олон багш шинээр төгсөж ирээд...

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Цэрэннадмид, Сүрэнжав, бага ангид Норжмаа гэдэг их сайн багш ирсэн юмаа. Цэндээ гээд бас гайгуу сайн багш ирсэн юмаа. Тэгээд дунд ангид чинь Шуумаржав, Батчимэг, хэн хэн билээ?

Хишигсүрэн -

.... Цэрэннадмид?

Янжив -

Тэр Цэрэннадмид биш, Сүрэнжав багшийн Цэрэннадмид багш...

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэгээд Цэдэнбал, Намжилмаа, Тэгээд аав чинь энэ тэр гээд тэгээд дунд сургууль болоод хоёр жил болоод байж байтал залуу багш нар төгсөж ирсэн юм. Алтан, Өлзийбаяр гээд жинхэнэ ажил эрч хүчтэй ч болсон. Ялангуяа Чулуунбаатар багшийн үед Чулуунбаатар багш маш их шахаж ажиллуулдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэгээд “Улсын тэргүүний соёлч “сургууль болсон ш дээ.

Хишигсүрэн -

Тэгээд 8 жилийн нэг ангид төгссөн нэг төгсөлт аймагт очоод тэр 10-р ангийн 14, 15 хүүхэд инженерийн сургуульд явж байсан байгаа юм. 80 оны төгсөлт гэсэн билүү? Тиймээ?

Янжив -

Тийм.

Хишигсүрэн -

Намайг жаахан байхад сургуулийн шалны алчуур цав цагаан таар байдаг байсан ш дээ. Завсарлагаанаар гараад ирэхэд цэв цэвэрхэн.

Янжив -

Эхлээд сайхан цэвэрлээд, дараа нь лаадаад, лааг сайхан халааж байгаад түрхчихээд дараа нь сайхан арчаад тэгэхээр одоо энэ пракетен шал шиг тэгж байхдаа харин Улсын тэргүүний сургууль болсон байхгүй юу. Тэгээд Сүрэнжав багш химийн багш Цэрэннадмид хоёулаа, тэгсэн хэрнээ Сүрэнжав Орос хэл заагаад тэгээд аймгийн 1-р 10 жилд очсон хүүхдүүд намар 8 төгсөөд 9-р ангид очсон хүүхдүүдээс шалгалт авахгүй юу. Тэгэхэд Хими дээр ч манай төгсөлтийн хүүхдүүд хамгийн дээд оноо авсан. Орос хэл дээр ч хамгийн дээд оноо авсан. Тэгээд Сүрэнжав багш, Цэрэннадмид багшид талархсан сургуулийн захидал манай сургуульд ирж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Ялангуяа үгийн төгсгөлийг Орос хэлэнд маш сайн яасан байна гээд одоо энэ Эрдэнэ-Очир, Ядамжав эд нарын төгсөлт.

Хишигсүрэн -

80, 81 оны төгсөлт тасархай байсан байна.

Янжив -

Тэгээд тэр хэд явсаар байгаад 10-р анги төгсөхдөө бүгд хуваарь авсан.

Хишигсүрэн -

Тэгээд дандаа инженерийн чиглэлээр..

Янжив -

Тийм. Түрүүчийн төгсөлтөөс за нэг 10 хүүхэд очлоо гэхэд нэг хоёр хүүхэд хуваарь авдаг байсан бол. Тэр 80 оны төгсөлт бүгд хуваарь авч нэг л Сүхээгийн Өсөхбаяр хоёр гурван шалгалт өгчихөөд нэг хоёр шалгалт дутуу байтал хожуу орсон нас нь болсон гээд цэрэгт татагдаад явсан. Бусад хүүхэд бараг бүгд хуваарь авсан гэж ...

Хишигсүрэн -

Аав анги даасан багш, тооны хичээл заадаг.

Янжив -

Тооны хичээл заадаг нь аав чинь, тэгээд нэг бүлгийн аав чинь, нэг бүлгийн Зенелхаан дааж байсан байхгүй юу. Зенелхаан биеийн тамирын багш бас юм хийдэг байсан юмаа.

Хишигсүрэн -

Зенелхаан багшийнд аавыг дагаж их очдог. Шатар их тоглодог. Тэднийх сургуулийн ард талд байдаг байсан тиймээ? Бага ангийн тэнд шавар байшин харанхуй гэртээ. Тэнд очихоор жаахан хүүхэдтэй. Казак маягаар хүүхдээ асардаг. Хүүхдийнхэн шээс мээс нь хаагуур нь гоожоод байгаа юм. Тэгээд урагшаагаа нүүгээд байшин барьсан байх тиймээ? Тэр байшингаа ямар материалаар барьж байсан бол?

Янжив -

Модоор байхгүй юу. Түүнийг чинь авч ирээд дундуур нь хоёр хуваагаад ингээд ингээд зөрүүлээд хадаад нэг талаас нь ч юмуу. Хоёр талаас нь шавардаад хасагуудын байшин тийм л байдаг. Түүний урд талаар манайхан байсан.

Хишигсүрэн -

Сонин байгаа шүү.

Янжив -

75 онд Монголын пионерийн байгууллагын 50 жилийн ой болж байсан юм. Тэгж байхад, яг оргил үе нь 75, 76 он түүнээсээ 81, 82, 83 гээд түүнээсээ 84, 85 он гээд нөгөө Чулуунбаатар чинь аваарт ороод яваад өгсөн.

Хишигсүрэн -

Тэгээд Шуумар захирал ирсэн байх тиймээ?

Янжив -

Тэгсэн тэгээд Шуумаржав захирал ирсэн.

Хишигсүрэн -

Цэгмэд багш хичээлийн эрхлэгч байсан..

Янжив -

Тэгсэн хичээлийн эрхлэгч байж байгаад.

Хишигсүрэн -

Хачин цэвэрхэн айл байж билээ тиймээ?

Янжив -

Цэвэрхэн сайхан айл байлаа. Цэгмэд багш их л ажил хийх талаар хэлээд байдаг. Шуумаржавын арга барилтай. Ямар сайндаа аман таш \худалч\ гэж байхав.

Хишигсүрэн -

Аа тийм ш дээ. Тийм нэртэй байсан.

Янжив -

Тийм хочтой байсан юм. Хүн юм хэлэхээр тосоод л тийм юм тэгж хийнэ ингэж хийнэ гээд бурхан болсон хүнийг муу хэлээд яахав.

Хишигсүрэн -

Багш нар хоорондоо, тэр хамт олны дотоод уур амьсгал, дарга цэрэг, удирдлагын уур амьсгал ямар байсан бэ? Тэр сумын дарга марга ч гэдэг юмуу?

Янжив -

Аа ганц нэг л багш алдаа гаргадагч юмуу. Архи дарс уудаг ч юмуу. Ганц хоёр өдөр чөлөө аваад түүнийгээ ганц нэг өдөр хожигдоод ирдэг ч юмуу. Тиймэрхүү юм хааяа нэг ганц нэг багш гэхээс биш ер нь ерөнхийдөө ажлын идэвхи сайтай. Тэгээд их дуулгавартай. Хоорондоо хэрэлдэж муудалцаж, энэ надаас илүү гарчихлаа энэ тэглээ ингэлээ гэсэн уур амьсгал ерөөсөө байхгүй. Ямар их сайхан хамт олон...

Хишигсүрэн -

Ах дүү шиг болчихсон тиймээ?

Янжив -

Ямар сайхан хамт олон байсан юм. Зовлонч нэг их тохиолдоод байдаггүй. Залуу голдуу улсууд байсан болоод тэгдэг юмуу. Ер нь л бүгдээрээ ажил хөдөлмөрийн төлөө тэмцдэг. Ганц нэгэнд нь зовлон зүдгүүр янз бүрийн юм тохиолдвол түүнийгээ дэмнээд хамжаад дээш нь татаад туслаад дэмжээд явж байдаг. Их сайхан хамт олон байсан юмаа. Манай хамт олны дотор их архичин ч юмуу. Их хэрүүлч ч юмуу. Энэ жаахан тааруу үүнийг нэг шилжүүлчихмээр байна гэдэг ч юмуу. Энэ нэг багш ажил хойшоо татаад байна гэдэг ч юмуу. Тийм хүн ер нь байгаагүй дээ. Бараг. Бүгд л одоо юу хий гэнэ хийж л байдаг.

Хишигсүрэн -

Тэр амьдралын түвшин, өмсөж зүүдэг юм. Одоо юу гэдэг ч юм бэ дээ. Эдлэж хэрэглэдэг юмаараа хэрэглээний түвшингээрээ улсууд ер нь ялгаатай байсан уу? Хамт ажилладаг хүмүүс, эсвэл арай эрх мэдэлтэй хүний амьдрал илүү байсан ч гэдэг юмуу? Дутуу байсан ч гэдэг юмуу?

Янжив -

Бараг байхгүй. Байхгүй дээ. Ер нь амьдралын түвшин бүгдээрээ адилхан шахуу...

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Нэгдэл хажууд нь 60, 70-аад мянган толгой малтай нэгдэл байж байсан. Хэдэн багш нар чааваас \зайлуул\ Нэг нь нэг, хоёр нь хоёр за гурван саадаг үнээтэй хүн цөөн байсан даа. Тэгээд хавар өвөл нь хар цайтай. Зунд нь яахав. Нэг их цагаан идээ хийгээд бялхаад тансаглаад байдаг багш байгаагүй. Сүүлд Цэдэнбал багшийнх цагаан идээ хийгээд л ан гөрөө хийгээд л түүний дараа Бэгзсүрэн багшийнхан нэлээд үхэр малтай. Тиймэрхүү тиймэрхүү улсууд л ганц нэг гарч байсан болохоос биш. Ер нь нэг цайны сүүтэй, сүүгүй, өмсдөг зүүдэг нь бүгдээрээ л одоо Монгол дээлтэй. Яахав бас дээрээс соёлч сургууль болоод яаж байхад нөгөө шинэ үсгийн багштай адилхан шаардлага тавиад заавал Орос хувцастай хичээл орох хэрэгтэй л, эрэгтэйчүүд зангиа зүүх хэрэгтэй л, гутал энэ тэрээ тослох хэрэгтэй л тэгээд хүүхдүүдээс шаарддаг юм нь нусны алчуур, ширээний алчуур, бараг самбарны алчуур...

Хишигсүрэн -

Нээрээ хүүхэд болгон самбарны алчуур бишээ. Ширээний алчууртай.

Янжив -

Бас нөгөө ханцуйн цоороод байдаг хүүхдүүдэд ханцуйвч нэг үе хийлгэлээ. Фарчикаа муухай болгохгүйн тулд гялгар уут дэвсэж үзлээ. Хулдаас дэвсэж үзлээ.

Хишигсүрэн -

Бас хүүхэд болгон хөлөндөө нэг юм углаад ордог байсан тиймээ?

Янжив -

Тэр чинь бакаль өмсөхөөр зэрэг, хөдөөний хүүхдүүд бакаль өмсөх дуртай. Тэгээд тэр нөгөө хар зураас гаргаад байдаг учраас бакаль өмсдөг хүүхэд гутал дээрээ нэг хэсэг бас өмслөө. Гутал дээрээ улавч, тэгээд тэр амжиргааны түвшин, авч байгаа цалин, тэр идэж хэрэглэж байгаа юм. Малчдаас ялгараад байх юм байхгүй. Оройд нь нэг гурилтай хоол хийж иддэг. Өдөр нь яахав. Хэдэн хар боовоо идээд л хар цайтай бол хар цайгаа уугаад, сүүтэй цайтай бол сүүтэй цайгаа уугаад л өөр тийм жимс ногоо янз бүрийн юм ерөөсөө байхгүй. Тийм их өндөр хэрэглээ байхгүй байсан учраас бид нарын цалин хүрдэг байсан байх л 1-рт, 2-рт 60, 70 мянган толгой малтай ч хантал мах идэхгүй. 3 сард 4 сард нэг хонь цохиж \бичиж\ өгвөл их юм. Наадмаар нэг хонь цохиж \бичиж\ өгдөг. За 5 сард бараг өгдөггүй дээ. Тэгээд капитанзаа бариад очихоор төрдөг нь төрчихсөн. Олигтой нэгийн улс, юунд их улсад их мах тушаадаг. Улс авсан махаа Орос руу гаргаж түүний оронд бор ногоон гучнууд \машин\ орж ирж байсан ш дээ. Тэр гучнууд нь ажил үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа тариалангийн газруудад, САА-д техник болгож тэр бүгдэд хэдэн малаа шилж сонгоод туувар гээд хичнээн мал хөлөөрөө тэр Цагаан-Нуурын дамжлага баазаар Оросод гардаг. Түргэн, Сагил, Давст гээд туувар хийсэн. Мал туусан. Үхэр туусан. Хонь туусан. Ямаа туусан хүмүүсийг та нар үзсэн биз дээ?

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Таван салаа, Усан хоолойгоор дамжаад Цагаан-Нуур дамжуулаад гаргадаг.

Хишигсүрэн -

Амьдаар нь гаргадаг.

Янжив -

Амьдаар нь гаргадаг байсан.

Хишигсүрэн -

Хаана нядалдаг байсан юм бол?

Янжив -

Орос авгай нар тосож ирээд туугаад явдаг. Тэгээд тэр Оросынхоо нутагт очиж аль нутагт нь очдог байсан юм. Амьдаар нь тууж гаргадаг байсан юм.

Хишигсүрэн -

Тэр Цагаан-Нуурын гаргаж байгаа мал цаана нь мах комбинат байсан байж таарна даа. Нядалдаг тиймээ?

Янжив -

Цагаан-Нуураар гаргахаар их Орос авгай нар ирээд туугаад одлоо гэдэг байсан. Цаана нь ямар юм байдаг юм мэдэхгүй. Мах комбинат юу билээ тийм л газар нь оруулдаг байсан байлгүй дээ.

Хишигсүрэн -

Бэгзсүрэн багшийнхан гээд айл байсан тиймээ? Олон хүүхэдтэй, дэгтэй.

Янжив -

Ямар яриа билээ?

Хишигсүрэн -

Үлгэр шиг юм яригддаг байсан.

Янжив -

Тэр юу Бэгзсүрэн багш ирчихээд Хурамшаа Хоньтой багшийн ах нь бишүү. Тэр Хурамшаанхан дээр тарвага хөөгөөд хоцроод, хэдэн хоног Хурамшаан том хөвүүн Мөнхбат гэж манай ангид байсан юм. 4-р анги төгстлөө. Тэгсэн нэг хүүхэд танайд байж байг гээд байлгах болгоод байлгаад , Хурамшаанхан дээр тарвага хөөгөөд хоцорсон. Нэг 10 хэд хоноод орж ирдэг. 9 сарын 20-д гэхэд тарвага ичнэ шүү дээ. 15-д гээд орж ирж байсан байх. Тэгээд орж ирж амжаагүй байтал Бэгзсүрэн багш. Үүнийг хэлж болж байна уу?

Хишигсүрэн -

За

Янжив -

Сүүлд нь дамжуулагдвал яана.

Хишигсүрэн -

За

Янжив -

Бас нэг гай болоод байдаг юм болов уу?

Хишигсүрэн -

\Инээв\ Тэгсэн яасан юм?

Янжив -

Тэгсэн харин хүүхдүүдэд яг хэмжээтэй л хоол өгдөг.

Хишигсүрэн -

Тэр өгөхгүй гээд яах юм. Хэмжээгүй өгвөл хүрэхгүй юм чинь. Тэр олон хүүхдэд ..

Янжив -

Бид нар хүүхдээ хэмждэггүй л байсан юм. Ямар ч байсан тогоогоо дүүрэн хоол хийгээд идэх нь идээд ...

Хишигсүрэн -

\Инээв\

Янжив -

Үлдэх нь үлдээд тэгээд болдог л байсан.

Хишигсүрэн -

Тэгээд Мөнхбат цаддаггүй ээ ..

Янжив -

Мөнхбат цаддаггүй. Тавагтай бууз тавиад өгсөн юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Янжив -

Тэгсэн чааваас \зайлуул\ гурван хүүхдийн идэх норм байсан юмуу. Яасан юм. Хүүхэд болноо хичээл хийгээд ирсэн. Нөгөөхийн бараг идчихсэн юм байна л даа. Чи ямар их иддэг хөвүүм ч \хүүхэд\ Хурамшаан юм нь байлаа байлаа гэвч энд чинь бас хэмжээ хязгаар байдаг гэсэн юм хэлсэн юм байна л даа. Тэгсэн хөвүүн жаахан дургүйн хүрээд л тэгсэн чинь тийм их идэг юм бол үүнийг бас ид гээд хэдэн бууз дахиад тавиад өгсөн юмуу яасан юм. Тэгсэн нэлээд дургүйцээд, маргааш нь ч юмуу. Хэзээ нь ч юм. Хичээл дээр ирээд тэгээд л ер нь хэгзэр ёгзор гэсэн хачин хүүхэд байна. Наадаас айж ичсэнгүй гэж бодсон юм байлгүй дээ. Хэмжээгүй иддэг. Эцэг эхээ хайрлахгүй. Шулдаг ч гэсэн юмуу. Тэгсэн чинь тэр хөвүүн /хүү/ босож аваад босохоор загнасан юм байна л даа. Тэгээд загнасан чинь загнуулчихаад дараа нь Барбаанаа Бэгзсүрэн намайг тэжээнэ гэх юм биш Цогтын Хурамшаа намайг тэжээдэг юм.

Хишигсүрэн -

/ инээв/

Янжив -

Тэгээд хэлчихсэн чинь уурлаад загнаад утасны модонд боогоод хаячихсан байсан.

Хишигсүрэн -

/инээв/

Янжив -

Гарын хойд талд уутанд хийж байгаад ....

Хишигсүрэн -

/инээв/

Янжив -

Тэгэхдээ хүн болгон хэмжээтэй байгаагүй юм.

Хишигсүрэн -

Аа ха. Барбаан гэдэг учир нь энэ юм байна ш дээ. Бэгзсүрэн багш хүүхдүүдэд уурлахаараа Барбаан гэдэг байсан.

Янжив -

Барбааны Бэгзсүрэн Халтар Хурамшаа тэжээгээд өдий хүрсэн юм.

Хишигсүрэн -

Тэмээний Харынхан ямар учиртай. Сумын төв дээр хаданд тэмээгээ хашаад ..../ инээв/ Тэр чигээр нь хөдлөөд тэмээний ноос авч байгаа байхгүй юу? Сумын төв дээр тиймээ? Тэгээд би жаахан хүүхэд хадан дээр гараад суучихсан. Тэгээд л тэмээ яаж хөөхийг нь хараад тэр чинь бүр аймаар юм болж байгаа юм чинь

Янжив -

Хангал догшин тэмээ, нэгдлийн бүх тэмээг хадаан үзүүр...

Хишигсүрэн -

Тэмээний хараас өөр тэмээчин байсан юм уу?

Янжив -

Байлгүй яахав. 2-р бригадад Мооёо гэж тэмээчин байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Янжив -

Тэгээд Эрээнхүүгийн аав Мооёо бас нэгдлийн тэмээг маш их ашиглаж эдэлгээнд хэрэглэж тэгээд амины тэмээтэй хүмүүс зөндөө л байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Янжив -

Тэгээд амины тэмээг нийгмийн тустай хөдөлмөрт оруулахгүй дандаа нэгдлийн тэмээг яаж тэгээд хужир шүү тэжээл бэлчээрийн бас учиртай сонгож дураар нь тэмээ маллуулахгүй байна гээд нэгдлийн тэмээ гээд тун хавьчийчихсан /турчихсан/ бөхөн уначихсан зураг зурж аваад амины тэмээ гээд баахан ..

Хишигсүрэн -

Тарган тэмээ ...

Янжив -

Бөхтэй тэмээ зурж аваад нэгдлийн дарга Дүгэржав дээр ороод хөөгдөөд гарч байсан гэнэлээ. Үнэн чанартай тэр хүн зөв л юм хийж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм. Тэмээчин Мооёо.

Янжив -

Тэмээчин Мооёо гээд ...

Хишигсүрэн -

Их ёжтой өвгөн байсан гэж байгаа биз?

Янжив -

Тийм. Тэгээд тэмээний ноосыг авна. Хавар болохоор амар байхгүй. Ямаа самнана. Малчид ямаагаа туугаад ирнэ. Ялангуяа сэрх малыг бас ялгачихдаг байлаа ш дээ. Нөгөө сэрхийн ялгаад сайн таргалуулж байгаад тууварт махандаа бэлтгэж яг л хувийн аж ахуй шиг л нэгдлийн хэдэн малыг сайныг нь сортлоод гадагшаа гаргадаг. Нөгөөх үүрэг ялаа биелүүлдэг. Нэг хэсгийн төрүүлж үржил угсааг нь авдаг. Нэг хэсгийн заазалж хүнсэнд нөгөө баримтаар өгч цэвэрлэдэг нэг ёсондоо ...

Хишигсүрэн -

Аа ха. Заазалдаг гэсэн нь цаазалдаг гэсэн үг үү?

Янжив -

Заазална гэж мууг нь ялгаж байна гэсэн үг л дээ. Заазална гээд мууг нь ялгаад тэгээд тэрэнд тарга тэвээрэг авахуулаад л оторт бэлчээрт явуулаад л тэгээд дотоодын хэрэгцээнд ашиглах ёстой байхгүй юу. Тэгж чаддаггүй нөгөө баримт бариад очихоор хөөж хөөж жаахан исэл / гайгуу/ барьж өгөөд л байхаар намар тийш нь ямар олигтой юм үлдэх вэ? Хүнсэнд туранхай муухай мал нэг хэсэг иддэг байсан ш дээ. Зуны тарга хүч авсан хадлан өвсний гарцаас зуны улирал хир зэрэг өнгөрсөн намар зэргээс бас их шалтгаалаад малын тарга хүч харилцан адилгүй авдаг. Зарим жил их эцсэн /туранхай/ жинхэнэ парак заазалсыг хүнсэнд хэрэглэдэг. Зарим жил сайхан тарган цатгалан сайхан мал хэрэглэдэг. Олон удаан он жилүүд янз янзын л юм дайрч байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Жил болгон намар зуслан ороогүй байхад тиймээ? Бүх багш нарыг ачиж аваад л хэд хоног явдаг байсан бэ? Хадланд?

Янжив -

Хадланд ер нь дор хаяж 10 хоног, 15 хоног тэгээд сүүлдэж ирээд та нарын үед ч яахав нэг хүн 2 тонн өвс ...

Хишигсүрэн -

Пөөх?

Янжив -

2 тоннн гээд ...

Хишигсүрэн -

Ямар аймаар юм бэ?

Янжив -

2 тонн гэдэг чинь 30 машины овоолоод ачсан машин ер нь хүрч байна уу? Үгүй юу?

Хишигсүрэн -

Ээж мээж яаж хадаж байсан бол?

Янжив -

Хүүхэдтэй авгай нарыг нялх хүүхэдтэй авгай нарыг яахав нэг юм чөлөөлдөг. Тэгэхдээ бас гар тэжээлтэй. Гар тэжээл ...

Хишигсүрэн -

Багсармал гээд ...

Янжив -

Тийм багсармал тэжээл хивэг ...... шатаагаад цохиод үнс болгоод холиод..

Хишигсүрэн -

Ёо ёо.

Янжив -

Тэгчихээд намар орж ирээд хадлан авна. Ногооноор нь хадаад хатаачихаар хавар яг ногооноор нь хатна. Ямаанд өгөхөөр их сайн.

Хишигсүрэн -

Зөвхөн Бөхмөрөн тийм байсан юмуу? Бүгд тийм байсан юмуу?

Янжив -

Бүгд тийм. Монгол орон даяар тийм байсан. Хадлан тэжээл маш сайн авдаг байсан учраас зуд турхан болбол...

Хишигсүрэн -

Малаа алдахгүй.

Янжив -

Алдахгүй. Алдлаа гэхэд бага л алддаг тийм л байсан. Одоо энэ ардчиллаас хойш хадлан авахаа больчихоод нэг хэсэг малаа харангалааж их аллаа л

Хишигсүрэн -

\Инээв\ Сонин байжээ ер нь аа? Бид яаж амьдарч байна.

Янжив -

Та нарт атаархаад байгаа ш дээ.

Хишигсүрэн -

\Инээв\

Янжив -

Арай дэндүү амар байна гэж үзээд байгаа ш дээ. Би хүүхдүүдээ их шаарддаг байлаа. Та нар их амарч байна. Биеэ их нөөж байнаа. Эрт унтаж байна. Орой босож байнаа. Санаачлагатай юм хийж амьдрал ахуйдаа санаачлагатай юм хийхгүй байна гэж нэг хэсэг дөвчгөндөг байлаа.

Хишигсүрэн -

Одоо яаж байна?

Янжив -

Одоо больсон.

Хишигсүрэн -

Яагаад ?

Янжив -

Хэлээд хэлээд... надаа гэхэд шүдгүй. Нүдгүй. Чихгүй. Хөлгүй. Тэгээд дэндвэл ходоод ч байхгүй. Бид нар чинь цаг хугацаатай тогтмол сайхан хооллож байгаагүй.

Хишигсүрэн -

Ажил амралтаа зохицуулж байгаагүй.

Янжив -

Ажил амралт гэж ялгаа байхгүй. Ажлын төлөө төрсөн юм шиг. Өглөө бид нар 5 цагаас хойш босдоггүй айл хүн гэж байгаагүй.

Хишигсүрэн -

Одоо би гайхаад байгаа. Алтанчимэг эгч өглөө мөглөөд хүүхдэдээ анхаарал тавьдаггүй ш дээ. Бид нарын үед өглөө босоход гэр дулаахан, цай чаначихсан. Бүлээн ус гоожуурт хийчихсэн. Тийм байж байгаад хичээлдээ явж байгаа байхгүй юу. Өглөө хүйтэн гэрт босно. Даарна гэсэн юм байхгүй.

Янжив -

Байхгүй байхгүй. Бид нар чинь өглөө 5-аас 6- гийн хооронд босоод галаа түлээд цайгаа чанаад, хүүхдээ усанд оруулах юм бол оруулаад, хувцас хунарын солиод, ор дэрээ хураагаад жаахан цаг гарах юм бол юм угаагаад авдаг ч юмуу. Орой 8, 9 цаг гэхэд хүүхдүүдээ унтуулаад тэгчихээд хичээлийнхээ бэлтгэлийг хийнэ. Дэвтэр засна. Дэвтэр засна гэж хичнээн их юм байна лээ. Конспект бичнэ. Үзүүлэх тараах материал хийнэ. Нэг цагийн конспектгүй хичээл орох юм бол тэр багш бол багш биш.

Хишигсүрэн -

Хичээлийн эрхлэгч хичээл болгон дээр үзэж 7 хоногоор баталдаг байсан тиймээ?

Янжив -

Хичээл заахаас урд заавал үзүүлж батлуулдаг байсан. Уншиж үзнэ. Товчилсон байвал дэлгэрүүлнэ. Санаа хэлж өгнө.

Хишигсүрэн -

Тэгээд конспектын дэвтэр гээд хайчилчихсан ямар учиртай юм? Тэвхийтэл хураачихдаг тиймээ? Ноднингийнхоо дэвтрийг үзүүлж болдоггүй юмуу?/ инээв/

Янжив -

Хуучин конспектоор явж болохгүй ш дээ. Шинжлэх ухаан хөгжиж байна.

Хишигсүрэн -

/ инээв/

Янжив -

Заах арга ... хүүхдүүдийнхээ чадварт тохирсон хүүхдээ 3, 4, 5 ангилалд хуваачихаад тэр хэсэгт хийлгэх юм. Энэ хэсэгт хийлгэх юм сүүлдэж ирээд тийм шаардлага тавьдаг болсон ш дээ. Тэгээд хэтэрхий их юу яахаар зэрэг тэр үеийн багш нар дээр үеийн багш нар эрүүл мэндээрээ ч их хохирч байсан байх. Бие махбодоор ч хохирч байсан байх.

Хишигсүрэн -

Багш нарын өрөө их юу байсан тиймээ? Тохитой. Гоё. Их цэвэрхэн. Одоо ингээд бодохоор пионерийн өрөө билүү? Юу билээ? Пионерийн удирдагчийн өрөө билүү? Тэр өрөө их гоё өрөө байдаг байсан. Ер нь сургууль их гоё байж. Газарзүйн кабинет ямар гоё байсан бэ? Тиймээ? Химийн кабинет ... тэгээд тэр хөдөлмөрийн өрөө мөрөө ямар гоё байсан бэ?

Янжив -

Хөдөлмөр алдрын өрөө гээд би суудаг контор бол сургуулийн түүхийг тэр аяараа 1930 онд байгуулагдсан сургууль 1995 онд ямар байв гэдэг тэр хоорондох бүх юм байсан. Сая харин Болормаа уулзсан чинь түүх мэдэхгүй юу болсон юм? Ямар юм байсан юм? Хэн ажиллаж байсан юм? Юу юу ...

Хишигсүрэн -

Тэр яасан юм?

Янжив -

Тэр чигт нь орхиод л явсан ш дээ. Тэгээд тэрийг надаас хойш Батчулуун би байхдаа Батчулуунд хүлээлгэж өгсөн юм. Батчулуун 2-3 жил надаас хойш 2, 3 жил болоод түүнээс хойш юу болсон юм мэдэхгүй. Мэдэж ядаад байх юм байхгүй сургуулийн түүх хөдөлмөр алдрын кабинетад 30 оноос хойш ямарч байсан 90 он хүртлэх юм байсан юм билээ гэж Болормаад хэллэв. /хэлсэн/ Үзээд гоо /үгүй/ болсон юмуу? Үзэлгүй байх юмуу? Тэгж л байлаа.

Хишигсүрэн -

Одоо нэг охидуудын үйлчлэх хөдөлмөрийн хичээл ордог кабинетад шилэн витрин байдаг байхгүй юу. Тэгээд витрин шиг юм хийчихсэн. Шилэн хорго тэгээд дотор нь гэрийн тавилга мавилга аягүй хөөрхөн ... Тэрийг хэн хийж байсан бэ?

Янжив -

Энэ Буянтогтохоос эхлүүлээд Төмөрбаатараас эхлээд нарийн одоо яадаг баяжуулдаг хийдэг барьдаг санаагийн бол тэд нар гаргаад тэгээд Чулуунбаатар, Шуумаржав гаргаад тэгээд баяжуулаад бид нар бүгдээрээ л хамтарч ...

Хишигсүрэн -

Хөдөлмөрийн кабинетыг олон улсууд нийлээд тохижуулсан. Тэгээд юуны хичээл дээр техник хөдөлмөрийн хичээл дээр охидууд бас ордог. Тэрэн дээр Бөхмөрөн дэрстэй юм чинь цавуунд хийгээд дэрсийг голоор нь зүсээд ... та санаж байна уу? Хөөрхөн хөөрхөн субнер ...

Янжив -

Субнер хийгээд ...

Хишигсүрэн -

Тийм юмнууд хийгээд хүүхэд болгон ...

Янжив -

Тэр хөдөлмөрийн юугаар хөдөлмөрийн хичээлээр ....

Хишигсүрэн -

Тэгээд гал тогоотой тиймээ? Бас. Хоол хийхийг заадаг нэг өрөө байсан.

Янжив -

Тийм хоол хийдэг. Хүүхдүүд багш нартайгаа үйлчлэх хөдөлмөрөөр хоол хийгээд тэгээд тэрийг 3-р цагийн завсарлагаанаар багш нарт нэг цай өгдөг. Хүүхдүүдэд идэх уух юм дэвтэр мэвтэр хөөрхөн бичигхэн /жижиг/ мухлаг маягийн юм Мөндөө хэн энэ тэр гаргаад л бас хүүхдүүдэд юм хум худалдаад л тэгж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Бүх хүүхдүүдэд өгдөг байсан уу? Зөвхөн бага ангийн хүүхдүүдэд өгдөг байсан уу?

Янжив -

Бүх хүүхдүүдэд өгөлгүй яахав. Анги болгон 3-р цагийн завсарлагаанаар ...

Хишигсүрэн -

10-тын битон бариад нөгөө цай чанадаг газраас цай хийж аваад тиймээ? Бүх ангиудад тараагаад хүүхдүүд гэрээсээ идэх юм авч ирдэг байсан уу?

Янжив -

Бараг л авч ирдэггүй шахам.

Хишигсүрэн -

Үдийн цай хөтөлбөр чинь л тэр сургуульд байсан байхгүй юу? Өөр сургуульд тийм юм байсан уу?

Янжив -

Ёстой мэдэхгүй.

Хишигсүрэн -

Нэг чацаргана хурааж аваад байдаг байсан ш дээ?

Янжив -

Тийм. Чацарганаар сок хийгээд л хүүхдүүдэд өгдөг. Намраас эхлээд хавар сургууль таран тартал бараг өгдөг. Хэдэн пошик чацаргана авдаг.

Хишигсүрэн -

Сайн байсан байна шүү нээрээ.

Янжив -

Сайн байсан. Сайн байснаар барахгүй хүүхдүүд ээлжийн дэвтэртэй. Ээлжийн үзэгтэй. Ээлжийн юутай. Хүүхдүүдээр өөрсдөөр нь бэлтгүүлээд бэлтгэл ангиас нөгөө 4 төгрөгийн авто үзэг ирж байлаа ш дээ. Тэрийг 8 төгрөгөөр 2-ыг авахуулчихаад 1-ийн ангид нь тавиулаад 1-ийн гэрт нь тэгээд нөгөө бага ангийн чинь хүүхэд үзэг харандаагаа гээхгүй, миний чиний гэхгүй. Бүгд ангидаа зурдаг харандаатай. Шугамтай.

Хишигсүрэн -

Хүүхдүүд нэрээ бичээд наачихсан тийм сав ангийн ард байдаг байлуу?

Янжив -

Нэг хайрцаганд миний чиний байхгүй. 4-ийн хар үзэг ингээд шовойлгоод хийчихээд жижүүр тараагаад өгчихдөг. Хичээл тараад бүгдээрээ нөгөөдөх рүүгээ хийчихээд яваад өгдөг. Гэртээ гэрийн даалгаврын дэвтэр гээд тусдаа дэвтэртэй. Гэртээ хийснээ өнөөдөр авч ирээд хичээлд өгчихөөд, хичээл дээр хийсэн дэвтэрээ аваад харина.

Хишигсүрэн -

Нарийн зохион байгуулалттай байсан байна?

Янжив -

Их л дүрэмтэй. Номтой их өөрсдийнхөө ажлыг нэг талаас дүгнүүлээд нэг талаас их чамбайруулаад тэгж л байсан юм. Бид нар. Хүүхдийн төлөө их анхаардаг. Бүүр надыг 3-р ангид 4-р ангид байхад билүү? Манай ангийн багш Жав гээд багш байсан. Сүүлд Сагильд байж байгаад нас барлаа. Тэр хүн та нар жаахан олигтой байгаарай .... та нарын тухай танай ангийн тэр тэгж байна. Тэр хичээлдээ тийм энэ хичээлдээ ийм юм гэж бид ярьдаг юм. Тийм учраас та нар бүх юмаараа сайн байх хэрэгтэй. Хүний нүдэнд олигтой харагдах хэрэгтэй гэж бүр надыг 3-р ангид байхад билүү? 4-р ангид байхад билүү? Жав багш орж ирээд манай ангийнханд тэгээд загнаж байсан болдог юм. Тэр үг миний санаанаас гардаггүй. Яг адилхан үнэхээр багш нар хүүхдийнхээ төлөө ярьдаг. Миний хүүхэд өнөөдөр тэглээ. Миний хүүхэд сайн авлаа. Миний хүүхэд хичээл ойлголоо. Ойлгосонгүй гэж өөрийнхөө хүүхдийн тухай нэг ярьдаггүй юм багш нар.

Хишигсүрэн -

Аа ха.

Янжив -

Дандаа ангийн хэдэн хүүхэд нөгөө сургуулийн хэдэн хүүхдийн төлөө. Тэгээд бид нарын нэг онцлог одоо бол ёстой гонжийн жоо голионы баас нэг онц тавьбал энэ хүүхэд үүнийгээ хамгаалах болов уу? Үгүй болов уу? Нөгөөхийн төлөө зовно. Нэг дунд, муу тавьсан бол энэ мууг яаж арилгана гээд яаж засна. Яаж дундын хэмжээнд болгоод дундыг сайн хэмжээнд болгоно гэж дандаа тэр хүүхдүүдийн төлөө зовж ангийн хүүхдийн заадаг хичээлийнхээ хүүхдийн төлөө тэр тавьсан дүнгийнхээ баттай батгүй нь төлөө зовж явдаг. Одоо ер нь тэгдэг болов уу?

Хишигсүрэн -

/инээв/ Би Цогтсайхан багшид аягүй дургүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө / инээв/ дэвтэрнийхээ 1-р нүүр дээр бүх бодлогоо зөв бодсон байсан чинь цэвэрхэн бич гэлүү? Талбай дотроо бич гэж нэг юм байсан ш дээ.

Янжив -

Тийм. Цогтсайханы ганц чаддаг юм талбай. Хойд талаасаа 2 см-ийн зайтай нэг шугам татуулчихдаг. Урд талд нь татуулчихдаг юм. Тэр дэвтэрт тавих 10 шаардлага дотор байдаг. Цогтсайханаас ганц авдаг юм тэр л байна.

Хишигсүрэн -

/инээв/

Янжив -

Доторх нь зөв байна уу? Буруу байна уу? ...

Хишигсүрэн -

Үзэж байгаад бүгдийн зөв гэснээ талбай яа гэснээ сайн тавьчихсан. 4,5 ангид билүү? 4-р ангид байхад байхаа. / зэрэгцэж ярилцаад инээлдэв/ За тэгээд хоёулаа ярилцлагаа өндөрлөе. Сайхан ярилцлага өгсөнд их баярлалаа. Ярилцлага: №23- 02-02 Ярилцлага өгөгч: Жиргээгийн Янжив Огноо: 2009.06.04 Аудио файлын нэр: 004_interview#23_J.Yanjiv_amantuuh_interviewer_Ya.Khishigsuren_2009_06_04.dvf Ярилцлага авагч: Я. Хишигсүрэн

Янжив -

Үдийн цай уучихаад тун түргэн захирал нэмэлт даалгавар өгөхөөс урд анги ангидаа суугаад нөгөө муу хүүхдээ уншуулж давтуулантаа конспектаа бичдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Янжив -

Тэгсэн чинь Мөнгөн-Отгой Хугиа багшийн ангид гүйж орж ирээд Хугиа бас ангийнхаа хүүхдэд юм хийлгээд сууж байсан. Хаалга онгойж байна. Тэгсэн Мөнгөн-Отгой ирээд шагайж байсан. Хугиа гэдэг хар өлөгчин гэчихээд явчихлаа.

Хишигсүрэн -

/ инээв/

Янжив -

Өглөө сахилга алдаад байхаар загнасан юм байна. Тэгээд өшөө авч байх нь тэр байлгүй. Хугиа гэдэг хар өлөгчин ...

Хишигсүрэн -

/ инээв/

Янжив -

Тэгээд хүүхэдтэй бас их санаандгүй эвгүй харьцах юм бол ялангуяа эрэгтэй хүүхэд юу ч гэж юу ч хэлж мэдэх ...

Хишигсүрэн -

Тэгээд Цогтсайхан багш яана хүн муулдаг. Тоогоо бодож чаддаггүй байсан байхгүй юу.

Янжив -

Чаддаггүй.

Хишигсүрэн -

Харин томхон болоод ирсэн 5, 6-р ангид байхад ...

Янжив -

Бүр Батмөнхийн тоог хүртэл зөв бодчихсон байсан чинь буруу гэчихсэн байхаар би хэрүүл хийж л байсан.

Хишигсүрэн -

Тэгээд тоогоо бодож чаддаггүй болохоор нь тэр нь надад их сайнаар нөлөөлсөн ш дээ. Тэгээд их дургүй болсон байгаа юмаа. Тэгээд гэрт очоод аавыг алив аав тоо зааж өг гээд үзээгүй хичээлийн тоо бодоод нэг л бодлого бодно сурах бичиг дээр. Тэрийг хэзээч бодуулахгүй ш дээ. Тэгээд бүгдийн түүж бодоод бүгдийн бодож бодож хичээл дээр нөгөө багш чинь самбар дээрээ тоогоо бодоод янз бүр болоод тэгээд багшийн бодож чадахгүй гэсэн тоонуудыг багшаа энэ бодлого бодмоор байна бодъё багшаа гээд зовоогоод тэр их жаахан байсан би. 5, 6-р анги тэгээд Цогтсайхан багштай их үздэг байж уу. /инээв/ Аав мэддэггүй. Тэгээд зааж өгөөд та нар яахаараа ийм юм боддог болчихсон юм гээд загнахаар бод гэсэн юм гээд худал хэлнэ. ...

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.